50
АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ Эмч, эм зүйч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хоёр сар тутмын сэтгүүл дугаар 2008/06 ЭМИЙН МЭДЭЭЛЭЛ Улаанбаатар хот 2008 он

Emiin medeelel

Embed Size (px)

Citation preview

Page 1: Emiin medeelel

АНТИБИОТИКИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ

Эмч, эм зүйч, эмнэлгийн ажилтнуудад зориулсанхоёр сар тутмын сэтгүүл дугаар 2008/06

ЭМИЙН МЭДЭЭЛЭЛ

Улаанбаатар хот2008 он

Page 2: Emiin medeelel

3-4

5-11

12-17

18-21

22-28

29

30-31

32-35

36-41

42-43

44-45

46

47-50

Энэ дугаарт

• Эмийн мэдээлэл сэтгүүлийн редакцийн зөвлөл шинэчилэгдлээ

• Хууль эрх зүйн мэдээлэл

• Антибиотик эмийн зохистой хэрэглээ /мэргэжлийн зөвлөмж/

• Эмийн улсын бүртгэлд 2008 онд шинээр бүртгэсэн антибиотик

• Халдварын эсрэг эмэн эмчилгээний ерөнхий зарчим

• Мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө

• Эм биобэлдмэлийн лабораториор

• Өргөн хэрэглээний антибиотикоос үүдэлтэй хордлого

• Асуувал хариулъя булан

• Мэдээ, мэдээлэл

• Интернэт мэдээ

• Чөлөөт булан

• Эмчилгээний практикт хэрэглэж байгаа антибиотикèéí

õýðýãëýýã ñóäàëñàí ä¿íãýýñ

Page 3: Emiin medeelel

Эрхэм уншигч, мэргэжил нэгт эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” Монгол улсын хуулийн 17 дугаар бүлгийн

хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эмийн мэдээлэл” сэтгүүлийг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс эрхлэн гаргадаг билээ.

Энэ удаагийн дугаарыг 2008- 2009 оны зааг дээр “Антибиотикийн зохистой хэрэглээ” нэртэйгээр гаргаж Та бүхний хүртээл болгож байгаадаа баяртай байна.

Эмийн мэдээлэл сэтгүүлийн редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг ЭМХҮТ-ийн захирлын 2008 оны 121 дугаар тушаалаар батлаж, зөвлөлийн 2008 оны 11 дүгээр сарын хурлаар сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэнийг холбогдох хууль эрхзүйн орчинд нийцсэн эмийн талаархи үнэн зөв мэдээллээр хангахад оршино хэмээн тодорхойлсон.

Цаашид “Эмийн мэдээлэл” сэтгүүл 2 сар тутамд тогтмол булан гарган Та бүхэнд шинэ мэдээлэл хүргэх чин эрмэлзэлтэй ажиллаж байна. Үүнд:

- Эмийн талаархи хууль эрх зүйн мэдээлэл - Эрдэмтний индэр булан - Эмийн бүртгэлийн булан - Эмийн зохистой хэрэглээний “Асуувал хариулъя” булан - Зайны сургалтын булан - Эмийн чанар, аюулгүй байдлын мэдээлэл - Шинэ мэдээ мэдээллийн булан - Шийдвэр гаргагчдад зориулсан булан - Чөлөөт булан Сэтгүүлийг улсын хэмжээнд үнэ төлбөргүй, хүртээмжтэй түгээх ажлыг манай

төвийн эмийн бүртгэл мэдээллийн алба хариуцаж байна.

Та бүхэнд морилон ирж буй шинэ ондоо эрүүл энх байж ард түмэндээ эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэхийн төлөө үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

МЭНДЧИЛГЭЭ

Сэтгүүлийн ерөнхий редакторЭМХҮТ-ийн захиралАнагаах ухааны доктор Ц. СОДНОМПИЛ

Page 4: Emiin medeelel

УНШИГЧДЫН АНХААРАЛД

“Эмийн мэдээлэл” сэтгүүлээр дамжуулан мэргэжлийн өндөр төвшинд мэдлэг, мэдээлэл солилцох хүсэлтэй идэвхитэн бичигчидтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Та манай сэтгүүлийн идэвхитэн бичигч болохыг хүсвэл мэдээ, нийтлэлд тавих ерөнхий шаардлагын дагуу нийтлэлээ ирүүлэх бөгөөд сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргатай холбогдоно уу.

Идэвхитэн бичигчдэд нийтлэлийн ажлын хөлс олгож идэвхитэй ажилласан идэвхитэн нарыг хагас бүтэн жилээр урамшуулна.

Мэдээ, нийтлэлд тавих ерөнхий шаардлага

-Нийтлэл нь хянаж засварлахад ойлгомжтой, зураг, график, хүснэгтийн дор эх сурвалж, тайлбарыг бичиж, ашигласан материал, ном зүйн жагсаалтыг хавсаргасан байна. -Зохиогчийн овог, нэр, эрдмийн зэрэг цол, эрхэлж буй ажил, харилцах утсыг тодорхой бичсэн байна. -Мэдээ нийтлэлийн үнэн бодит байдлыг зохиогч бүрэн хариуцна. -Мэдээ, нийтлэлийг А4-ийн 3-аас илүүгүй хуудсанд багтааж Arial фонтоор 12 хэмжээгээр бэлтгэж цаасаар болон файлаар ирүүлнэ.

Эмийн мэдээлэл сэтгүүлийн редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнЦ. Содномпил, Анагаах ухааны доктор, ЭМХҮТ-ийн захирал (сэтгүүлийн ерөнхий

редактор)З. Зузаан, Эм зүйн ухааны магистр, ЭМХҮТ-ийн эмийн бүртгэл мэдээллийн албаны

мэргэжилтэн (сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга)

Гишүүд Д. Уранчимэг, ЭМХҮТ-ийн Эмийн бүртгэлийн мэдээллийн албаны дарга С. Цэцэгмаа, Эм зүйн ухааны доктор, профессор, Эм зүйн сургуулийн захирал Т. Зориг, Эм зүйн ухааны доктор, профессор,Б. Оргил, Анагаахын шинжлэх ухааны доктор, Ач дээд сургуулийн тэнхимийн

эрхлэгч Ш. Энхтуяа, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, УКТЭ-ийн эм зүйн

албаны клиник эм судлаач Ш. Алтангэрэл, ЭМХҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих албаны мэргэжилтэн

Цаашид эмч, эмзүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд сэтгүүлээр дамжуулан ямар мэдээлэл авах болон сэтгүүлийн талаар санал сэтгэгдлээ доорхи хаягаар ирүүлнэ үү.

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Эмийн бүртгэл мэдээллийн алба

Утас: 70128801, [email protected]

Page 5: Emiin medeelel

Эрүүл мэндийн сайдын тушаал

• Амин чухал эмийн жагсаалт

ÕÓÓËÜ ÝÐÕ Ç¯ÉÍ ÌÝÄÝÝËÝË

ДЭМБ-ын зөвлөснөөр гишүүн орнууд эмчилгээ үйлчилгээнд хэрэглэгдэж буй эмийн сонголтыг хийхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үзүүлэх үр дүнгээр нь анализ хийн ангилдаг VEN (Vital-амин чухал, Essential-зайлшгүй шаардлагатай, Nonessential-зайлшгүй шаардлагатай бус) системийг ашиглаж эмийн хангамж, хүртээмжийг зохицуулж байна. Энэ ангилал нь тухайн эмнэлэг дэх эмийн хэрэгцээг тооцох, тендерээр худалдан авалт хийхэд төсвийн хэдэн хувийг ямар эмэнд зарцуулахыг тооцох, эмийн нөөц, хангамжыг зохицуулахад эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагааг чиглүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Àмин чухал - амь нас шууд хамгаалах эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд шийдвэрлэх чухал үүрэгтэй, эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй, гаж нөлөө байхгүй нь бүрэн нотлогдсон эмүүд

Çайлшгүй шаардлагатай - зонхилох хүн амын эрүүл мэндийг хамгаалах хэрэгцээнд нийцсэн, үнийн хувьд боломжтой, хэрэгцээний хэмжээгээр олдоцтой, тунгийн хувьд тохиромжтой, ихэвчлэн дан найрлагатай эмүүд

Çайлшгүй шаардлагатай бус - хүн амын дунд зонхилон тохиолддог бус өвчнүүдэд хэрэглэгддэг, үйлдлийн идэвхи тодорхой бус, эсхүл үйлдлийн идэвх сайн боловч өндөр үнэ өртөгтэй, эмчилгээний хүрээ өргөн бус эмүүд багтдаг байна.

Монгол улсын “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 4.2, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг

хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын “Амин чухал эмийн жагсаалт батлах тухай” тушаал 2008 оны 05 дугаар сард батлагдсан.

Энэхүү тушаалаар амин чухал эмийн жагсаалтад орсон эмийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу батлагдсан төсөвт өртөгтөө багтаан худалдан авч, тогтмол 3 сарын нөөцтэй байлгах арга хэмжээ авахыг бүх шатны эмнэлгийн байгууллагын дарга, ЭМГ-ын дарга нарт үүрэг болгожээ.

Амин чухал эмийн жагсаалтад ДЭМБ-ын эмийн талаар баримтлах бодлого, Монгол улсын Эмийн талаар төрөөс баримтлах бодлогод тулгуурлан эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, ихэвчлэн дан найрлагатай, боломжийн үнэ өртөгтэй эм, биобэлдмэлийг сонгох бодлого барьж нийт 32 нэрийн эмээс багийн бага эмчийг 10, өрхийн эмнэлгийг 13, сумын эмнэлгийг 22, сум дундын эмнэлгийг 23, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийг 29, клиникийн эмнэлэг, нарийн мэргэжлийн төвийг 30 нэр төрлийн эмтэй байхаар оруулжээ.

Жагсаалтад багтсан эмүүдийн 95 хувь нь үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн тав дахь жагсаалтад орсон болно.

Page 6: Emiin medeelel

№ Эмийн нэр тун хэмжээ, хэлбэр

баги

йн б

ага

эмчи

йн

салб

ар

өрхи

йн э

мнэ

лэг

сум

ын

эмнэ

лэг

сум

дун

дын

эмнэ

лэг

айм

аг д

үүрг

ийн

эмнэ

лэг

клин

икий

н эм

нэлэ

г, на

рийн

м

эргэ

жли

йн т

өв

1 Аминофиллин 25мг/мл-10мл тун шилтэй * * * *2 Атропин 1мг/мл (сульфат), 1мл тун шилтэй * * * * * *3 Аминокапроны хүчил т.уусмал, 400мг/мл 10мл тун шилтэй * * * * *4 Атракуриум бесилат т.уусмал, 10мг/мл тун шилтэй *

5 Гепарин т.уусмал, 5 000 ОУН, 25000 ОУН/мл 1мл тун шилтэй * * * *

6 Глицерил тринитрат шахмал (хэлэн дор тавих), 500мкг * * * * * *7 Дибазол 10,20,50мг/мл-1-5 мл тун шил * * * * * *8 Диазепам т.уусмал, 5мг/мл 2мл тун шилтэй * * * * * *9 Дифенгидрамин тарилгын уусмал * * * * * *10 Дроперидол 5мг/мл-2мл тун шилтэй * *11 Дротаверин 20мг/мл 2мл туншил * * * * * *12 Декстран 70 400 мл тарилгын уусмал * * * *

13 Инсулин т.уусмал, 40 ОУН/мл; 80 ОУН/мл; 100 ОУН/мл 10 мл флаконтой * * * *

14 Кетамин т. уусмал, 50мг/мл10мл тун шилтэй * * *

15 Кордиамин/никетамид 25%-1 мл туншил * * * *

16 Лидокайн 2%-2мл тун шилтэй * * * * *17 Магнийн сульфат 250мг/мл 10мл туншил * * * *18 Маннитол 100мл, 200мл, 400мл тарилгын уусмал * *

19 Морфин г/х т.уусмал, 10 мг (сульфат, гидрохлорид)1 мл тун шилтэй * * * *

20 Метамизол 2мл туншил * * * *

21 Неостигмин 2.5 мг (метилсульфат) 1 мл тун шилтэй * *

22 Окситоцин т.уусмалд, 5 ОУН, 10 ОУН 1 мл тун шилтэй * * * *

23 Преднизолон 30мг/1мл тун шилтэй * * * * *

24 Рингер- Лактатын уусмал тарилгын уусмал * * * *

25 Суксаметоний хлорид т.уусмал, 50 мг (хлорид)/мл 2 мл тун шилтэй * *

26 Строфантин G тарилгын уусмал * * * *27 Тиосульфат натри 30%-10мл тун шилтэй * *

28 Фторотан 50.0мл флаконтай * *

29 Фуросемид шахмал, 40мг, 10мг/мл 1 мл туншил * * * * * *

30 Хлорпромазин т.уусмал, 25 мг (г.хлорид)/1мл тун шилтэй ,шахмал, 100 мг (гидрохлорид) * *

31 Эпинефрин /Адреналин/ 1мг/мл 1 мл тун шилтэй * * * * * *

Амин чухал эмийн жагсаалт

Page 7: Emiin medeelel

● Импортын лиценз олгох журам

Монгол улсын “Эрүүл мэндийн тухай хууль”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”, “Дархлаажуулалтын тухай хууль” “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, Засгийн газрын 2002 оны 219 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын “Импортын лиценз олгох журам батлах тухай” 81 дүгээр тушаал 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарсан байна.

Тушаалын нэгдүгээр хавсралтаар “Хүний эм, вакцин, биобэлдмэл, эмийн түүхий эд болон эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, оношлогооны урвалж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн импортын лиценз олгох журмыг, хоёр áà гуравдугаар хавсралтаар импортын лиценз хүссэн өргөдөл, лицензийн загварыг тус тус баталжээ. Журам болон тушаалын хавсралтыг www.moh.mn вэб сайтны Эрх зүй үндсэн цэсний сайдын тушаал хэсгээс авах боломжтой.

● Эрүүл мэндийн даатгалын сангааас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаар, үнийн хөнгөлөлтийн хэмжээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох эмийн үнийн дээд хязгаарыг шинэчилэн баталлаа.

№ Эмийн нэр Эмийн хэлбэр тунҮнийн дээд

хязгаар /төг/

Даатгалын сангаас олгох

хөнгөлөлт /төг/

1. Азатиопирин Шахмал, 50мг №20 10000 50002. Аллопуринол Шахмал, 100мг №20 2000 10003. Аминофиллин Шахмал, 100мг №30 900 6304. Амиодарон Шахмал, 200мг №30 12500 62505. Амитриптиллин Шахмал, 25мг №50 3500 1750

6. Амоксициллин+клвавулоны хүчил Шахмал, 500мг+125мг, №10 13000 6500

7. АмоксициллинКапсул /шахмал/, 250мг №10 1300 600

Капсул /шахмал/, 500мг №10 1800 900

8. Ампициллин Капсул /шахмал/, 250мг №10 850 425Капсул /шахмал/, 500мг №10 1500 750

9. Ацикловир

Шахмал, 200мг №10 3500 1750Шахмал, 400мг №10 4800 2400Крем, 5% 10г 3300 1650

Нүдний тосон түрхлэг, 3% 4.5гр 12000 6000

10. Ацетазоламид Шахмал, 200 мг, №24 7500 375011. Атенолол Шахмал, 50мг №30 2000 100012. Атропин Шахмал, 0,6мг №20 2100 105013. Бензилбензоат Шингэн түрхлэг, 25% 20г 1500 750

14. Бензоил пероксид Шингэн түрхлэг /крем, 5%/ 200мл 400 200

Page 8: Emiin medeelel

15. Бекламетазон Амьсгалаар хэрэглэх (аэрозол), 100мкг/тун 200тун 3500 2450

16. Бетаметазон Тосон түрхлэг, крем, 0,1% (валериат) 15 г 5500 2750

17. Биперидон Шахмал, 2мг №50 2000 140018. Вальпроны хүчил Шахмал, 300мг №50 32000 2240019. Верапамил Шахмал, 80мг №20 2500 125020. Витамин В комплекс Шахмал №50 1800 900

21. Гидрокортизон Тосон түрхлэг 1% 15гр 1600 800Лаа, 25мг №10 2000 1000

22. Гидрохлортиазид Шахмал, 25мг, №20 4200 2100Шахмал, 50мг №20 3200 1600

23. Глицерилтринитрат Шахмал, 50мг №20 3200 160024. Гризеофульвин Капсул/шахмал, 125мг №20 1600 80025. Дексаметазон Шахмал, 500мкг №30 1800 90026. Диазепам Шахмал, 10мг №10 1600 80027. Дигоксин Шахмал, 250мкг №30 1000 50028. Диклофенак натри Шахмал, 25мг №10 750 37529. Доксициклин Шахмал/капсóл, 100мг №10 900 45030. Дроперидол Шахмал, 10мг 1500 750

31. Ибупрофен Шахмал, 200мг №10 550 275Шахмал, 400мг №10 950 475

32. Идэвхижүүлсэн нүүрс Шахмал, нунтаг 125 ìã №10 280 14033. Изосорбид динитрат Шахмал, 5мг №10 500 25034. Индометацин Капсул/шахмал 25мг №25 1300 65035. Калийн иодид Шахмал, 60мг №50 1700 85036. Кальцийн глюконат Шахмал, 500мг 200 10037. Кальцийн глицерфосфат Шахмал, 500мг №30 2500 125038. Карбамазепин Шахмал, 200мг №10 1500 105039. Кетотифен Шахмал, 1мг №30 1000 50040. Клоксациллин Капсул, 500мг №10 580 29041. Кломифен Шахмал, 50мг №30 2500 125042. Клотримазол Тосон түрхлэг, 1% 20гр 2500 125043. Кодейн Шахмал, 30мг №10 2700 189044. Ксилометазолин Хамрын дусаалга, 0,1% 10мл 1550 77545. Леводопа+карбидопа Шахмал, 250мг+25мг №30 19000 13300

46. Левамизол Шахмал, 50мг №2 2900 2030Шахмал, 150мг №1 3000 2100

47. Мебендазол Шахмал, 100мг №6 750 37548. Меркаптопурин Шахмал, 50мг 5000 250049. Метформин Шахмал, 500мг №50 6800 340050. Метилдопа Шахмал, 250мг №10 1500 75051. Метилрозалиний хлорид Усан уусмал, 0,5% -500мл 400 20052. Метилтестостерон Шахмал, 10мг №20 2500 125053. Метоклопрамид Шахмал, 10мг №25 2200 110054. Метотрексат Шахмал, 2,5мг №30 9700 485055. Метронидазол Шахмал, 250 мг №10 300 15056. Мизопростол Шахмал, 2мг 8700 435057. Миконазол Тосон түрхлэг, 2% (нитрат) 30 гр 2000 1000

58. Морфин Шахмал, 10мг №10 800 560Шахмал, 30мг №10 2810 1967

59. Мультивитамин Шахмал, №100 2800 1400

60. Налидиксийн хүчил Шахмал, 250мг №56 18000 9000Шахмал, 500мг №40 12000 6000

61. Никлозамид Шахмал, 500мг №10 750 37562. Никотинамид Шахмал, 50мг №50 700 350

63. Нистатин Шахмал, 500000 оун №10 /250000 ед / 2000 1000

64. Нитрофурантоин Шахмал, 50мг №30 500 250Шахмал, 100мг №30 1000 500

65. Нифедипин Шахмал, 10мг №50 2200 110066. Омепразол Капсул, 20мг №30 6200 310067. Панангин Шахмал, 50мг №50 4500 315068. Пилокарпин Нүдний дусал, 4% 5мл 1400 700

69. Пиридоксин Шахмал, 25мг (гидрохлорид) №30 720 360

Page 9: Emiin medeelel

70. Преднизолон

Шахмал, 1мг №100 3500 1750Шахмал, 5мг, №100 3900 2730Тосон түрхлэг 0,5% 15 гр 1550 775Нүдний дусал, 10 мл 950 475

