191
Авто зам төсөллөх БНбД БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТ Авто замын хиймэл байгууламжийг төсөллөх ерөнхий шаардлага 1. Авто замын гүүр ба хоолойг “Авто замын гүүр ба хоолой төсөллөх” БНбД 32.02.11-ийн дагуу төсөллөнө. 2. Авто замын тоннелийг “Төмөр зам ба авто замын нүхэн байгууламж” БНбД 32.07.10-ын дагуу төсөллөнө. 3. Гүүр ба хоолойг газар хөдлөлтийн бүс нутагт төсөллөхдөө “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөхбарилгын норм ба дүрэм” БНбД 22.01.01*/2006-г баримтална. 4. Гүүр ба хоолойг төсөллөхдөө “барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт” БНбД 2.01.01-93-ыг баримтална. 5. Гүүр ба хоолойнгоор нэвтрэх их усны ус зүйн тодорхойлолтуудыг тооцоолохдоо “Ус зүйн тодорхойлолтуудыг тооцоолох норм ба дүрэм” БНбД 2.01.14-86-г мөрдлөгө болгоно. 6. “Ус зүйн тодорхойлолтуудыг тооцоолох норм ба дүрэм” БНбД 2.01.14-86-гийн дагуу тооцоолсон үерийн их усны зарцуулалтын магадлал доорх хүснэгтэд заасны дагуу байна. Үүнд: Байгууламж Замын ангилал Тооцоот үерлэлтийн хамгийн их зарцуулалтын хэтрэх магадлал, %-иар Том ба жижиг хэмжээний гүүрүүд Хурдны зам болон гол зам 1* Том ба жижиг хэмжээний гүүрүүд Хуримтлуулагч зам 2** Том ба жижиг хэмжээний гүүрүүд Орон нутгийн зам 3** Жижиг гүүр ба хоолой Орон нутгийн зам 3** *- Авто замын сүлжээ бага хөгжсөн бүс нутагт байгууламжийг барих нөхцөлд улсын нийгэм эдийн засагт маш чухал ач холбогдолтой газар тааралдвал техник-эдийн засгийн үндэслэлээр хэтрэх магадлалыг 1%-ийн оронд 0,33%, 2%-ийн оронд 1%-иар авахыг зөвшөөрнө. **- Авто замын сүлжээ хөгжсөн бүс нутагт авто замын жижиг гүүр ба хоолойг байршуулах шаардлага гарвал техник-эдийн засгийн үндэслэлээр хэтрэх магадлалыг 1%-ийн оронд 2%, 2%- ийн оронд 3%, 3%-ийн оронд 5%-иар авахыг зөвшөөрнө. 7. Авто замын жижиг гүүр болон хоолойг төсөллөх, угаагдалтаас хамгаалах бэхэлгээг БНбД 32.02.11-ийн хавсралт №23 дугаар хавсралтыг баримтлан тооцно. 8. Авто зам дээр үерийн ус давуулах даланг хурдны болон гол замд төсөллөхийг хориглоно. 9. Хуримтлуулагч болон орон нутгийн замд үерийн ус давуулах даланг төсөллөх шаардлага гарвал далангийн хоёр талд мэдээллийн самбар, мөн давж урсах усны түвшинг зааж, хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглох түвшингийн Авто замын байгууламжийн төсөллөлт Бүлэг 6-1

БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Embed Size (px)

Citation preview

Page 1: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТ Авто замын хиймэл байгууламжийг төсөллөх ерөнхий шаардлага

1. Авто замын гүүр ба хоолойг “Авто замын гүүр ба хоолой төсөллөх” БНбД 32.02.11-ийн дагуу төсөллөнө.

2. Авто замын тоннелийг “Төмөр зам ба авто замын нүхэн байгууламж” БНбД 32.07.10-ын дагуу төсөллөнө.

3. Гүүр ба хоолойг газар хөдлөлтийн бүс нутагт төсөллөхдөө “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөхбарилгын норм ба дүрэм” БНбД 22.01.01*/2006-г баримтална.

4. Гүүр ба хоолойг төсөллөхдөө “барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт” БНбД 2.01.01-93-ыг баримтална.

5. Гүүр ба хоолойнгоор нэвтрэх их усны ус зүйн тодорхойлолтуудыг тооцоолохдоо “Ус зүйн тодорхойлолтуудыг тооцоолох норм ба дүрэм” БНбД 2.01.14-86-г мөрдлөгө болгоно.

6. “Ус зүйн тодорхойлолтуудыг тооцоолох норм ба дүрэм” БНбД 2.01.14-86-гийн дагуу тооцоолсон үерийн их усны зарцуулалтын магадлал доорх хүснэгтэд заасны дагуу байна. Үүнд:

Байгууламж Замын ангилал Тооцоот үерлэлтийн

хамгийн их зарцуулалтын хэтрэх магадлал, %-иар

Том ба жижиг хэмжээний гүүрүүд Хурдны зам болон гол зам 1* Том ба жижиг хэмжээний гүүрүүд Хуримтлуулагч зам 2** Том ба жижиг хэмжээний гүүрүүд Орон нутгийн зам 3** Жижиг гүүр ба хоолой Орон нутгийн зам 3** *- Авто замын сүлжээ бага хөгжсөн бүс нутагт байгууламжийг барих нөхцөлд улсын нийгэм эдийн засагт маш чухал ач холбогдолтой газар тааралдвал техник-эдийн засгийн үндэслэлээр хэтрэх магадлалыг 1%-ийн оронд 0,33%, 2%-ийн оронд 1%-иар авахыг зөвшөөрнө.

**- Авто замын сүлжээ хөгжсөн бүс нутагт авто замын жижиг гүүр ба хоолойг байршуулах шаардлага гарвал техник-эдийн засгийн үндэслэлээр хэтрэх магадлалыг 1%-ийн оронд 2%, 2%-ийн оронд 3%, 3%-ийн оронд 5%-иар авахыг зөвшөөрнө.

7. Авто замын жижиг гүүр болон хоолойг төсөллөх, угаагдалтаас хамгаалах бэхэлгээг БНбД 32.02.11-ийн хавсралт №23 дугаар хавсралтыг баримтлан тооцно.

8. Авто зам дээр үерийн ус давуулах даланг хурдны болон гол замд төсөллөхийг хориглоно.

9. Хуримтлуулагч болон орон нутгийн замд үерийн ус давуулах даланг төсөллөх шаардлага гарвал далангийн хоёр талд мэдээллийн самбар, мөн давж урсах усны түвшинг зааж, хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглох түвшингийн

Авто замын байгууламжийн төсөллөлт Бүлэг 6-1

Page 2: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

тэмдэглэгээ багануудыг заавал тавина. Чиглүүлэгч болон анхааруулагч мэдээллийн шон хоорондын зай 3 м-ээс багагүй байна.

10. Авто замын ус нэвтрүүлэх хоолойг бетон болон төмөрбетоноос бусад материалаар төсөллөх бол техник-эдийн засгийн үндэслэлийг баримтална.

11. Авто замын жижиг болон дунд хэмж:ээний гүүрүүдээр халиа тошин болон уруйг нэвтрүүлэхээр тооцох шаардлага гарвал БНбД 32.02.11-ийн хавсралт №22 болон №24-ийг тус баримтална.

12. Орон нутгийн авто зам дахь томоохон голоор дайран гарч байгаа авто замд хөвөгч гүүр болон гатлага онгоц шаардлагатай бол төсөллөлтийг тусгайлан авч үзэх журмыг баримтлана. Гэхдээ энэ нь орон нутагтгийн замд хэрэглэгдэх түр байгууламжийн ангилалд хамаарна.

13. Том болон дунд хэмжээний гүүрүүд нь хоёр талын замын далангийн эхлэл болон төгсгөл хэсэгтээ тус бүрдээ 25-30 м-ийн өргөсгөлтэй байна. Өргөсгөлийн хэмжээг хайсны гадна талаас 1 м-ээс багагүй хэмжээг нэмж авсантай тэнцүү байна.

14. Жижиг хэмжээний гүүрийн нийт өргөн нь хоёр талын замын далангийн өргөнөөс багагүй байхаар тооцож төсөлнө.

15. Гүүрүүд нь хоёр талдаа заавал дамжих хавтангаар холбогдох журмыг мөрдлөг болгоно.

Авто замын байгууламжийн төсөллөлт Бүлэг 6-2

Page 3: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

БҮЛЭГ 7. ЗАМЫН ТОНОГЛОЛ БА ХАМГААЛАХ БАЙГУУЛАМЖ

7.1 Танилцуулга

Замын тоноглолд хөдөлгөөнийг зохион байгуулах зориулалт бүхий техник хэрэгслүүд хашлага, хашилт, тэмдэг, тэмдэглэгээ, дохионы шон, чиглүүлэх төхөөрөмж, гэрэлтүүлэгийн сүлжээ, гэрлэн дохио, хөдөлгөөнийг удирдах автомат систем, зүлэгжүүлэлт, архитектурын байгууламжууд багтана.

Замын хажуугийн чөлөөт зурваст байгаа ямар ч зүйл тээврийн хэрэгсэл ослын нөхцөлд замаас гарах тохиолдолд аюулын эх үүсвэр болдогийг анхаарч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар замыг тоноглох ёстой. Зорчих хэсгийн захаас гадагш орших замын зурвасын хэсгийг замын хажуугийн зурвас гэнэ.

7.2 Замын хажуугийн чөлөөт зурвас ба хөдөлгөөний аюулгүй байдал

Зам-тээврийн ослын үр дагаврыг багасгахын тулд, замын хажуугийн зурваст замын тоноглолыг төсөллөх шалгуур нь ослын нөхцөлд тээврийн хэрэгслийг зорчих хэсгээс аюулгүй буулгах эсвэл зогсоох явдал юм. Чөлөөт зурвсын талаар Бүлэг 3-т тодорхой тайлбарласан.

Зам-тээврийн ослын шалтгаанаас хамаарахгүйгээр дараах арга хэмжээг авч аюулыг багасгаж болно.

• Далангийн хажуу налууг алгуур болгох

• Замын дагуух шуудуу, сувгаар тээврийн хэрэгсэл аюулгүй гарах боломжтой байх

• Замын хажуугийн чөлөөт зурваст суурин тоноглол аль болох байлгахгүй байх

Замын хажуугийн чөлөөт зурвасын өргөн нь дор дурдсан хүчин зүйлүүдийг бодолцон техник эдийн засгийн үндэслэл ба экологийн үнэлгээний дагуу төсөллөгдөх ёстой.

• Шинээр зам барих ба хуучин замыг шинэчлэхэд: экологийн хязгаарлалтууд ба тодорхой нөхцөлд замын зурвасыг өргөсгөх бодит боломж, энэхүү стандартын заавал биелүүлэх нормуудтай харьцуулахад нэмэгдэх арга хэмжээний өртөг, зам-тээврийн ослоос гарах материаллаг хор хохирлын багасалт

• Байгаа зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тусгай арга хэмжээ авахад: замын хажуугийн зурваст байгаа янз бүрийн суурин объектуудын үүсгэж болох аюулыг тооцож, түүнийг арилгах шаардлагатай арга хэмжээ авах, ялангуяа зорчих хэсэгт ойрхон орших объектуудыг шилжүүлэх буюу шинэчлэх

Замын хажуугийн учруулж болох аюулын тухай Бүлэг 3-т тодорхой дурдсан.

Хэрэв учирч болох аюул ослоос хашилтаар хамгаалах нь замын хашилтын аюултай харьцуулбал зам-тээврийн ослийн үр уршгийг багасгахад нөлөөлж байвал хашилт тавихыг авч үзэх хэрэгтэй.

7.3 Хашилт

Замын хашилтыг хэрэглэх нөхцөлөөр нь хоёр бүлэгт хуваана. Нэгдүгээр бүлгийн хашилтанд замын аюултай хэсэг, гүүр, зөрлөг гүүрээс тээврийн хэрэгсэл аргагүй байдалд гарах, унах, түүнчлэн зам-тээврийн ослын үед унахаас хамгаалсан хашилт

Замын тоноглол ба хамгаалах байгууламж Бүлэг 7-1

Page 4: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

(0.75 м-ээс багагүй өндөртэй) ба дугуй цохигч (0.6 м-ээс багагүй өндөртэй) орно.

Хоёрдугаар бүлгийн хашилтад явган зорчигчдын хөдөлгөөнийг зохицуулах, мал зам дээр гарахаас хамгаалах зориулалттай хайс хэлбэрийн бүтээц, тор (0.8 - 1.5 м өндөр) багтана. Хашилт тавих шалгууруудыг Хүснэгт-7.1-д үзүүлэв.

Хүснэгт 7.1. Хашилт тавих шалгуурууд

Тайлбар: Гүүрний алгасалын хэсэг шороон далантай нийлэх хэсэгт, шилжилтийн хавтангийн хязгаарт алгасалын хэсэгтэй адил хашилт (дугуй цохигч) хэрэглэж болно.

Замын хашилт тавихад, 5 жилийн дараах хөдөлгөөний эрчмийг тооцоот эрчим гэж авна.

Нэгдүгээр бүлгийн хашилтыг дараах нөхцөлд тавина.

• Хажуу налуугийн огцом нь 1:3-аас их ба Хүснэг 7.1-д дурдсанаар илүү өндөр даланд

• Төмөр замын шугам, намаг, 2 м-ээс гүн гол, горхи, жалга, уулын хавцлын дагуу тавигдсан замын зорчих хэсгийн ирмэг нь тэдгээрээс хоногт 2000 нэгжээс багагүй хөдөлгөөний эрчимтэй замд 25 м, хоногт 2000 нэгжээс бага эрчимтэй замд 15 м-ээс ойр зайд байрласан бол

• 1:3-аас илүү хэвгийтэй хажуу энгэрээр тавигдсан замд хөдөлгөөний эрчим 2000 нэгжээс их бол; өөр өөр түвшинд байрласан огтлолцоо, уулзварт; замын чиглэл өөрчлөгдөх үед үзэгдэх зай хангагдаагүй бол тус тус замын хөвөөн дээр тавих ёстой.

Зөрлөг гүүрийн хөл тулгуур, мэдээлэх-заах замын самбарын суурь, зорчих хэсгийн ирмэгээс 4 м-ээс дотогш байрласан гэрэлтүүлэг ба холбооны шугамын баганыг

Замын хэсгүүд Дагуу налуу %

Хөдөлгөөний хэтийн эрчим

нэгж/хоног

Далангийн өндөр, м хажуу налуугийн огцом дор дурьдсанаар байхад

1 : 3 1 : 2 1 : 1.5

Шулуун хэсэг, 600м-ээс их радиустай муруйн хэсэг, уруудалт дээрх 600м-ээс бага радиустай муруйн дотор талд ба түүний дараах хэсэгт

<4 >2000 >1000

>3.0 >4.0

>2.0 >2.0

>1.0 >1.0

Мөн адил >4 >2000 >1000

>2.5 >3 5

>2.0 >2 0

>1.0 >1 0

Уруудалт дээрх 600м-ээс бага радиустай муруйн дотор талд ба түүний дараах хэсэгт

<4 >2000 >1000

>2.5 >3.5

>1.5 >1.5

>1.0 >1.0

Дагуу огтлолын хонхор муруйн хоёр талын шугамын налуунуудын алгебр ялгавар 5% ба түүнээс дээш бол

- >2000 >1000

>2.5 >3.5

>1.5 >1.5

>1.0 >1.0

Уруудалт дээрх 600м-ээс бага радиустай муруйн гадна талд ба түүний дараах хэсэг

>4 >2000 >1000

>2.0 >3.0

>1.0 >1.0

>1.0 >1.0

Замын тоноглол ба хамгаалах байгууламж Бүлэг 7-2

Page 5: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

хашилтаар хамгаална.

Энэ бүлгийн хашилтыг замын хөвөөн дээр далангийн ирмэгээс хийцийн хөшүүн чанараас хамааруулан 0.5- 85 м зайд тавина.

Авто замын зориулалтын ангилал бүрт зөвлөмж болгож байгаа хашилтын төрлийг Хүснэгт-7.2 үзүүлэв.

Хашилтын шугамын дэвсгэр зураг дээрх хазайлт 10:1-ээс багагүй байна.

Гүүрийн хоёр талын замд тавигдаж байгаа цохилтын хүч шингээгч төмөр хашилтын шонгуудын хоорондох зайг алгуураар 1 м хүргэх хэрэгтэй. Ингэхдээ шонгуудын хоорондох зай ижил байх хэсгийн урт 8м -ээс багагүй байна.

Хүснэгт 7.2. Хашилт тавих зөвлөмж

Тайлбар: * 1 - нэг талын төмөр хашилт, шонгийн хоорондох зай 2 м 2 - нэг талын төмөр хашилт, шонгийн хоорондох зай 3 м 3 - нэг талын төмөр хашилт, шонгийн хоорондох зай 4 м 4 - нэг талын төмөр хашилт, хөшүүн, шонгийн хоорондох зай 2 м 5 - нэг талын төмөр хашилт, хөшүүн, шонгийн хоорондох зай 2 м

Замын тусгаарлах зурвас дээр буюу уулзвар, огтлолцооны хэсэгт хөвөөн дээр зэрэгцээ орших нэг төрлийн хоёр хашилтыг 1м-ээс багагүй радиустай муруйгаар нийлүүлэх ёстой.

Хоёрдугаар бүлгийн хашилтыг дараах нөхцөлд тавина.

• Хот суурин газарт явган замын гарцтай (газар доогуур ба дээгүүрх гарц ороод) автобусны буудлын харалдаа зааглах зурвас дээр, зогсоолын уртын хэмжээгээр ба түүнээс хоёр тийш тус бүр 20м зайд тавина.

Олон зурваст замын тусгаарлах зурвас дээр нэгдүгээр бүлгийн хашилтыг Хүснэгт 7.3-т заасан нөхцлийг биелүүлсэн тохиолдолд тавина.

Зааглах зурвас дээр нэгдүгээр бүлгийн хашилтыг түүний тэнхлэгийн дагуу, хэрэв аюул учруулах зүйлс байвал зааглах зурвасын тэнхлэгийн дагуу зорчих хэсгийн ирмэгээс 1м-ээс багагүй зайд байрлуулах ёстой.

Замын зориулалтын ангилал

Хөвөөний өргөн, м

Замын хашилтын дугаар*

Шулуун хэсэг ба 600м-ээс

том радиустай муруй

600м-ээс том радиустай муруй

гадна талд нь дотор талд нь

Хурдны зам 3.75 1,4 1,2,4 3,5

Хуримтлуулагч зам 3.5 1,4 1,2,4 3,5

Орон нутгийн 2.5 1,2,4 2,5 3,5

Замын тоноглол ба хамгаалах байгууламж Бүлэг 7-3

Page 6: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 7.3. Тусгаарлах зурвас дээр хашилт тавих шалгуур

Зааглах зурвасын өргөн Зм-ээс их байвал хоёр талт төмөр хашилт Зм ба түүнээс бага байвал машины хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхөд нөлөөлөх хэлбэр бүхий төмөр бетон хашилт хэрэглэхийг зөвлөдөг.

7.4 Дохионы шон

Олон зурваст бүх зам болон хиймэл гэрэлтүүлэг ба нэгдүгээр бүлгийн хашилт тавих шаардлагагүй замын хүнд хэсгүүдэд гэрэл ойлгодог 75-0.8 өндөр дохионы шон тавих шаардлагатай.

Хоёр зурваст замын хөвөөн дээр тавих дохионы шонг дараах нөхцөлд тавина.

• далангийн өндөр 2м-ээс, хөдөлгөөний эрчим хоногт 2000-аас багагүй

замын дагуу огтлолын муруйд ба түүнд ойртох хэсэгт (тал бүрт 3 шон) Хүснэгт 7.4-т заасан зайд

• далангийн өндөр 1 м-ээс багагүй замын дэвсгэр зураг дээрх муруйд ба түүнд ойртох хэсэгт (тал бүрт 3 шон) Хүснэгт 7.5-д заасан зайд

• далангийн өндөр 2м-ээс дээш өндөр буюу хөдөлгөөний эрчим хоногт 2000-аас багагүй замын шулуун хэсэгт 50 м зайтай;

• 2 м хүртэл гүн гол ба намгаас 15 м-ээс ойр зайд байрласан замд 10 м зайтай;

• нэг төвшин дэх уулзвар огтлолцооны муруйн хязгаарт муруйн гадна талаар 39 дүгээр хүснэгтэд заасан зайтай;

• гүүр, зөрлөг гүүрийн хоёр талд, замын хоёр талаар тус бүр 3 шонг 10 м зайтай;

• ус гаргах хоолойн дээр, замын хоёр талд тус бүр хоёр шонг хоолойн тэнхлэгийн 2 талд байрлуулна.

Олон зурваст замд дохионы шонг: Уулзварын хоорондох замын хэсгүүдэд 50 м зайтай; буултын муруйн хоёр талд Хүснэгт 7.5 заасан зайтай тавих ёстой.

Дохионы шонг хөвөөний бэхэлгээгүй хэсэгт шороон далангийн ирмэгээс 0.35 м зайтай байрлуулна.

Хоёр чиглэлд хөдөлгөөний зурвасын тоо

Тусгаарлах зурвас дээр аюул учруулах зүйлс байгаа

эсэх

Хөдөлгөөний хэтийн эрчим нэгж/хоног, зааглах зурвасын

өргөн м. байхад

6 10

4 байхгүй 30000 40000 бий 20000 30000

6 байхгүй 40000 60000 бий 30000 50000

Замын тоноглол ба хамгаалах байгууламж Бүлэг 7-4

Page 7: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 7.4. Дагуу огтлолын муруйд тавих чиглүүлэгч шонгийн хоорондын зай

Хүснэгт 7.5. Хэвтээ муруйд тавих чиглүүлэгч шонгийн хоорондын зай

Дагуу огтлолын муруйн радиус, м

Шонгүудын хоорондох зай, м

Муруйн

хязгаарт

Муруйд ойртох хэсэгт

эхлэлээс 1-р шон хүртэл

1-р шонгоос 2-р шон хүртэл

2-р шонгоос 3-р шон хүртэл

200 7 12 23 47 300 9 15 30 50 400 11 17 33 50 500 12 19 37 50 1000 17 27 50 50 2000 25 40 50 50 3000 31 47 50 50 4000 35 50 50 50 5000 40 50 50 50 6000 45 50 50 50 8000 50 50 50 50

Дэвсгэр зураг дээрх муруйн

радиус

Шонгуудын хоорондох зай, м

Муруйн хязгаарт Муруйд ойртох хэсэгт

гадна талаар нь дотор талд эхлэлээс 1-р

шон хүртэл 1-р шонгоос

1-р шон хүртэл

2- р шонгоос 3-р шон хүртэл

20 3 6 6 10 20 30 3 6 7 11 21 40 4 8 9 15 31 50 5 10 12 20 40 100 10 20 25 42 50 200 15 30 30 45 50 300 20 40 36 50 50 400 30 50 50 50 50 500 40 50 50 50 50 600 50 50 50 50 50

Замын тоноглол ба хамгаалах байгууламж Бүлэг 7-5

Page 8: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

7.5 Цаснаас хамгаалах хаалт

Замын ил задгай газраар тавигдсан хэсгийг цасны хунгарлалтаас хамгаалах арга хэмжээг төсөлд тусгана.

Хөдөлгөөний бага эрчимтэй орон нутгийн замаас бусад хунгар тогтдог бүх замд цаснаас хамгаалах ойн зурвас бий болгох, байнгын буюу зөөврийн цасны хамгаалалт тавих арга хэмжээ төсөллөнө.

Цаснаас хамгаалах ойн зурвасын өргөн ба шороон далангийн ирмэгээс энэхүү ойн зурвас хүртэлх зайг Хүснэгт 7.6 –д үзүүлэв.

Цаснаас хамгаалах байнгын хаалтыг 15 жилд нэг удаа, цас их шуурдаг нутагт 20 жилд нэг удаа тохиолдох цасны тооцоот хэмжээг тогтоон барих тооцоогоор 3-5м өндөр нэг буюу хэд хэдэн эгнээ тавихаар төсөллөнө.

Байнгын хаалтыг далангийн ирмэгээс болон ухмалын хамгийн гүн хэсгийн хажуу налуугийн ирмэгээс хаалтны өндрийг 15-25 дахин авсантай тэнцүү зайд байрлуулна. Шаардлагатай бол (тооцоогоор үндэслэвэл) хоорондоо хаалтны өндрийг 30 дахин авсантай тэнцүү зайтай нэмэлт хаалт хийж болно.

Замд нийлэх хязгаарлалтгүй замд байнгын хаалтанд тээврийн хэрэгсэл гарах зай гаргана.

Зам, замын байгууламжийг ойр орчмын жалга, гулсалтын нөлөөлөл, усаар угаагдах, түүнчлэн элсэнд дарагдахаас хамгаалахын тулд шороон даланг төсөллөх үед орон нутгийн туршлагыг харгалзан тусгай суулгацыг геотехникийн инженерийн арга хэмжээтэй хослуулан гүйцэтгэнэ.

Уулын замыг цасны нуралт ба хадны нуралтаас хамгаалахын тулд дараахь арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд:

• зам дээгүүр цасны нуралтыг өнгөрүүлэх байгууламж ба саравч, цас зүсэгч, цасны нуралтыг чиглүүлэх далан

• уулын энгэрт байгаа цасыг тогтоон барих, гулсах ба шилжихээс хамгаалсан янз бүрийн төхөөрөмжүүд

• цас хуралдахыг багасгахын тулд цасны нуралт үүсэх боломжтой газруудад тулц хана, цаснаас хамгаалах хаалт, самбар тавих

Хүснэгт 7.5. Цаснаас хамгаалах зурвасын өргөн

Цас хунгарлах жилийн тооцоот хэмжээ, м3/м

Цаснаас хамгаалах ойн зурвасын өргөн, м

Шороон далангийн ирмэгээс м.зайд

10-25 4 15-25 25-50 9 30 50-75 12 40

75-100 14 50 100-125 17 60 125-150 19 65 150-200 22 70 200-250 28 50

Замын тоноглол ба хамгаалах байгууламж Бүлэг 7-6

Page 9: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

7.6 Замын тэмдэг, тэмдэглэгээ

Авто замын тэмдэг, тэмдэглэгээ гэрлэн дохиог төсөллөхдөө одоо мөрдөж байгаа дараах улсын стандартуудад нийцүүлнэ. Үүнд: “Авто замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4597:2014, “Авто замын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4759:2014, “Авто замын гэрлэн дохио. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4980:2014, “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио,. хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм”. MNS 4596 : 2014 зэрэг стандартуудын шаардлагыг хангасан байх ёстой.

Замын тоноглол ба хамгаалах байгууламж Бүлэг 7-7

Page 10: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

БҮЛЭГ 8. ХУРДНЫ ЗАМ

8.1 Ангилал

Хурдны зам нь замд нэвтрэх эрхийн бүрэн хяналттай төв зам бөгөөд үүний зорилго нь өндөр хурдаар зорчих ихээхэн хэмжээний эрчимтэй хөдөлгөөнийг аюулгүй, үр ашигтайгаар нэвтрүүлэхэд оршино. Нэвтрэх эрхийн хяналт нь хажуугийн байгууламж, эдлэн газраас эсвэл тэдгээрт хурдны замд нэвтрэх эрхийг хяналттайгаар зохицуулдаг.

Нэвтрэх эрхийн бүрэн хязгаарлалт нь бусад замуудтай нэг түвшингөөр огтлолцох болон хувийн эзэмшилд хүрэх шулуун замтай холбогдохыг хориглож, зөвхөн сонгосон чиглэлийн, нийтийн хэрэглээний замуудын нэвтрэх хэсгийг нээсэн бөгөөд чигээрээ явах зориулалттай хөдөлгөөнийг бүрэн хангана.

Нэвтрэх эрхийн хязгаарлалтын гол давуу тал нь хурдны замын өнгөрүүлэх чадвар, өндөр жигд хурдаар явах боломжийг олгож, аваар ослын давтамжийн бууралтыг хангадагт оршино. Нэвтрэх эрхийг хязгаарласан хурдны зам нь аливаа төмөр замтай олон түвшинд огтлолцон зөрөх ба сонгосон нийтийн хэрэглээний замтай мөн олон түвшиний огтлолцоо-зөрлөгөөр холбогдоно.

Хурдны замын үндсэн хэсгүүдэд: үндсэн зам, зааглах зурвас, олон түвшингийн огтлолцоо-зөрлөгтэй замууд, сонгосон газрууд руу зорчих зурвасаас гарах гарц, зарим нөхцөлд туслах замууд зэрэг багтана. Бүлэг 3, 4, 5-д хурдны замд тохирох замын төсөллөлтийн үзүүлэлтүүд болон хязгаарлалтуудыг тодорхойлсон болно. Энэхүү бүлэгт хурдны замын олон төрлүүдийг тодорхойлж, сонгосон үзүүлэлтийг онцгойлон авч үзэн, өндөр хурдны замд тохирох бусад нарийвчилсан төсөллөлтийн талаар дурдсан. Хурдны замын олон түвшингийн огтлолцол-зөрлөгийн төсөллөлтийг Бүлэг 5-д үзүүлсэн.

Хурдны замыг байршлаар нь дараах байдлаар ангилна:

• Хөдөө, орон нутаг дахь хурдны зам

• Хотын доторхи хурдны зам.

Хурдны замыг газрын гадаргуугийн түвшинтэй уялдаж байгаагаар нь дараах байдлаар ангилна:

• Газрын гадаргуутай нэг төвшинд байрласан - газрын төвшин дэх,

• Газрын гадаргуугаас доош суусан-доош суусан,

• Газрын гадаргуугаас дээш өндөрлөгдсөн-дээш өндөрлөсөн,

• Хосолсон хэлбэр зэрэг болно.

Мөн замын хэлбэр болон бусад замтай хосолж байгаагаар нь “Хослон зааглагдсан хурдны зам” болон “Хуримтлуулах ба хуваарилах хөдөлгөөний замуудтай хурдны зам” гэж ялгана.

8.2 Төсөллөлтийн үндсэн үзүүлэлтүүд

Тооцоот хурд. Ерөнхий тооцооллын хувьд, тооцоот хурд нь оргил цаг (хөдөлгөөний ачаалалтай үе) болон оргил-бус цаг (хөдөлгөөний ачаалалгүй үе)-т хурдны замаар зорчих урьдчилан тооцоолсон хурдтай нийцсэн байх шаардлагатай ба харин барилга байгууламж, замын эзэмшил зурвас газар болон нийгэм эдийн засгийн зардлын хязгаараас хэтэрч болохгүй. Хэдий тийм ч хурдны замын тооцоот хурд нь 80 км/цаг -аас бага байж болохгүй.

Хурдны зам Бүлэг 8- 1

Page 11: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Хамгийн бага тооцоот хурдыг ашиглах үед хурдны хязгаарыг тодорхой заасан тэмдэг-шонг байрлуулах шаардлагатай. Олон хот суурин газар, тэр дундаа хөгжиж буй газруудад үйлчилж буй хурдны замд 100 км/цаг эсвэл түүнээс их тооцоот хурдыг авч болно. Энэ нь хурдны замын зурвас нь харьцангуй шулуун, замын шинж чанар болон олон түвшингийн зөрлөгийн байршил нь илүү өндөр хурдаар зорчиход тохиромжтой байх тохиолдол юм.

Ийм тохиолдлуудад 110 км/цаг-ийн тооцоот хурд тохиромжтой, учир нь өндөр тооцоот хурд нь барилга байгууламжийн чанартай нягт холбоотой байдаг. Хөдөө, орон нутаг дахь хурдны замын хувьд, 110 км/цаг-ын тооцоот хурдыг ашиглана. Уулархаг гадаргууд жолоочийн шаардлагад нийцүүлэн 80-100 км/цаг-ын тооцоот хурдыг ашиглаж болно.

Тооцоот хөдөлгөөний эрчим. Хот суурин газар болон хөдөө орон нутаг дахь хурдны замуудыг, ялангуяа шинэ зам, байгууламжийг төсөллөх үед, 20 жилийн дараах хөдөлгөөний эрчмийг хангаж байхаар төсөллөлт хийнэ.

Хэдийгээр тийм боловч хурдны замыг хэсэг хугацааны дараа сэргээн засварлахаар төсөлөх үед зарим элементүүдийн насжилтыг илүү богино тооцоот хугацаагаар авч болно.

Үйлчилгээний түвшин. Хурдны замын хөдөлгөөний үйлчилгээний түвшний талаарх ойлголтыг Бүлэг 1-д дэлгэрэнгүй тусгасан.

Төсөллөгч нь урьдчилан тооцоолсон нөхцөлд тохирох, бодит, хамгийн дээд зэргийн үйлчилгээний түвшинг хангахыг эрмэлзэх хэрэгтэй. Үйлчилгээний түвшингийн ойлголтыг Бүлэг 2-д тайлбарласан ба төсөллөлтөнд тохирох үйлчилгээний түвшинийг Хавсралт хүснэгт 2-т нэгтгэсэн.

Хурдны зам болон тэдгээрийн нэмэлт байгууламжууд (налуу гарц, гол зурвасууд, хөдөлгөөн сүлжих хэсэг, хот суурин газар болон хөгжиж буй газар нутгийн хуримтлуулах-хуваарилах хөдөлгөөний зориулалттай замууд) нь ерөнхийдөө үйлчилгээний С түвшинд төсөллөгдөх ба ингэснээр хэт их ачаалал нь зөвшөөрөгдөх түвшингөөс хэтрэхгүй байна.

Томоохон хотын бүсийн өндөр хөгжилтэй хэсгүүдэд, үйлчилгээний С түвшин тохиромжгүй ба үйлчилгээний D түвшин илүү тохирох магадлалтай. Хөдөө орон нутагт, хэвийн бус өндөр эрчим бүхий нэмэлт байгууламж дээр үйлчилгээний С түвшинг төлөвлөж болох хэдий ч чигээрээ явах хөдөлгөөний зориулалттай зурвас болон нэмэлт зурвасд үйлчилгээний В түвшин нь тохиромжтой.

Зорчих хэсэг ба хөвөө. Хурдны замын чиглэл тус бүрт хамгийн багадаа хоёр чигээрээ явах хөдөлгөөний зориулалттай зурвас байх шаардлагатай. Чигээрээ явах хөдөлгөөний зориулалттай зурвасын өргөн нь 3.6 м байна.

Хурдны замын зорчих хэсэг нь хальтиргааны зохих хамгаалалттай, хиймэл байгууламжууд дээр хөдөлгөөнийг саадгүй өнгөрүүлэх чадвартай хучилтын гадаргуутай байх шаардлагатай.

Хучилтын хөндлөн налуу нь шулуун хэсэгтээ 1.5- 2.0% байх ба илүү их утгыг дунд зэргийн хур бороо ордог газруудад хийхийг зөвшөөрнө. Харин хур бороо ихтэй газруудад, хучилтын гадаргуугаас усыг сайтар зайлуулахын тулд хучилтын хөндлөн налууг 2.5% байхаар төсөллөх хэрэгтэй.

Хөндлөн налуугийн зохист утгыг Бүлэг 3-д тайлбарласан. Газрын гадаргуугаас дээш өндөрлөгдсөн хурдны замын хувьд, хоёр эгнээтэй замын хучилт нь ихэвчлэн нийт замын өргөнөөр нэг тал уруу усыг зайлуулах зорилгоор налуулсан байна.

Илүү өргөн байгууламжийн хувьд, ялангуяа их хэмжээний хур бороо ордог газруудад,

Хурдны зам Бүлэг 8- 2

Page 12: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД ирмэгээс нийт өргөний гуравны нэг, эсвэл хоёрны нэг дээрх замын зурвасуудын голын зураас дээр титэм байрлуулж болох бөгөөд энэ нь гадаргуун усыг хоёр тал уруу зайлуулах боломжтой болгоно.

Цас их унадаг газруудад, хайлсан цас замын өргөнд хөндлөнгөөр урсаж, зааглах зурвас дээр хуримтлагдахгүй байлгах үүднээс зорчих хэсэг болон зааглах зурвасад хөндлөн налууг төсөллөнө. Энэ нь температурын хэм буурч хүйтэн болох үед мөсдөх нөхцөлөөс сэргийлэх зорилготой.

Налуу гарцны зорчих хэсгийн өргөний зааварчилгааг Бүлэг 5-д үзүүлсэн. Хурдны замын бүхий л байгууламжийн баруун, зүүн буюу хоёр талд хучилттай хөвөө тасралтгүй үргэлжилсэн байх шаардлагатай.

Дөрвөн зурвастай хурдны замд, зааглах зурвас (эсвэл зүүн тал)-ын хөвөө нь 1.2- 2.4 м өргөн байх ба дор хаяж 1.2 м нь хучилттай, үлдсэн хэсгийг барьцалдуулагчаар бэхжүүлсэн байж болно.

Баруун талын хөвөөний хучилтын өргөн нь дор хаяж 3.0 м байх бөгөөд хэрвээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний цагийн дундач хөдөлгөөний эрчим нь 250 машин/цагаас хэтэрсэн тохиолдолд баруун талын хөвөөны хучилтын өргөнийг 3.6 м байхаар төсөллөнө.

Зургаа болон түүнээс дээш эгнээтэй хурдны замд, баруун болон зүүн талын хөвөөний хучилттай өргөн нь 3.0 м байх бөгөөд хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний цагийн дундач эрчим нь 250 машин/цагаас хэтэрсэн тохиолдолд хөвөөны хучилтын өргөнийг 3.6м байхаар төсөллөнө.

Налуу гарцын хөвөөний өргөний зааварчилгааг Бүлэг 5-д үзүүлсэн. Налуу гарцын хөвөөний өргөнийг ихэвчлэн хурдны замын конус хэлбэрийн зурвасын төгсгөл дахь хөвөөний өргөн уруу шилжих хурд авах болон хурд хасах зурвасын ойролцоо байгуулна. Ус зайлуулалтыг дэмжих зорилгоор хөвөөний хөндлөн налууг 2-6%-ийн хооронд налуулах ба шулуун хэсэгт хучилтын хөндлөн налуугаас дор хаяж 1%-иар илүү байж болно.

Хашлага. Хурдны замд хашлага ашиглахдаа маш болгоомжтой байх шаардлагатай бөгөөд онцгой нөхцөлд хашлага төсөллөх тохиолдолд эдгээр нь зорчих хэсэгт хөвөөний гадна ирмэгээс ойр байж болохгүй ба давж гарахад хялбар байх шаардлагатай.

Хурдны замд хөвөөний хашлагыг ашиглах онцгой нөхцлүүд гэвэл, гадаргын ус зайлуулалтыг хянах, хучилтын элэгдлийг бууруулахын тулд байрлуулсан хэсгүүд зэрэг орно. Хашлагын төрөл болон тэдгээрийг байрлуулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Бүлэг 3-аас харна уу.

Эргэц. Хамгийн их буюу 6-12%-ийн эргэцийн налуу үзүүлэлт нь хурдны замд тохиромжтой боловч цас, мөстэй нөхцөлд хамгийн их үзүүлэлт нь 6- 8% байхаар төсөллөнө.

Газрын гадаргуутай нэг төвшинд байрласан болон доош суусан, эсвэл өндөрлөгдсөн далантай хурдны замын эргэцийн хамгийн их үзүүлэлт нь давхар зам дээрх өндөрлөгдсөн хурдны замд голдуу тохиромжгүй байдаг. Давхар замд ашиглах эргэцийн хамгийн их үзүүлэлт нь 6-8% байна.

Замын бусад хэсгүүдийг бодвол гүүрийн зорчих хэсэг дээрх ус нь илүү түргэн хөлддөг тул усны хөлдөлт болон хайлалттай нөхцөлд илүү бага үзүүлэлтийг ашиглах нь тохиромжтой. Давхар зам дээрх хурдны замд үе үе эргэц давтагдах тохиолдолд төсөллөлтөнд нийцүүлэн бүхэлд нь бага эргэцийн үзүүлэлтийг ашиглах

Хурдны зам Бүлэг 8- 3

Page 13: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД шаардлагатай.

Дагуу налуу. Тооцоот хурд болон нутаг дэвсгэрийн төрлөөс хамаарсан хурдны замын хамгийн их дагуу налууг Хүснэгт 8.1-т үзүүлэв.

Хот суурин газрын хурдны замын дагуу налуу нь ижил тооцоот хурдтай хөдөө орон нутгийн хурдны замын дагуу налуутай харьцуулж болохуйц байх шаардлагатай. Огцом дагуу налуу нь хот суурин газруудад зөвшөөрөгдөх боловч олон түвшингийн огтлолцол-зөрлөгийн байгууламжийн зай ойртох болон ойр ойрхон хурд өөрчлөгдөх шаардлагатай хэсгүүдэд тэгш дагуу налууг боломжтой үед ашиглах нь тохиромжтой.

Хүснэгт 8.1. Хөдөө орон нутаг дахь болон хотын доторхи хурдны замын хамгийн их дагуу налуу

Газрын гадагуугийн

байдал

Тооцоот хурд км/цаг 80 90 100 110 120 130

Дагуу налуу % Тэгш тал 4 4 3 3 3 3 Нугачаатай 5 5 4 4 4 4 Уулархаг 6 6 6 5 - -

Шинээр барих болон шинэчлэн сэргээх байгууламжууд. Хурдны замуудын байгууламж буюу гүүр, хоолой, түшиц хана, хонгил зэрэг замын байгууламжуудын төсөллөлтөд БНбД 32-02-12 “Авто замын гүүрийн ба хоолойн төсөллөх норм ба дүрэм”-ийг мөрдөнө. Дөрөвдүгээр бүлэг болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол байгууламжийг төсөллөхдөө дээрх нормд заасан хэмжээсийг ашиглана.

Хурдны замд шинээр барих гүүрийн хамгийн бага тооцоот ачаалал нь А14 ангиллын, хөдөлгөөнт ачаалал байна.

Бүлэг 5-д тайлбарласны дагуу хурдны замын хөдөлгөөнийг өнгөрүүлж буй гүүрийн чөлөөт өргөн нь дайран өнгөрөх замын өргөнтэй ижил байх шаардлагатай. 60м -ээс урт гүүрүүдэд хос зэрэгцээ байгууламжийн оронд дан байгууламж барьснаар доод хэсгийн байгууламжийн зарим өртөгийг хэмнэж болно. Ийм тохиолдолд, ойртох хэсгийн хөвөөний өргөнийг нормын дагуу хангаж, зааглах хашлагыг гүүрийн дагууд сунгаж нийлүүлнэ.

Налуу гарцтай хиймэл байгууламжууд нь налуу гарц болон хучилттай хөвөөний өргөнтэй тэнцүү хэмжээний чөлөөт өргөнтэй байна. Нэмэлт зурвастай хиймэл байгууламжийн чөлөөт өргөнийг Бүлэг 5-д тайлбарласан.

Хурдны замыг гүүрэн гарц эсвэл нүхэн гарцаар огтлож буй хурдны зам болон гудамжны хөндлөн цэвэр зай, мөн хиймэл байгууламжийн өргөн зэрэг нь Бүлэг 9,10,11-д тайлбарласны дагуу хурдны зам эсвэл гудамж замын ашиглалтын зэрэглэлээс хамаарна.

Босоо чөлөөт зай. Хурдны зам дээгүүр байгаа хиймэл байгууламжид хүрэх босоо цэвэр зай нь замын нийт өргөнд дор хаяж 4.9 м байх ба үүнд нэмэлт зурвас болон хөвөөний ашиглаж болох өргөн (цаашид дахин хучилт хийнэ гэж тооцоолох) зэрэг багтана. Өндөр хөгжилтэй хот суурин газруудад 4.9 м цэвэр зайгаар хангах нь хэтэрхий их зардалтай байх бөгөөд хурдны замын байгууламж нь хамгийн багадаа 4.9 м зайтай байх тохиолдолд 4.3 м зайг ашиглаж болно.

Тулгуурт тэмдэг болон явган зорчигчийн гарц нь нөлөөллийг даах чадвар багатай учир тэдгээрийн босоо цэвэр зай нь 5.1м байна.

4.9 м -с бага цэвэр зайтай хот суурин газрын замын хувьд тулгуурт тэмдэг хүртэлх босоо

Хурдны зам Бүлэг 8- 4

Page 14: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД цэвэр зай нь бусад хиймэл байгууламжийн хамгийн бага цэвэр зайнаас 0.3 м-ээр их байх шаардлагатай. Үүний адил хиймэл байгууламжийн зорчих хэсгээс дээгүүрээ бэхэлгээтэй хиймэл байгууламжийн хөндлөн бэхэлгээ хүртэлх босоо цэвэр зай нь хамгийн багадаа 5.1м байна.

Замын хажуу хэсгийн төсөллөлт. Хот суурин газар дахь газрын гадаргуутай нэг төвшинд байрлах хурдны зам болон хөдөө орон нутаг дахь хурдны зам нь ашиглалтын хурд, хөдөлгөөний эрчим болон хажуу налууд нийцсэн чөлөөт өргөн зайтай байна. Чөлөөт зай болон хажуугийн хөндлөн зайн хэмжээг Бүлэг 3-д өгсөн “Замын Хажуугийн Төсөллөлт”-ийн хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан.

Хот суурин газарт газрын төвшнээс доош суусан хурдны замын хувьд замын эзэмшил зурвас газрын хязгаарлалт илүү байх ба цэвэр зайн орчинд тулц хана эсвэл гүүрийн завсрын тулгуурыг байрлуулах шаардлага гарч болзошгүй. Иймэрхүү хана болон завсрын тулгуур нь хөвөөн дээр байрлаж болохгүй бөгөөд хөвөөний гадна ирмэгээс гадагш дор хаяж 0.6 м-т байх нь шаардлагатай.

Бүлэг 5-д тайлбарласны дагуу тулц хана болон завсрын тулгуурын хашлага нь тусдаа хаалтаар хамгаалагдахын тулд бүрэн бетон хашлагатай эсвэл хөвөөтэй тэнцүү байх шаардлагатай. Чөлөөт зайнаас гадагш байрлалтай хана нь хэрэгцээгүй бөгөөд гадна налуу нь нэвт гарах боломжтой, чөлөөт зайд байрлуулсан биет нь “салгах” төлөвлөлтөөр хийгдсэн эсвэл хамгаалалттай байх шаардлагатай.

Налуу нь 1:3-с илүү огцом эсвэл налуугийн захын гаднах талбай нь чөлөөт зайд байх үед нэвт гарах боломжгүй тохиолдолд далан дээрх өндөрлөгдсөн хурдны замд голдуу замын хажуугийн хашлагыг төсөллөнө. Далангийн хэсэгтэй холбоход ашиглагдах тулц ханын орой нь замын зорчих хэсэгтэй хөвөөний гадна ирмэгээс ойр байрлаж болохгүй бөгөөд хана нь бетон хашлага эсвэл зохих ёсны хамгаалалттай байна.

Налуу гарц ба терминал

Бүх төрлийн хурдны замын налуу гарц болон сүлжээний талаар Бүлэг 5-д тусгасан.

Гаднах тусгаарлагч, хилийн зурвас болон туслах замууд. Гаднах тусгаарлагч гэдэг нь төв эгнээний зорчих хэсэг болон туслах зам эсвэл гудамж зам хоорондын талбайг хэлнэ.

Хилийн зурвас гэдэг нь туслах зам эсвэл гудамж зам болон зам дагуух хувийн байгууламж, үйлдвэр хоорондын зайг хэлнэ. Туслах зам эсвэл туслах замын үйл ажиллагаатай гудамж зам байхгүй тохиолдолд төв эгнээний зорчих хэсэг болон замын зурвас газрын хязгаар хоорондын зайг хилийн зурвас гэж үзнэ. Хот суурин газрын хурдны замын дагуух шигүү хөгжилөөс шалтгаалан туслах замууд нь ихэнх тохиолдолд хурдны замтай нийлж салах хөдөлгөөнийг хуримтлуулж хуваарилах үүрэг бүхий орон нутгийн замын үүрэг гүйцэтгэх шаардлагатай байдаг. Хурдны зам нь бүтэн хорооллыг хамарч байгаа тохиолдолд зэрэгцээ гудамж зам нь ихэвчлэн туслах замын үүрэг гүйцэтгэдэг ба энэ талаар Бүлэг 3-д дэлгэрэнгүй тайлбарласан.

Гаднах тусгаарлагч эсвэл хил нь хөвөө, хажуу налуу, ус зайлуулах шуудуу, нэвтрэхийг хязгаарласан хашлага болон хот суурин газарт тулц хана болон налуу гарц зэргийн зайг хангадаг. Дуу чимээний онцгой мэдрэмтгий газруудад гаднах тусгаарлагч эсвэл хил нь дуу чимээг багасгах зайг хангадаг. Гаднах тусгаарлагч нь хот суурин газрын хурдны замын хэсгийн хамгийн уян хатан элемент юм. Хөгжингүй газруудад замын зурвас газрын өргөнд өөрчлөлтийг оруулах шаардлага гарах үед ердөө гаднах тусгаарлагчийн өргөнд өөрчлөлтийг хийгдэг.

Хурдны зам Бүлэг 8- 5

Page 15: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Гаднах тусгаарлагч эсвэл хил нь өндөр хурдны зам болон түүнтэй зэрэгцээ орших талбай хоорондын бамбай бүсийг хангах эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай өргөнтэй байх шаардлагатай. Ашиглалтын үйл ажиллагааг хангаж, замын хажуугийн үр ашигтай төсөллөлтөнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хилийг барилга байгууламжийн хил хязгаараас гадагш өргөсгөнө. Гаднах тусгаарлагч өргөн байх нь хурдны зам болон туслах зам хоорондын налуу гарцыг сайн төсөллөхөд сайнаар нөлөөлдөг. Гаднах тусгаарлагчийн өргөний ердийн хэмжээ нь 25-45м байх ба тулц ханатай тохиолдолд хот суурин газарт илүү нарийн өргөнийг ашиглаж болно.

8.3. ХӨДӨӨ ОРОН НУТАГ ДАХЬ ХУРДНЫ ЗАМ

Хөдөө орон нутаг дахь хурдны зам нь хот суурин газрын хурдны замтай ижил ойлголттой байх боловч трасс болон хөндлөн огтлолын элементүүд нь төсөллөлтийн хувьд илүү өргөн хүрээтэй байх ба өндөр тооцоот хурд болон замын өргөн эзэмшил зурвастай байна.

Хурдны замыг 20 жилийн хугацааны урьдчилан тооцоолсон хөдөлгөөний өсөлтөнд нийцүүлж, мөн үүнээс цааш удаан хугацаанд ашиглана гэж тооцоолж анх төсөллөдөг. Богино хугацааны төсөллөлт хийж анхны барилгын ажлаас аливаа зардлыг хэмнэх нь өндөр зардлын нөхөн төлөөс болох, байгаль орчинд сүйрэл авчрах болон цаашид баригдах томоохон байгууламжуудыг даган үүсэх замын хөдөлгөөнд хүндрэл учруулах зэрэг сөрөг магадлал ихтэй.

Хөдөө орон нутаг дахь хурдны замд үйлчилгээний В түвшин тохирох боловч хэвийн бус хөдөлгөөний өндөр эрчимтэй нэмэлт байгууламж дээр үйлчилгээний С түвшин илүү зохимжтой. Хөдөө орон нутаг дахь хурдны зам нь голдуу чигээрээ явах хөдөлгөөний зориулалттай дөрвөн эгнээтэй байх ба томоохон хотын бүс рүү ойртох үед зургаа эсвэл түүнээс дээш тооны эгнээтэй байна.

Хурдны замууд нь хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай эсвэл өөр хурдны замтай огтлолцох тохиолдолд олон түвшингийн огтлолцол-зөрлөгийг ашиглана. Орон нутгийн замууд нь хурдны замд нэвтрэхийг хязгаарлах бөгөөд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийн тулд туслах зам эсвэл бусад орон нутгийн замуудтай холбогдох ба эсвэл олон түвшингийн огтлолцол-зөрлөгтэйгээр хурдны зам дээгүүр эсвэл доогуур гарна.

8.3.1. Трасс болон дагуу огтлол

Хөдөө орон нутаг дахь хурдны замуудыг голдуу өндөр эрчимтэй, өндөр хурдны ашиглалтанд зориулан төсөллөдөг. Тиймээс тэдгээр нь хэвийн нугачаа болон намхан алгуур налуун зохицол бүхий тэгш урсгалтай хэвтээ болон босоо трасстай байх шаардлагатай.

Зохимжтой байр зүйн нөхцлийн давуу талыг ашиглахын тулд хурдны замын харагдах үзэмжийг сайжруулах зорилгоор хувирамтгай өргөн зааглах зурвасыг болон тусдаа бие даасан замын трассыг авч үзнэ. Боломжтой үед трассын шулуун хэсэг дээрхи зааглах зурвасын өргөнийг өөрчлөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Хот суурин газрыг бодвол хөдөө орон нутгийн замын сүлжээг байгуулах явцад цөөн тооны бодит хязгаарлалттай байдаг учир хөдөө орон нутгийн хурдны замыг тэгш ба харьцангуй шулуун дагуу огтлолтой, газрын түвшинтэй ойр байгуулах боломжтой байдаг.

Хөдөө орон нутаг дахь хурдны замын дагуу огтлолд ус зайлуулах шуудуу болон газар шорооны ажлын шийдлийг илүү ихээр, харин ойр ойрхон давтагдах олон түвшний огтлолцол-зөрлөгийн хэмжээ бага байхаар төсөллөнө.

Хурдны зам Бүлэг 8- 6

Page 16: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Хурдны замын өндөрлөгдсөн эсвэл доош суусан хэсгүүд хот суурин газрын хурдны замын төсөллөлтөд илүү тохиромжтой.

Нугачаатай нутаг дэвсгэрт зохисгүй долгиолсон трасс төлөвлөхөөс зайлсхийхийн тулд төсөллөгч нь урт үргэлжилсэн хэсэг газрын дагуу огтлолын төсөллөлтийг шалгаж уялдуулах шаардлагатай. Төсөллөлтийн тохиромжтой нэгдлийг олж авахын тулд хэвтээ болон босоо трассын хамаарлыг нэгэн зэрэг нэн хичээнгүй судлах шаардлагатай.

8.3.2. Зааглах зурвас

Зааглах зурвасын өргөн буюу замын хөдөлгөөний эсрэг урсгалуудын зорчих хэсгийн ирмэгүүдийн хоорондын зайн хэмжээс, хэрэв байгаа бол, зүүн талын хөвөөний өргөнийг оролцуулан Бүлэг 3-д тодорхойлсон.

Хөдөө орон нутаг дахь хурдны замын зааглах зурвасын ердийн өргөн нь 15-30 м байна. Зураг 8.1-д үзүүлсэн 15 м-ийн хэмжээс нь 1.8 м шаталсан хөвөө болон 1.0 м зааглах зурвасын шуудууны гүнтэй, 1Б:6Х налуутай үеийн хэмжээс болно.

Тээврийн хэрэгсэл налуу уруу орсон тохиолдолд буцаж гарах хөдөлгөөнд зориулан хангалттай зайг олгох ба харин замын дагуу зааглах зурвасын тулгуурт хамгаалалтын хашлага хийх шаардлага гарч болзошгүй байдаг.

Хурдны зам Бүлэг 8- 7

Page 17: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8.1. Хөдөө орон нутагт дахь хурдны замын ердийн зааглах зурвас.

Зураг 8.1.B-д үзүүлсэн 30 м-ийн хэмжээс нь тээврийн хэрэгсэл налуу уруу орсон тохиолдолд буцаж гарах хөдөлгөөнд зориулан жигд налуугаар хангаж, хурдны замыг байгаль орчинтой тохиромжтой байдлаар хослуулахын тулд нугачаатай нутаг дэвсгэрт тус тусдаа дагуу огтлол ашиглах боломжийг зохиогчдод олгоно.

Тэгш тал газарт 30 м тусгаарлах зурвас төсөллөх нь цаашид 3.6м -ийн хоёр хөдөлгөөний зурвас нэмэх үе шаттай төсөллөлтийн үед тохиромжтой.

Нутаг дэвсгэрийн хувьд хэт их нугачаатай эсвэл тухайн газар нь газар тариалан болон малын бэлчээрт тохиромжгүй бол дундажаар 45 м эсвэл түүнээс дээш өргөнтэй, тогтворгүй хэмжээтэй тусгаарлах зурвасыг Зураг 8. 1С-д үзүүлсний дагуу төсөллөж болно.

Иймэрхүү өргөн нь замын хэвтээ болон босоо салангид трассыг ашиглаж хурдны замыг байгалийн газрын гадаргуутай хамгийн ашигтай байдлаар хослуулах боломжийг олгоно.

Илүү өргөн салангид зам нь засвар арчлалтын зардлыг багасгаж, зорчигчдод үзэмжтэй харагдуулах зорилгоор ургамал, мод, чулууны байгалийн унаган төрхийг тусгаарлах зурвас дээр хадгалж үлдээх боломжийг олгоно.

Салангид трасс болон байгалийн хүрээлэн мэт харагдах зааглах зурвасын хослол нь замаар зорчигчдод таатай сэтгэгдэл төрүүлдэг. Жолоочийн болгоомжлолын үүднээс ойр

Хурдны зам Бүлэг 8- 8

Page 18: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД ойрхон давтамжтайгаар замын эсрэг урсгалыг харагдуулах хэрэгтэй.

Замын эзмшил зурвас газрын хязгаарлалттай үед эсвэл уулархаг нутагт зааглах зурвасын өргөн нь Зураг 8.1D-д үзүүлсэнчлэн 3.0-9.0 м байж болно. Иймэрхүү зааглах зурвасууд нь ихэвчлэн хучилттай байх ба зам нь титэмтэй бол газар доорх ус зайлуулах шуудууг байрлуулах шаардлагатай.

Уулархаг нутагт болон ердийн хөгжиж буй газрын хөдөлгөөний эрчим болон ашиглалтын шинж чанарыг харгалзан үзэж зааглах зурвасад хашлага ашиглаж болно.

Олон түвшингийн огтлолцол-зөрлөг хоорондын зай 8 км-ээс их байх үед хөдөө орон нутаг дахь хурдны зам дээр шаардлагатай нөхцөлд онцгой байдал болон хууль-сахиулагч хүчний тээврийн хэрэгслэлийг эсрэг урсгалаар хөндлөн гарах боломжоор хангах шаардлагатай. Олон түвшингийн зөрлөгүүдийн хооронд нэг замаас нөгөө замд шилжих онцгой байдлын гарам 5-6.5 км -ийн зайд давтамжтайгаар эсвэл шаардлагатай хэсэг бүрт төсөллөнө.

Цас цэвэрлэх болон бусад газруудад засвар арчлалтын үйл ажиллагааг явуулах зорилгоор олон түвшингийн уулзварын байгууламжийн нэг эсвэл хоёр төгсгөлд олон түвшингийн зөрлөгийн төрлөөс хамааран засвар арчлалтын гарам төсөллөнө.

Засвар арчлалтын эсвэл онцгой байдлын гармууд нь налуу гарцны хурд солигдох конус хэлбэрийн зурвасын төгсгөлтэй эсвэл аливаа хиймэл байгууламжтай 450 м-с ойр зайд байрлаж болохгүй. Гарам нь зогсоох үйлдэлд шаардагдах хамгийн бага үзэгдэх зайнаас дээш байрлах ба эргэцтэй муруйд байрлуулах нь тохиромжгүй.

Гармын өргөн нь эргэх хөдөлгөөн хийхэд хангалттай байх ба засвар арчлалтын машин техник ашиглахад тохиромжтой гадаргуутай байх шаардлагатай. Гарам нь хөвөөний түвшингөөс доош замын хөдөлгөөнд үл мэдэгдэхүйцээр хотойсон байх ба налуу нь 1Б:10Х эсвэл илүү алгуур хажуу налуутай байх нь замаас гарах тээврийн хэрэгсэл тусгаарлах зурвасыг хөндлөн гарах боломжийг олгоно.

Гарам нь хязгаарлагдмал өргөнтэй зааглах зурвас дээр байрлаж болохгүй ба харин тээврийн хэрэгслийн (7.5м эсвэл илүү) уртыг багтаах хангалттай зааглах зурвасын өргөнтэй байх үед боломжтой.

Зааглах зурвасын хашлага ашиглах үед зааглах зурвасын тасархай дээрх хашлаганы төгсгөл бүрт ослоос хамгаалсан аюулгүйн тэмдэглэгээг байрлуулах хэрэгцээтэй болно.

Хөдөө орон нутаг дахь туслах замууд нь гол төлөв нэвтрэх хэсгийг хязгаарлах шугамын гадна, харин замын эзэмшил зурвас газрын хязгаарын дотор байрладаг. Бүлэг 2 болон 11-д тайлбарласанчлан, орон нутгийн туслах замын нарийвчилсан төсөллөлт нь орон нутгийн замуудад ашиглагддаг төсөллөлттэй ижил байна.

8.3.3 Хажуу налуу

Газрын гадаргууд тохирсон, боломжит замын зурвас газартай нийцсэн, тэгшхэн, мөлгөр тойрог маягийн хажуу налууг хөдөө орон нутаг дахь хурдны замуудад ашиглана.

Бүлэг 3-д тайлбарласанчлан 1Б:6Х эсвэл илүү алгуур налууг ухмалтай хэсэг болон дундаж өндөр бүхий далантай хэсэгт төсөллөнө. Далангийн өндөр нь дундаж байх тохиолдолд ашиглаж болох буюу замаас гарсан тээврийн хэрэгсэл налуу уруу орсон тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд тохиромжтой талбайг хангахын тулд ашиглаж болох ба ашиглах боломжгүй буюу тээврийн хэрэгсэл налуу уруу орсон тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжгүй налуунуудын нэгдэлийг ашиглана.

Хурдны зам Бүлэг 8- 9

Page 19: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Өндөр далантай үед хамгаалах хашлагаар хамгаалагдсан огцом налууг хэрэглэнэ. Хад чулуу эсвэл хадан хясаатай үед хажуу налуу нь бараг эгц босоо байх ба харин тохиромжтой үед замаас хазайх тээврийн хэрэгсэлд хангалттай ашиглаж болох талбайг олгохын тулд хажуу налууг хийх шаардлагатай.

8.3.4 Туслах Замууд

Хөдөө орон нутаг дахь хурдны замын дагуух эсвэл хөндлөн гарах орон нутгийн туслах замын хэрэгцээ нь өндөр хөгжилтэй хот суурин газрын хурдны замд шаардагдах хэрэгцээг бодвол ихээхэн бага байдаг. Тиймээс хөдөө орон нутаг дахь хурдны зам дагуух туслах замууд нь ихэвчлэн тасалдсан байх ба харьцангуй богино хэмжээтэй байна. Туслах зам нь нэг эсвэл илүү олон эдлэн уруу нэвтрүүлэх эсвэл орон нутгийн замыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд олон түвшинд огтлолцох замтай холбох зэрэг үүрэгтэй.

Хөдөө орон нутаг дахь хурдны зам нь томоохон хурдны замтай зэрэгцээ эсвэл ойр орших үед ихэнх тохиолдолд уг томоохон хурдны зам нь хоёр-чиглэлтэй үргэлжилсэн туслах зам болон хувирч, цуглуулах хөдөлгөөний зориулалттай байгууламжийн үүрэг гүйцэтгэдэг.

Тасралтгүй үргэлжлэх боломжгүй, нийтийн хэрэглээнд зориулсан зам нь салж нийлэх хөдөлгөөний нөхцөлөөр хангагдсан байдаг тул хөдөө орон нутагт шинээр баригдах туслах зам нь голдуу хоёр-чиглэлтэй байгууламж байна. Хоёр-чиглэлтэй туслах зам нь олон түвшний уулзварт огтлолцох замуудтай олон түвшинд огтлолцох үед хөдөлгөөний үйлдэл нь маш төвөгтэй байдаг, тиймээс олон түвшний огтлолцол нь голдуу олон түвшингийн уулзварын байгууламж болон олон түвшингийн зөрлөгийн налуу гарцны төгсгөлөөс аль болох боломжит хэмжээгээр хол байрладаг.

8.4 ХОТЫН ХУРДНЫ ЗАМ

8.4.1 Төсөллөлтийн үзүүлэлтүүд

Хотын хурдны замууд нь хөдөлгөөний өндөр эрчмийг өнгөрүүлэх чадвартай байх ёстой. Хурдны зам нь 4-16 чигээрээ хөдөлгөөнтэй зурвастай байх боловч ерөнхийдөө нэг чиглэлд 4-өөс илүү чигээрээ явах хөдөлгөөний урсгалтай зурвас төсөллөхгүй байвал зохистой.

Хот суурин газрын хурдны зам нь тухайн замын газрын гадаргуугийн төвшинтэй уялдаж нэг төвшин дахь, газрын төвшнээс дээш болон доош байрласан ба хосолмол зэрэг бүх хэлбэрийг ашиглана.

Зааглах зурвас. Эсрэг урсгалын хөдөлгөөний хооронд өргөн тусгаарлагч байх нь тээврийн хэрэгслэлээр аялж буй хүнд илүү таатай байдаг ба замаас гарч зааглах зурвасад нэвтэрч орох тээврийн хэрэгслүүдэд тохиолдох мөргөлдөөний давтамжийг багасагана.

Иймд хөдөө орон нутаг дахь хурдны замын зааглах зурвас нь аль болох өргөн ба хавтгай байх шаардлагатай. Их хэмжээний шилжилт хөдөлгөөнтэй эсвэл цаашид гарах хэрэгцээнээс үүдэн нэмэлт зурвас оруулах шаардлагатай үед зааглах зурвасыг ашиглаж болно. Хэдий тийм ч өндөр өртөгтэй, шигүү хөгжсөн газруудад зааглах зурвасын өргөн ихэвчлэн хязгаарлагдмал байдаг.

Хот суурин газрын дөрвөн зурвастай хурдны зам дахь зааглах зурвасын хамгийн бага өргөн нь 3.0 м байх ба үүнд 1.2 м хоёр хөвөө болон 0.6 м тусгаарлах хашлагатай байна. Зургаа эсвэл илүү олон зурвастай хурдны замын хувьд хамгийн бага өргөн нь 6.6 м байх ба хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний цагийн эрчим нь 250 машин/цагаас илүү байх үед хүнд даацын тээврийн хэрэгслийг багтаахын тулд зааглах зурвасын хөвөөг илүү өргөн болгох зорилгоор 7.8 м –ээр төсөллөх нь илүү

Хурдны зам Бүлэг 8- 10

Page 20: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД тохиромжтой.

Зааглах зурвасад хашлагыг ашиглах үед огцом мурийлт дээр дотор талын эгнээний дагуу зогсох үйлдэлд шаардагдах хамгийн бага үзэгдэх зайг хангахын тулд нэмэлт хөндлөн зайн хэмжээ шаардагдана.

Олон түвшингийн огтлолцол-зөрлөгийн байгууламж хоорондын зай ойрхон, асар их хөгжсөн замын сүлжээний улмаас хот суурин газрын хурдны зам дээр онцгой байдал эсвэл засвар арчлалтад зориулсан зааглах зурвасын гарам байлгахыг зөвшөөрөхгүй.

8.4.2. Газрын төвшнээс доош суусан хурдны зам.

Үндсэн үзүүлэлтүүд. Доош суусан хурдны зам нь нийт хорооллын өргөнийг эзэлж, ихэнх уртдаа өөр замын сүлжээтэй зэрэгцээ оршиж болно.

Доош суусан хурдны замын зорчих хэсэг нь зэргэлдээх гудамж замуудын гадаргуугаас доош байрлах хиймэл байгууламжийн гүний зайн дээр нэмэгдэн дунджаар 4.9 м доор байрладаг.

Босоо цэвэр зайг тогтоох үед ирээдүйд хийгдэх давхар хучилтуудын зузааныг тооцно. Мөн доош суусан хурдны замын нэг юм уу хоёр талд ихэнхдээ гудамж, замын түвшин дэх туслах замууд зэрэгцээ төсөллөгддөг.

Бүх томоохон гудамж-замууд доош суусан хурдны замыг дээгүүр нь огтлон өнгөрдөг бөгөөд бусад жижиг гудамж замууд нь туслах замтай огтлолцох ба эсвэл замын зурвас газрын хязгаар дээр дуусдаг. Туслах замгүй, доош суусан хурдны зам-гудамжтай газрын гадаргуутай нэг түвшинд байх гудамж замууд налуу гарцны тусламжтайгаар холбогдоно. Олон төвшний огтлолцол-зөрлөг болон налуу холбоос гарцын талаар Бүлэг 5-д дурьдсан.

Доош суусан хурдны зам нь газрын гадаргуутай нэг төвшинтэй, эсвэл өндөрлөсөн хурдны замуудыг бодвол ил харагдах байдал нь бага ба замын дуу чимээг багасгадаг.

Хэдийгээр тийм боловч эдгээр давуу талуудын эсрэг өндөр өртөг шаардагдах газар шорооны ажил, ус зайлуулах байгууламжууд зэргийг тэнцвэржүүлж байх хэрэгтэй. Томоохон ус зайлуулах байгууламжуудыг байгуулах нь зарим тохиолдолд тохиромжтой байдаг ба зорчих хэсгийг усанд автуулахгүй байлгах төсөллөлтөнд ус шахах байгууламж шаардагдах болно.

Доогуур өнгөрөх тээврийн хэрэгсэл дээрээс ямар нэгэн зүйл хаях эсвэл унахаас болгоомжлон доош суусан хурдны зам дээгүүр давж өнгөрөх хиймэл байгууламж болон зорчих хэсэгтэй ойрхон зайд байрлуулсан тулц хана дээр хамгаалалтын хашлага хийх нь зүйтэй байдаг.

Тулц хана. Налуу нь өргөний хязгаарлалтаар зохицуулагдаагүй бол доош суусан хурдны замын хажуу налууг ухмалын налуунд ашигладаг аргатай ижил маягаар төсөллөдөг. Хажуу налуу нь хөвөөнөөс гадагш байгаа бол энэ нь хөндлөн гарах боломжтой байх шаардлагатай.

Доош суусан хурдны замын хажуу налуу нь 1Б:3Х харьцаанаас эгц байж болохгүй. Хөгжилтэй газруудад, ялангуяа налуу гарцтай үед тохиромжтой налууг гаргах хангалттай зай байдаггүй бөгөөд нийт өндөрт эсвэл хагас өндөрт нь тулц хана байх шаардлагатай.

Доош суусан хурдны замд тохирох тулц хананы олон загвар байдаг ба үүнд чулуун өрлөг, бетон, чулуу, цутгамал хавтан эсвэл төмрөөр хийх загварууд багтана. Хананы төрөлд өнцгөн тулгууртай, заамал эсвэл хайрцган, механизмаар бэхжүүлсэн, эсвэл

Хурдны зам Бүлэг 8- 11

Page 21: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД шпунтэн шонт зэрэг багтана. Тулц ханыг шороон налуутай хослуулан ашиглах үед ханыг хөвөөний зэрэгцээх замын түвшинд эсвэл доош суусан замаас дээгүүр орших тусгаарлагчийн гадна хэсэгт байрлуулна.

Замаас дээш хийгдсэн тулц хана нь замын түвшинд илүү чөлөөтэй мэдрэмжийг төрүүлдэг учир жолоочийн харах байдалд тохиромжтой байдаг. Энэ зохицуулалт нь мөн хурдны замын зорчих хэсэг болон хөвөөнүүдээс цасыг зайлуулж хураах зайг хангаж өгдөг. Хэдий тийм ч, замын түвшинд байрласан хана болон хөндлөн огтлолын дээд хэсэг дээр байрлуулсан налуу нь эргэн тойронд ойрхон орших газруудад илүү таатай байдаг. Энэхүү зохицуулалт нь ургамалжуулалтын аргаар эргэн тойрны эдлэн газруудыг үр дүнтэйгээр халхлах боломж олгодог. Налуугийн засвар арчлалт илүү сайжирч, дуу чимээний бууралт нь илүү үр дүнтэй байх магадлалтай. Аль аль төсөллөлт дээр үнэлгээ хийж тухайн нөхцөлд илүү тохирох хувилбарыг нь тодорхойлох хэрэгтэй.

Тулц хана нь замын зорчих хэсэгтэй хөвөөний гадна ирмэгээс ойр байрлаж болохгүй бөгөөд хөвөөний гадна ирмэгээс гадагш 0.6м байх нь илүү тохиромжтой. Хана нь хөвөөний ирмэг дээр эсвэл ойролцоо байрласан тохиолдолд гүүрийн тулгуур багана, гэрэл тогтоогч болон замын тэмдэгний тулгуур нь хананы нүүрэн талаас цухуйхгүй байна.

Тулц хананы орой нь туслах замтай нэг түвшинд орших тохиолдолд хайс эсвэл хашлаганы нүүрэн талын өргөн нь ердийн хөвөөний өргөнтэй тэнцүү байх эсвэл зорчих хэсгийн ирмэгээс 1.8 м -т байрлах шаардлагатай. Тулц хана нь налуу гарц эсвэл нэмэлт зурвастай зэрэгцээ байрлах тохиолдолд ердийн налуу гарцны хөвөөний өргөнийг байгуулах шаардлагатай.

Налуу болон тулц ханыг төсөллөх үед үзэгдэх зайг шалгах хэрэгтэй. Саадтай хамгийн ойр байх хөдөлгөөний эгнээнд зорчих тээврийн хэрэгслийн зогсох үйлдэлд шаардагдах тооцоот үзэгдэх зайг хангахын тулд муруй трасс дээрх налуу, хана болон бусад хажуугийн саадыг хучилтын ирмэгээс хангалттайгаар зайлуулах шаардлагатай.

Ердийн хөндлөн огтлол

Доош суусан хурдны замын хөндлөн огтлол нь хот суурин газар болон хотын захын газруудын хувьд ихээхэн ялгаатай байдаг. Эдгээр хөндлөн огтлолуудад нөлөөлөх гол зүйл нь хөдөлгөөний эгнээний хэрэгцээт тоо ба хот суурин газрын хөгжлийн төрөл болон үнэлгээ, газрын гадаргуу, хөрс болон ус зайлуулалтын нөхцөл байдал, олон түвшингийн огтлолцол-зөрлөгийн давтамж болон төрөл зэргээс хамаарах боломжит замын эзэмшил зурвас газар юм. Хөндлөн огтлолын төсөллөлт нь тогтсон төсөллөлтийн шалгууртай нийцэх шаардлагатай хэдий ч бодит эсвэл эдийн засгийн хязгаарлалттай үед хөндлөн огтлолыг харьцангуй нарийн замын зурвас газарт тохируулахын тулд төсөллөлтийн зарим хэсгүүдийг өөрчлөх нь зохимжтой байдаг. Зураг 8-3-с 8-5-г дуустал төрөл бүрийн нөхцөл дэх доош суусан замын хөндлөн огтлолыг үзүүлсэн.

Зураг 8.3. Доош суусан хурдны замын хөндлөн огтлол

Хурдны зам Бүлэг 8- 12

Page 22: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Хурдны зам нь ойр ойр зайтай гудамж-замтай гүүрээр огтлолцох үед үргэлжилсэн огтлолцол бий болно. Хол хол зайтай огтлолцох замуудын хиймэл байгууламж хоорондын ухмалын гүнийг багасгахын тулд дагуу огтлолыг тохируулах нь ихэнхдээ ашигтай, хэмнэлттэй байх ба үүний үр дүнд доош суусан болон газрын гадагуугийн түвшинг хослуулсан хурдны замууд бий болдог. Энэхүү арга нь налуу гарцны төсөллөлтийг хялбар болгож, ухмалын хэмжээг багасгаж, хажуу налууг алгуур болгож, замын зурвас газрын хүрээнд гудамж замын түвшинд илүү өргөн зайг олгох зэрэг давуу талуудтай.

Зураг 8.4. Доош суусан хурдны замын хязгаарлагдмал хөндлөн огтлол.

Зураг 8-3-т доош суусан хурдны замын нэг маягийн огтлолыг үзүүлсэн ба 3.0м-6.6м зааглах зурвас, 3.6м хөдөлгөөний зурвас, туслах зам тус бүр 15 м байхаар өгөдсөн байна.

Хамгийн бага зааглах зурвасын өргөн нь 3.0-6.6м байх ба доош суусан хурдны замын хувьд огтлолын хязгаарыг анхнаас нь барьж байгуулах нөхцөлд тулгуурласан. Хэдий тийм ч шаталсан барилгын угсралтын үед зааглах зурвасд нэмэлт өргөн шаардагдах тохиолдолд зааглах зурвасыг 3.6 м -ийн өргөнөөр нэмэгдүүлэх шаардлагатай. Налуу гарц шаардагдахгүй тохиолдолд боломжит замын зурвас газрын хүрээнд байж болох хамгийн алгуур налууг хангахын тулд жигд өргөнтэй огтлолыг нарийн хэмжих шаардлагатай.

Хязгаарлагдмал хөндлөн огтлол. Зураг 8-4A-т доош суусан огтлолыг налуу гарцгүй боловч налуу гарц дээр тулц хана байрлуулсан газруудад шороон налуутай барьж байгуулах боломжийг олгодог нэг маягийн огтлолыг үзүүлсэн. Зураг 8-4A-д үзүүлсэн хөндлөн огтлолд 12м туслах зам, 3.6м хөдөлгөөний зурвас болон 3.0м-6.6м тусгаарлах зурвас зэрэг багтана.

Ханатай хөндлөн огтлол

Хананууд нь хурдны замын хөвөөний зэрэгцээ, налуу гарцны хөвөөний зэрэгцээ, налуун оройд, эсвэл эдгээр байршлуудын янз бүрийн нэгдэл дээр гэх мэт хөндлөн огтлолын төрөл бүрийн цэг дээр байрладаг. Хананы зохион байгуулалтын зарим хувилбар нь зүүн болон баруун талд байх шаардлагатай байх ба үүнийг Зураг 8-4B-д үзүүлэв.

Зураг 8.5-д доош суусан хурдны замд тохирох ханатай хөндлөн огтлолуудыг үзүүлэв. Энэхүү жишээнд налуу гарц ороогүй үргэлжилсэн ханатай хурдны замыг харуулсан. Зураг 8-5А-д цухуйлтгүй ханатай хөндлөн огтлолыг үзүүлэв.

Хурдны зам Бүлэг 8- 13

Page 23: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД 8-5В зурагт үзүүлсэнээр, онцгой нөхцөлд буюу замын эзэмшил зурвас газрын хэмжээ багатай үед туслах замын хэсэг нь хурдны замын хөвөөний дээгүүр өнцгөн тулгуур дээр буюу дүүжин маягаар байрлах, цухуйлттай хөндлөн огтлолын төсөллөлт харуулав.

Хязгаарлалт болон сонгосон төсөллөлтөөс хамааран энэхүү хувилбарын утга нь өөрчлөгдөх ба харин ердийн цухуйлтын зай нь 3.0-4.2 м -ийн хэмжээнд байна. Энэхүү төсөллөлтийн төрөл нь томоохон барилга эсвэл бусад саадыг зайлуулах боломжгүй онцгой тохиолдолд тохиромжтой байна.

Уг төсөллөлт нь замын хүрээнд хурдны замын дуу чимээг барих ашигтай ба зэргэлдээх газруудыг энэ дуу чимээнээс хамгаалах хаалт болдог гэдгээрээ онцгой ач холбогдол үзүүлдэг.

Энд үзүүлсэн хязгаарлагдсан хөндлөн огтлол нь хэдийгээр тохиромжтой боловч эдгээрийг нэмэлт замын зурвас ашиглахад хэт их зардалтай эсвэл хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд хөндлөн огтлолын энэ төрөл зайлшгүй хэрэгцээтэй байгаа үед л зөвхөн ашиглана.

Зураг 8-5. Эргэлтийн холбоос-налуу гарцгүй хурдны зам дээрх тулц хана бүхий хөндлөн огтлол.

8.4.3. Газрын гадаргуугаас дээш өндөрлөсөн хурдны зам

Ерөнхий үзүүлэлтүүд. Өндөрлөсөн хурдны замыг давхарлаж эсвэл далан дээр барьдаг. Хурдны замын үргэлжилсэн өндөрлөлт нь тэгш нутаг дэвсгэрт хязгаарлагдмал замын эзэмшил зурвас газартай, хөрсний усны түвшин өндөртэй, гара доорх асар том байгууламжтай, гудамж замуудыг ойр бүтэцтэй байлгах, эсвэл доош суулган хурдны зам барихад тохиромжгүй байх болон эдийн засгийн хувьд ашиггүй байх зэрэг бусад нөхцөл байдалд өндөрлөсөн хурдны зам тохиромжтой байна.

Хэд хэдэн хиймэл байгууламжийн төрлүүдийг өндөрлөн хурдны замыг агуулсан давхар замууд болгон ашигладаг. Давхар замын төсөллөлтөнд хөдөлгөөний эрэлт, замын зурвас газар, газрын гадаргуу, суурийн нөхцөл байдал, хот суурин газрын хөгжлийн шинж чанар, олон түвшингийн огтлолцоо-зөрлөгийн хэрэгцээ, материалын олдоц болон эдийн засгийн ач холбогдол зэрэг зүйлс нөлөөлдөг.

Хурдны зам Бүлэг 8- 14

Page 24: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Эдгээр олон зүйлсийг авч үздэг учраас орчин тойронд нь зохицуулахын тулд давхар зам нь бүхий л хурдны замын төрлүүдээс хамгийн бэрхшээлтэй нь байдаг.

Давхар замын тулах баганууд нь өөр бусад хэрэгцээнд ашиглах зорилгоор газрын түвшинд илүү их чөлөөт талбайг олгох, мөн аль аль талдаа боломжит зайг хангахаар байрласан байна.

Энэхүү төсөллөлт нь дараахь давуу талуудтай:

1. маш бага нэмэлт зардалтайгаар эсвэл бүр зардалгүйгээр бараг бүх огтлох гудамж замуудыг ил задгай байлгана,

2. хурдны замын зурвас газрыг огтолж буй одоо байгаа байгууламжид аль болох саад болохгүй байна;

3. барилгын явцад газрын түвшинд огтлолцох гудамж замуудын хөдөлгөөнийг хэвийн хадгалж шаардлагатай үед цөөн тооны тойруу замуудыг ашиглана.

4. байгууламжийн доорх зайг газрын түвшин дахь гудамж замын хөдөлгөөний зориулалтаар, зогсоол, эсвэл дамжин өнгөрөх зурвас болгон ашиглаж болно.

Энэхүү зай нь эдгээр зорилгоор ашиглагдах шаардлагагүй бол давхар замын доорх талбай нь нийгмийн хөгжил эсвэл бусад хэрэглээнд өндөр ач холбогдолтой. Уг хэрэглээнд тоглоомын талбайгаас эхлээд томоохон барилга байгууламж хүртэлх бүхий л төрлийн өргөн сонголтууд багтана.

Эсрэгээрээ, энэхүү төсөллөлтийг ашигласнаар хиймэл байгууламжийн засвар арчлалт болон хаагдмал ус зайлуулах системд шаардагдах өндөр зардал, мөсдөлт үүсэх байдал, гаднах үзэмжийг сайхан харагдуулахад хүндрэл учрах, болон хиймэл байгууламж доорх ашиглагдаагүй орон зайд цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлэх зэрэг сул талууд байдаг.

Шороон далан дээрх өндөрлөсөн хурдны зам нь огтлолцох газрын түвшингийн замуудыг доогуураа өнгөрүүлж болохуйц хангалттай өндөртэй байх шаардлагатай. Огтлолцох гудамж замууд нь хол зайд байрласан, замын зурвас газар болон дүүргэлтийн материал нь хангалттай байх тохиолдолд хотын захын газруудад далан дээрх хурдны зам барих нь тохиромжтой байдаг.

Ихэнхдээ, доош суусан замын хэсгээс авсан ухмалын материалыг даланд ашиглах үед нугачаатай нутаг дэвсгэрийн хосолмол төрлийн хурдны зам дээр далантай хэсэг үүсдэг. Тохиромжтой үед, нэг эсвэл хоёр талд хагас эсвэл бүрэн өндөртэй ханануудаар дүүргэлтийг хязгаарлаж болно. Мөн хурдны замын харагдах үзэмжийг сайжруулах ургамалжуулалт хийхэд зориулсан налуутай хэсгүүдтэй байна.

Зааглах зурвас. Тасралтгүй үргэлжилсэн давхар зам дээрх хурдны замтай тохиолдолд, зааглах зурвасын өргөн нь ерөнхийдөө зааглах зурвасын хөвөө болон хашлагыг багтаахад шаардагдах хамгийн бага өргөнтэй байна. Эдийн засгийн хувьд ашигтай үед зэрэгцээ орших хиймэл байгууламжуудын хоорондын зай завсарт тавцан хийх талаар авч үзэх хэрэгтэй.

Тасралтгүй үргэлжилсэн тавцан хийх боломжгүй байвал замаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дахин чиглүүлэх эсвэл зогсоохын тулд зааглах зурвасын хашлага эсвэл хамгаалалтын хашлага суурилуулах шаардлагатай. Зааглах зурвасын хашлага ашигласан тохиолдолд тавцан хийх нь хашлагыг тасралтгүй үргэлжлүүлэх бололцоог олгоно.

