14
Грасбергт санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан хүнийг томиллоо Нийтэлсэн огноо: 2016 оны 01 сарын 21 09:55 Торонтод бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани (TRQ:CN) үйл ажиллагаа болон хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөрөө Брэндан Лэйнийг томилохоор боллоо. Тэрээр “Rio Tinto” групп (RIO:LN), Зургийг: Иан Уолди / Bloomberg “Anglo American” (AAL:LN), “BHP Billiton” (BHP:AU) зэрэг салбартаа тэргүүлэгч компаниудад 25 жилийн хугацаанд туршлага хуримтлуулсан байна. Хамгийн сүүлд “Rio Tinto”-ийн зэсийн группт Грасбергийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байжээ. “Turquoise Hill Resources” энэ долоо хоногт “Оюу Толгой”-н 2015 оны үйлдвэрлэлийн мэдээллийг гаргасан юм. Австралид бүртгэлтэй “Terracom Resources” (TER:AU) компани, 2014 оны 1-р сард гаргасан 10 сая ам.долларын хөрвөгч үнэт цаасныхаа хөрвөх хугацааг хагас жилээр сунгаж, ирэх оны 1-р сар болгон хойшлуулсан байна. Мөн үнэт цаасны жилийн хүүг гурван хувиар өсгөж, 15 хувь болгожээ. “Terracom Resources”-ийн охин компани “Terra Energy” Өмнөговь аймгийн Баруун Ноѐн уул ордод олборлолт явуулдаг. Зах зээлийн

Grasberg Finance

Embed Size (px)

DESCRIPTION

Grasberg FinanceGrasberg FinanceGrasberg Finance

Citation preview

Page 1: Grasberg Finance

Грасбергт санхүү эрхэлсэн захирлаар

ажиллаж байсан хүнийг томиллоо

Нийтэлсэн огноо: 2016 оны 01 сарын 21 09:55

Торонтод бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани (TRQ:CN) үйл ажиллагаа

болон хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөрөө Брэндан Лэйнийг томилохоор боллоо.

Тэрээр “Rio Tinto” групп (RIO:LN),

Зургийг: Иан Уолди / Bloomberg

“Anglo American” (AAL:LN), “BHP Billiton” (BHP:AU) зэрэг салбартаа тэргүүлэгч

компаниудад 25 жилийн хугацаанд туршлага хуримтлуулсан байна. Хамгийн сүүлд

“Rio Tinto”-ийн зэсийн группт Грасбергийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж

байжээ. “Turquoise Hill Resources” энэ долоо хоногт “Оюу Толгой”-н 2015 оны

үйлдвэрлэлийн мэдээллийг гаргасан юм.

Австралид бүртгэлтэй “Terracom Resources” (TER:AU) компани, 2014 оны 1-р сард

гаргасан 10 сая ам.долларын хөрвөгч үнэт цаасныхаа хөрвөх хугацааг хагас жилээр

сунгаж, ирэх оны 1-р сар болгон хойшлуулсан байна. Мөн үнэт цаасны жилийн хүүг

гурван хувиар өсгөж, 15 хувь болгожээ. “Terracom Resources”-ийн охин компани “Terra

Energy” Өмнөговь аймгийн Баруун Ноѐн уул ордод олборлолт явуулдаг. Зах зээлийн

Page 2: Grasberg Finance

хүнд үед экспортоо эхлүүлсэн цөөхөн компаниудын нэгд тооцогддог юм. Цаашид

компани уурхайн гарцаа жилийн 1.5 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа

юм.

