62
Биогеохимийн эргэлт, биоген бодисууд Лицейд

Hoollolt d ashiglah

Embed Size (px)

DESCRIPTION

ecology 10a

Citation preview

Page 1: Hoollolt d ashiglah

Биогеохимийн эргэлт, биоген бодисууд

Лицейд

Page 2: Hoollolt d ashiglah

Зорилго Энэхүү хичээлийг үзсэнээр бид :

Байгаль дээр байнга явагддаг зарим эргэлтүүдийн талаар мэдэж авахаас гадна,

Тэдгээр эргэлтүүд маань хэрхэн яаж явагддаг,

Хүний буруутай үйл ажиллагаа нь бодисуудын эргэлтэнд хэрхэн нөлөөлөх,

Эргээд хүмүүс бидэнд болон байгаль дэлхийд маань ямар хор нөлөө учруулж болох талаар мэдэж авах болно.

Page 3: Hoollolt d ashiglah

Биогеохимийн эргэлт ба биоэлемент гэж юу вэ?

Шим тэжээлийн бодисын эргэлтийг биогеохимийн эргэлт гэнэ.

Амьд организмаар дамжин эргэлтэнд ордог химийн элементүүдийг биоэлемент гэнэ.

Эргэлтийг үүсгэж байгаа атомууд нь цааш задрахгүй бөгөөд амьтан ургамалд дахин ашиглагдах байдлаар эргэлтэнд орно.

Бодисын байнгын эргэлт нь биосферийн хүрээнд явагдах аливаа үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх нөхцлийг бүрдүүлнэ.

Page 4: Hoollolt d ashiglah

Шим тэжээлийн бодисын эргэлтийг хоёр томоохон хэсэгт хувааж үздэг.

Орон нутгийн эргэлт : бага хөдөлгөөнтэй, хол зайд шилждэггүй, дэгдэмхий бус элементүүд оролцдог.

Дэлхийн эргэлт : Азот, нүүрстөрөгч, хүчилтөрөгчийн хий болон усны (дэгдэмхий элементүүд) эргэлтүүдийг агаар мандал болон экосистемийн хооронд солилцоонд оролцдог учраас дэлхийн эргэлтүүд гэдэг.

Дэлхийн шим тэжээлийн бодисын эргэлт нь дэлхий дээрх бүх амьд организмуудыг өөр хооронд нь холбож биосфер хэмээх нэгэн үлэмж том экосистемд нэгтгэж байдаг.

Page 5: Hoollolt d ashiglah

Хүний үйл ажиллагаа дэлхийн шим тэжээлийн бодисын эргэлтүүдийг өөрчилж тэр нь дэлхийн нийтийн уур амьсгалд нөлөөлж үр дагавар үзүүлэх байдалтай байгаа тул экологчид энэхүү бодисын эргэлтийг хэмжиж танин мэдэх сонирхолтой байдаг.

Шим тэжээлийн бодисын эргэлтийн судалгаа нь тэрхүү тэжээлийн бодисын эргэлтэнд хүний үзүүлэх нөлөө болон түүний ургамал амьтанд үзүүлэх үр дагаврыг үнэлэх зэргээс бүрдэнэ.

Page 6: Hoollolt d ashiglah

Байгаль дээрх биогеохимийн эргэлтүүд

Нүүрстөрөгчийн эргэлт Хүхрийн эргэлт Азотын эргэлт Фосфорын эргэлт Хүчилтөрөгчийн эргэлт Усны эргэлт

Page 7: Hoollolt d ashiglah

Нүүрстөрөгчийн эргэлт Бодисын байнгын эргэлтэнд оролцогч

нүүрстөрөгчийн үндсэн эх булаг нь агаар мандал юм.

