12
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ 2003.05.19 Дугаар 169 Улаанбаатар хот Гэгээрлийн төвийн үлгэрчилсэн дүрэм, ажлын байрны тодорхойлолт батлах тухай "Боловсролын тухай" Монгол улсын хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: 1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн "Гэгээрлийн төвийн үлгэрчилсэн дүрэм"-ийг 1 дүгээр, "Албан бус боловсрол, зайны сургалтын арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтыг 2 дугаар, "Албан бус боловсрол, зайны сургалтын багшийн ажлын байрны тодорхойлолт"-ыг З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. 2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан ажллахыг Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв /Ё.Батчулуун/, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай. 3.Энэхүү тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар /Г.Батболд/-т даалгасугай.

Гэгээрэл төвийн дүрэм

Embed Size (px)

Citation preview

Page 1: Гэгээрэл  төвийн дүрэм

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ  САЙДЫН ТУШААЛ

 2003.05.19                              Дугаар 169                             Улаанбаатар хот

Гэгээрлийн төвийн үлгэрчилсэн дүрэм, ажлын

 байрны тодорхойлолт батлах тухай

            "Боловсролын тухай" Монгол улсын хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь

хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн

ТУШААХ нь:

            1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн "Гэгээрлийн төвийн үлгэрчилсэн дүрэм"-

ийг 1 дүгээр, "Албан бус боловсрол, зайны сургалтын арга зүйчийн ажлын байрны

тодорхойлолтыг 2 дугаар, "Албан бус боловсрол, зайны сургалтын багшийн ажлын

байрны тодорхойлолт"-ыг З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

            2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан ажллахыг Албан бус

боловсрол, зайны сургалтын үндэсний төв /Ё.Батчулуун/, аймаг, нийслэлийн

Боловсрол, соёлын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

            3.Энэхүү тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд

боловсролын бодлого, зохицуулалтын газар /Г.Батболд/-т даалгасугай.

 САЙД                                   А.ЦАНЖИД

Page 2: Гэгээрэл  төвийн дүрэм

БСШУ-ны сайдын 2003 оны

169 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

ГЭГЭЭРЛИЙН ТӨВИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Гэгээрлийн төв /цаашид "төв" гэх/ нь

тухайн орон нутгийн хүн амд албан бус боловсролын үйлчилгээ үзүүлэх, сургалт,

сурталчилгаа явуулах, мэдээллээр хангах, орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийг

идэвхитэй оролцуулах зорилготой боловсролын байгууллага мөн.

           1.2. Төвийг орон нутгийн засаг даргын захирамжаар байгуулна.

           1.3.Энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн төв нь үйл ажиллагааныхаа

дотоод журмыг боловсруулан баталж мөрдөнө.

            1.4.Төв нь байгууллагын тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж,

банкинд харилцах данстай байж болно.

Хоёр. Төвийн удирдлага, зохион байгуулалт

            2.1.Тухайн орон нутгийн хүн ам, үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран

төвийн орон тоог тогтооно.

            2.2.Төв нь захирал, багш, арга зүйч, үйлчилгээний ажилтны орон тоотой

байж болно. Захирлыг сум, дүүргийн Засаг дарга, арга зүйч, багш, ажилтанг

төвийн захирал томилж, чөлөөлнө. Эдгээр орон тоонд тухайн сум, дүүргийн

ерөнхий боловсролын сургуулийн ажилтнуудаас хавсруулан томилж болно.

           2.3.Төвийн дэргэд орон тооны бус төрөл бүрийн мэргэжлийн хамтлагууд

ажиллаж болно.

           2.4.Төв үйл ажиллагаандаа Монгол улсын Боловсролын тухай багц хууль

болон бусад хууль тогтоомж, энэхүү үлгэрчилсэн дүрмийг мөрдлөг болгоно.

           2.5.Төвийн үйл ажиллагаа байнгын, нээлттэй, хүртээмжтэй байна.

Гурав. Төвийн эрх, үүрэг

Page 3: Гэгээрэл  төвийн дүрэм

3.1. Төв нь дор дурдсан эрх эдэлнэ.

               3.1.1. Нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн

сургалт-үйлдвэрлэлийн төв, соёл, спортын байгууллагуудын материаллаг бааз,

боловсон хүчний нөөцийг түшиглэн ажиллах.

              3.1.2. Сургалт, үйлчилгээ явуулах замаар өөрийн үйл ажиллагааг дэмжих

санхүүгийн боломж бүрдүүлэх.

