185
1 Я.АДЪЯА Д.СУРАН ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН УНШИХ БИЧИГ Я.Адъяа Д.Суран Идэвхтэн байгаль хамгаалагчийн унших бичиг . УБ. 2008. 148 х Байгаль хамгааллын хууль цаазын түүхэн уламжлал болон байгаль орчны хууль тогтоомжид түгээмэл тохиолдох зарим ойлголт, нэр томъёоны тайлбар, биологийн нөөц баялгийн судалгааны түүхэн тойм, өнөөгийн төлөв байдал, биологийн төрөл, зүйлийг хамгаалахад баримтлах биологийн зарчим, нөөц баялгийг зохистой ашиглах хамгаалах төрийн бодлогын үндсэн чиглэл, экологийн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол, түүхэн хөгжлийн тухай ойлголт зэрэг байгаль хамгааллын холбогдолтой суурь асуудлыг энэхүү бүтээлд эмхэтгэн оруулсан. Идэвхтэн байгаль хамгаалагч нь орон нутагтаа байгаль орчныг хамгаалах чиглэлээр суртал, ухуулга явуулж иргэдийн байгаль орчноо хайрлах сэтгэл зүйг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулаххуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхэд нь туслах зорилгоор Мэдээллийн товч лавлаххэмээх тусгай бүлгийг бэлтгэн хавсаргав. Эцэст нь идэвхтэн байгаль хамгаалагчийн зайлшгүй ойлгож мэдсэн байх хүрээний асуудлаар мэдлэгээ шалгах тест материалыг боловсруулан оруулсан. Энэхүү унших бичиг үндсэн 6 бүлэг, идэвхтэн байгаль хамгаалагчдад зориулсан мэдээллийн товч лавлах, мэдлэгээ шалгах тест хэмээх 8 бүлэгтэй. Байгаль хамгааллын холбогдолтой түр болон байнгын сургалт зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын багш, сургалтад хамрагдсан оюутан сурагчид, улсын тусгай хамгаалалттай газар нутаг, сум орон нутгийн байгаль хамгаалагч нар болон их, дээд сургуулийн бага дамжааны оюутан нарт зориулав. Редактор Биологийн ухааны доктор, профессор Х.ТЭРБИШ Улаанбаатар 2008

маш сайн ном

  • Upload
    hug15

  • View
    271

  • Download
    1

Embed Size (px)

DESCRIPTION

маш сайн номуудын жагсаалт.

Citation preview

Page 1: маш сайн ном

1

Я.АДЪЯА Д.СУРАН

ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН

УНШИХ БИЧИГ

Я.Адъяа Д.Суран Идэвхтэн байгаль хамгаалагчийн унших бичиг . УБ. 2008. 148 х Байгаль хамгааллын хууль цаазын түүхэн уламжлал болон байгаль орчны хууль тогтоомжид

түгээмэл тохиолдох зарим ойлголт, нэр томъёоны тайлбар, биологийн нөөц баялгийн судалгааны түүхэн тойм, өнөөгийн төлөв байдал, биологийн төрөл, зүйлийг хамгаалахад баримтлах биологийн зарчим, нөөц баялгийг зохистой ашиглах хамгаалах төрийн бодлогын үндсэн чиглэл, экологийн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол, түүхэн хөгжлийн тухай ойлголт зэрэг байгаль хамгааллын холбогдолтой суурь асуудлыг энэхүү бүтээлд эмхэтгэн оруулсан.

“Идэвхтэн байгаль хамгаалагч нь орон нутагтаа байгаль орчныг хамгаалах чиглэлээр суртал, ухуулга явуулж иргэдийн байгаль орчноо хайрлах сэтгэл зүйг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах” хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхэд нь туслах зорилгоор “Мэдээллийн товч лавлах” хэмээх тусгай бүлгийг бэлтгэн хавсаргав. Эцэст нь идэвхтэн байгаль хамгаалагчийн зайлшгүй ойлгож мэдсэн байх хүрээний асуудлаар мэдлэгээ шалгах тест материалыг боловсруулан оруулсан. Энэхүү унших бичиг үндсэн 6 бүлэг, идэвхтэн байгаль хамгаалагчдад зориулсан мэдээллийн товч лавлах, мэдлэгээ шалгах тест хэмээх 8 бүлэгтэй.

Байгаль хамгааллын холбогдолтой түр болон байнгын сургалт зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын багш, сургалтад хамрагдсан оюутан сурагчид, улсын тусгай хамгаалалттай газар нутаг, сум орон нутгийн байгаль хамгаалагч нар болон их, дээд сургуулийн бага дамжааны оюутан нарт зориулав.

Редактор Биологийн ухааны доктор, профессор Х.ТЭРБИШ

Улаанбаатар 2008

Page 2: маш сайн ном

2

ӨМНӨХ ҮГ

Хүн төрөлхтөн материал баялгийг бүтээх, улс орон, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд байгалийг өөрийнхөө эрхшээлд оруулан захирах, нөөц баялгийг нь сорчлон цөлмөх маягаар ашиглахыг олон зууны турш оролдож ирсний уршгаар байгаль цаг агаарын байдалд өөрчлөлт орж, ган цөлжилт зэрэг аюул гамшигт нэрвэгдэн, олон тооны амьтан, ургамлын зүйлс устаж үгүй болоод байна. Энэхүү нөхцөл байдлыг 20-30-аадхан жилийн өмнөөс дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч орчин толтолцооны зүй тогтлыг алдуулахгүйгээр нөөц даацад нь тохирсон хэмжээгээр байгалийн нөөц баялгийг байгальд хал багатай арга технологоор ашиглан ард олныхоо сайн сайхан аж амьдрал, эрүүл амьдрах орчныг бүрдүүлж, улс орон тогтвортой хөгжих, шинэ чиг хандлага үзэл баримтлалаар ажиллах боллоо.

Дэлхийн улс орнууд аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжиж, даяаршиж буй нийгэмд шилжиж байна. Дэлхий дахины эдийн засаг, зах зээлийн харилцаанд мэдээлэл, хүн, барааны асар их шилжилт, хөдөлгөөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний хязгааргүй урсгал зэрэгт суурилсан даяаршилын цоо шинэ нөхцөл байдал бүрдэж байгаа учраас улс орнууд хүн, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвөө даян дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн үйл явцтай нягт уялдуулан төлөвлөх болов.

Хүн төрөлхтөн өнөөдөр даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан хөгжлийн замыг сонгоод байна. Монгол улс тогтвортой хөгжилд хүрэх арга замыг нийгэм, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх, ардчиллыг төгөлдөржүүлэх байгаль орчныг хамгаалах асуудалд харилцан уялдаатай цогцоор хандах асуудал хэмээн томьёолдог. 1992 онд Рио де Жанейро, 2002 онд Йоханнесбург хотноо чуулсан Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтын тунхаглалын үндсэн үзэл санаа нь нийгэм эдийн засгийн хөгжлийн хэрэглээг байгалийн нөхөн төлжих чадавхитай нь уялдуулан зохицуулах тухай зарчим мөн.

Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг хэмээн тодорхойлсон Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон байгалийн баялгийг хамгаалахад иргэний оролцоог өргөтгөх, байгаль орчны бодлого арга хэмжээнд төрийн бус байгууллагуудын санаачилга, идэвхийг төрөөс дэмжин ажиллах чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой заалтууд тусгагдсан байна.

Монгол орны төдийгүй дэлхий нийт, бүс нутгийн байгаль орчны тулгамдсан асуудлууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, агаар, ус, хөрсний бохирдол, газрын үржил шим, биологийн олон янз байдал, байгалийн нөхцөл, нөөц баялгийн хомсдол, доройтол зэрэг нь бүс нутгийн болон дэлхийн улс орнуудын хамтын хүчин чармайлтыг шаардаж байна. Ийм ч учраас олон улсын байгууллага, гадаад улс орны санхүүгийн дэмжлэгтэй байгалийн нөхцөл, нөөц баялгийг үнэлэх, салбарын материаллаг бааз, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон тооны төсөл хөтөлбөрийг манай улс хэрэгжүүлж байна.

Монголчууд эрт дээр үеэс унаган онгон байгалиа шүтэн байгалийн аливаа нөөц баялгийг арви гамтай ашиглан хамгаалж ирсэн баялаг уламжлалтай. Энэхүү байгаль хамгааллын уламжлалт мэдлэг, зан заншилаа өвлөн хөгжүүлж, дэлхий нийт, бүс нутгийн шинжтэй нийтлэг шаардлага зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулахад байгаль хамгааллын салбарын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх асуудал нэн чухлаар тавигдах боллоо.

Байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогын уялдааг сайжруулж, экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн бодлогыг

Page 3: маш сайн ном

3

хэрэгжүүлэх, байгаль орчинтой холбоотой мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй болгож, байгаль хамгаалахад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг бүхий байгаль хамгаалагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх онцгой шаардлага бий болов.

Байгаль хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 8-д “Тухайн орон нутагт байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах нөхөн сэргээхэд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж болох тухай” заалтыг 2005 оны 11 сарын 18 өдрийн хуулиар нэмж оруулсан. Байгаль орчны сайдын 2006 оны 24 дүгээр тушаалаар батлагдсан “Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах тухай” журамд Идэвхтэн байгаль хамгаалагч орон нутагтаа байгаль орчныг хамгаалах чиглэлээр суртал ухуулга явуулж, иргэдийн байгаль орчныг хайрлах сэтгэл зүйг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээх бөгөөд байгаль хамгаалагчид хуулиар олгогдсон тодорхой эрхийг хэрэгжүүлэхээр тодорхойлон заасан. Идэвхтэн байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбай байгалийн бүс бүслүүрээс хамааран 10,0-200,0 мянган га байхаар Байгаль Орчны сайдын тушаалаар журамлан тогтоожээ. Идэвхтэн байгаль хамгаалагчдын хариуцан хамгаалах нутаг дэвсгэрийн хэмжээгээр тооцон үзвэл улсын хэмжээнд бүрэн дундаас дээш боловсролтой, байгаль орчны чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаагүй 3000 гаруй хүмүүс ажиллах болж байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаа, аймгийн байгаль орчны албадын байгаль хамгаалагчаар мэргэжлийн бус олон тооны хүмүүс ажиллаж байна.

Иймээс тэдэнд зориулсан, бие даан суралцаж, байгаль орчны холбогдолтой тодорхой мэдлэг чадвартай болоход туслах унших бичиг, мөн өөрийнхөө мэдлэгийг тестийн аргаар шалгах гарын авлага шаардлагатай байгааг харгалзан “Байгаль орчны шинэчлэл” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өнөөгийн байгаль орчны чиглэлийн их дээд сургууль, мэргэжлийн түр сургалтад баримталж буй сургалтын программын бүтэц, агуулгыг судлан идэвхтэн байгаль хамгаалагчдад зориулсан унших бичгийг бэлтгэлээ. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд нутгийн уугуул иргэд нөхөрлөл байгуулан байгалийн тодорхой төрлийн баялгийг ашиглах эрх нээлттэй болсноор зөвхөн 2007 оны эцсийн мэдээгээр улсын хэмжээнд 8793 гишүүд бүхий 424 өрхийг хамарсан иргэдийн 273 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Эдгээр нөхөрлөлийн гишүүд ч энэхүү гарын авлага материалыг өргөнөөр ашиглах боломжтой юм.

Зохиогчид

Идэвхтэн байгаль хамгаалагчийн бїрэн эрх, үүрэг

Идэвхтэн байгаль хамгаалагч нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай

хууль, ой, ан агнуур, амьтны аймгийн тухай, газар, усны тухай хууль зэрэг байгаль орчны салбарын болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжууд, Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах ажлын үр дүнгээр нь урамшуулах журмыг удирдлага болгон ажиллана.

Page 4: маш сайн ном

4

Идэвхтэн байгаль хамгаалагч нь орон нутагтаа байгаль орчныг хамгаалах чиглэлээр суртал, ухуулга явуулж иргэдийн байгаль орчноо хайрлах сэтгэл зүйг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээнэ.

Идэвхтэн байгаль хамгаалагчид нь байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль хамгаалагчдад хариуцуулсан дараахь бїрэн эрхийг эдэлнэ.

• Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелїїлж байгааг тухайн нутаг дэвсгэрийн харъяалал дотор хянан, шалгах;

• Хяналт, шалгалт хийхээр харъяалах нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагад нэвтрэн орох, їйл ажиллагаатай танилцах;

• Иргэдийн ан агнах, байгалийн нєєц баялгийг ашиглах зєвшєєрєл, тєлбєр, хураамж тєлсєн эсэхийг шалгаж, ашиглалт явуулах газар нутгийг зааж єгєх;

• Зохих зєвшєєрєлгїй буюу тєлбєр хураамжаа тєлєєгїй иргэдийн ан агнах, байгалийн нєєц баялаг ашиглах їйл ажиллагааг нь зогсоож, тухайн нутгаас гарч явахыг шаардах;

• Байгалийн нєєц баялгийг хууль бусаар ашигласан, агнасан, олборлосон їйлдэлд акт бичиж баримтжуулан, тухайн сум, дїїргийн байгаль хамгаалагч, улсын байцаагчдад шилжїїлэх;

• Байгалийн нєєц баялгийг хууль бусаар ашигласан, агнасан, олборлосон тухай мэдээллийг улсын байцаагч, байгаль хамгаалагч, Засаг даргад нэн даруй хїргїїлэх;

• Ой хээрийн тїймэр, їер, усны аюул зэрэг гамшиг тохиолдох їед тэр тухай мэдээллийг зохих шатны Засаг даргад цаг алдалгїй дамжуулах, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай авч эхлэх;

• Хариуцсан нутаг дэвсгэрийн иргэдийн дунд байгаль орчныг хамгаалах чиглэлээр суртал ухуулга хийх, хэрэг зєрчилтэй тэмцэх, таслан зогсоох хэрэгт тэдгээрийг зохион байгуулан оролцуулах;

• Хариуцсан нутаг дэвсгэрийнхээ нєєц баялгийг иргэд ахуйн хэрэгцээндээ хэрэглэх тохиолдолд тїїний газар нутаг, хил хязгаарыг зааж єгч мєрдїїлэх;

• Хог хаягдлын нэгдсэн цэг тогтоолгох, хог хаягдлыг зориулалтын газарт хаях, булах дэглэмийг орон нутагтаа мєрдїїлэх;

• Булаг шанд, усны эх ундаргыг эвдэх, бохирдохоос хамгаалах, орон нутгийн хамгаалалтад авахуулах; • Байгаль орчны чиглэлийн тєрийн бус байгууллагуудтай їйл ажиллагаагаа уялдуулах, тэдгээрийн дэмжлэг

авах. • Идэвхтэн байгаль хамгаалагч жил бїрийн ажлын їр дїнгээ тухайн сум, дїїргийн иргэдийн Тєлєєлєгчдийн

Хурлын Тэргїїлэгчдийн хуралд танилцуулан, тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд ирїїлэн дїгнїїлж байна.

• Идэвхтэн байгаль хамгаалагч нь їйл ажиллагаагаа харъяалагдах нутаг дэвсгэрийн улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын удирдлага, хяналт дор явуулна.

]

Идэвхтэн байгаль хамгаалагчдад зориулсан унших бичгийг ашиглах товч зөвлөмж

Page 5: маш сайн ном

5

Нэгдүгээр бүлэг

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ТҮҮХЭН ТОЙМ

Байгаль хамгааллын хууль цаазын түүхэн уламжлал

Page 6: маш сайн ном

6

Монголчууд эрт дээр үеэс төрөлх байгаль – дэлхий, од эрхсийн зүй тогтлыг

амьдралынхаа ажиглалт, оюун ухааны хийсвэр сэтгэлгээгээр эрэгцүүлэн танин мэдэж түүний жам ёсны өөрчлөлт хөгжлийг үнэн зөвөөр нь ойлгож байгаль дэлхийн бүтээл болсон ургамал ан амьтан, ус, хөрс шороотой харилцах зохистой аргыг олж эзэмшсэн ард түмэн болой. Мөн эртнээс нааш амьдарч буй орон нутгийнхаа байгалийн зүй тогтлыг танин мэдэж байгаль орчноо хамгаалах, ан амьтныг хайрлах байгалийн баялгийг нөхөн сэргээхэд үлэмж анхааран зан үйл, ёс заншил, шашин шүтлэгээрээ зохицуулж ирснээс гадна төрийн бодлогоор хууль цааз тогтоон мөрдөж ирсэн уламжлалтай.

Монголчуудын байгаль дэлхий, ан амьтныг хайрлан хүндэлж бишрэн дээдэлдэг байгаль хамгаалах зан үйл, ёс горим, цээрлэн хориглодог зүйл болон арга билгийн мэдлэгээ санаанаасаа бус харин сав, шим ертөнцийн мөн чанар, зүй тогтлыг танин мэдэж цогцлон бүтээжээ.

Арга билгийн онол нь сав шим ертөнц, хүний хоорондын уялдаа холбоо болон харилцан шүтэн барилдлагатай зүй тогтолыг танин мэдэж тайлбарласан монгол түмний гүн ухааны цогц мэдлэг юм. Арга билэг хоёр эсрэг тэсрэгийн нэгдэлд зэрэгцэн оршиж өсөн үржих, устан үгүйрэх шалтгаан болдог тул арга болсон сав ертөнц, билэг болсон шим ертөнц хоёрыг нэгтгэж үл болох бас салгаж үл болох харилцан нөхцөлдөх шүтэлцээтэй, хүмүүс байгальтай буруу харьцаж зүй тогтолцоог алдагдуулснаас байгалийн өнгө төрх, орчин ахуй өөрчлөгдөн улмаар эргээд хүмүүст сөргөөр нөлөөлөх болдог байна. Бидний өвөг дээдэс арга билгийн ухааны мөн чанар дотоод шалтгааныг нь гүнзгий танин мэдсэн учраас байгаль дэлхийгээ тахин шүтэх олон шүтлэгийг бий болгож, үзэсгэлэн төгс нутаг орныхоо онцлог хэсгийг халдашгүй дархлан хамгаалж ирсэн билээ.

Монголын эртний байгаль хамгаалах уламжлалт заншлын нэг нь байгаль дэлхийн шүтлэг юм. Уул усаа тахих зан үйл зөвхөн шашны зан үйл бус ард түмний өргөн оролцож ирсэн төр, олон түмний хүндэтгэлийн ёслол байжээ. Уул тахиж овоо босгох зан үйл монголд эрт цагт үүссэн бөгөөд XIII зууны үед ихэд дэлгэрсэн гэнэ. Мөн эрт дээр үеэс зуны дэлгэр цагт ойгоос мод огтлох, булаг шанд гол горхины эхнээс мод авахыг цээрлэдэг байжээ.

Монголчууд эрт дээр үеэс ан авын ажил эрхэлж ан амьтны нөхөн үржихүйг онцгой анхаардаг уламжлалтай байснаас гадна гөрөөсний янзага, араатны зулзага үр төл, хээл нь хүндэрсэн амьтан, нялх үр төлөө дагуулсан буюу хосоороо яваа ан гөрөөсийг агнахыг цээрлэж, үргээж цочоодоггүй, аргаль угалзын цагаан магнай руу бууддаггүй, тухайн орон нутагт ховордсон буюу шинээр ирж идээшиж байгаа амьтныг ер агнадаггүй бөгөөд үргээж хөөхийг цээрлэдэг, амьтны хэвтэш, ичээ, үүрийг эвдэж бусниулахыг хориглодог заншилтай байв.

XIII зуунд Монгол нутгаар аялан жуулчилсан Марко Поло “… Жил бүрийн гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл туулай, буга, бор гөрөөс, хар сүүлт зэргийг төрөх үржих цагт нь хан ван, эрхтэн дархтан хэн боловч агнах эрхгүй гэсэн хууль дүрэм Монголд байх юм” гэж “Ертөнцийн сонин хачин” номондоо бичсэн.

Монголчууд байгаль хамгаалах хууль цаазаа хэлбэрэлтгүй мөрдөж зөрчсөн этгээдийг хаад ноёд, харц боол, хар шар гэж ялгалгүй тохирсон шийтгэлийг нь оноож байсан тухай төрийн журамлах дансанд бичиглэн үлдээжээ.

Монгол төрийн хууль цаазанд байгаль хамгаалах, түүнтэй харилцах асуудал тусгагдан хэрэгжиж, уг хууль цаазуудын заалт бүр нь монголчуудын амьдрал, аж төрөх хэв ёс, зан үйл болтлоо хэвшиж үеэс үед уламжлагдан ирсэн.

Монгол туургатны төрт ёсны уламжлал Хүннү гүрний үеэс эхлэлтэй хэмээн эрдэмтэн судлаачид тэмдэглэдэг. Ийнхүү монголчуудын төрт ёс, төрийн хууль цааз хоёр мянга гаруй жилийн тэртээгээс үүсэн бий болж хөгжин боловсорсоор XII зууны эцэс XIII зууны эхэн зааг дээр Их эзэн богд Чингис хааны цогцлон байгуулсан Монголын нэгдсэн улсын үед монгол үндэстний хууль цаазын эцэг “Их засаг” хууль гарчээ. “Их

Page 7: маш сайн ном

7

засаг” хууль нь монгол түмний ёс заншил, хэв журмын дэвшилттэй бүхнийг агуулсан, тухайн түүхэн үеийн нийгмийн бүхий л харилцааг зохицуулахад зориулагдсан хууль цааз байсан хэмээн академич Ж.Болдбаатар тодорхойлсон байна. Эрдэмтэн Жувейн Чингис хаан өөрийн бүх цааз зарлигийг “хөх дэвтэрт” бичиж тэмдэглэхийг зарлиг болгожээ. Энэхүү хөх дэвтэрийг “Их засаг” хэмээн тусгайлан хадгалдаг байсан гэж бичжээ. Эндээс үзвэл “Их засаг” хэмээх энэ алдарт хууль цааз нь нэг талаас монгол туургатны үзэл санаа, хэв ёс, зан заншлийн дэвшилттэй бүхэн, нөгөө талаас эзэн богд Чингис хааны зарлиг, айлдвар нэгдэн нийлсэн цогц байсан гэж үзэж болох юм.

Монгол орон байгалийн унаган төрхөө алдаагүй, түүний баялаг бүрэн бүтнээр эдүгээ бидний үед өвлөгдөн ирэхэд монгол түмний үе үеийн цэцэн мэргэдийн боловсруулан мөрдөж ирсэн хууль цааз онцгой үүрэг гүйцэтгэсэн болох нь ойлгомжтой.

Монгол орны байгаль орчны бодлого, эрх зүйн тогтолцооны хөгжил түүхэн уламжлалт чанартай. Тухайн салбарын эрх зүйн дотоод үндсэн бүтэц, дэд салбар, институт, эрх зүйн хэм хэмжээнүүдийн нэгдлийг хууль зүйн шинжлэх ухаанд эрх зүйн тогтолцоо гэнэ. Экологийн эрх зүй мөн л ийм тогтолцооноос бүрдэнэ. Экологийн эрх зүй нь салбар эрх зүйн, сургалт-хичээлийн, шинжлэх ухааны гэсэн гурван үндсэн шинж чанарыг агуулна.

Нийгмийн харилцаанд оролцогч хэн бүхний, тухайлбал, хууль тогтоогч, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, шүүх, аж ахуйн нэгж, албан газар, иргэдийн зайлшгүй баримталж удирдлага болгон хэрэгжүүлж байх үзэл баримтлалыг эрх зүйн зарчим гэж ойлгоно. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын зарчим экологийн үндэсний эрх зүйн эх сурвалж болно. Тухайлбал, Бразилийн нийслэл Рио-де-Жанейро хотод 1992 онд болсон “Хөгжил, хүрээлэн буй орчин” сэдэвт НҮБ-ын Бага хурлаас баталсан “Рио-гийн Тунхаглал” хүрээлэн буй орчны асуудлаар баримтлах 27 зарчмыг тодорхойлон тунхагласан юм. Монголын байгаль орчны хууль тогтоомж доорхи суурь зарчмуудад тулгуурлан хэрэгжинэ. Үүнд:

• Нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад байгаль орчинд учрах хор хохирлыг таслан зогсоох.

• Хүний амьдрал, эрүүл мэндийг хамгаалах. • Байгаль орчныг хамгаалах нь иргэн бүрийн ариун үүрэг болох • Ардчиллыг тууштай хангах. • Энэрэнгүй ёсыг дээдлэх. • Нийгэм, эдийн засгийг экологийн үндэслэлтэйгээр тогтвортой хөгжүүлэх • Экологийн тэнцлийг хадгалан хамгаалах. • Экологийн холбогдолтой мэдээллийг чөлөөтэй хүлээн авч ашиглах, хэрэглэх. • Байгалийн нөөц баялагийг ашигласны төлбөр төлөх • Бохирдуулагч нь хариуцан төлөх • Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялагийг ашиглах эрх зүйн

зохицуулалтад экосистемийн үүднээс хандах. • Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтан, хуулийн этгээд, иргэн

хариуцлага хүлээх зэрэг болно. Монголчууд бид амьтан, ургамал биологийн төрөл зүйлийг зөв зохистой ашиглах,

хамгаалах талаар хууль цаазын хэдэн зуун жилийн түүхэн уламжлалтай болохыг дээр дурьдсан. Энэ уламжлал нийгэм-эдийн засгийн шинэ нөхцөлд улам бүр баяжин гүнзгийрэв. “Үндэсний хөгжлийн үзэл бармтлал”, ”Монгол улсын төрөөс экологийн талаар баримтлах бодлогын чиглэл” зэрэг төрийн бодлогын урт хугацааны баримт бичгүүдэд тус орны амьтны аймгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон үндсэн чиглэлийг томъёолон тодорхойлсон байна.

Page 8: маш сайн ном

8

Биологийн төрөл зүйлийн талаарх төрийн бодлогыг байгаль орчин болон бусад салбарын хэмжээний хууль, тогтоомж, бодлого, үндэсний хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал Монгол улсын Их Хурлаас 2008 онд баталсан ”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Амьтны аймгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Ургамал хамгааллын тухай, Ан агнуурын тухай, Ан агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай зэрэг Монгол улсын хуулиуд, “Монголын биологийн төрөл, зүйлийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”, “Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний хөтөлбөр” болон бусад төрөлжсөн эрх зүйн баримт бичгүүд батлагдан гарсан нь амьтан ургамлын аймгийг хамгаалах, нөөц баялгийг зүй зохистой ашиглах, экосистемийн тогтворт байдлыг хадгалан үлдээх эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн болно. Унших бичигт болон байгаль орчны хууль тогтоомжид түгээмэл тохиолдох зарим ойлголт, нэр томъёоны тайлбар

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд

амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. Газар, түүний хөрс; газрын хэвлий, түүний баялаг; ус; ургамал; амьтан; агаарыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ.

“Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”- ийн төсөл 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлагдсан болно. Энэ хуулиар “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд “Байгаль орчны мэдээллийн сан” гэсэн долдугаар бүлгийг нэмсэн. Дээрхи хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр мэдээллийн сангийн хэлбэр, мэдээллийн сангийн тогтолцоо, улсын мэдээллийн сан, мета мэдээллийн сан, мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага, хэрэгжүүлэх хугацаа, мэдээллийн сангийн үйл ажиллагааг хангах байгууллага зэрэг 12 зүйлийг нэмсэнээс гадна бүлгийн болон зүйлийн дэс дугаарыг өөрчлөх, үг, үсэг, найруулгын засварыг хийсэн болно. Мөн уг хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулж “Ойн тухай”, “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулиудад өөрчлөлт оруулсан.

“Байгаль орчныг хамгаалах тухай” болон бусад холбогдох хууль тогтоомжид тодорхойлсноор: "байгаль орчин" гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна;

"ус" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна;

"ургамал" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна;

"амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна;

"агаар" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвч хамаарна; "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг

бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна. "усны нөөц" гэж одоо ашиглаж байгаа, цаашид ашиглаж болох гадаргын болон

газрын доорхи усыг;

Page 9: маш сайн ном

9

"усны сав газар" гэж гадаргын ус хурах талбай, газрын доорхи ус агуулсан чулуулаг бүхий орчинг;

"усны сан бүхий газар" гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газрыг;

"онцгой болон энгийн хамгаалалтын бүс" гэдэгт усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;

"эрүүл ахуйн бүс" гэдэгт усны эх үүсвэрийг бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;

"хилийн ус" гэж Монгол Улсын хилийн шугамын дагуу буюу огтлон оршиж буй гадаргын ба газрын доорхи усыг;

"усан сан" гэж усыг хуримтлуулан ашиглах зориулалтаар баригдсан усны барилга, байгууламж , хиймэл нуур, цөөрмийг;

"усны барилга байгууламж" гэж усны түрэлт болон урсацыг тохируулах, ус хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорхи ус олборлох, усны гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга, байгууламжийг;

"услалтын систем" гэж бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон газрын доорхи усыг хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан иж бүрэн цогцолборыг ;

"ашиглаж болох боломжит нөөц" гэж сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгээр тодорхой хугацаанд авч ашиглаж болох усны нөөцийн дээд хэмжээг;

"усны аудит" гэж усны алдагдал болон ус хэмнэх нөхцөлийг тогтоож, түүнд шаардагдах хөрөнгийг тооцох, усны хэрэглээнд үнэлгээ хийх ажиллагааг;

"усны менежментийн төлөвлөгөө" гэж тухайн сав газрын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон бодлогын баримт бичгийг;

"усны экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг өртгөөр илэрхийлсэнийг;

"ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчинг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;

"ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн хэрэглээ болон мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг тус тус хамааруулан авч үздэг байна.

Газрын тухай хууль тогтоомж нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад

эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулна. Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших

материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ. Газрын хэвлий нь ашиглаж байгаа эсэхээс үл хамааран бүхэлдээ улсын нэгдмэл санг бүрдүүлнэ.

Төрөөс газрын талаар Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх; газар төрийн хяналт, хамгаалалтад байх; газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх; хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх зарчмыг баримтална.

Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн.

Page 10: маш сайн ном

10

Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутгийг орчны бүс гэнэ.

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл байгалийн нөөц газар, дурсгалт газарт орчны бүс, түүний заагийг тогтоож болно. Орчны бүс нь дархан цаазат газрын хилийн заагийн гадна байх бөгөөд байгалийн цогцолбор газрын хувьд түүний хилийн заагийн гадна буюу хязгаарлалтын бүстэй нь давхцсан байж болно.

“Газрын тухай” Монгол улсын хууль тогтоомжид тодорхойлсноор "газар" гэж

газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг; "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар

зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; "иргэнд газар өмчлүүлэх" гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд

өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг. "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; "газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг; "бэлчээр" гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг; "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг; "газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг.

"кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг;

"кадастрын зураглал" гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг;

"эдлэн газар" гэж Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газрыг;

"нэгж талбар" (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг;

"эргэлтийн цэг" гэж нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг;

"тодруулалт" гэж газрын зурагт үзүүлбэл зохих байгалийн болон хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон объектыг агаарын ба хиймэл дагуулын дүрс, зураглалын бусад мэдээлэл дээр таньж тодорхойлох, кадастрын зурагт илэрхийлэгдэх өгөгдлүүдийг тогтоох геодези, зураг зүйн үйл ажиллагааг;

Page 11: маш сайн ном

11

"кадастрын зураглалын мэдээллийн сан" гэж бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн санг;

"газрын кадастр" гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг;

"газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл" гэж газрын нэгдмэл сангийн тооллого, газрын чанарын болон эдийн засгийн үнэлгээний үр дүнг тусгасан мэдээллийн цогц үйл ажиллагааг;

"газрын нэгдмэл сангийн тооллого" гэж газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангиллын газрын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлох цогц үйл ажиллагааг;

"газрын чанарын үнэлгээ" гэж газрыг түүний төлөв байдал, чанарыг илэрхийлэх үзүүлэлтээр харьцуулан үнэлэх үйл ажиллагааг;

"газрын эдийн засгийн үнэлгээ" гэж газрыг түүний чадавх, эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлэх үзүүлэлтээр харьцуулан үнэлэх үйл ажиллагааг;

"газрын кадастрын судалгаа" гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх зорилго бүхий үйл ажиллагааг;

"газрын улсын бүртгэл" гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг;

"газрын мэдээллийн сан" гэж газрын нэгдмэл сангийн мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогцыг.

"геодези" гэж дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зургийн багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг;

"зураг зүй" гэж газрын гадаргын дүрс, байгаль, түүний зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцаа хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээрийн цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг тоон болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагааг;

"газрын зураг" гэж газрын гадаргын бодит зүйлийг хавтгайд тодорхой тусгаг, масштабт оруулан томъёолсон тэмдгээр дүрсэлснийг;

"зурагжуулах" гэж төрөл бүрийн масштабтай байр зүйн болон бусад зургаар эх дэлхийн тодорхой хэсгийг дүрслэх цогцолбор үйл ажиллагааг;

"газар зүйн нэр" гэж газрын гадарга дээрх байгалийн болон барьж байгуулсан объектуудыг өөр хооронд нь ялган таних зорилгоор тогтоосон нэрийг;

"геодезийн байнгын цэг, тэмдэгт" гэж геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон, газрын гадарга, хэвлий, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв болон түүний гаднах тэмдэглээсийг;

"геодезийн сүлжээ" гэж геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийн тогтолцоог; "геодези, зураг зүйн багаж хэрэгсэл" гэж өнцөг, өндөр, зай, хүндийн хүчний

хурдатгал болон цэгийн байрлалыг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр тодорхойлох багажийг;

"кадастрын зураг" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад шаардагдах дэвсгэр зураг зохиох, газрын зургийн мэдээллээр геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх зорилготой хийсэн бусад зургийг хамааруулан ойлгох учиртай.

Page 12: маш сайн ном

12

Ургамал хамгааллын тухай хууль тогтоомж нь ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлыг тодорхойлох, тэдгээрийн хөнөөл, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, ургамлын хорио цээр тогтоохтой холбогдон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулна. Энэ хуулиар бэлчээр, хадлангийн болон тариалангийн талбай, ой, таримал ургамлыг өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ.

“Ургамал хамгаалалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь УИХ-ын чуулганы 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан болно. Энэ хуулиар урьд нь зохицуулагдаагүй орхигдсон ургамал хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагыг төв, орон нутгийн мөн мэргэжлийн байгууллагаас бүрдэх, ургамал хамгааллын үйл ажиллагааг орон нутагт төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болох, ургамал хамгааллын урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, ургамлын өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамлын тархалт, олшролт, хөнөөлийн талаархи тодотгох судалгаа хийх, ургамал хамгаалах арга технологи боловсруулах, урьдчилан мэдээлэл боловсруулах зэрэг үйл ажиллагааг эрдэм шинжилгээний байгууллага гүйцэтгэх, хорио цээр тогтоох журам, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тодорхойлсон зэрэг эрх зүйн хүрээнд шинэчлэн найруулав. Мөн ургамал хамгааллын үйл ажиллагаатай холбоотой зардлыг улсын төсвөөс болон иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэхээр хуульд тусгасан болно. Уг хууль батлагдан гарсантай холбогдуулан “Засгийн газрын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

"Ургамал хамгаалал" гэж байгалийн болон таримал ургамлыг өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хорио цээр тогтоохтой холбогдсон арга хэмжээг хэлнэ.

"Ургамлын хорио цээр" гэж Монгол Улсад хорио цээртэй байхаар ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/-ас тогтоосон ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлыг улсын хил нэвтрүүлэхгүй байх, тэдгээрийг тархсан, олширсон нутгаас бусад нутагт тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хорио цээрийн арга хэмжээг хэлнэ.

Монгол улсын шинэчлэн баталсан “Ойн тухай” хуульд зааснаар “ой” гэж Монгол

орны ойн санг бүрдүүлэгч амьтан, ургамлын олон янз байдал, биологийн бусад бичил биетэн, байгалийн нөөц баялаг шүтэлцэн орших экологийн онцлог нөхцөл орчинг үүүүсгэн зохицож ургасан байгалийн болон таримал байдлаар байгаа мод, бут, сөөгний хам бүрдлийг;

“ойн сан” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сөөг, таримал ойн нөөцийг;

“ойн нөөц” гэж ойн санг талбай, ургаа модны эзлэхүүнээр нь илэрхийлснийг; “ашиглах нөөц” гэж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгээр

тодорхой хугацаанд авч ашиглаж болох модны дээд хэмжээг; “эзэмшлийн ой” гэж ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний

үүндсэн дээр тодорхой хугацаанд хариуцан хамгаалж, ашиглаж, эзэмшиж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг;

”ойн менежментийн төлөвлөгөөөө" гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн ойн аж ахуйн арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг цогц байдлаар, тодорхой үүе шаттайгаар тусгаж, төлөвлөсөн баримт бичгийг;

”ойн экологи-эдийн засгийн үүнэлгээ” гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үүр өөгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;

Page 13: маш сайн ном

13

“ойн нөхөрлөл” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх зорилгоор Иргэний болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу зохион байгуулагдаж, үүйл ажиллагаа явуулж буй иргэдийн сайн дурын байгууллагыг;

“ойн мэдээллийн сан” гэж ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үүнэлгээ, тэдгээрийн өөөөрчлөлт, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ зэрэг үүзүүлэлтийг багтаасан цогц мэдээллийг;

“ойг хамгаалах” гэж ойн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр ойн нөөцийн даацанд нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагааг;

“ойн баялаг” гэж ойн мод, түүний дагалт нөөцийг “ойн дагалт нөөц” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар,

эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үүйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийг;

“ой зохион байгуулалт” гэж ойн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүний хэмжээ, чанар, төлөв байдал, өөөөрчлөлтийг судлан тогтоож, ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлох үүйл ажиллагааг;

“ой үүржүүлэг” гэж урьд өөмнөө нь ой байгаагүй газарт таримал ой ургуулахыг тус тус хамааруулан авч үздэг байна.

Амьтны аймгийн тухай хууль тогтоомж нь газар, ус, хөрсөнд байгалийн жамаараа

амьдардаг, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх унаган, нутагшсан буюу нүүдлийн амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Амьтны аймгийн тухай хууль тогтоомжид зааснаар "тархац нутаг" гэж тухайн амьтны нутагладаг, нүүдэллэдэг, тэдгээрийн амьдрах тохиромжтой нөхцөл бүрдсэн газар нутгийг;

"нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг;

"ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг;

" биотехникийн арга хэмжээ" гэж амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг";

"сэргээн нутагшуулах" гэж амьтны устах аюулд орсон, ховордсон зүйлийг хамгаалах, өсгөх зорилгоор урьд амьдарч байсан нутагт нь зориудаар зөөвөрлөн нутагшуулах үйл ажиллагааг;

"агнуурын амьтан" гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй ан амьтныг;

"агнуурын нөөц" гэж агнуурын амьтны биологийн нөөцөөс хэвийн өсөлт, үржилтийг алдагдуулахгүй агнах, барих боломжтой тоо, хэмжээг.

Агнуурын амьтны сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх унаган, нутагшсан буюу нүүдлийн агнуурын хөхтөн амьтан, шувуу, загаснаас бүрдэнэ. Агнуурын амьтны байршил нутагт агнуурын амьтан амьдрах нөхцөл бүрдсэн газар, ой, ус хамаарна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал агнуурын амьтны байршил нутагт үйлдвэрлэлийн, ахуйн болон тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих бүс тогтоож болно.

Агнуурын амьтны тархац нутаг, тоо толгой, сүргийн бүтэц, нөхөн үржил, агнуурын нөөцийг судлан тогтоож, түүний үндсэн дээр тухайн газар нутгийн агнуурын амьтны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх үндэслэл боловсруулах ажил агнуур зохион байгуулалтад хамаарна. Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт нь агнуурын амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаархи үйл ажиллагааны үндэс болно.

Page 14: маш сайн ном

14

Хувиргасан амьд организмын тухай хууль нь хувиргасан амьд организмыг гарган авах, ашиглах, улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэрт биоаюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. Энэ хуулийн төсөл нь “Биоаюулгүй байдлын тухай” нэртэй байсан боловч хэлэлцүүлгийн явцад “Хувиргасан амьд организмын тухай” хууль гэсэн нэртэйгээр УИХ-ын 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан болно. Уг хууль шинээр батлан гаргасантай холбогдуулан “Засгийн газрын тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай” хуулиудад нэмэлт оруулах тухай хуулиудыг баталсан байна.

Дээрхи хуульд зааснаар “биоаюулгүй байдлыг хангах” гэж хувиргасан амьд организмаас хүний эрүүл мэнд, амьтан, ургамал болон биологийн бусад төрөл зүйлд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, аюулгүй болгох цогц арга хэмжээг;

“хувиргасан амьд организм” гэж орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг;

“биотехнологи” гэж лабораторийн нөхцөлд нэг биетийн эсэд өөр биетийн тодорхой ашигт чанарыг агуулагч ДНХ /дезоксирибонуклеинийн хүчил/ -г холбох, эсхүл ангилал зүйн хувьд ялгаатай организмын эсүүдийг шууд холбох аргаар судалгаа, үйлдвэрлэлийн зориулалттай эрлийз биет гарган авах арга технологийг;

“хувиргасан амьд организмыг ашиглах” гэж эрдэм шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн аргаар гарган авсан хувиргасан амьд организмыг өмчлөх, эзэмших, ашиглахад чиглэгдсэн үйл ажиллагааг;

”битүү системд ашиглах” гэж хувиргасан амьд организмыг байгаль орчинд тархах, эсхүл хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөс бүрэн сэргийлсэн тусгай орчин буюу зориулалтын лаборатори, хүлэмжид явуулах аливаа үйл ажиллагааг;

“эрсдэл” гэж хувиргасан амьд организм нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө учруулж болзошгүй үр дагавар үүсэх магадлалыг;

“эрсдлийн үнэлгээ” гэж хувиргасан амьд организм нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй болохыг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг тус тус ойлгоно.

малтмалын тухай хууль тогтоомж Монгол Улсын нутаг дэвсгэрт ус, газрын тос,

байгалийн хийгээс бусад бүх төрлийн ашигт малтмал хайх, ашиглах харилцааг зохицуулна.

Ашигт малтмалын холбогдолтой хууль тогтоомжид "ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлалыг;

"ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүнчлэн түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон үүнтэй холбогдсон бусад бүхий л үйл ажиллагааг хамтад нь;

"ашигт малтмал ашиглах лиценз" гэж энэ хуулийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон ашигт малтмал ашиглах эрхийг;

"ашигт малтмалын хайгуулын лиценз" гэж энэ хуулийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон хайгуул хийх эрхийг;

"өргөдлийг бүртгэх" гэж ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лиценз авах болон шилжүүлэх тухай өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны бүртгэлд албан ёсоор бүртгэхийг;

"лицензийн зураг зүйн бүртгэл" гэж ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лицензээр олгогдсон талбайн хил болон түүнд орсон өөрчлөлтийг

Page 15: маш сайн ном

15

тэмдэглэж бүртгэх зориулалтаар Геологи, уул уурхайн кадастрын албанаас албан ёсоор хөтөлж буй зураг зүйн бүртгэлийг;

"тойм судалгаа" гэж ашигт малтмалын хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор газар дээр нь үзэж танилцаж, газрын хэвлийг хөндөхгүйгээр чулуулгын сорьц дээж авах, геологи, ашигт малтмалын анхдагч мэдээллийг ашиглах, агаарын зураг авах аргаар судалгаа хийхийг;

"ашигт малтмал хайх" гэж ашигт малтмалын хуримтлал байгаа эсэхийг тодорхойлох, байршил, тоо хэмжээг нь тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд үйл ажиллагаа явуулах, түүнчлэн ашигт малтмалыг ашиглах боломжийг судалж, техник эдийн засгийн үнэлгээ хийхийг хэлнэ. Эдгээрт суваг шуудуу татах, ил ба далд малталт нэвтрэх, өрөмдөх, сорьц авах, шинжлэх, үйлдвэрлэлийн туршилт, геофизикийн судалгаа хийх, зайнаас тандах зэрэг үйл ажиллагааг хамруулна;

"лицензийн төлбөр" гэж лицензээ хүчин төгөлдөр байлгах зорилгоор лиценз эзэмшигчээс энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг;

"лиценз эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лиценз олгогдсон, эсхүл түүнийг шилжүүлэн авсан этгээдийг;

"нөөцөд авсан талбай" гэж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу лиценз олгохыг түр түдгэлзүүлсэн талбайг;

"тусгай хэрэгцээний газар" гэж эрх бүхий байгууллагаас Газрын тухай хуульд заасны дагуу нийтийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан, эсхүл хориглосон газар нутгийг;

"уурхайн талбай" гэж ашигт малтмал ашиглах лицензээр олгогдсон талбайг; "уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайд суурилсан дэлхийн төвд орой нь орших

пирамид хэлбэртэй газрын хэвлийн хэсгийг; "хайгуулын талбай" гэж хайгуулын лицензээр олгогдсон талбайг; "хайгуулын эдэлбэр" гэж хайгуулын талбайд суурилсан дэлхийн төвд орой нь

орших пирамид хэлбэртэй газрын хэвлийн хэсгийг; "үндсэн орд" гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож, анх

үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эрдэс баялгийн хуримтлалыг; "шороон орд" гэж анхлан үүссэн чулуулаг, орон зайнаасаа өгөршил, элэгдэл,

механик үйл явцын дүнд салж сарнин, дахин хуримтлагдаж, үе давхрага байдалтайгаар байгаа эрдэс баялгийн хуримтлалыг тус тус хамааруулан ойлгодог байна.

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль тогтоомж нь ус цаг уур,

орчны мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. Эдгээр хууль тогтоомжид:

"Ус цаг уур, орчны хяналт шинжилгээ" гэж тогтоосон хөтөлбөрийн дагуу хийн мандал, усан мандал, чулуут мандал, шим мандлын байгалийн төлөв байдлын үзүүлэлтүүдийг хэмжин тодорхойлж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зохих шийдэл гаргах үйл ажиллагааг;

"Уур амьсгалын нөөц" гэж нарны цацраг, хур тунадас, агаар, хөрсний чийг, дулаан хангамж, усны хүрэлцээ, салхи, усны эрчим зэрэг хүний амьдралын хэрэгцээг хангахад ашиглаж болох байгалийн чадавхийг;

"Урьдчилсан мэдээ " гэж ус цаг уур, орчны төлөв байдлыг хэдэн цаг, хоног, сар, улирлын өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;

"Урьдчилан сэргийлэх мэдээ" гэж ус цаг уурын үзэгдэл, орчны бохирдол, цацраг идэвхжилт зэрэг нь хүн ам, байгаль орчин, эдийн засагт ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрч болзошгүй тухай урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;

"Нийтийн хэрэгцээний мэдээ" гэж хүн амын өргөн хэрэгцээнд зориулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээн зарлаж байгаа ус цаг уур, орчны мэдээг;

"Тусгай хэрэгцээний мэдээ" гэж хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тодорхой салбарын онцлогийг харгалзсан иргэн, аж ахуйн

Page 16: маш сайн ном

16

нэгж, байгууллагын захиалгаар гаргаж байгаа ус цаг уур, орчны мэдээг тус тус хамааруулан ойлгоно.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь байгаль орчныг

хамгаалах, экологийн тэнцэл алдагдахаас сэргийлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, төслийг хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Уг хуульд "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

"төсөл" гэж шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах үйл ажиллагааг;

"төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг; "ослын үнэлгээ" гэж төслийг хэрэгжүүлэх явцад байгалийн гэнэтийн үзэгдэл,

үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй ослоос сэргийлэх, ослын үр дагаврыг тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

"үнэлгээний шинжилгээ" гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг;

"шинжээч" гэж төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг;

"үнэлгээний мэргэжилтэн" гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үйл ажиллагаанд тодорхой чиглэлээр оролцон судалгаа хийх, үнэлгээ, үнэлэлт өгөх эрх бүхий этгээдийг;

"төсөл захиалагч" гэж тухайн төслийг санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээдийг тус тус хамааруулан ойлгохоор хуульд томъеолсон.

Шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргана.

Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль нь хүний эрүүл мэнд,

хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, булах болон түүхий эдийн эх үүсвэр болгон дахин ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна. Дээрхи хуульд тодорхойлсноор:

"ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал" /цаашид "хог хаягдал" гэх/ гэж хэрэглээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний явцад үүсч, цаашид тухайн зориулалтаар хэрэглэгдэхгүй болсон эд юмсыг;

"аюултай хог хаягдал" гэж хүн, мал, амьтан, ургамлыг өвчлүүлэх, тэдгээрт хор хөнөөл учруулах, үр удамд нь сөргөөр нөлөөлөх, байгаль орчны тэнцлийг алдагдуулахад хүргэх шатах, тэсрэх, хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисыг агуулсан хог хаягдлыг;

"хог хаягдал булах" гэж ашиглах шаардлагагүй болсон хог хаягдлыг хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор аюулгүй орчинд далдлан булахыг;

"хог хаягдал хадгалах" гэж хог хаягдлыг булах, хоргүйжүүлэх, ашиглах зорилгоор хог хаягдал хадгалах зориулалтын цэгт түр хадгалахыг;

Page 17: маш сайн ном

17

"хог хаягдлыг ашиглах" гэж хог хаягдлыг бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ явуулах, эрчим хүч гарган авах зэргээр дахин хэрэглээнд оруулахыг;

"хог хаягдлыг аюулгүйжүүлэх" гэж хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах зорилгоор тусгай зориулалтын төхөөрөмжид шатаах, цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх, хоргүйжүүлэх зэргээр боловсруулахыг;

"хог хаягдлын норматив" гэж нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үүсэх тухайн төрлийн хаягдлын тогтоосон хэм хэмжээг;

"хог хаягдал булах зориулалтын байгууламж" гэж хог хаягдлыг аюулгүй, хортой нөлөөлөлгүй хадгалах стандартын нөхцөлийг бүрдүүлсэн технологийн барилга, байгууламжийг;

"хог хаягдал хадгалах цэг" гэж хог хаягдал цуглуулах зорилгоор байгуулсан зориулалтын сав, байгууламжийг;

"хог хаягдлыг булах даац" гэж хог хаягдал булах зориулалтын байгууламжид тодорхой арга хэлбэрээр, тогтоосон хугацаанд, тухайн нутаг дэвсгэрийн экологийн төлөв байдлыг харгалзан булж болох тодорхой төрлийн хог хаягдлын зөвшөөрөхүйц дээд хэмжээг;

"аюултай хог хаягдлын паспорт" гэж хог хаягдлын бүтцийн талаархи мэдээллийг агуулсан, ямар төрөл аюулын зэрэглэлтэй хог хаягдалд хамаарахыг тогтоосон, түүнийг тээвэрлэх, хадгалах, устгах технологийг тусгасан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг тус тус ойлгохоор хуульд тодорхойлон тогтоожээ.

Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцид тодорхойлсны дагуу хүн, амьтны эрүүл мэнд, үр удамд сөргөөр нөлөөлж, тэдгээрт өвчин эмгэг үүсгэдэг буюу байгаль орчны тэнцлийг алдагдуулдаг шинж чанар бүхий хог хаягдлыг аюултай гэж үзнэ.

Тэсрэмтгий, шатамхай шингэн буюу хатуу, өөрөө шатдаг, цацраг идэвхт, хөрс, агаар, устай харилцан үйлчилснээс хортой, эсхүл галын аюултай хий ялгаруулдаг, исэлдүүлэгч, идэмхий, органик хэт ислийн хаягдал нь аюултай хог хаягдалд хамаарна.

“Химийн хорт бодисоос хамгаалах тухай” хууль 1995 оноос эхлэн хэрэгжиж байсан бөгөөд энэ хуулиар зохицуулах асуудлын цар хүрээ нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу улам өргөсч, зохицуулалт нь нарийн эгзэгтэй болсон тул түүнийг шинэчлэн өөрчилж “Химийн хорт ба аюултай бодисын тухай” нэртэйгээр батлагдав. Энэ хуулиар химийн хортой бодисоос гадна аюултай бодисыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан хуулийн нэрийг “Химийн хорт ба аюултай бодисын тухай” хууль гэж нэрлэв.

Химийн хортой ба аюултай бодисын хяналтыг импортлохоос нь өмнө зөвшөөрөл олгох шатанд нь хэрэгжүүлэх, хүнд суртал чирэгдэл, зөвшөөрөл, лицензийн тоог багасгах, хуулийн нэр томъёог үндэсний онцлог, олон улсын жишигт нийцүүлж шинэчлэх, химийн хортой ба аюултай бодисын үйлдвэрлэх, импортлох экстортлох, худалдах, хадгалах, ашиглах, устгахтай холбогдох асуудлыг багц байдлаар авч үзэж зохицуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглах, хэрэглэх химийн хортой болон аюултай бодисын жагсаалтыг шинэчлэж, энэ бодисын эрсдэлийн үнэлгээг хийлгэж байхаар шинээр тусгав.Мөн химийн хортой ба аюултай бодисын зохицуулалтын асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах зөвлөлийн эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлж -Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар тусгасан болно.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль нь химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.

Дээр дурьдсан хульд зааснаар “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай,

идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

Page 18: маш сайн ном

18

“химийн хорт бодис“ гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

“хориглосон химийн бодис” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглосон химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг;

“хязгаарласан химийн бодис” гэж зөвхөн зөвшөөрсөн газарт, заасан зориулалт, хэмжээ, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг; .

“пестицид” гэж мал, амьтан, ургамлыг аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;

“химийн хорт болон аюултай бодисын хаягдал” гэж олон улсын гэрээгээр ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодис, түүнчлэн хадгалах, ашиглах хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон, тэрчлэн нэр томъёо, ашиглах хугацаа тодорхойгүй химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн үлдэгдэл болон сав, баглаа боодлыг ;

”химийн хорт болон аюултай бодисыг устгах” гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн хаягдлыг хоргүй ба аюулгүй болгон зайлуулахыг;

”эрсдлийн үнэлгээ” гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдэлтэй харьцах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үүзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг судлан тогтоож, үнэлгээ өөгөх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар авах арга хэмжээг тодорхойлохыг;

“хүлцэх хэмжээ” гэж химийн хорт болон аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүзүүлэхгүй байх хамгийн дээд агууламжийг тус тус ойлгохоор хуульчлан тогтоожээ.

Хоёрдугаар бүлэг

МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ Биологийн нөөц баялгийн судалгааны түүхэн тойм

Монголчууд олон зууны туршид нүүдлийн мал аж ахуй зонхилон, ан агнуур, байгалийн бусад дагалдах баялгийг ашиглан аж төрөхдөө зэрлэг ургамал, ан, амьтдын

Page 19: маш сайн ном

19

амьдрал, өвөрмөц онцлогыг сайтар танин мэдэж ашиглах, хамгаалах арвин мэдлэг дадлага хуримтлуулжээ. Тэр мэдлэг дадлагын өчүүхэн хэсэг нь бичгийн мэргэдийн зарим бүтээл туурвилд тэмдэглэгдэн үлдэж, танин мэдэхүйн ач холбогдолтой асар их мэдээ, баримтыг ам дамжуулан үр удам, хойч үедээ өвлүүлж ирсэн уламжлалтай. Түүх, анагаах ухаан, монгол зан заншил, шашин, хууль цаазын эртний ном судар, монгол орноор явсан жуулчид, гадаадын худалдаачдын аян замын тэмдэглэл, Оросын голдуу нэрт судлаачдын бүтээл, туурвилд биологийн нөөц баялгийн тухай дурьдсан баримт, мэдээ цөөнгүй байх юм. ХШ зуунд бичсэн Монгол үндэстний анхны түүх дурсгалын сурвалж бичиг “Монголын нууц товчоо (1240), Баруун Европоос монголд ирсэн (1245-1247) хамгийн анхны элч төлөөлөгч Жиованни дель Плано Карпинийн “Монголчуудын түүх”, анх 1269 онд Хойд Плестины Акка хотоос гарч Ойрхи дорнод, дундад, төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялж, Монгол гүрний их хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хаасан Италийн Венец хотын худалдаачин Николай Полын хүү Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин”, мөн Францын ван IX Людовикийн Монголд томилон илгээсэн лам Гильом де Рубрукийн (1253-1255) “Дорно этгээдэд зорчсон минь” хэмээх аян замын тайлан тэмдэглэл бүтээлд монгол орны ургамал, газар орны байдал, ан амьтан, хүн ардын ёс, зан заншил, шашин суртлын тухай товч боловч дурьдсан нь судалгааны чухал эх хэрэглэхүүн болж байна.

Ийнхүү Европынхан Монгол орны нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл, ан амьтны тухай мэдээ баримттай XIII зууны үед ном судраас анх танилцаж эхэлсэн ажээ.

XIV-XVI зуунд далайн аялал хөгжиж, газарзүйн их нээлтүүд хийж, шинэ тив, арал нээж байсан тэр үед Европын жуулчдын анхаарал тэр зүгт хандаж, нөгөө талаар Монгол их гүрэн задарч, олон жижиг улс хоорондоо таарахгүй дажин самуунтай болсноос гадаадынхан ирэх нь багассан тул тэдний ном сударт монгол орны биологийн нөөц баялгийн тухай мэдээ баримт бараг ороогүй бололтой.

XVII зуунаас монгол орноор дайрч хойш, урагш явсан гадаад улс орны элч, худалдаачид Монголын байгаль, ургамал, газар орны байдал, ан амьтад ялангуяа агнуурын хөхтөн, шувуудын холбогдолтой мэдээ баримтыг тэмдэглэн үлдээжээ. Оросын Газарзүйн нийгэмлэг 1856 онд Орос, Монголын хил залгаа нутгийн амьтны аймгийг судлах тусгай шинжилгээний ангийг томилон илгээсэн. Тэр хайгуул шинжилгээний ангийн Дорнот Сибирийн бүрэлдэхүүнд орсон Г.И.Радде 1856 онд Дагуур, Умард Хэнтийд, 1857-1858 онд Бага Хянганд, 1859 онд Дорнод Саян, Хөвсгөлд ажиллаж ”Путешествие в Юго-Восточную Сибирь” (Зүүн Өмнөд Сибирьт зорчсон минь) бүтээл туурвиж 1862 онд хэвлүүлжээ.

XIX зууны 70-аад оноос ХХ зууны 20-иод он хүртэлх хагас зуун жилд Төв Ази, Монгол орны байгаль, газар зүй, уур амьсгал, ус зүй, ургамал нөмрөг, ан амьтны судалгаанд эргэлт гарч, Н.М.Пржевальский (1870-1880), М.Б.Грумм-Грижимайло, В.Г.Комаров, В.А.Обручев, Г.Н.Потанин (1876-1899), М.В.Певцов (1878-1879), П.К.Козлов (1899-1901,1907-1909)- нарын удирдсан хээрийн судалгааны алдарт экспедицүүд зохиогдож, судалгааны баялаг эх хэрэглэхүүн цуглуулж, мэдээ баримт нийтлүүлсэн.

1921 онд Монголын үндэсний ардчилсан хувьсгал ялж, шинэ төр засаг тогтсоноос хойш байгалийн нөөц баялаг, ан амьтан ялангуяа агнуурын амьтад, ой модыг зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой арга хэмжээ олныг авч хэрэгжүүлсэн.

Монголын шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэнг 1921 онд түүх, хэл зохиол, газар зүйн тэнхимтэй байгуулж даргаар нь Онходын Жамъянг томилжээ. Шинжлэх ухааны ажлын цар хүрээг өргөтгөж цаашид мал аж ахуй, мал эмнэлэг, геологи, газар зүй, ургамал, амьтан, эдийн засгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх болсонтой холбогдуулан Судар бичгийн хүрээлэнг 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэн болгон зохион байгуулсан.

Page 20: маш сайн ном

20

1942 онд МУИС-ийг байгуулснаар байгалийн ухааны олон салбараар үндэсний боловсон хүчин бэлтгэж эхлэв. Дэлхийн II дайны дараа шинжлэх ухааныг хөгжүүлэх, ялангуяа монголын байгалийг судлах ажлыг Шинжлэх ухааны хүрээлэн, Оросын ШУА-ийн монголын комисстой хамтран зохион байгуулж явуулсан.

1961 онд Шинжлэх ухааны хүрээлэнг монголын Шинжлэх ухааны академи болгон өргөтгөн зохион байгуулж, тус академийн харъяанд 1963 онд Газар зүйн хүрээлэн, 1965 онд Биологийн хүрээлэн, 1972 онд Ботаникийн хүрээлэн зэрэг байгалийн ухааны хэд хэдэн хүрээлэнг байгуулсан. 1960-аад оноос зарим яамд эрхэлсэн ажлынхаа хүрээнд эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж байв. 1965 онд Усны хайгуул, төсөл эрдэм шинжилгээний институт, 1966 онд Ус цаг уурын шинжилгээний институт, 1972 онд Ой, агнуурын үйлдвэрлэл, шинжилгээний хүрээлэн, 1975 онд Газар зохион байгуулалтын институт тус тус байгуулагдсан. Эдгээр хүрээлэн хэдийгээр тухайн яамны шууд харъяанд байсан боловч шинжлэх ухааны бодлогын талаар ШУА-тай нягт холбоотой хамтран ажиллаж тухайн чиглэлээр явуулах шинжилгээ судалгааны ажлын онол, арга зүй үр дүнгийн хувьд толгойлох үүрэг гүйцэтгэж байлаа.

1960-аад оноос эхлэн Монгол-Оросын хамтарсан геологийн, биологийн, геофизикийн, палентологийн, Хөвсгөл, Увс нуурын г.м хайгуул судалгаа болон Польш, Чехословак, Герман, Болгар, Унгар зэрэг орны эрдэмтэдтэй хамтарсан шинжилгээний ангиуд Монгол орны байгалийн нөөц баялаг, орчин зүйн тогтолцооны асар их мэдээ хэрэглэхүүн бүрдүүлж, шинжлэх ухааны онол, танин мэдэхүйн холбогдолтой олон тооны бүтээл туурвиж, мэргэжлийн боловсон хүчин, судлаач эрдэмтдийг бэлтгэн гаргажээ.

МОНГОЛ ОРНЫ АМЬТНЫ АЙМАГ Сүүн тэжээлтэн (Хөхтөн). Монгол орны хөхтөн амьтныг XIX зууны 20-30-аад оноос Оросын болон Европын зарим орны эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс тодорхойлон бүртгэж судалж эхэлжээ. Манай орны хөхтөн амьтны тухай мэдээ хэрэглэхүүн шинжлэх ухааны мэдлэгийн үндэс суурь бүрдүүлэхэд XIX зууны сүүлийн хагаст Төв ази Монголд ажилласан Оросын газар зүйн нийгэмлэгийн Н.М.Пржевальский, Г.Н.Потанин, Н.В.Певцов, П.К.Козлов нарын удирдсан хээрийн шинжилгээний ангиуд үнэт хувь нэмэр оруулсан юм. Эдгээр шинжилгээнийхний цуглуулсан баялаг мэдээ хэрэглэхүүнийг тэр үеийн Оросын шилдэг эрдэмтэн мэргэжилтнүүд судлан тодорхойлж, шинжлэх ухаанд мэдээгүй байсан зэрлэг адуу тахь, зэрлэг тэмээ хавтгай зэрэг олон шинэ зүйл илрүүлэн бичиглэж, экологи биологийн шинэ мэдээнүүд нийтлүүлсэн нь тухайн цагтаа зөвхөн монгол орны төдийгүй Төв Ази дэлхийн хөхтөн амьтны судалгааг баяжуулан хөгжүүлсэн ажил байлаа. ХХ зууны эхний хагаст Монголын хөхтөн амьтныг Орос, Зөвлөлтийн болон бусад зарим орны судлаачид үргэлжлүүлжээ. Энэ үед ЗХУ-ын ШУА-ийн дэргэдэх Монголын комиссын шугамаар П.К.Козлов, Е.В.Козлова, А.Н.Формозов зэрэг олон судлаачид судалжээ. Хориод оны дундуур Р.Ч.Эндрюс удирдсан Америкийн байгалийн түүхийн музейн хээрийн судалгааны анги тус орны төв, өмнө хэсэгт ажилласан байна. 1920-иос гучаад онд хөхтөн амьтны ангилал, зүйлийн бүрэлдэхүүний зонхилох хэсэг мэдэгдэж, биологи экологийн судалгаа нилээд ахисан байна. Энэ үеийн судалгааны гол үр дүнг А.Г.Банников “БНМАУ-ын хөхтөн амьтан” , Г.Аллен “Хятад, Монголын хөхтөн амьтан” зэрэг томхон суурь бүтээлүүдэд тусгасан юм. Манай хөхтөн амьтныг 1962-1964 онд Монгол-Германы хамтарсан биологийн экспедици, 1970 оноос одоо хүртэл Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедици үр бүтээлтэй судалж ирлээ. Дурьдсан том экспедицүүдийн зэрэгцээ бусад орнуудын эрдэм шинжилгээний олон байгууллага газрын мэргэжилтэн эрдэмтэдтэй хамтран урт богино хугацаатай янз бүрийн судалгааг хийсэн юм. Үүний үр дүнд хөхтөн

Page 21: маш сайн ном

21

амьтны зүйлийн бүрэлдэхүүн, тархац байршил, нөөц баялаг, биологи экологи онцлог, зохистой ашиглах хамгаалах зэрэг олон асуудалд хариулсан онол арга барилын үндэслэл, оюун мэдлэгийн арвин их нөөц мэдээлэл хуримталжээ.

Хөхтний судалгааны чухал нэг зорилт нь тус орны агнуурын амьтны зүйлийн бүрэлдэхүүн, тархац, байршил тоо толгойг тодорхойлж зөв зохистой ашиглаж хамгаалах шинжлэх ухааны үндэслэл боловсруулахад чиглэж байв. Хөхтөн судалгааны практиктай холбоотой цаг үеийн судалгааны гол үр дүнгүүд нь тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, ан амьтны нөөц баялагыг хамгаалах, байгаль хамгаалал, ан агнуур амьтны тухай зэрэг хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулах, шинжлэх ухааны үндэс болсон юм.

Манай орны хөхтөн амьтны судалгааны үр дүнг тусгасан бүтээлүүд хэдэн арван цуврал бүтээл, эмхэтгэл, хэдэн мянган өгүүлэл, монгол, орос, англи, герман зэрэг дэлхийн олон хэлээр гарчээ.

Шувуу. Монголчууд амьдарч буй нутаг, аялан нүүдэллэсэн орчныхоо шувуудыг нэр оноон өгдөг, тэдний амьдрах орчин, зан төрхийг сайн мэддэг, агнуурын холбогдлыг тогтоон авлан олборлож хүнс тэжээл, ахуйн хэрэгцээндээ өргөн ашиглаж байсан түүхэн уламжлалтай. Шувууны мах идэж, дэвүүр, залуур өдөөр сумаа өдлөх, тасын "булга"-аар дээлийн нударга хийж, алтайн хойлог, шар шувуу, ятга шаазгайн мах, цус, ёлын ходоодыг задгай шарх, элдэв өвчин эмгэг анагаах эм болгон эдүгээ хүртэл өргөн хэрэглэсээр байна. Харцага, шонхор, бүргэд шувууг ан авд сурган ашигладаг байсан тухай манай шувуу судлаачид тэмдэглэн бичсэн.

Монгол орны шувуу судлалын 120-иод жилийн түүхэн хугацаанд шувууны зүйлийн бүрэлдүүнийг тогтоох ажил хэд хэдэн удаа хийгдсэн байна. Монгол улсын нутагт шувуу судлаачдын сүүлийн мэдээгээр шувууны ангийн 19 баг, 60 овгийн 457 зүйл шувуу бүртгэгджээ. Орших хэлбэрийн хувьд эдгээр зүйл шувуудын 81 зүйл нь суурин, 245 зүйл хавар, намрын нүүдлийн хөдөлгөөнд ордог, нутагтаа өндөглөдөг, 9 зүйл тус нутагт өндөглөлгүй зөвхөн зусдаг, 52 зүйл манай нутгийг нүүдлийн хугацаандаа дайрч өнгөрдөг, 10 зүйл өвлийн улиралд Тундр, Сибирийн их цаснаас дайжин манайд ирж өвөлждөг ажээ. Хүчтэй салхи, шуурганд хөөгдөж нүүдлийн үедээ төөрч тохиолдлын байдлаар орж ирдэг буюу орших хэлбэр нь тодорхойгүй 60 зүйл шувуу байна. Монгол орны байгаль газар зүйн онцлогоос шалтгаалж гарал үүслийн хувьд Монгол, Сибирийн фаунын элементүүд давамгайлах боловч Хятад, Түвд, Газар дундын тэнгис ба Арктик, Европын гаралтай зүйл шувууд багагүй хувийг эзлэнэ. Палеарктик даяар өргөн тархсан зүйл шувуу олонтой тохиолдоно.

Монголын нутагт Энэтхэг, Орос, Казахстан, Тува, Их Британи, Итали улсад бөгжилсөн шувууд олдож байгаа нь манай орныг эртнээс шувуудын нүүдлийн замууд дайрдаг байсныг гэрчлэхийн дээр тохиолдлоор орж ирдэг зүйл шувуудын тоо улмаар ихсэх боломжтойг харуулж байна.

Шувуудын үндсэн тэжээлийн судалгааг хийж, нийт зүйл шувууны 200 зүйл нь шавжаар, 145 зүйл нь ургамлын үр, нахиа, найлзуур, навч, жимсгэнээр, 41 зүйл нь загас, усны амьтнаар, 43 зүйл мэрэгчдээр, 6 зүйл шувуугаар, 5 зүйл нь амьтдын хүүр сэгээр, 7 зүйл элдэв тэжээлтэн болохыг тогтоов.

Монгол орны шувуу судлалаар сүүлийн 100 гаруй жилийн түүхэн хугацаанд нийт 1200-аад эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл, гадаад дотоодын хэвлэлд нийтлэгдсэн байна. Гидробиологи-загас судлал. ХIХ зууны сүүлч ХХ зууны эхэнд байгалийн бусад шинжлэх ухааны нэгэн адил нуурын биологийн судалгаа биеэ даасан бус, бусад ажлын далимд усны амьтан болон загасыг тэмдэглэн бичих, монголын уламлалт загас агнуурыг сонирхох төдий байв. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 1950 оны эцэс хүртлэх

Page 22: маш сайн ном

22

хугацаанд нуурыг зөвхөн газар зүйн чиглэлээр бус, ихтиологи (загас судлал) гидробиологи (усны биологи)-ийн талаас нарийвчлан судалжээ. 1925 онд Судар Бичгийн Хүрээлэн байгуулагдаж, тэнд ЗХУ-аас уригдан ажиллаж байсан А.Д.Симуков (1933,1936), Смирнов (1932) зэрэг эрдэмтэн мэрэгжилтэн тус улсын нуурыг аж ахуйн чиглэлээр судалж, цэнгэг ба эрдэст нуурын гарал үүсэл, нуурын усны химийн найрлагын талаар онол практикийн ач холбогдолтой асуудлыг дэвшүүлэн гаргасан нь Монгол орны нуурын экологийг судлахад тулгуур материал болжээ. Эрхүү хотын Их сургуулийн профессор М.М.Кожовын удирдлагаар судлаач А.Дашдорж Хөвсгөл нуурт судалгаа хийж усны дээж болон планктон, ёроолын амьтны цуглуулга бүрдүүлсэн.

1956-1957 онд эрдэмтэн А.Дашдорж Эрхүүгийн Их Сургуулийн М.М.Кожов, К.И.Мишарин, А.А.Томилов нарын удирдлагаар Байгал нуурын омоль загасны 14 сая төрсийг Хөвсгөл нуурт тавьсан нь манай оронд загас нутагшуулах ажлын эхлэл болсон юм. Дээрхи судалгааны ажлууд монгол орны ус нуурыг нийтэд нь хамраагүй цөөн тооны нуур усны амьтныг ангилал зүйн талаас анх хөндөж судалсан боловч цаашид судалгаа шинжилгээний ажил өргөжин хөгжих үндэс суурь нь болжээ. Монгол орны нууруудын амьтан, ургамлын биологийг үйлдвэр аж ахуйн чиглэлтэй холбож хагас суурин аргаар цаг улирлаар нарийвчлан тогтмол судлах ажил 1960-аад оноос эхэлсэн юм. 1962 оноос хойш Дархадын хотгорын загас агнуурын ач холбогдолтой 30 гаруй нуурын гүнийг тогтоож дулаан хүйтний горим, хурдас, усны химийн найрлага, дээд ургамал болон планктон амьтан ургамлын бүрэлдэхүүн, тэдгээрийн биомасс, тархалт, улирлын байршил, зарим планктон амьтдын биологи түүнчлэн агнуурын загасны үржих газар, үржлийн хугацааг нарийн тогтоож, тэжээлийн найрлагыг насны онцлогоор ялгаварлан судалж, загасны нөөцийг тодорхойлсон эрдэм шинжилгээний бүтээлийг нийтлүүлжээ Хожим нь загасны паразит судлах Монгол-Чехословакийн хамтарсан шинжилгээний анги тус орны 40 орчим гол мөрөн, нууруудын загасны паразитыг судалснаар 200 гаруй зүйл паразитыг илрүүлсний тэн хагас нь шинжлэх ухаанд цоо шинэ зүйл, салбар зүйлээр бүртгэгджээ (Дулмаа, Эргенс, 1966; Ergens, Dulmaa 1966; Ergens, 1967-1970). Загасны паразит, тархалт мөн загасанд тохиолдох байдлаар Дархадын хотгорын нуурууд ба Хөвсгөл нуур нь манай орны бусад ай савын ус нуурынхаас хавьгүй илүү байсан юм. Газарзүй-цэвдэг судлалын хүрээлэн Монгол орны нуурын гарал үүсэл, морфометрийн үндсэн шинж, нуурын усны онцлог, ангилал, улс ардын аж ахуйн ач холбогдлыг судалж ирлээ. Химийн хүрээлэнгийн ерөнхий химийн тасаг, 1970-аад онд Усны аж ахуйн Яамны усны лабораторийн эрдэм шинжилгээний ажилтнууд монголын эрдэст болон цэнгэг нуурын физик, химийн шинж төлөв, давсны бүрэлдэхүүнийг судалсан нь усны амьтан ургамлын экологийн химийн нөхцөлийг танин мэдэхэд ихээхэн ач холбогдолтой болсон билээ. 1970 оноос Монгол-Оросын биологийн хамтарсан иж бүрэн экспедиц, 1981 оноос Монгол-Чехословакийн загас судлалын хээрийн судалгаа, 1996 оноос Монгол-Германы Увс нуурын сав газрын нуур судлалын экспедици ажиллаж, монгол орны нуур усны амьтан, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тархац, биологи, экологийн онцлогийг судалж загасны баялгийг зохистой ашиглах, нөхөн үржүүлэх, зохицуулах, хамгаалах цаг үеийн асуудлын онол практикийн үндэслэлийг боловсруулсан байна. Монголын ус нуурын амьтан, ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг үндсэнд нь тодруулж 75 зүйл загас, 300 гаруй зүйл планктон амьтан, 400 орчим планктон замаг, 250 зүйл усны дээд ургамал, 800 гаруй зүйл ёроолын амьтныг бүртгэжээ. Сүүлийн 40 гаруй жилийн судалгааны дүнд Монгол орны ус нуураас урьд өмнө шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан 60 орчим зүйл шинээр олж бүртгэжээ. Зүйлийн бүрэлдэхүүн, тархацыг тодруулан тогтоосон нь Монгол орны төдийгүй Төв Азийн усны

Page 23: маш сайн ном

23

амьтан ургамлын гарал үүсэл, тархацыг тодруулж газар зүйн мужлалыг нарийвчлан боловсруулах үндэслэл болох юм. 1978 оноос олон улсын биологийн программын дагуу амьдралын янз бүрийн нөхцөлтэй монголын нууруудад анхны шим бодис үүсэн бүрэлдэх зүй тогтол, амьтан ургамлын эрчим хүчний балансыг тогтоосноор Төв Азийн Монголын хэсгийн эрс тэс уур амьсгалын нөхцөлтэй ус, нуурын онцлогийг илрүүлж ашиглах бололцоог нээлээ. Монголын нууруудад хийсэн биологийн суурь судалгааны үр дүн, онолын дүгнэлтэнд түшиглэн эх орны нууруудын экологийн шинэ нөхцөлд сайн зохицох, хурдан өсч үржих чадвартай дээд зэргийн ашиг шимтэй Цагаан зарам, Байгал нуурын омоль, Шивэр жарга загасыг сонгон авч загасгүй нууруудын тэжээлийн баазыг түшиглэн тэдгээрийг загасжуулах технологийг боловсруулах сорилт туршилтын ажлыг доктор А.Дулмаагийн удирдлагын дор 1978 оноос эхэлсэн байна. Загас үржүүлгийн зориулалтаар нутагшуулах үйл явцын биологийн зураглал гаргаж аль нэгэн зүйл загасыг нутагшуулахад экологийн нөхцөл нь тохирох эсэхийг илрүүлж, тухайн загасыг нутагшуулан үржүүлэх хамгийн тохиромжтой байгалийн нуурыг тодорхойлон, нутагшуулах загасны тоо толгой, өсгөх хурдацыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон. Өвөрхангай аймгийн Уянга сумын Найман нуурын сав газрын Ширээт, Мухар, Халиут, Бугат, Дөрөө, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар, Бага, Жаахан зэрэг нуурт Цагаан зарам, Шивэр жарга, Омоль загас үржүүлэх ажлыг академич А.Дулмаагийн удирдлагаар хийж одоо 50-100 сая авгалдай, жарамгай шинээр өсөн үржиж байна.

Герпетологийн судалгаа. XVIII зууны дунд үеэс 1940-өөд оны хооронд тус орноор аялан жуулчилж байсан Орос, Америк зэрэг орны судалгааны экспедицүүд Монгол орны хоёр нутагтан, мөлхөгч амьтдын судалгаанд холбогдох мэдээ баримт цуглуулсныг бусад эрдэмтэд судлан боловсруулж нийтийн хүртээл болгосон байна.

Монгол орны герпетологийн судалгааны асуудлыг тусгайлан авч үзсэн анхны бүтээл "Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн биологи, фауны материалууд, Банников,1958" өгүүлэлд Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн талаар урьд өмнө хийсэн судалгааны мэдээ, баримтыг бүхэлд нь нягтлан нэгтгэж, тухайн үеийн судалгааны шинэхэн баримтаар баяжуулан нийт 23 зүйл хоёр нутагтан, мөлхөгч амьтдын тархалт, экологийн асуудлыг авч үзсэн байна.

1950-иад оны үеэс манай үндэсний амьтан судлаачид хоёр нутагтан, мөлхөгчдийн асуудлаар судалгааны мэдээ баримт цуглуулж эхэлжээ. 1960-аад оны дунд үеэс УБИС-ийн Биологийн тэнхим эрхлэн Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн судалгааг хийж, тус сургуульд герпетологийн тусгай лаборатори, Монгол орны хоёр нутагтан, мөлхөгч амьтдын цуглуулгын сан үүсэн бий болсон. Одоо монгол орны нутаг дэвсгэрээс олдсон хоёр нутагтан, мөлхөгчдийн 3000 гаруй ширхэг цуглуулга хадгалагдаж байна. Толбот гүрвэл, гавшгай болон говийн махир хуруут геккон гүрвэл зэрэг хэд хэдэн зүйлийг Монгол орноос шинээр илрүүлж бүртгэсний зэрэгцээ Алтайн замба гүрвэлийг шинжлэх ухаанд шинээр нээн бичжээ. Судалгааны ажлын явцад тус орны хоёр нутагтан, мөлхөгч амьтдыг таньж тодорхойлох бичгүүд зохиогдсоны зэрэгцээ амьтан судлалын нэр томъёог төрөлх хэл дээр оноон боловсруулах ажлын хүрээнд герпетологийн судалгааны холбогдолтой нэр томъёог мөн хамт нэг мөр боловсруулж нийтийн хүртээл болгох ажлыг хийжээ.

Шавжийн судалгаа. Монгол орны шавжийг судлах ажил XIX зууны эхэн үеэс эхлэн тус орноор аялан жуулчилсан Оросын болон гадаадын байгаль, шинжээч, сонирхогч нарын цуглуулгаар анх эхлэн суурь нь тавигджээ. Тус орны шавжийн аймгийн талаар Орос, Зөвлөлтийн судлаачид цуглуулга хийж, хожим нь хэвлэн нийтэлж байв.

Page 24: маш сайн ном

24

Биологийн хүрээлэн 1964 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 1965 онд шавж судлалын лабораторийн эх суурийг тавьсанаар эх орныхоо шавжийг тусгай зорилго чиглэлтэй судлах болсон билээ. Монгол улсын үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хадлан бэлчээр, ойн аж ахуйд хөнөөлтэй болон ашигтай шавжийн судалгааг дагнан гүйцэтгэдэг Ургамал хамгааллын хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгээс гадна ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС, Ховдын Багшийн их сургууль, ХААИС, УБИС зэрэг байгууллага хамт олон Монгол орны шавжийн биологи, экологи байгаль аж ахуйн эерэг сөрөг нөлөөг судалж байна.

Монгол улсын үндэсний их сургуулийн багш, анхны шавж судлаач доктор, профессор А.Цэндсүрэн агсан 1959 оноос нүүгээ цох, инсдэгч цох, илтэст цохын овгийн амьтдын хөрсөнд бойжигч авгалдайг судалж эхэлсэн. Дээрхи гурван овгийн шавжийн ангилал зүй, биологи, экологи, тархалтыг иж бүрэн судалсан дүн нь тус орны үр тариа, хүнсний ногооны олон хөнөөлт шавжтай тэмцэж арвин ургац хураан авах нөхцлийг бүрдүүлснээрээ практикийн маш чухал ач холбогдолтой байв.

Манай орны бэлчээрийн малын гадаад дотоод шимэгч олон янзын шавж, аалз хэлбэртэнд нэрвэгдэж асар их хохирол учирч байдгийг малчид эрт дээр үеэс мэддэг байсан боловч тэдгээрийн гарал үүсэл хөгжил, зүйлийн бүрдэл, тархалт, биологийн онцлогийг болон хэрхэн яаж оновчтой тэмцэл хийх шинжлэх ухааны мэдлэг чадвар хомс байв. 1960-аад оноос үндэсний боловсон хүчин бэлтгэгдэж улмаар мал сүргийн элдэв өвчин, эмгэг, гадаад дотоод шимэгчдээс хамгаалах ажиллагаа хийгдсэнээр хачиг, цус сорогчид, өтөлт, арьсны гуур, голторхойн гуур, хамар, нармайны гуурталтаас хамгаалагдах болов. Монгол орны ойн шавжийн судалгаа 1960-аад оноос эхэлж, хими, механик, бичил биетний бэлдмэлийг ашиглан үй олноор үржиж асар их хөнөөл учруулагч сибирийн хүр, өрөөсгөл хүр, эгэл бийрэн сүүлт, Якобсоны төөлүүр, шинэсний шилмүүс эргүүлэгч зэрэг хөнөөлт шавжтай тэмцэх ажил зохион байгуулж тодорхой үр дүнд хүрсээр байна.

1960-аад оноос Унгар, Герман, Польш, Чехословак, ЗХУ-ын (хуучнаар) шавж судлаачид Монгол орны бүх аймаг, ихэнх сумдын нутгийг хамарсан аялал судалгааг манай эрдэмтэн судлаачидтай хамтран хийжээ. Унгарын нэрт эрдэмтэн Золтан Касаб Монгол орны шавжийн аймгийн судалгааг хийж, 21 багт хамаарах асар олон хэрэглэхүүн цуглуулан дэлхийн 30 гаруй улс орны 200 шахам нэрт ангилал зүйчдийг энэ ажилд татан оролцуулж, харьцангуй богино хугацаанд ангилал зүйн бүрэн боловсруулалтыг хийж, 1990-ээд оны эхэн гэхэд 638 эрдэм шинжилгээний бүтээл дэлхийн олон хэлээр хэвлэгдсэн. Золтан Касаб дангаараа Монголын шавжийн тухай 25 боть бүтээл туурвисан байна.

Монгол-Зөвлөлтийн (хуучнаар) хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Шавж судлалын отряд үндсэндээ 1967 оноос эхлэн ажиллаж Монгол орны шавж хэмээх цуврал 11 боть бүтээлийг туурвиж, 12500 гаруй зүйлийг монгол орноос илрүүлэн бүртгэж 3300 гаруй шавж монголоос анх удаа олдож дэлхийн шавж судлалд хэд хэдэн дэд овог, 85 төрөл, 1200 шахам зүйлийг цоо шинээр нээж бичиглэл хийсэн юм. Шавж судлаачдын нөр их хүч хөдөлмөрийн үр дүнд эдүгээ ШУА-ийн Биологийн хүрээлэн шавжийн баялаг лавлах сан хөмрөгтэй болжээ. Цаашид уламжлалт судалгаагаа гүнзгийрүүлэн үргэлжлүүлэх, судалгаанд орчин үеийн арга техник хэрэгсэл нэвтрүүлэх, элдэв хэлбэр, нөөц баялагийг хэвийн хадгалж зохистой ашиглах экологи, эдийн засаг, эрх зүйн үндсийг боловсруулах, ховордсон зүйлүүдийг өсгөн олшруулах экологи, генетик үндсийг судлах, нэгэнт хуримталсан үлэмж мэдээ хэрэглэхүүнийг онол практик чиглэлээр нэгтгэн дүгнэх зорилт тулгарч байна. Монгол орны амьтны аймгийн одоогийн төлөв байдал

Page 25: маш сайн ном

25

Өнөөгийн Монгол орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, улс орны тогтвортой хөгжлийн чиг хандлага, дэлхийн шинжлэх ухааны Их чуулганаас батлагдсан шинжлэх ухаан ба шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах тухай тунхаглалтай уялдуулан 2021он хүртэл хугацаанд улс орны үндэсний баялгийн нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг болох амьтны аймгийн олон янз байдлыг хадгалан хамгаалах, агнуур, аж ахуйн холбогдолтой амьтдыг зүй зохистой ашиглах, ховор болон ховордсон зүйл амьтдын нөөцийг сэргээх үндсэн чиглэлийг тодорхойлон баталгаажуулах асуудал зүй ёсоор тавигдаж байна.

Монгол орон бол амьтны аймгийн төрөл зүйлээр баялаг, тэдгээр нь унаган байгалийнхаа нөхцөлд оршин амьдарсаар өнөөгийн бидний үед өвлөгдөн ирсэн дэлхийн цөөн орны нэг билээ. Манай улсын нутаг дэвсгэр нь ой, тайга, тал хээр, говь цөл, өндөр уулс, гол, нуур, ус намаг, хад чулуу, элсэн манхан зэрэг байгалийн олон янзын бүс бүслүүр, хэв шинж бүхий өргөн уудам нутгаас бүрдэх тул амьтны аймгийн зүйлийн бүрдэл, тоо толгойд энэ өвөрмөц онцлог байдал нөлөөлсөн байна.

Монгол улсын нутаг дэвсгэрт байршин амьдрах амьтны аймгийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, тоо толгой, биологи, экологийн онцлогийг судлан шинжлэх талаар гадаад дотоодын эрдэмтэн судлаачид сүүлийн 120 гаруй жилд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж, эрдэм шинжилгээний арвин баялаг мэдээ баримт хуримтлуулсан.

