2
Европын холбооны сүү үйлдвэрлэгчдийн сургамж Сая сая хятад иргэн сар шинийн баяраар гадаадыг зорино Елисейн төлөөх тулаан Европын сүүний зөвлөл сайн дурын арга хэмжээ хэрэгжихгүй бол албадлага хэрэглэхийг зөвлөжээ. > 1, 9 Баярын амралтаа гадаадад өнгөрөөх Хятад жуулчдын тоо өнгөрсөн онд 5.7 саяд хүрч аварга амжилт тогтоосон. > 10 Сонгогчдын санаа бодол улс төрийн байгууллагын эсрэг чиг- лэсэн энэ үед түүний имижийг балартуулах эрсдэлтэй. > 10 Польшийн сургууль дахь соёлын шинэчлэл Италийн шүүх урьдчилсан сонгуулийг дэмжив Жеймс Полити, Дэвиде Жиглионе Италийн Үндсэн хуулийн шүүх сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар парламентын сонгуулийг урьдчилан явуулах замыг нээлээ. Тус улсын парламентын доод танхимыг сонгох системийг авч үзээд дээд танхим буюу сенатыг сонгох пропорциональ системд ойртуулах шийдвэр гаргасан юм. Ингэснээр доод танхимд аль ч нам үнэмлэхүй олонхын суудал авах боломж хумигдаж байгаа аж. Ерөнхийлөгч Сержио Маттарелла болон улстөрчид сонгуулийн хоёр системийг ийнхүү зохицуулснаар үр ашигтай Засгийн газар байгуулах үүднээс урьдчилсан сонгууль явуулах үүд хаалга нээгдлээ гэж үзэж байна. Италийн хууль тогтоох байгууллагын бүрэн эрхийн хугацаа 2018 оны хоёрдугаар сард дуусна. Гэхдээ хэд хэдэн нам урьдчилсан сонгуулийг ирэх зургадугаар сард явуулахыг уриаллаа. Ром дахь Луиссын их сургуулийн улс төр судлаач Роберто Далимонте “Урьдчилсан сонгуулийн магадлал 50х50 хувьтай байна. Хоёр систем ойртсон учир сонгуулийг эрт хийх нөхцөл бүрдлээ. Гэвч энэ боломжтой юу? хэд хэдэн хувилбар бий” хэмээв. Энэ онд Герман, Франц, Голландад парламентын сонгууль явагдаж, популистууд гарч ирж болзошгүй үед Италид бас сонгууль хийвэл Европт улс төрийн тодорхойгүй байдал үүсгэнэ. Үндсэн хуулийн шүүх зүүн төвийн үзэлтэй Ерөнхий сайд асан Маттео Ренцийн 2015 онд хийсэн сонгуулийн шинэчлэлийг авч үзсэн юм. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар бүх нийтийн санал асуулга зарлаад өөрөө ялагдсан тул огцорсон билээ. Үүний улмаас тогтворгүй байдал үүсэж, урьдчилсан сонгууль явуулах уриалга сонсогдох болсон аж. Ренцийн оронд түүний удирддаг Ардчилсан намын гишүүн Паоло Жентилони томилогдоод байгаа. Гэвч тэрбээр намаа удирдсан хэвээр, урьдчилсан сонгуулийг улс төрд түргэн буцаж ирэх арга гэж үзэж буй бололтой. Түүнчлэн институцийг эсэр- гүүцдэг Таван од хөдөлгөөн, евро ба цагаачлалыг шүүмжилдэг Умардын холбоо зэрэг популист намууд Трамп маягаар Италийн улс төрийг доргиохын тулд урьдчилсан сонгуулийг дэмжиж байна. Гэвч зөвхөн Ерөнхийлөгч Маттарела парламентыг тараах эрхтэй ба зургадугаар сард сонгууль явуулах нь тавдугаар сард Их долоогийн уулзалтыг хүлээн авахад саад хийж болзошгүй хэмээн болгоомжилж байж магадгүй. Түүнчлэн Европын холбоотой үргэлж маргалдахад хүргэдэг төсвийн хуулийг хавар хэлэлцэх учир сон- гууль цагаа олоогүй байж болох. Иймээс Ерөнхийлөгч пар- ламентын дээд болон доод танхимыг сонгох системийн ялгааг арилгахыг шаардсанаар сонгуулийг хойшлуулах арга зам бий. Мягмар гарагт хэлэлцсэн сонгуулийн хуулийг Италийн парламент 2015 онд баталсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан ноён Ренци уг хуулийн төслийг оруулахдаа Италийг удирдах тогтолцоог хялбарчилж, ЕХ-ны гурав дахь том эдийн засгийг шинэчлэхэд тус болно хэмээн нотолж байсан. Гэвч үүнийг Ардчилсан нам дахь фракц болон сөрөг намууд няцаан, ганц намын тогтолцоонд хүр- гэх эрсдэлтэй хэмээн шүүмжилсээр ирсэн юм. 1 Гэвч үнэ ноднин доод цэгтээ тулж, дээш ахисан боловч өөрийн өртөгтөө хүрсэнгүй. Европ дэлхийд