33
МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014 1

АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

Embed Size (px)

Citation preview

Page 1: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

1  

Page 2: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

2  

АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

614 ОНЫ ДАЙЧИН БААТРЫН ЯТГЫГ

2014 ОНД МОНГОЛ БААТАР ДАХИН ДУУРЬСГАВ.

ХЭЗЭЭ: 2014 оны 5-р сарын 16-ний 19:00 цагт

ХААНА: АСА цирк

Агуулга

1. ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2. АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

3. ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨР

4. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО

5. АЛТАЙ ЯТГЫГ СЭРГЭЭН НУТАГШУУЛАГЧ: ДАГВАНЫ ГАНПҮРЭВ

6. Хавсралт 1. АЛТАЙ ЯТГЫН ТУХАЙ

Холбоо барих

Утас: 99167471, 89967471

Е-майл: [email protected]

Цахим хуудас: http://musicagency.mn

http://facebook.com/musicagencymn

Page 3: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

3  

Page 4: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

4  

1. ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2011 онд, VII зуунд хамаарах эртний нүүдэлчдийн “Алтай ятга”

археологийн хөгжмийн зэмсэгийг сэргээн нутагшуулах судалгааны ажлыг

эхлүүлж, 2014 онд хөгжим урлаач П.Байгалжавтай хамтран 2 төрлийн Алтай

ятга хөгжмийн зэмсэгийг бүтээгээд байна. Одоогоор Алтай ятга хөгжимд

зориулан “Дайны бурхан”, “Хөх Алтайн уянга”, “Дөмөн”, “Дөрвөн настай

халиун”, “Япие Ай” зэрэг бүтээлийг туурвиад байна.

2014.04.08- нд Монголын Үндэсний Түүхийн Музейд дэлгэгдсэн “Талын

дайчдын өв соёл” үзэсгэлэнд Алтай ятгын олдвор, Германы эртний хөгжим

судлаач Сюзанна Шүлцийн сэргээн бүтээсэн хувилбар, судлаач Дагваны

Ганпүрэвийн бүтээсэн хувилбарууд тавигдаж олны хүртээл болсон бөгөөд

Алтай ятга нь Герман Монголын харилцааны билэг тэмдэгээр зарлагдаад

байна. Нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос хойш Алтай ятга хөгжмийн

хөг хөглөгөө, тоглох арга барилыг судалгааг явуулж бодитой үр дүнд хүрээд

байна.

Цаашид Алтай ятгыг дахин нутагшуулах, уламжлалыг сэргээх, Монгол

угсаатанд түгээн дэлгэрүүлэх, соёлын шинэ төрөл зүйл болгон хөгжүүлж

дэлхий дахинд зарлан тунхаглах зорилгоор “Алтай ятгыг дуурьсгах их ёслол”

албан ёсны нээлтийн ажиллагааг зохион байгуулж байна.

Монголынхоо давтагдашгүй өв соёлыг сэргээн дэлхий дахинаа тунхаглах

зорилгод нэгдэж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Гүнээ хүндэтгэсэн

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧООНЫ ТЭРГҮҮН,

Алтай ятгыг сэргээн нутагшуулагч

________________________________ Дагваны ГАНПҮРЭВ

Page 5: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

5  

2. АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

ЗОРИЛГО Монгол улсын түүхэнд анх удаа эртний үүх түүхтэй, үзүүлэх харуулах

үзмэртэй, судалгаа шинжилгээтэй эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг

болох Алтай ятгыг сэргээн нутагшуулж, Алтайн тууль, магтаал, хөөмий, бий

биелгээтэй хорших, товшуур, ятга, хуур хөгжимтэй найрсан дуугарах

хөгжмийн зэмсэгийг бүтээж соёлын өв уламжлагчдыг бэлдэх, тэдний

хэрэгцээг хангаж, соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлэхэд оршино.

ЗОРИЛТ 1. Сэргээн бүтээсэн Алтай ятга хөгжмийн зэмсэгийг хөглөж, аялгуу

өргөн олон нийтэд албан ёсоор танилцуулна.

2. Алтай ятгад тулгуурлан соёлын брэнд бүтээгдэхүүн, аялал

жуулчлалын жишиг тоглолт бий болгох ажлыг эхлүүлнэ.

3. Алтай ятгыг сэргээн нутагшуулах үйл ажиллагааг дэлхий дахинд

зарлана.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ЯРУУ СЭТГЭГЧ НЭГДЭЛ

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА ССАЖЯ

ГХЯ, “AMBASSADOR” клуб

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын элчин сайдын яам

ШУА, Археологийн Хүрээлэн

Аялал Жуулчлалын Үндэсний Төв

Монголын уламжлалын академи

Монгол Костюмс Төв

Нью Медиа Групп

Page 6: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

6  

УРАН БҮТЭЭЛЧИД

• Уран сайхны удирдаач Д.Ганпүрэв

• Зөвлөх Н.Жанцанноров /Төрийн хошой соёрхолт/

• Концертын найруулагч Д.Энхбаяр /Натур дансе продакшний

найруулагч/

• Бөртэ хамтлаг

• Алтай хамтлаг

• Нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ /МУСТА/

• АСА Циркийн жүжигчид

• Бүх Цэргийн Эрдмийн Дуу Бүжгийн Чуулгын найрал хөгжим

• Бүх Цэргийн Эрдмийн Дуу Бүжгийн Чуулгын найрал дуучид

• Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын найрал дуучид

• Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнууд

• Хөгжим Бүжгийн Коллежийн найрал дууны ангийн оюутнууд

• Хөгжим Бүжгийн Коллежийн Ятгын чуулга

• Натур Даанс Энтертайментын бүжигчид

• Цохивор хөгжмийн чуулга

• Ардын язгуур урлагийн авъяастанууд

Page 7: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

7  

3. ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨР

№ Тоглох бүтээл Уран бүтээлч Хугацаа

(мин) Тайлбар Хариуцах

эзэн 1 Цохиур хөгжмийн

шоу Бөмбөрийн хамтлаг

03:00 Б. Ганхөлөг

Нээлт Хөтлөгч 2 Бөртэ Бөртэ хамтлаг 05:40 Симфони +

найрал дуу Д.Ганпүрэв

3 Говь Бөртэ хамтлаг 07.00 4 Өвгөдийн захиас Алтай хамтлаг 04:00 Дангаар А.Санчир 5 Золгоно доо Алтай хамтлаг 02:20 Дангаар А.Санчир 6 Алтангэрэлийн

Концерт Ч. Мөнх-Эрдэнэ 04:25 Гоцлол / Цирк Ч.Мөнх-

Эрдэнэ 7 Чинбаагийн

бүтээл Ч. Мөнх-Эрдэнэ 04:00 Гоцлол / Цирк Ч.Мөнх-

Эрдэнэ 8 Нүүдэл Түмэнжаргал 05:20 Бөртэ Симфони Д.Ганпүрэв 9 Чингис хааны агт Бөртэ хамтлаг 06:00 Симфони Д.Ганпүрэв 10 Алтай ятгын