Төв Азийн цөлийн хойд зах болон Сибирийн их ой тайгын хамгийн өмнөд захад орших байрлал, байгалийн бүс бүслүүрийн шилжилтийн зааг дахь өвөрмөгц онцлог бүхий экосистемийн хослол нь Монгол орны амьтны аймгийн зүйлийн бүрдэлд зохих нөлөө үзүүлсэн байдаг. Халуун дулаан бүс нутгийн амьтны аймгийн төрөл зүйлтэй харьцуулахад манай орон амьтдын зүйлийн бүрэлдэхүүн, унаган амьтдын тоогоор цөөн мэт боловч харилцан шүтэлцээ бүхий, нэгэн дор цогцлон тогтсон экосистемүүд, тэдгээрийн үндсэн бүрэлдэхүүн болох амьтны аймгийн зүйлийн бүрэлдэхүүн нь дэлхийн аль ч хэсэгт үл давтагдах өвөрмөц онцлогтой. Эдүгээ Монгол орны нутаг дэвсгэрт 138 зүйлийн хөхтөн, 457 зүйлийн шувуу, 21 зүйлийн мөлхөгч, 6 зүйлийн хоёр нутагтан, 75 зүйлийн загас, 13.0 мянга гаруй зүйлийн шавьж, 40 шахам зүйлийн зөөлөн биетэн, 450 гаруй зүйлийн хорхой, 30 шахам зүйлийн эгэл биетэн амьтан бүртгэжээ. Одоогоор манай орны амьтны аймгийн зүйлийн бүрдэл, ангилал зүйн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй сээр нуруут амьтан цөөн тоогоор, харин сээр нуруугүй амьтдын зүйлийн бүрэлдэхүүний тоо үлэмж хэмжээгээр өсөн нэмэгдэх боломжтой.

Монгол улсын агнуурын амьтны сан нь спорт ангийн холбогдолтой 40 шахам зүйлийн загас, 140 гаруй зүйлийн шувуу, 60 орчим зүйлийн хөхтөн амьтнаас бүрддэг. Эдгээр ан амьтад нь хүн ардын аж амьдрал, улс орны эдийн засагт үлэмж ашиг тустай, байгалийн үнэт баялаг мөн. Амьтны аймгийн эдийн засаг, нийгэм, биогеоценозын ач холбогдол цаашид улам бүр өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Тэр нь зөвхөн ан амьтдын аж ахуй, эдийн засгийн холбогдлоор хязгаарлагдахгүй нийт амьтны аймгийн амьдрахуйн зүйн онцлог, эрүүл ахуй, соёл, гоо зүй, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн хүрээнд үйлчлэх болно.

Монгол орны амьтны аймаг өнгөрсөн зууны 30-аад он хүртэл зүйлийн бүрэлдэхүүн, тархац, тоо толгой, агнуурын нөөцийн хувьд бараг байгалийн унаган төрхөө хадгалан ирсэн билээ. Хил зэргэлдээ улс оронд устаж үгүй болсон ан амьтан манай оронд л үлдэж, тэдгээр улсад ховордсон зүйл Монголд л элбэг хэвээр байлаа. Энэ нь манай монголчуудын уламжлалт соёл, иргэншил, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хайрлан хамгаалах эрхэм нандин үзэлтэй шууд холбоотой.

Сүүлийн 70 гаруй жилд хүний аж ахуйн үйл ажиллагааны шууд ба дам нөлөөгөөр

эх орны амьтны аймаг, ялангуяа агнуурын чухал холбогдолтой зэрлэг хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн, тархац, байршил, тоо толгой, агнуурын нөөцөд тоо, чанарын үндсэн өөрчлөлт гарч, амьтны аймгийн удмын санд зарим сөрөг үр дагавар учирах хандлагатай болов. Олон зуу, мянган жилээр үргэлжлэн ирсэн уламжлалт ан авын аж

Page 26: маш сайн ном

26

ахуй 1940-өөд оноос төвлөрсөн төлөвлөгөөт эрчимжсэн ан агнуур болон хувирчээ. Тухайлбал 1930-аад оноос үслэг ангийн арьс, туруутны арьс, мах, агнуурын шувууг улсад бэлтгэн нийлүүлэх төлөвлөгөөт агнуурын тогтолцоо үүсч, дөчөөд оноос улам эрчимжсэн нь зарим туруутан, үслэг ангийн байгалийн нөөцийг үлэмж хэмжээгээр хорогдуулах үндсэн шалтгаан болсон байна.

1960-аад оны дунд үед л гэхэд манай улсын агнуурын хөхтөн амьтны хэд хэдэн зүйл, тухайлбал хамгийн элбэг ан болох хоёр зүйл тарвага, цагаан зээр, хар сүүлтий, янгир ямаа, аргаль хонь, хулан адууны тоо толгой эрс цөөрч, тархац нутаг нь багасан тасархайтаж эхэлсэн юм.

Хүний аж ахуйн төрөл бүрийн үйл ажиллагаа нь ан амьтдад агнуурын шууд нөлөөнөөс дутуугүй сөрөг, хүчтэй дамын нөлөө үзүүлсэн билээ. Голын татам, нуурын эрэг, хаяа, говь хээрийн баян бүрд, булаг шанд, задгай ус орчмын бут, сөөгөн шугуй, зэгс, дэрс, ширэнгийг малын тэжээл, аж ахуйн хэрэгцээнд ашиглаж талхин багасгасан буюу устгасан нь ан амьтад, шувуудыг дүрвээн зайлуулах нэг нөхцөл болжээ.

Ийнхүү ан амьтныхаа нөөц баялагт шууд ба дам хэлбэрээр асар хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн дээрх он жилүүд бол манай улсын түүхэнд ан амьтныхаа санг хамгийн дундруулсан зурвас үе болон үлдлээ. 1960-аад оноос байгаль орчин, ан амьтдыг хамгаалах төр, засгийн бодлого, хууль эрх зүй, сурталчилгаа, хяналт шалгалтын үйл явцад ахиц дэвшил гарч тодорхой арга хэмжээнүүдийг дэс дараатай авч хэрэгжүүлж эхэлсэн нь зохих үр дүнтэй болж, олон нийтийн ухамсар, ард түмний аж амьдрал ч сайжран дээшилсэн билээ. Чухамдаа энэ үеэс л ан амьтны тоо толгойн эрс хорогдол аажмаар саарч, зогсох хандлагатай болсон юм.

Манай оронд амьтан нутагшуулах ажил 1950-иад оноос эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд манай эрдэмтэн, мэрэгжилтэн нар дангаараа буюу гадаадын эрдэмтэдтэй хамтран заарт хархыг Хар-Ус нуурт, голын минжийг Ховд, Тэсийн голд, байгалын омуль, жарга зэрэг загасыг Хөвсгөл, Алтай Хангайн зарим нуурт шинээр, цагаан зээрийг Их нуурын хотгор зэрэг зарим нутагт сэргээн нутагшуулах ажил хийлээ. Тахийг уугуул нутагт сэргээн нутагшуулах төсөл амжилттай хэрэгжиж байна.

Амьтны аймгийг хамгаалах өөр нэг чухал хэлбэр нь Тусгай хамгаалалттай газар нутагт тэднийг өсгөн хамгаалах явдал юм. Өдгөө манай улсад Тусгай хамгаалалттай газар нутгийн иж бүрэн сүлжээ бүрэлдэн тогтсоноор эх орны амьтны аймгийн ихэнх зүйлийг хамгаалах, удаан хугацааны мониторингийн судалгаа явуулах бодит нөхцөл бүрдлээ. Амьтны төрөл, зүйлийг хамгаалахад баримтлах биологийн зарчим, нөөц баялгийг зохистой ашиглах хамгаалах бодлогын чиглэл

Монгол орон нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээр төрөөс экологийн талаар баримтлах бодлогоо шинээр тодорхойлж, экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түүхэн хөгжлийн урт удаан хугацааны явцад бүрэлдэн тогтсон экологийн өвөрмөц системүүд, биологийн олон янз байдлыг хэвээр хадгалан хамгаалж, байгаль орчны тэнцвэрт байдлыг ханган, нийгэм нь байгаль орчиндоо зохицон тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэх экологийн баримжаат төрийн бодлогыг төлөвшүүлэн тогтоож, хэрэгжүүлэх нь Монгол улсын төрийн бодлогын үндсэн чиглэлийн нэг юм.

Монгол улсын Их хурал 2008 онд баталсан “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” хэмээх бодлогын баримт бичигт: Амьтан, ургамлын аймгийн нөөцийн хомсдолыг хязгаарлаж, тэдгээрийг байгалийн жамаар нөхөн сэргэх, тогтвортой ашиглах нөхцлийг бүрдүүлэх стратегийн зорилтыг тодорхойлсон байна. Энэхүү стратеги зорилтын хүрээнд:

Page 27: маш сайн ном

27

• Ховор, нэн ховор амьтны популяцийн тогтвортой байдал, хэвийн өсөлтийг хангахтай холбогдсон зохион байгуулалтыг шинэчлэн, тэдгээрийг хамгаалах хууль, эрх зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлж, зориудын аргаар үржүүлэх, тэдгээрийн удмын санг бий болгож, генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглаж, биологийн найдвартай нөөцтэй болох арга замыг судлан боловсруулах

• Ан амьтны нөөц, байршил нутгийг тогтоон хамгаалахад зориулагдсан дотоод, гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхүйц олон улсын байгууллага, хандивлагч орон, хувь хүний дэмжлэгтэй урт, богино хугацааны төслийг үр ашигтай хэрэгжүүлэхийг дэмжих

• Ховор, нэн ховор ургамлын тархац нутаг, нөөцийн судалгаа хийх, удмын санг хамгаалах, генийн сан байгуулах, бүртгэл, мэдээлэл-хяналт шинжилгээний тогтолцоо бүрдүүлэх, ашиглалтыг зохицуулан төлөвлөх, сэргээн ургуулах, тарималжуулах ажил зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн.

Амьтны төрөл, зүйлийг хамгаалахад баримтлах биологийн зарчим Түвшин

Үндсэн зорилт Организмыг хамгаалах, түүний нөхөн үржлийг хангах

1. Организм Генотипыг хадгалах Амьтны популяцийн амьдрах орчин, тоо толгойг хамгаалах, нөхөн сэргээх Популяцийг бүрэлдүүлэгч бодгалиудыг элдэв өвчин, эмгэгээс хамгаалах Популяцийн үл давтагдах генийн сан, түүний дотоод дахь генетикийн олон янз байдлыг хадгалах

2. Популяци

Амьтдын байгалийн популяцийн дотоод бүтцийн элдэв хэлбэрийн олон янз байдлыг хадгалах (орон зай, нас, хүйс болон зан төрхийн г.м.) Ан амьтдын аливаа зүйлийн тархац нутаг, тоо толгойг хэвээр хадгалах, нөхөн сэргээх Зүйлийн орон зай-популяцийн генетик бүтцийг хадгалах

3. Зүйл

Зүйлийн дотоод хэлбэр, популяцийн олон янз байдлыг хадгалах

Амьтдыг “төрөлх бус орчинд” (ex situ) хамгаалах аргууд

• Ан амьтдыг хүний бүтээн бий болгосон зохиомол орчинд, түүний байнгын хараа, хяналтын хүрээнд өсгөн үржүүлэх

• Амьтдын удамшлын материалуудыг (бэлгийн ба эвсэл эсүүд, биеийн эс, үр хөврөл зэрэг) нам температурын нөхцөлд хадгалах замаар генийн сан бүрдүүлэх

Амьтдыг “төрөлх орчинд” нь (in situ) хамгаалах аргууд

• Ховор, ховордсон зүйлүүдийг хадгалан үлдээх • Аж ахуйн хувьд үл ашиглагдах зүйлүүдийн төлөв байдлыг хянах, зохих

зохицуулалт хийх

Page 28: маш сайн ном

28

• Аж ахуйн ач холбогдолтой зүйлүүдийн агнуурын төлөв байдалд байнгын хяналт тавих

• Ан амьтдын оршин амьдрах нутаг орны орчны төлөв байдлыг хадгалах, сэргээн сайжруулах

• Тусгай хамгаалалттай газар нутгуудад оршин амьдарч буй амьтдын зүйл, популяцийг хамгаалах

• Хүний бүтээн байгуулалтын үйл ажиллагааны улмаас эвдэрч өөрчлөгдсөн амьтдын популяцийн орон зайн бүтцийг нөхөн сэргээхэд чиглэсэн биотехникийн арга хэмжээ авах

• Байгалийн гэнэтийн үзэгдэл, аж ахуйн үйл ажиллагааны сөрөг нөлөөнөөс амьтдыг хамгаалахтай холбогдсон зохион байгуулалтын болон технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх

• Ан амьтдад өвчин, эмгэг үүсгэж болох аливаа хүчин зүйлийн үйлчилгээг саармагжуулах

• Орчин үеийн шинжлэх ухааны аргаар өөрчлөгдсөн геномтой аливаа бодгальтай байгалийн популяцууд эрлийзжин, бохирдохоос ямагт урьдчилан сэргийлэх

Амьд бие махбодийн эволюци хөгжил, байгалийн шалгарлын мөн чанар түүний элдэв (олон янз) хэлбэрт үндэслэдэг. Газар, ус, агаар гэх мэт амьдарлын янз бүрийн орчны амьд бие махбодийн элдэв хэлбэрийг унаган төрхөөр нь хадгалан хамгаалж, төрөлх байгалийн жамаараа хөгжих нөхцөл бүрдүүлэх явдал ирээдүйн хүн, нийгэм оршин тогтнохуйтай уялдаатай чухал асуудлын нэг мөн гэж үзэх болов. Зэрлэг хөхтний элдэв хэлбэр зүйлийн төвшинд зүйлүүдийн тоогоор, зүйлийн

дотоод буюу зүйлхэн, популяцийн төвшинд тэдгээрийн тодорхой хэлбэрийн тоогоор илэрнэ. Харин зүйлийн гаднах төвшинд төрөл, овог, баг гэх мэт ангилал зүйн зиндаагаар тодорхойлогдоно. Улаан номын тухай товч ойлголт

ХХ зууны эхэн үеэс Байгалийн зэрлэг олон зүйл амьтан, ургамал огт үгүй болох үзэгдэл ажиглагдах болсныг эрдэмтэн судлаачид илрүүлэн тогтоож, энэхүү нөөц баялгийг хүний хэрэгцээнд зориулан ашиглахдаа шинжлэх ухааны үндэстэй тооцоо хэрэгтэй гэж үзжээ. Хүн төрөлхтөний байгалиас авч хэрэглэх амьтан ургамлын зүйлийн тоо хэмжээ өсөн нэмэгдэхийн хирээр байгаль дэлхийн барагдашгүй мэт нөөц баялгийн тоо хэмжээ багасах, улмаар цөөнгүй тооны зүйлийн ургамал амьтад устаж сөнөсөн байна. Ийм учраас Байгаль хамгаалах олон улсын холбоо 1948 оноос устаж, ховордож байгаа амьтан, ургамлын зүйлийг бүртгэх комиссыг байгуулж, дэлхий дахиныг хамарсан мэдээ баримт цуглуулж 1969 онд "Дэлхийн улаан ном” буюу “Улаан данс” хэвлэгдэн гарчээ. Үүний дараа 1978, 1985 онд "ЗХУ-ын улаан ном", 1987, 1997 онд "Монгол улсын улаан ном" тус хэвлэгдэн гарсан.

Ийнхүү дэлхийн олон улс орон өөрийн орны амьтан ургамлын аймагт байгаа ховор ба устаж байгаа зүйлүүдийг бүртгэх "Улаан ном" буй бoлгох ажил эхэлжээ. Манай орны анхны улаан номонд 82 зүйлийн ургамал орсны дотор устаж болзошгүй 17 зүйл, хөнөөгдөж байгаа 21 зүйл, ховор урrамал 44 зүйл байна гэж тогтоогоод ховор нөөцгүй гэдэг ойлголтыг гаргаж өгснөөрөө ач холбогдолтой болсон юм.

Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн байгаль хамгааллын статусыг тодорхойлж үнэлгээ өгөх, хамгаалах арга замыг боловсруулахад чиглэсэн судалгааны ажлын үр дүнд Монгол улсын байгаль хамгааллын анхны "Улаан ном"-д (1987) 2 зүйл хоёр нутагтан (шивэр гүлмэр, дорнодын мэлхий), 4 зүйл мөлхөгч (говийн махир хуруут геккон гүрвэл, толбот гүрвэл, тэмээн сүүл могой, нарийн могой) амьтныг оруулсан бөгөөд Улаан номын хоёр дахь удаагийн шинэчилсэн хэвлэлд (Монгол Улсын Улаан ном

Page 29: маш сайн ном

29

1997) дээр дурьдсан 6 зүйлээс гадна нэмж 2 зүйл хоёр нутагтан (модны мэлхий, ногоон бах), 1 зүйл мөлхөгч (тойрмын хонин гүрвэл) амьтныг оруулжээ.

Йинхүү Улаан номын хоёр дахь хэвлэлд 30 зүйл хөхтөн , 30 зүйл шувуу , 4 зүйлийн хоёр нутагтан, 5 зүйлийн мөлхөгчид, 8 зүйлийн загас, 1 зүйлийн дугуй амтан, 19 зүйлийн шавж, 2 зүйлийн хавч хэлбэртэн, 4 зүйлийн зөөлөн биетэн, 28 овгийн 25 төрлийн 28 зүйлийн доод ургамал, 36 овгийн 76 төрлийн 100 зүйлийн гуурст (дээд) ургамал бүгд 128 зүйл ургамал, нийт 101 зүйл амьтан бүртгэгджээ.

Улаан номонд орсон амьтан ургамлын тодорхойлолтыг бичихдээ дараахь нэгдсэн дараалал зарчмыг баримталжээ. Үүнд;

• Тухайн амьтан, ургамлын монгол-латин нэр (ямар төрөл, овогт хамаарах) • Статус гэдэгт хамгаалалтанд авах шалтгааныг гаргажээ. • Тархац нутгийг гаргахдаа; Амьтны дэлхэц нутгийг тодорхойлон, тус орны

ургамал газарзүйн тойргуудаар болон дэлхий дахинд хэр тархдаг болохыг тогтоожээ.

• Ургах газар, орчин, амьдралын байдлыг тодорхойлохдоо; Экотопын нэр, ургамлын ургах орчны онцлог зэргийг оруулсан байдаг.

• Нөөц; Энэ асуултанд судлагдаж тостоогдсон эсэхээр нь гаргажээ. • Ховордох шалтrаан; Энэ нь аж ахуйн хэрэrцээнд ургамлын иш, навч, цэцэг чухам

ямар эрхтэнийг авч ашигласанаас ховордох болсон, амьтны дэлхэц нутаг хумигдан багассан, хэт олон тоогоор мах, арьс, бусад түүхий эд бүтээгдэхүүнийг ашиглах зорилгоор агнасан зэрэг ховордон цөөрсөн шалтгааныг тогтоосон гол шалгуур юм.

• Тарималжуулж, сэргээн нутагшуулж байгаа байдал; Энд ямар зүйл амьтан ургамлыг хаана сэргээн нутагшуулсан, ямар хурээлэн төв тарьж үржүүлж байгаа болон туршиж байгаа талаар дурьдсан.

• Хамгаалахаар авсан арга хэмжээ; Энэ асуудал нь хамгаалсан хориглосон тогтоол, зарлиг байгаа эсэхийг анхаарна.

• Хамгаалахаар авах арга хэмжээ; Цаашид төрийн байгууллага эрдэм шинжилгээний байryуллага юу хийх талаар тодорхойлон бичжээ.

• Эцэст нь амьтан, ургамлын талаархи эх зохиол, мэдээ судалгаа, тайлан хэдийд, хаана гарсан, мэдээллийн санд байгаа эсэх талаар бичсэн байна.

Улаан номыг улаан хавтастай хэвлэх болсон нь "Анхаар устана" гэсэн санааг

илэрхийлсэн байна. Монгол улсын улаан номонд орсон нэн ховор ургамал, амьтдын жагсаалтыг сургалтын зорилгоор ангилал зүйн дагуу овог тус бүрээр гаргаж хавсаргав.

Монгол улсын “Улаан ном”, ховор амьтныг ангилсан категори

Манай амьтан, ургамал судлаач эрдэмтдийн хүчээр Монгол орны анхны «Улаан ном» 1987 онд, 2 дахь нь 1997 онд тус тус хэвлэгдсэн тухай бид өмнө дурьдсан. XX зууны гуч, дөчөөд оноос хүний аж ахуйн үйл ажиллагааны шууд ба дам нөлөөгөөр хөхтөн, ялангуяа агнуурын чухал холбогдолтой болон зарим ховор амьтны тоо толгой цөөрөх, тархац нутаг багасах үзэгдлийн эх үүсвэр, шалтгаан бий болж эхэлсэн юм.

Тавиад оны дундуур тахь адуу, соргог бөхөн, далаад онд шарнад цөөвөр үзэгдэхээ больж үндсэндээ устав. Голын халиу, мазаалай баавгай, хавтгай тэмээ, голын минж, монгол бөхөн зэрэг нэлээд зүйл нэн ховордож устах аюул тулгарсан юм. Бас өргөн дэлгэр тархацтай элбэг байсан нэлээд зүйл амьтны тархац нутаг багасах, эсвэл тасархайтан цоогтох, тоо толгой нь цөөрөх үзэгдэл гарав.

Монгол улсын улаан номын II хэвлэлд (1997) ховор амьтны статусыг нэн ховор, ховор гэсэн хоёр зэрэглэлд хувааж, 30 зүйл, зүйлхэн, хөхтнийг ховор, ховордсон гэж албан ёсоор үзэж бүртгэсэн байна.

Page 30: маш сайн ном

30

Klky elvsy elggy ykb; hk.kj gb,mysu gyunlvgy [gm-ukjn

1^ Evmvgy. Eeueel dgaugl,;gg voolnay 50 rnl kl;kkuoa* -j y, kl;khuoa dklklmka * evmvgy^ 2^ Evmgr dgaugg^ Evmgh g/el yfbfjvfy* eu g/el ht.ttj ojutlrnldtl vtjuth dklkbruoa* Mkk mkluka y, evmgh mf.iny; melvgy* Mgjhgw dgajinl yemgu y, evmgr ouoajtht; hojuthttj dgugvvgy* Voolnay 50 rnl; eeueel dgaugl,;gg lg. dgavgy* dgaugg x -jffv evmgr dklkh^ 3^ :kjkamvky (de/e evmgh ;fhvfy)^ Yflfflr dgaugg kjxys hoxny poalv y, ht.ttj ojutlrnldtl mey e;ghuoa #evmgr dgaugg# [gm-ukj,m kjkh* Htm ginulgvyggv dgajinl yemgu y, nhtthty t.;tjx ffjxlfu;vfy* kjxys devg; tjv;lttv ‘k’elzwn ynam;tt /bee nhtyh y, tjv wffjx hkbvmvky* wffjx glug dklkhuoa uth bgug;lgugguoa* K;kkhky;kk ht.nay x tl;t. vfjfu hoxny poalttj mgjhgw y, mgvgjhgamgr tldtu mggjgl;;gu x mgjhgw mkk mkluka y, tjv hej;gy dgugvx dgaugg^ 4^ Hk.kj #Evmgr dgaugg#* #;kjkamvky de/e evmgh ;fhvfy# [gm-ukjnm hzldgj kjr dklkh* ;tlhnay rnrnu* mevuggj ‘k’elzwne;* Euggvgg ugpgj poay htvtuhty hzpuggjlgbgl mgldga de/e yemgum* tv.tl ytltt; fjufy yemgum yty mgjee vnajtu* glgu wkku mkhnkl;;ku ‘k’elzwn^ 5^ Mk;kjhkauoa^ #Evmgr dgaugg#* #;kjkamvky de/e evmgh ;fhvfy#* #hk.kj# y, mk;kjhka x tyt uej.gy [gm-ukjnay gl, ytu; hgbggjeelgh mk;kjhka bt;tt dgahuoa* Mk;kjhka dni* dgug ve;glvgy* evmgh g/el yfbfjx dklpkiuoa dklk.x ;ttjh [gm-ukjne;sy gl, ytuty; kjeelgh bt;tt hkbv^ 6^ Dgug ve;glvgy^ Bt;tt kum dgahuoauttv gl, x [gm-ukjnm kjeelgh y, mk;kjhkauoa^ 7^ Htlbtu;tr dgaugg ^ #Evmgr dgaugg#* #;kjkamvky de/e evmgh ;fhvfy#* #hk.kj#* #mk;kjhkauoa#* #dgug ve;glvgy# poal^ Ht; ht;ty poal* poalhty* ‘k’elzwnmga* mt;uttj y, zyp dojnay [gm-@ ukjnm hgbggj;gu mg[vky; tyt ytj mkb]cku htjtultyt^ 8^ Htlbtu;th mflf.mta^ K;kkhky;kk evmgh g/el yoojlttuoa x ‘k’elzwn ynam;tt de/e nhtyh y, htlbtu;th g/elsy vej.glr dgaugg exnj vgay pkhnweelr ginulgh^ 9^ Vtjutr dgaugg^ Hgbugglvys gxggj evmgh g/elggv g.gjvgy x guygy ginulgh htbrtty; hojttuoa* dgayusy gyhggjgl hzyglmg; dgalugh poal^ Mgaldgj% Tyt [gm-ukjnau gyh 1950@ng; ky; dklk.vjeelvyggv hkai elgb dklk.vjkyuea dkluky pgvvggj Klky elvsy elggy ykbsy |*|| ;gh, ht.ltl; g.x htjtultvty* Dgv _.jk’sy t;nay pgvunay [kbnvvkkv ugjugvgy #evmgh g/el yfbfjvfy ejugbgl* gb,mgy dklky klky elvsy gx hkldku;klmka devg; poalnau hg;uglgh ‘jg[mn[ gjug htbrttyna rejgb# ut;tu dgjnbm dnxnum (1992) (_.jk’sy elggy rguvgglm x ut;tu) ht.ttj g.x htjtultvty^ Klky kjys mooyna ;kmkj PHE@sy elggy ykb (1985) tyt [gm-ukjnau 5 ptjtultl dkluky g.x htjtultvty /b^

Bkyuklsy elggy ykb (1997)* Bkyukl elvsy Gy guyeejsy mehga heel,, Зgvunay ugpjsy devg; mkumkkl* ina;.tjm dgjnbmglсан #yty hk.kj#* #hk.kj#* #tldtu# utvty 3

Page 31: маш сайн ном

31

gyunlglsu ;ttjh [gm-ukjne;sy 9 gyunlgl; kajklwkkukkj #yty hk.kj#@m 2@4* #hk.kj#@m 5@9@su hgbggjeelgy mkkwkr dklох юм^

МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМАГ Монгол орны ургамлын аймгийн судалгааны тойм

Монгол орны ургамлын аймаг, ангилалзүйн судалгаа 170 шахам жилийн түүхтэй. Энэ зууны дөчөөд оноос манай үндэсний мэргэжилтнүүд өөрийн орны ургамалжилт, хадлан бэлчээрийг тодорхой бүс нутгийн хэмжээнд судлах явцдаа ургамлын аймгийн судалгааг хамт гүйцэтгэж иржээ. 1963 онд ургамлын анхны ангилалзүйч бэлтгэгдэж өөрийн орны ургамлын аймгийг бие даан судлах болсон. 1976 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн дэргэд Ургамлын ангилалзүйн сектор байгуулагдан Монгол орны ургамлын аймгийн судалгаа хийсний дүнд хоёр мянгаад хувь хатаамал бүхий цуглуулгын сан хөмрөгийг баяжуулж, бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн олон улсын жишиг (цуглуулгын тоогоор)-т хүргэж, улмаар 1985 онд дэлхийн ургамлын сангийн бүртгэлд албан ёсоор оруулжээ. Одоо тус санд үрт ургамлын 75.0 мянга, хөвдийн 10.0 мянга, хагийн 10.0 мянга, замгийн 3.5 мянга, мөөгийн 2.5 мянган хувь цуглуулга хадгалагдаж байна.

Монголын өнөөгийн ургамлын аймаг уугуул нутаг дээрээ бүрэлдэн тогтсон, өөрийн гэх өвөрмөц онцлогтой шим ертөнц гэдэг нь улам бүр батлагдсаар байна. Энэ нь эн тэргүүнээ газарзүй, бүс бүслүүрийн байршил, экологи-газарзүйн нөхцөл, цаг уурын байдлаас шууд хамаарал бүхий ургамлын аймгийн холимог бүрдэл юм.

Монгол орны урrамлын аймаг, түүний бүрэлдэхүүнийг тогтоох судалгааны эхлэлийг К.И.Максимович /1859/ тавьж өгсөн юм. А.А.Юнатов 1950 онд Монгол орны ургамлын аймагт 1800-2000 зүйл ургамал байх боломжтой гэжээ. В.И. Грубов /1955/ "БНМАУ-ын ургамлын аймгийн товчоо" бүтээлдээ 97 овгийн 552 төрлийн 1877 зүйл /үндэс бүхий/ гуурст ургамал багтаажээ. Тэрбээр 1982 онд хэвлүүлсэн "БНМАУ- ын гуурст ургамал таних бичиг" номондоо 103 овгийн 599 төрлийн 2239 зүйл /үндэс бүхий/ гуурст ургамал оруулжээ. Н.Өлзийхутаr /1989/" Монгол орны ургамлын аймгийн тойм" бүтээлдээ Монгол орны ургамлын аймаг одоогоор 122 овгийн 625 төрлийн 2431 зүйл /үндэс бүхий/ гyypcт дээд ургамал буй хэмээсэн нь бий. И.А.Губанов /1996/ " Гадаад Монголын ургамлын аймгийн товчоо" бүтээлдээ 128 овгийн 662 төрлийн 2823 зүйл ургамал бүртгэн оруулжээ. Монгол орны нутагт нийт 16 хүрээнд хамаарах 306 овгийн 1221 төрлийн 5107 зүйл дээд, доод ургамал одоогоор мэдэгдээд байна /Н.Өлзийхутаг,1989/. Монгол орны доод ургамлын зүйлийн бүрэлдэхүүн Үндсэн бүлгүүдийн нэр

Хүрээ Овог Төрөл Зүйл Зүйлийн хувь

1. Замаг 8 58 167 638 24.07 2. Мөөг 1 28 136 875 33.01 3. Хаг 1 38 131 757 28.55 4. Хөвд 1 60 162 394 14.37 Бүгд 11 184 596 2664 100%

Page 32: маш сайн ном

32

Монгол орны хөвдийн судалгаа Монголд 59 овгийн 191 төрлийн 445 зүйл хөвд бүртгэгдээд байгаагийн 21 овгийн 135 төрлийн 392 зүйл нь навчит хөвд юм /Цэгмид,1997/. Монгол орны хөвдийн аймагт Голарктикийн уулын сэрүүвтэр тайгын зүйлүүд зонхилох боловч Эртний газар дундын тэнгисийн хуурайсаг зүйлүүд багагүй хувийг эзэлнэ. Түүхэн урт удаан хугацаанд Умард Азийн тайга, Төв Азийн цөлийн хээр бие биедээ шилжих заагт өөрийн хууль, жам ёсоор бүрэлдэн тогтсон ургамлын аймгийн холимог бүрдэл зөвхөн үрт ургамлын хувьд төдийгүй мөн хөвдийн аймагт нэгэн адил ажиглагдана. Монгол орны хувьд хөвдөөр хамгийн баялаг нь уулын ойт хээрийн /ойн/ бүслүүр бөгөөд энд нийт хөвдийн 80 гаруй хувь нь ургадаг. Хөвд нь ойн хэв шинжийг нэг их ялгаж сонгохгүй боловч гагцхүү ойн бүслүүрт элбэг тааралдах учраас экологийн хувьд түүнийг ойн дэвсгэр хөрсний, унанги буюу өмх модны /эпиксил/, модны ишний /эпилит/ хэмээн ангилна. Өндөр уулын бүслүүрт бүх хөвдийн 50-60 хувь байдаг. Жинхэнэ хээрт хөвд нэн ховор, гагцхүү уул толгод бараадаж ургана. Хөвдийн хэрэглээний ач холбогдол бага боловч Монгол орны нөхцөлд байгаль дахь ач тус нь маш их. Тэрбээр ус чиигийг нэгэн хэмд барьж, мөнх цэвдгийг гэсэлтээс хамгаалахаас гадна ойн дулаан, чийгийн тэнцлийг хадгалснаар модны үр ургаж, цухуйц гарах нөхцлийг хангана. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтайн нурууны хөвд бүхий зарим газрыг улсын тусгай хамгаалалтанд авч 4 зүйл /Pterygoneurum kozlovii, Aonystroemia julacea, Oreas martiana, Trematodon brevicollis/ ховор хөвдийг Монголын улаан номонд /1997/ оруулахын зэрэгцээ Монгол улсын ойн тухай хуулиар ой бүхий 8442704 га талбайн ашиглалтыг зохицуулснаар хөвдийн аймаг амжилттай хамгаалагдаж байна. Яагаад гэвэл ойг хамгаална гэдэг нь хөвдийг хамгаалж буй хэрэг даруй мөн.

Монгол орны хагийн судалгаа. Монгол орны хагийн аймагт одоогоор 53 овгийн,174 төрлийн, 930 зүйл хаг бүртгэгдээд буй. Монгол орны хувьд 20-иос дээш зүйл бүхий томоохон төрлүүд нь Parmelia /55/,Cladonia /53/, Aspicilia /48/,Lecanora /40/, Caloplaca /35/, Umbillicaria /26/, Peltigera /22/ болой. Хаг ургамал манай оронд ихэвчлэн өндөр уул, уулын тайгын бүслүүр, ойт хээрийн бүсэд тааралдах боловч говь, цөл, хээрийн бүсэд тэдгээрийн төрөл, зүйлийн тоо эрс цөөрнө. Монгол орны хагийн аймаг нь үрт ургамал, хөвд лугаа Голарктик, Эртний газар дундын тэнгэс, Дорнод Азийн ургамлын аймгийн зарим шинжийг илэрхийлсэн холимог бүрдэлтэй. Жишээлбэл: Parmeliaceae, Physciaceae, Cladoniaceae, Peltigeraceae, Usneaceae зэрэг овгууд голарктикийн сэрүүн бүслүүрт тархац бүхий олон зүйлүүдтэй байхад lecanoraceae Acarosporaceae, Verrucariaceae, Collemataceae, Telaschistaceae тэргүүтэнд Эртний газар дундын тэнгисийн зүйлүүд зонхилно. Монголын цөөвтөр унаган ба завсрын унаган хагийн зүйл /23/ -үүдийн дийлэнхи нь говь, цөл, хээрийн бүсэд бий. Гэвч манай орны ойт хээрт Монголын завсрын унаган, унаган зүйлээс гадна зөвхөн Умард Хятад, Дорнод Монголд тун хязгаарлагдмал Төв Азийн завсрын унаган ургамал тааралддаг. Хагийн ургах онцлог, амин хэлбэрээр нь өнгөр /наалдмал/ хаг, илтсэн / навчлаг/ хаг, бутлаг хаг хэмээн 3 хуваана. Элтсэн ба бутлаг хагт хэвтээ ба босоо байрлал бүхий зүйлүүд хамаарах боловч бутлаг хагийн нэлээд хэсгийг зүүгдмэл хаг эзэлнэ. Зүүгдмэл байрлал бүхий хаг Монгол орны хагийн аймгийн 5 орчим хувьтай тэнцдэг. Хүхрийн исэлд нэн мэдрэмтгий зарим хаг агаарын бохирдлын хэмжээг тогтоох био-илтгүүр болдог учраас байгаль, орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Page 33: маш сайн ном

33

Хаг нь хөвдийн нэгэн адил тусгай хамгаалалттай бүс нутгийн хэмжээнд давхар хамгаалагдаж буй. Мөн хагийн 12 ховор зүйлийг Монголын улаан ном /1997/-д оруулжээ. Монгол орны мөөгийн судалгаа.

Монгол орны дээд, доод ургамлын аймгаас хамгийн бага судлагдсан нь мөөгийн хүрээ мөн. 1960-иад онд шимэгч мөөгийн судалгаа эхэлснээс хойш 220 зүйл зэв, 65 зүйл харуу, 60 зүйл гуалах, 40 зүйл пероноспор багийн мөөг бүртгэгджээ. Сүүлийн жилүүдэд зөвхөн макромицет /уутат ба базидат/ мөөгийн судалгаагаар 393 зүйл илрүүлсний 247 нь малгайт, 99 нь ур, 31 нь дүлий, 16 нь уутат мөөг болно /Уранчимэг,1994/. Нийт малгайт ба дүлий мөөгийн дотор хээрийн цагаан /Tricholoma mongolicum/, чидмэг /Russulas/, хусандай /Leccinium/ ,тосондой /Suillus/, далбига буюу хар мөөг /Agaricus/ зэрэг идэшний мөөгүүд бий. Тэдгээрийн гарц, нөөц нь байгалийн бүс, бүслүүр, тухайн жилийн цаг агаарын байдал, түүж бэлтгэх арга ажиллагаатай шууд уялдаатай. Төвийн нутагт хийсэн судалгааны явцад хээрийн цагаан 2.8-140 кг/га, ширэгний гандмаг /Lepista caespitosa/ 100-140 кг/га, тосондой 1.2-2.1/67/ кг/га, чидмэг 1.1-4.2 кг/га нөөцтэйг тогтоосон байна. Түүнээс гадна хөрсөндэх шимэгч бичил биенүүдийн судалгаагаар 96 зүйл бактер, 60 зүйл актиномицет, 30 зүйл мөөг илрүүлээд буй. Энэ бүгдийг нэгтгэн дүгнэвэл Монголд одоогоор 1 хүрээ, 21 овог, 136 төрлийн 838 зүйл мөөг, 160 орчим зүйл бичил биетэн/ бактер, актиномицет/ мэдэгдээд байна. Макромицет мөөгийг ургах орчноор нь модны үндэсний,хөрсний, хөвхний, модны ишэн дээрхи, өмх модны /унанги/, бууц шивхний хэмээн ялгана.Түүнчлэн амьдрах аргынх нь хувьд бүх мөөгийг паразит, сапрофит, симбиоз гэж хуваах нь бий. Буруу аргаар түүж хэт их бэлтгэсний улмаас хүнсний болон эмийн зарим мөөг нэн ялангуяа хот суурин газрын эргэн тойронд нэлээд ховорджээ. Ийм учраас Endoptydhym arasicoides, Inonotus obliquus, Leccinium aurantiacum, Lepista caespitosa, Leucopaxillus gigantus, Tricholoma mongolicum тэргүүтнийг Монголын улаан номонд /1997/-нд оруулжээ. Монгол орны замгийн судалгаа. Судалгааны дүнг хэвлэлийн мэдээ сэлттэй нэгтгэн үзвэл тус орны ус нуур, гол мөрөн, рашаан, хөрсөнд нийтдээ 10 хүрээний 105 овгийн 288 төрлийн, 1534 зүйл, дэд зүйл замаг бүртгэгдээд байна. Монгол орны замгийн аймагт бүртгэгдсэн нийт замгийн 58.3% буюу 917 зүйл, дэд зүйл нь цахиур замаг бөгөөд үүнээс Navicula /119/, Nitschia /67/, Cymbella /56/, Pinnularia /48/ ба Surrirella /44/ зэрэг төрлүүд олон зүйл, дэд зүйлтэй болно. Үүний дараа орох Ногоон замгийн хүрээнд Монгол орны нийт замгийн 24.7 % буюу 388 зүйл, дэд зүйл замаг багтаж буй. Үүнээс Cosmarium /51/, Closterium /29/, Staurastrum /23/ төрлүүд харьцангүй олон зүйл дэд зүйлтэй бөгөөд харин нийт 119 төрлийн 82 нь нэг зүйлтэй юм. Хөх ногоон замаг нийт замгийн 12.1% буюу 192 зүйл, дэд зүйлтэй. Бүр тухайлбал Phormidium /22/, Anabaena /13/, Leptolyngbya /12/ төрлүүд өөртөө олон зүйл, дэд зүйлтэй юм. Монгол орны замгийн тархалтыг 3 том ай саваар авч үзвэл: Умард мөсөн далайн ай савын гол нуур, рашаан усанд нийтдээ 199 төрлийн 1075 зүйл, дэд зүйл, Төв Азийн гадагш урсгалгүй ай савынхад 200 төрлийн 873 зүйл, дэд зүйл, Номхон далайн ай савынхад 140 төрлийн 607 зүйл,дэд зүйл замаг тархаж байна. Монгол орны замгийн аймагт хүнс тэжээл, бордоо, эмэнд хэрэглэгддэг Chlorella, Nostoc, Spirulina, Nematonostoc, Ankistrodesmus, Scenedesmus зэрэг төрлийн замгууд цөөнгүй. Газрын үс буюу Nematonostoc flagelliforme витаминаар баялаг тул эм, хүнсний зориулалтаар дорно дахинд өргөн хэрэглэж иржээ. Хөрсний замгийн салслаг бүрхүүл нь

Page 34: маш сайн ном

34

түүнийг нягтруулж элэгдэл, нүүдэл, хуурайшилтаас хамгаалдаг. Манай оронд замаг хамгаалах асуудал эхлэлийн төдий. Газрын үс замгийг их хэмжээгээр түүж хилийн худалдаа хийх зэргээр байгалийнх нь нөөцийг багасгасан тул байгалийн ургамлын тухай Монгол улсын хуулийн хавсралт хийгээд Монголын улаан номонд оруулсан. Замаг хамгаалал түүний тархац амьдралын үйл ажиллагаа гаднын бусад нөлөөтэй нягт уялдаатай. Ховор замаг бүхий тодорхой нутаг, усан санг хамгаалалтанд авах журмаар хамгаалах нь зүй. Цаашид замгийн судалгааг эм, хүнс тэжээл, бордоо болох талаас нь судлаж улмаар усны бохирдлын хэмжээг тодруулахад чиглүүлэх шаардлагатай.

Монгол орны ургамлын аймаг дахь /үндэс бүхий/ дээд ургамлын ангиллын үндсэн бүлгүүд. /И.А.Губанов/

Ангиллын үндсэн бүлэг Овгийн тоо Төрлийн тоо Зүйлийн тоо 1. Шивэрсийн хүрээ 3 4 7 2. Шивлийн хүрээ 1 1 9 3 Ойм хэлбэртний хүрээ 10 15 30 4. Нүцгэн үртниЙ хүрээ 3 6 22 5. Далд уртний хүрээ 113 632 2733 А. Нэг талт үртний анги 25 119 580

Б. Хос талт үртний анги 88 513 2153 Бүгд 128 662 2823 Монгол орны ургамлын аймгийн томоохон овгууд /Өлзийхутаr 1989/ №

Овгийн нэр

Төрлийн тоо

Зүйлийн тоо

Эзлэх хувь

1 Asteraceae нийлмэлцэцэгтэн 69 338 13.8 2 Fabaceae буурцагтан 24 257 10.5 3 Роасеае үетэн 63 227 9.3 4 Brassicaceae тоонолжтон 52 119 4.9 5 Сурегасеае өлөнтөн 11 119 4.9 6 Rosaceae сарнайтан 28 113 4.6 7 Ranunculaceae холтсонцэцэгтэн 21 107 4.4 8 Chenopodiaceae луультан 25 89 3.6 9 Caryophyllaceae баширтан 21 75 3.1 10 Lamiaceae уруулцэцэгтэн 23 72 2.9 11 Scrophulariaceae иршимбэтэн 13 73 3.0 12 Apiaceae шүхэртэн 30 59 2.4 13 Polygonaceae тарнатан 8 56 2.3 14 Salicaceae бургастан 2 46 1.9 15 Boraginaceae ноцоргонотон 22 43 1.8

Энд чийгсүү ургамлын аймагт умардын зонхилох овгууд (Rosaceae, Cyperaceae, Ranunculaceae, Salicaceae) багтана. Эртний газар дундын тэнгисийн ургамлын аймгийн төрхийг илтгэх овгууд Fabacsae, Brassicaceae, Chenopodiaceae олон зүйлтэй байна. Дээрх жагсаалтаас үзэхэд эхний 15 том овог бүх ургамлын 72.4°/о- ийг эзэлж байна. Харин зүйлийн тоогоор нэгээс бага хувийг эзэлдэг овог 100 гаруй, 2 хувь эззлдэг овог 14 байна. Нийлмэлцэцэгтний, шарилжний төрөлд энэ овгийн бүх зүйлийн ¼ нь багтдаг. Улалжийн төрөл улалжтаны бүх зүйлийн 2/3- ийг эзэлж байхад Буурцагтны бүх зүйлийн 65.7% нь ортууз, хунчирын төрлүүд хамаараrдана.

Page 35: маш сайн ном

35

Тус улсын ургамлын аймгийн томоохон төрөл гэвэл: Astragalus 111, Artemisia 105, Oxytropis 94, Carex 86, Potentilla 61, Saussurea 49, Allium 48, Salix 44, Тагахасum 37, Polygonum 34, Pedicularis 34, Роа 31, Ranunculus 27, Senecio 23, Gentiana 22, Stipa 21, Vicia 21 Juncus 19, Festuca 19, Stellaria 18, Caragana 18, Viola 18, Veronica 48, Elymus 18, llеnе 18, Dracocephalum, Calamagrostis тус бүр 16, Chenopodium 16, Draba 15, Aconitum 16, Saxifraga 15, Limonium 15 зүйлтэй. Эдгээр 33 төрөлд 1084 зүйл хамаарч бүх дээд ургамлын 38.4°/о эзэлнэ. Харин эхний 48 төрөлд бүх ургамлын тэн хагас нь хамаарч орно. Харин мод 40 орчим зүйл, үүнээс мөнх ногоон 5 зүйл бий. Сөөг ургамал 170 зүйл, үүнээс мөнх ногоон 7 зүйл байна. Мөн усны ургамал 60 орчим зүйл, нэг ба хоёр наст ургамал 40 шахам зүйл бий. Цаашдаа Монгол орны ургамлын аймагт шинэ зүйл нэмэгдэх боломжтой нутгууд олон байгааг харгалзан үзээд /Грубов, Өлзийхутаг нар 1989/ Хөвсгөл орчимд 60-70 зүйл, Монгол-Дагуурт 50 зүйл нэмэгдэж болох юм гэж үзвэл 2700-2800 зүйл /үндэс бүхий/ гуурст ургамалтай болж болох юм гэжээ.

Монголчууд Хангай, Говь гэж нэрлэж заншсанаар Монгол орны ургамлын аймгийн гoл овгууд, зарим төрөл зүйлүүдийн тархалтын зүй тогтлыг ажихад орчин зүйн болон бүс бүслүүрийн ялгаатай байдал тод илэрдэг онцлогтой. Үүнийг дараах жишээ баримтууд баталж өгч байгаа юм. Үүнд: Монгол орны хойд хэсэг буюу хангай нутаг нь өмнөд Сибирийн шууд үргэлжлэл болон орших бөгөөд Нийлмэл цэцэгтэн, Үетэн /Биелэгтэн/, Буурцагтан, Сарнайтан гол үүрэгтэй байхад тус орны өмнөд хэсэг буюу говийн бүсэд Нийлмэл цэцэгтэн, Үетэн, Буурцагтан, Луультан голлон тааралдана. Мөн хойд нутгаар Artemisia төрлийн Агь, Хурган шарилж, Адамсын шарилж, Шүлхийн шарилж, Ямаан шарилж, Ишгэн шарилж өргөн тархдаг бол говийн нутгаар Хуурайсаг шарилж, Дэгнүүлт шарилж, Шар шарилж, Умардын шарилж, Хувирамтгай шарилж, Говийн шарилж эзлэх хувийн жин ихтэй байна.

Эдгээр ургамалтай төстэй тархдаг төрөлд Ajanaia /боролз/ орно. Жишээ нь хангай бүсээр Гурвалсан боролз байснаа ураrшлахад Төлөгчдүү боролз, Сөөгөн боролз болж өөрчлөгдөнө. Энэ байдал Cleistogenes /хазаар өвсний/ төрөлд нэгэн адил Хангай, Хэнтийд Дэрвэн хазаар байгаад урагшлах тутам Зүүнгарын хазаар өвс болж солигдоно. Харин үетний овгийн хиагийн төрлийн саман ерхөг бүх тойрогт, хиаг нь хээрийн бүсийн зүүн хэсэгт зонхилогч болох бөгөөд нийтдээ 10 гаруй тойрогт тааралддаг, элбэг ургадаг зүйл юм. Монгол орны ихэнх нутгийг хамарсан төрөлд Stipa /Хялгана/ орно.

Хангайн бүс /хойд нутгууд/-д Шивээт хялганы эгнээний хялганууд болох: Том хялгана, Байгалийн хялгана зонхилж байхад говийн бүсэд өдлөг хялганы эгнээнд хамаарах: Говийн хялгана, Клеменцийн хялгана, Сайрын хялгана бас Сибирь хялгана ч тааралддаг. Хангай, Говийн ургамлын аймгийн зонхилох 10 овгийн зүйлийн бүрдэл /Н.Өлзийхутаг,1989/

Овгууд Хангай Говь Ateraceae 273 213 Роасеае 192 158 Fabaceae 111 155 Сурегасеае 110 53 Rosaceae 104 63 Brassicaceae 102 69 Ranunculaceae 102 43 Scrophulariaceae 59 Lamiaceae 67 44 Caryophyllaceae 65 43

Бүгд 1195 929

Монгол орны Caгagana /Харгана/ төрлийн ургамлуудын хувьд нутгийн хойд хагаст Дэлт харгана, Бяцхан навчит харгана, Тарваган харгана, Алтан харгана

Page 36: маш сайн ном

36

тааралдана. Харин хойноос урагшлахад Нарийн навчит харгана, Бунгийн xapгана мөн тарваган харгана, алтан харгана зонхилон тархана. Улалжтаны овгийн төлөөлөгчид Хангайн бүсэд өндөр уулын дээд хэсэг, голын хөндийн татмын нугаар ургаж, эндхийн ургамлан нөмрөгийг голлон бүрдүүлнэ. Тухайлбал Хангайд энэ овгийн 102 зүйл тааралддаг байхад говьд 50 гаруй зүйл тохиолдоно. Хангайд Хөвөн оройт, Утсан бушилз, Сибирийн бушилз, Беллардын бушилз өндөр уулын оройн хэсэг, тагт голлон тааралдана. Харин улалжийн төрлийн том толгойт улалж, Бут улалж, Хар цэцэгт улалж, цэхтүрүт улалж, цэврүүт улалж, монтгор улалж зонхилон тааралдаж байхад бараг бүх тойрогт ширэг улалж, зогдор улалж тааралдана.

Монголын хойд нутгуудад Ерхөг, Дааган сүүл, Биелэг өвс зонхилон тархдаг байхад өндөр уулын хээрт Ботуулийн зүйлүүд Хонин ботууль, Улаан ботууль, Сибирь ботууль, Алтайн ботууль зонхилон эвшил үүсгэнэ. Харин Монголын өмнөд хэсэгт ахар навчит баглуур, заг, бор бударгана, бадаргана, тогторгоно, лууль, бударганууд, таар, шар мод, будраа, мөнххаргана, зүүнгарын бударгана /улаан бударгана/ зэрэг зонхилсон эвшлүүд үүсгэнэ. Мөн Сарааны овгийн Сонгины төрлийн зүйл болох Таана, эдификаторын үүрэгтэй эвшилд оролцох нь тун элбэг болой. Хангайн бүсэд анхил сонгино, хүнхээл мөн нэлээд түгээмэл тархалттай зүйл нь хижээл сонгино /Мангир/, турихан сонгино, хөмөл зэрэг болно.

Сөөг сөөгөнцөр ургамлуудаар Хангай, Говийн бүсүүд ихээхэн ялгаатай юм. Жишээ нь Дагуур Нохойнхошуу, зөвхөн умард нутгуудаар, өргөст нохойн хошуу аль ч бүсэд тааралдана. Мөн Удвал навчит тавилгана, тахир тавилгана, дунд тавилгана, харүрт чаргай, монгол чаргай, сөөгөн боролзгоно зэрэг зүйлүүд ихэнх нутгаар элбэг тааралдана. Говийн нутгуудаар Хотирын төрлийн Розовын хотир, Дэвүүрт хотир элбэг тааралдах нь тухайн бүс нутгийн онцлог болох юм. Ургамлын аймаг дахь экологийн үндсэн бүлгүүд Монгол орны ургамлын аймгийн 19 экологийн бүлэгт хуваажээ. 1. Хуурайсаг урrамал 226 2. Чийгсүү хуурайсаг 224 3. Чийгсэг ургамал 393 4. Чийгсүү намагсаг 135 5. Намаrсаг ургамал 124 6. Хулэрлэг намагсаг 10 7. Хуурайсуу намагсаг 27 8. Уссаг 59 9. Хуйтсэг 117 10. Чийгсүү хүйтсэг 152 11. Намагсуу хүйтсэг 98 12. Хуурайсуу чулуусаг 330 13. Чийгсүү чулуусаг 64 14. Хүйтсүү чулуусаr 156 15. Давссаг 39 16. Чийгсүү давссаг 146 17. Хуурайсуу давссаг 22 18. Элссэг давссаг 11 19. Элссэг ургамал 73 Дүн 2443

Экологийн бүлгүүдийн тархалт нь таг, тайга, уулын ойт-хээрийн бүслүүрүүд, хээр, цөлөрхөг хээр, цөлийн бүсэд ялгаатай байдаг. Монгол орны ургамлын аймгийн онцлог нь экологийн үндсэн бүлгүүдээр хуваагдсан байдлаас харагдана. Ялангуяа манай орны уур амьсгалтай холбоотойгоор ургамлын янз бүрийн зохилдлого бий болжээ. Ус

Page 37: маш сайн ном

37

дутагдалтай нөхцөлд ургаж буй ургамлуудын навч нарийхан, жижиг хааяа өргөс болж хувирсан, иш нь навчны үүрэг гүйцэтгэдэг, мөн навчны амсар, навчны эдийн гүнд байрлаж ууршилтыг багасгах, навч тууш чиглэлдээ хуйларсан, гадаргуу нь үслэг болон лаваар хучигдсан зэрэг нь халуун хуурай нөхцөлд ургах зохилдлогууд мөн болно. Ингэж ксерофит /хуурайсаг/ шинж давамгайлах явдал аль ч нутгийн ургамалд түгээмэл юм. Ялангуяа хээр, цөлөрхөг хээр, цөлийн ургамлуудын бүрхүүл эд нь хүчтэй хөгжсөн, махлаг, зөөлөн, шүүслэг иш, навчтай болжээ. Жишээ нь: хотирууд, бударганууд, заг, баглуур гэх мэт. Гэтэл өндөр уулын ургамалд ус чийг хангамжтай боловч агаар, хөрсний дулаан багатай учир ургамал нь хуурайсаг-хүйтсэг шинж төрхтэй болжээ. Жишээ нь: шивэлз, тагийн улалжууд, тагийн сөөгүүдийг нэрлэж болно. Говийн бүсийн янз бүрийн сөөг, сөөгөнцөр ургамлууд, салхины нөлөөгөөр хэлбэр, хэмжээ өөрчлөгдсөн байх ба элс хуримтлуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ийнхүү Монrол орны уур амьсгал, бусад нөлөөлөл ихтэй нөхцөлд ургах ургамлын хөгжлийн хэм хавар оройтож эхэлдэг онцлогтой. Ихэнх ургамал 7-р сарын сүүл, 8-р сарын эхээр цэцэглэж хөгжил нь гүйцээд үр боловсролтын шатандаа шилждэг байна. өөрөөр хэлбэл тус орны уур амьсгалын горим нь ургамлын сэргэн ургалт, тайван байдалд орох зэрэгт гүнзгий нөлөө үзүүлнэ. Манай орны ихэнх ургамал өвөлжихдөө навчны угт нахиа нь нуугдаж өвөлжинө. Дээр дурдсан онцлогууд ургамлын аймгийн тархалтанд илэрлээ олжээ гэж хэлж болно.

Монгол орны унаган (эндемик) ба үлдэц (реликт) ургамлууд Эндемик гэдэг үг en-дотор domes- гэрийн, нутгийн дотор гэсэн утгатай. Маш

хязгаарлагдмал тархацтай дэлхий дээр еер газар, аль ч нутаг оронд байдаггүй тийм ургамлыг унаrан ургамал (эндемик, эндем) гэнэ. Биологийн бүх обьект буюу амьтан, ургамал, бичил биетэн, зарим өвчин үүсгэгчид эндемик байж болно. Эндемик буюу унаган ургамал амьтныг тивийн, тухайн нутгийн (регион), тойрог, хошууны аль нэг уулын эсвэл нэр бүхий газрынх хэмээнэ.

Төв азийн эндемик (унаган) ургамал гэхэд зөвхөн төв азийн дэд мужид халуун хуурай уур амьсгалд зохицсон байх жишээтэй .Жишээлбэл: Allium polyrrizum -Таана, Rheum nanum - Намхан гишүүнэ (Бажууна), Nanophyton erinaceum - Зараархуу таар гэх мэт Монгол орны ургамлын аймаг эндемик овог, төрөл байхгүй . В.И.Грубов (1976) монголын ургамлын аймаг 77 зүйл унаган, 74 зүйл завсрын унаган ургамалтай гэж үзсэн. Н.Өлзийхутаг (1981) 96 зүйл унаган, 80 гаруй зүйл эавсрын унаrан ургамалтай гэж тогтоосноо дахин тодотгож 1989 онд бичсэн бүтээлдээ 145 унаган ургамалтайг тогтоож Монгол орны ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүний 5.94 хувьтай тэнцэнэ, харин завсрын унаган ургамал нийт ургамлын 8.06 хувь болно гэжээ. Унаган ба завсрын унаган ургамлууд нийлээд 372 зүйл буюу бүх ургамлын 14 хувьтай тэнцэж байгаа нь монголын ургамлын аймгийн өвөрмөц онцлогийг харуулах нэг үзүүлэлт юм.

Унаган ургамал үүсэж бий болох үндсэн хоёр нөхцөл бий. Эрт дээр үед үүсэн хөгжиж тархацынхаа дээд хэмжээнд хүрээд дараа нь хумигдаж байгаа буюу жижгэрч багассан дэлхэцтэй унаган ургамал байж болно. Нөгөө нь саяхан үүсэж хөгжөөд өргөн тархаж амжаагүй буюу дөнгөж дэлгэрч байгаа жижиг буюу багахан дэлхэцтэй ургамал байж болно. Тэдгээрийг үүссэн цаг үе насаар нь палеоэндем (эртний унаган ургамал) неоэндем (залуу унаган ургамал) гэж ялгана. Монгол орны эртний унаган (палеоэндем) ургамлуудын жишээнд гол төлөв эртний цөл, хээрийн гаралтай унаrан ургамлыг оруулж болно. Монгол орны унаган (эндемик) ба үлдэц (реликт) ургамлуудын жагсаалтыг хавсралтаас үзнэ үү. Монгол орны ховор ургамал

Page 38: маш сайн ном

38

Байгалийн ургамлын тухай Монгол Улсын хуулинд ургамлыг нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан. Байгалийн жамаар нөхөн сэргээх чадваргүй, дэлхэц нутаг нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамлыr нэн ховор гэнэ. Харин ховор ургамал гэдэг нь байгалийн жамаар нөхөн сэргээх чадвараар хязгаарлагдмал, нөөц багатай устаж болзошгуй ургамлыг хэлнэ. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар баталдаг. Элбэг ургамал гэдэг нь байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар сайн, түгээмэл тархацтай, нөөц ихтэй ургамал болно. Иргэн, аж ахуйн нэгж, бaйгyyллaгa нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.

Байгалийн ургамлын тухай (1995) Монгол улсын хуулийн хавсралтанд 50 овгийн 106 төрлийн 133 зүйл нэн ховор ургамлын жагсаалт оржээ. Харин бид үүнийг В. И.Грубовын "Монголын гyурст дээд ургамал таних бичиг" (1982) номонд орсон дарааллын дагуу овог төрлөөр нь байрлуулан сургалтын хэрэглээнд зохицуулж бичсэн болно.

Энэ хууль манай улсад ургамлын талаархи анхны хууль бөгөөд эх болсон байгалиа хайрлан хамгаалах үзлээр ард иргэд, хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэхэд ач тусаа өгөх нь дамжиггүй. Ер нь өнөө үед байгалийн баялаг дундаас хүний зориуд (шууд), болон дам нөлөөнд хамгийн ихээр хөнөөгдөж байгаа хэсэг нь амьтан, ургамлын аймаг юм. Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын орд газрууд олноор нээж, төрөл бүрийн үнэт металл, нүүрс, фосфорит олборлох болсноор хөрсийг цардасын давхаргатай нь хамт эргүүлэн хаяж, тухайн орчны ургамлын нөмрөг тэр чигээрээ устах явдал хэвийн үзэгдэл болсон өнөө үед "Байrалийн ургамлын тухай хууль" батлан гаргасан явдал үнэхээр чухал ач холбогдолтой байна. Учир нь ховор нөөцгүй гэдэг ойлголтыг гаргасанд оршино. Зарим ургамлыг тарималжуулж, нутагшуулах замаар үржүүлж хамгаалах нь зүйтэй. Ховор ургамлын жагсаалтыг хавсралтаас үзнэ үү. Монгол орны ургамал- газарзүйн онцлог

Монгол орны ургамал- газарзуйн мужлалын тухай. Дэлхийн ургамал- газарзүйн мужлалд Монгол орны эзлэх байр суурийг А. Гризебах (1872, 1884), Д. Друде (1890), А. Энглер (1912, 1919) нарын бүтээлүүдээс мэдэж болно. Мөн Оросын ургамал судлаач Н. А. Буш (1923), В. Л. Комаров (1908, 1909) нар Монгол орныг бүхэлд нь авч үзээд мужлал зохиосон байдаг. Мөн Н.В.Павлов (1929) өөрийн бүтээлдээ Монголын ургамал-газарзүйн мужлалын талаар зарим санал дэвшүүлжээ. Е.М.Лавренко (1947,1948) ЗХУ-ын геоботаникийн мужлал хийх болон Палеарктикийн ургамал- газарзүйн хуваарилалтын зарчим боловсруулах явцдаа манай орны ургамалжилтын онцлогийг харгалзан үзээд: 1. Тус орны хойд хэсгийн Хөвсгөл, Хэнтийн уулын тайгыг Евразийн шилмүүст ойн мужид, 2. Монголын төв ба дорнод хэсэг болон говийн умард хэсгийн өргөн уудам нутгийг Евразийн хээрийн мужид, 3. Зүүнгар, Алашаа, Алтайн өвөр говийг бүхэлд нь Азийн цөлийн мужид хамруулсан нь өнөөг иртэл гол зарчим болсоор байна. А.А. Юнатов 1946 онд бичсэн бүтээлдээ ургамал- газарзүйн мужлалыг боловсруулж 3 муж, 6 хошуунд хамаарах 17 тойрог болгон хуваажээ. Мөн тэрээр 1950 онд бичсэн бүтээлдээ ургамал- газарзүйн мужлалын тухай бие даасан бүлэг оруулж, анхны дэлгэрэнгуй мужлал хийн тодорхойлолт өгчээ.

Энэхүү бүтээлд Монгол орныг ургамал- газарзүйн 3 муж хошуунд хамаарах 26 тойрог, 150 дүүрэг (район) болгон хуваажээ. Түүний зохиосон мужлалын үндсэн зарчмыг баримтлан А.А.Юнатов, В.И.Грубов нар "БНМАУ- ын ургамлын аймгийн мужлалтай холбоотой үндсэн онцлогууд" хэмээх томоохон өгүүлэл бичиж ургамал- газарзүйн мужлалын асуудлыг дахин дэвшүүлсэн.

Тэд ийнхүү мужлал зохиохдоо бүлгэмдэл үүсгэгч зонхилох зүйлүүдийн тархацын зүй тогтлыг гол үндэс болгож, ургамал газарзүйн 16 тойрог болгон хуваарилжээ. Мөн

Page 39: маш сайн ном

39

В.И.Грубов (1955), өөрийн бүтээлдээ дээрх мужлалыг үндэс болгон бүх ургамлын тархацын бүртгэлийг 16 тойргийн хэмжээнд тоочин гаргажээ. Монгол орны ургамал- газарзүйн мужлалын асуудал үүгээр бүрэн шийдэгдээгүй бөгөөд В.И.Грубов (1957, 1959, 1963, 1976) нарийвчлан үзэж байв. Мөн Е.М.Лавренко (1962), Г.А.Пешкова (1965) Э.В.Карамышева, Д.Банзрагч (1977) нарын бүтээлд ургамал- газарзүйн мужлалын асуудлыг хөндөж муж, дэд муж, хошуу, тойрог хүртэл дэвсгэр нутгаар хуваасан нь бий. Дэлхийн ургамлын аймгийн мужлалыг нэгтгэн зохиосон ЗХУ (хуучнаар)- ын төрийн шагналт, академич А.Л.Тахтаджян (1974,1978) өөрийн бүтээлдээ, Монгол орны ургамлын аймгийг Голарктикийн мужийн Циркумбореаль дэд их мужийн Сэрүүн бүсийн дэд мужийн Алтай Соён, өвөр Байгалийн хошуунд; Дорнод- Азийн мужийн Манжуурын хошуу, Эртний газар дундын тэнгисийн дэд их мужийн Иран - Тураны мужийн Төв Азийн дэд мужийн Зүүнгарын Тэнгэр уулын болон Монголын хошуунд тус тус хамааруулжээ.

Тэрээр Онон Улзын дунд хэсэг хуртэлх сав газрыг Дорнод Азид хамааруулж үзсэнээрэээ бусад судлаачдийн ажлаас нэлээд зөрөөтэй юм. Дээр дурьдсан материалуудад тулгуурлан Н.Өлзийхутаг (1984,1989) Монгол орны ургамлын аймгийн мужлалыг шинэчилэн (урьдчилсан төслөөр) авч үзээд 16 тойрог болгон хуваарилж , зарим тодруулга хийжээ. Энэхүү шинэчилсэн төслөөр Голарктикийн мужийн Умард сэрүүн бүсийн дэд их муж, Эртний газар дундын тэнгисийн дэд их мужид хамаарч байна гэжээ. Умард ба ба Монголын нутаг нь Евразийн мужийн Сибирийн дэд мужийн Монгол, Дорнод Сибирь, Баруун Сибирийн хошуунд хамаарна. Харин Хянган орчмын нутаг нь Евразийн мужийн Дорнод Азийн дэд мужийн Манжуурын хошуунд хамаарна. Монгол орны өмнөд хэсгийн цөлийн ихэнх нутаг нь Эртний газар дундын тэнгисийн дэд их мужийн Иран - Тураны мужийн Төв Азийн дэд мужийн Өмнөд Монголын ба Казахстаны (3үүнгар- Тураны) хошуунд хамаарагдана гэжээ. Монгол орны ургамал- газарзүйн мужлалыг Н. Өлзийхутаг 1989 онд шинэчилсэн хуваарийн төслөөрөө нэг их муж (царство); 2 дэд муж (подцарство); 2 муж (область); 3 дэд муж (подобласть); 6 хошуу (провинции); 10 дэд хошуу (под провинции); 16 тойрог (округ) болгон хувааж, тойрог бүрийн гол төлөөлөгчид, унаган ба завсрын унаган ургамлууд, зөвхөн тухайн тойрогт тохиолдох зүйлийг тодруулан гаргаж өгсөн нь тэдгээрийн онцлог ялгааг тодруулах ач холбогдолтой болсон билээ.

Тухайн нэг нутгийн ургамлын аймаг бол дэлхийн ургамлын аймгийн бүрэлдэхүүн хэсэг учраас дэлхийн ургамлын аймгийн тархалтын зүй тогтолтой холбож үзэхэд тохиромжтой байдаг. Монгол орны нутаг дэвсгэр нь умард хэсгийн дэд муж буюу Евразийн шилмүүст ойн дэд муж, Төв Азийн цөлийн дэд мужийн уулзвар заагт оршиж байна. Эдгээр дэд мужуудыг эндемик (унаган) төрөл зүйлүүдээр ялгаатай байгааг үндэслэн тойрогт хуваана. Монгол орны ургамлын аймгийг газар зүйн байдалтай уялдуулан ургамал- газар зүйн 16 тойрогт хуваажээ.

Хөвсгөл орчмын уулын тайгын тойрог. Энэ тойрогт Хөвсгөл орчмыг хамарсан 3үүн Соёны нуруу, Хамар давааны өндөр уулс орно. Хэнтийн уулархаг тайгын тойрог. Хэнтийн уулсын төв хэсгийг хамаарна.

Хангайн уулын ойт хээрийн тойрог. Хангайн нурууны уулс, Хөвсгөл нуур хүртэлх уудам нутгийг хамаарна. Монгол- Дагуурын уулын ойт хээрийн тойрог, Хэнтийн нурууг тойрсон Онон, Улз, Туул, Хараа, Ерөөгийн хөндийн зурвас нутгийг эзэлнэ. Хянганы орчмын уулын нугат хээрийн тойрог. Монгол орны зүүн хязгаар Их Хянганы баруун биеийн өчүүхэн хэсгийг эзлэнэ. Ховдын уулын цөлжсөн хээрийн тойрог Монгол Алтайн хойд хэсэг, Хархираа, Түргэн, Алтан Хөхийн уулс, тэдгээрийн хоорондох хотгор хөндийг хамаарна.

Монгол- Алтайн уулын хээрийн тойрогт Алтайн нурууны Таван Богдоос Эрчмийн нурууг хүртэлх уулсыг хамарна. Дундад Халхын хээрийн тойрог. Хангайн нуруунаас зүүн тийш Хэнтийн нуруунаас урагш орших ухаа гувээ, тэгш тал нутгийг

Page 40: маш сайн ном

40

хамарна. Дорнод Монголын хуурай хээрийн тойрог. Сүхбаатар, Дорнод аймгийн зүүн тэгш талыг хамарна.

Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог. Алтай, Хангайн Нурууны хоорондох Увс, Хяргас, Xaр-Уc-нууруудын сав уудам хөндийг эзэлнэ. Олон нуурын хөндийн цөлөрхөг хээрийн тойрог. Алтай, Хангайн нурууны завсар буюу Онгийн голоос Завхан гол хүртэлх хөндийг эзэлнэ. Дорнод төвийн цөлөрхөг хээрийн тойрог. Дорноговь, Дундговь аймгийн өмнөд, өмнөговь аймгийн зүүн бa хойд хэсгийг хамарна.

Говь- Алтайн уулын цөлөрхөг хээрийн тойрог. Мoнroл Алтайн зүүн сэжүүр говь руу түрэн орсон хэсэг, тэдгээрийн хоорондох хөндий хоолой багтана. Зүүнгарын говийн цөлийн тойрог. Монгол Алтай нурууны өвөр. Арц Богдоос баруун тийш орших хөндий хотосыг эзлэнэ. Алтайн өвөр говийн цөлийн тойрог. Аж богдоос зүүн тийш Тост уул хуртэлх уудам нутгийг эзлэнэ. Алашаа говийн цөлийн тойрог. Говь- Алтайн өврөөр Тост уулнаас зүүн тийш Сулинхээр хуртэлх зурвас нутгийг эзэлнэ. Монгол орны ургамал- газарзvйн тойргуудын өвөрмөц төлөөлөгчид

1. Хөвсгөлийн уулын тайгын тойрог. Энэ тойрогт Соёны ба Алтай-. Соёны ургамлын аймгийн төлөөлөгчид голлоно. Тойргийн шинжийг илэрхийлж, зөвхөн энэ тойрогт тохиолдох 33 зүйл ургамалтай юм. Үүнд: Соёны жамьянмядаг, Соёны бургас, Соёны гэзэгцэцэг, Енисейн бургас, Эрхүүгийн жамьянмядаг, Кузнецовын ортууз, Бохир ортууз, Гмелиний төмөрдээ, Баг банздоо, Назаровын бургас, Эгэл биелэг, Цагаан улалж, Сэлэнгийн улалж, Грубовын сувдлиг цэцэг, Тагийн тосондой, Монгол бишгүүp өвс, Ацалсан авлис, Одой хамбил; Гол өвcөpxүү алчинга, Сибирь агдаргана, Цуурцагт ягаалзай, Улбалзуур цэцэгт зохимон, Эгэл тохинойм, Гурвалсан нүцгэнүүр, Ледебурын тэрэлж, Их зожир өвс, Хүхрэн шар холтсонцэцэг, Үсхий шиваантиг, Tөөлvvp тарна, Дэмэглэй хорог, Халбагандуу буниас, Томнавчит хонхонцэцэг, Час улаан алтандусал, Цоохор шивлээ зэрэг орно.

2. Хэнтийн уулын тайгын тойрог. Энэ тойрогт Дорнод Сибирийн ялангуяа Дагуурын тайга, өндөр уулын ургамлын аймгийн төлөөлөгчид голчлон тохиолдсно. Тойргийн шинжийг илэрхийлэх 41 зvйл ургамал энд тэмдэглэгджээ. Үүнд: Хэнтийн биелэг, Хэнтийн гичгэнэ, Хэнтийн зохимон, Одой нарс, Нэгнаст шивэрс, Балуун шивэрс, Шовх улалж, Вильямсийн улалж, Хүрэндүү улалж, Цайвар улалж, Орогдуу улалж, Турчаниновын сорвоо, Зургаан навчит чандганчих, Англи үстхиг, Төгрөг навчит үстхиг, Хар нэрс, Даруухан бургас. Эгэл исрэг, Нүцгэн товьцэцэг, Усан гагнаа. Анхил улаалзгана. Ахар эвэрт нил, Мохоодуу хумилж, Янгийн ортууз, өзлөг мүгэз, Шовгор төлөгч өвс, Цуулбар хувиланга, Хадны цооргоно, Мөлхөө хошоонгор, Могойн тарна, Туйлын алаглиг цэцэг, Сармаг навчит сэрэв, Бөөнөг арзгар, Кауфманы сиймбий, Геблерийн алтанцэгцүүхэй, намгийн наангил, Нугараа алтан товч, Карл- Скипертийн хувиланги зэрэг орно.

3. Хангайн уулын ойт хээрийг тойрог. Энэ тойргийн ургамлын аймаг нь Алтай Соёны өндөр уулын ургамлаас гадна Дагуур- Монголын хээрийн ургамал оролцсон өвөрмөц холимог бүтэцтэй, өөрийн унаган ургамал болон тvгээмэл тархац бүхий зүйлүүдтэй юм. Зөвхөн энэ тойрогт тохиолдох 20 зүйл ургамал тэмдэглэгджээ. Үүнд: Юлдэн шүүдрийн ойм, Юнатовын шивэлз, Павловын сорвоо, Их бушилз, Бага улалж, Регелийн алаглигцэцэг, Цэх ахилцагаан, Дайрт унагансүүл, Алтайн нил, Түвэд -ланцуй-Элдэв- үст цийлэг,--Алтайн .иршимбэ,.Таван судадт төмөрдээ Нvцгэн шүхэргэнэ, Далиу хажуут хумилж, Шүдэрхэг гичгэнэ, Төгрөг навчит хус, Маалинга навчит хасалгана зэрэг орно.

4. Монгоп-Дагуурын уулын ойт хээрийн тойрог. Тус тойрогт ой, уулархаг хээрийн ургамал зонхилно. Зөвхөн энэ тойрогт тохиолдох 33 зvйл ургамал тэмдэглэгджээ. Үүнд: Хөхногоон даагансvvл, Хэвтээ биелэг өвс, Торлогийн улалж, Таушийн хус, Монгол хус,

Page 41: маш сайн ном

41

Элдэв навчит тарна, Дагyур тооронцор, Норвеги гичгэнэ, Буриад харгана, Тугариновын ортууз, Бараан ноной, Хурц банздоо, Хавтаг навчит хөхтолгой, Торлог чирэг, Зарзаахай харцагана, өдлөгг могодоохой, Үндэслэдэг зэгс, Дуулгачивт цахирам, Бяцхан цэцэгт хорголжин, Хөдөөгийн туурам, Нугын хошоонгор, Толбот цэгцүүхэй, Охоотын чөдөр өвс, Монньегийн халгацай, Ботуульхай шагшуурга, Туурасны харуу цэцэг, Хаврын салжир, Сукачевын зохимон, Ганешиний харцгана, Крыловын гандбадраа, Сэлэнгийн шарилж, Дагуур тооронцор, Унжгар азаргана, Мухар банга зэрэг орно.

5. Ховдын уулын цөлжсөн хээрийн тойрог Энэ тойрог нь Алтайн өндөр уулсын хуурайсаг элементүүдийн зэрэгцээ говийн цөлөрхөг хээрийн ургамал ихээр оролцсон ургамлын аймагтай. Зөвхөн энд тохиолдох 14 зvйл ургамал тэмдэглэжээ. Үvнд: Даруухан гэзэгцэцэг, Хигмэл яргуй, Алтайн дэвхэргэнэ, Жинхэнэ эвэржин, Нvцгэн ишт алтан бөөр, Том далбаат ортууз, Үсхий хөвөнцөр, Арзгар оточ өвс, Ойн цооргоно, Нvцгэн жимст шадалзай, Цөлийн мүгваа, Төгрөг навчит хонхонцэцэг орно.

6. Монгол Алтайн уулын хээрийн тойрог. Алтайн өндөр уулсын хуурайсаг, хvйтсэг ургамлууд зонхилно. Зөвхөн энд тохиолдох 48 зvйл ургамал байна. Жишээ нь: Арзгардуу Биелэг өвс, Гакелийн зурмансүүл, Курчум ботууль, Бэлбэсэн ботууль, Федченкогийн цагаан суль, Памир сульхиаг, Смирновын бушилз, Далиу сонгино, Алтайн жамьяанмядаг, Содон юлт, Клеменцийн бэрмэг, Цэх савалгана, Бунгийн салаагана, Тагийн сүүт өвс, Том vpr чаргай, Хар жимст чаргай, Алтлаг гичгэнэ, Зүймэл гичгэнэ, Тагийн сөд, Альбертийн сарнай, Коканд сарнай, Цагаан мүгэз, Эверсийн могойн идээ, Алтайн хунчир, Балхааш хунчир. Тагийн хунчир, Дани хунчир, Ягаан хунчир, Суман хунчир, Ахар жимст ортууз. Потанины ортууз, Паулсын rүүн хөк, Навтгар гүн хөх, Жижиг гандбадраа, Бавгар түрүүт хувилгана, Шөмбөгөр хvвилгана, Хонхолдой хувиланга, Алтайн хонхонцэцэг, Гацмал алтантовч, Бүдүүн шилбэт маралцэцэг, Ильиний аарниг, Навчирхаг банздоо, Бөхөөн чонын өргөс, Туулгачдуу ихзул зэрэг ургамлууд тохиолдоно.

7. Хянганы уулын нугат хээрийн тойрог. Энэ тойрогт Манжуурын ургамлын аймгийн төлөөлөгчид зонхилж, Дагуур Монголын хээрийн ургамал багагүй бөгөөд Дорнод Сибирийн тайгын төлөөлөгчид цөөвтөр оролцоно. Тухайн тойрогт л тохиолдох 42 зүйл байна. Жишээ нь: Австрийн ойм, Бушийн сараана, өргөн зуншил цэцэг, Намхан мухарцагаан, Тойруулгат чандганчих, Дагуур жавай, Энгийн жавай, Кузнецовын хорс, Axapcүүлт зогдор өвс, Ширэнгийн тарна, Цацарган ажигана, Шовгор нил, Одон толгойт хамбил, Цагаан цэцэгт зууч, Гурвалсан зууч, Цэгт зууч, Гурвалсан зууч, Тэсхэй тэсмэг, Азийн цацагнуур, Нарийнсалбант туулайнтагнай, Комаровын ортууз, Япон гиш, Уссур яшил, Черняевын цооргоно, Дагуурын цооргоно, Tүpүүлэr хувиланга Өтгөн түpүүлэr гувшаахай, Буриад бүрэлгэнэ, Алтанцэцэг даланхальс, Бааварнавчит сэрхлэг, Цөөнмөчирт хэрээнүдэн, Гол өвcөpxүү дэвхэргэнэ, Саржентын бүрэлгэнэ, Хармерний зохимон, Дөл зохимон, Хөрөөлөг болон Бяцхан хайрслаг банздоо, Цэвэрхэм банздоо, Шамраа банздоо, Уссур банздоо, Титэмт хонгорзалаа Харцгана шартолгой зэрэг болно.

8. Дундад Халхын хээрийн тойрог. Энэ тойрог нь ургамлын аймгийн хувьд биеэ даасан өвөрмөгц онцлог багатай, хэд хэдэн тойргийн шилжих зааг дээр байрлах учир төв Азийн Монгол хошуу болоод Дагуурын хээрийн, зарим нь цөлөрхөг хээрийн, бас умардын уулсын элементvvд оролцоно. 3өвхөөн энэ тойрогт Taraxacum bessarabicum Taraxacum Printziг гэсэн хоёр зvйл тохиолдоно.

9. Дорнод Монголын хуурай хээрийн тойрог: Тус тойрогт умард зүгээс Даryурын, өмнө зvгээс Төв Азийн Монгол хошууны ургамлын аймгийн төлөөлөгчид харилцан нийлж буй шилжилтийн бүc таардаг байна. Бас дорноос Манжуурын элементүүд цөөнгүй үзэгдэнэ. Тухайн тойрогт тохиолддог зүйл 17 байна. Жишээ нь: Литвиновын ботууль, Урт дохиурт сонгино, Потанины сараана, Цуулбарнавчит зогдор өвс, Валерийн тарна, Грубовын бэрмэг Устдэлбээт бүрзэг, Уртнавчит далантовч, Манж cүүт өвс, Тал нүцгэн гичгэнэ, Бамбай тvмэнтана, Сэгсгэр хошоонбут, Наалданхай гүүнxөx, Саваан лууль зэрэг болно.

Page 42: маш сайн ном

42

10. Их Нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог Энэ тойрогт 3үүнгap- Тураны цөлийн төлөөлөгчид (Таар, Сээтэн, Цагаан шарилж, Шренкийн шарилж бvлгэмдэл үүсгэнэ). Ер нь Их Нууруудын хотгорын 4 хэсэг (Увсын, Хяргасын, Хар - Ус нуурын. Шаргын нуурын) хонхор нь ургамалжилтаар ялгаатай. Ийнхvv цөлийн, Цөлөрхөг хээрийн өвөрмөгц ургамлын аймагтай энэ тойрогт тохиолдох зүйл 24 байна. Энэ нь Өмнөдийн жагмаа, Уртхан усанхөрш. Пржевальскийн зурмансүүл (үет өвс), Цавцагаан бөлбөө, Дэрвээн согоовор, Богданийн арвай, Цайвар улалж, Сормост хургалж. Анхилуун лууль, Литвиновын петрасином, Дэвүүр үрт сагай, Гялгардуу говой, Бүрсгэр шорно, Арзаахай улаалзгана, Үсэрхэг тарваганшийр, Днеприйн миддендорф, Яваны Зулзганцагаан, Нүцгэн хонгорзул, Нарийн навчит багдаахай, Бяцхан тоосовчит эргэлж, Одой хиаг. Дэлхээ бүүргэнэ зэрэг болно.

11. Олон нуурын хөндийн цөлөрхөг хээрийн тойрог Энэ тойрогт цөлийн 3 тойргийн элементvvд, Дорнод говийн цөлөрхөг хээрийн төлөөлөгчид, хээрийн (хангайн) ургамал оролцсон учир ургамлын аймаг нь холимог бүтэцтэй. Зөвхөн энэ тойрогт тохиолдох зүйлүүд нь: Удамбарнавчит лууль, Гоохгор сухай, Монгол чоногоно, Цөлийн хялгаст зэрэг болно.

12. Говь- Алтайн уулын цөлөрхөг хээрийн тойрог Энэ тойрогт ерөнхийдөө цөлөрхөг хээрийн болон цөлийн ургамлын аймаг зонхилохоос гадна Байгаль- Дагуурын, Алтай- Соёны, бас Түвдийн өндөр уулын цөөн тооны зүйлүүд тохиолдоно. Зөвхөн тухайн тойрогт тохиолдох 13 зүйл ургамал байгаагиийн жишээ нь: Согтоонго дэрс, Алатавын бургас, Боргоцой хамхуул, Морицын нил, Арзгар сухай, Семеновын гиш, Потанины хотир, Чөдөр зэллэгцэцэг, Бөөнцэцэгт сэц, Үелэг шимэлдэг, Хос оймхон, Торлог хайрсгана зэрэг болой.

13. Дорнод говийн цөлөрхөг хээрийн тойрог Энэ тойрог нь жинхэнэ говийн цөлөрхөг хээр, цөлийн төлөөлөгчдөөс бүрдсэн ургамлын аймагтай. Зөвхөн тухайн тойрогт тохиолдох 6 зүйл бий. Үүнд: Говийн бэрмэг, Боргоцой хамхуул, Хатryурт сэдэргэнэ, Зөөлөвтөр лавай, Монгол шарилж, Арзгар ишт сульхиаг болой.

14. Алашаа говийн (цөлийн) тойрог. Энэ тойрог нь Монголын жинхэнэ целийн ургамлын аймапай бегеед нэлээд олон унаган ургамалтай. Эдгээр нь саванны болон цөлтэй холбоотойгоор энэ нутагт үүссэн гэдгийг батална. Бас Дорнод Азийн ургамлын аймгийн зарим төлөөлөгч болох Потанины улаантулам, Потанины махирс, Орос махирс тохиолдоно. Тухайн тойрогт элбэг тохиолдох 4 зүйл бий. Энэ нь: Муркрофтын жигд, Бор бударгана, Цагаалин цахилдаг, Мажар гозоохой юм. 15.Алтайн өвөр говийн цөлийн тойрог Энэ тойрогт Монголын говийн, 3vvнгap умард говийн зүйлүүд зонхилох бөгөөд баян бvрдийн ургамлууд, Казакстан-Тураны зүйлүүд ч байдаг. Тухайн тойрогт тохиолдох 13 зүйл ургамал байна. Жишээлбэл, Хөхногоон хоногбудаа, Богданийн арвай, Сапожниковын ботгонсүүл, Пеллитийн шивэлз, Гялгар сульхиаг, Шовоохойжимст гурвалж, Манханы хунчир, өргөннавчит хотир, Шовх хотир, Гоо хадаасгана, Божмог (зоргодос навчит) шарилж. Цайдамын бударгана зэрэг ургамал болно. 16. Зүүнгарын говийн (цөлийн) тойрог. Энэ тойргийн ургамлын аймгийн бүрэлдхүүнд өмнөд Сибирийн төлөөлөгч (шинэсэн ойн дагалдах зүйлүүд) оролцдог онцлогтой. 3vvн гар Тураны элементvvд зонхилохоос гадна газар газрын ургамлын аймгийн төлөөлөгчид холилдож ургана. Зүүнгарын тойрогт тохиолддог (бусад тойрогт байдаггүй) 43 зүйл байна. Жишээлбэл, Сагалгар шивлээ, Зүүнгарын тутаргалж, Арави ацхайрс, Дээврийн согооворцог, Зайдуу ерхөгөнө, Тахир гол өвс, Чөргөр сонгино, Давссаг цахилдаг, Нягт эмгэншилбэ, Шивүүрт эмгэншилбэ, Саваан азар, Монгол азар, Шүрэн бэрмэг, Сөөгөнцөр бэрмэг, Цагаан шорной, Каспийн шарбударгана, Боргоцойлог царгас, Навчирхаг бударгана, Ягаавтар үрт бударгана, Удамын бударганцар, Пагдгар бударганцар, Навчгүй баглуур, Өндөр баглуур, Ноосоншилбэт баглуур, Марцны баглуур, Танамал баглуур, Сибирь чулуудай, Урагдмал цангуу, Будгийн хөхөргөнө, Дөрвен эвэрт дөрвөлж, Том үрт хамбанцар зэрэг ургамлууд тохиолдоно.

