32
Н Нутгийн ирг Төс гэдэд түшиг яд Хагас (20 ДБХС ( слийн хэрэг глэсэн байг дуурлыг буу с жили 010.07. (WWF) Мо гжилтийн з галийн нөөц уруулах төс ийн ажл .01 – 20 нгол дахь х зөвлөх баг, 2011.01 цийн менеж сөл JFPR-91 лын та 010.12.3 хөтөлбөрий , Төсөл хэр ментийг дэм 25 айлан 31) йн газар эгжүүлэх н мжих замаа нэгж ар

жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

  • Upload
    voxuyen

  • View
    230

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Н

Нутгийн ирг

Төс

гэдэд түшигяд

Хагас(20

ДБХС (слийн хэрэг

глэсэн байгдуурлыг буу

с жили010.07.

(WWF) Могжилтийн з

галийн нөөцуруулах төс

ийн ажл.01 – 20

нгол дахь хзөвлөх баг,

2011.01

цийн менежсөл JFPR-91

лын та010.12.3

хөтөлбөрий, Төсөл хэр

ментийг дэм25

айлан 31)

йн газар эгжүүлэх н

мжих замаа

нэгж

ар

Page 2: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 1

 

ГАРЧИГ ............................................................................................... Error! Bookmark not defined.

1 ҮНДЭСЛЭЛ ................................................................................................................................... 2

2 ТАЙЛАГНАХ ХУГАЦААНД ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ ............................................................ 2

2.1 ТАЙЛАНГИЙН ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ ................................................ 4

2.2 БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ................................................................................................... 5

2.3 ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН ................................................................................... 6

Бүрдэл хэсэг А. Байгалийн нөөцийн менежмент ба ядуурлыг бууруулах үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлэх, орон нутгийн байгууллагыг бий болгон хөгжүүлэх ажлын хүрээнд: .......................................................................................................................................... 6

Бүрдэл хэсэг Б. Онон голын сав газарт байгалийн нөөцийн цогц менежмент ба байгаль хамгааллыг хөгжүүлж, бэхжүүлэх ажлын хүрээнд: ................................................................... 9

Бүрдэл хэсэг В. Амжиргааны бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд: ............................................................................... 19

Бүрдэл хэсэг Г. Төслийн менежмент, хяналт үнэлгээ хийх ажлын хүрээнд: ........................ 25

2.4 ТАЙЛАГНАХ ХУГАЦААНД ХОЙШЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ....................... 26

2.5 ТАЙЛАГНАХ ХУГАЦААНД ДУТУУ ХИЙГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ................... 27

3 ТАЙЛАГНАХ ХУГАЦААНД ХҮРСЭН ҮР ДҮН ................................................................... 27

4 СУРГАМЖ, БЭРХШЭЭЛ ........................................................................................................... 30

 

 

 

 

 

 

 

 

Page 3: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 2

 

1 ҮНДЭСЛЭЛ

Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих замаар Монгол улсад ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Япон улсын Засгийн газраас (Ядуурлыг бууруулах Японы сан) Азийн хөгжлийн банкаар дамжуулан Онон голын сав газарт “Нутгийн Иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах” JFPR-9125MON төслийг хэрэгжүүлж байна. Төсөл 4 жилийн хугацаатай бөгөөд Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам удирдаж, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар төслийн хэрэгжүүлэх зөвлөхөөр ажиллаж байна.

Төсөл нь Монгол улсын Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон АХБ-ны хооронд байгуулсан Гэрээний бичигт талууд гарын үсэг зурсан 2008 оны 10-р сарын 8-ны өдрөөс эхлэх байсан боловч өдөр тутмын үйл ажиллагаа нь Төслийн зохицуулагчийг АХБ-ны холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж, ажлын гэрээ байгуулсан 2009 оны 2-р сарын 2-ноос эхэлсэн. Харин Төслийн хэрэгжүүлэлтийн зөвлөхийн (ДБХС/WWF/) үйл ажиллагаа нь захиалагч (БОАЖЯ)-аас Төслийн хэрэгжүүлэлтийн зөвлөхтэй гэрээ байгуулсан 2009 оны 7-р сарын 01-нээс эхэлсэн юм.

Төсөл хэрэгжүүлэх зөвлөх 2010 оны төслийн жилийн ажлын төлөвлөгөө болон төсвийг

боловсруулан 2010 оны I сарын 19-нд Хэнтий аймгийн Дадал суманд болсон Төслийн Удирдах зөвлөлд танилцуулсан. Жилийн ажлын төлөвлөгөөнд үндэслэн 3, 4-р улирлын нарийвчилсан ажлын төлөвлөгөө боловсруулан Төслийн Үндэсний захирлаар батлуулсан.

Төслийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Онон голын сав газар дахь НИБ, баг, сум орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаа.

2 ТАЙЛАГНАХ ХУГАЦААНД ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ БОАЖЯ болон ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн Төслийн үндэсний захирлын баталсан Төслийн зөвлөхийн 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн ТХЗ, Төслийн хэрэгжүүлэх нэгж 2010 оны III, IV улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Төслийн бүрдэл хэсэг А: Байгалийн нөөцийн менежмент ба ядуурлыг бууруулах үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагыг бий болгон хөгжүүлэх ажлын хүрээнд: 1.2.1 НИБ -уудтай хамтарч оролцооны үнэлгээ, төлөвлөлт хийх

1.3.1 НИБ-уудын дунд туршлага солилцох семинар зохиох

1.3.6 Төслийн сум бүр дэх загвар бүлгүүдийн туршлага солилцох танилцах аялал

1.3.8 Бичил санхүүгийн сангийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн сургалт хийх сургагчид

1.3.12 Оролцооны төлөвлөлт, нутгийн иргэдийг татан оролцуулах сургалтын сургагчид, туслахууд

1.3.17 НИБ -ын санхүүгийн ажилтнуудад зориулсан сангийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн сургалт

Page 4: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 3

 

1.3.18 НИБ-уудад зориулсан удирдлагын болон харилцааны ур чадвар, байгуулагын хөгжлийн сургалт

Бүрдэл хэсэг Б. Онон голын сав газарт байгалийн нөөцийн цогц менежмент ба байгаль хамгаалаллыг хөгжүүлж, бэхжүүлэх ажлын хүрээнд:

2.2.1 ОГСГ-ын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах хээрийн судалгаа

2.2.2 ОГСГ-ын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулж байгааг мэдээлэх хээрийн судалгаа

2.2.3 ОГСГ–ын хөгжил, орчны бүс, ОББЦГ-ыг дэмжих нийгэм, эдийн засгийн судалгаа хийх

2.2.4 НИБ-д менежментийн төлөвлөгөөг боловсруулахад нь техникийн туслалцаа үзүүлэх

2.2.5 НИБ-уудад нөөцийн тооллого, зураглал хийхэд нь техникийн туслалцаа үзүүлэх

2.2.6 ОББЦГ-ын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх

2.2.7 ОГСГ-ын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх

2.3.2 ОГСГ–ын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөний бүтэц, арга зүйг олон нийттэй зөвлөлдөх

2.3.3 ОББЦГ-ын менежментийн төлөвлөгөө боловсруулахын тулд олон нийттэй зөвлөлдөх

2.3.4 ОББЦГ-ын менежментийн төлөвлөгөө боловсруулахын тулд олон нийттэй зөвлөлдөх уулзалт

2.3.6 ОГСГ-ын ЕБС -ийн багш нарт экологийн сургалт хийх сургагч

2.3.8 ОГСГ-ын ЕБС-ийн багш нарын экологийн боловсролыг дээшлүүлэх сургалт

2.4.1 ОГСГ, ОББЦГ-ын талаар орон нутгийн сургуульд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах

2.4.2 Дадал сумын мэдээллийн төвийн мэдээллийн самбарт зориулсан мэдээлэл боловсруулах

2.4.3 Экологийн боловсролын сургалтуудын агуулгыг боловсруулах

2.4.6 ОГСГ, ОББЦГ-ын талаар олон нийтийн мэдээллийн болон экологийн боловсролын материал бэлдэх

Бүрдэл хэсэг В. Амжиргааны бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд:

3.2.4 Эмэгтэйчүүдийн бичил үйлдвэрлэлийн бүлгийг дэмжих зохицуулагч

Page 5: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 4

 

3.3.1 Бизнесийн удирдлага, зах зээл, компьютерын мэдлэг, санхүүгийн удирдлага, чанарын стандартын гүнзгийрүүлсэн сургалт

3.3.2 Улаанбаатарт үзэсгэлэн худалдаанд оролцоход нь санхүүгээр дэмжих

3.3.3 Ядуу иргэдийг мэргэжлийн сургалтад хамрагдахад нь санхүүгээр дэмжих

3.3.4 Орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран үнэлгээний семинар

3.3.6 Бизнесийн удирдлага, зах зээл, компьютерийн мэдлэг, санхүүгийн удирдлага, чанарын стандартын гүнзгийрүүлсэн сургалт хийх сургагч

3.3.7 Бизнесийн удирдлага, төлөвлөлтийн сургалт хийх

3.3.9 Үйлдвэрлэгч худалдан авагчдыг холбох семинарууд

3.3.10 Эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч, гишүүдийн дотоодын танилцах аялал

3.3.11 Орон нутгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарын дотоодын танилцах аялал

3.3.14 Семинар болон түүний сургагч/зохицуулагчийг материал хэрэслээр хангах

3.4.2 Зээл, санхүүгийн механизмын талаар гарын авлага, мэдээлэлийг хэвлэх

Бүрдэл хэсэг Г. Төслийн менежмент, хяналт үнэлгээ хийх ажлын хүрээнд: 4.2.1 Зүүн бүсийн зохицуулагч

4.2.4 Захиргааны ажилтан

4.2.6 Сумын зохицуулагчид

4.2.10 Ядуурлын бууруулах, нутгийн иргэдийн хөгжилтийн мэргэжилтэн

4.2.11 Байгаль хамгаалал, байгалийн нөөцийн ашиглалтын мэргэжилтэн

4.3.5 Сургалт, зөвлөх үйлчилгээний унаа ашиглалт (Бүрдэл хэсэг А, Б, В)

2.1 ТАЙЛАНГИЙН ХУГАЦААНД ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ Хийгдсэн ажлын тоон үнэлгээ Ажил

Төлөвлөлт

Гүйцэтгэл

Нэн сайн Сайн Дулимаг Муу Хийгдээгүй хойшилсон

Тоо 41

1.3.1, 1.3.6, 1.3.12 2.2.1, 2.2.2, 2.2.7, 2.3.2, 2.3.3, 2.3.4, 2.3.6, 2.3.8 2.4.1, 2.4.3, 2.4.6 3.3.1, 3.3.3, 3.3.7, 3.3.10, 3.3.11, 3.3.14, 3.4.2 4.2.1, 4.2.4, 4.2.6, 4.2.11, 4.2.10 4.3.5

1.2.1 1.3.18 2.2.3, 2.2.4, 2.2.5, 2.4.2 3.2.4, 3.3.4, 3.3.6, 3.3.9

2.2.6

1.3.8, 1.3.17 3.3.2

Хувь 100% (41) 65.85% (27) 24.39% (10) 2.44% (1) 0 7.32% (3)

Page 6: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 5

 

2.2 БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН Тайлангийн хугацаанд хэрэгжилтийн зөвлөх дараахь мэргэжилтнүүдийг үр ашигтайгаар ажиллуулав:

Төслийн бүрдэл хэсэг А.

Байгалийн нөөцийн менежмент ба ядуурлыг бууруулах үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагыг бий болгон хөгжүүлэх ажлын хүрээнд:

Б.Батхуяг - А бүрэлдэхүүн хэсгийн багийн ахлагч Ч.Чинбат - Төслийн орон нутгийн зохицуулагч Б.Ганхуяг - Нутгийн иргэдийн хөгжил, ядуурлыг бууруулах мэргэжилтэн Төслийн бүрдэл хэсэг Б.

Онон голын сав газарт байгалийн нөөцийн цогц менежмент ба байгаль хамгааллыг хөгжүүлж, бэхжүүлэх ажлын хүрээнд:

Ё.Онон - В бүрэлдэхүүн хэсгийн багийн ахлагч Б.Мөнхчулуун - Байгаль хамгаалал, байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэн Б.Оюунмөнх - Усны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Хулан - Байгаль орчны боловсролын багийн ахлагч Н.Энхбаяр - Хэвлэл мэдээллийн ажилтан Г.Сэлэнгэ - Боловсролын асуудал хариуцсан ажилтан Г.Болортуяа - Боловсрол, мэдээллийн ажилтан Д.Санжмятав - ГМС хариуцсан мэргэжилтэн Төслийн бүрдэл хэсэг В.