Энд нүүрстөрөгч нүүрсхүчлийн хий байдалтай (CO2) агуулагдана. Дэлхийн бөмбөрцгийн янз бүрийн бүс нутгийн агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ үндсэндээ адил, гагцхүү аж үйлдвэр, техникийн нөлөө үлэмж ихэссэн зарим томоохон хот орчмын агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ нэмэгдэх хандлага сүүлийн үед гарч байна.

Page 8: Hoollolt d ashiglah

Нүүрстөрөгч фотосинтезийн үйл ажиллагааны үр дүнд ургамлын бие дахь шим бодисын бүрэлдэхүүнд ордог.

Дараа нь тэжээлийн холбооны янз бүрийн түвшний хэрэглэгчдийн биед шилжин хуримтлагдана.

Амьсгал, органик бодисын задрал, исэлдэлт, шаталтын явцад нүүрсхүчлийн хий чөлөөлөгдөн агаар мандалд шингэдэг.

Эндээс дахин фотосинтезийн үйл ажиллагаанд оролцох зэргээр нүүрстөрөгчийн эргэлт байгальд тасралтгүй явна.

Page 9: Hoollolt d ashiglah
Page 10: Hoollolt d ashiglah

Нүүрстөрөгчийн хамгийн том сан бол далайн усанд ууссан органик бус нүүрстөрөгч бөгөөд энэ нь агаар мандалд орших нүүрстөрөгчөөс даруй 56 дахин их нүүрстөрөгч агуулж байдаг. Нүүрстөрөгчийн агаар мандлын сан нь ургамал нөмрөгт байх нийт нүүрстөрөгчөөс ялимгүй их.

Дэлхийн нүүрстөрөгчийн хамгийн том урсгал нь агаар мандал болон хуурай газрын ургамалжилт, мөн агаар мандал болон далай тэнгисийн хооронд байдаг. Энэ хоёр урсгал хоорондоо ойролцоогоор тэнцүү бөгөөд агаар мандалд нүүрстөрөгчийн молекулын хадгалагдах дундаж хугацаа таван жил байдаг.

Page 11: Hoollolt d ashiglah

Далай судлаачид малтмал түлшнээс ялгарсан СО2-ийн 33% нь далайд ордог гэж үзэж байна.

СО2 нь зөвхөн далайн гадаргын солилцоо явуулдаг ба далай доторх нүүрстөрөгчийн ихэнх нь гүний усанд байдаг. Гадаргын болон гүний усны хоорондох далай доторх солилцоо нь маш удаан.

Далайн усан дахь нүүрстөрөгчийн бүтэн эргэлт ойролцоогоор 350 жил тутамд нэг удаа явагдана.

Агаар мандлын нүүрсхүчлийн хийн өөр нэгэн эх үүсвэр нь ялангуяа халуун бүсэд гол төлөв газар тариаланд зориулж цэвэрлэх, шатаах зэрэг хуурай газрын ургамалжилтыг устгаж буй явдал юм.

Page 12: Hoollolt d ashiglah

Бид дэлхийн нүүрстөрөгчийн урсгалын бараг 25%-ийг тооцож чаддаггүй бөгөөд үл мэдэгдэх шингээгч нь жилд барагцаагаар 1 тэрбум тонн нүүрстөрөгч шингээж байх учиртай байна.

Далай тэнгис нүүрстөрөгчийн хамгийн том сан болох боловч энэ нүүрстөрөгчийн ихэнх нь маш удаан эргэлттэй.

Цөлийн хөрсний карбонатууд хуурай газрын ургамлаас илүү нүүрстөрөгч агуулах боловч агаар мандал болон цөлийн хөрсний хооронд бараг солилцоо явагддаггүй.

Page 13: Hoollolt d ashiglah

Хүхрийн эргэлт Хүхэр нь уулын чулуулгийн болон зарим

органик бодисын задралаас бий болж, ургамлын үндсээр ургамалд нэвтэрч метионин, цистеин зэрэг амин хүчлүүдийг үүсгэдэг.

