44
“АЙ АР АЙ ЭМ” ХХК | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо. 45-30 Утас: 976-70117101 Цахим шуудан: [email protected] Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 “ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ УЯЛДУУЛАХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ Loan 2766-MON Эцсийн тайлан 2016 оны 2 дугаар сар

Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

“АЙ АР АЙ ЭМ” ХХК | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо. 45-30

Утас: 976-70117101 Цахим шуудан: [email protected]

Төгсөгчийг мөшгөх судалгаа -1

“ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ

ЗЭЭЛТЭЙ УЯЛДУУЛАХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ

Loan 2766-MON

Эцсийн тайлан

2016 оны 2 дугаар сар

Page 2: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

2

ГАРЧИГ

Товчилсон үгийн тайлал .................................................................................................................................................. 3

1. Оршил ............................................................................................................................................................................ 4

2. Төгсөгчийг мөшгөх судалгааг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх ........................................................................... 6

Судалгааны бэлтгэл үе шат .................................................................................................................... 6

Судалгааны хэрэгжилтийн үе шат ......................................................................................................... 8

Төгсөгчийг мөшгөх судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх үе шат .................................. 12

3. Судалгааны эцэслэсэн арга зүй, хэрэглэгдэхүүн .................................................................................................... 14

Судалгааны үндсэн асуултууд ............................................................................................................. 14

Судалгааны зохиомж ............................................................................................................................ 15

Судалгааны түүвэр................................................................................................................................ 16

Судалгааг хэрэгжүүлэх төлөвлөгөө .................................................................................................... 16

Судалгааны хэрэглэгдэхүүн ................................................................................................................. 20

4. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны нэгдсэн тоон мэдээллийн шинжилгээ ..................................... 21

Төгсөгчдийн суурь мэдээлэл ............................................................................................................... 22

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт ........................................................................................................... 24

Ажил эрхлэлт ба сургууль хоорондын ялгаа ...................................................................................... 27

Ажил эрхлэлт ба хүйсийн ялгаа .......................................................................................................... 28

Хоёр дээд сургууль ба ажлын туршлага ............................................................................................. 31

Хувиараа бизнес эрхлэгчид.................................................................................................................. 32

Хөдөлмөрийн зах зээлийн зарим асуудал ........................................................................................... 33

Ажил хайх арга ба сургуулиуд ............................................................................................................ 34

Боловсрол ба ажил эрхлэлтийн үл нийцэл ......................................................................................... 35

Төгсөгчдийн сэтгэл ханамж ................................................................................................................. 37

5. Санал зөвлөмж ........................................................................................................................................................... 40

Судалгааны зохион байгуулалт ........................................................................................................... 40

Мэдээлэл цуглуулалт ............................................................................................................................ 41

Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ......................................................................................................... 42

Хавсралт 1. ДБСБ-уудын төгсөгчийг мөшгөх судалгаа зохион байгуулах туршлага, чадавхиError! Bookmark not defined.

Хавсралт 2. Төгсөгчийг мөшгөх судалгааны сургалтын тайлан ................................................................................ 52

Хавсралт 3. Сургуулиудын Төгсөгчийг мөшгөх судалгааны тайлангууд ................................................................. 75

Хавсралт 4. Судалгааны эцэслэсэн гарын авлага ...................................................................................................... 234

Хавсралт 5. Судалгааны асуулгын маягт .................................................................................................................... 268

Хавсралт 6. Судалгааны багийн бүтэц, гишүүдийн үүрэг ........................................................................................ 271

Page 3: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

3

Товчилсон үгийн тайлал

AХБ Aзийн хөгжлийн банк

АХС Ажиллах хүчний судалгаа

БСШУЯ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

БУМС Боловсролын удирдлага мэдээллийн систем

ДБ Дээд боловсрол

ДБСБ Дээд боловсролын сургалтын байгууллага

ДБШТ Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

ДС Дээд сургууль

ИС Их сургууль

MУБИС Монгол улсын боловсролын их сургууль

МУИС Монгол улсын их сургууль

ТХН Төсөл хэрэгжүүлэх нэгж

ҮСХ Үндэсний статистикийн хороо

ХААИС Хөдөө аж ахйн их сургууль

ХСИ Хөдөлмөрийн судалгааны институт

ХЯ Хөдөлмөрийн яам

ШУТИС Шинжлэх ухаан технологийн их сургууль

ЭМШУИС Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

Page 4: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

4

1. Оршил

Их, дээд сургуулиудын гүйцэтгэж буй энэхүү Төгсөгчийг мөшгөх судалгаа нь дээд

боловсролын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах хүрээнд хийгдэх нэг чухал

алхам юм. Энэ судалгааны үр дүнг ашиглан тухайн сургуулиуд сургалтын хөтөлбөрөө

шинэчлэх, оюутанд үзүүлэх ажил мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээгээ сайжруулах боломж

бүрдэнэ. Харин БСШУЯ их, дээд сургуулиудын гүйцэтгэх судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн

дүн шинжилгээ хийснээр дээд боловсролын салбарын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлд

нийцүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой болно. Тухайлбал, ямар

салбар, мэргэжлийн төгсөгчдийн ажил эрхлэх магадлал илүү, ажил хайх хугацаа богино,

цалин өндөр байгааг үнэлэх боломжтой. Мөн төгсөгчид тохирох ажлын байраа ямар аргаар

хайвал илүү үр дүнтэй болох, төгсөгчид сурсан хөтөлбөр, сургуульдаа хэр сэтгэл ханамжтай

байгааг үнэлж болно.

Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа, дээд боловсролын салбарын бодлого хөдөлмөрийн

зах зээлтэй илүү уялдаатай болсноор суралцаж буй оюутнууд, ирээдүйн төгсөгчдийн

хөдөлмөрийн зах зээл дээрх өрсөлдөх чадвар дээшилж, ажил олгогчид тэдний шаардлагад

нийцэх ур чадвартай хүний нөөцөө бүрдүүлэх боломж нь нэмэгдэнэ. Улмаар ДБСБ ба

үйлдвэрлэл, бизнесийн салбарын хамтын ажиллагаа өргөжнө.

Энэхүү тайлан нь БСШУЯ-ны хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн

“Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах” зөвлөх үйлчилгээний хоёр дахь гол

бүтээгдэхүүн болох Төгсөгчийг мөшгөх судалгааны эхний үе шатны тайлан юм. Төгсөгчийг

мөшгөх судалгааны эхний үе шатыг хэрэгжүүлэхдээ 2015 оны 4-р сарын 13-нд БСШУЯ

болон АХБ-аас баталсан энэхүү зөвлөх үйлчилгээний Эхлэлийн тайланд тусгасан арга зүй,

хэрэглэгдэхүүнд голлон тулгуурласан.

Зөвлөх үйлчилгээний энэ шатанд зөвлөх баг дараах гол зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

1. Туршилтаар сонгогдсон их, дээд сургуулиуд төгсөгчдийнхөө хөдөлмөр эрхлэлтийн

судалгааг өөрсдөө зохион байгуулах чадавхитай болоход нь техникийн туслалцаа

үзүүлэх

2. Туршилт судалгааны сургамж, үр дүнд үндэслэн судалгааны арга зүй,

хэрэглэгдэхүүнийг сайжруулж эцэслэх

Page 5: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

5

3. Их, дээд сургуулиудын Төгсөгчийг мөшгөх судалгааны тоон мэдээллийг нэгтгэн,

хөдөлмөрийн эдийн засгийн гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийх

Энэ туршилт судалгааг хэрэгжүүлснээр цаашид бүх их, дээд сургуулиуд энэ судалгааг

хэрэгжүүлэх боломжтойг тогтоож, судалгааны арга зүй ба хэрэглэгдэхүүнийг сайжруулан

эцэслэж, судалгааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай дүгнэлт зөвлөмжийг

боловсруулав. Дээрх зорилтуудын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дараагийн

бүлгүүдэд дэлгэрэнгүй танилцуулна.

Page 6: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

6

2. Төгсөгчийг мөшгөх судалгааг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх

Төгсөгчийг мөшгөх судалгааг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхийн тулд зөвлөх баг

судалгааны бэлтгэл үе шат, хэрэгжүүлэх үе шат, тоон мэдээллийг нэгтгэх үе шатанд их, дээд

сургуулиудтай хамтран ажиллаж, зөвлөгөө өгч ирсэн. Энэ үйл ажиллагаанд үндэслэн цаашид

бусад их, дээд сургуульд уг судалгааг зохион байгуулахад анхаарах зүйл, сургамжийг

тодруулсан бөгөөд үүнийг судалгааны гарын авлага, хэрэглэгдэхүүнд тусган шинэчиллээ.

Судалгааны бэлтгэл үе шат

Зөвлөх үйлчилгээний “Эхлэлийн тайлан”-д үндсэн гурван судалгааны нэг болох Төгсөгчийг

мөшгөх судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүнийг тусгаж, захиалагчаар батлуулсан билээ. Уг

арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсруулахдаа БСШУЯ, АХБ, ХЯ, ҮСХ, ДБСБ-ын холбогдох

мэргэжилтнүүдтэй хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийж, санал зөвлөмжийг нь

авсан. Мөн олон улсад болон дотоодод гүйцэтгэдэг ижил төстэй судалгаануудын арга зүй,

зохион байгуулалтыг харьцуулан судалж, тус зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварт нийцэх

туршлагыг тодруулсан.

Тус судалгааны бэлтгэл шатанд 2015 оны 4 сарын 6-17-нд БСШУЯ-нд бүртгэлтэй бүх их,

дээд сургуультай (төрийн өмчийн их сургуулиудын орон нутаг дахь салбар сургуулийг

оруулаад 113 их, дээд сургууль) холбоо барьж, төгсөгчийн судалгаа зохион байгуулдаг эсэх,

хэрвээ уг судалгааг хийдэг бол ямар аргачлалаар хэн хариуцаж хийдэг, судалгааг цаашид

хариуцах боломжтой ажилтан, салбар нэгжийн хүний нөөц, чадавхийн талаар албан ёсны

асуулга судалгаа явуулсан. Уг судалгаанд 55 сургууль хариулсан бөгөөд бараг бүгд буюу 52

сургууль төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг жилд 1-2 удаа хийдэг гэсэн хариулт

өгсөн. Гэхдээ судалгаа авдаг арга нь янз бүр, үүнтэй холбоотойгоор судалгааны цар хүрээ ч

ихээхэн ялгаатай хийгддэг ажээ. Судалгааг ихэвчлэн сургалтын алба, оюутны албаны

ажилтнууд хариуцдаг. Уг судалгаанд хариулсан хүний нөөцийн чадавхийн талаарх нэгдсэн

дүнг дараах хүснэгтэд харуулав. Энэ урьдчилсан судалгааны дэлгэрэнгүй үр дүнг Хавсралт

1-ээс үзнэ үү.

Page 7: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

7

Хүснэгт 1. ДБСБ-уудын хүний нөөцийн чадавхийн судалгааны дүн

2000-аас цөөн

суралцагчтай сургууль

2000-аас олон

суралцагчтай сургууль

Судалгаанд хариулсан

сургуулийн тоо 44 11

Сургалтын албанд ажиллагсдын

дундаж тоо 3 25

Оюутанд үзүүлэх үйлчилгээ

хариуцсан ажилтны дундаж тоо 4 12

Хяналт-шинжилгээ-үнэлгээ

хариуцсан ажилтны дундаж тоо 2 4

Гэхдээ энэ судалгаанаас үзвэл, их, дээд сургуулиуд ямар нэг байдлаар төгсөгчдийн хөдөлмөр

эрхлэлтийн судалгааг тогтмол зохион байгуулдаг бөгөөд уг судалгааг хариуцдаг эсвэл

цаашид хариуцах боломжтой хүний нөөцийн чадавхтай байна гэж дүгнэж болно. Гол асуудал

бол тэднийг техник, арга зүйн зөвлөмжөөр хангах, сургаж чадавхижуулах явдал юм.

Иймд зөвлөх баг 2015 оны 4 сарын 27-нд БСШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнтэй их,

дээд сургуулиудын гүйцэтгэх судалгааны зохион байгуулалт, арга зүйд дэмжлэг үзүүлж

ажиллах талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, тус хүрээлэнгийн Дээд болон

мэргэжлийн боловсролын сектортой хамтран Төгсөгчийг мөшгөх судалгааны

хэрэглэгдэхүүнийг сайжруулах, ДБСБ-ын мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлуудыг

амжилттай зохион байгуулсан.

Тухайлбал, 2015 оны 4-р сарын 30-нд Төгсөгчийг мөшгөх судалгаа болон Ажил олгогчийн

сэтгэл ханамжийн судалгааг их, дээд сургуулиуд өөрсдөө хэрхэн гүйцэтгэх талаар арга зүйн

сургалтыг их, дээд сургуулиудын холбогдох мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулсан.

Тус сургалтад 500-аас дээш оюутантай, хот хөдөөгийн 59 сургуулийн 176 мэргэжилтэн

оролцохоо илэрхийлснээс 26 сургуулийн 52 мэргэжилтэн сургалтад хамрагдсан. Энэ

сургалтын эхэнд дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахын ач холбогдол, энэ

чиглэлээр хийгдэж буй олон улсын болон дотоодын судалгааны ажлуудын тоймыг

танилцуулсан. Сургалтын үндсэн сэдвийн хүрээнд ДБСБ-ууд өөрсдөө төгсөгчийг мөшгөх

судалгаанд хэрхэн бэлтгэх, турших, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг хэрхэн

мэдээллийн санд оруулах арга зүйг нарийвчлан заасан. Мөн судалгааны үндсэн

хэрэглэгдэхүүн болох асуулгын маягтын асуулт бүрийг тайлбарлаж, судалгаанд

оролцогчдоос утсаар мэдээлэл цуглуулахдаа хэрхэн асуух тактикийг тайлбарласан.

Сургалтын эцэст судалгааны дэлгэрэнгүй гарын авлагыг оролцогчдод түгээж, хамрагдсан

Page 8: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

8

сургуулиудыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан төгсөгчийг мөшгөх судалгаа, ажил

олгогчийн сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулахыг хүссэн. Сургалтын дэлгэрэнгүй

тайланг Хавсралт 2-оос үзнэ үү.

Судалгааны хэрэгжилтийн үе шат

Судалгааны хэрэгжилтийн шатанд БСШУЯ-ны санал болгосон 8 их, дээд сургуулиас 4-ийг

нь сонгож туршилт судалгаа зохион байгуулахын тулд эдгээр 8 сургуульд бүгдэд нь

судалгааг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Эдгээрээс МУИС, МУБИС уг саналыг хүлээн

авч, харин ХААИС, ШУТИС, ЭМШУИС, Отгонтэнгэр ИС, Идэр ДС туршилт судалгаа

зохион байгуулахаас татгалзсан юм. ХААИС ба ШУТИС ижил төстэй судалгааг өөрсдийн

аргачлалаар саяхан зохион байгуулсан тул энэ удаад дахиж гүйцэтгэх боломжгүй гэсэн хариу

өгсөн бол бусад сургууль уг судалгааг зохион байгуулах хүн хүч, төсөв хүрэлцээгүй гэдэг

шалтгаанаар татгалзсан. Гэхдээ 4-р сарын 30-нд зохион байгуулсан нэгдсэн сургалтад

хамрагдсан сургуулиудаас Этүгэн ИС, Гурван эрдэнэ багшийн ДС, Шинэ анагаах ухаан ДС,

Техник технологийн ДС сайн дураараа уг судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан. Ингэснээр

Төгсөгчийг мөшгөх судалгааны туршилтын үе шат 6 сургуулийн оролцоотой эхэлсэн юм.