Page 43: маш сайн ном

43

Эдийн засгийн ашигт буюу хэрэглээний ургамал Монгол орны ургамлын аймаг ашигт ургамлаар баялаг. Манай малчид, малын тэжээлийн 1000 гаруй зүйл ургамал бүхий 123.7 сая гектар талбайд мал сүргээ бэлчээж, жилд хуурай жингээр 73.6 сая тонн ногоон өвсийг малын биеэр дамжуулан мах, сүү, ноос, ноолуур болгон ашиглаж байна /Лигаа,1987/. Эмийн 650 зүйл ургамлын 170 гаруй нь орчин үеийн анагаах ухааны эмнэлэгт хэрэглэгдэнэ /Санчир,1985/. Түүнчлэн балт ургамал 545 зүйл /Очирбат,1994/, хүнсний болоод техникийн ургамал тус бүр 200, витаминт хийгээд эфирийн тост ургамал тус бүр 250, кумаринт 60, будагт 125, эдээлэгч бодист 150, флавоноидот 230, алколоидот 280 зүйлээс гадна чимэглэлийн 100, хот суурин цэцэрлэгжүүлэх ба элс тогтоож хөрс бэхжүүлэгч ургамал тус бүр 60 гаруй бий /Лигаа,1987, Өлзийхутаг,1989/.

Үндэсний эдийн засгийн ашигт буюу хэрэглээний ургамал судлаачид эх орныхоо ургамлын аймаг дахь ашигт ургамлын зүйлийн бүрдэл, ангилал, био-морфологи, экологи, тархац байршил, гарц нөөц баялаг, нөхөн төлжилт болон үржил, ашиглах хамгаалах арвижуулах зэрэг олон талт судалгааг гүйцэтгэснээр энэхүү салбар шинэ шатанд гарсан бөгөөд үүнд 1970 оноос эдүгээ хүртэл үргэлжлэн байгаа Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедици онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Ашигт ургамлыг хайн илрүүлэх, тэдгээрийн тархац, ашиглах хамгаалах арга замыг тодорхойлох эрэл хайгуулын өргөн цар хүрээтэй шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэж, ашигт ургамлын бүрдлийг Монгол орны болон ургамал- газарзүйн дүүргээр гаргаж, ашигт хийгээд аж ахуйн бүлгүүдээр ангилан, 200 орчим зүйл ургамлын тархац, 30-аад зүйл ургамлын баялгийг тогтоож, ашигт /биологийн идэвхит / бодисын судалгааг фито- химийн лабораториудад гүйцэтгэсэн болно.

Судалгаа шинжилгээний явцад флавонойд, кумарин, тритерпент зэрэг ашигт нэгдлийг 38 овог 135 төрлийн 250 зүйл ургамалд судалснаар флавонойдт 238, алколойдт 280, кумаринт 65 гаруй, сапонинт 232, эфирийн тост 200, эдээлэгч бодист 250, аминдэмт 150, будагт 200 зүйл ургамал илрүүлсэн ба аж ахуйн чиглэлээр үзвэл эмийн 840 гаруй, хүнсний 200 орчим, техникийн 200 илүү, гоёл чимэглэлийн 480 гаруй, элс тогтоон хөрс бэхжүүлэн хамгаалах 70-аад зүйл ургамал байгааг тогтоожээ.

Монгол орны флавонойдот ургамлаас Brachanthemum gobicum krasch-говийн тост, Аjania trifida /Turcz/ Izvel -гурвалсан боролз, Potaninia mongolica Maxim-монгол хойрго, Caryopteris mongolica Bunge-Монгол догор, Ammopiptanthus mongolicus (Maxim et Kom) Cheng. Fil.-Монгол мөнх харгана зэрэг 25 зүйлд анх удаа флавоноид илрүүлсний зэрэгцээ 75 хувь нь их хэмжээний флаваноидтойн дээр Filifolium sibiricum (L) Kitamura-Сибирь зүр өвс, Artemisia palustris L-Намгийн (алтан) шарилж мэт цөөн тооны ургамал түүхий эдийн нөөцтэйг тогтоож, 80-аад зүйл ургамлын флавоноидын бүрэлдэхүүнийг судлав. Монгол орны ургамлын аймаг дахь эфирийн тосны хэтийн төлөв (ашиг) илрүүлэх үүднээс 5 овгийн 80 гаруй зүйл ургамалд явуулсан шинжилгээ судалгааны дүнд эфирийн тосны агууламжаар дунд зэргийн (0.5-0.8%) 50 зүйл, дээд зэргийн (1.0%-иас дээш) 20 орчим зүйл ургамал илэрснээс Artemisia L-шарилж төрлийн зарим зүйл хийгээд Cnidium multicaule (Turcz) Lebed.-Олон ишт халагацай, зэрэг ургамал эфирийн тосоор баялаг болно. Аргаах, эдээлэх бодисын судалгааг 10 овгийн 30 зүйл ургамалд гүнзгийрүүлэн явуулснаас Larix sibirica Ledeb.-Сибирь шинэс, зарим зүйл Salix L-Бургасны холтос болон Bergenia crassifolia (L) Fritsch-зузаан навчит бадаан, Polygonum divaricatum L- Дэрвээн тарна зэрэг ургамлын үндэс түүхий эдийн нөөцийн боломжтойг тогтоосны зэрэгцээ арьс шир эдээлэх сайн чанартай цөөнгүй тооны ургамал байгааг илрүүллээ. Будагт ургамлаас Fabaceae Lindl.-Буурцагтны, Ranunculaceae Juss.-Холтсон цэцэгтний, Plumbaginaceae Juss- Хорголжийн овгийнх сайн чанарын, Polygonaceae Juss.-

Page 44: маш сайн ном

44

Тарнын, Primulaceae Vent.-Хаварсалын, Iridaceae Juss.-Цахилдагийн овгийнх онц сонирхол татахуйц байгаа болно.

БНМАУ-ын ургамлан баялаг, түүнийг ашиглах арга зам /Н.Өлзийхутаг, 1968/ Монгол орны загийг тордон сайжруулах, зохистой ашиглах биологи экологийн үндэс /Гал,1975/, Монгол орны жимс, жимсгэнэт ургамал /Лигаа, 1981/, 1:1.5 саятын хэмжээст БНМАУ-ын ойн карт /1983 /, Хөвсгөл нутгийн байгалийн ашигт ургамал /Магсар, Ганбат,1983/, БНМАУ-ын ургамлын аймаг дах байгалийн ашигт ургамал /1985/, Ургамлын ертөнцийн өгөөж /Магсар, Цагаанмаам, Чойжилсүрэн, 1985/, БНМАУ-ын жимс жимсгэнэ, самар, хүнсний мөөгийн тархац, нөөцийн альбом /1987/, Монгол орны ашигт ургамал /Лигаа,1987/, Монгол орны эмийн ургамал Монголын уламжлалт эмнэлэгт хэрэглэгдэх нь /Лигаа,1996/, Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор /Лигаа,1996,1997/ 2 боть зэрэг үнэ цэнэ бүхий эрдмийн нэгэн сэдэвт 20 гаруй бүтээл, эмхтгэл, атлас, альбом, гарын авлага, технологи, заавар, стандарт, зөвлөмж 50 гаруйг гаргаж олон тооны бүтээлийн гэрчилгээ, эрх авч, өгүүллүүд нийтлүүлэн нийтийн хүртээл болгожээ. Ургамлын аймгийн ашиглал хамгааллын асуудал

Монгол улсын Их хурлын тогтоолоор 2008 онд баталсан “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” баримт бичигт “Ургамлын аймгийн нөөцийн хомсдолыг хязгаарлаж, тэдгээрийг байгалийн жамаар нөхөн сэргэх, тогтвортой ашиглах нөхцлийг бүрдүүлэх” стратегийн зорилтын хүрээнд; Ховор, нэн ховор ургамлын тархац нутаг, нөөцийн судалгаа хийх, удмын санг хамгаалах, генийн сан байгуулах, бүртгэл, мэдээлэл-хяналт шинжилгээний тогтолцоо бүрдүүлэх, ашиглалтыг зохицуулан төлөвлөх, сэргээн ургуулах, тарималжуулах ажил зохион байгуулах зорилгыг дэвшүүлжээ.

Ойн нөөцийг тогтвортой ашиглаж, ой хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах нөхцлийг хангах стратегийн зорилтын хүрээнд ойн санд сансрын мэдээ ашиглаж, зайнаас тандан судлах аргаар хайгуул, судалгаа хийж, тархалт, бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоон ойн зураглал, ойн тогтвортой менежментийн хөтөлбөр боловсруулж, газар зүйн мэдээллийн тогтолцоонд суурилсан ойн мэдээллийн сан байгуулах - Стратегийн дунд хугацааны зорилтын хүрээнд уур амьсгалыг зөөлрүүлж, цөлжилт, хөрсний эвдрэл, түйрэн, элсний нүүдэлтэй тэмцэх зорилгоор ойг нөхөн сэргээх, говь, хээрийн бүсэд мод тариалан ногоон зурвас байгуулах - Ой хамгаалах ажилд дэвшилтэт менежментийн арга хэлбэрийг нэвтрүүлж, ойн сангийн 20 хүртэлх хувийг нутгийн иргэд, нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэн ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн болно. Монгол улсын ойн тухай удаа дараагийн хуулиар Amygdalus, Armeniaca, Cotaneaster, Rhamnus зэрэг бут сөөгийг огтлох, бэлтгэхийг хориглож ирсэн бол 1975 оноос “Зэрлэг амьтан, ургамлын зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах” конвенцид Ammopiptanthus mongolicus, Gymnocarpus przewalskii, Silene mongolica, Stellaria pulvinata,Thermopsis mongolica тэргүүтнийг үр болон бусад хэлбэрээр худалдаалахыг хатуу хязгаарласан юм. 1987 онд хэвлүүлсэн Монголын анхны улаан номонд 86 зүйл үрт ургамал багтааж хямгадан хамгаалах, сэргээн сайжруулах ажлын шинжлэх ухааны үндэслэлийг тавьсан бол 1997 онд дахин шинэчилсэн “Монголын улаан ном”-д 128 зүйл үрт ургамал оруулжээ. Түүнчлэн 1995 онд батлагдсан “Байгалийн ургамлын тухай” Монгол улсын хуулийн хавсралтанд 132 зүйл ховор ба нэн ховор үрт ургамлын жагсаалт оруулсан зэрэг нэлээд арга хэмжээ авч хэрэгжүүлээд байна.

Page 45: маш сайн ном

45

Ургамал хамгаалах үйл ажиллагаа нь ургамлын мэдээллийн сан бүрдүүлэх ажлаас эхэлнэ. Ургамлын мэдээллийн санг дараах үзүүлэлтээр бүрдүүлж болно. Үүнд :

• Ургамлын тархац нөөцийн хэмжээ, түүний үнэлгээ • Ургамлын хатаамал, бэлдмэл, үрийн цуглуулга • Ургамлын судалгааны тайлан, мэдээ, баримт • Ургамлын хяналт- шинжилгээний ажиглалт, хэмжилтийн мэдээ баримт • ургамал хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний мэдээ

Ургамал хамгаалах үйл ажиллагаанд дараахь ажлууд хамаарна. Үүнд:

• Ургамлыг гал түймэр, өвчин, шавьж, мэрэгч амьтан болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах .

• Нэн ховор (унаган болоод үлдвэр) ургамлын удмын санг хамгаалах зорилгоор ургамлыг тарималжуулах нутагшуулах ажил .

• Ургамлыг өвчин, хөнөөлт шавж, мэргэгч амьтан, хими биологийн бодисын хорт нөлөөллөөс хамгаалах, хорио цээр тостоох ажил.

• Зөвшөөрөөгүй химийн бодис хэрэглэхийг хориглох • Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамлыг хамгаалах, нөхөн сэргээхээс

бусад зориулалтаар ашиглахыг хориглох зэрэг болно. Ургамлыг нөхөн сэргээх үйл ажиллагааг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан

байryуллага, аж ахуйн нэгж, иргэд ашиглагдсан газраа, өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх үүрэгтэй. Тэгэхдээ нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах бөгөөд ховор ургамлыг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар, элбэг ургамлыг ахуйн болон судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болохыг Байгалийн ургамлын тухай хуулинд заажээ. Мөн элбэг ургамлыг ургамлын гаралтай бутээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зориулалтаар ашиглаж болно. Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагууд олгоно.

“Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 105 дугаар тогтоолоор батлуулж, уг хөтөлбөрийн хүрээнд ховор ургамлын удмын санг хамгаалах, тэдгээрийн тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, нөхөн сэргээх, үржүүлэх боломжийг судлаж байна.

Монгол Улсад нийт 2800 гаруй зүйлийн дээд ургамал бүртгэгдсэнийг өмнө дурьдсан. Монгол оронд нэн ховор ангилалд 145 зүйл бүртгэсний 22 зүйлийн ховордож буй учир шалтгааныг зүйл тус бүрээр нь нягтлан тогтоох ажлыг хийсэн байна. Мөн нэн ховор 127 зүйл ургамлын тархацыг ургамал газар зүйн 15 тойрогт хуваан аймаг тус бүрээр ялгаж, биологийн нөөцийн үнэлгээг тогтоож, хамгаалах үндэслэлийг тодорхойлжээ.

Байгаль орчны яам 17 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэн ховор, гоц ашигт зарим ургамлын хээрийн судалгааны экспедицийг ойт хээр, хээр, цөлөрхөг хээр зонхилсон гурван бүсэд ажиллуулж, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор ургамал мөн Төв аймгийн зарим нутаг, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт 54 зүйл, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутагт 41 зүйлийн нэн ховор ургамал байгааг тус тус тогтоосны дотор Хангайн тойрогт 23, Монгол –Алтайн тойрогт 28, Их нууруудын хотгорт 15, Олон нуурын хөндийд 11, Говь-Алтайд 28, Алтайн Өвөрговьд 12, Зүүнгарын говьд 12 зүйлийн нэн ховор ургамал бүртгэжээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт 2800 гаруй зүйлийн ургамлаас эмчилгээ болон хүнсний зориулалтаар ашиглагддаг ургамлын жагсаалтыг 382 зүйлээр гаргаж

Page 46: маш сайн ном

46

тэдгээрийн 195 зүйлийг хамгаалах шаардлагатай байгааг тогтоон хамгаалах чиглэлийг боловсруулсан байна.

Судлаачид хэт ашиглалтаас шалтгаалан нөөц нь хомсдож болзошгүй 102 зүйл ургамлын жагсаалт гаргаж, хэрэглээний чиглэлийг тодотгож, тэдгээрээс чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин цэцэг, эгэл бавран, газрын үс, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамал гадаадын зах зээлд хууль бус бизнест өртөх магадлалтайг тогтоожээ.

Гуравдугаар бүлэг. АМЬД БИЕ, ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО

Экологийн шинжлэх ухааны судлах зүйл, зорилт, ач холбогдол

Амьд бие махбодь орчин хоёрын харилцан холбооны тухай шинжлэх ухаан болох

экологи нь Oikos гэр, орон Logos-судлал гэсэн утгатай грек үг ажээ. Энэ үгийг Германы эрдэмтэн Э.Геккель 1866 онд шинжлэх ухаанд оруулжээ. Харин эртний грекийн эрдэмтэн Гиппократ, Аристотель нар болон тэр үеийн бусад нэрт эрдэмтдийн бүтээлд хэдийгээр экологи гэдэг нэр томъёог хэрэглээгүй ч гэсэн экологийн үзэл санаа тусгагдсан байдаг.

Ч.Дарвины “3үйлийн үүсэл” зохиол 1859 онд хэвлэгдэн гарсан нь байгалийн шинжлэх ухаанд гайхамшигт нээлт болсон билээ. Түүний үндэслэсэн эволюцийн онол экологийн шинжлэх ухааны хөгжилд чухал түлхэц болсон юм. “Амьдралын төлөөний тэмцлийн тухай” Ч.Дарвины сургаал нь экологийн асуудал мөн. 3үйлийн дотоод дахь болоод, зүйл хоорондын, цаашилбал орчны нөхцөлтэй харьцах хэлбэрүүд нь сав, шим ертенцийн хүчин зүйлийн тухай экологийн ойлголттой нэг юм. Ийнхүү зуун тавь гаруй жилийн өмнө экологийн шинжлэх ухааны үндэс тавигдаж эрчимтэй хөгжлийнх нь үе энэ зуунд өрнөжээ.

Сүүлийн хоёр зуун жилийн дотор бий болсон үйлдвэрийн хөгжил, техникийн дэвшлийн агуу их ололт амжилт нь үйлдвэр хөгжсөн орнуудад амьдралын шинэ орчныг бий болгож хүн амын хүнс тэжээлийн хангамж, эмнэлэгийн үйлчилгээг сайжруулж, улмаар хүний насыг уртасгасан зэрэг олон эерэг талыг авчирсан гэдэг нь ойлгомжтой. Гэвч үүний зэрэгцээгээр үйлдвэрийн хөгжил нь байгалийн нөөц баялгийг цөлмөх, хүрээлэн байгаа орчныг бохирдуулах зэрэг багагүй сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Энэ байдал даамжирвал хүн төрөлхтөн экологийн сүйрлийн ирмэгт тулж очих болно. Тэгвэл экологийн шинжлэх ухаан өмнөө тулгарсан дээрхи асуудлыг аль хэр оновчтой шийдвэр-лэснээр хүн төрөлхтөний ирээдүй шалтгаалах болоод байна.

Эдүгээ экологийн асуудал эдийн засгийн хөгжилд ихээхэн үүрэгтэй болж, дэлхий нийтээр экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх үзэл баримтлалыг дэвшүүлэх болов. Эрдэмтдийн тооцоолсноор ирэх хагас зуунд дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдэж, хүнс тэжээл, эд материалын хэрэгцээ гурав дахин, аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээ 5-10 дахин нэмэгдэх ажээ. Ийм нөхцөлд байгальд хандах хүний нөлөөг бодит байдлаар тооцох нь чухал юм.

Экологийн шинжлэх ухааны ач холбогдол нь байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах, тэгснээрээ хүн төрөлхтөний байгальтайгаа шүтэлцэн амьдрах онолын үндсийг тодорхойлоход оршино.

Page 47: маш сайн ном

47

Экологийн шинжлэх ухаан дотроо аутоэкологи буюу бодгаль бие хүрээлэн буй орчны хамаарлыг судлах, синэкологи буюу бүлгэмдлийн экологи гэсэн хоёр том салбартай. Мөн судлах зуйлийнх нь онцлогоор ургамлын экологи, амьтны экологи, бичил биетний экологи, ХААн экологи, үйлдвэрийн экологи, хүний экологи гэсэн олон салбаруудтай. Мөн шавжийн, загасны, шувууны, хөхтөний гэсэн ангилал зүйн дэд нэгжүүдийг судалдаг салбарууд бий. Орчин үеийн экологи бол зөвхан ургамал, амьтны амьдрахуйн онцлог, орчноос нөлөөлөх нөлөөлөл, тоо толгойн хөдлөл, төдийхнийг судлаад зогсохгүй амьд биес орчны харилцааны хамгийн нарийн цогц онцлогуудыг судлах болсон юм. Шинжлэх ухаан-техникийн дэвшил хүн төрөлхтнийг байгальд нөлөөлөх агуу хүчтэн болгоод зогсоогүй мөн түүнийг байгалиас салшгүй хамааралт бүрэлдэхүүн болохыг тодруулан өгч байна.

Экологи нь хээрийн судалгааны, лабораторын, туршилт судалгааны, экологийн мониторингийн болон экологийн системийн математик загварчлал гэсэн судалгааны уламжлалт ба орчин үеийн аргуудтай байна. Экологи, байгаль хамгааллын асуудал нэгэн улс орны хүрээнээс хапьж дэлхий дахины чанартай, тивийн шинжтэй болж байна.

Париж хотноо 1968 онд хуралдсан ЮНЕСКО-гийн 3асгийн газар хоорондын бага хурлаар «Биосферийн нөөц баялгийг зохистой ашиглах ба хамгаалах» асvудлыг хэлэлцэж Олон Улсын Биологийн программыг баталсан нь “Хүн ба шим мандал” нэртэй болсон юм. Вашингтон хотноо1973 онд хуралдсан 3эрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах асуудлыг зохицуулах тухай конвенцийн I, II хавсралтад манай орны ирвэс, мазаалай, монгол бөхөн, соргог бөхөн, цагаан тогоруу, алаг тогоруу болон шонхорын багийн шувуу, нохдын овгийн амьтад орсон байдаг. Монгол улс энэ конвенцид 1995 онд нэгдэн орсон байна.

Шинжлэх ухаан-техникийн дэвшил хүн төрөлхтнийг байгальд нөлөөлөх агуу хүчтэн болгоод зогсоогүй мөн түүнийг байгалиас салшгүй хамааралт бүрэлдэхүүн болохыг тодруулан өгч байна. Хүн, амьд биес, орчны харьцааг зөвөөр зохицуулж, хүнээс байгальд хандах хандлагыг ухамсартай төлөвшүүлснээр байгалийн тэнцвэрт нөхцөлийг хэвийн хадгалах, хүн төрөлхтний цаашдын сайн сайхан амьдралыг бүрэлдүүлэхэд орчин үеийн экологийн зорилт оршиж байна.

Экологийн хүчин зүйл, тэдгээрийн ангилал, харилцан үйлчлэл

Орчин гэдэг бол экологийн үндсэн ойлголтын нэг бөгөөд амьд бие, популяци, бүлгэмдлийн оршин тогтнох, тэдгээрийн хэвийн амьдралд шууд буюу дам нөлөөлж байдаг хүрээлэн байгаа нөхцлийн нэгдлийг хэлнэ. Экологийн хүчин зүйлийг шинж чанараар нь сав ертөнцийн хүчин зүйл, шим ертөнцийн хүчин зүйл болон хүний хүчин зүйл хэмээн гурав хувааж болно.

Сав ертөнцийн хүчин зүйлд (биологийн бус амьд биед зайлшгүй нөлөөлөх амьгүй байгалийн хүчин зүйлс) нарны гэрэл ба эрчим хүч, температур, чийг тунадас, цасан бүрхүүл, агаарын даралт, хөдөлгөөн, хийн найрлага зэрэг орчны хүчин зүйлс орно.

Шим ертөнцийн хүчин зүйл буюу биологийн хүчин зүйлд ургамал, түүний бүлгэмдэл, амьтан өөрөө болон бусад зүйл, бичил биетнүүд орно. Хүний хүчин зүйлд (антропоген) хүний үйл ажиллагааны шууд буюу дам нөлөөлөл орно. Амьд биед нөлөөлөх сав, шим ертөнцийн хүчин зүйлс нь тус тусдаа салангид биш цогц хамсарсан хэлбэрээр үйлчилдэг учраас тэдний нөлөөн дор тухайн амьд биес хувьсан өөрчлөгдөж, дасан зохицож иржээ.

Гэрэл. Гэрлийн эх үүсвэр нь нар юм. Нарны гэрлийг экологийн үүднээс хэт ягаан туяа, үзэгдэх гэрэл, хэт улаан туяа гэж биологийн идэвхт байдлаар ангилан үзэх бөгөөд нарны гэрлийн эрчим, хоногийн ба улирлын өөрчлөлтүүд нь амьд биеийн амьдрахуйд онцгой холбогдолтой. Хэт ягаан цацраг нь энергийн байдал, гэрлийн химийн идэвхээрээ бусад туяанаас ялгаатай. Энэ туяаны нөлөөллөөр амьтны биед «Д» витамины бионийлэгшил явагдана. Мөн олон тооны шавжийн харах нөхцөл бүрэлдэх, ургамлын хэлбэрших идэвхшил бий болох, ургамалд пигмент, витамин үүсэхэд хэт ягаан туяаны үйлчлэл ач холбогдолтой. Ургамал, амьтан, мөөг ба бичил биетэнд үзэгдэх гэрлийн үйлчлэл асар их юм. Жишээлбэл: Ургамлын амьдралд үзэгдэх гэрлийн нөлөөн дор үүссэн олон зохицол байдгаас хамгийн чухал нь органик бодисыг нийлэгжүүлэх фотосинтезийн процесс юм. Харин амьтдын хувьд үзэгдэх гэрэл нь орон зайн баримжаалал,

Page 48: маш сайн ном

48

физиологи, биохимийн зохицуулалтад оролцоно. Хэт улаан туяа дулааны гол эх үүсвэр болдог байна.

Температур. Амьд биесийн идэвхт үйл ажиллагаа орчны температурын төвшинтэй салшгүй холбоотой. Аливаа бие махбодод амьдран оршиход тохиромжтой температурын хэлбэлзэл шаардагдана. Зарим амьд биес дулааныг ихээр шаарддаг байхад нөгөө хэсэг нь хүйтэн сэрүүн орчныг шүтэн амьдардаг байх жишээтэй. Ургамлын соёололт, өсөлт үрийн болцонд дулаан зайлшгүй шаардлагатай. Температурын хэлбэлзэл хүйтэн цустай амьтдын (шавж, хоёр нутагтан, мөлхөгчид) амьдрахуйд онцгой холбогдолтой. Хүйтэн цустай амьтдын хоногийн идэвхт байдал, өсөлт хөгжилт, үржилд дулаан ихээр нөлөөлнө. Байгальд амьд биесэд хамгийн тохиромжтой температурын нөхцөл тогтвортой хадгалагдах нь ховор.

Температурын өөрчлөлт нь амьтдад харилцан адилгүй үйлчилнэ. Хүйтэн цуст (пойкилотерм) :амьтад, говь цөлийн зарим бүлээн цустай амьтдад өөртөө тохиромжтой температурыг зохицуулахтай холбогдож наранд ээх, сүүдэрт хоргодох, элсэнд шигдэх, нүх ухаж орогнох зэрэг олон янзын зан төрхийн зохилдлогоо бий болсон. Олонх томоохон биетэй бүлээн цустай (гомойотерм) амьтад температурын хэлбэлзлээс бага хамаарах болж биеийнхээ дулааныг бодисын солилцооны идэвхт байдлаар зохицуулах чадвартай болжээ. Жижиг биетэй амьтдын биеийн нэгж эзлэхүүнд ногдох арьсны гадаргуугийн хэмжээ их байдгаас дулаан алдалт их явагддаг тул бие жижигтэй хөл, сүүл урт, чих томтой (дагавар эрхтэн томтой) амьтад халуун дулаан бүсд амьдрах зохилдлоготой болжээ. Түүний эсрэг тохиолдолд том биетэй бүлээн цуст амьтад хүйтэн сэрүүн бүс уруу амьдрах зохицлыг олж авсан байна. Үүнийг Бергманы зарчим гэнэ.

Чийг. Амьгүй байгалиас амьд биесэд үзүүлэх хүчин зүйлийн дотроос чийг онцгой байрыг эзэлнэ. Усны дутагдал нь амьдрахуйн үйл явцыг хязгаарлагч шалтгаан болсноос хуурай газрын амьд биесийн газарзүйн тархацын ялгаа гарна. Усан хангамжийн дутагдалд амьд биес янз бүрээр дасан зохицжээ. Ус хомс газрын ургамал газрын гүнээс усыг шимэн авах хүчирхэг урт үндэсний систем, ус бага ууршихад зохилдсон юм уу, эсвэл усыг өөртөө агуулахад зохилдсон морфологи бүтэцтэй болжээ. Мөн улирлын чанартай усны дутагдалд ордог ургамлууд түр зуурын чийгийг ашиглан идэвхтэй хурдан урган цэцэглэх чадвартай болсон. Жишээлбэл: Тал, хээр, говийн олонх ургамлууд тийм шинжийг агуулах бөгөөд жилийн хуурайсаг үед булцуу, үндэс, иш хэлбэрээр тайван байдалд оршино.

Ус ховор газрын амьтад бодисын солилцооноос үүссэн усыг ашиглах чадвар сайтай байдаг. Зарим амьтад усны хэт хомсдолтой үед зуны ичээнд орно.

Гадаад орчны олон янзын нөхцөлд амьдрах чадвартай амьд биесийг эврибионт гэж нэрлэнэ Жишээлбэл: Хүрэн баавгай хүйтэн сэрүүн, халуун дулаан, чийглэг, хуурайсаг нутгийн алинд ч тохиолдох бөгөөд ургамал амьтны гаралтай элдэв зүйлээр хооллодог учир эврибионт амьтан болно. Зарим амьтад амьдрахуйн явцуу орчинд оршин байх зохилдлоготой болсон байдаг. Тэднийг стенобионт гэнэ. Стенобионт амьтад нь хэсэгхэн газар, тодорхой орчинд амьдардаг. Эври-өргөн, стено-явцуу гэсэн утгатай грек гаралтай үг юм.

Агаар. Бие махбодын амьдрахуйд зайлшгүй хэрэгцээтэй биологийн бус хүчин зүйлд агаар орно. Аливаа амьтан, мөөг, ургамал, бичил биетний амьсгалд агаарын найрлагад байгаа хүчилтөрөгчийн хэмжээ онцгой үүрэгтэй. Хэдийгээр олон янзын амьд биес агаарын хүчилтөрөгчөөр амьсгалдаг боловч хүчилтөрөгчгүй орчинд амьсгалах өвөрмөц хэлбэр байдгийг бид мэднэ. Дэлхийн агаар мандалд байгаа хүчилтөрөгчийг ногоон ургамал үйлдвэрлэнэ. Амьд биес хүчилтөрөгчийг биедээ шингээхэд зохилдсон олон зохилдлогоог олж авчээ. Ийм зохиолдлогооны хамгийн энгийнх нь биеийн гадаргуугаар шингээх (бүдүүлэг биетэн, хорхой) үзэгдэл бөгөөд мөн трахей (шавж), заламгай (загас), уушги (хуурай газрын сээртэн) зэрэг онцлог эрхтнүүдээр амьсгалах болсон. Агаар зөвхөн амьсгалд холбогдолтой хүчин зүйл биш. Агаарын өөр нэг онцлог бол түүний хөдөлгөөн буюу урсгал (салхи) юм. Салхи амьд биест олон янзаар нөлөөлнө. Ургамлын тоос хүртэх, үр тархах, зарим амьтад (аалз) нүүхэд салхи чухал үүрэгтэй байдаг.

Биологийн буюу шим ертөнцийн хүчин зүйлүүд. Дэлхий дээр амьдарч байгаа биес зөвхан амьгүй байгалийн хүчин зүйлүүдэд өртөөд зогсохгүй бусад амьтад биестэйтээ салшгүй холбоонд оршино. Амьд биесийн биологийн харилцан холбоонд махчин ба золиос, өрсөлдөөнт ба шимэгчлэн амьдрах (паразит) амьдралын хэлбэрүүд, симбиоз ба харилцан туслалцах зэрэг амьд биесийн хоорондын харьцааны олон хэлбэр орно.

Махчин ба золиос. Амьд биесийг барьж иддэг ургамал амьтад тэдний тэжээл бологч (золиос) бусад амьд биесийн хооронд энэ харьцаа холбоо үүснэ. Махчин амьд биес бусдыг

Page 49: маш сайн ном

49

иддэгээрээ дайсагнагчид биш харин золиос бологч биесийн популяцийн цэвэр байх, өсөж үржихэд биологийн чухал үүрэг гүйцэтгэнэ.

Өрсөлдөөнт амьдрал. Амьд биесийн хоорондын өрсөлдөөнт амьдрал нь зүйлүүдийн дотоодод, зүйл хооронд илэрнэ. Өрсөлдөөнт амьдралд ялсан амьд биес цаашид өсөн үржих, үр удмаа үлдээх илүү боломжийг олно. Өтгөн шигүү ургаж байгаа нэг зүйл ургамлууд гэрлийн төлөө өөр хоорондоо, таримал ба зэрлэг ургамлууд тэжээлийн төлөө өрсөлдөнө.

Шимэгчлэн амьдрах. Зүйлүүдийн нэг нь нөгөөгийнхөө биеийн гадаад ба дотоодод оршиж шимэгчлэн амьдрах хэлбэр амьд биесийн дунд өргөн тархсан. Шимэгчлэгч нь эзэн амьтныхаа ихэвчлэн цусыг сорж тэжээгдэн өөрийн үржил, амьдралын эргэлтийн тасралтгүй байдлыг хангана. Эзний биеийг шимэгчлэгч хугацаанаас шалтгаалж түр зуурын ба байнгын, хаана байгаагаас нь үндэслээд дотоод, гадаадад шимэгчлэн амьдрах хэлбэр гэж ялгана.

Симбиоз. Хоёр буюу хэд хэдэн биес бие биедээ харилцан ашигтайгаар удаан хугацааны туршид хамтран амьдpax хэлбэр юм. Ургамал ургамлын хооронд, ургамал амьтны хооронд, амьтан амьтны хоорондын симбиоз илэрнэ. Симбиозтой төстэй харилцан ашигтай амьдрах олон хэлбэр бий. Зүйлүүд хоорондоо харилцан туслалцах хэлбэр нь амьдралын төлөөний тэмцэлд онцгой ач холбогдолтой. Жишээлбэл: Матрын амны хөндий дэх элдэв үлдэгдэл, хануур хорхойг цэвэрлэн иддэг шувуу байдаг. Хавартаа алагтуу, шаазгай зэрэг шувууд малын нуруун дээр сууж элдэв шавж, шимэгчдийн авгалдайг түүж идэх нь олон тохиолдоно.

Экологичид ургамал амьтны улирлын горимд нөлөөлөх гол хүчин зүйл бол өдрийн-гэрлийн урт богино болохыг тогтоосон байна. Өдрийн урт богиноос шалтгаалан ургамал, амьтны амьдралд гардаг элдэв өөрчлөлтийг улирлын горим гэж үзэж болню. Улирлын горимоос гадна хоногийн горим гэж бий. Хоногийн гэрэлтэй хугацаанд идэвхтэй байдаг амьд биесийг өдрийн амьдралтай, түүний эсрэг тохиолдлыг шөнийн амьдралтай гэж үзнэ. Зарим үед амьд биес үдэш бүрэнхийн идэвхтэй ч байдаг. Хоногийн идэвхт байдлаас шалтгаалан аливаа амьд биест өвөрмөц зохицолдоо бий болсон. Шөнийн идэвхтэй зарим амьтад тухайлбал сарьсан багваахайд сонсголын эрхтэн, шар шувуудын харах, сонсох эрхтэн давамгай хөгжсөн байна.

Өдрийн гэрэлтэлт богиносох дутам ургамал өвөлжих бэлтгэлээ хийж навчаа гээн, усгүйжиж, иш, үндэс, булцуундаа тэжээл хуримтлуулна. Аажимдаа тайван байдалд шилжинэ. Ургамлын бие махбодод явагдах улирлын элдэв өөрчлөлт хүйтрэлт, дулааралттай ерөнхийдөө дүйх боловч өдрийн температур 10—15°С байхад ургамал сэрж, ургаж эхлэх ба намар мөн тийм температуртай байхад навчаа хаяж байдгаас үзэхэд температур шууд нөлөөлөгч хүчин зүйл биш болох нь харагдана. Өдрийн гэрлийн уртсах, богиносох нь амьтны амьдрахуй, араншинд харилцан адилгүй нөлөөлнө. Олонх мэрэгчдэд хоногийн гэрлийн уртсал хүчтэй үйлчилж гуужих, үржилд орох, бэлгийн гормон ялгаралтыг идэвхжүүлдэг. Өдрийн гэрэл уртсах үеэс шувууд халуун дулаан орноос нүүж ирэх, үүрлэх инстикт (зөн билэг) илэрнэ.

Өдөр богиносоход шувууд буцах, сүүгээр бойжигчдын намрын гуужилт явагдах, ичээнд бэлтгэх, хөеө хураах зэрэг улирлын үзэгдлүүд ажиглагдана.

Биологийн цаг ургамалд ч нэгэн адил үйлчилдзг. Хүйтрэх хугацаа ойртох дутам ургамал амьтны хүйтэнд тэсвэрлэх чадвар бий болж ирдэг. Хүйтэн тэсвэрлэх чадвар нь амьд биесэд байнга оршдог зохилдлого биш харин жил бүрийн хүйтрэх улирал ойртох тусам шинээр дасан төлөвших зохилдлого юм. Дулааны улиралд тохиолдох гэнэтийи хүйтрэлийн үед олон тооны амьд биес үхэж үрэгддэг нь үүний илрэл болно.

Хүйтрэх цаг ойртох тусам аливаа биес өвөлжих бэлтгэл хийн тайван байдалд шилжиж, навчсаа хаяж, шим тэжээл хуримтлуулж, таргалж, тэжээл нөөцөлж эхэлнэ. Бүлээн цуст амьтдын өвөлжих зохилдлого бусдаасаа нэлээд өвөрмөц онцлогтой. Намар хүйтэрч эхлэх үед шувуудын олонх иь буцаж дулаан орны зүг нүүдэллэнэ. Сүүгээр бойжигчдод өвөлжих олон зохицол бий. Ихэнх сүүгээр бойжигчид хүйтний улирлыг амьдралын идэвхт байдлаа орхилгүй хэвийн өнгөрүүлнэ. Үүний тулд зун намрын цагт тарга хүч сайн авч, өвөл идэш элбэгтэй нуггаар ойр зуур сэлгэн нүүдэллэнэ. Хөдөлгөөн багатай зарим мэрэгчид, цөөн тооны махчид өвлийн хүйтэн улирлыг ичээнд орж өнгөрүүлнэ. Ичээ бол амьтны аймагт байдаг өвөрмөц нэг зохицол юм. Ичээнд орохын өмнө тухайн амьтад тарга хүч сайтар хуримтлуулна. Ичээний үед хоол тэжээл идэхгүйгээс гадна физиологийн өөрчлөлтөнд орж амьсгал, зүрхний цохилт удааширч бодисын солилцооны идэвх буурах ба хөдөлгөөнгүй унтаа байдалд орно. Ичээнээс хавар гарсан даруй тухайн амьтны физиологийн идэвхжил хэвийн байдалд орж ороо хөөцөө эхэлнэ.

Экологийн систем, биогеоценозын тухай ойлголт, тэжээлийн холбоо, биобүтээмж

Page 50: маш сайн ном

50

Экологийн систем гэж нарны гэрлийн энерги дээр үндэслэгдэн энерги, бодисын солилцооны тасралтгүй хэлхээг бүрдүүлэгч дэлхийн тодорхой газар нутаг дахь амьтан ба амьгүй биесийн харьцааны иж бүрэн цогцолборыг хэлнэ. Өөрөөр хэлбэл гадаргуугийн бие биеэсээ тод ялгapч байгаа байгалийн цогцолборууд юм. Жишээлбэл: Далайн экосистем, ойн экосистем, говь цөлийн экосистем гэх мэт. Экосистем гэдэг ойлголтыг биогеоценозтой шууд адилтган үзэж xapaaxaн болохгүй. Биогеоценоз бол ерөнхий агуулгаараа экосистемтэй ойролцоо.

Биогеоценоз. Байгалийн системийи хамгийн нарийн нийлмэл цогц бөгөөд дэлхийн гадаргын тодорхой хэсэг дэх амьд ба амьгүй биесийн хоорондын бодис, энергийн харилцан солилцоон дээр оршин тогтнож байдаг. Биогеоценозын амьд хэсэгт автотроф (ногоон ургамал), геторотроф (амьтан, бактери, вирус) зэрэг тэжээлийн төвшнөөр ялгаатай амьд биес амьгүй бүрэлдэхүүнд атмосфер, нарны энерги, хөрс ус орно. Биогеоценоз тодорхой цаг хугацааны туршид тогтвортой бөгөөд түүнийг бүрэлдүүлэгчид нь урт хугацааны өвөрмөц зохицолд орж бие биетэйгээ тасралтгүй харилцан хөдлөлд оршиж байдаг. Биогеоценозыг бүрдүүлэгч амьд биесийг тухайн системдээ гүйцэтгэх үүргээс нь шалтгаалан продуцент (анхдагч гарцыг бий болгогчид), консумент (хоёрдогч бүтээмж бий болгогчид), редуцент (задлагчид) гэсэн бүлэгт хуваана. Биогеоценоз оршин тогтнох харьцааны үндэс нь амьд биесийн хоорондох тэжээлийи холбоо юм. Ургамал (фотоавтотроф) нарны гэрэл, хөрсөн дэх бодисыг ашиглан анхдагч бүтээмж бий болгосноор тэжээлийн холбоонд үндэслэгдэн явагдах бодис, энергийн солилцооны эх үүсвэрийг бий болгоно. Энэхүү ногоон ургамал буюу энерги бодисын хувилбарыг бусад амьд биес (гетеротроф) тэжээл болгон хэрэглэж эргэлтэнд оруулснаар эцсийн эцэст бодисыг ион болгон задалдаг. Тухайн тэжээлийн холбоо бүрд энерги ба бодисын хувирлыг үр ашигтай зарцуулах хууль үйлчилнэ. Тэжээлийн янз бүрийн төвшинд оршиж байгаа амьд биес идсэн зүйлийнхээ энергийн 5—15 орчим хувийг ашиглаж бие цогцсоо бүрдүүлэх ба үлдэх хэсгийг энерги, гадагш ялгаруулах дулааны хэлбэрээр юм уу, энгийнээр алдаж байдаг. Тэжээлийн төвшин дээшлэх тусам энергийн алдагдал ихсэж органик бодисыи хуримтлал багасна. Иймээс тэжээлийн хэлхээг бүрдүүлэгч төвшин 4-6-аас их байж чаддаггүй.

Тэжээлийн янз бүрийн төвшинд орж байгаа амьд биеийн тоон харьцааг авч үзэхэд суварга мэт хэлбэртэй дүрс үүсэх бөгөөд үүнийг экологийн суварга гэнэ. Энэхүү экологийн суваргын зарчимд тулгуурлаж байгалийн ба зохиомол биогеоценозд байгаа ургамал, амьтны зүйлүүдийн тооны харьцааг тогтоох буюу жолоодох боломжтой.

Экологийн суварга гэдэг ерөнхий ойлголтыг дотор нь тооны харьцааны суварга (тэжээлийн тухайн төвшин бүрд байх бодгалийн тооны харьцаа), био бүтээмжийн суварга (органик бодисын тоон харьцаа), энергийн суварга (тухайн төвшин бүрд ногдох тэжээл дэх энергийн харьцаа) гэж тусгайлан үзэж болно. Экологийн суваргуудын дотроос хамгийн чухлын нэг нь биобүтээмжийн илэрхийлэл юм.

Биобүтээмж гэдэг нь нэгж талбай, нэгж эзэлхүүнд байгаа амьд биеийн жингээр илэрхийлэгдсэн хэмжээ бөгөөд биобүтээмж нь тухайн биогеоценозд орж байгаа бүх амьд биеийн оршин тогтнох тэжээлийн нөөцийг илэрхийлнэ. Биобүтээмж тухайн нэгж талбай, нэгж эзлэхүүнд байгаа биесийн нягттай шууд холбоотой. Нягт гэдэг нь нэгж эзлзхүүн, нэгж талбайд байгаа зүйлийн бодгалиудын тоон илэрхийлэл болно. Нэгж талбай ба эзэлхүүнд хичнээн олон бодгаль байна төдий чинээ их биобүтээмж өгөх юм. Тэжээлийи энэхүү нөөц дээр үндэслэгдэн тоон xapьцaaны суварга гарч ирнэ. Учир нь тухайн нутаг дахь тэжээлийн нөөц хүрэлцээгүй байвал тэрхүү төвшин дэх амьд биес хоорондоо өрсөлдөөн тэмцэлд орж аль нэг нь үлдээд, нөгөө нь үхэж сөнөх буюу тухайн нутгаас шахагдан зайлуулагдана. Ийм маягаар байгалийн биогеоценоз дахь экологийн суварга зохцуулагдан тогтвортой байдалд орших боломж хангагдана.

Биосферийн тухай еренхий ойлголт

Дэлхий дээр амьдрал үүссэнээр дэлхийн өнгө төрхийг ихэд өөрчилж чанарын шинэ илэрхийлэл болсон биосфер буюу амь мандал бүрэлдэн тогтох үндсийг бий болгожээ. Биосфер бол нарны гэрлийн үндсэн дээр атомуудын биоген шилжилт явагдах амьд ба амьгүй биесийн өвөрмөц харьцааны бүрдэл юм. Өөрөөр хэлбэл, амьд биес дэлхийн гадаргын амьгүй хэсгийг түүхэн хувьсах хөгжлийи явцад амьд биесээс бүрэлдсэн өвөрмөц мандал болгон хувиргажээ.

Page 51: маш сайн ном

51

Биосфер буюу амь мандлын (био-амьдрал, сфера-бөмбөлөг, мандал гэсэн грек үг) тухай сургаалыг академич В. И. Вернадский боловсруулсан нь амьд мандлын хөгжил, хөдөлгөөний зүй тогтлыг судлах, түүнийг ашиглах, хамгаалах асуудалд гол тулгуур болж байна. Дэлхий нь ус, агаар, хатуу гадарга гэсэн хэд хэдэн үндсэн мандлаас тогтоно.

Усан мандал. Далай. тэнгис, нуур, гол мөрөнг нийтэд нь усан мандал буюу гидросфер гэнэ. Усан мандал нь амьд биес үүсэж хөгжих анхны орчин болж ирсэн бөгөөд одоо дэлхийн хамгийн гүн усанд ч амьдрал янз бүрийн хэлбэрээр тохиолдож байгаа учир гидросфер нь амьд-рал хамгийн өргөн тархсан мандал болно. Гэхдээ усан мандалд тархах амьд биесийн нягтаршил 0—200 м гүнд байх ба түүнээс цаашлах дутам зүйлийн тоо багасах хандлагатай байдаг. Энэ нь хоёр үндсэн шалтгаантай нэгдүгээрт, усны гүн уруу явах тусам даралт ихсэх шууд хамааралтай. 10 м тутамд нэг атмосфер даралт нэмэгддэг учир 500 метрийн гүнд 50 атмосфер даралт үйлчлэх жишээтэй. Иймээс гүний загас, бусад амьтад даралтыг багасгах юм уу түүнд зохицон амьдрах чадварыг олсон байдаг. Хоёрдугаарт, усны гүнд гэрэл муу нэвтэрнэ. Амьд биед зайлшгүй шаардлагатай гэрэл багасах тутам ялангуяа ургамал ховордоно. Харин далайн гүний буюу харанхуйн загас болон бусад амьтад өөрөө гэрэл ялгаруулax зэрэг өвөрмөц олон зохилдлоготой болсон.

Агаар мандал. Амьд биеийн тархан амьдрах хоёр дахь үндсэн орчин юм. Тэр нь газрын хатуу гадарга ба далайн төвшнөөс дээш тропосфер, стратосферийн доод зааг хүртэл хэсэгт багтана. Агаар мандалд амьд биеийн ихээхэн хэсэг (хуурай газрын амьтан, ургамал, бичил биетэн) орших бөгөөд гол няттшил ;нь далайн төвшнөөс дээш 200—300 м байдаг. Агаар мандлын дээд хязгаар нь дэлхийн бөмбөрцгийн озон давхаргаар хязгаарлагдана. Озон давхраа нь амьд биесийг хөнөөлт хэт ягаан туяанаас хамгаалах ач холбогдолтой. Дэлхийн гадаргуугаас дээшлэх тутам тохиолдох амьд биеийн зүйлийн тоо, нягтшил багасна. Далайн төвшнөөс дээш 7000 м-8000 м өндөр ууланд цөөн зүйл сүүгээр бойжигчид (янгир, ирвэс г.м). шувуу, (улаан хошуут, хойлог, ёл), ургамал тааралдана. Агаар мандлын өөр нэг онцлог тал бол амьд биеийи амьсгалд зайлшгүй хэрэгцээт хүчилтөрөгчийн тодорхой хувийг (21%) агуулж байдагт орших ба агаарын найрлагад азот болон бусад хийн хольц оролцохоос гадна элдэв тоос (ургамалын тоос үүнд хамаарна), бичил биетэн ч холилдон байдаг.

Агаарын найрлага дэлхийн гадаргууд ижил бүтэцтэй боловч түүнд байх хольц (бохирдол) харилцан адилгүй байдаг. Хот суурин газрын агаарын бохирдол хүний эрүүл мэнд, хотын экологид муугаар нөлөөлнө.

Литосфер буюу хатуу гадарга (мандал). Хатуу гадарга нь дэлхийн цулыг бүтээх боловч түүнд амьд бие махбод тархан амьдрах хязгаар нь дээрх хоёр мандлаасаа хязгаарлагдмал байдаг. Хатуу гадаргын зарим хэсгийн нягтшил их учраас амьд биес тархах боломжийг их хэмжээгээр саатуулдаг. Иймээс дэлхийн гадаргуугийн хатуу мандалд тархсан биес гадаргуугийн өнгөн хэсгээс доош 10 гаруй метрт зонхилон тархаад цааш зүйл, тооны хувьд эрс цөөрсөөр ховордоно. Амьд биесийг жинхэнэ хөрсний юм уу эсвэл хөрсний тодорхой үед байдаг агаарын амьтан, ургамлын аль нь болохыг ялган ойлгох хэрэгтэй. Тухайлбал, нүхэнд амьдардаг тарвага, зурам, оготно зэрэг бусад мэрэгчид, цох, хоёр нутагтан, мөлхөгчид нь агаарын амьтад болрвч амьдралын тодорхой хэсгийг хөрсөн доор өнгөрөөхийн зэрэгцээ хөрсний бүтэц, хөдлөлд оролцож байдгийг анхаарууштай. Харин хөрсөнд байхад зохиолдсон жинхэнэ хөрсний бичил биетнүүд, ургамал, мөөг байдаг. Амьдрал хөрстэй салшгүй холбогдож тэд тухайн орчиндоо зохицон, түүхэн хувьсах хөгжилд өртжээ.

Хатуу мандлын 20 см-ээс 1 м зузаантай амьд хэсэг буюу амьд бие махбодуудын хамгийн их нягтшилтай, өнгөн хэсгийг хөрс гэж ойлговол зохино. Тэнд л ургамлын газрын доорх хэсэг оршиж, байгальд бодис энергийн эргэлт явах нэг нөхцөлийг бүрдүүлнэ. Хэдийгээр хатуу гадаргуугийн өнгөн хэсэгт амьд биесийн тархалт их байх боловч нефтофаг (нефть идэгч) трофофаг (хүлэр идэгч) бичил биетнүүд нефть ба хүлэр бүхий газрын гүнд (200—400 м) тохиолдоно.

Биосфер дэх бодис ба энергийн эргэлт

Биосфер дэх бодис ба энергийн эргэлтийн үндсэн хэсгийг ургамал (В. И. Вернадскийн дэлхийн бүх амьд биесийн 99%-ийг) эзлэн бүрэлдүүлнэ. Ургамал анх түрүүн нарны энергийг авч нүүрсхүчлийн хий ба усыг нийлэгжүүлсний үндсэн дээр анхдагч бүтээгдэхүүн буюу биогарцын анхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Үүний зэрэгцээ ургамал нь агаар дахь хүчилтөрөгч, хөрсөн дэх азот, бусад бичил элементүүдийг (Са, К, Mn, Zn, Cu, Mg) нийлэгжүүлж бодисын эргэлтэнд

Page 52: маш сайн ном

52

оруулна. Нарнаас шингээгдсэн энэ их энерги ургамалд шингээд зогсохгүй тэжээлийн хэлхээнд орж байгаа бүх амьд биед шилжсэнээр өндөр энергийн молекул (эслэг, уураг, өөх-тос, нүүрс-ус) ба амьд биеийг (навч, цэцэг, үр жимс, үр гэх мэт) бүтээхэд оролцон, хувьсаж байгалийн эргэлтэнд оролцоно.

Ийм маягаар энерги ба бодисын эргэлт байгальд тасралтгүй явагдсаны дүнд дэлхийн биогарцын хэмжээ жилд 120 х 109 т-д хүрч байгаа нь дэлхийн үйлдвэрлэлийн явцад бүтээх бүтээгдэхүүнээс (10 миллиард тонн) хавьгүй их байдаг.

Бодисын эргэлтийг түргэсгэхэд бичилбиетний үүрэг асар их. Биобүтээмжийн ихээхэн хэсэг байгалийн эргэлтэд тухайн жилдээ оролцож амждаггүй. Эргэлтэд орж амжаагүй биобүтээмжийг эргэлтэд оруулахад бичилбиетнүүд олон талаас үйлчилж тухайлбал, хагд өвсийг ялзмаг болгох, амьд биеийн үлдэгдлийг задалж ялзруулах (сапрофагууд) явцыг хурдасгана. Ингэснээр байгаль дахь бодисын эргэлтийг түргэсгэхийн зэрэгцээ өөрсдөө бодисыг нийлэгжүүлэн бие махбодоо бүтээж, үржиж, хөгжих замаар бодис энергийн шилжилтэнд идэвхтэй оролцоно.

Байгаль дахь бодисын эргэлтийн тасралтгүй байдал нь тухайн биогеоценоз, биосферийн тэжээлийн хэлхээнд оролдогч бүх ургамал, мөөг, амьтан, бичилбиетний тэнцвэрт цогцолбортой шууд холбоотой.

Хүний үйл ажиллагаагаар байгалийн зүй тогтол алдагдах нь. Ноосфер

Экологийн хүчин зүйлүүдийн дотроос хүний хүчин зүйл биеэ даасан өвөрмөц нөлөөтэй. Хүний

хүчин зүйл эхний үед байгалийн хуульд захирагдан биологийи хүчин зүйлийн нэг адил үйлчилж байснаа хүний нийгмийн хөгжил шинжлэх ухаан техникийн дэвшлийн явцад үйлчлэлээ эрс өөрчилсөн. Хүн байгалийн баялгийг ашиглах явцдаа олон зүйл ургамал, амьтныг гэрийн тэжээвэр болгон, ургамлын бүрхэвч, хөрс болон байгалийн тэнцвэрт байдалд хүчтэй нөлөөлөх болсон. Хүний үйлээр ухамсартай буюу санамсаргүйгээр экологийн системд нөлөөлснөөс тухайн биогеоценозын байгалийн харьцааг хувьсгаж тэнд байх амьд биесийн тоон харьцаанд өөрчлөлт гарах, улмаар нэг сукцесс (тодорхой цаг хугацаанд тогтвортой орших биоценоз) нөгөөд шилжих, амьтан, ургамал бичил биетнүүдийн хэвийн харьцаа өөрчлөгдөн хувьсахад хүрч байна. Түүний хамт уг биогеоценозын амьгүй байгалийн нөлөө, шинж чанар өөрчлөгдөхөд хүрлээ. Тухайлбал, ойг ихээр ашигласнаас тухайн нутгийн усны нөөц багасах, түүнээс болоод усан сүлжээнд өөрчлөлт гарч биогеоценозын ерөнхий бүтцэд хүчтэй өөрчлөлт үзүүлнэ. Биогеоценозын харьцаанд өчүүхэн хувьсал ороход л тэжээлийн холбооны тэнцвэрт байдал өөрчлөгдөж хэвийн байдал алдагдана. Энэхүү өөрчлөлт хүний ухамсартай ба санамсаргүй үйлчлэлээс шалтгаалан харилцан адилгүй явагдана.

Хүнээс биосферт нөлөөлж байгаа өөр нэг үйлчлэл бол том хот, ашигт малтмалын үйлдвэрүүдийг байгуулж, байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг их хэмжээгээр ашиглах, агаар, ус болон бусад орчинд сөрөг нөлөө үзүүлэх явдал юм. Иймээс байгальтай харьцах харьцаагаа хүн төрөлхтөн өөрчилж байгалийн хуульд зохицох байдлаар байгалийн нөөц баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зохистой, арвич хямгач ашиглаж, хамгаалах ажлыг зохион байгуулах шаардлагатай болж байна.

Ноосфер бол байгалийн хууль зүйг хүнээс ухамсартайгаар жолоодож манай дэлхий дээрх амь мандлыг хүний үйлээр хувьсган өөрчлөх, хадгалах, өөрөөр хэлбэл, хүний оюун ухаанд захирагдсан шим ертөнц болно.

Дөрөвдүгээр бүлэг.

ЭВОЛЮЦИЙН ТУХАЙ СУРГААЛ Дарвины өмнөх эволюцийн тухай ойлголт, Дарвины сургаалын үүсэл

Амьд бие махбодын олон зүйл хэлбэр яаж үүсэж, амьдрах орчиндоо нийцэх зохилдлого хэрхэн бий болсон тухай асуултад XIX зуунд Английн их эрдэмтэн Чарлз Дарвины үндэслэсэн амьд байгалийн эволюцийн шинжлэх ухааны онол хариулна. Дарвинаас өмнө олонхи биологичид амьд биес хувирч өөрчлөгддөггүй, тогтонги, бурхан бүтээсэн, гэсэн ойлголтыг баримталдаг байв. Тэр үеийн ертөнцийг үзэх үзлийн мөн чанар нь байгаль анхнаасаа төгс зохицонгуй, хувирч өөрчлөгддөггүй, тогтонго гэсэн ойлголт юм. Ийм ойлголтыг Метафизик үзэл гэнэ.

Page 53: маш сайн ном

53

XVII-XIX зуунд эрдэс, ургамал, амьтны маш олон зүйлийг мэдэж бичиглэжээ. Хуримталсан тэр мэдээллийг цэгцлэн ангилах их ажлыг Шведийн байгаль судлаач, эмч Карл Линней хийсэн байна. Тэр амьд биесийг хамгийн илэрхий нэг, хоёр шинж тэмдгийн төсөөгөөр зүйл, төрөл, анги болгон ялгасан байна. Линней хүнийг хүн дүрст бичтэй нэг багт байрлуулсан нь зөв байв. Тэр өмнөх үеийнхнийхээ дэвшүүлсэн төрөл зүйлийн хос нэршлийг биологийн ухаанд анх нэвтрүүлэн хэрэглэсэн нь амьд бие махбодын судлалын латин нэр янз бүрийн орны судлаач эрдэмтэд хялбар харилцан ойлголцоход тусалсан билээ. Линней байгаль анхнаасаа бүтээгчийн мэргэн ухаанаар төгс зохицонгуй зохиогдсон гэдэг байгалийн тухай метафизик ойлголтыг дэмжин дагаж байлаа. Тэр зүйл бүхэн тус тусдаа бүтээгдсэн, хувьсаж өөрчлөгдөхгүй, бусад зүйлтэйгээ төрлийн холбоогүй гэж үзэж байв. Амьд байгалийг ажиглаж судалсныхаа дүнд Линней орчны нөхцлийн нөлөөгөөр, соливцон үржих явцад заримдаа шинэ зүйл үүсэж болно гэдгийг амьдралынхаа сүүлийн жилүүдэд ухаарсан байна. Линней урьдынхаас илүү боловсронгуй ургамал, амьтны ангилал зүйг дэвшүүлэн гаргаж, зүйлийн хос латин нэршлийг хэрэглэн, ургамал судлалын хэлийг шинэчлэн сайжруулсан юм. XIX зууны эхээр Францын эрдэмтэн Жан Батист Ламарк (1744-1829) амьтан судлалын философи зохиолдоо (1809) амьд бие махбодын эволюцийн тухай үзлээ тайлбарлажээ. Тэр зүйл өөрчлөгдөхгүй, тогтонги гэдэг үзлийг шүүмжилж аажим маш удаан үргэлжилдэг тул анзаарагддаггүй, эволюцийн явцад амьдралын эгэл доод хэлбэрээс боловсронгуй дээд хэлбэр бий болсон гэж үзжээ. Амьд бие махбодын цаашдын хөгжилд Ламаркийн сургаал чухал ач холбогдолтой болсон. Тэр анх удаа түүхэн хөгжил энгийн хялбараас ээдрээт нарийн руу явдаг гэсэн амьд байгалийн эволюци хөгжлийн үзэл санааг илэрхийлсэн. Орост М.В. Ломоносов, А. Н. Радищев зэрэг эрдэмтэд XVIII зуунд байгалийн хувьсал хөгжлийн тухай үзэл санаагаа илэрхийлж байлаа. Байгаль бурханы бүтээл гэдэг үзлийг Ломоносов эрс эсэргүүцэж хорт санаа гэж үзсэн. Амьтан судлаач К. Ф. Фулье, Ч. Дарвины бүтээл гарахаас 15 жилийн урьд хоол тэжээлийн төлөө тэмцэлд зарим зүйл бусдыгаа түрж зайлуулан сөнөөдөг тухай баримт тэмдэглэсэн байдаг.

XIX зууны эхний хагаст амьд биесийн ангилал зүйн ихээхэн хэмжээний бичиглэл, амьтны бие, эрхтний бүтэц зохион байгуулалт нэгэн загвартайг харьцуулсан судалгаа хийгдэж, хөвчтөн амьтад хөврөлийнхөө хөгжлийн эхний шатандаа гайхам төстэйг илрүүлэв. Далай алсалсан аялалуудын асар их хэрэглэхүүн, тэжээвэр амьтан, таримал ургамлын шинэ удам сорт гаргасан явдал зүйл хувирдаггүй тухай метафизик үзэл, ойлголттой огтхон ч нийцсэнгүй. Шинжлэх ухаанд хуримталсан асар их баримт сэлтийг тодорхой үзэл санааны дагуу нягтлан боловсруулж нэгтгэн дүгнэх, сэтгэлгээний тууштай тогтолцоо боловсруулж нотлох ажлыг английн эрдэмтэн Чарлз Дарвин (1809-1882) хийж гүйцэтгэсэн юм.

Ч. Дарвин “Бигл” (англиар “Эрэл”) хөлөг онгоцоор 1831-1836 онд дэлхий

тойрон аялав. Янз бүрийн орны геологийн тогтоц, ургамал амьны аймгийг шинжилж асар их цуглуулгыг Англидаа авчирсан юм. Өмнөд америкаас олдсон эртний сөнөсөн амьтны үлдэгдлийг тэндхийн одоогийн амьтантай харьцуулахад хоорондоо төрлийн холбоотой юм байна гэж үзжээ. Галапогас арлууд дээрээс өөр хаана ч байхгүй гүрвэл, яст мэлхий, шувууны зүйлүүд олсон. Энэ арлууд галт уулын гаралтай тул ойролцоох өмнө америкаас тэнд ирсэн амьтад аажмаар хувирч өөрчлөгдөн шинэ зүйл бий болжээ гэж Ч. Дарвин үзсэн байна. Ийнхүү зүйл хувьсдаг, нэг зүйлээс нөгөө нь үүсдэг юм байна гэсэн таамаглал дэвшүүлж Ч. Дарвин анх зүйлийн үүслийн тухай үзэл санаагаа дэлхий тойрон аялан явахдаа бичиж эхэлжээ.

Амьдралын төлөө тэмцэл, удамших хувьсалд түшиглэсэн шалгарал хоёр нь

амьд ертөнцийн эволюцийн гол хөдөлгөх хүч гэж үзжээ. Бодгалийн удамших хувьсал

Page 54: маш сайн ном

54

тухайн үедээ яльгүй бага ч амьдралын тодорхой нөхцөлд улам илүү зохилдох чиглэлээр үе дамжин лавширч нэмэгдсээр зүйлийг хувиргадаг. Эволюцийн явцад амьдралын төлөө тэмцэл, байгалийн шалгарлын үр дүнд бий болсон амьд биеийн зохилдох чанар ямагт харьцангуй байдаг.

Амьд байгалийн алив үзэгдлийг судлахад түүхэн арга хэрэглэж, шалтгаан үр дагаврын холбоог олохын чухлыг Дарвины онол баталсан юм. Дарвинизм биологийн шинжлэх ухааны бүх салбарт шинэчлэл дэвшил гаргав.

Мөхөж сөнөсөн ургамал, амьтны хэрэглэхүүн баримт цуглуулан тодорхойлж, ангилан эволюцийн онол гарснаас хойш амьд ертөнцийн түүхэн хөгжлийн зам, чигийг тодорхойлдог ухаан болжээ. Ургамал, амьтны ангилал зүй-янз бүрийн салбар бүлгүүдийн төрлийн холбоо, үүслийг, эмбриологи эволюцийн явцад амьд биеийн бодгаль хөгжлийн үе шат нийтлэг байдалтайг, физиологи амьдралын үйл ажиллагааг харьцуулан судалж хүн амьтан ураг төрлийн холбоотойг илрүүлжээ. XX зуунд генетик экологи зэрэг биологийн шинжлэх ухааны олон шинэ салбар хөгжиж байгалийн шалгарлын үйлчилгээг сорил туршлаар баталж байна.

Дарвины сургаал, орчин үеийн Дарвинизм, зүйл, популяцийн тухай ойлголт Дарвины үндэслэсэн эволюцийн онол орчин үед олон шинэ нээлт, дүгнэлтээр

гүнзгийрэн баяжлаа. Дарвины үед эсийн шууд биш хуваагдлын зүй тогтол, бэлгийн эсийн хуваагдал, боловсрох онцлог, удамшил хувьслын хуулиуд шинжлэх ухаанд мэдэгдээгүй байлаа. Амьд бие махбодын зүйл, түүний бүтэц, шинээр үүсэх тухай ойлголт шинэ санаа, ойлголтоор баяжиж, эволюцийн зүй тогтол улам тодорч, түүнийг жолоодон удирдах хэтийн төлөв нээгдсээр байна.

Гадаад дотоод хэлбэр бүтэц (морфологи), амьдралын үйл ажиллагаа (физиологи), амьдас химийн (биохими) онцлогоороо удамшлын төсөөтэй, өөр хоорондоо чөлөөтэй соливцон үржиж, цааш үржих яадвартай үр төл гаргадаг, амьдралын адил орчин нөхцөлд зохилдож, тодорхой дэлхэц (ареал) нутгийг эзлэн байршдаг хэсэг бүлэг бодгалийг зүйл гэнэ. Зүйлийг хооронд нь ялган таних шинж тэмдгийг зүйлийн шалгуур шинж гэнэ. Зүйл тодорхойлох хэдэн үндсэн шалгуур шинж бий.

Бодгалиудын гадаад, дотоод хэлбэр бүтцийн төсөөт байдлыг морфологийн шалгуур үзүүлэлт болгон тухайн зүйлийн ангилал зүйн асуудлыг тодотгоход хэрэглэдэг. Нэг зүйлийн бодгалиудын амьдралын нөхцөл хувирамтгай чанартай. Түүнээс гадна гадаад байдлаараа нэн төстэй өөр өөр зүйл бий. Иймээс ганц морфлоги шалгуураар зүйл тодорхойлох хангалтгүй. Зүйл тус бүр өвөрмөц хэмжээ, хэлбэр, тоо бүхий хромосомын бүрдэлтэй байдаг нь генетик шалгуурын үндсэн шинж болно. Янз бүрийн зүйлийн бодгалиуд хромосомын өөр өөр бүрдэлтэй учир хоорондоо эвцэлдэн үрждэггүй тусгаар байдаг. Амьдралын үйл ажиллагааны үзэгдлийн төсөө, ялангуяа үржлийн төсөөтэй шинжийг Физиологийн шалгуур үзүүлэлт болгон ашигладаг. Өөр өөр зүйлийн богалиуд хоорондоо шууд эвцэлдэхгүй буюу үр төл нь цааш үржихгүй. Бэлгэ тогтолцооны бүтэц, үржлийн хугацааны ялгаанаас болж зүйлүүд хоорондоо эвцэлдэхгүй. Гэвч хоорондоо эвцэлдэж үржих чадвар бүхий төл гаргадаг зүйл хааяа тохиолддог. Иймээс дан физиологийн шалгуураар зүйлийг найдвартай ялган таньж чадахгүй. Байгаль дээр зүйл бүхэн байршин амьдрах тодорхой дэлхэц (ареал) нутагтай байх шинжийг газар зүйн шалгуур үзүүлэлт гэнэ. Дэлхэц их, бага, нэлэнхий, тасархай

Page 55: маш сайн ном

55

цоог байж болно. Бас газар бүр тархсан, ялангуяа хүний үйл ажиллагаатай уялдан түгээмэл тархсан зүйлүүд зарим хорлонт шавж, хөл газрын ургамлын олонхи зүйлүүд г.м. ч байдаг. Зүйл тус бүр уурагт бодисынхоо химийн найрлага буюу уураг, нуклейн хүчлийн өвөрмөц бүтцээрээ ялгардаг. Энэхүү биохимийн шалгуур дангаараа бас л бусад шалгуур шинжийн адил харьцангуй юм. Зүйл оршин амьдардаг гадаад орчны олон хүчин зүйлийн нийлбэрийг экологийн шалгуур хэмээн ойлгоно. Тухайн зүйлийг ялган таньж тогтоохын тулд дээр дурьдсан шалгуур үзүүлэлтийг цогц байдлаар ашиглах нь зүйтэй. Популяци - эволюцийн нэгж

Зүйлийн дэлхэц нутгийн тодорхой хэсэгт зүйлийнхээ бодгалиудын бусад

бүлэглэлээс харьцангуй салгуу байршиж, хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үрждэг бүлэг бодгалийг популяци гэнэ. Зүйлийн дэлхэц нутгийн хүрээнд бодгалиуд нэг газар шигүү олон, нөгөөд сийрэг цөөн, заримд огт байхгүй зэргээр харилцан адилгүй тархсан байдаг. Энэ нь дэлхэц нутгийн янз бүрийн хэсэгт амьд биесийн орчин буюу амьдралын нөхцөл (дулаан, хүйтэн, салхи, хур тунадас, хоол тэжээл, хөрс, ургамал нөмрөг, гадаргын байдал г.м) ялгаатай, өөр өөр байдагтай холбоотой. Жишээлбэл, Модлог ургамал шүтэж амьдардаг зүйл, тухайлбал бараан хэрэм дэлхэц нутгийнхаа зөвхөн ойд л тааралдана. Тэгэхдээ хушин ойд илүү элбэг, хуш-шинэсэн ойд арай цөөн, шинэсэн ойд цөөн, хусан ойд бараг байдаггүй. Халуун халгай суваг шуудуу, ногооны талбай, зам харгуй, орон байр, бууцны ойролцоо л ургадаг.

Алив зүйлийн бодгалиуд ганц нэгээрээ тус тусдаа амьдардаггүй. Дэлхэц нутгийнхаа тодорхой хэсэгт бүлэг, бүл колони, популяциар амьдарна. Тийм бодгалиудын хооронд удаан хугацаанд бүрэлдэн тогтож удамшсан амьдралын нарийн зүй тогтолт харилцан хамаарал бий болдог. Бодгалиудыг популяцид нэгтгэдэг гол хүчин зүй нь чөлөөтэй эвцэлдэн үржих чадвар болно. Зүйл дотор хэдэн ч популяци байж болно. Нэг популяцийн бодгалиуд шинж тэмдэг, газар нутгийн юмуу боломжтой байх алслалт, амьдралын нөхцөлийн хувьд зэргэлдээх нөгөө популяцынхаа бодгалиудаас илүү ойр төсөөтэй учраас эвцэлдэн үржих боломжоор давуу байна.

Нэг зүйлийн доторхи популяциуд хоорондоо холилдож эвцэлдэхийг саатуулж тусгаарладаг янз бүрийн хаалт бий. Үүнд: уул нуруу, гол мөрөн, далай тэнгис, уур амьсгал, цаг уур, хөрс зэргийг газар зүйн хаалт гэнэ. Бэлгэ тогтолцооны бүтэц, ороо хөөцөө, төллөх хугацааны зөрөө, үүр, байр, нүх засах онцлог, хөөцөөний үеийн авир араншин зэргийг амьтан, ялангуяа саланги амьтанд тохиолддог амьд бие махбодын хаалт гэнэ. Тоос ургах, үр жимс бүрэлдэн боловсрох хурд, хугацаа, тоос хүртээгч шавжуудын ялгаа зэргийг ургамалд, ялангуяа соливцон тоос хүртээгч бодгалиудад тохиолддог амьд бие махбодын хаалт гэдэг.

Удамших хувьсал популяци дотор бий болдог. Бодгалиуд эвцэлдэн үржсэний

үр дүнд үүссэн удамших хувьсал популяцидаа түгж бодгалиуд жигд шинж чанараа алдана. Популяци доторх бодгалиуд хоорондын амьдралын төлөө тэмцэлд сул дорой зохицол муу бодгалиуд шахагдан зайлж орчиндоо илүү зохилдсон ашигтай хувьсал бүхий бодгаль мэнд үлдэж үр удмаа төрүүлнэ. Ийнхүү популяци дотор удамших хувьслын зэрэгцээгээр байгалийн шалгарал явагддаг. Популяци ингэж эволюцийн нэгж болдог. Таримал ургамлын сорт, тэжээмэл амьтны үүлдрийг хүн зориуд шалгаруулан гаргасан зохиомол популяци гэж болно.

Удамшил ба хувьсал, амьдралын төлөө тэмцэл түүний хэлбэрүүд

Page 56: маш сайн ном

56

Биеийн бүтэц, үйл ажиллагааны онцлог байдлыг өвөг удмаас үр төлд дамжуулан хадгалах бүх амьд бие махбодын нийтлэг шинж чанарыг удамшил гэнэ. Эцэг эх үр төлийн холбоос гол төлөв үржлээр илэрнэ. Үр удам эцэг эх, өвөгтэйгээ заавал төсөөтэй байдаг боловч бас тэдний шууд хуулбар биш юм. Хромосомын дотор байрладаг ген удамшлын материаллаг үндэс мөн гэдгийг судлан тогтоосноор үр удам эцэг эхтэйгээ төсөөтэй байдаг удамшлын учир шалтгааныг ойлгох болжээ. Ген бол амьд бодисын нарийн бүтэцтэй молекул ДНК-ийн нэгэн хэсэг юм. Янз бүрийн зүйлд хамаарах амьд биесийн эсийн бөөм нэгээс хэдэн арван хромосом, хэдэн зуун мянган ген агуулна. Бэлгэ үржлийн үед эр, эм бэлгийн эс нийлдэг. Хөврөлийн эс дотор эр эм бэлгийн хромосом нэгддэг тул хөврөл үүсч бүрэлдэхэд эцэг эх биеийн ген хоёул оролцож нөлөөлнө. Нэг шинж тэмдэг хөгжихөд эм биеийн ген давамгайлах, нөгөөд эцгийнх, гуравдахид эцэг эхийн ген адил хэмжээгээр нөлөөлдөг. Иймээс үр удмын шинж тэмдгүүдийн нэг хэсэг эхтэйгээ, нөгөө хэсэг эцэгтэйгээ, бусад зарим нь завсрын буюу эцэг эхийн шинжийг хамт агуулсан байдалтай байдаг. Зүйл доторхи бодгалиудын ялгаа буюу шинэ шинж тэмдэг бий болох амьд бие махбодын нийтлэг шинж чанарыг хувьсал гэнэ. Амьд биеийн гадаад дотоод бүтэц, үйл ажиллагаа, зан араншин зэрэг бүх шинж тэмдэг байнга хувьсамхай. Амьтны эр эм нэг хосын хэдэн төл, эсвэл нэг жимсний хэдэн үрээс ургасан ургамлын алинд ч хоорондоо яг ижил бодгаль олдохгүй. Нэг үүлдрийн хонин сүргийн бодгалиуд биеийн хэмжээ, хөл толгойн урт, ноосны урт, өтгөн, өнгө, майлах дуу, зан араншингаараа бага ч гэсэн заавал ялгарна. Нэг зүйл, эсвэл сортын ургамлын бодгалиуд ургах цэцэглэх, жимс боловсрох хугацаа, ган тэсвэрлэх чадвар гэх мэт олон шинж тэмдгээрээ хэзээ ч адилгүй. Бодгалийн хувьсамхай чанар ийнхүү популяцийг жигд биш болгодог. Дарвин амьд биесийн хувьслын удамших болон удамшихгүй хоёр үндсэн хэлбэрийг ажиглан заажээ. Аль нэг зүйл, сорт, үүлдрийн бодгалиуд тодорхой шалтгаанаас болж нэг янзаар хувьсдагийг хүмүүс дээр үеэс мэджээ. Ургамлын сортууд бий болгосон орчин нөхцлөөсөө өөр орчинд чанар нь мууддаг. Адууны зарим үүлдрийг тэжээл дутмаг уулархаг нутагт, эсвэл арал дээр өсгөхөд аажимдаа бие нь давжаардаг. Иймэрхүү хувьслыг удамшдаггүй буюу модификаци хувьсал гэдэг. Дарвины үед удамшдаггүй хувьслыг мэддэг байсан ч учир шалтгааныг нь зөв тодорхойлж чадаагүй байв. Орчин нөхцөл удамшдаггүй хувьслын шалтгаан болдог. Орчин нөхцөл ургамлын өсөлт, хөгжлийг удаашруулж, хурдасгаж, цэцгийн өнгийг хувиргасан ч генийг хувиргахгүй. Популяцийн бодгалиуд орчны хувьсамхай нөхцөлд удамшдаггүй хувьслаар зохицдог.

Удамшлын материаллаг үндэс-ген, хромосомыг хөндөж хувиргадаг хувьслыг удамших хувьсал гэнэ. Энэ хувьсал генийн өөрчлөлтөөс шалтгаалдаг мутаци хувьсал, үр удам дахь генийн хоршлоос шалтгаалах хоршоо хувьсал, нэг ген хоёроос илүү шинж тэмдгийн үүсэлд нөлөөлөх уялдаат хувьсал гэх гурван хэлбэртэй. Эдгээр гурван хэлбэрийн үндэс нь генотипийн хувьсал болно. Гадаад орчны янз бүрийн үйлчилгээний нөлөөгөөр ген өөрчлөгдсөний дүнд үүссэн хувьслыг мутац хувьсал гэдэг. Мутац хувьсал ялимгүй бага байдаг ч амьд биеийн, тухайлбал амьтны биеийн хэмжээ, өнгө зүс, төллөх чадвар, сүүний гарц гэх мэт бүтэц, үйл ажиллагааны янз бүрийн онцлог байдлыг хөндөж илэрдэг. Мутац заримдаа ихээхэн гүн хувиргадаг. Ууцан сүүлт, меринос, каракуль хонь, шовгор, унжгар титэмт мод, чимэглэлийн үргүй цэцэгт олон сортыг мутациар бий болгожээ. Удамшил, хувьсал хоёр нь амьд биеийн үржлээр уламжилсан залгамж холбоос, тухайлбал үр төл, эцэг эх, холын өвгийн төсөө, ялгааг тусгадаг өөр өөр шинж чанар юм. Амьд биеийн хэлбэр байдал нэлээд үедээ тогтвортой байх чадварыг удамшил, харин шинэчлэгдэн өөрчлөгдөх чадварыг хувьсал илэрхийлнэ.

Page 57: маш сайн ном

57

Зөвхөн нэг биеийнхээ амьдрал төдийгүй, үр төлөө үлдээж удмаа залгамжуулахын төлөө бодгалиудын зүйл дотроо, зүйлийн хооронд, амьгүй байгальтай харьцах олон талт, нарийн ээдрээт харьцааг <<амьдралын төлөө тэмцэл>> гэж томъёолон ойлгодог. Амьдарлын төлөө тэмцлийн гол нэг агуулга нь үр удмаа залгамжлуулахад чиглэсэн үржлийн эрчмээр илэрнэ. Популяцид шинээр төрж байгаа бодгалийн тоо, тухайн популяцийн дэлхэцэд байж болох хэмжээнээс хавьгүй олон байдаг. Бодгалийн тоо, тэдний амьдралын хэрэглүүр хоёрын зөрөө амьдралын төлөө тэмцэлд шууд хүргэнэ. Амьдралын төлөө тэмцэл гурван үндсэн хэлбэрээр илэрдгийг Дарвин заажээ.

Зүйлийн дотоод тэмцэл. Зүйлийн доторхи популяцийг бүрдүүлэгч бодгалийн хоол тэжээл, орон байр, аюул хөнөөл ижил учир тэдгээр нь өөр хоорондоо илүү ширүүн тэмцэлддэг. Жишээлбэл, мах эсвэл өвс идэшт бодгалиуд хоол тэжээл олохын төлөө, эр бодгалиуд эмэгчний төлөө тэмцэлдэнэ.

Зүйл хоорондын тэмцэл. Өөр өөр зүйлийн популяциудын хооронд үүснэ. Нэг төрөлд хамаарах, эсвэл ижил орчин нөхцөлд амьдардаг зүйлүүд илүү хурц, ширүүн тэмцэлдэнэ.

Амьдралын төлөө зүйл хоорондын тэмцэлд нэг зүйл нөгөөгөөрөө хооллох хэлбэр хамаарна. Зүйл хоорондын тэмцэл зүйлийн дотоод тэмцлийг улам хурцатгаж эволюцид зүйлийг улам боловсронгуй болгон хувьсах хүчин зүйл болдог.

Байгалийн шалгарал. Эволюцийн бусад хүчин зүйл

Байгалийн шалгарлын мөн чанар. Популяцийн бодгаль бүрийн удамших

хувьсал нэг орчин, адил нөхцөлд янз бүрийн чиглэлтэй, маш олон янз байж болно. Тухайн орчин нөхцөлд зохицсон удамших хувьсал бүхий бодгаль мэнд үлдэж үе дамжин үр удмаа залгамжлуулна. Харин тэр нөхцөлд зохимжгүй удамших хувьсалтай бодгаль үхэж хорогдох, эсвэл цөөн, сул дорой үр төл гаргаж эцэст удам тасардаг. Тухайн орчинд илүү зохилдсон удамших хувьсал бүхий бодгалиуд мэнд үлдэж үр удмаа залгамжлуулах үйл явцыг байгалийн шалгарал гэнэ.

Байгалийн шалгарлын <<шалгаруулах хувьсал нь амьтны өөрийн ухамсартай сонголт>> биш гэж Дарвин урьдчилан сануулсан юм. Шалгаруулан сонгох үүргийг орчны нөхцөл гүйцэтгэдэг. Байгалийн хуулиудын үйлчилгээний үр дүнг зүйрлэж товч илэрхийлэхийн тулд Дарвин <<байгалийн шалгарал>> хэмээх үг хэрэглэжээ.

Шалгарал популяци дотор эхэлнэ. Байгалийн популяци бол нэлээд ялгаатай генотип бүхий зүйлийн доторх хэсэг бүлэг бодгаль юм. Популяцийн бодгалиуд гадаад шинж тэмдэг, амьдралын дотоод үйл ажиллагааны (физиологийн) шинж чанараар нь өөр өөр байдаг. Популяцийн бодгалиуд генотип шинж тэмдгээрээ хэдийчинээ олон янз байвал байгалийн шалгарал төдийчинээ үр нөлөөтэй үйлчилнэ.

Амьдралын төлөө тэмцлийн эрч хүч, байгалийн шалгарлын үр дүн харьцангуй богино хугацаанд илэрч болно. Жишээлбэл, Химийн хорт бодист хялбархан устдаг байсан олон зүйл хачиг шавж дотор сүүлийн үед уг хорт бодисыг тэсвэрлэдэг популяци, бодгаль нэмэгдсээр байна. Энэ нь зохимжгүй нөхцлийн эсрэг тэмцэх мутац үүссэн, зүйлийн дотоод тэмцэл хурцадсан, байгалийн шалгарлын үйлчлэл эрчимжсэнтэй холбоотой юм. Байгалийн шалгарлаар популяци, зүйлд бүхэлд нь ашигтай удамших хувьслыг хуримтлуулан хадгалж орчиндоо бусдаасаа илүү зохицсон үр удмаа үлдээдэг шинэ бодгалиуд бий болно. Оршин тогтнохын төлөө тэмцэлд тийм бодгалиуд үхэж үрэгдэх нь бага байдаг.

Байгалийн шалгарлын үйлчлэл аажим удаан, янз бүрийн настай эр, эм бодгалийг адилхан хамарна. Байгалийн шалгарал амьд байгальд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ.

Page 58: маш сайн ном

58

Мал аж ахуй, газар тариалан эрхлэх болсон үеэс зориудын шалгарал эхэлсэн. Дэлхий дээр амьдрал үүссэн үеэс эхлэн амьд ертөнцийн түүхэн хөгжлийн турш байгалийн шалгарал үйлчилж байна.

Дарвины эволюци онолын үндсэн заалт одоо ч ач холбогдлоо алдаагүй, шинэ нотолгоогоор улам баяжин хөгжиж байна. Мутац болон хоршоо хувьслын тухай сургаал гүнзгийрч, үүсэх механизмыг нь судалж байна. Байгалийн шалгарлын үйлчлэлээр сорил туршил хийх боллоо.

Байгальд популяцийн бодгалийн тоо үе үе ихсэж багасан популяцийн хэмжээ байнга хэлбэлзэж байдаг. Аль нэг хэмжээгээр жигд ээлжилдэг тоо толгой өсөх буурах үйл явцыг амьдралын хэлбэлзэл буюу популяцийн хэлбэлзэл гэнэ.

Хэлбэлзэл огт санамсаргүй тохиолдож популяцийн ховор ген, генотипийн тоо хэмжээг эрс хувиргана. Хэлбэлзлийн уналтын үед зарим үнэтэй ген, генотип бүрмөсөн устаж болно. Популяцийн хэлбэлзэл (мутацын нэгэн адил) амьдралын төлөө тэмцэл, байгалийн шалгаралд санамсаргүй, чиглэлгүй удамших материал бэлдэнэ.

Эволюцийн өөр нэг хүчин зүйлд тусгаарлал хамаарна. Бодгалиудын чөлөөтэй эвцэлдэх боломжийг саатуулдаг элдэв саад хаалтыг тусгаарлал гэнэ. Тусгаарлал зүйл доторх янз бүийн популяцийн генийн бүрдлийн ялгааг тодруулж популяцийн тусдаа чанарыг улам ихэсгэнэ.

Дурьдсан бүх хүчин зүйл эволюцийн явцыг тодорхой зорилгод чиглүүлэхгүй. Харин популяци доторх янз бүрийн генотипийн тоо хэмжээг ихэсгэж, багасган байгалийн шалгарлын үр дүнд нөлөөлнө.

Байгалийн шалгарал бол эволюцийн өөрчлөн чиглүүлэх ач холбогдол бүхий цор ганц хүчин зүйл мөн. Орчны тодорхой нөхцлөөр нь уг орчинд оршин тогтох зүйлийн зохилдлогоо бий болгож үйлчилдэг хүчин зүйл юм.

Амьд биеийн зохилдлогоо, микроэволюци ба шинэ зүйл үүсэх тухай ойлголт

Амьтны гадаад дотоод бүтэц, инстинкт, зан төрх нь амьдрах орчиндоо

зохицсон зохилдлогын илрэл юм. Ижил орчинд байдаг амьд биес янз бүрийн зохилдлогоотой байж болно.

Амьд биеийн үржлийн идэвхи бол популяци, зүйл оршин тогтнохын чухал зохилдлогоо мөн. Үр төл нь үй олноороо хөнөөлгөж хорогддог зүйл (шимэгч хорхой, олон зүйл загас г.м) асар олон төл гаргана. Үр удмаа асран хамгаалах дадал бүхий амьтан цөөн үр төлтэй байна. Бүх зохилдлого иж бүрдлээрээ эволюцийн явцад удамших хувьсалд түшиглэсэн шалгарлаар олон үе дамжин бүрэлдэн тогтдог. Амьд биеийн зохилдох чанар бол амьдралын тухайн нөхцөл дэх эволюцийн хөдөлгөх хүчний үйлчлэлээр бий болно.

Эволюцийн хөдөлгөх хүч байгальд шинэ зүйл үүсгэдэг хэмээн Дарвин баталсан. Оршин амьдрах нөхцөл өөрчлөгдөхөд зүйл дотор шинж тэмдэг салах (дивергенци) үйл явц өрнөдөг ч зүйлийн салбарласан багц хэлбэрүүд бүгдээрээ цааш хөгжихгүй.

Зүйл дотор шинэ бүлэглэл-популяци, зүйлхэн үүсгэдэг үе шатыг эволюци үйл явцын хамгийн анхны буюу зүйл доторх микроэволюци гэнэ. Микроэволюци түүхэн богино хугацаанд болж өнгөрнө. Шууд ажиглаж судлах боломжтой. Зүйлийн анхны дэлхэц өргөжих, эсвэл гол мөрөн, уул нуруу, цаг уур хувирах гэх мэт газар зүйн түүхэн өөрчлөлөөс болж тасран тусгаар шинэ зүйл үүснэ.

