20
ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР ГАДААД ХЭРГИЙН ЯАМ 2015 ОН

Meforum 2015-Jmepa Intro

Embed Size (px)

DESCRIPTION

Эдийн засгийн түншлэлийн тухай

Citation preview

Page 1: Meforum 2015-Jmepa Intro

ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН

УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ2015 ОН

Page 2: Meforum 2015-Jmepa Intro

I үе шат 2012/06 Улаанбаатар

II үе шат 2012/12 Токио

III үе шат 2013/04 Улаанбаатар

IV үе шат 2013/07 Токио

V үе шат 2013/12 Улаанбаатар

VI үе шат 2014/04 Токио

ЭЗТХ-ИЙН ЯВЦ: НИЙТ 7 ҮЕ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭ

VII үе шат 2014/07 Улаанбаатар

2014.07.21 Талууд зарчмын тохиролцоонд хүрч гарын үсэг зурав.

Page 3: Meforum 2015-Jmepa Intro

"Япон Улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр /ЧХХ/ байгуулах боломж, нөхцлийн судалгаа" (Gravity model) -2010 он;

"Япон Улстай ЧХХ байгуулахад анхаарч үзэх зарим асуудлууд“ - 2012 он;

"Худалдааны гол түнш орнуудтай ЧХХ байгуулах боломж болон эрсдэл“ - 2012 он;

"Япон Улстай ЭЗТХ байгуулснаар эдийн засагт гарах өөрчлөлт" (Computable General Equilibrium model) - 2013 он

ХИЙГДСЭН ТООЦОО, СУДАЛГАА:

Page 4: Meforum 2015-Jmepa Intro

Япон улсын бусад улсуудтай байгуулсан ЭЗТХ - 14 улс

Page 5: Meforum 2015-Jmepa Intro

2002 онд Сингапур Улстай: хоёр орны хоорондох нийт худалдааны эргэлт өмнөх жилийнхээс 12%-иар, нийт хөрөнгө оруулалт жилд 62%-иар өссөн;

2005 онд Мексик Улстай: Экспортлосон барааны хэмжээний өсөлт Мексикээс Япон руу 22.3%, Японоос Мексик руу 44.9%-иар тус тус өссөн;

2006 онд Филиппин Улстай: 2007 онд Японы хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн;

2007 онд Тайланд Улстай: 2008 онд Тайландын экспорт 8.22%-иар, импорт 12.89%-иар тус тус өссөн.

ЯПОНЫ ЗАРИМ УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭЗТХ-ИЙН ҮР ДҮНГЭЭС:

Page 6: Meforum 2015-Jmepa Intro

Японы тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, багасгах,

Худалдааг хөнгөвчлөх, Гаалийн үйл ажиллагааг хялбаршуулах, Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн

бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Японы өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, Валютын орлогыг нэмэгдүүлэх,

ЗОРИЛТ

Page 7: Meforum 2015-Jmepa Intro

ХЭЛЭЛЦЭЭРИЙН БҮТЭЦНийт 16 бүлэг, 13 хавсралт болон хэрэгжүүлэх хэлэлцээртэй. Үүнд:

1. Ерөнхий зүйл;2. Барааны худалдаа; 3. Гарал үүслийн журам;4. Гаалийн үйл ажиллагаа болон

худалдааг хөнгөвчлөх;5. Эрүүл ахуй, ургамлын эрүүл

ахуйн арга хэмжээ;6. Худалдаан дахь техникийн саад

тотгор;7. Үйлчилгээний худалдаа;8. Хувь этгээдийн шилжилт

хөдөлгөөн;9. Хөрөнгө оруулалт,

9. Бизнесийн орчинг сайжруулах;

10. Оюуны өмч; 11. Цахим худалдаа;12. Өрсөлдөөн;13. Маргаан шийдвэрлэх;14. Засгийн газрын худалдан