Организмд хүхэр бага хэмжээтэй байдаг ба хоол хүнсээр дамжин орж ирдэг.

Мөн хөрсөнд үхсэн органик бодисыг микроорганизм задалж шингээдэг. Энэ процессоор хүхэр хүхрийн хүчил болтол ангижирч, сульфат болон исэлддэг ба ургамлын үндсээр дамжин дахин эргэлтэнд ордог.

Page 14: Hoollolt d ashiglah
Page 15: Hoollolt d ashiglah

Галт уулын дэлбэрэлт мэтийн богино хугацааны үзэгдлүүд дэлхийн хүхрийн эргэлтийг нэмэгдүүлж атмосферийн тэнцвэрт байдлыг тооцоход хүндрэл учруулдаг.

Хүний үйл ажиллагаагаар бий болсон дулаан ялгаруулалтууд нь атмосфер дэх илүүдэл хүхрийг бүрдүүлэгч хамгийн том эх үүсвэр болдог.

Хүдэр хайлуулах болон цахилгаан эх үүсвэр гаргадаг үйлдвэрүүдийн дулаан ялгаруулалт сүүлийн 100 жилийн турш өссөн байна.

Page 16: Hoollolt d ashiglah

Азотын эргэлт Бодисын энэ эргэлтийн гол эх үүсвэр нь агаарын

найрлага дахь азот болно. Тэрээр агаарын 79%-ийг бүрдүүлдэг. Гэвч энэхүү чөлөөт азотыг ихэнх ургамал шууд ашиглаж чаддаггүй, зөвхөн химийн нэгдлийн хэлбэрээр хүлээн авдаг байна.

Төрөл бүрийн бактер, хөх ногоон замаг, зарим зүйл мөөгний тусламжтайгаар агаар дахь азот хөрс, усанд шилжин азотын исэл болж хувирдаг. Мөн аянга цахилгаан, агаар мандал дахь фотохимийн урвалын үр дүнд азотын исэл үүсч хур тунадасны хамт хөрсөнд нэвтэрнэ. Эдгээр азотот нэгдлийг ургамал хүлээн авснаар уурагт нэгдлүүд үүсч тэжээлийн холбооны дараагийн түвшний хэрэглэчдэд дамждаг байна.

Page 17: Hoollolt d ashiglah

Ургамалд хүртээмжтэй азотын нөгөө эх сурвалж нь шим бодисын задралаар үүсдэг аммиак зэрэг азотод нэгдлүүд юм. Аммиак нь бактерийн оролцоотой мөн азотын исэл болж хувирна.

Задлагч бактериудын үйл ажиллагаагаар байгаль дахь азотын исэл задарч чөлөөт байдалтай хүчилтөрөгч, азот болон хувирдаг. Ингэж үүссэн азот буцаад агаар мандлын бүрэлдэхүүнд орно.

Page 18: Hoollolt d ashiglah
Page 19: Hoollolt d ashiglah

Азотлог оксид агаар мандалд жил бүр 0.25%-иар өссөөр байна. Азотын оксид нь эсрэгээрээ химийн өндөр идэвхтэй бөгөөд хүчиллэг тунадас болон утааг сайн тэтгэдэг.

Азотын оксид агаар мандалд азотын хүчилд шилжиж чадах ба АНУ-ын баруун хэсэгт хүчиллэг тунадас нь хүхрийн хүчлээс илүүтэйгээр азотын хүчллээс болж ордог.

Азоны оксид мод болон хатуу түлшийн шаталтаар үүсдэг. Аммони хүчлүүдийг саармагжуулах ба иймд хүчиллэг тунадас бууруулагч болно. Ихэнх аммониуд органик бордоо болон гэрийн тэжээмэл амьтдын ялгадсаас ялгардаг.

Page 20: Hoollolt d ashiglah
Page 21: Hoollolt d ashiglah

Өнгөрсөн 50 жилийн туршид азотын эргэлт нь хүхрийн эргэлтийн адил хүний үйл ажиллагаагаар ихээхэн өөрчлөгдсөөр байна.

