135
монгол улсын их хурал засгийн газрын хэрэг эрхлэх газар “НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН ЭМХЭТГЭЛ Улаанбаатар хот

 · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

  • Upload
    others

  • View
    34

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

монгол улсын их хурал

засгийн газрын хэрэг эрхлэх газар

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ЭМХЭТГЭЛ

Улаанбаатар хот

Page 2:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс эмхэтгэн хэвлүүлэв.

Copyright@ НҮБХХ

Адмон принт ХХК-д хэвлэв. 2020 он.

Page 3:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

3

АГУУЛГА

ӨмнӨх үг ....................................................................................................................................................5

нэг. илТгэлнутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага ........9

Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаТөрийн албаны шинэчлэл ба төвлөрлийг сааруулах бодлого ..............................................18

г.занданшатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бодлого, чиг хандлага ........................27х.Булгантуяа, Сангийн дэд сайд

монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үр дүн, цаашид анхаарах асуудлууд ..........................................................................................................31

Д.ганзориг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, судлаач орон нутгийн төлөөллийн болон гүйцэтгэх байгууллагын хоорондын харилцаа: одоо ба ирээдүй ...................................................................................................................................37

с.сүхбаатар, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаТөв орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоог хангахад тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам .................................................................................................. 45

Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг даргаорон нутгийн төсвийн удирдлагыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, шийдэл ................................................................................................................... 49

г.сувд, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

азийн улс орнуудын нутгийн удирдлагын тогтолцоо, бие даасан байдлыг хангаж буй туршлага ..........................................................................................................................57

T. р. рагунандан, LOGIN олон улсын байгууллагын Бодлого судлалын төвийн зөвлөхмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах үндсэн асуудлууд ............................... 62

Ж.майзориг, Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаан лекс ХХН-ийн гишүүн

хоЁр. санал, зӨВлӨмЖ

нуТгийн уДирДлагын ТогТолцоо, эрх зүйн шинэчлэл чуулганД оролцогчДын хэлсэн санал .................................................................................................... 69

2019 оны 1 Дүгээр сарын 15-16-нД “нуТгийн уДирДлагын ТогТолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганД ТанилцуулагДсан ззнДнТуТх-ийн шинэчилсэн найруулгын ТӨсӨлД оролцогчДоос Бичгээр ӨгсӨн санал ........105

“нуТгийн уДирДлагын ТогТолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганаас гаргасан зӨВлӨмЖ .......................................................................................................................124

гураВ. чуулганД оролцогчиД .................................................................................... 126

Page 4:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

4

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ТОВЧИЛСОН ҮГгхусазз Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ЖДү Жижиг дунд үйлдвэрлэлзДТг Засаг даргын тамгын газариТх Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралинх Иргэдийн Нийтийн ХуралмуззнДнТуТх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульнӨуБ Нутгийн өөрөө удирдах байгууллаганӨуЁ Нутгийн өөрөө удирдах ёснүБ Нэгдсэн Үндэстний Байгууллагаонхс Орон нутгийн хөгжлийн сануих Улсын Их Хурал

Page 5:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

5

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ӨМНӨХ ҮГ

Л.ӨлзийсайханУлсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний захирал

“Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хамтран 2019 оны 01 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд тус чуулганы эмхэтгэлийг Та бүхэнд толилуулж байна.

Чуулганд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид зэрэг 250 гаруй хүн оролцож, нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг тал бүрээс нь судалгаа дүн шинжилгээ, тодорхой хуулийн төсөлд тулгуурлан хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.

Чуулганаар нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үр дүн, төрийн албаны шинэчлэл, төвлөрлийг сааруулах бодлого, орон нутгийн төсвийн удирдлага, эрх мэдлийг нэмэгдүүлэх, орон нутгийн төлөөллийн болон гүйцэтгэх байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, төв, орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоог хангахад тулгамдаж буй асуудал, шийдлийн хувилбаруудыг авч хэлэлцсэн юм.

Чуулганд оролцогчдыг i) төрийн захиргааны төв байгууллага; ii) аймаг, нийслэл; iii) сум, дүүрэг, баг, хороо гэсэн бүлэгт хуваан салбар хуралдаан зохион байгуулж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах зарчмын саналуудыг хэлэлцлээ.

Page 6:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

6

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Уг эмхэтгэлд чуулганд тавигдсан үндсэн илтгэлүүд, оролцогчдын хэлсэн санал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулахаар аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчдийн хэлсэн саналууд, чуулганы зөвлөмжийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Энэ эмхэтгэл нь нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн орчныг шинэчлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хууль тогтоогчид болон бодлого боловсруулагчид, судлаачид, мэргэжилтнүүдэд чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж итгэж байна.

----оОо----

Page 7:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

7

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

илтгэл

Page 8:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

8

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Page 9:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

9

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГАилтгэгч:Дуламдоржийн Тогтохсүрэн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

Монгол орны өнцөг булан бүрээс Засаг захиргааны нэгж бүрийн төлөөлөл болж хүрэлцэн ирсэн та бүхэнд мөн нутгийн удирдлагын чиглэлээр судалгаа явуулдаг судлаачид, энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг, оролцож байгаа бүх хүмүүст энэ өглөөний мэндийг хүргэе. Нутгийн удирдлагын тухай асуудал 1992 оны Үндсэн хуульд тодорхой нэг бүлэг болж тусгагдсан. Үүнээс хойш бид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа гарган хэрэгжүүлж, 28 жилийг ардаа үдсэн байна. Төвлөрлийг сааруулах орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал үе шат бүрд өөр өөрөөр явдаг. Нэг хэсэгт нь төвлөрөл явагдаж, нэг хэсэгт нь сааруулах ажил явагддаг. Үечилж авч үзвэл 1992-2000 оны хооронд төвлөрлийг сааруулах орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр тухайн үеийн Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхой

арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байсан. 2000-2005, 2006 оныг хүртэл төвлөрүүлэх чиглэл рүү явсан.

Түүний сонгодог жишээ нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн явдал. Энэ тухай энд сууж байгаа хүмүүс мэдэж байгаа болов уу. 2006-2010 оны хооронд төвлөрлийг сааруулъя, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлье гэж хуульд өөрчлөлт оруулсан. Төсвийн тухай хууль орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд анхаарсан хууль байсан. 2013-2016 он хүртэл төвлөрүүлэх үйл явц явагдсан. 2017 оноос хойш төвлөрлийг сааруулъя орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэл маш хүчтэй гарч ирж байгаа нь өнөөдрийн болж байгаа чуулганы илрэл гэж бодож байна. Сүүлийн 25, 26 жилд орон нутгийн удирдлагад ажиллаж байсны хувьд өнөөдрийнх шиг чуулган сүүлийн үед болж байгаагүй төдийгүй бүхий л аймаг, сум, дүүрэг, хороо, анхан шатны нэгж бүрээс төлөөлөгч оролцсон нутгийн удирдлагын эрх зүйн орчныг цаашид яаж боловсронгуй болгох вэ гэдгийг ярилцахаар цугларсан чухал зөвлөгөөн

Page 10:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

10

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

болж байна хэмээн бодож байна. Тэр дотор хэд хэдэн нөхцөл байгаа. Эхлээд нөхцөлийг нь яръя гэж бодож байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Төвлөрлийг сааруулахад Засгийн газрын ажил их чухал гэж боддог. Засгийн газар, сайд нар аль болох төвлөрүүлэхийг хичээдэг хүмүүс. Харин энэ удаад төвлөрлийг сааруулъя, орон нутагт эрх мэдлийг өгье гэсэн чиглэл рүү одоогийн Засгийн газар санаачилгатай ажиллаж байгаа. Засгийн газраас төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд юу хийж байгаа тухай Г.Занданшатар дарга, Х.Булгантуяа сайд нар ярих болов уу гэж бодож байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хоёр төсөл хэрэгжиж байгаа.

1.“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг”;

2.“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл. Энэ 2 төслийн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өнгөрсөн 26 жилийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийсэн. Тайланг та бүхэнд тараасан. Маш сайн дүгнэлт гарсан байсан. Энэ дүн шинжилгээнд тулгуурлан шинэ хуулийн төслийг боловсруулсан. Тиймээс орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход уг 2 төсөл чухал хувь нэмэр оруулж

байгаа гэдгийг энэ дашрамд хэлье. Цаг хугацааны хувьд ч нутгийн удирдлагын эрх зүйн орчныг сайжруулах нөхцөл бүрдсэн. Үүнтэй холбогдуулж өнгөрсөн 2018 оны 4 дүгээр сард Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамж гарч орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судлах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар гишүүн гээд орон нутгийн удирдлагад ажиллаж байсан туршлагатай, энэ чиглэлээр судалгаа хийдэг Улсын Их Хурлын 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг нь Улсын Их Хурал дээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажилладаг.

Би хоёр үндсэн чиглэлээр илтгэлээ танилцуулна.

1. Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага юу байна вэ?

2. Төвлөрлийг сааруулах орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсгээс ойрын хугацаанд юу хийх вэ гэсэн 2 чиглэлээр товчхон мэдээлэл өгнө. Илтгэл тараагдсан байгаа.

1992 оны Үндсэн хуулиар нутгийн удирдлагын тогтолцоо шинээр үүсэж бий болсон. Үндсэн хуульд байгаа хамгийн чухал заалт бол 62 дугаар зүйл. Үүнийг салбарын болон органик хуулиудад үзэл санаагаар нь тусгах

Page 11:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

11

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

маш чухал. Тухайлбал: “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн шинж чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”. Дараагийн заалт нь “нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно” гэсэн маш тодорхой заалт бий. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр бид маш тааруу анхаарч ажилласан. Хэрвээ нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих шатны байгууллагуудад тухайлан зааж эрх олгоогүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно гэсэн хоёр маш чухал заалт бий. Үүнийг хэрэгжүүлэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хуулиудад тусгах чиглэлээр бид анхаарч ажиллаагүй байна. Өмнө нь Д.Лүндээжанцан гишүүний нээлтийн үгэнд тодорхой дурдагдсан 1992 онд батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь тухайн цаг үеийн нөхцөл байдал, асуудал шийдвэрлэх үүргээ гүйцэтгэсэн. 2006 онд батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн өөрчлөлт мөн тухайн цаг үеийнхээ чиг үүргийг гүйцэтгэсэн. Харин одоо нутгийн удирдлагын чиглэлээр Үндсэн хуульд заасан тодорхой бие даасан чиглэлийн

зүйлүүдийг илүү тодорхой хуульчилж, нарийвчлах зайлшгүй шаардлага байгаа юм.

Өмнө дурдсан Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Улсын Их Хурлын Тамгын газар хамтарч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээний дүгнэлтийн хэсгээс хэдэн зүйлийг Та бүхэнд хэлье.

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь зах зээлийн нөхцөлд орон нутгийн удирдлагын хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрэн дүүрэн хангаж чадаагүй.

2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын мөн чанар түүнд нийцсэн чиг үүрэг, бүрэн эрхийн зохицуулалтыг бүрэн хуульчилж чадаагүй.

3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн онцлогийг бүрэн тодорхойлоогүй. Та бүхний мэдэж байгаагаар бүх чиг үүрэг нь давхацсан байдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн 29 бүрэн эрх бүгд давхацсан.

Нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг дэлгэрэнгүй зохицуулж тодорхойлоогүй. Үүний улмаас нутгийн удирдлагын шат шатны байгууллага Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоорондын зааг ялгаа тодорхой бус байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол амьдрал дээр байнга давтагдаж байдаг асуудал.

Page 12:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

12

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Тиймээс нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагын талаар 4 зүйл хэлье.

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөхөд харгалзан үзэх үндсэн шалгуурыг маш тодорхой болгох шаардлага бий. Бид сүүлийн 26 жил Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдээ томруулах гэж яриад байгаа боловч чадахгүй байгаа. Энэ нь нэг талаасаа Үндсэн хуультай, нөгөө талаасаа хууль зүйн үндэслэл, шалгуур нь тодорхой бус байгаатай холбоотой.

2. Хотын эрх зүйн байдлын асуудал үнэхээр бүрхэг. Тиймээс одоо мөрдөж байгаа Үндсэн хуульд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дотор хот байдаг. Хот бол Засаг захиргааны нэгж биш гэж заасан. Нэгж доторх хотын эрх зүйн байдал, түүний өмч, төсөв, хотоос иргэдэд үзүүлэх үйлчилгээний гээд олон асуудал бий. Эдгээрийг нарийвчилж, зааглах хэрэгтэй. Одоо орон нутаг, улсын чанартай хотууд Засаг даргатай хамтарч нэг талдаа төрийн ажил, нөгөө талдаа аж ахуйн ажил нь хамт явж байгаа. Тиймээс эдгээрийг зааглах эрх зүйн үндсийг бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.

3. Нутгийн удирдлагын гурван түвшин буюу аймаг, нийслэл, сум, баг, хорооны түвшинд чиг үүрэг бүрэн эрхийг тодорхойлохдоо

ихэвчлэн нийтлэг чиг үүрэг, бүрэн эрх гэж зохицуулсны улмаас дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийг шийдвэрлэх боломжтой болсон. Шийдвэрлэдэг тохиолдлууд олон байна. Олон кейс байсан. Эдгээрийг давхардуулахгүй байх, засах, сайжруулах зайлшгүй шаардлага гарсан.

4. Орон нутгийн төсөв, санхүү, татвартай холбоотой эрхийг нэмэх дорвитой өөрчлөлт хийж, орон нутаг санхүү төсвийн хувьд бие даах боломжтой эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага байна гэж үзсэн.

Дээрх 4 шаардлагын үүднээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг эхний ээлжид өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа.

Төвлөрлийг сааруулах орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр 4, 5 практик хэрэгцээ шаардлага байна.

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалтыг шинэчлэх шаардлага байна. Үүнийг олон удаа ярьж байгаа.

2. Чиг үүргийн давхардал, тодорхой бус хуваарилалт маш их байдаг. Өнөөдөр Улсын Их Хурлаас гарч байгаа олон хуулиудад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт олон чиг үүргүүд өгч байгаа. Тэдгээр нь байнга давхарддаг.

Page 13:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

13

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

3. Орон нутгийн санхүүгийн эрх мэдэл бага. Ихэнх нь Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авах сонирхол бий болчихсон. Илүү их татаас авч байвал болно гэсэн сэтгэлгээ, хандлага бий болсон.

4. Чиг үүрэг, санхүүжилт, хариуцлагын асуудал хоорондоо уялдаагүй. Чиг үүргийг өгч байгаа боловч санхүүжилтийг нь олгодоггүй, дагаад хариуцлага нь байдаггүй.

5. Орон нутгийн төсөв, санхүүгийн чадавх, хэрэгцээ шаардлага хоорондоо ялгаатай. Энэ нь нэгж тус бүрийн өөрийн онцлог, нөхцөл байдлаас хамаардаг.

Эдгээр 5 шаардлагын хүрээнд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр манай ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид 5-6 чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзсэн.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Үндсэн хуулийг өөрчлөх чиглэлээр 2016 оны 12 дугаар сард Улсын Их Хурлаас ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүн энд сууж байна. Үндсэндээ 2 жил гаруй ажилласан. Ард нийтээр хэлэлцүүлэг явуулсан, Улаанбаатар хотод 1600 хүн оролцуулсан зөвлөгөөнүүд зохион байгуулсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Үндсэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл бэлэн болчихсон.

Үндсэн хуульд нутгийн удирдлагын чиглэлээр оруулах шаардлагатай олон зүйлүүд бий. Өнөөдөр 3 зүйлийг онцлон хэлье. Энэ эрх зүйн орчин шинэчлэгдвэл бидэнд маш их хэрэгтэй.

1. Хотын статусын тухай асуудал. Хотыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болгох уу, үгүй юу гэдэг асуудал бий. Энэ нь Эрдэнэт, Дархантай холбоотой. Улсын чанартай хот, орон нутгийн чанартай хот гэсэн 2 асуудал байгаа. Улсын чанартай хот нь Дархан, Эрдэнэт, орон нутгийн чанартай хот нь голдуу аймгийн төвүүд болон томоохон суурин газрууд байна гэж үзсэн. Аймаг, нийслэл гэхийн оронд аймаг, нийслэл, хот, сум, дүүрэг гэдгийн ард сум, дүүрэг, хот гэж орно. Ийм өөрчлөлт оруулахаар хуульд тусгаж байгаа.

2. Сум, дүүрэг, баг, хороонд улс төрийн намаас нэр дэвшүүлэх, улс төрийн нам үйл ажиллагаа явуулахыг хориглох. 2017 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл улс орон даяар хэлэлцүүлэг явуулсан. Энэ хэлэлцүүлэгт 370 гаруй мянган хүн санал өгсөн. Эдгээрийн 80-90 хувь нь орон нутагт улс төржилт их байна, үүнийг болиулж өгөөч гэсэн санал давамгайлж байсан. Тиймээс Засаг даргад нэр дэвшигчдийг улс төрийн намаас нэр дэвшүүлэхгүй байя гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлт явж байгаа.

Page 14:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

14

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

3. Засаг даргын томилгооны асуудал бий. Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс нь сонгоё. Ингэхдээ улс төрийн намаас нэр дэвшүүлэхгүй. Аймаг, нийслэлийн Засаг даргыг дээд шатны удирдлага буюу Ерөнхий сайд томилох тухай асуудал байгаа. Сүүлийн үед аймаг, нийслэл сум, дүүрэг дээр гарч байгаа түгээмэл дутагдал бол Засаг дарга нар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн барьцаанд орсон байдал хэтэрхий их газар авсан. Тиймээс нэгдмэл улсын хувьд авч үзэхэд ийм өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг энэ удаагийн парламент шийдчих юм бол цаашид орон нутгийн удирдлагыг сайжруулах, ялангуяа иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад маш том түлхэц болно. Анх энэ хэлэлцүүлгийг явуулахад сумын даргыг сонгоно гэдэг зүйл яригдаагүй. Баг, хорооны Засаг даргыг томилъё гэдэг санал явсан. Гэтэл зөрүүлээд иргэдээс гарсан санал нь сумын Засаг даргыг заавал сонгомоор байна гэдэг санал давамгайлсан. Тиймээс сум, дүүргийн Засаг даргыг сонгох шаардлагатай гэж үзсэн.

4. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд яригдах хоёр дахь том хууль бол яах аргагүй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль. Энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд өмнөх хуулийн хэрэгжилтийн

талаар маш сайн дүн шинжилгээ хийсэн судлаачдын багт талархал илэрхийлье. Чиг үүрэг, санхүүжилт, зохион байгуулалт, хариуцлага, ажлын уялдаа холбоо талаас нь маш сайн дүн шинжилгээ хийсэн байсан. Бид өмнөх хуулийнхаа хэрэгжилтэд сайн дүгнэлт гаргаж авч чадна гэдэг бол дараагийн хуулийг сайн гаргах үндсэн гол нөхцөл нь бүрдэж байгаа юм. Шинэ хуулийн төслийг Та бүхэнд тараасан. Энэ хуулийн төсөлд саналаа сайн өгөх хэрэгтэй. Өнөөдөр саналаа өгөх нь өгч, багийнхан, хамт олонтойгоо зөвлөлдөж, аймаг бүр саналаа бичгээр өгөх хэрэгтэй. Нутгийн удирдлагын амьдрал практик дээр нь байгаа хүмүүс учраас та бүгдээс олон санал гарна гэж бодож байна. Хуулийн төслийг бид 2019 ондоо багтаж батлуулах ёстой. Үүний тулд 4 дүгээр сарын 5-нд хаврын чуулган эхлэх үеэр энэ хуулийн төслийг өргөн барина. Үүний дараа Улсын Их Хурлаар гурван удаагийн хэлэлцүүлэг явагдана. Энэ хууль бол Үндсэн хуулийн дараа орох суурь хууль. Монгол Улсын 1600 гаруй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн харилцааг зохицуулсан хууль байх болно. Тус хуулийг хаврын чуулган, намрын чуулган хоёроор хэлэлцүүлж 2019 ондоо багтаан батлах ёстой. 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа уг хуулийг хэрэгжүүлж эхлэх ёстой. Ийм байдлаар төлөвлөж байна. Гол нь хууль

Page 15:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

15

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

маань шинэлэг, орон нутгийн эрх мэдлийг илүү нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан байх хэрэгтэй. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй бол хотын статусын асуудлыг тодорхой болгосон байх ёстой гэж бодож байгаа. Энэ хуулийг дагаад Төсвийн тухай хуулиас эхлээд олон хуульд өөрчлөлт орно. Иймд энэ хууль маш чухал ач холбогдолтой хууль юм.

Төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр манай ажлын хэсэг анхааръя гэж бодож байгаа. Н.Амарзаяа гишүүн ирсэн байна. Н.Амарзаяа гишүүн энэ чиглэлд голлон ажиллаж буй. Бид дотооддоо ажлаа хуваарилан хийж байгаа. Төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь үнэхээр чухал асуудал. Бид 4 чиглэлээр төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлье гэж үзсэн.

1) Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төсөв санхүүгийн асуудлыг тодорхой оруулах. Одоо мөрдөж байгаа хуульд төсөв санхүүгийн асуудал тусгагдаагүй. Чиг үүргийг нь тодорхой болгож, түүнд тохирсон санхүүжилтийг орон нутагт нь өгдөг болгох.

2) Татварын багц хуультай холбоотой асуудал. Улсын Их Хурлаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай, Хүн амын орлогын албан татварын тухай, Татварын ерөнхий хууль гэсэн гурван хууль хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн төсөл дээр бид орон нутгийн эрх мэдлийг яаж нэмэгдүүлэх, татварын тогтолцоог

яаж өөрчилж болох тухай ярилцаж байгаа.

3) Төсвийн тухай хуультай холбоотой асуудал. Төсвийн тухай хууль дээр хоёр асуудал бий.

Нэгдүгээрт, орон нутгийн хөгжлийн сан. 2013 оны Төсвийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсний дараа орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээ их дажгүй байсан. Ашигт малтмалын орлогоос ордог орлого харамсалтай нь хуульд өөрчлөлт орохгүй явсаар багасаж байгаа. Цаашид бид орон нутгийн хөгжлийн сангийн журамд өөрчлөлт оруулж ашигт малтмалын орлогыг багасгахгүй байх, нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарсан эрх зүйн орчныг судалж оруулъя гэж байгаа.

Хоёрдугаарт, орон нутгийн хөрөнгө оруулалт. 2019 оны улсын төсвийг өргөн барихад Засгийн газраас онцгой анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэж 189 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагт тавьсан. Улсын Их Хурлын гишүүд Төсвийн тухай хууль зөрчсөн гэж үзэж, Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улс даяар их хэмжээний хөрөнгө тараах гэж байна хэмээн янз бүрийн зүйл яриад буцаагаад улсын төсвийн хөрөнгө оруулалт болгочихсон.

Гэхдээ ямартай ч орон нутагт хөрөнгө оруулалт болж очсон. Цаашид Төсвийн тухай хуульд орон нутгийн хөрөнгө оруулалтад тусгай заалт оруулж өгөх зайлшгүй шаардлага байгаа бөгөөд түүний

Page 16:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

16

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

зарцуулалтыг нь хуульд зааж өгвөл эрх зүйн орчин тодорхой болно. Ийм 2 чиглэлээр төсөв санхүүгийн асуудал дээр анхаарна. Болж өгвөл 2019 он, 2020 оны 6 дугаар сараас өмнө эрх зүйн орчныг сайжруулах тал дээр ажиллана.

4) Байгаль хамгаалах, эдэлбэр газар, ашигт малтмалын чиглэлээр орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал байгаа. Тиймээс Байгаль орчныг хамгаалах багц хуулиуд, Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуульд орон нутгийн эрх мэдлийг яаж нэмэгдүүлж болох вэ гэдэг талаас нь судалгаа хийж байна. Боломж байвал бид үүнийг энэ бүрэн эрхийнхээ хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж бодож байна. Ашигт малтмал, байгаль орчинтой холбоотой асуудалд орон нутгийн эрх мэдэл хүрдэггүй маш олон зүйл бий. Тиймээс энэ чиглэлд эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Өнөөдрийн чуулганд оролцож байгаа орон нутгийн удирдлагууд энд ярьсан болон төсөв санхүү, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр саналуудаа Улсын Их Хурал дахь ажлын хэсэгт байнга ирүүлж баймаар байна. Та бүхэн бол хуулийг хэрэгжүүлж ажилладаг хүмүүс учраас тавьсан саналын дагуу хуульд өөрчлөлт оруулбал амьдрал дээр хэрэгжихэд чухал ач холбогдолтой болно. Энэ ажил судалгааны түвшинд байгаа учраас ийм өөрчлөлт орно гэж хэлэхэд эрт байна.

5) Хүний нөөцийн төвлөрлийг сааруулах чиглэлээр бид тодорхой оролдлого хийсэн. Зарим санал буцаагдсан, зарим нь хэрэгжсэн. Аймаг, нийслэлийн хэмжээнд авч үзвэл 24 агентлаг байгаа. Түүний 12 нь босоо, 12 нь хэвтээ тогтолцоотой. 12 босоо тогтолцооноос цагдаа, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдлыг үлдээж, үлдсэн 8 агентлагийн даргыг хэвтээ томилдог болгох тухай хуулийн төслийг өнгөрсөн онд боловсруулж Улсын Их Хуралд өргөн барьсан. Улсын Их Хурлаар 5 хуулийн төслийг хэлэлцэн баталж, 2 хуулийн төслийг дэмжээгүй буцаасан. 1 хуулийн төсөл татварын хуультай хамтатгана гэж байгаа. Тэр 5 хууль нь Төрийн албаны тухай хуультай уялдсан. Томилгоог орон нутагт хийх нь зөв. Гэхдээ орон нутгийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтнаар томилгоо хийлгэхээ болъё. Төрийн захиргааны байгууллага нь томилгоогоо хийе гэдэг байдлаар томилгоог нь орон нутагт нь шилжүүлсэн. Тухайлбал халамж, хөдөлмөр, нийгмийн даатгал, цаг уур зэрэг салбарууд дээр. Энэ нь орон нутгийн төрийн захиргааны байгууллага нь томилдог болъё гэсэн үг. Төрийн албаны хуулийн үндсэн концепцитой холбоотой Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр болон олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөгөө байдаг. Энэ нь төрийн албан хаагчдыг аль болох улс төрийн албан хаагчид томилдог байдлаас татгалзах ёстой гэдэг. Өнөөдөр улсын хэмжээнд улс төрийн албан хаагчаас томилогддог

Page 17:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

17

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

150 албан тушаалтан байдаг. Үүнд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эмнэлгийн эрхлэгч гэх мэт албан тушаалууд хамарч байна. Үүнийг цаашид байхгүй болгох ёстой. Үүнтэй уялдуулж 5 хуульд өөрчлөлт орсон. Төрийн хяналт шалгалтын тухай болон Улсын бүртгэлийн тухай хууль Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр дэмжигдээгүй унасан. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Цаашид бид төвлөрлийг сааруулах боловсон хүчний бие даасан байдалд онцгой анхаарна гэсэн бодолтой байна.

6) Чиг үүргийн шинжилгээ, түүнийг дахин хуваарилах тухай асуудал байгаа. Засгийн газар дээр төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл хэрэгжиж байгаа. Энэ

төсөлтэй бид байнга хамтарч ажиллаж байна. Төслийн дэмжлэгтэйгээр чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг боловсруулж, баталж гаргасан. Чиг үүргийн шинжилгээнүүд хийгдсэн. Одоо чиг үүргийг дахин хуваарилах санал бэлтгэгдэж байгаа. Энэ санал бэлтгэгдэж байгаатай холбогдуулан тодорхой хуулийн төсөл гарч ирнэ. Энэ өөрчлөлт хийгдвэл та бүхэнд буюу орон нутагт тодорхой чиг үүрэг очно. Очиж байгаа чиг үүргийг дагаад хариуцлага, төсвийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх байдлаар бид уялдуулах бодолтой үйл ажиллагаа явуулж байна. Манай орон нутгийнхан хамгийн гол нь нутгийн удирдлагын эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр саналаа маш сайн ирүүлж байгаарай гэж хүсье.

----оОо----

Page 18:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

18

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ БА ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ БОДЛОГОилтгэгч:г.занданшатарУИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Сайн байцгаана уу?

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргье.

Улиран одож байгаа нохой жил бүтээн байгуулалт эрс өөрчлөлтийг эхлүүлсэн түүхэн жил болж ард хоцорч байна. Ирж байгаа 2019 он, гахай жил Монголын хөгжлийн сэргэн мандалтын суурийг тавьсан сайхан жил болно гэж итгэж байна.

2020 онд хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэж Монгол Улс хөгжингүй баян чинээлэг улс болох хөгжлийн замдаа эргэлт буцалтгүй орсон, сэргэн мандлын эхийг тавьсан ийм сайхан жилүүдийн уулзвар дээр өнөөдрийн хурал цуглаан болж байгаа нь их ач холбогдолтой юм. Хөгжлийн тулгуур, хөгжлийн түлхүүр нь иргэн төвтэй төрийн алба. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг зөв удирдан чиглүүлэхэд аль ч улс орны Засгийн газрын алсын хараа, зөв бодлого, сайн зохион байгуулалт тулгын 3 чулуу, хөгжлийн хүчин зүйл нь. Тиймээс төрийн бодлогыг хэрэгжүүлэх нэгдмэл зорилготой, тогтвортой,

үр дүнтэй ажилладаг төрийн алба бол олон хүчин зүйлийн уялдаа холбоо нь болдог. 1960-аад оны үеэс дэлхийн хөгжлийн загвар гэгдэж байсан либерал хөгжлийн загвар өнөөдөр өөрчлөгдөж Азийн загвар буюу Солонгос, Япон, Сингапур гээд улсуудын хөгжлийн загварууд нь тогтвортой, хүчтэй, чадварлаг төрийн албанд суурилсан урт хугацааны хөгжлийн бодлогыг чиглүүлсэн шинэ загвар дэлхий дээр үлгэр жишээ болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Үүнтэй уялдуулж манай Засгийн газраас бодлогын болон үйл ажиллагааны нэгдсэн байдлыг хангах зорилгоор гурван тулгуурт хөгжлийн бодлогыг батлан хэрэгжүүлж байна. Энэ хөгжлийн бодлогын тулгын гурван чулууны үндэс нь сайн төр, Монголын баялаг, хүн гэсэн бодлого байгаа.

1. Сайн төр гэдэг нь засаглалын реформыг хэрэгжүүлж, төрөө төр шиг болгоё. Төрдөө ард түмэн нь итгэдэг, шударга ёс, сахилга хариуцлагыг эргэж тогтооё.

Page 19:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

19

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

2. Эдийн засгийн реформ нь өнөөдрийн энэ өрийн хямралаас гарч эдийн засгаа өөд нь татъя, олон тулгууртай болгоё. Ганц уул уурхайгаас бус хүнс экспортолдог улс орон болж, хөдөө аж ахуйгаа хөгжүүлсэн бусад салбараа тэтгэсэн эдийн засгийг бий болгоё.

3. Хүний хөгжлийн бодлого буюу нийгмийн бодлого гэсэн 3 төрлийн бодлогыг батлан хэрэгжүүлж байна.

Үүний дотор эдийн засгийн реформ амжилттай хэрэгжиж байна. Монгол Улс сүүлийн 8 жилд анх удаа 2018 оны төсөв ашигтай гарлаа. Энэ бол 2 их наяд төгрөгийн өр тавьж төсвийн алдагдлаа санхүүжүүлэх байсныг өр тавихгүйгээр орлогоороо зарлагаа нөхөж төсвийн сахилгыг сайжруулж, төсвийн тодотгол хийхгүйгээр эдийн засагт ахиц гарсны нэг тод илрэл. Энэ хүрээнд бид нефть боловсруулах үйлдвэр байгуулахаас эхлээд, төв цэвэрлэх байгууламж гэх мэт томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Эдийн засгийн реформ үр дүнтэйгээр тодорхой хэмжээнд хэрэгжиж байгаа. Сүүлийн 7 жилд анх удаа төсвийн орлого давсан. 11 дүгээр сарын байдлаар 242 тэрбум төгрөгөөр төсөв ашигтай гарч байсан. Эдийн засагт олон эерэг үр дүн харагдаж байгаа. Энэ бүхний суурь бол төр засаглалын реформыг үр дүнтэй хэрэгжүүлэх явдал юм. Засаглал сайн, сайн төр байвал эдийн засаг өсөж сэргэдэг гэдгийг нотолж байгаа хэрэг.

Засаглалын реформ бол хөгжлийн 3 тулгуурт бодлогыг тодорхойлсон шударга ёсыг дээдэлсэн, сахилга хариуцлагатай, тогтвортой засаглал юм. Энэ хүрээнд үндсэн 3 зорилт хэрэгжүүлж байгаа. Үүнд: Тогтвортой, иргэн төвтэй, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх нь засаглалын реформын нэг гол тулгуур нь юм. Энэ хүрээнд сая яригдсан Үндсэн хуулийн реформ, Үндсэн хуулийн өөрчлөлтүүд, аймаг орон нутагт төвлөрлийг сааруулах, төрийн албаны сахилга хариуцлагыг бэхжүүлэх, тогтвортой байлгах бодлого, хууль хяналтын болон шүүх эрх мэдлийн засаглалын тэгш шударга, тогтвортой, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлснээр нэр хүндтэй, олон нийтийн итгэлийг хүлээсэн, төрд итгэх итгэлийг сэргээсэн төрийн албыг төлөвшүүлэн бүрдүүлэх, улс төрийг эрүүл саруул болгох нь гурван тулгуурт хөгжлийн бодлогын гол чиглэл юм.

Энэ бүхэнтэй уялдаж гурван тулгуурт хөгжлийн бодлогын үндсэн чиглэл болох Үндсэн хууль, төрийн албаны реформ шинэчлэл хэрэгжиж байна. Төрийн албаны реформын анхдагч хүчин зүйл нь хууль эрх зүйн орчныг шинэчилсэн явдал юм. Төрийн албаны шинэ хууль 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж байна. Энэ хууль төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэх суурь хүчин зүйл гэж үзэж болно. Энэхүү хууль нь мерит буюу чадахуйн зарчим дээр суурилсан. Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын

Page 20:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

20

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

бүхий л шатанд чадахуйн зарчмыг суулгахыг мөрдлөг болгосон соёлын тогтолцоог төлөвшүүлэх зорилготой хууль. Тус хуульд төрийн албаны шинэчлэлийн гол үзэл санаануудыг хуульчлан баталгаажуулсан. Төрийн албаны хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа. Эн төслийн хамт олонд талархлаа илэрхийлж байна. Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас төрийн албыг шинэчлэх чиглэлээр юу хийсэн талаар 4 зүйлийг хэлье.

1. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын анхны хуралдаанаар гаргаж иргэнд ээлтэй, иргэн төвтэй хуулийг бэхжүүлэх, авлигын эсрэг хяналтыг сайжруулах, төрийн албаны хариуцлагыг өндөржүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, бодлогын тогтвортой байдлыг хангах чиглэлээр байгууллага бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, биелэлтийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албан даалгаврыг эрчимжүүлэх арга хэмжээ авсан. Албан даалгаврын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас удаа дараа шалгаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах тухай Засгийн газрын

258 дугаар тогтоолыг гарган мөрдүүлж байна. Үүгээр төрийн албаны алдагдсан нэр хүндийг сэргээн тогтоох, төрийн албаны сахилга хариуцлагыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын хэрэгжилтэд нөлөөлөх чухал арга хэмжээнүүдийн нэг болгон онцгой анхаарч ажиллаж байна. Маргааш Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай албан даалгавар, Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэх болно. Мөн яам, агентлаг, аймаг болгон дээр гарч буй зөрчил дутагдал, түүнийг сайжруулах, засаж залруулах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний тайланг нэгтгэн хэлэлцүүлж сонсгох юм.

2. Төрийн албаны улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Төрийн албаны улсын зөвлөгөөнөөр Төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай журам, зааврууд, ёс зүйн дүрмээс эхлээд цалин хангамж, урамшуулал, сахилга хариуцлагын талаарх бүх асуудлууд болон төрийн албаны өнөөгийн байдал шинэчлэлийн цаашдын зорилтыг тодорхойлж, салбар хуралдаануудаар хуулийг хэрэгжүүлэх зорилгоор батлах баримт бичгүүдийн төслийг хэлэлцүүлж саналыг нь авч тусгасан.

3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг

Page 21:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

21

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

улсын хэмжээнд зохион байгууллаа. Энэ ажилд 13 яам, Засгийн газрын 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн 45479 төрийн жинхэнэ албан хаагч хамрагдсан. Үнэлгээний дүнг Засгийн газрын маргаашийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэнэ. Тус үнэлгээний дүн, тоо баримт нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын үнэлгээний суурь болно.

4. Төрийн албаны тухай хуулийн хүрээнд гаргах дүрэм, журам холбогдох баримт бичгийг Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар төлөвлөгөө гарган олон нийтийн саналыг судлан боловсруулж Улсын Их Хурал болон эрх бүхий бусад байгууллагуудаар хэлэлцүүлэн батлуулж байна. Эдгээр дүрэм, журам нь ойрын хугацаанд батлагдаж эцэслэгдэнэ гэж итгэж байна. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар заримыг нь хэлэлцсэн. Зарим нь Засгийн газрын тогтоолоор батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Үүнд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах орон сууц, шагнал, урамшуулал, цалингийн нэмэгдлийн асуудлаас эхлээд төрийн албаны хариуцлагын тухай зэрэг 43 журам, заавар, эрх зүйн баримт бичгүүд байгаа юм.

1) Төрийн албаны тухай хуулийн 5.1-д төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын

Үндсэн хууль бусад хуулийг чанд баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж төрдөө чин шударгаар зүтгэхэд оршино гэж заасан. Засгийн газар цаашид энэ асуудалд онцгой анхаарч ажиллана. Японы төрийн албаны ёс зүйн хуульд Ардчилсан төрийн үндэс суурь нь ард түмэн учраас төрийн албан хаагч нь ард түмний төрд итгэх итгэлийг хангагч байж ард иргэддээ үйлчлэгч нь байна гэж заасан байдаг. Төрийн албан хаагчдын сахилга бат, ёс зүйг сайжруулахыг ард түмэн шаардаж байвал хариуцлага хүлээж чаддаг, ард түмний эрх ашгийг хүндэлдэг, Монгол төрийн язгуур эрх ашгийг дээдэлсэн ёс зүйн болон хуулийн зарчмыг агуулсан төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байна. Ойрын хугацаанд өргөн барихаар төлөвлөж байгаа.

2) Төрийн бүх шатны байгууллага, албан хаагчид Төрийн албаны тухай хууль, тус хуулийг дагаж гарсан дүрэм журам баримт бичгүүдийг дагаж мөрдөж байгаа байдалд хяналт тавьж ажиллана. Хариуцлагын тухай хууль гаргаж үүнийг мөрдөж ажиллана.

3) Төрийн албанд тогтсон хуучин соёлыг хууль тогтоомжийн болон орчин үе ирээдүйн шаардлагад нийцүүлэн өөрчлөх ажил хийгдэж байгаа. Төрийн бүх шатны байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулдаг дотоод журмыг шинэчлэн мөрдөх ажил үүнд

Page 22:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

22

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

хамаарна. Аливаа байгууллагын зан үйлийг шинэ нөхцөлд нийцүүлэх шаардлагатай. Шинэ нөхцөл, шинэ ёс зүйд нийцүүлэх хэрэгтэй. Шинэ үзэл баримтлалыг хуучин соёл арга барилаар хэрэгжүүлэх ёсгүй. Иймд байгууллага бүр Төрийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхдээ иргэн төвтэй, иргэдээ дээдэлсэн үйлчилгээний соёлыг нэг мөр хэвшүүлж мөрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

4) Төрийн байгууллагаас иргэн, аж ахуй нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээг сайжруулах нь чухал байна. Аав ээждээ үйлчилж байгаа мэт иргэн хүнд хандаж бай. Танил тал, өмссөн хувцас, хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж, ядуу дорд иргэдэд дээрэнгүй, тэгш бус ханддаг байдлыг хэрхэвч гаргаж болохгүй. Үүнийг иргэн төвтэй төрийн үйлчилгээ гэж нэрлэж байгаа. Тиймээс 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгохоор төлөвлөж байна. Шинэ Засгийн газар өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийг зарлах болно. Энэ хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг цахим орчинд оруулах буюу дижитал шилжилт хийнэ.

5) Төрийн байгууллага, албан тушаалтны ажлын зааг ялгааг тогтоож аль байгууллага юу хийхийг нь давхардал хийдэлгүй тодорхой тогтоох явдал маш чухал байгаа. Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлон

тус ажлыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл бол төрийн захиргааны төв болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэгт шинжилгээ хийж дахин хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлж хэрэгжүүлнэ.

6) Төрийн албан хаагчийг сургах, давтан сургах, төрийн албаны хүний нөөцийн менежментийн талаар судалгаа шинжилгээ хийх, бодлого боловсруулагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн үүрэг бүхий Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллагыг байгууллаа. Төрийн албан хаагчдыг сургах давтан сургах ажлыг төлөвлөн ажиллаж байна.

7) Төрийн албаны шинэчлэлийн дараагийн чухал асуудал бол төрийн албаны болон албан хаагчийн бүтээмж, ажлын эцсийн үр дүнг сайжруулах явдал юм. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон стандарт батлуулан мөрдөх ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ 7 асуудал бол Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр бүх шатанд анхаарч ажиллах чиглэл юм.

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын асуудлыг товч танилцуулъя. Төвлөрлийг сааруулах асуудал нь манай улсын бүх түвшинд яригддаг мөнхийн сэдэв болоод байна. Зарим

Page 23:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

23

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

талаар ярианаас хэтэрдэггүй олон жил яригдаж байгаа. Манай улсын төвлөрлийг сааруулах үйл явцыг дараах хэдэн үе шатад хувааж авч үзэж болно.

1992-2002 он буюу төвлөрлийг сааруулах бодлогыг идэвхтэй дэмжиж, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн үе.

2002-2011 он бол эрх мэдлийг эргүүлэн төвлөрүүлсэн буюу Д.Тогтохсүрэн дарга сая тодорхой ярьсан орон нутгийн бие даасан байдал, бүтэц зохион байгуулалт, санхүү төсөв суларсан үе.

2011 оноос төсвийн төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн хөгжлийн санг бий болгож, түүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн үе гэж 3 хувааж байгаа. Төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага дараах 5 чиглэлд хуваагдаж байна.

I. Төрийн захиргааны байгууллагууд, яамдын эрх мэдэл хэт төвлөрсөн;

II. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын хэрэгжүүлэх чиг үүрэг давхардсан;

III. Орон нутагт үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүгийн нөөц дутагдалтай. Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээс ихээхэн хамааралтай;

IV. Төсвөөс алслагдсан сум, багийн түвшинд иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж хангалтгүй;

V. Анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүний нөөц, түүний чадавх бэхжээгүй зэрэг нөхцөл байдал нь эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой хийх шаардлагыг бий болгож байна.