Амьжиргааны бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх Б.Чимэд-Очир - Бүрдэл хэсэг С-гийн багийн ахлагч П.Даваацэцэг - Орон нутгийн захиргаа санхүүгийн ажилтан Б.Ганхуяг - Нутгийн иргэдийн хөгжил, ядуурлыг бууруулах мэргэжилтэн М. Юмчмаа - Зөвлөх

Page 7: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 6

 

2.3 ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН Бүрдэл хэсэг А. Байгалийн нөөцийн менежмент ба ядуурлыг бууруулах үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлэх, орон нутгийн байгууллагыг бий болгон хөгжүүлэх ажлын хүрээнд: Нутгийн иргэдийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх

1.2.1 НИБ -уудтай хамтарч оролцооны үнэлгээ, төлөвлөлт хийх 1.3.12 Оролцооны төлөвлөлт, нутгийн иргэдийг татан оролцуулах сургалтын

сургагчид, туслахууд 1.3.18 НИБ-уудад зориулсан удирдлагын болон харилцааны ур чадвар,

байгуулагын хөгжлийн сургалт

Тайлангийн хугацаанд төслийн зохицуулагчид, НИБ-ын сургагч багш нар давхардсан тоогоор 102 нөхөрлөл дээр очиж 684 өрхийн 1140 гишүүнтэй ажиллаж тухайн нөхөрлөлийн байгалийн нөөцийн болон жилийн үйл ажиллагааны үнэлгээг хийлгэн, менежментийн төлөвлөгөө боловсруулахад нь туслалцаа үзүүллээ. Энэ хугацаанд төсөл хэрэгжиж буй сумдад 5 нөхөрлөл шинээр байгуулагдсан ба дундын сандаа 150000-800000 төгрөгний хуримтлалтай нөхөрлөлийн тоо 21 болсон байна.

ДБХС-аас Онон голын сав газарт зохион байгуулсан тул хамгаалах кампанит ажлын үеэр авсан мэдлэг, хандлагын судалгаагаар 1 жилийн хугацаанд нөхөрлөлийн талаарх мэдлэг 22,7 хувиар нэмэгдсэн бөгөөд судалгаанд хамрагдагсадын 15,7 хувь нь нөхөрлөлд нэгдсэн гэсэн дүн гарсан байна.

2010 оны I сард Онон голын сав газрын нөхөрлөлүүдийн гишүүдийн оролцоотойгоор 2009 оны үйл ажиллагааны үнэлгээ, 2010 оны үйл ажиллагааны төлөвлөлтийг хамтарч хийсэн. Тайлангийн хугацаанд 2010 оны нөхөрлөлийн үйл ажиллагааны үнэлгээ хийх аргачлалаа боловсрууллаа.

Сум, орон нутгийн зүгээс ойн нөхөрлөлүүдийг дэмжих санаачлага нэмэгдэж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн БОАЖГ, Өмнөдэлгэр сумын ЗДТГ, Орчны бүсийн зөвлөл, ойн ангиас санаачлан сумынхаа нөхөрлөлүүдийг чадавхижуулах, идэвхжүүлэх зорилгоор “Ойн менежмент”-ийн сургалтыг 2010 оны XII сарын 20-21-ны хооронд зохион байгууллаа. Сургалтад аймгийн БОАЖГ-аас 5, идэвхтэн байгаль хамгаалагч 8, нөхөрлөлийн 37 гишүүн хамрагдлаа. Сургалтаар нөхөрлөлүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль дүрмийн танилцуулга хийсэн бөгөөд цаашид ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулахад сумын ЗДТГ, ойн ангитай хамтран ажиллахаар боллоо.

Тайлант хугацаанд Баян-Адарга, Батширээт сумдын ИТХ-аар нөхөрлөлийн сумын засаг даргатайгаа байгуулсан гэрээний биелэлтийг авч хэлэлцэн, хангалттай үнэлгээ өгч гэрээг сунгасан байна. Мөн дээрх сумдад нөхөрлөлүүдэд өөрсдийн талбайгаасаа журмын дагуу мод бэлтгэж, сумын зарим албан байгууллагын хэрэгцээг хангах эрхийг олгосон байна.

Page 8: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 7

 

Хэнтий аймгийн Баян-Адарга, Дорнод аймгийн Баян-Уул сумын нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгоход орон нутгаас дэмжлэг авах, нөхөрлөлийн нутаг дэвсгэрт гарч байгаа элдэв зөрчилдөөнтэй асуудлуудыг хамтран шийдэх, нөхөрлөлүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, нэгдмэл удирдлагаар хангах, эрх ашгаа хамгаалах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, иргэдэд сурталчилах үйл ажиллагааг төрийн болон олон нийтийн байгууллага, иргэдтэй уялдуулан ажиллах зорилгоор “Нөхөрлөлүүдийн холбоо” байгуулан ажиллаж эхлээд байна.

“Байгалийн нөөцийн менежментийн хамтын оролцооны арга зүй” сэдэвт сургалтыг НҮБ-ын ХХААБ-ын Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөлтэй хамтран 2010 оны X сарын 19-22-ны хооронд зохион байгууллаа. Сургалтад Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумын ойн нөхөрлөлийн 3 ахлагч, сумдын зохицуулагчид, мэргэжилтнүүд зэрэг нийт 13 хүн хамрагдав. Сургалтаар Онон голын сав газарт ойн нөөцийг зүй зохистой ашиглах чиглэлээр ажиллаж ирсэн төслийн багийнхны ажлын туршлагаас суралцах боломж бүрдсэн. Мөн байгалийн нөөцийн менежментийн хамтын оролцооны арга зүйн гол зарчмууд, тэдгээрийн арга хэлбэрүүдтэй танилцаж, чиглүүлэгчийн эзэмшвэл зохих чадвараас суралцлаа.

1.3.1 НИБ-уудын дунд туршлага солилцох семинар зохиох 1.3.6 Төслийн сум бүр дэх загвар бүлгүүдийн туршлага солилцох танилцах аялал

Онон голын сав газарт Нутгийн иргэдэд түшиглэсэн байгууллагуудыг бэхжүүлэх зорилгоор 2010 оны III сард 7 сумын нөхөрлөлийн дунд “Шилдэг нөхөрлөл” шалгаруулах уралдаан зарласан. Энэхүү уралдааны зорилго нь Онон голын сав дагуух сумдын байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн байгалийн нөөцийн хамтын менежментийг сайжруулах, байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах замаар амжиргаагаа дээшлүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нөхөрлөл, орон нутгийн захиргаад хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэхэд чиглэсэн.

Уралдааны эхний шатны шалгаруулалтыг хийх зорилгоор сум бүрт “Нөхөрлөл хөгжил бага наадам”-ыг сум, орон нутагтай хамтран 2010 оны VII сарын 30-аас VIII сарын 14-ны хооронд зохион байгууллаа. Наадмын үеэр тухайн сумын шилдэг нөхөрлөл шалгаруулах, нөхөрлөлүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, спортын болон дэвжээ тэмцээн зэрэг олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг явууллаа. Бага наадамд нийт 42 нөхөрлөлийн 455 гишүүд хамрагдсанаас 22 нөхөрлөлийг шалгаруулан дараагийн шатны наадамд оролцох урилгыг гардуулсан (Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://econet.mn/onongol/?p=656 линкээр орж танилцана уу).

Онон голын сав газрын “Нөхөрлөл хөгжил-2010” наадмыг Хэнтий аймгийн Норовлин

суманд 2010 оны IX сарын 4–5-ны өдрүүдэд “Хөгжлийн төлөө нөхөрлөлөө бэхжүүлье”

Page 9: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 8

 

сэдвийн дор Хэнтий аймгийн ЗДТГ, Норовлин сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Наадамд “Нөхөрлөл хөгжил бага наадам”-аас шалгарсан 20 нөхөрлөл, аймаг, сумдын удирдлагуудын төлөөлөлөөс бүрдсэн 200 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэ үеэр сум тус бүр шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ олон нийт, зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүллээ.

Мөн наадмыг үеэр хурдан даага уралдаж, бөхийн барилдаан, шатар, дэвжээ тэмцээн зохион байгууллаа. Наадмын хөтөлбөрийн хамгийн чухал арга хэмжээ нь шилдэг нөхөрлөл, шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах байлаа. Шилдгийн шилдгээр 6 нөхөрлөл шалгарч, төсөл хэрэгжүүлэх эрхээр шагнууллаа. Үүнд:

1. Дадал сумын “Хажуу булаг” (1 сая төгрөг) 2. Өмнөдэлгэр сумын “Баян-Өлзийт” (800 мянган төгрөг) 3. Батширээт сумын “Хамтын хүч” (600 мянган төгрөг)

Тусгай байранд: 4. Баян-Уул сумын “Дөлгөөн Онон” (300 мянган төгрөг) 5. Биндэр сумын “Дэлгэр Онон” (300 мянган төгрөг) 6. Баян-Адрага сумын “Өлзийт хайрхан” (300 мянган

төгрөг) нөхөрлөлүүд шалгарлаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн оролцсоноос шилдгээр 11 нэрийн бүтээгдэхүүн шалгарсан байна. Үүнд:

1. Цагаан идээгээр “Баян-Өлзийт” Ааруул 2. Хүнсний ногооны бүтээгдэхүүнээр “Уран зүмбэр” Хулуу 3. Жимсний бүтээгдэхүүнээр “Наран саран” Жимсний чанамал 4. Бэлэг дурсгалаар “Өргөн мандал” Тул загас 5. Модон бүтээгдэхүүнээр “Хажуу булаг” Модон эдлэл 6. Оёдол хатгамлаар “Батсүмбэр” Дээл 7. Арьс суран бүтээгдэхүүнээр “Өргөн мандал” Гутал, суран эдлэл 8. Ноос хялгасан эдлэлээр “Өлзийт хайрхан” Хонины ноосон дээс 9. Байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр “Шинэст Онон” Шилмүүсний чанамал, ундаа 10. Шилдэг даршилгааны бүтээгдэхүүнээр “Батсүмбэр” Дарсан ногоо 11. Шилдэг гурилан бүтээгдэхүүнээр “Хайрхан уул” Лепёшка

Page 10: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 9

 

Энэхүү наадам нь оролцогчид болон нутгийн иргэдэд нөхөрлөлийн давуу тал, ач холбогдол, тэдэнд тулгарч буй бэрхшээлийн талаар тодорхой ойлголтыг өгсөн. Мөн нөхөрлөлүүдэд бие биенээсээ туршлага судлах, шилдэг нөхөрлөлүүд нь сум бүртээ загвар болж бусдадаа үлгэр жишээ үзүүлэх боломжийг олголоо (Дэлгэрэнгүй тайлантай http://www.econet.mn/local_pa_data/Norovlin_Nohorlol_Hogjil_Tailan.pdf линкээр орж танилцана уу).

ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр шилдгээр шалгарсан 6 нөхөрлөлд нийт 3.3 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрхийг олголоо. Шилдэг нөхөрлөлүүдэд төслийг хэрэгжүүлэх эрхийг олгохдоо амжиргаа дээшлүүлэх, нөхөрлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн, бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн эсэхийг харгалзаж олгосон болно. Бүрдэл хэсэг Б. Онон голын сав газарт байгалийн нөөцийн цогц менежмент ба байгаль хамгааллыг хөгжүүлж, бэхжүүлэх ажлын хүрээнд: ОГСГ-ын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр

2.2.1 ОГСГ-ын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах хээрийн судалгаа

2.2.2 ОГСГ-ын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулж байгааг мэдээлэх хээрийн судалгаа

2.2.3 ОГСГ–ын хөгжил, орчны бүс, ОББЦГ-ыг дэмжих нийгэм, эдийн засгийн судалгаа

ОГСГ-ын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах суурь судалгаа хийсэн багууд 2010 оны VII сарын 1-нд эцсийн тайланг гаргаж, судалгааны үр дүнгээ Төсөл хэрэгжүүлэх нэгж болон ОГСГЗ-ийн гишүүдийн төлөөлөлд, 2010 оны VIII сарын 19-ны өдрийн ОГСГЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар сав газрын болон орчны бүсийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөлд танилцуулж санал авсан. Хурлын үеэр гишүүдээс гарсан санал, нэгдсэн тайлантай танилцсан эрдэмтдийн санал, зөвлөмж, менежментийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах зөвлөхүүдийн саналын дагуу тайлангийн зарим судалгааны үр дүн, дүгнэлтийг тодруулах, уялдуулах, газрын зургийг засварлах ажил хийгдэж тайланг эцэслэсэн. Тайлантай холбогдолтой газар зүйн мэдээллийн системийн (GIS) файлыг цэгцлэх ажил хийгдэж байна. Судалгааны дүнгээс харахад: • ОГСГ-ын сүүлийн 50 жилийн дундаж температур нь 2.09оС буюу Монгол орны

температурын өөрчлөлттэй адил байна. Харин дэлхийн хойд хагастай харьцуулахад бараг 3 дахин дулаарч байна. 2011-2100 он хүртэл зуны улирлын дундаж температур эрчимтэй дулаарах, харин өвлийн улирлын температур нь эрчим багатай дулаарах төлөвтэй байна.

• Хур тунадасны хувьд 300-375 мм орчим унадаг байсан бол 400-450 мм болж нэмэгдэх хандлага байна. Агаарын температур, хур тунадас нь нэмэгдэх хэдий ч боломжит ууршилт

Page 11: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 10

 

түүнээс хэд дахин ихсэхээр байна. Харин өвөл дулаарч, хур тунадас харьцангуй их унах төлөвтэй. Уг нөхцөл байдал хуурайшилтыг эрчимжүүлэх хандлагатай байна.