Эргэлтийн холбоос буюу налуу гарц ба төгсгөлүүд. Бүх төрлийн хурдны замын

Хурдны зам Бүлэг 8- 15

Page 25: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД эргэлтийн холбоос буюу замын налуу гарц болон бусад холбох төсөллөлтийг Бүлэг 5-д хамруулсан ба харин өндөрлөлттэй хэсэгт хамаарагдах аливаа хязгаарлалт болон дэлгэрэнгүй мэдээллийг дор тайлбарлав.

Давхар зам дээрх хурдны замыг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь өндөр, хязгаарлагдмал зай талбайтай үед голдуу нягтшил ихтэй хөгжсөн газруудад байгуулдаг. Ямартай ч эргэлтийн холбоосны төрөл бүрийн загвар болох гогцоо, ташуу налуу болон хагас-чиглүүлсэн холбоос зэргийг доош суусан эсвэл бусад хурдны замын төрлүүдийг бодвол өндөрлөсөн хурдны замд тохируулахад хялбар байдаг.

Өндөрлөсөн хурдны зам нь өртөг өндөртэй хэдий ч хурд өөрлөх зурвасын уртыг багасгаж болохгүй. Хурд авах болон хасах зурвасын урт нь Бүлэг 5-д өгөгдсөн нормтой нийцэж байх шаардлагатай.

Өндөрлөсөн хиймэл байгууламж уруу чиглэж буй эргэлт холбоос нь ихэнхдээ харьцангуй эгц өгсүүр дээр байдаг тул гол төлөв урт хэмжээтэй хурд авах зурвас хэрэгцээтэй байдаг. Мөн хүнд даацын тээврийн хэрэгслийн хувьд хурдны замын хурданд хүрэхийн тулд хурд авах их хэмжээний зай шаардагдана.

Өндөрлөлттэй хиймэл байгууламжийн гарц дээрх зам нийлж салах хэсэг дэх шаантаг хэлбэрийн талбайд зам тээврийн осол гарах магадлал нь хэвийн хэмжээнээс их байдаг. Шаантаг хэлбэрийн талбайд хамгийн их боломжит зайг олгохоор төсөллөлтийг хийх шаардлагатай ба энэ нь зөвхөн тээврийн хэрэгсэл буцаж гарах хөдөлгөөнд зориулж бус харин тохирох газарт осол-бууруулах хэрэгсэл байрлуулахад зориулагдана.

Туслах замууд. Давхар хурдны зам нь ихэвчлэн суурин газрын гудамж замын сүлжээнд саад учруулдаггүй тул давхар хурдны замын ойр хавьд шинэ туслах замууд ихэнх тохиолдолд хэрэгцээгүй байна.

Одоо байгаа зэрэгцээ болон огтлолцох гудамж замууд нь ихэнхдээ суурин газрын замын хөдөлгөөний эргэлт болон нэвтрэлтийг хангаж чаддаг, хэдийгээр тийм боловч далантай хурдны замыг ашиглах үед суурин газрын замын хөдөлгөөний эргэлт болон нэвтрэлтийг хангахын тулд туслах замууд шаардагдаж болно. Туслах замууд ба эдгээрийн ерөнхий шинж чанарыг үзүүлж, төсөллөлтийн утгыг боловсронгуй болгох талаар Бүлэг 3-д тайлбарласан.

Барилга байгууламжаас алслагдах зай. Хурдны замын давхар зам болон зэрэгцээ орших барилга хоорондын хамгийн бага алслагдах зай нь хөндлөн огтлолын чухал үзүүлэлт юм.

Зам нь барилга байгууламжтай ойрхон байх үеийн гол хүчин зүйлс нь:

1. хиймэл байгууламж эсвэл барилгын засвар арчлалт болон сэргээн засварлалтын ажилд шаардагдах зай,

2. давс, ус цацаж гэмтээхээс урьдчилсан сэргийлэх зай,

3. үүсч болзошгүй галын гамшигаас хамгаалах зай,

4. шат болон барилгын өндөр давхруудад хүрэхэд зориулагдсан бусад гал унтраах тоног төхөөрөмжийг багтаах зай байна.

Барилга байгууламжаас алслагдах зай нь муруй трасстай үеийн үзэгдэх зайг хангалттай хангаж байх шаардлагатай. Эдгээр зайг хангахын тулд алслагдах зай нь 4.5-6.0 м байна.

Хурдны зам Бүлэг 8- 16

Page 26: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Газрын түвшин дахь хөдөлгөөнийг өнгөрүүлэхийн тулд хиймэл байгууламжийн доогуур чигээрээ өнгөрөх зам ихэнхдээ шаардагддаг ба харин одоо байгаа замын зурвас газар нь хиймэл байгууламжийн огтлолыг тодорхойлох үед хөндлөн огтлолын элементүүдийг хязгаарлалт гэж үзэхгүй.

Нэг маягийн хөндлөн огтлол. Өндөрлөсөн хурдны замын хөндлөн огтлолуудын нийт өргөн болон замын эзэмшил зурвас газрын нийт өргөн нь их хэмжээгээр өөрчлөгдөж болно. Далан дээрх өндөрлөсөн хурдны замд шаардагдах нийт өргөн нь доош суусан хурдны замд шаардагдах нийт өргөнтэй бараг ижил байдаг.

Хиймэл байгууламж дээрх өндөрлөсөн хурдны зам нь зэрэгцээ замууд эсвэл явган хүний зам дээгүүр өнцгөн тулгуур буюу дүүжин маягаар байрлана.

Эргэлтийн холбоос-налуу гарцны түвшинг боломжийн хэмжээнд байлгахын тулд налуу гарцан дээр давхар замыг барихдаа аль болох боломжоор нь намхан байлгах нь налуу гарцыг ашиглаж буй тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг хөнгөвчилж, барилгын зардлыг багасгана. Эдгээр давуу талууд нь нугачаатай газар дахь хурдны замын дагуу огтлол нь уян хатан байдлаар орох боломжтой тохиолдолд ашиглагдах ба ямартай ч долгионтуулахаас зайлсхийх хэрэгтэй.

Давхар замын хиймэл байгууламжийн доод талаас газар хүртэлх цэвэр зай нь ойролцоогоор 3.0 м-с бага байх үед ихэнхдээ тулц хана болон дүүргэлтийг төсөллөх хэрэгтэй ба харин хиймэл байгууламжийн доорх зайг бусад зорилгоор, гудамж замаас гарч зогсох зогсоол гэх мэтээр ашигласан тохиолдолд хамаарахгүй болно.

Өндөрлөсөн хурдны замын нэг маягийн хөндлөн огтлолыг Зураг 8-7 болон 8-8-д үзүүлэв. Дараах хэмжээсүүдийг ердийн жишээ болгон ашигласан.

Эгнээний өргөн нь 3.6 м .

Хашлагын өргөн нь 0.6 м .

Дөрвөн эгнээтэй үед баруун хөвөөний өргөн нь 3.0 м, зүүн хөвөө нь 1.2м; зургаа эсвэл түүнээс олон эгнээтэй үед баруун болон зүүн хөвөөний өргөн нь 3.0м .

Тусгаарлах зурвасын өргөн нь дөрвөн эгнээтэй үед 3.0м, зургаа эсвэл түүнээс олон эгнээтэй үед 6.6 м.

Хиймэл болон барилга байгууламжийн шугам хоорондын хамгийн бага алслагдах зай нь 4.5м. Зураг 8-7В-д барилга байгууламжийн хамгийн бага алслагдах зай нь 6.0м.

Хурдны зам Бүлэг 8- 17

Page 27: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-7. Эргэлтийн холбоосгүй хиймэл байгууламж дээрх өндөрлөсөн хурдны замын нэг маягийн хөндлөн огтлол

Зураг 8-7А-д үзүүлсэн цухуйлттай хэсэг нь газрын түвшин дээрэх замуудыг баганы шугамаас гадагш явах боломжийг олгох ба багануудын хоорондын зайд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, нийтийн дамжин өнгөрөх талбай, эсвэл зогсоол зэрэгт ашиглаж болно.

Энгийн давхар хурдны замд шаардагдах замын зурвас газрын өргөнийг олж авах боломжгүй тохиолдолд ердийн хоёр эгнээтэй нэг түвшинт байгууламжийг хоёр түвшинт байгууламж болгон өөрчлөх нь тохиромжтой.

Зураг 8.7В-д үзүүлсэн давхар тавцант төсөллөлтийн төрөл нь нийтлэг биш боловч замын эзэмшил зурвас газар нь нарийн, ялангуяа цөөн эргэлтийн холбоос-налуу гарц шаардагдах үед тохиромжтой байна.

Мөн том хэмжээний барилгууд эсвэл бусад шалтгааны улмаас дан тавцант байгууламж дээр өндөр хурдны замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжгүй тохиолдолд давхар тавцант байгууламжыг мөн ашигладаг. Иймэрхүү хязгаарлагдмал талбайтай газруудад давхар тавцант болгон өөрчлөн барих нь магадгүй хамгийн зөв шийдэл байж болно.

Дээгүүрх замаас суурин газрын гудамж зам уруу орох үед өндөрөө өөрчлөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хангахын тулд хиймэл байгууламж дээр урт хэмжээний эргэлтийн холбоос-налуу гарц хийдэг нь давхар тавцант байгууламжийн сул тал юм.

Зураг 8-7С болон 8-7D-д үзүүлсэнчлэн өндөрлөсөн хурдны замыг зарим тохиолдолд нэг чигийн хоёр урсгалтай байгууламж дээр барьдаг. Эдгээр байгууламжууд нь нэг эсвэл олон тооны хотын хорооллуудаар зааглагдаж болно.

Мөн байгууламж нь зураг 8.7С-д үзүүлсэний дагуу хоёр-баганатай хэсэгтэй, эсвэл зураг 8.7D-д үзүүлсэн ганц баганатай өнцгөн тулгуур буюу дүүжин маягын хэсэгтэй байж болох ба эдгээр нь байгууламжийн доорх гудамж зам болон бусад хязгаарлалтуудын зохион байгуулалтаас хамаарна.

Хурдны зам Бүлэг 8- 18

Page 28: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-8. Туслах замуудтай, хиймэл байгууламж дээрх өндөрлөсөн хурдны замын ердийн болон хязгаарлагдмал хөндлөн огтлол

Хиймэл байгууламж дээрх өндөрлөсөн хэсгийн замын зурвас газрын зохион байгуулалт нь асар их уян хатан байх сётой. Хамгийн уян хатан элемент нь гадна тусгаарлагч юм. Налуу гарцгүй давчуу газруудад туслах замууд нь Зураг 8-8В-д үзүүлсэний дагуу хиймэл байгууламжийн өнцгөн тулгуур буюу дүүжин хэсгийн дор байрлаж болно. Эдгээр газруудад барилга байгууламжийн шугамны хамгийн бага алслагдах зайг хангаснаар туслах замуудад хангалттай зайг олгоно.

Шороон далан дээрх хурдны зам. Хурдны замын доогуур огтлолцох гудамж замууд хангалттай багтах хэмжээний өндөртэй байх үед өндөрлөсөн хурдны замыг шороон далан дээр барьж болно.

Хажуу налууг алгуур байдлаар орчин тойронтой нь уялдуулан төсллөхөд хүрэлцэхүйц хангалттай өргөн замын эзмшил зурвас газартай, нутаг дэвсгэр нь нугачаатай үед иймэрхүү хурдны замууд тохиромжтой байна.

Далан дээрх өндөрлөсөн хурдны замын ердийн болон хязгаарлагдмал хөндлөн огтлолыг Зураг 8-9-т үзүүлэв. Эдгээр зургуудын зүүн хагаст ижил өргөнтэй замын зурвас газарт эргэлтийн холбоос-налуу гарцгүй гадна тусгаарлагчийг харуулсан.

Туслах зам болон чигээрээ явах хөдөлгөөний урсгалтай замуудын хоорондох өндөрсөлтийн зөрүү нь ойролцоогоор 6.0 м байна. Энэхүү хэсэгт тусгаарлах зурвасын өргөн нь 3.0-6.6 м, эгнээний өргөн 3.6 м болон баруун хөвөөний өргөн 3.0 м байхаар өгөгдсөн.

Хурдны зам Бүлэг 8- 19

Page 29: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-9. Далан дээрх өндөрлөсөн хурдны замын ердийн болон хязгаарлагдмал хөндлөн огтлол

Гадна тусгаарлагч нь налуу гарцгүй газруудад шороон налууг ашиглах боломжийг олгодог боловч эргэлтийн холбоос-налуу гарцууд дээр тулц хана шаардагддаг. Мөн далангийн налуу нь 1Б:3Х-с их байх үед голдуу замын хажуугийн хашлага төсөллөнө. Онцгой байгуулалттай хана эсвэл мод, бут сөөг тариалалт нь тулц ханыг үзэмжтэй болгоно.

8.4.5. Газрын төвшин дэх хурдны зам

Ерөнхий үзүүлэлтүүд. Урт үргэлжилсэн хэсгүүдтэй хурдны замуудыг ихэнх тохиолдолд газрын түвшинд барьдаг. Энэхүү төсөллөлтийг ихэнхдээ тэгш газар нутагт болон төмөр замын ба голын эргийн дагуу байрших замд ашиглана.

Газрын төвшин дэх хурдны замуудыг хол зайтай байрласан огтлолцох гудамж замуудтай хагас суурьшлын газруудад байгуулах нь мөн тохиромжтой байна. Газрын түвшин дэх хурдны замын төсөллөлтөнд гол анхаарах зүйл нь хурдны зам дээгүүр эсвэл доогуур огтлолцох зам тус бүрийн дагуу огтлолд өөрчлөлт орох явдал юм.

Гэсэн хэдий ч тухайн газарт их хэмжээний нөлөөлөл үзүүлэхгүйгээр огтлолцох замуудын дагуу огтлолыг өөрчилж болохгүй тул өндөр хөгжсөн газруудад хурдны замын ихэнх уртыг газрын түвшинд байгуулах боломжгүй байдаг. Огтлолцох гудамж замуудын дагуу огтлолын өөрчлөлтийг үргэлжлүүлэн энэхүү бүлгийн “Хосолмол төрлийн хурдны замууд”-д тайлбарлав.

Газрын төвшин дэх хурдны зам нь хотын сүлжээг дагасан байрлалтай байх тохиолдолд хөндлөн нэвтрээгүй гудамж замуудаас нэвтрэх үйлдлийг хангаж өгөх тасралтгүй үргэлжилсэн нэг чигийн урсгалтай туслах замуудыг төсөллөх нь тохиромжтой байна. Нэг чигийн урсгалтай туслах замуудыг бодвол ашиг багатай боловч зөвхөн суурин газрын ашиглалтанд зориулсан хоёр чигийн урсгалтай туслах замуудтай тохиолдол байна.

Газрын төвшин дэх хурдны зам нь ихэнхдээ замын эзэмшил зурвас газар нь хотын төвд байдгаас бага өртөгтэй, томоохон хотын бүсийн гадна хэсэгт байрладаг. Улмаар замын хажуугийн төсөллөлт болон хурдны замын гадаад үзэмжийг

Хурдны зам Бүлэг 8- 20

Page 30: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД сайжруулахын тулд тусгаарлах зурвас, гадна тусгаарлагч болон хилийн зааг зэргийн өргөний хувирамтгай үзүүлэлтүүдийг өргөсгөнө.

Нэг маягийн хөндлөн огтлол. Зураг 8-12А-д туслах замуудтай газрын түвшин дэх хурдны замын ердийн хөндлөн огтлол, Зураг 8-12В-д туслах замгүй ердийн хөндлөн огтлолыг үзүүлэв.

Нэмэлт замын зурвас газар ашиглах боломжтой тохиолдолд үзэмжтэй харагдах ногоон бүсийг бий болгож, хурдны замыг орчин тойрны газруудаас тусгаарлахын тулд гадна тусгаарлагч болон хилийн зурвасыг өргөсгөнө.

Туслах замтай холбосон эргэлтийн холбоос-налуу гарцтай газруудад налуу гарц болон гарцны төгсгөлийн өргөнийг чөлөөтэй төсөллөж болохуйц зайгаар хангахын тулд гадна тусгаарлагчийн өргөнийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Анх дөрөв эсвэл зургаан эгнээтэй төсөллөх үед замын зурвас газрын өргөнийг зургаа болон найман эгнээг барихад төсөллөдөг замын зурвас газрын өргөнтэй ижил хэмжээгээр хангах нь тохиромжтой байна.

Ийм нөхцөлд нэмэлт эгнээ шаардагдах магадлалыг урьдчилан тооцоолж тусгаарлах зурвасыг 3.6 м-ээр ихэсгэнэ. Энэ нь ердийн зардлаар, хөдөлгөөнд их хэмжээний саад учруулахгүйгээр нэмэлт зурвса э барих ажлыг хялбарчилна.

Дүүргэлтийн материал элбэг, хөндлөн огтлолын өргөн нь давж гарах боломжтой налууг байгуулахад хангалттай байх үед зааглах зурвас, гадна тусгаарлагч эсвэл хилийн зурвас дээр шороон налуу хийх нь тохиромжтой. Шороон налуу нь хурдны замын үзэгдэх байдлыг халхалж, зэргэлдээ орших газруудад хүрэх замын дуу чимээг намсгаж, тээврийн хэрэгслийн урд гэрлийн хурц гэрэлтэх байдлыг бууруулдаг. Хөвөөний хэсэгт ус хуримтлагдахгүй байлгах үүднээс ус зайлуулалтанд хангалттай нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлагатай.

Зураг 8-12. Газрын төвшин дэх хурдны замын ердийн хөндлөн огтлол

Хязгаарлагдмал хөндлөн огтлол. Зураг 8.13-д хөндлөн огтлолыг харуулсан байна. Зураг 13А-т хоёр-чиглэлийн урсгалтай туслах замтай хязгаарлагдмал хөндлөн огтлол, Зураг 8-13В-т туслах замгүй хязгаарлагдмал хөндлөн огтлолыг үзүүлэв. Хязгаарлагдмал хөндлөн огтлолтой үед зааглах зурвас болон гадна тусгаарлагч зэрэг нь хоёулаа хучилттай байх шаардлагатай. Эдгээр нарийхан зааглах зурвас дээр зааглах хашлага хийнэ.

Хоёр чиглэлийн урсгалтай туслах замтай үед нэвтрэх хэсгийг хязгаарласан хашааны оронд гадна тусгаарлагч дээр хашлага хийх нь тохиромжтой байна. Хурдны замын

Хурдны зам Бүлэг 8- 21

Page 31: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД хөвөөнүүдийн гадна буцаж гарах хөдөлгөөн хийхэд зориулагдсан нэмэлт зайгаар хангахын тулд энэхүү хашлагыг туслах замтай ойр байрлуулах нь тохиромжтой. Гэрлийн шонгууд байрлуулаагүй үед гадна тусгаарлагч дээр гялбалтын халхавч хийх нь мөн тохиромжтой байна.

Зураг 8-13. Газрын төвшин дэх хурдны замын хязгаарлагдмал хөндлөн огтлол

8.4.6 Хосолмол төрлийн хурдны зам

Ерөнхий үзүүлэлтүүд. Олон тохиолдолд доош суусан, өндөрлөсөн, эсвэл газрын түвшин дэх төсөллөлтүүдийг хосолсон хурдны замууд хот суурин газарт төсөллөгддөг. Хосолмол төрлийн хурдны замын улмаас дагуу огтлол эсвэл хөндлөн огтлол өөрчлөгдөх ба эдгээр зохицуулалттай нөхцөл байдалд үндэслэсэн тайлбарыг дор дэлгэрүүлж танилцуулав.

Дагуу огтлолын зохицуулалт

Нугачаатай газар нутаг. Нугачаатай нутаг дэвсгэр дэх хосолмол төрлийн хурдны замын нэг маягийн дэвсгэр зураг болон дагуу огтлолыг Зураг 8.14-т үзүүлэв. Хамгийн сайн дагуу огтлолыг байгуулахдаа ерөнхийдөө зарим огтлолцох гудамж замтай газар доогуурх гарцаар, харин бусадтай дээгүүр огтлолцох маягаар байгуулна.

Энэ нь доош суусан, эсвэл өндөрлөсөн байгууламж биш боловч бүрэн доош суусан эсвэл бүрэн өндөрлөсөн хурдны замуудын төсөллөлтийн зарчимыг богино зайд ч хэрэгжүүлнэ. Жишээ нь Зураг 8-14-ийн А болон С-д харуулсан байгууламж нь доош суусан байдалтай, В-д үзүүлсэн нь шороон далан дээр өндөрлөсөн байдалтай байгаа ба зураг бүрийн төгсгөл дээр газрын түвшин дэх байрлалтай байна.

Хажуугийн хязгаарлалт болон газар шорооны ажлын өртөгөөс шалтгаалан А болон С-ын хоорондох зам нь нарийн тусгаарлах зурвастай хөндлөн огтлолтой байна. Хөндлөн налуутай нутаг дэвсгэрт тохируулж, хатуу хязгаарлалтуудыг багасгахын тулд тайлбар зураг бүрийн төгсгөлийн ойролцоо дагуу огтлол болон хөндлөн огтлол нь өөрчлөгдөх ба нэг чигийн урсгалтай зам тус бүрийн тэнхлэгийн зураас болон дагуу огтлол нь салангид байдлаар төсөллөгдөнө. Төсөллөлтийн уг ерөнхий төрөл нь хөдөө орон нутаг дахь хурдны замын шинж чанартай ижил байх ба замын эзмшил зурвас газар хангалттай байх үед ч нугачаатай нутаг дэвсгэрт авч үзэх шаардлагатай.

Хурдны зам Бүлэг 8- 22

Page 32: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-14. Нугачаатай газар нутагт дпахь дагуу огтлолын төсөллөлт – Хосолмол төрлийн хурдны зам

Тэгш газар нутаг. Тэгш газар нутаг дэх хсослмол төрлийн хурдны замын хувилбарыг Зураг 8-15-т үзүүлэв. Олон түвшний уулзварын хиймэл байгууламжуудын хоорондын хурдны замын дагуу огтлол нь одоо байгаа газрын гадаргуун дагуу ойрхон байрлана. Хурдны зам нь газрын түвшин дэх гудамж замаас дээшээ тохиромжит өндрөөр налуу шугамыг тойрох маягаар газрын гадаргуу дээрх гол гудамж замын дээгүүр өнгөрөх ба тохиромжтой үед огтлох гудамж замуудыг хурдны зам дээгүүр өнгөрүүлнэ (Зураг 8-15-ын А-д үзүүлэв).

Энэхүү хосолмол төрлийн хурдны замын төсөллөлт нь тэгш газар нутагт тохиромжтой ба (1) өндөр хурдны замыг одоо байгаа газарт ямар ч их хэмжээний гүнд доош суулгах үед хөрс болон гүний усны нөхцөлд эсвэл газар доорх инженерийн байгууламжид саад учруулахгүй байх, эсвэл (2) тасралтгүй үргэлжилсэн давхар замын барилга нь хэт өндөр өртөгтэй эсвэл зохимжгүй зэрэг тохиолдлуудад тохирно.

Хурдны зам нь огтлолцох гудамж замын дээгүүр өнгөрөхдөө (Зураг 8-15 В-д үзүүлсний дагуу) шороон далан дээр энгийн олон түвшний уулзварын байгууламжтай байх, эвсэл (Зураг 8-15 С-д үзүүлсэний дагуу) харьцангуй урт байгууламж дээр байна. Дүүргэгч материалын олдоц болон хөрсний нөхцөл байдал зэрэг дагуу огтлолын төсөллөлтийг хязгаарлах хүчин зүйлс юм. Мөн энэхүү хосолмол төрлийн хурдны замын төсөллөлт нь олон түвшингийн уулзваруудын хооронд зэрэгцээ эсвэл ташуу налуу гарц байгуулах боломжийг олгоно.

Хурдны зам Бүлэг 8- 23

Page 33: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-15. Дагуу огтлолын хязгаарлалт - Тэгш газар нутаг дэх хосолмол төрлийн хурдны зам

Энэхүү төсөллөлтийн нэг сул тал нь хэд хэдэн дараалсан гудамж замууд ойрхон зайд огтлолцох үед дагуу огтлол нь долгиолох маягаар төсөллөгддөгт байна. Энэхүү нөхцөл байдал нь жолоочийн хоёр эсвэл түүнээс их олон түвшингийн уулзвартай таарах үед хөндлөн хэвтээ шулуун дээр илүү их мэдрэгддэг.

Жолоочийн урд явж буй тээврийн хэрэгсэл нь хонхор хэсэгт далд орж, түвшин дээшилж өндөрлөг дээр очих үед дахин харагдана. Тиймээс зөвшөөрөгдөх үзэгдэх зайг хязгаарлах хонхор хэсгүүдийг багасгахын тулд дагуу огтлолыг оновчтой төсөллөнө.

Дагуу огтлолыг төсөллөх үедээ эргэлтийн холбоос-налуу гарцны гарах хэсгийн үзэгдэх зайг хангах тал дээр онцгой анхаарна. Хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй үед эргэлтинй холбоосын доод хэсэгт дараалал үүсгэхгүйн тулд ойролцоогоор 2%-ийн хамгийн их налуутай байх нь тохиромжтой байна.

Бүх өндөрсөлт, уналтыг багасгаж, нугачаатай дагуу огтлолыг бага оруулахын тулд олон түвшингийн уулзвартай байгууламжуудын хооронд гудамж замууд нь газрын гадаргуугаас тодорхой хэмжээтэй доош суусан байх ба хурдны зам нь газрын түвшингөөс дээш тодорхой хэмжээнд өргөгдсөн байдаг. Зарим гудамж замуудыг өндөрсгөж хурдны замын дээгүүр огтлолцуулах маягаар дагуу огтлолыг илүү сайжруулна. Олон түвшингийн уулзварын төсөллөлтийн хамгийн бага үндсэн зайг Хэсэг Бүлэг 5-д үзүүлсэн.

Хөндлөн огтлолын хязгаарлалт. Зураг 8-16-д хосолмол төрлийн хурдны замуудын жишээг авч үзсэн боловч эдгээрийн төсөллөлтийн гол нөлөөлөл нь хөндлөн огтлол юм. Эдгээр онцлог төсөллөлтүүдийг ихэнхдээ онцгой нөхцөл байдалд тохируулахын тулд харьцангуй богино урттай замд ашиглана.

Зураг 8-16А-д хурдны замын нэг зорчих хэсэг нь нөгөө зорчих хэсгийн дээр байрласан ба нэг нь газрын түвшингөөс дээш харин нөгөө нь газрын түвшингөөс доош байрласан төсөллөлтийг үзүүлэв.

Гудамж замуудыг газрын гадаргуун түвшинд огтлон гарах боломжийг олгохын тулд нэг чигийн урсгал нь доош суусан, нөгөө нэг чигийн урсгал нь өндөрлөсөн байдалтайгаар тусгаарлагдсан байгууламж юм.

Хоёр чигийн урсгалтай өндөрлөсөн хурдны зам эсвэл хоёр чигийн урсгалтай доош

Хурдны зам Бүлэг 8- 24

Page 34: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД суусан байгууламж барихад замын эзэмшил зурвас газрын өргөн нь хангалттай бус ба хоёр түвшинт өндөрлөсөн байгууламж зохимжгүй тохиолдлуудад энэхүү зохицуулалт нь тохиромжтой. Эргэлтийн налуу гарц оруулахын тулд илүү өргөн замын зурвас газар шаардлагатай.

Зураг 8-16. Хөндлөн огтлолын төсөллөлт – Хосолмол төрлийн хурдны зам

Хэтэрхий огцом налуутайгаас болж хөгжил муутай орхигдсон хотын захын хэсэг газар нь магадгүй хурдны замын ашигтай хэсэг байж болох юм. Зураг 8-16В-д үзүүлсэнчлэн шаталсан түвшинд хагас өндөрлөсөн болон ханатай хэсэгтэй онцгой төсөллөлтийг хийж болно.

Бусад олон төрлийн төсөллөлтийг мөн ашиглаж болох ба үүнд нэг түвшинт хоёр чигийн урсгалтай тавцант байгууламж эсвэл нэг түвшинт хоёр чигийн урсгалтай хана бүхий ухмал болон дүүргэлттэй хэсэг зэрэг багтана.

Газрын налуу, хөрсний нөхцөл байдал, болон замын эзмшил зурвас газрын өргөн зэргээс хамаарч төсөллөлтийг сонгоно. Огцом налуутай огтлолцох гудамж замуудад бэрхшээл тулгарч болох хэдий ч иймэрхүү газрын гадаргуутай үед ихэнхдээ цөөн огтлолцох гудамж замтай байдаг.

Өөр хэлбэрийн хосолмол төрлийн хурдны замыг Зураг 8-16С-т үзүүлсэн ба үүнд нэг нь газрын түвшинд чигээрээ явах хөдөлгөөний урсгалтай, нөгөө нь өндөрлөсөн хиймэл байгууламж дээр байгаагаар харуулсан.

Энэхүү төсөллөлт нь замын эзэмшил зурвас газар нь харьцангуй нарийн ба огтлолцох гудамж замгүй голын эрэг эсвэл төмөр замын дагуу байх нь

Хурдны зам Бүлэг 8- 25

Page 35: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД тохиромжтой. Газрын түвшингийн нэг чигийн чигээрээ явах хөдөлгөөний урсгалтай зам руу нэвтрэхдээ туслах замыг огтолж буй гудамж замтай шууд холбогдох ба эсрэгээрээ өндөрсгөсөн замаас туслах замын дээгүүр огтлох хөндлөн налуугаар нэвтрэнэ.

Хурдны замын дагуу огтлол нь дүүргэлттэй хэсгээс ухмалтай хэсэг уруу аажмаар өөрчлөгдөх тул суурин газрын гудамж замын системтэй хослуулах хэрэгтэй.

8.4.7. Хурдны замын онцгой төсөллөлтүүд

Энэхүү хэсэгт зарим хот суурин газрын байршилд тохирох хурдны замын гурван онцгой төсөллөлтийн талаар тайлбарлав:

1. Эсрэг урсгалуудад зориулсан зурвастай хурдны зам,

2. Давхар хуваагдсан (эсрэг урсгал болон нэг чигийн урсгал хоёуланг нь тусгаарлах зурвасаар хуваасан)

3. Хурдны зам болон хуримтлуулах-хуваарилах хөдөлгөөний зориулалттай замууд болно.

Эсрэг урсгалуудад зориулагдсан нөөц зурвас. Эсрэг урсгалуудад зориулсан нөөц зурвас нь тусдаа зорчих хэсэг бөгөөд голдуу хурдны замын гол зорчих хэсгүүдийн дунд байх ба өдөртөө өөр өөр цагт эсрэг чиглэлийн хөдөлгөөнүүдийг уг зурвас дээгүүр нэвтрүүлнэ.

Энэ нь хурдны замын төсөллөлтийн нэг хэсэг учраас нөөц зурвасыг онцгой нөхцөлтэйгээр ашиглана. Үүнийг хийхийн тулд Зураг 8-18А-д үзүүлсэн, ихэнхдээ энгийн зааглах талбай дотор эсрэг урсгалд шилжих боломжтой зорчих хэсгийг тусад нь байрлуулдаг.

Эсрэг урсгалуудад зориулсан нөөц зурвасын давуу тал нь тээврийн хэрэгсэл ашиглагчийг аливаа үйлдэл хийхэд илүү амар болгодог боловч сул тал нь нэвтрэх цэгүүдийн тоо хязгаарлагдмал байдгаас шалтгаалан уг зайг байнга бүрэн ашиглаж чаддаггүй. Эсрэг урсгалуудад зориулсан нөөц зурвастай хурдны замын барилга, засвар арчлалт болон ашиглалтын зардал нь мөн энгийн хурдны замыг бодвол их хэмжээгээр өөрчлөгддөг.

Хурдны зам Бүлэг 8- 26

Page 36: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-18. Эсрэг урсгалуудад зориулсан нөөц зурвастай замын хөндлөн огтлол

Эсрэг урсгалуудад зориулсан нөөц зурвасыг дараах нөхцлүүдэд ашиглана:

1. оргил цагт чиглүүлэн хуваарилах хөдөлгөөн нь жигд бус (жишээ нь 65:35 хувиар хуваарилагдах) ба нэвтрүүлэх чадварын судалгаагаар наймаас илүү эгнээ бүхий өргөнтэй энгийн байгууламж шаардагдах нь нотлогдсон;

2. төсөллөлтийн хязгаарлалт болон замын зурвас газрын хязгаарлалтаас хамааран замын эзэмшил зурвас газарт хоёр болон түүнээс дээш зурвас бүхий зхм барихад тохиромжгүй;

3. оргил цагт дийлэнх хөдөлгөөн нь хотын төв хэсгийг хотын гаднах хэсэгтэй холбоход зориулсан (оргил цагт үүсэх ихэнх хөдөлгөөн нь үндсэн эхлэх цэгээс эцсийн цэг хүртэлээ урт замыг туулах ба завсрын олон төвшингийн зөрлөг цөөн тоогоор шаардагдах эсвэл огт шаардагдахгүй). Зарим томоохон хот газруудад автобус эсвэл бусад олон суудалтай тээврийн хэрэгслийн хэрэгцээний хүрээнд эсрэг урсгалуудад зориулсан зорчих зурвас нь харьцангуй их шаардагддаг.

Эсрэг ургалын нөөц зурвастай хурдны замын эзэмшил зурвас газрын өргөн нь ижил хэмжээний хөдөлгөөний эрчимтэй ердийн хурдны замд шаардагдах хэмжээтэй адил байдаг. Зураг 8-18В-д үзүүлсэн хэмжээтэй гурав-хоёр-гурав эсрэг урсгалын нөөц зурвастай өндөр хурдны замд шаардагдах замын зурвас газар нь 7.2м ба зааглах зурвастай 10 эгнээтэй энгийн хурдны замд шаардагдах хэмжээтэй үнэн хэрэгтээ ижил байна.

Эсрэг урсгалд зориулсан нөөц зурвас нь өөр өөр чиглэлийн хөдөлгөөнийг өөр өөр цагт нэг чигт нэвтрүүлдэг тул Зураг 8-18В-д үзүүлсэн хөндлөн огтлолд эсрэг урсгалд зориулсан зурвасын баруун, зүүн хөвөөг бүрэн ашигласан гэдгийг дурдах нь зүйтэй.

Худалдааны дүүргийн хувьд тухайн дүүргийг хотын захтай холбосон хурдны замын эсрэг урсгалын зурваст тусдаа хуримтлуулах болон хуваарилах хөдөлгөөний системийг хэрэгжүүлэх нь тохиромжтой.

Энгийн чиглүүлэх зурвас нь чигээрээ хөдөлгөөн болон хурдны зам- хурдны замын олон түвшингийн огтлолцол-зөрлөгийн хөдөлгөөнийг хангана. Зөвхөн эсрэг урсгалын зурвас нь хотын төвийн гудамж замуудтай шууд холбогдоно. Ялангуяа

Хурдны зам Бүлэг 8- 27

Page 37: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД энэхүү зохицуулалт нь буухиа автобусны хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эсрэг урсгалын зурвасын ашиглах байдлыг сайжруулна.

Эсрэг урсгалын хөдөлгөөний зориулалттай нөөц зурваст орох болон гарах эргэлтийн холбоос-налуу гарцны зайг маш сайн тооцоолох шаардлагатай ба нэвтрэн орох хөдөлгөөний эрчим нь эсрэг урсгалын хөдөлгөөний зориулалттай байгууламжийн нэвтрүүлэх чадвартай уялдах шаардлагатай.

Томоохон холбогч ашиглах үед эсрэг урсгалын зориулалттай зурвас уруу орох гарах налуу гарцыг төсөллөх шаардлагатай ба хурдны замын гаднах замаас налуугаар тусгаарлагдана. Иймэрхүү замд дотор болон гадна зурвасын хооронд цөөн хэдэн завсрын огтлолцох холбоос (шилжих налуу гарц)-ыг ашиглана. Иймэрхүү холбоосонд тохиромжтой төсөллөлт хийхийн тулд нилээд өргөн болон урт зай шаардагдах ба ихэнхдээ энэ зай нь хангалтгүй байдаг.

Мөн эсрэг урсгалын хөдөлгөөнд зориулагдсан зурвасаар хангагдсан хурдны зам дээр сүлжин маневрлах болон зүүн талруу орох эсвэл гарах зэрэг нь ашиглалтын хувьд тохиромжгүй байдаг. Хөдөлгөөний урсгалын чиглэлийг өөрчлөх зорилгоор төв зурвасыг хаахын тулд өдөрт 2 удаа эсрэг урсгалын зурвасын ашиглалтыг зогсооно.

Эсрэг урсгалуудад зориулсан зурвастай хурдны зам болон энгийн хурдны зам эсвэл суурин газрын гудамж замын систем хоорондох хөдөлгөөнийг нэвтрүүлэхэд хүрэлцэхүйц эсрэг урсгалуудын хөдөлгөөнд зориулсан нөөц зурвасын төгсгөлүүд шаардагдана.

Эсрэг урсгалуудын нөөц зурвастай хэсэг нь ихэнхдээ Зураг 8-19А-д үзүүлсэний дагуу гурван зорчих хэсгээс хоёр энгийн чиглүүлсэн зорчих хэсэгт шилжих маягаар дуусна.

Зураг 8-19А-д үзүүсэн эсрэг урсгалын зорчих хэсгийн төгсгөл нь Y-хэлбэртэй байх ба энгийн зорчих хэсгийн тусгаарлах зурвастай талаараа орж, гарч холбогдоно.

Эсрэг урсгалын зорчих хэсэгт орох хэсгийг төлөвлөхөд харьцангуй хялбар байх ба энэ цэгт ашиглалтын асуудлууд тулгараад байдаггүй. Харин хөдөлгөөний урсгал жигд байх үед бөглөрөл үүсгэж, зурвас нийлэх үед аливаа асуудал гаргахгүйн тулд эсрэг урсгалын зорчих зурвасаас гарах хэсгийг маш нарийн төсөллөх шаардлагатай.

Холбоосуудыг хамгийн багадаа 350-600 м урттай томоохон уулзвар маягаар төсөллөнө. Эсвэл нэмэлт зурвасуудыг холбогдох хэсгийн цаад талаас дараагийн гарц хүртэлх энгийн зорчих хэсэг дээр 750-1000 м-ийн зайтай төлөвлөнө. Энэ нь зурвасууд нийлэх хэсгийг илүү тохиромжтой болгоно.

Эсрэг урсгалуудад зориулсан нөөц зурвасын төгсгөлийн дэргэд орших хөдөлгөөний зориулалттай чигээрээ зурвасаас гарах томоохон гарцтай тохиолдолд эсрэг урсгалын зурвасыг уг гарцны цаана дуусгах шаардлагатай.

Эсрэгээрээ төгсгөлийн ойролцоо томоохон орох хэсэгтэй үед эсрэг урсгалын зурвасын төгсгөл нь уг орох хэсгийн өмнө байрлах шаардлагатай. Энэхүү зохицуулалт нь бөглөрөл үүсгэх болон зөрж, сүлжин явахад түгжрэл үүсгэх нөхцөлийг бууруулдаг.

Хурдны зам Бүлэг 8- 28

Page 38: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-19. Эсрэг урсгалын нөөц замын төгсгөлийн төсөллөлт

Эсрэг урсгалд зориулсан зурвасын төгсгөл нь хурдны замын томоохон салаан дээр төлөвлөснийг Зураг 8-19В-д үзүүлсэн, дан замын зохицуулалт нь эсрэг урсгалын замруу орж гарах хөдөлгөөнийг сүлжих маягаар явуулна.

Хэрэв сүлжих хөдөлгөөн нь хэт их бол энэхүү төсөллөлт нь тохиромжгүй байна. Иймэрхүү төсөллөлт нь нилээд их хөдөлгөөний ашиглалтын асуудал үүсгэдэг.

Дан байгууламжийн зохицуулалтыг ашиглах тохиолдолд эсрэг урсгалуудад зориулагдсан зурвасын хөдөлгөөнийг салаа замуудын нэг салааг дагуулан үргэлжлүүлнэ.

Энэхүү төсөллөлтийг ашигласнаар сүлжих хөдөлгөөн шаардлагагүй болох ба харин эсрэг урсгалд зориулсан зурвасаас нөгөө салаа уруу нэвтрэн орох боломжгүй болно.

Энэхүү зохицуулалт нь хөдөлгөөний шаардлагад нийцэхгүй тохиолдолд, сүлжих хөдөлгөөн оруулахгүйгээр өөр байгууламж төсөллөн, Зураг 8-19С-д үзүүлсэний дагуу төгсгөлийг төсөллөнө.

Эсрэг урсгалд зориулагдсан нөөц зурвасын төгсгөл бүр дээр болон завсрын налуу төгсгөл дээрх мэдээлэл нь өөрчлөгддөг мэдээллийн самбар, хучилтын тэмдэглэгээ, анхааруулах дохио, талбай ашиглалтын гэрлэн дохио, механик болон электрон ажиллагаатай хаалтууд зэрэг нь эсрэг урсгалуудад зориулагдсан хөдөлгөөний зурвасын төгсгөл дэх хөдөлгөөнийг хянахад ашиглах төхөөрөмжид хамаарна.

8.4.8. Хос зааглагдсан хурдны зам

Наймаас олон чигээрээ явах хөдөлгөөний урсгал шаардагдсан, чиглүүлэн хуваарилах хөдөлгөөнийг хангалттай тэнцвэржүүлсэн учир эсрэг урсгалд зориулсан нөөц зурвас тохиромжгүй тохиолдолд чиглэл тус бүрт хоёр нэг чигийн урсгалтай зорчих хэсэгтэй давхар хуваагдсан буюу хос зааглагдсан хурдны зам нь оновчтой байгууламж болох юм.

Хурдны зам Бүлэг 8- 29

Page 39: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Дөрвөн зорчих хэсэг нь бүгдээрээ нэвтрэх хэсгийг хязгаарласан шугаман дотор байрлана. Иймэрхүү маягийн хөндлөн огтлолыг зарим үед “давхар-давхар” гэж нэрлэдэг.

Хурдны замын гаднах зорчих хэсэг нь ихэнхдээ бүхий л олон түвшингийн зөрлөгийн хөдөлгөөний хэрэгцээг хангах ба мөн чигээрээ явах зориулалттай хөдөлгөөний нилээд их хэсгийг нэвтрүүлдэг. Жишээ нь бүх ачааны машинууд зөвхөн гаднах зорчих хэсгийг ашиглах шаардлагатай байж болно. Хөдөлгөөний шинж чанар болон огтлолцох замын нөхцөл байдлаас хамааран маш олон зохицуулалт хийх боломжтой.

Хос зааглагдсан хурдны замын үйл ажиллагаа нь ихэнхдээ хэвийн байдаг ба маш их хөдөлгөөний эрчмийг үр дүнтэйгээр нэвтрүүлэх боломжтой. Дотор талын зорчих хэсгээр зорчиж буй жолооч нь ойр ойрхон давтагдах олон түвшингийн зөрлөгийн сүлжих хөдөлгөөнөөс хол байх ба дотор эсвэл гаднах зорчих хэсэг дээрх эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгслүүд хамгийн цөөн эгнээтэй тал уруугаа залуурдан хөвөөнд хүрэх боломжтой байна.

Барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэх үед одоогийн замын хөдөлгөөнийг тасалдуулах боломжгүй их хэмжээний эрчимтэй өндөр хурдны замыг өргөжүүлэхэд хос зааглагдсан зам нь хамгийн ашигтай шийдэл юм.

Ирээдүйд гарч болох хэрэгцээг урьдчилан тооцоолж, хангалттай замын эзэмшил зурвас газар нөөцөлсөн тохиолдолд хоёр үе шатанд зааглагдсан зам байгуулах нь зохимжтой.

Хос зааглагдсан байгууламжуудын ашиглалт болон засвар арчлалт нь маш уян хатан байдаг. Жишээ нь засвар арчлалт эсвэл сэргээн засварлалтын үйл ажиллагааны үед чиглүүлэх замын нэг зорчих хэсгийг оргил бус цагт түр хаана. Барилгын ажил эсвэл засвар арчлалтын ажлын үед хөдөлгөөний зөрчилдөөнийг арилгаснаар боломжит осол аваарын хэмжээг маш ихээр бууруулдаг.

Мөн хос зааглагдсан төсөллөлт нь осол аваар эсвэл бусад онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд цэвэрлэх үйл ажиллагааг хялбарчлах зорилгоор тухайн зорчих хэсгийг хаах боломжтой гэдгээрээ мөн давуу талтай байдаг.

Хос зааглагдсан байгууламж нь тогтвортой суурьшсан суурин газрыг нураах, нутаг дэвсгэрийн үргэлжилсэн байдлыг хязгаарлах зэрэгт нөлөөлөхүйц өргөн талбайтай, хөдөлгөөний өндөр эрчимтэй гэх мэт сул талуудтай. Хос зорчих хэсгийн систем нь хөдөлгөөний хуваарилалтын уян хатан байдлыг багасгаж, зурвас хоорондын хөдөлгөөний хуваарилалтыг жигд бус болгоно.

Ижил тооны эгнээтэй энгийн зааглагдсан байгууламжийг бодвол замын зурвас газар, барилга, засвар арчлалт зэргийн өртөг нь илүү өндөр байна. Хос зааглагдсан байгууламжийн дотор эгнээний цасыг зайлуулах нь хүндрэлтэй байдаг.

Хос зааглагдсан хурдны замын зорчих хэсгийн зохицуулалтад дөрөв- дөрөв- дөрөв- дөрөв, гурав-гурав-гурав-гурав, гурав-хоёр-хоёр-гурав, хоёр- гурав- гурав-хоёр эсвэл бусад зохих нэгдэл бүхий зурвасууд багтана.

Нэг маягийн хөндлөн огтлол нь өмнө тайлбарлаж байсан туслах замтай хурдны замын янз бүрийн төрлүүдтэй харьцуулж болохуйц байх ба харин хоёр бус дөрвөн гол замтай гэдгээрээ ялгаатай.

Гадна зааглах зурвас бүр нь тусгаарлах хашлагатай байх ба аль аль талдаа бүрэн хөвөөтэй байна.

Хурдны зам Бүлэг 8- 30

Page 40: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Зураг 8-21-т хос зааглагдсан хурдны замын энгийн дэвсгэр зургийг харуулсан. Бүх олон төвшингийн зөрлөгийн холбоосууд нь гаднах зорчих хэсэгтэй холбогдох ба завсрын шилжих холбоосуудыг дотор болон гаднах зорчих хэсгүүдийн хооронд төсөллөснөөр дотор талын зорчих хэсэг дээрх хөдөлгөөн нь олон түвшингийн зөрлөгийг ашиглах боломжтой болох юм.

Зураг 8.21. Хос зааглагдсан хурдны зам

Ийм маягийн шилжих холбоосуудын тоог аль болох цөөн буюу нэг цогц байгууламж нь хэд хэдэн дараалсан олон төвшингийн зөрлөгтэй холбогдох маягаар төсөллөх шаардлагатай.

Шилжих холбоосын төгсгөлөөс гарах эргэлтийн холбоос-налуу гарц хоорондох зай нь 750м ба түүнээс дээш байна. Бүхий л сүлжих хэсгийн уртын хүрэлцээтэй байдлыг шалгах хэрэгтэй.

8.4.9. Хөдөлгөөнийг хуримтлуулах-хуваарилах зориулалт бүхий замуудтай хурдны зам

Хос зааглагдсан хурдны замтай ижил маягийн хөндлөн огтлолын элементийн зохицуулалт нь хуримтлуулах, хуваарилах хөдөлгөөний зориулалттай замын систем бүхий хурдны зам юм.

Хуримтлуулах, хуваарилах зам нь хурдны замын гол зурвасууд дээрх сүлжих хөдөлгөөнийг багасгаж, хурдны замруу нэвтрэх хэрэгцээг хангахын сацуу чигээрээ явах хөдөлгөөний зориулалттай зорчих хэсэгт орох, гарах цэгүүдийн тоог багасгах зорилготой.

Хуримтлуулах, хуваарилах замыг дан олон түвшингийн огтлолцол-зөрлөг (Бүлэг 5-д

Хурдны зам Бүлэг 8- 31

Page 41: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД тайлбарласан)-ийн хүрээнд зэрэгцээ байрлах хоёр олон түвшингийн зөрлөгийг дайруулах эсвэл хурдны замын хэд хэдэн олон түвшингийн зөрлөгийг үргэлжлүүлэн дайруулж төсөллөнө. Тасралтгүй үргэлжилсэн хуримтлуулах, хуваарилах замууд нь тасралтгүй үргэлжилсэн туслах замуудтай ижил боловч зэргэлдээ орших эдлэн газар уруу нэвтрэхийг зөвшөөрдөггүй.

Өндөр хурдаар зорчих чигээрээ явах хөдөлгөөний урсгалтай зорчих хэсгүүдийг гол зам ба харин гадна талын бага хурдаар зорчих хэсгүүдийг хуримтлуулах, хуваарилах замууд гэж үзнэ.

Хуримтлуулах, хуваарилах системийн хөдөлгөөний эрчим нь хос зааглагдсан хурдны зам дээрх эрчмээс бага байх ба илүү цөөн тооны зурвастай байна. Хуримтлуулах, хуваарилах системийн хамгийн цөөн тооны зурвас нь хоёр хуримтлуулах, хуваарилах зурвас, хоёр гол зурвас, хоёр гол зурвас, хоёр хуримтлуулах, хуваарилах зурвас гэсэн зохицуулалттай байх ба нэвтрүүлэх чадварыг үндэслэн бусад нэгдлүүдийг төлөвлөнө.

Нийт системийг боловсруулахын тулд тасралтгүй үргэлжилсэн хуримтлуулах, хуваариалах замуудыг үндсэн зурвасын төсөллөлтөнд багтаана. Нэвтрүүлэх чадварын судалгаа хийж, үндсэн зурвасыг тодорхойлохдоо зорчих хэсгүүдийг тусад нь бус нийт системээр нь авч үзнэ.

Гол зорчих хэсэг болон хуримтлуулах, хуваарилах замуудын хоорондох холбоосыг “шилжих зам” гэж нэрлэнэ. Шилжих зам нь өргөндөө нэг эсвэл хоёр зурвастай байх ба зурвасыг тэнцвэржүүлэх зарчим нь гол болон хуримтлуулах, хуваарилах зорчих хэсгүүд нь дээрх шилжих замын төсөллөлтөнд хамаарна.

Шилжих болон хуримтлуулах, хуваарилах замууд нь хоёулаа гол зорчих хэсэгтэй ижил өргөн бүхий хөвөөтэй байна. Гадна тусгаарлагч нь аль болох өргөн байх тусмаа сайн ба тохирох хашлагатай байх шаардлагатай. Шилжих замын төгсгөлийг Бүлэг 5-д үзүүлсэн эргэлтийн холбоос-налуу гарцны төгсгөлийн зааварчилгааны дагуу төсөллөх хэрэгтэй.

Сүлжих хөдөлгөөнөөс хамаарсан ширүүн, огцом хөдөлгөөн нь голдуу хуримтлуулах, хуваарилах хэсэг дээр үүсэх тул хуримтлуулах, хуваарилах замуудын зорчих хэсгүүдийн тооцоот хурд нь ихэнхдээ гол зорчих хэсгүүдийн хурднаас бага байна. Тасралтгүй үргэлжилсэн хуримтлуулах, хуваарилах замын системд тооцоот хурдыг 20 км/ц -аас илүү багасгахгүй байх нь зүйтэй.

8.4.10. Зохицуулалттай эгнээ ба дамжин өнгөрөх байгууламж төсөллөх

Ерөнхий үзүүлэлт. Зохицуулалттай эгнээ гэдэг нь хурдны замын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх чадавхийг сайжруулах, хөдөлгөөний хэрэгцээг зохицуулах зорилгоор замын нөхцлийг өөрчлөхийн тулд ашиглалтын арга барилыг хэрэгжүүлэн зохицуулсан хурдны замын байгууламж эсвэл зурвасуудын цогц байгууламжийг хэлнэ.

Жишээ нь: олон суудалтай тээврийн хэрэгсэлийн зурвас, төлбөртэй зурвас, олон суудалтай тээврийн хэрэгслийн зурвасаар төлбөртэй зорчих зурвас болон буухиа зурвас, автобусны зурвас, шилжих зурвас, эсрэг урсгалуудын хөдөлгөөнд зориулагдсан зурвас гэх мэт онцгой, тусгай хэрэглээний зурвасууд багтана.

Ихээхэн хэмжээний хөдөлгөөнийг дамжин өнгөрүүлэх байгууламж эсвэл зохицуулалттай зурвастай байгууламжийг хурдны замтай хослуулах нь томоохон хот газрын хувьд тээврийн үйлчилгээг хангах оновчтой арга барил юм.

Төмөр замын тээвэр эсвэл тусдаа замын байгууламжийг хамруулан зохицуулалттай зурвасад замын эзэмшил зурвас газрыг хамтран ашиглах байдлаар сайжруулж болно.

Хурдны зам Бүлэг 8- 32

Page 42: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Нийт замын эзэмшил зурвас газрын өртөг нь хоёр тусдаа зурвас газрынхаас бага байх ба үүнээс гадна энэхүү нэгдэл нь татвартай газрыг хамгаалж, аливаа бизнес болон хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг багасган, орчин тойронд сөрөг нөлөөг бууруулдаг.

Зарим тохиолдолд одоо байгаа хурдны замын системд их хэмжээний хөдөлгөөнийг дамжин өнгөрүүлэх байгууламжийг багтаадаг. Зааглалах зурвас доторх эсрэг урсгалуудын хөдөлгөөнд зориулагдсан зорчих хэсэг болон нөөц зурвасууд нь онцгой автобус болон олон суудалтай тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг оргил цагт хэвийн өнгөрүүлэх боломжийг олгоно.

Автобус болон төмөр замын аль нэг тээвэр нь хурдны замын зааглах зурваст багтсан тохиолдолд тээврийн хэрэгслийн нэвтрэх хэсгийг олон түвшний зөрлөгтэй огтлолцох замд байгуулна. Энэ маягийн зохицуулалт нь олон өөр тээврийн хэрэгсэл дамжин ашиглах боломж олгохгүй.

Нэг автобуснаас нөгөө уруу эсвэл нэг суудлын автомашинаас нөгөө уруу шилжих хөдөлгөөн нь олон түвшний зөрлөг дээр хэт их ачаалал үүсгэдэг ба замын гаднах зогсоол нь олон түвшингийн зөрлөгтэй газраас алслагдсан байдаг нь зарим тээврийн хэрэгслээр зорчигчдод таагүй сэтгэгдэл төрүүлдэг.

Зураг 8-23-т үзүүлсэн хурдны замын зааглах зурвас дотор байрласантай ижил эсрэг урсгалын хөдөлгөөнд зориулсан зорчих хэсэг нь мөн автобусны тусгай зорчих хэсэг болон ашиглагдаж болно.

Зааглах зурвасаас хөдөлгөөнийг хуримтлуулах, хуваарилахад зориулсан эргэлтийн холбоос-налуу гарц төсөллөх нь өртөг ихтэй эсвэл ашиглалтын хувьд тохиромжгүй байдаг тул зааглах зурвас доторх автобусны зорчих хэсэг нь тээврийн шугам эсвэл буухиа төрлийн хэрэгслийн ашиглалтыг хязгаарладаг.

Мөн түүнчлэн хурдны замд томоохон засвар эсвэл сэргээн босголтын ажил хийгдэх үед бүх хөдөлгөөнийг нэг зам уруу түр шилжүүлэх нь тохиромжтой байдаг. Шилжих зам нь зааглах зурваст байрласан тохиолдолд шилжих үйл ажиллагааг тасалдуулалгүй ийм маягийн түр огтлолцол барих боломжгүй байдаг.

Дамжин өнгөрөх байгууламж нь хурдны замтай зэрэгцээ байрласан ба зааглах зурваст бус хажууд нь орших тохиолдолд эдгээр объектуудыг давж гарна. Зураг 8-23-т автобусны зорчих хэсгийг хурдны зам болон зэрэгцээ туслах замын хооронд байрласнаар үзүүлэв.

Туслах замаас автобусны зорчих хэсэг уруу нэвтрэнэ. Олон түвшний зөрлөгтэй хэсгийн ачааллаас зогсоолыг холдуулж, автомашин эсвэл автобусны эргэлтэнд зориулсан хангалттай талбайг бий болгож, мөн замын гаднах зогсоолын талбайг хангалттай хэмжээнд байлгана.

Тээврийн хэрэгсэлд шилжин суух үйл ажиллагааг сайжруулахын тулд бүх хүчин зүйлсийг нэгтгэнэ. Автобусны зорчих хэсгээс туслах зам уруу орох шилжих налуу гарц нь хуримтлуулах болон хуваарилах хөдөлгөөнийг хангах ба мөн хурдны замын үйл ажиллагааг тасалдуулалгүйгээр тээвэр болон буухиа тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх боломжийг олгоно. Ижил маягийн зохицуулалтыг төмөр замын тээвэрт ашиглах боловч шилжих налуу гарцгүй байна.

Хурдны зам Бүлэг 8- 33

Page 43: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-23. Хурдны зам болон зэрэгцээ орших туслах зам хооронд байрласан автобусны зорчих хэсэг

Автобус. Энгийн автобусны үйлчилгээ нь голдуу хотын замаас хот хоорондын тээврийг хуримтлуулах, хуваарилах зориулалтын хөдөлгөөнийг нэгтгэсэн байдаг тул автобусны бодит үйлчилгээ нь хязгаарлагдмал байдаг.

Иймэрхүү автобус зорчих ихэнх гудамж зам эсвэл хурдны замын байгууламжид хурдны ашиглалт тохиромжгүй байдаг. Ихэнх томоохон хотын бүс газарт хурдны замын ойолцоох хотын захын хуримтлуулах цэгүүдээс бизнесийн төв дүүргүүд эсвэл бусад их хэмжээний хөдөлгөөн үүсгэх хэсгүүд хүртэл зогсоолгүй хурдны замын буухиа автобус зорчино.

Оргил цагт зорчих автобусны тоо, автобусны зогсоолуудын хоорондын зай, автобусны эргэх хэсгийн төсөллөлт зэрэг нь автобусны ашиглалтын үр дүн болон түүний хурдны замд үзүүлэх нөлөө зэргийг тодорхойлно.

Богино зайд зорчих, ойр ойрхон суулгаж буулгах цэгтэй автобус нь буудал дээр бөөгнөрч, чигээрээ явах хөдөлгөөний урсгалд саад учруулах магадлалтай байна. Нөгөөтэйгүүр хурдны зам дагуух цөөн тооны зогсоолтой эсвэл зогсоолгүй буухиа автобусны үйл ажиллагаа нь хотын гадна хэсэгт дээд зэргийн үйлчилгээ үзүүлдэг ба хурдны замын ашиглалтанд маш бага сөрөг нөлөө үзүүлдэг.

Олон суудалтай тээврийн хэрэгслийн (ОСТХ) тусгай эгнээ. Нийтийн тээврийг ашиглагчдын аялах цагийг багасгахын тулд бусад тээврийн хэрэгслүүдийг авч үзэх хэрэгтэй. ОСТХ-ийн тусгай зорчих хэсэг нь хурдны замын байгууламжийн нэг хэсэг бөгөөд ямар ч үед зөвхөн автобус болон бусад ОСТХ-ийн хэрэглээнд зориулагдсан байна.

Уг байгууламж нь автобус болон ОСТХ-д дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх ба зорчигчдын аялах хугацааг хэмнэдэг. ОСТХ-ийн хөдөлгөөний зурвасад голдуу зориулагдсан зогсоолтой байна.

Автобусны зогсоол. Автобусны зогсоолуудын хоорондын зай нь автобусны нийт хурдыг тодорхойлдог. Хурдны зам дээрх автобусны зогсоолын зай нь хурдны зам дээрх хөдөлгөөний хурдтай зохицоход зориулагдсан байна. Ингэхийн тулд автобусны буудал хоорондын зай нь дор хаяж 3.5 км байх нь тохиромжтой.

Хурдны зам Бүлэг 8- 34

Page 44: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Хурдны замын дагуух автобусны буудлууд нь ихэнхдээ зорчигчид тээврийн хэрэгсэлд шилжин суух боломжтой, огтлолцох гудамж замууд дээр байрлана. Эдгээр зогсоолууд нь зорчигчид шат, налуу гарц эсвэл урсдаг шат ашиглан хүрч болох хурдны замын төвшинд эсвэл автобуснууд олон төвшингийн огтлолцол-зөрлөгийн эргэлтийн холбоос-налуу гарцаар нэвтрэн хүрэх гудамж замын төвшинд байрлана.

Автобусны эргэлтийн хэсгүүдийг талбайн нөхцөл нь тохиромжтой хэгсэгт байрлуулах ба боломжтой үед хурд авах эгнээний налуу нь харьцангуй тэгш эсвэл доош чиглэсэн үед байрлуулна. Автобусны эргэлтийн хэсгийн төсөллөлтийг Бүлэг 3-д тайлбарласан.

Автобусны зогсоолын зохицуулалт. Автобусны зогсоол нь хурдны замын төвшинд байрлахын ач холбогдол нь автобуснууд зогсох, хүн суулгах, тээшийг ачих, хөдөлгөөнөө эхлэх зэргээс гадна маш бага нэмэлт цаг зарцуулахад оршдог.

Харин муу тал нь эргэлтийн хэсэг, шат болон тусгаарлагч дээр нэмэлт зай шаардагдана. Гудамж замуудын төвшин дэх автобусны зогсоолд онцгой зүйл шаардагдахгүй ба шат эсвэл налуу гарц хэрэггүй байна.

Хэдий тийм ч автобуснууд нь налуу гарц болон туслах замын хөдөлгөөнтэй холилдох ба гудамж замтай нэг түвшинд огтлолцоно.

Газрын төвшин дэх гудамж зам дээрх хөдөлгөөн сийрэг үед эдгээр сул талууд үүсэхгүй, харин гудамж зам нь ачаалалтай байх үед огтлолцох автобусны хөдөлгөөн удааширна.

Гудамж замын төвшингийн зогсоолууд нь ерөнхийдөө хотын төвийн дүүрэгт болон ойролцоо байх нь тохиромжтой ба гудамж зам эсвэл хурдны замын төвшингийн зогсоолууд нь хотын захын хэсэгт тохирдог. Хурдны зам дээр эдгээр хоёр төрлийг хослуулан ашиглаж болно.

Хурдны замын түвшин дэх автобусны зогсоол. Автобусны зогсоолууд нь логикийн хувьд гудамж замуудын огтлолцол дээр байрлах ба зорчигчид олон төвшний уулзвартай байгууламж ашиглан хурдны замын аль ч тал уруу нэвтрэнэ.

Зураг 8-24А-д олон төвшний зөрлөггүй дээгүүр өнгөрөх гудамж замын зохицуулалтыг үзүүлсэн. Эргэх хэсэг болон ачих талбай нь байгууламжийн дор байрлах тул илүү урт багана хоорондын зай эсвэл нэмэлт зай шаардагдана.

Ихэнх зорчигчдын ашиглах огтлолцох гудамж замын хажуу талд шат байрлуулна. Хоёр нэмэлт шат нь газрын түвшин дэх гудамж замуудын аливаа огтлолцолыг арилгана.

Зураг 8-24В-д олон төвшингийн зөрлөггүй, доогуур огтлолцох гудамж замын зохицуулалтыг үзүүлэв. Энэхүү зургийн зүүн дээд хэсэгт үзүүлсэн тавцангийн орох гарах хэсэгт нийтийн зориулалттай барилга байгууламж болон худалдааны төв зэргийг холбон байгуулж болно.

Хурдны зам Бүлэг 8- 35

Page 45: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-24. Хурдны замын төвшин дэх автобусны зогсоол

Огтлолцох гудамж замын байгууламж дээр зогсоол байгуулах нь ашиггүй учир, тохиромжгүй үед дамжин өнгөрүүлэх зогсоолыг зарим тохиолдолд гадна талбай эсвэл барилгажуулсан дүүрэг гэх мэт дээгүүр өнгөрөх гудамж замаас өөр байршлуудад байгуулна.

Иймэрхүү зогсоолуудыг туслах зам эсвэл явган зорчигчдын томоохон гарцаар огтолсон огтлолцох гудамж замын эсрэг талд байгуулна. Хурдны замын аль ч талаас автобусны буудлыг ашиглах боломжтой болгохын тулд явган хүний гарц шаардагдана.

Ийм маягийн хоёр дэвсгэр зургийг Зураг 8-24С-д үзүүлэв. Зургийн доод хагаст эргэх хэсгийг явган хүний байгууламжийн доор хурдны замын төвшинд байрлуулсан. Явган зорчигч нь шат эсвэл налуу гарц ашиглан уг байгууламжид хүрнэ.

Хурдны зам Бүлэг 8- 36

Page 46: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Зургийн дээд хагаст үзүүлсэн зурагт зорчигчид шат эсвэл налуу гарц ашиглах шаардлагагүй, эргэх хэсэг нь туслах замын төвшинд байрласнаар харуулсан.

Зураг 8-25-т автобусны зогсоол нь нэг чигийн урсгалтай туслах замуудтай холбогдсон жишүү маягийн олон төвшингийн зөрлөгийн налуу гарцтай хурдны замын доош суусан хэсэг дээр байрласан.

Зураг 8-25. Хурдны замын төвшин дэх ромбо буюу жишүү маягийн олон төвшингийн зөрлөг дээрх автобусны зогсоол

Автобусны зогсоолууд нь огтлолцох гудамж замуудын дор байрласан байна. Зураг 8-25А-т эргэх хэсэг уруу орох орц нь налуу гарцны гарах хэсгийн үзүүрийн цаана байрласан ба эргэх хэсгээс гарах гарц нь орох налуу гарцны үзүүрийн өмнө байрласан.

Зураг 8-25В-т автобуснууд хурдны замын налуу гарцны гарах хэсгийг эргэх хэсэгт орох үедээ ашиглана. Энэ тохиолдолд ихэвчлэн автобусны зогсоол уруу нэвтрэхдээ тусдаа байгууламжийн зайг ашиглана.

Ийм маягийн нэвтрэх цэгийн нэгдэл нь чигээрээ явах хөдөлгөөн болон налуу гарцны хөдөлгөөний үр ашигтай байдлыг сайжруулна. Автобусны жолооч нар автобусны эргэх хэсэг уруу орж гарахад тохирох маршрутыг сонгон ашиглах боломжтой болно.

Зураг 8-26-т гадна холбоос болон дөрвөн дэлбээтэй олон түвшний огтлолцол-зөрлөгийн гогцоо хоорондын автобусны зогсоолыг үзүүлсэн. Хуримтлуулах эсвэл хуваарилах хөдөлгөөний зориулалттай зам байгуулах нь тохиромжтой бөгөөд ингэснээр автобусны эргэх хэсэг нь чигээрээ явах хөдөлгөөний зориулалттай зорчих хэсэг уруу шууд холбогдохгүй.

Автобусны эргэх хэсэг нь аливаа мөргөлдөөн үүсэх эрсдлийг багасгахын тулд байгууламжийн гадна байрлах нь тохиромжтой байна. Эргэх хэсэг нь байгууламжийн өмнө байрласан тохиолдолд автобуснууд орох гогцооноос ирэх хөдөлгөөнтэй нэгдэж, гарах гогцоонд зориулсан хөдөлгөөнийг сүлжин өнгөрөх шаардлагатай.

Хурдны зам Бүлэг 8- 37

Page 47: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-26. Хошоонгор хэлбэрийн олон төвшингийн огтлолцол-зөрлөг дээрх замын төвшин дэх автобусны буудал

Гудамжны төвшин дэх автобусны зогсоолууд. Гудамж замын түвшин дэх автобусны зогсоолуудыг олон төвшингийн огтлолцол-зөрлөг дээр байгуулж болно. Жишээ нь жишүү өнцөгт налуу гарцтай үед автобусны зогсоолууд нь эргэлтийн холбоос-налуу гарцны зорчих хэсгийн дэргэдэх хөвөөний өргөсгөсөн талбайд орших ба эсвэл тусдаа зорчих хэсэг дээр байрлана.

Гудамж замын түвшингийн автобусны зогсоолууд нь эргэлтийн холбоос-налуу гарцны зэрэгцээ байрлах нь илүү тохиромжтой байдаг.

Зураг 8-27-т жишүү маягийн олон төвшингийн огтлолцол-зөрлөг дээрх гудамж замын төвшин дэх автобусны зогсоолуудын хэд хэдэн жишээг үзүүлсэн. Зураг 8-27А-т туслах замгүй энгийн жишүү маягийн олон төвшингийн огтлолцол-зөрлөг дээр автобусны зогсоол байж болох хоёр байршлыг үзүүлсэн.

Автобусны зогсоолын налуу гарцыг өргөсгөж, налуу гарцны гадна эсвэл налуу гарц дээр байрлуулж болно. Аль тохирохыг нь тодорхойлохын тулд эргэх зөрчлийн судалгаа хийнэ.

Зураг 8-27В-т жишүү маягийн олон төвшингийн огтлолцол-зөрлөг дэх нэг чигийн урсгалтай туслах зам дээрх гудамж замын төвшин дэх автобусны зогсоолыг үзүүлсэн.

Автобуснууд гарах налуу гарцны тусламжтайгаар газрын төвшинд хүрч огтлолцох гудамж зам дээр зорчигчдоо буулгаж суулгах ба орох налуу гарц ашиглан хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Аялах зай нь бага ба огтлолцох гудамж замын хөдөлгөөн нь сийрэг үед бага зэргийн удаашрал үүсдэг. Харин огтлолцох гудамж замын хөдөлгөөн нь их, олон тооны автобустай үед автобуснууд нь хажуу зам уруу орох, огтлолцох гудамж замтай огтлолцохын тулд туслах замын хөдөлгөөнийг сүлжиж, дараа нь орох налуу гарц уруу хөдөлгөөнөө эхлүүлэх шаардлага гардаг тул ашиглалтын хувьд төвөгтэй байна.

Гудам замын төвшингийн автобусны зогсоолуудыг дөрвөн дэлбээт эсвэл чиглүүлсэн олон төвшингийн огтлолцол-зөрлөг дотор байгуулахад төвөгтэй байна. Тиймээс автобусны зогсоолыг ийм маягийн олон төвшингийн огтлолцол-зөрлөг дээр эсвэл олон түвшингийн огтлолцол-зөрлөгийн хязгаараас гадна орших огтлолцох гудамж зам дээр байгуулахаас зайлсхийх хэрэгтэй.

Хурдны зам Бүлэг 8- 38

Page 48: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-27. Ромбо маягийн олон төвшингийн огтлолцол-зөрлөг дээрх гудамжны төвшин дэх автобусны зогсоолууд

Шат, налуу гарц болон урсдаг шат. Хурдны замын өдэх автобусны зогсоолтой үед зорчигчид хурдны замын төвшингөөс суурин газрын гудамж замын төвшинд хүрэх нөхцлийг хангахын тулд шат, налуу гарц, урсдаг шат эсвэл эдгээрийн нэгдлүүд шаардагдана.

Дамжин өнгөрөх байгууламжууд нь тахир дутуу иргэд ашиглахад мөн тохиромжтой байх шаардлагатай. Тиймээс зөвхөн дамжин өнгөрөх зогсоолд нэвтрэх шат байгуулахыг зөвшөөрөхгүй. Дамжин өнгөрөх зогсоол дээрх шат болон налуу гарц нь өгсөхөд хялбар, харагдах байдал нь тааламжтай байх шаардлагатай.

Түүнчлэн өндөрсөлт 1.8-2.4 м өөрчлөгдөх тутамд өдөр болон шөнийн гэрэлтүүлэг байрлуулах нь зүйтэй. Мөн шат, налуу гарц болон тавцангийн гадаргууг бүрэх нь тохиромжтой.

Шатыг өгсүүр багатай хэсэгт буюу 5.4-6.0 м-ээс бага үед байгуулна. Зай талбай ихтэй бөгөөд зөвхөн автобусны үйлчилгээтэй үед босоо зайг ойролцоогоор 3.8 м-ээр багасгаж (ихэнх хот доторх автобуснууд нь 3.0 м өндрөөс бага байна), хиймэл

Хурдны зам Бүлэг 8- 39

Page 49: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД байгууламж доорх автобусны зорчих хэсгийг 0.6-1.2 м хүртэл өндөрсгөж болно.

Шат нь ачих болон буулгах цэгүүдтэй ойр зайд байрлах үед үүнтэй холбогдох явган хүний замыг ойролцоогоор 4%-ийн налуугаар хазайлгаснаар 0.3-0.6 м -ийн налууг ашиглаж болно. Тиймээс энэ нь зарим тохиолдолд шатны өндрийг 4.5 м болон түүнээс бага хэмжээ хүртэл багасгахад тохиромжтой байдаг.

Шат болон налуу гарцыг барилгажуулсан дүүрэгт байрлах автобусны зогсоол дээр байрлуулах боломжтой. Мөн явган хүний налуу гарцыг хотын зах эсвэл зогсоол маягийн талбайд байрлах автобусны зогсоолд ашиглах нь зохимжтой байна.

Хашлага хийх нь тохиромжтой ба шаардлагатай ба налуу гарц болон шатыг хослуулсан нэгдэл нь зарим газруудад тохиромжтой байна. Автобусны шугам нь өндөр настай зорчигчдод байнга үйлчилдэг, эсвэл маш их хөдөлгөөнтэй, эсвэл өгсүүр хэсэг нь урт хэмжээтэй тохиолдолд урсдаг шат ашиглах нь зохимжтой.

Налуу гарц болон цахилгаан шат ашиглах, гарц болон хаалгыг өргөсгөх, өөр хашлага суурилуулахгүй байх зэрэг тахир дутуу иргэдэд зориулсан нөхцлүүдийг багтаасан байна.

Төмөр замын тээвэр. Томоохон хотын бүсэд төмөр замын тээврийг хурдны замын эзмэмшил зурвас газарт багтаахаар төлөж болно. Зураг 8-28-т замын эзэмшил зурвас газрыг өндөр хурдны зам дамжин өнгөрөх байгууламжид хослуулан ашигласан янз бүрийн зохицуулалтыг үзүүлсэн.

Онцгой үед төмөр замын дамжин өнгөрөх байгууламжийг байгуулдаг ба эдгээрийн төсөллөлт нь маш нарийн мэргэжлийн төвшинд хийгддэг тул энэхүү бодлогын баримт бичигт зөвхөн ерөнхий хэдэн зүйлүүдийг тусгасан.

Төмөр замын дамжин өнгөрөх байгууламжийн байршил болон төсөллөлтийг хийхийн тулд хэд хэдэн нарийн мэргэжлийн талбарын үйл ажиллагааг хамруулна. Буудал, төгсгөл болон зогсоолын байгууламжийн байршлын төсөллөлтийг хотын гудамж замуудтай уялдуулан төсөллөнө. Төмөр зам нь хурдны замын зорчих хэсэгтэй зэрэгцээ орших үед хурдны замын төсөллөлтөд бүхэлд нь нөлөөлнө.

Хамгийн энгийн зохицуулалт нь Зураг 8-28А, 8-29 болон 8-31-т үзүүлсэн төмөр замын шугамыг доош суулгасан эсвэл газрын түвшин дэх хурдны замын зааглах зурвас дотор байгуулах явдал юм.

Төмөр замын шугамыг хурдны замын дунд байрлуулсан тохиолдолд зорчигчид нь хурдан аялах тээврийн хэрэгслүүдийн зувасаар тусгаарлагдсан арал болж хувирна.

Голдуу олон төвшний уулзварын байгууламжтай холбогдсон шат эсвэл налуу гарцаар нэвтэрнэ. Төмөр замын шугам нь хурдны замын нэг талын доогуур явах тохиолдолд дамжин өнгөрөх байгууламж уруу нэвтрэх үйлдэл илүү хялбар болох боловч олон төвшний зөрлөгийн налуу гарцыг барих өртөг нь их байна.

Зарим нөхцөлд Зураг 8-28В-т үзүүлсэн маш бага замын зурвас газар ашиглан, хурдны замын ззурвасуудыг төмөр замын шугам дээгүүр байгуулах өөр нэг шийдэл байна. Мөн тээврийн хэрэгсэл болон явган хүний огтлолцох хөдөлгөөнд зориулсан нэмэлт төвшин шаардагдаж болно.

Зураг 8-28С-т баруун талаар гол урсах, нэг талдаа байгалийн саадтай зэрэг байр зүйн онцлог шинж чанартай тохиолдолд хийгдэх зохицуулалтыг үзүүлэв. Төмөр замын шугам нь олон нийтийн хэрэглээг хялбарчлахын тулд дотор талд байрлана. Байгалийн үзэмжтэй газарт энэхүү зохицуулалт нь жолоочийн харах үзэмжийг нэмэгдүүлнэ.

Хурдны зам Бүлэг 8- 40

Page 50: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-28. Өндөр хурдны зам-Төмөр замын нэгдмэл зурвас газар

Нэг маягийн огтлолууд. Зураг 8-29-т хурдны замын зааглах зурвасын дотор төмөр замын байгууламжтай нэг маягийн огтлолуудыг үзүүлэв. Өгөгдсөн хэмжээсүүд нь тайлбар төдий ба зааварчилгаа эсвэл шаардлага болгон ашиглагдахгүй.

Төмөр замын байгууламжийн хэмжээ болон зай нь ерөнхий шаардагдах зайг харуулсан энгийн зөвлөмж хэмжээсүүд болно. Зураг 8-29А-т тулгуургүй хамгийн бага огтлолыг үзүүлсэн, эсрэгээрээ Зураг 8-29В-т нэг тусгаарлах зурвасын тулгууртай хамгийн бага огтлолыг харуулсан.

Тулгуур нь замаас гажих автомашинуудын онхолдох нөхцлөөс сэргийлсэн ослын ханатай байна. Төмөр замын талбай руу явган хүн орохоос хамгаалсан хашааг хашлага дээр эсвэл хашлагын дэргэд байрлуулна. Их хэмжээний тээврийн хэрэгслүүдийн урд гэрэл нь жолооч руу гялбах нөхцлийг багасгах хаалт эсвэл хашлага байх шаардлагатай.

Хөвөөний ирмэг дээр хагас хатуу хашлага ашигласан тохиолдолд үзүүлсэн хэмжээсийн дагуу хашлагын динамик хугаралыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Төмөр замын шугам нь хурдны замын гадна талын дагуу байрласан бол “Замын хажуугийн Төсөллөлт”-ийн энэхүү бүлгийн зайны талаарх нэмэлт мэдээллийг авч болно.

Хурдны зам Бүлэг 8- 41

Page 51: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 8-29. Хурдны замын зааглах зурвасын доторх төмөр замын байгууламжийн хөндлөн огтлол

Буудал. Төмөр замын буудлын байршил болон зай нь орчин тойрон болон зорчигчдын урсгалтай зохицох шаардлагатай.

Худалдааны төв дүүрэг болон бусад их хэмжээний хөдөлгөөн үүсгэх газруудад ойр ойрхон байрлалтай буудлууд шаардагдах ба харин хотын захын хэсгүүдэд цөөн тооны буудал шаардагдана.

Зураг 8-30. Дамжин өнгөрөх байгууламжийн зогсоолын зураг

Хурдны зам Бүлэг 8- 42

Page 52: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Хотын төвийн буудлууд нь албан байгууллага болон бизнес төвүүд эсвэл гол автобусны системээс хялбар алхаж хүрэх зайд байрлана. Гадна орших буудлууд нь зорчигч суулгахаар хүлээх тээврийн хэрэгслүүдэд зориулсан хангалттай зогсоол болон нөөц талбайтай байх шаардлагатай.

Нийтийн автобус болон такси уруу хүрэх нэвтрэх хэсгийг мөн хангаж өгнө. Нэг маягийн хянах хэмжээстэй суурин газрын гудамж зам эсвэл явган хүний гарц дээрх төмөр замын буудлын ерөнхий зургийг Зураг 8-30-т үзүүлэв. Өгөгдсөн хэмжээсүүд нь тайлбар төдий ба зааварчилгаа эсвэл шаардлага болгон ашиглагдахгүй.

Зураг 8-30-т төмөр зам болон зорчих хэсгийн хоорондох зайг хангалттай байлгахын сацуу дамжин өнгөрөх байгууламжаар зорчигч болон хурдны замын хооронд илүү тусгаарлах зай олгож, зай талбайн ашиглалтыг сайжруулсан зогсоолыг үзүүлэв.

Хурдны зам Бүлэг 8- 43

Page 53: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

БҮЛЭГ 9. ГОЛ ЗАМ БА ГУДАМЖ

9.1. Гол замын ангилал

Гол замаар нийтийн хэрэглээний тээврийн хэрэгсэл, зарим хэсэгт нь моторжсон тээврийн хэрэгслээс гадна явган болон дугуйтай хүн зорчдог бөгөөд зарим үед туйлын хавчигдмал орчин, нөхцөлд замыг барьж байгуулахын тулд замын үзүүлэлт, элементүүдийг өргөн хүрээнд, тухайлбал хоёр эгнээтэй замаас эхлэн олон эгнээтэй зам хүртэл төсөллөх шаардлагатай болдог тул бусад ангиллын замуудын төсөллөлттэй харьцуулахад гол замын төсөл зохиох нь хамгийн хүнд, төвөгтэй байна.

Том хотуудын төлөвлөлтийн дэвсгэр нутагт багтдаг, хотын захын замуудын төсөллөлтөнд хотын замын төсөллөлтийн стандартыг мөрдөх боловч энэ бүлгийн зарим зааврыг мөн удирдлага болгоно.

Гол зам нь дамжин өнгөрөх, тууш хөдөлгөөнөөр хангах үүрэгтэй, хот, хөдөөгийн аль алинаар дайран өнгөрөх тул төсөллөлтийн шийдлийг тодорхой болгох зорилгоор а) хөдөөгийн гол зам ба б) хотын гол зам буюу гудамж гэж ангилна.

Хөдөөгийн гол зам нь хоёр зурвастай замаас эхлээд олон зурвастай зам хүртэл, зорчих хэсэг нь зааглагдсан, хөдөлгөөнд нийлэх хязгаарлагдмал боломжтой авто замыг хүртэл багтаасан байх ба хөдөөгийн авто замын сүлжээнд чухал байр суур эзэлнэ.

Хөдөөгийн гол зам нь ихэнхдээ улсын нийслэлийг аймгийн төвүүдтэй холбосон болон аймгийн төв хоорондын авто замын сүлжээ бөгөөд улсын замын сүлжээний гол бүрэлдэхүүн хэсэг болно. Эдгээр замын бүрэлдэхүүнд олон эгнээтэй бусад замууд болон хотын төвүүдийг холбосон хоёр эгнээтэй авто замууд мөн багтана.

Гол замд тохиромжтой геометр төсөллөлтийг газар нутгийн хэлбэр, газрын гадаргын хэв шинж, трассын ерөнхий шинж чанар, хөдөлгөөний бүтэц, бүрэлдэхүүнийг бодолцон сонгогдсон тооцоот хурд, тооцоот хөдөлгөөний эрчмээс шууд тодорхойлж болно.

Хотын гол замууд эрчим ихтэй хөдөлгөөнийг хотын дэвсгэр нутгийн дотор болон дундуур өнгөрүүлнэ.

Хотын гол тууш замын төрлийг зам ашиглагчдад тохирох үйлчилгээний төвшинтэй нягт уялдуулан, тухайн хот орчны нөхцөл, онцлогт нийцүүлэн төсөллөнө. Хотын гол төв замын үндсэн зорилго нь зам ашиглагсдын хөдөлгөөнийг дэвсгэр нутгийн хөгжилтэй ямар нэг хэмжээгээр тэнцвэржүүлэн төсөллөхөд оршино.

Дэвсгэр нутгийн хөдөлгөөнд нийлэх боломжийг бүрэн хязгаарлах боломжгүй бол тохирох гарцын менежментийг төсөллөнө. Ихэнх хотын гол зам нь зэргэлдээх эдэлбэр газарт ямар нэг хэмжээгээр хөдөлгөөнийг хүргэдэг. Гэхдээ ямар ч тохиолдолд үлэмж хэмжээний хөдөлгөөнийг өнгөрүүлэх төв замын үндсэн функцыг гажуудуулах, бусад зам ашиглагчдын хөдөлгөөнийг хаах, сааруулах төсөл зохиож болохгүй. Хотын гол замыг төсөллөхдөө энэхүү бүлэг болон ”Хот суурины гудамж, зам төсөллөх” БНбД 32-01-04 болон тэдгээрийг дагалдах гарын авлага, заавруудыг мөрдлөг болгоно.

Гол зам ба гудамж Бүлэг 9-1

Page 54: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД 9.2. Хөдөөгийн гол зам

9.2.1.Төсөллөлтийн үндсэн үзүүлэлтүүд

Тооцоот хурд. Хөдөөгийн гол замыг хөдөлгөөний эрчим, зорчих зурвасуудын байдал болон зурвасын тоо зэргийг харгалзан 80-110 км/цагийн хурдтай байхаар тооцоолно. Харин газрын гадаргуугийн байдлыг харгалзсан хурдыг 50 км/цаг хүртэл бууруулж болох бөгөөд Хүснэгт 9.1-д үзүүлэв.

