19
Засаглалын Легитим шинж Бие даах ажил ОУЭЗХ-2-2 К.Тэргэл

Засаглалын Легитим шинж

  • Upload
    tergel

  • View
    852

  • Download
    7

Embed Size (px)

Citation preview

Page 1: Засаглалын Легитим шинж

Засаглалын Легитим

шинж Бие даах ажил

ОУЭЗХ-2-2 К.Тэргэл

Page 2: Засаглалын Легитим шинж

Агуулга Оршил: Засаглал, Засаглалын ноёрхол Засгын хууль ёсны ба хүлээн зөвшөөрөгдсөн чанар Легитим шинж гэж юу вэ? Онолчдын томъёоллууд Легитим шинж чанар Легитим шинж илэрч буй нийтлэг хэв маяг :

Үзэл суртлын Харизмат Уламжлалт Хууль ёсны

Дүгнэлт Ном зүй Асуулт, хариулт

Page 3: Засаглалын Легитим шинж

Засаглал Засаг, эрх мэдэл гэсэн ойлголт ижил утгатай ойлголт юм. Засаг бол нэг нь захирч, нөгөө нь захирагдаж байдаг

харилцаа бөгөөд, захирах нь чадвар, захирагдах нь бололцоо юм.

Анх засгийг хүмүүсийн хоорондын харилцаа гэсэн хүн бол А.Макиавелли юм. Тэрээр айдас үнэмшил 2 бол засаглалын шинж гэж үзжээ. Ихэнх хүмүүс аминдаа хайртай учир засгийг зөвшөөрдөг гэжээ.

М.Вебер албадлага, тохиролцоо бол засаглалын үндсэн шинж , засаг бол бусдын эсэргүүцлийг сөрөн өөрийн санаагаа хэрэгжүүлэх талбар юм гэжээ. Засаг =Аs R Б

А-захирагч, Б-захирагдагч, S-зориг санаа, R- эсэргүүцэл Америкийн пр.Р.Даль ньзасаг өөрийн санаа зоригоороо

хийхээргүй зүйлийг тухайн хүнээр өөр нэгэн хүн албадаж хийлгэх тогтолцоо юм гэжээ. Аs=Бr

Олон эрдэмтдийн судалгаанаас үзэхэд засгын түгээмэл шинж нь засгаас бүхнийг хамаарах засаглах шинж мөн. Төрийн засгийн түгээмэл шинж болсон эрх нь ашигтай бас, аюултай байдаг. XVIII зуунаас төрийн засгийн дангаараа ноёрхох эрхийн өөдөөс гарсан Америк, францын хувьсгал нь үүний баталгаа болно. Энэхүү үзэл санаа явсаар өнөө үед төрийн хууль эрхийг хязгаарлах талаарх улс төр, эдийн засаг болон бусад салбарт цогц үзэл санаа бий болжээ.

Page 4: Засаглалын Легитим шинж

Засаглалын ноёрхолЗасаглал нь нэг санаа зорилготой хувь хүн болон бүлгийн ашиг сонирхлоор зорилгоо хэрэгжүүлэх талбар болж байдаг. Засаглал нь зөвхөн хэн нэгний ашиг сонирхлын төлөөх ноёрхол мөн үү? -Аливаа засаг , засаглал тохиролцол, зөвшөөрөлгүйгээр удаан оршин тогтнохгүй. Аливаа засаг өөрийн самуун дэгдээгч, өөрийн эсэргүүцэгчтэй байдаг. Тохиролцолд тулгуурлаагүй бол эсэргүүцэгч нь эвдэж устгаж чаддаг. Ж.Руссо-Нэг нь нөгөөтэйгээ зохицохгүй байсан ч нийтийн сохирхолд тулгуурлах ёстой гэжээ.