нээлт Хөтлөгч

11 Цохиур хөгжмийн шоу

Бөмбөрийн шоу 03:00 Б.Ганхөлөг

12-а ХҮНДЭТГЭЛИЙН ХӨГЖИМ

Алтай ятгын нээлт

06:00 БЦДБЭЧ, ятгын чуулга

Д.Ганпүрэв

12-б Алтай ятгыг залах ёслол

ХҮНДЭТГЭЛИЙН ХӨГЖИМ

Агаарын цирк – тэнгэрээс Алтай ятгыг хүндэтгэлтэйгээр зална

Алтай ятгыг хүндэтгэх

Хөтлөгч

13 Алтай ятгыг хөг хөглөгөө

Ч.Мөнх-Эрдэнэ 03:00 Дангаар

14 Тууль Э.Баатаржав 03:00 Дангаар

ХӨТЛӨГЧ Хүндэт зочид 20:00

- Ерөнхийлөгч - ССАЖЯ-ны сайд - Академийн ерөнхийлөгч - Н.Жанцанноров

15 Хөх Алтайн Уянга Алтай ятга 05:00 Ч.Мөнх-Эрдэнэ/ Д.Ганпүрэв + Алтай хамтлаг

16 Дөмөн Алтай ятга 02:35 Ч.Мөнх-Эрдэнэ / Д.Ганпүрэв + Алтай хамтлаг

17 Дайны Бурхан Алтай ятга 03:20 Ч.Мөнх-Эрдэнэ / Д.Ганпүрэв + Алтай хамтлаг

18 Алтайн Магтаал - ремикс

Алтай хамтлаг + Бөртэ

05:15 Бүх биелээчид гарна

Нийт хугацаа 1 цаг 50 минут

Page 8: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

8  

4. МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО

Монголын соёл урлаг хурдацтай хөгжиж буй өнөө үед угсаатны болон

язгуурын урлагт хамаарах бүхий л үнэт өвүүдийг хамгаалах, хөгжүүлэх,

дэлхий дахинд таниулан сурталчилах, мэргэжлийн хамтлаг дуучид болон

соёлын биет бус өв тээгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулан

хамтран ажиллах, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй

байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор

2011 онд байгуулагдсан.

Бид Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, Ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Ятгын чуулга

зэрэг уран бүтээлчдийг уран бүтээл, удирдлагаар хангаж хөгжүүлэн

ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Өвгөдийн захиас, Ёохор, Миний ээж тэмээчин, Ширээ

нуур, Гоёлог хөөрхөн, Тэнгэр заяат, Тандаа золгоё, Алсын газрын зэрэглээ,

Монгол Санта, Япи ая, Дөмөн, Жаран цагаан адуу, Алтайн магтаал, Жороо

морь зэрэг 30 гаруй бүтээлийн шинэчилсэн зохиол найруулга дээр

ажилласан. Алтай хамтлагийн “Өвгөдийн захиас”, Ятгачин Ч.Мөнх-

Эрдэнийн “Вариац” бүтээлийн клип, Martin Jacobson & Giant jazz тоглолт,

“Хатан ятга” тоглолт, 20 гаруй ТВ-ийн бүрэн хэмжээний нэвтрүүлэг, Германы

найруулагч Ани Мартины “Талын цанчин”, ОХУ-ын найруулагч Сергей

Бодровын “Даши Намдаковын тухай” баримтат кино, Найруулагч

Ж.Сэнгэдоржийн “Үргээлэг” киноны хөгжмийн зохиол дээр тус тус ажиллаад

байна.

Мөн 2011 оноос Алтай ятгыг дахин нутагшуулах судалгааны ажил дээр

төвлөрөн ажиллаж байна.

Page 9: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

9  

5. АЛТАЙ ЯТГЫГ СЭРГЭЭН НУТАГШУУЛАГЧ

ЦАГААГЧУУД ДАГВАНЫ ГАНПҮРЭВ

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ Ургийн овог, нэр Цагаагчууд Дагваны Ганпүрэв Төрсөн огноо 1971 оны 11-р сарын 14 Төрсөн газар Увс аймгийн Зүүнговь сум АЖЛЫН ТУРШЛАГА 2014 он Эртний нүүдэлчдийн 7- р зуунд хамаарах

археологийн хөгжмийн зэмсэг Алтай ятгыг сэргээн бүтээлээ.

2013- 2014 он Алтай хамтлагийг амжилттай хөгжүүлж уран бүтээлийн нэг клип, 20 орчим уран бүтээлээр хангалаа.

2012 оноос Монголын ятгын холбооны ерөнхий менежер 2011 оноос “Алтай” хамтлагийг үүсгэн байгуулав 2011 оноос “Алтай ятга” сэргээн нутагшуулах судалгааны

ажлыг эхлүүлж удирдан ажиллаж байна. 2011- 2014 он Нэрт ятгачин, СТА Ч.Мөнх- Эрдэнийн менежер 2011 оноос Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн 2000- 2008 он Бөртэ хамтлагийн Европ дахь аялан тоглолт 1997- 1999 он Уянга хамтлагийн Европ дахь аялан тоглолт 1997 он Уянга хамтлагийг үүсгэн байгуулсан 1993- 1996 он Эгшиглэн хамтлагийн Европ дахь аялан тоглолт 1993 он “Эгшиглэн” морин хуурын дөрвөлийг үүсгэн

байгуулсан. 1991- 1992 он Төв аймгийн “Монгол адуу” нийгэмлэгийн дэргэдэх

“Морин Эрдэнэ” чуулгын уран бүтээлч БОЛОВСРОЛ Хөгжмийн зохиолч, хөгжмийн продюсер,

хөгжимчин, соёл урлаг судлаач, Хэлний мэдлэг Герман 2011- 2014 он СУИС-ын соёл судлал, түүх, музейн чиглэлээр

мэргэшиж байна 2011 он Удирдлагын Академийн дэргэдэх “Төслийн

удирдлага” 2010 он Удирдлагын хөгжлийн институдын дэргэдэх “СЕО –

Коллеж” 2002- 2003 он Герман улсын Нюрнберг хотын “PI - INSTITUT“- ийн

герман хэл

1984- 1991 он ХБК, хөгжимчин мэргэжлээр төгссөн. Контрабасс,

Page 10: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

10  

Их хуур 1982- 1984 он Увс аймгийн 10 жилийн 2- р дунд сургууль 1979- 1982 он Увс аймгийн 8 жилийн 1- р дунд сургуульд бага

анги УРАН БҮТЭЭЛ Олон улсын соёл урлагийн салбарт 15 жил

ажиллаж амьдрахдаа 60 гаруй бүтээл туурвисан бөгөөд уран бүтээлүүдийнхээ эрхийг Герман улсын зохиогчийн эрхийг хамгаалах GEMA болон GVL байгууллагуудаар хамгаалуулдаг. Тус байгууллагад 1998 онд бүртгүүлээд 2000 онд А зэрэглэлийн хөгжмийн зохиолчоор өнөөг хүртэл хамтран ажиллаж байна. Гишүүнчлэлийн албан ёсны дугаар GEMA 323 320.

Оролцсон болон бие дааж гаргасан цомгууд

1. Эгшиглэн (1994) 2. Говь (1995) 3. Tai Chi (1994) 4. Tai Chi Too (1994) 5. Well Balanced (1994) 6. Уянга (1998) 7. Бөртэ- 1 (2000) 8. Бөртэ- 2 (2002) 9. Om Padme Hum (2003) 10. „Die Höhle des gelben hundes“ soundtrack

(2005) CD production by Ganpurev Dagvan

1. Бөртэ- 1 (2000) 2. Бөртэ- 2 (2002) 3. Хос эрвээхэй (2004) 4. Дурсамж (2005)

ГАВЪЯА ШАГНАЛ

2010 он Үндэсний хөгжмийн урлагт шинэ стиль жанар оруулж ирсэн номинацаар Бүх Урлагийн Тэргүүн Дээд “Гоо Марал” шагнал

2005 он Герман улсын Пянз үйлдвэрлэгчдийн шилдэг уран бүтээлийн шагнал.

2005 он АНУ-ын Маннхаттан мужид болсон Хамптоны олон улсын XIII кино наадмын “ARTEMIS RECORDS ORIGINAL MOVIE SCORE AWARD” шагнал.