71. Пропранолол Шахмал, 40мг №50 1900 95072. Прокайнамид Шахмал, 250 №20 1100 55073. Прометазин Шахмал, 25мг №20 1000 50074. Повидон иод Уусмал, 10% 500мл 1500 75075. Ранитидин Шахмал, 150мг №10 1100 550

76. Ретинол

Капсул, , 200000 оун (110мг) -№ 50 2500 1250

Сахар бүрхүүлтэй шахмал, 10000 оун (5,5мг) №50 2500 1250

Уух тосон уусмал, 100000 оун/мл 2300 1150

77. Салицилын хүчил Уусмал, 5% 30мл 500 250Тосон түрхлэг 2% 20гр 500 250

78. СальбутамолШахмал, 4мг №30 3000 2100Амьсгалаар хэрэглэх (аэрозол), 100мкг/тун 3800 2660

79. Силимарин Шахмал, 35мг №80 4500 225080. Спиринолактон Шахмал, 25мг №20 4500 2250

81. Сульфаметоксазол+Триметоприм Шахмал, 400мг+80мг №10 320 160

82. Сульфацетамид Нүдний дусал, 20-25% 10мл флаконтой 1200 600

83. Сульфасалазин Шахмал, 500мг №10 15700 785084. Тамоксифен Шахмал, 10мг №30 3000 210085. Теофиллин Шахмал, 200мг №20 4200 2940

86. Тетракаин

Нүдний дусал, 0,5% (гидрохлорид) 15 мл 2700 1350

Нүдний тосон түрхлэг, 1% 5гр (гидрохлорид) 2300 1150

87. Тетрациклин Нүдний тосон түрхлэг 1% 5гр 1200 60088. Тимолол Нүдний дусал, 0,25% 5мл 2500 125089. Тиосульфат натри Уусмал, 15% 200мл 500 25090. Трамадол гидрохлорид Шахмал 50мг, №20 5400 270091. Уулгаж сэлбэх давс Нунтаг, 27,9 г/л 450 22592. Фенобарбитал Шахмал, 15мг №6 650 45593. Феноксиметилпениициллин Шахмал, 250мг №10 520 26094. Фитоменадион Шахмал, 10мг №25 900 63095. Фолийн хүчил Шахмал, 5мг №100 2800 196096. Фуросемид Шахмал, 40мг №10 1000 500

97. ХлорамфениколКапсул, 250мг №10 600 300Капсул, 250мг №10 600 300Нүдний дусал, 1% 10мл 1000 500

98. Хлорфенамин Шахмал, 4мг № 20 900 450

99. Хөнгөн цагааны гидроксид+магнийн гидроксид Шахмал, 500мг №50 3500 1750

100. Цайрын исэл Тосон түрхлэг 10% -20 гр 450 225101. Циклоспорин Капсул, 25мг №10 18000 12600102. Циклофосфамид Шахмал, 500мг №10 /50мг/ 1800 1260103. Ципрофлоксацин Шахмал, 250 мг №10 1250 625

104. ЭналаприлШахмал, 5мг №10 3300 16520Шахмал, 10мг №10 5000 2500

105. Эргокальциферол

Капсул/шахмал, 1,25 мг (50000 оун) №20 400 200

Уух уусмал, 250мкг/мл (10000 оун) 10мл 3000 1500

106. Эритромицин Капсул/шахмал, 250 мг №10 1300 650

107. Этинилэстрадиол+левоноргестрел Шахмал, 30мкг+150мкг №21 1500 750

Page 10: Emiin medeelel

�0

”Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол улсын хуулийн дагуу стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХҮТ (Стандартчиллын төв байгууллага)-д байна гэсний дагуу шинэчилсэн заалт бүрийг бүрэн эхээр нийтлээгүй болно.

Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага стандарт нь эмнэлгийн байгууллага, хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй жигд хүртээмжтэй хангах болон эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавих шаардлагыг тогтоох зорилготой. Стандартыг:

• эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох,

• эмийн сангийн бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх,

• магадлан итгэмжлэх, хянан шалгахад мөрдөнө.

Эрүүл мэндийн стандартууд

“Эмийн санд тавих нийтлэг шаардлага “ MNS 5260:2006стандартад өөрчлөлт орлоо.

“Эмийн санд тавих нийтлэг шаардлага “ MNS 5260:2006-Хуучин

“Эмийн санд тавих нийтлэг шаардлага “ MNS 5260:2008-Шинэ

7.3 дах заалтын “Магадлан итгэмжлэгдсэн эмийн сан мансууруулах, сэтгэц нөлөөт болон эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох эмээр үйлчилнэ” гэснийг хасаж

Мансууруулах, сэтгэц нөлөөт эмээр үйлчлэх эмийн санг тухайн орон нутгийн Эрүүл мэндийн газар тогтоох

5.6 дах заалтын “тарилгын шингэн” гэснийг 5.5 “ариун эм” болгон өөрчилсөн8.2-т “ариун хэлбэрийн эмийн” гэснийг хасаж 8.2 “ариун эм” болгосон

8.3 Эмийн санд найруулан бэлтгэсэн эмийн шлшгын хэмжээнүүдэд нэмэлт оруулж

8.3 дах заалтад “20 мл хүртэл 2.5см х 3.5см” гэж нэмсэн

11.3.4 дах заалтын “дуслын шингэн”, “нүдний эм” гэснийг хасажСтандартын 18.2 дах заалтаас “эм найруулагчийн ажлын бүртгэл”, “эмнэлгийн тасгийн нэгдсэн захиалга” гэсэн 2 анхан шатны бүртгэл мэдээг хасаж

Эмийн сангийн нөхцөлд нийт 9 төрлийн анхан шатны бүртгэл хөтлөж байхаар өөрчилсөн

19.2 дах заалтаас “гадна талдаа” гэснийг хасаж

Эмийн сан, салбарын хаягийн шаардлагыг өөрчилсөн

А хавсралтын эмнэлгийн эмийн сангийн хүн хүчний хангамжийг өөрчилж

3 дах шатлалын эмнэлэгт клиник эм зүйч- 4

2 дах шатлалын эмнэлэгт клиник эм зүйч - 2 байх гэж өөрчилсөн

“Эмийн санд тавих нийтлэг шаардлага “ MNS 5260:2008 стандартаар

Page 11: Emiin medeelel

��

“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол улсын хуулийн 6.5, 6.6, 20.2.1 дэх заалт болон Эрүүл мэндийн стандартчиллын техникийн хорооны саналыг үндэслэн Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 27 дугаар тогтоолоор “Эмийн жорын маягт, жор бичилт” MNS 5376:2004 стандартад дараахи өөрчлөлтийг оруулсан байна.

• Эмийн жорын маягт, жор бичилтийн MNS 5376:2004 стандартад нэмэлт өөрчлөлт орлоо.

Заалтын дугаар Хуучин заалт Өөрчлөгдсөн ба нэмсэн заалт

5.2 100х160мм 80х115мм

5.2.1 “Сэтгэцэд нөлөөт эмийг энгийн эмийн жорын маягт дээр бичнэ” гэж нэмэх

5.3 100х160мм 80х115мм

6.10 “Сэтгэцэд нөлөөт эмийг хоёроос илүүгүй” гэж нэмэх

6.18 “Сэтгэцэд нөлөөт эмийн жоронд эмнэлгийн тэмдэг дарж баталгаажуулна” гэж нэмэх

7.5 “Жоронд бичсэн эмийг найруулж буюу дахин савлаж олгох“ гэж нэмэх

7.5.7 “Хадгалах нөхцөл” гэж нэмэх

Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэсээс авсан мэдээллээр бэлтгэв.

Page 12: Emiin medeelel

��

ХХ-р зууны дундуур нянгийн эсрэг өндөр идэвхитэй бэлдмэлүүд түүний дотор антибиотик эм эмчилгээнд нэвтэрч эхэлсэн нь эмчилгээний практикт асар их үр дүнтэй болсоны зэрэгцээ уг эмийг зохисгүй хэрэглэснээс сөрөг нөлөө нэлээд илэрч байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч антибиотик эмийг эмчилгээнд зөв зохистой хэрэглэх нэгдсэн нэг бодлого хэрэгжиж байна.

Өнөөгийн нөхцөлд эмчилгээнд өвчний шалтгааны эсрэг эмгэг жамын үе шатанд тохируулан хамгийн эхэнд хэрэглэх зориулалтаараа нэн чухал, тэр утгаараа эмийн нийт төсвийн зарлагын 1/3-аас илүүгүй хувийг эзэлж байдаг антибиотик эмийн хангамжийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэглээг зохистой болгох шаардлага эрүүл мэндийн тусламжийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Иймд эрүүл мэндийн технологи, стандарттай уялдуулан антибиотик эмийн эмчилгээ, хэрэглээнд баримтлах үндсэн зарчмын талаар энэхүү зөвлөмжийг боловсруулан та бүхэнд толилуулж байна.

ДЭМБ-ын мэдээлэж буйгаар нийт хэрэглэгдэж байгаа бактерийн эсрэг эмүүдийн 50-иас илүү хувь нь зохисгүй хэрэглэгдэж байна. Судалгаанаас үзвэл антибиотик эмийг онцын шаардлагагүй байхад өвчтөний хүсэл сонирхолд автан эмч уг эмийг ихээр бичиж өгдөг явдал түгээмэл байгааг зарим судлаачид дурьдсан байна. Жишээ нь: АНУ, Францын амбулаторийн эмч нар ханиад, вирусын гаралтай амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний үед антибиотикийг ихээр бичиж байна.

Энэ мэтээр шаардлагагүй үед антибиотикийг ихээр бичиж нянгийн эсрэг хэрэглэх нь өвчин үүсгэгч нянгийн тэсвэртэй чанарыг улам ихэсгэж байна. Ялангуяа дунд чихний үрэвслийн үед котримексазолыг хэрэглэх нь пневмококкийн антибиотикт тэсвэртэй чанарыг ихэсгэдэг байна.

Профессор Жак Акар хэлэхдээ: “Олонхи улс оронд антибиотик эмийг замбараагүй хэрэглэснээс өвчин үүсгэгч нянгийн хувирал ихэсч, эмчилгээний үр дүнд сөрөг нөлөө ихээр гарч байгаа нь эмнэлгийн ажиллагааг нэмэгдүүлж түүнд эмч нар түүртэх болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ” гэжээ.

Клиникт мэс заслын дараахи хүндрэлээс сэргийлж антибиотикийг хэрэглэдгийн 30-90% нь зохисгүй хэрэглээнд хүргэдэг ба энэ нь уг эмийг удаан хэрэглэсэнтэй холбоотой. Швейцари улсад мэс засалд орохын өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн антибиотик эм нь нийт эмчилгээнд зарцуулагдах антибиотик эмийн 23,4% -ийг эзэлж байгаа бөгөөд энэ нь нийт эмнэлгийн захиалгаар авч хэрэглэж байгаа антибиотик эмийн 1/12-тай тэнцдэг байна. Бельги улсад гаргасан судалгаанаас үзвэл мэс заслын хүндрэлээс сэргийлэхэд зориулсан антибиотикийн хэмжээг зохистой болгож чадвал эрүүл мэндийн систем нь нийт 6,1 мяí.ам.доллар хэмнэх боломжтой гэжээ. Ингэж антибиотикийг зохисгүй хэрэглэснээр гаж нөлөө, хоруу чанар, бактерийн дасан зохицох чадвар ихэсч, өвчний эдгэрэлт удааширч, дахин өөр эмүүдийг хэрэглэхэд хүргэдэг байна.

АНТИБИОТИК ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ/мэргэжлийн зөвлөмж/

Удиртгал мэдээлэл

ÝÐÄÝÌÒÍÈÉ ÈÍÄÝÐ

Page 13: Emiin medeelel

��

ДЭМБ, ЭМЯ-ны 2001 оны хамтарсан судалгаагаар эмийн нийт хэрэглээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт 25,3%, сумын эмнэлэгт 20,6%, өрхийн эмнэлэгт 19,4% тус тус антибиотикийг хэрэглэж байгаа нь дунджаар 21,76% болох бөгөөд антибиотик эмийн улсын дундаж хэрэглээ 27,9% байна. Жор бичилтэнд хийсэн судалгаагаар судлаач Кримтен Мир 50% /1996/, П.Нямсүрэн 48,5% /УБ, Дархан хот 1999 он/, 43,3% /УБ, Дархан хот 2000 он/, П.Батхуяг, Л.Мягмар нар 21,6% тус тус нийт жор бичилтэнд антибиотик эзэлж буйг тогтоожээ. Хөгжиж буй 16 орны дундаж жор бичилтэнд 41,5%-ийг антибиотикийн жор эзэлдэгийг дурьджээ.

Антибиотикийг жоронд бичих хувь Африкийн улс оронд 29-63%, Латин америкийн улс оронд 27-30%, Азийн улсуудад 75% байдаг бол Монголд томоохон клиникийн эмнэлгийн дундаж 48,5% байсан ба аймгийн эмнэлгийн дундаж 25,3%, сумын эмнэлэг 20,6%, өрхийн эмнэлэг 19,4% тус тус байлаа. /2000-2001 он/

Эдгээртэй жишихэд амбулаторийн өвчлөлд антибиотик эмийн хэрэглээ зохисгүй явагдаж байгаа нь тодорхой байна. Хүн амаас /600 хүн/ авсан асуумж судалгаагаар: 45,8% нь эмийг жоргүй худалдан авдаг гээд жоргүй авах боломжийг тайлбарлахдаа 41,4% нь эмийн сангаас асуухад хангалттай гэсэн байх ба 68,5% нь эмийн сангаас жоргүйгээр эм худалдан авахад бэрхшээлгүй гэсэн нь антибиотик эмийн хэрэглээ зохисгүй байгааг давхар нотолж байгаа юм.

Дээр дурьдагдсан судалгааны дүн, мэдээллийн тоймоос үзэхэд антибиотик эмийн зүй зохистой хэрэглээнд дэлхий нийтээрээ ихээхэн анхаарал тавих болж, хэрэглээний тодорхой бодлого барьж хэрэгжүүлэх, хянах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх хандлага нийтлэг болсон байна.

Эмийн зохистой хэрэглээний тухай ДЭМБ-ын баримт бичгүүдэд зөвлөмж болгохдоо:

• Аливаа өвчний үед тохирох өндөр идэвхитэй, гаж нөлөө багатай эмийг оновчтой сонгож авах.

• Эмчилгээний үр дүнг хэрхэн хянах хийгээд үр дүнгээс хамааруулан цаашид тэрхүү эмийн хэрэглээг хэрхэн зохицуулах.

• Эмийн хэрэглээний явцад үүсч болох сөрөг нөлөөнөөс хэрхэн сэргийлэх.

• Эмүүдийг өөр хооронд нь болон хоол ундтай хэрхэн уялдуулан хэрэглэх зэрэг асуудлыг нэн чухалчилсан байна.

ДЭМБ-ын 1999 оны зөвлөлгөөнөөс:• Антибиотикийн зохистой хэрэглээг

урамшуулах, мөн хэрэглээнд тавих хяналтын бодлогыг боловсруулах.

• Нянгийн антибиотикт тэсвэрлэг болоход ба эмнэлгийн доторхи халдварт тавих хяналт, мөн урьдчилан сэргийлэлтийн чанарын үнэлгээний стандарт болон аргыг боловсруулах.

• Нянгийн эсрэг бэлдмэлийг шинээр нээх суурь судалгааг урамшуулах.

• Төр, захиргаа, олон нийт, шинжлэх ухааны байгууллагууд болон эмийн үйлдвэрийн хоорондын хамтын ажиллагааг нягтруулах гэсэн үндсэн чиглэлийг зөвлөмж болгож байсан нь эмийн хэрэглээнд анхаарч үзэх асуудлын нэг мөн.

Эмчилгээнд сонгон авч байгаа антибиотик нь аль болох өндөр идэвхитэй, удаан хугацааны үйлдэлтэй, гаж нөлөө, хор багатай, харшил үүсгэдэггүй, цусанд байх концентраци богино хугацаанд нянгийн өсөлтийг зогсоож чадах тунгаас 8-10 дахин дээгүүр болсон, эмийн үнэ харьцангуй хямд зэрэг нь ДЭМБ-ын зөвлөмжид нийцэж байна.

Нянгийн эсрэг нөлөөлөх эмийн эмчилгээ нь ердийн эмийн эмчилгээнээс

Page 14: Emiin medeelel

��

нэлээд ялгаатай байдаг. Тухайлбал: Өвчний онош, үүсгэгчийг зөв тогтоож, өвчтөний өвөрмөц онцлог, эмийн бэлдмэлийн идэвхи халдварт өвчний шинж тэмдэг явц, хүндрэл зэрэгт тулгуурлан антибиотик эмийг оновчтой сонгон эмчийн заавар зөвлөмжийн дагуу богино /дундаж нь 7-8 өдөр/ хугацаанд эрчимтэй явуулах журам баримтлана.

Манай улсын эмчилгээнд хэрэглэгдэж байгаа болон зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон антибиотикийн

хэрэглээ, борлуулалтанд хийсэн судалгааны үзүүлэлтэд үнэлэлт, дүгнэлт хийхэд антибиотикийг эмчийн жор, заавар зөвлөмжгүй, гэрийн нөхцөлд дур мэдэн хэрэглэснээс нян тэсвэртэй болох нөхцөл илүү бүрдсэн байж болох юм. Антибиотик эмийг зөвхөн жороор олгодог журмыг хэвшил болгосноор эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, антибиотик эмийн гаж нөлөө хүндрэлээс сэргийлэх бодит нөхцөл бүрдэх болно.

Антибиотик эмийн эмчилгээ бусад төрлийн эмчилгээнээс ялгагдах онцлог нь эмчлүүлэгч ба эмийн бэлдмэл гэсэн үндсэн ойлголтоос гадна халдварт өвчний шинж байдал гэсэн ойлголтыг нэмэж авч үздэг. Үүнтэй уялдан антибиотик эмчилгээнд “эмчлүүлэгч”, “антибиотик эм”, “эмгэг төрүүлэгч бичил биет”, “хэвийн бичил орчин” /микрофлор/ гэсэн үндсэн 4 хүчин зүйлийн хоорондын уялдааг авч үзэх шаардлагатай юм. Дээр дурьдсан үндсэн хүчин зүйлүүд нь антибиотик эмийг эмчилгээнд хэрэглэх явцад харилцан хамааралтайгаар тал бүрээс нь авч үзэхээс гадна тэдгээр нь тус бүрдээ өөр өөрийн онцлог шинж чанартай тул тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэл /чиглэл бүрээр/-ийг нарийн тооцож судлах шаардлагатай юм. Энэ шаардлагыг хангах хамгийн түгээмэл арга болох “пирамид” загварыг ашиглан антибиотик эмийн эмчилгээ, зохистой хэрэглээний талаар энэхүү аргачилсан зөвлөмжийг боловсруулан гаргав.

Антибиотик эмийн эмчилгээний хүрээг антибиотик эм, эмчлүүлэгч өвчтөн, эмгэг төрүүлэгч нян, хэвийн бичил орчин гэсэн үндсэн хүчин зүйлийн хоорондын хамаарлаар авч үзэж болох юм гэж үзээд гурвын холбоо буюу пирамид загвараар

Антибиотик эмийн эмчилгээ ба хэрэглээтайлбарлах оролдлого хийлээ.

Антибиотик эмийн эмчилгээний үндсэн зарчмыг зөв баримтлахад антибиотик эмийн үйлдлийн ерөнхий орчлыг үзүүлсэн пирамид загварыг ашиглах нь практик ач холбогдолтой юм.

