4
2012.10.10 Дугаар №7 МОНГОЛД АНХ УДАА БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ДЭЭР 0 ХАРААТАЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН МУЗЕЙН АЯЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Жайка-ийн ямар сургалтанд хэдэн онд хамрагдсан бэ? 2003 оны 10-р сарын 13-аас 12-р сарын 19 хүртэл хугацаанд Япон улсын Кобе хотод Хүчиллэг тунадасны хяналт шинжилгээ”, 2010 оны 10-р сарын 12-аас 12-р сарын 18 хүртэл хугацаанд Япон улсын Китакюүшү хотод “Агаарын бохирдлын эх үүсвэрийн менежмент”сургалтанд тус тус хамрагдсан. 2010 онд Япон улсад “Музей судлалын гүнзгийрүүлсэн сургалт”-д суралцаж байх хугацаандаа Харааны бэрхшээлтэй иргэд хүний гараар болон байгалийн гайхамшигт зүй тогтлоор бүтээгдсэн гайхамшгийг таниулан мэдрүүлэхэд музей их үүрэгтэй байдаг гэдгийг олж мэдэн энэ тухай түлхүү судалж, туршлагаас нь суралцаж байлаа. Японы аль ч Монголын Байгалийн Түүхийн Музейн менежер Ж.Мяндас: музейд харааны бэрхшээлтэй иргэд гарны тусламжтайгаар тэмтэрч суралцан”, тэмтэрч таашаан”, “тэмтэрч бишрэх” өөрөөр хэлбэл хүрч мэдрэхүйн гайхамшиг”- ийг ашиглаж байгаа туршлага их таалагдсан. Мөн хараагүй хүмүүс үнэрлэх, сонсох, амтлах эрхтний тусламжтайгаар өөрсдөө бие даан музей үзэж, музейгээс ихийг сурч байгааг харахад бахархалтай байлаа. 2010 онд Саппоро хотод 21 хоногийн хугацаатай Жижиг дунд үйлдвэрийн газрын менежментийн дадлагасургалтанд хамрагдсан. Сургалтаар Японы жижиг дунд үйлдвэрүүдийн хөгжлийн арга замуудыг захирлуудаас сонсож, 5 S–ийг хэрхэн бүтээлчээр хэрэгжүүлж байгааг харж мэдлээ. Мөн япон орны хөгжил, соёл, зан заншилтай танилцсан. Энэхүү сургалт нь мянга сонсохоор нэг удаа үз гэдэг мэргэн үгийг нотолж, бид нийт 14 компани үйлдвэрээр орж, өөрсдийн боломжийн хэрээр харж, сонсож, барьж, амталж, “Тэнгэр-Ертөнц” ХХК-ны Захирал Ч.Төгсжаргал: бичиж, уншиж, зураг авч ирсэн бөгөөд сэтгэгдэл маш өндөр буцсан. Сургалтанд явж ирсэний дараа Монгол - Японы хүний нөөцийн хөгжлийн төвд 3 удаа илтгэл тавьж, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд 2011, 2012 онд 5 S-ийн талаар нийт 6 удаагийн зочин хичээл заасан. Түүнчлэн бид юуны өмнө хэрхэн суралцсанаа хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан бөгөөд ажилчиддаа 5 S-ийн талаарх сургалт явуулж, Японы үйлдвэрүүдийн тухай үзүүлж танилцууллаа. Мөн санхүүгийн мэдээллийг сургалтын дагуу хийж эхэлсэн ба 2012 оноос 5 S-ийг өөрийн компанидаа хэрэгжүүлж эхлээд байна. Áàéãàëü îð÷èí õýìæèë ç¿éí òºâ ëàáîðàòîðèä õèìè÷ èíæåíåð Á.Àëòàíòóÿà: Сургалтын талаарх сэтгэгдэл: ЖАЙКА-ийн сургалтанд хамрагдсанаар мэдлэг чадвараа дээшлүүлсэн төдийгүй Япон улсын зан заншил, соёлтой танилцсан. Мөн мэргэжлийн хичээлээс гадна Япон хэлний хичээл, цайны ёслол, икебана, “Homestayбуюу Япон айлд зочилох маш сонирхолтой байсан. Сургалтаар явж ирээд сургалтын үр дүнг хэрхэн нэвтрүүлсэн бэ? ЖАЙКА-ийн сургалтаар сурч мэдсэн зүйлээ өөрийн өдөр тутмын ажилд хэрэгжүүлэхээс гадна хамт олондоо болон орон нутгийн харъяа лабораториудын эрхлэгч нарт зааж сургаж байна. 2011 онд Агаарын бохирдлын эх үүсвэрийн менежмент” сургалтанд харъяа лабораториудаас Дархан-Уул аймгийн Байгаль орчний шинжилгээний лабораторийн эрхлэгч хамрагдсан явдалд маш их баяртай байна. Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори нь Монгол орны хэмжээнд агаар, ус, хөрс цацрагийн химийн найрлагыг тодорхойлохоос гадна Зүүн Азийн Хүчиллэг Тунадасны Хяналт Шинжилгээний Сүлжээний гишүүн байгууллага юм. Хүчиллэг тунадасны хяналт шинжилгээ”, Агаарын бохирдлын эх үүсвэрийн менежментсургалтууд маш үр өгөөжтэй сургалт болсон. Иймд дээрх сургалтуудыг зохион байгуулсан Япон улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага болох ЖАЙКА-д мөн нийт багш нартаа болон Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн хамт олондоо баярласан талархснаа илэрхийлье! ЭНЭ ЖИЛЭЭС БИД 5S-ИЙГ ӨӨРИЙН КОМПАНИДАА ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Үргэлжлэл нь 2-р нүүрт