• Бэлчээрийн талхлагдлаас болж нилээд газарт хөрсний өнгөн үеийн бүтэц алдагдсан байна. • Газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд их талбайд тариалан эрхэлж, бага ургац авч

байгаа нь экологи, эдийн засгийн хувьд оновчтой биш шийдэл юм. • Геологийн нарийвчилсан судалгааны үр дүнд төрөл бүрийн ашигт малтмалын орд нээгдэж

бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах боловч экологийн хувьд сөрөг нөлөөтэй. Иймээс цаашид Онон голын сав газарт уул уурхайн үйлдвэрлэлийг хориглох нь зүйтэй юм.

• Голуудын ус нь гидрокарбонат кальци зонхилсон найрлагатай, цэнгэг, зөөлөн устай, хүний сөрөг үйл ажиллагаанд бага өртсөн боловч сүүлийн жилүүдэд ихэнх голуудын урсац нь багасаж, Хурх, Шуусын голуудын сав дагуу олон тооны мал зусаж, ялгадас нь цэвэрлэгдэхгүй байгаагаас бохирдох шинж тэмдэг илэрч байна.

• Сав газрын хэмжээнд халуун, хүйтэн, нүүрсхүчлийн хий бүхий олон рашаан, цэнгэг болон давстай нуурууд байх ба тэдгээрийг бохирдож, хомсдохоос хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй.

• Ойн хувьд түймэр, хөнөөлт шавж, зохисгүй мод бэлтгэлийн улмаас доройтсон байна. Түүгээр ч барахгүй нарны гэрлийн хэмжээ нэмэгдэн цэвдгийн түвшинг доошлуулж олон арван гол горхины ус багасаж, хатаж ширгэснээс голын дагуух бургас, улиасан шугуй, хусан ой хатаж мөхөх үйл явц олон газарт ажиглагдаж байна. Иймээс хамтын оролцоотой ойн менежментийг сайжруулах хэрэгтэй байна.

• Энэ сав газарт Монгол улсын төдийгүй дэлхийн хэмжээнд ховорсон амьтад нилээд байгаа тул энэ бүс нутгийг бүхэлд нь хамгаалах нь амьтны аймгийн хувьд маш чухал юм. ОГСГ-т орших Хан Хэнтийн ДЦГ, Онон-Балжийн БЦГ-уудын хоорондох орчны бүс нь тураг хөхтөн амьтад дамжин гүйх гол коридор нутаг тул эдгээр газрыг бас хамгаалах нь чухал байна. Хан Хэнтийн ДЦГ, Онон-Балжийн БЦГ, ОХУ-ын Сохондийн дархан газрууд холбоо тогтоож хил дамнасан хамгаалалттай газар нутгийг байгуулах шаардлагатай байна.

• ОГСГ-ын усны нөөц 3737.25 сая куб.м, үүнээс Онон гол-улсын хил хөндлүүрээр гадаргын усны нөөц 3186.1 сая куб.м/жил байна. 2009 оны байдлаар сав газрын усны нийт нөөцийн 0.046 хувийг ашиглаж байгаа нь цаашид ус ашиглалтын оновчтой менежментийг боловсруулан нэвтрүүлэхэд боломж байгааг харуулж байна. Гадаргын усны нөөцийн 13 хувийг ашиглахад экологи тэнцвэртэй байна.

• Газрын доорхи усны баримжаат нөөц 551.17 сая куб.м/жил. 2009 оны байдлаар газрын доорхи усны нөөцийн 0.75 хувийг ашигласан бөгөөд 2015 онд 1.02 хувь, 2021 онд 1.28 хувь болохоор байгаа нь цаашид усны нөөцийн хүрэлцээ хангалттай байгаа нь харагдаж байна.

• ОГСГ-ын сумдын газрын нэгдмэл сангийн бүтэц, байгалийн нөөц нь тус сав газарт мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрийн зарим салбарыг хөгжүүлэх боломжийг нөхцөлдүүлж байна.

Зөвлөмж: 1. Сав газрын сумдын бэлчээрийн даац байгаа боломжоос хэтэрсэн тул чанаргүй малын тоо

толгойн өсөлтийг хязгаарлаж, өндөр ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлж, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах замаар бэлчээрийн талхлагдал, доройтлоос сэргийлэх менежментийг сав газар, сум, баг, малчдын төвшинд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

2. Ашиглагдаагүй орхигдсон атаршсан тариалангийн газрыг бүрэн ашиглах, ялангуяа, дэвшилтэт технологид суурилсан усалгаатай тариаланг дэмжиж, малын тэжээл тариалах хэмжээг нэмэгдүүлж, мал сүргийг эрсдлээс хамгаалах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй.

Page 12: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 11

 

3. Сумдууд өөрсдийн давуу талдаа тулгуурлан жижиг, дунд үйлдвэрийг мал аж ахуйн түүхий эд боловсруулах, модон эдлэл, цагаан идээ үйлдвэрлэх гэх мэт тодорхой чиглэлээр дундаа хоршиж төрөлжүүлэн хөгжүүлэх замаар орон нутгийн болон бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх.

4. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх иж бүрэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх замаар тус салбарыг сав газрын сумдын эдийн засгийн үндсэн салбарын хэмжээнд хүргэх шаардлагатай.

Сав газарт эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж • ОГСГ эртний Монголчуудын уугуул нутаг, түүхэнд тэмдэглэгдэх арвин их дурсгалт

газрууд, Эзэн Богд Чингисийн түүхтэй холбоотой чухал газар тул түүхийн дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх өргөн боломжтой.

• Мөн Монголд ховорхон байдаг нарсан ой, цэнгэг усны тул загас, Амар мөрний хилэм, биологийн ховор зүйлийн хөхтөн амьтан, шавж, ургамал, дэлхийн хамгаалалтын конвекцид бүртгэгдсэн зарим зүйлийн шувуу, шавж байдаг зэрэг нь Онон голын сав газрыг экологийн хувьд чухал нутаг болгож байна. Мөн дэлхийд ховордсон хөрсний тогтоц нь Экологи-Түүхийн музей байгуулах боломжийг бий болгож байна. Иймээс ч Онон голын савд зохион байгуулалттай байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой юм.

• Энэхүү сав газарт жуулчид, аялагчдын анхаарлыг татах бас нэгэн зүйл нь Батширээт, Биндэр, Дадал, Баян-Уул суманд нилээд олон тооны буриад ястан аж төрөн амьдардаг ба соёл урлаг, зан заншил, аж байдлаараа бусад ястнуудаас ялгах онцлогтой. Энэ нь аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн нэг нь юм.

2.2.7 ОГСГ-ын усны нөөцийн нэгдсэн менежмент төлөвлөгөөний удирдамж боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх

ОГСГЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент

төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ус, экологийн эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллага, зөвлөхийн төлөөллийг оролцуулсан 7 хүний бүрэлдхүүнтэйгээр байгууллаа (Дэлгэрэнгүй тайлантай http://econet.mn/onongol/?page_id=484 линкээр орж танилцана уу).

Энэ хугацаанд ОГСГ-ын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх зөвлөхийн ажлын удирдамжийг боловсруулан, зөвлөхүүдийг сонгосон ба зөвлөхүүд менежментийн төлөвлөгөө боловсруулах багийн бүрэлдэхүүнд орж хамтран ажиллаж байна. Менежментийн төлөвлөгөө боловсруулах баг (зөвлөх болон ОГСГЗ-ийн гишүүдээс бүрдсэн) төлөвлөгөө боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зорилгоор нутгийн иргэд, төрийн байгууллагуудын саналыг бичгээр авч нэгтгэлээ. Санал асуулгад 211 иргэн, Хэнтий, Дорнод аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын алба, Хилийн отряд, сав газар дахь 7 сумын ЗДТГ хамрагдлаа.

2.3.2 ОГСГ–ын усны нөөцийн нэгдсэн менежмент төлөвлөгөөний бүтэц, арга зүйг олон нийттэй зөвлөлдөх

2010 оны VIII сарын 19-ны өдрийн ОГСГЗ-ийн

өргөтгөсөн хуралдаан (Дэлгэрэнгүй тайлантай http://econet.mn/onongol/?page_id=484 линкээр орж танилцана уу)-аар ОГСГ-ын усны нөөцийн нэгдсэн

Page 13: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 12

 

менежментийн төлөвлөгөөний бүтэц, арга зүйг хэлэлцсэн бөгөөд ДБХС, усны салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан Монгол орны голын сав газрын нэгдсэн менежмент төлөвлөгөөний ерөнхий бүтэц, агуулга дээр хил дамнасан ус гэсэн бүлэг нэмэх талаар санал болголоо.

ОГСГ-ын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний анхан шатны хэлэлцүүлгийг 2010 оны XII сарын 1-нд Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт талуудын төлөөлөл бүхий 100 хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр менежментийн төлөвлөгөөнд Хэнтий, Дорнод аймгаас оруулах санал, төр засгаас ус болон ойн нөөцийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээхтэй холбоотой баримталж буй бодлого, саналуудыг танилцууллаа. Оролцогчид 3 багт хуваагдан тухайн сав газарт ой, ус, бэлчээр-тариалангийн газар гэсэн байгалийн нөөцөд тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, нөөцөд түшиглэсэн холбогдох салбаруудыг хөгжүүлэх талаар менежментийн төлөвлөгөөнд тусгах саналаа хэлэлцэж гаргалаа (Дэлгэрэнгүй тайлантай http://www.econet.mn/local_pa_data/Report%20on%20first%20PCM%20of%20ORB%20MP_2010.12.01_Binder.pdf линкээр орж танилцана уу).

ОГСГ-ын ойн менежментийн асуудлаар талууд (Хэнтий, Дорнод аймгийн БОАЖГ, МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр, Батширээт)-ын хамтын ажиллагааг сайжруулах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд ойн чиглэлээр нэгдсэн санал өгөх зорилгоор оролцогч талуудын хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр: 1. ОГСГ-т ойн нөөцийн ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын

талаар харилцан мэдээлэл солилцлоо. 2. Биндэр сум дахь сум дундын ойн анги, Батширээт, Өмнөдэлгэр, Баян-Уул сумын ойн

ангиудад тулгамдаж байгаа бэрхшээлүүдийг хэлэлцсэн. 3. ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар ойн ангиудад хөндлөнгийн үнэлгээ хийж ойн

ангийн хүний нөөц, техник тоног төхөөрөмж, төсөв, бизнес, хүний нөөцийн төлөвлөлт зэрэгт зөвлөмж боловсруулахаар тохиролцлоо.

Уулзалтаас гарсан шийдвэр: 1. ОГСГ дахь сумдын болон сум дундын ойн ангийг бэхжүүлэх, сумдад ойн холбогдох хууль,

журмыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор 2011 онд аймгийн засаг дарга, 7 сумдын засаг дарга, Ойн газар, Хэнтий, Дорнод аймгийн БОАЖГ, ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтарсан санамж бичгийг боловсруулж, хэрэгжүүлэх.

2. Ойн нөхөрлөлийг бэхжүүлэх үйл ажиллагааг сумын болон сум дундын ойн ангиар дамжуулж хамтран зохион байгуулахаар тохиролцов.

ОББЦГ болон орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр

2.2.6 ОББЦГ, Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх

Page 14: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 13

 

2.3.3/2.3.4 ОББЦГ, түүний орчны бүсийн менежмент төлөвлөгөөний бүтэц арга зүйг олон нийттэй зөвлөлдөх

Тайлангийн хугацаанд ОББЦГ, түүний орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад шаардагдах ой, бэлчээрийн судалгааг хийж дууслаа. Судалгааны үр дүнд ОББЦГ, түүний орчны бүсийн 5 сумын ойн төлөв байдал, ойн хөнөөлт шавж, ургамлын аймаг, бэлчээрийн ургамалжилтын төлөв байдал, ашигт ургамлууд тэдгээрийн тархацыг тодорхойлж, төлөвлөлт хийхэд анхааран ажиллах санал, зөвлөмж гарлаа. Судалгааны дүгнэлт, зөвлөмжөөс: ОББЦГ, түүний орчны бүсийн ойн менежментийн өнөөгийн төлөв байдлаас харахад түймэр, хортон, өвчлөл, зохисгүй мод бэлтгэлийн улмаас ойн экологийн тэнцвэр алдагдаж, доройтолд орсон байна. Гэхдээ тус байгалийн цогцолборт газрын шинэс, нарсан ойд буй сибирийн хүр хорхойн тоо толгойн бууралтын шатандаа орж байна. Ойн ихэнх нь 3, 4-р бонитет (чансаа)-ын ой байгаа бөгөөд залуу ойн нөөц ихээхэн багассан байна. ОББЦГ, түүний орчны бүсийн ойн менежментийг сайжруулахад хамтын оролцооны менежментийн асуудал хангалтгүй байна. Тиймээс:

• Ойг түймэр, хөнөөлт шавжаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх.

• Ойн хэвийн өсөлтийг хангах зорилгоор арчилгаа, цэвэрлэгээний огтлолтын арга хэмжээг төлөвлөх.

• Мод огтолсон, түймэрт шатсан газрыг ойжуулах болон гол, горхи, булаг шандын эхийг хамгаалах зорилгоор мод үржүүлгийн газар байгуулах.