Пирамид загварын /А-В шугам/ буюу төв хэсэг нь антибиотик эмийн эмчилгээний үндсэн зорилго, зорилтыг тодорхойлох хүчин зүйлүүдийн хамаарлыг агуулж байгаа болно.

Эмчилгээний гол арга нь: Эмийг нянд оновчтой сонгон авч, тун хэрэглэх аргын зааврыг гуйвалтгүй биелүүлж, халдварын тахлыг тараахгүй өвчний голомтыг гүнзгийрүүлэхгүй өвчнийг хурдан төгс анагаахад оршино.

Эмчилгээний үр дүн: Өвчнийг эдгэрүүлэн урхаг, үлдэцийг бүрэн төгс арилгаж, алдагдсан хүчийг нөхөж, биеийн тамир тэнхээг сэргээх явдал юм.

Эмчилгээнд дараахи үндсэн зарчмыг баримтлах: • Халдвар үүсгэгч нянгийн хэлбэрийг лабораторийн шинжилгээтэй хавсран зөв оношлох хэрэгтэй. • Өвчин үүсгэгч нян ямар эмэнд илүү мэдрэгийг тодорхойлож, тэр эмийг сонгон авч эмчлэх. • Уг эмэнд өвчтөнийн бие махбодь хэт мэдрэг эсэхийг өөрөөс нь асуухаас

Page 15: Emiin medeelel

��

Хорт

чан

а р

АНТИБИОТИКэмчилгээ

Идвэхт чанар

Ид в

эхтэ

й ча

нар

(үр

дүнт

эй б

а йх)

Эсэр

гүүц

эх ч

анар

(тэс

вэрл

эг б

олох

)

Нян тэс вэртэй болох

Ердийн эрүүл байдал Хамгаалах нөхцөл

Фар

мако

кине

к

Хүний бие дэххэвийн бичилфлор

Ө( Ү )

ВЧТӨНХ Н

ЭМГЭГ ҮҮСГЭХНЯН

Хор чанаруу

Х

чанар

авдар эсэргүүцэх

Өөрийн

эрхшээлд оруулахЭрхшээлд

төлөөх эсэргүүцэлорохгүйн

Page 16: Emiin medeelel

��

Антибиотик эмийг оновчтой сонгож эмчилгээ явуулах гол зарчим

эхлэн, урьдчилан сорьж үзэх /сорилт тавих/ хэрэгтэй. • Халдварыг газар авхуулахгүй голомтыг хурдан дарахын тулд эмчилгээг аль болох эрт эхлэх. • Эмийн тунг нарийн тооцож, хоногийн болон нэг удаагийн тохирсон хэмжээ, тоо хугацаа, зай давтамж зэргийг тогтоон чанд хэрэгжүүлэх. • Антибиотик эмийг олон удаа солихоос зайлсхийх. • Эмчилгээний эдийн засгийн үр ашгийг анхаарч тооцох. • Халдварт нянгийн дасал үүсгэхгүйн тулд эмчилгээний явцад цусан дахь эмийн концентраци /төвшрүүлэг/ нянд тогтмол хангалттай үйлчлэхээр, тунг тохируулан тооцох, 4-6-8-12 цаг хоногоор гэх мэт хэрэглэнэ. • Өвчин үүсгэгч нянгуудад найдвартай цохилт өгөхийн тулд хоёр төрлийн эмээр хавсарч эмчлэх нь ашигтай /антибиотик

эмийг хавсран хэрэглэх журмын дагуу/• Эмчилгээг дэмжиж идэвхжүүлэхийн

тулд вакцин, ийлдэс, витаминууд болон биологийн идэвхит бодис, дааврын /гормон/ бэлдмэлүүдийг хавсарч хэрэглэх, илчлэг тохирсон хоол унд хэрэглэх гэх мэт арга хэмжээ авах.Хими /сульфаниламид, антибиотик/ эмчилгээний явцад доорхи зарим хүндрэл тохиолдож болох юм. 1. Элэг бөөрний хэвийн ажиллагаа алдагдах 2. Янз бүрийн харшлын урвал шинжүүд илрэх 3. Нянгийн эсүүд үй олноор сөнөж, хордлого үүсгэх. 4. Халдварын нянгуудаас гадна гэдэсний жирийн нянгуудын амьдралыг сүйрүүлэх /дисбактериоз/ 5. Замбараагүй хэрэглэснээс эмнэлгийн дотоод халдвар, мөөгөнцөрийн өвчин, нянгийн дасал үүсгэх гэх мэтээс болгоомжлох íü ç¿éòýé.

Антибиотик эмийг эмчилгээнд сонгон хэрэглэхдээ тэдгээрийн үйлдэлд нян тэсвэртэй болох асуудлыг тогтоосны үндсэн дээр эмчилгээний арга, тактикийг боловсруулах нь зүйтэй юм. Антибиотик эмийн эмчилгээнд хэрэглэхэд баримтлах гол зарчмыг дурьдвал:

1. Эмчилгээ хийх зорилго тактикийг тодорхойлсон байх.

2. Эмчилгээнд хэрэглэж болох бүлэг эмийн нэрсийг гаргаж, түүнээс сонголт хийх. Үүнд:

• Эмчилгээний үр дүн /үйлдлийн идэвхи, хүч чадал/ сайтай байх.

• Аюулгүй байх /өвчтөнд аливаа хор нөлөө үзүүлэхгүй байх/

• Тохиромжтой байдал /хэрэглэхэд бэрхшээлгүй хялбар байх/

• Боломжийн үнэ өртөгтэй байх

• Чанарын баталгаатай байх 3. Сонгосон эмээр хугацаа алдалгүй,

эмчилгээг аль болох эрт эрчимтэй хийх. 4. Эмчилгээг үр дүнтэй болгохын

тулд хослол эм буюу дэмжих эмийн нийцлийг сонгож олох.

5.Эмчилгээний явц үр дүнг эмнэл зүйн ажиглалт, бактериологийн шинжилгээгээр хянах.

Антибиотик эмийг хослуулан хэрэглэхийг дараах тохиолдолд зөвшөөрнө. Үүнд:

1.Өвчтөн олон нянгаар халдварлагдсан болох нь бүрэн тогтоогдсон тохиолдолд антибиотик эмийн хамрах хүрээг өргөсгөх.

2.Өвчний нянгийн эсрэг үйлчилгээг нэмэгдүүлэх эмчилгээг илүү үр дүнд хүргэх /синергизм/

Page 17: Emiin medeelel

��

3. Тэсвэртэй нян бий болохоос сэргийлэх /жишээ нь: сүрьеэ өвчний үед/

Өвөрмөц үйлчлэлтэй, өндөр идэвхитэй болон эмчилгээний практикт шинээр нэвтэрч буй антибиотик эмүүдийг эмчийн хяналт, эмийн жоргүйгээр олгож хэрэглэхийг хориглох нь зүйтэй.

Антибиотикт нянгийн тэсвэртэй чанар буй болж байгаа нөхцөлд сонгон хэрэглэх бусад бэлдмэл байгаа бол тухайн антибиотикийг тодорхой хугацаагаар хэрэглэхээ зогсоох, өөр эмээр солих арга хэмжээ авах нь зохимжтой.

Нянгийн эсрэг антибиотик эмийг хэрэглэхдээ сонгож авсан эмүүдийнхээ гаж нөлөөллийг ямагт анхаарч, тухай бүрд зохицуулалтын арга хэмжээг авч байх шаардлагатай. Судалгаанаас үзэхэд антибиотик эм хэрэглэгчдийн 20-25%-д ямар нэгэн гаж нөлөөний шинж тэмдэг илэрч байдаг байна. Антибиотик эмийн гаж нөлөөний үндсэн шалтгааныг дараах байдлаар авч үзэж болно.

• Биологийн өндөр идэвхтэй болон нийлэг ба химийн гаралтай бодисын тоо хэмжээ ихэсч хэрэглээ нь эрс нэмэгдсэн.

• Бие махбодид үзүүлэх гадаад хүчин зүйлсийн нөлөө ихэсч өөрчлөгдсөн.

• Эмийн хэрэглээнд тавих мэргэжлийн эм зүйч, эмчийн хяналт суларч, хүмүүс өөрийгөө дур мэдэн эмчлэх явдал ихэсч, эмийн санд эмийг чөлөөтэй худалдах болсон.

• Эмийг нэг дор олон төрлөөр хэрэглэдэг, хоол унд, ажил амралтын зохицуулалт алдагдсан.

• Эмч, эмийн санч нараас хэрэглэгчдэд хандсан эмийн зохистой хэрэглээний мэдээлэл хангалтгүй.

• Эмийн гаж нөлөөг анхааран судалж,

бүртгэж, хянах зэрэг мэргэжлийн судалгаа хяналтын систем хангалтгүй зэрэг шалтгааныг тогтоосон байна.

“Эрүүл мэндийг хамгаалах технологи,

эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд” гэсэн Монгол улсын стандарт /MNS-4621-98/-ийн 3.1.6-д Эмчилгээ нь өвчний шалтгаанд, эмгэг жамд, шинж тэмдэгт чиглэсэн гэсэн 3 үндсэн зарчимтай ба ихэнх тохиолдолд эдгээрийг хавсарган баримтална. Эмчилгээнд эмгэг жамын дараалал буюу антибиотик, сульфаниламид, бусад гэсэн дарааллын аль нэгийг баримтлана гэснийг үндэс болгон антибиотик эмийг эмчилгээнд хэрэглэх нь зүйтэй.

Антибиотик эмийг эмчилгээнд хэрэглэсэн эцсийн үр дүнг зөв тооцож үнэлгээ өгөх явдал эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх болон эмчилгээний чанар үр дүнд нөлөөлөх чухал ач холбогдолтой болохыг судлаачид шалгаж тогтоожээ.

Эмчилгээний чанарыг хөндлөнгийн хяналт /аудит/-аар үнэлэх аргыг сүүлийн үед эмнэлгийн практикт өргөн хэрэглэх болж, үүнийг голлон клиникийн эм зүйч нар хариуцан явуулж байна.

Манай улсын өнөөдрийн эмийн зах зээлийн микро орчны бүтэц түүний хоорондын уялдааг “пирамид” загвараар тайлбарлахад маркетингийн бүтцүүдийн тус бүрийн хоорондын үйл ажиллагаанд эерэг сөрөг талууд гарч, тэр нь тухай бүр шийдвэр хариу хүлээж байгаа болно. Энэхүү бүтэц нь цаашид тогтвортой байх бөгөөд харин хоорондын уялдаа холбоог зохицуулах чиглэлд төр, захиргааны байгууллагаас нөлөөлж болох ба тусгай боловсруулсан бодлого хөтөлбөрөөр зохицуулах бүрэн боломжтой нь илт харагдаж байна.

Эм зүйн ухааны доктор О. Дамба

Page 18: Emiin medeelel

��

Монгол улсын эмийн бүртгэлд 2008 оны жилийн эцсийн байдлаар 1485 нэрийн импортын эм , 15 нэрийн эх орны эм, 67 нэрийн эмийн түүхий эд бүртгэжээ. Бүртгэлтэй нийт эмийн 13 орчим хувийг антибиотик эзэлж байна. Харин энэ онд давхардсан нэрээр 59 нэр төрлийн антибиотик бүртгэсэн нь шинээр бүртгэсэн эмийн 20%-ийг эзэлж байгаад дүгнэлт хийж цаашид эмийн нэр төрлийн сонголтод зөв бодлого баримтлах шаардлага урган гарч байна. Улсын хэмжээнд Ципрофлоксацин, Метронидазол, Амоксициллин болон Ампициллиныг хамгийн олон үйлдвэрлэгчээс бүртгэсэн байна /Зураг 1/.

Зураг 1. МУ-ын эмийн бүртгэлд 2008 онд бүртгэгдсэн нийт антибиотик

Энэ оны байдлаар 15 улсын нянгийн эсрэг эм бүртгэсэнээс азийн орнуудын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн давамгайлж тэр дундаа БНХАУ-аас хамгийн их антибиотик бүртгүүлсэн байна. Үүнээс харахад эм ханган нийлүүлэгч байгууллагууд улсын бүртгэлд бүртгүүлэх эмийг сонгохдоо үнэ хямд, тээвэрлэлтийн хугацаа болон зам ойрхоныг хардаг болжээ /Зураг 2/.

Зураг 2. 2008 онд бүртгүүлсэн антибиотик /улсаар/

ÝÌÈÉÍ ÓËÑÛÍ Á¯ÐÒÃÝË

Page 19: Emiin medeelel

��

Улсын бүртгэлд 12 хэлбэрийн нянгийн эсрэг эм бүртгэсэнээс шахмал, капсул, тарилгын уусмал хэлбэрээр илүү бүртгэжээ /Зураг 3/. Орчин үед эмийн хэлбэр улам боловсронгуй болж байгааг анхаарч аюулгүй, өндөр идэвхитэй эмийг бүртгэж зөв зохистой хэрэглэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг тасралтгүй явуулах нь чухал байна. Зураг 3. 2008 онд бүртгүүлсэн антибиотик /эмийн хэлбэрээр/

2008 онд бүртгэгдсэн антибиотикийн жагсаалт

№ Эмийн олон улсын нэршил

Эмийн худалдааны нэршил Хэлбэр Үйлдвэрлэгч, Улс Олгох

нөхцөл

1. Ампициллин Ампициллины натрийн давс 1г, тарилгын уусмал

Yanzhou Xier Kangtai Pharmaceutical Co.,Ltd- БНХАУ

жороор

2. Ампициллин Ампициллины натрийн давс 250мг/500мг, капсул

Yanzhou Xier Kangtai Pharmaceutical Co.,Ltd - БНХАУ

жороор

3. Ампициллин натри Ампициллины натрийн давс 0,5г/1г, тарилгын нунтаг

SPIC, Shandong Reyoung Pharmaceutical factory – БНХАУ

жороор

4. Ампициллин Ампициллины натрийн давс 0,5г/1г, тарилгын нунтаг Harbin Pharmaceutical Group

Co.,Ltd - БНХАУ жороор

5. Ампициллин Ампициллин 0,5г, тарилгын уусмал Красфарма – ОХУ жороор

6. Амоксициллин тригидрат Амоксициллин 250мг/500мг, капсул

Yanzhou Xier Kangtai Pharmaceutical Co.,Ltd - БНХАУ

жороор

7. Амоксициллин + Клавулоны хүчил Моксиклав 375/625 375/625мг,

шахмал Медохими - Кипр жороор

8. Амоксициллин З Мокс 500 500мг, капсул Aurobindo Pharma Limited - Энэтхэг жороор

9. Амоксициллин 250/500 Амокси ТО 250/500мг, капсул T.O Chemicals LTD- Тайланд жороор

10. Амоксициллин + Клавулоны хүчил Аугментин 625мг, шахмал GlaxoSmithKline Beecham

Pharmaceutical- Англи жороор

11. Амоксициллин Умоксин 500мг, капсул Korea United – Солонгос жороор

12. Ципроôлоксацин Реципро 500 500мг, шахмал Aurobindo Pharma Limited - Энэтхэг жороор

13. Ципроôлоксацин Ципроôлоксацин 500мг, шахмал NCPC- БНХАУ жороор

14. Ципроôлоксацин Ципроôлоксацин 500мг, шахмал NCPC- БНХАУ жороор

15. Ципроôлоксацин Ципроноб 500 500мг, шахмал Noble Healthcare – Энэтхэг жороор

16. Ципрофлоксацин Ципроцеп 250/500мг, шахмал T.O Chemicals LTD- Тайланд жороор

Page 20: Emiin medeelel

�0

17. Ципрофлоксацин Цилоксан 5мл, нүдний дусаалга SA Alcon-Couvreur NV - Бельги жороор

18. Ципрофлоксацин гидрохлорид Ципролет 500 шахмал 500мг х 20, шахмал Инсепта – Бангладеш жороор

19. Цефтриаксон Триаксон 1000/2000 1000мг/2000мг, тосон түрхлэг

Aurobindo Pharma Limited - Энэтхэг жороор

20. Цефтриаксон Фотрикс 1г, тарилгын нунтаг Harbin Pharmaceutical Group Co.,Ltd - БНХАУ жороор

21. Цефтриаксон натри Цефтриаксон тарилга 1000мг, тарилгын уусмал Инсепта – Бангладеш жороор

22. Флюконазол Флюнко 200 200мг, капсул T.O Chemicals LTD- Тайланд жороор

23. Флюконазол Фунгиноб 50/150мг, капсул Noble Healthcare – Энэтхэг жороор

24. Флюконазол Флюконазол капсул 150мг х 10, капсул Инсепта – Бангладеш жороор

25. Клотримазол Каназол үтрээний шахмал

100/500мг, үтрээнийн шахмал T.O pharma Co.Ltd- Тайланд жороор

26. Тобрамицин Тобрекс 3,5г, нүдний тосон түрхлэг

SA Alcon-Couvreur NV - Бельги жороор

27. Тобрамицин+Дексаметазон Тобрадекс 3,5г, нүдний тосон

түрхлэгSA Alcon-Couvreur NV - Бельги жороор

28. Моксифлоксацин Авелокс 400мг, бүрхүүлтэй шахмал

Bayer Healthcare AG – Герман жороор

29. Моксифлоксацин Авелокс 400мг/250мл, судсаар сэлбэх шингэн

Bayer Healthcare AG – Герман жороор

30. Цефаклор Алфацит 250/500мг, капсул Галеника – Серби жороор

31. Доксициклин Доксициклин 100мг, шахмал Shijiazhuang Ouyi Pharmaceutical Co.,Ltd - БНХАУ

жороор

32. Доксициклин хиклат Доксициклин 100мг 100мг х 100, капсул Инсепта – Бангладеш жороор

33. Котримоксазол Котримоксазол 480мг, шахмал NCPC- БНХАУ жороор

34. Котримоксазол Котримоксазол 240мг/5мл, сироп NCPC- БНХАУ жороор

35. Метронидазол Метронидазол 250мг, шахмал NCPC- БНХАУ жороор

36. Метронидазол Трогил 500 500мг, бүрхүүлтэй шахмал

PT Otto Pharmaceutical Industries Mensa group- Индонези

жороор

37. Метронидазол Метронидазол 0,5%-100мл, судсаар сэлбэх шингэн

SPIC, Shandong Reyoung Pharmaceutical factory – БНХАУ

жороор

38. Метронидазол Метронидазол 500мг х 10, үтрээний лаа Дальхимфарм - ОХУ жороор

39. Метронидазол + Миконазол нитрат Микомет үтрээний шахмал Noble Healthcare – Энэтхэг жороор

40. Метронидазол Метронидазол тарилга 500мг/100мл, тарилгын уусмал Инсепта – Бангладеш жороор

41. Метронидазол Метронидазол шахмал 250мг х 100, шахмал Инсепта – Бангладеш жороор

42. Левофлоксацин Левокцин 250мг/500мг х 5, шахмал Shreya Life Sciences PVT – Энэтхэг жороор

43. Бензатин бензилпенициллин

Бензатин бензилпенициллин

1,2мега/2,4мега, тарилгын нунтаг

SPIC, Shandong Reyoung Pharmaceutical factory – БНХАУ

жороор

44. Кристалл пенициллин Пенициллин 1г, тарилгын нунтаг SPIC, Shandong Reyoung Pharmaceutical factory – БНХАУ

жороор

45. Гентамицин Гентамицин 80мг/2мл, тарилгын уусмал

SPIC, Shandong Reyoung Pharmaceutical factory – БНХАУ

жороор

46. Азитромицин Азатрил 100мг/200мг-5мл, хөвмөл Балканфарм – Болгар жороор

47. Азитромицин Азинол 250мг, капсул Noble Healthcare – Энэтхэг жороор

Чанарын шаардлага хангаагүй эм, хэрэгсэл

шаардлага хангаагүй

хаяглалт

каратинойдын хэмжээ

эмгэг төрөгч илэрсэн

флуоресценци

флуоресценци

флуоресценци

нийт уураг

гадна байдал

дүн

хангаагүй

хангаагүй

хангаагүй

хангаагүй

хангаагүй

хангаагүй

хангаагүй

хангаагүй

Хятад

Хятад “Yang zhou

Хятад

Хятад

ОХУ “Микроген”