тэргүүлэх сүү үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд нийт гаргалтын дөрөвний нэгийг хангадаг учир экспортлох шахалт нь салбарт эмзэг байдал бий бол госныг шинжээчид онцолсон байна. Тухайлбал, хөдөө аж ахуйд зээл олгодог Rabobank-ны шинжээч Кевин Беллами “Европын сүүний зах зээл ахиад тэнцвэрээ олох гэж ядаж байна” гэжээ. Европын сахар үйлдвэрлэл сүүнийхтэй адил том биш боловч дэлхийн нийт гаргалтын 10 хувийг эзэлж, Бразил, Энэтхэгийн дараа ордог. Te- reos, Cristal Union, Suedzucker зэрэг томоохон компаниуд фермерүүдэд илүү үнэ санал болгосноор 2016-2017 оны ургац 10-20 хувь нэмэгдэж, 16.6 сая гаруй тоннд хүрэх төлөвтэй байна. Өмнө нь ЕХ хоёр сая тонн орчим сахар импортолдог байсан бол одоо экспортлогч болно гэж таваарын шинжээч Робин Шоу дүгнэв. Түүний хэлснээр одоохондоо зах зээлд Европын илүүдэл сахар хэрэгтэй байгаа аж. Гэвч шахалдсан зах зээлд хэт нийлүүлэлт үүсэхэд амархан. Kingsman-ы шинжээч Клаудиу Ковриг хуурай цаг агаарын дараа Бразил, Тайландад ургац сэргэж байгааг тэмдэглээд “Европ яаж экспортлох нь олон улсын зах зээлийн айдлаас хамаарна. Одоо Европт таатай цаг таарч байна. Гэхдээ сахарын үнэ фунт нь 18 центээс доош унавал Европ өрсөл дөх чадваргүй болно” гэжээ. Гэхдээ сүү үйлдвэрлэгчдээс ялгаатай нь Европын нишингэ тариалагчид сахар унавал өөр ургамал руу шилжих боломжтой. Чихрийн нишингэ нь үрээр тариалдаг, нэг наст ургамал учир фермерүүд оронд нь улаан буудай юм уу рапс тариалж болох юм. Гэвч бүх үр тарианы ургамлын үнэ хэлбэлзэж байгаа үед өөр зүйл тариалаад заавал ашиг хүртэнэ гэсэн итгэл бага. Ноднин үнийг барихын тулд ЕХ сүүний зах зээлээс ихээхэн худалдан авалт хийсэн бөгөөд сүү үйлдвэрлээгүй фермерүүдэд нөхвөр олгосон билээ. Европын сүүний зөвлөл сайн дурын арга хэмжээ хэрэгжихгүй бол албадлага хэрэглэхийг зөвлөжээ. Хатагтай Кеймпема нишингэ тариалагчдад хандаж, төвлөрсөн зохицуулалтад дасан зохицохыг зөвлөөд “Хэт үйлдвэрлэл үнэд заналхийлж байгаа үед хурдаа хасах хэрэглүүртэй байх ёстой” хэмээн анхааруулсан байна. Нил Бакли, Эвон Хюбер Хүүхдийг бяцхан үндсэрхэг үзэлтнүүд болгох нь хэмээн Варшавыг буруутгалаа. Ева Корулска 2007 онд Стартова гэдэг дунд сургууль нээхдээ Польшийн боловсролд загвар болгоно гэж бодож байлаа. Гэтэл одоо Варшавын захын дүүрэгт байрладаг энэ сургууль Польшийн хуучинсаг Засгийн газар болон түүнийг эсэргүүцэгчдийн хоо- ронд өрнөсөн боловсролын шинэчлэлийн талаар соёлын маргааны золиос болох бололтой. 13-16 насныхан сурдаг Стартова мэтийн дунд сургуулиудыг татан буулгахаар төлөвлөжээ. Гэвч Корулска тэргүүтнийг түгшээж байгаа гол зүйл нь боловсролын шинэчлэлээр шинжлэх ухаан болон заавал суралцах хичээлийн цагийг багасгахаар төлөвлөсөн. Энэ нь хүүхдийг орчин үеийн амьдралд, ажлын байранд дутуу бэлтгэх нөхцөл үүсгэж болзошгүй аж. Сургуулийнхаа хананд сурагчдынхаа зургийг хадсан хатагтай Корулска “Сүйрэл болж байна. Одоогийн хөтөлбөр төгс биш байсан. Гэхдээ энэ шинэчлэл гэгч байшингийн эзэн цоорхой дээврээ засахын оронд нураагаад, орох оронгүй үлдсэнтэй адил зүйл” хэмээв. Боловсролын салбарт ажил- ладаг олон хүн уг шинэчлэл нь эрх баригч Хууль, шударга ёсны намын дарга Ярослав Качинскийн соёлын “сөрөг хувьсгал” гэгчийн эхлэл болов уу хэмээн эмээж байна. Энэ нь коммунизм нурж, Польш Европыг холбоонд нэгдсэнээс хойш хөгжсөн нийгмийн либерализмыг буцааж, хуучинсаг Католик шашны уламжлал руугаа хандах зорилго агуулдаг. Олон багш, судлаачийн адилаар Корулска сургуульд түүхийн хичээлийн хөтөлбөрийг эргэн харж, цагийг нь нэмснээр “Шинэ польш хүн” бүтээх