2015 оны 5-р сарын 4-өөс дээрх зургаан сургууль Төгсөгчийг мөшгөх судалгаанд бэлтгэж

эхэлсэн. Түүнээс хойш зөвлөх баг эдгээр сургуулийн холбогдох мэргэжилтнүүдтэй хэд хэдэн

удаа биечлэн уулзаж, судалгааны үе шат бүрд тохирох сургалт, зөвлөгөө өгч ирсэн.

Ганцаарчилсан сургалтын тайланг Хавсралт 2-оос үзнэ үү.

Төгсөгчийг мөшгөх судалгаагаа тухайн сургуулиуд хэрхэн зохион байгуулсныг Хүснэгт 2-т

нэгтгэн харуулав.

Хүснэгт 2. Төгсөгчийг мөшгөх судалгаа-1-ийн гүйцэтгэл

МУИС МУБИС Этүгэн

ИС ТТДС

Гурван

эрдэнэ ДС

Шинэ

анагаах

ухаан ДС

Эхэлсэн сар,

өдөр 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18

Дууссан сар,

өдөр 9 сарын 1 9 сарын 15 9 сарын 1 8 сарын 14 7 сарын 7 9 сарын 11

Төгсөгчийн

тоо 3156 3000 408 124 103 86

Түүвэр 1894 1024 408 124 103 86

Page 9: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

9

Судалгаанд

хамрагдсан

төгсөгч

240 28 201 79 103 80

Мэдээлэл

цуглуулсан

арга

Утас,

онлайн Онлайн Утас Утас Утас

Утас,

цахим

шуудан

Хариуцсан

нэгж

Салбар

сургуулийн

сургалтын

алба

Оюутанд

үйлчлэх

төв

Сургалтын

алба, анги

даасан

багш нар

Нийгмийн

харилцааны

алба, анги

даасан

багш нар

Сургалтын

алба, анги

даасан

багш нар

Төгсөгчийн

холбоо

хариуцсан

багш

Ажиллагсдын

тоо 10 2 8 6 3 2

Судалгааны зохион байгуулалтаас ажиглахад судалгаа ерөнхийдөө удаашрах, чанаргүй

болох хандлага түгээмэл байсан бөгөөд үүний гол шалтгаан нь:

1. Сургуулиуд уг судалгаанд зориулж хүний нөөц болон хөрөнгө төсөвлөөгүй

2. Мэдээлэл цуглуулалт оройтож эхэлсэн тул цаг хугацааны хувьд хариуцсан

ажилтнуудын хичээлийн жилийн төгсөлт, зуны амралтын цагтай давхацсан

3. Төгсөгчдийн холбоо, сургуулийн дэргэдэх судалгааны төв, оюутанд үйлчлэх төвийн

нөөц бололцоог ашиглаагүй

4. Судалгааг хариуцсан ихэнх ажилтнууд зөвлөх багийн зохион байгуулсан сургалтад

хамрагдаагүй байсан

5. Төгсөгчдийн утас, хаягийн мэдээлэл хуучирсан, дутуу байсан зэргээс болж

төгсөгчидтэй холбоо барихад хүндрэлтэй байсан. Мөн төгсөгчдийн бүртгэл

хангалтгүй байсан тул асуулгын маягт дахь мэдээллүүдийг бүгдийг төгсөгчөөс

асуухад хугацаа их зарцуулж байв

6. Судалгааны мэдээллийг олон хүн зэрэг цуглуулсан үед мэдээллийг эргэж нэгтгэхэд

алдаа, зөрүү их гарч байсан. Ялангуяа нээлттэй асуултын хариултыг янз бүрээр бичиж

оруулсан нь хожим мэдээллийг нэгтгэхэд бэрхшээл учруулж байв

7. Судалгааны мэдээлэл боловсруулалт, шинжилгээг хариуцаж буй мэргэжилтнүүд

статистикийн шинжилгээний мэдлэг, туршага багатай байгаагаас нарийвчилсан тоон

шинжилгээ судалгааны тайланд ороогүй.

8. Зарим төгсөгчтэй гүнзгийрүүлсэн ярилцлага, фокус бүлгийн ярилцлага хийж, тоон

судалгааны үр дүнг баяжуулах шаардлагатай нь ажиглагдсан.

Page 10: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

10

Эдгээр нийтлэг шалтгаанаас гадна сургууль тус бүрийн судалгааг зохион байгуулсан

онцлогоос үүдсэн бэрхшээлүүд тулгарч байсан. Эдгээрийг авч үзье.

Монгол Улсын Их Сургууль

Тус сургуулийн судалгааг Сургалт эрхэлсэн дэд захирлын алба хариуцсан бөгөөд судалгааны

түүврийг 5 салбар сургуулиас тэнцүү тоогоор түүвэрлэн бүрдүүлж, салбар сургуулиудын

сургалтын алба мэдээлэл цуглуулалтыг хариуцаж ажилласан. Мэдээлэл цуглуулалтыг утсаар

болон онлайнаар хослуулж авсан. Сургуулийн захиргаанаас салбар сургуулиудад утсаар

мэдээлэл цуглуулах нэмэлт төсөв гаргасан нь мэдээлэл цуглуулалтын ажилд нэмэр болж

байв.

Харамсалтай нь, салбар сургуулиуд харилцан адилгүй хүчин чармайлт гаргасан, олон

нэгжийн дунд ажил цалгардсанаас шалтгаалж харьцангуй цөөн мэдээлэл цуглуулсан.

Тухайлбал, тус сургуулийн Шинжлэх ухааны салбар сургуулийн сургалтын алба 6 хүний

бүрэлдэхүүнтэй ажиллаж мэдээлэл цуглуулалтыг харьцангуй сайн гүйцэтгэсэн бол бусад

сургуульд тус бүр 1 хүн судалгааг хариуцсан, Бизнесийн сургууль эцэстээ судалгааг зохион

байгуулахаас татгалзсан. Мөн судалгааг нэгтгэн зохион байгуулсан сургалт эрхэлсэн дэд

захирлын албаны мэргэжилтэн өөр давхар ажлууд хариуцаж байсан тул салбар сургуулиудыг

удирдлагаар жигд хангаж чадаагүй. Мөн тус ажилтан судалгааны тоон мэдээллийг нэгтгэн

боловсруулж, тайлан бичих ажлыг дангаар хариуцсан нь ажил удаашрахад хүргэж байв.

Монгол улсын боловсролын их сургууль

Тус сургууль хамгийн оройтож судалгааг эхлүүлсэн. Орон нутгийн боловролын хэлтсүүд рүү

албан бичиг явуулж, 2014 оны тус сургуулийн төгсөгчдийн хаягийн мэдээллийг тодруулахыг

оролдсон. Нэмэлт төсөв байхгүй тул утсаар нэмэлт мэдээлэл цуглуулах аргыг бараг

ашиглаагүй, онлайнаар мэдээлэл цуглуулах аргыг хамгийн үр дүнтэй гэж сонгосон. Тус

сургуулийн мэдээллийн системд цахим шуудангийн хаяг нь бүртгэлтэй төгсөгчид рүү цахим

шуудан илгээж, судалгаанд оролцохыг хүсэн, судалгааг бөглөх цахим холбоосыг илгээсэн.

Харамсалтай нь энэ арга бараг ажиллаагүй. 2014 оны төгсөгчдийн 1 хувь хүрэхгүй нь л

судалгаанд оролцсон. Судалгааг хариуцсан Оюутанд үйлчлэх төвийн 2 мэргэжилтэн

сургуулийн цахим хуудас, нийгмийн сүлжээгээр зар түгээж, төгсөгчдийн цахим шуудан руу

удаа дараа хүсэлт илгээсэн ч ажилт олоогүй. Энэ нь зарим талаар тус сургуулийн олон

төгсөгч интернет харилцаа муутай хөдөө орон нутгийн боловсролын байгууллагуудад

Page 11: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

11

ажилладагтай холбоотой байж болох юм. Мөн мэдээлэл цуглуулалт төгсөгч багш нарын

амралтын үетэй давхацжээ.

Этүгэн их сургууль

Судалгааны бэлтгэл шатны сургалтад харьцангуй идэвхтэй оролцож, судалгааг өөрсдөө

зохион байгуулах санаачлага гаргасан. 2014 оны төгсөгчдийн судалгаа зохион байгуулахаас

гадна ирэх жилийн судалгаанд зориулж 2015 оны 300 төгсөгчийн бүртгэл мэдээллийг нэмж

цуглуулсан. Судалгааны багийг статистикийн судалгааны туршлагатай багшаар ахлуулсан нь

давуу талтай байв. Судалгааг анги даасан багш нарт хариуцуулснаар түүврийг харьцангуй

бага алдагдалтай хамарч чадсан.

Гэхдээ судалгаа гүйцэтгэж буй багш, ажилтнуудад нэмэлт төсөв, цалин хуваарилаагүй нь

хүндрэл учруулж байсан. Мөн судалгааны мэдээллийг нэгтгэж боловсруулах, тайлан бичих

ажлыг нэг хүн дангаар хариуцсан нь судалгааны ажил удаашрахад нөлөөлсөн.

Техник технологийн дээд сургууль

Зөвлөх багийн сургалтад суусны дараа мэдээлэл цуглуулалтыг өөрсдөө бие дааж, харьцангуй

богино хугацаанд гүйцэтгэсэн. Тус сургууль техник мэргэжлийн боловсролын хөтөлбөр

төгсөгчдөө мөшгөх судалгааны зохих туршлагатайгаа илэрхийлж байв. Нийгмийн

харилцааны албаны мэргэжилтэн хариуцаж, анги даасан багш нараар дамжуулж утсаар

мэдээлэл цуглуулсан.

Шинэ анагаах ухаан дээд сургууль

Төгсөгчдийн холбооны тусламжтайгаар, утсаар мэдээлэл цуглуулсан. Судалгаа хариуцсан

багш статистикийн шинжилгээ хийх туршлагатай байсан нь давуу тал болж байв.

Гэхдээ судалгаа гүйцэтгэж буй багш, ажилтнуудад нэмэлт төсөв, цалин хуваарилаагүй нь

хүндрэл учруулж байсан. Мөн судалгааны мэдээллийг нэгтгэж боловсруулах, тайлан бичих

ажлыг нэг хүн дангаар хариуцсан нь судалгааны ажил удаашрахад нөлөөлсөн.

Гурван эрдэнэ багшийн дээд сургууль

Судалгааг хамгийн богино хугацаанд, төгсөгчдийг бүрэн хамруулж гүйцэтгэсэн. Анги даасан

багш нараар дамжуулж, утсаар мэдээлэл цуглуулах аргыг ашигласан. Хэдийгээр судалгаанд

зориулсан нэмэлт төсөв байгаагүй ч үүрэн утасны оператор тус бүрт үнэгүй ярих эрхтэй

Page 12: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

12

дугааруудыг ашиглан утсаар мэдээлэл цуглуулалтыг хямд өртгөөр гүйцэтгэсэн. Онлайнаар

мэдээлэл цуглуулах арга амжилт олоогүй тул орхисон.

Судалгааны хэрэгжилтийн төгсгөлд сургуулиуд судалгааны тайлангаа бичсэн бөгөөд зөвлөх

баг судалгааны тайлангуудыг хянаж, тоон шинжилгээ хийх, дүгнэлт гаргахад арга зүйн

зөвлөгөө өгч хамтран ажилласан. Сургуулиудын бичсэн төгсөгчийг мөшгөх судалгааны

тайлангуудыг Хавсралт 3-аас үзнэ үү.

Төгсөгчийг мөшгөх судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх

үе шат

Зөвлөх баг судалгааг зохион байгуулсан их, дээд сургуулиудаас өөрсдийнх нь боловсруулсан

судалгааны тайлангаас гадна төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар цуглуулсан тоон

мэдээллийг хүлээж авч нэгдсэн мэдээллийн сан үүсгэн, нэгдсэн дүн шинжилгээ хийсэн.

Үүний гол зорилго нь БСШУЯ-ны зүгээс их, дээд сургуулиудын төгсөгчдийн судалгааны

нэгдсэн тоон мэдээлэлд үндэслэн төгсөгчдийн төгсөлтийн дараах дүр зургийг нарийвчлан

гаргах, дээд боловсролын үр өгөөжийг тодорхойлох, улмаар тус салбарын бодлогын

хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх чадавхийг бүрдүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэхэд

чиглэсэн. Өөрөөр хэлбэл, БСШУЯ-ны мэргэжилтнүүд болон бусад судалгааны байгууллага,

судлаачид дараагийн судалгаануудын тоон мэдээлэлд суурилан зөвлөх багийн тооцож

гаргасантай адил үр дүнгүүдийг гүйцэтгэх бүрэн боломжтой юм.

Төгсөгчийг мөшгөх судалгааны нэгдсэн мэдээллийн сан нь БСШУЯ-ны хөгжүүлж буй

БУМС-тай зохицож ажиллах боломжтой байх ёстой. Энэ хүрээнд зөвлөх баг БСШУЯ-ны

БУМС мэдээллийн систем хариуцсан мэргэжилтнүүдтэй болон ХЯ-ны мэдээллийн систем

хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө аван, зөвлөмждөө тусгахаар тохирсон.

Нэгдсэн мэдээллийн санг судалгаанд хамрагдсан 5 сургуулийн цуглуулсан мэдээллээр

бүрдүүлж, тоон мэдээллийг дахин цэвэрлэсний эцэст нийт 672 төгсөгчийн мэдээлэл

нэгтгэсэн. Харин МУБИС-ийн мэдээлэл цуглуулах, тайлан бичих ажил удааширч байсан тул

тус сургуулийн мэдээлэл нэгдсэн мэдээллийн санд ороогүй.

Тус мэдээллийн санг боловсролын салбарын мэдээллийн урсгалд нэгтгээд зогсохгүй үүнд

байнга дүн шинжилгээ хийх чадавхийг бүрдүүлэх ёстой. Энэ үүднээс зөвлөх багийн

хөдөлмөрийн зах зээлийн эдийн засагчид хөдөлмөрийн эдийн засгийн тодорхой загварууд

боловсруулж, нэгдсэн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Эдгээр загвар нь төгсөгчийн

Page 13: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

13

боловсролын үзүүлэлтүүд ба хөдөлмөр эрхлэлтийн шинж чанаруудын хооронд байж болох

тодорхой корреляц хамаарлуудыг шалгасан регрессийн загварууд юм. Энэ удаад түүвэрлэн

цуглуулж байгаа тоон өгөгдөл нь зөвхөн 2014 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн

мэдээллүүд учраас шинж чанарын хувьд хөндлөн үргэлжлэх (cross-section) тоон өгөгдөл

байна. Ийм өгөгдөлд хийгдэх статистик шинжилгээнүүд мөн үүнд тохирсон хязгаарлагдмал

байна. Мөн МУИС зэрэг голлох их сургуулийн төгсөгчдийн мэдээлэл хангалтгүй цугласан нь

янз бүрийн чухал харьцуулалт хийх боломжийг хязгаарлаж байлаа.