Унгар “Sanofi

хүчинтэй хугацаа

2009.05

1 жил

2010.07

2010.02

2011.01

1257506

10.2007

0.708307

80622

160205

0.103

дээжийн нэр, тун, хэлбэр

Нифедипин 10 мг

Чацарганы тос

Cofetol 120 ml

Хөвөн

Марль

Марль

Альбумин 10%-100 мл

Но-шпа 40 мг

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Page 21: Emiin medeelel

��

48. Азитромицин Азитромицин шахмал 250мг 250мг, шахмал Инсепта – Бангладеш жороор

49. Нистатин Нистатин 500000 ОУН, шахмал Антибиотик – Румын жороор50. Миконазол нитрат Гинизол 7 №7, лаа Сагмел Инк – Итали жороор

51. Гидрокортизон + Окситетрациклин Гидроциклин 5г, тосон түрхлэг Галеника – Серби жороор

52. Цефуроксим Зинацеф 750мг/1,5г, тарилгын нунтаг GlaxoSmithKline – Итали жороор

53. Цефтазидим Цефтазидим 1г, тарилгын уусмал Красфарм - ОХУ жороор

54. Цефадроксил Опицеф 5мл, сироп PT Otto Pharmaceutical Industries Mensa group- Индонези

жороор

55. Спектиномицин гидрохлорид

Спектиномицин тарилга

2000мг, тарилгын уусмал Инсепта – Бангладеш жороор

56. Рокситромицин Рокситромицин 150/300 шахмал 150/300мг х 30 шахмал Инсепта – Бангладеш жороор

57. Эритромицин стерат Эритромицин 250мг шахмал 250мг х 50, шахмал Инсепта – Бангладеш жороор

58. Сульфаметоксазол + Триметоприм Котримоксазол шахмал 480мг х 100, шахмал Инсепта – Бангладеш жороор

59. Сульфаметоксазол + Триметоприм Котримоксазол хөвмөл 240мг/5мл-60мл, хөвмөл Инсепта – Бангладеш жороор

ЭМХҮТ-ийн мэргэжилтэн М. Мөнхзул

Чанарын шаардлага хангаагүй эм, хэрэгсэл

шаардлага хангаагүй

хаяглалт

каратинойдын хэмжээ

эмгэг төрөгч илэрсэн

флуоресценци

флуоресценци

флуоресценци

нийт уураг

гадна байдал

дүн

хангаагүй

хангаагүй

хангаагүй

хангаагүй

хангаагүй

хангаагүй

хангаагүй

хангаагүй

Хятад

Хятад “Yang zhou

Хятад

Хятад

ОХУ “Микроген”

Унгар “Sanofi

хүчинтэй хугацаа

2009.05

1 жил

2010.07

2010.02

2011.01

1257506

10.2007

0.708307

80622

160205

0.103

дээжийн нэр, тун, хэлбэр

Нифедипин 10 мг

Чацарганы тос

Cofetol 120 ml

Хөвөн

Марль

Марль

Альбумин 10%-100 мл

Но-шпа 40 мг

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

¯éëäâýðëýã÷Öóâðàë

Page 22: Emiin medeelel

��

Аливаа халдварын процесс үүсч хөгжих нь хүн ба бичил биетэн гэсэн макро, микро хоёр янзын махбодын маш нарийн харилцан үйлчлэлийн буюу тэмцлийн үр дүн байдаг. Хүний бие махбодын ерөнхий байдал (халдварыг эсэргүүцэх чадавхи) ба бичил бие махбодын хоруу чанар (вирулентность) нь аливаа халдварын процессын мөн чанарыг тодорхойлдог (3, 10).

Аливаа бичил биетэний эсрэг үйлчлэлтэй эм бэлдмэлүүд гарснаар, дээрх тэмцлийг хүний бие махбодод ашигтай төгсгөхөд чухал үүрэг роль гүйцэтгэх болжээ. Чухамхүү антибактериаль эмчилгээ (antibacterial treatment) нь өвчтөн – бичил махбодь – эм гэсэн тогтолцооны харилцан үйлчлэлийн үр дүнд амжилттай хэрэгжидэг байна. Иймд эмчилгээнд эмийн зөв сонголт хийхийн тулд макро ба микро бие махбодийн байдлыг нэлээд нарийн тогтоож, авч үзэх шаардлагатай байдаг (5, 10).

Ер нь халдварын эсрэг эмийн (антибактериаль) бэлдмэлүүд нь нэр төрлийн хувьд ч, хэрэглэгдэх давтамжийн хувьд ч эмэн эмчилгээнд голлох байр суурь эзэлдэг. Энэ нь нэг талаар, аливаа бичил биетэн (микрорганизм) маш олон янз, тэдгээрийн антибактериаль бэлдмэлд мэдрэг чанар өөр өөр байдагтай холбоотой; нөгөө талаар, аливаа микрорганизм хүний биед ямар ч байрлалын (амьсгалын, шээсний замын, арьсны, ТМС-ийн г.м.) халдвар үүсгэж болох, тэрхүү халдвар нь ямар ч өвчнийг (мэс заслын, гинекологийн, нүдний г.м.) хүндрүүлж болдогоос үүдэлтэй юм (3, 10, 11).

Бас нэг анхаарагдах зүйл бол антáиактериаль эмчилгээний явцад эмэнд тэсвэртэй нянгууд үүсэх нь олонтаа байдаг. Тэсвэртэй нянгууд бий болсонтой

холбоотойгоор зарим антибактериаль эм эмчилгээний ач холбогдолгүй болж, шинэ эм гаргах шаардлага тавигддаг. Үүний улмаас антибактериаль эмийн нэр төрөл өсч ирсэн бөгөөд орчин үед дэлхий дахинд 200 гаруй төрлийн антибактериаль эм хэрэглэгдэж байна (12).

Антибактериаль эмчилгээг гардан хийгчдийн тухайд дараахь зарчмуудыг баримталж байх шаардлагатай билээ (1, 4, 12, 17). Үүнд:

Боломжтой бол эмчилгээ эхлэхийн өмнө бактериологийн шинжилгээ хийх,Өвчтөний нас, хүйсний онцлогийг анхаарах,Антибактериаль үйлчлэлтэй ихэнх эм элгэнд биотрансформацид буюу метаболизмын хувиралд орж, бөөрөөр дамжин биеэс ялгардаг тул тэдгээр эрхтэний гэмтсэн эсэхийг харгалзан үзэх,Хэрэв тухайн өвчтөн урьд нь антибактериаль эмчилгээ хийлгэж байсан бол өмнөх эмчилгээнд хэрэглэсэн эмийн зохимжийн талаар сайтар тодруулах г.м.

Орчин үеийн анагаах ухааны практикт антибактериаль эмүүдийг дараахь 5 үндсэн бүлэгт хуваадаг (8, 12, 16, 17). Үүнд:

1. Нянгийн эсрэг (антимикробный) нийтлэг хэрэглэгддэг эмүүд2. Сүрьеэгийн эсрэг үйлчилдэг эмүүд3. Шимэгчдийн (протозойн) эсрэг үйлчилдэг эмүүд4. Мөөгөнцрийн эсрэг үйлчилдэг эмүүд 5. Вирусийн эсрэг үйлчилдэг эмүүд

Гэхдээ, дээрх 5 бүлэгт хамаарагдах

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ЭМЭН ЭМЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗАРЧИМ

ÇÀÉÍ ÑÓÐÃÀËÒÛÍ ÁÓËÀÍ

Page 23: Emiin medeelel

��

эм бэлдмэлүүд дотроос эхний 3 бүлэгт хамаарагдах эмүүдийн зарим нь ердийн нян, сүрьеэгийн нян, шимэгчдийн аль алинд нь үйлчлэх талтай байдаг бол харин вирусийн эсрэг бэлдмэлүүд зөвхөн вируст, мөөгөнцрийн эсрэг эмүүд зөвхөн мөөгөнцөрт үйлчилдэг өвөрмөц онцлогтой ажээ (8). Түүнчлэн аливаа микрорганизмтой тэмцэх зорилгоор, дээр дурдсан 5 бүлгийн эм бэлдмэлүүдээс гадна, эмнэлгийн практикт олон төрлийн антисептик бэлдмэлийг хэрэглэдэг (3,12,14).

Одоо үед 1-р бүлэг буюу нянгийн эсрэг үйлчлэлтэй эм бэлдмэлүүдийг дотор нь: бета-лактам, аминогликозид, макролид, линкозамид, тетрациклин, полимиксин, гликопептид, сульфаниламид, нитрофуран, хинолон ба фторхинолон, хиноксалин, оксихинолин, рифамицин, оксазолидон, феникол, фузидин, диаминопиримидин ба бусад эмүүд гэх мэтээр ангилдаг (12).

Тэгвэл, сүрьеэгийн эсрэг үйлчлэлтэй эмүүд нь дотроо: рифамицин, аминогликозид, фторхинолон, ГИНК-ийн уламжлалт бэлдмэлүүд болон бусад эмүүд; шимэгчдийн эсрэг үйлчилдэг бэлдмэлүүд нь: аминогликозид, макролид, нитроимидазол, нитрофуран, полиен, сульфаниламид, тетрациклин, диаминопиримидин болон янз бүрийн бүлгийн бэлдмэлүүд; мөөгөнцрийн эсрэг эмүүд нь: полиен, азол, глюканы синтезийн ингибитор, аллиламин болон бусад эмүүд гэж тус тус ангилагддаг байна. Вирусийн эсрэг эмүүдийг дотор нь: нуклеозид, ДНК-полимеразын ингибитор, протеазын ингибитор, вирулоцид, интерферон, амантаны уламжлалт бэлдмэлүүд болон бусад эмүүд гэж хуваадаг ажээ (11, 12).

Ингээд зөвхөн нянгийн эсрэг үйлчлэлтэй эмүүдийн талаар хэвлэлийн тойм ашиглан бэлтгэсэн дараахь мэдээллийг уншигч таны

сонорт хүргэхийг зорилоо. Бидэнд олдох боломжтой мэдээллээс (4, 11, 12, 16, 17) үзэхэд, бета-лактамын бүлгийн бэлдмэлд: пенициллин, цефалоспорин

(I, II, III, IV үеийн), карбапенем, монобактам багтдаг бөгөөд одоогоор манай улсын эмчилгээний практикт: пенициллиний бэлдмэлүүд (амоксициллин, ампициллин, бензатинпенициллин, бензилпенициллин, ф е н о к с и м е т и л п е н и ц и л л и н , клоксациллин, оксациллин), цефалоспорины I үе (цефазолин, цефалексин), II үе (цефуроксим), III үе (цефотаксим, цефтазидим, цефтриаксон)-ийн зарим бэлдмэлийг тус тус хэрэглэж байна (2). Харин цефалоспорины IV үеийн бэлдмэлүүдийг хараахан хэрэглээгүй байна.

Бета-лактамын бэлдмэлүүдийг энтераль, ïàðýíòåðàëü замаар биед оруулахад шимэгдэлт нь янз бүр, их төлөв шээсээр ялгарч гардаг. Эдгээр эмийг амбулоторийн ба стационарын эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой. Пенициллин нь энэ бүлгийн бусад эмүүдээсээ илүүтэй харшил өгдөг. Тератоген үйлчлэлийн хувьд, энэ бүлгийн бэлдмэлүүд нь В категорит багтдаг тул жирэмсний үеийн аливаа халдварыг эмчлэхэд хэрэглэж болно гэж үздэг. Нөгөө талаар, энэ бүлгийн бэлдмэлүүд нь бөөрөнд хортой нөлөөлдөггүй ба харин оксациллин, цефтриаксон зэрэг нь элгэнд гаж нөлөө өгч болзошгүй ажээ (6, 7, 16).

Сүүлийн үед нянгийн антибиотикт тэсвэртэй чанар үүсэх явдал нэмэгдсээр байгаа бөгөөд тэдгээрийн 90%-д нянгийн бета-лактамазууд үүсгэх чадвар гол үүрэг гүйцэтгэдэг байна. Ийм учраас бета-лактамазын ингибитор гаргахад ихээхэн анхаарч, ийм үйлчлэлтэй клавуланы хүчил, сульфон-пеницилланы хүчил (сульбактам) зэргийг эмчилгээнд өргөн хэрэглэх болжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр бодисууд нь стафилококкийн нөлөөгөөр пенициллиний төрлийн

Page 24: Emiin medeelel

��

бэлдмэлүүд гидролиз болохыг саатуулдаг үйлчлэлтэй ажээ. Орчин үед их төлөв тэдгээрийг амоксициллин|клавуланат, ампициллин|сульбактам хэлбэрээр хэрэглэж байна (8, 9, 12).

Эмнэлгийн практикт бета-лактамын бүлгийн бэлдмэлүүдээс гадна нэлээд өргөн хэрэглэгддэг нянгийн эсрэг үйлчлэлтэй эмүүд бол аминогликозидын бүлгийн бэлдмэлүүд бөгөөд тэдгээрээс гентамицин, канамицин, неомицин, мономицин, стрептомицин зэргийг манай улсад хэрэглэдэг (2). Энэ бүлгийн эмүүд нь ихэнх грам-эерэг, грам-сөрөг нянгуудад үйлчилдэг ба харин анаэроб нянгуудад үйлчилдэггүй. Аминогликозид нь нянгийн эсийн рибосомын уургийн синтезийг саатуулах замаар үйлчлэл үзүүлдэг байна. Зарим нь (стрептомицин) сүрьеэгийн микобактери болон хөх идээлүүлэгч нян, зарим шимэгчдэд (мономицин) үйлчилдэг ажээ. Аминогликозидыг эмчилгээнд хэрэглэх заалт өргөн (эмнэлгийн дотоод халдвар, сепсис, хагалгааны дараахь идээт хүндрэл, эндокардит, пиелонефрит, халдвар орсон түлэгдэлт, сүрьеэ, тарваган тахал, туляреми г.м.) ба түүнийг бета-лактамын бэлдмэлүүдтэй хавсруулан хэрэглэхэд тохиромж сайтай (7, 16, 17).

Аминогликозидын бүлгийн эмийг хэрэглэх тун, хоорондын зай, эмчилгээний нийт хугацаа ба бусад шалтгааны (бөөрний дутмагшил) улмаас өвчтөний сонсгол, бөөрөнд болон мэдрэл-булчингийн тогтолцоонд хортой нөлөө үзүүлэх нь олонтаа гардаг. ХХ зууны 70-аад оноос аминогликозидэд тэсвэртэй нян үүсч байгаа талаар их бичигдэх болсон. Гэхдээ, цефалоспоринтой харьцуулахад аминогликозидэд тэсвэртэй нян үүсэх процесс харьцангуй удаан явагддаг ажээ. Аминогликозид нь ходоод-гэдэсний замаар шимэгддэггүй боловч энэ бүлгийн бэлдмэлүүдээс зөвхөн неомицин, канамицинийг гэдэсний зарим халдварын үед дотуур хэрэглэдэг байна. Аминогликозид нь биед задралд ордоггүй

ба идэвхжилээ алддаггүй, их төлөв бөөрний холтослог давхаргад ихээр хуримтлагдаж, шээсээр ялгарч гардаг (14, 17).

Нянгийн эсрэг үйлчлэлтэй өөр нэгэн төрлийн эм болох макролидын бүлэгт мөн олон төрлийн бэлдмэлүүд багтдаг бөгөөд тэдгээрээс манай улсад олеандомицин, эритромицин, кларитромицин зэргийг хэрэглэдэг. Макролид нь харьцангуй олон жил (50 гаруй жил) эмчилгээний практикт хэрэглэгдэж, үр дүн сайтай, аюул багатай болох нь нотлогджээ. Энэ бүлгийн эмүүд нь грам-эерэг, грам-сөрөг нян болон микобактерит их төлөв бактериостатик үйлчлэл үзүүлдэг. Бас үрэвслийн эсрэг нөлөөтэй. Олон төрлийн халдварын (пневмони, архаг бронхит, ходоод-гэдэсний болон бэлгийн замын, нүдний, чихний халдвар болон коклюш, сахуу г.м.) эмчилгээнд макролидын бүлгийн эмүүдийг хэрэглэдэг. Сүүлийн үед макролидэд (эритромицинд) тэсвэртэй нян ихээр үүсч байна. Макролид нь ходоод гэдэсний замаар харьцангуй сайн шимэгддэг. Биеийн янз бүрийн эд эрхтэнд (бүр эсийн дотор) сайн хүрч үйлчилдэг. Хүний биеэс элэг, бөөр, гэдэсний ханаар дамжин ялгардаг (5, 8, 13, 14).

Түүнчлэн сүүлийн жилүүдэд линкозамидын бүлгийн бэлдмэлүүдийг анагаах ухааны практикт өргөн хэрэглэдэг болоод байна (12). Энэ бүлэгт линкомицин, клиндамицин ордог ба манай улсын эмчилгээний практикт гагцхүү сүүлийн хэдэн жилүүдээс л хэрэглэгдэж эхлээд байна (2). Линкомицинийг анх 1963 оноос эмчилгээний практикт хэрэглэсэн ба гаж нөлөө ихтэй тул сүүлийн жилүүдэд клиндамицинд байраа тавьж өгөх болж байна. Клиндамицин бол нэлээд өргөн хүрээнд үйлчилдэг, өвчтөнд зохимж сайтай бэлдмэл ажээ. Линкозамид нь зарим грам-эерэг, грам-сөрөг аэроб, анаэроб нянгууд болон эсийн доторхи нянд үйлчилдэг. Линкозамид нь их төлөв

Page 25: Emiin medeelel

��

бактериостатик үйлчлэлтэй ба түүний өндөр тун нь стафилококк, стрептококк, зарим анаэроб нянд бактериоцид үйлчлэл үзүүлдэг ажээ. Нөгөөтэйгүүр, линкозамид нь ходоод-гэдэсний замаас түргэн шимэгддэг ба бүтцийн хувьд эд эстэй нэлээд ойролцоо учир уушги, бронхын салст, плевр, элэг, мухар олгой болон хөндийнүүдэд нэлээд хуралдах онцлогтой. Тодорхой хэмжээгээр элгэнд хувиралд (гидролиз) ордог. Шээсээр удаан үргэлжлэн ялгардаг. Бас баасаар гарч болдог.

Линкозамидын бүлгийн бэлдмэлийг дараахь өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой (12, 17, 18):

- яс, үений стафилококкоор үүсгэгдсэн халдвар

- аспирацийн болон деструкци бүхий пневмони, плеврийн эмпиема

-хэвлийн ба гинекологийн халдварууд

- арьс, зөөлөн эдийн халдвар- дахин давтамтгай архаг тонзилит,

дунд чихний үрэвсэл, синусит г.м.- жирэмсэн, хөхүүл эхэд, мөн элэг,

бөөрний дутмагшилтай өвчтөнд хэрэглэж болно.

Нянгийн эсрэг үйлчлэлтэй эмүүдийн дотор тетрациклиний бүлэг тодорхой байр суурийг эзэлдэг (12). Энэ бүлгийн эмүүдээс манай улсын эмчилгээний практикт доксициклин, окситетрациклин, тетрациклин зэргийг хэрэглэдэг. Доксициклин нь хагас нийлэг, нөгөө хоёр нь байгалийн гаралтай болно. Нэлээд өргөн хүрээнд грам-эерэг, грам-сөрөг нян, эсийн доторхи нян (хламид, уреаплазма) болон зарим шимэгчдийн эсрэг үйлчлэл үзүүлдэг. Ялангуяа доксициклин нь стафилококкийн эсрэг үйлчлэлээрээ бусдаас давуутай ажээ. Тетрациклины бүлгийн эмүүд бактериостатик үйлчлэлтэй ба дотуур хэрэглэхэд сайн шимэгддэг (ялангуяа доксициклин), биеэс шээс, өтгөнөөр ялгардаг.