Хүснэгт-9.1. Гол замын тооцоот хурд

Төсөллөлтийн ангилал Тал газар Нугачаатай газар Уулархаг газар

Зорчих хэсгүүд нь зааглагдсан, хөдөлгөөний 6 зурвастай нийтийн хэрэглээний гол зам.

110 100 80

Зорчих хэсгүүд нь зааглагдсан, хөдөлгөөний 4 зурвастай нийтийн хэрэглээний гол зам

100 80 50

Зорчих хэсгүүд нь зааглагдаагүй, хөдөлгөөний 4 зурвастай нийтийн хэрэглээний гол зам

90 70 50

Зорчих хэсгүүд нь зааглагдаагүй, хөдөлгөөний 2 зурвастай нийтийн хэрэглээний гол зам

80 60 50

Тооцоот хөдөлгөөний эрчим. Нийтийн хэрэглээний гол замын тооцоот хөдөлгөөний эрчмийг Бүлэг 1.3.7-д тодорхойлсоноор авна.

Тооцоот хугацаа. Гол замын тооцоот хугацааг Бүлэг 1.3.6-ийн дагуу 20 жилээр авах боловч нөхцөл байдлаас болон захиалагчийн хүсэлт зэргээс шалтгаалж багасган 15 жилээр авч болно.

Үйлчилгээний төвшин. Нийтийн хэрэглээний гол замын үйлчилгээний төвшинг тооцохдоо зорчих хэсгүүд нь зааглагдсан, хөдөлгөөний 6 зурвастай, гол замын хөдөлгөөний үйлчилгээний төвшин А зорчих хэсгүүд нь зааглагдсан хөдөлгөөний 4 зурвастай гол замынх В, зорчих хэсгүүд нь зааглагдаагүй, хөдөлгөөний 2-4 зурвастай гол замынх С байх нь оновчтой.

9.2.2. Замын чиг, трасс төсөллөлт

Замын чиг, трассыг аль болох бодитой, байгаль орчин, байр зүй,газрын гадаргын хэв шинж, тооцоот хөдөлгөөний эрчим, замын эзэмшил зурвасын олдоц зэрэг олон хүчин зүйлстэй уялдуулан төсөллөнө. Муруйн радиус, урт шилжилт болон муруй огцом өөрчлөгдөхөөс зайлсхийх хэрэгтэй ба боломжтой тохиолдол бүрд гүйцэж түрүүлэх боломжоор хангах хэрэгтэй. Гүдгэр босоо муруй болон хэвтээ муруй давхцах тохиолдолд ойртон ирж байгаа жолооч хэвтээ муруйг харах боломжоор хангахын тулд хамгийн бага үзэгдэх зайгаас илүү их зай авах ёстой.

Хамгийн их дагуу налуу. Хүснэгт 9.2-т гол замын төсөллөлтөд ашиглахад тохиромжтой хамгийн их дагуу налууг өгөв. Энэхүү Хүснэгтэд харуулсан тохиромжтой хамгийн их налууг амьдрал, практикт ашиглаж болох утгаас хэтрээгүй хамгийн их налуу гэж үзнэ.

Гол зам ба гудамж Бүлэг 9-2

Page 55: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Хамгийн их налууг сонгосноор ачааны машин өгсөх эгнээ эсвэл ачааны машины түр зогсох эгнээ барих эсэхийг шийдэх тул энэ тал дээр эдийн засгийн дүн шинжилгээ, тооцоо хийх шаардлагатай.

Хүснэгт-9.2. Хөдөө, орон нутгийн авто замын тохиромжтой хамгийн их дагуу налуу

Газрын гадаргуу

Хурдаас хамаарсан хамгийн их дагуу налуу, %

60 70 80 90 100 110 Тэгш тал 5 5 4 4 3 3 Нугачаатай 6 6 5 5 5 5 Уулархаг 8 7 7 6 6 5

Хөндлөн налуу. Гол замын хучилтын хөндлөн хэвгий ус зайлах нөхцөлийг хангалттай бүрдүүлсэн байх ба хөндлөн налуу нь 1.5-2.0% байна. Хөдөлгөөний 2 урсгалтай замыг тэнхлэгийн титэмтэй төсөллөнө.

9.2.3. Хэвтээ төсөллөлт

Хэвтээ муруйн хамгийн бага радиус. Замын зураг төсөл зохиохдоо бүх геометр үзүүлэлтүүдийг тухайн замын ерөнхий нөхцөл байдалд тохирох аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагааг хангахаар, гэхдээ эдийн засгийн хувьд бодиттойгоор төсөллөнө. Ихэнх тохиолдолд тооцоот хурдыг төсөллөлтийг нийтэд нь хянах зорилгоор ашиглана.

Дэвсгэр зураг дахь муруйн радиусыг ихэсгэхэд замын урт богиносож улмаар замын барилгын өртөг буурдаг тул аль болох том радиустай төсөллөхийг хичээх хэрэгтэй боловч газар нутгийн байдлаас болж тэр бүр том радиус төсөллөх боломж гараад байдаггүй. Гэтэл хэт их жижиг радиус нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аваар ослыг бий болгох магадлалтайг анхаарч Хүснэгт 9.3-д өгсөн үзүүлэлтүүдийг мөрдөнө.

Хүснэгт 9.3. Гол замын хэвтээ муруйн хамгийн бага радиус

Тооцоот хурд, км/цаг

Хучилтын барьцалдуулалтын

итгэлцүүр

Хамгийн бага радиус, метрээр Эргэцийн хамгийн их налуу

4 6 8 10 110 0,11 560 501 454 100 0,12 492 437 394 358 90 0,13 375 336 304 277 80 0,14 280 252 229 200 70 0,15 203 184 168 154 60 0,17 135 123 113 105 50 019 86 79 73 68 40 0,23 47 43 41 38

Эргэц болон эргэцийн шилжилт. Төсөллөж буй авто замын хэвтээ муруйн радиусыг тодорхойлсоны дараа түүнд тохирох эргэц болон эргэцийн шилжилтийг төсөллөнө.

Эргэц болон эргэцийн шилжилтийг Хүснэгт 14.4 болон дор дурьдсаны дагуу төсөллөнө.

Эргэцийн өндөр үзүүлэлт болох 10%-ийг ховорхон тохиолдолд, хур бороо их ордог бүсүүдэд, замын гадагуугийн усыг богино хугацаанд зайлуулах зорилгоор төсөллөнө. Цас мөс тогтдог газруудад тавих замын эргэцэд ерөнхийдээ 4-6 хувь хүртэл буюу 8%-иас хэтрэхгүй налууг ашиглана.

Гол зам ба гудамж Бүлэг 9-3

Page 56: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Эргэцийн шилжилт болон шилжилтийн муруйн уртын хэмжээг Бүлэг 2-т өгсөн.

Бага радиустай эргэлт дээр зорчих хэсгийг өргөсгөх. Төсөллөж буй авто замын дэвсгэр зураг дээрх муруйн радиус 1000 метрээс бага тохиолдолд хөдөлгөөний зурвасыг муруйн дотор тал руу өргөсгөнө. Ингэхдээ юуны өмнө хөвөөг багасгах замаар өргөсгөх бөгөөд харин хөвөөний өргөн хангалтгүй бол даланг өргөсгөнө.

Хүснэгт-9.4. Бага радиустай эргэлт дээрх хөдөлгөөний зурвасын өргөсгөлийн хэмжээ

Радиус, метр

хүртэл

Өргөсгөл, метрээр Ердийн чиргүүлтэй машины урт

7 м хүртэл 7-12 13-20 20-24 24-өөс

дээш 1000 0.4 0.4 0.5 850 0.4 0.5 0.6 700 0.4 0.5 0.6 0.7 600 0.4 0.4 0.5 0.7 0.8 500 0.4 0.4 0.6 0.8 1.0 400 0.6 0.5 0.9 1.2 1.5 300 0.8 0.6 1.2 1.5 2.2 200 1.0 0.8 1.5 1.8 3.0

Авто зам нь 1000 метрээс бага радиустай бол өргөсгөлийг Хүснэгт 9.4-д үзүүлсний дагуу хийнэ.

Хөдөлгөөний зурвасын өргөсгөлийг шилжилтийн муруйн эхлэлээс эхлэн пропорционалиар гүйцэтгэх ба эргэлтийн төв хэсэгт хамгийн өргөн болж, муруй төгсөхөд өргөсгөл бүрэн дууссан байхаар хийнэ.

9.2.4. Хөндлөн огтлол

Зорчих хэсгийн өргөн. Хүснэгт 9.5-д хөдөлгөөний эрчим болон бусад харгалзуулан үзэх үзүүлэлтүүдтэй уялдуулан хөдөлгөөний зурвасын өргөн болон ашиглаж болох хөвөөний хамгийн бага утгуудыг өгөв.

Гол замуудын хөвөөг цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран ямар ч үед ашиглаж болохоор төсөллөх ёстой. Хөдөлгөөний эрчим ихтэй замын хөвөөг хатуу хучилттай байгуулах нь зүйтэй боловч замын өртөг зардлыг бодолцон хучилтгүй хийж болно.

Замын хатуу хучилт эвдрэх, эмтрэхээс сэргийлэх, өргөн овор хэмжээтэй автомашин зорчих боломжоор хангах, мөргөлдөх шүргэлцэхээс зайлсхийх зорилгоор хөвөөг хамгийн багадаа 0.6 м өргөн хучих шаардлагатай.

Унадаг дугуйн хөдөлгөөн замын хөвөө дээгүүр өнгөрөх бол хөвөөг хамгийн багадаа 1.2 м өргөн хучна. Хөвөөний өргөнийг замын дагууд аль болох урт хэвээр хадгална.

Гол зам ба гудамж Бүлэг 9-4

Page 57: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 9.5.Хөдөлгөөний зурвас ба хөвөөний өргөн

Тооцоот хурд км/цаг

Хөдөлгөөний эрчмээс хамаарсан өргөн, м 400 хүртэл 400-1500 1500-2000 2000-с

дээш 60 3.3 6.6 6.6 3.6 70 3.3 6.6 6.6 3.6 80 3.3 6.6 3.6 3.6 90 3.3 6.6 3.6 3.6 100 3.6 3.6 3.6 3.6 110 3.6 3.6 3.6 3.6 120 3.6 3.6 3.6 3.6

Бүх хурд Хөвөөний өргөн, м 1.2 1.8 1.8 2.4

Зурвасын тоо. Гол замуудын хөдөлгөөний эрчим, үйлчилгээний төвшин болон замын чадавхиас хамааруулан хөдөлгөөний зурвасын тоог тогтооно.

Хөндлөн огтлол болон замын эзэмшил зурвас газар. Замын хучилтын гадаргуу болон хөвөөний төрөл, хэлбэр тухайн замын хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний бүтэц бүрэлдэхүүнтэй нийцсэн байх ёстой.

Эргэцтэй хэсгээс бусад хэсэгт хоёр зурвастай гол замыг тэнхлэгээс ус зайлуулах нөхцлөөр хангахын тулд титэмтэй төсөллөнө. Замын хөндлөн огтлолын бүх элементүүдийг замын нийт уртад багтаах зорилгоор замын эзэмшил зурвас газрыг тохируулан өөрчилж болно.

Олон янзын нөхцөл байдал, тухайлбал далангийн хажуу налуу, замын зурвас газрын цаад талд үзэгдэх зайг илүү их байгуулах шаардлага, муруйн гадна талын өргөн чөлөөт зай, бусад замтай нэг төвшинд огтлолцох огтлолцоо, уулзвар, төмөр зам болон авто замын нэг төвшингийн гарам, байгаль орчинд үзүүлэх нөлөө, засвар арчлалт хийх боломж, гадаргуугийн төвөгшил зэргээс шалтгаалж замын зарим хэсэгт зурвас газрыг илүү өргөн төсөллөх шаардлага гарах тул эзэмшил зурвас газрын өргөнийг замын дагууд нэгэн жигд хадгалах боломжгүй.

Эзэмшил зурвас газрын өргөнийг тогтоохдоо мөн ус зайлуулах нөхцөл, цас хунгарладаг эсэх зэрэг орон нутгийн чанартай онцлог шинжүүдийг харгалзан үзэх хэрэгтэй. Хожим зам дээр нэмэлт эгнээ байгуулахаар төлөвлөсөн бол замын эзэмшил зурвас газрыг анхнаасаа хангалттай өргөн авна.

Зогсох болон гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зай. Тууш хөдөлгөөн бүхий гол замаар гол төлөв төрөл бүрийн маркийн, ашиглалтын янз бүрийн чанартай авто машинууд холилдон явахаас гадна, хөнгөн тэрэгнүүд, ачааны машинууд холилдон явна. Энэ байдлаас болж авто машинууд янз бүрийн шалтгаанаар замын хөвөөн дээр зогсож байх нь олонтоо байдаг.

Нөгөө талаар гол замаар янз бүрийн ур чадвартай жолооч нар зорчдогоос гадна тууш урт замд ядарсан жолооч нар ихээр зорчдог. Гол замыг төсөллөхдөө дээрх хоёр нөхцөлийг сайтар бодолцон үзэгдэх зайгаар хангах хэрэгтэй.

Төвөгтэй шийдэл гаргах байршлууд дээр шийдвэр гаргах үеийн үзэгдэх зайгаар хангах нь жолооч нарын хөдөлгөөний чиг аюулгүй өөрчлөх боломжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ. Төвөгтэй шийдэл гаргах байршлууд гэдэгт олон төвшингийн зөрлөг, хөдөлгөөний эрчим ихтэй нэг төвшингийн огтлолцоо, замын өргөн доторх шилжилт, эгнээ хооронд шилжилт хийх

Гол зам ба гудамж Бүлэг 9-5

Page 58: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД хэсгүүд багтана. Зогсох болон гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зайн зөвлөмж болгосон хамгийн бага утгуудыг Хүснэгт 9.6-д харуулав.

Хүснэгт 9.6. Гол замын зогсох үеийн болон гүйцэж түрүүлэх үеийн хамгийн бага үзэгдэх зай

Тооцоот хурд, км/цаг

Зогсох үеийн үзэгдэх зай, м

Гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зай, м

110 220 355 100 185 320 90 160 280 80 130 245 70 105 210 60 85 180 50 65 160 40 55 110

Хэрвээ боломжтой бол зорчих хэсгүүд нь зааглагдсан болон зааглагдаагүй, хөдөлгөөний 4-6 зурвастай гол замуудын төмөр замын гарам, бусад авто замуудын зөрлөгийг өөр төвшинд огтлолцуулах эсвэл үзэгдэх зайг хангалттай гаргаж өгөх хэрэгтэй.

Замын чиглэл огцом өөрчлөгдөн жолооч нарыг балмагдуулахгүйн тулд босоо болон хэвтээ төлөвлөлтийг огцом өөрчлөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хамгийн бага радиусыг аль болох багаар ашиглах, урт шилжилтийн төгсгөлд богино хэвтээ муруй байгуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Гүйцэж түрүүлэх боломжоор хангах. Зорчих хэсэг нь зааглагдаагүй, хоёр зурвастай, гол замыг төсөллөхдөө гүйцэж түрүүлэх үйлдэх хийх боломжийг тодорхой орон зайн давтамжтай олгох шаардлагатай.

Авто замын нийт дагууд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд шаардлагатай үзэгдэх зайгаар боломжийн хэрээр хангахын тулд хэвтээ болон босоо төсөллөлт хийхдээ маш анхааралтай байх хэрэгтэй.

Хүснэгт 9.6-д үзүүлсэн гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зайгаар хангах боломжгүй хэсгүүдэд тохирох үйлчилгээний төвшингийн шаардлага хангах хэмжээний үзэгдэх зайн давтамжаар хангана.

Гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зайгаар хангалттай хангаж чадахгүй бол ачааны машин өгсөхөд шаардлагатай нэмэлт эгнээ болон гүйцэж түрүүлэх эгнээ байгуулах замаар тухайн замын үйлчилгээний төвшингийн шаардлагыг хангана.

Ачааны машин өгсөхөд шаардлагатай нэмэлт эгнээг өгсүүр дээр хөдөлгөөний хурд хасагдахаас сэргийлж байгуулдаг боловч гүйцэж түрүүлэхийг хориглосон хэсэгт нэмэлт эгнээ байгуулсанаар тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийх боломжтой болно.

Гүйцэж түрүүлэх үйлдэл хийх нь нэн ховор учраас өгсөх эгнээ байгуулах шаардлагагүй гэж үзсэн хэсэгт гүйцэж түрүүлэх эгнээ байгуулна.

Хоёр эгнээтэй тууш зам дээр гүйцэж түрүүлэх боломжоор хангахын тулд төсөллөлтийн ямар зарчмыг удирдлага болгохыг дор хураангуйлан өгүүлэв. Үүнд:

1. Босоо болон хэвтээ төсөллөлт хийхдээ замын дагууд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд шаардлагатай үзэгдэх зайг боломжийн хэрээр ахиу төсөллөхөөр хийх.

Гол зам ба гудамж Бүлэг 9-6

--``,`,`,,,,`,`,`,`,`,,``,,````,-`-`,,`,,`,`,,`---

Page 59: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

2. Тооцоот хөдөлгөөнийг замын өнгөрүүлэх чадварт тохируулан замын өнгөрүүлэх чадвар ихсэхийн хэрээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх боломжийн нөлөөг тооцох.

3. Өгсөх эгнээ байгуулах үндэслэлийн талаарх мэдээллийг Бүлэг 2-оос авах.

4. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийх цар хүрээ, давтамж 1 болон 3 дугаарт заасан шаардлагыг хангахгүй бол гурван эгнээтэй замын хөндлөн огтлолыг ашиглан гүйцэж түрүүлэх эгнээ төсөллөнө.

9.2.5. Замын хажуу хэсгийг төсөллөх

Авто замын зорчих хэсгийн дагууд замын хажуу хэсгийг төсөллөхдөө чөлөөт зай болон хөндлөн зай хэмжээг голчлон тооцоолно.

Хажуугийн чөлөөт зай. Замын хажуугийн чөлөөт зайг саадгүй, сул чөлөөтэй байлгах нь маш чухал. Замын хажуугийн чөлөөт зайг Бүлэг 3-д өгсөн “Замын хажуугийн чөлөөт зурвасын төсөллөлт”-өд дурьдсаны дагуу төсөллөнө. Замын хажуугийн чөлөөт зай дотор хөдөлгөөнгүй обьект эсвэл дээгүүр нь өнгөрөх, туулах боломжгүй налуутай хэсэг байгаа тохиолдолд гуравдугаар бүлгийг удирдлага болгоно. Боломжтой тохиол бүрт хөдөлгөөнгүй обьектууд, голчоороо 100 мм болон түүнээс бүдүүн мод, бусад зүйлсийг чөлөөт зайн цаад талд, замын эзэмшил газрын зурвас дотор гаргах нь зохимжтой.

Хөндлөн зай. Боломжтой тохиол бүрт замын зурвасын дагуу, гүүр болон гүүрэн огтлолцол-зөрлөгийн доогуур замын өргөнийг бүрэн авах хэрэгтэй. Зам дээгүүр өөр хурдны зам, төмөр зам гарах бол дээгүүр гарцыг захын болон завсрын тулгуур, хашилт, хамгаалалтын байгууламж зэрэгт зориулан замын хөндлөнгийн зай хэмжээтэй адил эсвэл түүнээс илүү хөндлөн зай хэмжээ үлдэхээр төсөллөхийг хичээнэ.

Хашлагагүй боловч 1.2 метрээс бага хөвөөтэй замд, зорчих хэсгийн ирмэгээс цааш хамгийн багадаа 1.2 м хажуугийн зай хэмжээ байгуулна. Хөндлөнгийн зай хэмжээний талаар Бүлэг 3-т дурдав.

9.2.6. Замын байгууламжууд

Шинээр барих болон шинэчлэн сэргээх байгууламжууд. Гол замуудын байгууламж буюу гүүр, хоолой, түшиц хана, хонгил зэрэг замын байгууламжуудын төсөллөлтөд БНбД 32-02-12 “Авто замын гүүрийн ба хоолойн төсөллөх норм ба дүрэм”-ийг мөрдөнө. Дөрөвдүгээр бүлэг болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол байгууламжийг төсөллөхдөө дээрх нормд заасан хэмжээсийг ашиглана.

Бүс нутгийн хөдөлгөөний зориулалтай авто замд шинээр барих гүүрийн хамгийн бага тооцоот ачаалал нь А14 ангиллын, хөдөлгөөнт ачаалал байна. Гол замд модон гүүр төсөлллөхийг зөвшөөрөхгүй.

Бүх шинэ гүүрийн хоёр талын замын хөвөөг оролцуулан нийт өргөнийг гүүрийг хөндлөн хучихаар төсөллөнө. Урт гүүр буюу урт нь 60 метрээс илүү гүүрийн өргөн дээр өгүүлсэнээс бага байж болно. Урт гүүрэн дээр парапет, хайс эсвэл дугуй цохигч хүртэл зай замын хоёр талд зорчих хэсгийн ирмэгээс цааш хэмжихэд хамгийн багадаа 1.2 м байна. Гүүрийн өргөний талаар нэмэлт мэдээллийг Бүлэг 5-аас авна уу.

Хуучин гүүрийг хэвээр үлдээх. Хуучин гүүрийн хийцийн бат бөх хангалттай бөгөөд,

Гол зам ба гудамж Бүлэг 9-7

Page 60: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД төсөллөж буй замын зорчих хэсгийн өргөн дээр хоёр талдаа 0.6 м чөлөөт зай хэмжээ нэмсэнтэй тэнцүү, эсвэл түүнээс илүү зайтай байвал гүүрийг хэвээр үлдээж болно. Харин гүүр нь хувьсах ачааллын шаардлага хангахгүй бол яваандаа буулгаж шинээр барихаар тооцно.

Босоо чөлөөт зай. Шинээр барих болон шинэчлэн сэргээх байгууламжийг замын ашиглаж болох хөвөөг оролцуулаад нийт өргөнд 4.9 м босоо, чөлөөт зайгаар хангаж, хучилтын гадаргууг хожим дахин өнгөлөхөд шаарлагатай зайг нөөцлөнө. Тухайн замын ирээдүйн ашиглалтын нөхцөлд харшлахгүй бол хамгийн багадаа 4.3 м босоо чөлөөт зайтай хуучин гүүрийг хэвээр үлдээж болно.

Зам дээгүүр агаарт өлгөсөн замын мэдээллийн самбар болон зам дээгүүрхи бусад самбар цохилтонд эсэргүүцэл муутай байх тул тэдгээрийг байрлуулсан байгууламжийн доорхи босоо чөлөөт зай хамгийн багадаа 5.2 м байна.

9.2.5. Хөдөлгөөн удирдах хэрэгсэл

Бүс нутгийн гол замын хөдөлгөөнд замын тэмдэг, хучилтын заагийн тэмдэглэгээ, замын тэмдэглэгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Замын тэмдэг, тэмдэглээг хаана байгуулах талаар зураг төслийн шатанд бодолцсоноор замын трасс, нэг төвшингийн уулзварын төсөллөлтөнд өөрчлөлт оруулах зэрэгт илүү амархан болно. Замын тэмдэг, тэмдэглэгээний төсөллөлтөнд Бүлэг 7-ийг удирдамж болгоно.

9.2.6. Угаагдлаас сэргийлэх

Авто замыг олон жилийн турш найдвартай ашиглахын тулд замыг угаагдлаас хамгаалах төсөллөлт нийнэ. Нөгөө талаар ялангуяа, замын далангийн угаагдлыг хянаж чадсанаар гол ус бохирдох, лаг үүсэх зэрэг байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс сэргийлэх боломжтой. Авто зам, даланг угаагдлаас хамгаалах арга хэмжээнүүдийн талаар Бүлэг 14, Бүлэг 6-аас харна.

9.2.7. Олон эгнээтэй, зорчих хэсэг нь заагдлагдсан гол замын төсөллөлт

Хоёр эгнээтэй гол замууд замын хөдөлгөөний ирээдүйн хэрэгцээг хангаж чадахгүй болсон тохиолдолд илүү дээд зэрэглэлийн гол, тууш зам болгон сайжруулах шаардлага зайлшгүй гарч ирнэ.

Тооцоот жилийн хөдөлгөөний дундач эрчмийн утга хоёр эгнээтэй, тухайн гол замын тохирох үйлчилгээний төвшингээс хэтрэх нь илт мэдрэгдэж эхэлвэл эхний ээлжинд тухайн замыг дөрвөн эгнээтэй, зорчих хэсэг нь зааглагдсан зам болгон сайжруулах, шаардлагатай зурвасуудыг нэмж гаргах арга хэмжээ авна.

Хоёр эгнээтэй замыг хожим зорчих зурвас нь зааглагдсан дөрвөн эгнээтэй зам болгон сайжруулахын тулд уг замыг хожим олон эгнээтэй зам болгоно гэдгийг анхнаасаа бодолцон төсөллөх хэрэгтэй.

Хоёр эгнээтэй замыг ирээдүйд өргөтгөнө гэж анхнаасаа төсөллөх нь дараах давуу талуудтай.

1. Хоёр дахь замыг барих үед хурдны зам болон төмөр замын өөр төвшний огтлолцолд оруулсан хөрөнгө оруулалт үр ашиггүй болохгүй байна.

2. Сайжруулалтын ажил хийх нь үндэслэлтэй гэсэн шийдвэр гарсантай уялдуулан

Гол зам ба гудамж Бүлэг 9-8

--``,`,`,,,,`,`,`,`,`,,``,,````,-`-`,,`,,`,`,,`---

Page 61: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

хуучин замыг сайжруулах эсвэл дээгүүр болон доогуур гарц барих боломж олгоно. Ийм шийдвэр гаргахын өмнө эдийн засгийн дүн шинжилгээ хийж ашиг ирээдүйд буурах эсэхийг нягтална.

3. Замыг нийтэд нь сайжруулах бол нэмэлт хоёр эгнээ баригдах болж, улмаар барилгын үед замын хөдөлгөөн бага хэмжээгээр саатах буюу удааширна. Ийм учраас барилга угсралтын ажлын үед хоёр эгнээ хуучин замыг хоёр чиглэлийн хөдөлгөөнтэй замын зориулалтаар ашигласаар байх тул түр зам байгуулах шаардлагагүй. Барилга угсралтын үед замын нэг талын нэг төвшингийн огтлолцоо болон эргэлтэнд гар хүрэхгүй.

Дээгүүр болон доогуур гарц барихаар шийдвэл мөн л дараах давуу талууд бий болно.

4. Замыг хожим сайжруулах, нэг төвшингийн уулзварыг сайжруулах болон өөр төвшингийн уулзвар барина гэдгийг анхнаас нь тооцож замын эзэмшил зурвас газрыг авсан бол өргөтгөлийн үед дахин газар авах хэрэггүй болно.

5. Замын жижиг байгууламжуудыг хожим өөрчлөх, мод ургамал тарих, ургуулахыг аль болох хамгийн бага хэмжээнд байлгана. Зам барихдаа дөрвөн эгнээ зам болгоно гэж анхнаас нь тооцон дагуу налууг төлөвлөж чадвал хожим нэмэлт хоёр эгнээг барих үед ус зайлуулах хоолой, шуудуу зэрэг байгууламжаар бүрэн хангагдсан байх учир, тэдгээрийг хөндөлгүй үлдээх боломжтой. Эдийн засгийн үүднээс хоёр эгнээтэй замын зөвхөн нэг эгнээг сайжруулах нь зүйтэй гэж үзвэл замын зөвхөн нэг талын байгууламжуудийг барьж дуусгаад нэмэлт эгнээ барих талд түр хоолой барих болон задгай шуудуу татаж болно.

Цаашид дөрвөн эгнээтэй, зорчих хэсэг нь зааглагдсан, өргөн тусгаарлах зурвастай төв зам болгон сайжруулахаар төлөвлөсөн, анхнаасаа зурвас газрын тэнхлэгийн нэг талд нөөц зай үлдээсэн гол замын хоёр талд өргөн шуудуу төсөллөж замын даланг титэмлэнэ.

Хожим дөрвөн эгнээ болгон сайжруулах гол замын эзэмшил зурвас газрыг авах боломжгүй бол, 1.2 метрээс багагүй нарийн тусгаарлах зурвас байгуулах хэрэгтэй. Сайжруулалтын ажлын хүрээнд тусгаарлах зурвасын хашилт тавих бол хашилтын өргөн дээр зорчих хэсгийн ирмэг болон хашилтын нүүрэн тал хоорондын тохирох зайг нэмсэнтэй тэнцэх зайг багтаах хэмжээний өргөн тусгаарлах зурвасаар хангана.

Өргөн тусгаарлах зурвас байгуулах тохиолдолд анхны хоёр эгнээтэй замыг зайтай барьснаар нэмэлт эгнээг хожим замын зурвас газрын төвд барих боломжтой болно. Ус зайлуулах байгууламжийн зардлыг бууруулах, барилга угсралтын ажлыг хөнгөвчлөх зорилгоор анх барих болон хожим барих хоёр эгнээтэй замын урсацыг замын гадна тал руу зайлуулахаар байрлуулж болно. (Зураг 9-1.C).

Гол зам ба гудамж Бүлэг 9-9

Page 62: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 9-1. Дөрвөн эгнээтэй төв зам болгон өргөсгөх хоёр эгнээтэй төв замын хөндлөн огтлол

Хожим илүү дээд зэрэглэлийн зам болгон сайжруулахаар анхнаас нь төлөвлөөгүй хоёр эгнээтэй хуучин гол зам маш олон байдаг. Ийм тохиолдолд боломжтой тохиол бүрд түрүүлж

Гол зам ба гудамж Бүлэг 9-10

Page 63: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД барьсан замтай зэрэгцүүлэн хоёр эгнээтэй, нэг чигийн хөдөлгөөнтэй замыг шинээр барих бөгөөд зорчих хэсэг нь зааглагдсан гол зам болгон хэлбэржүүлэх зорилгоор эхэлж баригдсан замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож өөрчилнө. Байр зүйн нөхцөлөөс болоод хуучин замын хэсгийг шууд өргөсгөх нь тохиромжгүй үед энэ аргачлал илүү үр дүнтэй. Гэхдээ энэ аргачлалыг ашиглах боломжгүй бол зорчих хэсэг нь зааглагдсан хэсгийг хуучин замын хоёр тал дээр өргөсгөж болно. (Зураг 9-1.D). Эдгээр аргуудын алийг нь ч хэрэглэх боломжгүй бол шинэ байршил хайхаас өөр аргагүй. Энэ тохиолдолд хуучин замыг нийтийн эзэмшилд үлдээж хувилбар чиглэлийн замаар ашиглаж болно. Чигээрээ хөдөлгөөний нийцэл, тохироо, үйлчилгээний байдлаас харахад сүүлийн аргачлалыг илүүтэй ашигладаг, учир нь хуучин зам шинэ байршил дээрх гол замд нөлөө үзүүлэхгүй бөгөөд шинэ замыг хөдөлгөөнийг орчин үеийн удирдах хэрэгсэлтэй төсөллөнө.

Зам дээр нарийн тусгаарлах зурвас байгуулах бол (Зураг 9-1.C болон 9-1.D), Зураг 9.1-д харуулсан бүх хөндлөн огтлол хамгийн багадаа замын өргөн болон 20 м өргөн зурвасыг хамарсан өргөнтэй байна. Ойролцоогоор 3.6 м эсвэл илүү нэмэлт өргөнийг байгуулсанаар нэг төвшингийн уулзвар дээр зүүн гар тийш эргэх тусгаарлах зурвасын эгнээ байгуулах боломжтой болно.

9.2.8. Олон эгнээтэй, зорчих хэсэг нь зааглагдаагүй гол зам

Олон эгнээтэй зорчих хэсэг нь зааглагдаагүй гол зам гэж хамгийн нарийхан олон эгнээтэй замыг хэлэх бөгөөд тэр зам дээр хөдөлгөөний эгнээ бүрийг хөдөлгөөний нэг чиглэлээр ашиглах бөгөөд эгнээ дээрх гүйцэж түрүүлэх үйлдлийг сөрөг хөдөлгөөний байдлаас хамаарахгүй хийж дуусгана. Сөрөг хөдөлгөөний эгнээ рүү орохгүйгээр гүйцэж түрүүлэх боломжтой болсоноор хөдөлгөөн илүү чөлөөтэй, саадгүй өнгөрөх бөгөөд хоёр эгнээтэй замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ.

Олон эгнээтэй гол зам ерөнхийдөө хөдөлгөөний эрчим ихтэй учир сөрөг хөдөлгөөн, замын хажуу хэсэг болон тухайн чиглэлийн хөдөлгөөнөөс ирэх нэмэлт саадтай тулгарч байдаг. Хоёр эгнээтэй гол замтай харьцуулахад олон эгнээтэй, зорчих хэсэг нь зааглагдаагүй гол зам дээр осол их гардаг нь олон эгнээтэй гол замын хөдөлгөөний эрчим ерөнхийдөө их байдаг, нэг төвшингийн уулзвар болон орц, гарц ихтэй, замын хоёр талаар барилгажилт шигүү байдагтай холбоотой.

Тусгаарлах зурвастай олон эгнээтэй замтай харьцуулахад олон эгнээтэй зорчих хэсэг нь зааглагдаагүй зам дээр осол их гардаг. Ийм учраас тусгаарлах зурвас эсвэл зүүн гар тийш эргэх эгнээ байгуулах нь тохиромжгүй тохиолдлоос бусад үед олон эгнээтэй зорчих хэсэг нь зааглагдаагүй зам төсөллөхөөс татгалзах хэрэгтэй.

Нэг төвшингийн гармыг ойр ойрхон байгуулах нь ослын гаралт нэмэгдэх болон хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар буурахад их хэмжээгээр нөлөөлдөг. Эргэх хөдөлгөөн хийх болон уулзвар дээрх үзэгдэх зайг хангалттай төсөллөснөөр уулзвар дээр осол гарах давтамжийг бууруулна.

Дөрөв болон түүнээс олон эгнээтэй зорчих хэсэг нь зааглагдаагүй гол замыг их хэмжээгээр барилгажсан, хот болон хотын захын хэсэгт төсөллөж болно.

9.2.9. Зорчих хэсэг нь зааглагдсан гол замууд

Ерөнхий зарчим. Зорчих хэсэг нь зааглагдсан авто зам нэг шороон далан дээр эсвэл дундаа өргөн зайгаар хуваагдсан хоёр далан дээр байрлаж болно. Эсрэг урсгалуудыг

Гол зам ба гудамж Бүлэг 9-11

Page 64: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД зааглах, тусгаарлах зурвасын өргөн өөрчлөгдөж болох бөгөөд нутаг дэвсгэр, газрын гадаргын хэв шинж, нэг төвшингийн уулзварын харьцаа, өртөг зардал зэрэг олон хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай.

Хөдөлгөөний чиглэл тус бүрд хоёр бүтэн эгнээ байгуулах, 1.2 м болон түүнээс өргөн зааглах зурвас хийхээс нааш замын зорчих хэсгийг зааглагдсан гэж тооцохгүй бөгөөд тээврийн хэрэгсэл тусгаарлах зурвас руу нэвтрэх, түүгээр дамжин эсрэг урсгалд орохоос сэргийлж замын тэмдэглэгээ хийх эсвэл онцгой тохиолдол болон зүүн гар тийш эргэхээс бусад тохиолдолд тусгаарлах зурвасыг тийм боломж олгохгүй байдлаар, тусгай хашилт барина.

Зорчих хэсэг нь зааглагдсан хотын зам дээр зааглах зурвасын өргөнийг хангалттай төсөллөснөөр зүүн гар тийш хамгаалалттай эргэж болох бөгөөд ингэснээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөнөөс үүдэлтэй ослын гаралтыг үлэмж хэмжээгээр бууруулна.

Олон эгнээтэй гол замын зорчих хэсгийг заагласнаар ослын гаралтыг бууруулах, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, тавтай зорчих боломжийг нэмэгдүүлнэ. Зааглах зурвас байгуулах гол шалтгаан нь тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж, мөргөлдөх аюулыг багасгахад оршино.

Явган зорчигч зам гарах үедээ зөвхөн нэг чиглэлийн хөдөлгөөнийг анхаарах бөгөөд өндөрлөсөн аралтай тохиолдолд замын тусгаарлах зурвас дээр түр зогсож хөдөлгөөнийг өнгөрүүлэх боломжтой болно. Зааглах зурвас хангалттай өргөн бол нэг чигийн хөдөлгөөнтэй зам хөндлөн гарах, эсвэл зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслүүд хурдаа хасах, эсвэл түр зогссоноор жолооч нар хөдөлгөөний сиймхийг ашиглан хөдөлгөөнөө хэзээ үргэлжлүүлбэл аюулгүй байхыг шийднэ. Зорчих хэсэг нь зааглагдаагүй замтай харьцуулахад зорчих хэсэг нь зааглагдсан зам дээр цаг агаар тааламжгүй үед, машины их гэрлийн гялбаа төвөгтэй шөнийн цагт илүү тайван, тавтай зорчино. Нарийхан зааглах зурвас барьснаар их гэрлийн гялбааг ямар нэг хэмжээгээр бууруулах боловч өргөн зааглах зурвас барих эсвэл тусгаарлах зурвасын хашилт дээр гялбаа сарниулагч байгуулсанаар их гэрлийн гялбааг бүр мөсөн арилгаж болно.

Хөдөлгөөний зурвасын өргөн. Зорчих хэсэг нь зааглагдсан замын хөдөлгөөний хурд болон хөдөлгөөний эрчим их учраас ийм төрлийн замыг 3.6 м өргөн хөдөлгөөний зурвастайгаар төсөллөнө. Шинэчлэн сэргээх төв замын трасс шаардлага хангасан, өргөсөл хийснээр замын хөдөлгөөний осол гарахгүй гэж тооцсон тохиолдолд зурвасын өргөнийг 3.3 м хүртэл нарийсгаж болно.

Хөндлөн налуу. Зорчих хэсэг нь зааглагдсан гол замын зорчих хэсэг тус бүрд гадаргын усыг хучилтын хоёр зах руу зайлуулах налуутай эсвэл цаг агаарын нөхцөл, зааглах зурвасын өргөнөөс шалтгаалан усыг замын хамгийн гадна талын ирмэг рүү зайлахаар төсөллөнө. Зорчих хэсэг нь тусгаарлагдсан гол замууд 1.5-2.0%-ийн хэвийн хөндлөн хэвгийтэй байна.

Шилжилттэй трасс дээр хөндлөн налуугийн харьцаа ерөнхийдөө 3 хувиас хэтрэхгүй байна. Гадна эсвэл туслах эгнээний хөндлөн налуу, эсвэл хоёулангийнх нь хөндлөн налуу зэргэлдээ эгнээний хөндлөн налуугаас бага байж болохгүй.

Хөвөө. Хөдөлгөөний эрчим дөрвөн эгнээ байгуулах хангалттай үндэслэлтэй, гол зам бүрэн өргөнтэй хөвөөтэй байх шаардлагатай. Ашиглаж болох гадна талын хөвөөний өргөн хамгийн багадаа 2.4 м байх бөгөөд жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой байхын зэрэгцээ хөвөөний ашиглагдах өргөнийг хатуу хучилттай болгох нь зүйтэй. Хотын гол замын

Гол зам ба гудамж Бүлэг 9-12

Page 65: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД хөвөөгөөр дугуйтай хүн зорчихоор тооцвол хучилттай хөвөөний хамгийн бага өргөн 1.2 м байна.

Ердийн замын хэсэг, ашиглаж болох хөвөө бүх замын байгууламжийг хөндлөн нэвт гарах боловч 6 метрээс урт, 1.2 м өргөн хөвөөтэй гүүр дээр үүнийг мөрдөхгүй.

Дөрвөн эгнээтэй, зорчих хэсэг нь зааглагдсан гол зам тус бүрийн зүүн талын хөвөө баруун талын хөвөөтэй адил үүрэг гүйцэтгэхгүй. Зорчих хэсэг нь зааглагдаагүй төв замд, ердийн нөхцөлд баруун талын хөвөөг жолооч нар зогсох зайлшгүй шаардлага гарсан үед ашиглахад тохиромжтой газар гэж үзнэ. Зааглах зурвас замын гадаргуутай ижил адил төвшинд байх, эсвэл бага зэрэг налуу, мөлгөр хашлагатай бол тээврийн хэрэгсэл мөргөлдөх, шүргэлцэхээс зайлахын тулд тусгаарлах зурвас дээр гэнэт гарч ирэх, давах тохиолдол гарна. Маш ховор тохиолдолд жолооч нар тусгаарлах зурвас дээр санаатайгаар зогсдог.

Хөдөлгөөний нэг чиглэлдээ гурав эсвэл түүнээс олон эгнээтэй, зорчих хэсэг нь зааглагдсан гол зам дээр зааглах зурвастай хамгийн ойр эгнээгээр зорчиж байгаа жолооч сандрах, цочирдох тохиолдолд баруун талын хөвөө рүү хөдөлгөөний чигээ өөрчлөхөд хүндрэлтэй болдог. Ийм учраас зургаа эсвэл түүнээс олон эгнээтэй зорчих хэсэг нь зааглагдсан гол зам дээр зааглах зурвас доторх бүтэн өргөнтэй хөвөө барих нь илүү тохиромжтой байна.

Зааглах зурвасын хашилт. Замын туузан хашлага болон зааглах зурвасын хашилтыг Бүлэг-7 “Авто замын тоноглол, хамгаалах байгууламжийн төсөллөлт”-өд заасны дагуу төсөллөнө.

Зааглах зурвас. Авто зам дээр, 1.2-1.8 м нарийн зааглах зурвас байгуулахаас өөр аргагүй маш хавчигдмал нөхцлөөс бусад, боломжтой тохиолдол бүрд илүү өргөн зааглах зурвас байгуулах нь зүйтэй. Зааглах зурвас өргөн бол бие даасан дагуу огтлол төсөллөж болно. Үүнээс гадна, зааглах зурвасыг өргөн төсөллөснөөр зааглах зурвас дээрх ослын гаралт болон сөрөг хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн их гэрлийн гялбааг бууруулна.

Нэг төвшингийн уулзвар-зөрлөг байгуулах газарт зааглах зурвасын өргөнийг онцгой анхаарах хэрэгтэй. Зорчих хэсэг нь зааглагдсан авто замын уулзвар-зөрлөгийн зааглах зурвасын талбай дотор нэг чиглэлийн зааглах зурвасаар хөндлөн гарах жолооч нар эгнээ, зайгаа булаацалдснаас болж хөдөлгөөнд хүндрэл үүсдэг байна.

Хөндлөн огтолсон зам болон буцаж эргэх хөдөлгөөний эрчим бага хэсэгт ийм хүндрэл харьцангуй бага гардаг бол хөдөлгөөний эрчим ихтэй зам, хэсэг дээр ийм магадлал нэмэгдэнэ. Тээврийн хэрэгсэл зэрэгцэн явах, өнцөг гарган зогсох, зорчих хэсэг нь тусгаарлагдсан хурдны замын чигээрээ явах эгнээ рүү нэвтрэх зэрэг балмад үйлдэл гаргах тохиолдлууд гардаг.

Хотын дохиололгүй нэг төвшингийн уулзвар дээрх зааглах зурвасын өргөнийг нэмсэнээр жолооч дүрэм зөрчих, замын хөдөлгөөний осол гарах магадлал буурдаг нь зааглах зурвасын өргөнийг нэмэх шаардлагатайг харуулна.

1.2-1.8 м нарийхан зааглах зурвас байгуулахаас өөр аргагүй маш хавчигдмал нөхцлийг эс тооцвоос 3.6-9.0 м өргөн зааглах зурвас байгуулах нь нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд хамгаалагдсан сул зай гаргаж өгдөг.

Зүүн гар тийш эргэлт их хийдэг хэсэгт 1.2 - 2.4 м өргөнтэй зааглах зурвас байгуулахаас болж өгвөл аль болох зайлсхийх хэрэгтэй. Ийм хэмжээний өргөнтэй зааглах зурвас нь эргэлт хийх тээврийн хэрэгслийг хангалттай зайгаар хангаж чадахгүй учир жолооч нар эргэж байгаа тээврийн хэрэгсэлээс холдохын тулд хажуугийн эгнээ рүү нэвтрэх тохиолдол гардаг. Гэтэл энэ

Гол зам ба гудамж Бүлэг 9-13

Page 66: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД тохиолдолд эргэж байгаа урт ачааны болон чиргүүлтэй тээврийн хэрэгслийн зарим хэсэг зааглах зурвас руу орсон байдаг.

Хотын нэг төвшингийн уулзвар дээр 7.5 метрээс нарийхан зааглах зурвас байгуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Зааглах зурвастай замаар тогтмол зорчдог хамгийн том тээврийн хэрэгсэл нь сургуулийн урт автобус. Сургуулийн автобусыг тооцоот тээврийн хэрэгсэлээр сонгох тохиолдолд зааглах зурвасын өргөн 15 м байна.

Ачааны автомашин уулзвар дээр эргэх болон уулзвар хөндлөн гарах үйлдэл их хийдэг нэг төвшингийн уулзварын төсөллөлтөнд ачааны автомашин зэрэг илүү том тээврийн хэрэгслийг тооцоот тээврийн хэрэгслээр сонгодог. Чиргүүлтэй ачааны автомашин гол замын чигээрээ явах хөдөлгөөний эгнээнд саад бололгүй эргэлт хийх боломжоор хангахын тулд хамгийн багадаа 25 м өргөн зааглах зурвас байгуулах шаардлагатай.

5.4 метрээс өргөн зааглах зурвастай, нэг төвшингийн уулзвар-зөрлөгт сөрөг эгнээнээс зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслээс болж үзэгдэх зай хумигдах эрсдлийг бууруулах зорилгоор зүүн гар тийш эргэх эгнээг хангалттай зайтай төсөллөх нь зүйтэй.

Нэг төвшингийн уулзвар-зөрлөгийн зааглах зурвас, зөрлөгийн дэргэдэх зогсох хэсэг зогссон жолооч нарын зорчих хэсэг нь зааглагдсан замын алсыг харах боломжийг хязгаарлахаар тийм өргөн бол зарим жолооч нар замын зорчих хэсэг зааглагдсан гэдгийг харахгүй, ойлгохгүй байх талтай. Ийм буруу ойлголт төрүүлэх төсөл зохиохоос татгалзах хэрэгтэй бөгөөд аргагүй тохиолдолд жолооч нарыг хөдөлгөөний буруу чиг сонгохоос сэргийлж замын тэмдэг тавих, эсвэл харааны мэдэрхүйтэй хэрэгслээр тоноглоно.

Дохиололтой эсвэл ойрын хугацаанд дохиолол тавих нэг төвшингийн уулзвар дээр 18 метрээс өргөн зааглах зурвас төсөллөх нь тохиромжгүй байна. Зааглах зурвас өргөсөх тусам дохиоллын үүрэг, ач холбогдол буурна. Учир нь жолооч нар өргөн зааглах зурвасыг туулах гэж илүү цаг зарцуулдаг.

Зааглах зурвасаар хөндлөн гарах хөдөлгөөнийг удирддаг гэрлэн дохионы ногоон гэрэл солигдох үед тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө дуусгаж амжилгүй зааглах зурвас дээр гацахаас сэргийлж тусгай төхөөрөмж-детектор байрлуулах хэрэгтэй. Үүнээс гадна зорчих хэсэг нь зааглагдсан замын зорчих хэсэг тус бүрд тусдаа гэрлэн дохио байрлуулах хэмжээний өргөн бол хөдөлгөөн саатах учир хоёр гэрлэн дохионы хоорондох зааглах зурвасын хоорондын зайнд тээврийн хэрэгсэл түр зогсох шаардлагатай болохыг анхааралдаа авах хэрэгтэй.

Трасс болон дагуу огтлол. Зорчих хэсэг нь зааглагдсан гол замууд хөдөлгөөний хурд болон эрчим ихтэй учир хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх чадвартай төсөллөлт шаардлагатай. Зорчих хэсэг нь зааглагдсан гол зам хоёр салангид замын зорчих хэсгээс бүрдэх тул тусгаарлах зурвасын өргөн болон замын өндөржилтийг өөрчилж болно. Гэхдээ ийм хэмжээний өөрчлөлт ашиглалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ёсгүй. Огцом уруу муруй, их гэрлийн гялбаа, замын хажуугийн зурвас, үзэгдэх зай, нэг төвшингийн уулзвар-зөрлөгийн гармын хэт дагуу налуутай хамаатай асуудлыг тооцох ёстой.

Хоёр эсвэл түүнээс дээш эгнээтэй замын нэг чиглэлийн дагуу огтлолын налууг төсөллөхдөө, нэг төвшингийн уулзвараас бусад хэсэгт, зогсоох үеийн үзэгдэх зайг удирдлага болгоно.

Замын хөдөлгөөний эрчим тухайн замын нэвтрүүлэх чадварт хүрэхгүй бол олон эгнээтэй

Гол зам ба гудамж Бүлэг 9-14

Page 67: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД замын дагуу налуу хоёр эгнээтэй гол замын дагуу налуугаас арай илүү огцом, урт байна. Учир нь олон эгнээтэй зам хүнд даацын, удаан явдаг тээврийн хэрэгсэлд зориулсан өгсөх, тасралтгүй үргэлжлэх эгнээтэй байна.

Зорчих хэсэг нь зааглагдсан гол зам дээр гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зайг бодолцох шаардлагагүй тул ийм төрлийн замын босоо төсөллөлтийг хоёр эгнээтэй гол замтай харьцуулахад арай илүү чөлөөтэй зохиож болох боловч зорчих хэсэг нь зааглагдсан замын дагуу огтлолыг зөв гаргахын тулд төслийг оновчтой зохиох, нухацтай судлах шаардлагатай.

Замыг аль болох хэвтээ болон босоо төлөвлөлтийг алгуур өөрчилсөн хөдөлгөөний жигд урсгалтай байхаар төсөллөнө.

Олон эгнээтэй гол замын өгсөх эгнээ. Олон эгнээтэй, нийтийн тээврийн гол зам хөдөлгөөнийг, тэр дундаа хүнд даацын тээврийн хэрэгслийн хэвийн ачааллыг саадгүй нэвтрүүлэх чадвартай байх тул энэ төрлийн зам дээр түгжрэл үүсэх нь ховор байна. Хоёр эгнээтэй гол замтай харьцуулахад олон эгнээтэй гол зам дээр гүйцэж түрүүлэх эгнээ байгуулах шаардлага харьцангуй бага байна.

Хоёр эгнээтэй гол замаар удаа, эсвэл өгсөж яваа ачааны автомашины ард яваа тээврийн хэрэгсэл зэргэлдээх өгсөх эгнээг ашиглан ачааны автомашиныг гүйцэж түрүүлэх боломжгүй, эсвэл жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээс зүрхшээдэг бол олон эгнээтэй төв зам дээр жолооч нар сул байгаа хажуугийн эгнээг ашиглан урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлдэг. Үүнээс гадна хоёр эгнээтэй, хоёр чигийн хөдөлгөөнтэй замын өгсөх эгнээг оргил болон ердийн цагийн аль алинд ашигладаг бол олон эгнээтэй төв замын өгсөх эгнээг зөвхөн оргил цагийн ид ачааллын үеэр ашигладаг. Хөдөлгөөний эрчим бага үед баруун гар талын эгнээгээр удаан яваа ачааны автомашины ард яваа тээврийн хэрэгсэл зэргэлдээх эгнээ рүү амархан шилжин ачааны автомашиныг саадгүй гүйцэж түрүүлнэ.

Шинээр барих болон шинэчлэн сэргээх гол замын хэтийн тооцоот хугацааг 20 болон түүнээс олон жилээр тооцдог тул олон эгнээтэй гол замын оргил цагийн ид ачааллаас харахад өгсөх эгнээ зайлшгүй шаардлагатай мэт боловч ашиглалтанд орсоноос хойш хэдэн жилдээ өгсөх эгнээ байгуулах шаардлага бага байна.

Ийм учраас олон эгнээтэй гол зам дээр өгсөх эгнээ байгуулах нь төсөллөлтийн хувьд боломжтой боловч барилгын өртөг зардлыг өсгөдөг сул талтай. Өгсөх эгнээ байгуулахгүй тохиолдолд хөвөөний өргөнийг бүрэн гаргадаг тул дагуу налууг маш багаар нэмэх хэрэгтэй боловч онцгой байдлын үед тээврийн хэрэгсэл өгсөх эгнээг зогсох талбай болгон ашиглаж болдог тул өгсөх эгнээний гадна талд зөвхөн нарийн хөвөө байгуулах хэрэгтэй.

Эргэцтэй хөндлөн огтлол. Зорчих хэсэг нь зааглагдсан гол замын эргэлт дээр босоо төсөллөлтийг чангатгах, замын гадаад үзэмжийг сайжруулах зорилгоор эргэц гаргана. Эргэцийн шилжилт орчны нөхцөлтэй зохицох, нэг төвшингийн уулзварын төсөллөлтийн шаардлагыг хангах зэрэгт онцгой анхаарах шаардлагатай.

Зорчих хэсэг нь зааглагдсан гол замын эргэцтэй хөндлөн огтлолыг байгуулахдаа өмнөх Бүлэг 3-д дурьдсан эргэц байгуулах аргачлалыг мөрдөх боловч зааглах зурвасын өргөн болон түүний хөндлөн огтлолоос шалтгаалан эргэц байгуулах дараах ерөнхий гурван нөхцөлийг мөрдөнө:

Нөхцөл I. Зааглах зурвасыг оролцуулан зорчих хэсгийг нийтэд нь огтлолын хавтгай мэт эргэц

Гол зам ба гудамж Бүлэг 9-15

Page 68: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД гаргах. Энэ тохиолдолд зааглах зурвасыг нарийн, эргэцийн харьцааг дунд зэрэг төлөвлөж зорчих хэсгийн захын ирмэг болон зааглах зурвасын налуу хазайлтын өндөржилт үлэмж хэмжээгээр зөрөхөөс сэргийлнэ. Нэгдүгээр нөхцлийг 4.5 м эсвэл түүнээс бага өргөнтэй зааглах зурвастай замд мөрдөнө.

Нөхцөл II. Зааглах зурвас хэвтээ хавтгай дээр жигд төсөллөгдөх бөгөөд хоёр зорчих хэсэг өөрсдийн зааглах зурвасын ирмэгийг тойрон тусдаа шилжинэ. Хоёрдугаар нөхцөлд зааглах зурвасын өргөнийг ямар ч хэмжээгээр авч болох боловч 4-18 м өргөн байх нь хамгийн тохиромжтой. Зааглах зурвасын ирмэгийн төвшнийг жигд барьсанаар зорчих хэсгийн ирмэг хоорондын өндөржилтийн зөрүүг замын эргэц байгуулахад шаардлагатай утга хүртэл хязгаарлах боломжтой болно. Хоёрдугаар нөхцлийн эргэцийн шилжилтийн төсөллөлтийг ихэвчлэн зааглах зурвас-ирмэгийн дагуу огтлолоор хянадаг. Нэг зорчих хэсэг нам ирмэг дээрээ шилждэг бол нөгөөх нь өндөр ирмэг дээрээ шилжинэ.

Нөхцөл III. Хоёр зорчих хэсгийн эргэц байгуулахдаа тус тусад нь төсөллөж зааглах зурвасын ирмэгүүдийн өндөржилтийн утга ихээхэн зөрүү болно. Гуравдугаар нөхцөлд өргөн (жишээ нь 18 м хүртэл өргөн) зааглах зурвас ашиглаж болно. Энэ тохиолдолд зааглах зурвасыг хөндлөн налуугаар тохируулан зорчих хэсгүүдийн захын ирмэгийн өндөржилтийн зөрүүг багасгана. Өргөн зааглах зурвастай бол хоёр зорчих хэсгийн дагуу огтлол болон эргэцийн шилжилтийг тус тусад нь төсөллөх боломжтой.

Зураг 9-2.Зорчих хэсэг нь зааглагдсан замын эргэцийг төсөллөх арга

Зураг 9-2-т өгүүлсэн гурван нөхцөлд зориулсан зааглах зурвасын өргөнтэй холбогдуулан нарийн болон өргөн зааглах зурвастай эргэцтэй замын хөндлөн огтлолыг харуулав. Зураг 9-2.A болон 9-2.D-д харуулсан хөндлөн огтлол дээр хоёр зам хоёулаа ижилхэн хавтгай дээр

Гол зам ба гудамж Бүлэг 9-16

Page 69: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД байна. Зааглах зурвасын тэнхлэг дээрх дагуу огтлолоор замын эргэц шилжинэ. Эргэцийг зорчих хэсгийн ирмэгээр эсвэл тохиромжтой бусад хяналтын шугам ашиглан шилжүүлж болно.

Зураг 9-2.А-д өгсөн хөндлөн огтлолыг ашиглах тохиолдолд, зааглах зурвасыг ердийн аргаар налуулан төсөллөнө. Ингэснээр замын гадаргуугийн ус замын өндөр хэсгээс замын нам хэсгээр хөндлөн гарахаас сэргийлнэ.

9-2.F дугаар зурагт үзүүлсэн 4.5 м өргөн зааглах зурвастай үед, хотгор газрын ус зайлуулах гүехэн байгууламж, 18 м хүртэл өргөн бол сайтар төсөллөсөн ус зайлуулах далд шуудуу байгуулна.

Эргэцийн шилжилтийн урт дээр өгүүлсэн гурван нөхцлөөс (Бүлэг 2 -г харна уу) шалтгаалж өөр өөр утгатай байна.

Нэгдүгээр нөхцлийн төсөллөлтөнд шилжилтийн уртыг нийт шилжсэн өргөнийг (зааглах зурвасын өргөнийг оролцуулан) үндэслэн тооцно. Хоёрдугаар нөхцлийн төсөллөлтөнд шилжилтийн урт ижил тооны эгнээтэй зорчих хэсэг нь зааглагдсан замын шилжилтийн урттай адил утгатай байна. Гуравдугаар нөхцлийн төсөллөлтөнд шилжилтийн уртыг нэг чигийн хөдөлгөөнтэй тусдаа замын эргэцийн харьцаа болон шилжсэн өргөний утгаар тодорхойлсон хэрэгцээ, шаардлагыг үндэслэн тооцно.

9-2.B болон 9-2.E зурагт үзүүлсэн хөндлөн огтлол дээр зааглах зурвасын хоёр талын замын зорчих хэсгийн ирмэг ижил өндөржилттэй байна. Энэ үндэслэлээр зохиосон төсөллөлт харагдах байдлын хувьд тааламжтай, тавтай зорчих боломжоор хангадаг. Нэг чигийн хөдөлгөөнтэй зорчих хэсгийн хоорондын өргөн тусгаарлагчтай 9-2.В-д харуулсан хөндлөн огтлол замын далангийн хөндлөн зай дахь өндөржилтийн зөрөөг багасгадгаараа 9-2.А-д өгсөн хөндлөн огтлолоос хамаагүй сайн талтай. Эргэцийн харьцаа 10 хувьтай ойролцоо утгатай зам дээр 9-2.В-д үзүүлсэн төлөвлөлтийг хамгийн багадаа 9 орчим метр өргөн тусгаарлах зурвастай хийснээр хөвөөний талбайтай бүрэн ашиглах болох, хотгор газрыг сайтар дугуйруулан туулж өнгөрөх боломжтой болно.

9-2.C болон 9-2.F дугаар зурагт үзүүлсэн хөндлөн огтлолд нэг чигийн хөдөлгөөнтэй хоёр зам тэнхлэгийн нийтлэг нэг дагуу налуутай байгаа нь харагдана. Эргэцтэй замын гадна хязгаарын өндөржилтийн зөрөө туйлын бага буюу эргэцийн харьцаа болон нэг чигийн хөдөлгөөнтэй замын нэг зорчих хэсгийн өргөний нийлбэртэй тэнцүү байна.

Зааглах зурвас нь харьцангуй өргөн бол замын зорчих хэсэг бүрд зааглах зурвасын налууг аль болох хөндөхгүйгээр зорчих хэсэг нь зааглагдаагүй замд эргэц гаргадаг маягаар эргэц байгуулна.

Өндөржилтийн зөрөө мэдэгдэхүйц их бол нарийхан зааглах зурвас дээр түшиц хана байгуулах хэрэгтэй. Замын эргэц гаргах нь хананы өндөрт ямар нэг хэмжээгээр нөлөөлөх боловч туйлын бага нөлөө үзүүлэх бөгөөд төсөллөлттэй маш бага хамааралтай.

Гол зам ба гудамж Бүлэг 9-17

Page 70: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 9-3. Зорчих хэсэг нь зааглагдсан төв замын нэг маягийн тусгаарлах зурвас

Зураг 9-3-д төв зам дээр ашиглаж болох зааглах зурвасын гадаад хэлбэрийг харуулав. Орон нутгийн замд ашиглахад тохиромжтой гадаад хэлбэрийг 9-3.A, 9-3.B, 9-3.F, 9-3.G зурагт харин 9-3.C, 9-3.D, болон 9-3.E зурагт хотын орчинд илүү тохиромжтой гадаад хэлбэрүүдийг үзүүлэв.

Хөндлөн огтлол болон замын эзэмшил зурвас газрын өргөн. Зорчих хэсэг нь зааглагдсан төв замын хөндлөн огтлолын үзүүлэлтүүд буюу зорчих хэсгийн өргөн, түүний элементүүд болох хөвөө, зааглах зурвас, хажуу налуу, хажуугийн зурвас, ус зайлуулах нөхцлийн талаар энд авч үзнэ.

Замын байр зүйн нөхцөл болон бусад бодит хүчин зүйлс нэн тааламжтай, төсөв хөрөнгө хангалттай тохиолдолд хөндлөн огтлолын үзүүлэлтүүдийг сайтар, хангалттай төсөллөнө. Үүний тулд замын зурвас газрыг хангалттай өргөн тогтоож, эзэмших хэрэгтэй. Нөгөө талаас, хязгаарлах хүчин зүйлс нь нэн их болж эхэлбэл зурвас газрын өргөнд тааруулан гол замын хөндлөн огтлолын үзүүлэлт нэг бүрийг хамгийн бага утгаар эсвэл хамгийн бага утгад ойртуулан тооцоолно. Эхний тохиолдолд замын зурвас газрыг хөндлөн огтлолын элементүүдийн хамгийн тааламжтай төсөллөлтийн үзүүлэлтүүдийг үндэслэн тооцох бол дараагийн тохиолдолд хөндлөн огтлолыг зурвас газрын олдоц, хүрэлцээтэй нийцүүлэн төсөллөдөг.

Гол зам ба гудамж Бүлэг 9-18

Page 71: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 9-4. Зорчих хэсэг нь зааглагдсан төв замын хөндлөн огтлол

Хөдөлгөөний зурвас болон хөвөөний өргөнийг 7-3 дугаар хүснэгтэд өгсөн. Замын зурвас газрын өргөн бага бол хөдөлгөөний зурвас эсвэл хөвөөний өргөнийг багасгахын оронд зааглах зурвасын өргөнийг багасгах нь зүйтэй.

Хангалттай өргөн зурвас газартай өндөр зэрэглэлийн замд шаардлагатай зорчих хэсэг нь зааглагдсан гол замд тохиромжтой хөндлөн огтлолыг зураг 9-4.С-д өгөв.

Хэрвээ боломжтой бол замын зааглах зурвасын өргөнийг 4.5 метрээс багагүй байхаар төсөллөнө.

Замын эзэмшил газрын өргөн нэгэн жигд байх шаардлагагүй бөгөөд дагуу налуу, замын хажуу хэсгийн төсөллөлт болон бусад нөхцлөөс шалтгаалан өөрчлөгдөж болно. Дарангуйлах хүчин зүйлсээс шалтгаалж хоёр зорчих хэсгийг ойртуулах хэрэгцээ гарч болно. Хожим өөр төвшингийн уулзвар барих нь тодорхой бол замын эзэмшил газрыг хангалттай өргөн авах нь зүйтэй.

Заримдаа бүс, орон нутагт, тэр дундаа хот орчмын эсвэл хотын дүүрэгтэй ойролцоо орон нутгийн зам дээр чигээрээ явах хөдөлгөөнийг дэвсгэр нутгийн зориулалттай хөдөлгөөнөөс салгаж тусгаарлах нь зүйтэй. Ийм тохиолдолд туслах замуудыг хурдны замын хөндлөн огтлолын гадна захын хязгаарын (Зураг 9-5) дагууд төсөллөж болно.

Гол зам ба гудамж Бүлэг 9-19

--``,`,`,,,,`,`,`,`,`,,``,,````,-`-`,,`,,`,`,,`---

Page 72: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 9-5. Зорчих хэсэг нь зааглагдсан замын гадна төсөллөсөн туслах зам

Тэгш газарт төсөллөх туслах замын нэг маягийн хөндлөн огтлолын бүрэлдэхүүн хэсгийг зураг 9-5.А-д үзүүлэв. Туслах замуудыг эзэмшил газрын хязгаарын дотор харуулсан нь ердийн байдаг л нэг төсөллөлт болно. Туслах замуудыг зарим тохиолдолд замын эзэмшил зурвас газрын хязгаарын гадна байгуулдаг. Энэ тохиолдолд замын эзэмшил, зурвас газрын өргөн зурагт үзүүлсэнээс арай нарийн байж болно. Чигээрээ явах хөдөлгөөний зорчих хэсгийн дагуу огтлол ухмалтай хэсэг дундуур гарах бол туслах замуудыг хуучин байгууламжийн төвшингөөр авах бөгөөд гол зорчих хэсэг болон туслах замын өндөржилтийн зөрүүг гадна талын тусгаарлагчийн дотор шороон налуу гаргах эсвэл түшиц хана барих аргаар зохицуулж болно.

Зорчих хэсэг нь зааглагдсан гол замын зарим уулзвар-зөрлөгийг төвшингийн огтлолцол-зөрлөгөөр төсөллөж болно.

Хэрэв бүх уулзвар-зөрлөгийг энэ маягаар огтлолцол-зөрлөгөөр солих тохиолдолд тухайн зам нь хурдны замын зэрэглэлд шилжинэ. Гэхдээ зорчих хэсэг нь зааглагдсан гол зам дахь уулзвар-зөрлөгийг огтлоцол-зөрлөгөөр солих нь бүх уулзвар-зөрлөгт тохирохгүй. Гол замын хоёр төвшний огтлолцол-зөрлөгийн нэг маягийн хөндлөн огтлолыг 9-5.В зурагт үзүүлэв.

Өргөн зааглах зурвастай зам. Зорчих хэсэг нь зааглагдсан гол замыг зарим үед өргөн зааглах зурвасаар хангах нь ашигтай.

Тухайлбал, хөндий газарт ус зайлуулах байгууламж байгуулах нь тухайн байршилд төвөгтэй бол замын урсгал тус бүрийг хөндийн хоёр талд байгуулна. Энэ тохиолдолд ус зайлуулах нөхцлийг хялбаршуулж хоёр талын шуудуу байгуулж жалга руу шууд зална. Ийм замыг уулын энгэр, хяраар эсвэл газрын гадаргын хэв шинж тасралтгүй өөрчлөгдөн хувирах газарт тусгаарлан төсөллөх нь замыг нэг далан дээр барихаас илүү зохимжтой байна. Энэ хэсэгт зөвхөн нэг зам төсөллөх тухай яригдаж байгаа тул ийм төсөллөлт байршлын хүндрэлийг багасгана. Замын зурвас газар хязгаарлагдмал орчинд өргөн зайгаар тусгаарлагдсан зам барих нь барилга угсралтын ажлын өртгийг багасгана.

Хоёр урсгалтай, хуучин гол замыг хожим дөрвөн зурвастай болгон сайжруулах тохиолдолд байр зүйн орчин, зэргэлдээх барилгажилтаас шалтгаалан шууд өргөсгөх нь амьдралд тэр

Гол зам ба гудамж Бүлэг 9-20

Page 73: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД болгон нийцэхгүй учир зааглах зурвасыг өргөн төсөллөх тохиромжтой байна.

Ийм тохиолдолд хуучин зам хөндөгдөхгүй бөгөөд цаашид нэг чигийн хөдөлгөөний зориулалтаар ашиглана. Зорчих хэсэг нь зааглагдсан гол замын тус тусдаа зорчих хэсэг байгуулахын тулд хоёр тусдаа замын эзэмшил зурвас газар авах шаардлага гарна.

Өргөн, зааглагдсан замаар зорчиход жолооч нарт илүү тав тухтай бөгөөд эсрэг урсгалаар тээврийн хэрэгсэл зорчихгүй гэдгийг мэдэх учраас жолооч нар илүү тайван зорчино. Шөнийн цагт сөрөг хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгал жолооч нарыг бухимдуулдаг бол энэ төсөллөлт ийм хүндрэл учруулахгүй.

Нэг төвшингийн уулзвар-зөрлөг. Гарц, орцыг бүрэн удирдах, хянах боломжгүй гол зам дээр өөр төвшингийн уулзвар болон зохицуулдаггүй уулзварыг чөлөөтэй ашиглах хэрэгтэй. Гол зам нийтийн эзэмшлийн бусад замтай огтлолцох цэгт нэмэлт эргэх зурвас байгуулж, буцаж эргэх хангалттай өргөн зайг төсөллөх хэрэгтэй. Боломжтой тохиол бүрт огтолж байгаа үндсэн төв замыг, ялангуяа хөдөлгөөн чөлөөтэй өнгөрөх хэсгийг, өөр төвшингийн уулзвараар хангах хэрэгтэй.

Шинээр барих эсвэл шинэчлэн барих замд шаардлагатай уулзвар бүрийг нухацтай судалж, тохирох үйлчилгээний төвшинтэй уялдуулан сонгох хэрэгтэй. Орон нутгийн замд уулзварын хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор удирдах нь тохиромжгүй ба учир нь жолооч нар орон нутгийн зам дээр гэрлэн дохио байна гэж боддоггүй. Хашлагатай арал жолооч нарт саад болох бөгөөд цас их унадаг газарт цас хунгарлах үндэслэл болдог учраас хашлагыг хөдөлгөөний эрчим өндөртэй, тээврийн хэргсэл хурдтай өнгөрдөг нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр хааяа ашиглана.

Өөр төвшингийн огтлолцол-зөрлөг нэг төвшингийн уулзвар-зөрлөгтэй холилдох үед хөдөлгөөнийг чөлөөтэй шилжүүлэх зорилгоор хөдөлгөөн нийлэх хангалттай зайг төсөллөнө. Өөр зам руу шилжиж байгаа жолооч хөдөлгөөнд нийлэхээр чигээ өөрчлөх үедээ хөндлөн чиглэлд яваа хөдөлгөөнд санаа зовохгүй байхаар төсөллөх ёстой. Өөр төвшингийн огтлолцол-зөрлөг болон нэг төвшингийн уулзвар-зөрлөгийн төсөллөлтийг Бүлэг-4, 5-д тус тус өгсөн.

Гарцын менежмент. Гол замын төсөллөлтөд анхаарах нэг гол хүчин зүйл нь зам дээр суурилуулж болох хөдөлгөөнийг бүрэн эсвэл хагас удирдах хэрэгслийн асуудал юм. Гол замын гарцын хөдөлгөөнийг үр нөлөөтэй удирдах, хянах нь гарц дээр осол гарах магадлал, давтамжийг бууруулна.

Барилгажилт харьцангуй бага хөдөө, орон нутгийн замд гарцын хөдөлгөөнийг хянах тийм ч хэцүү биш бөгөөд шаардлагатай гарцыг хөндлөнгөөс их нөлөөлөхгүй байхаар төсөллөж болох боловч хөдөө, орон нутгийн зам дээр гарцнаас үүдэлтэй зарим хүндрэлүүд гардаг. Хөдөө, орон нутгийн замаар хөдөө аж ахуйн зориулалттай том оврын, хөдөлгөөн муутай техникүүд зорчих нь олонтоо байхын зэрэгцээ замын хоёр талын эдэлбэр газар, фермүүд, хот айл руу гарц гаргаж өгөх шаардлага байнга гардаг.

Ийм өвөрмөц хүндрэлээс шалтгаалж гарцыг чигээрээ яваа хөдөлгөөнд аль болох бага саад болох цэгүүд дээр төсөллөнө. Гарц байгуулах цэгүүдийг зорчих хэсгийн эсрэг талд төсөллөх хэрэгтэй бол тэдгээрийг нэг нэгэнд нь шууд эсрэгцүүлэн байршуулсанаар тээврийн хэрэгсэл гол замыг туулах хугацааг багасгана.

Гол зам ба гудамж Бүлэг 9-21

Page 74: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Зэрэгцээ хоёр эдэлбэр газарт эсвэл ашиглалтын өөр зориулалттай нэг газар нөгөөтэйгээ нийлж байгаа цэгт гарц гаргах шаардлагатай бол дээрх хоёр газрын дунд нэг гарц гаргаснаар олон газарт гарц гаргахаас зайлсхийх боломжтой болно.

Хөдөлгөөний эрчим ихтэй цэгт гарц төсөллөхдөө зөв байрлуулахын зэрэгцээ үзэгдэх зайг хангалттай төсөллөх хэрэгтэй.

Гарцыг удирдах, хянах асуудал нь гол замын төрөл, ач холбогдлоос шалтгаална.

Унадаг дугуй болон явган хүний зам. Унадаг дугуй болон явган хүний зам байгуулах шаардлагатай газрыг төсөллөхдөө дугуйтай болон явган зорчигчидын бодит хэрэгцээг тооцон тохирсон замыг төсөллөнө.

Явган зорчигчид замын эгнээ болон хучилттай хөвөөг ашиглах нь зохимжгүй гэж үзвэл замын нэг эсвэл хоёр талд явган зам төсөллөнө. Хэрэв дугуйн замыг гудамжаар эсвэл зорчих хэсгээс гадна барихыг хүсвэл дугуйн байгууламжийг зохих журмын дагуу төсөллөнө.

Автобусанд зориулсан нөөц зурвас. Гол замаар автобус байнга зорчих тул шаардлагатай цэгт зорчигчдыг буулгаж, суулгах буудал, зогсоол төсөллөх хэрэгтэй. Автобусны овор хэмжээ том тул тусгай зогсоол гаргахгүй бол автобус зорчих хэсгээс гарахад хэцүү байдаг.

Зогсоолд тэмдэг, тэмдэглээ сайн хийх, өргөн хөвөөтэй эсвэл нөөц зурвасыг тусдаа гаргах хэрэгтэй. Гэхдээ нөөц зурвасыг, ялангуяа хороолол болгонд сургуулийн автобусанд зориулсан нөөц зурвас гаргах боломжгүй байж болох ч явган зорчигчид ихээр зорчдог байрлалуудад ийм төсөллөлт зайлшгүй хэрэгтэй.

Хөдөөгийн гол замд автобусны нөөц зурвас гаргах нь замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, ослын гаралтыг бууруулна. Автобусны нөөц зурвасын талаар нэмэлт мэдээллийг Бүлэг 3-д өгсөн.

Төмөр зам - авто замын нэг төвшингийн уулзвар-зөрлөг. Хөдөөгийн гол замын сүлжээний төмөр замын бүх гармыг өөр төвшингөөр огтолцуулах хэрэгтэй боловч амьдрал дээр ийм боломж хомс тул аль болох олон цэгт ийм гарам төсөллөх хэрэгтэй.

Гарам дээр осол гарах эрсдлийг бууруулах зорилгоор гарамын дохиолол, гэрэлтүүлэг, тэмдэг, хаалгатай гармын дохиолол, огтлолцоо тусгаарлагч зэргийг төсөллөж болно. Төмөр зам-авто замын гарамд тохирох төсөллөлт, хөдөлгөөнийг удирдах хэрэгслийн төсөллөлтийг яаж хийх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Үүний тулд хөдөлгөөний эрчим, төмөр зам-авто замын хөдөлгөөний хурд, үзэгдэх зай байгаа эсэх, дээр өгүүлсэн төсөллөлтийг хэрэгжүүлснээр ослын гаралт буурах эсэхийг тооцож үзнэ.

Ихэнх гол замын хөдөлгөөний эрчим болон хурд, галт тэрэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх магадлал зэргийг бодолцсоны эцэст бодит байдалд нийцэх хамгаалалтын арга хэмжээг авах хэрэгтэй. Төмөр зам-автозамын нэг төвшингийн гармын хөдөлгөөнийг хэрхэн удирдах болон төсөллөх талаар Бүлэг 4-г удирдлага болгоно.

Амрах талбай. Хөдөөгийн гол замд, тэр дундаа тууш чиглэлийн үндсэн гол төв зам дээр, амрах талбай төсөллөх шаардлагатай. Амрах талбай гаргаснаар урт замыг өндөр хурдтай туулсан жолооч нар богино хугацаанд амрах, тайвшрах боломжтой болно. Ийм төрлийн байгууламжийг төсөллөх нь жолоочийн алжаал, ядаргааг тайлах тустайгаас гадна зорчигчид ийм төрлийн байгууламжуудыг үлэмж хэмжээгээр ашиглах хэрэгцээтэй нийцнэ.

Гол зам ба гудамж Бүлэг 9-22

Page 75: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Олон зурвастай гол замыг төсөллөх эхний үеэс л амрах талбайн байршлыг бодолцох хэрэгтэй. Сонирхолтой, үзэмжтэй газар, талбайд жолооч нар зогсож, хэсэг хугацаанд үдлээд морддог. Амрах талбайн зай, хэмжээ олон хүчин зүйлээс шалтгаална. Жишээлбэл, амрах талбайн барилга угсралтын болон ашиглалтын үйл ажиллагаа өртөг ихтэй боловч жолооч нарын тав тухыг бас бодолцох хэрэгтэй. Амрах талбайн талаарх мэдээллийг Бүлэг 7-оос авна.

9.3.Хотын гол зам

9.3.1. Төсөллөлтийн үндсэн зарчмууд

Хотын гол замуудыг үндсэн болон туслах гол зам гэж хоёр ангилна. Хотын төв замын систем нь гол гудамж, хурдны замаас бүрдэх бөгөөд том хотуудын төвийн гол үйл ажиллагаа, хамгийн их хөдөлгөөний эрчимтэй коридорууд, хамгийн урт аялалын замын үйлчилгээгээр хангана.

Том хотын төвийн болон хотын захын бүх төв гудамжийг дан хөдөлгөөний үйлчилгээний төвшин өндөртэй, олон зурвастай замын сүлжээгээр хангах бөгөөд энэ бүлэгт гол замыг авч үзэв. Хурдны замын төсөллөлтийн талаар Бүлэг 8-д өгүүлсэн.

Хотын гол зам нь ихэнхдээ хуучин гудамжийн тогтлолцоог дайран өнгөрөх тул аль болох харьцангуй бага барилгажсан орчинд шинэ трассыг сонгохыг хичээнэ. Ингэхдээ ихэнхдээ хуучин гудамжийг сонгодог.

Тооцоот хурд. Хотын гол замын тооцоот хурд 50-100 км/цагт хэлбэлзэх нь оновчтой. Бизнесийн дүүрэг болон ихээр барилгажсан талбайд тооцоот хурдыг багаар, харин хотын зах болон барилгажиж байгаа хэсэгт тооцоот хурдыг арай ихээр авна. Тооцоот хурдыг Бүлэг 1-д заасны дагуу сонгоно.

Тооцоот хөдөлгөөний эрчим ба тооцоот хугацаа. Хотын гол замыг төсөллөхдөө хэтийн тооцоот хугацаагаар бодож гаргасан хөдөлгөөний болон бусад ашиглалтын өгөгдлийг үндэслэнэ. Хэтийн тооцоот хугацаа ерөнхийдөө ирэх 20 жилийг хамарна. Хотын гол замын төсөллөлтөнд ашиглах моторжсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хэрэгцээг харуулсан хамгийн найдвартай хөдөлгөөний эрчмийн хэмжих нэгж нь тооцоот цагийн эрчим болно.

Тухайн төсөллөлт тооцоот хөдөлгөөний эрчмээр тооцсон нөхцөлд тохирох үйлчилгээний төвшингийн шаардлагыг хангах эсэхийг тодорхойлоход ашигладаг замын нэвтрүүлэх чадварын дүн шинжилгээ нь төсөллөлтийн аргачлал болно. Хөдөлгөөний эрчим болон замын нэвтрүүлэх чадварын дүн шинжилгээний талаарх мэдээллийг Бүлэг 1-ээс авна.

Үйлчилгээний төвшин. Ирээдүйн тооцоот жилийг төсөллөхдөө хотын болон хотын захын гол зам, тэдгээрийн туслах байгууламжуудыг (эргэх эгнээ, нэг төвшингийн уулзвар-зөрлөг, өөр төвшингийн огтлолцоо-зөрлөг, гэрлэн дохио зэрэг хөдөлгөөний удирдлагын хэрэгсэл) үйлчилгээний C эсвэл D төвшингийн үзүүлэлтээр төсөллөнө.

Тухайн байгууламжийн үйлчилгээний тооцоот төвшинг сонгохдоо тээврийн хэрэгсэл, явган болон дугуйн замын үйлчилгээний хэрэгцээг тэнцвэржүүлэх, орчны нөхцөл байдал, тухайн газар нутгийг хожим хөгжүүлэх магадлал, аялалын үүсвэрийн тооцоо зэргийг харгалзан үзнэ.

Том хотын их хэмжээгээр барилгажсан хэсэгт үйлчилгээний D төвшинг мөрдөх нь илүү тохиромжтой боловч шигүү барилга байгууламжтай газарт үйлчилгээний D төвшинд хүрэхэд ч бэрх байдаг. Хурдан хөгжиж байгаа хотын захын хэсэгт хамгийн багадаа үйлчилгээний C төвшингийн шаардлага хангах зурвас газар, ус зайлуулах байгууламж, дагуу налуугаар хангах

Гол зам ба гудамж Бүлэг 9-23

Page 76: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД хэрэгтэй.

9.3.2. Замын чиг, трасс

Дагуу налуу. Хотын гол замд мөрдөхөөр сонгосон дагуу налуу замын хөдөлгөөнд үлэмж ихээр нөлөө үзүүлнэ. Огцом налуу ачааны автомашины хурд, тоормозны зам, замын нэвтрүүлэх чадварт ихээхэн нөлөө үзүүлдэг. Гол замаар ачааны автомашин их хэмжээгээр зорчдог бол хурдыг шаардлагагүй үед хязгаарлахаас сэргийлж тэгш дагуу налуу байгуулах нь зүйтэй. Огцом дагуу налуу тэгш төвшингийн уулзвар-зөрлөг дээр цаг агаарын тааламжгүй нөхцөлд зогсох боломжийг хүндрүүлнэ. Ийм шалтгааны улмаас боломжтой тохиол бүрд аль болох тэгш налуугаар хангахын зэрэгцээ хамгийн багадаа 0.3%-ийн (0.5% бол хамгийн тохиромжтой) налуу байгуулсанаар хашлагатай хэсэгт шаардлагатай ус зайлуулах дагуу нөхцлийг хангах боломжтой болно.

Хотын гол замын хамгийн их дагуу налууг Хүснэгт 9.7-д өгөв. Огцом дагуу налуугийн хэмжээг гаргаж чадахгүй бол өгсөх эгнээг байгуулж болно.

Хүснэг 9.7.Хотын гол замын хамгийн их дагуу налуу

Газрын гадаргуугийн

төрөл

Хурдаас хамаарсан хамгийн их дагуу налуу 50

км/цаг 60

км/цаг 70

км/цаг 80

км/цаг 90

км/цаг 100

км/цаг Тэгш тал 8 7 6 6 5 5 Нугачаатай 9 8 7 7 6 6 Уулархаг 11 10 9 9 8 8

Хөндлөн налуу. Хотын гол замын хучилтыг ус зайлуулах нөхцлөөр хангахад шаардлагатай хөндлөн налууг хангалттай төсөллөнө. Мөн хурдтай яваа хүнд даацын автомашин өнгөрөх үед ус цацрах, хашлагатай хэсэгт ус боогдох зэрэг нийтлэг хүндрэлүүдийг тооцож үзэх шаардлагатай. Хотын гол замуудын хөндлөн налуугийн харьцаа 1.5 - 3.0 хувийн хооронд хэлбэлзэнэ.

Хур борооны ус хөдөлгөөний нэг зурвасаар хөндлөн урсах бол бага утгыг, ус хэд хэдэн зурвасаар хөндлөн урсах бол их утгыг ашиглана. Зогсоолын зурвасд үүнээс ч их утга ашиглаж болно. Хөндлөн огтлолын талбай ихтэй хэсэг, явган замын хөндлөн огтлолын талбай нийтдээ жигд, огцом хугаралгүй байх ёстой.