Дэлхэц тэлж өргөжихөд зүйлийн популяциуд хөрс, цаг уурын шинэ нөхцөл, ургамал амьтан, бичил биетний өөр бүлгэмдэлтэй учирдаг. Популяци дотор удамших хувьсал байнга үүсэж, амьдралын төлөө тэмцэл өрнөж, байгалийн шалгарал тасралгүй үргэлжилнэ. Энэ бүхэн аажимдаа популяцийн генийн тогтцын өөрчлөл-микроэволюци үүсгэнэ. Микроэволюци цааш гүнзгийрэн үргэлжилсээр яваандаа шинэ зүйл үүсэхэд

Page 59: маш сайн ном

59

хүргэнэ. Жишээлбэл, Уралаас Байгаль нуур өнгөрөх уудам нутагт тархсан сибир шинэсний популяциуд олон янз орчинд амьдардаг. Иймээс популяцийн зарим бодгальд мутац үүсэж, заримын эвцэлдлээр генийн шинэ хоршил бий болж популяцийн бодгалиуд адилгүй болдог.

Амьдралын төлөө тэмцлийн явцад байгалийн шалгарлаар орчны тодорхой нөхцөлд зохицсон хувьсал бүхий бодгаль мэнд амьдарч үр удмаа үлдээнэ. Энэ хүчин зүйлүүд удаан хугацаагаар хавсран үйлчлэхэд зүйл доторх популяци хоорондын ялгаа улам ихсэнэ. Эцэст зүйлийн популяциудын бодгалиудын хооронд үл эвцэлдэх зааг тусгаарлал бий болно. Ийнхүү орчны хатуу ширүүн нөхцөлд эволюцийн хөдөлгөх хүчний үйлчлэлээр шинэ зүйл -дагуур шинэс бий болжээ.

Амьд ертөнцийн хөгжил, макроэволюци, түүний баталгаа

Зүйлүүдээс шинэ төрөл, төрлүүдээс шинэ овог үүсэх мэт үйл явцыг макроэволюци гэнэ. Түүхэн асар удаан хугацаагаар үргэлжилнэ. Макроэволюци зүйлийн гадна болдгоороо зүйл дотор юмуу популяцид болдог микроэволюциас ялгарна. Макроэволюци нь зөвхөн микроэволцийн үргэлжлэл учраас энэ хоёр үйл явц зарчмын ялгаагүй. Макроэволюцид амьдралын төлөө тэмцэл, байгалийн шалгарал, хөгжил, мөхөл шинж тэмдэг салах (дивергенци) үйл явц микроэволюцийн нэгэн адил явагдана. Амьд бие махбодын хөврөлийн хөгжлийн судлал амьд биес ураг төрлийн холбоотойг баталдаг. Амьд бие махбодын ганц биеийн буюу бодгаль хөгжил (онтогенез) эволюци буюу түүхэн хөгжил (филогенез) харилцан холбоотойг Дарвин тэмдэглэж байв. Энэ холбоог хожим судлаачид тодруулсан юм. Олонхи амьд биес үр тогтсон өндгөн эсээс хөгждөг. Загас, гүрвэл, молтогчин, хүний хөврөлийн хөгжлийн дараалсан үе шатыг харьцуулахад биеийн хэлбэр, сүүл, мөчдийн үүсвэр, залгиурын хажуу дахь заламгайн сүвээрээ хоорондоо гайхамшигтай төстэй байна. Бас хөврөлийн дотоод байгууламж ч олон талаараа төстэй. Анхандаа бүгдээрээ адилхан хөвч, мөгөөрсөн нугалам, ганц эргэлт бүхий цус гүйх тогтолцоо, адилхан бүтэц бүхий бөөр гэх мэт бүх бүтцээрээ төсөөтэй байна. Харин цааш хөгжих дутам дээрх төсөө яваандаа аажим багасаж, тус тусын ангийн төрх шинж улам тодрон илэрнэ. Гүрвэл, молтогчин, хүний хөврөлд заламгайн уут битүүрч, хүнд тархи агуулсан толгойн хэсэг нь эрс ялгаран томорч, таван сарвуу бүхий мөчид үүсэн хэлбэршихэд, загасанд сэлүүр үүсэх жишээтэйгээр ялгаран хөгжинэ. Хөгжлийн явц цаашдаа хөврөлийн шинж тэмдэг тус тусын анги, овог, төрөл, зүйлд дэс дараалан салж ялгарах чиглэлээр явна. Бүх хөхтөн амьтан нэг гол ишээс гарч эволюцийн явцад олон салбарлаж хөгжсөнийг дээрх баримт нотолж байна. Өөрөөр хэлбэл амьдсын үр хөврөлийн хөгжил нь түүхэн хувьсах хөгжлийнхөө их удмуудын шинжийг давтан дамждаг байна. Немцийн эрдэмтэн Ф. Мюллер, Э. Геккель нар XIX зууны сүүлийн хагаст “Бодгаль бүхэн нэгэн биеийнхээ хөгжлийн (онтогенез) явцаар зүйлийнхээ түүхэн хөгжлийг (филогенез) давтдаг“ буюу “Онтогенез нь филогенезийн хураангуй давтал” гэсэн онтогенезийн харьцааны хууль гаргасныг Биогенетикийн хууль гэж нэрлэжээ. Биогенетикийн хууль - онтогенез филогенезийн нягт холбоог илэрхийлдгээрээ амьд биесийн ураг төрлийн холбоог тогтооход чухал ач холбогдолтой юм.

Эртний амьд бие махбодын судлал нь сөнөсөн ургамал, амьтны үлдцийг орчин үеийнхтэй харьцуулан судалж эрт үед мөхөж сөнөсөн ургамал, амьтны гадаад хэлбэр төрх, бүтцийг сэргээн бүтээдэг.

Page 60: маш сайн ном

60

Геологийн янз бүрийн эриний газрын үе давхаргаас олдсон малтмал үлдцийг жишин шинжилж амьд ертөнцийн түүхэн хугацааны хувьслыг үнэмшилтэй нотолдог. Газрын үе давхрааны эртнийхэд зөвхөн нугаламгүйтний хүрээний амьтан, нэлээд хожуу үеийнхэд хөвчтөн амьтных, сүүлийн үеийнхэд нугаламтны, шинэхэн үеийнхэд амьтан ургамлын орчин үеийн зүйлүүдтэй төсөөтэй үлдэц олддог. Эртний амьтан судлалын мэдээнүүд ангилал зүйн янз бүрийн бүлгүүдийн хоорондын холбоосыг тогтоох үндсэн хэрэглэхүүн болно. Түүхэн хөгжлийн дараалал буюу зүйлүүд дараалан ээлжилж, солигдон хөгжсөн зүйлийн дарааллыг тогтоохын зэрэгцээ завсрын хэлбэрүүдийг бас илрүүлдэг. Хойд Двина мөрний эргээс хөхтөн, мөлхөгчдийн аль алины шинж хадгалсан араатан шүдэт бүлэг мөлхөгч амьтан олджээ. Ийм амьд биесийг завсрын буюу шилжилтийн хэлбэр гэнэ. Тэдний толгойн яс, нугалмууд, мөчдийн бүтэц, соёо, үүдэн шүд араа бүхий шүдний тогтолцоо хөхтөнтэй төсөөтэй байлаа. Мезозейн эрины юрийн галавын хурдаснаас олдсон археоптрикс эволюцийн ихээхэн сонирхолтой олдвор юм. Шувууны шинж төрхтэй тагтааны хэр биетэй энэ амьтанд мөлхөгчдийн олон шинж байдаг. Гадаад хэлбэр төрх, өд, сарвуу бүхий хойт хөлөөрөө шувуутай, харин урт сүүлний олон нугалам, шүд, олон хавиргаараа мөлхөгчидтэй төсөөтэй юм. Цээжний яс хянгагүй, цээж далавчны яс, булчин сул хөгжсөн байдал нь археоптрикс чадварлаг нисдэггүй байсныг гэрчилнэ. Эртний амьд бие махбодь судлалын он цагийн баримтын дутууг жишил анатоми, эмбриологийн мэдээ баримт сэлбэн баяжуулснаар дэлхий дээрх амьдралын хөгжлийн ерөнхий дүр зураг одоо нэгэнт тодорхой болов. Газрын үе давхраа эртнийхээс одоогийнх руу ахихын хэрээр ургамал амьтны биеийн бүтэц, зохион байгуулалт алгуур нарийсан боловсронгуй болж өнөөгийн шинж төрхөд ойртсон нь тодорхой байна. Ургамал, амьтны ангилал зүй эволюцийн тусгал мөн

Орчин үед амьд биесийг хүрээ, анги, баг, овог, төрөл, зүйл гэхчилэн ангилал зүйн зиндаанд хуваарилан бүлэглэдэг. Ангилал зүйн их зиндааны дотор бага зиндааг (дэд хүрээ, дэд анги г.м) ялган тодосгодог. Ургамал, амьтны асар олон зүйл, бүлгийн хоорондох удам төрлийн холбоог бодитойгоор тусгахын тулд ангилал зүйн ийм олон зиндаа болгон ялгажээ. Төрөл, түүнээс дээших ангилал зүйн их зиндаа дотроо өөрөөсөө дооших нэг өвгөөс гаралтай бага зиндаануудыг багтаана. Төрөлд нэг өвгөөс гаралтай, оршин тогтнохын төлөө тэмцэл, байгалийн шалгарлаар газар зүйн янз бүрийн орчин нөхцөлд үржиж оршин тогтнох чадвартай зүйлүүд хамаарна. Ангилал зүйн янз бүрийн зиндаанд хамаарах амьтдын амьдрах орчин, байгалийн шалгарлын чиглэл төсөөтэй байснаас макроэволюцийн явцад орчиндоо нийцсэн ижил зохилдлогоо бий болохыг шинж тэмдэг ойртон нийлэх буюу конвергенци гэнэ. Ангилал зүйн холдсон зиндаанд (хүрээ, анги) шинж тэмдэг ойртон нийлэх үзэгдэл зөвхөн удаан хугацааны ижил нөхцөл, байгалийн шалгарлаар үүснэ. Нэг гарал үүсэл, төсөөтэй удамших хувьсал бүхий харьцангуй ойр төрлийн амьтанд шинж тэмдэг ойртон нийлэх үзэгдэл илүү элбэг тохиолдоно. Орчин үеийн ангилал зүйн зарчим. Дураар сонгож авсан цөөн шинж тэмдэгт түшиглэсэн ангилал (Линнейн ургамлын ангилал) зохиомол юм. Байгаль судлаачид анхандаа зүйлийн удам төрлийн холбоог биш, бүтцийн эмх цэгцийг тусгахыг эрмэлзэж байсан тул Дарвинаас өмнө амьд байгалийн бодит ангилал боловсруулж чадаагүй юм. Орчин үед амьд бие махбодын ангилалд одоогийн зүйлүүд төдийгүй сөнөсөн эртний зүйлүүдийн удам төрлийн холбоог харгалздаг. Өөр өөр зүйлүүд зохилдолгооны их төсөөтэй шинж тэмдэгтэй байдаг нь нэг гарал үүсэлтэйнх биш, харин голдуу ижил орчин нөхцлийн үр дагавар юм. Орчин үеийн ангилал зүйлүүдийг гарал үүслийн дэс дараа, холбоогоор нь байрлуулан бүлэглэж эволюцийн явцыг тусгадаг. Эволюцийн явцад бүрэлдэн тогтсон

Page 61: маш сайн ном

61

орчин үеийн амьд бие махбодын үндсэн зиндаануудын харилцан хамааралт холбоо нь нэг ишээс салбарласан олон салаа мөчир бүхий аварга том модтой төстэй юм. Удам төрлийн энэхүү “мод”, түүний салаа салбарууд амьд биеийн ерөнхий бүтэц байгууламж энгийнээс нарийн ээдрээтэй рүү дэвшсэн, эволюцийн зохилдолгоо, шинж тэмдэг салах явц зэрэг макроэволюцийн онцлог шинжүүдийг ерөнхийд нь тод илэрхийлдэг. Орчин үеийн ангилал зүй овог доторх төрөл, төрөл доторх зүйлүүдийн гэх мэт удам төрлийн холбооны хол ойрын хамаарлыг тусгадагаараа Дарвины өмнөх зохиомол ангилалаас ялгаатай. Зарим бүлэг амьтны гарал үүсэл тодорхойгүй байгаагаас ангилал зүй одоо ч бүрэн төгөлдөр болоогүй байна. Орчин үеийн ангилал зүйд зүйлийн хромосомын бүтцийн төсөө, ялгаа, удам зүйн мэдээллийг өргөн ашиглаж байгаа нь ангилалын бүлгүүдийн хоорондох харьцааг тодруулахад ихээхэн тус болж байна. Амьд ертөнцийн эволюцийн үндсэн чиглэл Амьд байгалийн хөгжил доод хэлбэрээс дээдэд, энгийнээс нарийн ээдрээтэйд шилжих дэвшлээр явдаг. Дэвшлийн хирээр зүйлүүд амьдралын тодорхой нөхцөлд дасан зохицож улам бүр тод ялгарна. Амьд ертөнцийн түүхэн хөгжлийг танин мэдэхийн тул эволюцийн гол чиглэл, замуудыг тодорхойлох нь чухал юм. Оросын эрдэмтэн, А.Н.Северцов, И.И. Шмальгаузен нар эволюцид ароморфоз, идиоадаптац, дегенерац хэмээх үндсэн замууд байдгийг тодруулжээ. Ароморфоз. Амьдралын хязгаарламал орчны явцуу зохилдолгоо биш, харин амьдралын дотоод үйл ажиллагааны эрчмийг дээшлүүлж бүтэц зохион байгуулалтын нийтлэг дэвшил гарах эволюци хувьслыг ароморфоз (морфофизиологийн дэвшил) гэнэ. Ароморфозоор популяцийн үхэл багасаж мэнд үлдэлт ихсэн шинэ орчинд тархах боломж бүрдэн амьдралын төлөө тэмцэлд давамгайлна. Төрөлт ихсэж, үхэл багассанаас популяцийн бодгалийн тоо өсөж дэлхцээ (ареал) тэлж, шинэ популяци бүрэлдэн зүйл үүсэх явц хурдсаж, амьд бие махбодын дэвшил гарна. Эртний мөлхөгч амьтан шувуу болон хөгжсөн нь ароморфозын дэвшил юм. Ургамлын нэн чухал ароморфозын нэг нь амьд ертөнцийн хөгжлийн шинэ шатны эхлэл болсон усан орчноос илүү хэцүү газрын нөхцөлд шилжсэн зохилдолгоо болно. Идиоадаптаци. Орчны тодорхой нөхцөлд зохилдох өнгөцхөн эволюци хувьслыг (тухайлсан зохилдолгоо) идиоадаптаци гэнэ. Идиоадаптацаар амьд биеийн бүтцийн үндсэн төрх, амьдралын үйл ажиллагааны эрчим, төвшин хамтдаа нийтлэг дэвшилрүү хувьсдаггүйгээрээ ароморфозоос ялгаатай үзэгдэл юм. Жишээлбэл, зарим хоёр нутагтан халуун хуурай үед оршин тогтнохын төлөө тэмцлийн явцад удамших хувьсал, байгалийн шалгарлаар тодорхой хязгаарламал орчин намаг, бамбалзуурт зохицон амьдрах явцуу зохилдлого бий болжээ. Энэ үйл явцад хоёр нутагтны биеийн бүтэц, зохион байгуулалтын ямар ч дэвшил ахиц гараагүй. Одоогийн хоёр нутагтан - мэлхий, гүлмэр зэрэг нь гүехэн нуур, цөөрөм, чийглэг нутагт оршин амьдрахад илүү зохилджээ. Бие бүтцийн ямар ч дэвшилгүй, зөвхөн орчны тодорхой нөхцөлд нийцсэн зохилдолгооны тод жишээ ивээлт өнгө юм. Ургамлын идиоадаптацийн жишээнд салхи, шавж, шувуугаар соливцон тоос хүртээх цэцгийн олон зохилдолго, үр жимс тараах болон ууршил багасгах навчны зохилдолгоо орно. Эволюцийн явцад зүйл, төрөл, овог зэрэг ангилал зүйн бага зиндаа идиоадаптацаар үүсжээ. Идиоадаптацаар зүйлийн тоо олширч, дэлхэц ихсэж зүйлийн үүсэл түргэсдэг учир бас биологийн дэвшилд хүргэнэ. Дэлхий дээрх амьдралын хөгжлийн түүхэн тойм

Дэлхий, түүний амьдралын түүхийг олон галавуудыг багтаасан хэдэн эринд хуваадаг. Дэлхий дээр амьдрал үүссэн үйл явцыг дэлхийн он цагийн (геохронологийн) хүснэгтээр үзүүлэв.

Page 62: маш сайн ном

62

Биологийн шинжлэх ухааны янз бүрийн салбарын судалгааны үр дүн харилцан нэг нь нөгөөгийн дутууг сэлбэн нөхөж баяжсаар байна. Ийнхүү одоогийн зүйлүүд үүсээгүй өнө эртний эрин галавт амьд ертөнц ямар байсан, ямар чиглэлээр хөгжиж ирснийг мэдэх бололцоо олддог. Амьдрал анх 3.5 тэрбум орчим жилийн урьд далайд үүссэнийг шинжлэх ухаан тогтоожээ. Амьдралын хөгжлийн эхний үе шатууд усны сэлүүхэн орчинд өнгөрсөн. Амьд бие барагцаалбал 2-2.5 тэрбум жилийн тэртээ уснаас газарт шилжсэн байна. Энэ үйл явцад ургамалд эд, эрхтэн бий болсон нь ургамлын ертөнцийн эволюцид шийдвэрлэх ач холбогдолтой маш чухал ароморфоз нөхцөлдүүлжээ. Ургамлын аймаг уснаас газар дээр анх гарснаас хойших хөгжлийнхөө явцад спороор үржихээс үрээр үржихэд шилжсэн өөр нэгэн том ароморфоз гарсан. Палеозойн эриний төгсгөл, перм галавт нүцгэн үрт ургамал ихээхэн хөгжив. Мезозой эриний эхний хагас, ялангуяа юрийн галавт газрын ургамал дотор нүцгэн үртэн ноёрхсон. Дараа нь нүцгэн үртэн, далд үртнээр солигдох шинэ ароморфоз гарав. Оршин тогтнохын хамгийн олон янз нөхцөлд зохицсон далд үртэн ийнхүү дэлхийд ноёрхох болов. Амьтны эволюцид бас олон ароморфоз үүсэв. Ароморфозын олонхи нь уснаас газрын амьдралд шилжихтэй холбоотой байлаа. Газрын амьдралд шилжих томоохон ароморфоз бол биеийн дотор үр тогтож хөгжих, газар дээр өндөг дотор хөврөл хөгжих зохилдлогын янз бүрийн хэлбэр юм. Газрын нугаламтны дотор шувуу, хөхтөн ноёрхох байр эзлэв. Биеийн тогтмол халуунтай болсон нь мөстлийн хэцүү нөхцлийг даван туулж алс хүйтэн бүсэнд ч нэвтрэх болгов. Энэ хоёр бүлэг амжилттай хөгжин шувуу агаарын, сүүн тэжээлтэн газрын янз бүрийн орчныг эзэмшихэд ароморфоз идиоадаптаци хоёрын аль аль нь нөлөөлжээ. Нугаламтны эволюцийн онцгой чухал ароморфоз бол уураг тархи үүссэн, их тархины давхрааны дэвшил хөгжил юм. Энэ бүхэн байгалийн амьтны мэдрэлийн үйл ажиллагааны төвшинг эрс дээшлүүлж, нөхцөлт рефлексийн тогтолцоог нарийсган боловсронгуй болгож зан төрхийн олон хэлбэрийг бий болгосон байна. Ароморфоз эволюци адгуусан өвгөөс хүнийг үүсгэсэн юм. Антропоген буюу хүнтний галавт амьтны ертөнцийн одоогийн төрх бүрэлдэн тогтсон байна.

Дэлхийн он цагийн (геохронологийн) хүснэг

Эрин

Галав

Ургамал, амьтны

үргэлжилсэн хугацаа (сая жилээр)

нас (сая жилээр)

үргэлжилсэн хугацаа (сая жилээр)

ертөнц

1 2 3 4 Антропоген

1.5 Хүн үүсэж хөгжлөө. Ургамал, амьтны ертөнц одоогийн төрх байдалд орсон

Кайнозой (шинэ төрмөл)

67

67

Неоген 23.5

Дэлэнтэн, шувуу ноёрхов.

Палеоген

42

Сүүлт муурамж, урт сарвуут бич, хожим парапитек, дриопитек бич үүсэв. Том мөлхөгчид сөнөсөөр байв. Толгой хөлт зөөлөн биетний олон бүлэг устлаа. Далд үрт ургамал ноёрхсон.

Цэрд

70

Жинхэнэ шувуу, дээд хөхтөн үссэн. Шүдэт шувууд байсаар байв. Яст загас зонхилов. Нүцгэн үртэн, ойм хэлбэртэн цөөрөв. Далд үртэн үүсэж дэлгэрэв.

Мезозой (Дунд төрмөл)

163

230

Юр 58

Мөлхөгчид ноёрхлоо. Археоптерикс (шувуун гүрвэл) үүссэн. Толгой хөлт зөөлөн биетэн өрнөн хөгжив. Нүцгэн үрт ургамал ноёрхсон.

Триас Мөлхөгчид өрнөн дэлгэрч эхлэв. Анхны сүүн

Page 63: маш сайн ном

63

35 тэжээлтэн, жинхэнэ яст загас бий болсон.

Перм

55

Мөлхөгчдийн хөгжил түргэсэв. Араатан мөлхөгчид үүслээ. Трилобит сөнөв. Чулуун нүүрсний үеийн ой сөнөлөө. Нүцгэн үрт ургамал олшров.

Чулуун нүүрс 75-65

Хоёр нутагтан өрнөн дэлгэрлээ. Анхны мөлхөгчид үүслээ. Нисдэг шавж, аалз, хилэнцэт аалз үүсэв. Трилобит мэдэгдэхүйц цөөрсөн. Ойм хэлбэртэн өрнөн дэлгэрэв. Үрт ойм үүссэн.

Палеозой (Эрт төрмөл)

340

570 байж

магадгүй

Девон 60

Бэгтэр хуягтан өрнөн дэлгэрэв. Царвуу сэлүүрт загас үүслээ. Стегоцефал (битүү гавалтан) бий болсон. Спорт дээд ургамал газар дээр тархав.

Силур 30

Трилобит, шүр хурдан хөгжив. Эрүүгүй нугаламтан, бэгтэр хуягтан үүссэн. Ургамал газар дээр гарав. (псилофит). Замаг өргөн тархлаа.

Ордовик 60 Кембр

70

Далай, тэнгисийн нугаламгүйтэн өрнүүн хөгжсөн. Трилобит, замаг өргөн тархлаа.

Протерозой (Анх төрмөл)

2000-аас дээш

Нугаламгүйтний бүх хүрээнд хамаарах амьд бие махбодын үлдэгдэл олдсон ч нэн ховор, цөөн юм. Анхны хөвчтөн (Гавалгүйтний дэд хүрээ) үүссэн.

Архей (Дэлхийн түүхийн хамгийн эртний эрин) 1000 орчим

Амьдралын ул мөр мэдэгдээгүй. Амьд бие махбодын гаралтай чулуулаг байгаа нь бактери замаг байсныг гэрчилнэ.

*** Геологийн эрин, галвыг газрын үе давхрааны байрлалын дагуу доод - эртнийхээс дээд - сүүлийн үеийнхрүү дараалуулан байрлуулсан. Иймээс хүснэгийг доод - Архейн эринээс эхлэн дээш нь уншиж танилцвал ойлгоход хялбар болно.

Хүний гарал үүслийн тухай ойлголт, хүн адгууснаас

үүссэний баталгаа

Хүнтэй төсөөтэй хүн дүрт бич байдаг тухай XVII зууны эхээр жуулчид анх мэдээлжээ. К.Линнейн боловсруулсан амьтны аймгийн ангилалд хүнийг бич, бичинцэрүүдтэй хамт сармагчны багт оруулсан байдаг. Модонд авирахаас газар дээр явах амьдралд шилжсэн бич маягийн өвгөөс хүн үүссэн гэж Ж. Ламарк анх бичжээ. Газар дээр явах хөдөлгөөний шинэ арга бичний тавхайг өөрчилж, биеийг босоо, урд мөчдийг сул чөлөөтэй байдалд оруулав. Энэ нь сүргээр амьдрах байдал хэл яриа үүсэж хөгжих нөхцөл болсон ажээ. Ч.Дарвин “хүний үүсэл” зохиолдоо (1871) хүн бол амьд бие махбодын хөгжлийн цувааны хамгийн эцсийн, хамгийн дээд зохион байгуулалт бүхий оргил, хүн дүрст бичтэй холын өвөг нэгтэй гэж баталсан юм. Тэр хүний эволюцид нийгмийн хүчин зүйл онцгой холбогдолтойг тэмдэглэжээ. Ф.Энгельс “Бич хүн болох процесст хөдөлмөрийн үүрэг” зохиолдоо (1896) бич хүн болж хувирахад нийгмийн хүчин зүйл ямар холбогдолтой байсныг тодорхойлсон. Хүн амьтны аймгийн хөхтний ангид хамаарна. Энэ ангийн бүх шинж тэмдэг, тухайлбал: умай доторх хөврөлийн хөгжил, өрц, хөх, араа соёо үүдэн шүд гэх гурван ялгаа бүхий шүд, дунд чихэндэх сонсголын гурван яс, чихний дэлбэн хүнд бий. Хүний бүх эрхтний тогтолцоо сүүн тэжээлтнийхтэй төсөөтэй. Хүнд үлдэц эрхтэн (рудимент) 90 гаруй бий. Хоорондоо барьцалдан дутуу хөгжсөн дөрвөн (хааяа 5) нугалам бүхий хүний ахар сүүл бол үлдэц эрхтэн. Олонхи хөхтөнд байдаг тэжээл боловсруулах чухал ач холбогдолтой мухар олгой хүнд ондоо үүрэг бүхий үлдэц эрхтэн болжээ. Шувуу, мөлхөгчдөд байдаг гурав дахь зовхины үлдэц буюу налхи хүний нүдний дотор буланд бий.

Page 64: маш сайн ном

64

Өвгийн шинж илрэх (атавизм) үзэгдэл хүнд бий. Хааяа сүүлтэй, бие нь өтгөн үстэй, олон хөхтэй хүүхэд төрдөг. Үлдэц эрхтэн, өвгийн шинж илрэх үзэгдэл хүн, адгууснаас гаралтайн нотолгоо болно. Хүний биеийн хөгжил бусад амьтны нэгэн адил үр тогтсон өндгөн эсээс эхэлнэ. Үр тогтсон өндгөн эс хуваагдаж эдүүд үүсэж, улмаар эрхтний үүсвэр бий болдог. Хүний үр хөврөл олон шинжээр бусад нугаламт амьтны үр хөврөлтэй төстэй болохыг бид өмнө дурьдсан. Бие бүтэц, физиологийн онцлогоороо хүн дүрст бич шимпанзе, горилл, орангутан, тэдэнтэй ойролцоо гиббон бичүүд хүнтэй бусад амьтнаас илүү ойр төсөөтэй. Хүн дүрст бич баярлах, уурлах, уйтгарлах, үр хүүхдээ арчлах, хамгаалах, энхрийлэх, хүмүүжүүлэх, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх зэрэг мэдрэлийн дээд үйл ажиллагааны олон шинжээр хүнтэй төсөөтэй. Хүн дүрст бич ойр байгаа юмыг энгийн зэвсэг болгон хэрэглэж чадна. Тэд мэдрэх эрхтэнд шууд үйлчилдэг өдөөгчөөр дамжуулан гадаад орчноо мэдрэх бодит сэтгэмжтэй. Харин юмс үзэгдлийг хийсвэрлэн сэтгэх, тоймлох, нэгтгэн дүгнэж ойлгох чадваргүй. Хүн дүрст бич сүүлгүй. Гараараа тулж, хөлөөрөө босоо явж чадна. Хурууны хумс нь хүнийхтэй адил. Хүнтэй адил 12-13 хос хавирга, ууцны таван ястай. Шүдний тоо, соёо, араа, үүдэн шүд хүнтэй адил. Хэлхээ яс, дотоод эрхтэн хүнтэй гайхам төстэй. Арьс, чихний бүтэц, нүд бас хүнийхтэй төсөөтэй. Шимпанзе, горилл, орангутаны цус хүнийхтэй ижил 4 бүлэг болдог. Толгойн бөөс зэрэг паразит, ханиад, цэцэг, булчин задрах тахал, гэдэсний хижиг зэрэг олон өвчнөөр хүнтэй адил өвчилдгөөрөө бас нийтлэг шинжтэй. Хүн, хүн дүрст бичний хромосомын тоо, хэмжээ, хэлбэр ихээхэн төсөөтэй. Энэ бүхэн хүн, хүн дүрст бичин хоёр нэг төрөл гэдгийг нотолно. Хүний уураг тархины багтаамж ойролцоогоор 1400-1600 см3, гадарга нь дунджаар 1250 см2, харин хүн дүрст бичнийх 600 см3, 415 см2 байна. Хүний уураг тархи артираа нугачаа ихтэй, ялангуяа дээд мэдрэлийн үйл ажиллагааны гол төв байдаг зулай, дух, санчигны хэсэг илүү атираажжээ. Хүн дүрст бичний зүйл бүхэн хүнтэй зарим шинжээр ойр, заримаар хол байдаг. Горилл биеийн ерөнхий харьцаа, сарвуу, ул, аарцгийн бүтцээрээ хүнтэй их төсөөтэй. Шимпанзе толгойн ясны бүтэц, мөчдийн хэмжээгээр, хүнтэй гориллоос илүү ойр. Орангутан хүн шиг 12 хос хавиргатай. Гиббон толгойн ясны мөлгөрдүү бөөрөнхий хэлбэр, цээжний өргөн араг ястайгаараа хүнд бусдаасаа илүү дөт юм. Хүн дүрст бичдийн тэр нь хүнтэй илүү ойр гэхэд хэцүү, олонхи эрдэмтэд шимпанзе илүү ойр гэдэг. Одоогийн хүн дүрст бичнүүдийн алин ч хүний шууд өвөг биш. Харин тэдний өвөг нэг байжээ. Хүн, хүн дүрст бич хоёр чанарын бодит ялгаатай. Хүний амьдралын үндэс суурь хамт олон дотор хөдөлмөрлөх, хөдөлмөрийн багаж зэвсэг бүтээж хэрэглэх явдал юм. Хүн нийгэмд аж төрж, нийгэм-олон нийтийн хуульд захирагдана. Ухамсар, хэл яриагаараа хоорондоо харилцаж хөдөлмөрийн туршлагаа хуримтлуулж дамжуулна. Хийсвэр сэтгэж шинжлэх ухаан, урлаг хөгжүүлэх чадвартай.

Амьд ертөнцийн эволюцийн гол хүчин зүйлүүд, тухайлбал, хувьсал, удамшил, амьдралын төлөө тэмцэл, байгалийн шалгарал хүний эволюцид ч хамааралтай гэж Ч. Дарвин заажээ. Биологийн ба биологийн бус хүчин зүйлүүд эртний хүн дүрст бичийг морфофизиологийн хувьсалд (ароморфозод) удаа дараа оруулж эцэст босоо явуулж, гар хөлийг нь тус тус үүрэгтэй болгосон юм. Хүний үүслийг (эволюцийг) дан амьд бие махбодын зүй тогтлоор тайлбарлах нь хангалтгүй. Иймээс Ф. Энгельс энэ асуудлыг хөдөлмөр, нийгмийн аж төрөл, ухамсар, хэл яриа зэрэг нийгмийн хүчин зүйлийг оролцуулан харгалзаж үзэхийг чухалчилжээ. Хөдөлмөр бол хүний эволюцийн чухал хүчин зүйл мөн хэмээн эрдэмтэн судлаачид тэмдэглэдэг. Хүний үүслийн гол хөдөлгөх хүч хөдөлмөр байсан. Хөдөлмөрийн явцад хүн хөдөлмөрийн багаж зэвсэг бүтээдэг. Дээд зэрэг бүтэц байгуулалттай амьтан-хүн дүрст бич байгалийн бэлэн юмыг энгийн зэвсэг болгон

Page 65: маш сайн ном

65

хэрэглэх боловч багаж зэвсэг бүтээж чадахгүй. Хөдөлмөр багаж зэвсэг бэлтгэхээс эхэлдэг. Энэ утгаар Ф. Энгельс “Хөдөлмөр хүний бүх амьдралын үндсэн нөхцөл учраас хөдөлмөр хүнийг бий болгосон гэж хэлж болно” гэжээ. Босоо явах нь бич хүн болж хувирахад шийдвэрлэх алхам болсныг Ч.Дарвин, Ф.Энгельс нар онцлон тэмдэглэжээ. “Гар хөдөлмөрийн эрхтэн төдийгүй, хөдөлмөрийн бүтээгдэхүүн” гэж Ф. Энгельс бичжээ. Хөдөлмөрийн хамгийн энгийн багаж хэрэгсэл хийх болсноор хүн байгалийн эрхшээлд автах нь багасч, байгалийн юмс үзэгдлийн шинж чанарыг нээн олж мэдлэг, туршлагын хүрээ нь улам тэлэв. Ийнхүү хүний эволюцид амьд бие махбодын зүй тогтлын нөлөө үйлчлэл суларч, нийгмийн үйлчлэл, зүй тогтол нэмэгджээ. Бич сүрэглэн амьдарч байсан учир хөдөлмөр бүр анхнаасаа нийгмийн шинжтэй байв. Хөдөлмөр нийгмийн гишүүдийг улам нягтруулж нэгтгэсэн. Хүн хөгжлийнхөө бүр эхэн үед махан хоол хэрэглэж байсныг ан авлах, загас барих эртний багаж зэвсэг гэрчилдэг. Хоол хүнсийг боловсруулж, чанаж болгох болсноор зажлах үйлдэл хөнгөрч, бичний зажлуурын булчинг тогтоодог чамархай ясны хянга үүрэг ач холбогдлоо алдаж хэрэгцээ нь багассаар байгалийн шалгарлаар үгүй болсон. Ургамлан хоолноос холимог хоолонд шилжих явцад байгалийн шалгарлаар гэдэс ихээхэн богиноссон. Гал хэрэглэх болсноор хүйтний бэрхшээлийг даван, араатнаас хамгаалж, дэлхий даяар тархан түгэж суурьших нөхцөл бүрдэв. Хүн гадаад орчны мэдээ дохиог амьтны нэгэн адил мэдрэх эрхтний шууд цочролоор дамжуулж хүлээн авдгийг анхдагч дохионы тогтолцоо (систем) гэнэ. Хэл яриатай болсноор мэдээллийг үгээр дамжуулж хүлээн авдаг болов. Ийнхүү хэл яриа буюу хоёрдогч дохионы тогтолцоо бий болов. Хоёрдогч дохионы тогтолцоо хүний амьтнаас ялгардаг дээд мэдрэлийн үйл ажиллагааны чанарын гол ялгаа болно. Хэл яриа манай өвгийн оюун ухааны хөгжлийн тодорхой нэг шатанд үүсэж, уураг тархины хөгжил, сэтгэмжийн үйл явцын цаашдын хөгжилд ихээхэн нөлөөлөв. Үгээр бодит юмыг төсөөлөх, ерөнхийлөн дүгнэх, өөрөөр хэлбэл зөвхөн хүнд байдаг хийсвэрлэн сэтгэх бололцоо бий болов. Хүний гадаад хэлбэр төрх (морфологи), амьдралын дотоод үйл ажиллагааны (физиологи) шинж тэмдэг удамшин дамждаг. Харин хамтын хөдөлмөрийн үйл ажиллагаа, сэтгэхүй, хэл ярианы чадвар генээр ч удамшиж байгаагүй, удамшихгүй. Хүний ийм хүн чанар зөвхөн нийгэмд, нийгмийн хүчин зүйлийн нөлөөнд хүмүүжил, боловсролоор хувь хүн тус бүрт үүсэж бүрэлдэн, амьдралын (насан) туршид нь хөгждөг. Балчир хүүхдийг хүний нийгмээс удаан хугацаагаар тусгаарласны дараа буцааж хэвийн нөхцөлд нь оруулахад хүн чанар огт үүсээгүй юмуу, муу үүссэн тодорхой тохиолдлууд байдаг. Энэ баримт хүн чанар удамшдаггүйн нотолгоо юм. Антропогенезийн хөдөлгөх хүч нь ийнхүү амьд бие махбодын (удамших хувьсал, оршин тогтнохын төлөө тэмцэл, байгалийн шалгарал) болон нийгмийн (хөдөлмөрийн үйл ажиллагаа, нийгмээр аж төрөх ёс, хэл яриа, сэтгэхүй зэрэг) хүчин зүйлүүдээс бүрддэг.

Эртний болон орчин үеийн анхны хүн, арьстны тухай ойлголт Мезозойн эринд анхны хөхтөн жижиг шавж идэштний дотроос туруу, далавч, хумс, хурц шүдний алин ч үгүй, бүлэг амьтад тусдаа салж хөгжжээ. Тэд задгай газар, ой модны алинд ч амьдарч үр жимс, шавжаар хооллодог байв. Энэ бүлгээс эх авсан салаанаас яваандаа бичинцэр, бич, хүн гурав үүссэн гэж үздэг. Хүн, хүн дүрст бич хоёр хоорондоо ойрхон төрөл, өөрөөр хэлбэл нэг удмын (ишний) хоёр салаа юм. Өмнө Африкаас Австралопитек (аустралuс-латинаар өмнө; питек-грекээр бич) гэх хүн дүрст бичний хэлхээ ясны үлдэц олдсон. Австралопитекийн толгойн яс, шүдний бүтэц, хэлхээ ясны хэсгүүд хүнийхтэй, одоогийн хүн дүрст бичнийхээс илүү ойр юм.

Page 66: маш сайн ном

66

Уураг тархины эзлэхүүн их, гавлын нүүрний хэсэг богино, шүд хүнийхтэй гойд төстэй. Тэд сайн хөгжилтэй, хоёр хөлт хүн дүрст бич байжээ. Явах тулах үүргээс бүрэн чөлөөлөгдсөн урьд мөчөөрөө байгалийн юмыг эгэл зэвсэг болгон ашигладаг, сүүлдээ багаж зэвсэг үйлддэг болжээ. Хүний өвөг маргаангүй мөн гэгддэг бусад бичтэй австролопитек нэг үед амьдарч байв. Австролопитекийн бүлгийг олонхи эрдэмтэд хүний эволюцийн нэг сөнөсөн мухар салаа гэж үздэг. Дорно Африкад хийсэн олон нээлтээс Австролопитек 5 сая гаруй жилийн тэртээ, түүнээс нэлээд хожуу хүний шууд өвөг - чадварлаг хүн гэгдэх бич амьдарч байсан гэж үзэх болов.

Хүний үүслийн явцыг 1) балар эртний, 2) эртний, 3) орчин үеийн анхны хүн гэх гурван үе шат болгодог. Энэ гурван үе шатанд хүн, сүүлчийнх нь түрүүчийнхээ устгаж, нэг нь нөгөөгөөр солигдоогүй, харин эв түнжин муутайхан зэрэгцэн оршиж байжээ. Бичин хүний (Питекантроп) үлдэгдлийг 1891 онд Ява арлаас олжээ. Сүүлд Африк, Ази, Европоос олдсоноор хуучин тивд өргөн дэлгэр байгаад бусад тиврүү шилжин тархсан гэж үздэг. Питекантроп яльгүй бөхийж хоёр хөлөөрөө явдаг, 170 см орчим өндөр байв. Гавлын хайрцаг ясны өргөн урт орчин үеийн хүнийхтэй адил, харин орой нь арай намхан, зузаан ястай, тархины эзлэхүүн 900-1100 см3, хөмсөгний хянга тууш, урагш их төвгөр. Дух, чамархайн хэсэг бичнээс илүү хөгжсөн нь дуу авиа, сонсголын хөгжилтэй холбоотой. Эрүү нь урагш илүү гарсан, оочны төвгөргүй байв. Питекантроп чулуун малтуур, цоолтуур хийж гал түлж, хүй нэгдэл, сүргээрээ сууц байргүй аж төрж байв. “Хятадын хүн” буюу синантроп хүн питекантропоос нэлээд хожуу амьдарч байжээ. Бээжингийн ойролцоо агуйгаас 1927-1937, мөн 1987 онд олдсон энэ эртний хүн гадаад байдлаар питекантроптой их төстэй ч түүнээс хавьгүй илүү хөгжсөн байжээ. Уураг тархины нь багтаамж 850-1220 см3, хөдөлгөөний төв агуулсан уураг тархины баруун хэсэг, зүүн хэсгээсээ том байгаа нь баруун гар зүүнээсээ илүү хөгжсөнийг нотолдог. Синантроп гал асааж, манаж хэрэглэн, амьтны арьс нөмөрдөг байсан бололтой. Тэр агуйнаас бас зузаан үнс, шатсан гишүү, том амьтны чөмөг, толгойн яс, чулуу эвэр, ясан зэвсэг олджээ. Герман улсын Гейдельберг хотын хавиас 1907 онд оочны доод төвгөргүй, одоогийн хүнийхтэй адил шүд бүхий том эрүү олджээ. Питекантроп, синантроп хоёрыг хүн төрлийн бичин хүний дэд төрөлд хамаарах өөр өөр зүйл гэж үздэг. Зарим эрдэмтэд бич хүн болж хувирах эхний шатны төлөөлөгч чадварлаг хүнийг энэ дэд төрөлд хамааруулдаг. Европ, Ази, Африкт агуйн хурдасны доод давхраанаас неандерталь хүний (одоогийн Герман улсын нутаг Неандер голын эргээс 1856 онд анх олсон) хүүхэд, том хүний бөөн яс олджээ. Хожим Узбекстаны өмнө хэсэг, Крымээс 150 мянган жилийн тэртээ мөстлийн үед амьдарч байсан неандерталь хүний яс олдсон байна. Неандерталь биднээс арай намхан (эрэгтэйн өндөр 155-158 см), яльгүй бөхийж явдаг байжээ. Дух жижиг, налуу, хөмсөгний ирмэг гүдгэр, эрүүндээ бяцхан шонтонтой, эсвэл шонтонгүй байв. Уураг тархи үрчлээ багатай, харин багтаамж нь хүнийхтэй ойролцоо 1400 см3 орчим байжээ. Мөстлийн үеийн хатуу ширүүн нөхцөлд агуйд гал ноцоон амьдарч ургамал, амьтны гаралт тэжээл хэрэглэдэг байсны зэрэгцээ каннибализм ч байжээ. Чулууг чулуугаар засан зэвсэг хийдэг, мод, яс эвэр зэвсэг хэрэглэдэг байсан. Гавал, нүүрний ясны тогтоцоор нь дохио, дуу авиа, хэл ярианы эхлэл төдий үгээр харилцдаг байсан гэж таамагладаг. Тэд 50-100 хүнтэй бүлэг хэсгээр амьдарч, эрэгтэй нь хамтран ан гөрөө хийдэг, хүүхэд, эмэгтэйчүүд ургамлын үндэс, үр жимс түүж, хашир туршлагатай ахмад нь багаж зэвсэг үйлддэг, арьс нөмөрч хувцасладаг байсан хэмээн эрдэмтэд нотолдог. Кроманьончуудын (Францын өмнө хэсэг Кроманьон гэдэг газраас анх олд сон) хэлхээ яс, гавал, багаж зэвсэг, Европ, Ази, Африк, Австрали тивээс олддог. Кроманьон хүн 180 см орчим өндөр, босоодуу духтай, хөмсөгний ирмэг яс их төвгөр биш, гавлын багтаамж 1600 см3 байв. Эрүүний урьд төгсгөлдөө оочны шонтонтой болсон нь хэл

Page 67: маш сайн ном

67

яриа сайн хөгжсөний гэрч юм. Барьж байгуулсан орон байрандаа амьдарна. Агуйн хананд зос, шороон будаг, эсвэл зураасаар хүн, амьтан, ан, бүжиг наадам зэрэг элдэв дүрс зурж сийлдэг байв. Яс, цахиуран зүүгээр арьс оёж сүлбэн хувцас хийдэг байжээ. Кроманьоны үед хөдөлмөрийн багаж зэвсэг, ахуйн элдэв хэрэглэл, бэлтгэх арга барил неандерталийнхаас хавьгүй сайжран эд юмсыг өнгөлж өрөмдөж вааран эдлэл хийдэг байжээ. Амьтан тэжээх, ногоо тариа тарих анхны алхам гарчээ. Ураг төрлөөр амьдардаг байв. Шашны эх үүсвэр бий болжээ. Кроманьон хүн, орчин үеийн хүнтэй хамт ухаант хүн (Homo sapiens) зүйлд хамаарч, хүн төрлийн шинэ хүн гэдэг гурав дахь дэд төрөлд багтдаг. Кроманьончуудын амьдралд нийгмийн хүчин зүйл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Амьтны ертөнцөөс ялгаран гарсан бидний өвөг ийнхүү хүн болох урт удаан, нарийн төвөгтэй үйл явцаар орчин үеийн хүн төрхийг олжээ. Хүн төрөлхтний эволюцид хөдөлмөр, нийгмээр аж төрөх ёс, хөдөлмөрийн шинж хүчтэй нөлөөлсөн. Хүн босоо явж, хэл яриатай болж, гар нь хөдөлмөрийн эрхтэн болж хувирснаас хойш бие тогтцын эволюци эрс удааширч, өнгөцхөн, хоёрдугаар зэргийн (дагалдах) холбогдолтой шинж тэмдгийн эволюци эхэлсэн гэж үздэг. Одоо дэлхийд хүний ганцхан зүйл бий. Толгойн яс, уураг тархи, тавхай, гарын бүтэц, цусны бүлгээр ижил, чөлөөтэй эвцэлдэж төлжил бүхий үр удам төрүүлдэг чанар бүх хүн нэг зүйл болохыг гэрчилнэ. Саяхан болтол хүн төрөлхтнийг негржүү буюу негржүү австралийн (экваторын-хар арьстан), европжуу (Европын-цагаан арьстан), монголжуу (Ази, Америкийн-шар арьстан) гэх гурван их арьстанд ялгадаг байв. Сүүлийн үед олонхи эрдэмтэд экваторын хар арьстныг негржүү, Австралийн негржүү гэж хоёр ялгаснаар одоо дэлхийд 4 их арьстан байна. Их арьстан бүр дотроо хэд хэдэн (нийтдээ 30 гаруй) бага арьстанд хуваагддаг. Хоёр их арьстны хил залгаа нутагт холимог арьстан бий. Арьстан арьс, үс, нүдний өнгө, хамар, уруулын хэлбэр зэрэг гадаад онцлогоороо ялгарна. Ийм ялгаа дээр үед байгалийн янз бүрийн нөхцөлд амьдарч байсан өөр өөр популяцид бий болжээ. Арьсны хар өнгө (пигмент) бол нарны хурц туяанаас хамгаалах зохилдолгоо юм. Буржгар үсэн дотор хурсан агаарын давхраа хэт халахаас хамгаална. Цайвар арьс хэт ягаан туяа сайн нэвтрүүлж сульдаа өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Хавчгар монхор хамар амьсгалах агаарыг бүлээсгэнэ. Арьстнууд оюун ухаан, сэтгэлгээ, хэл ярианы чадвараар бодит ялгаа байхгүй, амьд бие махбодын (биологийн) шинж чанараараа бүх арьстан адилхан юм. Янз бүрийн арьстан, үндэстний ард түмэн соёл, ахуйн хөгжлөөр өөр өөр төвшинд байгаа нь зөвхөн нийгэм-эдийн засгийн элдэв хүчин зүйлээс шалтгаална. Арьстны тухай шинжлэх ухаан - арьстан судлал нь арьстны гарал үүсэл, ураг төрлийн харьцаа, өвөрмөц шинж байдал, оршин тогтнож ирсэн орчин нөхцлийг нь судалдаг. Арьстан судлалын мэдээ хүний үүслийн асуудлыг шийдэхэд чухал холбогдолтой.

Тавдугаар бүлэг

БАЙГАЛИЙН НӨӨЦ БАЯЛАГИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ТӨРИЙН

БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ХХ зууны эхэн хүртэл байгалийн нөөц баялагийг ашиглах хамгаалах улсын чанартай байгууллага, үйлдвэр аж ахуйн газар Монгол улсад байгаагүй байна. Монголчууд идээшин дассан нутгийнхаа зарим нөөц баялагийг өөрсдийн хэрэгцээний хирээр ахуйн зориулалтаар ихэвчлэн улирлын чанартай ашигладаг байв. Харин гадаадын зарим пүүс компани ялангуяа алт, үнэт чулуу зэрэг ашигт малтмалыг нэр төдий зөвшөөрөл хэлцлээр хайр гэмгүй ашиглан олборлож байсан түүхэн баримт мэдээ бий.

Монгол Ардын түр засгийн газрын 1921 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19-дүгээр хурлын тогтоолд “Манай монгол хязгаар дотор бүхий газар ус болбоос монгол ард түмний хөрөнгө мөний тул монголын орон нутгийг энгийн дотоод гадаадын хүн нар миний хэмээн түрэмгийлэн эзэрхэхийг манай монголын ардын засгийн газраас үүнээс хойш зогсоохоор зөвлөн тогтов“ хэмээн тэмдэглэжээ.

БНМАУ-ын анхны үндсэн хууль (1924) - д “БНМАУ-ын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус тэдгээрийн баялгууд нь … ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно” гэж заасан нь улс төр, эдийн

Page 68: маш сайн ном

68

засаг, эрх зүйн нэн их ач холбогдолтой, чухамдаа төрөөс байгаль орчны талаар баримтлах эрхэм зорилтыг хуульчлан тогтоосон явдал байлаа. Мөн хуульд газар эдлэх нийтийн дүрмийг батлах, аймаг хотын эдэлбэр газрын хил хязгаарыг байгуулах, дэлхийн баялгийг ашиглах дүрэм заавар тогтоох Улсын дээд эрхийг хадгалах газруудын эрхлэн шийтгэвэл зохих зүйлүүдийн нэг болгон заажээ. Ийнхүү ардчилсан хувьсгал ялсан 1921 оноос хойш монгол орны байгалийн баялгийг ашиглах, хамгаалах асуудлыг төр өөрийн мэдэл дор авч, тухайн асуудлыг тусгайлан хариуцсан төрийн байгууллагуудын үүсэл хөгжил эхэлжээ. Дархлан хамгаалсан газар нутаг

Монголчууд байгалийн үзэсгэлэн төгс газар нутгийг тусгайлан хамгаалж, онголон

тахиж тэнд байршин амьдардаг ан амьтныг дархлан хамгаалж ирсэн өнө эртний баялаг уламжлалтай. Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, ховор, ховордсон амьтан, ургамал тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, экосистемийн тогтолцоо, хувьсан өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, байгалийн нөөц баялгийн ашиглалтыг зохицуулах зорилгоор газар нутгийг тусгайлан хамгаалах нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэдэг байгаль орчныг хамгаалах сонгодог арга хэлбэрийн нэг юм.

1778 онд Богд уулыг албан ёсоор дархалж 1809 оноос эхлэн Богдхан уулын амуудыг тусгайлан хамгаалах цагдаатай болгож, 1911 онд Богд хаант Монгол улсыг тунхагласны дараа Богд уулыг “Богдхан Хайрхан уул” гэж нэрлэн, уулыг хамгаалах захиргааг байгуулж байсан байна.

Богд Хан-Уулын уламжлалт тайлга тахилгын түүхээс сөхөн үзвэл энэ уул нь эрт цагаас бөө мөргөлийн шүтлэгийн орон бөгөөд "улаан тахилгатай" /цусан тахилгатай/ байсан гэсэн хууч яриа бий. XII зууны үед Хэрэйдийн Ван хан Тоорил Туулын Хар түнд /шугуйд/ нутаглаж байх үеэсээ өмнө этгээдийн их уулыг ан ав хийх, гал хөс түлэхийг цаазлан хориглож байжээ.

Бүрэн засагчийн 12-р он, харагчин тахиа жилийн /1773/ таван сарын наймны хөхөгчин тахиа едөр тайж тахиж байсан баримт мэдээ бий. Манжийн хаан Тэнгэр тэтгэсний 43-р онд /1778/ Их Хүрээний сайд ван Юндэндорж, харъяат түшмэл Санжаадорж нар Манжийн хаанд Богд Хан Уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр , Бүрэн хан, Бат хан уулыг ариун аглаг уул болгохоор айлтгал бичиг өргөж байснаас эхлээд Богд Хан Уул /1778/, Хэнтий хан уул /1779/ хоёрыг, дараа нь Отгонтэнгэр уулыг /1818/ зарлигаар тайж тахих болгосон байна. Ингээд сайд ван Юндэндорж, харъяат түшмэл Санжаадорж нарын саналаар тэр үед байсан хоёрдугаар лагшин эрих Богд Жебзундамба хутагтын /1724-1757/ цолыг Хан-Ууланд соёрхсоноор Богд Хан-Уул гэсэн нэртэй болжээ. Энэ уулын хоёр их оргилд Цэцээ гүн, Түшээ гүн хэмээх цол соёрхож, жил бүр тавин лангийн ембүү пүнлүүтэй болгон тайлга тахилгынхаа үеэр овоонд нь ёслон өргөдөг болжээ.

Богд Жебзундамба хутагтаас Радэн хийдийн ханчэн Агваанпринлайжамцад "Дөрвөн уулын сан сэржим энэ мэт нэгэн хэрэгтэй" хэмээн дуртгаснаар өнөөгийн бидэнд уламжилсан "Орны эзний сан сэржим" /хувилбар нь "Орны тэнгэрийн сан" / төвд судрыг зохиосон бололтой байна. Мөн энэ үеэс Богд Хан Ууланд "Дүнжонгарав" буюу "Өмнийг тэтгэгч цагаан лавай" хэмээх шашныг тэтгэгчийн цол бас хайрлажээ (Дулам,2005).

Манжийн хааны зарлиг гарсны дараагаар Тэнгэр тэтгэсний 44-р оны /1779/ шаргачин гахай жилийн зуны тэргүүн сарын 19-нд "Хайрхан" буюу "Богд Хан Уулыг халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлж их тайлга, тахилга хийсэн бөгөөд энэ үеэс хойш зарлигаар жилд зун, намар цагт хоёр удаа тахидаг болжээ.

“Халх журам” хуульд Богдхан уул, Хан Хэнтий, Отгон тэнгэр, Булган, Хөгнөхаан, Зоргол, Төвхөн хан зэрэг 14 уулыг дархлан хамгаалахаар заасныг үзвэл дархан цаазат газрын сүлжээ эрт дээр үед бий болсон гэж үзэх үндэстэй ажээ .

Page 69: маш сайн ном

69

1950-иад оны үеэс газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажлыг дэс дараатай хэрэгжүүлж ирсэн байна. Тухайлбал, 1957 онд Батхаан, Нагалхан, 1965 онд Урантогоо, Тулга-Жалавч, Булган уул, Ёлын ам, Лхачинвандад уул зэрэг газруудыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид (хуучин нэрээр)-ийн Зарлигаар дархан цаазтай болгож, 1975 онд говийн байгаль, ховор амьтдыг хамгаалах зорилгоор Говийн Их дархан газар, 1977 онд Хөх Сэрхийн нурууг тус тус дархалж, 6 сая га талбай бүхий 13 дархан цаазат газартай болсон байна.

1975 онд БНМАУ-ын СнЗ (хуучин нэрээр)-өөс “БНМАУ-ын Дархан газрын дүрэм”-ийг батлан тусгай хамгаалалттай газрын сүлжээ, түүний хамгаалалтын горим, дэглэмийг тодорхойлж, Монгол улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” 1994 оны хуулиар газар нутгийг улсын тусгай хамгаалалтад Дархан цаазат газар, Байгалийн цогцолбор газар, Байгалийн нөөц газар, Дурсгалт газар гэсэн 4 ангилалаар авахаар тогтоосноор тусгай хамгаалалттай газар нутгийн олон улсын жишигт нийцсэн нэгдсэн сүлжээг байгуулах, хамгаалалтын горимыг зөв тогтоох үндэс, нөхцөл бүрджээ.

1994 онд “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, 1997 онд “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай” Монгол улсын хуулиуд шинээр батлагдсан. 1995 онд дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын нийтлэг болон тусгай горимыг Засгийн газраас, 1998 онд “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”- ийг Улсын Их Хурлаас тус тус батлан гаргаж мөрдүүлснээр тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи эрх зүйн үндэс бүрдсэн гэж үзэж болно.

Монголчууд бид бусад улс гүрнээс ялгагдах онцлог, дэлхий нийтэд бахархах зүйлтэй байх зорилгоор өөрийн орныг дэлхийн шим мандлын онцгой бүс нутаг болгох саналыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн 1992 онд Бразиль улсын Рио де-Жанейро хотноо чуулсан “Орчин ба хөгжил” сэдэвт НҮБ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцох үедээ дэвшүүлэн тавьж, энэ энэ тухай “Тайлбарлах бичиг”-ийг тараасныг дэлхийн улс гүрнүүд талархан хүлээж авсан байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан зарласан “Бидний амьдарч буй гариг WWF 2000” хөдөлгөөнийг дэмжиж 1997 оны 3 дугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат илгээлт явуулсан юм. Энэхүү илгээлтдээ “Дэлхийн байгаль хамгаалах сан үүсч байгуулагдсаныхаа 35 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед “Бидний амьдарч буй гариг WWF 2000” хөдөлгөөн санаачлан зохион байгуулж байгаа нь эх дэлхийгээ аврах агуу их аяны эхлэл болно гэж Монголын ард түмэн үнэлж, энэ чухал үйлсэд тодорхой хувь нэмэр оруулна гэдгээ мэдэгдэж байна. Бид Монгол Улсын нутаг дэвсгэрийн 30 хувь буюу 49 сая га газар нутгийг эх дэлхийдээ барих бэлэг болгон тусгай хамгаалалтанд авахаа илэрхийлж” байна гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл илгээлтийг “Бидний амьдарч буй гариг WWF 2000” хөдөлгөөнийхөө нээлтэд зориулж дэлхийн байгаль хамгаалах сангаас ХБНГУ-ын Франкфурт хотноо 1997 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан. Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын ИХ Хурлын гишүүн, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Цогт-Очир, Монгол Улсаас ХБНГУ-д сууж байсан Элчин сайд Л.Удвал нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын төлөөлөгчид оролцох үеэрээ дэлхийн байгаль хамгаалах сангийн гүйцэтгэх захирал К.Мартинд албан ёсоор гардуулан өгсөн байна.

Дэлхий нийтэд зарласан энэхүү амлалт “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”- т тусгалаа олж эдүгээ амжилттай хэрэгжиж байна.

Байгалийн бүс бүслүүрийн онцлог, газар зүй, геологийн өвөрмөц тогтоц ховор, ховордсон амьтан, ургамал бүхий экосистем болон түүх, соёлын дурсгалт, үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсаж өөрчлөгдөх зүй тогтлыг нь судлах, танин мэдэх зорилгоор тодорхой газар нутгийг хамгаалалтад авч, тэдгээрт хамгаалалтын онцгой дэглэм, горимыг тогтоож хэрэгжүүлснээр монгол орны эмзэг байгалийн унаган төрх

Page 70: маш сайн ном

70

хадгалагдаж, хүрээлэн буй орчны тэнцэл хангагдаж улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой болно.

Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний үеэс эхлэн Монгол Улсын төр, засгийн газраас улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо, талбайн хэмжээг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 1990-1996 онд 10.7 сая га талбай бүхий 22 хэсэг газрыг улсын тусгай хамгаалалтанд авснаар талбайн хэмжээг 2.9 дахин өсч, 16.3 сая га-д хүрсэн. 1996-2000 оны хугацаанд шинээр 4.2 сая га талбайтай 13 газрыг тусгай хамгаалалтанд авч нийт нутаг дэвсгэрт эзлэх хувийг 13.1% -д хүргэсэн юм.

УИХ - аас 1998 онд баталсан “Тусгай хамгаалалттай газар нутийн үндэсний хөтөлбөр” нь төрөөс ТХГН-ийн талаар 20 жилийн хугацаанд баримтлах бодлогын үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга замыг 3 үе шаттайгаар тодорхойлсон баримт бичиг юм.

Сүүлийн жилүүдэд тусгай хамгаалалттай газар нутгийн тоо, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, хамгаалалтын захиргаадын боловсон хүчний чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр онцгой анхаарч шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийслэл, 19 аймгийн 150 гаруй сум, дүүргийн газар нутгийг хамарсан 21.5 орчим сая га талбай бүхий 60 газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байгаа нь тус улсын нийт нутаг дэвсгэрийн 13.7 хувийг эзэлж байна. Түүнчлэн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” журмыг боловсруулан Байгаль орчны сайдын тушаалаар батлуулан мөрдөн ажиллаж байна.

Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгуудаас дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтыг улсын төсөв, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэн хамгаалалтын 22 захиргаа, 2 хэсэг, эрдэм шинжилгээний нэг төвийг байгуулан ажиллаж байна.

2005 оны 11 сард “Байгаль орчныг хамгаалах хуульд” нэмэлт өөрчлөлт оруулан ТХГН-ийн байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн нормативыг шинэчлэн өөрчлөхөөр хуульчилсан нь ТХГН-ийн хамгаалалтын горим дэглэмийг хангахад чухал түлхэц боллоо.

Байгалийн нөөц болон дурсгалт газрууд нь нийт ТХГН-ийн 9.3 хувийг эзэлдэг ч ТХГН-ийн тухай хуульд байгалийн нөөц болон дурсгалт газрын хамгаалалтын зардлыг аймаг, орон нутаг хариуцахаар заасан. Аймаг, орон нутгийн хөрөнгө санхүүгийн боломж муу, мэргэжлийн боловсон хүчин дутмаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус яамнаас зарим хамгаалалтын захиргаанд байгалийн нөөц газар, дурсгалт газруудын хамгаалалтыг хариуцуулан, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.

ТХГН-ийн орчны бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бүсийн зөвлөл байгуулж ажиллуулах тухай журмыг Байгаль орчны сайдын 112 тоот тушаалаар батлуулан мөрдүүлж нийт ТХГН-ийн хэмжээнд 110 гаруй орчны бүсийн зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Олон улсын “Хүн ба шим мандал” хөтөлбөрөөс боловсруулсан шим мандлын нөөц газрын сүлжээг өргөтгөх, хөгжүүлэн бэхжүүлэх зорилго бүхий баримт бичиг болох “Севилийн стратеги”– ийн хүрээнд Монгол улс зөвхөн өөрийн орны төдийгүй бүс нутгийн болон дэлхийн шим мандлын экологийн тэнцвэрийг хадгалан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий газруудыг Дэлхийн байгаль, соёлын өв болон шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулах үндэслэлийг боловсруулж, холбогдох газруудад санал болгох зэрэг арга хэмжээг шат дараалалтайгаар авч хэрэгжүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Их говийн дархан цаазат газар 1990 онд, Дархан цаазат Богдхан уул 1996 онд, Увс нуурын ай савын дархан цаазат газар 1997 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар 2004 онд, Дорнод Монголын тал нутаг 2005 онд Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдаж, Дэлхийн соёлын болон байгалийн өвийн жагсаалтад Увс нуурын ай савын дархан цаазат газар 2003 онд, Орхоны

Page 71: маш сайн ном

71

хөндий 2005 оны 3-р сард тус тус бүртгэгдлээ. Мөн түүнчлэн “Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай” Рамсарын Конвенцийн жагсаалтад манай улсаас Монгол дагуур, Тэрхийн цагаан нуур, Өгий нуур, Говийн бүлэг нуурууд, Хар ус, Айраг нуур зэрэг 6 газар хамрагдаад байна. Ийнхүү Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгууд “дэлхийн данс”-тай боллоо.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхий нийтийн хэмжээнд зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 эко бүс нутгийг 1996 онд тогтоон зарласан бөгөөд манай орны Дорнод монголын Дагуурын хээр тал, Алтай-Саяны уулархаг муж эко бүс нутагт орсон байна.

Дэлхийн улс орнууд байгалийн бүс бүслүүрээр ангилан зааглагддаггүйг үндэслэл болгон хил дамжин орших экосистем, биологийн төрөл зүйлийг хил залгаа улс оронтой хамтран хамгаалах хил дамнасан тусгай хамгаалалттай газрууд байгуулах асуудалд анхааран ажиллаж ОХУ, БНХАУ-тай хамтарсан анхны дархан газар байгуулагдсан. Олон улсын хамтарсан тусгай хамгаалалттай газар байгуулж ажиллах нь улсын хил орчмын нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, хил дамжин нүүдэллэн амьдардаг биологийн төрөл зүйлийг хамгаалах, хамтран аялал жуулчлал хөгжүүлэх, хөрш зэргэлдээ нутгийн ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлэх, байгаль хамгаалах салбарт олон чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийн хангахад чухал ач холбогдолтой юм.

Байгаль орчны салбарын хэмжээнд гадаадын улс орны хэдэн арван төсөл хэрэгжиж зарим нь тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх тэдгээрийн орчны бүсийг хөгжүүлэх, нутгийн ард иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулах болон байгаль хамгаалах сургалт сурталчилгааны ажилд түлхүү анхааран ажиллаж байна.

Байгалийн бүс, бүслүүрийг иж бүрнээр төлөөлсөн экосистем, ховор, ховордсон амьтан, ургамал, түүх, соёлын дурсгал бүхий томоохон хэмжээний газар нутгийг төрөөс тусгай хамгаалалтанд авч тэдгээрт хамгаалалтын онцгой дэглэм, горимыг нэвтрүүлж хэрэгжүүлснээр монгол орны эмзэг байгалийн унаган төрх хадгалагдаж, хүрээлэн буй орчны тэнцэл аажмаар хангагдах учиртай. Дэлхийн шим мандлын өвөрмөц бөгөөд экологийн эмзэг орчин болсон унаган байгалиа хамгаалах, зохистой ашиглах, түүний экологийн тэнцлийг хангах талаар сүүлийн жилүүдэд онцгой анхаарч, энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг монголын төр, Засгийн газраас дэс дараатай авч хэрэгжүүлж байгаа нь манай орны төдийгүй дэлхий нийт, олон улсын анхаарал дэмжлэгийг зүй ёсоор хүлээж байна. Ойн байгууллага

Монгол орны ой дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан

бөгөөд гол, мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн онцгой ач холбогдолтойгоос гадна ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тодорхой нөөцтэй, нөхөн сэргэдэг байгалийн үнэт баялгийн нэг юм.

1924 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн Засгийн газрын 29 дүгээр хурлаар Сангийн яамны эрхлэх асуудал хэт их болж саатагдах болсон тул Аж ахуйн яамыг байгуулахаар тогтож, тус яамны бүтцэт анх ойн модны хэлтсийг байгуулжээ. Байгалийн тодорхой нөөц баялгийг төрийн нэрийн өмнөөс хамгаалах, захиран зарцуулах, хяналт тавих тухай анхны үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Аж ахуйн яамны сайдын 1924 оны 10 сарын 4-ний өдрийн 5 тоот тушаалаар нийслэл хотод Аж ахуйн яамны харъяа анхны ойн ангийг байгуулж, хот орчмын ой, амьтны нөөцийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж журамлах ажлыг хариуцуулжээ. Ой, ан агнууын үйл ажиллагааг орон

Page 72: маш сайн ном

72

нутагт явуулах үндсэн нэгж болох ойн ангиудыг 1924 оны эцсээр Улаанбаатар, Ерөө, Онон, Хөвсгөлд байгуулсан байна.

Ардын засгийн газрын 1924 оны 24 дүгээр хурлаар “Ой модны дүрэм”-ийг баталж 1925 онд шинэчлэн “Монгол улсын хязгаарын доторхи ой мод газрыг захирах дүрэм” болгон баталжээ. 1930 онд Улаанбаатар, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай зэрэг 6 аймгийн 8 ойн ангид 36 албан хаагч, 113 морьт цагдаа ажиллаж байв. Энэ үед ойгоос мод ашиглах хэмжээ нэмэгдсээр байсан учир ойг хамгаалах ажлыг журамлан сайжруулах зорилгоор 1931 онд “Ойн хууль” - ийг батлан гаргаж, 1933, 1934 онд нэмэлт өөрчлөлт оруулж, Ардын Сайд нарын Зөвлөл, улсын бага хурлын тэргүүлэгчид 1940 онд “Ойн хууль”-ийг шинэчлэн баталжээ.

1933 оны хуульд “Модыг тэмдэгт бичиг авч 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4

дүгээр сарын 1 хүртэл огтолно” гэж заасан нь ой модыг байгалийн аясаар ургах нөхцөлийг хангахад чиглэсэн, ашиглалтыг журамтай болгох арга хэмжээ болжээ. Ой модыг ашиглах хамгаалах төрийн удирдлага 1924-1929 онд Аж ахуйн яаманд, 1932-1937 онд Худалдаа, аж үйлдвэрийн яаманд, 1938 оноос Аж үйлдвэр барилгын яаманд шилжиж байжээ.

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1957 оны 31 дүгээр зарлиг, мөн 1974 оны 188 дугаар зарлигаар “БНМАУ-ын ойн хууль”-ийг тус тус шинэчлан баталж гаргасан нь ой модыг хамгаалах, нөхөн сэргээх, үйлдвэрлэл хийгээд ахуйн зориулалтаар ашиглах нийгэм, эдийн засгийн бүхий л харилцааг тухайн үеийн түвшинд зохицуулсан байлаа.

1940-өөд оноос Туул голын савд ой модыг хавтгайруулан огтолсон нь гол, мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зүй тогтолд сөргөөр нөлөөлснийг үнэлэн тооцож, 1952 онд Сайд нарын Зөвлөлийн 356 дугаар тогтоолоор Туул голын савд мод огтлохыг хориглосон шийдвэрийг гаргасан байна. Үүний зэрэгцээ ой модыг ашиглах явдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй болгох зорилгоор 1958 онд ой зохион байгуулах экспедицийг анх зохион байгуулан ажиллуулснаас хойших жилүүдэд ой модыг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах ажилд чанарын шинэ ахиц гарсан байна. Мөн ойн нөөц баялаг улсын эдийн засагт үзүүлэх нөлөө нь өсөх тутам түүнийг төрөөс удирдах ажлыг сайжруулах зорилгоор 1968 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэд Ойн аж ахуй, Мод боловсруулах үйлдвэрийг удирдах ерөнхий газар байгуулж (дарга Л.Чимидцэрэн) улмаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчидийн 67 дугаар зарлигаар 1972 онд Ой модны аж үйлдвэрийн яамыг, 1968 онд “Ой агнуурын хэргийг байцаан шалгах газрыг тус тус байгуулан ажиллуулжээ. Тэр үеэс ойн байгууллага бэхжиж, монгол орны ойн баялгийг бүртгэж тоолох, зураглах, хамгаалах, ашиглалтыг журамтай болгох, нөхөн сэргээх ажлыг хийж эхэлжээ. Орон нутагт ойн байгууллагууд бүрэлдэн буй болж, үйл ажиллагаа нь тогтворжсон байна.

Ой, усны хайгуул, судалгааны төв нь анх 1958 онд Хөдөө аж ахуйн яамны харъяа Ой зохион байгуулалтын экспедиц нэртэй байгуулагдаж, 1983-1989 онд Ой мод, аж үйлдвэрийн яамны харъяанд Ойн хайгуул, төсөл үйлдвэрлэл, шинжилгээний институт, 1989-1997 онд Байгаль орчны яамны харъяанд Ой, ан судлалын хүрээлэн, 1997-2003 онд Ойн хайгуул төслийн төв, 2003-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль, ой, усны нөөцийн газрын харъяанд Ой, усны хайгуул судалгааны төв нэртэйгээр 50 шахам жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллага юм.

Тус төв нь Монгол орны ойн санд ой зохион байгуулалт хийх, ойн нөөц баялгийн тархац, төлөв байдлыг судлан тогтоож, хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах менежментийн үндэслэлийг боловсруулах, ойн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ойн хөнөөлт шавж, өвчний тархалт зүйлийн бүрдэл, хор хөнөөл, өсөлт хөгжилтийн үе шатыг судлан, түүнтэй тэмцэх арга хэмжээг авах, ойн үрийн дээжинд чанарын шинжилгээ хийх, ойн үрийн улсын нөөцийг бүрдүүлж, зохих шаардлага, журмын дагуу хадгалах,

Page 73: маш сайн ном

73

зарцуулах үйл ажиллагааг явуулж иржээ. Модлог ургамлын цэцэрлэгийг хамгаалж, өөрийн болон гадаад орны ховор, ховордсон мод, ургамлыг цуглуулан тарималжуулан нутагшуулах, үр, тарьц, суулгацыг бүртгэж зохицуулалт хийх, ойжуулалтын ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг шалган хүлээж авах зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

1990 –ээд оноос Ойн байгууллагын бүтэц төв болон орон нутагт алдагдаж, орон нутгийн ойн аж ахуйнууд хувьчлагдан нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн байна.. Үүнтэй холбогдон олон тооны хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд ойн аж ахуйн чиглэлээр байгуулагдаж, улсын захиалга, даалгавартай арга хэмжээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх болсон. Ардчилсан хувьсгал, зах зээлийн дүйвээн дор ой модыг хууль бусаар огтолж ашиг олох хэрэгсэл болгон сүйтгэж, Монгол орны ойн санд ялангуяа хүн ам төвлөрөн суурьшсан хот суурин газрын орчмын ойд ихээхэн хохирол учруулсан. Ойн сангийн талаар үүссэн нөхцөл байдал, нутгийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн байгууллага, эрдэмтэд иргэдийн удаа дараагийн санал хүсэлтийг харгалзан 2003 онд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Байгаль, ой, усны нөөцийн газрыг байгуулан улсын хэмжээнд тулгамдаж буй улсын ойн сангийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах бодлогыг боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.

Монгол орны ой нь 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрэлдэх бөгөөд Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбар өртдөг уулын ой юм. Сүүлийн жилүүдэд ойг нөхөн сэргээх болон ой зохион байгуулалтын ажил, хөнөөлт шавж өвчинтэй тэмцэх болон тархалт хөнөөлийн хэмжээг тогтоох зэрэг ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд зарцуулах төсөв хөрөнгө жилээс жилд нэмэгдэж байна. Монгол улсын ойн тухай хуулийг шинэчлэн найруулж 2007 оны 5 дугаар сард УИХ аар батлуулан хэрэгжүүлж эхэллээ. Энэ хуульд Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчны албаны бүрэлдэхүүнд ойн асуудал хариуцсан нэгж ажиллахаар заасан. Мөн шаардлагатай тохиолдолд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, ойн санг гэрээгээр нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий сум дундын болон сумын ойн анги, зарим сумдын Засаг даргын Тамгын газарт ойн асуудал хариуцсан албан тушаалтанг тус тус ажиллуулж болохоор хуульчилсан байна. Амьтны аймгийг хамгаалах болон агнуурын байгууллага

Монголчууд олон зууны туршид нүүдлийн мал аж ахуй зонхилон ан агнуур

хавсран эрхэлж аж төрж ирсэн эртний уламжлалтай. Өвөг дээдсийн ан авын талаар үлдээсэн анхны дурсгал бол монгол орны хад чулуунд хаяагүй цавчин сийлж зурсан янз бүрийн зураг сүгийн зүйл болно.

Монголын нууц товчоон, Судрын чуулган зэрэг манай түүхийн гол сурвалж бичигт ан агнуурын тухай тодорхой баримт мэдээ дурьдан үлэмж байр тавьж бичигдсэн байх тул эрт дээр үеэс монголчуудын амьдрал ахуйд ан гөрөө, агнуурын үүрэг чухал байсныг гэрчлэх ажээ. Ан авын талаар монгол хаадын зарлиг, цааз, төрийн бодлогод тусгагдаж байсан бөгөөд төрд ач гавъяа байгуулсан хүмүүст агнасан агнуурын олзоо хувьдаа ашиглах дархан эрх олгож байсан түүхэн баримтууд бий. Ан ав хийх нь монголчуудын өдөр дутмын үйл хэрэг болсон хэдий ч амьтдыг төрөх, өсөж бойжих цагаар болон зуд турхан нүүрлэсэн хаврын хайруу зутруу үед хайрлан хамгаалдаг, зун цагт олноор цуглан

Page 74: маш сайн ном

74

авд мордохгүй, тав гурваар хоршин бага сага гөрөөлөх ёсон байсан хэмээн эртний сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн нь бий.

Ан агнуурын дүрэм, журам хууль тогтоомж 400 – 500 жилийн уламжлалтай бөгөөд монголчуудын чөлөөт агнуурын хэвшлийг илэрхийлэх ёс суртахуун болсоор ирсэн байна (Рэнчин, Даш,1984).

Ардын засгийн газрын 1922 оны 6 дугаар сарын 2-ны 23 дугаар хурлаар Монгол улсын дотор загас агнах түр дүрмийг баталжээ. Энэ дүрмээр тус орны бүх нутагт загас агнуурын ажлыг нарийн журамтай болгох зорилгоор загас барих зөвшөөрлийн систем, загас барихад ашиглах тор гувчуур зэрэг хэрэгслэлийг хэмжээлэн тогтоож, аливаа хор буюу тэсрэх зүйл хэрэглэхийг хориглосон.

1925 онд батлагдсан МАХН-ын II дахь программд “... Ой модыг хамгаалах, ан гөрөөс агнах, загас барих зэргийн хэргүүдийг эмхтэй дүрэмтэй болговол зохино.” хэмээн тодорхойлон заажээ. Улсын анхдугаар их хурлын шийдвэр болон БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн төрөөс ангийн баялгийг ашиглах талаар хэд хэдэн хууль тогтоомж батлан гаргажээ.

Засгийн газрын 1925 оны 46 дугаар тогтоолоор “Загас агнах тухай дүрэм”-ийг “Ан агнах түр дүрэм, “Самар түүх дүрэм“, 1926 оны 41 дүгээр тогтоолоор “Монголчуудын ан агнах түр дүрэм“ - ийг тус тус баталжээ. Ан агнах түр дүрэмд зохих газрын зөвшөөрөл бичиггүйгээр ан агнахыг хориглож, буга, хүдэр зэрэг амьтдыг агнах хугацаа, элдэв ан агнахад төлөх татварын хэмжээг тогтоож, ан агнуурт оньст арга хэрэгслэл болон хор тавих, утах аргыг хэрэглэх, үүр оромжийг эвдэх, өндгийг авах зэргийг хоригложээ.

Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1933 оны 15 дугаар тогтоолоор “Монголчуудын ан агнах, загас барих тухай хууль“ батлан гаргасан бөгөөд “Тус улсын доторхи газар уснаа оршиж буй аливаа зэрлэг ан амьтан, загас цөм улсын хөрөнгө бөгөөд хувьдаа өмчилж үл болно, ан агнах, загас барих ажлыг гагцхүү энэ хуулийг баримтлан гүйцэтгэнэ“ хэмээн заасан. Энэ хуулиар булга, суусар, минж, халиу, хавтгай, хулан, тахь, бөхөн, буга, хун шувуу агнахыг, 1944 оны шинэ хуулинд заарт харх, хүдэр, мазаалай, цаа буга, гургуул агнахыг тус тус хоригложээ.

Монгол улсын агнуурын амьтны сан нь спорт ангийн холбогдолтой 40 шахам зүйлийн загас, 240 гаруй зүйлийн шувуу, 60 орчим зүйлийн хөхтөн амьтнаас бүрддэг. Эдгээр ан амьтад хүн ардын аж амьдрал, улс орны эдийн засагт үлэмж ашиг тустай, байгалийн нөхөн сэргэдэг үнэт баялаг юм.

Монгол орны амьтны аймаг XX зууны 30-аад он хүртэл зүйлийн бүрэлдэхүүн, тархац, тоо толгой, агнуурын нөөцийн хувьд бараг байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн байв. Энэ нь өргөн уудамд нутагт тархан байршсан цөөн тооны хүн амтай, уламжлалт соёл, иргэншил, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хайрлан хамгаалах эрхэм нандин уламжлалтай шууд холбоотой.

Сүүлийн 70 гаруй жилд хүний аж ахуйн үйл ажиллагааны шууд ба дам нөлөөгөөр эх орны амьтны аймаг, ялангуяа агнуурын чухал холбогдолтой зэрлэг хөхтөн амьтны зүйлийн бүрэлдэхүүн, тархац, байршил, тоо толгой, агнуурын нөөцөд тоо, чанарын үндсэн өөрчлөлт гарч, амьтны аймгийн удмын санд зарим сөрөг үр дагавар учрах хандлагатай болов. Олон зуу, мянган жилээр үргэлжлэн ирсэн уламжлалт ан авын аж ахуй 1940-өөд оноос төвлөрсөн төлөвлөгөөт эрчимжсэн ан агнуур болон хувирчээ. Тухайлбал 1930-аад оноос үслэг ангийн арьс, туруутны арьс, мах, агнуурын шувууг улсад бэлтгэн нийлүүлэх төлөвлөгөөт агнуурын тогтолцоо үүсч, дөчөөд оноос улам эрчимжсэн нь зарим туруутан, үслэг ангийн байгалийн нөөцийг үлэмж хэмжээгээр хорогдуулах үндсэн шалтгаан болсон байна.

Ан агнуурын хуулийг 1953, 1962, 1972 онд тус тус шинэчлэн баталж байжээ. Хүний аж ахуйн төрөл бүрийн үйл ажиллагаа нь ан амьтдад агнуурын шууд нөлөөнөөс дутуугүй сөрөг, хүчтэй дамын нөлөө үзүүлсэн билээ. 1950-иад оны эхээр ашиглалтанд орсон Монгол-Хятадыг холбосон төмөр зам цагаан зээрийн улирлын нүүдлийн өргөн замыг таслан хаав. Ингэснээр цагаан зээрийн баруун нутгийн популяц зүүн хэсгийн

Page 75: маш сайн ном

75

үндсэн эх популяцаасаа тасарч, сүргийн нөхөн сэлбэлтийн байгалийн үйл явц алдагдан, агнуурт хүчтэй өртсөнөөр 1970-аад он гэхэд үндсэндээ устсан юм. Хулан, зээрийн бэлчээр нутаг байсан говь, талын зэлүүд нутагт техникийн хүчээр олон зуун худаг гарган малын бэлчээр болгов. Говийн бүсийн задгай ус, булаг шанд жилийн турш хүн, малын эзэмшилд байж, суурьшил, төвлөрөлийн нөлөөнд автав. Тус улсын төв, умард хэсгийн томоохон голуудын сав, хаяа уулсын завсрын өргөн уудам нутаг газар тариалан, хадлан, тэжээл бэлтгэлийн талбай болон хувирав. Хот суурин хаяагүй олширч, байнгын хөдөлгөөнт замын сүлжээ бий болжээ. Энэ болон бусад шалтгааны улмаас зэрлэг ан амьтад байршил нутгаасаа шахагдан түрэгдэж, дайжин зайлсан байна.

Голын татам, нуурын эрэг, хаяа, говь хээрийн баян бүрд, булаг шанд, задгай ус орчмын бут, сөөгөн шугуй, зэгс, дэрс, ширэнгийг малын тэжээл, аж ахуйн хэрэгцээнд ашиглаж талхин багасгасан буюу устгасан нь ан амьтад, шувуудыг дүрвээн зайлуулах нэг нөхцөл болжээ.

Ийнхүү ан амьтныхаа нөөц баялагт шууд ба дам хэлбэрээр асар хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн дээрх он жилүүд бол манай улсын түүхэнд ан амьтныхаа санг хамгийн дундруулсан зурвас үе болон үлдлээ. Учирсан хохирол, сөрөг үр дагаврыг засч, нөхөн сэргээхэд тодорхой хугацаа, хүч хөдөлмөр, оюун ухаан, хөрөнгө зарцуулах учиртай. 1960-аад оноос байгаль орчин, ан амьтдыг хамгаалах төр, засгийн бодлого, хууль эрх зүй, сурталчилгаа, хяналт шалгалтын үйл явцад ахиц дэвшил гарч, шат дараалсан тодорхой арга хэмжээнүүдийг дэс дараатай авч хэрэгжүүлж эхэлсэн нь зохих үр дүнтэй болж, олон нийтийн ухамсар, ард түмний аж амьдрал ч сайжран дээшилсэн билээ. Чухамдаа энэ үеэс л ан амьтны тоо толгойн эрс хорогдол аажмаар саарч, зогсох хандлагатай болсон юм.

Манай оронд амьтан нутагшуулах ажил 1950-иад оноос эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд манай эрдэмтэн, мэрэгжилтэн нар дангаараа буюу гадаадын эрдэмтэдтэй хамтран заарт хархыг Хар-Ус Нуурт, голын минжийг Ховд, Тэсийн голд, байгалын омуль, жарга зэрэг загасыг Хөвсгөл, Алтай, Хангайн зарим нуурт шинээр, цагаан зээрийг Их нуурын хотгор зэрэг зарим нутагт сэргээн нутагшуулах ажил хийлээ. Тахийг уугуул нутагт сэргээн нутагшуулах төсөл амжилттай хэрэгжиж байна.

Ан агнуурын ажлыг зөв зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монголын анчдын нийгэмлэгийг 1958 онд байгуулсан байна. Энэ нийгэмлэгийг байгуулах хороог Сайд нарын зөвлөлийн 234 дүгээр тогтоолоор ХААЯ-ны орлогч сайд Б.Балжинням, Монгол улсын баатар Ш.Гонгор, Чагнаадорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Монголын анчдын нийгэмлэг 1972 онд Ой мод аж үйлдвэрийн яам (ОМАҮЯ) байгуулагдах хүртэл ангийн талаар явуулах төрийн болоод олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг хослуулан явуулж ирсэн бөгөөд 1972 онд ОМАҮЯ-нд ой агнуурын хэргийг байцаан шалгах газрыг байгуулсан байна.

“Монгол улсын ангийн нөөцийг 1976-1990 онд иж бүрэн ашиглах ерөнхий схемийг” Ой агнуурын үйлдвэрлэл шинжилгээний институт 1975 онд боловсруулан гаргажээ.

Ан амьтны нөөц баялгийг хамгаалах зүй, зохистой ашиглах талаар сүүлийн жилүүдэд багагүй амжилт оллоо. Манай амьтан судлаач эрдэмтдийн хүчээр Монгол орны анхны «Улаан ном» 1987 онд, шинэчлэн засварласан 2 дахь хэвлэл нь 1997 онд тус тус нийтлэгдсэн юм. Энэ номд хавтгай тэмээ, хулан адуу, буган цаа, уссурийн хандгай, мазаалай баавгай, шарнад цөөвөр, цоохор ирвэс, голын халиу, цоохондой мий, эрээн хүрнэ, голын минж, ойн унтаахай, соотон алагдаага, өөхөн сүүлт атигдаахай, зэрэг 30 зүйл хөхтөн, гангар хун, хошуу галуу, хээрийн галуу, хар өрөвтас, борцгон хотон, цагаан тогоруу, цасны хажир, усны цагаан сүүлт бүргэд, явлиг сар зэрэг 30 зүйл шувуу, говийн махир хуруут геккон, толбот могой гүрвэл тэмээн сүүлт могой, нарийн могой зэрэг 5 зүйл мөлхөгч, дорнодын мэлхий, сибирийн гүлмэр зэрэг 4 зүйл хоёр нутагтан, хилэм, омуль зэрэг 8 зүйл загас, 1 зүйл дугуй амтан бүртгэгдэв.