Энэ бүлгийн эмүүдийг тарваган тахал (булчирхайн хэлбэр), бруцеллёз, боом, холер, хламидиоз, риккетсиоз, лептоспироз болон гинекологийн, бэлгийн замын, зөөлөн эдийн идээт халдварын эмчилгээнд хэрэглэдэг. Харин жирэмсэн, хөхүүл эх, 8 хүртэлх насны хүүхдэд, элэг, бөөрний дутмагшилтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно (11, 12). Сүүлийн үед нэлээд давуу буюу тетрациклинд тэсвэртэй нянгуудад хүчтэй үйлчлэл үзүүлдэг глицилциклиний бүлгийн эмүүд шинээр гарсан бөгөөд манай улсын эмчилгээний практикт хараахан нэвтрээгүй байна

Нянгийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг өөр нэгэн төрлийн бэлдмэл бол полимиксиний бүлэг бөгөөд тэдгээрээс полимиксин В ба М-ийг хэрэглэдэг. Грам-сөрөг нян, энтеробактер (эшерихий, клебсиел, иерсиний, сальмонелл, шигелл) ба холерийн вибрион, H.influenzae, B.pertussis зэрэгт бактериоцид үйлчлэл үзүүлдэг. Харин полимиксинд V.El Tor, N.meningitidis, N.gonorrhoeae, Brucel-la spp. зэрэг нянгууд тэсвэртэй байдаг. Полимиксин нь дотуур хэрэглэхэд шимэгддэггүй тул судсанд, булчинд тарих, мөн хэсэг газарт болон аэрозоль маягаар хэрэглэдэг. Бусад эмэнд тэсвэртэй грам-сөрөг нянгаар үүсгэгдсэн халдвар, сепсис, бусад эм тохиромж муутай тохиолдолд хэрэглэхэд зохимжтой. Бөөрний дутмагшил, хэт мэдрэг байдал, миастени, гэдэсний халдварын үед болон нярай хүүхдэд хэрэглэж болохгүй. Жирэмсэн, хөхүүл эх, настанд болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Полимиксинийг аминогликозид, амфотерицин В, миорелаксант зэрэгтэй хамт хэрэглэж болохгүй (12, 14, 17).

Нянгийн эсрэг үйлчлэлтэй бэлдмэлүүдэд фениколын бүлгийн эмүүд ордог ба энэ бүлэгт тиамфеникол глицинат ацетилцистейнат, синтомицин, хлорамфеникол (левомицетин) багтдаг бөгөөд манай улсад сүүлийн хоёрыг нь

Page 26: Emiin medeelel

��

хэрэглэдэг. Феникол нь нянгийн эсрэг өргөн хүрээт (грам-эерэг, сөрөг аэроб, анаэроб нянгууд, хламид, спирохет, риккетсий) бактериостатик үйлчлэл үзүүлдэг. Хэрэв энэ бүлгийн эмийг удаан хэрэглэвэл, юуны түрүүн энтеробактер эмэнд тэсвэртэй болдог ба харин менингококк, нейссерий, грам-эерэг коккууд хлорамфениколд тэсвэртэй болох нь харьцангуй цөөн байдаг ажээ. Сүүлийн үед, хлорамфениколыг хүүхдэд болон хөхүүл эхэд хэрэглэхэд, бага насны хүүхдийн ясны чөмөг, цус төлжилтөд хортой нөлөө үзүүлдэг талаар олонтаа бичигдэх болсоныг манай эмч нар анхаарч, энэ эмийг хүүхдэд ерөөсөө хэрэглэхгүй байх нь зүйтэй юм (13, 14, 17).

Сульфаниламидын бүлгийн бэлдмэлүүд анагаах ухааны практикт 60 гаруй жил хэрэглэгдэж буй бөгөөд гагцхүү химийн аргаар гаргаж авсан нийлэг бэлдмэлүүд энэ бүлэгт багтдаг ба удаан хадгалахад (ялангуяа халуун орны нөхцөлд) тохиромжтой. Сульфаниламидын маш олон нэрийн эм байдгаас манай улсад сульфадимидин, салазопиридазин, сульфадиметоксин, сульфаметоксазол, сульфасалазин, сульфацетамид фталилсульфатиазол, зэрэг нэлээд олон нэрийн эм хэрэглэгддэг. Энэ бүлгийн эм нь нянгийн эсрэг нэлээд өргөн хүрээнд үйлчилдэг боловч тэсвэртэй нян үүсэх нь элбэг тохиолддог.

Сульфаниламидуудыг 4 үндсэн бүлэг болгодог (11, 12):

1.Ерөнхий зориулалтаар хэрэглэдэг эмүүд(сульфадимидин, сульфаметоксазол, сульфален г.м.)-ийг грам-сөрөг энтеробактер (эшерихи, шигелл, сальмонелл), грам-эерэг коккоор (энтерококк, ногооруулагч стрептококк), нейссерий, хламид зэргээр үүсгэгдсэн халдваруудын эмчилгээнд хэрэглэдэг.

2.Хэсгийн зориулалтаар хэрэглэдэг сульфаниламидууд (мафенид, сульфатиазол, сульфацетамид натри г.м.)-

ийг арьс, салстын (нүдний) хэсэг газрын халдварын эмчилгээнд дусаах, шавших, түрхэх аргаар хэрэглэдэг.

3.Гэдэснээс муу шимэгддэг сульфаниламидууд (сульфагуанидин, ф т а л и л с у л ь ф а т и а з о л , фталилсульфапиридазин)-ийг гэдэсний цочмог халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

4 . С а л а з о с у л ь ф а н и л а м и д у у д (сульфасалазин, салазодиметоксин, салазопиридазин)-ийг өвөрмөц бус шархлаат колит, ревматоид артритын эмчилгээнд хэрэглэдэг байна.

Сульфаниламид нь бактериостатик үйлчлэл үзүүлдэг. Харьцангуй сайн шимэгддэг ба элгэнд биотрансформацид ордог, их төлөв шээсээр ба өтгөнөөр ялгаран гардаг. Хэт мэдрэг тохиолдол, цус, элэг, бөөр, бамбайн хүнд өвчин, жирэмсэн, хөхүүл үе, 3 сар хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно (11, 13, 14).

Харьцангуй шинэхэн төрлийн эмүүд бол хинолоны болон фторхинолоны бүлгийн бэлдмэлүүд юм. Манай улсын эмчилгээний практикт одоогоор хинолоны бүлгээс налидиксийн хүчил, оксолиний хүчил, фторхинолоны бүлгээс норфлоксацин, ципрофлоксацин зэрэг эмүүдийг хэрэглэж байна (2). Тэдгээр нь их төлөв грам-сөрөг, бас грам-эерэг нянгуудад нэлээд өргөн хүрээнд үйлчилдэг бөгөөд дотуур хэрэглэхэд сайн шимэгддэг ба биохүрэлцэхүй сайтай байдаг. Эдгээр бэлдмэлүүд нь харьцангуй хортой нөлөө багатай ба нянгийн тэсвэртэй чанар үүсэх нь харьцангуй удаан байдаг. Гол төлөв шээсээр, мөн ºòãºíººð биеэс ялгардаг.

Энэ бүлгийн эмүүдийг шээсний, амьсгалын замын, гэдэсний, бэлгийн замаар дамжих болон мэс заслын, гинекологийн зэрэг төрөл бүрийн халдварын, бас сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэдэг. Нэг чухал онцлог тал нь гэвэл, тэдгээр бэлдмэлүүдийг нейтропени

Page 27: Emiin medeelel

��

бүхий халдварт хэрэглэхэд тохиромжтой. Бас аливаа халдвараас (ялангуяа шээсний замын халдвар, урологийн мэс заслын дараахь халдвар, литотрипсиид бэлтгэх, ясны чөмөг шилжүүлэн суулгах г.м.) урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхгүй, хүүхэд, настан ба элэг, бөөрний дутмагшил бүхий өвчтөнд бага тунгаар, болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Хинолоны болон фторхинолоны бүлгийн бэлдмэлүүдийг антацид, магнийн сульфат, аминофиллин, варфарин, төмрийн сульфат, кофейн, теофиллин зэрэгтэй хамт хэрэглэж болохгүй (4, 6, 12).

Нянгийн эсрэг эмчилгээнд нитрофурануудыг өргөн хэрэглэдэг ба тэдгээр нь нянгийн (грам-сөрөг, грам-эерэг) эсрэг үйлчлэлтэй, синтетик бэлдмэлүүд бөгөөд зарим нь шимэгчдийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчлэл үзүүлдэг. Манай улсын эмчилгээний практикт нитрофурантоин, фуразолидон өргөн хэрэглэгддэг (2). Тэдэнд нянгийн тэсвэртэй байдал үүсэх нь удаан байдаг. Удаан хадгалахад тохиромжтой. Нитрофуран нь харьцангуй их хордуулах үйлчлэлтэй тул бага тунгаар хэрэглэх шаардлагатай. Ходоод-гэдэсний замаар сайн шимэгддэг ба бөөрөөр ялгардаг тул их төлөв шээсний замын болон гэдэсний халдварын эмчилгээнд хэрэглэдэг. Бас лямблиоз, амебиаз, трихомониаз болон хэсгийн (нүд, чих, шархны) халдварын үед хэрэглэж болно. Нитрофураны бүлгийн бэлдмэлийг хэт мэдрэг байдал, элэг, бөөрний дутмагшил, Г-6-ФДГ-ийн дутал, жирэмсэн, хөхүүл үе, нэг ойндоо хүрээгүй хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Мөн антацид, хинолон, фторхинолон, хлорамфеникол, пробеницид зэрэг эмүүдтэй хамт хэрэглэж болохгүй (11, 12, 14, 17).

Манай улсын эмчилгээний практикт нэлээд хэдэн жилийн турш оксихинолины бүлгийн эмүүд (5-

нок)-ээс хэрэглэж ирсэн ба энэ бүлэгт 8-оксихинолины уламжлалт, синтетик бэлдмэлүүд (нитроксолин, хиниофон, хлорхинальдол) багтдаг. Уг бүлгийн бэлдмэл нь нянгийн, мөөгөнцрийн болон шимэгчдийн эсрэг үйлчлэл үзүүлдэг, нянгийн тэсвэртэй чанар удаан үүсдэг. Нитроксолиноос бусад нь ходоод гэдэсний замаас шимэгддэггүй тул гол төлөв хэсэг газарт хэрэглэдэг. Биотрансформацийн хувиралд ордоггүй ба шээсээр ялгардаг (16, 17).

Эмчилгээний практикт өргөн хэрэглэгдэх болсон эмүүд бол нитроимидазолын бүлгийн бэлдмэлүүд юм. 5-нитроимидазолын уламжлалт синтетик, өндөр идэвхитэй бэлдмэлүүд (метронидазол, ниморазол, орнидазол, секнидазол, тинидазол зэрэг) энэ бүлэгт багтдаг бөгөөд манай улсад одоогоор метронидазол, орнидазол, тинидазолыг хэрэглэж байна. Нитроимидазол нь грам-эерэг, сөрөг анаэробууд, спор үүсгэдэг, үүсгэдэггүй анаэроб, коккуудад бактерцид үйлчлэл үзүүлдэг. Дотуур хэрэглэхэд сайн шимэгддэг, биохүрэлцэхүй нь 80-100%-д хүрдэг. Элгэнд биотрансформацид орж, идэвхитэй, идэвхигүй метаболитууд үүсгэдэг. Ихэнх хувь нь шээсээр, багахан хэсэг нь өтгөнөөр ялгардаг (6, 9, 14).

Нитроимидазолын бүлгийн эмийг янз бүрийн байрлалтай (тархи, уушги, хэвлийн хөндийд) анаэроб халдвар, Кроны өвчин, үхжилт ба хуурамч мембрант колит, мэс заслын дараахь халдвар, шимэгчдээр үүсгэгдсэн шээс-бэлгийн замын өвчнүүд, лямблиоз, амебиаз, мөн ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчний эмчилгээнд хэрэглэдэг. Хэт мэдрэг байдал, жирэмсний эхний 3 сар, хөхүүл үед хэрэглэж болохгүй ба бага насны хүүхэд, настанд болон цусны өвчний үед болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Нитроимидазол нь хордуулах нөлөө багатай боловч удаан хэрэглэхэд гэдэсний кандидоз, лейкопени, нейтропени, таталт, тэнцвэр алдагдалт,

Page 28: Emiin medeelel

��

флебит, тромбофлебит, арьсны харшил, фотодерматит болон нойр хямрах, толгой өвдөх, эргэх зэрэг олон янзын гаж нөлөө үзүүлж болно. (12, 14, 15, 18).

Эцэст нь тэмдэглэхэд, хэдийгээр нянгийн эсрэг үйлчлэлтэй эмийг хэрэглэх эрэлт хэрэгцээ асар их байдаг ч гэсэн, юуны түрүүн эмч нар зохистой антибактериаль эмчилгээний талаархи мэдлэг, дадлагаа байнга дээшлүүлж, шинэ мэдээллээр өөрсдийн тархи оюунаа системтэй цэнэглэж байхын зэрэгцээ эмчилж байгаа өвчтөнүүдээсээ эхлээд

Батхуяг П., Оргил Б. Эмийн зохистой хэрэглээ ба эмэн эмчилгээний гарын авлага. УБ., 2008 Монгол улсын эмийн бүртгэлийн жагсаалт. ЭМХҮТ, 2008 оны 11 сар Халдвараас сэргийлэх арга хэмжээний удирдамж. УБ., 2008Чүлтэмсүрэн М, Ерөөлт Ч, Хүрэлбаатар Л. Эмийн лавлах. II хэвлэл. УБ., 2003Антибактериальная терапия. Под редакцией Л.С.Страчунского, Ю.Б.Белоусова, С.Н.Козлова. Москва, Фармединфо, 2002Белоусов Ю.Б., Моисеев В.С., Лепахин В.К. Клиническая фармакология и фармакотерапия. Издание 2-е, стереотипное. Руководство для врачей. Москва, 2000Белоусов Ю.Б., Шатунов С.М. Антибактериальная химиотерапия. М., “Ремедиум”, 2001 Ершов Ф.И. Антивирусные препараты. М., “Медицина”, 1998Лекарственные средства. Главный редактор академик Р.В.Петров. М., “ГЭОТАР-МЕД”, 2003Медицинская микробиология. Под редакцией В.И.Покровского, О.К.Поздеева. М., 1998Навашин С.М., Фомина И.П. Рациональная антибиотикотерапия. М., 1982Рациональная антимикробная фармакотерапия. Под общей редакцией В.П.Яковлева, С.В.Яковлева. Москва, Издательство “Литтерра”, 2003Страчунский Л.С., Белоусов Ю.Б., Козлов С.Н. Практическое руководство по антиинфекционной терапии. М., “Боргес”, 2002Antibiotic Guidelines. 7 th Edition. Australia, Melbourne, 1992Goodman and Gilman’s The Pharmacological Basis of Therapeutics. Seventh Edi-tion. New York – Toronto – London, 1985Reese R.E., Betts R.F., Gumustop B. Handbook of antibiotics. 3rd ed. Philadelphia, Lippincott Williams & Wilkins, 2000WHO Model Formulary 2002. Editors: Mary R. Couper, Dinesh K. Mehta. WHO, Printed in the United Kingdom, 2002

1.

2.3.4.5.

6.

7.

8.9.

10.

11.12.

13.

14.15.

16.

17.

“АЧ” АУДС-ийн тэнхимийн эрхлэгчАнагаахын шинжлэх ухааны доктор Б. Оргил

Ашигласан номын жагсаалт

Цаашид энэхүү буланд нийтэлсэн хичээлийн материалыг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Төгсөлтийн дараах сургалтын албатай хамтран www.nchd.mn вэб сайтад байршуулан онлайнаар тестийн хариуг авах тул Та бүхэн хичээлээ уншаад кредит авах боломжтой

хүн амын өргөн хүрээнд энэ талын зөв ойлголт өгч, зөв хандлага тогтоох талаар их ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн ЭМЯ болон эмийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлдэг байгууллага, албан тушаалтнуудын тухайд ч гэсэн, эмэнд маш тэсвэртэй нянгийн төрлүүд олширч байгааг зориуд анхаарч, антибактериаль эмчилгээний асуудлаар үндэсний хэмжээнд баримтлах стратеги, тактик боловсруулан гаргаж, мөрдүүлэх нь зүйтэй санагдана.

Page 29: Emiin medeelel

��

ЭМШУИС-ийн Эм зүйн сургуульд 2009 онд зохион байгуулагдах “Эм найруулагч” нарт зориулсан мэргэжил

дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө

№ Сургалтын нэр Хугацаа Сургалтын төлбөр мян/төг

Олгох кредит

1. Эмийн сангийн үйл ажиллагааны менежментийн сэдвээр эм найруулагч нарт зориулсан сургалт

9-13/ II 30,0 3,0

2. Эмийн технологи, чанарын хяналт сэдэвт эмнэлгийн болон нийтийн үйлчилгээний эмийн сангийн эм найруулагч нарт зориулсан сургалт

23-27/ III 30,0 3,0

3. Эм зүйн тусламж үйлчилгээнд мөрдөх эрх зүйн актууд, тэдгээрийг хэрэгжүүлэх нь 27/IV -1/V 30,0 3,0

4. Эмийн ургамал судлал, галены болон уламжлалт эмийн технологи, чанарын хяналтын асуудлууд (Эм найруулагч нарт)

8-12/VI 30,0 3,0

5. Эм зүйн тусламж үйлчилгээний орчин үеийн асуудлууд сэдэвт эм найруулагчдад зориулсан сургалт

6-10/Х 30,0 3,0

ЭМШУИС-ийн Эм зүйн сургуульд 2009 онд зохион байгуулагдах “Эм зүйч” нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх

сургалтын төлөвлөгөө

Сургалтын нэрХугацаа

Сургалтын

төлбөр

мян/төг

Олгох

кредит

1 Монгол улсын эмийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа болон эмийн сангуудад бэлтгэдэг эмүүдийн шинжилгээний аргууд сэдэвт эм шинжлэгч нарт зориулсан сургалт

13-17/ IV 45,0 3,0

2 Клиникийн эм зүйн тусламж, эмийн зохистой хэрэглээ сэдэвт эмнэлгийн эм зүйчдэд зориулсан сургалт 4-8/ V 45,0 3,0

3 Эмийн маркетингийн чиглэлээр эм зүйчдэд зориулсан сургалт 25-29/V 45,0 3,0

4

Эмийн ургамал судлал, фитохимийн судалгааны аргууд (Эм зүйч нарт) 15-19/VI 45,0 3,0

5 Эмийн үйлдвэрлэлийн GMP, үйлдвэрлэлийн эмийн технологи сэдэвт эм зүйчдэд зориулсан сургалт 2-6/ХI 45,0 3,0

ЭМШУИС-ийн Эм зүйн сургууль

Page 30: Emiin medeelel

�0

Эм биобэлдмэлийн хяналтын лаборатори нь эх орны үйлдвэрүүдийн болон импорт, экспортын эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материал, уламжлалт эм, эмийн ургамлын түүхий эдийн шинжилгээг Монгол улсын үндэсний стандарт /MNS/, олон улсын фармокопей болон ОХУ, Америк, Их Британи, БНХАУ зэрэг орнуудын фармакопейн дагуу хийж, үнэн зөв мэдээллээр мэргэжлийн хяналтын байцаагч нарыг ханган ажилладаг. Мөн улсын эмийн бүртгэлд бүртгэх эмийн шинжилгээ, эх орны эмийн үйлдвэрүүдийн шинээр үйлдвэрлэх эмийн стандартын төслийн шинжилгээг хийж гүйцэтгэж байна.