Удирдлага

Ард иргэд, бусад

Ноёрхол

Page 5: Засаглалын Легитим шинж

Засгын хууль ёсны ба хүлээн зөвшөөрөгдсөн чанар

Ноёрхол бол засгийг хэрэгжүүлэх механизм жолоодлогын онцгой аппарат гэжээ.Зохион байгуулалт, аппаратгүйгээр ноёрхох, нийгмийг чиглүүлэх бололцоогүй. Тэгэхдээ тухайн засгийг хууль эрх зүйн хэм хэмжээтэй засагт нь хэрхэн нийцэж тохирч буй байдлыг илэрхийлсэн хууль цаазын үнпэслэл, ахуйг Засгийн хууль ёсны чанар буюу Легальность гэдэг. Харин засгийн хүлээн зөвшөөрөгдсөн чанар буюу легитим гэдэг нь тухайн засаг, түүний эрхийг тухайн улсын хүн ам хүлээн зөвшөөрсөн байхыг хэлнэ.

Засаглалын үндсэн

зарчмуудЧиг үүрэг Хэв маяг

Үзүүлэлт

Нийгмийн удирдлагын стратегийг

боловсруулах 

Уламжлалт

Улс төрийн бодлогыг

хэрэгжүүлэхэд зайлшгүй

шаардлагатай албадлагын

түвшин 

Нийгмийн хөгжлийн үндсэн асуудлаар тодорхой шийдвэр

боловсруулж гаргах 

Ил засаглал

Засаг түүний удирдлага

(лидер)-ыг түлхэн унагаах

оролдлого гаргах 

Нийгмийн хөгжлийн чиг хандлага,

тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг хянах

 

ХаризматикИргэний үл захирагдах

байдлын хүч нөлөө

 

Легитимч байх

Ажил хэрэгч байх

Бодитой байх

Болгоомжтой байх

Хамтын удирдлагын

Хэм хэмжээ сахих

Өөрийн шүүмжлэл

Хатуу чанд тууштай, нууц хадгалдаг

Page 6: Засаглалын Легитим шинж

Захирах эрх мэдэл

Легитим

Захирадах сонирхол

Легитим шинж гэж юу вэ?

Legitimate (Legit ) Хууль ёсны, хуульчлагдсан, зөв зохистой гэсэн утгатай франц гаралтай үг юм.Легитим шинж нь нийгэм олон түмний зүгээс тухайн улс төрийн засгийн үндэслэл, зайлшгүйг хүлээн зөвшөөрөх явдал юм. Явцуу утгаараа : Засаг хууль ёсных гэдгийг Өргөн утгаараа : Засаг хуулиар тогтоосон хэм хэмжээ, төрийн үндсэн зорилго нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, үнэт зүйлсэд нийцэж байгаа гэдгийг заана. Мөн XX зууны үеэс гадаад харилцаатай нягт уялдаж, засгийг бусад улс гүрэн хүлээн зөвшөөрөх байдлыг агуулдаг болсон байна. Хууль ёсны чанар нь ухаалаг хууль цааз дээр тулгуурлана. Харин легитим чанар нь ёс суртахууны үнэмшил дээр тогтож байдаг. Сүүдрийн засаг, мафийн засаг гэх мэт хууль ёсны биш засаг оршиж болох боловч тэр нь легаль болон легитим биш засаг болдог байна.

Page 7: Засаглалын Легитим шинж

Онолчдын томъёоллууд Хятадад улс төрийн засаглал нь Жоу гүрний үеэс

диваажинг захирах эрх буюу Mandate of Heaven гарсан бөгөөд шударга бус захирагчдын захирах эрх, мандатыг нь ёс суртахууны бус хэмээн халдаг байжээ.

Сэргэн мандалтын үед Британий нийгмийн онолч Жонн Локк хэлэхдээ улс төрийн легитим нь ил болон далд хүлээн зөвшөөрлөөс гардаг гэжээ. Тэрээр зохиолдоо засаглалыг хүлээн зөвшөөрөхгүйгээр үргэлжлүүлбэл энэ нь легитимт биш болно.

Германы улс төрийн философич Дольф Штернбэрг Легитим бол ухамсартайгаар засаглалын нэгж, түүнийг захирах зарим эрхтэй байх үед хэрэгждэг эрх мэдлийн үндэс юм гэжээ.