Д.Хаш-Эрдэнэ

Холбоо барих: [email protected]

[email protected]

БНХАУ 2018 он хүртэл нүүрсний шинэ

уурхайн зөвшөөрөл олгохгүй

Нийтэлсэн огноо: 2016 оны 01 сарын 25 09:30

>>> Хятад гурван жилийн дотор 700 сая тонн нүүрс олборлох 4,300 уурхайгаа хаана

>>> “BHP Billiton”: Нүүрс, төмрийн хүдрийн ханш ирэх таван жилд сэргэхгүй

БНХАУ ирэх гурван жилд 700 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайнуудаа

хааж, 2018 он хүртэл шинэ уурхайн зөвшөөрөл олгохгүй байхаар шийдлээ. Тухайлбал,

Page 3: Grasberg Finance

300 сая тонны үйлдвэрлэлийн гарцтай,

Зургийг: Нэльсон Чин / Bloomberg

улсын 300 уурхай, 400 сая тонны гарцтай 4,000 жижиг уурхайг хаахаар төлөвлөсөн

байна. Энэ ажилд зориулж нийт 30 тэрбум юань төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл,

үйлдвэрлэгчдэд гарцаа танасан тонн тутамд нь 150 юанийн нөхөн олговор олгохоор

төлөвлөсөн талаар “China Coal Resources” мэдээллээ.

Уурхайнуудыг хаасны улмаас нэг сая ажлын байр алга болно. Мөн хөдөлмөрийн

нөхцөлийг сайжруулж, ажлын өдрийг 330-аас 267 болгож багасгах шийдвэр гаргасан

байна. Одоогоор Хятадад зургаан сая хүн нүүрсний уурхайд хөдөлмөр эрхэлж байгаа

юм. Энэ шийдвэрийг Хятадын засгийн газар таван жилийн шинэ төлөвлөгөөтэй

уялдуулан гаргасан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд урд хөрш нийт 560 сая тонны

хүчин чадалтай долоо мянга гаруй уурхайг хааж, нийт уурхайн тоо 10.8 мянган болж

буужээ. Гэхдээ нийт үйлдвэрлэлийн хүчин чадал хэрэглээгээ 2.2 тэрбум тонноор

давсан байна. 2015 оны эцсийн байдлаар Хятадын нүүрсний жилийн хэрэглээ 3.5

тэрбум тонн байсан юм.

Нүүрстэй холбоотой бусад мэдээллээс хүргэхэд, уул уурхайн салбарт тэргүүлэгч “BHP

Billiton” ирэх таван жилд нүүрс болон төмрийн хүдрийн ханш сэргэхгүй гэж үзжээ.

Д.Хаш-Эрдэнэ

Page 4: Grasberg Finance

Холбоо барих: [email protected]

[email protected]

Төрийн өмчит уул уурхайн компаниуд

2015 оны эхний хагаст 2.45 их наяд

төгрөгийн орлого олжээ

Нийтэлсэн огноо: 2016 оны 01 сарын 22 11:00

“Эрдэнэс Монгол” компани төрийн эзэмшилтэй уул уурхайн компаниудын өнгөрсөн

оны эхний хагасын нэгтгэсэн тайланг гаргалаа. Компани “Эрдэнэс Оюу Толгой”,

“Эрдэнэт Үйлдвэр”, “Эрдэнэс Таван Толгой”, “Багануур” болон “Шивээ овоо”

компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг хянадаг юм.

Тайлант хугацаанд эдгээр таван компани нийт 2.45 их наяд төгрөгийн орлоготой

ажилласан байна.

Зургийг: Доуг Кантер / Bloomberg

Page 5: Grasberg Finance

Орлогын 90 гаруй хувийг “Оюу Толгой” болон “Эрдэнэт” үйлдвэр бүрдүүлжээ. Бусад

үзүүлэлтүүдийг харвал, улсын нэгдсэн төсөвт 390 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Мөн

ханган нийлүүлэгчдээс 630 орчим төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Дотоодын

худалдан авалтын дөрөвний гурвыг “Оюу Толгой” компани дангаар хийж гүйцэтгэсэн

байгаа юм.

Өнгөрсөн онд “Оюу Толгой” компанийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх

шийдвэр гарсан. Энэ оны дунд үеэс бүтээн байгуулалт сэргэж, компанийн худалдан

авалт нэмэгдэх хүлээлттэй байна. Мөн Багануурын уурхайн өргөтгөлийн ажил ойрын

хугацаанд эхэлж магадгүй байгаа нь ханган нийлүүлэгчдэд бас нэг боломж байж болох

юм.

