4
БАГШ Ерийн малчны хотноос Ертөнцийн дэвжээнд гаргасан Ерхөг найгасан талаас Есөн гаригт хүргэсэн Багш та Хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм Багш та Хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм Чийгтэй даавуугаар зүлгэсэн Тод хар самбар дээр Чихнээ яруу эгшгийг Цагаан цэрдээр бичсэн Чимэг болгон хайрлагдсан Монгол гэдэг нэрийг Цээжит зүрхний тольтонд Гэгээн гэрлээр сийлсэн Эрдмийн түлхүүрч багштайгаа Эхэлж учирсан минь азтай Эрдэнийн хайгуулч танхимдаа Цэхэлж суусан минь золтой …Өвлөөр ногоон гацуур Сүлд модны чимэг гэж Өнгийн олон амьтад Сүж түүний дагуул гэж Хоёр оны солбицол дээр Цагаан сахалтай өвгөн Хойчийн олон багачуулд Захиас бэлэг өгдөг гэж Аглаг хөдөөгийн сургуульд Анх багш минь заасныг Ангайн гайхаж явсан Алдрай насаа мартаагүй ээ би Ахмад үеийн багш нарт Хийхгүй ажил гэж байгаагүй Хөгжим баривал дуучин Клубт очвол жүжигчин Багт гарвал ухуулагч Байшин баривал инженер Бүлээрсэн хүүхдэд эмч Бүрэлгэсэн дайсанд шүүгч Хийдийн лам нарт аянга Нийтийн соёлд уянга “Цэнд комиссар”, “Хөхөө”-д тоглоод Цэцэглэж явсан нас тэднийх “Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагааны” аянд Хөл нийлсэн бүжиг тэднийх Хуучин бүдүүлгийг хална гээд Зүтгэж явсан үе, тэднийх Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд Шамдаж явсан цаг, тэднийх Эгшигт хайрцгийн пянзан дээр Ичинхорлоог дуулуулж байсан юм Цэрэн хүүхний намтар-туужийг Цэндийн хүүтэй бичилцэж явсан юм Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн Багшийн сургуулийг дуудуулж явсан юм Арван жилийн нэгдүгээр сургуульд Сурагч Ганбатыг элсүүлж байсан юм Дайны жил их сургуулийн Анхны довжоог ивэлцэж явсан юм Даяарт алдартай шилэн оройд нь Алтан нарыг залалцаж явсан юм Ахмад үеийн багш нарт Яваагүй зам гэж үгүй Ахмад үеийн багш нарт Очоогүй газар гэж үгүй Тэнгэр баганадсан Алтайн Хавцал бүхэн танина Тэлмэн цэнхэр Хөвсгөлийн Долгион бүхэн танина Галбын шаргал манхнууд Гандирасын зэрэглээндээ тольдоно Атас Чингисийн нуруу Аргамаг хулантайгаа тосно Бор цонжийн говийн Болжмор царцаа шаргина Боргио мөнгөн Орхоны

багш

Embed Size (px)

Citation preview

Page 1: багш

БАГШ Ерийн малчны хотноос Ертөнцийн дэвжээнд гаргасан Ерхөг найгасан талаас Есөн гаригт хүргэсэн Багш та Хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм Багш та Хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм Чийгтэй даавуугаар зүлгэсэн Тод хар самбар дээр Чихнээ яруу эгшгийг Цагаан цэрдээр бичсэн Чимэг болгон хайрлагдсан Монгол гэдэг нэрийг Цээжит зүрхний тольтонд Гэгээн гэрлээр сийлсэн Эрдмийн түлхүүрч багштайгаа Эхэлж учирсан минь азтай Эрдэнийн хайгуулч танхимдаа Цэхэлж суусан минь золтой …Өвлөөр ногоон гацуур Сүлд модны чимэг гэж Өнгийн олон амьтад Сүж түүний дагуул гэж Хоёр оны солбицол дээр Цагаан сахалтай өвгөн Хойчийн олон багачуулд Захиас бэлэг өгдөг гэж Аглаг хөдөөгийн сургуульд Анх багш минь заасныг Ангайн гайхаж явсан Алдрай насаа мартаагүй ээ би Ахмад үеийн багш нарт Хийхгүй ажил гэж байгаагүй Хөгжим баривал дуучин Клубт очвол жүжигчин Багт гарвал ухуулагч Байшин баривал инженер Бүлээрсэн хүүхдэд эмч Бүрэлгэсэн дайсанд шүүгч Хийдийн лам нарт аянга Нийтийн соёлд уянга “Цэнд комиссар”, “Хөхөө”-д тоглоод Цэцэглэж явсан нас тэднийх “Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагааны” аянд Хөл нийлсэн бүжиг тэднийх Хуучин бүдүүлгийг хална гээд