Америкийн улс төрийн социологич Сэймур Мартин Липсет Легитим нь нийгэмд хамгийн зохистой зөв дэг жаягыг бий болгох улс төрийн системийг гаргадаг гэжээ. Америкийн улс төрийн онолч Роберт А.Даль Легитим бол улс төрийн тогтвортой байдлыг тогтоох зохистой хэмжээгээр өгөгдсөн усан сан бөгөөд тэр хэмжээ нь өөрчлөгдвөл засаглал аюулд ордог гэжээ

Page 8: Засаглалын Легитим шинж

Легитим чанар

Ёс зүйн философи, эрх зүйд легитим нь хууль ёстой харьцуулахад засгын газрын үйл ажиллагаа хуулийн дагуу биш байгаагаар ялгагддаг. Цагдаа нар хуулийн дагуу гэж зөв зохисгүйгээр нэгжлэг хийдэг, харин засгийн газрын үйл ажиллагаа хууль ёсны биш легитим байх ёстой. Жишээлбэл Дайны байдалд, дайны хунтын дэглэм(хувьсгалын дараах түр засгийн газар), засаглах тогтолцоод үндсэн хуулийг зөрчих харшлах зүйл гарахад легитим шинж илэрч буй хэрэг.

Легитим шинж хэмээх ойлголт нь улс төрийн засаглалын оршин тогтнох хоёр чухал нөхцлийг илэрийлнэ.

Үүнд нэгдүгээрт : Легитим шинжтэй засаг нь хууль ёсны байна. Тухайлбал хаант засгийн үед хууль ёсоор төр барих хүн бол хаан, түүний шууд залгамжлагч нь байна. Гэтэл сонгож байгуулдаг засагтай оронд бол тухайн орны хууль тогтоомжинд заасан болзлыг биелүүлсэн /хуулийн дагуу сонгуульд өрсөлдөн ялсан/ субект хууль ёсоор төр баригч нь байна.

Хоёрдугаарт : Төр, төрийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагаа олон түмний дэмжлэгийг хүлээх явдал засгийн легитимт шинжийн нэг чухал үзүүлэлт мөн.

Page 9: Засаглалын Легитим шинж

Легитим шинж :

Харизмат Уламжлалт

Хууль ёсны

Үзэл суртлын

Page 10: Засаглалын Легитим шинж

Засаглагч

Ёс заншил, зуршил

Ард иргэд

Уламжлалт легитим шинжУламжлалт легитим шинж засагт захирагдах ёс заншил , зуршил, эрт дээрээс уламжилж ирсэн дэг журам хөдөлшгүй бат, ариун нандин гэсэн итгэл үнэмшилд түшиглэдэг байна. Энэхүү ноёрхлын онцлог гэвэл хүмүүс захирах захирагдах харилцаанд ийм л байсан гэсэн байр суурьнаас хандаж үеэс үед уламжилсаар ирсэнд оршино. Жишээлэхэд хаан ширээ залгамжлах ёсыг уламжлалт нийгмийн гишүүд ердийн хэм хэмжээ мэтээр хүлээн авдаг нь хаант засгийн легитим шинж урт удаан хугацаанд хадгалагдхад хүргэжээ. /Уламжлалт легитим шинж уг сэдлээсрээ ахмаддаа үг дуугүй захирагддаг , гишүүд хоорондын харилцаа нь хувийн, албаны бус шинжээрээ өвөрмөц эцгийн эрхт ёсны гэр бүл дэх харилцаатай төстэй юм. Уламжлалт ноёрхлын харилцаанд, хэрэв эрх баригч нар уламжлалаа зөрчих аваас тэдний легитим шинж олны өмнө даруй унадаг байна/. Үүнд Патриархал-аймгийн удирдлагын, геронтокроат- овгын тэргүүлэгчдийн, патримониал ба султанизм-хаант, гэх мэт жуламжлалт засаглалуудыг нэрлэж болно.

