26
Тайлбар: Энэ бол англи эх баримт бичиг (нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, нүүлгэн шилжүүлэлтийн хамрах хүрээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны үнэлгээ, хяналтын тогтолцоо, сайн дураар газар чөлөөлөх төлөвлөгөө)-ын монгол орчуулга болно. Монгол, Англи хэл дээрх хувилбаруудын хоорондоо зөрүү үүссэн үед англи хэл дээрх эхийг баримтална. Байгаль орчны үнэлгээ ба хяналтын хүрээ TТ 9030 MOН: Улаанбаатар хотын Орлогод нийцсэн ногоон орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай хотын шинэчлэл төсөл Азийн хөгжлийн банкинд зориулан Улаанбаатар хотын захиргаа боловсруулав. 2017 оны 12 дугаар сар

EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

Тайлбар: Энэ бол англи эх баримт бичиг (нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, нүүлгэн шилжүүлэлтийн хамрах хүрээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны үнэлгээ, хяналтын тогтолцоо, сайн дураар газар чөлөөлөх төлөвлөгөө)-ын монгол орчуулга болно. Монгол, Англи хэл дээрх хувилбаруудын хоорондоо зөрүү үүссэн үед англи хэл дээрх эхийг баримтална.

Байгаль орчны үнэлгээ ба хяналтын хүрээ

TТ 9030 MOН: Улаанбаатар хотын Орлогод нийцсэн ногоон орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай хотын

шинэчлэл төсөл

Азийн хөгжлийн банкинд

зориулан

Улаанбаатар хотын захиргаа

боловсруулав.

2017 оны 12 дугаар сар

Page 2: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

2

Валютын ханш

(2017 оны 6 дугаар сарын 16)

Валютын нэр – Төгрөг (төг) 1.00 төг = 0.00042 ам.дол.

1.00 ам.дол. = 2,359 төг

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

АХБ - Азийн хөгжлийн банк

ГБОМТ - Гүйцэтгэгчийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

ХБ - Хэрэгжүүлэгч байгууллага БОНБҮ - Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ БОМТ - Байгаль орчны менежментийн төлөвлөгөө БОХТ - Байгаль орчны хяналтын тайлан МУЗГ - Монгол Улсын Засгийн газар ГБМ - Гомдол барагдуулах механизм

БОТБҮ - Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ БОАЖЯ - Байгаль орчин, аялал жуулчлалын яам

төг - Монгол төгрөг УБХЗ - Улаанбаатар хотын захиргаа НОСК - Нийслэлийн орон сууцны корпораци ТХХТЗ - Төсөл хэрэгжүүлэх, хяналт тавих зөвлөх ТХН - Төсөл хэрэгжүүлэх нэгж ТБТТ - Төсөлд бэлтгэх техникийн туслалцаа БОТҮ - Байгаль орчны түргэвчилсэн үнэлгээ НШТ - Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө ХБББ - Хамгааллын бодлогын баримт бичиг (2009) Ам.дол - АНУ-ын доллар

УСУГ - Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар

Хэмжих нэгж

км - километр км2 Хавтгай дөрвөлжин километр кг - килограм гa - гектар м - метр м3 - куб метр мг - миллиграм

мг/л - нэг литрт агуулагдах миллиграм т - тонн метр

Page 3: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

3

АГУУЛГА

I.  ТАНИЛЦУУЛГА ERROR! BOOKMARK NOT DEFINED. 

A.  Салбарын төслийн үндэслэл 4 B.  Байгаль орчны үнэлгээ ба хяналтын хүрээний үндэслэл 4 C.  ОНОСХШТ-ийн товч танилцуулга 5 

II.  ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ИНСТИТУЦИЙН ЧАДАВХИД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ 9 

A.  Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ 9 B.  Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хууль, бодлого, стандартууд 10 C.  БОНҮ-ний талаарх АХБ-ны шаардлага 10 

III.  ОНОСХШТ-ӨӨС ХҮЛЭЭГДЭЖ БУЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ 11 

A.  ОНОСХШТ-ийн эерэг нөлөөллүүд 11 B.  Болзошгүй нөлөөлөл – Барилгын үе шат 13 C.  Ашиглалтын үе шат Error! Bookmark not defined. 

IV.  ОНОСХШТ-ИЙН ЦААШДЫН ҮЕ ШАТУУДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ 15 

A.  ОНОСХШТ-ийн дараачийн үе шатуудын хамгааллын арга хэмжээ 15 B.  Ерөнхий үнэлгээ ба ангилал Error! Bookmark not defined. C.  Нөлөөллийн үнэлгээний тайлан Error! Bookmark not defined. D.  Монгол Улсын болон АХБ-ны байгаль орчны хамгааллын арга хэмжээний нэгдсэн хэрэгжилт 21 

V.  ОЛОН НИЙТТЭЙ ЗӨВЛӨЛДӨХ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ 22 

A.  Олон нийттэй зөвлөлдөх Error! Bookmark not defined. B.  Мэдээллийн ил тод байдал Error! Bookmark not defined. 

VI.  ГОМДОЛ БАРАГДУУЛАХ МЕХАНИЗМ 23 

VII.  ИНСТИТУЦИЙН ЗОХИЦУУЛАЛТ БА ХҮЛЭЭХ ҮҮРЭГ 23 

A.  БОҮХХ-г хэрэгжүүлэх үүрэг 23 

VIII.  СУРГАЛТ БА ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ 25 

IX.  ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ БА ТАЙЛАГНАХ ERROR! BOOKMARK NOT DEFINED. 

ХАВСРАЛТ A: БАЙГАЛЬ ОРЧНЫ ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭ (БОТҮ)ERROR! BOOKMARK NOT DEFINED

ХАВСРАЛТ B: БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ERROR! BOOKMARK NOT DEFINED. 

ХАВСРАЛТ C: МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ОЛОН УЛСЫН КОНВЕНЦУУД ERROR! BOOKMARK N

ХАВСРАЛТ D: БОТБҮ, БОНҮ БА БОМТ-НИЙ ХУРААНГУЙ АГУУЛГЫН ТОВЧООНERROR! BOOKMARK NO

ХАВСРАЛТ E: ОНОСХШТ-ИЙН ОЛОН НИЙТТЭЙ ЗӨВЛӨЛДӨХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УДИРДАМЖ ERROR! BOOKMARK NOT DEFINED. 

ХАВСРАЛТ F: ГОМДОЛ БАРАГДУУЛАХ МЕХАНИЗМ ERROR! BOOKMARK NOT DEFINED. 

ХАВСРАЛТ G: ОНОСХШТ-ИЙН БОҮ-НИЙ ДОТООДЫН МЭРГЭЖИЛТНИЙ ЖИШИГ АЖЛЫН ДААЛГАВАР ERROR! BOOKMARK NOT DEFINED. 

ХАВСРАЛТ H: БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАРERROR! BOOKMARK NOT DEFINE

ХАВСРАЛТ I: БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАГАС ЖИЛИЙН МОНИТОРИНГИЙН ТАЙЛАН ERROR! BOOKMARK NO

Page 4: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

4

I. ТАНИЛЦУУЛГА

A. Салбарын төслийн үндэслэл

1. Улаанбаатар хотын орлогод нйицсэн орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай хотын шиэнчлэл төсөл (ОНОСХШТ) (TТ 9030)-д бэлтгэх үйл ажиллагааг АХБ санхүүжүүлж байна. Дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдоогүй өнөөгийн гэр хорооллын 500м2 хашааны газруудад дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдсан, нягтрал бүхий орчин үеийн орон сууцны барилгуудыг барих замаар гэр хорооллын амьдрах нөхцлийг сайжруулахад ОНОСХШТ-ийн зорилго оршино. ОНОСХШТ-ийн хүрээнд баригдах орон сууцнууд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, хүлэмж зэрэг ногоон байгууламжтай байхын зэрэгцээ нарны зайн систем, салхины эрчим хүчний систем зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, дээд зэргийн дулаалга зэрэг эрчим хүчний хэмнэлттэй барилгын материалууд, нарны цацрагийн пассив эрчим хүчийг ашиглах төсөллөлт зэрэг шийдлүүдийг ашиглана. ОНОСХШТ-ийн хүрээнд баригдах олон айлын орон сууцны барилгуудыг Улаанбаатар хотын төвөөс хойд болон баруун хойд зүгт орших гэр хорооллын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд барина. 2. ОНОСХШТ нь тусдаа хэрэгжиж буй Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр1 (ГХХХОДХ)-тэй нягт уялдаж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд Уланбаатар хотын хойд хэсгийн гэр хороололд дэд бүтцийн гол шугам сүлжээг барьж байгаа болно. ОНОСХШТ-ийн хүрээнд баригдах орон сууцнуудыг ГХХХОДХ-ийн Үе шат 1-ийн хүрээнд гэр хорооллын Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр дэд төвд баригдах дэд бүтцийн гол шугам сүлжээ (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан зайлуулж цэвэрлэх систем, цахилгаан эрчим хүчний систем)-нд холбоно. ОНОСХШТ-ийн эхний үе шатанд Баянхошуу дэд төвийн 5.1га, Сэлбэ дэд төвийн 6.4га талбайд тус тус олон айлын таунхаусууд болон нам давхар орон сууцны барилгуудыг барина. B. Байгаль орчны үнэлгээ ба хяналтын хүрээний үндэслэл

3. ОНОСХШТ-ийг салбарын төсөл хэлбэрээр үе шаттайгаар хэрэгжүүлэх тул уг төсөлд Байгаль орчны үнэлгээ ба хяналтын хүрээ (БОҮХХ)-г боловсруулах шаардлагатай. Үе шат 1-ийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд баригдах орон сууцны бүтээн байгуулалтыг цаашдаа гэр хорооллын оршин суугчид болон хувийн хэвшлийн төсөл хэрэгжүүлэгчдийн эрэлтэд тулгуурлан тодорхойлох бусад гэр хорооллуудад үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Үе шат 1-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтыг цаашид 130 га талбайг хамруулан хэрэгжүүлж нийт 10,238 орон сууцыг барьж байгуулахаар ОНОСХШТ зорьж байна. Тиймээс ОНОСХШТ-ийн байгаль орчны урьдчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийг чиглүүлэх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-наас тавигддаг шаардлага болон АХБ-ны хамгааллын бодлогын баримт бичиг (ХБББ 2009)-т нийцүүлэн БОҮХХ-г боловсруулах шаардлагатай. Энд танилцуулж буй БОҮХХ-г ОНОСХШТ-ийн Үе шат 1-д зориулан боловсруулан Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ (БОТБҮ) 2-ний үр дүнд тулгуурлан боловсруулав. 4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай Монгол Улсын хууль (2012)-ийн шаардлагад нийцүүлэн БОНБҮ-г боловсруулахад АХБ-ны ХБББ (2009)-ийг

1 Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, АХБ-наас Улаанбаатар хотын захиргаанд олгосон Олон шатлалт санхүүжилтийн зээлийн шугам.

2 УБХЗ, 2017. Улаанбаатар хотын Орлогод нийцсэн орон сууц ба хотын шинэчлэл төсөл (ОНОСХШТ)-ийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, 108 хуудас + 8 Хавсралт.