Зөвлөх багийн санал болгож буй арга зүйн дагуу дараа жилд 2015 оны төгсөгчдийн

мэдээллийг цуглуулснаар уг мэдээллийн сан нь хуримтлагдсан хөндлөн үргэлжлэх (pooled

cross-section) тоон өгөгдөл болж, динамик шинж чанартай болж эхлэх юм. Улмаар 2017 онд

буюу хоёр жилийн дараа 2014 оны төгсөгчдийг мөшгөж дахин судалгаанд хамруулах үед

панел (panel) тоон өгөгдөл үүсч эхэлнэ. Энэ үеэс хойш хийгдэх шинжилгээний аргууд

төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг хугацаа хооронд харьцуулах, янз бүрийн

бүлэг хооронд харьцуулах гэх мэт улам нарийсах юм. Иймээс судалгааны мэдээллээс

хангалттай үр дүн гаргаж авахын тулд тайлан бичих багт хөдөлмөрийн эдийн засаг,

статистик, эконометрикийн мэдлэгтэй, том хэмжээний тоон мэдээлэлд боловсруулалт,

шинжилгээ хийх чадвартай мэргэжилтнүүд багтах шаардлагатай. Энэхүү нэгдсэн мэдээллийн

санд хийсэн дүн шинжилгээний үр дүнг 4-р бүлэгт дэлгэрэнгүй танилцуулна.

Харин дараагийн бүлэгт туршилт судалгааны шатанд сайжруулж эцэслэсэн судалгааны арга

зүй, хэрэглэгдэхүүнийг авч үзье.

Page 14: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

14

3. Судалгааны эцэслэсэн арга зүй, хэрэглэгдэхүүн

Судалгааны үндсэн асуултууд

ДБСБ-ууд үйл ажиллагаагаа хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахын тулд Төгсөгчийг мөшгөх

судалгааны эхний шатны үр дүнгээс дараах асуудлуудыг тодруулах боломжтой. Үүнд:

1. Судалгаанд хамрагдсан нийт төгсөгчдийн хаягийн мэдээлэл

o Төгсөгчдийн хүйсийн харьцаа, нас, амьдарч буй аймаг хот

o Төгссөн сургууль, тэнхим, хөтөлбөр, суралцсан хэлбэр, төгссөн зэрэг

o Тус сургуульд элсэхээс өмнө өөр их, дээд сургуульд суралцсан, ажил эрхэлж

байсан байдал

2. Үндсэн үр дүн: Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал

o Ажил эрхлэлтийн одоогийн байдал

o Тус сургуулийг төгссөнөөс хойш ажилгүй байсан, ажил хайсан, ажил эрхэлсэн

хугацаа, эдгээр үзүүлэлтийн хүйс ба амьдарч буй газар, төгссөн хөтөлбөрөөрх

ялгаа

3. Төгсөгчдийн эрхэлж буй ажил

o Ажиллаж буй мэргэжил, ажиллаж буй газар

o Ажлын байрны мэдээллийг олж авсан арга зам

o Хөдөлмөрийн орлого, ажлын ачаалал

o Төгссөн хөтөлбөр/мэргэжлийн хөдөлмөрийн зах зээл дээрх нийцэл

o Дээрх үзүүлэлтүүдийн төгсөгчдийн хүйс, амьдарч буй газар, төгссөн мэргэжил

хөтөлбөрөөрх ялгаа.

4. Төгсөгчдийн ажил эрхлээгүй шалтгаанууд, эдгээрийн хүйс ба хөтөлбөрөөрх ялгаа

5. Төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлт төгсөгчийн дипломын голч

дүн, эсвэл элсэх үеийн ЕШ-ын оноо, өмнө өөр сургууль төгссөн, эсвэл ажил эрхэлж

байсан зэргээс хэрхэн хамаардаг болох

6. Төгсөгчдийн төгссөн хөтөлбөрөөс олгох ур чадварууд дахь сэтгэл ханамж ба

сургуулийн давуу ба сул талын үнэлгээ

Page 15: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

15

Судалгааны зохиомж

Зөвлөх үйлчилгээний багийн санал болгож буй төгсөгчдийг мөшгөх судалгаа нь зохиомж

(design)-ийн хувьд панел маягийн түүвэр судалгаа байна. Панел маягийн түүвэр судалгаа нь

урт хугацааны ажиглах судалгааны (longitudinal study) нэг төрөл бөгөөд эхний удаа

судалгаанд хамрагдсан төгсөгчийг хэдэн жилийн дараа дахин судалгаанд хамруулна.

Төгсөгчдийг хоёр удаа судалгаанд хамруулснаар түүний ажил мэргэжлийн тохироц, ахиж

дэвших боломж гэх мэт хөдөлмөр эрхлэлтийн онцлогийг илүү нарийн тодорхойлж, улмаар

их, дээд сургуулиуд хичээлийн хөтөлбөр, оюутанд үзүүлэх үйлчилгээ, салбарын хамтын

ажиллагаагаа хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөд нийцүүлэн сайжруулах боломж бүрдэнэ.

Төгсөгчийг мөшгөх судалгааны эхний үе шатыг тухайн оны 3-5-р сард буюу төгсөгчийг тус

сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараа зохион байгуулах нь тохиромжтой. Уг

судалгааг төгсөлтийн дараа хэт богино хугацаанд хийх нь тохиромжгүй. Учир нь ихэнх

төгсөгчид төгсөлтийн дараах эхний хэдэн сард амарч, ажил хайж, эсвэл туршилтын

хугацаагаар ажил эрхэлдэг. Мөн манай улсын бизнесийн үйл ажиллагаа зуны саруудад идэвх

нь буурдаг. Гэхдээ судалгааг төгссөнөөс хойш хэт урт хугацааны дараа зохион байгуулбал

сургууль ба төгсөгчдийн хоорондын холбоо суларч, төгсөгчидтэй холбоо тогтооход хүнд,

сургуулийн үйл ажиллагааны үр нөлөөг ялгаж үнэлэхэд төвөгтэй болдог.

Харин мөшгөх судалгааны хоёр дахь үе шатыг тухайн төгсөгчийг сургууль төгссөнөөс нь

хойш 3.5 жилийн дараа зохион байгуулахыг зөвлөж байна. Судалгааны ажилтнуудын ажлын

ачааллыг жигд хангах үүднээс хоёр дахь үе шатны мөшгөх судалгааг тухайн жилийн намрын

улиралд буюу 10-11-р сард зохион байгуулах нь оновчтой.

Ингэснээр төгсөгч сургууль төгссөнөөсөө хойш 1 жилийн дараа, 3.5 жилийн дараа хоёр удаа

судалгаанд хамрагдана. Жишээлбэл, 2014 оны төгсөгчид 2015 оны хаврын судалгаанд

хамрагдахаас гадна 2017 оны намар хоёрдахь шатны судалгаанд дахин хамрагдах ёстой.

Иймээс 2015 онд төгсөгчийг мөшгөх судалгааг эхлүүлж байгаа их, дээд сургуулиуд 2015 оны

хавар 2014 онд төгссөн төгсөгчдийн судалгааг, намар 2012 оны төгсөгчдийн судалгааг хийнэ

гэсэн үг. Судалгааг зохион байгуулах боломжит хуваарийг дараах хүснэгтэд харуулав.

Page 16: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

16

Хүснэгт 3. Төгсөгчийг мөшгөх судалгааг зохион байгуулах хуваарь

Он Улирал 2012 оны

төгсөгчид

2013 оны

төгсөгчид

2014 оны

төгсөгчид

2015 оны

төгсөгчид

2016 оны

төгсөгчид

2017 оны

төгсөгчид

2015 Хавар ТМС-1

Намар ТМС-2

2016 Хавар ТМС-1

Намар ТМС-2

2017 Хавар ТМС-1

Намар ТМС-2

2018 Хавар ТМС-1

Намар ТМС-2

... ... ... ... ...

Дээрх хуваариас харвал, 2015 оноос энэ судалгааг зохион байгуулж эхэлж байгаа учир 2012

ба 2013 оны төгсөгчид төгссөнөөс хойш 3.5 жилийн дараа 2015 ба 2016 онд тус тус нэг л удаа

судалгаанд хамрагдах юм. Харин 2013 оноос хойшхи төгсөгчид төгссөнөөсөө хойш 1 жил ба

3.5 жилийн дараа, тус бүр 2 удаа энэхүү мөшгих судалгаанд хамрагдах юм. Жишээлбэл, 2014

оны төгсөгчид 2015 ба 2017 онд, 2015 оны төгсөгчид 2016 ба 2018 онд, 2016 оны төгсөгчид

2017 ба 2019 онд судалгаанд тус хамрагдана. Иймээс 2017 оны намрын судалгаанаас хойш

судалгааны мэдээллийн сан панел мэдээлэлтэй болж эхэлнэ.

Судалгааны түүвэр

Бүх сургуулиуд, ялангуяа жилд 1500-аас цөөн оюутан төгсдөг сургуулиуд сонгож авсан оны

бүх төгсөгчөө судалгаанд хамруулах шаардлагатай. Гэхдээ жилд 1500-аас олон оюутан

төгсгөдөг том сургуулиуд төгсөгчдийн 60-аас дээш хувийг сонгон түүвэр судалгаа авч болно.

Гэхдээ холбогдоход амар, сургуультайгаа байнга холбоотой байдаг төгсөгчдийг судалгаанд

түлхүү хамруулбал хазайлттай үр дүн гарч болзошгүйг анхаарах шаардлагатай. Мөн нэг

анги, нэг мэргэжлийн төгсөлтөөс хэт цөөн түүвэр авч болохгүй. Иймд салбар сургууль,

тэнхим, хөтөлбөрийн төлөөллийг ижил тоогоор хамруулах нь тохиромжтой.

Судалгааг хэрэгжүүлэх төлөвлөгөө

Төгсөгчийг мөшгөх судалгааны эхний шатыг хаврын улиралд нийт 2 сарын хугацаанд

багтааж гүйцэтгэх боломжтой. Судалгаанд хамруулах төгсөгчийн тооноос хамааруулж

ажиллах багийн ачааллыг тооцож, төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй.

Page 17: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

17

Хэдийгээр зөвлөх багийн санал болгож буй асуулгын маягтаар 1 төгсөгчөөс утсаар судалгаа

авахад ойролцоогоор 15-20 минут шаардагдах боловч мэдээлэл цуглуулах үед төгсөгчтэй

холбоо тогтоох, ярилцлага хийх, цуглуулсан мэдээллийг оруулах, шинжлэх зэрэгт нэмэлт

хугацаа шаардлагатай учраас 1 ажилтан өдөрт 5 төгсөгчийн мэдээлэл цуглуулна гэж тооцож

төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай. Энд тухайн ажилтан өдрийн 8 цагт зөвхөн

судалгааны ажил гүйцэтгэнэ, өөр ажил хийхгүй гэж тооцсон. Жишээ нь, 100 төгсөгчөөс

мэдээлэл цуглуулах бол судалгааны баг 20 хүн-өдрийн ажил төлөвлөх шаардлагатай. Энэ нь

2 хүнтэй баг 10 өдөр, эсвэл 4 хүнтэй баг 5 өдөр ажиллах хугацаа юм. Харин 1200 төгсөгчөөс

мэдээлэл цуглуулах судалгааны баг 240 хүн-өдрийн ажил төлөвлөх хэрэгтэй. Энэ нь 8 хүнтэй

баг 30 өдөр, эсвэл 12 хүнтэй баг 20 өдөр ажиллана гэсэн үг.

Судалгааг богино хугацаанд, үр дүнтэй гүйцэтгэхийн тулд судалгааны багт тусад нь ажлын

өрөө, утас, компьютерээр хангаж, судалгааны ажилтнуудыг бусад үүрэгт ажлаас нь түр

чөлөөлөх хэрэгтэй.

Интернет хэрэглээ улам нэмэгдэж байгаа учраас төгсөгчдийг судалгаанд оролцохыг хүссэн

мэдээллийг төгсөгчдийн цахим шуудангийн хаяг, нийгмийн сүлжээний хаягаар давхар түгээх

нь зүйтэй. Туршилт судалгааны үр дүнгээс харахад одоохондоо мэдээлэл цуглуулалтыг

голчлон утсаар гүйцэтгэх нь илүү үр дүнтэй байна. Учир нь ихэнх төгсөгчид интернетэд

холбогдох боломж хязгаарлагдмал байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. Төгсөгчидтэй

холбоо тогтоохын тулд ихэвчлэн үүрэн утас руу залгах тул утсаар холбогдох зардлыг

бууруулахын тулд үүрэн операторынхоо хэрэглэгчид рүү үнэгүй ярьдаг дугаарыг ашиглаж

болно.

Яваандаа төгсөгчийг мөшгөх судалгааг вэбэд суурилсан онлайн асуулгын аргаар авдаг болох

шаардлагатай. Учир нь онлайн судалгаа нь цаг хугацаа, зардлыг ихээхэн хэмнэхээс гадна

мэдээлэл цуглуулах, оруулах явцад гарч болох түүврийн бус алдааг бууруулдгаараа давуу

талтай. Судалгааны баг онлайн асуулгын холбоосыг төгсөгчийн утас, цахим шуудангийн

хаягаар илгээх ба төгсөгч уг холбоосоор орж, урьдчилан бэлтгэсэн онлайн асуулгыг бөглөх

юм. Зөвлөх баг судалгааны гарын авлагад онлайн судалгаа авах зааварчилгааг оруулсан.

Цаашилбал, БСШУЯ болон их, дээд сургуулиуд төгсөгчийн судалгааны мобайл

аппликэйшнийг хөгжүүлж, судалгааны асуулгыг гар утаснаасаа бөглөх нөхцөлийг бүрдүүлэх

боломжтой.

Page 18: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

18

Бусад улс орнуудад болон Монголын их, дээд сургууль, Техник мэргэжлийн боловсролын

байгууллага болон бусад судалгааны байгууллагын хэрэгжүүлж байгаа төгсөгчийг мөшгөх

судалгааны туршлагаас харахад судалгааг төгсөгчдөөс нүүр тулсан ярилцлага хэлбэрээр

биечлэн явж гүйцэтгэх нь асар их хүн хүч, цаг хугацаа, зардал шаардсан ажил болдог ажээ.