Төвлөрлийг сааруулах бодлогод дараах зарчмуудыг үндэслэл болгож байгаа. Төвлөрлийг сааруулах бодлогыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Энэ бодлогын хүрээнд нэгдүгээр зарчим бол субсидиар зарчим буюу чиг үүргийг иргэдэд хамгийн ойр хэрэгжүүлэх чадавх бүхий анхан шатны нэгж байгууллагуудад хуваарилах. Чиг үүргийг хуваарилахыг хүмүүс эрх мэдлийг хуваарилах гэж андуурдаг. Чиг үүргийг тодорхой хуваарилах зарчим нь холбогдох хууль тогтоомжоор давхардуулахгүй, хийдүүлэхгүй хуваарилах явдал юм. Чиг үүргийг санхүүжүүлэх зарчим нь тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг хамт хуваарилах. Чиг үүргийг хамтран хэрэгжүүлэх зарчим буюу шаардлагатай үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн чиг үүргийг дээд болон дунд, доод шатны Засаг захиргааны байгууллагууд босоо болон хэвтээ түвшинд хамтран хэрэгжүүлэх зэрэг зарчмыг баримталж байна. Төвлөрлийг сааруулах асуудлыг

Page 24:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

24

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

төрийн удирдлагын талаас нь авч үзвэл улс төрийн, захиргааны, төсөв санхүүгийн, эдийн засгийн төвлөрлийг сааруулах гэсэн чиглэлээр ангилж болно. Д.Лүндээжанцан дарга дээр үед ярьж байсан. Сумын Засаг дарга бол нохой алахаас өөр ажилгүй болсон гэж. Үүнээс хойш орон нутгийн хөгжлийн сан гэх мэт ажил хийгдэж өмнө хэлсэнчлэн 3 үед хувааж ангилснаар ажил сайжирсан. Төвлөрлийг сааруулах асуудлыг ингэж ангилж үзээд ямар арга замаар шийдвэрлэх тухай саналаа хэлье. Үүнд нэг чиглэл гаргах ёстой. Жишээлбэл, Төсвийн төвлөрлийг сааруулах чиглэлээр 2019 онд аймаг орон нутагт хөрөнгө оруулалтыг 8-10 тэрбумаар хуваарилсан. Засгийн газраас төвлөрлийг сааруулах асуудлыг оруулахдаа орон нутагтаа ямар ажил хийж болох уу, түүнийгээ хий гэж хуваарилсан. Гэтэл УИХ буцаагаад нэгтгэж хуваарилсан. Энэ дунд юу болсон бэ гэвэл Засаг даргын машины асуудлууд Хэрэг эрхлэх газрын төсөвт суудаг байсан. Орон нутагт хуваарилж байгааг хастал дунд нь алга болчих жишээтэй. Энэ бол орон нутгийн түвшинд шийдэх асуудал. Ашигт малтмалын лицензийн төлбөрүүдийг сум орон нутагт нь хуваарилах явдал байна. Сүхбаатар аймаг яагаад хөгжөөд байна вэ гэвэл 1,3 тэрбум давсан орлогыг орон нутагт нь үлдээдэг. Тиймээс төсвийн төвлөрлийг сааруулах бодлого бол татварын зарим нэг орлогыг, ашигт малтмалын татварын зарим

хураамжийг орон нутагт нь үлдээж, орон нутаг өөрийгөө идэвхжүүлэх дэмжлэг болгох бодлоготой уялдуулах шаардлагатай гэж үзэж лицензийн төлбөр, хайгуулын төлбөрийг сум орон нутагт нь үлдээдэг байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ үүнийг төсвийн татаас дэмжлэгтэй уяхгүй шууд нэмэгдэл орлого хэлбэрээр үлдээх асуудал хамаарна. Мөн аялал жуулчлалын орлого, малын хөлийн татвар, бэлчээрийн хураамж байж болно. Ийм эрх мэдлүүдийг орон нутагт хуваарилах асуудлуудыг судлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төвлөрөл сааруулах асуудлыг дээрх 4 төрөлд ангилж үзсэнээр төрөл тус бүрийн асуудлыг ямар арга замаар хэрэгжүүлэх талаас нь саналаа хэлье.

Нутгийн удирдлагын байгууллагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн төвлөрлийг сааруулах. Энэ нь ардчилсан зарчмыг дээдэлж, сонгуулиар иргэдтэйгээ ойрхон байж дараагийн сонгуульдаа амжилттай оролцохын тулд иргэдийнхээ дуу хоолойг сонсдог, тэдэнтэй хамтарч ажилладаг байх явдал юм. Мөн орон нутгийн хөгжлийн сан, албан тушаалтны томилгоо, эрх мэдлийн хуваарилалт дээр үүнийг анхаарах ёстой гэж чиглэл болгож байна.

Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, тогтолцоог боловсронгуй болгох, чиг үүргийг

Page 25:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

25

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

дахин хуваарилах, хүний нөөцийн тогтвортой бодлогыг хангах замаар захиргааны төвлөрлийг сааруулах боломжтой.

Орон нутгийн эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх замаар төсвийн төвлөрлийг сааруулах. Саяны бидний ярьсан орлого олох боломжуудыг нээж өгөх. Түүнийг хуваарилах, захиран зарцуулах эрх мэдлийг өргөжүүлэх асуудал хамаарна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, төрийн болон орон нутгийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, нийгмийн салбарын хувьчлалыг өргөжүүлэх замаар эдийн засгийн төвлөрлийг сааруулах чиглэлийг баримталж байна. Засгийн газраас төвлөрлийг сааруулах ажлыг бусад орнуудын амжилттай хэрэгжүүлсэн туршлага сургамж, шинжлэх ухааны байгууллагуудын үнэлэлт дүгнэлт дээр тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй иж бүрэн хэрэгжүүлэх үүднээс төвлөрлийг сааруулах төрөөс баримтлах бодлогыг Засгийн газрын тогтоолоор баталсан байгаа. Энэ бодлогыг хэрэгжүүлэх арга замаар төрийн болон орон нутгийн байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийх арга зүй, чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор баталж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд явж байгаа. Энэ аргачлалаар чиг үүрэг гэж юуг хэлэх вэ, чиг үүргийг хэн тогтоох

вэ гэдэг асуудлаар өмнө нь нэгдсэн ойлголтгүй явж ирснийг өөрчилж нэгдсэн ойлголттой болгосон. Энэ аргачлалд чиг үүрэг гэдэг нь төрийн байгууллагад хуулиар тогтоосон эрх мэдлийн хүрээнд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тогтвортой чиглэлийг хэлнэ гэж заасан. Чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, олон улсын гэрээ конвенцид манай талын төрийн байгууллагын хүлээсэн үүргээр тодорхойлогдохоор заасан байгаа. Тус аргачлалд анх удаа чиг үүргийн ангиллыг тогтоож өгснөөрөө онцлогтой.

Засгийн газрын ерөнхий чиг үүргүүдийн хүрээнд үндсэн болон дэд чиг үүргүүд, тэдгээр дэд чиг үүрэг бүрээр захиргааны чиг үүргийг ангилж шинжилгээ хийхээр зааж өгсөн. Төсвийн тухай хуульд яам, Засгийн газрын агентлаг, төсвийн байгууллагууд 3-5 жил тутамд нэг удаа чиг үүргийн иж бүрэн шинжилгээ хийж Засгийн газарт танилцуулж байхаар хуульчилсан тул энэ аргачлал манай аймаг орон нутгийн удирдлагуудын зайлшгүй мэдэж хийж байх ажил болж байна. Чиг үүргийн шинжилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын яам дээр өнгөрсөн онд анх удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулж хийсэн байгаа. Ажлын эхний үр дүнг Засгийн газрын өнгөрсөн хуралдаан дээр танилцуулсан. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах чиг үүргүүд яам, аймаг,

Page 26:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

26

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

суманд давхардаж дунд нь хаягддаг, хийдүүлдэг, эрх мэдлээ булаацалддаг зүйлүүд байдаг бол чиг үүргийг санхүүжилттэй нь хамт орон нутаг, яамд хариуцахыг нь хариуцуулж, чиг үүргийг дахин хуваарилан гэсэн үг юм.

Чиг үүргийн шинжилгээ хийх гол зорилго нь бол төрийн байгууллагын чиг үүрэг хууль тогтоомж эрх зүйн актад хэрхэн тусгагдаж хуваарилагдсаныг тогтоох ажил байгаа. Програм боловсруулж хийж үзсэн. Саяны байгаль орчны ажил гэхэд бүх газар давхардсан. Энэ давхардал нь ажил хийдэх, эрх мэдэл булаацалдах шалтгаан болдог. Төрийн байгууллагын чиг үүрэгт ангилал хийж үндсэн болон дэд чиг үүрэг, захиргааны хэм хэмжээг тогтоох цаашид төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод дээр гүйцэтгэх боломжтой чиг үүргүүдийг тодорхойлох болно. Ингэснээр хууль тогтоомжоор тогтоосон чиг үүргийн хэрэгжилт болон давхардал, хийдлийг илрүүлэх, арилгах дүгнэлт

гаргах юм. Ийнхүү чиг үүргийн шинжилгээ хийсний үндсэн дээр чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг тогтоож өгсөн.

Энэ онд бүх яамдуудад чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийг дахин хуваарилах ажлыг төлөвлөсөн байгаа. Ийм учраас Та бүхэн энэ ажилд ач холбогдол өгч ажлыг сайн зохион байгуулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Ингээд чиг үүрэгтэйгээ, санхүүжилттэйгээ төвлөрлийг сааруулж, эрх мэдлийг орон нутагт ард иргэддээ хамгийн ойрхон хүргэж үйлчилдэг төрийн байгууллагууддаа, анхан шатны нэгжүүддээ шилжүүлэх явдал нь манай Засгийн газрын 2019 оны гол зорилтуудын нэг байх болно. Иргэн төвтэй, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлж, Монгол Улсын хөгжлийн түлхүүр, хөгжлийн тулгуур болсон төрийн алба, улс төрийн албыг хариуцлагатай, сахилга дэг журамтай болгож улс орноо хөгжүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.

----оОо----

Page 27:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

27

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХБОДЛОГО, ЧИГ ХАНДЛАГА

илтгэгч: хүрэлбаатарын БулгантуяаСангийн дэд сайд

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе.

2019 оны төсөв батлагдан хэрэгжиж эхлээд байна. Өчигдөр Сангийн сайд 2018 оны төсвийн гүйцэтгэл хэрэгжилтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тайлагнасан. Орон нутагт орон нутгийн хөгжлийн сан дээр орлого 53 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Энэ нь аймаг орон нутгийн удирдлагууд Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Сангийн яамны болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 2019 оны хувьд бид нэлээдгүй ажлыг амжуулах ёстой.

2020, 2021 оноос Монгол Улсын Засгийн газрын томоохон өр төлбөр нэхэгдэж орж ирнэ. 2018 онд эдийн засгийн өсөлт нь төсөвлөснөөс эерэг үр дүнтэй сайн байлаа. 2019 оны хувьд эдийн засгийн өсөлтийг 8 хувьтай, инфляцийн түвшин 8 хувьтай байна гэж харж байгаа. 2019 оны төсөв болон төсвийн орлогыг авч ороход Улсын Их Хурал, олон нийтээс өндөр төсөвлөсөн байна. Орлогыг биелүүлж чадах уу, үгүй юу гэдэг дээр санал шүүмж анхааруулга

өгч байсан. Бид 2019 онд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг тууштай хэрэгжүүлнэ.

Сангийн сайд олон нийтэд мэдээлэл өгөхдөө 2019 онд төсвийн тодотгол хийхгүй буюу хуульд төсвийн тодотголыг зөвхөн зарлага тасрах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хийхээр заасан зүйл, заалт байгааг хэлсэн. Экспортод гарч буй эрдэс баялаг импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдэхээр БНХАУ-аас 350 сая юанийн буцалтгүй тусламжаар өмнөх хилийн боомтууд дээр дэд бүтцийг сайжруулах, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтад хөрөнгө оруулалт тавьж өгсөн. Зарлагын реформыг хэрэгжүүлж төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Энэ ажлын хүрээнд салбар болгон дээр, Сангийн яаман дээр ажлын хэсэг гаргаж зарлагууд дээр дүгнэлт хийж харахад аймаг орон нутагт ижилхэн тоотой хүүхдийн сургууль байлаа гэж бодоход тэдгээрийн урсгал зардал нь хоорондоо бараг 1 тэрбум төгрөгийн зөрүүтэй байсан тоон үзүүлэлт харагдсан. Үүнд бид дүн шинжилгээ хийж 2019 оны төсөвт тусгаж өгсөн.

Page 28:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

28

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг тусгаж нийт 1,9 их наяд төгрөгийн төсөв суулгаж өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан хүүхэд бүрийг сургууль, цэцэрлэгт хамруулах асуудал дээр санхүүжилтийг сайн шийдэж өгсөн. Эрүүл мэнд, дэд бүтэц, аймаг орон нутгийн олон улсын санхүүжилт дээр 1,9 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг бид Улсын Их Хуралд өргөн барьсан. Удахгүй хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулахаар ажиллаж байна. 2019 онд нийт төсвийн орлого 11 их наяд, төсвийн зарлага 11,5-11,6 их наяд байхаар, тэнцвэржүүлсэн тэнцэл 5,4 хувийн алдагдалтай байхаар батлагдсан. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэхэд 2016 оны эцсээр 74 хувьтай байсан бол 2019 оны төсвөөр 55,3 хувь байхаар тооцсон.

2019 онд шинээр хэрэгжүүлэх онцлох арга хэмжээнүүдээс дурдвал 1 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт тусгагдсан. Утааны эсрэг арга хэмжээнд 121 тэрбум төгрөг, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл дээр 720 тэрбум төгрөг. Нийт 1,9 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжүүлэх онцлох арга хэмжээний төсөв байхаар тусгасан.

Орон нутгийн орлого дээр ашигт малтмалын хайгуулын лицензийн 50 хувийг тухайн орон нутгийн

хөгжлийн санд хуваарилахаар болсон. Түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн 50 хувийг тухайн орон нутгийн төсөвт нь хуваарилна. Ялангуяа Өмнөговь, Дорноговь аймгуудад нэлээд хөрөнгө төсөвлөгдөхөөр байгаа. Газрын тосны лицензийн төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн төсөвт мөн хуваарилахаар тусгасан. Үүнийг агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулна. Агаарын бохирдлын төлбөрт нийт 21 тэрбум төгрөг. Газрын тосны лицензийн төлбөрт 839 сая төгрөг аймаг орон нутагт орохоор байна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг 2017, 2018, 2019 оны байдлыг Та бүхэн харж байна. 2017 онд аймаг орон нутгийн Засаг дарга нар маш хүнд нөхцөлд ажиллаж байсан. 2017 онд төсвийн зардлыг нэлээд хэмжээгээр хумьсан. Зарим аймаг орон нутгийн хөгжлийн сангийн төсөв 2-3 тэрбум төгрөгийн сантай байсан. 2017 онд НӨАТ 21 тэрбум байсан бол 2019 онд 39 тэрбум төгрөг болж нэмэгдэхээр байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2017 онд 19 тэрбум төгрөг байсан бол 2019 онд 63 тэрбум төгрөг болохоор байна. Газрын тосны нөөц ашигласны төлбөр 2017 онд 9 тэрбум байсан бол 2019 онд 15 тэрбум төгрөг, олон улсын төсөл хөтөлбөрөөс олгогдох дэмжлэг урамшуулал 7 тэрбум байсан бол 2019 онд 15 тэрбум төгрөг болж тус тус нэмэгдэхээр байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, бодлогын шинэ арга хэмжээний хүрээнд 2019 онд нийт 11 тэрбум төгрөг шинээр орж ирэхээр байна.

Page 29:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

29

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд нийт 144 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгасан. Энэ нь 2014, 2015 оны санхүүжилттэй харьцуулахад бага дүн. Тухайн үед 188-192 орчим тэрбум төгрөг төсөвлөгддөг байсан. Гэхдээ 2017 онтой харьцуулбал 91 тэрбум, 2018 онтой харьцуулбал 55 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. 2017 онд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн журмыг шинэчлэн баталсан. Үүнд аймаг орон нутгийн алслагдсан байдал, хүн амын тоо, аж ахуйн нэгж, орлого гэх мэт зүйлүүдийг авч үзсэн үзүүлэлтүүдээр 2018 оноос эхлээд орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтаар зарим нэг өөрчлөлтүүд орсон. Үүнээс харахад 2019 онд Улаанбаатар хотод 26,5 тэрбум төгрөг, аймаг орон нутагт буюу Өмнөговь аймагт хамгийн өндөр буюу 6,4 тэрбум төгрөг, Баянхонгор аймагт 6,5 тэрбум төгрөг, Баян-Өлгий аймагт 7,4 тэрбум төгрөг гэх мэтчилэн орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан нэмэгдсэн дүр зурагтай байна. Төсвийн урсгал зардлын реформд бид 2018 оны туршид дүн шинжилгээ хийсэн. Салбар яамдууд хамтран оролцсон. Өмчийг эзэнд нь хариуцуулж өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулж өгөхөөр тусгасан. Үүнтэй холбоотой соёл, спортын байгууллагуудын урсгал зардлуудыг аймаг орон нутагт нь тусгаж өгсөн. Ижил байгууллагуудад харилцан адилгүй төсөв хуваарилдаг байдлыг арилгаж ил тод болгосон. Үүн дээр сая жишээ дурдсан.

Орон нутаг соёл урлаг, спортын чиг үүргийг бие даан хэрэгжүүлэхээр тусгасан. Орлоготой нь уялдуулсан

зардлын төлөвлөлтийн хувьд хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг хог зайлуулах устгахад бүрэн зарцуулахаар аймаг орон нутагт нь шилжүүлсэн. Авто замын хураамжийг авто замын засвар арчлалтад бүрэн зарцуулна. Гадаадад ажиллагсдын төлбөрөөс орсон орлогыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад тэтгэлэг олгохоор тусгаж өгсөн. Агаарын бохирдол, халамжийн сангийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого удирдлагаар хангаж, үйлчилгээг цаг хугацаанд нь шуурхай хүргэхээр, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх цогц арга хэмжээг мөн хэрэгжүүлэхээр тусгасан. 2018 оноос эрүүл мэндийн даатгалын сан Эрүүл мэндийн яамны харьяанд очсон. Ингэснээр ялангуяа анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийг сайжруулахаар Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын сан ажиллаж байгаа. Сум, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц тарифыг шинэчлэн тогтоож байна. Эмийн нэгдсэн худалдан авалтыг нэвтрүүлж, эмийн үнийн хөөрөгдлийг арилгах, хөнгөлөлт үзүүлэх ажил 2018 онд үр дүнгээ өгсөн. Энэ ажил 2019 онд үргэлжлэн хэрэгжинэ. Эрүүл мэндийн яамнаас Засгийн газарт оруулж хэд хэдэн хөтөлбөрийг батлуулсны нэг нь эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөр байгаа. Тус хөтөлбөрт нийтдээ 25 тэрбум төгрөг тусгагдаж, аймаг орон нутгийн эрүүл мэндийн салбаруудаар дамжиж хэрэгжихээр байна.

Хэрэглээний зардлын хэмнэлт, байр ашиглалтын зардал, шатахууны зардлын зохистой хэрэглээг

Page 30:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

30

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

хэвшүүлэх, байгууллагын үйл ажиллагааны зардлын тэлэлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлж байна. Улсын төсөвт халамжийг орон нутгийн орлого бүрдэлтээс үл хамаарч аймаг орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж олгодог байсныг улсын төсөвт эргүүлэн төвлөрүүлсэн. Нөгөө талаараа орон нутгийн төсөвт байр ашиглалтын зардал, өмчийг эзэнд нь хариуцуулах, сургууль цэцэрлэг, хүүхдийн байгууллага, газрын харилцааны байгууллагуудын байр ашиглалтын зардлыг аймаг орон нутагт нь тусгаж өгсөн. Мөн соёл урлаг, биеийн тамир спортын чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгасан.

Хөрөнгө оруулалтыг нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд илүү чиглүүлэхээр тусгасан. Засгийн газраас удахгүй хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдахаар байгаа. Үүн дээр аймаг орон нутагт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтыг шилжүүлэх тухай шийдвэр гарна. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах 3 ээлжтэй сургуулийг 2 ээлжид бүрэн шилжүүлэх бодлогыг үргэлжлүүлэх, анхан шатны эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гаалийн бүрдэлт тогтолцоог бий болгох зэрэг эдгээр ажлууд дээр 2019 онд хөрөнгө оруулалтыг тусгахаар төсөвлөсөн.

2019 онд нийтдээ 707 орчим тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийднэ. Үлдсэн 1,2 тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламжаар шийдэхээр төлөвлөсөн. Үүнд 10 аймгийн дулааны цахилгаан станц, Эрдэнэт хотод Польшийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хатуу

хог хаягдлыг боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төсөл хөтөлбөр орж ирж байгаа. Улаанбаатар хотын хатуу хог хаягдал боловсруулах төсөл хөтөлбөр бас хамаарна. Улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтад шинээр нийт 62 сургууль, 93 шинэ цэцэрлэг, 30 шинэ дотуур байр, нийт 72 эмнэлгийн төсөл хэрэгжиж байгаагаас 46 шинэ эмнэлгийн төсөл, 34 шинэ соёлын төвийн байр гэх мэт эдгээр төслүүдийг 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засгийн газрын барьж байгаа бодлогын хувьд ялангуяа шинэ төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг 2019 онд тавьж, 2020 онд сонгуулиас өмнө аль болох дуусгахаар ажиллаж байна. Аймаг орон нутгийг ч ялгаагүй шахаж байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нар эдгээр ажлуудад онцгойлон ач холбогдол өгч анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. Аймгийн Засаг дарга нараас ярьж байгаа гол асуудлууд бол 2018 оны хувьд төсвийн хөрөнгө оруулалт байгаа. Бид 2019 онд аймгийн Засаг дарга нарыг төсвийн хөрөнгө оруулалтыг шахаж ажиллах хүсэлт тавьж байгаа. Хөрөнгө оруулалт нь төсөв дээр тавьсан дүнгээс илүү байсан ч гэлээ 2020 оны төсөв батлагдахаар 2020 оны 1 дүгээр сараас эхлэн санхүүжүүлж явах боломжтой. Тиймээс нэгдүгээрт, аймаг дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдээ шахаж ажиллах хүсэлтүүдийг тавьж байгаа. Манай Засгийн газрын зүгээс орон нутаг руу хөрөнгө оруулалтын эрхийг тодорхой хэмжээгээр шилжүүлж ажиллахаар байна. Үүнд Сангийн яам онцгойлон анхаарч байгаа.

Page 31:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

31

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛУУДилтгэгч:Дондовын ганзориг Үндсэн хуулийн цэцийн гишүүн, судлаач

2019 оны 4 дүгээр сарын 5-аас өмнө саналуудаа сайн өгөөрэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэгдэх эсэх нь хамаагүй Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хаврын чуулганаар өргөн барьж намрын чуулганаар батлуулах зорилготой байна. 2006 оны 12 дугаар сарын 15–нд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Аливаа зүйл зүй тогтолтой байдаг. Нэг үе өнгөрч байна. Тиймээс үүнийг батлуулахын төлөө явъя. Та бүхэн энэ хуулийн зовлон жаргалыг нь мэдэрч байгаа хүмүүсийн хувьд саналаа маш сайн өгөөрэй гэж хүсэж байна. Та бүгдийн хамтын бүтээл болно гэдгийг хэлье.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн талаар

судалгаа хийсэн багийн танилцуулгыг Та бүхэнд хүргье. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Улсын Их Хурлын Тамгын газрын хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн захиалгаар энэхүү судалгааны ажлыг хийсэн. Судалгааны ажил 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын дуустал үргэлжилсэн. Хугацаан дээр сунжирсан зүйл байгаа. Судалгааны баг ажлынхаа тайланг Улсын Их Хурлын Тамгын газарт хүлээлгэж өгсөн. Судалгааны ажлыг Улсын Их Хурлын гишүүн асан Д.Батбаатар ахалсан. 1992- 1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан хүн байдаг. Өмнө нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг ахалж батлуулж байсан. Та бүхэн мэдэх байх. Мөн Н.Лувсанжав сайд буюу 1992 оны сайд, Ш.Бямбаа доктор

Page 32:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

32

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Б.Гүнбилэг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн гол судлаач Ц.Даваадулам, багш Г.Жаргал, Р.Мухийт, Д.Сүнжид нарын бүрэлдэхүүнтэйгээр энэхүү судалгааны ажлыг хийсэн. Судалгааны ажлыг хийхэд энэ хүмүүсийг голлож цуглуулсны учир бол манай Монгол Улсад нутгийн удирдлагын чиглэлээр бичдэг, судалдаг хүмүүсийг түлхүү оролцуулъя гэсэн гол зорилгыг агуулсан. Мэдээж манай багийнхан дотор санал нийлэх нийлэхгүй байх гэх мэт маш олон асуудлууд байсан. Гэхдээ бид үүний үр дүнд та бүхэнд хийсэн ажлаа танилцуулах хэмжээнд хүрсэн. Улсын Их Хурлын Тамгын газраас бидэнд 4 чиглэлээр даалгавар өгсөн.

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтын талаар дүгнэлт хийх,

2. Хотын эрх зүйн байдлын асуудал. Ялангуяа энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохтой холбоотой хотыг юу гэж ойлгох вэ? гэдэг асуудлыг түлхүү судалж өгөх даалгавар,

3. Өмнө нь судалж байгаагүй зүйл буюу төрийн удирдлага, нутгийн удирдлага хоёрыг хооронд нь яаж хослуулах вэ? Зарчмын хэрэгжилт нь ямар байгаа талаар судлах,

4. Засаг захиргааны түвшин хоорондын чиг үүргийн оновчтой хуваарилалтын талаар гэсэн 4 чиглэлээр судалгааны багт даалгавар өгсөн.

Ажлын даалгаврын хүрээнд хийсэн гол дүгнэлтүүдээ танилцуулъя.

Та бүхэн 1992 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2006 оны шинэчилсэн найруулга гэдэг 2 зүйлтэй явж ирснийг мэдэж байгаа. 1992 оны хуулийг бид дүгнэхдээ нутгийн удирдлагын эрх зүйн үндсийг бүхэлд нь хамран дэлгэрэнгүй зохицуулахын оронд Үндсэн хуулийн томьёоллыг үгчилж хуулсан хуучин тогтолцооны зохицуулалтыг зарим байдлаар хадгалсан, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд орон нутгийн удирдлага хэрхэн яаж ажиллах талаар тодорхой зохицуулж чадаагүй, нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний мөн чанар, чиг үүргийн талаар хуульчилж чадаагүй, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрийн онцлог байдлыг бүрэн гаргаж чадаагүй гэдэг байдлаар бид дүгнэсэн.

Тухайн үед нутгийн удирдлагыг ямар болох талаар сайн төсөөлөл байгаагүй байх гэж боддог. Ингээд 1992 оны хуулийг 2006 онд шинэчилж найруулах зорилтыг дэвшүүлсэн. Нөгөө талаасаа 2017 оныг хүртэл буюу бидний судалгааны ажил эхлэх цаг хугацаа хүртэл нутгийн удирдлагын хуульд их олон өөрчлөлт орсон байна. Нийт 18 удаагийн өөрчлөлт орсон. Гэхдээ Г.Занданшатар сайдын хэлснээр гол төлөв эргээд төвлөрүүлэх процесс явсан байна гэдэг зүйл ажиглагдсан. Тиймээс хуулийг хэрэгжүүлж байсан практикт тулгамдаж байгаа асуудлуудыг анхаарахаас илүү энэ хууль ямар болсон бэ? гэдэг талаар

Page 33:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

33

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

анхаарч дүгнэлтээ гаргасан. Хууль 40 гаруй зүйлтэй. Зүйл болгоноор яаж хэрэгжиж байгаа талаарх бичил судалгаануудыг хийсэн. Жишээлбэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч иргэдтэйгээ яаж харилцдаг тухай, Засаг даргыг нэр дэвшүүлэх, огцруулах талаарх судалгаанууд хийгдсэн. Эсвэл манай Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хууль дээр байдаг нэг заалт бол харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хууль тогтоомжийн биелэлтийг өмчийн харьяалал харгалзахгүйгээр биелүүлэх даалгаврыг өгч болно гэдэг. Энэ маань өөрөө одоогийн нөхцөл байдалд яаж хэрэгжиж байгаа талаар судалгаа хийсэн. Та бүхэн манай судалгааны дэлгэрэнгүй материалтай танилцаж болно. Бид судалгаа хийж ямар санал дэвшүүлж байгааг дурдъя. Хуулийн төслийн үзэл баримтлал, бүтцийг боловсруулах ажлыг хуульч Ж.Майзориг ахалсан баг гүйцэтгэж байгаа. Ер нь хэд хэдэн зарчмын шинжтэй өөрчлөлт хийе гэж бодсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Илүү их ач холбогдол өгсөн зүйл бол одоогийн үйлчилж байгаа Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд нутгийн удирдлагын асуудлыг хэрхэн шийдэж болох тухай анхаарч тодорхой санал дэвшүүлж байна.

1. Орон нутгийн өөрөө удирдах систем нь сум, дүүрэг дээр төвлөрөх нь зүйтэй. Иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд нутаг дэвсгэрийн нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрх нь сум, дүүрэгт төвлөрөх нь зүйтэй. Манайх аймаг, сум, баг

гэсэн 3 шатлалт тогтолцоотой. Үүний үндсэн цөмийг сум дээр илүү ихээр төвлөрүүлэх санал дэвшүүлж байгаа.

2. Үүнтэй холбогдуулаад нутгийн өөрөө удирдах байгууллагын бие дааж үйл ажиллагаа явуулах эдийн засгийн үндсийг бүрдүүлэх чадамжийг хуульчлах. Өөрөөр хэлбэл, тодорхой чиг үүргүүдээс гадна эдийн засаг санхүүгийн боломжийг илүү ихээр сум руу төвлөрүүлэх. Энэ тохиолдолд аймаг яах вэ? Аймаг төв засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг шийдвэрлэх буюу том глобал асуудлыг шийдвэрлэх нэгж байна. Ялангуяа нэг судалгаан дээр нэгдмэл улсуудыг судалсан. Учир нь хүмүүс Герман, Америк гэх мэт холбооны улсуудын жишээг авч байна гэж хэлдэг. Тиймээс бидний хувьд балтын орнууд болох Гүрж, Казакстан, Киргиз, Солонгос, Франц гэх мэт орнуудыг судалсан. Энэ орнуудын хувьд том нэгж нь төр засгийн бодлогыг хэрэгжүүлдэг дамжлагын шат байна гэсэн утгаар ойлгогддог юм билээ. Аймгийн хувьд төв засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулдаг, хяналт тавьдаг чиг үүрэгтэй байх нь өнөөдрийн хувьд ач холбогдолтой байна гэсэн санааг дэвшүүлсэн.

3. Бидний дунд баг, хороог яах вэ гэж их маргаан болсон. Ирсэн бүх саналд баг өөрийн

Page 34:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

34

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

гэсэн төсөвтэй байна, эрх зүйн харилцаанд оролцох боломжтой баймаар байна гэсэн саналыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, субсидиар зарчмын хувьд хамгийн ойрхон байгаа нэгж нь баг, хороо байдаг. Үүн дээр бид баг, хороо гэдгийг иргэний эрх зүйн харилцаанд оролцдог Иргэний хуулийн 7.3-т байдаг зүйлийг үгүйсгэхээ болъё гэдэг шийдэлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, баг бие даасан нэгж, баг нийтийн эрх зүйн харилцаанд оролцож явах боломжтой байдлаар хүлээн зөвшөөрөх нь зөв гэсэн байдлаар хандсан.

Дараагийн дэвшүүлж буй асуудал нь чиг үүргийн хуваарилалт байгаа. Төсвийн тухай хууль дахь нийслэл, аймаг, дүүрэг, сумын чиг үүргийн ангиллыг тухайн нэгжийн гүйцэтгэх үүргийн хэв шинжид тохируулж шинэчилмээр байна. Өөрөөр хэлбэл, бид өнөөг хүртэл аймаг, сум, баг гэдэг нэгж зохион байгуулалтуудын чиг үүргүүд дээр хуваарилалт хийж чадаагүй явсан байна. Тиймээс чиг үүргийн хуваарилалтыг хийж, Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийн асуудлыг давхар шийдвэрлэх нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлт хийсэн.

Аймаг, нийслэлд төвлөрөөд байгаа чиг үүргүүдийг сум, дүүрэг гэсэн нэгжүүдэд тус тусад нь тухайлан шилжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Манай багийн хувьд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэдэг нэрээс хамгийн түрүүнд татгалзъя гэсэн саналыг дэвшүүлж байгаа. Та бүхэн энэ

талаар бүгд сайн мэддэг хүмүүсийн хувьд энэ хуулийн нэгдүгээр зүйлийг ямар нэг байдлаар эргэж харахгүй бол болохгүй гэсэн санаатай байна. Жишээлбэл: Киргиз Улсын хууль бол нутгийн өөрийн удирдлагын болон төрийн удирдлагын тухай хууль гэсэн нэртэй байдаг. Явж явж бид нутгийн удирдлагын тухай хууль гэдэг нэр дээр тогтсон. Үүн дээр мэдээж хүмүүсийн саналыг харсан. Энэ хууль өөрөө бусад хуулийн хувьд ямар байх вэ гэсэн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, хууль талаасаа харвал системчлэлд нь ямар байх вэ гэдэг талаас нь харах ёстой. Тиймээс аймаг, сум, баг гэсэн энэ нэгжүүдийн хуваарилалтыг зөв хийж чадвал энэ хууль маань бусад салбар нэгжүүдийн хуулийн хувьд ерөнхий хууль нь болно гэсэн санааг дэвшүүлж байна. Нутгийн удирдлагын тухай хуульд хамгийн түрүүнд бүрэн эрх гэдэг ойлголтыг салгах, нийтлэг бүрэн эрх гэдэг зүйлээр бүхэлд нь хамаг зүйлийг хийхээ болъё гэсэн санааг судалгааны баг дэвшүүлсэн. Учир нь газрын асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга яг нэг асуудлаар 2 өөр шийдвэр гаргах боломж өнөөдрийн хуульд нээлттэй байгаа. Тиймээс үүнд хуваарилалт хийж, аймаг, сум алийг нь хариуцахыг тодорхой болгож ерөнхий зарчимдаа тохируулна гэсэн санааг дэвшүүлж байна.

Чиг үүрэгтэй холбоотой асуудлаар орон нутаг өөрөө заавал хийх чиг үүргүүд байна. Магадгүй үүн дээр хог хаягдал гэх мэт зүйлийг улсаас харахгүйгээр хийдэг ажлууд ч байна. Нөгөө талаараа улсаас

Page 35:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

35

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

шилжүүлж давхар санхүүжилт нь орж ирж шийддэг ажлуудаа тухайлан зааж өгье гэсэн санаа дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, ажил үүргийн хуваарилалтыг маш зөв хийх хэрэгтэй байна. Мөн хариуцлагын тогтолцоог хийх гэсэн санаа байна. Жишээлбэл, Итали бол нэгдмэл улс. Мужуудад хуваагддаг. Зарим асуудлуудыг мужууд, хотуудад өгсөн боловч нөгөө талдаа энэ чиг үүргүүдийг хэрэгжүүлж чадаагүйгээс болж олон асуудал үүссэн. Тиймээс үүн дээр төв засгийн газар оролцдог. Эргээд хариуцлага, санхүүжилтийн зарчим гэсэн зүйлүүдийг санал болгож байна.

Багийн гишүүн Н.Лувсанжав нэг санааг дамжуулж хэлэхийг хүссэн. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёс гэдгийг ямар хүрээнд яаж авч үзэж байгаа вэ? Дээрээс нь төрийн удирдлагатай яаж хослуулах вэ гэдгийг зайлшгүй эргэж харах хэрэгтэй гэдэг санааг хэлсэн. Яагаад гэвэл нутгийн өөрөө удирдах байгууллага гэхээр босоо түвшинд энэ нь иргэдийн хурал байх юм гэсэн зүйлээр 20 жил явж ирсэн. Энэ нь зөв үү гэдэг асуудал байгаа юм. Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь илүү их сум руу төвлөрүүлж, эргээд түүн дээрээ өөр өөрийн ажлыг авч явах системээр ажлыг явуулах нь зөв байна гэсэн санаа. Үүнд Хурлууд, Засаг дарга, бусад бүх тогтолцоо нь орно. Тиймээс энэ өөрчлөлтийг энэ хуулиар хийвэл Үндсэн хуульд харшлах уу гэсэн асуудал гарч ирж байгаа. Бид өнөөдрийн Үндсэн хуулийн өөрчлөлт, одоогийн Үндсэн хуульд ямар нэг байдлаар харшлахгүй гэж харсан. Дэлхий нийтийн хандлага засаг захиргааны

нэгж гэж хуваахаас татгалзаж байгаа. Тиймээс хот бол өөрөө өөрийгөө удирдах ёс гэсэн байдлаар ойлгох. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хотыг нэгж болгож шийдэхээс илүү хот өөрөө өөрийгөө удирдах ёсны ажлыг авч явдаг зохион байгуулалтын тогтолцоо байх юм гэдэг байдлаар харсан.

Төрийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёс гэсэн хослуулах зарчмыг “хослуулахаас илүү холилдсон” байна гэж дүгнэсэн. Хурлын хийдэг ажлууд, төрийн удирдлага хийдэг ажлууд нь хоорондоо холилдсон байна. Судлаачийн хувьд хэлэхэд 100 айлыг нүүлгэх асуудал дээр ИТХ хурал оролцох ёстой юу, үгүй юу. Энэ ажил нь төрийн ажил юм уу, нутгийн өөрөө удирдах ёсны ажил юм уу гэдэг дээр холилдох тохиолдол ихээр гарч байсан. Тиймээс Хурал, Засаг дарга нарын хоорондын бүрэн эрх, чиг үүргийн давхардал, төв болон нутгийн удирдлагын байгууллагуудын хоорондын тэнцвэрт байдал алдагдсан байна гэсэн саналтай байгаа. Нутгийн өөрийн удирдлагын асуудал бол төв ба орон нутаг гэсэн 2 субъектийн хооронд үүсдэг харилцаа. Тиймээс орон нутаг нь яаж бие даан хөгжих вэ? Төв нь яаж хяналтаа хэрэгжүүлэх вэ гэсэн харилцааны асуудал бий. Өнөөг хүртэл нэг талаасаа Үндсэн хуулийн 62.2-ыг хязгааргүй эрх гэж ойлгосон асуудал байна. Нөгөө талаасаа хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд шийдвэр гаргах гэдэг 2 хүрээ хязгаарын хооронд төв, орон нутаг гэсэн байгууллагууд хоорондоо харшилдаж ирсэн юм байна гэж үзсэн. Бидний дэвшүүлж буй санал бол төв нь эргээд орон нутгаа ямар

Page 36:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

36

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

нэг байдлаар хянадаг байх гэсэн санааг дэвшүүлсэн. 1992 оны нутаг дэвсгэрийн нэгжийн хууль дээр Хурал хуучин системийн тогтолцооны нэгэн адилаар ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, аймгийн хурал, сумын хурал, багийн хурал гэсэн босоо тогтолцооны асуудал бий. Нөгөө талаасаа манай багаас санал дэвшүүлж буй санал бол Засгийн

газрын зүгээс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх заалтуудыг тодорхой болгох санаа дэвшүүлсэн. Цаашид ярилцах зүйл байгаа. Тиймээс та бүхнээс тодорхой зүйлүүд сонсох хэрэгтэй. Энэ хуулийг маш сайн хууль болгох ёстой. Энэ хуулийг дараагийн 20 гаруй жил амьдрах чадвартай хууль болгох хэрэгцээ шаардлага байгаа.

----оОо----

Page 37:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

37

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ОРОН НУТГИЙН ТӨЛӨӨЛЛИЙН БОЛОН ГҮЙЦЭТГЭХБАЙГУУЛЛАГЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАА: ОДОО БА ИРЭЭДҮЙилтгэгч:сумъяагийн сүхбаатар (LL. D)Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Би илтгэлээ одоо мөрдөж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, хуулийн хэрэгжилтийн талаарх судалгаа, бидэнд тараагдсан хуулийн төсөл гэсэн 3 үндсэн эх сурвалжид тулгуурлаж бэлдсэн. Мөн өөрийн хийж байгаа ажлын туршлага дээр үндэслэж хийсэн. Орон нутагт хамгийн их санаа зовоодог зүйл орон нутгийн хөгжлийн асуудал байдаг. Орон нутгийн хөгжлийг янз бүрээр ойлгодог. Бидэнд тараасан хуулийн төслийн үзэл баримтлал дээр нэг өгүүлбэр бий. Үүнийг та бүхэнд уншиж өгөхийг хүсэж байна. ‘’Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж эдийн засгийн хувьд бие дааснаар тухайн орон нутагт ажлын байр нэмэгдэх, хүн амын амьдралын түвшин дээшлэх, чанартай нийгмийн суурь үйлчилгээгээр тэгш хангагдах, улмаар нийслэл хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн суларна’’ гэж хуулийн төсөл боловсруулсан хүмүүс томьёолсон байна. Миний сая хэлдэг санаа бол бидний байнгын анхаарч санаа зовж байдаг асуудал.

Орон нутагт амьдрал дээшлэхгүй байна. Хүмүүс нь ажлын байраар хангагдаж чадахгүй, амьдарч байгаа орчин сайжрахгүй байна. Тиймээс орон нутгийн хөгжлийн асуудал бол тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Зах зээлийн эдийн засагт шилжээд 30-аад жил өнгөрлөө. Энэ хооронд эрс өөрчлөгдөж чадсан зүйл байхгүй. Шинэ хуулийн төслийг харахад яг энэ асуудал руу чиглэсэн хуулийн зохицуулалт харагдаж өгөхгүй байна. Тиймээс энэ асуудал дээр төвлөрч ярина.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрхийг заахдаа сум, дүүргийн Хурлын бүрэн эрх (18 дугаар зүйл)-ийг суурь болгон авч, аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрхийг уг суурь бүрэн эрх дээр нэмж цөөн тооны эрх хэмжээ (19 дүгээр зүйл) олгох байдлаар найруулсан байдаг. Орон нутгийн хөгжлийн талаар Хуралд олгосон бүрэн эрхийг хэрхэн

Page 38:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

38

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

тодорхойлсон нь анхаарал татдаг.

Уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар” гэсэн бүлэг заалт дотор “д/ сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх” гэсэн зүйл орсон. Цаашилбал, 18.1.2-т “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар” гэсэн бүлэг заалт дотор “а/ нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах,” мөн “е/ бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж оруулсан байна. Эндээс дараах зүйлийг ажиглаж болно. Үүнд:

- Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бол хөгжлийн баримт бичиг бус “Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалт”-ын хүрээнд хамаарах нэг асуудал мэт ойлгогдож байна;

- “нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого,” “жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,” “аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт” зэрэг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдож оруулсан нэмэлт, өөрчлөлт байна.

Орон нутгийн удирдлагын

тогтолцоог зохицуулсан суурь хуульд орон нутгийн хөгжлийн асуудал ийнхүү нэг мөр ойлгомжтой тусгагдаж чадаагүй байгаа бөгөөд амьдрал практик дээр ч энэ байдал шууд тусгалаа олж байдаг.

Яагаад гэвэл орон нутгийн сонгуульд намууд хөгжлийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж, ялсан намын мөрийн хөтөлбөр нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болж, батлагдаад хэрэгждэг гэсэн нийтлэг төсөөлөл иргэдийн дунд байдаг ч энэ нь үнэн бодит байдлаас хол зөрүүтэй төсөөлөл юм.

Засаг даргын мөрийн хөтөлбөр бол аль ч шатанд хамгийн гайгүй, зүйл, заалт бүрээрээ хэрэгждэг баримт бичиг боловч орон нутгийн хөгжлийг дорвитой ахиулах тал дээр учир дутагдалтай байдгийг өөрийн ажлын олон жилийн туршлагаас мэдэх бөгөөд учир шалтгааныг нь хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж болно. Үүнд:

- Засаг даргын мөрийн хөтөлбөрт улс төр, төр захиргаа, нийгэм, эдийн засаг, урлаг соёл гээд бүхий л салбарын ажлыг багтаахыг оролддог учраас эрээвэр хураавар зүйл болдог;

- Мөн томоохон салбарын хөгжлийн асуудлыг “дэд хөтөлбөр” болгон баталж, хэрэгжүүлнэ гэсэн үг үсгээр ихэвчлэн оруулсан байх бөгөөд дэд хөтөлбөрүүд нь амархан батлагддаг боловч санхүүжилт байхгүйгээс ихэнхдээ хэрэгжиж чаддаггүй;

- Засаг дарга 4 жил ажиллаад,

Page 39:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

39

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

дүнгээ тавиулах учраас бүрэн эрхийн хугацаандаа багтаж үр дүн нь гарахуйц ажлыг л голчлон оруулсан байдаг. Тиймээс алсын хараатай, дунд, урт хугацааны зорилт тавих нь маш ховор;

- Манай улсын практикт шинэ Засаг дарга нь өмнөх Засаг даргын эхлүүлсэн ажлыг залгамжлан үргэлжлүүлж, алс хэтдээ орон нутагт хэрэгтэй, томоохон үр дүнд хүрэх “бодлогын залгамж чанар” гэх ойлголтыг үндсэндээ хэрэгжүүлдэггүй.

Засаг дарга ажиллах хугацаандаа яг юу бүтээж байна вэ гэдгийг тоймлон үзвэл ийм дүр зураг харагдана:- Улсын төсөвт сургууль, цэцэрлэг,

эмнэлэг, спорт заалны барилга суулгахад шаардлагатай зураг, төсвийг бэлтгүүлж, хөөцөлдөх;

- Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлын тендерийг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангах;

- Гадаад улс орнуудын орон нутгийн нэгжүүдтэй харилцаа тогтоох;

- Аялал жуулчлал, ЖДҮ, хөдөө аж ахуйн салбарыг анхаарах;

- Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор хохирлыг арилгах (ган, зуд, малын гоц халдварт өвчин);

- Томоохон тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулах, үүний тулд хандив цуглуулах;

- Харьяа агентлагуудын ажлыг хянаж, үнэлгээ өгч, шагнаж урамшуулах;

- Бүх төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх (улсын бүртгэл, газрын харилцаа, боловсрол, эрүүл мэнд гэх мэт);

- Батлан хамгаалах чиглэлээр цэргийн бэлтгэлд нэг удаа хамрагдах, жил бүр марш тактик зохион байгуулах;

- Үндэсний болон аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх;

- Бусад цаг үеийн ажлууд (өвөлжилтийн бэлтгэл хангуулах, отор нүүдэл, ус бэлчээрийн маргаан зохицуулах гэх мэт).