• Ойн менежментийн төлөвлөлт хийхдээ орчны бүс нутгийн ойг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын хамтын оролцоотойгоор сум, аймгийн ойн санг хамтран хамгаалах түвшинд боловсруулах. Гэхдээ ургамал, бэлчээр ашиглах, хамгаалах асуудалтай нь уялдуулж иж бүрэн шийдвэрлэх шаардлагатай байна. ОББЦГ, түүний орчны бүс нутагт ургамлын аймгийн судалгаа хийх явцад 66 овог, 216

төрөлд хамаарах 401 зүйл ургамал тэмдэглэжээ. Онон Балжийн районд ургамлын судалгаа хийсэн бусад судлаачдын судалгааны дүнг энэ судалгааны дүнтэй нэгтгэн үзэхэд 90 овог, 321 төрөлд хамаарах 958 зүйл ургамал тохиолдох бөгөөд тухайн бүс нутгийн ургамлын аймгийг бүрдүүлж буй зонхилогч овгийн тоонд Asteriaceae, Poaceae, Fabaceae, Cyperaceae, төрлийн тоонд Artemisia, Carex, Allium, Potentilla, Salix орж байна. Судалгааны дүнд 30 зүйл ургамлын тархац, 6 зүйл ургамлын нөөцийн дүнг гаргалаа.

ОББЦГ, түүний орчны бүсийн хүрээнд нийтдээ бэлчээрийн талбай нь уулын хээр, нугын хээр, уулын хуурай хээр, нуга-намгийн гэсэн 4 ангид хамаарах 15 төрлийг ялгав. Бэлчээрийн ургамалжилтын төлөв байдлын доройтлын зэрэглэлийг тогтоосон судалгааны дүнгээр онцгой бүсэд бэлчээрийн ургамалжилт хэвийн, аялал жуулчлалын ба хязгаарлалтын бүсэд бага зэрэг, орчны бүсэд дунд зэрэг гэж тогтоов. Ингэж тогтоох үндсэн үзүүлэлт нь бэлчээрийн талхагдал голомт хэлбэрээр үүссэн байдал юм. Тухайлбал, өвөлжөө бууцны орчимд 500 м радиусын хэмжээнд, сумдын төв орчимд 1 км-ийн радиус бүхий хүрээнд их талхигдсан гэж үзэх үндэслэлтэй болохыг лууль, шарилж, халгай, ширэг улалж гэх мэт бэлчээрийн талхагдлын шалгуур ургамлуудаар тодорхойлов. Нэг сууриас гадагшилж бэлчих

Page 15: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 14

 

малын замын урт 1,5-3 км орчим гэж тооцоолсон. Ургамалгүй халцгай нүцгэн гадаргуу бараг байхгүй. Бэлчээрийн даацыг 1 га талбайд жилийн туршид бэлчих малын тоог хонин толгойд шилжүүлснээр тооцоход нугын хээрийн бэлчээрт 0,9 хонь, уулын хээрийн бэлчээрт 0,9 хонь, уулын хуурай хээрийн бэлчээрт 0,6 хонь, харин нуга-намгийн бэлчээрт 1,2 хонь тус тус ноогдож, нийт дундажаар 1 га талбайд жилийн туршид 0,9 хонь гэж тогтоов. Бэлчээрийн талбайд жилдээ 1231870 хонин толгой малын багтаамжтай гэсэн тооцоо гарч байгаа нь одоо байгаа 565936 хонин толгой малтай харьцуулбал бэлчээрийн даац хэтрээгүй болохыг харуулж байна. Энэхүү тооцоог байгалийн цогцолборт газрын нийт талбайд тооцсон ба бүсчлэлийн дэглэм, ялгаагаар тооцоогүй болно. Цаашид ТХГН-ийн бүсчлэл бүрт мониторингийн талбай сонгон ажиглалт судалгаа тогтмол хийж, мэдээллийн сан бүрдүүлэн, бэлчээр ашиглалтад хяналт тавих шаардлагатай байна. Судалгааны үндсэн дээр:

• Онон Балжийн БЦГ, түүний орчны бүсийн ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх тухай зөвлөмж,

• Ой, модны хор хөнөөлт шавжтай тэмцэж хамгаалах арга зүйн зөвлөмж, • Онон Балжийн БЦГ, түүний орчны бүс нутгийн ургамлыг тогтвортой ашиглах, хамгаалах

зөвлөмжүүдийг боловсрууллаа.

ОББЦГ, орчны бүсийн менежментийн төлөвлөгөөний бүтэц арга зүйг хэлэлцэх уулзалтыг 2010 оны VIII сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад ОББЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хан-Хэнтийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Дадал, Норовлин, Биндэр, Баян-Адрага, Дорнод аймгийн Баян-Уул сумын орчны бүсийн зөвлөлийн гишүүд, Төслийн удирдах нэгж, Төсөл хэрэгжүүлэх нэгж, ОГСГЗ-ийн гишүүдийн төлөөлөл оролцлоо (Дэлгэрэнгүй тайлантай http://econet.mn/onongol/?page_id=484 линкээр орж танилцана уу). Уулзалтаар ОББЦГ-ын хамгаалалтын захиргаа, орчны бүсийн зөвлөлүүд өөрсдийн нэгтгэсэн суурь мэдээлэл, тулгамдсан асуудлуудаа тодорхойлон илтгэл тавьж хэлэлцүүлсэн. ОББЦГ болон орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зарчим, арга зүйг хэлэлцэн дараах дүгнэлтүүдийг гаргалаа:

1. Орчны бүсийн менежмент төлөвлөгөөг сум бүрээр боловсруулах, гэхдээ ОББЦГ-ын менежмент төлөвлөгөөнд орчны бүсийн үйл ажиллагааг нэгтгэн зангидсан байх.

2. Орон нутаг дахь анхан шатны хэлэлцүүлгийг X сарын 1-ээс эхлэн сум бүрээр хийх.

3. XI сарын сүүлчээр эцсийн хэлэлцүүлэг хийж, 2010 ондоо багтаан боловсруулах.

4. Орчны бүсийн зөвлөлийн гишүүдийн (сумын зохицуулагчид) ажлын ачааллыг зөв хуваарилж, менежментийн төлөвлөгөө боловсруулахад түлхүү анхааран ажиллуулах.

5. Менежментийн төлөвлөгөөний анхан шатны хэлэлцүүлгийн хөтөлбөрийг IX сарын 15-ны дотор орчны бүсийн зөвлөлүүдэд хүргэх.

6. Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөний суурь судалгааны мэдээллүүдийг баяжуулах.

Page 16: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 15

 

Уулзалтаас гарсан дүгнэлтийн дагуу орчны бүсийн менежментийн төлөвлөгөө

боловсруулах багууд суурь мэдээллээ баяжууллаа. ОББЦГ-ын хамгаалалтын захиргаа менежментийн төлөвлөгөөний төсөлд тусгагдсан хамгаалахаар сонгогдсон обьектуудыг нарийвчлан тодруулах, үндэслэлийг боловсруулахаар эрдэмтдийн төлөөлөлтэй уулзалт хийж, зөвлөгөө авлаа.

ОББЦГ, 7 сумын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөнд олон нийтийн санал авах анхан шатны хэлэлцүүлгийг 2010 оны X сарын 06-18 хооронд сум бүрт зохион байгууллаа (дэлгэрэнгүй тайланг http://www.econet.mn/local_pa_data/Report%20on%20PCM%20for%20develop%20OBNP%20and%20BZ_2010.10.pdf линкээр орж үзнэ үү). Хэлэлцүүлэгт орчны бүс дэх НИБ, иргэд, сумдын ЗДТГ, ИТХ, ААН-ийн төлөөлөл бүхий нийт 241 хүн оролцлоо. Энэ үеэр 7 сумын орчны бүсийн зөвлөл, ОББЦГ-ын хамгаалалтын захиргаа менежментийн төлөвлөгөөний эхний хувилбараа танилцуулж санал авлаа. Мөн сум, орон нутгийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй бусад холбогдох менежментийн төлөвлөгөөтэй товч танилцсан нь оролцогчид сум орон нутгийн бодлого шийдвэртэй уялдсан саналуудыг гаргахад чухал ач холбогдолтой боллоо. ОББЦГ-ын нутаг дэвсгэрийн онцлогоос хамааран санал авах арга хэлбэр, агуулгын цар хүрээг оролцогчдоор өөрсдөөр нь тодорхойлуулсан нь орон нутгийн онцлогт тохирсон, бодитой саналуудыг өгөх нөхцлийг бүрдүүлж чадсан.

Анхны хэлэлцүүлгээр гарсан ОББЦГ, 7 сумын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөний төслүүдэд багийн хурлаар дамжуулан нутгийн иргэдээс санал авсан. Төрийн байгууллагуудаас санал авах ажлыг орчны бүсийн зөвлөлүүд сумандаа зохион байгуулсан.

ОББЦГ, 7 сумын орчны бүсийн шинэчилсэн менежментийн төлөвлөгөөг хооронд нь уялдуулах, талуудын саналыг нэгтгэж эцэслэх зорилгоор хоёр дахь шатны хэлэлцүүлгийг 2010 оны XI сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгууллаа (дэлгэрэнгүй тайлантай http://www.econet.mn/local_pa_data/Report%20on%20second%20PCM%20of%20OBNP%20and%20BZ%20MPs_2010.11.30_Binder.pdf линкээр орж танилцана уу). Хэлэлцүүлэгт талуудын төлөөлөл бүхий 91 хүн оролцож ОББЦГ-ын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг орчны бүсийн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулах саналыг ажлын хэсгээр боловсруулав. Мөн Орчны бүсийн зөвлөлүүд менежментийн төлөвлөгөөний төслүүдээ талуудаар хэлэлцүүлж нэгдсэн дүгнэлтэд хүрлээ. ОББЦГ, ХХДЦГ болон 7 сумын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөний үндсэн чиглэл нь тухайн сум орон нутгийнхаа онцлогт тохирсон байгаа ч нийтлэг тохиолдож буй бэрхшээлүүд байгаа тул ерөнхий агуулга болон зарим үйл ажиллагааг цаг хугацааны хувьд нэгтгэхээр боллоо.

Page 17: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 16

 

Менежментийн төлөвлөгөөнд уялдан тусгагдах үйл ажиллагааны чиглэл, санал 1. Байгаль орчны сургалт сурталчилгааны чиглэлээр

• Жил бүр тодорхой сэдвийн дор байгаль хамгаалах сарын аян зохион байгуулах • Олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг төвүүд дээр түшиглэн мэдээлэл хүргэх • Эко клубууд хамтарсан сургалтын хөтөлбөртэй болох • Сумын болон сум дундын ойн ангиар дамжуулан нөхөрлөлийг ойн менежментийн

чиглэлээр чадавхижуулах (байгалийн нөөцийн зохистой хэрэглээг бий болгох) • Орон нутгийн иргэдээр дамжуулж сургалт сурталчилгаа хийлгэх (ТББ гэх мэт) • Байгаль хамгаалах уламжлалт аргыг сурталчилах

2. Аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр • Аялал жуулчлалын нэгдсэн маршрут гаргах, сурталчилах (Аймгийн БОАЖГ зангидах) • Байгаль, түүхийн аялал жуулчлал, НИТАЖ хөгжүүлэх • Жуулчны баазуудыг стандартын дагуу үйл ажиллагаа явуулахад хамтран хяналт тавих

3. Ой хамгаалах чиглэлээр 3.1 Түймрийн менежментэд хамтран ажиллах 3.2 Ойн менежментийг сайжруулах

• Ойн анги, нөхөрлөлийг бэхжүүлэх, чадавхижуулахад хамтран ажиллах • Модыг эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлийг дэмжих • Хууль бус мод бэлтгэл – мод бэлтгэлийг төвлөрүүлэх • Ойн байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хангах • Ойн тодорхой хэсгийг эзэнжүүлэх, хамгаалалтад авах, сум орон нутаг өөрсдөө

хамгаалах • Нөхөн сэргээлт – мод үржүүлгийн газар байгуулах (сум бүр)

4. Байгалийн дагалдах баялгийн зохистой хэрэглээг бий болгох 5. Орчны бүсийн зөвлөлийг чадавхижуулах 6. Бэлчээр, хадлангийн менежментийг сайжруулах 7. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд байгалийн нөөцийг зохистой ашиглах

үйлдвэрлэлийг дэмжих гэсэн үндсэн чиглэл, үйл ажиллагааг уялуулахаар тохиролцлоо. Мөн менежментийн төлөвлөгөөний төслүүдээс хасах үйл ажиллагааны чиглэлүүдийг гаргалаа. Үүнд:

1. Томоохон хөрөнгө оруулалтаар хийх дэд бүтэц 2. Хөгжлийн бодлого

Эцэст нь Орчны бүсийн болон ОББЦГ-ын менежментийн төлөвлөгөөний төслийн найруулагыг сайжруулах зорилгоор зөвлөх авч ажиллуулахаар тохиролцсон.