Хотын гол зам голдуу хашлагатай байдаг тул хөндлөн төдийгүй дагуу ус зайлуулах нөхцлөөр хангах ёстой. Хөндлөн налуугийн утга их байх тусам зорчих хэсгээр хурын ус урсах, хучилт хотойсон, дугуйн мөр гарсан хэсэгт ус тунах магадлалыг бууруулна.

Эргэц. Хөдөлгөөний хурд багатай, хашлагатай, гол зам буюу гудамжны эргэлттэй хэсэг дээр эргэц байгуулахгүй. Харин эргэц байгуулах зайлшгүй шаардлагатайг тогтоох үед ус зайлуулах нөхцөл, мөс тогтох, туслах зам, явган зам огтлох эсэх, зэргэлдээх барилга байгууламжид үзүүлэх нөлөө зэргийг бодолцож үзнэ.

Бүлэг 3-ийн “Хэвтээ төсөллөлт” хэсэгт эргэцийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан. Бага хурдтай гол гудамж замын эргэлттэй хэсэгт үл мэдэг эргэц байгуулах эсвэл огт эргэц байгуулахгүй тохиолдолд ихэвчлэн Бүлэг 3-т дурьдсан эргэцийн хуваарилалтын 2 дугаар аргачлалыг ашиглана.

Гол зам ба гудамж Бүлэг 9-24

Page 77: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Үзэгдэх зай. Хотын гол төв замын төсөллөлтөнд үзэгдэх зай чухал үүрэгтэй. Үзэгдэх зай жолоодлогын шинж чанар, ялангуяа хөдөлгөөний эрчим ихтэй замын жолоодлын шинж чанар ихээхэн нөлөөтэй. 7-1 дүгээр хүснэгтэнд өгсөн үзэгдэх зайн утгуудыг хотын гол замын төсөл зохиоход ашиглаж болно. Нэг төвшингийн огтлолцооны үзэгдэх зайг Бүлэг 4-д өгсөн.

9.3.4. Хөндлөн огтлолын элементүүд

Хөдөлгөөний зурвасын өргөн. Хөдөлгөөний зурвасын өргөн 3.0 - 3.6 метрт хэлбэлзэнэ. 3 м өргөн зурвасыг ачааны автомашин, автобусны хөдөлгөөний эрчим бага, хурд 60 км/цагаас бага, хавчигдмал талбайд, харин 3.3 м өргөн зурвасыг хотын гол гудамж, замын төсөллөлтөнд нилээн түгээмэл ашиглана. Өндөр хурдтай, хөдөлгөөн чөлөөтэй өнгөрөх ёстой үндсэн гол зам дээр зурвасын өргөнийг боломжтой тохиол бүрд 3.6 метрээр авна.

Оргил цагийн ид ачааллын үеэр зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийх, эсвэл зогсоолын зориулалтаар ашиглах хосолмол зурвасын өргөн 3 м байж болно.

Замаар ачааны автомашин үлэмж хэмжээгээр зорчино гэж тооцвол эгнээний өргөнийг нэмэх хэрэгтэй.

Хашлага ба хөвөө. Хотын гол зам заавал хөвөөтэй байх ёстой. Хөвөө тээврийн хэрэгсэл чигээ өөрчлөх зай, боломжоор хангаж осол гарах магадлалыг бууруулахаас гадна, тээврийн хэрэгсэл зогсох боломжоор хангана. Барилгажилт багатай хэсэгт явган хүний гарц байхгүй бол явган хүн хөвөө дээгүүр явахаас гадна дугуйтай хүн ч хөвөөг ашиглаж болно. Хөвөөг тээврийн хэрэгсэл баруун гар тал руу шилжихдээ хурдаа өөрчлөх эгнээ болгон ашиглахаас гадна зорчих хэсгийн цасыг гадагш түрж хөвөө дээр овоолж болно.

Гол гудамж замыг хөвөөтэй төсөллөх нь олон давуу талтай боловч замын эзэмшил зурвас газрын хүрэлцээ муу, эсвэл байгаа эзэмшил зурвас газраа хөдөлгөөний, эсвэл зогсоолын зурвасын зориулалтаар ашиглах үед хөвөө төсөллөх нь ихээхэн оновчтой бус байна.

Хотын гол замын хөвөөний хучилтын даацын үзүүлэлт зорчих хэсгийн хучилтын даацын үзүүлэлттэй тэнцүү байхаар төсөллөнө. Хотын болон хотын захын замд хөвөөний гадна талын ирмэгийг хашлагатай, битүүлсэн ус зайлуулах байгууламжтай төсөллөж замын эзэмшил газрын өргөнийг багасгаж болно. Үүнээс гадна шигүү барилгажсан талбайд хашлага тавьснаар гарцын хөдөлгөөнийг удирдан хянаж болно.

Хөдөлгөөний зурвасын тоо. Замын хөдөлгөөний зурвасын тоо ихэнхдээ хөдөлгөөний эрчмийн хэрэгцээ, замын эзэмшил зурвас газрын олдоцоос хамаарах боловч хотын гол гудамж аль ч хөдөлгөөний чиглэлдээ гурваас дөрвөн зурвастай байвал зохистой.

Замын зурвасын тоог зөв тодорхойлохын тулд замын өнгөрүүлэх чадавхийн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнээс гадна нэг төвшингийн уулзвар-зөрлөгөөр эргэх тээврийн хэрэгсэлд зориулж нэгээс хоёр нэмэлт зурвас төсөллөж зорчих хэсгийг өргөсгөнө.

Зорчих хэсгийн өргөн. Замын зорчих хэсэг чигээрээ болон эргэх хөдөлгөөний зурвас, зааглах зурвас, хашлага, эсвэл хашилтын нүүрэн талаас эхэлсэн зай хэмжээг багтаах өргөн байх ёстой. Гол гудамж замд зогсоолын зурвас төсөллөх эсэхийг тухайн нөхцөл, хэрэгцээ шаардлагыг үндэслэн шийднэ. Зогсоолын зурвас шаардлагатай гэж үзвэл уг зурвасыг яваандаа хөдөлгөөний зурвасын зориулалтаар ашиглаж болох хэмжээний өргөн тооцож төсөллөнө. Нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр зогсоолын зурвасыг баруун гар тийш эргэх зурвасаар хангах эсвэл зүүн гар тийш эргэх зурвасыг илүү өргөн байлгахын тулд чигээрээ

Гол зам ба гудамж Бүлэг 9-25

Page 78: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД хөдөлгөөний зурвасын зориулалтаар ашиглах нь олонтоо байна.

Зааглах зурвас. Гол замыг зааглах зурвастай төсөллөх нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд боломжтой тохиол бүрд зааглах зурвасаар хангах хэрэгтэй. Зааглах зурвас болон зааглах зурвасын хашилтын талаар Бүлэг 3-д өгүүлсэн.

Хот, суурин газарт замын эзэмшил зурвас газрын олдоц муу тул заагийн талбай, хөдөлгөөний зурвас болон зааглах зурвасын хоорондох сул зайг яаж зүй зохистой ашиглахыг тооцох хэрэгтэй.

Хөдөлгөөний эрчим багатай гол замд ихэвчлэн зааглах зурвасгүйгээр төсөллөнө. Гэхдээ боломжтой бол 1,2 м өргөнтэй зурвасаар хангаж тээврийн хэрэгслийн осол аваарын хохирлыг багасгах, мөн уулзвар хоорондох үйл ажиллагааг сайжруулахыг бодох хэрэгтэй. Үүнээс гадна 1,9 м өргөн зааглах зурвас хангаснаар явган зорчигчдод зогсон хүлээх талбай болж өгөх ба явган зорчигч замыг хөндлөн гарахдаа нэг удаа хоёр урсгалыг зэрэг гарч чадахгүйгээс болж үүсч болзошгүй аюулаас хамгаална.

Суурьшлын болон хагас суурьшлын бүс нутагт байрлах уулзваруудад зааглах зурвас хангах боломжгүй байж болох боловч төлөвлөж болох хэсэгт одоогийн ба ирээдүйд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнд зориулан зүүн эргэх зурвас байгуулах хэрэгтэй. Хэрэв уулзварт аль хэдийн зүүн эргэх зурвас хийгдсэн бол түүний чадавхийг сайжруулж осол аваар гарах давтамжийг багасгах хэрэгтэй.

Зүүн эргэх хөдөлгөөнд тохирох зүүн эргэх зурвасаар хангахад зааглах зурвасын өргөн нь хамгийн багадаа 3.0 м байна. Эргэх хөдөлгөөн болон эсрэг талаас чигээрээ ирэх хөдөлгөөнийг 1.2 м өргөн зааглах зурвасаар салгана.

Зураг 9-3-т суурьшлын бүс нутаг дахь гол замын уулзварт ашиглаж болохуйц төрөл бүрийн зааглах зурвасыг харуулсан. Зааглах зурвасын төрөл нь тухайн орон нутгийн хэрэглээ, замын зурвас газрын боломж зэргээс хамаарна. Мөн сонгосон зааглах зурвас нь ус зайлуулах шаардлага, гудамжны тоноглол зэрэгтэй зохицсон байх ёстой.

Хоёр зорчих хэсэгтэй замын зааглах зурвасын нээлттэй хэсгийг төсөллөхдөө, өргөгдсөн дугуй цохигчтой ба хотгор зааглах зурвастай хэсэгт сайтар анхаарах хэрэгтэй. Ийм төрлийн нээлттэй хэсгийг зөвхөн уулзвар, эсвэл хөгжлийн төв хэсгүүдэд гаргана. Нээлттэй хэсгийн зай нь зүүн эргэх хөдөлгөөний шаардлагыг хангасан байх ёстой.

Уулзвар нь хоорондоо хол зайтай байрласан (тухайлбал, 1.0 км ба түүнээс дээш), мөн явган зорчигч зам хөндлөн гарах хэрэгцээ багатай бол уулзвар хоорондын зааглах зурвасыг эдийн засгийн хэмнэлттэй буюу өргөн хэмжээтэй байлгаж, харин уулзварт дөхөх үед нарийсгаж зүүн эргэх хөдөлгөөний хэрэгцээг хангана.

Гэхдээ энэ шийдлийг практикт бага ашигладаг бөгөөд уулзвар хоорондын зай ойрхон бол бүр ашигладаггүй. Учир нь хэт ойрхон зайнд зааглах зурвас өргөсч, нарийссанаас жолооч нар чигээрээ урсгалаар явахад хэтэрхий их маневр хийх шаардлагатай болно. Тиймээс зааглах зурвас нь нэгэн жигд өргөнтэй байх нь зүйтэй.

Хэрэв замын хөдөлгөөний зурвасын тоо нь сондгой буюу 3, 5 зурвастай бол төвийн зурвасыг нь хурд хасах эсвэл зүүн эргэх хөдөлгөөний хуримтлалын зурвас болгоно.

Суурьшлын бүсийн хурд багатай гол замд өргөгдсөн дугуй цохигчтой зааглах зурвас байгуулж

Гол зам ба гудамж Бүлэг 9-26

Page 79: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД болно. Ийм төрлийн зааглах зурвасыг хороолол руу орох гарах зүүн эргэлтийг зохицуулах тохиолдолд хэрэглэнэ. Мөн энэ нь явган зорчигчид зогсох талбай гаргаж өгөх, тэмдэг, тэмдэглэгээ хийх ба бусад тоноглол хийхэд тохиромжтой талбай болж өгнө.

Гэхдээ өргөгдсөн дугуй цохигчтой зааглах зурваст анхаарах ёстой сул талууд ч байдаг. Өндөр хурдтай хөдөлгөөн зорчдог замуудад ийм төрлийн зааглах зурвас нь явган зорчигчид хамгаалалт болохгүй бөгөөд зааглагч хашлага хангаагүй тохиолдолд зааглах зурвасыг давсан осол аваар гарах магадлалтай байна. Санамсаргүй дугуй цохигчийг очиж мөргөвөл жолооч тээврийн хэрэгслийн удирдлагаа алдах аюултай. Мөн ийм төрлийн зааглах зурвасыг сайтар гэрэлтүүлэг, захын шугамыг тодорхой сайн хийхгүй бол шөнийн цагт харахад хүндрэлтэй байна.

Дугуй цохигч бүхий зааглах зурвасаас татгалзан хучилтын тэмдэглэгээ бүхий зааглах зурвас, эсвэл хучилттай нэг төвшингийн дугуй цохигчтой зааглах зурвасаар хангаж болно. Гэвч хучилтын тэмдэглэгээтэй зааглах зурвас нь оройн цагт хучилтын гадаргуу норсон үед харахад хэцүү мөн бага зэргийн цас ороход л ялгагдаж харагдахгүй бөгөөд явган зорчигчид бага зэрэг л зогсох талбай болж өгнө. Хучилтын тэмдэглэгээтэй зааглах зурвасын харагдах байдлыг өнгө ялгаруулагчтай хучилт, болон шугамыг сайжруулах, эсвэл гэрэл ойлгогчтой хучилтын тэмдэглэгээгээр сайжруулж болно.

Зааглах зурвасын ирмэгээр өндөр тусгаарлагч, блок ашиглах нь аюултай учир аль болох зайлсхийх хэрэгтэй.

Хагас суурьшлын бүсийн хөдөлгөөний хоёр зурвастай авто замыг олон хөдөлгөөний зурвастай болгож сайжруулах бол хучилтын тэмдэглэгээтэй зааглах зурвас бус өргөгдсөн дугуй цохигчтой зааглах зурвас хийхийг илүүд үзнэ.

Хот суурин болон хагас суурьшлын бүс нутгийн гэрлэн дохиогүй уулзварын зааглах зурвас нь 9-15 м байхад тохиромжтой боловч нарийн зааглах зурвастай уулзвараас аваар осол гарах давтамж нь арай их байна. Гэвч хот суурин газрын уулзварын зааглах зурвас нь 15 м-ээс өргөн байвал осол аваарын давтамж нь бүр их, харин 18м-ээс дээш өргөнтэй зааглах зурвастай уулзварт оновчтой гэрлэн дохио байгуулахад бэрхшээлтэй болно.

Суурьшлын болон хагас суурьшлын газруудын гэрлэн дохио бүхий уулзваруудад зааглах зурвасын өргөнийг одоогийн ба ирээдүйн зүүн гар тийш эргэх хөдөлгөөний төлөвөөс хамааран тодорхойлох бөгөөд шаардлагатай хэмжээнээс илүү байлгах хэрэггүй. Гэрлэн дохиотой болон ирээдүйд гэрлэн дохиогоор хангах шаардлагатай уулзваруудад зааглах зурвасын өргөнийг 18 м-ээс ихээр авахгүй.

Зааглах зурвасын өргөн ихсэх тусам жолооч нар түүнийг туулах гэж их цаг авах, эсвэл гэрлэн дохионы ногоон гэрэл солигдох үед зааглах зурвасын хооронд үлдэх магадлалтай байдаг учир гэрлэн дохионы зохицуулалт хэцүү болно. Цаашлаад хоёр зорчих хэсэгтэй замын зааглах зурвас хэтэрхий өргөн байгаад хоёр талд нь гэрлэн дохио хангахад тээврийн хэрэгслүүд бөглөрөл үүсгэх нь ихэснэ. Гэхдээ хоёр гэрлэн дохионы хоорондох зааглах зурвасын орчимд тээврийн хэрэгсэл хуримтлах зайг анхаарах ёстой. Том овор хэмжээтэй тээврийн хэрэгслүүд эргэх хөдөлгөөнтэй уулзварт зааглах зурвасын нээлттэй хэсгээр эргэх тээврийн хэрэгслийг чигээрээ явах зурвас руу оруулахгүйн тулд хуримтлах зайг хангалттайгаар төсөллөх хэрэгтэй.

Арай өндөр хурдтай авто замын зааглах зурваст хашлага хайс төсөллөх нь зүйтэй. Үүгээр хөдөлгөөнийг тусгаарлах, мөн явган зорчигч хамаагүй зам хөндлөн гарахаас сэргийлдэг. Хайс

Гол зам ба гудамж Бүлэг 9-27

Page 80: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД дуусах цэг нь осол аваар гарахааргүй, тухайн хөдөлгөөний хурдад тохирсон цэг байна.

Зогсоолын зурвас. Хот суурин газруудад замаас гараад зогсох талбай төсөллөх боломжгүй бол замтай зэрэгцээ зогсох зурвас байгуулах шаардлагатай. Гэхдээ үүнийг хурдны замуудад төсөллөхийг зөвшөөрөхгүй.

Дугуй цохигчтой залгаатай зурваст зогсох суудлын тээврийн хэрэгсэлд ойролцоогоор 2.1м өргөн зурвас шаардлагатай. Тиймээс суудлын тэрэг зогсох зурвасын өргөн нь 2.1-3.0 м байх хэрэгтэй. Мөн энэ өргөн нь зарим үед зогсох ачааны машинд хангалттай өргөнд тооцогдоно. Дугуй болон суудлын тэргийн зогсох зурвасыг хамтад нь шийдэх бол 3.6-4.2 м шаардлагатай. Хэрэв зогсох зурвасыг ирээдүйд чигээрээ явах зурвас болгохгүй бол 2.1 м өргөнийг хангалттай гэж үзнэ.

Зогсох зурваст зогсох цагийн хязгаар тавьж оргил цагийн үеэр чигээрээ явах зурвас болгон ашиглаж болно. 3.0 м өргөнтэй зогсох зурвастай замын уулзварын дээд талын хэсэг уртад зогсох хязгаарын тэмдэг тавих замаар эргэх хөдөлгөөний хуримтлах зурвас болгон ашиглаж болно.

9.3.5. Замын хажуугийн орчны төсөллөлт

Суурьшлын бүсийн гол замын хажуугийн орчны төсөллөлтөд a) хажуугийн чөлөөт зай ба б) хөндлөн зай гэсэн үндсэн хоёр зүйл орно.

Хажуугийн чөлөөт зай. Хотын гол замын хажуугийн чөлөөт зай нь хөдөөгийн гол төв замын хажуугийн чөлөөт зайнаас ихээхэн илүү байна. Хот суурин газарт замын дугуй цохигчоос шууд залгаатай явган зам, хаалттай ус зайлуулагч, олон тооны суурилуулсан зүйлс (тэмдэг, шон, гэрэл ойлгогч шон, явган замын тоноглол зэрэг), мөн тээврийн хэрэгслийн зогсоол орно. Ийм хажуугийн чөлөөт зай бүхий зам нь ашиглалтын хурд багатай зам байх ба замын хажуугаар машинууд зогсох боломжтой байна.

Хотын барилгажсан хэсэгт замын хажуугийн чөлөөт зайг хангах нь нэлээд хүндрэлтэй байна. Харин хөдөө орон нутаг ба хот суурин газрын хоорондох шилжилтийн хэсэг дэх гол замуудын хажуугийн чөлөөт зайн хэмжээг илүүтэйгээр хангах боломжтой байна. Ийм байдлаар хотын гол замын хажуугийн чөлөөт зайг байгуулах нь зарим үед хэрэгжүүлэх боломжгүй мэт байх боловч ядаж хамгийн бага хэмжээгээр хангаж, энэ зайд байгаа зүйлсийг зайлуулах, эсвэл ослын үед аюулгүй байхаар төсөллөнө.

Хөндлөн зай. Хот суурин газруудын гол замын хажуугийн босоо саадын (тэмдэг, шон, гэрэлтүүлэгчийн шон, гал унтраах багаж хэрэгслүүдийн байр, самбар гэх мэт) хөндлөн зай хэмжээг авто замыг ашиглагч нарт зориулан хангана. Хөндлөн зайн тухай Бүлэг 3-т тайлбарласан.

Замын босоо хашлага ашиглах үед хөндлөн зайг хашлагын дотор нүүрнээс хэмжинэ. Дугуй цохигчноос хэмжин авсан зай нь хамгийн багадаа 0.5 м байх ба уулзварын хэсэгт эргэх ачааны машины үзэгдэх зайг нэмэхийн тулд 1.0 м-ээр авна.

Боломжтой хэсгүүдэд тоноглолоо явган замын араар суурилуулах замаар хөндлөн зайн хамгийн бага хэмжээг аль болох ихээр хангахыг эрмэлзэнэ.

Хөвөөгүй бөгөөд өргөн 1.2 м-ээс бага байгууламжтай нөхцөлд зорчих хэсгийн ирмэгээс хамгийн багадаа 1.2 м хөндлөн зайг төсөллөнө. Дээр дурьдсаны адил суурилуулах

Гол зам ба гудамж Бүлэг 9-28

Page 81: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД тоноглолын байршлыг хуучин ба шинээр төсөллөх явган хүний замтай уялдуулна.

Гудамжны хилийн зурвас. Суурьшлын хэсэгт замын хилийн зурвас нь багаар бодоход явган хүний зам ба ногоон байгууламж бүхий зурвастай байх ёстой. Хүн ам суурьшдаг газрын гол замын хилийн зурвас нь гол төлөв ургамалжуулсан зурвас, явган хүний зам, дугуй цохигч буюу босоо хашлага, түүний дотор талд хэвтээ хашлагыг хучилттай нэг төвшинд тавьж байгуулсан зогсох зурвас зэргийг багтаана.

Хэрэв замын хажуугаар дэлгүүр, оффис зэрэг барилгууд байгаа бол замын хилийн зурвас нь тэр чигтээ явган хүний зам болох бөгөөд түүн дээр гэрлийн шон, замын тэмдэг, шуудангийн хайрцаг гэх мэт гудамжны тоноглолуудыг байрлуулж болно.

Замын хилийн зуравсын өргөнийг тодорхойлоход явган зорчигчид шаардах замын өргөн, цас хуримтлуулах эсэх, хурын усыг зайлуулах, замын хөдөлгөөнийг зохицуулах төхөөрөмж, замын хажуугийн тоноглол зэргийг харгалзан үзнэ. Замын хилийн зурвас нь хамгийн багадаа 2.4 м байх бөгөөд, хамгийн зохистой хэмжээ нь 3.6 м ба түүнээс дээш байна.

Замын хилийн зурвасыг зөвхөн ашиглалтын шаардлагад нийцүүлэх бус гоо зүй, осол аваарын давтамжийг багасгах, залгаа байрлах барилга байгууламжийн амгалан тайван байдлыг хангах үүднээс аль болох өргөн байлгахыг хичээнэ.

Замын эзэмшил зурвас газрын өргөн. Замын эзэмшил зурвас газрын өргөн нь моторт ба моторгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний шаардлага, байр зүй, газар ашиглалт, зардал, уулзварын төсөллөлт, мөн цаашид өргөтгөх шаардлага зэргээс хамаарна.

Замын эзэмшил зурвас газрын өргөн нь түүний элемент бүрийн хэмжээнд үндэслэнэ. Тиймээс зураг төсөл зохиогч нь замын эзэмшил зурвас газрын өргөнийг тооцохдоо үйлчилгээний төвшинг хамгийн ихээр хангах ёстой.

Суурьшлын бүсэд замын эзэмшил зурвас газрын өргөн нь эдийн засаг, физик саад тотгор, мөн байгаль орчны асуудал зэргээс ихээхэн хамаарна. Ямар ч гол замын чиглэлд тухайн газар нутгийн онцлог, орчны хөгжил дэвшлээс хамааран зурвас газрын өргөн нь өөр хоорондоо ялгаатай байх учир замын эзэмшил зурвасын өргөнийг шууд тэд гэж тогтсон тоо байхгүй боловч 12-18 м өргөн байвал маш зохимжтой. Төсөллөгч нь ямар ч байсан зохистой өргөнийг замын дагуу боломжтой бүх хэсгүүдэд хангана.

9.3.5. Замын байгууламж

Ус зайлуулах байгууламж. Ямар ч гол замын төсөллөлтөнд гадаргын ус зайлуулах системийг хангах ёстой. Дээгүүр нь, эсвэл хажуугаар нь дугуйтай хүн явах боломжтой, хурын ус хүлээн авах, зайлуулах нүхийг хучилтын төвшинд, урсацын доод талд нь, шаардлагатай гэж үзвэл завсар хооронд нь байгуулж болно.

Хөвөө болон зогсох зурвасыг төсөллөх замд тухайн хөвөө ба зогсох зурвасын гадаргын ус нь зайлуулах нүх рүү чөлөөтэй орж байх ёстой. Хэрэв замын хөдөлгөөний зурвас нь чиглэл бүртээ 2 ба түүнээс дээш хөдөлгөөний зурвастай бол зогсох зурвас ба хөвөө төсөллөөгүй замд хамгийн захын хөдөлгөөний зурвасын хагас өргөн ба дугуй цохигчийн хоорондох зай гадаргын усыг зайлуулах нүх рүү оруулах үүрэгтэй байна.

Гол замын нам цэгүүдэд ус тогтох ёсгүй бөгөөд зорчих хэсгийн гадаргууд тархсан усны өргөн нь үргэлжилсэн налуутай хэсгийн гадаргууд тархсан усны өргөнөөс илүү байх ёсгүй. Хотгор

Гол зам ба гудамж Бүлэг 9-29

Page 82: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД хэсгүүдэд ус хурах, мөн нүх нь бөглөрсөнөөс үүдэн халихаас сэргийлж шаардлагатай бол ус зайлуулах нэмэлт нүхийг хийнэ.

Шинээр барих ба шинэчлэх байгууламж. Гол замын гүүр, хоолой, түшиц хана, хонгил ба бусад байгууламж нь одоогийн мөрдөгдөж байгаа “Авто замын гүүрийн ба хоолой төсөллөх норм ба дүрэм” БНбД 32-02-12-ийн дагуу төсөллөгдөнө. Тооцоот ачаалал нь зурвас хэлбэрээр ачаалагдах АК хөдөлгөөнт ачаалал байна.

Гол замын гүүрийн хамгийн бага цэвэр зай нь одоо байгаа болон ирээдүйд төлөвлөгдөх унадаг дугуйн зам зэрэг бусад төлөвлөлтийг багтаасан авто замын нэг талын дугуй цохигчоос нөгөөх хүртэлх зайтай ижил байна. Хэрэв авто зам нь явган замтай бол мөн ижил өргөний явган замыг гүүрэнд төсөллөнө. Зогсох зурвас ба хөвөөтэй гол зам дээрх 60 метрээс дээш урттай гүүрэнд хайс, хашлагад зориулсан зайг 1.2 м хүртэл багасгаж болно. Үүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Бүлэг 3-ын “Дугуй цохигч”, “Хашлага”, “Явган зам” сэдвүүдэд өгсөн.

Хуучнаар үлдээх гүүр. Төсөллөлтийн стандартын шаардлагад нийцэхгүй байгууламжийг сайжруулах нь зүйтэй боловч дээрх шаардлагыг хангаж байгаа нөхцөлд тэдгээрийг хэвээр нь үлдээнэ. Ийм шийдвэр гаргахдаа осол аваарын давтамж, ашилалтын доройтол зэрэгт нөлөөлөх байдлыг анхаарч үзэх ёстой. Үүнээс гадна, байгууламжийн насжилтын үлдсэн хугацаа, бүр шинэчлэх ба сайжруулалтын зардлын харьцуулалт, түүхэн болон гоо зүйн ач холбогдлыг нь харгалзан үзнэ.

Босоо цэвэр зай. Шинээр барих эсвэл дахин шинэчлэх байгууламжид замын нийт өргөнд 4.9 м босоо цэвэр зайг төсөллөнө. 4.3 м хүртэл босоо цэвэр зайтай байгууламжийг хэрэв тухайн үеийн дүрэм журмаар зөвшөөрч байгаа бол үлдээж болно. Харин хотын суурьшлын нягтрал ихтэй хэсэгт 4.3 м босоо цэвэр зайг төсөллөж болох бөгөөд үүнийг зөвхөн өөр чиглэлээр 4.9 м босоо цэвэр зайтай авто зам байгаа нөхцөлд л төсөллөнө. Мөн доогуур нь явах замын ирээдүйд нэмэлт хучилт хийх шаардлагыг харгалзан үзэж нэмэлт босоо зайтай төсөллөнө.

Өлгөх тэмдэг болон зам дээгүүр гарах явган гарцын босоо цэвэр зай нь 5.1 м байна. 4.9 м-ээс бага босоо цэвэр зайтай хот суурин газрын авто замд өлгөх тэмдгийн доорх босоо цэвэр зай нь хамгийн бага босоо цэвэр зайнаас дээш 0.3 м байна. Мөн тавцангаас дээш өлгөх тэмдгийн бэхэлгээний байгууламжийг ирээдүйд замын гадаргууг давхар хучих магадлалыг харгалзан үзэж хамгийн багадаа 5.1м байлгана.

Замын хашлага. Замын хашлагыг хот суурин газрын тусгаарлалт болон зааглах зурвас зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхийг хориглох хэсэгт ашиглах бөгөөд харагдах байдал болон зөвшөөрөгдөх байдлаар суулгасан байхын зэрэгцээ хашлага суурилуулсан хэсгийн ирмэгийг осол аваараас хамгаалах байдлаар төсөллөнө. Илүү мэдээллийг Бүлэг 3-д хажуугийн хэсгийг төсөллөх хэсэгт өгсөн.

9.3.6. Төмөр зам ба авто замын нэг төвшний огтлолцол

Хот суурин газрын гол зам ба төмөр замын нэг төвшний уулзвар-зөрлөг нь авто замын үйл ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлдөг хэсэг тул энэхүү зөрлөг нь хэрэв оргил цагийн үеэр, эсвэл хоногийн ихэнхи хугацаанд хөдөлгөөний эрчим ихтэй байдаг бол төвшнийг салгах буюу олон төвшний огтлолцол-зөрлөг болгох ёстой. Зөвхөн хөдөлгөөний эрчим багатай огтлолцол-зөрлөгийг хөдөлгөөний өндөр хяналттай буюу анивчдаг тэмдэг бүхий хаалттайгаар төсөллөж болно.

Гол зам ба гудамж Бүлэг 9-30

Page 83: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Хэрэв нэг төвшний уулзвараар төмөр замтай, унадаг дугуйны зам пердедекуляраар огтлолцоогүй бол, хөвөөнд нэмэлт хучилт хийж дугуйтай зорчигчийг маневр хийж гарах боломжоор хангана.

9.3.7. Нэвтрэх эрхийн менежмент

Ерөнхий онцлог. Хот суурин ба хагас суурьшлын бүс нутаг дахь гол замуудад хэсэгчилсэн нэвтрэх хөдлөгөөний хяналт, нэвтрэх хөдөлгөөний менежментийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Замын хажуугаар байрлах байгууламж, өмч рүү заавал нэвтрэх шаардлагатай нөхцөлд нэвтрэх цэгийн тоо, байршил зэргийг анхааралтай сонгох ёстой.

Нэвтрэх хөдөлгөөний менежмент нь ялангуяа уулзвар луу ойртох хэсэгт төв зам ба огтлолцох замд хоёуланд нь хамгийн чухал бөгөөд үүнд нэмэлт хөдөлгөөний зурвас, хуримтлах зурвас шаардлагатай байж болно.

Нэвтрэх хөдөлгөөний менежментийг хууль, тогтоомж, бүсчлэл, нэвтрэх замын хяналт, эргэх, зогсох дүрэм ба авто замын оновчтой геометр төсөллөлт зэргээр хэрэгжүүлнэ.

Хууль тогтоомж, бүсчлэл, эргэх, зогсох дүрмүүдийн арга нь засаг захиргааны зүгээс гарах шийдвэрээр хэрэгжинэ.

Нэвтрэх хөдөлгөөнд хяналт тавих. Нэвтрэх хөдөлгөөний хяналтаар гол замын ашиглалтын онцлогийг хадгалж үлдэх боломжтой. Өндөр хөгжилтэй ба цаашид хөгжих газруудад гол замын тээврийн болон явган зорчигчийн хөдөлгөөний урсгалыг саатуулахгүйн тулд түүн рүү нэвтрэх, гарах замуудыг хязгаарлаж болно. Нэвтрэх замын байршлыг оновчтой сонгосноор хувийн байгууламж руу нэвтрэх болон гол зам руу нэвтрэх хөдөлгөөнийг хангах боломжтой. Нягтрал багатай болон ирээдүйд нягтрал ихсэхээргүй газруудад нэвтрэх замын байршлыг сонгохдоо ирээдүйд чигээрээ явах төв замын хөдөлгөөнд саад болохооргүй цэгүүдэд сонгоно.

Геометр төсөллөлтөөр нэвтрэх хяналт тавих. Орон нутгийн замаас гарах, ороход зүүн эргэх, мөн замын хажуугийн байгууламжууд нь гол замын үйл ажиллагаа болон осол аваарын давтамжид маш их нөлөөтэй байх учир иймэрхүү хөдөлгөөнийг дугуй цохигчтой, болон хашлагатай тусгаарлах зурвасаар хязгаарлаж болно. Зүүн эргэлтийг уулзвар дээр U-эргэлт, бариул хэлбэртэй уулзвар, эсвэл тойруу замаар явах байдлаар хангана.

Хажуу талын байгууламж руу нэвтрэх замууд болон төвшингийн тусгаарлалт хийх нь гол замын нэвтрэх хяналтын хамгийн боломжит хувилбар болно.

Замын эзэмшил зурвас газрын хомс байдлаас болж хажуугийн байгууламж руу нэвтрэх замыг гол замтай шууд залгаа байдлаар төсөллөнө. Ингэхдээ замын тэмдгийг сайтар хангаж тээврийн хэрэгсэл гол замын буруу чиглэл рүү орохоос сэргийлнэ. Зурвас эзэмшил газар хомс байсан ч гол зам ба байгууламж руу нэвтрэх замаар эргэх хөдөлгөөнд хуримтлах зурвасыг аль болох хангалттай байдлаар төсөллөнө. Огтлолцох зам болон байгууламж руу нэвтрэх замын уулзварт гэрлэн дохио шаардлагатай бол гэрлэн дохионы үйлдэл нь гол зам ба огтлолцох замын гэрлэн дохионы ажиллагаатай зохицсон байна.

9.3.8. Унадаг дугуйн болон явган хүний зам.

Унадаг дугуйн зам. Хотын ихэнх төв замыг дугуйтай хүн ямар нэг байдлаар ашиглана гэж тооцож гол зам, гудамжны төслийг зохионо. Дугуйтай хүн зорчино гэж тооцсон хэсэгт гадна талын өргөн зурвас (зурвасны тэмдэглээтэй болон тэмдэглээгүй), унадаг дугуйн зурвас болон

Гол зам ба гудамж Бүлэг 9-31

Page 84: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД хувааж ашиглах хажуу талын зам зэргийг төсөллөнө.

Явган хүний зам. Ихэнх гол зам, гудамжууд унадаг дугуй болон явган хүний хөдөлгөөнийг өнгөрүүлж чаддаг байх ёстой. Явган хүний замын байгууламж нь хөдөлгөөнийг зохицуулах арга барил, явган хүний хөдөлгөөний эрчим, хүний туулах замын урт, явган хүн хэдэн гарцаар гарах, нэг төвшингийн уулзвараар эргэх тээврийн хэрэгслийн тоо, дамжин өнгөрөх буудлын тоо зэргээс шалтгаалан өөр өөр байна.

Гол гудамжны зам хөндлөн гарах хэрэгцээ багатай хэсэгт эхний ээлжинд явган зам төсөллөх шаардлагагүй байж болно. Энэ тохиолдолд эхний ээлжинд явган хүний зам хэрэгггүй бөгөөд иймэрхүү талбай, газрыг хожим сайжруулж, хөгжүүлдэг тул төсөл зохиохдоо явган замыг хожим байгуулах боломжтойгоор төсөллөнө.

Хөдөлгөөний эрчим ихтэй гол замуудын (зургаа эсвэл найман эгнээтэй, хөдөлгөөний эрчим ихтэй зам гэх мэт) нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр тээврийн хөдөлгөөн болон явган хүний хөдөлгөөн давхцсан тохиолдолд заримдаа ноцтой асуудал үүсэх учир замын хашлагыг налуулах, мөлийлгөх, зурвасыг нарийсгах, зүүн эсвэл баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглох, гарцын тусдаа дохиолол тавих зэргээр тээврийн болон явган хүний хөдөлгөөний зөрчлийг бууруулна.

Барилгажилт ихтэй газарт эсвэл тийм газрын ойролцоо хөдөлгөөний эрчим ихтэй гол замд явган замыг огтолцож байгаа гудамжтай нийцүүлэн төсөллөнө. Нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээрх гарцаар явган хүний хөдөлгөөнийг хориглох маш хэцүү учир тээврийн хөдөлгөөн явган хүнд хүндрэл үүсгэхүйц их эрчимтэй биш л бол гарцыг хориглох ёсгүй учраас явган хүний гарц заавал гаргана.

Явган хүнд зориулан төсөллөсөн нэг төвшингийн бүх уулзвар-зөрлөг дээр явган хүнд зориулсан гэрлэн дохио байгуулах хэрэгтэй. Өргөн төв гудамж, замаас бусад гудамж замд явган хүний гэрлэн дохиог зааглах зурвас дээр уулзвараас аль болох хол зайтай, туслах зам, гадна талын тусгаарлагчтай хэсэгт байгуулах нь зүйтэй.

Явган хүнд зориулсан гэрлэн дохиог хаана, яаж суурилуулах, дохио хэр хугацаанд асах, солигдох, дохионы удирдлагын самбар, товчлуур зэргийг хаана байрлуулах зэрэг асуудлууд нь холбогдох дүрэм журмаар зохицуулагдана.

Уулзварыг сувагчлан залах, эсвэл зааглах зурвас байгуулах бол ийм газруудад хашлага тавьснаар зам хөндлөн гарч байгаа явган хүн түр зогсох боломжтой болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон унадаг дугуй, түрдэг тэрэгний хөдөлгөөнд зориулж тэмдэглэгээтэй болон тэмдэглэгээгүй гарам дээр явган замын налуу хавтан ашиглана. Налуу хавтангийн талаар Бүлэг 3-д өгүүлсэн.

Явган хүний замын өргөн хамгийн багадаа 1.5 м байх бөгөөд, 61 м тутамд орон сууцны хороолол дотор 2.0 м, худалдааны төвийн гудамжинд 2.0-2.4 м өргөн нөөц зурвас гаргана.

Унадаг дугуй, явган хүний замыг төсөллөхдөө дээрх заавар болон “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар” MNS 6056:2009, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам. Техникийн шаардлага “” MNS 5682:2006 ба “Дугуйтай зорчигчийн зам. Техникийн шаардллага” ” MNS 5683:2006 зэргийг болон бусад холбогдох заавар, журмыг мөрдөнө.

Гол зам ба гудамж Бүлэг 9-32

Page 85: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД 9.3.9. Инженерийн байгууламж, барилгын тухай

Хотын гол замын инженерийн байгууламжууд нь хааяа байгууламжийн зурвасын үүрэг гүйцэтгэдэг. Байгууламжийг газар доор эсвэл замын эзэмшил зурвас газрын гадна ирмэгээр байрлуулах нь илүү тохиромжтой. Үүнээс гадна, шон, багануудыг боломжтой тохиол бүрд эзэмшил зурвас газрын заагийн шугамтай ойр байрлуулах хэрэгтэй. Үйлчилгээний байгууламжид хүрэх нүх, таглаа зэргийг зорчих хэсэг дээр байгуулахгүй бөгөөд хөвөөтэй замын гадна талд байгуулах шаардлагатай. Гэхдээ онцгой нөхцөлд тэдгээрийг зааглах зурвас эсвэл зогсоолын зориулалтай зурвас дээр байрлуулна.

9.3.10. Нэг төвшингийн уулзвар - зөрлөг

Нэг төвшингийн уулзвар-зөрлөгийн төсөллөлт болон ашиглалт гол замын ашиглалтын чанар байдалд үлэмж хэмжээний нөлөө үзүүлнэ. Уулзварын ашиглалтын чанар, байдалд уулзварын болон зогсох үеийн үзэгдэх зай, явган болон дугуйтай хүний хөдөлгөөн, замын нэвтрүүлэх чадвар, дамжин өнгөрөх хөдөлгөөн, дагуу налуу, эргэх хөдөлгөөн хийх боломж ихээхэн нөлөөлнө. Хотын гудамж, замын эргэлтийг хэтэрхий их радиустай төсөллөхөөс сэргийлж эргэлт хийж байгаа тээврийн хэрэгслийг зэргэлдээх эгнээ рүү нэвтрүүлж төсөллөхөөс өөр аргагүй болдог хэдий ч үүний үр дагаварыг сайтар тооцож үзэх хэрэгтэй. Төсөллөлт хийж эхлэх үеэс эхлэн нэг төвшингийн уулзвар-зөрлөг нэг бүрийг нухацтай тооцоолох хэрэгтэй. Нэг төвшингийн уулзвар-зөрлөгийн талаар Бүлэг 4-д дэлгэрэнгүй өгүүлсэн.

9.3.11. Замын үйл ажиллгааны хяналт болон зохицуулалт

Гол төв гудамжаар хэр тухтай зорчих нь хөдөлгөөнийг удирдах хэрэгслүүд болон замын хөдөлгөөний дүрэм, журмаас ихээхэн шалтгаална.

Замын нэвтрүүлэх чадвар болон үйлчилгээний төвшинг сайжруулах зорилгоор хөдөлгөөнийг удирдах хэрэгслийг зөв төсөллөн хамгийн дээд зэргээр ашиглах хэрэгтэй. Хөдөлгөөнийг хянах арга, хэрэгслийг (1) хөдөлгөөнийг удирдах хэрэгсэл, (2) хууль эрх зүйн арга хэмжээ (3) чиглэлийн эгнээг ашиглах гэж ангилна.

Хөдөлгөөнийг удирдах хэрэгсэл. Гол замын төсөл зохиохдоо анхнаас нь гэрлэн дохиотой байхаар тооцсон бол нэг төвшингийн уулзвар-зөрлөгийг дохиоллын үйл ажиллагаатай уялдуулан төсөллөнө. Төсөл зохиохдоо зүүн гар тийш эргэх зайгаар хангах, зүүн гар тийш эргэх эгнээг хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлэхээр байгуулах талаар онцгой анхаарна. Гэрлэн дохиог сайн удирдлагаар хангаж хөдөлгөөнийг зүүн гар тийш дангаар болон давхар эргүүлэх, баруун гар тийш чөлөөтэй эргүүлэн залахаас гадна явган хүний гарцаар гарах явцыг хялбар болгоно.

Гэхдээ зүүн гар тийш эргэх хөдөлгөөний эгнээг байгуулах зорилгоор олон эгнээний шилжилтийг Бүлэг 4-д заасны дагуу төсөллөнө.

Дохио солигдох хугацааг хөдөлгөөнийг хоёр чиглэлд тохирох хурдтайгаар чөлөөтэй өнгөрүүлэхээр тооцоолж төсөллөх бөгөөд үүний тулд уулзвар байгуулах байршлыг төсөллөлтийн эхний шатанд тогтоосон байна. Хэрэв ингэх боломжгүй бол хөдөлгөөний эрчмийн хэтийн төлвийг үндэслэсэн цаг хугацаа-орон зайн бүдүүвийг ашиглан хөдөлгөөнд нийлэх гол гол цэгүүдийн байршил, дохио солигдох хугацааг тодорхойлно. Нэг төвшингийн уулзвар-зөрлөгийн төсөл зохиохдоо тээврийн хэрэгсэл замаас гарах зэрэг ослын гаралтыг багасгах, гэрлэн дохионы харагдацыг нэмэгдүүлэх, явган хүн зам хөндлөн гарах боломжийг

Гол зам ба гудамж Бүлэг 9-33

Page 86: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД нэмэгдүүлэх байршил сонгоно.

Нэг төвшингийн аливаа уулзвар-зөрлөгийг төсөллөхдөө зам ашиглагчдын хөдөлгөөний хэрэгцээг тухайн гол замын төсөллөлтийн үйлчилгээний төвшинг алдагдуулахгүйгээр хангах, ослын гаралтыг байж болох хамгийн бага хэмжээнд хүргэхийн тулд төсөллөгч нь гэрлэн дохионоос авахуулаад огтлолцооны бүх элементүүдийг төсөллөлтийн үйл явцын бүх дамжлага, олон талуудтай нийцүүлэн төсөллөх ёстой.

Замын тэмдэг, тэмдэглэгээ, дохиолол, арлыг гол замын хөдөлгөөнийг зохицуулах, анхааруулах, заах зорилгоор төв замтай зэрэгцүүлэн байрлуулна. Хөдөлгөөний удирдах хэрэгсэл нэг бүрийг хөдөлгөөнийг өнгөрүүлэх, хянах, аюулгүй байдлын хэрэгцээг бүрэн хангахаар төсөллөнө. Хөдөлгөөнийг удирдах хэрэгслийн хэрэгцээг гудамж эсвэл замын геометр төсөллөлттэй уялдуулан инженерийн судалгааны дүгнэлтээр тодорхойлно.

Хөдөлгөөний хэрэгцээний шаардлага хангасан дохиоллын системийн ач холбогдлыг хэтрүүлэн дөвийлгэж болохгүй бөгөөд хөдөлгөөн нь цагаас цагт, өдрөөс өдөрт хэлбэлзэж байдаг тул дохиоллын систем нь уян хатан байх ёстой.

Хотын гол замыг амжилттай ашиглах эсэх нь хучилтын тэмдэглэгээ, ялангуяа олон зурвастай гол замын тэмдэглэгээнээс шалтгаалах учир хучилтын тэмдэглэгээг эдэлгээ урттай, чанартай будгаар хийх ёстой. Цас их унадаг газарт замын тэмдэглэгээ богино хугацаанд бүдгэрч, арилдаг тул үүнийг онцгойлон анхаарна. Үүний зэрэгцээ зурвасын чиглэл, заалтыг замын дээгүүр агаарт тогтоох нь ихээхэн үр дүнтэй бөгөөд жолооч нарыг уулзвар, огтлолцоо эсвэл шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө хөдөлгөөний чигээ өөрчлөх, шаардлагатай үед зурвасаа солих боломжоор хангана.

9.3.12 Хууль эрх зүйн арга хэмжээ

Баруун гар тийш эргэх хөдөлгөөн, түүнийг удирдах. Гол замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэх үедээ ихэнх тохиолдолд чигээрээ яваа хөдөлгөөнд бараг саад болдоггүй. Гэхдээ явган хүний хөдөлгөөн ихтэй нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэл зам хөндлөн гарч байгаа хүмүүсийг хүлээж чигээрээ хөдөлгөөнийг саатуулдаг. Зарим байршил дээр тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэхээр хурдаа хасах үедээ чигээрээ хөдөлгөөнийг үлэмж хэмжээгээр саатуулдаг. Ийм тохиолдолд жолооч нар өөр чиглэлийн зам сонгож зорьсон газраа хүрэх боломжтой бол ийм байршил дээр тодорхой цагт эргэлт хийхийг хориглох арга хэмжээ авна. Тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэх эсвэл хурд хасах эгнээ байгуулах, явган хүн болон эргэлт хийж байгаа тээврийн хэрэгсэлд зориулсан шаталсан дохиолол тусдаа тавих зэрэг хувилбар арга хэмжээ авч болно.

Зүүн гар тийш эргэх хөдөлгөөн, түүнийг удирдах. Хөндлөн гудамж болон орон сууцны хороолол дунд зүүн гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэл чигээрээ хөдөлгөөнийг үлэмж хэмжээгээр саатуулахаас гадна осол гарах нөхцөл бүрдүүлэх, гол замын ашиглалтын бүтээмжийг бууруулах тул төсөллөлтийн дараах шийдлүүдийг авч үзнэ. Үүнд :

1. Жолооч нарыг зорьсон газартаа хүрэх боломжоор хангах өөр хувилбар чиглэл үгүй бол зүүн гар тийш эргэхийг хориглож болохгүй.

2. Тухайн замын өгөгдсөн уртад хичнээн тооны тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэхийг тооцон нэг байршилд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг шаваардуулсанаас хэд хэдэн байршлаар тасалж зүүн гарын эргэлтүүдийг төсөллөх.

Гол зам ба гудамж Бүлэг 9-34

Page 87: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

3. Нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг удирдах, шатлалтай дохиолол тусад нь суурилуулсанаар уг уулзвараар нэвтрэх бусад хөдөлгөөний хүлээх хугацааг багасгана. Уулзвар дээр хөдөлгөөний урсгал сайжрах эсвэл тээврийн хэрэгсэл уулзвар дээр дохио хүлээж саатахгүйн тулд улаан гэрлээр уулзвар нэвтрэх зөрчлийг үлэмж хэмжээгээр арилгах нь баталгаатай тохиолдолд олон шатлалтай дохиог суурилуулна. Хэрэв эргэх болон чигээрээ явах хөдөлгөөн нэг зурвасаар өнгөрөх бол хөдөлгөөнийг олон шатлалтай дохиогоор удирдах нь үр дүнгүй.

4. Зүүн гар тийш эргэхийг тодорхой нэгэн байршил дээр зайлшгүй хориглох бол зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хөндлөн хөдөлгөөн багатай нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр төвлөрүүлэх боломжтой.

5. Заримдаа хөдөлгөөнийг шууд зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөхийн оронд гол уулзвар нэвтэрсэний дараа хэд хэдэн удаа баруун тийш эргэлт хийлгэсний дараа блок тойруулан зүүн гар тийш эргүүлэх ашигтай байдаг. Гэхдээ энэ төсөллөлтөд зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэл уулзвар-зөрлөгөөр хоёр удаа нэвтрэх тул хөдөлгөөний эрчим нэмэгдэх талтай.

6. Зөвхөн зүүн гар тийш эргэх зурвасын үүрэг, ач холбогдлыг үнэлж зүүн гар тийш эргэх тусдаа дан зурвас эсвэл хоёр зурвасаас ирэх зүүн тийш эргэх хөдөлгөөнд зориулагдсан захын зурвас гаргана.

7. Зүүн гар тийш эргэх тусдаа шатлалтай, давхар эгнээ нь хүлээх адилхан хугацаатай зүүн гар тийш эргэх дан эгнээгээр эргэх хөдөлгөөний эрчмийг 180 хувь хүртэл нэмэгдүүлэн өнгөрүүлэх боломжтой. Гэхдээ ийм хэмжээгээр өсгөх эсэх нь хөндлөн гудамжны өргөн болон эргэлтийн радиусаас ихээхэн шалтгаална. Зүүн гар тийш эргэх давхар зурвасын эргэлтийн радиус 28 м байх нь хамгийн тохиромжтой. Ийм учраас замын эзэмшил зурвас газар хангалттай, том радиустай эргэлт хийх зайтай, өргөн хөндлөн гудамжтай бол зүүн гар тийш эргэх хөдөлгөөн ихтэй хэсэгт эргэх давхар зурвас төсөллөх нь тохиромжтой.

Уулзвар тусгаарлагч эсвэл зүүн гар тийш эргэх хөдөлгөөний тохиромжтой бусад тусгай төсөллөлтийг Бүлэг 5-д өгүүлсэн.

Хашлагатай зогсоол. Хөдөлгөөний хурд бага, хөдөлгөөний эрчим замын нэвтрүүлэх чадварт хүрэхгүй гол замд хашлагатай зогсоол байгуулахыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгсэл хурд ихтэй зорчдог болон хөдөлгөөний эрчим хэтэрхий ихтэй, оргил цагийн хөдөлгөөнтэй замд хашлагатай зогсоол байгуулах нь гол замын үйлчилгээний зориулалттай харшлах тул ийм төсөллөлтийг зөвшөөрөхгүй.

Хашлагатай зогсоолын төслийг зохиохдоо зогсоолыг үгүй болгосны дараа хөдөлгөөн нийт өргөнд нь зорчих боломжтой байхаар хөндлөн огтлолын хэмжээсийг төсөллөх ёстой.

Нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр огтлолцооны булангаас хамгийн ойрхон зогсоол хүртэл хангалттай зай төсөллөнө. Энэ зай явган хүний гарцнаас хамгийн багадаа 6 м байна.

9.3.13 Нэг чиглэлийн хөдөлгөөнтэй гудамж төсөллөх

Уламжлал ёсоор гол гудамж гэж хөдөлгөөний чиглэл бүрдээ ижил тооны зурвастай хоёр

Гол зам ба гудамж Бүлэг 9-35

Page 88: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД чигийн олон зурвастай байгууламжийг хэлдэг боловч нөхцөл нь таарвал нэг чигийн хөдөлгөөнтэй зам төсөллөж болно. Ашиглалтын хэлбэр ямар нөхцөлд хамгийн сайн тохирох нь хөдөлгөөний урсгалын шинж чанар, гудамжны хэлбэр, тухайн гудамжны геометр үзүүлэлтээс үлэмж хэмжээгээр хамаарна. Гудамжны тогтлолцоог сайжруулж, өргөтгөж байгаа бол ашиглалтын эцсийн чигийг урьдчилан тооцоолж, түүний дагуу төсөл зохиох хэрэгтэй.

Нэг чигийн хөдөлгөөн. Нэг чигийн хөдөлгөөнтэй нэг эсвэл хэд хэдэн гудамжаас бүрдсэн төв замыг (1) нэг чигийн хөдөлгөөнтэй дан гудамжны нэвтрүүлэх чадвар хангалтгүй, өсөн нэмэгдэх хөдөлгөөний хэрэгцээг хангах зорилгоор сайжруулахад бэлэн биш, тэр дундаа олон тооны нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээрх зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зохицуулахад хүндрэлтэй, (2) нэг эсвэл хоёр блокоор тусгаарлагдсан зэрэгцээ хоёр төв гудамжтай, (3) хөдөлгөөнийг тойрог замаар өнгөрүүлэх хангалттай олон тооны хөндлөн гудамжтай, тохирох орон зайтай байх тохиолдолд төсөллөнө.

Нэг чигийн хөдөлгөөнтэй гудамж дараах давуу талуудтай:

Хотын хороолол дунд, нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр гарах зөрчлийг багасгах, хөдөлгөөнийг удирдах хэрэгслийг илүү үр дүнтэй ашигласнаар замын нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ.

Хотын хороолол дундын замын зөрчил болон тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэснээс болж хөдөлгөөн удаашрах, зогсох магадлалыг багасгасны дүнд хөдөлгөөний бүтээмж нэмэгдэнэ. Нэг чиглэлийн эгнээний тоог нэмсэнээр удаан явж байгаа тээврийн хэрэгслийг амархан өнгөрүүлэх боломжтой болно. Нэг чигийн хөдөлгөөнтэй замд гэрлэн дохионы асаалтын үеийг хялбар тохируулна.

Нэг төвшингийн уулзар-зөрлөг дээр тээврийн хэрэгсэл мөргөлдөх зэрэг осол, зөрчлийг бууруулснаар ослын гаралт болон хохирлын цар хэмжээ буурна.

Чигээрээ хөдөлгөөнд зориулсан эгнээг нэмсэнээр хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ. Нэг чиглэлдээ ганцхан эгнээтэй хоёр чигийн хөдөлгөөнтэй гудамжны нэг чигийн хөдөлгөөнтэй зам хоёр эгнээ байгуулах хэмжээний хангалттай өргөн биш байсан ч гудамжийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон өөрчлөх үед нэг чигийн хөдөлгөөнтэй гурван эгнээ байгуулах хангалттай өргөн болно.

Зааглах зурвас байгуулах шаардлагагүй тул хуучин гудамжны өргөнийг тэр чигт нь ашиглана.

Нэг чигийн хөдөлгөөний ашиглалтын сул талууд гэвэл:

Зарим газарт зөвхөн хотын хорооллуудыг тойрж гарах чиглэлээр хүрэх боломжтой тул аялалын зай нэмэгдэнэ. Хэрэв гудамж тэр чигээрээ нэг чигийн хөдөлгөөнтэй гудамжны тогтолцоотой бол энэ нь улам ноцтой асуудал болно.

Тухайн хэсгээр байнга явдаггүй жолооч нарт нэг чигийн хөдөлгөөнтэй зам төвөгтэй, адармаатай санагдаж болно.

Онцгой байдал, түргэн тусламж, гал командын машинууд нэг төвшингийн огтлолцоо дээр дохио солигдохыг хүлээж байгаа бүх эгнээг дүүргэсэн машинуудад боогдох талтай.

Гол зам ба гудамж Бүлэг 9-36

Page 89: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Нэг чигийн хөдөлгөөнтэй зам дээр тээврийн хэрэгсэл хоёр чигийн замтай замаар зорчих хурдаас хамаагүй илүү хурдтай давхина.

Нэг чигийн эсвэл хоёр чигийн хөдөлгөөнийг сонгох эсэх нь хөдөлгөөний хэрэгцээг хамгийн үр дүнтэй хангах боломж, зэргэлдээх барилга байгууламжид хүрэх боломж, тээврийн хэрэгслийн төрөл зэргээс хамаарах учир хүчин зүйлсийг нухацтай судалж үзэх хэрэгтэй.

Эсрэг урсгалд шилжих хөдөлгөөн. Хотын төв, бизнесийн дүүргийг тухайн хотын зах эсвэл бусад дүүрэгтэй холбох үндсэн гол төв гудамжууд нь хөдөлгөөний чиглэлийн хуваарилалтын тэнцвэргүй байдлаас хөдөлгөөний эрчим ихтэй чиглэлд түгжрэл үүсэх, сөрөг хөдөлгөөн замын нэвтрүүлэх чадвараас хэтрэх нь оргил цагийн үеэр элбэг байдаг.

Оргил цагийн ид ачааллын үеэр хөдөлгөөний 65 болон түүнээс их хувь зөвхөн нэг чиглэлээр өнгөрөх, ачаалал багатай хөдөлгөөн өнгөрч байгаа үлдсэн эгнээ ачаалал ихтэй хөдөлгөөнд хангалттай хүрэлцэх, тухайн чиглэл болон гудамжны өргөн жигд, зааглах зурвас байхгүй, зүүн гар тийш эргэх хөдөлгөөн болон зогсоол ашиглахыг хязгаарлах боломжтой бол зорчих хэсэг нь зааглагдаагүй гудамж, замд эсрэг урсгалд шилжих эгнээ ашиглахыг зөвшөөрнө.

Зорчих хэсэг зааглагдаагүй, энгийн гудамж замыг эсрэг урсгалд ашиглах зурвас болгон зориудаар мэдэгдэхүйц өөрчлөх шаардлагүй бөгөөд хөдөлгөөн удирдах нэмэлт хэрэгслээр л тоноглоно.

Таван эгнээтэй замын гурван эгнээг ачаалал ихтэй хөдөлгөөнд зориулж болно. Зургаан эгнээтэй, нийт хөдөлгөөний 35-65 хувийг нэг чиглэлийн хөдөлгөөн эзэлдэг замын дөрвөн эгнээг гаднаас орж ирэх хөдөлгөөнд, үлдсэн хоёр эгнээг гадагшаа гарах хөдөлгөөнд зориулж болно. Голын эгнээг оройн оргил цагийн ачааллаар эсрэг урсгалын зориулалтаар ашиглаж болох бөгөөд хоёр эгнээг гаднаас орж ирэх хөдөлгөөнд, үлдсэн дөрвөн эгнээг гадагшаа гарах хөдөлгөөнд зориулж болно. Ердийн үед хөдөлгөөнийг чиглэл тус бүрээр гурван эгнээгээр өнгөрүүлэх эсвэл чиглэл тус бүрд хашлагатай зогсоолтой, хоёр эгнээ байгуулах боломжтой.

Бусад үед гудамжийг зогсоолтой эсвэл зогсоолгүй байдлаар хоёр чигийн хөдөлгөөнийг өнгөрүүлэх зорилгоор ашиглана.

Ердийн үед хоёр чигийн хөдөлгөөнтэй, эсрэг урсгалд шилжүүлж болох зурвастай замаар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг онцгойлон удирдах хэрэгтэй. Хөдөлгөөний зонхилох урсгалаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хоёр чиглэлийн хөдөлгөөнийг удирддаг дүрэм журмаар зохицуулна. Нэг чигийн хөдөлгөөнтэй, эсрэг урсгалд шилжих боломжтой гудамж замаар нэг төвшингийн бүх уулзвар-зөрлөгөөр маш амархан зүүн гар тийш эргүүлж болно.

Эсрэг урсгалд шилжих хөдөлгөөнийг замын тусгай тэмдэг эсвэл хөдөлгөөнийг удирдах нэмэлт хэрэгслээр эсвэл хоёулангаар зохицуулна. Хөдөлгөөнийг удирдахын тулд замын цагдаа эсвэл холбогдох ажилтанууд ажиллуулах шаардлагатай. Сөрөг хөдөлгөөнийг тусгаарлахын тулд зөөврийн конус хэлбэртэй замын тэмдэг эсвэл уян хоолой ашиглах, суурь эсвэл уян шон дээр “Зүүн гар тийш эргэхийг хориглоно”, “Баруун талын эгнээнд шилжинэ” гэсэн тэмдгийг ихэвчлэн тавина.

Өдрийн тодорхой цагуудад тухайн зурвасыг ямар зориулалтаар ашиглахыг мэдээлсэн, замын дээгүүрх тэмдгийг байрлуулвал хөдөлгөөнийг зөв эгнээ рүү амархан шилжүүлнэ. Эдгээр тэмдгийн хамтаар тухайлан заасан чиглэлд эсрэг урсгалд шилжих зурвас нээгдсэн, хаагдсаныг харуулсан гэрлэн дохиог зурвас бүрийн хажууд байрлуулна. Зурвас хаагдсаныг улаан өнгийн

Гол зам ба гудамж Бүлэг 9-37

Page 90: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД X хэрээсээр, нээгдсэнийг чиглэл заасан ногоон өнгийн сумаар мэдэгдэнэ. Замын тэмдэг, тэмдэглэгээний ийм хослол зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэл зурвасаас гарч сөрөг хөдөлгөөнд зориулсан зурвас руу нэвтрэхээс сэргийлнэ. Зурвас нэг бүрд тодорхой давтамжтайгаар зурвас ашиглалтыг удирдах дохиог тусад нь байгуулна. Энэ аргачлалыг урт гүүр болон хажуу талаасаа замын сүлжээгүй гудамжны хэсгүүдэд мөрдөнө.

Хөдөлгөөний зонхилох чиглэлд гэрлэн дохионы асаалтын үеийг тохируулах замаар хурдны менежментийг хийж, замын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Оргил цагийн гол хөдөлгөөнийг зөв зохицуулах зорилгоор дотуур холбоотой дохиоллын системтэй гэрлэн дохиог ашиглана. Ердийн цагийн хөдөлгөөний урсгалд зориулж гуравдах тохиргоог ашиглана. Зарим тохиолдолд энгийн цагт хоёр чиглэлд голын эгнээ болон эгнээнүүдийг улаан гэрлээр хааж ашиглахгүй зорчих хэсгийг хөдөлгөөний сөрөг урсгалыг тусгаарласан тусгаарлах зурвас руу шилжүүлсэнээр ослын гаралтыг бууруулна.

Зорчих хэсэг нь зааглагдсан зам дээр эсрэг урсгалд шилжих эгнээг “эсрэг урсгалын зурвас” гэж нэрлэнэ. Зарчмын хувьд эсрэг урсгалд шилжих эгнээг зорчих хэсэг нь зааглагдсан төв зам дээр ашиглаж болох хэдий ч зорчих хэсэг нь зааглагдаагүй хөвөөтэй зам дээр ашиглах нь илүү хүнд байдаг. Эсрэг урсгалын хөдөлгөөн төсөллөх нь хөндлөн болон эргэх хөдөлгөөнийг зохицуулахад хүндрэлтэй, явган зорчигч будилах, хөдөлгөөний эрчим ихтэй сөрөг урсгалаар зорчих тээврийн хэрэгслийн жолооч нарын дунд будилаан, зөрчил үүсгэдэг тул өөр маягийн төсөллөлт хийх хэрэгтэй. Үүнээс гадна хөдөлгөөний урсгал одоохондоо тэнцвэргүй байгаа нь хожим тэнцвэргүй хэвээр үлдэнэ гэсэн үг биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

9.3.14 Туслах замууд болон тусгаарлалт

Гол зам дээр гарцыг удирдах, хянах зорилгоор заримдаа туслах замуудыг ашиглаж болно. Туслах замын бусад чухал үүргүүд гэвэл зэргэлдээх эдэлбэр газар руу хөдөлгөөн нэвтрүүлэхээс гадна чигээрээ яваа хөдөлгөөний зурвасд хөндлөнгөөс ирэх саадыг багасгах болно. Туслах зам болон гадна талын тусгаарлагчийн өргөн болон бусад үзүүлэлтэнд ашиглах өгөгдлийн талаар Бүлэг 3, 4, 5 –д дурьдсан.

Уулзварын тусгаарлалт буюу өөр төвшингийн огтлолцоо-зөрлөг. Уулзварын тусгаарлалт буюу өөр төвшингийн огтлолцоо- зөрлөгийн талаар Бүлэг 5-д өгүүлсэн. Тэнд өгүүлсэн зарчмуудын олонхийг гол гудамж замд мөрдөнө. Өртөг өндөр, замын эзэмшил зурвас газрын олдоц муу, туслах замын байгууламжид нөлөө үзүүлдэг зэргээс шалтгаалж уулзвар тусгаарлалт буюу өөр төвшингийн огтлолцол-зөрлөгийг хотын төв зам дээр тэр болгон ашигладаггүй боловч зарим төвөгтэй огтлолцоог нэвтрүүлэх чадвараар хангах цорын ганц арга болно.

Зарим тохиолдолд, уулзвар тусгаарлалтыг замын эзэмшил зурвасын дотор барьж болно. Төв гудамжинд дараах байршлуудад уулзвар тусгаарлалт байгуулна:

• Төв гудамж замуудын хоорондох хөдөлгөөний эрчим ихтэй нэг төвшингийн уулзвар-зөрлөг;

• Хөдөлгөөний эрчим ихтэй нэг төвшингийн уулзвар-зөрлөгийн хоёр талын зам дөрөв болон түүнээс олон тоотой бол;

• Төв гудамж, замын коридор доторх бусад уулзварууд тусгаарлалттай бол;

• Бүх төмөр зам-авто замын уулзвар тусгаарлалттай бол;

Гол зам ба гудамж Бүлэг 9-38

Page 91: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

• Газар нутгийн хэлбэрээс шалтгаалж уулзвар тусгаарлалт барих шаардлагатай газрууд зэрэг болно.

Уулзвар тусгаарлалт байгуулах бол зогсоолын өргөн эсвэл хөвөөг оролцуулаад уулзвар тусгаарлалтын хоёр талын хөвөөтэй замын нийт өргөнийг уулзвар тусгаарлагчийг хөндлөн, эсвэл түүний доогуур гаргахаар төсөллөнө. Гэхдээ замын эзэмшил зурвас газар хязгаарлагдмал нөхцөлд өргөнийг багасгаж болно.

Гол замын өөр төвшингийн огтлолцол-зөрлөгийг өндөр хурдны замын орон зайн утгаас бага утгатай төсөллөнө. Тойрох холбоос зам нь 30 метрээс бага радиустай байж болохгүй. Ромбон буюу жишүү дөрвөн өнцөгт хэлбэртэй холбоос замын урт нь тохирох хөвөөтэй хоёр замын өндөржилтийн зөрүүг арилгахад шаардлагатай хамгийн бага зайгаар хангах, налуулан холбосон замын хөдөлгөөнийг багтаах хэмжээний байна. Хурд солих эгнээний урт тооцоот хурдтай таарсан байх ёстой. Өөр төвшингийн огтлолцол-зөрлөг болон уулзвар тусгаарлалтын төсөллөлтийн үзүүлэлтүүдийн талаар Бүлэг 5-д өгүүлсэн.

9.3.15 Угаагдлыг хянах

Хотын гол замыг задгай шуудуутай хөндлөн огтлолтой төсөллөх бол орон нутгийн замыг угаагдлаас хамгаалахад ашигладаг аргачлалыг мөрдөж, усны нөлөөллийг сайтар бодолцоно. Зэргэлдээх эдэлбэр газар, байгууламжид эвдрэл, хохирол учруулах, муу усны болон хурын ус зайлуулах шугам сүлжээнд лаг үүсэхээс сэргийлж доторлогоотой хөндлөн огтлолыг төсөллөнө. Угаагдал үүссэн газар улам эвдрэхээс сэргийлж үр цацах, зүлэг, ширэг суулгах зэрэг арга хэмжээ авна. Ногоон байгууламж байгуулах, мод бут тарих зэргээр угаагдлыг багасгах, гадаад үзэмжийг сайжруулах, зэргэлдээх эдэлбэр газар, барилга, байгууламжийн дундын үзэмжтэй зурвас үүсгэж болно.

9.3.16 Гэрэлтүүлэг

Хотын гол зам дээр шөнийн цагт осол гарах магадлалыг бууруулах, настай жолооч нарыг аюулгүй, тав тухтай зорчиход гэрэлтүүлэг чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэрэлтүүлэг хангалттай бол жолооч нар огцом тоормослох, шарвах эрсдэл багасдаг. Бусад гудамж, замтай харьцуулахад хотын төв замын гэрэлтүүлгийг сайтар төсөллөж, хангалттай тоогоор байрлуулах нь хөдөлгөөний ашиглалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ.

Гэрэлтүүлэг тасралтгүй, эрчим хүчний нэмнэлттэй эх үүсвэртэй байх ёстой. Замын нийт уртад гэрэлтүүлэг суурилуулах боломжгүй бол нэг төвшингийн уулзвар-зөрлөг болон замын налуулсан холболт зэрэгт газарт зайлшгүй гэрэлтүүлэг тавина.

9.3.17 Нийтийн тээврийг дамжин өнгөрүүлэх байгууламж

Хотын замын төсөллөлтийг хийхдээ нийтийн тээврийн дамжин өнгөрөх хэрэгцээг бодолцох ёстой. Авто зам төсөллөхдөө дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн чиг буюу эргэх болон дамжин өнгөрөх цэгүүд, автобусны эрчмийг харгалзан үзнэ. Авто замын зураг төсөл зохиох болон замыг ашиглах үед (1) автобусны буудлын байршил (нэг төвшингийн уулзвар-зөрлөг болон явган хүний гарцын байршил, зай гэх мэт), (2) автобусны буудал болон нөөц зурвасын төсөллөлт, (3) автобусны эгнээг нөөцлөх , (4) хөдөлгөөнийг удирдах, хянах тусгай тоноглолууд ихээхэн үүрэгтэй. Автобусны хөдөлгөөнд тохиромжтой, ашигтай байх зураг төсөл, хяналт бусад тээврийн хэрэгсэлд тохиромжгүй, эсвэл эсрэгээрээ, байх тул бүх зам ашиглагчдад хамгийн тааламжтай төсөллөлтийг сонгох хэрэгтэй.

Гол зам ба гудамж Бүлэг 9-39

--``,`,`,,,,`,`,`,`,`,,``,,````,-`-`,,`,,`,`,,`---

Page 92: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Автобусны буудлын байршил. Автобусны буудлыг төсөллөхдөө зорчигчдын тав тухтай, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тооцож сонгохын зэрэгцээ замын төсөллөлтийн болон ашиглалтын үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Хангалттай өргөн зайтай хөндлөн гудамжийг эс тооцвол автобусны буудлыг нэг төвшингийн уулзвар-зөрлөгтэй аль болох ойрхон төсөллөнө. Энэ тохиолдолд хороолол дундын гарц шаардлагагүй, явган зорчигчдыг гудамжаар хөндлөн гаргах боломжтой болно.

Хорооллын дэвсгэр нутаг урт, явган зорчигч нэг төвшингийн уулзвараас зайтай орон сууц болон бизнесийн байгууллагуудын ойролцоо цуглардаг тохиолдлуудаас бусад үед автобусны буудлыг орон сууцны хорооллын дунд байгуулах нь зүйтэй. Автобусны буудлыг орон сууцны хорооллын дунд байгуулах тохиолдолд хороолол дунд явган хүний гарц байгуулна.

Нэг төвшингийн уулзвар-зөрлөгийн ойролцоо автобусны буудал байгуулах бол уулзвар-зөрлөгийн ойрхон өмнө (ойртох үед) эсвэл өнгөрөөгөөд (холдох үед) байгуулна. Автобусны буудлыг нэг төвшингийн уулзварт ойртох эсвэл холдох үед байгуулах нь хоёулаа давуу болон сул талтай боловч холдох үед байгуулах нь илүү тохиромжтой. Гэхдээ хамгийн зөв төсөллөлтөөр хангахын тулд автобусны буудлын байршил нэг бүрийг нухацтай судлах хэрэгтэй.

Зарим тохиолдолд тухайлбал (1) өөр чиглэлийн автобусууд төв замаас зүүн гар эсвэл баруун гар тийш эргэх; (2) төв замаас тээврийн өөр төрлийн хэрэгслүүд эргэх, тэр дундаа баруун гар тийш эргэх хөдөлгөөн их хийх; (3) буудал руу дөхөж ирэх хөдөлгөөний эрчим ихээс хамгийн ойр зам дээр тээврийн хэрэгсэл бөөгнөрөх бол автобусны буудлыг нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр барих нь аюултай.

Автобусны буудал уулзвараас хол байх нь харагдах байдал сайжрах, ялангуяа дохиололгүй огтлолцоо дээр хангалттай үзэгдэх зайгаар хангах боломжтой болгоно.

Гудамж нэг чигийн хөдөлгөөнтэй бол баруунаас зүүн тийш огтолсон гудамжны наана биш харин буудлыг хөндлөн гудамжийг алгасах маягаар байгуулах нь илүү тохиромжтой.

Автобус нэг төвшингийн огтлолцоогоор зүүн гар тийш эргэх бол автобусны буудлыг эргэх цэгээс ядаж нэг хорооллын наана байгуулж дараагийн автобусны буудлыг эргэлт хийсний дараа огтолж байгаа гудамжинд байгуулна.

Замын эзэмшил газар өргөн, автобусны нөөц эгнээтэй, хурд солих эгнээтэй, сайн төсөллөсөн гол төв зам дээр автобусны буудлыг уулзвар-зөрлөгөөс хол байгуулах нь тодорхой давуу талуудтай.

Туслах эгнээтэй төв зам дээр автобусууд нэг төвшингийн уулзвар-зөрлөгийн наана эсвэл цаана байрлах зурвас зааглагчийн хоорондох тусгай зайгаар дамжин төв замаас гарах, төв зам руу буцан орж болно. Ийм төсөллөлт чигээрээ явах эгнээнээс хол байршилтай автобусны буудалд давуу тал олгоно. Төв гудамжнаас баруун гар тийш эргэн гарах эсвэл төв гудамж руу баруун гар талаас нийлэх тээврийн хэрэгсэл зурвас зааглагчийн хоорондох тусгай зайг ашиглаж болно, ингэснээр нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр зөрчил будилаан гарах эрсдлийг бууруулна. Туслах зам дараалсан хөндлөн гудамжны хооронд тасралтгүй үргэлжлэх бол хоёр зогсоолыг хоёуланг нь арилгаж болно. Учир нь автобуснууд нэг огтлолцоо дээрх чигээрээ явах эгнээгээр гараад дараагийн огтолж байгаа гудамж руу дахин орохын тулд туслах эгнээг ашиглана. Ашиглалтын ийм төрөл автобусны буудал өргөн зайтай бол илүү тохиромжтой.

Гол зам ба гудамж Бүлэг 9-40

Page 93: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Орон сууцны хороолол дунд автобусны буудал байгуулах нь уулзвар-зөрлөгтэй ойрхон барихаас давуу талтай. Гэхдээ ердийн цагт төв замыг зогсоолын зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг гудамжинд хороолол дунд автобусны буудал байгуулах нь тохиромжгүй. Төв замын аль ч талаас автобусны буудал руу хүрэх, бусад явган зорчигчдыг гарцаар хангахын тулд хороолол дундын автобусны буудал дээр гарц байгуулах хэрэгтэй. Явган хүний гарц байгуулах хэрэгцээ болон хөдөлгөөний эрчим ихтэй үед явган зорчигчдыг аюулгүй зорчих боломжоор хангахын тулд гэрлэн дохио байгуулна. Явган хүний хөдөлгөөн ихтэй том хэмжээний дамжин өнгөрөх автобусны буудал дээр явган зорчигчийн зурвас тусгаарлагч байгуулж болно.

Автобусны нөөц зурвас. Чигээрээ явах хөдөлгөөний зурвасд зогсох үеийн үзэгдэх зайг хангалттай төсөллөснөөр автобус болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн холилдох нь багасна. Гэхдээ автобусны жолооч нар хөдөлгөөнд буцаж нийлэх нь хүндрэлтэй үед нөөц зурвасыг ашиглахгүй байх тул автобусны нөөц зурвасыг автобус төвөггүй орох, гарахаар төсөллөнө.

Автобусны хөдөлгөөний зурвасыг нөөцлөх нь. Чигээрээ яваа хөдөлгөөнөөс баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслийг ялгахад хэцүү тул зөвхөн автобусанд зориулсан зурвасын зохицуулалтыг мөрдөх эсэх нь харьцангуй сайн дурын үндэслэлтэй.

Хөдөлгөөний нэг зурвасыг зөвхөн автобусанд зориулан төсөллөх хувилбар байж болно. Олон зурвастай гудамжинд зурвасыг тусгайлан зайчилж тухайн чиглэлд цор ганц зурвас үлдээх бөгөөд уг зурвасаар зөвхөн автобус явахаар төсөллөнө. Харин үлдсэн зурвасуудаар ердийн тээврийн хэрэгсэл зорчино. Автобусны зурвас болон ердийн хөдөлгөөний зурвас хооронд уян хамгаалалт суурилуулж байнгын тусгаарлагч байгуулж болно. Автобусны хөдөлгөөний ийм зурвасыг зэргэлдээх хөдөлгөөнтэйгээ сөрөг урсгалаар зорчих автобусны хөдөлгөөний нөөц эгнээнд ашиглаж болно. Ийм төсөллөлтийг заримдаа “эсрэг урсгалын тогтлолцоо” гэж нэрлэх бөгөөд хөдөлгөөний эрчим маш нягт, шигүү байх үед ашиглаж болно.

Дээр өгүүлсэн автобусны хөдөлгөөний зурвасыг харьцангуй цөөн тооны автобус зорчдог замд ч ашиглаж болно. Учир нь автобус багтаамж ихтэй тул автобус цөөхөн байсан ч олон тооны хөнгөн тэрэгнээс илүү зорчигч тээвэрлэдэг.

Хөдөлгөөнийг удирдах хэрэгслүүд. Төв замын хөдөлгөөнийг удирдах хэрэгслүүд эхний ээлжинд шууд хөдөлгөөнийг чөлөөтэй зохицуулах зорилготой. Дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хэрхэн удирдах, хянах нь хоёрдугаар зэргийн асуудал юм. Буухиа автобусны нэг загвар, төрөлд нь таардаг хяналтын арга хэмжээ бусад ердийн авто бусанд мөн л тохирдог. Бүс нутгийн тээвэрт ашигладаг автобус зорчигч буулгаж, суулгах зорилгоор байн байн зогсох шаардлагатай, улмаар автобусны хурд саарсанаар зорчигчдын тоо буурах, угийн хөдөлгөөний эрчим ихтэй тээврийн хэрэгслийн эрчим улам ихэснэ.

Хөндлөн гудамж нарийхан, зэргэлдээх барилга байгууламж маш шигүү баригдсанаас болж хангалттай урт эргэлтийн радиустай хашлага төсөллөх боломжгүй бол автобус баруун гар тийш эргэх үед хүндрэл үүснэ. Энэ нөхцөлд хашлагатай эгнээнээс эргэх автобус хөндлөн гудамжны тэнхлэгийг давж нэвтэрч болзошгүй. Дохиололтой нэг төвшингийн уулзвар-зөрлөг дээр тэнхлэгийн цаад талын зайг улаан гэрлээр зогсож байгаа тээврийн хэрэгслүүд эзэлдэг. Ийм нөхцөлд хөндлөн гудамж дахь автобусны зогсоолыг эргэж байгаа автобуснуудад хангалттай зай гаргахаар хол төсөллөнө.

Гол зам ба гудамж Бүлэг 9-41

Page 94: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

БҮЛЭГ-10. ХУРИМТЛУУЛАГЧ ЗАМ БА ГУДАМЖ

10.1. Хуримтлуулагч замын ангилал

Хуримтлуулагч замыг а) хөдөө нутгийн хуримтлуулагч зам, б) хотын хуримтлуулагч гудамж гэж хоёр ангилна.

Хуримтлуулагч гудамж гэдэг нь голдуу дунд зэргийн хөдөлгөөний эрчимтэй нийтийн эзэмшлийн авто зам, гудамж бөгөөд хөдөлгөөнийг зэргэлдээх орон сууцны хороолол болон хорооллын зэргэлдээх эзэмшил рүү нэвтрүүлэх үүрэгтэй. Иймд хуримтлуулагч гудамжийг түүний үндсэн зорилгыг нь хангаж төсөллөх ба зүгээр гудамжтай тасралтгүй нийлэх зориулалтаар төсөөлөн дүрсэлж болохгүй бөгөөд хөдөлгөөнийг зэргэлдээх эдэлбэр газар луу тохирох үйлчилгээний төвшинтэй уялдуулан нэвтүүлэхээр төсөллөнө. Хотын хуримтлуулагч гудамжийг төсөллөхдөө энэхүү бүлэг болон ”Хот суурины гудамж, зам төсөллөх” БНбД 32-01-04 болон тэдгээрийг дагалдах гарын авлага, заавруудыг мөрдлөгө болгоно.

Хуримтлуулагч замын үйл ажиллагааг уг замаас дээд ангилалын зам болох гол зам болон доод ангилалын зам болох орон нутгийн хөдөлгөөний зориулалттай замын холбоос гэж ойлгоно.

Хуримтлуулагч зам нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуримтлуулан цуглуулж төв зам руу шилжүүлэх болон төв замаас хуваарилан зэргэлдээх эдэлбэр газарт ба орон нутгийн зам руу тараах хос үүргийг нэгэн зэрэг биелүүлнэ.

Хуримтлуулагч замын хоногийн дундаж хөдөлгөөний эрчим 100-гаас бага тохиолдолд энэ бүлэгт өгсөн төсөллөлтийн үзүүлэлтийг ашиглах эсвэл тийм зам дээр ашиглалтын болон аюулгүй байдлын сайжруулалтын өргөн хүрээт арга хэмжээ авах нь эдийн засгийн хувьд ач холбогдол багатай байна.

Иймд, хоногийн дундаж хөдөлгөөний эрчим 100 болон түүнээс багатай хуримтлуулах гудамж, замын төсөллөлтөнд Бүлэг 11-д дурьдсан “Орон нутгийн зам ба гудамж”-ны төсөллөлтийг мөрдөнө.

10.2 Хөдөө нутгийн хуримтлуулагч зам

10.2.1 Төсөллөлтийн үндсэн үзүүлэлтүүд

Тооцоот хурд. Хүснэгт 10.1-д газар орны хэв шинж, хөдөлгөөний тооцоот эрчимтэй нийцсэн, хуримтлуулах болон хуваарилах хөдөлгөөний зориулалттай замын хамгийн бага тооцоот хурдыг үзүүлэв. Нугачаатай эсвэл уулархаг газарт муруй шугамтай төсөллөлттэй авто замд эсвэл орчны байдал төвөгтэй замд ерөнхийдөө 70 км/цагийн бага тооцоот хурд тохиромжтой. 80 км/цаг болон түүнээс их тооцоот хурдыг тэгш эсвэл байгаль орчны таатай нөхцөлтэй газарт төсөллөж болно.

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 1

Page 95: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 10.1. Хөдөлгөөнийг хуримтлуулах болон хуваарилах зориулалттай хөдөө нутгийн замд мөрдөх хамгийн бага тооцоот хурд

Замын ангилал

Хөдөлгөөний байдал

Зорчих зурвасын

тоо

Газрын гадаргуугийн байдал Тал газар Нугачаатай

газар Уулархаг

газар

Хөдөө нутгийн хуримтлуулагч зам 2 80 60 50

Хотын хуримтлуулагч гудамж

2 70 60 50

2Б Тусгай зориулалтын хуримтлуулагч зам 1-2 60 50 30

Тооцоот хөдөлгөөний эрчим. Хуримтлуулагч замын тооцоот хөдөлгөөний эрчмийг Бүлэг 1.3.7-д тодорхойлсоноор авна.

Тооцоот хугацаа. Хуримтлуулагч замын тооцоот хугацааг Бүлэг 1.3.6-ийн дагуу ерөнхийдөө 15 жилээр авах боловч нөхцөл байдлаас шалтгаалж багасган 10 жилээр авч болно. Хүнд даацын тээврийн хэрэгслийн хуримтлуулагч, тусгай зориулалтын авто замын ашиглалтын тооцоот хугацааг тухайн үйлдвэрийн газрын техник эдийн засгийн үндэслэл болон ашиглалтын хугацаатай уялдуулан, Захиалагчийн саналыг харгалзан авна.

Үйлчилгээний төвшин. Хөдөлгөөнийг хуримтлуулах болон хуваарилах зориулалттай хөдөө нутгийн зам ба хотын гудамжинд үйлчилгээний С төвшин, нугачаатай эсвэл уулархаг газарт болон тусгай хуримтлуулагч замд үйлчилгээний D төвшин тохиромжтой.