гэсэн оролдлогын илрэл гэж болгоомжилж байгаа юм. Хатагтай Корулска цааш нь ярихдаа “Шинэчлэл нь хүүхдийг эх оронч бус, харин үндсэрхэг үзэлтэн болгох байх гэж айж байна. Энэ нь дуулгавартай, хуучинсаг, Католик шашныг хэт шүтэгч, бусдыг шоовдорлогч, Европын үнэт зүйлээс ангид байх үзэл санаа юм” гэжээ. Өнгөрсөн аравдугаар сард үр хөндөлтийг хориглосон шийдвэр гаргаад цуцалснаас хойш Засгийн газар ба түүнийг шүүмжлэгчдийн тэмцлийн талбар нь боловсролын шинэчлэл болон хувирав. Багш нарын Үйлдвэрчний эвлэл гуравдугаар сард ажил хаялт хийхээ зарлаж, сөрөг намуудын дэмжлэгтэйгээр бүх нийтийн санал асуулга явуулахыг уриаллаа. Оюутан сурагчид жагсаал цуглаан хийж, зарим нь боловсролын шинэчлэлийг эсэргүүцсэн байна. Засгийн газрын эсрэг хэд хэдэн томоохон жагсаал зохион байгуулсан Ардчиллыг хамгаалах хороо байгууллагын тэргүүн Матеус Кижовски хэлэхдээ “Хууль, шударга ёсны нам шинжлэх ухаан, баримтыг үл ойшоож, зөвхөн итгэдэг өөрийн хүнийг бүтээхийг хүсэж байна” хэмээн шүүмжлэв. Коммунизмын үеэс үлдсэн найман жилийн анхан шатны албан боловсрол, 4-5 жилийн мэргэжлийн сургалтын хоёр шаттай тогтолцоог Польшид 1999 онд халсан билээ. Гэтэл Засгийн газар одоо сэргээх гэж буй бололтой. 1999 оны шинэчлэлээр гурван шаттай буюу хүүхдийг зургаан жил бага, гурван жил дунд, 3-4 жил ахлах сургуульд зургаан наснаас эхлэн сургах системийг нэвтрүүлсэн. Польшийн Боловсролын сайд хэлэхдээ “1999 оны шинэчлэл болон дунд сургуулийг нийгмийн дийлэнх хэсэг эсэргүүцсэн. Боловсролыг сайжруулах үүднээс үр дүнд хүрээгүй” хэмээн дүгнэжээ. Гэтэл боловсролын шинжээчид 2000-2012 оны хооронд 15 насныхны олон улсын сорилтод мэдэгдэхүйц ураг ахисныг тэмдэглэв. Тухайлбал, дундаас доош түвшинд байснаа шинжлэх ухаан, бичиг үсгийн чадвараар топ 10 улсын тоонд багтаж, математикаар 13-т жагсжээ. Уг үзүүлэлт 2012-2015 оны хооронд жаахан буурсан авч жагсаалтын дээд хэсэгт хэвээр байгаа аж. Түүнчлэн дунд сургуулийг татан буулгавал Польшийн 684 мянган багш нарын армид ажилгүйдэл нүүрлэнэ. Польшийн багш нарын холбооны ерөнхийлөгч Славомир Брониарц хамгийн гол асуудал нь хачирхалтай хөтөлбөрт байгааг шүүмжлээд “Энэ бол XXI зууны Польшид тохирох зүйл биш” гэсэн байна. Багш нар сурах хичээлийн цагийг багасгаснаар сурлагын амжилт буурна гэж үзэж байгаа. Корулска багш шинэ сургалтын хөтөлбөрт мэдээллээр хахсан ертөнцөд найдвартай баримт хайхын оронд цээжлэх арга барилд илүү анхаарсныг шүүмжлэв. Шинэ хөтөлбөрт хими, физик, биологи, мэдээллийн технологийн хичээлийн цагийг хасаад түүхийн нэмснийг ноён Брониарц Засгийн газар “эх оронч имижтэй шинэ баатруудыг бүтээх” оролдлого хэмээн нэрлэжээ. Тэрбээр цааш нь “Би өөрөө түүхийн багш хүн. Гэхдээ цагийг нэмсэнд түгшиж байна. Физикээр Нобелийн шагнал хүртэж болно. Харин Польшийн түүхээр биш” хэмээн өгүүлсэн юм. Түүнчлэн бэлгийн боловсролын хичээлд үр хөндөлтийн талаар үг дурдаагүй агаад уг хичээлийн хөтөлбөрийг жирэмслэлтээс хамгаалахыг эсэргүүцдэг католик шашинтан бичсэнийг багш нар шүүмжилж байна. Боловсролын сайд үндсэрхэг үзэлтнийг бэлтгэх нь гэсэн болгоомжлолыг няцаагаад “Бид хүүхэд сургууль төгсөхдөө эх хэл, соёл, уламжлалынхаа үнэ цэнийг ойлгодог болоосой гэж хүсэж байна” хэмээв. Стартова сургуулийн захирал хатагтай Корулска ажил хаялтыг дэмжихээ илэрхийллээ. 14 настай Каролина сургалтын шаардлага суларснаар польшууд гадаадад ажиллаж, сурах боломж хумигдана гэж үзэж байна. Сурагч охин “Гаднын орнууд биднийг үнэлэх нь буурна. Тэгээд бид XIX зуун руугаа буцах уу” гэлээ. Европын холбооны сүү үйлдвэрлэгчдийн сургамж