Page 5: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

5

хэрэгжүүлэхэд БОҮХХ удирдамж болох юм. Төслийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага (ХБ) УБХЗ-наас томилогдох ОНОСХШТ-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) үйл ажиллагаандаа энэхүү БОҮХХ-г ашиглана. БОҮХХ нь ОНОСХШТ-ийн цаашдын үе шатуудыг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор хийх байгаль орчны урьдчилсан үнэлгээний удирдамж болно. 5. Орон сууцны бүтээн байгуулалтаас байгаль орчинд үзүүлж болзошгүй ерөнхий нөлөөлөл болон ОНОСХШТ-ийн Үе шат 1-д зориулж хийсэн БОТБҮ-гээр тогтоогдсон болзошгүй бодит нөлөөллүүдийг БОҮХХ-нд тусгав. БОҮХХ нь төслийн ерөнхий үнэлгээ, төслийн ангилал, нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, олон нийттэй зөвлөлдөх хэлэлцүүлэг, мэдээллийн ил тод байдал, тайлагнал, институцийн зохицуулалт, үүрэг хариуцлагын хүрээнд тодорхойлогдсон хамгааллын арга хэмжээний үе шатуудыг хэрэгжүүлэх удирдамж чиглэлээр хангана3. C. ОНОСХШТ-ийн товч танилцуулга

6. ТБТТ4-ны хүрээнд Дахин төлөвлөлтийн нэгж (ДТН) хэмээн тодорхойлогдсон олон айлын таунхаусууд болон нам давхар нийтийн зориулалттай орон сууцнуудын цогцолборыг ОНОСХШТ-ийн хүрээнд барина. ДТН нь цэцэрлэгт хүрээлэн, хүлэмж зэрэг нийтийн эдэлбэр ногоон байгууламжууд, оршин суугчдын авто машины зогсоол, одоо байгаа төв замтай холбогдох авто замууд бүхий олон айлын таунхаусууд болон 5 хүртэл нам давхар нийтийн зориулалттай орон сууцнуудын төрөл бүрийн хослол бүхий блокууд болон жижиг бизнесийг хөгжүүлэх зориулалттай зай талбайгаас бүрдэнэ. ДТН1/2 болон ДТН3/4 төрлийн орон сууцны цогцолборуудын орон сууц болон нийтийн зориулалттай байгууламжуудын товчоог доорхи Зураг 1-д үзүүлэв.

3 АХБ, 2010. Үйл ажиллагааны журам: F1 ангиллын хамгааллын арга хэмжээний хэрэгжилтийг хянах, 2010 оны

1 дүгээр сард нийтлэгдсэн 4 ОНОСХШТ, 2017: Улаанбаатар хотын орлогод нйицсэн орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай хотын шинэчлэл төслийн эцсийн тайлан

ДТН1/2-ийн бүрэлдэхүүн

Таунхаусууд

Гаражууд Сууцнууд

Эко-хорооллын элементүүд

Нэмэлт дулаалга, нарны зайн хавтангууд, нарны пассив эрчим хүчний технологи, хүлэмжүүд

Нийтийн зориулалттай байгууламжууд

Явган хүн/дугуйн зам, нийтийн зогсоол

ДТН3/4-ын бүрэлдэхүүн (3 хувилбарын 1 дэх)

Таунхаус: A ба B төрөл

Гаражууд

Page 6: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

6

Дээвэр дээр суурилуулах нарны зайн (PV) хавтангууд, нарны пассив эрчим хүчийг ашиглах ус халаагч зэрэг эрчим хүчний хэмнэлттэй технологиуд; дулаалга, давхар шиллэгээтэй цонх зэрэг эрчим хүчний хэмнэлттэй материалыг ашиглах барилгын төсөллөлт; салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний элементүүдийг ДТН-ийн барилгуудын төлөвлөлтөд тусгана. ДТН-ийг хэрэгжүүлснээр одоогийн гэр хорооллын хашааны нягтралтай харьцуулахад орон сууцны нягтрал 3.6 дахин нэмэгдэнэ. 7. ДТН-үүд нь ГХХХОДХ-ийн хүрээнд шинээр баригдах халуун ус, халаалт, цэвэр ус хангамж, ариутгах татуургын систем, хатуу хог хаягдлыг цуглуулж зайлуулах болон цахилгаан хангамжийн гол шугам сүлжээнд холбогдоно. Эхний ээлжинд Баянхошуу дэд төвийн 5.1 га, Сэлбэ дэд төвийн 6.4 га талбайд 2 төрлийн ДТН (ДТН1/2 ба ДТН3/4)-ийг хослуулан барина. Цаашид төслийн хүрээнд нийт 134 га талбайд 10,328 айлын орон сууцыг үе шаттайгаар барина.    

сууцнууд

Нам давхар барилгууд: A ба B төрөл

Гараж, шат, техникийн өрөө дэлгүүр / оффис Сууцнууд

A ба B төрлийн барилгуудын Эко-хорооллын элементүүд

Нэмэлт дулаалга, нарны зайн (PV) хавтангууд, хүлэмжүүд

Нийтийн эдэлбэр газар: Хувилбар 1

Явган хүн/дугуйн зам, авто машины нийтийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, хүлэмж / өвлийн цэцэрлэгт хүрээлэн

Page 7: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

7

Зураг 1. ОНОСХШТ‐ийн Дахин төлөвлөлтийн нэгж (ДТН)

a) ДТН1/2 = олон айлын таунхаусууд болон ногоон байгууламж

ОНОСХШТ-ийн эцсийн тайлангаас, 2017 оны 11 дүгээр сар

b) ДТН3/4 = олон айлын таунхаусууд, нам давхар нийтийн зориулалттай орон сууцны барилгууд

болон ногоон байгууламж

Page 8: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

8

ОНОСХШТ-ийн эцсийн тайлангаас, 2017 оны 11 дүгээр сар

1. Байгаль орчны ангилал B

8. ОНОСХШТ-өөс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь богино хугацааны, нөхөн сэргээгдэхүйц байх бөгөөд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)-г хэрэгжүүлснээр нөлөөллийг бууруулах боломжтой тул байгаль орчны нөлөөллийн хувьд B ангилалд хамаарна. ОНОСХШТ-ийн ТЭЗҮ-ийн шатанд хийсэн БОТБҮ-нээс харахад төслөөс байгаль орчинд үлэмж эерэг нөлөөлөл үзүүлэх бөгөөд гагцхүү ДТН-үүдийн барилгын ажлын явцад орон нутгийн чанартай богино хугацааны нөлөөлөл үзүүлэхээр байна. ОНОСХШТ-ийг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд В ангилалд багтахыг тогтоосон төслийн урьдчилсан Байгаль орчны түргэвчилсэн үнэлгээ (БОТҮ)-г Хавсралт А-д тусгав.

Page 9: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

9

II. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ИНСТИТУЦИЙН ЧАДАВХИД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ

A. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ

1. Монгол Улсын хууль эрх зүйн орчин

9. Монгол Улсад Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн (2012) дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-наас удирдан хийж байна. БОНҮ-ний журмын дагуу бүх төслүүдийг хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ (БОНЕҮ) буюу тойм үнэлгээг үндэслэн төсөлд эсвэл бүрэн хэмжээний нарийвчилсан үнэлгээ (БОHНҮ) хийх, харин нөлөөлөл багатай төслүүдийн хувьд байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)-ний аль хамаарахыг хийдэг. Төсөл хэрэгжихээс өмнө тодорхой нөхцөл байдлыг хангуулахтай холбоотой асуудлуудыг БОМТ-нд тусгадаг. Тухайн төслөөс байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөлөл маш бага байна гэж үзсэн тохиолдолд тухайн төсөл хэрэгжих хот, орон нутгийн захиргаа нь БОНЕҮ-г хийж, шаардлагатай БОМТ-г хянан баталдаг. 10. БОНҮ-ний үйл явцын эхний шатанд төсөл хэрэгжүүлэгч (УБХЗ) төслийнхөө БОНЕҮ-г хийлгэх хүсэлтээ БОАЖЯ-нд, эсвэл аймаг, хотын байгаль орчны газарт гаргана. Анхны өргөдөл нь дараах үндсэн мэдээллийг агуулсан байна. Үүнд: i) төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан тодорхойлолт; ii) төслийн талаархи нарийвчилсан тодорхойлолт, үүний дотор хэрэгжүүлэх төслийн зураг төсөл; iii) төслийн техник эдийн засгийн үндэслэл. БОНЕҮ-нээс дараах үр дүн гарна:

(i) төслийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОННҮ) хийлгүйгээр хэрэгжүүлэхийг зөвшөөрөх;

(ii) тусгай нөхцлүүдийг хэрэгжүүлэх болон/эсвэл БОМТ-нд тусгагдсан нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг авснаар төслийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-гүйгээр хэрэгжүүлэхийг зөвшөөрөх;

(iii) төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатайг тогтоох;

(iv) холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, тоног төхөөрөмж, технологийн хувьд хүрээлэн буй орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй, газрын менежментийн төлөвлөгөөнд төсөл тусгагдаагүй гэсэн шалтгаанаар төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх.

11. БОННҮ-ний тайланд дараах бүлгүүдийг тусгана:

(i) Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын суурь мэдээлэл; (ii) Төсөл ба технологийн хувилбарууд; (iii) Төслийн болзошгүй, гол сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний

зөвлөмж; (iv) Төслийн сөрөг нөлөөллүүдийн далайц, тархалт, үр дагаврын шинжилгээ; (v) Эрсдлийн үнэлгээ; (vi) Байгаль орчныг хамгаалах (нөлөөллийг бууруулах) төлөвлөгөө болон орчны хяналт

шинжилгээний хөтөлбөрийг хамруулсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө; (vii) Төсөл хэрэгжих нутаг дэвсгэр дэх нөлөөлөлд өртөх өрхүүдийн санал сэтгэгдэл; (viii) Орон нутгийн иргэдийн саналыг тусгасан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан

бичиг; (ix) Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих газрын соёлын өв, төслийн онцлогтой

холбоотой бусад асуудал;

Page 10: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

10

(x) Хамааралтай тохиолдолд нөхөн сэргээлтийн төлөвлөгөө.

12. БОМТ дараах бүлгүүдээс бүрдэнэ:

(i) Сөрөг нөлөөллийн нэгдсэн үнэлгээ; (ii) Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө; (iii) Дүйцүүлэн хамгаалал хийх арга хэмжээний төлөвлөгөө; (iv) Нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговрын төлөвлөгөө; (v) Түүх, соёлын өвийг хамгаалах төлөвлөгөө; (vi) Химийн эрсдлийн менежментийн төлөвлөгөө; (vii) Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө; (viii) Жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зохион байгуулалт,

зохицуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө; (ix) Орчны хяналт-шинжилгээний төлөвлөгөө (x) Жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар нөлөөлөлд өртсөн оршин суугчид, оролцогч талуудад тайлагнах график хуваарь.