2012.10.10 Дугаар №7 Монголын Байгалийн Түүхийн …jaam.mn/wp-content/uploads/2014/05/JICA-7.pdf · газар ашиглалт болон тээврийн

  • Upload
    ledieu

  • View
    239

  • Download
    8

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2012.10.10 Дугаар №7 Монголын Байгалийн Түүхийн …jaam.mn/wp-content/uploads/2014/05/JICA-7.pdf · газар ашиглалт болон тээврийн

2012.10.10Дугаар №7

МОНГОЛД АНХ УДАА БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ДЭЭР 0 ХАРААТАЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН МУЗЕЙН АЯЛАЛЫГ

ЗОХИОН БАЙГУУЛЛАА Жайка-ийн ямар сургалтанд хэдэн онд хамрагдсан бэ?

2003 оны 10-р сарын 13-аас 12-р сарын 19 хүртэл хугацаанд Япон улсын Кобе хотод “Хүчиллэг тунадасны хяналт шинжилгээ”, 2010 оны 10-р сарын 12-аас 12-р сарын 18 хүртэл хугацаанд Япон улсын Китакюүшү хотод “Агаарын бохирдлын эх үүсвэрийн менежмент”сургалтанд тус тус хамрагдсан.

2010 онд Япон улсад “Музей судлалын гүнзгийрүүлсэн сургалт”-д суралцаж байх хугацаандаа Харааны бэрхшээлтэй иргэд хүний гараар болон байгалийн гайхамшигт зүй тогтлоор бүтээгдсэн гайхамшгийг таниулан мэдрүүлэхэд музей их үүрэгтэй байдаг гэдгийг олж мэдэн энэ тухай түлхүү судалж, туршлагаас нь суралцаж байлаа. Японы аль ч

Монголын Байгалийн Түүхийн Музейн менежер Ж.Мяндас:

музейд харааны бэрхшээлтэй иргэд гарны тусламжтайгаар “тэмтэрч суралцан”, “тэмтэрч таашаан”, “тэмтэрч бишрэх” өөрөөр хэлбэл “хүрч мэдрэхүйн гайхамшиг”-ийг ашиглаж байгаа туршлага их таалагдсан. Мөн хараагүй хүмүүс үнэрлэх, сонсох, амтлах эрхтний тусламжтайгаар өөрсдөө бие даан музей үзэж, музейгээс ихийг сурч байгааг харахад бахархалтай байлаа.