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд дэвшилттэй зүйл гарч ирсэн. 2015 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаар орон нутгийн хөгжлийг төлөвлөх, алсын хараатай бодлого хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавьсан бөгөөд үүнийг дагаад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт орсон байна. Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг дараах байдлаар ангилсан байна. Үүнд:

Page 40:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

40

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

хугацаа Төв Бүс орон нутагУрт хугацааны

15-20 жилМонгол Улсын хөгжлийн үзэл

баримтлалДунд хугацааны

8-10 жилТөрөөс баримтлах

бодлогоБүсчилсэн хөгжлийн бодлого

Аймаг, нийслэлийн

хэтийн зорилтДунд хугацааны

3-5 жилЗасгийн газрын үйл

ажиллагааны хөтөлбөрҮндэсний хөтөлбөр

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр

Засаг даргын үйл ажиллагааны

хөтөлбөрДэд хөтөлбөр

Богино хугацааны 1 жил

Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

Аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг нийгмийг

хөгжүүлэх үндсэн чиглэл

Энэхүү ангиллаас хэд хэдэн зүйлийг ажиглаж болно. Үүнд:

- Аймаг, нийслэлийн хөгжлийг 15-20 жилээр төлөвлөх боломжгүй, дээд тал нь 10 жилээр л төлөвлөнө. Үүнийг аймаг, нийслэлийн хэтийн зорилт гэнэ.

- Сум, дүүргийн хөгжлийг нэг жилээс удаан хугацаагаар төлөвлөж болохгүй.

- Дунд хугацаа нь 8-10 жил, 3-5 жил гэж үзсэн мөртлөө ялгаж нэрлээгүй.

- Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 3-5 жилийн дунд хугацааны “хөгжлийн” баримт бичиг гэдэгт хамааруулсан.

Эндээс үзэхэд “аймаг, нийслэлийн хэтийн зорилт” гэх 8-10 жилийн бодлогын баримт бичиг нь жинхэнэ утгаараа орон нутгийн хөгжлийг бодитой, алсын хараатай төлөвлөх боломж олгохоор байна. Энэхүү төлөвлөлтөд сум,

дүүргийн хөгжлийн асуудал багтах нь ойлгомжтой. Яг энэ асуудлаар судалгааны багийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа.

Тэгэхээр одоо орон нутгийн хөгжлийн үндсэн гол зорилго нь юу вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Орон нутгийн түвшинд хамгийн их яригддаг асуудал бол орон нутгийн төсөв санхүүгийн бие даасан байдлыг хангах нь эцсийн зорилго гэсэн үзэл байна. Одоо бол аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр төвөөс төсөв санхүүгийн хувьд бараг 100 хувь хараат байна. Бие даана гэдэг нь орлогоо өөрөө олоод, түүнийгээ өөрөө мэдэж зарцуулдаг байх явдал гэж ойлгодог. Тэгсэн цагт орон нутаг өөрийн онцлог давуу талдаа түшиглэн хөгжиж, улсын нуруун дээр байгаа ачааг хөнгөлж чадах болно. Энэ зорилгод хүрэхэд тун амаргүй. Гагцхүү үе шаттайгаар төвлөрлийг аажмаар сааруулж, орон нутаг өөрөө эдийн засаг, удирдлагын

Page 41:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

41

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

хувьд чадваржиж, өөрөө бүрдүүлэх орлогын хувь нь бага багаар нэмэгдэж байж эцсийн зорилгодоо хүрнэ.

Эрх зүйн талаас шийдвэрлэх гол асуудал бол “орон нутгийн хөгжлийн хэтийн зорилтыг” боловсруулж, хэрэгжүүлэхэд аймаг, нийслэлийн Хурал, Засаг дарга ямар үүрэгтэй оролцохыг орон нутгийн удирдлагын хуульд тодорхой зааж өгөх явдал юм.

Одоогийн байдлыг дүгнэж хэлбэл Засаг дарга нь төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэх гол субъект болж байгаа учраас орон нутгийнхаа алсын хараатай хөгжлийн бодлогыг барьж авах нөхцөл бүрдэхгүй байна. Тиймээс Засаг даргыг тэртэй тэргүй оролцоо багатай олон жижиг сажиг ажлаас нь хуулиар чөлөөлж, үндсэн гол хөгжлийн асуудалд хандуулах эрх зүйн зохицуулалт чухал юм.

Засаг даргын мөрийн хөтөлбөр бол элдэв ажил, арга хэмжээний цуглуулга биш гагцхүү тухайн үед хүчинтэй хэрэгжиж байгаа тухайн аймгийн, эсвэл нийслэлийн хэтийн зорилтыг хэрэгжүүлж биелүүлэхэд чиглэгдэж байх хэрэгтэй.

Аймаг, нийслэлийн хэтийн зорилтыг Засаг дарга боловсруулж, Хурал хэлэлцэн батлаад, эргээд Засаг дарга биелэлтийг хариуцаж, Хурал хяналтаа тавьдаг байх нь зохимжтой.

Төрөөс орон нутгийг хөгжүүлэхэд анхаарч Орон нутгийн хөгжлийн сан (цаашид ОНХС гэх) хэмээх хөрөнгийн эх үүсвэрийг бий

болгосон нь сайшаалтай. Урьд нь орон нутаг төсвийн бус эх үүсвэрээр хөгжлийн сан байгуулж, зарцуулдаг байсныг халж төсвийн эх үүсвэр бий болгосон.

Энэхүү илтгэлийн үндсэн санааг хэрэгжүүлэхэд ОНХС-гийн хөрөнгийн талаар анхаарах хэд хэдэн асуудал бий гэж үзэж байна. Үүнд:

- ОНХС-гийн хэмжээг аажмаар тогтмол нэмэгдүүлж байх;

- ОНХС-гийн хөрөнгийг зөвхөн аймаг, нийслэлийн хэтийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулах;

- Төсвийн дутууг нөхөх нөхөөс болж байгааг зогсоох (удирдлагын зардал, салбарын яамны зарим чиг үүрэг, босоо тогтолцоотой зарим агентлагийн хөрөнгө оруулалтын шижтэй зардал).

ОНХС бол аймаг, нийслэл төсөв санхүүгийн хувьд бие даах хүртэл завсрын үед гүүр болж өгөх л учиртай болохоос орон нутгийн хөгжлийн гарц биш гэж үзэж байна. Орон нутгийн хөгжлийн гарц бол алсыг харсан, цогц бодлого гаргаж, үе шаттай, тууштай хэрэгжүүлэх явдал гэж ойлгож байна.

Орон нутгийн хөгжлийн цогц бодлого нь тухайн улс, орон нутгийн дотоодын зах зээлд байр сууриа эзэлж, өөрийн гэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадагшаа чиглэсэн үйлчилгээг хөгжүүлж, эдийн засгийн баялаг бүтээх үйл явцад идэвхтэй оролцох, цаашилбал экспортын чиг баримжаатай хувийн хэвшлийн

Page 42:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

42

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

хөгжлийг хангахад оршино. Нутгийн удирдлагын ямар нэг

шинэ хууль гарсан тохиолдолд дээрх үзэл баримтлалыг гол болгож авбал орон нутагт үнэхээр хэрэгтэй байна. Энэ гол үзэл баримтлалыг дагаад дараах хэдэн зүйл дээр анхаарах нь чухал. Үүнд:

Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /ИТХ/ бол ард түмний төлөөлөл

ИТХ бол Үндсэн хуулиар тогтоосон иргэдийн төлөөллийг хангах зорилготой байгууллага. Иргэдийн хурлын төлөөлөгчид улс төрийн өрсөлдөөнөөс ялж гарч ирдэг. Товчхондоо, ард түмнээс мандат авч гарч ирсэн байдаг. Гэтэл сүүлийн үед янз бүрийн популист улс төрийн үзэл санаа ихээхэн дэлгэрч юм л бол ард түмнээс асууна, ард түмнээ сонсоно, иргэдийн танхим байгуулна, хөрөнгө оруулалтыг ард түмнээр эрэмбэлүүлэх гэх мэт иргэдийн төлөөллийн байгууллагаа эргээд үгүйсгэсэн, үнэ цэнэгүй, ач холбогдолгүй болгосон уриа лоозонгийн шинжтэй, амьдрал дээр хэрэгжих боломжгүй шаардлага тавих боллоо.

Хэрэв юм болгоныг ард түмнээс асууж шийддэг байх ёстой бол ИТХ гэж байх хэрэггүй. Зөвхөн иргэдийн саналыг хурааж, олонхийн шийдвэрийг тодорхойлж байдаг байгууллага байхад л болно. Яг үнэн чанартаа амьдрал дээр ард түмний саналыг авч байгаа нэртэй, хэлбэрийн төдий шууд ардчилал газар авсан. Энэ нь иргэдийн өчүүхэн хэсгийн саналыг авсан болж хэлбэрддэг. Харин эсрэгээр

төлөөллийн байгууллагаа бэхжүүлж, чадваржуулж, хариуцлагыг нь өндөржүүлж ажиллах нь илүү үр дүнтэй, аливаа шийдвэр нь нухацтай, даацтай боловсрогдон гардаг байх нь чухал юм.

Улс төрийн тогтвортой байдал

Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга харилцан бие биеэ огцруулдаг явдал мэр сэр гарч байгаа нь нутгийн удирдлагын энэ хоёр институцийн хоорондын харилцааны нэг эмзэг асуудал юм. Ийм байдал үүсдэг гол шалтгаан нь улс төрийн шинжтэй байна. Мөн хувь хүмүүсийн харилцаанаас ч шалтгаалж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалт нэлээд төвөгтэй байдлыг үүсгэдэг. Аймгийн Засаг даргыг огцруулах үндэслэл, журмыг нэлээд нарийн зааж өгсөн байдаг бол ИТХ-ын даргын хувьд тодорхой зүйл, заалт байдаггүй. Эндээс үзэхэд ИТХ-ын даргыг бусад төлөөлөгчийн нэгэн адилаар уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан үндэслэлээс өөрөөр огцруулах, чөлөөлөх боломж байхгүй. Гэвч практикт олонх бүрдсэн л бол ИТХ-ын даргыг шууд санал хураалтаар огцруулж, шүүхийн үргэлжилсэн маргаан үүсгэж байна. Аймгийн Засаг даргын хувьд шаталсан процедуртай учир хамгаалагдах боломж арай илүү боловч хамгийн гол нь “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэсэн бүрхэг заалтаар Засаг даргыг огцруулахдаа нотлох баримтад үндэслэхгүйгээр хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар хүчээр түрэн хэдэн хүний гарын үсгээр асуудлыг шийдэж

Page 43:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

43

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

байна. Яаж ч сайн ажилласан Засаг даргыг таалагдахгүй л бол хэзээ ч огцруулж болдог учраас Засаг дарга төлөөлөгчдийн барьцаанд орох хандлага ажиглагдаж байна. ИТХ-ын дарга мөн адил дарамтад ажилладаг. Ийм учраас огцруулах үндэслэлийг маш тодорхой шалгууртай зааж өгөх шаардлагатай.

Үндэсний ба аймгийн хөтөлбөрүүд

Засгийн газраас 50 орчим үндэсний хөтөлбөр баталсан байна. Жишээ нь, 2017 оны “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн “4.3-т Аймаг, нийслэлд “Хүнсний ногоо” дэд хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлэх” гэж заасан. Нөгөө талаар, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд (15.2.) “Засаг дарга аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, Засгийн

газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг, түүнийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийн жагсаалтын хамт боловсруулж, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.” гэж заасан.

Эндээс үзэхэд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр гэж хоёр өөр төрлийн дэд хөтөлбөр гарч байна. Мөн аймгуудын ИТХ ямар нэг үндэсний хөтөлбөртэй холбоогүйгээр өөрийн аймгийн онцлогт тохирсон хөтөлбөр батлан хэрэгжүүлдэг. Ер нь хөтөлбөр, дэд хөтөлбөр гэх мэт янз бүрээр нэрлэгдсэн баримт бичгүүдийг аймгийн Засаг дарга өөрөө батлах нь ч бий.

Иймд дараах байдлаар ангилж, цэгцлэх санал дэвшүүлж байна.

хөтөлбөр Батлах субъект

санхүүжүүлэх субъект

хэрэгжилтийг хэнд тайлагнах

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр

Аймгийн Засаг дарга

Холбогдох яамны багцаас

Засаг дарга санхүүжилт олох

Холбогдох яаманд

Аймгийн хөгжлийн хэтийн зорилт болон бусад урт хугацааны хөтөлбөр

Аймгийн ИТХ Аймгийн ИТХ Аймгийн ИТХ-д

Засаг даргын мөрийн хөтөлбөр

Аймгийн ИТХ

УИХ, аймгийн ИТХ

Аймгийн ИТХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх

газартЗасаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр

Аймгийн ИТХ

Засаг дарга гадаадын зээл

тусламж, хандивАймгийн ИТХ-д

Page 44:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

44

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Захиргааны хэм хэмжээний акт

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг дарга нь “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх” эрхтэй (30.1.16), мөн ИТХ нь “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ (18.2).” гэж заасан байдаг.

Захиргааны хэм хэмжээний акт гэдэг бол ИТХ болон Засаг дарга орон нутагтаа засаглах эрх зүйн гол хэрэглүүр юм. Ялангуяа, хуулиар нарийвчлан зохицуулаагүй, Засгийн газрын эсвэл салбарын яамны журмаар зохицуулаагүй тухайн орон нутгийн онцлог нийгмийн харилцааг ИТХ, эсвэл Засаг дарга журамлах боломжтой байх нь удирдлагын нэг чухал арга хэлбэр. Зөвхөн нэг удаагийн шинжтэй захирамж, шийдвэрээр нийгмийн олон талт харилцааг бүрэн зохицуулж чадахгүй юм.

Нөгөө талаас, тухайн журмыг ИТХ батлах уу, Засаг дарга батлах уу

гэдгийг хуульд заахдаа ямар шалгуур баримталж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар тодорхой санал дэвшүүлье.

Хамгийн гол шалгуур бол тухайн журмаар Засаг даргад эрх олгосон, тухайлбал, иргэд аж ахуйн нэгжид ямар нэг зөвшөөрөл, лиценз олгох эрх эдлэхээр байвал уг журмыг Засаг дарга өөрөө баталж мөрдүүлэх нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй учраас ИТХ буюу Засаг даргыг хянах эрхтэй байгууллага нь баталж мөрдүүлдэг байх нь зохимжтой юм. Бусад тохиолдолд Засаг дарга журмаа өөрөө гаргаж мөрдүүлж байх нь удирдлагын шуурхай байдлыг хангах сайн талтай байж болох юм.

Жишээ: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.3, Хог хаягдлын тухай хуулийн 9.1.3, Хог хаягдлын тухай хуулийн 9.3.3-д заасан байдаг.

Дүгнэлт:

Бүх шатны Засаг дарга нь төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхийн зэрэгцээ ИТХ-аас тодорхойлсон орон нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч байх чиг үүргийн тэнцвэртэй хуваарилалт, эдийн засаг, эрх зүйн баталгааг бий болгоход хууль, эрх зүйн шинэтгэлийг чиглүүлэх нь зүйтэй байна.

----оОо----

Page 45:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

45

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ТӨВ ОРОН НУТАГ БОЛОН САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ ХАНГАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

илтгэгч:Жигжидийн БатжаргалТөв аймгийн Засаг дарга

Хүмүүсийн илтгэлд миний тавих гэж байгаа мэдээлэл багцлагдаж орсон байна. Тиймээс хэд хэдэн тодорхой санаанууд дээр тогтож санал бодлоо илэрхийлэх бодолтой байна. Миний хийж байгаа мэдээлэл, асуудал маш өргөн хүрээний илтгэл учраас төрийн бүх шатны байгууллагуудын хуулиар тогтоосон эрх хэмжээ, уялдаа, чиг үүргийн хуваарилалт, харилцаа хамтын ажиллагаа түүний үр дүнд цогц байдлаар дүн шинжилгээ хийж, өнөөгийн байгаа бодит дүр зургийг олж харах, түүнд тулгуурлаж шийдлээ зөв тодорхойлж, эрх зүйн хувьд хойшлуулахгүйгээр хуулиа батлуулах явдал хамгийн чухал байна. Энэ нь улс орны хөгжлийн гарц гэж харагдсан.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг юу гэж нэрлэх нь хамаагүй. Энэ хууль өөрөө орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эрх зүйн зохицуулалтыг хангасан тулгуур хууль юм. Уг хууль өөрөө эрх зүйн чадамжийн

хувьд бусад хуулиудаас илүү давуу байдалтай байх шаардлагатай. Энэ хуульд тулгуурлан бусад хуулиуд нь нийцэж гарах байдлаар эрх зүйн зохицуулалтыг нь боловсруулах шаардлагатай.

Өнгөрсөн 27-28 жилийн практик бол орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлье гэдэг асуудлыг ярьж тодорхой шийдэл дээр ахиц гарч байсан зүйл байдаг.

Гэтэл өнөөдөр шийдэлд хүрээд буцаагаад салбарын болон процессын хуулиудаас эрх мэдлийг нь татаж цувуулж авах зарчмаар орон нутгийнхаа эрх мэдэл, чадамжийг бууруулсан зүйл харагдаж байна.

Иймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн төсөлд нутгийн удирдлагын эрх зүйн чадамж, статусыг тодорхой болгохыг онцгойлон анхаарч өгөөрэй гэсэн саналыг албан ёсоор хэлмээр байна.

Page 46:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

46

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Салбар хоорондын ажлын уялдааны талаар эрх зүйн нарийн зохицуулалтгүй явж ирсэн байна. Практик дээр салбар хоорондын зохицуулалтыг зөвлөл нэрийн дор түр ажлын хэсгээр зохион байгуулж явж ирсэн нь эдийн засаг, нийгэмд төдийлөн үр дүн өгөөгүй.

Тиймээс байгууллага бүрээс тодорхой чиглэлээр гарч байгаа бодлогын баримт бичиг хоорондын эрх зүйн уялдаа, зохицуулалтыг илүү нарийвчилж тодорхой болгох нь чухал болоод байна. Жишээ нь: Ямар чиглэлээр гарч байгаа шийдвэр байна түүн дээр хэн нь үндсэн чиг үүргээ барьж үйл ажиллагааг хэрэгжүүлж ёстойг тодорхой болгож зохицуулсан эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй байна. Тухайлан гарч байгаа бодлогын баримт бичгүүд дээр салбар хоорондын бодлогыг хангаж гүйцэтгэл, үр дүнд хийх хяналт шинжилгээ, үнэлгээг бодитой байлгах асуудлыг тусгаж оруулбал тодорхой ахиц дэвшил гарах боломж харагдаж байна. Тиймээс салбар хоорондын зохицуулалтын асуудлыг эрх зүйн хувьд илүү тодотгож авч үзэх шаардлагатай байна.

хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар энэ асуудал тодорхой хэмжээнд зохицуулагдсан. Гэхдээ Улсаас сум хүртэл тусдаа бодлоготой, хөтөлбөртэй, төлөвлөгөөтэй явж байна. Энэ нь үндсэндээ бичиг цаасны зохиомол ачааллыг бий болгож байгаа. Тиймээс иргэдэд хүрэх ёстой төрийн үйлчилгээ хүртээмжтэй хүрнэ гэхээс илүүтэйгээр бичиг цаасны эргэлт дунд төрийн албан хаагчдын

ажлын ачааллын дийлэнх хэсэг төвлөрч байна. Иймд бодлогын бичиг баримт боловсруулдаг ерөнхий аргачлал стандартыг тогтоохдоо аль шатандаа бодлогын бичиг баримттай, аль шатандаа ажлын бичиг баримттай байхыг тогтоож өгөх нь төрийн байгууламжийн хувьд Монгол Улс нэгдмэл гэдэг бодлогоо хангахад ач холбогдолтой. Нөгөө талдаа төрийн ажил үйлчилгээ, салбаруудын хөгжлийн бодлогын асуудал нэг мөр ойлгогдож хэрэгжих бололцоо бүрдэнэ гэж бодож байна.

Дараагийн нэг хэлмээр байгаа санаа бол орон нутгийн эрх хэмжээ, чиг үүргийн хуваарилалтын асуудлыг илүү тодорхой болгох хүрээнд аймаг, сум гэсэн 2 түвшний чиг үүргийн хуваарилалтыг маш тодорхой болгох хэрэгтэй. Хуульд энэ талаар тодорхой санаа орсон байсан. Гэхдээ илүү нарийвчилж тусгаж үзэх асуудал байна. Сайн туршлагатай улс орнуудын туршлагыг хармаар байна. Эрүүл мэндийн асуудлыг аймаг нь хариуцаж байгаа бол тэндээ бүх зүйлээ төвлөрүүлэх хэрэгтэй. Боловсролын асуудлыг сумын түвшинд нь хариуцуулахаар бол сумандаа бүх чиг үүргийг нь өгмөөр байна. Ингэхгүйгээр анхан шатны тусламжийг нь суманд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймагт нь өгснөөр давхцал хийдлийн эх суурийг тавьж байна. Иймд бодлого үйл ажиллагаа, боловсон хүчний эрх мэдэл, төсөв хөрөнгө нь бүгд нэг газраа төвлөрснөөр буух хаягтай, хариуцах эзэнтэй болж асуудал илүү оновчтой үр дүнтэй хэрэгжих бололцоо бүрдэнэ гэж харж байна.

Page 47:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

47

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

хүний нөөцийн асуудал: Босоо удирдлагыг дэндүү шүтсэн. Аймгийн түвшинд Засаг даргын эрхлэх хүрээний 23 агентлагийн 12 нь босоо удирдлагатай байна. Сумын түвшинд сумдын Засаг даргын тамгын газрын хэдэн гол асуудлаа барьсан хүний нөөц нь дандаа босоо удирдлагатай. Хөдөлмөр, халамж үйлчилгээ, татвар, нийгмийн даатгал, газрын харилцаа гэх мэт бүх асуудал нь дээшээ харилцаж асуудлаа шийддэг. Үндсэндээ сумын Засаг дарга Тамгын газрын дарга, орлогч нарыг томилж, Тамгын газрын дарга нь нийгмийн бодлогын мэргэжилтэн, байгаль орчны асуудал хариуцсан ажилтнаа томилж үндсэндээ томилгооны асуудал орон нутгийн түвшинд цэгцэрч байна. Бусад нь дандаа босоо удирдлагатай. Тэр бүү хэл суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг болон аймгийн хэлтэс агентлагт ажиллаж байгаа бүх албан хаагчдыг төрийн захиргааны төв байгууллагаас томилж байгаа дүр зураг байна. Үүнд татварын хэлтэс, улсын бүртгэлийн хэлтэс байдаг. Энэ асуудлыг бүрэн цэгцлэх хэрэгтэй. Боловсон хүчний асуудлыг орон нутаг руу шилжүүлж томилгооны асуудлыг хэвтээ байдлаар шийдэх харилцаа руу шуурхай шилжсэнээр орон нутгийн төрийн байгууллагуудын ажлын чадамж, хариуцлага дээшлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Иймд босоо удирдлагын тогтолцоог халах цаг ирсэн.

Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний асуудал: Сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид ТЗ-гийн 3 ангиллаар 550 орчим мянган төгрөг авдаг. Түүнээс

суутгалаа тооцоод 400 гаруй мянган төгрөг гар дээр нь олгогддог. Аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид 615,000 төгрөгийн дундаж цалинтай, суутгалаа тооцоод 500-аад мянган төгрөгийн цалин авдаг. Үндсэндээ төрийн жинхэнэ албан хаагчид жагсаал цуглаан, эрх ашгаа хамгаалах чиглэлээр асуудал зохион байгуулахыг нь хуулиар хязгаарлаж хориглосон. Багш, эмч нар нь бослого тэмцэл хийж цалин хөлсөө нэмүүлж тодорхой хэмжээний хөдөлмөрийн үнэлэмжтэй болсон. Гэтэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг төрийн жинхэнэ албан хаагчдын цалин хөлс, амьдралын баталгаа маш хүнд байна. Үүнийг эргэн харж зохицуулах ёстой. Зохицуулахдаа ажлын гүйцэтгэл үр дүнгээр олгогддог урамшууллын асуудлыг цалингийн санд нь нэмэгдүүлж өгөх ёстой. Ингэснээр төрийн албан хаагчдын бүтээлч үйл ажиллагаа, идэвхийг хангах бололцоо боломж бүрдэнэ гэж харж байна. Сүлжээний цалинтай төрийн албан хаагчдын ажлын үр дүнг харгалзахгүй цалин хөлс олгогдог асуудлаас зайлсхийж, бололцоотой цалин олгодог цалингийн сантай, түүний тодорхой хэсэг нь юу хийж чадсан гэдгийг нь дүгнэж урамшуулалт цалинг олгодог тогтолцоо руу шилжих зайлшгүй шаардлага ирсэн байна. Хөдөлмөрийн үнэлэмжийг эргэж харах хэрэгтэй.

Орон нутгийн эдийн засаг, төсөв санхүүгийн чадамжийг дээшлүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай. Сая Д.Тогтохсүрэн даргын мэдээлэлд хэд хэдэн зүйл яригдсан. Үүнийг би дэмжиж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд

Page 48:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

48

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

нэмэлт, өөрчлөлт оруулж орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн орон нутагтаа бүртгэлтэй байх, түүндээ харьяалагдаж бүтээсэн баялаг нь орон нутгийнхаа статистикт тооцогддог. Орлого ашиг нь орон нутгийн төсөв рүү орж байхаар зохицуулагдаж байна гэж ойлгож байгаа. Үүнийг дагаж гарах журмуудыг нь шуурхай гаргаж 8 дугаар сарын 1-ээс өмнө эрх зүйн зохицуулалтыг нь бодитой болгож, энэ чиглэлийн асуудлыг орон нутагт бүрэн шилжүүлэх тал дээр онцгой анхаарч ажилламаар байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан гэж их яригддаг. Энэ сангаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс орон нутагт хуваарилж байгаа аргачлал тооцооллоор тооцож аймгуудад хөрөнгө хуваарилах хэрэгтэй. Ингэснээр үйлдвэрлэл, үйлчилгээ, баялаг бүтээгчдээ дэмжиж, орон нутгийн эдийн засгийн чадамж, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх бололцоо бүрдэнэ.

Татварын асуудал: Тухайн шатны төсөвт төвлөрөх орлогын нэр төрлүүдийг хуулиар тогтоож бүрэн

төвлөрүүлж байгаа явдал нь тийм зохимжтой биш байна. Орлогын нэр төрлүүдээс сум, аймаг, улсын төсөвт тус бүрд нь хэдий хэмжээний хувь орж байх юм гэдэг байдлаар 3 шатныхаа төсөвтэй харьцдаг зохицуулалтаар хангаж өгвөл төсвийн орлогын бүрдэл нэмэгдэх илүү өргөн боломжийг нээж өгөх бололцоо боломж байна гэж үзэж байна.

орон нутгийн хөгжлийн сангийн асуудал: Орон нутгийн хөгжлийн сан 2013 оноос эхлэн хэрэгжсэн. Анх том тоо тавьсан байдаг. Гүйцэтгэлийг нь авч үзвэл төлөвлөснөөрөө өгч байгаагүй. Бидний одоо авч байгаатай бараг адил байсан. Үүнийг одоо нэмэгдүүлэх ёстой. Тиймээс Орон нутгийн хөгжлийн сангаас аймгуудын төсөв рүү шилжүүлж байгаа орлогын хэмжээ, хөрөнгийг нэмэгдүүлж, орон нутгууд өөрийнхөө хөгжил, эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаандаа тодорхой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх эрх хэмжээг нь нэмэгдүүлж өгвөл орон нутгийн эдийн засгийн чадамж дээшлэх болно.

----оОо----

Page 49:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

49

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДАЛ, ШИЙДЭЛ

илтгэгч: гомбодоржийн сувдХөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжин орсноос хойш 28 жил өнгөрчээ. Энэ хугацаанд төсөв, санхүүгийн талаар төрөөс баримталж буй бодлогын хүрээнд Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэг хэд хэдэн хууль гарч түүнийг дагасан олон журмууд батлан хэрэгжүүлж байсан бөгөөд уг хууль тогтоомж, заавар журмууд нь тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцэн хэрэгжиж ирсэн.

Төсвийн тухай хууль 2011 онд шинэчлэгдэж улс, орон нутгийн төсөв хоорондын харилцаа, төсвийн хуваарилалт сайжирсан хэдий ч орон нутгийн төсвийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хэд хэдэн тулгамдаж буй асуудлууд бий. Үүн дотроос 3 асуудлыг дэвшүүлж танилцуулахаар бэлдлээ. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэстний

Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн. Энэ хүрээнд нийт 4 аймгийн 1700 гаруй төлөөлөгч нар, аймаг сумын удирдлагуудад сургалтыг зохион байгуулж явуулсан. Төсвийн удирдлагыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, түүний шийдлийн талаарх судалгаа шинжилгээг хийсэн. Мөн 20 гаруй жил ажиллаж байгаа ажлын туршлагаас харахад:

- Төсвийн хууль, бусад хууль тогтоомжуудын уялдаа хангагдахгүй зөрчилдөж байгаа байдал;

- Орон нутгийн төсвийн бие даасан байдал сул, орлогын эх үүсвэрийн дутагдалтай байдал;

- Чиг үүргийн төвлөрөл их байгаа зэрэг нь орон нутгийн санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна.

Орон нутагт тулгарч байгаа дээрх асуудлуудын гарц шийдлийн талаар

Page 50:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

50

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

саналаа товчхон танилцуулъя.

2011 онд Төсвийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж тус хуулийн 58 дугаар зүйлийн 2 дугаар заалтаар орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж өгсөн. Мөн хуулийн 6.6.5-д “Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн шилжүүлдэг байх”, 6.6.6-д “Тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх”-ээр хуульчилсан байдаг. Гэвч эдгээр заалтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна.

Аймгийн Засаг даргад 137 хуулийн 790 заалтаар зохион байгуулах, дэмжиж, нөхцөл боломжоор хангаж ажиллах, орон нутгийн төсөвт тусгаж хэрэгжүүлэх үүрэг чиглэл тусгагдсан байгаа. Сумын Засаг даргад 123 хууль тогтоомжоор, багийн Засаг даргад 93 хууль тогтоомжоор эдгээр чиг үүргийг өгсөн байна. Нутгийн удирдлага нь маш өргөн хүрээтэй чиг үүргийг хэрэгжүүлэхээр холбогдох хуулиудаар зохицуулж өгсөн. Үүнээс шалтгаалж төсвийн хуулиар хэрэгжих чиг үүрэг, бусад хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанууд орон нутгийн удирдлагуудад тулгамдаж байгаа гол асуудал болж байна.

Жишээлбэл: Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9-д иргэний зөвлөлийн гишүүдийн урамшууллыг аймаг нийслэлийн төсвөөс, 24 дүгээр зүйлийн 24.9-д олон нийтийн цагдаагийн холбогдох зардлыг тухайн шатны гэмт хэргээс

урьдчилан сэргийлэх зардлаас санхүүжүүлэхээр хуульчилсан. Гэтэл олон нийтийн цагдаагийн холбогдох зардал манай Хөвсгөл аймгийн хувьд 140 сая төгрөг гарч ирсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал нь 70 сая төгрөг байдаг. Тиймээс энэ хууль хэрэгжихэд хүндрэлтэй болж байгаа. Нөгөө талаараа Монгол Улсын Хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-т хилийн сумын төсөвт улсын хил хамгаалахад зориулсан төсвийг тусгаж батлах гэж заасан байдаг. Бид хамгийн сүүлд 2018 онд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-т төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийн төсвийн 1 хувийг, 51.3-т аймаг, нийслэл, сум, дүүрэг нь тухайн жилийн төсвийн 1 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлээс бууруулах санд тусгаж зарцуулна гэж заасан байдаг. Бусад чиг үүрэг нь Төсвийн тухай хуультай зөрчилдөж байгаа.

Мөн аймгийн Засаг дарга нартай салбарын яамдаас гэрээ хийхдээ орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт заагдаагүй ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээнд тусгадаг төдийгүй гэрээний биелэлтээр тухайн Засаг даргын болон аймаг орон нутгийн ажлыг дүгнэж байна.

Хуулиар хүлээлгэсэн чиг үүрэг болон гэрээний хэрэгжилтийг хангахад орон нутагт санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байдаг төдийгүй хөрөнгийн бололцоогоор зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ гэхэд Төсвийн хууль зөрчсөн хариуцлага хүлээхэд хүрч байна.

Төсөв санхүүгийн хувьд цаг

Page 51:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

51

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

үеэ өнгөрөөсөн тогтоол, шийдвэр журмууд байна. Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор жишиг хэмжээг баталсан байдаг. Энэ нь Үндэсний их баяр наадамд төсвөөс зарцуулах хөрөнгийн жишиг хэмжээг аймагт 10 сая төгрөг, суманд 5 сая төгрөг гэж баталсан. Яг энэ тогтоосон жишиг хэмжээгээр тооцож үзвэл баталсан шагналын хэмжээнд энэ зардал хүрэлцдэггүй. Төрийн наадмыг зохион байгуулахад зөвхөн шагнал өгдөггүй. Бэлтгэл хангах ажилд маш их зардал гардаг. Энэ хэмжээгээр нь төрийн баяр наадмыг хүндэтгэлтэй зохион байгуулахын тулд орон нутгийн удирдлагууд хөрөнгө гаргаж зарцуулсан байхад энэ нь зардал хэтрүүлсэн зөрчилд ордог.

Засгийн газрын 1997 оны 57 дугаар тогтоолоор аймаг нийслэлийн Засаг даргаас олгох шагналын тухай тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор аймгийн тэргүүний ажилтан 20,000 төгрөг, аймгийн Засаг даргын жуух бичиг 5,000 төгрөг, сайн малчин үнэмлэх тэмдэг олгоход 20,000-30,000 төгрөг гэж баталсан. Эдгээр нь өнөөгийн нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа тул өөрчлөх хэрэгтэй байна.. Энэ тогтоолоор аймгийн тэргүүний ажилтан байна гэж үзэж байна. Мөн 10,000 хүн амтай аймгийн төв 40,000 хүн амтай аймгийн төвийн сумын Засаг даргын тамгын газрын орон тоо ижил байна. Мөн 200 өрхтэй багийн дарга, 1000 өрхтэй багийн дарга нарын цалин ижил байна. Эдгээрээс харахад 200 өрхтэй ажиллаж байгаа багийн Засаг дарга, 1000 өрхтэй ажиллаж байгаа багийн Засаг даргын хөдөлмөрийн үнэлэмж ямар байна гэдгийг эргэж харах цаг болсон байна. Иймд эдгээр зүйлүүдийн нормыг

нарийвчлан тогтоох шаардлага байна хэмээн үзэж байна.

Иймээс 2011 оны Төсвийн тухай хууль болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гарахаас өмнө гарсан хуулиуд болон шинээр гаргаж байгаа хууль тогтоомжуудыг Төсвийн хуультай нийцүүлэх, хууль тогтоомж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт баталж өгөх зайлшгүй шаардлага бий болж байна.

Зардлын норм нормативыг өнөөгийн үнэ ханш нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон байна.

Орон нутгийн төсвийн бие даасан байдал сул, орлогын эх үүсвэрийн дутагдалтай байдал орон нутгийн санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд гол тулгамдаж байгаа асуудал юм. Судлаачдын хийсэн дүгнэлтээс харахад орон нутгийн төсвийн орлогыг аймаг, нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг харахад аль болох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь өндөр эдийн засаг тэлж байгаа аймгуудын орлогын эзлэх хувь маш бага байгаа. Хамгийн өндөр орлоготой Өмнөговь аймаг дотоодын нийт бүтээгдэхүүний 33,6 хувийг, Орхон аймаг 7,4 хувийг, Нийслэл 5,9 хувийг эзэлж байгаа. Эндээс эдийн засгийн хэмжээ нь тэлэх тусам дотоодын нийт бүтээгдэхүүнд орлогын эзлэх хувь нь бага байгаа байдал ажиглагдаж байна.

Орон нутгийн төсвийн зарлагын санхүүжүүлэх эх үүсвэрийн хувьд 47 хувийг орон нутгийн төсвийн

Page 52:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

52

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

орлогын эх үүсвэрээс, 43,6 хувийг тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын санхүүжилтээр санхүүжүүлж байгаа байдал ажиглагдаж байна. Нийт тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын хуваарилалтаас харахад 2018 оны гүйцэтгэлээс 55,4 хувь буюу 50-иас дээш хувьд нь Ерөнхий боловсролын сургуулиудын санхүүжилтийн асуудал байна. Эдгээрээс үзэхэд орон нутгийн төсөв санхүүгийн бие даасан байдал маш сул байдалтай байгаа нь харагдаж байна.

“Манай улс 1992 оноос хойш төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжин хэрэгжүүлж байгаа бөгөөд 2016 онд батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт “Төвлөрлийг сааруулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог хангах нь тогтвортой хөгжлийн засаглалын үндсэн зарчим” гэж тодорхойлсон. Мөн 2016 оны Засгийн газрын 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах

бодлого “ батлагдсан байна.

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогод:

• Орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангахад чиглэгдсэн татварын болон хөрөнгө оруулалтын уян хатан бодлогыг хэрэгжүүлж, орон нутгийн хөгжлийн сангийн тогтолцоог боловсронгуй болгох;

• Төв, орон нутгийн удирдах болон захиргааны байгууллагад хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэхэд хангалттай хөрөнгийг төсөвт тусгаж хуваарилах чиглэлээр хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Эдгээр бодлого шийдвэрийг хэрэгжүүлж орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангахын тулд санхүүгийн чадварыг нь дээшлүүлэх, дэмжих нь хамгийн чухал.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд төсвийн орлогын ангиллыг доорх байдлаар хуульчилсан.

улсын ТӨсВийн орлого

аймгийн ТӨсВийн орлого

сумын ТӨсВийн орлого

23.4.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

23.6.1. Нийслэл хотын албан татвар;

23.8.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар;

23.4.2. Нэмэгдсэн өртгийн албан татвар;

23.6.2. Газрын төлбөр; 23.8.2. Галт зэвсгийн албан татвар;

23.4.3. Онцгой албан татвар;

23.6.3. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

23.8.3. Энэ хуулийн 23.4.9-д зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж;

Page 53:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

53

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

23.4.4. Гаалийн албан татвар;

23.6.4. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.

23.8.4. Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

23.4.5. Авто бензин, дизелийн түлшний албан татвар;

23.6.5. Үйлдвэрлэл, ү й л ч и л г э э н и й зориулалтаар ашигласан усны төлбөр;

23.8.5. Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

23.4.6. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

23.6.6. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвар

23.8.6. Байгалийн ургамал ашигласны төлбөр;

23.4.7. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;

23.6.7. Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;

23.8.7. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;

23.4.8. Агаарын бохирдлын төлбөр;

23.6.8. Энэ хуулийн 23.4.9-д зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж.

23.8.8. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;

23.4.9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 11.2-т заасан улсын тэмдэгтийн хураамж.

23.6.9. Газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 20 хувь.

23.8.9. Хүн амын унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар ус, рашаан ашигласны төлбөр;

23.4.10. Ус бохирдуулсны төлбөр.

23.7. Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.8.10.Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар;

23.4.11. Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувь;

23.7.1. Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.8.11. Нохойны албан татвар.

23.4.12. Газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 70 хувь.

23.7.2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

23.8.12. Хог хаягдлын үйлчилгээний хураамж

23.5. Улсын төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.7.3. Хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх бусад орлого

23.8.13. Газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувь.

Page 54:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

54

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

23.5.1. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д зааснаас бусад төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.9. Сум, дүүргийн төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ:

23.5.2. Төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого;

23.9.1. Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

23.5.3. Хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт төвлөрүүлэх бусад орлого.

23.9.2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

23.9.3. Хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого.

Энэ ангиллын дагуу орлогыг бүрдүүлж санхүүгийн чадавхын ялгаатай байдлыг тэнцвэржүүлж дахин хуваарилалтын зарчмаар орон нутгийн зарлагын эх үүсвэрийн байдлыг тэнцвэржүүлж дахин хуваарилалтын зарчмаар орон нутгийн, орлогыг бий болгож байна.

Дээрх орлогын ангилал нь:

1. Тухайн сумд бий болж байгаа тогтвортой, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд өсөн нэмэгдэж болохуйц орлогыг улсын болон аймгийн төсөвт төвлөрүүлж байна. Жишээлбэл: Аж ахуйн нэгжийн орлогын татвар, НӨАТ, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын татвар гэх мэт;

2. Суманд орж байгаа орлого нь хязгаарлагдмал нөөцтэй, хэчнээн идэвх зүтгэл гаргаад ч нэмэгдэх боломжгүй орлогуудаас бүрдэж байна. Жишээлбэл: Бууны татвар, ойгоос мод түлээ бэлтгэж ашигласны

төлбөр, ан амьтан агнах зөвшөөрлийн хураамж, нохойн татвар гэх мэт;

3. Орлогын хэт төвлөрөл бий болсноор сумаас аймаг, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын тухайд зөвхөн төлөвлөгөө биелүүлэх төдийгөөр хязгаарлагдаж орлогын бааз суурийг өргөтгөх, далд эдийн засгийг илрүүлж орлого нэмэгдүүлэх санаачилга идэвх суларч идэвхгүй байдлыг бий болгож байгаа нь орон нутгийн орлогын оновчгүй ангилалтай болох нь ажиглагдаж байна.

Иймээс төсвийн хуулиар батлагдсан төсвийн орлогын ангиллыг өөрчилж орон нутгийн идэвх санаачилгыг дэмжсэн орон нутгийг орлогын тогтвортой эх үүсвэртэй болгоход чиглэсэн оновчтой тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Бидний өнөөдрийн орлогын ангиллаар;

Page 55:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

55

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Улсын төсөвт төвлөрүүлж байгаа

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар.

- Нэмэгдсэн өртгийн албан татварыг аймгийн орлогод.

Аймгийн төсөвт төвлөрүүлж байгаа

- Газрын төлбөр,

- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,

- Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр,

- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвар,

- Улсын тэмдэгтийн хураамж,

- Хүү торгуулийн орлого

- Улсын төсөвт төвлөрүүлж байгаа агаарын бохирдлын төлбөр зэрэг тухайн нутаг дэвсгэрт бий болж байгаа орлогыг сумын орлогод тооцон суурь орлого суурь зарлагын зөрүүгээр орлого төвлөрүүлэх буюу дэмжлэг олгодог одоогийн тогтолцоог хэрэгжүүлж ажиллах нь илүү оновчтой юм.

Дээрх байдлаар орлогын ангиллыг өөрчилснөөр

1. Сумын орлогын эх үүсвэр тогтвортой болж улирлын чанартай орлогын нөлөөлөл багасна.

2. Удирдлагууд аль болох их орлого оруулж, суурь орлого нийт

орлогын зөрүүг нэмэгдүүлэх идэвх санаачилга дээшилнэ.

3. Орлого бүрдүүлэлтэд тавих хяналт сайжирч төсвийн орлого нэмэгдэнэ.

4. Орон нутгийн төсвийн бие даасан байдал санхүүгийн чадвар дээшилнэ.

Ингэснээр дээрээс ирэх дэмжлэг туслалцааг хүлээх идэвхгүй байдал арилж, орон нутаг илүү санаачилгатай, бүтээлч болж орлогын төвлөрөл буурах юм.

Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг орон нутагт бүртгэлтэй болгох талаар хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын 2.2.3 дахь заалтад “Орон нутгийн удирдах болон захиргааны байгууллагад хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэхэд хангалттай хөрөнгийг төсөвт тусгаж хуваарилах“ чиглэлээр хэрэгжүүлэхээр тусгасан боловч өнөөгийн байдлаар орон нутгийн төсвийн байгууллагуудын урсгал болон тогтмол зардлыг тооцон хуваарилж байгаа бөгөөд дунджаар ОНХС-д 5,0 тэрбум, Засаг даргын нөөц хөрөнгөд 290,0 сая төгрөг хуваарилж байгаа нь Төсвийн хууль болон бусад хуулиар орон нутгийн удирдлагад өгсөн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр болж чадахгүй байна.

Мөн орон нутгийн удирдлагад чиг үүргийг шилжүүлэхдээ үр ашиг

Page 56:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

56

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

багатай, шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлуудыг шилжүүлж байгаа нь төвлөрлийг сааруулах биш орон нутгийг санхүүгийн хувьд улам ихээр хүндрүүлж байна.