> 10 Польшийн сургууль дахь Италийн шүүх соёлын шинэчлэл · шүүмжлээд “Энэ бол xxi зууны Польшид тохирох

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: > 10 Польшийн сургууль дахь Италийн шүүх соёлын шинэчлэл · шүүмжлээд “Энэ бол xxi зууны Польшид тохирох

Европын холбооны сүү үйлдвэрлэгчдийн сургамж

Сая сая хятад иргэн сар шинийн баяраар гадаадыг зорино

Елисейн төлөөх тулаан

Европын сүүний зөвлөл сайн дурын арга хэмжээ хэ рэг жихгүй бол албадлага хэрэг лэхийг зөвлөжээ. > 1, 9

Баярын амралтаа гадаадад өнгөрөөх Хятад жуулчдын тоо өнгөрсөн онд 5.7 саяд хүрч аварга амжилт тогтоосон. > 10

Сонгогчдын санаа бодол улс төрийн байгууллагын эсрэг чиг­лэсэн энэ үед түүний имижийг балартуулах эрсдэлтэй. > 10

Польшийн сургууль дахь соёлын шинэчлэл

Италийн шүүх урьдчилсан сонгуулийг дэмживЖеймс Полити, Дэвиде Жиглионе

Италийн Үндсэн хуулийн шүүх сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар парламентын сонгуулийг урьдчилан явуулах замыг нээлээ. Тус улсын парламентын доод танхимыг сонгох системийг авч үзээд дээд танхим буюу сенатыг сонгох пропорциональ системд ойртуулах шийдвэр гаргасан юм. Ингэснээр доод танхимд аль ч нам үнэмлэхүй олонхын суудал авах боломж хумигдаж байгаа аж. Ерөнхийлөгч Сержио Маттарелла болон улстөрчид сонгуулийн хоёр системийг ийнхүү зохицуулснаар үр ашигтай Засгийн газар байгуулах үүднээс урьдчилсан сонгууль явуулах үүд хаалга нээгдлээ гэж үзэж байна.

Италийн хууль тогтоох байгууллагын бүрэн эрхийн хугацаа 2018 оны хоёрдугаар сард дуусна. Гэхдээ хэд хэдэн нам урьдчилсан сонгуулийг ирэх зургадугаар сард явуулахыг уриаллаа. Ром дахь Луиссын их сургуулийн улс төр судлаач Роберто Далимонте “Урьдчилсан сонгуулийн магадлал 50х50 хувьтай байна. Хоёр систем ойртсон учир сонгуулийг эрт хийх нөхцөл бүрдлээ. Гэвч энэ боломжтой юу? хэд хэдэн хувилбар бий” хэмээв. Энэ онд Герман, Франц, Голландад парламентын сонгууль явагдаж, популистууд гарч ирж болзошгүй үед Италид бас сонгууль хийвэл Европт улс төрийн тодорхойгүй байдал үүсгэнэ.

Үндсэн хуулийн шүүх зүүн төвийн үзэлтэй Ерөнхий сайд асан Маттео Ренцийн 2015 онд хийсэн сонгуулийн шинэчлэлийг авч үзсэн юм. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар бүх нийтийн санал асуулга

зарлаад өөрөө ялагдсан тул огцорсон билээ. Үүний улмаас тогтворгүй байдал үүсэж, урьдчилсан сонгууль явуулах уриалга сонсогдох болсон аж. Ренцийн оронд түүний удирддаг Ардчилсан намын гишүүн Паоло Жентилони томилогдоод байгаа. Гэвч тэрбээр намаа удирдсан хэвээр, урьдчилсан сонгуулийг улс төрд түргэн буцаж ирэх арга гэж үзэж буй бололтой.

Түүнчлэн институцийг эсэр­гүүцдэг Таван од хөдөлгөөн, евро ба цагаачлалыг шүүмжилдэг Умардын холбоо зэрэг популист намууд Трамп маягаар Италийн улс төрийг доргиохын тулд урьдчилсан сонгуулийг дэмжиж байна. Гэвч зөвхөн Ерөнхийлөгч Маттарела парламентыг тараах эрхтэй ба зургадугаар сард сонгууль явуулах нь тавдугаар сард Их долоогийн уулзалтыг хүлээн авахад саад хийж болзошгүй хэмээн болгоомжилж байж магадгүй. Түүнчлэн Евро пын холбоотой үргэлж маргалдахад хүргэдэг төсвийн хуу лийг хавар хэлэлцэх учир сон­гууль цагаа олоогүй байж болох.

Иймээс Ерөнхийлөгч пар ­ла ментын дээд болон доод танхимыг сонгох системийн ялгааг арилгахыг шаардсанаар сонгуулийг хойшлуулах арга зам бий. Мягмар гарагт хэлэлцсэн сонгуулийн хуулийг Италийн парламент 2015 онд баталсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан ноён Ренци уг хуулийн төслийг оруулахдаа Италийг удирдах тогтолцоог хялбарчилж, ЕХ­ны гурав дахь том эдийн засгийг шинэчлэхэд тус болно хэмээн нотолж байсан. Гэвч үүнийг Ардчилсан нам дахь фракц болон сөрөг намууд няцаан, ганц намын тогтолцоонд хүр­гэх эрсдэлтэй хэмээн шүүмжилсээр ирсэн юм.

1Гэвч үнэ ноднин доод цэгтээ

тулж, дээш ахисан боловч өө рийн өртөгтөө хүрсэнгүй. Европ дэлхийд тэргүүлэх сүү үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд нийт гаргалтын дөрөвний нэгийг хангадаг учир экспортлох шахалт нь салбарт эмзэг байдал бий бол госныг шинжээчид онцолсон байна. Тухайлбал, хөдөө аж ахуйд зээл олгодог

Rabobank­ны шинжээч Кевин Беллами “Евро пын сүүний зах зээл ахиад тэнц вэрээ олох гэж ядаж байна” гэжээ.

Европын сахар үйлдвэрлэл сүүнийхтэй адил том биш боловч дэлхийн нийт гаргалтын 10 хувийг эзэлж, Бразил, Энэтхэгийн дараа ордог. Te­reos, Cristal Union, Suedzucker зэрэг томоохон компаниуд фермерүүдэд илүү үнэ санал болгосноор 2016­2017 оны ургац

10­20 хувь нэмэгдэж, 16.6 сая гаруй тоннд хүрэх төлөвтэй байна. Өмнө нь ЕХ хоёр сая тонн орчим сахар импортолдог байсан бол одоо экспортлогч болно гэж таваарын шинжээч Робин Шоу дүгнэв. Түүний хэлснээр одоохондоо зах зээлд Европын илүүдэл сахар хэрэгтэй байгаа аж.