Эдгээр өөрчлөлтүүдийг засаж залруулах болон экосистемд сөргөөр нөлөөлж буй нөлөөллийг бууруулах талаар олон улсын хамтын ажиллагаа болон үндэстэн бүрийн хүчин чармайлт нэн даруй хэрэгтэй байна.

Шим тэжээлийн бодисын эргэртэнд гарч буй эдгээр өөрчлөлтүүдийн улмаас хүнд нөлөөлж буй хамгийн тод нөлөө бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлт юм.

Page 22: Hoollolt d ashiglah

Фосфорын эргэлт Биосфер дэх фосфорын хэмжээ устөрөгч,

хүчилтөрөгч, азотынхоос харьцангуй бага. Гэвч фосфор амьд биеийн бүтцэд онцгой үүрэгтэй. Түүнгүйгээр уургийн нийлэгжил явагдахгүй. Мөн амьд биеийн чухал хэсэг болсон бусад өндөр молекулт нэгдлүүд ч нийлэгжихгүй.

Харин байгаль дахь фосфорын эргэлт их өвөрмөц онцлогтой. Фосфорын эргэлт нь юуны өмнө хөрс, ургамлын бүлгэмдэлд хуурай газрын амьтны үйл ажиллагаагаар явагдана.

Page 23: Hoollolt d ashiglah

Байгаль дахь фосфорын эх сурвалж нь зөвхөн уулын чулуулаг юм. Уулын чулуулаг нь экосистемийг фосфатын нэгдлүүдээр байнга хангаж байдаг. Ургамал шим бодисыг нийлэгжүүлэхдээ эдгээр фосфатуудыг ашигладаг.

Төрөл бүрийн бактери амьтдын хүүр, сэг зэмийг задлан боловсруулах үед фосфор хөрсөнд дахин шилжинэ. Үүнийг ургамал ашиглах гэх мэтээр фосфорын эргэлт хуурай газарт байнга явна.

Page 24: Hoollolt d ashiglah
Page 25: Hoollolt d ashiglah

Усны урсгалаар дамжин хуурай газраас далай тэнгис, газрын доорх ба гүний усанд фосфор орно. Энд усан орчин нь мөн л амьд биеийн үйлчлэлээр фосфорт нэгдлийн эргэлтийн бас нэг талбар болохоос гадна зарим хэсэг нь ёроолын хурдсанд орно. Фосфорыг байгалийн аргаар гаргахад дараа нь хөрс, усанд орж фосфорын эргэлт ихэсдэг.

Page 26: Hoollolt d ashiglah

Хүчилтөрөгчийн эргэлт Хүчилтөрөгч бол манай дэлхийн амьд бие, амьдрал

оршин тогтноход маш чухал үүрэгтэй химийн элемент юм. Тэрээр бүх амьд биеийн амьсгалын үйл ажиллагаанд оролцоно.

Агаар мандлын найрлага дахь бараг бүх хүчилтөрөгч биологийн гаралтай. Өөрөөр хэлбэл дэлхийн хөгжлийн бүхий л үед агаар мандал хүчилтөрөгчийг агуулж байгаагүй билээ. Гагцхүү фотосинтез явуулагч амьд биет ногоон ургамлын амьдралын үйл ажиллагааны үр дүнд агаарт хүчилтөрөгч бий болжээ.

Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр хүчилтөрөгч озон болж хувирна. Ингэж үүссэн озон хуримтлагдахын хирээр агаар мандлын дээд давхраа болох озоны давхарга үүсэн бүрэлджээ. Озоны давхраа хэт ягаан туяаны хөнөөлт үйлчлэлээс дэлхийн гадарга амьд биетийг найдвартай хамгаалдаг.