ОГСГ дахь 7 сумын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөний хоёр дахь шатны

хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу зөвлөх шалгаруулан гэрээ хийж мэргэжлийн зөвлөгөө авч эцэслэлээ. 7 сумын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг 2010 оны XII сарын 24-29 хооронд сумдын ИТХ-аар хэлэлцэж баталсан. ОББЦГ-ын менежментийн төлөвлөгөөг эцэслэх ажил хийгдэж байна. НИБ-ын менежментийн төлөвлөгөөг боловсруулах дэмжлэг үзүүлэх чиглэлээр

2.2.4 НИБ-д менежментийн төлөвлөгөөг боловсруулахад нь техникийн туслалцаа үзүүлэх

Page 18: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 17

 

2.2.5 НИБ-д нөөцийн тооллого, зураглал хийхэд техникийн туслалцаа үзүүлэх Тайлангийн хугацаанд сумын зохицуулагчид, орон

нутгийн сургагч багш нарын хамтаар нийт 14 нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулахад, 7 нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөний төслийг боловсронгуй болгоход хамтран ажиллаа.

Ойн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зайлшгүй шаардагдах ой зохион байгуулалтыг нөхөрлөлийн эзэмшлийн талбайд эхний удаа хийхэд хуулийн дагуу улсын санхүүжилтээр хийгддэг ба энэ хугацаанд 26 нөхөрлөлийн ой зохион байгуулалт хийгдсэн нь ойн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад чухал нөлөө үзүүлж байна. Мөн 20 нөхөрлөлийн ой зохион байгуулалтыг хийлгэх захиалгыг орон нутагтай хамтран аймгийн БОАЖГ-т хүргүүлэв.

Менежментийн төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах ажил хангалтгүй байгаа боловч Өмнөдэлгэр, Дадал, Батширээт сумдын 13 нөхөрлөл булгийн эхийг хаших, тэмдэгжүүлэлт хийх, ой хээрийн түймрийн багаж хэрэгсэл хийх зэрэг ажлыг зохион байгуулаад байна. Цаашид нөхөрлөлийн менежмент төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудыг цаг тухайд нь хийх менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад анхааран ажиллах шаардлагатай байна.

Ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулах чиглэлээр Ойн газар, Хамтын оролцоотой ойн менежментийн бэхжүүлэх (FAO) төсөл болон ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигт тусгагдсны дагуу сургагч багш нарт зориулсан хамтын оролцооны арга зүйн сургалтыг зохион байгуулсан (1.3.18).

ОГСГ дахь 2005 оны ойн нөөцийн мэдээллийг цуглуулж нөхөрлөлүүдийн хил, тэдгээрт хамаарах хэсэглэл, ялгарлыг тодорхойлох ажил хийгдэж байна.

Үндэсний хэмжээнд ойн туруутны нөөцийг тогтоох судалгааны ажлын хэсэг ОГСГ–т ажиллахад төслийн багийн гишүүд техникийн туслалцаа үзүүлж ажилласан. Энэ судалгааны үр дүнд үндэслэн нөхөрлөлийн хариуцан хамгаалж байгаа нутаг дахь ойн туруутны өвлийн байршил, тархац тодорхойлох боломжтой болно. Экологийн боловсролын чиглэлээр

2.4.1/2.4.3 Экологийн боловсролын сургалтуудын агуулгыг боловсруулах

Орон нутгийн тогтвортой хөгжлийн тодорхой асуудлыг сонгон хичээлийн стандарт, үндэсний хөтөлбөрт тусгагдсан үндсэн агуулга, хичээлийн онцлогтой уялдуулан авч үзэж хэрэгжүүлэх үүднээс VIII ангийн түвшинд “Ой” сэдвийн хүрээнд монгол хэл, газар зүй, иргэншил, биологийн хичээлийн жишээн дээр багш нарт зориулсан

Page 19: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 18

 

сургалтын хөтөлбөр бүхий гарын авалга боловсруулан гаргалаа. “Ой” сэдвийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь суралцагчдад амьд

байгалийн тухай цэгцтэй мэдлэг, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаагаар асуудлыг олон талаас нь авч үзэн эерэгээр хандаж зөв шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, хүрээлэн буй орчин, түүний тэнцвэрт байдалд суралцагч бүр эзэн хүний ёсоор хандах дадал төлөвшүүлэхэд чиглэгдсэн болно. Багш нар энэхүү гарын авлагаас тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын үзэл санааг өөрийн заадаг хичээлдээ хэрхэн тусгаж хэрэгжүүлэх тухай мэдээлэл, арга зүйн зөвлөмж болон ТХБ-н үзэл санааг “Ой” сэдвийн хүрээнд тусгаж боловсруулсан жишиг хөтөлбөрүүдтэй танилцах бөгөөд энэ нь сургалтын ажилд дэмжлэг болох болно.

2.3.6./2.3.8 ОГСГ-ын ЕБС-ийн багш нарын экологийн боловсролыг дээшлүүлэх сургалт

Орон нутгийн тогтвортой хөгжлийн тодорхой асуудлыг сонгон хичээлийн стандарт, үндэсний хөтөлбөрт тусгагдсан үндсэн агуулга, хичээлийн онцлогтой уялдуулан авч үзэн хэрэгжүүлэх үүднээс “Ой” сэдвийн хүрээнд монгол хэл, газар зүй, иргэншил, биологийн хичээлийн жишээн дээр багш нарт зориулсан сургалтыг Хэнтий болон Дорнод аймгийн Боловсрол Соёлын газартай хамтран зохион байгууллаа. Уг сургалтад 7 сумын ЕБС-ийн 266 багш, сургалтын менежерүүд хамрагдлаа. Сургалтын үндсэн зорилго нь багш нарт хичээл сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан суралцагчдад орон нутгийнхаа байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, байгалийн нөөцийг нь зөв зохистой ашиглах замаар өөрсдийн амьжиргаагаа сайжруулахад чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ыг эзэмшүүлэхэд хичээлийн агуулга, арга зүйдээ ямар шинэчлэлүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар онол, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэлээ. Сургалтад оролцогчид ТХБ гэж юу болох талаар анхан шатны ойлголттой боллоо. Мөн сургалттай уялдуулан “Ой” сэдвээр боловсруулсан багш нарт зориулсан гарын авлагыг тарааж өглөө. Энэхүү гарын авлага нь тус сургалтаас олж авсан мэдлэгээ улам баяжуулахад чухал дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна хэмээн сургалтад оролцогчид талархан хүлээн авлаа. Мэдээлэл сурталчилгааны ажлын чиглэлээр

2.4.2 Дадал сумын мэдээллийн төвийн мэдээллийн самбарт зориулсан мэдээлэл боловсруулах

2.4.6 ОГСГ, ОББЦГ-ын талаар олон нийтийн мэдээллийн болон экологийн

боловсролын материал бэлдэх

ОГСГ-ын үнэ цэнэ, ач холбогдлыг таниулах, сурталчилах зорилгоор хүүхэд залуучуудад зориулан “Онон голын сав газраар аялах уу” танин мэдэхүйн ном хэвлэгдэн

Page 20: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

 

 

гарлаа. амьтан, мэдээ, м

Одээшлүүаймгийнхайрхан,сургалтаэмэгтэйчбөхөн”, эмгэнэл эмэгтэйч2010” на

Оажиллаг15 удаа мбуй 7 субайгуулашинэчил

Обайгаа эсумын Е“Орчин Баян-Ууклубын чөлөөльехичээлийсурагчидзохион б Бүрдэл хүйлдвэр Орон ну

3

Эүйлдвэрлоролцооболовсрухөгжлийтөлөвлөг

Энэхүү ноургамал, тэ

мэдээлэлийг

Олон нийтүлэх, байгалн Дадал сум, Шовгор ад оролцочүүдийн тө

“Завхан гбайгалийн

чүүдийн биаадмын бичлОнон голынааг сурталчмэдээ нийтэумын мэдээлагдаж буй лж байна.

Онон голынэко клубуудЕБС-ийн экцэвэр бол оул сумын Есурагчид ЗДе!” хог цйн 7 хоногд 100 цэцгибайгууллаа.

хэсэг В. Амрлэлийг хөг

тгийн аж

.2.3 Шинэ б

Энэ үйл ажлэлийн одоны хэлбэруулах зорилйн чиг хангөө боловср

омонд тус эдгээрийн оруулсан б

тийн эколь орчны мэманд ажиллунөхөрлөл, гсод, Дадөлөөлөл бүгол минь дн сүйрэл” изнес аялаллэгүүдийг сав газар, чилах wwwэлж тогтмолллийн самбүйл ажилл

н сав газрдын хүрээко клубын сой ухаан саЕБС-ийн дэДТГ-тай хацэвэрлэх агийн аян, Дийн баяр зэ

мжиргааныгжүүлэх аж

ахуйн нэгж

бүтээгдхүүн

жиллагааныоогийн байдрүүдийг толгоор “ОГСндлага”, “Оруулах суда

сав газарт экосистем болно.

ологийн бэдээллийг түуулж буй мтус төвд

дал сумынүхий 120 гадуундаа үлзэрэг ба

л, Биндэр сүзүүллээ. түүний үнэ

w.econet.mn/л хөгжүүлжбар дахь мэдлагаатай хо

рын хэмжээнд: Хэнтисурагчид суаруул” сэдэвэргэдэх “Бамтран “Улзаян, “Хүн Дадал сумыэрэг үйл аж

ы бусад эх үжлын хүрээ

ж, бүтээгдэх

нийг судла

ы хүрээнд дал, нөөц боодорхойлонСГ дахь хөдОГСГ-т ойалгаа” гэсэн

19

байдаг ходэх үнэ цэ

боловсрол, үгээх зорилмэдээллийнзохион ба

н ЕБС-ийнаруй иргэдлдэх үү?”, аримтат кисумын эмэг

э цэнэ, ач х/onongol вэж байна. Төсдээ, мэдээлэолбогдуула

ээнд хамтрй аймгийн ургуулийнхвт аян, Дорайгаль ба Хз голоо архибайгаль-Э

ын “Хараацжиллагаануу

үүсвэрийг ннд:

хүүний үнэ

ах, хөгжүүл

ОГСГ дахьололцоонд н, салбаруудөө аж ахуйй модны серөнхий су

Хагас жил

овор, хосгүэний талаар

мэдлэгийлгоор Хэнтитөвд Гурваайгуулагдсан сурагчиддэд “Монго

“Монголыино болон гтэйчүүдийн

холбогдол, эб хуудасансөл хэрэгжиэлийг зохион сар тута

ран ажиллаӨмнөдэлгэ

хаа хэмжээнрнод аймгийХүүхэд” экины шилнээЭрүүл мэндцай” клубыудыг хамтра

нэмэгдүүлэх

элгээ ба зах

лэх, боловср

ь хөдөө ажүнэлэлт, дүудын хөгжйн салбарынсалбарын үудалгаанууд

лийн ажлын

үй рх

йг ий ан ан д, ол ын

Улаанбаан уулзалт,

зохион байнд иж он ам

аж эр нд йн ко эс д” ын ан

хэд чиглэгд

зээлийн бол

руулах, сав

ж ахуй, ойүгнэлт өгч, жлийн цаан өнөөгийн үйлдвэрлэл дыг хийсэн.

н тайлан 2

атар хотод“Нөхөрлөл

йгуулагдаж

дсэн орон н

оломж

влах

й модны соролцогч ташдын конбайдал ба хөгжүүлэх

2010

 

д хийсэн хөгжил-

ж буй үйл

нутгийн

салбарын талуудын нцепцийг цаашдын х мастер

Page 21: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 20

 

“ОГСГ-т ой модны салбарын үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах судалгаа”-нд ОГСГ-т орших 7 сумын удирдлага (14), байгаль хамгаалагч (19), ойн нөхөрлөл (20), компани (4), нөхөрлөл, хоршоо (9), хувиараа аж ахуй эрхлэгчид болон иргэд (16)-ийг оролцуулан асуулгын хуудсаар санал авсан. Саналуудыг нэгтгэн боловсруулалт хийсний үндсэн дээр ОГСГ-т ойн чиглэлээр үйлдвэр байгуулж, хөгжүүлэх 15 төрлийн санал, 6 төрлийн бизнес санаа боловсруулан гаргалаа. Судалгааны тайлантай http://econet.mn/onongol/?page_id=59 -аас танилцана уу.