Гэвч шахалдсан зах зээлд хэт нийлүүлэлт үүсэхэд амархан. Kingsman­ы шинжээч Клаудиу

Ковриг хуурай цаг агаарын дараа Бразил, Тайландад ургац сэргэж байгааг тэмдэглээд “Европ яаж экспортлох нь олон улсын зах зээлийн айдлаас хамаарна. Одоо Европт таатай цаг таарч байна. Гэхдээ сахарын үнэ фунт нь 18 центээс доош унавал Европ өрсөл дөх чадваргүй болно” гэжээ. Гэхдээ сүү үйлдвэрлэгчдээс ялгаатай нь Европын нишингэ тариалагчид сахар унавал өөр ургамал руу

шилжих боломжтой. Чихрийн нишингэ нь үрээр тариалдаг, нэг наст ургамал учир фермерүүд оронд нь улаан буудай юм уу рапс тариалж болох юм.

Гэвч бүх үр тарианы ургамлын үнэ хэлбэлзэж байгаа үед өөр зүйл тариалаад заавал ашиг хүртэнэ гэсэн итгэл бага. Ноднин үнийг бари хын тулд ЕХ сүүний зах зээ лээс ихээхэн худалдан авалт хийсэн бөгөөд сүү үйлдвэрлээгүй фер мерүүдэд

нөхвөр олгосон би лээ. Европын сүүний зөвлөл сайн дурын арга хэмжээ хэ рэг жихгүй бол албадлага хэрэг лэхийг зөвлөжээ. Хатагтай Кейм пема нишингэ тариалагчдад хандаж, төвлөрсөн зохицуулалтад дасан зохицохыг зөвлөөд “Хэт үйлдвэрлэл үнэд заналхийлж бай гаа үед хурдаа ха сах хэрэглүүртэй байх ёстой” хэмээн анхаа руулсан байна.

Нил Бакли, Эвон ХюберХүүхдийг бяцхан үндсэрхэг

үзэлтнүүд болгох нь хэмээн Варшавыг буруутгалаа. Ева Корулска 2007 онд Стартова гэдэг дунд сургууль нээхдээ Польшийн боловсролд загвар болгоно гэж бодож байлаа. Гэтэл одоо Варшавын захын дүүрэгт байрладаг энэ сургууль Польшийн хуучинсаг Засгийн газар болон түүнийг эсэргүүцэгчдийн хоо­ронд өрнөсөн боловсролын шинэчлэлийн талаар соёлын маргааны золиос болох бололтой. 13­16 насныхан сурдаг Стартова мэтийн дунд сургуулиудыг татан буулгахаар төлөвлөжээ.

Гэвч Корулска тэргүүтнийг түгшээж байгаа гол зүйл нь боловсролын шинэчлэлээр шинжлэх ухаан болон заавал суралцах хичээлийн цагийг багасгахаар төлөвлөсөн. Энэ нь хүүхдийг орчин үеийн амьдралд, ажлын байранд дутуу бэлтгэх нөхцөл үүсгэж болзошгүй аж. Сургуулийнхаа хананд сурагчдынхаа зургийг хадсан хатагтай Корулска “Сүйрэл болж байна. Одоогийн хөтөлбөр төгс биш байсан. Гэхдээ энэ шинэчлэл гэгч байшингийн эзэн цоорхой дээврээ засахын оронд нураагаад, орох оронгүй үлдсэнтэй адил зүйл” хэмээв.

Боловсролын салбарт ажил­ладаг олон хүн уг шинэчлэл нь эрх баригч Хууль, шударга ёсны намын дарга Ярослав Качинскийн соёлын “сөрөг хувьсгал” гэгчийн эхлэл болов уу хэмээн эмээж байна. Энэ нь коммунизм нурж, Польш

Европыг холбоонд нэгдсэнээс хойш хөгжсөн нийгмийн либерализмыг буцааж, хуучинсаг Католик шашны уламжлал руугаа хандах зорилго агуулдаг. Олон багш, судлаачийн адилаар Корулска сургуульд түүхийн хичээлийн хөтөлбөрийг эргэн харж, цагийг нь нэмснээр “Шинэ польш хүн” бүтээх гэсэн оролдлогын илрэл гэж болгоомжилж байгаа юм.

Хатагтай Корулска цааш нь ярихдаа “Шинэчлэл нь хүүхдийг эх оронч бус, харин үндсэрхэг үзэлтэн болгох байх гэж айж байна. Энэ нь дуулгавартай, хуучинсаг, Католик шашныг хэт шүтэгч, бусдыг шоовдорлогч, Европын үнэт зүйлээс ангид байх үзэл санаа юм” гэжээ. Өнгөрсөн аравдугаар сард үр хөндөлтийг хориглосон шийдвэр гаргаад цуцалснаас хойш Засгийн газар ба түүнийг шүүмжлэгчдийн тэмцлийн талбар нь боловсролын шинэчлэл болон хувирав. Багш нарын Үйлдвэрчний эвлэл гуравдугаар сард ажил хаялт хийхээ зарлаж, сөрөг намуудын дэмжлэгтэйгээр бүх нийтийн санал асуулга явуулахыг уриал лаа. Оюутан сурагчид жагсаал цуглаан хийж, зарим нь боловсролын шинэчлэлийг эсэргүүцсэн байна.