Жишээлбэл, ХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв

жил бүр ДБСБ болон МСҮТ төгссөн 1500 орчим төгсөгчийн мэдээллийг биечлэн явж

цуглуулах судалгааг зохион байгуулдаг. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг мэргэжлийн

судалгааны байгууллагаар гүйцэтгүүлдэг бөгөөд зөвхөн нэг удаагийн мэдээлэл цуглуулалт

30-40 хүн-сарын ажил, 60 орчим сая төгрөг шаарддаг. Өөр нэг бэрхшээл нь төгсөгчдийг

дахин судалгаанд хамруулах үед мөшгөн олж, биечлэн судалгаа авахад бүр их зардалтай,

түүврийн алдагдал их гардаг байна. Жишээ нь, ХЯ-ны ХЭҮСМҮТ 2013 онд “Төгсөгчийн

хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г 2010-2011 оны хичээлийн жилд ДБСБ болон МСҮТ-ийг

төгссөн 1500 орчим төгсөгчийг хамруулан гүйцэтгэсэн бол 2014 онд эдгээр төгсөгчийг дахин

мөшгөх үед 1000 орчим төгсөгч судалгаанд хамрагджээ. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дараа

мөшгөх судалгааны түүврийн алдагдал 33 хувь байна.

Судалгааны ажил нь өмнөх жилийн төгсөгчдийн түүврийг бүрдүүлэхээс эхэлнэ. Гэхдээ

өмнөх хэсэгт дурдсанаар 1500-аас цөөн төгсөгчтэй сургууль түүвэрлэлт хийхгүй, бүх

төгсөгчөө судалгаанд хамруулах шаардлагатай. Мөн төгсөгчидтэй холбоо барихын өмнө

сургуулийнхаа оюутны бүртгэлийн мэдээллийн сангаас тухайн төгсөгчийн нас, хүйс, холбоо

барих утас, цахим шуудан, ЕШ-ын оноо, өмнө нь сурч эсвэл ажиллаж байсан түүх зэрэг

мэдээллийг нарийн урьдчилан бүрдүүлж авах хэрэгтэй. Мөн төгсөгчдийн суралцсан

хугацааных нь голч дүн, сонгон суралцсан хөтөлбөр зэрэг мэдээллийг авах шаардлагатай.

Зөвлөх багийн санал болгож буй Төгсөгчдийг мөшгөх судалгааны асуулгын маягтад дээрх

асуултууд орж байгаа бөгөөд хэрвээ төгсөгчийн бүртгэлд дээрх мэдээллүүд үнэн зөв, эмх

цэгцтэй бүртгэгдсэн бол мөшгөх судалгаа зохион байгуулах үедээ эдгээр мэдээллийг шууд

авч ашиглах ба төгсөгчөөс дахин асууж нурших шаардлагагүй, цаг хэмнэх ач холбогдолтой.

Үүнтэй холбоотойгоор, дараа жилүүдийн судалгаанд дээрх мэдээллүүд хэрэг болох учир

суралцаж буй оюутнуудын бүртгэл мэдээллийг төгсөхөөс нь өмнө бүрдүүлж, төгссөний

дараа Төгсөгчийг мөшгөх судалгаанд оролцохыг сануулж байх нь зүйтэй.

Үүний дараа төгсөгчидтэй холбоо тогтоож, мэдээлэл цуглуулах үндсэн ажил хийгдэнэ. Энэ

хооронд мэдээлэл цуглуулах, оруулах ажил алдаагүй явж байгааг байнга хянаж нягтлах

шаардлагатай. Цуглуулсан мэдээллийг нэгтгэн кодолж, цэвэрлэсний дараа судалгааны баг

Page 19: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

19

өөрсдөө дүн шинжилгээ хийж, тайлан бичихээс гадна БСШУЯ-ны судалгааг хариуцах

нэгжид уг мэдээллийг бас илгээх ёстой. Ингэснээр цуглуулсан мэдээлэл сургуулийн түвшний

төдийгүй салбарын түвшний бодлого боловсруулалтад ашиглагдах юм.

Судалгааг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэд хэдэн үе шатад хуваасныг Зураг 1-д дүрслэв.

Зураг 1. Төгсөгчийг мөшгөх судалгааг зохион байгуулах үе шат

Судалгааны үе шатуудыг гарын авлагад дэлгэрэнгүй танилцуулсныг Хавсралт 4-өөс үзнэ үү.

Өмнөх жилийн төгсөгчдөөс түүвэр

бүрдүүлэх

Түүвэрт сонгогдсон төгсөгчдийн үндсэн мэдээллийг бэлтгэх

Төгсөгчидтэй холбоо тогтоох

Төгсөгчдөөс дэлгэрэнгүй

мэдээлэл цуглуулах

Цуглуулсан мэдээллийг кодлох,

цэвэрлэх

Мэдээлэлд сургууль өөрөө дүн

шинжилгээ хийх

Төгсөгчийг мөшгих судалгааны тайлан

бичих

Үр дүнг сургуулийн удирдлагад танилцуулах

БСШУЯ мэдээллийг нэгтгэж дүн

шинжилгээ хийх

Үр дүнг БСШУЯ-ны удирдлагад танилцуулах

Төгсөх оюутнуудад ирэх жилийн судал-

гаанд оролцохыг сануулах

Мэдээллийн чанарын хяналт

Page 20: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

20

Судалгааны хэрэглэгдэхүүн

Төгсөгчийг мөшгөх судалгааны үндсэн хэрэглэгдэхүүн нь 40 асуулт бүхий асуулгын маягт

юм. Туршилт судалгаанд ашигласан асуулгын маягт 52 асуулттай байснаас зарим ач

холдолгүй асуултыг хасч, зарим асуултыг нэгтгэсэн. Асуултуудын хооронд шилжилт хийх,

алгасах тохиолдол хэд хэд байгаа тул нэг төгсөгч хамгийн ихдээ 32 асуултад хариулна.

Асуултууд ихэвчлэн хаалттай учир хугацаа бага шаардана, нэг төгсөгч 15-20 минут

зарцуулна. Гэхдээ эхний 10 гаруй асуултад сургуулийн бүртгэлээс урьдчилан хариулах

боломжийг ашиглах хэрэгтэй.

Их, дээд сургуулиудын гүйцэтгэх төгсөгчийн судалгааны мэдээллийг БСШУЯ нэгтгэх учраас

судалгааны асуулгын нэг л хувилбарыг санал болгож байгаа бөгөөд олон хувилбартай

боловсруулахаас татгалзав.

Судалгааны асуулгын маягтыг Хавсралт 5-аас дэлгэрэнгүй харна уу.

Page 21: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

21

4. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны нэгдсэн тоон

мэдээллийн шинжилгээ

Их дээд сургуулиудын цуглуулсан Төгсөгчдийг мөшгөх судалгааны тоон мэдээллийг нэгтгэж

цэвэрлэн, дүн шинжилгээ хийсэн үр дүнг энэ бүлэгт танилцуулна. Дүн шинжилгээ хийхдээ

төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээлийн гол үзүүлэлтүүдийг сургууль, байршил, хүйсээр

ангилж, энгийн ойлгомжтой тайлбарлахыг зорилоо. Статистикийн дүн шинжилгээ хийх

аргачлал нь адилхан учраас дүн шинжилгээг Stata, SPSS, R, Eviews гэх мэт статистикийн

шинжилгээний аль ч үндсэн програмыг ашиглан гүйцэтгэж болно. Их, дээд сургуулиудын

судалгааны багт зориулсан гарын авлагад зөвлөх багийн зүгээс SPSS програм ашиглан дүн

шинжилгээ хийх зааварчилгааг жишээ болгон оруулсан. Харин энэ хэсэгт танилцуулах

нэгдсэн шинжилгээг гүйцэтгэсэн програмын код болон датаг компакт диск буюу CD-д

буулгаж энэхүү тайланд хавсаргав.

Хэдийгээр нэгдсэн болон ганцаарчилсан сургалтуудаар мэдээлэл цуглуулалтын арга зүйг

зааж, гарын авлагад дэлгэрэнгүй тусгасан боловч сургуулиудын тоон мэдээг нэгтгэсний

дараа шалгаж, цэвэрлэхэд мэдээлэл цуглуулах болон мэдээлэл оруулах шатанд нэлээд алдаа

гарсан нь илэрч байна. Эдгээр нь мэдээлэл цуглуулж байгаа судлаач алгасах ёстой асуултыг

бүрэн алгасч асуухгүй байгаатай голлон холбоотой байна. Тухайлбал,

Төгсөгч эжил эрхлээгүй гэсэн хариулт өгсөн боловч ажиллаж байгаа цагаа хэлсэн, авдаг

цалингаа хэлсэн тохиолдол олон гарсан. Эдгээр төгсөгчийг ажил эрхэлж буй гэж үзсэн.

Ямар нэг ажил эрхэлдэг гэж хариулсан ч ажилгүй байгаа шалтгаан асуусан, эсвэл ажил

хайхгүй байгаа шалтгаан асуусан асуултуудад хариулсан төгсөгчдийг ажил эрхэлдэг

гэж үзсэн.

Төгсөгчдийн ЕШ-ийн мэдээлэл нэлээд дутуу цугласан. Зарим төгсөгч ЕШ-ийн оноогоо

огт мэдээлээгүй бол зарим төгсөгч нэг ба хоёр шалгалтын оноогоо дутуу мэдээлсэн.

Иймд exam гэсэн нэг хувьсагч үүсгэж, өгсөн шалгалтын оноог дунджилж авлаа. Энэ тоо

тийм ч найдвартай биш тул цаашид төгсөгчдийн ЕШ-ийн оноог Боловсролын

Үнэлгээний төвөөс нэгдсэн журмаар авах шаардлагатай.

Сургууль доторх тэнхим болон хөтөлбөр/мэргэжлийн хувьсагчдыг мэдээлэл

цуглуулсан ажилтан бүр өөрөөр бичсэн тул статистикийн програм дээр нэгтгэж

шинжилгээ хийхэд төвөгтэй байсан.

Page 22: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

22

Дээрх засвараас гадна тоон шинжилгээний чанарыг дээшлүүлэх, шинжилгээг хялбарчлах

үүднээс дараах өөрчлөлтүүдийг хийсэн.

Сургууль төгссөнөөс хойш ажилгүй байсан, ажил хайсан, ажил хийсэн хугацаа 15

сараас дээш байх тохиолдол олон байна. Судалгаанд оролцсон сургуулиуд 2014 оны 5-6

сард төгсөлтөө хийсэн бөгөөд Төгсөгчийн судалгааг 2015 оны 5-6 сард зохион

байгуулсан. Иймд дээрх хугацаанууд 13 сар буюу түүнээс бага байх ёстой. Иймд 13-аас

дээш сар гэсэн хариултыг 13 сар болгож хөрвүүлсэн.

Төгсөгчийн “хүйс” гэх хувьсагчийг “эрэгтэй”=0, эмэгтэй=1 гэж кодлов. Мөн зарим

асуултын “үгүй” гэх хариултыг 0, “тийм” гэх хариултыг 1 гэж сольж кодлов. Ингэснээр

регрессийн шинжилгээ хийх, тайлбарлахад хялбар болсон.

Тухайн төгсөгч ажиллах хүчинд орох эсэх, ажил эрхэлж буй эсэх, ажилгүй хүнд

тооцогдох эсэхийг харуулах шинэ хувьсагч үүсгэсэн.

Төгсөгчдийн суурь мэдээлэл

Өгөгдлийг нэгтгэж цэвэрлэсний дараа 5 сургуулийн 672 төгсөгчийн мэдээллийн сан бүрдсэн.

Үүнийг сургуулиар нь ангилж дараах хүснэгтэд харуулав. Шинэ анагаах ухаан сургуулийн

27, МУБИС-ийн 29 төгсөгчийн мэдээлэл энэхүү нэгдсэн шинжилгээг хийсэн хойно зөвлөх

багт ирсэн тул оруулаагүй болно. Иймд энэ бүлэгт танилцуулах дүн шинжилгээ нийт

төгсөгчдийг бус зөвхөн судалгаанд хамрагдсан сургуулийн төгсөгчдийг төлөөлж байгааг энд

тэмдэглэе.

Хүснэгт 4. Мэдээллийн санд оруулсан төгсөгчийн тоо, сургуулиар

Сургууль Тоо Хувь

МУИС 240 35.7

Этүгэн ИС 201 29.9

Гурван эрдэнэ ДС 103 15.3

ТТДС 75 11.2

Шинэ анагаах ухаан ДС 53 7.9

Нийт 672 100.0

Эдгээр төгсөгч бараг бүгд өдрөөр суралцаж төгссөн бөгөөд 2 төгсөгч оройн, 1 төгсөгч эчнээ

хөтөлбөрийн оюутан байна. Төгсөгчдийн 73 хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, 27

хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Мөн 3 төгсөгч гадаадад амьдарч байна.

Page 23: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

23

Төгсөгчдийн насны дундаж 25.2 ба хамгийн залуу нь 20, хамгийн ахмад нь 49 настай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй төгсөгч энэ удаагийн судалгаанд хамрагдаагүй.

Хүснэгт 5. Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн хүйсийн харьцаа

Сургууль Эрэгтэй Эмэгтэй Нийт

Этүгэн ИС 18% 83% 100%

Гурван эрдэнэ ДС 9% 91% 100%

ТТДС 71% 29% 100%

Шинэ анагаах ухаан ДС 15% 85% 100%

МУИС 61% 39% 100%

Нийт 38% 62% 100%

Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн олонх нь эмэгтэйчүүд бөгөөд ялангуяа анагаах болон

багшийн сургуулийн төгсөгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа юм.

Сургуулиудын төгсөгчдийн голч дүнгийн дундаж түвшин харилцан адилгүй байна.

Тухайлбал, сонгогдсон 5 сургуулиас “Шинэ анагаах ухаан” ДС-ийн голч дүнгийн дундаж

хамгийн өндөр буюу 3.37 байхад Техник технологийн ДС-ийн голч дүнгийн дундаж 2.65

байна. Гэхдээ энэ нь тэдний элсэлтийн ЕШ-ын дундаж оноотой төдийлөн хамааралгүй

байгааг доорх хүснэгтээс харж болно.

Хүснэгт 6. Сургуулийн голч дүнгийн дундаж

Сургууль Элсэлтийн ЕШ-ын

онооны дундаж

Төгсөлтийн голч

дүнгийн дундаж

Этүгэн 525 3.13

Гурван эрдэнэ 527 2.87

ТТДС 436 2.65

Шинэ анагаах ухаан 557 3.37

МУИС 683 3.06

Нийт 608 3.02

Оюутныг үнэлэх шалгуур сургууль бүрд өөр учраас тухайн төгсөгчийн суралцаж байх

хугацааны голч дүнг хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд шууд авч ашиглахад учир

дутагдалтай. Жишээ нь, тухайн төгсөгчийн дунд сургууль төгссөний дараах ЕШ-ийн оноо ба

дээд сургуульд суралцаж байх үеийн голч дүн хоорондоо корреляц хамааралгүй (r=0.09)

Page 24: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

24

байна. Харин тухайн төгсөгчийн ЕШ-ийн оноо нь сургууль доторх голч дүнгийн эрэмбэтэй

хүчтэй корреляци хамааралтай (r=0.82)байна.Иймд бид төгсөгчдийн сургууль доторх голч

дүнгийн эрэмбийг судалгаанд ашиглах нь илүү тохиромжтой юм.

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт

Ажил эрхлэлтийн байдлын тухайд төгсөгчдийн 70 хувь нь ямар нэг ажил эрхэлж байгаа бол

20 хувь нь ажил эрхлээгүй байна. Харин 10.5 хувь нь ажил эрхлэлтийнхээ талаар мэдээлэл

өгөөгүй.