10.2.2. Замын чиг, трасс төсөллөлт

Хөдөө нутгийн хуримтлуулагч замын чиг, трассыг амьдралд хамгийн их нийцсэн байхаар төсөллөх бөгөөд аюулгүй байдал, нэвтрүүлэх чадвар, харагдах байдал буюу гадаад үзэмжийн үзүүлэлтийг бүрэн дүүрэн хангахын тулд хэвтээ болон босоо төлөвлөлтүүд нэг нэгнээ нөхөн, хосолсон байх ёстой. Хэвтээ төлөвлөлтийг огцом өөрчлөхөөс зайлсхийх хэрэгтэй бөгөөд босоо муруйнууд нь тооцоот хурдыг хангахын зэрэгцээ үзэгдэх зайн шаардлага хангасан байна. Үүнээс гадна тохиромжтой тохиолдол бүрт гүйцэж түрүүлэх боломжоор хангах нь зүйтэй.

Дагуу налуу. Хөдөө нутгийн хуримтлуулагч замын хамгийн их дагуу налууг газрын гадаргын хэв шинжийн төрөл, тооцоот хурдны үйл ажиллагаанаас хамааруулан хүснэгт 10.2-т зааснаар авна.

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 2

Page 96: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 10.2. Хөдөө орон нутгийн цуглуулагч замын хамгийн их дагуу налуу

Газар орны хэв шинж

Хамгийн их дагуу налуу, %-иар Техникийн нөхцлөөр тогтоогдсон төсөллөлтийн

тооцоот хурд (км/ц) 30 40 50 60 70 80 90 100

Тэгш 7 7 7 7 7 6 6 5 Нугачаатай 10 10 9 8 8 7 7 6 Уулархаг 12 11 10 10 10 9 9 8

Тайлбар: Хөдөө нутгийн хуримтлуулагч замын дагуу налуу 150 метрээс бага урттай байвал, нэг чигийн хөдөлгөөнтэй уруу хэсэг болон хөдөлгөөний эрчим багатай замын дагуу налуу дээр өгүүлсэн утгуудаас 2 хүртэл хувиар илүү огцом байж болно.

Хөндлөн налуу. Зорчих хэсгийн гадаргуугийн ус зайлуулахад тохирох нөхцлөөр хангахын тулд хөндлөн налууг хатуу хучилттай гадаргууд 1.5 – 2.0%-ийн харьцаатай төсөллөнө. Хөдөлгөөний 2 урсгалтай замыг тэнхлэгийн титэмтэй төсөллөнө.

Хатуу хучилтгүй, хайрга, шороон замын хөндлөн налуу 3.0-6.0% байх нь илүү тохиромжтой.

10.2.3. Хэвтээ төлөвлөлт дэх муруй

Хэвтээ муруйн хамгийн бага радиус. Хэвтээ муруйн хамгийн бага радиус тооцоот хурдаас шууд хамаарах учир түүнийг Бүлэг 2 болон хүснэгт 10.3-ийг үндэслэн авна.

Дэвсгэр зураг дахь муруйн радиусыг ихэсгэхэд замын урт богиносож улмаар замын барилгын өртөг буурдаг тул аль болох том радиустай төсөллөхийг хичээх хэрэгтэй бөгөөд газар нутгийн байдалтай нягт уялдуулах хэрэгтэй.

Хүснэгт 10.3. Хуримтлуулагч замын хэвтээ муруйн хамгийн бага радиус

Тоооцоот хурд

км/цаг

Хучилтын барьцалдуулалтын

итгэлцүүр

Хамгийн бага радиус, метрээр Эргэцийн хамгийн их налуу 4% 6% 8% 10%

80 0,14 280 252 229 200 70 0,15 203 184 168 154 60 0,17 135 123 113 105 50 019 86 79 73 68 40 0,23 47 43 41 38

Эргэц болон эргэцийн шилжилт. Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай хөдөө нутгийн олонхи замыг муруй шугам буюу эргэцтэй төсөллөнө. Эргэцийн харьцаа тооцоот хурдтай уялдсан байх бөгөөд хөдөө нутгийн замын эргэцийн харьцаа 12%-иас хэтрэхгүй боловч цас их ордог, мөстөх магадлал ихтэй зам дээр 8%-иас бага харьцаатай эргэц төлөвлөнө.

Хөдөлгөөнийг саадгүй өнгөрүүлэх, гадаргуугийн ус зайлуулах нөхцөлөөр хангах, замын үзэмжийг сайжруулах зорилгоор тооцоот шилжилтийн уртыг өөрчлөн тохируулж болно. Тооцоот хурдад тохирох эргэцийн хэмжээг Бүлэг 2 дахь “Хэвтээ төлөвлөлт” заалтаас авна.

Бага радиустай эргэлт дээр зорчих хэсгийг өргөсгөх. Төсөллөж буй хуримтлуулагч замын дэвсгэр зураг дээрх муруйн радиус 1000 метрээс бага тохиолдолд хөдөлгөөний зурвасыг муруйн дотор тал руу өргөсгөнө. Ингэхдээ юуны өмнө хөвөөг багасгах замаар өргөсгөх

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 3

Page 97: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД бөгөөд харин хөвөөний өргөн хангалтгүй бол даланг өргөсгөх бөгөөд Бүлэг 9-ийн хүснэгт 9.3-ийн дагуу хийнэ.

Үзэгдэх зай. Зогсоох үеийн үзэгдэх зайг тодорхойлохын тулд харааны өндрийг 1.08 м, саадын өндрийг 0.60 м утгаар авна. Гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зайг тодорхойлоход ашиглах харааны болон саадын өндөр тус бүр 1.08 м байна. Үзэгдэх зайн талаар хүснэгт 10.4, 10.5 болон Бүлэг 3-д байгаа “Үзэгдэх зай” заалтаас авна.

Хүснэгт 10-4. Гүдгэр болон хотгор босоо муруй дээр зогсоох үеийн үзэгдэх зайн төсөллөлт

Тооцоот хурд, км/цаг

Зогсох үеийн үзэгдэх зай, м Гүдгэр, м Хотгор, м

30 35 2 6 40 50 4 9 50 65 7 13 60 85 11 18 70 105 17 23 80 130 26 30 90 160 39 38 100 185 52 45

Хүснэгт 10.5. Гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зай дээрх гүдгэр босоо муруйн тооцооны үзүүлэлт

Тооцоот хурд км/ц

Гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зай, м

30 120 40 140 50 160 60 180 70 210 80 245 90 280 100 320

10.2.4 Хөндлөн огтлол

Зорчих хэсгийн өргөн. Хатуу хучилттай замын зорчих хэсгийн хамгийн бага өргөнийг хүснэгт10.5-д өгсөн бөгөөд энэ нь хөдөлгөөний зурвасуудын болон хөвөөний нийлбэртэй тэнцүү байна.

Замын хажуу хэсэгт хашилт хийх тохиолдолд хөдөлгөөний зурвасын захаас хашилт хийх тохиромжтой цэг хүртэл хамгийн багадаа 1.2 м зай үлдээнэ. Нэмэлт мэдээллийг Бүлэг 3-т байгаа “Хөвөө” болон “Дагуу хашилт” хэсгээс харна уу. Замын зорчих хэсгээс гарсан тээврийн хэрэгсэл далан руу унахаас сэргийлж замын даланг өргөсгөх талаар Бүлэг 2-т дурьдсан.

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 4

Page 98: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 10.6. Хөдөлгөөний зурвас болон хөвөөний хамгийн бага өргөн

Тооцоот Хурд, км/цаг

Хөдөлгөөний зурвасын үзүүлэлт Хөвөөний өргөн, тал бүртээ, м Тоо Өргөн, м Бүх өргөн, м

30-60 2 3 6 1.5 60-с дээш 2 3.3 6.6 2.0

Хөдөө нутгийн хуримтлуулагч замд зогсоолын зориулалттай зурвас болон зааглах зурвас байгуулахгүй.

10.2.5. Замын эзэмшил зурвас газар

Замын эзэмшил зурвас газар нь зам барих, ус зайлуулах нөхцөлөөр хангах, замын засвар арчлалтыг норм, дүрмийн дагуу хийхэд чухал үүрэг гүйцэтгэх тул зураг төслийн үед онцгойлон анхаарах шаардлагатай. Замын эзэмшил зурвас газрын өргөн хангалттай бол налууг алгуур гаргаснаар зам тээврийн ослын хохирлын цар хүрээ, хэмжээг багасгах засвар арчлалтыг бага зардлаар хялбар гүйцэтгэх боломжтой болно. Замын эзэмшил зурвас газрыг анхнаасаа хангалттай өргөн авах тохиолдолд хожим хөдөлгөөний эрчим нэмэгдэхийн хэрээр замыг боломжтой хэмжээгээр өргөсгөх боломжтой.

Барилгажсан хэсэгт замын эзэмшил зурвасыг хангалттай өргөн тогтоох боломжгүй нь мэдээж боловч ямар ч тохиолдолд тооцоот хөндлөн огтлол, замын байгууламж, замын хязгаарыг тэмдэглэх зэрэгт хүрэлцэхүйц өргөн байх ёстой.

10.2.6. Замын хажуу хэсгийг төсөллөх

Бүс нутгийн хуримтлуулагч замын зорчих хэсгийн дагууд замын хажуу хэсгийг төсөллөхдөө чөлөөт зай болон хөндлөн зай хэмжээг голчлон тооцоолно.

Замын чөлөөт зай. Бүс нутгийн хуримтлуулагч замын хурд хотын замын хурдаас их, саад болох эд юмс, бусад хүчин зүйлс хотын замынхаас хавьгүй цөөн тул, хөдөлгөөний эрчим, тооцоот хурд, байгууламжийн төрөлд тохирсон чөлөөт зайг төсөллөхдөө зорчих хэсгийн ирмэгийн гадна талд 2-3 метр дотор эсвэл түүнээс цаашаа харьцангуй алгуур налуутай, хөндлөн огтлолын төсөллөлтөөр мөлийлгөн гаргах нь зүйтэй. Хамгаалалтын туузан хашлага барих тохиолдолд өөрөөр авч болно. Чөлөөт зай дотор цохилтонд аюултай эд юмс буюу ургаа мод, замын тэмдгийн шон, багана, тулгуур, гэрлийн шон болон замаас гарсан тээврийн хэрэгсэл мөргөх, шүргэх аюултай хөдөлгөөнгүй обьект байх ёсгүй.

Хөндлөнгийн зай. Тохиромжтой тохиол бүрд замын зурвасын дагуу, гүүр болон дээгүүр гарцын хөндлөн чиглэлд замын өргөнийг бүрэн авах хэрэгтэй. Зам дээгүүр өөр хурдны зам, төмөр зам гарах бол дээгүүр гарцыг захын болон завсрын тулгуур, хамгаалалтын байгууламж зэрэгт замын хөндлөнгийн зай хэмжээтэй адил эсвэл түүнээс илүү хөндлөн зай хэмжээ үлдэхийг хичээх хэрэгтэй. Хашлагагүй боловч 1.2 метрээс багагүй өргөн хөвөөтэй байгууламж дээр хамгийн багадаа зорчих хэсгийн ирмэгийн гадна талд 1.2 м өргөн хөндлөнгийн зай хэмжээгээр хангана.

Хажуу налуу. Замын хажуу налууг талбайн нөхцөл байдал тохируулан, төсөллөлтийн бусад үзүүлэлтүүдийг харгалзан аль болох тэгш гаргах нь зүйтэй. Алгуур хажуу налуу замаас санамсаргүй гарсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөний чигээ яаралтай өөрчлөх орон зайгаар хангах учир ослын хэр хэмжээг багасгана. Хажуу налуугийн хамгийн их харьцааг хөрсний шинжилгээний үзүүлэлт, талбайн нөхцөл зэргээр тогтоосон тухайн газрын хөрсний

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 5

Page 99: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД тогтворжилтийг үндэслэн тооцно. Байр зүйн шинж чанар, замын зурвас газрын олдоц зэргээс шалтгаалж налууг огцом гаргахаас өөр аргагүй бол замын хажуу хэсгийн хашилт тавина.

Хажуу налуу 1:2-оос илүү харьцаатай эсвэл илүү тэгш, шуудууны ёроол болон налуу сайн дугуйруулсан, эсвэл эргэх боломжтой бол зорчих хэсгээс санамсаргүй гарсан тээврийн хэрэгслийг жолооч хяналтандаа дахин оруулж чаддаг байхаар төсөллөнө.

Налуугийн харьцаа болон өндрийн хослол тээврийн хэрэгслийг хяналтандаа дахин оруулах боломжоор хангах ёстой. Зам болон орчны нөхцөл байдлаас (өндөр далан, замын зурвас газрын хавчигдмал байдал, хад чулуу, гол ус болон замын бусад байгууламж гэх мэт) харахад дээр өгүүлсэн төсөллөлт оновчгүй бол хамгаалалтын туузан хашлага байгуулах, энэ тохиолдолд хажуу налуугийн хамгийн их харьцааг налуугийн тогтворжилттой уялдуулан ашиглаж болно.

Ухмалтай хэсэгт өөрийн шуудуу татах хэрэгтэй. Хажуу налуу 1Б:3Х-с хэтрэхгүй харьцаатай байх, боломжтой бол 1Б:4Х харьцаатай тэнцүү болон тэгш байх нь тохиромжтой. Шуудууны ёроол болон налуу сайн дугуйран мөлийсөн, гадна налуугийн харьцаа налуугийн тогтворжилтонд хэрэгтэй хамгийн их харьцаанаас хэтрэхгүй байх ёстой.

10.2.7. Замын байгууламж

Шинэ болон шинэчлэн сэргээх байгууламжууд. Хөдөлгөөний эрчим багатай замын байгууламж буюу гүүр, хоолой, түшиц хана, хонгил зэрэг замын байгууламжуудын төсөллөлт, барилга угсралтын ажилд БНбД 32-02-12 “Авто замын гүүрийн ба хоолойн төсөллөх норм ба дүрэм”-ийг мөрдөнө. Дөрөвдүгээр бүлэг болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол байгууламжийг төсөллөхдөө дээрх нормд заасан хэмжээсийг ашиглана.

Хөдөө нутгийн хуримтлуулагч замд шинээр барих гүүрийн хамгийн бага тооцоот ачаалал нь А11 ангиллын, хөдөлгөөнт ачаалал байна. Харин цаашид хөдөлгөөний эрчим өсөх магадлалтайн дээр удаан эдэлгээтэй, төмөр бетон байгууламж төсөллөх бол А14 ачаалалд тооцох ба харин модон гүүрт бол А8 байна.

Гүүрийн доогуурх өргөний цэвэр зай. Шинээр болон шинэчлэн барих гүүрийн доогуур гарч байгаа замын өргөний хамгийн бага чөлөөт зай нь 30 хүртэл метрийн урттай гүүрийн хувьд зорчих хэсгийн өргөнөөс хоёр талдаа тус бүр 0.6 метрээс багагүй, 30 метрээс дээш урттай гүүрэнд тус бүр 1.0 метр байна.

Хуучин замыг шинэчлэн барих үед замын трасс болон дагуу налуу зөрөхгүй бол гүүрийн доогуурх замын цэвэр өргөн дээрх хэмжээнээс багагүй бол хэвээр үлдээж болно.

Босоо чөлөөт зай. Цаашид хучилтын гадаргууг дахин өнгөлөхөд шаарлагатай зайг тооцоод гүүрийн доогуур гарцын босоо цэвэр зай замынхаа нийт өргөнд 4.3 м-ээс багагүй байна. Явган болон дугуйн зам, зам дээгүүр агаарт хөндлөн байрлуулсан замын тэмдгийг хамгийн багадаа 4.5 м босоо цэвэр зайтайгаар төсөллөнө.

10.2.8. Нэг төвшингийн уулзвар-зөрлөг

Дагуу налууг огцом гаргахаас зайлсхийх, уулзвар руу ойртож ирэхэд үзэгдэх зай хангалттай байхаар уулзварын байршлыг зөв тогтоох хэрэгтэй. Нэг түвшний уулзвар-зөрлөг богино гүдгэр босоо муруйн яг цаахан эсвэл огцом хэвтээ муруй дээр байж болохгүй. Уулзварыг муруй дээр байгуулахаас өөр аргагүй тохиолдолд уулзвар руу орж байгаа замын хэсэг бүрийн

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 6

Page 100: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД үзэгдэх зайг хянаж боломжтой тохиол бүрд гадна налууг алгуур болгон, үзэгдэх зайгаар хангалттай хангахаар хэвтээ болон босоо муруйг уртасгана. Уулзвар руу орж ирж байгаа жолооч уулзварыг тэр чигт нь харин огтолж байгаа замыг дагууд нь саадгүй харсанаар уулзвар дээр мөргөлдөх, шүргэлцэхээс зайлсхийнэ.

Уулзварын эргэлтийн тойргийн радиусыг уулзвараар заримдаа нэвтэрнэ гэж тооцсон том оврын машиныг төлөөлсөн төсөллөлтийн тооцоот тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэхээр төлөвлөнө. Эргэлтийн хамгийн бага радиусын мэдээллийг “Эргэлт хийх замын өргөн болон хөдөлгөөнийг сувагчилж залах” буюу Бүлэг 4-ээс авна. Эргэх зай хангалттай бол нэмэлт эгнээ болон хөдөлгөөнийг сувагчилж залах асуудлыг авч үзнэ.

Хөдөлгөөнийг “ЗОГС” гэсэн тэмдэгээр удирддаг уулзварын замын хэсгүүд зөв өнцгөөр огтлолцох бөгөөд 60 градусаас бага өнцгөөр огтлолцохгүй байх ёстой. Уулзварын өнцгийн талаар нэмэлт мэдээллийг Бүлэг 4-д байгаа “Төлөвлөлт” гэсэн хэсэгт өгөв.

Уулзвар, гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогсох шаардлагатай талбайг аль болох тэгш төсөллөнө. Бүлэг 4-д нэг түвшний уулзварын төсөллөлтийн гол асуудлуудын талаар өгүүлсэн.

10.2.9. Авто зам-төмөр замын нэг түвшний гарам

Дэвсгэр нутгийн хөдөлгөөний зориулалттай хөдөө нутгийн зам, гудамж нь төмөр замтай нэг төвшинд огтлолцвол тохирох гармын анхааруулах тэмдгийг суурилуулахын зэрэгцээ төсөллөлт хийхийн өмнө зохих төмөр замын хэрэг эрхлэх газраас зөвшөөрөл авна.

Төмөр зам авто замтай нэг төвшинд огтлолцох тохиолдолд үзэгдэх зайг маш сайн тооцох ёстой. Гарам дээр зогссон жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэн төмөр замыг хөндлөн гарах эсэх шийдвэр гаргах үзэгдэх зайг төмөр замын дагууд хангалттай төлөвлөх хэрэгтэй. Автозам, төмөр замын нэг түвшний гарамын талаарх мэдээллийг Бүлэг 4-өөс авна.

Төмөр замын гарам дээрх замын өргөн төмөр замын хоёр талын замын өргөнтэй адил байх ёстой. Төмөр замтай перпендикуляр огтлолцоогүй авто замын хажуугаар дугуйн зам төсөллөх бол гармаар дугуйтай хүн хөндлөн гарахын тулд хөдөлгөөний чигээ өөрчлөх нэмэлт хучилттай хөвөөг гарам дээр байгуулна.

10.2.10. Хөдөлгөөний хяналтын тоноглолууд

Дэвсгэр нутгийн хөдөлгөөний зориулалттай хөдөө нутгийн зам, гудамж дээр хучилтын болон бусад тэмдэглэгээ хийх, замын тэмдэг, шаардлагатай үед гэрлэн дохиог заавал байрлуулна. Ямар тоноглолыг хаана, ямар үндэслэлээр ашиглах талаар Бүлэг 7-оос харна уу.

10.2.11. Ус зайлуулах байгууламж

Замын гадаргуу, замын хажуу болон хучилтын доод талын усыг зайлуулах нөхцөлөөр хангах нь төсөллөлтийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болно. Ус зайлуулах байгууламжийг буруу төлөвлөснөөр засвар арчлалтын зардал нэмэгдэх замын эдэлгээний хугацаа богиносох аюултай. Цас их унадаг газарт зам дээр тогтсон цасыг замын зорчих хэсгээс цэвэрлэн гадагш овоолох, хавар цасны ус зайлах нөхцөлөөр хангах өргөнийг төсөллөнө. Ус зайлуулах ажлыг төсөллөхдөө БНбД 32-02-12 “Авто замын гүүрийн ба хоолойн төсөллөх норм ба дүрэм”-ийг мөрдөнө.

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 7

Page 101: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД 10.2.12. Угаагдлаас сэргийлэх болон газрын ландшафттай уялдуулах

Хөдөө нутгийн хуримтлуулагч замыг төсөллөхдөө замын зурвас газар доторх ургамлын бүрхэвчийг гэмтээхгүй, мод бутыг тайрах, хугалахаас сэргийлэх талаар бодолцох ёстой. Жолоочид шаардлагатай үзэгдэх зайг тооцоолохдоо мод, бут, бусад ургамал, замын хажуу хэсгийн обьект хүртэлх хөндлөнгийн зай хэмжээг харгалзан үзнэ. Дэвсгэр нутгийн хөдөлгөөний зориулалттай хөдөө нутгийн замын налуу, намгархаг хотгор газар эсвэл амархан угаагдах газарт ургамлын үр цацах, бордох, ширэг суулгах зэрэг арга хэмжээ авна.

10.3. Хотын хуримтлуулагч гудамж

10.3.1. Төсөллөлтийн үндсэн үзүүлэлтүүд

Хотын хуримтлуулагч гудамж гэж тээврийн хэрэгсэл зорчих нийтийн эзэмшлийн байгууламжууд бүхий замын эзэмшил зурвас газрыг хэлнэ. Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай хотын гудамжаар явган хүний болон дугуйн хөдөлгөөн нэвтрэх бөгөөд замын эзэмшил зурвас газар дотор нийтийн эзэмшлийн байгууламжууд байрлана.

Хотын хуримтлуулагч гудамжны үйл ажиллагаа нь хөдөлгөөнт байдал болон нэвтрэх байдалд тэнцүү хуваагдсан байна.

Гудамжны хөдөлгөөнт байдлыг хурдасгах зорилгоор төсөллөх бол төсөллөлтөд бодолцон үзэх нэмэлт хэд хэдэн үзүүлэлтүүд бий. Тухайлбал a) будилаан, сөргөлдөөнд хүргэж болзошгүй цэгүүдийг багасгах, б) эргэх бүх хөдөлгөөнд хангалттай урт зай төсөллөх, в) явган хүн болон дугуйтай хүн зам давхцах тохиолдлыг бууруулах, г) хувийн эзэмшил рүү нэвтрэх замыг замын далангийн эсрэг талд барих, д) өсөлттэй уялдуулан гэрлэн дохио суурилуулах, е) орц, гарцыг хангалттай байгуулсанаар хөдөлгөөнийг үр бүтээмжтэй болгох гэх зэргийг тооцож үзэх ёстой.

Тооцоот хурд. Хотын хуримтлуулагч гудамжны төсөллөлтөнд анхаарах нэг хүчин зүйл нь тооцоот хурд болно. Төсөллөлтийн элементүүдийг хооронд нь уялдуулан, замын эзэмшил зурвасын олдоц, газрын хэв шинж, явган хүний хөдөлгөөн, орчны барилгажилт болон бусад хүчин зүйлсийг үндэслэн хуримтлуулах гудамж замд 50 км/цаг болон түүнээс их тооцоот хурдыг ашиглана.

Гудамжны нэг маягийн сүлжээнд ойр ойрхон байрласан нэг түвшний уулзвар-зөрлөгүүд тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарладаг учир тооцоот хурд тийм ч их чухал үүрэгтэй бус 80 км/цагаас дээш бол оновчгүй байна. Тооцоот хурд ихсэх тусам үзэгдэх зайг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын гаралтыг бууруулах бусад арга хэмжээнүүдийг авах шаардлагатай болдог тул тийм өндөр хурд шаардлагагүй юм.

Тооцоот хөдөлгөөний эрчим ба тооцоот хугацаа. Хотын хуримтлуулагч гудамжны зураг төсөл зохиоход хөдөлгөөний эрчим онцгой байр эзэлнэ. Зам барьж эхлэхэд анхнаасаа гудамжны геометр төсөллөлтийг өөрчлөнө гэж тооцохгүй бол хожим өөрчлөхөд хэцүү, бас зардал ихтэй болдог тул тооцоот хөдөлгөөний эрчмийг хамгийн багаар 10 жил, улмаар 15-20 жилээр авна.

Үйлчилгээний төвшин. Хүн ам ихээр төвлөрсөн том хотын шигүү барилгажсан хэсэгт эсвэл хөдөлгөөний эрчим дэндүү их газарт үйлчилгээний D төвшинг мөрдөнө. Иймд хотын хуримтлуулагч гудамж замыг үйлчилгээний D зэрэглэлийн төвшинд тааруулж төсөллөнө.

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 8

Page 102: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Трассын сонголт. Орон сууцны хорооллын доторх хуримтлуулагч замын чигийг ухмал, дүүргэлтийн ажлын тоо хэмжээг багасгах зорилгоор байр зүйн нөхцөл байдалтай уялдуулан, аюулгүй байдлыг хангах, замын нэвтрүүлэх чадварыг хангах болон гадаад үзэмжийг бодолцон тогтооно.

10.3.2.Замын чиг, трасс төсөллөлт

Дагуу налуу. Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай хотын гудамжны дагуу налууг аль болох тэгш, орчны газрын гадаргын хэв шинжтэй нийцүүлэн төсөллөнө. Гудамжийг тохирох ус зайлуулах нөхцлөөр хангахын тулд хамгийн багадаа 0.3%-ийн дагуу налууг төсөллөж болох боловч 0.5%-иас дээш дагуу налуу хамгийн оновчтой байна.

Хажуудаа явган замтай бол хамгийн их дагуу налуу 5% байна. Гудамжны зэргэлдээх барилга, байгууламжийн гадаргын усыг хашлагатай талбай руу шууд зайлуулах зорилгоор хотын гудамжны дагуу налууг орчны газрын төвшингээс доогуур төсөллөснөөр гадаргын ус шууд хурын ус зайлуулах шуудуу руу залагдана.

Хүснэгт 10.8. Хуримтлуулагч хотын замын хамгийн их дагуу налуу

Гадаргуугийн төрөл

Тооцоот хурд км/цаг ба хамгийн их дагуу налуу % 30 40 50 60 70 80

Тэгш тал 9 9 9 9 8 7 Нугачаатай 12 12 11 10 9 8 Уулархаг 14 13 12 12 11 10

Тайлбар: Хотын дэвсгэр нутаг дахь замын дагуу налуугийн урт нь 150 метрээс богинохон, хөдөлгөөний эрчим багатай бол хотын хуримтлуулах замын дагуу налуу нь хүснэгтэд үзүүлсэн дагуу налуугаас 2 % илүү огцом байж болно.

Хөндлөн налуу. Хөвөө нь зорчих хэсэгтэй нэг төвшинд байгаа эсвэл замын гадна талд хашлагатай бол хөндлөн налуу ерөнхийдөө 1.5-3.0%-ийн байна.

10.3.3. Хэвтээ төсөллөлт

Эргэц. Бүс нутгийн хөдөлгөөний зориулалттай хуримтлуулагч гудамжны хэвтээ тойрог буюу эргэлт дээр эргэц гаргах нь нэгээхэн хэсэгт ашигтай байх боловч барилгажсан хэсгийн хатуу хучилттай гудам талбайнууд, орчны барилга байгууламжийг өргөтгөх, шинээр барих, хөндлөн налууг хянах, ус зайлуулах байгууламжийн дагуу огтлол болон хотын бусад онцлог шинжээс шалтгаалж эргэц байгуулах нь амьдралд нийцэхгүй учир хүсүүштэй төсөллөлт биш болно.

Ийм учраас худалдааны дэвсгэр нутаг болон хүн ам оршин суух хорооллын гудамжинд эргэц байгуулахгүй, харин үйлдвэр аж ахуйн байгууллагын дэвсгэр нутаг дахь гудамжинд болон уулзваргүй хэсэгт зайлшгүй шаардлагатай бол эргэц байгуулж болно.

Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай гудамж замд эргэц гаргах тохиолдолд эргэцийн хамгийн их харьцаа 6 хувь болон түүнээс бага хувьтай байна.

70 км/цаг болон түүнээс бага хурдтай хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай хотын замыг эргэцгүй төсөллөх нь тээврийн хэрэгслийн хөдлөгөөнд аюул үүсгэхгүй.

Үзэгдэх зай. Гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зайг бүс нутгийн хуримтлуулах хөдөлгөөний зориулалтай гудамжинд ховорхон төсөллөдөг.

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 9

Page 103: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД 10.3.4. Хөндлөн огтлолын элементүүд

Зорчих хэсгийн өргөн. Хуримтлуулагч гудамжны өргөнийг хөдөлгөөний зурвасууд, зогсоол, дугуйн замын өргөний нийлбэр дээр тохиромжтой үед зааглах зурвасын өргөнийг нэмж тооцоолно.

Хөдөлгөөний зурвасуудын өргөн 3.0-3.6 м байх нь илүү тохиромжтой боловч үйлдвэр агуулахын дэвсгэр нутаг дахь гудамж замын зурвасын өргөн 3.6 м байна. Замын эзэмшил зурвас газрын олдоц муу, түүнд нэвтрэхэд бэрх бол хөдөлгөөний зурвасын өргөн 3.3 м байна. Уулзварын нэмэлт эргэх зурвасын өргөн уулзварын хөдөлгөөнд ачааны машины эзлэх хувиас шалтгаалж хамгийн багадаа 3.0-3.6 м байна. Хөвөөтэй хэсгийн замын өргөнг тооцоолохдоо 16.5 дугаар хүснэгтэнд өгсөн утгуудыг харгалзаж үзнэ.

Зурвасын тоо. Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай хотын гудамжийг хөдөлгөөний 2 зурвастай төсөллөнө. Зарим тохиолдолд орон сууцны хорооллын дэвсгэр нутаг дахь нэг түвшний уулзвар-зөрлөг эсвэл зүүн гар тийш эргэх өдөлгөөнтэй хорооллын гарц дээр зүүн гарын нэмэлт эсвэл замын төв дунд зүүн гар тийш эргэх тасралтгүй хоёр чигийн зурвас байгуулах нь зүйтэй.

Хөдөлгөөний эрчим ихтэй хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай хотын гудамжны зурвасын тоог замын нэвтрүүлэх чадварын тооцоогоор тодорхойлно. Тооцоонд нэг түвшний уулзвар-зөрлөг болон хорооллын дундах гарцын байршлыг бодолцон тохирох үйлчилгээний төвшингээр хангахын тулд санал болгож байгаа төсөллөлт тохирох эсэхийг тогтоож үнэлгээ хийнэ.

Зогсоолын зориулалттай зурвас. Гудамжны хөдөлгөөний зурвасыг машины зогсоолын зориулалтаар ашиглах нь замын хөдөлгөөнд саад учруулах, зогсоолд тавьсан машинуудыг мөргөх, шүргэх эрсдлийг дагуулахаас гадна зогсоолын эгнээ замын хашлагатай зэрэгцээ байх нь хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай зэргэлдээх олон гудамжны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг.

Иймээс хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай гудамжинд зогсоолын зориулалтаар эгнээ нэмж гаргах хангалттай хэмжээний өргөн талбайтай бол зэрэгцээ зогсоол байгуулахыг зөвшөөрнө. Орон сууцны хороолол дахь гудамжны нэг эсвэл хоёр талд талбайн хэмжээ, барилгажилтын нягтшлаас шалгаалж 2.1 – 2.4 м өргөн зэрэгцээ зогсоолын зурвас байгуулж болно. Худалдааны болон үйлдвэрийн дэвсгэр нутаг дахь зогсоолын зурвасын өргөн 2.4-3.3 метрт хэлбэлзэх бөгөөд голдуу гудамжны хоёр талд байгуулна.

Зогсоолын зурваст автомашиныг бөгсөөр нь ухраан ташуу, эсвэл зэрэгцүүлж тавих хэлбэр нь уламжлалт хэлбэр буюу автомашиныг чигээр нь тэгш хэмтэй эсвэл өнцөг үүсгэн жишүү байрлуулахтай харьцуулахад ухрах хөдөлгөөн хийх үед жолооч нарын харах зай, талбайн баримжааг багасгадаг. Иймд зөвхөн онцгой тохиолдолд л хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай гудамжинд автомашиныг ухраан ташуу эсвэл өнцөг үүсгэн тавихаар төсөллөнө.

Зогсоолын зориулалттай зурвасын өргөнийг тооцохдоо тухайн зурвасыг хожим хөдөлгөөний зурвасын зориулалтаар байнга эсвэл оргил цагийн ачааллын үеэр ашиглах шаардлага, магадлалтай эсэхийг бодолцож үзнэ.

Замын хашлага, эсвэл ус зайлуулах сувагтай хашлага байгаа бол сувгийн ёроолын өргөнийг хөвөө эсвэл зогсоолын зурвасын өргөний нэг хэсэг болгон тооцох боловч зогсоолын

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 10

Page 104: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД зориулалттай зурвас, эсвэл хөвөөг хожим хөдөлгөөний зурвас болгох бол дээр дурьдсан зогсоолын эгнээний өргөн дээр ус зайлуулах сувгийн ёроолын өргөнийг нэмнэ.

Зааглах зурвас. Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай, хоёр эсвэл дөрвөн эгнээтэй хотын гудамжийг төсөллөхдөө боломжтой тохиол бүрд зааглах зурвас байгуулах өргөнөөр хангана. Энэ төрлийн гудамжинд байгуулах нийтлэг төрлийн зааглах зурвасын өргөн нь өөр өөр байна. Зааглах зурвасны байдал болон цаашид ашиглах хэрэгцээг харгалзан өргөнийг төсөллөх хэмжээг Хүснэгт 10.5-д өгөв.

Хүснэгт 10.5. Зааглах зурвасын өргөн

Тайлбар ба зурвасын хэлбэр Зааглах зурвасын өргөн, м

Ердийн будгаар будсан тусгаарлагч 0.6 - 1.2 Нарийхан, өндөрлөсөн хашлагатай хэсэгт 0.6-1.8 Өндөрлөсөн хашлагатай хэсэгт зүүн гар тийш эргэх зурвасын зай гаргах зорилгоор

3.0-4.8

Ердийн будгаар будсан зааглах зурваст хоёр чиглэлийн хөдөлгөөний зурвасын зай гаргах болон зааглах зурвасын эхлэл дээр хөнгөн тэрэг зогсох боломжтой байх зорилгоор

5.4-7.6

Зогсоол орчимд газрын ландшафт хийх зай хангалттай байгаа бол 8-12

Зааглах зурвасын өргөнийг нэмэх нь замын хөдөлгөөнд ямар нэг хэлбэрээр давуу тал олгодог тул талбайн нөхцөл байдалтай уялдуулан аль болох өргөн байгуулах нь зүйтэй.

Зааглах зурвасын эхлэл ба төгсгөлийг зүүн гар тийш эргэх эгнээг оролцуулан төсөллөнө.

Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай, өндөрлөсөн хашлагатай хотын гудамжинд ус хураан цуглуулах худаг бүхий ус зайлуулах байгууламж байгуулна. Зааглах зурвасын эхлэлийг үзэгдэх зай хангалттай газарт байгуулах ба түүний хэлбэр, урт нь зааглах зурвасын өргөн, замаар зорчих тээврийн хэрэгслийн төрлөөс шалтгаална.

Зааглах зурвасын эхлэлийн хамгийн бага урт нь гудамж болон гарцыг хөндлөн гарч буй замын тооцоолсон өргөнтэй тэнцүү байна. Зааглах зурвасын эхлэлийн урт наад зах нь 15 м байх ба эргэлтийн радиус эсвэл тооцоот тээврийн хэрэгсэл зааглах зурвасын зэргэлдээ эгнээний дотоод ирмэг болон огтолж буй замын тэнхлэг хооронд зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхэд шаардлагатай эргэлтийн радиусаар хангахаар урт байна.

Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай хотын ихэнх гудамжинд өндөрлөсөн хашлагатай зааглах зурвас байгуулах нь тохиромжгүй. Харин тасралтгүй үргэлжилсэн, зорчих хэсгийн гадаргуутай ижил төвшинтэй, төвийн хоёр чиглэлдээ зүүн гар тийш эргэх эгнээтэй төсөл зохиох нь оновчтой болно.

Нарийхан, эсвэл дунд зэргийн өргөнтэй зааглах зурвас, эсвэл зааглах зурвасыг хөндлөн туулах нь зохимжгүй, эсвэл зам тээврийн осол гарч болзошгүй өргөн зааглах зурвасын зорчих хэсгийн талд хашлага тавина.

Замын хашлага. Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай гудамж, замыг голдуу хашлагатай төсөллөж улмаар гадаргуугийн ус зайлуулах төсөллөлт, явган хүний замыг зааглах, хамгаалах асуудлуудыг шийднэ. Замын гадна талын хашлага босоо хэлбэртэй, 150 мм өндөр

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 11

Page 105: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД байна. 70 км/цагаас илүү хурдтай зорчих зам дээр босоо, 150 мм өндөр мөлгөр хашлагыг хэрэглэнэ. 100 мм өндөртэй мөлгөр хашлагыг хөдөлгөөн маш хязгаарлагдмал өндөр хурдны зам болон огтлолцож байгаа гудамжинд ашиглана.

Зорчих хэсэг нь зааглагдсан гудамжинд хэрэглэх зааглах зурвасын хашлагын төрлийг эргэх хөдөлгөөнийг удирдах, хянах тоноглолтой уялдуулан сонгоно. Орон сууцны хорооллын дунд зүүн гар тийш эргэхийг зөвшөөрдөг, зааглах зурвасын өргөн 3 метрээс бага бол сайтар заагласан, зорчих хэсгийн гадаргуутай ижил төвшинтэй эсвэл 50-100 мм мөлийлгөн өндөрлөсөн хашлага бүхий зааглах зурвас төсөллөнө.

Зааглах зурвас нэлээн өргөн, дээгүүр нь туулж өнгөрөх боломжтой бол төвшинг нь зорчих хэсгийн төвшинтэй ижил төвшинд байлгах эсвэл 25-50 мм намхан хашлагаар тойруулан хашиж болно.

Хөдөлгөөний зурвасын гадна тавих 150 мм болон түүнээс өндөр босоо хашлагыг хөдөлгөөний зурвасын ирмэгээс хамгийн багадаа 0.3-0.6 м зайтай тавина. Хашлагыг ус зайлуулах ховилтой хослуулан хэрэглэх тохиолдолд, ховилын ёроолын өргөн, ерөнхийдөө 0.3-0.6 м зайтай байна.

10.3.5. Замын эзэмшил зурвас газрын өргөн

Замын эзэмшил зурвас газар нь замын хажуугийн зааглах зурвас, зогсоол, хөвөө, явган хүний зам ба дугуйн зам, нийтийн эзэмшлийн байгууламжууд болон гадна талын налуу гэх мэт олон зүйлсээс шалтгаалах тул шууд тэд гэсэн тоо байхгүй боловч 12-18 м өргөн байвал маш зохимжтой.

10.3.6. Гудамж зам дахь замын байгууламж

Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай гудамж нь тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх, өнгөрүүлэх үндсэн үүрэгтэйгээс гадна тухайн аймаг болон хотын хууль, дүрэм журмын дагуу замын эзэмшил зурвас газар дотор нийтийн эзэмшлийн байгууламжийг багтаах зориулалтай. Эзэмшил зурвас газрыг нийтийн эзэмшлийн байгууламжийн зориулалтаар ашиглахдаа тээврийн хөдөлгөөнд аль болох бага саад болохоор төсөллөх ёстой.

Гудамжны хилийн зурвас ба унадаг дугуй, явган хүний зам. Хуримтлуулагч гудамжны хилийн өргөн хамгийн багадаа явган замын өргөнийг оролцуулаад 2.4 м болон түүнээс өргөн байна.

Гэрлэн дохио, шон, багана, гал унтраах усны сав болон бусад байгууламжийг хашлагаас аль болох хол байрлуулсанаар замаас санамсаргүй гарсан машин тэдгээр зүйлсийг мөргөхөөс урьдчилан сэргийлнэ. Амархан хугарах эд зүйлсийг ийм саадын цаана байрлуулсанаар мөргөлтийн хүчийг сулруулж болно.

Сургууль, парк, дэлгүүр хүрэх явган хүний зам болон худалдааны төв дэх дамжин өнгөрөх зогсоолын явган хүний замыг гудамжны хоёр талд байгуулна.

Худалдааны төв гудамжны хоёр талд явган зам гаргана. Хүн ам оршин суух хороолол дотор гудамжны хоёр талд явган зам байгуулах, боломжгүй бол ядаж нэг талд нь явган зам заавал байгуулна. Явган замыг зорчих хэсгээс аль болох хол, зурвас газрын заагийн шугамтай ойр байгуулна.

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 12

Page 106: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Явган хүний замын өргөн хамгийн багадаа 1.2 м байх бөгөөд, 61 м тутамд орон сууцны хороолол дотор 1.5 м, худалдааны төвийн гудамжинд 1.2-2.4 м өргөн нөөц зурвас гаргана.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон унадаг дугуй, түрдэг тэрэгний хөдөлгөөнд зориулж тэмдэглэгээтэй болон тэмдэглээгүй гарам дээр явган замын налуу хавтан ашиглана.

Унадаг дугуй, явган хүний замыг төсөллөхдөө дээрх заавар болон “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар” MNS 6056:2009, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам. Техникийн шаардлага “” MNS 5682:2006 ба “Дугуйтай зорчигчийн зам. Техникийн шаардллага” ” MNS 5683:2006 зэргийг болон бусад холбогдох заавар, журмыг мөрдөнө.

Орц, гарц. Хуримтлуулагч гудамжны орц, гарцын замын өргөн, зэргэлдээх эдэлбэр газар, байгууламжтай зөв чиг, заагтай байрласан эсэх, орцын өнцөг, босоо төлөвлөлт болон нэг эдэлбэр газар, байгууламж руу нэвтэрсэн орцын тоо зэргийг төсөллөлтөд онцгой анхаарна.

10.3.7. Замын ус зайлуулах байгууламж

Ус зайлуулах байгууламж. Гудамжны гадаргын усны урсацыг борооны ус хүлээн авах нүх, худагт хүлээн авч, ус зайлуулах сувгаар дамжуулан ус зайлуулах байгууламж руу залахаар төсөллөнө. Ус зайлуулах сувгийн дагуу налуу 0.3% болон түүнээс дээш байна. Гэхдээ, тохиромжтой хэсэгт зайлуулах ховилын дагуу налууг 0.5% болон түүнээс ихээр нэмэгдүүлэх нь ус зайлуулах нөхцлийг сайжруулна. Ус цуглуулах нүхний сараалжин таг дээгүүр явган болон дугуйтай хүн явж болохоор төсөллөнө. Ус зайлуулах нөхцлийн тухай нэмэлт мэдээллийг Бүлэг 3-д өгсөн.

Шинээр барих болон шинэчлэн сэргээх байгууламж. Хөдөлгөөний эрчим багатай, орон нутгийн гудамжны замын байгууламж буюу гүүр, хоолой, түшиц хана, хонгил зэрэг замын байгууламжуудын төсөллөлт, барилга угсралтын ажилд БНбД 32-02-12 “Авто замын гүүрийн ба хоолойн төсөллөх норм ба дүрэм”-ийг мөрдөнө.

Явган зам байхгүй тохиолдолд гүүрийн хайсыг дугуй цохигчтой цуг цутгаснаар тээврийн хэрэгсэл хайс дээгүүр харайх, давах магадлалыг бууруулна. Хөвөөтэй боловч хашлагагүй хотын гудамжинд гүүрийн хоёр талын замын бүрэн өргөнийг гүүрийн өргөнд тултал авах нь илүү тохиромжтой.

Байгууламжийн хоёр талын зам дээр явган хүний зам төсөллөх нь шинэ байгууламжийг хөндлөнд нь тэлсэн хэрэг болох тул явган замыг тусад нь байгуулахаас бусад тохиолдолд гудамжны бүх гүүрийн ядаж нэг талд нь явган хүний зам төсөллөнө.

Байгууламжийн босоо цэвэр зай. Байгууламжийн доогуур гарцын босоо цэвэр зайг замын далангийн нийт өргөнд 4.3 м-ээр тооцож хучилтын гадаргууг хожим дахин өнгөлөхөд шаардлагатай зайг нөөцөлнө. Явган болон дугуйн зам, зам дээгүүр өндөрт, хөндлөн байгуулсан замын чиглэл заах самбарыг хамгийн багадаа 4.5 м босоо цэвэр зайтай төсөллөнө.

10.3.8. Замын хажуу хэсгийн төсөллөлт

Бүс нутгийн хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай замын зорчих хэсгийн дагуу замын хажуу хэсгийг төсөллөхдөө a) чөлөөт зай болон б) хөндлөн зайг голчлон тооцоолох ёстой.

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 13

Page 107: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Хажуугийн чөлөөт зай. Хот орчимд замын зурвас газрын хүрэлцээ, олдоц тааруу тул замын чөлөөт зайг байх ёстой өргөнөөр авах нь ихэнхдээ боломжгүй байдаг. Хотын гудамж өөрийн гэсэн онцлог шинж төрхтэй, тухайлбал явган зам хашлаганы нүүр талаас шууд эхэлдэг, таглаатай шуудуу, олон тооны хөдөлгөөнгүй суурилуулсан шон, багана, тулгуур, явган хүний замын тоноглол зэрэг байгууламжууд байхын зэрэгцээ цагдаа нар тээврийн хэрэгслийг зогсоож, шалгах зэргээс болж гудамжны захын хэсгийг зогсоол болгон ашиглах үзэгдэл их байдаг.

Ийм байдлаас болж замын эзэмшил зурвас газар нарийсан, чөлөөт зайг нийт өргөнд нь авах боломжгүй бол замын хажуу хэсэг дэх обьектуудыг зайлуулах, эсвэл тэдгээрийг цохилтонд аюулгүй материалаар хийсэн эд юмсаар орлуулах гэх мэт чөлөөт зайн шийдлүүдийг аль болох орлуулах арга хэмжээ авна.

Хөндлөн зай. Хөндлөн зайг Бүлэг 3-т тодорхойлов. Хотын гудамж, замаар жолооч нар аюулгүй, тавтай зорчих боломжоор хангахын тулд шон, багана, тулгуур, гал унтраагуурын хэрэгсэл, явган замын тоноглол зэрэг босоо байгууламжуудын байрлах хөндлөнгийн зайг хангалттай төсөллөнө.

Замын хөндлөн зайн дараах ач холбогдлыг тооцох:

• Жолооч саад болох эд юмстай тулах, хажуугийн эсвэл зэргэлдээ эгнээ рүү нэвтрэхээс зайлсхийх;

• Замын дагуу болон хөндлөн чиглэлийн үзэгдэх зай нэмэгдэх;

• Тусгай зориулалт, зөвшөөрөлтэй автомашины зогсоолоос гарсан эсвэл мөргөлдсөн, шүргэлцсэн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсэг рүү дураараа орохыг багасгах;

• Зорчих хэсгийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах;

• Тээврийн хэрэгслийн толь, хаалга замын хажуугийн босоо обьектыг шүргэх, цохих, ачааны машин эргэхдээ замын хашлагыг шүргэх буюу мордох магадлалыг багасгах зэрэг болно.

Зам хашлагатай бол хөндлөн зайг хашлагын нүүрэн талаас хэмжинэ. Хашлагын нүүрэн талаас эхэлсэн хөндлөн зай хамгийн багадаа 0.5 м харин уулзварын хөндлөн зай үзэгдэх зай хангалттай, ачааны автомашин чөлөөтэй эргэхийн тулд 1.0 м байна.

Хашлагагүй гэхдээ хөвөөний өргөн 1.2 метрээс бага зайд суурилсан байгууламжтай зорчих хэсгийн ирмэгээс гадна талд хамгийн багадаа 1.2 м хөндлөн зайгаар хангана.

Саад болох обьект хүртэлх хөндлөнгийн зайг хамгийн бага зай хэмжээгээр хангахын оронд обьектыг явган замын ар талд хөдөлгөөнгүй суурилуулах боломжийг хайхёстой.

10.3.9. Нэг төвшингийн уулзвар-зөрлөг төсөллөх

Уулзвар-зөрлөг дээрх тээврийн хөдөлгөөний хэв шинж болон өдрийн оргил цаг, ачааллын үед уулзвар-зөрлөг рүү нэвтрэх моторжсон тээврийн хэрэгслээс гадна явган хүн, дугуйтай хүмүүсийн хөдөлгөөний эрчим нь тухай уулзвар дээр хөдөлгөөн удирдах, ямар төрлийн тоноглолыг хаана байрлуулах, зурвасын болон туслах эгнээний өргөн хэр байх, хаана байрлуулах, хөдөлгөөний урсгалыг хурдасгахын тулд хөдөлгөөнийг яаж, ямар хэмжээгээр сувагчлан залах зэргийг тооцоолон төсөллөнө.

Замын хөдөлгөөний бүтэц, шинж чанар уулзвар-зөрлөгийн төсөллөлтийг удирдах хүчин зүйлс болно. Ачааны автомашин зонхилон зорчдог замын уулзвар нь хөнгөн тэрэг зонхилон зорчдог замын

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 14

Page 108: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД уулзваас уужим байх, том уулзвартай нийлэх замуудын дагуу налуу илүү алгуур тэгш байх зарчмыг баримтална.

Уулзварын ойролцоо автобусны буудал байдаг бол уулзварын төсөллөлтөнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарна. Замын геометр төсөллөлт, хөдөлгөөнийг удирдах тоноглол сонгох, замын тэмдэглэгээ зэрэг нь уулзвартай нийлэх замын хөдөлгөөний хурдаас ихээхэн хамааралтай.

Уулзвар-зөрлөгтэй нийлэх замын тоо, байршил, уулзвартай огтлолцох өнцгийн үзүүлэлт зэрэг нь уулзварын геометр төсөл зохиох, арлын байршлыг тодорхойлох, хөдөлгөөний удирдлагын тоноглол сонгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Дагуу налуу дээр уулзвартай, дөрвөөс дээш тооны зам нийлэх нь маш тохиромжгүй байна. Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай гудамжтай хоёр салаа зам ойр ойрхон огтлолцох бол тэдгээрийг нэг уулзвараар нэвтрэхээр төсөллөнө.

Нэг төвшингийн уулзвар-зөрлөгийн төсөл зохиохдоо уулзварын геометр төсөллөлт, хөдөлгөөний удирдлагын хэрэгслийн байршил болон төрөл гэсэн хоёр чухал хүчин зүйлийг харгалзан үзнэ. Эдгээр хүчин зүйлсийг хэдийгээр шинээр барих болон шинэчлэх сэргээх уулзварын аль алинд нь харгалзан үзэх боловч барилгажсан хэсгийн хуучин уулзварыг шинэчлэн сэргээх тохиолдолд анхны зураг, төслийг үлэмж хэмжээгээр өөрчлөх боломжгүй болно.

Нэг түвшний уулзвар-зөрлөгийн төсөллөлтийн гол асуудлуудыг Бүлэг 4-д дэлгэрэнгүй өгүүлэв.

10.3.10. Төмөр зам-автозамын нэг төвшингийн гарам

Хуримтлуулах хөдөлгөөний зориулалттай гудамжинд төмөр зам авто замтай нэг төвшинд огтлолцвол гармын тохирох анхааруулах тэмдгийг суурилуулна.

Төмөр зам авто замтай нэг төвшинд огтлолцоход үзэгдэх зайг маш сайн бодолцох ёстой. Авто зам болон төмөр замын дагууд үзэгдэх зайг хангалттай төсөллөснөөр уулзвар руу ойртон ирж байгаа жолооч уулзварыг төвөггүй таних, анхааруулах тэмдэг, дохиог ойлгох, галт тэрэг ойртож байгаа эсэхийг мэдрэх, шаардлагатай бол зогсох арга хэмжээ авна. Уулзвар дээр зогссон жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэн төмөр замыг хөндлөн гарах, эсэх шийдвэр гаргах үзэгдэх зайг төмөр замын дагуу хангалттай төлөвлөнө.

Төмөр замын гарам дээрх замын өргөн төмөр замын хоёр талын замын хашлага хоорондын өргөнтэй адил байна. Гудамжны хэсгүүд хашлагагүй бол гармын өргөн нь гармын хоёр талын гудамж болон гудамжны хөвөөний өргөнтэй тохирч байх ёстой. Гарамын хоёр талын зам дагуу явган замтай эсвэл түүнийг хожим барихаар төлөвлөж байгаа бол төмөр замын гарамтай хэсэгт явган зам барина.

Төмөр замтай перпендикуляр огтлолцоогүй төмөр замын гармаар дугуйтай хүн хөндлөн гарахаар бол хөдөлгөөний чигээ өөрчлөх нэмэлт хучилттай хөвөөг гарам дээр байгуулах хэрэгтэй.

Төмөр зам-автозамын нэг төвшингийн огтолцооны төсөллөлтийн талаар Бүлэг 4-д дэлгэрэнгүй тайлбайрласан.

10.3.11. Хөдөлгөөний удирдлагын хэрэгсэл

Замын хөдөлгөөний удирдлагын хэрэгслийг хоорондоо уялдаа холбоотой, жигд үйл ажиллагаатай байхаар байрлуулна.

Гудамжны геометр элементийг төсөллөхдөө хөдөлгөөний удирдлагад ямар төрлийн хэрэгсэл ашиглахаар төлөвлөж буй, ялангуяа явган болон дугуйтай хүний хөдөлгөөнийг оролцуулах зэрэг

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 15

Page 109: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД олон шатлалтай, эсвэл суурин гэрлэн дохио шаардлагатай уулзварын тоноглолыг бүх талаас нь бодолцох хэрэгтэй. Нэмэлт мэдээллийг Бүлэг 7-д өгсөн.

10.3.12. Гудамжны гэрэлтүүлэг

Өдөр, шөнийн аль ч цагт үзэгдэлт сайн байх нь замаар зорчиж байгаа жолооч, зам хөндлөн гарч байгаа явган хүн, дугуйтай хүн аюулгүй, тавтай зорчих үндэс болох учир зөв төлөвлөсөн, суурилуулсан, засвар үйлчилгээ тогтмол хийдэг гудамжны гэрлээр хангах төсөллөлтийг хийнэ.

Тухайн гудамжинд гарсан гэмт хэргийн бүртгэлтэй танилцан оршин суугчдын бусад хэрэгцээ шаардлагыг бодолцон гудамжинд гэрэлтүүлэг тавих эсэхийг шийдэх нь зүйтэй. Гудамж замын гэрэлтүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Бүлэг 2-т байгаа “Гэрэлтүүлэг” гэсэн хэсэгт өгсөн.

10.3.13. Угаагдлаас хамгаалах

Гудамж, замыг төсөллөхдөө замын эзэмшил зурвас газар доторх ургамлын бүрхэвчийг гэмтээхгүй, мод бутыг тайрах, хугалахаас сэргийлэх талаар анхаарах хэрэгтэй. Орон сууцны гудамж, замын налуу, намгархаг хотгор газар эсвэл амархан угаагдах газарт ургамлын үр цацах, ширэг суулгах зэрэг ажлуудыг төсөллөх шаардлагатай. Энэ талаарх нэмэлт мэдээллийг Бүлэг 3-т өгсөн “Угаагдлаас сэргийлэх, газрын гадаргатай уялдуулах нь” хэсгээс авна.

10.3.14. Байгаль орчинтой нь уялдуулан төсөллөх

Гудамж, түүний орчныг үзэмжтэй, усанд амархан угаагдахгүй төсөллөхөд хүрээлэн буй байгаль орчин чухал үүрэг гүйцэтгэнэ. Хуримтлуулагч гудамжийг байгаль орчинтой нь уялдуулан төсөллөхдөө явган хүний замыг хангалттай өргөн, чөлөөтэй, аюулгүй байлгахад анхаарна. Замын дагуу үргэлжилсэн хилийн зурвас, талбайд ширэг суулган, бут, модод тарина. Гэхдээ уулзвар дээр үзэгдэх зайг анхаарахын зэрэгцээ саадыг зайлуулах талаар баримтлах удирдамжийг сайтар мөрдөнө. Замын хажуу талын хэсгийг орчны хүн ам болон жолоочийн аль альны хэрэгцээ, шаардлагыг хангах хэмжээнд хүртэл сайжруулна.

Байгаль орчинтой нь уялдуулан төсөллөхдөө засвар үйлчилгээний зардал, хүндрэл, шинээр барих явган хүний зам, инженерийн байгууламж, нэмэлт эгнээ, дугуйн замыг мөн бодолцох хэрэгтэйн зэрэгцээ хавсралт 3-д өгсөн зөвлөмжүүдийг мөрдлөгө болгоно.

Хуримтлуулагч зам ба гудамж Бүлэг 10- 16

Page 110: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

БҮЛЭГ 11. ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЗАМ БА ГУДАМЖНЫ ТӨСӨЛЛӨЛТ

11.1. Хөдөө орон нутгийн замын ангилал

Хөдөө, орон нутгийн замаар гол төлөв бага, дунд даацын ачааны машин, трактор, хөдөө аж ахуй, газар тариалангийн техникүүд болон бага хурдтай суудлын машинууд зорчдог. Энэ төрлийн авто замын хөдөлгөөний эрчим маш бага, зам тээврийн осол цөөн гардаг учир ийм төрлийн замд хөдөлгөөний эрчим ихтэй замд ашигладаг төсөллөлтийг мөрдөх нь эдийн засгийн хувьд ашиггүй байна.

Иймд, энэ бүлэг нь хөдөлгөөний эрчим багатай, хөдөө, орон нутгийн авто зам ба гудамжны геометр төсөл зохиох удирдамжийг авч үзсэн бөгөөд ийм төрлийн замуудын өвөрмөц хэрэгцээг тайлбарлан, тэдгээрийн хэрэгцээг хангах тохиромжтой геометр төсөллөлтийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон.

Хөдөлгөөний эрчим багатай, хөдөө, орон нутгийн зам гэдэг нь өдөрт дунджаар 100 эсвэл түүнээс бага автомашин зорчино гэж төсөллөсөн хөдөө, орон нутгийн хөдөлгөөний зориулалттай, “Орон нутгийн зам Зэрэг-3А, Зэрэг-3Б” гэж ангилсан замыг хэлнэ.

Энэ удирдамжинд дурьдаагүй геометр төсөллөлтийн аливаа нэг үзүүлэлтийг гол замуудын болон бүс нутгийн хуримтлуулагч замуудын геометр төсөллөлтийн стандартыг харгалзан тооцоолно.

Хөдөө, орон нутгийн зам нь чигээрээ явахаас илүүтэйгээр хөдөлгөөнийг суурин газар, ферм, бизнесийн байгууламж эсвэл зэргэлдээх эдэлбэр газар, үл хөдлөх хөрөнгө байршсан талбай зэрэгт хүргэхэд оршино.

Заримдаа чигээрээ явах хөдөлгөөн хөдөө нутгийн замаар өнгөрөх тохиолдол байх боловч дээр өгүүлсэнчлэн чигээрээ явах хөдөлгөөнийг өнгөрүүлэх нь орон нутгийн замын нэн тэргүүний үүрэг биш болно.

Энэ бүлэгт танилцуулж байгаа зарчмыг хөдөлгөөний эрчим багатай хөдөө, орон нутгийн замыг шинээр барих, шинэчлэн сэргээх зураг төсөл зохиоход ашиглахын зэрэгцээ хөдөлгөөний эрчим багатай хотын зах, сум, суурин газруудын зам, гудамжны болон гэрийн хорооллын замын төсөллөлтөд ашиглана.

Хөдөө, орон нутгийн авто зам, замын байгууламжийн төсөллөлтийн стандарт нь юуны өмнө бага хурдтай явж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан хамгийн бага үзүүлэлт, хэмжээсүүдтэй байгаа боловч тухайн зам чигээрээ явах хөдөлгөөн ихтэй нөхцөлд хөдөлгөөний эрчмийг үндэслэн дээд ангилалд хамруулан төсөллөж болно.

Нөгөө талаар хөдөлгөөний эрчим багатай хөдөө орон нутгийн замыг тэмдэгжүүлэх, ус зайлуулах байгууламж, жижиг гүүр хоолойг байгуулахдаа хамгийн энгийн хийц бүхий хямд, орон нутгийн материал ашиглан хийх боломжтой.

Хөдөө орон нутгийн авто замыг төсөллөлтийн үндсэн шийдлээр ангилахдаа Зэрэг-3А ба Зэрэг-3Б гэж ангилах тухай Бүлэг 1-д танилцуулсан.

Хөдөө орон нутгийн замыг хөдөө орон нутгийн зам ба хотын захын хороолол, орон нутгийн тосгоны гудамж зам гэж ялгана. Хотын захын хороолол, орон нутгийн тосгоны гудамж замыг төсөлөхдөө энэхүү бүлэг болон ”Хот суурины гудамж, зам төсөллөх” БНбД 32-01-04 болон тэдгээрийг дагалдах гарын авлага, заавруудыг мөрдлөгө болгоно.

Хөдөө орон нутгийн зам нь туслах гарц, замууд болохын хувьд хөдөлгөөнийг жижиг суурин, багийн төв, хот айл, фермерийн аж ахуй, газар тариалангийн болон аялал

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 1

Page 111: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД жуулчлалын бүс нутаг, тэдгээрийн үйлдвэрлэлийн бааз руу шууд хүргэх, өөрөөр хэлбэл эцсийн цэгт шууд хүргэх, бараг цорын ганц зориулалттай.

Эдгээр замуудын олонх нь мухар эсвэл чигээрээ хөдөлгөөн өнгөрөөхгүй, тойрох замууд байна. Хөдөө орон нутгийн буюу туслах гарц замын урт ерөнхийдөө богинохон байдаг. Хөдөлгөөнийг эцсийн цэгт хүргэх цор ганц үүрэгтэй учир энэ замаар голдуу замын орчны байдалтай нэгэнт танил болсон жолооч нар зорчдог.

Замын зориулалтын онцлог, зам урт үргэлжилдэггүй тул тухайн газарт тээврийн хэрэгсэл бага хурдтай зорчдог. Ихэнх хөдөө нутгийн буюу туслах гарцууд мухар төгсгөлтэй тул өндөр хурдтай зорчих боломж хязгаарлагдмал байна. Хөдөө, орон нутгийн буюу туслах гарц замууд ихэнхдээ нарийхан байх ба зарим хөдөө нутагт ийм замууд хөдөлгөөний нэг зурвастай замын үүрэг гүйцэтгэж болно.

Хөдөө орон нутгийн, туслах гарц замууд нь хөдөлгөөний эрчим, замаар тээвэрлэх бараа, бүтээгдэхүүний ариун цэвэр, аюулгүй байдлын үүднээс хучилттай болон хучилтгүй байж болно.

Хөдөө орон нутгийн зарим замууд хөдөө аж ахуйн эдэлбэр газруудад хөдөлгөөн хүргэх үндсэн зориулалттай байдаг тул ийм төрлийн замаар комбайн, трактор, ачааны машин, ХАА-н гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх автомашинууд, овор жин ихтэй эсвэл удаан явдаг зэрэг техник ашиглалтын өвөрмөц нөхцөлтэй тээврийн хэргслүүд голчлон зорчдог. Тэдгээрийн жолооч нар уг замаар байнга зорчдог тул зам орчны байдлыг сайн мэддэг болсон байдаг ба ийм төрлийн замууд голдуу хатуу хучилтгүй байна.

Хөдөө аж ахуйн эдэлбэр газарт хүрэх замын зураг төсөл зохиохдоо тухайн замаар зорчих автомашин, техникүүдийн өвөрмөц онцлогийг бодолцох нь нэн чухал. Хөдөө, аж ахуйн эдэлбэр газарт хүрэх замуудаар тогтмол, эсвэл улирлын чанартай зорчдог, комбайн зэрэг 2.5 метрээс өргөн овортой техникүүд, өргөн, овор ихтэй ачаа ачсан автомашин зорчих магадлал өндөр байдаг. Энэ нөхцөлд тухайн замаар ирээдүйд зорчих хөдөлгөөнийг сайтар судалсаны үндсэн дээр төсөллөлтийн үндсэн үзүүлэлтүүдийг сонгох хэрэгтэй.

Амралт зугаалгын хөдөлгөөний зориулалттай замууд хөдөлгөөнийг жуулчдын бааз, парк, аялагч, жуулчдын очих дуртай газар зэрэг тусгай зориулалтаар ашигладаг дэвсгэр нутаг, талбайд хүргэдэг. Ийм замаар гол төлөв байнга зорчдоггүй, зам орчны байдлыг сайн мэддэггүй жолооч нар зорчино.

Аялал зугаалгын замаар ачааны машин ховор, харин хөнгөн тэргүүд ихэвчлэн зорчих боловч ирээдүйд хүн амьдардаг өөрөө явагч сууц эсвэл чиргүүл чирсэн хөнгөн тэргүүд зорчих магадлал өндөр байна. Дээрх замууд ихэнхдээ улирлын чанартай хөдөлгөөний эрчимтэй байна.

Аялал, зугаалга, амралтын хөдөлгөөний зориулалттай замуудаар хөдөлгөөний хурд харилцан адилгүй, хүрэх газар харьцангуй хол байна. Ийм төрлийн замууд хатуу хучилттай эсвэл хатуу хучилтгүй байж болно.

Монгол орон ой, модны нөөцөөр харьцангуй бага, мод бэлтгэлийн ажлыг журамлан багасгаж байгаа боловч зарим газарт мод бэлтгэх, улмаар мод тээвэрлэх ажил явагдсаар байна.

Мод бэлтгэлийн замууд хөдөлгөөний эрчим маш бага, хөдөө, орон нутгийн хөдөлгөөний зориулалттай бусад ангилалын замаас эрс ялгаатай байна. Учир нь тэдгээр замаар зөвхөн мод тээвэрлэдэг ачааны автомашинууд голчлон зорчих бөгөөд том оврын урт ачааны машин жолоодох эрхтэй, газар орноо сайн мэддэг жолооч нар хөдөлгөөнд оролцдог. Ийм төрлийн замууд ихэнхдээ хатуу хучилтгүй байна.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 2

Page 112: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД 11.2. Хөдөө орон нутгийн зам

11.2.1. Төсөллөлтийн үндсэн үзүүлэлтүүд

Хөдөлгөөний бага эрчимтэй хөдөө орон нутгийн замын өвөрмөц онцлогууд. Хөдөлгөөний бага эрчимтэй хөдөө, орон нутгийн зам бусад төрлийн замаас дараах шинж чанар, үзүүлэлтүүдээрээ ялгарна:

• Хөдөлгөөний бага эрчимтэй хөдөө, орон нутгийн бүх замын өдрийн хөдөлгөөний дундаж эрчим бага байгаа нь замын хөдөлгөөний үйлчигээний төвшнээс шалтгаалсан ослын гаралт маш бага, тэр дундаа хоёроос дээш тооны тээврийн хэрэгсэл оролцсон осол нэн ховор байна.

• Тухайн замаар зорчиж байгаа жолооч нарын дийлэнх хэсэг нь уг замаар байнга зорчдог бөгөөд, замын орчны байдалтай хэдий нь танил болсон байдаг. Тухайн замын геометр төсөллөлтийн онцлог анх зорчиж байгаа жолооч нарыг гайхаж, цочирдоход хүргэдэг бол хөдөө нутгийн жолооч нар үүнд дасал болсон байдаг.

Дээрх онцлог шинж, байдлаас болж хөдөлгөөний эрчим багатай хөдөө, орон нутгийн замын төсөллөлтийн зарчим нь хөдөлгөөний илүү их эрчимтэй бөгөөд замын орчны байдалд дасал болоогүй жолооч нар зорчдог бусад замын төсөллөлтийн зарчимтай харьцуулахад илүү ялгаатай бөгөөд чөлөөтэй, уян хатан байна.

Хөдөлгөөний эрчим багатай хөдөө, орон нутгийн авто замын төсөллөлтийг дараах хоёр хүчин зүйлийн тохирлыг үндэслэн боловсруулна:

• барилга угсралтын болон засвар арчлалтын ажлын зардал, үнэ өртөг хамгийн бага байх.

• авто тээврийн хэрэгслийн ослын гаралт болон хор хохирлын тооцоолсон нөлөө хамгийн бага байх зэрэг болно.

Энэхүү аргачлалаар хөдөлгөөний аюулгүй байдал болон үнэ өртгийг төсөллөлтийн хамгийн бага үзүүлэлт эсвэл утгыг тодорхойлоход тохиромжтой гол хүчин зүйл гэж онцлон авна. Харин үйлчилгээний төвшин, тээврийн хэрэгслийн явах хугацааны хэмнэлт, жолоочийн тав тух зэрэг хүчин зүйлсийг хөдөлгөөний эрчим багатай хөдөө, орон нутгийн замын төсөллөлтийн үзүүлэлтэнд нөлөөлөх хэмжээний ач холбогдолтой гэж үзэхгүй.

Тооцоот тээврийн хэрэгсэл. Хөдөө орон нутгийн замаар зорчих тооцоот тээврийн хэрэгслээр Бүлэг 1-д үзүүлсэн тооцоот авто тээврийн хэрэгслүүдийг авна.

Тооцоот хурд. Хөдөө орон нутгийн авто замын геометр төсөллөлтийн үзүүлэлтийг боловсруулах, төсөллөхөд тооцоот хурдыг Бүлэг-1 болон Хүснэгт 11.1-д үзүүлснээр авна.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 3

Page 113: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт-11.1. Хөдөө орон нутгийн авто замын тооцоот хурд

Замын ангилал

Хөдөлгөөний байдал

Зорчих зурвасын

тоо

Газрын гадаргуугийн байдал Тал

газар Нугачаатай

газар Уулархаг

газар

Байнгын хөдөлгөөнтэй, бүх улирлын зам 2 50 25 15

Байнгын хөдөлгөөнтэй, бүх улирлын зам 1 40 25 15

3Б Байнгын бус хөдөлгөөнтэй, тодорхой улирлын зам 1 30 25 15

Тооцоот хөдөлгөөний эрчим. Хөдөө орон нутгийн авто замын тооцоот хөдөлгөөний эрчмийг Бүлэг 1-д тодорхойлсоноор авна. Хөдөө нутгийн, нэн ялангуяа газар тариалангийн бүс нутгийн замын хөдөлгөөний эрчим үлэмж хэмжээгээр улирлын чанартай өөрчлөгддөг учир Бүлэг 1-д өгсөн Хүснэгт 1.5-д үзүүлсэн зааврын дагуу авна.

Хөдөлгөөний эрчмийн хэтийн тооцоог хийсэн хугацаанд хөдөлгөөний эрчим өдөрт 100 машин/өдрөөс ихээр нэмэгдэж болзошгүй гэж тооцвол төсөллөлтийг Бүлэг 10 дахь “Хуримтлуулагч зам”-ыг төсөллөх нормын дагуу хийнэ.

Үйлчилгээний төвшин. Тухайн замд хөдөлгөөний үйлчилгээний ямар тооцоот төвшин таарахыг Захиалагч болон орон нутгийн Засаг захиргаанаас тогтоох боловч зургийн инженер замын болон орчны нөхцөлд тохирох, бодитой хамгийн дээд зэргийн үйлчилгээний төвшинг хангах төсөл зохионо.

Хөдөө орон нутгийн хөдөлгөөний зориулалттай зам тээврийн хэрэгслийг зэргэлдээх эдэлбэр газар руу нэвтрүүлэх тул энэ ангиллын замд хөдөлгөөний үйлчилгээний E, F төвшин тохиромжтой.

11.2.2. Замын чиг, трасс

Замын чиг, трассыг аль болох бодитой, байгаль орчин, байр зүй, газрын гадаргын хэв шинж, тооцоот хөдөлгөөний эрчим, замын эзэмшил зурвасын олдоц зэрэг олон хүчин зүйлстэй уялдуулан төсөллөнө.

Муруйн радиус, урт шилжилт болон муруй огцом өөрчлөгдөхөөс зайлсхийх хэрэгтэй ба боломжтой тохиол бүрд гүйцэж түрүүлэх боломжоор хангах хэрэгтэй. Гүдгэр босоо муруй болон хэвтээ муруй давхцах тохиолдолд ойртон ирж байгаа жолоочид хэвтээ муруйг харах боломжийг хангахын тулд хамгийн бага үзэгдэх зайгаас илүү их зай авах ёстой.

Хамгийн их дагуу налуу. Хүснэгт 11.2-д орон нутгийн замын төсөллөлтөд ашиглахад тохиромжтой хамгийн их налууг өгөв. Энэхүү Хүснэгтэд харуулсан тохиромжтой хамгийн их налууг амьдрал, практикт ашиглаж болох утгаас хэтрээгүй хамгийн их налуу гэж үзнэ. Гэхдээ, хамгийн их налуу нь замын тухайн талбайн нөхцлөөс онцгой хамаарна.

Хамгийн их налуугаас голчлон шалтгаалж барилгын ажлын өртөг ихсэх төлөвлөлтүүд дээр эдийн засгийн дүн шинжилгээ хийж тухайн замын хэсэгт таарах үнэмлэхүй хамгийн их налууг сонгож болно. Ийм учраас үнэмлэхүй хамгийн их налууг Хүснэгт 11.5-д өгөөгүй болно.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 4

Page 114: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Эдийн засгийн дүн шинжилгээгээр тээврийн хэрэгсэл мөргөлдөхөд зам ашиглагчаас гарах зардал, замын засвар арчлалтын өртөг болон үнэмлэхүй хамгийн их налууг сонгох тохиолдолд гарах бусад зардлуудыг мөн тооцох ёстой.

Хамгийн их налууг сонгосноор ачааны машин өгсөх эгнээ эсвэл ачааны машины түр зогсох эгнээ барих эсэхийг шийдэх тул энэ тал дээр эдийн засгийн дүн шинжилгээ, тооцоо хийх шаардлагатайг анхаарах ёстой.

Хүснэгт-11.2. Хөдөө, орон нутгийн авто замын тохиромжтой хамгийн их дагуу налуу

Тооцоот хурд км/цаг

Зорчих хэсгийн байдал

Хамгийн их дагуу налуу, % Тэгш тал Нугачаатай Уулархаг

50 Хөдөлгөөний 2 зурвастай, байнгын хөдөлгөөнтэй 7 10 14

40 Хөдөлгөөний 1 зурвастай, байнгын хөдөлгөөнтэй 7 11 15

30 Хөдөлгөөний 1 зурвастай, байнгын бус хөдөлгөөнтэй 8 11 16

11.2.3. Хэвтээ төсөллөлт

Хэвтээ муруйн хамгийн бага радиус. Хэвтээ муруйн радиусын хамгийн бага хэмжээг төсөллөхдөө Хүснэгт 11.3-т өгсөн үзүүлэлтүүдийг мөрдөнө.

Хүснэгт 11.3. Хөдөө, орон нутгийн авто замын хэвтээ муруйн хамгийн бага радиус

Тооцоот хурд

км/цаг

Хучилтын барьцалдуулалтын

итгэлцүүр

Хамгийн бага радиус, метрээр Эргэцийн хамгийн их налуу %-иар

4 6 8 10 12 50 0,160 100 90 80 75 70 40 0,170 60 55 50 45 45 30 0,170 35 30 30 25 25 20 0,180 15 15 10 10 10 15 0,180 15 10 10 10 10

Хүнд даацын ачааны авто машин үлэмж хэмжээгээр зорчиж буй үйлдвэр, худалдааны дэвсгэр нутагт хүрэх болон хөдөө аж ахуйн хөдөлгөөний зориулалттай хөдөөгийн гарц зам, мод бэлтгэлийн замуудын тооцоот хурдыг багасгаж, улмаар 30-50 км/цагийн тооцоот хурдтай нөхцөлд эргэлтийн радиусыг 15% хүртэл багасгаж болно.

Эргэц болон эргэцийн шилжилт. Төсөллөж буй авто замын хэвтээ муруйн радиусыг тодорхойлсоны дараа түүнд тохирох эргэц болон эргэцийн шилжилтийг төсөллөнө.

Эргэц болон эргэцийн шилжилтийг Хүснэгт 11.3 болон дор дурьдсаны дагуу төсөллөнө.

Эргэцийн өндөр үзүүлэлт болох 10 ба 12 хувийг ховорхон тохиолдолд, зөвхөн хайрган хучилттай замд, хур бороо их ордог бүсүүдэд, замын гадаргуугийн усыг богино хугацаанд зайлуулах зорилгоор төсөллөнө.

Эргэцийн 8 хувийг цас мөс тогтохгүй газруудад хэрэглэх ба эргэцэд ерөнхийдөө 4-6 хувь хүртэл налууг ашиглана.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 5

Page 115: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Эргэц төсөллөлт ба түүний хэмжээний талаар Бүлэг 2-т дэлгэрэнгүй тайлбарласан болно.

Бага радиустай эргэлт дээр зорчих хэсгийг өргөсгөх. Дэвсгэр зураг дээрх муруйн радиус 500 метрээс бага тохиолдолд зорчих хэсгийг муруйн дотор тал руу өргөсгөнө.

Ингэхдээ юуны өмнө хөвөөг багасгах замаар өргөсгөх бөгөөд харин хөвөөний өргөн хангалтгүй бол даланг өргөсгөнө.

Авто зам нь 500 метрийн радиустай бол өргөсгөлийг 0.4 метр хүртэл өргөнтэйгээр хийх ба радиус 500 метрээс бага бол Хүснэгт 11.4-д үзүүлсэний дагуу төсөллөнө.

Зорчих хэсгийн өргөсгөлийг шилжилтийн муруйн эхлэлээс эхлэн пропорционалиар гүйцэтгэх ба эргэлтийн төв хэсэгт хамгийн өргөн болж, муруй төгсөхөд өргөсгөл бүрэн дууссан байхаар хийнэ.

Хүснэгт 11.4. Бага радиустай эргэлт дээрх зорчих хэсгийн өргөсгөлийн хэмжээ

Радиус, метр

хүртэл

Өргөсгөл, метрээр Ердийн

машин, урт 7 м хүртэл

Чиргүүлтэй машины урт, метр

7-12 13-20 20-24 24-өөс дээш

500 0.4 0.4 0.6 0.8 1.0 400 0.6 0.5 0.9 1.2 1.5 300 0.8 0.6 1.2 1.5 2.2 200 1.0 0.8 1.5 1.8 3.0 100 1.2 1.0 1.8 2.4 3.8 80 1.4 1.2 2.5 3.0 60 1.6 1.4 2.8 3.6 40 1.8 1.8 3.2 30 2.2 2.2

Үзэгдэх зай. Хөдөлгөөний эрчим ихтэй зам дээр үзэгдэх зайг туршлагагүй эсвэл бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч зам дээр зогссон машин, бусад саадыг хараад тээврийн хэрэгслээ зогсоож чадах хангалттай хэмжээний зайтай байхаар тооцдог.

Өөрөөр хэлбэл, хөдөлгөөн ихтэй замын үзэгдэх зайг төсөллөхдөө бодолцох ёстой гол зүйл нь зам дээр зогссон тээврийн хэрэгсэл байдаг.

Харин хөдөлгөөний эрчим багатай, хөдөө орон нутгийн зам дээр тээврийн хэрэгсэл зогссон байх нь ховор тул ийм төрлийн зам дээр тээврийн хэрэгсэл зогсох бус бага хэмжээний саадыг тойрон гарах хангалттай зай төсөллөх нь илүү тохиромжтой байна.

Хөдөлгөөний эрчимт багатай орон нутгийн замд зогсох үеийн үзэгдэх зайг тооцохдоо харааны өндрийг 1.08 м, саадын өндрийг 0.60 м-ээр авах ба хамгийн бага үзэгдэх зайн үзүүлэлтийг Хүснэгт 11.5-д үзүүлэв.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 6

Page 116: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 11.5. Зогсох үеийн хамгийн бага үеийн үзэгдэх зай

Тооцоот хурд км/цаг Зогсох үеийн хамгийн бага үзэгдэх зай, м

30 35 40 50 50 65

Хүснэгт 11.6. Гүйцэж түрүүлэх үеийн хамгийн бага үзэгдэх зай

Тооцоот хурд км/цаг Гүйцэж түрүүлэх үеийн хамгийн бага үзэгдэх зай, м

30 120 40 140 50 160

Хэвтээ ба босоо муруйн үзэгдэх зай. Хэвтээ муруйн дотор талын үзэгдэх зай хязгаарлагдмал бол замын ердийн хөндлөн огтлолыг тохируулах замаар үзэгдэх зайг хангалттай төсөллөх хэрэв харагдац сайжрахгүй бол трассыг өөрчлөх хэрэгтэй. Замын чиг болон хөндлөн огтлол, боломжит саадын овор хэмжээ, төрөл, байрлал зэрэг нь ялгаатай байх тул төсөллөгч нь нөхцөл байдал тус бүрийг нухацтай судалж үзэх хэрэгтэй.

Хэвтээ муруйн төсөллөлтөнд үзэгдэх шугам гол үүрэг гүйцэтгэх бөгөөд зогсоох үеийн үзэгдэх зайг муруйн дотор талын зурвасын тэнхлэгийн дагууд хэмжинэ.

Өндөр эрсдэлтэй газар гэдэгт бусад авто замын уулзвар-зөрлөгийн ойролцоо, нарийн гүүр, нэг төвшинд байгаа төмөр замын зөрлөг, бага радиустай огцом эргэлт орчин болон огцом уруу газар гэх мэт орно.

Босоо муруйг авто замын тангенс буюу шулуун шүргэгчийн дагуу налуу хоорондын аажим шилжилтийг хангахын тулд төлөвлөх бөгөөд хотгор ба гүдгэр аль ч хэлбэртэй байж болно.

Хөдөлгөөний эрчим багатай замын хотгор муруйг төсөллөх тогтсон заавар байдаггүй. Иймд хотгор босоо муруйг ерөнхийдөө дээрх журмын дагуу төсөллөнө.

Хүснэгт 11.7. Хэвтээ ба босоо муруйн хамгийн бага үзэгдэх зайн хэмжээ

Тооцоот хурд

Хамгийн бага үзэгдэх зай, метрээр

Бүх байршил Өндөр эрсдэлтэй газарт

15 15 15 20 15 15 30 25 30 40 35 40 50 45 55 60 60 70 70 75 90

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 7

Page 117: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Уулзварын үзэгдэх зай. Нэг төвшний уулзвар-зөрлөг рүү ойртож буй тээврийн хэрэгслийн жолоочид уулзвар тэр чигээрээ харагдахуйц байх ёстой ба үүнд бүх гэрлэн дохио, гарч болзошгүй осол аваарыг зайнаас тодорхойлох, түүнээс зайлсхийх боломж бүхий зай хангалттай төсөллөх ёстой.

Уулзвар-зөрлөг дээр гэрлэн дохио эсвэл гэрлэн дохиогүй уулзварт хөдөлгөөний зохицуулалтын дүрмээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг илүү сайжруулах буюу бусад замаас ирж буй тээврийн хэрэгсэл нь зам руу орох, хөндлөн гарах үйлдлийг аюулгүй гүйцэтгүүлэхийн тулд хөдөлгөөний хяналтгүй замын үзэгдэх зайг зогсох үеийн үзэгдэх зайнаас илүү хангах нь зүйтэй.

Уулзварт ойртох үеийн үзэгдэх гурвалжин зай. Уулзварын төсөллөлтөнд хоёр төрлийн гурвалжин үзэгдэх зайг авч үздэг бөгөөд үүнд ойртох үеийн ба уулзвараас хөдлөх үеийн гурвалжин үзэгдэх зай гэнэ. Үзэгдэх гурвалжин зайн хэмжээ нь огтлолцож буй замуудын тооцоот хурд, уулзвар дээрх хөдөлгөөний зохицуулалтаас хамаарна.

Хөдөлгөөний хяналтгүй болон тэмдгийн хяналттай 4 замын уулзварын ойртох зам болгонд ямар нэгэн саад тотгоргүй харагдах үзэгдэх гурвалжин зайг хангах ёстой бөгөөд үүний зорилго нь ойртох замаар ирэх тээврийн хэрэгслийн жолооч бусад замаас ирэх тээврийн хэрэгслийг харж зөрчил гаргахаас сэргийлэх явдал юм. Саад тотгоргүй гурвалжин үзэгдэх зайнд огтлолцож буй замуудын хангалттай урт хэсэг, түүний зовхисыг багтаасан байх ёстой ба энэ нь зогсох хяналттай замын жолооч бусад замаас ирэх тээврийн хэрэгслийг харж, хурдаа хасах, зогсох үйлдэл хийхийг шийдэх хэсэг байна. Зурагт 11.1-д уулзварт ойртох тээврийн хэрэгслийн баруун гар тал болон зүүн гар талын энгийн үзэгдэх гурвалжин зайг харуулсан байна.