авах үйл ажиллагаа;15. Хамтын ажиллагаа;16. Төгсгөлийн зүйл

Page 8: Meforum 2015-Jmepa Intro

БАРААНЫ ХУДАЛДАА /Тарифын асуудал/

Монголын тал Японы тал

ҮНИЙН ДҮНГЭЭР

Импортын гаалийн тарифаас шууд

чөлөөлсөн хувь хэмжээ 50% 99,4%

БАРААНЫ ТӨРЛӨӨР

Импортын гаалийн тарифыг бууруулах

барааны төрөл5700 9300

Page 9: Meforum 2015-Jmepa Intro

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР:

Японы зах зээлд экспортлоход импортын гаалийн тарифаас чөлөөлсөн бараа:

Хонь, ямаа, адууны мах, галуу нугасны мах, өндөг, цэвэр ус, пиво, чацарганаар хийсэн бүтээгдэхүүн, төмс болон бүх төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ;

Японд экспортлоход квотын хүрээнд импортын гаалийн тарифаас чөлөөлсөн бараа:

Хагас боловсруулсан үхрийн махан бүтээгдэхүүн, сүү болон аарцан бүтээгдэхүүн, зөгийн бал, гоймон болон зарим гурилан бүтээгдэхүүн.

Page 10: Meforum 2015-Jmepa Intro

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР:

Японы зах зээлд экспортлоход импортын гаалийн

тарифаас чөлөөлсөн бараа: Өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, газрын тос, нүүрс-

химийн үйлдвэрийн үндсэн болон дайвар бүтээгдэхүүн; Бүх төрлийн ган, төмөр, түүгээр хийсэн бүтээгдэхүүн,

тунгаагаагүй зэс, катодын зэс; Нэхмэл, сүлжмэлийн 13 бүлгийн 1200 орчим төрлийн

бүтээгдэхүүн; Арьс шир, үслэг эдлэл, түүгээр хийсэн гутал, эд анги,

цүнх, түрийвч, бээлий;

Page 11: Meforum 2015-Jmepa Intro

ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ: Импортын гаалийн тарифаа 6 жил хүртэлх хугацаанд

дунджаар 20 хувь хүртэл өсгөх боломжтой;

ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРЭМ /ГҮД/: 6200 барааны ГҮД-ийг тохирсон; Өртгийн 10 хувь байхаар тохирсон;

Page 12: Meforum 2015-Jmepa Intro

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУДАЛДАА: Хоёр орны үйлчилгээний худалдааны зах зээлийг өөр

өөрийн улсын дотоод хууль тогтоомжийн хүрээнд илүү нээлттэй, чөлөөтэй болгох, үндэсний нэн тааламжтай нөхцөл, ил тод байдлыг хангах;

ХУВЬ ХҮНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН:

Худалдааны шугамаар богино хугацаанд саатах этгээд, байгууллага дотроо шилжин ажиллах ажилтан, хөрөнгө оруулагч, гэрээгээр үйлчилгээ үзүүлэх этгээд болоод тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийг улсын хилээр нэвтрэх болон түр оршин суухад дэмжлэг үзүүлэх;

1-5 жилийн урт хугацаатэй хилээр нэвтрэх болон оршин суух зөвшөөрөл олгох;

Мэргэжлийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх;

Page 13: Meforum 2015-Jmepa Intro

СТАНДАРТ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БОЛОН ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ:

Гадаад худалдааг хөгжүүлэхэд олон улсын стандартыг ашиглах, заавал мөрдөх стандартыг батлах, шаардлага хангасан эсэхийг тодорхойлох үйл ажиллагааны үр дүнг хүлээн зөвшөөрөх;

Тохирлын үнэлгээний үр дүнг дараах нөхцлийг хангасан тохиолдолд харилцан хүлээн зөвшөөрөх: Сорилтын лабораторын үр дүн; Бүтээгдэхүүний баталгаажуулалтын гэрчилгээ; Хяналтын байгууллагын тайлан; Байгаль орчин, чанарын удирдлагын тогтолцооны

гэрчилгээ; Хувь хүний баталгаажуулалт.