Page 11: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

11  

Хавсралт 1

6. АЛТАЙ ЯТГЫН ТУХАЙ 2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн

малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим

олдсон. Уг зэмсэг нь НТ-ын 7- р зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч

байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн

хөгжмийн анхны олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн

доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар

онцолсон байдаг. Уг олдворыг судлах, уламжлалыг сэргээх, дахин

нутагшуулах зорилгоор Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн

Д.Ганпүрэв бие даасан судалгааг 3 жил хийж, хөгжмийн зэмсэг урлаач

П.Байгальжавтай хамтран тус хөгжмийн зэмсгийг сэргээн бүтээгээд байна.

Алтай ятгын археологийн олдвор болон сэргээж бүтээсэн хувилбар нь

2014.04.08- нд Монголын Үндэсний Түүхийн Музейд дэлгэгдсэн “Талын

дайчдын өв соёл” үзэсгэлэнд тавигдаж хосгүй үнэт өвөөр зарлагдсан.

Цаашид хөгжмийн зэмсэгийн болон уран бүтээлийн судалгааг тотвортой

үргэжлүүлж уг ятгыг сэргээн нутагшуулж, Алтайн язгуурын соёл уламжлалд

суурилсан соёлын шинэ төрөл зүйлийг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой

юм. Цаашид Алтай ятга хөгжмийн зэмсэгийн бүтээх технологийг

боловсронгуй болгох, хөгжмийн зэмсэгийг тоглох арга барил, хөг хөглөгөөг

судлан боловсруулах, сургалтын материал, ном товхимол, гарын авлага

боловсруулах, сургалтын төв байгуулж сургалтыг зохион байгуулах,

хөгжмийн зохиол бүтээл, цомог, аялан тоглолт зэрэг соёлын бүтээгдээхүүн

үйлдвэрлэж олон улсын хэмжээнд таниулан сурталчилах нь нэн чухал юм.

Page 12: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

12  

АЛТАЙ ЯТГА АРХЕОЛОГИЙН ХӨГЖМИЙН ОЛДВОРЫН ТОВЧООН

Археологийн олдворын нэр: Алтай ятга / эх олдворын нэр нь тодорхой бус Хамаарах хугацаа: Эртний Түрэгийн үе / НТ VII зуун Олдсон газар: Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уул Олдсон он: 2008 он Эх сурвалж: Ховд аймгийн Манхан сумын иргэн, Тахиа овогт Намсрайн Дандар мэдээллэсэн. Хадны булшинд хийсэн судалгаа: ШУА- ын Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, археологич Доктор. проф Ц.Төрбат, Д.Батсүх, Т.Батбаяр, Н.Баярхүү, Т.Идэрхангай Булшны эд зүйдсийн судалгаа: проф. Доктор Жанн Бемманн тэргүүтэй Герман улсын Бонн хотын Их Сургуулийн угсаатан болон археологийн салбарын эрдэмтэн судлаачид Сэргээн засварлалт: Хөгжим судлаач, хөгжмийн урлахуйн мастер Сюзанна Шүлц Олдвор дээрх “РУН” бичгийн судалгаа: МУИС-ийн Түрэг танхимын эрхлэгч Доктор, профессор Цэндийн Баттулга судалгааг үргэлжлүүлэн, зургаан мөр, 60 тэмдэгттэй уг бичээсийг “Аялгуут хайлал суу хүч алдар нь Яая Огыл чавхдас татагч Чүрээ бөгөөд их туульч хэв алдалгүй хайлан өгүүлжээ” хэмээн тайлав. Дахин сэргээн засварлах, нутагшуулах судалгаа /Алтайн ятгын загвар/ үйлдвэрлэлтэнд зориулсан нарийн хэмжээст зураг төсөл: Дагваны Ганпүрэв /Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо НҮТББ Ажилласан програм: Corel Draw6x, Adobe photoshop 5, Word Ач холбогдол: “Төв Азийн өндөрлөгийн үе үеийн нүүдэлчин ард түмний өв соёлоо тодруулан өвлөн үлдээхэд археологийн судалгаагаар илэрсэн соёлын биет өв чухал үүрэг гүйцэтгэж байна. Иймээс ч Монгол улсын засгийн газар, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас үндэсний соёлын ба байгалийн өвийг судлах, хамгаалах, сурталчилах явдлыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийн нэгэнд тооцон олон талт үйл ажиллагаа явуулж байна. Археологийн олдворуудаас “Алтай ятга” хөгжмийн зэмсэг нь Монгол төдийгүй нийт нүүдэлчдийн ертөнцөд хосгүй цор ганц өв юм. Түүгээр зогсохгүй уг хөгжмийн зэмсэг дээр сийлмэл зураг дүрс болон эртний руни бичгийн зүйл байгаа нь уг олдворын утга соёлын үнэ цэнийг улам өргөж байна. Тиймээс энэ хөгжмийн зэмсэг бол Монголын хөгжмийн урлагийн уламжлалаар тогтохгүй хүн төрөлхтний хөгжмийн соёлын түүхэнд тэмдэглэгдэх зүйл мөн” хэмээн Монгол Улсын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны Сайд Ц.Оюунгэрэл онцлон тэмдэглэсэн. [Эх сурвалж: “Талын морьтон дайчдын өв соёл” 2014 каталоги, 7-р тал.

Page 13: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

13  

МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ОЛДСОН АРХЕОЛОГИЙН ХӨГЖМИЙН ОЛДВОРУУД

Монгол орон дэлхийн бусад улс, орнуудаас ардын дуу хуур, үндэсний

хөгжмөөрөө ялгардаг өөрийн гэсэн язгуур урлагийн онцгой ялгарамжтай

эртний нүүдэлчдийн өлгий нутаг юм. Энэ ч үүднээс ЮНЕСКО-ын соёлын өвд

морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ, цуур гэх мэт соёлын биет болон

биет бус өвүүдийг бүртгүүлсэн билээ. Харин үндэсний бахархал болсон

ардын язгуур урлаг болон үндэсний хөгжмийн зэмсгүүдийн он цаг хугацаа,

гарвал үүслийг тодорхойлох цорын ганц боломж бол эртний нүүдэлчдийн

өлгий нутаг болох монгол газрын хөрсөн доорх археологийн олдворууд юм.

Эдүгээ, монголын өргөн уудам нутгаас эртний нүүдэлчдийн археологийн

цөөн тооны хөгжмийн олдвор олдсон юм. Үүнд:

1. Пазырыкийн үеийн эртний ятга (МЭӨ IV зуун)

Энэ ятга нь мод, шир, төмөр чавхдасаас

бүрдсэн, азийн хойд хэсэгт хамаардаг

хамгийн эртний хөгжмийн зэмсэг юм.

Олдсон газар нь Сибирийн өмнөд хэсэгт

орших Алтайн өндөрлөг Улаан (Улаган) хэмээх газрын хадны оршуулгаас

олдсон.

2. Хүннүгийн үеийн ясны хэл хуур (МЭӨ III - МЭӨ I)

Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгойн 1 дүгээр булшнаас

олдсон үхрийн далаар хийсэн ясан хэл хуур.

3. Эртний түрэгийн үеийн нумилаг ятга (МЭ VII зуун)

2008 онд Ховд аймгийн Манхан сумын

Жаргалант Хайрханы хадны булшны

судалгаагаар эртний ятгын төрлийн

хөгжим олдсон нь хэлбэр дүрсийн хувьд

монголдоо төдийгүй олон улс дахь археологийн нумилаг болон өнцөгт ятгын

төрөлд олдож байгаагүй анхны олдвор хэмээн судалгаан дээр ажилласан

Герман эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байна.

Page 14: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

14  

Археологийн хөгжмийн зэмсгийг дахин нутагшуулах төсөл өнөөдрийг хүртэл

монгол улсын хэмжээнд хийгдэж байгаагүй бөгөөд энэхүү үйл явц нь анхных

юм. Герман улсын эрдэмтэдийн суурь судалгаан дээр үндэслэн олдворыг

дахин сэргээж нутагшуулах бөгөөд энэ нь Алтайн ятгын гарал үүсэл, үүх

түүхийг судлаж байгаа хэрэг биш харин эх загварыг суурь судалгаатай

харьцуулан олдворыг дахин нутагшуулах эрдэм шинжилгээний ажил юм.