Page 76: маш сайн ном

76

Амьтны аймгийг хамгаалах өөр нэг чухал хэлбэр нь Тусгай хамгаалалттай газар нутагт тэднийг өсгөн хамгаалах явдал юм. Өдгөө манай улсад Тусгай хамгаалалттай газар нутгийн иж бүрэн сүлжээ бүрэлдэн тогтсоноор эх орны амьтны аймгийн ихэнх зүйлийг хамгаалах, удаан хугацааны мониторингийн судалгаа явуулах бодит нөхцөл бүрдлээ.

ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэхдээ ховор, ховордсон биологийн төрөл зүйл, амьтан, ургамлын гол байршил, тархац нутгийг тусгайлан хамгаалах нутгийн шалгуур үзүүлэлтийн нэг болгон сонгон авах зарчмыг баримтлан ажиллаж байна. Монгол орны ховордсон амьтан, ургамлын 40 орчим хувь нь, ойн сан бүхий газрын 17.3 хувь, Монголын улаан номонд орсон хавтгай тэмээ, мазаалай баавгай, тахь адуу, монгол бөхөн, шивэр болон марал хандгай, зэгсний гахай, азийн минж, ойн унтаахай зэрэг амьтдын тархац нутаг бүрэн, цоохор ирвэс, хулан адуу, голын халиу, баданга хүдэр, аргаль хонь, янгир ямаа зэрэг амьтдын тархац нутгийн 70 гаруй хувь нь ТХГН-ийн сүлжээнд хамрагдсан тухай судалгааны мэдээ бий.

Монголчууд бид амьтны аймгийг зөв зохистой ашиглах, хамгаалах талаар хууль цаазны хэдэн зуун жилийн түүхэн уламжлалтай. Энэ уламжлал нийгэм-эдийн засгийн шинэ нөхцөлд улам бүр баяжин гүнзгийрч байна. Амьтны аймгийн тухай болон Ан амьтны тухай Монгол улсын хуулиуд бусад төрөлжсөн эрх зүйн баримт бичгүүд батлагдан гарсан нь амьтны аймгийг хамгаалах, зүй зохистой ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлж өглөө.

Газар зохион байгуулах байгууллага Ардын Засгийн газар 1925 онд “Монгол улсын хязгаарын доторхи ой мод, газрыг

захирах дүрэм” батлан гаргасан. Тариалангийн газрыг олгох түр дүрэм, хадлангийн газрыг түрээслэн олгох түр дүрэм, ногоо тариалах газрыг түрээслэн олгох түр дүрэм зэргийг 1931 онд батлан гаргаснаас хойш 1936 онд газар эдэлбэрийн анхны хууль, 1942 онд хоёр дахь хууль тус тус батлагдан гарчээ. 1971 онд газар эдэлбэрийн хуулийг шинэчлэн гаргасан юм.

Мал аж ахуйн яаманд 1954 онд газар зохион байгуулах хэлтэс байгуулснаар (анхны дарга Х.Чулуундорж) монгол улсад газрын алба үүсч хөгжих эхлэл тавигдсан байна. 1959 оноос тус улсын нийт нутагт аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын ажил хийж эхэлсэн. Энэ ажилд мал зүйч, хөрс, ургамал судлаач, газар зохион байгуулагч нарыг оролцуулсан бөгөөд бүх сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдэлд газрыг албан ёсоор эзэмшүүлжээ. Энэ ажлын хүрээнд бүх сум, аймгийн хилийг шинэчлэн тогтоосон. Үүний дараа хөрсний үржил шимийн хувьд газар тариаланд тохиромжтой талбайнуудыг сонгох, өвсний бүрэлдэхүүн, ургацын хувьд хадланд тохирох талбайг тогтоох хайгуул судалгааны ажлыг 1959-1964 онд хийсэн байна.

1962 оноос 1:25000 хураангуйлалтай газрын зураг авах ажлыг эхэлж, газар зохион

байгуулах байнгын экспедицийг 1965 оноос ХААЯ-ны харъяанд байгуулан ажиллуулсан. 1964 онд анх байгуулагдсан Газар зохион байгуулах байнгын экспедицийг 1974 онд Улсын газар зохион байгуулалтын хайгуул зураг төслийн институт (захирал Г.Элдэв) болгон өргөтгөн зохион байгуулжээ.

БНМАУ-ын Ардын Их хурлын тогтоолоор 1971 онд БНМАУ-ын газар эдэлбэрийн хуулийг шинэчлэн баталж, газрын нэгдсэн санг эдэлбэрийн зориулалтаар нь ангилан тогтоожээ. 1986 онд Усны аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн яамтай нэгдэхэд Газар ус ашиглалтын алба болон өөрчлөн зохион байгуулагдсан. Ийнхүү газар зохион байгуулалтын төрийн захиргааны төв байгууллага нь 1954-1974 онд ХААЯ-ны газар зохион байгуулах хэлтэс, 1974-1986 онд газар эдэлбэр, газар зохион байгуулалт, хөрс хамгаалалтын хэлтэс, 1986-1987 онд газар, ус ашиглалтын улсын алба байсан бөгөөд 1987 онд Байгаль орчныг хамгааах яаманд нэгдсэн байна.

Page 77: маш сайн ном

77

1990 онд Газар зохион байгуулалтын хайгуул зураг төслийн институтийг Газрын бодлогын хүрээлэн болгон өргөтгөж газрын үйлдвэрлэл эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллах болсон юм.

1997 оны 3 дугаар сард Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлагийн статустайгаар Газар зохион байгуулалтын албыг байгуулсан. 2000 онд дээрхи албыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Газрын хэрэг эрхлэх газар болгон Газрын харилцааны хэлтэс, Газрын эдийн засаг төлөвлөлт мониторингийн хэлтэс, Газрын кадастрын алба, Захиргаа аж ахуйн тасаг гэсэн бүтэцтэйгээр өөрчлөн зохион байгуулсан байна.

Монгол улсад газрын шинэтгэлийн бодлого хэрэгжиж 2002 онд “Газрын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн дагуу газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх тухай хуулийн зарчмыг баримтлан Засгийн газрын бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх агентлаг - Газрын харилцаа геодези зураг зүйн газрыг УИХ-ын 2002 оны 58, Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолоор шинээр байгуулж, Монгол улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болгон өөрчлөн зохион байгуулжээ. 2000 онд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх 11 чиглэлийн нэгэн чухал зорилт болох “Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх” ажлыг дэмжиж Улсын Их Хурал 2002 оны 6 дугаар сарын 28-нд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх түүхэн шийдвэр гаргасан билээ.

Ус цаг уурын байгууллага

Монгол улсад суугаа ОХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн газарт Судар бичгийн хүрээлэнгээс 1924 оны 7 дугаар сарын 1-ний өдөр илгээсэн албан захидалд ”...Тус судар бичгийн хүрээлэн Эрхүү хотын Соронзон орон ба цаг уурын обсерваторын эрхлэгч В.Б.Шостаковичийг манай мэдэлд томилон ирүүлэхийг Бүрэн эрхт төлөөлөгчийн газарт хүсэн айлтгаж байна. Эдүгээ Судар бичгийн хүрээлэн нь Монголын нийт нутгаар цаг уурын өртөөнүүдийг байгуулахаар завдаж байгаа бөгөөд эдгээрийг Монголд анхлан үүсгэн байгуулахыг В.Б.Шостаковичид даалгахыг санал болгож байна” гэжээ. Энэ саналын дагуу В.Б. Шостакович хүрэлцэн ирж 1924 онд Монгол улсын нийслэл Их хүрээ, Сонгинын буланд анхны цаг уурын станцуудыг байгуулсан байна. Бүгд Найрамдах Монгол Ард улс, Зөвлөлийн засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот улсын (ЗЗНЖБНХУ) Засгийн Газрын хооронд БНМАУ-ын нэрийн өмнөөс Ерөнхий сайдын орлогч Маршал Х.Чойбалсан, ЗЗНЖБНХУ-ын нэрийн өмнөөс Бүрэн эрх барих төлөөлөгч В.К. Таиров нар 1935 оны 7 дугаар сарын 19-нд гарын үсэг зурсан “Ус цаг уурын талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрт 1937 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу ЗЗНЖБНХУ-ын Ардын комиссаруудын дэргэдэх Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газрын харъяаны БНМАУ дахь Ус цаг уурын товчоог 1936 онд анх байгуулсан нь геофизик, ус цаг уур судлалын ухаан өргөжин хөгжих өргөн боломж нээгдсэн юм..

Өргөө (Улаанбаатар) хотноо 1869 онд анхны цаг уурын станц байгуулсан бөгөөд дундаа цөөхөн жилийн тасалдалтайгаар 1909 оныг хүртэл 20 гаруй жил ажиллаж монгол орны цаг уур, уур амьсгалыг судлахад чухал мэдээ сэлтийг хуримтлуулжээ. Улаанбаатар, Хатгал, Дүүрэг ч вангийн хүрээ, Булган, Улиастай, Ховд, Цэцэрлэгт 1924-1928 онд цаг уурын станц байгуулан ажиллуулсан байна.

Бэлчээр, усны нөөцийг зохистой ашиглаж мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхэд цаг агаарын нөхцөл монгол орны хувьд онцгой ач холбогдолтой байсныг харгалзан 1936 онд Улаанбаатар, Ховд, Улиастай, Цэцэрлэг, Өндөрхаан, Чойбалсан, Даланзадгадад цаг уурын тулгуур станц, 1942 оноос Туул, Хэрлэн, Хараа зэрэг 7 гол дээр ус судлалын байнгын харуул байгуулснаар монгол орны цаг уур, гадаргын усыг судлах

Page 78: маш сайн ном

78

болов. Чухамдаа эдгээр станц харуул нь манай орны байгаль орчны мониторингийн сүлжээний эхлэл, цаашдын хөгжлийн суурь болсон юм.

Цаг уурын шинжилгээний ажлыг явуулахад мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байсан тул 1936 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд цаг уурын түр сургууль байгуулж анхны ажилтан нарыг бэлтгэж эхэлсэн. Сайд нарын зөвлөлийн 1946 оны 39 хурлын тогтоолд “Тус улсын дотор ус ба цаг уурын шинжилгээний бүхий л ажлыг удирдуулахын тулд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Ус ба цаг уурын хороог байгуулсугай” гэж заажээ. Энэхүү хорооны даргаар Ж.Дүгэрсүрэн (геологи минералогийн ухааны доктор) томилогдсон байна. 1941 оноос агаарын дээд давхаргын судалгаа 1959 оноос хадлан бэлчээрийн зонхилох ургамлын хэмжилт, хөрсний чийгшлийн судалгаа, 1961 оноос нарны цацраг судлалын ажлыг хийх болжээ.

Цаг агаарыг урьдчилан мэдээлэх товчоо 1954 онд, цаг уурын харилцаа холбооны төвийг 1956 онд байгуулжээ. Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 64 дүгээр тогтоолоор Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газрыг (1962-1987 онд Д.Түвдэндорж, Ш.Жадамбаа, Б.Мягмаржав нар дарга байсан) сайд нарын Зөвлөлийн харъяа болгожээ.

1971 онд Монгод анх удаа Дэлхийн цаг уурын байгууллагын тусламжтайгаар сансрын хиймэл дагуулаас цаг агаарын төлөв байдлын зураг мэдээлэл хүлээн авах станцыг, 1972 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн тусламжаар Ус цаг уурын албанд Машинт тооцооллын станц байгуулан ажиллуулжээ. Ус цаг уурын алба 1978 онд III үеийн тооцоолох электрон машин ЕС-1022 –ийг монголд анх суурилуулан ус цаг уурын тоон анализ, тоон прогнозын схем, программуудыг нэвтрүүлэв. 1984 онд сансрын мэдээллийг хүлээн авч боловсруулах шинэ төхөөрөмжийг суурилуулснаар хадлан бэлчээрийн ургамлын ургац, цасан бүрхүүлийн онцлогийг богино хугацаанд өргөн уудам нутагт судлан тодорхойлдог болжээ.

Байгалийн үзэгдэл процессийг математик аргаар загварчлах ажилд ус цаг уурын эрдэмтэн мэргэжилтэн (З.Батжаргал, Д.Мягмардорж, Л.Нацагдорж, Г.Баасанжав, Р.Мижиддорж, А.Намхай, Д.Дагвадорж) нар ихээхэн амжилт олж дэлхийн түвшинд хүрсэн бүтээлүүд туурвиж зарим нь гадаад орнуудад хэвлэгдэн гарав.

Агаар, ус, хөрсний бохирдолд хяналт тавих харуулуудыг зарим хот, ихээхэн бохирдож буй голууд дээр 1976 оноос байгуулж мөн онд орчны шинжилгээний төв лаборатори (дарга нь Ч.Мишиг) байгуулан орчныг бохирдуулах бодисын төрөл, тоо хэмжээг тогтоож хяналт тавих болов.

Антариктид судлалын ажилд цаг уурын инженер Ж.Цэрэндэлэг 1972 онд, Д.Чулуунбат 1982 онд амжилттай оролцож, Номхон далай, Энэтхэгийн далайн улирлын салхи (муссон) судлалын ангид Д.Чулуунбат 1977 онд, Д.Чулуунбат, Д.Шагдарсүрэн нар 1978 онд тус тус ажилласан нь монголын судлаач, мэргэжилтэн нар олон улсын томоохон төсөл, судалгаа шинжилгээний ажилд оролцох чадвартай болсноо харуулсан юм.

1987 онд Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдахад тус яамны бүтцэд цаг уурын албаныг удирдах газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байв.

Засгийн газрын 1998 оны 210 дугаар тогтоолоор “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын хяналтын дүрэм”-ийг баталж мэргэжлийн зохих хүмүүст улсын байцаагчийн эрх олгох замаар орон тоо, зардал гаргалгүйгээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайдад даалгасан юм. Энэ тогтоолын дагуу газрын орлогч даргад ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын ерөнхий байцаагчийн, аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер байцаагч, төвийн мэргэжлийн байгууллагуудын технологич инженер нарт улсын байцаагчийн эрх олгож ажилласан нь хуулийг хэрэгжүүлэх нэг нөхцөл болсон бөгөөд 2003 он хүртэл буюу Улсын мэргэжлийн хяналтын газар байгуулагдах хүртэл энэ тогтолцоогоор ажиллажээ.

Ус цаг уурын асуудал эрхэлсэн төрийн байгууллага “Ус ба агаар шинжилгээний хороо” 1946 оноос Сайд нарын зөвлөлийн дэргэд, “Ус цаг уурын шинжилгээний хороо”1960 оноос Хөдөө аж ахуйн яамны харъяанд, 1962 оноос Сайд нарын зөвлөлийн

Page 79: маш сайн ном

79

харъяа “Ус цаг уурын албаныг удирдах газар”, 1976 оноос Сайд нарын зөвлөлийн “Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газар” болгон өргөтгөн зохион байгуулан ажиллуулж байжээ.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 253 дугаар тогтоолоор Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ус цаг уур, орчны шинжилгээний газрыг байгуулсан.

Усны асуудал хариуцсан байгууллага

Монгол орны гадаргын усыг шинжлэх ухааны үндэстэй судлах ажил 1908-1932

оны хооронд Сэлэнгэ мөрөн түүний томоохон цутгал голууд дээр хэдэн удаа явуулсан урьдчилсан хайгуулаар эхэлсэн бөгөөд ялангуяа 1933-1935 онд дээрх голууд дээр байнгын ажиллагаатай ус судлалын 65 станц, харуул байгуулж нэлээд нарийн хэмжилт судалгаа явуулж, ус зүйн дэлгэрэнгүй бичиглэл хийж, усны горим, нөөцийн тооцоог гаргаж 1941 онд П.С.Пукин “Сэлэнгэ мөрөн” (монголын нутагт) хэмээх томоохон бүтээл хэвлүүлсэн байна.

Хүн амын ундны хийгээд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 1930-аад оны дундаас худаг гаргасан ардад 160 төг, мал услах онгоц хийвэл 40 төгрөгөөр шагнах шийдвэрийг Засгийн газраас гаргаж байжээ. Ардын Сайд нарын Зөвлөлийн 1937 оны 34 дүгээр хурлаас Мал ба газар тариалангийн яаманд ус хангамжийн депертамент байгуулж түүний харъяанд ус ховор 7 аймагт гидрогеологийн шинжилгээ явуулах, худаг гаргах засварлах анги бий болгох шийдвэр гаргажээ.

1938 оны 1 дүгээр сард тус депертаментийг байгуулж, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Өвөрхангай аймгуудад худаг гаргах, гидрогеологийн шинжилгээ явуулж, зураглал хийх, газрын доорхи усны өөрчлөлтийн горимыг судлах, хайгуул судалгааны салбаруудыг байгуулж, мэргэжлийн хүн хүч, техник төхөөрөмжөөр хангах арга хэмжээ авчээ.

1939 онд уг байгууллагыг татан буулгаж, малын ус хангамжийн зориулалттай худаг гаргах, хайгуул хийх үндсэн зорилготой худаг, усны аж ахуйн хэргийг удирдах газар, 1941 онд Мал аж ахуй газар тариалангийн яаманд Усны аж ахуйн хэлтэс байгуулагдаж байжээ. Улсын бага хурлын тэргүүлэгчид 1939 оны 4 дүгээр сард “Ус ба усны булаг хийгээд тэдгээрийг ашиглах ба хамгаалах тухай дүрэм”-ийг баталж гаргасан байна. Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 1944-1945 онд тус улсын нутаг дахь бүх гол горхи, нуур, булаг, худгийн тоо бүртгэлийг явуулсан байна.

1957 онд Сайд нарын зөвлөлийн 352 дугаар тогтоолоор Усны барилгын газар шинээр байгуулагдаж, Хөдөө аж ахуйн яаманд Усны аж ахуйн хэлтэс үлдэж, үйлдвэрлэлийн ажлыг тусгаарласан арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Улсын хэмжээнд усны аж ахуйн ажлыг удирдан зохион байгуулах, бэлчээр нутгийг усжуулах зорилгоор Усны аж ахуйг удирдах газрыг 1961 онд байгуулсан бөгөөд ХААЯ-ны Усны аж ахуйн хэлтэс, усны аж ахуйн барилгын газар , усны хайгуул судалгааны экспедицийг нэгтгэсэн зохион байгуулалтыг хийжээ.

1965 онд ХААЯ-ны харъяа Усны аж ахуйг удирдах газрыг татан буулгаж, анхны Усны аж ахуйн яамыг байгуулжээ. Усны нөөцийг хамгаалах, улс ардын аж ахуйд зөв зохистой ашиглах, усны хайгуул төсөл, барилга угсралтын ажлыг төрийн бодлогоор зохицуулан удирдан зохион байгуулах. бэлчээр усжуулах, аймаг, сумдын төвийн ус хангамжийг шийдвэрлэх, услалтын систем байгуулах зэрэг ажлыг улсын хэмжээнд нэгдсэн төлөвлөгөөтэй гүйцэтгэж байв. Энэ хугацаанд Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Баянхонгор, Увс, Архангай аймгуудад усны аж ахуйн барилга угсралтын конторуудыг шинээр байгуулав.

Page 80: маш сайн ном

80

1968 онд Усны аж ахуйн яамыг татан буулгаж, Усны аж ахуйг удирдах газар болгон өөрчлөн зохион байгуулсан. 1971 онд Усны аж ахуйн яамыг сэргээн байгуулж, шинээр батлагдан гарсан Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 1974 онд тус яамны харъяанд Ус ашиглалт хамгаалалтын улсын албыг байгуулж, усны хууль болон бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж байсан юм.

Усны хайгуул, төсөл эрдэм шинжилгээний институт 1971-1975 онд “БНМАУ-ын Усны нөөцийг нэгдмэлээр ашиглах хамгаалах ерөнхий схем”, 1976-1980 онд Монгол орныг томоохон 6 гол мөрний ай савд хуваан “Бүс нутгийн усны нөөцийг нэгдмэлээр ашиглах хамгаалах схемийг” зохион гаргав. Ус цаг уурын шинжилгээний институт 1971 онд “Монгол орны уур амьсгалын лавлах” 2 боть, 1974 онд “Монголын орны гадаргын усны нөөцийн лавлах” 2 боть, 1986 онд “БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас”, 1985 онд “Нарны эрчим хүчний кадастр” зэрэг томоохон бүтээлүүдийг хэвлүүлэн гаргасан байна.

1986 онд Усны аж ахуйн яамыг татан буулгаж Хөдөө аж ахуйн яамны харьяа хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн ус хангамж, усалгаатай тариалангийн ашиглалтын асуудлыг төрийн бодлогоор удирдан зохицуулах үндсэн чиг үүрэг бүхий Усны аж ахуйг удирдах газрыг мөн газар, усны нөөцийг ашиглах хамгаалах, усны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг төрийн бодлогоор удирдан зохицуулах, хуулиудын хэрэгжилтэд төрийн хяналт тавих үндсэн чиг үүрэг бүхий Газар, ус ашиглалт хамгаалалтын улсын алба, усны барилга, үйлдвэрлэлийн ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Усны аж ауйн барилга, үйлдвэрлэлийн нэгтгэлийг тус тус байгуулан ажиллуулсан байна. Орон нутгийн усны байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах үүрэг бүхий төрийн яамны харъяалалгүй Усны аж ахуйн ерөнхий компани 1990 онд байгуулагдаж байв.

Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ус ашиглах, хамгаалах бодлогыг төрийн өмнөөс боловсруулан хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын 2005 оны 46 дугаар тогтоолоор байгуулан ажиллуулжээ.

Ургамал хамгааллын байгууллага.

Манай орны ургамал хамгааллын мэргэжлийн байгууллага 1958 онд ХААЯ-ны дэргэд Ургамлын хорио цээр, хамгаалалтын байцаан шалгах анги нэртэй үйлдвэрлэлийн ангитай байгуулагджээ. 1963 онд Зүүнхараагийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд, 1972 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ургамал хамгааллын сектор, 1972 онд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулсан байна.

Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 156 дугаар тогтоолоор Ургамлын хорио цээрийн лабораторийг хилийн салбартайгаар байгуулснаар тус улсад хориотой өвчин, хортон, хог ургамлыг нэвтрүүлэхээс сэргийлэх хяналтын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Байгаль хамгаалах олон нийтийн байгууллага

Ардын их хурлын 1972 оны 7 дахь удаагийн сонгуулийн 6 дугаар чуулганаар

“Байгалийн нөөцийг үр бүтээлтэй ашиглах, хүрээлэн буй байгалийн нөөцийг хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийн зарим асуудал” илтгэлийг хэлэлцээд тогтоол гаргасан байна. Энэхүү Ардын Их Хурлын тогтоолын дагуу 1974 онд Сайд нарын Зөвлөлийн 541 дүгээр тогтоолоор Шинжлэх ухаан техникийн улсын хорооны харъяанд Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг (МБОХН) байгуулсан нь байгаль хамгаалах ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгоход чухал алхам болсон.

Аймаг хотод МБОХН-ийн зөвлөл байгуулж тус нийгэмлэгт байгууллага иргэдийг өргөнөөр элсүүлэх болсон бөгөөд 1985 онд 340 мянган гишүүнтэй, 2000 гаруй гишүүн байгууллагатай болсон байв. 1976 оноос эхлэн жил тутам 2 удаа хавар, намар байгаль хамгаалах сарын ажил орон даяар зохион явуулж байсны зэрэгцээ, аймаг хотын БОХН-н

Page 81: маш сайн ном

81

зөвлөлүүдийн хооронд уралдаан зарлан дүгнэж байжээ. Байгаль хамгаалах үйл хэрэгт онцгой хэвь нэмэр оруулсан Ж.Хайдав, О.Намнандорж, О.Уртнасан, М.Даш, П.Лувсандорж нарын 7 хүнийг МБОХН-н хүндэт гишүүнээр өргөмжилж байсан байна. Мөн “Монголын байгаль хамгаалагч” медаль буй болгож тэргүүний хүмүүсийг шагнаж байжээ. Экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэдэн арван лекц, баримтат кино, ном товхимол гаргасан байна. МБОХН-н захиалгаар кино операторч О.Уртнасан Говийн их дархан газар, Цагаан зээр, Хавтгай, Хулан, Таван нуурын дууль, Хар мөр үлдэх ёсгүй зэрэг 20 гаруй баримтат кино бүтээжээ. Мөн 30 зүйлийн хөхтөн амьтан, шувуугаар марк хэвлүүлэн гаргажээ. Шуудангийн маркийг байгаль хамгаалах сэдвээр 4-8 номиналтай, номинал тус бүрийг 200 мянгаас 4 сая ширхэгээр хэвлүүлсэн байна. Мөн зурагт хуудас, радио телевизийн тусгай нэвтрүүлгээр хөрс, ус, ой мод, ан амьтныг хамгаалах өргөн хүрээтэй сурталчилгааны ажил зохиож байв.

Хүүхэд, залуучуудад байгаль хамгаалах хүмүүжил олгоход туслах зорилгоор МБОХН-н дэргэд Монголын залуу байгальчдын нийгэмлэг байгуулж 300 гаруй салбар зөвлөлтэй 1100 гаруй нөхөрлөл, 1360 гаруй клуб зохион байгуулан ажиллуулж байв. Мөн байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт шалгалт МБОХН-ээс зохион байгуулж ирсэн юм.

МБОХН-н гадаад харилцаа нилээд өргөжиж Байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбоо, Английн байгаль хамгаалах зөвлөл Тогоруу хамгаалах олон улсын нийгэмлэг, Тахь хамгааллын Голландын фонд зэрэг олон улсын нийгэмлэг албадтай холбоо тогтоож говийн мазаалай, ирвэс, хавтгайг хамтран судлах ажлыг МБОХН хариуцан зохион байгуулж байжээ.

МБОХН-ийг 1990 оны 5 сард Монголын байгаль орчныг хамгаалах холбоо болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

Сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах талаар олон нийтийн хэд хэдэн нийгэмлэг, холбоо, байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах үндсэн чиг үүрэг зорилго бүхий 300 гаруй төрийн бус байгууллагууд үүсэн байгуулагдсан байна.

Байгаль орчныг хамгаалах албаны үйл ажиллагаа

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай” Монгол Улсын Их хурлын 1996 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 244 дүгээр тогтоолоор Монгол Улсын Байгаль орчны сайдын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах Засгийн газрын тохируулагч агентлаг - Байгаль орчныг хамгаалах албыг анх байгуулсан. Тус алба байгаль орчны тухай хуулиудыг сахиулах, байгаль орчны хяналт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал, ойжуулалт, ойн арга хэмжээ, усны нөөц, ан амьтан, байгалийн ургамлын ашиглалт, хамгаалалт зэрэг асуудлуудыг удирдан зохицуулах үүрэгтэй байв. Төрийн захиргааны байгууллагын шинэ тогтолцоогоор төрийн захиргааны төв байгууллага тухайн салбарын эрхэм зорилго, стратегийн зорилт, бодлого, хууль тогтоомж боловсруулах ажлыг толгойлон хийж, тус алба нь хууль тогтоомж, дүрэм, стандартыг сахиулах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх, байгалийн баялгийг ашиглах, хамгаалах асуудлыг хариуцан гүйцэтгэж байжээ.

Байгаль орчны сайдын 1996 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 1/5 дугаар тушаалаар албаны бүтэц, орон тоог баталж, Дархан газрын, Ой, ангийн, Байгаль орчны үнэлгээний, Газар, усны гэсэн 4 товчоотой ажиллах, 1996 оны хувьд 15-аас илүүгүй, цаашид албан хаагчдын тоог 26 байхаар тогтоосны дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгаль орчныг хамгаалах албаны бүтцийг 1997 оны 8 дугаар сараар өөрчлөн Байгаль орчны төрийн хяналтын, Ой, Ангийн, Дархан газрын гэсэн 3 товчоотой байхаар тогтоосон.

Page 82: маш сайн ном

82

1996 онд тус албаны шууд харьяанд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын 10 захиргаа ажиллаж байсан ба Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын салбарыг 1997 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн Ховд аймгийн төвд байгуулж Увс нуурын ай савын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэснээр алба харьяандаа үндсэндээ хамгаалалтын 11 захиргаатай болсон байна.

Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай” 2000 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар Засгийн газрын тохируулагч агентлаг Байгаль орчныг хамгаалах алба хэвээр байхаар заасныг үндэслэн Засгийн газрын “Агентлаг байгуулах тухай” мөн оны 139 дүгээр тогтоолоор Байгаль орчны сайдын эрхлэх ажлын хүрээнд тус албыг шинэчлэн байгуулсан.

Засгийн газрын 2000 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Байгаль орчны хяналтын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, байгаль орчны хяналтын сүлжээг бэхжүүлэх, зөрчлийн тоог бууруулах чиглэлээр шат дараалсан тодорхой арга хэмжээ авч ажилласан байна.

Тус алба дүрмээр тогтоосон үйл ажиллагааны чиглэлийн дагуу байгаль орчны хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад акт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилтийг сахиулан хяналт тавих, байгаль орчны болоод бохирдолтын стандарт, норм нормативыг мөрдүүлэх, тэдгээрийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, сургалтын ажлыг явуулах, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг мөн аймаг нийслэлийн байгаль орчны алба, газрыг мэргэжлийн удирдлагаар хангах, зөрчлийн улмаас учирсан хохирлыг арилгуулах зэрэг олон талт ажлыг эрхлэн гүйцэтгэж байжээ.

“Аймгийн Засаг Даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг дарга, Тамгын газартай зөвшилцөн бүх аймагт Байгаль орчны алба байгуулснаар байгаль орчны хяналтыг эрчимжүүлэх, байгаль орчны төлөв байдалд хяналт шинжилгээ хийх, Газрын тухай хуулийн биелэлтэд тавих хяналтыг нэгтгэн зохион байгуулах, аймгийн Байгаль орчны албыг бие даан ажиллуулах, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдыг мэргэжлийн удирдлагаар шуурхай хангах зэрэг нөхцөл бүрдсэн байна.

1995 онд батлагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчны улсын хяналтын дүрмийн дагуу Байгаль хамгаалах алба, аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаа байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдад эрх олгож, үнэмлэхжүүлэх асуудлыг хууль болон дүрмэнд заасны дагуу Байгаль орчны сайд, аймаг, нийслэл, сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохион байгуулжээ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгаль орчны хяналтын шинэ тогтолцоог бий болгосон. 1996-1999 онд Байгаль орчны сайдын эрх олгосон байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч 1, Байгаль хамгаалах алба, аймаг, нийслэлд улсын ахлах байцаагч 27-28, аймаг, нийслэл, захиргаанд улсын байцаагч 202-234 ажиллах болсон.

Сум, дүүрэгт ажиллах улсын байцаагчийн эрхийг байгаль орчныг хамгаалах хууль, Байгаль орчны улсын хяналтын дүрэмд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, мөн хугацаанд улсын байцаагч 333-359, байгаль хамгаалагч 416-458 ажиллаж байсан байна.

Байгаль орчны хяналтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1997 оноос Байгаль орчны яам байгаль хамгаалагч-идэвхитэн ажиллуулах журам, үнэмлэхний загварыг батлан гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж эхэлжээ.

Page 83: маш сайн ном

83

Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоолын дагуу 2001 оны эхээр бүх аймагт Байгаль орчны алба байгуулагдсан бөгөөд улсын байцаагч, байгаль хамгаалагчдад эрх олгох, үнэмлэхжүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчны улсын хяналтын дүрмийн дагуу зохион байгуулж ажилласнаар 2001 оны эцэст улсын ерөнхий байцаагч 1, улсын ахлах байцаагч 34, улсын байцаагч 439, байгаль хамгаалагч 569, байгаль хамгаалагч идэвхитэн 856 ажиллах болсон байна.

Монгол улсад газрын шинэтгэлийн бодлого хэрэгжиж эхэлсэнтэй уялдан Хэрэгжүүлэх агентлаг - Газрын харилцаа геодези зураг зүйн газрыг 2002 онд шинээр байгуулсан тухай өмнө дурьдсан. Мөн хяналтын тогтолцоог нэгдмэл төвлөрсөн удирдлагаар хангах, хяналтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, давхардсан хяналт шалгалтын зардлыг бууруулах зорилгоор урьд тухайн яамдын харъяанд байсан хяналтын нэгжийг татан буулгаж Монгол улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Мэргэжлийн хяналтын газрыг 2002 онд шинээр байгуулжээ. Ийнхүү хоёр шинэ агентлаг байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг Байгаль орчныг хамгаалах албыг татан буулгаж байгаль орчны салбарт ажиллаж байсан мэргэжлийн боловсон хүчин ажилтан, албан хаагчид Улсын Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа геодези зураг зүйн газар, аймаг нийслэлийн байгаль орчны албадын бүтцэд шилжин ажиллах болсон байна.

Байгаль орчны төрийн хяналтын өнөөгийн тогтолцоо

Байгаль орчны хяналтын өнөөгийн алба нь Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай “ 2002 оны 58 дугаар тогтоол түүнийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолын дагуу Улсын Мэргэжлийн хяналтын газрын бүрэлдэхүүнд үйл ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалтын ажлыг хөндлөнгийн байлгах, давхардлыг арилгах, хөрөнгө зардлыг хэмнэх, шалгалтыг иж бүрэн шинжтэй явуулах зэрэг давуу талуудыг бий болгох зорилгоор холбогдох яамдын харьяанд байсан хяналтын тогтолцоог өөрчлөн Монгол улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Мэргэжлийн хяналтын газрыг анх байгуулан ажиллуулсан байна.

Дээрхи шийдвэр гарснаас хойш Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгаль орчны хяналт Байгаль орчны яаманд үлдэж, тусгай хамгаалалттайгаас бусад хяналт Улсын мэргэжлийн хяналтад харъяалагдаж, байгаль орчны хяналт хоёр хуваагдан нэгдмэл тогтолцоо, нэгдсэн удирдлага алдагдаж, байгаль орчны хяналт шалгалтын хамрах хүрээ, үр дүн эрс буурсан дүн мэдээ гарах болжээ.

Байгалийн нөөц баялгийн хамгаалалт сул, хариуцах эзэн тодорхойгүй гэмт халдлагад өртөмтгий зэрэг онцлог шинж байдлууд нь байгаль орчны албыг бүхэлд нь хяналтын шинжтэй байлгахыг шаарддаг байна. Байгаль орчны нээлттэй өдөрлөгийн үеэр ард иргэдийн дунд явуулсан санал асуулгын судалгаанаас үзэхэд байгаль орчны зөрчлийг таслан зогсоох үүргийг Байгаль орчны яам, түүний аймаг орон нутаг дахь байгаль орчны албад хариуцах нь зүйтэй гэсэн дүн гарсан байна. Байгалийн нөөцийн эсрэг гэмт хэргийн тохиолдоц өндөр, давтамж, тархалт магадлашгүй зэрэг онцлогийг харгалзан дэлхийн улс орнууд экологийн цагдаа, хөдөлгөөнт баг зэрэг байгаль орчны хяналтын чадварлаг бүтэц байгуулан ажиллуулдаг туршлага байдаг ажээ.

Page 84: маш сайн ном

84

Зургаадугаар бүлэг

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, НӨӨЦ БАЯЛГИЙГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ

ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Монгол орон байгалийн унаган онгон төрхөө харьцангуй хэвээр хадгалж үлдсэн

дэлхийн цөөн орны нэг боловч ургамал, амьтны аймагт хайр гамгүй хандах, ус, агаар, хөрс бохирдох, үйлдвэрлэлийн салбарууд байгалийн нөөцийг ахиухан ашиглаж төлөвлөгөө биелүүлэх сэтгэхүй ноёрхож байсан зэрэг хүний зохисгүй үйл ажиллагаа, байгаль цаг уурын хувьсал өөрчлөлтөөс шалтгаалан нийгэм, эдийн засаг, байгаль орчны тэнцвэртэй харьцаанд гүнзгий өөрчлөлт орсноор байгаль орчин доройтох, байгалийн баялгийн нөөц хомсдох, улмаар зарим нутагт экологийн тэнцэл алдагдах хандлага 1970-1980-аад оноос нилээд түгээмэл ажиглагдах болжээ. Газар тариалангийн талбай элэгдэл эвдрэлд орж, хөрсний үржил шим буурч, малын бэлчээр талхлагдаж, нуур, гол мөрний усны түвшин буурч, умард говийн Улаан, Орог нуур зарим жижиг гол, горхи ширгэж, хүн амын төвлөрөл ихсэн байгальд учруулж буй дарамт нэмэгдсэн болон дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан цөлжилт эрчимжиж эхэлсэн байна.

Page 85: маш сайн ном

85

XX зууны жараад оноос байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг нь зохистой ашиглах, бохирдохоос сэргийлэх асуудлууд дэлхий нийтийн анхаарлыг ихээр татах болсон юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн XYII чуулганаас 1962 онд гаргасан “Эдийн засгийн хөгжил ба байгаль хамгаалал” хэмээх тогтоолд “Байгалийн нөөц хамгаалах арга хэмжээг үр ашигтай болгохын тулд түүнийг эдийн засгийн хөгжлийн түрүүнд буюу нэгэн зэрэг авч явуулбал зохино” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Үүний дараа НҮБ-ын. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО), Дэлхийн цаг уурын байгууллагатай (ДЦУБ) хамтран олон улсын ус судлалын 10 жилийн ажлыг зохион байгуулж хүн ам, үйлдвэрийг усаар хангах, усны нөөцийг хэмнэлттэй зарцуулах, усыг бохирдохоос хамгаалах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд гишүүн орнуудын хүч чармайлтыг дайчлах ихээхэн үр дүнтэй ажлыг зохион байгуулснаас гадна НҮБ-аас санаачлан 1972 онд олон улсын ус судлалын бага хурлыг хийлгэв. Мөн 1981-1990 онд хүн амыг ундны цэвэр усаар хангах 10 жилийн ажлыг зохион явуулахаар тогтов.

Шинжлэх ухаан, техникийн хөгжил, дэлхийн үйлдвэрлэлийн өсөлт нь байгаль орчинд олон талаар сөрөг нөлөө үзүүлэх болсныг нэгтгэн дүгнэх зорилт бүхий “Хүнийг хүрээлэн буй орчин” сэдэвт НҮБ-ын бага хурлыг 1972 онд Стокгольм хотноо хийж энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг төвлөрүүлэн хандуулсан билээ. Энэ бага хурлаас дэлхийн байгалийн нөөцийг ариг гамтай ашиглаж байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны олон улсын хөтөлбөрийг 26 үндсэн зарчим 109 зөвлөмжтэйгээр баталж, жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж энэ талаар сурталчилгааны ажлыг олон хэлбэрээр өргөн зохиохыг НҮБ гишүүн орнууддаа зөвлөмж болгосон байна. Мөн одоогийн болон хойч үеийн эрх ашгийн үүднээс дэлхий дахины нийтлэг үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий “НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр” нэртэй олон улсын тусгай байгууллагыг байгуулах шийдвэр гаргажээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт байгалийн нөөц, эдийн засаг, нийгэмд шууд

нөлөөлөхуйц үр дагаварт хүргэж болзошгүйг анхааран үзэж 1977 онд Дэлхийн уур амьсгалын анхдугаар бага хурлыг зарлан хуралдуулж уг хуралд дэлхий дахины уур амьсгалын хөтөлбөрийг боловсруулах чиг үүрэг, зорилго бүхий Дэлхийн цаг уурын байгууллага, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, Боловсрол, шинжлэх ухаан соёлын байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Далай судлалын Засгийн газар хоорондын комисс, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр зэрэг олон байгууллага нэрт эрдэмтэд оролцсон юм.

Дэлхийн эрүүүл мэндийн байгууллага 1981 онд “Дэлхийн эрүүл мэндийн стратеги-2000” хэмээх баримт бичиг батлан гаргасан бөгөөд түүндээ байгаль орчны бохирдол, байгалийн нөөцийн хомсдол, байгалийн гамшигт үзэгдлийн үр дагавар улс орны хүн амын эрүүл мэндэд ямар хор уршиг учруулж буйг тодорхойлоод тэдгээртэй тэмцэх бодлого чиглэлийг тодорхойлон заасан байна. Мөн НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 1981 онд “Дэлхийн хөдөө аж ахуй-2000” баримт бичиг гаргаж түүндээ байгалийн нөөц, орчны доройтол, хүн амын хүнс тэжээлийн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж буйг нэгтгэн дүгнэж цаашдын бодлого зорилтыг тодорхойлсон байлаа.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1983 онд “Хүрээлэн байгаа орчин ба хөгжил” нэртэй олон улсын комисс байгуулж түүнд дэлхийн 21 орны төрийн зүтгэлтэн, эрдэмтдийг урин оролцуулж 2000 оноос тогтвортой хөгжлийг хангах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах удаан хугацааны стратеги боловсруулах даалгавар өгсөн байна. Энэ комиссыг Норвег улсын Ерөнхий сайд асан Гро Харлем Брундтланд толгойлж 1987 онд НҮБ-д илтгэлээ тавьсан юм. Энэ илтгэлд дэлхий дахины байгаль орчны тухайн үеийн байдал, тавигдаж буй асуудлууд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх зорилго, бодлогыг дэлгэрэнгүй тусгасан байна. Энэ илтгэл дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс баримтлах бодлогыг гишүүн орнууддаа санал болгосон, “Байгаль орчин тогтвортой хөгжил” гэсэн үзэл баримтлалыг оновчтой томъёолсон түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон билээ.

Page 86: маш сайн ном

86

Монгол улс 1961 онд НҮБ-д, 1962 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгуулагад, 1963 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн цаг уурын байгууллага зэрэг олон улсын байгууллагад гишүүнээр элсэн орсон нь дэлхийн хамтын нийгэмлэгээс байгаль орчны салбарт зохиож байгаа ажилд оролцох мэдээлэл солилцох өргөн бололцоо нээгдсэн.

Монгол орны байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялаг хомсдох, элдэв бохирдлоос сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий төв байгууллага байгуулах зайлшгүй шаардлага, нөхцөл бий болсныг тэр үеийн төр засгийн байгууллага үнэлэн дүгнэж байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн байна. БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЯАМ (1987-1990)

Монгол улсын түүхэнд анх Байгаль орчныг хамгаалах яамыг Бүгд Найрамдах

Монгол Ард Улсын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн “БНМАУ-ын зарим яам байгуулах тухай” 1987 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 169 дүгээр зарлигаар байгуулж, Байгаль орчныг хамгаалах газар, төлөвлөлт удирдлага эдийн засгийн, ус цаг уурын албаны удирдлагын болон ой, агнуурын аж ахуйг удирдах газар, Экологийн улсын экспертизийн, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны, хөрөнгө оруулалтын болон боловсон хүчин, захиргааны хэлтэс хэмээх 4 газар 4 хэлтэстэй байгуулсан байна. Үүнээс хойш 1990 оны 3 дугаар сард яамны зохион байгуулалтыг өөрчлөн таван газар хэлтэстэй болсон.

Байгаль орчныг хамгаалах яамыг тэр үеийн Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий

газрыг түшиглүүлэн байгуулсан гэж үзэж болох юм. Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газарт 1986 онд Байгаль орчны хяналтын хэлтэс, Байгаль орчны экспертизийн хэлтсийг тус тус шинээр байгуулан ажиллуулж, байгаль орчныг бохирдуулах аж ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт гаргах эрхийг дээрхи хэлтсүүдэд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор олгосон байжээ. Энэ үед байгаль орчны мониторингийн сүлжээний суурь болох байгаль цаг уурын үзэгдэл процессыг хэмжин судлах 360 гаруй станц, харуул манай оронд ажиллаж байв. 1976 оноос эхлэн агаар, ус, хөрсний бохирдлыг хянах судлах тусгай харуулууд, Улаанбаатар хотод Байгаль орчны төв лаборатори, зарим аймагт салбар лаборатори байгуулагдсан байв. Шуурхай мэдээллийг боловсруулах Тооцоолон бодох төв, Сансрын мэдээлэл хүлээн авах төв зэргийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн тусламжтайгаар байгуулж, технологи өндөр хөгжсөн гадаад орнуудад мэргэжлийн боловсон хүчнээ дадлагажуулан бэлтгэсэн учир техникийн бааз, боловсон хүчний хангамж нилээд өндөр түвшинд хүрсэн байжээ.

Байгаль орчныг хамгаалах яамыг /БОХЯ/-ыг анх байгуулахдаа Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газар, ОМАҮЯ-аас ойжуулалт ойн аж ахуйн болон ой, агнуурын хэргийг байцаан шалгах газар, ХААЯ-наас ус ашиглалтын алба, Улсын барилгын хорооноос уул техникийн байцаан шалгах газрын ажилтан нараас сонгон тус яамны газар, хэлтсийн ажиллагсдыг бүрдүүлсэн байна. Яамны үндсэн бүтэц нь өмнө дурьдсан 4 газар 4 хэлтсээс гадна Улаанбаатар хотод 10 харъяа байгууллагатай 18 аймаг, Эрдэнэт хотод Байгаль орчныг хамгаалах газартай байжээ. Ус цаг уурын шинжилгээний хүрээлэн, Ойн хайгуул, зураг төслийн хүрээлэнг нэгтгэн Ус цаг уур, ой агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэн болгон 1987 онд өргөтгөн зохион байгуулсан.

БОХЯ байгуулагдсанаар байгаль орчны тухайн баялгийн ашиглал хамгааллын

асуудлыг хариуцсан албад, газар хэд хэдэн яаманд харьяалагдаж байсныг өөрчлөн зохион байгуулж, боловсон хүчнээр хангах, төв орон нутагт бэхжүүлэх, экологийн

Page 87: маш сайн ном

87

экспертизийн дүгнэлт гаргах, байгалийн нөөцийг эдийн засгийн үнэлгээтэй болгох зэрэг гол асуудлуудыг үндсэндээ хамарч нэлээд олон ажлыг санаачлан эхлүүлсэн байна.

Байгаль орчныг хамгаалах асуудлаар Засгийн газар, яамд, улсын хороодоос гаргасан хууль, зарлиг, тогтоол, заавар зэрэг эрхийн хэмжээ тогтоосон актуудын фонд байгуулж тэдгээрийг тухайн нөхцөлд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэх ажил зохиож 67 актыг цэгцлэн мөрдсөн байна. Газрын хэвлийн тухай хууль, Хийн мандлын агаарыг хамгаалах хуулийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж АИХ-ын чуулганаар батлуулж 1989 оны 7 дугаар сарын 1-ээс мөрдөж эхлэв.

Байгаль орчныг төлөв байдлын хүлцэх хэмжээнээс дээш бохирдуулсны төлбөр, байгалийн баялгийн ашиглалтын төлбөр, нөхөн төлбөрийн тодорхой хувийг байгаль орчныг хамгаалах сан хэлбэрээр аймаг хотын зориулалтын дансанд төвлөрүүлж, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зарцуулах ажлын эхлэлийг тавьсан байна. Байгаль орчныг хамгаалах үндэсний бодлого боловсруулж түүнийг ЭЗХТЗ-ийн байгаль орчныг хамгаалах 2010 он хүртэлх стратегитэй уялдуулах ажлыг зохион байгуулжээ. Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргааг байгуулж, Хатгалын ноос угаах үйлдвэр, Ханхын нефть баазыг хааж Хөвсгөл нуурын усыг бохирдуулах эх үүсгэвэргүй болгожээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсгүүрийн тооллого явуулж бохирдлыг бууруулах арга хэмжээ боловсруулж, гэр хороололд бүрэн шаталтын зуух зохион бүтээх ажлыг эхлүүлжээ. Мөн шахмал түлш үйлдвэрлэх боломж, нөхцлийн судалгааг гаргасан байна.

Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжиж эхэлсэн түүхэн цаг үед Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн нь улс төр, нийгмийн хоёр өөр тогтолцооны зааг үетэй давхцаж байсан юм.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН ХОРОО (1990-1992)

1990 онд Засгийн газар шинээр байгуулагдахад “БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоох тухай” 1990 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар Байгаль орчныг хамгаалах яамыг Байгаль орчны хяналтын улсын хороо нэртэйгээр өөрчлөн байгуулж, БНМАУ-ын Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга, төрийн сайд ажиллахаар тогтоосон.

БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг үндэслэн 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “БНМАУ-ын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай” БНМАУ-ын Бага Хурлын 8 дугаар тогтоолоор Байгаль орчны хяналтын улсын хорооны дарга, төрийн сайд, тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилж, тус хороог 2 газар 4 хэлтэстэй байгуулжээ.

Зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн энэ үед байгалийн нөөц баялгийн талаархи төрийн нэгдсэн бодлогыг төвлөрүүлэн зохицуулахын хамт Засгийн газрын 1991 оны 36 дугаар тогтоолоор Байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулах эрхийг орон нутгийн ардын хурлын гүйцэтгэх захиргаанд олгосноор байгаль орчныг хамгаалах талаархи орон нутгийн үүрэг хариуцлага дээшилж эхэлсэн байна.

Газрын бодлогын хүрээлэн, Усны бодлогын хүрээлэнг шинэчлэн зохион байгуулсны зэрэгцээ Геоэкологийн хүрээлэн, Говийг хөгжүүлэх төслийн төв зэргийг байгуулснаар хорооны харъяанд эрдэм шинжилгээний 9 байгууллагатай болжээ.

Байгалийн тухайлсан нөөцийн талаар баримтлах бодлого, ашиглах хамгаалах ажлыг хариуцах газрын алба, усны алба, ой агнуурын алба, ус цаг уурын алба, ой ургамлын алба болон дархан газар, аялал жуулчлалын товчоог холбогдох хүрээлэнгийн захирлаар удирдуулан байгуулсан байна. Мөн Монгол улсын байгаль орчныг хамгаалах үндэсний хөтөлбөр, Цөлжилтийн нөлөөг бууруулах хөтөлбөрийг боловсруулжээ.

Page 88: маш сайн ном

88

Цөлжилтийн нөлөөг буруулах байгалийн тэнцвэрийг хадгалах үүднээс зориудын аргаар бороо оруулах мөндөр саринуулах туршилт хийж энэ ажлыг эрхлэх үүрэгтэй эрдэм шинжилгээ, туршилт-үйлдвэрлэлийн “Хурын шим” төвийг байгуулжээ.

Дэлхийн цаг уурын байгууллагатай Олон улсын ус судлалын хөтөлбөр, Олон улсын уур амьсгалын хөтөлбөр болон конвенцийн хүрээнд үр дүнтэй ажиллаж уур амьсгалын олон улсын конвенцийг санаачлагч орны нэг болжээ.

Аймаг, хотын байгаль орчны хяналтын газруудад орон нутгийн байгалийн нөөцийн асуудлыг бүрэн хариуцуулж хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих орон нутгийн байцаагч 387, байгаль хамгаалагч 600, идэвхитэй байцаагч 1520-ыг томилон байцаагчдын эрх, үүрэг, хариуцах ажлын хүрээ заагийг нарийвчлан тодорхойлж өгснөөр хяналтын ажлын чанар үр дүн сайжирсан байна.

Улсын тусгай хамгаалалттай газрын дүрмийг Засгийн газраар батлуулснаар дархан цаазтай газар гэж ганц ангилж байсан ойлголтыг өөрчилж дэлхийн жишигт нийцүүлэн Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Байгалийн нөөц газар, Дурсгалт газар гэсэн 4 ангилалтай болж Хан Хэнтий, Нөмрөг, Дорнод Монгол, Монгол дагуур, Отгонтэнгэр зэрэг газрыг дархан цаазат, Хөвсгөл нуурыг байгалийн цогцолборт газар болгосноор манай улсын тусгай хамгаалалттай газрын эзлэх талбай 8,6 сая га болж улсын нийт нутаг дэвсгэрийн 5,5 хувийг эзлэх болжээ. Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд 1991 онд Говийн их дархан цаазат газрыг оруулжээ.

Дэлхийн банк, АНУ-ын Азийн сан болон АНУ, Япон, Герман, БНСУ-ын төр, олон нийтийн болон аж ахуйн байгууллагуудтай ажил төрлийн холбоо тогтоох суурийг тавьсан байна. Азийн хөгжлийн банк, Байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбоо зэрэг засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагатай санхүүгийн тусламж авах асуудлыг шийдвэрлэсэн.

Байгаль орчныг хамгаалах талаар дэлхий нийтийн ач холбогдолтой томоохон үйл явдлын нэг болох НҮБ-ын “Байгаль орчин хөгжил” сэдэвт дээд хэмжээний бага хурал 1992 оны 6 дугаар сард Бразил улсын Рио-де Жанейро хотноо болсон юм. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн тусламжтайгаар “Байгаль орчны төлөв” үндэсний илтгэлийг” монголын төлөөлөгчид бэлтгэж НҮБ-ын дээрх бага хуралд хэлэлцүүлсэн байна. Энэ бага хуралд бэлтгэх явцад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи суурь конвенц болон биологийн төрөл зүйлийн конвенцийн төслийг боловсруулахад манай эрдэмтэн мэргэжилтэн нар тасралтгүй оролцож зохих хувь нэмрээ оруулсан байна.

Монгол улс “Биологийн төрөл зүйлийн конвенц”-д гарын үсэг зурснаар Монгол улс энэхүү хоёр конвенцийг санаачлагч Талуудын нэг нь болсон байна. Мөн энэ бага хуралд манай төлөөлөгчид “Монгол орны нутаг дэвсгэрийг дэлхийн шим мандлын тусгай хамгаалалттай бүс нутаг болгох” санал тавьсныг бага хурлаас дэмжиж хамтран ажиллахыг сонирхогч улс орнууд, олон улсын байгууллагуудад уриалсан “Тайлбарлах бичиг” тунхаглалыг гаргасан нь Монгол улсын гадаад харилцааг байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн бололцоог нээсэн байна.

Байгаль орчныг хамгаалах улсын хороо 1990-1992 онд зах зээлийн эдийн засагт шилжих үеийн эхэнд, шинэ үндсэн хууль батлагдахаас өмнө байгаль орчныг хамгаалах төрийн бодлогыг шинэ нөхцөл байдалд томъёолон тодорхойлж суурь болох зарчмын томоохон асуудлуудын хүрээ хэмжээ, чиглэл стратегийг тогтоож хэрэгжүүлж эхэлсэн байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ (1992 -1996)

Шинэ Үндсэн хууль баталсны дараа Засгийн газрыг шинээр байгуулан Байгаль орчны хяналтын улсын хороог 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын “Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Байгаль орчны яам болгон Байгаль орчны төрийн хяналтын газар (Экспертизийн тасагтай), Шинжлэх ухаан, мониторинг, хамтын

Page 89: маш сайн ном

89

ажиллагааны газар (гадаад харилцааны тасагтай), Байгалийн нөөцийн бодлогын газар, Тамгын газар (санхүү, аж ахуйн хэлтэстэй) гэсэн 4 газар, 3 хэлтэстэй өөрчлөн зохион байгуулжээ.

Монгол улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдаж “Монгол улсад газар,

түүний хэвлий, ой, ус, ан амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “…иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тодорхойлон заасан нь хуулиар хамгаалах байгалийн баялгийн хүрээг тодотгож төрийн болон иргэдийн өмчлөлийн асуудлыг зааглан тогтоосон. Мөн иргэдэд газар өмчлүүлэх тухай, байгаль орчны талаар иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг тусгай заалт болгон тус хуулинд тусган оруулсан. 1992 онд шинээр байгуулагдсан Засгийн газар улс төр нийгмийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үед шинэ үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулан явуулж эхэлсэн онцлогтой байна.

Байгаль орчны талаархи ерөнхий болон тусгай хуулиудыг нийгэм эдийн засгийн

шинэ тогтолцооны зорилго шаардлагатай уялдуулан шинээр боловсруулж, улсын Их Хурлаар батлуулан мөрдүүлэх явдал тус яамны тэргүүлэх зорилт болжээ.

Байгаль орчны яам 1992-1996 онд Байгаль орчныг хамгаалах тухай, газар, ус, байгалийн ургамал, ой, ан агнуур, агаарын тухай зэрэг бүгд 15 хуулийг Улсын Их Хурлаар батлуулан гаргаснаар байгаль орчны талаархи эрхзүйн тогтолцоог цоо шинээр бүрдүүлж тэдгээр хуулийг хэрэгжүүлэх Улсын Их хурлын тогтоолын дагуу холбогдох журам, дүрэм зэрэг 160 гаруй эрхзүйн актыг батлан гаргаж мөрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ байгаль орчны талаархи олон улсын конвенцид нэгдэн орох асуудлыг нэлээд судалгаа, бэлтгэлтэй хэрэгжүүлж иржээ. Энэ ажлын үр дүнд Биологийн төрөл зүйлийн тухай конвенци, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенци зэрэг олон улсын 5 конвенцид нэгдэн орсон байна.

1992-1996 онд 7 газрыг дархан цаазтай, 5 газрыг байгалийн цогцолборт, 8 газрыг байгалийн нөөц, 4 газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтын сүлжээнд хамруулсан байна. Үүний үр дүнд улсын тусгай хамгаалалттай газрын хэмжээ 165.3 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 10.2 хувь болж 1991 оныхоос хоёр дахин их болжээ. Богд хан уулыг дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд 1996 онд оруулжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль, олон улсын хэлэлцээр, конвенцийн үзэл санааг хэрэгжүүлэн, байгалийг төрийн зохицуулалттай ашиглах, хүн ам, эдийн засгийг байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлт, экологийн чадавхит нийцүүлэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчинд халгүй болон хаягдалгүй технологи нэвтрүүлэх замаар байгалийн нөөц нөхөн сэргээх бодлого чиглэлийг тусгасан “Монгол улсын Байгаль орчны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг боловсруулж гаргасан.

Химийн хорт бодисын улсын үзлэг явуулж 7300 гаруй нэр төрлийн химийн бодис ашиглаж байгааг тогтоов.

Нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцооны нөхцөлд байгаль орчныг хамгаалах эдийн засгийн механизмыг бүрдүүлэн төлөвшүүлэх явдал яамны гол ажлын нэг байв. Байгаль орчныг хамгаалах багц хуулийн дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, Ус цаг уур орчны шинжилгээний тухай хууль, Ус, рашаан ашигласны төлбөрийн, ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн, агнуурын нөөц ашигласны төлбөрийн тухай зэрэг хуулиудыг Улсын Их Хурлаар батлуулан мөрдүүлжээ.

Цөлжилттэй тэмцэх болон Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, хадгалах, устгах тухай, Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай олон улсын конвенциудад нэгдэн оржээ

Page 90: маш сайн ном

90

Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр, Хилийн усыг хамгаалах, болон ашиглах тухай хэлэлцээрийг ОХУ, БНХАУ-тай, Ус цаг уур, орчны мониторингийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг ОХУ-тай тус тус байгуулжээ. ОХУ, Герман, АНУ, Унгар улсын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ протоколыг байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж иржээ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ (1996-2000) Монголын Ардчилсан холбоо эвсэл 1996 оны бүх нийтийн сонгуулиар иргэдийн

дийлэнхи олонхийн санал авч, Улсын Их хуралд олонхи болж, Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулав.

1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай” Монгол улсын хуулиар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоож, 9 яамтай байхаар шийдвэрлэжээ. Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 182 дугаар тогтоолоор Байгаль орчны яамыг 3 газар, 2 алба, 1 хэлтэстэй зохион байгуулж, 1997 оны 8 дугаар сарын 07-ноос Төрийн захиргаа, үнэлгээ мэдээллийн газар, , Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хамтын ажиллагааны хэлтэс гэсэн 3 газар, 1 хэлтэстэй ажиллаж эхэлсэн байна.

Засгийн газрын байгууллагуудыг яам, агентлагийн шинэ тогтолцолцоонд шилжүүлсэнтэй холбогдуулан Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Байгаль орчныг хамгаалах алба, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Газар зохион байгуулалтын алба (1997 оны 3-р сараас)-ыг тус тус байгуулан ажиллуулжээ.

“Засгийн газрын тухай” хуулинд “Монгол улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, салбарыг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн”, Монгол улсын Байгаль орчны сайд “Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого, газар түүний хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан, ургамлын нөөцийн мэдээллийн сан, байгаль орчны хяналт шинжилгээ (мониторинг), газар зохион байгуулалтын удирдлага, ус цаг уур болон байгалийн болзошгүй гамшигаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал” эрхэлнэ гэсэн заалтуудыг үндэс болгон Монгол улсын “Байгаль орчны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар”-ыг боловсруулан гаргажээ. Энэ загварт яамны эрх зүйн байдал, эрхэм зорилго, зорилт, чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, ажлын хүрээ, зааг, уялдаа холбоо зэрэг үйл ажиллагааны бүх хэсгийг задлан шинжилж үйл ажиллагааны стратегийг тодорхойлсон байна.

Тус яамны эрхэм зорилтыг “Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгод нийцүүлэн экологийн тэнцэлийг хангаж тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлэх” хэмээн томъёолон тодорхойлж байгаль хамгаалах гэсэн өрөөсгөл хандлагын оронд байгалийг ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч нь төлөх, энэ үйлст олон нийтийн оролцоог хүчтэй болгох, өргөтгөхөд чиглэсэн зах зээлийн зарчмаар ажиллах болжээ.

Төрөөс экологийн талаар баримтлах бодлогын чиглэлийг боловсруулан УИХ-аар батлуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг эцэслэн боловсруулсан байна. Эдгээр баримт бичгүүд нь Төрөөс экологийн талаар баримтлах бодлогын хүрээнд байгалийнхаа давуу тал, нөөцийг зохистой ашиглан, уламжлалт болон орчин үеийн аж ахуйн хэвшлийг хөгжүүлэх, иргэдийнхээ эрүүл орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэгдсэн юм.

“Тусгай хамгаалалттай нутгийн орчны бүсийн тухай хууль”, “Ус цаг уур, орчны шинжилгээний тухай” хуулийг УИХ-аар батлуулан мөрдүүлсэн нь тухайн бүс орчмын хүн амын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгалийн гамшигаас хүн ам, эдийн засагт

Page 91: маш сайн ном

91

учрах хохирлыг багасгах, урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болжээ.

Амьтны аймгийн тухай хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан болно. “Усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлал”-ыг боловсруулж мөн “Хаягдал усны стандарт”ыг батлуулсан байна. Газрын мэдээллийн санг газар зүйн, газар ашиглалтын, газар эзэмшилтийн бэлчээр ургамлын, тусгай хамгаалалттай газар нутгийн, газрын хэвлийн гэсэн 7 төрөлжсөн сантайгаар байгуулав. “Модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгох, хэрэглэх журам”, “Гэрчилгээний загвар”-ыг боловсруулан 2000 хувь хэвлүүлж нарс бэлтгэх эрх авсан аж ахуйн нэгж байгууллагад туршилтын журмаар хэрэглэж эхэлжээ.

Цөлжилттэй тэмцэх болон Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, хадгалах устгах тухай, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай олон улсын хоёр конвенцид нэгдэн орж, Уур амьсгалын өөрчлөлтөөс хөдөө аж ахуй, усны нөөц, ой, таримал болон бэлчээрийн ургамал, малын ашиг шим, байгалийн бүс бүслүүрт үзүүлэх нөлөөллийн урьдчилсан үнэлгээ боловсруулан гаргасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг УИХ-аар, “Ойн тухай үндэсний хөтөлбөр”, “Бүх нийтэд экологийн боловсрол олгох үндэсний хөтөлбөр”, Хүн амын эрүүл мэнд байгаль орчныг хог хаягдал, байгалийн гамшгийн аюулаас сэргийлэх зорилгоор “Хог хаягдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлуулан мөрдүүлэв.

Ноён Хангай уул, Тосон хулстай, Хар ямаат, Яхь нуур, Цамбагарав уул, Сийлхэмийн нуруу, Ханхөхий - Хяргас нуур, Тарвагатайн нуруу, Говь гурван сайхны БЦГ-ын өргөтгөл, Онон-Балжийн сав, Дэвэлийн арал зэрэг газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай санал, үндэслэлийг боловсруулж УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор батлуулав. Ийнхүү УТХГ-ийн тоо 48 болж, талбай нь 20,0 сая га-д хүрч, монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 13,1%-ийг эзлэх болов. Улсын тусгай хамгаалалттай Говь гурвансайхны БЦГ, Говийн их ДЦГ-ын “А”, “Б” хэсэг, Хасагт хайрхан уулын ДЦГ-ын орчны бүсийн хилийн зааг, Хорьдол-Сарьдагийн ДЦГ, Хустайн БЦГ-ын дотоод бүсийн хилийн заагийг тус тус тогтоон баталжээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ-ын) азийн бүсийн холбооны XI чуулганыг 1996 онд Улаанбаатар хотод зохион байгуулан хийлгэж энэ бүсэд ирэх дөрвөн жилд уур амьсгалын өөрчлөлт, ус судлал, цөлжилттэй тэмцэх зэрэг олон улсын конвенци хөтөлбөрийг хэрэгжүүлэх хийгээд байгалийн гамшгаас сэргийлэх үйл ажиллагааны зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэхэд монгол улсын оролцоог тодорхой тусган оруулсан байна. Энэ чуулганд ДЦУБ-ын ерөнхийлөгч Дж.Зильман, ерөнхий нарийн бичгийн дарга Г.О.П.Обаси нар оролцжээ. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангаас санаачлан өрнүүлж буй “Бидний амьдарч буй гариг WWF-2000” хөдөлгөөнийг дэмжиж Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбат тавьсан илтгэлдээ монголын нутаг дэвсгэрийн 30 хүртэл хувийг буюу 49.0 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авахаа илэрхийлж дэлхий нийтэд зарлан тунхаглажээ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ (2000-2006)

2000 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Засгийн газрын бүтцийн тухай“ хуулиар Байгаль орчны яамыг чиглэлийн яам байхаар тогтоосон. 2000 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай“ 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар Уламбаярын Барсболдыг томилон ажиллуулжээ.

Page 92: маш сайн ном

92

Монгол улсын Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2000 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 131 дугаар тогтоолоор Байгаль орчны яамыг Стратегийн төлөвлөлт, удирдлагын газар, Төрийн захиргааны удирдлага, мэдээллийн газар, (Санхүү, аж ахуйн хэлтэстэй), Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газар, (Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэстэй), Байгаль орчны улсын хяналт, үнэлгээний газар, Хамтын ажиллагааны хэлтэс (Олон улсын төслийн албатай) –тэй байхаар зохион байгуулалтын бүтцийг баталжээ.

Монгол улсын Засгийн газрын “Байгаль орчны яамны үйл ажиллагааны стратеги,

бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай“ 2001 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Байгаль орчны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн шинэчилсэн хөтөлбөрийг зөвшөөрсөн байна.

2003 онд Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Байгаль, ой, усны нөөцийн газрыг байгуулан улсын хэмжээнд тулгамдаж буй улсын ойн сангийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах бодлогыг боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.

2004 оны 09 дугаар сарын 22-ны “Засгийн газрын бүтцийн тухай“ хуулиар Байгаль орчны яамыг чиглэлийн яам байхаар тогтоожээ.

Монгол улсын Засгийн газрын “Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, бүтэц батлах тухай” 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Байгаль орчны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг тус тус баталсан. Энэ тогтоолоор Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газар, Тогтвортой хөгжил хүрээлэн буй орчны газар (Байгаль орчны мэдээлэл сургалт, сурталчилгааны албатай), Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Ойн бодлого зохицуулалтын хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Төсөв, санхүү, аж ахуйн хэлтэс гэсэн 4 газар, 3 хэлтэстэй ажиллах болжээ. Чиглэлийн яамдын нэг болох Байгаль орчны яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, стратегийг хэрэгжүүлэх талаар үүрэг, хариуцлага хүлээж, Байгаль орчны сайд, Засгийн газрын Танхимд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэн стратегийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилтийг зөв зохистой удирдлагаар хангаж, салбарын болон салбар хоорондын харилцан уялдаа холбоог хангах асуудалд анхааралтай хандаж, салбарын төсвийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллав.

Монгол улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл, үйл, ажиллагааны хөтөлбөрт байгаль орчны талаар тусгагдсан зорилт, арга хэмжээний үндэслэл тооцоог хийж тус салбарын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд тусгах, төсвийн байгууллагад төрийн захиргааны шинэтгэлийг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүнд суурилсан удирдлагын тогтолцоонд шилжих шинэ системийн журмаар ажилласан он жилүүд байлаа.

“Байгаль хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, байгаль орчны доройтол, агаарын бохирдлыг багасгах” асуудлыг 2004 онд шинээр байгуулагдсан Засгийн газрын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлжээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогын уялдааг сайжруулж, экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Байгаль орчинтой холбоотой мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй болгож, байгаль хамгаалахад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлэн тавьж, эн э зорилтын хүрээнд олон үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

“Байгаль орчны үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаархи мэдээллийг

Page 93: маш сайн ном

93

дүгнэн 2003 он хүртэл жил бүр, 2004 оноос хоёр жилд нэг удаа Байгаль орчны төлөв байдлын тайланг боловсруулан УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, тулгамдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх УИХ, Байгаль орчны байнгын хорооны тогтоолыг гаргуулж ажиллав.

“Газрын тухай хууль“, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль“-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан нь иргэний нийгэмд урьд байгаагүй цоо шинэ харилцааг буй болгож, иргэд 0.07 - 0.5 га газрыг үнэгүй өмчлөх эрх баталгаажлаа.

Байгаль орчны эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх, шинэтгэлийг гүнзгийрүүлэх ойрын болон дунд хугацааны стратеги болох “Байгаль орчны эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг батлан мөрдөн ажиллав.

“Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай”, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай”, “Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экпортлох тухай”, хуулиудыг боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхлэв.

“Химийн хорт бодисын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай“, “Амьтны аймгийн тухай”, “Ан агнуурын тухай”, “Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай”, “Байгалийн ургамлын тухай”, зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж батлуулан мөрдүүлсэн нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, зохистой ашиглахад орон нутгийн төр захиргааны болон бусад холбогдох талуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн чухал арга хэмжээ боллоо. Цагаан зээр, монгол тарвага зэрэг агнуурын амьтдыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнахыг дам утгаараа хориглосон арга хэмжээ авсан нь цаг үеэ олсон, ард олон нийтийн дэмжлэгийг авсан шийдвэр болсон байна.

“Байгаль хамгаалах тухай хууль“д зарчмын шинж чанартай хэд хэдэн нэмэлт

өөрчлөн оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж, хэрэгжүүлж эхлэв. Иргэдийн нөхөрлөл байгуулах тухай, иргэн аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн хүч хөрөнгөөр өсгөн үржүүлж бий болгосон амьтан ургамал, нуур цөөрөм зэргийг өмчлөх тухай, байгаль хамгаалагчдын хариуцан хамгаалах талбайн хэмжээг хуульчлан тогтоож, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан авч үзэх тухай, идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх үүргийн талаархи зэрэг асуудлыг шинээр хуульчлан тогтоосон. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн үр дүнд улсын хэмжээгээр байгаль хамгаалагчдын тоо 150 орчим хүнээр нэмэгдэж, нутгийн уугуул иргэд нөхөрлөлийн хэлбэрээр байгалийн тодорхой төрлийн баялгийг давуу эрхээр ашиглах боломж бүрдэж, олон тооны идэвхтэн байгаль хамгаалагч ажиллах хууль эрх зүйн орчин бүрэлдэн тогтсон нь нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэн хөгжүүлэх суурь нөхцөл бий болжээ.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын экологийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, байгалийн экосистем болон хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх замаар байгаль орчныг нөхөн сэргээх санхүүгийн найдвартай эх үүсвэр бий болгох эрхзүйн нөхцлийг хангах зорилгоор “Экологийн хохирлыг барагдуулах тухай хууль”-ийн төсөл, төслийн үзэл баримтлалыг боловсруулж, “Био-аюулгүй байдлын тухай” хуулийг УИХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангав.

2000-2005 онд Тужийн нарс, Мянган угалзатын нуруу, Улаан тайга, Хөгнө тарнын өргөтгөл, Хан жаргалант, Намнан уул, Их газрын чулуу, Шилийн Богд Уул, Алтан (дарь) Овоо, Хөргийн хөндий, Мөнххайрхан уул, Тэсийн гол орчмын газар

Page 94: маш сайн ном

94

нутаг, Орхоны хөндий, Даяндээрхийн агуй орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд хамруулах УИХ, Засгийн газрын шийдвэрийг гаргуулав. 2005 оны эцсээр Монгол Улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн 151 сум, дүүргийн 60 хэсэг газрын буюу нийт 21,5 сая га (21.525.378) орчим газар нутгийг Улсын тусгай хамгаалалттай газарт хамруулсан нь Монгол орны газар нутгийн 13,7 хувьд хүрч, ойн сан бүхий газрын 17,3 хувь, усан сан бүхий газрын 55 хувь, амьтан, ургамлын ховордсон зүйлийн тархац нутгийн 40 орчим хувийг эзэлж байна. Улсын тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын 8 захиргааг шинээр байгуулах, үндэслэл тооцоог боловсруулан шаардлага хөрөнгө зардлыг Улсын төсвийн тухай хуульд тусгуулан батлуулав.

Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын жагсаалтад Хустайн нурууны Байгалийн цогцолборт газрыг, Увс нуурын ай сав газрыг дэлхийн өвд, Тэсийн голын сав орчмын газар нутаг 2003 онд дэлхийн соёлын болон байгалийн өвийн, 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн нь Монгол орны төдийгүй бүс нутаг дэлхий нийтийн ач холбогдолтой үйл явдал болов.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын тоо материаллаг бааз, боловсон хүчний нөөц, чадавхийг нэмэгдүүлэх олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Улсын болон олон улсын төслийн санхүүжилтээр хамгаалалтын захиргаадыг автомашинаар хангах, холбоожуулах, байгаль хамгаалагчид, байцаагчдыг суурин ба гар станц, бие хамгаалах хэрэгслэл, аппарат, дуран, нэгдсэн дүрэмт хувцас, унаагаар хангах шат дараалсан арга хэмжээг авч хэргжүүлэв.

Ойн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй болгох зорилгоор Байгаль, ой, усны нөөцийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар, Байгаль, ой, усны нөөцийн газрын харъяанд Ой, усны хайгуул, судалгааны төвийг тус тус байгуулан ажиллуулав.

Эх орны ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх ажиллагааг байгаль орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн цогц бодлоготой хослон хэрэгжүүлэх зорилгоор “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр боловсруулан Засгийн газрын 2005 оны 44 тоот тогтоолоор батлуулав.

Монгол улсад гадаадаас оруулж ирэх бүх төрлийн бөөрөнхий мод, зүсмэл материал, мод сөөгний үр, тарьц, суулгацыг гаалийн болон НӨТ-ийн татвараас чөлөөлөх тухай”, ”Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулав. Номхон далайн Ойн комиссын XIX чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 30 шахам орны 90 орчим төлөөлөгчид оролцов.

Цөлжилттэй тэмцэх, байгаль орчны чиглэлийн конвенцуудын уялдаа холбоог дээшлүүлэх асуудлаар Үндэсний чуулган, Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Ази-Африкийн III чуулга уулзалт, уг Конвенцийн Азийн талуудын IV хуралдааныг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж, 80 гаруй орны төлөөлөгчид оролцлоо.

Монгол улсын эрх ашигт нийцсэн Озоны давхаргыг хамгаалах протокол, Халимны менежментийн тухай олон улсын Конвенци, Био-аюулгүй байдлыг хангах Картагенийн протоколд шинээр нэгдэн орлоо.

ЭМЯ-тай хамтран “Орчны эрүүл мэндийн хөтөлбөр”, “Биоаюулгүй байдлын үндэсний хөтөлбөр“, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн технологийн хаягдал хурдасны экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, барилгын материал үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Цагаан тоос” хөтөлбөр зэргийг боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллав. 2002 онд Байгаль орчны чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж орон нутгаас 500 гаруй төлөөлөгчид оролцлоо. Байгаль хамгаалагч- экологич мэргэжил эзэмшүүлэх 2 жилийн дипломын дээд боловсрол олгох сургалтыг улсын

Page 95: маш сайн ном

95

хэмжээнд зохион байгуулж сум бүрээс нэг хүнийг хамруулсан нь орон нутгийн байгаль орчны боловсон хүчний чадавхийг сайжруулах чухал арга хэмжээ болов.

Монгол Улс “Амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ийн гишүүн орны хувьд уг конвенцийн хавсралтад орсон амьтан ургамлын нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудлыг онцгой анхааран, “Монгол орны аргаль, хонь, цоохор ирвэс, идлэг шонхор зэрэг амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар батлуулав. Аргаль хонь, цоохор ирвэс, идлэг шонхор, монгол хулан зэрэг амьтдын нөөц, тархацын судалгааг дэлхэц нутгийн хүрээг хамруулан хийж, уг судалгааны дүнг үндэслэн жилд ашиглах зохист тоо толгойг тогтоон ажилласнаар 2001-2005 онд зөвхөн идлэг шонхорыг амьдаар нь экспортлон ашигласны хураамж, төлбөрийн орлого нийт 7.3 сая долларыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн оруулжээ.

Томоохон хот суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлыг дахин боловсруулах замаар иргэдийн амьдрах орчинг сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Халаалтын зуух, дулааны цахилгаан станцуудад технологийн шинэчлэл хийх, шингэн болон шингэрүүлсэн хийн түлшинд шилжих, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах замаар бохирдлыг бууруулах арга хэмжээ авч, автомашины утааны болон гэрийн зуухны Монгол улсын стандартыг боловсруулан батлууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчны яам, усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нэгдсэн менежментийн асуудлыг стратегийн нэн чухал зорилт болгон тавилаа. Монгол Улсын засгийн газар 2004 оныг “Усны бодлогын шинэтгэлийн жил” болгон зарлаж, “Усны шинэтгэл - ХХI” үйл ажиллагааны чиглэлийг батлан усны салбарын бүтэц зохион байгуулалт, эрхзүйн орчныг боловсронгуй болгоход гол анхаарал хандуулан ажиллав.

Монгол орны усны нөөцийн менежментийг төлөвлөх, удирдлагын нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- “Усны хэрэг эрхлэх газар”-ыг Засгийн газрын 2005 оны 46 тоот тогтоолоор шинээр байгуулав.

Усны хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь Монгол орны хэмжээнд Усны салбарын удирдлагыг оновчтой, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, усны талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалт санхүүжилтын тогтолцоог боловсронгуй болгох, ашиглалтыг нөөцтэй нь уялдуулан усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, чанарыг нь сайжруулах замаар түүний экологийн тэнцлийг хадгалах зэрэг асуудлыг хамарсан усны нэгдсэн менежментийг боловсруулж хэргжүүлэхэд чиглэгдэнэ. Усны бодлогын шинэтгэлийн жилийн хүрээнд “Усны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар батлуулав. Ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоолоо. Япон улсад болсон Дэлхийн усны чуулга уулзалтад Монгол улсын Байгаль орчны сайд тэргүүлсэн төлөөлөгчид оролцпоо. Гадаргын болон газрын доорх усны улсын хэмжээний тооллого судалгааны ажлыг зохион байгуулав.

Япон, Герман, Нидерландын вант Улс, Канад, Шинэ Зеландын Засгийн Газрын санхүүжилтээр цаг уурын ажиглалт, урьдчилан мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох, мөн Даян Дэлхийн байгаль Хамгаалах Сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн даргын газар, НҮБ-ын Үйлдвэрлэлийн Хөтөлбөр, Ази-Номхон далайн орнуудын нийгэм эдийн засгийн комисс зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн чиглэлээр төслүүд хэрэгжсэн байна.

Page 96: маш сайн ном

96

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ (2006-2007)

Монгол улсын Засгийн газар огцорч Монгол Улсын Засгийн газрын “Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчллөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” 2006 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар тогтоолоор БОЯ- ыг Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газар; Төрийн захиргааны удирдлагын газар; Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар; Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар; Ойн бодлого зохицуулалтын хэлтэс; Гадаад хамтын ажиллагааны хэлтэс; Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс; Санхүү, эдийн засгийн хэлтэс гэсэн 4 газар, 4 хэлтэстэйгээр өөрчлөн зохион байгуулсан

Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Усны хэрэг эрхлэх газар, Ой, усны хайгуул судалгааны төв, Тусгай хамгаалалттай нутгийн 17 хамгаалалтын захиргаад, нийслэл хот, 21 аймагт Байгаль орчны алба ажиллах болов.

Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Байгаль орчны яам иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, экологийн тэнцлийг хангаж тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх эрхэм зорилгоо ханган биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогын уялдааг сайжруулж, экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчинтой холбоотой мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй болгож, байгаль хамгаалахад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой ажлыг саннаачлан зохион байгуулж ажиллав. Байгаль хамгаалах суурь хууль болох “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр байгаль хамгаалах төрийн бодлогыг үндсээр нь өөрчилж олон нийт, нутгийн иргэдэд түшиглэсэн менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна. 2007 оны байдлаар улсын хэмжээнд 8793 гишүүд, 424 өрхийг хамарсан иргэдийн 273 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Байгаль хамгаалах нөхөрлөлүүд 439.9 мянган га талбайг хариуцан эзэмшилдээ авсан бөгөөд 343.7 мянган га нь ой, 37,5 мянган га нь ургамал, 23,9 мянган га нь ан амьтан хамгаалах, үржүүлэх зориулалттай талбай байна. 2007оны байдлаар байгаль орчны чиглэлээр 308 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 60 хувь нь сургалт сурталчилгаа, 8 хувь нь судалгаа шинжилгээ, 40 хувь нь байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, 2 хувь нь менежментийн чиглэлээр ажиллаж байгаа нь байгаль хамгааллын ажилд иргэд, иргэний нийгмийн оролцоо өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.

2006-2007 онд 519.0 мянган га талбайг ТХГН-ийн сүлжээнд хамруулж, 320.0 мянган га талбай бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьж, ТХГН-ийн хамгаалалтын 7 захиргааг шинээр байгуулж, байгаль хамгаалагчдын ажлын 30 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Ойжуулалтын ажлын хэмжээ нэмэгдэж, 2005 оныхоос, 2007 оны урьдчилсан гүйцэтгэлээр 20 хувиар өссөн байна. Ойг тарьж ургуулах ажил болон “Ногоон хэрэм”-ийн зурвас байгуулах ажлыг тарьц, суулгацаар хангах зорилгоор Увс, Дорнод, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Сүхбаатар, Дархан -Уул аймагт 9 мод үржүүлгийн газар байгуулагдан ажиллаж эхлэв.

Шинээр услалтын систем байгуулах иж бүрэн хайгуул судалгааны ажлыг 12 аймгийн нутагт , Газрын доорхи усны эрэл хайгуулын ажлыг 4 аймаг, нийслэлийн

Page 97: маш сайн ном

97

нутагт хийсэн байна. 15 аймгийн 37 суманд ундны усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж, суурилуулж, 45 сумын төвийн худгийн усны чанарын дүгнэлтийг гаргаж, хөв, цөөрөм, усан сан байгуулж, хадлангийн талбай усалгаатай тариалан, хүнсний ногоо услах, бэлчээр усжуулалтад ашиглах боломжтой 547 газар байгааг тогтоон, сэргээн засварлах шаардлагатай 61 хөв, цөөрөм, хиймэл усан сангийн судалгааг гаргалаа.

2007 оны улсын төсвийн тодотголоор агаарын чанарын мэргэжлийн албыг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь санхүүжүүлэх зардалд 25.9 сая төгрөгийг шийдвэрлэж, агаарын чанарын мэргэжлийн алба, нийслэлийн болон орон нутгийн салбар албадыг байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Мөн химийн бодист тавих хяналтыг сайжруулах зорилгоор химийн бодисыг 18 боомтоор улсын хилээр нэвтрүүлж байсныг зогсоож, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар “Чингис хаан” олон улсын нисэх буудал гэсэн 4 боомтоор нэвтрүүлж байхаар баталгаажуулав.

“Монгол улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн бодисын жагсаалт”-ыг шинэчлэн түүнд хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хортой 111 бодисыг багтаасан бөгөөд эдгээрээс 28 бодисын ашиглалтыг хязгаарлаж, 83-г бүрмөсөн хориглохоор шийдвэрлэсэн. Мөнгөн ус болон натрийн цианидыг Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад оруулж, эдгээр бодисыг зөвхөн уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах зорилгоор, тодорхой тоо хэмжээгээр импортолж, ашиглаж байхыг зөвшөөрөв. 2007 онд Химийн хорт болон аюултай бодисын улсын хэмжээний нэгдсэн тооллогыг хийв.

Засгийн газрын шийдвэрийн дугуу 2006 оны зун Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн зарим сумдын нутгаар, 2007 онд ган цөлжилтөд нэрвэгдэж буй говь, тал хээрийн бүсийн 8 аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд 2006 онд дээрх гурван аймгийн нийт нутгийн 60 орчим хувьд зуншлагын байдал сайжирч, 2007 оны ажлын үр дүнд Завхан, Говь-Алтай аймаг, Дундговь, Дорноговь аймгийн хил залгаа сумдын нутгаас бусад нутгаар зуншлагын байдал сайжирсан байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ус цаг уур, орчны шинжилгээний газар

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай

Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 253 дугаар тогтоолоор Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ус цаг уур, орчны шинжилгээний газрыг байгуулсан.

Байгаль орчны сайдын 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 190 дүгээр тушаалаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлагын бүтцийг дарга 1, орлогч дарга 1 байхаар тогтоож 1996 оны хувьд 10 орон тоотойгоор ажиллуулахыг зөвшөөрчээ. Тус газар нь 2001 оныг хүртэл хэлтэс, тасгийн зохион байгуулалтгүйгээр, тус газрын харъяанд Ус цаг уурын хүрээлэн, Мэдээлэл тооцооллын төв, Байгаль орчны шинжилгээний төв лаборатори, Нислэгийн цаг уурын төв, Багаж хэмжилзүйн товчоо, Хурын шим төв гэсэн мэргэжлийн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль 1997 онд батлагдаж,

хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу хуулийн хяналтыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 1998 оны 210 дугаар тогтоолоор “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын хяналтын дүрэм”-ийг баталж мэргэжлийн зохих хүмүүст улсын байцаагчийн эрх олгох замаар орон тоо, зардал гаргалгүйгээр хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллажээ.