13. Төслийг батлахын тулд Засгийн газар хамгааллын баримт бичгүүд болох БОННҮ, БОМТ-г шаарддаг бөгөөд эдгээр нь БОТБҮ-ний хувьд мэдээллийн чухал эх сурвалж болохын зэрэгцээ АХБ-ны Хамгааллын бодлогын баримт бичиг (ХБББ) (2009)-т заасан байгаль орчны хамгааллын шаардлагуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа төсөл хэрэгжих газар нутгийн байгаль орчны төлөв байдлын суурь мэдээлэл болон төслийн нийгэм-соёлын нөлөөллийн шинжилгээг агуулдаг. Уг мэдээлэл нь БОТБҮ-ний үндсэн агуулгыг бүрдүүлдэг. Төслийг АХБ-аар батлуулахаас өмнө БОННҮ, БОМТ-г БОАЖЯ эсвэл орон нутгийн захиргааны байгаль орчны газраар батлуулсан байх ёстой. B. Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хууль, бодлого, стандартууд

14. Монгол Улсын Засгийн газар байгаль орчин, байгалийн болон соёлын өв, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ба бохирдлын менежментийн талаар тусгайлсан хуулиудыг батлуулан, байгаль орчны стандартыг тогтоосон байдаг. ОНОСХШТ-тэй холбогдох байгаль орчны хууль, бодлого, стандартуудын холбогдох заалтуудыг Хавсралт В-д жагсаав. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон ОНОСХШТ-тэй холбогдох байгаль орчны талаархи олон улсын конвенцуудыг Хавсралт С-д жагсаав. C. БОНҮ-ний талаарх АХБ-ны шаардлага

15. БОНҮ-ний талаархи АХБ-ны шаардлагууд тус банкны Хамгааллын бодлогын баримт бичигт тусгасан байдаг5. Шилдэг туршлагуудын талаарх эмхэтгэлүүдэд тусгагдсан хамгааллын загварчлалууд, үйл ажиллагааны гарын авлагууд, хяналтын журмуудын заалтуудад үндэслэн ХБББ (2009)-ыг боловсруулсан байдаг6. ХБББ (2009)-ийн холбогдох шаардлагуудыг хангахын тулд урьдчилсан үнэлгээг хийхдээ ХБББ (2009) болон эмхэтгэлүүдэд тусгагдсан дэлгэрэнгүй удирдамж зааврыг мөрдөх шаардлагатай. АХБ-ны журамд бүтээн байгуулалтын төслүүдэд байгаль орчны нөлөөллийн дор дурдсан дөрвөн шатны үнэлгээг хийхээр заасан байдаг.

5 АХБ, 2009. Хамгааллын бодлогын баримт бичиг. 6 АХБ, 2012, Байгаль орчны хамгаалал: Шилдэг туршлагын эмхэтгэл.

Page 11: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

11

(i) Ангилал A: Байгаль орчинд нөхөн сэргээх боломжгүй, олон талт, урьд өмнө байгагүй их хэмжээний сөрөг нөлөөлөл үзүүлэх төслүүд. Энэ ангилалд багтсан төслүүдэд БОНҮ-ний тайланг, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)-ний хамт боловсруулах шаардлагатай.

(ii) Ангилал B: Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл харьцангуй бага бөгөөд төслийн талбараар хязгаарлагддаг, ихэвчлэн нөхөн сэргээгдэх боломжтой, ихэнх тохиолдолд нөлөөллийг бууруулах боломжтой төслүүд. Энэ ангилалд багтсан төслүүдэд БОТБҮ болон БОМТ боловсруулах шаардлагатай.

(iii) Ангилал C. Байгаль орчинд маш бага сөрөг нөлөөтэй буюу нөлөөлөл үзүүлэхгүй төслүүд. Энэ ангилалд багтсан төслүүдийн хувьд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон БОНҮ хийх шаардлагагүй боловч ерөнхий үнэлгээг хийнэ.

16. Эцэст нь АХБ-ны хөрөнгийг хүлээн авах, дамжуулах санхүүгийн зуучлагчийн оролцоотой төслүүд FI ангилалд хамрагдана.

III. ОНОСХШТ-ӨӨС ХҮЛЭЭГДЭЖ БУЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

17. ОНОСХШТ-ийн Үе шат 1-ийн БОТБҮ-ний дүнг дор дүгнэн өгүүлэв. Үүнд ОНОСХШТ-ийн нөлөөллийн хүрээг тусгасан бөгөөд төслийн дараа дараагийн үе шатуудад БОҮХХ-г хэрэглэх удирдамж болох юм. Гэхдээ ОНОСХШТ-ийн дараачийн үе шатууд өөр өөр гэр хорооллуудад хэрэгжих тул Үе шат 1-ийн БОТБҮ-ийг тэдгээр үе шатуудын нөлөөллийн үнэлгээний загвар хэмээн үзэж болохгүй. ОНОСХШТ-ийн дараагийн үе шатуудад АХБ болон Засгийн газрын зүгээс бүрэн хэмжээний ерөнхий үнэлгээг хийнэ. A. ОНОСХШТ-ийн эерэг нөлөөллүүд

18. ОНОСХШТ-өөс үзүүлэх байнгын эерэг нөлөөлөл нь богино хугацааны сөрөг нөлөөллөөс хавьгүй илүү байна. ОНОСХШТ-ийн гол үр өгөөж хоёр хэсгээс бүрдэнэ. 19. Амьдралын чанар дээшлэх өнцгөөс авч үзвэл ОНОСХШТ хэрэгжсэнээр одоо гэр хороололд амьдарч байгаа, цаашид ДТН-ийн хүрээнд баригдах орон сууцанд нүүж орох өрхүүдийн амьдралын нөхцөл үлэмж сайжирна. Гэр сууцнуудыг халаахад ашигладаг байсан зуухыг халж, ГХХХОДХ-ийн хүрээнд барьсан инженерийн гол шугам сүлжээнд холбогдон төвлөрсөн халаалтын системд шууд шилжсэнээр тухайн өрхүүдийн амьдрах орчны агаарын чанар эрс сайжирч, амьрах орчин нөхцөл нь дээшилнэ. Төвлөрсөн халаалтын системд холбогдсоноор орон гэр, амьдрах орчиндоо нарийн болон том ширхэгт PM2.5, PM10 тоосонцор, CO, дэгдэмхий органик нэгдлүүдэд өртөх явдал эрс буурна. Ус хангамжийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарснаар ахуйн усны хэрэглээ нэмэгдэж, олон улсын наад захын стандартыг хангах бөгөөд төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд холбогдон орчин үеийн боловсон жорлонг ашигласнаар гэр сууцнуудад ашиглаж байсан нүхэн жорлонг халж амьсгалын замын болон ходоод гэдэсний өвчлөлийн тохиолдлыг бууруулна. ДТН-үүдээс татан зайлуулсан ахуйн бохир усыг шинээр баригдах бохирын гол шугамаар дамжуулан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-д нийлүүлэн цэвэрлэнэ.

Page 12: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

12

20. Уур амьсгалын өөрчлөлтийн өнцгөөс авч үзвэл ОНОСХШТ-ийн загвар төслийн хүрээнд төвлөрсөн халаалтын системд холбогдон, барилгын дээвэрт суурилуулах нарны зайн систем, орчин үеийн дулаалгын болон барилгын материалуудыг ашигласнаар зорилтот гэр хорооллууд дахь хүлэмжийн хийн ялгарал эрс буурна. ОНОСХШТ-ийн хүрээнд цогцлоох эко-хорооллуудын орон сууцнууд нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах Улаанбаатар хотын чадавхи, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Монгол Улсын чадавхийг дээшлүүлнэ. 21. ОНОСХШТ-ийн үр дүнд цэцэрлэгт хүрээлэн, хүлэмж зэрэг ногоон байгууламж бүхий орон сууцаар хангагдан, амьдрах нөхцөл сайжирснаар өвчлөл болон өвчлөлийн улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй өдрүүдийн тоо буурч, хувь хүн болон гэр бүлийн бүтээмж нэмэгдэн, гэр бүл болон олон нийтийн нийгэм-эдийн засгийн байдал дээшилнэ. 22. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд баригдах халаалтын шинэ зуух (HOB)-нд өндөр үр ашигтай эргэлтэт буцламтгай давхаргатай зуух (CFBC)-ыг ашигласнаар ДТН-ийн ойр орчимд нүүрсний шаталтаас үүсдэг нарийн болон том ширхэгт PM2.5, PM10 тоосонцор, хүхрийн исэл (SOx), азотын исэл (NOx), улмаар нүүрсхүчлийн хий (CO2), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ээс үүдэлтэй агаарын бохирдол буурна. ДТН-д ашиглахаар төлөвлөж буй эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологиуд (нарны зайн хавтангийн систем, эрчим хүчний хэмнэлттэй цонх, сайжруулсан дулаалга г.м.) нь өрхүүдийн халаалтанд ашигладаг нүүрсний хэрэглээг бууруулж, улмаар орчны агаарын чанарыг сайжруулна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах – Хүлэмжийн хийн ялгарал 23. ДТН-ийн Эрчим хүчний үйлдвэрлэл дэх нүүрсхүчлийн хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах замаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахыг ДТН-ийн орон сууцны төсөллөлтийн хүрээнд зорьсон болно. Нарны зайн хавтан, нарны пассив эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, барилгын сайжруулсан дулаалгын шийдлийг барилгын зураг төсөлд тусгах замаар үл сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. 24. Нарийвчилсан үнэлгээний7 дүнгээс харахад ОНОСХШТ-ийн шууд болон шууд бус хөрөнгө оруулалт, үүний дотор ДТН-ийг төсөллөж өргөн хүрээнд хэрэгжүүлснээр орон сууцны халаалтаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын жилийн хэмжээг 261,541 tCO2e –с жилийн 74,393 tCO2e болгон бууруулж, улмаар жилийн нийт ялгарлын хэмжээг 187,149 tCO2e хүртэл бууруулна. Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр дээрх үр дүнд хүрнэ. Үүнд:

Шинээр баригдах 940,312 м2 талбай бүхий орон сууцны барилгуудад нэмэлт дулаалга хийснээр эрчим хүчний жилийн хувийн зарцуулалтыг 395 kВтц/м2-с 151 кВтц/м2 болгон бууруулж, улмаар нийт дулааны эрчим хүчний хэрэглээг 229,436,128 кВтц (826 TЖ) болгон бууруулна;

Халаалтын орчин үеийн системд холбосноор нийт алдагдлын хэмжээг 50%-с 35% болгон бууруулж (тээвэрлэлтийн алдагдлыг оруулж тооцсон хувиргалтын ашигт үйлийн коэффициент 65%), эрчим хүчний анхдагч хэрэглээг 2674 тЖ (суурь үзүүлэлт)-с 786 тЖ (ОНОСХШТ-ийн үзүүлэлт) болгож бууруулна. Бохирдол бага

7 ТБТТ-ны хүрээнд хийсэн инженерийн зураг төслийг үзнэ үү.