Мэдээж олдворын дутуу эд зүйлсийг судалгааны үндсэн дээр хийж

гүйцэтгэхэд олон улс дахь бүл зэмсгийн судалгаа болон эртний түрэгийн

үеийн ёс заншил, ахуй соёлын судалгааг давхар хийх шаардлагтай.

ШУА-ын ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатарын

хүсэлтээр тэрхүү эртний нүүдэлчдийн тоглож байсан гайхамшигт хөгжмийн

зэмсгийг үзэж сонирхох, судлан шинжлэх, дахин нутагшуулах хийгээд

уламжлалыг нь сэргээж өнөө цагт урин залах хариуцлагтай үйл хэргийг

гүйцэлдүүлхээр “Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо” судалгааны ажилдаа

ороод байна.

Page 15: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

15  

СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ

Эх олдвор

2008 онд Ховд аймгийн Манхан сумын

Жаргалант Хайрхан уулны хадны

булшнаас олдсон.

Загвар /өнцөгт ятга 2010 онд булшны эд зүйлсийн

судалгааны төслийн хүрээнд Герман

улсын хөгжим судлаач Сюзанна Шүлц

энэхүү загварыг гаргасан. Уг загвар нь тэгш өнцөгт ятгын (winkelharfe)

төрөлд хамаарна.

Дахин нутагшуулах загвар / Нуман ятга

2012 онд дахин сэргээн нутагшуулах

судалгааны ажлын хүрээнд

Д.Ганпүрэвийн гаргасан загвар. Уг загвар нь нуман ятгын (bogenharfe) төрөлд

хамаарна. Монголын үндэсний хөгжмийн төрлийн хувьд чавхдаст товшвор

хөгжмийн ангилалд хамаарна.

Page 16: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

16  

Загварын эскийз / Нуман ятга

2013 онд дахин сэргээн нутагшуулах

судалгааны хүрээнд үйлдвэрлэгдэх

загвар. Үйлдвэрлэлийг “Эгшиглэн- Магнай” ХХК- ийн хөгжмийн мастер МУГЗ

П.Байгалжав урласан.

“АЛТАЙ ЯТГА” ХӨГЖМИЙН ЗЭМСЭГИЙГ

СЭРГЭЭН НУТАГШУУЛАХ СУДАЛГАА Уг олдворын олдсон газар, судалсан булш, судлаж буй хөгжмийн ерөнхий

хэлбэр дүрс, хүзүү хийгээд ямар нэгэн амьтаны толгой зэргээс нь үүдэн

монголын морин хуурын эртний хэлбэр байж болох таамгийг Герман улсын

эрдэмтэн судлаачид дэвшүүлж байсан. Судалгааны эцсийн үр дүнд

винкелхаарф / winkelharfe буюу өнцөгт (тэгш өнцөгт) босоо ятга болохыг

тодорхойлсон.

Энэхүү хөгжмийн зэмсэг нь харьцангуй сайн хадгалагдаж үлдсэн хэдий

ч нилээдгүй хэсгүүд дутуу, зарим нэг нь эвдэрсэн байх жишээтэй: утсыг

хөглөх хэрэгсэл (хөгжмийн чих), түүнийг байршуулах толгой хэсгийн эд зүйлс

байхгүйн дээр чавхдас татах зориулалтай тэвх нь гэмтсэн байсан. Уг

зэмсгийн дутуу хэсгүүдийг судлаж анхан төрхөд нь оруулах нь судалгааны

гол зорилго юм.

Олдвор олдсон газар, булшны эд зүйлсийн судалгаагаар уг олдвор нь

эртний нүүдэлчдийн тоглох дуртай хөгжмийн зэмсгүүдийн нэг мөн байсан

бөгөөд цаг хугацааны хувьд эртний Түрэгийн үе буюу VII зуунд хамаарна.

Олдворыг дахин сэргээж нутагшуулахын тулд эртний нүүдэлчдийн үүх түүх,

гарал үүслийг сайтар судалж ахуй соёлтой нь танилцах нь зүйн хэрэг.

Алтайд олдсон ятгын төрлийн уг олдворыг “Алтай Ятга” хэмээн Германы

эрдэмтэн судлаач Жан Бэмманн болон хөгжим судлаач Сюзанна Шүлц нар

нэрийдсэн нь онож өгсөн нэр мэт боловч олдворын талаарх судалгаа сайн

хийгдээгүй байгаа бөгөөд эртний нүүдэлчдийн судар бичиг номонд зэмсгийн

талаарх материалууд олдоогүй байна. Уламжлал тасарсан уг хөгжмийн

Page 17: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

17  

зэмсгийг ямар нэртэй хөгжим байсан талаар одоогоор мэдэх хүн үгүй билээ.

Гарал үүслийн хувьд судлагдаагүй хэдий ч эх олдворыг дахин сэргээн

нутагшуулах нь эртний нүүдэлчдийн соёлын үнэт дурсгалыг хамгаалж

уламжлалыг сэргээж буй чухал ажил мөн. Алтай ятга нь Алтайн хязгаараас

гаралтай ятга гэсэн утгашил бөгөөд судалгааны хүрээнд Алтайн хязгаарын

уламжлал тасарсан ятгыг дахин сэргээж хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд

ятгыг 3 төрөл зүйлд ангилах шаардлага гарч магадгүй байна. Энэ талаар

Алтай ятгын бүтэц зохион байгуулалт болон ерөнхий загварын тайлал дээр

тодорхой дурдах болно.

Олдворын бүтэц задаргаа 1. Олдворын их бие

Хун товшуур мэт боловч

хүзүү нь дээшээгээ 40

хэмээр тахийсан, хун хуур

мэт боловч нумаар тоглох

боломжгүй уг олдворын

бүтэн үлдсэн биеийн

ерөнхий хэлбэр нь нуман ятгатай (bogen harfe) их төстэй. Тахигар хүзүүнд нь

жишээ нь Бугандагийн 8 чавхдаст Иннанга (Ennanga) нуман ятга болон

Итесоогийн (Iteso) 6 чавхдаст Адюдю (adeudeu) нуман ятганы хөглөгч чихний

хэсэг байхгүй. Утас татахад хангалттай бус нугараагүйн дээр толгойн төгсгөл

хэсэгт өөр нэг бүрэлдэхүүн хэсэг байж болох дөрвөлжилж ухсан нүхтэй. Уг

зэмсэг нь зөвхөн тэгш өнцөгт босоо ятга байж болох хэдий ч одоогоор

мэдэгдээд байгаа тэгш өнцөгт босоо ятгын төрлүүдтэй ижил төстэй зүйл үгүй.

1400 жилийн хугацаанд

нар салхи, гэрэл

үзэлгүйгээр маш сайн

хадгалагдсан уг олдворд хадны булшны чийгшилтээс хамаарч бага зэрэг

хэмжээний гажилт үүссэн. Энэ нь гаднах хэлбэрт нь бараг нөлөөлөөгүй гэж

хэлж болно.

Page 18: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

18  

Олдвор нь нүүдэлчдийн соёлын өвд бүртгэгдсэн морин хуур, товшуур

болон хун хуур, хун товшуурын гаднах хэлбэр төрхтэй ижил төстэй хэдий ч

дахин давтагдашгүй тахигар хүзүүгээрээ ихэд ялгаатай.