Засгийн газрын эсрэг хэд хэдэн томоохон жагсаал зохион байгуулсан Ардчиллыг хамгаалах хороо байгууллагын тэргүүн Матеус Кижовски хэлэхдээ “Хууль, шударга ёсны нам шинжлэх ухаан, баримтыг үл ойшоож, зөвхөн итгэдэг өөрийн хүнийг бүтээхийг

хүсэж байна” хэмээн шүүмжлэв. Коммунизмын үеэс үлдсэн найман жилийн анхан шатны албан боловсрол, 4­5 жилийн мэргэжлийн сургалтын хоёр шаттай тогтолцоог Польшид 1999 онд халсан билээ. Гэтэл Засгийн газар одоо сэргээх гэж буй бололтой.

1999 оны шинэчлэлээр гурван шаттай буюу хүүхдийг зургаан жил бага, гурван жил дунд, 3­4 жил ахлах сургуульд зургаан наснаас эхлэн сургах системийг нэвтрүүлсэн. Польшийн Боловсролын сайд хэлэхдээ “1999 оны шинэчлэл болон дунд сургуулийг нийгмийн дийлэнх хэсэг эсэргүүцсэн. Боловсролыг сайжруулах үүднээс үр дүнд хүрээгүй” хэмээн дүгнэжээ. Гэтэл боловсролын шинжээчид 2000­2012 оны хооронд 15 насныхны олон улсын сорилтод мэдэгдэхүйц ураг ахисныг тэмдэглэв. Тухайлбал, дундаас доош түвшинд байснаа шинжлэх ухаан, бичиг үсгийн чадвараар топ 10 улсын тоонд багтаж, математикаар 13­т жагсжээ. Уг үзүүлэлт 2012­2015 оны хооронд жаахан буурсан авч жагсаалтын дээд хэсэгт хэвээр байгаа аж.

Түүнчлэн дунд сургуулийг татан буулгавал Польшийн 684 мянган багш нарын армид ажилгүйдэл нүүрлэнэ. Польшийн багш нарын холбооны ерөнхийлөгч Славомир Брониарц хамгийн гол асуудал нь хачирхалтай хөтөлбөрт байгааг шүүмжлээд “Энэ бол XXI зууны Польшид тохирох зүйл биш” гэсэн байна. Багш нар сурах хичээлийн цагийг багасгаснаар

сурлагын амжилт буурна гэж үзэж байгаа. Корулска багш шинэ сургалтын хөтөлбөрт мэдээллээр хахсан ертөнцөд найдвартай баримт хайхын оронд цээжлэх арга барилд илүү анхаарсныг шүүмжлэв.

Шинэ хөтөлбөрт хими, физик, биологи, мэдээллийн технологийн хичээлийн цагийг хасаад түүхийн нэмснийг ноён Брониарц Засгийн газар “эх оронч имижтэй шинэ баатруудыг бүтээх” оролдлого хэмээн нэрлэжээ. Тэрбээр цааш нь “Би өөрөө түүхийн багш хүн. Гэхдээ цагийг нэмсэнд түгшиж байна. Физикээр Нобелийн шагнал хүртэж болно. Харин Польшийн түүхээр биш” хэмээн өгүүлсэн юм. Түүнчлэн бэлгийн боловсролын хичээлд үр хөндөлтийн талаар үг дурдаагүй агаад уг хичээлийн хөтөлбөрийг жирэмслэлтээс хамгаалахыг эсэр гүүцдэг католик шашинтан бичсэнийг багш нар шүүмжилж байна.

Боловсролын сайд үндсэрхэг үзэлтнийг бэлтгэх нь гэсэн болгоомжлолыг няцаагаад “Бид хүүхэд сургууль төгсөхдөө эх хэл, соёл, уламжлалынхаа үнэ цэнийг ойлгодог болоосой гэж хүсэж байна” хэмээв. Стартова сургуулийн захирал хатагтай Корулска ажил хаялтыг дэмжихээ илэрхийллээ. 14 настай Каролина сургалтын шаардлага суларснаар польшууд гадаадад ажиллаж, сурах боломж хумигдана гэж үзэж байна. Сурагч охин “Гаднын орнууд биднийг үнэлэх нь буурна. Тэгээд бид XIX зуун руугаа буцах уу” гэлээ.

Европын холбооны сүү үйлдвэрлэгчдийн сургамж

Page 2: > 10 Польшийн сургууль дахь Италийн шүүх соёлын шинэчлэл · шүүмжлээд “Энэ бол xxi зууны Польшид тохирох

орсон хүн эхнэр Фийоныг нь туслахаар авсан байна. Хатагтай Фийон нөхрөө Ерөнхий сайдаар ажилласан сүүлчийн жил болох 2012 онд дахин парламентын гишүүний туслахаар ажилласан нь тогтоогджээ.

Францын хууль тогтоох бай гуул лагын гишүүд тусла­хуудын цалин сард 9561 евро. Парламентын гишүүд туслахын ажилдаа гэр бүлийнхээ хэн нэгнийг авах эрхтэй юм байна. Гэхдээ тэдний цалинд дээрх мөнгөний талаас ихгүй хэсгийг л зарцуулах ёстой. Тус улсын парламентын гишүүдийн 10 орчим хувь нь эхнэр, эсвэл хүүхдээ туслахаар авдаг байна.

Францын долоо хоног тутмын шог сонин болох Le Canard En­cha�n�-дхатагтайФийоныгүүрэгтажлаа гүйцэтгэснийг батлах нотолгоо тун бага байгаа бөгөөд үнэн хэрэгтээ ажлыг нь өөр хүн хийж байсан гэдгийг тодотгосон байна.