Хөдөлгөөний хяналтгүй болон зам тавьж өгөх тэмдгийн хяналттай уулзварын үзэгдэх гурвалжингийн өнцөг нь шийдвэр гаргах цэгийг илэрхийлнэ. Энэ цэг нь уулзвар луу ойртож буй жолооч бусад замаас ирж буй тээврийн хэрэгслийг хараад хурдаа хасах, эсвэл зогсох үйлдэл хийхийг шийдэх цэг.

Үзэгдэх гурвалжин зайны геометр төсөллөлт нь зам тавьж өгөх ёстой замаас ирж буй жолооч түрүүлж явах эрхтэй замаас ирэх тээврийн хэрэгслийг харах, тэр тээврийн хэрэгслийн жолооч нэг дэх тээврийн хэрэгслийг мөн шууд харах боломжтой байх ёстой.

Тиймээс энэ нь зам тавьж өгөх ёстой замын тээврийн хэрэгсэлд зөвхөн гурвалжин зайг хангаад зогсохгүй түрүүлж явах эрхтэй тээврийн хэрэгсэл ч шаардлагатай тохиолдолд хурдаа хасах, зогсох, бусад тээврийн хэрэгсэлтэй зөрчил гаргахаас сэргийлэх зорилготой.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 8

Page 118: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 11.1. Уулзвар-зөрлөгийн цэвэр үзэгдэх зай

Зураг 11.1.А-д харуулсан үзэгдэх гурвалжин зайг зогсох тэмдгийн хяналттай уулзварт хангах шаардлагагүй. Учир нь ийм уулзварт аль ч талаас ирсэн тээврийн хэрэгсэл зогсох ёстой байдаг.

Уулзвараас хөдлөх үеийн үзэгдэх гурвалжин зай. Үзэгдэх гурвалжин зайны хоёр дахь төрөл нь зам тавьж өгөх ба зогсох тэмдгийн хяналттай уулзвар дээр ирж зогсоод уулзвараас хөдөлж огтлолцож буй зам руу нэвтрэх эсвэл түүнийг хөндлөн гарах үеийн үзэгдэх гурвалжин зайг хэлнэ. Зураг 1.1.В-д уулзвараас хөдлөх үеийн энгийн үзэгдэх гурвалжин зайг зүүн ба баруун гар талынхаар үзүүлжээ. Уулзвараас хөдлөх үеийн үзэгдэх гурвалжин зайг зогсох ба зам тавьж өгөх хяналттай аль ч ойртох замд хангана.

Үзэгдэх гурвалжин зай доторх саад тотгорыг тодорхойлох нь. Огтлолцож буй замуудын зураг төсөл нь аль ч талын замаас ирэх жолооч нарт тохирох үзэгдэх зайг хангах ёстой. Үзэгдэх гурвалжин зайд замын өндөржилтөөс дээшхи саад тотгор буюу замын бусад байгууламж, замын хажуугийн тоноглол, хашилт, хашаа, мод, бут, өндөр өвс, өндөр ургасан тариа будаа зэргийг тайрах эсвэл зайлуулах арга хэмжээ авна. Эдгээрт мөн барилга байгууламж, зогсоолын талбайд тавьсан машин, эсвэл тухайн газар нутгийн онлцогтой саад тотгор ч орж болно.

Үзэгдэх зайнд саад болж буй зүйлсийг тодорхойлохдоо огтлолцож буй бүх замын хөндлөн ба босоо трассыг, мөн саад тотгорын байршил, өндөр зэргийг авч үзэх ёстой. Ингэхдээ жолоочийн харааны өндрийг замын гадаргаас дээш 1080 мм-р, үзэгдэх зайн дотор харагдах саадыг огтлолцож буй замын гадаргаас дээш 1080 мм-т харагдана гэж үзнэ. Саадын өндөр одоо ашиглагдаж байгаа суудлын хөнгөн тэрэгний өндрийн 15 хувиар гаргасан үзүүлэлт буюу автомашины өндрийг 1330 мм гэж үзсэн тооцоо дээр

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 9

Page 119: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД үндэслэгдсэн. Жолооч нарт автомашины өндрийн тодорхой хэсэг харагдсаны дараа тэд автомашиныг таних тул 1330 мм нь тэр өндрийн хамгийн их утгатай дөхөж очсон үзүүлэлт буюу 250 мм-ийг хассаны дараах үзүүлэлт болно. Үзэгдэх обьектийн өндрийг жолоочийн харах нүдний өндөртэй ижил хэмжээгээр авах нь уулзварын үзэгдэх зайг тэнцүүлнэ (тухайлбал, эхний жолооч хоёр дахь тээврийн хэрэгслийг харж байвал хоёр дахь тээврийн хэрэгсэл эхний тээврийн хэрэгслийг мөн харж байна гэсэн уялдаатай).

Шинээр барих замын үзэгдэх зай. Шинээр барих уулзварын бүх огтлолцох зам нь хөдөлгөөний маш бага эрчимтэй бол дараах шалгуур үзүүлэлтийн дагуу зураг төслийг гүйцэтгэнэ.

Хөдөлгөөний эрчим багатай замуудын уулзвар-зөрлөгийн үзэгдэх зайн төсөллөлтийн шалгуур үзүүлэлт нь уулзварын хөдөлгөөний зохицуулалтаас хамааран харилцан адилгүй байна. Хөдөлгөөний зохицуулалттай уулзваруудын үзэгдэх зайн зарчмыг авч үзвэл:

• Нөхцөл А. Хөдөлгөөний зохицуулалтгүй уулзвар

• Нөхцөл В. Зогсох тэмдгийн хяналттай, жижиг уулзвар

• Нөхцөл С. Зам тавьж өгөх хяналттай, жижиг уулзвар

Нөхцөл А. Хөдөлгөөний зохицуулалтгүй уулзвар. Зам тавьж өгөх, зогсох тэмдэг, гэрлэн дохиогүй уулзварын огтлолцох бүх замуудад нэг талаас ирэх тээврийн хэрэгсэл нөгөө талаас ирэх тээврийн хэрэгслийг тодорхой зай болон хугацааны өмнө харж уулзварт ирэхээс өмнө зогсох боломж бүхий үзэгдэх зайг хангах ёстой.

Уулзварт ирэх зам бүрийн үзэгдэх гурвалжингийн өнцгийн байрлалыг зогсох үеийн үзэгдэх зайн загвараар тодорхойлох боловч бага зэрэг өөр байдлаар авдаг. Уулзварт ойртох жолооч бусад огтлолцох замаас ирэх тээврийн хэрэгслийг хараад тоормослож эхлэх хүртэл 2,5 секунд хүртэлх хугацаа шаардлагатай гэж үзнэ.

Уулзвар дээрх зарим үйлдэлд арай бага хугацаа зарцуулж болдог ч уулзвараас нэлээд зайтай байгаа тээврийн хэрэгслийг харж, таних мөн жолоочийн харах хязгаарын захад ойрхон тохиолдолд 2,5 секунд хүртэлх хугацаа шаардагдана гэж үзнэ. Тээврийн хэрэгсэл зогсох хүртэлх зайг зогсох үеийн үзэгдэх зайн тоормолох коэффициентээр тодорхойлж болно.

Иймд, мэдээлэл хүлээн авах-самбаачлах хугацааны туршид бага хурдаар өөдөөс ирж буй тээврийн хэрэгслүүд, шаардлагатай бол шууд зогсохоор тормозлох боломжтой.

Хүснэгт 11.8-д уулзвар луу тухайн замын тооцоот хурдаар зорчих тээврийн хэрэгслийн мэдээлэл хүлээн авах-хариу үйлдэл үзүүлэх болон тоормослох хугацаанд зорчих зайг харуулсан байна. Энэ зайг 11.1.А зурагт үзүүлсэний адил уулзвар луу ойртох замын үзэгдэх гурвалжин зайнд ашиглана. 11.1.A зургаас харахад А зам нь 60 км/ц, В зам нь 50 км/ц тооцоот хурдтай байхад эдгээрт үзэгдэх гурвалжин зайн урт нь хамгийн багадаа 50м ба 40м байх нь.

Хэрэв ойртох замын тооцоот хурд нь тодорхойгүй бол уулзваруудын хоорондох зайн зорчих хурдын 85%-иар тооцож болно.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 10

Page 120: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүнэгт 11.8. Хөдөлгөөний хяналтгүй уулзварын үзэгдэх зай

Тооцоот хурд, км/цаг Үзэгдэх зай, м 20 20 30 25 40 30 50 40 60 50

Хүснэгт 11.8-д үзүүлсэн зай нь ижил тооцоот хурдад хамаарах зогсох үеийн үзэгдэх зайнаас арай бага байна. Хөдөлгөөний хяналтгүй уулзвар луу дөхөх жолооч тодорхой хэмжээнд хүртэл хурдаа хасдаг учир заавал бүрэн зогсох үеийн үзэгдэх зайтай ижил гурвалжин үзэгдэх зайг хангах шаардлагагүй.

Уулзвар луу ойртох замын дагуу налуу 3%-иас хэтэрвэл тухайн замын үзэгдэх гурвалжин зайг Хүснэгт 11.8-д үзүүлсэн тохирох үзэгдэх зайг 15-20%-иар өсгөж авна.

Хэрэв Хүснэгт 11.8-д өгсөн үзэгдэх зайг замын дагуу налуутай тохируулсан байдлаар хангах боломжгүй бол хурд хасах, зогсох тэмдгийг ойртох замуудад байрлуулна. Уулзвар-зөрлөг нь маш бага хөдөлгөөний эрчимтэй зам учир 11В зурагт үзүүлсэн уулзвараас хөдлөх үеийн үзэгдэх гурвалжин зайг хөдөлгөөний хяналтгүй уулзварт хангах шаардлагагүй.

Нөхцөл В. Зогсох тэмдгийн хяналттай, жижиг замын уулзвар. 11А зурагт үзүүлсэн уулзвар луу ойртох үеийн үзэгдэх гурвалжин зайг зогсох тэмдгийн хяналттай уулзварт хангах шаардлагагүй. Учир нь зогсох тэмдгийн хяналттай уулзвар дээр огтлолцож буй зам руу орох эсвэл уулзварыг хөндлөн гарах бүх тээврийн хэрэгсэл зогсох ёстой байдаг.

11.1.В зурагт үзүүлсэн уулзвараас хөдлөх үеийн үзэгдэх гурвалжин зайг зогсох тэмдэг болон зам тавьж өгөх хяналттай ойртох замын баруун зүүн талд хангана. Хязгаарлагдмал нөхцөл байдалд төв замын уулзвараас хөдлөх үеийн үзэгдэх гурвалжин зайн уртыг Хүснэгт 11.8-д үзүүлсэн төв замын тооцоот хурдад тохирох зогсох үеийн үзэгдэх зайтай хамгийн багадаа ижлээр авна.

Нөхцөл С. Зам тавьж өгөх тэмдгийн хяналттай, жижиг замын уулзвар. Зам тавьж өгөх тэмдгийн хяналттай уулзвар-зөрлөгт ойртох зам болгонд баруун зүүн гар талд нь 11.1.А зурагт харуулсан, уулзварт ойртох үеийн үзэгдэх гурвалжин зайг хангана.

Боломжтой тохиолдолд зам тавьж өгөх хяналттай замын уулзварт ойртох үеийн үзэгдэх гурвалжин зайг Бүлэг 4-д заасан зам тавьж өгөх хяналттай уулзварын бүрэн үзэгдэх зайтай ижил хэмжээгээр хангах хэрэгтэй.

Хязгаарлагдмал нөхцөл байдалд төв замын уулзвараас хөдлөх үеийн үзэгдэх гурвалжин зайн уртыг Хүснэгт 11.8-д өгсөн төв замын тооцоот хурдад тохирох зогсох үеийн үзэгдэх зайтай хамгийн багадаа ижлээр авна.

Зам тавьж өгөх хяналттай уулзварт уулзвараас хөдлөх үеийн үзэгдэх гурвалжин зайг тусад нь хангах шаардлагагүй. Учир нь зам тавьж өгөх хяналттай уулзварт ойртох үеийн үзэгдэх гурвалжин зайн дээр зогсох тэмдгийн хяналттай маш бага хөдөлгөөний эрчимтэй орон нутгийн замуудын уулзвартай ижил хэмжээний уулзвараас хөдлөх үеийн гурвалжинд зай багтсан байна.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 11

Page 121: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД 11.2.4. Хөндлөн огтлол

Зорчих зурвасын өргөн. Орон нутгийн авто замын хөндлөн огтлолын гол үзүүлэлтэд зорчих хэсэг буюу хөдөлгөөний зурвас болон хөвөөний өргөн багтах бөгөөд эдгээрийг тусдаа үзүүлдэггүй, харин хамтад нь авч үзнэ. Хөдөлгөөний эрчим багатай авто замын хучилтын ирмэгийг онцгойлон тэмдэглэхгүй байж болох бөгөөд учир нь хөвөөний хучилтын материал замын хучилтын материалаас эрс ялгарах өнгө, хийцгүй байх учир замын хөдөлгөөний зурвас болон хөвөөний зааг сайн мэдэгдэхгүй болно.

Орон нутгийн авто замын хөндлөн огтлолын үзүүлэлтүүдийг Хүснэгт 11.9-д үзүүлэв. Энэхүү хүснэгтэд үзүүлсэн хөдөлгөөний зурвасын өргөн нь 2.5 метр хүртэл өргөнтэй тээврийн хэрэгсэл явахад зориулагдсан болно.

Хүснэгт 11.9. Хөдөө нутгийн замын хөндлөн огтлолын үндсэн үзүүлэлтүүд

Хөндлөн огтлолын үндсэн үзүүлэлтүүд

Орон нутгийн авто зам

Хөдөлгөөний 2 зурвастай

Хөдөлгөөний 1 зурвастай, байнгын

хөдөлгөөнтэй

Хөдөлгөөний 1 зурвастай, байнгын бус

хөдөлгөөнтэй

Хөдөлгөөний зурвасын тоо 2 1 1

Зорчих зурвасын өргөн, м 8.0 6.0 5.5

Харин тухайн замаар үүнээс өргөн хэмжээ бүхий тээврийн хэрэгсэл болон хөдөө аж ахуйн техник явахаар бол зорчих хэсгийн өргөнийг нэмэгдүүлж болохын зэрэгцээ дараах асуудлуудыг авч үзэх шаардлагатай:

• Замын хөдөлгөөний саадгүй байдлыг хангах үүднээс цас их унадаг, мөн хөрсний нуралттай газрын далангийн өргөнийг 1.5 м хүртэл өргөсгөх;

• Замын байршил нь хэт ихээр хэрчигдсэн болон онцгой хүнд нөхцөлд байрлаж байгаа ба зам нь үржил шимтэй тариалангийн талбайгаар дайрч байгаа бөгөөд түүгээр өргөн, овор ихтэй техник зорчихгүй бол Зэрэг-3А ба Зэрэг-3Б ангилалын замын зарим хэсэгт далангийн өргөнийг 3.3 м хүртэл нарийсгаж болно;

• Гол гарц болон туслах гарц замууд, амралт, зугаалга аяллын замын хөндлөн огтлолын өргөнийг тэдгээр замаар зорчих хөнгөн тэрэг болон аялал зугаалгын зориулалттай машины урт, өргөн зэрэг хэмжээг бодолцож тооцно.

• Үйлдвэр, худалдааны дэвсгэр нутагт хүрэх, мод бэлтгэлийн болон ХАА-н эдэлбэр газарт хүрэх хөдөлгөөний зориулалттай замын өргөнийг тэдгээр замаар зорчих ачааны автомашин болон ХАА-н өргөн техникүүдийг үндэслэн төсөллөнө. Ингэхдээ 2,6 м-ээс өргөн овор, хэмжээтэй хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалтын машины хөдөлгөөн харьцангуй их бол даланг өргөсгөнө. Замын өргөнийг ингэж тавиу авах нь уг замаар зорчих хүнд даацын болон том оврын техникүүд хөдөлгөөний чигээ өөрчлөх, замаас гарах, зам руу орох боломжоор хангахад оршино.

• Хөдөө, орон нутгийн замын сөрөг хөдөлгөөний зурвас дээр тээврийн хэрэгсэл нөгөө тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх боломж, бололцоог төсөллөлтөнд чухалчлан үзэх хэрэгтэй. Хөдөө, орон нутгийн зам дээр тээврийн

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 12

Page 122: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

хэрэгсэл парклан зогсох нь ховор тул зогсож буй тээврийн хэрэгслийг тойрч гарах нь асуудал биш юм.

• Тухайн замын зориулалтыг тодорхойлж замын өргөний хамгийн бага утгыг ашиглах үедээ төсөл зохиогч хэвтээ огцом эргэлттэй хэсэгт замын өргөнийг илүү тавиу төсөллөхийг бодох хэрэгтэй. Дээрх хүснэгтэнд өгсөн хамгийн бага утгаас ч бага өргөнтэй замыг замын эзэмшил газар давчуу байх, түүхэн дурсгалт газар, уулархаг хэв шинжтэй газарт төсөллөж болно. Замын өргөнийг зөв тодорхойлохын тулд төсөл зохиогч төсөллөлтийн уян хатан чанарыг харгалзаж үзнэ. Орон нутгийн замд зогсоолын зориулалттай зурвас болон тусгаарлах зурвас байгуулахгүй.

11.2.5. Замын эзэмшил зурвасын өргөн

Барилгажсан хэсэгт замын эзэмшил зурвасыг хангалттай өргөн тогтоох боломжгүй боловч ямар ч тохиолдолд тооцоот хөндлөн огтлол, замын байгууламжийг багтаах, замын хязгаарыг тэмдэглэх зэрэгт хүрэлцэхүйц өргөн байх ёстой.

11.2.6. Авто замын байгууламж

Дугуйн болон явган замын байгууламж. Хөдөө, орон нутгийн хөдөлгөөний зориулалтай орон нутгийн замд тэр болгон явган хүний зам төсөллөхгүй.

Ус зайлуулах байгууламж. Замын гадаргуу, замын хажуу болон хучилтын доод талын усыг зайлуулах нөхцлөөр хангах нь төсөллөлтийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болно. Ус зайлуулах байгууламжийг буруу төлөвлөснөөр засвар арчлалтын зардал нэмэгдэх замын эдэлгээний хугацаа богиносох аюултай. Цас их унадаг газарт зам дээр тогтсон цасыг замын зорчих хэсгээс цэвэрлэн гадагш овоолох, хавар цасны ус зайлах нөхцлөөр хангах өргөнийг төсөллөнө. Ус зайлуулах ажлыг төсөллөхдөө БНбД 32-02-12 “Авто замын гүүрийн ба хоолойн төсөллөх норм ба дүрэм”-ийг мөрдөнө.

Зургаадугаар бүлэг болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол байгууламжийг төсөллөхдөө дээрх нормд заасан хэмжээсийг ашиглана.

Хөдөө, орон нутгийн хөдөлгөөний зориулалтай хөдөлгөөний эрчим багатай замд шинээр барих гүүрийн хамгийн бага тооцоот ачаалал нь А11 ангиллын хөдөлгөөнт ачаалал байна. Харин цаашид хөдөлгөөний эрчим өсөх магадлалтайн дээр удаан эдэлгээтэй, төмөр бетон байгууламж төсөллөх бол А14 ачаалалд тооцох ба харин модон гүүрт бол А8 байна.

Хөдөө, орон нутгийн замын байгууламжийн төсөллөлтөд дараах асуудлуудыг авч үзэхийг зөвшөөрнө:

• Хагас хонгил төсөллөх, хадан хөрс бүхий газарт эгц босоо хана бүхий гүн ухмал, хямд чулуун хана бүхий хагас умхал төсөллөх, (зураг 11.5)

• Ус зайлуулах жижиг гүүр, хоолойн төсөллөлтөд төрөл бүрийн төмөр хийц болон торх, чулуун хоолой, гүүр зэрэг хямд хийц ба ус шүүрүүлэх чулуун шүүр, хялбар модон гүүр зэргийг ашиглах,

• Гүүрийн өргөнийг замын далангийн өргөнтэй ижил төсөллөх зэрэг болно.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 13

Page 123: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 11.2. Огцом налуу дээрх тулц хана бүхий далан ба эгц хана бүхий ухмал

Зураг 11.3. Хагас хонгил

Хүн амын суурьшил бага, газар зүйн бэрхшээлтэй бүсэд оршдог, хөдөлгөөний эрчим маш бага, эсвэл улирлын хөдөлгөөнтэй орон нутгийн замын гүүрийн өргөнийг 3.2 м болтол нарийсгаж болох боловч 3,2 м-ийн өргөнтэй гүүрийг түр зуурын бөгөөд зөвхөн авто тээврийн хэрэгсэл зорчдог, 12 м-ээс уртгүй гүүрэнд авна. Орон нутгийн замын гүүрийн өргөний хэмжээг Хүснэгт 11.8-д өгөв.

Хүснэгт 11.8. Орон нутгийн замын гүүрийн өргөн

Орон нутгийн замын ангилал

Стандартын дагуу гүүрийн өргөн, м

Зөвшөөрч болох хамгийн бага зай, м

Зэрэг-3А. Байнгын хөдөлгөөнтэй зам 4.5 4,0

Зэрэг-3Б. Байнгын бус буюу тодорхой улирлын хөдөлгөөнтэй зам

4.0 3.5

Замын барилгын болон арчлалтын өртөг зардлыг багасгах, барилгын ажлыг хялбар болгох зорилгоор болон гольдрол нь байнга өөрчлөгдөж байдаг хуурай болон хагас

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 14

Page 124: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД хуурай сайрууд, байнгын усгүй жалгууд дээр орон нутгийн замын ус зайлуулах асуудлыг шийдэхийн тулд замын ус давуулах даланг өргөн ашиглах хэрэгтэй.

Ус зайлуулах далангийн өргөнийг Хүснэгт 11.11-д харуулснаар авна.

Хүснэгт 11.11. Орон нутгийн замын ус давуулах далангийн өргөн

Хөдөө нутгийн замын ангилал

Стандартын дагуу даваалах далангийн өргөн, м

Зөвшөөрч болох хамгийн бага зай, м

Зэрэг-3А. Байнгын хөдөлгөөнтэй зам 6.0-8.0 4.2

Зэрэг-3Б. Байнгын бус буюу тодорхой улирлын хөдөлгөөнтэй зам

5.75 3.8

Гүүрийн доогуурх өргөний цэвэр зай. Шинээр болон шинэчлэн барих гүүрийн доогуур гарч байгаа замын өргөний хамгийн бага чөлөөт зай нь 30 хүртэл метрийн урттай гүүрийн хувьд зорчих хэсгийн өргөнөөс хоёр талдаа тус бүр 0.6 метрээс багагүй, 30 метрээс дээш урттай гүүрэнд тус бүр 1.0 метр байна.

Хуучин замыг шинэчлэн барих үед замын трасс болон дагуу налуу зөрөхгүй бол гүүрийн доогуурх замын цэвэр өргөн дээрх хэмжээнээс багагүй бол хэвээр үлдээж болно.

Босоо цэвэр зай. Гүүрийн доогуур гарцын босоо цэвэр зай замыхаа нийт өргөнд цаашид хучилтын гадаргууг дахин өнгөлөхөд шаарлагатай зайг тооцоод 4.3 м байна. Явган болон дугуйн зам , зам дээгүүр агаарт хөндлөн байрлууласан замын тэмдгийг хамгийн багадаа 4.5 м босоо цэвэр зайтайгаар төсөллөнө.

11.2.7. Замын хажуу хэсгийг төсөллөх

Хажуугийн чөлөөт зай. Замын хажуугийн чөлөөт зайг зорчих хэсгийн ирмэгийн гадна талд 2-3 метр дотор эсвэл түүнээс цаашаа харьцангуй алгуур налуутай, хөндлөн огтлолын төсөллөлтөөр мөлийлгөн гаргах нь тохиромжтой. Хамгаалалтын туузан хашлага барих тохиолдолд өөрөөр авч болно. Хажуугийн чөлөөт зай дотор цохилтод аюултай эд юмс буюу ургаа мод, замын тэмдгийн шон, багана, тулгуур, гэрлийн шон болон замаас гарсан тээврийн хэрэгсэл мөргөх, шүргэх аюултай хөдөлгөөнгүй обьект байх ёсгүй.

Хөндлөн зай. Хөндлөнгийн зай хэмжээг Бүлэг 3-д “Хөндлөн огтлол”-д тодорхойлсоны дагуу төсөллөнө. Тохиромжтой тохиол бүрд замын зурвасын дагуу, гүүр болон дээгүүр огтлолцол-зөрлөгийн хөндлөн чиглэлд замын өргөнийг бүрэн авах хэрэгтэй. З ам дээгүүр гол төв зам, төмөр зам гарах бол дээгүүрх огтлолцол-зөрлөгийг захын болон завсрын тулгуур, хамгаалалтын байгууламж зэрэгт замын хөндлөн зайтай адил эсвэл түүнээс илүү хөндлөн зай үлдээхийг хичээх хэрэгтэй.

Хажуу налуу. Замын далангийн хажуу налуугийн хамгийн их хэмжээг хөрсний шинжилгээний үзүүлэлт, талбайн нөхцөл зэргээр тогтоосон тухайн газрын хөрсний тогтворжилтийг үндэслэн тооцно. Төсөллөлтийн бусад хязгаарыг бодолцон хажуу налууг боломжийн хэрээр алгуур гаргана.

Далангийн налуугийн болон өндрийн харьцаа нь ослын үед замаас гарсан тээврийн хэрэгслийг хяналтандаа дахин оруулах боломжоор хангах ёстой. Зам болон орчны нөхцөл байдлаас (өндөр далан, замын зурвас газрын хяналт, хад чулуу, гол ус болон замын бусад байгууламж гэх мэт) болж тээврийн хэрэгсэл зам дээр буцаж гарч

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 15

Page 125: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД чадахааргүй бол хамгаалалтын туузан хашлага байгуулах, энэ тохиолдолд хажуу налуугийн хамгийн их харьцааг налуугийн тогтворжилттой уялдуулан төсөллөж болно.

11.2.8. Нэг төвшний уулзвар-зөрлөг

Дагуу налууг огцом гаргахаас зайлсхийх, уулзвар руу ойртож ирэхэд үзэгдэх зай хангалттай байхаар уулзварын байршлыг зөв төсөллөх хэрэгтэй. Нэг төвшний уулзвар-зөрлөгийг богино, гүдгэр босоо муруйн яг цаахна, эсвэл огцом хэвтээ муруй дээр төсөллөж болохгүй.

Уулзварыг муруй дээр байгуулахаас өөр аргагүй тохиолдолд уулзвар руу орж байгаа замын хэсэг бүрийн үзэгдэх зайг хянаж боломжтой тохиол бүрд хажуу налууг алгуур болгон, үзэгдэх зайгаар хангалттай хангахаар хэвтээ болон босоо муруйн уртыг сунгана. Уулзвар руу орж ирж байгаа жолооч уулзварыг тэр чигт нь харин огтлолж байгаа замыг дагууд нь саадгүй харснаар уулзвар дээр мөргөлдөх, шүргэлцэхээс зайлсхийнэ.

Уулзварын эргэлтийн тойргийн радиусыг уулзвараар заримдаа нэвтрэх гэж тооцсон том оврын машиныг төлөөлсөн төсөллөлтийн тооцоот тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэхээр төсөллөнө. Эргэлтийн хамгийн бага радиусын мэдээллийг “Эргэлт хийх замын өргөн болон хөдөлгөөнийг сувагчилж залах” буюу Бүлэг 4-өөс авна. Эргэх зай хангалттай бол нэмэлт эгнээ болон хөдөлгөөнийг залах боломжийг авч үзнэ.

Хөдөлгөөнийг “зогс” гэсэн тэмдгээр удирддаг уулзвар-зөрлөгийн хэсгүүд аль болох тэгш өнцгөөр огтлолцох бөгөөд 60 градусаас бага өнцгөөр огтлолцохгүй байх ёстой. Уулзвар-зөрлөгийн өнцгийн талаар нэмэлт мэдээллийг Бүлэг 4-д байгаа “Төлөвлөлт” гэсэн хэсэгт өгсөн.

11.2.9. Авто зам-төмөр замын нэг төвшний гарам

Дэвсгэр нутгийн хөдөлгөөний зориулалттай хөдөө нутгийн зам, гудамж нь төмөр замтай нэг төвшинд огтлолцвол тохирох гармын анхааруулах тэмдгийг суурилуулахын зэрэгцээ төсөллөлт хийхийн өмнө зохих төмөр замын хэрэг эрхлэх газраас зөвшөөрөл авна.

Төмөр зам авто замтай нэг төвшинд огтлолцох тохиолдолд үзэгдэх зайг маш сайн тооцох ёстой. Гарам дээр зогссон жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэн төмөр замыг хөндлөн гарах эсэх шийдвэр гаргах үзэгдэх зайг төмөр замын дагууд хангалттай төлөвлөх хэрэгтэй. Автозам, төмөр замын нэг төвшний гарамын талаарх мэдээллийг Бүлэг 4- т өгсөн.

Төмөр замын гарам дээрх замын өргөн төмөр замын хоёр талын замын өргөнтэй адил байх ёстой. Төмөр замтай перпендикуляр огтлолцоогүй авто замын хажуугаар дугуйн зам төсөллөх бол гармаар дугуйтай хүн хөндлөн гарахын тулд хөдөлгөөний чигээ өөрчлөх нэмэлт хучилттай хөвөөг гарам дээр байгуулна.

11.2.10. Хөдөлгөөний хяналтын тоноглолууд

Орон нутгийн хөдөлгөөний зориулалттай хөдөө нутгийн зам, гудамж дээр хучилтын болон бусад тэмдэглэгээ хийх, замын тэмдэг, шаардлагатай үед гэрлэн дохиог заавал байрлуулна. Ямар тоноглолыг хаана, ямар үндэслэлээр ашиглах талаар Бүлэг 7-оос харна уу.

Хөдөө, орон нутгийн хөдөлгөөний зориулалтын бүх ангиллын замын тоноглол, дохионы шон, тэмдэг, хамгаалах байгууламжууд зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг төсөллөхдөө “Авто зам төсөллөх БНбД 32-01-07”-ын шаардлагуудыг үндэс болгохын зэрэгцээ дараах асуудлуудыг авч үзнэ:

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 16

Page 126: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

• Зэрэглэл 3Б ангиллын замын өндөр далантай хэсэгт болон гүүрийн далан дээр тавих хашилтуудад бетон блок, төмөр ба модон хашлага, өрлөгийн чулуу, дайрга, хайрга, шороон асгаас зэрэг ердийн аргаар хашилт, хамгаалалт хийх. Ийм ердийн хашилтууд нь замын явах анги руу хэт түрж ороогүй, тээврийн хэрэгсэл, хүн амьтныг гэмтээж болохоор ёрдойж унжсан үзүүргүй байх.

• Зэрэглэл 3Б ангиллын замд чулуун овоо, төмөр, модон шон, авто машины хуучин дугуй зэргийг ашиглан ердийн аргаар дохионы байгууламж, тэмдэг хийж болох бөгөөд дохионы байгууламжийн өндөр 0.5 м-ээс багагүй байна. Хөдлөгөөний эрчим багатай, хөдөө нутгийн замд тавьж болон энгийн хийцийн заалт, тэмдгүүдийн загварыг Зураг 11.4-д харуулав.

Зураг-11.4. Энгийн хийцийн заалт, тэмдгүүдийн загвар

11.2.12. У гаагдлаас сэргийлэх болон газрын ландшафттай уялдуулах

Хөдөө нутгийн хөдөлгөөний зориулалттай орон нутгийн замыг төсөллөхдөө замын зурвас газар доторх ургамлын бүрхэвчийг гэмтээхгүй, мод бутыг тайрах, хугалахаас сэргийлэх талаар бодолцох ёстой. Жолоочид шаардлагатай үзэгдэх зайг тооцоолохдоо мод, бут, бусад ургамал, замын хажуу хэсгийн обьект хүртэлх хөндлөнгийн зай хэмжээг харгалзан үзнэ. Дэвсгэр нутгийн хөдөлгөөний зориулалттай хөдөө нутгийн замын налуу, намгархаг хотгор газар эсвэл амархан угаагдах газарт ургамлын үр цацах, бордох, ширэг суулгах зэрэг арга хэмжээ авна.

11.3. Хотын зах болон гэрийн хороолол, орон нутгийн тосгоны гудамж зам

11.3.1. Төсөллөлтийн үндсэн үзүүлэлтүүд

Орон нутгийн хөдөлгөөний зориулалттай, хотын захын хороолол, хөдөө нутгийн тосгоны гудамж гэж тээврийн хэрэгсэл зорчиж эцсийн цэгтээ хүрэх, эсвэл нийтийн тээвэр дамжин өнгөрөх, явган хүний болон дугуйн хөдөлгөөний зурвастай, хөдөлгөөний эрчим багатай гудамж, замыг хэлнэ. Гудамжинд замын эзэмшил зурвас газрын бүх талбай багтах бөгөөд замын эзэмшил зурвасын дотор ихэнхдээ нийтийн үйлчилгээний байгууламжууд байрлана.

Хотын гудамжны сүлжээ нь ихэнхдээ а) гол гудамж, б) хуримтлуулагч гудамж, в) орон нутгийн хөдөлгөөн нэвтрүүлэх гэсэн гудамжны гурван төрлөөс бүрддэг.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 17

Page 127: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Энэ бүлэгт орон нутгийн хөдлгөөн нэвтрүүлэх гудамжийг авч үзсэн бөгөөд төсөллөлтийн бүх шалгуур үзүүлэлтийг бүрэн дүүрэн танилцуулахыг зориогүй. Харин төсөллөлтийн үзүүлэлтүүд нь бусад гудамжны төсөллөлтөнд мөрдөх үзүүлэлтээс үлэмж хэмжээгээр зөрөх тохиолдолд мөрдөх норматив төсөллөлтийн удирдамжийг авч үзсэн болно.

Орон нутгийн хөдөлгөөний зориулалттай гудамжууд зэргэлдээх хороолол, барилгажсан хэсэг рүү нэвтрэх төдийгүй чигээрээ яваа хязгаарлагдмал хөдөлгөөнд нийлэх боломж олгоно. Ийм гудамжуудад хөдөлгөөний үйлчилгээний төвшин гол байр эзэлнэ.

Харин хөдөлгөөнийг эцсийн цэгт хүргэж байгаа захын хороолол болон гэрийн хорооллын замуудын хөдөлгөөний эрчим маш бага байх тул хөдөлгөөний үйлчилгээний төвшин чухал биш, харин ашиглалтын асуудал чухал байна.

Үйлдвэр, аж ахуй болон худалдааны нутаг дэвсгэр дэх гудамжуудаар өнгөрөх тээврийн хэрэгслийн овор хэмжээ, хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн даац орон сууцны хорооллын хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслийнхээс ихээхэн ялгаатай тул овор хэмжээ, байгууламжийн тооцооны өөр утгыг мөрдөнө. Ийм гудамжийг төсөллөхдөө мөн ашиглалтын асуудлыг голчлон анхаарна. Орон сууцны хороолол, худалдааны гудамж, эсвэл үйлдвэрийн дэвсгэр нутаг зэрэг хөдөлгөөний эрчим өндөртэй, эсвэл цаашид хөдөлгөөний эрчим өсөх нь тодорхой байгаа газруудад зам хаана барихаас шалтгаалж замын төсөллөлтөд хуримтлуулагч гудамжны төсөллөлтийн үзүүлэлтүүдийг мөрдөж болно.

Тооцоот хурд. Орон нутгийн хөдөлгөөний зориулалттай хороолол, тосгоны гудамжны төсөллөлтөнд тооцоот хурд онцгой байр эзлэхгүй. Учир нь гудамжны нэг маягийн сүлжээний ойр ойрхон байрласан нэг төвшний уулзварууд хөдөлгөөний хурдыг хязгаарлан багасгадаг. Төсөллөлтийн элементүүдийг хооронд нь уялдуулах зорилгоор замын зурвасын олдоц, газрын хэв шинж, явган хүний хөдөлгөөн, орчны барилгажилт болон бусад хүчин зүйлсийг үндэслэн 30-50 км тооцоот хурдыг ашиглана. Дэвсгэр нутгийн хөдөлгөөний зориулалттай гудамж зэргэлдээх эдэлбэр газар руу хөдөлгөөн нэвтрүүлэх үндсэн үүрэгтэй тул төсөллөлтийн бүх элементүүд тухайн гудамж болон зэргэлдээх эдэлбэр газрын үйл ажиллагаатай нийцэж байх боловч, хурд ерөнхийдөө 50км/цагаас хэтрэх ёсгүй.

Тооцоот хөдөлгөөний эрчим. Орон сууцны хорооллын хөдөлгөөний зориулалттай гудамжны төсөл зохиох геометр элементийн үзүүлэлтийг тодорхойлоход хөдөлгөөний эрчим чухал байр эзэлнэ. Уламжлал ёсоор, иймэрхүү гудамжийг хоёр эгнээтэй замын стандарт хөндлөн огтлолоор төсөллөх боловч хотын зарим хэсэгт хөдөлгөөний эрчим, засаг захиргааны бодлого, эсвэл бусад хүчин зүйлсийг харгалзан дөрвөн эгнээтэй төсөллөж болно.

Үйлдвэр аж ахуйн болон орон суууцны хорооллын хөдөлгөөний зориулалтай гудамж замд хөдөлгөөний эрчим мөн л онцгой байр эзэлнэ. Зам барьж эхлэхэд анхнаасаа гудамжны геометр төсөллөлтийг өөрчлөнө гэж тооцохгүй бол хожим өөрчлөхөд хэцүү, бас зардал ихтэй болдог тул тооцоот хөдөлгөөний эрчим, тооцоот хугацааг хамгийн багаар 10 жил, улмаар 15-20 жилээр авч болно.

Хөдөлгөөний үйлчилгээний төвшин. Орон нутгийн хөдөлгөөний зориулалттай замууд хөдөлгөөнийг голдуу зэргэлдээх эдэлбэр газарт хүргэх үүрэгтэй байдаг тул үйлчилгээний төвшин E, F зэрэглэлийнх байж болно.

11.3.2. Замын чиг, трассын сонголт

Орон сууцны болон гэрийн хорооллын хөдөлгөөний зориулалттай гудамжны замын чигийг ухмал, дүүргэлтийн ажлын тоо хэмжээг багасгах зорилгоор байр зүйн нөхцөл

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 18

Page 128: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД байдалтай уялдуулан, тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгээс санамсаргүй гарч онхолдох, саад мөргөх эрсдлийг бодолцон тогтоох ёстой.

Орон сууцны болон гэрийн хорооллын хөдөлгөөний зориулалттай гудамж, зам хөдөлгөөнийг зохих эцсийн дэвсгэр нутагт хүргэх үүрэгтэй тул ийм гудамж дунд чигээрээ хөдөлгөөнтэй зам төсөллөхөөс зайлсхийх хэрэгтэй. Үйлдвэр агуулахын дэвсгэр нутаг, болон хүн ам оршин суух хорооллын гудамжны трассыг хэдий байр зүйн байдалтай уялдуулах нь зүйтэй боловч аль болох бодит байдалтай тааруулах ёстой.

Гэрийн хороолол нь аль хэдийнээ бүрэн хашаажсан, нүүлгэн шилжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байх тул аль болох одоогийн байгаа нөхцөлд нь тохируулан төсөллөхийг хичээх хэрэгтэй. Хэрвээ зайлшгүй нүүлгэн шилжүүлэлт гарахаар бол зөвхөн нэг эгнээг бүтнээр нүүлгэн шилжүүлэхийг хичээнэ.

Түүнчлэн гэрийн хороолол нь огцом налуутай, гуу жалга ихтэй газруудаар байрласан байх тул шууд уламжлалт, тэгш өнцөгт төлөвлөлтөөр төсөллөвөл замын дагуу налуу хэт их болж, хүндрэл учрах тул диагнал төлөвлөлтийг ашиглах нь зүйтэй.

Гудамжны эргэлтийг аль болох том, хамгийн багадаа 30 м радиустай төсөллөнө. Эргэлт дээр эргэц байгуулах бол бага утгуудыг ашиглах боловч 25 км/ц тооцоот хурдад ойролцоогоор 25 м-ээс багагүй радиус төлөвлөнө.

Дагуу налуу. Хүн ам оршин суух хорооллын гудамжны дагуу налууг аль болох тэгш, орчны газрын гадаргын хэв шинжтэй нийцүүлэн төсөллөнө. Хүн ам оршин суух орон сууцны хорооллын хучилттай гудамжны дагуу налуу 12%-оос бага байна. 4% болон түүнээс их харьцаатай огцом дагуу налуу байгуулах зайлшгүй шаардлагатай бол ус зайлуулах нөхцлийн төсөллөлт хүндэрдэг бөгөөд иймэрхүү дагуу налуу дээр хөрс угаагдахаас сэргийлж ус зайлуулах задгай байгууламж төсөллөнө.

Үйлдвэр аж ахуйн дэвсгэр нутаг болон хүн ам оршин суух хорооллын гудамж 8%-иас бага дагуу налуутай байх боловч дагуу налуу илүү алгуур байх тусмаа сайн. Ус зайлуулах тохиромжтой нөхцлөөр хангахын тулд гадна талдаа хашлагатай гудамжны дагуу налуу 0.30 % байж болох боловч хамгийн багадаа 0.20 %-ийн налууг ашиглаж болно.

Гэрийн хорооллын гудамжны дагуу налуу хатуу хучилтгүй, хайрган хучилттай байх нөхцөлд 15% байж болно.

Хөндлөн налуу. Хучилтын гадаргуугийн ус зайлах нөхцлийг хангалттай бүрдүүлэхийн тулд хатуу хучилттай гадаргуугийн хөндлөн налуу 1.5% – 2.0%, хөвөө нь гадаргуутай нэг төвшинд байгаа хатуу хучилтгүй гадаргуугийн хөндлөн налуу 2.0%-6.0%-ийн хэмжээтэй байна. Замын гадна талд хашлагатай бол хашлагатай залгаа эгнээнд энэ удирдамжинд өгсөн утгаас 0.5-1.0%-иар илүү хөндлөн налуу төсөллөнө.

Бэхжүүлсэн эсвэл асгамал сул хайрга зэрэг хатуу хучилтгүй гадаргууд 3%-ийн хөндлөн хэвгий төсөллөнө.

11.3.3. Хэвтээ төсөллөлт

Эргэц. Худалдааны дэвсгэр нутаг болон хүн ам оршин суух хорооллын гудамжинд эргэц байгуулахгүй, харин үйлдвэр аж ахуйн байгууллагын дэвсгэр нутаг дахь гудамжинд болон уулзваргүй нэг чиглэлийн замд эргэц байгуулж болно.

Эргэц гаргах тохиолдолд гудамж замын эргэлтийг хамгийн ихдээ 4%-ийн харьцаатай төсөллөнө. Газрын гадаргын хэв шинжээс шалтгаалсан огцом эргэлттэй хэсэгт,

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 19

Page 129: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД эргэлтийн урт нь эргэцийг шаардлагатай шилжилтээр хангаж байвал эргэцийн хамгийн их харьцааг 6% болгон тохируулж болно.

Үзэгдэх зай. Орон нутгийн хөдөлгөөний зориулалтай гудамжны зогсоох үеийн хамгийн бага үзэгдэх зайг тооцоот хурдаас шалтгаалан 30-60 метрт хэлбэлзүүлэн төсөллөнө. Гүйцэж түрүүлэх үеийн үзэгдэх зайг дэвсгэр нутгийн хөдөлгөөний зориулалтай гудамжинд төсөллөхгүй.

11.3.4. Хөндлөн огтлолын элементүүд

Зорчих хэсгийн өргөн. Гудамж замын эгнээний өргөн 3.0-3.3 м байх илүү тохиромжтой боловч үйлдвэр аж ахуйн газрын дэвсгэр нутаг дахь гудамж замын өргөн 3.6 м байна. Замын эзэмшил зурвас газрын олдоц муу, түүнд нэвтрэхэд бэрх бол хүн ам оршин суух хорооллын болон гэр хорооллын замын зурвас 2.7 м өргөн, үйлдвэр аж ахуйн газрын дэвсгэр нутаг дахь замын өргөн 3.3 м байж болно. Уулзвар дээр ашиглах нэмэлт эргэх эгнээ уулзвар дээрх хөдөлгөөнд ачааны машины эзлэх хувиас шалтгаалж хамгийн багадаа 2.7 м боломжтой бол 3.0-3.6 м өргөнөөр төсөллөнө.

Хөдөлгөөний зурвасын тоо. Орон сууцны хорооллын гудамж зам хөдөлгөөнийг зэргэлдээх хороолол, бизнесийн байгууламж руу нэвтрүүлэх, орчны байдлыг сайжруулах зорилготой тул хамгийн багадаа замын хөдөлгөөний нэг зурвасыг, хоёр талдаа машины зогсоолтой байсан ч, ямар ч саадгүй сул байлгахаар төсөллөнө. Хорооллын замаар голдуу гэр бүлийн зориулалттай хөнгөн тэрэг зорчдог тул гудамж хоёр зурвасгүй байсан ч зам ашиглагчдын тав тух алдагдах нь ховор байна. Харин гэр бүлийн зориулалттай том оврын суудлын машин зорчих хорооллын замд болон гэр хорооллын төв замд сөрөг хөдөлгөөнийг өнгөрүүлэх зорилгоор хамгийн багадаа хоёр эгнээ төсөллөх нь тохиромжтой.

Гудамжинд машинаа тавихыг зөвшөөрдөг олонх хорооллын замын өргөн хамгийн багадаа 8 м байна. Хашлага хоорондын энэ 8 м зайнд галын машин явах 3.6 м голын зорчих хэсэг, 2.2 м зогсоолын эгнээ багтана. Эсрэг эгнээний тээврийн хэрэгсэл зогсоолын зориулалттай эгнээ дээр түр зогсон гүйцэж түрүүлэх хангалттай зай гарах хүртэл хүлээхээр төсөллөнө.

Худалдааны дэвсгэр нутаг дахь замын зүүн гар тийш эргэх эгнээтэй замд тэнхлэгээс хоёр чигийн тасралтгүй хөдөлгөөнтэй зүүн гар тийш эргэх нэмэлт эгнээ төсөллөх нь давуу тал болно.

Зогсоолын зориулалттай зурвас. Хүн ам оршин суух хорооллын дэвсгэр нутагт гудамжны нэг эсвэл хоёр талд талбайн олдоц, орчны хэтийн хөгжил зэрэгтэй уялдуулан хамгийн багадаа 2.1 м өргөн зэрэгцээ зогсоолын зориулалттай зурвас төсөллөх нь зүйтэй. Худалдааны болон үйлдвэрийн дэвсгэр нутаг дахь гудамжны нэг эсвэл хоёр талд хамгийн багадаа 2.4 м өргөн зогсоолын зориулалттай зурвас төсөллөнө. Замын хашлага, ус зайлуулах ховил гаргах тохиолдолд ус зайлуулах ховилын өргөнийг зогсоолын зориулалттай зурвасын өргөний нэг хэсэг гэж тооцно.

Зааглах зурвас. Орон нутгийн хөдөлгөөний зориулалттай хотын гудамж замд барагтай бол зааглах зурвас байгуулахгүй боловч орчны байдлыг сайжруулах, завсрын зурвас нөөцлөх зорилгоор зарим газар зааглах зурвас байгуулж болно. Нөөц зурвасыг замын зэргэлдээх газар, талбай руу нэвтрэх хөдөлгөөнд аль болох саад болохгүй байхаар төсөллөнө.

Хашлага. Замын хашлагыг хотын гудамж замын өргөнийг бүрэн ашиглах, ус зайлуулах байгууламжийг хянах, явган зорчигчийг хамгаалах, гудамж замын заагийг тогтоох зорилгоор суулгана. Ус зайлуулах нөхцөл, хөдөлгөөний хяналтаас шалтгаалж замын хашлагын өндөр 100-150 мм байх ёстой. Зорчих хэсэг нь зааглагдсан гудамжинд

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 20

Page 130: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД ашиглах хашлагын төрөл тусгаарлах зурвасын өргөн, эргэх хөдөлгөөний шаардлагатай нийцсэн байх ёстой.

Зорчих хэсэгтэй залгаа 150 мм-ээс өндөр босоо хашлагын доод суурийн зай 0.3 м байх ба замын хашлагад ус зайлуулах ховил гаргах тохиолдолд ус зайлуулах ховилын өргөнийг доод суурийн зайн утгаар ашиглана.

11.3.5. Замын эзэмшил зурвас газар

Замын эзэмшил зурвас газар нь замын зааглах зурвас (байгаа тохиолдолд), хөвөө (байгаа тохиолдолд), газрын ландшафтын зурвас хэсэг, явган зам, замын хилийн бүс дэх байгууламжийн зурвас, шаардлагатай тохиолдолд гадна талын налуу гэх мэт олон хэсгээс бүрдсэн хамгийн эцсийн байдлаар төсөллөсөн замыг багтаах хангалттай өргөн байна.

Гудамж дахь барилга, байгууламж. Гудамж тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх, өнгөрүүлэх үндсэн үүрэгтэйгээс гадна тухайн аймаг, хотын хууль, дүрэм журмын дагуу замын эзэмшил зурвас газар дотор нийтийн эзэмшлийн байгууламжийг багтаах зориулалтай. Замын эзэмшил газрыг нийтийн эзэмшлийн байгууламжийн маягаар ашиглахдаа тээврийн хөдөлгөөнд аль болох бага саад болохоор төсөллөх ёстой.

Гудамжны хилийн зурвас. Гудамж замд моторжсон тээврийн хэрэгсэл болон явган хүний хөдөлгөөн давхцахаас сэргийлэх, түүнээс үүдэлтэй осол гэмтлийг бууруулах мөн гадаад үзэмжийг харгалзан хилийн зурвас байгуулах ёстой.

Замын далан болон зурвас эзэмшил газрын хил хоорондын талбайг явган хүний болон моторжсон хэрэгслийн хөдөлгөөний завсрын бүс болгох, явган замын болон гэрийн хороололд ус, бусад ачааны түрдэг тэрэг явах зам, талбай гаргах, цас овоолох, газар дээрх болон газар доогуурх инженерийн байгууламж байрлуулах, гудамжны засал чимэглэл хийх, зүлэгжүүлэх гэх мэт хэд хэдэн зориулалтаар ашиглаж, хилийн зурвасын өргөнийг хамгийн багадаа 1.5 м, байхыг зөвшөөрөх боловч боломжтой бол 3 м болон түүнээс өргөнөөр төсөллөнө.

Замын эзэмшил зурвас газрын олдоц муу болон зурвас газар хэт үнэтэй бол явган замгүй хэсэгт зааг зурвасын өргөн 0.6 м байхыг зөвшөөрнө.

Дугуйн болон явган хүний зам. Орон нутгийн хөдөлгөөний зориулалттай гудамжинд унадаг дугуйн зам байгуулах нь түгээмэл.

Явган хүний замын өргөн хамгийн багадаа 1.2 м байна. Явган хүний замын өргөн 1.5 метрээс бага бол 61 м тутамд хамгийн багадаа 1.5 м өргөн нөөц зурвас гаргана. Худалдааны төв талбайн явган замын өргөн 2.4 м, эсвэл түүнээс их байна.

Замын хажуугийн тоноглолыг хашлагатай залгаа явган зам дээр байрлуулсан бол цэвэр өргөний зай хэмжээгээр хангах зорилгоор өргөнийг нэмэх шаардлага гарч болно. Явган хүний хөл хөдөлгөөн ихтэй газарт явган замын өргөнийг өргөсөж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон унадаг дугуй, түрдэг тэрэгний хөдөлгөөнд зориулж гарц, орц, уулзвар дээр явган замын налуу хавтан ашиглана. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Бүлэг 3-ын “Хөндлөн огтлол” хэсэгт өгсөн.

Орон нутгийн хөдөлгөөний зориулалттай гудамж, гэрийн хорооллын замд унадаг дугуй, явган хүний замыг төсөллөхдөө дээрх заавар болон “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар” MNS 6056:2009, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам. Техникийн шаардлага “” MNS 5682:2006 ба “Дугуйтай зорчигчийн зам. Техникийн шаардлага” ” MNS 5683:2006 зэргийг болон бусад холбогдох заавар, журмыг мөрдөнө.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 21

Page 131: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД 11.3.6.Буцаж эргэж гарах тойрог талбайтай мухар гудамж

Хороолол, дүүргийн хөдөлгөөний зориулалттай, мухар гудамны эцэст буцаж, эргэж гарах тусгай талбай төсөллөх хэрэгтэй. Энэ талбай тойрог хэлбэртэй, тооцоолсон тээврийн хэрэгсэл багтах радиустай байна. Хороолол доторх хамгийн бага гадна талын радиус 10 м, худалдааны болон үйлдвэрийн дэвсгэр газар дахь хамгийн бага гадна талын радиус 15 м байна. 12 метрээс нарийн мухар гудамжийг хөнгөн тэрэг болж өгвөл хүргэлтийн үйлчилгээний машин багтахаар, буцаж эргэх эсвэл зөвхөн нэг удаа эсрэг чиглэлд хөдлөхөөр өргөсгөх шаардлагатай.

Энэ тохиолдолд Зураг 11.4-д заасанчлан гудамжны тэнхлэгтэй тэгш хэмтэй, заримдаа төвдөө аралтай тойрог талбай байгуулж болно. Дээрх зургаар тооцоот тээврийн хэрэгслийн хамгийн бага хэмжээсүүдийг мөн үзүүлэв.

Ийм төрлийн мухар гудамжны зай хангалттай боловч төсөллөлтийг цэвэр зай хэмжээтэй өөрөөр хэлбэл талбай руу орох хэсэг Зураг 5-1D-д харуулсаны дагуу гудамж руу нэвтрэх хэсэгтэй нэг шугаманд хийвэл хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар хамаагүй сайжирна. Буцах хүргэлт 15 метрээс бага радиустай бол санамсаргүй нэвтэрсэн том оврын машинд маневрлах боломжийг хангахын тулд арлыг тойруулан хашлага налуулж суулгана.

Гудамж руу орох замын хучилтын өргөн хамгийн багадаа 10 м бол хөнгөн тэрэг мухар гудамжаар буцаж эргэх, нэг бүрэлдэхүүнтэй тооцоот ачааны машин нэг удаа эсрэг чиглэлээр явах боломжоор хангагдана.

Мухар гудмаар орсон тээврийн хэрэгсэл зөвхөн нэг удаа эсрэг чиглэлд орж эргэхийг зөвшөөрөх бол зурвас газар, талбайг хянах тоноглол бүхий өөр хувилбартай эсвэл өөр хэлбэрийн гудамж төсөллөж болно. Нарийхан давчуу мухар гудамжинд тохирох хэд хэдэн хувилбар (Зураг 11.4-F, 11.4-G, 11.4-H, болон 11.4-I) өгсөн. Ойр орчмын оршин суугчид мухар гудамжийг машины зогсоолын зориулалтаар бас ашигладаг бол мухар гудамжийн геометр үзүүлэлтийг өөрчлөх хэрэгтэй.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 22

Page 132: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 11.4. Мухар гудамжны эргэх талбайн төсөллөлт

Нарийн давчуу гудамж. Тусгаар, салангид эдэлбэр газар руу хөдөлгөөнийг хажуу эсвэл ар талаас нь нарийн гудамжаар нэвтрүүлнэ. Ийм гудамж нарийхан зурвас газартай, хүн ам оршин суух хорооллын дэвсгэр газарт зурвасын өргөн 5-6 м, үйлдвэрийн дэвсгэр нутагт 10 м байна.

Нарийн гудамжны төгсгөлийг гудамж замтай эсвэл өөр нарийн гудамжтай холбогдохоор төсөллөхийг эрмэлзэх хэрэгтэй. Хоёр нарийн гудамж огтлолцох тохиолдолд нарийн гудамж бүрийн ээзэмшил газрын эгнээний дагууд 3 метрээс багагүй гурвалжин өнцгийн огтлол гаргана. Нарийн мухар гудамжны төгсгөлд 11.5 дүгээр зурагт заасан эргэх буюу замын төгсөглийн талбай байгуулах хэрэгтэй. Мухар төгсгөлтэй эргэх талбай гаргах энэ төсөллөлт нь хөдөлгөөний эрчим маш бага замуудад тохиромжтой байна.

Уулзвар дээрх хашлагын эргэх радиус хороололд 1.5 м харин ачааны машин зонхилон зорчдог үйлдвэрийн болон худалдааны дэвсгэр нутагт 3 м хүртэл байна. Нарийн гудамж зэргэлдээ эдэлбэр газрын дагуу налуутай аль болох ойролцоо дагуу налуутай байх ба дагуу налуу 0.2%-иас бага байж болохгүй.

Нарийн гудамжны хөндлөн огтлол ус зайлуулах U хэлбэрийн ховил руу тэмүүлсэн 2.5%-ийн хөндлөн налуутай байж болно. Усны урсацыг гудам дахь гудамжны ус зайлуулах ховилтой ус цуглуулах худаг руу зална.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 23

Page 133: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 11.5. Нарийн зам давчуу гудамж

11.3.7. Хувийн эзэмшилд хөдөлгөөн нэвтрүүлэх гарц зам

Нэг төвшний уулзвар-зөрлөгийн төсөллөлтийн зарим зарчмыг хувийн эзэмшил рүү хөдөлгөөн нэвтрүүлэх замын гарцын төсөллөлтөнд шууд ашиглаж болно. Тэр тусмаа хувийн эзэмшил рүү хөдөлгөөн нэвтрүүлэх замуудын чиг, байршлыг маш сайн тогтоох хэрэгтэй. Налууг нь гаргаж тэгшилсэн, эсвэл хатуу хучилттай талбайг замын зорчих хэсэгтэй зэрэгцүүлэн барьсанаар тээврийн хэрэгсэл гудамжны хөдөлгөөнтэй дуртай цагтаа нийлж, хөдөлгөөнөөс дураар гардаг тул ийм төрлийн төсөл зохиохгүй байх хэрэгтэй.

Хувийн эзэмшил рүү хөдөлгөөн нэвтрүүлэх замын төсөллөлтөнд үзэгдэх зай чухал үүрэгтэй. Үзэгдэх зай хангалтгүй газарт ийм төрлийн зам барихаас зайлсхийнэ. Үзэгдэх зайг төсөллөхөд чухал нөлөөтэй босоо саадыг холбогдох журам, стандартаар зохицуулна. Хувийн эзэмшил рүү хөдөлгөөн нэвтрүүлэх гарцын өргөн, зай, эдэлбэр газрын зааг, эгнээ, огтлолцох гудамжтай уялдуулах, гол орцын өнцөг, босоо төлөвлөлт, нэг эдэлбэр газар руу нэвтрэх орцын тоо зэргийг тооцоолон төсөллөнө.

Хувийн эзэмшил рүү хөдөлгөөн нэвтрүүлэх гарцыг, ялангуяа зам гол төв замын ойролцоо орших бол уулзвараас аль болох хол барина.

11.3.8. Замын байгууламж

Шинээр барих болон шинэчлэн сэргээх байгууламж. Хөдөлгөөний эрчим багатай, орон нутгийн гудамжны замын байгууламж буюу гүүр, хоолой, түшиц хана, хонгил зэрэг замын байгууламжуудын төсөллөлт, барилга угсралтын ажилд БНбД 32-02-12 “Авто замын гүүрийн ба хоолойн төсөллөх норм ба дүрэм”-ийг мөрдөнө. Хоёр талдаа хашлагатай гудамжинд шинээр барих бүх гүүрийн чөлөөт өргөн дор хаяж замын хашлага хоорондын өргөнтэй тэнцүү байна. Хөвөөтэй бөгөөд, хашлагагүй гудамжинд замын цэвэр өргөнийг авахдаа далангийн өргөнтэй адил авна. Шинээр барих байгууламжийн хоёр талын замд явган зам төсөллөнө. Гудамжны бүх гүүрэнд дор хаяж нэг талд нь явган зам барина.

Дээрх нөхцөлийг хангасан хуучин гүүрийг хэвээр үлдээж болно.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 24

Page 134: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД Байгууламжийн босоо цэвэр зай. Байгууламжийн доогуур гарцын босоо цэвэр зайг замын далангийн нийт өргөнд 4.3 м-ээр тооцож хучилтын гадаргууг хожим дахин өнгөлөхөд шаардлагатай зайг нөөцлөнө. Явган болон дугуйн зам, авто зам дээгүүр өндөрт, хөндлөн байгуулсан замын чиглэл заах самбарыг хамгийн багадаа 4.5 м босоо цэвэр зайтай төсөллөнө.

11.3.9. Хажуу хэсгийн төсөллөлт

Хажуугийн чөлөөт зай. Орон нутгийн хөдөлгөөний зориулалтай хороолол, дүүрэг, суурингийн замд хажуугийн чөлөөт зайг тооцохгүй байж болно. Нутаг дэвсгэрийн хөдөлгөөний зориулалттай хөдөө, орон нутгийн замын зорчих хэсгийн дагуу замын хажуу хэсгийг төсөллөхдөө чөлөөт зай болон хөндлөн зайг голлон бодолцоно.

Хөдөлгөөний маш бага эрчимтэй замд машин замаас гарч онхолдох нь бага учир хажуугийн зай болон хайс хийх үндэслэлийн тогтсон шалгуур үзүүлэлт байдаггүй. Тиймээс хөдөлгөөний бага эрчимтэй хөдөө, орон нутгийн замд авторт аль хэсэгт замын хажуугийн төсөллөлт хийхийг шийдэх өргөн боломж олгоно. Өөрөөр хэлбэл, автор боломжит хэмжээгээр хажуугийн зайг хангах бөгөөд хэрэггүй хэсэгт хангахгүй байж болно. Тухайн газар нутгийн онцлог болон авторын дүгнэлт нь хөдөлгөөний эрчим багатай замын хажуугийн цэвэр зайг төсөллөх үндсэн шийдвэр болно. Хажуугийн цэвэр зайг төсөллөхдөө дараах зааврыг баримтална:

1. Замын зарим хэсэгт 2 м ба түүнээс дээш өргөн хажуугийн цэвэр зайг аль болох бага зардлаар, мөн байгаль орчинд хамгийн бага нөлөөтэйгөөр хийх.

2. Зам барилгын зардал өндөр болон зурвас газар хомс, мөн байгаль орчны нөлөөлөл ихтэйн улмаас 2 м өргөнийг хангах боломжгүй тохиолдолд хэмжээг 2 м-ээс багасгаж 0 м хүртэл болгож болно.

3. Ямар ч нөхцөлд автор замын хажуугийн төсөллөлтийг зардал ихтэй ч аюулгүй байдлыг харгалзан үзэж тухайн газар нутагт нь тохирсон байдлаар гүйцэтгэнэ. Жишээлбэл, урьд нь тээврийн хэрэгсэл замаас гарч осолдож байсан хэвтээ, огцом муруйн хэсэгт эсвэл тээврийн хэрэгсэл хажуугийн шон, мод мөргөж байсан хэсэгт хажуугийн цэвэр зайг өргөнөөр хангана. Харин тухайн тойргийн үргэлжлэлийн шулуун хэсэгт хажуугийн цэвэр зайг нарийн болгож болно.

4. Хажуугийн зайг хангах бусад хүчин зүйлсэд осол аваарын түүх, тухайн замаар зорчих хөдөлгөөний эрчмийн төлөв, 2,6 м-ээс өргөн тээврийн хэрэгсэл зорчих байдал, эсвэл фермер, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зэрэг өргөн ачаа ачсан тээврийн хэрэгсэл зорчих байдал зэрэг орно.

Хөндлөн зай. Хөндлөн зайг Бүлэг 3-д тодорхойлсон. Бүх гудманд хашлагын нүүр талаас инженерийн байгууламж, гэрлийн шон, гэрийн хорооллын ус түгээх шугам, хог нөөцлөх сав зэрэг саад хүртэл хамгийн багадаа 0.5 м хөндлөн зай төсөллөнө. Явган хүний хөдөлгөөн их газарт хашлагыг босоогоор суулгаж (150 - 225 мм) явган хүний хөдөлгөөнийг зааглана. Дэвсгэр нутгийн хөдөлгөөний зориулалтай гудамж замын хөдөлгөөний хурд 60 км/цаг болон түүнээс бага, замын хашлага суулгасан, огтлолцох гудамж, хувийн эзэмшил рүү хөдөлгөөн нэвтрүүлэх замын үзэгдэх зай хангалттай бол ургаа мод, ногоон байгууламж байлгаж болно.

Огцом хажуу налуутай хэсэг, байгууламжийн хоёр талын зам зэрэг дээр жолооч, зорчигч, явган хүнд аюултай байж болох хэсгүүдийг эс тооцвоос орон нутгийн хөдөлгөөний зориулалтай гудамж замд туузан хашлага хэрэглэхгүй.

Хашлагагүй гэхдээ хөвөөний өргөн 1.2 метрээс бага зам дээр зорчих хэсгийн ирмэгээс гадна талд хамгийн багадаа 1.2 м хөндлөн зай төсөллөнө.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 25

Page 135: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД 11.3.10. Нэг төвшний уулзвар-зөрлөг төсөллөх

Бүлэг 4-д өгсөн нэг төвшний уулзвар-зөрлөг төсөллөх зааварчилгааны дагуу төсөллөлтийг хийнэ. Нэг төвшний уулзвар-зөрлөг дээр зааглах зурвасын эхлэлийг хамруулан үзэгдэх зайг хангалттай төсөллөх бөгөөд уулзвар дээр саад болох обьект байршуулах, барихыг хориглоно. Хамгийн бага үзэгдэх зайг хадгалахын тулд далангийн өндөр, гудамжийг зогсоолын зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг газар, хашааны хэмжээнд хязгаар тогтоох нь зүйтэй. Үзэгдэх орчин чөлөөтэй, гурвалжин хэсэгт ургамалжуулалт хийх бол намхан бут, сөөг тарих бөгөөд зам уулзаж байгаа хэсэгт бут сөөгний өндөр гудамжны хучилтын төвшингөөс дээшээ 1,0 метрээс илүү байх ёсгүй.

Гудамжийг ойролцоогоор 90 градусаар огтлолцуулна. Гудамж замыг 60-аас бага градусаар огтлолцуулахгүй байхаар зохицуулж замын трассыг тохируулно. Боломжтой тохиол бүрд ойрхон байрласан зөрсөн уулзвар байгуулахаас зайлсхийх хэрэгтэй.

Уулзвар болон тээврийн хэрэгсэл уулзвар нэвтрэхээр хүлээх уулзварын хоёр талын замыг аль болох тэгш налуутай төсөллөх, уулзварын хоёр талын замын хамгийн их налуу 5%-иас хэтрэхгүй байх зэрэг арга хэмжээ авна. Өвөл халтиргаа их үүсдэг зам дээр уулзварын хоёр талын замын налуу 0.5% байвал тохиромжтой бөгөөд боломжтой тохиол бүрд 2%-иас хэтрүүлэхгүй байна.

Гудамжны нэг төвшний уулзвар дээр эргэж байгаа тээврийн хэрэгслийн эргэлтийн ашигтай радиус болон эргэлттэй хэсгийн хашлагын налуу (Зураг 11.6- харна уу) гэсэн илэрхий өөр хоёр радиусыг тооцож үзнэ. Энэхүү радиус хамгийн багадаа 7.5 м байвал зохимжтой.

Зураг 11.6. Уулзвар дээрх хашлагын бодит радиус болон баруун гар тийш эргэх хөдөлгөөний

ашигтай радиус

Хашлагыг налуулж дугуйруулах радиус нь тооцоот эргэлтийн радиусыг багтаахад шаардлагатай хэмжээнээс хэтрэхгүй байна. Гэхдээ гудамж шүүрддэг машины хөдөлгөөнийг хязгаарлахаас сэргийлж хашлагыг налуулан дугуйруулах радиус хамгийн багадаа 1.5 м байна.

Гудамж замыг зогсоолын зорилгоор ашигладаггүй үйлдвэрийн дэвсгэр нутагт налуу хашлагын радиус 10 м-ээс багагүй байна. Тухайн уулзвар руу тодорхой

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 26

Page 136: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД давтамжтай нэвтрэх хамгийн том тооцоот тээврийн хэрэгслийг багтаах хангалттай их радиустай гурван төвтэй муруйг ашиглах нь тохиромжтой.

Уулзварын төсөллөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Бүлэг 4-т өгсөн.

11.3.11. Төмөр зам-автозамын нэг төвшний гарам

Орон нутгийн хөдөлгөөний зориулалттай гудамж төмөр замтай нэг төвшинд огтлолцох төсөллөлтийг Бүлэг 4-ийн дагуу хийнэ.

11.3.12. Хөдөлгөөний хяналтын тоноглолууд

Гудамжны хөдөлгөөний хяналтын тоноглолуудын төсөллөлтийг Бүлэг 7-ийн дагуу хийнэ.

11.3.13. Замын гэрэлтүүлэг

Жолоочид зам өдөр шөнийн аль ч цагт сайн харагдаж байх нь хөдөлгөөний аюулгүй байдлын суурь нөхцөл болно. Зөв төлөвлөж, суурилуулсан, засвар үйлчилгээ тогтмол хийдэг гудамжны гэрэл жолооч, явган зорчигч шөнийн цагт тав тухтай, зам орчныг сайн харж зорчих боломжоор хангана. Гудамжны гэрэлтүүлгийг зөв хангалттай хийснээр тухайн гудамжийг шөнийн цагт үр бүтээлтэй ашиглах боломжтой. Замын гэрэлтүүлгийн талаар Бүлэг 7-д өгсөн.

Гэрэлтүүлгийн чанарыг дүгнэх нэг үзүүлэлт нь гялбаа учир гудамжны гэрэлтүүлгийг төсөллөхдөө гэрэлтүүлгийн төрөл, гэрэл бэхлэх өндрийг харгалзаж үзнэ. Гэрэлтүүлэг төсөллөхдөө жолооч, зорчигчийн нүд гялбах, гэрэлд цохигдох эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Зөвхөн уулзварыг гэрэлтүүлэх бол харанхуй-гэрэл-харанхуй гэсэн дарааллаар гэрлээс аажим шилжихээр төсөллөнө.

11.3.14. Ус зайлуулах байгууламж

Хотын захын дүүрэг, хорооллууд болон гэрийн хорооллууд нь урсац их, үерлэх магадлал өндөр газруудаар байрласан байх тул энэхүү дэвсгэр нутагт ус зайлуулах байгууламж чухал үүрэгтэй. Зэргэлдээх гол, жалганы салаа, цутгалангаас ирэх гадаргын урсгалыг хашлага, ус зайлуулах ховил, шуудуугаар тогтоож тохирох ус зайлуулах байгууламж руу зална. Шуудуу замын далангийн доор эсвэл ойрхон байвал урсгалыг гудамжны хөнлөн огтлолоос ус зайлуулах далд шугам эсвэл ус зайлуулах задгай шуудуугаар тодорхой давтамжтайгаар ус цуглуулах худаг руу шилжүүлж, тэндээсээ холбогч яндан хоолойгоор үерийн задгай, эсвэл газар доорх шугамд зална.

Зардал хэмнэх зорилгоор гудамжны гадаргууг ус зайлуулах байгууламжийн зориулалтаар дээд зэргээр ашиглахыг шаардана. Ус зайлуулах суваг, ховилын хамгийн бага налуу нь 0.30% байна. Гэхдээ ус зайлуулах байгууламжгүй маш тэгш хэв шинжтэй гадаргатай газарт ус зайлуулах ховилын дагуу налууг хамгийн багадаа 0.20%-оор төсөллөж болно. Харин явган хүний хөл хөдөлгөөн ихтэй эсвэл зэргэлдээх эдэлбэр газар дахь нийтийн үйлчилгээний маш чухал байгууламжууд (сургууль, сүм хийд, дэлгүүр худалдааны цэг гэх мэт) ус зайлуулах байгууламжтай ойрхон бол тэр хэсэг усанд автахаас сэргийлж ус зайлуулах худаг, далд шугам байгуулна.

11.3.15. Угаагдлаас хамгаалах

Орон нутгийн хөдөлгөөний зориулалттай гудамжийг төсөллөхдөө Бүлэг 3-ын заалтыг мөрдөнө.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 27

Page 137: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД 11.3.16. Байгаль орчинтой нь уялдуулан төсөллөх

Гудамж түүний орчныг үзэмжтэй, усанд амархан угаагдахгүй төсөллөхийн тулд байгаль орчинтой нь уялдуулах нь чухал. Байгаль орчинтой нь уялдуулан төсөллөхдөө явган замыг хангалттай өргөн, чөлөөтэй, аюулгүй байлгахад анхаарна.

Замын дагууд үргэлжилсэн зурвас байвал ширэг, бут, модод тарина. Гэхдээ тусгайлан уулзвар дээр үзэгдэх зайг анхаарахын зэрэгцээ саадыг зайлуулах талаар баримтлах удирдамжийг сайтар мөрдөнө. Замын хажуу талын хэсгийг орчны хүн ам болон жолоочийн аль аль хэрэгцээ, шаардлагыг хангах хэмжээнд хүртэл сайжруулна. Ландшафтын төсөллөлтөнд засвар үйлчилгээний зардал, хүндрэл, шинээр барих явган зам, инженерийн байгууламж, нэмэлт эгнээ, дугуйн замыг мөн бодолцох хэрэгтэйн зэрэгцээ хавсралт 3-Т өгсөн зөвлөмжүүдийг мөрдлөг болгоно.

Хөдөө орон нутгийн зам ба гудамжны төсөллөлт Бүлэг 11- 28

Page 138: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

БҮЛЭГ 12. АВТО ЗАМЫН ИХ ЗАСВАР, ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ

ТАНИЛЦУУЛГА 12.1

Авто замын их засвар, өргөтгөлийн хүрээнд хатуу хучилттай хуучин замыг өргөтгөн шинэчлэх, их засвар хийх, хучилтыг нь давхарлан өнгөлөх ажлууд хийгддэг. Харин авто замын шинэчлэлтийн ажилд хуучин замыг сэргээн шинэчлэх боловч хучилтын гадаргууг өнгөлөх, хуулж солих, хучилтын гадаргууд их засвар хийх зэрэг ажлуудтай уялдуулан хийнэ. Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зураг төсөл зохиох гол зорилго нь хучилттай хуучин замын эдэлгээний хугацааг уртасгах, замын аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ баримт бичигт өгүүлэх зарчмууд нь ерөнхий удирдамж бөгөөд зураг төсөл зохиох инженерийн шийдэлд давуу эрх эдлэхгүй.

Монгол улсын дэд бүтцийн салбарын стандарт норм дүрэм хэрэгжих нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай хуучин авто замын геометр элементүүдийг нягтлан шалгах үйл ажиллагааг доор тайлбарлав.

Хучилтын ашиглалтын хугацааг 20 жилийн хэтийн төлөвөөр тогтоодог тул эхний их засварыг 20 жилийн дараагаас хийж эхлэнэ. Энэ нь хучилттай хуучин замын геометр элементүүдийг төсөллөсөн байдлыг эргэн харах, судлахад хангалттай, бодитой хугацаа олгодог.

Хэрэв геометр үзүүлэлтүүдийг өөрчлөн сайжруулах шаардлагатай бол үүнийг их засварын үед хийх нь хамгийн хямд тусдаг. Хучилтыг сэргээн шинэчлэх замуудын нэрсийг барилгын ажлын хэтийн хөтөлбөрт жагсаадаг. Замын хатуу хучилтын их засварын ажил эхлэхийн өмнө замын хэсэг нэг бүрийн геометр төсөллөлтийн үзүүлэлтийн байдалд үзлэг шалтгалт хийнэ. Ийм үзлэг шалтгалтыг их засвар хийхээр төлөвлөсөн хугацаанаас хэдэн жилийн өмнө хийх нь зүйтэй байдаг, учир нь өргөтгөл шинэчлэлийн ажлыг олон хувилбараар боловсруулах, хэлэлцэх боломж гардаг. Геометр элементүүдэд үзлэг хийх ажил бүх замыг урьдчилсан байдлаар сонгож өргөтгөл шинэчлэлийн ажлын ерөнхий цар хүрээг тодорхойлохоос эхэлдэг. Эхний шатны үзлэгийг зураг төсөл, төлөвлөлт, хуваарь, хөтөлбөр гаргах мэргэжилтэнгүүдээс бүрдсэн цомхон баг хийж болно. Онцгой шаардлагатай үед бүсийн зам хариуцсан, засвар арчлалт, техникийн шаардлага нөхцөл боловсруулах, зам тээврийн салбарын эрх бүхий албаны мэргэжилтнүүд оролцож болно.

Ажлын ерөнхий цар хүрээ, даалгаварыг тодорхойлохдоо дагуу налууг өөрчлөх шаардлагатай эсэхийг шийдэг. Хэрэв дагуу налууг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл геометр элементүүдийг сонгон сайжруулах эсвэл замыг ерөнхийд өргөтгөн шинэчлэх (шинээр зам барих стандартын дагуу) шийдвэр гаргана.

Эхний ээлжинд техник ашиглалтын түвшин тогтоох үзлэг буюу төсөл нэг бүрийн геометр үзүүлэлт, хөдөлгөөний эрчим, ослын гаралт зэргийн бэлэн байгаа тоо баримтыг ашиглан судалгаа хийнэ.

Ерөнхийдөө эхний шатанд зураг төслийн ерөнхий болон нарийвчилсан судалгаа хийх төслүүдийг тодорхойлно.

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлтийн төслүүдийг үнэлэхэд шаардлагатай ажлуудын дарааллыг Геометр хэмжээсүүдийг үнэлэх үйл ажиллагааны бүдүүвчээр Зураг 12-1-д тоймлон харуулав.

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-1

Page 139: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 12-1. Геометр үзүүлэлтүүдийг үнэлэх үйл ажиллагааны бүдүүвч

12.1.1 Анхан шатны үзлэг шалтгалт хийхэд баримтлах зарчмууд

Замын техник ашиглалтын анхан шатны үзлэг хийхийн тулд дараах мэдээллүүдийг цуглуулах хэрэгтэй. Үүнд төслийн товч танилцуулга, жилийн өдрийн хөдөлгөөний

Хатуу хучилттай замд хучилтын их засвар хийх эсвэл

бусад хөтөлбөрүүд

Дараах зүйлээр судалгаа хийнэ.

• Эргэц

• Хажуу налуугийн харьцаа

• Хамгаалалтын хашлага

• Хажуу хэсэг дэхь хөдөлгөөний саад

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлтийн стандартын судалгаа хийх

Голчлон хучилтыг өнгөлөх

(даланг өргөтгөх эсвэл сэргээн шинэчлэх шаардлагагүй үед)

Дараах зүйлээр судалгаа хийнэ.

• Хэвтээ төлөвлөлт

• Босоо төлөвлөлт

• Уулзварын геометр үзүүлэлт

• Гүйцэж түрүүлэх боломж

• Замын хажуу хэсгийн төсөллөлт

• Эргэц

• Хөндлөн огтлолын үзүүлэлтүүд

• Хөдөлгөөний эрчим

• Ослын судалгаа

• Үйлчилгээний төвшинг судлах

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлтийн нарийвчилсан судалгаа хийх

Даланг өргөтгөх/хэсэгчлэн сэргээн шинэчлэх

Судалгааны зөвлөмжийн захиалагчид болон бусад холбогдох удирдах газарт хүргүүлж санал авах

Шаардлагатай гэж үзсэн нөхцөлд нарийвчилсан зураг төсөл хийх

Ажлын цар хүрээг тодорхойлон анхан шатны

үзлэг

Нарийвчилсан зураг төсөл хийх

Судалгааны зөвлөмжийн төслийг захиалагч болон бусад холбогдох удирдах газарт хүргүүлж санал авах

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-2

Page 140: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

дундаж эрчим, үйлчилгээний төвшин, хучилтын өргөн, хажуу налуу, гадна налуу, ослын мэдээ, бүх муруйн элементүүдийг багтаасан хэвтээ төлөвлөлтийн хураангуй зэрэг багтана. Замын хучилтын өргөн замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт хийх төслийн ажлын даалгаварыг тодорхойлох хамгийн гол үзүүлэлт юм. Замын хучилт тухайн замаар өнгөрөх хөдөлгөөнийг нэвтрүүлэх хэмжээний өргөн байх тохиолдолд л бусад геометр элементүүдийг шалгах болно. Хэрэв даланг өргөсгөх бол зөвхөн даланг өргөсгөх (хэвтээ болон босоо төлөвлөлтийг хөндөхгүй орхих) эсвэл замыг ямар нэг хэмжээгээр сэргээн шинэчлэх эсэхийг сонгоно.

Даланг өргөсгөх шаардлагагүй бол хэвтээ муруйг ослын гаралтын тоо баримтын хамт нягтлан үзэж төлөвлөлт сайжруулах шаардлагатай газар байгаа эсэхийг тогтооно. Анхан шатны үзлэг шалгалтаар даланг налууг өргөсгөх эсвэл хэвтээ муруйг сайжруулах шаардлагагүй, хөдөлгөөнд аюул заналхийгээгүй гэж үзвэл тухайн замд төслийн нарийвчилсан дүн шинжилгээ хийхгүй зөвхөн стандарт үзлэг хийнэ.

Гэхдээ их засвар, өргөтгөл, шинэчлэлт хийхээр сонгосон төслүүдэд стандарт үзлэг хийхдээ хажуу налуугийн харьцаа, замын хажуу хэсэгт зайлуулах шаардлагатай байнгын саад (туузан хашлага) байгаа эсэхийг мөн нягтлах боловч геометр үзүүлэлтүүдийг нарийвчлан үнэлэх шаардлагагүй. Бусад үлдсэн бүх төслүүдэд нарийвчилсан үзлэг шалгалт хийнэ. Үзлэгээр хэвтээ төлөвлөлт, босоо төлөвлөлт, замын хажуу хэсэг, уулзварын геометр үзүүлэлт, эргэц болон гүйцэж түрүүлэх боломжийг шалгана.

12.1.2 Эгнээ болон хөвөөний хамгийн бага өргөн

Зорчих хэсэг нь зааглагдаагүй зам

Зураг төсөл зохиогч нь Монгол улсын стандартад заасан хамгийн бага үзүүлэл-түүдийг ашиглана.

Үүнийг ашигласнаар төсөл зохиогч замын хуучин хучилт дээр шинэ үе дэвсний дараа тухайн зам одоогийн өргөний хэмжээгээ хадгалах, жилийн өдрийн хөдөлгөөний дундаж эрчим болон ашиглалтын ангилалын шаардлагыг хангах хэмжээний өргөн эсэхийг тодорхойлж чадна. Хөвөөтэй замын өргөн хангалттай биш гэж үзсэн тохиолдолд даланг өргөсгөх болон/эсвэл сэргээн шинэчлэх эсэхийг тооцоолно. Үүний дараагаар төсөл зохиогч нь төслийн зам Монгол улсын стандартын тохиромжтой хамгийн бага үзүүлэлтүүдийг баримтлан замын тохиромжтой өргөнийг тодорхойлно. Ингэхдээ төсөллөсөн хамгийн бага үзүүлэлтүүдийг тухайн замын жилийн өдрийн хөдөлгөөний дундаж бодит эрчмээр тооцсож тохиромжтой хамгийн бага үзүүлэлтүүдийг сонгоно. Эдийн засгийн дүн шинжилгээ болон бусад тооцоо, хүчин зүйлсийг үндэслэн зураг төсөл зохионо.

Зорчих хэсэг нь зааглагдсан зам

Зорчих хэсэг нь зааглагдсан хуучин замыг нийлүүлэх эсвэл хуучин хучилт дээр шинэ үе дэвсэх үед хөвөөтэй замын хэсэг тус бүрийн гадаргуугийн төлөвлөсөн хамгийн бага өргөн стандартын дагуу байгаа эсэхийг шалгана. Ингэснээр хөвөө болон эгнээний өргөнийг төсөллөх боломжтой.

Хучилтын өргөн шаардлага хангаагүй бол зүүн талын болон баруун талын хөвөөг өргөсгөх төсөллөлт хийнэ.

12.1.3 Даланг өргөсгөх/шинэчлэх сайжруулах/ хуучин хучилт дээр шинэ үе дэвсэх

Авто замыг эзэмшигч, захиалагчийн зүгээс хуучин замын хучилтын өргөнийг хэвээр үлдээх эсэхийг шийдэхэд ашигладаг аргачлал гаргаж дагаж мөрдөнө. Хучилтын их

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-3

Page 141: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

засвар хийх үед хучилтын өргөн багасдаг алдааг засахын тулд боломжит бүх хувилбаруудыг тооцох боловч зарим хөвөөтэй замуудыг зайлшгүй өргөсгөх эсвэл сэргээн шинэчлэх шаардлага гарна. Даланг хэсэгчлэн эсвэл бүрэн өргөсгөх, замыг бүрэн сэргээн шинэчлэх эсэхийг шийдэхийн тулд олон хүчин зүйлсийг харгалзан үзнэ. Ерөнхийдөө шийдвэр гаргахын өмнө тухайн замыг хариуцдаг эзэмшдэг эрх бүхий этгээдтэй энэ асуудлын талаар хэлэлцэж зөвшилцөнө.