Page 13: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

13

ялгаруулах хатуу түлшний хэрэглээнд шилжих (хүрэн нүүрсний хэрэглээ 50%, чулуун нүүсний хэрэглээ 50% байсныг 100% чулуун нүүрсний хэрэглээнд шилжих);

11 MВт хүчин чадалтай дээврийн нарны хавтангуудыг суурилуулснаар жилд 15.6

ГВтц эрчим хүч үйлдвэрлэн жилийн ялгарлын хэмжээг 17,261 tCO2e-р бууруулна. 25. ТБТТ-ны хүрээнд хийсэн тооцоогоор төсөл хэрэгжсэнээр төслийн хэрэгжилтийн хугацаанд хүлэмжийн хийн ялгарлын шууд бууралтын хэмжээ 7.92 сая tCO2e байх бөгөөд шууд бус бууралтын хэмжээ 39.59 сая tCO2e байна. B. Болзошгүй нөлөөлөл – Барилга угсралтын үе шат

26. Хүрээлэн буй орчинд үзүүлж болзошгүй нөлөөлөл нь Сэлбэ дэд төвд 5.1 га-д, Баянхошуу дэд төвд 6.4 га талбарт тус тус баригдах ДТН-үүдийн барилга угсралтын ажлын шатанд богино хугацаанд илрэх нөлөөллөөр хязгаарлагдана. Барилга угсралтын ажилтай холбоотой дуу чимээ, тоосжилт, хөрсний эвдрэл, гадаргын усны тунадасжилт, шингэн болон хатуу хаягдлаас үүдэлтэй бохирдол, барилгын ажилчдын хуарантай холбоотой нөлөөлөл, орон нутагт зорчих боломж хязгаарлагдах, зам тээврийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх, ажилчид болон хүн амын бэртэж гэмтэх эрсдлийг барилгын сайн туршлагын стандарт практик болон журмууд (тухайлбал ОУСК/Дэлхийн банкны Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журам 2007-ийн хүрээнд: 1) Цемент болон шохойн үйлдвэрлэл, 2) Барилга материалын олборлолт, 3) Шатахууны жижиглэнгийн сүлжээ; 4) Төлбөртэй авто замын талаархи шаардлагууд)-аар зохицуулах боломжтой. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас саяхан (2014) гаргасан Бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэх журмыг мөн мөрдөх нь зүйтэй. ОНОСХШТ-ийн барилгын ажлын шатанд үүсч болзошгүй, гэхдээ зохицуулах боломжтой асуудлуудыг дор хураангуйлан өгүүлэв.

1. Усны худгууд усаар тогтвортой хангах боломж

27. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүд ундны усаа ойролцоох усны худгуудаас авдаг. Ихэнхдээ хүүхдүүд усаа авч, гэр рүүгээ явганаар зөөвөрлөдөг. ДТН-ийн орон сууцны цогцолборуудын барилга угсралтын шатанд гэр ахуйн энэхүү өдөр тутмын үйл ажиллагааг алдагдуулахгүй байх нь чухал. Түүнчлэн хүүхдүүд барилгын талбарын орчмоор өдөр тутмын/долоо хоногийнхоо усны нөөцөө аюулгүй, чөлөөтэй зөөвөрлөх боломжоор хангах ёстой. Явган хүний замуудыг барилгын талбараас хаалт, хашилтаар тусгаарлах, эсвэл хамгаалалттай түр замуудыг гаргах шаардлагатай.

2. Бетон зуурмагийн болон асфальтын үйлдвэр.

28. Бүх зуурмагийн үйлдвэрийг байгуулах, ашиглах, татан буулгах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохион байгуулахдаа шилдэг арга туршлагыг ашиглах шаардлагатай. УБХЗ-ны хяналтан доор ажиллах гүйцэтгэгч нь Дэлхийн банк (ОУСК)-ны Байгаль орчин, эрүүл ахуйн хамгааллын арга хэмжээний журамд заасан [Цемент болон шохойн үйлдвэрлэл, Барилга материалын олборлолт, Шатахууны жижиглэнгийн сүлжээний талаархи] шаардлагуудыг дагаж мөрдөх бөгөөд шаардлагатай бол АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас саяхан (2014) гаргасан Бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэх журмыг мөрдөнө.

Page 14: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

14

3. Ховор болон нэн ховор зэрлэг ургамал, амьтад, нэн чухал зэрлэг ургамал, амьтад ба амьдрах орчин

29. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд болон тэдгээрийн ойр орчинд өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд гэр хороолол үүсч суурьшин тогтсон. Нөлөөллийн бүсэд аливаа ховор, нэн ховор зэрлэг амьтан, ургамал болон нэн чухал амьдрах орчин байхгүй. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд нэн чухал зэрлэг амьтан, ургамал байхгүй.

4. Соёлын биет өв

30. Баянхошуунд амьдардаг буддын шашны лам нарын хувьд чухалд тооцогдох Баянхошуунд байрлалтай буддын шашны 2 жижиг хийд, түүнчлэн Христийн шашны 2 мөргөлийн сүмийг Баянхошуунд хийгдэх ДТН-ийн цогцолборын бүтээн байгуулалт болон барилгын үеийн зам тээврийн хөдөлгөөнд өртөхөөс хамгаалах шаардлагатай. Сэлбэ дэд төвд соёлын өв байхгүй болно. C. Ашиглалтын үе шат

31. ДТН-ийн цогцолборуудыг ариутгах татуургын сүлжээнд холбож, бохир усыг хотын төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-д нийлүүлэн цэвэрлэснээр өрхүүдийн ариун цэврийн нөхцөл сайжирна, нөгөө талаар ийнхүү татан зайлуулсан бохир усны цэвэрлэгээ зохих түвшинд хийгдэхгүй бол энэ нь Туул голын бохирдлын нэг том эх үүсвэр болж болзошгүй. ДТН-үүд Туул голын бохирдлыг нэмэгдүүлэхэд хүргэхгүйн тулд хэдийгээр ОНОСХШТ-ийн бүрэлдэхүүн хэсэг биш ч гэлээ ТЦБ-ын цэвэрлэгээний түвшинг хянаж, шаардлагатай тохиолдолд сайжруулах хэрэгтэй. ТЦБ-д шаардлагатай сайжруулалтын ажил ГХХХОДХ-ийн хүрээнд хийгдэнэ. 32. ДТН-ийн цогцолборуудыг өндөр үр ашиг бүхий эргэлтэт буцламтгай давхаргатай халаалтын зуух (CFBC)-наас төвлөрсөн дулаанаар хангаснаар гадна орчны агаарын чанар эрс сайжрах бөгөөд уг зуух оновчтой горимоор ажиллаж, зуух болон холбогдох тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийснээр ийм үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа. Шинээр суурилуулах уг халаалтын зуух, түүний тоноглолуудын засвар үйлчилгээний албан ёсны төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай. Шаардлагатай тухай бүр зуухны операторуудыг эргэлтэт буцламтгай давхаргатай халаалтын зуух (CFBC)-ны технологийн сургалтанд хамруулбал зохино. 33. Зам тээврийн хөдөлгөөний эрчим нэмэгдсэнээр орчны замын тоосжилт нэмэгдэж болзошгүй. Өдрөөр дугаарын хязгаарлалт тогтоох, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, явган хүний зам байгуулах замаар зам тээврийн хөдөлгөөний нягтралыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. ДТН-ийн хүрээнд орон сууцны цогцолборуудад баригдах шинэ замуудыг тогтмол цэвэрлэх, чийглэх бодис ашиглах зэргээр тоосжилтыг бууруулах боломжтой. ДТН-үүдийн барилгын ажил дууссаны дараа замын хөдөлгөөний эрчим болон зам тээврийн ослын тоо нэмэгдэж байгаа эсэхэд хотын замын цагдаагийн газар болон авто тээврийн газар хяналт шинжилгээ хийж замын хөдөлгөөний эрчим болон зам тээврийн ослын тоо нэмэгдсэн эсэхийг тодорхойлох шаардлагатай.

Page 15: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

15

IV. ОНОСХШТ-ИЙН ЦААШДЫН ҮЕ ШАТУУДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ

34. БОАЖЯ болон АХБ-ны шаардлагад нийцүүлэн ОНОСХШТ-ийн дараагийн үе шатуудын байгаль орчны урьдчилсан үнэлгээг (УҮ)-г хийх, байгаль орчны хамгааллын баримт бичгүүдийг боловсруулах алхмуудыг энэ хэсэгт тусгав. ОНОСХШТ-ийн ТЭЗҮ-ийг боловсруулах шатанд уг процессыг ашигласан. A. ОНОСХШТ-ийн дараачийн үе шатуудын хамгааллын арга хэмжээ

35. Энэхүү БОҮХХ-г үндэслэн боловсруулсан ОНОСХШТ-ийн эхний үе шатны хүрээнд хоёр дэд төвийн 6.4 га болон 5.1 га талбайд тус тус ДТН-ийн орон сууцны цогцолборуудыг байгуулна. Төслийн дараагийн үе шатыг Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүдэд төслийн эхний үе шатанд хамрагдсан талбаруудын баруун болон зүүн талд ижил хэмжээний талбаруудад мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг талбаруудад ГХХХОДХ-ийн Төсөл 1-ийн хүрээнд дэд бүтцийн гол шугам сүлжээг байгуулж байгаа. Үүний нэгэн адилаар ОНОСХШТ-ийн дараагийн үе шатуудыг ойролцоох Дамбадаржаа болон Дэнжийн 1000-ын дэд төвүүдэд хэрэгжүүлэх бөгөөд уг дэд төвүүдэд ГХХХОДХ-ийн Төсөл 2-ын8 хүрээнд дэд бүтцийн гол шугам сүлжээг байгуулна. 36. ОНОСХШТ-ийн дараагийн үе шатуудаас байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөлөлтэй холбоотой хэрэгжүүлэх ерөнхий менежментийг тодорхойлоход БОҮХХ-г удирдлага болгоно. Түүнчлэн ОНОСХШТ-ийн дараагийн үе шатуудын бүтээн байгуулалтаас үзүүлж болзошгүй нөлөөлөл, хэрэгжүүлэх шаардлагатай байгаль орчны менежментийн арга хэмжээний талаархи мэдээллийг өгөх үүднээс БОҮХХ-нд төслийн эхний үе шатны БОТБҮ-ний гол үр дүнг тусгав. B. Тойм үнэлгээ ба ангилал

1. Төслийн урьдчилсан тойм үнэлгээ

37. Тухайн гэр хороолол болон өрхүүдийг ОНОСХШТ-д хамруулах боломжтой эсэхийг дараах ерөнхий шалгууруудаар тодорхойлов. Төсөлд гэр хорооллын өрхүүдийг хамруулах эсэхийг тодорхойлохдоо энд нарийвчлан тусгаагүй газрын үнэлгээ болон төр, хувийн хэвшлийн санхүүжилтийн цогц үзүүлэлтүүдийг ашигласан болохыг анхаарна уу9. Бүрдлийг хангах үүднээс байгаль орчинтой холбоотой чухал шалгууруудыг нэмж тусгав.

a. ОНОСХШТ-д хамруулах ерөнхий шалгуур

(i) Тухайн гэр хороолол ГХХХОДХ-ийн хүрээнд баригдсан дэд бүтцийн гол шугам сүлжээнд холбогдсон байх;

(ii) Гэр хорооллын хангалттай тооны өрхүүд ОНОСХШТ-д хамрагдах эрмэлзэлтэй байх;

(iii) Хашааны өрхүүд санхүүгийн хувьд: a) ДТН-ийн нийтийн зориулалттай орон сууц эсвэл таунхаусыг зах зээлийн үнээр худалдаж авах; эсвэл b) хашааны газраа ДТН-ийн орлогод нийцсэн нийтийн зориулалттай орон сууц эсвэл таунхаусаар солих; эсвэл c) ДТН-ийн нийгмийн татаастай халамжийн орон сууцыг түрээслэх чадамжтай байх

8 2016. Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвүүдэд хэрэгжих ГХХХОДХ-ийн Үе шат II 9 2017. ОНОСХШТ-ийн Эцсийн тайлан, 2017 оны 11 дүгээр сар.