Харин ноён Фийоны хэвлэлийн төлөөлөгч Уэльсэд төрсөн хатаг­тай Фийон нэгэн улстөрчийн парламентын туслахаар ажиллаж байсан, түүнийг ажлаа хийсэн гэдгийг Францын радиод өгсөн

ярилцлагадаа итгэлтэй хэлсэн байна. Тэгвэл ноён Фийон лхаг ­ва гарагт Бордо хотод бол сон нэгэн арга хэмжээнд орол цох­доо “Гүжир гүтгэлэг эрчээ авч эхэллээ. Би энэ талаар тайл бар хиймээргүй байна. Хэлэх зүйл байхгүй. Эмэгтэйчүүдийг үл тоох, үзэн ядах үзэл миний цух­лыг барах нь гэдгийг би хэл мээр байна” хэмээв. Тэрбээр үр гэлж­лүү лэн “Миний эхнэр уч раас ажил хийж болохгүй хэрэг үү?” гэжээ.

Тавдугаар сард болох Ерөн­хийлөгчийн сонгуулийн сунгаанд хэт барууны үзэлт Үндэсний Фронт намын тэргүүн Марин Ле Пенийн эсрэг өрсөлдөх гол хүн гэгдэх ноён Фийон арван нэгдүгээр сард Бүгд най­рамдах намаас албан ёсоор нэр дэвшихээр болсон билээ. Христийн шашны уламжлалын үнэ цэнэд анхаарлаа хандуулсан тэрбээр католикуудаас ихээхэн дэмжлэг авч, гол өрсөлдөгч ноён Саркозиг ардаа орхисон. Харин Францын Ерөнхийлөгчөөр ажил лаж байсан ноён Саркози сонгуулийн кампанит ажлынхаа зардлыг хууль бусаар цуглуулсан хэргээр шалгагдаж буй. Гэсэн ч

Елисейн төлөөх тулаан

тэрбээр бүхнийг үгүйсгэж байгаа билээ.

Улс төрийн шинжээчид ноён Фийонд тулгарч буй асуудал нь ноён Саркозитой харьцуулахад бага гэж үзэж байна. Гэхдээ сонгогчдын санаа бодол улс төрийн байгууллагын эсрэг чиглэсэн энэ үед түүний имижийг балартуулах эрсдэлтэй юм. Зүүний чиг баримжаат Jean Jaurиs тинк танк сангийн суд лаач Жан­Ив Камю “Хэрэг явдал Фийонд хортойгоор, хэт баруу ныханд ашигтай эргэнэ” гэв.

Харин Үндэсний фронт намын тэргүүн Ле Пен хатагтай Фийоны талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзав. Европын холбооны парламент хэт барууны үзэлт тус намын тэргүүнийг хоёр тус лахдаа зарцуулсан 340 мян ган еврог эргүүлэн төлөхийг шаардаад буй. Учир нь түүний хоёр туслахын гүйцэтгэсэн ажил үүрэг нь Евро­пын парламентад хатагтай Ле Пенийн хийж буй ажилтай ямар ч холбоогүй аж. Гэхдээ Ле Пен энэ бүхнийг тууштай няцааж байна.

Ноён Фийон ч нэр дэвшсэн цагаасаа алдсан цаг хугацаагаа нө хөхөөр кампанит ажлаа идэвх­жүүлэхээр чармайж байна. Энэ үеэр бие даан нэр дэвшиж буй Эммануэль Макроны сонгогч дын санаа бодлыг өөртөө ам жилт­тай урвуулаад амжжээ. Гэхдээ Ерөнхий сайдаар ажил лаж байсан тэрбээр лхагва га рагт төвч барууны үзэлт улс төрч­дийн зүгээс дайралтад өрт сөн юм. Түү нийг наймдугаар сард за саг со лиг дохоос өмнө Ерөн хий сайдын багц сангаас сон гуу лийн­хаа зардлыг гаргасан хэмээн үзжээ.

Долоо хоног тутмын Le Ca­nardEncha�n�сониндхатагтайФийоныг Revue des deux Mon ­

des хэмээх сар тутмын сэт гүүлд хэл бичгийн зөвлөх байс ныхаа төлөө 100 мянган еврогийн цалин авдаг байсан гэжээ. Revue des deux Mondes сэтгүүл нь Фийоны гэр бүлийн анд, тэрбумтан Марк Ладре де Лашарьерын эзэмшлийн хэвлэл юм. Ноён Фийоны сон гуу лийн кампанит ажлын тө­лөө лөгчид ч хатагтай Фийоныг уг сэт гүүлд ажилладгийг баталсан байна.

Харамсалтай нь, долоо хоног тутмын шог сонин болох Le CanardEncha�n�-дгарсанмэдээл-лийн дагуу FT­ийн сур валжлах баг Фийоны гэр бүлээс тайлбар авах гэсэн боловч хол­богдож чадаагүй юм.

Том ХэнкокБилгийн тооллын сар шинийн

баяр нь хятад хүмүүсийн хувьд алсад суугаа эцэг, эхтэйгээ уул­захаар өсөж төрсөн хот суу ринаа зорьдог уламжлалт үе билээ. Харин энэ жил зургаан сая гаруй хятад иргэн хилийн чанадад сар шинээ өнгөрүүлэхээр шийджээ.

Бичин жил тахиа жилд байраа тавих энэ оны Хятадын шинийн нэгэн бямба гарагт таарч байгаа. Дундад улсын ихэнх иргэний хувьд жилд хоёрхон эдэлдэг урт амралтын нэг нь сар шинийн баяр. “Сар шинийн баяраар хятад хүн гол нь амардаг учиртай” хэмээн Бээжингийн оршин суугч Чи овогт бүсгүй тайлбарлав. Тэрбээр сар шинээр эцэг, эхээ орхиод Японы Окинавад амарна.