Page 27: Hoollolt d ashiglah

Агаар мандлын найрлагын 20,9%-ийг хүчилтөрөгч эзэлдэг. Гэвч энэ нь эдүгээ манай дэлхийд агуулагдаж буй нийт хүчилтөрөгчийн дөнгөж таван хувьтай тэнцэж байгаа юм.

Хүчилтөрөгчийн ихэнх хэсэг төмрийн исэл, карбонатууд, шим бодисын бүрэлдэхүүнд оролцдог.

Мөн үлэмж хэмжээний хүчилтөрөгч усанд агуулагдана.

Эрдэмтдийн тогтоосноор агаар мандлын хүчилтөрөгч ойролцоогоор 2000 жил тутамд дэлхийн амьд биетээр дамжин бүрэн шинэчлэгддэг байна.

Page 28: Hoollolt d ashiglah

Усны эргэлт Биосферийн бүх бүрэлдэхүүн хэсэг усыг

бүх хэмжээгээр агуулдаг. Амьд биетийн жингийн 80-90%-ийг ус бүрдүүлнэ.

Дэлхий дээр амьдрал үүсэж бүрэлдээгүй байх үед усны байгаль дахь эргэлт харьцангуй энгийн байдлаар, зөвхөн ууршилт, конденсацийн хэлбэрээр явагдаж байжээ. Харин амьдрал үүсэж хөгжихийн хирээр байгаль дахь усны эргэлт улам нарийн нийлмэл болсон байна.

Page 29: Hoollolt d ashiglah

Усны байгаль дахь эргэлтийг ажиглавал агаар мандал дахь усны уур хур тунадасны хэлбэрээр дэлхийн гадаргууд бууна. Үүний зарим хэсэг нь ууршин агаар мандалд буцаж нийлэх ба нөгөө хэсэг нь хөрсөнд шингэж, гурав дахь хэсэг нь нуур, гол мөрөн, далай тэнгисийн усыг сэлбэнэ.

Хөрсөнд нэвтэрсэн усны зарим нь үндсээр дамжин ургамлын биед орж транспирацын явцад мөн зохих хэмжээгээр ууршин гадагшлах ба нөгөө хэсэг нь газрын доорх усыг сэлбэнэ. Мөн энэхүү хур тунадасны усаар хүн, амьтан ундаалан хэрэгцээгээ хангадаг.

Page 30: Hoollolt d ashiglah
Page 31: Hoollolt d ashiglah

Эрдэмтдийн судалгаагаар агаар мандлын ус жилд дунджаар 35 удаа, гол мөрний ус 32 удаа эргэлтэнд ордог бол мөнх цэвдэг 10000 жилд нэг удаа, туйлын мөс 9700 жилд, газрын доорхи ус 5000 жилд, далай 2500 жилд, уулын мөнх цас 1600 жилд, нуур 17 жилд, намаг 5 жилд, хөрсний чийг нэг жилд тус тус эргэлтэнд орж нөхөн сэлбэгддэг байна.

Page 32: Hoollolt d ashiglah
Page 33: Hoollolt d ashiglah

Хүний биед хамгийн тустай бүтээгдэхүүнүүд

Өөхгүй эсвэл өөх багатай мах :

Уургийн эх үүсвэр

маханд л байдаг. Хэдий тийм ч махыг хэт их идэх, өөх тосыг хамаагүй их хэрэглэх нь сайн биш.

Page 34: Hoollolt d ashiglah

Жимс

Бүх жимс нь амин дэмээр баялаг тул байнга хэрэглэх нь өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. (Гэхдээ ..... )

Page 35: Hoollolt d ashiglah

Сармис : Сармис нь нянг

устгах маш хүчтэй үйлчлэл үзүүлдэг. Сармисыг байнга хэрэглэснээр ходоодны өвчнийг анагааж, тархины халдварт үрэвсэл, ханиад, гэдэсний үрэвсэл, суулгах, гүйлгэх зэрэг өвчнөөс сэргийлдэг байна.