Page 16: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

16

b. АХБ-наас төслийг сонгоход тавигддаг бусад чухал шалгуурууд

(i) Монгол Улсын холбогдох бүх хууль дүрэм журамд нийцсэн үйл ажиллагааг төслийн хүрээнд хэрэгжүүлэх;

(ii) А ангиллын төсөл биш зөвхөн В ангиллын төслүүдийг хэрэгжүүлэх;

(iii) АХБ-ны ХБББ (2009)-ийн Хөрөнгө оруулалтыг хориглох үйл ажиллагааны жагсаалтад10 орсон төслүүдийг АХБ санхүүжүүлэхгүй. (Хүснэгт 2).

Хүснэгт 1. АХБ-наас хориглосон төслийн төрлүүд 

АХБ ХБББ (2009)

1) Албадан хөдөлмөр болон хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, мөлжлөгийн

хэлбэрийн хөдөлмөрийг ашигласан үйл ажиллагааг хамарсан;

2) Хүлээн авагч улс орны хууль, дүрэм журам болон олон улсын гэрээ конвенцоор хууль буст тооцогдох, түүнчлэн олон улсад хориглосон, хязгаарласан аливаа үйл ажиллагаа, үүний дотор:

a. эм, пестицид болон гербицид, b. озон задлах бодис, c. полихлорт бифенил болон химийн хортой бусад бодис, d. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон

улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцоор зохицуулагдах зэрлэг амьтан ургамал, түүгээр хийсэн бүтээгдэхүүн,

e. Хаягдал болон хаягдлын бүтээгдэхүүний хил дамнасан худалдаа;

3) Мөрийтэй тоглоом, казино, тэдгээртэй адилтгах үйл ажиллагаа;

4) Асбестийн барьцалдаагүй ширхэглэлийн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ;

5) Арилжааны зориулалтаар мод бэлтгэх, халуун бүсийн чийглэг ой болон хөгшин ойд ашиглах зориулалттай мод бэлтгэлийн тоног төхөөрөмж;

6) Далайн болон эргийн загас агнуур, үүний дотор эмзэг болон ховордсон төрөл зүйлийг олон тоогоор хөнөөх, далайн биологийн олон төрөл зүйл болон амьдрах орчинд хор хөнөөл учруулдаг том тор болон нарийн тор ашиглан хийх загас агнуур.

2. AХБ-ны төслийн ангилал

38. Дээр дурьдсан урьдчилсан тойм үнэлгээний шалгууруудыг хангасны дараа хамгааллын арга хэмжээг боловсруулах дараагийн шатанд байгаль орчны үнэлгээний

10 ХБББ (2009)-ийн Хавсралт 5.

Page 17: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

17

шаардлагатай түвшинг тодорхойлох үүднээс төслөөс байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөлөл, эрсдлүүдийн тойм үнэлгээг хийнэ. Уг тойм үнэлгээгээр төслийн хүрээнд хийх олон нийттэй зөвлөлдөх хэлэлцүүлэг, хэрэгжүүлэх шаардлагатай байгаль орчны менежментийн далайцыг мөн тодорхойлно. 39. Төслөөс үзүүлж болзошгүй нөлөөллийн ерөнхий хамрах хүрээг тодорхойлох зорилгоор УБХЗ Байгаль орчны түргэвчилсэн үнэлгээ (БОТҮ)-г хийсэн бөгөөд үүний дотор тусгай хамгаалалттай газар нутаг, зэрлэг амьтан ургамлын нэн чухал амьдрах орчин, ховор болон нэн ховор төрөл зүйл, сүм, дуган зэрэг экологийн болон соёлын аливаа үнэт өв байгаа эсэхийг нягталсан. БОТҮ нь бүтээн байгуулалтын төрөл бүрийн салбаруудын хувьд байгаль орчны болзошгүй нөлөөллүүдийг тусгасан хэд хэдэн шалгах хуудаснаас бүрдэнэ. Жишээ болгон ОНОСХШТ-ийн Үе шат 1-ийн БОТҮ-ний шалгах хуудсыг Хавсралт А-д үзүүлэв. 40. Үүний үр дүнд төсөл A, B, [бүрдлийг хангах үүднээс эсвэл C] ангиллын алинд хамаарахыг дараах байдлаар тодорхойлно: A ангиллын төслөөс байгаль орчинд нөхөн сэргээх боломжгүй, олон талт, урьд өмнө байгаагүй их хэмжээний сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй. Эдгээр нөлөөлөл нь бодит үйл ажиллагаа явагдах талбар болон байгууламжаас том нутаг дэвсгэрийг хамарч болно. Энэ ангилалд багтсан төслүүдэд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ) бүхий БОНҮ хийх шаардлагатай. Төсөлд А ангиллын нөхцөл байдал үүсэхээс зайлсхийвэл зохино. B ангиллын төслөөс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл харьцангуй бага, төслийн талбараар хязгаарлагддаг бөгөөд нөхөн сэргээгдэх боломжгүй нөлөөлөл цөөнтэй, А ангиллын төслүүдтэй харьцуулахад ихэнх тохиолдолд нөлөөллийг бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх боломжтой. Энэ ангилалд багтсан төслүүдэд БОТБҮ болон БОМТ боловсруулах шаардлагатай. C ангиллын төслөөс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө маш бага буюу огт нөлөөлөл үзүүлэхгүй. Энэ ангилалд багтсан төслүүдийн хувьд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх шаардлагагүй боловч ерөнхий үнэлгээ хийх бөгөөд байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг хянаж байх шаардлагатай. 41. Төслийн байгаль орчны ангиллыг төслийн байгаль орчны хувьд хамгийн эмзэг бүрэлдэхүүн, үүний дотор шууд, шууд бус, өдөөгдсөн, хуримтлагдсан нөлөөллийг үндэслэн тодорхойлно. Төслийг сонгоход баримтлах удирдамжийн жишээг дор үзүүлэв.

i. Техникийн шалтгаанаар зайлсхийх боломжгүйгээс бусад тохиолдолд төсөл нь үндэсний байгалийн цогцолбор газар, зэрлэг амьтад ургамлын өлгий нутаг, байгалийн нөөц газар, намгархаг газарт байрлаагүй байх;

ii. Одоо байгаа ойн санг цэвэрлэхээс аль болох зайлсхийх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд аль болох бууруулж, төрийн хууль зохицуулалтын шалгуурт нийцүүлэн нөхөн үржүүлэг хийх;

iii. Соёлын болон түүхийн ач холбогдол бүхий хөшөө дурсгал, сүм, дуганыг

хөндөхөөс зайлсхийх;

Page 18: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

18

iv. Төслийн талбарын хил зааг орчимд амьдарч буй хүн амд барилгын үйл ажиллагаа сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, хүн амын онцлог бүлэг, овог аймгийн оршин тогтнол, сургууль, цэцэрлэгт хүрээлэн, эмнэлэг зэрэг байгууламжид аливаа аюул занал учруулахгүй байх;

v. Хүлэмжийн хийн ялгаралд хүргэх аливаа хиймийн бодисыг ашиглахаас зайлсхийх

үүднээс шинэ тоног төхөөрөмж/байгууламжийн үзүүлэлтүүд нь олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцсэн байх. Тоног төхөөрөмжийн аливаа ажилбарт полихлорт бифенил (PCBs)-ийн нэгдлүүдийг ашигладаггүй байх. Хоруу чанар маш багатай хүлэмжийн хий болох хүхрийн зургаан фторт нэгдэл (SF6) бүхий тоног төхөөрөмж суурилуулсан тохиолдолд олон улсын нормоос хэтэрсэн хэмжээний хүлэмжийн хийг агаар мандалд алдахгаас зайлсхийх үүднээс засвар арчлалтын зохистой менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

42. УБХЗ-ны зураг төслийн багийн хийсэн тойм үнэлгээ болон төслийн урьдчилсан ангиллын үр дүнг АХБ-ны салбарын үйл ажиллагааны газарт хянуулахаар хүргүүлсэн. Тус газар нь төсөл төвөгшилтэй эсэх, өндөр эрсдэлтэй элеменүүд агуулсан эсэхэд мөн үнэлгээ хийнэ. Түүнчлэн төсөл байгаль орчны хувьд В ангилалд хамаарах эсэхийг тус газар баталгаажуулна. 43. Төслийн ерөнхий төрлүүдийн хувьд АХБ-ны ангиллын жишээг Хүснэгт 3-т үзүүлэв. Орон сууц, хотын дэд бүтцийн төслүүд ерөнхийдөө В ангилалд хамаардаг.

Хүснэгт 2. Төслийн ерөнхий төрлүүдийн үнэлгээний жишээ11.

Ангилал A Ангилал B Ангилал C Ангилал F1

Далан ба усан сан Ойн аж ахуй ба үйлдвэрлэлийн төслүүд (том хэмжээний) Аж үйлдвэрийн байгууламжууд (том хэмжээний) Усжуулалт, дрейнаж, үерийн байгууламж (том хэмжээний) Эрдэс баялгийн ашиглалт (нефть, хий) Боомт болон далайн боомтын бүтээн байгуулалт Дулааны болон усны эрчим хүч

Хөдөө аж ахуй Хөдөөгийн цахилгаанжуулалт Цахилгаан дамжуулах сүлжээ Хот суурины ус хангамж, ариун цэврийн байгууламж Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж Усжуулалт, дрейнаж, үерийн байгууламж (жижиг хэмжээний) Усны хагалбарын төслүүд Сэргээгдэх эрчим хүч

Ойн аж ахуйн судалгаа ба өргөжүүлэлт Хөдөөгийн эрүүл мэндийн үйлчилгээ Далайн судалгаа Гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөр Маш бага нөлөөлөл үзүүлэх буюу огт нөлөөлөл үзүүлэхгүй бичил санхүүжилтийн төсөл

ОШСЗШ-д хамаарахгүй (зээлин шугам г.м.)