Зүтгэж явсан үе, тэднийх Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд Шамдаж явсан цаг, тэднийх Эгшигт хайрцгийн пянзан дээр Ичинхорлоог дуулуулж байсан юм Цэрэн хүүхний намтар-туужийг Цэндийн хүүтэй бичилцэж явсан юм Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн Багшийн сургуулийг дуудуулж явсан юм Арван жилийн нэгдүгээр сургуульд Сурагч Ганбатыг элсүүлж байсан юм Дайны жил их сургуулийн Анхны довжоог ивэлцэж явсан юм Даяарт алдартай шилэн оройд нь Алтан нарыг залалцаж явсан юм Ахмад үеийн багш нарт Яваагүй зам гэж үгүй Ахмад үеийн багш нарт Очоогүй газар гэж үгүй Тэнгэр баганадсан Алтайн Хавцал бүхэн танина Тэлмэн цэнхэр Хөвсгөлийн Долгион бүхэн танина Галбын шаргал манхнууд Гандирасын зэрэглээндээ тольдоно Атас Чингисийн нуруу Аргамаг хулантайгаа тосно Бор цонжийн говийн Болжмор царцаа шаргина Боргио мөнгөн Орхоны Босоо хүрхрээ шаагина Халхын таван өндөр Харуулдан байж саравчилна Хан Хэнтийн оргил Гялбалзан байж өндөлзөнө Буйрын цэнхэр долгио Бодол дунд долгилно Хайрын мянган үгсийг Хайлан байж торолзоно Ахмад үеийн багш нарт Очоогүй газар гэж үгүй Ахмад үеийн багш нарт Ороогүй айл гэж үгүй Хөгшин хөвөө ялгаагүй Бичиг үсэгт сургаж Хөдөөгийн уул талаар Билгийн номыг дэлгэж Ангайлгаж барьсан хайч шиг “А” үсгийг сарайлгахад нь

Page 2: багш

Ацаг шүдий нь зөвтгөж Арга номд нь оруулсан Бээрч гүйцсэн гар шиг “Б” үсгийг мурийлгахад нь Бэх үзгий нь засаж Билиг оюун заасан Өгүүлбэр зүйгээс Үндэсний соёлд дэвшүүлж Үржүүлэхийн хүрднээс Үнэмлэхүй тоололд хүргэж Түмэн бодис, хувилахуйн ухаан Түүх газар зүй, амьтан судлал Заагаагүй юм гэж багшид үгүй Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй Балчир оюуныг нээгдүүлж Нүд оруулсан шидтэн Бартаат замыг таниулж Гэгээ харвуулсан ачтан Холын далайд зорьсон Горхи бүхний эх нь билээ Хорвоод ургах цэцэгсийн Гойд үржилт хөрс нь билээ Бөмбөрцөг дэлхий арвин ч Бидний оюунд багтсан Сургуулийн гэгээн цонхоор Бүхий л ертөнцийг харсан Зүс үзээгүй найзтайгаа Энд бид танилцсан Зүрх сэтгэлээ нээлцэж Эрдмийн тэнгист сэлсэн Дүнгийн дэвтрээ нээхэд Ангийн багш минь санагдана Дүүрэн ярайсан тооноос Сургуулийн жил минь ургана Шинэ үеийн багш нарт Шимтэхгүй эрдэм гэж байхгүй Шинэ үеийн багш нарт Шамдахгүй цаг гэж байхгүй Орчин үеийн мэдлэгээр Оюунаа ямагт тордоно Одонд хүрсэн хөгжлөөс Ой ухаанаа тольдоно Антрактид зорчих хайгуулчийг Энэ л багш нар тодруулсан Атом цөмийн шинжээчийг Энэ л багш нар төрүүлсэн Сансрын баатар нисэгчид Анхны номыг нь заасан Сар нартай дэлхийгээ