Page 36: Hoollolt d ashiglah

Хүнсний ногоо :

Бүх төрлийн хүнсний ногоонд эрч хүчийг улам сайжруулдаг аминдэм, эрдэс давс, ус, шим тэжээл бүхий нүүрс усаар элбэг байдаг.

Page 37: Hoollolt d ashiglah

Зөгийн бал Зөгийн балны найрлаганд

хүний биед хэрэггүй гэх нэг ч зүйл байдаггүй бөгөөд бүх найрлага нь ямар ч хордлогыг тайлдаг байна.

Зөгийн балны найрлаганд зэс, төмөр, марганц, цахиурын давхар исэл, кальци,хлор, натри,фосфор, хөнгөн цагаан, магни зэрэг бодис ордог байна. Иймд зөгийн балыг хүүхэд, насанд хүрэгчдийн дархлалыг бэхжүүлэх, орчин үеийн амьдралаас үүддэг элдэв хордлогыг тайлахад өргөнөөр ашигдаж байна.

Page 38: Hoollolt d ashiglah

Тараг : Тараг нь мэдрэлийн

системийг тайвшруулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг хөнгөвчилж, бие махбодод шим тэжээл өгдөг. Тарганд уургийн бодис их, харин тослог багавтар байдгаас зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж, элэгний архаг өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

Page 39: Hoollolt d ashiglah

Сүү : Сүү нь тэр

чигээрээ кальци D, В2, B12 аминдэмээр баялаг. Тиймээс сүү байнга ууснаар хөгшрөх процесс удааширч, яс сийрэгжихээс айлтгүй болно.

Page 40: Hoollolt d ashiglah

Дүгнэлт Шим тэжээлийн бодисууд нь экосистемд

байнгын эргэлтэнд орж байдаг ба шим тэжээлийн бодисын эргэлтийг судлах нь экосистемийн үндсэн процессуудыг танин мэдэх нэгэн арга зам юм.

Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр дэлхийн хэмжээнд шим тэжээлийн бодисын эргэлт өөрчлөгдөж байгаа бөгөөд үүний эцсийн үр дагавар нь биологийн төрөл зүйл,экосистемийн үйл ажиллагаа,уур амьсгалын өөрчлөлтөд тусч байна.

Page 41: Hoollolt d ashiglah

Шим тэжээлийн бодисын эргэлтүүд орон нутгийн болон дэлхийн түвшинд байж болно. Дэлхийн эргэлтүүд тухайлбал азотын эргэлт нь агаар мандалд зөөгддөг хийн фазуудыг багтааж байхад орон нутгийн эргэлтүүдэд фосфор мэтийн бага хөдөлгөөнтэй элементүүд ордог.

Шим тэжээлийн бодисууд мод бэлтгэлийн улмаас алдагддаг учраас ойн шим тэжээлийн эргэлтүүдийг мөн судлах шаардлагатай.

Page 42: Hoollolt d ashiglah

Хүхрийн эргэлт бол хүний үйл ажиллагаагаар хүчтэй өөрчлөгдсөн дэлхийн шим тэжээлийн бодисын эргэлтийн нэг жишээ юм. Хатуу түлшний шаталт агаар мандалд маш их хэмжээний SO2-ийг нэмдэг ба үүний уршгаар хүчиллэг тунадас бий болдог.

Далайн ус болон хуурай газрын олон экосистемүүд дэх анхдагч бүтээгдэхүүн нь азотоор хязгаарлагддаг учир азотын эргэлт чухал юм.

Хүний үйл ажиллагаанаас бий болсон азотын оролт дэлхийн ус болон агаарт хоёр дахин нэмэгдээд байна.