Зураг 2. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн нийт болон байршлаар харьцуулсан үр дүнг дараах хүснэгтэд

харуулав.

Хүснэгт 7. Төгсөгчдийн ажил эрхлэлт, байршлаар

Ажиллах хүч Ажил эрхлэлт Ажилгүйдэл

Нийт

Үүнээс:

89.2% 70.2% 9.4%

Хот 89.0% 69.7% 10.7%

Хөдөө 89.7% 73.6% 8.4%

Ажиллах хүчинд ажил эрхэлж байгаа төгсөгчдөөс гадна ажилгүй боловч ажил идэвхтэй хайж

байгаа төгсөгчдийг оруулдаг. Харин ажилгүй боловч ажил хайхгүй байгаа болон ажиллах

боломжгүй байгаа төгсөгчдийг ажиллах хүчинд оруулахгүй. Хүснэгтээс харахад, ажиллах

51.0%

14.3%

4.9%

7.3%

3.3%

6.1%

1.3%

1.3%

10.4%

Үндсэн орон тооны ажил эрхэлж буй

Гэрээт ажил эрхэлж буй

Хувиараа хөдөлмөр эрхэлж буй

Ажилгүй, ажил идэвхтэй хайж буй

Ажилгүй, ажил идэвхтэй хайхгүй байгаа

Ажиллах боломжгүй байгаа

Цэрэгт явсан

Бусад

Хариулаагүй

Page 25: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

25

хүчний нийт төгсөгчдөд эзлэх хувь байршлаар төдийлөн ялгаагүй байна. Төгсөгчдийн ажил

эрхлэлт буюу ямар нэг ажил эрхэлж буй төгсөгчдийн нийт төгсөгчдөд эзлэх хувийг авч үзвэл

хөдөө орон нутагт амьдарч буй төгсөгчид хотод амьдарч буй төгсөгчдөөс 4 нэгж хувиар илүү

байна. Харин ажилгүйдэл буюу ажилгүй бөгөөд ажил идэвхтэй хайж буй төгсөгчдийн

ажиллах хүчинд эзлэх хувь хотод амьдарч буй төгсөгчдийн дунд хөдөөгийн төгсөгчдөөс 2

нэгж хувиар илүү байна. Гэхдээ эдгээр бүх ялгаа нь статистикийн хувьд ач холбогдолгүй юм.

Төгсөгчид сургууль төгссөнөөс хойшхи жил гаруй хугацаанд хэдэн сар ажилгүй байж, хэдэн

сар ажил хайж, хэдэн сар ажил эрхэлснийг дараах хүснэгтэд харуулав.

Хүснэгт 8. Төгсөгчдийн ажилгүй, ажил хайсан, ажил эрхэлсэн дундаж хугацаа, сараар

Нийт Хот Хөдөө

Ажилгүй байсан хугацаа 7.2 7.0 7.8

Ажил хайсан хугацаа 6.7 6.7 6.5

Ажил эрхэлсэн хугацаа 6.5 6.8 5.6

Төгсөгчид сургууль төгссөнөөс хойш дунджаар 7 сар гаруй хугацаанд ажилгүй байж ажил

хайсан бөгөөд ажилд орсноос хойш дунджаар 6 сар гаруй болж байгаа ажээ. Ажил эрхэлсэн

дундаж хугацаа хотын төгсөгчдийн хувьд 1.2 сараар илүү байгаа нь мэдэгдэхүйц ялгаа юм.

Харин ажилгүй байсан дундаж хугацаа хөдөөгийн төгсөгчдийн дунд илүү, ажил хайсан

дундаж хугацаа хотын төгсөгчдийн дунд илүү байгаа боловч эдгээр нь статистикийн хувьд

ач холбогдолтой ялгаа биш юм.

Ажил эрхэлж буй төгсөгчид 7 хоногт дунджаар 43 цаг ажиллаж байгаа бөгөөд тэдний 4.6

хувь нь давхар ажил хийж, хоёрдахь ажилдаа дунджаар 6.8 цаг зарцуулж байна. Үүнийг

төгсөгчийн хүйсээр болон байршлаар дараах хүснэгтэд харуулав.

Хүснэгт 9. Төгсөгчдийн ажиллах цаг ба давхар ажил эрхлэлт, байршлаар

7 хоногийн ажлын цаг Давхар ажил эрхлэлт

Нийт

Үүнээс:

43.2 4.6%

Хот 43.8 5.7%

Хөдөө 41.2 0.9%

Дээрх хүснэгтээс харахад, давхар ажил эрхлэлт хотын төгсөгчдийн дунд мэдэгдэхүйц өндөр

байдаг боловч 7 хоногийн ажлын цаг нь хот ба хөдөө орон нутгийн төгсөгчдийн хооронд

төдийлөн ялгаагүй байдаг ажээ.

Page 26: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

26

Хөдөлмөрийн зах зээлийн нэг чухал үзүүлэлт нь ажиллагсдын цалин юм. Төгсөгчдийн

судалгаанд 401 төгсөгч цалингийн мэдээллээ өгснөөс сарын хамгийн бага цалин нь 200

мянга, хамгийн их цалин 3 сая, дундаж нь 660 мянган төгрөг байна. Үүнийг төгсөгчийн

байршлаар харьцуулсныг доорх хүснэгтэд харуулав.

Хүснэгт 10. Төгсөгчдийн цалин, байршлаар

Дундаж Хот Хөдөө

Сарын цалин /төг/ 660 490 687 457 594 505

Хотын төгсөгчид хөдөөгийн төгсөгчдөөс дунджаар 90 гаруй мянган төгрөгийн илүү цалин

авч байна. Энэ нь хэдийгээр мэдэгдэхүйц ялгаа мөн боловч хөдөө орон нутаг дахь

хэрэглээний өртөг, ажил хийхтэй холбоотой гарах зардал зэргийг харгалзвал хөдөөгийн

төгсөгчдийн хөдөлмөрийн орлого хотынхоос дутуугүй гэж дүгнэж болно.

Төгсөгчдийн 20 орчим хувь ажил эрхлээгүй байгаа бөгөөд тэднээс ажил эрхлээгүй

шалтгааныг тодруулахад ажил хайхгүй байгаа гэж 42 хувь нь хариулжээ.

Хүснэгт 11. Ажил эрхлээгүй шалтгаан

Шалтгаан Тоо Хувь

Цомхотголд орсон 6 4.4

Бусад шалтгаанаар ажлаас халагдсан 13 9.5

Өөрөө ажлаас гарсан 19 13.9

Төгссөнөөс хойш ажил хайсаар байгаа 41 29.9

Ажил огт хайхгүй байгаа 58 42.3

Нийт 137 100.0

Өөрөө ажлаасаа гарсан төгсөгчдийн 39 хувь нь үргэлжлүүлэн суралцахаар шийдсэн бол 45

хувь нь эрүүл мэндийн болон хүүхэд гаргах, асрах, ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарчээ.

Харин ур чадвар, мэргэжил тохироогүй, ажлын ачаалал, цалин хөлс тохироогүй, өөр ажилд

орохоор хүлээж байгаа зэргээр ажлаасаа гарсан төгсөгчдийн хувь 16 хувийг бүрдүүлж байна.

Ажил хайхгүй байгаа шалтгааныг тодруулахад дийлэнх нь үргэлжлүүлэн суралцаж байгаа,

эсвэл хүүхэд асарч байгаа бөгөөд удаан хугацаанд ажил хайж цөхөрсөн, сул ажлын байр

байхгүй гэж үзээд ажил хайхаа больсон төгсөгч ердөө 2 байна. Ур чадвар, туршлага

дутагдалтай гэж үзээд ажил хайхгүй байгаа 3 төгсөгч бүгд эрэгтэй төгсөгчид байна.

Page 27: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

27

Хүснэгт 12. Ажил хайхгүй байгаа шалтгаан

Шалтгаан Тоо Хувь

Сурч байгаа, сурахаар хүлээж байгаа 33 31

Жирэмсэн, эсвэл хүүхэд асарч байгаа 36 34

Эрүүл мэндийн болон ар гэрийн асуудал 11 10

Ур чадвар, туршлага дутуу, ажил олж чадаагүй 17 16

Сул ажлын байр байхгүй гэж бодож байгаа 7 7

Бусад 3 3

Нийт 107 100.0

Эндээс үзвэл гэр бүлийн асуудал ба дахин сурах шийдвэр нь өөрөө ажлаас гарах, эсвэл ажил

хайхгүй байх гол шалтгаан болж байна.

Ажил эрхлэлт ба сургууль хоорондын ялгаа

Хөдөлмөрийн зах зээлийн дээрх үндсэн үзүүлэлтүүдийг сургуулиар ангилж дараах хүснэгтэд

харуулав. Тухайлбал, Шинэ анагаах ухаан ДС-ийн судалгаанд хамрагдсан төгсөгчдийн ажил

эрхлэлт харьцангуй өндөр, ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа ба ажил хайсан хугацаа

хамгийн богино, цалин дунджаас доогуур байна.

Хүснэгт 13. Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд, сургуулиар

Этүгэн

ИС

Гурван

эрдэнэ ДС ТТДС

Шинэ

анагаах

ухаан ДС

МУИС Нийт

Ажил эрхлэлт 65.2% 77.7% 73.3% 79.2% 68.3% 70.2%

Ажилгүйдэл 5.1% 9.1% 16.7% 4.5% 11.4% 9.4%

Ажилгүй байсан сарын тоо 8.9 9.0 3.7 2.3 7.9 7.5

Ажил хайсан сарын тоо 9.0 8.8 2.5 1.5 7.5 7.1

Ажил эрхэлсэн сарын тоо 6.4 7.9 7.0 5.2 6.2 6.5

Сарын дундаж цалин, төг 548 676 558 904 760 396 596 770 785 038 660 490

Хүснэгтээс харахад, ажил эрхлэлт сургуулиудын хооронд ялгаагүй байна. Өөрөөр хэлбэл,

ямар сургууль төгссөн нь ажил эрхлэлтийн түвшинд нөлөөлөхгүй байна. Харин

ажилгүйдлийн хугацаа, ажил хайж байгаа хугацааны зөрөөний15-18 хувь ньтөгссөн

сургуулиасаа хамаарч байна.

Мөн дээрх хүснэгтээс харвал сургуулиудын хооронд дундаж төгсөгчдийн цалингийн зөрөө

их байна. Зарим сургуулийн төгсөгчдийн дундаж цалин бусад сургуулийн дунджаас 30 хувь

Page 28: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

28

хүртэл доогуур байна. Үүнийг тодруулж авч үзэхэд, аль сургууль төгссөн нь төгсөгчдийн

цалингийн зөрөөний 12 хувийг тодорхойлж байгаа бол үлдсэн 88 хувь нь төгсөгчдийн

хувийн онцлогоос хамаарч байна. Тиймээс төгсөгчдийн цалингийн зөрүүг зөвхөн сургуулиас

хамааруулан тайлбарлах нь хангалтгүй юм. Сургуулиудын дундаж үзүүлэлтүүдийн хооронд

мэдэгдэхүйц ялгаа буй эсэхийг дүгнэхдээ сургууль бүрийн хувьд судалгаанд хамрагдсан

төгсөгчдийн тоо, дундаж үзүүлэлтүүдийн стандарт хазайлт хэр байгааг харгалзан үзсэн

статистикийн шалгуурууд хэрэглэх шаардлагатай. Гэхдээ энэхүү нэгдсэн шинжилгээ нь

төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтээр сургуулиудыг эрэмбэлж, үнэлгээ өгөх

зорилго тавьж болохгүйг анхаарах шаардлагатай. Хэрвээ тэгвэл энэ судалгаа цаашид

сургуулиудын оролцоотой хэрэгжихэд хэцүү болно.

Ажил эрхлэлт ба жендэрийн ялгаатай байдал

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдэд хүйсээс хамаарсан ялгаа байгаа эсэхийг

тодруулах шаардлагатай. Үүний тулд дараах харьцуулсан шинжилгээнүүдийг авч үзье.

Хүснэгт 14. Төгсөгчдийн ажил эрхлэлт, хүйсээр

Ажиллах хүч Ажил эрхлэлт Ажилгүйдэл

Эрэгтэй 89.5% 71.5% 11.7%

Эмэгтэй 89.0% 69.5% 7.9%

Хүснэгтээс харахад, ажиллах хүчний нийт төгсөгчдөд эзлэх хувь хүйсээр төдийлөн ялгаагүй

байна. Төгсөгчдийн ажил эрхлэлт ба ажилгүйдлийг авч үзвэл эрэгтэй төгсөгчид эмэгтэй

төгсөгчдөөс ажил эрхлэлт 2 нэгж хувиар илүү, мөн ажилгүйдэл 4 нэгж хувиар тус тус илүү

байна. Энэ нь эмэгтэй төгсөгчдөөс нэлээд хувь нь хүүхэд гаргах, асрах, дахин суралцах

шалтгаанаар ажиллах хүчинд ордоггүйтэй холбоотой. Гэхдээ эдгээр бүх ялгаа нь

статистикийн хувьд мэдэгдэхүйц ялгаа биш юм.

Хүснэгт 15. Төгсөгчдийн ажилгүй, ажил хайсан, ажил эрхэлсэн дундаж хугацаа, хүйсээр

Эрэгтэй Эмэгтэй

Ажилгүй байсан дундаж сар 6.8 7.9

Ажил хайсан дундаж сар 6.5 7.5

Ажил эрхэлсэн дундаж сар 6.6 6.5

Эндээс харахад эмэгтэй төгсөгчид эрэгтэйчүүдээс 1 сараар илүү ажилгүй байж, 1 сараар илүү

ажил хайжээ. Энэ бол жендерийн хувьд анхаарал хандуулах шаардлагатай нэг гол үзүүлэлт

Page 29: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

29

юм. Харин төгсөгчдийн ажиллах цаг, давхар ажил эрхлэлтийг хүйсээр харьцуулахад дараах

үр дүн гарч байна

Хүснэгт 16. Төгсөгчдийн ажиллах цаг ба давхар ажил эрхлэлт, хүйсээр

7 хоногийн ажлын цаг Давхар ажил эрхлэлт

Эрэгтэй 45.9 8.9%

Эмэгтэй 41.4 1.9%

Хүснэгтээс харвал, эрэгтэй төгсөгчдийн ажлын дундаж цаг, давхар ажил эрхлэлт

мэдэгдэхүйц өндөр байна.

Дундаж цалинг авч үзвэл эрэгтэйчүүд мэдэгдэхүйц илүү цалинтай ажил эрхэлж байна.

Хялбар регрессийн үнэлгээ хийж үзэхэд, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 13 хувиар бага цалин

авч байгаа юм. Энэ бол маш том зөрүү бөгөөд үүнийг дунджаар нэг жил нэмж суралцсанаар

арилгадаг.