Сүүлийн жилүүдэд лабораторийн шинжилгээнд хамрагдах эмийн тоо хэмжээ эрс өсч байна. 2007 онд 1993 дээжинд 16638 үзүүлэлтээр шинжилгээ хийж байсан бол 2008 онд 3035 дээжинд 22707 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн байна.

УМХГ-ын НТЛ-ийн эм, биобэлдмэлийн лабораториор....

Эм биобэлдмэлийн хяналтын лабораторийн 2003-2008 онышинжилгээнд хамрагдсан дээжийн тоо, үзүүлэлт

Эмийн чанарын хяналт, шинжилгээний асуудлыг Засгийн газраас анхаарч, 2008 онд тус лабораторид 180,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж тендерээр нийлүүлэгдсэн. Үүнд: өндөр идэвхт шингэний хроматографи, эмийн уусалт, задралт тодорхойлох багаж, шахмал эмийн бат бөх чанар, үрэлт тодорхойлогч багажуудыг авсанаар шинжилгээний үзүүлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдээд байна. Эм биобэлдмэлийн лаборатори тарилгын эм, зүү тариур, дуслын системийн ариун чанарыг тодорхойлох мембрант шүүлтүүрийн аргыг бүрэн нэвтрүүлж, антибиотикийн идэвхийг микробиологийн аргаар тодорхойлох стандартыг боловсруулаад байгаа нь нянгийн эсрэг эмийн чанарыг баталгаажуулахад томоохон амжилт болж байна.

ÝÌÈÉÍ ×ÀÍÀÐ ÀÞÓËÃ¯É ÁÀÉÄÀË

Page 31: Emiin medeelel

��

Өндөр идэвхит шингэний хроматографийн багаж-Varian 920-LC analytical high performance liquid chrmatograph

Эмийн бодисын чанарын болон тооны шинжилгээг өндөр нарийвчлалтай

гүйцэтгэх боломжтой.

LAL / Limulus amebocyte lysate / тестийн арга

Хамгийн сүүлийн үеийн арга. Тарилгын судсаар сэлбэх болон тун шилтэй эм биобэлдмэлд бактерийн эндотоксин буюу хорыг тодорхойлно.

Page 32: Emiin medeelel

��

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ АНТИБИОТИКООС ҮҮДЭЛТЭЙЭМИЙН ХОРДЛОГЫН СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

Сүүлийн 5 жилийн хугацаанд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд “цочмог хордлого” оноштой хэвтэж эмчлүүлэгсдийн дунд эмийн хордлоготой өвчтөний тоо давамгайлах төлөв ажиглагдаж байгаа бөгөөд энэхүү хордлогын учир шалтгааныг тогтоох, цаашилбал уг сөрөг нөхцөл байдлаас гарах арга, зам байгаа эсэхийг илрүүлэхийн тулд эрсдлийн үнэлгээ хийх зайлшгүй шаардлага урган гарч байна.

Эм, биобэлдмэлийн хордлого үүсгэж болох нэн чухал буюу анхдагч хүчин зүйл хэмээн нэрлэгддэг эмийг хэрэглэх арга зам, тунгийн зохицуулалт, тун ба хугацааны хамаарал, хордлогод хүргэх нөхцөл, өвчтний нас, хүйс, дагалдах хүчин зүйл буюу тухайн эмийн хүний биед нэвчих чадвар, бие махбодийн бодисын солилцоон дахь оролцоо, бие махбодид тархах чадавхи, биеэс ялгарах, бусад бодис уусмалтай урвалд орох, эстэй холбогдож түүнд нөлөөлөх идэвхи нь хор судлалын буюу эрсдлийн үнэлгээний суурь үзүүлэлт болдог.

Эдгээр хүчин зүйлтэй уялдуулан хордлогыг, клиник шинж тэмдгийн хувьд цочмог ба архаг хордлого, харшил, донтол гэж ангилахаас гадна үйлдлийн эцсийн үр дүнгээр нь хорт хавдар үүсгэх хорт нөлөө, эс гэмтээх хордлого, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг саармагжуулж удаашруулах, хугацаанаас өмнө эрчмийг бууруулж, хөгшрөлд хүргэх сөрөг нөлөөл хэмээн ангилсан нь эрсдлийн үнэлгээний дагалдах үзүүлэлтэнд хамаарна (IUPAC report on chemical safety management 1993, 1999 ).

Монгол улс эмчилгээнд хэрэглэж байгаа эм, биобэлдмэлийнхээ 80 орчим хувийг гадаадын улс орноос импортлодог бөгөөд жилийн эмийн төсвийн гуравны нэгээс илүү хувийг өргөн хэрэглээний антибиотик худалдан авахад зарцуулж байгаагаас гадна тэдгээрийг зохистой байдлаар хэрэглэх мэдлэг, дадал иргэдийн дунд төдийлөн сайн төлөвшөөгүй байна. Үүнтэй уялдан хүн амын тодорхой хэсгийн зүрх судасны тогтолцооны, арьс, харааны эрхтний, бөөрний, мэдрэлийн тогтолцооны, нөхөн үржихүйн, амьсгалын эрхтний, элэгний болон цус, дархлааны систем, эсэд гарч буй архаг эмгэг өөрчлөлтүүд нь тодорхой хэмжээгээр тухайн хүний хүнд, хөнгөн хэлбэрийн цочмог ба архаг хордлогод өртөж байсантай холбоотой байж болох ба эмийн донтол, харшилтай болсон иргэдийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна (Эрүүл мэндийн үзүүлэлт 2003, 2004, 2005, 2006, 2007 он ).

Улсын хэмжээнд 2003 – 2007 оны хооронд “эмийн хордлого” оноштойгоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 1588 хүний 211 буюу 13.3% нь өргөн хэрэглээний антибиотик, 393 буюу 24.8 % нь унтуулах, сэтгэц нөлөөт эм, 213 буюу 13.4 % нь хаана ч ангилаагүй даавар түүний нийлэг бодис дааврын эсрэг эм, 482 буюу 30.4 % нь амьсгалын тогтолцоо, гилгэр ба араг ясны булчинд анхлан нөлөөлөх эмэнд хордож эмчлүүлжээ. Эдгээр нь иргэдийн дунд бий болсон эмийн нийт хордлогын 82.6%-ийг эзлэж байгаа бөгөөд өргөн хэрэглээний антибиотиктой холбоотой хордлого эмийн хордлогын тэргүүлэх шалтгааны 4 дүгээрт орж байна.

ЭМХҮТ-ийн ЭБМА-ны мэргэжилтэнӨ.Баяр

Монгол улсын Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр осол, гэмтэл, хордлого нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны 5 дугаарт, 10000 хүн амд ноогдох нас баралтын тоогоор 3 дугаарт бичигджээ.

Page 33: Emiin medeelel

��

Өргөн хэрэглээний антибиотикийн хордлогод өртөгсдийн 129 буюу 61.1% нь эмэгтэй, 82 буюу 38.9% нь эрэгтэй (Зураг 1) байсан ба эдгээрээс 45 буюу 21.3% нь 0-4 насны, 46 буюу 21.8% нь 5-15 насны, 26 буюу 12.3% нь 16-19 насны, 71 буюу 33.7% нь 20-44 насны, 16 буюу 7.6% нь 45-64 насны, 7 буюу 3.3% нь 65 –аас дээш насны иргэд байна (Зураг 2).

Өвчтний тоо

Өвчтний íàñЗураг 2

“Өргөн хэрэглээний антибиотикийн хордлого” оношоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийн тоог хүн амын дундаж тоотой харьцуулахад 0.01 %, 10000 хүн амд ноогдох тоо нь 1.0 байгаа боловч 2003 -2007 оны хооронд энэ төрлийн хордлого тайлах эмчилгээнд нийтдээ 534.2, жилд дунджаар 36.9 ор хоног, 5 жилийн хугацаанд 2 967 259.60 төгрөг, нэг жилд дунджаар 593 451.92 төгрөг (хүснэгт 1) зарцуулсан байна.

Өвчтний тоо

Page 34: Emiin medeelel

��

ОнЭмчилгээний ор хоног Эмчилгээний зардал (төг)

Дундаж ор хоног Нийт ор хоног Дундаж зардал Нийт зардал

2003 8,7 330,6 21202,36 339237,762004 7,6 410,4 47267,17 756274,86

2005 8,4 453,6 47224,37 755589,982006 5,7 183,9 42526,31 552842,00

2007 6,5 227,5 43331,92 563315,00

ДЭМБ-аас гаргасан хүн амын эрүүл мэндийн статистик үзүүлэлтийг тодорхойлох “Өвчин эмгэгийн олон улсын ангилал”- ICD 10 –г баримтлан Монгол улсын хүн амын дунд тохиолдож буй өргөн хэрэглээний антибиотикийн хордлогын газар зүйн байршилыг тодорхойлоход хордлогод өртөгсдийн тоогоороо Улаанбаатар хот, Дархан Уул, Говь-Алтай аймгууд эхний 3 байрыг эзлэж байна (Зураг 3).

Хордлогын байдлыг газар зүйн байршилаас харахад хүн ам ихтэй, төвлөрсөн хот суурин бүхий газруудад эмийн хордлого түгээмэл байгаа нь эмийн хангамжаас болж байна уу эсвэл тэнд амьдрагсдын эмтэй харьцах соёлоос болж байна уу гэдгийг тодорхойлохоос гадна цаашид ямар нэршлийн өргөн хэрэглээний антибиотик хэрэглэсэнээр хордлогод орж байгааг судлан Монгол улсын оношилгоо, эмчилгээний практикт зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд өөрчлөлт оруулах, эмийн улсын бүртгэлд эм бүртгэх асуудлыг ч хөндөж болно гэсэн асуудал урган гарч байна.Үүнээс гадна антибиотикийн хордлогод гол төлөв 20 – 44 насны эмэгтэйчүүд илүү ихээр хордож 0 – 4 насны хүүхдэд эцэг эхчүүд дур мэдэн эм өгөх замаар хордлогод оруулж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба тэд эмийг хэрхэн зохистой хэрэглэх талаар мэдлэггүй байгаа нь хордлогод өртөх нэг үндсэн шалтгаан болж байна.

Хүснэгт 1

Page 35: Emiin medeelel

��

ДЭМБ-ын WHO Newsletter сэтгүүлийн 2008 оны сүүлийн дугаарт ДЭМБ-ын гаж нөлөөний бүртгэлд бүртгэгдээд байгаа тохиолдлуудыг сэрэмжлүүлэн нийтэлсэнийг мэдээлж байна.

Гаж нөлөөний бүртгэлд мэдээлэгдсэн (Adverse Event Reporting System-AERS),

Эмийн аюулгүй байдалтай холбоотой шинэ мэдээлэл 2008 оны 1-3 дугаар сар

Бүтээгдэхүүний нэр: Үндсэн үйлчлэгч бодис /худалдааны нэр/

Шинэ мэдээлэл/Гаж нөлөө

Arginine Hydrochloride Injection/ (R-Gene 10®)

Шошго, савлалтын алдаанаас үүдэн хүүхдэд тунг хэтрүүлэн хэрэглэсэн.

Desflurane (Suprane®) Зүрх зогсохDuloxetine (Cymbalta®) Шээс хаагдахEtravirine (Intelence®) Үенд цус хурах/Гемартроз Fluorouracil Cream (Carac®) and Ketoconazole Cream (Kuric®) Нэр андуурч гаж нөлөө гарсан

Heparin Анафилакс хэлбрийн урвал өгсөнIcodextrin (Extraneal®) Цусанд чихрийн хэмжээ буурахInsulin U-500 (Humulin R®) Тунг эндүүрсэнIvermectin (Stromectol®) and Warfarin Харилцан нөлөөлөлтэйLapatinib (Tykerb®) Элэг хордуулахLenalidomide (Revlimid®) Стивен Джонсоны хам шинжNatalizumab (Tysabri®) Арьсны пигментийн өөрчлөлт

Nitroglycerin (Nitrostat®) Шошгоны алдаанаас тунг хэтрүүлэн хэрэглэсэн

Oxycodone Hydrochloride Controlled Release (Oxycontin®)

Эмийн дасал, донтол, тунгийн хэтрэлт мэдээлэгдсэн

Perflutren Lipid Microsphere (Definity®) Уушиг зүрхэнд сөрөг нөлөө үзүүлэх

Phenytoin Injection (Dilantin®) Пурпле Гловын хам шинж /Purple Glove Syndrome

Quetiapine (Seroquel®) Буруу шошготой савласнаас тунг хэтрүүлсэн

Telbivudine (Tyzeka®) Захын мэдрэлийн эмгэгTumor Necrosis Factor (TNF) Blockers Хүүхэд залуучуудад хавдар үүсгэх

Page 36: Emiin medeelel

��

Иргэдийн идэвхитэй урт наслахад бодитойгоор туслаж чадах нэг хүчин зүйл бол тэдний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах явдал байдаг учраас хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэхийн хамт, эрүүл зан үйлийг хэвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах нь эмнэлгийн мэргэжилтэн хэн бүхний үндсэн үүрэг мөн. Манай мэргэжилтнүүд энэ үүргээ амжилттай биелүүлж байгаа хэдий ч шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжилтэй уялдан цаг ямагт өсөн нэмэгдэж байгаа хүн амын энэхүү эрэлт хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байна. Тухайлбал, эмнэлгүүдэд хийж буй эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт эмийг зүй зохистой хэрэглэх асуудал бараг тусгагдахгүй байгаа бөгөөд, эм ханган нийлүүлэгчдийн реклам сурталчилгааны материалыг тараах, уншиж өгөх төдийгөөр хязгаарлагддаг. Иймд эрүүл мэндийн, тэр тусмаа эмийн хэрэглээтэй холбоотой сургалт сурталчилгааны агуулга, хэлбэр, арга барилыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Эрүүл мэндийн сургалт явуулахад эмнэлгийн ажилтнуудад туслах, улмаар сургагч-багш болгон мэргэшүүлэх нь эрүүл мэндийн боловсролын чанар үр дүнг сайжруулах нэг гол нөхцөл гэж бид үзэж сургагч-багш нарт сургалт арга зүйн зөвлөлгөө өгөх, мэдээлэл туршилгаа солилцох индэр - “Асуувал хариулъя” буланг манай сэтгүүл энэ дугаараасаа эхлэн ажиллуулж эхэллээ. Эрүүл мэндийн салбарын ажилтан, сургагч - багш Та бүхнийг дээрх асуудлаар асуулт, хүсэлтээ ирүүлэх буюу өөрийн санал, туршлагаасаа хуваалцаж идэвхитэй хамтран ажиллахыг урьж байна.

Редакцийн зөвлөл

Антибиотик нь нянгийн эсрэг өндөр идэвхитэй, эмчилгээний практикт асар их үр дүнтэй бэлдмэл боловч түүнийг зохисгүй хэрэглэснээс сөрөг нөлөө нэлээд илэрч байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч антибиотикийг зөв зохистой хэрэглэх нэгдсэн бодлого дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Дэлхийн хөгжингүй орнуудад антибиотикийг эмчийн хяналтан дор туйлын болгоомжтой хэрэглэдэг. Энэ нь нянд тэсвэртэй, хоруу чанар өндөр нянгийн омог үүсэхээс сэргийлэх чухал арга юм.

Манай оронд “Иргэдийн эмийн хэрэглээний байдал”-д хийсэн судалгаа (ЭМХҮТ,

2006 он)-наас харахад хүн амын антибиотикийн зохистой хэрэглээ, түүнийг буруу хэрэглэснээс гарах сөрөг нөлөөний талаарх мэдлэг хангалтгүйгээс шаардлагагүй үед өвчнөө өөрсдөө дур мэдэн эмчлэх зорилгоор замбараагүй хэрэглэдэг буруу дадал хандлагатай байна. Үүний улмаас антибиотикийг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэснээс өвчний шинж тэмдгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй болох, өвчний эдгэрэлт удаашрах, антибиотикийг буруу хэрэглэснээс антибиотикт тэсвэртэй нян үүсэх зэрэг сөрөг үр дагавар гардаг. Сүүлийн үед олон антибиотикт дасалтай

Антибиотикийн зохистой хэрэглээг сайжруулах асуудалд

ÀÑÓÓÂÀË ÕÀÐÈÓËÚß

Page 37: Emiin medeelel

��

нянгийн илрэлт ихсэж байгаа нь антибиотикийн сонголт, хэрэглээг анхаарах шаардлагатай болж буйг харуулж байна. Иймээс антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн, боловсролын болон төрийн бус байгууллагуудын оролцоо чухал байна.

Эрүүл мэндийн байгууллагын зүгээс эмийн холбогдолтой тушаал заавар, эмчилгээ оношлогооны стандартын мөрдөлтийг сайжруулах, антибиотикийг зөв сонгох, антибиотикийн мэдрэг чанарыг шалгахад шаардлагатай урвалж бодисын хангамжийг сайжруулах, жорын маягтаар хангах, жор бичилтийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн өөрийн эмнэлгийн Эмийн эмчилгээг зохицуулах хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардагдах хөрөнгийг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлснээр антибиотикийн зохисгүй хэрэглээ, нянгийн эсрэг бэлдмэлийн даслыг бууруулахад дэмжлэг үзүүлж, эмчилгээг оновчтой хийх, эмийн төсвийг зөв зарцуулах боломж бүрдэнэ.

Эмнэлэгт эмийн зохистой хэрэглээг бүрдүүлэхэд “Эмийн эмчилгээг зохицуулах хороо”-ны оролцоо чухал үүрэгтэй билээ. Тухайлбал: Антибиотикийн зохистой хэрэглээг сайжруулах ажлын хүрээнд антибиотикийн салбар хороо байгуулж, антибиотикийн сонголт, хангамж, хэрэглээнд хяналт тавьж, түүнийг зохистой хэрэглэхэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, сурталчилгааны ажлыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчдийн дунд зохион байгуулсанаар антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно.

Эмийн эмчилгээг зохицуулах хорооноос үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчдийн дунд антибиотикийн зохистой хэрэглээ, буруу хэрэглэснээс үүдэн гарах хор уршигийн

талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ìýäýýëýë ñóðãàëò ñóðòàë÷èëãàà хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ЭМХҮТ-ийн эмийн бүртгэл мэдээллийн албанаас “Эмийн мэдээлэл” хоёр сар тутмын сэтгүүл, “Антибиотикийг жороор хэрэглэе” зурагт хуудас, “Антибиотикийн зохистой хэрэглээ” санамж, “Эмийн тухай асуултын хариу” ном, “Эмийн зохистой хэрэглээ”-ний чиглэлээр боловсруулсан 3 цуврал СД хичээл зэргийг боловсруулан гаргаж эмэн эмчилгээний хороодод түгээж байгаа нь эмийн зохистой хэрэглээг сайжруулах, эмийг буруу хэрэглэдэг дадал хандлагыг өөрчлөхөд тус болно гэж үзэж байна.

Манай орны нөхцөлд эмийн замбараагүй хэрэглээ, тэр дундаа антибиотикийн зохисгүй хэрэглээ түгээмэл байгаа нь судалгаагаар нэгэнт нотлогдож орчин үед эмийн бодисд тэсвэртэй нянгийн омгуудаар үүсэх халдвар ихсэж, антибиотикт нянгийн тэсвэртэй байдал нэмэгдэж байгаа нь эмч мэргэжилтний санааг зовоосоор...

Иймд антибиотикийг зөв зохистой хэрэглэж эмчилгээний өртөг зардал хэмнэх, антибиотикийн даслаас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэн бид бүхэн анхаарч харилцан мэдлэгээ солилцон антибиотикт дасах “чимээгүй аюул“-ыг газар авхуулахгүйн төлөө хамтран ажиллая.