Page 11: Засаглалын Легитим шинж

Удирдагчин брухнаас заяасан удирдах

авкяас билиг

Сул засаглал,

ард түмний итгэл

бишрэл

Харизм

Харизмат легитим

Харизмат легитим нь удирдагчийнхаа онцгой чанарт буюу харизмд ( харизм - ер бусын, бурханаас заяасан авяас билэг ) итгэхэд үндэслэдэг. Иймд удирдагчаа бурханчлан үзэх , түүний бие хүнийг тахин шүтэх нь байдаг. Харизмат легитимийг нийгмийн өөрчлөлтийн эгзэгтэй үед хэрэглэх нь цөөнгүй бололтой. Учир нь энэхүү ноёрхол ихэвчлэн хүмүүсийн сэтгэл хөдлөл дээр тогтож, улмаар удирдагчаа бишрэн өргөмжилж,түүний араас засаглалын бусад институтийнхээ нэр хүндийг өөд татан, олон түмнээр хүлээн зөвшөөрүүлэх чухал шижим болж өгдөг байна. Ардчилал бэхжиж амжаагүй ч тэр зүг чиглэж буй улс орнуудад засаглалын харизмат хэв маягыг үгүйлэх нь нэлээд түгээмэл байдаг байна. ХХ зуунд харизмын шинжийг илтгэсэн олон удирдагч нар төрж гарсан гэдэг. Гэхдээ тэдний харизм өөрсдийнх нь хувийн чанараас үүдэлтэй төдийгүй улс төрийн нам, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн шахалт дэмжлэгийн үрээр хүчээ авч байжээ.

Page 12: Засаглалын Легитим шинж

Сонгогдсон эрх

мэдэлтнүүд

Хууль ёс, Үндсэн хуульл

Ард иргэдийн сонголт

Хууль ёсны легитим \хамгийн зохистой хэлбэр\

Хууль ёсны легитим нь удирдах удирдуулах харилцааг зохицуулахаар тогтоосон хууль зүйн хэм хэмжээг сайн дураар хүлээн зөвшөөрөх явдалд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс сонирхлоо ухамсарласан, тогтсон дэглэм хууль ёсных, хууль тогтоомж, засаглалын байгууллага боломжийн хэмээн итгэж захирагдана. Энэ хэв маягийн хамгийн хөгжингүй хэлбэр нь үндсэн хуульт төр бөгөөд түүний оршин тогтнох зарчмыг хуулийн хэм хэмжээ тов тодорхой, нарийн чанд зааж өгдөг.

Page 13: Засаглалын Легитим шинж

Зөвхөн М.Веберийн ангилал гэлтгүй бусад үзэл суртлын, бүтцийн, үндсэрхэг зэрэг легитимүүдийг нэрлэж болно.

Үзэл суртлын легитим нь улс төрийн дэглэмүүдийг үзэл суртлын хувьд зөвтгөхөд чиглэдэг. Төрт ёсны талаар итгэл үнэмшил үнэхээр чухал бөгөөд ийм итгэл үнэмшилгүйгээр нийгэм хөгжиж чадахгүй. Учир нь нийтээр баримжаалах үзэл санаагүйгээр хамтын үйл ажиллагаагүйгээр ямар ч нийгэм оршин тогтнох аргагүй.Үзэл суртлын легитим олон нийтийн мэдээллийн хэрэгслийг дөрөв дэхь засаглал болгоход хүргэж, одоо үед эрх баригчид улс төрийн ноёрхлын үзэл суртлын легитим шинжийг хангахын тулд шинжлэх ухаан, техникийн ололтыг өргөн ашиглаж болно.

Page 14: Засаглалын Легитим шинж

Легитим шинж бүрдэхдээ: Засаглалын легитимийн хэв маягууд бодит амьдрал

дээр өөр хоорондоо сүлжилдэж бие биенээ нөхөж байдаг.

Тэдний аль нэг давамгайлах нь тухайн улс төрийн дэглэмийн хэв маягтай холбоотой байна. Тухайлбал, авторитар дэглэмд засаглал гол төлөв харизмат шинжтэй байна. Гэтэл ардчиллын нөхцөлд улс төрийн амьдралд хууль ноёрхдог хэдий ч тэнд болон бусад бүх системд засаглалын легитимийн асуудлууд байсаар байдгийг дурдах хэрэгтэй.

Засаглалын легитим шинжийг хадгалах талаар янз бүрийн арга хэрэгсэл ашиглаж болдог. Жишээ нь, шинэ шаардлагад нийцүүлэн төрийн удирдлагын механизм, хууль тогтоомжийг өөрчлөх, хууль боловсруулах, практик бодлого явуулахдаа хүн амын уламжлалыг харгалзах, нийгэмд хууль ёс, дэг журам сахиулах зэргийг хэлж болдог байна.