2. Цар

Цар нь хун товшуурын цартай их төстэй,

зүүн талдаа харьцангуй чанга дарагдаж,

гажсан байдалтай. Царны урт

ойролцоогоор 38см. Энэ нь дундаж хүний

гуянаас өвдөг хүртэлх хэмжээ. Өргөн нь 10 см. Чавхдаст товшвор хөгжимийн

ард ихэвчлэн байдаг авиа цацруулах зорилготой f болон s нүх гэлтэй маш

цэвэрхэн ХАС тэмдэг хэлбэртэй авиа цацруулагч нүх гаргасан.

Царны ард буга, янгир, чоно/нохой, хавчаахай нум сум барьсан анчныг

хадан дээрх сүг зургийн аргаар дүрслэн зурсан нь тэнгэр шүтлэг болон ан

амьтан, уул усны сахиусыг дээдлэн тахиж шүтдэг эртний нүүдэлчдийн цадиг

шүтлэгийг илтгэхээс гадна уул ус, байгаль эх дэлхийгээ магтан дуулдаг

хөгжмийн зэмсэг байх магадлалтай. Царын ард гялалзаж буй улаан хүрэн

хэсгүүдийг лактсан байх магадлалтай.

Царнаас хөндийрсөн нүүрэн талын хавтсыг нарсаар хийсэн бөгөөд

дотогшоо хотойсон нь модны ширхэг болон чийг нөлөөлсөн болов уу.

Уг олдворын цар нь бусад эд өлгийн зүйлүүдээс илүүтэйгээр эртний

түрэгийн үеийн руни бичгийн соёл болон нүүдэлчдийн зан харилцаа, ахуй

соёлын дурсгалыг өөртөө хадгалсан нь нүдний өмнө илхэн харагддаг.

3. Тэвх

Царны нүүрэн талын хавтсанд нь уртааш нь

байрлуулж бэхэлсэн чавхдас тогтоогч тэвхтэй.

Тэвхийг царны нүүрэн хэсэгт бат бэх наасан. Тэвхний

дээд хэсэг эмтэрч хугарсан хэдий ч бусад эд зүйлсийн

нэгэн адил маш сайн хадгалагдсан.

Тэвхний хажуу талд дөрвөлжин гэмээр

хэлбэр бүхий мохоо ирмэгтэй

Page 19: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

19  

харьцангуй том нүх гарсан байна Хэмжээ нь 7- 8мм. Нүхний хүрээ, захыг

сайтар анзаарвал модны ярны нүх бололтой. Үүнтэй хамааралтай байж

болох 5мм урттай модон таглаа олдворын газарт гарч ирсэн нь сэргээн

засварлалтын үед бичил дурангийн тусламжтай модны яр болох нь

тогтоогдсон. Бас нэг нүх олдсон нь утас тогтоогчийн нөгөө талд хавтасны

захад байв (2-3мм орчим).

4. Тэвх ба чавхдас

Уг олдворын толгойн хэсэгт заавал байх эд зүйлс бол чавхдас хөглөх

систем. Харамсалтай нь энэ эдийг бусад дутуу эд зүйлсийн хамтаар

талийгаачийг оршуулах үед ёсолсон байж магадгүй. Тэвх нь хадгалалт болон

эдлэгээнээс үүдэн өнгө нь бараан болсон хэдий ч өлөнгөөр хийсэн

чавхдасны мөр 1400 жилийн өмнөх нар салхийг өөртөө шингээн зурайн

үлджээ. (Эртний нүүдэлчин Монголчууд чавхдасыг ямааны өлөн гэдсийг

тусгайлан авч боловсруулаад ятгын чавхдасыг бэлтгэдэг байсан ба

үүнийгээ “өлөн утас” гэж нэрлэдэг – урлаг судлаач доктор

Л.Эрдэнэчимэгийн “Уламжлалт монгол ятгын түүхээс”)

Олдворын тэвх нь 1мм-н хэмжээтэй гурван өрөмдсөн нүхтэй бөгөөд

гэмтсэн хэсэгт 1-2 нүх байх боломжтой. Эдгээр гурван нүхний хоорондын

зайг нэгэн жигд цэвэрхэн өрөмдсөн. Тэвхэн дээрх нүхний хэмжээнээс

анзаарвал ихэд нарийн өлөн утас хэрэглэж байсан байж болно. Тэвхэн дээрх

нүхний байршлаас шалтгаалаад 5 чавхдастай байх магадлалтай. Уг олдвор

нь царны хавчигдуу хэлбэр хийгээд чавхдасны нарийн өлөн утаснаас

хамаараад шингэн зөөлөн дуутай байсан болов уу.

Морин хуур болон товшуурын төрлийн зэмсгүүдийн

хувьд чавхдас татагч тэвх нь хэвтээ байрлалд царан

дээрээ сул байх бөгөөд чавхдасны даралтын хүчээр царан

дээр дарсан байрлалтай байдаг бол уг археологийн

зэмсгийн тэвх нь эсрэгээрээ хөндлөн байрлалтай мөн

царан дээрээ бат бэх наалдсан байгаагаараа онцлог. Энэ

онцлог нь тухайн олдворыг ятгын төрлийн зэмсэг болгож байгаа юм.

Page 20: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

20  

5. Хүзүү

Уг олдворын хүзүү нь дээшээгээ 40 хэмээр

нумарсан. Ийм төрлийн нумарсан хүзүүтэй

чавхдаст товшвор төрлийн зэмсэг урд өмнө болон

судар шастирт үгүй хэдий ч ерөнхий хэлбэр дүрс,

онцлогынхоо хувьд нүүдэлчдэд их ойр байх боломжтой.

Хүзүүг нарийн үйсээр сайтар ороосон бөгөөд

үйс тасарч унасан хэсэгт эртний “рун” бичгээр

ямар нэгэн дурсгалын бичээсийг сийлсэн нь

эртний нүүдэлчдийн бичгийн соёлын өвийн

ховор дурсгал төдийгүй уг олдворын үнэ цэнэ нь

бас үүнд оршиж байна. Хүзүүнээс царлуу шилжих

хэсэгт маш цэвэрхэн өрөмдсөн нүх байсан

бөгөөд энэ нь уг зэмсгийн хүндийн төвийг

тэнцүүлэх зорилготой тулгуур жижиг хөлний хөндлөн чагталсан нугасны нүх

байх магадлалтай. Учир нь зэмсгийн хүзүү хэсэг нь царнаасаа 37,5 см урт

бөгөөд дээрээ нэмэлт эд ангитай. Энэ эд анги нь чавхдас хөглөхөд

зориулагдах бөгөөд хүзүүн урт болон энэ эд ангийн нийт жин нь биеэс цугтах

хүчийг холдуулах тул хоёр гараараа тоглоход гаранд ачаалал ирэх

магадлалтай. Гарны ачааллыг бууруулах зорилгоор уг тулгуур хөл хийгдэх

бөгөөд завилж сууж тоглох тохиолдолд ихэвчилэн хэрэглэх магадлалтай.

Яагаад гэвэл, өвдөгнөөс илүү гарсан урт хүзүүг тэнцвэржүүлэх зорилгоор 20-

25 см өндөртэй тулгуур хөлийг энэ нүхэнд модон хөндлөн чагтаар тогтоодог

байж болох юм.

Уг олдворын хүзүү нь тэгш байгаад тэвх нь хэвтээ байсан бол морин

хууртай холбож үзэх хангалттай баталгаа гарч ирнэ. Харамсалтай нь уг

олдворын хүзүү болон тэвхийг товшуур болон морин хууртай ижилсүүлэх

ямар ч боломжгүй. Энэ урт тахир хүзүү болон царан дээр бат бэх наалдсан

хөндлөн босоо тэвх нь уг зэмсгийг содон хийц бүхий нуман ятгын нэг төрөл

болохыг тодорхойлж байна.

Page 21: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

21  

Эртний нүүдэлчдийн дахин давтагдашгүй энэхүү ховор олдворыг

дахин сэргээж нутагшуулахад олдворын бүтэц дээрх судалгааны үйл явц

олон янзын таавруудыг бий болгож байлаа.

