13
Боловсрол Гялбаа баг: Ц.Санчиртуяа Д.Болортуяа Г.Солонго И.Цэнд- аюуш Д.Төртэмүүлэн

боловсрол гэж юу вэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: боловсрол гэж юу вэ

Боловсрол

Гялбаа баг: Ц.Санчиртуяа Д.Болортуяа Г.Солонго И.Цэнд-аюуш Д.Төртэмүүлэн

Page 2: боловсрол гэж юу вэ

Боловсрол гэдэг нь эрдэм, ур чадварыг зааж, сургах процесс юм.

Хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь "хүний өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн" гэж тодорхойлж болно.

Нийгмийн түвшинд буюу өргөн утгаар нь авч үзэж байгаа тохиолдолд боловсролыг "иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр, нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа үйлчилгээ, түүний үр дүн" гэж тодорхойлж болно.

Page 3: боловсрол гэж юу вэ

Олон төрлийн боловсрол байдаг:

Албан ёсны боловсрол нь үндсэн / бага сургууль,бүрэн бус дунд,бүрэн дунд,тусгай дунд, дээд/, академийн гэсэн 2 төрөлтэй.

Албан ёсны бус боловсрол нь голдуу гэртээ, жишээлбэл хүүхдийн, эцэг эхээсээ хоол хийхийг заалгах боловсрол юм.

Page 4: боловсрол гэж юу вэ

Боловсролын үе шатСургуулийн өмнөх үе шат (2-5

нас)Бага боловсрол (5-12 нас)Дунд боловсрол (12-16 нас)Дээд боловсрол

Page 5: боловсрол гэж юу вэ

Боловсролын тодорхойлолтууд :

Нийгмийн гишүүний хувьд хүний эзэмшсэн мэдлэг, шүтлэг, урлаг, ёс суртахуун, дадал зуршлын нэгдлийг соёл гэх бөгөөд түүнийг нийгмийн захиалгад нийцүүлэн нэг үеэс нөгөө үед дамжуулах хэрэгслийг боловсрол гэж ойлгоно.

Боловсрол гэдгийн дор түүхээр бий болсон, нийгмийн ухамсарт зохих хэмжээгээр суусан, ямар нэгэн төгс дүрд зориуд чиглүүлэн бие хүний оюун санаа, бие бялдар, нийгмийн шинжийг төлөвшүүлэх бүх л үйл явцыг ойлгоно.

Page 6: боловсрол гэж юу вэ

нийгэм эдийн засаг, улс төрийн байгууламж,

түүний материал техникийн түвшингээр тодорхойлогдох шинжлэх ухааны мэдлэг чадвар, дадал, зан суртахууны үнэт зүйл, биеэ авч явах хэм хэмжээг нийгмийн гишүүдэд эзэмшүүлэх үүрэг бүхий сургалт, хүмүүжлийн бие даасан тогтолцоог боловсрол гэж ойлгоно.

Нийгмийн зүгээс нэг хүн юмуу бүлгийн үнэт зүйлс, дадал чадвар болон мэдлэг сэлтийг нөгөө бусдад нь дамжуулах албан ёсны үйл явцыг боловсрол гэнэ.

Page 7: боловсрол гэж юу вэ

Боловсролын ангилалШашны: Гоо зүйн:Ёс суртахууны:Эрдэм мэдлэгийн:

Page 8: боловсрол гэж юу вэ

Боловсролын талаарх онолуудФункционалист онолХүний капиталын тухай онолМөргөлдөөний онолШинэ марксист онол

Page 9: боловсрол гэж юу вэ

Боловсролын тэгш ба тэгш бус байдалНийтийн хийгээд шилмэл

боловсролТөвлөрсөн болон төвлөрөлгүй

боловсролТехникийн болон ерөнхий

боловсролТөрийн хийгээд хувийн

сургуульБритани болон америк загвар

Page 10: боловсрол гэж юу вэ

Нийтийн боловсрол - тухайн нийгэм дэх ихэнх бүлгүүд хамрагдаж буй боловсролын байгууллага юм.

Шилмэл боловсрол- хүн амын өчүүхэн хэсэг буюу нийгмийн дээд давхаргын төлөөлөгчид суралцах боловсрол

Төвлөрсөн боловсрол- боловсролын тогтолцооны үйл ажиллагааг бүх түвшинд шууд хянадаг

Төвлөрөлгүй боловсрол- төвлөрсөн боловсролын эсрэг юм

Техникийн боловсрол- аж үйлдвэрлэлд шаардагдах дадал чадвар олгох чиглэлийг баримжаалдаг

Ерөнхий боловсрол- мэргэжлийн бэлтгэлд ашиглагддаг чадварыг олгох бус хүмүүнлэгийн ухааны боловсролыг олгодог юм.

Page 11: боловсрол гэж юу вэ

Төрийн сургууль- Дюркеймийн тодорхойлсноор боловсрол нь нийгмийн альч бүлэгт адил тэнцүү байдаггүй. Үүнээс үүдээд нийгмийн давхраажилт үүссэн . Төрийн сургууль нь бага боловсролыг үнэгүй сургах , нийтээр мэдлэг боловсролтой болгох зорилготой.

1942 оны 10 сарын 1-нд дээд боловсрол олгох анхны Монгол Улсын Их сургууль байгуулагдсан. 1942 оны 10 сарын 5-нд МУИС-ийн анхны хичээлийн жилд хүн эмнэлэг, зоотехник, багш нарын 3 факультетийн жинхэнэ ангид 93, бэлтгэл ангид 57 оюутан хичээллэжээ.1958 онд 2080 хүн элсжээ. 1946 онд Улсын их сургуулийн анхны төгсөлт  болж 35 оюутан дээд боловсролын диплом авчээ. 

Хувийн сургууль- орлогын чадамжаас хамаарч илүү сайн чанарын боловсролыг олгох зорилготой үүссэн.

Page 12: боловсрол гэж юу вэ

Британи загвар- язгуур угсаанаас хамаарч улсын болон хувийн сургуульд суралцана.

Ажилчин анги- 16 наснаас хойш үргэлжлүүлж суралцах нь ховор. Ихэвчлэн мэргэжлийн дадал дүй эзэмшүүлдэг сургуульд суралцдаг.

Дундаж анги- ихэвчлэн байгалийн ухаан , хэлзүй , урлагийн сургуульд суралцдаг

Сурвалжит анги- тусгай хувийн сургуульд суралцах ба

Америк загвар- шашин, арьсны өнгө,угсаа гарлаас хамааран ялгаварлах байдал илэрдэг. Хувийн болон төрийн сургуулиудын ялгааг илэрхийлдэг загвар юм.

Page 13: боловсрол гэж юу вэ