             3.1.3. Төрийн ба төрийн бус байгууллагууд, олон улсын болон бусад

байгууллага, иргэдтэй хамтран хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх.

3.2. Төв нь дор дурдсан үүрэг хүлээнэ.

             3.2.1.Орон нутгийн холбогдох байгууллагууд, иргэдээс албан бус

боловсрол, зайны с ургалттай холбоотой мэдээ, судалгаа авах.

             3.2.2.Сургалтын нэмэлт, туслах материал, гарын авлага боловсруулан

ашиглах,

             3.2.3.Хүн амын боловсролын түвшинг судлах, дүгнэлт хийх, тодорхой

санал боловсруулан орон нутгийн засаг, захиргааны шийдвэр гаргуулах,

хэрэгжүүлэх.

           3.2.4.Албан бус боловсролын төрөл бүрийн сургалт явуулах.

           3.2.5.Мэдээллийн сан бүрдүүлж, үйлчилгээг тогтмолжуулах, орон нутгийн

мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах.

            3.2.6.Олон нийтийн цуглаан, уулзалт, соёл, спортын арга хэмжээ зохион

байгуулах, орон нутгаа хөгжүүлэхэд хүмүүсийн идэвх оролцоог нэмэгдүүлэх.

            3.2.7.Албан бус боловсрол, зайны сургалтын хүрээнд төвөөс гадуур

явагдаж буй үйл ажиллагааг холбох, зохицуулах.

            3.2.8.Холбогдох дээд байгууллагуудад шаардлагатай мэдээ, тайлан гаргаж

өгөх, ажлаа тайлагнах.

Дөрөв. Төвийн санхүүжилт

4.1.Төвийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

Page 4: Гэгээрэл  төвийн дүрэм

Улсын болон орон нутгийн төсөв

Төсөл, хандив, тусламж

Өөрийн үйл ажиллагааны орлого

Бусад эх үүсвэр

               - - оОо - - -

 

Page 5: Гэгээрэл  төвийн дүрэм

БСШУ-ны сайдын 2003 оны 169

дүгээр тушаалын 2 дугаар хавсралт

 АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН ГЭГЭЭРЛИЙН ТӨВИЙН

АРГА ЗҮЙЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

А.Нийтлэг үндэслэл

 Байгууллагын нэр:        Аймаг, нийслэлийн Албан бус боловсролын гэгээрлийн төв

Нэгжийн нэр:                  Сум, дүүргийн Албан бус боловсролын гэгээрлийн төв

Ажлын байрны нэр:      Албан бус боловсрол, зайны сургалтын арга зүйч

Б.Ажлын байрны тодорхойлолт

Ангилал:          Төрийн үйлчилгээний албан хаагч

Зэрэглэл:        ТҮ-7

Шууд харьяалагдах ажлын байр /албан тушаал/ :         

-Албан бус боловсролын Гэгээрлийн төвийн захирал

-Аймаг, нийслэлийн Боловрол, соёлын газрын дарга

Шууд харьяалах ажлын байр /албан тушаал/ :              

-ЕБС-ийн захирал, хичээлийн эрхлэгч, багш нар

-Мэргэжлийн сургалт явуулж буй байгууллагын багш нар

Ажлын байрны зорилго:            

- Хүн амын боловсролыг тасралтгүй /албан бус боловсрол, зайны 

сургалтаар/ дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг орон нутгийн

хэмжээнд зохион байгуулах, албан бус боловсрол, зайны  сургалтын багш

Page 6: Гэгээрэл  төвийн дүрэм

нарыг арга зүйн удирдлагаар хангаж, сургалтын чанар, үр ашиг,

хүртээмжийг байнга  дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Ажлын байрны /албан тушаалын/ үндсэн чиг үүрэг:                             

1. Орон нутагт албан бус боловсрол, зайны сургалтыг хөгжүүлэх, хүн амын

эрэлт хэрэгцээг судлан, түүнд нийцсэн үйл ажиллагаа явуулах.

2. Албан бус боловсрол, зайны сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж

байгаа бусад байгууллагуудтай хамтран ажиллах.

3. Албан бус боловсролын гэгээрлийн төвийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион

байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, сургалтын агуулга, арга хэлбэрийг

тогтоон боловсронгуй болгох.

4. Орон нутгийн төсөвт тусгагдсан албан бус боловсрол, зайны сургалтыг

хөгжүүлэхэд зориулагдсан төсөв хөрөнгийг оновчтой төлөвлөх, үр ашигтай

зарцуулахад оролцох, хяналт тавих.