Үүнд: 1. Булшинд дахь эд өлгийн зүйлс маш сайн хадгалагдаж үлдсэн

байхад уг зэмсгийн зарим эд ангиудыг яагаад дутаав?

2. Энэ нь эвдэрхий хөгжим байсан уу аль эсвэл ёс заншил уу?

3. Тэвхний дээд хэсгийг яагаад эмтэлж, чавхдас хөглөгчийг авч хаяв?

4. Хэдэн чавхдастай байсан?

5. Толгойны ар дагзан дээр яагаад дөрвөлжин нүхийг цүүздэж гаргасан?

6. Хөглөгөөний механизмтэй холбоотой нэмэлт эд анги толгойн ар дагзан дээр байрлаж байсан бол ямар хэлбэртэй байж болох вэ?

7. Чавхдасуудыг хөглөх хөглөгөөний механизм модон чих байсан уу? эсвэл утсыг нь шууд ороож татаж хөглөж байсан уу?

8. VI- VII зууны хөгжмийн хөг аялаг /ЛАД/ ямар байсан?

9. Тоглох арга барил?

10. Хөгжмийн дуугаралт?

11. Энэ бүхнийг судалсанаар олдворын гаднах хэлбэр загварыг тодорхойлох?

12. Уг олдворыг дахин нутагшуулах нь зөв эсэх?

13. Нутагшуулсаны дараа ямар бүтээл тоглож болох вэ? гэх мэт асуултуудад хариулт олох зорилгоор уг олдворыг дахин сэргээж нутагшуулах судалгааг үргэлжүүлж байна.

Дахин сэргээн нутагшуулах судалгаа

Нүүдэлчдийн ахуй соёлын хэрэглээ талаасаа уг олдворыг дахин сэргээн

нутагшуулах судалгаа хийхэд надад нэг л зүйл ихэд нөлөөллөө.

Энэ бол нүүдэлчдийн олон мянган жил ахуй соёлдоо эдлэж хэрэглэж ирсэн

эд зүйлсийн хэлбэр дүрс юм. Энэ хэлбэр дүрсэнд дөрвөлжин хавтгай,

Page 22: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

22  

ирмэгтэй эд зүйлсээсээ илүүтэй бөөрөнхий, зууван төрлийн хэлбэр дүрс

бүхий эд зүйлс юм.

Жишээлбэл: Нүүдэлчдийн нүүж суухад хамгийн тохиромжтой урц бол

бидний хэлж заншсанаар монгол гэр юм. Бөөрөнхий хэлбэр бүхий гэр нь

олон мянган жилийн нүүдэл суудлын шалгуурыг даван өөрийн сонгомол

хэлбэрээ олж хөгжсөн соёлын үнэт өв. Өв талаасаа биш хэлбэр талаас нь

тайлбарлавал салхины ямарч хүчтэй урсгалыг хаглаж чаддагаас гадна

байгалийн хүнд ширүүн бүхий л нөхцөлийг давж гарах боломжтой. Хэрэглээ

талаасаа доторх орон зайн багтаамж сайтай, галлаж дулаалахад хурдан,

нүүж суухад амар. Цаг хугацаагаар шалгарсан эдэлж хэрэглэхэд бат бэх,

тээж явахад амар хувилбарыг нүүдэлчид ахуй амьдралын хэрэглээндээ

сонгодог.

Энэ үүднээсээ уг археологийн олдвор нь тэгш өнцөгт ятгын төрөл гэхээсээ

илүүтэйгээр нуман ятгын төрөлд багтаан ахуй соёл, ёс заншил, цадиг шүтлэг,

сав шимийн үзэгдэл юмсыг өөрийн гэсэн онгодтой холбон үздэг нүүдэлчдийн

сэтгэлгээний онцлог дээр үндэслэн олон өдөр сараар бодож бясалгаж гол

санаагаа сэтгэл оюундаа тунгаан хоёронтоо хаврыг үдэж байж энэхүү

олдворын загварыг гаргасан юм.

Алтайн ятгын дахин сэргээгдэх загварын гол санаа Судалгааны хүрээнд Алтайн

соёлын нэг хэсэг болох хадны сүг

зураг түүний дотроос янгир,

аргаль, буга, чоно / зэрлэг ноход,

ан, анчны дүрслэл дээр анхаарлаа

хандуулж эрдэмтэн багш нараас

асууж лавлаж судалсан зүйл

нэлээдгүй бий. Уул усаа магтан

дуулж, цуур, хөөмийн хөг аялгуугаар өндөрлөг орон зайг дүрслэж, зан үйл,

ахуй соёлоо бий биелгээний хөдөлгөөндөө шингээж, баатарлагын үүх түүхээ

туулиндаа хайлдаг эртний нүүдэлчдийн дуу хуурын соёлыг үгээр

илэрхийлэхийн аргагүй. Энэ соёлд Аргаль янгирын соёл дуурьсан байдаг.

Page 23: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

23  

Судалгааны ажлын нэр маань “Алтай ятга” бөгөөд төслийн хүрээнд дахин

сэргээгдэх энэ зэмсэг ямар толгойтой байх нь маш их утга учиртай.

Хөгжмийн толгой нь тухайн зэмсгийн оршин буй газар, эсвэл олдсон газар

болон зэмсгийг хэрэглэж байсан үндэстэний соёл, соёлын нөлөө, орон зай

цаг хугацаа, цадиг шүтлэг, бишрэл, зан үйлтэй салшгүй холбоотой.

Эртний нүүдэлчдийн энэхүү хөгжмийн зэмсгийн толгой

нь тэмүүлж буй морь, тэмээ эсвэл ямар нэгэн амьтны

толгойн дүрслэлийг сийлж үлдээснийг хамгийн түрүүнд

анзаарч харах зүйлийн нэг мөн байлаа. Дашрамд

дурдахад эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг нь ямар

нэгэн тогтсон дэг жаягт хамаарахгүйгээр хувь хүний сэтгэлгээгээр баяждаг

байсан хэмээн эрдэмтэн судлаач багш нарын хэлж байсан номын дуу чихэнд

сонсогдох мэт. Судалгааны хүрээнд уг олдворын толгойн дүрсийг морь тэмээ

гэхээсээ илүүтэйгээр янгир болон аргалийн толгойгоор хийх нь олдворыг

дахин сэргээж нутагшуулахад давуу талтай.

Толгойн арын дагзанд дөрвөлжилж

ухсан нүхэнд тухайн амьтны эвэр

бүхий хэсгийг суулгаж өгсөнөөр

чавхдас хөглөх нэмэлт боломж бий

болох магадлалтай. Энэ асуудлыг

судалгааны хүрээнд зөв тооцоолж

чадвал уг олдворын төрлийг миний хүсээд байгаа нуман ятгын төрөл

(bogenharfe)- д авч үзэх боломжтойгоос гадна нүүдэлчдийн дуу хуур, соёлын

хэрэглээнд илүү нийцэлтэй ховор хөгжмийн зэмсгийн загвар гарч ирэх

боломжтой хэдий ч санаа зовоож байгаа зүйл бол уг зэмсгийн акустик

дуугаралт нь хэр байх бол? Үүнийг тооцоолох боломж одоогоор үгүй.

Магадгүй цүлцгэр царны нүүрэн дээр нааж тогтоосон тэвхнээс чавхдасыг

татсанаар илүү содон сайхан дуу гарахыг үгүйсгэхгүй.

“Алтай ятга” төслийн гол санааны ишлэл энэ бүх таамаг

судлагдахуунуудаас үүдэлтэй.