Хүснэгт 17. Төгсөгчдийн дундаж цалин, хүйсээр

Дундаж Эрэгтэй Эмэгтэй

Сарын цалин /төг/ 660 490 729 986 616 702

Гэхдээ цалингийн энэ мэдэгдэхүйц ялгаа зөвхөн хүйсээс хамаарч байна уу, төгссөн сургууль,

ЕШ-ын оноо гэх мэт өөр хүчин зүйлс нөлөөлсөн үү гэсэн асуулт гардаг. Эндээс үзвэл эмэгтэй

оюутнууд ерөнхийдөө цалин багатай, ажил удаан хайдаг байж болно. Эсвэл эмэгтэй оюутан

их бэлтгэдэг, эрэгтэйчүүд багатай сургуулиуд оюутнуудаа хөдөлмөрийн зах зээл дээр дутуу

бэлтгэдгээс үүдэн төгсөгчид нь цалин багатай ажилд очдог байж болно. Үүнийг тодруулахын

тулд төгсөгчдийн сургуулийн ялгааг хүйстэй нь хамт харьцуулж үзэх шаардлагатай.

Төгсөгчдийн цалингийн түвшинг төгссөн сургууль ба хүйсээр давхар харьцуулахад хүйсээс

хамаарсан цалингийн ялгаа байхгүй байна. Регрессийн үнэлгээний үр дүнг доор харуулав.

Хэдийгээр эмэгтэй төгсөгчид дунджаар эрэгтэй төгсөгчдөөс 16 хувиар доогуур цалинтай

ажил эрхэлж байгаа ч яг ижил сургууль төгссөн эрэгтэй төгсөгчтэй харьцуулахад эмэгтэй

төгсөгчид бараг адил цалин авч байгаа юм.

Коэф. Ст.хазайлт p утга 95% итгэхзавсар

Тогтмол коэффициент

(Шинэ анагаах ухаан

ДС)

594948.9 56037.4 0 484780.1 705117.8

Этүгэн ИС -48159.6 56389.9 0.394 -159021 62702.22

Page 30: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

30

Гурванэрдэнэ ДС -38125.8 59131.3 0.519 -154377 78125.59

ТТДС* 164971.7 66712.6 0.014* 33815.46 296127.9

МУИС* 189196.6 56594.5 0.001* 77932.41 300460.7

Эмэгтэй төгсөгч 2291.5 36477.1 0.95 -69422 74005.03

Ажиглалтын тоо 401

F( 5, 395) 10.66

R-squared 0.12

Дээрх үр дүнгээс харвал МУИС, ТТДС-ийн төгсөгчид Шинэ анагаах ухаан ДС-ийн

төгсөгчдөөс дунджаар 165-189 мянган төгрөгөөр илүү буюу статистикийн хувьд мэдэгдэхүйц

өндөр цалин авдаг бол Этүгэн ИС, Гурван эрдэнэ ДС-ийн төгсөгчид Шинэ анагаах ухаан ДС-

ийн төгсөгчдөөс бага цалин авч байна. Гэхдээ энэ зөрөө ач холбогдолгүй. Харин хүйсээр

харьцуулахад эмэгтэй төгсөгчид ижил сургууль төгссөн эрэгтэй төгсөгчдөөс дунджаар 2292

төгрөгөөр илүү цалин авч байна.

Гэхдээ эрхэлж буй ажил нь адил чанартай, тэнцүү үнэлгээтэй эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн

авч буй цалингийн түвшинг харьцуулж байж цалин тогтооход жендэрийн ялгаатай байдал

нөлөөлж байгаа талаар эцсийн дүгнэлт хийх ёстой. Энэхүү судалгаагаар ийм нарийн

харьцуулалт хийж, цалин тогтооход жендерийн ялгаварлал байгаа эсэх талаар эцсийн

хариулт өгөх зорилго тавиагүй боловч ойролцоо үнэлгээ өгөх боломжтой. Судалгаанд

ажиллаж буй мэргэжлээр цалинг нь харьцуулах боломжтой 400 орчим төгсөгч хамрагдсан

бөгөөд тэд 92 ялгаатай мэргэжлээр ажиллаж байна. Энэ нь мэргэжлээр харьцуулан дүгнэлт

гаргахад хэт олон ангилал бөгөөд үнэлгээний стандарт хазайлтыг эрс нэмэгдүүлэх юм.

Бид төгсөгчдөөс эрхэлж буй ажлын байрных нь мэдээллийг нэмж асуун, ижил мэргэжлээр

ойролцоо албан тушаал дээр ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн цалинг

харьцуулсан. Дүн шинжилгээний үр дүнг авч үзвэл, эмэгтэй төгсөгчид ижил мэргэжлээр

ажиллаж буй, ижил сургууль төгссөн, нас чацуу, ижил сурлагатай байсан эрэгтэй

төгсөгчидтэй ойролцоо цалин авч байна. Нарийвчилбал, эмэгтэй төгсөгчид дунджаар 5,3%

доогуур цалин авч байгаа боловч энэ нь статистикийн хувьд ач холбогдолгүй (t= - 1.03 ба p-

value=0.304), цалингийн ялгаварлал байна гэж дүгнэх хангалттай үндэслэлгүй байна. Цаашид

судалгаанд хамрагдах сургуулиуд болон төгсөгчдийн тоо нэмэгдэх хэрээр энэ талаар

нарийвчилсан дүгнэлт гаргах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Page 31: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

31

Хоёр дээд сургууль ба ажлын туршлага

Энэхүү түүвэр судалгаагаар төгсөгчдөөс тус сургуульд элсэхээс өмнө сурч, ажиллаж байсан

түүхийг тодруулахад, төгсөгчдийн 16 хувь нь урьд ямар нэг их дээд сургууль төгссөн, 10

хувь нь тухайн сургуульд элсэхээс өмнө ямар нэг ажил эрхэлж байсан ажээ. Үүнтэй

холбоотойгоор “Хоёр дээд сургууль төгссөн, эсвэл ажлын туршлагатай төгсөгчид

хөдөлмөрийн зах зээл дээрилүү амжилт олдог уу?” гэсэн асуулт дэвшүүлж болно. Үүнд

хариулахын тулд төгсөгчийн цалин, ажил эрхлэлт, ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа, ажил

хайсан хугацаа зэрэг хөдөлмөрийн зах зээлийн гол үзүүлэлтүүдийг төгсөгчдийн төгссөн

сургууль, хүйс, нас, урьд нь өөр дээд сургууль төгссөн эсэх, урьд нь ажил эрхэлж байсан эсэх

гэх мэт онцлогоос хамааруулан регрессийн загвар үнэлэх шаардлагатай.

Урьд нь их дээд сургууль төгссөн хүмүүсийн тухайд регрессийн үнэлгээ хийж үзэхэд, хоёр

дээд сургууль төгссөн хүмүүс яг ижил сургууль төгссөн,адил хүйсийн төгсөгчөөс дунджаар

ердөө 2 хувь илүү цалинтай (статистикийн хувьд ач холбогдолгүй) ажилд ордог бол харин

ажил эрхлэх магадлал нь 15 хувь илүү байна. Гэхдээ тэдний ажилгүйдлийн үргэлжлэх

хугацаа нь ойролцоогоор 0.7 сар, ажил идэвхтэй хайсан хугацаа нь 1.5 сараар урт байна.

Гэхдээ урьд нь сургуульд сурсан эсэх нь төгсөгчийн настай шууд хамааралтай тул насыг

оруулан тооцвол хоёр дээд сургууль төгсөгчдийн цалин нь нас чацуу, адил хүйсийн, адил

сургууль төгсөгчийнхөөс 13 хувь доогуур байгаа нь сонирхол татаж байна. Харин тэдний

ажил эрхлэх магадлал 9 хувь илүү (гэхдээ статистикийн хувьд ач холбогдолгүй), ажилгүй

байх, ажил хайхад зарцуулах хугацаа 1 сараар бага (гэхдээ статистикийн хувьд ач

холбогдолгүй) байна.

Дунд сургууль төгсөгчдөөс ямар хүмүүс хоёр дээд сургуульд сурах магадлалтай вэ гэдгийг

тоон мэдээлэл ашиглан үнэлж болно. Төгсөгчдийн мэдээллээс үзвэл эмэгтэй оюутны 19 хувь,

эрэгтэйчүүдийн 12 хувь нь дахин сурдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй оюутны дахин сурах

магадлал эрэгтэй оюутныхаас 7 нэгж хувиар илүү (ач холбогдолтой) байна. Гэхдээ энд

тухайн төгсөгчийн ЕШ-ын оноог харгалзаж үзвэл дунд сургууль төгсөгчийн хоёр сургуульд

орох магадлал хүйсийн хувьд ялгаагүй болж байна. Мөн сургуулиудын ялгааг харгалзаж

үзвэл төдийлөн ялгаа гараагүй.

Төгсөгчдөөс ойрын үед дахин сургуульд сурах сонирхолтой эсэхийг тодруулахад 8 хувь нь

их, дээд сургуульд дахин сурахаа илэрхийлсэн. Гэхдээ энд эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн

Page 32: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

32

хооронд төдийлөн ялгаа байгаагүй. Харин ТТДС-ийн 75 төгсөгчөөс нэг нь ч дахин их, дээд

сургуульд суралцах сонирхолгүй байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Ажлын туршлагын хувьд урьд нь ажил эрхэлж байсан төгсөгчдийн 45 хувь нь 5 хүртэлх жил,

18 хувь нь 5-10 жил, 37 хувь нь 10 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай байна.

Иймд өмнөх хэсэгт авч үзсэнтэй адил “Ажлын туршлагатай төгсөгчид хөдөлмөрийн зах зээл

дээр илүү амжилт олдог уу?” гэсэн асуулт дэвшүүлж болно. Үүнд хариулахын тулд

төгсөгчийн цалин, ажил эрхлэлт, ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа, ажил хайсан хугацаа

зэрэг хөдөлмөрийн зах зээлийн гол үзүүлэлтүүдийг төгсөгчдийн төгссөн сургууль, хүйс, нас,

урьд нь ажиллаж байсан эсэх гэх мэт онцлогоос хамааруулан регрессийн загвар үнэлэх

шаардлагатай.

Регрессийн үнэлгээгээр, урьд нь ажил эрхэлж байсан төгсөгчид яг ижил сургууль төгссөн,

адил хүйсийн төгсөгчөөс дунджаар ажил эрхлэх магадлал нь 15 нэгж хувь дээгүүр, 13 хувиар

илүү цалинтай боловч ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа бараг 2 сараар урт, ажил хайх

хугацаа ч мөн 2.5 сараар урт (энэ бүх ялгаа статистикийн хувьд ач холбогдолтой) байна.

Гэхдээ ажиллаж байсан туршлага төгсөгчийн настай шууд хамааралтай тул төгсөгчийн насыг

оруулан тооцвол ажлын туршлагатай төгсөгчдийн хувьд эдгээр бүх ялгаа статистикийн хувьд

ач холбогдолгүй болж байна.

Төгсөгчдийн дунд урьд нь ажил эрхэлж байсан хүмүүсийн эзлэх хувь сургуулиудаар нэлээд

ялгаатай байдаг ажээ. Тухайлбал, “Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн төгсөгчдийн 30

хувь, “Шинэ анагаах ухаан” дээд сургуулийн төгсөгчдийн 20 хувь урьд нь ажил эрхэлж

байсан туршлагатай бол бусад сургуулийн тухайд энэ үзүүлэлт 8-12 хувь байна.

Хувиараа бизнес эрхлэгчид

Хөдөлмөрийн зах зээлийн анхаарал хандуулах нэг чухал бүлэг бол хувиараа бизнес эрхлэгч

буюу өөртөө ажлын байр бий болгогчид юм. Тэднийг бас энтрепренёр гэх ба дээд

боловсролын талаар баримтлах бодлогод их, дээд сургуулиуд оюутнууддаа бизнес эрхлэх ур

чадварыг олгох шаардлагатайг чухалчилсан байдаг.

Судалгааны үр дүнгээс харахад нийт төгсөгчдийн 4.9 хувь нь хувиараа бизнес эрхэлж байгаа

бөгөөд үүнийг сургуулиар ялгаж харвал МУИС-ийн төгсөгчдийн 9.5 хувь хувиараа бизнес

эрхэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт бол Этүгэн ИС, Шинэ анагаах ухаан ДС-ийн

Page 33: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

33

төгсөгчдийн хувиараа бизнес эрхлэгчид 1.8 хувийг эзэлж байгаа нь хамгийн бага үзүүлэлт

юм.

Төгсөгчдийн хувиараа бизнес эрхлэх магадлалыг нас, хүйс, төгссөн сургууль, дээд

сургуулийн голч дүн, ЕШ-ын оноо зэргээс хамааруулан регрессийн загвар үнэлэв. Ингэхэд

эмэгтэй төгсөгчид төгссөн сургууль, нас зэргээс үл хамааран хувиараа бизнес эрхлэгч болох

магадлал эрэгтэйчүүдээс 10 хувь илүү байгаа бол ТТДС-ийн төгсөгчдийн хувиараа бизнес

эрхлэгч болох магадлал бусад сургуулийнхаас 10-15 хувиар доогуур байна. Голч дүнбагатай,

ЕШ-ын оноо өндөртэй сурагчид яваандаа хувиараа бизнес эрхлэгч болох магадлал бага зэрэг

өндөр байна.

Хөдөлмөрийн зах зээлийн зарим асуудал

Төгсөгчдийн ажил эрхлэлттэй холбоотой зарим үзүүлэлтийг хөдөлмөрийн эдийн засгийн

загвар ашиглан үнэлсэн үр дүнг энд авч үзье. Уг загвар нь ажил эрхлэлт, ажилгүйдлийн

үргэлжлэх хугацаа, ажил хайсан хугацаа, цалин гэх мэт хөдөлмөрийн зах зээлийн үндсэн

үзүүлэлтийг нас, хүйс, төгссөн сургууль, ЕШ-ын оноо, урьд нь дээд сургуульд сурсан эсэх

гэх мэт төгсөгчийн хувийн онцлогтой холбоотой хүчин зүйлсээс хамааруулан үнэлэх

регрессийн загвар юм. Тэгшитгэл 1 нь ажил эрхлэлтийн магадлалыг үнэлэх загвар бол

Тэгшитгэл 2 нь цалингийн хэмжээг үнэлэх загвар юм. Ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа,

ажил хайх хугацаа зэргийг мөн энэ загвар ашиглан үнэлж болно.

Empi = const + β1×agei + β2×genderi + β3×schooli + β4×exami + β5×GPAi +

β6×twocollegei + β7×workexperi + ui (1)

wagei = const + β1×agei + β2×genderi + β3×schooli + β4×exami + β5×GPAi +

β6×twocollegei + β7×workexperi + ui (2)

Ажил эрхлэлт. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг дээрх загвараар үнэлэхэд эдгээр

хүчин зүйлс ажил эрхлэлтийн магадлалын зөрүүний 18 хувийг тайлбарлаж байна.

Жишээлбэл, тухайн төгсөгч урьд нь өөр сургууль төгсөж байсан бол ажил эрхлэх магадлал

40 хувь, ЕШ-ын оноо 100-аар өсөхөд ажил эрхлэх магадлал 13 хувь өсч байна. Шинэ анагаах

ухаан ДС, Гурван эрдэнэ ДС-ийн төгсөгчдийн ажил эрхлэх магадлал бусад сургуулийн нас

чацуу, адил хүйсийн, ижил шалгалтын оноо ба голч дүнтэй төгсөгчдөөс 40 гаруй хувиар илүү

байна.