Замын хуучин хучилт дээр шинэ үе дэвссэний дараа замын өргөн шаардлагатай утгад хүрэхгүй бол хөвөөтэй замын хуучин өргөнөөр замын ослын дундаж харьцааг тооцон замын ослын зардал буурна гэж үзэхэд даланг өргөсгөх нь үр ашигтай байдаг.

Ослын гаралтын харьцаа ийм өргөнтэй орон нутгийн хөвөөтэй зам дээр гардаг ослын дундаж тоо хэмжээнээс үлэмж хэмжээгээр зөрөөтэй бол хөвөө өргөсөх шаардлагатай эсэхийг тооцоолохдоо энэ хазайсан зөрөөг бодолцож үзнэ. Тодорхой нэг замын ослын түүхийг үнэлэхдээ төсөл зохиогч ослыг төрлөөр нь ангилж тэдгээрийг замын геометр элементийн онцлог шинжтэй харьцуулж судлана. Геометр үзүүлэлтийг сайжруулсан ч зэрлэг болон тэжээмэл амьтад, мал амьтдаас шалтгаалсан ослын гаралт буурдаггүй. Замын хажуу хэсгийг сайжруулснаар зорчих хэсгээс санамсаргүй гарсан тээврийн хэрэгсэл осолдох тохиолдолд ослын үр дагаварыг үлэмж хэмжээгээр бууруулж чадна.

Замын хуучин геометр үзүүлэлтүүдийг сайтар нягтлан шалгах ёстой. Хэрэв замын геометр элементүүдийг анхнаасаа оновчгүй төсөллөсөн тохиолдолд энэ нь замын хучилт дээр шинэ үе дэвсэх бус даланг өргөсгөх эсвэл замыг сэргээн шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрнэ.

Замын даланг өргөсгөх, босоо эсвэл хэвтээ төлөвлөлтийг сайжруулах үндэслэлтэй бол төсөл зохиогч төлөвлөлтийг сайжруулах хувилбараас ирэх нөлөөллийг л тооцож үзнэ. Замын үзүүлэлтүүдийг өөрчлөн шинээр барьснаас төсөлөлтийг ямар нэг байдлаар сайжруулах нь хямд байна. Гэхдээ ингэснээр зураг төслийн тэнцвэртэй байдал алдагдаж болзошгүй. Тухайлбал төсөлөлтийн хамгийн бага үзүүлэлттэй замыг өргөн барих гэх мэт. Ерөнхийдөө даланг өргөсгөх төслүүдэд оновчгүй хэвтээ муруйг сайжруулах нь тохиромжтой. Гэхдээ их засвар, өргөтгөл, шинэчлэлт төсөллөлтийн зарчмуудад зааснаар босоо төлөвлөлтийг сонгон сайжруулах нь тохиромжтой. Замын хөвөө болон зурвасын өргөнийг өргөсгөснөөр тээврийн хэрэгслийн хурд ерөнхийдөө ихэсдэг. Хурд нэмэгдснээр зам тээврийн ослын гаралт нэмэгдэх хандлагатай тул даланг өргөсгөсний ачаар аюулгүй байдал илүү хангагдана гэж үзнэ. Жолооч нар зам өргөн байх тутам төсөллөлт илүү сайн байна гэж үзэн илүү хурдтай зорчдог учраас хөвөөтэй зам дээр төсөллөлтийн хамгийн бага үзүүлэлтээс аль болох дээгүүр үзүүлэлт мөрдөхөд тохиромжтой. Даланг өргөсгөхдөө замын төсөллөлт оновчгүй хийгдсэн хэсгийн төсөллөлтийг өөрчлөх бол зураг төслийн нэгдмэл байдлыг хадгалахын тулд шинэ зам барих үзүүлэлтүүдийг нийт замд мөрдөнө.

12.1.4 Хуучин замын хашлагын зөвшөөрөгдөх өндөр

Хуучин замын (хучилт дээр шинэ үе дэвсний өнгөлсний дараа гэх мэт) хашлагын зөвшөөрөгдөх өндрийг хашлагыг хаана байрлуулах, явган зорчигчийн аюулгүй байдал зэргийг харгалзан үзэж тогтооно. Хүснэгт 12-1-д хашлагын хамгийн бага өндрийг тодорхойлох үед мөрдөх ерөнхий зарчмын талаар өгүүлэв.

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-4

Page 142: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 12-1 Хуучин замын хашлагын хамгийн бага зөвшөөрөгдөх өндөр

Хашлагын байршил Замын хашлагын боломжит хамгийн бага өндөр

Явган замын зэргэлдээх 75мм

Ногоон байгууламжтай талд 50мм

Тусгаарлах зурвасны талд 50мм

ХЭВТЭЭ МУРУЙ 12.2

Замын хучилтанд их засвар хийх бол бүх хэвтээ муруйг сайжруулна гэж тооцоолно. Шинэ замын төсөллөлтийн хамгийн бага радиусын шаардлагыг хангахгүй муруйг ихэвчлэн сайжруулахыг зөвлөдөг. Хамгийн бага радиусаас хэтэрсэн муруйг дараах хүчин зүйлсийг харгалзан үзэж сайжруулах эсэхийг шийднэ. Үүний тулд эргэцийн харьцаа, ослын гаралт, эргэлт дээрх уулзвар, эргэлтээс үүдэлтэй аюулыг тооцоолж, замын төлөвлөлттэй авцалдах эсэх, хэвтээ болон босоо төлөвлөлтүүдтэй уялдах эсэх, замын ашиглалтын зардал багаснаас эсвэл хазайлтын өнцөг бага байгаа зэргээс зам ашиглагсдад эдийн засгийн хэмнэлт үүсэх эсэх гээд маш олон хүчин зүйлсийг тооцож үзнэ.

Геометр үзүүлэлтүүдийн үнэлгээ хийж байгаа төсөл зохиогч дээр өгүүлсэн эсвэл бусад шалтгаанаар сайжруулах хэрэгтэй гэж тооцсон хэвтээ бүх элементүүдийн хураангуй товчоог бэлдэнэ. Хураангуй товчоо нь муруйн геометр мэдээлэл (радиус, шилжилтийн муруй, эргэц, өргөн болон урт) дэвсгэр бүдүүвч, ослын бүртгэл болон хөдөлгөөний мэдээлэл буюу өдрийн хөдөлгөөний дундаж эрчмийг хамарсан байна.

Зам орчны байдлаас хамааралтай олон хүчин зүйл дүн шинжилгээний үзүүлэлтэнд нөлөөлөх тул төсөллөлтийн бүх хувилбаруудыг тусгайлан нягталж үзэх шаардлагатай. Төслийн замд нэгээс олон хэсгийн муруйн эргэлттийг дахин төсөллөх шаардлагатай гэж үзвэл төсөллөлтийг нийтээр нь шинжилж үзнэ.

Ашиг-зардлын зарчмуудад тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлыг хэмнэсэн, зам дөт болсон, эсвэл илүү хурдтай зорчдог болсон, ослын зардлыг хэмнэснээс олох ашгийг мөн багтана.

Хэвтээ төлөвлөлтийг сайжруулж, ослын зардлыг бууруулахад дараах гурван хүчин зүйл нөлөөтэй.

Замын урт

Төслийн хувилбар замуудын урт өөр өөр байвал энэ нь дүн шинжилгээ хийх хугацаанд тээврийн хэрэгслийн явах км, тээврийн хэрэгсэл осолдох эрсдэлд нөлөөлнө.

Ослын үр дагавар

Замын хэвтээ төлөвлөлтийн сайжруулснаар тухайн замд гарах замын ослын хүндийн зэрэг/үр дагаварт нөлөөлдөг гэж үздэг. Хэвтээ төлөвлөлтийг дахин төсөллөх боловч бусад геометр үзүүлэлтүүдийг өөрчлөхгүй бол ослын үр дагаварт өөрчлөлт орно гэж тооцохгүй. Дүн шинжилгээ хийхдээ хэвтээ төлөвлөлтийг дахин төсөллөх үед хийгдэх бусад өргөтгөл шинэчлэллийн ажлууд ослын үр дагаварыг (замын хажуу хэсгийг алгуур болгох эсвэл орох болох гарах гарц зэрэг саадуудыг арилгах) багасгана гэж тооцох хэрэгтэй. Энэ тохиолдолд ослын үр дагаварыг бууруулна гэж төсөллөх нь зүйтэй.

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-5

Page 143: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Ослын гаралтын харьцаа

Ослын гаралтын харьцаа хэвтээ муруйгаас хамааралтай байдаг. Хэвтээ төлөвлөлтийг дахин төлөвлөх олон төслүүдэд ослын гаралтыг бууруулснаас хэмнэсэн зардлын үлэмж хэмжээний үнэлгээг тооцохгүйгээр үр ашигтай байж болно. Гэхдээ зарим төсөл дээр ослын зардлыг хэмнэсэн ч нийт үр ашигт нөлөөлөхгүй байж болно. Ийм тохиолдолд мэдрэмжийн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Mэдрэмжийн дүн шинжилгээ гэдэг нь геометр сайжруулалт хийсний дараах ослын гаралтын харьцааны хязгаар дээр үндэслэгдсэн үр ашгийг харуулдаг шинжилгээг хэлдэг. Мэдрэмжийн шинжилгээний үр дүнг харгалзан ослын харьцааны өөрчлөлтийн үндэслэлтэй таамгийг үндэслэн төлөвлөлтийг дахин хийх шийдвэр гаргахыг зөвшөөрнө.

Хэвтээ төлөвлөлтийг сайжруулах эсэхийг шийдэхийн тулд хийдэг эдийн засгийн иж бүрэн дүн шинжилгээг, мэдрэмжийн дүн шинжилгээний хамт хийнэ.

Хуучин хучилттай замын хэвтээ төлөвлөлтийг дахин төсөллөх бол шинэ төсөллөлтийн тохиромжтой элементүүдийг ашиглан төсөллөнө. Хүндрэлтэй хэсгүүд дээр хамгийн бага үзүүлэлтүүдийг ашиглах боловч тохиромжтой болон үр ашигтай хэсгүүдэд илүү сайн үзүүлэлтүүдийг ашиглаж болно. Тохиромжтой үзүүлэлтүүдийг ашигласнаар эргэлт дээрх эргэцийн харьцаа буурах, тээврийн хэрэгслийн элэгдэл, хорогдол багасах, аюулгүй, тав тухтай зорчих боломж нэмэгдэнэ.

Босоо муруй 12.3

12.3.1 Гүдгэр муруй

Дараах нөхцөл байдлуудын аль нэг нь үүсвэл гүдгэр муруйг дахин төлөвлөх эсэхийг шийднэ.

Аюултай нөхцөл байдал үүссэн эсвэл

Гүдгэр муруйтай асар ойрхон аюултай байдал үүссэн, эсвэл

Өдрийн хөдөлгөөний дундаж эрчим 3000-гаас их, үзэгдэх зай хязгаарлагдмал (энэ нь зогсоох үеийн үзэгдэх зай тээврийн хэрэгсэл гүдгэр муруйтай хэсгээр жолоодлогын дундаж хурдтай зорчино гэж тооцоолсон, замыг шинээр барихад мөрдөх утгуудаас үлэмж хэмжээгээр бага байх тохиолдлыг хэлнэ).

Дээр өгүүлсэн нөхцлүүд үүссэн бол босоо гүдгэр муруйг үнэлэх нь тохиромжтой хэдий ч зардал их, бодит саад болон бусад шалтгааны улмаас замыг шинэчлэх барих хамгийн сайн арга хэмжээ биш болно.

Хуучин төсөллөлт одоогийн үзүүлэлтүүдээс бага утгатай боловч эдийн засгийн хувьд ашиггүй учраас хуучин төсөллөлтийг сайжруулахгүй гэж шийдсэн бол огцом гүдгэр муруйтай хэсэгт замын хөдөлгөөнийг зохицуулах хэрэгсэл ашиглахыг зөвлөмж болгоно. Замын хажуу хэсгийн саадыг зайлуулах, хөвөөг өргөсгөх, туслах уулзваруудыг дахин байрлуулах зэрэг хямд төсөр өртөгтэй арга хэмжээ авч болно. Зогсоох үеийн хамгийн бага бодит үзэгдэх зай 20 км/цагаас их, гүдгэр муруйгаар өнгөрөх тээврийн хэрэгслийн жолоодлогын хурдын 85 хувиар тооцсон үзүүлэлтээс бага бол үзэгдэх зай үлэмж хэмжээгээр хязгаарлагдсан гэж тооцно.

Хүснэгт 12.2-д дээр хуучин хучилттай авто замын их засвар өргөтгөл шинэчлэлт хийх төслүүдэд ашиглахыг санал болгож буй гүдгэр босоо муруйн хамгийн бага К утгуудыг харуулав.

Замын гүдгэр муруйтай хэсгийн зогсоох үеийн хамгийн бага үзэгдэх зай 20 км/цагаас их, түүгээр зорчих тээврийн хэрэгслийн жолоодлогын хурдын 85 хувиар тооцсон

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-6

Page 144: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

үзүүлэлтээс бага бол үзэгдэх зайг хангалттай урттай төсөллөхөд ихээхэн хүндрэл үүсдэг.

Хүснэгт 12-2. Гүдгэр муруйн санал болгосон хамгийн бага К утга

Тооцоот Хурд

Жолоодлогын

хурдын 85 хувиар тооцсон

үзүүлэлтээр

V85-20 (Км/цаг)

Хам.бага гүдгэр муруйд ашиглах хурд V85-

20 (Км/цаг)

Зогс.үеийн үзэгдэх зай

К утга SSD< LVC

Биетийн өндөр- 0.38 m К утга

SSD< LVC Бодит

утга

Тооцоонд зориулж

тэгшитгэсэн утга

110-130 109 89 165,75 51,00 50 А утгаас

хамааралтай (дор өгсөн томъёоноос

харна уу)

100 100 80 136,84 34,76 35 90 90 70 108,90 22,02 25 80 80 60 83,35 12,90 15

SSD - зогсоох үеийн үзэгдэх зай

А - дагуу налуугийн алгебр зөрөө

LVС - босоо муруйн урт

Жолоодлогын хурдын 85 хувиар тооцсон үзүүлэлт 12-2 хүснэгтэнд өгснөөс өөр бол дараах томъёог ашиглан хамгийн бага гүдгэр К утгыг олж болно.

Зогсоох үеийн үзэгдэх зай босоо муруйн уртаас хэтэрвэл (SSD > LVC) санал болгож буй хамгийн бага К утгыг тодорхойлохдоо дараах илэрхийллийг мөн ашиглаж болно.

𝑆𝑆𝐷 = 𝑉𝑡3.6

+ 𝑣2254. 𝑓

t=2.5 секунд

𝑘 = 𝑠𝑠𝑑2

200(√ℎ1+√ℎ2)2= 𝑠𝑠𝑑2

538.666 хэрэв SSD< LVС

𝑘 = 2(𝑠𝑠𝑑)𝑎

− 200(√ℎ1+√ℎ2)2

𝑎2 хэрэв SSD< LVС

𝑘 =2(𝑠𝑠𝑑)𝑎

− 538.666𝑎2

h1 = 1.05 м (нүдний өндөр)

h2 = 0.38 (саадын өндөр)

v=хурд (км/цаг)

f=зогсох зеийн үрэлтийн хүч

12.3.2 Хотгор муруй

Хотгор босоо муруйн хэсэг дээр осол гарч байгааг ослын түүх нотлон харуулахаас бусад тохиолдолд хотгор муруйг сайжруулах нь үр ашиггүй байдаг. Хуучин хотгор муруйн К утга хурдны 85 хувиар тооцсон үзүүлэлттэй хурдалж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигсдод тав тухгүй байдал мэдрүүлэх хэмжээний байвал

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-7

Page 145: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

сайжруулалтын арга хэмжээ авах талаар бодолцоно. Жолоодлогын хурдын 85 хувиар тооцсон үзүүлэлт 110 км/цаг бол босоо хотгор муруйн К утгын хамгийн бага үзүүлэлтийг 30 гэж тооцно. Ийм хурдтай зам дээр илүү огцом хотгор муруй тав тухгүй байх болно. Хүснэгт 12-3-т янз бүрийн хурдад санал болгож буй хотгор муруйн хамгийн бага К утгыг харуулав.

Хүснэгт 12-3. Хотгор муруйн санал болгосон хамгийн бага К утга

Дээрх хүснэгтийг дараах тооцоог үндэслэн боловсруулав.

Хурдатгал хурд авалтын 0.3 м/с2-аас хэтрэх ёсгүй.

Хурдатгал хурд авалтын - v2/R

R – Муруйн эргэлтийн өөрчлөгдөх харьцаа = 100K

0.3 ≥ 𝑣2

100 К v - м/сек

K ≥ 𝑣2

100∗0.3 �10003600

� v – км/цаг

K ≥ 𝑣2

388.8

Уулзвар 12.4

Уулвар дээрх зам тээврийн ослын статистик үзүүлэлтүүдийг судлан үзсэний үндсэн дээр уулварыг сайжруулах төсөллөлт хийнэ. Хучилтын их засвар хийхээр төсөллөхдөө ижил төвшингийн бүх уулзварын ашиглалтын болон үйл ажиллагааны бүх шаардлагуудыг дахин эргэж харах шаардлагатай. Хуучин уулзваруудын бүх үзүүлэлтүүдийг, тухайлбал ерөнхий зураг, дагуу налуу, радиус, эргэц болон нэвтрүүлэх чадвар зэргийг нягтлан шалгахдаа Бүлэг 4 буюу Ижил төвшингийн уулзварын үзүүлэлттэй танилцах хэрэгтэй.

Уулзвар дээрх хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд түүгээр өнгөрөх тээврийн хэрэгслүүд уулзваруудыг тогтмол ашиглаж байхаар төсөллөх хэрэгтэй. Уулзвараар хөдөлгөөний хоёр чигт зорчих бүх төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан үзэгдэх зайг хүснэгтэнд өгсөн харааны болон саадын өндрийг ашиглан талбай дээр хэмжинэ. Үүнээс гадна тухайн замын гүйцэтгэлийн зураг байгаа бол дээрх үзэгдэх зайг дагуу огтлол дээрээс шалгах боломжтой бөгөөд хэвтээ огтлол дээр харагдац хязгаарлагдахгүй.

Тооцоот хурд км/цаг

Жолоодлогын хурдын 85 хувиар тооцсон үзүүлэлт

Хотгор муруйн санал болгосон хамгийн бага К утга

Бодит утга Тооцоонд зориулж тэгшитгэсэн

60 60 9,2 10

80 80 16,4 20

100 100 25,7 25

110 109 30,6 31

120 112 32,3 33

130 116 34,6 35

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-8

Page 146: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Уулзвар дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл тохиромжтой эсэхийг шийдэхийн өмнө уулзвар бүрийн ослын түүхийг нягтлан шалгана.

Тооцоот тээврийн хэрэгсэл бүрд шаардлагатай үзэгдэх зайг газар дээрх бодит харагдацтай харьцуулж үзнэ. Уулзварыг сайжруулахад санал болгох хамгийн бага үзэгдэх зайг Хүснэгт 12-4-т үзүүлэв.

Хүснэгт 12-4 Уулзварыг сайжруулахад санал болгох хамгийн бага үзэгдэх зай

Тооцоот тээврийн хэрэгсэл

Хара

аны

өнд

өр (м

)

Саа

дын

Өнд

өр (м

) Зүүн гар тийш эргэхэд шаардлагатай үзэгдэх зай

Зам шинээр барихад мөрдөх үзүүлэлт

Их засвар,өргөтгөл,шинэчлэлтийн төслүүдийн боломжит хамгийн

бага үзүүлэлт Тооцоот хурд Тооцоолсон хурд

80 100 110 120 130 60 70 80 90 100 110

WB-21 2.1 1.3 - - - - - 307 358 409 460 500 500

WB-15 2.1 1.3 313 392 430 470 510 233 272 313 330 392 430

Автобус 1.8 1.3 235 295 325 355 385 177 206 235 240 295 325

Хөнгөн тэрэг 1.05 1.3 160 200 220 235 255 117 136 160 155 200 220

Гүйцэж түрүүлэх боломж (Өгсөх, гүйцэж түрүүлэх эгнээнүүд) 12.5

Их засвар хийх төслүүдийн зам дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх боломжийг шалгана. Тухайн зам дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх хэрэгцээ шаардлага хэр их байгаа, хучилтын тэмдэглэгээний зохицуулалтаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийж болох эсэх нь замын үйлчилгээний төвшинд ихээр нөлөөлнө. Зам дээр туслах эгнээ байгуулах шаардлагатай эсэхийг тодорхойлохдоо Бүлэг 3-т заасан гүйцэж түрүүлэх болон өгсөх эгнээ байгуулах үндэслэл болон зарчмуудыг ашиглах хэрэгтэй.

Хучилттай хуучин зам дээр туслах эгнээ байгуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд хянуур ажиллах хэрэгтэй. Туслах эгнээ байгуулах үндэслэл байлаа ч хуучин замын төвөгшил, уулзвар дээр аюултай байдал үүсэх, эсвэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийх орон зай байхгүй зэрэг шалтгаануудын улмаас тийм эгнээ байгуулах нь тохиромжгүй байж болно. Хөдөлгөөний аюулгүй байдлын баталгааг хангах зорилгоор зарим төсөл дээр туслах эгнээ байгуулах тохиолдолд хөдөлгөөнд нийлэх боломжийг хязгаарлах шаардлага гарч болзошгүй. Хөдөлгөөнд нийлэх боломжийг хязгаарлах боломжгүй бол туслах зурвас байгуулахгүй байх нь илүү дээр байдаг.

Замын хажуугийн хэсгийн төсөллөлт 12.6

12.6.1 Чөлөөт зай хэмжээг тодорхойлох

Замын чөлөөт зай гэж зорчих хэсгийн ирмэгээс эхэлсэн, зорчих хэсгээс санамсаргүй гарсан тээврийн хэрэгсэл аюулгүй ашиглах боломжтой замын хажуу хэсгийн нийт хилийн зурвасыг хэлнэ. Замын хажуугийн чөлөөт зай дотор гарч болзошгүй ослын үр дагаварыг бууруулах. Тээврийн хэрэгсэл жолоодлого алдах эрсдлийг урьдчилан тооцох боломжгүй ч нэр хүндтэй судалгааны дүгнэлтээс харахад зорчих хэсгээс санамсаргүй гарсан тээврийн хэрэгслүүдийн 50 орчим хувь хөвөөтэй замын ирмэгээс таван метрээс гадагш гардаггүй бол тийм тээврийн хэрэгслүүдийн 80% нь есөн метрээс цааш хэтэрдэггүй байна. Арга хэмжээг зурвас газрын нийт өргөнд авах шаардлагатай. Замын зорчих хэсгээс 9 метрээс цааш байгаа саадыг арилгах нь ослын гаралт буурахад нь нөлөөлөхгүй учир сайжруулалтын арга хэмжээ авах нь үр ашиггүй байна.

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-9

Page 147: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Төсөл зохиогчидод саадыг бууруулах шийдвэр гаргахад тус болох зорилгоор замын чөлөөт зай хэмжээний ойлголтыг бий болгосон. Зураг төсөл зохиохдоо замын чөлөөт зайн орон зай нь эргээд тооцоот хурд, хажуу налуу, хөдөлгөөний эрчимд гол нөлөө үзүүлнэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

Хэвтээ төлөвлөлт, саадын төрөл зэрэг хүчин зүйлсийг боломжтой тохиол бүрд ашиглана. Ерөнхийдөө чөлөөт зайн орон зай доторх бүх саадыг зайлуулах шаардлага тавьдаг. Зарим тохиолдолд ноцтой байдалд хүргэх саадууд замын чөлөөт зай хэмжээний гадна талд оршдог. Жишээлбэл, том хэмжээний гол ус ноцтой осол гарахад хүргэж болзошгүй. Энэ тохиолдолд замын чөлөөт зайн бодлогоос харахад хамгаалалтын арга хэмжээ авах шаардлагагүй байсан ч төсөл зохиогч хамгаалалт төсөллөх ёстой. Төсөл зохиогч чөлөөт зай хэмжээн бодлогыг мөрдөвч хөдөлгөөний эрчим болон хурд ихтэй зам дээр замын чөлөөт зайн талбарт хамгаалалтын нэмэлт арга хэмжээ авах, ноцтой аюул учруулж болзошгүй саадыг тэндээс зайлуулах зэргээр инженерийн шийдвэр гаргах ёстой.

12.6.2 Хөвөөний дагуух анхааруулах товгор зурвас

Хөвөөний дагуух анхааруулах товгор зурвас (тээврийн хэрэгсэл хөдөлгөөний эгнээнээс санамсаргүй гарахаас сэргийлж хучилтын ирмэг эсвэл тэнхлэгийн дагуу байгуулдаг, жолоочид донсолгоо мэдрүүлэх зорилготой биржгэр, товруутай хөтөч хэлбэрийн зурвас)

Замын хуучин хучилт дээр шинэ үе дэвсэх эсвэл дагуу налууг өргөсгөх төслүүд дээр хөвөө хангалттай өргөн бол хөвөөний дагууд анхааруулах товгор зурвас байгуулна. Зорчих хэсэг нь зааглагдаагүй зам дээр анхааруулах товгор зурвас байгуулах шаардлага хөвөөний өргөн ерөнхийдөө хоёр метр байдаг. Энэ нь дугуйгаар зорчигсдод зориулж хөвөө нь хучилтын өргөн хангалттай жигд байх баталгааг хангана. Зорчих хэсэг нь зааглагдсан хурдны зам, өөр төвшингийн зөрлөгийн налуулсан гогцоо зам зэрэг нэг чигийн хөдөлгөөнтэй зам дээр анхааруулах товгор зурвас байгуулах зорилгоор баруун гар талын хөвөөний хамгийн бага өргөн 2 метр, харин зүүн гар талын өргөн 1.2 м байхаар төсөллөнө. Хотын замд эсвэл эргэх хөдөлгөөний эгнээнээс болж хөвөөний өргөнийг бууруулсан зам, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол анхааруулах товгор зурвас байгуулахгүй. Тээврийн хэрэгсэл зорчих хэсгээс санамсаргүй гарсныг жолооч нарт мэдрүүлэх, замаас гарч онхолдох, осолдох аюулыг бууруулах зорилгоор анхааруулах товгор зурвасыг нэмж байгуулдаг.

Хөвөөний анхааруулах товгор зурвасын ерөнхий зургийг Бүлэг 3-т нарийвчлан үзүүлэв. Хожим арай нарийхан хөвөөний зураг төсөл зохиоход ашиглах, тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдох, осолдох тохиолдлууд гарснаас болж тэнхлэгийн анхааруулах товгор зурвасыг, эсвэл тохиромжтой өөр анхааруулах товгор зурвас байгуулах бол нэг маягын ерөнхий зургийг өөрчилж болно. Хөвөөний анхааруулах товгор зурвасын ерөнхий зураг болон аргачлал тэдгээрийг суурилуулах үеийн практиктай уялдсан байх ёстой.

12.6.3 Хажуу налуу, замын хажуугийн шуудуу болон гадна налууг өргөтгөн шинэчлэх

Аливаа замын жолоодлогын хурдын 85 хувиар гаргасан үзүүлэлт 100 км/цагаас давах эсвэл замын хажуу налуугийн харьцаа 3:1 эсвэл түүнээс огцом бол тэдгээр замуудад өргөтгөл, шинэчлэл хийх шаардлагатай гэж тооцно.

Хөдөлгөөний эрчим бага учраас хажуу налууг замын нийт уртаар өргөтгөн шинэчлэх нь эдийн засгийн хувьд үр ашигггүй бол зорчих хэсгээс гарсан тээврийн хэрэгсэл осолдож болзошгүй хэвтээ огцом эргэлт зэрэг хэсгүүдийг сайжруулах нь зүйтэй. Хучилттай

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-10

Page 148: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

хуучин замын хажуу налуу 4:1 эсвэл илүү алгуур харьцаатай бол өргөтгөл шинэчлэл хийх үндэслэлгүй гэж үзнэ.

Хажуу налууг өргөтгөн шинэчлэхдээ хажуу налуугийн хамгийн бага харьцааг 4:1, хөдөлгөөний дунд зэргийн эрчимтэй зам (хөдөлгөөний жилийн өдрийн тооцоот дундаж эрчим буюу ЖДӨХЭ 1500-4000-с бага) дээр 4:1, илүү их хөдөлгөөний эрчимтэй хоёр эгнээтэй зам болон зорчих хэсэг нь зааглагдсан бүх хурдын замын (хөдөлгөөний жилийн өдрийн тооцоот дундаж эрчим буюу ЖДӨХЭ 4000-с их) 5:1 гэж авах нь тохиромжтой. Хажуу налуугийн өргөтгөл шинэчлэлийн ажилтай уялдуулан хажуугийн хуучин шуудууны өргөнийг багасгах бол 1.2 метрээс дотогш багасгаж болохгүй. Гэхдээ төсөл зохиогч хажуугийн шуудууг ус зайлуулах хангалттай нөхцөлтэй, цас хунгарлах хэмжээний өргөн төсөллөх баталгаагаар хангана.

Замын гадна налуу зорчих хэсгээс санамсаргүй гарсан тээврийн хэрэгсэлд хажуу налуу шиг аюул учруулахгүй боловч замын хажуу хэсгийн нийт хөндлөн огтлолын туулж өнгөрөх чадварыг сайжруулах зорилгоор гадна налууг 3:1 эсвэл түүнээс алгуур харьцаатай төсөллөнө.

Хүснэгт 12-5-д өгсөн хөдөлгөөний эрчмийн хязгааруудыг хучилтанд их засвар хийх үед замын хажуу хэсгийг хэр зэрэг өргөтгөн шинэчлэхийг тодорхойлохдоо удирдамж болгохыг санал болгож байна. Хөдөлгөөний эрчмийн дээрх хязгааруудыг хажуу хэсгийг өргөтгөн, шинэчлэх үеийн аюулгүй байдлын үр ашигтай ажиллагаа болон хүснэгтээр өгсөн хөдөлгөөний эрчим бүхий замыг шинээр барихад мөрдөх үзүүлэлтүүдийг харгалзан үзэж боловсруулсан.

Хүснэгт 12-5. Хажуу налууг өргөтгөн шинэчлэх үндэслэл

Тооцоот ЖДӨХЭ Хажуу хэсгийн налууг сайжруулах үндэслэл Тооцоо

0 - 200 Замаас гарсан тээврийн хэрэгсэл осолдож

болзошгүй байршлуудад өргөтгөл, шинэчлэлийн ажил хийх

1. Жолоодлогын хурдын 85 хувиар тооцсон үзүүлэлт 100 км/цагаас их 2. Хуучин хажуу налуу 3:1 эсвэл илүү огцом.

200-300 Хучилтын өргөн ≤ .2m Хучилтын өргөн > 8.2m

Замын хажуу хэсгийг 4:1 эсвэл илүү их алгуур болгох Зөвхөн сонгосон

байршлуудад өргөтгөл, шинэчлэлийн ажил хийх

300 - 1500 Замын хажуу хэсгийг 4:1 (хамгийн багадаа) эсвэл илүү их алгуур болгох

1500 - 4000 Замын хажуу хэсгийг 4:1 эсвэл 5:1 (тохиромжтой)

> 4000 (зорчих хэсэг нь зааглагдаагүй зам)

зорчих

Замын хажуу хэсгий г(хамгийн багадаа) 4:1 эсвэл 6:1 (тохиромжтой.

12.6.4 Орц, гарцуудыг сайжруулах

Замын хучилтын гадаргуу дээр шинэ үе дэвсэх, их засвар хийх, өргөсгөх төслүүдийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө, ялангуяа хуучин гарцуудаас хөдөлгөөнд нийлэх боломжийг арилгах, нэгтгэх эсвэл сайжруулах боломжтой эсэхийг зайлшгүй үнэлэх шаардлагатай.

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-11

Page 149: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Өмч хөрөнгө байршсан зэргэлдээх талбай эсвэл хажуугийн эдэлбэр газар руу гарах гарцын тоо, байршил, гарах гарц хоорондын зайг тодорхойлохдоо Бүлэг 1-ийн төсөллөлтийн үндсэн зарчмыг баримтлана.

Эдгээр зарчмуудыг шинээр баригдах замуудад тавигдах гол шаардлага гэж үзэх бөгөөд хучилтын их засвар хийх төслүүдийн сайжруулалтын хөтөлбөрийг харгалзан хөдөлгөөнд нийлэх менежментийг төлөвлөх суурь үндэс болгон ашиглана.

Хөдөлгөөнд нийлэх гарцуудыг хэвээр үлдээх үед дараах зарчмуудыг баримтална.

Хөдөлгөөнд нийлэх замуудын геометр үзүүлэлт ерөнхийдөө холбогдох бүлгүүдэд үзүүлсэнтэй адил байна. Гол замын зурвас газрын чөлөөт зайн талбай доторх эсвэл ойрхон байрлах инженерийн бусад байгууламж, тухайлбал төмөр зам, усжуулах сувгийн далангуудыг автозамтай нийлэх гарцуудыг үнэлэх явцтай адилхан аргаар үнэлнэ. Эдгээр байгууламжууд нь аюул учруулж болно гэж тооцсон тохиолдолд хамгаалалтын арга хэмжээ авах эсвэл орц гарцуудыг нүүлгэн шилжүүлэх үндэслэл болно.

Шинээр барих гарц доогуур хоолой байгуулах эсвэл хуучин гарцын хоолойг солих хэрэгтэй бол хоолойг замаас аль хол алсад гэхдээ ус зайлуулах нөхцлийг хангаж чадах газарт байгуулна. Хоолойг замын зурвас газрын хилийн ойролцоо байгуулах нь тохиромжтой.

Гарцын хажуу налуу бол аюулгүй байдлыг алдагдуулах гол хүчин зүйл болдог. Замын далангаас гарцын далан хүртэлх шилжилт болон тэдгээр налуунуудын огтлолцооноос хамаарч хажуу налуугийн харьцаа ерөнхийдөө өөрчлөгдөж байдаг тул замын хөвөө болон замын үндсэн зурвас газрын хил хоорондын хажуу налууг бүлэг 4-ийн үзүүлэлтийг шалгуур болгон авна.

Зорчих хэсэг нь зааглагдаагүй гол замын хажуу налуу 4:1, харин зорчих хэсэг нь зааглагдсан гол замын хажуу налуу 5:1-с илүү огцом харьцаатай бол налууг өргөтгөн шинэчлэх талаар тооцоо хийнэ. Харин хажуу налуугийн харьцаа 3:1-ээс их бол тухайн гарцыг заавал сайжруулах эсвэл зайлуулах арга хэмжээ авна.

Хуучин замын хоолойны ашиглалтын байдлаас шалтгаалж уг хоолойг солих шаардлагатай бол гарцын хажуу налууг нягтлан шалгаж үндэслэлтэй газарт зохих үзүүлэлтийг хангах хүртэл нь сайжруулна.

Хуучин гарцыг сайжруулах эсвэл шинэ гарц байгуулах тохиолдолд Хүснэгт 12-6-д өгсөн тохиромжтой хажуу налуунуудын харьцааг ашиглахыг санал болгож байна.

Зам орчны байдлаас үүдэлтэй болон онцгой нөхцөл үүссэн бол төсөл зохиогч тухайн нөхцөлд үл тохирох нэг маягын шийдлийг хуулбарлан ашиглах бус техникийн шийдэл гарган төсөллөлтийг тохируулан өөрчлөх ёстой. Төсөл зохиогч хуучин гарцын ойролцоох замын аюулгүй байдал болон геометр үзүүлэлтүүдийг мэдээлэл өгөгдлийг тухайлбал ослын түүх, геометр үзүүлэлтийн хязгаарууд шаардлага хангасан эсэх, гүүр болон ус зайлуулах хоолой байгаа эсэх, гадаад үзэмж гэх мэт хүчин зүйлсийг судалж үзсний үндсэн дээр техникийн шийдэл гаргана.

Хуучин гарцуудыг өргөтгөн шинэчлэх хэрэгтэй эсэх, тийм бол өргөтгөл шинэчлэлийн ажлыг хэзээ эхлэхийг тодорхойлохдоо дээр өгүүлсэн инженерийн шийдлийг ашиглана. Барилга угсралтын ажил эхлэхийн өмнө хөдөлгөөнд нийлэх ерөнхий менежмент болон тухайлсан геометр үзүүлэлтийг нягтлан шалгадаг. Гарцуудыг бага хэмжээгээр өргөтгөн шинэчлэх тохиолдолд үүнийг хучилтын их засвартай хослуулан хийж болно. Харин гарцыг үлэмж хэмжээгээр өргөтгөн шинэчлэх ажлыг зөвхөн том хэмжээний сэргээн шинэчлэх төслийн хүрээнд л гүйцэтгэж болно.

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-12

Page 150: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 12-6. Гарцын санал болгож байгаа хажуу налуунууд

Гол замын тооцоолсон хурд > 100 км/ц

Далангийн дүүргэлтийн

өндөр

Хуучин гарцын тохиромжтой

налуу –хамгийн бага дагуу налуутай төслүүд*

Хуучин гарцын тохиромжтой

налуу –хамгийн их дагуу налуутай төслүүд**

Шинэ гарц дээрх

тохиромж той налуу

Зорчих хэсэг нь зааглагдаагүй зам ЖДӨХЭ < 1,000

<4м 3:1 4:1 7:1

>4м 2:1 3:1 4:1

Зорчих хэсэг нь зааглагдаагүй зам ЖДӨХЭ < AADT

<4м 3:1 5:1 7:1

>4м 2:1 3:1 5:1

Зорчих хэсэг нь зааглагдаагүй зам ЖДӨХЭ > 3,000

<4м 4:1 5:1 7:1

>4м 3:1 4:1 6:1

Зорчих хэсэг нь зааглагдсан зам ЖДӨХЭ < 6,000

<4м 4:1 5:1 7:1

>4м 3:1 4:1 7:1

Зорчих хэсэг нь зааглагдсан зам 6,000 < ЖДӨХЭ <15,000

<4м 4:1 6:1 8:1

>4м 3:1 5:1 7:1

Зорчих хэсэг нь зааглагдсан хурдны зам ЖДӨХЭ > 15,000

<4м 6:1 7:1 10:1

>4м 4:1 5:1 7:1 * Хамгийн бага зэрэглэлийн их засвар хийх замууд болон уулзвар сайжруулах төслүүдэд хамаарна.

** Ихээхэн хэмжээний өргөтгөл, шинэчлэлт, даланг өргөсгөх, сэргээн шинэчлэх төслүүдэд хамаарна.

12.6.5 Хамгаалалтын туузан хашлага

Хамгаалалтын хуучин хашлагуудыг шинэчлэн солих шаардлагатай эсвэл ослын гаралтыг бууруулах эдийн засгийн илүү үр ашигтай арга хэмжээ авах эсэхийг тодорхойлохын тул хамгаалалтын бүх хуучин хашлагыг нягтлан шалгана. Хөвөө нь дээр суурьлуулсан хамгаалалтын хашлага нь дунд зэргийн аюултай саадаар тооцогдох бөгөөд цас хунгарлах үндсэн шалтгаан болдог тул хамгаалалтын хашлагыг аль болох ашиглахгүй эсвэл хөвөөнөөс аль болох алсад байгуулах хэрэгтэй. Өндөр далантай эсвэл огцом хажуу налуутай хэсэгт хамгаалалтын хашлага байгуулдаг боловч ийм төрлийн хашлага байгуулах нь хажуу налууг алгуур болгохоос хавьгүй өртөг өндөртэй. Хамгаалалтын хашлагын насжилтын үр ашигтай байдал дээр үндэслэсэн төсөллөлтийн удирдамжийг C.5.3.1 дүгээр хэсэгт тоймлон өгүүлэв. Энэ хэсэгт хуучин хашлагыг солих эсвэл хажуу налуугийн харьцааг 3:1-с 4:1 хувь болгон алгуур болгох үед мөрдөх удирдамжийн тухай өгүүлнэ. Замын хажуу хэсэг дахь эсвэл замын хажуу хэсгийн ойролцоох аюулыг бууруулах эсвэл замын хамгаалалтын туузан хашлага байгуулж хамгаалах эсэхийг төсөл нэг бүрээр нягтлан шалгана. Хэсэг C.5.3 буюу буюу Бууруулах шаардлагатай аюулууд гэсэн бүлгээс харна уу.

Эргэц 12.7

Хуучин замын эргэцийн харьцааг шинээр барих замд мөрдөх үзүүлэлтүүдийг ашиглан тухайн эргэцийн радиусаар жолоодлогын хурдын 85 хувиар гаргасан үзүүлэлтээр зорчих тээврийн хэрэгсэлд шаардлагатай эргэцийн харьцаатай харьцуулж үзэх шаардлагатай.

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-13

Page 151: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Одоогийн эргэлт жолоодлогын хурдын 85 хувиар гаргасан үзүүлэлтийг үндэслэн шинээр барих замд зөвлөсөн эргэлтээс бага, эргэцийн харьцаа хамгийн их зөвшөөрөгдөх хязгаараас бага (0.08 м/м) бол эргэцийн харьцааг ихэсгэх талаар судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргана.

Хуучин замын эргэцийн харьцаа шинээр барих замын тооцоот эргэцийн харьцаанаас 0.08 м/м-ээс илүү их эсвэл шинээр барих замд зөвлөмж болгосон харьцаанаас 0.02 м/м утгаас илүү их байхаас бусал үед хуучин харьцааг ерөнхийдөө хэвээр үлдээж болно. Энэ тохиолдолд тэдгээр утгыг бууруулдаг.

Хэвтээ муруйн эргэлт дээрх хурдны зөвлөмж болгох хязгаарыг тодорхойлох зорилгоор хазайлт хэмжих туршилтыг хийж болно.

Авто замын их засвар, өргөтгөл, шинэчлэлт Бүлэг 12-14

Page 152: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

БҮЛЭГ 13. ХҮНД ДААЦЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСӨЛЛӨЛТ

ЕРӨНХИЙ ЗААЛТ

13.1 Танилцуулга

Энэхүү баримт бичгийг уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хүнд даацын тээврийн хэрэгсэлийн авто замын талаар нарийвчлан мэдэхийг хүссэн авто замын зураг төсөл зохиогчид болон бусад хүмүүст ашиглах гарын авлага болгон боловсрууллаа. Энэ нь Монгол улсын стандарт MNS 6278:2011-д заасан хүнд даацын автотээврийн хэрэгсэлд зориулсан авто замыг хэрхэн төсөллөх тухай зөвлөмжийг өгнө.

Хүнд даацын тээврийн хэрэгсэлд тохирсон байгууламжуудыг төсөллөх юм уу замын сүлжээнд тэдгээрийг удирдахын тулд авто зам болон замын хөдөлгөөний инженер болон зураг төсөл зохиогч инженер нарт мэдвэл зохих олон зүйлүүд энэхүү гарын авлагад байгаа.

Энэхүү стандартад хүнд даацын тээврийн хэрэгслийн замын онцлог үзүүлэлтүүдийг тусгасан бөгөөд бусад нийтлэг үзүүлэлтүүдийг энэхүү “Авто зам төсөллөх стандарт”-ын холбогдох бүлгүүдийн заалтуудын дагуу төсөллөнө.

13.2 Хүнд даацын тээврийн хэрэгслийн төрөл болон хэмжээ, жингийн хязгаарлалт

Хүнд даацын тээврийн хэрэгслийн бүх жингийн хэмжээ болон тээврийн хэрэгслийн тэнхлэг бүрд ноогдох ачаалалын хэмжээ нь Монгол улсын стандарт MNS 6278:2011 Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага-д тодорхойлж заасан хамгийн их хэмжээ (хэмжээс), болон жингийн (масс) хязгаар дотор таарч тохирсон байх шаардлагатай. Хүнд даацын тээврийн хэрэгслийн төрөл болон нэг тэнхлэгт ноогдох ачаалалын хамгийн их хэмжээг Хүснэгт 13.1-д үзүүлэв.

Хүснэгт 13.1 Хүнд даацын тээврийн хэрэгслийн нэг тэнхлэгт ноогдох ачаалалын хамгийн их хэмжээ

№ Тээврийн хэрэгслийн төрөл

Тэнхлэгийн тоо Бүх

жингийн хамгийн

их хэмжээ, т

Тэнхлэг дээрх хамгийн их ачаалал, т

Зүтг

үүри

йн

Чирг

үүли

йн

Хөтлөх нэг

тэнхлэгт ноогдох, т

Хөтлөгдөх нэг тэнхлэгт ноогдох, т

1 Зүтгүүрт эмээлээр холбогдсон 2 тэнхлэгтэй чиргүүл бүхий т.хэрэгсэл

3 2 65.0 5.2, 13.3 16.8

2 Зүтгүүрт эмээлээр холбогдсон 3 тэнхлэгтэй чиргүүл бүхий т.хэрэгсэл

3 3 95.0 7.6, 19.5 16.1

3 Зүтгүүрт эмээлээр холбогдсон 4 тэнхлэгтэй чиргүүл бүхий т.хэрэгсэл

3 4 115.0 9.6, 23.5 14.6

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-1

Page 153: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 13.1а Тэнхлэг бүрт ноогдах ачаалалын хэмжээ. /т-оор/

Зураг 13.1б Чиргүүлийн тэнхлэг бүрт ноогдах ачаалалын хэмжээ. /т-оор/

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-2

Page 154: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Зураг 13.1в Чиргүүл бүхий т.хэрэгслийн уртын хэмжээ. /м-ээр/

13.3 Үндэсний хязгаар

Монгол улсийн нийтийн хэрэгцээний бүх замд жингийн хязгаарлалтын тэмдэг тавьсан байх бөгөөд хязгаараас илүү их масс/жинтэй тээврийн хэрэгсэлүүд явах боломжгүй. Үүнийг Хүнд даацын тээврийн хэрэгсэлийн авто зам төсөллөх энэхүү стандартаар зохицуулна. Нийтийн хэрэгцээний замуудын хувьд хамгийн их зөвшөөрөгдөх жингийн хязгаарлалт нь тээврийн хэрэгсэлийн нэг тэнхлэг дээрх ачаалалаас хамаарна.

13.4 Хүнд даацын тээврийн хэрэгсэлийн ангилал

Хүнд даацын тээврийн хэрэгсэлийг зориулалтаар нь үндсэн хоёр ангилалд хуваадаг. Үүнд:

• Технологийн авто тээврийн хэрэгсэл

• Тусгай зориулалтын авто замаар тээвэрлэлт хийх тээврийн хэрэгсэл гэж ангилдаг.

ТӨСӨЛЛӨЛТИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД БА ШААРДЛАГУУД

13.5 Хүнд даацын тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал

Хүнд даацын тээврийн хэрэгсэлийн жолоодлогын онцлогт тохируулж зам болон байгууламжийг төсөллөх нь аюулгүй ажиллагааг хангах үндэс болдог.

Ихэнх хүнд даацын тээврийн хэрэгсэл нь тормос, хурд, тэнцвэртэй байдал , хөдөлгөөн удирдах болон эргэх, тойрох зэрэг үйлдэл хийхдээ бага оврын авто машинуудаас доогуур үзүүлэлттэй буюу үйл ажиллагааны гүйцэтгэл удаан байдаг.

Хүнд даацын тээврийн хэрэгсэл зам дээр аюулгүй байх ялангуяа эргэлтэн дээр илүү их зай талбай шаарддаг. Тэдний хүндийн төв нь дээр байдаг тул эргэлтийн муруй, хөндлөн налуу зэрэгт илүү мэдрэмтгий байдаг.

Ихэнх хүнд даацын тээврийн хэрэгсэл нь бага хурдны боломжтой боловч замын дагуу налуугийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хурдыг бүрэн хангаж явж чаддаггүй.

Хүнд даацын тээврийн хэрэгслийг жижиг оврын тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад дүүрэн ачаатай болон хоосон үеийн жингийн ялгаа маш их байдаг. Тэдний тогтвортой байдлын систем нь зөвхөн их ачаа ачсанаас гадна хэр их өргөн ачсанаас шалтгаалахаар байдаг. Хурд, хурд авах, тооромзны чадал, хажуугийн тогтвортой байдал зэрэг нь ачаатай болон хоосон үеэс шалтгаалж өөр өөр байдаг.

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-3

Page 155: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

13.6 Тооцоот тээврийн хэрэгсэл

Тооцоот тээврийн хэрэгсэл гэдэг нь авто замын төсөллөлтөнд жин, хэмжээ, ашиглалтын онцлогийг авч үзэх ёстой сонгосон тээврийн хэрэгслүүд байдаг. Тооцоот тээврийн хэрэгслийг ашиглах нь уулзвар, ижил төвшингийн гарц зэргийг оновчтой төсөллөхөд чухал ач холбогдолтой. Зураг 13.1 болон Зураг 13.2-т уулзварын төсөллөлтөнд ашиглах тооцоот тээврийн хэрэгслийн овор хэмжээг оруулсан.

13.7 Тооцоот хурд

Авто замын геометр төсөллөлтийн үзүүлэлтүүдыг тодорхойлох зорилгоор сонгосон хурдыг тооцоот хурд гэнэ. Хүнд даацын тээврийн хэрэгсэл нь тооцоот хурднаас 10 – 15 км/цаг-р бага хурдтай зорчих нь тохиромжтой байдаг. Тэгш газарт эсвэл байгаль орчны таатай нөхцөлтэй газарт тооцоот хурдыг 80 км/цаг байхаар төсөллөнө. Тооцоот хурдыг газар орны хэв шинж, орчны байдлаас шалтгаалж дараах байдлаар тооцно. Үүнд:

• Тэгш газарт 80 км/цаг

• Нугачаатай газарт 50 км/цаг

• Уулархаг газарт 30 км/цаг

13.8 Тооромосны зай

Хүнд даацын авто тээврийн хэрэгслүүд нь бусад бага оврын машинуудтай харьцуулахад дараах шалтгаануудаас болж илүү их тоормосны зай шаарддаг. Үүнд:

Хүнд даацын ачааны машины дугуйн замтай барьцалдалт нь суудлын машиныхаас бага байдаг.

Хүнд даацын ачааны машин нь хэт их ачаа болон дүүрэн ачаатай үед тоормозны чадал бага байдаг.

Хүнд даацын ачааны машины тоормоз нь бүх тэнхлэг дээр жигд ажиллахын тулд тодорхой хугацаа шаарддаг.

Хүснэгт 13-2. Нойтон гадаргуу дээрх тоормосны зай

Тооцоот хурд км/ц

Суудлын авто машин, (м) AASHTO

Хүнд даацын тээврийн хэрэгслийн Тооромосны зай(м)

Туршлага муутай жолооч

Туршлагатай жолооч

Цоожлогчийн эсрэг систем

30 12 24 15 12 50 27 57 35 27 70 47 104 65 52 80 74 167 102 82

Эгц уруу налуу зам дээр тоормозны зайг нэмж тооцох шаардлагатай болно. Ачааны машины жолооч нарт зөв шийдвэр гаргах хангалттай анхааруулга хэрэгтэй. Ачааны машин тоормослох зайнд тохируулж урьдчилан анхааруулах тэмдэг байрлуулах нь чухал ач холбогдолтой байдаг. Жишээ нь:

• Жолооч уулзвар дээр бусад хөдөлгөөнд зам тавьж өгнө.

• Төмөр замын гарам

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-4

Page 156: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

• Муруй дээр хурд хязгаарлах

• Зурвас болон гүүрийн өргөн нарийсалттай хэсэг

• Гэрлэн дохиолол

Замын зураг төсөл нь алсын бараа харагдахуйц хүнд даацын тээврийн хэрэгслийн тоормосны ба хурд авах зайн чадварыг хангах ёстой.

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-5

Page 157: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-6

Page 158: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

13.9 Зогсох үеийн үзэгдэх зай

Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочийн харааны түвшин ойролцоогоор 1.8 – 2.4 м байдаг бөгөөд тооцоонд 2.2 м гэж үзнэ. Өгсүүр болон уруудах налуу дээрх зогсоох үеийн хамгийн бага үзэгдэх зайг Хүснэгт 13-3-ын дагуу төсөллөнө.

Хүснэгт 13-3. Өгсөх болон уруудах налуу дээрх зогсоох үзэгдэх зай

Т. Хурд

Км/цаг

Зогсоох үеийн үзэгдэх зай.(м)

Уруу налуу дээрхи Өгсүүр налуу дээрхи 3% 6% 9% 3% 6% 9%

20

20 20 20 19 18 18 30 32 35 35 31 30 29 40 50 50 53 45 44 43 50 66 70 74 61 59 58 60 87 92 97 80 77 75 70 110 116 124 100 97 93 80 136 144 154 123 118 114

13.10 Хүнд даацын тээврийн хэрэгслийн зогсоол

Хүнд даацын тээврийн хэрэгслийн авто замын зураг төсөлд дараах зүйлүүдээс бүрдсэн зогсоол төсөллөх шаардлагатай.

a. Хүнд даацын тээврийн хэрэгслийн зогсоол болон амрах талбай. Энэ нь жолооч тээврийн хэрэгслээ зогсоож амрах завсарлага авахын зэрэгцээ тээврийн хэрэгслийн механик асуудлууд, ачаа, татлага зэрэгээ шалгах боломжоор хангасан давуу талтай. Энд түргэн хоолны цэг, шатахуун цэнэглэх цэг, бие засах газар байх шаардлагатай. Эдгээр зүйлсийг харуулсан тэмдэг самбаруудыг байрлуулна.

б. Хогийн цэг. Зогсоолын болон амрах талбайд хогийн цэг байрлуулж тэмдэг тавьж өгнө.

в. Хүнд даацын авто машины үзлэгийн талбай. Энэ талбай нь цагдаагаас тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд зориулагдсан байх ба орц, гарц чөлөөтэй байхаар төсөллөгдөнө. Дамжин өнгөрсөн замууд нь сайн тоглогдсон нөхцөлд бүх талбайнууд нь жин хэмжигчээр тоноглогдсон байх албагүй. Үүнийг улсын бодлогоор зохицуулна.

ХӨНДЛӨН ОГТЛОЛЫН ЭЛЕМЕНТҮҮД

13.11 Хөдөлгөөний зурвасын өргөний төсөллөлт

a. Зурвасын өргөн. Сөрөг хөдөлгөөнтэй 2 зорчих зурвасын өргөнийг эгнээ нь тусгаарлагдаж байхаар хангалттай өргөн төсөллөх шаардлагатай. Ихэнх хүнд даацын тээврийн хэрэгсэл толь оролцуулан ойролцоогоор 3.0 м-ийн өргөнтэй байдаг. Мөн замын хөндлөн налуу, ачааны найгалт, хэлбийлт зэргийг тооцон замын зурвасын хучилтын нэг эгнээний өргөнийг хамгийн багадаа 3.7 м байхаар сөрөг хөдөлгөөнтэй 2 зурвастай замд төсөллөнө.

б. Нэг чигийн хоёр эгнээ зам. Хөдөлгөөний эрчим багатай нэг чигийн хоёр эгнээтэй замд дээрхи хэмжээг бага зэрэг багасгаж тооцож болно. Учир нь жолооч нар ижил хугацаанд зэрэгцсэн хөдөлгөөнд машинаа оруулахаас зайлсхийх боломжтой.

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-7

Page 159: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

в. Хөвөөний өргөн. Хөвөө нь хүнд даацын тээврийн хэрэгслийн эвдрэл саатал гарсан тохиолдолд зайлшгүй зогсоолын үүрэг гүйцэтгэх тул зорчих зурвасыг бүрэн чөлөөлөх боломжтой 3.5 м өргөнтэй байна. Хөвөө нь нийт замын уртад ижил өргөнтэй жигд гадаргуутай байна.

13.12 Хөндлөн хэвгий

Зорчих хэсгийн хөндлөн хэвгийг (Эргэц байгуулах муруйн хэсгээс бусад) 1.5-2 % байхаар тооцно. Хөвөөний хэвгий зорчих хэсгийн хэвгийтэй адилхан байна.

13.13 Хэвтээ муруй байгуулах

Хүнд даацын том оврын тээврийн хэрэгслүүдэд нэг төвшингийн уулзвар, автобусны буудал, бусдын эзэмшлийн газар, байшин мөн гараж руу орох зам буюу гарц орцын зам, машины зогсоол, ачаа ачиж буулгах талбайн зогсоол, засвар үйлчилгээний газар зэрэг газруудад эргэхэд жижиг машинаас илүү их зай хэрэгтэй болдог.

Хэвтээ муруй. Хүнд даацын тээврийн хэрэгсэл болон чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд муруй дээр өрөгөсөлт хийж өгдөг. Тооцоот хурдыг хангахын тулд эргэц төлөвлөдөг. Хурдны зөвшөөрөгдөх хэмжээ болон эргэх чиглэлийг харуулсан тэмдэг самбар байрлуулах шаардлагатай. Чиргүүлтэй машин болон хүнд ачааны тээврийн хэрэгслийн жолоочид зөвшөөрсөн хурднаас 10 км/цаг бага хурдтай явахыг зөвлөдөг. Хоёр зурваст замын зорчих хэсгийг муруйн хэсэгт өргөсгөх хэмжээг Хүснэгт 13.4-д үзүүлэв.

Хүснэгт 13.4 Хэвтээ муруй дээрх зорчих хэсгийг өргөсгөх хэмжээ

Муруйн радиус

(м)

З.Хэсгийн өргөн 7.4м WB-100Т төрөл т.х-д

зориулж нэмэх

WB-109D төрөл т.х-д

зориулж нэмэх

Тооцоот хурд(км/ц)

50 70 80

1000 0.2 0.2 0.2 0.2 900 0.2 0.2 0.2 0.2 800 0.2 0.2 0.3 0.1 0.3 700 0.3 0.3 0.3 0.1 0.4 600 0.3 0.4 0.4 0.1 0.4 500 0.4 0.4 0.5 0.1 0.5 400 0.5 0.6 0.6 0.1 0.6 300 0.7 0.8 0.8 0.1 0.7 250 0.9 1.0 1.0 0.1 0.8 200 1.1 1.2 1.3 0.1 0.8 150 1.5 1.6 1.7 0.2 0.9 140 1.6 1.7 0.2 1.0 130 1.8 1.8 0.2 1.2 120 1.9 2.0 0.2 1.2 110 2.1 2.2 0.2 1.4 100 2.3 2.4 0.3 1.8 90 2.5 0.3 2.1 80 2.8 0.4 2.5 70 3.2 0.5 3.2

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-8

Page 160: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Тайлбар: WB-50 төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан 2 зурвас бүхий замын үзүүлэлтүүд болно. 3 зурвастай бол дээрхи үзүүлэлтийг 1.5-р, 4 зурвастай бол 2.0-р үржүүлж тооцно.

а. Хөвөө. Жолооч эргэлтэн ямар нэгэн алдаа гаргахад залруулах боломжийг хангахуйц хөвөө хийх хэрэгтэй. Хөвөөнд бат бэхийн шаардлага хангасан хучилт хийж өгнө. Хөвөөний хөндлөн хэвгийг замын хэвгийтэй адилхан хийнэ.

б. Гүүр ба туннель. Гүүр хонгилын төгсгөл хүртэл жолоочид харагдахуйц тэмдэглэгээ хийж өгнө. Мөн өндрийн зайг харуулсан бичиглэл хийнэ.

13.14 Нэг төвшингийн уулзварын төлөвлөлт

а. Үзэгдэх орчин. Зохицуулалтгүй уулзварт Зам тавьж өг, Заавал зогс гэсэн тэмдэг байрлуулна. Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч үзэгдэх зайг тооцсоны үндсэн дээр гол замын аюулгүй байдлыг хангаж уулзвар нэвтэрнэ.

б. План. Зохицуулалтгүй уулзвар болон Зам тавьж өг, Заавал зогс гэсэн тэмдэгтэй туслах замаар чигээрээ эсвэл зүүн гар тийш эргэх тээврийн тээврийн хэрэгслийн зогсож хүлээх шугам дээр байгаа тээврийн хэрэгсэл нь гол замын тэнхлэгтэй тэгш өнцөг үүсэх хэлбэртэй байхаар төсөллөнө. Энэ нь хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг ямар нэгэн халхлалтгүйгээр харах боломж олгоно. Гол замын тээврийн хэрэгслийн хурд их байх тутам туслах замын жолоочид хажуугийн орчны үзэгдэх зай илүү их шаардагдана. Уулзварууд нь 90 градусаар огтлолцох нь хамгийн тохиромжтой. Ер нь уулзваруудын огтлолцлын (төмөр замтай нэг түвшний огтолцол мөн адил) өнцөг нь 70 – 110 градусын хооронд байж болох бөгөөд энэ хүрээнд биш бол тойрох уулзвар эсвэл гэрлэн дохиогоор зохицуулагддаг уулзвар төсөллөнө.

в. Гол зам. Чиргүүлтэй том оврын тээврийн хэрэгсэл гол зам дээр шилжилт эргэлт хийхдээ уулзвар дээрх арал тэмдэг, гэрлэн дохиог гэмтээхгүй болон хажуугийн эгнээ рүү давж орохгүй байхаар уулзварын талбайг тооцож байгуулна.

г. Туслах зам. Хот орчмын зам дээрх уулзварыг явган хүний аюулгүй байдлыг хангасан хашлага болон том оврын тээврийн хэрэгсэл замаас гарахгүй байхаар тооцож төсөллөнө. Том оврын тээврийн хэрэгсэл явган хүний зам дээгүүр гарахаас сэргийлсэн нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй. Ачааны машин баруун эргэх үед явган болон дугуйтай зорчигсдод эрсдэлтэй байдал үүсгэдэг. Том оврын тээврийн хэрэгсэл болон бусад хөдөлгөөнд оролцогчдын шаардлагаар хашлагын хэлбэрийг сонгон төсөллөх шаардлагатай.

д. Баруун гар тийш эргэх зурвас. Том оврын тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэхэд зориулж хурд хасах зурвас байгуулна.

е. Эргэлтийн урт. Уулзвар дээрх эргэх зурвасын уртыг чиргүүлтэй машин багтахаар хангалттай урт байгуулна.

ё. Тойрох хөдөлгөөнтэй уулзвар. Тойрох хөдөлгөөнтэй уулзварыг чиргүүлтэй хүнд ачааны машин голын арал дээгүүр гарахгүй байхаар хангалттай зай талбайг тооцож байгуулна. Хүнд даацын тээврийн хэрэгсэл нь бага оврын тээврийн хэрэгсэлд зориулсан захын тэмдэглэгээний шугам дээгүүр гарч болно.

ж. Замын дохиолол. Чиргүүлтэй хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл гэрлэн дохиололтой уулзварыг бүрэн нэвтрэх хангалттай хугацаа байхаар дохиоллын тохируулага хийнэ.

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-9

Page 161: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

13.15 Замын гаднах байгууламж

a. Ачих буулгах байгууламж. Замын гадна талд зохих хэмжээний ачих буулгах байгууламжийг хүнд даацын тээврийн хэрэгсэлд зориулж байгуулахдаа кран бусад өргөх механизм чөлөөтэй ажиллах боломжтойгоор гол замаас зайтай байгуулна. Энэ нь цахилгааны эх үүсвэр гэрэлтүүлэгтэй явган зорчигчийн зам, дэлгүүр, харилцааны сүлжээтэй байна. Ерөнхийдөө том оврын тээврийн хэрэгсэл ухрахгүйгээр тойрон гарах боломжтой байхаар талбайн зохион байгуулалт хийгдэнэ

б. Үзэгдэх орчин. Гол замаас гарах болон ороход үзэгдэх зайн шаардлагыг хангах байршлыг сонгоно.

в. Өргөн. Том оврын тээврийн хэрэгсэл гарц орц руу эргэхэд шаардлага хангахуйц өргөн хөвөө хийнэ. Орц гарцан дээр зорчих хэсгийг өргөсгөж өгнө. Өргөний хэмжээг хурднаас хамааруулж сонгоно.

г. Арал. Ачаалал ихтэй зам дээр зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлийн хүлээхэд зориулж хангалттай урт өргөн тусгаарлах арал байгуулна.

д. Эргэх зай талбай. Хэрэв үйлчилгээний ганцхан замтай бол маневр хийх талбай нь гол зам руу ухрах үйлдэл хийхгүйгээр зохион байгуулна.

е. Өндрийн зай. Байгууламжийн дээврийн өндрийг том оврын тээврийн хэрэгсэл тулахгүй байхаар тооцож хийнэ.

13.16 Төмөр замтай нэг төвшний огтлолцол

a. Үзэгдэх орчин.

Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочийн төмөр замын дагуу хоёр тийш үзэгдэх зай нь галт тэрэг хараад уулзвар нэвтрэн гарахад хангалттай байхаар чөлөөтэй байна. Хэрэв үзэгдэх орчин хязгаарлагдмал бол заавал хаалтаар тоноглогдсон байна.

б. Дохиололын төхөөрөмжүүд.

Зөвшөөрөгдсөн дохиололын төхөөрөмжүүд тэмдэг тэмдэглэгээг төмөр замтай нэг түвшинд огтлолцох уулзвар дээр тусгай дүрмийн дагуу тоноглоно.

в. Байршил.

Авто замыг төмөр замтай аль болох 90 градусын өнцгөөр оглолцуулах ба огтлолцлын өнцөг нь 70 – 110 градусын хязгаарт байх нь хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочид төмөр замын дагуу үзэгдэх зайн хамгийн тохиромжтой байршил байдаг.

г. Тусгай тэмдэг. Аюултай болон тусгай зориулалтын ачаа тээвэрлэх үед холбогдох дүрмийн дагуу тусгай тэмдэг тээврийн хэрэгсэл дээр байрлуулна. Ийм төрлийн аюултай барааг тээвэрлэж буй авто машинууд нь нэг төвшний огтлолцолын (хагас гар-хаалттай огтлолцолоос гадна) гадна талд зогсох шаардлагатай болдог. Уулзварыг хэрхэн нэвтрэх тухай Замын хяналтын байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай.

13.17 Замын гадаргуу болон хучилт

а. Бат бэх. Замын хучилт болон суурийн бат бэх нь хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим болон ашиглалтын хугацааны шаардлагыг бүрэн хангаж байх шаардлагатай.

б. Гадаргуун барьцалдалт. Гадаргуун барьцалдалт сайн байх нь тооромослох ба

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-10

Page 162: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

зүтгэлтийн үрэлтэнд сайн байх ба ялангуяа тойрог дээр чухал ач холбогдолтой.

в. Барзгаржилт. Гадаргуугийн барзгаржилт тохирсон байх нь тооромзлох болон тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тухтай байдлыг хангах чухал ач холбогдолтой.

г. Зорчих боломж. Энэ нь урт долгионтсон мөр ховил үүсэхгүй байна гэсэн үг. Зарим зам дээр том оврын тээврийн хэрэгсэл урт долгионтсон мөр ховил үүсэгдэг бөгөөд энэ нь том оврын болон жижиг тэрэгний аль алинд нь аюултай байдлыг үүсгэдэг. Энэ ховил зарим ачааллаас шалтгаалж бага зэрэг үүссэн ч үүнийг арилгах арга хэмжээ авах хэрэгтэй.

д. Тэмдэгжилт. Гүүрэн дээр хүнд даацын тээврийн хэрэгслийн жингийн хязгаарлалтын болон хүнд даацын тээврийн хэрэгслийн бусад хязгаарлалтын тэмдэг зааврын дагуу байрлуулна.

БОСОО ТӨСӨЛЛӨЛТ

Хүнд даацын тээврийн хэрэгслийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж босоо төсөллөлт чухал холбогдолтой. Том оврын тээврийн хэрэгслийн хурданд үзүүлэх босоо төсөллөлтийн нөлөөлөл нь жижиг оврийн авто машинуудаас илүү их байдаг.

13.18 Дагуу налуу

Хүнд даацын тээврийн хэрэгслийн хурданд дагуу налуу 2%-с илүүтэйгээр хэр урттай үргэлжлэхээс шалтгаалж шууд нөлөөлдөг. Тохиромжтой хамгийн их налууг төсөллөх нь зам дээр их өөрчлөгддөг хурдыг жигд, нэг хэвийн байлгах нөхцлийг бүрдүүлдэг. Хамгийн их дагуу налуу нь гадаргуугийн хэлбэрээс тусгайлан хамаарна. Хамгийн их дагуу налуу нь тэгш тал газарт 2-3%, нугачаатай газарт 4% болон уулархаг газарт 5% байна.

Хүснэгт 13.5. Муруйн хамгийн бага урт

Дагуу налуу %

Тооцоот хурд км/ц 30 50 80

Гүдгэр муруйн урт, м 2 30 30 80

4 30 40 230 5 30 50 250

Хотгор муруйн урт, м 2 30 40 70 4 30 50 150 5 35 80 220

13.19 Босоо муруйг төсөллөх

Босоо муруйн төсөллөлтийн гол зарчим нь зогсоох үзэгдэх зайн шаардлагыг хангахад оршино. Гүдгэр болон хотгор босоо муруйг төсөллөхдөө хүнд даацын тээврийн хэрэгслийг зогсооход шаардагдах илүү их хугацаа, зогсоох зайг тооцож аль болох урт муруй төсөллөнө. Зогсоох үзэгдэх зай болон бусад үндэслэл дээр тооцсон муруйн хамгийн бага уртыг Хүснэгт 2.1-д үзүүлэв.

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-11

Page 163: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

13.20 Өгсөх зурвас

2 зурвастай авто замын урт үргэлжилсэн өгсүүр хэсэгт зам дээр яваа хүнд ачаатай ачааны машины жолоодлогын аюулгүй ажиллагааг хангах үүднээс өгсөх зурвас байгуулна. Өгсөх зурвасыг хоёр зурвастай авто замын өгсөх хэсэгт нэмэлтээр байгуулна. Өгсүүр дагуу налуу, хөдөлгөөний эрчим, хүнд даацын автомашины бүрэлдэхүүн зэргээс шалтгаалж өгсөх хэсэгт хөдөлгөөний үйл ажиллагаа буурдаг.

Хөдөлгөөний дундаж эрчим өдөрт 150 хүнд даацын тээврийн хэрэгслээс их байхад өгсөх нэмэлт зурвас тооцох боловч хөдөлгөөний эрчим багатай газарт өгсөх зурвас байгуулах шаардлагатай нь үр ашигтай бол өгсөх зурвас төсөллөж болно.

ГҮҮР, НҮХЭН ГАРЦ, НЭГ ТӨВШИНГИЙН ОГТОЛЦОО БОЛОН ХЯЗГААРЛАГДМАЛ ОВОР ХЭМЖЭЭТЭЙ ЗАМУУД

Замын тэмдэг, тэмдэглэгээнд мөрдөх MNS 4596:2014 стандартад хязгаарлагдмал чөлөөт зай хэмжээ гүүр, хонгил, төмөр замын нэг төвшингийн огтолцоо, болон хязгаарлагдмал чөлөөт зайн хэмжээтэй бусад байгууламж, замд хэрэглэх төрөл бүрийн анхааруулах тэмдэгүүдийг зөвлөмж болгосон байдаг.

Өндөр, өргөний зай хэмжээ хязгаарлагдмал байгууламжийн хоёр талын зам, байгууламж дээр замын тэмдэг тавихаас гадна ижил төрлийн зам руу нэвтрэх том оврын, хүнд даацын машины жолооч нарт анхааруулах зорилгоор мэдээллийн самбар байрлуулна. Хүнд даацын ачааны машины жолооч нар ийм мэдээллийн самбарыг олж харснаар өөр чиглэлийн зам сонгох эсвэл тээврийн хэрэгслийх нь овор хэмжээнд багадах хэмжээ зайтай байгууламж руу нэвтрэхгүй, машинаа аюул осолгүй эргүүлж өөр зам сонгох боломжтой.

13.21 Өндөр

Гүүр, нүхэн гарц болон байгууламжаас доогуур гарч байгаа замын гадаргуу хүртэлх хамгийн бага чөлөөт зайн хэмжээ 4.4 метрээс бага бол өндрийн үзүүлэлт хязгаарлагдмал бусад хөшүүн бүтээц дээр байнгын анхааруулах тэмдэг байрлуулах шаардлагатай.

Төмөр замын нэг төвшний гарам цахилгааны агаарын шугамаар тоноглогдсон, шугамын чөлөөт босоо зай хэмжээ хязгаарлагдмал бол хоёр төрлийн анхааруулах тэмдэг тавина.

“Цахилгааны агаарын шугам” гэсэн анхааруулах тэмдэг байрлуулна.

Заах тэмдэг “Төмөр замын гарам дээрх цахилгааны агаарын шугамын өндрийн хязгаарлал”

Тэмдгийн энэ хослолыг “Төмөр замын нэг төвшний гарам” тэмдэгтэй хамт нэг төвшний гармын өмнө байрлуулна.

Хэрэв замын тэмдгийг дээр зөвлөмж болгосны дагуу байгуулбал том оврын машины жолооч нарт өмнө 4.4 метрээс бага босоо чөлөөт зай хэмжээтэй намхан гүүр болон хонгил байгаа талаар хангалттай анхааруулга өгнө. Хүнд даацын тээврийн хэрэгслийн том оврын ачаа тээврийн хөдөлгөөний зориулалттай замын хамгийн бага чөлөөт зайг холбогдох байгууллагуудаас авна. Гэхдээ хамгийн бага чөлөөт зайг 6.0 метрээр тооцож төсөллөхийг зөвлөмж болгож байна.

13.22 Өргөн

Эсрэг чиглэлийн хөдөлгөөнтэй хоёр зурвастай замын(мөн гүүр) нүхэн гарцын өргөнийг хоёр талын хөвөөний өргөнийг багасган төсөллөлт хийсэн бол нарийссан богино

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-12

Page 164: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

хэсэгт дараах байнгын анхааруулах тэмдгүүд тавихыг зөвлөж байна.

Үүнд: Зам гүүр нарийсна. Замын/гүүрийн зорчих хэсэг 7.4 м болон түүнээс бага, гүүрийн өргөн хөвөөний өргөнийг оролцуулаад гүүрийн хоёр талын замын хучилттай хэсгийн өргөнөөс бага байх

Нэг чигийн хөдөлгөөнтэй гүүрийн тэмдгүүдийн хослол багтана.

“Нэг эгнээтэй замд зам тавьж өг” болон “Нэг эгнээтэй замаар түрүүлж хөдлөнө” тэмдэг, Гүүрийн зорчих хэсгийн өргөн 5 – 6.1 метрийн хооронд хэлбэлзвэл нэг чигийн хөдөлгөөнтэй гүүрийн анхааруулах тэмдгийг хослолын оронд “Анхаар өргөн ачааны машин” гэсэн тэмдэг ашиглахыг зөвшөөрдөг. Энэ тэмдгийг зориулалт, утга санаа зарим жолооч нарт ойлгомжгүй байж болох тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэрэв гүүр эсвэл замын хэсэг урт эсвэл сөрөг хөдөлгөөнд оролцож байгаа хүнд даацын машины жолооч нарын дунд будилаан үүсгэхээр байвал нэг чигийн хөдөлгөөнтэй гүүрэнд анхааруулах тэмдгийг хэрэглэх нь илүү аюулгүй болно.

Хэрэв нэг эгнээтэй зам шулуун биш, үзэгдэх орчин хязгаарлагдмал, түгжрэл их үүсдэг бол жолооч нарт ижил боломж олгох зорилгоор гэрлэн дохио суурьлуулах, эсвэл замын нарийн хэсгийг өргөсгөх хэрэгтэй.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН АЧААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

13.23 Ерөнхий

Хүнд даацын тээврийн хэрэгсэл нь ажлын байр болдог бөгөөд энэ тохиолдолд ажлын байран дахь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байх шаардлагатай. Жолооч нар тухайн тээврийн хэрэгсэлийн төрөл болон авч яваа ачаандаа тохирсон аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан байх шаардлагатай.

Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хүнд даацын тээврийн хэрэгсэлийн ачаа нь тээврийн хэрэгсэлээс унахгүй байхаар ачигдсан байна. Тээврийн хэрэгсэлд ачаа ачихдаа тээврийн хэрэгсэлийн хувьд ч ачих ачааны хувьд ч дараах нөхцөлүүдийг үүсгэхгүй байхыг тусгайлан шаарддаг. Үүнд:

• хүн амьтан гэмтээж бэртээх

• хэн нэгэнд саад төвөг учруулахгүй байх

• ямар нэгэн өмч хөрөнгө эвдэрч гэмтэх

• жолоочийн анхаарал сарних

• зам дээрх саад тотгор болох

1. Тээврийн хэрэгсэлд ачаа ачих ба буулгах

Тээврийн хэрэгсэлд гол замын зорчих хэсгээс хол зайд зориулалтын газарт ачааг ачих эсвэл ачааг буулгах хэрэгтэй. Хэрвээ тээврийн хэрэгсэл нь зам дээр юм уу олон нийтийн талбайд ачаа ачих эсвэл буулгахаар бол жолооч мөн тухайн ажлыг хариуцаж байгаа хүн бусад зам ашиглагчдад аюул учрахгүй байх эсвэл тухайн үйл ажиллагаанаас болоод хэт их саад гарахгүй байх зэргийг хариуцна. Тээврийн хэрэгсэлд тоноглосон эсвэл тээвэрлэгдэж явж байгаа ачаа ачих тоног төхөөрөмжийг зөвхөн тухайн тоног төхөөрөмжийг аюулгүй ашиглах сургалтанд сууж мэргэшсэн хүн ажиллуулах ёстой.

Зам дээр ачаа ачиж эсвэл буулгаж байгаа тэр газарт тээврийн хэрэгсэл нь аюулын дохио буюу ослын тэмдэг (үүнтэй зэрэгцүүлэн чиглэл заасан дохионы гэрэл эсвэл

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-13

Page 165: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

дохиолол тавих хэрэгтэй . Зам дээр ачаа ачиж буулгахыг хүсвэл тээврийн хэрэгсэлийн жолооч болон ачигч нар Автозамын хяналтын газартай тухайн ажлынхаа хугацаа болон аюулгүй байдлын талаар зөвлөлдөх хэрэгтэй. Хүнд даацын тээврийн хэрэгсэл зам дээр зогсох замын зурвасын нэг төвшний тусгаарлагч цагаан зураас дээр зогсохийг хориглоно.

2. Аюултай ачаа

Аюултай ачаанд тэсэрч дэлбэрэх, шатамхай, хортой, исэлдэх, халдварт, цацраг идэвхит, идэмхий шинж чанартай бодис багтах бөгөөд тэдгээрийг тээвэрлэж яваа чингэлэг/контайнер орно.

Аюултай ачаа тээшийг аюулгүй тээвэрлэх техникийн шаардлагыг холбогдох газраас баталсан байдаг.

13.24 Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочид үл үзэгдэх хэсэг буюу харах боломжгүй талбай

Хүнд даацын автомашины жолооч нарын суудлын байрлал бусад жолооч нарыг бодвол дээр байдаг тул замын эргэн тойрон талаар илүү сайн хардаг гэсэн ойлголттой байдаг. Гэсэн хэдий ч тухайн тээврийн хэрэгсэл болон ачаанд халхлагдсан жолоочид үл үзэгдэх хэсэг байдаг ба үүнийг Зураг 13.3-д дүрслэн харуулав.

Зураг 13.3. Хүнд даацын тээврийн хэрэгсэлийн жолоочид үл үзэгдэх хэсэг буюу харах боломжгүй талбай

Урд талд: Жолооч цонхны түвшингээс доош байгаа тээврийн хэрэгслийн урд байгаа зүйлсийг харж чаддаггүй.

Хойд талд: Ачаа ихтэй хүнд даацын тээврийн хэрэгсэлийн жолооч хойд талд байгаа зүйлсийг харж чаддаггүй. (Иймээс нэмэлт толь эсвэл ар тал харах камераар тоноглогдсон байдаг).

Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочид нийтийн зориулалттай зам талбайд туслахгүйгээр ухрах хөдөлгөөн хийхгүй байх шаардлага тавьдаг.

Хүнд даацын тээврийн хэрэгслийн зориулалттай зогсоолуудыг ухрах үйлдэл хийхгүйгээр орох гарах бололцоогоог хангасан төсөллөлт хийдэг.

Буцаж эргэх талбайг ч гэсэн ухрах үйлдэл хийхгүйгээр үйлдлийг гүйцэтгэх нөхцлийг хангахаар тооцож төсөллөдөг.

Баруун хажуу тал: Том ачааны машины жолооч баруун гар талын цонхны түвшингээс

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-14

Page 166: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

доошхи хэсгийг харж чадаагүй. Энэ талбай нь жолооч баруун тал руугаа эгнээгээ өөрчлөх үед хүнд даацын тээврийн хэрэгсэлийн хажууд байрлаж болох зорчигч, эд зүйлс, замын тоноглолыг гэмтээх аюул учруулж болох юм.

Баруун гар талын цонхоор уулзвар гарамд ойртон ирж буй галт тэрэг, тээврийн хэрэгслийг бүрэн харж чаддаггүй.

Зүүн хажуу тал: Зүүн талын цонхоор үзэгдэх орчин тодорхой хэмжээгээр хязгаарладдаг.

Жолоочийн харах чадварыг хангахын тулд ижил түвшний уулзварыг тэгш өнцгөөр огтлолцсон байхаар төсөллөдөг.

Ар талын байдал: Жолоочийн кабины аль ч талаар нь харсан ч ар талын үзэгдэлт хязгаарлагдмал байдаг.

Ар талыг харах толь нь тухайн тээврийн хэрэгслийн дагуу шулуун харах тул хажуугийн эгнээг харж чаддаггүй.

Толь: Үл үзэгдэх талбайг багасгахын тулд тольны тусгалын системийг аль болох өргөн ашигладаг. Энэ нь дараах ач холбогдолтой:

• Жолоочийн кабинаас харагдахгүй ачаа, тоног төхөөрөмжийг харах

• Чиргүүл эсвэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл чирэх үед

Жолоочийн кабинаас илүү өргөн ачаа ачсан чиргүүлтэй тээврийн хэрэгсэл нь ар тал харах нэмэлт толийг зохих байрлалд нь байрлуулсан байх шаардлагатай.

Гэрэл ойлгогчтой тусгаарлагч: Энэ тоноглолыг замын тэнхлэгийн болон захын тэмдэглэгээний шугамнууд дээр байрлуулах бөгөөд гэрэл ойлгогч нь машины гэрэлнээс ойж жолоочид харагдах боломжийг нэмэгдүүлнэ.

Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочид жолоочийн харааны түвшин дээр байдагтай уялдаж сайн үйлчлэхгүй байж болно. Энэ асуудлийг гэрэл ойлгогчийн сонголтыг зөв хийснээр шийдвэрлэнэ.

13.25 Хүнд даацын тээврийн хэрэгсэлийн хурдны хязгаар

Хүнд даацын тээврийн хэрэгсэлийн хурдны хязгаарыг тусгай журмаар тогтооно. Хүнд даацын тээврийн хэрэгсэлийн тооцоот хурдны хязгаарыг авто замын төсөллөлтөд дээд хэмжээ 80 kм/ц байхаар тооцдог боловч хурдны хязгаар мөрддөггүй бол хүнд даацын тээврийн хэрэгсэлүүд нь ачаатай үедээ 45 км/цагийн хамгийн их хурдны хязгаарт нийцүүлэн явах нь тохиромжтой.

Гүүрийн байгууламжийн аюулгүй байдлыг хангахын тулд зарим нэг гүүрийн хувьд хүнд даацын тээврийн хэрэгсэлийн бага хурдны хязгаарыг зааж болно.

13.26 Хүнд даацын тээврийн хэрэгсэлийн бусад зам ашиглагчдад нөлөөлөх салхины нөлөө

Хүнд даацын тээврийн хэрэгсэл, хоёр дугуйт тээврийн хэрэгсэл, мөн явган зорчигч нарт зориулсан замыг төлөвлөхөд анхаарч авч үзэх хоёр нөлөө байдаг.

Том оврын тээврийн хэрэгсэл тэднийг хүрээлэн буй агаарын нөлөөлөл ихтэй байдаг . Энэхүү нөлөөлөл нь жижиг машинуудаас илүү их байдаг. Учир нь өндөр машинууд хөдөлгөөнд оролцоход намхан машинуудаас илүү их агаарын түлхэлт хэрэгтэй болдог. Том оврын тээврийн хэрэгсэлийн өндөр хурдтай хөдөлгөөнд оролцох үед машинуудын

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-15

Page 167: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

хажуугаар соролтын нөлөө бий болдог. Өндөр хурдтай явж байгаа хүнд даацын тээврийн хэрэгсэлтэй ойрхон өнгөрч байгаа мотоцикл, мопед, дугуйтай явж байгаа хүмүүс мөн явган зорчигч нарт хөдөлгөөнт агаар нь тэднийг тэнцвэрээ алдах, тээврийн хэрэгсэл рүү татагдахад хүргэх аюултай.

13.27 Хажуугийн чөлөөт зай

Хот суурин газарт хөдөлгөөнд оролцох бол замын тэмдэг, гудамжны гэрлийн шон, мод, бут сөөг, нэг давхарын тагт болон бусад байгууламжаас хол хажуугийн зайг хангалттай гаргах хэрэгтэй. Ингэснээр хүнд даацын тээврийн хэрэгсэл нь дээр дурьдсан зүйлүүдийг шүргэх мөргөх зэрэг асуудал гарахгүй. Хажуугийн чөлөөт зайг хөвөөний ирмэгээс гадна тийш тооцно.