Үндсэн үүргүүдийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлуу:

1. Албан бус боловсрол, зайны сургалтыг хөгжүүлэх орон нутгийн комисс,

нутгийн комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааны өдөр тутмын ажлыг зохион

байгуулах, үр дүнд хяналт тавих.

2. Хүн амын боловсролын түвшин тэдний боловсролын хэрэгцээний судалгааг

байнга шинэчлэн гаргаж анализ хийж байх.

3. Орон нутгийн хэмжээнд албан бус боловсролыг хөгжүүлэх асуудлаар

судалгаа хийх.

4. Судалгаанд үндэслэн сургалтын агуулга, аргазүй, хэлбэр, чиглэлийг

тогтоож, сургалт явуулах.

5. Хүн амын эрэлт хэрэгцээ, орон нутгийн хөгжлийн бодлогод нийцүүлэн

сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын график, төлөвлөгөө гаргах.

6. Сум, дүүргийн Албан бус боловсролын гэгээрлийн төвийг арга зүйн

удирдлагаар хангах, заавар зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд нь хяналт

тавих.

Page 7: Гэгээрэл  төвийн дүрэм

7. Сум, дүүргийн АББГТ-ийн үйл ажиллагааг бэхжүүлэх, тогтмолжуулах,

сургалтын орчин өхцөл бүрдүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх.

8. Албан бус боловсролын чиглэлээр сургалт явуулах ажлыг төрийн болон

төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сонирхлын бүлгүүд, хувь хүмүүстэй

хамтран зохион байгуулах, үйл ажиллагааг зохицуулах.

9. Сургалтанд ашиглах материалыг орон нутгийн хэмжээнд бэлтгэх, гарын

авлага, зөвлөмж боловсруулах, зайлшгүй шаардагдах баримт бичгийг

хөтлөх.

10. Мэдээлэл сурталчилгааны сан бүрдүүлж, АББЗС-ыг сурталчлах,

боловсролын үйлчилгээг хүн амд ойртуулах, сургалтын таатай, нээлттэй

орчин бүрдүүлэх.

11. Хариуцсан ажлын чиг үүрэгтэй холбоотой удирдах дээд байгууллагын

тушаал, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

12. Сум, дүүргийн хэмжээнд албан бус боловсрол, зайны сургалтыг

хөгжүүлэх талаар Албан бус боловсролын гэгээрлийн төвөөс зохион

байгуулж буй ажилд хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, урамшуулах арга

хэлбэрийг боловсронгуй болгох.

13. Албан бус боловсрол, зайны сургалтын чиглэлээр орон нутагт зохион

байгуулж байгаа үйл ажиллагааны тайлан, мэдээг удирдах дээд

байгууллагад гаргаж өгөх.

14. Орон нутагт ажиллаж байгаа бусад сургалтын болон төслийн

байгууллагуудтай хамтран ажиллах

Харилцах хүрээ, ажлын уялдаа холбоо:

                  А/Байгууллагын доторх харилцаа:  

Аймаг, нийслэлийн засаг даргын Боловсрол соёлын газар, холбогдох бусад

газар, хэлтэс

                                                                                 

Боловсролын болон Гэгээрлийн төвийн арга зүйчид

Page 8: Гэгээрэл  төвийн дүрэм

                  Б/Байгууллагын гадуурх харилцаа: 

БСШУЯ-ны Албан бус боловсрол, зайны сургалтын асуудал эрхэлсэн

мэргэжилтэн

БСШУЯ-ны харьяа Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв

Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвийн эрдэм

шинжилгээний ажилтнууд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн албан бус боловсрол, зайны сургалтын арга

зүйчид

Мэргэжлийн сургалт явуулдаг байгууллага, Мэргэжлийн сургалт

үйлдвэрлэлийн төвүүд

Төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-иуд

Орон нутгийн төрийн ба төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд

Орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд

Сонирхогч бүлэг, хувь хүмүүс

            Нийгмийн баталгаа, шагнал урамшил:            Албан бус боловсрол, зайны

сургалтын арга зүйчийн нийгмийн баталгаа, шагнал, урамшил нь Хөдөлмөрийн

хууль, Төрийн албаны хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг,

байгууллагын дотоод журмаар зохицуулагдана.

           Ажлын эцсийн үр дүнгийн талаар ажил эрхлэгчид хүлээлгэх

хариуцлага:               Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг зохих

ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, удирдах байгууллага, удирдах

ажилтны өгсөн үүрэг,