Page 24: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

24  

“Алтай ятга”-ын бүтэц зохион байгуулалт “Алтай ятга”-ын дахин сэргээгдэх ерөнхий загвар буюу “Тэхээ ятга”

Алтай ятга нь нүүдэлчдийн язгуур урлаг тэр дундаа Алтайн дуу хууранд

илүү нийцэлтэй, чавхдаст товшвор хөгжмийн төрлийн зэмсэг. Түүнийг язгуур

урлагийн хэрэглээний эргэлтэнд оруулахын тулд хөг хөглөгөөнөөс нь

хамаарч чавхдасын тоог сонгоно. Судалгааны хүрээнд Алтай ятга нь 3 төрөл

байх боломжтой. Тэдгээрийн тоглогдох боломж, хөг болон дуугаралт нь

дуурьслийн хувьд өөр хоорондоо ялгаатай бөгөөд зэмсгийн дуугаралтын

хувьд өрнөдийн хөгжмийн онолоор тенор- альт- баритон буюу монголчилбол

цээл- бориг- бүдүүн бориг хэмээн 3 төрөлд ангилж болно.

“Алтай ятга” гэдэг нь эдгээр ятгуудын ерөнхий нэршил юм.

1. “Янгир- ятга” нь цээл дуугаралттай, чавхдасын тоо 6 байна.

Гоцлол төрлөөр тоглохоос гадна бусад төрлийн ятгуудтайгаа эгшиг

хэмнэлээр найрсан дуугарахдаа илүү баялаг дуурьслийг бий болгох

боломжтой. Янгир ятгын тоглогдох боломж өргөн. Мэдээж эх олдворын

баяжуулсан шинэ төрлийн ятга байх бөгөөд загварын судалгааг

гаргаснаар үйлдвэрлэлтэнд оруулна.

2. “Тэхээ ятга” нь бориг дуугаралттай, чавхдасын тоо 5 байна.

Ихэвчилэн хамсран тоглох зориулалттай. Магтаал, туулийн төрөлд

давамгай хэрэглэж, хөөмий, цуур, хуурын хөг аялгуутай хорших

боломж илүү тул язгуур урлагийн өргөн хэрэглээнд зохицохоос гадна

“Тэхээ  ятга“  –  загвар    Д.  Ганпүрэв  

Page 25: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

25  

бусад төрлийн ятгуудтайгаа эгшиг хэмнэлээр найрсан дуугарахдаа

илүү баялаг дуурьсалыг бий болгох боломжтой. “Тэхээ ятга” нь эх

олдворын суурь судалгаан дээр хийгдэж байгаа хамгийн анхны

үйлдвэрлэлтэнд орох ятга юм. “Тэхээ ятгын” загвар нь “Алтайн ятга”

хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн суурь загвар бөгөөд уг загвар дээр

үндэслэн үлдсэн цээл болон бүдүүн бориг дуугаралттай хоёр ятгын

загварыг үргэлжлүүлэн судлах юм.

Энэ хоёр ятга цогцоороо тоглогдох тохиолдолд дуурьсал хэмнэл нь

давамгайлсан цоглог өнгө аясыг илэрхийлэх бөгөөд ерөнхийд нь “Алтай ятга”

хэмээн нэрийднэ.

Эх олдворын дутуу эд зүйлсийг судлаж анхан төрхөд нь оруулах нь Алтай

ятгыг дахин сэргээж нутагшуулах судалгааны гол зорилго байлаа.

Судалгааны ажлын хүрээнд Тэхээ ятгын эх загварыг янгирын тэхийн

толгойгоор сонголт хийснээр түүний эврийг чавхдас хөглөх системийн нэг

хэсэг болгох боломж нээгдлээ. Загвар бэлэн болсноор загварын судалгааг

дуусгаж “Тэхээ ятгыг” урласан. ТЭХЭЭ ЯТГА Загварын судалгаа Загварын судалгаа Д. Ганпүрэв / (2011 / 1 сар - 2013 /9 сар )

Патент эрх Д.Ганпүрэв

Үйлдвэрлэгч: Хөгжим урлаач УГЗ П. Байгалжав / “Эгшиглэн- Магнай” ХХК

Тэхээ ятгын загварын судалгаа Судалгааны хүрээнд олдворын толгойн ар дагзанд дөрвөлжилж ухсан

нүхэнд ямар бүтэц зохион байгуулалт бүхий чавхдас хөглөх систем байх

ёстойг судлаж гаргаж ирэх нь гол зорилго байлаа. Алтайн соёлыг шингээх

үүднээс археологийн хөгжмийн зэмсгийн толгойг янгирын тэхээр сонголт

хийж эвэрнийх нь доод хэсэгт нь чавхдас татах хөглөх системийг

байршуулснаар энэхүү загварын ерөнхий дүр зураг бууж ирж байна.

Тэхээ ятга нь доорх хэсгүүдээс бүрдэнэ.

Үүнд.

Page 26: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

26  

1. Эвэр ба хөглөх систем

2. Толгой ба тахир хүзүү

3. Тэвх ба цар

4. Чавхдас

1. Эвэр ба хөглөх систем

(a) Эвэр: - Материал: Зөв хэлбэртэй

эвэрийг засаж хийнэ

- Эвэр нь тэхийн эвэр мэт 2

салаа байна.

(b) Хөглөх систем: - Материал: Ширхэг сайтай хатуу

хар модоор хийнэ.

- Өндөр нь 10см, өргөн нь 2,8см.

- Нуман хэлбэртэй.

- Хөгжим хөглөхөд зориулсан 6

чих болон чихний нүх

- Эвэрний уг суурийг зэмсгийн

толгой дээр бэхэлнэ.

Page 27: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

27  

- Хөглөх систем дээр хос эвэр нь

үргэлж байдлаар бэхлэгдэнэ. Энэ нь

тэхээ ятгын хамгийн сайхан сүрлэг

өнгө төрхийг илтгэнэ.

Хоёр эвэрний завсараар 6 чавхдас

татагдсанаараа гайхамшигтай нийцэлийг

үүсгэнэ. Энэ нийцэл нь дэлхий дээрх нуман

ятгын бүл зэмсгийн загвартай ижилгүй

бөгөөд цорын ганц загвар юм.

2. Толгой ба тахир хүзүү

(a) Толгой: - Зэмсгэндээ уусаж зохицсон

янгирын тэхийн толгой

- Толгойн ард дөрвөлжилж ухсан

нүх байх бөгөөд энэ нүхэнд хөглөх

системийн суурийг бэхлэж өгнө.

- Толгой нь тахир хүзүүнээс шууд

үргэлж байна. (залгаагүй)

Page 28: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

28  

(b) Тахир хүзүү - Тахир хүзүү нь царнаасаа

үргэлж байна. (залгаагүй)

- Энэ загвар нь тус зэмсгийг нуман ятгын төрөлд оруулна.

Хүзүүний цартай холбогдсон

хэсэг дээр нэгэн нүх байгааг эх

олдвороос харж болно. Уг нүх нь

зэмсгийн хүндийн төвийг

тэнцүүлдэг тулгуурын хөндлөн

шаантагны нүх юм. Энэ тулгуур нь тоглож буй 2 гарны ачааллыг багасгах

давуу талтай.

3. Тэвх ба цар

Судалгааны хүрээнд эх олдворын царны

нүүрийг нарсаар хийсэн нь тогтоогдсон тул

дахин сэргээгдэх Тэхээ ятгын царны

нүүрийг судалгааны дагуу нарсаар хийнэ.

Царны нүүрний зузаан 2,5 мм байх ба

уламжлалт аргаар царны нүүрийг хөглөнө.

Царны нүүрэн дээр тэвхний дотор хэсгийг хөндийлөн ухаж бат бэх нааж

байрлуулна. Тэвх нь царны доор гаргасан хас тэмдэгт нүхний харалдаа ард

байршина. Энэ нь уг зэмсгийн акустик авиатай холбоотой. Тэвх нь чавхдас

татах 6 нүхтэй бөгөөд чавхдасыг хас тэмдэгт нүхний доороос сүвлэж

гадагшаа гаргахаар энэхүү загварыг гаргав.