“ОГСГ дахь хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал ба цаашдын хөгжлийн чиг хандлага”-ын судалгаанд ОГСГ дахь сумдын статистик мэдээ, судалгааны тайлангууд, сумдын засаг дарга нарын мөрийн хөтөлбөр зэрэг хоёрдогч мэдээллүүдийг ашигласан бол анхдагч мэдээлэл авах түүвэр судалгаанд сум бүрээс малчин, мал аж ахуйн фермер, өрхийн тариаланч, мал аж ахуйн эрхэлдэг нөхөрлөл буюу хоршоо, газар тариалангийн компани, сумын удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдээс нийт 114 зориуд сонгосон субьектыг хамрууллаа. Судалгааны ажлын хүрээнд сав газарт хөдөө аж ахуйн салбарыг 2016 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулахад зөвлөмж болгон нийт 8 зорилго, 40 зорилт, 144 үйл ажиллагаа бүхий хөгжлийн цогц

төлөвлөгөөг боловсруулан санал болголоо. Судалгааны тайлантай http://econet.mn/onongol/?page_id=59-аас танилцана уу. Орон нутгийн бүтээгдэхүүнийг зах зээлтэй холбох

3.2.4 Эмэгтэйчүүдийн бичил үйлдвэрлэлийн бүлгийг дэмжих зохицуулагч 3.3.4 Орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран үнэлгээний

семинар

Орон нутгийн бизнес эрхлэгчдийн чадавхид тулгуурласан бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны судалгааг 2010 оны VII сарын 2-8-ны өдрүүдэд хийлээ. Нөхөрлөлүүдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдхүүн, борлуулалт хийж буй зах зээлийн талаарх судалгааг ярилцлагын аргаар авсан бөгөөд төсөлд хамрагдсан 7 сумын нөхөрлөлийн гишүүд, бизнес эрхлэгчид, сумын хөгжлийн бодлогын мэргэжилтнүүдийг хамрууллаа. Энэхүү судалгааны явцад ОГСГ-ын сумдаас шууд савлагдан зах зээлд нийлүүлж болох 6 бүтээгдэхүүнийг тодорхойллоо. Мөн тухайн сумын онцлог, боломжит нөөцүүдэд тулгуурлан нөхөрлөлийн гишүүдийн оролцоотой бий болгох бүтээгдэхүүний жагсааалтыг гаргасан. Нөхөрлөлүүд цаашид сумын нэрээрээ ялгагдах ижил сав баглаа боодлоор сав газрын гэх бүтээгдэхүүнийг зах зээлд олноор нийлүүлэх боломжтой байгаад санал нэгдэв. Мөн савлагаа бүрийг бага хэмжээтэй байхаар төлөвлөх нь хурдан борлуулалтын үндэс болох тухай ойлголтыг авлаа. Судалгаагаар нөхөрлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалтын чиглэлүүдийг тодорхойлсон. Сум бүрийн ХХААЖДҮ, Хөдөлмөр халамж, сургалт хариуцсан мэргэжилтнүүдтэй холбоо тогтоож хамтран ажиллахаар тохиролцов. Цаашид:

• Сумдын бүтээгдэхүүнийг нэгдсэн зах зээл болох Миний дэлгүүр, Макс, Номин, Скай сүлжээнд татаж борлуулах нь орон нутгийн болон бүтээгдэхүүний зах зээлд танигдах, орлого өндөр байх бололцоог нээж өгөхөд анхаарах.

Page 22: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 21

 

• Аймгийн мэргэжлийн хяналтын алба, Стандартын газартай хамтарч сургалт зохион байгуулах замаар нийт бүтээгдэхүүнийг тохирлын гэрчилгээ, стандарттай болгох ажлыг хурдавчлах нь зүйтэй гэж үзэв.

Орон нутгийн үйлдвэрлэгч, нөхөрлөлийн гишүүдийн чадавхийг сайжруулах

3.3.1 Бизнесийн удирдлага, зах зээл, компьютерын мэдлэг, санхүүгийн удирдлага, чанарын стандартын гүнзгийрүүлсэн сургалт

3.3.3 Ядуу иргэдийг мэргэжлийн сургалтад хамрагдахад нь санхүүгээр дэмжих 3.3.6 Бизнесийн удирдлага, зах зээл, компьютерийн мэдлэг, санхүүгийн удирдлага,

чанарын стандартын гүнзгийрүүлсэн сургалт хийх сургагч 3.3.7 Бизнесийн удирдлага, төлөвлөлтийн сургалт хийх

3.3.14 Семинар болон түүний сургагч/зохицуулагчийг материал хэрэслээр хангах

Өртгийн сүлжээ сургалт Өртгийн сүлжээ байгуулах сургалтыг 2010 оны VIII сарын 13-31 хооронд сав газрын 7

суманд зохион явуулсан. Сургалтад иргэд, нөхөрлөлийн гишүүдийн төлөөлөл бүхий 133 хүн хамрагдлаа. Сургалтад оролцогчид нь бүтээгдэхүүн (байгалийн дагалдах баялаг, хүнсний ногоо, ноосон болон эсгий урлал, малын гаралтай сүү, цагаан идээ)-ийг хэрхэн өндөр үнээр, үр ашигтай, зардал багатайгаар, орчин үеийн стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан, хадгалалт удаан даахуйц сав баглаа боодолтойгоор зах зээлд нийлүүлэх арга замын талаарх ойлголтыг авлаа. Мөн бүтээгдэхүүний маркетинг, менежмент, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан балансаа гаргах, ашиг алдагдалаа хэрхэн энгийн аргаар товч, тодорхой тооцох талаар суралцлаа. Сургалтын явцад сумдын онцлогуудаас хамааран хонины ноосон бүтээгдхүүн, эсгий урлал, сүү цагаан идээ, хүнсний ногоо, мөөг даршлах, нэрмэл архи, буриад талх, мойлтой тос зэрэг олон төрлийн бүтээгдхүүнээр сав газрын хэмжээнд нөхөрлөлийн гишүүдээс нийтдээ 21 сүлжээ бий болж хамтран үйлдвэрлэл явуулахаар боллоо. Энэхүү эхний шатны сургалтаар нөхөрлөлийн гишүүд, иргэдийн дунд үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг нэгтгэн өртгийн сүлжээ үүсгэн ажиллуулах нь тодорхой үр дүнд хүрч хүмүүсийн бие биедээ итгэл төрүүлэн хамтарч ажиллах сонирхол, нөөц бололцоогоо ашиглан орчин үеийн шаардлага хангасан үйлдвэрлэл явуулах нөхцөл бүрдүүлэх суурь тавигдлаа. Цаашид авах арга хэмжээ:

1. Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байртай байх 2. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрийг эрүүл ахуйн шинжилгээнд хамруулах 3. Сүлжээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрийн сав баглаа боодлыг нийлүүлэгчдийн

тухай мэдээлэл авах 4. Мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдахын тулд мэргэжлийн болон чадамжийн

сургалтад суралцах (Хөдөлмөр халамжийн зардлаар)

Page 23: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

 

 

5. Үсу

6. Шп

7. ХМ

8. Сб

9. ЗСургалтыуу. Ойн нөхүеийн ш

Эсарын 24зохистойнөхөрлөзорилгоохүрээлэнявуулсангадна нөойн менеторхоор техник болсон. Барилгы

СиргэдийгсудалгаамэргэжиXI сарыулсын хбайгууллхуваалцачадамжидадлагжүнэмлэхгишүүдинөөшлөхчадамжи Төмс хүнсургалт

Энь өөр ө

Үндэсний тоудлах Шинээр үйлатенттай боХаръяа аймгМэргэжлийнСүлжээнд хизнесийн зөах зээлийг өын дэлгэрэн

хөрлөлүүдишинэ технолЭнэхүү сург4-28-ны өдрй ашиглахлүүдийн чор зохион нгийн эрдэмн. Сургалтыөхөрлөлийн ежментийн байшин бтехнологит

ын мужааныСав газрын г мэргэжаны үр дил олгох 14ын 08-ны ххаламж үйллаа. Хэнагчаар оролийн гэрчилгсаны дараа авах эрхийг тогооч,х, цэцэрлэгжийн сургалт

үнсний ного Энэхүү хоёрөөрсдийн т

омоохон хүн

лдвэрлэсэн золгох гуудийн Стн хяналтын амрагдсаныөвлөх багтаөргөтгөх, сунгүй тайлан

ийн чадавхилогийн сурггалтыг Хэнрүүдэд ойгох, модон адавхийг дбайгуулсан

мтэн багш нын үр дүнд гишүүд ойтөлөвлөгөөбарьдаг хүтой танилц

ы мэргэжил7 суманд б

жил олгохдүнд үндэс4 хоногийн хооронд ШУлчилгээний нтий аймлцлоо. Сургээ авсан бмэргэжлий

х нь үүссэ, нарийн бжүүлэгч, ойтуудад хамр

оо жимс жи

р дахь шатнтарьсан тари

нсний болон

зарим нэгэн

тандарт хэмбайцаагч наы дараа борай болох ум орон нутнтай http://ec

ийг дээшлүгалт нтий аймгийоор амьдарлбайшин бдээшлүүлэхн. Сургалтынар болон Королцогчидйн сангийн зө боловсрууүмүүс орчицаж шин

л олгох сургбайгаа сумых сургалтслэн барисургалтыг УТИС-ийн газартай

мгийн Хргалтад хамбөгөөд тодйн шалгалт эн. Цаашибоов, төмс йжуулагч груулах шаар

имсгэнийн

ны сургалтаимуудыг хэ

22

н хөнгөн үй

н бүтээгдэх

мжил зүйн артай хамтррлуулалтын

тгийн удирдconet.mn/on

үүлэх болон

йн Өмнөдэллаа залгуулжарих шинэ, ой модыыг ШУТИСКанадын Кард ойн арчилзургийг ашиулах чадварин үеийн нэ мэдээлэ

галт ын төвийн тад хамруилгын муж

X сарын 2ОМССХ бхамтран зоХХҮХ замрагдсан 21дохой хугацөгч мэргэж

ид нөхөрлөхүнсний нэх мэт ХХҮрдлагатай ба

тариаланг

ад нийт 169 эрхэн арчла

Хагас жил

йлдвэрүүдтэ

хүүнийг Ою

болон ЖДран ажиллахн маркетин

длагаас тодоnongol/?page

н модон кар

лгэр, Батшж байгаа ирэ дэвшилтыг зөв зохиС-ийн Ой ркасан барилгаа, цэвэрлиглах арга р эзэмшсэн.шинэ элтэй

ядуу уулах жааны 25-аас болон охион ардал 1 хүн цаанд жлийн өлийн ногоо ҮХ-н айна.

г арчлах зөв

хүн оролцах, сийрүүл

лийн ажлын

эй хоршиж

юуны өмчий

ДҮ хариуцсх, заавар зөвнг, менежме

орхой асуудe_id=21 лин

ракасан ба

ирээт сумургэдэд ой мотэт технолистой ашигмодны сурилга төслийлэгээний огзүйтэй таниМөн ой мо

влөгөө өгөх

сон. Тус сулэх, манах,

н тайлан 2

ажиллах бо

йн газар бүр

сан мэргэжвлөгөө авахентийг зөв

длаар дэмжлнкээр орж та

айшин бари

уудад 2010 одыг хаягдалогийг эзэмглах ухаандргалт суртчн ажилтан хгтлол хийж илцаж, нөхөодоор бизне

2 дахь шат

ургалтад оро услах, бор

2010

 

оломжийг

ртгүүлэн,

жилтнүүд, х удирдах

лэг авах. анилцана

их орчин

оны VII алгүй зөв мшүүлэх, д сургах чилгааны хариуцан сурснаас өрлөлийн с хийдэг,

тны

олцогчид рдох, хог

Page 24: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 23

 

ургамал, өвчин хортоны төрөл зүйлийг тодорхойлж, тэдгээртэй хэрхэн тэмцэх, устгах, цаашид гаргахгүй байх, ялангуяа таримлыг бордох төрөл бүрийн (шим ба эрдэс) бордооны тухай, түүнийг хэрэглэх арга, норм, хэмжээ, хугацааг тогтоох, усалгааны арга, норм, услах хугацаа, үргэлжлэх хугацаа, чийглэвэл зохих гүний хэмжээ, төрөл бүрийн таримал ба хог ургамлыг ашиглаж өвчин хортонг устгах арга боломж болон гарцаагүй шаардлага гарвал химийн хорт бодис хэрэглэх арга, норм тогтоож хэрэглэх, хөдөлмөр хамгааллын асуудалтай танилцлаа. Сургалтыг танхим болон талбайн дадлагаар (цагийн 70 гаруй) явуулсан. Дэлгэрэнгүй тайланг http://econet.mn/onongol/?page_id=21 үзнэ үү. "Төмс хүнсний ногооны талбай, жимс жимсгэний мод, сөөгийг өвөлжилтөд бэлтгэх, ургацаа боловсруулах, хадгалах” сэдэвт 3 дахь шатны сургалт

Энэ сургалтыг 2010 оны X сарын 7-24 хооронд зохион байгуулсан бөгөөд сав газрын 7 сумын 165 хүн хамрагдлаа. Сургалтын зорилго нь иргэд, өрхийн тариаланчдын бүлэг нөхөрлөлийг төмс хүнсний ногоо, жимс жимсгэнээ хурааж хадгалах, боловсруулж хэрэглэх аргад сургах, тариалангийн талбай болон жимс жимсгэний мод сөөгийг өвөлжилтөд бэлтгэх, ногооныхоо талбайг намар боловсруулан өвөлд тавьж улмаар ирэх онд арвин ургац авах нөхцлийг хангуулах явдал байлаа. Сургалтыг жимс, ногоо боловсруулах, хадгалах, жимсгэний мод талбайгаа өвөлжилтэд хэрхэн бэлтгэж тавих зэрэг сэдэвт DVD үзүүлэх, биечлэн хийлгэх, талбай дээр үзүүлэх зэрэг дадлага голлосон аргаар явуулав.