2010 онд Саппоро хотод 21 хоногийн хугацаатай “Жижиг дунд үйлдвэрийн газрын менежментийн дадлага” сургалтанд хамрагдсан. Сургалтаар Японы жижиг дунд үйлдвэрүүдийн хөгжлийн арга замуудыг захирлуудаас сонсож, 5 S–ийг хэрхэн бүтээлчээр хэрэгжүүлж байгааг харж мэдлээ. Мөн япон орны хөгжил, соёл, зан заншилтай танилцсан. Энэхүү сургалт нь мянга сонсохоор нэг удаа үз гэдэг мэргэн үгийг нотолж, бид нийт 14 компани үйлдвэрээр орж, өөрсдийн боломжийн хэрээр харж, сонсож, барьж, амталж,

“Тэнгэр-Ертөнц” ХХК-ны Захирал Ч.Төгсжаргал:

бичиж, уншиж, зураг авч ирсэн бөгөөд сэтгэгдэл маш өндөр буцсан.

Сургалтанд явж ирсэний дараа Монгол - Японы хүний нөөцийн хөгжлийн төвд 3 удаа илтгэл тавьж, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд 2011, 2012 онд 5 S-ийн талаар нийт 6 удаагийн зочин хичээл заасан. Түүнчлэн бид юуны өмнө хэрхэн суралцсанаа хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан бөгөөд ажилчиддаа 5 S-ийн талаарх сургалт явуулж, Японы үйлдвэрүүдийн тухай үзүүлж танилцууллаа. Мөн санхүүгийн мэдээллийг сургалтын дагуу хийж эхэлсэн ба 2012 оноос 5 S-ийг өөрийн компанидаа хэрэгжүүлж эхлээд байна.

Áàéãàëü îð÷èí õýìæèë ç¿éí òºâ ëàáîðàòîðèä õèìè÷ èíæåíåð Á.Àëòàíòóÿà:

Сургалтын талаарх сэтгэгдэл: ЖАЙКА-ийн сургалтанд хамрагдсанаар

мэдлэг чадвараа дээшлүүлсэн төдийгүй Япон улсын зан заншил, соёлтой танилцсан. Мөн мэргэжлийн хичээлээс гадна Япон хэлний хичээл, цайны ёслол, икебана, “Homestay” буюу Япон айлд зочилох маш сонирхолтой байсан.

Сургалтаар явж ирээд сургалтын үр дүнг хэрхэн нэвтрүүлсэн бэ?

ЖАЙКА-ийн сургалтаар сурч мэдсэн зүйлээ өөрийн өдөр тутмын ажилд хэрэгжүүлэхээс гадна хамт олондоо болон орон нутгийн харъяа лабораториудын эрхлэгч нарт зааж сургаж байна.

2011 онд “Агаарын бохирдлын эх үүсвэрийн менежмент” сургалтанд харъяа лабораториудаас Дархан-Уул аймгийн Байгаль орчний шинжилгээний лабораторийн эрхлэгч хамрагдсан явдалд маш их баяртай байна.

Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори нь Монгол орны хэмжээнд агаар, ус, хөрс цацрагийн химийн найрлагыг тодорхойлохоос гадна Зүүн Азийн Хүчиллэг Тунадасны Хяналт Шинжилгээний Сүлжээний гишүүн байгууллага юм.

“Хүчиллэг тунадасны хяналт шинжилгээ”, “Агаарын бохирдлын эх үүсвэрийн менежмент” сургалтууд маш үр өгөөжтэй сургалт болсон. Иймд дээрх сургалтуудыг зохион байгуулсан Япон улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага болох ЖАЙКА-д мөн нийт багш нартаа болон Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн хамт олондоо баярласан талархснаа илэрхийлье!

ЭНЭ ЖИЛЭЭС БИД 5S-ИЙГ ӨӨРИЙН КОМПАНИДАА ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Үргэлжлэл нь 2-р нүүрт

Page 2: 2012.10.10 Дугаар №7 Монголын Байгалийн Түүхийн …jaam.mn/wp-content/uploads/2014/05/JICA-7.pdf · газар ашиглалт болон тээврийн

2011 îí

2Äóãààð ¹ 07

2012 îí

МОНГОЛД АНХ УДАА БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

ДЭЭР 0 ХАРААТАЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН МУЗЕЙН АЯЛАЛЫГ

ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Түрүүч нь 1-р нүүртТэгвэл Монголд хөгжлийн бэрхшээлтэй

иргэн түүн дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үзүүллэг дэглэх мөн боловсролын ажил явуулах туршлага одоогоор хараахан нэвтрээгүй байгаа билээ. Хараагүй хүмүүс музей, театр, номын сангаар үйлчлүүлж байсан ойлголт байхгүй мөн нийтийн тээврийн унаагаар зорчих боломж ч тэдэнд хомс байдаг.