Хараат компаниудын цаашид хэрэгжүүлж магадгүй бусад төсөл хөтөлбөрүүдийг

харвал, “Эрдэнэс Таван Толгой” компани нүүрс хуурай аргаар баяжуулах, метан хий

гаргаж авах төсөл хэрэгжүүлэх хүлээлттэй байгаа. Мөн “Шивээ-Овоо” уурхайд

түшиглэн есөн мянган мегаваттын хүчтэй цахилгаан станц барих төслийн ТЭЗҮ-ийг

боловсруулж байгаа юм.

“BHP Billiton” 2016 оны төмрийн

хүдрийн олборлолтын төлөвөө дөрвөн

хувиар буурууллаа

Нийтэлсэн огноо: 2016 оны 01 сарын 20 15:00

Уул уурхайн салбарт тэргүүлэгч “BHP Billiton” компани (BLT:LN) энэ санхүүгийн

жилийн төмрийн хүдрийн олборлолтын төлөвөө дөрвөн хувиар бууруулж, 237 сая тонн

Page 6: Grasberg Finance

болгосон байна. Компанийн “Vale”-тай (VALE:US) хамтарсан

Зургийг: Дадан Три / Bloomberg

Бразил дахь уурхай хаагдсан нь төлөвөө бууруулах гол шалтгаан болсон байна. “Vale”-

ийн зүгээс өнгөрсөн сард олборлолтын төлөвлөө мөн 10 хувиар бууруулж байгаагаа

мэдээлсэн юм.

11-р сард хоѐр компанийн хамтарсан “Samarco” уурхайн усны далан нурсны улмаас

ойр орчмын байгаль орчноо сүйтгэж, 17 хүний аминд хүрсэн. Бразилын засгийн газар

энэ ослыг тус улсын түүхэнд гарсан байгаль орчны хамгийн том гамшиг гэж нэрлээд

байгаа юм.

Даваа гарагт хоѐр компанийн өрсөлдөгч “Rio Tinto” групп (RIO:LN) төмрийн хүдрийн

олборлолтоо энэ онд долоон хувиар өсгөх төлөвийг танилцуулсан юм.

Манганий хүдрийн борлуулалтаас ашигт

малтмалын нөөц ашигласны төлбөр

тооцож эхэллээ

Page 7: Grasberg Finance

Нийтэлсэн огноо: 2016 оны 01 сарын 20 10:40

>>> Монгол Улсад манганы батлагдсан нөөц бүхий дөрвөн орд байна

>>> Манганы хүдэр дэх агуулга 1.4 сая тонн байна : АМГ

Өнгөрсөн онд манган буюу марганцийг анх удаагаа олборлож, экспортод гаргаж

эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох журамд өөрчлөлт оруулж, манганий

хүдрийн борлуулалтаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож эхэлсэн

байна.

Олборлолтын хувьд Дорноговь аймгийн Айраг суманд орших, Унагад талбайд

олборлолт явуулж эхэлсэн байгаа.

Ашигт малтмалын газар тус талбайд оны эхэнд сонгон шалгаруулалт зарлаж,

шалгарсан компани олборлолтын ТЭЗҮ-ээ тухайн ондоо батлуулсан байна.

Одоогоор манганы нөөц батлагдсан дөрвөн орд байна. Үүнээс хоѐр нь Өмнөговь

аймагт, үлдсэн нь Дорноговь аймагт байршдаг. Эдгээр ордын хүдрийн батлагдсан нийт

нөөц 14.5 сая тонн байгаа юм. Харин хүдэр дэх металлын агуулга 10 орчим хувь буюу

1.4 сая тонн байгааг Ашигт малтмалын газар мэдээллээ.