Page 34: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

34

Ажил эрхлэх ба ажилгүйдлийн хугацаа. Дээрх загвараар үнэлэхэд, тухайн төгсөгчийнЕШ-

ын оноо 100-аар илүү бол ажилтай байх хугацаа нь жилд 1.8 сараар илүү, байна. Төгсөгчийн

ажилгүй байх хугацааны хувьд ЕШ-ын оноо 100-аар илүү бол жилд 1.8 сараар богино байна,

эмэгтэй бол жилд 2.6 сараар урт байна. Харин ажил хайх хугацааны хувьд, тухайн төгсөгч

эмэгтэй бол 2.8 сараар урт байна. Бусад үзүүлэлт эдгээр үргэлжлэх хугацаанд ямар нэг ач

холбогдолтой нөлөөгүй байна.

Цалин. Загварын үнэлгээнээс харахад, эмэгтэй төгсөгч нас чацуу, ижил сургууль төгссөн,

адил хүйсийн, ижил шалгалтын оноо ба голч дүнтэй төгсөгчөөс 24 хувиар илүү цалинтай

ажил эрхэлж байна.

Давхар ажил эрхлэлт. Ямар хүмүүс давхар ажил эрхэлж байна вэ? Үнэлгээний загвараас

харахад ЕШ-ын оноо доогуур хүмүүс, эмэгтэйчүүд давхар ажил хийх хандлага илүү байна.

Тухайлбал ЕШ-ын оноо 100-аар буурвал давхар ажил хийх магадлал 10 хувь ихсэх ба

эмэгтэй төгсөгчийн ажил хийх магадлал 15 хувиар илүү байна. Харин нас, төгссөн сургууль,

голч дүн, урьд нь өөр сургууль төгссөн эсэх гэх мэт шинж чанарууд давхар ажил эрхлэх

магадлалд нөлөө үзүүлэхгүй байна.

Ажил хайх арга ба сургуулиуд

Ажил эрхэлж буй төгсөгчид ямар мэдээлэл ашиглан уг ажлын байраа олсныг дараах

хүснэгтээр нэгтгэн харуулав.

Хүснэгт 18. Ажил хайх арга ба төгссөн сургууль, хувиар

Этүгэн

Гурван

эрдэнэ ТТДС

Шинэ

анагаах МУИС Нийт

Найз нөхөд, хамаатан 18.1 26.4 37.3 40.0 21.7 25.1

Хэвлэл мэдээлэл 26.7 18.1 9.8 7.5 19.6 19.0

Өөрөө шууд өргөдөл гаргасан 20.7 9.7 17.6 17.5 18.2 17.3

Суралцаж байхдаа холбоо

тогтоосон 10.3 2.8 27.5 7.5 21.0 14.5

Сургууль, багшаар дамжуулж 10.3 9.7 3.9 17.5 11.2 10.4

Хөдөлмөрийн бирж, яармаг 3.4 18.1 2.0 - 2.1 5.0

Бусад сургалтад хамрагдаж

байхдаа 2.6 1.4 - 2.5 2.8 2.1

Урьд нь ажиллаж байсан - 4.2 - 5.0 - 1.2

Page 35: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

35

Бусад 7.8 9.7 2.0 2.5 3.5 4.7

Нийт 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0

Хүснэгтээс харахад, ажил олоход хамгийн их ашиглаж буй арга нь найз нөхдөөр дамжуулах,

хэвлэл мэдээллийн зараас авах, төгсөгч өөрөө шууд өргөдөл гаргах гэсэн аргууд байна.

Гэхдээ эдгээр арга сургууль бүрээр эрс ялгаатай байна. Тухайлбал, Этүгэн ИС-

ийнтөгсөгчдийн хувьд хамгийнсайн эх сурвалж нь эхлээд хэвлэл мэдээлэл, дараа нь өргөдөл

гаргах байгаа бол МУИС-ийн төгсөгчдийн хувьдэхлээд найз нөхөд, дараа нь суралцаж

байхдаа тогтоосон холбоо нь ажлын байрны мэдээлэл олж авах чухал эх сурвалж болж

байна. Тиймээс сургуулиуд, БСШУЯ энэ онцлогт тохируулж, төгсөгчдөд ажил хайх

тусгайлсан зөвлөгөө өгөх шаардлагатай.

Ажилд яаж орсон нь хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдтэй хамааралтай юу? Үүнд

хариулахын тулд төгсөгчдийн ажилгүй байсан, ажил хайсан дундаж хугацааг ажилд орсон

аргуудаар харьцуулж харах хэрэгтэй. Мөн төгсөгчдийн цалин, ажил эрхлэлт зэрэг

үзүүлэлтийг төгссөн сургууль, нас, хүйс, ажилд орсон арга, ЕШ-ын оноо, голч дүн, урьд нь

өөр сургууль төгссөн эсэх зэрэг хүчин зүйлсээс хамааруулсан регрессийн загвар үнэлэх

шаардлагатай.

Бусад сургалтад хамрагдаж байхдаа мэдээлэл авсан, эсвэл өөрөө шууд өргөдөл гаргаж ажилд

орсон төгсөгчдийн ажилгүйдлийн үргэлжлэх дундаж хугацаа болон ажил хайсан дундаж

хугацаа хамгийн богино (3-4 сар), хөдөлмөрийн биржээр дамжиж орсон хүмүүсийн ажилгүй

байсан болон ажил хайсан хугацаа хамгийн урт (8-9 сар) байна. Харин ажил эрхлэлт,

цалингийн тухайд ажлын байрны мэдээлэл авах аргууд төдийлөн ялгаа үзүүлэхгүй байна.

Боловсрол ба ажил эрхлэлтийн үл нийцэл

Төгсөгчдийн эрхэлж буй ажил нь төгссөн хөтөлбөр, мэргэжилтэй хэр холбоотой байгааг

тодруулахад төгсөгчдийн дийлэнх нь их холбоотой гэж үзсэн. Уг нийцэл хот ба хөдөө орон

нутагт ажиллаж буй төгсөгчдийн хувьд мэдэгдэхүйц ялгаатай байгааг дараах хүснэгт

харуулж байна. Тухайлбал, хөдөө орон нутагт ажиллаж буй төгсөгчдийн эрхэлж буй ажил ба

төгссөн мэргэжил хоорондоо харьцангуй сайн нийцэлтэй байна. Харин төгссөн

мэргэжилтэйгээ огт холбоогүй ажил эрхэлж буй төгсөгчид 9 орчим хувь байгаа нь

сонирхолтой юм. Гэхдээ эдгээр хариулт субьектив шинжтэй болохыг анхаарах нь зүйтэй.

Хүснэгт 19. Төгсөгчдийн мэргэжил ба ажлын нийцэл, байршлаар

Page 36: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

36

Маш их Их Бага

Огт

холбоогүй

Нийт төгсөгчид

Үүнээс:

41.2%

36.4%

13.3%

9.0%

Хот 36.2% 38.8% 15.1% 9.9%

Хөдөө 53.9% 30.4% 8.7% 7.0%

Үүнтэй холбоотойгоор төгсөгчдөөс одоо эрхэлж буй ажлаа үргэлжлүүлэн хийх эсэхийг

тодруулахад 87 хувь нь үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлсэн бол 13 хувь нь ажиллахгүй

гэж хариулсан. Тухайн байгууллагадаа үргэлжүүлэн ажиллахгүй гэж үзсэн төгсөгчдөөс

шалтгааныг нь тодруулахад дараах хариулт өгсөн юм. Үргэлжлүүлэн ажиллахгүй үндсэн

шалтгаанууд нь төгсөгчдийн эрхэлж буй ажил ба мэргэжлийн үл нийцэлтэй зарим талаар

холбоотой байж болох юм.

Хүснэгт 20. Үргэлжлүүлэн ажиллахгүй шалтгаан

Шалтгаан Тоо Хувь

Мэргэжлийн ажил хийнэ 15 31.91

Сургуульд сурна 11 23.4

Ажлаа солино 7 14.89

Цалин бага 4 8.51

Ахиж дэвших боломж муу 3 6.38

Ажлын ачаалал хэт их 2 4.26

Том компанид ажиллах

хүсэлтэй

2 4.26

Бусад 3 6.38

Нийт 47 100

Төгсөгчдийн эрхэлж буй ажил төгссөн мэргэжилтэй хэр нийцтэй байгаа нь түүний төгссөн

сургууль, нас, хүйс, ЕШ-ын оноо, голч дүн, урьд нь өөр сургууль төгссөн эсэх зэрэг хүчин

зүйлстэй хэр хамааралтайг регрессийн загвараар үнэллээ. Үнэлгээнээс, төгсөгчийн хүйс, ЕШ-

ын оноо, голч дүн зэргийг харгалзаж үзвэл зарим сургууль дээр ажил мэргэжлийн үл нийцэл

байгаа боловч тийм ч их ялгаатай биш байна. Этүгэн ИС, ТТДС-ийн төгсөгчид ажил

мэргэжлийн нийцлийг хамгийн сайн гэж үнэлж байна. Голч дүн сайтай оюутнууд тохирох

мэргэжлийн ажлаа харьцангуй сайн олсон байх магадлалтай байна. Мөн төгсөгчийн ажилгүй

байсан хугацаа урт байх тусам тохирох ажлаа олох магадлал бага боловч буурч байна, эсвэл

Page 37: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

37

тохирох ажил олдохгүй тул ажилгүй байх хугацаа нь уртасч байна. Харин ажил мэргэжлийн

нийцэлд цалин төдийлөн хамааралгүй байна.

Төгсөгчдийн сэтгэл ханамж

Төгсөгчид сурсан хөтөлбөрөөс олгосон ур чадваруудад хэр сэтгэл ханамжтай явдгийг дараах

хүснэгтэд дунджаар харуулав. Хэрэв төгсөгч тухайн ур чадварыг маш бага гэж үзвэл 1 оноо,

маш их гэж үзвэл 5 оноо өгсөн. Үр дүнгээс харахад төгсөгчид тухайн хөтөлбөр бизнес эрхлэх

ур чадварыг хамгийн бага олгосон гэж үзэж байна. Харин бусад чадварыг ойролцоо буюу

4.0-4.2 дундаж оноогоор үнэлжээ. Энэ үнэлгээг сургуулиудаар ангилж харвал нэлээд ялгаа

харагдаж байна. Жишээлбэл, бичих ур чадварыг дунд зэрэг (3.7) олгосон гэж ТТДС-ийн

төгсөгчид үзэж байхад маш сайн (4.6) олгосон гэж Гурван эрдэнэ ДС-ийн төгсөгчид үзэж

байна. Бизнес эрхлэх ур чадварыг дунд зэрэг (3.1-3.2) олгосон гэж МУИС, Шинэ анагаах

ухаан ДС, Гурван эрдэнэ ДС-ийн төгсөгчид үзэж байхад харьцангуй сайн (4.2) олгосон гэж

Этүгэн ИС-ийн төгсөгчид үзэж байна.

Хүснэгт 21. Сургуулиас олгосон ур чадварт төгсөгчдийн сэтгэл ханамж

Ур чадвар Этүгэн

ИС

Гурван

эрдэнэ ДС ТТДС

Шинэ

анагаах

ухаан ДС

МУИС Нийт

Манлайлах 4.3 4.2 4.1 3.8 3.6 4.0

Бие даах 4.4 4.4 4.2 4.0 4.1 4.2

Багаар ажиллах 4.5 4.5 4.3 3.9 4.0 4.2

Зохион байгуулах 4.3 4.5 4.1 3.8 3.8 4.1

Цагийн менежмент 4.3 4.3 4.0 4.0 3.8 4.1

Санаачлах, эрсдэл

хүлээх 4.3 4.2 4.0 3.9 3.8 4.0

Бичих 4.4 4.6 3.7 4.0 4.0 4.2

Ярианы 4.4 4.6 3.8 4.0 3.9 4.2

Харилцааны 4.4 4.6 3.9 4.0 4.0 4.2

Компьютер,

интернет ашиглах 4.2 4.2 4.0 3.8 4.1 4.1

Мэргэжлийн мэдлэг 4.2 4.4 4.3 3.7 4.0 4.1

Ачаалал ихтэй

ажиллах 4.3 4.2 4.4 3.7 4.0 4.1

Бизнес эрхлэх 4.2 3.2 3.9 3.2 3.1 3.5

Page 38: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

38

Гэхдээ эдгээр ур чадварт төгсөгч бүр ихэвчлэн нэгэн ижил үнэлгээ өгөх хандлагатай байсан.

Өөрөөр хэлбэл тухайн төгсөгчийн үнэлгээнүүд хоорондоо хүчтэй корреляци хамааралтай

байсан. Энэ нь төгсөгч эдгээр ур чадварыг хооронд нь төдийлөн сайн ялгахгүй, эсвэл асуулт

хэт олон байгаатай холбоотой байж болох юм. Иймд дараагийн судалгаануудад тодорхой,

цөөн ур чадварын талаар асуух шаардлагатай.

Харин төгсөгчдөөс сургуулийнх нь давуу ба сул талыг үнэлүүхэд дараах хариулт өгч байсан.

Хүснэгт 22. Сургуулийн давуу талын үнэлгээний хувь, сургуулиар

Этүгэн

ИС

Гурван

эрдэнэ ДС

ТТДС Шинэ

анагаах

ухаан ДС

МУИС Нийт

Судлах хичээлийн тоо 74.1 95.6 83.1 86.3 76.9 79.8

Заавал үзэх хичээл ба

сонгох хичээлийн

харьцаа

75.0 89.1 64.8 69.8 62.3 70.7

Оюутны ачаалал 71.8 81.9 84.5 67.9 69.0 73.4

Багш нарын чанар 74.7 78.4 77.5 77.4 23.8 56.9

Анги танхим, тоног

төхөөрөмж 72.8 47.1 63.4 77.4 48.1 58.9

Бусад

мэргэжил/хөтөлбөрөөс

суралцах боломж

67.2 57.6 47.9 47.2 49.4 55.3

Судалгааны чадавхи 51.4 58.9 53.5 69.2 68.6 60.6

Хөдөлмөрийн зах

зээлд зохицох байдал 77.6 59.3 76.1 54.7 57.7 65.5

Үйлдвэрлэлийн

салбартай хамтрах

байдал

75.7 57.3 74.6 69.2 46.4 61.4

Сургалтын төлбөр 65.9 83.1 73.2 71.7 55.6 65.8

Дээрх хүснэгтэд харуулсан үзүүлэлт ихэнх нь 50-иас дээш хувьтай байгаа нь төгсөгчид

төгссөн сургуулийнхаа дээрх үзүүлэлтүүдэд ерөнхийдөө сэтгэл хангалуун байна. Гэхдээ

үзүүлэлтүүдийг сургууль тус бүрээр задалж харвал нэлээд ялгаа харагдаж байна.

Ур чадварын үзүүлэлттэй адилаар төгсөгч бүр сургуулийн давуу талуудад ихэвчлэн нэгэн

ижил үнэлгээ өгөх хандлагатай байсан. Иймд дараагийн судалгаануудад сургуулийн

тодорхой, цөөн онцлогуудын давуу, сул талыг үнэлүүлэх шаардлагатай.