ЖАЙКА сургалт төгссөнийхөө дараа эх орондоо эргэж ирээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ийм төрлийн соёлын хүртээмжтэй үйчилгээг өөрийн музейд хэрэгжүүлэх нь чухал юм байна хэмээн төлөвлөсний дагуу 2010 онд Улаанбаатар хотын музейнүүдийг хамарсан сургалт семинарт энэ тухай хичээл зааж улмаар 2 жил судалж, бэлдсэний үр дүнд Монголд анх удаа Байгалийн Түүхийн Музей дээр 0 хараатай хүүхдүүдэд зориулсан “Хүрч мэдрэхүйн гайхамшиг” сэдэвт музейн аяллыг Япон, Америкийн музейнүүдийн туршлага дээр үндэслэн зохион байгууллаа.

“Хүрч мэдрэхүйн гайхамшиг-музейн аялал” нь Байгалийн Түүхийн Музейдээр 2012 оны 9-р сарын 28-ны Баасан гарагийн өдрийн 11:00-12:30 цагын хооронд зохион байгуулагдсан. Уг арга хэмжээг Байгалийн Түүхийн Музей санаачлан зохион байгуулж, Монголын Музейчдын клуб, АНУ-ын Элчин Сайдын Яам, АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсээс хэрэгжүүлдэг “Access” хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлэн, хамтран оролцоо. Тухайн музейн аялалд Нийслэлийн 116-р сургуулийн 15-18 насны 0 хараатай 15 сурагч, багш нар оролцсон. Мөн үүнээс гадна тус сургуулийн 10 багш түүн дундаа 0 хараатай /хараагүй/ 4 багш байлаа. Хүүхэд болон багш нар үзүүллэгийн танхим бүрд бэлдсэн хөхтөн том, жижиг амьтад, шувууны чихмэл, ургамлын хатаадас болон тасалгааны цэцэгс, динозавруудын тухай тайлбарыг сонсон дараа нь боловсролын ажилд тусгайлан бэлдсэн сауроподын /динозавр/-ын дунд чөмөгний яс болон хоёр бөхтэй тэмээ, цаа буга, шувуудыг тэмтрэн гараар үзэн тэр амьтныхаа тухай сэтгэл хөдлөн ярилцаж байсан нь тэдгээр хүүхдүүд анх удаа музейд зочилж мөн үзмэр болох амьтдад хүрч үзсэндээ баяртай байлаа.

Бид энэхүү арга хэмжээг цаашид бусад музейнүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Монголын Байгалийн Түүхийн Музейн менежер Ж.Мяндас:

ШУТИС-ийн Механик Инженер-ийн Сургуулийн Логистик, Тээврийн Менежментийн багт багш, 2009 оны 10 сард “Training and dialogue on Envi-ronmentally Sustainable Transportation” сургалтанд хамрагдсан.

Би 2009 оны намар “Environmentally Sustainable Transportation” training and di-alogue program сургалт семенарт оролцсон. Сургалт семенарын хүрээнд хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой тээврийн талаарх олон улсын хандлага болон Япон улсын бодлого, мөн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудтай танилцсан. Сургалтын эхэнд оролцогч бүр өөрийн орны онцлог, тээврийн систем, тогтвортой тээврийн талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж туршлага солилцсон. Сургалт семенар лекц болон дадлага гэсэн хоёр үндсэн хэсэгтэй байсан. Лекцийн хүрээнд Япон улсын засаг захиргааны систем, хотын тээвэр болон хүрээлэн буй орчин, олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй программ хөтөлбөр, хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой тээврийн үндсэн зарчмууд, газар ашиглалт болон тээврийн төлөвлөлт, ухаалаг тээврийн систем, тээврийн хяналтын систем, агаарын бохирдол болон тээвэр, зам ашиглалт болон засвар үйлчилгээ, хүрээлэн буй орчны үнэлгээ зэрэг сэдвүүдтэй танилцсан. Энэхүү сэдвүүдэд үндэслэн дадлагын хичээл явагдаж байсан ба Нагоя, Токио, Осака, Киото зэрэг хотуудын тээврийн системтэй газар дээр нь очиж танилцахаас гадна мэргэжлийн хүмүүстэй уулзаж, харилцан ярилцаж, туршлага солилцсон. Хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой тээврийн сэдвийн талаар тодорхой ойлголттой болсны дараа оролцогч бүр өөрийн оронд хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөр, программыг судалж, бусад оролцогчдод танилцуулж санал солилцсон.

Сургалт чанарын өндөр түвшинд явагдсан бөгөөд Азийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой тээврийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн өөрийн орны тээврийн систем, түүний хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөлөл, тогтвортой байдлын талаар танилцуулсан. Сургалт маш үр дүнтэй болсон.

СУРГАЛТААР ҮЗЭЖ СУДАЛСАН ЗҮЙЛИЙНХЭЭ ТАЛААР ИЛТГЭЛ БИЧСЭН.

2003 оны 3 сард Японы засгийн газар Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD)-тай хамтарч “Азийн Бүс Нутаг дах Хүрээлэн буй Орчинд Ээлтэй Тогтвортой Тээвэр” олон улсын хурлыг Нагоя хотод зохион байгуулсан бөгөөд энэ хурлаар Хүрээлэн буй орчинд ээлтэй тогтвортой тээвэр гэсэн ойлголтыг танилцуулсан. Энэ ойлголт нь шинэлэг байсан бөгөөд 2004 онд дараагийн уулзалтыг Манила хотод хийж Манилагийн тунхаглалыг гаргасан. Энэхүү Манилагийн тунхаглалд тулгуурлан 2005 онд Нагоя хотод бүсийн чуулга уулзалтыг хийсэн бөгөөд энэ уулзалтаар 12 тодорхой асуудлыг хүрээнд хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой тээврийн нэгдсэн бодлого, стратеги, программыг үндэсний болон бүсийн түвшинд тодорхойлсон. Түүнчлэн олон улсын байгууллагуудыг хамтран ажиллахад уриалсан. Эдгээр бүх хурал чуулганд монголын төлөөлөгчид мөн оролцож, өөрийн орны бодлого, хэрэгжилт, туршлагыг солилцож явсан.

Энэ сургалт нь энэхүү хүрээлэн буй орчинд ээлтэй тогтвортой тээврийн бодлого, хөгжлийг олон нийтэд түгээх зорилготой байсан. Тиймээс сургалтаар үзэж судалсан зүйлсээ өөрийн сургуулийн багш нарт нэг өдрийн сургалт зохион байгуулж танилцуулсны үндсэн дээр зарим багш нартай хамтран зарим илтгэлүүд бичиж олон нийтэд хүртээсэн. Тухайлбал, Зүүн Азийн Тээвэр Судлалын Нийгэмлэг (EASTS)-ийн 2011 онд Чежуд зохион байгуулагдсан 9-р олон улсын хуралд “Development Issues of Environ-mentally Sustainable Transportation in Mongolia” сэдвээр илтгэл бичиж оролцсон. Энэ илтгэлд монгол улсын тээврийн салбарын өнөөгийн хөгжил, агаарын бохирдол болон тээврийн талаар танилцуулснаас гадна тээврийн хэрэгслийн ялгаруулж буй хорт утааг хэмжиж, өөрийн орны болон бусад улс орнуудын стандартын түвшинтэй харьцуулсан судалгааг танилцуулсан. Мөн цаашид авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийг санал болгосон.

Мөн өөрийн хичээлийн хүрээнд оюутнуудад хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой тээврийн систем, түүний зарчмууд, олон улсын туршлагыг танилцуулдаг. Хичээлийг сонирхолтой болгохын тулд зарим нэг фото зураг болон видео бичлэгүүдийг ашигладаг.

Самданцоодолын Ариунбаяр:

АЗИЙН УЛС ОРНУУДАД ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ТОГТВОРТОЙ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Page 3: 2012.10.10 Дугаар №7 Монголын Байгалийн Түүхийн …jaam.mn/wp-content/uploads/2014/05/JICA-7.pdf · газар ашиглалт болон тээврийн

2011 îí

3Äóãààð ¹ 07

2012 îí

Жайка-ийн ямар сургалтанд хамрагдсан бэ?

Япон Улсын Засгийн Газрын тэтгэлэгээр Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-аас 2009 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Ёокохама хотод зохион байгуулагдсан “Airport Develop-ment Planning for Considering Environment” - “Нисэх буудлын төлөвлөлтөнд байгаль орчны асуудлыг тусгах нь” сэдэвт сургалтанд хөтөлбөрийн дагуу оролцсон.

Сургалтын хэрэгцээ шаард-лагын талаар?

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, озоны давхарга цоорох гэх мэт байгаль орчны асуудлууд дэлхий нийтийг цочироож, эдгээрийн улмаас далайн усны түвшин болон цаг уурын ноцтой үзэгдлүүд ихсэж энэ нь хүний эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цас, амьтан ургамлын төрөл зүйл зэрэгт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан олон улсын хэмжээнд дээрхи байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах талаар төрөл бүрийн арга хэмжээг авч байна. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах зорилгоор 1997 онд Киотогийн протоколд дэлхийн улс орон нэгдсэн бөгөөд манай орон 1999 онд нэгдсэн.

Нисэх буудал болон түүний орчинд үүссэн бохирдлын эх үүсвэрээс зөвхөн тухайн орчин бохирдоод зогсохгүй хүрээлэн буй орчмын нутаг дэвсгэр бохирдох аюултай. Бохирдлын улмаас хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учирч мөн хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал алдагддаг.

СУРГАЛТАНД ЯВЖ ИРЭЭД НИСЭХ БУУДЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛСАН

ASEAN-ны гишүүн орнуудын Зам тээврийн сайд нарын уулзалт 2004 оны 11 дүгээр сард Камбожи Улсын Пномпень хотод болж дээрхи уулзалтаас дэлхийн байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд нисэх буудлууд өөрийн хувь нэмэрээ оруулах ёстой гэж үзээд Eco-Airport буюу Байгаль орчинд ээлтэй нисэх буудлыг бий болгохыг уриалсан. Дээрхи уриалгыг хэрэгжүүлэх зорилгоор 2007 оны 3 дугаар сард Япон улсын Narita Олон улсын нисэх буудал ASEAN-ны гишүүн орнуудын анхдугаар ажлын уулзалтыг /ASEAN –Japan- Eco-Airport/ зохион байгуулсан. Үүний үр дүнд Eco-Airport-ын байгаль орчны хөтөлбөрийн удирдамжийг боловсруулж гаргасан.

Энэхүү сургалтын зорилго юу байв?

Сургалтын гол зорилго нь хөгжиж буй орнуудын нисэх буудлуудыг Байгаль орчинд ээлтэй нисэх буудал болгохын тулд “Нисэх буудлын байгаль орчны хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.

Сургалтанд Монгол, Малави, Афганистан, Египет, Филипини, Мянмар гэсэн 6 орноос оролцсон.

Японд очоод юу үзэж судалсан бэ?

Сургалтаар Япон Улсын Иргэний нисэхийн бодлогын хүрээнд байгаль орчны асуудлыг хэрхэн тусгасан талаар,Нисэх буудлын байгаль орчныг сайжруулахад Японы Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийг хэрэгжүүлэх төсөл /ODA/-ийн гүйцэтгэж буй үүрэг, ASEAN-ны орнууд болон Япон Улсын Эко-Нисэх буудлын

талаар хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэл, Эко нисэх буудлын тухай ойлголтын тухай Нисэх буудлын байгаль орчны төлөвлөгөөний төслийг боловсруулах аргачлалын талаар үзэж судаллаа.

Мөн Эко-нисэх буудлын талаар болон эко системын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах зорилгоор нисэх буудлууд болон хувийн компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Нисэх буудал болон түүний түүний хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээний хүрээнд Япон улсын агаарын чанарыг сайжруулах, ус, цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах, агаарын хөлгийн дуу чимээний зөвшөөрөгдөх хязгаар, түвшинг тогтоох, хог хаягдлыг устгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх хичээл заагдсан.

Байгаль орчныг хамгаалах үйлсэд нэг ч гэсэн хүний хувь нэмэр маш чухал бөгөөд байгаль орчныг хамгаалах талаар хийсэн түүний үйлдэл нь дэлхийн дулаарлыг сааруулахад нэг ч гэсэн алхам болох юм. Нисэх буудлын байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд нисэх буудлын “Байгаль орчны зөвлөл”-ийг байгуулж, “Байгаль орчны хөтөлбөр”-ийг боловсруулан, хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалахын чухлыг ажилтан бүрийн ухамсарт төлөвшүүлэн, ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа болон аливаа шийдвэр гаргах үедээ байгаль орчныг хамгаалах талаархи хувийн хариуцлагаа ухамсарладаг болгосон байх хэрэгтэй.

Сургалтын үр дүнг хэрхэн нэвтрүүлэв?

Сургалтын талаархи

тайлан, танилцуулгыг бичин байгууллагын вэб хуудсанд (http://www.mcaa.gov.mn/in-dex.php/page/53) байршуулж, “Чингис хаан” Олон улсын буудлын Аэродромын албаны ажилтнууд болон орон нутгийн нисэх буудлын дарга нарт сургалт зохион байгуулсан.

Мөн үйл ажиллагааны төлөвлөгөө-Action Plan боловсруулан, хэрэгжүүлж эхлээд Жайка-ын Байгаль орчны бодлогыг сурталчлах хэлтэст явууллаа. Түүнчлэн“Чингис хаан” Олон улсын буудлын Байгаль орчныг хамгаалах зөвлөлийг байгуулан, “Чингис хаан” олон улсын буудал “Байгаль орчиндоо ээлтэй нисэх буудал болцгооё” өдөрлөг зохион байгуулж нисэх буудлын гадна талбайд 5000 м² талбайд 155 ширхэг мод, 332 ширхэг бут, 2150 ширхэг хайлаасыг тарьж суулгав. Нисэх буудлын байгаль орчны хөтөлбөрийг боловруулан, нисэх буудлын менежментийг сайжруулах, хүний нөөцийн удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын бизнес төлөвлөгөө, стратегийг боловсруулахад чиглэгдсэн оношлогоо, зааварчилгааг авах зорилгоор Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс хэрэгжүүлж буй “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх оношлогоо зааварчилгааны хөтөлбөр”-т хамрагдсан бөгөөд цаашдын стратеги зорилго, нисэх буудлынхаа төлөвлөлтөнд байгаль орчны асуудлыг түлхүү анхаарахаар ажиллаж байна.

Тэрчлэн Япон маягийн менежментийг нисэх буудалдаа хэрэгжүүлэх,ажилтан бүр ажлын байрандаа тав тухтай бүтээмжтэй ажиллаж амьдрахын мөрдлөгө, ажлын соёл, сахилга батыг төлөвшүүлэх дараалсан алхамт арга түүнчлэн бүтээмж дээшлүүлэх “Ажлын байрны соёл-5С” хөтөлбөрийг хэрэг-жүүлэн ажиллаж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа “Чингис хаан” Олон улсын буудлын, ЗХНХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Нэргүйтэй ярилцлаа:

Page 4: 2012.10.10 Дугаар №7 Монголын Байгалийн Түүхийн …jaam.mn/wp-content/uploads/2014/05/JICA-7.pdf · газар ашиглалт болон тээврийн

“Æàéêà“-ãèéí ñóðãàëò òºãñºã÷äèéí Ìîíãîëûí Õîëáîîíîîñ ýðõëýí ãàðãàâ.

Утас: 325939, 311329

Факс: 976-11-310845

И-Мэйл: [email protected]

Вэб: www.jaam.mn

4

2012 îí

Äóãààð ¹ 07

2011 онд “Музейн эрчимжүүл-сэн сургалт”-нд хамрагдсан.

Сургалтаар музейн онол, арга зүй, үзмэр хадгалж хамгаалах, үзэсгэлэн дэглэх, боловсрол олгох арга зүй, музей иргэдийн харилцаа холбооны шинэ чиг хандлага зэрэг олон арван эрдэмтэн багш нараар онол, арга зүй заалгаж, дадлага хийн маш үр дүнтэй өнгөрүүлсэн. Сургалтанд хамрагдсан бусад орны музейн мэргэжилтэн нөхөдтэй танилцан, харилцан туршлага солилцож, боловсрол, ур чадвараа ахиулсан маш хэрэгтэй сургалт байлаа.

Сургалтын үр дүнг нэвтрүүлэх үүднээс 2012 оны хавар өмнөх сургалтанд хамрагдсан Байгалын түүхийн музейн менежер Мяндастай Баруун бүсийн музейдын захирал, урлагийн боловсролын ажилтан, бүртгэл мэдээллийн санч, орон нутгийн кабинетийн эрхлэгчдийг хамруулсан “Орон нутгийн музейн менежмент” сургалтыг зохион байгуулж, орон нутаг дахь музейн нутгийн иргэдтэй тогтоох харилцаа холбооны шинэ

Сургалтаас олж мэдсэн арга, туршлагаа ажлын хамт олондоо танилцуулж, шинэ мэдлэг олгох, мэргэших

боломжийг хангахыг зорин ажиллаж байна

арга зам, урлагийн боловсролын хөтөлбөр боловсруулах, аялал жуулчлалтай музейн хэрхэн холбох мөн Эрчимжүүлсэн музейн сургалтын талаар сургалт, семинарыг амжилттай зохион байгуулсан.

Мөн манай оронд харааны бэрхшээлтэй иргэдэд хүрэх музейн үйлчилгээ дутмаг буюу уг иргэд музей үзэх боломжгүй байдаг. Энэ асуудлыг Японы музейд хэрхэн шийдэж, хэрхэн тэдэнтэй нэгдэн, зохиролтой амьдарч байгааг ажиглаж, сурч мэдсэний үндсэн дээр Монголын орчин үеийн ваар шаазан урлалын холбоотой хамтран харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургуулийн 16 сурагчдыг хамруулсан “Тэмтрэхүй” үзэсгэлэнгийн төсөл хэрэгжүүлэх гэж байна. Төслийг Нээлттэй нийгэм хүрээлэнгийн соёл урлагийн сан дэмжсэн батөслийн хүрээнд уг хүүхдүүдэд ваар керамикийн сургалт зохион байгуулж, тэдний сурч мэдсэнээ өөрсдийн төсөөлөл, тэмтрэхүйгээр дамжуулан бүтээл болгож, бүтээлээр уран зургийн галерейд сарын турш үзэсгэлэн зохион байгуулж, харааны бэрхшээлтэй болон энгийн иргэдэд үзүүлж, мөн ерөнхий боловсролын сургуулиудад сарын хугацаанд нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

2012 оны 5 сарын 9-нөөс 6 сарын 23-ныг хүртэл 45 хоног Япон улсын Хоккайда муж, Саппоро хотод “Эх хүүхдийн эрүүл мэнд” сургалтанд хамрагдсан.

Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлж, эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах,эндэгдлийг тогтвортой бууруулах зорилгоорэх баригч нарын ажлын байрны тодорхойлолт, эх нярайн эрүүл мэндийг сайжруулах 2011-2015 он хүртэлх стратегийн дагуу Эх нярайн эндэгдлийг бууруулахад жирэмсэн эмэгтэйн хяналт, зөвлөгөө маш чухал байдаг. Иймд “Эх баригч” мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийж “Жирэмсний хяналт, зөвлөгөө” хичээлийн онолын цаг 4, дадлагын цаг 8 байсныг нэмж семинар, дадлага хэлбэрээр оруулан 40 цаг болгон нэмсэн бададлагын хичээлийн явцад оюутаны эзэмшсэн байх чадвар үзүүлэлтүүдийг тодорхой гаргаж дадлага, семинарын хичээлийн удирдамжийг шинээр боловсруулсан.

Гэндэнхүүгийн Ялалт Монголын уран зургийн галерейд менежер,ЭМШУИС ЭМТ сургуулийн эх барихын тэнхэмийн эрхлэгч, ахлах багш, Анагаах ухааны магистр Я.Оюунбилэг