Манганы хэрэглээг аваад үзвэл, ган болон хөнгөн цагааны хайлшийн үйлдвэрлэлд

түлхүү ашигладаг. Нийт эрэлтийн 90 орчим хувийг ган үйлдвэрлэл бүрдүүлдэг байна.

Манганыг ашигласнаар ган болон хөнгөн цагааны эдэлгээ даах чадвар сайжирдаг юм.

Page 8: Grasberg Finance

“Rio Tinto” группийн төмрийн хүдрийн

нийлүүлэлт өнгөрсөн онд 11 хувиар өсчээ

Нийтэлсэн огноо: 2016 оны 01 сарын 19 10:00

>>> “Rio Tinto” группийн хувьцааны ханш өнгөрсөн онд томоохон компаниуд

дундаа хамгийн бага хувиар буурсан

>>> “Rio Tinto”-ийн гүйцэтгэх захирал Сэм Уолш: Мөнгөн урсгалаа нэмэгдүүлж,

зардлаа хянахад түлхүү анхаарна

“Rio Tinto” группийн төмрийн хүдрийн нийлүүлэлт өнгөрсөн онд 11 хувиар өсч, 337

сая тонн болсон байна. Мөн ханшийн уналттай холбоотойгоор энэ онд өсөлтийн

хурдаа бууруулж, нийлүүлэлтээ долоон хувиар нэмэхээр төлөвлөжээ.

Группийн орлогын 90 хувийг төмрийн хүдэр бүрдүүлдэг. Өнгөрсөн онд группийн

хэмжээнд зэс, титанаас бусад ашигт малтмалын олборлолт өсөлттэй гарчээ. Зэсийн

хувьд “Оюу Толгой” өсөлттэй байсан ч,

Австралийн Пилбара дахь "Rio Tinto"-ийн төмрийн хүдрийн орд Зургийг: Иан Уолди /

Bloomberg

Page 9: Grasberg Finance

“Кеннекотт” уурхайн олборлолт буурсан байна. Группийн гүйцэтгэх захирал Сэм

Уолш цаашид "мөнгөн урсгалаа нэмэгдүүлж, зардлаа хянахад түлхүү анхаарна" гэж

онцолжээ.

Өнгөрсөн оны хувьд түүхий эдийн зах зээлд хараар бичигдэх жил болсон. Ханшийн

уналтын улмаас уул уурхайн компаниуд нийт 1.4 их наяд ам.долларын зах зээлийн

үнэлгээгээ алдсан юм. Гэхдээ томоохон компаниудаас “Rio Tinto”-ийн хувьцаа

хамгийн бага хэмжээгээр буюу 37 хувиар буурсан байна. Учир нь зардал багатай,

тэргүүлэх зэрэглэлийн уурхайнуудад төвлөрдөг нь ханшийн өнөөгийн нөхцөлд ч

ашигтай ажиллах боломжийг бүрдүүлдэг. Харин бусад компаниудын хувьд хувьцаа нь

хамгийн багадаа 50 орчим хувиар буурсан байгаа юм.

Шинжээчид энэ онд салбартаа тэргүүлэгч “Rio Tinto” болон “BHP Billiton” тэргүүлэх

зэрэглэлийн уурхай худалдан авна гэж таамаглаж байна. Учир нь компаниудын

сонирхож байгаа зэсийн уурхайнуудын үнэлгээ доод хэмжээндээ хүрээд байгаа юм.

Ирэх онд ханш сэргэж эхлэхтэй зэрэгцээд уурхайнуудын үнэлгээ ч эргээд сэргэх

боломжтой гэж шинжээчид үзэж байгаа юм.

“Оюу Толгой”-н 2015 оны зэсийн

үйлдвэрлэл зорилтоос давсан бол алтны

үйлдвэрлэл зорилтот түвшинд хүрлээ

Нийтэлсэн огноо: 2016 оны 01 сарын 19 09:20

>>> 2015 онд баяжмал дахь зэсийн агуулга компанийн зорилтод түвшинг давсан

бол алтны үйлдвэрлэл зорилтод түвшиндээ хүрсэн байна.

>>> “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийн тодотголыг

энэ улиралдаа багтаан хийнэ

“Оюу Толгой”-н үйлдвэрлэл өнгөрсөн онд шинэ оргилд хүрч, зарим зорилтод

түвшингээ эвдсэн байна. Өнгөрсөн онд “Оюу Толгой” хамгийн ихдээ 195 мянган тонн

зэс үйлдвэрлэнэ гэж таамаглаж байсан. Харин оны эцсийн гүйцэтгэлээр 202 мянган

Page 10: Grasberg Finance

тонныг үйлдвэрлэж, зорилтод түвшинээ

"Оюу Толгой"-н туузан дамжуурга Зургийг: Паула Бронстейн / Getty Images

давсан талаар “Turquoise Hill Resources” (TRQ:US) мэдээллээ. Алтны хувьд 2015 онд

653 мянган унцыг үйлдвэрлэж, бодит үзүүлэлт таамагтай таарсан. Эдгээр үзүүлэлтийг

2014 оны үзүүлэлттэй харьцуулбал зэсийн гарц 36 хувиар, алтных 11 орчим хувиар тус

тус өссөн байна. Баяжмалын үйлдвэрлэлийг ерөнхийд нь харвал 2014 оны түвшингээс

40 орчим хувиар өссөн. Мөн ил уурхайн олборлолт 19 хувиар нэмэгдсэн байна.

Улирлын дүнгээрээ хүдэр дэх алтны агуулга өссөн учир, дөрөвдүгээр улиралд алтны

гарц өмнөх улирлаасаа 68.3 хувиар нэмэгджээ.

“Оюу Толгой”-н үйлдвэрлэл ийнхүү 2 дахь жилдээ бүрэн хүчин чадлаа ашиглаж

байгааг хөрөнгө оруулагч талаас онцоллоо. Үүний ачаар зэсийн ханш огцом буурсан

өнгөрсөн онд ч, орлого нь өсөлттэй байгаа. Нөгөөтөөгүйр алтны ханш тогтвортой

байж, огцом уналт харуулаагүй нь “Оюу Толгой”-н орлогод эерэгээр нөлөөлсөн. Харин

энэ онд хүдрийн агуулга буурахтай холбоотойгоор, алтны үйлдвэрлэлийн гарц бараг

гурав дахин буурах төлөвийг “Turquoise Hill Resources” танилцуулсан.

Энэ онд гол хүлээгдэж байгаа ажил бол “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн

байгуулалт эргээд сэргэх хүлээлттэй байгаа. “Turquoise Hill Resources”-ийн

танилцуулснаар энэ улиралдаа багтаан ТЭЗҮ-ийн тодотголыг хийнэ. Мөн

шаардлагатай зөвшөөрлүүдийг авах юм байна. Улмаар ирэх улиралд “Turquoise Hill

Page 11: Grasberg Finance

Resources”, “Rio Tinto” групп (RIO:LN) болон “Оюу Толгой”-н ТУЗ бүтээн

байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргах хүлээлттэй байгаа юм.

“Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт энэ оны зургаагаас долдугаар сарын

хооронд эхлэх хүлээлттэй байна. Сүүлд компани олон улсын банк, санхүүгийн

байгууллагуудтай 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээг байгуулсан

юм. Гэрээнд онцлох зүйл гэвэл, өрийн таазыг зургаан тэрбум ам.доллараар тогтоож

өгсөн. Өөрөөр хэлбэл, цаашид шаардлагатай гэж үзвэл нэмэлт 1.6 тэрбум ам.долларын

зээлийг татах боломжтой болж байгаа юм. Энэ нь зах зээлийн байдал, “Оюу Толгой”-н

мөнгөн урсгал зэргээс хамаарна гэж “Эрдэнэс Монгол” компани мэдээлж байгаа.

“Оюу толгой” компани IV улирлын

үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

1 дугаар сарын 19, 2016

“Оюу толгой” компани 2015 оны IV улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр

танилцууллаа.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью

Вүдлэй “2015 онд манай хамт олны ажил үйлс олон үзүүлэлтээр амжилттай гарч буйг

тэмдэглэхэд таатай байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлж, үүн дотроо зэсийн

үйлдвэрлэлийг төлөвлөгөөнөөс давуулан биелүүллээ. Аюулгүй ажиллагаа манай

ажлын гол цөм байж, бид Рио Тинто группын хэмжээнд аюулгүй ажиллагааны

үзүүлэлтээр тэргүүлэгчийн байр сууриа хадгаллаа. 2015 онд олон чиглэлээр дэвшилт

гарган ажилласан хэдий ч бидний гадаад орчин, ялангуяа түүхий эдийн зах зээл сорилт

дагуулсан хэвээр байна. Иймд бид далд уурхайн бүтээн байгуулалтыг дахин эхлүүлэх

бэлтгэлийг хангахын зэрэгцээ, осол аюулыг тэглэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг

нэмэгдүүлэх, зардлыг бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлага урган

гарч байна. “Оюу толгой”-н хамт олон 2016 онд үйл ажиллагааны шинэ түвшинд гарч,

өрсөлдөөнт бизнесийн орчинд компанийн өсөлтийг ханган ажиллаж чадна гэдэгт

итгэлтэй байна” гэж тэмдэглэн хэлэв.

2015 оны IV улиралд үйлдвэрлэлийн гарцыг өмнөх улирлынхаас 8.5 хувиар

нэмэгдүүлж үйлдвэрлэл эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүргэв. Үүний үр

дүнд тайлант улиралд зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлын гүйцэтгэлтэй харьцуулахад

2.3 хувиар нэмэгдлээ. Түүнчлэн, ил уурхайн хоѐр дахь үе шатны өндөр агуулгатай

хүдрийг олборлож, олборлолтын хэмжээг нэмэгдүүлсний үр дүнд алтны үйлдвэрлэл

өмнөх улирлынхаас 68.3 хувиар нэмэгдсэн байна.

2015 оны дүнгээр “Оюу толгой” 202,200 тонн зэс үйлдвэрлэсэн нь энэ онд 175,000-

195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан үзүүлэлт

боллоо. Алт үйлдвэрлэл 653,000 унци байсан нь 600,000-700,000 унци алт үйлдвэрлэнэ

гэсэн төлөвтэй нийцэж байна. 2015 он “Оюу толгой” компанийн бүтэн жил үйлдвэрлэл

явуулсан хоѐр дахь жил бөгөөд энэ онд уурхайн олборлолт 19.3, боловсруулсан

хүдрийн хэмжээ 23.9, баяжмалын үйлдвэрлэл 39.9, зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны

үйлдвэрлэл 10.9 хувиар тус тус өслөө.

Page 12: Grasberg Finance

“Оюу толгой” компани 2016 онд 175,000-195,000 тонн зэс, 210,000-260,000 унци алт

үйлдвэрлэх төлөвтэй байна. 2016 онд үйлдвэрлэх алтны дийлэнх хэсгийг оны эхний

хагаст үйлдвэрлэнэ.

Далд уурхайн бүтээн байгуулалт

2015 оны 12 дугаар сард “Оюу толгой” компани 4.4 тэрбум ам.долларын төслийн

санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан нь “Туркойз Хилл”-ийн хувьд онцлох үйл

явдал боллоо. ТЭЗҮ 2015-ыг дуусгах, хөрөнгө оруулалтын зардлын тооцоог шинэчлэх,

далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил

үргэлжилж байна. Эдгээр алхмуудыг 2016 оны I улиралд багтаан дуусгаснаар 2016 оны

II улирлын эхээр “Туркойз Хилл”, “Рио Тинто”, “Оюу толгой” компанийн Төлөөлөн

удирдах зөвлөлүүд “Ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг албан ѐсоор гаргах төлөвтэй

байна.