Page 15: Засаглалын Легитим шинж

Легитим шинж алдагдах нь: Засаглалын легитимийн ямар ч төрөл түүний үр ашигт итгэх

хүмүүсийн итгэл найдвараар тодорхойлогддог хэмээн ярьсан. Иргэдийн дэмжлэгийг аваагүйгээс засаглал хямралд орж,

тогтворгүй байдал, төрийн эргэлтүүд гарч байдаг. Дарангуйллын дэглэмийн үед хэрэг дээрээ засгийн

легитимт шинж байхгүй байхад эрх баригчид хүчирхийлийн аргаар байр сууриа хамгаалахын зэрэгцээ суртал нэвтрүүлгийн хэрэгслийн хүчээр өөрсдийн нь засаг легитимт шинжээ хадгалсаар байгаа мэт харагдуулахыг хичээдэг. Гэвч нэгэнт олон түмний дэмжлэг авахгүй байгаа болохоор янз бүрийн эсэргүүцэл , тэмцэл байнга гарч байдаг.

3-дагч ертөнцийн орнууд болон посткоммунист орнууд \ЗХУын бүрэлдэхүүн байсан улсууд\нь ихээхэн хямралтай байгаа нь парламентат ёс гажуудаж, нийгэм шударга бус явдал, коррупцид улам бүр идэгдэж,нийгмийн эрс ялгарал явагдсанаар ард түмний итгэл суларч, засаглалын легитимийн хямралд хүргэж байна.

Хэрэв төр засаг нь практик дээр эдийн засаг, нийгмийн хурц асуудлыг шийдвэрлэхийг нотолж чадвал легитим шинжээ бэхжүүлэх боломжтой байдаг байна

Page 16: Засаглалын Легитим шинж

Дүгнэлт: Улс төрийн шинжлэх ухаанд, Легитим чанар нь эрх

барьж, захирах дэглэмийг олон нийт хүлцэнгүйгээр зөвшөөрөх байдал юм. Эрх мэдэл нь онцгой, эрх ямба нөлөөллийн хүрээг илэрхийлдэг байхад легитим нь засаглалыг зөв, тохиромжтойгоор, зүй зохистой байлгах тогтолцоог илэрхийлдэг. Улс төрийн легитим нь засаглал мухардалд уналтад орохгүйгээр засаглах үндсэн нөхцөлд тооцогддог.

Тухайн ард түмний шудрага үнэний тухай ойлголтонд тулгуурласан засгийг хүлээн зөвшөөрөгдсөн чанар гэж байна. Энэ нь мөн ардчиллын үзэл санааг агуулж байдаг.

Page 17: Засаглалын Легитим шинж

Ном зүй: Улс төрийн шинжлэх ухаан, МУИС, Ё.Довчин, 2010,

УБ, 131-137 Улс төр судлалын онол, ХҮДС, М.Должин, УБ, 2002,

61-69 Улс төр судлал, Ё. Довчин 2002, 22-23 Улс төрийн шинжлэх ухаан, А.Цанжид, 1999, 26-29 Улс төр судлалын бүдүүвчлэлийн цадиг, Сурагчийн

гарын авлага, 2001, 22-23 Wikipedia.org/Legitimacy (political) An introduction to politics, state and society, James W

McAULEY, 2003, 9-13 NATURAL RIGHTS AND POLITICAL LEGITIMACY By

Christopher W. Morris, © 2005 Social Philosophy & Policy Foundation.

Page 18: Засаглалын Легитим шинж

Асуулт, хариулт Легитим шинжийг

жишээгээр тайлбарлана уу?,

Төрийн хууль ёсны шинжээс ялгарах байдлыг тайлбарлана уу?

Авторитар, тоталитар, ардчилсан дэглэм дэх хүлээн зөвшөөрөгдсөн чанарыг тайлбарла?

Монголын засаглалд өнөөгийн үед легитим шинж хэр зэрэг байна вэ?, Түүнийг алдах эрсдэл байна уу?

Page 19: Засаглалын Легитим шинж

Анхаарал тавьсанд баярлалаа

2012.04.02