11 АХБ, 2003. Байгаль орчны үнэлгээний заавар, 107 хуудас + Хавсралтууд

Page 19: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

19

44. Одоогийн байдлаар ОНОСХШТ-ийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хороололд А ангилалд хамаарах аливаа үйл ажиллагаа хийгдэхгүй гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч салбарын зээлийн нэг хэсэг гэдэг утгаараа ОНОСХШТ-ийн дараачийн үе шатуудад БОТҮ-г шинэчлэн хийж, тухайн үе шатны байгаль орчны бодит ангиллыг баталгаажуулах шаардлагатай. АХБ-ны ангиллаар А ангилалд хамаарах бүтээн байгуулалтын ажил хийгдэх тохиолдолд бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө БОНҮ-г ХБББ (2009)-ийн дагуу хийж АХБ-ны цахим хуудсанд олон нийтэд нээлттэй нийтэлнэ. Үүний нэгэн адилаар засгийн газрын зүгээс БОННҮ-г хийх шаардлага тавигдана. 45. Түүнчлэн өөр нэг чухал асуудал бол ОНОСХШТ-ийн В ангиллын бүтээн байгуулалтын зураг төсөлд, эсвэл бүтээн байгуулалтаас хүлээгдэж буй нөлөөлөлд өөрчлөлт орсон тохиолдолд төслийн зураг төсөл, байгаль орчинд үзүүлж болзошгүй шинээр үүссэн нөлөөлөл болон асуудлыг шийдвэрлэх буюу бууруулах холбогдох арга хэмжээг тусган АХБ-ны БОМТ-нд өөрчлөлтийг оруулж шинэчлэх шаардлагатай.

a. Төслийн хувилбаруудын үнэлгээ

46. А ангилалд хамаарна гэж үзсэн төслүүдийн хувьд УБХЗ А ангиллын нөхцөл байдлаас зайлсхийх төслийн байршил, зураг төсөл, технологи, бүрэлдэхүүний хувилбарыг судалж үзнэ. Хэрэв төсөл А ангилалд хамрагдахаас зайлсхийх боломжгүй, эсвэл өндөр эрсдэл бүхий элемент агуулж байвал, эсвэл төвөгшил ихтэй байвал УБХЗ уг асуудлыг хянуулж шийдвэрлүүлэхээр тойм үнэлгээний үр дүнг АХБ-ны төв оффист, эсвэл тус банкны суурин төлөөлөгчийн газарт хүргүүлнэ. Төслийг сонгох дээр дурдсан шалгууруудыг үндэслэн “төслийг хэрэгжүүлэхгүй” гэсэн шийдвэр гарах магадлалтай.

3. МУЗГ-ын төслийн ангилал

47. Дээр дурдсанчлан БОНҮ хийхэд Монгол Улсад мөрддөг журмаар эхний шатанд төслийг хариуцан хэрэгжүүлэгч байгууллага (УБХЗ) тухайн төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ (БОНЕҮ) хийлгэх хүсэлтээ БОАЖЯ эсвэл аймаг, хотын Байгаль орчны газарт (НБОГ) хүргүүлнэ. БОНЕҮ хийлгэх хүсэлтийг БОАЖЯ, НБОГ хүлээж авах эсэх нь нэг талаас төслийн ангиллаас хамаарна. АХБ-ны БОТҮ-ний нэгэн адилаар БОНЕҮ-гээр төслийн тойм үнэлгээ, нөлөөллийг үнэлэх судалгааг хийж, нөлөөллийн үнэлгээний шаардлагатай түвшинг тодорхойлно. БОНҮ хийлгэх хүсэлт дараах бүрдэлтэй байна. Үүнд: i) нөлөөлөлд өртөх орчны суурь үзүүлэлтүүдийн дэлгэрэнгүй тодорхойлолт; ii) тухайн төслийн наийвчилсан тодорхойлолт, үүний дотор зураг төсөл; iii) төслийн техникийн болон эдийн засгийн үндэслэл. 48. Дээр дурьдсанчлан ОНОСХШТ-д НБОГ эсвэл БОАЖЯ-ны хийх БОНЕҮ-нээс гарах боломжит үр дүнгээр төслийг дараах ангиллуудын аль нэгт хамруулна. Үүнд:

(i) байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОННҮ) хийхгүйгээр төслийг хэрэгжүүлэх;

(ii) БОННҮ хийхгүйгээр, гэхдээ тусгай нөхцөлтэйгээр болон/эсвэл БОМТ-нд тусгагдсан нөлөөллийг бууруулах арга хэмжээг авснаар төслийг хэрэгжүүлэх;

(iii) Төсөлд бүрэн хэмжээний БОННҮ хийх шаардлагатай; (iv) Холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй, тоног төхөөрөмж болон технологиос

Page 20: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

20

байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хэт их, газрын менежментэд төсөл хамрагдаагүй гэсэн үндэслэлээр төслийг хэрэгжүүлэхээс татгалзах.

C. Нөлөөллийн үнэлгээний тайлан

49. Төслийн болзошгүй нөлөөллийн үнэлгээг хийхдээ АХБ-ны ХБББ (2009)-ийн Хавсралт 1-ийн Дэд хавсралт 1-д заасны дагуу БОТБҮ/БОНҮ-ний үе шатуудыг баримтална. Үнэлгээний үйл явц нь төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаануудын дэлгэрэнгүй тодорхойлолтыг төслөөс нийгэм болон байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн үнэлгээний холбогдох бүрэлдэхүүн хэсгийн дэлгэрэнгүй тодорхойлолттой системтэйгээр холбодог. Үүний зэрэгцээ БОТБҮ буюу БОНҮ-г барилга угсралтын өмнөх шат, барилга угсралтын шат, ашиглалтын шат гэсэн төслийн хэрэгжилтийн гурван үе шатанд логик дараалалтайгаар хийж, тайлагнадаг. 50. Төслийн болзошгүй нөлөөлөл болон эрсдлийг төслийн дараах агуулгуудын хүрээнд авч үзнэ. Үүнд:

(i) төслийн үндсэн байршил болон холбогдох байгууламжууд;

(ii) хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлээгүй бөгөөд амьдрах болон оршин тогтнох чадвар нь гагцхүү тухайн төслөөс хамаарах, бараа үйлчилгээ нь төслийг амжилттай хэрэжүүлэхэд нэн чухал ач холбогдол бүхий холбогдох бусад байгууламжууд;

(iii) хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хуримтлагдсан нөлөөлөл болон тухайн газар нутаг дахь төслүүдийн ижил төстэй нөлөөлөлд бодитоор өртөж болзошгүй нутаг дэвсгэр болон хүн ам;

(iv) төслийн улмаас цаашдаа эсвэл өөр байршилд явагдах магадлалтай төлөвлөөгүй боловч урьдчилан таамаглах боломжтой бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртөж болзошгүй нутаг дэвсгэр болон хүн ам.

51. БОТБҮ болон БОНҮ-ний гол бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар дор хураангуйлан өгүүлэв. АХБ-ны БОТБҮ, БОНҮ-ний тайлангийн хураангуй агуулгын жишээг Хавсралт D-д үзүүлэв. Засгийн газрын БОННҮ болон БОМТ-ний агуулгыг 11 болон 12 дугаар догол мөрөнд тусгав.

1. Техникийн бус хураангуй 2. ОНОСХШТ-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын талаархи танилцуулга ба

тодорхойлолт 3. Нөлөөлөлд өртөх байгаль орчин, нийгмийн орчны тодорхойлолт 4. Нөлөөллийн үнэлгээ12 5. Олон нийтийн зөвлөлдөх хэлэлцүүлэг, мэдээллийн ил тод байдал ба Гомдол

барагдуулах үйл явц 6. Хувилбаруудын үнэлгээ 7. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө13

12 Төслийн барилга угсралтын ажил эхлэхээс өмнө, барилга угсралтын явцад, ашиглалтын шатанд зохион байгуулж, тайлагнана.

13 Зүүлт тайлбар №10

Page 21: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

21

a) Нөлөөллийг бууруулах төлөвлөгөө b) Мониторингийн төлөвлөгөө c) Инстититуцийн хүлээх үүрэг, чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ d) Тайлагнахтай холбоотой шаардлага e) Төсөв

1. АХБ-ны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

52. ОНОСХШТ-ийн бүх төслүүдэд БОМТ-г боловсруулах ёстой. БОМТ-нд БОТБҮ, БОНҮ-ний аль хамаарахынх нь үр дүнг тусгаж, төслийн хэрэгжилтийн явцад хийгдэх байгаль орчны мониторингоор дамжуулан төслийн нөлөөллийг бууруулах, хүлээгдээгүй нөлөөллийг тодорхойлон, хэрэгжүүлэх шаардлагатай холбогдох арга хэмжээг тусгана. БОМТ-ний хураангуй агуулгыг Хавсралт D-д үзүүлэв. D. Монгол Улсын болон АХБ-ны байгаль орчны хамгааллын арга хэмжээний

нэгдсэн хэрэгжилт

53. АХБ болон Монгол Улсаас БОНҮ-нд тавьдаг шаардлагуудыг ОНОСХШТ-ийн цаашдын үе шатуудад зэрэгцүүлэн хэрэгжүүлнэ. Хоёр талын дүрэм журмыг хамтатган Төсөл хэрэгжүүлэх, хяналт тавих зөвлөх (ТХХТЗ)-ийн байгаль орчны мэргэжилтэн болон БОНҮ-ний үндэсний байгууллага (хариуцах талуудын тодорхойлолтыг Бүлэг VII-гоос үзнэ үү) хэрэгжүүлнэ. Ялангуяа засгийн газраас тавьдаг БОНҮ-тэй холбоотой шаардлагын хэрэгжилтийг БОНҮ-ний үндэсний байгууллага хариуцаж, байгаль орчны суурь үзүүлэлтийг боловсруулан, АХБ-ны БОТБҮ-ний шаардлагын дагуу олон нийттэй зөвлөлдөх төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хоёр талын хамгааллын шаардлагуудыг хэрэгжүүлэх үйл явцыг дор хураангуйлан үзүүлэв. Үүнд: 1. ОНОСХШТ-ийн үе шатыг АХБ зөвшөөрч батална.

2. Бүрэлдэхүүндээ байгаль орчны мэргэжилтэнтэй ТХН-ийг УБХЗ байгуулна.

3. ОНОСХШТ-ийн үе шатны зураг төслийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд бүрэлдэхүүндээ байгаль орчны мэргэжилтэнтэй ТХХТЗ-ийг УБХЗ шалгаруулан авч ажиллуулна.

4. АХБ болон Монголын талаас БОНҮ-тэй холбоотой тавьдаг шаардлагыг хэрэгжүүлэх БОНҮ-ний дотоодын компаний Ажлын даалгаврыг ТХХТЗ боловсруулна. Дотоодын компанийг авч ажиллуулна.

5. БОНҮ-ний дотоодын компани БОНҮ-тэй холбоотой Монголын талаас тавьдаг шаардлагын хэрэгжилтийг хангаж, байгаль орчны суурь үзүүлэлтийг боловсруулан, олон нийттэй зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгулна.

6. ТХХТЗ-ийн байгаль орчны мэргэжилтэн БОТБҮ/БОМТ-ний төслийг боловсруулан, түүнд БОНҮ-ний үндэсний зөвлөхийн өгөгдлийг тусгана. 7. ОНОСХШТ-тэй холбоотой Монголын болон АХБ-ны хамгааллын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан шаардлагуудыг батална. 54. ОНОСХШТ-ийн БОНҮ-ний үндэсний зөвлөхийн Ажлын жишиг даалгаврыг Хавсралт Н-д тусгав. АХБ-ны БОТБҮ хийлгэх Ажлын даалгаврын ерөнхий жишгийг Хавсралт I-д –оруулав.