2019 оны Төсвийн хуулиар тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын байр ашиглалтын зардал, соёл спортын байгууллагуудыг орон нутагт шилжүүлэн өгч байна. Эдгээр нь тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудаас хамгийн их асуудалтай, ихээхэн өртэй байгууллагууд шилжин ирж байна. Эдгээр байгууллагуудын 2018 оны жилийн эцсийн байдлаар үүссэн өрийг барагдуулж өгөх шаардлагатай байна.

Төвлөрлийг сааруулах нэг гол асуудал нь төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой хуваарилах асуудал байдаг.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй байгаагийн зэрэгцээ орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа боловсрол, соёл эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, даатгал, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүхий л салбарын төсөв хөрөнгө, хүний нөөц, яам агентлагуудад төвлөрч байгаагаас орон нутгийн удирдлагууд орон нутагтаа асуудлаа

шийдэх боломжгүй болж дээш нь уламжлах, хөрөнгө мөнгө хүсэх байдалтай болсон. Энэ нь аймаг, нийслэл, сум, дүүрэг баг хорооны түвшинд иргэдтэйгээ ажиллах, тэдэнд чиглэсэн ажил үйлчилгээг шуурхай зохион байгуулахад саад болж байгаа төдийгүй төр хүнд сурталтай, асуудлыг шийдэх чадамжгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Иймээс төрийн болон орон нутгийн байгууллагуудын чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт бүрэн тусгах. 2019 оны Төсвийн хуулийн дагуу орон нутагт шилжин ирсэн тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 2018 онд үүссэн өрийг барагдуулах арга хэмжээ авах шаардлагатай байна.

Дээр дурдагдсан Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудын уялдааг ханган шинэчлэх, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлээр батлагдсан орлогын ангиллыг өөрчлөх, төрийн болон орон нутгийн байгууллагуудын чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгож шаардагдах төсвийг орон нутгийн төсөвт тусгаж өгснөөр орон нутгийн байгууллагуудын чиг үүрэг тодорхой болж, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангагдаж, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилт сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшлэн төсвийн төвлөрөл сааруулах бодлогын хэрэгжилтэд ахиц гарах юм.

----оОо----

Page 57:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

57

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

АЗИЙН УЛС ОРНУУДЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАЖ БУЙ ТУРШЛАГАилтгэгч: T. р. рагунандан LOGIN олон улсын байгууллагын Бодлого судлалын төвийн зөвлөх

Миний бие LOGIN Asia олон улсын байгууллагын зөвлөхийн хувьд “Нутгийн удирдлага тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганд оролцож байгаадаа баяртай байна. Чуулганы хэлэлцэж буй асуудлын хүрээнд улс орнуудын нөхцөл байдал болон тэр дундаа Өмнөд Азийн орнуудын нутгийн удирдлагын гол онцлог, төвлөрлийг сааруулах үйл ажиллагааны туршлага, тулгарч буй сорилт, цаашдын чиг хандлагын талаар танилцуулахыг зорьж байна.

Эхлээд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох үндсэн шалтгаан, орон нутгийн Засаг захиргаанаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулъя гэж бодож байна.

Нэгдүгээрт, чиг үүргийн хуваарилалт, арга зүйг тодорхой болгосноор гарах үр дүн нь орон нутгийн Засаг захиргааны гүйцэтгэх ёстой үйлчилгээ, хариуцах ажил үүрэг, хариуцлагын тогтолцоог ойлгомжтой тодорхойлж, нэгтгэн уялдуулахад ач холбогдолтой.

Хоёрдугаарт, төсвийн төвлөрлийг сааруулах хүрээнд төсвийн удирдлагын зохистой тогтолцоог бүрдүүлснээр орон нутгийн Засаг захиргаанд татварын орлогоос бүрдсэн төсвийн бүрдүүлэлтийг бий болгох боломж нэмэгдэнэ. Үр дүнд нь төсвийн хуваарилалт, хэрхэн яаж зарцуулж болох талаарх дүрэм журам тодорхой болно.

Гуравдугаарт, чадавх бэхжүүлэх тогтолцоо нь орон нутгийн Засаг захиргаа үйл ажиллагаагаа үр ашигтай, чадварлагаар гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөц, бусад нөхцөл боломжийг бүрдүүлэхэд тусална. Жишээ нь, Инженер, нягтлан бодогч, хүний ба малын эмч, багш болон бусад боловсон хүчнийг орон нутагтаа суурьшуулах, эсхүл нутгийн удирдлага нь тэдгээр шаардлагатай мэргэжилтнүүдийг эрэлт хэрэгцээндээ тулгуурлан бэлтгэх, ажилд шалгаруулж авах нөхцөлийг бүрдүүлнэ. Тэдний ур чадварыг дээшлүүлэх үүднээс тогтмол дадлагажуулах хэрэгтэй.

Эцэст нь, нутгийн удирдлага нь

Page 58:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

58

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

иргэдийнхээ өмнө төдийгүй аудит, мэргэжлийн хяналт зэрэг хяналт шалгалтын байгууллагууд, мөн УИХ-ын өмнө хэрхэн, яаж , ямар арга замаар эгэх хариуцлага хүлээхийг холбогдох хууль, дүрэм журамдаа тодорхой тусгаж, дагаж мөрдөх хэрэгтэй.

улс орнуудын нутгийн удирдлага:

Миний Та бүхэнд танилцуулах улс орнууд төрийн байгууламжийн хувьд Энэтхэг болон Пакистан улс нь “удаан хугацаанд” холбооны улс байсаар ирсэн. Непал холбооны, Бангладеш, Бутан, Афганистан, Шри-Ланк болон Малдив зэрэг улсууд нэгдмэл улс юм.

Эдгээр улсуудын өөр нэг онцлог нь олон давхарга бүхий нутгийн удирдлагын тогтолцоотой. Энэтхэг, Пакистан, Шри-Ланк болон Афганистаны муж нь 2–3 шатлал бүхий засаг захиргааны нэгжид, Бангладеш болон Непал улс нь 2-3 шатлал бүхий засаг захиргааны нэгж хуваагддаг байна. Иймд аймаг, орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүсчлэл нь улс орнуудын хооронд төдийгүй дотооддоо харилцан адилгүй байж болдог. Энэтхэг, Хятад улсын ердийн нэг аймаг/муж нь дэлхийн ихэнх улс орнуудаас ч (хүн амаараа) том байдаг тул эрх мэдлийг мужийн засаг захиргаанд шууд шилжүүлсэн байхад, эрх мэдлийг муж тус бүрийн нутгийн удирдлагад шууд шилжүүлж өгөөгүй нөхцөлд холбооны засаглал нь ард иргэдийг засаглах эрх мэдлийг төвлөрүүлсэн хэвээр байдаг. Зарим

тохиолдолд (тухайлбал Энэтхэгт) засаглалын тогтолцоо нь аймаг/ мужийн түвшнээс доош тухайлбал, дүүргээс цааш анхан шат буюу тосгон, жижиг хотын түвшин хүртэл нутгийн удирдлагын 2-3 шатлалтай байж болно.

Бүтцийн хувьд орон нутгийн нэгжүүдийн хил хязгаарыг засаг захиргааны төвлөрлийг сааруулах асуудлын хүрээнд бус, түүх ба газар зүйн онцлогоор ихэвчлэн тодорхойлдог тул тэдгээр нэгжүүдийн шинж чанар нь харилцан адилгүй байх боломжтой юм.

Улс төрийн нөхцөл байдлын хувьд Афганистан, Шри-Ланк, Непал зэрэг улс нь ардчиллын хөгжлийн харилцан адилгүй үе шатандаа яваа. Үүнд ямар шалтгаан нөлөөлж байна вэ гэвэл:

- Хотжилт ихтэй, шилжилт хөдөлгөөн болон түүнээс улбаалсан асуудлууд ихтэй;

- Инноваци болон эдийн засгийн өсөлт өндөр боловч ядуурал даамжирсан, нийгмийн суурь үйлчилгээ муутай;

- Байгаль орчны бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой асуудлууд ихээхэн нөлөөлж байдаг.

үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагыг хөгжүүлэх:

- Ихэнх улс оронд орон нутгийн Засаг захиргааны эрх зүйн

Page 59:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

59

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

статусыг Үндсэн хуульдаа тусгасан байдаг.

- Холбооны улсад, орон нутгийн засгийн газар нь төрийн субьектийн адил эрхтэй (Энэтхэг ба Пакистан) бөгөөд Үндсэн хуульд заасан чиг үүрэг болон төсөвт гүйцэтгэх үүргээрээ хоорондоо ялгаатай.

- Улс төрийн хувьд эрх мэдлийг бүрэн шилжүүлэх яриа явагддаг ч бодит байдал дээр төвлөрлийг сааруулсаар байна.

- Колончлолын түүхтэй, босоо тогтлоцоо бүхий төрийн бүтэцтэй улс болох Энэтхэг, Пакистан болон Бангладешт улс төржилт их байгаа нь орон нутгийн засгийн газарт бүрэн эрхийг шилжүүлэхэд саад болж байна.

- Ерөнхийдөө орон нутгийн засгийн газар нь нийтийн аж ахуй, үйлчилгээ (цэвэр усан хангамж, ариутгах татуурга, хатуу хог хаягдлын менежмент, цахилгаан түгээх, хотын гэрэлтүүлэг, зам болон нийтийн хөрөнгө)-г хариуцдаг. Мөн төрийн үйлчилгээний салбаруудаас боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эдийн засгийн хөгжил зэргийг орон нутгийн засгийн газар эрхлэн хариуцдаг.

Төсвийн шилжүүлгийг хэрхэн хуваарилах талаар:

Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хүрээнд төсвийн хуваарилалтыг хийдэг улс орон:

- Нутгийн удирдлага хоорондын түр бүтцийн хүрээнд Пакистан улс нь Үндэсний төсвийн комисс, мужийн төлөөлөл болон бусад талуудыг өргөнөөр оролцуулдаг.

- Энэтхэг Улс нь төв Засгийн газар болон мужийн түвшинд, харин мужийн болон орон нутгийн эзлэх хувийг тодорхойлох үүрэг бүхий Төсвийн түр комисстой.

- Шри-Ланк, Непал улс нь төсвийн байнгын комиссыг ажиллуулж байна.

Засгийн газар болон Сангийн яамаар удирдуулан төсвийн хуваарилалтаа хийдэг улс орон:

- Бангладеш, Афганистан улс хамаардаг. Гэсэн хэдий ч эдгээр улсын тусгай зориулалтын төсвийн шилжүүлгийн хүрээнд төвийг сахисан байдлаар яамаар удирдуулан шийдвэрлэж, орлого хуваах зохицуулалт бий.

Бангладеш, Энэтхэг, Непал улсын орлого, зарлагыг хуваарилсан байдлыг хүснэгтээс харж дүгнэж болно.

Page 60:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

60

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Жишээ улсууд

орлого (%) зарлага (%)

Үндэсний Мужийн Орон нутгийн

Үндэсний Мужийн Орон нутгийн

Бангладеш 97.56 2.44 97.45 2.55

Энэтхэг 66.19 33.31 2.50 47.70 45.19 7.11

Непал 98.18 1.82 88.57 11.43

• ОНЗГ нь төсөв хоорондын шилжүүлгээс хамааралтай, өөрийн оролго бага

• Тусгайн зориулалтын, нөхцөл төсвийн шилжүүлгийн тоо, хэмжээ их.

• Хууль тогтоогч нарт сонгуулийн тойрогт суурилсан санхүүжилт өгдөг нь төсвийн шилжүүлгийн системийг гажуудуулж буй юм

Засгийн газар болон мужийн төсвийн тайлан балансыг алгасч, төрийн өмчит байгууллагаар дамжуулан төсвөөс гадуур шилжүүлэг хийдэг нь ОНЗГ-ын санхүүгийн талаарх бодит дата олоход төвөг учруулдаг.

Орон нутгийн Засгийн газар нь хүчтэй байдаг тогтолцоонд тулгуурлан орон нутгийн төв комиссоор дамжуулан гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог тогтворжуулсан.

Зарим улс орнуудын төсвийн хуваарилалтын талаарх сонирхолтой шинэлэг практикаас дурдвал:

Пакистан улс:

• Оролцоог хангасан байдлаар Үндэсний төсвийн комисс, муж хоорондын зохицуулалт нь төсвийн шилжүүлгийн шийдвэрийг нэгдсэн саналтай гаргах боломжийг бүрдүүлдэг;

• Үндэсний төсвийн комиссын 18-р нэмэлт өөрчлөлт нь орон нутгийн Засгийн газарт тийнхүү үүрэг болгосон нь шинэчлэлийг хурдасгах боломжийг бүрдүүлсэн.

Энэтхэг улс:

• Зарим муж төвлөрлийг дорвитой сааруулж чадсан (Жишээ нь, Керала, Карнаткa, Махараштра);

• Үндэсний төсвийн комисс нь муж болон орон нутгийн Засгийн

газарт орлого хуваарилж, санхүүжилт хийх шинэ хандлагыг бий болгосон.

Бангладеш улс:

• Упа-зила (дунд шатны) болон тосгоны түвшинд орон нутгийн Засгийн газрын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлсэн;

• Орон нутгийн Засгийн газар хооронд сайн туршлага солилцох хэвтээ сургалтын хөтөлбөр бий болсон.

цаашдын алхам–чиг үүргийн хуваарилалт ба төсвийн төвлөрөлтийг сааруулах нь:• Дэд бүтэц хөгжих тусам

(Дэд бүтэц хөгжих тусам) realtime, онлайн, дата урсгалыг бий болгох боломж бий болсон. Нотолгоонд суурилсан бодлогын шийдвэр гаргахад үүнийг ашиглах чадавхыг бэхжүүлэх шаардлагатай;

• Орон нутгийн сонгуульт албан тушаалтан, албан хаагчид болон мэргэжилтнүүдийн харилцан суралцах сүлжээ үүсгэж, суралцахад төвлөрөх замаар бэрхшээлийг сөрөх

Page 61:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

61

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

манлайлагчдыг дэмжих, бусадтай холбох, дотоодын туршлага, сургамжаа дэлгэрүүлэх;

• Чиг үүргийн хуваарилалт болон түүнтэй холбоотой дэд үйл ажиллагааг байнга сайжруулах. Энэ нь төвөгтэй хэрнээ нарийвчилсан байхаас гадна ойлгохуйц тодорхой болгохыг шаардаж байна;

• Олон үйлчилгээг сүлжээнд холбосноор стратегийн төвлөрөлд хэрэгцээтэй, ач холбогдолтой байх болно. Төсөв хоорондын шилжүүлгийн төрөл, хяналт-шинжилгээ болон тохируулгын институцийн хэрэгслийг бэхжүүлэх. Орон нутгийн засгийн газар хоорондын системийг удирдах мужийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай.

цаашдын алхам- чиг хандлага: Орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд:

• Орон нутгийн түвшинд татвар, хураамж цуглуулах эрхийг орон нутгийн засгийн газарт шилжүүлэх.

Орон нутгийн хариуцлагыг бэхжүүлэхэд анхаарах асуудал:

• Орон нутгийн Засгийн газрын нягтлан бодох бүртгэлийн системийг стандартчилах;

• Аудитын ерөнхий газрын удирдамж, дэмжлэгт тулгуурлан илүү сайн аудитын механизмыг бүрдүүлэх;

• Орон нутгийн Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих Омбудсменыг (хараат бус захиргааны байгууллага, албан тушаалтан) байгуулах;

• Орон нутгийн Засгийн газрын үзүүлж буй бүх суурь үйлчилгээг хүргэх стандартыг нэвтрүүлэх.

Өмнөд Азийн орнуудын нийтлэг асуудлууд:

• Тойрогт суурилсан санхүүжилт (тойргийн хөгжлийн сан) нь бүс нутагт (Энэтхэг, Пакистан, Непал, Бангладеш эдгээр сангуудын санхүүжилтийг нэмсэн) муу практик болж байна. Тэнцвэрт байдал ба бүрэн эрх мэдэл нь шилжсэн санхүүжилтийн олон сувгаар (гүйцэтгэлд суурилсан, ерөнхий зориулалтын болон тусгай зориулалтаар олгосон) өөрийн гэсэн тусдаа шалгуур үзүүлэлттэй, урьдчилсан нөхцөлтэй орон нутгийн засгийн газарт санхүүжилт орж ирэхэд хэн нь илүүг авч байна вэ, илүү их хэрэгцээ шаардлагатай нь уу эсхүл шингээх чадвар сайтай нэг нь үү гэдгийг тодорхойлох шаардлагатай.

• Төрийн хяналт шалгалтын системийг хянахад шаардлагатай мэдээллийн бааз болон дүн шинжилгээний ур чадварыг хэрхэн бий болгох нь чухал байна. Хот болон хөдөөгийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан үзээгүйгээс болж Өмнөд Азид зохицуулалтгүй томоохон хотууд үүсэж байна.

----оОо----

Page 62:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

62

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ОРУУЛАХ ҮНДСЭН АСУУДЛУУД

илтгэгч:Жанчивдоржийн майзоригӨмгөөллийн Эм Ди Эс энд Хаан лекс ХХН-ийн гишүүн, хуульч

Ж.Майзориг миний бие 2018 оны 9 дүгээр сараас эхлэн “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтарч шинэ хуулийн төсөл боловсруулах ажлыг хийж байна. Маш богинохон хугацаа өнгөрсөн хэдий ч эхний төслөө гаргасан. Энэ төсөлтэй холбоотой товч мэдээлэл хийе.

Юун түрүүнд шинэчилсэн найруулгын төслийг бид ямар байдлаар боловсруулсан тухай дурдмаар байна. Захиалагчаас өгсөн чиглэлийн дагуу энэхүү төслийг одоо хэрэгжиж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлттэй нийцүүлж боловсруулах ёстой боловч цаг хугацааны хувьд авч үзвэл Үндсэн хуулийн төслийг харгалзахгүйгээр шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах боломжтой байна. Үүнээс улбаалан хэрэв Үндсэн хууль хаврын чуулганаар батлагдвал дахин энэ хуулийг ярих, эсхүл цоо шинээр Үндсэн хуультай нийцүүлж хийх шаардлага үүснэ. Нөгөө талаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарим тодорхой асуудлууд нь одоогийн Үндсэн хуультай зөрчилдөх асуудал

үүсэж байсан. Одоогийн Үндсэн хуульд жишээлбэл, сум, дүүрэг нь Засаг захиргааны суурь нэгж байна гэдэг асуудал харшлахгүй байгаа бөгөөд үүнийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд тусгах боломжтой байна. Харин магадгүй хот бие даасан статустай байхаар бол одоогийн Үндсэн хуулийн зарчимтай харшлах учир нэмэлт өөрчлөлт орох Үндсэн хуулийг баримталж хийсэн.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Ц.Мөнх-Оргил сайд хийж байгаа. Одоогийн шинэчилсэн найруулгын төсөлд байгаа нийслэлийн нутгийн удирдлага, дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлыг үлдээж, Нийслэлийн эрх зүйн байдалтай холбоотой асуудлыг тусгаагүй үлдээсэн. Үүнийг бие даасан хуулиар шийдвэрлэнэ. Харин эсрэгээрээ судалгааны багийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр хэрэгжилт муу гэж гарч буй хот, тосгонтой холбоотой асуудлыг энэхүү төслөөр шийдвэрлэж байгаа. Хуулийн төслийг боловсруулахдаа

Page 63:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

63

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

суурь болгож одоогийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хийсэн дүн шинжилгээг ашигласан. Хуулийн нэршлийн хувьд одоогийн байдлаар тодорхой тогтсон зүйл байхгүй. Эцсийн байдлаар гаргасны дараа тогтож болно. Нэгэнт хийсэн судалгаан дээр үндэслэж асуудлаа дэвшүүлсэн учир магадгүй орон нутагт ажиллаж байгаа та бүхэнд тулгамддаг, илүү сайн мэддэг асуудлууд тусгагдаагүй байх магадлалтай. Гэхдээ энэ хуулийн төсөл анх удаа олон нийтэд танилцуулагдаж байгаа. Ямар нэгэн төрийн байгууллагуудад танилцуулагдаагүй, тодорхой чиглэл аваагүй тул өнөөдрийн болон маргаашийн хурлаар саналуудаа өгвөл маш сайн байна. Бид уян хатан байдлаар хандаж саналуудыг хуулийн төсөлд тусгаж явах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Өнөөдрийн миний хийх мэдээлэл 3 хэсгээс бүрдэнэ.

1. Хуулийн төслийн үзэл баримтлал;2. Хуулийн төслийн зарчмын

шинжтэй өөрчлөлт; 3. Хуулийн төслөөр хөндөгдөөгүй

асуудлын тухай.

Хуулийн төслийн зарчмын шинжтэй өөрчлөлт дээр чиг үүргийн хуваарилалт, эдийн засгийн үндэс, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны зарчим гэсэн асуудлыг тусгайлан ярина.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг бид бодож олоогүй. Манай судлаач нарын гаргасан дүн шинжилгээний дүгнэлттэй холбоотой. Бид хуулийн төслийг боловсруулахдаа гол анхаарсан зүйл нь энэ хууль өөрөө 2006 оноос хойш 19 удаа

өөрчлөгдсөн явдал юм. Ийнхүү 19 удаа өөрчлөгдсөний 11 удаагийнх нь салбарын шинжтэй тодорхой асуудлыг нарийвчлан зохицуулсан хуулийг дагаж өөрчлөгдсөн бөгөөд энэ тухай та бүхэнд тараагдсан дүн шинжилгээний материалд байгаа. Энэ материалд тодорхой бичсэн байгаа органик хууль болон Үндсэн хуулиар хуульчлагдсан. Энэ хууль нь Үндсэн хууль дээр тусгайлан заагдсан цөөн хуулиудын нэг боловч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалт нь аливаа салбарын хууль өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгдөж байгаа учир органик хууль гэдэг шинж нь алдагдаж байна. Тиймээс энэ хуулийн төслийг боловсруулахдаа органик хуулийн хэв шинжийг хадгалж, илүү тогтвортой болгох тал дээр маш их анхаарсан.

Үүнийг ажлын хэсэг ярилцаж 2 янзаар шийдвэрлэхээр оролдсон. • Төсөв, санхүү, татвар гэх мэт бусад

салбарын асуудлаас орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой суурь асуудлыг хуульд шингээж, энэ хуульд нийцүүлсэн бусад салбарын хуулиудад нарийвчилсан зохицуулалтыг тусгах бөгөөд төсөв яаж батлагддаг, ямар байдлаар хэлэлцэгдэж, хэн санал болгодог гэх мэт асуудлыг нь Төсвийн тухай хуулиар зохицуулах. Гэхдээ Төсвийн тухай хуульд хөндөж болохгүй орон нутгийн төсвийн асуудлыг хуулийн төсөлд оруулж явахаар шийдсэн.

• Хуулийн бүтэц агуулга зохицуулалтыг харахад Засаг даргын бүрэн эрх гэдэг маш урт зүйл байдаг. Бүрэн эрхийг ерөнхийд нь харвал 3 зүйл байгаа. Чиг үүрэг, дотоод үйл

Page 64:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

64

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ажиллагаатай холбоотой чиг үүрэг, бүрэн эрх, бараг өвс тариа хадлан хураана гэсэн салбарын шинжтэй заалт байсан. Тиймээс дотоод зохион байгуулалт, үндсэн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг энэ хуулийн төсөлд үлдээхээр зохицуулж, харин салбарын асуудлыг тухайн салбарынхаа хуульдаа тусгаж байхаар өөрчлөх саналтай байгаа.

Энэхүү хууль батлагдаж чадвал хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарах ёстой. Энэ хуулиар Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах төсөлтэй хамтарч ямар хуульд ямар байдлаар чиг үүргийг суулгах тухай ажил хийгдэнэ гэж тооцоолж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар орон нутгийн хүмүүстэй уулзаж ярилцахад нийгмийн асуудлуудтай холбоотой заалтуудад хөрөнгө мөнгө төдийлөн шаардлагагүй учраас асуудал үүсэх нь бага талаар хэлж байсан.

Эдийн засгийн асуудал нь ганцхан зүйлтэй бөгөөд чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой эдийн засгийн хүчин чадал баазтай байна гэсэн агуулгын заалттай. Гэхдээ яаж хэрэгжих тухай асуудал нь татвар, төсвийн хуулиар зохицуулагддаг бөгөөд хууль дээр огт байхгүй биш байгаа юм. Гэтэл бидний харсан өнцгөөс авч үзвэл энэ бодлогуудыг тухайн салбарын байгууллага барьж байгаад асуудал байна гэж үзсэн. Жишээлбэл: татварын бодлого, төсвийг Сангийн яам, байгаль орчны асуудлыг Байгаль орчин аялал жуулчлалын яам гэх мэт. Ийнхүү салбарын яамдууд салбарын бусад байгууллагууд барьж явж байгаа

учир орон нутгийн асуудлыг ерөнхий төв засгийн газрын бодлого, тухайн үеийн цаг үеийн шинжтэй зорилтыг хэрэгжүүлэхэд нийцүүлж тухай бүр хөдөлгөж явж байна. Иймд магадгүй орлого, зарлага, орлогын шилжүүлэг буюу татаас өмчтэй холбоотой суурь асуудлыг энэ хуулиар заавал хийж өгье, харин цаашлаад салбарын бодлогыг энэ хуульд нийцүүлж байя. Учир нь энэ хуулийг хөдөлгөх өөрчлөх шаардлагатай болбол Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу нэлээд их хэлэлцүүлэг явах зэргээр шат дамжлага ихтэй нүсэр ажил болдог.

Энэ хуулийн төслийг хийж байхад бидний зүгээс нэг анзаарсан зүйл нь Монгол Улсын бүх иргэн, бүх газар нутгийг хамарсан онцлог хууль гэж харсан. Энэ хууль Үндсэн хуулийн дараа орж байгаа хууль учир бидний зүгээс эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүмүүсийг хэлэлцүүлэгт хамруулах нь зүйтэй гэж үзсэн.

Хэлэлцүүлгийн процессоос эхлээд хууль баталдаг, өөрчлөлт оруулдаг процессыг баримталж тус хуульд өөрчлөлт оруулахад хүндрэлтэй байх учраас суурь асуудлуудаа энэ хуульд оруулъя, түүнийг хэрэгжүүлдэг салбарын асуудлыг салбар хуулиудад оруулъя, ялангуяа эдийн засгийн баталгааг нь хангаж өгье гэсэн үзэл баримтлалыг баримталсан.

Чиг үүргийн давхардлыг арилгах хэрэгцээ шаардлага нь нэлээд тодорхой харагдаж байсан бөгөөд орон нутгийн цөөн тооны төлөөлөлтэй уулзаж үзэхэд практик дээр чиг үүргийн давхардал байгаа учраас хоорондоо ойлголцож чадахгүй асуудал үүсдэг юм байна гэж харсан.

Page 65:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

65

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Хуулийн текстээс харахад бол тодорхой чиг үүргүүд дээр давхардал гарч ирж байна. “А” гэдэг чиг үүргийг баг дээр хэрэгжүүлнэ гэж заасан байхад газар нутгийн байрлалаар авч үзвэл тухайн багийн газар нутаг сум, аймаг дээр давхацдаг. Нийслэлийн хувьд авч үзвэл хорооны газар нутаг дүүрэг, нийслэл дээр давхацдаг. Бусад салбар хуулиудын онцлогийг харахад бүрэн эрх гэж тогтоож чиг үүргийг тусгахдаа шат шатны Засаг дарга бүрээр дараах эрхтэй байна гээд ангилж хийдэггүй. Тиймээс нэг чиг үүргийг олон засаг дарга нарт давхар хариуцуулдаг. Тиймээс давхардал гараад байна гэж үзсэн. Иймд энэ давхардлыг энэ хуулиараа шийдэж, боломжтой түвшинд нь чиг үүргийг задалж давхцуулахгүй байх, төрийн үйлчилгээг аль болох доод шатны байгууллагад нь хүргэх чиглэлийг барихыг зорьсон.

Хөндөгдөөгүй асуудал юу байна вэ?

Хуулийн төслийг харах юм бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо буюу Хуралтай холбоотой иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийтийн Хурал, Засаг даргатай холбоотой асуудлууд бараг хэвээрээ байгаа. Цаг хугацаа бага байсан учраас яг тухайн газар дээр гарч байгаа байнгын асуудлыг мэдэхгүй байсан. Мөн нэгэнт тогтсон жишгийг өөрчлөх нь хэр зөв бэ? гэж бодсон. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал удирдлагын тогтолцоотой холбоотой өөрчлөлтүүд гарна. Тиймээс эдгээр асуудлыг одоогийн хуулиар өөрчлөхийг хүсээгүй бөгөөд аль болох хэвээр нь хадгалахаар оруулсан. Гэхдээ яг одоо тулгамдаж байгаа асуудал байгаа бол та бүхэн

саналаа хэлээрэй. Саналуудыг тусгах бүрэн боломжтой.

Чиг үүргийн хувьд хэдэн зүйл хэлье. Дараах 3-4 хүчин зүйлийг баримтлан хуулийн төсөлд оруулсан.

1.Давхардлыг арилгах. Чиг үүргийн хувьд сум, дүүрэг буюу засаг захиргааны суурь нэгжүүд дээр нийгмийн суурь үйлчилгээг өгье. Жишээлбэл, тухайн суманд хүн амьдарч л байгаа бол ямар үйлчилгээг зайлшгүй өгөх ёстой вэ? Үүнд бүртгэлийн суурь үйлчилгээ, нийгмийн халамжийн суурь үйлчилгээ, бага дунд боловсролын асуудал зэрэг суурь үйлчилгээнүүд байх шаардлагатай гэж үзсэн бол харин эсрэгээрээ суманд дээд боловсролын асуудал, тусгай мэргэжлийн боловсролын асуудал байх нь зохисгүй байна гэсэн байдлаар нийгмийн суурь үйлчилгээнүүдийн нэгж нэгжээр нь тодорхой заасан.

2.Чиг үүргийг хэрхэн нэмэх вэ гэдэг журмыг тодорхойлохыг оролдсон. Бидний одоогийн боловсруулсан төсөл дээр хэрэв засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид чиг үүрэг шинээр өгөх гэж байгаа бол хуулиар тусгайлан зайлшгүй зааж өгөх, эсхүл дээд шатны нутгийн удирдлагын байгууллагын иргэдийн хурлын шийдвэрээр чиг үүргээ өгөх бөгөөд ийнхүү чиг үүрэг өгөхдөө заавал тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа төсөв санхүүгийн асуудлыг хамтад нь шийдэж өгдөг байхаар зохицуулж өгсөн. Хамтад нь шийднэ гэдэгт тодорхой зааж төсвийг нь баталсан байх, эргээд тухайн төсвийг захиран зарцуулах эрхийг нь олгосон байхыг ойлгоно. Харин хэрэгтэй төсвийг нь батлаагүй байвал тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг тухайн шатны Засаг дарга нутгийн удирдлагын

Page 66:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

66

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

байгууллагад ногдохгүй. Өөрөөр хэлбэл, тэр чиг үүргийг хэрэгжүүлэхээс татгалзаж болно гэсэн зохицуулалт оруулсан.

Чиг үүргийг задалж оруулах нь хэрэгтэй юм байна гэж бид харсан учир нэг онцлог зүйл болох хот, тосгоны асуудлыг энэ хуульд оруулсан. Хот, тосгоны асуудал дээр бие даасан хууль байдаг. Хот тосгоны хувьд хийх хэрэгжүүлэх ажил багатай, эсхүл газрын хуулиар, хот төлөвлөлтийн хуулиар үгүйсгэгдсэн хэн хийх нь тодорхойгүй болсон асуудлууд үүсдэг. Бид үүнийг суурь хуульдаа тусгаж өгвөл хот, тосгоны эрх зүйн байдал илүү тодорхой болж хэрэгжих магадлал өндөр болно гэж харж байгаа. Хот, тосгоны онцлогийг судлахад суурьшил бий болчихсон учир олон нийтийн аж амьдрал, асуудлыг нэг дор шийддэг газар нь хот тосгон юм байна гэж ажиглагдсан. Иймд нийтийн тээвэр, газар төлөвлөлт зохион байгуулалтын асуудал, төлөвлөсөн газраа бусдад эзэмшүүлэх ашиглуулах асуудал, нийтлэг дэд бүтцийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг үүний чиг үүрэгт оруулсан байгаа.

Баг, хорооны хувьд үндсэндээ нутаг дэвсгэрийн нэгж биш гэж үндсэн хуульд заасан байдаг. Тиймээс чиг үүргийг нь багаар зааж, магадгүй сум тодорхой чиг үүргийг баг, хороо руу шилжүүлж болно гэдгийг хуулийн төсөлд оруулсан. Та бүхэн хуулийн төслөөс хараарай.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн баталгааг яаж сайжруулах тухай төслийн баг ярилцсан. Сум, дүүрэг суурин нэгжээс гаралтай татварын орлого, албан татвар, төлбөр хураамжийг сум, дүүрэгт нь үлдээе гэдэг чиглэлийг барьсан. Сумын хувьд хүн амын

орлогын албан татвар, ашигт малтмалтай холбоотой ашигт малтмал ашигласны төлбөрийг суманд үлдээж болох юм байна гэж дэвшүүлсэн. Хуулийн төсөлд тусгагдаагүй зүйл бол дүүрэг дээр магадгүй үл хөдлөх хөрөнгийн албан татварыг үлдээвэл ямар вэ? гэж ярилцаж байна. Хот, тосгоны хувьд үндсэн орлого нь газар ашиглах эрхтэй холбоотой байна. Зардлыг мөн тодорхой оруулсан. Хөрөнгийн зардлыг нэгж өөрөө хариуцах ба урсгал зардал ялангуяа суурь үйлчилгээтэй холбоотой зардлын дийлэнх хувийг төв Засгийн газраас хариуцах нь зүйтэй гэж үзсэн. Суурь үйлчилгээ гэж заасны нэг ач холбогдол нь суурь үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үндсэн бүх хөрөнгүүд тухайн нэгжийнхээ өмч байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн хувьд тухайн дүүргийнхээ өмч байна гэж оруулсан.

Удирдлагын зарчмын тухай товч зүйл хэлмээр байна. Бид төрийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсны зааг ялгаа хэрхэн гарах талаар гэж нэлээдгүй судалж үзсэн. Хуулийн төсөлд яаж оруулсан бэ гэвэл, зарчмаа оруулж нутгийн удирдлагыг томьёолохгүйгээр нутгийн удирдлагад юу орохгүй вэ гэдгийг зааж өгч, зарчим дээрээ оруулсан явдал юм.

Нутгийн удирдлагын төвлөрлийг сааруулж байна гэж улсын нэгдмэл байдал, нэгдсэн улсын шинж чанарыг алдаж болохгүй. Иймд өөрөө цэрэг татлага явуулж болохгүй, татвар тогтоож болохгүй гэдэг байдлаар хориглосон үйлдлүүдээ оруулж, үүнээс цааш заагаагүй асуудал нь нутгийн удирдлагын өөрийнх нь бүрэн эрхийн асуудалд хамаарна гэж хуулийн төсөлд тусгасан.

Page 67:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

67

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ОРОЛЦОГЧДЫН САНАЛ

Page 68:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

68

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Page 69:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

69

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧДЫН ХЭЛСЭН САНАЛ

хэнтий аймгийн иТх-ын дарга л.Батсайхан:

Нутгийн удирдлагын тогтолцооны чиглэлээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тусгуулах санал хэлье.

Өнгөрсөн оны 6 дугаар сард бид Польш улсад очиж, Польш улсын нутгийн удирдлагын байгууллагын тогтолцоо, мөн тухайн байгууллагуудын чиг үүргийн талаар судалсан. Польш улсын хувьд үндсэндээ аймаг, дүүрэг, нутгийн захиргаа гэсэн үндсэн засаг захиргааны нэгжийн бүрэлдэхүүнтэй ажилладаг боловч чиг үүрэг нь тусдаа аль нэгэндээ хамааралгүй байдаг. Мөн татварын тогтолцоог нь авч үзвэл Гмина буюу хотын захиргаа нь татвараа өөрсдөө тогтоож өөрсдөө зарцуулдаг бүрэн эрхтэй байх жишээтэй. Тиймээс энэ хуулийн төсөл дээр тухайлбал аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүргийг тусад нь байхаар тусгасан байна. 29.2-ыг хараарай энд томьёо оруулж аймгийн хурлын төлөөлөгчдийн тоог баталсан байна. Өмнө нь бол хүн амын тоог харгалзаж тогтоож байсан. Энэ нь орон нутгийн амьдралд энэ байдлаараа хэрэгжих нь зүйтэй гэж харагдаж байна. Дархан–Уул аймгийн хувьд манай аймгаас илүү олон хүн амтай хэдий ч 33 төлөөлөгчтэй байна. Гэтэл манай аймаг 39 төлөөлөгчтэй байхаар заасан байх жишээтэй. 35.1 дүгээр зүйл дээр Төсвийн тухай -Хурлын төсвийг

Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна гэдэг нь амьдрал дээр нийцэхгүй асуудал. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар тухайн Хурлын төсвийг баталдаг. Харин тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг авсны үндсэн дээр захиран зарцуулах эрх нь байхгүй бол хуулийн заалтыг зөрчиж байгаа асуудал гэж үзэх ёстой. 37 дугаар зүйлд сум, дүүргийн Хурлын бүрэн эрх гэсэн заалт байна. Гэтэл 38 дугаар зүйл дээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх гэж зааж 37 дугаар зүйлийг хэрэгжүүлнэ гэж байгаа нь өмнө нь байсан 18,19 дүгээр зүйлтэй төстэй болсон байна. Иймд сумын ИТХ-ын бүрэн эрхийг аймаг авч хэрэгжүүлж байгаа мэт байна. Доторх заалтыг нь авч үзвэл сумын ИТХ-ын хурлын бүрэн эрх аймаг, нийслэлийн Засаг даргад сумын Засаг даргыг томилуулахаар өргөн мэдүүлнэ гэсэн заалт нь аймагт хамаарна. Энэ заалтууд амьдрал дээр нийцэхгүй байна. 36.1.2 дээр багийн Засаг даргыг сумын Засаг дарга шууд томилохоор Үндсэн хуульд яригдаж байгааг тодруулж өгөхийг хүсье. 35.1, 41.2, 41.1, 39.3, 41.1.6 дахь заалтууд дээр нэлээн олон янзын заалтууд байна. Хурлын нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэж явж байна. Үүнийг нэг мөр тодорхой болгох. Төрийн албаны тухай хууль дээр Хурлын нарийн бичиг гэж байдаг. 39.3, 41.1.6-

Page 70:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

70

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

д Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэдэг заалтыг больж хурлын нарийн бичиг гэдгээр нь явахгүй бол зөвхөн тэргүүлэгчдэд үйлчилдэг мэт байдлаар явж болохгүй.

39.2 дээр Хурлын тэргүүлэгчдийн ажлын албатай байна гэж заасан. Тэргүүлэгчийн ажлын албатай байх юм бол зөвхөн тэргүүлэгчийн ажлын албандаа хандаж, хороо руугаа хандсан ажлыг хийж болохгүй болно. Тиймээс Хурал нь ажлын албатай байх гэдэг заалтаар өөрчлөх саналтай байна.

39.2, 44.2, 44.3-г өөрчилж Хурлын ажлын алба гэж өөрчлөх саналтай байна. 45.5.2–т төрийн албанд Засаг дарга нарыг томилохдоо 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан байдаг. Амьдрал дээр энэ боломжгүй байгаа. Төрийн хариуцлагатай ажил тул төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн заалт оруулах саналтай.

Төсвийн төвлөрлийг бууруулах, сааруулах, орон нутгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чиглэлээр хэд хэдэн асуудал илтгэлүүд дээр дурдагдаж байна. Амьдрал дээр үндсэндээ төсвийн болон боловсон хүчинтэй холбогдох төвлөрөл явагдсаар л байна. Орон нутаг руу эрх мэдэл шилжихгүй буцаад төвлөрөл бий болж байна. Г.Занданшатар сайд хэлсэн. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт гэж 8-10 тэрбум төгрөг зарцуулах эрх өгөх гэж байтал УИХ-ын гишүүд төвлөрөл бий болгож буцаагаад татчихсан гэж.

2019 оны төсвийг харахад орон нутагт хийх жижиг жижиг асуудлыг улсын төсөвт оруулчихсан байсан. Орон нутаг өөрсдөө асуудлаа шийдвэрлэх боломж байгаа. Төсөв боловсон хүчинтэй холбоотой асуудлыг төвлөрүүлж бусад эрх мэдлийг нь шилжүүлнэ гэдэг асуудлыг ярьж болохгүй. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр манай аймгийн дарга жижиг дунд үйлдвэрлэлийн хөрөнгийг орон нутагтаа авъя гэж хэлсэн. Үүнийг 21 аймагт хөтөлбөр хэлбэрээр хамруулна гэсэн боловч өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн мөнгө юу болоод байгаа билээ? Үнэхээр орон нутагтаа өгчихсөн бол орон нутаг жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүсээ хамруулах боломжтой. Польш улсын жишээнээс авч үзвэл жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр улс орон, ард түмний амьдрал сайжирсан байдаг. Мөн боловсон хүчний төвлөрлийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх хэрэгтэй. Бүх томилгоог дээрээс хийж байгааг болиулах нь зүйтэй.

Өмгөөллийн эм Ди эс энд хаан лекс ххн-ийн гишүүн Ж.майзориг:

www.khural.mn сайтаар дамжуулж та бүхний саналуудыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээллийг хүргүүлнэ. Сум, дүүргийн Засаг даргыг сонгох гэдэг Үндсэн хуулийн шинэ заалт явж байгаа. Үүнийг бид одоогийн Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж үзэж энэ хуульд тусгаагүй. Магадгүй хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт

Page 71:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

71

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

батлагдвал энэ хуулийг батлахдаа сум дүүргийн Засаг даргын томилгооны өөрчлөлт хийх асуудал яригдана гэж үзэж байна. Үдээс хойш бүлгээр ажиллах дасгалын үеэр орон нутагт тохиромжтой чиг үүрэг хэрэгжүүлэхэд хангалттай орлогын эх үүсвэр дээр санал өгвөл сайн байна.

Дундговь аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ц.мөнгөнцоож:

Хурлын төлөөлөгчдийн тоог бодохдоо томьёогоор боддог явдлыг болимоор байна. Хүн амын тоотой нь харьцуулж төлөөлөгчдийн тоог нь тогтоодог болмоор байна. Дундговь аймаг 45,000 хүн амтай, 35 төлөөлөгчтэй байхад Өмнөговь аймаг 65,000 хүн амтай боловч, 31 төлөөлөгчтэй байна. Энэ асуудлыг ойлгомжтой байдлаар шийдэж ёстой.

Сумын ИТХ-ын даргад нэр дэвшигчид тодорхой хэмжээний хууль зүйн шалгуур тавьж өгөх хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн түүхийг харахад 8 дугаар ангийн боловсролтой хүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хийдэг. Мөн ажлын хажуугаар Солонгос Улс руу явж хар ажил хийдэг. Тиймээс шалгуурыг заавал тавьж өгөх хэрэгтэй.

Сумын ИТХ-ын дарга, багийн ИНХ-ын дарга гэж хүмүүс байдаг. Багийн иргэдийн Нийтийн Хурал нь дарга, тэргүүлэгчид гэсэн 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Тиймээс багийн Засаг даргатай адилтгаж өгөхгүй бол болохгүй байна. Одоо мөрдөгдөж байгаа хуульд багийн Засаг даргын үндсэн цалингийн 30

хувьтай тэнцэх урамшуулал олгож өгнө гэж заасан байдаг. Баг дээр олон тооны төрийн чухал ажил явагддаг тул багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг багийн Засаг даргатай ижил түвшинд авч үзэж, орон тооны болгож ажиллуулах хэрэгтэй. Багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хоёр хоёулаа баг дээр сууж ажиллавал болно. Хуулийн төслийн 47.8-д баг, хорооны Засаг дарга урамшуулал дэмжлэг тусламж үзүүлэх ажлаа хэвийн явуулах нөхцөлийг хангах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сантай байж болох бөгөөд зарцуулалтын дүнг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хуралд тайлагнана гэж байдаг. Тиймээс орон тооны болгож ажиллуулах нь зүйтэй гэсэн саналтай байна.

Тэргүүлэгчдийн нарийн бичиг, хурлын нарийн бичгийн даргыг аль нэг нэршлээр нь шийдэх хэрэгтэй.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ажлын албатай байна гэж заасан байна. Одоогийн мөрдөж байгаа хуулиар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн даргыг орон тооны байна гэж заасан байдаг. Тиймээс эрх зүйт төрийн нийгэмд амьдарч байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга эзгүй үед ганц нарийн бичгийн даргаас өөр хүн байдаггүй. Тиймээс ажлын алба гэдэг нь нарийн бичгийн даргыг хэлж байна. Нарийн бичгийн дарга гэдэг нь ажлын алба болоод байна. Тиймээс хууль эрх зүйн мэргэжилтэй болж эрх зүйн асуудлыг

Page 72:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

72

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

хариуцуулдаг байх хэрэгтэй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, хууль, эрх зүйн ажилтан нар орон тооны байх нь үр дүнтэй. Ингэхгүй бол олон хуулиуд шат дараалалттай гарч, эрх зүйт төрийн нийгэмд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч байгаа тогтоол, шийдвэрүүд хуулийн дагуу гарч байх ёстой тул түүнийг хянаж байдаг хуулийн мэргэжилтэнтэй болох нь зүйтэй гэсэн саналтай байна.

Өмнөговь аймгийн иТх-ын дарга х.сугир:

Ажлын хэсэгт сум, дүүрэг, баг, хорооны даргаар олон жил ажилласан хүмүүсийг оруулж өгвөл илүү сайн төсөл гарах боломжтой гэж бодож байна.

Аймаг, нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгчийг намаас нэр дэвшүүлдэггүй болговол зүгээр байна. Ингэхгүй бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар бас л цөөхөн хүмүүсийн хуйвалдааны золиос болж хувирдаг зүйл байна. Жишээ нь: Манай Говь-Алтай аймагт энэ асуудал гарсан.

Баг, хорооны Засаг даргад дээд боловсрол гэж зааж өгөх хэрэг байна уу? Баг, хорооны Засаг даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан дээд боловсролгүй хүмүүс олон байгаа шүү. Тиймээс үүнийг шаардлагагүй байх гэж үзэж байна. Иргэд баг, хорооны Засаг даргыг өөрсдөө сонгох сонирхолтой байдаг. Ах дүү олонтой хүн нь сонгогддог гэдэг нь зарим талдаа үнэний ортой байх. Гэхдээ томилдог болговол иргэд дургүй

байна гэж бодож байна.

Орон нутаг төсвийн орлогыг бүх чиглэлээр бүрдүүлэх сонирхолтой байх хэрэгтэй. Ингэснээр орон нутаг хөгжинө. Тиймээс стратегийн ордуудын татвар орон нутгийн орлого биш гэж оруулсан нь буруу байна. Томоохон үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс орж байгаа орлогын тодорхой хувь нь сумандаа, тодорхой хувь нь аймагтаа, тодорхой хувь нь улсдаа очдог тогтолцоо хамгийн зөв гэж бодож байна. Хил залгаа байгаа Хятад, Өвөр Монголчууд бол ямар ч төрлийн орлогын тодорхой хэсэг нь засаг захиргааны шатлалаар нэгж бүртээ хуваарилагдаж явдаг. Өмнөговь аймгийн стратегийн ордууд Оюу толгой, Таван толгой, Нарийн Сухайт гээд ордуудаас юу ч орохгүй бол тэр аймаг, сумын удирдлага энэ уурхайг дэмжиж ажиллах тал дээр зөрчил үүснэ. Одоо ч үүссээр байгаа. Тэр уурхайнуудыг эсэргүүцэж байгаа иргэддээ бид хэлэх үг олддоггүй. Бүх орлогыг нь улс хамаад явчихдаг. Энэ том ордууд байснаар орон нутагт хөгжил ирж байгаа зүйл юу ч харагддаггүй. Тиймээс тодорхой хувийг нь сум орон нутаг, аймагт нь үлдээх нь зөв гэж үзэж байна.

Энэ хуулийн төсөлд стратегийн орд газар эзэмшдэг компанийн ТУЗ, гүйцэтгэх засаглалд нь орон нутгийн төлөөлөл заавал байх хэрэгтэй шүү. Ингэхгүй бол орон нутаг уурхай 2-ын хамтын асуудал хэцүү байдалд байгаа.

Page 73:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

73

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

нийслэлийн иТх-ын төлөөлөгч н.Батсүмбэрэл:

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэгжтэй холбоотой 2 асуулт байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон судлаачдын зүгээс хариулт өгөхийг хүсье.

Монгол Улсын Засаг захиргааны нэгж бол 20 дугаар зууны дэд бүтцийн чадамж аж ахуйн зохион байгуулалтад суурилагдаж хийгдсэн. Суурь нь 60-80 жил хөндөгдөөгүй. Одоогийн 21 дүгээр зууны дэд бүтэц, аж ахуйн зохион байгуулалт, эдийн засгийн бүтцээр харахад өнөөгийн засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт оновчтой байж чадаж байна уу гэдэг дээр судалгаа хийж байгаа юу, 21 аймаг, 330 сум нь оновчтой зохион байгуулалт мөн үү?

Бүсчилсэн хөтөлбөрийн үзэл баримтлалыг бид байнга ярьдаг. Энэ яриа дарга нарын зурагтаар ярьдаг яриа болж хувирсан. Үүнийг Засаг захиргааны нэгж дээр яаж суулгасан бэ? Энэ харагдахгүй байна.

Дархан, Эрдэнэт, Ховд гэх мэт томоохон хотуудын статусын асуудал. Зарим нэг хүн ам их суурьшдаг нягтаршилтай хотуудын статусыг яаж Засаг захиргааны нэгжтэй яаж уялдуулж байгаа вэ?

Иргэдийн Хурал, орон нутгийн удирдлагын зарим эрх мэдэлд хязгаар тогтоож байна. Засгийн газар дээр явж байгаа одоогийн хууль буюу өмчийн тухай хуульд орон нутгийн өмчийг улс руу татах гэж байгаа тухай

мэдээлэл байна. Өмчийн бодлогоо орон нутгийн эрх мэдэлтэй нь шууд уялддаг байхаар яаж тусгаж байгаа вэ?

Хуулийн төслийг харахад их сайжирсан зүйл алга. Хуульчид хуулийн төсөл бичих нэг өөр хэрэг. Бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа хүмүүсийн саналыг хэр тусгаж байгаа вэ?

Одоо Их Хурлын даргыг огцруулах тухай асуудал яриад эхэлсэн. Иргэдийн Хурлын даргыг чөлөөлдөг тогтолцоо байхгүй. Үүнийг зарчмаа дагаад хийх ёстой гэсэн саналтай байна.

хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн н.Баярсайхан:

Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотой өөр бусад хуулиудад өөр ямар өөрчлөлтүүд орох вэ? Ялангуяа орон нутгийн бие даасан байдалтай холбоотой газрын хэвлий, ашигт малтмал, өмч, төсөв, татвартай холбоотой хэдэн хуулийн хэдэн заалтад нэмэлт, өөрчлөлт орох вэ? гэдэг зүйлийг мэдэж байж саналаа хэлэх шаардлага гарч ирж байна. Тухайлбал: Нүүрс олборлодог орон нутгуудын агаарын бохирдлын төлбөр нь Улаанбаатар хот руу шилжиж нэгдсэн төсөв рүү ордог. Нүүрсний бохирдол тухайн орон нутагтаа гарч байгаа. Тиймээс татвартай холбоотой, татварын зохицуулалт, төсөвтэй холбоотой хуулиудад зэрэгцээд зайлшгүй өөрчлөлт орох шаардлага байгаа. Энэ талаарх мэдээллийг авмаар байна.

Page 74:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

74

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

хан-уул Дүүргийн иТх-ын дарга Б.цэрэн:

Хуулийн төсөл дээрээсээ доошоо хуваагдах шатанд явж байна. Эхлээд Их Хуралд дараа нь аймаг, нийслэлийн түвшинд яригдаж, сум, дүүргийн түвшинд задаргаанууд нь яваад байна. Яг хамгийн доод түвшинд буюу баг, хороодын түвшинд өмнөх хуульд ч ялгаагүй энэ хуульд ч ялгаагүй хоёрхон заалт байдаг. Жишээлбэл: Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын ирцийг тооцохдоо өмнөх хуулийн 23.10-т байснаар тооцдог. Энэ хуулийн 42.10-т багт 4 өрх тутмаас, сум, дүүрэгт, нийслэлийн хороодод 20-30 өрх тутмаас хүн хүрэлцэн ирвэл ирц бүрэн гэж үзнэ гэсэн байдаг. Амьдрал дээр энэ асуудал маш хэцүү байна. Хан-Уул дүүрэг албан ёсны статистик тоогоор 175,000 хүн амтай, оршин суугчид нь 200,000 орчим, нэг хороо нь 25,000 иргэн, 10,000 орчим өрхтэй байдаг. Өрх тутмын тооцох аргачлал болж өгөхгүй байна. Нэг өрхөөс 5 хүн ирж байгааг мэдэх аргагүй, ойлгомжгүй байна. Энэ асуудал нь сүүлдээ зодооны хэлбэрт шилжсэн хурлаа хийж чадахгүй байдалд хүрсэн. Ганцхан хуулийн заалт байна. Үүнийг бүлэг болгож оруулах хэрэгтэй. Ялангуяа энэ баг, хороон дээр хурлын ирцийн асуудлыг зохицуулсан 10-аад заалт оруулахгүй бол хорооны иргэдийн Нийтийн Хурлын хамгийн том маргаан сүүлийн 10 жилийн туршид ирцийн асуудалд дээр үүсэж байгаа. Тиймээс энэ хуулийн заалтыг анхаарч үзээсэй гэж хүсье.

Энэ хуульд дүүргийн статусыг өмнөхөөр нь авч үзсэн байна. Нийслэлийн эрх зүйн байдлын хуульд томоохон өөрчлөлт орсон байгаа. Тиймээс энэ хуульд өөрчлөлтийг нь оруулж өгөх шаардлагатай. Монгол Улсын Нийслэлд амьдарч байгаа нийт хүн амын 10 хувь нь төвлөрч байгаа дүүрэг байна. Манай дүүргийн хувьд 5-6 хувь нь амьдарч байна. Энд тодорхой хэмжээний зохицуулалтыг оруулахгүй бол дүүргийн төрийн албан хаагч сумын төрийн албан хаагчтай адил хэмжээний цалин урамшууллын тогтолцоотой явж байна. Тиймээс энэ асуудал дээр илүү анхаарал хандуулж өгөх хэрэгтэй.

Өвөрхангай аймгийн иТх-ын дарга а.ишдорж:

Энэ хуулийн 33 дугаар зүйл дээр Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа. 33.4-т Засаг дарга эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, өөрчлөх саналыг тухайн шатны Хурлын тэргүүлэгчид урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байна гэж заасан. Зөвшилцсөн байна гэдэг нь өөрөө их бүрхэг байдаг. Хурлын төлөөлөгчийг чөлөөлнө гэж тэргүүлэгчид зөвшилцөж чөлөөлөхгүй гэвэл чөлөөлье гэж Засаг дарга шийдсэн л бол зөвшилцөж ямар шийдвэр гарснаас үл хамаарч өөрийн дураар чөлөөлдөг. Энэ нь өөрөө маргаан үүсгэдэг. Тиймээс энэ заалтыг хасаж төлөөлөгчийн бүрэн эрхийн баталгаа,, ажлын байрны тухай асуудал ярих гэж байгаа бол бид энэ хуулийн тэргүүлэгч, төлөөлөгчийн бүрэн эрх дотор 39 дүгээр зүйлд нэг заалт нэмж өгмөөр байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн

Page 75:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

75

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

бүрэн эрх, үндсэн чиглэл нь мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуулийн чанар хэрэгжилтийг хянах байдаг. Хуралдаан дээр Засаг даргыг 2 удаа шүүмжилдэг. Гэтэл дараа нь Засаг дарга томилсон тул өрөөндөө дуудаж нөхөр минь чи хурал дээр юу яриад байна гээд энэ төлөөлөгч дараагийн хуралдаан дээр дуугарах эрхгүй, аргагүй байдалд ордог. Энэ нь төлөөлөгчийг Засаг дарга томилсон гэдэг утгаараа хяналт, шалгалт бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болдог. Тиймээс төрийн албанд томилох гэж байгаа төлөөлөгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нь санал болгож, түүнийг Засаг дарга томилдог болох хэрэгтэй. Ингэвэл төлөөлөгч нь хуралдаан дээр Засаг даргадаа үгээ хэлж чаддаг, хяналт, шалгалтаа явуулж чаддаг эрх зүйн баталгаа нь болж чадна гэж бодож байна.

Багийн хувьд маш их маргаантай асуудал байна. Хөдөө суманд 70, 80 өрхтэй баг байна. Аймгийн төв дээр 700-800 өрхтэй багийн Засаг дарга байдаг. Гэтэл ажлыг нь үнэлэхдээ адилхан шалгуураар үнэлдэг, цалинг нь яг адилхан өгдөг. 800 өрхтэй багийн дарга бол хэзээ ч 80 өрхтэй багийн Засаг даргаас ажлын үнэлэмжээрээ илүү гарахгүй. Хамгийн наад зах нь айл өрхүүдээрээ явдаггүй гэж шүүмжлүүлж байна. 80 өрхтэй багийн Засаг дарга бол хийх ажилгүй шахуу байдаг. Тиймээс багийн Засаг дарга нарын ажлын үнэлэмжийг энэ чиглэлд нь анхаарах хэрэгтэй.

говь-алтай аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга а.амарзаяа:

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой 2 асуулт байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэж заасан байдаг.

Энэ шинэчлэн найруулж байгаа хууль дээр төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёстой хослуулна гэж заасан байна. Үүн дээр тайлбар авъя.

Мөн энэ хуулийн 34 дүгээр зүйлд Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал дүгнэлт гаргана гэж байна. Мөн 2 өөр нэр томьёо явж байгаа Хурлын нарийн бичгийн дарга байх юм уу? Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэж байх юм уу? Үүнийг засах.

Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга маань төлөөлөгч байгаад тэргүүлэгчдийг сонгоод, хороонд орж сонгогдох бүрэн эрхтэй тул төлөөлөгч байж болох юм. Уг нь Хурлын нарийн бичгийн дарга нь төрийн жинхэнэ албан хаагч байдаг. Төлөөлөгч байх эрхийг нь нээж өгч байгаа юм уу? гэдэг дээр тодруулга авмаар байна.

Page 76:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

76

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Хурлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох. Энэ асуудал бидний 2006 онд батлагдаж, 2007 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөгдөж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйл, шинэчилсэн төслийн 34 дүгээр зүйлд заасан Хурлын бүрэн эрхийг хугацаанаасаа нь өмнө дуусгавар болгох. Энд Хурлын төлөөлөгчдийн 2/3-оос доошгүй нь тухайн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тухай санал гаргасан, нутаг дэвсгэрийн дийлэнх олонх нь Хурлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нь зүйтэй гэж санал гаргасан гэж байна. Энэ нь аймаг, сум, дүүргийн Хурлын хувьд бол болдог. Харин багийн иргэдийн Нийтийн Хурлаар тарна гэсэн заалт явж байгаа. Бидний мөрдөж байгаа хуулийн 2 дээр байдаг. Багийн иргэдийн Нийтийн Хурал тарна гэдэг нь юу гэсэн ойлголт вэ? Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал тарна гэхээр юу гэж ойлгох вэ?

Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, хуралдааны дарга гэсэн 2 зүйл яваад байна. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга нь ямар ч шалгуургүйгээр, 8 дугаар ангийн боловсролтой, компьютер техниктэй ажиллаж чаддаггүй хүмүүс байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас арга зүйн зөвлөмж өгч удирдлагаар хангаж ажиллахад архивын түүх бүтээж амьдарч байгаа багийн иргэдийн нийтийн Хурлын бүх материал

аймгийн архивд татагддаг. Гэтэл энэ материалыг бүрдүүлж чаддаггүй. Ийм хүмүүс байдаг тул шалгуур тогтоож өгмөөр байна.

Өмгөөллийн эм Ди эс энд хаан лекс ххн-ийн гишүүн Ж.майзориг:

Хуулийн ажлын хэсгийн чиг үүрэгт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, ямар байдлаар хуваарилах тухай үүрэг өгөгдөөгүй. Тиймээс бид зөвхөн хуулийн төсөл боловсруулах мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий хуульчдаас бүрдсэн ажлын хэсэг. Ажлын хэсэгт баг, хорооны төлөөлөл огт ороогүй. Гэхдээ бид захиалагч буюу төсөлтэй ярьж байгаад амьдралыг нь мэддэг, газар дээр нь ажилладаг хүмүүсийг оруулахад дуртай байх болно. Үүнийг захиалагч талтай яръя.

Стратегийн орд газрыг орон нутгийн орлогоос яагаад хассан бэ, оруулбал ямар вэ тэр битгий хэл аж ахуйн удирдлагын компанийн асуудалд орон нутгаас оролцмоор байна гэж хэллээ. Энэ асуудлыг нарийвчилж судалъя. Хуулийн төсөл боловсруулж байхад орлогын хувьд улсын хэмжээнд яригддаг нэмэгдсэн өртгийн албан татвар, импортын татвар зэрэг зайлшгүй зүйлүүд байгаа тухай ажиглагдсан.

Үүнтэй адилхан стратегийн ашиглалт бүхий орд газар бол Монгол Улсын нийгэм эдийн засагт бүхэлд нь буюу макро эдийн засгийн нөлөө үзүүлдэг зүйл юм байна. Тиймээс бүхэлд нь тусгайлан нэг орон нутагт хамааруулахгүй байх нь зохистой.

Page 77:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

77

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Мөн дээрээс нь бүх ашигт малтмалын асуудлыг хавтгайруулж хуваарилах юм бол газрын хэвлийд байгаа баялаг ард түмний өмч гэсэн Үндсэн хуульд тусгагдсан асуудал яригдана гэж зарим судлаачид ярьж байгаа. Иймд үүнийг бодолцох хэрэгтэй.

Хэдэн хуульд өөрчлөлт оруулах тухай асууж байна. Яг энэ ажлын хэсгийн хувьд хуулийн өөрчлөлтийг боловсруулахгүй. Бидний судалснаар иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай холбоотой 220 орчим заалт бий, Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой 65-66 зүйл, заалт байгаа. Энэ хууль батлуулбал чиг үүргийн давхардлыг арилгах хүрээнд бусад хуулиудыг харах хэрэгтэй болно. Яг тогтсон тоог хэлж мэдэхгүй байна.

Төрийн удирдлага нутгийн удирдлагыг ялгахад хүндрэлтэй байгаа. Үндсэн хуулийн концепцийг харахад Засаг даргын хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг бол төрийн удирдлагын чиг үүрэг гэж үзэж, хууль болон төрийн зохих дээд шатны байгууллагын шийдвэрээр тусдаа заагаагүй бол нутгийн удирдлагын асуудал гэж үзсэн байдаг. Бидний өнөөдрийн байдлаар хийж чадаж байгаа зүйл бол нутгийн удирдлагад хамаарахгүй байх асуудал юу вэ? гэдгийг зааглаж, бусад асуудал нээлттэй байх зарчмаар оруулсан. Энэ хуулийн төсөл өнөөдөр анх удаа танилцуулагдаж байгаа. Тиймээс хуулийн төслийг амьдрал дээр буулгах, орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд

аймаг болгоноор явж санал авах нь чухал байх гэж бодож байна. Энэ тухай ярьж асуудлыг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

хэнтий аймгийн Баян-овоо сумын иТх-ын дарга Д.ганбаатар:

1. Сумын ИТХ-ын хувьд тодорхой асуудлаар үйл ажиллагаа явуулж үүрэг даалгавар өгч, үүндээ ямар нэгэн хариуцлага тооцож байх зарчмын санал тусгах саналтай байна. Жишээ нь: Сумын ИТХ-аас гарсан шийдвэрийг тодорхой болгож, биелэлтийг хангаж, хэн нь тогтоолын биелэлтийг гаргаж өгөх тухай заах. Хуучин хуульд бүдэг, бадаг зүйл байдаг. Хурлын дарга тэргүүлэгчээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй төрийн албан хаагч, аж ахуйн нэг, иргэнд хариуцлага тооцдог болох хуулийн заалтыг оруулах. Өнөөдөр амьдрал дээр хурлын даргаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох механизм байхгүй. Хурлын дарга миний бие үүрэг даалгавар биелүүлээгүй хүнийг сумын Засаг даргыг хариуцлага тооцохыг санал болгодог. Энэ үйлдэл үндсэндээ иргэд албан хаагчдын дунд буруу ойлголт төрүүлдэг буюу Хурлын дарга, Засаг даргад хов хүргэлээ, матаж байна гэх мэт ойлголт өгдөг.

2. Сүм хийд, төрийн бус байгууллагуудтай харилцах асуудлууд байна. Энэ байгууллагуудтай Засаг дарга нь харьцах юм уу? Хуучин хуульд хурлын дарга дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг.

Page 78:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

78

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн асуудал байгаа. Хуулиар хурлын дарга ахалж үйл ажиллагааг явуулна гэж заасан байдаг. Мөн энэ үйл ажиллагааг 2 талд хийж явдаг. Тиймээс орон нутагт ажил цалгардах зүйл ажиглагдаж байна. Иймд эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн хувьд аль нэг талаар нь шийдүүлэх саналтай байна.

Баянгол дүүргийн иТх-ын ажлын албаны ажилтан ш.мөнхсайхан:

1. Хэлэлцүүлэг дээр Хурлын ажлын албатай байна гэж яригдсан. Бүтэц орон тоог зааж өгөх юм шиг ойлгогдсон. Энэ бол маш буруу шүү Одоо мөрдөгдөж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.3-т төсвийн хязгаарт багтаан тэргүүлэгчид өөрсдөө бүтэц орон тоог тогтооно гэж нээлттэй байдаг. Тэргүүлэгчид өөрсдөө хэдэн хүний орон тоотой байхаа шийдэх бүрэн эрхтэй. Гэтэл хуульд орон тоог тусгайлан зааж өгвөл эрх хэмжээг хязгаарлаж үгүй хийнэ. Энэ асуудлыг сайн анхаараарай.

2. Ажлын албаны даргын эрх хэмжээг хуульд заах. Төсвийн тухай хуульд төсвийн шууд захирагч гэж байдаг. Гэтэл нөгөө хүн нь ямар эрх зүйн бичиг баримт гаргадаг тухай аль ч хуульд байхгүй. Тушаал, захирамж, тогтоолын алийг нь гаргах нь тодорхойгүй байдаг. Үүнийг зохицуулсан заалт байхгүйгээс болж

төсөв захиран зарцуулах, бүтэц орон тоо, ажилтан мэргэжилтэн, зохион байгуулагчаа томилох асуудал шийдэгддэггүй. Хурлын даргын захирамжаар явагддаг. Ямар ч эрх зүйн бичиг баримт гаргах боломжгүй хүн байдаг.

3. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт чиг үүргийг хуваарилбал төсвийг нь хамт шийдэхгүй бол зарим асуудлын төсвийг бие даан шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Төсвийн тухай хуультай нь уялдуулах хэрэгтэй.

4. Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь юу вэ Ямар чиг үүрэгтэй байх вэ гэдэг нь ойлгомжгүй. Үндсэн хуулийн 59, 62дугаар зүйлд бол бие даан шийдвэрлэж явдаг их том эрх мэдэлтэй юм шиг мөртлөө дээд шатны байгууллага хууль тогтоомжид заасан гэсэн хоригт орчихдог. Гэтэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төлөөлөгч Засаг даргад асуулга тавьж шаардлагатай бол зохих шийдвэр гаргана гэж байдаг. Ямар шийдвэр гаргах юм бэ? Хуулиар хориглосон байдаг шүү дээ. Жишээ нь засаг дарга хууль зөрчиж газар олгочихдог. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр асуулга тавьж хууль бусаар олгосон шийдвэрээ цуцал гэж үүрэг өгдөг. Гэвч Газрын тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн хуралд зөвхөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, хэлэлцэх чиг үүрэгтэй. Захиргааны хэргийн шүүх дээр асуудал очиход ийм чиг үүрэг байхгүй, эрх хэмжээ хэтрүүлэн эдэлсэн байна гэсэн асуудлаар

Page 79:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

79

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

унадаг. Тиймээс хуульд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын энэ асуудлууд бусад хуульд хориглосон заалттай байдаг. Энэ асуудлыг бие даан шийдвэрлэнэ гэдгийг шинэ хуулийн төсөлд тодорхой зааж өгөх нь зүйтэй. Татвар, цэрэг татлага гэсэн асуудлууд нь нутгийн өөрөө удирдах ёсонд хамаагүй төрийн захиргааны удирдлага дор нэгдсэн зохион байгуулалттай явдаг. Асуудлуудыг нь тодорхой нээлттэй оруулахгүй бол нутгийн өөрөө удирдах ёсны асуудлууд Үндсэн хуультай нийцэж чадахааргүй харагдаж байна.

увс аймгийн завхан сумын засаг дарга Б.Пүрэвгончиг:

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн өөрчлөлтийн тухайд анхан шатны байгууллагууд бүгд зайлшгүй өөрчлөгдөх эрэлт хэрэгцээ байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ үйлчлэлийн хугацааг наашлуулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь өнөөдрийн төрийн тогтолцооны байдал, иргэдийн төрд итгэх итгэл үнэмшил маш их алдарсан байгаа учраас энэ хууль их хэрэгцээтэй хугацааг нь наашлуулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн хуультай уялдуулж Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай яригдаж байгаа. Өөрчлөгдөх байх гэж итгэж найдаж байна. Нам дотроо 2 хуваагдаж бүлэг болоод байгаа зүйл нь зөвхөн эрх мэдлийн төлөөх тэмцэл юм. Энэ нь УИХ-н гишүүн засгийн газрын гишүүн байж болно гэсэн зүйл дээр эрх мэдлийн төлөө тэмцэл байна гэдгийг хүмүүс бүгд мэдэж байгаа ба ард түмэн

олж харж чадаж байгаа. Тиймээс энэ өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Энэ нь эргээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай уялдаж байгаа. Сумын Засаг дарга улс төрөөс ангид байх хэрэгтэй. Монгол орны хөгжил анхан шатны нэгжээс эхэлнэ гэдэг. Гэтэл хөдөө орон нутагт улс төржилт маш их бий. Энэ асуудлыг цэгцлэх зүйл бол сумын Засаг даргыг 2005 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дээр бүх нийтээс сонгогдох нь зөв гэсэн санал байсан. Энэ санал 12 жилийн турш яригдаж байна. Дараагийн хуулийн өөрчлөлтөд дахиад л яригдаж байна. Хуучнаараа байх магадлал байна. Тиймээс өнөөдөр тавигдаж байгаа нутгийн удирдлагын эрх зүйн тогтолцоог өөрчлөх хүсэлтэй байна гэсэн санал хэлмээр байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн чиг үүргийн хуваарилалт дээр жишээ хэлье. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга ямар ч эрх мэдэлгүй байдаг. Өмчийн тал дээр сум, орон нутгийн өмч гэж тайлан, тооцоогоо гаргадаг. Эрх мэдлийг нь аймгийн Засаг дарга нар хэрэгжүүлдэг. Сум өөрийн давсан орлогоор сумын Засаг дарга машин авч унаад эдэлгээ нь дууссан үед аймаг өөрөө үнэлж үнэлгээний мөнгийг нь татан авч өмчийн бүртгэлээс нь хасчихдаг. Суманд Үндсэн хуулиар олгосон эдийн засгийн эрх мэдэл байхгүй. Тиймээс үүнийг бий болгох тал дээр анхаарч Үндсэн хуультай уялдуулах онцгой

Page 80:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

80

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Энэ бол зайлшгүй хэрэгцээтэй зүйл гэдгийг давтан хэлье.

Энэ хэлэлцүүлгийг аймаг тус бүрд зохион байгуулах боломжтой. Энд гарч байгаа хуулийн хэлэлцүүлгийн өөрчлөлт дээр санал авах байдлаар саналаа нэгтгэх хэрэгтэй. Учир нь энд байгаа 300 хүний санал ерөнхийдөө бүгд адилхан байгаа. Саналыг нэгтгэж ажил хэрэг болгож өгөөч.

увс аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга х.Дашзэвэг:

1. Өнөөдөр ажил амьдралд тулгамдаж байгаа асуудлууд дээр саналаа томьёолж ирсэн. Яг одоогийн нөхцөл байдал дээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг ажлын алба гэхээс илүү тамгын газар дээрээс олж хардаг болсон. Яагаад гэвэл ажилд томилж байгаа хүмүүс нь Засаг дарга нар байдаг учраас ажил төрлөө ярилцаж Засаг даргын тамгын газар дээр эргэлдэж байдаг. Одоо мөрдөгдөж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хурлын даргын бүрэн эрх гэдэг дотор зөвхөн хурлын төлөөлөгчийг ажлаас чөлөөлөхөд санал авна гэж байдаг. Одоо энэ хуулийн өөрчлөлт дээр энэ хэвээр байсан. Хурлын төлөөлөгчийг томилоход нь санал авдаг гэж нэмж оруулах нь зүйтэй байх.

2. Өнгөрсөн өдрийн зөвлөгөөнөөс гарсан саналыг зөвлөмж болгож гаргаж байгаа. Үүн дээр нэг зүйл нэмж оруулмаар байна. Хуулийн

төслийн 31.1.4-т Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох гэсэн заалт байна. Г.Занданшатар сайд төрийн албыг улс төрөөс ангид байлгах гэсэн зорилт дэвшүүлж байгаа гэж ярьсан. Хурлын нарийн бичгийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч албан хаагч болдог. Эргээд хурлын төлөөлөгч нар нь та нарыг томилсон шүү гэх мэтээр ярьдаг. Нэгэнт сонгон шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албан хаагч болдог тул томилох гэдэг үгийг хуулиас авч хаях саналтай байна.

3. Суманд бодит байдал дээр Засаг даргын үйл ажиллагааг хэрхэн хянаж байгаа тухай ажлын хэсэг ажиллахад сумын 21 төлөөлөгчийн 17 төлөөлөгч нь бага дунд боловсролтой малчид байдаг тул боловсролын төвшин тааруу хяналт тавих чиг үүргээ гүйцэтгэхээс санаа зовж ичиж байна гэсэн зүйл хэлдэг. Тиймээс энэ тухай сайн ярьж хурлын нэр хүнд үйл ажиллагааг жигдрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.

4. Бүх сумууд өөр өөрсдийн журам гаргаж зарим татвар, хураамжийн тухай асуудлаа шийдвэрлэдэг. Гэтэл хууль зүйн яамнаас журмыг хүчингүй болгочихдог. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

5. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар хот тосгоны тухай асуудлаа зохицуулж энэ хуулиас тусдаа зүйл заалтыг нь оруулах нь зүйтэй гэж бодож байна.

Page 81:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

81

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Өвөрхангай аймгийн хайрхандулаан сумын иТх-ын дарга П.алтанган:

1. Орон нутагт тулгамдаж буй асуудлууд дээр саналуудыг хурлын төлөөлөгчид маань хэлж байна. Орон нутагт нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд түүнийг удирдаж байгаа сумын ИТХ-ын төлөөлөгчдийн боловсролд тавигдах шаардлагыг өндөрсгөх саналыг дахин хэлмээр байна. Мөн багийн ИНХ-ын даргыг орон тооны болгох. Иргэдийг багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцох идэвх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах.

2. Өмнөх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хууль болон одоогийн шинэчилсэн найруулга дээр харагдахгүй ажиглагдахгүй байгаа нэг зүйл байна. Хурлын хуралдааныг зохион байгуулах талаар тэр дундаа багийн иргэдийн Нийтийн Хурлын зохион байгуулалтын асуудлыг өнөөдрийн хууль дээр тодорхой тусгагдсан зүйл байхгүй байна. Жишээ нь: Хөдөө орон нутагт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга 2–ын хувьд ярихад багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын хувьд чи зараа хүргэх ёстой гэх мэтээр хэн нь юу хийх нь мэдэгдэхгүй байдаг. Тиймээс энэ асуудлыг хуульчилж оруулах нь зүйтэй.

3. Ямар ч хуулийн хэрэгжилтийг орон нутаг зохион байгуулж хангаж ажиллахад тухайн орон нутгийн удирдлагууд, орон нутагт ажиллаж

байгаа албан хаагчдын эрх мэдэл тэр дундаа төсөв санхүүгийн эрх мэдэл маш дутмаг байдаг. Үүн дээр тодорхой заалт оруулж өгөх хэрэгтэй байх.

чингэлтэй дүүргийн иТх-ын төлөөлөгч Ж.чимэдцогзол:

Нэг чиглэлийн хүмүүс байгаа учир зовлон жаргал нэгтэй хүмүүс байна. Улаанбаатар хотын дүүрэг тул хороотой холбоотой хэдэн санал хэлье.

1. Багийн ИНХ-ын даргыг орон тооны болгомоор байгаа шиг хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг орон тооны болгомоор байна. Энэ нь цаг хугацааны хувьд зайлшгүй шаардлагатай зүйл. Одоо баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга хорооны Засаг даргын үндсэн цалингийн 30 хувийн урамшуулал авч байгаа. Хороон дээр маш их маргаан гардаг. Газрын асуудал, үйлчилгээний асуудал, иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудлууд дээр ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид иргэдийн дуу хоолой болж дээд шатны байгууллагуудад ханддаг. Тиймээс үндсэн ажлын байрны шаардлага зайлшгүй байгаа. Мөн албан тушаалын тодорхой эрх хэмжээний хүрээ хязгаар хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид нь хавсарсан ажил хийдэг ахмадууд голдуу ажиллаж байгаа.

2. Хорооны Засаг даргад нэр дэвшигчийн шалгуур дээр ажилласан жилийг тавьж өгөх. Ядаж төрийн албанд 1-ээс доошгүй жил ажилласан

Page 82:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

82

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

гэж оруулах. Аймаг, сум, дүүрэгт 3-аас доошгүй жил гэж байдаг. Улаанбаатар хотын хорооны Засаг даргад нэр дэвшигчдийн шалгуур өндөр байх хэрэгтэй. Улаанбаатар хотын хороонд хэдий хэмжээний хүн амтай байгааг маш сайн мэдэж байгаа. Манай Чингэлтэй дүүрэг 19 хороотой. 50 хувь нь 10-с дээш мянган хүн амтай. Хамгийн дээд тал нь 21 мянган хүн амтай хороо удирдаж байгаа хүн тодорхой хэмжээний ажлын туршлагатай боловсон хүчин байх хэрэгтэй.

3. Иргэдийн Нийтийн Хурал бол үнэхээр жүжиг болдог. Хэвлэл мэдээллээр энэ тухай хангалттай сайн бичигдэж, гарч байгаа. Иргэдийн Нийтийн Хурлын дарга Тэргүүлэгчдийг иргэдийн дундаас сонгоод явах байх. Харин хорооны Засаг даргыг томилж болдоггүй юм уу? Дээд шатны Засаг дарга нь шууд томилж явдаг болох боломж байна уу? Үүн дээр бодолцож үзээч гэсэн саналтай байна.

4. Баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын ирцийг анхаарах. Хороонд 20-30 өрх тутмаас 1 төлөөлөл гэж заасан байдаг. 10 мянган хүн амтай 4 мянган өрхтэй хороо байлаа гэж бодоход зааланд хэдий хэмжээний хүн цугларах ёстой вэ? Энэ тоог баримталж явахад хүндрэлтэй. Өрсөлдөгчид өөрөө өөрсдийгөө дэмжих хүнээ цуглуулан ирж, ирц бүрдүүлж хуралддаг зүйл нийтээрээ хавтгайрсан. Энэ бол иргэдийн Нийтийн Хурлын сонгууль явуулах процессыг боловсронгуй болгож өгөх шаардлагатайг харуулж байгаа.

Улаанбаатар хотын зарим дүүргүүд хурлаа хийж чадахгүй байна гэж өмнө санал хэлсэн хүмүүс ярилаа.

5. Төрийн албан хаагчдын тодорхой хувийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн санал гарсан. Энэ нь эргээд хяналтаа сулруулах хэлбэрт орно. Одоо болж байгаа сайн зүйлүүд бас байгаа. Ухралт хийчихсэн юм уу гэж үзэж байна. Энэ нь хариуцлага буцаад суларна гэсэн санаа. Дүүргийн Засаг дарга бол дүүргийн төлөөлөгч нараас сонгогддог. Дүүргийн Засаг даргын удирдлагад байгаа тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар нь төлөөлөгчдөөс сонгогдсон бол Засаг дарга эргээд энэ хүмүүсээ яаж хянах вэ? Хариуцлага маань эргээд сулрах вий гэсэн үүднээс энэ саналыг хэлж байна. Хөдөө орон нутагт хүний нөөцийн асуудлын хүндрэл байгаа байх. Хороо буюу Улаанбаатар хот, дүүрэг, нийслэлд шат шатны сонгуульд хүний нөөц хангалттай бий. Заавал төрийн албан хаагчдын тодорхой хувь гэж оруулах гэж байгаа бол аймаг, сумандаа ямар байхыг ялгаж өгч, нийслэл, дүүрэгт төрийн албан хаагчдаас гэсэн зүйл заалт байх ёстой юу? гэдгийг эргэж хараарай.

хөвсгөл аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ц.гончиг:

1. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, сумын ИТХ-ын бүтэц орон тоог төсвийн хязгаарт багтаан батална

Page 83:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

83

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

гэсэн заалт байдаг. Ерөнхийдөө бүтэц орон тоог багтаана гэж байгаа юм чинь үүнийг өөрчлөх шаардлагагүй гэж хэллээ. Бид нар өөрөө өөрийгөө санхүүжүүлж байгаа аймгуудын хувьд өөр байдаг. Улсын төсвөөс хараат байдалтай татаас,дэмжлэг авдаг аймгууд буюу Хөвсгөл аймаг шиг аймгийн хувьд сангийн яамнаас баталж өгсөн төсвийн хязгаарын дагуу явдаг. Үүнийг өөрчлөх боломж нөхцөл байхгүй. Нэгэнт хуулийн шинэчлэл яригдаж байгаа тул хүн амын тоотой нь хамааруулах, нэг бүрчлэн зааж өгөх нь үр дүнтэй.

2. Хүн ам олонтой аймгийн төвүүдийн багийн дарга нар ажил явуулах боломжоор хязгаарлагдмал хүндрэлтэй байна. Манай аймгийн хувьд нэг багийн даргад 3000 гаруй хүн ногддог. Орон нутагт ажлын байрны шинжилгээ хийж үзсэн. Аймгийн төвийн багийн даргын хувьд маш өндөр ачаалалтай байдаг. Үүнээс болоод төрийн үйлчилгээ багийн иргэдэд хүрч чадахгүй байдалд хүрч байгаа. Багийн иргэдийн тооноос хамааруулж багийн ажлын албатай байх чиглэлийн зүйлийг хийх хэрэгтэй. Статистик мэдээ мэдээллийн үйл ажиллагаа бүгд багийн дарга дээр байдаг. Багийн дарга статистик мэдээгээ гаргах боломж нөхцөлөөр хангагдахгүй байна. Нэг хүн ажиллуулах гэж үзсэн. Гэтэл хөндлөнгийн ажиглагчийн шаардлага, төсөв мөнгөнөөс хамаарч үр дүнд хүрээгүй. Энэ асуудлыг одоо хуулийн шинэчлэлийн хүрээнд цэгцлэх шаардлагатай. Бид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн

тухай хуулийг шинэчилж байгаа энэ үедээ бүтэц орон тооны тухай асуудлаа цэгцэлж авахгүй бол цаашид төсөв төлөвлөгөөнд тусгахад асуудал хүндрэлтэй болно.

3. Шинэчилсэн хуулийн төслийн эдийн засгийн үндэс хэсэгт байгаа 18.1-д аймаг, нийслэлийн хуулиар харьяалуулсан татварын орлого улсын төсвийн татаасаар бүрдэнэ гэж бичсэн байна. Аймагт татварын бус орлого орохгүй юм уу Мөн өнөөдрийн хэрэглэж байгаа нэр томьёотойгоо ойртуулбал ямар вэ Татварын орлого, татварын бус орлого, орлогын шилжүүлэг дэмжлэгээс бүрдэнэ гэж оруулах хэрэгтэй. Сумын орлого гэдэг дээр тухайн сумын нутаг дэвсгэр дээр явагдаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас орж байгаа орлогыг тухайн сумд үлдэх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэж бичсэн байна. Монгол Улсын 330 сумаас хэдэн сумд аялал жуулчлал явагдаж байгаа вэ Үүнээс хэдэн төгрөгийн орлого орж байна вэ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн орлого гэдгээс харахад орлогын төвлөрлийг сааруулах бодлого алга гэж үзэж байна. Өнөөдөр байдал ямар байгаа вэ гэдэгт дүгнэлт хийж орлогын хуваарилалтыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол өнөөдрийн мөрдөж байгаа хуулийн заалтыг дордуулсан харагдаж байна. Олон хүмүүсээс ийм санал гарч байна. Тиймээс анхан шатны нэгж дээрээ ярилцлага судалгаа, шинжилгээ хийж Төсвийн хууль, өмнө хэрэгжиж байгаа Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,

Page 84:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

84

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

түүний удирдлагын тухай хууль, одоо хүчин төгөлдөр байгаа хууль, шинэчилсэн хуулийн төсөл хоорондын уялдаа холбоон дээр дүн шинжилгээ сайтар хийж хуулиа гаргах нь зүйтэй гэсэн саналтай байна.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын засаг дарга н.наранбаатар:

1. Хуулийн үйлчлэлийн хугацааг наашлуулж 2020 онд хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй байх. 2024, 2021 оноос хэрэгжүүлнэ гэвэл худлаа болно. Төрд итгэх ард түмний итгэл унасан, намчирхах асуудал газар авсан хэцүү үед хуулийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага 2020 онд гарна. Ингэвэл төрд итгэх ард түмний итгэл арай сайжирна. Тиймээс хуулийн үйлчлэлийг наашлуулж 2020 оноос эхлэн ямар нэг байдлаар хэрэгжүүлэх нь зөв.

2. Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллагын чадамжийн асуудал төлөөлөгчтэй холбоотой байгаа. Төлөөлөгч чадамжгүй байгаа тул Хурлын байгууллага чадамжгүй байх нь ойлгомжтой. Сум орон нутгийн нийгэм эдийн засаг, төсөв төлөвлөгөө гээд олон асуудал хэлэлцдэг. Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын байгууллагад төрийн албан хаагчид нэр дэвшдэггүй болгочихсон тул хэсэг малчид нэр дэвшиж сонгогдож байгаа. Хурал хуралдах үеэр асуудал дэвшүүлдэг хүн байдаггүй. Одоогийн хууль дээр Хурлын Төлөөлөгчдийн 3/1 төрийн албан хаагч байж болно гэж заасан байдаг. Энэ нь нэр дэвшсэн хүмүүсээс төрийн албанд орж ажиллах

тухай асуудлыг заасан бөгөөд 3/1 –нь дэвшиж болох тухай асуудлыг зааж өгөөгүй Тиймээс 3-ны нэг нь төрийн албан хаагчид нэр дэвшиж болно гэх байдлаар энэ хурлыг чадамжтай болгох тал дээр анхаарах нь зүйтэй.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иТх-ын дарга Т.мэндээ:

1. Хуулийн төсөлд дээр 13 дугаар зүйлийн 2-г тодорхой болгох. Энд 15-50 мянган хүн амтай бол суманд харьяалагдах хот гэж нэрлэсэн. Логикоор авч үзвэл жишээ нь: Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Даланзадгад хот гэдэг нэршлээр явах юм уу Үүнийг тодорхой болгож өгөх. Үүнээс үүдэн аймгийн төвийн сум, аймгийн хөдөөгийн сумын ялгааг маш сайн тусгаж өгөх хэрэгтэй. Жишээ нь: Нэг аймгийн төвийн хүн амын ихэнх буюу 50 хувь нь аймгийн төв дээрээ төвлөрдөг. Өөрөөр хэлбэл тухайн аймгийн сумын хүн амаас 2-3 дахин илүү гэсэн үг. Хөдөөгийн сумын жишгээр төрийн шийдвэрүүд гарч байна. Аймгийн төвийн сумын хурлын байгууллагын ачааллыг анхаарч хөдөөгийн сум 2-ын ялгааг гаргаж өгөөч.

2. Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын урамшууллын асуудал чухал байгаа. Энэ урамшууллын 30 хувь шинэчилсэн найруулга дээр хасагдсан юм уу, хуульд найруулга хийхдээ төлөөллийн байгууллагын үүргийг улам бүр бүдгэрүүлж байна. Үүнийг анхааралдаа аваасай гэж хүсье.

Page 85:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

85

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

3. Өнгөрсөн 9 дүгээр сард Даланзадгад сумын ИТХ-аас зохион байгуулсан Монгол Улсын 21 аймгийн төвийн сумдын ИТХ-ын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энд 21 аймгаас 20 аймаг ирж оролцсон. Энэ чуулга уулзалтад оролцсон хүмүүсээс нэгжийн хуулийн өөрчлөлтөд оруулах саналууд гарсан. Нутгийн удирдлагын холбооны Г.Маналжав даргад хүргүүлсэн. Ажлын хэсэгт очсон үгүйг мэдэхгүй байна. Очоогүй бол нэхэж аваарай. Энд яригдсан саналуудтай давхцаагүй саналууд маш их бий шүү.

Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн мэргэжилтэн а.ганболд:

Хуулийн төслийн эхний хувилбарын 2-р бүлэгтэй холбоотой санал байна.