Page 14: Meforum 2015-Jmepa Intro

Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг мөрдөхдөө олон улсын стандартын хэв хэмжээнд нийцүүлэх, уг стандарт адил тэнцүү байхыг хүлээн зөвшөөрөх болон мэдээллийг харилцан солилцох;

Техникийн туслалцаа авах. Үүнд: Хортон шавьж, эсхүл өвчнөөс ангид бүс байгуулах; Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний хяналт,

шалгалт болон баталгаажуулах журам; Хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа дулаан аргаар мах

боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх; Монголын органик брэнд бүтээгдэхүүнийг Японы зах зээлд

гаргах боломжийг бүрдүүлэх.

ЭРҮҮЛ АХУЙ, УРГАМЛЫН ЭРҮҮЛ АХУЙН АРГА ХЭМЖЭЭ:

Page 15: Meforum 2015-Jmepa Intro

ГААЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ:

Гаалиар түргэн шуурхай нэвтрэх боломжийг хангах; Барааг түр хугацаагаар оруулах, дамжуулан өнгөрүүлэх

ажиллагааг хөнгөвчлөх; Гаалийн хууль тогтоомжийн талаарх мэдээллийг түргэн

шуурхай гаргах, лавлах цэг байгуулах; Гаалийн хууль тогтоомжийг нийтэд хүртээлтэй, ил тод

байлгах; Гаалийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах,

мэдээлэл солилцох.

Page 16: Meforum 2015-Jmepa Intro

Монгол, Японы хөрөнгө оруулагчдад илүү баталгаатай эрх зүйн орчин бүрдүүлэх;

Хоёр орны хооронд 2001 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг агуулгын хувьд илүү ойлгомжтой, тодорхой болгосон;

Хөрөнгө оруулалтын хамгаалалтыг бэхжүүлж, шударга, тэнцвэртэй нөхцлийг хангах.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Page 17: Meforum 2015-Jmepa Intro

БУСАД БҮЛГҮҮД

ЦАХИМ ХУДАЛДАА:

Цахим худалдааг дэмжих үүднээс цахим системээр илгээсэн бүтээгдэхүүнд гаалийн тариф ногдуулахгүй байх, цахим бүтээгдэхүүнийг ялгаварлахгүй байх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан.

ӨРСӨЛДӨӨН:

Монополийн эсрэг харилцан мэдээлэл солилцох эрх зүйн орчинг бий болгосон.

ОЮУНЫ ӨМЧ:

Ил тод байдал, дүрэм журам, олонд танигдсан худалдааны тэмдэг болон хаалттай мэдээллийг хамгаалах зэрэг оюуны өмчийн эрхийг хамгаалах болоод эдлэхтэй холбоотой заалтуудыг тусгасан.

БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ:

Монгол, Японы бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэлийг шийдвэрлүүлэх үүрэг бүхий бизнесийн орчныг сайжруулах дэд хороо байгуулахаар тохирсон.

Page 18: Meforum 2015-Jmepa Intro

Хөдөө аж ахуй Аж үйлдвэрийн салбар Жижиг дунд үйлдвэрлэл Худалдаа, хөрөнгө

оруулалт Дэд бүтэц, барилга болон

хот төлөвлөлт Шинжлэх ухаан,

технологи, оюуны өмч Санхүүгийн үйлчилгээ

Боловсрол болон хүний нөөцийн хөгжүүлэлт

Аялал жуулчлал Байгаль орчин Уул уурхай болон эрчим хүч Эрүүл мэнд Өрсөлдөөн Мэдээлэл харилцаа

холбооны технологи

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Page 19: Meforum 2015-Jmepa Intro

ХЭЛЭЛЦЭЭРИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Бүс нутгийн интеграцид нэгдэх; Гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар

баталгаажуулах; Олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн зах зээл болон

гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгөх; Хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бататган

харилцан бие биенээ нөхсөн эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах;

Урт хугацааны туршид үр ашиг нь нэмэгдэнэ.

Page 20: Meforum 2015-Jmepa Intro

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА