113
“Модон барилгын зураг, төсөл, төлөвлөлт. Ерөнхий дүрэм” барилгын дүрэм Улаанбаатар 2019 он Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх Барилгын хөгжлийн төвийн захиалгаар “Модон барилгын зураг, төсөл, төлөвлөлт. Ерөнхий дүрэм” барилгын норм, дүрэм боловсруулах зөвлөх үйлчилгээгээр боловсруулав.

enorm.gov.mn · 3 Агуулга 1 Хамрах хүрээ................................................................................................. 5 2 Нормативт

  • Upload
    others

  • View
    41

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

“Модон барилгын зураг, төсөл, төлөвлөлт. Ерөнхий дүрэм”

барилгын дүрэм

Улаанбаатар

2019 он

Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх Барилгын хөгжлийн төвийн

захиалгаар “Модон барилгын зураг, төсөл, төлөвлөлт. Ерөнхий дүрэм”

барилгын норм, дүрэм боловсруулах зөвлөх үйлчилгээгээр боловсруулав.

2

Зөвлөх үйлчилгээний байгууллагын нэр: ШУТИС, БуХС

Зөвлөх үйлчилгээний багийн удирдагч: Ц.Энхбаатар, доктор (Ph.D), дэд

профессор, зөвлөх инженер

Зөвлөх үйлчилгээний багийн гүйцэтгэгч: Х.Нялхай, доктор (Ph.D),

профессор

Зөвлөх үйлчилгээний багийн гүйцэтгэгч: Ц.Цогоо, зөвлөх инженер

Зөвлөх үйлчилгээний багийн техникийн ажилтан: Б.Тодгэрэл, магистр

2019 оны 01 дүгээр сар 21

3

Агуулга

1 Хамрах хүрээ ................................................................................................. 5

2 Нормативт ишлэлүүд .................................................................................... 5

3 Нэр томъёо ба тодорхойлолтууд ................................................................. 6

4 Ерөнхий заалтууд ......................................................................................... 6

5 Материалууд ................................................................................................. 6

6 Материалын тооцооны үзүүлэлтүүд ............................................................ 9

7 Модон бүтээцийн элементүүдийн тооцоо ................................................. 17

Модон бүтээцийн элементүүдийн 1-р бүлгийн хязгаарын төлөв байдлын

тооцоо .................................................................................................................. 17

Төвийн дагуух суналт ба төвийн дагуух шахалтын элементүүд .. 17

Гулзайлтын элементүүд .................................................................. 22

Тэнхлэгийн хүчний үйлчлэлд орсон гулзайлттай элементүүд ...... 26

Модон хийцийн элементүүдийн тооцооны урт ба хязгаарын туян

чанар 30

Модлог ба фанер хосолсон наамал элементийн тооцооны онцлог

31

Модон бүтээцийн элементүүдийн 2-р бүлгийн хязгаарын төлөв байдлын

тооцоо .................................................................................................................. 35

8 Модон бүтээцийн элементүүдийн холбоосны тооцоо .............................. 36

Ерөнхий заалт ............................................................................................. 36

Цавуун холбоос .......................................................................................... 37

Духан тулгуурт холбоос .............................................................................. 38

Цилиндр тээгэн холбоос ............................................................................ 39

Сугаралтанд ажиллах хадаас ба шурган холбоос ................................... 49

Ялтсан тээгэн холбоос ............................................................................... 50

Шилбэ оруулж наасан холбоос .................................................................. 51

Ширхэгийн дагуу оруулан наах шилбэн холбоос ..................................... 54

Модлогийн ширхэгт өнцгөөр оруулж наасан шилбэн холбоос ................ 55

Ган тээгтэй наамал холбоос ...................................................................... 58

9 Модон бүтээцийн төсөл зохиомжийн зөвлөмж ......................................... 59

Ерөнхий заалт ............................................................................................. 59

Гол нуруу, сараалж, дэвсгэр банз ............................................................. 61

Цул болон наамал модлог дам нуруу ....................................................... 61

Бүрдэл дам нуруу ....................................................................................... 64

Татанга ........................................................................................................ 65

Арк, бөмбөгөр хучилт ................................................................................. 66

4

Жаазан хүрээ .............................................................................................. 67

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур .................................... 67

Модон бүтээцийн найдвартай ажиллагаа хангахад тавигдах

шаардлагууд ........................................................................................................ 67

10 Модон бүтээцийн галын техникийн шаардлага ...................................... 70

Галд тэсвэрлэх хязгаар .............................................................................. 70

Бүтээцийн галын аюул ............................................................................... 71

Галаас хамгаалах бодисууд ...................................................................... 72

11 Хавсралтууд .............................................................................................. 74

Хавсралт А - Наамал модлогийн ангилал................................................. 74

Хавсралт Б - Модлогийн чанарт тавигдах нэмэлт шаардлагууд ............. 77

Хавсралт В - Нарс, гацуурын модлогоос бүрдүүлсэн наамал модлог ба

нэг чиглэлийн хуулгаар наасан LVL маягийн модлогийн физик-механикийн

шинжүүд ............................................................................................................... 78

Хавсралт Г - Модлог ба модлог материалын нягт ................................... 81

Хавсралт Д - Дам нурууны фанеран хана ба хавтангийн тооцооны график

.............................................................................................................................. 82

Е Хавсралт - Шахалт, гулзайлт ба шахалт-гулзайлтанд ажиллаж байгаа

элементүүдийн тооцооны өгөгдлүүд .................................................................. 84

Хавсралт Ж - Шилбүүдийг оруулж наах ажиллагаа ................................. 89

Хавсралт И - Наамал модон дам нурууны тулах хэсгүүдийн үндсэн

талбайгаар бат бөх чанарын тооцоо хийх ....................................................... 97

К Хавсралт - Зангилаандаа металл шүдэт ялтсан холбоостой банзан .. 99

татанга төслөх онцлогууд .......................................................................... 99

Л Хавсралт - Налуу оруулж наасан анкерын болт бүхий зохиомжилсон

огтлолтой дам нурууны тооцоо ........................................................................ 101

М Хавсралт - Оруулж наасан холбоостой линз маягийн татангын төсөл

зохиомжийн онцлогууд ..................................................................................... 105

П Хавсралт - Шураг ба глухарын (болтон толгойтой шураг) үзүүлэлтүүд

............................................................................................................................ 110

Р Хавсралт - Үсгэн тэмдэглэгээ, тодорхойлолт ...................................... 111

Товчилсон үгийн тайлбар

..................................................................................................104

5

“Модон барилгын зураг, төсөл, төлөвлөлт. Ерөнхий дүрэм”

барилгын норм, дүрэм

1 Хамрах хүрээ

1.1 Энэхүү норм, дүрмийн эмхтгэл нь олон нийт, орон сууц, үйлдвэрийн ба

барилгын бусад салбарт шинээр баригдах, ашиглагдаж байгаа болон өргөтгөн

шинэчлэгдэж байгаа барилга, байгууламжид хэрэглэгдэж буй цул болон наамал

модлог (МХ) хийцийн төсөл зохиомж ба тооцооны аргуудад хамаарна.

1.2 Энэхүү норм, дүрэм нь гидротехникийн байгууламж, гүүр, суурь ба

суурийн МХ-ийн төсөл зохиомжид хамаарахгүй.

2 Нормативт ишлэлүүд

Энэхүү норм, дүрэм нь дараах баримт бичгүүдийн нормативт ишлэлүүдэд

ашиглагдана:

MNS 0391:2010 “Шилмүүст төрлийн зүсмэл материал. Техникийн

шаардлага”

ГОСТ 9077-82 “Нунтагласан тоосонцор хэлбэрийн кварц. Техникийн

ерөнхий нөхцөл”

MNS 6142:2010 “Шилмүүст төрлийн бөөрөнхий модон материал. Техникийн

шаардлага”

ГОСТ 10587- 84 Эпоксид – диановийн хатуураагүй давирхай цавуу.

Техникийн нөхцөл

ГОСТ 27751-2014 “Барилгын хийц ба суурийн найдварт байдал. Үндсэн

заалтууд”

БНбД 21-02-02 “Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох галын

аюулгүйн норм”

ГОСТ 30247.0-94 “Барилгын хийц. Галд тэсвэрлэх чадварыг турших арга.

Даацын ба хаалт хамгаалалтын хийц”

MNS ISO 1182:2008 “Галын аюулаас хамгаалах. Барилгын зориулалттай

бүтээгдэхүүний галд тэсвэржилтийн зэргийг тодорхойлох”

MNS EN 13501-1:2013 “Барилгын бүтээц болон материалын галын

ангилал. 1-р хэсэг: Галын туршилтаар тогтоосон ангилал”

ГОСТ 33080-2014 “Модон хийц. Хийцийн зүсмэл материалын бат бөх

чанарын ангиудад ба тэдгээрийг тодорхойлох аргууд”

БНбД 31-09-07 “Нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт, угсралт”

БНбД 54-01-07 “Модон бүтээц”

БНбД 22-01-01 “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх”

БНбД 53.03.2007 “Ган бүтээц”

6

БНбД 2.01.07-90 “Ачаалал ба үйлчлэл”

БНбД 3.04.03-90 “Байгууламж ба барилгын бүтээцийг зэврэлтээс

хамгаалах”

БНбД 2.03.01-90 “Бетон ба төмөр бетон бүтээц”

СП 70.13330.2012 “СНиП3.03.01-87 Даацын ба хаалт хамгаалалтын

хийцүүд.

3 Нэр томъёо ба тодорхойлолтууд

Энэхүү норм, дүрэмд БНбД 31-09-07-гийн нэр томъёо, тодорхойлолтууд

хэрэглэгдэнэ.

4 Ерөнхий заалтууд

4.1 Модон бүтээц /МБ/-ийг дараах шинж тэмдэгүүдээр ангилна. Үүнд:

гүйцэтгэх үүрэг зориулалт, ашиглалтын нөхцөл, эдэлгээний хугацаа (А

Хавсралт).

4.2 МБ- ийн төсөл, зохиомжинд БНбД 3.04.03-90 нормын дагуу барилгын

хийцийг зэврэлтээс, [1]-ийн аюулаас хамгаалах, мөн түүнчлэн БНбД 22-01-01-

ийн дагуу газар хөдлөлтийн бүсэд барилга барихад газар хөдлөлтийн

нөлөөллийг харгалзан үзэх шаардлагатай.

4.3 МБ нь даацын чадвар (хязгаарын төлөв байдлын 1-р бүлэг) ба ачаалал

үйлчлэх байдал болон хугацааг харгалзан хэвийн ашиглалт (хязгаарын төлөв

байлын 2-р бүлэг) хэв гажилт тооцох тооцооны шаардлагуудыг хангасан байх

ёстой.

4.4 МБ-ийг үйлдвэрлэх онцлог, мөн түүнчлэн ашиглах, тээвэрлэх болон

угсрах нөхцлийг нь харгалзан төслөх шаардлагатай.

4.5 Хэрэв хүрээлэн байгаа агаарын температур 50°С-ээс хэтрээгүй бол МБ-

ийг байнгын буюу үе үе удаан халаах нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрдөг. Наамал

модон бүтээц(НМБ)-ийн хувьд температур нь 35°С-ээс дээш бол агаарын

харьцангуй чийглэг 50%-иас дээшгүй байхад хэрэглэхийг зөвшөөрдөг.

4.6 МБ-ийн удаан эдлэгдэх чанар нь 8-р бүлгийн заалтын дагуу хийцийн

арга хэмжээгээр, шаардлагатай тохиолдолд, түүнийг чийгтэх, био гэмтэлд орох

ба шатахаас урьдчилан сэргийлсэн хамгаалах боловсруулалтаар хангагдсан

байх ёстой. МБ-ийн гоёлын өнгөлгөө ба галаах хамгаалах боловсруулалтыг

ихэнхдээ дээврийн байгууламж хийсний дараа гүйцэтгэх нь зүйтэй.

5 Материалууд

5.1 МБ-энд ихэвчлэн шилмүүст төрөл зүйлийн модлог хэрэглэнэ. Хатуу

навчит төрөл зүйлийн модлогийг тавгүй хадаас, дэр зөөлөвч, бусад эд ангид

хэрэглэнэ.

Тайлбар: Цахилгаан дамжуулах агаарын шугамын модон шонгийн

хийцэнд нарс, шинэсний модлог хэрэглэнэ. 35 кВ болон түүнээс бага

хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын хийцэнд хөрсөнд суух

7

тулаас, залгаасны элемент, хөндлөн холбоос /траверс/- ноос бусад тулгуур

хийцэд гацуур, жодоо модлог хэрэглэж болно.

5.2 Даацын МБ-ийн элементэд ашиглах модлогийн чанар “Б” хавсралтад

заасан нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой. Бат бөхийн ангийн эсвэл

харгалзах зэргийн модлогийн бат бөх чанар “В” хавсралтанд заасан нормативт

эсэргүүцлээс доошгүй байх ёстой.

5.3 Ашиглалтын температур-чийглэгийн нөхцлөөс хамааран (ашиглалтын

нөхцлийн анги) модлогийн ашиглалтын чийглэгийн хамгийн их утгын

шаардлагыг хангах ба эдгээр утгуудаас хамаарах түүний бат бөх чанарын

хамааарлыг тооцох хэрэгтэй.

5.4 Ашиглалтын нөхцлийн ангилал (ашиглалтын горим) 1-р хүснэгтэнд,

бүтээцийг төслөх, үйлдвэрлэх үед тэдгээрийн тооцооны онцлог ялгааг “А”

хавсралтын А.2 хүснэгтэнд дурьдсан болно.

5.5 1 а ашиглалтын ангид НМБ хэрэглэхийг зөвшөөрдөг. (35°С-ээс дээшгүй

температуртай, бүтээцийн байрлах бүсэд 45 %- иас бага агаарын харьцангуй

чийглэгтэй үед жилд 2-3 долоо хоногийн туршид өрөөний хамгийн бага

чийглэгийг богино хугацаанд багасах үед зөвшөөрнө).

5.6 2,3 ба 4 ашиглалтын ангийн нөхцөлд ашиглагдах цул модон хийцэд

модлогийн хаталтаас эвдрэл үүсэхгүй эсвэл холбоосны үзүүлэлт нэмэгдэх

тохиолдолд түүнийг ялзрахаас /өмхрөхөөс/ хамгаалах нөхцөлд 40 %- иас ихгүй

чийглэгтэй модлог хэрэглэхийг зөвшөөрдөг.

1 дүгээр хүснэгт

Ашиглалтын нөхцлийн анги

Модны ашиглалтын үеийн чийг, %

20С, % температуртай үеийн агаарын хамгийн их

харьцангуй чийг

1 (хуурай) 1а 8-аас дээшгүй 40

1б 10-аас дээшгүй 50

2 (хэвийн) 12-аас дээшгүй 65

3 (чийгтэй) 15-аас дээшгүй 75

4 (нойтон) 4а 20- иос дээшгүй 85

4б 20-иос дээш 85-аас дээш

Тайлбар: “Ашиглалтын” гэдэгт модлогийн тэнцвэрт чийглэг хэрэглэхийг зөвшөөрнө. (А.1 зураг) Жилд 2-3 долоо хоногийн туршид хамгийн их чийг богино хугацаанд нэмэгдэхийг зөвшөөрнө.

5.7 Тавгүй хадаас, жийргэвч, бусад эд ангийн модлог яргүй, элдэв согоггүй,

шулуун үетэй байх ёстой,модлогийн чийглэг 12%-иас хэтрэх ёсгүй. Өмхрөлтөнд

тэсвэр багатай (хус, эвэрлэг мод) модлог эд ангид үжил эсэргүүцэх

боловсруулалт хийх хэрэгтэй.

5.8 Бүтээцийн элементийн тооцоололд бөөрөнхий модон материалын

шувтангийн хэмжээ нь 1 м уртад 0,8 см, шинэсэнд 1 м уртад 1 см байна.

5.9 Наамал хуулгаар бүрдүүлсэн үет модлогийг /LVL/, хэрэв хуулгын

ширхэгийн чиглэл ихэвчлэн нэг чиглэлд байрласан бол барилгын даацын

бүтээцэд, хэсэг хуулгын ширхэг перпендикуляр чиглэлд байрласан бол хаалт

хамгаалал

5.10 тын даацын бүтээцэд ашигладаг.

8

5.11 Наамал фанеран бүтээцэнд ФСФ маркийн болон ФБС маркийн

бакелиз фанер хэрэглэх нь зүйтэй.

5.12 Модлогийн нягтыг, наамал фанер ба нэг чиглэлтэй хуулгаас

бүрдүүлсэн материалыг оруулан тооцоонд бүтээцийн хувийн жинг

тодорхойлоход “Г” хавсралт ашиглана.

5.13 НМБ-энд фанер, LVL ба модлог наахад ашигласан цавуу 2-р хүснэгтэй

нийцэх ёстой. Арматурын шилбэ оруулан наах цавуу 8-р бүлэгт тусгагдсан

байна.

5.14 Шинж чанар ба эдэлгээний хугацаа нь тухайн цавууны төрөлд

тавигдах шаардлагад нийцэж байгаа нөхцөлд 2-р хүснэгтэнд дурьдагдаагүй

бусад цавууг ашиглахыг зөвшөөрдөг.

2 дугаар хүснэгт

Цавууны төрөл

Нааж байгаа материал

Гүйцэтгэх үүрэг-зориулалтын анги (А хавсралтын А.2)

Ашиглалтын анги (А хавсралтын А.3)

Цавууны жишээ

1

Модлог, модлог хавтан материалууд

1 – 3 1 – 4

Резорцин-фенолформальдегидийн давирхай буюу найрлагуудыг нь урьдчилан хольсон меламинийг ашиглан гаргаж авсан

2

1б – 3 1 – 3

Нааж байгаа гадаргуу дээр найрлагуудыг нь тус тусад нь түрхдэг меламин ашиглан гаргаж авсан

3

2б – 3 1,2

Карбамидийн давирхай ашиглан гаргаж авсан, ус чийгний үйлчлэлд өндөржүүлсэн тэсвэртэй хоёр найрлагатай ЭПИ цавуу, полиуретанууд

4 Модлогийг металлтай

1 – 3 1 – 3 Эпоксидийн давирхай ашиглан гаргаж авсан

5.15 Модон бүтээцийн ган элементүүдэд арматурын ганг БНбД 53.03.2007-

д нийцүүлэн хэрэглэнэ.

5.16 Ганд халтай орчны харгис нөхцөлд эдлэгддэг бүтээцийн

элементүүдийн холбоосонд зэврэлтэнд тэсвэртэй ган, хөнгөн цагааны хайлш,

шилэн пластик, ДСПБ маркийн модлог үет хуванцар, мөн түүнчлэн хатуу навчит

төрөл зүйлийн модлог ашиглана.

5.17 Дотор нь оруулж наасан шилбэний хийцэнд А300 – А600 ангийн

үелсэн хэлбэртэй шилбэ ба бөөрөнхий ган, хөнгөн цагааны хайлш, наалтын бүх

гүнийг хамарсан хэрчлээстэй А240 ангийн арматур шилбэ ашиглана.

5.18 МБ (модон бүтээц) ба бетоныг хослуулсан (Л хавсралт) зохиомжит

хийцэнд дараах материалууд ашиглана: МБ; В20 ба түүнээс дээш ангийн хүнд

9

бетон; Ж хавсралтынн заалтанд нийцүүлэн дотор нь арматур оруулж наасан

шилбэ.

5.19 МБ-ийн материалын хамгаалах боловсруулалтанд БНбД 3.04.03-90

шаардлагатай нийцүүлэн материал сонгож авдаг.

6 Материалын тооцооны үзүүлэлтүүд

6.1 Зэргээр нь ялгасан нарс, гацуур ба европ шинэсний модлогийн

тооцооны эсэргүүцлийг дараах томъёогоор тодорхойлдог.

Rр = RAmурт · Пmi, (1)

энд RA – 4-р хүснэгтийн дагуу, А ачааллын горимд 12%-ийн чийглэгтэй

модлогийн тооцооны эсэргүүцэл, МПа, гүйцэтгэх үүргийн хувьд 2-р ангийн

байгууламжинд, “Б” хавсралтын дагуу, 50 жилээс дээшгүй эдэлгээний

хугацаанд;

mурт –үргэлжилсэн ачааллын горимд харгалзах урт хугацааны бат бөх

чанарын коэффициент (4-р хүснэт);

Пmi – ажлын нөхцлийн коэффициентүүдийн үржвэр (6.9).

Бусад төрөл зүйлийн модлогийн тооцооны эсэргүүцлийг 3-р хүснэгтэнд

дурьдсан хэмжээсүүдийг 5-р хүснэгтэнд заасан шилжүүлэх коэффициентүүд

болох mш-ээр үржүүлэх замаар тогтоодог.

3 дугаар хүснэгт

Хүчдэлт байдал ба элементүүдийн тодорхойлолт

Дараах зэрэгтэй модлогийн тооцооны эсэргүүцэл, МПа

Тэмдэглэгээ 1 2 3

1 Гулзайлт, шахалт ба ширхэгийн дагуух шамралт: а) тэгш өнцөгт огтлолтой элементүүд [б), в)-д зааснаас бусад] 50 см-ээс дээшгүй өндөртэй. Огтлол нь 50 см-ээс дээш бол [6.9 в)-г үзэх] б) огтлолын өндөр нь 11-ээс 50 см хүртэл байхад тэгш өнцөгт огтлолтой элементийн өргөн нь 11-ээс 13 см бол в) огтлолын өндөр нь 13-аас 50 см хүртэл байхад тэгш өнцөгт огтлолтой элементийн өргөн 13 см-ээс дээш бол г) тооцооны огтлолд ухаадасгүй бөөрөнхий модон материалаас бүрдсэн элемент 2 Ширхэгийн дагуу сунгалт: а) цулгай модлогоос бүрдсэн элемент б) наамал элемент

RAг, RA

ш, RA

шан

RA

с

RA

ш90,

21

22,5

24 -

15 18

2,7

19,5

21

22,5

24

10,5 13,5

2,7

13

15

16,5

15 - -

2,7

10

3 Ширхэгт хөндлөн бүх талбайгаар шахах ба шамралт 4 Ширхэгт хөндлөн хэсэгхэн газрын шамралт: а) хийцийн тулах хэсгүүд, духны ухаадас ба элементүүдийн нийлэх зангилануудад б) 90о-аас 60о хүртэл шамралтын өнцөгт жийрэг доор 5 Ширхэгийн дагуу цуулах а) цул модлог элемент гулзайлгах үед б) наамал элемент гулзайлгах үед в) хамгийн их хүчдэлд духны ухаадсанд г) хамгийн их хүчдэлд хэсэг газрын наамал холбоонд 6 Холбоосонд ширхэгт хөндлөн цуулах: а) цул модлог элементийн б) наамал элементийн 7 Наамал модлог элементийн ширхэгт хөндлөн сунгалт 8 Ширхэгт 45о-ын өнцгөөр хэрчих Мөн ширхэгт 90о-ын өнцгөөр хэрчих

RAшам90

RA

шам90 RA

цуул

RA

цуул90 RA

R90 RA

хэр45 RA

хэр90

4,5 6

2,7 2,4 3,6 3,2

1,5 1,05

0,23

9

16,5

4,5

6

2,4 2,25 3,2 3,2

1,2 1,05

0,15

7,5 13,5

4,5

6

2,4 2,25 3,2 3,2

0,9 0,9

0,12

6 12

Тайлбар 1. Байгуулж хийх бүтээц сунгалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцлийн хэмжээг энэхүү хүснэгтийн 2а-гаар авч 30 %-иар бууруулах нь авна. 2. Хучилтын элемент ба дээврийн доорх тулгуур дэрийг 3-р зэргийн модлогоор хийж гулзайлтанд үзүүлэх тооцооны эсэргүүцлийг нь 13 МПа-тай тэнцүүгээр авна.

11

4 дүгээр хүснэгт

Ачаалах горимын

тэмдэглэгээ

Ачаалах горимын тодорхойлолт

Ачаалал үйлчлэх

тооцооны шилжүүлсэн хугацаа, с

Урт хугацааны бат бөх чанарын

коэффициент, mурт

А Стандартын машин туршилтын үеийн шугаман өсөлтийн ачаалал

1 - 10 1,0

Б Хүчдэл нь бүтээцийн элементүүд дэх бүх ачааллын бүрэн хүчдэлийн 80%-иас давсан хүчдэлийн тогтмол ба урт хугацааны түр ачааллын хамтарсан үйлчлэл

108 – 109 0,53

В Тогтмол ба богино хугацааны цасны ачааллын хамтарсан үйлчлэл

106 - 107 0,66

Г Тогтмол ба богино хугацааны салхины (буюу) угсаргааны ачааллын хамтарсан үйлчлэл

103 - 104 0,8

Д Тогтмол ба газар хөдлөлийн ачааллын хамтарсан үйлчлэл

10 - 102 0,92

Е Түлхэлтийн ба цохилтын ачааллын үйлчлэл

10-1 – 10-8 1,1 – 1,35

Ж Гал түймрийн нөхцөл дэх тогтмол ба богино хугацааны цасны ачааллын хамтарсан үйлчлэл

103 - 104 0,8

И Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганын хувьд – цасан шуурга, жилийн дундажаас доош орсон температуртай үеийн шугамын хүндрэлээс үүсэх хальтиргааны, угсаргааны, салхины ачааллын үед

104 - 105 0,85

К Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганын хувьд – шугам ба татлага тасарсан үед

10-1 – 10-2 1,1

5 дугаар хүснэгт

Модлогийн төрөл зүйл

Тооцооны эсэргүүцэлд тохирох коэффициент, mп

сунгалт, гулзайлт, шахалт ба ширхэгийн дагуу шамралтанд үзүүлэх Rс, Rг, Rш, Rшан

шахалт ба ширхэгт хөндлөн шамралтанд үзүүлэх Rш90, Rшан90

цуулалтанл үзүүлэх Rцуул

Шилмүүст 1 Шинэс, европийнхоос бусад 2 Сибирь хуш, Красноярскийн хязгаарын хушнаас бусад 3 Красноярскийн хязгаарын хуш 4 Жодоо Хатуу навчит 5 Царс 6 Яшил, агч, эвэр мод 7 Хуайс 8 Хус, эвэрлэг мод

1,2 0,9

0,65 0,8

1,3 1,3 1,5 1,1

1,2 0,9

0,65 0,8

2 2

2,2 1,6

1

0,9

0,65 0,8

1,3 1,6 1,8 1,3

12

9 Хайлаас, ильм Зөөлөн навчит 10 Нүргэс, далдуу, улиас, улиангар

1

0,8

1,6

1

1

0,8

Т а й л б а р – Хүснэгтэнд заасан mп коэффициентүүдийг нь нэвчүүлээгүй шинэсээр хийсэн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганын бүтээцэнд (чийглэг ≤25 %) 0,85 гэсэн коэффициентээр үржүүлнэ.

6.2 Бат бөх чанарын ангиар ялгасан модлог ба модлог материалын

тооцооны эсэргүүцэл Rтооц-ийг дараах томъёогоор тодорхойлдог.

Rтооц = Rнmурт · Пmi/γm, (2)

энд Rн – В хавсралтанд дурьдсан, 0,95-ын хангалттай тодорхойлогдсон,

материалын норматив бат бөх чанар, МПа;

γm- Rн-ийн хувьд 0,95-ын хангалтаас Rтооц-гийн хувьд 0,99-ийн хангалтанд

шилжих нөхцлөөс тодорхойлогддог, материалаар тооцсон (6-р хүснэгт)

найдвартай байдлын коэффициент

γm≥(1 –ηнν)/(1 – ηр ν), (3)

ηн = 1,65 – 0,95-ын хангалттай хуваарилалтын санал болгож буй функцийн

квантиль;

ηр =2,33 – 0,99-ийн хангалттай хуваарилалтын санал болгож буй функцийн

квантиль;

ν – вариацийн коэффициент (6-р хүснэгт).

6 дугаар хүснэгт

д/д Хүчдэлт байдал Вариацийн коэффициент,

ν

Материалаар тооцсон найдвартай байдлын

коэффициент, γm

1 Гулзайлт 0,15 1,2

2 Ширхэгийн дагуу шахалт ба шамралт

0,13 1,15

3 Ширхэгийн дагуу сунгалт 0,2 1,25

4 Ширхэгийн дагуу цуулалт 0,2 1,25

5 Ширхэгт хөндлөн шахалт ба шамралт

0,13 1,15

6 Ширхэгт хөндлөн сунгалт 0,25 1,4

7 Ширхэгт хөндлөн цуулалт 0,2 1,25

8 Уян харимхайн модуль 0,15 -

6.3 LVL маягийн нэг чиглэлтэй хуулгаас бүрдсэн олон үетэй наамал

дүнзний тооцооны эсэргүүцлийг (1) гэсэн томъёогоор тодорхойлно, энд RА-г 7-р

хүснэгтээс авна.

13

7 дугаар хүснэгт

№ Хүчдэлт байдал

Тэмдэглэгээ

Дараах зэргийн тооцооны эсэргүүдэл, МПа /LVL-ийн бат бөх

чанарын ангийн/

1/К45 2/К40 3/К35

1 Гулзайлт RАш90, RА

шам90

39 34 30

2 Ширхэгийн дагуу хуудасны хавтгай дахь шахалт

шам90

32 30 27

3 Ширхэгт хөндлөн хуудасны хавтгай дахь шахалт

RАс 4,8 4,7 4,5

4 Ширхэгт хөндлөн хуудасны хавтгайнаас шахах

RАс90 2,4 2,3 2,3

5 Ширхэгт хөндлөн хийц ба нийлэх зангилаануудын тулгуур хэсэг дэх хуудасны хавтгайн хэсэгхэн газрын шамралт

RАцуул 7,5

7,4

7,25

6 Ширхэгийн дагуу сунгалт RАцуул 31 27 24

7 Ширхэгт хөндлөн хуудасны хавтгай дахь сунгалт

RАцуул90 0,45 0,45 0,45

8 Хуудасны хавгайд хөндлөн ширхэгийн дагуу цуулалт

RАш90, RА

шам90

4,1 3,9 3,9

9 Хуудасны хавтгайд ширхэгийн дагуу цуулалт

шам90

3,2 3.0 2,9

10 Хуудасны хавтгайд ширхэгт хөндлөн цуулалт

RАс 1,5 1,5 1,5

14

8 дугаар хүснэгт

Фанерийн төрөл

Тооцооны эсэргүүцэл, МПа хуудасны хавтгай

дахь сунгалтанд

үзүүлэх RА

ф.с

хуудасны хавтгай

дахь шахалтанд

үзүүлэх RА

ф.ш

хуудасны хавтгайгаа

с гулзайлтанд үзүүлэх

RАф.г

хуудасны хавтгайд цуулалта

нд үзүүлэх RА

ф.цуул

хуудасны хавтгайд перпенди-куляр

хэрчилтэд үзүүлэх

RАф.хэр

1. В/ВВ, В/С, ВВ/С зэргийн ФСФ маркын наамал хусан фанер:

а) 7 үетэй 8 мм-ээс дээш зузаантай: ширхэгийн дагуу гадна үеийн ширхэгт хөндлөн ширхэгт 45о –ын өнцгөөр

21 13,5 7

18 13 10,5

24 10 -

1,2 1,2 1,2

9 9 13,5

б) 5 үетэй 5 – 7 мм зузаантай: гадна үеийн ширхэгийн дагуу гадна үеийн ширхэгт хөндлөн ширхэгт 45о-ын өнцгөөр

21 9 6

19,5 10,5 9

27 4,5 -

1,2 1,2 1,2

7,5 9 13,5

2. В/ВВ ба ВВ/С зэргийн ФСФ маркийн 7 мм ба түүнээс дээш зузаантай наамал шинэсэн фанер:

гадна үеийн ширхэгийн дагуу гадна үеийн ширхэгт хөндлөн ширхэгт 45о-ын өнцгөөр

13,5/9 11,5/7,5 4,5/3

26/17 19,5/13 7,5/5

27/18 16,5/11 -

0,9/0,6 0,75/0,5 1,05/0,7

7,5/5 7,5/5 11,5/7,5

3. ФБС маркийн 7 мм ба түүнээс дээш зузаантай бакелиз фанер:

гадна үеийн ширхэгийн дагуу гадна үеийн ширхэгт хөндлөн ширхэгт 45о-ын өнцгөөр

48,5/32 36,5/24 25/16,5

42,5/28 35/23 32/21

50/33 38/25 -

2,7/1,8 2,7/1,8 2,7/1,8

16,5/11 18/12 24/16

Т а й л б а р 1. Хусан фанерийн хуудасны хавтгайд пердендикуляр шамралт ба шахалтанд

үзүүлэх тооцооны эсэргүүцэл ФСФ маркын фанерт – RАф.ш90= RА

ф.шам90= 6 МПа ба ФБС маркийн фанерт - RА

ф.ш90= RАф.шам90 = 12 МПа.

2. Хуудасны хавтгайд перпендикуляр сунгалт – хуулга ховхлоход үзүүлэх тооцооны эсэргүүцэл RА

ф.р90= 0,15 МПа.

6.4 Бүтээцийн тулгуур хэсэг, духны ухаадас ба элементийн нийлэх

зангиланууд болон жийрэг доорх 90о-аас 60о хүртэлх өнцгүүд дэх шамралтаас

гадна (шамралтын талбайн урт ба элементийн зузаанаас доошгүй ачаалалгүй

хэсгийн уртад) Rшам90 гэсэн уртын хэсэгт ширхэгт хөндлөн хэсэгхэн газрын

шамралтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцлийг дараах томъёогоор

тооцож гаргадаг

𝑅шам90А = 𝑅ш90

А (1 +80

𝑙шам+ 12), (4)

15

энд RА

ш90 – ширхэгт хөндлөн бүх гадаргуугаар гарах шахалт ба

шамралтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл;

𝑙шам – модлогийн ширхэгийн дагуух шамралтын талбайн урт, мм.

6.5 Ширхэгийн чиглэлд α өнцгөөр шамрахад үзүүлэх модлогийн тооцооны

эсэргүүцлийг дараах томъёогоор тооцдог.

𝑅шам𝛼А =

𝑅шамА

1 +(𝑅шам

А

𝑅шам90𝐴 −1)𝑠𝑖𝑛3𝛼

(5)

6.6 Ширхэгийн чиглэлд α өнцгөөр сунгахад үзүүлэх модлогийн тооцооны

эсэргүүцлийг дараах томъёогоор тооцдог.

𝑅с𝛼А =

𝑅сА

1 +(𝑅с

А

𝑅с90𝐴 −1)𝑠𝑖𝑛3𝛼

(6)

6.7 Ширхэгийн чиглэлд α өнцгөөр цуулахад үзүүлэх модлогийн тооцооны

эсэргүүцлийг дараах томъёогоор тодорхойлдог

𝑅цуул𝛼А =

𝑅цуулА

1 +(𝑅цуул

А

𝑅цуул90−1)𝑠𝑖𝑛3𝛼]

(7)

6.8 Барилгын фанерийн тооцооны эсэргүүцлийг (1) гэсэн томъёогоор

тодорхойлох, энд RА-г хүснэгт 8-аас сонгож авах ёстой.

6.9 Харгалзах тохиолдлуудад тооцооны эсэргүүцэл тодорхойлоход ажлын

нөхцлийн коэффициент хэрэглэнэ:

а) бүтээцийн ашиглалтын янз бүрийн нөхцөлд – хүснэгт 9-д заасан mв

коэффициент;

б) 35оС-ээс доош агаарын тогтсон температурт эдлэгддэг бүтээцэд –

коэффициент mт= 1; + 50оС-д ажилладаг бол коэффициент mт= 0,8-ыг

хэрэглэнэ. Температурын завсрын утгуудад коэффициентийг интерполяцийн

дагуу бодож авна.

в) гулзайдаг, төвөөс зайдуу шахагддаг, шахсан байдалд гулзайдаг ба 50

см-ээс дээш тэгш өнцөгт огтлолтой шахмал наамал элементүүдэд гулзайлт ба

ширхэгийн дагуу шахалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцлийн утга – mб

коэффициентийг 10-р хүснэгтээс авна;

г) тооцооны огтлолдоо сулралтай сунасан элемент ба мөн тооцооны

огтлолдоо хэрчлээстэй бөөрөнхий модон материалаар хийсэн гулзайдаг

элементүүдэд – коэффициент mо= 0,8;

д) даралтын хүчээр галын хор шингээсэн элементүүдэд mа = 0,9

16

е) гулзайдаг, төвөөс зайдуу шахагдсан, шахагдаж гулзайдаг ба шахагдсан

наамал модон элементүүдэд үеийн зузаанаас хамааруулан гулзайлт, ширхэгийн

дагуу цуулалт ба шахалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцлийн утга – mүе

коэффициентийг 11- р хүснэгтээр;

ж) бүтээцийн матмал элементүүдэд сунгалт, шахалт ба гулзайлтанд

үзүүлэх тооцооны эсэргүүцлийн утга – коэффициент mмат-ийг 12-р хүснэгтээр

сонгоно;

и) эдэлгээний хугацаанаас хамаарах коэффициент mэ.х-ийг 13-р хүснэгтээр

авна;

к) Г – К ачааллын горимд ширхэгт хөндлөн шамралтын коэффициент mсм=

1,15 (4-р хүснэгт) байна.

9 дүгээр хүснэгт

Эдэлгээний нөхцөл (Хүснэгт 1) 1А ба 1 2 3 4

Коэффициент mв 1 0,9 0,85 0,75

10 дугаар хүснэгт

Огтлолын өндөр, шам

50 ба доош

60 70 80 100 120 ба дээш

Коэффициент mб 1 0,96 0,93 0,90 0,85 0,8

11 дүгээр хүснэгт

Үеийн зузаан, мм 10 ба түүнээс доош

19 26 33 42

Коэффициент mүе 1,2 1,1 1,05 1,0 0,95

12 дугаар хүснэгт

Хүчдэлт байдал Тооцооны эсэргүүцлийн тэмдэглэгээ

rд/a харьцаанд харгалзах коэффициент mмат

150 200 250 500 ба дээш

Шахалт ба гулзайлт

Rш, Rг 0,8 0,9 1 1

Сунгалт Rс 0,6 0,7 0,8 1

Т а й л б а р - rд – матмал банз буюу дүнзний дугуйралтын радиус; а – радиаль чиглэлд матмал банз буюу дүнзний зузаан

13 дугаар хүснэгт

Хүчдэлт байдлын төрөл

Байгууламжийн эдэлгээний хугацаанд харгалзах коэффициент mэ.х

-ийн утга

≤ 50 жил 75 жил 100 жил ба түүнээс дээш

Гулзайлт, шахалт ба модлогийн ширхэгийн дагуу ба хөндлөн чиглэлийн шамралт

1,0 0,9 0,8

Модлогийн ширхэгийн дагуу сунгалт ба цуулалт

1,0 0,85 0,7

17

Модлогийн ширхэгт хөндлөн сунгалт 1,0 0,8 0,5

Т а й л б а р – Байгууламжийн эдэлгээний завсарын хугацаанд харгалзах коэффициент mэ.х-ийн утгыг шугаман интерполяцийн аргаар сунгаж авдаг.

6.10 2-р бүлгийн EII (GII) хязгаарын төлөв байдлын тооцоонд модлог ба

модлог материалын уян харимхайн тооцооны модулийг (шилжисхийлтийн

модулийг) дараах томъёогоор тооцно

EII (GII)= Eдунд(Gдунд)mурт,Е Пmi, (8)

энд Eдунд – гулзайлтын үеийн уян харимхайн дундаж модуль, МПа, В

хавсралтын дагуу;

mурт,Е – уян харимхайн үзүүлэлтийн коэффициент, ачааллын Б горимд (4-р

хүснэгт)– 0,8, ачааллын бусад горимд – 1-тэй тэнцүүгээр авдаг;

Пmi – ажлын нөхцлийн коэффициентүүдийн үржвэр [6.9а), 6.9б) ба 6.9и)].

6.11 1-р бүлгийн хязгаарын төлөв байдлын тооцоог хэв гажилтанд орсон

бүдүүвч EI (GI)-ээр хийхдээ модлогийн уян харимхайн тооцооны модулийг

(шилжисхийлтийн модулийг) дараах томъёогоор тооцно

EI (GI)= Eн(Gср) mурт,Е Пmi, (9)

энд Eн – 0,95-ын хангалттай гулзайлтын үеийн уян харимхайн хэвийн

модуль,МПа, В хавсралтын дагуу;

mурт,Е ба Пmi – 6.10-ын дагуу.

6.12 Тогтворжилтын бүтээцийн тооцоонд (ЦДШ-ын тулгуураас бусад)

модлог, LVL ба фанерийн уян харимхайн тооцооны модулийг модлогийн хувьд

EI= 300Rнш гэж авна (Rн

ш – ширхэгийн дагуу шахалтанд үзүүлэх норматив

эсэргүүцэл, Г хавсралтаар авдаг), харин ширхэгийн дагуу ба хөндлөн чиглэсэн

тэнхлэгүүдтэй харьцангуй уян харимхайн модуль /шилжисхийлтийн модуль/ нь, -

GI0,90= 0,05EI; фанерийн хувьд - EI

ф = 250Rнф.ш; GI

ф= EIф/Eф(Eф, Gф-г В

хавсралтаар авдаг).

6.13 Модлог ба LVL-ийн физик-механикийн шинжүүдийг В хавсралтанд

дурьдсан.

7 Модон бүтээцийн элементүүдийн тооцоо

Модон бүтээцийн элементүүдийн 1-р бүлгийн хязгаарын төлөв байдлын

тооцоо

− Төвийн дагуух суналт ба төвийн дагуух шахалтын элементүүд

7.1 Төвийн дагуу суналтанд ажиллах элементүүдийн тооцоог дараах

томъёогоор хийнэ

N/Fц ≤ Rс (буюу ≤ Rсм.х), (10)

энд N – тооцооны дагуу хүч;

Rс – ширхэгийн дагуу сунгалтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл;

18

Rсм.х– мөн нэгэн чиглэлтэй хуулгаас бүрдсэн модлогт (6.3);

Fц – элементийн хөндлөн огтлолын цэвэр талбай.

Fц-г тодорхойлоход 200 мм-ээс дээшгүй урттай хэсэг дээр байрласан

сулралыг, нэг огтлолд таарсан гэж авна.

7.2 Тогтмол цул огтлолтой төвийн дагуу шахагдсан элементүүдийн тооцоог

дараах томъёогоор хийнэ:

а) бат бөх чанарт

N/ Fц ≤ Rш (буюу ≤ Rшм.х); (11)

б) тогтворжилтонд

N/φFтооц ≤ Rш (буюу ≤ Rшм.х); (12)

энд Rш – ширхэгийн дагуу шахалтанд үзүүлэх модлогийн тооцооны

эсэргүүэл;

Rшм.х – мөн нэг чиглэлтэй хуулгаас бүрдсэн модлогт;

φ – дагуу гулзайлтын коэффициент, 7.3-ын дагуу тодорхойлно;

Fц – элементийн хөндлөн огтлолын цэвэр талбай;

Fтооц – дараах байдлаар авдаг элементийн хөндлөн огтлолын тооцооны

талбай:

хажууд гараагүй (1-р зураг,а) аюултай огтлол дахь сулрал байгаа буюу сулрал

байхгүй, хэрэв сулралын талбай нь 25 %Fбр-аас хэтрээгүй бол, Fтооц= Fбохир, үүнд Fбохир –

хөндлөн огтлолын бохир талбай; хажууд гараагүй, хэрэв сулралын талбай нь 25 %

Fбохир-гаас хэтэрсэн бол, Fтооц = 4/3Fц; хажууд гарсан (зураг 1,б) тэгш хэмтэй сулралын

үед, Fтооц= Fц байна.

а – хажууд гараагүй; б – хажуу дээр гарсан

1 дүгээр зураг. Шахалтын элементийн сулрал

7.3 Дагуу гулзайлтын коэффициент φ-г дараах томъёогоор тодорхойлдог:

элементийн туян чанар нь λ ≤ 70 бол

φ= 1 – а(λ/100)2;

(13)

19

элементийн туян чанар нь λ > 70 бол

φ = A/λ2, (14)

энд коэффифиент а = 0,8 – модлогт ба а = 1,0 – LVL ба фанерт;

коэффициент А = 3000 – модлогт, А= 2500 – фанер ба нэг чиглэлтэй

хуулганд.

7.4 Цул огтлолтой элементийн туян чанарыг дараах томъёогоор

тодорхойлдог

λ = 𝑙0/r, (15) энд 𝑙0 – элементийн тооцооны урт;

r– х ба y тэнхлэгүүдэд харьцангуй хамгийн их бохир хэмжээтэй элементийн

огтлолын инерцийн радиус.

7.5 Элементийн тооцооны урт 𝑙0-ийг тодорхойлохын тулд түүний чөлөөт урт

𝑙-ийг коэффициент μ0-оор үржүүлдэг

𝑙0= 𝑙μ0 (16) 7.23-ын дагуу.

7.6 Бүх огтлолоороо хамрагдсан уян холбоосуудын бүрэлдэхүүн

элементүүдийг (11) ба (12) гэсэн томъёонуудаар бат бөх чанар ба

тогтворжилтыг нь тооцно, гэхдээ энд Fц ба Fтооц гэсэн талбайнуудыг бүх

салааны нийлбэр талбай байдлаар тодорхойлдог. Бүрэлдэхүүн элементүүдийн

туян чанар λ-ааг дараах томъёо ашиглан холбоосуудын зөөлөн байдлыг

харгалзан тодорхойлно.

𝜆 = √(𝜇𝑦𝜆𝑦)2 + 𝜆I2, (17)

энд λy – зөөлөн байдлыг харгалзахгүйгээр элементийн тооцооны урт 𝑙0-оор

тооцон гаргасан, y тэнхлэгтэй харьцангуй (зураг 2) бүх элементийн туян чанар;

λI– 𝑙1 салааны тооцооны уртаар тооцон гаргасан, I – I тэнхлэгтэй

харьцангуй тусгай салааны туян чанар; l1нь салааны долоон зузаан h1-ээс бага

байхад λI= 0 гэж авдаг;

μy – дараах томъёогоор тодорхойлогддог, туян чанарыг шилжүүлэх

коэффициент

𝜇𝑦 = √1 + 𝑘𝑐𝑏ℎ𝑛з

𝑙02𝑛х

, (18)

энд b ба h– элементийн хөндлөн огтлолын өргөн ба өндөр, см;

nз – элементүүдийн харилцан шилжилтээр нийлбэрлэгдэж, заадлын

тоогоор тодорхойлогддог, элемент дэх заадлын тооцооны тоо (зураг 2-ын а-д 4

заадал, 2-р зургийн б-д 5 заадал);

𝑙0– элементийн тооцооны урт, м;

nх – 1 м элементийн 1 заадалд байгаа хэрчлээсний тооцооны тоо (олон

тооны хэрчлээстэй хэд хэдэн заадалд хэрчлээсний дундаж тоог авна);

20

kх – 14-р хүснэгтийн томъёогоор тодорхойлдог, холбоосуудын туян

чанарын коэффициент.

14 дүгээр хүснэгт

Холбоосны төрөл

Коэффициент kс

төвлөрсөн шахалтын үед

гулзайлгаж шахах үед

1. Хадаас, эрэг 2. Ган цилиндр тээг: а) холбох элементийн зузааны ≤1/7-ээс бага диаметртэй б) холбох элементийн зузааны 1/7ээс >их диаметртэй 3. А400 – А600 арматураар хийсэн наамал шилбэ 4. Царсан цилиндр тээг 5. Царсан ялтсан тээг 6. Цавуу

1/10d2

1/5d2

1,5/ad

1/10d2 1/d2

- 0

1/5d2

1/2,5d2

3/ad

1/5d2

1,5/d2 1,4/δbя

0

Т а й л б а р – Хадаас, эрэг, тээг ба наамал шилбэний диаметр d, элементийн зузаан а, ялтсан тээгийн өргөн bя ба зузаан δ бүгд сантиметрээр илэрхийлэгдсэн байх ёстой.

Хадаасны диаметр kх-ийг тодорхойлоход холбож байгаа элементүүдийн

зузааны 0,1-ээс дээшгүйгээр авдаг. Хэрэв хадаасны тавласан төгсгөлийн

хэмжээ 4d-гээс бага бол, түүний заадалд тулсан хэрчлээсүүдийг тооцоонд

оруулахгүй. Ган цилиндр тээгэн холбоосны kх-ийн утгыг а-гийн зузаанаар холбох

элементүүд илүү нимгэн байхаар тодорхойлдог.

Kх-ийг тодорхойлоход царсан цилиндр тээгийн диаметрийг илүү нимгэн

холбох элементүүдийн зузааны 0,25-аас дээшгүйгээр авна.

Заадалд холбоосуудыг элементийн уртын дагуу жигд байрлуулах

шаардлагатай. Нугасан тулгууртай шулуун шугаман элементүүдэд уртын

дөрөвний дунд нь хагас тооны холбоос оруулж, (18) гэсэн томъёогоор

элементийн уртын захын дөрөвт nс-ийн хэмжээг тооцоонд оруулахыг

зөвшөөрдөг.

а – жийргэвчтэй; б - жийргэвчгүй

2 дугаар зураг - Бүрдэл элементүүд

21

(17) гэсэн томъёогоор тооцсон бүрдэл элементийн туян чанарыг, зарим

салааны туян чанар λ1-ээс дээшгүйгээр сонгож аваад дараах томъёогоор

тодорхойлъё.

𝜆 =𝑙1

√∑𝐼𝑖бохир/𝐹бохир, (19)

энд ∑𝐼𝑖бохир – y тэнхлэгт параллель, өөрийн тэнхлэгт харьцангуй зарим

салааны хөндлөн огтлолын инерцийн бохир моментийн нийлбэр (зураг 2);

Fбохир – элементийн бохир огтлолын талбай;

𝑙1 – элементийн тооцооны урт.

Бүх салааны огтлолын хүндийн төвийг дайрсан (2-р зураг дээр x тэнхлэг)

тэнхлэгт харьцангуй, бүрдэл элементийн туян чанарыг, цул элемент шиг, ө. х.

хэрэв салаанууд жигд ачаалагдсан бол, холбоосны туян чанарыг тооцохгүйгээр

тодорхойлно. Жигд бус ачаалагдсан салааны хувьд 7.7-оог удирдлага болгодог.

Хэрэв бүрдэл элементийн салаанууд янз бүрийн огтлолтой байвал,

салааны тооцооны туян чанар λI-ийг (17) гэсэн томъёонд дараах байдлаар

авдаг.

𝜆1 =𝑙1

√∑𝐼𝑖бохир/𝐹бохир, (20)

𝑙1-ийг тодорхойлох арга 2-р зураг дээр харагдана.

7.7 Зөөлөн холбооснуудын бүрдэл элементүүдийн зарим нь төгсгөлөөрөө

хамрагдаагүй бол, тэдгээрийг (11), (12) гэсэн томъёогоор, дараах нөхцөл

мөрдөхөд бат бөх чанар ба тогтворжилт тооцохыг зөвшөөрдөг:

а) элементийн хөндлөн огтлолын талбайг (Fц ба Fтооц) хамрагдсан

салааны огтлолоор тодорхойлно;

б) x тэнхлэгт харьцангуй элементийн (2-р зураг) туян чанарыг (11) гэсэн

томъёогоор тодорхойлно; гэхдээ энд инерцийн моментийг бүх салааг бодолцон

тооцож гаргадаг, харин талбайг нь – зөвхөн хамрагдсаныхыг;

в) x тэнхлэгт харьцангуй (2-р зураг) туян чанарыг тодорхойлохдоо

инерцийн моментийг дараах томъёогоор тооцдог.

𝐼 = 𝐼о+ 0,5 𝐼но, (21) энд 𝐼о ба 𝐼но – харгалзан хамрагдсан ба хамрагдаагүй салаануудын

хөндлөн огтлолын инерцийн моментүүд.

7.8 Өндөрөөшөө хувьсагч огтлолтой төвийн дагуу шахагдсан элементийн

тогтворжилтын тооцоог дараах томъёогоор гүйцэтгэдэг.

𝑁

𝜑𝐹макс𝑘ж𝑁 ≤ 𝑅с (буюу ≤ 𝑅м.х

ш ), (22)

энд Fмакс – хамгийн их хэмжээтэй хөндлөн огтлолын бохир талбай;

kжN – огтлолын өндрийн хувьсалтыг тооцдог коэффициент, Г хавсралтын

Г.2 хүснэгтээр тодорхойлогддог;

22

φ –хамгийн их хэмжээтэй огтлолд харгалзах уян байдалд тохирох дагуу

гулзайлтын коэффициентийг 7.3-аар тодорхойлно.

− Гулзайлтын элементүүд

7.9 Хэвийн хүчдэлээр бат бөх чанарын, хэв гажилтын хавтгай хэлбэрийн

тогтворжилтын алдагдлаас хангагдах гулзайдаг элементийн тооцоог (7.14 ба

7.15-ыг үзэх) дараах томъёогоор гүйцэтгэнэ.

M/Wтооц ≤ Rг(буюу ≤ Rгм.х), (23)

энд М – тооцооны гулзайлгах момент;

Rг – гулзайлтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл;

Rгм.х – нэг чиглэлтэй хуулгаар бүрдүүлсэн модлогийн гулзайлтанд үзүүлэх

тооцооны эсэргүүцэл;

Wтооц –элементийн хөндлөн огтлолын эсэргүүцлийн тооцооны момент; цул

элементийн хувьд Wтооц= Wшилж.

Зөөлөн холбоосондоо гулзайдаг бүрдэл элементийн хувьд эсэргүүцлийн

тооцооны моментийг авахдаа эсэргүүцлийн цэвэр момент Wшилж-г kw

коэффициентээр үржүүлсэнтэй тэнцүүгээр авна; адилхан үеүдээс бүрдсэн

бүрдэл элементүүдийн хувьд kw-гийн утгыг 15-р хүснэгтээс сонгож авна. 200 мм-

ээс дээшгүй урттай элементийн хэсэгт байралсан огтлолын сулрал Wшилж-г

тодорхойлохдоо нэг огтлолд давхардсан байдлаар авдаг.

23

15 дугаар хүснэгт

Коэффициент Элементэд байгаа

үеийн тоо

Дараах алслалд гулзайдаг бүрдэл элементийн тооцоонд авдаг коэффициентийн утга, м

2 4 6 9 ба түүнээс дээш

kw 2 3

10

0,7 0,6 0,4

0,85 0,8 0,7

0,9 0,85 0,8

0,9 0,9

0,85

kж 2 3

10

0,45 0,25 0,07

0,65 0,5 0,2

0,75 0,6 0,3

0,8 0,7 0,4

Т а й л б а р 1. Алслалтын хэмжээ ба үеийн тоонд харгалзах коэффициентийн завсрын утгыг

интерполяцийн аргаар тодорхойлно. 2. Алслалтаас үл хамааран үеийн тоо нь 4-өөс дээшгүй байвал бүрдэл дам

нурууны наамал холбоосны налууд kw= 0,95, kж= 0,9 гэсэн коэффициент сонгож авна.

7.10 Гулзайдаг элементийн цууралтанд үзүүлэх бат бөх чанарын тооцоог

дараах томъёогоор гүйцэтгэдэг. 𝑄𝑆б

𝐼б𝑏тооц≤ 𝑅шил(буюу < 𝑅м.х

шил), (24)

энд Q – тооцооны хөндлөн хүч;

Sб– нейтраль тэнхлэгт харьцангуй элементийн хөндлөн огтлолын шилждэг

хэсгийн бохир статик момент;

𝐼б - нейтраль тэнхлэгт харьцангуй элементийн хөндлөн огтлолын инерцийн

бохир момент;

bтооц – элементийн огтлолын тооцооны өргөн;

Rцуул – гулзайлтын үед цуулалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл;

𝑅м.хшил – нэг чиглэлтэй хуулгаас бүрдсэн модлогийн гулзайлтын үед

цуулалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл.

7.11 Хөндлөн хүчний нэг утгатай эпюрийн хэсэг дэх бүрдэл элементийн

заадал бүрт жигд байрлуулсан холбоосны хэрчлээсний тоо nс-ийг дараах

томъёогоор тодорхойлдог.

𝑛с ≥ 1,5(𝑀В − МА)𝑆б

𝑇𝐼б, (25)

энд МА, MВ - авч үзэж байгаа хэсгийн эхний А ба төгсгөлийн В огтлол дахь

гулзайлгах моментүүд;

Т – тухайн заадалд холбоосны тооцоот даах чадвар.

Т а й л б а р – Заадалд янз бүрийн даах чадвартай боловч, ажлын

байдлаараа адилхан (жишээ нь, тээг ба хадаас) холбоос байгаа бол, тэдгээрийн

даах чадварыг нийлүүлж авна.

7.12 Ташуу гулзайлтын үед цул огтлолтой элементийн бат бөх чанарын

тооцоог дараах томъёогоор гүйцэтгэдэг.

24

М𝑥

𝑊𝑥 +

М𝑦

𝑊𝑦 ≤ 𝑅г (буюу 𝑅м.х

г ), (26)

энд Мx ба Мy – x ба y гэсэн гол тэнхлэгүүдэд үүсэх гулзайлгах тооцоот

моментийн бүрдүүлэгчид;

Мx ба Мy – x ба y огтлолын гол тэнхлэгүүдэд харьцангуйгаар цэврээр үүсэх

хөндлөн огтлолын эсэргүүцлийн моментууд.

7.13 М моментээр гулзайдаг наамал модон бүтээцийн (НМБ) тахирлалтыг

багасгагч муруй шугамын (матмал) хэсгүүдийг (3-р зураг) муруй дүнзний

томъёогоор тооцдог:

а) дүнзний дотно ба гадна хажуу дээрх тангенциаль хэвийн хүчдэлээр:

σθ,н= M · (r0 – r1)/(Fy0r1) ≤ Rг; (27)

σθ,в= M · (r2 – r0)/(Fy0r2) ≤ Rг (28)

энд σθ,н, σθ,в – харгалзан дүнзний дотно ба гадна хажууд ирж байгаа

тангенциаль нормаль хүчдэл;

M– тооцооны гулзайлгах момент;

r, r0, r1, r2 – харгалзан дүнзний геометрийн тэнхлэг, нейтраль үе, доод

(муруйн төвд ойр нь) ба дээд хажуугийн муруйн радиусууд;

F – муруй дүнзний хөндлөн огтлолын талбай;

y0 = I/Fr – муруй шугамын хэсгийн геометрийн тэнхлэгээс нейтраль үеийн

шилжилт;

I– муруй дүнзний хөндлөн огтлолын инерцийн момент;

Rг – гулзайлтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл;

б) хамгийн их радиаль хэвийн хүчдэлээр

𝜎𝑟𝑚𝑎𝑥 = (𝑀

𝐹𝑦0) · [

𝑟0

𝑟1– 𝑙𝑛 (

𝑟0

𝑟1) – 1] ≤ 𝑅𝑝90, (29)

энд Rс90 – ширхэгт хөндлөн сунгалтанд үзүүлэх модон бүтээцийн тооцооны

эсэргүүцэл (4-р хүснэгтийн заалт 7).

25

3 дугаар зураг – Цэвэр гулзайлтын үеийн муруй дүнзний тооцооны бүдүүвч

Сунгах хүчний хүртэхүйд тооцогдсон, оруулж наасан буюу эрэгдсэн

шилбэнүүдийн тавилтаар (29) гэсэн томъёоны нөхцөл биелэгдэхгүй тохиолдолд

дараах томъёогоор тодорхойлогдох хүчитгэл хийхийг зөвшөөрдөг.

𝑁𝑠 = 5(𝜎𝑟.𝑚𝑎𝑥– 0,8𝑅𝑝90)𝑏ℎ2

𝑙2, (29a)

энд 𝑙2 – (29) томъёоны нөхцөл биелэгдэхгүй байгаа муруй шугамын хэсгийн

хөвчийн урт.

7.14 Тогтмол огтлолтой тэгш өнцөгт гулзайдаг элементийн хэв гажилтанд

ордог хавтгай хэлбэрийн тогтворжилтын тооцоог дараах томъёогоор гүйцэтгэнэ.

𝑀

𝜑м𝑊бохир ≤ 𝑅г(буюу ≤ 𝑅м.х

г ), (30)

энд M – авч үзэж байгаа хэсэг 𝑙р дээрх хамгийн их гулзайлгах момент;

Wбохир – авч үзэж байгаа хэсэг 𝑙р дээрх хамгийн их эсэргүүцлийн бохир

момент.

Гулзайлтын хавтгай ба тулгуур огтлол дахь дагуу тэнхлэгийг тойрон

эргэхээс сэргийлж шилжилтээс нугасаар бэхлэгдсэн, тогтмол хөндлөн огтлолтой

тэгш өнцөгт гулзайлгах элементийн хувьд коэффициент φм-ийг дараах

томъёогоор тооцно.

𝜑м = 140 𝑏2

𝑙рℎ𝑘ф, (31)

энд 𝑙р– элементийн тулгуур огтлолын хоорондох зай, харин завсарын

цэгүүдэд элементийн шахагдсан хажуугийн бэхэлгээнд хавтгай гулзайлтын

шилжилтээс үзвэл – эдгээр цэгүүдийн хоорондох зай;

b – хөндлөн огтлолын өргөн;

h – тухайн 𝑙р хэсэг дэх хөндлөн огтлолын хамгийн их өндөр;

kф – E хавсралтын Е.1 хүснэгтээр тодорхойлогддог тухайн lр хэсэг дэх

гулзайлгах моментын эпюрийн хэлбэрээс хамаарах коэффициент.

26

М моментээс сунгасан хажуугийн хавтгайгаас бэхэлгээгүй, хөндлөн

огтлолын өндөр ба тогтмол өргөний уртын дагуу шугаман өөрчлөлттэй

гулзайлгах элементийн тооцоонд буюу m < 4 байх коэффициент φм-ийг (31)

гэсэн томъёогоор бол нэмэлт коэффициент kжМ-ээр үржүүлж авна. kжМ-ийн утга

E хавсралтын E.3 хүснэгтэнд тусгагдсан байна; m ≥4 kжМ = 1.

𝑙р хэсэг дэх элементийг сунгасан хажуугийн завсрын цэгүүдэд гулзайлтын

хавтгайгаас бэхэлсэн үед (31) гэсэн томъёогоор тооцогддог коэффициент φм-ийг

дам коэффициент kпМ-ээр үржүүлэх шаардлагатай.

𝑘пМ = 1 + [0,142 𝑙р

ℎ + 1,76

𝑙р + 1,4𝛼𝑝 – 1]

𝑚2

𝑚2 + 1, (32)

энд αp – дугуй дүрстэй элементийн 𝑙р хэсгийг тодорхойлогч төвийн өнцөг,

радианаар (шулуун элементийн хувьд αp=0);

m– 𝑙р хэсэг дэх сунгасан хажуугийн бэхэлсэн цэгүүдийн (адил алхамтай)

тоо [m ≥4 байхад 𝑚2

𝑚2 + 1 хэмжээг 1-тэй тэнцүүгээр авдаг].

7.15 Тогтмол двутавр буюу хайрцаган огтлолтой гулзайлгах элементүүдийн

хэв гажилтын хавтгай хэлбэрийн тогтворжилтын шалгалтыг дараах нөхцлүүдэд

явуулдаг:

𝑙р ≥7b, (33)

энд b – хөндлөн огтлолын шахагдсан бүсийн өргөн.

Тооцоог дараах томъёогоор гүйцэтгэнэ.

𝑀

𝜑𝑊бохир≤ 𝑅ш(буюу ≤ 𝑅м.х

ш ), (34)

энд φ – 7.3-аар тодорхойлогддог элементийн шахагдсан бүсийн

гулзайлтын хавтгайгаас дагуу гулзайлтын коэффициент;

Rш – шахалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл;

𝑅м.хш – LVL маягийн нэг чиглэлтэй хуулгаас бүрдсэн модлогийн шахалтанд

үзүүлэх тооцооны эсэргүүцэл;

Wбохир – хөндлөн огтлолын эсэргүүцлийн бохир момент; фанер ханатай

тохиолдолд – элементийн гулзайлтын хавтгай дахь эсэргүүцлийн шилжүүлсэн

момент.

− Тэнхлэгийн хүчний үйлчлэлд орсон гулзайлттай элементүүд

7.16 Төвөөс зайдуу сунасан ба сунаж-гулзайсан элементүүдийн тооцоог

нормаль хүчдэлээр гүйцэтгэх томъёо 𝑁

𝐹тооц+

𝑀д𝑅с

𝑊тооц𝑅г ≤ 𝑅с, (35)

энд Mд – хэв гажилтанд орсон бүдүүвчийн тооцооноос тодорхойлогдох,

хөндлөн ба дагуу ачааллын үйлчлэлээс гардаг гулзайлгах момент;

Wтооц – хөндлөн огтлолын эсэргүүцлийн тооцооны момент (7.9-ийг үзэх);

Fтооц– тооцооны огтлолын цэвэр талбай.

27

Нэгэн чиглэлтэй хуулгаас бүрдсэн модлогийн хувьд (30) гэсэн томъёонд

тооцооны эсэргүүцлийн харгалзах утгуудыг ашиглана.

Тооцоонд Mд-гийн оронд М гэсэн дагуу тэнхлэгээс гарах нэмэлт моментийг

тооцооны огтлолд харгалзахгүйгээр авсан гулзайлгах момент ашиглахыг

зөвшөөрдөг.

7.17 Нормаль хүчдэлээр элементийг төвөөс зайдуу шахсан ба шахаж

гулзайлгасан үеийн бат бөх чанарын тооцоог дараах томъёогоор гүйцэтгэнэ.

𝑁

𝐹тооц+

𝑀д

𝑊тооц≤ 𝑅ш (буюу ≤ 𝑅м.х

ш ). (36)

Т а й л б а р

1. Нугасаар-дэмжигдэж шахаж-гулзайлгасан ба төвөөс зайдуу шахагдсан

элементүүдийн хувьд синусоид, параболоид, полигональ ба тэдгээрт ойролцоо

дүрсүүд, түүнчлэн өнгийцтэй элементийн хувьд гулзайлгах моментийн тэгш

хэмтэй эпюрт Mд-г дараах томъёогоор тооцохыг зөвшөөрдөг.

Mд = M/ξ (37)

энд ξ – элементийн хотойлтын улмаас гардаг дагуу тэнхлэгийн нэмэлт

момент тооцдог 1-ээс 0 хүртэлх өөрчлөгддөг коэффициент, дараах томъёогоор

тооцогдоно.

𝜉 = 1 – 𝑁

𝜑𝑅ш𝐹б, (38)

M– дагуу хүчнээс нэмэлт момент тооцохгүйгээр авсан тооцооны огтлол

дахь гулзайлгах момент;

φ – (14) гэсэн томъёогоор тооцогддог коэффициент;

Rш– модлогийн ширхэгийн дагуу буюу нэг чиглэлтэй хуулгаас бүрдсэн

модлогийн шахалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл.

2. Нугасаар-дэмжигдсэн элементэд гулзайлгах моментийн эпюр гурвалжин

буюу тэгш өнцөгт дүрстэй байвал, коэффициентийг (38) гэсэн томъёогоор авч

засварын коэффицент kн-ээр үржүүлдэг.

kн = αн + ξ(1 - αн), (39)

αн – гурвалжин дүрстэй (төвлөрсөн хүчнээс) гулзайлгах моментийн эпюрт

1,22-оор ба тэгш өнцөгт дүрстэй (тогтмол гулзайлгах моментээс) эпюрт 0,81-ээр

сонгож авдаг коэффициент.

3. Нугасан-тулгууртай элементийг тэгш бус хэмээр ачаалах үед гулзайлгах

момент Мд-г дараах томъёогоор тодорхойлохыг зөвшөөрдөг.

𝑀д = М𝑐

𝜉𝑐 +

Мк

𝜉к, (40)

энд Мc ба Мк – ачаалал бүрдүүлэгч тэгш ба ташуу хэмээс элементийн

тооцооны огтлолд гарах гулзайлгах моментууд;

ξc ба ξк – дагуу гулзайлтын тэгш ба ташуу хэмтэй хэлбэрт нийцэх, туян

чанарын хэмжээнд тохирох (38) гэсэн томъёогоор тооцогддог коэффициентууд.

28

4. Огтлолын өндрөөр хувьсдаг элементийн хувьд, (38) гэсэн томъёонд

байгаа Fбохир талбайг өндрийн дагуу хамгийн их огтлолд авдаг бол, харин φ

коэффициетийг – Е хавсралтын Е.2 хүснэгтээр авдаг kжN коэффициентээр

үржүүлж авна.

5. Гулзайлтаас үүсэх хүчдэлийг 0,1-ээс доош шахалтаас үүсэх хүчдэлд

харьцуулсан харьцаанд, шахаж-гулзайлгасан элементүүдийг (12) гэсэн

томъёогоор гулзайлгах моментийг үл харгалзан тогтворжилтонд бас шалгах

шаардлагатай.

7.18 Шахаж-гулзайлгасан элементийн цуулалтанд үзүүлэх бат бөх чанарын

тооцоог (24) гэсэн томъёогоор, төвөөс зайдуу шахсаныг – дараах томъёогоор

гүйцэтгэнэ. 𝑄𝑆б

𝐼б𝑏тооц+ 𝛥𝜏 ≤ 𝑅шил, (41)

энд Q – тооцооны хөндлөн хүч;

N– тооцооны дагуу хүч;

S′бохир- нейтраль тэнхлэгт харьцангуй элементийн хөндлөн огтлолын

шилждэг хэсгийн бохир статик момент;

Iбохир – нейтраль тэнхлэгт харьцангуй элементийн хөндлөн огтлолын бохир

инерцийн момент;

Δτ= 0,75Ne/bh2;

Bтооц ба hтооц – элементийн огтлолын тооцооны өргөн ба өндөр;

е – N хүчний дамжуулалтын эксцентриситет;

Rцуул – модлог буюу нэгэн чиглэлтэй хуулгын модлогийн гулзайлтын үеийн

цуулалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл.

7.19 Наамал модон бүтээцийн шахаж-гулзайлгасан муруй шугамын

(матмал) хэсгийг муруй дүнзний томъёогоор (7.13-аар) тооцно:

а) шахсан хажууд

σθ,н= N/F + Мд·(r0 – r1)/Fy0r1; (42) б) сунгасан хажууд

σθ,в= - N/F + Мд·(r2– r0)/Fy0r2; (43)

7.20 Шахаж-гулзайлгасан элементийн хэв гажилтын хавтгай хэлбэрийн

тогтворжилтын тооцоог дараах томъёогоор гүйцэтгэнэ.

𝑁

𝜑𝑅ш𝐹б+ (

Мд

𝜑м𝑅г𝑊б))

𝑛 ≤ 1, (44)

энд Fбохир - lp хэсэг дэх элементийн огтлолын хамгийн их хэмжээтэй бохир

талбай;

29

φ – хэв гажилтын хавтгайгаас lp тооцооны урттай элементийн хэсгийн туян

чанарын хувьд (14) гэсэн томъёогоор тодорхойлогддог дагуу гулзайлтын

коэффициент;

φм – (31) гэсэн томъёогоор тодорхойлогддог коэффициент;

n = 2 – хэв гажилтын хавтгайгаас сунгасан бүсийн бэхэлгээгүй элементийн

хувьд ба n = 1- тийм бэхэлгээтэй элементийн хувьд.

Нэг чиглэлтэй хуулгын модлогийн хувьд тооцооны эсэргүүцлийн харгалзах

утгуудыг 6.3-аар авна.

Хэв гажилтын хавтгайгаас lp хэсэг дэх элементэд хажуугийн М моментаас

сунасан талд нь бэхэлгээ байгаа бол, φм коэффициентийг (32) гэсэн томъёогоор

тооцогддог knМ коэффициентээр, харин φ коэффициентийг дараах байдлаар

тодорхойлогддог knN коэффициентээр үржүүлж авдаг.

𝑘𝑛𝑁 = 1 + [0,75 + 0,06 (𝑙𝑝

ℎ)

2

+ 0,6𝛼𝑝𝑙𝑝

ℎ− 1]

𝑚2

𝑚2 + 1, (45)

энд αp, lp, h, m – 6.14-ийн дагуу авна.

Өндөрийн дагуу хувьсах огтлолтой, сунасан хажуугийн М моментын

хавтгайд бэхэлгээгүй буюу m< 4 байхад, (14) ба (13) гэсэн томъёонуудаар

тооцогддог φ ба φм коэффициентүүдийг харгалзан E хавсралтын E.2 ба E.3

хүснэгтүүдэд дурьдагдсан kжN ба kжМ гэсэн коэффициентүүдээр нэмж үржүүлэх

нь зүйтэй.

m ≥ 4 kжN = kжМ = 1 гэсэн нөхцөл биелэгдэнэ.

7.21 Бүрэлдэхүүний шахаж-гулзайлгасан элементүүдэд, хэрэв түүний

тооцооны урт мөчийн зузаанаас долоо дахин илүү гарч байвал, хамгийн хүчдэлт

мөчийн тогтворжилтыг дараах томъёогоор шалгана

N/Fбр= М/Wбр ≤ φ1Rш, (46)

энд Fб ба Wб – элементийн хөндлөн огтлолын бохир талбай ба

эсэргүүцлийн момент;

φ1 – l1 тооцооны уртын дагуу тооцсон тухайн мөчлөгийн дагуу гулзайлтын

коэффициент (7.6-г үзэх).

7.22 Гулзайлтын хавтгайгаас шахаж-гулзайлгасан бүрэлдэхүүний

элементийн тогтворжилтыг (12) гэсэн томъёогоор гулзайлгах моментийг үл

харгалзан шалгана.

7.23 Бүх огтлолд шахах хүч үйлчлүүлэхэд, хөндлөн хүчний нэг маягийн

эпюртэй хэсэг дээрх шахаж-гулзайлгах бүрэлдэхүүний элементийн заадал бүрт

жигд тараан байрлуулсан холбоосны хэрчлээсний тоо nс-ийг дараах томъёогоор

тодорхойлдог.

𝑛с ≥ 1,5𝑀д𝑆бохир

𝑇𝐼бохир, (47)

энд Mд – 7.17-оор тодорхойлогддог гулзайлгах момент;

30

𝑆бохир – нейтраль тэнхлэгт харьцангуй хөндлөн огтлолын шилждэг хэсгийн

бохир статик момент;

T– тухайн заадал дахь нэг холбоосны тооцооны даах чадвар;

𝐼бохир– элементийн хөндлөн огтлолын инерцийн бохир момент.

− Модон хийцийн элементүүдийн тооцооны урт ба хязгаарын

туян чанар

7.24 Төгсгөл дээрээ дагуу хүчээр ачаалагдсан шулуун шугаман

элементүүдийн тооцооны уртыг тодорхойлоход μ0 коэффициентийг дараах

байдлаар сунгаж авдаг:

7.25 нугасаар бэхлэгдсэн төгсгөл, түүнчлэн элементийн завсарын цэгүүд

дээрх нугасан бэхэлгээнд – 1;

7.26 нэг талдаа нугасаар ба нөгөө төгсгөлдөө хавчаараар бэхлэгдсэн бол –

0,8;

7.27 нэг талдаа хавчаараар ба нөгөө талдаа чөлөөтэй ачаалагдсан бол –

2,2;

7.28 хоёр төгсгөлдөө хавчаараар бэхлэгдсэн бол – 0,65.

Элементийн уртын дагуу жигд хувиарлагдсан дагуу ачаалсан тохиолдолд

μ0 коэффициентийг дараах байдлаар сунгаж авдаг:

7.29 нугасаар-бэхлэгдсэн хоёр төгсгөлд – 0,73;

7.30 нэг талдаа хавчаараар бэхлэгдсэн ба нөгөө төгсгөл нь чөлөөтэй бол –

1,2.

Огтлолцох газартаа хоорондоо холбогдсон огтлолцсон элементүүдийн

тооцооны уртыг дараах зайнуудтай тэнцүүгээр сунгаж авдаг:

7.31 хийцийн хавтгайд тогтворжилт шалгахад – зангилааны төвөөс

элементийн огтолцлолын цэг хүртэлх зайтай;

7.32 огтлолцсон тохиолдолд бүтээцийн хавтгайн тогтворжилт шалгахад:

а) шахагдсан хоёр элементийн хувьд – элементийн бүрэн урттай;

б) ажилладаггүй шахсан элементийн хувьд – l1-ийг μ0 коэффициентээр

үржүүлсэн хэмжээтэй.

𝜇0 =1

√1+𝑙1𝑙2

𝜆12𝐹2

𝜆22𝐹1

, (48)

энд l1,λ1,F1 – шахсан элементийн хөндлөн огтлолын бүрэн урт, уян байдал

ба талбай;

l2,λ2,F2 – ажилладаггүй шахсан элементийн хөндлөн огтлолын урт, уян

байдал ба талбай

μ0-ийн хэмжээг 0,5-аас доошгүйгээр авдаг;

в) хэмжээгээрээ хүчтэй тэнцүү сунасан элемент бүхий шахсан элементийн

хувьд, - зангилааны төвөөс элементийн огтлолын цэг хүртэлх зайгаар

хэмжигддэг, шахсан элементийн хамгийн их урттай тус тус тэнцүүгээр авдаг.

31

Хэрэв огтлолцсон элементүүд бүрдэл огтлолтой бол, (48) гэсэн томъёонд

(17) гэсэн томъёогоор тооцогддог, туян чанарын харгалзах утгуудыг орлуулан

тавьдаг.

7.33 Модон бүтээцийн элементүүд ба тэдгээрийн зарим салааны туян

чанар хүснэгт 16-д заасан утгуудаас хэтрэхгүй байх ёстой.

16 дугаар хүснэгт

Хийцийн элементийн нэр Хязгаарын уян байдал, λмакс

1. Шахагдсан бүс, тулуур тушаа ба татангын босоо тулгуур, багана 2. Татанга ба бусад нэвт бүтээцийн нэмэлт шахагдсан элементүүд 3. Холбоосны шахагдсан элементүүд 4. Босоо хавтгайд дахь татангын суналтанд ажиллаж байгаа бүсүүд 5. Татанга ба бусад нэвт бүтээцийн нэмэлт суналтанд ажиллаж байгаа элементүүд Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганд хувьд 6. Үндсэн элементүүд (босоо тулгуур, залгаас, ташуу тулуур) 7. Нэмэлт элементүүд 8. Холбоосууд

120

150

200 150

200

150 175 200

Т а й л б а р – Хувьсагч огтлолтой шахагдсан элементийн хувьд хязгаарын туян

чанарын хэмжээ λмакс-ыг √𝑘ж𝑁-ээр үржүүлнэ, энд kжN коэффициентийг E хавсралтын

E.2 хүснэгтээс авдаг

− Модлог ба фанер хосолсон наамал элементийн тооцооны

онцлог

7.34 Модлог оролцуулан фанераар хийсэн наамал элементийн тооцоог

шилжүүлсэн хөндлөн огтлолын аргаар гүйцэтгэдэг.

7.35 Сунгалтанд ажиллаж байгаа фанер бүрээстэй хавтан (4-р зураг) ба

хавтгайлжийн бат бөх чанарыг дараах томъёогоор шалгана.

М/Wшилж ≤ mфRф.с, (49)

энд М – тооцооны гулзайлгах момент;

Wшилж – фанерт шилжүүлсэн хөндлөн огтлолын эсэргүүцлийн момент,

түүнийг 7.27-гийн дагуу тооцож гаргадаг;

mф – фанер бүрээсний ташуулдан зөрүүлсэн буюу хоёр талаас нь ам

даруулж холбосон залгаасан дахь тооцооны эсэргүүцлийн бууралтыг тооцох

коэффициент, ердийн фанерийн хувьд mф = 0,6 ба бакелиз фанерийн хуьд mф =

0,4; залгаасгүй фанерийн хувьд mф = 1;

Rф.с – сунгалтанд үзүүлэх фанерийн тооцооны эсэргүүцэл.

32

1 – дагуу тулаас; 2 – фанеран бүрээс

4 дүгээр зураг – Фанер ба модлогоор хийсэн наамал хавтангийн хөндлөн

огтлол

7.36 Модлог бүхий фанераар хийсэн наамал элементийн хөндлөн огтлолын

эсэргүүцлийн шилжүүлсэн моментийг дараах томъёогоор тодорхойлдог:

Wшилж = 𝐼шилж/y0, (50)

энд 𝐼шилж – фанерт шилжүүлсэн огтлолын инерцийн момент;

y0 – шилжүүлсэн огтлолын хүндийн төвөөс түүний доод ирмэг хүртэлх зай;

𝐼пр = 𝐼ф + 𝐼𝐸

𝐸ф, (51)

энд 𝐼ф – фанер бүрээсний хөндлөн огтлолын инерцийн момент;

𝐼 – араг бүтээцийн модлог тулаасны хөндлөн огтлолын инерцийн момент;

E/Eф – модлог ба фанерийн уян харимхайн модулийн харьцаа.

Инерцийн шилжүүлсэн момент ба эсэргүүцлийн шилжүүлсэн момент

тодорхойлох үед фанер бүрээсний тооцооны өргөнийг, 𝑙 ≥ 6a ба bтооц = 0,15

b𝑙/a, 𝑙< 6a (𝑙 – хавтангийн алслалт) байхад bтооц= 0,9b-тэй тэнцүүгээр авдаг.

7.37 Хавтан ба хавтгайлжин шахагдсан бүрээсний тогтворжилтыг дараах

томъёогоор тооцож гаргана. М

(𝐸

𝐸ф·𝐽+𝜑ф𝐽ф)

(ℎпл – 𝑦0) ≤ 𝑅ф.с, (52)

энд hпл – хавтан буюу хавтгайлжийн хөндлөн огтлолын өндөр;

c/δ ≥ 50 байхад φф= 1250/(c/δ)2;

c/δ > 50 байхад φф = 1 – (c/δ)2/5000

(с – гэрэлд харагдах тулааснуудын хоорондох зай; δ – фанерийн зузаан).

33

Тулаасанд ялтас нааж бэхжүүлсэн юм шиг Р = 1 кН (хэт ачааллын

коэффициент нь n = 1,2) төвлөрсөн ачаанаас үүсэх хэсэгхэн газрын гулзайлтанд

хавтангийн дээд бүрээсийг нэмж шалгах шаардлагатай.

7.38 Хавтан ба хавтгайлжийн арагийн тулаас буюу бүрээсний тулаасан

дээр нийлсэн газрын заагаар цуулалтанд үзүүлэх бат бөх чанарын шалгалтыг

дараах томъёогоор гүйцэтгэнэ.

QS׳шилж/𝐼шилжbтооц ≤ Rцуул, (53)

энд Q – тооцооны хөндлөн хүч;

𝑆шилж′ – нейтраль тэнхлэгт харьцангуй шилжүүлсэн огтлолын шилжигч

хэсгийн статик момент;

Rцуул – гадна үеүдийн ширхэгийн дагуу фанерийн буюу ширхэгийн дагуу

модлогийн цуулалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл;

Bтооц– арагийн тулаасны нийлбэр өргөнтэй тэнцүүгээр авдаг, огтлолын

тооцооны өргөн.

7.39 Фанеран ханатай (5-р зураг) двутавр ба хайрцган огтолотой гулзайлгах

элементүүдийн бүсийн бат бөх чанарын тооцоог, Wтооц = Wшилж гэж аваад (23)

гэсэн томъёогоор гүйцэтгэнэ, гэхдээ энд сунгалтын бүсийн хүчдэл Rс-ээс,

шахагдсан бүсийнх нь – φRш-ээс хэтрэхгүй байх ёстой (φ – гулзайлтын

хавтгайгаас дагуу гулзайлтын коэффициент).

а – двутавр хэлбэрийн огтлол; б – хайрцаг хэлбэрийн огтлол

5 дугаар зураг– Хавтгай фанер ханатай наамал дам нурууны хөндлөн огтлол

7.40 Нейтраль тэнхлэгээр ханын тасралтыг шалгахдаа (53) гэсэн томъёонд

Rцуул-гийн утгыг Rф.хэрч-тэй, харин тооцооны өргөнийг bтооц-тай тэнцүүгээр авна.

bрас= Σδхана, (54)

энд Σδхана – ханын нийлбэр зузаан.

34

Бүс ба ханын хоорондох заадлаар цуурахыг шалгахад (53) гэсэн томъёонд

Rцуул-гийн утгыг Rф.хэрч-тэй, харин огтлолын тооцооны өргөнийг bтооц-тай

тэнцүүгээр авна.

Bтооц= nhп, (55)

энд n – босоо заадлын тоо;

hп – бүсийн өндөр.

7.41 Двутавр ба хайрцаган огтлолтой гулзайлгах элементүүдэд гол сунгах

хүчдэлийн үйлчлэлд аюултай огтлолд ханын бат бөх чанарыг дараах

томъёогоор шалгана.

𝜎ст

2+ √(

𝜎ст

2)

2+ 𝜏ст

2 ≤ 𝑅ф.с.𝛼, (56)

энд σст – бүсийн дотно хажуугийн түвшин дэх гулзайлтаас хананд үүсэх

нормаль хүчдэл;

τст - бүсийн дотно хажуугийн түвшин дэх хананд үүсэх шүргэх хүчдэл;

Rф.с.α – Д хавсралтын Д.1 зургийн графикаар тодорхойлогддог, α өнцгөөр

сунгахад үзүүлэх фанерийн тооцооны эсэргүүцэл;

α - дараах хамаарлаар тодорхойлогддог өнцөг

tg2α = 2τст/σст. (57)

Элементийн тэнхлэгт харьцангуй гадна үеүдийн ширхэгийн дагуу

байрлалтай ханын тогтворжилтыг дараах нөхцөлд шүргэх ба нормаль

хүчдэлийн үйлчлэлд шалгана.

hст/δ >50, (58)

энд hст – тавиуруудын дотор ирмэгүүдийн хоорондох ханын өндөр;

δ – ханын зузаан.

Тооцоог дараах томъёогоор гүйцэтгэнэ

𝜎ст

ки(100𝛿

ℎст)

2 +𝜏ст

ки(100𝛿

ℎрас)

2 ≤ 1, (59)

энд kи ба kτ – Д хавсралтын Д.2 ба Д.3 зургийн графикаар тодорхойлдог

коэффициентууд;

hтооц - hст-тай тэнцүүгээр авдаг ханын тооцооны өндөр, тулаасны хоорондох

зай а ≥ hст ба а-тай тэнцүү байхад а<hст.

Элементийн тэнхлэгт харьцангуй, фанеран ханын гадна ширхэгийн

хөндлөн байрлал дахь тогтворжилтын шалгалтыг (59) гэсэн томъёогоор дараах

тохиолдолд зөвхөн шүргэх хүчдэлийн үйлчлэлд хийнэ.

hст/δ > 80. (60)

35

Модон бүтээцийн элементүүдийн 2-р бүлгийн хязгаарын төлөв

байдлын тооцоо

7.42 Модон бүтээц буюу түүний зарим элементийн хэв гажилтыг холбоосны

шилжилт ба туян чанарыг харгалзан тодорхойлдог. Уян холбоосны хэв

гажилтын хэмжээг, түүний даах чадварыг бүрэн ашиглах үед 17-р хүснэгтээр,

бүрэн бус ашиглах үед – холбоосонд үйлчилж байгаа хүчинд пропорционалиар

авдаг.

Уян холбоосны хэв гажилтын хэмжээг ажлын нөхцлийн mв, mд, mн, ба mэ.х

гэсэн коэффициентуудад хувааж гаргадаг.

7.43 Бүтээцийн элементийн хотойлт ба шилжилт СП 20.13330-т тогтоосон

хязгааруудаас хэтрээгүй байх ёстой.

7.44 Гулзайлгах элементийн хотойлтыг бохир хөндлөн огтлолын инерцийн

моментээр тодорхойлдог. Бүрдэл огтлолын хувьд инерцийн моментийг, зөөлөн

холбоосны шилжилтийг тооцсон ба 15-р хүснэгтэнд дурьдсан kж

коэффициентээр үржүүлж авдаг. 17 дугаар хүснэгт

Холбоосны төрөл Холбоосны хэв гажилт, мм

Холбоосууд: -духны ухаадсаар ба тайрцыг тайрцанд -ширхэгт хөндлөн нийлүүлж -бүх төрлийн хадаасаар -металл шүдэт ялтсаар (МШЯ) -эгнүүлэх хавтгайд перпендикуляр оруулж наасан

шилбээр -налуулан оруулж наасан шилбээр -цавуугаар наасан холбоос

1,5 3 2

1,5 1,5

0,5 0

f гэсэн тогтмол ба хувьсах огтлолтой нугасан-тулгуурт ба өнгийцтэй

гулзайлгах элементийн хамгийн их хотойлтыг дараах томъёогоор тодорхойлдог.

𝑓 =𝑓0

𝑘[1 + 𝑐 (

𝑙)

2], (61)

энд f0 – h өндөртэй, тогтмол огтлолтой дам нурууны шилжилтийн хэв

гажилт тооцоогүй хотойлт;

k– тогтмол огтлолтой дам нуруунд 1-тэй тэнцүүгээр авдаг, огтлолын

өндөрийн хувьсалтын нөлөөг тооцдог коэффициент;

c – хөндлөн хүчнээс үүсэх шилжилтийн хэв гажилтын нөлөөг тооцдог

коэффициент;

h– огтлолын хамгийн их өндөр;

𝑙 – дам нурууны алслалт.

Дам нурууны тооцооны үндсэн бүдүүвчийн хувьд k ба с коэффициентийн

утгуудыг Е хавсралтын Е.4 хүснэгтэнд дурьдсан болно.

7.45 Модлог ба фанераас бүрдүүлсэн наамал элементийн хотойлтыг

тодорхойлохдоо огтлолын хөшүүн чанарыг 0,7ЕIпр-той тэнцүү гэж авдаг.

36

Хотойлт тодорхойлоход хавтан ба хавтгайлжин бүрээсний тооцооны зузааныг

7.27 гэсэн заалттай нийцүүлэн сонгож авдаг.

7.46 Тэгш хэмтэй ачаалагдсан нугасан-тулгуурт ба өнгийцтэй шахаж-

гулзайлгадаг элементүүдийн хотойлтыг хэв гажилтанд орсон бүдүүвчийн

тооцооноос тодорхойлно. fNгэсэн хотойлтыг дараах томъёогоор тооцохыг

зөвшөөрдөг

fN= f/ξ, (62)

энд f – (61) гэсэн томъёогоор тодорхойлогддог хотойлт;

ξ – (38) гэсэн томъёогоор тодорхойлогддог коэффициент.

8 Модон бүтээцийн элементүүдийн холбоосны тооцоо

Ерөнхий заалт

8.1 Холбоосонд (холбоо) үйлчилж байгаа хүч, холбоосны

(холбоо)тооцооны даах чадвар Т-ээс хэтрэхгүй байх ёстой.

8.2 Шамралт ба цууралтанд ажиллаж байгаа холбоосны тооцооны даах

чадварыг дараах томъёогоор тодорхойлно.

а) Модлогийн шамрах нөхцлөөс

T = RшамαFшам (63)

б) Модлогийн цуурах нөхцлөөс

Т = 𝑅шилцуул

𝐹шам (64)

Энд: Fшам - шамралтын тооцооны талбай;

𝐹цуул- цууралтын тооцооны талбай;

Rшамα- Модлогийн ширхэгийн чиглэлд α өнцөг үүсгэх шамралтанд үзүүлэх

молдлог буюу LVL-ийн тооцооны эсэргүүцэл;

𝑅шилцуул

- 8,3-аар тодорхойлогддог модлог буюу LVL-ийн ширхэгийн дагуу

цуурах талбайгаар авсан тооцооны дундаж эсэргүүцэл;

Ширхэгийн дагуу цуулалтанд модлогийн ба LVL-ын цууралтын талбай дахь

тооцооны дундаж эсэргүүцэл;

8.3 Цууралтын талбайгаар авсан модлогийн буюу LVL-ийн цууралтанд

үзүүлэх тооцооны дундаж эсэргүүцлийг дараах томьёогоор тодорхойлдог.

𝑅шилцуул

=𝑅цуул

1+𝛽𝑙цуул

𝑒

(65)

Энд: Rшам−6.1, 6.2 ба 6.3 томъёогоор тодорхойлогдох ширхэгийн дагуух

цуулалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл (хамгийн их хүчдлээр

тооцох үед);

𝛽 – Хэрэв цуулах талбайгаар даралт хангагдсан бол 6-р зураг,г-д

үзүүлсэн бүдүүвчээр ажиллаж байгаа холбоос тооцох үед 𝛽 =

0,25 −аар, 6-р зураг,в-д үзүүлсэн бүдүүвчээр ажиллаж байгаа

холбоос тооцох үед 𝛽 = 0,125 − аар авдаг коэффициент;

37

𝑙цуул–Элементэд гаргасан ухлаадасны гүнийг 10 дахин авснаас

багагүйгээр авдаг цууралтын хавтгайн тооцооны урт;

𝑒–Элементүүдийн хооронд завсаргүй холбоосонд тэгш бус хэмийн

ухаадастай элементийн тооцоонд 0,5h-аар (6-р зураг,а) ба тэгш

хэмийн ухаадастай тэгш хэмээр ачаалагдсан элементүүдийн тооцоонд

0,25h-аар (6-р зураг, б) авдаг цуулах хүчний мөр;

𝑙цуул

𝑒 гэсэн харьцаа 3-аас доошгүй байх ёстой.

а-тэгш хэмийн бус, б- тэгш хэмийн, в, г – холбоосны элементэд цууралт үүсэх

бүдүүвч

6 дугаар зураг. Холбоосны элементүүдийн заадал

Цавуун холбоос

8.4 Бүтээцийн тооцоонд наамал холбоосыг хөдөлгөөнгүй холбоос гэж

тооцдог.

8.5 Наамал холбоосыг дараах байдлаар хэрэглэнэ:

a) саланга үеүдийг шүдэн углуургаар залгах (7-р зураг, а);

б) огтлолын өндөр ба өргөнөөр үеүдийг нийлүүлэх замаар үргэлж огтлол

үүсгэдэг. Ингэхдээ зэргэлдээ үеүдэд нааж байгаа хажуугийн заадлуудыг багцын

өргөний дагуу өөр хооронд нь үеийн зузаан δ-гаас багагүй хэмжээгээр

шилжүүлэн зөрүүлдэг байх нь зүйтэй (7-р зураг,б). Хариуцлагатай байдлын

үүргийн 1 ба 2а ангийн бүтээцийн хувьд (А Хавсралт) шүдэт углуурга багцын нэг

огтлолд үеүдийн 25%-иас дээших нь, харин гулзайдаг, сунгаж-матайлгадаг ба

шахаж-матайлгадаг элементүүдийн хувьд огтлолын сунасан бусад үеүдийн

25%-иас дээшгүй нь давхцахгүй байх ёстой. Харин энд нэг огтлол гэдгийг үеийн

10 зузаантай тэнцүү урттай хэсэг гэж авдаг;

38

в) Оруулж наасан шилбэн холбоосны хувьд

а - саланга үеүдийг, их талд ил гарсан шүдэт углуургаар уртын дагуу мөргүүлэн

залгахад; б –их тал ба хажуугаар нь нийлүүлэн багц үүсгэхэд

7-р зураг. Цавуун холбоос

8.6 Фанерийн гадна үеүдийг ширхэгийн дагуу ташуулдаж залгахыг

зөвшөөрдөг. Ташуулдан залгасан холбоосны урт мөргүүлсэн элементийн

зузааныг 10 дахин авснаас доошгүй байх ёстой.

8.7 Элементүүдийн нааж байгаа үеийн зузаан 33 мм-ээс дээшгүй байна.

Шаардлагатай элементүүдэд дагуу нөхөөсний ухаадас гаргах нөхцөлд шулуун

шугаман элементийн зузааныг 42 мм-ээс дээшгүй байхыг зөвшөөрдөг.

8.8 Фанерийг модлогтой наасан наамал элементэд фанертай наасан 100

мм-ээс дээш болон 30О- 45О хүртэл өнцгөөр нийлүүлсэн элементэд 150 мм –ээс

дээш өргөнтэй нөхөөсний ухаадасгүй модон элемент хэрэглэхийг зөвшөөрөхгүй.

Тайлбар: Оруулан наасан шилбэний холбоосны талаарх заалтыг 8,34 -

8,55-аас үзнэ үү.

Духан тулгуурт холбоос

8.9 Духан ухаадсанд тээглүүлсэн дүнз ба бөөрөнхий модон элементийн

зангилааны холбоосыг нэгэн шүдтэй хийдэг. (8-р зураг).

Хөндлөн гулзайлтанд өртдөггүй, элементүүдийн холбоосны ухаадсан

шамрах ажлын хавтгай нь шахагдсан элементийн тэнхлэгт перпендикуляр

байрласан байх ёстой. Хэрэв тулж байгаа элемент шахалтын зэрэгцээ хөндлөн

гулзайлтанд ажиллаж байвал,ухаадсан дахь шамралтын ажлын хавтгайг тэнцүү

үйлчлэгч тэнхлэгийн ба хөндлөн хүчинд перпендикуляраар байрлуулах нь

зүйтэй.

Духны ухаадсанд холбогдсон элементүүдийг боолтоор татаж чангалсан

байх ёстой.

39

8 дугаар зураг - Нэг шүдтэй духан ухаадас

8.10 Духны ухаадсыг 4-р хүснэгтийн 5 гэсэн заалтаар цуулалтанд үзүүлэх

тооцооны эсэргүүцлийг нь сонгож аваад 8.2 ба 8.3 гэсэн заалтын дагуу

цуулалтанд тооцох шаардлагатай.

8.11 Духны ухаадасны цуулалтын хавтгайн уртыг 1,5h-аас багагүйгээр авах

хэрэгтэй. h- цуулалтанд ажиллаж байгаа элементийн огтлолын нийт өндөр.

Ухаадасны гүнийг нэвт хийцийн завсрын зангилаанд 1

4ℎ -аас, бусад

тохиолдолд 1

3ℎ -аас дээшгүйгээр авдаг. Гэхдээ энд ухаадасны гүн ℎ1нь дүнзэнд

2см-ээс доошгүй, харин бөөрөнхий модон материалд 3 см-ээс доошгүй байх

ёстой.

8.12 Нэг шүдтэй духан ухаадастай тулгуурт холбоосны шамралтын тооцоог

шамралтын хавтгайд нь хийх хэрэгтэй (8-р зураг). Модлогийн шамралтын өнцөг

𝛼–ийг шамлах хүч ба шамрах элементийн ширхэгийн чиглэл хоорондын

өнцөгтэй тэнцүү авна.

Духны ухаадастай тулгуурт холбоосны заадлын ширхэгт өнцөг үүсгэсэн

модлогийн шамралтын тооцооны эсэргүүцлийг шамралтын талбайн хэмжээнээс

үл хамааруулан (5) томъёогоор тодорхойлдог.

Цилиндр тээгэн холбоос

8.13 Боолт, сүлбээр холбогч, холбогч, хадаас, эрэг, тээглүүр, эрэг шураг гэх

мэт шилжисхийлтэнд ажиллах элементүүдийг цилиндр тээгэн холбоос гэнэ.

Нарс, гацуур, түүний дотор наамал ба нэг чиглэлтэй хуулгаар (Зураг 9) бүрдүүлсэн элементүүдийн нэг заадалд нийлүүлэх холбоосонд цилиндр тээгэн холбоосны тооцооны даах чадварыг, ширхэгийн дагуу тээгээр дамжих, ба наамал модон элементийн тайрцанд хадаасаар дурын өнцгөөр болон ган тээгээр тогтоосон хүчний чиглэлд бол 18-р хүснэгтээр тодорхойлох нь зүйтэй. Шаардлагатай тохиолдолд 18-р хүснэгтээр тодорхойлсон цилиндр тээгийн тооцооны даах чадварыг заалт 8.16-ааг харгалзан тогтоох хэрэгтэй.

40

а. - Тэгш хэмийн; б. – Тэгш бус хэмийн

9 дүгээр зураг - Тээг ба модон элементүүдийн холбоосны бүтээцийн хослолоор хийх холболтын төрлүүд

41

18 дугаар хүснэгт

Холбоосны бүдүүвч

Холбоосны хүчдэлт төлөв

Нийлүүлэх нэг заадалд ирэх тооцооны даах чадвар Т (огтлогдох нөхцлөөр) кН

Хадаас, ган, хөнгөнцагаан,

хуванцар

Царс модон холбогч

1.Тэгш хэмтэй холбоос (зураг 9, “а”)

2.Тэгш бус хэмтэй холбоос (зураг 9, “б”) 3.Тэгш хэмтэй болон тэгш бус хэмтэй холбоосууд 4. Холбогчтой хөшүүн бэхлэгдсэн (зураг, 10, в, г) ган жийргээр холбосон захын

a) дунд элементэд гарах шамралт б) захын элементэд гарах шамралт а) адил зузаантай бүх элементүүдэд гарах шамралт, түүнчлэн нэг хэрчлээстэй огтлогдох холбоосны илүү зузаан элементийн шамралт б) хоёр хэрчлээстэй холбоосны дунд талын илүү зузаан элементийн шамралт а ≤ 0,5с байхад в) Захын нимгэн элементийн шамралт а ≤0,35с байхад г) нэг цэгээр огтлогдох холбоосны хамгийн нимгэн элементийн шамралт хэд хэдэн огтлолтой бол захын элементийн шамралт

с > а > 0,35с а) хадаасны гулзайлт б) С235 ган холбогч ба А240 (𝑅г = 440мПа) ангийн арматурын гулзайлт в) Д16-Т хөнгөн цагаан хайлш холбогчийн гулзайлт

г) АГ-4С хуванцар тээгний гулзайлт

д) ДСПБ модон үет пластик тээгний гулзайлт

е) Царсан тээгний гулзайлт С235 ангийн ган тээг ба А240 (𝑅г = 440мПа) ангийн арматурын

0,5с𝑑

0,8а𝑑

0,55с𝑑

0,4с𝑑

1,2а𝑑

1,5Кна𝑑

3,1𝑑2 +0.012𝑎2, боловч

5𝑑2-иас ихгүй

2,2𝑑2 + 0.025𝑎2

3𝑑2-иас ихгүй

2𝑑2 + 0.025𝑎2 боловч

2,2𝑑2-иас ихгүй

1,8𝑑2 + 0.025𝑎2 боловч

2,2𝑑2-иас ихгүй

𝑑2 + 0.025𝑎2 боловч

1,5𝑑2-иас ихгүй

-

2𝑑2

0,3с𝑑

0,5а𝑑

0,3с𝑑

0,2с𝑑

0,75а𝑑

1,5Кна𝑑 - - - -

0,55𝑑2 + 0.025𝑎2 боловч

0,8𝑑2-иас ихгүй

-

42

холбоос гулзайлт

Тайлбар: 1. Хүснэгтэд: с-дунд элементүүдийн зузаан түүнчлэн адил зузаантай элементүүд буюу нэг хэрчлээстэй холбоосуудын илүү зузаантай элементийн зузаан. а- захын элементүүдийн зузаан болон нэг хэрчлээстэй холбоосны нимгэн элементийн зузаан, d- холбогчийн диаметр. Бүх хэмжээг см-ээр илэрхийлэв. 2. Хоёр цэгээр огтлогдох тэгш бус хэмтэй холбоосонд ижил бус зузаантай элементүүдийн холбогчийн тооцооны даах чадварыг дараах нөхцлүүдээр тодорхойлох хэрэгтэй. a)Холбогчийн с зузаантай дунд элементийн тооцооны даах чадварыг шамралтын нөхцлөөр тооцохдоо а-ийн утга с ба 0,5с-ийн хооронд байвал хүснэгт 2а ба 2б-д заасан утгуудын хооронд интерполяциар тодорхойлох. б) Захын элементүүдийн зузаан а>с байвал нагелийн тооцооны даах чадварыг захын элементүүдийн шамралтын нөхцлөөр 18 дугаар хүснэгтийн 2а-д зааснаар с-г а-аар сольж тодорхойлох хэрэгтэй. в) 3 дугаар хүснэгтийн в-д заасан а зузаантай захын элементийн даах чадварыг холбогчийн гулзайлтын нөхцлөөр тодорхойлохдоо дунд элементийн зузааныг 0,6с-ээс хэтрүүлэхгүй авах хэрэгтэй. 3. Нэг цэгээр огтлогдох холбоосны нимгэн элементүүдийн шамралтын тооцооны даах чадварыг с ≥ а ≥ 0,35с нөхцөлд тодорхойлохдоо 𝐾𝑟 итгэлцүүрийн утгуудыг 20 дугаар хүснэгтэнд үзүүлэв. 4. Тухайн заадалд холбогчийн тооцооны даах чадварыг тухайн 18 дугаар хүснэгтийн томъёонуудаар тооцсон утгуудын багаар нь авна. 5. Холбогчийн байрлал нь 6.18 ба 6.22 дугаар зүйлд заасантай тохирч байвал холбогч холбоосыг цуулалтанд тооцох шаардлагагүй. 6. Холбогчийн голч (d)-ийг түүний гулзайлтанд даах чадварыг бүрэн ашигласан байхаар сонгож авна. 7. Холбоосны холбогчийн тоо 𝑛ш-г дараах томъёогоор тооцно.

𝑛ш = 𝑁

𝑇∗𝑛э ≥ 2 (66)

энд: N- тооцооны хүч Т – 18 дугаар хүснэгтэд заасан томъёогоор тооцсон хамгийн бага ачаа даах чадвар

𝑛ш –нэг холбогчийн тооцооны заадлын тоо /эгнээ/ 8. Холбоосны холбогчийн тоо 2-оос багагүй байна. Холбогчийн тоог бүтээцийн шаардлагааар сонгож авна /жишээ нь: цутгалтын ба угсралтын үе шатанд/. 9. Хадаасаар холбох үед урьдчилан хадаасны голчтой адил хэмжээтэй өрөмдөх хэрэгтэй ба гулзайлтын үеийн ачаа даах чадварыг нь С235 ангийн ган холбогчийн даацаар тооцно.