Газраас эхэлж тольдуулсан Шинэ үеийн багш нарт Судлаагүй ухаан гэж үгүй Эрдэнэтийн зэс, Хөтлийн цемент Эрчим хүчний ундраа эднийх Фосфоритын орд, цагаан тугалга Болрын уурхайн нөөц эднийх Бугантын алт, Дугантын хад Бор өндрийн жонш эднийх Булгын аж ахуй, заарт харх Бутны хармагийн дарс эднийх Эдийн засаг, бараа судлал Инженерийн ухаан, барилгын зураг Инжинашийн роман, Нацагдоржийн найраг Эх хэлний судалгаа эднийх Орчин цагийн мэдлэг бүхний Оньсон хүрдийг эд эзэмшсэн юм Одны шинжээч, туйлыг судлаач Оюуны мэргэдийг эд төрүүлсэн юм Төгсөлт бүхний ширээн дээрээс “Арав дахь хаврыг” дуулуулж байгаа юм Төгөлдөр номын хуудсан дундаас Алдрын одыг гялбуулж байгаа юм Жил бүрийн ногоо адил Хавар болгон залуусыг тодруулна Намар бүрийн ургац адил Билгийн тариа тэднээс ургуулна Өргөн Сэлэнгийн хөвөөгөөр Холыг зорьсон залуус Өртөө замыг дайран Галт тэргээр довтлохдоо Багш сургууль хоёроо Дурсан дурсан дуулна Байгаль мөрний долгион дээр Сэтгэл юугаа сийлнэ Эрдмийн олон шавь нар нь Эрдэнэсийг бүтээх үйлчин юм Ардын олон багш нар минь Авъяасыг тордох тариаланч юм Гэрэлт эрдмийн тэнгэр Гэгээн оюуны тэнгис Гэрээс дуудсан хөтөч Гараас хөтөлсөн замч Багш гэж дуудахад Ардын үрсийн оюунд Түмэн цэцэг дэлгэрнэ Багш гэж нэрлэхэд Алаг зүрхний гүнд Төгөлдөр баяр оргилно

Page 3: багш

Түмэн багшийн Буман шавь нар Түүхт орныхоо Булан бүрд шамдана Түмэн багшийн Буман шавь нар Түргэлэх хөгжлийн Булаг бүхнийг тэтгэнэ Уран гэртай инженер Дуран хараатай эрдэмтэн Үхлийг буцаадаг эмч Үзлийг хамгаалдаг элч Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн Мэдлэгийн уурхайг та нээсэн Жор найруулагчаас Зохиолчийг хүртэл Та төрүүлсэн Жолочоос Жолоодогчийг хүртэл Та төрүүлсэн Хувьсгалт шинэ соёлын Гэгээн нарны цацраг Хувьтай өнөөдрийн үрсийн Гэрэлт оюуны тайлбар Багш та Алган дээр Од тавьдаг шидтэн Багш та Амьдралд Оч харвуулдаг хүчтэн Ус мөрнийг Далайд үдээд байрандаа үлддэг уулс юм Тус бүтээж Даяныг тэтгээд хариу нэхдэггүй өглөгч юм та  1985.8.12-2

ТОРГОН ХИЛИЙН ЗҮГ

Хилийн зүг юуны тул Хэний төлөө цэрэг эрс Бүхээгтэй ногоон машинтайгаа Бүрэнхий үдшээр хааш одно вэ?Дархан орныг минь өмгөөлөн босож Даяар олныг минь хамгаалан зогсож Атаат дайсныг өвдөглөн дарсан Анд зөвлөлтийн арми ирж явна Зүсрэх сум тэсрэх бөмбөгийг Зоригтой сөрсөн дайчин эрчүүд Алтан хилийн сөөм газрыг Амиараа нөхсөнийг бид мартахгүй Монгол Орос мөр зэрэгцэн

Морин атак шуугин ороод Молцог элс улайран байсныг Халхын гол мартаагүй Умар зүг Сибирийн замд Урт цуваа үелэн хөврөөд Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд Дуугаа дуулаад хайчина вэ? хө Дархан орныг минь өмгөөлөн босож Даяар орныг минь хамгаалан зогсож Атаат дайсныг өвдөглөн дарсан Анд нөхөд минь буцаж явнаа 1967.1.8

МИНИЙ МОНГОЛ

Уул нь нүдэн дээр Цэцэг нь өлмий доор Тэнгэр нь толгой дээр цэнхэртэж байдаг Тийм орон хаа байна?.Миний Монгол Манай Монгол Атлантын далайн уудам их усны бие дээгүүр Алтайнхаа барааг ургуулан санаж явлаа Анивчсан неоны уушгин улаан гэрлийн доор Арван тавныхаа сарыг дуутай нь цуг үгүйлж явлаа