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний чиг үүрэг: Нутаг дэвсгэрийн нэгжид чиг үүргийг хэрэгжүүлэх байдлаар томьёолсонтой санал нийлэхгүй байна. Нутаг дэвсгэрийн нэгжийг хэн нэгэн албан тушаалтан, байгууллага хэрэгжүүлж байдаг. Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллага, Засаг дарга чиг үүргийг хэрэгжүүлдэг. Аймагт хэд хэдэн нутгийн захиргааны байгууллага байдаг. 22 агентлаг, тамгын газар, Хурал түүний Тэргүүлэгчид байна. Аймаг түүний чиг үүрэг гэдэгт гүйцэтгэх засаглалын чиг үүрэг, нийгмийн үйлчилгээний чиг үүргүүд гээд байна. Үүнийг илүү тодорхой болгох шаардлагатай.

2. Мөн нэр томьёотой холбоотой асуудлаар орон нутагт ажлаа хийж байгаа хүмүүс, дээрээс нь салбар, яамдын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах нь зүйтэй. Нэр томьёонууд маш ойлгомжгүй байна. Жишээ нь: Нийгмийн үйлчилгээнд мэргэжлийн сургалт боловсролын асуудал орох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаарай.

3. Нийслэл, түүний чиг үүрэг дээр 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т гээд орхичихсон байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот ....гэж бичсэн байна. Улаанбаатар хотын асуудлыг хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулдаг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэж бас бий. Үүнийг хотынхонтой ярилцах хэрэгтэй.

4. Бас сум түүний чиг үүрэг гэж байна. Сумуудад тус тусын чиг үүрэг бүхий байгууллагууд байгаа. Хуулийн 9.2.1.3-т интернетийн үйлчилгээ гэж байна. Энэ үйлчилгээнээс гадна халуун ус, үсчин, гоо сайхан, нотариат гэх мэт бизнесийн үйлчилгээ бий. Тухайн газарт зах зээл нь байвал хүссэн хүсээгүй эдгээр бизнесийн үйлчилгээ бий болно. Энэ нь хүний наад захын хэрэгцээ. Хэрвээ зах зээл нь байхгүй бол тодорхой татаас дэмжлэгийг нь өгч үйлчилгээг явуулна. Заавал энд тусгах шаардлага байгаа юм уу?

5. Сумын эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийг баталж мөрдүүлэх тухай энэ хуулийн 9.2.2-т

Page 86:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

86

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

заасан байна. Сумын нийгэм эдийн засгийн хөгжил үндсэн чиглэлийг баталж мөрдүүлэх гэдэг нь цэвэр ИТХ-ын чиг үүрэг. Сум түүний чиг үүрэг дээр багтаж явж байна. Чиг үүргийг хэрэгжүүлэхэд төв засгийн газраас бодлого явуулж бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах шаардлагатай санхүүжилт олгох, боловсон хүчний бодлогын түвшинг тодорхойлох, шаардлагатай санхүүжилт олгох гэх мэт эрх хэмжээнүүд бий. Энэ нь манай нэгдмэл улсын онцлог. Долоон эрх хэмжээг анхан дунд шатанд хуваарилж болохоор байна. Хуулийн 4 дүгээр бүлэг дээр зарчмууд байна. Энэ бүлгийн зарчмууд дээр санал байна. Субсидиар зарчим нь олон улсад хэрэгждэг ба чиг үүргийг хэрэгжүүлж чадах хэмжээгээр нь анхан шатны нэгжид нь хуваарилдаг. Энэ зарчмыг оруулах хэрэгтэй.

6. Чиг үүргийн санхүүжилтийг заавал шийдвэрлэж өгөх хэрэгтэй.

7. Чиг үүргийг тодорхой хуваарилах хэрэгтэй. Суурь хуулийг процессжуулах шаардлага байна уу Салбарын хүмүүстэй нь ярилцаж, тухайн хуулиудад нь нарийн тусгаж өгвөл ямар вэ гэсэн санал байна. Гол зарчмуудаа оруулж өгвөл суурь хууль нь Үндсэн гол хуульдаа тулгуурлаж гарна.

8. Энэ хуулийг маш чамбай боловсруулж гаргах хэрэгтэй. Орон нутгийн төсвийн тухай хуулийг манай улстай төстэй зарим улс орнууд хэрэгжүүлж байгаа. Жишээ нь:

Албани улс орон нутгийн Төсвийн тухай хуулийг нэгжийн хуулийнхаа хуваарилагдсан чиг үүргүүдтэй илүү уялдуулж яг ямар чиг үүргийг санхүүжүүлэх нь тодорхой байдаг. Манайд бол Төсвийн тухай хуулийн 58-д нэлээн дэвшилттэй зүйлүүд орсон байгаа. Тиймээс үүнийг бас салгаж орон нутгийн Төсвийн тухай хууль гэж хэрэгжүүлбэл хэрэгтэй юм уу? гэсэн саналтай байна.

9. Төвлөрөл, эс төвлөрлийн талаар хоёр өдөр ярьж байгаа. Манай улсын хувьд төвлөрсөн улс биш юм. Олон улсын түвшинд захиргааны болон төсвийн төвлөрлийг 3-н хэлбэрт ялгаж үздэг.

• Нягтралыг саармагжуулах хэлбэр нь татвар, нийгмийн даатгал дээр энэ асуудал манайд байдаг.

• Төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг гэж бий. Энэ нь манайд боловсрол, эрүүл мэндийн салбарт байна. Бүрэн утгаараа байхгүй ч гэсэн тодорхой төвшинд байгаа. Тусгай зориулалтын хэлбэрээр орон нутагт төлөөлөл хэрэгжүүлдэг.

• Бүрэн шилжүүлсэн чиг үүрэг. Үүнийг орон нутагт хэрэгжүүлж байна.

Энэ бүгдээс харахад манай Монгол Улс хэт төвлөрсөн улс биш харьцангуй төвлөрөл саарсан улс юм.

Page 87:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

87

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Өмнөговь аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.галхүү:

1. Энэ хуулийг хэрэгжихэд хамгийн гол чухал үүрэгтэй оролцох нэгж нь багийн үйл ажиллагаа гэж бодож байна. Ялангуяа аймгийн төвийн багийн бүтэц зохион байгуулалтын асуудал. Өнөөгийн байдлаар баг дээр багийн Засаг дарга, нийгмийн ажилтан гэсэн 2 хүн л ажилладаг. Манай аймгийн хувьд аймгийн төвийн баг нь 2500-аад хүн амтай. Дээд тал нь 6000 шахуу хүн амтай багууд бий. Энэ багууд дээр 2 хүн ажилладаг. Энэ 2 хүн үйл ажиллагаа явуулж ард иргэддээ төрийн үйлчилгээг бүрэн үзүүлэх боломж маш бага байдаг. Тиймээс энэ багийн хүний нөөцийн асуудалд онцгой анхаарч хуульчилж өгөх шаардлагатай. Хөдөө сумын Засаг даргын тамгын газартай бүтэц бүрэлдэхүүний хувьд ойролцоо биш байлаа гэхэд хүн амынх нь тоонд харьцуулж багийн Засаг даргын алба гэх мэтээр бүтэц бүрэлдэхүүнтэй болгож өгөх нь зүйтэй.

2. Чиг үүрэгтэй холбоотой санал хэлье. Төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн салбар салбарын бодлогыг боловсруулна. Аймаг тус бодлогыг өөрийн нөхцөл байдалд тохируулж боловсруулдаг. Тус бодлогыг сум нь хэрэгжүүлдэг байвал ямар вэ гэсэн санал байна. Сум бодлого хэрэгжүүлэх чадавхтай байх тухай санал гарч байсан. Шинэ хууль боловсруулж байгаа тул үүнийг хэрэгжүүлэх чадамжтай бүтэц зохион байгуулалтыг тодорхой зааж өгвөл

үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

3. Төв суурин газруудад Засаг даргатай холбоотой иргэдийн Нийтийн Хурлаа хийхэд маргаан болж хурлаа хийх боломжгүй болдог. Аймгийн Засаг даргыг ард нийтээр сонгож, аймгийн Засаг дарга сумын засаг даргаа, сумын Засаг дарга, багийн Засаг даргаа томилдог болж байж сайн баг бүрдэнэ гэж бодож байна. Аймгийн Засаг дарга нам эвслээсээ сонгогдож гарч ирдэг. Намуудын өрсөлдөөн дундаас нэг хүн сонгогддог гэтэл 2 өөр намын хүмүүс мөрийн хөтөлбөр ажлаа явуулахад саад бэрхшээл их учирдаг. Иймд дээрх байдлаар томилгоог явуулбал улсаас гарч байгаа төсөв хөрөнгө зөв зүйтэй зарцуулагдана гэж бодож байна. Цаашлаад орон нутгийн үйл ажиллагаа тогтвортой явагдана гэж үзэж байна.

улсын их хурлын гишүүн, монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн асуудлаар хоёр өдөр хэлэлцэж, олон чухал санал гарч байна. Сая ярьсан саналуудтай холбоотой хэдэн зүйлийг тодруулж хэлье.

1. Одоо гарах шинэ хуулийг 2024 оноос хэрэгжүүлнэ гэсэн хугацаа байхгүй. 2019 ондоо багтаж батлуулах зорилт тавьж ажиллаж байгаа. Батлагдвал 2020 оны 7-р сарын 1-ээс эсвэл 9-р сарын 1-ээс мөрдөж эхлэх

Page 88:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

88

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

байх. 2020 оны сонгуулийн дараа шинэ хууль хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. УИХ-аас сонгуулийн тухай хуулиуд дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Би ажлын хэсэгт ажиллаж байна. Сонгуулийн тухай нэгдсэн нэг хуультай байдаг. Үүнийг 3 хуультай болгоё гэж байгаа. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгуулийн гэсэн 3 хууль болгоё гэж ажиллаж байна. 4-р сарын 5-нд эхлэх хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ гэж бодож байна. УИХ-ын сонгуулийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Өнгөрсөн 20 гаруй жилийн практикаас харахад сонгуулийн өмнөх жилийн 12-р сард хуулиа баталдаг зүйл ажиглагдаж байгаа.

Одоогийн боловсруулсан төслөөр УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль 2-ыг тус тусад нь явуулна гэсэн төлөвлөгөө, чиглэлтэй байгаа. Энэ төлөвлөлтөөр батлагдах юм бол орон нутгийн сонгууль намар болно. Тиймээс нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн шинэ төслийг намар 9-р сараас эхлэн УИХ-аар хэлэлцэж эхлэн гэж бодож байна.

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэхтэй холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярих уу, үгүй юу гэдэг асуудал бий. Үндсэн хуулийн асуудлыг 2019 ондоо л ярина, 2020 онд ярихгүй. Үндсэн хуульд ээлжит сонгуулиас 6 сарын өмнө Үндсэн хуулийн өөрчлөлт хийх асуудлыг ярихыг хориглодог.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хатуу хууль байдаг. Энэ хуулийн дагуу явна. Эхний хагас жилд багтаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэнэ гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг өргөн барих ажлыг зохион байгуулна. Одоо боловсруулсан хууль бол өнөөдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн хүрээнд боловсруулсан хууль байгаа.

Та бүхэнд хуулийн төсөл тараагдсан. Тиймээс тус бүрдээ энэ хуулийн төслийн талаар төрийн албан хаагчид, төлөөлөгчид болон бусад субъектүүдээ оролцуулан аймаг, сумдаа хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй. Амьдрал дээр хэрэгждэг хууль учир зарим зүйлийг маш тодорхой болгож тусгах ёстой. Зарим нэг процессын асуудал гэхгүйгээр нарийвчилж хийх шаардлагатай. Захиргааны хэргийн шүүх дээр очиход олон асуудал маргаантай буцдаг. Зарим дүүрэг, сумууд 3 жил болчихоод байхад Засаг даргаа сонгож чадахгүй, хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан зүйл байна гэсэн санал хэллээ. Цаашид энэ тулгамдаж байгаа асуудлыг бүгдийг нь нарийн тусгах шаардлагатай гэж бодож байгаа.

2019 оны 2 дугаар сарын 1-ээс өмнө өөрсдийн аймаг, сум дээр хэлэлцүүлгийг зохион байгуулж саналаа ирүүлэх хэрэгтэй. Хууль тогтоомжийн хуулийн дагуу энэ хуулийн асуудлаар вэйб сайтаар санал

Page 89:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

89

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

авна. Үүний дагуу саналаа ирүүлэх хэрэгтэй. Орон нутгаас саналууд их ирнэ гэж бодож байна. Төслийн багийнхан үүн дээр онцгой анхаарах шаардлагатай.

Санал хэлсэн хүмүүсийн ихэнх нь ИТХ, ИНХ түүний чиг үүрэг, бүтэц орон тоо, Хурал, Засаг даргын хоорондын харилцааны асуудлыг нэлээн ярилаа. Нийслэлд хорооны асуудал маш хүнд байдаг. Төслийн багийнхантай ярьж байгаад томоохон дүүргүүд болох Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хуулийн хэлэлцүүлгийг хийх бодол байна. Хурал хийхэд 2000, 3000 хүн цугларах хэрэгтэй байдаг. Энэ нь зөвхөн багийн дарга сонгох үед цуглардаг. Энэ хуульд хорооны асуудлыг яаж нарийн тусгах талаар ярилцах шаардлагатай. Үйл ажиллагаа нь идэвхтэй байдаг цөөхөн хүмүүсийн хүрээнд явагдаж байгаа нь харагдаж байна. Хуулийн төсөлд та бүхний саналыг илүү тусгах, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, цаашид 20 жил орон нутгийн харилцааг зохицуулах хууль гараасай гэж бодож байна. Иймд олон хүний санал чухал байгаа. Нутгийн удирдлагын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид, төслийн багийнхан ялангуяа Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийнхөн анхаарал тавьж ажиллаж байгааг хэлмээр байна.

илтгэлтэй холбогдуулан бусад оролцогчдоос гарсан санал:

Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын талаар ярилаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга,

багийн Засаг дарга хоёрын хооронд зөрүү маш их байдаг. Яагаад гэвэл багийн иргэдийн Нийтийн Хурлыг удирдаж байгаа хүн нь Хурлын анхан шатны нэгж мөртлөө орон тооны бус, өөрийн гэсэн өрөөгүй, 30 хувийн урамшуулал авдаг. Энэ асуудал дээр анхаарч багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг орон тооны болгох зайлшгүй шаардлага байна. Боловсрол, насны хязгаар гэх мэт шалгуур тавьж өгмөөр байна. 10 дугаар анги төгссөн хүүхэд ирж, ах дүү олонтой бол сонгогддог. Төлөөлөгчөөрөө дамжуулж төлөөллийн ардчилал гэж явж байна. Нийтийн сонсголын хуулиар иргэдээс нийтийн сонсголоор шууд ардчиллын дагуу хэдэн хүн цуглуулж сонсголын хуулийн дагуу асуудал ярьсан бол боллоо гэдэг. Үүнийг хурлаараа дамжиж явах нь зүйтэй гэж бодож байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хурлын дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаас өөр хүн байдаггүй дээр анхаарах хэрэгтэй. Нэмээд орон тооны асуудлыг оршин суугчид хүн амын тоотой нь харьцуулж шийддэг болох хэрэгтэй. Оролцогчдын хэлсэн саналуудтай санал нийлж байна.

Төлөөлөгчийн нийгмийн асуудал маш хэцүү байдалд байгаа. 4-5 удаа сонгогдчихсон амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсан хүмүүс байдаг. Нийгмийн даатгал төлдөггүй, цалин байдаггүй. Урамшуулал гэж хэл амтай хэдэн төгрөг авдаг. Тиймээс нийгмийн асуудлыг нь сайжруулж, эрх үүргийг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Төлөөлөгч нь хуульд

Page 90:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

90

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

заасан хяналт тавих ажлаа хиймээр байна. Гэтэл Засаг даргаа хянах боломжгүй Засаг даргын удирдлагад ажиллаж байна.

Баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын асуудал их хүнд байгаа. Улаанбаатар хотын хувьд хэрүүл, маргаангүй хурал болдоггүй. 10000 гаруй иргэдтэй хорооны хурлын ирцийг 100 гаруй хүн ирэхэд бүрдсэн гэж үздэг. Тухайн хороон дээрээ хурлаа хийдэггүй. Өөр дүүрэгт очиж хийдэг. Хулгайч цагдаа болж тоглож байгаа мэт нэг нэгнээсээ нуугдаж хийдэг. Баянзүрх дүүрэгт 6 жил иргэд Нийтийн Хурлаа хийгээгүй, иргэддээ тайлангаа тавиагүй хороо байдаг. Хэлэхээр үүнийг зохицуулах хуулийн зохицуулалт байхгүй гэдэг. Дээд шатны хурлын байгууллага нь доод шатны хурлын байгууллагадаа хариуцлага тооцох механизм байхгүй. Баянзүрх -дүүргийн хувьд засаглалын хямралаараа улсын хэмжээний том кейс болж байна. Манай засаг дарга 2 тамгатай. Хүчингүй болсон тамгаар акт үйлдэж явдаг. Хүчингүй болсон тамгыг нь хурааж ав гэж цагдаагийн байгууллагад хандахад цагдаагийн байгууллага бүртгэлийн байгууллагадаа хэлдэг. Ингээд 2 жилийн турш хүчингүй тамгаар акт үйлдэж байгаа. Тиймээс нэгжийн хуулийн төсөлд энэ бүх асуудлыг нарийвчилж тусгаж өгөөрэй. Ингэхгүй бол дараа дараагийн жилүүдэд Баянзүрх дүүргийн хямрал бусад сум, дүүрэгт үүсэж болзошгүй завхрал гэж бодож байна.

2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,

түүний удирдлагын тухай хууль дээр Д.Дондог С.Батболд нарын гишүүд бүх аймгуудаар явж уулзалт, хэлэлцүүлгийг маш сайн хийсэн. 2005 оны хууль үүргээ сайн гүйцэтгэсэн гэж бодож байна. Одоо энэ хэлэлцэж байгаа хууль дээр Д.Тогтохсүрэн дарга голлох үүрэгтэй оролцох байх. Дээрээс нь Д.Лүндээжанцан гишүүн энэ ажлыг багцалж өгөх байх. Бид орон нутагтаа сумын бүх иргэдийн Нийтийн Хурлын дарга, сумын Засаг дарга нарыг, орон нутагт ажилладаг бүх хүмүүсээ цуглуулж өгье. Энэ хууль санаачилж байгаа ажлын хэсэг орон нутгуудаар явж ажиллахыг хүсэж байна. Аймаг бүрд нэг өдөр очиж ажиллахад цаг хугацаа шаардахгүй гэж бодож байна. Тиймээс энэ хуулийн төслийг яг одоо өнөөдөр энэ зааланд ийм хэмжээний хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ярилцахад хангалтгүй гэж бодож байна. Орон нутагт үлдсэн байгаа иргэдээс маш их үнэ цэнтэй санал гарч ирнэ. Орон нутагт газар дээр нь очиж ажилласнаар энэ хууль маш боловсронгуй болох, цаашид 10 жил үйлчлэх хууль батлагдахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Бүсчлэлийн асуудлыг сэргээх, бүсчлэлийн тухай ярьсан. Өнөөдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг энэ хуультай холбоотой өөрчлөх санал явагдаж байна. Юугаар ч сольшгүй ямар ч үнээр олдошгүй нэг асуудал бол хил хязгаарын бүрэн бүтэн байдал. Ард түмэн хаана амьдарч байна тэр газарт нь төрийн үйлчилгээ, ард түмнийг амьдрах боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй. Монгол орон шиг өргөн уудам нутагтай, цөөхөн

Page 91:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

91

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

хүн амтай оронд хил орчимд ард түмэн чинь амьдрахгүй бол түүнийг дагаад орон нутаг эзгүйрэх гээд байгаа. Дорнод, Завхан, Увс,, Баян-Өлгий аймгуудын хил дээр ард иргэд амьдарч байж Монгол улсын бүрэн бүтэн байдал хадгалагдана. Тиймээс бид хэтэрхий төвлөрүүлнэ, сумын хүн ам цөөрчихсөн гэж ярьсаар тухайн орон нутаг эзгүйрвэл хэн ирж амьдрах вэ? гэсэн асуудал гарна. Бүсчлэлийн асуудал томоохон сонгууль болох үед ялангуяа баруун бүсийн аймгууд дээр бүсийн нэмэгдлийн асуудлыг шийдэж өгнө гэж амладаг. Миний мэдэхээр 2000 оноос хойш энэ асуудал явагдаж байгаа боловч 20 жил шийдэгдээгүй. Хилийн бүс орчимд буюу 150 км-т амьдарч байгаа хүмүүсийн цалинг 50-100 хувиар нэмж, амьдрах нөхцөл боломжийг нь тусгаж өгөхгүй бол иргэд Улаанбаатар хот руу цувна. Улаанбаатар хотод хүний бөөгнөрөл үүссэн хэвээр хязгаар нутгууд хүний хомсдолд орох ийм зүйл болж байгаа. Тиймээс бүсчлэл, нутаг дэвсгэрийн нэгжийн дахин хуваарилалт дээр маш болгоомжтой хандаарай гэж хүсье.

Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг олон талаас нь ярихгүй бол Улаанбаатар хотын утаа, түгжрэлийг бууруулах боломжгүй. Хэдэн тэрбум төгрөг утаанд зарцуулдаг гэж ярьдаг. Үүнийхээ тодорхой хувиар олон талын арга хэмжээ хийвэл ямар вэ? Ховд, Увс аймгийн айлууд Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд олноор амьдардаг. Тэдэнд 50 сая төгрөг хуваарилж орон нутагтаа 10 жил амьдар гэж гэрээ хэлцэл хийж буцаавал яасан юм. Тэгвэл

Увс аймгаас 5000 өрх буцаад явах боломжтой.

Төрийн албан хаагчдыг дээрээс томилдог асуудал хэрээс хэтэрч хэмжээ хязгаараа алдлаа. Төрийн нарийн бичгийн дарга мэргэжилтнүүдийг томилоод суудаг болсон. Энэ асуудлаар Улсын Их Хуралд асуудал дэвшүүлсэн байна. Энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Асуудлыг шийдэхгүйгээр бид юу ярих юм бэ? Орон нутгийн иргэдтэй аймгийн дарга нар л уулзалт хийдэг.

Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаан лекс ХХН-ийн гишүүн Ж.Майзориг:

Зөвлөмжийн төсөл дээр нийт 15 асуудлыг оруулсан. Хүмүүсийн гаргасан бүх саналуудыг томьёолж хуулийн төсөл дээр ямар байдлаар тусгах вэ гэдэг асуудлыг тусад нь ярина. Энэ зөвлөмжид нэгтгэж багцлагдсан гол гол зүйлүүд орсон байгаа. Ямар асуудал байгааг танилцуулъя.

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь органик хууль юм. Энэ хуулийг салбарын хууль өөрчлөгдөхөөр дагуулж өөрчилдөг байдлыг болъё. Тогтвортой байдлыг нь хангая гэдэг асуудлыг ярьсан.

2. Төрийн үйлчилгээг шуурхай тасралтгүй үзүүлэхэд чиг үүргийн давхардалгүй болгох нь ач холбогдолтой гэж ярилцсан. Тиймээс төрийн чиг үүргийг давхардалгүй шат шатандаа маш оновчтой ялгавартай байдлаар тогтоох.

Page 92:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

92

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

3. Нийгмийн суурь үйлчилгээг үзүүлж тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн асуудлыг хамт шийдэж байх асуудал яригдсан. Иймд эдийн засгийн бие даасан байдлыг хангах асуудал.

4. Чиг үүрэг шилжүүлэн ногдуулж байгаа бол санхүүгийн асуудлыг нь хамт шийдвэрлэх, хэрвээ шийдэж чадаагүй бол тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хүлээлгэхгүй гэдэг зохицуулалт оруулах

5. Орон нутгийн гаралтай эх үүсвэр бүхий татварын орлогыг тухайн, аймаг, сум, дүүрэг, нэгжид хуваарилах.

6. Сумын ИТХ-ын сонгуулийг улс төрөөс ангид байх зарчмыг тогтоож, нэр дэвшигчид нь аливаа улс төрийн намаас нэр дэвшихгүйгээр сонгогддог тогтолцоог бүрдүүлье.

7. Сумын ИТХ-ын даргаар томилогдох албан тушаалтныг сумын Засаг даргад тавьдаг шалгуурыг адил тогтоож өгөх.

8. Аймаг, сумын ИТХ-ын даргыг албан тушаалаас чөлөөлөх, огцруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх зохицуулалтыг нарийвчилж хуульд тусгах.

9. Аймаг, сумын ИТХ-ын ажлын албаны зохицуулалтыг тусгаж өгөх.

10. Багийн ИНХ-ын даргыг орон тооны болгож цалинжуулдаг болгох.

11. Хот тосгоны эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулах. Энэ хуулийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд оруулахгүй байх нь зүйтэй.

12. Хуулийн төсөл боловсруулахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн шинжилгээний дүн, түүнийг боловсруулсан ажлын хэсгээс багаас өгсөн зөвлөмжийг баримтлан ажиллах.

13. Төслийг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажлын хэсгийг орон нутгийн салбарын төлөөлөлтэй үргэлжлүүлэн ажиллах.

14. Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн зарчмын шинжтэй томоохон асуудал дээр чиглэл авах. Үг үсгийн хувьд төрийн байгуулалтын байнгын хороо байх уу? Хэн байх вэ? гэдэг дээр ярилцаж болно. Гол санаа нь татвар төсөв гэсэн суурь бусад харилцааг хөндөж байгаа тул цаашид хуулийн төслийг нарийвчлан боловсруулахдаа эрх бүхий этгээдээс чиглэл авах.

15. Хуулийн төслийг орон нутгаар хэлэлцүүлэх.

Эдгээр 15 асуудлыг зөвлөмжийн төсөл дээр оруулсан. Та бүхэн санал өгөхдөө зөвлөмжийн төсөл дээр дурдсан томьёоллоор өгвөл сайн байна. Хуулийн төслийн нарийвчилсан асуудлаар бид санал авсан тул энэ зүйл заалт гэж ярихгүй

Page 93:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

93

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

байх нь илүү үр дүнтэй гэсэн бодолтой байна.

1-р зөвлөмж дээр санал авъя.

сонгинохайрхан дүүргийн ихТ-ын төлөөлөгч э.ниндэв:

Үндсэн хуульд өөрчлөлт орвол энэ хуулийн үйлчлэх хугацаа бага болох гээд байна. Засаг захиргааны нэгжийн үндсэн үзэл санааг Үндсэн хуульд тусгаж өөрчлөлт оруулмаар байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр нийслэл, дүүрэг, хороо гэж бий. Энэ зөвлөмж дээр нийслэлийн тухай асуудал 100 хувь орхигдсон. Гэтэл 11-т хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар өөрчлөлт оруулъя, нэг мөр зохицуулъя гэж байна. Тиймээс үүнийг тодорхой болгох, дүүрэг хорооны асуудлыг энэ зөвлөмжид тусгуулах саналтай байна

уих-ын Тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Д.Тогтохсүрэн дарга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны 6-р сарын 1 хүртэл асуудлаа ярьж амжихгүй бол үүнээс цааш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдах тухай асуудал хойшлогдоно гэсэн санааг хэлсэн. Тиймээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд нийцүүлж энэ хуулийг гаргана гэсэн зарчмын саналтай байгаа тул Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орно гэж бодолгүйгээр энэ хуулийн төслийг боловсруулж байгаа гэдэгт тулгуурлан ойлголцож явна.

Баянзүрх дүүргийн ихТ-ын төлөөлөгч Д.нэргүй:

Монгол Улсын нутаг дэвсгэр,

хүн амын олон цөөн байдал, тархай бутархай байдлыг бодож төвлөрлийг сааруулах нь зүйтэй гэсэн санал оруулах.

Үндсэн хуулиар олгогдсон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэлд халдахгүй байх зарчмыг баримталж энэ хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж зөвлөмжид оруулах.

хэнтий аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга с.Бат-эрдэнэ:

Зөвлөмж боловсруулж батлахтай холбоотой зарчмын санал хэлье.

Энэ чиглэлээр олон удаа уулзаж байна. 2013 оноос хойш яригдаж байна. Хуучнаараа явах гээд байна. Энэ зөвлөмжийг хэн боловсруулсан бэ?

уих-ын Тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Өчигдрийн чуулган дээр гарсан саналуудад үндэслэж уг зөвлөмжийг боловсруулсан.

хэнтий аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга с.Бат-эрдэнэ:

Зохион байгуулж байгаа болон санал өгч байгаа тал гэж байгаа. Миний мэдэхийн бүсийн, улсын түвшинд олон удаа ярьсан. Санал өгөхөөр зөвлөмж боловсруулаад яг хэвээрээ буцаад ороод ирдэг. Редакц, үйл ажиллагаа, бодлогын түвшинд яг л хэвээрээ байгаад байна. Надад өнөөдөр 2 төрлийн

Page 94:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

94

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

зөвлөмж байна. Г.Маналжав гуайн санаачилсан ажлын хэсгийн зөвлөмж байна. Энэ зөвлөмжөөс тусгасан уу гэж үзэхэд хэцүү. Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэнгийн асуудлыг дэмжихгүй бол яах вэ Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй. Одоогийн Үндсэн хуульд дүйцүүлж санал боловсруулна гэхээр нөгөө төвлөрөл сааруулах гэх мэт сая ярьсан саналуудаа яах вэ?

Энэ зөвлөмжийн 9-д Аймаг сумдын ажлын албаны зохицуулалтыг хийж өгнө гэхээр яаж зохицуулна гэсэн үг вэ? Өөрсдөө одоо зохицуулж байгаа. Үнэхээр зөвлөмж гаргах гэж байгаа бол бидний хэлснээр батлуулж яг ийм байдлаар тусгана гэж тодорхой болгохгүй бол дахиад 2020 оны эхэнд энэ асуудлаар ийм зүйл яриад байж магадгүй гэж бодож байна. Дахин дахин уулзаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар ярилцаж байгаадаа олзуурхаж байгаа боловч шийдвэрлэгдэхгүй байгаа нь муу талтай байна.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Энэ чуулганы үр дүнд УИХ-ын ажлын хэсэгт ийм зүйлүүдийг тусгаарай гэсэн нэгдсэн санал өгнө. Үүний дараа хуулийн төсөл боловсруулж байгаа ажлын хэсгийнхэн дараагийн хувилбараа боловсруулахад энэ саналуудыг заавал оруулахыг УИХ, Засгийн газрын зүгээс шаардаж зөвлөмжид тусгуулж ажиллана. Хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс эдгээр саналуудыг авч хэлэлцэнэ. Санал зөвлөмж тусгах тал

дээр эргэлзэхгүйгээр аль болох зөв зүйтэй саналаа багцалж хэлье.

1-р зөвлөмжийг тусгасан байдлаар нь хэвээр батлахаар болов.

2-р зөвлөмж дээр санал авъя. Энэ нь агуулгаараа аймаг, нийслэл, дүүрэг, сум гэдэг нь хадгалагдаж байгаа гэж ойлгож байна. Орон нутгийн гэдгээ хасаж, иргэдэд үйлчлэх үйлчилгээг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид харьяалагдах бүх шатны байгууллагуудад хамаарч байгаа. Заавал хот гэвэл хот, дүүрэг гэвэл дүүрэг орж байна гэж ойлгож болохгүй. Нийслэл, аймаг, сум, дүүргийн асуудал адил тэгш хамаарч байгаа гэдэг байдлаар оруулъя. Хүн амын тоог харгалзан ялгавартай байх гэдэг саналыг авлаа.

3-р зөвлөмж дээр санал авъя. 3-р зөвлөмжид санал байхгүй учраас энэ байдлаар нь оруулъя.

4, 5-р зөвлөмж дээр санал авъя. Энэ зөвлөмж дээр хэрвээ орон нутагт чиг үүрэг хуваарилах юм бол санхүүжилтийг нь хуваарилж байх. Санхүүжилтийг нь шийдвэрлээгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн санаа энэ зөвлөмжид байгаа бөгөөд хуульд тусгахаар оруулж байна. Зөвлөмжүүдийг хуулийн нэр томьёоллоор бичиж оруулна.

6, 7-р зөвлөмж дээр санал авъя. Үүнд нэг зүйлийг хэлэхэд аймаг нийслэл нь улс төртэй холбоотой байсан нь дээр байх. Сум хэтэрхий туйлширч байна. Сумыг улс төрөөс ангид байлгах гэсэн эхний алхам болж байна гэж ойлгож байгаа. Аймгийн сонгуулийг улс төрөөс ангид байлгая гэдэг дээр санал хураахад тус санал хураалтад аймгийг улс төрөөс ангид байлгах санал цөөнх болов.

Page 95:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

95

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

говь-алтай аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга а.амарзаяа:

Сум, дүүргийн гэж байхаар ИТХ-ын гээд оруулбал ямар вэ? Үүнтэй уялдуулж 29.5-д аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын төлөөлөгчдийн 3/1 хүртэлх хувь нь төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно гэж заасан байдаг. Энэ нь төлөөлөгчид аль нэг аймгийн даргыг сонгосны төлөө шагнал маягаар тухайн энэ албан тушаалыг авч байгаа. Тиймээс төрийн албан хаагч нарт Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг нь эдлүүлж 3/1 хувь нь байхаар энэ хуульд тусгаж өгвөл ямар вэ Үүнд тогтолцоо нь ямар байхыг анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагч ажлаас түр чөлөөлөгдөж төлөөлөгчөөр сонгогдсоны дараа ажилдаа буцаж орох боломжийг холбогдох хуулиудад нь тусгаж өгье.

орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг дарга с.ганцогт:

Зөвлөмжийн 7-р зүйлд маш хүнд заалттай юм байна. Өнөөдрийн мөрдөж байгаагаар багийн Засаг даргыг, багийн иргэдийн Нийтийн Хурал, тэргүүлэгчийг сонгохдоо намаас нэр дэвшүүлдэггүй гэхдээ намын бодлого ордог. Зөрчилдөөн үүсэж байгаа гол зүйл нь шат шатны Засаг дарга нарын хоорондын ажлын уялдаа холбоо, улс төрийн эрх мэдлийн асуудал байгаа. Аймгийн Засаг дарга нь Ардын намаас сонгогдчихвол сумын Засаг дарга нь Ардчилсан намын хүн байвал томилдоггүй шүүхдээд байдаг ийм туршлага байсаар байна. 2012-2016 онд Ардчилсан нам төр барьсан. Бараг бүх аймаг, сумууд

шүүхэд өгсөөр байгаад орон нутаг удирдлагагүй 4 жилийг өнгөрөөсөн. Одоо ч зарим сумдад энэ үзэгдэл байсаар байна. Нөгөө талдаа сумын засаг дарга нар хэдэн төлөөлөгчийн барьцаанд байдаг. Сумын Засаг даргыг иргэдээс сонгох нь маш зөв. Ард түмнээс сонгосон бол нийтлэг эрх ашигтаа нийцсэн томоохон хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж хөрөнгө оруулалтыг хэрэгтэй газар нь хийгээд явах бололцоо байгаа. Төвлөрлийг сааруулна гэж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, эрх мэдлийг аймаг, сум руу нь түлхүү тавьж олгосон нөхцөлд хөгжих боломж байна. Жишээ нь: манай сумын хувьд 101 мянган хүн амтай, 31 төлөөлөгчтэй. Монгол улсад хамгийн олон хүн амтай сумд тооцогддог ба 31 төлөөлөгч сонгогдсон тойрогтоо таалагдаж ажил хийсэн болж харагдахын тул ирсэн хөрөнгийг жижиг жижиг зүйлд зарцуулж хөрөнгө оруулалт хийж байгаа. Сумын Засаг даргын хувьд бодлого хэрэгжүүлэхийн тулд ирээдүйг харсан том хөрөнгө оруулалт хийж явмаар байна. Гэтэл төлөөлөгчдийнхөө барьцаанд орчхоод байна. Сумыг намгүй болгоно гэдэг маш худлаа. Аймагт нам байгаа бол сумд намын гар хөл болсон хүмүүс орж ирнэ. Намаас ангид байна гэдэг бол худлаа. Тиймээс энэ заалт амьдрал дээр хэрэгжихэд төвөгтэй. Улс төрөөс ангид байлгахын тулд сумын Засаг даргаа нийт ард түмнээсээ сонгодог болгох жишгийг тогтоож өгвөл болно.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Улс төрөөс ангид байх зарчмыг

Page 96:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

96

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

тогтоох асуудлыг судлах гэж оруулъя. Маш төвөгтэй асуудал байгаа. Хэрвээ бид улс төрөөс ангид сонгууль хийх юм бол Засаг даргыг олон түмнээс сонгуулдаг зарчим руу дагаж орох боломж байгаа. Намаас харьяалалтай байна гэдэг хэцүү. Нам бодлогоо гаргаж өөрийн хүнийг боловсон хүчнээрээ томилохыг хичээнэ. Олон түмнээс сонгууль явуулахад улс төрийн намын оролцоо илээр биш далдуур оролцох нь ойлгомжтой. Гэхдээ сонгуульд өөрөө намын нэрээр нэр дэвшихгүй явагдана гэдэг бол маш их амжилт. Үүнийг судалж оруулна гэсэн саналыг оруулъя. Сумын Засаг даргыг иргэдээс сонгодог байх асуудлыг оруулж болно. Улс төрөөс ангид байх, сонгуулийн тухай асуудал бол Үндсэн хуулийн асуудал. Тиймээс үүнийг судална гэж оруулъя.

Баянгол дүүргийн иТх-ын ажлын албаны ажилтан ш.мөнхсайхан:

Энэ хэсгийг бүр оруулахгүй авчихвал ямар вэ? Сум дүүргийн Засаг даргад аль олонх болсон нам эвсэл нь хүнийхээ нэрээ дэвшүүлнэ. Ингээд буцаад хуучин хууль руу орно. Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг зүйлээ яг Үндсэн хуулийн үзэл баримтлалаар хэрэгжиж байна уу Үгүй юу гэдэг асуудал нь маргаантай байхад энэ заалт орж ирвэл дахиад эрх зүйн онолын хувьд маргаан үүснэ. Манайх нэгдмэл тогтолцоотой байх юм уу Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг нь холбооны улсын онолоор явах юм уу Ром, Германы эх газрын эрх зүйгээр явах уу гэдэг маргаан нь эрх зүйчдийн дунд дахиад гарна гэж бодож байна.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Үүнийг тусгайлан судлах гэж үлдээе. Ш.Мөнхсайханы хэлдэг бол үнэн. Энэ санал маш олон гарсан.

7-р зөвлөмж дээр санал авъя.Оролцогчдоос сум, дүүргийн гэж нэмж оруулах санал гарсан тул зөвлөмжид тусгахаар оруулъя.

завхан аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.үнэнхүү:

Сум, дүүргийн иргэдийн хурлын дарга гэдгийг шат шатны иргэдийн хурлын даргад гэж оруулмаар байна. Аймгийн хурлын даргад төрийн албанд ажиллаж байгаагүй бизнесмен хүн орж ирдэг. Ажлаа мэдэж авах гэж судалсаар байтал 2 жил нь өнгөрчихдөг. Багийн ИНХ-ын дарга орон тооны болж байгаатай холбоотой дээд боловсролтой, төрд 1-ээс доошгүй жил ажилласан хүн байх хэрэгтэй. Ингэснээр тус ажлаа нэр хүндтэй хийж хэрэгжүүлж явах болно.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Заавал засаг даргад тавьдаг шаардлага гэж хэлэлгүйгээр бүх шатны ИТХ болон ИНХ-ын даргад нэр дэвшигчдэд шалгуур тавих гэсэн зүйл оруулъя.

Баянзүрх дүүргийн иТх-ын төлөөлөгч Д.нэргүй:

Би эсрэг саналтай байна. Учир нь иргэдийн Хурал олонхын саналаар

Page 97:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

97

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

асуудлаа шийдвэрлэдэг байгууллага. Төрийн байгууллага өөрөө гүйцэтгэх байгууллага. Нутгийн өөрөө удирдах байгууллага өөр шүү дээ. Үүнийг заавал төрийн албанд ажилласан гэж шалгуур тавих нь зохимжгүй. Ямар хүнийг илүү сайн дарга хийж чадна гэж бодож байна түүнийгээ олонхоор шийдэх нь зөв. Хурал удирдаж явах хүнд заавал өндөр боловсролын шалгуур тавих шаардлагагүй гэж үзэж байна.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

ИНХ-ын дарга, засаг дарга 2-ын хооронд ялгаа бий. Орон нутгийн бие даасан үйл ажиллагааг хангахын тулд чадалтай, боловсролтой хүнийг удирдлагад гаргах шаардлагатай. Тиймээс бүх шатны гэдгээр нь оруулъя.

сүхбаатар дүүргийн иТх-ын төлөөлөгч р.энх-амгалан:

Сум дүүргийн ИТХ-ын даргын асуудлыг улс төрөөс ангид байх зарчмыг тогтоох боломжийг тусгайлан судлах. Сүхбаатар дүүрэгт бие даасан 35 төлөөлөгч гарч ирж ямар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх вэ? гэдэг нь бүрхэг болж байна. Сум, дүүргийн ИТХ улс төрөөс ангид байна гэхээр зохимжгүй санагдаж байна.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Үндсэн хуультай харшилж байвал үүнийг оруулах боломжгүй. Тиймээс судлах гэж оруулж байгаа.

Өмнөговь аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.галхүү:

Багийн даргад нэр дэвшигчид шалгуур тавих юм бол нэр дэвших хүн олдохгүй. Энэ асуудлыг хасах саналтай байна. 2 төрлийн санал гарч байгаа тул санал хурааж явах уу? гэсэн зарчмын санал байна. Зөвхөн багийн даргын тухайд шүү.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Багийн засаг дарга, багийн ИНХ-ын даргад шалгуур тавих нь хүндрэлтэй байгаа гэж байна. Үүнийг хасах саналтай нь гараа өргөе. Аймгийн төвийн баг өөр байдаг. Олонхын саналаар зөвлөмжид тусгасан байдлаар үлдээв.

8-р зөвлөмж дээр санал авъя.Бүх шатны ИТХ-ын даргыг албан тушаалаас чөлөөлөх, огцруулах асуудлыг хуулийн төсөлд зохицуулалтыг тусгаж оруулах. Бүх шатны гэж оруулбал болж байна уу?

сүхбаатар дүүргийн иТх-ын төлөөлөгч р.энх-амгалан:

Бүх шатны ИТХ-ын даргыг албан тушаалаас чөлөөлөх огцруулах гэдгийг хууль дээр өөрчлөх гэж байгаа. Тиймээс өөрчлөх гэж оруулъя.

Булган аймгийн иТх-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун:

Зөвлөмжийн 8-р зүйл дээр багийн ИНХ-ыг тарах тухай зүйл ойлгомжгүй байна. Багийн ИНХ-ыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах гэж оруулах нь зөв.

Page 98:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

98

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

10-р зөвлөмж дээр санал авъя.

Аймаг, сумын ИТХ-ын ажлын албаны зохицуулалтыг тодорхой болгох тал дээр 2 санаа байгаа. Баянгол дүүргийн төлөөлөгчийн хэлснээр бол хуулийн зохицуулалт нь сум дүүрэгт боломж бололцоо байгаа. Өөрийн төсвийн хүрээнд орон тоог авч явах боломжтой гэж хэлсэн. Хөвсгөл аймгийн хувьд батлагдсан төсөв нь хязгаартай байдаг тул хууль дээр орон тоог зааж өгөх хэрэгтэй гэсэн санаанууд байгаа. Үүнийг ямар байдлаар оруулах вэ? Зарим нь тэргүүлэгчдийн ажлын алба, хурлын ажлын алба гэж хольж бичсэн байна гэсэн тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба байна гэж томьёолсон. Гэтэл улам өргөжөөд төсөв, орон тооны асуудлыг нэмж ярьж байна. Аймаг, сумын ИТХ-ын ажлын албатай байна. Ажлын албаны даргын эрх үүргийг тодорхой болгож зааж өгөх гэсэн санаагаар явна гэж ойлголоо зөв үү?

чингэлтэй дүүргийн иТх-ын төлөөлөгч Ж.лхагвасүрэн:

Энэ асуудал дээр дүүргийг оруулж өгөх нь зөв. Хурлын тэргүүлэгчид ажлын алба, бүтэц орон тоогоо батлаад байвал дүүргүүдийн хурал замбараагүй болно. Тухайлбал Баянгол дүүрэгт Баянгол дүүргийн иргэдийн Хурлын дэд дарга гэж албан тушаал бий болгочихсон байдаг. Баянгол дүүргийн иргэдийн Хурлын дэд дарга бүр 3 бий. Араас нь зарим дүүргүүд дэд даргатай болчихсон байгаа. Ийм зүйл байж болох юм уу Өөрсдөө

мэдэж байна гээд 4-5 хэлтэстэй, олон дэд даргатай 40-50 орон тоотой байж болох уу Үүнийг нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулахгүй бол үнэхээр болохгүй байна. Төсвийн орлогоо бүрдүүлж давсан орлогоо нийслэл рүү өгдөг дүүрэг бий. Нийслэлээс татаас авдаг дүүргүүд ч байдаг. Орлогоо сайн биелүүлдэг гэдгээрээ Хурал нь тамгын газар шигээ нүсэр том бүтэц бүрэлдэхүүнтэй байж болмооргүй санагдаж байна. Тиймээс хуулиар жигдлэх шаардлагатай.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Аймаг сум дүүргийн ажлын албаны орон тоо, даргын эрх үүргийг тодорхой болгож оруулна гэж бичье.