Ийнхүү 3 шатны сургалт явуулсны эцэст сургалтад хамрагдсан иргэд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мод тарих, арчлах, боловсруулах, хадгалах талаар системтэй ойлголттой болж, амьдралдаа хэрэгжүүлж эхлээд байна. Энэ сургалтын зөвлөмжийн дагуу шинээр сав газрын хэмжээнд 70 гаруй өрх, ААН жимсний мод тариалж эхлээд байна. Цаашид бүх сумын хувьд төмс ногоог хадгалах зоорь бэлтгэх, хүнсний ногоо, жимс жимсгэнийг олон аргаар боловсруулж дараа жилийн ургац хүртэл хэрэглэх, энэ чиглэлээр бизнес хийх талаарх мэдлэг, сэтгэлгээг хөгжүүлэхэд онцгой анхаарч үзэх нь зүйтэй байна. Онон голын сав газарт аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр

3.3.9 Үйлдвэрлэгч худалдан авагчдыг холбох семинарууд Энэ үйл ажиллагааны хүрээнд “Их хааны өлгий- Хан Хэнтий нутаг” сэдэвт аялал

жуулчлалын зөвөлгөөнийг Хэнтий аймгийн ЗДТГ, аймгийн БОАЖ алба, ДБХС-ийн МХГ хамтран 2010 оны IX сарын 13-нд “Хар зүрхний Хөх нуур”-ын жуулчны баазад зохион байгууллаа. Зөвөлгөөн нь Их эзэн Чингис хааны түүхтэй холбогдолтой газруудыг сурталчилах, ОГСГ-т аялал жуулчлалын сүлжээ үүсгэн нэгдсэн маршрут тодорхойлох,

Page 25: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 24

 

тэдгээрийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллахад чиглэгдсэн. Зөвлөлгөөнөөс гарсан үр дүн:

• Аймгийн аялал жуулчлалын хөтөлбөрийг шинэчлэн хэлэлцэж гаргасан,

• Аймгийн аялал жуулчлалын шинэлэг бүтээгдэхүүн, маршрутыг тодорхойлсон.

Онон голын сав газарт үүсгэн байгуулагдсан эмэгтэйчүүдийн бүлгийн чадавхийг сайжруулах чиглэлээр

3.3.10 Эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч, гишүүдийн дотоодын танилцах аялал

3.3.11 Орон нутгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарын дотоодын танилцах аялал

Онон голын сав газрын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн аялал Онон голын сав газрын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, сумдын эмэгтэйчүүдийн

зөвлөлийн гишүүдийн танилцах аялалыг 2010 оны VII сарын 28-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Аялалд 30 хүн хамрагдаж Сүү компани, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Фермер эмэгтэйчүүдийн холбоо, Бяцхандай мэдээллийн төв, ШУТИС-ийн Инновацийн төв, ХАА-н ШУОҮН Төв, Нэхмэлийн хүрээлэн, Дизайн парк, Цагаан мөрөн ХХК, Тоног төхөөрөмж сэлбэгийн дэлгүүр, Агропарк зэрэг олон аж ахуйн нэгж, бизнесийн төвүүдтэй танилцав. Энэ үеэр патентийн тухай сургалтад хамрагдсан. Бизнес аялалаар дээрх байгууллагуудтай шууд холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийг олж харсанаас гадна шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд байршуулах үеийн хяналт, чанарын удирдлага, стандарт оюуны өмчийн гэрчилгээ, шууд авч ашиглаж болох тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн талаарх нэгдсэн ойлголттой боллоо. Онон голын сав газрын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт

Онон голын сав газрын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2010 оны VII сарын 31-ээс VIII сарын 01-ний хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ, ЗДТГ, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Уулзалтад 140 эмэгтэй оролцов. Зорилго нь:

• Онон голын сав газрын сумдын эмэгтэйчүүдийн байгууллага, нутгийн иргэдэд түшиглэсэн байгууллагууд, эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх,

• Туршлага солилцон бизнесийг дэмжиж сурталчилах,

Page 26: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 25

 

• Үндэсний хувцасны хэрэглээг нэмэгдүүлж, өрхийн үйлдвэрлэлээр болон бүлгээр оёдол хийдэг уран эмэгтэйчүүдийг алдаршуулан үйлдвэрлэл эрхлэлтийг сурталчилах.

Чуулга уулзалтын үеэр сумдын эмэгтэйчүүдийн зөвлөлийн танилцуулга, бүсгүйчүүд тэмцээн, буухиа аялал, үндэсний хувцасны загварын тэмцээн, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Чуулга уулзалтаар:

• Анх удаагаа бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүд цуглаж энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулснаар эмэгтэйчүүд байгаль орчны талаар өөрсдийн санал бодлыг солилцон байгаль хамгаалах их үйлсэд өөрсдийн хувь нэмрийг манлайлан оруулж идэвхитэй ажиллахаа илэрхийлсэн ба улмаар хойч үе хүүхэд багачуудад зөв үлгэр дууриал болон ажиллаж, амьдрах арга туршлагаа солилцон уриалга гаргалаа.

• Эмэгтэйчүүдийн байгууллага, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамтран ажиллаж үйл ажиллагаа явуулах хэлбэр нь улам бэхжиж ариун их туршлага хуримтлуулсан.

• Эмэгтэйчүүдийн идэвхи санаачлага нэмэгдсэн. • Онон голын сав газрыг Монгол улсын хэмжээнд

загвар эко-бүс болгох оновчтой саналуудыг гаргалаа. Дэлгэрэнгүй тайлантай http://econet.mn/onongol/?page_id=632 танилцана уу.

Хэнтий аймгийн Дадал сумын эмэгтэйчүүдийн

төлөөллүүд үйл ажиллагаагаа идэвхижүүлэх, Онон голын сав газрын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гаргасан уриалгын дагуу жилийн ажлын төлөвлөгөөгөө хийх зорилгоор 2010 оны XI сарын 23-нд уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Энэхүү уулзалтад сумын төв болон хөдөө багийн эмэгтэйчүүдийг төлөөлж 30 бүсгүй оролцлоо. Уулзалтаар ОГСГ-ын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гаргасан уриалгатай танилцахаас гадна эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөө үйл ажиллагааны давуу болон сул талуудаа хамтын оролцооны аргаар тодорхойлон түүнээс гарах арга замаа боловсрууллаа. Бүрдэл хэсэг Г. Төслийн менежмент, хяналт үнэлгээ хийх ажлын хүрээнд: Хүний нөөцийн удирдлага зохион байгуулалт, чадавхийг дээшлүүлэх чиглэлээр

4.2.4 Зүүн бүсийн зохицуулагч 4.2.1 Захиргааны ажилтан 4.2.10 Ядуурлын бууруулах, нутгийн иргэдийн хөгжилтийн мэргэжилтэн 4.2.11 Байгаль хамгаалал, байгалийн нөөцийн ашиглалтын мэргэжилтэн 4.2.6 Сумын зохицуулагчид

Page 27: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 26

 

4.3.5 Сургалт, зөвлөх үйлчилгээний унаа ашиглалт (Бүрдэл хэсэг А,Б,В) Тайлангийн хугацаанд батлагдсан удирдамжийнхаа дагуу тус тусын хариуцсан ажлаа

бүрэн гүйцэтгэж ирсэн ба оролцогч талуудтай хамтран баталсан улирлын төлөвлөгөөний дагуу төслийн хэрэгжилтийг ханган ажилласан. 2010 оны XI сард төслийн захиргааны ажилтан ажлаас чөлөөлөх тухай хүмэлт гаргасан бөгөөд ТХЗ үндэсний сонин хэвлэлүүдээр ажлын зар гаргасан. Үүний дагуу ирсэн 12 хүсэлттэй танилцаад 5 хүнийг ярилцлагад урьсан боловч 1 хүсэлт гаргагч ирсэн.

2010 оны VII сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Хамтын оролцоотой ойн менежментийг бэхжүүлэх төсөл, ДБХС-ийн МХГ-ууд

Онон голын сав газарт ойн зохистой менежментийг бий болгох, ойн нөхөрлөлийг чадавхижуулахад хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хугацаанд ДБХС-ийн МХГ-ын хамт олон, ТУН, БОАЖЯ-ны холбогдох хэлтсийн ажилтнууд, Хэнтий, Дорнод аймгийн БОАЖГ, Ойн газар, ХООМБ төсөл болон бусад төслийн оролцогч талуудтайгаа мэдээлэл солилцон нягт хамтран ажиллав. Мөн Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч болон Олон улсын банк санхүүгийн байгуулагын удирдлагуудад төслийн зорилго үйл ажиллагаа гарч буй үр дүн, бэрхшээлтэй асуудлуудаа танилцуулж санал солилцов. 2.4 ТАЙЛАГНАХ ХУГАЦААНД ХОЙШЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.3.8 Бичил санхүүгийн сангийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн сургалт хийх сургагчид

1.3.17 НИБ -ын санхүүгийн ажилтнуудад зориулсан сангийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн сургалт

Онон голын сав газрыг хөгжүүлэх нэгдсэн баталгааны санг хэрхэн ажиллуулах

талаархи зөвлөхийн тайлан гарч боловсруулах шатандаа явж байгаа шалтгаалан сургалтыг дараа онд хийхээр түр хойшлуулав.

3.3.2 Улаанбаатарт үзэсгэлэн худалдаанд оролцоход нь санхүүгээр дэмжих

2010 оны IX сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдааны түрээсийн талбай нь цөөн тоотой, үнэ хэт өндөр, нөхөрлөл, иргэдэд бус зөвхөн ААН-үүдэд олгогдож байсан тул энэ удаа оролцож чадаагүй. Орон нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаагүй.

Page 28: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 27

 

2.5 ТАЙЛАГНАХ ХУГАЦААНД ДУТУУ ХИЙГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.2.6 ОББЦГ, Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх

Төсөл хэрэгжүүлэх нэгж, ОББЦГ-ын хамгаалалтын захиргаа судалгааны тайлантай танилцаж холбогдох саналаа судалгааны багт өгсөн ба саналын дагуу судалгааны үр дүнд боловсруулсан газрын зургийг засварлах, сайжруулах ажил хийгдсэн. Судалгааны тайлан гэрээний удирдамжийн дагуу хийгдсэн боловч газар зүйн мэдээллийн систем (GIS)-ын файл шаардлага хангаагүй учраас гэрээний биелэлтийг талууд хамтран дүгнэж эцэслэв. Газар зүйн мэдээллийн файлын системийг сайжруулахад шаардагдах зардлыг гэрээнд тусгагдсан зардлаас хасаж тооцсон. 3 ТАЙЛАГНАХ ХУГАЦААНД ХҮРСЭН ҮР ДҮН  Нутгийн иргэдийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх

Тайлангийн хугацаанд төслийн зохицуулагчид, НИБ-ын сургагч багш нар давхардсан тоогоор 102 нөхөрлөл дээр очиж 684 өрхийн 1140 гишүүнтэй ажиллаж нөхөрлөлийг бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ. Энэ хугацаанд төсөл хэрэгжиж буй сумдад 5 нөхөрлөл шинээр байгуулагдсан, 20 нөхөрлөл албан ёсоор бүртгүүлсэн ба дундын сандаа 150000-800000 төгрөгний хуримтлалтай нөхөрлөлийн тоо 21 болсон байна. Орон нутгийн зүгээс нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих дэмжлэг нэмэгдэж байна. ДБХС-аас Онон голын сав газарт зохион байгуулсан тул хамгаалах кампанит ажлын үеэр авсан мэдлэг, хандлагын судалгаагаар 1 жилийн хугацаанд нөхөрлөлийн талаарх мэдлэг 22,7 хувиар нэмэгдсэн бөгөөд судалгаанд хамрагдагсадын 15,7 хувь нь нөхөрлөлд нэгдсэн гэсэн дүн гарсан байна.

Сав газрын хэмжээнд үүсгэн байгуулагдсан нөхөрлөлүүдийг идэвхжүүлэх, бэхжүүлэх зорилгоор нөхөрлөл хөгжлийн наадмыг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Үүнээс үйл ажиллагаагаараа шалгарсан шилдэг 6 нөхөрлөлд ДБХС-ийн санхүүжилтээр 3.3 сая төгрөгний жижиг төслийг хэрэгжүүлэх эрхийг олголоо. Энэ нь нөхөрлөлүүдийн идэвхийг нэмэгдүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлсэн ажил боллоо.

Сав газрын эмэгтэйчүүдийн бизнес аялал, Биндэр суманд зохион байгуулсан чуулга уулзалтаас “ОГСГ-ыг Экобүс нутаг болгоход эмэгтэйчүүд магнайлал” уриалгыг гаргасан. Энэ хугацаанд Дадал, Баян-Уул, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумдын эмэгтэйчүүдийн зөвлөл хамтын оролцоотойгоор малчин болон бизнес эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө гарган, үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхлээд байна. Онон голын сав газрын нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр

Онон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний суурь

судалгаа хийгдэж дууссан ба менежментийн төлөвлөгөө боловсруулах баг бүрдэж, ажиллаж эхлээд байна. Менежментийн төлөвлөгөөний бүтэц, арга зүйг хэлэлцэн тохиролцсон. Менежментийн төлөвлөгөөнд орон нутгийн иргэд, НИБ, төрийн болон төрийн бус байгууллага, ААН-үүдийн саналыг авч тусгаж байна.