Үүний тулд антибиотикийг буруу хэрэглэснээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг иргэдэд ойлгуулах, түүнийг дур мэдэн хэрэглэх явдлыг цаг алдалгүй зогсоох нь чухал юм.

Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг эмнэлгийн байгууллагаас эхлэхэд эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх нь эн тэргүүний асуудал бөгөөд эмнэлгийн практикт антибиотикийг зохисгүйгээр хорших байдал элбэг тохиолддогийг харгалзан доорхи мэдээллийг хүргэж байна.

Page 38: Emiin medeelel

��

Өргөн хэрэглэдэг антибиотикуудын хоршил

Тетрациклин+Хлорамфеникол Цус багадах, дисбактериоз үүсэх зэргээр хорон чанар нэмэгдэнэ.

Тетрациклин+Пенициллин Антагонист/нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.

Эритромицин+Пенициллин Антагонист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.)

Эритромицин+Линкомицин Эмийн хорон чанар ихэснэ.

Эритромицин+Цефалоспорин Антагонист (Нэг эм нөгөөгийн үйлдлийг үгүйсгэнэ.)

Эритромицин+Аминогликозид Антагонист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.)

Эритромицин+Сулфаниламид Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Эритромицин+Оксихинолин Харилцан нэг нь нөгөөгийн үйлдлийг идэвхижүүлэх нөлөөлөл үзүүлэхгүй

Эритромицин+Хлорамфеникол Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Эритромицин+Котримоксазол Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Цефалоспорин+Макролид Антагонист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.)

Цефалоспорин+Рифампицин Антагонист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.)

Цефалоспорин+Пенициллин Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Оксациллин+Аминогликозид Синергист/нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.

Оксациллин+Котримоксазол Синергист (/нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Оксациллин+Пенициллин Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Нитроксолин+Аминогликозид Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Линкомицин+Пенициллин Антагонист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.)

Линкомицин+Котримоксазол Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Линкомицин+Хлорамфеникол Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Доксициклин+Аминогликозид Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Доксициклин+Котримоксазол Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Доксициклин+Хлорамфеникол Антагонист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.)

Доксициклин+Макролид Антагонист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.)

Доксициклин+Тетрациклин Антагонист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.)

Гентамицин+Аминогликозид Хорон чанар нэмэгдэнэ.

Гентамицин+Котримоксазол Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Гентамицин+Пенициллин Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Гентамицин+Цефалоспорин Хорон чанар ихэсч болзошгүй.

Ампициллин+Аминогликозид Синергист/нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.

Page 39: Emiin medeelel

��

Ампициллин+Котримоксазол Синергист/нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.

Ампициллин+Хлорамфеникол Антагонист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.)

Ампициллин+Макролид Антагонист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.)

Ампициллин+СульфаниламидК/Д Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Ампициллин+Оксихинолин Харилцан нэг нь нөгөөгийн үйлдлийг идэвхижүүлэх нөлөөлөл үзүүлэхгүй

Тобрамицин+Аминогликозид Хорон чанар ихэснэ.

Тобрамицин+Хлорамфеникол Харилцан нэг нь нөгөөгийн үйлдлийг идэвхижүүлэх нөлөөлөл үзүүлэхгүй

Тобрамицин+Макролид Антагонист/нэг эм нөгөөгийн үйлдлийг дарангуйлна.

Тобрамицин+Тетрациклин Харилцан нэг нь нөгөөгийн үйлдлийг идэвхижүүлэх нөлөөлөл үзүүлэхгүй

Нистатин+Хлорамфеникол Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Нистатин+Оксихинолин Синергист (нэг эм нөгөөгийн үйлдлийг дэмжинэ.)

Нистатин+Аминогликозид Харилцан нэг нь нөгөөгийн үйлдлийг идэвхижүүлэх нөлөөлөл үзүүлэхгүй

Нистатин+Котримоксазол Харилцан нэг нь нөгөөгийн үйлдлийг идэвхижүүлэх нөлөөлөл үзүүлэхгүй

Нистатин+Макролид Харилцан нэг нь нөгөөгийн үйлдлийг идэвхижүүлэх нөлөөлөл үзүүлэхгүй

Нистатин+Пенициллин Харилцан нэг нь нөгөөгийн үйлдлийг идэвхижүүлэх нөлөөлөл үзүүлэхгүй

ЭМХҮТ-ийн эмийн бүртгэл мэдээллийн алба

Иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар сургалт явуулахдаа хүн амын ямар давхаргад, аль насны хүмүүст хийж байгаагаас хамааран сургалтын зохистой хэлбэрийг олж тогтоох ба сургалтын хэлбэр нь жижиг бүлгээр ярилцах, санал солилцох, санамж, зурагт хуудас тараах, мэдээлэл хийх, хүүхдүүдийн дунд жүжигчилсэн үзүүлбэр буюу тоглоом, тэмцээн зохиох зэрэг байж болох юм. Сургалт ямар ч хэлбэрээр байлаа гэсэн үндсэн агуулгыг орхигдуулж болохгүй бөгөөд үндсэн агуулгыг тодорхойлохдоо ямар мэдээллийг зайлшгүй багтаах вэ?, чухам юуг (ямар санааг) онцлон хүргэх вэ? гэдгээ заавал бодолцох хэрэгтэй байдаг. Дашрамд өгүүлэхэд Дархан – Уул аймгийн Эрүүл мэндийн хөгжлийн төсөл, Норвегийн Тусламжийн байгууллагын ивээн тэтгэлгээр, вирусын халдварын үед антибиотик хэрэглэж болохгүйг харуулсан жүжигчилсэн тоглолт найруулан тавьж, хүүхдүүдээр тоглуулан СD бичлэг хийснээ орон нутгийн TV-р нэвтрүүлэхийн хамт “Антибиотикийн зохистой хэрэглээ” сэдэвт өнгөт зурагтай жижиг товхимол хэвлүүлэн иргэдэд уншуулдаг нь маш талархууштай туршлага бөгөөд энэ удаад дээр дурьдсан товхимолд бичсэнийг үндэслэн антибиотикийн талаар яриа өрнүүлье.

Антибиотикийн зохистой хэрэглээний сургалтын тухайд

Оршилд өгүүлэх нь

Page 40: Emiin medeelel

�0

Антибиотик эмийн талаарх сургалтын агуулга ямар байж болох вэ?

Эм ба түүний хэрэглээний талаар үндсэн ойлголт Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх

зориулалттай, үр нөлөө нь судалгаа шинжилгээгээр бүрэн нотлогдсон, химийн болон амьтан ургамлын гаралтай бодисоос бэлтгэсэн бэлдмэл юм. Эмийн бодисын эмчилгээний үр дүн нь түүнийг зөв хэрэглэсэн эсэхээс ихээхэн шалтгаалдаг. Буруу хэрэглэсэн эм нь зөвхөн эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй, амь насанд ч халтай төгсгөлд хүргэж болдог.

Иймд та бүхэн эмийн зөв хэрэглээний талаар зохих мэдлэгтэй болж, амьдралдаа хэрэгжүүлэх нь эмнээс болж үүсэх хор уршгаас өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах хамгийн зөв арга юм.

Хэрэв Та эмчид хандалгүй өөрөө шийдвэр гарган эм хэрэглэх гэж байгаа бол дараах асуултыг өөрөөсөө асуун тунгааж бодоорой

Миний өвчин хэр зэрэг ноцтой байна? Уг өвчнийг эмгүйгээр эмчилж болох арга байна уу? Би хэрэглэх гэж буй эмийнхээ талаар хэр мэдэх билээ?Энэ эм надад хэр зохимжтой эм бол?

Дээрх асуултуудад Та бүрэн хариулт өгч чадахгүй буюу эргэлзэж байвал эмчид үзүүлж зөвлөгөө авах нь чухал.

Өвчин намдаах болон ханиадны эм, витамин зэрэг жоргүй олгодог зарим эмийг дээрх байдлаар бие даан хэрэглэхийг эмч нар зөвшөөрдөг. Антибиотикийг бол үгүй. Яагаад тэр юм бол?

Антибиотик эмийн талаарАнтибиотик эмийг хэрэглэхийн өмнө Антибиотик гэж ямар онцлогтой эм билээ? Түүнийг хэрэглэсний дүнд ямар үр нөлөө гарч болох вэ? Антибиотикийн гаж

нөлөө гэж юу вэ? зэрэг асуултуудад зөв хариулах хэрэгтэй. Жишээлбэл:

Антибиотикууд нян устгах үйлчилгээтэй. Гэвч антибиотикуудыг зайлшгүй шаардлагатай үед л зөв ухамсартай хэрэглэх ёстой. Учир нь: Антибиотикууд нь вирусын эсрэг, жишээ нь жирийн ханиад томууг эмчлэх нөлөө үзүүлдэггүй. Мөн мөөгөнцрийн өвчнийг эмчлэх чадваргүй. Антибиотикууд бүх төрлийн нянгийн халдварын эсрэг тэмцэж бас чаддаггүй, нэг бүлгийн антибиотикууд нь зонхилж ижил төрлийн нянг устгах чадвартай. Иймд антибиотик эмчилгээг эхлэхийн өмнө уг өвчин ямар нянгаар үүсгэгдсэнийг болон энэ нянд ямар антибиотик үйлчлэх чадвартайг мэдэж байх шаардлагатай. (Үүнийг нян судлалын шинжилгээний аргаар илрүүлдэг.) Хүний бие махбодид орсон нян антибиотикийн нөлөөгөөр устаж алга болохгүйн тулд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэрэв антибиотикийг буруу хэрэглэвэл тухайн эмэнд дасан зохицоод тэсвэртэй болж нянтай хийх тэмцэл үр дүнгүй болдог. Өөрөөр хэлбэл тухайн антибиотик тухайн өвчнийг эмчилж чадахгүй болно гэсэн үг.Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, бидний биед байнга оршин амьдарч, хоол тэжээлийг боловсруулахад оролцдог, гаднаас

••••

Page 41: Emiin medeelel

��

орж ирсэн нянгийн эсрэг тэмцэл хийдэг, ердийн үед хортой нөлөө үзүүлдэггүй сапрофит гэж нэрлэгдэх нянгуудыг бас устгадаг тул хүний дархлааг бууруулах нөлөө үзүүлдэг. Үүний улмаас мөөгөнцөр, вирус зэрэг бусад хэлбэрийн бичил биетэнг үржих боломжийг бүрдүүлж, үүнээс болж суулгалт өвчин, үтрээний халдвар гэх мэт өвчин шинээр үүсэхэд хүргэнэ.Зарим антибиотикууд ноцтой гаж нөлөө үзүүлэх буюу харшил өгдөг. Хэрэв та аль нэг бүлгийн антибиотикт харшилтай бол тухайн бүлэгт багтах бусад антибиотикт бас л харшилтай байх боломжтой. Энэ нь та тухайн эмийн оронд өөр бүлгийн эмийг сонгох шаардлагатай гэсэн үг болно.

Дээрх асуултад зөвхөн эмч хүн л Таныг үзэж, шинжилгээ хийж оношлосны дараа бүрэн зөв хариулт өгч чадах учраас антибиотик эмүүдийг зөвхөн эмчийн жороор хэрэглэх нь чухал. Антибиотикийг сонгох эрх зөвхөн эмч хүнд л байдаг төдийгүй сонгосон эмийг хэрхэн зөв хэрэглэх вэ? гэдгийг мэдэх нь бас чухал асуудал.

♦ Антибиотикийг зөв хэрэглэхэд юуг анхаарах вэ?

Жоронд бичигдсэн антибиотикийг яаж хэрэглэх талаар эмч ба эмийн санчаас зөвлөгөө сайтар авах Антибиотикийг хэрэглэх үед харшлын ямар нэг шинж илэрвэл эмч, эмийн мэргэжилтэнд мэдэгдэхБиеийн тань байдал дээрдэж ямар нэг зовиургүй болсон ч эмчийн бичсэн антибиотик эмийг үлдээлгүй бүгдийг уух хэрэгтэй. Хэрэв дуусгахгүй орхивол нян бүрэн устахгүй бөгөөд өвчин дахин сэдэрч болно. Антибиотикийг ямагт заасан цагт нь уух хэрэгтэй. Учир нь заасан цагийг баримтлахгүйгээс нянгийн дасал үүсэх эрсдэл нэмэгддэг. Эмчийн зөвлөсний дагуу хооллолттойгоо тохируулан хэрэглэх ёстой. Ихэнх антибиотикийг хоол ундтай хамт буюу ойр хэрэглэх үед эмийн үйлчилгээ эрс буурдаг учраас аль болох хоолноос хол хэрэглэх хэрэгтэй. Нэг аягаас багагүй хэмжээтэй буцалсан усаар даруулан уух нь эмийн шимэгдэлтийг нэмэгдүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулнаАнтибиотикуудыг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед эмчийн заалтаар хэрэглэх ёстой.

Төгсгөлд нь хэлэхэд Та энэхүү сургалтыг хийхдээ дээр дурьдсан ойлголтуудыг аль болохоор

орхигдуулахгүйг хичээгээрэй. Таны сонсогч (магадгүй үзэгч эсвэл уншигч) “антибиотик эмийг яагаад заавал эмчийн заалтаар зөв хэрэглэх ёстой юм бэ?” гэдгийг ойлгосон л бол Таны сургалтын зорилго биелэж байгаа нь тэр. Танд амжилт хүсье!

УКТЭ-ийн клиник эм судлаач Ш.Энхтуяа

Page 42: Emiin medeelel

��

Эрүүл мэндийн сайдын 2007 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эмийн улсын бүртгэлийн дүрэм”-ийн 5 дугаар бүлэг “Шинжээч томилох” тухай заалтыг үндэслэн эм зүйн болон эмнэлзүйн шинжээч ажиллуулах тухай Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн захирлын тушаал шинээр батлагдлаа.

Шинжээчдийг сонгохдоо Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөл, салбарын их дээд сургууль, клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шаардлагад нийцсэн эрдмийн зэрэг цолтой эмч, эм зүйчдийг шинжээчээр томилсон болно.

Шинжээчээр нийт 25 хүнийг томилсоноос тэдгээрийн 8 буюу 32%-ийг эм зүйн шинжээч, 17 буюу 68%-ийг эмнэлзүйн шинжээч, 7 буюу 28%-ийг шинжлэх ухааны доктор үлдсэн хувийг клиникийн профессор, эм зүйн болон анагаах ухааны докторууд эзэлж байна.

Улсын бүртгэлд бүртгэх эмийн чанар, аюулгүй байдалд өгөх эм зүйн болон эмнэлзүйн үнэлэмжийн чанарыг сайжруулах зорилгоор шинжээчдэд зориулсан сургалтыг 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн эмийн бүртгэл мэдээллийн албанаас зохион явууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Хүний эмийн салбар зөвлөлийн гишүүд урилгаар оролцов.

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн захирал, анагаах ухааны докторЦ. Содномпил сургалтыг нээж эм зүйн шинжлэх ухааны доктор Д. Цэндээхүү, анагаах ухааны доктор, профессор Х. Гэлэгжамц, эм зүйн ухааны доктор, профессор С. Цэцэгмаа, ЭБМА-ны мэргэжилтэн эм зүйн ухааны магистр З.Зузаан нар эмийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эмийн бүртгэлийн үйл ажиллагааны олон улсын жишиг, шинжээчийн дүгнэлт гаргахад баримтлах мэргэжлийн болон ёс зүйн асуудалд чиглэсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэн шинжээч нар санал солилцов.

Улсын бүртгэлд чанарын баталгаатай, аюулгүй, өндөр идэвхитэй эм бүртгэхэд мэргэжлийн шинжээчид ёс зүйтэй дүгнэлт гаргахад дэмжлэг үзүүлсэн чухал үйл ажиллагаа болж өнгөрснийг оролцогчид тэмдэглэж байна.

Эм зүй, эмнэлзүйн шинжээчид мэдээлэл солилцов.

“Эрүүл мэнд -2008” эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн сониноос

“Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2009 оны тендерийн өмнө тендерт оролцогч эрүүл мэндийн байгууллагуудад санал болгох эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бараа, үйлчилгээг сурталчилах, үнийн зөв сонголт хийхэд туслах, иргэд, байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийн өнөөгийн байдлыг мэдээлэх, сурталчилах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 2008 оны 12 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Мэдээлэл технологийн үндэсний паркийн үзэсгэлэнгийн танхимд болов.

ЭМХҮТ-ийн Эмийн бүртгэл мэдээллийн алба

ØÈÍÝ ÌÝÄÝÝ, ÌÝÄÝÝËÝË

Page 43: Emiin medeelel

��

Тус үзэсгэлэн яармагт эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй, эрүүл мэндийн салбарт 2-оос доошгүй жил тогтмол үйл ажиллагаа явуулсан эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч компани, эмийн үйлдвэрүүд оролцлоо.

Байгууллага хамт олон тус үзэсгэлэнд өөрийн туршилга, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчилсан нь олны таашаалд нийцсэн арга хэмжээ болжээ.

Үзэсгэлэнд оролцсон байгууллага, бүтээгдэхүүнийг дараахи 6 номинациар байр эзлүүлэн шалгарууллаа.

1. Эх орны эмийн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнд Нэгдүгээр байр- Гликовит №30 Мон-Энзим ХХКХоёрдугаар байр- Пирацетам 10%-10мл Цомбо эмийн үйлдвэрГуравдугаар байр- Бромгексин шахмал, Нахиа эмийн үйлдвэр

2. Импортын шилдэг бүтээгдэхүүнд 50 гаруй нэрийн бүтээгдэхүүн өрсөлдсөнөөс Нэгдүгээр байр- Австри улсын Никомед үйлдвэрийн Актовегин Хоёрдугаар байр-Румын улсын Ромфарм үйлдвэрийн Тимолол 5мл нүдний дусаалга Гуравдугаар байр- Энэтхэг улсын Хималая Драг үйлдвэрийн Лив-52

3. Шилдэг эмийн үйлдвэрээр Моносфарм эмийн үйлдвэр 4. Шилдэг импортлогч байгууллагаар Монгол Эм Импекс хувьцаат компани5. Шилдэг эмнэлгийн хэрэгсэл, / эмнэлгийн тоног төхөөрөмж / импортлогч

байгууллагаар Нуган трейд компани6. Шилдэг менежменттэй байгууллагаар Актависын төлөөлөгчийн газар тус тус

шалгарав.

Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо

¯çýñãýëýíãèéí íýýëòèéí ¿åýð (ç¿¿í ãàð òàëààñ ÝÌß-íû ÝÝÕÕ-èéí äàðãà×.̺íõäýëãýð “Ýì“ õîëáîîã òºëººëæ ã¿éöýòãýõ çàõèðàë Æ.Ðýíöýí-Àìãàëàí,

Î.Äàìáà, Ä.Òýãøñ¿ðýí, ÝÁÌÀ-íû äàðãà Ä.Óðàí÷èìýã)

Page 44: Emiin medeelel

��

Моксифлоксацин нь фторхинолоны бүлгийн антибиотик бөгөөд түүнийг хамрын хөндийн хурц үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэл, уушгины хурц үрэвсэл өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна аарцагны хөндийн үрэвсэлт өвчнүүдийг намдаах зорилгоор хэрэглэдэг байна.

Европын эмийн агентлагаас (EMEA) “Моксифлоксацин агуулсан ууж хэрэглэх эмийг зөвхөн хамрын хөндийн хурц үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэл, уушгины хурц үрэвсэл өвчнүүдийн үед бусад антибиотик үр дүнгүй буюу хэрэглэх боломжгүй тохиолдолд зөвлөх нь зүйтэй” гэж дүгнэжээ. Ялангуяа уушгины хурц үрэвсэлтэй хүнд бусад антибиотикоор эмчлэх боломжгүй үед л зөвлөх хэрэгтэй.