Page 98: маш сайн ном

98

Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 8-ны 199 дүгээр тушаалаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан юм. Байгаль орчны сайдын 2002 оны 186 дугаар тушаалаар Хэмжилзүйн лабораторийг Багажийн төвтэй нэгтгэн цаг уурын зарим хэмжилийн багаж, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, импортоор авах багаж төхөөрөмжийг олж нийлүүлэх, хэмжилзүйн шалгалт хийх үүрэг бүхий Багаж хэмжилзүйн төвийг байгуулж, Ус цаг уур, орчны шинжилгээний газрыг гурван хэлтэс 22 орон тоотойгоор ажиллуулахаар шинэчлэн зохион байгуулсан байна. Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 182 дугаар тогтоолоор “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлага, хүрэх үр дүнг цаг хугацааны хувьд тодорхойлж өгсөн баримт бичиг болжээ. Байгаль орчны сайдын 2006 оны 93 дугаар тушаалаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтцийг таван хэлтэстэй, орон тооны дээд хязгаарыг 29 байхаар тогтоож, Ус цаг уурын хүрээлэн, Мэдээлэл тооцооллын төв, Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори, Нислэгийн цаг уурын төв, Хурын шим төв, аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв гэсэн мэргэжлийн байгууллагуудтайгаар ажиллахаар зохион байгуулж, Багаж хэмжилзүйн төв, Байгаль орчны шинжилгээний төв лабораторийг нэгтгэж санхүүгийн хувьд бие даалган ажиллуулах болсон байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орны хувьд ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний анхан шатны ажиглалтын мэдээллийг олон улсын болон бүсийн солилцоонд оруулах, өөрийн үйл ажиллагааг явуулахдаа дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх цаг уурын станцын мэдээлэл, цаг уурын хиймэл дагуулуудын мэдээлэл, дэлхийн улс орнуудад ашиглаж буй томоохон загвар, программ хангамжууд зэрэг шаардлагатай мэдээ материалыг авч ашигладаг бөгөөд нарийн мэргэжлийн боловсон хүчнийг ДЦУБ-ын бүсийн төвүүдэд сургах, ихээхэн хөрөнгө хүч шаардсан техник, технологийн шинэчлэл хийх ажлыг ДЦУБ, олон талын болон хоёр талын хамтын ажиллагааны шугамаар төслийн хэлбэрээр хэрэгжүүлж байна. Монгол улсын Ус цаг уур, орчны шинжилгээний газар нь ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээндээ цаг уурын шинжилгээний 121 өртөө, 192 харуул, ус судлалын 126 харуул, байгаль орчны хяналт шинжилгээний 10 лаборатори, агаарын чанарын 19 харуул, агаарын дээд давхаргыг судлах 7 станц, орчны цацрагийн хяналтын 35 харуул зэрэг 500 гаруй нэгжтэй, 1600 орчим ажилтантайгаар улсын хэмжээнд “Ус цаг уур, орчны төлөв байдлын горимыг судлан тогтоох, энэ чиглэлийн мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах, байгаль цаг агаарын болзошгүй аюул, гамшиг, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэрэмжлүүлэх, цаг агаар, уур амьсгалын нөөцийг бүрэн ашиглуулах нөхцлийг бүрдүүлэх” эрхэм зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор олон төрлийн түүний дотор цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, Агаарын тээврийн нислэгийн үйлчилгээнд зориулсан буудал орчмын болон нислэгийн замын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаж төр, засаг аж ахуйн нэгж, иргэдэд үйлчилж байна. Шороон шуурганы хэмжлийн автомат төхөөрөмжийг Японы Жайка байгууллагын тусламжаар 2007 онд Улаанбаатар, Замын үүд, Сайншанд, Даланзадгадад байгуулсан ба Солонгос, Хятадын цаг уурын байгууллагатай байгуулсан хэлэлцээрийн дагуу дээрхи төхөөрөмжийг 2008 онд Өндөрхаан, Алтай, Арвайхээр хотод, цаг уурын ажиглалтын цамхагийн станцыг Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байгуулах бэлтгэлийг хийж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Page 99: маш сайн ном

99

Усны хэрэг эрхлэх газар

Монгол Улсын “Усны тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага ажиллана гэсэн заалт, УИХ-ын 2005 оны 1 дүгээр сарын 27-ны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны хэрэг эрхлэх газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Усны хэрэг эрхлэх газар Усны хэмнэлтийн төв, Усны институт, Усны нөөцийн үнэлгээ, сав газрын менежментийн хэлтэс, Усны кадастр, инженерийн барилга, байгууламжийн хэлтэс болон захиргаа хамтын ажиллагааны хэлтэс гэсэн үндсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.

Тус байгууллага нь Монгол Улсын хэмжээнд усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, түүнийг нөхөн сэргээх талаар төр засгаас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, энэ талаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэдийг усны мэдээллээр хангах, гадаад дотоодын холбогдох байгууллагатай хамтран ажиллах, ус ашиглалт хамгаалалт, нөхөн сэргээхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, усны хангамж нөөцийн менежментийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.

Усны хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь Монгол орны хэмжээнд Усны салбарын удирдлагыг оновчтой, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, усны талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, усны нөөцийг судалж тогтоох, салбарын хөрөнгө оруулалт санхүүжилтын тогтолцоог боловсронгуй болгох, ашиглалтыг нөөцтэй нь уялдуулан усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, чанарыг нь сайжруулах замаар түүний экологийн тэнцлийг хадгалах зэрэг асуудлыг хамарсан усны нэгдсэн менежментийг боловсруулж хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Байгаль орчны сайдын эрхлэх ажлын хүрээнд “Усны хэрэг эрхлэх газар”-ыг шинээр байгуулсан нь Монгол орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад усны нөөцийн менежментийг зөв төлөвлөж, хэрэгжүүлэх, үүний тулд юуны өмнө усны менежментийн бүтцийг зөв зохион байгуулах, усны талаар төрөөс баримлтлах бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, хийсэн ажлын үр дүн, зарцуулсан хөрөнгийн үр өгөөжийг усны салбарын хэмжээнд нэгтгэн тооцож, бүх шатанд хариуцлага хүлээж, ажиллах таатай нөхцлийг бүрдүүллээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад

Монгол улсын нутаг дэвсгэрийн 13.7 хувь буюу 19 аймаг, нийслэлийн 151 сум, дүүргийн нутгийг хамарсан 21.5 сая га нутаг улсын тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд хамрагдаж байна. “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”- д заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохих шатны Засаг даргатай зөвшилцөн тухайн дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэж, даргыг нь томилох эрхийг эдэлнэ. Одоо Монгол улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтад орсон 60 хэсэг газрын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хамгаалалтын асуудлыг хариуцан ажилладаг 22 биеэ даасан хамгаалалтын захиргаа, 1 төв, хоёр хэсэг ажиллаж байна.

Байгаль орчны яам Тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаадыг шинээр нэмж байгуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах, байгаль хамгаалагч, байцаагчдыг дүрэмт хувцас, бие хамгаалах болон судалгаа шинжилгээний багаж хэрэгслэлээр хангах зэрэг асуудалд онцгой анхааран

Page 100: маш сайн ном

100

ажиллаж шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 2005-2007 онд ТХГН-ийн хамгаалалтын 7 захиргааг шинээр байгуулж, байгаль хамгаалагчдын хариуцах талбайн хэмжээг шинэчлэн тогтоосноор 150 орчим байгаль хамгаалагчийн орон тоо шинээр нэмэгдлээ. Дархан цаазат Богд хан уулын хамгаалалтын захиргаа

Дэлхийн ууган дархан газрын тоонд орох Богдхан уулыг 1778 онд албан ёсоор дархалсан бөгөөд 1957 онд УИХ-ын Тэргүүлэгчдийн 31 тоот тогтоолоор дархалж, 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 248 тоот захирамжаар Богд – Уул нэрээр дархан цаазтай болгожээ.

УИХ-ын 1995 оны 26-р тогтоолоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан. Богдхан уулын Дархан цаазат газрыг 1997 онд "Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээ"-нд бүртгэсэн.

Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 63/98 тоот захирамжаар Богдхан уулын хамгаалалтын захиргааг байгуулжээ. 1809 онд Богд хан уулын 28 амыг цагдаа харуултай болгож, тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлдэг байсан тухай түүхэн баримт бий. Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

Төв Азийн их цөлийн хойд хэсэг, говь цөлийн эмзэг экосистемийг хамгаалах, Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож Олон улсын болон Монгол улсын улаан номонд орсон хавтгай тэмээ, монгол хулан адуу, хар сүүлтий, мазаалай баавгай, цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа зэрэг ан амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах, эрт галавын амьтан болон ургамлын чулуужсан үлдэц, зэргийг хадгалан хамгаалах зорилгоор 1975 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар дархлан хамгаалж, УИХ-ын 1995 оны 26 -р тогтоолоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан. 1990 онд Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан.

1975 онд Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулагдан ажиллаж эхэлжээ. Байгаль орчны сайдын 1996 оны 02 тоот тушаалаар Говийн их дархан цаазат газрын б хэсгийн хамгаалалтын ажлыг Говь-Алтай аймгийн Тахь сэргээн нутагшуулах эрдэм шинжилгээний туршилтын төвд хариуцуулжээ. Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн төвд байрлана.

Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа

Төв Азийн бүсэд оршдог, ой багатай Монгол орны өвөрмөц тайгын бүсийн байгаль, Туул, Онон, Хэрлэн гурван голын эх, Хэнтий нурууны биологийн төрөл зүйлийг хамгаалах, эзэн Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлөн үлдээх, байгалийн хувьсал өөрчлөлтийг судлах зорилгоор Улсын Бага Хурлын 1992 оны 11 дүгээр тогтоолоор дархан цаазат газар болгосон. Засгийн газрын 1992 оны 31 дүгээр тогтоолоор Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааг байгуулсан. Нийслэл хотын Ус цаг уур орчны шинжилгээний газрын байранд тус хамгаалалтын захиргаа байрладаг.

Page 101: маш сайн ном

101

Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

Хангайн мужийн ландшафтын онцлогийг төлөөлж чадах эрт дээр үеэс дархлан хамгаалж ирсэн уламжлалтай Хангайн уулархаг орны хамгийн өндөр ноён оргил Отгонтэнгэр уул орчмын газрыг Улсын Бага Хурлын 1992 оны 11 дүгээр тогтоолоор дархан цаазтай болгожээ.

Байгаль орчны сайдын 1994 оны 40 тоот тушаалаар Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг байгуулсан. Тус захиргаа Завхан аймгийн Улиастай хотод байрлана.

Монгол Алтайн нурууны УТХГ - ын хамгаалалтын захиргаа.

Монгол Алтайн нурууны гол төлөөлөл болох өндөр уулын экосистем, мөнх цас, мөсөн гол, нэн ховор, ховор амьтан, ургамлын зүйл, гол горхи нуурын эх, мөсдлийн гаралтай олон тооны цэнгэг нуурууд, уур амьсгалын эрс тэс нөхцөлд ургаж байгаа бага хэмжээний ой мод, нэн хязгаарламал бага талбайд тархсан "плейстоцены ургамлын аймгийн цогцолбор"-ыг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрыг байгуулжээ.

Байгаль орчны сайдын 1995 оны 92 дугаар тушаалаар Хөх Сэрхийн нурууны хамгаалалтын захиргаа нэртэйгээр анх байгуулагджээ. Хамгаалалтын захиргаа Баян-Өлгий аймгийн Өлгий хотод байрладаг байна. Хөх Сэрхийн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Хөх Сэрхийн дархан цаазат газар нь Монгол Алтайн гол нурууны байгалийн

үзэсгэлэнт байдал, аргаль хонь, янгир ямаа болон бусад ховор биологийн төрөл зүйлийн нөөцийг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 1977 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 76 дугаар зарлигаар дархлан хамгаалсан бөгөөд УИХ-ын 1995 оны 26 -р тогтоолоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.

Байгаль орчны сайдын 2002 оны 21 тоот тушаалаар Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас салган Хөх Сэрхийн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвд байгуулан ажиллуулжээ.

Дорнодын дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргаа

Дорнод Монголын харьцангуй унаган төрхөөрөө хадгалагдан үлдсэн хялганат хуурай хээрийн ландшафт, цагаан зээрийн популяцийг хамгаалах, хэвийн өсөлтийг хангах зорилгоор 1992 онд Улсын бага хурлын 11 дүгээр тогтоолоор анх дархалжээ. УИХ-ын 1995 оны 26 -р тогтоолоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.

Байгаль орчны сайдын 1993 оны 28 тоот тушаалаар Дорнодын дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргааг байгуулсан. Тус захиргаа Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлан үйл ажиллагаа явуулж байна. . Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

Page 102: маш сайн ном

102

Дэгээ, Нөмрөгийн голын сав нутгийг хамарсан Их Хянганы нурууны баруун

сэжүүр Хянганы салбар уулс нь ойт хээрийн бүсэнд багтах багахан талбайтай ч байгалийн мужлалаар бие даасан муж болон ялгагдах байгаль газарзүйн маш өвөрмөц ховор тогтоцтой, бусад бүс нутгаас эрс ялгагдах амьтан, ургамлын аймгийн төрөл зүйл олонтой тус нутгийн байгалийн унаган төрхийг хадгалан үлдээх зорилгоор Улсын Бага Хурлын 1992 оны 11 дүгээр тогтоолоор дархан цаазтай болгосон.

Байгаль орчны сайдын 2006 оны 377 тоот тушаалаар Дорнодын дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргаанаас салбарлан байгуулсан. Тус захиргаа Дорнод аймгийн Сүмбэр суманд байрлана.

Увс нуурын ай савын дархан цаазат газруудын хамгаалалтын захиргаа

Говь, цөлөрхөг хээр, хээр тал, ойт хээр, уул нуруу, мөнх цас, мөсөн голуудыг багтаасан эрс тэс уур амьсгалтай, байгалийн бүс, бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан Их Нууруудын хотгорт орших "Увс нуурын ай сав" - ын нутгийг УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор Увс нуурын ай савын кластерийн Дархан цаазат газар болгосон. Увс нуурын ай савын дархан цаазат газар нь НҮБ-ын "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд 1997 онд, Дэлхийн өвийн сүлжээнд 2003 онд, Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар ялангуяа нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай олон улсын конвенцид 2004 онд бүртгэгдсэн. Мөн олон улсын гео-биосферийн судалгааны бүсэд багтдаг.

Байгаль орчны сайдын 1994 оны 40 тоот тушаалаар Увс нуурын ай савын дархан цаазат газруудын хамгаалалтын захиргааг байгуулсан. Тус захиргаа Увс аймгийн Улаангом хотод байрлана. Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, ландшафтын өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор нь Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор Говийн бага дархан цаазат газар байгуулагдсан.

Байгаль орчны сайдын 238 тоот тушаалаар Өмнөд говийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас салбарлан Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулагджээ.

Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа

Байгалийн бүс бүслүүрийн бүхий л хэв шинжийг төлөөлж чадах, унаган төрхөө хадгалан үлдсэн, Монгол орны төдийгүй Төв Азид томоохонд тооцогдох цэвэр цэнгэг усны сан болсон байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуур, түүний сав газар нутгийг Засгийн газрын 1992 оны 31 дүгээр тогтоолоор байгалийн цогцолборт газар, Хөвсгөл нуурын баруун хэсгийн тайгын экосистем, биологийн төрөл зүйлийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Улаан тайгын байгалийн цогцолборт газрыг байгуулсан нь 2003 онд Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор батлагдсан байна.

Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа Засгийн газрын 1992 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагджээ. Хорьдол-Сарьдагийн дархан цаазат газар, Хөвсгөл нуур, Улаан тайгын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын асуудлыг хариуцах хамгаалалтын захиргаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлах

Page 103: маш сайн ном

103

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ойт хээрийн бүсийн ландшафтын хэв шинж, иж бүрдэл, ландшафт экологийн тогтоц, Дагуур-Манжийн ойт хээрийн мужийн ургамал, амьтан, нарсан ойн экосистемийг судлан хамгаалах, байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор байгуулжээ.

Онон-Балжийн цогцолборт газрын хамгаалалтыг Хан Хэнтийн УТХГ-ын харъяанд хэсгийн зохион байгуулалтаар гүйцэтгэж байгаад Байгаль орчны сайдын 2006 оны 238 тоот тушаалаар Хан Хэнтийн УТХГ –ын хамгаалалтын захиргаанаас салган бие даасан хамгаалалтын захиргааг Хэнтий аймгийн Дадал суманд байгуулсан.

Говь-Гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Говь-Гурвансайханы байгалийн цогцолборт газрыг хуучин Ёлын амны дархан газрыг өргөтгөн байгуулсан байна. Энэхүү Говь цөлийн бүсэнд орших өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газар нутгийг хамгаалах, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан өргөтгөж 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангилалд оруулсан.

Өмнөговийн Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа нэрээр Байгаль орчны сайдын 1996 оны 81 тоот тушаалаар анх байгуулагдсан. Хамгаэалалтын захиргаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрлаж байна. Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтыг шинээр захиргаа байгуулан хариуцуулах болсонтой холбогдуулан уг хамгаалалтын захиргааны нэрийг Говь-Гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болгон өөрчилсөн байна.

Хустайн нурууны байгалийн цогцолборт газар

Тахь нутагшуулах зорилгоор Хустайн нурууг 1993 онд улсын хамгаалалтанд авч

Байгалийн нөөц газар болгосон. Монгол оронд тахь адууг сэргээн нутагшуулах, ойт хээрийн бүсийн дунд үүссэн элсэн тарамцгуудыг хамгаалах, байгалийн нөхцөл, биологийн төрөл зүйлийг судлан шинжлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 1998 онд Хустайн нурууны БНГ-ыг Молцог элс орчмын газар нутгаар өргөтгөн байгалийн цогцолборт газрын ангилалд оруулжээ.

Хустайн нуруу нь шим мандалд гарч буй буй хувьсал өөрчлөлтийг судлах, хээрийн бүсэд амьдардаг биологийн төрөл зүйлийн зохицон амьдрах чадварыг судлах мониторингийн олон улсын төв болох боломжтойг харгалзан Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд 2003 онд хамруулсан юм. Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг Байгаль орчны сайдын 1998 оны 138 тоот тушаалаар байгуулж, хамгаалалтын захиргааны үүргийг “Монголын байгаль орчныг хамгаалах холбоо” төрийн бус байгууллагад хариуцуулсан байна.

Page 104: маш сайн ном

104

Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Монгол орны байгалийн ерөнхий тэнцвэр, зохицолдоог хадгалж улмаар ой, тайга, говь, цөлийн бүсийн тархалтын хүрээг хязгаарлан байршдаг Хангайн нурууны ландшафтын үндсэн хэв шинжийг төлөөлсөн Орхон гол, Эрхэт, Суварга хайрхан, Улаан цутгалан, Хоргой хүрэм зэрэг байгалийн үзэсгэлэнгээр гайхамшигтай газар нутгийг хамгаалах, судлан шинжлэх, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын1996 оны 43 дугаар тогтоолоор Хангайн нурууны байгалийн цогцолборт газрыг, Хорго болон түүний орчмын ховор сонин тогтоцтой галт уул, хүрмэн хаданд битүү ургасан ой мод, Суман, Чулуут, Гичгэнэ голуудын хүрмэн хавцал, усны шувууд хуран чуулсан 60 гаруй ам.км талбай бүхий цэнгэг урсгал устай Тэрхийн цагаан нуур, ойр орчмын үзэсгэлэнт байгаль, амьтан ургамлын зүйлийг хамгаалах, аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газрыг 1993 онд тус байгуулсан байна.

Байгаль орчны сайдын 1995 оны 92 тоот тушаалаар Хорго Тэрхийн цагаан нуурын хамгаалалтын захиргааг байгуулсан. Байгаль орчны сайдын “УТХГ-ын хамгаалалтын захиргаадын талаар авах зарим арга хэмжээний тухай“ 1996 оны 81 тоот тушаалаар Хангайн нурууны болон Хорго Тэрхийн цагаан нуурын хамгаалалтын захиргааг “Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа” болгон өөрчилсөн байна. Тэрхийн цагаан нуурын, Хангайн нурууны болон Ноён Хангайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын асуудлыг хариуцана Хамгаалалтын захиргаа Архангай аймгийн Цэцэрлэг хотод байрлана.

Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын салбар

Их нууруудын хотгорт орших ус намгийн шувууд олноор байршин амьдрах Хар ус нуур, Хар нуур, Дөргөн нуур орчмын зэгс, шагшуурга, амьтан ургамлын төрөл зүйл, цөлжүү хээр, заримдаг цөлийн гандуу хуурай орчинтой зэрэгцэн орших экологийн өвөрмөц орчныг хамгаалах, судлан шинжлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын 1997 оны 47 дугааар тогтоолоор Хар Ус нуурын байгалийн цогцолборт газрыг байгуулжээ. Тус газар Олон Улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах Рамсарын конвенцийн жагсаалтанд бүртгэгдээд байна. Монгол Алтайн нурууны нэгэн салбар уулс болох Мянган угалзатын нуруу нь Алтайн аргалийн байршин амьдрах гол цөм нутаг бөгөөд ховор ургамал, амьтан олонтой, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой учир алтайн аргалийн өсч үржих нөхцлийг хангах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор байгалийн цогцолборт газар болгожээ.

Байгаль орчны сайдын 1997 оны 122 тоот тушаалаар Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын салбарыг Ховд аймгийн төвд байгуулжээ. Байгаль орчны сайдын 2001 оны 243 тоот тушаалаар Хар ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа болгон өргөтгөн зохион байгуулсан. Байгаль орчны сайдын 2002 оны 202 тоот тушаалаар Мянган угалзтын нурууны БЦГ-ын хамгаалалтын асуудлыг

Page 105: маш сайн ном

105

хариуцсан нэгжийг Ховд аймгийн Цэцэг сумын төвд байгуулж, Хар – Ус нуур орчмын УТХГН –ын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан.

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Хангайн нурууны төв хэсгийн байгалийн онцлогийг төлөөлсөн, Сэлэнгэ мөрний

эх, ус хагалбарын муж болох онцлог, түүх соёлын ач холбогдол, эмчилгээний чанартай рашааны их нөөц, амралт, аялал жуулчлалыг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх өргөн боломж зэргийг харгалзан Тарвагатайн нурууг БЦГ-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад 2000 онд авсан. Тарвагатайн нурууны цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2005 оноос хэсгийн зохион байгуулалтаар ажиллаж байгаад Байгаль орчны сайдын 2006 оны 432 тоот тушаалаар Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаанаас салбарлан байгуулагджээ. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлана.

Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Орхон, Сэлэнгийн ай савын бэсрэг уулсын өмнөд хэсэгт нуур голоос нилээд тусгаар байдалтай тайгын болон хээрийн ургамал, амьтан нэг дор орших онцлогийг харгалзан ландшафтын иж бүрдлийн хослол, экосистемийн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор 1997 онд анх Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад оруулсан ба ардын уламжлалыг сэргээн хүндэтгэх, аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэн 2003 онд байгалийн цогцолборт газар болгон ангилалыг нь өөрчилсөн байна.

Байгаль орчны сайдын 2003 оны 154 тоот тушаалаар Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг байгуулжээ. Хамгаалалтын захиргаа Булган аймгийн Рашаант суманд байрлана.

Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Сүүлийн жилүүдэд их хэмжээгээр огтолж сүйтгэснээс устах аюулд ороод буй тэгш тал газрын элсэн хөрстэй нарсан ойн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, улмаар нарсан ойн анагаах чадварыг амралт, аялал жуулчлалд ашиглах зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Доройтсон орчныг тусгай хамгаалалтад авч нөхөн сэргээх тухай “ТХГН-ийн үндэсний хөтөлбөр“-ийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хэт ашиглагдаж байгалийн хэвийн нөхцөл алдагдсан Тужийн нарсны цогцолборт газрын хамгаалалтын захиргааг ”Байгаль орчны сайдын 2002 оны 229 тоот тушаалаар байгуулжээ. Тус захиргаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байрлана.

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Уулын хээр, говийн бүсийн шилжилтийн заагт орших салхины хүчээр үүссэн, хурмал элсэнд хаагдаж тогтсон цэнгэг уст үзэсгэлэнт Ганга нуур орчмын нутгийг 1993 онд дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан бөгөөд төрийн тахилгат Алтан-Овоо, өвөрмөц сонин тогтоцтой Молцог элс орчмын газар нутгаар өргөтгөн УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор Дарьгангын байгалийн цогцолборт газрыг

Page 106: маш сайн ном

106

байгуулжээ. Байгаль орчны сайдын 2005 оны 41 тоот тушаалаар Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг байгуулан ажиллуулжээ. Тус захиргаа Сүхбаатар аймгийн Дарьганга суманд байршин үйл ажиллагаа явуулж байна.

Мөнххайрхан уулын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Дэлхийн уур амьсгалын ерөнхий дулаарлын улмаас Алтайн уулын систем түүний

томоохон оргилууд дахь мөнх цас, мөсөн голуудад гарч буй өөрчлөлтийг тогтмол хянан ажиглах, Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал эмзэг нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц ландшафт, ховор хөхтөн, шувууд, хоёр нутагтан мөлхөгч амьтдыг хамгаалах зорилгоор Мөнххайрханы байгалийн цогцолборт газрыг байгуулжээ.

Байгаль орчны сайдын 2006 оны 238 тоот тушаалаар Мөнххайрхан уулын цогцолборт газрын хамгаалалтын захиргааг Ховд аймгийн Мөнххайрхан суманд байгуулжээ.

Орхоны хөндийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

VIII-IX зууны Уйгарын нийслэл Хар Балгас, эртний Монголын эзэнт гүрний

нийслэл Хархорум, Төвхөн хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрууд Төв Азийн нүүдлийн соёл иргэншил түүгээр үл барам дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншилд их хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр Орхоны хөндий дэхь Эрдэнэзуу, Хархорин хотын туурь, Төвхөн хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрыг 1996 онд Дэлхийн өвд бүртгэсэн. ЮНЕСКО - ийн Дэлхийн байгаль, соёлын өвийн хороо Орхоны хөндийг Дэлхийн өвд 2005 онд бүртгэн авсан.

Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрууд байршсан зарим газар нутаг улсын тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд ороогүй байгааг харгалзан байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. Орхоны хөндийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа Байгаль орчны сайдын 2006 оны 238 тоот тушаалаар Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас салбарлан байгуулагджээ. Тус захиргаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд байршин үйл ажиллагаа явуулж байна.

Page 107: маш сайн ном

107

ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН

МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ

• Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах журам

• Байгаль орчны салбарын хуулиуд • Байгаль орчны бодлого, хөтөлбөрийн жагсаалт • Монгол улсын нэгдэн орсон болон соёрхон баталсан байгаль

орчны салбарын олон улсын конвенци

Page 108: маш сайн ном

108

• Байгаль орчны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээр санамж бичгийн жагсаалт

• Улсын тусгай хамгаалалттай газар • Уур амьсгал түүний өөрчлөлт • Цөлжилт • Агаарын бохирдол • Химийн бодисын ашиглал • Монгол орны усны нөөц ашиглал • Монгол орны ойн баялаг, нөөцийн ашиглал, хамгаалал • Монгол орны ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээний

холбогдолтой мэдээлэл • Монгол орны нэн ховор болон агнуурын онцгой холбогдол

бүхий амьтад • Монгол Улсаас CITES-ийн I, II хавсралтад орсон шувуудын

жагсаалт • Монгол улсаас CITES-ийн I, II хавсралтанд орсон хөхтөн

амьтдын жагсаалт • Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, нөөц ашигласны

төлбөр хураамжтай холбогдолтой мэдээлэл • Монгол орны нэн ховор, ховор, унаган ургамлын холбогдолтой

мэдээлэл

Байгаль орчны сайдын 2006 оны 24 дүгээр тушаалын хавсралт

ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ АЖИЛЛУУЛАХ,

АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР НЬ УРАМШУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үүндэслэл

1.1.Байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг тухайн орон нутагт хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулна.

1.2.Идэвхтэн байгаль хамгаалагч нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ой, ан агнуур, амьтны аймгийн тухай, газар, усны тухай хууль зэрэг байгаль орчны салбарын болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжууд энэхүү журмыг удирдлага болгон ажиллана.

1.3.Идэвхтэн байгаль хамгаалагч нь орон нутагтаа байгаль орчныг хамгаалах чиглэлээр суртал, ухуулга явуулж иргэдийн байгаль орчноо хайрлах сэтгэл зүйг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээнэ.

Хоёр. Идэвхтэн, байгаль хамгаалагчид нэр дэвшигчид тавигдах шаардлага

2.1.Идэвхтэн байгаль хамгаалагчид нэр дэвшигч нь дараахь шалгуурыг хангасан байна. 2.1.1.Бүрэн дундаас дээш боловсролтой; 2.1.2.Урьд ял шийтгэл хүлээж яваагүй; 2.1.3.Оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хамт олны дунд нэр хүндээр сайн, шулуун шударга чанараараа

нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн; 2.1.4.Ахуй амьдралын хувьд хяналт шалгалтын ажилд оролцох боломжтой, сонирхолтой; 2.1.5.Хяналт шалгалтыг бие даан гүйцэтгэх эрх зүйн зохих мэдлэг боловсролтой; 2.1.6.Тухайн нутгийн оршин суугч байх.

Page 109: маш сайн ном

109

Гурав. Идэвхтэн байгаль хамгаалагчдын хариуцан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ 3.1.Нэг идэвхтэн байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ өндөр уулын бїсэд 25.0,

ойт хээрийн бїсэд 30.0, тал хээрийн бїсэд 125.0 цєлєрхєг хээрийн бїсэд 150.0 цєлийн бїсэд 200.0, хот орчмын ойн ногоон бїсэд 10.0 мянган га, зориудаар тарьж ургуулсан ойн 10 км-ээс илїїгїй зурвас байна.

3.2.Байгалийн ховор ба ховордсон хийгээд идэвхтэй ашиглалтад єртсєн бїсийн нєєц баялгийг хамгаалах зорилгоор тїїний тархац, нутгийг бїхэлд нь буюу хэсэгчлэн хариуцсан идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулж болно.

3.3.Улсын тусгай хамгаалалттай нутагт ажиллах идэвхтэн байгаль хамгаалагчдын хариуцах нутаг дэвсгэрийн хэмжээг тухайн хамгаалалтын захиргааны дарга тогтооно.

Дєрєв. Идэвхтэн байгаль хамгаалагчаар нэр дэвшїїлэх

4.1.Баг, хорооны иргэдийн нийтийн хурал энэ журмын гуравдугаар зїйлд заасан нормативыг їндэс болгож тухайн нутаг дэвсгэрт шаардагдах тооны идэвхтэн байгаль хамгаалагчид энэ журмын хоёр дахь зїйлд заасан нєхцєл, шаардлагыг хангасан иргэнээс сонгож нэр дэвшигчийг тодруулах эрх эдэлнэ.

4.2.Баг хорооны оршин суугч иргэд идэвхтэн байгаль хамгаалагчаар єєрийн болон бусад иргэдийн нэрийг дэвшїїлж болно.

4.3.Нэр дэвшигчдийн талаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал хэлэлцээд хїн нэг бїрээр санал хурааж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээс эхлэн нормативаар шаардагдах тооны нэр дэвшигчийг тодруулна.

4.4.Баг хорооны иргэдийн Нийтийн Хурлаар нэр дэвшигчээр шалгарсан хїмїїсийн талаархи саналыг баг, хорооны Засаг дарга 7 хоногийн дотор сум, дїїргийн Засаг даргад хїргїїлнэ.

4.5.Сум, дїїргийн Засаг дарга идэвхтэн байгаль хамгаалагчид нэр дэвшсэн иргэнийг тухайн шатны иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын Тэргїїлэгчдээр хэлэлцїїлэн томилуулах саналаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд 7 хоногийн дотор хїргїїлнэ.

Тав. Идэвхтэн байгаль хамгаалагчийг томилох, чєлєєлєх бїрэн эрхийг нь баталгаажуулах

5.1.Аймгийн байгаль орчны албаны дарга идэвхтэн байгаль хамгаалагчаар сумаас санал болгосон иргэний материалыг нягтлан энэ журмын шаардлагыг хангасан хїнийг томилуулахаар аймгийн Засаг даргад оруулна. Нийслэлийн Байгаль орчны алба нь дїїргээс ирїїлсэн саналыг нягтлан зохих шаардлага, шалгуурыг хангасан иргэдийг идэвхтэн байгаль хамгаалагчаар томилуулахаар дїїргийн Засаг даргад буцаан хїргїїлнэ.

5.2.Аймаг, дїїргийн Засаг дарга байгаль орчны албанаас санал болгосон иргэнийг идэвхтэн байгаль хамгаалагчаар томилсон захирамж гаргана.

5.3.Нэр дэвшигчийг аймаг, дїїргийн Засаг дарга идэвхтэн байгаль хамгаалагчид томилохоос татгалзах їндэслэл байгаа бол тэр тухайгаа тайлбарлаж тухайн нэр дэвшигчийн материалыг сум, хороонд буцааж энэ журмын 4 дэхь зїйлийн дагуу шинээр нэр дэвшигчийг тодруулна.

5.4.Тусгай хамгаалалттай нутагт ажиллах идэвхтэн байгаль хамгаалагчийг тухайн хамгаалалтын захиргааны даргын саналыг їндэслэн харъяалах нутаг дэвсгэрийн аймаг, дїїргийн Засаг дарга томилж чєлєєлнє.

5.5.Идэвхтэн байгаль хамгаалагчаар томилогдсон иргэнд аймаг, дїїргийн Засаг даргын гарын їсэг бїхий идэвхтэн байгаль хамгаалагчийн їнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

5.6.Їнэмлэх, энгэрийн тэмдэг олгосноор идэвхтэн байгаль хамгаалагчийн бїрэн эрх нь баталгаажна. 5.7.Идэвхтэн байгаль хамгаалагчдын энгэрийн тэмдэг нь нийслэл, аймгаар ялгарах код бїхий хувийн

дугаартай байна. 5.8.Идэвхтэн байгаль хамгаалагчийн їнэмлэх, энгэрийн тэмдгийн загварыг Байгаль орчны сайд батална. 5.9.Улсын хил дээр хил хамгаалах їїрэг гїйцэтгэдэг анги салбарын офицер, ахлагч нарт тухайн сумын Засаг

даргын саналыг їндэслэн аймгийн Засаг дарга идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх олгож болно.

Зургаа . Идэвхтэн байгаль хамгаалагчийн бїрэн эрхийн хугацаа

6.1.Идэвхтэн байгаль хамгаалагчийн бїрэн эрхийн хугацаа 4 жил байна. 6.2.Їїргээ зохих ёсоор гїйцэтгэж олон тїмний дунд нэр хїндтэй байгаа идэвхтэн байгаль хамгаалагчийн бїрэн

эрхийг сум, хорооны Засаг даргын саналыг їндэслэн энэ зїйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаагаар сунгах шийдвэрийг аймаг, дїїргийн Засаг дарга гаргана.

6.3.Идэвхтэн байгаль хамгаалагчийн бїрэн эрхийг зохих ёсоор хэрэгжїїлээгїй, гэмт хэрэгт холбогдсон эсхїл байгалийн эсрэг гэмт їйлдэлтэй эвлэрсэн тохиолдолд тїїний эрхийг хугацаанаас нь ємнє цуцлах шийдвэрийг аймаг, дїїргийн Засаг дарга гаргана.

6.4.Эрх нь цуцлагдсан идэвхтэн байгаль хамгаалагчийн орыг нєхєн томилох асуудлыг энэ журмын тавдугаар зїйлд заасны дагуу аймаг, дїїргийн Засаг дарга шийдвэрлэнэ.

6.5.Нєхєн томилогдсон идэвхтэн байгаль хамгаалагчийн бїрэн эрх нь эрх нь цуцлагдсан байгаль хамгаалагчийн эрхийн їлдсэн хугацаатай тэнцїї байна.

6.6.Хууль бус ашиглалтанд єртєгдсєн буюу єртєгдєж болзошгїй газар, улсын тусгай хамгаалалттай зарим нутгийн хамгаалалтын дэглэмийг бэхжїїлэх, байгаль орчны салбарын тєрийн байгууллагын ажилтан нарыг байгаль

Page 110: маш сайн ном

110

хамгаалах ажиллагаанд оролцуулах зорилгоор байгаль орчны сайдын тушаалаар идэвхтэн байгаль хамгаалагчдын эрх олгож тодорхой нутаг дэвсгэрийг хариуцуулан ажиллуулж болно.

6.7.Шаардлагатай тохиолдолд улсын байцаагч, байгаль хамгаалагчийн удирдлага дор идэвхтэн байгаль хамгаалагчдыг нэгдмэл баг болгон зохион байгуулж ажиллуулж болно.

Долоо. Идэвхтэн байгаль хамгаалагчийн бїрэн эрх

7.1.Идэвхтэн байгаль хамгаалагчид нь байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль хамгаалагчдад

хариуцуулсан дараахь бїрэн эрхийг эдэлнэ. 7.1.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн

биелїїлж байгааг тухайн нутаг дэвсгэрийн харъяалал дотор хянан, шалгах; 7.1.2.Хяналт, шалгалт хийхээр харъяалах нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагад нэвтрэн орох, їйл

ажиллагаатай танилцах; 7.1.3.Иргэдийн ан агнах, байгалийн нєєц баялгийг ашиглах зєвшєєрєл, тєлбєр, хураамж тєлсєн эсэхийг

шалгаж, ашиглалт явуулах газар нутгийг зааж єгєх; 7.1.4.Зохих зєвшєєрєлгїй буюу тєлбєр хураамжаа тєлєєгїй иргэдийн ан агнах, байгалийн нєєц баялаг

ашиглах їйл ажиллагааг нь зогсоож, тухайн нутгаас гарч явахыг шаардах; 7.1.5.Байгалийн нєєц баялгийг хууль бусаар ашигласан, агнасан, олборлосон їйлдэлд акт бичиж

баримтжуулан, тухайн сум, дїїргийн байгаль хамгаалагч, улсын байцаагчдад шилжїїлэх; 7.1.6.Байгалийн нєєц баялгийг хууль бусаар ашигласан, агнасан, олборлосон тухай мэдээллийг улсын

байцаагч, байгаль хамгаалагч, Засаг даргад нэн даруй хїргїїлэх; 7.1.7.Ой хээрийн тїймэр, їер, усны аюул зэрэг гамшиг тохиолдох їед тэр тухай мэдээллийг зохих шатны

Засаг даргад цаг алдалгїй дамжуулах, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай авч эхлэх; 7.1.8.Хариуцсан нутаг дэвсгэрийн иргэдийн дунд байгаль орчныг хамгаалах чиглэлээр суртал ухуулга

хийх, хэрэг зєрчилтэй тэмцэх, таслан зогсоох хэрэгт тэдгээрийг зохион байгуулан оролцуулах; 7.1.9.Хариуцсан нутаг дэвсгэрийнхээ нєєц баялгийг иргэд ахуйн хэрэгцээндээ хэрэглэх тохиолдолд тїїний газар нутаг, хил хязгаарыг зааж єгч мєрдїїлэх;

7.1.10.Хог хаягдлын нэгдсэн цэг тогтоолгох, хог хаягдлыг зориулалтын газарт хаях, булах дэглэмийг орон нутагтаа мєрдїїлэх;

7.1.11.Булаг шанд, усны эх ундаргыг эвдэх, бохирдохоос хамгаалах, орон нутгийн хамгаалалтад авахуулах;

7.1.12.Байгаль орчны чиглэлийн тєрийн бус байгууллагуудтай їйл ажиллагаагаа уялдуулах, тэдгээрийн дэмжлэг авах.

7.2.Идэвхтэн байгаль хамгаалагч жил бїрийн ажлын їр дїнгээ тухайн сум, дїїргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын Тэргїїлэгчдийн хуралд танилцуулан, тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд ирїїлэн дїгнїїлж байна.

7.3.Идэвхтэн байгаль хамгаалагч нь їйл ажиллагаагаа харъяалагдах нутаг дэвсгэрийн улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын удирдлага, хяналт дор явуулна.

Найм. Идэвхтэн байгаль хамгаалагчдыг урамшуулах

8.1.Сум, дїїргийн Засаг дарга, идэвхтэн байгаль хамгаалагчдыг ажлын їр дїнгээр нь шагнан урамшуулахдаа дараахь зарчмыг баримтална.

8.1.1.Байгалийн нєєц баялгийг хууль бусаар бэлтгэсэн, агнасан, тїїсэн тухай мэдээлсэн, илрїїлсэн идэвхтэн байгаль хамгаалагчийг тухайн зєрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар шагнаж урамшуулна.

8.2.Байгаль орчны яам улсын хэмжээний идэвхтэн байгаль хамгаалагчдын ажлыг жил тутам дараахь їзїїлэлтээр дїгнэнэ.

8..2.1.Илрїїлсэн хэрэг зєрчлийн тоо; 8.2.2.Байгалийн эсрэг гэмт хэрэг, зєрчлийн бууралт; 8.2.3.Хураан барагдуулсан, улсын орлогод оруулсан нєєц баялгийн їнэ, экологи-эдийн засгийн нєхєн

тєлбєр; 8.2.4.Ногдуулсан, хураан барагдуулсан торгуулийн хэмжээ

8.3.Энэ зїйлийн 8.2-т заасан їзїїлэлтээр хамгийн єндєр амжилт гаргасан 10 байгаль хамгаалагчийг жил тутам шалгаруулж Байгаль орчны сайдын нэрэмжит шагналаар шагнана.

8.4.Байгалийн нєєц баялгийг хууль бусаар бэлтгэсэн, тїїсэн, агнасны улмаас учирсан хохиролд тавигдсан нєхєн тєлбєрєєс байгаль хамгаалах санд тєвлєрїїлсэн хєрєнгийн 20 хувиар тухайн зєрчлийг илрїїлэн, нєхєн тєлбєрийг барагдуулсан идэвхтэн байгаль хамгаалагчийг Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны тодорхойлолтыг їндэслэн байгаль орчны сайд урамшуулна.

Page 111: маш сайн ном

111

8.5.Сум дїїргийн Засаг дарга єндєр амжилт гаргасан 1 идэвхтэн байгаль хамгаалагчийг, аймаг, нийслэлийн Засаг дарга єндєр амжилт гаргасан 3 хїртэл байгаль хамгаалагчийг жил тутам шалгаруулан, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж байна.

8.6.Идэвхтэн байгаль хамгаалагчдыг унаа, бие хамгаалах болон холбооны хэрэгслээр хангах їїргийг сум, дїїргийн Засаг дарга хариуцан хэрэгжїїлнэ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХУУЛИУД

1. Байгаль орчныг хамгаалах тухай хууль 1995.03.03

2. Газрын тухай хууль 2002.06.07

3. Газрын төлбөрийн тухай хууль 1997.04.24

4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002.06.27

5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

2002.06.27

6. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль 1999.12.16

7. Геодези зураг зүйн тухай хууль 1997.10.31

8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994.11.15

9. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль 1997.10.23

10. Усны тухай хууль 2004.04.22

11. Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль 1995.05.22

12. Ойн тухай хууль 1995.03.31

13. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль 1995.05.19

14. Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хууль 1996.05.28

15. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хууль

2000.01.28

16. Байгалийн ургамлын тухай 1995.04.11

17. Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль 1995.05.19

18. Ургамал хамгааллын тухай хууль 1996.03.22

19. Ан агнуурын тухай хууль 2000.05.05

20. Амьтны аймгийн тухай хууль 2000.05.05

21. Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг 2002.11.07

Page 112: маш сайн ном

112

зохицуулах тухай хууль

22. Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль

1995.05.22

23. Газрын хэвлийн тухай хууль 1994.12.05

24. Ашигт малтмалын тухай хууль 2006.07.08

25. Агаарын тухай хууль 1995.03.31

26. Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль 1997.11.13

27. Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль 1995.04.14

28. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 1998.01.22

29. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль

2000.11.03

30. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай 2003.11.28

31. Хувиргасан амьд организмын тухай 2007.06,28

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ЖАГСААЛТ

1.Төрөөс экологийн талаар баримтлах бодлого Улсын их хурлын 1997 оны 106 дугаар тогтоол 2.Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр

тогтоол 3.Халиун бугын үндэсний хөтөлбөр Улсын Их Хурлын 2000 оны 31 дүгээр тогтоол 4.Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр Засгийн газрын 1996

оны 163 дугаар тогтоол 5.Бүх нийтэд экологийн боловсрол олгох үндэсний хөтөлбөр Засгийн газрын 1997 оны 255 дугаар

тогтоол 6.Монгол Улсын ХХ1 зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрөөс Засгийн газрын 1998 оны 82

дугаар тогтоол 7.Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөр Засгийн газрын 1999 оны 25 дугаар

тогтоол 8.Усны үндэсний хөтөлбөр Засгийн газрын 1999 оны 43 дугаар тогтоол 9.Хог хаягдлыг бууруулах тухай хөтөлбөр Засгийн газрын 1999 оны 50 дугаар тогтоол 10.Агаарыг хамгаалах үндэсний хөтөлбөр Засгийн газрын 1999 оны 82 дугаар тогтоол 11.Озоны үе давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөр Засгийн газрын 1999 оны 129 дүгээр тогтоол 12.Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2000 оны 120 дугаар тогтоол 13.Байгаль орчны мэдээлэл сурталчилгааны үндэсний хөтөлбөр Байгаль орчны сайдын 1999 оны

39 дүгээр тушаал 14.Байгаль орчны эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр Байгаль орчны сайдын 1999 оны 88 дугаар

тушаал 15.Байгаль орчны салбарын боловсон хүчний тухай хөтөлбөр Байгаль орчны сайдын 2000 оны 52

дугаар тушаал 16.Ойн тухай үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2001 оны 248 дугаар тогтоол 17.Байгаль орчны үйл ажиллагааны хөтөлбөр Байгаль орчны сайдын 2001 оны 247 дугаар тушаал 18.Чанарын болон байгаль орчны удирдлага /менежмент/-ийг дэмжих үндэсний хөтөлбөр Засгийн

газрын 2002 оны 146 дугаар тогтоол 19.Ус, цаг уур орчны шинжилгээний салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр Засгийн газрын

2002 оны 182 дугаар тогтоол 20.Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр Засгийн

газрын 2002 оны 105 дугаар тогтоол

Page 113: маш сайн ном

113

21.Аргаль, хонийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын 2002 оны 269 дүгээр тогтоол

22.Монгол орны идлэг шонхорыг хамгаалах үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2003 оны 121 дүгээр тогтоол

23.Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2003 оны 141 дүгээр тогтоол 24.Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2005 оны 44 тоот тогтоол 25.Цоохор ирвэс үндэсний хөтөлбөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу

Байгаль орчны сайдын 2005 оны тушаалаар 26.Цагаан тоос үндэсний хөтөлбөр Байгаль орчны сайдын 2005 оны тушаалаар 27.Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2006 оны

тогтоолоор

Page 114: маш сайн ном

114

МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН БОЛОН СОЁРХОН БАТАЛСАН

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИ

1. Биологийн төрөл зүйлийн тухай конвенц 1993.06.01 2. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенц 1993.06.01 3. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд

худалдаалах тухай конвенц /CITES/ 1995.05.04 4. Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц 1995.10.16 5. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол 1995.10.16 6. Ган, цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй

тэмцэх тухай НҮБ-ын конвенц 1996.08.22 7. Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай

Базелийн конвенц 1996.12.05 8. Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор

амьдардаг орчны тухай /Рамсарын конвенц/ 1997.06.05 9. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Боннын конвенц 1999.06.24 10. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенцийн Киотогийн протокол

1997.07.08 11. Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад

хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенц 2000.10.13

12. Халимны менежментийн тухай олон улсын конвенц 13. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмийн Конвенц 14. Био-аюулгүй байдлын тухай Картагенийн Протокол

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛАГДСАН ГЭРЭЭ,

Page 115: маш сайн ном

115

ХЭЛЭЛЦЭЭР, САНАМЖ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Улсын нэр

Бичиг баримтын агууллага

Эрх зүйн баримт бичгийн төрөл

Байгуул- сан огноо

1

Солонгос

Монгол улсын Байгаль орчны яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Байгаль орчны яам хоорондын байгаль орчны хамтын ажиллагааны тохиролцоо

тохиролцоо 2000-09-04

2 Солонгос Монгол улсын Байгаль орчны яам, Солонгосын ОУ-ын хөдөө аж ахуйн хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн санамж бичиг

Санамж бичиг

2000-10-27

3 Казакстан Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай МУ-ын Засгийн газар, БНКазахстан улсын ЗГ хоорондын хэлэлцээр

хэлэлцээр 1998-03-12

4 Солонгос МУ-ын БОЯ болон Солонгосын Зүүн хойд, төв Азийн нэгдлийн хоорондын Хан-Хэнтийн ТХГ-ийн чиглэлээр хамтарч ажиллах гэрээ

гэрээ 2004-03-28

5 Герман Герман улсын Крефельд хотын амьтны хүрээлэн, МУ-ын Говийн их дархан газар хоорондын хамтран ажиллах гэрээ

гэрээ -

6 АНУ АНУ-ын NASA болон МУ-ын БОЯ-ны Зайнаас тандан судлах төвд тоног төхөөрөмж шилжүүлэх гэрээ

гэрээ

7 Франц МУ-ын БО сайд, БНФранц улсын хүрээлэн байгаа орчны сайд нарын хооронд байгаль орчны салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхтэй холбогдуулан байгуулсан тохиролцоо

тохиролцоо 1997-03-24

8 Иран Байгаль орчны сайд Ц.Адъяасүрэн, Исламийн Бүгд Найрамдах Иран улсын Зам, тээврийн нэгдүгээр орлогч сайд А.М.Ноориан нарын хооронд Азийн цаг уурын бүсийн нийгэмлэгийн 11 дүгээр хуралдааны үеэр ярьж тохирсон асуудлуудын талаархи харилцан ойлголцсон тухай санамж бичиг

санамж бичиг

1996-10-03

9 ОХУ МУ-ын БОЯ, ОХУ-ын Ойн аж ахуйн алба хоорондын ойн аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллах хэлэлцээр

хэлэлцээр 1995-04-05

10 Хятад Монгол улсын БОЯ-ны Ойн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Ыханбай, БНХАУ-ын Хей Лун Жан мужийн Мингкун компанийн ТУЗ-ийн дарга Вү Шен Ли нарын хооронд Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд ургамалын бэхжүүлэгч Дразил бодисыг турших талаар хамтран ажиллах тохиролцоо

тохиролцоо 2005-04-29

11 ОХУ Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

хэлэлцээр 1995-02-11

12 ОХУ Ус цаг уур, орчны мониторингийн салбарт шинжлэх ухаан-мониторингийн талаар хамтран ажиллах тухай Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

хэлэлцээр 1995-04-05

13 Герман Техникийн хамтын ажиллагааны тухай БНМАУ-ын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

хэлэлцээр 1992-01-29

14 Буриад Байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийг зохистой ашиглах салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын БОЯ, Буриад улсын Экологи, байгалийн нөөцийн ашиглалтын улсын хороо хоорондын хэлэлцээр

хэлэлцээр 1999-02-25

15 Киргиз Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын ЗГ, БНКиргиз улсын ЗГ хоорондын хэлэлцээр

хэлэлцээр 1993-07-10

16 ОХУ Монгол улсын ЗГ, ОХУ-ын ЗГ хоорондын Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр

хэлэлцээр 1994-02-15

17 Хятад БНМАУ-ын ЗГ, БНХАУ-ын Засгийн газар хооронд Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр

хэлэлцээо 1990-05-06

18 Хятад Хилийн усыг хамгаалах болон ашиглах тухай Монгол улс, БНХАУ-ын Хилийн усны хамтарсан комиссын I хурлын протокол

протокол 1998-11-13

19 Хятад

Хилийн усыг хамгаалах болон ашиглах тухай Монгол улсын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээр

хэлэлцээр 1994-04-29

Page 116: маш сайн ном

116

Байгаль орчныг хамгаалах газрын хооронд Хоёр орны байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааг явуулах тухай санамж бичиг

бичиг

21 Хятад БНМАУ-ын Байгаль орчныг хамгаалах яам, БНХАУ-ын Орчныг хамгаалах улсын газрын төлөөлөгчдийн уулзалтын протокол

протокол 1989-10-29

22 ОХУ, Хятад

Монгол улсын БОЯ, ОХУ-ын Орчны хамгаалалт, байгалийн нөөцийн яам, БНХАУ-ын Байгаль хамгаалах агентлагийн хооронд Монгол, Орос, Хятадын хамтарсан Дархан цаазтай газар байгуулах тухай хэлэлцээр

хэлэлцээр 1994-03-29

23 Хятад Монгол улсын БОЯ, БНХАУ-ын Хэй Лун Жан мужийн захиргаа хоорондын Байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжүүлэх хамтын ажиллагааны харилцан ойлголцох санамж бичиг

Санамж бичиг

2005-05-31

24 ОХУ Монгол улс, ОХУ-ын ЗГ хоорондын Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн Орос, Монголын хамтарсан комиссын анхдугаар хуралдааны протокол

протокол 2000-03-31 УБ хот

25 Хятад Монгол улс, БНХАУ-ын Хилийн усны хамтарсан комиссын 2-р хуралдааны протокол

протокол 2005/12/13-18

26 Чех Монгол улсын БОЯ, БНЧех улсын БОЯ хоорондын Байгаль орчны салбарт хамтран ажиллах хэлэлцээр

хэлэлцээр 2001-11-19

27 Солонгос Монгол улсын БОЯ, Солонгосын Зүүн хойд төв Азийн ард түмний нэгдлийн Шийдвэрлэх Хороотой байгуулсан Ойн хортон шавьжтай тэмцэхчиглэлээр хамтарч ажиллах гэрээ

гэрээ 2003-08-

28 Украйн Монгол улсын БОЯ, Украин улсын Байгаль орчныг хамгаалах яам хоорондын байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр

хэлэлцээр 2004-12-08

29 Болгар Монгол улсын Байгаль орчны яам, БНБолгар улсын Хүрээлэн буй орчин, усны яам хооронд Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай гэрээ

гэрээ 2003-2-18

30 Унгар Монгол улсын ХХАА, БОЯ болон Унгар улсын Тээвэр, холбоо, усны аж ахуйн яамны хооронд Усны аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай меморандум

Санамж бичиг

1995-09-22

31 Унгар Монгол улсын БОЯ-ны Байгалийн нөөцийн хэлтэс, БНУнгар улсын Хөдөө аж ахуйн яамны Ойн хэлтэс хоорондын Ойн аж ахуйн салбарт хамтарч ажиллах санамж бичиг

Санамж бичиг

2001-09-14

32 Украин Монгол улсын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Украин улсын Экологи, байгалийн нөөцийн яамны төрийн нарийн бичгийн дарга нарын уулзалтын протокол

протокол 2002-10-10

33 Турк Монгол улсын УЦУОШГ болон БНТурк улсын Цаг уурын үйлчилгээний Ерөнхий газрын хоорондын шинжлэх ухаан техник хамтын ажиллагааг дэмжихэд цаг уурын чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг

Санамж бичиг

1998-02-18

34 Буриад Монгол улсын БОЯ, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Байгаль ашиглах, орчныг хамгаалах Улсын хорооны хооронд байгаль орчныг зөв зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах асуудлаар хамтран ажиллах тухай протокол

протокол 2004-05-15

35 Эмират Монгол улсын БОЯ, Арабын Нэгдсэн Эмират улсын Шейх Мансур Бин Заяед Ал Нахаяан нарын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг

Санамж бичиг

2001-08-13

36 Саудын Араб

Саудын Арабын эрхэм дээд хунтайж Мухаммед Бен Найф Бен Абдуллазиз Аль Сауд болон Монгол улсын Байгаль орчны яамны хооронд хэлэлцээр хэрэгжүүлэх талаар уулзаж ярилцсан тухай меморандум

Санамж бичиг

1996-10-26

37 Кувейт Монгол улсын Байгаль орчныг хамгаалах алба, Кувейт улсын эрхэм дээд шейх Митаб Жабер Аль-Ахмед Аль-Сабахын хооронд хамтран ажиллах гэрээ

гэрээ 2000-4-27

38 Кувейт Монгол улсын Байгаль орчны яам, Кувейт улсын эрхэм дээд шейх Митаб Жабер Аль-Ахмед Аль-Сабахын бие төлөөлөгч Мутлак Аль Жееан нарын хоорондох уулзалтын протокол

протокол 2001-04-12

39 Кувейт Монгол улсын Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн газар, Кувейт улсын эрхэм дээд шейх Митаб Жабер Аль-Ахмед Аль-Сабахын хооронд хамтран ажиллах гэрээ

гэрээ 2001-04-27

Page 117: маш сайн ном

117

40 Кувейт Монгол улсын Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн

газар, Кувейт улсын эрхэм дээд шейх Митаб Жабер Аль-Ахмед Аль-Сабахын хооронд хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ

гэрээ 2001-09-27

41 Саудын Араб

Саудын Арабын эрхэм дээд хунтайж Мухамед Бен Найф Бен Абдуллазиз Аль-Сауд болон Монгол улсын БОЯ хоорондын хэлэлцээр

хэлэлцээр 1994-11-01

42 Эмират Монгол улсын БОЯ-ны Байгалийн нөөцийн газар, Арабын Нэгдсэн Эмират улсын Шейх Мансур Бин Заяед Ал Нахаяан нарын хооронд хамтран ажиллах тухай гэрээ

гэрээ 2001-08-09 2001-09-10

43 Саудын Араб

Монгол улсын БОЯ-ны Байгалийн нөөцийн газар, Саудын Араб хоорондын хамтын ажиллагааны гэрээ

гэрээ 2001-09-05

44 Кувейт Монгол улсын БОЯ-ны Байгалийн нөөцийн газар, Кувейтийн эрхэмсэг дээд Шейх Мубарак Ж.М. Ал-Сабах нарын хооронд хамтран ажиллах гэрээ

гэрээ 2001-08-01

45 Кувейт Монгол улсын Байгаль орчныг хамгаалах агентлаг, Кувейтын эрхэмсэг дээд Шейх Митаб Жабер Ал-Ахмад Ал Сабах нарын хоорондын хамтран ажиллах гэрээ

гэрээ 2000-04-27

46 Сири Монгол улсын БОЯ-ны Байгалийн нөөцийн газар, Арабын нэгдсэн Сири улсын Хөдөө аж ахуйн яамны Байгалийн нөөц, амьтны эрүүл мэндийн газрын хооронд хамтран ажиллах гэрээ

гэрээ 2001-08-21

47 Япон Монгол улсын Байгаль орчны яам, Японы Цүцүбагийн Их сургуулийн Газрын шинжлэх ухааны хүрээлэнгийн хооронд Цаг уур, байгаль орчны талаар хамтран ажиллах хэлэлцээр

хэлэлцээр 1993-05-05

48 Япон Монгол улсын Байгаль орчныг хамгаалах алба, Япон улсын Хиого мужийн Байгаль орчны холбооны хооронд Ойн салбарт хамтран ажиллах тухай тохиролцоо

тохиролцоо 2000.08.28

49 Япон Монгол улсын Байгаль орчныг хамгаалах алба, Япон улсын “Күүп Кобе” байгууллагын хооронд Ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай тохиролцоо

тохиролцоо 2000.08.28

50 Япон Монгол улсын Байгаль орчныг хамгаалах алба, Япон улсын “Кобе Стийл” ХХК-ийн хооронд Ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай тохиролцоо

тохиролцоо 2000.08.28

51 Япон, Солонгос

Монгол улсын Байгаль орчны яам, БНСУ-ын KHN болон Японы JYP төрийн бус байгууллагууд, Монголын Олон улсын Их Сургуулийн хооронд Байгаль орчны салбарт

хамтран ажиллах тухай гэрээ (2001.08.04);

гэрээ 2001-08-04

52 Герман Монгол улсын Байгаль орчны яам, Бранденбургийн Байгаль орчин, байгаль хамгаалах, газар зохион байгуулах яамны хооронд харилцан ойлголцох Меморандум хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан гэрээ

гэрээ 1996.07.15

53 Герман Монгол улсын Байгаль орчны яам, Берлиний зэрлэг амьтан судлалын институтын хооронд байгуулсан харилцан ойлголцох санамж бичиг

Санамж бичиг

1994-07-09

54 Герман Монгол улсын Байгаль орчны яам, ОУ-ын дэлхийн байгаль хамгаалах санг төлөөлж ХБНГУ-ын Дэлхийн байгаль хамгаалах сан хоёрын хооронд Монгол улсын Тусгай хамгаалалттай газрын хөтөлбөрийг боловсруулахад цаашид хамтран ажиллах тухай гэрээ

гэрээ 1993-07-01

55 Герман Хан-Хэнтийн ТХГ-ын баруун бүсийн бйагалийн нөөцийн хамгаалалт, ойн тогтвортой ашиглалт төслийн хүрээнд Монгол улсын БОЯ, Германы Эдийн засаг хамтын ажиллагааны яам хоорондын хамтран ажиллах тухай уулзалтын протокол

протокол 2000-06-05

56 Австри Австрийн Кернтен мужийн ЗГ-ийн Байгаль орчны газар болон Монгол улсын БОЯ хоорондын агаарын бохирдлыг бууруулах, хатуу хог хаягдлын менежмент, ус цэвэршүүлэх, усан хангамж, сэргээгдэх эрчи хүчний чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын санамж бичиг

Санамж бичиг

2005-11-08

57 Солонгос БНСУ-ын УИХ-ын гишүүн, Солонгосын ТББ, Монгол улсын БОЯ хоорондын Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ажлын талаар харилцан зөвшилцөл

Санамж бичиг

2006-01-17

Page 118: маш сайн ном

118

58 Герман Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс Байгаль хамгаалал ба орчны бүсийн хөгжил төслийн үйл ажиллагааны хүрээнд зээл олгох гэрээ

гэрээ 2000-12-21

59 ОХУ Түмэн сүлжээ” бүсийн стратегийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах талаар зохиогдсон ээлжит уулзалтын Харилцан ойлголцох тухай санамж бичиг

Санамж бичиг

(2002.06.12);

60 WWF Дэлхийн Байгаль хамгаалах сан, Монгол улсын Засгийн газар хоорондын Монгол улсын дархан цаазат газрын нэгдсэн хөтөлбөрийг боловсронгуй болгох талаар хамтран ажиллах гэрээ

гэрээ 1993-07-01

61 WB Бээжин дэх Нидерландын Вант улсын ЭСЯ, Дэлхийн Банк хамтран Монгол улсын Байгаль орчинд зориулан Нидерландын ХАЁТ-ийн хүрээнд санхүүжилт олгох гэрээ

гэрээ 2004-10-01

62 GTZ Германы Техник Хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2004 оны 11 дүгээр сарын 17-18 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Байгалийн нөөцийн тогтвортой менежмент,ба хамгаалал” сэдэвт хурлын үеэр яригдсан протокол

протокол 2004-11-19

63 Нидер ланд

Нидерланд-Монголын хамтын ажиллагааны төслийн хүрээнд цэвэр бүтээгдэхүүн нэвтрүүлэх болон хаягдал ус цэвэршүүлэлтийн мониторинг чиглэлээр МҮХАҮТ, БОЯ хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ

гэрээ 2004-09-14

64 Нидер ланд

Монгол улсын Байгаль орчны яам, Нидерландын Вант улсын Хөгжлийн хамтын ажиллагааны яамд хоорондын Улаанбаатар хотын хог хаягдлын одоогийн байгаа хоёр цэгийг хааж, цэг шинээр байгуулах тухай санамж бичиг

Санамж бичиг

(1999.12.06);

65 Нидер ланд

Монгол улсын Байгаль орчны яам, Нидерландын Вант улсын Хөгжлийн хамтын ажиллагааны яамд хоорондын

Байгаль орчны итгэмжлэгдсэн сан байгуулах тухай санамж бичиг

Санамж бичиг

(1999.12.06);

66 Нидер ланд

Монгол улсын Байгаль орчны яам, Нидерландын Вант улсын Хөгжлийн хамтын ажиллагааны яамд хоорондын

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны чиглэлээр хамтран тухай санамж бичиг

Санамж бичиг

1999.12.06

67 Солонгос Байгалийн өвийн салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын Байгаль, ой усны нөөцийн алба, Солонгосын Соёлын

өмчийн газар хоорондын гэрээ

гэрээ 2004-03-30

68 Солонгос Монгол улсын Байгаль, ой усны нөөцийн алба, Солонгосын Соёлын өмчийн газар хоорондын Байгалийн өвийн салбарт хамтран ажиллах тухай харилцан солилцсон төлөвлөгөө

гэрээ 2004-03-30

69 Солонгос Монгол улсын Байгаль орчны яам, Солонгосын Hwaseong хотын захиргааны хоорондын хамтран ажиллах тухай гэрээ

/динозаврын хайгуул судалгаа гэх мэт чиглэлээр/

гэрээ 2005-12-15

70 Солонгос Монгол улсын Байгаль орчны яам, Солонгосын Кадастрын судалгааны Корпораци хоорондын Монгол улсын

кадастрын тотголцоог сайжруулах, дэмжлэг үзүүлэх талаар байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг

Санамж бичиг

2005-06-27

71 Солонгос Солонгосын Соёлын өвийн яамны Байгалийн дурсгалт өв хэлтэс, Монгол улсын Байгаль орчны яам хоорондын

Байгалийн өвийн салбарт хамтран ажиллах тухай харилцан солилцсон төөлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх үйл

ажиллагааны талаарх уулзалтын протокол

протокол 2006-03-06

72 ХБНГУ Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ

Гэрээ 2006.6.9

73 ХБНГУ-ын /TE Technical Enterprises/

Байгаль орчныг хамгаалах талаар хамтран ажиллах илэрхийлэлт “TE Technical Enterprises” компаниар

дамжуулах техник технологийн буцалтгүй тусламж үзүүлэх гэрээ

илэрхийлэлт 2006.6.6

74 БНСУ Байгаль хамгаалах боловсрол сургалтын талаар хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх

санамж бичиг

2006.05.19

75 Халим агнуурыг зохицуулах тухай олон улсын конвенц Батламж жуух бичиг

2002.5.10

76 ОХУ Байгалийн нутаг дэвсгэрийн экологийн аюулгүй байдлын тухай

Конвенц

77 Нидер MOU between Gov of Netherlands and Gov of Mongolia on Санамж 2006.9.04

Page 119: маш сайн ном

119

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР

Монгол Улс газар нутгийнхаа 30 хүртэл хувийг Тусгай хамгаалалтад авахаар дэлхий нийтэд зарласан. Энэ зорилтыг хангах үүднээс байгаль- экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий газар нутгийг сонгон, зохих судалгаа, шалгуурыг үндэслэн тогтоосны үндсэн дээр ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэх ажлыг УИХ-аас 1998 онд баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Байгаль орчны яамнаас зохион байгуулан ажиллаж байна.

ТХГН-ийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монгол улсын нийт газар нутгийн 13.7 хувь буюу 21.5 сая га бүхий 60 хэсэг газар нь УТХГН-ийн сүлжээнд хамрагдаад байна. Тэдгээрээс 12 нь дархан цаазат газар, 21 нь байгалийн цогцолборт газар, 19 нь байгалийн нөөц газар, 8 нь байгалийн дурсгалт газрын ангилалд

ланд Development Cooperation бичиг 78 Турк Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол

улсын Засгийн газар, БНТУ-ын Зөсгийн газар роорондын хэлэлцээр

Хэлэлцээр 2006.11

79 Солонгос Элсний нүүлт цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны санамж бичиг

Санамж бичиг

2006.11.21

80 Солонгос Ойн хамтарсан комиссын 4 дүгээр хуралдааны протокол Протокол 2006.11.21 81 Нидер

ланд Нидерландын хамтын ажиллагааны хөгжлийн яам Байгаль орчны яамны хооронд байгуулсан Усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулах зохицуулалт

Arrangement 2006.11.23

82 Нидер ланд

Байгайлийн нөөцийн менежментийн үндэсний геомэдээллийн төв хөтөлбөрийн хэрэгжилтийн шатны болон Монгол улсад усны нэгдсэн менежментийг чадваржуулах хөтөлбөрийн баримт боловсруулах тохиролцооны бичиг

Arrangement 2006.11.23

Page 120: маш сайн ном

120

хамрагдсан байна. Түүнчлэн 2000 оноос эхлэн орон нутгийн тусгай хамгаалалтад 5.7 сая гаруй га бүхий 829 газрыг хамруулсан байна.

Улсын тусгай хамгаалалттай Газар

¹ УТХГ- ын нэр Талбай

/га/ Он Улсын тусгай хамгаалалтад авсан шийдвэр

A. Дархан цаазтай газар 10,494,283 га (48.75 %) 1 Говийн их /А, Б/ 5,311,730 1975 АИХТ-ийн 84-р зарлиг, УИХ-ын 26-р тогтоол 2 Хөх сэрхийн нуруу 65,920 1977 АИХТ-ийн 76 -р зарлиг, УИХ-ын 26-р тогтоол 3 Богдхан уул 41,651 1957/1978 АИХТ-ийн 31-р зарлигаар, УИХ-ын 26-р тогтоол 4 Хасагт хайрхан 27,448 1965 АИХТ-ийн 17- р зарлиг 5 Хан хэнтий 1,227,074 1992 УБХ-ын 11-р тогтоол 6 Нөмрөг 311,205 1992 УБХ-ын 11-р тогтоол 7 Дорнод Монгол 570,374 1992 УБХ-ын 11-р тогтоол

8 Монгол дагуур 103,016 1992 УБХ-ын 11-р тогтоол

9 Отгонтэнгэр уул 95,510 1992 УБХ-ын 11-р тогтоол 10 Увс нуурын ай сав 712,545 1993, 1995 УИХ-ын 83, 26-р тогтоолууд 11 Говийн бага /А, Б/ 1,839,176 1996 УИХ-ын 43-р тогтоолоор 12 Хорьдол сарьдаг 188,634 1997 УИХ-ын 47-р тогтоолоор Б. Байгалийн цогцолборт газар 8,931,222 га (41.49%)

1 Хөвсгөл 838,070 1992 УБХ-ын 11- р тогтоол

2 Хорго - Тэрхийн цагаан нуур 77,267 1965/1995 АИХТ-ийн 17-р зарлигаар ДЦГ болгож УИХ-ын-ын 26- р

тогтоол 3 Говь гурван сайхан 2,694,307 1993/2000 УИХ-ын 83-р тогтоолоор БЦГ, 2000 онд өргөтгөв. 4 Горхи –Тэрэлж 293,168 1993 УИХ-ын 83 -р тогтоол 5 Алтай таван богд 636,161 1996 УИХ-ын 43 -р тогтоол 6 Хангайн нуруу 888,455 1996 УИХ-ын 43 -р тогтоол 7 Хар ус нуур 850,272 1997 УИХ-ын 47 -р тогтоол 8 Ноён хангай 59,088 1998 УИХ-ын 28 -р тогтоол 9 Хустайн нуруу 50,620 1993/1998 УИХ-ын 83 -р тогтоолоор БНГ, УИХ -ын 115-р тогтоол 10 Цамбагарав 111,462 2000 УИХ-ын 29 -р тогтоол 11 Сийлхэмийн нуруу 142,778 2000 УИХ-ын 29 -р тогтоол 12 Хан хөхий -Хяргас нуур 555,924 2000 УИХ-ын 29 -р тогтоол 13 Тарвагатайн нуруу 545,609 2000 УИХ-ын 29 -р тогтоол 14 Онон –Балж 402,100 2000 УИХ-ын 29 -р тогтоол 15 Тужийн нарс* 80,691 2002 УИХ-ын 39-р тогтоол. 16 Улаан тайга 108,000 2003 УИХ-ын 30-р тогтоол 17 Мянган угалзат* 60,000 2002 УИХ-ын 39-р тогтоол 18 Хөгнө Тарна 84,390 2003 УИХ-ын 30-р тогтоол

19 Дарьганга 62,860 1993/2004 УИХ-ын 83-р тогтоолоор Ганга нуурын ДГ, УИХ-ын 22-р тогтоол

20 Мөнххайрхан уул 300,000 2006 УИХ-ын 26 –р тогтоол 21 Орхоны хөндий 90,000 2006 УИХ-ын 26 –р тогтоол В. Байгалийн нөөц газар 2,002,228 га (9, 3 % )

1 Нагалхаан уул 3,076 1957/1995 АИХТ-ийн 31-р зарлигаар ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол 2 Батхаан уул 21,850 1957/1995 АИХТ-ийн 31-р зарлигаар ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол 3 Лхачивандад уул 58,800 1964/1995 АИХТ-ийн 17-р зарлигаар ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол 4 Булган гол 7,657 1965/1995 АИХТ-ийн 17- р зарлигаар ДЦГ, УИХ-ын 25-р тогтоол 5 Угтам 46,160 1993 УИХ-ын 83-р тогтоол 6 Шарга манхан 390,071 1993 УИХ-ын 83-р тогтоол 7 Загийн ус 273,606 1996 УИХ-ын 43-р тогтоол 8 Алаг хайрхан 36,400 1996 УИХ-ын 43-р тогтоол 9 Бурхан буудай 52,110 1996 УИХ-ын 43-р тогтоол 10 Эргэлийн зоо 60,910 1996 УИХ-ын 43-р тогтоол 11 Их нарт 43,740 1996 УИХ-ын 43-р тогтоол 12 Тосон хулстай 469,928 1998 УИХ-ын 28-р тогтоол 13 Хар ямаат 50,594 1998 УИХ-ын 28-р тогтоол 14 Яхь нуур 251,388 1998 УИХ-ын 28-р тогтоол 15 Дэвэлийн арал 10,338 2000 УИХ-ын 28-р тогтоол 16 Ханжаргалант 60,000 2003 УИХ-ын 30-р тогтоол

Page 121: маш сайн ном

121

17 Намнан уул 29,600 2003 УИХ-ын 30-р тогтоол 18 Их газрын чулуу 35,000 2003 УИХ-ын 30-р тогтоол

19 Тэсийн гол орчмын газар нутаг 101,000 2006 УИХ-ын 26 –р тогтоол

Г. Дурсгалт газар 97,645 га (0.45%) 1 Булган уул 1,840 1965/1995 АИХТ-ийн 17-р зарлигаар ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол 2 Уран тогоо-Тулга уул 5,800 1965/1995 АИХТ-ийн 17-р зарлигаар ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол 3 Ээж хайрхан 22,475 1992/1995 УБХ-ын 11-р тогтоолоор УИХ-ын 26- р тогтоол 4 Хүйсийн найман нуур 11,500 1992/1995 УБХ-ын 11-р тогтоолоор УИХ-ын 26 -р тогтоол 5 Сүйхэнт уул 4,830 1996 УИХ-ын 43-р тогтоол 6 Шилийн богд 17,200 2004 УИХ-ын 22-р тогтоол 7 Хөргийн хөндий 6,000 2004 УИХ-ын 22-р тогтоол 8 Даяндээрхийн агуй 28,000 2006 УИХ-ын 26 –р тогтоол УТХГН-ийн нийт дүн 21,525,378 га (100%)

- Монгол улсын нийт газар нутагт харьцуулсан хувь (13,76%) - Монгол улсын нийт нутаг дэвсгэр 156,411,600 га

2009-2015 онд УТХГН-ийн сүлжээнд хамруулахаар төлөвлөж

байгаа газар нутаг (мян. га-аар) д/д Сүлжээнд хамруулахаар төлөвлөж байгаа

газрын нэр Харъяалагдаж буй

аймгийн нэр Ангиллын төрөл

Талбайн хэмжээ

А 1 2 3 4 1 Олгой нуур Баянхонгор БНГ 80.0 2 Байтаг богд Ховд БНГ 440.0 3 Унтаа ямаат Баянхонгор Архангай БНГ 320.0 4 Их Аргалант Өмнөговь БНГ 160.0 5 Зөөлөн уул Өмнөговь БНГ 90.0 6 Бөхлөө Чагтаан нуруу Сэлэнгэ БНГ 320.0 7 Хүрэн ханын нуруу, Ноён богд Өмнөговь БНГ 160.0 8 Номгон уул Өмнөговь БНГ 60.0 9 Төвхөнхаан уул Өвөрхангай БНГ 180.0 10 Үенчийн хавцал Ховд ДГ 160.0 11 Алгуйн улаан цав Өмнөговь ДГ 140.0 12 Хангал нуур Хэнтий ДГ 80.0 13 Ноён уул Төв ДГ 90.0 14 Ээж хад Төв ДГ 30.0 15 Бүрдний элс Дорноговь ДГ 40.0 16 Дархан уул Хэнтий ДГ 60.0 17 Ашиг хоргын чулуу Дорноговь ДГ 50.0 18 Зоргол хайрхан Төв ДГ 80.0 19 Хэрлэн тооно уул Хэнтий БНГ 280.0 20 Баатар хайрхан Ховд БНГ 110.0 21 Бөөнцагаан нуур Баянхонгор БНГ 160.0 22 Их Аргалант Баянхонгор БНГ 180.0 23 Булганхангай уул Увс БНГ 200.0 24 Баян нуур Увс ДГ 130.0 25 Гурван хорио Увс ДГ 180.0 26 Салбарын тал Дорнод Хэнтий БНГ 420.0 27 Биндэрьяа хан уул Хэнтий БНГ 350.0 28 Хүрэн ханын чулуу Өмнөговь ДГ 210.0 29 Гурван бамбуу Өмнөговь ДГ 380.0 30 Тэрхэн цагаан нуур Хөвсгөл БНГ 200.0 31 Сэнжитийн дух уул Говь-Алтай БНГ 250.0 32 Арагийн чулуу Дундговь ДГ 150.0 33 Сүм хөх бүрд Дундговь ДГ 180.0 34 Цагаан дэлийн агуй Дорноговь БНГ 160.0 35 Цонжийн чулуу Дорноговь БНГ 180.0 36 Бударын чулуу Сүхбаатар ДГ 120.0 37 Их нартын хад Дорноговь БНГ 180.0

Page 122: маш сайн ном

122

38 Галуутын хавцал Баянхонгор ДГ 110.0 39 Цагаан суврага Дундговь ДГ 120.0 40 Шаргалжуут Баянхонгор ДГ 50.0 41 Хөх нуур Баянхонгор ДГ 90.0

Дүн 6930.0

Page 123: маш сайн ном

123

УУР АМЬСГАЛ, ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Монгол орны газарзүйн байршил, эмзэгхэн экосистем, ард түмний амьдралын хэвшил, эдийн засгийн тогтолцоо зэргийг харвал уур амьсгалын өөрчлөлтөнд тун эмзэг. Уур амьсгалын хувиралт өөрчлөлт болоод хүний хүчин зүйлийн хам нөлөөгөөр сүүлийн дөчөөдхөн жилийн дотор Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, хөрсний элэгдэл идэвхжих, усны нөөц, биологийн элдэв зүйл хомсдох зэргээр илэрч байна. Байгалийн гамшгийн улмаас улс нийгэмд учирдаг хохирол ган зудыг эс тооцлоо ч гэсэн сүүлийн 30-аад жилд 2 дахин өслөө. Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн хам нөлөөгөөр сүүлийн дөчөөд жилийн дотор бэлчээрийн ургац (зуны их ургац) цөлийн бүсээс бусад бүх байгалийн бүсэнд 20-30 хувиар буурч бэлчээрийн даац бараг гуравны нэгээр муудсан нь сүүлийн жилүүдийн малын зүй бус хорогдлын нэг гол шалтгаан болж байна

Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, уур амьсгал дулаарч, чийг, дулааны горим, шим мандал дахь бодисын эргэлт, тэнцвэр, цаг агаарын үзэгдэл явцын горим, эрчим, ажиглагдах давтамжид ноцтой өөрчлөлт гарч байна. Энэ нь манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн таатай нөлөөллөөс илүү сөрөг нөлөөлөл нь давамгайлж болзошгүй. Уур амьсгалын хувьсалт, өөрчлөлт, хүний хүчин зүйлсийн хам нөлөөгөөр сүүлийн дөчөөдхөн жилийн дотор Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт гарснаар цөлжилт, байгалийн гамшгийн хөнөөл идэвхжиж, усны нөөц, биологийн төрөл зүйл хомсдох зэргээр илэрч, улс орны эдийн засаг, байгаль орчин, нийгмийн амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлж байна.

Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг илрүүлэн гаргаж ирэх, түүний байгаль,

нийгэм эдийн засгийн тогтолцоонд нөлөөлөх байдлыг үнэлэх, уур амьсгалын өөрчлөлтөд ХАА-н салбарын дасан зохицохуйн хувилбарууд боловсруулах, түүнчлэн хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн тооллого /инвентори/ хийх чиглэлээр 1990-ээд оны дунд үеэс эхлэн олон улсын байгууллага, өндөр хөгжилтэй орнуудын төслүүдийг хэрэгжүүлсэн. Үүний дээр 1993 оноос эхлэн уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөл, дасан зохицохуйн асуудлаар УЦУХ-д Шинжлэх ухаан, технологийн сангаас дотоодын төсөл захиалан хэрэгжүүлж ирсэн байна.

Монгол орны цаг уурын төлөв байдалд байнгын ажиглалт хийж ирсэн 1940 оны үеэс өнөөг хүртэлх судалгаагаар газар орчмын агаарын температур 2 м өндөрт 1.90С-аар, уулархаг нутгаараа илүү эрчимтэй (2.0-3.70С), говь, тал хээрийн бүсэндээ багавтар (0.7-2.00С) орчим хэмээр дулаарсан байна. Энэ нь сүүлийн 65 жилийн дотор хамгийн дулаан 10 жил, 1990 оноос хойшхи хугацаанд хамгийн дулаан жил нь 1998 онд, дараачийн дулаан жил нь 2004 онд, хамгийн дулаан өвөл нь 2005 онд тохиолджээ.

Уур амьсгалын дулааралт жилийн бүх улирлуудад илэрсэн боловч, жилийн хүйтэн улиралд илүү тод 3.60 хэм, хавар, намрын улиралд 1.4-1.90 хэмээр дулаарчээ.

Бүх нутгийн хэмжээгээр дунджилсан жилийн нийлбэр хур тунадас сүүлийн 65 жилийн дотор онц өөрчлөгдөөгүй боловч төв болон говийн бүсээр 8.7-12.5 хувиар буурсан, зүүн болон баруун бүсээр 3.5-9.3 хувиар өссөн, улирлаар бол намар, өвлийн хур тунадас 5.2-10.7 хувиар нэмэгдсэн, хавар, зуны хур тунадас 9.1-3.0 хувиар буурсан байна. Жилийн болон зуны улирлын хур тунадасны бууралтын тохиолдол нь Монгол орны төвийн бүс, баруун бүсийн зүүн, говийн бүсийн дунд хэсэг, зүүн бүсийн төв хэсгээр, харин өсөлт нь нутгийн зүүн, зүүн өмнөд хязгаар, Алтайн уулархаг нутаг, Алтайн цаад говиор ажиглагдаж байна. Хур тунадасны хэмжээнээс гадна зуны хур борооны шинж байдал өөрчлөгдөж зүс бороо орох тохиолдол багасч ихэвчлэн аадар шинжтэй орох болов. 1980-аад оноос хойш аадар борооны нийт хур борооны дотор эзлэх хувь 20 хувиар өссөн нь ажиглагдаж байна.

Монгол орны хэмжээгээр дунджилсан хур тунадасны хамгийн их нь 1994, 1964, 1959 онуудад, хамгийн бага нь 1944, 1942, 2004 онд тохиолдож, дөчөөд оны дунд үе, 1978-1983, 1999-2004 оны хооронд хамгийн хуурай үе болов. Энэ хугацаанд хийгдсэн улсын хэмжээний усны тооллогын дүнгээр нийтдээ 5097 гол горхи, 9582 булаг шанд бүртгэгдэж, 372 гол горхи,

Page 124: маш сайн ном

124

1158 булаг шанд ширгэсэн байсан нь, нийт дүнгээрээ 1530 уст цэг хатаж ширгэсний улмаас бэлчээр ядуурах, том малын зүй бус хорогдол ихсэх шалтгаан болжээ.

Сүүлийн дөчөөд жилийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны хам нөлөөгөөр бэлчээрийн ургац буурах, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох, улмаар хонь, ямаа, үхрийн амьдын жин буурах байдал илрэв. Монгол орны байгалийн янз бүрийн бүс бүслүүрт тархаан байрлуулсан цаг уурын ажиглалтын 60 гаруй өртөө, харуулд тэмдэглэгдсэн ургамал ургалтын хугацааны арав хоног тутмын хэмжилтийн өгөгдлөөр, өндөр уулын бүслүүрээс бусад нутагт хавар ургамал цухуйх хугацаа эртэсч зун, намрын бэлчээрийн хамгийн их ургац нийт нутгаар 20-30 хувиар буурсан байна. Уур амьсгалын цаашдын төлөв байдлын өөрчлөлтийг авч үзвэл, XXI зуунд дулааралт улам эрчимжих, хур тунадас өөрчлөгдөхгүй эсвэл бага зэрэг ихсэх хандлагатай байна. Тухайлбал, 2010-2039 (дунджаар 2025) оны хооронд дунджилсан байдлаар жилийн дундаж агаарын температур 1.4-1.50 хэмээр, 2040-2069 (2050) оны хооронд дунджаар 2.4-2.80 хэмээр, 2070-2099 (2080) оны дунджаар 3.5-5.00 хэмээр, үүний дотор зуны улиралд 2.0-2.30, 3.6-3.60, 4.7-6.40 хэмээр дулаарах, жилийн хур тунадасны нийлбэр 2010-2039 (2025) оны дунджаар 4.0 хувь буурах, 2040-2069 (2050), 2070-2099 (2080) оны түвшинд 17.5-22.8 хувиар өсөх төлөв хандлагатай гэсэн прогноз тооцоо бий.

Өвлийн улиралд орох цасны хэмжээ 2-3 дахин ихсэх, зуны хур борооны хэмжээ 2010-2039 (2025) оны дунджаар ±4.0 хувиар өөрчлөгдөх, цаашид 10 хувь орчим өсөх төлөвтэй.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан нь цацрагийн идэвхитэй хүлэмжийн хийнүүд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр агаар мандалд ихээр хуримтлагдаж байгалийн хүлэмжийн үзэгдлийг эрчимжүүлэх аюул нүүрлэж байна. Иймээс дэлхийн хамтын нийгэмлэг уг асуудалд онцгой анхаарал хандуулан “Агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээг дэлхийн уур амьсгалын системд аюул учруулах төвшинд хүрэхээс өрсөж, бууруулах “-д чиглэсэн олон чухал арга хэмжээг олон улсын хэмжээнд 1994 онд хүчин төгөлдөр болсон “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэсний Суурь Конвенц”-оор зохицуулж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенц (УАӨСК / НҮБ) 1992 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд батлагдсан. Конвенци 1994 оны 3 дугаар сарын 21-нд хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийн байдлаар Конвенцид 192 орон болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нэгдэн ороод байна.

Монгол улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцид 1992 оны 6 дугаар сарын 12-нд Рио де Жанейро хотноо гарын үсэг зурж УИХ түүнийг 1993 оны 9 дүгээр сарын 30-нд батламжилсан. Агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж болох эгзэгтэй түвшинд хүргэхгүйгээр тогтворжуулахад Конвенцийн эцсийн зорилго оршино.

Монгол улс Киотогийн Протоколыг 1999 оны 12 дугаар сарын 15-нд батламжилж хүлээн зөвшөөрсөн. Япон Улсын Киото хотноо 1997 онд дэлхийн 100 гаруй орны төр засаг, экологийн чиглэлийн зүтгэлтнүүд хуралдаж дээрхи протоколыг гаргасан болно.

Монгол Улс Киотогийн протоколыг хүлээн зөвшөөрсөн эхний орны нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах Засгийн газрын бодлого, чиглэлийн талаарх баримт бичиг болох “Үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хамт батлуулан хэрэгжүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах Монгол Улсын Засгийн газрын бодлогын баримт бичиг “Ногоон хэрэм” хөтөлбөр хэрэгжүүлэн хүлэмжийн хийг бууруулахад гол шингээгч болох мод, бут тарих замаар Монгол орны цөлжиж буй говь, хээрийн бүсийг моджуулах арга хэмжээг өрнүүлж, Киотогийн протоколд элссэн хандивлагч улс орнуудын тусламж, дэмжлэг авах боломжийг судлан үзэж, төсөл, саналыг боловсруулан ажиллаж байна.

ЦӨЛЖИЛТ

Монгол орон газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадаргын хэв

шинж, экологийн тогтолцооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн эмзэг, чийг дутмаг,

Page 125: маш сайн ном

125

хуурай бүс нутагт хамрагддагийн улмаас түүхэн хөгжлийнхээ турш ган цөлжилтөнд нэрвэгдсээр иржээ.

Дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр нэмэгджээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд 1 удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилд 1 удаа тохиолддог бөгөөд тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо 21-р зууны босгон дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өссөн хандлагатай байна.