Хажуугийн чөлөөт зай хот суурингийн хашлагатай замд 3.0 м, хашлагагүй замд 5.0 м, хөдөөгийн замд 5.0 м байна.

ХДТХ-ийн тусгай зориулалтын авто замын төсөллөлт Бүлэг 13-16

Page 168: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

БҮЛЭГ 14. ДАЛАНГИЙН ТӨСӨЛЛӨЛТ 14.1 Нийтлэг заалт

1. Замын далан нь нийт ашиглалтын хугацаанд хучилтын даац, бат бэхийн шаардлагыг хангасан байх ёстой.

Шороон даланг төсөллөхдөө Монгол орны авто замын уур амьсгалын бүсчлэл, замын дагуух инженер геологийн нөхцөл, хөрсний шинж чанар, тухайн орон нутгийн геодинамик үзэгдэл (газар хөдлөлт орно) зэргийг тооцно.

Авто замын даланг өөр байршилаас зөөж авчирсан материалаар дүүргэлт хийж байгуулдаг тул дүүргэлтийн нягтруулалт, хажуу налуугийн тогтвортой байдлаас гадна далангийн суултыг тооцоолох шаардлагатай.

Далангийн суулт нь далангийн ул хөрсөнд шинэ ачаалал үүссэнээс бий болдог. Энэхүү шинэ ачааллаас үүдэн дүүргэлт хийх үед болон ашиглалтын явцад хажуу налуугийн бат бэх алдагдах, даланд суулт үүсэх зэрэг сөрөг асуудлууд тулгарна.

2. Шороон далан нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

• Шороон далангийн дээд хэсэг ажлын үе

• Далангийн их бие болон хажуу налуу

• Далангийн ул хөрс

• Ухмалын ул хөрс

• Ухмалын хажуу налуу

• Гадаргуугийн ус зайлуулах байгууламж

• Хөрсний усыг доошлуулах байгууламж

• Шороон даланг геологийн аюултай үзэгдлээс (хөрсний эвдрэл, ус- чулууны урсгал, цасны нуралт, гулсалт.г.м.) хамгаалах зориулалтай бүтээц, байгууламж

3. Зохих үндэслэл буюу нарийвчилсан судалгаа шаардах тусгайлсан шийдлүүд дараах нөхцөлд шаардлагатай:

• 12м-ээс өндөр хажуу налуутай далан

• Усанд түр автагддаг хэсэг, нуур, цөөрмийг огтолсон далан

• 4м-ээс гүн намгийг ухаж аван барих далан буюу намгийн ёроол 1:10- аас илүү хөндлөн налуутай үед

• Сул ул шороон дээр барих далан

• Чийглэг ихтэй шороог даланд хэрэглэхэд

• Хучилтын гадаргуу усны тооцоот төвшингөөс зүйл 1.9-д зааснаас бага өндөрт өргөгдсөн бол

• Хадан бус хөрсөнд 12 м-ээс, хадан хөрсөнд 16 м-ээс гүн хажуу налуутай ухмал инженер-геологийн тааламжтай нөхцөлд

Далангийн төсөллөлт Бүлэг 14-1

Page 169: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

• Геотекстил материалын үе хэрэглэхэд

• Суулт өгдөг хөрсөн дээр далан барихад

• Шороон далангийн дээд хэсэг ба замын хучилтын ус-дулааны горимыг зохицуулах зориулалттай тусгай үеийг (дулаан тусгаарлах, ус тусгаарлах, шүүрүүлэх хялгасан судлын өргөгдөлтийг таслах) хэрэглэхэд

• Зорчих хэсэг рүү чиглэсэн налуутай давхрага бүхий хөрсөнд барих ухмал

• Ус нэвтрүүлдэг үеийг огтолсон ухмал

• Илүүдэл чийглэгтэй нутагт тоосорхог хөрсөнд болон цаг уурын хүчин зүйлийн нөлөөлөлөөр бат бэх, тогтвороо алддаг шаварлаг хөрс ба зөөлөн хадан хөрсөнд хийх ухмал

• Чийгшилтийн таагүй нөхцөлд эзэлхүүнээ тэлж хөөдөг хөрсөнд барих ухмал

• Инженер-геологийн төвөгтэй нөхцөлд (1:3-аас огцом хажуу энгэр, гулсалт, нуралт, ус-чулууны урсгал, цасны нуралт үүсэх боломжтой газрууд, гуу жалга, газрын доорхи хөндий, халиа тошин, мөнх цэвдэггэх мэт) барих далан ба ухмал

4. Төвөгтэй нөхцөлд шороон далангийн тогтворыг хангахад чиглэсэн далд шуудуу ба ус зайлуулах, хамгаалах, тулах болон бусад байгууламж, түүнчлэн шороон далангийн гүүр, зөрлөг гүүртэй нийлэх хэсгийг тусгай зураг зохиож төсөллөх хэрэгтэй.

Далангийн төсөллөлт Бүлэг 14-2

Page 170: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

14.2 Хөрс

1. Замын даланд хэрэглэх материалын шинж чанарыг геологийн судалгаанд үндэслэн техникийн шаардлагад нарийн тусгаж өгнө.

2. Байгалийн байдалд шилжилтийн бат бэх нь 0,075 МПа-гаас (эргэлдэн зүсэх багажаар туршихад) бага барьцалдаатай хөрсийг сул хөрсөнд хамааруулна. Туршилтын өгөгдөл байхгүй тохиолдолд, сул хөрсөнд хүлэр ба хүлэржсэн хөрсүүд, лаг, 0,5-аас дээш консистенцийн итгэлцүүртэй шаварлаг хөрсүүд, хужиртай нойтон хөрсийг хамааруулах хэрэгтэй.

3. Стандарт нягтруулалтын хамгийн их нягтрах үед 0,5 м/хоногоос багагүй шүүрүүлэлтийн итгэлцүүртэй хөрсийг шүүрүүлэгч хөрсөнд хамааруулах хэрэгтэй.

4. Шороон далангийн хэв гажилтыг урьдчилан тодорхойлох ба тогтворын тооцоог хийхийн тулд, шахагдалтын параметр ба бат бэхийн тодорхойлолтыг хэрэглэдэг хөрсний механикийн зохих зарчмуудыг ашиглах хэрэгтэй. Механик тодорхойлолтыг эвдрээгүй бүтэцтэй хөрсний хувьд бат бэх ба чийглэг нь тооцоот байдалд байхад тодорхойлохыг эрмэлзэх хэрэгтэй.

14.3 Далан

1. Ул хөрсний даах чадвараас хамааруулан далангийн параметрүүдийг сонгоно. Ул хөрсийг бат бэх ба сул, суудаг буюу суудаггүй гэж ангилна. Ул хөрсний идэвхтэй бүсэд сул хөрсний 0.5 м-ээс зузаан үе байвал сул ул хөрс гэнэ. Идэвхтэй бүсийн зузааныг тооцоогоор тогтоох бөгөөд ойролцоогоор далангийн доод талын өргөнтэй тэнцүү гэж авна. Суултын харьцангуй хэмжээ 0.01-ээс их шаварлаг хөрснөөс тогтсон байгалийн ул шороог сул сууринд хамааруулна.

2. Цаг уурын хүчин зүйлийн нөлөөлөлөөр болон цаг хугацаанд бат бэхээ бууруулдаггүй хэвийн чийглэгтэй хөрсийг даланд хэрэглэхийг зөвшөөрнө.

3. Цасан шуурганаар зорчих хэсэг дээр цасан хунгар тогтохгүй байхаар ил задгай газраар барих далангийн өндрийг дараах томъёогоор тооцно.

Нд=Нц + Нө

Нд – далангийн өндөр

Нц – цасан бүрхүүлийн тооцоот зузаан

Нө – далангийн цасан бүрхүүлийн тооцоот зузаанаас дээш өргөх өндөр

Далангийн хамгийн бага өндрийг цасан бүрхүүлийн тооцоот төвшингөөс дор дурдсан хэмжээнээс багагүй өргөх хэрэгтэй. Үүнд:

Төв замд 0.7 м

Хуримтлуулагч замд 0.6 м

Орон нутгийн замд 0.5 м

Хөдөлгөөний эрчим багатай замд 0.2-0.4 м

Далангийн төсөллөлт Бүлэг 14-3

Page 171: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

4. Том ба дунд хэмжээний гүүрийн хоёр талын далан, түүнчлэн татамын далангийн ирмэгийг, давалгааны өндрийг бодолцсон усны тооцоот төвшингөөс дээш 0,5 м-ээс, ус залах далан ба дэвсэгийн ирмэгийг 0,25 м-ээс багагүй төсөллөх ёстой.

5. Шаардлагатай нягтыг, стандарт нягтралын дээд хэмжээнд харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэх нягтралын итгэлцүүрээр тодорхойлох бөгөөд далангийн үеүүдийн нягтруулах доод хэмжээг техникийн шаардлагад нарийвчлан тусгана.

6. Далангийн гүүртэй нийлэх хэсэгт, захын тулгуураас дээгүүрээ далангийн өндөр дээр 2 м зайг нэмснээс, доогуураа 2 м-ээс багагүй зайд даланг овойлт үүсгэдэггүй шүүрүүлэгч шороогоор барихаар төсөллөх ёстой.

7. Өвлийн нөхцөлд далан барихад, уян хатны тоо нь 12-оос ихгүй, зөвхөн хэвийн чийгтэй хэмхдэст, элсэн буюу гэсгэлэн шавран хөрсийг ашиглах хэрэгтэй.

14.4 Далангийн ажлын үе

1. Хучилтын доод талын үе буюу далангийн дээд талын тодорхой зузаантай үеийг далангийн ажлын үе гэж тодорхойлно. Далангийн ажлын үеийг хүйтэнд тэсвэртэй дүүргэгч материалаар хийнэ.

2. Шороон далангийн дээд хэсэг ба замын хучилтын шаардагдах бат бэх, тогтворыг хангахын тулд хучилтыг гүний болон гадаргуугийн усны тооцоот түвшин буюу гадаргуугийн усны урсалт хангагдаагүй газрын гадаргуугаас дээш 14-1 дүгээр хүснэгт-д зааснаас багагүй өргөх ёстой.

3. Ажлын үеийг хүйтэнд тэсвэртэй дүүргэгч материалаар хийх бөгөөд техникийн шаардлагад нарийвчилан тусгаж өгнө.

Хүснэгт 14-1. Хучилтын гадаргуу гүний усны төвшингөөс дээш өргөгдөх хамгийн бага хэмжээ

Тайлбар: 1. Хүснэгтийн дээд талд - Хучилтын гадаргууг гүний усны төвшин буюу удаан хугацаагаар (30-аас дээш хоног) байнга тогтсон гадаргуугийн усны төвшингөөс дээш өргөх хэмжээ; Хүснэгтийн доод талд - Хучилтын гадаргууг усны урсац хангагдаагүй газрын гадаргуу буюу түр тогтсон (30-аас цөөн хоног) гадаргуугийн усны төвшингөөс дээш өргөх хэмжээ; 2. Байнгын усалгаатай нутагт, хучилтын гадаргууг гүний усны өвөл, хаврын төвшингөөс дээш өргөх хэмжээг зам-уур амьсгалын IV, V бүсэд 0.4м-ээр, III бүсэд 0.2м-ээр нэмэгдүүлэх хэрэгтэй.

Ажлын үеийн хөрс

Хучилтын гадаргууг өргох доод хэмжээ, м зам-уур амьсгалын

бүсүүдэд IВ IIА IIВ III

Жижиг ширхэгтэй элс, хөнгөн элсэнцэр 1.1 0.9 0.75 0.5

0.9 0.7 0.55 0.3

Тоосорхог элс,тоосорхог элсэнцэр 1.5 1.2 1.1 0.8

1.2 1.0 0.8 0.5

Хөнгөн ба хүнд элсэнцэр, шавар 2.2 1.8 1.5 1.1

1.6 1.4 1.1 0.8

Хүнд тоосорхог элсэнцэр, хөнгөн тоосорхог шавранцар, хүнд тоосорхог шавранцар

2.4 2.1 1.8 1.2

1.8 1.5 1.3 0.8

Далангийн төсөллөлт Бүлэг 14-4

Page 172: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Ажлын үеийг хамгийн багадаа 98% нягтруулах бөгөөд хучилтын тогтвор ба бат бэхийг хангах шаардлагатай зузааныг тооцож төсөллөнө.

14.5 Хажуу налуу

1. Хэвийн чийгтэй хөрсөөр суудаггүй бат бэх ул суурин дээр барих 12 м хүртэл өндөртэй усанд автагддаггүй далангийн бэхэлгээтэй хажуу налуугийн огцом нь 14-2 дугаар хүснэгт-д дурдсанаас багагүй байх ёстой.

Хүснэгт 14-2. Далангийн хажуу налуугийн огцомын хамгийн их хэмжээ.

Далангийн хөрсний төрөл

Далангийн өндөр доор дурдсан байхад хажуу налуугийн огцомын их хэмжээ

6м хүртэл 12м хүртэл

доод хэсэгт (0-6м)

дээд хэсэгт (6-12м)

Хайрган хөрс 1:1-1:1.3 1:1.3-1:1.5 1:13-1:1.5 Том хэмхдэст ба элсэн (жижиг тоосорхог ба ижил хэмжээтэй элснээс бусад)

1:1.5 1:1.5 1:1.5

Жижиг, тоосорхог, шаварлаг элсэн ба алтан химэрлэг

1:1.5 1:1.75

1:1.75 1.2

1:1.5 1:1.75

2. Аюултай нөхцөлд тээврийн хэрэгсэл далангаас аюулгүй буух нөхцлийг хангах зорилгоор далангийн хажуу налуугийн огцомыг дээд ангилалын ба хурдны замд 1:6, олон зурваст бусад замын хувьд 1:4 болон бусад бүх замд Хүснэгт 14-3-ын дагуу авна.

Энэ зөвлөмжийг баримтлах боломжгүй буюу эдийн засгийн үр ашиггүй бол хамгаалалтын хашлага суулгах зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг боловсруулах хэрэгтэй.

Хүснэгт 14-3. Аюулгүй буух нөхцлөөр далангийн хажуу налуугийн огцомын их хэмжээ

Далангийн өндөр, м Далангийн хажуу налуугийн огцом

<1 1 : 1.5

1-2 1:1.5 -1:2

2-3 1 : 2 -1:2.5

3-5 1 : 2.5 -1:3

>5 1 : 3

14.6 Ухмал

1. Ус нэвтрүүлдэг үеийг дайраагүй, тогтвортой хөрсөнд (цаг уурын нөлөөлөлөөр бат бэхээ бууруулдаггүй) ухах ухмалын налуугийн огцомыг 14-4 дүгээр хүснэгт-д зааснаар авна.

2. 1 м хүртэл гүн ухмалыг цасны хунгарлалтаас хамгаалахын тулд 1:5-с 1:10 хүртэл хажуу налуутай задгай ухмал төсөллөнө. Цасаар шуурдаг газар нутагт 1-6 м хүртэл гүн ухмалын хажуу налууг 1:2-с огцом биш хийнэ. Ингэхдээ хажуугийн шуудууны гадна ирмэгээс 4 м-ээс багагүй өргөн дэвсэг гаргана.

Далангийн төсөллөлт Бүлэг 14-5

Page 173: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 14-4. Ухмалын налуугийн огцом

Хөрсүүд Ухмалын гүн, м Хажуу налуугийн огцомын их хэмжээ

Хадан: Өгөршөөгүй хадан бага зэрэг өгөршсөн зөөлрөөгүи зөөлөрсөн

<16 <16 <16 6-12

1 : 0.2

1: 0.5-1 : 1.5 1 : 1

1 : 1.5

Том хэмхдэст <12 1 : 1 - 1 : 1.5

Элсэн ба шавран, нэг төрлиин , хатуу хагас хатуу, уян зөөлөн

<12 1 : 1.5

Манхан элс <2 2-12

1:10

1:2

Шавранцар <12 1 : 0.1-1 : 0.5*

1 : 0.5-1 : 1.5** Тайлбар: 1. *Хүснэгтийн дээд мөрний тоо нь хуурай уур амьсгалтай бүс нутагт, ** хүснэгтийн доод мөрний тоо нь хуурай бус уур амьсгалтай нутагт хамаарна. 2. Өгөршөөгүй хадан хөрсөнд босоо ханатай байж болно. 3. Ургамалжсан элсэн хөрстэй нутагт, хажуу налуугийн өндөр 2 м хүртэл байхад огцомыг 1:2 хүртэл авахыг зөвшөөрнө. 4. Ухмалын хажуу налуугийн өндөр нь түүний дээд ба доод ирмэгийн төвшингийн зөрүүгээр тодорхойлогдоно. 3. Жижиг ширхэгтэй ба тоосорхог элс, илүүдэл чийглэгтэй тоосорхог шавран (консистенцийн итгэлцүүр 0,3-аас дээш) хөрс, өгөршсөн буюу ан завтай хадан хөрсөнд 2 м-ээс илүү гүн ухмалыг хажуугийн шуудууны гадуур дэвсэгтэй төсөллөнө. Дэвсэгийн өргөнийг жижиг ширхэгтэй ба тоосорхог элсэнд 1 м, дээр дурдсан бусад хөрсөнд хажуу налуугийн өндөр 12 м хүртэл, хадан хөрсөнд 16 м хүртэл бол 2 м-ээр авна.

14.7 Байгалийн төвөгтэй нөхцөл дэх далан

1. Байгалийн төвөгтэй нөхцөлд замын даланг төсөллөхдөө тухайн газар нутгийн онцлогт тохирсон тусгайлсан шийдэл гаргана.

2. 1:3-с илүү налуу энгэр газарт далангийн тогтворыг хангахын тулд налууг шаталж ухан тусгай дэвсэг гарган тогтворыг хангахаар төсөллөнө.

3. Төвөгтэй нөхцөлд барих ухмалын хажуу налуугийн ерөнхий ба тухайн хэсгийн тогтворыг үнэлж, түүнийг хангах арга хэмжээг (зохих хөндлөн огтлолыг сонгох, далд шуудуу, хамгаалах үе хийх, хажуу налууг бэхлэх гэх мэт) авах хэрэгтэй.

4. Мөсөн үе ба линз байхгүй хөрсний (хадан ба дайрган хөрс) болон гидрологийн аятай нөхцөл бүхий газар нутагт ухмал хийхийг зөвшөөрнө. Хөрсний цэвдэгтэй, гидрологийн төвөгтэй нөхцөлд (нэг төрлийн бус хөрсний давхаргуудтай, ус нэвтрүүлдэг үеийн төвшин өөрчлөгддөг, цэвдэгийн процесс, илэрдэг, их суулт өгдөг) ухмал хийх шаардлагатай бол дараах арга хэмжээг авна. Үүнд:

Хажуу налууг дулаан тусгаарлагчаар бүрхэх, геотекстил үе хэрэглэх, хэт их чийгтэй тоосорхог шаварлаг хөрсийг тохиромжтой чанартай материалаар солих, ухмалаас усыг

Далангийн төсөллөлт Бүлэг 14-6

Page 174: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

найдвартай зайлуулах. жижиг ухмалыг задгай болгоно.

5. Уулын энгэр газрын далангийн хийцийг энгэрийн тогтворын тооцоогоор үндэслэх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд далан ба энгэрийн тогтворыг хангах иж бүрэн арга хэмжээ (далд шуудуу, гадаргуугийн ус зайлуулалт, тулц хана гэх мэт) авах хэрэгтэй.

6. Сул ул хөрсөнд далан барихад дараах шаардлагыг биелүүлэх ёстой. Үүнд: даланг барих, ашиглах явцад ул суурийн сул хөрс хажуу тийш илүү гарах гарах ёсгүй. Ул хөрсний эрчимтэй суулт хучилтын үеийг хийхээс өмнө дууссан байх ёстой.

Тооцсон суултын 90%-аас дээш биелэгдсэн бол эрчимтэй суулт дууссан гэж үзнэ.

7. Намагтай газраар дайрах шороон далангийн хийцийг, намгийг зайлуулах (тэслэх арга ороод) буюу түүнийг далангийн ул хөрс болгон ашиглах хувилбаруудын техник-эдийн засгийн харьцуулалтын үндсэн дээр тогтооно. Шаардлагатай тохиолдолд суултыг түргэтгэх болон багасгах замаар тогтворыг хангах тусгай арга хэмжээ авна.

Намгийг ухаж авах хийцийг хэрэглэхэд, далангийн шорооны шаардагдах хэмжээг, ухсан шуудууны хажуу хананы хэв гажилтыг бодолцон тогтооно. Намган дээр барих далангийн, намгийн гадаргуугаас доош байх доод хэсгийг шүүрүүлэгч хөрсөөр барих хэрэгтэй. Шүүрүүлэгч хөрсөн үеийн төвшин нь намгийн гадаргуугаас 0,5 м-ээс багагүй дээш байхаар тооцож, үеийн зузааныг тогтооно. Намган дээр барьсан хөрсөнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс уян хэлбэлзэл гаргахгүйн тулд далангийн өндрийг Хүснэгт 14-5-д заасан хэмжээнээс багагүй байхаар тооцоно.

Далангийн төсөллөлт Бүлэг 14-7

Page 175: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Хүснэгт 14-5. Уян хэлбэлзэл үүсгэхгүй байх далангийн зөвшөөрөгдөх өндөр

Сул үеийн анхны зузаан,м

Зөвшөөрч үл болох хэлбэлзэл гаргахгуй байх далангийн хамгийн бага өндөр, м хучилтын төрлөөс хамааран

Капитал Хөнгөвчилсөн Шилжилтийн

2 2.5 2.0 1.5

4 3.0 2.5 2.0

6 4.0 3.5 3.0

<8 4.5 4.0 3.5 Тайлбар: Хэрэв сул үе, бат бэх хөрсөн үеийн доор байвал даланд асгах үеийн зузааныг бат бэх хөрсний үеийн зузааны хэмжээгээр багасгаж болно.

8. Сул ба дунд зэргийн давсжсан хөрсийг шороон даланд хэрэглэж болно.

Бүх хийцийн суулт ба тогтвороор давсжаагүй хөрсөнд тавигддаг шаардлага ба нормыг хангаж байвал ажлын үед ч ашиглаж болно. Чийгшилтийн нэг дүгээр төрлийн газар нутагт ажлын үеийг (далангийн дээд хэсгийг) хэт давсжилтаас хамгаалсан арга хэмжээг авсан тохиолдолд, их давсжсан хөрсийг даланд хэрэглэхийг зөвшөөрнө. Хэт давсжсан хөрсийг хэрэглэхэд, түүний далан ба замын хучилтад үзүүлэх сөрөг нөлөөлөлийг саармагжуулах арга хэмжээг тусгай тооцоогоор үндэслэх хэрэгтэй. Давстай нойтон хөрсөнд даланг сул суурин дээр барих даланд тавих шаардлагыг баримтлан хийх хэрэгтэй.

9. Усалгаатай нутагт шороон далангийн ус-дулааны горимд усалгааны шуудуунуудын нөлөөлөлийг бодолцон замыг далантай төсөллөх хэрэгтэй. Услалтын сүлжээний сувгийн ирмэгээс бэлтгэл газар буюу ус зайлуулах шуудууны ирмэг хүртэлх зай 5 м-ээс багагүй байх ёстой.

10. Зам барих газрын доор хөндий байвал түүний тогтворыг шалгах ёстой. Тогтворгүй хөндийг зуурмагаар дүүргэх буюу хөндийн адарыг нураах замаар устгах ёстой. Газрын доорх хөндийн идэвхтэй хөгжлийн бүсэд, хөндий үүсгэдэг чулуулагын байрлах гүн ба хөндийн инженер-геологийн нөхцлийг бодолцон далантайгаар төсөллөх ёстой. Ингэхдээ замын дагуу хажуугийн бэлтгэл газар гаргахыг зөвшөөрөхгүй. Замын далангийн жингийн үйлчлэлээр газрын доорх хөндийн тоггворын тооцоог үндэслэн далангийн хийцийг тогтооно.

11. Олон жилийн цэвдэгтэй нутагт (зам-уур амьсгалын I бүс) шороон далангийн хийцийг, байгалийн ул хөрсний температурын горим болон ашиглалтын явцад далангийн ул суурины суултын хэмжээг тодорхойлох физик-механик шинж чанарыг бодолцон тогтооно. Шороон даланг дулаан-техникийн тооцоон дээр үндэслэн төсөллөнө. Ашиглалтын явцад далангийн ул суурины мөнх цэвдэгтэй хөрсний дээд хэсгийн гэсэлтийг зохицуулах арга хэмжээ авна. Ингэхдээ ул суурины шороог ашиглах дараах хоёр аргыг баримжаалах хэрэгтэй:

Нэгдэх нь - Мөнх цэвдэгийн дээд талыг далангийн улнаас доошгүй байлгах ба түүнийг энэ төвшинд замыг ашиглах бүх хугацаанд хадгалах (ул суурины хөрсний тооцоот байдал - хөлдүү байх)

Хоёрдахь нь - Замын ашиглалтын хугацаанд далангийн ул суурины хөрс гэсэхийг зөвшөөрөх (ул хөрсний тооцоот байдал - тодорхой төвшинд хүртэл гэсгэлэн байх)

Далангийн төсөллөлт Бүлэг 14-8

Page 176: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

Анхны аргаар шороон даланг, их суудаг хөрс ба гэсэхдээ урсалтын хязгаараас дээш чийглэгтэй шаварлаг хөрснөөс тогтсон бага температурын мөнх цэвдэгтэй газарт барих хэрэгтэй.

Ул суурийн хөрсийг бага зардлаар хөлдүү байдалд байлгаж болох бол энэ аргыг хэрэглэх хэрэгтэй. Нэгдэх аргаар төсөллөхөд, зам барилгын уламжлалт материалыг хэрэглэх ба дулаан тусгаарлах материалаар (хүлэр, пенопласт, шаарга) ул хөрсөнд тусгай үе хийж далангийн зохих өндрийг тогтоох замаар мөнх цэвдэг хөрсний дээд талын байрлалыг хадгалах хэрэгтэй.

Хоёр дахь аргаар далан төсөллөхөд, түүний өндрийг далангийн ул хөрсний ба далангийн тогтворгүй үеүдийн нийт суултны термо-механик тооцоонд үндэслэн тодорхойлох ёстой. Суултын хэмжээ 14-6 дугаар хүснэгт-д заасан хэмжээнээс хэтрэх ёсгүй.

12. Газрын гадарга, гидрогеологийн ба хөлдүү хөрсний нөхцлөөс хамааран гадаргуугийн болон цэвдгийн дээрх хөрсний усыг шуудуу, уулан талын шороон далан, хажуу налуугийн дэвсэгийн тусламжтайгаар замаас зайлуулах хэрэгтэй.

13. Нүүдэг элстэй нутагт замын далангийн хийц нь салхины нөлөөллөөр элс үлээгдэхгүй мөн хуримтлагдахгүй байх нөхцлийг хангах ёстой. Ургамалжсан ба сул ургамалжсан элсэнд замын даланг 0.2 м гүн бэлтгэл газраас босгох 0.5 м өндөр төсөллөх хэрэггэй. Түүнээс өндөр даланг ухмал буюу карьераас авсан элсээр барих хэрэгтэй. Ил задгай буюу сул ургамалжсан манхан элсэнд гаргах ухмал нь элс хунгарлахгүй байх нөхцлийг хангасан хажуу налуутай байх ёстой. Элс үлээгдэх ба хунгарлахаас хамгаалахын тулд замын хоёр талаар 15-40 м өргөн зурвасыг тэгшлэх, замын зурвасаас гадагш 200 м өргөн зурвасын нүүдэг элсийг бэхлэх хэрэгтэй. Ургамалжсан элсэнд, орчны газрын гадарга ба ургамалыг аль болох бага эвдэхээр даланг барина.

Хүснэгт 14-6. Далангийн ул суурь ба тогтворгүй үеүдийн зовшөөрөгдөх суулт

Замын хучилтын төрел ба туүнийг барих нөхцөл

Ашиглалтын хугацаанд далангийн ул хөрс ба тогтворгүй үеүүдийн зөвшөөрөгдөх нийт суулт /тогтвортой үеүүд доорх зузаантай байхад/, см

0.5м 1.0м 1.5м 2.0м

Хучилтын капитал төрөл. Технологийн завсарлагагүй дэвссэн угсармал төмөрбетон хавтантай

2 4 6 10

Шороон далантай цуг нэг жилд баригдах асфальтбетон өнгөтэй 4 8 12 20

Хөнгөвчилсөн хучилт 6 12 18 30

Шилжилтийн хучилт 8 16 24 40

Далангийн төсөллөлт Бүлэг 14-9

Page 177: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

14. Гулсалтын даралтыг шууд хүлээж байгаа гулсалтын эсрэг тулах байгууламжийг (шон суурьтай тулц хана, гулсалтаас хамгаалах шонт байгууламж, анкерт бүтээц ба хосолмол бүтээц г.м) тогтвортой нөхцлийг хангах тооцооны үндсэн дээр төсөллөнө.

14.8 Далангийн тогтворжилт

1. Инженер геологийн тооцоогоор далан барилга угсралтын ажлын явц, урт хугацааны ашиглалтын үе шатанд төсөллөлтийн үзүүлэлтийн шаардлага хангахгүй эсвэл газар чичирхийллийн ачааллыг даахгүй нь тодорхой бол тухайн төсөллөлтийн шалгуурыг хангахын тулд тогтворжуулах арга хэмжээ авна. Үүнд налууг илүү алгуур болгох, барилгын ажлыг үе шаттай гүйцэтгэх, урьдчилан ачаалал өгөх, хөнгөн жинтэй дүүргэлтийг хэт ачаалал өгөх ашиглах зэрэг ажлууд багтана.

2. Налууг илүү алгуур болгох. Замын зурвас газрын өргөн хангалттай бол налууг илүү алгуур болгож хажуу налуугийн тогтворжилтын аюулгүй байлгах хүчин зүйлийг ихэсгэнэ. Товтворжилтын үнэлгээг гаргахын тулд шинжилгээний аргачлалуудыг ашиглана. Энэ хувилбарыг тооцохдоо байгаль экологийн эмзэг тогтоцтой газруудыг дайран өнгөрөх эсэх, налууг алгуур болоход үүсэн гарах нэмэлт материалын өртөг, зардлыг тооцож үзнэ.

3. Тогтворжуулах дэвсэг, мөрөгцөг гаргах. Сул зөөлөн хөрстэй ул суурь дээр баригдсан далангийн хажуу налуугийн тогтворжилтыг нэмэгдүүлэхийн тулд далангийн хормой хэсэгт тогтворжуулагч дэвсэг байгуулна. Дэвсгийг төсөллөхдөө богино болон урт хугацааны хүчин зүйлсийн аюулгүй байдлын шаардлага хангах хүртэл дэвсгийн өндөр болон уртыг өөрчлөн тааруулж налуугийн тогтвортой байдлын шинжилгээ хийнэ. Тогтворжуулах дэвсгийг төсөллөхдөө замын зурвас газрын хязгаарлалт бий эсэх, ус чийг бүхий намгархаг эсвэл байгаль экологийн эмзэг тогтоцтой газраар дайрах, дэвсэг байгуулснаас үүсэх ачааллаас болж суулт үүсэж ойролцоо орших инженерийн байгууламжуудад сөргөөр нөлөөлөх эсэх, тогтворжуулах дэвсэг барихад шаардлагатай материалын нэмэлт зардал зэргийг зайлшгүй харгалзан үзнэ.

4. Тохиромжгүй материалыг зайлуулах болон солих. Далангийн ул суурийн хөрс хэтэрхий зөөлөн эсвэл хэтэрхий их шахагдах бол суурийн хөрсийг сольж авч хаях нь далан тогтворжуулах хамгийн энгийн арга болно. Хуучин хөрсний оронд ширхэглэлтэй материал ашиглана.

4. Гео тор болон геотекстил материалаар бэхжүүлэлт хийх. Далангийн дүүргэлт болон ул суурийн хөрс хооронд гео тор болон геотекстил хавчуулж даланг тогтворжуулж болно. Ийм төрлийн материал ашигласнаар ачааллыг дахин хуваарьлаж суурийн хөрсний даац даах чадварыг сайжруулдаг. Гэхдээ энэ аргачлалыг суурийн хөрсний ачаа даацын чадвар нэмэгдүүлэх хэсэгт л ашиглана.

5. Ачаалал урьдчилж өгөх болон хэт ачаалал өгөх. Хөрсөнд ачаалал урьдчилж өгөх болон хэт ачаалал өгөх нь барьцалдаатай хөрсний суултын хэмжээ, харьцааг хянах хамгийн үр дүнтэй арга нь байдаг.

6. Зураг төслийн шатанд далангийн барилга угсралтын ажилтай холбоотой асуудлуудыг инженер геологийн судалгаагаар илрүүлж тайлагнах хэрэгтэй. Даланг хэрхэн нягтруулах, далангийн чийгийг хэрхэн хянахаас авахуулаад хөрсний хүндрэлтэй нөхцлийг үнэлэх гээд олон асуудлуудыг тайланд тусгана.

Далангийн төсөллөлт Бүлэг 14-10

Page 178: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНбД

14.9 Ус зайлуулах байгууламж

1. Шороон даланг гадаргуугийн усаар хэт чийглэгдэх буюу угаагдахаас хамгаалахын тулд ус зайлуулах байгууламж (хажуугийн шуудуу, цорго, уулын шуудуу, ууршуулах сан, ус шингээх худаг гэх мэт) төсөллөдөг.

2. Газар нутгийн хэвгий ба далангийн өндөр нь замын нэг талаас ус зайлах боломжийг хангахаас бусад тохиолдолд шороон далангийн хоёр талаар ус зайлуулах шуудууг төсөллөнө.

3. Ус зайлуулах байгууламжийн дагуу налуугийн дээд хэмжээг хөрсний төрөл, шуудууны ёроол ба хананы бэхэлгээнээс хамааруулж тогтоох ёстой. Шуудууны ёроолын дагуу налуу 0.05% -иас, онцгой тохиолдолд 0.03% -иас багагүй байх ёстой. Дагуу налуугийн хэмжээ их бол хурд сааруулагч буюу босго хийх хэрэгтэй.

4. Хажуугийн шуудуу усаар дүүрэхээс өмнө усыг гадагш гаргах хэрэгтэй. Усыг шуудуугаар цөөрөм ба хонхор газар руу гаргах боломжгүй бол хажуугийн шуудууг өргөсгөх буюу зэрэгцээ шуудуу гаргах хэрэгтэй.

5. Хажуу налуугийн бэхэлгээний төрлийг шороон далангийн хийцийн онцлог, хэрэглэх хөрсний шинж чанар, цаг агаарын хүчин зүйл, усанд автагдах үеийн гидрологийн горимыг бодолцон сонгож авна.

6. Далангийн усанд автагддаг хажуу налууг давалгааны нөлөөлөл, гол ба цөөрмийн гидрологийн онцлогоос хамааруулан бетон, төмөрбетон, хавтан эсвэл цутгамал бетоноор хамгаалана. Усанд автамтгай далангийн хажуу налуугийн огцомыг 14-7 дугаар хүснэгт-д заасан хэмжээнээс багагүйгээр авах ёстой.

Хүснэгт 14-7. Усанд автамтгай далангийн хажуу налуугийн зөвшөөрөгдөх хэмжээ

Далангийн хажуу налуугийн хөрсний

төрөл

Давалгааны өндөр дор дурдсан хэмжээтэй (м) байхад хажуу налуугийн огцом

0.1 0.2 0.3 0.4 0.5 0.6

Жижиг ширхэгтэй элс 1:5 1:8 1:10 1:15 1:20 1:25

Хөнгөн элсэнцэр 1:4 1:7 1:10 1:15 1:20 1:20

Далангийн төсөллөлт Бүлэг 14-11

Page 179: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07

БҮЛЭГ 15. ХУЧЛАГА ТӨСӨЛЛӨЛТ

15.1. Ерөнхий зүйл ба ангилал

Авто замын хучлага нь тооцоот жилийн хугацаанд тооцоот хурд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцлийг хангах ёстой.

Авто замын хучлага нь өнгөн үе болох хучилт, суурь үеүдээс бүрдэнэ.

Авто замын хучилт гэдэг нь тээврийн хэрэгслийн дугуйн ачааллыг болон агаарын хүчин зүйлүүдийн үйлчлэлийг шууд хүлээн авдаг, замын хучлагын дээд, өнгөн үе юм. Хучлагын гадаргуу дээр барзгаржуулалт, хамгаалалтын үе зэрэг гадаргуугийн боловсруулалтыг хийсэн байж болно.

Суурь үе гэдэг нь хучилтын дор орших бөгөөд хучилттай хамт тээврийн хэрэгслийн дугуйнаас ирэх хүчдэлийг хийц дотор хуваарилах, замын далангийн ажлын үе буюу тэгшилгээ-дээд үе, мөн түүнчлэн хөлдөлтөөс хамгаалах болон хийцийг хуурай байлгах зориулалтын үеүдэд хүчдэлийг бууруулан дамжуулах үүрэгтэй, хучлагын доод үе юм. Суурь үеийг суурийн даац үе ба туслах үе гэж ялгана.

Суурийн даац үе нь хучлагын бат бөхийг хангаж, хөлдөлтийн эсрэг тэсвэртэй байх ёстой. Суурийн туслах үе нь хучлагын даац үе ба далангийн дээд үеийн завсар байрлаж, байгаль цаг агаарын болон хөрсний усны тааламжгүй нөхцөлд суурийн бат бөх байх нөхцөлийг хангана.

Энэ үеүд нь хучилттай хамт ажиллаж, хөлдөлтийг тэсвэрлэх болон хийцийн усыг зайлуулах шаардлагатай нөхцөлөөр хангаж, өндөр өртгөөр босдог дээд үеүдийг нимгэн болгох зориулалттай байна.

Суурийн туслах үеийн үндсэн үүргээс хамаарч түүнийг хөлдөлтөөс хамгаалах, дулаан тусгаарлах, ус шүүрүүлэх гэж нэрлэнэ. Мөн түүнчлэн туслах үед ус ба усны уур тусгаарлах, хялгасан сүв таслах, лагтахаас хамгаалах гэх мэтийн үеүд орно.

Далангийн ажлын үе буюу дэвсгэр үе гэж хучлагын доод гадаргуугаас хөлдөлтийн үеийн 2/3, гэхдээ хучилтын гадаргуугаас 1,5м-ээс багагүй дор байх далангийн дээд хэсгийг хэлнэ.

Авто замын хучлагыг дараах байдлаар ангилна:

1. Хучилтын төрлөөр:

Авто замыг хучилтын төрлөөр нь Хүснэгт 15.1-д үзүүлсэн байдлаар ангилна.

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-1

Page 180: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07

Хүснэгт-15.1. Авто замыг хучилтын төрлөөр ангилах

№ Хучлагын хэлбэр Хучлагын төрөл болон бэлтгэх арга Төгс хучилт

1 Хатуу буюу капитал хучилт

Төрөл бүрийн суурийг цементбетон болон өндөр маркийн халуун асфальтбетоноор өнгөлсөн замууд.

2 Хөнгөвчилсөн хучилт

а/ Төрөл бүрийн суурийг халуун, бүлээн, хүйтэн асфальт бетоноор өнгөлсөн б/ төрөл бүрийн хөрсөн материалыг шингэн болон зунгаарлагдмал органик бодистой газар дээр нь болон төхөөрөмжид хольж хийсэн хучилтууд, в/ гүн нэвтэлгээний аргаар хийсэн болон төхөөрөмжид хольсон хар дайрга, гадаргуугийн боловсруулалт бүхий өндөр сүвшилтэй асфальтбетон хольц, давхар гадаргуугийн боловсруулалт бүхий шигтгэж хийсэн бат бөх чулуун хучилт гэх мэт орно.

Завсрын хучилт

3 Шилжилтийн хучилт

Барьцалдуулагч хэрэглэлгүй, шигтгэх аргаар хийсэн бат бөх чулуун хучилт, бага бат бөхтэй чулуун материалыг барьцалдуулагчаар боловсруулсан хучилт, бул чулуу ба засаж хийсэн чулуун хучилтууд орно.

4 Доод зэрэглэлийн хучилт Хайрга, дайрга, элсний хольц бүхий хучилт, бага бат бөхтэй чулуун болон үнс, шаарган хучилт, орон нутгийн материалаар сайжруулсан төрөл бүрийн хөрсөн хучилт.

Хатуу буюу капитал болон хөнгөвчилсөн хучилтыг төгс хучилт, шилжилтийн болон доод зэрэглэлийн хучилтыг завсрын хучилт гэнэ.

2. Хучлагын бат бэх, уян хатан чанараар:

Авто тээврийн хэрэгслийн ачаалалд авто замын хучлагын үзүүлэх эсэргүүцэл, байгаль цаг уурын нөлөөллийг давах чадвараар авто замыг хучлагын бат бэх, уян хатан чанараар нь үнэлж Хүснэгт 15.2-т үзүүлсэн байдлаар ангилна.

Хүснэгт-15.2. Авто замыг хучлагын бат бэх, уян чанараар ангилах

№ Ангиллын нэр Тайлбар 1 Хөшүүн хучлага Цементбетон хучилт бүхий бүх төрлийн хучлага

2 Хөшүүн бус, уян хучлага Чулуун материалын суурь бүхий асфальт хучилт болон битумэн барьцалдуулагчаар өнгөлсөн бүх төрлийн хучлага

3 Хавсарсан хучлага

Хуучин асфальтбетон хучилтыг цементбетоноор өнгөлсөн эсвэл цементбетон хучилтыг асфальтбетоноор өнгөлсөн болон цементээр бэхжүүлсэн суурийг асфальтбетон, битумэн барьцалдуулагч гадаргуугийн өнгө боловсруулалтаар өнгөлсөн хучлагууд

15.2. Хучлага төсөллөлтийн үндсэн зарчим

1. Төгс хучлагатай, капитал болон хөнгөвчилсөн хучилтыг тооцоот хугацаанд (20 жил) завсар хоорондын засварын хугацаанд үйлчилж байгаа норм, нормативийн үзэл баримтлалын үүднээс авч үзэхэд хучлага үлдэгдэл хэв гажилтад орж, гадаргуу нь тэгш бус болоогүй, байгаль, цаг уурын нөхцөлөөр хийцийн ямар нэгэн өөрчлөлтөд ороогүй байхаар төсөллөнө.

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-2

Page 181: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07

2. Хөнгөвчилсөн хучилтыг зарим үед капитал хучилтаас арай бага (10-15 жил) хугацаагаар төсөллөнө. Энэ нь арай бат бөх багатай, хямд материал ашиглах, хучлагын хийцийг хялбар болгох боломжийг олгоно.

3. Доод зэрэглэлийн хучилттай, завсрын хучлагыг 10 жилийн хугацаагаар төсөллөнө.

4. Завсрын хучлагыг төсөллөхдөө эвдрэлийг засварлах, тэгшлэх ажил хялбар, хямд байхыг бодож тээврийн хөдөлгөөний үйлчлэлээр нэлээд хэмжээний үлдэгдэл хэв гажилтад орсон байхыг зөвшөөрнө.

5. Замын хучлагын ба хучилтын төрөл болон хийц бүхэлдээ тухайн замын засвар хоорондын хугацаанд өөрчлөгдөж болох ирээдүйн хөдөлгөөний эрчим, түүнчлэн тээвэр ашиглалтын шаардлагыг бүрэн хангах.

6. Замын хучлагын хийцийг байгаль цаг уурын ижил нөхцлийг харгалзсан нэг маягийн болон замын нийт уртад, эсвэл хэсэг бүрт тусгайлсан тооцооны үндсэн дээр сонгож болно.

7. Стандарт, техникийн шаардлагыг хангах чулуун материалын олдоц муутай бүс нутагт орон нутгийн хямд материал, үйлдвэрийн хаягдал зэргийг барьцалдуулагчаар сайжруулан ашиглахыг эрмэлзэх, үүний зэрэгцээ материалын эзлэхүүн багатай хийцийг сонгох.

8. Хийц нь зам барилгын ажлыг аль болох механикжуулах боломжтой байхын зэрэгцээ хучлагын аль ч үе нь боломжит хамгийн бага байх ёстой.

9. Асфальтбетон хучилтын дээд үе нь энэхүү стандартын нормоор зөвшөөрсөн хэмжээнээс багагүйгээр, харин доод үеийг тооцоогоор авна.

15.3. Авто замын хучлагын тооцооны аргачлалууд

Замын хучлагын тооцооны арга нь онолын болон туршилтын гэсэн хоёр гол арга дээр үндэслэнэ.

Хучлагын тооцооны онолын аргачлалууд нь ОХУ болон Европын зарим орнуудын эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаан дээр үндэслэсэн бөгөөд олон үет, хагас орон зайн математик загварт гадаад хүчний нөлөөн дор үүсэх хүчдэл ба хэв гажилтыг тооцоолон тухайн материалын ажиллах нөхцөл буюу ачааллын олон дахин давтагдах болон материалын нэг жигд чанар зэргийг харгалзан үзсэн хэт ачааллыг бодолцсон норматив үзүүлэлттэй харьцуулан үзнэ.

Харин Америк болон баруун Европын зарим орнуудад хэрэглэж байгаа аргууд нь замын далангийн хөрсний бат бөхийн үзүүлэлтүүд буюу хөрсний даах чадвар болон зурвас дээрх хөдөлгөөний тэнхлэг дээр ирэх шилжүүлсэн тооцоот ачааллын хэмжээн дээр түшиглэнэ.

Эдгээр өгөгдлүүдийг ашиглан AASHTO-ийн жишгээр болзолт, олон үет хучлагын нийт эквивалент буюу тэнцүү зузааныг тооцно.

АНУ болон бусад олон оронд хөрсний бат бөх чанарыг CBR-ийн тоо буюу калифорнийн аргын даах чадварын тоогоор илэрхийлдэг.

Авто замыг төсөллөхдөө хучлагын тооцоог дээрх хоёр үндсэн аргын аль нэг дээр суурилсан программаар хийнэ. Авто замын хучлагын тооцоог олон улсын программаар хийхдээ авто замын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын, эсвэл Төрийн бус байгуулагуудын дэргэдэх салбарын шинжлэх ухаан техникийн зөвлөлд танилцуулсан байх шаардлагатай.

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-3

Page 182: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07 15.4. Авто замын хучлагын тооцоог онолын аргаар хийх зарчим

Хөшүүн бус хучлагыг төсөллөх үндсэн зарчим. Хучлагыг төсөллөх ерөнхий зарчим нь а) хучлагын хийцийг төлөвлөх, б) бат бэхийн тооцоо хийх гэсэн хоёр үе шатаас бүрддэнэ.

Хучлагын хийцийг төсөллөх гэдэг нь орон нутгийн материалын олдоцыг түшиглэн улмаар материалыг сонгож хучлагын үе давхаргуудыг гүний дагууд байршуулах явдал юм. Хучлагын хийцийн хэд хэдэн хувилбарыг сонгож улмаар тэдгээрээс барьж байгуулахад хялбар, бага зардалтай, ашиглалтын нөхцөл сайтай болон эдийн засгийн хувьд үр хамгийн үр ашигтайг нь сонгоно.

Хучлагын хийцийг сонгох үндсэн зарчим:

• Хучлагын дээд үе буюу хучилтыг хамгийн бат бөх байхаар гэхдээ байж болох хамгийн бага зузаанаар барих нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй,

• Хучлагын хийцэд орж буй үеүдийн материалын олдоц сайн байх ёстой,

• Ашилалтын явцад арчилгаа хийхэд хялбар, зардал бага байх,

• Хучлагын ашиглалтын явцад үзүүлэх байгаль, цаг уурын нөлөөллийг сайтар тооцох,

• Хучлагыг барих технологийг бодолцох, өөрөөр хэлбэл зам барих гүйцэтгэгч нь түүнийг хийж чадах бүрэн боломжтой байх,

• Хучлагын зэрэгцээ үе давхаргуудын материалуудын хатуулаг болон температурын тэлэлтийн итгэлцүүрүүд ойролцоо байх,

• Дараалан байрлах давхаргуудын уян харимхайн модулийн харьцаа 5-6- аас хэтрэхгүй байх

• Хучлагын аль ч үе, давхаргад ачаалал үйлчлэхэд уян налархайн шилжилт үүсэхгүй байх ёстой,

• Хучлагын үеүдийн зузааны хэмжээ нь Хүснэгт 15.3-д өгсөн хэмжээнээс багагүй байх ёстой зэрэг болно.

Хучлагын тооцоо хийх. Авто замын хучлагын тооцоог а) буцах хэв гажилтын нөхцөлд ажиллах хучлагын тооцоо, б) уян харимхайн хотойлтын хүлцэх хязгаарын онолоор хийгдэх тооцоо гэсэн үндсэн хоёр чиглэлийн аль нэгээр хийнэ.

Хучлагын буцах хэв гажилтын нөхцөлд ажиллах хучлагын тооцоо

Орчин үеийн дээд зэрэглэлийн замуудын хучлагад тавигдаж буй өндөр шаардлага нь удаан насжилт ба өндөр хурдтай зорчиж буй тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх гол нөхцөл болсон гадаргуугийн тэгш байдлыг хангахын тулд замын хучлага нь ашиглалтын хугацааны ачааллын дор буцах хэв гажилтын шатанд ажилласан тохиолдолд л биелэх боломжтой.

Дээрх нөхцөлд суурилан үндэслэсэн тооцооны үндсэн зарчим нь:

1. Хучлагын хийц нь тухайн замын техникийн шаардлага болон ирээдүйн хөдөлгөөний эрчмийг бүрэн хангаж байх,

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-4

Page 183: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07

2. Хамгийн үр дүнтэй хийц нь замын хучлага болон далан нь бат бөх, хүйтэн, тэсвэрлэх зэрэг нөхцөлөөрөө нэг бүтэн холбоо бүхий бүтээц байх нөхцөлд л бий болно,

3. Замын хучлагын хийцийг замын хэсэг бүрийн онцлогоос хамаарч нэг бүлэг хэсэг бүр тусгайлан төсөллөх,

4. Материалын сонголтыг хийхдээ түүний хүйтэн болон ус тэсвэрлэлтийг тооцсон эдийн засгийн үр өгөөжийг бодолцох зэрэг байна.

Капитал хучилт бүхий хучлагын хийцийг төсөллөх. Тооцооны дараалал нь:

1. Хучлагын хийцийг урьдчилан сонгож авна. Ингэхдээ үеүдийн тоо, үе бүрийн зузаан болон тэдгээрийн материалын тооцооны үзүүлэлтүүдийг нарийвчлан авна. Улмаар тооцооны үед урьдчилан авсан хийцийн сонголтод өөрчлөлт, тохируулга хийдэг.

2. Олон үет хийцийг хоёр үет систем рүү шилжүүлнэ. Үүнд дээд үе нь хучлага, доод үе нь ул хөрс. Үүний тулд багц үе бүрийн харимхайн модулийн дундаж хэмжигдэхүүнийг томьёогоор бодож олно.

3. Харимхайн модулийн дундаж хэмжигдэхүүн, ул хөрсний харимхайн тооцоот модуль болон хучлагын хийцийн зузаан ба тооцоот машины дугуйн мөрний диаметрийн харьцаануудыг бодож олно.

4. Үүний дараа тооцоот хөрсний үзүүлэлтийг үндэслэн номограммаас харьцангуй хэмжигдэхүүнтэй түр хүчдэлээс үүсэх шилжилтийн хамгийн их идэвхтэй хүчдэл болон өөрийн жингээс үүсэх шилжилтийн идэвхтэй хүчдэлүүдийг номаграммаас олно.

5. Ул хөрсний шилжилтийн зөвшөөрөгдөх идэвхтэй хүчдэлийг томьёогоор олно.

6. Шилжилтийн нийт идэвхтэй хүчдэлийг зөвшөөрөгдөх хүчдэлтэй харьцуулан урьдчилан төлөвлөсөн хийц бат бөхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгана. Хэрвээ тооцоот идэвхтэй хүчдэл зөвшөөрөгдөх хүчдэлээс илүү байвал хучлагын урьдчилан төлөвлөсөн үеүдийг зузаатгах замаар, эсвэл үеүдэд илүү их харимхайн модуль бүхий материал ашиглан хүчитгэнэ. Харин харьцангуй бага байвал эсрэгээр нь хийнэ.

Хөнгөвчилсөн хучилт болон завсрын хучлагын тооцоо. Хөнгөвчилсөн хучлага бүхий замын засвар хоорондын хугацаа харьцангуй богино учир хийцийг хялбар болгохын тулд байгаль цаг уурын таагүй улиралд үүсэх бага зэргийн үлдэгдэл хэв гажилтыг зөвшөөрнө. Үүнтэй уялдуулан сайжруулсан, хөнгөвчилсөн хучлагын тооцоог бага уян налархай хэв гажилтын нөхцөлөөр тооцно.

Хучлагын тооцооны энэхүү аргачлал нь замын ашиглалтын өндөр шаардлага тавигдах капитал хучлагад болон онцгой хүнд даацын тээврийн замд зориулагдсан учир зөвхөн хөдөлгөөний эрчим өндөртэй, хүнд даацын тээвэр явдаг капитал хучилт бүхий хөдөө, орон нутгийн замд тохиромжтой бөгөөд харин хөдөлгөөний эрчим бага, бага даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүхий замд тохиромжгүй.

Замын хучлагын тооцоог уян харимхайн хотойлтын хүлцэх хязгаарын онолоор хийх арга

Капитал болон хөнгөвчилсөн хучлагыг тооцоолохдоо засвар хоорондын хугацаанд ямар нэг эвдрэл, норматив бичиг баримтад зааснаас илүү хучилтын гадаргуугийн хэв

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-5

Page 184: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07 гажилт үүсэхгүй, түүнчлэн байгаль цаг уурын үйлчлэлүүд хучлагын үеүдэд зөвшөөрдөхгүй өөрчлөлтүүд гарахгүй байх ёстой гэж үзнэ.

Сайжруулсан хучилт бүхий хөнгөвчилсөн хучлагыг тооцохдоо завсар хоорондын засварын хугацаа капитал хучилтаас бага байхаар тооцох ёстой. Энэ нь илүү хямд, бат бөх багатай материал ашиглах боломжтой болгоно.

Завсарын болон доод ангиллын хучлагыг төсөллөх үед хөдөлгөөний нөлөөн дор зарим нэг үлдэгдэл хэв гажилт үүсэхийг зөвшөөрдөгөөрөө энэ арга хуримтлуулагч хөдөө, орон нутгийн замд илүү тохиромжтой байна.

Хэт чийгтэй, хөрс гидрогеологийн хүнд нөхцөлтэй бүс нутагт ул хөрсийг хатаах, замын далан болон хучлагын хүйтэн тэсвэрлэх нөхцөлийг хангах зэрэг арга хэмжээ авах ёстой байна.

Замын хучлагыг төсөллөх үйл ажиллагаа нь:

• Хучилтын төрлийг сонгох,

• Хучлагын үеүдийн материал, үеүдийн зузааныг ойролцоогоор сонгох,

• Замын хэсэг бүрийн ул хөрсний болон далангийн чийгшлийн тогтолцоо, замын уур амьсгал, геотехникийн нөхцөл зэргийг тооцоолсоны үндсэн дээр хүйтнээс тэсвэрлэх нэмэгдэл үе байгуулах урьдчилсан үнэлгээ хийх,

• Хийцийн хагарлын тэсвэрийг нэмэгдүүлэх болон хуурайшуулах арга хэмжээ авах эсэхийг урьдчилан үнэлэх,

• Далангийн дээд үеийг бэхжүүлэх, сайжруулах зэрэг арга хэмжээ авах шаардлага, үр дүнг үнэлэх,

• Орон нутгийн материалын олдоцыг үндэслэн өрсөлдөх боломжийн хувилбаруудыг сонгох зэрэг болно.

Замын хучлагын бат бөх гэдэг нь хучлагын гадаргууд тооцоот ачааллаас үүсэх олон дахин давтагдах, богино хугацааны үйлчлэл болон нэг удаагийн удаан хугацааны үйлчлэлээр үүсэх, шүргэх ба хэвийн хүчдэлийн нөлөөгөөр үлдэгдэл хэв гажилт болон эвдрэл үүсэх явдалыг эсэргүүцэх чадвар юм.

Бат бөхийн тооцооны шалгуурын ерөнхий загвар. Тооцооны дараалал нь:

А. Төвлөрсөн үйлчлэлтэй ачааны нийт дүнгээс хийцийн шаардагдах уян харимхайн ерөнхий модулийн хамаарлын үндсэн дээр уян харимхай хотойлтын шалгуураар замын хучлагын хийцийг тооцох. Энэ тооцооны үндсэн дээр хийцийн үеүдийн зузаан ба тэдний уян харимхайн модулыг тогтооно. Ингэхдээ хучлагын уян харимхайн ерөнхий модуль нь холбогдох итгэлцүүрийг тооцсон шаардагдах хэмжээнээс багагүй байх ёстой.

Б.Хоорондоо хамааралгүй дараах хоёр шалгуураар хийцийн үеүдийн бат бөх алдагдах механизмыг тооцсон уян налархайн шалгуурыг хангасан хучлагын тооцоо хийнэ:

• Олон дахин давтагдах, богино хугацааны ачаалал дор хөрсний болон хийцийн материалын үеүдэд үүсэх шүргэх хүчдэл ба шилжилтийн үлдэгдэл хэв гажилтад тэсвэртэй байх шалгуур,

• Хийцийн цул үед олон дахин үйлчлэх хөдөлгөөнт ачааллаас үүсэх сунах хүчдэл бий болж улмаар үеүдэд хялгасан хагарал үүсэх, ачааллыг сарниулах чадвар

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-6

Page 185: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07

нь буурах болон хийцийн цул байдал алдагдахаас сэргийлсэн материалын эсэргүүцлийн тохирооны шалгуур зэрэг юм.

Эдгээр шалгууруудын бат бөхийн үзүүлэлтүүд нь заасан хэмжээнээс багагүй байх ёстой. Шалгуур үзүүлэлтүүд хангалтгүй нөхцөлд хийцийн тооцоог тодотгодог.

Шилжилтийн болон доод ангиллын хучлагын тооцоог уян харимхай хотойлт ба шилжилтийг тэсвэрлэх нөхцөлөөр хийнэ. Онцгой хүнд даацын буюу тэнхлэг дээрээ 120 кН статик ачаа бүхий тээврийн хэрэгслийн замын хучлагын тооцоог уян харимхайн хотойлтын нөхцөлөөр хийхгүй.

Авто замын уян хучлагын онолын тооцооны үндэсний аргачлал байхгүй тул ОХУ-ын “Отраслевые дорожные нормы проектирования нежестких дорожных одежд” ОДН 218.046-01-ыг ашилаж болно.

15.5. Хучлагын тооцооны AASHTO-гийн аргын ерөнхий зарчим

Уян хучлагын тооцооны AASHTO-гийн аргад SN (Structural Number) буюу бүтээцийн тоо гэдэг хэмжигдэхүүн ашиглаж, хучлагын бат бөхөд хөрсний ачаа-даац, хөдөлгөөний ачаалал, замын хучилтын үйлчилгээний түвшингийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийг тоон үзүүлэлтээр илэрхийлнэ. Тооцоог дараах дараалын дагуу хийнэ:

1. Бүтээцийн тоог тодорхойлох.

2. Хучилтын тооцоот хугацааг тогтоох. Үүнийг төсөллөж буй замын тооцоот хугацаагаар авна.

3. Хөдөлгөөний тооцоот эрчмийг тооцох. Үүнийг ESAL-аар тэмдэглэж томьёогоор тооцоолно.

4. Хучилтын үйлчилгээний түвшингийн өөрчлөлтийг томьёогоор тооцоолно.

5. Шилжүүлэлтийн итгэлцүүрийн утгыг үеүдийн материалын төрлөөс хамааруулан график ашиглан томьёогоор тооцоолно. Энэхүү хамаарлын график дотор Монгол орны зарим онцлог суурийн материалууд байхгүй байдаг учир цаашид эдгээрийг бий болгон ашиглах хүртэл ойролцоо материал, утгуудаар орлуулан авна.

6. Ус шүүрүүлэлтийн итгэлцүүрийг тооцоолно.

7. Дээрх итгэлцүүрүүдийг ашиглан бүтээцийн эцсийн тоог тодорхойлно.

Хучлагыг үелэн төсөллөх. Авто замын хучлага үелсэн тогтоцтой бүтээц бөгөөд үе тус бүрийг уялдуулан төсөллөх шаардлагатай. Үүний тулд:

• Эхлээд, замын далангийн буурь хөрс дээр шаардлагатай бүтээцийн үеийн тоог тооцох.

• Улмаар суурийн доод болон суурь үед шаардлагатай бүтээцийн тоог бүтээцийн үе тус бүрийн хэрэглэж болох бат бэхийн үзүүлэлтийг ашиглан тооцоолно.

• Үе тус бүрт шаардлагатай тооцоолж гаргасан бүтээцийн тоо хоорондын зөрөөг ашиглан өгөгдсөн үе бүрийн хамгийн их зөвшөөрөгдөх зузааныг тооцож олно. Жишээлбэл, суурийн доод үеийн материалд зөвшөөрөх хамгийн их бүтээцийн тоо замын буурь хөрсний дээр шаардагдах бүтээцийн үеийн тооноос суурийн доод үед шаардлагатай бүтээцийн үеийн тоог хассан ялгавартай тэнцүү байна. Ийм аргаар бусад үеүдэд шаардлагатай бүтээцийн үеийн тоог бодож олно.

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-7

Page 186: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07 Энэ аргачлалыг 40,000 psi утгаас илүү их утгатай модультай суурийн доод үе болон суурь үед шаардлагатай бүтээцийн үеийг тодорхойлоход ашиглахгүй.

Энэхүү тооцооны аргачлалд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 9 сарын 10-ны 313 тоот тушаалаар батлагдсан “Авто замын уян хучилтыг төсөллөх тооцооны аргачлал”-ыг ашиглаж болно.

Нөгөө талаар бүс нутгийн болон хөдөө, орон нутгийн хөдөлгөөний эрчим багатай замуудын хучлагын тооцоог хялбар болгохын тулд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 9 сарын 10-ны 313 тоот тушаалаар батлагдсан “Монгол орны асфальтбетон хучлагатай авто замын хучилтын хийцийн жишиг цомог” материалыг ашиглаж болно.

15.6. Хөшүүн хучлага төсөллөх

Хөшүүн хучлагын төрөлд цемент бетон хучилтууд буюу ердийн угсармал бетон хучилт, угсармал төмөр бетон хучилт болон цутгамал бетон хучилтууд орно.

Хөшүүн хучлагыг төсөллөхдөө уян хучлагын нэгэн адил ESAL хөдөлгөөний тооцоот эрчмийг өнгөрүүлнэ гэж тооцоолно. Хөшүүн хучилтыг төсөллөх ажиллагааг хэрхэн хийхийг “AASHTO Guide for Design of Pavement Structures”-ийн L хавсралтанд өгүүлсэнийг болон бусад ижил төстэй аргуудыг ашиглаж болно.

Хөшүүн хучлага төсөллөх үйл ажиллгаа нь дараах үе шатуудаас бүрдэнэ:

А. Хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн ашигтай модулийг тодорхойлох.

Тооцоот хучилтын хавтангийн зузааныг тодорхойлохын тулд юуны өмнө хавтангийн суурь буюу тулцын боломжит төвшин буюу зузааныг тооцоолох шаардлагатай.

Хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн ашигтай итгэлцүүрийг ашиглан хавтангийн суурь, тулцын боломжит зузааныг тооцоолж болно.

Хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн ашигтай модулийн утга нь замын буурь хөрсийн уян налархай байдлаас гадна хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг учир эхний ээлжинд тэдгээрийн нэгдмэл болон хослолуудыг, эсвэл төвшингүүдийг дараах байдлаар тодорхойлно:

1. Суурийн доод үеийн төрөл-өөр өөр төрлийн суурийн доод үеийн материалуудын бат бэхийн эсвэл итгэлцүүрийн утга өөр байна. Хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн ашигтай итгэлцүүрийн утгыг тооцоолохдоо суурийн доод үеийн төрлийг харгалзан үзэх нь суурийн доод үеийн үр ашигтай ажиллагааг төсөллөлтийн явцын нэг хэсэг болгон үнэлэх үндэс болж өгнө.

2. Суурийн доод үеийн зузаан - Суурийн доод үеийн төрөл нэг бүрийн боломжит тооцоот зузааныг тодорхойлно. Ингэснээр суурийн доод үеүдийн үр ашигтай ажиллагааг бий болгоно.

3. Хөшүүн хучилтын суурь буюу тулгуур алдагдах – энэхүү хүчин зүйл нь суурийн доод үеийн материалын боломжит элэгдлийг үндэслэн хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн итгэлцүүрийн ашигтай утгыг залруулахад ашиглагдана.

4. Хөшүүн суурийн зузаан - хэрэв хадан суурь хөлдөлтөөс хамгаалах үеийн гадаргуугаас 10 фут гүнд замын нийт уртын дагууд үлэмж хэмжээгээр тархсан бол, энэ чулуулгаас тухайн сегментийн нийт хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн ашигтай итгэлцүүрийн утга болон тооцоот хавтангийн зузаанд үзүүлэх нөлөөллийг тооцож үзнэ.

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-8

Page 187: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07 Эдгээр хүчин зүйлсийн хослол нэг бүрийг үнэлэхийн тулд тусад нь Хүснэгт боловсруулж хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн харгалзах ашигтай итгэлцүүрийг бодож олно.

Хоёрдахь алхам. Үүний дараагаар суурь хөрсний улирлын чанартай уян налархайн итгэлцүүрийн утгыг тодорхойлно. Өмнө өгүүлсэнчлэн хамгийн богино улирал нэг бүтэн хагас сар үргэлжлэх бол бүх улирлыг дараалсан хагас сарын давтамжтайгаар тодорхойлно.

Гурав дахь алхам. Суурийн доод үеийн уян налархайн итгэлцүүрийг улирал тус бүрээр гаргана. Улирлын цаг агаар, температурт мэдрэмж муутай, тухайлбал цементээр бэхжүүлсэн суурийн доод үеийн материалд суурийн доод үеийн уян налархайн итгэлцүүрийн тогтмол утгыг улирал тус бүрээр гаргана. Сул дүүргэгч материалын хувьд замын буурь хөрсний уян налархайн итгэлцүүртэй харьцах итгэлцүүрийн харьцаа дөрвөн хувиас хэтрэх ёсгүй. Ингэснээр хиймэл нөхцөл байдал үүсэхээс сэргийлнэ.

Дөрөвдэх алхам. Хөлдөлтөөс хамгаалах хагас-тодорхойгүй гүнийг тооцоолж хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн хавсарсан итгэлцүүрийг улирал бүрээр тооцоолно. Энэ үйлдлийг тусгай номограммын тусламжтайгаар хийнэ.

Хэрэв хучилтын хавтанг шууд хөлдөлтөөс хамгаалах үе дээр байрлуулах аваас (жишээ нь суурийн доод үеийг дэвсэхгүй тохиолдолд) хөрсний даацыг шалгах туршилт болон замын буурь хөрсний уян налархайн илтгэлцүүрээс авсан хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн ашигтай илтгэлцүүрийн утгуудын хоорондын онолын харьцааг ашиглан хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн нийлмэл илтгэлцүүрийг олно.

Тав дахь алхам. Гадаргуугийн ойролцоох хөшүүн суурийн нөлөөг багтаасан хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн ашигтай итгэлцүүрийн утгыг олно. Хөшүүн суурийн гүн 10 футаас их бол энэ алхамыг хийлгүй орхигдуулж болно.

Зургаадугаар алхам. Хавтангийн зузааныг тооцоолж, улмаар улирал бүрийн харьцангуй эвдрэлийг тодорхойлно.

Долоодугаар алхам. Дундаж харьцангуй эвдрэлийг олохын тулд бүх улирал бүрийн харьцангуй эвдрэлийн утгыг хооронд нь нэмээд улирлын өсөлтийн нийлбэрт (12 эсвэл 24) хуваана.

Наймдахь буюу эцсийн алхам. Хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн ашигтай илтгэлцүүрийг суурийн доод үе элэгдсэнээс болж үүсэх суурь, тулгуурын болзошгүй алдагдлыг харгалзан тохируулах үйл явц болно.

Хавтангийн шаардлагатай зузааныг тодорхойлох

Төсөллөгч нь эдийн засгийн болон бусад шаардлагуудыг үндэслэн хучилтын хавтан болон суурийн доод үеийн зузааны зохистой хослолыг сонгоно. Ерөнхийдөө үеийн зузааныг хамгийн ойролцоох хэмжээ рүү шилжүүлж бүхэлтгэнэ. Гэхдээ хажуу налуу алдагдахаас хамгаалсан тоноглолтой дэвсэгч ашиглах тохиолдолд ½ инчийн өсөлтийг зөвшөөрч болно. Хөлдөлтөөс хамгаалах үеийн эсэргүүцлийн тооцоот ашигтай модулийн утгаас гадна, хөшүүн хучилт төсөллөх номографт шаардлагатай бусад өгөгдлүүдийг дор жагсаав:

1. Ажиллах чадварын хугацааны туршид тооцоолсон ирээдүйн хөдөлгөөн W18,

2. Найдвартай үйл ажиллагаа, R

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-9

Page 188: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07

3. Нийт стандарт гажилт, S0

4. Тооцоот ашиглалтын алдагдал,

5. Бетоны уян налархайн итгэлцүүр, Ec

6. Бетоны тасралтын эсэргүүцлийн итгэлцүүр, Sc

7. Ачаалал шилжүүлэх итгэлцүүр, J

8. Ус зайлуулах нөхцлийн итгэлцүүр, Cd зэрэг болно.

Заадасны төрлүүд

Бетон хучилтыг тэлэлт, агшилтын үйлчилгээгээр хангах зорилгоор заадас хийдэг. Ингэснээр температур болон чийгшлийн хэлбэлзэл, үрэлт зэргээс хамаарсан хүчдэлийг сулруулах, барилгын ажлыг түргэвчлэх боломжтой болно.

Заадас нь хэв гажилт, тэлэлт болон холбох залгаас гэсэн үндсэн гурван төрөлтэй байх бөгөөд төсөллөгч нь тухайн замын байгаль цаг агаарын нөхцөлтэй уялдуулан заадас тус бүрийн хэмжээг тооцно. Эдгээр заадсын үүрэг нь:

1. Орчны температур, чийгшил, үрэлтийн хэлбэлзлээс хамаарсан гулзайлтын хүчдэлийг сулруулах зорилгоор хийдэг хучилтын ан цавыг хянах зорилготой, гажилтын эсвэл бетоны өнгөний далд, хуурамч заадас.

2. Хучилт тэлэх үед шаардлагатай зайгаар хангах үндсэн зорилготой, тэлэлтийн заадас. Тэлэлтийн заадас хучилтад шахагдалтын хүчдэл үүсэхээс сэргийлэх үүрэгтэй.

3. Хучилтыг холбох ажиллагааг хөнгөвчлөх зориулалттай угсралтын заадас. Дагуу залгаас хоорондын зайг дэвсэгчийн өргөн болон дэвсэх зузаанаар зохицуулж хянана.

Хөшүүн төмөр бетон хучилтыг төсөллөх

Төмөр бетон хучилтын хуваарилах арматур хучилт дээр ан цав үүсэхээс сэргийлэх зорилгогүй харин үүсэж болзошгүй хагарлыг маш сайн холбон барих үүрэгтэй. Ингэснээр хучилтыг нэгэн цогц бүхэл бүтээц хэвээр хадгалах болно.

Хучилт дээр ан цав үүсэхэд хүргэх физик хүчин зүйл нэгдүгээрт температур болон/эсвэл чийгшлийн хэлбэлзлээс хамаарсан хавтангийн хэв гажилт, хоёрдугаарт хучилтын доод талын үеийн материалаас ирэх үрэлтийн эсэргүүцэл болно.

Температур буурч, чийгийн агууламж багасахад хучилтын хавтан хэв гажилтанд өртдөг. Энэ хэв гажилт хавтангийн доорх материалаас үрэлтээр дамжин ирэх эсэргүүцэлтэй тулгарсанаар заадас болон хавтангийн хооронд шилжилт үүснэ. Хавтангийн гажилтын энэ эсэргүүцэл гулзайлт үүсгэх бөгөөд хавтангийн гол хэсэг гулзайлтанд хамгийн их нэрвэгдэнэ.

Хэрэв гулзайлтын хүчдэл бетоны гулзайлтыг эсэргүүцэх чанараас хэтэрвэл бетон хагарч гулзайлтын хүчдэл арматур төмөр луу дамжина. Ийм учраас арматурыг, бетоны ан цавын зайг ихэсгэдэг суналтанд мэдэгдэхүйц хэмжээгээр өртөхгүйгээр, хүчдэлийг даах чадвартай бат бэх төсөллөх ёстой.

Угсармал төмөр бетон хучилт болон цутгамал төмөр бетон хучилтын дагуу арматурт тавигдах шаардлага үлэмж ялгаатай тул арматурыг тус тусад нь төсөллөх хэрэгтэй. Гэхдээ угсармал төмөр бетон хучилтын хөндлөн арматурыг цутгамал төмөр бетон

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-10

Page 189: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07 хучилтын дагуу болон хөндлөн арматуртай адилхан төсөллөнө. Ямартай ч арматурын тоо хэмжээг бетоны хөндлөн огтлолын талбайн хувиар тооцож тодорхойлно.

Урьдчилан хүчитгэсэн бетон хучилт

Туршлагаас харахад урьдчилан хүчитгэсэн бетон хучилт хамгийн багадаа дараах хоёр үлэмж хэмжээний давуу талтай байдаг:

1. Барилгын материалыг илүү их үр ашигтай зарцуулна,

2. Заадас бага гаргана, ан цав үүсэх магадлал бага, ингэснээр засвар арчлалт бага шаардана, улмаар эдэлгээний хугацаа урт байна.

Энгийн бетон хучилтыг төсөллөхөд, дугуйн ачааллаас ирэх хүчдэл бетоны уян харимхайн хязгаараар хязгаарлагддаг. Ийм учраас хучилтын зузааныг тогтоохдоо ачааллаас ирэх гулзайлтын захын ширхэгийн дагуух хүчдэл бетоны тасралтын бат бэх эсвэл эвдэх хүчний эсэргүүцлийн хязгаараас давуулж болохгүй.

Төсөллөлтийн ердийн зарчмаар хавтангийн орой болон ёроолын захын ширхэг хооронд байгаа бетон нь ачааллаас ирэх хүчдэлийг эсэргүүцэхэд бүрэн оролцдоггүй учир барилгын материал сул үрэгддэг байна.

Урьдчилан хүчитгэсэн төмөр бетон хучилт барьсанаар бетоны тасралтыг эсэргүүцэх ашигтай чанар зохиомол шахагдалтын хүчдэлээр нэмэгдэж бетоны эвдрэлийн илтгэлцүүрээс болж ачаалал даах чадварыг нь хязгаарлах шаардлагагүй болж байна. Үүний дагуу тухайн ачааллыг даахад шаардлагатай хучилтын зузаан энгийн бетон хучилтын зузаанаас үлэмж хэмжээгээр бага байна.

Урьдчилан хүчитгэсэн төмөр бетон хучилтуудад дараах аргачлуудын аль нэгийг ашиглана:

1. Хучилтын зөвхөн дагуу тэнхлэгт хүчдэлийг урьдчилан үүсгэх. Хөндлөн чиглэлд хүчдэл байж ч болно эсвэл үгүй ч байж болно.

2. Хучилтын дагуу тэнхлэгт зэрэгцээ буюу эгц шулуун чиглэлд хүчдэлийг урьдчилан үүсгэх.

3. Хучилтын дагуу тэнхлэгт хүчдэлийг ташуулдуулан өнцөг гарган урьдчилан үүсгэх. Хучилтын дагуу тэнхлэгт зэрэгцээ буюу эгц шулуун чиглэлд урьдчилан үүсгэх хүчдэлийн тохиромжтой төвшинг хүчдэл өгч байгаа өнцгийг бага зэрэг өөрчлөн тохируулж болно.

Авто замын бүх төрлийн хучлагын тооцоог хийдээ AASHTO “Хучлагын хийцийн төсөллөлтийн гарын авлага”-ыг ашиглаж болно.

15.7. Автозамуудын хучлагад тавих ерөнхий шаардлага

Хучлага төсөллөлтийн үед анхаарах зүйлүүд

Хучлагын ажлыг үе шаттай хийх. Хучлагын ашиглалтын бодит хугацаа ерөнхийдөө 20 жилээс бага байх тул хэрэв авто замын ашиглалтын хугацаа 20 жил, эсвэл түүнээс их бол хучлагын барилгын ажлыг үе шаттай хийхээр тооцоолох нь эдийн засгийн хувьд ашигтай байна.

Энэ нь замын ашиглалтын хугацаанд эдийн засгийн дүн шинжилгээ хийж, анхны хучилтын зузаан болон хожим шинээр дэвсэх үеийн зузааныг тооцоолно гэсэн үг юм.

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-11

Page 190: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07 Хучлагын ажлыг үе шаттай гүйцэтгэхээр шийдсэн бол төсөллөгч нь байгаль цаг уур болон эдийн засгийн шалтгааны улмаас тодорхой хугацааны дараа замд их засвар хийхээр төсөллөлөх боломжтой болно. Ийм учраас, хучилтын анхны зузаан болон хучилтанд хожим хийх их засварыг олон хувилбараар төсөллөх шаардлагатай.

Үүний тулд хучлагын хамгийн бага ашиглалтын хугацааны туршид гарч болох эвдрэл, хүндрэлийг хувилбар бүрээр тооцож гаргах хэрэгтэй.

Барилгын ажлыг үе шаттай гүйцэтгэх хувилбаруудыг үнэлэхийн тулд хожим хуучин хучилт дээр их засвар хийж, улмаар шинэ үе дэвсэхээр төсөллөнө.

Замын суурь хөрс хөөх болон хөлдөлтөөс овойхыг багасгах тухай. Байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан замын суурь хөрс хөөх болон хөлдөлтөөс овойх нь замын ашиглалтын болон үйлчилгээний үр ашигтай үйл ажиллагааг бууруулдаг. Нэн ялангуяа ус чийг ихтэй, ул суурь хөрс муутай бүс нутагт замын хучлагын үеүдэд хөөлт, овойлт үүсэх нь нэн элбэг байх тул төсөллөгч нь энэ асуудлыг нухацтай авч үзэх ёстой.

Замын суурь хөрс ус чийг авсанаас хөөх болон хөлдөлтөөс болж овойлт үүсэхээс сэргийлэх үндсэн хоёр арга байна:

1. Замын ус зайлуулах нөхцлийг зөв, сайн төсөллөснөөр чийг авсанаас хөөх, улмаар хөлдөлтөөс болж овойлт үүсэх үзэгдлийг багасгаж болно.

2. Үүнээс гадна хөлддөггүй шинж чанартай материалаар хүйтэнд тэсвэртэй үеийг суурь үед байгуулсанаар замын хучлага хөөлт болон хөлдөлтөөс болж овойхоос сэргийлэх боломжтой.

Иймд төсөллөгч нь хучлагын тооцоог аль ч аргаар хийсэн бай, суурь хөрсний хөөлт болон овойлтыг сайтар тооцох ёстой.

Аль ч зэрэглэлийн авто замын хучлагын үеүдийн зузааны хэмжээ нь Хүснэгт 15.3-д өгсөн хэмжээнээс багагүй байх ёстой.

Хүснэгт 15.3. Хучлагын үеүдийн хамгийн бага зузааны хэмжээ

Хучилтын үеийн нэр Үеүдийн хамгийн бага зузаан, см

Цементбетон хучилт 20 Халуун ба бүлээн, нэг давхар асфальтбетон хучилт 5 Халуун ба бүлээн, хоёр давхар асфальтбетон хучилт 4+3 Хөдөлгөөний эрчим багатай зам дээрх хүйтэн, жижиг ширхэгтэй асфальтбетон ба деготьбетон хучилт 3

Төхөөрөмжид органик барьцалдуулагчаар боловсруулсан дайрга ба хайрган суурь үе 8

Гүн нэвтэлгээний аргаар боловсруулсан дайрган үе 8 Хагас гүн нэвтэлгээний аргаар боловсруулсан дайрган үе 4 Зам дээр холих аргаар барьсан дайрга ба хайрган үе 8 Органик барьцалдуулагчаар боловсруулсан хөрс болон бат бөх багатай материал бүхий суурь үе 10

Органик бус барьцалдуулагчаар боловсруулсан хөрс болон бат бөх багатай материал бүхий суурь үе 20

Буталсан чулуун болон дайрган суурь үе 15-20 Хөдөлгөөний эрчим багатай замын дайрган хучилт 8 Хөдөлгөөний эрчим багатай замын хайрган хучилт 10

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-12

Page 191: БҮЛЭГ 6. АВТО ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСӨЛЛӨЛТrtdc.gov.mn/erhzui/standartuud/Buleg 6-15.pdf · “Ус зүйн тодорхойлолтуудыг

Авто зам төсөллөх БНБД 32-01-07 Авто замын хөдөлгөөний эрчим, үйлчилгээний төвшинтэй уялдуулан зохих зэрэглэлийн авто замуудад төсөллөх хучлагын шаардлагыг Хүснэгт 15.4-д үзүүлэв.

Хүснэгт 15.4. Авто замуудад тавих хучлагын шаардлага

Авто замын ангилал Зэрэглэл Хучлагын төрөл Хучлагын

хэлбэр Тайлбар

Гол зам

1А Капитал, хөшүүн,

эсвэл уян төрлийн хатуу

хучлага

Төрөл бүрийн бэхжүүлсэн

суурь бүхий олон үет хучлага

Ус чийг, хөлдөлтөөс болон гулсалтаас хамгаалах шаардлагатай үеүдтэй төгс хучилттай байна.

1Б Капитал, хөшүүн

эсвэл уян төрлийн хатуу

хучлага

Төрөл бүрийн бэхжүүлсэн

суурь бүхий олон үет хучлага

Ус чийг, хөлдөлтөөс болон гулсалтаас хамгаалах шаардлагатай үеүдтэй төгс хучилттай байна.

Хуримтлуулагч зам

2А Шилжилтийн, гол

төлөв уян хучлага

Төрөл бүрийн суурь бүхий олон

үет хучлага

Шаардлагатай бол ус, чийг, хөлдөлтөөс хамгаалах үе төсөллөнө.

Шилжилтийн, хүнд даацын

хөдөлгөөн ихтэй үед хөшүүн,

бусад үед уян хучлага

Төрөл бүрийн суурь бүхий олон

үет хучлага. Шаардлагатай

нөхцөлд суурийг бэхжүүлнэ.

Шаардлагатай бол ус, чийг, хөлдөлтөөс хамгаалах үе төсөллөнө. Хүнд даацын тээврийн хөдөлгөөнтэй болон хөдөлгөөний эрчим хэт өндөр бол цементбетон хучилт хэрэглэж болно.

Орон нутгийн зам

3А Доод

зэрэглэлийн хучлага

Орон нутгийн хямд

материалаар хийсэн хайрга,

дайрган суурьтай.

Төрөл бүрийн барьцалдуулагчаар бэхжүүлсэн хайрга, дайрган болон зохистой найрлага бүхий хайрга дайрган хучилтууд.

3Б Доод

зэрэглэлийн хучлага

Байгаль орчныг хамгаалах, тээвэрлэж буй бүтээгдэхүүний ариун цэврийг сахихтай холбоо бүхий үндэслэлтэй бол төрөл бүрийн барьцалдуулагчаар бэхжүүлсэн хайрга, дайрган хучилт хийнэ. Бусад нөхцөлд зохистой найрлага бүхий, тасралтгүй болон тасралттай ширхгэлэлийн хайрга дайрган хучилтууд болон сайжруулсан төрөл бүрийн хөрсөн зам ба төрөл бүрийн мөрөн замууд байж болно.

Автобусны буудлуудын хучлагад тавих ерөнхий шаардлага

Автобусны зогсоолууд нь замын хучлагын бусад хэсгийг бодвол илүү их босоо болон хөндлөн чиглэлийн динамик ачаалалд нэрвэгддэг. Иймд төв замууд болон хотын гол болон хуримтлуулагч замуудын автобусны буудлуудын зогсоолын хучлагын төсөллөлтийг тусад нь хийж байх хэрэгтэй. Үүнд дараах шаардлагуудыг тавина:

• Хучлагын тооцоонд тооцоот тээврийн хэрэгслийг авахдаа тухайн замаар зорчих хамгийн хүнд автобусыг авах,

• Хучлагын үеүдийн гулсалтад тогтвортой нөхцөлийг заавал шалгах,

• Хучилтын гадаргууд ямарч нөхцөлд ус тогтохооргүй байх.

Авто замын хучлага төсөллөлт Бүлэг 15-13