Page 43: Hoollolt d ashiglah

Хотын утаа болон хүчиллэг тунадас нь энэхүү нэмэгдэж буй азотын нөлөө юм. Азот болон фосфор нь хөдөө аж ахуйн бордооноос зөөгдөн ирдэг бөгөөд хэт их хэмжээгээр хэрэглэснээр нуур болон голыг замгаар бохирдох гол шалгаан нь болж байна. Эдгээр шим тэжээлийн бодисын ялгаруулалтыг бид хязгаарлаж чадахгүй бол дэлхийн экосистемүүд доройтолд үргэлжлэн орсоор байх болно.

Page 44: Hoollolt d ashiglah

Ýп¿Ë Ǻ ÕÎÎËËÎËÒ

Page 45: Hoollolt d ashiglah
Page 46: Hoollolt d ashiglah

Ýп¿Ë ÌÝÍÄÈÉÍ ÃÓÐÂÀËÆÈÍ

Page 47: Hoollolt d ashiglah
Page 48: Hoollolt d ashiglah

Ýп¿Ë ÌÝÍÄÈÉÍ 3 Ò¿ÂØÈÍ

Ýð¿¿ë Îð÷èí Óäàìøèë ñòðåññ Õºäºë㺺íèé äóòàãäàë

õîîëëîëò

Õóðö ¿ðýâñýëò ºâ÷èí

Àðõàã ºâ÷èí

20-30% 70-80%

0 10 20 30 40 50 60 63

Page 49: Hoollolt d ashiglah

ÌÀÕÍÛ ÁÎÕÈÐÄÎË

Page 50: Hoollolt d ashiglah

ÌÈÊÐÎÎÐÃÀÍÈÇÌÓÓÄ ÁÈÅ ÌÀÕÁÎÄÎÄ ÍºËººËºÕ ÍÜ

Page 51: Hoollolt d ashiglah

ÕÎÎË Õ¿ÍÑÍÈÉ ÁÎÕÈÐÄÎË ÁÈÅ ÌÀÕÁÎÄÎÄ ÍºËººËºÕ ÍÜ

Page 52: Hoollolt d ashiglah
Page 53: Hoollolt d ashiglah
Page 54: Hoollolt d ashiglah
Page 55: Hoollolt d ashiglah

ÌÀÕ ÌÀÕÀÍ Á¿ÒÝÝÃÄÝÕ¿¿ÍÈÉ ÁÈ÷ÈË ÁÈÅÒ¿¿Ä

Page 56: Hoollolt d ashiglah

Çàãàñ îëçâîðëîõ

Ñîðòëîõ

Öóñûã íü ñàëãàõ

Óðüä÷èëàí õàìãààëàëò

Äàâñ íýìýõ àëàõÖóñûã íü ñàëãàõ

Õýð÷ñýí ìàõ

Õºðãºõ

óãààõ

Ýâäýõ óãààõ Õýð÷èõ

Ñàâëàõ

Äàâñ íýìýõ

Õºë人õ

ñàâëàõ

Õàëàõ

Çàãàñ áîëîâñðóóëàëò

Page 57: Hoollolt d ashiglah

¯Ð ÒÀÐÈÀ, ÃÓÐÈË ÃÓÐÈËÀÍ Á¿ÒÝÝÃÄÝÕ¿¿ÍÈÉ ÁÈ÷ÈË

ÁÈÅÒ¿¿Ä

Page 58: Hoollolt d ashiglah
Page 59: Hoollolt d ashiglah

Õ¿ÍÑÍÈÉ ÀÞÓËÃ¿É ÁÀÉÄÀË

Page 60: Hoollolt d ashiglah
Page 61: Hoollolt d ashiglah
Page 62: Hoollolt d ashiglah

Алтан наран мөнгөн саран ээлжлэн мандсаар

Амьдрах хоногийн тоо нэг л өдөр дуусдаг юм.

Хорвоод олдох мөч хором бүхнээ ашиглан

Хоног өдрийг сурч мэдэх, хийж бүтээхэд зориулаарай.

Анхаарал тавьсанд баярлалаа.