Page 29: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

29  

Дахин сэргээгдэх загварын цар нь эх

олдворын царнаас 5- 7см өргөн

хийгдэнэ. Энэ нь тухайн зэмсгийн

акустик дуугаралтаас гадна зэмсгийн

толгойны сонголт болон хэрэглэх чавхдасны нийллэг материалтай

холбоотой.

ОЛОН УЛС ДАХЬ БОСОО БОЛОН НУМАН ЯТГЫН ГАРАЛ ҮҮСЭЛ

Нуман болон босоо ятгын анхны төрөл нь Христийн он тооллын 3000

жилийн өмнө Месопотан болон Египтэд үүссэн байдаг.

Археологийн эртний хөгжмийн олдворуудаас хамгийн эртний өнцөгт ятгыг

Австарийн Инсбрүкийн Археологийн хүрээлэн сэргээсэн бөгөөд уг олдвор нь

2000 жилийн өмнө тоглож байсан байна.

Тэгвэл Ирландад Христын 800 жилийн өмнө нуман ятга үүссэн нь

тогтоогдсон. Энэ ятга нь өөрийн дуугаралт, гаднах хэлбэрээрээ өнөөдрийг

хүртэл дэлхий дахинд хөгжиж ирсэн ятгуудын өвөг бөгөөд тахийлгаж хийсэн

Тэхээ  ятгын  загварын  эскийз.  /  Засаж  янзлаагүй.    

Page 30: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

30  

хүзүү, утасны дэс дараалал, зэмсгийн гаднах хэлбэр нь нумилаг ятгын

хөгжлийн гол суурь болсон.

XIV болон XVI зууны үеийн ятгыг Ирландын домогт хаан Бриан Бору-ын

нэрээр нэрлэсэн бөгөөд уг ятгын цар нь дахин давтагдашгүй өөрийн гэсэн

өвөрмөц онцлогтой. Царны дуут модыг Нарснаас гаргаж авсан байдаг. Энэ

ятгыг Дублины Тринити Коллежийн номын сангаас үзэж болно.

Бриан Бору-ын нуман ятгатай маш ижилхэн хэлбэртэй

хатан Марийгийн ятга гэж бий. Марийгийн ятгыг

Эдэнбургын Шотландын музейгээс үзэж болно. Энэ ятга

нь Ирландын үндэсний бэлэг тэмдэг болж Бриан Бору-

ын ятга нь Ирландын мөнгөн тэмдэгт дээр орсон байдаг.

Дундад зууны үед дэлхий дахинд нуман ятга дэлгэрсэн

бөгөөд түүнийг Шосс Ятга хэмээн нэрлэдэг. Уг ятын дуу

эгшиг нь улам уянгалаг, чихэнд сонсголонтой болж ирсэн төдийгүй бусад

хөгжимтэй хорших хийгээд аялгууны хэмнэлийг илэрхийлдэг болсон.

1720 онд Жакоб Хоэхбрүкэр ятганд анх удаа педаль хийж өгсөнөөр педалт

ятга үүссэн нь өнөөдөр симфони найрал хөгжимд тоглогдсоор байгаа.

Харин Алтай ятгын хувьд энэ төрлийн олдвор дэлхийд анхных бөгөөд

булшны эд зүйлсийн судалгаагаар VII зууны эртний нүүдэлчдийн тоглож

байсан хөгжмийн зэмсэг болох нь тогтоогдсон.

Олон улс дахь ижил төстэй нуман ятгын бүл хөгжмийн зэмсэг

Зураг Агуулга

Царыг могойн арьсаар татаж хийсэн. Ордоны үйл

ажиллагаа, баяр ёслолд хэрэглэдэг. Уг ятганы гаднах

хэлбэрийг хүний биений хэлбэрээр чимсэн нь ховор

тохиолдолд бүртгэгддэг. Энэ хөгжмийн гарал үүсэл

Африкийн Зүүнхойд Конгод хамаарна. Уртын хэмжээ 64см.

http://www.zeller.de/en/katalog/auktion-­‐93-­‐juni-­‐

Page 31: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

31  

2007/auktionsartikel/bogenharfe-­‐der-­‐mangbetu-­‐1/

• Энэхүү 5 утастай африкийн нуман ятга нь

Мангбиту болон Конгогоос гаралтай. Уг ятгын толгой

хэсэг нь африкийн гар урлалын үнэт өвийн нэг. Уг ятгыг

холбоос оруулалгүйгээр хийснээс гадна цар болон

хүзүүний зарим хэсгийг арьсаар бүрж хийсэн.

• Нийт жин 2,36кг.

• Өндөр 60см / Урт 45см / Өргөн 19см.

Bogenharfe, Demokr. Rep. Kongo, Zentralafr. Republik oder

Sudan; Azande; Holz, Tierhaut, Pflanzenfasern;

Afrikaabteilung im Ethnologischen Museum, Berlin, Inv. nr. III

A 842 (Sammlung Wilhelm Junker, erworben 1878) https://commons.wikimedia.org/wiki/File:Afrikaabteilung_in_Ethn

ological_Museum_Berlin_47.JPG

Africa: Harp, Gabun / Габуны нуман ятга. Мод, арьс, ургамлын сүрлээр чимэглэж хийсэн. 18-р зуунд хамаарна. Урт нь 66см,  

Христын тооллын V он.

Янгхай, Пиганы хязгаарын Турфан дүүргийн оршуулгын

газрын 90 тоот оршуулгаас гарч ирсэн.

Модоор хийгдсэн. Урт нь 61см, Өргөн нь 9,8см, Өндөр нь

(цар) 3,5см.

Хятадын автономит Уйгар болон Xinjiang Соёлын өвийн

Page 32: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

32  

төв / Археологийн хүрээлэн

Энэ ятга нь Конхоугийн хэвтээ ятгын төрөлд хамаардаг.

Одоогоор Хятадын хамгийн эртний энэ төрлийн хөгжмийн

археологийн олдвор юм. Уг олдвор нь 40 эргэм насны

эрэгтэй хүний оршуулгаас нум сум, сумны зэвний хамт

гарч ирсэн. Зорж хийсэн царны нүүрийг хонины арьсаар

татаж

хийсэн.http://www.zum.de/Faecher/G/BW/Landeskunde/rhei

n/kultur/museen/ma_reiss/ausst/seidenstrasse/yanghai_harfe.

htm

Бугандаагийн 8 чавхдаст Иннанга (Ennanga) нуман ятга

болон Итесоогийн (Iteso) 6 чавхдаст Адюдю (adeudeu)

нуман ятга нь Нил мөрний баруун хэсгийн найм болон

зургаан чавхдаст Адунгу (adungu) нуман ятгатай хэлбэр

дүрсийн хувьд төстэй.

Адунгу бол 9 чавхдаст нуман ятга бөгөөд Угандагийн

баруун хойд хэсэгт амьдардаг Алур (alur) үндэстэний

тоглодог эртний хөгжмийн зэмсэг.

Энэ хөгжим нь хөрш зэргэлдээ Кэбучуудын (Kebu) Туми

Ятгатай (Tumi Harfe) их төстэй. Эдгээр улс үндэстэнгүүд

Нил мөрний эргээр нутагладаг.

Уг ятгаар дундад зууны үеийн дуунуудыг дагаж тоглоход

их тохиромжтой. Мөн хамтлаг чуулгад гоцлол бүтээл

тоглох боломжтой. Тухайн цаг үедээ хааны ордонд

тоглогдож байсан уг нуман ятгыг өнөөдөр сүмийн танхимд

тоглодог болсон.

Page 33: АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ

МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО | АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ | 2014

33