“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ

Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол

улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын

Page 13: Grasberg Finance

стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу

толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан

билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг

дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага,

орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул

осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ

стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” компани 2015 оны шилдэг

ханган нийлүүлэгчдээ шалгарууллаа

Өмнөговь аймаг, Ханбогд сум,

1 дугаар сарын 22, 2016

1 / 14

Showing image 1 of 14

“Оюу толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулах “Эрдэнийн говь”

ѐслолыг энэ пүрэв гаригт Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа. Тус

арга хэмжээнд төр, засгийн албаны хүмүүс, Өмнөговь аймаг болон орон нутгийн

удирдлагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид болон ханган нийлүүлэгчид

оролцов.

Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээр нь үнэлж,

аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн үйл ажиллагаа, үндэсний болон орон

нутгийн шилдэг ханган нийлүүлэгч, шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн нийт

таван төрөлд нэр дэвшүүлж, шалгаруулсан юм. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн шилдэг

таван ханган нийлүүлэгчийг тодруулаад зогсохгүй Монголын бизнес, аж үйлдвэрийн

салбарын ололт, амжилтыг тэмдэглэдэг уламжлалтай.

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх ѐслолыг нээж хэлсэн үгэндээ “Энэ

жилийн Эрдэнийн говь-2015 ѐслолын нэг онцлог бол бид өнгөрсөн 2015 онд далд

уурхайн үйл ажиллагааг цаашид эрчимтэй урагшлуулах “Далд уурхайн бүтээн

байгуулалтын төлөвлөгөө”, олон улсын 20 гаруй зээлдүүлэгчийн тусламжтай далд

уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Оюу

толгойчууд, ханган нийлүүлэгчид хамтдаа өнөөдрийн хүрсэн амжилтаа бататгаж,

удахгүй эхлэх далд уурхайн нүсэр том бүтээн байгуулалтаа ханган нийлүүлэгчидтэйгээ

хамтдаа амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэж онцлон тэмдэглэлээ.

“Эрдэнийн говь-2015” цомын эзэд:

Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч – “Эн Би Ай Кэй” ХХК Нийлүүлэлтийн шилдэг гүйцэтгэл – “Мэргэн чадвар” ХХК Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч – “Ханбогд хурд” ХХК

Page 14: Grasberg Finance

Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч – “Минерал бэйг” ХХК Гран При – “Максам экплосивс” ХХК

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью

Вүдлэй “Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил явагдсанаар Оюу толгойн өсч

хөгжиж буйн адилаар бидний түншлэл, хамтын ажиллагаа цаашид улам бэхжин

хөгжсөөр байх болно. Ирэх жилүүдэд Ханбогдын, Өмнөговийн зон олонтой хамтран

Оюу толгойг дэлхийн хамгийн чухалд тооцогдох зэсийн уурхайн нэг болгохын төлөө

ажиллахаас илүү хүндтэй зүйл гэж үгүй билээ.Эдийн засгийн хөгжил нь дэд бүтцийн

хөгжил, түншлэлтэй гар гараасаа барилцан урагшилдаг. Бидний амжилт болон орон

нутгийн хөгжилд нэн чухал зүйл болох хүчирхэг, өрсөлдөхүйц, тогтвортой ханган

нийлүүлэгчид өсч хөгжиж байгаа нь бидэнд үргэлж ил харагдаж байдаг юм” гэж хэлэв.

“Оюу толгой” компани өнгөрсөн онд 989 ханган нийлүүлэгчтэй ажилласны 60 гаруй хувь буюу

633 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. 2015 онд дотоодын худалдан авалтын хэмжээ үйл

ажиллагааны нийт зардлын 80 хувь болсны зэрэгцээ үүний 51 хувийг үндэсний ханган

нийлүүлэгчдэд зарцуулаад байна. Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтын дүн

2010 онд 0.5 сая ам.доллар байсан бол 2015 оны эцсийн дүнгээр 66 сая ам.долларт хүрчээ.