Page 22: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

22

V. ОЛОН НИЙТТЭЙ ЗӨВЛӨЛДӨХ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

A. Олон нийттэй зөвлөлдөх

55. ХБББ (2009)-ийн дагуу ОНОСХШТ-тэй холбоотой санал бодол, зовнилыг тодруулах үүднээс УБХЗ төслийн нөлөөлөлд өртсөн хүмүүс болон холбогдох оролцогч талуудтай зохистой хэлэлцүүлгийг зохион байгуулах ёстой. Нөлөөлөлд өртсөн олон нийт төслийн талаархи санаа бодлоо төрөлх хэлээрээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой байвал түүнийг зохистой хэлэлцүүлэг гэж үзнэ. Мэдээллийн материал болон зурагт хуудас тараах, ганцаарчилсан ярилцлага хийх, олон нийтийн албан ёсны уулзалт зохион байгуулах зэрэг хэлбэрээр олон нийттэй зөвлөлдөх хэлэлцүүлгийг явуулж болно. ОНОСХШТ-ийн хувьд ХБББ (2009)-т нийцүүлэн олон нийттэй зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулах ерөнхий удирдамж зааврыг Хавсралт E-д тусгав. 56. Төслийг хариуцан хэрэгжүүлэгчийн хувьд УБХЗ (доорхийг үзнэ үү) нөлөөлөлд өртсөн иргэдийг төслийн талаархи мэдээллээр ил тод хангаж, тэдэнтэй зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулах замаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд (2012) заасан олон нийттэй зөвлөлдөх хэлэлцүүлгийн талаархи шаардлагуудыг14 биелүүлэх ёстой. 57. Байгаль орчинтой холбоотой бүх баримт бичгүүдийг ил тод, нээлттэй мэдээлнэ. Эдгээр баримт бичгүүдтэй танилцах хүсэлт гаргасан тухай бүр мэдээллийн ил тод байдлын тухай төрийн хууль тогтоомжийн дагуу мэдээллийг гаргаж өгөх ёстой. Боломжтой бол олон нийт цахим хуудсанд нэвтэрч уг баримт бичгүүдтэй танилцах боломжийг бүрдүүлэх нь хамгийн үр дүнтэй. Байгаль орчны үнэлгээтэй холбоотой бүх баримт бичгүүд, үүний дотор байгаль орчны урьдчилсан үнэлгээ болон мониторингийн тайлангуудыг УБХЗ зохих ёсоор, системтэйгээр бүрдүүлж хадгалах шаардлагатай. ОНОСХШТ-ийн нарийвчлал болон агуулгад аливаа өөрчлөлт орвол нөлөөлөлд өртсөн өрхүүдийн байгаль орчинтой холбоотой санал, зовнилыг шийдвэрлэх үүднээс УБХЗ зөвлөлдөх хэлэлцүүлгийг тухай бүр зохион байгуулбал зохино. B. Мэдээллийн ил тод байдал

58. АХБ-ны Олон нийттэй харилцах бодлогын баримт бичиг 201115 (ОНХБББ) болон ХБББ 2009-д заасны дагуу барилгын ажил эхлэхээс өмнө АХБ-ны БОТБҮ [эсвэл БОНҮ] болон Монгол Улсын Засгийн газрын БОМТ, БОННҮ-ний талаар орон нутгийн иргэдэд мэдээлнэ. АХБ, ОНОСХШТ-ийг санаачлагчид, нөлөөлөлд өртсөн иргэд, олон нийтийн хоорондын ил тод харилцааг дээшлүүлэхтэй холбоотой тодорхой заавар чиглэлүүдийг шинэчилсэн ОНХБББ-т тусгасан байдаг. Салбарын зээл гэдэг утгаараа олон нийт БОТБҮ болон БОМТ-тэй АХБ-ны цахим хуудаснаас, хэрэв байвал УБХЗ-ны цахим хуудаснаас танилцах боломжийг бүрдүүлнэ. БОҮХХ болон төслийн бусад баримт бичгүүд ОНОСХШТ-ийн цаашдын үе шатуудыг хэрэгжүүлэхэд АХБ болон УБХЗ-ны хүлээх үүрэг ролийн талаархи чухал мэдээллээр хангана. Мэдээллийн ил тод байдлын талаархи бодлогууд нь

14 Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн A-03 дугаар тушаалаар батлагдсан БОНҮ-нд олон нийтийн ороцоог хангах журмын дагуу.

15 АХБ 2011. Олон нийттэй харилцах бодлого, 35 хуудас + Хавсралтууд

Page 23: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

23

удаах хэсэгт өгүүлэх Гомдол барагдуулах механизмтай шууд уялдсан бөгөөд түүнд дэмжлэг үзүүлнэ. 59. АХБ-ны цахим хуудаснаас гадна УБХЗ төслийн хэрэгжилтийн нийт хугацааны туршид ОНОСХШТ-ийн явц болон нөлөөллийн талаархи шинэчилсэн мэдээлэл, үүний дотор БОТБҮ/БОНҮ-ний тайлангуудын төсөл болон эцсийн тайлангуудыг нөлөөлөлд өртсөн олон нийт болон бусад оролцогч талуудад хүртээмжтэй газарт, тэдэнд ойлгомжтой хэлбэрээр, тэдний ойлгох хэлээр байршуулна. Бичиг үсэг тайлагдаагүй хүмүүст зориулж харилцааны зохих хэлбэрүүдийг ашиглана.

VI. ГОМДОЛ БАРАГДУУЛАХ МЕХАНИЗМ

60. ГХХХОДХ-ийн Төсөл 1 ба Төсөл 2-ын хүрээнд боловсруулсан Гомдол барагдуулах механизм (ГБМ)-ыг үндэслэн ОНОСХШТ-ийн ГБМ-ыг боловсруулав. Нөлөөлөлд өртсөн иргэдийн зүгээс гаргасан байгаль орчинтой холбоотой аливаа зовнил, гомдлыг шийдвэрлэх аргачлалыг ГБМ-д тусгасан. Нөлөөлөлд өртсөн иргэдэд олон нийттэй зөвлөлдөх хэлэлцүүлгээр дамжуулан ГБМ-ын талаар танилцуулна. ОНОСХШТ-ийн Үе шат 1-ийн ГБМ-ыг Хавсралт F-д тусгав. 61. ОНОСХШТ-тэй холбоотой гарч болох өргөдөл гомдлын жишээг дор сийрүүлэв:

(i) Барилгын ажил болон зам тээврийн хөдөлгөөний улмаас гэр хороололд дуу чимээ, тоосжилт үүсэх.

(ii) Барилгын машин механизмууд, тэдгээрийн хөдөлгөөний улмаас гэр хороолол дахь замын хөдөлгөөн нэмэгдэх, түгжрэл үүсэх.

(iii) Зам барилгын ажилтай холбоотойгоор явган зам болон авто замын холболт алдагдсаны улмаас ус түгээх худагт явганаар хүрэхэд бэрхшээлтэй болох, тур хугацаагаар хаалт үүсэх.

(iv) Барилгын ажилтай холбоотойгоор зам тээврийн хөдөлгөөн нэмэгдэх, барилгын ажлын улмаас олон нийтэд бэртэл гэмтэл, аюулд өртөж болзошгүй гэсэн ойлголт үүсэх.

(v) Ашиглалт, засвар үйлчилгээ зохих ёсоор хийгдээгүйн улмаас ДТН-ийн дэд бүтцийн үйлчилгээ тасалдах.

VII. ИНСТИТУЦИЙН ЗОХИЦУУЛАЛТ БА ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

A. БОҮХХ-г хэрэгжүүлэх үүрэг

29. ОНОСХШТ-ийн БОҮХХ-г хэрэгжүүлэх гол этгээдүүд нь Улаанбаатар хотын захиргаа (УБХЗ), Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК), БОАЖЯ эсвэл орон нутгийн захиргааны Байгаль орчны газар, Төсөл хэрэгжүүлэх, хяналт тавих зөвлөх (ТХХТЗ) болон АХБ байна. Нийслэлийн харьяа газар, агентлагууд болон засгийн газрын яам, байгууллагуудын төлөөллөөс бүрдэх Төслийн удирдах хороо (ТУХ) ОНОСХШТ-ийн байгаль орчинтой холбоотой хамгааллын чиглэлд бага хэмжээний үүрэг гүйцэтгэнэ. 30. ОНОСХШТ-ийн Хэрэгжүүлэгч байгууллага (ХБ) нь УБХЗ байна. БОҮХХ-ын хэрэгжилт, байгаль орчинтой холбоотой АХБ болон Засгийн газрын хамгааллын бодлого, шаардлагуудын хэрэгжилтийг зохих ёсоор хангах ерөнхий үүргийг УБХЗ хүлээнэ. 31. ХБ-аас томилогдох Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) БОҮХХ-г хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах бөгөөд АХБ болон Засгийн газраас ОНОСХШТ-д