Хүний Эмийн Хорооноос /Committee for Medicinal Products for Human Use/ моксифлоксациныг ууж хэрэглэхэд гүйлгэх, өндөр настан болон эмэгтэйчүүдэд зүрхний дутмагшил үүсэх, арьсанд тууралт гарах, элгийг хүчтэй гэмтээх зэрэг эрсдэлтэйг анхааруулаж цаашид эмч нар энэ эмийн хэрэглээг хязгаарлах, хэрэглэх зааврын дагуу зөвлөж, анхааруулга, сэрэмжлүүлгийг дэлгэрэнгүй мэдээлэх, өөрийн бүс нутагт антибиотикийн тэсвэртэй байдлын тархалт болон зохистой хэрэглээний удирдамжийг мөрдөх зэргээр ууж хэрэглэснээс үүсэх гаж нөлөөний эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллахыг зөвлөмж болгожээ. Reference: European Medicines Agency Presss Release, Doc. Ref. EMEA/CHMP/382927/2008. 24 July 2008. http://www.emea.europa.eu

Норфлоксацин нь фторхинолины бүлгийн антибиотик бөгөөд түүнийг олон улс оронд шээсний замын халдварууд, түрүү булчирхайн үрэвсэл, заг хүйтэн, хоол боловсруулах замын хурц үрэвсэл, нүдний салстын үрэвсэлд өргөн хэрэглэæ байна. Европын холбооны гишүүн орнуудад энэ эмийг олон төрлийн худалдааны нэршлээр бүртгэн хэрэглэж байâ.

Гэтэл Европын эмийн агентлагаас (EMEA) Норфлоксацин агуулсан эмийг уух хэлбэрээр шээсний замын халдварын үед хэрэглэхийг хязгаарласан байна. Учир нь энэ эм дээрхи оношийн заалтад хэрэглэхэд хангалттай идэвхи үзүүлж чадахгүй байгаа нь тогтоогдсон байна.

Анх Бельги улсын эмийн агентлагаас бөөрний тэвшинцрийн үрэвслийн үед норфлоксацины үйлчлэлийг фторхинолоны бүлгийн бусад эмтэй харьцуулан судалсан эсэхийг Хүний Эмийн Хорооноос / Committee for Medicinal Products for Human Use (CHMP)/ асуужээ.

Хүний Эмийн Хорооны 2008 оны 7 дугаар сарын хурлаас компаниуд бөөрний тэвшинцрийн үрэвслийн үед норфлоксацины үйлчлэлийг фторхинолоны бүлгийн бусад эмтэй харьцуулсан судалгааг хийгээгүй болохыг мэдээлж, бөөрний замын архаг болон цочмог халдвар - бөөрний тэвшинцрийн үрэвсэл оноштой өвчтөнд норфлоксациныг ууж хэрэглэхийг хоригложээ. Харин энэхүү мэдээлэл нь норфлоксацин агуулсан

Норфлоксацин агуулсан эмийг шээсний замын халдварын үед хэрэглэхгүй.

Моксифлоксацин-Элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж байна.

ÈÍÒÅÐÍÝÒ ÌÝÄÝÝ

Page 45: Emiin medeelel

��

тарилгын эмийн хэлбэрийн эмчилгээний идэвхийг үгүйсгэх үндэслэл болохгүй хэмээн зөвлөмжинд тусгасан байна.

Иймд эмч нарт пиелонефритийн үед норфлоксациныг уух хэлбэрээр бичихгүй байх, хэрэв эмчилгээг нэгэнт эхэлсэн бол эмийг тарилгын хэлбэрээр буюу өөр антибиотикоор солихыг зөвлөжээ.

Reference: European Medicines Agency Press Release. Doc. Ref. EMEA/380260/2008. 24 July 2008. http:/www.emea.europa.eu

Цефтриаксон нь цефалоспорины бүлгийн өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик бөгөөд түүнийг амьсгалын доод зам, бөөр шээсний замын халдвар, нянгийн цусан халдвар, арьс, шархны халдвар, яс, үений үрэвсэл, заг хүйтэн, хэвлийн хөндийн халдвар, менингитэд хэрэглэхээс гадна мэс заслын өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэдэг.

Цефтриаксоныг кальци агуулсан уусмалтай хавсруулан венийн судсаар хэрэглэхэд тунадас үүсэх эрсдэлтэй болохыг Канад улсаас мэдээлжээ. Тунадас нь шинэ нярайн уушиг, бөөрөнд илэрсэн байна.

Цефтриаксоныг кальцийн бэлдмэлтэй хавсруулан хэрэглэхэд судсанд тунадас үүсýõ íü øèíý íÿðàéä èëýðñíýýñ áóñàä тохиолдолд мэдээлэгдээгүй хэдий ч 10 долоо хоногтойгоос доош настай хүүхдэд Цефтриаксон болон кальцийн бэлдмэлийг аль нэгийг нь хэргэлснээс 5 өдрийн дотор хэрэглэхгүй байх, бусад хүмүүст тэдгээрийг 48 цагийн зайтай хэрэглэх, аль ч насны хүмүүст цефтриаксонтой кальцийн бэлдмэлийг судсаар хамт хэрэглэхгүй байх, шаардлагатай бол өөр замаар хэрэглэхийг зөвлөмж болгосон байна. Энэ нь цефтриаксон тодорхой хугацааны дараа эргэн шимэгдэж үйлчилгээ үзүүлдэгээр тайлбарлагдаж байна.

References 1. Rapp RP, Kuhn R. Clinical pharmaceutics and calcium ceftriaxone. Ann phar-macother 2007;41:2072. Epub 6 nov 2007. DOI10.1345/aph.1K410.2. Gin AS, Wheateon H, Dalton B. Comments: Clinical pharmaceutics and calciumceftriax-one. Ann pharmacother 2008;42:450-51. Epub 29 January 2008. DOI 10.1345/aph.1K410a.3. Minutes of “Commission Nationale depharmacovigilance” meeting, January 31,2006. http://afssaps.sante.fr/htm/1/pharmaco/cr060101.pdf. Accessed 2008-06-23.4. Information for healthcare professionals. September 2007. www.fda.gov/cder/drug/InfoSheets/HCP/ceftriaxone.htm. Accessed 2008-06-23.5. Communication from Medeffect, 31 July 2008. http://www.hc-sc.gc.ca

Цефтриаксоныг кальци агуулсан уусмалтай хавсруулан хэрэглэвэл аюултай!

Орчуулсан ЭМХҮТ-ийн мэргэжилтэн Ç.Çóçààí

Page 46: Emiin medeelel

��

Босоогоор

Цефалоспорины бүлгийн I үеийн антибиотик ( худалдааны нэршлээр)Цефалоспорины бүлгийн III үеийн антибиотик ( худалдааны нэршлээр)Хамгийн анх гарган авсан антибиотикийн нэр ( худалдааны нэршлээр)Бактероидод нөлөөлөх идэвхээрээ бусад бэлдмэлээсээ 5 -8 дахин илүү линкозамидын бүлгийн антибиотикЦефалоспорины бүлгийн II үеийн антибиотик , цефуроксимын синоним ( худалдааны нэршлээр)Ампициллин ба сульбактамын хавсарсан бэлдмэлийн нэрСонсгол ба бөөрөнд хортой нөлөөлдөг аминогликозидын бүлгийн антибиотикЦефтриаксоны синоним (худалдааны нэршлээр)Ампициллины синоним (худалдааны нэршлээр)Хинолоны уламжлалын III үеийн бэлдмэл, монофторхинолоны бүлгийн антибиотик (олон улсын нэршлээр) Макролидын III үеийн антибиотик, ATC -J01FA10 ( олон улсын нэршлээр) Ципрофлоксацины синоним ( худалдааны нэршлээр)Цефтриаксоны синоним ( худалдааны нэршлээр)Ципрофлоксацины синоним ( худалдааны нэршлээр)

Хэвтээгээр

Макролидын II үеийн антибиотикийн нэр ( худалдааны нэршлээр)Бензилпенициллиний бүлгийн өргөн хүрээт үйлдэлтэй антибиотикЦефтриаксоны синоним ( худалдааны нэршлээр)АТС ангиллын код нь J01CA04 бүхий эмийн нэр

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

1.

2.

3.

4.

Цефалоспорины бүлгийн III үеийн антибиотик, уурагтай хамгийн их хэмжээгээр нэгддэг ( олон улсын нэршлээр)Клиндамицины синоним, худалдааны нэршлээр (150 мг капсултай)Ципрофлоксацины синоним ( худалдааны нэршлээр)…………… пенициллин ( орхисон зайд зохих үгийг нөхөн бич)Мөөгөнцрийн эсрэг антибиотикШүлсээр хамгийн их гадагшилдаг, макролидын I бүлгийн антибиотикАминогликозидын I үеийн, сүрьеэгийн эсрэг үйлдэл бүхий антибиотикРНК-ийн нийлэгжлийг рибосомын 30-S- субединицийн түвшинд дарангуйлдаг, бактерстатик үйлдэлтэй, ясанд хамгийн их хуримталдаг антибиотикМакролидын II үеийн антибиотик ( олон улсын нэршлээр)Уушиг ба бөөрөнд хамгийн их нэвтэрдэг, фторхинолоны бүлгийн эм (олон улсын нэршлээр)

5.

6.

7.

8.

9.10.

11.

12.

13.

14.

Бэлтгэсэн: Их эмч Л. Гаваасүрэн

ת˪ªÒ ÖÀÃÀÀÐÀÀ

Page 47: Emiin medeelel

��

ҮндэслэлМанай улс 1992 онд хуралдсан “Эмийн үндэсний бодлого”-ын анхдугаар бага

хурлаар Эмийн үндэсний бодлогоо тодорхойлсон билээ. Эмийн үндэсний бодлого нь Эрүүл мэндийн байгууллага, хүн амыг өндөр идэвхитэй, чанарын баталгаатай, эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эмээр тасралтгүй, хүртээмжтэй, жигд хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Ийнхүү “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын үндсэн чиглэлийг хэрэгжүүлж эхэлсэн ч өнөөдөр эмийн хэрэглээ, тэр дундаа антибиотикийн хэрэглээ зохих шаардлагын түвшинд хүрч зохистой байж чадахгүй байна.

Эмийн хэрэглээ ихэнх тохиолдолд бодит хэрэгцээнээс давж байгаа, эмэн эмчилгээний үр дүн хангалтгүй, эдийн засгийн үр ашигтай зөв сонголт хийж чадахгүй байна, антибиотикийг замбараагүй дураараа хэрэглэснээс антибиотикийн дасал газар авч байна гэх мэтээр ярьдаг хэдий ч чухамдаа улсын хилээр хэдий хэмжээний антибиотик орж ирээд эмнэлгийн болон бусад нөхцөлд антибиотикийг ямар хэмжээгээр хэрэглэж байгаа, хэрэгцээнд нийцсэн хичнээн тоо хэмжээгээр импортын зөвшөөрөл олгох, бүс нутгийн өвчлөлтэй хэрхэн уялдуулж эмийг түгээх зэрэг олон асуултад хариулах бодит тоо баримт байхгүй байгаа нь антибиотикийн зохисгүй хэрэглээг дэлгэрүүлэх нэг нөхцөл болох магадëалтай.

Зорилго Хамгийн өргөн хэрэглэдэг 22 нэрийн антибиотик эмийн импортын зөвшөөрөл

олгосон, улсын хилээр орж ирсэн, эх орны үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн хэмжээ, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тэдгээрийг хэрэглэсэн тоо баримтыг бодитоор судлан гаргахыг зорилоо.

Зорилтa. Эрүүл мэндийн яамнаас импортлох зөвшөөрөл олгосон антибиотикийн хэмжээг

нэр төрлөөр гаргахb. Гаальд мэдүүлж улсын хилээр холбогдох журмын дагуу 2006-2008 оны эхний

хагас жилд орж ирсэн антибиотикийн тоо хэмээг гаргахc. Клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, 21 аймаг, нийслэл,

дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдэд хэрэглэсэн антибиотикийн тоо хэмжээг гаргах

d. Эх орны үйлдвэрүүдэд 2006-2008 оны эхний хагас жилд үйлдвэрлэсэн антибиотикийн тоо хэмжэээг нэр төрлөөр гаргах

Эмчилгээний практикт хэрэглэж байгаа антибиотикийн хэрэглээг судалсан дүнгээс

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Эмийн бүртгэл мэдээллийн албаны

мэргэжилтэн З.Зузаан

ØÈÉÄÂÝÐ ÃÀÐÃÀÃ×ÈÄÀÄ ÇÎÐÈÓËÑÀÍ ÁÓËÀÍ

Page 48: Emiin medeelel

��

Судалгааны материал, арга зүйСудалгаанд ЭНЭШТ, УКТЭ, КН II Эмнэлэг, КН III Эмнэлэг, Арьсны өвчин судлалын

төв зэрэг клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлгүүд, Гаалийн газар, Эрүүл мэндийн яам, антибиотик үйлдвэрлэдэг Монос, Нахиа, Мөнхийн тун зэрэг эх орны үйлдвэрүүд хамрагдсан болно.

Дээрхи объектоос Ампициллин /500.000 ед –д шилжүүлсэнээр/ Бензатинбензилпенициллин /600000 ед-д шилжүүлсэнээр/, Бензилпенициллин 1 сая ед, Стрептомицин 1 сая ед, Хлорамфеникол 1 гр, Цефазолин 1гр, Цефотаксим 1 гр, Цефтриаксон 1 гр тарилгын нунтаг хэлбэр, Амоксициллин, Амоксициллин+Клавулоны хүчил, Азитромицин, Доксициклин, Кларитромицин, Норфлоксацин, Феноксиметилпенициллин, Хлорамфеникол, Ципрофлоксацин, Эритромициний ууж хэргэлэх хэлбэр, Офлоксацин, Гентамициний тарилгын уусмал зэрэг зөвхөн нянгийн эсрэг нийтлэг хэрэглэж байгаа 22 нэрийн эмийн хэлбэрийг сонгон GIS-ESRI Arc View-3.2a, Microsoft Excell программуудыг ашиглан боловсруулалт хийлээ.

Судалгааны үр дүнЭМЯ-наас сүүлийн 3 жилд өргөн хэрэглээний 22 нэрийн антибиотикоос нийт

5.758.282,788 кг ууж хэргэлэх эмийн хэлбэр, 110.293.453,0 ширхэг флаконтой тарилгын нунтаг, 144.543,0 литр тарилгын уусмал оруулах зөвшөөрөл олгосоноос улсын хилээр 193.798,0 кг ууж хэргэлэх эмийн хэлбэр, 167.900.814,0 ширхэг флаконтой тарилгын нунтаг, 414.707,0 литр тарилгын уусмал орж ирсэн бөгөөд өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар импортлохыг зөвшөөрсөн болон хилээр орж ирсэн антибиотикийн хэмжээ харилцан хамааралгүй байна.

Эмнэлгийн нөхцөлд хэргэлэж байгаа антибиотикийн хэрэглээг хөдөө орон нутаг, нийслэлийн хэмжээнд хэргэлэж байгаагаар ялгахад хөдөө орон нутагт уух хэлбэрийн антибиотикийг нийслэлээс 15 дахин их, тарилгын нунтгийг 6 дахин их, тарилгын уусмалыг 2,3 дахин их хэмжээгээр хэрэглэсэн байгаа нь хөдөө орон нутагт антибиотик эмийн хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Норфлоксацин, Мидекамицин, Азитромицин, Кларитромицин зэрэг антибиотикийг нийслэлд хэргэлэж хөдөө орон нутагт эмнэлгийн нөхцөлд бараг хэрэглэхгүй, хөдөө орон нутагт Феноксиметилпенициллин, Офлоксацин судсаар сэлбэх шингэнийг хэрэглэж, нийслэлд бараг хэрэглэхгүй, Ципрофлоксациныг хөдөө орон нутагт 6 дахин илүү хэрэглэж байгаа нь сонирхол татаж байна.

Хөдөө орон нутагт Эритромицин, Цефотаксим натри, Цефазолин, Кларитромицин, Ампиициллин тарилгын нунтгийн хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж бусад антибиотикийн хэрэглээ буурчээ. Харин нийслэлийí хэмжээнд Гентамицин тарилгын уусмал, Ампициллин, Амоксициллин уух хэлбэр, Ампициллин тарилгын нунтаг, Кларитромицин, Цефазолин, Цефотаксим натри, Ципрофлоксацин, Эритромициний хэрэглээ нэмэгдэж, Бензатинбензилпенициллин, Бензилпенициллин, Доксициклиний хэрэглээ буурч байна.

Сүүлийн 3 жилд эх орны эмийн үйлдвэрт 12.921,0 кг ууж хэргэлэх антибиотик, 128.370.896,0 ширхэг тарилгын флаконтой эмийг үйлдвэрлэжээ. Эдгээрээс ампициллин тарилгын нунтгийн үйлдвэрлэл 2008 онд 2006 онынхтой харьцуулахад 128 дахин өссөн байна. Антибиотик эмийн үйлдвэрлэлд Цефазолин, Цефотаксим, Цефтриаксон, Бенçатинбензилпенициллин, Бензилпенициллин зэрэг тарилгын нунтаг шинээр нэмэгдэж байна. Ампициллины үйлдвэрлэл 1,5 дахин Амоксициллины үйлдвэрлэл 1,7 дахин буурч байна.

Page 49: Emiin medeelel

��

Òàðèëãûí íóíòàã àíòèáèîòèêèéí õýðýãëýý(2006-2008 îíû I õàãàñ, ôë-ð)

Ýìíýëýãò óóæ õýðýãëýñýí àíòèáèîòèêèéí õýìæýý(2006-2008 îíû I õàãàñ, êã-ð)

Òàðèëãûí óóñìàë àíòèáèîòèêèéí õýðýãëýý(2006-2008 îíû I õàãàñ, òóí øèëýýð)

Page 50: Emiin medeelel

�0

ДүгнэлтЗөвшөөрөл олгосон ууж хэргэлэх антибиотик, хилээр орж ирсэн антибиотикийн

харьцаа 1:3, тарилгын флаконтой эмийн харьцаа 1:1.5, тарилгын уусмалын харьцаа 1:3 байгаа нь эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хил гаалийн байгууллагын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог улам сайжруулах хэрэгцээ байгааг харуулж байна.

Эх орны үйлдвэрийн болон импортын бүтээгдэхүүний чанар, биохүртэхүйг харьцуулан судлах замаар эх орны үйлдвэрийн эмийн импортын бүтээгдэхүүнийг орлох чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал юм.

Эмнэлгийн нөхцөлд антибиотикийн хэрэглээ хөдөө орон нутагт их, нийслэлд бага байгааг тогтоосоноор цаашид өргөн хэрэглэж байгаа антибиотикуудаас нэн тэргүүнд хамгийн их хэмжээгээр хилээр орж ирж байгаа Ампициллин капсул (жилийн дундаж нийлүүлэлт 38091 кг), Ампициллин 500000 ед тарилгын нунтаг (жилийн дундаж нийлүүлэлт 16.676.640 фл) , Амоксициллин капсул (жилийн дундаж нийлүүлэлт 21923 кг), Цефазолин 1,0 гр тарилгын нунтаг (жилийн дундаж нийлүүлэлт 50.004.288 фл), Бензатинбензилпенициллин 600000 ед тарилгын нунтаг (жилийн дундаж нийлүүлэлт 7.675.274,0 фл), зэрэг эмийн эмнэлгийн нөхцөлд болон нийтийн зах зээл дэхь хэрэглээг бүс нутгийн өвчлөлтэй уялдуулан нарийвчлан судлаж бодит хэрэгцээнд нийцүүлэн зөвшөөрөл олгох бодлого баримтлавал “Эм”-ийг зөв зохистой хэрэглэх зан үйлийг төлөвшүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна.