9
07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 1 НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР БОЛОН 9 ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 07 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН 2017 оны 07 сарын 24 Улаанбаатар хот 1. Сургалт, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг: 1.1 СБД-ийн ГБХЗХХ-ээс “Сэтгэц оношилгоо” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт”-нд тус дүүргийн харьяат 15 иргэнийг хамруулан, зохион байгуулалтын явцад хяналт тавьж, арга зүй өгч ажилласан. 1.2 Гэр бүлийн зөвлөгөө авах асуудлаар Гэр бүлийн радио 104.5 –ын гэр бүлд зөвлөгөө өгөх шууд утастай нэвтрүүлэгт болон 9 дүүргийн ГБХЗХХ-т ирүүлсэн санал хүсэлтүүдийн талаарх мэдээллийг сонсох, харилцан туршлага судлах уулзалтыг 2017 оны 07-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд 9 дүүргийн ГБХЗХХ-ийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан. 1.3 9 дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүдийг Жендэрийн эрх тэгш байдлын асуудлаарх мэдээ, мэдээллээр хангах сургалтыг 2017 оны 07-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 9 дүүргийн ГБХЗХХ-ийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан. 1.4 Гамшигт тэсвэртэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Гамшигийн үед бэлэн байдлыг хангахад байгууллагын менежментийг үнэлэх үнэлгээний аргачлал” сургалтад 2017 оны 07 сарын 18,19 өдрүүдэд зохион байгуулагдсан. Сургалтад нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 15 мэргэжилтэн оролцсон. Сургалтын хөтөлбөрийн дагуу өөрийн байгууллагыг үнэлж 07 сарын 28 тайланг хүргүүлсэн.

07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …child.gov.mn/wp-content/uploads/2017/08/7-sar.pdf · 96 жилийн ойн үндэсний их баяр

  • Upload
    vuliem

  • View
    228

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …child.gov.mn/wp-content/uploads/2017/08/7-sar.pdf · 96 жилийн ойн үндэсний их баяр

07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

1

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР БОЛОН 9 ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 07

ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2017 оны 07 сарын 24 Улаанбаатар хот

1. Сургалт, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг: 1.1 СБД-ийн ГБХЗХХ-ээс “Сэтгэц оношилгоо” ТББ-тай хамтран зохион байгуулсан

“Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт”-нд тус дүүргийн харьяат 15 иргэнийг хамруулан, зохион байгуулалтын явцад хяналт тавьж, арга зүй өгч ажилласан.

1.2 Гэр бүлийн зөвлөгөө авах асуудлаар Гэр бүлийн радио 104.5 –ын гэр бүлд зөвлөгөө өгөх шууд утастай нэвтрүүлэгт болон 9 дүүргийн ГБХЗХХ-т ирүүлсэн санал хүсэлтүүдийн талаарх мэдээллийг сонсох, харилцан туршлага судлах уулзалтыг 2017 оны 07-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд 9 дүүргийн ГБХЗХХ-ийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан.

1.3 9 дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүдийг Жендэрийн эрх тэгш байдлын асуудлаарх мэдээ, мэдээллээр хангах сургалтыг 2017 оны 07-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 9 дүүргийн ГБХЗХХ-ийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан.

1.4 Гамшигт тэсвэртэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан

“Гамшигийн үед бэлэн байдлыг хангахад байгууллагын менежментийг үнэлэх үнэлгээний аргачлал” сургалтад 2017 оны 07 сарын 18,19 өдрүүдэд зохион байгуулагдсан. Сургалтад нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 15 мэргэжилтэн оролцсон. Сургалтын хөтөлбөрийн дагуу өөрийн байгууллагыг үнэлж 07 сарын 28 тайланг хүргүүлсэн.

Page 2: 07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …child.gov.mn/wp-content/uploads/2017/08/7-sar.pdf · 96 жилийн ойн үндэсний их баяр

07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2

1.5 Баянгол дүүргийн Залуучуудын хөгжлийн төв Каритас Монгол ТББ-ын “Өрхийн

амжиргаа сургалтын төв”-тэй хамтран зохион байгуулдаг “Европ хувцасны оёдол эсгүүр”-ийн сургалтын 2 дах ээлжний сургалт 2017 оны 6-р сарын 29-нд эхэлсэн. Сургалтанд ажил эрхэлдэггүй 5 залуу хамрагдаж, европ хувцасны оёдол, эсгүүр сурч байна.

1.6 2017 оны 7-р сарын 5-нд Баянгол дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн зөвлөлийн гишүүн залуучуудад “Амьдрах ухааны хичээл”-ийн “Манлайлал”, “Өөртөө итгэх итгэл” модулиар сургалт орсон. Сургалтанд зөвлөлийн 10 гишүүн хамрагдаж бусдад хэрхэн өөрийнхөө үзэл бодлыг зөвөөр илэрхийлэх, манлайлах ур чадварын талаар мэдээлэл авч, мэдлэг ойлголттой болсон.

2. Гэр бүл, хүүхэд, хамгааллын чиглэлээр :

2.1 Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын увьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу тус газрын даргын А/38 тоот тушаал гаргаж, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт тус газрын 4, төвийн 6 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 11 мэргэжилтэн, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилон хүүхдийн эрхийн хамгаалал, аюулгүй байдал, хүүхэд, хамгааллын асуудлыг хариуцан ажилласан. Үүнд: - Хүүхдийн сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд 2017 оны

07 сарын 09-ний өдөр өсвөр нас, балчир нас гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулагдсан. Хүүхдийн сурын харваанд оролцох хүүхдүүдийг 07 сарын 08 өдөр бүртгэсэн бөгөөд өсвөрийн 116, балчир насны 31 хүүхэд нийт 147 хүүхэд өрсөлдөж цэц мэргэнээ сорьсон. Харвааны үед дүрмийн дагуу шүүх, дохих, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг сонор сэрэмжтэй байлгах талаар зохион байгуулах ажлын хэсэгтэй ярилцаж, тэднээр дамжуулан мэдээлэл хийлгэж ажилласан. Хүүхдийн эрхийн ямар нэгэн зөрчил гараагүй болно.

- 2017 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион

байгуулагдсан. Барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран зохион байгуулдаг бөгөөд 07 дугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд бүртгэлийг хийж 75 хүүхдийг бүртгэж, аймаг, сумын наадамд үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлэж оноолтыг 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан. Ямар нэгэн зөрчил гараагүй болно. Мөн бүртгүүлсэн хүүхдүүдийг Ард даатгал ХХК-ны даатгалд хамруулсан.

Page 3: 07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …child.gov.mn/wp-content/uploads/2017/08/7-sar.pdf · 96 жилийн ойн үндэсний их баяр

07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

3

- Төв цэнгэлдэх хүрээлэнд эцэг, эхээсээ төөрсөн хүүхдийг түр саатуулах,

хүлээлгэн өгөхөд зориулж тусгай гэр барьж, 5 мэргэжилтэн ажилласан.

7 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж гэр бүлийн асран хамгаалагч нь ирж авахгүйгээр удаж буй Хан-Уул /1/, Сүхбаатар /1/, Чингэлтэй /3/ дүүргийн харъяалалтай 4-9 насны 5 хүүхдийг хүлээн авч, түр саатуулан эцэг эх, эгч нарт нь хүлээлгэж өгсөн.

- Уралдаанч хүүхдийн бүртгэлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас гаргасан intranet.gov.mnбуюу Able програмдбүртгэж нийт 9 насанд уралдах 563 уралдаанч

хүүхдийг бүртгэж ажилласан.

Уралдаанд Азарга, Их нас, Соёолон, Шүдлэн, Хязаалан, Даага, Эрлийз дээд, дунд, доод гэсэн 9 насны 744 морь уралдсан. Нэг хүүхэд дунджаар 1-3 насны морь унаж уралдсан уралдааны явцад нийт 18 хүүхэд мориноосоо унасан ба хөнгөн бэртсэн хүүхэд 1, бэртэл гэмтэлгүй хүүхэд 17 байлаа.

2.2 “Хүүхдийн тусламжийн утас-108”-д 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар

сарын 24-ний байдлаар нийт 78 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс 43 дуудлагад яаралтай үйлчилгээ үзүүлэн хааж, 35 дуудлагыг хяналтандаа авч ажиллаж байна.

2.3 Хүүхэд, гэр бүлийн асуудлаар болон сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөөг 32 иргэнд үзүүлж ажилласан.

2.4 Гэр бүл цуцлалт, хүүхдийн асран хамгаалагч тогтоохоор нийт 10 шинжээчийн баг ажиллаж үүнээс 7 шинжилгээний ажлыг хийн холбогдох шатны шүүхэд дүгнэлтийг хүргүүлж, 3 шинжилгээний ажил дээр шинжээчийн багаар ажиллаж байна.

2.5 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс “Гэрээр зочлох”, “Зорилтот бүлгийн өрхөөр зочлох-зөвлөн туслах” үйлчилгээг 1, 2, 3, 4 7, хорооны хэвтрийн болон байнгын асаргаатай 17 өрхийн 17 ахмад настан, 19 асран халамжлагчид үзүүлж, “ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Сэтгэл гутрал, ганцаардал”, “Стрессээс гарах арга зам ” сэдвийн хүрээнд зөвлөгөө өгч Гэр

Page 4: 07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …child.gov.mn/wp-content/uploads/2017/08/7-sar.pdf · 96 жилийн ойн үндэсний их баяр

07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

4

бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн үйл ажиллагааг танилцуулж, тэдний санал, хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.

3. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээ:

3.1 Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 05-р сарын 19-ны А/321 дугаар захирамжийн дагуу Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага MNS5633:2013 Монгол улсын стандартын хэрэгжилт, зуслангийн эрүүл аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдалыг зөвлөмжийн дагуу арилгасан байдалд гүйцэтгэлийн хяналт үнэлгээ хийх ажлыг 2017 оны 07-р сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгуулсан. Ажлын хэсэг хүүхдийн зуслангийн бэлтгэл ажилд хяналт тавих урьдчилсан шалгалтаар өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг цаг хугацаанд нь хангалттай биелүүлсэн эсэхэд хяналт тавьж ажилласан бөгөөд Чухаг, Сансар зуслан, дунд зэрэг биелүүлсэн Маргаашийн хөгжил, Сэлбэ зуслан, Баянгол, Нарны хүүхдүүд зуслангууд барилгын ажил явагдаж байсан болно.

.

3.2 Нийслэлийн засаг даргын А/477 дугаар захирамжийн дагуу “Зорилтот бүлгийн

хүүхдийг зуслангийн эрхийн бичгээр урамшуулах ажлыг 2017 оны 06-р сарын 30-наас 07-р сарын 31-ныг хүртэл зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг, нэн ядуу, хүчирхийлэлд өртсөн, хараа хяналтгүй, хот тохижолтын ажилчдын хүүхдүүдээс бүрдсэн 300 хүүхдийг Нарс, Нарлаг, Маргаашийн хөгжил, Анар, Галакси, Сансар, Чухаг, Жавхлант, Өгөөмөр, Мөрөөдөл, Цагааннуга, Янзага зуслангуудад амраасан. Эдгээр 12 зуслантай 2017 оны 17-ны өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж ажилласан.

3.3 Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 2 дугаар хуралдаанаас гарсан 04 тогтоолын хавсралт болох аж ахуй нэгжүүдэд өгөх санал зөвлөмжийг 13 арилжааны банкуудад нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын 02/302 тоот албан бичгээр 7 сарын 20 дотор хүргүүлсэн. Уг зөвлөмжид иргэд, аж ахуй нэгжид үйлчилж байгаа арилжааны банкууд хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах, ариун цэврийн өрөөг иргэдэд нээлттэй үйлчлэх, хүүхдэд зориулсан орчинг тохижуулж ажиллахыг санал болгосон.

3.4 2017 оны 06 сарын 21-22-ны өдрүүдэд “Хүүхдийн өргөө” ТББ-тай хамтран “Стресс тайлах”, “Бид тусч хүүхэд” сэдэвт сургалтуудыг дүргийн 50 хүүхэд багачуудад зохион байгууллаа.

Page 5: 07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …child.gov.mn/wp-content/uploads/2017/08/7-sar.pdf · 96 жилийн ойн үндэсний их баяр

07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

5

4. Мэдээллийн ил тод байдал: 4.1 Хүүхэд гэр бүл фэйсбүүк хуудсанд 7 сард 14 төрлийн мэдээ мэдээллийг байршуулж

олон нийтэд мэдээлсэнээс давхардсан тооггоор 9168 хүнд мэдээлэл хүрсэн байна. Үүнд:

- Ягаан суудал аян шторк 101 хүн үзэж 469 хүнд хүрсэн - Зуслангийн эрүүл мэндийн хуудас 140 хүнд хүрсэн. - Байгаль орчиноо хамгаалья уриалга шторк 103 хүн үзэж 469 хүнд хүрсэн. - Тогтолцоот онол сэтгэлзүйн зөвлөгөө заслын сургалт зохион байгуулагдаж

байна. Мэдээ 587 хүнд хүрсэн. - Баяр наадмын мэндчилгээ 302 хүнд хүрсэн. - Хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах шторк 27 хүн үзэж

135 хүнд хүрсэн. - Хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж 34 хүн

үзэж 130 хүнд хүрсэн. - Баяр наадмын үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар авч

хэрэгжүүлэх зарим арга хэмжээ шууд нэвтрүүлэг 129 хүн үзэж 481 хүнд хүрсэн.

- Кейс хэлэлцүүлэг боллоо. Мэдээ 975 хүнд хүрсэн. - Уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаарай мэдээлэл 57 хүн үзэж

291 хүнд хүрсэн. - Үндэсний сурын хүүхдийн харваа эхэллээ. Мэдээлэл 1458 хүнд хүрсэн - Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай постер 166 хүнд хүрсэн. - Аз жаргалтай гэр бүлийг бид өөрсдөө бүтээдэг постер 1480 хүнд хүрсэн. - Жендэрийн сургалт боллоо мэдээ 526 хүнд хүрсэн. - Гэр бүлд зөвлөгөө өгөх нь уулзалт боллоо. 837 хүнд хүрсэн - Үндэсний их баяр наадмаар хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор

уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бэлтгэсэн 3 төрлийн шторкыг хүүхэд гэр бүл фэйсбүүк хуудсанд байршуулсан. Уг мэдээллийг 118 хүн үзэж 566 хүнд хүрсэн.

- Үндэсний их баяр наадмын хүүхэд түр байршуулах гэрт хүүхдийн эрхийн

тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар мэдээлэл, хүүхэд

хүмүүжлийн зөвлөгөө зөвлөмжиүүд, 15 төрлийн шторкыг дэлгэцээр цацаж

байршуулсан. Уг мэдээллийг 156 хүнд хүргэж ажилласан.

4.2 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын зүгээс зохион байгуулсэн 4 төрлийн үйл ажиллагааг 8 хэвлэл мэдээллийн байгууллагаар иргэд, олон нийтэд мэдээлж ажилласан. Үүнд: Тв шууд нэвтрүүлэг 2, ТВ мэдээ 2, Радио нэвтрүүлэг 4 тус тус байна. Мэдээлэлүүд нь Хүүхдийн зуслангийн талаар үнэ ханш, байршил, Хүүхдийн хөгжил, Ягаан суудал аян, Сэтгэлзүйчдийн сургалт боллоо, Баяр наадмаар хүүхдийн аюулгүй байдлыг хангахад авах зарим арга хэмжээний талаар гэсэн агуулгатай байсан.

5. Хууль эрх зүйн чиглэлээр: 5.1 2017 оны 07 сарын 01 өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа “Зөрчилийн тухай” хуулийн

сургалтад баяр наадмын үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажиллах ажлын хэсгийн гишүүдэд зориулсан сургалтыг 2017 оны 07 сарын 06 өдрийн 09 цагт Засгийн

Page 6: 07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …child.gov.mn/wp-content/uploads/2017/08/7-sar.pdf · 96 жилийн ойн үндэсний их баяр

07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

6

газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан. Сургалтад 5 мэргэжилтэн хамрагдсан.

5.2 Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй 7 хүүхдэд хууль эрх зүйн зөвөлгөө, сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлж, асрамж халамжийн төвд шилжүүлэх 2 захирамж, асран хамгаалах эрхийг хассан 2 захирамж гаргуулан ажилласан.

6. Боловсруулсан баримт бичиг, архив, албан хэрэг хөтлөлт: 6.1 Газрын хэмжээнд нийт 14 албан бичиг ирснээс хариутай 4, хариугүй 10. Цохолтоор

ангилан авч үзвэл Захиргаа санхүүгийн хэлтэс – 6, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс – 1, Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтэс – 7 байна. Шийдвэрлэсэн 8, судалж буй 6, хугацаандаа шийдвэрлэсэн 8 бичиг байна. Явуулсан 23 албан бичиг. Газрын даргын А тушаал-3, Б тушаал-9 , гарч тус бүрт хяналтын карт хөтөлж боловсруулсан мэргэжилтнээр картыг хаалгаж баталгаажуулж ажилласан.

6.2 Газрын хэмжээнд нийт 3 өргөдөл ирсэн. Ирсэн хэлбэр: цаасаар 3, www.smartcity.mn програмаар 0, цаасаар ирсэн өргөдөл, гомдлыг програмд оруулж биелэлтээр хаасан. Шийдвэрлэх дундаж хугацаа 4 хоног. Хугацаа хэтэрч хаагдсан өргөдөл байхгүй. Боловсон хүчний чиглэлийн өргөдөл 1 бүртгэгдэж, үндсэн үйл ажиллагааны чиглэлийн өргөдөл 2, www.smartcity.mn програмд бүртгэгдэж ажилж байна. Өргөдөл гомдлын 2-р улирлын тайланг 9-н дүүргийн ГБХЗХХ-н өргөдөл гомдлын тайлантай нэгтгэж 2017.07.17 –ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болормаа-д ([email protected])- хаягаар имэйл-р тайланг хүргүүлж ажилласан.

6.3 Батлагдсан төлөвлөгөөний дагуу төлөвлөгдсөн ажил хийгдэж 2016 оны баримт бичиг бүрэн архивлагдаж дууссан.

7. Хүний нөөцийн чиглэлээр: 7.1 Гамшигт тэсвэртэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 07 сарын 18,19

өдрүүдэд зохион байгуулагдсан “Гамшигийн үед бэлэн байдлыг хангахад байгууллагын менежментийг үнэлэх үнэлгээний аргачлал” сургалтад нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 15 мэргэжилтэн оролцсон.

7.2 Үйлдвэрлэл Инванцийн газраас зохион байгуулсан 4 цагийн сургалтад байгууллагыг төлөөлж ГБХХХ-ийн дарга С.Байгалмаа суусан.

8. Дотоод ажлын чиглэлээр: 8.1 Байгууллагын ажилтнуудын хагас жилийн үр дүнгийн гэрээ дүгнэж, даргын дэргэдэх

зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. 8.2 Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2017 оны 7-р сарын 10-нд зохион

байгуулагдсан “Дээлтэй Монгол-2017” наадамд 9 дүүргийн ГБХЗХХ-ийн 25 мэргэжилтэн оролцож, үндэсний уламжлалт хувцсаа олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээнд нэгдэн ажиллалаа.

8.3 Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2017 оны 7-р сарын 10-аас 7-р сарын 16-ний өдрийг хүртэл хариуцлагатай жижүүрийн хуваарь гаргаж ажилласан. Тус хуваарийн дагуу ажиллах хугацаанд НХГБХГ болон 9 дүүргийн ГБХЗХХ-т гарсан зөрчилгүй байсан.

8.4 Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1/143 тоот албан бичгийн дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж буй онцгой байдлын алба хаагчдад эд материалын туслалцаа үзүүлэх аяны хүрээнд Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олон нийт 40000 төгрөг, ажлын бээлий 24 ширхэг, 5 литрийн ус 6 ширхэгийг хандив тусламж болгон Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүлээлгэн өглөө.

Page 7: 07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …child.gov.mn/wp-content/uploads/2017/08/7-sar.pdf · 96 жилийн ойн үндэсний их баяр

07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

7

8.5 Үндэсний их баяр наадам болж байгаатай холбогдуулан НХГБХГ, 9 дүүргийн ГБХЗХХ-ийн ажилтан албан хаагчид байгууллагынхаа ойр орчмын талбайн хогийг цэвэрлэлээ.

9. Хамтын ажиллагааны чиглэлээр: 9.1 НХГБХГ-ын дарга, хэлтсийн дарга нар төрийн болон олон улсын төрийн бус 3,

дүүргийн 9 хэлтсээр ажлын айлчлал хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн хэлэлцсэн.

9.2 Баянгол дүүргийн ГБХЗХХ-ээс Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын “Хүүхэд хамгаалал хөтөлбөр”-ийн “Гэрээр бэлэг барья” төсөлтэй хамтран нийгмийн тусламж дэмжлэг шаарлагатай өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус дүүргийн 20-р хорооны 2, 10-р хорооны 1, 9-р хорооны 1, 22-р хорооны 1 өрхийг тус тус сонгон, нийт 5 гэр бүлд иж бүрэн 5 ханатай гэрийг хүлээлгэн өглөө.

9.3 Залуучуудын хөгжлийн төвийн санхүүжүүлэгч байгууллага болох Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид Монгол улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө үйл ажиллагаатай танилцах зорилгоор монгол улсад тойрон аялал хийсэн. 2017 оны 7-р сарын 5-нд Швейцарийн хөгжлийн агентлагтийн 19 төлөөлөгч, монголын 8 төлөөлөгч, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн төлөөлөгч 3 нийт 30 гаруй хүмүүс Баянгол дүүргийн ГБХЗХХ-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

ТАНИЛЦСАН: ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ө.ГАН-ӨЛЗИЙ

20...... оны ......-р сарын ......-ны өдөр

ХЯНАСАН :

ЗУХ -ИЙН ДАРГА Г.МӨНХНАСАН

ТАЙЛАН НЭГТГЭСЭН: ЗУХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН Б.БАЯН-ОРГИЛ

Page 8: 07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …child.gov.mn/wp-content/uploads/2017/08/7-sar.pdf · 96 жилийн ойн үндэсний их баяр

07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

8

Тайлангийн агуулга

1. Сургалт, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг

2. Гэр бүл, хүүхэд, хамгааллын чиглэлээр

3. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээ

4. Мэдээллийн ил тод байдал

5. Хууль эрх зүйн чиглэлээр

6. Боловсруулсан баримт бичиг, архив, албан хэрэг хөтлөлт

7. Хүний нөөцийн чиглэлээр

8. Дотоод ажлын чиглэлээр

9. Хамтын ажиллагааны чиглэлээр:

Page 9: 07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН …child.gov.mn/wp-content/uploads/2017/08/7-sar.pdf · 96 жилийн ойн үндэсний их баяр

07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

9

Товчилсон үгийн жагсаалт:

НХГБХГ- Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар

ГБХЗХХ- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

ТББ- Төрийн бус байгууллага

ХХК- Хязгаарлагдмал хариуцлагатай компани