Page 39: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

39

Мөн төгсөгчдийн эдгээр үнэлгээг ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүнтэй

харьцуулж харах шаардлагатай. Учир нь нэг талын үнэлгээ (perception) өрөөсгөл байх

магадлалтай юм

Энэхүү тайлангийн дараагийн бүлэгт туршилт судалгаанд хамрагдсан 6 их, дээд сургуулийн

төгсөгчийг мөшгөх хагас жил тутмын эхний туршилт судалгааны сургамж, үр дүнгүүд,

туршилтын үр дүнд сайжруулан боловсруулсан судалгааны хэрэглэгдэхүүн, зөвлөмж, гарын

авлагыг танилцуулна.

Page 40: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

40

5. Санал зөвлөмж

Төгсөгчийг мөшгөх туршилт судалгааны эхний шатны үр дүнд үндэслэн зөвлөх багийн

зүгээс судалгааны чанарыг сайжруулахын тулд дараах санал зөвлөмжийг дэвшүүлж байна.

Үүнд:

Судалгааны зохион байгуулалт

1. Хэдийгээр урьдчилсан үнэлгээгээр ихэнх сургууль төгсөгчдийнхөө хөдөлмөр

эрхлэлтийн судалгааг жил бүр хийдэг гэж хариулж байсан боловч судалгааны арга

зүй, хариуцах баг маш тодорхойгүй, өмнөх жилүүдийн судалгааны мэдээлэл

хадгалагдаагүй, эсвэл эмх цэгцгүй байсан. Иймд их, дээд сургуулиуд төгсөгчийг

мөшгөх судалгааг жил тутмынхаа төлөвлөгөөнд оруулж, тохирох зардал, хүн хүчийг

төсөвт суулгаж байх зайлшгүй шаардлагатай.

Тухайлбал, судлаачдын баг 2 сар хүртэл хугацаанд судалгаан дээр дагнаж ажиллана, 1

судлаач өдөрт 5 төгсөгчөөс мэдээлэл цуглуулна, үүнд мэдээлэл боловсруулах, тайлан

бичих хугацаа багтсан гэж тооцон төлөвлөгөөг боловсруулах. Утсаар мэдээлэл

цуглуулах тул холбогдох харилцаа холбооны зардлыг төсөвт тусгах. Судалгааны

багийн бүтэц, гишүүдийн хариуцах үүргийн талаар санал болгож буй төлөвлөгөөтэй

Хавсралт 6-аас танилцана уу.

2. Судалгааны багийг ажиллах өрөө, компьютер, утсаар хангах, сургуулийн бусад

ажлаас чөлөөлөх.

3. Судалгааг сургалтын алба, багш ажилтнуудын ажлын ачаалал багатай 3-4-р сард

зохион байгуулах нь тохиромжтой.

4. Судалгааны багийг сайн сургаж, дадлагажуулах. Үүний тулд сургуулиуд энэ

судалгааг хариуцсан, тогтвортой ажиллах багийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Зөвлөх багийн зүгээс асуулгын маягтыг боловсронгуй болгохын тулд асуултын тоог

цөөрүүлж, ойлгомжтой болгоход анхаарсан. Мөн туршилт судалгааны үеэр тулгарсан

асуудлуудыг тусгаж, судлаачдын гарын авлагуудыг сайжруулсан.

5. Оюутнуудыг сургууль төгсөхөөс нь өмнө суурь мэдээлэл болон хаягийн мэдээллийг

дэлгэрэнгүй бүртгэж авах, төгссөний дараа төгсөгчийн судалгаанд идэвхтэй

оролцохыг сануулах. Ингэснээр ирэх жилүүдийн судалгаа амжилттай болох нэг үндэс

тавигдана.

Page 41: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

41

6. Олон төгсөгчтэй сургуулиуд судалгаанд хамрагдсан төгсөгчдийн дунд сугалаа зохион

байгуулж, тодорхой хэмжээний урамшуулал хэрэглэвэл судалгаанд хамрагдах хувь

нэмэгдэх магадлалтай.

7. Судалгааны багийг оюутны бүртгэлийн архив мэдээлэлд нэвтрэх боломжоор хангах.

Мэдээлэл цуглуулалт

8. Төгсөгчидтэй холбоо барихдаа анги даасан багш, төгсөгчдийн холбоо, оюутанд

үйлчлэх төв зэрэг төгсөгчидтэй ойр харилцдаг хүмүүсийг оролцуулах. Мөн анги

бүлгүүдийн нийгмийн харилцааны бүлэг (фэйсбүүк групп гэх мэт)-т зар мэдээ,

урилгыг байршуулбал судалгаанд хамрагдалт нэмэгдэх боломжтой.

9. Төгсөгчдийн нас, хүйс, төгссөн зэрэг, хөтөлбөр, голч дүн, ЕШ-ын оноо гэх мэт

мэдээллийг сургуулийн сургалтын алба, төгсөгчдийн холбоо, оюутанд үйлчлэх

төвийн мэдээллийн сангаас урьдчилан авч бэлтгэх нь судалгааны мэдээлэл

цуглуулалтын хугацааг богиносгож, түүврийн бус алдааг багасгах ач холбогдолтой.

10. Судлаачид асуулгын маягтыг маш сайн ойлгож, шилжих шаардлагатай асуулт руу зөв

шилжиж, хариултыг шуурхай, үнэн зөв бөглөдөг байх

11. Яваандаа энэхүү судалгааг вэбэд суурилсан асуулгаар цуглуулж, асуултуудын

хооронд алгасах буюу шилжих үйлдлийг автоматаар гүйцэтгэдэг болох хэрэгтэй.

Ингэснээр мэдээлэл цуглуулалт, мэдээлэл оруулалттай холбоотой алдааг арилгах

боломжтой болно.

12. Дан ганц асуулгын маягтаар утсаар мэдээлэл цуглуулахаас гадна, хөтөлбөр бүрээс 1-2

төгсөгчийг сонгон авч гүнзгийрүүлсэн ярилцлага, фокус бүлгийн ярилцлага гэх мэт

чанарын судалгаа хийх шаардлагатай. Ингэснээр тоон судалгаанаас гарч буй

дүгнэлтүүдийг бататгах, шалтгаан, үйл явцыг тодорхой тайлбарлах боломж бүрдэнэ.

13. Цуглуулсан мэдээллийг шивж оруулахдаа гарын авлагад заасны дагуу нэгдсэн

форматаар хадгалах, нээлттэй асуултыг хариултыг урьдчилан тохирсон форматаар

кодолж оруулах.

14. Мэдээлэл цуглуулах, мэдээллийг шивж оруулах шатанд дотоод хяналтыг маш сайн

тавих, илэрсэн алдааг залруулдаг байх. Дотоод хяналт тавих аргачлалыг судалгааны

гарын авлагад танилцуулсан. Ингэснээр түүврийн бус алдаа буурч, судалгааны чанар

сайжирна.

Page 42: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

42

Мэдээлэлд дүн шинжилгээ хийх

15. Судалгааны багт статистик, эконометрик, хөдөлмөрийн эдийн засгийн мэргэжлийн

хүн заавал оруулах. Ялангуяа төгсөгчийг мөшгөх судалгааг давтан зохион байгуулж

байгаа үед эконометрикийн шинжилгээний ахисан түвшний чадвартай судлаач

зайлшгүй шаардлагатай болно. Хэрвээ тухайн сургуульд ийм мэргэжлийн хүн байхгүй

бол түр хугацаагаар гадны зөвлөх хөлсөлж болно. Эсвэл их, дээд сургуулиуд

консорциум байгуулж, мэргэжлийн судалгааны байгууллагаар тоон мэдээллийн

гүнзгийрүүлсэн шинжилгээг сургууль тус бүрийн хувьд гүйцэтгүүлж болно (Европын

орнуудын туршлага).

16. Статистикийн дүн шинжилгээ хийх аргачлал нь адилхан учраас дүн шинжилгээг Stata,

SPSS, R, Eviews гэх мэт статистикийн шинжилгээний аль ч суурь програмыг ашиглан

гүйцэтгэж болно. Их, дээд сургуулиудын судалгааны багт зориулсан гарын авлагад

зөвлөх багийн зүгээс SPSS програм ашиглан дүн шинжилгээ хийх зааварчилгааг

жишээ болгон оруулсан. Харин нэгдсэн дүн шинжилгээг гүйцэтгэсэн Stata програмын

код болон датаг компакт диск буюу CD-д буулгаж энэхүү тайланд хавсаргав.

17. Онлайнаар, эсвэл мобайл аппликэйшн ашиглан мэдээлэл цуглуулах үед бүх асуултын

дан тоололт буюу давтамж (frequency)-ийг автоматаар гүйцэтгэх боломжтой. Гэхдээ

тоон мэдээллийн боловсруулалт, дүн шинжилгээг хэт автоматжуулах гэж оролдох нь

буруу юм. Ялангуяа төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдэд гарч буй ялгаа,

өөрчлөлт, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг судлахад хөдөлмөрийн эдийн засгийн

тохирох загварыг сонгох, загварын үнэлгээний үр дүнг тайлбарлахад эдийн засагч,

статистикч гэх мэт мэргэжлийн судлаачийн оролцоо зайлшгүй шаардлагатай.

18. Их, дээд сургуулиуд дүн шинжилгээг гүйцэтгэж, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг

тооцохдоо төгсөгчийн сурсан хөтөлбөрөөр заавал ангилж харуулж байх. Ингэснээр

хөтөлбөрийн шинэчлэл хийхэд шаардлагатай олон чухал мэдээллийг уг судалгаанаас

ялгаж харах боломжтой болно. Энэ удаад олон хөтөлбөрийн харьцангуй цөөн төгсөгч

хамрагдсан тул хөтөлбөрийн түвшинд харьцуулсан шинжилгээ хийхэд хангалтгүй

байлаа. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд олон сургууль, олон

хөтөлбөрийг төлөөлөх чадвартай олон төгсөгч хамруулах тусам хөдөлмөрийн зах

зээлийн үзүүлэлтүүдийг хөтөлбөрөөр нь ангилан шинжлэх боломж бүрдэх юм.

Иймээс сургуулиуд төлөөлөх шаардлага хангахуйц тооны төгсөгчдийг судалгаанд

хамруулах шаардлагатай байна.

Page 43: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

43

19. Их, дээд сургуулиуд төгсөгчийг мөшгөх судалгаанд жендэрийн дүн шинжилгээ заавал

хийдэг байх. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй төгсөгчдийн суралцаж буй хөтөлбөр, ажил

мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн харьцаан дахь жендэрийн зөрүүтэй байдалд дүгнэлт

өгөх, сургалтын үйл ажиллагаанд цаашид тусгах боломж бүрдэх юм.

20. Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийнхөө хөдөлмөр эрхлэлтийн үр дүнг шууд тайлбарлах

нь зарим талаар эрсдэлтэй. Иймд дараа жилүүдийн тоон мэдээллийг харьцуулах нь

чухал. Мөн ийм нэгдсэн шинжилгээний дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулах, энэ

тайланд дурдсан үр дүнг тусгаж тайлбарлах хэрэгтэй.

21. Судалгааны мэдээллийн санг үүсгэхдээ төгсөгчдийг дугаарлан кодлох, нээлттэй

асуултад өгөх хариултуудыг жигд бүртгэж оруулах шаардлагатай байна. Эдгээр нь

хожим өгөгдлийг цэвэрлэх ажлыг хялбарчилж, түүврийн алдагдлыг бууруулах болно.

22. Яваандаа БУМС-ийн мэдээллийн санг Боловсролын үнэлгээний төв болон Нийгмийн

даатгалын газрын мэдээллийн сантай холбож чадвал тухайн төгсөгчийн дунд

сургууль төгсөх үеийн ЕШ-ын оноо, төгссөнөөс хойшхи албан сектор дахь ажил

эрхлэлтийн хугацаа, эрхэлж буй ажил, цалин зэрэг мэдээллийг энэ судалгаанд холбож

ашиглах боломжтой болно. Үүний тулд сургуулиуд төгсөгчийн овог нэр, регистрийн

дугаарыг бүрэн зөв бүртгэж авах шаардлагатай. Ингэснээр их, дээд сургууль

төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдийг нарийвчлал сайтай үнэлэх

боломжтой болно. Гэхдээ нийгмийн даатгалын сан гэх мэт хувь хүний, өндөр

нууцлалтай мэдээллийн санд нэвтрэх нь хууль эрх зүйн талаасаа эрсдэлтэй байж

болзошгүй гэдгийг харгалзан үзэх шаардлагатай.

23. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд нэвтрүүлж байгаа төгсөгчийг мөшгөх судалгаа,

ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр

дүнгүүдийг уялдуулах шаардлагатай. Тухайлбал, сургуулиудын сургалтын үйл

ажиллагаа, суралцагчдад олгож буй ур чадвар дахь сэтгэл ханамжийн үнэлгээг зөвхөн

энэ судалгаагаар, төгсөгчдөөс авахаас гадна ажил олгогчийн сэтгэл ханамжийн

судалгаагаар тодруулж байгаа.

24. Сургуулиуд, БСШУЯ Төгсөгчийн мөшгөх судалгааны тайлангийнхаа дүнгүүдийг ХЯ-

аас жил тутам гүйцэтгэдэг Төгсөгчийн мөшгөх судалгаа болон бусад судалгааны дүн,

статистик мэдээлэлтэй харьцуулж байх шаардлагатай. Жишээлбэл, ХЯ-ны

гүйцэтгэсэн Төгсөгчийн мөшгөх судалгаагаар 2014 онд их, дээд сургуулийн

Page 44: Төгсөгчийг мөшгөх судалгаа -1 · 5 сарын 11 6 сарын 2 5 сарын 11 5 сарын 18 5 сарын 18 5 сарын 18 Дууссан сар, өдөр

44

төгсөгчдийн 19.5 хувь ажилүй байсан. Харин бидний гүйцэтгэсэн судалгаагаар,

өнгөрсөн жилийн төгсөгчдийн 20 хувь нь одоогоор ажил эрхлээгүй байна.

25. Ирэх жилүүдэд олон сургуулийн олон төгсөгч судалгаанд хамрагдаж, энэ жилийн

судалгаанд хамрагдсан төгсөгчид дараагийн шатны судалгаанд оролцох хэрээр

өгөгдлийн сан томорч, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд улам нарийн аргууд

ашиглах шаардлагатай болно. Иймд БСШУЯ болон их дээд сургуулиуд Төгсөгчдийг

мөшгөх судалгаа хариуцсан багийг байнга сургаж, чадавхжуулж байх шаардлагатай.

26. Нэгдсэн тоон мэдээлэлд үндэслэн сургуулиудыг эрэмбэлэх, эсвэл сургуулиудаар

ангилсан үр дүнг олон нийтэд түгээх нь Төгсөгчийг мөшгөх судалгааны бодит үр дүнд

сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймд Төгсөгчдийг судалгааны мэдээллийн нууцлалыг

хангах, олон нийтэд хүргэх мэдээлэлд сургуулиар нь ангилсан үзүүлэлтүүдийг

танилцуулахгүй байх хэрэгтэй.