8.14 Тээгээр дамжих хүч нь ширхэгт өнцөг үүсгэсэн чиглэлтэй байвал 8.13

дугаар зүйлд зааснаар тодорхойлох цилиндр тээгийн тооцооны даах чадварыг

К∝ коэффициентээр үржүүлэн тодорхойлох хэрэгтэй:

а) Тээгийн нүхэн дэх модны шамралтыг тооцох үед, К∝(19 дүгээр хүснэгт);

б) Тээгийг гулзайлтанд тооцохдоо √К∝ -аар үржүүлнэ; ∝ - өнцгийг тухайн

заадал /тээгээс гадна, үзүүрт ажиллах/-д нийлж байгаа элементүүдийн тээгээр

холбох өнцгүүдээс их тоон утгатайг нь авах хэрэгтэй.

в) Модон элементийн үзүүрт гулзайлтанд ажиллах тээгийн хэмжээг 0,6√К∝

-аар үржүүлнэ.

19 дүгээр хүснэгт

Өнцөг, Коэффициент, К∝

43

градусаар Ган, хөнгөн цагаан ба хуванцар тээгийн диаметр, мм Царс модон тээг 12 16 20 24

30 0,95 0,90 0,90 0,90 1,00

60 0,75 0,70 0,65 0,60 0,80

90 0,70 0,65 0,55 0,50 0,70

Тайлбар: 1. Заадлын завсрын өнцгүүдэд К∝ -ийн утгыг интерполяциар тодорхойлно. 2. Нэг цэгээр огтлогдох, шамралтанд өнцгөөр ажиллах илүү зузаан элементүүдийн холбоосыг тооцохдооК∝-ийн утгыг с/а < 1,5 үед 0,9;с/а > 1,5 үед 0,75 коэффициентээр бууруулж үржүүлэх хэрэгтэй.

20 дугаар хүснэгт

Холбогчийн төрөл

а/с нөхцөлд нэг хэрчлээстэй холбоосны 𝐾𝑟 коэффициентийн утга

0,35 0,5 0,6 0,7 0,8 0,9 1,0

Хадаас, ган, хөнгөн цагаан, шилэн Хуванцар тээг

0,8 0,58 0,48 0,43 0,39 0,37 0,35

Царс модон тээг 0,5 0,5 0,44 0,38 0,32 0,26 0,2

8.15 Цилиндр тээгийн хувьд, тээгээр дамжих хүчний чиглэл модны ширхэгт

өнцөг үүсгэсэн байвал модлогийн ширхэгт хөндлөн чиглэлд (𝐹тооц = 𝐹𝑠𝑖𝑛 ∝)

татах хүч үүсч модон элемент цуурах магадлалтай болохыг тооцох хэрэгтэй.

Модон элементийн ширхэгийн хөндлөн чиглэлд (10-р зураг,а) татах хүчийг

дараах байдлаар тооцно.

𝐹тооц < 𝐹цуур,н,90тооц (67)

Энд: 𝐹тооц = {𝐹тооц,2

𝐹тооц,1

𝐹тооц,1 ба 𝐹тооц,2 – холбоосны тал бүрд үүссэн шилжих хүчлэл

𝐹цуур,н,90тооц –тээгэнд үйлчилж байгаа модлогийн ширхэгт хөндлөн

чиглэлийн цуулах хүчлэлийн тооцооны даах чадвар, Н-ийг дараах томъёогоор

тооцно.

𝐹цуул,н,90тооц = 𝐹цуул,н,90норм ∗ 𝑚урт ∗ П𝑚𝑖/𝛾𝑚 (68)

энд: 𝐹цуул,н,90норм – материалын 0,95-ын шаардлага хангасан нормчлогдсон

бат бөх чанар, Н

𝑚урт– удаан хугацааны ачааллын (4 дүгээр хүснэгт) горимын бат бөх

чанарын коэффициент;

П𝑚𝑖 – ажиллах нөхцлийн коэффициент (6,9);

𝛾𝑚 – материалын найдварт ажиллагааны коэффициент, 𝐹цуул,н,90норм –ыг

ашиглалтын шаардлагаар тооцож байгаа бол 0,95-аар, 𝐹цуул,н,90норм –ыг (3)

томъёогоор

тооцож байгаа бол 0,99-өөр авна.

44

Тээгэн холбоосны модлогийн ширхэгт хөндлөн цуулах нормын даах

чадварыг дараах томъёогоор тодорхойлох хэрэгтэй.

𝐹цуул.н,90 = 14𝑤𝑏√ℎ𝑒

(1−ℎ𝑒ℎ

) (69)

𝐹цуул.н,90 – тээгэн холбоосны модлогийн ширхэгт хөндлөн цуулах нормын

даах чадвар; алслалын дунд, тайрцаар холбосон буюу өнгийцтэй дам нурууны

захад 0,5 коэффициенттэй авна, Н;

w – дараах байдлаар авах коэффициент;

а) төмөр жийргийг холбогчтой хөшүүн холбосон холбоосонд - 1,4;

б) бусад холбогчид- 1,0

b – модон элементийн өргөн, мм

ℎ𝑒–тээгийн модон элементийн захаас модон элементийн хажуу хүртэлх

төвөөс хамгийн хол алслагдсан зай, мм;

ℎ - модон элементийн өндөр, мм

Тээгний бат бөх чанар холбогчийн даах чадвараар тодорхойлогдсон

бол ℎ𝑒 ≥ 0,7ℎ байх үед сунгах хүчийг тооцох шаардлагагүй.

Тайрцан холбоосонд,ℎ𝑒 = ℎ𝑒,1(10-р зураг, б) гэж аваад цуулалтанд нэмэлт

шалгалт гүйцэтгэх нь зүйтэй.

а. –ширхэгт өнцөг үүсгэсэн тээгээр дамжих хүчний чиглэл; б. – тайрц чиглэл

10 дугаар зураг - Цууралтанд тооцох тээгэн холбоосны бүдүүвч

8.16 Ашиглалтын янз бүрийн болон өндөржүүлсэн температурын нөхцөлд

зөвхөн тогтмол ба урт хугацааны ачааллын үйлчлэлд ордог бусад төрөл

зүйлийн модлогоор хийсэн бүтээцийн элементүүдийн холбоосон дахь тээгний

тооцооны даах чадварыг 5.4-ийг харгалзан 8.13 ба 8.14-ийн дагуу тодорхойлох

нь зүйтэй;

45

а) тээгний нүхэн дэх модлогийн шамралтын ба цуулалтын нөхцлөөс

тээгэн холбоосыг тооцохдоо 𝑚б; 𝑚𝑇; 𝑚д; 𝑚н; 𝑚𝑎 ба 𝑚𝑐,𝑐 коэффициентээр

үржүүлнэ.

б) гулзайлтын нөхцлөөр тээгэн холбоосыг тооцох үед (8.17) заалтын 𝑚г

болон холбогдох дээрх коэффициентуудын язгуурын квадратаар үржүүлнэ.

8.17 Сунгалтанд үзүүлэх түр эсэргүүцэл бүхий цилиндр ган тээгний

тооцооны даах чадварыг гулзайлтын тооцоонд 𝑅г > 440 мПа–ийг дараах

коэффициентээр үржүүлэх нь зүйтэй.

𝑚г = 0,048 √𝑅г (70)

𝑅г – түр эсэргүүцлээр сунгалтанд үзүүлэх гангийн тооцооны эсэргүүцэл,

МПа

8.18 Ган даруулга ба жийргэвчтэй боолт буюу далд нэвт бус цилиндр

тээгэн холбоосыг (Зураг 11, 12) тээгний байрлалын шаардлагатай нягтрал

хангасан тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрдөг.

Нэвт бус далд цилиндр тээгнүүд нь модлогт тээгний диаметрийг 5 дахин

авсанаас доошгүй, тайрцанд тогтоож байгаа бол тээгний диаметрийг 12,5 дахин

авсанаас доошгүй хэмжээнд гүн суусан байх ёстой. Сүүлчийн тохиолдолд

нүхний диаметр тээгний диаметрээс 0,5 мм-ээр бага байх ёстой.

Ган даруулга ба жийргэвчтэй тээгэн холбоосыг 8.13-8.15-ын заалтуудын

дагуу тооцдог, тэгэхдээ гулзайлтын нөхцлөөр (19-р хүснэгтийн заалт 3)

тооцоонд тээгний даах чадварын хамгийн их утгыг авдаг.

Ган даруулга буюу жийргэвчийг СП 16.13330 заалтын дагуу эмзэг

огтлолоор сунгалтанд ба тээгний доорх шамралтанд шалгах нь зүйтэй.

а – боолт ба сүлбээрээр; б – нэвт бус цилиндр тээгээр; в – наамал

элементийн тайрцанд тогтоосон нэвт бус цилиндр тээг

11 дүгээр зураг - Даруулгатай тээгний холбоос

46

а – тээгээр; б – тээг ба сүлбээрээр;

12 дугаар зураг - Жийрэгтэй тээгэн холбоос

8.19 Нэгэн төрлийн материалтай өөр өөр диаметртэй цилиндр тээгэн

холбоосны даах чадварыг бүх тээгний даах чадварын нийлбэрээр

тодорхойлдог. Харин сунгалтанд ажиллах уулзварт 0,9 гэсэн бууруулах

коэффициент оруулдаг.

8.20 Цилиндр тээгнүүдийн тэнхлэг хоорондын зайг ширхэгийн дагуу 𝑆1,

ширхэгт хөндлөн чиглэлд 𝑆2, элементийн хажуугаас 𝑆3 (13-р зураг ) доорх

утгуудаас багагүй авна.

ган тээгэнд 𝑆1 = 7𝑑; 𝑆2 = 3.5𝑑; 𝑆3 = 3𝑑;

хөнгөн цагаан ба шилэн хуванцар тээгэнд𝑆1 = 6𝑑; 𝑆2 = 3.5𝑑; 𝑆3 =

3𝑑;

царсан тээгэнд 𝑆1 = 5𝑑; 𝑆2 = 3𝑑; 𝑆3 = 2.5𝑑;

Багцын зузаан b10d–гээс бага байхад(12-р зураг) ба LVL-ийг оролцуулан

наамал элементийн хувьд цавуун уулзварт тээгнүүдийн байрлалыг дараах

байдлаар авдаг:

Ган, хөнгөн цагаан, хуванцар тээгэнд 𝑆1 = 6𝑑; 𝑆2 = 3𝑑; 𝑆3 = 2.5𝑑;

Царсан тээгэнд 𝑆1 = 4𝑑; 𝑆2 = 𝑆3 = 2.5𝑑;

8.21 Тайрцанд арматургүйгээр тогтоосон ган тээгний хувьд байрлалыг 13-р

зураг, в-гээр, ба арматураар хүчитгэсэн тээгнүүдэд 13-р зураг, г-гийн дагуу авна.

47

а. шулуун б. шатарчилсан байрлалтай в. Арматургүйгээр тайрцанд

байрлалтай г. мөн адил арматураар хүчитгэсэн байрлалтай

13 дугаар зураг - Тээгнүүдийн байрлал

8.22 Цул модлогоос бүрдүүлсэн бүтээцийн сунгалтанд ажилладаг уулзварт

тээгнүүдийг 2 буюу 4 дагуу эгнээгээр, бөөрөнхий модон материалаар хийсэн

бүтээцүүдэд тээгнүүдийн тэнхлэгийн хооронд ширхэгийн дагууд 2S1, харин

ширхэгт хөндлөн бол S2= 2,5d гэсэн зайтайгаар 2 эгнээгээр шатарчилсан

байрлалаар байрлуулахыг зөвшөөрдөг.

8.23 Гүйцэтгэх үүрэг зориулалтын (Б Хавсралт) 1 ба 2а ангийн барилга,

байгууламжинд тайрцын тээгэн холбоосыг 13-р зураг,г-д үзүүлсэн шиг бүх

уртынхаа дагуу шурган эрээстэй буюу шилбээ дотор нь оруулан нааж

хүчитгэсэн байдлаар хэрэглэдэг.

8.24 Хадаас зоогдох тооцооны уртыг тодорхойлохдоо хадаасны үзүүрийн

1,5d урттай хэсгийг тооцоонд оруулахгүй. Түүнээс гадна холбож байгаа

элементүүдийн уулзвар бүрт 2 мм-ээр бодож хадаасны уртаас хасна.

Хэрэв хадаас орох тооцооны урт 4d-ээс бага бол нийлж байгаа заадалд

түүнийг тооцоолох шаардлагагүй.

Багцаас хадаас нэвт гарсан байвал сүүлчийн элементийн тооцооны

зузааныг 1,5d-ээр (14-р зураг) бууруулж авна.

Хадаасны диаметрийг хадаж байгаа элементийн зузааны 0,25-аас

дээшгүйгээр авна.

48

14 дүгээр зураг - Хадаасны үзүүр янзлах тооцооны урт тодорхойлох

8.25 Модлогийн ширхэгийн дагуух хадаасны тэнхлэг хоорондын зайг дор

дурдсан хэмжээнээс багагүй авах хэрэгтэй.

- Хадаж холбох элементийн зузаан 𝑐 > 10𝑑 байхад 𝑆1 = 15𝑑;

- Хадаж холбох элементийн зузаан 𝑐 = 4𝑑 байхад 𝑆1 = 25𝑑;

С гэсэн зузааны завсрын утгуудад тохирох хамгийн бага зайг

интерполяцийн аргаар тодорхойлно.

Хадаас нэвт гараагүй элементүүдийн зузаанаас хамаарахгүйгээр хадаасны

тэнхлэг хоорондын зайг 𝑆1 ≥ 15𝑑–ээр авна.

Модлогийн ширхэгийн дагуу хадааснаас элементийн төгсгөл хүртэлх зайг

бүх тохиолдолд 𝑆1 = 15𝑑-гээс багагүйгээр авна.

Модлогийн ширхэгт хөндлөн чиглэлд хадааснууд шулуун эгнээнд

байрлалтай бол хадаасны тэнхлэг хоорондын зайг 𝑆2 = 4𝑑-ээс багагүй, шатрын

хөлгөн байрлалтай буюу 𝛼 ≤ 45о-ын (15-р зураг) ташуу эгнээтэй бол зайг 3𝑑

хүртэл багасгаж болно.

15 дугаар зураг - Ташуу эгнээтэй хадаасны байрлал

8.26 6 мм-ээс их диаметртэй хадаас, мөн түүнчлэн шинэс болон хөлдүү

модлогт хадаасыг урьдчилан 0,9d диаметрийн хэмжээтэй нүх өрөмдөж хадна.

Хадаасны голчтой тэнцүү хэмжээгээр урьдчилан өрөмдсөн нүхэнд хадсан

хадаасыг тээг гэж тооцдог, хадаасны тэнхлэгийн хоорондох хамгийн бага зайг

тээгнийхтэй адилаар авна.

49

8.27 Шилжисхийлтэнд ажиллах тээгний зориулалттай эрэг, шураг, далд

хадаас ашиглахад тэдгээрийн тэнхлэг хоорондын зайг 8.18-ын заалтаар ган

цилиндр тээг шиг авах нь зохимжтой.

Сугаралтанд ажиллах хадаас ба шурган холбоос

8.28 Хадаасны сугаралтанд үзүүлэх эсэргүүцлийг хоёрдугаар зэргийн

элементүүд (хучилт, тааз доторлох г.м) буюу хадаасны сугаралт нь тээгийн

адилаар нэгэн зэрэг ажилтай дагалддаг бүтээцүүдэд тооцохыг зөвшөөрдөг.

Тайрцанд (ширхэгийн дагуу) урьдчилан өрөмдсөн нүхэнд хадсан, мөн түүнчлэн бүтээцийн динамик үйлчлэлд ажиллах хадаасны сугаралтын ажил тооцохыг зөвшөөрдөггүй.

8.29 Модлогт, түүний дотор нэг чиглэлтэй хуулгаас бүрдсэн модлогийн

ширхэгт хөндлөн хадсан нэг хадаасны сугаралтын тооцооны даах чадвар Тв,г,-г

МН-оор дараах томъёо ашиглан тодорхойлно.

Тв,г = 𝑅х,с 𝜋 𝑑 𝑙1𝑚𝑦ртП𝑚𝑖 (71)

энд: 𝑅х,с −модлогтой хадаасны хүрэлцэх нэгж гадаргуу дээрх

сугаралтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл, агаарын хуурай модлогт 0,3 МПа,

бүтээцэндээ хатах нойтон модлогт 0,1МПа;

𝑑 − хадаасны голч, м;

𝑙1 −8,24 заалтын дагуу тодорхойлогдох хадаасны сугаралтанд

үзүүлэх эсэргүүцэлтэй хэсгийн тооцооны урт, м;

mурт ба Пmi– 6.1-ийн дагуу.

Хадаасны захын эгнээнээс элементийн дагуу хажуу хүртэлх 𝑆3зайг 4𝑑 −ээс

багагүйгээр авна.

Тайлбар:

1 Улиас, нүргэс, улиангар модоор хийсэн элементийн ширхэгийн дагуух

хадаас хоорондын зайг дээр зааснаас 50%-иар ихэсгэж авна.

Чийглэг ихтэй буюу өндөр температуртай нөхцөлд, мөн эгшин зуурын буюу

тогтмол ба удаан хугацааны ачааны үйлчлэлд тооцох үед агаарын хуурай

модлогийн сугаралтанд үзүүлэх тооцооны эсэргүүцлийг 9 дүгээр хүснэгтэд

заасан коэффициентуудаар үржүүлж авна.

Тооцоонд 5 мм-ээс илүү голчтой хадаасыг 5 мм голчтой гэж авна.

8.30 Хадаасны зоогдох хэсгийн урт нь 10𝑑 − ээс багагүй байна.

Сугаралтанд ажиллах хадаасны байрлалыг шилжисхийлтэнд (8.25)

ажиллаж байгаа хадаасны байрлал тодорхойлох дүрмийн дагуу гүйцэтгэнэ.

Налуу хадах үед хадаасны толгойгоос ачаалагдсан хажуу хүртэлх зай 10𝑑 −ээс

багагүй байх ёстой (16-р зураг).

50

16 дугаар зураг - Хавж хадах

8.31 Модлог, түүний дотор нэг чиглэлтэй хуулгаас бүрдсэн модлогт

эрэгдсэн шурагны параметрууд нь П хавсралтанд дурьдагдсан нэг эрэг буюу

далд тээгний, сугаралтанд үзүүлэх тооцооны даах чадвар Тв.ш -г ширхэгт

хөндлөн чиглэлд дараах томьёогоор тодорхойлно.

Тш,с = 𝑅ш,с 𝜋 𝑑 𝑙1𝑚𝑦ртП𝑚𝑖 (72)

Энд: 𝑅ш,с −эрэг буюу далд шурагны модлогт эрэгдсэн нэгж гадаргуу

дээрх сугаралтын тооцооны эсэргүүцэл, агаарын хуурай модлогт 1 МПа.

Сугаралтын тооцооны эсэргүүцлийг харгалзах тохиолдолд 4-р хүснэгтийн

6,9-ийн коэффициентээр үржүүлнэ.

𝑑 − эрэгний хэрчлээстэй хэсгийн гадна диаметр, м;

𝑙1 −сугаралтыг эсэргүүцэх эрэгний хэрчлээстэй хэсгийн урт, м. эрэгний

тэнхлэг хоорондын зайг 𝑆1 = 5𝑑; 𝑆2 = 𝑆3 = 4𝑑 −ээс багагүй авна.

𝑚𝑦рт ба П𝑚𝑖 − 6.1-д заасны дагуу авна.

Ялтсан тээгэн холбоос

8.32 Гулзайлт ба гулзайлттай шахалтанд ажиллах нийлмэл огтлолтой

барилгын элементүүдэд салангид дүнзийг нийлүүлэхийн тулд царсан буюу

хусан ялтсан тээг хэрэглэхийг зөвшөөрнө. Ийм бүтээц нь барилгын өргөх

шатанд шаардлагатай. Нийлмэл элементүүдэд хавтгай тээг ба түүний нүхний

хэмжээ, байршлыг 17 дугаар зургийн дагуу авна. Ялтсан тээгний ширхэгийн

чиглэлийг элементүүд нийлэх хавтгайд перпендикуляраар авна. Нийлмэл

бүтээцэнд огтлолын өндрийн дагуу 3-аас дээш тооны элементтэй байхыг, мөн

уртын дагуу залгаж хэрэглэхийг зөвшөөрөхгүй.

51

а. нэвт ялтастай, б. нэвт бус ялтастай

17 дугаар зураг - Ялтсан тээгэн холбоос

8.33 Нарс ба гацуураар бүрдүүлсэн элементийн холбоосонд 17-р зургийн

дагуу хэмжээтэй тээгний тооцооны даах чадвар Т-г, кН-аар дараах томъёогоор

тодорхойлно.

Т = 1,15 𝑏хав 𝑚𝑦ртП𝑚𝑖 (73)

энд: 𝑏хав −ялтсан тээгийн өргөн, см-ээр, нэвт ялтсан холбогчтой бол

нийлмэл элементийн өргөнтэй тэнцүү 𝑏хав = 𝑏, нэвт биш суулттай бол 𝑏хав =

0,5𝑏 гэж авах хэрэгтэй.

𝑚𝑦ртП𝑚𝑖 −6.1 заалтын дагуу авна.

Өөр төрлийн модон элементүүдийг нийлүүлсэн тохиолдолд 3 дугаар

хүснэгтэд(цуулах хүчдэлд) заасан засварлах коэффициентийг оруулах хэрэгтэй.

Чийглэг ихтэй буюу өндөр температуртай нөхцөлд, мөн богино хугацааны

буюу тогтмол ба удаан хугацааны ачааны үйлчлэлд тооцох хийцэд ялтсан

холбогчийн тооцооны даах чадварыг Хүснэгт 7, 8 ба 6.9,б,в заалтын засварлах

итгэлцүүрээр үржүүлсэн байх хэрэгтэй.

Шилбэ оруулж наасан холбоос

8.34 Шилбэ оруулж наасан холбоос нь түгээмэл хэрэглэдэг холбоосны

төрөл болно. Оруулж наасан шилбийг дараах байдлаар ашиглана. Үүнд:

52

- хавтгай ба орон зайн бүтээцийн (тулах зангилаа, татанганы бүслүүр

болон сараалж, арк, жаазны голлох нугасан холболт гэх мэт) элементийн

зангилааны нийлсэн холбоог төхөөрөмжлөх;

- гулзайх, сунах, шахаж-гулзайх, сунаж-гулзайх угсармал элементийн (дам

нуруу, арк, татанги, жааз, хадмал тулаас, хөшүүн татуурга, бөмбөгөр, хүнхэр гэх

мэт) тэнцүүлсэн бат бөх чанартай заадлын хөшүүн төхөөрөгт;

- олон чиглэлийн хүчийг хүлээн авах суурь эд ангийг анкерлах;

- тулах бүс ба төвлөрсөн ачаалал ирэх газарт модлогийн ширхэгийн

хөндлөн ба өнцгөөр үйлчлэх эгц шахах хүч хүлээн авах;

- шилжисхийлт хүлээн авах холбоосны зангилаанд;

- наамал модон бүтээцийн тулах бүсэд ба ихээхэн төвлөрсөн ачааллын

орчинд үүсэх сунгалтын гол хүчийг нэг цэгт төвлөрүүлэх;

- ширхэгт хөндлөн нормаль сунгалтын ба шүргэх хүчдэл үйлчлэх

(дамнурууны өндөр тулаасны бүс, гүн хэрчлээстэй ба ухаадсаар хэврэгшсэн,

муруй тэнхлэгтэй гулзайх элементийн гэх мэт бүсэд) бүтээцийн хэсэглэлийн

даах чадварыг нэмэгдүүлэх;

- хөндлөн огтлол нь 2 ба түүнээс олон элементээс бүрддэг НМБ-ийг

нийлүүлэн наах,

- хавирган хэлбэрийн модон дам нуруу ба цул төмөр бетон хавтантай

хосолмол бүтээц бүхий бүрэлдэхүүн МБ-ийн шилжилтийн холбогч маягаар

налуу оруулж наасан шилбэ байдлаар,

-температур – чийглэгийн ашиглалтын хувьсах горим бүхий НМБ-ийг

шилжисхийлтийн бат бөх ба найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор

хөндлөн ба налуу хүчитгэхэд;

- шилжисхийлт даах чадварыг дээшлүүлэх зорилгоор налуу хүчитгэх;

Төрөл бүрийн хүчдэлт – хэв гажилтын төлөв байдалд элементийн уулзвар

ба зангилааны холбоосны бүтээцийн зарчмын бүдүүвчийг 18-р зурагт харуулав.

Ширхэгт 20°-аас доош өнцгөөр оруулж наасан шилбэнүүдийг, ширхэгийн

дагуу оруулж наасан, 20° ба түүнээс дээш өнцгөөр бол – ширхэгт өнцгөөр

оруулж наасан гэж үздэг. Ширхэгт хөндлөн оруулж наасан шилбэнүүд нь,

ширхэгт өнцгөөр оруулж наасан шилбэнүүдийн тухайн тохиолдол юм.

53

а – тооцооны ачааллаас үүсэх тулгуурын реакци: а - бүрдэл элементийн байдалтай, б – наамал дамнурууны шилжисхийлтэнд тэсвэрлэх бат бөх чанарыг дээшлүүлэх, в –

суурь эд ангийг анкерлах, г, д – бүтээцийн тулаасны ба бусад зангилаанууд, е - < 500 ба > 600 хөндлөн огтлолтой элементийн тэгш хэмийн, түгээмэл хатуу уулзвар

бүдүүвч, ж – сунгалтанд ажиллах элемент, з – шахалтанд ажиллах полимер бетонтой уулзвар, и – тэгш хэмийн бус полигональ

элемент (жаазны янз), к – тулгуурын бэхэлгээний зангилаа 18 дугаар зураг - Ташуу оруулж наасан шилбэн холбоосны жишээнүүд

8.35 Шилбийг оруулж наах үеийн модлогийн чийглэг 8 – 14% (бүтээцийн

ашиглалтын нөхцлөөс хамааруулан А хавсралтаар сонгоно) байх ёстой.

Тогтворжуулах зүсэлт бүхий наамал багцанд оруулж наасан шилбэ ашиглахыг

зөвшөөрөхгүй (8.7).

8.36 Оруулж наахад эпоксидийн цавуу ашиглана. Орчны температур 35°С-

ээс дээш эсвэл холбоосны галын аюулд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх

зорилгоор 60°С ба түүнээс дээш температурт бэхжих тусгай найрлага бүхий

эпоксидийн цавууг хэрэглэнэ.

54

Шилбийг оруулж наахад ашиглаж болох бусад маркийн цавуу болон

дүүргэгчийн төрлийг физик – механик, технологийн шинж чанарын холбогдох

үзүүлэлтийн туршилтаар баталгаажуулна.

Шилбийг оруулан наах ба чанарын хяналтыг Ж хавсралтын дагуу хийж

гүйцэтгэнэ.

8.37 Модлогт гаргах нүхний диаметр А300 – А600 ангийн арматурт оруулах

наах шилбэний диаметрээс 4 – 6 мм-ээр, А240 ангийн арматур, бөөрөнхий ган,

хуванцар шилбэнд 2 мм-ээр их байх ёстой.

Ширхэгийн дагуу оруулан наах шилбэн холбоос

8.38 Модлогийн ширхэгийн дагуу оруулж наасан шилбэн холбоосыг зөвхөн

хөндлөн ба ташуу оруулж наасан шилбэтэй хослуулж хэрэглэхийг зөвшөөрнө.

Шилбийг бөөрөнхий нүх буюу хажуу дээр шилбэний диаметр d-г 2 дахин

авсантай тэнцүү, гэхдээ 25 мм-ээс доошгүй (19-р зураг) гүнтэй тэгш өнцөгт

ховилд оруулж наадаг.

а – бөөрөнхий нүхэнд, б – тусгайлан гаргасан ховилд

19 дүгээр зураг - Үечилсэн хэлбэрийн гадаргуутай арматураар хийсэн

шилбийг ширхэгийн дагуу оруулан наасан холбоос

8.39 Нарс ба гацуур модон бүтээцийн элементийн сунгагдсан ба шахагдсан

уулзварт оруулан наасан шилбийг ширхэгийн дагуу сугалах буюу дарж

оруулахад гарах тооцооны даах чадвар Т, МН-ийг дараах томъёогоор

тодорхойлдог.

Т = Rшилd1πlкх mуртПmi (74)

энд: Rшил - 3-р Хүснэгтийн дагуу 5, г заалтын дагуу тодорхойлдог

модлогийн цуулалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл, МПа;

d1 - нүхний диаметр м;

l - шилбэний суух гүний хэмжээ м (см), тооцоогоор гаргах бөгөөд 10d-ээс

багагүй, 30d-ээс ихгүй байна.

55

кс - дараах томъёогоор тодорхойлох шилбэний суух гүний хэмжээнээс

хамаарсан шилжисхийлтийн хүчдлийн тархалтын жигд бус байдлыг тооцсон

коэффициент,

kc= 1,2 – 0,02𝑙

𝑑 (75)

mуртба Пmi– Заалт 6.1-ын дагуу

8.40 Модлогийн ширхэгийн дагуу сугалах буюу дарж оруулах үйлчлэлд

өртдөг оруулж наасан шилбэний тэнхлэг хоорондын зайг S2 = 3d-гээс, гадна

хажуу хүртэлх зайг S3= 2d-гээс доошгүйгээр авна.

Модлогийн ширхэгт өнцгөөр оруулж наасан шилбэн холбоос

8.41 НМБ-ийн уулзварт ширхэгт өнцгөөр оруулан наасан шилбийг сугалах

ба дарж оруулахад гарах тооцооны даах чадвар Т, МН-ыг дараах томъёогоор

тодорхойлно.

энд RA - оруулан наасан шилбэ сугалах ба дарж оруулах үеийн

модлогийн тооцооны эсэргүүцэл МПа, 6,8МПа-тай тэнцүүгээр авна,

d1- нүхний диаметр м,

𝑙p - шилбэний тооцооны урт м,

𝑙p = 𝑙 – 𝑙0 ≤ 30d (77)

𝑙 –далд орсон хэсгийн урт,

𝑙0 = 3d – гагнасан бол наалтын бат бөх чанарыг бууруулж болзошгүй гүний

хэмжээ; гагнаагүй бол 𝑙0 = 0 байна,

d–оруулан наах шилбэний диаметр м,

кс - дараах томъёогоор тодорхойлох шилбэний далд орох хэмжээнээс

хамаарах шилжисхийлтийн хүчдлийн тархалтын жигд бус байдлыг тооцсон

коэффициент,

kc= 1,2 – 0,02𝑙𝑝

𝑑 (78)

кп- шилбэ тогтоох хэсгийн ширхэгийн дагуу нормаль хүчдлийн тэмдгээс

хамаарах коэффициент;

mд- шилбэний диаметрээс хамаарах тооцооны эсэргүүцлийг тооцох

коэффициент,

mд= 1,12 – 0,1d; (79)

Fa- шилбэний огтлолын талбай, м²;

Ra - шилбэний материалын тооцооны эсэргүүцэл МПа.

56

Бүтээцийн элементийн модлогийн ширхэгийн дагуу үйлчлэх сунгах

хүчдлийн бүсэд сугарах байдлаар ажиллах шилбэнд кП коэффициентийн утгыг

дараах томъёогоор тодорхойлно:

kσ = 1 – 0,001σ (80)

Энд: σ- суналтын хамгийн их хүчдэл, МПа,

Шахалтын бүсэд ажиллахад, мөн түүчлэн шилбэ дарж оруулах үед kσ=1

байна.

8.42 Багцын хажуугаас шилбэний тэнхлэг хүртэлх хамгийн бага зайг 2d-

гээс ба 30 мм-ээс багагүйгээр авна; багцын өргөний дагуу шилбэний тэнхлэг

хоорондын зай 2d-гээс багагүй байх ёстой; багцны тайрцаас ширхэгийн дагуу

шилбэний тэнхлэг хүртэл 100 мм-ээс багагүй; ширхэгийн чиглэлд шилбэний

налуугийн өнцөг α нь 30°-аас дээшгүй байхад ширхэгийн дагуу шилбэний

хооронд 14d-гээс доошгүй, α нь 30°-аас 60° хүртэл байхад - 10d, α нь 60°-аас

дээш бол - 7,5d байна.

8.43 Бүтээцэнд хөшүүн уулзвар бий болгоход налуулан оруулж наасан

шилбэний 2 янзын холбоос ашигладаг.

Хоорондоо дотоод өнцөг үүсгэсэн ба модлогийн ширхэгийн чиглэлд

харьцангуйгаар налуулан оруулж наасан, хамгийн багадаа 2 шилбэнээс бүрдсэн

хослол бүхий V маягийн хэлбэртэй анкер нь хамгийн их нийтлэг холбоос болно.

Сунасан уулзвар буюу уулзварын сунасан бүсэд нэг чиглэлд сугаралтанд

ажиллах нэг чиглэлд налуулан оруулж наасан ба налуу шилбэнд сунгах хүчний

задралаас үүсэх шахалтын хүчийг модлогт дамжуулах ган ялтсанд гагнуураар

холбосон шилбэн холбоос хэрэглэхийг зөвшөөрдөг. Тийм зангилаанд шилбэ

дарж оруулах (шахалт) ажил зөвшөөрөгдөхгүй.

8.44 V хэлбэрийн анкерын тооцооны даах чадварыг анкерын оруулан

наасан шилбэний тооцооны даах чадвараас үндэслэн (75) гэсэн томъёогоор

тодорхойлдог. Анкерын салаа хоорондын дотоод өнцгийг 45° – 120°-аар авна.

8.45 Анкер, гагнуурын заадас, холболтын ялтас болон ган элементийн бат

бөх чанарын шалгалтыг металл бүтээцийн төсөл зохиомжийн норм дүрмийн

дагуу гүйцэтгэнэ.

8.46 8.44-т заасан тохиолдлоос бусад шилжисхийлтэнд ажиллах

холбоосонд налуу оруулж наасан холбооны даацны чадвар Тс-ийг доорх

томъёогоор тодорхойлно:

Тс=Тсоsα (81) энд: Т –сугаралтанд ажиллах шилбэний даацны чадвар (8.38);

α - шилжисхийлтийн хавтгайд үүсэх оруулан наасан холбооны

налуугийн өнцөг.

8.47 Шилжисхийлтэнд ажиллаж байгаа холбоосонд, дэргэд нь сугаралтанд

(сунгалтанд) ажиллах оруулан наасан холбооогүй бол, дарж оруулахад

(шахалтанд) үүсэх налуулан оруулж наасан холбооны даах чадвар Тс-ийгдараах

томъёогоор шалгана:

(Np/Ta)2 + Q/TH ≤ 1, (82)

57

энд: Np = Тсоsα –налуугийн шилбэнд сунгалтын хүчдэл үүсгэх, 1 шилбэнд

ногдох тооцооны хүчний бүрдэл хэсэг, Тс, МН,

Та= FaRa – сунгалтын бат бөх чанарын нөхцлөөр 1 шилбэнд оногдох

тооцооны даах чадвар, МН;

Fа – шилбэний огтлолын талбай м²,

Rа– ган арматурын сунгалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл А300-д Rа =

285 МПа, А400-д Rа = 375 МПа;

Q =Тсsinα– налуу шилбэнд гулзайлтын хүчдэлээр өдөөгдөх мөн Т-гийн

хүчний бүрдэл,Тс;

ТН–гулзайлтанд ажиллах нөхцлөөс 1 заадсан оногдох шилбэний тооцооны

даах чадварыг дараах байдлаар авна:

а) анкерын зурвас буюу ган даруулгатай оруулан наасан шилбэний хатуу

(гагнамал) холбоосонд:

- ТН = 80 d²mуртПmi – А300 арматурт;

- ТН = 105 d²mуртПmi – А400 арматурт;

б) ган даруулгатай оруулан наасан шилбэн хөшүүн бус боолтон

холбоосонд:

- ТН = 60 d²mуртПmi – А300 арматурт;

- ТН = 75 d²mуртПmi – А400 арматурт;

- d – шилбэний нормаль диаметр м.

8.48 Оруулсан наасан шилбэ буюу анкерын тоог тогтоохдоо, тэдгээрийн

хамтарсан ажиллагааны kср коэффициентийг тооцох шаардлагатай:

- уулзварын нэг тал ба нэг хажууд 1 анкер эсвэл 1 налуу шилбэ байвал

kср= 1;

- 2 анкер эсвэл 2 налуу шилбэ байвал kср= 0,9;

- илүү олон анкер эсвэл налуу шилбэ байвал kср= 0,75 байна.

8.49 Бүтээцийн уулзвар буюу зангилааны төсөл зохиоход хийцлэлийн

бүдүүвчийн онцлогийг заавал тооцох хэрэгтэй. Хугарсан огтлолтой шахагдан-

гулзайдаг элементүүдийн уулзварын шахагдсан ба сунасан бүсийн бүтээцийн

хувилбарууд, жишээ нь жаазны янзын зангилаа г.м нь зарчмын ялгаатай байдаг.

8.50 Налуу оруулан наасан шилбэнүүд нь холбоосонд сунгах хүч гарч

байхаар (ихэнхдээ) байрлана. Гэхдээ энд гарч байгаа (хүчний задралаас) шахах

хүчнүүд нь холбогч хатуу ялтас буюу зохих тооцоогоор шалгагдсан зориуд

оруулан наасан шилбнүүдээр модлогт дамжих ёстой.

8.51 Налуу оруулж наасан шилбэн холбоосны туян чанар 0,001 мм/кН

байдаг.

8.52 Угсармал шахагдсан, сунгаж гулзайлгадаг, гулзайдаг ба сунгасан

элементүүдийн уулзвар ба зангилаануудыг тооцоогоор шалгах ба зүсэж орох

хүч, түүнчлэн угсрах, хүрээлэх, зөөвөрлөх хадгалах ба суурилуулахад гардаг

хүчийг нэг мөр ойлгох явдлыг хангах ёстой. Полимер бетон дүүргэгчтэйгээр

58

хийгдсэн томоохон алслалтай, шахагдсан уулзварын хувьд, дээр сануулсан

суурилуулах ачаалал ба зүсэж орох хүчийг хүлээн авах чадвартай, налуулан

оруулж наасан шилбэнд уулзварын бүтээцийн тусгай шийдлийг урьдчилан авч

үзэх шаардлагатай.

Ган тээгтэй наамал холбоос

8.53 Модлогт оруулан наасан үечилсэн хэрчлээстэй ган арматураар хийсэн

цилиндр тээгний хувьд (20-р зураг) нарс ба гацууран элементийн холбоосны 1

уулзварт оногдох ширхэгийн дагуу хүчний чиглэлд далд орох гүн lH≥6d байхад

8.15-ыг харгалзан 21-р хүснэгтээр тодорхойлох нь зүйтэй. Шилбэний диаметр d,

далд орох гүн l, см байхад ТН– ын хамгийн их утганд lH≥8d тохирдог.

а – шатарчилсан байрлал, б – хоёр эгнээ байрлал

20 дугаар зураг – Оруулан наасан ган тээгэн холбоос

21 дүгээр хүснэгт

Холбоосны бүдүүвч

Холбоосны хүчдэлт байдал

Даацны тооцооныТ чадвар нийлмэл

1 заадасанд оногдох ачаалал (огтлогдох

нөхцөл) кН

1. Тэгш хэмтэй холбоос

2. Тэгш бус хэмтэй холбоос

3. Тэгш хэмтэй ба тэгш бус хэмтэй холбоос

а) дунд талын элементэд гарах шамралт б) захын элементэд гарах шамралт а) тэнцүү зузаантай бүх элементэд болон илүү зузаан нэг хэрчлээстэй холбоосны шамралт б) а ≤ 0,5с байхад хоёр хэрчлээстэй холбоосны дунд талын илүү зузаан элементэд гарах шамралт в) а ≤ ≤ 0,35с байхад илүү нимгэн захын элементэд гарахшамралт г) с > а > 0,35с байхад нэг хэрчлээстэй холбоосны илүү нимгэн элемент ба захын элементэд гарах шамралт

а) А300 арматураар хийсэн тээгний гулзайлт б) А400 арматураар хийсэн тээгний гулзайлт

0,75cdo 1,2 ado

0,53 cdo

0,38 cdo

0,8 ado

1,5kado

2,5d2 + 0,025𝑙н2, гэхдээ

3,9d2-аас дээшгүй

3,1d2 + 0,025𝑙н2, боловч

4,5d2-аас дээшгүй

59

Тайлбар: 1. Хүснэгтэнд дараах тэмдэглэгээ хэрэглэсэн. Үүнд: с – дундах, мөн түүнчлэн тэнцүү зузаантай буву нэг хэрчлээстэй холбоосны илүү зузаан элементүүдийн зузаан; а –захын, мөн түүнчлэн нэг хэрчлээстэй холбоосны илүү нимгэн элементүүдийн зузаан;d – оруулан наасан тээгний номиналь диаметр, dо – нүхний диаметр, бүх хэмжээсүүдийг сантиметрээр илэрхийлсэн болно. 2. Хүснэгт 18-д тайлбар 2-4, 7, 8-ыг харах 3. Хэрэв тээгний байрлалын нөхцөл 8.55-ын дагуу биелэгдэж байвал, цуулалтанд тооцох тээгний тооцоог хийх шаардлагагүй.

8.54 Модлогийн ширхэгт өнцгөөр холбогдсон элементийн холбоосонд

оруулж наасан тээгний даах чадвар Тн-ыг8.14-ийн дагуу тооцдог.

8.55 Оруулж наасан тээгийг байрлуулахдаа тэнхлэгийн хоорондох зайг

модлогийн ширхэгийн дагууд S1-ийг 8do-оос доошгүй, ширхэгт хөндлөн бол S2-

ыг 3do-оос доошгүй ба элементийн хажуугаасбол S3-ыг 3do-оос доошгүйгээр

авдаг. Тээгний шатарчилсан байрлалд хамгийн бага зай S2 = S3 ≥3do.

8.56 Модлогийн ширхэгт өнцгөөр холбогдсон эд ангийн холбоосны наамал

тээгний Тн даах чадварыг Заалт 8.14-тэй уялдуулж тооцоолно.

8.57 Тогтоож буй наамал тээгний тэнхлэг хоорондын зайг модлогийн

ширхэгийн дагуу S1-ыг 8dо-оос багагүй, ширхэгт хөндлөн S2-ыг 3dо-оос багагүй

байхаар, элементийн хажуу нүүрнээс S3-ыг 3dо-оос багагүй байхаар авна.

Тээгний шатарчилсан байрлалын хувьд хамгийн бага зай нь S2 = S3 ≥3dо байна.

9 .Модон бүтээцийн төсөл зохиомжийн зөвлөмж

Ерөнхий заалт

9.1 Модон бүтээцийн төсөл зохиомжинд дараах асуудлыг анхаарна. Үүнд:

а) модон бүтээц үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлийн боломж тооцох;

б) тээвэрлэх, угсрах хэрэгслийн техникийн боломж, замын албаны нөхцөл

шаардлагууд тооцох;

в) модлогийг хамгийн бага хорогдолтой ашиглах;

г) бүх барилга байгууламж ба хэсэгчилсэн бүтээцийн угсралт,

суурилуулалт ба ашиглалтын үеийн орон зайн хөшүүн чанар, тогтворжилт, үл

өөрчлөгдөх байдлыг хангах арга хэмжээг урьдчилан авч үзэх;

д) удаан эдэлгээ, галд тэсвэрлэх ба галын аюулын шаардлагатай

үзүүлэлтийг хангах арга хэмжээг урьдчилан тооцоолох (Хэсэглэл 10).

9.2 Температурын өөрчлөлтийн нөлөөгөөр модон бүтээцийн дотоод

хүчдэл, хэв гажилт болон модлогийн ширхэгийн дагуух агшилт, хөөлтийг үл

тооцно.

9.3 30 м-ээс дээш алслал бүхий,дундаа тулаасгүй модон бүтээцийн аль нэг

тулаас нь хөдөлгөөнтэй байх ёстой.

9.4 Модон бүтээцийн үрэлтийн хүчний үйлчлэлийн тооцоонд дараах

асуудлыг харгалзан үзнэ. Үүнд:

а) хэрэв системийн тэнцвэрт байдлыг динамик ачаалалгүй, элементийн

байнгын шахалтын нөхцөлд зөвхөн үрэлтээр хангаж байвал модыг модоор

үрэхэд дараах коэффициентийг ашиглана:

- хажуу гадаргууг тайрцаар үрэхэд – 0,3;

- хажуу гадаргуунууд хоорондоо үрэлцэхэд – 0,2;

60

б) хэрэв үрэлт нь бүтээцийн ба холбоосны ажлын нөхцөлд муугаар

нөлөөлж байвал, үрэлтийн коэффициентийг 0,6-тай тэнцүүгээр авна.

9.5 Бөөрөнхий модон материалын тогтвортой байдлын тооцоог тухайн

элементийн тооцооны уртын дунд байрлах огтлол дээр хийх бөгөөд, харин бат

бөх чанарыг хамгийн их гулзайлгах моменттэй огтлол дээр хийнэ.

9.6 Модон бүтээцийн орон зайн хөшүүн байдал ба тогтворжилтыг хэвтээ

болон босоо холбооны тавилаар хангана. Холбох блок хоорондын зайг 30 м-ээс

дээшгүй байхаар тооцож тогтооно. 30 м-ээс дээш зай тооцоогоор баталгаажсан

байх ёстой.

Барилгын уртын дагуух хөндлөн холбоосыг дээд бүсийн хавтгайд буюу

даацын бүтээцийн дээгүүр байрлуулдаг.

Холбох татангийн бүсийн зориулалтаар дээд бүсийн зориулалтаар дээд

бүс буюу даацын бүтээцийн бүх огтлолыг ашиглана.

Даацийн бүтээцийн дээгүүр шууд дэвсдэг хэлбэрт хучилтыг, химийн хортой

орчин үүсэхээргүй барилгад зөвхөн тусгай бэхэлгээ ба нэмэлт үндэслэлтэй үед

хөндлөвч ба холбоосны зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг.

Бүтээц ба гол нуруун дээр шууд ташуу банзан хучилт ба зөрүүлсэн давхар

банзан хучилт ашиглахад орон зайн бүрхүүлд холбоос суулгах шаардлагагүй.

9.7 Хучилтын хавтангийн тулах хэсгийн хэмжээ нь 5,5 см-ээс багагүй байх

ёстой. Шилжисхийлтийн ба ховхлох хүчийг өөр дээрээ авдаг, холбогдох

боломжтой хучилтын хавтанг даацын бүтээцэнд тал бүрээс нь бэхэлж тогтооно.

9.8 Сунгалтанд ажиллах модон элементийн уулзварыг ган цилиндр тээг

буюу өөр ямар нэгэн холбоосон дээрх, түүний даруулгаар халхалсан нэг

огтлолд хавсруулан гүйцэтгэдэг. Сунгасан элементийн уулзварын бүтээц

сунгах хүчний тэнхлэгийн дамжуулалтыг хангах ёстой.

9.9 Янз бүрийн туян чанартай холбоо бүхий холбоостой зангилаа ба

уулзвар, мөн түнчлэн модон элементийн нэг хэсэг нь шууд холбогдсон, харин

зарим хэсэг нь завсарын элемент ба холбоосоор холбогдсон уулзвар хэрэглэх

нь зохимжгүй.

9.10 Элементийн ангид төвтэй холбоос тооцооны огтлолд үйлчилж байгаа

гулзайлгах моментийг багасгадаг, тэр тохиолдлоос бусад бүтээцийн модон

элементүүдийг уулзвар, зангилаанд болон тулгуур дээр төвлөрүүлэх нь зүйтэй.

Ангид төв байгаа бол гулзайлгах моментийг тооцоогоор тогтоох ёстой.

9.11 Бүтээцийн элементүүд зангилаа ба уулзварт болт буюу сүлбээрээр

чангалагдсан, харин туянл чанартай холбоосны бүрдэл элементүүд мөн

чангалагдсан ба зангилааны хооронд эсвэл оруулан наасан шилбэ буюу

винтийн тусламжтайгаар холбогдсон байх ёстой. Болт буюу сүлбээрийн тоог

тооцоогоор тодорхойлдог боловч энэ тоо нь зангилаа буюу уулзварт хоёроос

доошгүй байх ёстой.

Цилиндр тээгээр холбосон холбоосонд уулзварын тал бүрээс 3-аас

доошгүй чангалах боолт тавигдсан байх ёстой.

Чангалах боолтын диаметр dб-г тооцоогоор авдаг боловч, 12 мм-ээс

доошгүй байна. Чангалах болтын жийрэг нь талын хэмжээ буюу диаметрээрээ

3dб-гээс доошгүй бөгөөд зузаан нь 0,25dб-гээс доошгүй байна.

9.12 Нэвт даацын бүтээцийн модон элементийн хөндлөн огтлолын цэвэр

талбай нь 50 см²-aaс доошгүй, мөн түүнчлэн тэгш хэмийн сулралд огтлолын

нийт бохир талбайн 0,5-аас доошгүй байх ёстой.

61

9.13 Модон бүтээцийн газар хөдлөлтийн ачааллын тооцоог БНбД 22-01-01-

ийн дагуу хийнэ.

Том алслалтай,нэг давхар барилгын каркаст (24 м-ээс дээш алслалтай)

ихэвчлэн статикийн хувьд тодорхойлогдох бүтээц ашиглах нь зохимжтой.

Нугасан зангилаанд дотоод нэмэлт хүч шаардахгүйгээр эргэж байх

боломжийг заавал хангасан байна.

НМБ-ийн төсөл зохиомжинд модлогийг цууралтаас сэргийлэх (жишээ нь:

оруулан наасан шилбээр модлогийг арматурлах) арга хэмжээг урьдчилан тусгах

нь зүйтэй.

9.14 Хувьсах огтлолтой наамал бүтээцийн хувьд, ширхэгийн чиглэлд β

өнцгөөр ташуулсан хажууд модлогийн ширхэгт параллель хавтгайд үүсэх

нэмэлт хүчдэлийг харгалзан тооцно:

∆𝜏 = 𝜎𝑥𝑡𝑔𝛽 (83)

∆𝜎𝑝90 = ∆𝜎0 = 𝜎0𝑡𝑔2𝛽 (84)

энд: 𝜎0 – модлогийн ширхэгийн дагуу үйлчлэх хүчдэл;

β - модлогийн ширхэгийн чиг ба ташуу шугам хоорондын өнцөг.

Гол нуруу, сараалж, дэвсгэр банз

9.15 Гол нуруу, сараалж, банзан дэвсгэр ба бусад гулзайдаг элементийг

бат бөх чанар ба хотойлтын хязгаарын хоёр төлөв байдалд тооцдог. Хамгийн их

хотойлтын утга нь БНбД 2.01.07-90 -д зааснаас дээшгүй байх ёстой. Давхар

хоорондын хучилтанд намалзах байдлын тооцоог нэмж хийх шаардлагатай.

9.16 Дээврийн доорх банзан дэвсгэр ба сараалжийг дараах ачааллын

хамсалтанд тооцдог:

а) цасны байнгын болон түр ачаалал (бат бөх чанар ба хотойлтын тооцоо);

б) 8-р хүснэгтийн 1-ийн дагуу (зөвхөн бат бөх чанарын тооцоонд) 1 кН-д

оногдох төвлөрсөн ачааны байнгын түр ачааллын сүүлчийнхийг нь хэт

ачааллын коэффициент n = 1,2–оор үржүүлэх ба ажлын нөхцлийн коэффициент

m4-ийг тооцно.

Үргэлж буюу хоорондоо зайтай банзан дээврийн банз буюу дүнзэнцэрийн

тэнхлэгийн хоорондох зай 150 мм-ээс дээшгүй байхад төвлөрсөн ачаанаас ирэх

ачааллыг 2 банз буюу 2 дүнзэнцэрт, харин зай нь 150 мм-ээс илүү бол 1 банз

буюу 1 дүнзэнцэрт дамжуулах нь зүйтэй. Давхар дээвэрт (ажлын дээвэрт

хамгаалах дээвэр нь өнцгөөр байрлана) төвлөрсөн ачааг ажлын дээврийн 500

мм өргөнд тарааж хуваарилдаг.

Цул болон наамал модлог дам нуруу

9.17 Дам нурууг хэв гажилт ба хотойлтонд орох хавтгай хэлбэрийн

тогтворжилт, бат бөх чанарын хязгаарын хоёр төлөв байдлаар тооцдог.

9.18 Гулзайдаг модон элементийн сунасан бүс дэх тулгуур дээрх а≤0,25h

гэсэн гүнтэй ухаадсыг дараах нөхцөлд зөвшөөрдөг.

𝐴

𝑏ℎ< 0,4 МПа, (85)

энд: А – тооцооны ачааллын тулгуурын реакци;

62

b, h – ухаадасгүй элементийн хөндлөн огтлолын өргөн, өндөр

Ухаадасны тулгуурын талбайн урт с нь хөндлөн огтлолын өндөр h-ээс

ихгүй, харин ухаадасны ташуу хэсгийн урт с1 нь гүн а-г хоёр дахин авсанаас

багагүй байна (21-р зураг).

21 дүгээр зураг – Дам нурууны үзүүрийн ташуу ухаадас

Хэрэв ташуу ухаадас хийх боломжгүй буюу түүний гүн нь 0,25h-аас

хэтэрсэн тохиолдолд ухаадасны бүсийг хүчитгэсэн байх шаардлагатай.

Хүчитгэлийг шилбэ хөндлөн (ширхэгт перпендикуляраар) ба ташуу (ширхэгт 45°

градусын өнцгөөр) оруулан нааж хийдэг (22-р зураг).

22 дугаар зураг – Дам нурууны үзүүрийг хүчитгэх байдал

Хөндлөн шилбэний урт нь дараах нөхцлийг хангана. Үүнд:

2ap ≤ la≥ 0,7h (86)

энд: la – шилбэний тооцооны урт;(ухаадасны гүнээс дутуу наагдсан 30 мм-

ийг хасна);

ар = а – 30 мм (ухаадасны гүнээс дутуу наагдсан 30 мм-ийг хасна).

Шилбэний тооцоог бүх сунгах хүч оруулан наасан шилбэнүүдэд хөндлөн

чиглэлд үйлчлэхийг харгалзан хийдэг. Налуу шилбэнүүд нь цууралтын бүсэд

63

шилжисхийлтийн хүчийг өөртөө хүлээн авах ба тулгуур орчмын хэсэгт шүргэх

хүчдэлийг бууруулдаг.

(Хувьсах температур-чийглэгийн нөхцөлд, түүний дотор ил агаарт

эдлэгддэг бүтээцийн хувьд 120мм) Ухаадасны тайрцаас оруулан хаасан шилбэ

хүртэлх зай 80-120 м байх ёстой.

Оруулан хөндлөн наасан хоёр шилбэнд дараах нөхцөл хангагдсан байх

ёстой. Үүнд:

Т ≥ 0,7 Аа/h (87)

энд: Т- lр = арбайхад 8,38-аар тодорхойлсон хөндлөн оруулан наасан

шилбэний даах чадвар;

А – тулгуурын реакци;

а – ухаадасны гүн;

h – ухаадас тооцоогүй огтлолын өндөр.

Ташуу оруулан наасан шилбэнд дараах нөхцөл биелэгдэх ёстой

Т ≥ 25 Аа2(h-a)/h4, (88)

энд: Т – тулах талбайн түвшинг нийлүүлэх заадлын байранд гэж үзээд,

8.38-аар тодорхойлсон хөндлөн оруулж наасан шилбэний даах чадвар.

9.19 Нугасан тулгууртай ба шулуун доод талтай наамал дам нуруунд 1/200-

тай тэнцүү алслалтай өргөлт дамжуулдаг. Наамал дам нурууны захын бүсэд

тооцооны эсэргүүцэл Rи-ийг авч чадах илүү өндөр зэргийн хөндлөн огтлолын

өндрийн 0,17-г ашиглан 2 зэргийн модлог хослуулахыг зөвшөөрдөг.

9.20 Хөндлөн огтлолын тогтмол буюу хувьсах өндөртэй матмал дам нуруу

нь 10-аас 20% хүртэл эерэг ба сөрөг тахирлалттай дээд тал бүхий болон хоёр

налуутай байж болно.

Тийм нурууны тулгуурын нэг нь, алслалтаас үл хамааран, хөндлөн тулаас

үүсэхээс сэргийлэн хөдөлгөөнтэй байх ёстой.

Малтмал наамал дам нурууны бат бөх чанарын тооцоонд, захын

тангенциаль, нормаль хүчдэл шалгахаас гадна, 7.13-т тавигдсан шаардлагын

дагуу, модлогийн ширхэгт хөндлөн чиглэлд үйлчилж байгаа rmax гэсэн хамгийн

их радиаль сунгах хүчдэлийн шалгалт зайлшгүй шаардлагатай.

9.21 Хоёр тийш налуутай малтмал наамал дам нурууг 20%-иас дээшгүй

налууд хэрэглэхийг зөвлөдөг. Хувьсах огтлолтой нэг ба хоёр тийш налуутай дам

нуруунд хавтгайд параллель гулзайлтын хүчдэлд налуугийн нөлөөг тооцох

шаардлагатай.

Дам нурууны аль нэг гадаргууд модлогийн ширхэг параллель ба налуугийн

өнцөг α ≤ 10° (23-р зураг) байх тохиолдолд, гадаргууд параллель захын ширхэг

дэх гулзайлтын хүчдэлийг дараах томьёогоор тодорхойлдог.

Пр = (1+tg2α) M/Wтооц≤Rг (89)

налуу гадаргуу дээрхийг

Пc,α = (1 - 4tg2α) M/Wтооц≤Rc,α (90)

энд: Rc,α– томъёо (5)-аар тодорхойлдог ширхэгт α өнцгөөр шахсан

модлогийн тооцооны эсэргүүцэл.

64

23 дугаар зураг – Нэг тийш налуутай дам нуруу

9.22 Хавтгай фанер ханатай наамал дам нурууны бүслүүрийг босоо

байрлуулсан үеүдээр (банзаар) хийх нь зүйтэй. Хайрцган огтлолтой дам

нурууны бүслүүрт үеүдийг хэвтээ байрлалтай хэрэглэхийг зөвшөөрдөг. Хэрэв

бүслүүрийн өндөр 100 мм-ээс илүү гарч байвал, түүнд ханын талаас хэвтээ

зүсэлт гаргахаар тооцно.

Дам нурууны хананд 8 мм-ээс доошгүй зузаантай ус чийгний үйлчлэлд

тэсвэртэй фанер буюу LVL хэрэглэх ёстой.

Бүрдэл дам нуруу

9.23 туян холбоон дээрх бүрдэл дам нуруунд холбоо хүртэлх элементийг

матийлгах замаар барилгын өргөлт хүргэдэг. Барилгын өргөлтийн хэмжээг (дам

нурууны дараагийн шулуун болохыг тооцохгүйгээр) тооцооны ачааллын

үйлчлэлд бүрдэл дам нурууны хотойлттой харьцуулсанаас бүтэн хагас дахин

нэмэгдүүлсэнээр авдаг.

9.24 Дүнзэн ба наамал бүрдэл дам нурууг, гурваас дээшгүй дүнзийг ялтсан

тээг, МШЯ, налуу оруулан наасан шилбэ буюу налуу винтийн тусламжтай

нийлүүлдэг.

Банзаар бүрдүүлсэн бүрдэл дам нурууг хадаас, эрэг, МШЯ зэргийн тусламжтай холбон нийлүүлэх нь зүйтэй.

9.25 Бүрдэл дам нурууны бат бөх чанарын тооцоог 7.9 – 7.11 заалтыг

удирдлага болгон гүйцэтгэнэ.

Налуу оруулан наасан анкер бүхий модон хавиргуудтай нэгтгэсэн төмөр

бетон хавтанд суурилсан, зохиомжилсон огтлолтой бүрдэл дам нурууны

(хавиргат хавтангийн) төсөл ба тооцоог “Л” хавсралтын заалтуудыг удирдлага

болгон гүйцэтгэнэ.

9.26 Барилгын өргөлттэй ба өргөлтгүй бүрдэл дам нурууны хотойлтыг

барилгын механикийн дүрмээр, мөн тийм огтлолтой цул дам нурууны адилаар

тодорхойлох боловч, аливаа төрлийн холбоосны туян чанарыг тооцох кж

коэффициентийг дам нурууны хөндлөн огтлолын инерцийн моментод оруулдаг

(15-р хүснэгт).

9.27 Налуу оруулан наасан шилбэтэй бүрдэл дам нуруунд, шилбэнүүдэд

сунгах хүч үүсч байхаар тогтоох нь зүйтэй. Шилбэнүүдийг нийлэх хавтгайд 25° -

аас 50° хүртэл өнцгөөр оруулан наадаг.

Налуу оруулан наасан шилбэний даах чадвар Тс.с-ийг шилжисхийх холбоо байдлаар дараах томьёогоор тодорхойлдог.

Тс.с = Тcosαc (91) энд: Т – заалт 8.37-гийн дагуу тодорхойлсон шилбэний ачаалал даах

чадвар.

65

Оруулан наасан шилбэнүүдийн хоорондох зай (алхам) Sc.c дараах нөхцөл

хангасан байх ёстой

∆Ms ≤ Tc.cIбохир/S'бохир (92)

энд: ΔМs - наамал холбоос хоорондын эхний ба эцсийн оролцооны гулзайх

тооцооны моментын зөрүү Sc.c

Iбохир - саармаг тэнхлэгт хамаарах эд ангийн хөндлөн огтлолын инерцийн

момент;

Sбохир– саармаг тэнхлэгт хамаарах бүрэлдэхүүн эд ангийн бохир салааны

статик момент6

Налуу оруулан наасан шилбэнүүдийн туян чанарыг тооцох, дам нурууны

хөндлөн огтлолын инерцийн моментод хамаарах kж-ыг 0,9-тэй тэнцүүгээр авдаг.

9.28 Зохиомжилсон огтлолтой дам нуруу нь бүрдэл байдалтай ба өөртөө

модон хавирга, цул төмөр бетон хавтан ба тэдгээрийг нэгдмэл бүтээц болгон

холбодог анкер зэргийг багтаадаг. Зохиомжилсон огтлолтой, оруулан наасан

шилбэ бүхий анкертай дам нурууг төслөх заалтууд “Л” хавсралтанд тусгагдсан

болно.

Татанга

9.29 Огтлоостой ба огтлоосгүй бүслүүртэй татангын тооцоог зангилааны

холбоосны туян чанарыг харгалзан хэв гажилтанд орсон бүдүүвчээр хийх нь

зүйтэй. Огтлоосгүй татангын бүслүүртэй татангад элементийн тэнхлэгийн хүч ба

шилжилтийг нугасан зангилааны барагцаанд тодорхойлохыг зөвшөөрдөг.

Татангыг наамал хийцэнд дээд ба доод бүслүүрээр матийлгах замаар бий

болгодог, алслалтын 1/200-ээс доошгүй барилгын өргөлттэйгээр төсөлдөг.

9.30 Татангын шахагдсан элементийн тооцооны уртыг түүний хавтгай дахь

тогтворын тооцоонд зангилаануудын төвийн хоорондох зайтай тэнцүүгээр,

харин хавтгайгаас бол тэдгээрийн хавтгайгаас бэхлэх цэгүүдийн хоорондох

зайтай тэнцүүгээр авдаг.

9.31 Татангын сараалжин элементүүдийг зангилаанд төвлөрүүлдэг.

Татангын зангилаанууд төвлөрөөгүй тохиолдолд элементүүдэд гардаг

гулзайлгах моментуудыг тооцох шаардлагатай. Татангын шахагдсан бүсийн

заадлуудыг, түүний хавтгайгаас гарах гаралтын бэхлэгдсэн зангилаанд буюу

түүний ойролцоо байрлуулдаг.

9.32 Татанга нь НМ буюу металл модноос бүрдсэн угсармал байж болно.

Металл-модон татангад сунгалтанд ажиллах доод бүсийг гангаар хийдэг.

Сараалжны эд ангийг ган буюу модлогоор хийдэг.

9.33 Гүдгэр хэлбэртэй татанга матмал наамал буюу (24-р зураг)-т үзүүлсэн

бүстэй байна. Оруулан наасан шилбэн дээр суурилсан гүдгэр маягийн татанга

төслөх онцлогийг М хавсралтанд тайлбарласан байдаг.

66

24 дүгээр зураг – Гүдгэр татангын бүдүүвч

9.34 Татангын тооцоог дараах онцлогуудыг харгалзан хийх шаардлагатай:

а) бүслүүрт үүсэх хүчийг, түүний огтлоосгүй байх нөхцлөөр тодорхойлдог;

налуу оруулан наасан холбоон дээр хийсэн тулгуур зангилаанд гардаг

гулзайлгах моментийг харгалзан үздэг;

б) сараалжинд үүсэх хүчийг, бүслүүртэй нийлэх элементийн нугасан

зангилааны нөхцлөөр тодорхойлохыг зөвшөөрдөг.

9.35 Гүйцэтгэх үүрэг зориулалтын II ба III ангийн барилгад (“А” хавсралт)

зангилаандаа МШЯ холбоостой банзан татанга хэрэглэдэг. Татангыг 100-гаас

200 мм хүртэл өргөн, 40-өөс 70 мм хүртэл зузаантай шилмүүст төрөл зүйлийн

модлогоор хийдэг.

Зангилаандаа металл шүдэт ялтас /МШЯ/-ан холбоостой банзан татангын

төсөл ба тооцооны онцлогийг “К” хавсралтанд тайлбарласан байдаг.

Арк, бөмбөгөр хучилт

9.36 Арк ба хүнхэр хучилтын бат бөх чанарыг 7.17 гэсэн заалтын дагуу,

тахирлалтын хавтгай дахь тогтворжилтыг 7.17-г харгалзан (3) гэсэн томьёогоор

тооцдог, гэхдээ тооцоонд l0 гэсэн элементийн тооцооны уртыг авахдаа:

а) хэв гажилтанд орсон бүдүүвчээр бат бөх чанар тооцоход:

- тэгш хэмтэй ачааллын үед хоёр нугастай арк ба хүнхэр хучилтын хувьд lo

= 0,35S;

- тэгш хэмтэй ачааллын үед гурван нугастай арк ба хүнхэр хучилтын хувьд

lo = 0,58S;

- ташуу тэгш хэмтэй ачааллын үед хоёр ба гурван нугастай арк ба хүнхэр

хучилтын хувьд дараах томьёогоор авна.

𝑙0 = 𝜋𝑆

2√𝜋2−𝛼, (93)

энд:S– арк ба хүнхэр хучилтын нумын нийт урт;

α – хагас аркийн төв өнцөг, рад.

Бүх төрлийн ачааллын үед оройдоо 10°-аас дээш хугаралтын өнцөгтэй

гурван нугастай сумт аркын хувьд l0 = 0,5.

67

Тэгш бус хэмтэй ачаалалд орох гурван нугастай аркын тооцоонд

тооцооны урт l0 –ийг 0,58S–тэй тэнцүүгээр авахыг зөвшөөрдөг.

б) тахирлалтын хавтгайд хоёр ба гурван нугастай арк ба хүнхэр хучилтын

хувьд тогтворжилтын тооцоонд l0 = 0,58S гэж авдаг.

Хэв гажилтанд орох хавтгай хэлбэрийн тогтворжилтонд орох гурван

нугастай аркын тооцоог 7.20-ын дагуу хийх нь зүйтэй.

9.37 Хэв гажилттай бүдүүвчээр аркыг бат бэх чанар ба N ба Mд-ын

хэмжээсний хэв гажилтын тооцоонд хамгийн их моменттой огтлолд (ачааллын

шалгаж байгаа тохиолдолд), харин ξ буюу ξс болон ξк коэффициентүүдийг (27)

гэсэн томьёонд аркын эмзэг огтлолд N0 гэсэн шахах хүчний утгыг оруулан авч

тодорхойлдог. Тахирлалтын хавтгай дахь аркын тогтворжилтын тооцоог мөн тэр

N0 гэсэн шахах хүчинд (3) гэсэн томъёогоор хийх нь зүйтэй.

Жаазан хүрээ

9.38 Гурван нугастай жаазан хүрээний хавтгайн бат бөх чанарын тооцоог

тэнхлэгийн шугамаар хагас жаазан хүрээний урттай тэнцүү тооцооны урттай

шахаж гулзайлгадаг элементийн тооцооны дүрмээр гүйцэтгэхийг зөвшөөрдөг.

9.39 Гадна хүрээгээрээ бэхлэгдсэн гурван нугаст жаазан хүрээ хэв гажилтанд орох хавтгай хэлбэрийн тогтворжилтыг 7.20-иор шалгахыг зөвшөөрдөг. Гэхдээ энд шулуун элементээс бүрдсэн жаазан хүрээний хувьд, хэрэв хэвтээ нуруу ба тулаасны тэнхлэгийн хоорондох өнцөг 130°-аас илүү, ба матмал наамал жаазан хүрээнд элементийн тооцооны уртыг хагас жаазан хүрээний тэнхлэгийн шугаман урттай тэнцүүгээр авдаг. Хэвтээ нуруу ба тулаасны хоорондох өнцөг 130°-аас бага байвал хэвтээ нуруу ба тулаасны тооцооны уртыг тэдгээрийн гадна бэхэлгээний хажуугийн урттай тэнцүүгээр авдаг.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур

9.40 Цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуурын элементэд

бөөрөнхий мод, зүсмэл модон материал ба НМ хэрэглэхийг зөвшөөрдөг.

9.41 Тулгуурын үндсэн элементүүдэд (тулаас, залгаас, хөндөл) хэрэглэх

гуалингийн үзүүрийн диаметр нь 110 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй ЦДШ-д 18

см-ээс доошгүй, 35 кВ ба түүнээс доош хүчдэлтэй ЦДШ-д 16 см-ээс доошгүй

байх ёстой.

35 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй ЦДШ-ын тулгуурын залгаасны (дагуул, шон) диаметр 18 см-ээс доошгүй байх ёстой. Тулгуурын туслах элементүүдэд хэрэглэх гуалингийн үзүүрийн диаметр 14 см-ээс доошгүй байх ёстой.

9.42 ЦДШ-ын тулгуурын элементийн нийлэх уулзварыг ухаадасгүйгээр

хийдэг.

9.43 Холбох болтны диаметр 16 мм-ээс доошгүй, гэхдээ 27 мм-ээс дээшгүй

байх ёстой.

Модон бүтээцийн найдвартай ажиллагаа хангахад тавигдах шаардлагууд

9.44 Модон бүтээцийн элементийн хаталт ба түүнийг ус чийгнээс хамгаалах

хийцийн арга хэмжээг, барилга, байгууламжийн ашиглалтын хугацаа, мөн

түүнчлэн модлогт химийн хамгаалалт хийх, эс хийхээс үл хамааран заавал авах

шаардлагатай.

68

Хэрэглэж байгаа мологийн эхний чийглэг өндөр ба түүнийг бүтээцэнд байхад нь хурдан хатаахад хүндрэлтэй, мөн түүнчлэн хийцийн арга хэмжээгээр модлогийн байнга буюу үе үе норох байдлыг арилгах боломжгүй бол хамгаалах химийн арга хэмжээ хэрэглэдэг (нөөцлөн хадгалах, үржил эсэргүүцэгч нэвчүүлэх, ус чийг авахгүй болгох, чийгнээс хамгаалах түрхлэг хийх зэрэг). Эдгээр арга хэмжээ нь фанер, LVL болон бусад модлог хавтан материал бүтээцэнд мөн хамаарагдана.

9.45 Хийцийн арга хэмжээ нь дараах асуудлыг авч үзэх ёстой:

а) бүтээцийн модлогийг атмосферийн хур тунадас, хөрсний ба хайлсан

цас мөсний ус (ЦДШ-ын тулгуураас бусад), хэрэгцээний ба үйлдвэрлэлийн

усаар шууд чийглэгдэхээс урьдчилан сэргийлэх;

б) температур – чийглэгийн хуурайшуулах горим үүсгэх замаар бүтээцийн

модлогийг системтэй хатаах өрөө (тасалгааны байгалийн хуурайшуулах үлээлт,

сэнсэн төхөөрөмж тавих).

9.46 Даацийн модон бүтээцүүд нь (татанга, арк, дам нуруу зэрэг) ил, сайн

агааржуулагддаг, хүрч, үзэж харах боломжтой, мөн түүнчлэн бүтээцийн

элементийг химийн аргаар хамгаалах, сэргээн засварлах боломжтой байх

ёстой.

9.47 Халаалттай барилга, байгууламжинд даацийн НМБ-ийн (дам нуруу,

жаазан хүрээ, арк г.м) хэсэг нь дулаан байран дотор, зарим нь гадна талд

байрлах үеийн бүтээцүүд үргэлж тэгш өнцөгт огтлолтой ба хаалт хамгаалалтын

хийцтэй огтлолцсон хэсгээрээ (хана, хучилт, дээвэр) ус чийг ба биологийн

эвдрэлээс илүү хамгаалагдсан (“Н” Хавсралт, зураг Н.1, Н.2) байх ёстой.

Даацын бүтээцийг аль болохоор, нэг бол бүхэлдээ халаалттай байран

дотроо, эсвэл гадна байхаар байрлуулах шаардлагатай.

9.48 Бүслүүр, тулгуурын ба хоорондын зангилаа, дээвэр буюу адартай

нийлсэн ханын зузаанд орж суусан татангын сараалжин элементийн төгсгөл

зэргийг битүүлж бөглөхийг зөвшөөрдөггүй.

Даацын үндсэн хэсгүүдийг (татанга, арк, дам нуруу г.м) чулуун ханын

нүхэнд ил байрлуулах ёстой. Хийцийн тулгуур хэсгүүд ба нүхний ханын

хоорондох завсарыг тоосго, зуурмаг ба битүү болгох материал зэргээр

хөдөлгөөнгүй битүүлэн бөглөхийг хориглоно.

Халаалттай барилга байгууламжийн гадна чулуун хана, мөн түүнчлэн

дулаалгатай ба дулаалгагүй байр, нүхний ханыг тусгаарлагч дотор хануудад

дулаан техникийн тооцооны дагуу хөлдөлтөөс хамгаалсан дулаалга хийдэг.

9.49 Халаалттай барилга байгууламжинд тулгуур дээрээ металл ивүүртэй

даацын хийцүүдийг (татанга, арк г.м.) төмөр бетон тулгуур (багана), байрны

ханын дотогшоо илүү гарсан довжоо ба бусад тулгуур, мөн түүнчлэн ухмал

нүхтэй гадна чулуун ханан дээр (металл хийц дээр конденсат буухаас

хамгаалсан нөхцөлд) байршуулдаг.

9.50 Суурь, чулуун хана, довжоо, төмөр бетон багана дээр даацын хийц

тулах газруудад хийцийн модлог ба тулгуурын илүү дулаан дамжуулдаг

материалын хооронд чийг тусгаарлагч жийргэвч хавчуулж өгдөг.

Хэрэв даацын хийцийн тулах хэсгийг модон улан дээр (дэрэн дээр) тогтоох

тохиолдолд, модон дэрийг мөн л тулгуурын илүү дулаан дамжуулдаг

материалаас чийг тусгаарлагч жийргэвчээр зааглаж өгдөг. Модон дэрийг хатуу

навчит төрөл зүйлийн модлогоор хийх ба угаагддаггүй буюу удаан угаагддаг

биологийн хамгаалах бодисоор боловсруулах нь зүйтэй.

69

9.51 Металл гадаргуу дээр конденсат буух боломжтой нөхцөлд хийц

ашиглах үед бэхэлгээний металл элементүүдтэй (даруулга, булан, жийрэг г.м)

хүрэлцэх газруудад модлогийг чийглэгээс сэргийлэх арга хэмжээ авдаг. Үүний

тулд модлог ба металл элементийн хооронд чийг тусгаарлах үе оруулж өгдөг

(тослог буюу өөрөө наалддаг туузан наалт, налархай жийрэг буюу нягтруулагч

тууз).

9.52 Модон жаазан хүрээ, арк ба тулгуур (багана)-ыг байрны дотор

байрлуулахад тулгуурын зах нь ашиглалтын процесст тулгуурын зангилаа чийг

авахаас хамгаалагдсан байх хэмжээгээр шалны түвшингээс дээш өндөрт

байрлах нь зүйтэй.

Хэрэв даацын хийцийн тулгуурын хэсэг ил агаарт байх тохиолдолд,

суурийн захыг, түүн дээр атмосферийн тунадас байдлаар буусан ус хурдан

арилах боломж хангагдсан, ба тулгуурын зангилаа борооны ба цас мөсний

хайлсан усанд булхах боломж арилсан байхаар зохицуулсан байх ёстой.

9.53 Дотоодын зайлуулах ажлыг зохион байгуулах үед ус зайлуулах

тосгууруудыг, ус гадуур гоожсон ч даацын хийцэн дээр буухгүйгээр

байрлуулдаг.

9.54 Агаарын харьцангуй чийглэг ихтэй (85%-аас дээш), мөн түүнчлэн

хүчтэй ба дунд зэргийн химийн хортой орчин бүхий барилга, байгууламжинд

даацын модон хийцүүд нь үргэлж огтлолтой ба хамгийн цөөн тооны металл

элементтэй байх ёстой.

Химийн хортой орчин үүсэх барилгад мөн түүнчлэн засвар хоорондын олон

тооны зангилаатай нэвт даацын хийц, химийн хортой тоос хуримтлуулагддаг

модон сараалжин элемент бүхий ил хэвтээ ба налуу талст хэрэглэхийг

хязгаарладаг.

9.55 Ил агаарт ашиглагдаж байгаа даацын хийцүүд дүнз, бөөрөнхий мод,

НМ буюу LVL-ээс бүрдэх ба үргэлж цул огтлолтой байх ёстой. Дүнз буюу

бөөрөнхий модоор хийсэн хийцүүдийг, ашиглалтын процесст илүү, хурдан

хатахад эерэгээр нөлөөлөхөөр холбоосны бүсийн гаднах элементүүдийн

хооронд завсартай байхаар төсөлдөг.

Ил байгууламжинд хийцийн модон элементрүү атмосферийн чийг шууд

орохоос хамгаалсан хэрэгсэл заавал ашиглах шаардлагатай.

Хариуцлагатай даацын хийцүүдийн ил хэвтээ ба налуу талуудыг

атмосферийн хур тунадаснаас хамгаалахын тулд атмосферийн болон

зэврэлтийн үйлчлэлд тэсвэртэй материалаар хийсэн хамгаалах хаалт, саравч,

удаан хадгалагдах биологийн хамгаалах бодис хэрэглэх нь зүйтэй.

9.56 Ил задгай агаарт буюу агаарын харьцангуй чийглэг өндөртэй нөхцөлд

ашиглагдаж байгаа, даацын хийцийн тулгуурын хэсэг ба зангилааны

холбоосуудыг, элементүүдийн төгсгөлүүд нь агааржуулагдаж байхаар бөгөөд

металл хэсэгтэй аль болохоор бага талбайгаар хүрэлцэж байхаар төсөлдөг.

Арк, жаазан хүрээ зэргийн тулгуур зангилаан дахь суурин дээрх даацын хийцийн

тулах хэсэгт хөдөлгөөнгүй металл ивүүр ашиглахыг үл зөвшөөрдөг.

9.57 Таазны гадаргуу нь конденсат үүсэх боломжтой барилгад даацын

хийцийн (татанга, жаазын хүрээ, арк г.м) хучилтын хавтан тавигдах дээш харсан

талуудыг угаагддаггүй буюу удаан угаагддаг биологийн хамгаалах бодисуудаар

хамгаалагдсан 30 мм-ээс дээшгүй зузаантай банзаар хамгаалж, дээгүүр нь

өөрөө наалдаж битүүлдэг тууз буюу хайлдаг ус чийг тусгаарлах хуйлдаг

материалаар бүрж өгдөг.

70

Нийлсэн хучилтанд усны хаялага гаргахыг зөвшөөрдөггүй. .

9.58 Халаалттай барилга, байгууламжийн хаалт хамгаалалтын хийцэнд

ашиглалтын процесст чийг хуримтлагдах боломжийг арилгасан байх ёстой .

Дулаан техникийн тооцоогоор урьдчилан тооцсон тохиолдолд хучилтын

хавтан ба ханын хавтгайлжинд уур тусгаарлах үе ашиглахыг тооцсон байдаг.

Халаалттай барилгын ханын хавтгайлуийн гадна бамбай ба дулаалгын

хооронд уур үл нэвтрүүлэх материал ашиглахад агааржуулах нүх гаргах нь

зүйтэй.

9.59 Хаалт хамгаалалтын хийцийн уур тусгаарлалтыг хуйлмал ба хальсан

материалаар хийдэг. Гэхдээ уур тусгаарлах үе нь үргэлж ба тасралтгүй (хуйлдаг

өргөн бүс даавууг наадаг, хальсыг хайлуулж гагнадаг буюу наадаг) байдаг ба

каркас ба дотор бамбайны хооронд тавигддаг.

9.60 Хуйлдаг дээврийн доорх хучилтын хавтанг, гадна бамбай ба

дулаалгын хооронд зориуд гаргасан салхивчаар агааржуулах боломжтой.

Янзны зангилааг, гадна агаар дээврийн хуудасны доогуур чөлөөтэй орж

байхаар төслөх ёстой. Дээврийн доорх орон зайг цас үлээгдэж орохоос

агааржуулах нүх үлдээхгүйгээр хааж болохгүй.

9.61 Суурин дээр (довжооны ханын хавтгайлж дээр) ус чийг тусгаарлах,

битүүлэх үе ба дулаалгын заадлын хооронд жийргэвчгүйгээр хавтгайлж тавьж

болохгүй.

9.62 Гадна ханыг норохоос сэргийлэх зорилгоор хүрээнээс хавтгайлжийн

доод тал хүртэлх зай 40 см-ээс доошгүй, харин дээврийн илүү гарсан хөмсөг,

усны хаялага байхгүй бол 50 см-ээс доошгүй хийгдсэн байх ёстой.

10 Модон бүтээцийн галын техникийн шаардлага

10.1 Галын эсрэг шаардлагуудаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа

норматив бичиг баримтанд урьдчилан авч үзсэн тохиолдолд, модон хийцүүд нь

эдгээр шаардлагаар хуримтлагдсан галд тэсвэрлэх хязгаар ба гал түймрийн

аюулын үзүүлэлттэйгээр төслөгдсөн ба хийгдсэн байх ёстой.

Галд тэсвэрлэх хязгаар

10.2 Галд тэсвэрлэх хязгаарыг MNS ISO 1182:2008–ээр тогтоосон аргаар

тодорхойлдог.

10.3 Хийцийн модон элементийн галд тэсвэрлэх хязгаарыг MNS ISO

1182:2008 –ийн дагуу журамлагдсан стандартын дулааны үйлчлэлийн нөхцөлд

түүний огтлолын халах ба нүүрсжих зүй тогтлын үндсэн дээр, MNS ISO

1182:2008 -ээр журамлагдсан галд тэсвэрлэх хязгаарын төлөв байдлыг

харгалзан тооцох замаар тогтоохыг зөвшөөрдөг.

10.4 Модон хийцийн галд тэсвэрлэх хязгаарыг тооцоонд шаардлагатай

үндсэн зүй тогтлуудад:

− модлогийн нүүрсжиж эхлэх температур, 270 °С байна;

− галын стандартын дулааны үйлчлэл эхэлснээс хойш 4 минутын дараа

модлогийн гадаргуу энэ температурт хүрнэ;

− өнцөгийн дугуйралтын нөлөөг хамруулсан нүүрсжих нөхцөлт хурд

(нүүрсжих фронтын тархалтын хурд), шилмүүст төрөл зүйлийн модлогт

тогтмол 0,7 мм/мин-аар авдаг;

71

− модлогийн нүүрсжих фронтын дараа температурын бууралт гиперболийн

хуулиар явагдана.

10.5 Галд тэсвэрлэх чадварын тооцоонд зөвхөн удаан хугацааны тогтмол

ба байнгын бус ачааллыг харгалзан үздэг.

10.6 Гол үйлчлэх хугацааны дурын агшинд огтлолын геометрийн хэмжээг

тодорхойлоход нүүрсжих фронтын дараах модлогийн огтлолоор температурын

жигд бус тархалтын улмаас үүссэн модлогийн 7 мм зузаантай өнцгийг

дугуйралтыг харгалзан 100°С-ээс дээш хэт халсан модлогийн үеийг хасаж

тооцдог.

10.7 Галын нөхцөлд модлогийн тооцооны эсэргүүцэл Rп-ийг дараах

томъёогоор тооцно:

RП = RH mурт/т (94) энд mурт= 0,8 нь 15-аас 120 минут үргэлжилсэн гал түймэрт хамаарна

т = 1 байна

10.8 Галын нөхцөлд бат бөх чанарын тооцоог, өнцгийн дугуйралт, ба

модлогийн хэт халхалсан үеийн (10.6) нөлөөг оруулаад, нүүрсжсэн байдлыг

харгалзан, багассан үр ашигтай огтлолын аргаар хийдэг.

10.9 Модон хийцийн тулгуурын зангилаа болон элементийн холбоосны

зангилааны, металл ба металл бус эд анги, элементүүдийн галд тэсвэрлэх

чанарын хязгаар нь бүтэн хийцийн галд тэсвэрлэх шаардлагатай хязгаараас

дээгүүр байх ёстой.

Хийцийн модон элементүүд ба тэдгээрийн холболтын зангилааны галд

тэсвэрлэх чанарын хязгаарыг тэдгээрийн хөндлөн огтлолын хэмжээг

нэмэгдүүлэх, галд тэсвэртэй буюу дулаан тусгаарлах материал ба нүүрэлгээ,

зүсмэл материал ашиглах замаар дээшлүүлж болдог.

10.10 Хийцийн металл элемент ба металл даруулгын эд анги хэрэглэн

хийсэн хийцийн элементийн зангилааны шаардлагатай галд тэсвэрлэх чанар

хангах явдлыг 10.9-д заасантай адил хэрэгслээр хангаж болно. Гэхдээ энд

модлогтой хүрэлцсэн хэрэгт, галд тэсвэрлэх чанарын шаардлагатай хязгаарт

харгалзах хугацааны агшинд, түүнийг шатахаас сэргийлэн температур нь 270°С-

аас хэтрэх ёсгүй.

10.11 Шилбэ оруулан наасан холбоосны галд тэсвэрлэх чанар

тодорхойлоход температурын жигд бус тархалтын улмаас, нүүрсжилтийн захаас

цавуун заадас хүртэлх модлог ба оруулан наасан шилбийн хоорондох зай, галд

тэсвэрлэх чанарын шаардлагатай хязгаарт харгалзах хугацааны агшинд,

оруулан наасан тооцоог гүний бүсэд 20 мм-ээс доошгүй байх ёстой.

10.12 Бүрдэл буюу хайрцган огтлолтой хийцэнд огтлолын цул

элементүүдийн хоорондох ил (далдлаагүй) завсар 7 мм-ээс хэтрээгүй, харин 7

мм-ээс дээш завсар нь галд тэсвэрлэх чанарын шаардагдах хязгаарын

хугацааны туршид гал завсарт орж тархахгүй байх боломж хангасан зузаантай

дагуу өрцөөр далдлагдсан байх ёстой.

Бүтээцийн галын аюул

10.13 Бүтээцийн галын аюулын үзүүлэлт нь MNS EN 13501-1:2013-аар

тодорхойлдог түүний галын аюулын анги юм.

72

10.14 Модлог нь шатамхай материал. Хамгаалалт хийгдээгүй модлог нь

галын үйлчлэлийн хугацаа ба галд тэсвэрлэх чанарын шаардлагатай

хязгаараас үл хамааран хийцийн элементийн галын аюулын К3 ангид

хамаарагддаг.

10.15 Модон хийцийн элементийн галын аюулын зэргийг багасгахдаа

(галын аюулын ангийг К0, К1, К2 болгож дээшлүүлэх) галаас хамгаалах хэрэгсэл

ашиглан хэрэгжүүлнэ. Галаас хамгаалах зарим хэрэгсэл нь, ялангуяа

хийцлэлийнх нь хийцийн галд тэсвэрлэх чанарын хязгаарыг дээшлүүлдэг.

10.16 Модлогийг галаас хамгаалах зориулалтаар галаас хамгаалах

эрчмийн I ба II бүлгийн галаас хамгаалах бодис (цааш ГХБ) хэрэглэдэг бөгөөд

түүний эрчмийг бага хэмжээтэй лаборторийн туршилтаар тодорхойлдог. Мөн

түүнчлэн түймрийн аюулыг галын туршилт хийж баталгаажуулсан, хамгаалагдах

хийцийн галын аюулын шаардлагатай ангийг хангах сертификацжуулсан

бодисуудыг хэрэглэдэг.

10.17 Галаас хамгаалах тодорхой хэрэгсэл ашиглах үед хийцийн галын

аюулын үзүүлэлтүүд тодорхойлох өгөгдлүүдийг галаас хамгаалах хэрэгсэл

нийлүүлэгчид гаргаж өгөх ёстой.

10.18 НМХ хэрэглэх нь олон тохиолдолд тэдгээрийн гаднах байдалд

тавигдах өндөр шаардлагуудтай холбоотой байдаг учраас энэ тохиолдолд

галаас хамгаалах бодисууд нь модлогийн төрөлхийн хээ зураглалыг хадгалах

ёстой.

10.19 ГХБ-ыг сунгах үед тэдгээрийг үе үе солих буюу сэргээх зайлшгүй

шаардлагын тухай, мөн эдгээр ажилбар гүйцэтгэх боломжгүй газруудад тэдгээр

нь олдоцгүй, бас цааш нь өнгөлгөөний материал хэрэглэх нормод нийцэх эсэхэд

тавигдах шаардлагын тухай өгөгдлүүдийг харгалзан үзэх нь зүйтэй.

Галаас хамгаалах бодисууд

10.20 ГХБ-ыг шинж чанар, найрлагаас нь хамааруулан дараах төрлүүдэд

хуваадаг.

− хамгаалж байгаа гадаргуу дээр нимгэн тунгалаг хальс үүсгэх галаас

хамгаалах лакууд;

− хамгаалж байгаа гадаргуу дээр нимгэн тунгалаг бус хальс үүсгэх галаас

хамгаалах будаг;

− хамгаалж байгаа гадагуу дээр лак, будгаас илүү зузаан үе үүсгэх түрхлэг

ба шаваасууд;

− нэвчүүлэх, түүний дотор галын болон биологийн үйлчлэлээс хамгаалах

бодисууд;

− 2 ба түүнээс олон иж бүрдлийг агуулж байгаа галаас хамгаалах

хосолмол бодисуудыг хамгаалж байгаа гадаргууд тэдгээрийг дараалан

түрхэж хэрэглэдэг;

10.21 ГХБ-ын ашиглалтын нөхцлөөс хамааруулан зориулалтаар нь дараах

байдлаар ангилдаг.

− задгай агаарт болон саравчин дор;

− битүү халаалтгүй байранд;

− битүү халаалттай байранд;

− урьдаас хэлэлцэн тохирсон бусад нөхцлүүдэд;

73

10.22 Хортой хүчин зүйлүүдийн үйлчлэлд үзүүлэх тогтворжилтоос нь

хамааруулан галаас хамгаалах хэрэгслийг хортой орчинд тэсвэртэй, тэсвэргүй

гэж ангилна.

10.23 Нэвчүүлэх ГХБ-ыг гадаргууд түрхэх болон гүнд нэвчүүлэхэд

зориулагдсан гэж ангилна.

10.24 Техникийн баримт бичгийн шаардлагад бүрэн нийцсэн нягттай зохих

журмын дагуу баталгаажсан ГХБ-ыг хэрэглэхийг зөвшөөрнө.

10.25 Түрхэх нөхцөл, технологийн зохих шаардлагыг мөрдөн галын

хамгаалалтын объектийн бэлтгэсэн гадаргууд ГХБ-ыг түрхэж хэрэглэнэ. Урьд

нь нэвчүүлэх, лак будгийн ба бусад бодисуудаар, тухайлбал бусад маркын

галаас хамгаалах хэрэгслээр боловсруулсан гадаргуу дээр, судалгааны эерэг үр

дүнтэй ба хоорондоо нийцдэг галаас хамгаалах хэрэгсэл түрхэхийг зөвшөөрдөг.

10.26 Галаас хамгаалах хэрэгслийг галаас хамгаалах үед гоёлын байдал

оруулах буюу атмосферийн үйлчлэлд үзүүлэх тогтвортой байдлыг нь хангадаг

материалтай (нэмэлт бүрхэвч) хамтруулан хэрэглэхийг зөвшөөрдөг.

10.27 Нэгээс дээш жилээр тогтоосон ГХБ, галаас хамгаалах

боловсруулалтын үйлчлэх хугацаа нь элэгдэлд үзүүлэх тогтворжилтын

туршилтыг давсан байх ёстой. Гүйцэтгэсэн ажлын чанарын хяналтанд галаас

хамгаалагдсан гадаргуугийн төлөв байдлын шалгалт (согог ба гэмтэл байгаа

эсэх), түхэх технологийн мөрдөлт, галаас хамгаалах боловсруулалтын чанарын

үнэлгээ зэргийг оруулдаг.

74

11 Хавсралтууд

Хавсралт А - Наамал модлогийн ангилал

А.1 Наамал модлогийг (НМ) дараах үндсэн шинж тэмдэгүүдээр ангилдаг.

Үүнд:

- гүйцэтгэх үүрэг зориулалт;

- эдэлгээний нөхцөл;

- эдэлгээний хугацаа.

А.2 НМ-ийг гүйцэтгэх үүрэг зориулалтаар нь ГОСТ 27751-ийн дагуу

барилга, байгууламжийн хариуцлагын түвшин, төрөл ба алслалтаас нь

харгалзан ангилж үздэг.

Гүйцэтгэх үүрэг зориулалтын ангийн тодорхойлолтыг А.1-р хүснэгтэнд

тусгалаа.

Барилгын төрөл бүрийн элементэд гүйцэтгэх үүрэг зориулалтын янз

бүрийн анги хэрэглэдэг.

А.1 дүгээр хүснэгт

Гүйцэтгэх үүрэг зориулалтын ангийн тэмдэглэгээ

Ангийн ерөнхий тодорхойлолт

1

1а 100 м-ээс дээш алслалтай даацын бүтээцүүд; 60 м-ээс дээш өндөртэй сураг ба цамхаг

Олон хүн цугладаг музей, спорт-үзвэрийн объект ба худалдааны танхимын барилга, түүнчлэн 60 м-ээс дээш алслалтай НМ ба 40 м-ийн алслалтай цул модлог ба модлог материалаар хийсэн байгууламжийн даацын бүтээцүүд; 40 м-ээс дээш өндөртэй сураг ба цамхаг

2

2а 1а, 1б, 2б ба 3 гэсэн ангиудад ороогүй дурын хэлбэртэй даацын бүтээцүүд

3-р ангид ороогүй, янз бүрийн зориулалттай барилга ба байгууламжийн ханын бүтээцүүд, 7,5 м-ээс дээшгүй алслалтай бүрхэвч ба хучилтын бүтээцүүд

3

Хүлэмж, гэрэлт бүхээг, нүүдлийн барилга (угсардаг-задалдаг ба чингэлэг маягийн); түр агуулах; харуулын байр ба түр ашиглагддаг болон хааяа хүмүүс цугладаг бусад ижил төстэй байгууламжуудын бүтээцүүд

Т а й л б а р 1. Барилгын ба ашиглалтын практикт шалгагдаагүй, зарчмын хувьд шинэ хийцийн шийдэл ашигладаг төсөл зохиомж ба барилгад шаардлагатай өндөр хариуцлагатай объектууд гүйцэтгэх үүрэг зориулалтын 1а ангид хамаарагдах ёстой. 2. 1-р ангийн байгууламжинд урьд нь сорьж үзээгүй эсвэл үйлдэрвэрт эзэмшиж амжаагүй хийцийн шийдлүүд буюу тэдгээрийг тооцох найдвартай арга гараагүй, загвар буюу бодит хийц дээрх туршилт судалгааны өгөгдлүүдийг ашиглах зайлшгүй шаардлагатай төсөл зохиомжийн үед ашиглана.

А.3 Ашиглалтын нөхцлөөс хамааруулан бүтээцүүдийг, харьцангуй

чийглэгийн ашиглалтын параметр, бүтээцийн байрлалын бүсийн агаарын

75

температур, эдэлгээний өвөрмөц нөхцлийг (хаалттай буюу нээлттэй нөхцөлд)

харгалзан үзсэн ашиглалтын ангид хамруулдаг.

Тодорхойлогч параметр нь модлогийн тэнцвэрт чийглэгтэй (А.1-р зураг)

тэнцүүгээр жишин авч болдог (А.1-р хүснэгт) модлогийн ашиглалтын чийглэг

юм.

Ашиглалтын нөхцлийн ангийн тооцоог, модлогийн тооцооны эсэргүүцэлд

хамаарах ажлын нөхцлийн коэффициент томилох, бүтээцийн төслийн үеийн

цавууны төрөл ба хамгаалалтын материалын сонголт, мөн түүнчлэн бүтээцийн

үйлдвэрлэлийн үеийн чанарын хяналтын систем сонгоход хэрэгжүүлдэг.

А.1 дүгээр Зураг – Модлогийн тэнцвэрт чийглэгийн диаграмм

А.4 бүтээц төслөх ба үйлдвэрлэхэд ашиглалтын нөхцлийн анги тооцох

жишээг А.2-р хүснэгтэт тусгасан болно.

А.2 дугаар хүснэгт

Ашиглалтийн нөхцлийн анги

Бүтээцийн ашиглалтын нөхцлийн нэмэлт тодорхойлолт

Бүтээцийн тооцоонд анги харгалзах онцлог

Тайлбар

Үндсэн анги

Дэд анги

1

1а - Дулаалгатай улиралд 40 %-иас доош агаарын харьцангуй чийглэгтэй өрөө тасалгааны хуурай горимд

Модлогийн ашиглалтын чийглэг 12%-иас хэтрээгүй, mв= 1

НМБ хэрэглэхийг хориглого

1б - Дулаалгатай улиралд 40-өөс 50 % хүртэл агаарын харьцангуй чийглэгтэй өрөө тасалгааны хуурай горимд

2 2.1 Өрөө тасалгааны хэвийн горимд

2.2 Саравчин доор чийглэгийн хуурай

76

бүсэд

3

3.1 Дулаалгатай өрөө тасалгааны чийглэг горимд

Модлогийн ашиглалтын чийглэг 15%-иас хэтрээгүй, mв= 0,9

3.2 Саравчин доор чийглэгийн хэвийн бүсэд

4

4а.1 Өрөө тасалгааны ашиглалтын нойтон горимд

Модлогийн ашиглалтын чийглэг 20%-иас хэтрээгүй, mв= 0,85

4а.2 Дулаалгагүй өрөө тасалгаанд зориудаар дулаан ялгаруулах үед

4а.3 Саравчин доор чийглэгийн нойтон бүсэд

4а.4 Ил агаарын нөхцөлд

4б.1 Газар дээр байгаа үед Модлогийн ашиглалтын чийглэг 20%-иас дээш гарсан, mв= 0,75

4б.2

Усанд байгаа үед

А.5 Барилга ба байгууламжийн бүтээцүүдийн удаан эдлэгдэх чанарыг

хангах талаарх зайлшгүй арга хэмжээг төсөлж байгаа объектийн ашиглалтын

тодорхой нөхцлүүдийг харгалзан, мөн түүнчлэн тэдгээрийн эдэлгээний тооцоот

хугацааг ерөнхий зохиогч захиалагчтай зөвшилцөн тодорхойлох ёстой.

Байгууламжуудын эдэлгээний жишиг хугацааг А.3-р хүснэгтэнд дурьдсан байна.

А.3 дугаар хүснэгт

Объектийн нэр

Эдэлгээний жишиг хугацаа, жил

Түр барилга, байгууламжууд (барилгын ба харуул хамгаалалтын ажилчид, түр агуулах, зуны павильон г. м.)

10 жилээс дээшгүй

Онц аюултай орчны нөхцөлд ашиглагддаг байгууламжууд (нефть боловсруулах, хийн ба химийн аж үйлдвэрийн газрын сав суулга ба резервуар, яндан хоолойнууд, далай тэнгисийн нөхцөлд ажилладаг байгууламжууд г. м.)

25 жилээс доошгүй

Ашиглалтын ердийн нөхцөлд ажилладаг олон нийтийг хамарсан барилгын барилга ба байгууламжууд (орон сууц, иргэний ба үйлдвэрлэлийн барилгын өрөө тасалганууд)

50 жилээс доошгүй

Давтагдашгүй барилга ба байгууламжууд (үндсэний музей, үндэсний ба соёлын үнэт өв санг хадгалах байр, асар том хөшөө дурсгалын урлагийн бүтээл, цэнгэлдэх хүрээлэн, театр, 75 м-ээс дээш өндөртэй барилга, хол алслалтай барилга, байгууламжууд г. м.)

100 жил ба түүнээс дээш

77

Хавсралт Б - Модлогийн чанарт тавигдах нэмэлт шаардлагууд

Б1. Шилмүүст төрлийн MNS 0391:2010 ба бөөрөнхий модон материалын

MNS 6142:2010 -ын дагуу тавигддаг шаардлагуудаас гадна цул модон

элементийн модлог ба наамал бүтээцийн үеүдэд дараах нэмэлт шаардлагууд

тавигддаг:

а) К26 ба К24 ангийн элементүүд ба үеүдийн модлогт жилийн үеийн өргөн

5 мм-ээс дээшгүй, харин түүн доторх орой модлогийн агууламж – 20 %-иас

доошгүй байх ёстой;

б) 1 ба 2-р зэргийн гулзайдаг ба сунаж-матагддаг наамал элементийн

үеүдэд болон С24-өөс доошгүй бат бөх чанарын ангийн захын сунасан бүс

(огтлолын өндрийн 0,15-д) ба гулзайлтанд хавиргаараа буюу сунгалтанд

ажиллаж байгаа, 60 мм ба түүнээс доош зузаантай цул модон элементийн хувьд

голын модлог зөвшөөрөгдөхгүй.

Б.2 Үеүдэд дотор нь оруулж наасан шилбэ ашигласан НБ-ээр бүрдүүлсэн

бүтээцүүдэд нөхөн тохируулах хэрчлээсүүд үл зөвшөөрөгдөнө.

78

Хавсралт В - Нарс, гацуурын модлогоос бүрдүүлсэн наамал модлог ба нэг

чиглэлийн хуулгаар наасан LVL маягийн модлогийн физик-механикийн шинжүүд

В.1 Материалын норматив эсэргүүцлийн хэмжээ Rн-ийг МПа-иар, дараах

нөхцлөөс тодорхойлдог.

Rн= Rвр(1 – 1,65v), (B.1)

энд Rвр – материалын түр бат бөх чанарын хэмжээ (тархалтын дундаж

утга), МПа;

v– туршилтын өгөгдлөөр бат бөх чанарын үзүүлэлтийн вариацийн

коэффициент;

1,65 – 0,95-ын хангалттай байхад, норматив эсэргүүцэл тодорхойлдог

тархалтын санал болгож байгаа статик функцийн квантиль.

В.1 дүгээр хүснэгт

Хүчдэлт төлөв байдлын төрөл

Элементийн анги/зэргийн Rн/Rвр, МПа

Цэвэр модлогийн Rн

ч/Rврч, МПа К26/1 К24/2 К16/3

1. Гулзайлт: а) хажуугийн ачаалалд б) их талын ачаалалд 2. Ширхэгийн дагуу шахалт 3. Ширхэгийн дагуу сунгалт 4. Ширхэгийн дагуу цуулалт

26/36 30/42 25/33 20/34 3,6/6

24/33

27/37,5 23/31 15/25 3,2/5

16/22 20/28 15/20

- 3,2/5

-

57/80 33/44

60/100 4,56/7

Т а й л б а р 1. Зүсмэл материалын туршиж байгаа сорьцын хөндлөн огтлолын хэмжээсүүдийг, тэдгээрийн сортиментийн зузаантай нийцүүлэн авна. 2. Түр хугацааны эсэргүүцлийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нормын дагуу туршилтын үр дүнгээр тодорхойлох нь зүйтэй. 3. Дүнз ба бөөрөнхий модон материалын модлогийн бат бөх чанарыг зэрэг бууруулагч шинж тэмдэг ба хавсралт Г-д тавигдсан нэмэлт шаардлагын дагуу нүдэн баримжаагаар үнэлэхийг зөвшөөрдөг. 4. Наамал хийцийн үе ба уртын дагуу шүдэн углуургаар залгасан, цул модон хийцийн гулзайлтын туршилт ба их талаар ачаалах үеийн бат бөх чанар, харгалзах ангийн (зэргийн) хувьд 1б-д заасан утгаас доошгүй байх ёстой.

Түр ба норматив эсэргүүцлийг, модлогийн чийглэг 12 % байхад ачааллын

А (4-р хүснэгт) горимын туршилтаар тогтоодог. В.2 Зэргээр ялгасан нарс ба гацуурын модлогийн түр ба норматив

эсэргүүцлийг В.1 хүснэгтэнд, харин LVL-ийн хувьд – В.2 хүснэгтэнд дурьдсан байна.

В.3 Нэг чиглэлийн хуулгаар бүрдүүлсэн LVL олон үет наамал дүнзний түр ба норматив эсэргүүцлийг В.2 хүснэгтэнд дурьдсан байна.

В.2 дугаар хүснэгт

№ д/д

Хүчдэлт төлөв байдал LVL-ийн бат бөх чанарын ангийн зэргийн хувьд Rн/Rвр, МПа

1/K45 2/K40 3/K35

1 Гулзайлт 45/61 40/53 35/47

2 Ширхэгийн дагуу хуудасны хавтгай дахь шахалт

37/49 35/47 32/42

79

3 Ширхэгт хөндлөн хуудасны хавтгай дахь шахалт

6,0/8,8 5,8/8,5 5,6/8,2

4 Ширхэгт хөндлөн хуудасны хавтгайгаас шахах

3,0/4,4 2,8/4,1 2,8/4,1

5 Ширхэгийн дагуу сунгалт 38/51 36/49 34/46

6 Хуудасны хавтгай дахь ширхэгт хөндлөн сунгалт

0,9/1,4 0,9/1,4 0,9/1,4

7 Хуудасны хавтгайд хөндлөн ширхэгийн дагуу цуулалт

4,9/7,0 4,7/6,8 4,7/6,8

8 Хуудасны хавтгай дахь ширхэгийн дагуу цуулалт

3,8/5,3 3,6/5,0 3,4/4,7

В.4 Бат бөх чанарын ангийн С14, С16, С18, С20, С22, С24, С27, С30, С35,

С40, С45, С50-д тогтоосон, бүтээцийн зүсмэл материалын физик-механикийн

шинжүүдийг В.3 хүснэгтэнд дурьдсан болно.

В.3 дугаар хүснэгт

Шинж чанарын нэр

Шинж чанарын тэмдэг- лэгээ

Бат бөх чанарын анги бүрт тохирсон шинж чанаруудын утга

С14

С16

С18

С20

С22

С24

С27

С30

С35

С40

С45

С50

Бат бөх, МПа

Гулзайлтын үеийн норматив утга, 5 %-ийн квантиль

Rи,н

14

16

18

20

22

24

27

30

35

40

45

50

Уян харимхайн модуль, ГПа

Гулзайлтын үеийн уян харимхайн модулийн дундаж утга

E0,ср

7

8

9

9,5

10

11

11,5

12

13

14

15

16

Уян харимхайн модулийн норматив утга, 5 %-ийн квантиль

E0,н

4,7

5,4

6,0

6,4

6,7

7,4

8,0

8,4

8,7

9,4

10,0

10,7

Нягт, кг/м3

Нягтын норматив утга, 5 %-ийн квантиль

290

310

320

330

340

350

370

380

400

420

440

460

Нягтын дундаж утга

rср 350

370

380

390

410

420

450

460

480

500

440

460

Бат бөх чанар, МПа

Модлогийн ширхэгийн дагуу сунгалт

Rр,н

8

10

11

12

13

14

16

18

21

24

27

30

Ширхэгт хөндлөн сунгалт

Rс90,н 0,4 0,5 0,5 0,5 0,5 0,5 0,6 0,6 0,6 0,6 0,6 0,6

80

Ширхэгийн дагуу шахалт

Rш,н 16 17 18 19 20 21 22 23 25 26 27 29

Ширхэгт хөндлөн шахалт

Rш90,н 2,0 2,2 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 3,1 3,2

Ширхэгийн дагуу цуулалт

Rцуул,н 1,7 1,8 2,0 2,2 2,4 2,5 2,8 3,0 3,4 3,8 3,8 3,8

Хөшүүн чанар, ГПа

Ширхэгт хөндлөн уян харимхайн модулийн дундаж утга

E90,ср

0,23

0,27

0,30

0,32

0,33

0,37

0,38

0,40

0,43

0,47

0,50

0,53

Шилжисхийлтийн модулийн дундаж утга

Gср

0,44

0,50

0,56

0,59

0,63

0,69

0,72

0,75

0,81

0,88

0,94

1,00

В.5 Бат бөх чанарын ангид К20, К24, К26, К28, К32, К36 гэж тогтоогдсон НБ-

ийн физик-механикийн шинжүүдийг В.4 хүснэгтэнд дурьдсан болно.

В.4 дүгээр хүснэгт

Шинж чанарын нэр

Тэмдэг-лэгээ

Бат бөх чанарын ангид таарах шинжүүдийн утга

К24 К28 К32 К36

Бат бөх чанар, МПа

Гулзайлтын үеийн норматив утга, 5 %-ийн квантиль

Rи,н 24 28 32 36

Уян харимхайн модуль, ГПа

Гулзайлтын үеийн уян харимхайн модулийн дундаж утга

E0,ср 1600 12600 13700 14700

Уян харимхайн модулийн норматив утга, 5%-ийн квантиль

E0,н 9400 10200 11100 11900

Бат бөх чанар, МПа

Ширхэгийн дагуу сунгалт Rс,н 16,5 19,5 22,5 26,0

Ширхэгт хөндлөн сунгалт Rс90,н 0,40 0,45 0,50 0,60

Ширхэгийн дагуу шахалт Rш,н 24 26,5 29 31

Ширхэгт хөндлөн шахалт Rш90,н 2,7 3,0 3,3 3,6

Ширхэгийн дагуу цуулалт Rцуул,н 2,76 3,2 3,8 4,3

Уян харимхайн модуль, ГПа

Ширхэгт хөндлөн уян харимхайн модулийн дундаж утга

E90,ср 390 420 460 490

Шилжисхийлтийн модулийн дундаж утга Gср 720 780 850 910

81

Хавсралт Г - Модлог ба модлог материалын нягт

Г.1 Бүтээцийн жинг тодорхойлохын тулд янз бүрийн төрөл зүйлийн

модлогийн нягтыг Г.1 хүснэгтээр авна.

Г.1 дүгээр хүснэгт

Модлогийн төрөл зүйл

Хүснэгт 1-ийн дагуу ашиглалтын нөхцөл дэх бүтээцийн модлогийн нягт, кг/м3

1А, 1 ба 2 3 ба 4

Шилмүүст: Шинэс нарс, гацуур, хуш, жодоо Хатуу навчит: Царс, хус, эвэрлэг мод, яшил,агч, эвэр мод, хуайс, хайлаас, ильм Зөөлөн навчит: Улиас, улиангар, нүргэс, далдуу

650 500

700

500

800 600

800

600

Г.2 Шинэхэн унагасан шилмүүст ба зөөлөн навчит төрөл зүйлийн

модлогийн нягтыг 850 кг/м3, хатуу навчит төрөл зүйлийнхийг – 1000 кг/м3-аар

авдаг.

Г.3 Наамал модлогийн нягтыг наагаагүй модлогийн нягттай адилаар авна.

Г.4 Ердийн фанерийн нягтыг хуулгын модлогийн нягттай тэнцүүгээр, харин

бакелиз фанерийнхийг – 1000 кг/м3-аар авдаг.

Г.5 Нэг чиглэлийн хуулгаар бүрдүүлсэн модлогийн нягт, хуулга гаргасан

модлогийн төрөл зүйлээс хамааран 500-600 кг/м3 байна.

82

Хавсралт Д - Дам нурууны фанеран хана ба хавтангийн тооцооны график

Двутавр ба хайрцаг хэлбэрийн огтлолтой дам нурууны бат бөх чанар ба

тогтворжилтыг шалгах үед фанерийг αRф.р.α өнцгөөр сунгахад үзүүлэх тооцооны

эсэргүүцлийг Д.1 зураг дээрх графикаар, kибаkτкоэффициентийг Д.2 ба Д.3

зургийн графикаар авах нь зүйтэй.

а – долоон үетэй; б – таван үетэй

Д.1 дүгээр зураг – ФСФ маркын хусан фанерийн гадна үеийн ширхэгт

өнцөгөөр сунгахад үзүүлэх тооцооны эсэргүүцэл тодорхойлох график

1 – 7 мм ба түүнээс дээш зузаантай ФБС ба ФБСВ маркийн бакелиз фанерийн; 2 – 8 мм ба түүнээс дээш зузаантай ФБС маркийн хусан фанерийн. γ= а/hста – хөшүүн дам нурууны хавиргуудын хоорондох зай; hст– тавиурын дотно ирмэгүүдийн хоорондох ханын өндөр

Д.2 дугаар зураг – Алслалтын дагуу фанерийн гадна үеүдийн ширхэгийн

байрлалд kн коэффициент тодорхойлох график

83

1-А – 7 мм ба түүнээс дээш зузаантай ФБС ба ФБСВ маркийн бакелиз фанерийн

гадна үеүдийн ширхэгийн чиглэл хавтгайлжийн бага талд параллель байхад;1-Б - 7 мм

ба түүнээс дээш зузаантай ФБС ба ФБСВ маркийн бакелиз фанерийн гадна үеүдийн

ширхэгийн чиглэл хавтгайлжийн бага талд перпендикуляр байхад; 2-А, 2-Б – мөн адил,

8 мм ба түүнээс дээш зузаантай ФСФ маркийн хусан фанерт

Д.3 дугаар зураг - kτ –г тодорхойлох график

84

Е Хавсралт - Шахалт, гулзайлт ба шахалт-гулзайлтанд ажиллаж байгаа

элементүүдийн тооцооны өгөгдлүүд

Е.1 Гулзайдаг элементийн хэв гажилтын хавтгай хэлбэрийн тогтворжилтын

тооцоонд, огтлолын өндрийн хувьсах байдлыг тооцдог kф коэффициентийн

утгыг Е.1 хүснэгтээр сунгаж авдаг.

Е.1 дүгээр хүснэгт

Моментийн эпюрийн хэлбэр kф коэффициент

зөвхөн lр хэсгийн төгсгөлөөр бэхлэхэд

төгсгөл ба М моментээс сунгасан хажуугаар бэхлэхэд

1 1

0,13 – 0,13α 0 ≤ α ≤ 1

0,13 – 0,13α 0 ≤ α ≤ 1

1,13 – α х (0,12 + 0,02α) -2 ≤ α ≤ 0

1,13 – α х (0,12 + 0,02α) -2 ≤ α ≤ 0

1,35 – 0,35α 0 ≤ α ≤ 1

1,35 – 0,35α 0 ≤ α ≤ 1

1,35 – 0,35α -1 ≤ α ≤ 0

4/(3 + α) -1 ≤ α ≤ 0

1,35 + 1,45(c/lр)2 1,35 + 0,3(c/lр)

1,75 – 0,75α 0 ≤ α ≤ 1

3/(2 + α) 0 ≤ α ≤ 1

1,75 – 0,75α -1 ≤ α ≤ 0

3/(2 + α) -2 < α ≤ 0

2,54 2,32

1,13 – α x (1,4 + 1,27α) -1 ≤ α ≤ 0

1,13 – α x (0,57 + 1,27α) -1 ≤ α ≤ 0

Е.2 Огтлолын хувьсах өндөртэй ба тогтмол өргөнтэй шахагдсан ба

шахагдаж-гулзайдаг элементүүдийн тооцоонд авах kжN коэффициентийн утгыг

Е.2 хүснэгтээр авдаг.

Е.2 дугаар хүснэгт

Элементийн тулах нөхцөл Шалгах үеийн kжN

тэгш өнцөгт огтлолтой элементүүдтйн

бүслүүрийн тогтмол өндөртэй двутавр ба хайрцаг хэлбэрийн огтлолтой элементүүдийн

yzхавтгайд

xzхавтгайд

yzхавтгайд xzхавтгайд

(0,4 + 0,6β)β

0,4 + 0,6β β 1

0,07 + 0,93β

0,66 + 0,34β

0,35 + 0,65β 1

Е.3 Огтлолын хувьсах өндөртэй ба тогтмол өргөнтэй шахагдаж гулзайдаг

элементүүдийн хэв гажилтын хавтгай хэлбэрийн тогтворжилтын тооцоонд авах

kжM коэффициентийн утгыг Е.3 хүснэгтээр сунгаж авдаг.

Е.3 дугаар хүснэгт

Моментийн эпюрийн

хэлбэрүүд

kжM

β1/2 β1/2

1/β3-d β1/2

1/β3-d β1/2

1/β2+2C/lр 1/β3+2C/l

р

β1/2 β2/5

β1/4 β1/2

86

87

Е.4 Огтлолын хувьсах байдал ба шилжилтийн хэв гажилтыг харгалзан

тооцсон дам нурууны хотойлтын тооцоонд авах k ба c коэффициентүүдийн

утгыг Е.4 хүснэгтээр сунгаж авдаг.

Е.4 дүгээр хүснэгт

Дам нурууны хөндлөн огтлол

Тооцооны бүдүүвч k c

Тэгш өнцөгт

β 0

Мөн адил

0,23 + 0,77β 16,4 + 7,6β

Мөн адил

0,5α + (1 – 0,5α)β [45 - 24α(1 - β) + 3β] x x 1/(3 - 4α2)

Мөн адил

0,15 + 0,85β 15,4 + 3,8β

Двутавр

0,4 + 0,6β (45,3 + 6,9β)γ

Тэгш өнцөгт

0,23 + 0,77β + + 0,6α(1 - β)

[8,2 + 2,4(1 - β)α + + 3,8β] x 1/(2 + α)(1 - - α)

Мөн адил

0,35 + 0,65β 5,4 + 2,6β

Т а й л б а р – γ – двутавр дам нурууны бүслүүрийн талбайг ханын талбайд харьцуулсан харьцаа (ханын өндөр нь бүслүүрийн хүндийн төвийн хооронд авагдана).

88

89

Хавсралт Ж - Шилбүүдийг оруулж наах ажиллагаа

Процесс нь онцгой чухал ба хариуцлагатай учраас, ийм ажлыг зөвхөн

тусгайлан бэлтгэсэн ажилтантай үйлдвэрийн газарт даргын тушаалаар

гүйцэтгэж болно.

Эдгээр ажлыг техникийн хяналтын хэлтсийн (ТХХ) дарга, гүйцэтгэгч ба

технологч нар гарын үсэг зурсан далд ажлын акт байдлаар баталгаажуулдаг.

Уг процессийг зөвхөн үйлдвэрийн нөхцөлд нэмэх температуртай, ус чийгнээс

хамгаалагдсан өрөөө тасалгаанд 15 %-иас дээшгүй чийглэгтэй модлог ашиглан

хэрэгжүүлэх боломжтой.

Ж.1 Материал Ж.1.1 Оруулж наахад ЭД-20 давирхайг ашиглан гаргаж авсан эпоксидийн

цавуу ашигладаг. Жишээ болгон ЭПП-1 ба ЭПЦ-1 цавуунуудын найрлага

харуулав:

ЭД-20 давирхай (ГОСТ 10587) ............................................................................ 100 ж. х.

Хатууруулагч – ПЭПА ................................................................................... 10 – 12 ж. х.

Пластификатор – МГФ9 ................................................................................. 20 – 30 ж. х.

Дүүргэгч – ЭПП-1-д зориулсан (ГОСТ 9077, «Б» марк) нунтаг кварц буюу ЭПЦ-1-д зориулсан портландцемент ........................................................... 50

– 100 ж. х. Шилбүүдийг оруулж наахад ашиглах бусад найрлага ба маркын цавуу

ашиглах боломж нь физик-механикийн үзүүлэлтүүд тодорхойлох туршилт ба

технологт нийцсэн үндэслэлтэй байх ёстой.

Ж.1.2 Оруулж наахад А300, А400, А500 ба А600 ангийн үечилсэн

хэлбэртэй арматураар хийгдсэн металл шилбүүд ашигладаг. Хэрэв гагналт ба

маталт хийхээр бол, дулааны аргаар бэхжүүлсэн арматур хэрэглэхийг

зөвшөөрдөггүй. Шилбүүд нь зэтэргүй, хаг, зэв, хир буртаг, будгаас

цэвэрлэгдсэн, тосгүй ба уртын дагуу хотойлтгүй байх ёстой. Оруулан нааж

байгаа бүх уртын дагуу бүрэн хэрчлээстэй байх ёстой. Цэвэрлэгээг элсээр

шүрших буюу химийн аргаар хийх нь сайн байдаг.

Гадаргуу нь шурган хэлбэртэй ба гагнуургүй тусгай гайктай өндөр бат бөх

чанартай арматур ашиглахыг зөвшөөрдөг. Мөн А240 ангийн (гөлгөр) эсвэл

оруулан нааж байгаа хэсэг дээр нь эрээс гаргасны дараа бөөрөнхий ган байх

арматур ч ашиглагдаж болно. Шилбүүдийг цайрдсан байж болно (хүйтнээр

цайрдахаас гадна).

Шилбүүдийг оруулж наахаас өмнө буюу дараа нь суурь болох эд

ангиудтай гагнасан байж болно. Хосолсон хувилбар ч зөвшөөрөгддөг. Оруулж

наасны дараа гагнахдаа Ж.7.4 ба Ж.7.5-ыг удирдлага болгох шаардлагатай.

90

Ж.1.3 Тийм холболтуудыг угсрахад модлогийн чийглэг өрөө тасалгаан

дотор ашиглагдах хийцүүдэд 12 %-иас дээшгүй, ил задгай байгууламжинд – 15

%-иас дээшгүй байхыг зөвшөөрдөг.

Ж.2 Нүх өрөмдөх ба өрөмдөх багаж

Ж.2.1 Өрөмдөхийн урьд шилбүүдийн тэнхлэг ба чиглэлүүдийг хажуу

гадаргуу дээр нь шохойгоор тэмдэглэнэ.

Ж.2.2 Гаргасан нүхнүүд дотроо огтолцох тохиолдолд цавуу урсах буюу

«харилцах савын» зарчим үүсгэхгүй байхын тулд нүхлэх дараалал

тодорхойлдог. Ер нь нүхлэх ажиллагааг зөвхөн нэг талстаас нь явуулаад, дараа

нь шилбүүдийг оруулан нааж хүлээсний дараа – эсрэг талстаас нь нүхлэх нь

илүү сайн.

Ж.2.3 Цавуу өөрийн урсгалаар орж байхын тулд нүхний налуу хэвтээ

чиглэлд 20о-аас бага байх ёсгүй.

Ж.2.4 Нүхний диаметр шилбэний гадна диаметрээс 3 – 4 мм-ээр илүү байх

ёстой.

Ж.2.5 Нүхний захаас хажуу хавтгай хүртэлх хамгийн бага зай, нүхний гүн

700 мм-ээс дээшгүй бол 25 мм-ээс доошгүй, илүү гүн бол – 30 мм байх ёстой.

Ж.2.6 Нүх өрөмдөж гаргахад үйлдвэрлэгч-завод төсөл зохиогчтой хамтран

боловсруулсан хийц бүхий чиглүүлэгч-хэв ашиглах нь тустай (ж.1-р зураг).

Ж.1 дүгээр зураг – Налуу нүх гаргах ба суурь болох эд ангиуд гагнахад

ашиглах чиглүүлэгч-хэвийн хийцийн бүдүүвч

Ж.2.7 Нүхийг яг оруулж наахын урьд гаргах нь зүйтэй. Нүхэнд ус, тоос, хир

буртаг орох боломжийг арилгахын тулд гаргасан нүх нэг ээлжээс илүүгүй

хугацаанд чөлөөтэй хүлээгдэж болно.

Ж.2.8 Нүх гаргасны дараа шахсан хийгээр үлээлгэх буюу нарийн савхаар

үртэснээс цэвэрлэх нь зүйтэй.

91

Ж.2.9 Нүхний диаметр ба гүн, мөн түүнчлэн харгалзах шилбэний диаметр

ба уртыг гаргасан нүхэндээ цавуугүйгээр шургуулж шалгах шаардлагатай. Энд

богино шилбүүд нүхэнд «далд орохыг» тэвчиж үл болно. Нүхний гүнийг өрөм

дээр будаг, өнгөт туузаар тэмдэглэх буюу нүхэлсэн хязгаарлагчаар тогтооно.

Ж.2.10 Нүх гаргахад модлог өрөмдөх зориулалтын тусгай урт өрөм буюу

ердийн металлын өрөм ашигладаг.

Ж.2.11 Өрөмний уртыг 12 – 14 мм-ийн диаметртэй арматурын шилбээр

уртасган гагнаж тохируулдаг. Харин энд шилбийг халуун байхад нь гагнасан

залгаасан дээр нь давтах замаар амархан төвлөрүүлдэг. Шувтан бариултай

өрмийг мөн л гагнаж уртасгагана.

Ж.2.12 Өрөмдөхөд 600 Вт-аас доошгүй чадалтай, заавал 2 бариултай

цахилгаан гар дрель ашигладаг.

Ж.3 Шилбийг оруулж наахад бэлтгэх

Ж.3.1 Шилбийг оруулж наахын өмнө дахин үзэж гангийн анги, хэмжээ,

диаметр, гүн ба чанараараа төсөлд нийцэж байгааг магадлах ёстой.

Ж.3.2 Суурь болгон гагнах эд ангиийн марк төсөлд нийцэж байгааг заавал

батлах шаардлагатай.

Ж.3.3 Шилбүүд гаргасан нүхэнд хүч гаргахгүй чөлөөтэй орж төслийн

байрлал эзлэх ёстой. Үүний тулд шилбүүдийг нүхэнд цавуугүйгээр хийж шалгах

ёстой.

Ж.3.4 Шилбүүд тосоор бохирдоогүй, чийгтэй буюу зэвэнд хучигдаагүй байх

ёстой. Цэвэрлэгээнд сойз, зүлгэх цаасан тууз, ацетон буюу элсээр шүрших

аппарат ашигладаг.

Ж.3.5 Оруулж наахын өмнө шилбэний температур 18 – 20о-ээс доошгүй

байх ёстой; шургуулж оруулахад хялбар болгохын тулд шилбийг 30оС-ээс 40оС

хүртэл халаахыг зөвшөөрдөг.

Ж.4 Цавуу бэлтгэх

Ажиллахын өмнө цавуунд орох найрлагын бодисын шаардагдах хэмжээ,

тэдгээр нь цавууны нэр, ашиглалтын хугацаа ба ангилалдаа (төсөлд заасан)

таарч байгааг баталгаажуулах нь зүйтэй.

Ж.4.1 Цавууба түүний найрлагыг 16оС-ээс 25оC-ийн температуртай өрөө

тасалгаанд бэлтгэж болно. Учир нь температур дээшлэхэд цавууны

хэрэглээний хугацаа буурдаг, харин буурахад – хэрэглэх технологи нь мууддаг.

Температурыг дээшлүүлэхэд хоромхон зуурын урвал явагдсанаас улбаалан,

оруулж наахад асуудал үүсэж, суурь болгон гагнах эд ангиуд ба сав суулгууд

гэмтэхэд хүргэх аюултай.

Ж.4.2 Давирхай ба хатууруулагч хольсон моментийг хатуу хянах

шаардлагатай. Энэ нь хэрэглээний хугацаанаас хэтрээгүй байх ёстой (ө. х.

температураас хамааран 20-иос 30 мин хүртэл).

92

Ж.4.3 Цавууны хэрэглээний хугацааг нэмэгдүүлэхийн тулд устай саванд

хийж хөргөхийг зөвшөөрдөг боловч, цавуу буюу нүхэнд ус оруулахыг зөвшөөрч

болохгүй.

Ж.4.4 Цавуу бэлтгэж найруулахад зузаан ханатай хуванцар сав илүү

тохиромжтой.

Ж.4.5 Цавуу халж жолоодлогогүй урвалд орж болзошгүй учраас нэг удаад

2,5 кг-аас дээшгүй цавуу бэлтгэх нь зүйтэй.

Ж.4.6 Цавуу жигнэхэд 10 г-аас дээшгүй нарийвчлалтай жин ашиглах

шаардлагатай.

Ж.4.7 Найрлагыг давирхай – пластификатор, хатууруулагч, дүүргэгч гэсэн

дарааллаар хийж цавуу бэлтгэнэ.

Ж.4.8 Цавууг нэг төрлийн масс болтол хутгаж найруулах хугацаа: гар

аргаар бол – 3-аас 4 мин, механик аргаар бол – 2-оос 3 мин.

Ж.4.9 Цавуу бэлтгэхийн өмнө найрлаганд ордог хольцуудын чанарыг,

урьдчилан 20-иос 50 г-ын хэмжээтэй хяналтын дээж бэлтгэж процессийг

идэвхжүүлэхийн тулд нэмэгдүүлсэн температурын (30оС-ээс дээшгүй) нөхцөлд

хатууруулах замаар шалгадаг.

Ж.4.10 Бэлтгэх цавууны хэмжээг тодорхойлохдоо, бүх ажилбарт

зарцуулсан хугацааг харгалзан холбогдох тооцоо хийнэ: нүх цавуугаар дүүргэх,

шилбийг цавуунд дүрэх г. м. Ерөнхийдөө цавууг 1- 2 кг-аас дээшгүйгээр

бэлтгэдэг. 1 м урттай, 20 мм диаметртэй нэг шилбийг оруулж наахад дундажаар

350 г цавуу шаардагддаг. Гэхдээ тохиолдол бүрт цавуутай нүхэнд шилбэ

оруулсаны дараа аль болохоор нүхнээс илүүдэл цавуу бага гаргаж байхын тулд

(5 – 10 г орчим), анхдагч шилбүүдийг оруулан наасан туршилтын замаар,

цавууны хувийн зарцуулалтыг тодруулдаг.

Ж.4.11 Савны ханан дээр цавуу наалдсанаас болон бусад өвөрмөц

онцлогуудаас болж гарсан цавууны эзэлхүүнээр цавуу хэмжихийг

зөвшөөрөхгүй.

Ж.5 Нүх цавуугаар дүүргэх ба шилбэ дүрэх

Энэ бол хариуцлагатай ажилбар учраас түүнийг ТХХ-ийн алба онцгойлон

хянах ёстой.

Ж.5.1 Цавуугаар дүүргэхийн өмнө нүхнийн гүн ба диаметрийг шалгахын

тулд шилбийг нүхэнд хуурайгаар нь хийж үзэх шаардлагатай.

Ж.5.2 Цавуугаар нүх дүүргэх ба шилбэ оруулж наах ажлыг, цавуу

хяналтгүй полимержих буюу «өлөн» наалт гарах, цавууны урьдчилан хараагүй

алдагдал буюу илүүдэл гарахаас зайлсхийхийн тулд зөвхөн 1 -2 нүхэнд

дараалан хийнэ.

Ж.5.3 Цавуугаар нүх дүүргэхийн тулд зөвхөн 1 нүхний эзлэхүүнтэй тэнцүү

хэмжээтэй сав ашиглах шаардлагтай. Энэ бол чанартай наалтын гарцаагүй

нөхцөл мөн.

93

Ж.5.4 Хэд хэдэн нүхийг нэг ерөнхий савнаас эзэлхүүний хяналтгүйгээр

дүүргэхийг зөвшөөрдөггүй. Энэ нь гарцаагүй наалтын гологдолд хүргэдэг. Энэ

үед бүрэн бус дүүргэлт гарах боломж арилдаг.

Ж.5.5 Зарим тохиолдолд (том оврын хийцүүдэд) цавуугаар нүх дүүргэхэд

тариур маягийн тусгай гуурс буюу хийн төхөөрөмж ашигласан даралтаар

ажилладаг нэмэлт нүх хэрэглэхийг зөвшөөрдөг (Ж.2-р зураг). Чухал байдлыг нь

харгалзан тийм ажилбарыг төслийн байгууллагын хяналтын доор хэрэгжүүлдэг.

Цавууны илүүдэл шилбэний дээгүүр сагаж гарсаны дараа нэмэлт нүхүүдийг

тусгай бөглөөгөөр таглана.

Ж.2 дугаар зураг – Даралтаар цавуу оруулах бүдүүвч

Ж.5.6 Нүх дүүргэхтэй нэгэн зэрэг шахаж оруулах туршилтанд хяналтын

сорьцууд, цавуу зуурах тутамд нэг нэг сорьцоор бэлтгэгдсэн байх ёстой (Ж.6).

Ж.5.7 Цавуугаар нүх дүүргэсний дараа шууд түүнд шилбэ шургуулдаг.

Шургуулахдаа шилбийг эргүүлэнгээ дарж оруулдаг. Хэрэв вибратор хэрэглэн

оруулбал ажилбар хялбар болж чанар сайжирдаг (тусгай хушуутай вибро зүү).

Хэрэв шургуулсаны дараа нүхнээс илүүдэл цавуу сагаж гараагүй бол, шилбийг

бага зэрэг өргөх ба цавуу хүрэлцээгүйн шалтгаан ба хэмжээг тогтоодог. Хэрэв

нүх дээд ам хүртлээ 2-3 диаметрийн хэмжээнд дүүрээгүй бол, дутууг нь нөхөж

хийхийг зөвшөөрдөг; хэрэв шилбэний уртын 1/3-ээс дээш цавууны мөр илрээгүй

бол, түүнийг бүрмөсөн сугалж, нүхийг нэмэлт хэмжээгээр дүүргээд дахин

шургуулна. Ингэхдээ «өлөн» наалтын шалтгааныг заавал илрүүлж тогтоох

шаардлагатай. Шалтгаан нь цавууны хэмжээнд алдаа гарсан, эсвэл цавуу ан

цав буюу зэргэлдээ нүхрүү урсаж орсон зэрэг байж болно.

Ж.5.8 Цавуу урсаж гарсан байдал илэрсэн холбоосуудыг идэвхжүүлэх

буюу гологдол болгож тэдгээрийг төсөл зохиогчийн саналаар шинээр солих нь

зүйтэй.

Ж.6 Оруулж наасны дараа холбоосуудыг хүлээж байлгах ба чанарын хяналт

94

Ж.6.1 Оруулж наасны дараа холбоосууд 18оС-ийн температурт 10 – 12

цагаас доошгүй хугацаанд тайван байж холбоос задалж болох бат бөх чанарт

хүрэх ёстой.

Ж.6.2 12 цаг болсоны дараа холбоосуудыг шилжүүлэх, хүрэлцүүлэх

боломжтой ч ачаалалд оруулахыг зөвшөөрдөггүй.

Ж.6.3 Холбоосыг цавуу хатуурах 3 хоног өнгөрсөний дараа тооцооны

ачааллын 70 %-ийн хүчээр ачаалахыг зөвшөөрдөг.

Ж.6.4 Холбоосны хяналтын туршилтыг цавуу хатуурсаны дараа 3 хоногоос

эрт биш 18оС-ийн агаарын температурт явуулдаг.

Ж.6.5 Холбоосны чанарын хяналт дараах үзүүлэлтүүд багтаадаг:

- нүхний модлогийн чийглэгийн хяналт;

- тэмдэглэгээний зөв байдал;

- холбоосны параметрийн төсөлд нийцсэн байдал;

- арматурын ангийн төсөлд нийцсэн байдал;

- шилбэний гадаргуугийн нийцэл;

- цавууны найрлагын чанарын хяналт;

- тухайн өгөгдсөн температурт ажил явуулах үйлдвэрлэлийн бүсэд

цавууны хэрэглээний хугацааны хяналт;

- ажил явуулах үйлдвэрлэлийн нөхцлийн хяналт (тайз тавцан байгаа эсэх,

хэвтээ чиглэлд харьцангуй нүхнүүдийн тэнхлэгийн байрлал, багажны хангамж,

хяналтын сорьцууд байгаа эсэх ба тэдгээр дээрх марк, технологийн картын

бэлэн байдал г. м.);

- нүх гаргах ба оруулж наах дараалал;

- цавуугаар нүх дүүргэхэд нэг холбоосон дээр эзлэхүүнт багтаамжит сав

байгаа эсэх;

- шилбэ оруулах үед цавуугаар дүүргэсэн нүхний дүүргэлтийн хяналт;

- «өлөн» наалттай холбоосыг идэвхжүүлэх ба түүний шалтгааныг арилгах

арга хэмжээ;

- технологийн процессийн дагуу ажлын журналд хийх тэмдэглэгээ.

Ж.6.6 Хяналтын сорьц дарж оруулах туршилт явуулдаг (Ж.3-р зураг).

Дарж оруулахад үзүүлэх бат бөх чанар 6,5 МПа-иас доош байх ёсгүй.

95

Ж.3 дугаар зураг – Турших сорьцын бүдүүвч

Ж.6.7 Дарж оруулахад үзүүлэх бат бөх чанар 𝜏-г тодорхойлохдоо эвдлэх

ачааллыг нүхний хажуу гадаргууд харьцуулж дараах томъёогоор илэрхийлнэ.

𝜏 = Pэвд.ач/𝜋dнүх𝑙гүн,

энд Pэвд.ач – эвдлэх ачаалал;

dнүх– нүхний диаметр;

𝑙гүн– оруулж наах гүн, 𝑙гүн= (4…5)d;

d – шилбэний номиналь диаметр.

Ж.6.8 Туршилтын үр дүнг журналд хөтөлдөг. Энд объектийн нэр,

бүтээцийн марк, оруулж наасан сар өдрийг тэмдэглэнэ.

Ж.6.9 Доогуур үр дүн гарсан тохиолдолд төслийн зохиогчтой хамтран

бүтээцийг хүчитгэх буюу холбоосны олон тооны туршилтын тухай шийдэл

гаргадаг.

Ж.6.10 Бүтээцийн хэсэг бүр дээр оруулж наасан шилбэний холболтын

төхөөрөмжийн талаар далд ажлын акт гаргадаг. Хэсэг гэдэг нь нэг объектод ба

нэг ээлжинд хийсэн бүтээц буюу зангилааг тооцдог.

Ж.7 Аюулгүй ажиллагаа Ж.7.1 Цавуу бэлтгэдэг өрөө тасалгаа нь ерөнхий ба хэсэгхэн газрын

зориудын ба байгалийн агууржуулалт болон халуун, хүйтэн усны системээр

тоноглогдсон байх ёстой.

Ж.7.2 Цавуутай ажиллахад заавал резин буюу полиэтилен бээлий

ашиглах ёстой.

Ж.7.3 Гарт хүрсэн цавууг ацетон ба савантай усаар арилгаж болно.

Ж.7.4 Оруулж наасан эд ангиудыг гагнахад шаталтын бүтээгдэхүүн

зайлуулах хэсэгхэн газрын соруул шаардлагатай ба галаас хамгаалах арга

хэмжээг мөрдлөг болгох ёстой. Модлогийг хөө тортог, нүүрсжилт ба гал

96

тавалцахаас хамгаалах ажлыг асбест ба ган дэлгэцийн тусламжтайгаар

хэрэгжүүлдэг.

Ж.7.5 Модлогийг цонох ба гал авалцахаас сэргийлэхийн тулд гагнуурт

хавчаар ашиглан заадас үүсгэдэг. Нэг заадсыг тасралтгүй гагнах хугацаа 1 мин-

аас хэтрэх ёсгүй.

97

Хавсралт И - Наамал модон дам нурууны тулах хэсгүүдийн үндсэн

талбайгаар бат бөх чанарын тооцоо хийх

И.1 h/b ≥ 4 харьцаатай наамал модон дам нурууны тулдаг хэсгүүд, мөн

түүнчлэн 6 ба 7 гэсэн бүлгүүдийн шаардлагаас гадна, төвлөрсөн хүчнүүдийн

үйлчлэх газруудын хэсгүүд нь хавтгай хүчдэлт төлөв байдлын бүх бүрэлдэхүүн

хэсгийг харгалзан голлох талбайд үзүүлэх бат бөх чанарт дараах томъёогоор

тооцогдсон байх ёстой

𝜎1 = 0,5 · [𝜎𝑥 + 𝜎𝑦 + √(𝜎𝑥 − 𝜎𝑦)2

+ + 4𝜏𝑥𝑦2 ] ≤ 𝑅𝑝𝛼, (И.1)

энд σ1 – гол сунгах хүчдэлийн утга;

σx, σyба τxy – хавтгай хүчдэлт төлөв байдлын бүрэлдэхүүнүүд;

Rсα– ширхэгийн чиглэлд α өнцгөөр сунгах үеийн модлогийн эсэргүүцлийн

дараах томъёогоор тодорхойлогддог тооцооны утга

𝑅𝑝𝛼 = 𝑅𝑝

𝑐𝑜𝑠4𝛼 + 𝐵𝑠𝑖𝑛22𝛼 + 𝑘𝑠𝑖𝑛4𝛼 (И.2)

энд B = Rс/Rс45 – (1 - k)/4; k = Rс/Rс90.

И.2 σ1 гол сунгах хүчдэлийн чиглэлийн модлогийн ширхэгт α налуугийн

өнцөгийг дараах томъёогоор тодорхойлох нь зүйтэй.

arctg[2 · τxy/(σx – σy)] σx – σy > 0 45° σx – σy = 0 (И.3) 0,5 ·{180°+arctg[2· τxy/(σx – σy)] σx – σy < 0

И.3 Модлогийн ширхэгт хөндлөн хамгийн их сунгах нормаль хүчдэлийн

хэмжээ σy-г тулдаг бүс ба төвлөрсөн хөндлөн хүч Р-гийн үйлчлэлийн орчимд

тоон аргаар эсвэл дараах томъёогоор тодорхойлно.

σy= σp90 = 2 Pη1/bh, (И.4)

энд P – төвлөрсөн хүч (дам нурууны тулгуурын реакци, дүүжилсэн тоног

төхөөрөмжийн даралт, татангын тулгуур дахь шахалтын хүч г. м.);

η1– нэгж төвлөрсөн хүчнээс үүсэх хэвийн хүчдэлийн тархалтын муруй

σy-гийн эерэг хэсгийн ординат (зураг И.1);

b– элементийн хөндлөн огтлолын өргөн;

h– элементийн хөндлөн огтлолын өндөр.

- 0,25hоп ≤ y ≤ + 0,25hоп- ийн завсар дахь ординат η1-ийг дараах

томъёогоор тодорхойлдог.

𝜂1 = (𝑦

ℎоп)

3+ 0,1 (

𝑦

ℎоп)

2 + 0,016. (И.5)

α

=

98

И.4 Хөндлөн хүчийг элементийн хажуугаар бус, харин огтлолын өндөрийн

хэсгээр дамжуулахад, модлогийг сунгах хэвийн хүчдэл σy-г 1,4 гэсэн

коэффициентээр үржүүлдэг.

И.1 дүгээр зураг – Дам нурууны тулгуур орчмын бүс дэх σy хүчдэлийн

тархалтын бүдүүвч

И.5 (И.1) нөхцөл биелэгдэхгүй байгаа тохиолдолд, дотор нь оруулж наасан

буюу модлогийн ширхэгт β = 40 – 45о-ын өнцөгөөр эрэгдэж оруулсан

шилбүүдийг байрлуулах шаардлагатай. Налуу шилбүүдэд очиж байгаа голлох

сунгах хүчний хэмжээг дараах томъёогоор тооцдог.

Np= 2(σ1 – 0,8Rсα) bh. (И.6)

Дотор нь оруулж наасан буюу эрэгдэж оруулсан шилбүүдийг аюултай

бүсийн уртад, тулгуурын тэнхлэгээс hоп-той тэнцүү зайнд үлдээж, 0,7hоп -той

тэнцүү адилхан алхамтайгаар тогтоон байрлуулах ёстой. Эхний налуу шилбэ

тулгуурын тэнхлэгээс x = hоп + 0,1hоп зайндбайрлах ёстой. Шилбүүдийн

бэхэлж боох урт 0,7hоп/cosβ-гээс доошгүй байх ёстой.

99

К Хавсралт - Зангилаандаа металл шүдэт ялтсан холбоостой банзан

татанга төслөх онцлогууд

К.1 Зангилаандаа МШЯ холбоостой банзан татангын тооцооны бүдүүвч нь

огтлоосгүй бүсэд торон элементийн нугасан бэхэлгээг илүүтэйд үздэг. Уртын

дагуу бүсүүдийн банзны залгаа – нугасаар, зангилааны бүсийн гадна торын

бэхэлгээтэй.

К.2 Татангын өндөрийг алслалтын 1/5-ээс доошгүйгээр авахыг зөвлөмж

болгодог. Татангын өндөр бага бол зангилаан дахь шилбүүдийн шугаман уян

зөөлөн байдлыг харгалзан тооцоо хийх шаардлагатай. Ингэхдээ тооцоонд

холбоосны даацын тооцооны чадварт харгазах хүчинд, зангилаан дахь

шилбэний хэв гажилт 1,5 мм гэдгийг тооцох нь чухал.

К.3 Татангын бүслүүрийг шахагдаж-гулзайдаг ба сунаж-гулзайдаг элемент

байдлаар тооцдог. Торон элементүүдийг төвийн дагуу-шахагдсан ба төвийн

дагуу сунасан гэж үзэхийг зөвшөөрдөг. МШЯ-ны шүдний нүхнээс үүдсэн

огтлолын сулралыг тооцдоггүй.

К.4 МШЯ холбоосны тооцооны даацын чадвар нь геометрийн янз бүрийн

хэлбэртэй шүд бүхий ялтасны хэв маягаас хамаардаг. Шүдний өндөр нь

ялтасны зузааныг 12 дахин авсанаас дээшгүй байхыг зөвлөдөг. Ган ялтасны

зузаан 1-гээс 2 мм хүрдэл байдаг. Холбоосны тооцоот даацын чадвар R-ийг 1

см2 ялтасны гадаргуу дээрх тодорхой хэв маягийн МШЯ-ны сорьцын туршилтын

үр дүнгээр тодорхойлдог бөгөөд тэр нь үйлчилж байгаа хүчинд үүсгэх ялтасны

тэнхлэгийн налуугийн өнцөг α ба модлогийн ширхэгийн чиглэлд ялтасны

тэнхлэгийн налуугийн үүсгэх β өнцөгөөс хамаардаг.

Янз бүрийн хэлбэртэй шүд цохиж цоолборлоход үүсэх ялтасны шивүүр нүх

өөр өөр болдгийн улмаас МШЯ-ны тооцооны үзүүлэлтүүд ялтасны тэнхлэгтэй

харьцангуйгаар хүчний янз бүрийн чиглэлд α өнцгөөр сунгахад Rс ба огтлоход

Rср болдгийг сорьцын туршилтын үр дүнгээр тодорхойлдог.

К.5 Холбоосны бат бөх чанарын нөхцөл

N< 2RF, (К.1)

энд N – шилбэд үүсэх нормаль хүч;

R – 1 см2 дээрх холбоосны тооцоот даацын чадвар;

F – Татангын элементийн холбоосны шугамд тулсан, 10 мм-ийн өргөнтэй

зурвас маягийн ялтасны талбайг хасахад тодорхойлогддог, мөргөх уулзварын

нэг талаас тооцох МШЯ-ны гадаргуугийн тооцоот талбай.

К.6 МШЯ-ны сунгахад үзүүлэх бат бөх чанарын нөхцөл

Nр = 2Rсb, (К.2)

энд Rс – сунгалтанд үзүүлэх ялтасны тооцоот даацын чадвар;

100

b – хүчний чиглэлд перпендикуляр ялтасны хэмжээ, (цоолборлолт

тооцохгүй);

К.7 МШЯ-ны огтлолд үзүүлэх бат бөх чанарын нөхцөл

Q = 2Rсрlср, (K.3)

энд Q – зангилаан дахь шилжүүлэх хүч;

Rср – Хэрчлээсэнд үзүүлэх ялтасны тооцоот даацын яадвар;

lср – цоолборлолт тооцохгүйгээр ялтасны ялтасны огтлолын хэрчлээсний

урт.

К.8 Ялтсанд үзүүлэх хэрчлээсний хүч ба сунгалтын хамтын үйлчлэлд

дараах нөхцөл биелэгдэх ёстой

(𝑁

2𝑅р𝑏)

2

+ (𝑄

𝑅ср𝑙ср)

2

≤ 1. (К.4)

101

Л Хавсралт - Налуу оруулж наасан анкерын болт бүхий зохиомжилсон

огтлолтой дам нурууны тооцоо

Л.1 Зохиомжилсон огтлолтой дам нуруу нь өөртөө налуу оруулж наасан

анкерын болт бүхий модон хавирга ба цул төмөр бетон хавтанг багтаадаг (Л.1

дүгээр зураг).

а – ерөнхий байдал; б – хөндлөн огтлол; в – хөндлөн огтлолын геометрийн

үзүүлэлтүүд; г – дам нурууны тулгуур бүс

Л.1 дүгээр зураг– Зохиомжилсон огтлолтой дам нуруу

Л.2 Зохиомжилсон огтлолтой дам нурууны тооцоог уян харимхайн

шатлалаар 1 ба 2-р бүлгийн хязгаарын төлөв байдлаар хийдэг.

Хийц ба холбоосны тооцоо хийхдээ тооцох зүйлс:

10-р хэсгийн дагуу ГОСТ 27751 – 2014-өөр сунгаж авдаг, хариуцлагатай

байдлын найдвартай чанарын коэффициент γп;

материалын найдвартай чанарын коэффициент: бетоний хувьд γb-г СП

63.13330.2012-ын 6.1.11 гэсэн заалтын дагуу; арматурын хувьд γs-г СП

63.13330.2012-ын 6.2.8 гэсэн заалтын дагуу; модлогийн хувьд m-ийг 6.2 дагуу

авдаг;

модон хийцийн элементийн ажлын нөхцлийн коэффициент mв-г 6.2-ын

дагуу;

бетоны хувьд γbi-г СП 63.13330.2012-ын 6.1.12 гэсэн заалтын дагуу авдаг.

Л.3 Төмөр бетон хавтанг СП 63.13330-ын харгалзах хэсгийн дагуу бат бөх

чанар ба ан цав үүсэхэд үзүүлэх тэсвэрээр тооцдог байна.

Л.4 Тулгуур дээгүүр тооцоот шилбэн арматураар хавтан бүрдүүлэхэд

хавтанд үүсэх хүчийг СП 63.13330-ын дагуу огтлоогүй төмөр бетон хийцийн

адил тодорхойлдог. Энэ нь ан цав үүсэхэд үзүүлэх тэсвэрт тавигдах

шаардлагын дагуу моментүүдийн дахин тархалтыг зөвшөөрдөг гэсэн үг. Тулгуур

102

дээгүүр тооцоот шилбэн арматур байхгүй бол хийц нь нэг алслалтай байдлаар

тооцогдоно.

Л.5 Зохиомжилсон дам нурууны элементүүдэд гулзайлгах момент, хүч ба

хүчдэлийг хийцийн босгох ба ачаалах нөхцлүүдэд харгалзуулан, ажлын янз

бүрийн үе шат, дамжлагад гардаг хүчний хүчин зүйлүүдийг нийлбэрлэх

байдлаар тодорхойлох нь зүйтэй.

Гулзайлгах момент, шилжүүлэх ба төмөр бетон модны хоорондох ховхлох

хүч, дотоод хүчдэл олохын тулд, мөн түүнчлэн ерөнхий хэв гажилтыг

тодорхойлоход бетоны ажил нь ихэвчлэн уян харимхай, бетонд үүсэх

хүчдэлийн хэмжээ ба тэмдэгээс үл хамааран сунгагддаг; бетоны гулгах чанарыг

БНбД 2.03.01-90-ын заалтуудын дагуу тооцож үзэх шаардлагатай.

Бетоны суултын тооцоонд, түүний ачаалал буулгах нөлөөг тооцдоггүй.

Л.6 Бетоны уян харимхайн ажлын төсөөлөлд биелэгддэг зохиомжилсон

дам нуруунуудын тооцоонд, эдгээр дам нурууны хөндлөн огтлолын геометрийн

үзүүлэлтийг модлогт шилжүүлэх коэффициент n-ийг ашиглах нь зүйтэй

n = Eb1/Eд, (Л.1)

энд Eb1 – шахагдсан бетоны хэв гажилтын модуль;

Eд – модлогийн ширхэгийн дагуух уян харимхайн модуль.

Модон хавиргын өндөрийг дараах байдлаар авдаг:

-(1/5 – 1/25)l – зүсэлттэй дам нуруунд;

-(1/20 – 1/30)l – зүсэлтгүй дам нуруунд, энд l – дам нурууны алслалт.

Төмөр бетон хавтангийн зузааныг 80-аас 150 мм-тэй тэнцүүгээр авдаг.

Оруулж наасан анкерын боолтын налуугийн өнцөг α = 30о – 45о.

Ширхэгийн дагуу оруулж наасан анкерын боолтуудын тэнхлэгийн

хоорондох зайг дараах утгаас доошгүйгээр авдаг (зураг Л.1):

-S = 14d, α = 30о байхад;

-S = 10d, α = 45о байхад.

Ширхэгийн дагуу чиглэлд анкерын боолтын тэнхлэгээс тайрц хүртэлх зайг

5d-гээс доошгүйгээр авдаг.

Ширхэгт хөндлөн чиглэлд авах зайг дараах байдлаар авдаг:

-S ≥ 3d – анкерын боолтын тэнхлэгийн хооронд;

-S ≥ 2d, гэхдээ анкерын боолтын тэнхлэгээс хажуу хүртэл 30 мм-ээс

доошгүй.

Тооцоог, модон ба төмөр бетон хэсгүүдийн нийлсэн заагийн уян зөөлөн

байдлыг харгалзахгүйгээр, хавтгай огтлолын таамналаас ургуулан гүйцэтгэнэ.

Л.7 Тооцоог 2 шаттайгаар гүйцэтгэдэг:

103

-1-р шат – бүх төмөр бетон хавтанд ногдох модон хавиргын тооцоо;

-2-р шат – тогтмол ба түр ачааллын тооцоо.

Л.8 Модон хавиргын доод ирмэгт үүсэх хүчдэлийг дараах томъёогоор

шалгадаг

σдр = σдр1 + σдр2 ≤ Rс, (Л.2)

энд σдр1 = M1/Wдр – 1-р шатанд хавиргад үүсэх хүчдэл;

σдр2 = M2/Wпр – 2-р шатанд хавиргад үүсэх хүчдэл;

M1 – төмөр бетон хавтангийн жингээс үүсэх гулзайлгах момент;

M2 – тооцооны ачааллаас үүсэх гулзайлгах момент (төмөр бетон

хавтангийн жингээс бусад);

Wдр – модон хавиргын эсэргүүцлийн момент;

Wпр – Iпр/y – модлогт шилжүүлсэн, зохиомжилсон огтлолын эсэргүүцлийн

момент;

y – дам нурууны доод ирмэгээр тооцсон шилжүүлсэн огтлолын нейтраль

тэнхлэгээс тооцох зай.

Л.9 Төмөр бетон хавтангийн дээр ирмэгт үүсэх хүчдэлийг дараах

томъёогоор шалгадаг

M2/Wb.пр ≤ Rb, (Л.3)

энд Wb.пр – бетонд шилжүүлсэн, зохиомжилсон огтлолын эсэргүүцлийн

момент;

Rb – тэнхлэгийн дагуу шахалтанд үзүүлэх бетоны тооцооны эсэргүүцэл;

Л.10 Төмөр бетон хавтангийн тооцооны өргөнийг хавиргуудын хоорондох

зайтай тэнцүүгээр, гэхдээ алслалтын 1/6-ээс дээшгүйгээр авдаг. Хавтангийн

зузаан зохиомжилсон дам нурууны өндрийн 1/10-ээс доош бол хөмсөгийн

тооцооны өргөнийг, хавтангийн зузааныг 6 дахин авсан хэмжээнээс

дээшгүйгээр авдаг.

Л.11 Гогцоот анкерийн налуу боолтын шаардагдах тоог, бетон ба модлогт

анкераар боох бат бөх чанарын нөхцлөөс хавтан ба хавиргын цуулалтын

хавтгайгаар шилжих тооцоогоор тодорхойлдог.

Л.12 Гогцоот анкерын боолтын нэг салааны бетонд шилжихэд гарах

даацын чадвар Т-г, кН-оор дараах байдлаар тодорхойлдог

𝑇 ≤ 𝐹а𝑅а𝑐𝑜𝑠𝛼 + 100𝑑2√𝑅𝑏𝑠𝑖𝑛𝛼, (Л.4)

энд Fа – анкерын боолтын хөндлөн огтлолын талбай, см2;

104

Rа – анкерын боолтын материалын сунгалтанд үзүүлэх тооцооны

эсэргүүцэл;

d- анкерын боолтын номиналь диаметр, см;

Rb – тэнхлэгийн дагуу шахалтанд үзүүлэх тооцооны эсэргүүцэл (призм бат

бөх чанар).

Л.13 Гогцоот анкерын болтын нэг салааг модлогоос сугалж гаргахад

үзүүлэх даацын чадварыг (66) гэсэн томъёогоор тодорхойлдог ба тэр нь гогцоот

анкерын болтын нэг салааны бетонд шилжихэд үзүүлэх даацын чадвараас

доошгүй байх ёстой.

Л.14 Гогцоот налуу анкерын болтын шаардагдах тоог (25) гэсэн

томъёогоор тодорхойлдог. Зохиомжилсон огтлолын хөндлөн хүчээр илрэх

даацын чадварыг модон огтлолын даацын чадвартай тэнцүүгээр авдаг.

Л.15 Хотойлт тодорхойлох ажиллагааг, налуугаар оруулж наасан анкерын

болтын уян зөөлөн байдлыг тооцдог, дам нурууны хөндлөн огтлолын инерцийн

моментод шилжүүлэх огтлол ба коэффициент kж-г харгалзан нийлүүлсэн дам

нуруу шиг гүйцэтгэдэг. Тэр коэффициентийг 0,9-тэй тэнцүүгээр авах нь зүйтэй.

105

М Хавсралт - Оруулж наасан холбоостой линз маягийн татангын төсөл

зохиомжийн онцлогууд

М.1 Линз маягийн татангыг муруй шугаман бүслүүртэй НМ-оор хийдэг.

Татангууд нь модон ба металл-модны хослол байж болно.

Татангын өндөр алслалтын дунд хэсэгт: (1/9)L<H < (1/6)L.

Тийм татангын зөвлөмж болгох алслалт 18-аас 100 м хүртэл байдаг.

М.2 Линз маягийн угсармал татангууд нь хэд хэдэн нийлүүлэх маркуудаас

бүрддэг. Томруулах зангилааны байрлалыг тээврийн ба технологийн

шаардлагаар тодорхойлдог. Доод бүслүүрт аль болохоор хамгийн бага

боломжит тооны мөргөх заадал байрлуулах нь зөв.

М.3 Татангууд нь тулгуур зангилаа болон шаардлагатай бол бүслүүрийн

уртын дагуу тулсан хөшүүн зангилаатай байж болно.

М.4 Торон хийцтэй элементүүдийг босоо чиглэлд 30о-аас 60о хүртэл

өнцгөөр байрлуулах нь зүйтэй. Бүслүүрт торны бэхэлгээг шивхийн

тусламжтайгаар буюу оруулж наасан шилбээр хийдэг.

М.5 Линз маягийн татангын тулгуур зангилаанууд нь хамгийн их ачаалал

авдаг ба хариуцлагатай хэсэг юм. Бүслүүрийн хөшүүн тулгуурыг налуулан

оруулж наасан шилбэ байдлаар төсөлдөг (зураг М.1). Оруулж наасан

шилбүүдийн шаардлагатай тоог тооцооны замаар тодорхойлдог.

М.1 дүгээр зураг – Линз маягийн татангын тулгуур зангилааны бүдүүвч

М.6 Дараах онцлогуудыг тооцон татангын тооцоо хийх шаардлагатай:

а) бүслүүрт ирэх хүчийг, түүний огтлоосгүй нөхцлөөр тодорхойлох нь

зүйтэй; энд налуулан оруулж наасан холбоос байдлаар гүйцэтгэсэн, тулгуур

зангилануудад үүсэх гулзайлгах моментийг тооцох нь зүйтэй;

б) торонд үүсэх хүчийг түүний элементийн бүслүүртэй тулгасан нугасан

зангилааны нөхцлөөр тодорхойлохыг зөвшөөрдөг.

М.7 Линз маягийн татангын тулгуур зангилаанууд нь хамгийн их ачаалал

авдаг ба хариуцлагатай хэсэг юм. Бүслүүрийн хөшүүн тулгуурыг налуулан

оруулж наасан шилбэ байдлаар төсөлдөг.

106

Оруулж наасан шилбэний тоог дараах томъёогоор тодорхойлдог.

n= Nс/Tkc.p cosα, (M.1)

энд Nс – дээд ба доод бүслүүрийг нягтруулан нэгтгэх хавтгайд үүсэх

шилжилтийн хүч;

T – оруулж наасан шилбэний даацын чадвар (8.41-ийг үзэх);

α – 30о-аас 50о-ын хооронд авдаг, нягтруулан нэгтгэх хавтгайд үүсгэх

шилбэний налуугийн өнцөг;

kc.p – оруулж наасан холбоосны ажлын нийцлийн коэффициент.

Жигд байрлуулсан холбоосны хувьд kc.p = 0,8, холбоосны захаас тулгуурт

30 %-иас доошгүй зайнд огтлолын өргөний дагуу оруулж наасан 2 шилбэ

байдлаар байрлуулсан бол kc.p = 0,85 гэж авна.

М.8 Дээд ба доод бүслүүрийн нягтруулан нэгтгэсэн талбайг ширхэгт γ

өнцгөөр үйлчлэх шамралтанд шалгах томъёо

(Nsinβ + Qcosβ)/(blс) + Nсtgα/(nс bs1 kс.р) ≤ Rсм,γ , (M.2)

энд N ба Q – нягтруулан нэгтгэх бүсийн дээд бүслүүр дэх дагуу ба хөндлөн

хүч;

β – дээд бүслүүрийн тэнхлэгээс нягтруулан нэгтгэх хавтгайд үүсгэх

налуугийн өнцөг;

b – татангын огтлолын өргөн;

s1 – оруулж наасан холбоосны алхам;

Rсм,γ – (5) гэсэн томъёогоор тодорхойлогддог, ширхэгт γ өнцгөөр үйлчлэх

үед шамралтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл;

γ – дээд ба доод бүслүүрийн ширхэгт нягтруулан нэгтгэх хавтгайн

налуугийн өнцгийн их нь.

Хэрэв нөхцөл биелэгдээгүй бол, холбоосны алхамыг нэмэгдүүлэх буюу

модлогийг, нягтруулан нэгтгэх хавтгайд нь перпендткуляр чиглэлд оруулж

наасан шилбүүдээр хүчитгэх нь зүйтэй.

Оруулж наасан хүчитгэх шилбүүдийн алхам s1y-г 8.39-ийг тооцон дараах

томъёогоор тодорхойлно

s1y = T/[b(Псм,γ - Rсм,γ )], (M.3)

энд T – хүчитгэхээр оруулан наасан шилбэний даацын чадвар (8.41).

107

М.9 Угсармал татангууд нь хэд хэдэн нийлүүлэх маркуудаас бүрддэг.

Томруулах зангилаануудын байрлалыг тээврийн ба технологийн

шаардлагуудаар тодорхойлдог. Доод бүслүүрт болж өгвөл хамгийн цөөн тооны

нийлсэн заадсууд байрлуулахыг хичээнэ.

М.10 Дээд бүслүүрийн нийлсэн заадсуудыг хөндлөн огтлолын өндрийн

дагуу жигд тархсан хүчдэл хангахаар, полимер бетоны оролцоотойгоор

элементүүдийн хөндлөн огтлолд тэнхлэгийн хүчийг дамжуулж байхаар зохион

бүтээх нь зүйтэй.

М.11 Бүслүүрийн сунасан ба шахагдсан заадсуудыг татанга хүрээлэх ба

өргөхөд гарах монтажийн хүчинд тооцсон байх ёстой. Тэдгээр нь хавтгайгаас

хангалттай хөшүүн чанартай ба эсрэг тэмдэг бүхий хүчийг даах боломжтой байх

ёстой.

108

Н Хавсралт - Модон бүтээцийг хамгаалах хийцийн арга хэмжээ

Н.1 Хаалт хамгаалалтын бүтээцийн ус чийг ба биологийн эвдрэлд өртөх

газруудад НМБ-ийг хамгаалах жишээг (хана, хучилт, бүрхэвч) Н.1, Н.2 зураг-аар

харуулав.

а – хавтангаар хийсэн завсарын дулаалгатай; б – мөн адил пенополиуретанаар

(ППУ) дүүргэсэн дулаалгатай; в – агааржуулах завсартай

1 – гадна хана; 2 – даацын НМХ; 3 – чийг тусгаарлах жийрэг; 4 – үжил

эсэргүүцэгчээр боловсруулсан гадаргуу; 5 – хослуулсан даацын НМХ; 6 – оруулж

наасан металл шилбэ; 7 – 40х40 мм-ийн огтлолтой модон дүнзэнцэр; 8 – монтажийн

хөөс; 9 – хавтан дулаалга; 10 – цутгалтын ППУ; 11 – бин битүүлж наалддаг тууз; 12 –

ам дарагч хөвөө

Н.1 дүгээр зураг – Халаалттай байшингийн гадна ханын даацын НМБ-ийн

огтолцлолын зангилаанууд

109

1 – гадна хана; 2 – хосолмол даацын НМХ; 3 – оруулга; 4 – оруулж наасан

металл шилбэ; 5 – үжил эсэргүүцэгчээр боловсруулсан гадаргуу; 6 – чийг тусгаарлагч

жийргэвч; 7 – монтажийн хөөс; 8 – хавтан дулаалга; 9 – ам дарагч хөвөө

Н.2 дугаар зураг– Агааржуулах завсартай халаалттай байшингийн гадна

ханын хосолсон огтлолтой даацын НМБ-ийн огтлолцлын зангилаа (байршлын

зураг дээр)

110

П Хавсралт - Шураг ба глухарын (боолтон толгойтой шураг) үзүүлэлтүүд

П.1 Энэхүү хавсралтанд эрэг ба түүний тоонд зургаан талт толгойтой

боолтын хийц ба хэмжээсүүдийг орууллаа (П.1-р зураг).

а – гайкгүй боолт; б, в, г – хагас бөөрөнхий, бүтэн ба хагас далд ордог толгойтой

шургууд

П.1 дүгээр зураг– Шургийн хэмжээ ба хэлбэр

П.2 Эргийг эрээстэй хэсгийн үзүүрийг нь шовхолсон (үзүүрлэсэн) цилиндр

буюу конус байдлаар үйлдвэрлэдэг. Эргийн хувьд эрээсний гадна диаметр,

харин конус эрээстэй хэсгийн хувьд эрээсний хамгийн их диаметр нь эргийн

номиналь диаметртэй тэнцүү байх ёстой.

П.3 Шургийн хийцийн параметрүүдийг П.1 хүснэгтэнд орууллаа.

П.1 дүгээр хүснэгт

Эрээсний гадна диаметр, мм

3,5 4 5 6 8 10 12 16 20

Эрээсний дотно диаметр, мм

2,4 2,8 3,5 4,2 5,6 7,0 9,0 12,0 15,0

Эрээсний алхам, мм 1,5 1,75 2,0 2,2 3,5 4,5 5,0 6,0 7,0

111

Р Хавсралт - Үсгэн тэмдэглэгээ, тодорхойлолт

Р.1 дүгээр хүснэгт

Тэмдэглэгээ Тайлбар

Гадаад ачаалалд болон элементийн хөндлөн огтлолд үйлчлэх хүчдэл

M Гулзайлгах момент

N Дагуу хүч

Q Хөндлөн хүч

Материалын шинж чанар

Rг Ширхэгийн дагуу гулзайлтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rш Ширхэгийн дагуу шахалтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rс Ширхэгийн дагуу сунгалтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rшам Ширхэгийн дагуу шамралтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rшил Ширхэгийн дагуу шилжилтэнд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rш90 Ширхэгт хөндлөн шахалтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rс90 Ширхэгт хөндлөн сунгалтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rшам90 Ширхэгт хөндлөн шамралтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rсрцуул Цуулалтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rш90 Ширхэгт хөндлөн шилжилтэнд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rшамα Ширхэгт өнцөгөөр шамралтанд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rшилα Ширхэгт өнцөгөөр шилжилтэнд үзүүлэх модлогийн тооцооны эсэргүүцэл

Rф.с Хуудасны хавтгай дахь сунгалтанд үзүүлэх фанерийн тооцооны эсэргүүцэл

Rф.ш Шахалтанд үзүүлэх фанерийн тооцооны эсэргүүцэл

Rф.Г Хуудасны хавтгай дахь гулзайлтанд үзүүлэх фанерийн тооцооны эсэргүүцэл

Rф.ц Хуудасны хавтгай дахь цуулалтанд үзүүлэх фанерийн тооцооны эсэргүүцэл

Rф.хэрч Хуудасны хавтгайд перпендикуляр хэрчилтэнд үзүүлэх фанерийн тооцооны эсэргүүцэл

Rф.ш90 Хуудасны хавтгайд перпендикуляр шахалтанд үзүүлэх фанерийн тооцооны эсэргүүцэл

Rф.шам90 Хуудасны хавтгайд перпендикуляр шамралтанд үзүүлэх фанерийн тооцооны эсэргүүцэл

RГм.х Ширхэгийн дагуу нэг чиглэлтэй хуулгыг гулзайлтанд үзүүлэх

модлогийн тооцооны эсэргүүцэл

Rшм.х Ширхэгийн дагуу шахалтанд үзүүлэх нэг чиглэлтэй хуулгын

модлогийн тооцооны эсэргүүцэл

112

Rсм.х Ширхэгийн дагуу сунгалтанд үзүүлэх нэг чиглэлтэй хуулгын

модлогийн тооцооны эсэргүүцэл

Rшамм.х Ширхэгийн дагуу шамралтанд үзүүлэх нэг чиглэлтэй хуулгын

модлогийн тооцооны эсэргүүцэл

Rшилм.х Ширхэгийн дагуу шилжилтэнд үзүүлэх нэг чиглэлтэй хуулгын

модлогийн тооцооны эсэргүүцэл

Eo, E Ширхэгийн дагуу фанер ба модлогийн уян харимхайн модуль

E90 Ширхэгт хөндлөн модлог ба фанерийн уян харимхайн модуль

Eф Фанерийн уян харимхайн модуль

E1 Даацын хийцийн (ЦДШ-ын тулгуураас гадна) тогтворжилт ба хэв гажилтын бүдүүвчээр тооцох үеийн модлогийн уян харимхайн модуль

E1ф Даацын хийцийн (ЦДШ-ын тулгуураас гадна) тогтворжилт ба хэв

гажилтын бүдүүвчээр тооцох үеийн фанерийн уян харимхайн модуль

Gо,90, G Ширхэгийн дагуу болон ширхэгт хөндлөн чиглэлд тэнхлэгт харьцангуй модлогийн шилжилтийн модуль

Gф Фанерийн шилжилтийн модуль

G1ф Даацын хийцийн (ЦДШ-ын тулгуураас гадна) тогтворжилт ба хэв

гажилтын бүдүүвчээр тооцох үеийн фанерийн шилжилтийн модуль

v90.0 Ширхэгийн дагуу чиглэсэн хүчдэлд ширхэгт хөндлөн модлогийн Пуассоны коэффициент

v0.90 Ширхэгт хөндлөн чиглэсэн хүчдэлд ширхэгийн дагуу модны Пуассоны коэффициент

Vф Фанерын Пуассоны коэффициент

m Модлогт шилжүүлэх коэффициент

mа Антипиренээр нэвчүүлэлтийн нөлөөг тооцох коэффициент

mб Огтлолын өндөр тооцох коэффициент

mв Хийцийн ашиглалтын нөхцлийн коэффициент

mги Тахирлалтын радиус тооцох коэффициент

mд Үргэлжилсэн ачаалалд тооцох коэффициент

mа Ачааллын үргэлжлэх хугацааг тооцох коэффициент

mс Сунгах ба гулзайлгах элементийн огтлолын сулрал тооцох коэффициент

mд Бусад төрөл зүйлийн модлогийн холбогдох хэмжээнд нарсны тооцооны эсэргүүцлийг дамжуулах коэффициент

mүе Үеийн зузаан тооцох коэффициент

mэ.х Эдэлгээний хугацаа тооцох коэффициент

mТ Температурын нөхцлийн коэффициент

T Холбоосны даацын тооцооны чадвар

Геометрийн үзүүлэлт

F Элементийн хөндлөн огтлолын талбай

Fтооц Элементийн хөндлөн огтлолын тооцооны талбай

Fц Элементийн хөндлөн огтлолын цэвэр талбай

Fбр Элементийн хөндлөн огтлолын бохир талбай

Fшам Шамралтын (холголтын) тооцооны талбай

Fцуул Цуулалтын тооцооны талбай

b Хөндлөн огтлолын өргөн

113

d Арматурын ган шилбэ, анкер, боолт, хадаас, эрэг, г.м-ийн номиналь диаметр

h Хөндлөн огтлолын өндөр

I Элементийн хөндлөн огтлолын инерцийн момент

Iц Элементийн хөндлөн огтлолын инерцийн цэвэр момент

Iбр Элементийн хөндлөн огтлолын инерцийн бохир момент

Iшил Элементийн хөндлөн огтлолын инерцийн шилжүүлсэн момент

L Элементийн алслал, урт

lо Элементийн тооцооны урт

Lшам Шамралтын талбайн урт

R Огтлолын инерцийн радиус

S Элементийн хөндлөн огтлолын статик момент

Sбр Элементийн хөндлөн огтлолын шилжих хэсгийн бохир статик момент

W Элементийн хөндлөн огтлолын эсэргүүцлийн момент

Wтооц Элементийн хөндлөн огтлолын эсэргүүцлийн тооцооны момент

Wшил Элементийн хөндлөн огтлолын эсэргүүцлийн шилжүүлсэн момент

Бусад үндсэн үзүүлэлтүүд

ξ Элементийн хотойлтын нөлөөгөөр дагуу хүчнээс үүсэх нэмэлт момент тооцох коэффициент

φ Ширхэгийн дагуу гулзайлтын коэффициент

λ Элементийн уян чанар

f Элементийн хотойлт

nд Элемент дэх заадасны тооцооны тоо

kх Холбоосны уянлаг байдлын коэффициент

Товчилсон үгийн тайлбар

LVL Laminated veneer lumber – Наамал хуулгаар бүрдүүлсэн үет модлог

ФСФ Фанера,изготавливаемая с применением

смоляного фенолформальдегидного клея –

Фенолформальдегидийн цавуугаар наасан фанер

ФБС Фанера, пропитанная бакелитовым лаком, впоследствии склеивается – уурагийн цавуугаар наасан фанер

НМ Наамал мод

МБ Модон бүтээц

НМБ Наамал модон бүтээц

ЦДШ Цахилгаан дамжуулах шугам

МШЯ Металл шүдэт ялтас

ГХБ Галаас хамгаалах бодис

ТХХ Техникийн хяналтын хэлтэс