Цөлжилт гэдэг нэр томьёог Францын ботаникч, экологич Аубревилле 1947 онд анх удаа Африкийн Саваннын тропикийн ойг түймэр болон маш ихээр огтлон сүйтгэсний үр дагаварт бий болсон экосистемийн өөрчлөлт, газрын доройтлыг судлах явцдаа гаргаж тавьсан.

Ган, цөлжилтийн үйл явц дэлхийг хамарсан өлсгөлөн, ядуурлыг бий болгох хүчин зүйл болж буйг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, хамтын хүчин чармайлтаар хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжтойг ухамсарлан ойлгож 1992 онд Рио де Жанейрод болсон НҮБ-ийн “Байгаль орчин ба хөгжил” бага хурлаас “Цөлжилттэй тэмцэх олон улсын Конвенци” байгуулах шийдвэрийг гаргажээ.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенци 1996 оны 12 дугаар сарын 26-нд хүчин төгөлдөр болсон. 2005 оны байдлаар тус конвенцид дэлхийн 191 орон, бүс нутгийн байгууллагууд нэгдэн орсон бөгөөд ган, цөлжилтөд нэрвэгдэж буй орнууд ялангуяа Африкийн улс орнуудад чиглэгдсэн байна.

Конвенцийн үндсэн зарчим нь Талууд цөлжилттэй тэмцэх бууруулах хөтөлбөр боловсруулж, тухайн нутгийн үүсгэл санаачлагын байгууллагуудыг татан оролцуулж, тэдгээрийг дэмжих, бүс нутаг, олон улсын түвшинд түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар санхүү, техникийн нөөцийг илүү үр дүнтэй, зохион байгуулалтын ашигтай хувилбаруудыг төвлөрүүлэхэд чиглэгдсэн байна.

Монгол улс 1996 онд Цөлжилттэй тэмцэх Олон улсын Конвенцид нэгдэн орж Цөлжилттэй тэмцэх анхны үндэсний хөтөлбөрийг батлуулсан ба уг хөтөлбөрийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн боловсруулж Монгол улсын Засгийн газрын 2003 оны 06 сарын 04-ний 141 дүгээр тогтоолоор “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх эхний үе шатны /2003-2007 он/ төлөвлөгөөний хамт батлуулан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, Монгол орны цөлжилтийн төлөв байдлыг үнэлэх, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх ган цөлжилттэй тэмцэх практик үйл ажиллагааг эрчимжүүлэх, цөлжилтийн үйл явцтай дасан зохицох арга хэлбэрийг бүрдүүлэх, цөлжилттэй тэмцэхэд олон нийтийн оролцоо мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх чиглэлүүдээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Монгол улсын Засгийн газраас Цөлжилттэй тэмцэхэд олон улсын байгууллага болон хандивлагч орнуудын тусламж дэмжлэгийг авах, хамтын ажиллагааг хөгжүүлэх стратегийг баримталж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүрээлэн буй орчны хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ажиллаж ирлээ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3,4 хувиар ихэсч, цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5,4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1,8 дахин нэмэгдсэн тооцоо гарч, нийт нутаг дэвсгэрийн 41,3 хувь буюу 647,0 мянган ам километр талбай эзлэх говь цөлийн бүс нутагт нүүрлэн жилээс жилд улам хүрээ нь тэлж , байгалийн бүс бүслүүр хойш түрэгдэж байна.

Монгол орны цөлжилтийн судалгааг хийж байгаа эрдэмтэдийн дүгнэлтээр цөлжилтийн эхний илрэл болох цэгэн цөлжилт 2000 оноос хойш улам нэмэгдэж байгаа бөгөөд энэ үзэгдэл нь экологийн хувьд нэн хортой гэдгийг тэмдэглэжээ. Цэгэн цөлжилтийн толбууд илрэх ч байгаа байршлын хувьд төв суурин газрууд, худаг уст цэгийн тойронд, хуучин цэргийн хороо анги нэгтгэлийн туурь зэрэг удаан

Page 126: маш сайн ном

126

хугацаагаар хүний үйл ажиллааны сөрөг нөлөөлөлд автаж байгаа орчин юм. Цэгэн цөлжилтийг илрүүлэх судалгааны үр дүнд манай орны хуурай гандуу бүс нутгийн цөлжилтийг үнэлэх, зургийг шинэчлэн боловсруулах ажил хийгдсэн байна.

Говь, цөлийн болон цөлөрхөг хээр нутгаар элсжилт, элсний нүүлт, хөдөлгөөн

эрчимжиж байгаа үзүүлэлт гарчээ. Манай оронд нийт элсжсэн газрын талбай 3800 ам .км т хүрч нийт элсний 8.7 хувийг эзлэх болжээ. Их нууруудын хотгорын мужийн Монгол элсний урд зах, Нууруудын хөндий, Алтайн Өвөр говийн мужийн Булган, Бодонч голын сав газар, Хайч-Хуц хайрхан, Гурван тэсийн орчмоор, Цоохондойн Гурван Бүгтэйн тарамцагууд, Зүүн говийн мужийн Өөш-Улаан говь, Үнэгт харгатнын тарамцагууд зэрэг газрууд шинээр элсжиж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Цөлжилтийн асуудал нь газар ашиглалттай шууд холбоотой үүсэх экологийн доройтлын нэг хэлбэр бөгөөд төв суурин газрын элсжилт ихсэж, говь, хээрийн бүсийн 145 гаруй төв, суурин газар элсжих үйл явцад өртсөн ажээ.

Цөлжилттэй тэмцэх Азийн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улс цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах чадавхийг бэхжүүлэх /TPN 5 / сэдэвчилсэн сүлжээнд хамрагдав.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн оролцогч талуудын 6 дугаар чуулганаар Монгол улсыг даян дэлхийн байгаль орчны сангаас цөлжилт газрын доройтолд нэрвэгдэж байгаа орнуудын жагсаалтад албан ёсоор оруулан баталсан нь цаашид цөлжилттэй тэмцэх асуудлаар олон улсын тусламж дэмжлэг авах боломж нөхцөлийг нэмэгдүүлсэн.

АГААРЫН БОХИРДОЛ

Озоны давхаргыг хамгаалах, хүлэмжийн хийг бууруулах. ХХ зууны уур амьсгалын дулааралтын нэг үндсэн шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа явдал юм. Аж үйлдвэрийн хувьсгалаас (1750 оноос эхлэн тоолно) хойш агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 31%-иар, намгийн хийн агууламж 151%-иар, азотын дутуу эслийн агууламж 16%-иар өсөж гучаад он хүртэл байгалийн нөхцөлд байгаагүй фреоны төрлийн хийнүүд гарч ирсэн зэргээс шалтгаалан дэлхийн уур амьсгалын дулааралт болж байна. Агаар мандалд хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа нь ой мод огтолсон, газрын хөрс хагалсан, далайн усыг бохирдуулах зэргээс нүүрстөрөгчийн байгалийн эргэлтийн тэнцвэрийг алдагдуулж байгаатай ч бас холбоотой. Агаар мандлын дээд давхарга буюу дэлхийн гадаргаас 20-50 км өндөрт байрлах 3-5 орчим мм зузаантай нэг үе давхарга дахь хийн найрлаганд хүчилтөрөгчийн гурван атом агуулсан тунгалаг хий хамгийн их хэмжээтэй байх учраас “озоны давхарга” хэмээн нэрлэдэг. Озоны давхарга нь дэлхий ертөнцөд оршин байгаа байгалийн бүхий л амьд бодгаль, ус, ургамал, экосистем, түүний бүрэлдэхүүн, шим мандлыг нарны хамгийн богино долгионтой, хүн амьд биест хортой туяанаас нэн ялангуяа хамгийн хортой туяаг дэлхийн гадарга руу нэвтрүүлэхгүй хамгаалж байдаг. Гэтэл, хүний нийгмийн хөгжил дэвшлийн үр дүнд олон төрлийн химийн бодисыг үйлдвэрлэл, ахуй амьдралд хэрэглэн “хүлэмжийн хий”-г агаарт дэгдээх замаар озоны давхаргыг нимгэрүүлэн сиймхий цоорхой үүсгэхэд нөлөөлж буй үзэгдэл нь ХХ зууны уур амьсгалын дулаарлын хамгийн гол үндсэн шалтгаан гэдгийг эрдэмтэд нотолж, тандан судалгаа явуулж байна.

Хүлэмжийн хий нарны богино долгионт цацрагийг өөртөө бараг шингээхгүй дэлхийн гадарга руу шууд нэвтрүүлдэг боловч, дэлхийгээс туяарах дулаан цацралыг шингээн авч дэлхийн гадарга руу буцааж ойлгон үүгээрээ газар орчмын агаарын үе давхаргад нэмэлт дулааралт үүсгэдэг.

Дэлхийн озоны давхаргын хэмжээ дунджаар 300ДН байгаа боловч, Антрактидын өмнөд туйл дээр үүссэн озоны цоорхой 2000 оноос хойш жилээс жил тутам ихсэж, БНХАУ-ын газар нутгаас 3 дахин том буюу 28.3 сая ам дөрвөлжин км хэмжээтэй болсныг хиймэл дагуулаас ажиглаж байна. Харин Монгол Улсын газар нутгийн дээрхи агаар мандлын озоны дундаж

Page 127: маш сайн ном

127

агууламж 320-360 ДН хэмжээтэй байна гэж тогтоосон. Антрактид дээр озоны цоорхой үүссэний дараа улс орнууд хуралдаж, Озоны давхаргыг хамгаалах тухай “Венийн Конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын хэрэглээг хязгаарлах тухай “Монреалын Протокол”-д улс орнуудыг нэгдэх тухай хэлэлцэв. Энэхүү конвенц болон протоколд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, 1999 оноос Озоны давхаргыг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж, олон улсын конвенц, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч байгаа болно.

Дэлхий нийтэд өнөөдөр хлортфторт нүүрстөрөгч (CFC) буюу фреоны үйлдвэрлэл, худалдаа, импорт, экспортыг зогсоож, гидрохлорт нүүрстөрөгч (HCFC) -өөр орлуулж байна. Фреоны озон задлах чадвар 1.0 нэгж буюу хамгийн өндөр байдаг учраас озон задлах чадвараар түүнээс хамаагүй бага буюу 0.055 нэгж чадвартай бодис гидрохлорт нүүрстөрөгчөөр орлуулан хэрэглэх замаар озон хомсдлыг багасгах арга юм.

Манай орны хувьд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд АНУ-ын агаар мандал, далай судлалын үндэсний газар (NOAA)-ын шугамаар 1992 оноос агаар дахь хүлэмжийн хийн байгалийн дэвсгэрт хяналт тавьж байна.

Байгаль экологийн тэнцвэрт байдал, юуны өмнө дэлхийн уур амьсгалын системд агаар мандал дахь хийнүүдийн хэмжээ, тэдгээрийн хоорондын харьцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хүний нийгмийн хөгжил, үйлдвэржилтийн явцад агаар мандлын бүтэц, түүн дэхь хийнүүдийн харьцаа өөрчлөгдсөний улмаас дэлхийн уур амьсгал, байгаль экологийн тогтолцоо алдагдах нөхцөл бүрдээд байгаад дэлхий нийтээрээ түгшиж байна.

Шар шороон шуурга (түйрэн): Монгол Улс газарзүйн байршил, уур амьсгалын нөхцлийн хувьд эрс тэс, чийг дутмаг, хуурай, гадаргын хэв шинж, экологийн тогтолцооны онцлог нь цөлжилтийн аюулд өртөх магадлал өндөртэй бүс нутагт оршдог. Шар шороон шуурга нь хүчтэй салхины үйлчлэлээр хөрсний өнгөн хэсгийн хамгийн нарийн ширхэгтэй элсийг газраас хөөргөн замын туршиж байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэйгөөр алс зайд зөөх аюултай. Сүүлийн 50 жилийн шар шороон шуурганы дэгдэх давтамж ойртож, газарзүйн хувьд хамрах хүрээ нь өргөжин тэлж, учруулах хохирол нь нэмэгдсээр байна.

Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр шар шороон шуурганы нөлөөг судлах, агаарын тоосжилтыг тогтоох судалгааны станцыг Өмнөговь, Дорнод, Улаанбаатар хотод байрлуулах, Япон, БНСУ, БНХАУ-ын Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалтыг жил бүр хийж байхаар тохиролцож, Зүүн хойт Азийн бүсийн хамтын ажиллагааны хүрээнд цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх асуудлыг хэлэлцэх, Үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тохиролцоонд хүрсэн. Ийнхүү шар шороон шуурганы эх үүсвэр болж буй манай орны цөлжиж буй газрын доройтолтой тэмцэхэд Япон, БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг авч эхлээд байна.

ХИМИЙН БОДИСЫН АШИГЛАЛ

“Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийг УИХ-ын 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар шинэчлэн баталсан. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, дүрмийг батлуулан, үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Химийн бодист тавих хяналтыг сайжруулах, хууль бус импортыг зогсоох зорилгоор химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалтыг Засгийн газраар батлуулснаар химийн бодисыг түр болон байнгын 18 боомтоор оруулж байсныг өөрчлөн зөвхөн Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтуудаар импортлох болсон. Хор аюулыг нь хүлээн зөвшөөрч, олон улсын гэрээ конвенцийн хавсралтад оруулсан, Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарлсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг шинэчлэн боловсруулж, Засгийн газраар батлуулсан. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой болох нь тогтоогдож, олон улсын гэрээ конвенцид орсон, байгаль дээр удаанаар хадгалагддаг, хүний биед био хуримтлал үүсгэдэг, хүн амьтны эрхтэн, систем, үр удамд хортой нөлөө үзүүлж, олон төрлийн өвчин үүсгэдэг, үхэлд хүргэх аюул эрсдэл бүхий 111 бодисыг дээрхи жагсаалтад

Page 128: маш сайн ном

128

оруулсан бөгөөд эдгээрээс цианид, мөнгөн ус зэрэг 28 нэр төрлийн бодисын ашиглалтыг хязгаарлаж, ДДТ, линдан, тетраэтил хартугалга зэрэг 83 нэр төрлийн бодисыг хориглохоор тусгасан.

Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах, зөвшөөрөл олгох систем өөрчлөгдөн “хортой” ангиллын бодисын зөвшөөрлийг БОЯ, бусдыг нь аймаг, нийслэлийн Засаг дарга олгодог байсныг шинэ хуулиар өөрчлөн уг зөвшөөрлийг зөвхөн Байгаль орчны яамнаас өгдөг болсноор тавигдах шаардлагыг чангатгаж, химийн бодисын хэрэглээ, импорт нэгдсэн бүртгэл, мэдээлэлд орсон.

Монгол улс химийн бодисын талаархи анхны конвенци болох “Озоны давхаргыг

хамгаалах тухай Венийн конвенци,“Озоны давхрагыг задалдаг бодисын тухай Монреалын Протокол” –д 1996 онд нэгдэн орсон. 1999 оноос “Озоны давхрагыг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлан, конвенцийн заалтыг хэрэгжүүлэх, конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг үндэсний хөтөлбөрийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Озон задалдаг бодисын импорт 2001 онд 9.7 тн байсан бол 2004 онд 4.6 тн болж 5.1 тонноор багасч, 1997 онтой харьцуулахад 8.4 тонноор буурсан байна. Монгол улс Озон задалдаг бодисын хэрэглээг бууруулах бодлогыг тууштай баримтлан ажилласан нөхцөлд Монреалын протоколын Хавсралт А-ийн I бүлэгт зааснаар хлор фторт нүүрстөрөгчийн импортыг 2010 он гэхэд бүрмөсөн хязгаарлах боломжтой.

Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцид Монгол улс 1997 онд, Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенцид 2000 онд тус тус нэгдэн оржээ.

Манай улсад “дуст” нэрээр өргөн хэрэглэж байсан гексахлор циклогексаныг мал аж ахуйд гадаад шимэгчдийг устгах, хөдөө аж ахуйн хортон мэрэгчидтэй тэмцэх, ургамал хамгаалалын болон халдваргүйжүүлэх зорилгоор 1950-аад оноос ОХУ-аас импортлон өргөн хэрэглэж байсан. Энэ төрлийн бодисын импорт хэрэглээг 1990-ээд оноос зогсоосон бөгөөд уг бодисоор бохирдсон газарт оршин суугчдын эрүүл мэнд, экосистемийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй хэвээр байна.

Мөнгөн усны хэрэглээтэй холбоотой асуудал Монгол орны хувьд онцгой анхаарал татсан асуудал хэвээр байна. Алт олборлох үйл ажиллагаанд албан ёсны зөвшөөөрөлтэй мөнгөн ус хэрэглэж байгаа компани, аж ахуйн нэгж байхгүй боловч хууль бусаар хил давуулан оруулж ирэх мөн хуучин бохирдсон газраас ялган авах замаар алт олборлоход хэрэглэсээр байгаа нь нууц биш бөгөөд энэ үйлдлийг бүрэн таслан зогсоож чадахгүй байна.

Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид Монгол улс 2004 онд нэгдэн орсон. Уг конвенцийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд УЗОБ-ын тооллогыг 2004-2005 явуулж, УЗОБ-ын нөөц, хаягдал болон бохирдлын хэмжээг тогтоолоо. Тооллогыг УЗОБ-ын пестицидүүд, полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмж, материал, зориудын бусаар үүсдэг диоксин ба фуранууд гэсэн үндсэн 3 чиглэлээр явуулсан.

Дээрхи конвенциудаар хүлээсэн үүргээ биелүүлэх, Бахиагийн тунхаглалд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 2000 оны 29 дүгээр тогтоолоор химийн хорт бодисын улсын үзлэг, тооллогыг 2000 оноос эхлэн явуулж байхаар шийдвэрлэсний дагуу химийн хорт бодисын үзлэг тооллогыг 3 удаа хийгээд байна.

МОНГОЛ ОРНЫ УСНЫ НӨӨЦ , АШИГЛАЛ

Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний усны жилийн дундаж нөөц 30.6 шоо км, ОХУ, БНХАУ-ын нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно. Гол мөрний

Page 129: маш сайн ном

129

бүх усны нөөцийн 49.0 хувийг /16.9 шоо км / Хойт мөсөн далайн ай сав, 11 хувийг /3.80 шоо км / Номхон далайн ай сав, 40 хувийг / 13.9 шоо км / Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол горхины урсац эзэлнэ.

Монгол Улс газар нутгийн байршлаараа усны гурван том хагалбарын заагт, харьцангуй өндөрлөг, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн хур тунадас багатай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог. Усны нөөц нь нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархалттай, зарим бүсийн усны чанар эрүүл ахуйн шаардлага хангадаггүйгээс гадна гол мөрний ус нь ихэнхидээ тус улсын хилээс гадагшаа урсдагаас шалтгаалан усны нөөцөөр бага, хязгаарлагдмал орны тоонд ордог.

Гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь гадагш хил даван урсаж үлдэх хувь нь хөрсөнд нэвчиж, газрын доорхи усыг тэжээх буюу говийн нууруудад цутгана. Усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус тус тус эзэлнэ. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус, түүний 93.6 хувийг Хөвсгөл нуурын ус эзэлнэ. Газрын доорхи усны нөөц баялаг асар их хэмжээтэй боловч удаан хугацаанд нөхөн сэлбэгддэг учраас ашиглаж болох нөөцийн хэмжээ тун бага байдаг бол гадаргын ус буюу голын ус богино хугацаанд / 20 хоногт / буюу жилдээ 18 удаа солигддог ажээ.

Манай улс ус хэрэглээнийхээ 80 гаруй хувийг газрын доорхи усны нөөцөөс хангадаг байна. Газрын доорхи ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийн систем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн арав, хэдэн зуун жилээр тооцогддог учраас газрын доорхи усыг онцгой хамгаалалтанд авч нөхөн сэлбэгдэх хэмжээнээс үл хэтрүүлэн ашиглах шаардлагатай байдаг.

Монгол Улсын хэмжээнд 2003 оны тоо бүртгэлээр газрын доорхи усыг ашиглаж буй уст цэг 40870 ш байгаагаас инженерийн хийцтэй уст цэг 19460 ш, энгийн уурхайн худаг 21410 ш байна. Инженерийн хийцтэй 19460 ш уст цэг ашиглагдаж байгаагаас 5656 ш өрөмдмөл худаг, 6064 ш богино яндант уурхайн худаг, 7740 ш бетонон хашлагатай уурхайн худаг байдаг. Нийт ашиглагдаж байгаа уст цэгийн 8575 ш нь хүн амын унд-ахуйн усан хангамж болон үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн технологийн зориулалтаар ашиглагдаж байгаа бөгөөд 32263 нь бэлчээр усжуулалтын чиглэлээр ашиглагдаж байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт газрын доорхи усыг ашиглаж байгаа 426 уст цэгээс 373 нь хүн амын унд-ахуйн усан хангамж болон үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн технологийн зориулалтаар ашиглагдаж байгаа бөгөөд 53 нь бэлчээр усжуулалтын болон газар тариалангийн усалгааны чиглэлээр ашиглагдаж байгаа судалгаа бий. Улаанбаатар хотын унд-ахуйн хэрэгцээний усыг төв болон дээд эх үүсвэрээс хангадаг Төв эх үүсвэрт байрших 92 ашиглалтын худгийн ашиглалтын нөөц нь 90.4 мян м3/хоног, дээд эх үүсвэрт 37 ашиглалтын худаг ажиллаж байгаагын ашиглалтын нөөц 59.7 мян м3/хоног байдаг, Нийслэлийн хүн амын төвлөрсөн усан хангамжийн Дээд ба Төв эх үүсвэрийн нийт хүчин чадал 151 00 м3/хоног нөөцтэй байна.

Монгол Улсын засгийн газар 2004 оныг “Усны бодлогын шинэтгэлийн жил” болгон зарлаж, усны салбарын бүтэц зохион байгуулалт, эрхзүйн орчныг боловсронгуй болгоход гол анхаарал хандуулан ажилласан. Монгол орны усны нөөцийн менежментийг төлөвлөх, удирдлагын нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- “Усны хэрэг эрхлэх газар”-ыг Засгийн газрын 2005 оны 46 тоот тогтоолоор шинээр байгуулав. Усны бодлогын шинэтгэлийн жилийн хүрээнд “Усны тухай хууль”, “Ус, рашааны нөөц ашигласны тухай хуууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг 2004 оны 4 дүгээр сарын 22-нд УИХ батлан гаргаж, 2004 оны 7 дугаар сарын 01-нээс мөрдөж байна.

МОНГОЛ ОРНЫ ГАДАРГЫН УСНЫ НӨӨЦ

д/д Нөөц баялгийн нэр Усны эзэлхүүн,км³ Бүрэн солигдох хугацаа 1 2 3

Нуур Үүнээс давстай Гол мөрөн Уулын мөсөн гол

500 90 34.6 62.9

300 жил 5-60 жил 20 хоног 1500 жил

МОНГОЛ ОРНЫ УСНЫ НӨӨЦ

д/д Гадаргын ус /шоо, км/ Газрын доорх ус/шоо,км/

Page 130: маш сайн ном

130

Аймгийн нэр Нийт Ашиглаж болох

Ул хөрсний Ашиглах боломжит

1 2 ¹ 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22

Архангай Баян-Өлгий Баянхонгор Булган Говь-Алтай Дорноговь Дорнод Дундговь Завхан Өвөрхангай Өмнөговь Сүхбаатар Сэлэнгэ Төв Увс Ховд Хөвсгөл Хэнтий Улаанбаатар Орхон Дархан уул Говь Сүмбэр

Бүгд

2.83 2.39 0.45 1.75 0.058 0.05 1.51 0.12 3.16 0.56 0.038 0.14 3.20 1.91 1.20 1.10 6.59 6.69 0.77 0.005 0.044 0.01 34.6

0.20 0.29 0.05 0.94 0.01 - 0.15 - 0.20 0.22 - - 1.77 0.20 0.12 0.19 0.16 0.40 0.05 0.001 0.01 - 4.96

1.06 1.05 0.10 0.50 0.10 0.10 0.30 0.08 1.14 0.10 0.01 0.03 0.97 0.59 0.23 0.25 2.49 2.70 0.30 0.001 0.01 0.001 12.0

.063 0.52 0.05 0.15 0.03 0.005 0.20 0.01 0.37 0.05 0.001 0.01 0.39 0.20 .08 0.06 1.95 0.80 0.10 0.0001 0.003 0.0001 5.60

ГОЛ МӨРНИЙ АШИГЛАЖ БОЛОХ УСНЫ ХЭМЖЭЭ, ХУВИАР

Голын Д/д

Голын сав Дээд Дунд Адаг

1 Дархадын хотгорын Гунай, Хөг, Шарга, Шишхэд гол - 0-15 5-10 2 Хөвсгөлийн уулсын хажуугаас эх авсан Бэлтэс, Агар,

Дэлгэрмөрөн, Тэс гол 3-5 8-10 5-10

3 Сэлэнгэ мөрөн 5-6 6-10 11-15 4 Саяаны нурууны дорнод үзүүрийн өмнө хажуугаас эх авсан Үүр,

Уйлган, Хөх, Ариг гол - 10-12 5-8

5 Эг гол 5-6 10-12 12-15 6 Хангайн нурууны баруун, баруун хойт хажуугийн Богд,

Чигэстэй, Идэр гол - 5-8 -

7 Хангайн нурууны Хойт, Урд Тэрх, Тамир, Хануй, Орхоны эх 5-6 5-10 4-8 8 Орхон гол - 10-12 12-15 9 Хангайн нурууны өмнө хажуугийн Завхан, Байдраг, Заг,

Цагаантуруут, Өлзийт, Түй гол - 5-8 -

10 Таац, Онги гол - 3-5 - 11 Хэнтэй нурууны баруун хойт хажуугийн Ерөө, Хүдэр, зүүн хойт

хажуугийн Онон, Балж, Хурх, Барх, Улз 8-10 10-15 15-20

12 Хэнтэй нурууны өмнө хажуугийн Туул, Хараа, Хэрлэн голын эх 4-6 7-10 5-7 13 Хэрлэн голын дунд, адаг - 6-8 9-12 14 Халх гол - 6-8 10 15 Хархираа, Түргэн, Баруунтуруун, Сагил, Боршоо, Торхилог гол - 3-5 - 16 Монгол Алтай нурууны хойт хажуугийн Ховд, Буянт, Цагаан,

Согоо, Сагсай, Дундцэнхэр гол - 4-6 -

17 Монгол Алтай нурууны өмнө хажуугийн Булган, Үенч, Бодонч гол

- 3-5 -

18 Говь-Алтай нурууны хойт, өмнө хажуугийн жижиг гол горхи - 3-5 -

Page 131: маш сайн ном

131

ГОЛ ГОРХИНЫ УС ХАМГААЛАХ БҮС

Гол горхины урт, км

Хамгаалах бүсийн өргөн, голын захаас,м

Хориглох бүс, голын захаас,м

<24 24-49 50-100 >101

50 100 200 300

25 50 100 150

ГОЛ, НУУР, БУЛАГ ШАНД

Гол, горхи д/д

Аймаг Тоо Урт, км

Нуур

Булаг Шанд

1 2 3 4 5 6 1 Архангай 856 9404 188 576 2 Баян-Өлгий 109 3728 67 199 3 Баянхонгор 168 3559 34 459 4 Булган 388 5501 71 369 5 Говь-Алтай 89 1242 28 630 6 Дорноговь 4 20 - 115 7 Дорнод 128 3060 179 300 8 Дундговь 1 129 10 128 9 Өмнөговь 50 1 319 10 Сүхбаатар 13 130 29 261 11 Сэлэнгэ 180 2962 23 137 12 Төв 192 3120 26 316 13 Завхан 189 3139 91 406 14 Өвөрхангай 220 2789 35 558 15 Увс 76 2397 45 280 16 Ховд 93 1973 23 321 17 Хөвсгөл 848 16800 181 637 18 Хэнтэй 559 7202 164 837 Бүгд 4113 67080 3060 6898

НУУРЫН ТОО, ТАЛБАЙН АНГИЛАЛ д/д

Нуурын тайлбай ам км

Нийт талбай ам км

Эзлэх хувь

Талбайн хувь

1 Бага /0.1 -.1.0/ 893.0 65.0 5.6 2 Жижиг / 1.1 – 10.0 / 1201.0 13.1 7.5 3 Бэсрэг / 10.1 – 50.0 / 667.0 1.0 4.1 4 Дунд / 50.1 – 100.0 / 767.0 0.3 4.8 5 Томоохон / 100.1 – 1000.0/ 3099.0 0.4 19.4 6 Том / 1000.1 дээш / 9369.0 0.2 56.6 Бүгд 15995.0 100.0 100.0

МОНГОЛ ОРНЫ ОЙН БАЯЛАГ, НӨӨЦИЙН АШИГЛАЛ, ХАМГААЛАЛ

Ой мод бол олон талын ач холбогдол бүхий байгалийн үнэт баялаг юм. Хүн

төрөлхтөн ойгоос мод бэлтгэх, ан, шувуу агнах, мөөг, самар, жимс, эмийн ургамал түүх, модны навч, шилмүүс, үйс холтос, давирхай, шүүс авах зэргээр ойн баялагийг мод

Page 132: маш сайн ном

132

боловсруулах, барилга, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хими, эмийн үйлдвэрлэлд өргөн ашиглаж, 20 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Манай улсын ой 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрэлдэх бөгөөд 18.3 сая.га талбайтай, 1.4 тэрбум шоометр модны нөөцтэй юм. Ойн санг дотор нь ойн ба ойн бус /хадлан, уулын цагаан энгэр г.м / талбай гэж ялгадаг.

Ойн талбай нь ойгоор бүрхэгдсэн ба бүрхэгдээгүй /мод бэлтгэсэн, түймэрт устсан, тармаг мод г.м/ газраас бүрэлддэг. Ойн нийт талбай нь 16.7 сая га үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 12.9 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг эзэлдэг. Сөөг, торлог, заган ойг оруулахгүй тооцвол, ойгоор бүрхэгдсэн талбай нь нутгийн 6.7 хувь буюу 10.5 сая га болох бөгөөд энэхүү ойн талбайн 71.4 хувийг шинэс, 9.5 хувийг хуш, 6.3 хувийг нарс, 11.1 хувийг хус, 1.7 хувийг бусад мод, сөөг эзэлдэг. Монгол орны ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан ордог уулын ой юм.

Тус улсын ойн сангийн ойгоор хучигдмал талбайн 30 орчим хувийг залуу, дунд насны болон нас гүйцэж яваа ой эзэлдэг. Насны хувьд дундаж нас хушин ойд 138, хар модон ойд 129, нарсан ойд 97, навчит ойнх 40 жил байдаг. Загийг оролцуулахгүйгээр ойгоор бүрхэгдсэн талбайн 1 га-д дунджаар 124 шоометр нөөц ногдоно. Ойн нөөц жилд дундачаар 5.6 сая шоометрээр нэмэгдэж байгаа тооцоо бий боловч ойн 65 хувь нь өндөр уулын бүсэд 15 хэмээс дээш налууд ургадаг байна. Нөөцийн хувьд огтолж ашиглах боломжтой нь шинэс, нарс, хус юм. Шинэс, нарсны ашиглалтын нас 120 жилээс эхэлдэг.

Монгол орны ойг экологи эдийн засгийн ач холбогдолоор нь дараах гурван бүсэд ангилна:

1.Уулын цармын бүслүүрийн болон тусгай хамгаалалттай газрын ойг тусгай зориулалтын онцгой бүсийн ойд хамруулах бөгөөд улсын ойн сангийн 48.2 хувийг эзэлдэг.

2. Хот суурин газрын ногоон бүс, хамгаалалтын зурвас дахь ой, заган ой, баян бүрд орчмын ой, 30 хэмээс дээших налууд ургасан ой хамгаалалтын бүсийн ойд багтах бөгөөд улсын ойн сангийн 45.0 хувийг эзэлнэ.

3. Үйлдвэрлэлийн зориулалтаар мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бусад газрын ойг ашиглалтын бүсийн ойд хамруулах бөгөөд ойн сангийн 6.8 хувийг эзэлнэ.

Сүүлийн жилүүдэд ойгоор бүрхэгдсэн талбай түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдэх, их хэмжээгээр мод бэлтгэх зэргээс болж улсын хэмжээнд 1.4 сая га-гаар хорогдсон тооцоо гарч байна.

Монгол орны хойд хэсгээр Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс, тэдгээрийн салбар уул толгодыг дагаж ургасан навчит, шилмүүст ой болон говь хээрийн бүсийн ус чийг дутмаг хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож ургасан заган ой аль аль нь экосистемийн эрс тэс ялгаатай орчинд ургадаг боловч уур амьсгалыг зөөлрүүлэх, ус чийгийн горимыг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, элсний нүүлт хөдөлгөөнийг тогтоон барих, хүн амьтан, ургамал бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх зэрэг экологийн асар их ач холбогдолтой, нөхөн сэргээгдэх чадвар бүхий байгалийн үнэт баялаг билээ.

Монгол Улсад гадаадаас оруулж ирэх бүх төрлийн бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, мод сөөгний үр, тарьц, суулгацыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай ”Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийг Улсын Их Хурал 2005 онд баталжээ.

Хус модны нөөц хомсдож, түүнийг эрчимтэй бэлтгэх нь ойн нөөцөд сөргөөр нөлөөлж, залуу өсвөр модны нөхөн сэргээлт удааширч, ойн хэв шинжийг алдагдуулж байгаа экологийн шаардлага, нөөцийн байдлыг харгалзан ойн сангийн талбайд хус модыг ерөнхий ашиглалтын огтлолтын аргаар бэлтгэхийг Байгаль орчны сайдын 2005 оны 366 тоот тушаалаар 2 жилийн хугацаагаар зогсоов.

Page 133: маш сайн ном

133

Хууль бусаар мод бэлтгэх явдалтай тэмцэх зорилгоор “Ойн нөөцөд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ”-г Байгаль орчны сайдын 2005 оны 61 дугаар тушаалаар, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам”-ыг Байгаль орчны болон Сангийн сайдын 2005 оны 83/101 тоот хамтарсан тушаалаар тус тус баталжээ.

Сүүлийн жилүүдийн цаг агаарын хэт хуурайшилт, ган, ой хээрийн түймэр, технологийн бус мод бэлтгэл болон шавжийн үржин олшрох биологийн зүй тогтолтой холбогдон ой модонд навч, шилмүүсээр хооллогч, үр боргоцой, гол иш, үндэсээр хооллогч шавжууд хэт олшрон хэд хэдэн аймаг, сум, нийслэлийн нутгийг хамран голомтлон тархаж байгалийн гамшиг болохуйц хөнөөл учруулж байгаа бөгөөд ойн экосистем өөрчлөгдөн ус зохицуулах, хөрс хамгаалах зэрэг экологийн ач холбогдолт шинж чанар нь алдагдаж улмаар жижиг гол горхи, нуур цөөрөм хатан цөлжилтийн процесс түргэн явагдаж байна. Монгол орны ой модонд 400 орчим зүйлийн хөнөөлт шавж тэмдэглэгдсэнээс Сибирийн хүр, Өрөөсгөл хүр, Эгэл бийрэн сүүлт, Бургасны бийрэн сүүлт, Нарсны хүр, Якобсоны төөлүүрч, Шинэсний шилмүүс хуйлагч, эвэрт, мөлгөр, холтосч, долонч зэрэг 40 орчим зүйлийн хөнөөлт шавж онцгой хөнөөл учруулж байгааг судалгаагаар тогтоогоод байна.

Монгол Улсын Засгийн газраас 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 44 тоот тогтоол батлан гаргалаа. “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 30 жилийн хугацаанд 250.0 мянган га газрыг ойжуулж, ногооруулах зорилготой уг баримт бичиг нь үндсэн ба туслах зурвасны бүтэц, схем, зардлын тооцоо, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэргээс бүрдэнэ. 2007 онд Ойн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-аар батлуулж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны бүтцийг шинээр бий болгохоор хуульчилсан болно.

Байгаль орчны сайдын 2002 оны 93 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

МОНГОЛ ОРНЫ НЭГ ШООМЕТР МОДНЫ

НӨӨЦИЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ /төгрөг/

Ойн нөөц ашигласны төлбөр Модны үйлдвэр

Нэгдүгээр муж Хоёрдугаар муж Гуравдугаар муж Дөрөвдүгээр муж Гацуур, жодоо 10200 67000 48000 27000 Нарс 85000 55000 40000 22000 Шинэс 68000 44000 32000 18000 Хус 40000 26000 19000 10000 Хайлаас 47000 31000 22000 12000 Улиас, улиангар 34000 22000 16000 9000 Бургас 30000 20000 14000 8000 Заг 30000 20000 14000 8000 Бусад сөөг 27000 17000 12000 7000 Тайлбар: Ойн модны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн модны ашиглалтын гарцын дагуу дараахь итгэлцүүрээр үржүүлж болно. Үүнд:

1. Зүсмэл материал, балк-2,9 2. Хэргэлээний бөөрөнхий мод, гуалин-1,8 3. Түлээний мод-1,4 4. Түлээ-0,8

Байгаль орчны сайдын 2002 оны 93 дугаар

тушаалын хоёрдугаар хавсралт

Page 134: маш сайн ном

134

МОНГОЛ ОРНЫ ОЙН САНГИЙН НЭГ ГА ОЙН ТАЛБАЙН

ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ /мян.төг/

Ойн нөөц ашигласны төлбөр Модны үйлдвэр Нэгдүгээр муж Хоёрдугаар муж Гуравдугаар муж Дөрөвдүгээр муж Гацуур, жодоо 12300,0 8100,0 5800,0 3300,0 Нарс 12700,0 8300,0 6000,0 3400,0 Шинэс 8500,0 5600,0 4000,0 2300,0 Хус 3700,0 2400,0 1700,0 980,0 Хайлаас 3300,0 2200,0 1600,0 890,0 Улиас, улиангар 2800,0 1800,0 1300,0 740,0 Бургас 1800,0 1200,0 870,0 490,0 Заг 1070,0 700,0 510,0 280,0 Бусад сөөг 540,0 350,0 260,0 140,0

МОНГОЛ ОРНЫ АГНУУРЫН ОНЦГОЙ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АМЬТАД

Ан агнуурын тухай хуульд заасныг үндэслэн тусгай талбөртэйгөөр агнах, барих агнуурын

амьтны тоо толгойг Засгийн газрын тогтоолоор жил бүр батална. Сүүлийн жилүүдэд угалз 60-80, тэх 280, харсүүлтий 60, бор гөрөөс 40, цагаан зээр 100, зэрлэг гахай 10, саарал чоно 150, шилүүс мий 8, ус намаг, ой хээрийн агнуурын шувууг тусгай төлбөртэйгөөр 1200 хүртэл тус тус агнуулахаар тоо толгойн хэмжээг тогтоож байна.

Монгол Улсын Байгаль орчны сайдын тушаалаар “Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар”-ыг тогтоодог. Тухайлбал, 2006 онд улсын хэмжээнд ахуйн зориулалтаар цагаан зээр 4850, загас 40550 ширхэг, гахай 365, бор гөрөөс 460, ус, намаг, ой, хээрийн шувуу 2470, үнэг хярс 250 толгойг тус тус агнуулж болохоор тогтоосон байна.

Нууруудын загасны төрөл зүйлийн ашиглалтын нөөцийг судлан тогтоох ажлыг өргөжүүлэн аймаг, орон нутаг өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа нуурын загасны нөөцийг тогтоолгож, аж ахуйн нэгж байгууллагуудын боловсруулсан үйлдвэрлэлийн аргаар загас барих төслийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах замаар тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих бодлогыг баримталж байна.

Тарвага агналтыг зохицуулах үйл ажиллагааг 2000 онд батлагдсан “Амьтны аймгийн тухай хууль” болон “Ан агнуурын тухай Монгол Улсын хууль”-ийн дагуу Тарвага агнах дээд хязгаарыг тогтоохдоо аймаг, орон нутгийн саналыг үндэслэн, тусгай сери дугаартай зориулалтын гарал үүслийн зүүлтийг олгох замаар тарвагыг хулгайгаар олноор хядах, түүхий эдийг гадаад гаргах үйл ажиллагааг хянах сэргийлэхэд ашиглаж байна. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах тарваганы тоо толгойг “тэглэн” тогтоох арга хэмжээг 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Дэлхийд тархсан нийт 28 зүйлээс Монгол орны нутагт 10 зүйл шонхор зуны улиралд тохиолдоно. Монгол Улс “Амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай ковенц”-ийн гишүүн орны хувьд уг конвенцийн хоёрдугаар хавсралтад орсон идлэг шонхор шувууг хамгаалах асуудалд онцгойлон анхаарч “Монгол орны идлэг шонхор хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар батлуулж, улмаар нөөц тархцын судалгаа хийж, уг судалгааны дүнг үндэслэн жилд ашиглах зохистой тоо толгойг тогтоон ажилласнаар нийт 2234 толгой идлэг шонхорыг экспортод гаргаж, улс, орон нутгийн төсөвт нийтдээ 13 сая долларыг оруулжээ.

МОНГОЛ УЛСААС “ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН

ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ” -ИЙН I, II ХАВСРАЛТАД ОРСОН ШУВУУДЫН ЖАГСААЛТ

Page 135: маш сайн ном

135

Шувуудын нэр

Ховордсоны баталгаа

Д/д

Латин Монгол Англи

CIT

ES-ийн

I хавсралт

21.

07.0

CIT

ES-ийн

II хавсралт

21.0

7.0

Монгол улсы

н улаан

ном,

199

7 Нэн

ховор

шувуу

(Ан

агнуурын хууль,

Ховор

шувуу

(ЗГ-н

152-р тогтоол

) C

MS-ийн

I хавсралт

14.0

2.00

C

MS-ийн

II хавсралт

14

.02.

00

1 Pelecanus crispus Борцгор хотон Dalmation Pelican

+ + + +’* +’*

2 Platalea leucorodia Халбаган хушуут

Eurasian Spoonbill

+ + + +

3 Ciconia boyciana Дорнын өрөвтас Oriental Strok + + + + 4 Ciconia nigra Хар өрөвтас Black Strok + + + + 5 Phoenicopterus

roseus Ягаан нал Greater

Flamingo +

6 Anas formosa Байгалын нугас Baikal Teal + + + + 7 Oxyra

leucocephala Ямаан сүүлт White headed

Duck + + + +’* +

8 Pandion haliaetus Загасч явлаг Osprey + + + 9 Pemis apiorus Балч гоорбис Honey buzzard + +

10 Pemis ptilorhynchus

Согсоот гоорбис

Eurasian Honey Buzzard

+ +

11 Milvus migrans Сохор элээ Black Kite + + 12 Circus cyaneus Цагаан сахиа Northern

Harrier + +

13 Circus macrourus Хээрийн сахиа Pallid Harrier + + 14 Circus pygargus Нугын сахиа Montagu’s

Harrier + +

15 Circus melanoleucus

Саарал сахиа Pied Harrier + +

16 Circus aeruginosus Намгийн сахиа Western Marsh Harrier

+ +

17 Circus spllonotus Дорнын намгийн сахиа

Eastern Marsh Harrier

+ +

18 Accipiter gentilis Үлэг харцага Northern Goshawk

+ +

19 Accipiter nisus Морин харцага Eurasian Sparrowhawk

+ +

20 Accipiter badius Үүрсээ харцага Shikra + + 21 Accipiter gularis Шунгаач

харцага Japanese Sparrow Hawk

+ +

22 Buteo lagopus Тарлаг сар Rough-legged Buzzard

+ +

23 Buteo hemilasius Шилийн сар Upland Buzzard + + 24 Buteo rufinus Талын сар Long-legged

Buzzard + +

25 Buteo buteo Ойн сар Common Buzzard

+ +

26 Circaetus gallicus Могойч лусч Short-toed Snake-Eagle

+ +

27 Spizaetus nipalensis

Уулын согсоот Mountain Hawk Eagle

+ +

28 Hieraaetus pennatus

Бахим бүргэдэй Booted Eagle + +

29 Hieraaetus fasciatus

Харсун бүргэдэй

Bonelli’s Eagle + +

Page 136: маш сайн ном

136

30 Aquila nipalensis Тарважи бүргэд Steppe Eagle + + 31 Aquila clanga Бор бүргэд Greater Spotted

Eagle + +’* +

32 Aquila heliaca Хар бүргэд Imperial Eagle + +’* + 33 Aquila chrysaetos Цармын бүргэд Golden Eagle + + 34 Haliaeetus

leucoryphus Усны нөмрөг Pallas’s Sea-

Eagle + +

35 Haliaeetus albicilla Цагаан сүүлт нөмрөг

White-tailed Eagle

+ + +’* +

36 Gypaetus barbatus Ооч ёл Lammergeiel + + 37 Neophron

percnopterus Дэлт бүргэд Egyptain

Vilture + +

38 Aegypius monachus

Нохой тас Cinereouse Vilture

+ +

39 Gyps fulvus Ухаа хажир Eurasian Griffon

+ +

40 Gyps himalayensis Цасны хажир Himalayan Griffon

+ + +

41 Falco rusticolus Цагаан шонхор Gyrfacon + + + 42 Falco cherrug Идлэг шонхор Saker Falcon + + 43 Falco

pelegrinoides Шилийн шонхор

Barbary Falcon + +

44 Falco peregrinus Эгэл шонхор Peregrine Falcon

+ +

45 Falco subbuteo Шууман шонхор

Eurasian Hobby + +

46 Falco columbarius Хайргууна шонхор

Merlin + +

47 Falco vespertinus Турамтай шонхор

Red-footed Falcon

+ +

48 Falco amurensis Амарын шонхор

Amur Falcon + + +

49 Falco naumanni Зээрд шонхор Lesser kestrel + +’* + 50 Falco tinnunculus Начин шонхор Common kestrel + + 51 Grus japonensis Алаг тогоруу Red-Crowned

Crane + +’* +

52 Grus leucogeranus Цагаан тогоруу Siberian Crane + + + +’* + 53 Grus grus Хархираа

тогоруу Common Crane + +

54 Grus vipio Цэн тогоруу White-naped Crane

+ + + +

55 Grus monacha Хар тогоруу Hooded Crane + + + + 56 Anthropoides

virgo Өвөргт тогоруу Demoiselle

Crane + +

57 Otis tarda Хонин тоодог Great Bustard + + + + 58 Chlamydotis

undulata Жороо тоодог Houbara

Bustard + + + +

59 Larus relicrus Реликт цахлай Relict Gull + + + 60 Nyctea scandiaca Цэвдгийн ууль Sowy Owl + 61 Budo budo Шар шувуу Eurasian Eagle

Owl +

62 Asio otus Явлиг уулт Long-eared Owl + 63 Asio flammeus Гуйвангуй ууль Short-eared

Owl +

64 Otus scops Ердийн орволго Common Scops Owl

+

65 Otus sunia Ойн орволго Sunia Owl + 66 Aegolius funereus Савагт ууль Boreal Owl + 67 Athene noctua Хотны бүгээхэй Little Owl + 68 Glaucidium

passerinim Буслаг бүгээхэй Eurasian Pygmy

Owl +

69 Surnia ulula Харсуун ууль Northern Hawk +

Page 137: маш сайн ном

137

Owl 70 Strix uralesis Хув бэгбаатар Ural Owl + 71 Strix nebulosa Угалзан

бэгбаатар Great Grey Owl +

Дүн Total 13 58 15 4 9 10 49

МОНГОЛ УЛСААС “ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХ ТУХАЙ

КОНВЕНЦ” -ИЙН I, II ХАВСРАЛТАД ОРСОН ХӨХТӨН АМЬТДЫН ЖАГСААЛТ

Зүйлийн (зүйлхний) нэр

Ховордсоны баталгаа

д/д

Латин

Монгол

Англи

Монгол улсы

н

Улаан

ном

199

7

Монголы

н ховор

амьтны

жагсаалт

1995

CIT

ES-ийн

I, II

хавсралт

200

0

CM

S-ийн

I, II хавсралт

20

00

1 Eguus hemionus (E.h. hemionus)

Хулан адуу (Монгол х.а.)

Asiatic Wild Ass + + I -

2 Eguus przewalskii Тахь адуу Mongolian wid Horse + + I - 3 Canis lupus (C.l.altaicus

C.l.chanco C.l.tschiliensis)

Саарал чоно (Ойн с.ч., Говийн с.ч., Хөх с.ч., )

Grey Wolf - - II -

4 Cuon alpinus (C.a.hesperius C.a. alpinus)

Шаарнад цөөвөр (Тэнгэр ш.ц., Дорнын ш.ц.,)

Asiatic Wild Dog + + II -

5 Ursus arctos (U.a.jeniseensis)

Хүрэн баавгай Brown Bear - - II -

6 Ursus arctos pruinosus Мазаалай баавгай Gobi Bear + + I - 7 Lutra lutra (L.l.lutra) Голын халиу

(Умрын г.х.) European River Otter + + I -

8 Panthera uncia Цоохор ирвэс Snow leopard

+ + I

9 Felix lynx (F.l.kozlovi F.l.wardi F.l.isabellinus)

Шилүүс мий (Хэнтийн ш.м. Алтайн ш.м. Чантуу ш.м.)

Lynx - - II -

10 Felis manul (F.m.manul) Мануул мий (Эгэл м.м)

Pallas Cat Manul - - II -

11 Felis silvestris (F.s.shawiana)

Цоохондой мий (Говийн ц.м)

Wild Cat + + II -

12 Moschus moschiferus Баданга хүдэр (Хүрэн б.х)

Musk Deer + + II -

13 Saiga tatarica (S.t. tatarica S.t.mongolica)

Татаар бөхөн (Соргог т.б Монгол т.б)

Saiga + + II -

14 Ovis ammon (O.a.ammon O.a.darvini)

Аргаль хонь (Алтайн а.х Говийн а.х)

Agali + + II +

Page 138: маш сайн ном

138

Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ

/мянган төгрөгөөр/

Экологи-эдийн засгийн үнэлгээ Ан амьтны нэр, хүйс, насны ялгаа эр эм төл

Нэг.Хөхтөн 1 Тахь адуу 4000.0 5200.0 6800.0 2 Хулан адуу 2000.0 2600.0 3400.0 3 Хавтгай тэмээ 3700.0 4810.0 6290.0 4 Аргаль хонь 9000.0 11700.0 15300.0 5 Янгир ямаа 2000.0 2600.0 3400.0 6 Халиун буга 2500.0 3250.0 4250.0 7 Бараан хандгай 2800.0 3640.0 4760.0 8 Цаа буга /зэрлэг/ 2000.0 2600.0 3400.0 9 Баданга хүдэр 2000.0 2600.0 3400.0 10 Бор гөрөөс 140.0 182.0 238.0 11 Зэрлэг гахай 200.0 260.0 340.0 12 Монгол бөхөн 2000.0 2600.0 3400.0 13 Хар сүүлтий 1500.0 1950.0 2550.0 14 Цагаан зээр 40.0 52.0 68.0 15 Цөөвөр чоно 1000.0 1300.0 1700.0 16 Саарал чоно 60.0 78.0 102.0 17 Шар үнэг 80.0 104.0 136.0 18 Хярс үнэг 40.0 52.0 68.0 19 Цоохор ирвэс 4000.0 5200.0 6800.0 20 Шилүүс мий 2000.0 2600.0 3400.0 21 Ойн булга 300.0 390.0 510.0 22 Суусар 300.0 390.0 510.0 23 Голын халиу 500.0 650.0 850.0 24 Голын минж 500.0 650.0 850.0 25 Заарт ондоотор 5.0 6.5 8.5 26 Нохой зээх 15.0 19.5 25.5 27 Мануул 300.0 390.0 510.0 28 Халздай дорго 110.0 143.0 187.0 29 Хүрэн баавгай 2000.0 2600.0 3400.0 30 Мазаалай 5000.0 6500.0 8500.0 31 Алтайн, Монгол тарвага 25 32.5 42.5 32 Бор туулай, чандага туулай 6.0 7.8 10.2 33 Нохой элбэнх 80.0 104.0 136.0 34 Өмхий хүрнэ 2.5 3.25 4.25 35 Эрээн хүрнэ 2.5 3.25 4.25 36 Солонго, ойн үен 5.0 6.5 8.5 37 Бусад зүйл үен 2.5 3.25 4.25 38 Бараан хэрэм 25.0 32.5 42.5 39 Цоохондой мий 500.0 650.0 850.0 40 Гозоорой зурам 5.0 6.5 8.5 41 Бусад зүйл зурам 1.5 1.95 2.55 42 Жирх 1.5 1.95 2.55

Хоёр. Шувуу 1 Гангар хун 75.0 97.5 127.5 2 Гунгар, хуруут хун 60.0 78.0 102.0 3 Цагаан тогоруу 200.0 260.0 340.0 4 Хар, цэн тогоруу 75.0 97.5 127.5 5 Алаг тогоруу 37.5 48.75 63.75 6 Хонин, Жороо тоодог 75.0 97.5 127.5 7 Элээ 100.0 130.0 170.0 8 Борцгор хотон 500.0 650.0 850.0 9 Халбаган хошуут 9.0 11.7 15.3

Page 139: маш сайн ном

139

10 Хар, дорнын өрөвтас 40.0 52.0 68.0 11 Махин галуу 40.0 52.0 68.0 12 Хээрийн галуу 40.0 52.0 68.0 13 Хошуу галуу 40.0 52.0 68.0 14 Одой галуу 40.0 52.0 68.0 15 Бусад зүйл галуу 10 13 17 16 Реликт цахлай 50.0 65.0 85.0 17 Гургуул 30.0 39.0 51.0 18 Алтайн хойлог 75.0 97.5 127.5 19 Байгалийн нугас 40.0 52.0 68.0 20 Бусад зүйл нугас болон ус намгийн

шувуу 15.0 19.5 25.5

21 Ухаа шумбуур 10.0 13.0 17.0 22 Халзан ангир 10.0 13.0 17.0 23 Ямаан сүүлт 10.0 13.0 17.0 24 Усны бух шувуу 10.0 13.0 17.0 25 Цасч дэглий 10.0 13.0 17.0 26 азийн цууцал 10.0 13.0 17.0 27 Хилэн жигүүрт 10.0 13.0 17.0 28 Эгэл хүрзгэнэ 10.0 13.0 17.0 29 Бэгбаатар, ууль, шар шувуу 9.0 11.7 15.3 30 Идлэг шонхор 3000.0 3900.0 5100.0 31 Цагаан шонхор 1500.0 1950.0 2250.0 32 Амарын шонхор 500.0 650.0 850.0 33 Бусад зүйл шонхор 450.0 58.5 76.5 34 Хур, сойр 10.0 13.0 17.0 35 Хөтүү, ятуу, хахилаг, ногтруу 9.0 11.7 15.3 36 Тас, ёл 100.0 130.0 170.0 37 Бүргэд, сар, харцага 100.0 130.0 170.0

Гурав. Загас

1 Хилим: а/урт нь 1м-ээс дээш 200.0 260.0 340.0 2 б/урт нь 1 м хүртэл 150.0 195 255 3 Тул: а/урт нь 1м-ээс дээш 100.0 130.0 170.0 4 б/урт нь 1 м хүртэл 75.0 97.5 127.5 5 Үхэрдэй 40.0 52.0 68.0 6 Цагаан амар 40.0 52.0 68.0 7 Давх 40.0 52.0 68.0 8 Зантаахай 40.0 52.0 68.0 9 Омоль, дархадын цагаан 4.5 5.85 7.65 10 Булуу цагаан 3.0 3.9 5.1 11 Хадран 2.0 2.6 3.4 12 Бусад зүйл загас 1.5 1.95 2.55

Page 140: маш сайн ном

140

Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ

/мянган төгрөгөөр/

Агнуурын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ Ан амьтны нэр Үйлдвэрлэлийн

зориулалтаар агнах, барих

Соёл, шинжлэх ухааны зориулалтаар

агнах, барих

Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах барих зөвшөөрлийн хураамжийн хэмжээ

Нэг.Хөхтөн 1 Тахь адуу 800.0 2 Хулан адуу 400.0 3 Хавтгай тэмээ 740.0 4 Аргаль хонь 1800.0 5 Янгир ямаа 400.0 6 Халиун буга 500.0 7 Бараан хандгай 560.0 8 Цаа буга /зэрлэг/ 400.0 9 Баданга хүдэр 400.0 10 Бор гөрөөс 28.0 28.0 11 Зэрлэг гахай 40.0 40.0 12 Монгол бөхөн 400.0 13 Хар сүүлтий 300.0 14 Цагаан зээр 8.0 8.0 12.0 15 Цөөвөр чоно 200.0 16 Саарал чоно* 18.0 17 Шар үнэг 16.0 16.0 18 Хярс үнэг 8.0 8.0 19 Цоохор ирвэс 800.0 20 Шилүүс мий 400.0 21 Ойн булга 60.0 22 Суусар 60.0 23 Голын халиу 200.0 24 Голын минж 100.0 25 Заарт ондоотор 1.0 1.0 1.5 26 Нохой зээх 3.0 27 Мануул 3.6 3.6 28 Халздай дорго 22.0 22.0 29 Хүрэн баавгай 400.0 30 Мазаалай 1000.0 31 Алтайн, Монгол тарвага 5.0 5.0 7.5 32 Бор туулай, чандага туулай 1.2 1.2 33 Нохой элбэнх 16.0 16.0 34 Эрээн хүрнэ 0.5 0.5 35 Өмхий хүрнэ 0.5 0.5 36 Солонго, ойн үен 1.0 1.0 37 Бусад зүйл үен 0.5 0.5 38 Бараан хэрэм 10.0 10.0 10.0 39 Цоохондой мий 100.0 40 Гозоорой зурам 1.0 1.0 1.5 41 Бусад зүйл зурам 0.3 0.3 0.45 42 Жирх 0.3 0.3 0.45

Хоёр. Шувуу 1 Гангар хун 15.0 2 Гунгар, хуруут хун 12.0 3 Цагаан тогоруу 40.0 4 Хар, цагаан, цэн тогоруу 15.0 5 Алаг тогоруу 7.5

Page 141: маш сайн ном

141

6 Хонин, Жороо тоодог 15.0 7 Элээ** 20.0 30.0 8 Борцгор хотон 30.0 9 Халбаган хошуут 1.8 10 Хар, дорнын өрөвтас 4.0 11 Махин галуу 8.0 12 Хээрийн галуу 8.0 13 Хошуу галуу 8.0 14 Одой галуу 8.0 15 Бусад төрлийн галуу** 2.0 16 Реликт цахлай 10.0 17 Гургуул 6.0 18 Алтайн хойлог 15.0 19 Байгалийн нугас 8.0 20 Бусад зүйл нугас** болон

ус**, намгийн** шувуу 3.0

21 Ухаа шумбуур 2.0 22 Халзан ангир 2.0 23 ямаан сүүлт 2.0 24 Усны бух шувуу 2.0 25 Цасч дэглий 2.0 26 азийн цууцал 2.0 27 Хилэн жигүүрт 2.0 28 Эгэл хүрзгэнэ 2.0 29 Бэгбаатар, ууль, шар шувуу 1.8 30 Идлэг шонхор 200.0 31 Цагаан шонхор 100.0 32 Амарын шонхор 100.0 33 Бусад зүйл шонхор 90.0 34 Хур**, сойр** 1.8 35 Хөтүү**, ятуу**,

хахилаг**, ногтруу** 1.8

36 Тас, ёл 20.0 37 Бүргэд**, сар, харцага 20.0 20.0 /зөвхөн бүргэд/

Тайлбар: 1. * Чоныг ахуйн зориулалтаар төлбөр хураамжгүйгээр агнаж болно. 2. Энэ хавсралтад од /**/ тэмдэг тавигдсан шувууг эрхийн бичиг буюу холбогдох зөвшөөрлийн

дагуу ахуйн зориулалтаар агнаж, барьж болно.

Page 142: маш сайн ном

142

Засгийн газрын 2001 оны 264 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

ГАДААДЫН ИРГЭНД ТУСГАЙ ТӨЛБӨРТЭЙГЭЭР АГНУУЛАХ АГНУУРЫН АМЬТНЫ АМЬТНЫ ОЛЗВОРЫН ЖИШИГ ҮНЭ, ТӨЛБӨР,

ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ /ам.доллараар/

Ан амьтны нэр Олворын жишиг үнэ

Төлбөр

хураамж Нэг.Хөхтөн

1 Угалз а/ алтайн 20000.0 14000.0 4000.0 б/ говийн 10000.0 7000.0 2000.0

2 Тэх а/ алтайн 900.0 550.0 250.0 б/ говийн 800.0 520.0 200.0

3 Халиун буга 1300.0 850.0 320.0 4 Хар сүүлтий 500.0 325.0 125.0 5 Цагаан зээр 100.0 65.0 25.0 6 Бор гөрөөс 600.0 400.0 150.0 7 Зэрлэг гахай 250.0 160.0 65.0 8 Хүрэн баавгай 2500.0 1600.0 650.0 9 Саарал чоно 250.0 160.0 65.0 10 Шилүүс мий 2000.0 1300.0 500.0 11 Шар үнэг 80.0 50.0 20.0 12 Хярс үнэг 60.0 40.0 15.0 13 Халздай дорго 80.0 50.0 20.0 14 Нохой зээх 300.0 200.0 70.0 15 Мануул 80.0 50.0 20.0

Хоёр. Шувуу 16 Хур 100.0 65.0 25.0 17 Сойр 120.0 75.0 30.0 18 Ой, хээрийн бусад

агнуурын шувуу 5.0 3.0 1.0

19 Галуу 10.0 6.0 2.0 20 Нугас 4.0 2.0 1.0

Гурав. Загас 21 Тул: бариад усанд нь

эргүүлж тавих 50.0 35.0 10.0

Тулын олзворыг авч гарах бол: а/ урт нь 1 м хүртэл

100.0 65.0 25.0 22

б/ урт нь 1 м-ээс дээш 200.0 130.0 50.0 23 Бусад агнуурын загас 4.0 2.0

Page 143: маш сайн ном

143

Монгол улсын Улаан ном-д (1987) бүртгэгдсэн хөхтөн амьтад

• Хар сүүлтий. Gazella subgutturosa Guldenstaedt, 1780 • Янгир ямаа. Capra sibirica Pallas, 1776 • Аргаль хонь. Ovis ammon Linnaeus, 1758 • Баданга хүдэр. Moschus moschiferus Linnaeus, 1758 • Монгол татаар бөхөн. Saiga tatarica mongolica Bannikov, 1946 • Соргог татаар бөхөн. Saiga tatarica tatarica Linnaeus, 1766 • Ойн буган цаа. Rangifer tarandus valentinae Flerov, 1933 • Дорнын бараан хандгай Alces alces cameloides Milne-Edwards, 1867 • Шивэр бараан хандгай Alces alces pfizenmayeri, Zukowski, 1910 • Зэгэсний зэрлэг гахай. Sus scrofa nigripes Blanford, 1875 • Зэрлэг хавтгай тэмээ. Camelus bactrianus ferus Przewalskii, 1883 • Монгол Хулан адуу. Equus hemionus hemionus Pallas, 1775 • Тахь адуу. Equus przewalskii Poljakov, 1881 • Голын халиу. Lutra lutra Linnaeus, 1758 • Эрээн хүрнэ. Vormela peregusna Guldenstaedt, 1770 • Цоохондой мий. Felis lybica Forster, 1870 • Чантуу шилүүс мий. Felis lynx isabellina Blyth, 1776 • Цоохор ирвэс. Uncia uncia Schreber, 1776 • Мазаалай баавгай. Ursus gobiensis Socolov et Orlov, 1992 • Цөөвөр чоно Cuon alpinus Pallas, 1881 • Соотон алагдай Euchoreutes naso Sclater, 1890 • Элсний тажигдаахай Salpingotus kozlovi Vinogradov, 1922 • Өөхлөг тажигдаахай Salpingotus crassicauda Vinogradov, 1924 • Тавал атигдаахай. Cardiocranius paradoxus Satunin, 1902 • Сухайн чичүүл. Meriones tamariscinus Pallas, 1773 • Зосом ойн унтаахай. Dryomys nitedula angelus Pallas, 1778 • Монгол голын минж. Castor fiber birulai Serebrennikov, 1929 • Гозоорой зурам. Citellus alaschanicus Buchner, 1888 • Дорнын сармаахай. Vespertilio superans Thomas, 1898 • Алтайн чацуулин. Talpa altaica Nikolsky, 1883 • Дагуур зараа. Erinaceus dаuricus Sundevall, 1841

Page 144: маш сайн ном

144

МОНГОЛ ОРНЫ ХОВОР УРГАМЛЫН ЖАГСААЛТ

Монгол нэр

Латин нэр

1 Давхарацан авлис Smelovskia bifurcata 2 Ацан ажигана Stellaria dichotoma 3 Дунд ажигана Stellaria media 4 Дэрэн ажигана Stellaria pulvinata 5 Цацраган ажигана Stellaria radians 6 Унжгар азаргана Cirsium pendulum 7 Регелийн алаглигцэцэг Minuartia Rregeliana 8 Туйлын алаглигцэцэг Minuartia arctica 9 Цэх алаглигцэцэг Minuartia stricta

10 Нүцгэн алтанбөөр Chrysosplenium nudicaule 11 Нугараа алтантовч Matricaria recutita 12 Геблерийн алтан цэгцүүхэй Hypericum Gebleri 13 Гол өвсөрхүү альчинга Butemus Junceus 14 Бүнгийн ангалзуур Lagochilus Bungei 15 Богданы арвай Hodreum Bogdanii 16 Төрөлсөг арзгана Cousinia affinis 17 Бөөнөг арзгар Sparganum glomeratum 18 Дагуур арц Juniperus dahurica 19 Хуурамч хонин арц Juniperus pseudosabina 20 Нүцгэн багваахай Taraxacum glabrum 21 Турьхан багваахай Taraxacum macilentum 22 Үнгээмэл навчит багваахай Taraxacum armerifolium 23 Сунагар баглуур Anabasis elatior 24 Зантгар бамбай Valeriana capitata 25 Эмийн бамбай Valeriana officinalis 26 Чуйн банга Crepis czuensis 27 Дорогстайский банздоо Saussurea Dorogostaiskii 28 Екатерины банздоо Saussurea Catharinae 29 Клеменцийн банздоо Saussurea Klementzii 30 Мөсний банздоо Saussurea glacialis 31 Навчирхаг банздоо Saussurea foloisa 32 Өргөн навчит банздоо saussurea latifolia 33 Хурц банздоо Saussurea acuminata 34 Тагийн барагжаа Woodsia alpina 35 Гельцерийн башир Dianthus Hoeltzeri 36 Зүүнгарын башир Dianthus soongoricus 37 Ревердаттын биелэг өвс Poa Reverdattol 38 Хэвтээ биелэг өвс Poa supina 39 Хэнтийн биелэг өвс Poa kenteica 40 Гоо ботууль Festuca venusta 41 Комаровын ботууль Festuca Komarovii 42 Литвиновын ботууль Festuca Litvinovii 43 Дөрвөлжин бөлбөөө Nymphaea tetragona 44 Барановын бөөнгөнө Rhizoplaca Baranovii 45 Хавтгай навчит бударга Suaeda jinifolia

Page 145: маш сайн ном

145

46 Навчирхаг бударгана Salsola foloisa 47 Ягаан үрт бударгана Salsola rosacea 48 Пагдгардуу бударганцар Climacoptera subcrassa 49 Халбагандуу буниас Bunias Cochlearioides 50 Том үрт бурз Galatella macrosciadia 51 Их бушилз Kobresia robusta 52 Монгол бүйлэс Amygdalus mongolica 53 Өвөр-Уралын бүрээ Onosma transrhymnense 54 Дэлхээ бүүргэнэт Pulicaria prostrara 55 Говийн бэрмэг Limonium gobicum 56 Грубовын бэрмэг Limonium Grubovii 57 Усан гагнаа Tillaea aquatica 58 Комаровын ганга Thymus Komarovii 59 Монгол ганга Thymus mongolicus 60 Павловын ганга Thymus Pavlovii 61 Ягаан ганга Thymus roseys 62 Жижиг гандбадраа Veronica perpusila 63 Порфирын гандбадраа Veronica Prophyriana 64 Невскийн ганцаахай Jusiella Nevskii 65 Алаг цэцэгт гичгэнэ Potentilla chrysantha 66 Зүймэг гичгэнэ Potentilla inbricata 67 Иконниковын гичгэнэ Potentilla lkonnikovii 68 Норвегийн гичгэнэ Potentilla norvegica 69 Регелийн гичгэнэ Potentilla Regiliana 70 Элсний гичгэнэ Potentilla arenosa 71 Семеновын гиш Vicia Semenovii 72 Хос цэцэгт гиш Vicia geminiflora 73 Япон гиш Vicia japonica 74 Гөлгөр говой Goldbachia Laevigata 75 Иконниковын говой Goldbachia Ikonnikovii 76 Зүүнгарын гоёо Cynomorium soongaricum 77 Санчирын гол гэсэр Aster Sanczirii 78 Үелэг гол өвс Juncus articulatus 79 Мажар гозоохой Juncellus pannonicus 80 Гажиг гурив-үрт Aulacospermum anomalum 81 Наалдамхай гүүн хөх Scutellaria viscidula 82 Навтгар гүүн хөх Scutellaria supina 83 Паулсын гүүн хөх Scutellaria Paulsenii 84 Жинхэнэ доёлз Moneses uniflora 85 Дөрвөн эвэрт дөрвөлж Tetracme quadricornis 86 Тагийн дурваалиг Phleum alpinum 87 Голөвсдүү дэвхэргэнэ Eremogonia juncea (arenaria) 88 Товчин дэвхэргэнэ Eremogonia androsacea 89 Цагаан дэгд Gentiana algida 90 Эргийн дэгд Gentiana riparia 91 Согтоонги дэрс Achnatherum inebrians 92 Юлдэн ерөндгөнө Vincetoxicum Laceolatum 93 Зайдуу ерхөнгө Eremopyrum distant 94 Тепентиновын жав Peucedanum terebinthaceum 95 Дагуур жавай Cimicifuga dahurica 96 Анхилзуурархуу жавхаа Ziziphora clinopoddioides

Page 146: маш сайн ном

146

97 Алтайн жамьянмядаг Tfollius altaicus 98 Ягаан жамьянмядаг Tfollius lilacinus 99 Арави задарга /ацхайрс/ Schimus arabicus

100 Зүүнгарын заяахай Ligularia soongarica 101 Долгиолог зираа Lactuca undulata 102 Этузнавчит зогдоргоно Climatis aethusifolia 103 Говийн зорлог /азар/ Calligonum gobicum 104 Голөвсдүү зорлог /улаан түлээ/ Calligonum junceum 105 Дөл зохимон Senecio flammeus 106 Өргөний зохимон Senecio argunensis 107 Явааны зулзган цагаан Oenanthe javanica 108 Прежевальскийн зурман сүүл Puccinellia Przevlskyi 109 Гурвалсан зууч Cardamina trifida 110 Том навчит зууч Cardamina macrophilla 111 Цагаан цэцэгт зууч Cardamina leucantha 112 Үндэслэмтгий зэгс Scirpus radicans 113 Чөдөр зэллэг цэцэг Calystegia hederacea 114 Мартагдсан зэллэг цэцэг Calystegia subvolubilis 115 Гөлгөр ивэргэн Herniaria glabra 116 Эгэл идрээ Cichorium intybus 117 Эгэл исрэг Oxalis acetosella 118 Гурвалжин их зул Synurus deltiodes 119 Зөөлөн лавай Astrothamnus molliusculus 120 Үнэгэн сүүлхэй лидэр Sophoria alopecuroides 121 Ильиний лууль Chenopodium lljinii 122 Цацаглаг лууль Chenopodium chinopodioides 123 Цайвардуу маалинга Linum pallescenc 124 Эгэл маалинга Linum usitatissimum 125 Маралхай марал цэцэг Tanacetum tanacetoides 126 Потанины махирс Lycium Potaninii 127 Бөөн цэцэгт мийнхумс Nepeta densiflora 128 Нүцгэн миинхумс Nepeta pannonica 129 Өлчир мүгэз Rhodiola algida 130 Туурсны наадгай Agrostemma githago 131 Манин намгалж Callitriche hermaphroditica 132 Сайхны намуу Papaver saichanence 133 Хангайн намуу Papaver changaica 134 Атамантархуу нахимдаг Stenocoelium athamahtoides 135 Ахар цоморлигт нил Viola brachysepala 136 Патрэны нил Viola Patrinii 137 Толгодын нил Viola collina 138 Шоргор нил Viola acuminata 139 Эгэл нишингэ Phragmites communis 140 Зэгслиг нуудгай Crypsis schoenoides 141 Сүүдрийн ойн цагаан Moehringia umbrosa 142 Бохир ортууз Oxytropis sordida 143 Горбуновын ортууз Oxytropis Gorbunovii 144 Комаровын ортууз Oxytropis Komarovii 145 Крыловын ортууз Oxytropis Krylovii 146 Ладыгины ортууз Oxytropis ladyginii 147 Монгол ортууз Oxytropis mongolica

Page 147: маш сайн ном

147

148 Нарийн ортууз Oxytropis tenius 149 Сапожниковын ортууз Oxytropis saposhnikovii 150 Сутайн ортууз Oxytropis sutaica 151 Сэлмэн ортууз Oxytropis falcata 152 Хоёр цэцэгт ортууз Oxytropis diantha 153 Арзгар оточ өвс Bunium capillifolium 154 Цөлийн өнчинцэрэв Krylovia eremophila 155 Шар саахуу цэцэг Nuphar lutea 156 Дэвүүр үрт сагай Pugionium pterocarpum 157 Крыловын садагнагва Lophanthus Krylovii 158 Бунгийн салаагана Chorispora bungeana 159 Бушийн сараана Lilium buschianum 160 Потанины сараана Lilium Potaninii 161 Альбертийн сарнай Rosa Albertii 162 Беггерийн сарнай Rosa beggeriana 163 Хавтгай хатгуурт сарнай Rosa platyacantha 164 Монгол сиймбий Batrachium mongolicum 165 Кауфманы сиймбий Batrachium Kauffmanii 166 Монгол сиймхийлэг Melandrium mongolicum 167 Шивүүрт сондуут Acanthophillum pungens 168 Алтайн сонгино Allium altaicum 169 Максимовичийн сонгино Allium maximoviczii 170 Цагаан цэцэгт сонгино Allium galanthum 171 Эмгэн сонгино Allium condesatum 172 Сэвгүй сорвоо Calamagrostis inexpansa 173 Турчаниновын сорвоо Calamagrostis Turczaninovii 174 Нэлмэгэр сунараа Asperula humifusa 175 Хадны сунараа Asperula saxicola 176 Арзгар сухай Tamarix hispida 177 Тагийн сүүт өвс Euphoridia alpina 178 Сөөгөнцөр сүхлээ Segurinega sufruticosa 179 Комаровын тавансалаа Plantago Komarovii 180 Нам тайжийн жинс Echinops nanuls 181 Толгойрхог тайр Gypsophila cephalotes 182 Грубовын тарваган шийр Thermopsis Grubovii 183 Монгол тарваган шийр Thermopsis mongolica 184 Урт буурцагт тарваган шийр Thermopsis longicarpa 185 Үсхий тарваган шийр Thermopsis hirsutissima 186 Ширэнгийн тарна Polygonum dymetorum 187 Днеприйн тахилж Middendorfia borysthenica 188 Том үрт тольт өвс Calutzkya macrocapra 189 Жинхэнэ том үрт Megacapraea megalocarpa 190 Тагийн тосондой Pinguicula alpina 191 Монгол тост Brachanthemum mongolicum 192 Ледебурын төлөгч-өвс Achillea ledebourii 193 Шоргор төлөгч-өвс Achillea acuminata 194 Таван судалт төмөрдээ Lathyrus quinquenervius 195 Нугын туйпланцар Phlomis pratensis 196 Халхын голын тунхуу Chrysanthemum chalchingolicum 197 Зүүнгарын тутаргалж Piptatherum songaricum 198 Жижиг жимст тэмээлж Camelina microcapra

Page 148: маш сайн ном

148

199 Нугын тэшиг Tretocarya pratensis 200 Анхил улаагана Ribes fragrans 201 Анхилуун улаагана Ribes graveolens 202 Арзаахай улаагана Ribes hispidulum 203 Элдэв үст улаагана Ribes heterotrichum 204 Анхил цагаан улалж Carex laliacea 205 Бага улалж Carex parva 206 Сэлэнгийн улалж Carex selengensis 207 Туулайн улалж Carex leporina 208 Цагаан улалж Carex alba 209 Бротерусын улбуудай Cortusa brotheri 210 Дайрт унаган сүүл Schizahne callosa 211 Хөвдөг усан хөрш Potamogenton natans 212 Гялгар усан хөрш Potamogenton lucens 213 Моохоодуу усан хөрш Potamogenton obtusifolius 214 Уртхан усан хөрш Potamogenton praelongus 215 Бяцхан цэцэгт хависгана Scorzonera parviflora 216 Грубовын хависгана Scorzonera Grubovii 217 Маалингадуу хавталж Meniocus linifolius 218 Гоо хадаасгана Centaurium pulchellum 219 Лозелийн хамбий Sisymbrium Loeselii 220 Өргөсхөнт хамбий Sisymbrium subsprinescens 221 Алтайн хамбил Draba altaica 222 Олон толгойт хамбил Draba multicept 223 Сибирь хамбил Draba sibirica 224 Тэмээн харгана Caragana spinosa 225 Зарзаахй харцгана Hieracium enchioides 226 Маалинган навчит хасалгана Diarthron linifolium 227 Ломоносовын хасзул Olgaea Lomonosovii 228 Налчгар хайрст хогорзул Centurea adpressa 229 Нүцгэн хонгорзул Centaurea calva 230 Хүрэн хонин зажлуур Linaria hepatica 231 Зэгэл хоногбудаа Setaria glauca 232 Хангайн хонхлой Adenophora changaica 233 Ерөндөг хорс Aconitum anthoroideum 234 Комаровын хорс Aconitum Komarovii 235 Говийн хотир Zygophyllum gobicum 236 Кашгар хотир Zygophyllum kaschgaricum 237 Орхигдмол хотир Zygophyllum neglectum 238 Өдлөг хотир Zygophyllum sianum 239 Өргөн навчит хотир Zygophyllum latifolium 240 Шовгор хотир Zygophyllum mucronatum 241 Нохойн хэлэрхүү хотой Leonurus panzerioides 242 Ижлийн хошоон Melilotus Wolgicus 243 Цагаан хошоон Melilotus albus 244 Мөлхөө хошоонгор Trifolium repens 245 Потанийн хөвдөл Cetraria Potatninii 246 Дагуур хөвөнцөр Epilobium dahuricum 247 Үсхий хөвөнцөр Epilobium hirsutum 248 Будгийн хөхөргөнө Isatis tinctoria 249 Хавтагнавчит хөхтолгой Eryngium planum

Page 149: маш сайн ном

149

250 Барзгартүрүүт хувиланги Pedicularis dasystachys 251 Цуулбар хувиланги Pedicularis fissa 252 Шөмбөгөр хувиланги Pedicularis proposcidea 253 Гажиг хулсанз Arundinella hirta 254 Далжгар хумилж Alchemilla cyrtopleura 255 Крыловын хумилж Alchemilla Krylovii 256 Мөлгөр хумилж Alchemilla hebescens 257 Павловын хумилж Alchemilla pavlovii 258 Хангайн хумилж Alchemilla changaica 259 Сибирь хундгана Adonis sibirica 260 Алтайн хунчир Astragalus altaicus 261 Байтагийн хунчир Astragalus baitagensis 262 Гранитовын хунчир Astragalus granitovii 263 Грегорын хунчир Astragalus gregorii 264 Дани хунчир Astragalus danicus 265 Дэрвээн хунчир Astragalus squarrosa 266 Жимийн хунчир Astragalus dshinensis 267 Курчум хунчир Astragalus kurtschumensis 268 Үнэгэн хунчир Astragalus vulpinus 269 Хангайн хунчир Astragalus changaicus 270 Хөөнгөбуурцагт хунчир Astragalus physocarpus 271 Ширүүн хунчир Astragalus scabristiformus 272 Сормост хургалж Eragrostis cilianensis 273 Хуурамч /марцны/ хурганчих Rumex pseudonatronatus 274 Сибирь хуш Pinus sibirica 275 Цөөнмөчирт хэрээн нүдэн Asparagus oligoclonus 276 Төрөл хялгана Stipa consanguinea 277 Улбар хялгана Stipa rubens 278 Цөлийн хялгаст Strigosella africana 279 Дэгнүүлтэйхэн цагаансуль Elymus praecaespitosus 280 Өндөр цагаансуль Elymus exelsus 281 Памир цагаансуль Elymus pamiricus 282 Федченкогийн цагаансуль Elymus Fedtshenkoi 283 Давсны цахилдаг Iris halophila 284 Юнатовын цомбогоно Microstigma Junatovii 285 Толбот цэгцээхэй Achyrophorus maculatus 286 Яагаан цээнэ Paeonea anomala 287 Арзгар жимст чоногоно Jurinae chaetocarpa 288 Гендерсоны чонохор Poacynum Hendersonii 289 Гашуувтар цэсэнцэр Solanum depilatum 290 Бөхөөн чонын өргөс Carduus nutans 291 Охоотын чөдөр өвс Atragena ochotensis 292 Сибирь чулуудай Petrosimonia sibirica 293 Литвиновын чулуудай Petrosimonia Litwinovii 294 Ботуульхай шагшуурга Scholochloa festucacea 295 Нүцгэн үрт шадалзай Rochelia leiocarpa 296 Каспийн шарбударгана Kalidium caspicum 297 Боргоцойлог шаргас Halocnemum atrobilaceum 298 Алатив шиваантиг Pyretherum alatavicum 299 Гоё шиваантиг Pyretherum pulchrum 300 Хангайн шиваантиг Pyretherum changaicum

Page 150: маш сайн ном

150

301 Саглагар шивэл Equisetum ramosissimum 302 Цоохор шивэл Equisetum variegatum 303 Нэг наст шивэрс Lucopodium annotinum 304 Дагуур шимэрс Hedysarum dahuricum 305 Бөхөгөр шогшрого Melica nutans 306 Бүрсгэр шорно Frankenia pulverulenta 307 Тэнгисийн шүдэлж Najas marina 308 Их шүүдэргэнэ Chelidonium majus 309 Нүцгэн шүхэргэнэ Chelidonium denudatum 310 Монгол шээргэнэ Silene mongolica 311 Жинхэнэ эвэр үрт Carpoceras ceratocarpum 312 Шивүүрт эмгэн шилбэ Atraphaxis spinosa 313 Нягт эмгэншилбэ Atraphaxis compacta 314 Грубовын эрхэнцэг Torularia grubovii 315 Ганган юлт Goniolimon callicomum 316 Говийн ялгуунцэцэг Cleome gobica 317 Гэрцэгт ягаалзай Braya siliquasa 318 Азийн төлөгч өвс Achillea asiatica 319 Хар хорс Aconitum turczaninowii 320 Элсний цулхир Agriophyllum pungens 321 Шулуун сонгино /гогод/ Allium linaria 322 Анхил сонгино /гогод/ Allium odorum 323 Шувуун хөл /сарвуун/ Allium anisopodium 324 Халиар ссонгино Allium victorialis 325 Цагаан шаваг Artemisia rutifolia 326 Хар шаваг /сайхан шаваг/ Artemisia santolinifolia 327 Монгол хунчир Astragalus mongolicus 328 Пагдгар бадаан Bergenia crassifolia 329 Илдэн ишүүгэн Cacalia hastate 330 Жижиг жимст сархи Camelina microcarpa 331 Феддийн аргамжин цэцэг Cistanche feddina 332 Цагаан яргай Cormus alba 333 Час улаан долоогоно Crataegus sanquinea 334 Нангиад зээргэнэ Ephedra sinica 335 Сахлай дигд Gentiana barbata 336 Урал чихэр өвс Glycyrrhiza uralensis 337 Өргөст тошлой Grossularia acicularis 338 Сэрхэн хөхөө цэцэг Gymnadenia conopsea 339 Зайдуу өдлөг нүцгэн үр Gymnocarpium remotepinnatum 340 Хадны нүцгэн үр Gimnocarpium robertianum 341 Сиймхий цэгцүүхэй Hypericum perfoliatum 342 Шар цахилдаг Iris flavissima 343 Потанины цахилдаг Iris potanini 344 Алтайн далан хальс Lonicera altaica 345 Өрөл Malus baccata 346 Урт навчит балгана Murycaria longifolia 347 Өргөст ортууз Oxytropis aciphilla 348 Үнэгэн сүүлхэй тарна Polygonum alopecuroides 349 Хурган мэхээр Poligonum viviparum 350 Дэрэвгэр жиргэүү Saposhnikovia divaricata 351 Байгаль гүүн хөх Scutellaria baicalensis

Page 151: маш сайн ном

151

352 Үлдэн могойн идээ Sedum aizoon 353 Сибирь ерөндгөнө Vincetoxicum sibiricum 354 Эгэл бавран Pteridium aquilium 355 Нарсны төрлийн модны үр Хаг Lichenes

1 Шоландрийн Асахин Asahinea scholander 2 Барановын бөөнгөнө Rhizoplaca baranovii 3 Каневскийн бутанцар Cladonia kanewckii 4 Торлог сархилж Lobaria retigera 5 Урт согсоргоно Usnea Iongissima 6 Комаровын хөвдөл Cetraria komarovii 7 Потанины хөвдөл Cetraria potaninii 8 Тагийн хөвдөл Cetraria alvarensis 9 Хээрийн хөвдөл Cetraria steppae

10 Памирын тэвгэнэ Squamarina pamirica 11 Хангайн шигмээ Aspicilia changaica

Замаг Algae 1 Эрхэн батрахоспермум Batrachospermum moniliforme 2 Ногоон дунелла Dunaliella viridis 3 Кожовскийн кладофор Cladophora Kozovii 4 Монгол ооцистис Oocystis mongolica 5 Монгол толифотрикс Tolypothrix mongolica

Хөвд Moss 1 Ээмгэрхүү огстреми Aongstroemia julacea 2 Марциусын ореас Oreas martiana 3 Козловын Птеригонеурум Pterygoneurum kozlovii 4 Богино хүзүүт трематогон Trematogon brevicollus

Мөөг Fingi 1 Ширэгний гандмаг Lepista caespitosa 2 Жинхэнэ онгол Inonotus obliquus 3 Улиангарын таахай Leccinum aurantiacum 4 Хээрийн цагаан мөөг Tricholoma mongolicum 5 Том цүлдмэг Leucopaxillus giganteus 6 Шилбэт эндоптихум Endoptychum agaricoides

НЭН ХОВОР УРГАМЛЫН ЖАГСААЛТ

1 Ильиний Аарниг Arnica lljinii 2 Сибирь Жодоо Abies sibirica 3 Кузнецовын Хорс Aconitum Kusnezoffii 4 Эгэл годил Өвс Acoris calamus 5 Монгол Хундгана(Монгол Алтан хундага) Adonis mongolica 6 Том дохиурт Сонгино Allium macrostemon 7 Сармисан Сонгино Allium obliquum 8 Монгол Мөнххаргана Ammopiphtantus mongolicum 9 Навчгүй Баглуур Anabasis aphylla

10 Ногоон шилбэт Баглуур Anabasis eriopoda 11 Урт навчит Далан товч Androsace longifolia 12 Тансаг Номилгоно Anemarrhena asphodeloides 13 Ганболдын Удвал Aquilegia Ganboldii

Page 152: маш сайн ном

152

14 Толбот Бэрээмэг (Шар бэрээмэг) Arnebia guttata 15 Чулуусаг Шарилж Artemisia lithophila 16 Шанз Шарилж Artemisia tomentella 17 Шар Шарилж Artemisia xanthochroa 18 Хүнсний Шигмээ Aspecilia esculenta 19 Төв азийн Лавай Asterthamnus central-asiaticus 20 Анхилуун Агран (Агранз) Biebersteinia odora 21 Юлдэн шүүдрийн Ойм Botrychium lanceolatum 22 Монголчуудын Тост Brachanthemum mongolorum 23 Говийн Тост (Үмхий түлээ) Brachanthemum gobicum 24 Булцуут Түдэн хавх Calypso bulbosa 25 Төвд Харгана Caragana tibetica 26 Хойрог Харгана Caragana brachypoda 27 Говийн Харгана Caragana gobica 28 Бяцхан цэцэгт зууч Cardamine parviflora 29 Ганган Хонгор зул Centaurea pulchella 30 Монгол Буурцгана Chisneya mongolica 31 Оньт Тунхуу Chrysanthemum sinuatum 32 Цөлийн Аргамжин цэцэг (Цагаан гоёо) Cistanche deserticolla 33 Саарал Зогдор өвс Clematis glauca 34 Сүүн орхоодой Хонхоодой Codonopsis clematida 35 Кейскийн Хонхонцор Convallaria Keiskei 36 Гурвалсан шүрэн үндэс Corrallorhiza trifida 37 Том Саадган цэцэг Cypripedium macranthum 38 Шар Саадган цэцэг Cypripedium calceolus 39 Цөөн навчит Боролзгоно Dasiphora parvifolia 40 Бавгар үрт Агчаахай Dictamnus dasycarpus 41 Төгрөг навчит Үст хиг Drosera rotundifolia 42 Английн Үст хиг Drosera anglica 43 Өргөн ойм Dryopteris dilatata 44 Муркрофтын Жигд Elaeagnus Moorcroftii 45 Федченкогийн Зээргэнэ Ephedra Fedtschenkoae

46 Шивлээхэй зээргэнэ (Морин Зээргэнэ,Хар зээргэнэ) Ephedra eguisetina

47 Навчгүй Оочгоно Epipogon aphyllum 48 Залаархаг хаврага Ferula ferulaeoides 49 Гиений Хаврын шар Gagea heensis 50 Том навчит Дэгд (Үхэр дэгд) Gentiana macrophylla 51 Сэгсгэр дэгд Gentiana pulmonaria 52 Баруун хуурайн Чихэр өвс Glycyrrhiza squamulosa 53 Ганц навчит Сальжир Gueldenstaedtia monophylla 54 Пржевальскийн Чармай (Улаан түлээ) Gymnocarpos Przewalskii

55 Марцсаг хонхот харгана (Мөнгөлөг хонхот харгана) Halimodendron halodendron

56 Сангилений шимэрс Hedysarum sangilense 57 Сөөгөн шимэрс Hedysarum fruticosum 58 Элсний мөнхцэцэг Helichrysum arenarium 59 Регелийн будраа lljinia Regeli 60 Потатины улаан тулам Incarvillea Potaninii 61 Хонин арц Juniperus sabina 62 Монгол чоногоно Jurinea mongolica 63 Төвд баяагзагваа Lancea tibetica

Page 153: маш сайн ном

153

64 Бужгар сараана (Шар төмс) Lilium martagon 65 Дагуур сараана (Агдаргана төмс) Lilium pensylvanicum(Lilium dahuricum) 66 Алтан бэрмэг Limonium aureum 67 Балуун шивэрсэн Lycopodium clavatum 68 Тагийн шивэрсэн Lysopodium alpinum 69 Өргөн зуншил цэцэг Majanthemum dilatatum 70 Мавританы жамба Malvia mauritiana 71 Нүцгэн товь цэцэг Mitella nuda 72 Газрын хар ус Nematonostoc flagelliforme 73 Камчатийн цүнхүй Neottia camtschatea 74 Хөхөө цүнхрэг Neottianthe cucullata 75 Бяцхан саахуу цэцэг Nuphar pumila 76 Цагаан бөлбөө Nymphaea candida 77 Цагаан навчит хас зул (Хонгор зул) Olgaea leucophylla 78 Дуулгавчин цахирам Orchis militaris 79 Фуксийн цахирам Orchis Fuchsii 80 Бяцхан жимст цангис Oxycocus microcarpus 81 Шивүүрт ортууз Oxytropis acanthacea 82 Хэврэг навчит ортууз Oxytropis fragilifolia 83 Грубовын ортууз Oxytropis Grubovii 84 Цагаан цээнэ Paeonia lactiflora 85 Тойруулгат чандган чих Paris verticillata 86 Шарилж навчит хувиланга Pedicularis abrotanifolia 87 Алтайн хувиланга Pedicularis altaica 88 Эгэл үмхий өвс Peganum narmala 89 Уулын туйпланцар Phlomis oreophila 90 Цагаан хүн хорс Physochlaina albiflora 91 Хос навчит шөнийн нил Platanthera bifolia 92 Намхан мухар цагаан Polygonatum humile 93 Эпдэв навчит улиас (Тоорой) Populus diversifolia 94 Хулан хойрго Potaninia mongolica 95 Бяцхан навчит яшил Rhamnus parviflolia 96 Уссур яшил Rhamnus ussuriensis 97 Мөгөөрсхэй хонгорцгоно Rhaponticum carthamoides(Leuzea carthamoides) 98 Ганц судалт гишүүнэ Rheum universe 99 Ягаан мүгэз Rhodiola rosea

100 Дагуур тэрэлж (Даль) Rhododendron dahuricum 101 Бяцхан навчит тэрэлж Rhododendron parvifolium 102 Адамсын тэрэлж (Цагаан даль) Rhododendron Adamsii 103 Алтан тэрэлж (Хасалгана) Rhododendron auruem 104 Ледебурын тэрэлж Rhododendron Ledebourii 105 Коканд нохойн хошуу (Сарнай) Rosa Kokanica 106 Сийрэг нохойн хошуу Rosa laxa 107 Хөвдөг сумалж Sagittaria ratans 108 Цөлийн мугваа Salvia deserta 109 Манжуур гандигар Sambucus manshurica 110 Тагийн сөд Sanguisorba alpina 111 Нөмрөгт банздоо (Вансэмбэрүү) Saussurea involucrata 112 Ямаан сэрдэг Saxifraga hirculus 113 Намгийн наангил Sheuchzeria palustris 114 Цайвардуу могойн идээ Sedum pallescens

Page 154: маш сайн ном

154

115 Дагуур алтаргана Solidago dahurica 116 Шаргалдуу лидэр Sophora flavescens 117 Тэсхэй тэсмэг Sorbaria sorbifolia 118 Банзрагчийн зүлэглиг Swertia Banzaragczii 119 Час улаан алтан дусал Tofieldia coccinea 120 Соёоны жамъяанмядаг Trollius sajanense 121 Монгол шар далан Tugarinovia mongolica 122 Өнчин алтан зул Tulipa uniflora 123 Бага жагмаа Typha minima 124 Хар нэрс Vaccinium myrtillus 125 Сайханы бамбай Valeriana saichanensis 126 Монгол бүрэлгэнэ Viburnum mongolicum 127 Саржентын бүрэлгэнэ Viburnum Sargentii 128 Цэдэнгийн гиш Vicia Tsydenii 129 Сибирь ерөндгөнө Vincetoxicum sibiricum 130 Ахар эвэрт нил Viola brachyceras 131 Өргөн навчит тутаргана Zizania latifolia 132 Сибирь агдаргана Zigadenus sibiricus 133 Потатины хотир (Аргалын ундаа) Zygophyllum Potaninii

МОНГОЛ ОРНЫ ЦОРГОТ ДЭЭД УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН /Губанов,1996/

д/д

Овгийн латин монгол нэр

Төрлийн тоо

Зүйлийн тоо

1 Аdохасеае Заартан 1 1 2 Alismataceae Усан түрүүтэн 2 4 3 A1liaceae Сонгинотон 2 49 4 Amaranthaceae Гагадайтан 1 4 5 Apiaceae /Umbeliiferae/ Шүхэртэн 34 66 6 Apocynaceae Чонохортон 2 2 7 Araceae Годил өвстөн 1 1 8 Asclepiadaceae Уулзуурлтан 4 6 9 Asparagaceae Хэрээннүдтэн 1 9 10 Asphdelaceae Номилгонотон 1 1 11 Aspodiaceae Согсортон 1 2 12 Aspleniaceae Оймхонтон 2 5 13 Asteraceae Голгэсэртэн 76 407 14 Athyriaceae Оймжинтон 4 9 15 Balsaminaceae Хумсанбудагтан 1 1 16 Berberidaceae Тошлогтон 1 2 17 Betulaceae Хустан 2 13 18 Biebersteiniaceae Агранзтан 1 1 19 Bignoniaceae Бадалтан 1 1 20 Boraginaceae Ноцоргонотон 22 48 21 Botrychiaceae Шүүдрийн оймтон 1 2 22 Brassicaceae Байцайтан 58 135 23 Butomaceae Альчингатан 1 2 24 Callitrichaceae Намгалжтан 1 2 25 Campanulaceae Хонхонцэцэгтэн 4 16 26 Cannabaceae Олстон 1 1

Page 155: маш сайн ном

155

27 Caprifoliaceae Даланхальстан 4 11 28 Capparidaceae Янгирцагаанатан 1 1 29 Caryophyllaceae Баширтан 22 83 30 Celastraceae Улаанцэврүүхэйтэн 1 1 31 Ceratophyllaceae Үелээтэн 1 1 32 Chenopodiaceae Луультан 25 90 33 Convolvulaceae Сэдэргэнэтэн 3 11 34 Cornaceae Тарнайтан 1 1 35 Crassulaceae Зузаалайтан 5 17 36 Cryptogramumaceae Оймцортон 1 1 37 Cucurbitaceae Хулуутан 1 4 38 Cupressaceae Агаруутан 1 5 39 Cuscutaceae Ороонготон 1 1 40 Cynomoriaceae Гоёотон 1 1 41 Cyperaceae Өлөнтөн 12 127 42 Dipsacaceae Баавартан 1 2 43 Droseraceae Үст хигтэн 1 2 44 Elaeagnaceae Жигдтэн 2 2 45 Empetraceae Харарцтан 1 1 46 Ephedraceae Зээргэнэтэн 1 9 47 Eguisetaceae Шивэлтэн 1 10 48 Ericaceae Дальтан 6 13 49 Euphorbiaceae Сүүтэн 2 15 50 Fabaceae Бууцагтан 26 312 51 Frankeniaceae Шорнотон 1 2 52 Fumaricaceae Утаахайтан 2 13 53 Gentianaceae Дэгдтэн 9 32 54 Geraniaceae Шимтэглээтэн 2 13 55 Grossulariaceae Тошлойтон 2 14 56 Haloragaceae Түмэннавчит 1 2 57 Hemerocallidaceae Хумхаалтан 1 2 58 Hippuridaceae Нарсанөвстөн 1 1 59 Huperziaceae Иргэнэтэн 1 1 60 Hypecoaceae Барбодтон 1 2 61 Hypericaceae Алтанцэгцүүхэйтэн 1 4 62 Hypolepidaceae Баврантан 1 1 63 Lridaceae Цахилдагтан 1 14 64 Juncaceae Голөвстөн 2 29 65 Juncaginaceae Шилөвстөн 1 2 66 Lamiaceae Мажтан 24 86 67 Lemnaceae Лавшагатан 2 4 68 Lentibulariaceae Бөмбөөхэйтэн 2 6 69 Liliaceae Сарнаанатан 4 12 70 Linaceae Маалингатан 1 3 71 Lycopodiaceae Шивэрстэн 2 4 72 Lythraceae Туйвнагтан 1 1 73 Rhamnaceae Яшилтан 1 4 74 Rosaceae Сарнайтан 27 140 75 Rubiaceae Ягаандайтан 3 12 76 Ruppiaceae Хөршгөнөтөн 1 1 77 Rutaceae Сүлүүтэн 2 2 78 Salicaceae Бургастан 2 50 79 Santalaceae Зандантан 1 5 80 Saxifragaceae Сэрдэгтэн 4 21 81 Scheuchzeriaceae Наангилтан 1 1 82 Scrophulariaceae Иршимбэтэн 14 77 83 Selaginnellaceae Шивэлгэнэтэн 1 2

Page 156: маш сайн ном

156

84 Sinopteridaceae Ониноймтон 1 1 85 Solanaceae Цэсэнцэртэн 4 9 86 Sparganiaceae Арзгартан 1 4 87 Tamaricaceae Сухайтан 3 14 88 Thelypteridaceae Өдөлгөнөтөн 1 1 89 Thymelaeaceae Далантүрүүтэн 2 2 90 Trilliaceae Гурамсантан 1 2 91 Thyphaceae Жагмаатан 1 2 92 Ulmaceae Хайлстан 1 2 93 Urticaceae Халгайтан 2 4 94 Valerianaceae Бамбайтан 2 11 95 Verbenaceae Дагортон 1 1 96 Violaceae Нилтэн 1 18 97 Woodsiaceae Барагжаатан 1 7 98 Zannicheliaceae Усмагтан 1 3 99 Zygophyllaceae Хотирртон 2 13

100 Vitaceae Үзэмтэн 1 1 101 Hydrophyllaceae Усан навчтан 1 1 102 Peganaceae Үмхий өвстөн 1 2 103 Convallariaceae Хонхонцортон 1 1

Нийт төрөл зүйлийн тоо 662 2823

ПАЛЕОЭНДЕМИК БУЮУ ЭРТНИЙ УНАГАН УРГАМЛУУД №

Ургамлын латин нэр

Ургамлын монгол нэр

1. Salsola passerina Бор бударгана 2. lljinaRegelii Регелийн шармод 3. Brachanthemum gobicum Говийн тост 4. Amygdalus mongolica Монгол бүйлс 5. Calligonum mongolicum Монгол торлог 6. С. gobicum Говийн торлог 7. Potaninia mongolica Монгол хойрог 8. Ammopiptanthus mongolicus Монгол мөнх-харгана 9. Tugarinovia mongolica Монгол Тугаринов 10. Lycium potaninii Потанины махирс 11. lncarviliea potaninii. Потанины улаантулам 12. Oxytropis grubovii Грубовын ортууз 13. Zygophyllum gobicum Говийн хотир 14. Z.. potaninii Потанины хотир 15. Z..xanthoxylon Шармодот хотир 16. Ptilagrostгs pelliotii Пеллиотын шивэлз

МОНГОЛ ОРНЫ НЕОЭНДЕМИК БУЮУ ЗАЛУУ УНАГАН УРГАМЛЫН ТӨЛӨӨЛӨЛ

Ургамлын латин нэр

Ургамлын монгол нэр

1 Potentilla chenteica Хэнтийн гичгэнэ 2 P.ikonnikovii Иконниковын гичгэнэ 3 Festuca venusta Гоо ботууль 4 Alchemilla changaica Хангайн хумилж 5 A.kylovii Крыловын хумилж 6 Pyrethrum changaicum Хангайн шиваантаг

Page 157: маш сайн ном

157

Монгол орны (неоэндем) залуу унаган ургамлууд Алтай, Хангайд элбэг тааралдана. Уулархаг нутаг нь орчноосоо ихэд ялгаатай цөлөрхөг хотгор хотос, хөндий хоолойнуудаар тусгаарлагдсан байдаг тул уулын унаган ургамлаар нилээд баялаг. Тухайлбал Хангай, Монгол-Алтай, Говь Алтайн уулс унаган ургамлаар бусдаас олон юм. Харин Хөвсгөл ,Ховд ,Монгол Дагуур, Хэнтийн тойргууд нь Алтай-Соён ,Дагуурын уулсаар ургадаг завсрын унаган ургамал олонтой Монгол орны ургамлын аймагт реликт буюу улдэц ургамал 100 гаруй зуйл бий.Өлзийхутаг (1989).

ЭРТНИЙ ЦӨЛИЙН ҮЛДЭЦ, УНАГАН УРГАМАЛ

Ургамлын латин нэр

Ургамлын монгол нэр

1 Ammopyptanthus monolicus Монгол мөнх-харгана 2 Zygophyllum xanthoxylon Шар модот хотир 3 Ephedra prezewalskii Прежвалскийн зээргэнэ 4 Reaumuria songorica Зүүнгарын улаан бударгана 5 Sympegma Regelii Регелийн шар мод 6 Potaninia mongolica Монгол хойрог 7 IIjinia Regelii Регелийн ильиния 8 Haplophyllum dahuricam Дагуур хүж өвс 9 Astragalus dschimensis Жинийн хунчир

Гуравдагч үеийн голын татмын ойн үлдэц /реликт/ ургамлууд 1 Populus diversifolia Элдэв навчит тоорой 2 Ulmus pumila Одой хайлаас 3 Elaeagnus moorcroftii Муркрофдын жигд 4 Hippophae rhamnooides Яшилдуу чацаргана 5 Halimodendron halodendron Мөнгөлөг хонхот харгана 6 Tamarix ramosissima Олон цэцэгт сухай

Эртний саванны үлдэц ургамлууд 1 Oxytropis grubovii Грубовын ортууз 2 Caragana tibetica Төвд харгана

Мөстлөгийн үеийн үлдэц ургамалууд 1 Caragana jubata Дэлт харгана 2 Saussera involucrata Нөмрөгт банздоо 3 Allium altiacum Алтайн сонгино 4 Allium victorialis Халиар 5 Ptilagrostis mongolica Монгол шивэлз 6 Lancea tibetica Төвд баягзаваа 7 Abies sibirica Сибирь жодоо 8 Nymphaea candida Цав цагаан бөлбөө 9 N. tetragona Дөрвөлсөн бөлбөө 10 Nuphar lutea Шар саахуу цэцэг 11 N. pumila Бага саахуу цэцэг

Page 158: маш сайн ном

158

МОНГОЛ ОРНЫ УНАГАН УРГАМЛУУД

Монгол орны ургамлын аймгийн унаган ургамлын овог, зүйлийн нэр

1. Gramineae-Үетэн Stipa mongolorum Монгол хялгана Puccinella filirola Утсан зурман сүүл Festuca venusta Гоо ботууль Elytrigia nevskii Невскийн ерхөг

2. Cyperaceae- Улалжтан Carex selengesis Сэлэнгийн улалж 3. Jиnсасеае-Гол өвстөн Juncus grubovii Грубовын гол өвс 4. Ranunculaceae-Холтсон цэцэгтэн Adonis mongolica Монгол хундага 5. Betulaceae Betula tessingolica Тэсийн хус 6. Polygnaceae-Тарнатан

Rheum uninerve Ганц судалт гишүүнэ Atraphaxis bracfeata Цэцгийн дагаварт эмгэн шилбэ Calligonum gobicum Говийн азар Роlуgonum valerii Валерийн тарна

7. Рlиmbaginaceae-Хорголжтон Limonium erythrorhizum Улаан үндэст бэрмэг L. gobicum Говийн бэрмэг L. grubovii Грубовын бэрмэг klementzii Клеменцийн бэрмэг

8. Chenopodiaceae- 1. Salsola ikonnikovii Иконниковын бударгана 2. Nanophyton mongolicum Монгол таар 9. Caryophyllaceae 1. Stelleria pulvinnata Дэрэн ажигана 2. Eremogone androsacea Товчин дэвхэргэнэ 3. Silene lche-Bogdae Их богдын шээрэнгэ 4. Silene mongolica Монгол шээрэнгэ 5. Melanddrium gobucum Говийн шөнөжмөл цэцэг 6. Gypsophila desertorum Цөлийн тайр 7. Gymnocarpus przewalskii Пржевальский чармай 10. Papaveraceae 1. Papaver pterocarpum Хуурамч нарийн намуу 2. P. saichanse Сайханы намуу 3. Corydalis grubovii Грубовын савалгана 11. Capparaceae 1. Cleome gobica Говийн ялгуун цэцэг 12 Cruciferae 1 Pugionum pterocarpum Дэвүүр үрт сагай 2 Galitzkya macrocarpo Том үрт сагай 3 G. Potaninii Потанинын толь өвс 4 Draba mongolica Монгол хамбил 5 Dontostemon elegans Гоолиг багдай 6 D. perennis Олон наст багдай 7 Microstigmsa Junatovii Юнатовын цомбогоно 8 Goldbachia ikonnikovii Иконниковын говой 9. Totulara grubovii Грубовын сувдлиг цэцэг

Page 159: маш сайн ном

159

10. Stelovsksia mongolica Монгол авилс 13. Rosaceae 1 Potentilla gracillium Турьхан гичгэнэ 2 P. jikonnikovii Иконниковын гичгэнэ 3 P. mongolica Монгол гичгэнэ 4 P. chenteica Хэнтийн гичгэнэ 5 Sibbaldianthea sericea Торгон хэрээн хошуу 6 Alchemilla changaica Хангайн хумилж 7 A. Gubanovii Губановын хумилж 8 A. Pavlovii Павловын хумилж 9 Potaninia mongolica Хулан хойрог 10 Amygdalus mongolicus Монгол бүйлээс 14. Leguminosea 1 Thermopsis grubovii Грубовын тарваганшийр 2 Caragana brachypoda Хойрог харгана 3 C. gobica Говийн харгана 4 Chesneya grubovii Грубовын буурцгана 5 Ch. Mongolica Монгол буурцгана 6 Astragalus baitagensis Байтагийн хунчир 7 A,brevifolius Ахар навчит хунчир 8 A.changaicus Хангайн хунчир 9 A.galactites Цагаан хунчир 10 A.gobicus Говийн хунчир 11 A.granitovii Гранитовын хунчир 12 A.grubovi Грубовын хунчир 13 A.jinatovii Юнатовын хунчир 14 A.mongolicus Монгол хунчир 15 A.pavlovii Павловын хунчир 16 A.pseudotesticulatus өндөгшүү хунчир 17 A.saichanensis Сайханы хунчир 18 A.csabrisetiformis Хялгаслаг хунчир 19 A.squarrosulus Дэрвээнхэн хунчир 20 A.vall; estris Хяндийн хунчир 21 A.variabilis Хувьсанги хунчир 22 A.patentipilosus Сэрэвгэр үст хунчир 23 Oxytropis acanthacea Шивүүрт ортууз 24 O.bungei Бунгийн ортууз 25 O.diantha Хоёр цэцэгт ортууз 26 O.fragilifolia Хэврэг навчит ортууз 27 O.gracilima Турьхан ортууз 28 O.klementzii Клеменцийн ортууз 29 O.kossinskyi Коссинский ортууз 30 O.micrantha Цэцэгхэнт ортууз 31 O.monophylla Ганц навчинцарт ортууз 32 O.nitens Гялгар ортууз 33 O.pavlovii Павловын ортууз 34 O.potaninii Потанины ортууз 35 O.pseudoglandulosa Хуурмаг булчирхайт ортууз 36 O.rhizantha Үндсээдээ цэцэгт ортууз 37 O.sutantha Сутайн ортууз 38 O.tenius Нарийн ортууз 39 O.ulzijchutagii Өлзийхутагийн ортууз 40 O Viridiflava Шар ногоон ортууз 41 Hedysarum collium Толгодын шимэрс 15. Zygophyllaceae- 1.Zygophyllum melongena Жимсгэнэт хотир 2. Z.neglectum Орхиос хотир 16.Gentiannaceae- Дэгдтэн

Page 160: маш сайн ном

160

1.Swertia banzragczii Банзрагчийн зүлгэлж 17. Asclepiaaceae-Уулзуурртан 1.Asperula saxicola Юлдэн ерөндгөнө 18.Воrаginасеае-Ноцоргонотон 1.Tretocarya pratensis Нугын тэшиг 2.Craniospermum mongolicum Монгол хохимойлж 19. Euphorbiacear- Сүүтэн 1.Euphorbia kozlovii Козловын сүүт өвс 2. Е. mongolica Монгол сүүт өвс 3. Е. potaninii Потанины сүүт өвс 20.Vervenaceae-Догартан 1.Caryopteris mongolica Монгол догар 21. Labiatae- 1.Thymus gobicus Говийн ганга 22.Solanaceae- Цэсэнцэртэн 1.Lucium truncatum Танамал махирс 2.Physochliana albiflora Цагаан цэцэгт хүнхорс 23.Scrophylariaceae-Иршимбийн овог 1.Scrophularia hilbigi Хильбигийн иршимбэ 2. Pedicularis moschata Заарт хувилгана 24.Bigoniaceae- Бадалтан 1.lncarvillea potaninii 25.Rubiaceae-Ягаандайн овог 1.Asperula saxicola Хадны сунараа 26.Valerianaceae- Бамбайтан 1.Valeriana saichanensis Сайханы бамбай 27.Compositae- Нийлмэл цэцэгтэн 1.Asterothamnus alyssoides Дэмэглэй-лавай 2.A..molliusculus Зөөлөвтөр лавай 3. Chrysanfhemum chalchingolicum Халх голын нарцаг 4.Pyterthrum changaicum Хангайн шиваантиг 5.Brachanthemum gobicum Говийн тост 6. B, mongolicum Монгол тост 7. B.mongolorum Монголчуудын тост 8.Ajana achilleoides Төлөгчдүү боролзой 9.А.. trifida Гурвалсан боролзой 10 A..grubovii Грубовын боролзой 11А.. trifida Нумраа боролзой 12 Arternisia Ыepharolepis. Сормослиг хайрст шарилж 13.A.changaica Хангайн шарилж 14.А globosa Бөнжгөр шарилж 15.A.gobica Говийн шарилж 16.A..implicota Ээдрээт шарилж 17.A..klementzii Клеменцийн шарилж 18.A.xanthochroa Алтаншар шарилж 19.А..хylorrhiza Модлог үндэст шарилж 20.Senecio kenteicus Хэнтийн зохимон 21.Saussurea catharinae Екатеринагийн банздоо 22.S.kilementzii Клеменцийн банздоо 23.S.ramosa Мөчирлөг банздоо 24.S.saichanensis Сайханы банздоо 25.Olgaea lomonossowii Ломоносовын хас зул 26.Scorzonera grubovii Грубовын хависгана 27. S. mongolica Монгол хависгана 28. S. ikonnikovii Иконниковын хависгана 29. S. pseudodivaricata Хуурамч-дэрэвгэр хависгана 30. Taraxacumarmeriifolium Өнгиймөл-навчит багваахай 31.Т.borhuurense Борнуурын багваахай

Page 161: маш сайн ном

161

32. Т.commixtiforme Элдэв хэлбэрт багваахай

МОНГОЛ УЛСЫН “УЛААН НОМ”-Д ОРСОН УРГАМЛЫН ЦЭС

а). Дээд ургамал -Tracheophyta /Plantae/ 1.Овог: Шүүдэр оймтон - Ophioglossaccэae

1. Юлдэн шүүдэр ойм--Boirycinium lаnсeoсlatum 2. Овог: Шивэрстэн - Lycopodiaceae

2.Балуун шивэрс.- Lycopodiurn clavatum 3. Тагийн шивэрс - L.alpinum 4. Хавчгар шивэрс - L.complanatum

З.Овог: Нарстан 5.Сибирь жодоо- Abies sibiпca 6.Дагуур шинэс-larix dahurica 7.Одой нарс - Pinus pumila

4.Овог: Зээргэнэтэн - Ephedraceae 8.Морин зээргэнэ- Ephedra eguisetina

5.Овог: Агаруутан - Cupressaceae 9.Хуурамч хонин арц- Juniperus pseudosabina 10.Хонин арц- J.sabina

6 Овог: Бургастан - Salicaceae 11.Элдэв навчит улиас- Populus diversipolia

7.Овог: Луультан - Chenopodiaceae 12.Регелийн будраа- Jljinia regelii

8.Овог: Баширтам - Caryophyllaceae 13.Ацан ажгана- Stellaria dichotoma 14.Улаан түлээ- Gymnocarpos Przewalskii

9.Овог: Белбеетен - Nymphaeaceae 15.Цав цагаан бөлбөө-- Nymphaea candida 16.Овог: Хотиртон – Zygophyllaceae 16.Дөрвөлжин бөлбөө- N.tetragona 17.Бяцхан сахуу цэцэг- Numphar pumila

10.Овог: Холтсон цэцэпэн - Ranunculaceae 18.Монгол хундага- Adonis mongolica 19.Сибирь хундага - a.sibirica 20.Ягаан цээнэ- Paeonia anomala 21.Цагаан цээнэ- Р. Lactifloпa

11.Овог:Сэрдэпэн - Saxifragaceae 22.Нуцгэн товь цэцэг- Mitella nuda 23.Ямаан сэрдэг- Saxifraga hirculus

12.Овог: Зузаалайтан – Crassulaceae 24.Алтан гагнуур - Phodiola rosea

13.Овог: Үст хигтэн - Droseraceae 25.Англи үст хиг- Drosera anglica 26.Төгрөг навчит үст хиг- D.rotundifolia

14.Овог: Тэргүүлэгч цэцэгтэн Rosaceae 27.Монгол бүйлэс - Arпygdalus mongolica 28.Хулан хойрго- Potanina mongolica 29.Тэс навчит тэсмэr- Sorbaria sorbifolia

15.Овог: Буурцапан - Fabaceae ЗО.Монrол менх харгана- Ammopiptanthus mongolicus 31.Жинийн хунчир- Astragalus Dschimensis 32.Хойрог харгана- Caragana brachypoda ЗЗ.Говийн харгана- C.gobica 34.Ганц навчит сальжир- Gueldenstaedtia monophilia 35.Мөнгөлөг хонхот xapraнa-Halimodendron halodendron 36.Цэнгэлийн шимэрс - Hedysarum sangilense 37.Шивүүрт ортууз- Oxytropis acanthacea

Page 162: маш сайн ном

162

38.Хэврэг навчит ортууз- O.fragilifolia 39.Монгол ортууз- O.mongolica 40. Грубовын ортууз-O.grubovii 41. Шаравтар Лидэр- sophora flavescans 42. Цэдэнгийн гиш- Vicia tsydenii

16. Овог:Хотиртон- Zygophyllaceae 43. Эгэл өмхий өвс- Peganum harmala

17.Овог: Сулуутэн - Rutaceae 44.Бавгар урт агчаахай- Distamnus dasycarpus

18.Овог: Жигдтэн - Elaegnaceae 45.Муркрофтын жигд - Elaeagnus moorcroftii

19.Овог: Гоёотон - Cynomoraceae 46.Зуун гарын гоёо - Супотогит Songaricum

20.Овог: Шухэртэн - Umbelliferae(Apiaceae) 47.Залаархаг хавраг- Ferula ferulaeoides

21.Овог: Дальтан - Ericaceae 48.Адамсын тэрэлж- Rhododendron adamsi

49.Алтан тэрэлж - R. аигеит 50.Дагуур тэрэлж - R.dauricum 51.Ледебурын тэрэлж - R. ledebourii 52.Жижиг навчит тэрэлж - R.parvipolium 53.Хар нэрс - Vaccinium myrtillius

22.Овог: Хаварсалтан - Primulaceae 54.Урт навчит далан товч,- Androsace longifolia

23.Овог: Догартан – Verbenaceae 55.Монгол догар- Caryopteris mongolica

24.Овог: Дэгдийн овог – Gentianaceae 56.Цагаан дэгд - Gentiana algida

25.Овог: Чэсэнцэртэн - Solanaceae 57.Цагаан хун хорс - Physochlaina albiflora

26. Овог: Иршимбэтэн - Scorophulariaceae 58.Тевд баягзаваа- Lancea tibetica

27.Овог: Улаан туламтан - Bignoliaceae 59.Потанины улаан тулам -Jncarvillea potaninii

28. Овог: Гувшаахайтан - Orobanchaceae 60.Целийн аргамжин цэцэг- Cistanche deserticola

29. Овог: Далан хальстан - Caprifoliaceae 61.Манж гандигар- Sambucus manchurica 62.Монгол бурэлгэнэ- ViЬигnит mongolicum 63.Саржентийн бцрэлгэнэ- V.sargenti

30. Овог: Бамбайтан - Valerianaceae 64.Эмийн бамбай- Valeriana officinalis

31. Овог: Нийлмэл цэцэпэн - Compositae(Asteraceae) 65.Чулуусаг шарилж - Artemisia lithophila 66.Говийн тост- Brachanthemum gobicum 67.Монгол тост-В. mongolorum 68.Оньт тoнxyy-Chrysanthemum sinuatum 69.Монгол чоногоно-Jurinea mongolica 70.Целийн енчинцэрэв-Кгуlоviа eremophila 71.Мегеерсхэй хонгорцгоно-Lеиzеа carthamoides 72.Цагаан навчит хас зул-Olgaea Leucophylla 73.Ломоносовьиi хас зул-О. Lomonosowii 74.Дорогостайскийн Бамздоо-Sаиssигеа dorogostaiskii 75.Немрест банздоо-S. involucrate 76.Монгол шардалан-Tug~rinovia mongolica

32. Овог: Сонгинотон - A1liceae. 77.Алтайн сонгино-А11iит altaicum 78.Том дохиурт сонгино-А. macrostemon 79.Сармисан сонгино-А. oЫiguum

ЗЗ.Овог: Сараанатан - Liliaceae.

Page 163: маш сайн ном

163

80.Тансаг номилгоно-Аnетаггhеnа asphodeloides 81.Кейскийн xoнxoнцop-Convallaria kieskei 82.Дагуур capaaнa-Lilium dahuricum 83.Сибирь агдаргана-Zygadenus sibiricus 84.Ганц цэцэст алтанзул-Тиliра uniflora

34. Овог: Цэгрэмтэн - Orchidaceae. 85.Булцуут түдэнхавх - Calypso bufbosa 86.Гурвалсан шүрэн үндэс - Carrallorhiza trifida 87.Шар саадганцэцэг- Cypripedium caleolus 88.Их саадганцэцэг- C.macranthon 89.навчгүй оочгоно- Epipogium aphyllum 90.Камчатын цүнхүй- Neottia camptschatea 91.Хехее цүнхрэг- Neottianthea cucullata 92.Фуксийн цахирам- Orchis fuchsii 93.Дуулгавчин цахирам- O.militaris 94.Хос навчит шөнийн нил - Platanthera bifoдia

35. Овог:Годил евстен - Araceae 95.Эгэл годил өвс- Acorus calamus

36. Овог:Улалжтан - Сурегасеае 96.Бага улалж- Сагех parva 97.Сэлэнгийн улалж- C.selengensis 98.Их бушилз - Kobresia robusta

37. Овог:Биелэпэн - Роасеае 99.Комаровын ботууль- Festuca komarovii 100.Бөхөгөр шогшрого- Melica nutans

б) Хөвд -Bryophyta 1. Овог:Поттиатан - Pottiaceae

1.Козловын птеригонеурум- Pterygoneurum kozlovii 2. Овог:Дикранумтан - Dicranaceae

2.Ээмгэрхүү онгстреми- Aongstroemia julacea З.Марциусын ореас- Oreas martiana 4.Богино хүзүүт трематодон- Trematodon brevicollis

в) Замаг- Alga 1.Овог:Цэлцгэртэн - Nostoceae

1.Газрын үс - Nematonostos flageliiforme 2.Овог:Сцитонемтон - Scytonemataceae

2.Монгол толуфотрикс- Tolopothrix mongolica 45

Page 164: маш сайн ном

164

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН МЭДЛЭГЭЭ

ШАЛГАХ ТЕСТ

Боловсруулсан

Д.СУРАН Д.НЯМБАЯР

А.СУГАР

Хянасан

Х.ТЭРБИШ

Page 165: маш сайн ном

165

Улаанбаатар 2008 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН МЭДЛЭГЭЭ ШАЛГАХ ТЕСТ

1. Экологи гэсэн нэр томъёог шинжлэх ухаанд анх хэн, хэдэн онд оруулсан вэ? а. 1875 онд Э.Зюсс б. 1872 онд М. Мёбиус в. 1866 онд Э.Геккель 2. Эртний үеийн экологийн шинжлэх ухааны хөгжлийн онцлог аль нь вэ? а. Экологийн гол хуулиуд нээгдсэн б. Амьд байгалийн хөгжлийн тухай ойлголт бий болсон в. Материалист үзэл санаа шингэсэн 3. Сүүлийн үед экологи гэдэг ойлголтыг хэрхэн авч үзэх болсон вэ? а. Асуудлыг иж бүрэн, цогцоор шийдэх шинжлэх ухааны арга. б. Ертөнцийг үзэх үзэл в. Шинжлэх ухааны цогц үзэл бодол 4. Онолын экологи юу судалдаг вэ? а. Байгалийн тогтолцоог б. Байгалийн тогтолцооны үүсэл, түүний бүтцийн ерөнхий зүй тогтол, үндсэн гол хуулиудыг в. Аж ахуй, эдийн засгийн салбарт бүтээлчээр ашиглах асуудлыг 5. Биологийн макросистемд юу юу орох вэ? а. Молекул, эс, эсийн дотоод бүтэц б. Популяц, бүлгэмдэл, экосистем, биосфер в. Эд, эрхтэн, бие махбод 6. Аутоэкологийн судлах зүйл юу вэ? а. Биоценозийн бүтэц, үүсэх нөхцөл, хоорондын уялдаа холбоо б. Нэг төрлийн организмуудын бөөгнөрөл болох популяци хоорондын харилцан хамаарал в. Бүлгэмдлийн зохилдлогооны онцлог г. Бодгалийн оршин тогтнох хязгаар, гадаад орчны нөлөө, организмын зохилдолгоо. 7. Гадаад орчны оптималь нөхцөл гэж юу вэ? а. Амьгүй хүчин зүйл б. Тэсвэрлэлтийн дээд хэмжээ. в. Амьд хүчин зүйлүуд г. Амьдрах орчны амьд бие махбодын амьдралд хамгийн тохиромжтой хэмжээ ба харьцаа 8. Экологийн шинжлэх ухааны судалгааны объект юу вэ? а. Хоол тэжээлийн хангамж б. Амьд биеийн орон байр в. Амьтдын хоол тэжээл г. Популяци, биоценоз, экосистем 9. Дарвины өмнөх үеийн экологийн шинжлэх ухааны хөгжлийн онцлогийг тодорхойлно уу. а. Амьд ертенцийн талаар ойлголт хуримтлагдсан б. Зохилдсон нь үлдэж, зохилдоогүй нь мөхнө гэсэн үзлийг анх дэвшүүлсэн в. Биологийн салбар шинжлэх ухаанууд өргөжин тэлсэн 10. Эволюцийн үндсэн гол ялгааг тэмдэглэнэ үү? а. Бүтцээрээ эрс ялгаатай цөөн зүйлээс эрс ялгаатай бус олон зүйлд шилжих б. Эрин галавын ялгаагаараа в. Он, цаг хугацаагаараа 11. Хавсарга экологи юу судалдаг вэ?

Page 166: маш сайн ном

166

а. Байгалийн тогтолцоог б. Байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах асуудлыг в. Байгалийн тогтолцооны үүсэл, түүний бүтцийн гол хуулиудыг 12. Биологийн мезосистемд юу юу орох вэ? а. молекул, эс, эсийн дотоод бүтэц б. Аутоэкологи, демоэкологи, синэкологи, эйдоэкологи в. Эд, эрхтэн, бие махбод 13. Демоэкологийн судлах зүйл юу вэ? а. Биоценозийн бүтэц, үүсэх нөхцөл, бүрэлдэхүүн хэсгийн хоорондын уялдаа холбоог судална б. Нэг төрлийн организмуудын бөөгнөрөл болох популяци хоорондын харилцан хамаарлыг судална. в. Бүлгэмдлийн зохилдолгооны онцлогийг г. Бодгалийн оршин тогтнох хязгаар, гадаад орчны нөлөө, организмын дасан зохилдолгоо. 14. Популяцийн хүйсний хоёрдогч харьцаанд нөлөөлдөг хүчин зүйлд юу орох вэ? а. Хооллох хэлбэр, хүйсний харьцаа б. Амьдралын хэлбэр, абиотик хүчин зүйлүүд в. Амьдралын хэлбэр, зан терх орно 15. Усны амьтад сэлүүртэй, говь цөлийн ургамал навчгүй байгаа нь ямар зохицол вэ? а. Биеэ авч явах зохицол б. Морфологийн зохицол в. Физиологийн зохицол 16. Популяцийн насны бүтцийг тодорхойлсны ач холбогдол нь юу вэ? а. Популяцийн насны бүтцийг тогтоосноор хэтийн төлөв байдлыг таамаглах боломж олгоно б. Популяцийн насны бүтцийг тогтоосноор төрөлтийг ихэсгэх боломж өгдөг. в. Популяцийн насны бүтцийг тогтоосноор үхэл хорогдлыг багасгах боломж өгдөг. 17. Хэдий үеэс экологийн хямрал гэсэн ойлголт хэрэглэгдэх болсон вэ? а. 1866 оноос 6. 1875 оноос в. 1970 оноос 18. Биологийн микросистемд юу юу орох вэ? а. молекул, эс, эсийн дотоод бүтэц б. Аутоэкологи, демоэкологи, синэкологи, эйдоэкологи в. Эд, эрхтэн, бие махбод 19. Эйдэкологийн судлах зүйл юу вэ? а. Биоценозийн бүтэц, үүсэх нөхцөл, хоорондын уялдаа холбоог судална б. Нэг төрлийн организмуудын бөөгнөрөл болох популяци хоорондын харилцан хамаарлыг судална. в. Бүлгэмдлийн зохилдолгооны онцлогийг г. Бодгалийн оршин тогтнох хязгаар, гадаад орчны нөлөө, организмын зохилдолгоо. 20. Популяцийн хүйсний анхдагч харьцааны онцлог юу вэ? а. Төрөх үеийн харьцаагаар тодорхойлогдоно б. Үр тогтох үед бүрдэх харьцаа, онолын хувьд 1:1 гэсэн харьцаатай в. Хүйсний харьцаа онолын хувьд 1:1, 1:2 гэсэн харьцаатай 21. Популяцийн зан төрхийн онцлог байдал хэзээ илэрдэг вэ? а. Дайснаас биеэ хамгаалах ба төрөх үөд б. Үр төлөө тэжээх, хооллох, дайсан амьтдаас биеэ хамгаалах болон үржлийн үед в. Сүрэглэх, төрөх үед 22. Хөрс ямар төлөв байдлыг хадгалдаг вэ? а. Холимог

Page 167: маш сайн ном

167

б. Талст в. Хатуу, шингэн, хий 23. Амьд бие махбод ба байгалийн орчны нийлмэл тогтолцоог юу гэж нэрлэдэг вэ? а. Биоценоз б. Экотоп в. Биогеоценоз г. Биотоп 24. "Хүрээлэн байгаа орчин ба хөгжил" гэсэн дэлхий дээд хэмжээний чуулга уулзалт хэзээ, хаана болсон вэ? а. 1992 онд Рио-Де-Жанейрод б. 1997 онд Токиод в. 2002 онд Йоханнесбургт 25. Манай гариг хэдэн тэрбум жилийн өмнө үүссэн вэ? а. 4.6 тэрбум жил б. 3.6 тэрбум жил в. 1.8 тэрбум жил 26. "Ирээдүй үеийнхний хэрэгцээ шаардлагэд аюул гамшиг учруулахгүйгээр өнөө үеийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн хегжил" хэмээх тодорхойлолтыг хэдэн онд болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан вэ? а. 1992 онд б. 1987 онд в. 2002 онд 27. Анхны эгэл биетэн хэзээ үүссэн вэ? а. 4.6 тэрбум жилийн өмнө б. 3.6 тэрбум жилийн өмнө в. 1.8 тэрбум жилийн өмнө 28. Биоценозын бүрэлдэхүүнд юу, юу орох вэ? а. Экотоп ба биотоп хоёр орно. б. Ус, агаар. хөрс орно. в. Ургамал, амьтан, бичил биетэн орно. 29. Байгаль орчныг хамгаалах ажилд дараах асуудлууд хамаарагдах уу? - Хорт хаягдлаас урьдчилан сэргийлэх - Химийн бордоо, бодис хэрэглэхэд зохих хяналт тавих - Хөрсний эвдрэл, цөлжилтэй тэмцэх - Амьтан, ургамлын тооны харьцаанд хяналт тавих - Эрх зүйн акт боловсруулах, үнэлгээ норматив боловсруулах - Хог хаягдал боловсруулан шинэ бүтээгдэхүүн боловсруулах - Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх а. Тийм б. Үгүй 30. Экологи ямар шинжлэх ухаан вэ? а. Байгалийн шинжлэх ухаан б. Биологийн шинжлэх ухаан в. Нийлмэл цогц шинжлэх ухаан 31. Биоценоз гэж юуг хэлдэг вэ? а. Биоценоз гэдэг нь маш олон төрөл болсон орон зайг хэлнэ. б. Өөрчлөн солигдож байдаг орон зай бол биоценоз. в. Биоцеоз гэдэг нь тодорхой орон зайд олон тусгай амьд организмууд хам амьдрахыг хэлнэ. 32. Дэлхийн амьтад үндсэн хэдэн орчинд амьдрах вэ? а. Хоёр б. Гурав

Page 168: маш сайн ном

168

в. Гурваас-дөрөв 33. Амьд биетүүдийн харилцан үйлчилгээний үр дүнд "А", "Б" популяци хоорондоо харилцан хамааралгүй байвал харилцааны ямар хэлбэрт орох вэ? а. Нейтрализм б. Конкуренци в. Мутуализм г. Аменсализм 34. Махан идэштэн өртөгчдөд тусалдаг уу? а. Тусалдаг б. Тусалдаггүй в. Сүргийн нас хүйсний ялгаа багасдаг г. Сүргийн бүтэц сайжирдаг. 35. Антропогений хүчин зүйл гэж юу вэ? а. Биосферт амьтны үзүүлэх нөлөө б. Биосферт ургамлын үзүүлэх нөлөө в. Биосферт техникийн үзүүлэх нөлөө г. Биосферт сансрын үзүүлэх нөлөө д. Биосферт хүний нийгмийн үзүүлэх нөлөө 36. Шумуул ус чийгэнд харьцах байдлаараа дараах ангиллын алинд хамаарагдах вэ? а. Гигрофил б. Мезофил в. Ксерофил 37. Салхины хурдыг ямар нэгжээр хэмжих вэ? а. км/цаг б. м/сек в. м/мин 38. Нэн ховор ургамал гэж юуг хэлэх вэ? а. Тархац хязгаарлагдмал, устаж болзошгүй ургамлууд б. Ашиглах нөөц багатай ч зохих арга хэмжээ авсан тохиолдолд нөөц нь нэмэгдэх боломжтой ургамлууд в. Байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамлууд 39. Популяцийн тоо толгой гэж юу бэ? а. Нэгэн бүлэг талбайд амьдарч байгаа бодгалийн тоо б. Нэгж талбайд амьдрагч бодгалийн тоо . в. Нэг орчны амьтны тоо толгой. Г. Тухайн популяцийг бүрдүүлж буй бүх бодгалийн тоо 40. Бодгаль бие түүний хүрээлэн буй орчны хамаарлыг судалдаг экологийн ухааны салбарыг юу гэж нэрлэх вэ? а. Синэкологи . б. Аутосинэкологи в. Биоэкологи г. Аутоэкологи Д. Эйдоэкологи 41. Уур амьсгал экологийн ямар хучин зүйлд хамаарагдах вэ? а. Абиотик б. Биотик в. Антропоген г. Гариг ертөнцийн 42. Ургамлыг гэрэлд харьцах байдлаар нь экологийн хувьд ямар бүлгууд болгож хуваадаг вэ?

Page 169: маш сайн ном

169

а. Гэрэлсэг б. Сүүдэрсэг в. Сүүдэрт тэсвэртэй, гэрэлсэг г. Дулаанд дуртай д. Дулаанд тэсвэртэй 43. Удамшлын хуулийн дагуу ямар ч зүйлийн популяцийн эр, эм бодгалиудын тооны харьцаа ямар байдаг вэ? а. 3:2 б. 1:1 в. 2:1 г. 1:2 44. Биоценозыг бүрдүүлэгчдэд юу юу орох вэ? а. агаар б. Ургамал в. Амьтан г. Бичил биетэн д. Хөрс 45. Махчин амьтад золиос бологч амьтнаа ангуучлах ямар арга байдаг вэ ? а. Урхидах б. Хөөж барих в. Уураглах г. Гэтэж, мяраан барих д. Нүхэнд орж барих 46. Паразит амьтанд юу орох вэ?. а. Чоно б. Хачиг в. Бүүрэг 48. Комменсализмын үзэгдлийн жишээ аль нь вэ? а. Шилүүс ба хонь б. Чоно ба туулай в. Арслан, гиен нохой г. Бүргэд ба болжмор 48. Популяцийг бүрдүүлэгч бодгалиудыг экологийн хувьд ямар бүлгүүдэд хуваадаг вэ? а. Үржлийн өмнөх б. Үржлийн в. Үржлийн дараах г. Үржлийн бус 49. Популяцийг хэрхэн ангилах вэ? а. Биологийн б. Биоценозын в. Эгэл г. Экологийн д. Газарзүйн 50. Амьтдын биеийн дулаан зохицуулалтын ямар хэлбэрүүд байдаг вэ? а. Химийн б. Физикийн в. Зан араншингийн г. Экологийн д. Биологийн 51. Амьтдыг гэрэлд харьцах байдлаар нь хэрхэн бүлэглэдэг вэ? а. Бүрэнхий амьдралтай

Page 170: маш сайн ном

170

б. Харанхуй амьдралтай в. Шөнийн амьдралтай г. Өдрийн амьдралтай д. Өдөр шөнийн амьдралтай 52. Организм орчиндоо зохилдохыг юу гэж нэрлэх вэ? а. Ижилсэх б. Ондооших в. Адаптаци 53. Нэгж талбай буюу эзлэхүүнд ноогдож байгаа нэг зүйлийн бодгалийн тоог юу гэж нэрлэх вэ? а. Популяцийн динамик б. Популяцийн нягтшил в. Популяцийн тоо толгой г. Организмын тооны нөөц 54. Популяцийн төлөрхөг чанар гэж юу вэ? а. Нэгж хугацаанд өссөн тоо толгойг хэлнэ. б. Өсөлтийн TОО толгойг хэлнэ. в. Ямар нэг бодгалийн өссөн TOO 55. Экологийн боловсрол олгох сургалт дараах шаардлагыг хангасан байх уу? - агуулга нь бүх хүмүүст хүрч, өгөөжтэй байх - биологийн хичээл судлаагүй хүнд ч ойлгомжтой байх - экологийн үндсэн мэдлэгт баттай тулгуурлах - экологи нь хүмүүнлэг, нийгэм эдийн засаг эрх зүйд түлхүү анхаарах а. Тийм б. Үгуй 56. Агаарын харьцангуй чийгшил гэдэг нь а. Агаарт агуулагдах усны уурын хэмжээ б. Мөнгөн усны баганын хэмжээ в. Тухайн тодорхой температурт усны уураар агаар ханасан байдал 57. Экологийн амьд хүчин зүйлд юу юу орох вэ? а. Нарны гэрэл б. Ургамал в. Амьтан г. Бактери д. Хүний бүх төрлийн үйл ажиллагаа 58. Амьтад хэвийн дулааны солилцоо явуулахын тулд оромж барих, зохистой температурын нөхцлийг сонгон авч нүүдэллэх зэрэг нь дараах зохицлуудын хэлбэрийн алинд нь хамаарах вэ? а. Биеэ авч явах зохицол б. Морфологийн зохицол в. Физиологийн зохицол 59. Ховор ургамал гэж юуг хэлэх вэ? а. Байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамлууд орно. б. Байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, нөөц багатайн улмаас Олон улсын хэмжээнд худалдаалахыг хориглосон ургамлууд орно. в. Байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац нөөц багатай, устаж болзошгүй ургамлууд орно. 60. Популяцийн үхэл гэж юуг хэлэх вэ? а. Зүйлийн үхэж хорогдохыг хэлнэ. б. Тодорхой нэгж хугацаанд үхэж хорогдсон бодгалуудын тоо в. Газар нутгийн багтаамжгүйгээс үхэж хорогдохыг хэлнэ 61. Биохимийн шинжлэх ухаан юуг судлах вэ?

Page 171: маш сайн ном

171

а. Амьд бие махбодын химийн найрлагыг судалдаг б. Амьтан, ургамлын гарал, үүслийг судалдаг. в. Амьд бие махбодын удамшил, хувьслыг судална. 62. Газар зүйн популяци а. Ижил төстэй нөхцөл бүхий нутагт идээшин амьдарч буй нэг зүйлийн бодгалууд б. Нэг цаг ууртай янз бүрийн биогеоценозын хүрээ в. Бага хэмжээтэй нэг төрлийн талбайд амьдарч буй популяцуудыг хэлнэ. 63. Газар, усанд амьдрах чадвартай амьтан аль нь вэ? а. Бах б. Буга в. Чоно г. Зурам 64. Экологийн янз бүрийн орчинд зохицох чадвартай амьтан аль нь вэ? а. Халиу б. Буга в. Чоно г. Хануур хорхой д. Тул загас 65. Манай оронд хоёр нутагтан амьтдын зүйлийн бүрдэл харьцангуй ядмаг байдаг нь юутай холбоотой вэ? а. Өвөл цас бага унадаг б. Хуурай уур амьсгалтай, хүйтний улирал урт, богино зунтай в. Хавар намрын улирал урт үргэлжилдэг г. Ургамлын нөмрөг бага учиртай 66. Биологийн мезосистемүүдэд юу, юу орох вэ? а. Эд, эрхтэн, эрхтэн систем б. Аутоэкологи, эйдоэкологи, демоэкологи, синэкологи в. Молекул, эс, эсийн дотоод бүтэц 67. Амьд биеийн тэсвэрлэлтийн онолыг хэн гэдэг эрдэмтэн анх гаргасан вэ? а. Ю. Одум б. Ю. Либих в. А. Шельфорд г. А Тенсли 68. Доорхи хүчин зүйлсээс аль нь хөнөөлт үйлчилгээтэй сансрын уудмын туяанаас амьд бие махбодыг хамгаалах үүрэгтэй вэ? а. Нарны туяа б. Агаар мандал в. Үүл манан г. Агаарын даралт 69. Ус, чийгийн дутагдлыг тэсвэрлэх чадвартай, хуурай нөхцөлд дасан зохиоцсон ургамлыг юу гэж нэрлэдэг вэ?. а. Гидатофит б. Гигротофит в. Гидрофит г. Мезофит д. Ксерофит 70. Стенотерм амьд бие махбод гэж юуг хэлэх вэ? а. Дулаанд тэсвэргүй б. Дулааралд тэсвэртэй в. Температурын өргөн хэлбэлзэлд амьдрагчид г. Температурын явцуу хэлбэлзэлд амьдрагчид

Page 172: маш сайн ном

172

71. Экологийн шинжлэх ухааны зорилт юу вэ? а. Биологийн макро тувшинг судлах б. Биосферийг хамгаалах арга хэмжээг авах в. Хүрээлэн байгаа орчны өөрчлөгдөж байгаа нөхцөлд зүйлийг тогтмол хадгалан үлдэх 72. Гэрлийн долгионы уртыг ямар нэгжээр илэрхийлэх вэ? а. Метр б. м/сек в. Паскаль г. Нанометр 73. Хэт ягаан туяаны долгионы урт ямар мужид хамаарах вэ? а. 180-З00 нм б. 310-710 нм в. 710-З000 нм 74. Ус хөлдөхөөс арай дээш температурт амьдарч чаддаг ургамлыг экологийн ямар бүлэгт хамааруулах вэ? а. Хүйтэнд тэсвэртэй ургамал б. Тэсгим хүйтэнд тэсвэргүй ургамал в. Тэсгим хүйтэнд тэсвэртэй ургамал г. Халуунд тэсвэргүй ургамал 75. Агаарын даралтыг ямар нэгжээр хэмжих вэ? а. мм/м.у.б б. мм в. м г. нм 76. Монгол орны газар тариаланд тохиромжтой байгалийн нөхцөл бүхий бүс нутгийг тэмдэглэнэ үү. а. Говийн уулс хоорондын хөндий б. Нууруудын хөндийн цөлийн хээр в. Орхон, Сэлэнгэ мөрний сав газар г. Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс 77. Температур ба чийгийн харилцаа холбоог харуулсан климатограммын графикт чийгийн муруй дээгүүр температурын муруй гарвал ямар дүгнэлт өгч болох вэ? а. Вегетацийн хугацаанд чийг хангалтгүй б. Гантай үеийг заана в. Вегетацийн хугацаанд чийг хангалттай 78. Хэт улаан туяаны долгионы урт ямар мужид хамаарах вэ? а. 180-300 нм б. 310-710 нм в. 710-З000 нм 79. Нарны цацрагийн хэт ягаан туяа хаана шингээгдэх вэ? а. Газрын гадаргуугаас дээш, агаар мандлын 20-25 км-ийн өндөрт, озоны давхраанд шингэдэг. б. Амьтны арьсанд шингэсэн байдаг в. Ургамал, амьтны эдэд шингэж дулаацуулна. 80. Хэт улаан туяа ургамал, амьтанд ямар ач холбогдолтой вэ? а. Бүх амьд биед онцгой ач холбогдолтой б. Хүйтэн цус амьтдын биөийг дулаацуулна. в. Ямар ч ач холбогдол өгөхгүй 81. Популяцийг экологийн ямар салбар ухаан судлах вэ? а. Аутоэкологи

Page 173: маш сайн ном

173

б. Демоэкологи в. Эйдэкологи г. Синэкологи 82. Намрын улиралд олон зүйлийн шувууд хойд сэрүүн бүсээс өмнө зүг нүүдлэн буцдагийн шалтгаан нь дараах хүчин зүйлс мөн үү. а. Агаарын температур буурснаас б. Өөрийн амьдралд бүрэлдэн тогтсон хэвшмэл үзэгдэл в. Идэш тэжээлийн хомсдолоос г. Өдөр богиносож, шөнө уртасснаас а. Үгүй б. Тийм 83. Биологийн зүйлийн энгийн нэгж юу вэ? а. Нэг бодгаль б. Үржлийн бүлэг в. Популяци 84. Амьтан, ургамалд хэвийн нөхцлийн температур ямар ач холбогдолтой вэ? а. Амьдрах нөхцлийг өндөр температур хангаж өгнө. б. Хэвийн өсөж, үржих нөхцлийг бүрдүүлнэ. в. Амьд биеийн өсөлт, хөгжилд температур бага байх нь ашигтай 85. Амьд бие махбод, амьдрын ул мөр тархсан манай дэлхийн хэсгийг юу гэж нэрлэх вэ? а. Атмосфер б. Гидросфер в. Биосфер г. Литосфер д.Тропосфер 86. Байгаль орчныг хамгаалах тухай Монгол улсын хуулинд ус гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлсон бэ? а. Ус гэдэг нь Монгол улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорх ус хамаарна. б. Ус гэдэгт Монгол улсын нутаг дэвсгэр дэх гадаргын ба газрын доорхи бүх төрлийн доорхи ус, хур тунадас хамаарна. в. Ус гэдэгт Монгол улсын нутаг дэвсгэрийн газрын гадарга дахь бүх төрлийн ус хамаарна. 87. Дэлхийн гадаргуугаас 80км-ээс дээш агаар мандлын ямар давхарга оршдог вэ? а. Тропосфер б. Мезосфер в. Стратосфер г. Термосфер 88. Экосистем гэсэн ойлголтыг шинжлэх ухаанд анх ямар эрдэмтэн үндэслэсэн бэ? а. А.Тенсли б. В.Н Сукачев в. Р.Линдеман г. Е.М.Лавренк 89. Хонь, буга, заан ямар идэштэн вэ? а. Фитофаг б. Зоофаг в. Никрофаг 90. Хүүр, сэг зэмээр хооллогчийг юу гэж нэрлэдэг вэ? а. Сапрофаг б. Биофаг в. Некрофаг

Page 174: маш сайн ном

174

91. Шавьж, хүйтэн цустай амьтдын биеийн дулаанд дараах цацрагуудын аль нь ач холбогдолтой вэ? а. Хэт улаан туяа б. Үзэгдэх цацраг в. Хэт ягаан туяа 92. Биосферийн энергийн анхдагч эх үүсвэрийг тэмдэглэнэ үү а. Энерги хадгалах хуулиар б. Төрөл бүрийн химийн энерги в. Нарны энерги 93. Органик бодисын синтезэд химийн энерги ашигладаг бактери, прокариотуудыг юу гэдэг вэ? а. Автотроф б.Фотоавтотроф в. Хемоавтотроф 94. Амьдралын үйл ажиллагаанд шаардлагатай химийн элементүүдийг хэрхэн ангилах вэ? а. Макро ба микро гэж 2 ангилна б. Органик, органик биш 2 ангилна в. Үндсэн, үндсэн биш гэж 2 ангилна 95. Биогеоценозын хэвтээ бүтцийг юу гэж нэрлэх вэ? а. Гомеостаз б. Парцелярность в. Эдификтор г. Синуз 96. Биогеоценозод ямар хүчин зүйлүүд харилцан үйлчилж байдаг вэ? а. Биотик ба абиотик хүчин зүйлс б. Биотик ба хүний хүчин зүйлс в. Абиотик, биотик, хүний хүчин зүйлс 97. Бодисын биогеохимийн эргэлт гэж юуг хэлэх вн? а. Фотосинтезийн урвалыг хэлнэ б . Нийлэгжих урвалыг хэлнэ в. Бодисын нийлэгжих, задрах, дахин нийлэгжих байдлыг хэлнэ. 98. Экологийн сөрөг үзэгдэл хөгжлийн аль үед давамгайлах болсон вэ? а. Капиталист нийгмийн хөгжлийн хоёрдахь үе шатанд б. Орчин үеийн хотжил, суурьшлын үед в. Аж үйлдвэрийн анхны капиталист нийгмийн үед г. Сэргэн мандалтын үед 99. Хот орчмын бүсэд дараах хариултын аль нь хамаарах вэ? а. Хотод хамаарагддаг бус нутаг б. Засаг захиргаа, соёлын төв, хөшөө дурсгал, талбай в. Хотын ойролцоох 50 км-ийн радиуст хамаарах нутаг дэвсгэр г. Хотын төвийн ойролцоох барилгажсан нутаг дэвсгэр 100. Хотын хүн амын шуугианы өвчин юунаас үүдэлтэй вэ? а. Үйлдвэрийн химийн бодисын нөлөө б. Тээврийн хэрэгсэл, үйлдвэр, аж ахуйн газруудын технологи ажиллагаа в. Хотын тоосжилтоос г. Амьсгалын замын хорт хавдраас д. Харшлаас үүдэлтэй өвчнөөс 101. Манай дэлхийн амьд биес оршин байрлаж буй геологийн мандлыг юу гэж нэрлэх вэ?

Page 175: маш сайн ном

175

а. Атмосфер б. Гидросфер в. Биосфер г. Литосфер д.Тропосфер 102. Агаар мандал дахь биосферийн хил хязгаарыг хэрхэн тогтоох вэ? а. Газрын гадаргуугаас дээш 4 км б. Газрын гадаргуугаас дээш 10-11 км в. Газрын гадаргуугаас дээш 25 км 103. Усан орчинд амьдардаг амьтад ямар онцлог шинжтэй вэ? а. Бие нь хоёр талаасаа хавчиг, сэлүүртэй, арьс нь салсархаг бүрхүүвчтэй б. Биеийг усны ёроолын биетэд бэхлэх үүрэгтэй эрхтэн сайн хөгжсөн в. Усны амьтдын бие хоёр талаасаа шувтан, сэлүүртэй, уушгиар амьсгална 104. Хөрсний завсар, хөндийд агуулагдах чөлөөт хэлбэрийн хөдөлгөөнт усыг юу гэж нэрлэх вэ? а. Капилляр ус б. Гравитацийн ус в. Гигроскоп ус 105. Озоны давхарга амьд бие махбодод хэрэгтэй юу? а. Амьд биед ямар ч хэрэггүй б. Амьд биесийг хэт ягаан туяанаас хамгаална в. Озон хүний биед хорт хавдар үүсгэнэ. 106. Биосфер дэх энергийн шилжих, хувьсах зүй тогтлыг хэн анх тооцсон вэ? а. А.Тенсли б. В.Н Сукачев в. Р.Линдеман г. Е.М.Лавренко 107. Аль нь гетеротроф хооллолттой вэ? а. Таван салаа б. Таван хошуу мал в. Тоорой мод 108. Амьд организмаар хооллогчийг юу гэж нэрлэдэг вэ? а. Сапрофаг б. Биофаг в. Некрофаг 109. Бактер устгах,арьсанд "Д" витамин үүсгэх үйлчилгээтэй ямар туяа байдаг вэ? а. Хэт улаан туяа б. Үзэгдэх цацраг в. Хэт ягаан туяа 110. Биосферийн эрчим хүч ямар зүй тогтолд захирагдах вэ? а. Термодинамикийн хууль б. Энтропын хууль в. Нарны энерги тогмол байх зүй тогтолд 111. Тэжээлийн хэлхээний дөрөв дэх түвшин аль нь вэ? а. Өвсөн тэжээлтэн б. Продуцент в. Өвсөн тэжээлтэн амьтдаар хооллодог махчин амьтад г. Жижиг махчдаар хооллодог хүчирхэг махчид д. Холимог идэштэн 112. Химийн урвалын үр дүнд амьд бие махбодын дотоодод энерги ямар хэлбэрээр орших вэ?

Page 176: маш сайн ном

176

а. Дулаан б. Ижилсэх в. Ялгадас г. Идэш тэжээл 113. Химийн ямар элементийн дутагдлаас ясны сийрэгжилт явагддаг вэ? а. Кальци б. Кали в. Натри 114. Тухайн амьдрах орчны гадаргуугийн төлөв байдал, температур, чийгшил, гэрэлтүүлэг, хөрсний нөхцөл зэрэг амьдрах орчны төлөв байдал бүрэлдэн тогтоход голлох үүрэгтэй ургамлуудыг экологийн ухаанд юу гэж нэрлэдэг вэ? а. Доминант б. Синуз в. Парцелярность г. Эдификтор 115. Улаанбаатар хот орчмын агаарын суурин бохирдуулагчид юу орох вэ? а. ДЦ станцууд, тэдгээрийн утаа, тортог, төрөл бүрийн хий б. Гэр хорооллын зуухны утаа в.Тээврийн хэрэгсэл 116. Оросын эрдэмтэн В.И.Вернадскийн үндэслэсэн сургаалыг тэмдэглэнэ үү. а. Атмосфер б. Ноосфер в. Гидросфер г. Литосфер д.Техносфер е. Биосфер 117. Газрын гадаргуугаас дээш 50-80 км-ийн хооронд агаар мандлын ямар давхарга оршдог вэ? а. Тропосфер б. Мезосфер в. Стратосфер г. Термосфер 118. Биоценоз гэсэн ойлголтыг анх хэн томёолсон вэ? а. А.Тенсли б. В.Н.Сукачев в. К.Мёбиус г. Е.М.Лавренко 119. Идэш тэжээлийн хэлхээнд задлагч үүрэгтэй оролцогчийг тэмдэглэнэ үү. а. Хөрсний бактериуд б. Зөгий в. Хонин гүрвэл г. Хялгана 120. Усны ёроолд амьдардаг амьтдыг юу гэж нэрлэх вэ? а. Нейстон б. Плейстон в. Бентос 121. Тэжээлийн гурав дахь түвшин аль нь вэ? а. Өвсөн тэжээлтэн амьтад б. Продуцентүүд в. Өвсөн тэжээлтэн амьтдаар хооллодог махчид г. Жижиг махчдаар хооллодог хүчирхэг махчид д. Холимог идэштэн амьтад

Page 177: маш сайн ном

177

122. Бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн ямар хэлбэртэй вэ? а. Ялгадас б. Ижилсэх в. Дулаан 123. Үсний өнгө алдахад химийн ямар элементийн дутагдал нөлөөлөх вэ? а. Хүхэр б. Төмөр в. Зэс 124. Биосферт бодис, энергийн солилцоо тасралтгүй байх нөхцлийг хангагч, идэш тэжээлийн хэлхээний анхдагчдыг тэмдэглэнэ үү? а. Редуцентүүд б. Консументүүд в. Продуцентүүд 125. Улаанбаатар хотын агаарын хөдөлгөөнт бохирдуулагчид юу орох вэ? а. ДЦ Станцууд, тэдгээрээс гарч буй утаа, тортог, элдэв хий б. Гэр хорооллын зуухнууд в. Бүх төрлийн ачааны ба суудлын автомашинууд 126. Хүн төрөлхтний бүтээсэн үйлдвэрлэл, соёл иргэншлийн зүйлсийг Экологийн ухаанд хэрхэн нэрлэдэг вэ? а. Үйлдвэрлэлийн орчин б. Нийгмийн орчин в. Байгалийн орчин г. Хүний нийгмийн орчин д. Антропогенезийн орчин 127. Чулуун мандлыг өөрөөр юу гэж нэрлэх вэ? а. Атмосфер б. Ноосфер в. Гидросфер г. Литосфер д. Техносфер е. Биосфер 128. Нектон амьтны амьдралын онцлог юу вэ? а. Усанд ямар нэг хатуу гадаргууд бэхлэгдэн амьдардаг б. Усанд идэвхтэй сэлж, хөвж амьдардаг в. Ус ба агаарын зааг дээр амьдардаг 129. Хөрсний ялзмаг ямар нөлөөллийн дор үүсэн бүрэлдэх вэ? а. Хөрс тогтвортой нөхцел учир ялзмагт бодисоор байнга баяжижи байдаг. б. Ус, ургамлын нөлөөгөөр органик бодис үүснэ в. Амьд биесийн амьдралын үйл ажиллагаа, бичил биетнүүд, мөөг, ургамал, амьтны задралаар 130. Дэлхийн агаар мандлын ямар давхаргад хур тунадас бүрэлдэж, салхи шуурга үүсдэг вэ? а. Тропосфер б. Мезосфер в. Стратосфер г. Термосфер 131. Амьд бие амьгүй орчингүйгээр дан ганцаараа амьдардаггүй гэсэн санааг хэн анх дэвшуүлсэн вэ? а. А.Тенсли б. В.Н Сукачев в. Р.Линдеман г. Э.Геккель

Page 178: маш сайн ном

178

132. Продуцентүүд органик бодисыг нийлэгжүүлэхэд шаардлагатай анхдагч түүхий эдэд юу орох вэ? а. Ус б. Нүүрстөрөгч в. Хүчилтөрөгч г. Холимог д.Эрдэс бодис 13З. Усанд идэвхгүй хөвж амьдардаг амьтдыг юу гэж нэрлэх вэ? а. Планктон б. Плейстон в. Бентос 134. Үзэгдэх гэрлийн цацраг долгионы ямар мужид хамаарах вэ? а. 380-710нм б. 180-300 нм в.710-3000 нм 135. Тэжээлийн анхдагч түвшин аль нь вэ? а. Өвсөн тэжээлтэн б. Продуцент в. Өвсөн тэжээлтэн амьтдаар хооллодог махчин г. Жижиг махчдаар хооллодог хүчирхэг махчид д. Холимог идэштэн 136. Тэжээлийн эхний түвшнөөс дараагийн түвшинд энерги ямар ерөнхий зүй тогтлоор шилжих вэ? а.20-30 дахин буурч шилждэг б. Ойролцоогоор 10 хувиар буурна в. Ойролцоогоор 10 дахин ихэснэ г. Ойролцоогоор 2 дахин буурна. 137. Амьсгалд зарцуулагдснаас илүү гарсан нийт бүтээгдэхүүнийг юу гэх вэ? а. Анхдагч нийт бүтээгдэхүүн б. Цэвэр бүтээгдэхүүн в. Хоёрдогч бүтээгдэхүүн 138. Амьд бие махбодын хооронд экологийн урвуу суврага үүсгэдэг ямар хэлбэрийн харилцаа байдаг вэ? а. Аменсализм б. Мутуализм в. Паразитизм 139. Байгаль дахь фосфорын эх үүсвэр юу вэ? а. Далай тэнгисийн ургамал б. Амьтны яс в. Уулын чулуулаг 140. Хотжилтын өвчин нийгэм эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх үү? а. Тийм б.Үгүй 141. Экологийн сукцесс буюу солигдол гэж юу вэ? а. Нэг биоценоз нөгөө биоценозоор солигдох б. Биогеоценоз биоценозоор солигдох в. Биосфер биоценозоор солигдох г. Биоценоз биогеоценозоор солигдох 142. Экологийн ухаанд оюун ухаантны мандлыг юу гэж нэрлэх вэ?

Page 179: маш сайн ном

179

а. Атмосфер б. Ноосфер в. Гидросфер г. Литосфер д.Техносфер е. Биосфер 143. Чулуулагт мандал дахь амьд бие махбодын хил заагыг тодорхойлно уу. а. 4 км б. 10-11км в. 25 км 144. Агаар мандлын доод давхаргыг юу гэж нэрлэдэг вэ? а. Тропосфер б. Мезосфер в. Стратосфер г. Термосфер 145. Аль нь 3 ба 4-р эрэмбийн хэрэглэгч болохыг тэмдэглэнэ үү. а. Өвсөн тэжээлт мэрэгчид б. Могой, шар шувуу в. Цагаан зээр, буга г. Мод бутаар хооллогчид 146. 3арим тохиолдолд биеийн нэг хэсэг усанд, нөгөө хэсэг нь агаарт амьдардаг амьтдыг юу гэж нэрлэх вэ? а. Нейстон б. Плейстон в. Бентос 147. Амьд бие махбодын амьдралд хамгийн өндөр ач холбогдолтой, зайлшгүй шаардлагатайг нь тэмдэглэнэ үү. а. Хэт улаан туяа б. Үзэгдэх гэрлийн цацраг в. Хэт ягаан туяа 148. Тэжээлийн хэлхээний хоёрдогч түвшинд хамаарахыг нь тэмдэглэнэ үү? а. Царцаа, голио б. Продуцентүүд в. Өвсөн тэжээлтэн амьтдаар хооллодог махчин г. Жижиг махчдаар хооллодог хүчирхэг махчид д. Холимог идэштэн амьтад 149. Экологийн тогтолцоонд оролцож буй ногоон ургамал, амьтан, бичил биетний оршин амьдарч буй бүрэлдэхүүн хэсгийг юу гэж нэрлэдэг вэ? а. Экосистем б. Биоценоз в. Амь мандал г. Биотоп 150. Экосистемд цэвэрлэгээний үүрэг гүйцэтгэдэг бүлэг амьд бие махбодыг хэрхэн нэрлэдэг вэ? а. Фитофаг б. Зоофаг в. Сапрофаг 151. Агаар мандлын хүчилтөрөгчийг байнга сэлбэн баяжуулагч эх үүсвэрийг тэмдэглэнэ үү. а. Продуцентүүд б. Консументүүд в. Уулын чулуулгын найрлага дахь хүчилтөрөгч г. Төрөл бүрийн органик нэгдэл

Page 180: маш сайн ном

180

152. Усан мандал дахь биосферийн хил хязгаарыг тэмдэглэнэ үү. а. 4 км б. 25 км в. 10-11 км 153. Усан сангийн литораль бүс гэж юуг хэлэх вэ? а. Усан сангийн эрэг, хөвөө орчмын гүехэн устай, биологийн төрөл зүйлээр баялаг хэсэг б. Усан орчинд нарны гэрэл нэвтрэх бүс в. Далай, тэнгисийн хамгийн гүн хэсэг 154. Тропосферээс цааш үргэлжлэх агаар мандлын давхаргыг юу гэж нэрлэх вэ? а. Термосфер б. Мезосфер в. Стратосфер 155. Биогеоценологийн тухай сургаалыг хэн боловсруулсан вэ? а. А.Тенсли б. В.Н Сукачев в. Р.Линдеман г. Е.М.Лавренко 156. Тухайн экосистемд тэргүүлэх үүрэгтэй амьд биесийг юу гэж нэрлэх вэ? а. Эдификтор б. Синуз в. Парцелярность г. Доминант 157. Хемосинтез гэж юу вэ? а. Нарны гэрлийн энергийн оролцоотойгоор органик бодис бий болно б. Хэт ягаан туяаны оролцоотойгоор органик бодис бий болно в. Хүчилтөрөгчгүй орчин дахь химийн урвалаас үүсэлтэй энергийн оролцоотойгоор органик бодис бүрэлдэх үйл явц 158. Биосферийн оршин тогтноход агаар мандал ямар үүрэгтэй вэ? а. Эрчим хүчний эх үүсвэр болно. б. Идэш тэжээлийн орчин болно. в. Амьд бие махбодын амьсгалалтыг хангах, дулааныг зохицуулах, дахин хуваарилах, цаг уурыг хэлбэржүүлэх 159. Хүчиллэг тунадас ямар хэлбэрээр газрын гадаргад буух вэ? а. Талст хэлбэрээр б. Нойтон ба хуурай байдлаар в. Хийн төлөв байдалтайгаар 160. Агаарын бохирдолтыг хэрхэн ангилах вэ? а. Органик ба органик бус б. Ахуйн ба үйлдвэрийн в. Хими, физик, биологийн 161. Аль нь усны химийн бохирдуулагч вэ? а. Вирус, бактер, нян бусад бичил биетүүд б. Цацраг идэвхит бодис в. Нефть, нефтийн бүтээгдэхүүн, пестицид 162. Усны биологийн бохирдуулагчийг тэмдэглэнэ үү. а. Вирус, бактер, нян, бичил биетүүд б. Цацраг идэвхит бодис, хөвөгч хатуу биетүүд в. Нефть, нефтийн бүтээгдэхүүн, пестицид

Page 181: маш сайн ном

181

163. Хүний хүчин зүйлийн нөлөөллөөр хөрсөнд гарах өөрчлөлтүүдийг тэмдэглэ а. Хөрсний эвдрэл б. Хөрсний бохирдол в. Уулын чулуулгийн тарамцаг үүсэх г. Цөлжилт д. Ашигт малтмалын ордууд шинээр үүсэх 164. Гербицид гэж юуг хэлэх вэ? а. Ургамлын хортон шавьж устгахад хэрэглэдэг химийн бодис б. Хогийн ургамал устгахад зориулсан химийн бодис в. Ургацыг нэмэгдүүлэхэд хэрэглэдэг химийн бодис 165. Усны физикийн бохирдуулагчдад юу орох вэ? а. Вирус, бактер, нян , бичил биетүүд б. Цацраг идэвхит бодис, хөвөгч хатуу биетүүд в. Нефть, нефтийн бүтээгдэхүүн, нийлэг бодис пестицид 166. Пестицид гэж юуг хэлэх вэ? а. Ургамлын хортон шавьж устгахад хэрэглэдэг химийн бодис б. Хогийн ургамал устгахад зориулсан химийн бодис в. Ургацыг нэмэгдүүлэхэд хэрэглэдэг химийн бодис 167. Агаар мандлыг бохирдуулагч байгалийн эх үүсвэрт юу юу орох вэ? а. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх бүх зүйл б. Үйлдвэржилт, хөдөө аж ахуй, цахилгаан станц, гэрийн галлагаа в. Салхи, шуурга, галт уулын дэлбэрэлт, ойн түймэр 168. Озоны давхарга цоорсноор ямар сөрөг үр дагавар учрах вэ? а. Фотосинтезийн хэвийн үйл ажиллагаа зогсно. б. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээс хамгаалах чадвар алдагдаж, амьд бие махбод наранд түлэгдсэнээр арьсны хорт хавдар элбэг тохиолдоно. в. Экосистемийн тэжээлийн гинжин хэлхээ тасардаг. г. Усны плактонуудын амьдралын хэвийн үйл ажиллагаа алдагдана. 169. Үржил шимт хөрс гэж юуг хэлэх вэ? а. Агроэкосистемээр үүссэн хөрс б. Зохиомлоор үүссэн хөрс в. Байгалийн геологийн тогтоцтой хөрс 170. Монгол улсын хуулиар Дархан цаазат газрын нутаг дэвсгэрийг дотоод бүсчлэлийн хувьд хэрхэн ангилдаг вэ? а. Онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс б. Онцгой бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс в. Онгон бүс, хамгаалалтын бүс, аялал жуулчлалын бүс

Page 182: маш сайн ном

182

ТЕСТИЙН ХАРИУ 1-в 26-б 51-а, в, г 76-в 101-в 126-г 151-а 2-в 27-б 52-в 77-а, б 102-в 127-г 152-в 3-а 28-в 53-в 78-в 103-а 128-б 153-а 4-б 29-а 54-а 79-а 104-б 129-в 154-в 5-б 30-в 55-а 80-б 105-б 130-а 155-б 6-г 31-в 56-в 81-б 106-в 131-г 156-г 7-г 32-б 57-б, в, г 82-б 107-б 132-а,б 157-в 8-г 33-а 58-а 83-а 108-б 133-а 158-в 9-б 34-г 59-в 84-б 109-в 134-а 159-б 10-а 35-д 60-б 85-в 110-а 135-б 160-в 11-6 36-а 61-а 86-а 111-г 136-б 161-в 12-в 37-б 62-а 87-г 112-а 137-б 162-а 13-б 38-в 63-а 88-а 113-а 138-в 163-а, б, г 14-в 39-г 64-в 89-а 114-г 139-в 164-б 15-б 40-г 65-б 90-в 115-а,б 140-а 165-б 16-а 41-а 66-а 91-а 116-б, е 141-а 166-а 17-в 42-а, б, в 67-б 92-в 117-б 142-б 167-в 18-а 43-б 68-б 93-в 118-в 143-а 168-б 19-а 44-б, в, г 69-д 94-а 119-а 144-а 169-в 20-б 45 б, г, д 70-г 95-г 120-в 145-б 170-а 21-б 46-б, в 71-в 96-в 121-в 146-б 22-в 48-в 72-г 97-в 122-а 147-б 23-в 48-а, б, в 73-а 98-а,б 123-а 148-а 24-а 49-в, г, д 74-а 99-в 124-в 149-г 25-а 50-а, б, в 75-а 100-б 125-в 150-в

АГУУЛГА

Page 183: маш сайн ном

183

Өмнөх үг Идэвхтэн байгаль хамгаалагчийн эрх үүрэг

Нэгдүгээр бүлэг. МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН

ТҮҮХЭН ТОЙМ Байгаль хамгааллын хууль цаазын түүхэн уламжлал Унших бичигт болон байгаль орчны хууль тогтоомжид түгээмэл тохиолдох зарим ойлголт, нэр томъёоны тайлбар

Хоёрдугаар бүлэг.

МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ

Биологийн нөөц баялгийн судалгааны түүхэн тойм

МОНГОЛ ОРНЫ АМЬТНЫ АЙМАГ Сүүн тэжээлтэн (хөхтөн), шувуу, загас, хоёр нутагтан, мөлхөгчид, шавжийн судалгааны тойм Монгол орны амьтны аймгийн одоогийн төлөв байдал Амьтны төрөл, зүйлийг хамгаалахад баримтлах биологийн зарчим, нөөц баялгийг зохистой ашиглах хамгаалах бодлогын чиглэл Амьтдыг “төрөлх бус орчинд” (ex situ) хамгаалах аргууд Амьтдыг “төрөлх орчинд” нь (in situ) хамгаалах аргууд Улаан номын тухай товч ойлголт

МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМАГ

Монгол орны ургамлын аймгийн судалгааны тойм Монгол орны хөвд, хаг, мөөг, замгийн судалгаа Ургамлын аймаг дахь экологийн үндсэн бүлгүүд, Монгол орны унаган (эндемик) ба үлдэц (реликт) ургамал Монгол орны ховор ургамал. Монгол орны ургамал- газарзүйн онцлог Монгол орны ургамал- газарзvйн тойргуудын өвөрмөц төлөөлөгчид Эдийн засгийн ашигт буюу хэрэглээний ургамал Ургамлын аймгийн ашиглал хамгааллын асуудал

Гуравдугаар бүлэг

АМЬД БИЕ, ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО Экологийн шинжлэх ухааны судлах зүйл, зорилт, ач холбогдол Экологийн хүчин зүйл, тэдгээрийн ангилал, харилцан үйлчлэл Экологийн систем, биогеоценозын тухай ойлголт, тэжээлийн холбоо, биобүтээмж Биосферийн тухай ерөнхий ойлголт Биосфер дэх бодис ба энергийн эргэлт Хүний үйл ажиллагаагаар байгалийн зүй тогтол алдагдах нь. Ноосфер

Page 184: маш сайн ном

184

Дөрөвдүгээр бүлэг

ЭВОЛЮЦИЙН ТУХАЙ СУРГААЛ Дарвины өмнөх эволюцийн тухай ойлголт, Дарвины сургаалын үүсэл Дарвины сургаал, орчин үеийн Дарвинизм, зүйл, популяцийн тухай ойлголт Популяци - эволюцийн нэгж Удамшил ба хувьсал, амьдралын төлөө тэмцэл түүний хэлбэрүүд Байгалийн шалгарал. Эволюцийн бусад хүчин зүйл Амьд биеийн зохилдлогоо, микроэволюци ба шинэ зүйл үүсэх тухай ойлголт Амьд ертөнцийн хөгжил, макроэволюци, түүний баталгаа Ургамал амьтны ангилал зүй эволюцийн тусгал мөн Амьд ертөнцийн эволюцийн үндсэн чиглэл Дэлхий дээрх амьдралын хөгжлийн түүхэн тойм Хүний гарал үүслийн тухай ойлголт, хүн адгууснаас үүссэний баталгаа Эртний болон орчин үеийн анхны хүн, арьстны тухай ойлголт

Тавдугаар бүлэг

БАЙГАЛИЙН НӨӨЦ БАЯЛГИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ТӨРИЙН

БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА Дархлан хамгаалсан газар нутаг Ойн байгууллага. Амьтны аймгийг хамгаалах болон агнуурын байгууллага. Газар зохион байгуулах байгууллага. Ус цаг уурын байгууллага Усны асуудал хариуцсан байгууллага Ургамал хамгааллын байгууллага Байгаль хамгаалах олон нийтийн байгууллага Байгаль орчныг хамгаалах албаны үйл ажиллагаа Байгаль орчны төрийн хяналтын өнөөгийн тогтолцоо

Зургаадугаар бүлэг

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, БАЙГАЛИЙН НӨХЦӨЛ, НӨӨЦ БАЯЛГИЙГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ

ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Байгаль орчныг хамгаалах яам (1987-1990) Байгаль орчны хяналтын улсын хороо (1990-1992) Байгаль орчны яам (1992 -1996) Байгаль орчны яам (1996-2000) Байгаль орчны яам (2000-2006) Байгаль орчны яам (2006-2007) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ус цаг уур, орчны шинжилгээний газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны хэрэг эрхлэх газар

Page 185: маш сайн ном

185

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЛИЙН ТОВЧ ЛАВЛАХ

Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах журам Байгаль орчны салбарын хуулиуд Байгаль орчны бодлого, хөтөлбөрийн жагсаалт Монгол улсын нэгдэн орсон болон соёрхон баталсан байгаль орчны салбарын олон улсын конвенци Байгаль орчны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээр санамж бичгийн жагсаалт Улсын тусгай хамгаалалттай газар Уур амьсгал түүний өөрчлөлт Цөлжилт Агаарын бохирдол Химийн бодисын ашиглал Монгол орны усны нөөц ашиглал Монгол орны ойн баялаг, нөөцийн ашиглал, хамгаалал Монгол орны ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээний холбогдолтой мэдээлэл Монгол орны нэн ховор болон агнуурын онцгой холбогдол бүхий амьтад Монгол Улсаас CITES-ийн I, II хавсралтад орсон шувуудын жагсаалт Монгол улсаас CITES-ийн I, II хавсралтанд орсон хөхтөн амьтдын жагсаалт Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, нөөц ашигласны төлбөр хураамжтай холбогдолтой мэдээлэл Монгол орны нэн ховор, ховор, унаган ургамлын холбогдолтой мэдээлэл ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН МЭДЛЭГЭЭ ШАЛГАХ ТЕСТ ИДЭХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ БИЕ ДААН УНШИЖ СУДЛАХ НОМ БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