Page 24: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

24

байгаль орчны чиглэлээр хийх урьдчилсан үнэлгээний хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавина. ТХН-ийн үүргийг Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК) гүйцэтгэнэ гэж тооцож байгаа. ТХН нь ОНОСХШТ-ийн байгаль орчин, нийгмийн хамгааллын асуудлыг хариуцах байнгын мэргэжилтнийг томилж ажиллуулна. Хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн нь: (i) ОНОСХШТ-ийн хүрээнд хийгдэх ажлуудыг байгаль орчны шалгуур үзүүлэлтүүдтэй харьцуулж нягтлах; (ii) БОТҮ-г хийж дуусган ангиллыг баталгаажуулахаар АХБ-нд нэн даруй хүргүүлэх; (iii) ОНОСХШТ-д Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ (БОНЕҮ)-г БОАЖЯ-аар эсхүл Нийслэлийн Байгаль орчны газраар хийлгэх тухай хүсэлтийг шаардлагатай баримт бичгүүдийн хамт боловсруулж хүргүүлэх; (iv) БОТБҮ/БОНҮ боловсруулах, үүний дотор байгаль орчны үнэлгээ хийх Ажлын даалгавар боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх явцад хяналт тавих, БОТБҮ/БОНҮ-ний тайлангийн төслийг хянуулж, батлуулахаар АХБ-нд нэн даруй хүргүүлэхэд нь ТХХТЗ-д дэмжлэг үзүүлэх; (v) дотоодын байгаль орчны үнэлгээг БОННҮ-ний нөхцөл шаардлагад нийцүүлэн хийх, үүний дотор шаардлагатай олон нийтийн зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах, БОАЖЯ-нд бүртгэлтэй байгаль орчны үнэлгээний дотоодын компанийг авч ажиллуулах; (vi) БОННҮ, БОМТ-ний тайлангуудыг зохих хугацаанд нь БОАЖЯ-аар, эсвэл аймаг, нийслэлийн Байгаль орчны газраар батлуулах; (vii) БОНЕҮ-ний дүгнэлт, БОННҮ болон БОМТ-г хянасан дүгнэлт/баталгаажуулалтын хувийг АХБ-нд хүргүүлэх; (viii) Гомдол барагдуулах механизмын ашиглалт/хэрэгжилтийг хангуулах; (ix) ТХН-ийн хариуцах байгаль орчны даалгаварт ажлыг гүйцэтгэх; (x) БОҮХХ-ний баримтлал/хэрэгжилт болон БОМТ-ний хэрэгжилтийн байдлыг тайлагнах үүрэгтэй. ТХН нь ТХХТЗ-тэй нягт холбоотой ажиллана. 62. Төсөл хэрэгжүүлэх, хяналт тавих зөвлөх (ТХХТЗ) нь ОНОСХШТ-ийн нарийвчилсан зураг төслийг гүйцэтгэж дуусгах явцыг ерөнхийд нь хянаж, төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавина. ТХН-ийн хамгааллын мэргэжилтэн, ТХХТЗ-ийн байгаль орчны олон улсын мэргэжилтэн (ОУМ)-ний дэмжлэгтэйгээр АХБ-ны БОТБҮ-г хийж, ОНОСХШТ-ийн БОМТ-г боловсруулна. ОУМ нь БОНҮ-ний дотоодын компанитай хамтран төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны суурь судалгааг хийж, байгаль орчны талаархи олон нийттэй зөвлөлдөх зохистой хэлэлцүүлгийг хийхэд зөвлөлгөө өгнө. ОНОСХШТ-ийн чадавхийг хөгжүүлэх, институцийг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ОУМ нь БОНҮ-ний дотоодын компанитай хамтран ТХН-ийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэнд зориулан БОҮХХ-г хэрэгжилт, байгаль орчны үнэлгээ ба менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулж, техникийн дэмжлэг үзүүлэх бөгөөд ТХН-ийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн нь цаашдаа БОНҮ-ний компанитай хамтран ОНОСХШТ-ийн байгаль орчны менежментийн сургалтыг ТХН болон гүйцэтгэгчид зориулан зохион байгуулна.

32. БОАЖЯ эсвэл аймаг, нийслэлийн Байгаль орчны газар (НБОГ) нь: (i) ОНОСХШТ-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой БОНЕҮ (тойм үнэлгээ)-г хийнэ; (ii) ОНОСХШТ-ийг хэрэгжүүлэхэд хийгдэх байгаль орчны үнэлгээний шаардлагатай түвшин (БОМТ, БОННҮ-ний алин болох)-г болон байгаль орчны үнэлгээний дэлгэрэнгүй агуулгыг БОНЕҮ-нд тодорхойлон тусгана; (iii) шаардлагатай тохиолдолд бодлогын баримтлал/шаардлагын талаар зөвлөмж, чиглэл өгнө; (iv) БОННҮ, БОМТ-ний гүйцэтгэлийг баталгаажуулна.

33. АХБ нь: (i) БОТҮ-ний шалгах хуудсыг нягтлан хянаж, төслийн дараачийн үе шатуудын ангиллыг батална; (ii) ОНОСХШТ-ийн дараачийн үе шатуудын БОТБҮ/БОНҮ-г батлаy, ил тод мэдээлэхийн өмнө хянана; (iii) байгаль орчны мониторингийн явцын тайлангуудыг хянана; (iv) байгаль орчны мониторинг/үнэлгээний ажлын хэсгүүдийг ажиллуулна; (v) шаардлагатай тохиолдолд АХБ-ны ХБББ 2009-ийн шаардлагуудын

Page 25: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

25

талаар зөвлөлгөө, чиглэл өгнө; (vi) АХБ-ны мэдээллийн ил тод байдлын бодлогод нийцүүлэн байгаль орчны мониторингийн тайлангуудыг тус банкны цахим хуудсанд нээлттэй байршуулна; (vii) Салбарын зээлийн хувьд хамгаалалтай холбоотой эрсдэл болон асуудлууд, эрсдлийг бууруулах, аливаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг ОНОСХШТ-ийн батлагдсан үе шатуудын гүйцэтгэлийн жилийн нэгдсэн тайлангуудад тусгана. 34. Төслийн удирдах хороо (ТУХ) нь: (i) Холбогдох бодлого, зээлийн гэрээний дагуу байгаль орчны хамгааллын шаардлагуудын талаар шаардлагатай тухай бүр удирдамж чиглэл өгнө; (ii) төрийн түвшинд арга хэмжээ авах шаардлагатай байгаль орчны менежментийн асуудлуудаар шийдвэр гаргана.

VIII. СУРГАЛТ БА ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ

35. Байгаль орчны менежментийн чиглэлээр ТХН болон УБХЗ-ны чадавхийг бүрдүүлж, сургаснаар БОҮХХ-г үр дүнтэй хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлнэ. Сургалт, чадавхи бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгцээтэй гэж үзвэл ТХХТЗ-ийн байгаль орчны мэргэжилтэн, ТХН-ийн хамгааллын мэргэжилтэн болон УБХЗ-ны бусад ажилтнууд явуулна. ТХХТЗ-ийн ОУМ техникийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ БОҮХХ-нд хамаарах хичээл/семинарыг явуулах бөгөөд БОҮХХ-г хэрэгжүүлэх нь ТХН, ялангуяа тус нэгжийн байгаль орчны хамгааллын мэргэжилтэн, түүнчлэн УБХЗ, гүйцэтгэгч компанийн хувьд “дадлага сургууль” болох нөхцлийг бүрдүүлнэ. Боломжтой тухай бүрт сургалт, чадавхийг бүрдүүлэх үйл ажиллагаанд БДНҮ-ний дотоодын шинжээчдээр хичээл, семинар заалгана. Сургалтын сэдвүүдийн ерөнхий жишгийг Хүснэгт 7-д үзүүлэв.

Хүснэгт 7: ТХН болон ХБ-д явуулах сургалтын сэдвүүдийн жишээ

1.0 Монгол Улсын хууль эрх зүйн орчин ба АХБ-ны хамгааллын шаардлагууд

A Байгаль орчны үнэлгээ, менемжментийн чиглэлээрх төрийн холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартууд

B АХБ-ны ХБББ 2009 C ОНОСХШТ-ийн ХБ-ын дүрэм журам: АХБ ба Монгол Улс 1.1 ХБ-ын процедур ба байгаль орчны менежментийн асуудлууд A Зохистой зөвлөлдөх хэлэлцүүлгүүд ба мэдээлэл B Мэдээллийн ил тод байдал ба Гомдол барагдуулах механизм

C

Байгаль орчны хариуцлагатай худалдан авах ажиллагаа

D

Хөдөлмөрийн болон олон нийтийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа

1.2 БОМТ-ний хэрэгжилт A Хэрэгжилтийн зохицуулалт -Институцын хүлээх үүрэг -Байгаль орчны мониторинг ба тайлагнал B Онцгой байдлын хариу арга хэмжээ C Гүйцэтгэлийн шалгуурууд

Page 26: EARF for AHURP 7 Dec 2017 MON (003)АГУУЛГА i ... (ө.х. ундны ус хангамж, төвлөрсөн дулаан хангамж, ахуйн бохир усыг татан

26

IX. ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ БА ТАЙЛАГНАХ

63. АХБ-ны БОМТ-ний нэг хэсэг болгон ТХН болон ТХХТЗ-ийн дэмжлэгтэйгээр УБХЗ ОНОСХШТ-ийн үе шатуудын байгаль орчны нөлөөлөл болон байгаль орчны ерөнхий менежментэд мониторинг хийж тайлагнах журмыг боловсруулна. АХБ-ны БОМТ-нд тусгагдсан нөлөөллийг бууруулах болон мониторинг хийх арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн хагас жил тутмын тайланг төслийн барилгын болон ашиглалтын шатанд ТХХТЗ-ийн дэмжлэгтэйгээр ТХН боловсруулна. Үүний нэгэн адилаар дотоодын дүрэм журмын дагуу16 дотоодын БОМТ-ний хэрэгжилтийн жилийн тайланг УБХЗ-ны нэрийн өмнөөс ТХН бэлтгэн, ОНОСХШТ-ийн БОНЕҮ-г хийсэн нийслэлийн байгаль орчны газарт тухайн оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүргүүлнэ. Төсөл хэрэгжих явцад зохион байгуулагдсан олон нийттэй зөвлөлдөх аливаа хэлэлцүүлгийн үр дүнг мөн уг тайланд тусгана. 64. АХБ-ны БОМТ-нд тусгагдсан нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийн хэрэгжилт, үр дүн болон төслөөс хүлээгдээгүй байсан байгаль орчин, нийгмийн аливаа нөлөөллийг байгаль орчны тогтмол тайлангуудад баримтжуулан тусгана. БОМТ хэрхэн амжилттай хэрэгжиж байгаад мониторинг хийхээс гадна зөвшөөрөлтэй холбоотой үүргийн гүйцэтгэлд мониторинг хийнэ. 65. Тайлагнах, мониторинг хийх үйл явц нь дээр дурдсан олон нийттэй зөвлөлдөх, мэдээллийн ил тод байдлыг хангах, гомдол барагдуулах механизмын хүрээнд УБХЗ болон нөлөөлөлд өртсөн иргэд хооронд бүрдүүлэх харилцааны механизмын үүргийг гүйцэтгэнэ. Төслийн хэрэгжилтэд хийсэн монитонгийн тайланг нөлөөлөд өртсөн олон нийтэд нээлттэй байлгана. 66. Барилга угсралтын шатанд БОМТ-ний явцыг гүйцэтгэгч болон ТХН хамтран ТХХТЗ-ийн дэмжлэгтэйгээр УБХЗ-нд тайлагнана. Энэ ажиллагааг эхлүүлэх үүднээс гүйцэтгэгчийн байгаль орчны мэргэжилтэн Гүйцэтгэгчийн БОМТ (ГБОМТ)-ний сар тутмын тайланг ТХН-ийн хамгааллын мэргэжилтэнд хүргүүлнэ. Гүйцэтгэгчийн сар тутмын тайланг ТХН улирлаар нэгтгэн ХБ-д хүргүүлэх бөгөөд дээр дурдсанчлан уг тайлангуудын нийслэлийн байгаль орчны газар жилийн тайлан болгон нэгтгэнэ. Төслийн хэрэгжилтийн туршид байгаль орчны мониторингийн улирлын нэгдсэн тайлангуудыг ТХХТЗ-ийн дэмжлэгтэйгээр ТХН хагас жилээр нэгтгэн АХБ-нд хүргүүлнэ. БОМТ-ний хэрэгжилтэд гарсан ахиц, ялангуяа нөлөөллийг бууруулах болон мониторингийн талаар тус төлөвлөгөөнд тусгагдсан шаардлагуудын хэрэгжилтийг уг тайлангуудад тусгана. Байгаль орчны тайлангийн загварыг Хавсралт G-д үзүүлэв.

16 “БОМТ боловсруулах, батлах, тайлагнах заавар” (Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын

2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн A-05 дугаар тушаалаар батлагдсан)