ОГСГ-т хамтын оролцоотой ойн менежментийг бий болгох, ойн холбогдох хууль, журмыг үр дүнтэй хэрэгжүүлэх, ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулахад Ойн газар, Хэнтий, Дорнод аймгийн БОАЖГ, 7 сумдын засаг дарга нартай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Page 29: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 28

 

ОББЦГ, орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр

ОББЦГ болон түүний орчны бүс нутагт ой болон бэлчээрийн судалгаа хийж дуусгалаа. Судалгааны дүнд менежментийн төлөвлөгөө боловсруулах болон хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөмжүүд гарлаа.

Талуудын оролцоотойгоор 7 сумын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг эцэслэн боловсруулж, сум бүрийн ИТХ-аар хэлэлцэн батлав. ОББЦГ-ын менежментийн төлөвлөгөөнд бүхий л талуудын саналыг тусгасан. Эрдэмтэд, зөвлөхийн оролцоотойгоор менежментийн төлөвлөгөөг эцэслэх ажил хийгдэж байна. НИБ-уудын байгаль хамгааллын менежмнетийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр

Тайланийг хугацаанд 14 нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, 35 нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг сайжруулахад нь хамтран ажиллалаа.

Улс болон орон нутгийн зүгээс нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих нааштай хандлагууд гарч байна. Тухайлбал, Улсаас сав газрын хэмжээнд 26 нөхөрлөлийн ойн таксацын бичлэгийг хийж өгсөн ба энэ нь ойн нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөгөө боловсруулах гол үндэс суурь нь болно. Ойн таксацын бичлэгт тулгуурлан ойн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг сум дундын болон сумын ойн ангийн дэмжлэгтэйгээр хамтран боловсруулахаар тохиролцлоо. Мөн орон нутгийн засаг захиргаатай хамтран 2011 онд 20 нөхөрлөлийн ойн таксацын бичлэгийг хийлгэхээр захиалга өгөөд байна. Баян-Адрага, Батширээт сумдын нөхөрлөлүүд Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу нөхөрлөлийн эзэмшлийн талбайдаа талбай тусгаарлалт хийлгэсэн нь нөхөрлөлүүд эзэмшлийн талбайгаасаа тодорхой ашиг хүртэх боломжийг нээж өглөө. Өмнөдэлгэр сумын ЗДТГ, Хэнтий аймгийн БОАЖГ, ойн ангитайгаа хамтран ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулах “Ойн менежмент” сургалтыг зохион байгуулаад байна.

Мэдээлэл сурталчилгааны ажлын чиглэлээр

Энэ хугацаанд ОГСГ-т төслийн зүгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаа болон байгаль орчны бусад мэдээ, мэдээллийг мэдээллийн төвөөрөө дамжуулан 120 гаруй иргэдэд хүргээд байна. Мөн байгаль хамгаалах болон төслийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сум бүрт ажиллаж байгаа мэдээллийн самбар, цахим сонин, панда мэдээ, ном товхимол, үзүүлэн, вэб сайт (www.econet.mn/onongol, www.mongolia.panda.org )-аар дамжуулан тогтмол хүргэж байна.

Сав газарт байгуулагдсан эко клубууд орон нутгийнхаа хэмжээнд тодорхой сэдвийн дор байгаль хамгаалах аян зохион байгуулж, үйл ажиллагаа нь жигдэрч, идэвхжиж байна.

Зэрлэг ан амьтан, ургамал, тэдгээрийн биологийн болон экологийн үнэт чанарын тухай мэдэгдэхүүнийг сурагчдад олгох, экологийн ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд бидний боловсруулсан танин мэдэхүйн ном (“Онон голын сав газраар аялах уу”) зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Page 30: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 29

 

Экологийн боловсролын чиглэлээр

Экологийн боловсролыг сурагчдад хүргэх арга зүйн ном ЕБС-ийн VIII ангийн түвшинд “Ой” сэдвийн хүрээнд монгол хэл, газар зүй, иргэншил, биологийн хичээлийн жишээн дээр хэвлэгдэн гарлаа. Энэхүү номд орон нутгийн тогтвортой хөгжлийн асуудлыг хичээлийн хөтөлбөрт хэрхэн тусган хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж болон тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг “Ой” сэдвийн хүрээнд тусгаж боловсруулсан жишиг хөтөлбөрүүдийг тусгаж өгсөн болно. ЕБС-ийн багш нарт зориулсан сургалт нь багшаар дамжуулан хүүхэд залуучуудад ой модны үнэ цэнэ, ач холбогдол, орон нутгийн байгалийн нөөцийн талаар баттай мэдлэг олгоход чиглэлээ. Орон нутгийн аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний үнэлгээ ба зах зээлийн боломж

Энэ хугацаанп “ОГСГ дахь хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал ба цаашдын хөгжлийн чиг хандлага”, “ОГСГ-т ой модны салбарын үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах судалгаа” зэрэг ерөнхий судалгаануудыг хийсэн. “ОГСГ-т ой модны салбарын үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах судалгаа”-нд сав газар дахь холбогдох талуудаас авсан саналуудыг нэгтгэн боловсруулалт хийсний үндсэн дээр ОГСГ-т ойн чиглэлээр үйлдвэр байгуулж, хөгжүүлэх 15 төрлийн санал, 6 төрлийн бизнес санаа боловсруулан гаргалаа.

“ОГСГ дахь хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал ба цаашдын хөгжлийн чиг хандлага”-ын судалгаанд зориудаар сонгосон талуудын оролцоо бүхий 114 хүнийг хамруулж, сав газарт хөдөө аж ахуйн салбарыг 2016 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулахад зөвлөмж болгон нийт 8 зорилго, 40 зорилт, 144 үйл ажиллагаа бүхий хөгжлийн цогц төлөвлөгөөг боловсруулан санал болголоо. Орон нутгийн үйлдвэрлэгч, нөхөрлөлийн гишүүдийн чадавхийг сайжруулах

Орон нутгийн бизнес эрхлэгчдийн чадавхид тулгуурласан бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны судалгааг хийлээ. Энэхүү судалгааны үр дүнд ОГСГ-ын сумдаас шууд савлагдан зах зээлд нийлүүлж болох 6 бүтээгдэхүүнийг тодорхойллоо. Мөн тухайн сумын онцлог, боломжит нөөцүүдэд тулгуурлан нөхөрлөлийн гишүүдийн оролцоотой бий болгох бүтээгдэхүүний жагсааалтыг гаргасан. Судалгаагаар нөхөрлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалтын чиглэлүүдийг тодорхойлсон. Сум бүрийн ХХААЖДҮ, Хөдөлмөр халамж, сургалт хариуцсан мэргэжилтнүүдтэй холбоо тогтоож хамтран ажиллахаар тохиролцов.

Нөхөрлөлийн бизнесийг дэмжих, хөгжүүлэх сургалтын явцад сумдын онцлогуудаас хамааран хонины ноосон бүтээгдэхүүн, эсгий урлал, сүү цагаан идээ, хүнсний ногоо, мөөг даршлах, нэрмэл архи, буриад талх, мойлтой тос зэрэг олон төрлийн бүтээгдхүүнээр сав газрын хэмжээнд нийтдээ 21 сүлжээ бий болж хамтран үйлдвэрлэл явуулахаар боллоо. ШУТИС-ийн ОМССХ болон улсын халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан сургалтаар 21 хүн барилгын мужааны чадамжийн гэрчилгээ авсан бөгөөд тодохой хугацаанд дадлагжсаны дараа мэргэжлийн шалгалт өгч мэргэжлийн үнэмлэх авах эрх нь үүссэн.

Page 31: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 30

 

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, арчлах, боловсруулах, хадгалах 2 шатны сургалт явуулсны эцэст сургалтад хамрагдсан иргэд энэ талаар системтэй ойлголттой болж, амьдралдаа хэрэгжүүлж эхлээд байна. Энэ сургалтын зөвлөмжийн дагуу шинээр сав газрын хэмжээнд 70 гаруй өрх, ААН жимсний мод тариалж эхлээд байна. 2 шатны сургалтад давхардсан тоогоор 334 хүн хамргадлаа. Онон голын сав газарт аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр “Их хааны өлгий- Хан Хэнтий нутаг” сэдэвт аялал жуулчлалын зөвөлгөөнийг Хэнтий аймгийн ЗДТГ, аймгийн БОАЖ алба, ДБХС-ийн МХГ хамтран зохион байгууллаа. Зөвлөлгөөнөөс Хэнтий аймгийн аялал жуулчлалын хөтөлбөрийг шинэчлэн хэлэлцэж, аялал жуулчлалын шинэлэг бүтээгдэхүүн, маршрутыг тодорхойлон гаргалаа.

Онон голын сав газарт үүсгэн байгуулагдсан эмэгтэйчүүдийн бүлгийн чадавхийг сайжруулах чиглэлээр

Онон голын сав газрын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, сумдын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийн танилцах аялалыг 2010 оны VII сарын 28-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Аялалд 30 хүн хамрагдаж сүү, фермер, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ажилладаг ААН, судалгааны байгууллага, бизнесийн төвүүдтэй танилцаж шууд холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийг бүрдүүллээ.

Онон голын сав газрын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2010 оны VII сарын 31-ээс VIII сарын 01-ний хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ, ЗДТГ, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Уулзалтад 140 эмэгтэй оролцож, сав газрын эмэгтэйчүүд байгаль орчны талаар өөрсдийн санал бодлыг солилцон байгаль хамгаалах их үйлсэд өөрсдийн хувь нэмрийг манлайлан оруулж идэвхитэй ажиллахаа илэрхийлсэн ба улмаар хойч үе хүүхэд багачуудад зөв үлгэр дууриал болон ажиллаж, амьдрах уриалга гаргалаа. 4 СУРГАМЖ, БЭРХШЭЭЛ

Төслийн зүгээс үйл ажиллагаа зохион байгуулахад сумын иргэд, малчид өвөлжилтийн бэлтгэл хангаж байгаа цаг үе байсан тул зарим үйл ажиллагаанд оролцогчдын тоо хангалтгүй байсан.

Нөхөрлөлүүд хамтран ажиллах сонирхол, төрөл бүрийн санал, санаачлагуудыг гаргаж байгаа ч менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон жижиг бизнес эрхлэн амжиргаагаа дээшлүүлэхэд санхүүгийн хувьд төлөвшиж чадаагүй байна.

Сумдын хувьд жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөгүй, ажлын байр хомс, мал багатай өрх дийлэнхи байгаа нь иргэдийн амьжиргаанд гол нөлөө үзүүлж байна.

Нөхөрлөлийн хилийн цэсийг тодорхой болгох (ойн хэсэглэл, ялгарлын хилийг харгалзах), ойн нөхөрлөлийн хувьд ой зохион байгуулалт хийлгэх ажлууд удааширалтай байгаагаас менежментийн төлөвлөгөө бүрэн боловсруулж чадахгүй байна.

Биологийн олон янз байдлын судалгааг газар зүйн мэдээллийн системтэй уялдуулах асуудал сул учраас суурь судалгааны газар зүйн мэдээллийн системийн мэдээ, тайлан чанарын шаардлага хангахгүй байх, цаг хугацаа алдах зэрэг хүндрэл гарч байна.

Page 32: жилийн ажлын тайлан - WWF conserves our planet, …assets.panda.org/downloads/ah_tailan.pdf ·  · 2011-02-10Сум, орон нутгийн зүгээс ойн

Хагас жилийн ажлын тайлан 2010  

 31

 

Нөхөрлөл хөгжлийн наадам зохион байгуулсан нь нөхөрлөлүүдийг идэвхжүүлэх, тэдний урам, зоригийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байсан тул энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тохиролцлоо. Ирэх жилийн наадмыг “Ой-нөхөрлөл-хуримтлал” уриан дор явуулахаар боллоо. Менежментийн төлөвлөгөөний хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 2010 оны 11 сарын 30- наас 12 сарын 01-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч энэ хугацаанд Өндөрхаан хотын ойролцоо малын халдварт шүлхий өвчин гарч аймгийн онцгой байдлын комисс яаралтай ажлын хэсэг байгуулж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. Тиймээс хэлэлцүүлгийг төлөвлөсөн хугацаандаа Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулав. Аймгийн онцгой байдлын комиссоос байгуулсан ажлын хэсэгт төрийн байгууллагын төлөөлөл хамрагдсан учраас хэлэлцүүлэгт аймгийн холбогдох байгууллагын шийдвэр гаргагч нар оролцож амжаагүй. Байгаль, цаг агаарын нөлөө

Хэнтий аймгийн Баруун Жаргалантын гол үерлэснээс Норовлингийн сургалтад хамрагдахаар явсан хүмүүсийг тээвэрлэсэн автомашин шаварт сууж их зүтгүүлснээс хөдөлгүүрт нь эвдрэл гарч 3 хоног саатаж байсан.

Зүүн аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас сумдад хорио цээр тогтоосон нь зарим үйл ажиллагаанд цаг хугацаа алдах, төлөвлөж байсан газрыг өөрчлөх, оролцоо бүрэн хангагдахгүй байх зэрэг хүндрэл гарч байлаа.