11-р зөвлөмж дээр санал авъя. Багийн ИНХ-ын даргыг орон тооны болгож цалинжуулдаг болгох. Үүнийг энэ байдлаар нь оруулъя.

чингэлтэй дүүргийн 14-р хорооны багийн иргэдийн нийтийн хурлын дарга Б.Батанов:

Хорооны гэж нэмж оруулъя.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

4 жил гэдгээр нь хуулийн төсөл дээр санал болгож оруулъя гэсэн санал хэллээ.Тиймээс баг, хорооны ИНХ-ын даргыг 4 жилийн хугацаагаар сонгож орон тоогоор ажиллуулдаг болох гэж томьёолъё.

Тэргүүлэгчийг заавал 4 жил байлгаж яах юм бэ? Тэргүүлэгчид солигдож болно. Иргэдийн Нийтийн

Page 99:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

99

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Хурлын даргыг 4-н жилээр сонгочих. Хорооны даргыг бас адилхан. Үүнийг даргын тухайд нь ярина. Р.Гончигдорж дарга нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хуулиар зааж мод шиг болговол бие даасан үйл ажиллагаа хангагдахаа болино шүү! гэсэн зарчим хэлсэн. Үүнийг анхаарах хэрэгтэй.

12-р зөвлөмж: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг тусгай хуулиар зохицуулах. Энэ хуультай нэгдэхгүй байх. Энэ зарчмыг дэмжлээ.

13-р зөвлөмж: Хуулийн төсөл боловсруулахдаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний дүн, түүнийг боловсруулсан багаас өгсөн зөвлөмжийг судалж баримтлах.

14-р зөвлөмж: Хуулийн төслийг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажлын хэсгийг орон нутаг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын төлөөлөлтэйгөөр өргөжүүлэн байгуулж ажиллуулах.

15-р зөвлөмж: Хуулийн төслийн үзэл баримтлалын чиглэлд УИХ, Засгийн газрын саналыг авч тодорхой болгох.

16-р зөвлөмж: Хуулийн төслийг бүх орон нутагт хэлэлцүүлэх гэсэн санал байна.

Эдгээр зөвлөмжүүдтэй санал нэг байна уу? Энэ зөвлөмжийг УИХ-ын ажлын хэсэгт өгч ажлын хэсгийн зүгээс боловсруулж байгаа төслийг албажуулж хүргүүлэх ажлыг УИХ-ын тамгын газар хэрэгжүүлж ажиллана гэсэн бодолтой байна.

увс аймгийн завхан сумын засаг дарга Б.Пүрэвгончиг:

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн

нэгжийн хуулиар нэгжийг татан буулгах, байгуулах асуудлыг хүчээр зохицуулна. Үүнийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиас тусдаа авч үзэх хууль эрх зүйн үндэсгүй болно гэж үзэж байна. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг тусдаа авч үзье. Үндсэн хуулийн санаан дээр байдаг зүйл. Тиймээс үүнийг байх үндэслэлгүй заалт гэж үзэж байна.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль одоо үйлчилж байгаа.

увс аймгийн завхан сумын засаг дарга Б.Пүрэвгончиг:

Энэ асуудал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн, нэгжийн тухай хуульд хамааралгүй зүйл шүү дээ. Үндсэн хууль дээрээ байдаг. Энд байгаа зөвлөмж дээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуультай нэгтгэхгүй байхаар орсон байна.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Та хуулийн төслөө сайн уншаарай. Одоогийн хуульд нэгтгэсэн байдлаар орсон.

Дүн шинжилгээ, судалгааны багийн гишүүн судлаач ц.Даваадулам:

Миний салбар хуралдаан дээр хэлсэн санал тусгагдаагүй байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтын асуудлыг нарийвчлан тусгах тухай санал хэлсэн юм. Хуулийн нэр нь

Page 100:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

100

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж гэж байгаа. Энэ хуулиар нэгжийг тодорхойлох, нэгжийн онцлог нь юу байх вэ гэдгийг маш тодорхой тусгах ёстой. Мөн нэгжийг байгуулах, татан буулгах шалгууруудыг бий болгох. Эдийн засгийн чадавх, хүн амын байршил, зам тээврийн нөхцөл гэдэг нь их сүбьективний байна. Энэ хуулийг ашиглаж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөх асуудлыг хийх боломжгүй. Учир нь үндэслэл болгох заалт гэдэг нь тодорхойгүй байна. Өнөөдөр иргэдийн саналыг үндэслэн дээд шатны Хурал, УИХ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хил хязгаарыг өөрчилнө гэж байдаг. Гэтэл иргэдийн санал, иргэдийн Төлөөлөгчийн Хурлын саналтай зөрүүтэй байвал хэрхэн шийдвэрлэх вэ? гэх мэт асуудлыг маш бүрхэг тусгасан байна. Ерөнхийдөө Үндсэн хуулийнхаа заалтыг хуулснаас өөр дэлгэрүүлсэн зохицуулалт байхгүй байна гэж дүгнэлт гарсан. Энэ бол цогцоороо дэлгэрэнгүй зохицуулалт байх ёстой гэж үзэж байгаа. Ялангуяа хуулийн нэр нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай гэж байна. Тэр дундаа баг нь Засаг захиргааны нэгж юм уу Эсвэл засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж юм уу Нутаг дэвсгэрийн нэгж гэдэг үгийг хаяснаас болж асуудал үүснэ. Баг бол нутаг дэвсгэргүй зөвхөн засаг захиргааны нэгж гэж ойлгогдож ч болно. Багийн Засаг даргын томилгооны асуудал, багийн ИНХ-ын эрх зүйн чадамжийн асуудал хүртэл энэ асуудлаас болж урган гарч ирж байгаа. Тиймээс энэ бол уг хуулийн үндсэн суурь зохицуулалт байх ёстой. Эдгээр нь одоогийн хуулийн төсөлд маш бүрхэг явж байгаа тул тусгайлан

анхаарч энэ бүлгийг маш дэлгэрэнгүй зохицуулалттай болгох ёстой гэдэг саналыг тусгуулмаар байна.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Хуулийн төсөл боловсруулахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний хуулийн хэрэгжилтэд хийсэн шинжилгээний дүн, түүнийг боловсруулсан багаас өгсөн зөвлөмжийг судалж баримтална гэж оруулж өгсөн байгаа. Танай судалгааны багийн санал зөвлөмжийг хууль боловсруулахдаа оруулаарай гэж тусгайлан хэлж өгсөн. Таны хэлсэн зүйлүүдийг энэ асуудалд тусгаж оруулна.Хуулийн төслийг орон нутгаар хэлэлцүүлэхдээ та бүхэн энэ хүмүүсээ хамруулаарай.Энэ санал багтаж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Хууль хоёр талдаа салж явна.

зөвлөмжтэй холбоотой бусад оролцогчдоос гарсан санал:

2-р зөвлөмжийн асуудал дээр зөвхөн аймаг, сум, баг л гэж яриад байна. Дүүрэг, хороо орхигдоод байна. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ шуурхай чанартай тогтвортой байх, төрийн чиг үүргийг шат шатандаа оновчтой байлгах гэж бичсэн байна. Ялгаагаа яаж гаргах юм бэ? Хүн амын тооны харьцуулалт гэж тусгаагүй байна. Мөн орон тооны асуудал байхгүй байна. Дүүрэг, хорооны асуудлаа тодорхой болгомоор байна. Энэ асуудлыг бодолцож үзээч. Заалт болгон дээр энэ асуудал яригдах гээд байна.

4, 5-р зөвлөмж дээр Засгийн

Page 101:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

101

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

газрын 30 гаруй хөтөлбөр огт санхүүгийн эх үүсвэргүй байдаг. Хуулиар хүлээсэн чиг үүргүүд их ирдэг. Тамгын газрынхан маш их тайлан гаргадаг. Гэтэл мөнгө санхүүгийн асуудлыг нь шийдвэрлээгүй байдаг. Хүчээр гүйцэтгэл гаргадаг. Орон нутгийн орлогыг орон нутагт нь үлдээх хэрэгтэй байх. Цөөхөн сумд ашигт малтмалын орд байдаг учраас үүнийг харгалзаж үзмээр байна.

7-р зөвлөмж дээр Засаг даргыг бас нэмж оруулмаар байна.

9-р зөвлөмжийн орон тооны асуудал дээр санал хэлье. Төсвийн тухай хуулийн 11.2-т төсвийн хязгаарт багтааж гэж байдаг. Энэ нь үндсэндээ ажлын албаны орон тоог тогтоогоогүй төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх үүрэг дээр байгаа. Сангийн яамнаас хуульд өөрчлөлт оруулсан. Хуучин хуульд орон тоо, цалингийн санг нутгийн өөрөө удирдах байгууллага өөрсдөө тогтооно гэсэн зарчмаар явдаг байсан. Энэ хэвээрээ явмаар байна. Сангийн яамны болон аймгийнхаа төсөв мэддэг хүн танайх ийм орон тоотой байх ёстой гэж тулгадаг. Үүнийг төсвийн хуулийн хязгаарт багтаана гэдэг асуудал байж болохгүй. Үүнийг хасмаар байна. Аймаг, сум, хорооны хэмжээнд тохирсон ажлын албатай байх хэрэгтэй. Дээрх заалтыг Сангийн яамнаас оруулсан байдаг. Төсвийн хуулийн 10.1.2-г авах саналтай байна.

10-р зөвлөмжийн асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын дүүрэг, хороо, аймгийн төвийн сум, хөдөөгийн сумтай харьцуулахад нэг орон тоотой, ижил цалинтай, ажлын ачаалал харилцан адилгүй байна гэсэн асуудал байнга яригддаг. Хуульд баг хороо гэж заагдсан. Аймгийн төвийн

баг, сумын төвийн баг гэж адилхан байгаа. Тусгайлан заасан зүйл байдаггүй. Энэ зөвлөмжид аймгийн төв, хотын дүүргүүд төрийн үйлчилгээг цахимжуулж орчин үеийн техник хэрэгсэл рүү шилжиж явна. Гадаад орны туршлагыг улсын зардлаар явж үзэж байгаа. Төвлөрсөн том хотуудын хувьд электрон засаглал, E засаглалыг ярьж олон хүнд зэрэг үйлчилгээ үзүүлдэг чиглэл илүү байдаг. Энэ талаар бодох хэрэгтэй. Иймд хэчнээн тооны өрхөд хэдэн баг байх уу гэж тогтоочихлоо гэж бодоход Улаанбаатар хотод хэд хэдэн баг нэмэгдэнэ. Иймэрхүү байдлаар явж хэрэггүй байх. Жишээ нь: Өмнөговь аймаг төв дээрээ 8 багтай. Үлгэр жишээ болохоор багийн төвүүдийг өөрийн хөрөнгөөр байгуулсан. Одоо Өмнөговь аймаг өөрийн орлогоор 30-40 тэрбум төгрөгийг аймагтаа төвлөрүүлж чадаж байгаа газар бол үйлчилгээгээ цахимжуулах хэрэгтэй. Аймгийн төвийн иргэд энэ тал дээр суралцах хэрэгтэй. Гар утсаараа үйлчилгээгээ авдаг байж болох уу гэсэн санал оруулмаар байна.

10-р зөвлөмж дээр Хөвсгөл аймгийн хувьд төсвөө иргэдийн хурал нь өөрөө баталж байгаа. Сангийн яамд саналаа өгч, аймаг нийслэлээр дамжуулан саналаа өгөхөд бүтэц орон тоог яамнаас хасдаггүй. Тэргүүлэгчид ажлын албаны бүтэц орон тоог тогтооно гэж байдаг. Миний тавьсан санал бол ажлын албаны даргын эрх хэмжээг зааж өгье. Ямар эрх хэмжээтэй байх вэ? Тушаал, захирамжийн алийг нь гаргах вэ? гэдэг нь ойлгомжгүй байдаг тул үүнийг тодруулах. Төсвийн хуульд төсвийн шууд захирагч гэж нэрлэгдсэн байгаа. Эрх зүйн акт үйлдэх хэм хэмжээг зааж өгөөгүй.

Page 102:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

102

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Орон тооны хязгаарыг зааж өгвөл ухралт болно гэсэн санаа.

10-р зөвлөмж дээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг орон тооны болгох гэдэг нь маш оновчтой санал. Нөгөө талаасаа багийн иргэдийн Нийтийн Хуралд хугацаа байдаггүй. Багийн иргэдийн Нийтийн Хурал хийх бүрд хурлын хуралдааны даргалагчийг сонгоно гэж заасан байдаг. Тиймээс багийн ИНХ-ын дарга нэр төдий хүн бий. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй.

11-р зөвлөмж дээр Багийн ИНХ-ын дарга ямар хугацаагаар сонгогддог вэ Хуульд тодорхой хугацаа байдаггүй, ойлгомжгүй байдаг. Тиймээс 4 жилийн хугацаагаар сонгож орон тоогоор ажиллуулна гэж оруулж өгье.

16-р зөвлөмжтэй холбогдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ардчилсан ёсыг бэхжүүлэх талаар заалтууд их өргөн орсон ардчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ их оруулсан хууль гэж үздэг. Шинэчилсэн хуулийн төслүүдэд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжүүдийн Засаг даргыг томилох тухай асуудал их яригдаж байна. Тиймээс ардчиллаас ухарсан зүйл болох бий гэж бодож анхааралтай хандаасай гэж хүсье. Энэ зөвлөмжид ардчилсан ёсыг дээдлэх зарчим байх ёстой гэж үзэж байна.

16-р зөвлөмж дээр санал хэлье. Үе үеийн ИНХ-ын дарга тэргүүлэгчид, ИТХ-ын төлөөлөгчийн саналыг авч заавал тусгуулах хэрэгтэй гэж санагдаж байна. Учир нь эдгээр хүмүүс дотор нь ажиллаж байсан тул

ямар бэрхшээл учирдгийг сайн мэднэ.

Бид аймаг, орон нутаг гэдгийг нэг бүлэг, нийслэл дүүргийг нэг бүлэг болгох цаг нь болсон. Ингэснээр энэ хуулийн өөрчлөлт олон нийтэд, нийгэмд хүрэхдээ илүү үр дүнтэй үр өгөөжтэй харагдана гэж үзэж байна. Аймаг, сум багаа нэг бүлэг болгож онцлогт нь тохирсон зүйл заалттай болгох. Нийслэл, дүүрэг, хороог тусдаа нэг бүлэг болгоё. Хэзээг хүртэл баг, хороо, сум дүүрэг гэж ярьж явах юм бэ? Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь нийслэлдээ амьдарч байна. Хөдөө орон нутгийн хувьд газар нутаг нь том хүн ам цөөхөн байдаг онцлогтой. Ийм санал чуулганд оролцсон бүх хүмүүсээс гарч байна.

Энэ зөвлөмжийг гол нь ажил хэрэг болгомоор байна. Хуралтай холбоотой асуудал их яригдаж байна. Улс төрөөс ангид байх зүйлээ сайн оруулж өгөх хэрэгтэй шүү.

уих-ын тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.эрдэнэбилэгт:

Олон улсын байгууллагуудын илтгэл сонссон. Азийн улс орнуудын сайн туршлагыг хуулийн төсөл боловсруулахдаа харгалзаж үзэх гэсэн санааг 17-р зөвлөмжид оруулах нь зүйтэй байх. Швейцарын хөгжлийн агентлагийнхан энэ тухай илтгэлдээ санал хэлсэн. Дээрх 17 зөвлөмжийг батлах уу?

Чуулганд оролцсон төлөөлөгчдийн олонхоор дээрх 17 зөвлөмжийн төсөлд санал авч батлав.

Page 103:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

103

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ЗЗНДНТУТХ-ИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ӨГСӨН САНАЛ

Page 104:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

104

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Page 105:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

105

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

2019 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 15-16-НД “НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАНД ТАНИЛЦУУЛАГДСАН ЗЗНДНТУТХ-ИЙН

ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ОРОЛЦОГЧДООС БИЧГЭЭР ӨГСӨН САНАЛ

НЭГ. “БАГ, ХОРООНЫ ИНХ, ЗАСАГ ДАРГА”-ТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР• Баг, хорооны Засаг даргыг дээд

шатны Засаг дарга томилдог байх хэрэгтэй.

• Баг, хорооны ИНХ-д ажлын байр нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сантай болгох.

• Аймгийн төвийн багийн Засаг даргын ажлын ачааллыг харгалзан орон тоо, цалин хөлс, урамшууллыг ялгавартай тогтоох. /Жишээ нь: Дархан-Уул аймагт 9500 иргэнтэй, 1500-3000 өрхтэй баг байна/

• Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдэд тодорхой шалгуур тавьж орон тооны, цалинтай болгох.

• Баг, хороог өөрийн гэсэн төсөвтэй болгох.

• Баг, хорооны ИНХ-ын дарга, Засаг даргад боловсролын босго тавих.

• Багийн ИНХ нь сумын төвд байх шаардлагагүй. Тиймээс сумын төвөөс бусад хөдөөгийн багууд ИНХ-тай байх.

(Сумын Засаг дарга)

• Хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга шууд томилдог байх.

• Багийн Засаг даргыг иргэдээс сонгох, дээд шатны Засаг дарга

томилсноор доорх сөрөг үр дагавар гарна гэж үзэж байна. Үүнд: - Нутгийн иргэдийн таньж

мэдэхгүй хүн томилогдох- Авлигал доод шатандаа орох

бий гэсэн болгоомжлол байна (Архангай аймаг, Цэнхэр сумын багийн

Засаг дарга)

• Баг, хорооны Засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлэх.

(Тунгаамал төв ТББ)

• Багийн ИНХ-ын даргыг орон тооны болгох тухай яригдаж байна. Гэхдээ орон тооны бус байсан ч давхар ажилгүй байх.

• Багийн ИНХ-ийн Тэргүүлэгчдийг урамшуулалтай болгох.

• Багийн ИНХ-ын ирцийг хүн амын тоотой харьцуулж тогтоох нь зөв.

(Багийн ИНХ-ын дарга)

• Багийн Засаг дарга нарын үндсэн эрхийг нэмж, түүний ажиллах нөхцөл байдлыг сайжруулах.

• Багийн Засаг даргын ажлын ачааллыг харгалзан үзэж туслах ажилтантай болгох.

(Багийн Засаг дарга)

• Багийн ИНХ-ын дарга нарын цалинг багийн Засаг даргын цалинтай ижил хэмжээнд тогтоох.

• Хорооны ИНХ-ын дарга нар төрөөс цалин авч байгаа тул

Page 106:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

106

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

тэдэнд хариуцлага тооцох механизм бий болох.

(Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг)

• Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчдэд тодорхой шалгуур тавьж, төрийн албаны хуультай уялдуулах.

• Хорооны Засаг даргад ажлын албаны гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт тусгаж өгөх.

• Хорооны Засаг даргыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд оруулж өгвөл улс төрөөс ангид байх үндэс болох.

(Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 5-р хорооны Засаг дарга)

• Багийн ИНХ-ын даргыг сонгох, нэр дэвших шалгуурыг багийн Засаг даргын шалгууртай адилтгах шаардлагатай байна. Хурал удирдаж тогтоол шийдвэрээ гаргаж чадахгүй хүн сонгогдох магадлалтай.

• Баг, хороог төсөвтэй болгох, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдэх боломж бололцоог олгох.

• Багийн ИНХ-ын даргыг хуралдааны дарга биш хурлын дарга гэж өөрчлөх.

• Баг, хорооны Засаг даргын нийтлэг эрх хэмжээг онцлогт нь тохируулан ялгамжтай хуульчлах.

• Аймгийн төвийн багуудын ажиллах бүтэц бүрэлдэхүүнд онцгой анхаарах.

(Багийн Засаг дарга)

• Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг 4 жилийн хугацаатай сонгох.

• Багийн ИНХ-ын даргыг томилдог байх.

• Хорооны ИНХ-ын даргыг орон тооны болгох.

• Хорооны Засаг даргыг томилдог байх.

• Хорооны ИНХ-ын сонгууль явагдах процессыг тодорхой болгох.

(Хан-Уул дүүргийн ИНХ)

• Сум, баг, хорооны Засаг даргыг томилдог болох.

(Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч)

• Хорооны Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шалгуурыг төрд 1-ээс доошгүй жил ажилласан байх гэж оруулах.

• Хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нь томилдог болох. (Дүүргийн ИНХ-ын төлөөлөгч, Засаг

даргын орлогч)

• Багийн ИНХ-ын даргын урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй адилтгах.

• Багийн ИНХ-ын анхдугаар хуралдааныг зохион байгуулах талаар хууль /одоогийн ЗЗНДНТУТХ/-д буй заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй. Анхдугаар хуралдаанаар багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэхэд сумын ИТХ, Засаг даргаас зохион байгуулалтыг зөв хийж, иргэдийн саналыг нээлттэй авах байдлаар зохион байгуулснаар хуралдааны ирцийн асуудалд болон сонгогдоогүй нэр дэвшигчийн зүгээс гомдол гарахгүй, сонгогдсон нэр дэвшигчийн санал хуулийн дагуу хүчин төгөлдөр болох тул дахин санал хураалт явуулах асуудал үүсэхгүй. /Жишээ нь: Дархан

Page 107:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

107

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

сумын ИТХ 2008 оноос зарим багууд, 2012, 2016 онуудад сумын төвийн багууд дээр энэ туршлагыг амжилттай хэрэгжүүлсэн/. Ийм боломж байгаа тул зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй.

(Дархан-Уул аймаг, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням)

ХОЁР. “СУМЫН ИТХ, ЗАСАГ ДАРГА”-ТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР• Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн

тоог өөрчлөх, учир нь 2000 хүнтэй суманд 21 төлөөлөгч байгаа нь хэтэрхий их байна. /Жишээ нь: 0-2000 хүнтэй бол 15 төлөөлөгч, 2001-3000 хүнтэй бол 17 төлөөлөгч, 3001-4000 хүнтэй бол 19 төлөөлөгч, 4001-5000 хүнтэй бол 21 төлөөлөгчтэй байхаар өөрчлөх/

• Сумын ИТХ-ын дарга нь сум удирдах хамгийн том албан тушаал гэдэг утгаар нь сумын Засаг даргатай ижил боловсрол, туршлагатай байх шаардлага тавих.

(Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Жавхлант сумын Засаг дарга)

• Сумын ИТХ-ын төлөөлөгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарах.

• Сумын ИТХ болон багийн ИНХ-ын сонгуульд улс төрийн намаас нэр дэвшүүлдэггүй болгох.

• МУЗЗНДНТУТХ-ийн мөрдөх хугацааг 2020 он болгох.

(Багийн Засаг дарга)

• Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн чадамжийг дээшлүүлэхэд анхаарч бүрэн дундаас дээш боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлдэг болгох.

• Төрийн албан хаагчид аймаг, сумын ИТХ-д нэр дэвших боломжийг бий болгох.

• Дүүргийн Засаг даргыг иргэдийн сонголтоор сонгох.

• Сумын ИТХ-д 3/1 нь төрийн албан хаагч нэр дэвшдэг болгох.

• Сумын ИТХ, багийн Засаг дарга нарт боловсролын босго тогтоох.

(Сумын Засаг дарга)

• Сумуудыг босоо тогтолцоогүй болгох.

• Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг намаас нэр дэвшүүлэхгүй байх.

• Сумын хүн амын тоонд тулгуурлаж багийн тоог тэнцүүлэх. Бага хүн амтай сумуудыг нэгтгэх.

• Сумын Засаг даргыг 4 жилийн хугацаатай томилж байгаа нь дөнгөж ажилдаа зүгширч байхад нь бүрэн эрхийн хугацаа нь дуусдаг иймээс 6 жил болгох.

(Сумын Засаг дарга)

• Сумын Засаг дарга нарт төрийн албанд 5 жил ажилласан, удирдах албан тушаалд 3 болон 5-аас доошгүй жил ажилласан байх шалгуур тогтоох.

• Сумын ИТХ-ын даргад боловсролын шаардлага буюу бакалавр зэрэгтэй, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

(Багийн ИНХ-ын дарга)

• Босоо удирдлагыг багасгах. /Жишээ нь: Дүүргийн Засаг дарга нь эрх мэдэл багатай байдаг/. Дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгчийг томилдог байх.

• Сумын Засаг даргыг сумын нийт иргэдээс сонгодог болгох.

• Сумын Засаг даргад тавигдах

Page 108:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

108

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

шаардлагыг нэмэгдүүлэх, ажилласан жилийн босго тогтоож, тухайн орон нутагт сүүлийн хэдэн жил байнга оршин суусан байх шаардлага тавих.

• Сумын ИТХ-ын төлөөлөгчид сумын бодлого тодорхойлох, төсөв төлөвлөгөөг шууд батлах эрх мэдэл бага тул эрх мэдлийг нэмэгдүүлэх.

(Сумын Засаг дарга)

• Сумын ИТХ-ын ажлын албаны орон тоог нэмэх.

• Сумын ИТХ-ын төсөв, үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх.

(Сумын ИТХ-ын дарга)

• Засаг даргыг сумын иргэдээс сонгох, огцруулах.

• Засаг даргад тавигдах шалгуурыг өндөр тавьж өгөхөөр хуульд тусгах.

(Дархан-Уул аймаг, Орхон сумын Засаг дарга Б.Алтаншагай)

• Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох насны хязгаар тогтоох.

• Сумын ИТХ-ын даргад хариуцлага тооцдог механизмыг хуульд тодорхой тусгаж өгөх.

(Сумын Засаг дарга)

• Сумын ИТХ-ын ажлын албаны орон тоог 3 байхаар хуульд тусгах.

• Сумын ИТХ-ын төсөвт ажлын албыг идэвхжүүлэх төсөв тусгадаг байх. /Өвөрхангай, Өмнөговь аймгийн жишгээр орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдэх/

(Сумын ИТХ-ын дарга)

ГУРАВ. “АЙМГИЙН ИТХ, ЗАСАГ ДАРГА”-ТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР• Байгаль орчны талаарх багц

хуулиудад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх.

• Ашигт малтмалын лиценз олгох эрхийг орон нутагт шилжүүлэх.

(Багийн Засаг дарга)

• Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нь хурлаар хэлэлцэж сонгосон Засаг даргын харьяа байгууллага болон хэлтсийн даргаар ажилладаг нь зохимжгүй байна. Учир нь Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг өгөх ёстой төлөөлөгч нь эргээд Засаг даргаас үүрэг авч, нөлөөлөлд нь орж албан тушаал эрхэлж байгаад анхаарах. (Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,

Тэргүүлэгч К.Сейтхан)

• Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшигчид дээд боловсролтой, төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх гэх мэт шалгуур тавих.

• Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчийн тоог тогтоох. Чиг үүргийг нэг бүрчлэн тодорхой болгож өгөх.

• ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд жил бүр 50 хувьд нь өөрчлөлт оруулах.

• ИТХ-ын төлөөлөгчдийн ажиллах нөхцөл баталгааг хангаж, хариуцлага тооцдог болох.

(Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

ДӨРӨВ. “АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА”-ТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР• Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн

даргын албан тушаал, орон тоо,

Page 109:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

109

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

чиг үүрэг, эрх хэмжээг тодорхой болгох. /Жишээ нь: Тушаал гаргадаг, төсвийн шууд захирагч байх гэх мэт/ (Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,

дэд дарга)

• Аймаг, сумуудыг хурлын ажлын албатай болгох ба тэдгээр нь удирдах, гүйцэтгэх чиг үүрэгтэй байхаар зохицуулах.

• Хурлын нарийн бичгийн даргыг Тэргүүлэгчид томилох гэсэн заалт оруулах шаардлагатай.

(Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажил үүргийг ЗЗНДНТУТХ-д тодорхой тусгах.

• Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэх нэршлийг ИТХ-ын нарийн бичгийн дарга гэж өөрчлөх.

• Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, хуралдааны нарийн бичгийн дарга гэснийг аль нэг нэршлээр нь тодорхойлох.

(Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь төрийн албаны сонгон шалгаруулалтад ордог төрийн жинхэнэ албан хаагч юм. Гэтэл шинэчилсэн төслийн 31.1.4-т төлөөлөгчдөөс сонгох гэж оруулсан нь улс төрөөс хараат бус байх гэсэн заалттай зөрчилдөж байгааг анхаарах

(Орхон аймаг, Баян-Өндөр сумын Засаг дарга)

ТАВ. “ОРОН НУТГИЙН ЧИГ ҮҮРЭГ”-ТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР Энэ хууль нь органик хууль байна гэж байгаа ч тухайн салбарын

харилцааг зохицуулахаар баталсан салбарын суурь хууль юм. Иймд салбарын хуулиар төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой заасан байгаа тул салбарын хуулийг энэ хуульд иш татах замаар тусгах нь зүйтэй. • Чиг үүргийг институц тус бүрээр

тодорхойлох нь сайшаалтай. Гэхдээ субъектийн бүрэн эрхийг нийтлэг байдлаар тусгаж өгөх шаардлагатай байна. Учир нь салбарын хуулиар Засаг захиргааны нэгжийн асуудлыг бүрэн зохицуулаагүй байгаа тул орон нутагт шийдвэр гаргах, ажил саатах зэрэг сөрөг үр дагавартай.

• Орон нутгийн бие даасан байдал нь чиг үүргийн гүйцэтгэл, бас хариуцлага байна.

• Чиг үүргийн хуваарилалтыг тодорхой болгох. Монгол Улсын 330-н сумын хүн ам, газар зүйн байршил тэс өөр байгаа. /Жишээ нь: Аймгийн төвийн сум 50,000 хүн амтай, хөдөөгийн сум 5000 хүн амтай/. Иймээс хуульд аймгийн төвийн сум, хөдөөгийн сум, мөн анхан шатны нэгжийг ялгалгүй тусгайлан зааж өгөх.

• Чиг үүргийг Засаг захиргааны нэгж тус бүрээр /субъектээр бус/ хуваарилах хэрэгтэй.

• Чиг үүргийг хуваарилахад баримтлах нийтлэг зарчмуудыг хуулийн төсөлд тусгах. /Жишээ нь: Субъектээр зарим чиг үүргийг тодорхой хуваарилах зарчим гэх мэт/

• Чиг үүргийг түвшин хооронд хуваарилахдаа Төсвийн тухай хуулийн 14.1.2-т заасны дагуу Засгийн газраас батлах чиг үүргийг дахин хуваарилах аргачлалын дагуу хуваарилж байхаар тусгах.

Page 110:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

110

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Учир нь чиг үүргийг ямар шалгуураар, яаж хуваарилах асуудлыг энэ аргачлалаар зааж өгсөн байгаа. (Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын

төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн зохицуулагч)

• Багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарт төрийн зарим чиг үүргийг хуваарилж өгөх. /Жишээ нь: Нийтийн биеийн тамир, халамж гэх мэт/.

(Зуунмод сумын Нацагдорж багийн ИНХ-ын дарга)

• Аймгийн төвийн сумдад чиг үүрэг хугацаатай байх хэрэгтэй.

• Хотын чиг үүргийг /аймгийн төв/ олон хүн амтай сум, тосгоны хувьд бие даан хөгжих боломжийг олгох.

(ИТХ-ын дарга)

• Баг, хорооны ИНХ-ын даргын чиг үүргийг тодорхой болгох.

(Багийн Засаг дарга)

• Аймаг, сум, дүүрэг, багийн чиг үүргийг тодорхой болгох.

• Багийн чиг үүргийг нэмэгдүүлэх, дээд шатны байгууллагад асуудлыг уламжилдаг биш шийдвэрлэдэг байдлаар хуульчлах.

( Архангай аймаг, Цэнхэр сумын багийн Засаг дарга)

• Аймгийн чиг үүрэгт хүний нөөцийн төлөвлөлт гэсэн үүргийг нэмэх.

• Ерөнхий чиг үүрэг тавьсан ч агуулга нь бусад хуультай яаж уялдаж байгаа нь тодорхойгүй. Үндсэн хэдэн үйлчилгээг суурь үйлчилгээ, бусад үйлчилгээ гэж ангилсан нь ойлгомжгүй байна.

• Чиг үүрэг гэхээсээ илүүтэй, зарим харилцааг зохицуулах шаардлагатай асуудлууд их байна.

• Чиг үүргийг дахин хуваарилах нь чухал. Гэхдээ холбогдох хуулийн өөрчлөлт, төсөв, хөрөнгөтэй нь хамт иж бүрэн шийдвэрлэх шаардлагатай.

• Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын чиг үүргээс, хот тосгоны захирагч, зөвлөлийн чиг үүргийг ялгаж хуваарилах.

(Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн)

• Хороо болон хорооны Засаг даргын чиг үүрэгт:- Гэмт хэргээс урьдчилан

сэргийлэх- Эмнэлгийн анхан шатны

тусламж үйлчилгээ- Иргэдийг шагнаж, урамшуулах- Нэгжийн суурь үйлчилгээг

үзүүлэх асуудлыг тусгах(Хорооны Засаг дарга)

• ИНХ-ын даргын чиг үүрэг нь хууль сурталчлах, хурал зохион байгуулах, иргэдийн хүсэлтийг холбогдох дээд шатны байгууллагуудад бичгээр хүргүүлэхээс өөр ажилгүй байдаг. Иргэдийн санал, хүсэлт, гомдол зарим асуудлыг шийдвэрлэж өгөх талаар ямар ч чадамжгүй. Хөдөө багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх талаар хуульд санал оруулж өгөх шаардлагатай.

(Багануур дүүргийн 5-р хорооны

ИНХ-ын дарга)

• Чиг үүргийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллагаас нь санал авах хэрэгтэй.

(Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

Page 111:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

111

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

• Чиг үүргийн хуваарилалтыг дахин авч үзэх. Мөн орлогын хуваарилалтыг өөрчлөхтэй холбоотой тооцоо судалгаа нарийвчлан хийх.

(Судлаач)

• ИТХ болон ЗДТГ нь ямар чиг үүрэгтэйгээр ажиллах тухай тодорхой тусгаж өгөх хэрэгтэй байна. Одоогийн байдлаар бүх салбарын ажилтай хутгалдаж баяр наадам, сургалт, халамж гэх мэт ажлуудыг хамт хийж байна.

(Баянгол дүүргийн 6-р хорооны ИТХ-ын дарга)

• ИТХ нь орон нутгийн онцлогтоо тохируулсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чиглэл өгдөг байх.

• Сумын чиг үүргийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд багийн Засаг даргын ажил үүргийг чиглүүлдэг байхаар тусгах.

(ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Баг, хорооны тухай ойлголт, хэрэгжүүлэх чиг үүрэг нэг байгааг ялгаж, зааглах.

(Багийн ИНХ-ын дарга)

• Аймаг сумын чиг үүрэгт даатгалын үйлчилгээг нэмэх, даатгал дотроо амь нас, эд хөрөнгө, банк санхүү, эдийн засаг, хариуцлагын асуудлыг оруулах гэх мэт.

(Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Хүн амын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хот тосгоныг хөгжүүлэх чиг үүргийг өгөх нь чухал. Иймд хот тосгоны удирдлагын эрх мэдэл, чиг үүргийг тодорхой болгох.

(Нийслэлийн Засаг даргын Тамгын газар)

• Төрийн үйлчилгээг хүн амын тоонд харгалзан тогтоох.

(ИТХ-ын дарга)

• Чиг үүргийн давхардлыг арилгах тал дээр онцгой анхаарах.

• Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг тодорхойлсон боловч нэгжийн онцлог, хүн амын тоо, хөгжлийн чиг хандлага зэргийг нь харгалзан ялгамжтай тогтоож өгөх. /Жишээ нь: Хороон дээр ихэнх төрийн үйлчилгээг үзүүлж болохоор чиг үүргийг хуваарилж, түүнд нийцсэн төсөв санхүү, хүний нөөц, бүрэн эрхийг нь тогтоож өгөх нь энэ хуулийн төслийн концепцтой нийцсэн зарчмын шинжтэй өөрчлөлт болж чадна/. Иймд чиг үүргийн судалгааг нарийвчлан хийж, дүгнэлт гаргах нь зүйтэй.

(Нийслэлийн Засаг даргын Тамгын газар)

ЗУРГАА. “ОРОН НУТГИЙН ТӨСӨВ, САНХҮҮ”-ТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР• Төсвийн бие даасан байдал.

/Жишээ нь: Аймаг, сум нь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байх/.

(Сумын Засаг дарга)

• Сумын орлогыг татварын болон татварын бус орлогоос бүрдүүлэхээр оруулах.

(Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Татварын орлогын бүрдүүлэлтийн төвлөрлийг сааруулахыг тодорхой зааж өгөх.

(Багийн Засаг дарга)

• Орон нутагт санхүүгийн бие даасан байдалд чиг үүргийн гүйцэтгэл, хариуцлага, санхүүгийн бие даасан байдал чухал. Үүний тулд:

Page 112:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

112

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

- Газрын төлбөр - Үл хөдлөх хөрөнгө- Гэрээт цалингийн ашиг - Авто тээвэр болон өөрөө

явагчийн хэрэгсэл зэргийн татварыг тухайн суманд шилжүүлэх

(Булган аймаг, Сэлэнгэ сумын Засаг дарга)

• ИНХ-ын дарга ард иргэдтэйгээ харьцах үйл ажиллагаанд төсөв, санхүү дутмаг байдаг. Иймд:- ИНХ-ын дарга цалинтай болох- Хөдөөгийн ард иргэдэд хүрч

уулзах шатахууны асуудал шийдэх

(Багийн ИНХ-ын дарга)

• Хуулийг хэрэгжүүлэх төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх.

(Сумын ИТХ-ын дарга)

• Төсвийн орлогын хувь хэмжээ, ангиллыг 3 түвшинд тооцон үзэж, түүнийгээ үндсэн чиг үүрэгт нэг бүрчлэн тодорхой заах шаардлагатай. Эсвэл бүлэглэх, өөрөө хэрэгжүүлэх, шилжүүлэх чиг үүргийг томьёолох шаардлагатай.

• Санхүүжилтийн эх үүсвэрийг дагах эрх мэдлийг тодорхой тусгах.

(Хуульч)

• Төсвийг хуваарилахдаа хүн амын тоо, байршлыг харгалзан үзэж нэг хүнд ногдох хувьсах зардлаар тооцож олгох.

(Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Оюут 7-р багийн ИНХ-ын дарга

Б.Батбилэг)

ДОЛОО. “НИЙСЛЭЛ БОЛОН ХОТ ТОСГОН”-ТОЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР• Нийслэл, дүүргийн ИТХ, Засаг

даргын чиг үүргийн давхардлыг арилгахад анхаарах.

(Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн)

• Нийслэлийн Засаг даргын орлогчийн тоог тогтоох. Чиг үүргийг нэг бүрчлэн тодорхой болгож өгөх.

(Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Монгол Улсын Үндсэн хуулийн 62.2-т заасан эрхээ хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг тодорхой болгож, Захиргааны ерөнхий хуулийн 59.1-тэй уялдуулах шаардлагатай байна. Учир нь ялангуяа нийслэл нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх зайлшгүй шаардлага байдаг.

• Төслийн 3.5-д тусгаснаар нийслэл, дүүрэгт хоттой байх боломжгүй, дүүрэг тосгонтой байхаар зохицуулсан нь нийслэлийн төвлөрлийг сааруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай болох Үндсэн хуульд заасан Засаг захиргааны нэгжтэй байх зохицуулалттай зөрчилдөж байна. Мөн энэ хуулийн Засаг захиргааны нэгж дэх хот, тосгоны асуудлыг хуулиар зохицуулах заалттай нийцэхгүй байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь харьцангуй ойлгомжтой, зохицуулах ёстой асуудлаа бүрэн зохицуулсан хууль болсон. Гэвч МУЗЗНДНТУТХ, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад захирагчийн бүрэн эрх давхацдаг, хот тосгоны төсөвтэй холбоотой асуудлыг шийдэж өгөөгүй гэх мэт асуудлаас болж

Page 113:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

113

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

тус хууль хэрэгжихгүй байгаа. Иймд энэ хуулийн төсөлд Засаг захиргааны нэгжийн болон хот тосгоны удирдлагын бүрэн эрхийн давхардлыг арилгаж, бусад асуудлыг нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулаад явах боломжтой.

• Хуулийн төслөөс Улаанбаатар хот гэснийг хасах. Учир нь нийслэл хотын нэр өөрчлөх, эсхүл нийслэл нүүх тохиолдлыг анхаарах.

(Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн

мэргэжилтэн)

• Монгол Улсын Үндсэн хуулийн 62.2-т заасны дагуу орон нутаг өөрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хууль, холбогдох эрх бүхий байгууллагын журмаар зохицуулаагүй асуудлыг журам гарган зохицуулах эрхтэй байхаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг, бүрэн эрхэд оруулах.

• Хот тосгоны зөвлөл, захирагчийн бүрэн эрх, чиг үүргийг өөр хуулиудаар зохицуулаагүй байдаг тул энэ хуульд тодорхой оруулах эсхүл тусдаа хуулиар зохицуулах.

(Нийслэлийн Засаг даргын Тамгын газар)

• Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль байгаа хэдий ч МУЗЗНДНТУТХ-д нийслэлийн нэгж, дүүргийн тухай заалтууд орсон боловч ямар чиг үүрэгтэй яаж ажиллах талаар тодорхой тусгах хэрэгтэй.

• Хуулийн төслийн 39.2-т Тэргүүлэгчид ажлын албатай байна гэдэг нь ойлгомжгүй байна. /Жишээ нь: Дүүргийн ИТХ нь ажлын албатай байна гэж өөрчлөх/

(Баянгол дүүргийн 6-р хорооны ИНХ-ын дарга)

• Хот тосгоны зохицуулалтыг энэ хуульд оруулдаг нь зөв. Харин Үндсэн хуульд өөрчлөлт орсны дараа хэрэгжих үндэслэл бүрдэнэ. Ингэснээр аймгийн төв тосгон, эсвэл хот болно. Сумын төв баг эсвэл тосгон статустай болно. Үүнтэй адил нийслэл нь Улаанбаатар хот болон дагуул хотоос бүрдэнэ. Олон багтай болно. /Жишээ нь: Налайх хот, Багануур хот гэх мэт дүүрэг нь хороо болон тосгоноос бүрдэнэ. Гачуурт тосгон, партизан тосгон гэх мэт/.

(УИХ-ын Тамгын газрын судалгааны баг)

• Төрийн албан хаагчдыг сонгуульд нэр дэвшүүлэх асуудал нь нийслэлд байх шаардлагагүй. Харин аймаг, сумд байх хэрэгтэй.

• Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1 төрийн захиргааны албан хаагч байж болно гэснийг хасах. ИТХ-ын хяналтын тогтолцоо үндсэндээ байхгүй болж, Хурал оршин тогтнохгүй болохыг анхаарах.(Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Иргэний

оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга)

• Хот тосгоны эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулах шаардлагагүй.

(Хуульч)

• Хот тосгоны асуудлын тухай ЗЗНДНТУТХ-д тусгах нь зөв.

(Хорооны Засаг дарга)

• Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлгээгүйгээр хуулийг шууд нэгтгэснээс уг хуулийн зохицуулалт дордсон. Үүнд: - Нийслэл, дүүрэг дэх жижиг

асуудал орхигдсон

Page 114:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

114

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

- Хотын захирагчийн чиг үүрэг орхигдсон

- Ямар ч өөрчлөлт, шинэчлэлтгүй нэгтгэгдсэн

(Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн

мэргэжилтэн)

НАЙМ. “ЗЗНДНТУТХ-ИЙН ТӨСӨЛ”-ТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР• ЗЗНДНТУТХ-ийн төслийн үйлчлэх

хугацааг 2020 он болгох.(Багийн Засаг дарга)

• Бусад хуультай харшиж байгаа хуулийн заалтуудыг нарийвчлан харах.

• Энэ хуульд нийцүүлэх зорилгоор салбарын хуульд өөрчлөлт оруулж, механикаар хасаж, өөрчлөх нь салбарын хуулийг хэрэгжих боломжгүй дутуу зэрэмдэг болгоход хүргэх сөрөг үр дагавартай.

• Хуулийн төсөл боловсруулахад салбарын яамнаас төлөөлөл оролцуулах, санал авах шаардлагатай.

(Яамны хэлтсийн дарга)

• Дээрх хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалыг дахин боловсруулах.

• Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шинэчилж, өөрчлөх.

• Одоо хэрэгжиж байгаа хууль, шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэх.

• Хуулийн төслийн 18-р зүйлд холбогдох газруудаас саналын авах.

• Хуулийн төсөлд холбогдох яам, агентлаг, орон нутаг, нийслэлээс санал авч, хуулийн нэр томьёог дахин харах.

• Салбарын хуулиудтай уялдуулах.• Хуулийн төсөлд чуулганы дараа,

төлөөлөгч нараас нэгтгэгдсэн саналыг дахин авах.

(Хуулийн хэлтсийн мэргэжилтэн)

• Маш муу хуулийн төсөл байна. Илүү сайжруулах шаардлагатай.

(ИНХ-ын дарга)

• ЗЗНДНТУТХ-ийн төслийг бүх баг, хороогоор хэлэлцүүлж анхан шатанд ажиллаж байгаа иргэдийн саналыг авах.

• Иргэдийн Төлөөлөгчдийн тоог хүн амтай уялдуулж тогтоох. /Жишээ нь: 180,000 дээш 41 гэсэн байгааг шатлал ахиулах,180,000-200,000 бол 41, 200,000 дээш 45 төлөөлөгч байх гэх мэт/.

• Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараагаар энэ хуулийн баг, хороо, сум, дүүргийн өөрчлөлтийн талаар ярих нь зөв байх.

(Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга)

• 2 дахь шатны тусламж үйлчилгээ гэж нэр томьёо байхгүй.

• Салбарын яамдаас хуулийн төслийг боловсруулж дууссаны дараа дахин санал авах.

(Эрүүл Мэндийн Яам)

• ЗЗНДНТУТХ-ийн төслийн ажлын хэсэгт хөдөө орон нутгийн төлөөлөлийг оруулж боловсруулах шаардлагатай.

(Сэлэнгэ аймаг, Шаамар сумын ИТХ-ын дарга С.Мягмартогтох)

• Хуулийн төслийн 18-р зүйлийн 18.2-т сум дүүргийн орлого дээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаатай холбоотойгоор газрын төлбөрийн орлого гэж нэмэх.

Page 115:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

115

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

• Хуулийн төслийн 29.4-д төлөөлөгчдийн тоог зааглаж багасгах. /Жишээ нь: 2000-5000 бол 25 төлөөлөгч байх/

• Хуулийн төслийн 45.6.1-д дээд боловсрол гэдгийг баг, хороогоор зааглах, багийн Засаг даргад заавал дээд боловсролтой гэж заахгүй байх.

• Хуулийн төслийн 57.2, 57.4-т дүүргийн Засаг дарга гэж нэмж оруулах.

(Дүүргийн төлөөлөгч)

• Аймгийн ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг нэг бүрчлэн хуульд зааж өгөх.

• Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хурлын ажлын албаны бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоодог байх.

• Хуулийн төслийн 32-р зүйлийн 32.2 дахь заалтыг өөрчлөх.

• Аймгийн ИТХ-ын ажлын албаны нэрийг ИТХ-ын тамгын газар гэж өөрчлөх.

• Ажлын албаны үйл ажиллагааны чиг үүрэгт хэлтэс, тасагтай байхаар зааж өгөх.

(Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга)

• Аймгийг дүүрэгтэй, хороог сумтай адилтгаж үзэх шаардлагатай.

• Хуулийг төслийг 2019 ондоо багтаан батлуулж, 2020 оны 01-р сарын 01-ээс эхлэн хэрэгжүүлэх.

• 2006 онд батлагдсан одоо мөрдөгдөж байгаа ЗЗНДНТУТХ-ийн 38-р зүйлийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны баталгаа гэсэн хэсгийг шинэ хуулийн төсөлд энэ агуулгаар нь тусгах.

• Хуулийн төсөлд багийн ИНХ-ын даргын сарын урамшууллын хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх, эсвэл сар бүр хийсэн ажлын тайлан үр дүнгээр нь 50=30%+20% хүртэл гэсэн зарчмаар тогтоох.

(Сумын ИТХ-ын дарга)

• Үндсэн хуульд заасан Засаг захиргааны нэгжийн хуваарийг цэгцлэх, сум дүүргийн статусыг өөрчлөхгүй бол хуулийн төсөл концепцийн хувьд өөрчлөлт гарахгүй.

• Хуулийн төслийн 9-р зүйлд сумын чиг үүрэг 11 байхад хорооны чиг үүрэг 5 байна. Энэ нь хүн амын хувьд харьцангуй тоо байна. Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээ багасах явдал үүсэж байна. Үүнийг засаагүй тохиолдолд уг хууль шинэчлэгдээд ч үр дүнгүй болно.

(Хорооны ИНХ-ын дарга)

• Төслийн 32-р зүйл: Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах асуудалд:- Сонгосон иргэдийн 3/2 хувь

нь төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах санал гаргасан тохиолдолд хэлэлцэж чөлөөлөх

- Ёс суртахууны зөрчил гаргасан тохиолдолд чөлөөлөх гэж оруулах

• Хуулийн төслийн 33-р зүйл: Төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа гэсэн 33.3-д тэдгээрийн албан тушаалтан хуулийн дагуу бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх гэж өөрчлөх.

• Хуулийн төслийн 33.4-д хурлын төлөөлөгчдийг ажилд авах, халах, чөлөөлөх гэж өөрчлөх.

(Сүхбаатар дүүргийн 20-р хорооны ИНХ-ын дарга Б.Энхболд)

Page 116:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

116

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

• Шат шатны Хурлын дарга, Засаг даргыг дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэж оруулах.

• Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдаж эхлэх үед энэ хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

(Хан-Уул дүүргийн 13-р хорооны ИНХ-ын дарга)

• Өнөөдрийн байдлаар төслийн хэмжээнд хэлэлцэгдэж буй уг хуулийг дэмжиж байна. Хөдөө орон нутагт төрийн захиргааны анхан шатны нэгж болох сумын төрийн албан хаагчдаас саналыг сайн авах шаардлагатай.

ЗЗНДНТУ тухай хуульд өгөх санал:- Аймаг, сумын Засаг даргыг ард

түмнээс шууд сонгох- Багийн Засаг даргыг сумын Засаг

дарга шууд томилох- Аймаг, сумын ИТХ-ын

Тэргүүлэгчдэд хурлын төлөөлөгч, төрийн албан хаагчдаас оролцуулахгүй байхыг хуульчлах

(Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Босоо томилгооны тогтолцоог халах.

• Бүх шатны Засаг дарга, Хурлын Төлөөлөгчдийн шалгуурыг нэмэгдүүлэх.

• Анхан шатны захиргааны нэгжийн сонгуульд улс төрийн намаас нэр дэвшүүлэхгүй байх.

• Бүх шатны иргэдийн Төлөөлөгчийн Хуралдааны процессыг нарийн тусгаж өөрчлөх.

• Сум, багийн хилийн цэсийг аймгийн ИТХ-аар шийдвэрлэх.

(Багийн Засаг дарга)

• ИТХ-ын тогтвортой ажиллах хугацааг тусгах.

(Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Аймаг, нийслэлийн асуудлыг тодорхой зааглах.

• Хүний нөөцийн босоо удирдлагын тогтолцоог таслан зогсоох.

(Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч)

• Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог болгох.

(Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Хуулийн төслийн 42.10-д баг, хорооны хуралд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн оролцоно гэж оруулахгүй бол оролцсон ч эс оролцсон ч болно гэсэнтэй утгатай байна. Аймгийн төвийн багийн ИНХ-д иргэдийн ирц, оролцоо маш бага байгаа нь хурлын үр дүн, чанарт нөлөөлж байгаад анхаарах.

• Хуулийн төслийн 42.11-д сумын багийн хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл гэснийг нийт сонгуулийн насны иргэдийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл гэж өөрчилж оруулах.

(Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн ИНХ-ын дарга

Н.Ариунсанаа)

• Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа хуулийн шинэчилсэн найруулгыг дахин хэлэлцэх.

• Аймгийн төвийн сумуудыг хотын статустай болгох.

• ИТХ-ын дарга, төлөөлөгчид, тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхой болгох.

Page 117:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

117

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

• ИТХ-ын бүрэн эрхийг тусад нь бүлэг болгон оруулах.

• Хурлын төлөөлөгчид хариуцлага тооцох механизмыг бий болгох.

• Аймаг сумын ИТХ-ын бүтэц, орон тоог тодорхой тусгах. Одоо мөрдөгдөж байгаа хуульд бүтэц орон тоог өөрөө тогтооно гэж байгаа боловч төсөв санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан бүрэн шийдвэрлэж чадахгүй байна.

• ИТХ-ын төлөөлөгчдийн тоог цөөлж, байнгын ажиллагаатай болгох.

• ИТХ-ын бүтэц, зохион байгуулалтад салбар салбарын төлөөлөл байхаар зохицуулах.

• Аймгийн төвийн сумдын багийн үйл ажиллагааг судалж, ажлын албаны бүрэлдэхүүнтэй болгох .

(Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 5-р багийн Засаг дарга Д.Ууганцэцэг)

• Нутгийн удирдлага төлөөллөө сонгож чадахгүй байгаа тохиолдлыг судалж, хуульд тодорхой зохицуулалт хийж өгөх.

• Сумуудад шинэ хууль хэрэгжих нөхцөл байдлын нарийвчилсан судалгаа хийх, сайн туршлагын сантай байх.

(Булган аймаг, Сэлэнгэ сумын Засаг дарга)

• ИТХ-ын ээлжит бус хурлын товыг Тэргүүлэгчид тогтоохдоо хэлэлцэх асуудлаас хамааруулж хуульд заасан хугацааг харгалзахгүй шууд тогтоодог байх. Одоогийн мөрдөж байгаа хуульд бол ээлжит болон ээлжит бус хурлын товыг 15 хоногийн өмнө гэж байна.

(Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Орон нутагт /аймаг, сум/ улс төрийн намын тухай ярихгүй байх.

• Төлөөлөгчдийн боловсролын түвшинд шалгуур тавьж оруулах.

(Сумын ИТХ-ын дарга)

• Ойгоос мод ашиглах хэмжээг тогтоохдоо сумын саналыг нь үндэслэл болгох асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд оруулж өгөх.

(Багийн ИНХ-ын дарга)

• Хуулийн төслийн 31.1.4, 41.1.6-д байгаа нарийн бичгийн даргыг томилно гэсэн заалтыг хасаж төрийн албаны шинэ хуультай уялдуулах.

• Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог Тэргүүлэгчид тогтооно гэдэг боловч сангийн яам дээр хасдаг тул үүнийг Хурал өөрөө тогтоодог болгох.

• Аймаг, сум, багийн чиг үүргийг маш тодорхой болгон хуульд нарийвчлан зааж өгөх.

• Аймгийн төвийн багийн ИНХ-ын бүтэц зохион байгуулалтыг хөдөөгийн сумдын Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэцтэй ижил болгох.

• Аймаг, сум, багийн Засаг даргад насны хязгаар тогтоох.

(Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Оюут 7-р багийн ИНХ-ын дарга

Б.Батбилэг)

• Хуулийн төслийн агуулга, найруулгыг дахин судалж сайжруулах.

• Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрд очиж ажиллан иргэд Төрийн захиргааны албан хаагчдын санал авах, холбогдох тооцоо, судалгааг хийх.

(Судлаач)

Page 118:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

118

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

• ЗЗНДНТУТХ-д заагдсан нутгийн өөрөө удирдах ёсны харилцааг өмнө батлагдсан хуулиар тогтоосон чиг үүргийг давхардуулсан, эрх хэмжээ, дархлааг бүдгэрүүлсэн байна гэж үзэж байна. Иймд анх МУЗЗНДТУТХ-д заасан нутгийн өөрөө удирдах ёсны харилцаа, дархлааг сэргээж бэхжүүлэх чиглэлээр чуулганаас гарсан саналыг тусгаж батлахад анхаарах.

(Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч)

• Хэлэлцэгдэж буй хуулийн төсөлд маш нухацтай хэлэлцүүлгүүдийг аймаг, орон нутаг, эрдэмтэн, судлаачдын саналыг авч цаг хугацаанд хавчигдахгүйгээр хийх.

• НӨУЁ-ыг бэхжүүлэхэд: - Төсөв татварын харилцааг

бусад салбар хуулиудаар зохицуулж байгаа тул тухайн бодлогод нь нийцүүлж уялдуулах

- Эдийн засгийн чадавхтай засаг захиргааны нэгжийг бий болгоход давсан орлогоо өөрсдөө бүрдүүлэх боломжтой болгох

- Шийдвэр гаргахад хуульд тусгайлан заагаагүй бүх асуудлыг ИТХ, ИНХ өөрсдөө бүрэн шийдэх эрхийг олгох. /Монгол Улсын Үндсэн хуулийн 62.2-р зүйлийг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн зарчмын шинжтэй зарим хэсгийг хангах албагүй/

• ИТХ, Засаг даргын институц, өөрийн үйл ажиллагаа, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэх хүний нөөцөө өөрсдөө шийддэг байх.

(Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Хорооны нутагт ажиллаж буй хорооны Засаг дарга төсвийн тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байх шаардлагатай байдаг. /Жишээ нь: Нэг иргэнд туслах тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болдог. Тэр үед дээд шатны байгууллагадаа хандаж шийдвэр гарахыг хүлээж байх хугацаанд тухайн иргэний хувьд янз бүрийн хохирол учирдаг. Үүнийг шийдэх тодорхой хэмжээний төсөвтэй байх хэрэгтэй байна/.

(Багануур дүүргийн 5-р хорооны ИНХ-ын дарга)

• Хуульд заагдсан эрх хэмжээг хэрэгжүүлэх болон иргэд, олон нийтэд чиглэсэн урамшуулал, дэмжлэг, тусламж үзүүлэхэд зарцуулах санхүүжилт тусгахыг дэмжиж байна.

• Багийн Засаг дарга нарт зохион байгуулагч гэсэн ажлын албаны нэг орон тоог нэмэх.

(Хорооны Засаг дарга)

• Уг хуулийн төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлт тусгаагүй байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудыг системчилж боловсруулсан тул дэмжихгүй байна. Тухайлбал:o Орон нутгийн бие даасан

байдлыг хангаагүйo Төвлөрлийг сааруулах

бодлого бариагүйo Хуулийн хэрэгжилтэд хийсэн

дүн шинжилгээнд үндэслээгүй • Эхний ээлжид хуулийн үзэл

баримтлалаа хэлэлцүүлж батлуулах шаардлагатай.

(Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн

мэргэжилтэн)

Page 119:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

119

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

• Энэхүү төсөлд аймаг бүр хэлэлцүүлэг хийж дүгнэлтийг нэгтгэж дахин засвар хийхгүй бол энэ хэвээр нь төсөлтэй нь дөнгөж танилцаад бага зэргийн засвар оруулан баталбал хуучин хуулиас тааруу хууль болох бий гэж болгоомжилж байна.

(Аймгийн ИТХ-н дарга)

• Дахин боловсруулах шаардлагатай. Үзэл баримтлал нь Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хуульд нийцээгүй.

• Хуулийн хувьд ямар үзэл баримтлалыг тодорхойлж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

(Хуульч)

• Багийн ИНХ-ын ач холбогдлыг дээшлүүлж нэмж оруулах. /Багийн ИНХ нь иргэдийн шууд өрсөлдөөний чухал байгууллага юм/.

• ИТХ-ын ажлын албаны хамгийн бага байх орон тоог тогтоох. /Жишээ нь: Ажлын албаны дарга хуульч мэргэжилтэй, нарийн бичгийн дарга, нягтлан бодогч, даргын туслах жолооны үнэмлэхтэй байх гэх мэт/.

(УИХ-ын Тамгын газрын судалгааны алба)

• Нутгийн удирдлагаас бусад байгууллагуудтай хэрхэн харьцах зохицуулалтыг нэмж тусгах.

• Нөхөн болон дахин сонгуулиар сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх хугацааг хуульчлах.

• Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадамж, хараат бус бие даасан байдлыг хангах.

• Төслийн 45.2-т Аймгийн төвийн

сумын Засаг даргыг иргэдээс сонгох.

(Орхон аймаг, Баян-Өндөр сумын Засаг дарга)

• ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог энэ хуулиар зохицуулж өгөх. /Жишээ нь: 27 төлөөлөгчтэй сум байна гэхэд нам эвслээр 4 суудал авсан бол автоматаар 1 төлөөлөгч тэргүүлэгчид ордог байхаар хуульчлах/.

• Хурлын хороодын үйл ажиллагааг хуулиар тодорхой болгон тусгах.

(Архангай аймаг, Цэнхэр сумын багийн Засаг дарга)

• Тосгоныг хэн зохион байгуулж бий болгох талаар тодорхой болгох. Тосгоныг аймгийн харьяалалтай байж болох эрх зүйн зохицуулалт оруулах.

• ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1 нь төрийн албан хаагч байж болох заалтыг хуулийн төсөлд оруулах.

• Төлөөлөгчөөр сонгосон хугацааг төрд ажилласан жилээр тооцож болох заалт оруулах.

(Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга)

• Хурлын даргад дээд шатны байгууллагаас хариуцлага тооцох механизм оруулах.

(Сумын Засаг дарга)

• Бүтэц, зохион байгуулалтыг эргэн харах. Сангийн яамны тоо баримтаас авч судлах шаардлагатай. Зарим аймгийн төвийн сумд ганцхан багийн Засаг дарга ажиллаж байхад, зарим аймагт 10 гаруй хүн ажиллаж байна.

(Сумын ИТХ-ын дарга)

• Нутгийн өөрөө удирдах ёс, НӨУБ-ыг ардчиллын сургууль гэдэг.

Page 120:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

120

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

МУЗЗНДТУТХ-д ардчилсан ёсыг бэхжүүлэхтэй холбоотой заалтууд их байдаг. Шинэ төсөлд зарим Засаг даргыг томилох тухай асуудал их яригдаж байна. Энэ нь ардчиллаас ухарсан зүйл болох бий. Үүнд анхаарлаа хандуулаарай гэж хүсэх байна.

(Дархан-Уул аймаг, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням)

• ИТХ-ын хуралдааны бүх эрхийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцдэг болох заалт орсныг өөрчлөх, ИТХ-ын онцгой бүрэн эрхийн асуудлыг Тэргүүлэгчид шийдэх эрхгүй.

• Засаг даргын Тамгын газар буюу Засаг даргын ажлын албаны асуудлыг тусгах.

• Засаг даргын Тамгын газар, ИТХ, түүний төлөөлөгчдийн харилцаа, хамтын ажиллагааны талаар оруулах.

• ИТХ, Засаг даргын бүрэн эрхийн баталгааг хангах талаар тусгах.

• Орон нутагт 11 Тэргүүлэгчийн 6 нь Засаг дарга, хэлтсийн дарга нараас сонгогдсон Тэргүүлэгчид байна. Засаг даргын оруулсан саналыг өөрсдөө хамгаалж олонх болж баталдаг. Үүнээс болж ИТХ-ын нэр хүнд унаж байгааг зохицуулах хэрэгтэй101

(ИНХ-ын дарга)

• Анхан шатны нэгж болох баг, хорооны Засаг дарга болон ИНХ-ын даргын эрх үүрэг болон цаашид ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

• Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай.

(Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч)

• Эрх мэдлийн төвлөрлийг орон нутагт нь өгөх. Орон нутагт ажиллаж байгаа байгууллагын

албан хаагчдыг тухайн орон нутаг өөрөө томилдог байх. (Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Иргэний

оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга)

• ГХУСАЗСЗ-ийн ажлын чиг үүргийг тодорхой болгох.- Суманд үйл ажиллагааг

явуулж буй шашин болон төрийн бус байгууллагын тухай

- Хурлын дарга болон Засаг даргын харилцаа

- Тогтоолын хэрэгжилт гэх мэт чиглэлд

(Сумын ИТХ-ын дарга)• Аймаг-Нийслэл, Сум-Дүүрэг, Баг-

Хороо гэдгийг яаралтай өөрчлөх. Энэ өөрчлөлт хийгдэж байж чиг үүрэг тодорхой болно.

(Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч)

• Шат бүр дээр өөрчлөлт оруулах:- Хот- Аймаг- Дүүрэг - Хороо- Баг зэрэгт тодорхой өөрчлөлт

оруулах, чиг үүргийг хүн амын тоогоор хязгаарладаг болох.

(Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч)• Баг, хороонд:

- Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, тусгай зөвшөөрөл олгох, сунгахад тодорхой эрхтэй байх

- Газар олгох, эзэмших, ашиглах үйл ажиллагаанд оролцох эрхийг нэмж тусгах

- Мал эмнэлгийн үйлчилгээг нэмэх

(Хорооны Засаг дарга)

• Нэгжийн суурь үйлчилгээг үзүүлэх асуудлыг нарийн оруулах.

• Хуулийн төслийн 2 дугаар бүлгийг

Page 121:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

121

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

маш их судалж хийх хэрэгтэй. Салбарын бүх бодлогыг энэ хуульд бүрэн тусгах боломжгүй тул ерөнхий байдлаар гол гол чиг үүргийг 3 түвшинд хуваарилж өгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөв санхүүгийн асуудлыг нь салбар хуулиудад нь тусгаж хооронд нь нийцүүлэх хэрэгтэй. Энэ бол органик суурь хууль тул нарийн тусгах хэрэгтэй.

• Аймгийн төвийн багийн бүтцийг өөрчилж ангилах, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж зохион байгуулахад онцгойлон анхаарч хуульд тусгах.

• Төрийн суурь үйлчилгээнүүдийг баг, хороодод шилжүүлэх.

(Булган аймаг, Сэлэнгэ сумын Засаг дарга)

• Аймгийн төв, хөдөөгийн багийн Засаг дарга нарын ажлын ачаалал

өөр тул ижил цалин авч байгаа нь тохиромжгүй байна. Иймд хорооны Засаг дарга, аймгийн төвийн багийн Засаг дарга, сумын төвийн багийн Засаг дарга нарын цалинг төрийн захиргааны цалингийн зохих шатлалаар өгөх.

(Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 5-р багийн Засаг дарга Д.Ууганцэцэг)

• Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэх.

• Багийн хүн амын тоог тодорхой заах. /Жишээ нь: 1 баг нь ... хүн ам, өрхтэй байна гэж заах/. Хэтэрхий цөөн хүн амтай багуудыг нэгтгэх. Ингэснээр бусад багт ажлын албатай болох нөхцөлийг бүрдүүлэх.

(Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 5-р хорооны Засаг дарга)

Page 122:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

122

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖ, ОРОЛЦОГЧИД

Page 123:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

123

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Page 124:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

124

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАНААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

“нуТгийн уДирДлагын ТогТолцоо, эрх зүйн шинэчлэл” Чуулганд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, Баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг дарга, төрийн захиргааны төв болон төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 300 орчим төлөөлөгч оролцож нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийн асуудлаар зөвлөлдлөө.

Тус чуулганд тавигдсан илтгэл, мэдээлэл, холбогдох хэлэлцүүлгийн явцад гарсан асуулт, хариулт, санал, шүүмжлэлд үндэслэн оролцогчид дараах асуудлуудыг тусгасан Зөвлөмжийг хэлэлцэн батлав. Үүнд:

1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь нутгийн удирдлагын харилцааг зохицуулсан гол хууль болохын хувьд нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгох, Үндсэн хуульчлагдсан органик хуулийн хувьд тогтвортой мөрдөгдөж салбарын хуулийг дагаж өөрчлөгдөх бус харин салбарын хууль нь энэ хуульд нийцэж гарах, өөрчлөгддөг байх зарчмыг хадгалах;

2.Хуулийн төслийг боловсруулахдаа төвлөрлийг сааруулах (субсидиар) зарчмыг баримтлах;

3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ шуурхай, чанартай, тогтвортой, тасралтгүй байх харилцааг төлөвшүүлэхэд төрийн чиг үүргийг шат шатандаа давхардалгүй, оновчтой, хүн амын тоог харгалзан ялгавартай байхаар тогтоож өгөх;

4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд төсөв, санхүүгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зарчмыг хуулийн төсөлд тусгаж оруулах;

5.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тодорхой чиг үүргийг хуулиар хүлээлгэхдээ төсөв, санхүүжилтийн асуудлыг хамтад нь шийдээгүй бол тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг үүсэхгүй байхаар хуульчлах;

6.Орон нутгийн гаралтай эх үүсвэр бүхий татварын орлогыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт нь хуваарилан төвлөрүүлэх зарчим баримтлах;

7.Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг улс төрөөс ангид байх зарчмыг тогтоох асуудлыг тусгайлан судлах;

8.Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон

Page 125:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

125

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Иргэдийн нийтийн хурлын дарга, баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчдэд шалгуур тавих;

9.Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг албан тушаалаас өөрчлөх зохицуулалтыг хуульд тусгах;

10.Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тоо, даргын эрх, үүргийг тодорхой болгох;

11.Баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын даргыг 4 жилийн хугацаатайгаар сонгож, орон тоогоор ажиллуулдаг болох;

12.Хот, тосгоны тухай асуудлыг тусгай хуулиар зохицуулах, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нэгтгэхгүй байх;

13.Хуулийн төсөл боловсруулахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний дүн, түүнийг боловсруулсан багаас өгсөн зөвлөмжийг судалж баримтлан ажиллах;

14.Хуулийн төслийг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажлын хэсгийг шат шатны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын төлөөлөлтэйгөөр өргөжүүлэн байгуулж ажиллуулах;

15.Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа Улсын Их Хурал, Засгийн газраас чиглэл авч тодорхойлох;

16.Хуулийн төслийг орон нутгийн бүх түвшинд иргэдээр хэлэлцүүлж, тэдний санал бодлыг бүрэн тусган оруулахад анхаарч ажиллах;

17.Хуулийн төслийг эцэслэн боловсруулахдаа гадаадын ижил төсөөтэй бусад улсын дэвшилтэт туршлагыг харгалзан үзэж тусгах.

чуулганД оролцогчиД

Page 126:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

126

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ”

чуулганд оролцогчид

улсын их хурлын гишүүд

1 Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

2 Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын гишүүн, ТББХ-ны дарга

3 Н.Амарзаяа Улсын Их Хурлын гишүүн

уих-ын Тамгын газрын удирдлага, албан тушаалтан 1 Ц.Цолмон Ерөнхий нарийн бичгийн дарга2 Д.Амгалан Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн

бичгийн дарга 3 П.Цэрэн Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн

бичгийн дарга4 Э.Түвшинжаргал Хууль, эрх зүйн хэлтсийн дарга5 Б.Эрдэнэбилэгт Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний

хэлтсийн дарга6 С.Батбаатар Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах

хэлтсийн дарга 7 Д.Зүмбэрэллхам ТББХ-ны ажлын албаны зөвлөх8 А.Солонго ТББХ-ны ажлын албаны зөвлөх9 Б.Төгсцэнгэл ТББХ-ны ажлын албаны референт 10 Ц.Болормаа ТББХ-ны ажлын албаны референт11 Ч.Онончимэг МХШҮХ-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээний

албаны зөвлөх12 О.Цолмон МХШҮХ-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээний

албаны референт13 К.Пүрэвсүрэн МХШҮХ-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээний

албаны референт14 М.Мөнхзаяа МХШҮХ-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээний

албаны референт15 Б.Нандингэрэл МХШҮХ-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээний

албаны референт16 Д.Хосбаяр МХШҮХ-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээний

албаны референт17 Д.Халиун МХШҮХ-ийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны

албаны референт18 О.Нарантуяа МХШҮХ-ийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны

албаны референт19 Р.Нургул МХШҮХ-ийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны

албаны референт

Page 127:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

127

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

20 Г.Билгээ МХШҮХ-ийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны референт

21 И.Жаргалзаяабямба МХШҮХ-ийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны референт

22 Г.Алтан-Оч МХШҮХ-ийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны референт

23 Д.Жигваагүнсэл МХШҮХ-ийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны референт

24 Р.Оргилмаа МХШҮХ-ийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны референт

25 Ц.Элбэгзаяа МХШҮХ-ийн Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны референт

26 Б.Батдэлгэр МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны ахлах зөвлөх

27 М.Солонго МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны зөвлөх

28 Ц.Лхагвагэрэл МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны ахлах референт

29 Д.Эрдэнэсамбуу МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны ахлах референт

30 Д.Гэрэлт-Од МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны референт

31 С.Төрмөнх МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны референт

32 Ч.Сарантуяа МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны референт

33 Ц.Отгонбаатар МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны референт

34 Б.Алтан МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны референт

35 Д.Ядамжав УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх36 Л.Эрдэнэбаяр УИХ дахь МАН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх

засгийн газрын хэрэг эрхлэх газар1 Г.Занданшатар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх

газрын дарга 2 У.Бямбасүрэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга 3 П.Зоригтбаатар Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын

дарга 4 Н.Мягмар Хууль, эрх зүйн газрын дарга 5 Л.Өлзийсайхан Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын

дарга 6 П.Энхсайхан Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын

ахлах референт 7 Г.Лхагвасүрэн Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын

референт

Page 128:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

128

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

8 Ё.Жаргалсайхан Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын референт

Яам, агентлагууд1 Д.Ганзориг Үндсэн хуулийн цэцийн гишүүн 2 Х.Булгантуяа Сангийн дэд сайд 3 П.Сайнзориг ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга 4 Ж.Ганбаяр Сангийн яамны Эдийн засгийн бодлогын ахлах

мэргэжилтэн 5 С.Тэмүүжин Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн

газрын мэргэжилтэн 6 Б.Мөнгөнбагана БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн 7 Ч.Раднаабазар БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга 8 Б.Нямдорж БХБЯ-ны Хуулийн хэлтсийн дарга 9 Ж.Гантөмөр ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын

дарга 10 М.Баяраа УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга 11 Т.Мөнхбаяр УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн 12 Э.Цолмонжаргал ХХААХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга 13 Б.Амаржаргал ХНХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга 14 Г.Банзрагч ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын хэлтсийн дарга 15 Ц.Цогзолмаа ЭХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын

Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн 16 Я.Болормаа ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын

ахлах мэргэжилтэн 17 Ш.Мөнгөнцэцэг ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын

мэргэжилтэн 18 Б.Галбадрах Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага,

хамтын ажиллагааны газрын татварын улсын ахлах байцаагч

19 Н.Цогтсайхан УБЕГ-ын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга

20 О.Дөлгөөнтуул ГЗБГЗЗГ-ын Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн

нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал1 С.Амарсайхан Нийслэлийн ИТХ-ын дарга2 Б.Батбямба Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга3 Н.Батсүмбэрэл Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч4 Ц.Сандаг-Очир Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч

нийслэлийн засаг даргын тамгын газар1 Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил,

агаарын бохирдол хариуцсан орлогч2 Г.Өлзийбаяр Нийслэлийн ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн

хэлтсийн дарга

Page 129:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

129

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

3 Д.Баялагцэнгэл Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн

4 С.Энхжаргал Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн

5 Ц.Нямдэлгэр Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн

Дүүргийн засаг дарга 1 Ц.Сандаг-Очир Багануур дүүргийн Засаг дарга 2 С.Эрдэнэбаяр Багахангай дүүргийн Засаг дарга 3 Ч.Раднаабазар Налайх дүүргийн Засаг дарга 4 Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 5 Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Дүүргийн иТх, хорооны инхБагануур

1 С.Даваасүрэн Багануур дүүргийн ИТХ-ын дарга2 Б.Балжинням Багануур дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

нарийн бичгийн дарга3 Б.Мөнх-Учрал Багануур дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч4 Жан.Мөнхцэцэг Багануур дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч5 Д.Олзвой Багануур дүүргийн 5-р хорооны ИНХ-ын дарга

Багахангай1 Х.Цогцэцэг Багахангай дүүргийн ИТХ-ын дарга2 Ц.Дэнсмаа Багахангай дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

нарийн бичгийн дарга3 Б.Гэрэлмаа Багахангай дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч4 М.Өсөхдэлгэр Багахангай дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч5 Л.Сүхболд Багахангай дүүргийн 1-р хорооны ИНХ-ын дарга

Баянгол1 Б.Бурмаа Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга2 П.Цэцэгмаа Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга3 Д.Дэлгэрбат Баянгол дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч4 Ч.Мөнхсайхан Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын

албаны ажилтан5 Х.Оюунчулуун Баянгол дүүргийн 6-р хорооны ИНХ-ын дарга

Баянзүрх1 Ш.Ганчимэг Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга2 Б.Дэмбэрэл Баянзүрх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

нарийн бичгийн дарга3 С.Майнбаяр Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч4 Э.Ганчимэг Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч5 Д.Нэргүй Баянзүрх дүүргийн 17-р хорооны ИНХ-ын дарга

Page 130:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

130

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Налайх1 Б.Нэргүй Налайх дүүргийн ИТХ-ын дарга2 А.Булбул Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн

бичгийн дарга3 К.Сейтхан Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч4 О.Энхтайван Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч5 Б.Билэгдэмбэрэл Налайх дүүргийн 3-р хорооны ИНХ-ын дарга

Сонгинохайрхан1 Н.Мөнхбаатар Сонгинохайрхан дүүргийн ИТХТ-ийн нарийн

бичгийн дарга2 Д.Хосбаяр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч3 Э.Ниндэв Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч4 Ч.Ганчимэг Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны ИНХ-ын

дарга Сүхбаатар

1 Э.Ганбат Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга2 Д.Азжаргал Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

нарийн бичгийн дарга3 С.Очирбат Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч4 Б.Энхболд Сүхбаатар дүүргийн 20-р хорооны ИНХ-ын дарга

Хан-Уул1 Б.Цэрэн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга2 Ж.Ичинноров Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн

бичгийн дарга3 О.Анхбаяр Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч4 Б.Батзаяа Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч

Чингэлтэй1 Ж.Ганбат Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албаны

хэлтсийн дарга2 Т.Уламбаяр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албаны

хэлтсийн дарга3 Ж.Алтантуул Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч4 Ж.Чимэдцогзол Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч5 Б.Батанов Чингэлтэй дүүргийн 14-р хорооны ИНХ-ын дарга

аймаг, сум, багийн засаг дарга, иТхАрхангай

1 Б.Өсөхбаяр Аймгийн ИТХ-ын дарга2 Ц.Мөнхнасан Аймгийн Засаг дарга3 М.Батдорж Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 Ш.Энхжаргал Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга5 Ц.Сэнгээ Ихтамир сумын Засаг дарга6 Ч.Болдбаатар Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Засаг дарга

Page 131:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

131

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

Баян-Өлгий1 Д.Бауыржан Аймгийн ИТХ-ын дарга2 А.Гылымхан Аймгийн Засаг дарга3 А.Серикболат Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 М.Амантай Алтай сумын ИТХ-ын дарга5 А.Ахылбек Дэлүүн сумын Засаг дарга6 К.Рысбай Өлгий сумын 13-р багийн Засаг дарга

Баянхонгор1 Ц.Отгонбаяр Аймгийн ИТХ-ын дарга2 Г.Батжаргал Аймгийн Засаг дарга3 Т.Эрдэнэбат Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 Ц.Төмөрбаатар Эрдэнэцогт сумын Засаг дарга5 В.Батжаргал Баянговь сумын ИТХ-ын дарга6 Д.Ууганцэцэг Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг дарга

Булган1 М.Оюунбат Аймгийн ИТХ-ын дарга2 Д.Батчулуун Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга3 Б.Дэлгэр Гурванбулаг сумын ИТХ-ын дарга4 Ш.Насандулам Сэлэнгэ сумын Засаг дарга5 М.Ганбат Сайхан сумын 4-р багийн Засаг дарга

Говь-Алтай1 Л.Батжаргал Аймгийн ИТХ-ын дарга2 А.Амарзаяа Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга3 Я.Эрхэмбаяр Аймгийн ИТХ-ын төлөөлөгч4 Ш.Лхаасүрэн Бигэр сумын Засаг дарга5 Ш.Насан Есөнбулаг сумын Жаргалант багийн Засаг дарга

Говьсүмбэр1 Г.Батсуурь Аймгийн Засаг дарга2 Г.Батзам Аймгийн ИТХ-ын дарга3 Ж.Оюунбилэг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 С.Басан Баянтал сумын ИТХ-ын дарга5 П.Амарсайхан Сүмбэр сумын Засаг дарга6 С.Отгонбаатар Шивээговь сумын 2-р багийн Засаг дарга

Дархан-Уул1 Г. Эрдэнэбат Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга 2 Т.Ганболд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч

Page 132:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

132

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

3 Р.Тунгалаг-Эрдэнэ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

4 Ж. Балжинням Дархан сумын ИХТ-ын дарга 5 Б.Алтансарнай Орхон сумын Засаг дарга 6 Д.Хүрэлчимэг Дархан сумын 8 дугаар багийн Засаг дарга

Дорноговь1 С.Түмэнбаяр Аймгийн ИТХ-ын дарга2 Т.Энхтүвшин Аймгийн Засаг дарга3 Н.Хонгорзул Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 Д.Эрдэнэбаяр Сайншанд сумын ИТХ-ын дарга5 Н.Алдарбаяр Замын-Үүд сумын Засаг дарга6 М.Энхмэнд Мандах сумын 1 дүгээр багийн Засаг дарга

Дорнод1 М.Бадамсүрэн Аймгийн Засаг дарга2 Л.Хишигтогтох Аймгийн ИТХ-ын дарга3 Б.Энхээ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 Ц.Баярцогт Чойбалсан сумын ИТХ-ын дарга5 Д.Базаргүр Булган сумын Засаг дарга6 С.Бямбадорж Цагаан-Уул сумын 6-р багийн Засаг дарга

Дундговь1 С.Сүхбаатар Аймгийн ИТХ-ын дарга2 О.Бат-Эрдэнэ Аймгийн Засаг дарга3 Ц.Мөнгөнцоож Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга 4 У.Алтанхүү Өндөршил сумын ИТХ-ын дарга5 С.Мөнхбаатар Эрдэнэдалай сумын Засаг дарга6 Н.Дулам Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн Засаг

даргаЗавхан

1 Ц.Балхярваа Аймгийн ИТХ-ын дарга2 Д.Батсайхан Аймгийн Засаг дарга3 Д.Үнэнхүү Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 Б.Эрдэнэбаатар Улиастай сумын Засаг дарга5 А.Алтансүх Ургамал сумын ИТХ-ын дарга6 Н.Мягмаржав Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Засаг дарга

Орхон1 П.Пүрэвлхагва Аймгийн ИТХ-ын дарга2 Д.Батлут Аймгийн Засаг дарга

Page 133:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

133

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

3 Д.Эрдэнэцэцэг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

4 Г.Баттогтох Жаргалант сумын ИТХ-ын дарга5 С.Ганцогт Баян-Өндөр сумын засаг дарга6 Н.Ариунсанаа Цагаанчулуут багийн ИНХ-ын дарга

Өвөрхангай1 А. Ишдорж Аймгийн ИТХ-ын дарга2 Г. Ганболд Аймгийн Засаг дарга3 Т. Гончигдорж Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 Ё. Рэнцэндорж Өлзийт сумын Засаг дарга5 П. Алтанган Хайрхандулаан сумын ИТХ-ын дарга6 М. Улам-Ундрах Баянгол сумын БИНХ-ын дарга

Өмнөговь1 Х.Сугир Аймгийн ИТХ-ын дарга2 Б.Галхүү Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга3 Т.Мэндээ Даланзадгад сумын ИТХ-ын дарга4 Л.Батбаатар Баяндалай сумын Засаг дарга5 Б.Батбилэг Даланзадгад сумын Оюут багийн ИНХ-ын дарга

Сүхбаатар1 Б.Мөнхбат Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга2 Ж.Эрдэнэбаатар Сүхбаатар аймгийн Засаг дарга3 А.Чулуунбат Сүхбаатар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн

дарга4 Ц.Ганхуяг Дарьганга сумын Засаг дарга5 Р.Алтаннар Баруун-Урт сумын ИТХ-ын дарга6 Ч.Ууганбаяр Мөнххаан сумын багийн ИНХ-ын дарга

Сэлэнгэ1 Г.Бямбаа Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга2 Ш.Оргил Сэлэнгэ аймгийн Засаг дарга3 Э.Оюунболд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн

бичгийн дарга4 Ж.Отгондалай Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга5 С.Мягмартогтох Шаамар сумын ИТХ-ын дарга6 Д.Зэмбээ Мандал сумын 8-р багийн ИНХ-ын дарга

Төв1 Ц.Энхбат Аймгийн ИТХ-ын дарга2 Ж.Батжаргал Аймгийн Засаг дарга3 Э.Доржсүрэн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 Н.Батмөнх Алтанбулаг сумын ИТХ-ын дарга

Page 134:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

134

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

5 Д.Ганболд Батсүмбэр сумын Засаг дарга6 Д.Оюун Зуунмод сумын 5-р багийн ИНХ-ын дарга

Увс1 Э.Насанбат Аймгийн ИТХ-ын дарга 2 Д.Батсайхан Аймгийн Засаг дарга 3 Х.Дашзэвэг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга 4 Н.Ариунзаяа Увс аймгийн Тариалан сумын ИТХ-ын дарга 5 Б.Пүрэвгончиг Увс аймгийн Завхан сумын Засаг дарга 6 М.Ганчимэг Увс аймгийн Өндөрхангай сумын 2-р багийн

Багийн ИНХ-ын дарга Ховд

1 Г.Пүрэвганди Аймгийн ИТХ-ын дарга2 Б.Дүгэржав Аймгийн Засаг дарга3 Б.Сандагсүрэн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 Г.Нямдорж Цэцэг сумын ИТХ-ын дарга5 У.Цэрэнтогтох Эрдэнэбүрэн сумын Засаг дарга6 Н.Оюунцэцэг Жаргалант сумын Бугат багийн ИНХ-ын дарга

Хөвсгөл1 Л.Төмөрбаатар Аймгийн ИТХ-ын дарга2 Ц.Баттогтох Аймгийн Засаг даргын орлогч3 Ц.Гончиг Аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга4

Г.СувдХөвсгөл аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

5 Т.Гомбосүрэн Шинэ-Идэр сумын Засаг дарга6 Б.Нямдаваа Мөрөн сумын ИТХ-ын дарга7 Г.Ундармаа Жаргалант сумын 1-р багийн ИНХ-ын дарга8 Н.Түмэндэмбэрэл Улаан-Уул сумын ИТХ-ын төлөөлөгч, байгаль

орчны байцаагчХэнтий

1 Л.Батсайхан Аймгийн ИТХ-ын дарга 2 Н.Ганбямба Аймгийн Засаг дарга3 С.Бат-Эрдэнэ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

дарга4 Ц.Идэрбат Хэрлэн сумын Засаг дарга5 Д.Ганбаатар Баян-Овоо сумын ИТХ-ын дарга6 О.Батбаяр Норовлин сумын Ангирт багийн ИНХ-ын дарга

удирдлагын академи1 С.Зүльфикар Захирал2 С.Нармандах Төрийн удирдлагын тэнхимийн дэд профессор3 Ц.Дэлгэржаргал Төрийн удирдлагын тэнхимийн ахлах багш

Page 135:  · 2020. 9. 16. · 3 АГУУЛГА ӨмнӨх үг

135

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” ЧУУЛГАН

4 Р.Мухийт Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн багш5 Ж.Майзориг Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаан лекс ХХН-ийн

гишүүнсудлаачид

1 Н.Лувсанжав судлаач2 Ц.Даваадулам судлаач3 Д.Сүнжид судлаач4 Ш.Мөнхцэрэн судлаач5 П.Ганчимэг судлаач

Төрийн бус байгууллага 1 О.Тунгалаг "Тунгаамал төв" ТББ2 Н.Баярсайхан "Хил хязгааргүй алхам" ТББ3 Б.Янжинлхам "Монголын нутгийн удирдлагын холбоо" ТББ4 Ц.Батгэрэл "Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг" ТББ

олон улсын байгууллага1 Даниела Гаспарикова НҮБХХ-ийн орлогч суурин төлөөлөгч2 Л.Бархас НҮБХХ-ийн Хөтөлбөрийн ажилтан 3 Б.Булганчимэг НҮБХХ-ийн ажилтан4 Илариа Дали ШХА-ийн дэд захирал5 Л.Золзаяа ШХА-ийн ажилтан6 Б.Цолмон ШХА-ийн ажилтан7 Д.Солонго ШХА-ийн ажилтан8 Т.Р.Рагунандан LOGIN, олон улсын байгууллагын зөвлөх9 Филип Лонг Хотын засаглал төсөл10 Б.Нарангуа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-

ийн зохицуулагч11 Б.Баярхүү “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-

ийн зөвлөх12 А.Ганболд “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-

ийн зөвлөх13 Г.Золжаргал “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг

бэхжүүлэх нь“ төслийн зохицуулагч14 Ц.Одгэрэл “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг

бэхжүүлэх нь“ төслийн ажилтан15 М.Мягмаргармаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг

бэхжүүлэх нь“ төслийн ажилтан16 С.Алтанхуяг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг

бэхжүүлэх нь“ төслийн зөвлөх17 Камил Баррас “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг

бэхжүүлэх нь“ төслийн сайн дурын ажилтан