5
Төслийн зорилго Андройд үйлдлийн систем нь сүүлийн хэдэн жилийн дотор маш хурдацтай хөгжиж гар утсанд зориулсан хүчирхэг үйлдлийн систем болоод байгаа билээ. Тиймээс энэ салбар луу анхаарлаа хандуулж төгсөлтийн ажлаараа энэхүү системийг судлан андройд систем дээр хүний суурь мэдлэгийг шалгах асуулт хариултын Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу? цэнгээнт нэвтрүүлгийг програм болгон хөгжүүлэхийг зорилоо. Энэхүү програм нь 1-5р ангийн хичээлийг бүрэн мэддэг 5 хүүхдээс нэгийг сонгон өөрийн туслахаа болгож, санамсаргүй сонгогдсон 10н сэдвийн нэгийг сонгож тухайн сэдвийн дагуух асуултанд хариулж хариултыг мэдэхгүй бол өөрийн туслах болох сурагчаас асууж туслуулах мөн асуулт бүрт хожих мөнгө ихсэх байх зэрэг боломжуудтай систем хийхийг зорилгоо болгон тавилаа. Зорилтууд Андройд нөөцүүд болон өгөгдлийн сантай хэрхэн ажиллах талаар судлах Монголын ухаалаг гар утас, андройд хэрэглэгчдийн талаар судалгаа Монголд ашиглагдаж байгаа болон өмнө нь хийгдэж байсан андройд системд суурилсан энэ төрлийн системүүдийг судлах

төслийн зорилго

Embed Size (px)

Citation preview

Page 1: төслийн зорилго

Төслийн зорилго

Андройд үйлдлийн систем нь сүүлийн хэдэн жилийн дотор маш хурдацтай хөгжиж гар

утсанд зориулсан хүчирхэг үйлдлийн систем болоод байгаа билээ. Тиймээс энэ салбар луу

анхаарлаа хандуулж төгсөлтийн ажлаараа энэхүү системийг судлан андройд систем дээр

хүний суурь мэдлэгийг шалгах асуулт хариултын Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?

цэнгээнт нэвтрүүлгийг програм болгон хөгжүүлэхийг зорилоо.

Энэхүү програм нь 1-5р ангийн хичээлийг бүрэн мэддэг 5 хүүхдээс нэгийг сонгон өөрийн

туслахаа болгож, санамсаргүй сонгогдсон 10н сэдвийн нэгийг сонгож тухайн сэдвийн

дагуух асуултанд хариулж хариултыг мэдэхгүй бол өөрийн туслах болох сурагчаас асууж

туслуулах мөн асуулт бүрт хожих мөнгө ихсэх байх зэрэг боломжуудтай систем хийхийг

зорилгоо болгон тавилаа.

Зорилтууд

Андройд нөөцүүд болон өгөгдлийн сантай хэрхэн ажиллах талаар судлах

Монголын ухаалаг гар утас, андройд хэрэглэгчдийн талаар судалгаа

Монголд ашиглагдаж байгаа болон өмнө нь хийгдэж байсан андройд системд

суурилсан энэ төрлийн системүүдийг судлах

Дээрх системүүдийн давуу талыг шингээсэн, өөрийн гэсэн онцлог давуу тал бүхий,

хүн бүрийн мэдлэг оюуныг шалгах боломжтой системийг боловсруулах

Page 2: төслийн зорилго

Хэрэглэгчийн тухай мэдээлэл

Уг системийн хэрэглэгч нь 1-5р ангид суралцаж байгаа сурагчид буюу 5р анги төгссөн хэн

бүр өөрийн мэдлэг оюуныг шалгах

Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог

Энэхүү програмыг хэрэглэгч нь хөдөлгөөнт холбооны төхөөрөмж болох гар утсанд

суурилсан андройд үйлдлийн системтэй байх ба цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр

энэхүү програмыг ашиглах боломжтой.

Систем хөгжүүлэх үндэслэл

Мэдээлэл технологи хөгжсөн энэ эрин үед бүх зүйл автоматжин хөгжиж байна. Мөн

ухаалаг гар утасны хэрэглээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж хүн бүрийн өдөр тутмын

хэрэглээ болон өргөжсөөр байна.

Мөн өнөө үед зөв бичгийн дүрэм гэдэг зүйл алдагдчихаад байгаа бөгөөд 1-5р ангид

олж авсан мэдлэг муу тал ийм зүйл ажиглагдаж байна гэж үзээд би өөрийн тусаа бага ч

болтугай хүргэхээр шийдсэн билээ.

Гарах давуу талууд:

Бага ангийн хичээлийн энгийн бөгөөд эргэлзээтэй зүйлүүдээ эргэн санах

Техник эдийн засгийн хувьд хэмнэлттэй

Гар утасны ашигтай, зөв хэрэглээ нэмэгдэнэ

Системийн хамрах хүрээ

Энэхүү систем нь бичиг үсэг тайлагдсан хүн бүр хэрэглэж болохоор зориулсан

систем юм.

Page 3: төслийн зорилго

Хэрэглэгчийн функциональ шаардлага

1 Програмыг дурыг хэрэглэгч ашиглах боломжтой байх.

Нэмэлт: системийг бичиг үсэг тайлагдсан хүн бүр ашиглах боломжтой.

2 Туслахаа өөрөө сонгох

Нэмэлт: Системд 1- 5р ангийн хичээлүүдийг бүрэн мэддэг 5 сурагч байх бөгөөд

дурын 1 туслахаа өөрөө сонгон 2 асуултын турш туслуулах бөгөөд хариултыг

мэдэхгүй байгаа тохиолдолд тусалахаасаа асуух боломжтой.

3 Сэдэв сонгох

Нэмэлт: Туслах сонгосны дараагаар 1-5р ангийн 10н хичээлийн нэр/математик 1,

түүх 5, дуу хөгжим 3/ санамсаргүй байдлаар олгогдох бөгөөд дурын сэдвийг сонгож

болохоор байх.

4 Боломж ашиглах

Нэмэлт: Хэрвээ асуултын хариултыг мэдэхгүй байгаа тохиолдолд өөрийн туслах

сурагчаасаа асуух боломжтой байх.

Хуулах: Энэ боломжийг ашиглавал туслах сурагчийн хариултыг шууд

хариултанд тооцно.

Харах: Энэ боломжийг ашиглавал туслах сурагчийн хариултыг харсаны дараа

сайн бодсоны эцэст дундаасаа нэг хариулт гаргана.

5 Тоглогчдын өндөр онооны жагсаалттай байх

Нэмэлт: Тухайн тоглоомыг тоглосон хэрэглэгчдээс хамгийн өндөр оноог авсан 10

хэрэглэгчийн нэр болон онооны жагсаалттай байх.

Page 4: төслийн зорилго

6 Програмын дүрмийг харах хэсэгтэй байх

Нэмэлт: Програмыг хэрхэн ашиглах боломжуудаа яаж ашиглах талаар дүрэм

заавартай байх.

7 Програмын тухай мэдээлэл харах цэстэй байх

Хэрэглэгчийн функциональ бус шаардлага

1. Андройд Froyo SDK 2.2 хувилбартай гар утастай байх.

2. Хурдан, найдвартай ажиллагаатай байх.

3. Уян хатан, цаашид хөгжүүлэх боломжтой.

4. Програмыг цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр ашиглах боломжтой.

5. Хэрвээ асуултанд бүдэрсэн тохиолдолд Би 5р ангийн хүүхдээс ухаан муутай юм

байна гэж хэлдэг байх.