Баярын амралтаа гадаадад өнгөрөөх эх газрын хятад жуулчдын тоо өнгөрсөн онд 5.7 саяд хүрч, аварга амжилт тогтоосон. Энэ жил уг амжилтыг шинэчилж өгнө хэмээн Хятадын албаны хүмүүс мэдэгдэж байна. Сар шинийн баяраар гадаадад дундажаар ес хоногийг өнгөрөөх хятад жуулчид дэлхийн 174 газарт 14 тэрбум ам.доллар үрнэ хэмээн жуулчлалын Ctrip компани тайлбарлав. Хятад жуулчид энэ жил Тайланд, Өмнөд Солонгос, Японд илүүтэй аялцгаана хэмээн үзэж байна.

Хятад хүн шинийн нэгний шөнө дундаас оройтуулалгүй гэртээ ирж эцэг, эхтэйгээ идээ будаагаа

амсдаг заншилтай. Шинийн нэгнээс хойш төрөл саднуудаараа зочилцгооно. Гэхдээ энэ заншлыг чанд мөрдөх нь багассаар байгааг суүлд хийсэн судалгаа харууллаа. “Манайх гэдэг айл гурвуулхнаа. Хамаатан садантайгаа дотно биш болохоор нийлж цуглах хэрэг ч гардаггүй” хэмээн 35 настай Чи овогт өгүүлэв.

Энэ амралтаар олон улсын аялал жуулчлалын тоо өссөн гол шалтгаан нь агаарын бохирдол хэмээн төрийн өмчийн Хятадын жуулчлалын академи хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. “Утаанаас холдож Тайландын наран доор амрах минь” хэмээн Жилин мужийн оршин суугч, 32 настай Чэн овогт ярьж байлаа. Тэрбээр “Сар шинийн баяраар Хя тадад баахан идэж ууна, цаасан буу буудуулна, телевизээр гала концерт үзнэ. Ийм амралт нэг л уйтгартай санагддаг болчихлоо” гэжээ.

Хань ижилтэй болох нь уу гэсэн эцэг, эхийн улигт асуултаас зайлсхийхийн тулд ганц бие залуус гадаадад амрах нь бий. Жилдээ ганц удаа энэ асуултанд шаналах хэрэг гардаг хүмүүст зориулан найз охин, үерхдэг залууг өдөрт 3000 юаниар (430 ам.доллар) “түрээслэх” үйлчилгээ эрхэлдэг компанийн тоо Хятадад олширчээ. Zhihu сошиал сайтад “өтөлж буй гоонь эр” нэрээр бүртгүүлсэн хэрэглэгч ганц бие хүмүүсийг групп аялалд

явахыг санал болгонгоо “Цагтаа баярын уур амьсгалтай байсан сар шинийн хэдэн өдөр тэсээд гарах ёстой хүнд даваа болох гэж!” хэмээн бичжээ.

Баян чинээлэг хятадуудын хувьд Хаврын баяр нь (тайлбар: сар шинийн баярын хятад нэр) үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг цаг. Хятадууд өнгөрсөн онд гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад 38.3 тэрбум ам.доллар зарцуулсан юм.

Хилийн чанадад жуулчлах хэмжээ өссөн ч хятад иргэдийн дотоодын аялалтай зүйрлэх аргагүй. Ёс заншлынхаа дагуу жил бүрийн амралтаар хята дуу­дын хийдэг их аяллыг манай гарагийн сүүн тэжээлтний хам­гийн аварга нүүдэл гэвэл зүйд нийцнэ. Хаврын баярын аяллын үе гэгддэг, билгийн тооллын сар шинийн амралтаас эхэлдэг 40 хоногийн хугацаанд дотоодод зорчих тоо гурван тэрбумд хүрнэ хэмээн Тээврийн яам урьдчилан тооцоолжээ. Хятадын иргэний агаарын тээврийн удирдах газрын мэдээллийг үзвэл баярын үеэр дотоодын нислэгээр 50 сая гаруй зорчигч зорчих төлөвтэй нь өнгөрсөн оныхоос 10 хувиар ихэссэн үзүүлэлт болж байна. Мөн такси хамтарч түрээслэх аппликейшний хэрэглээ ч энэ онд үнэмлэхүй амжилт тог­тооно хэмээн төрийн мэдээллийн хэрэгслээр тайлбарлав.

Сая сая хятад сар шинийн баяраар гадаадыг зорино

BBM©

Энн Сальвейн ШейссениФранцын Ерөнхийлөгчийн

сонгуулийн хүчтэй өрсөлдөгчийн нэг Фран суа Фийоныг шалгаж байна.

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөл дөгч­дийн нэг Франсуа Фийо ныг тус улсын эрх бүхий бай гууллагаас мөрдөн шалга хаар болжээ. Түүнийг эхнэрээ пар ламентын гишүүний туслахын ажилд арын хаалгаар оруулсан гэх үндэслэлээр ийн шалгаж буй аж.

Ноён Фийон Францын улс төрд ёс суртахууны өндөр хэм хэмжээг дахин тогтоох тухай амлалтаараа төвч барууны үзэлтнүүдийн дундаас сонгуульд өрсөлдөхөөр тодорсон. Гэвч түүний эхнэр Пенелопе Фийон нь парламентын гишүүний туслахаар ажилласан найман жилийн хугацаанд нийт 500 мянган еврогийн цалин авсан ч тун бага ажил хийсэн гэх мэдээлэл нэгэн шог зурагт сонинд нийтлэгдсэн юм.

Санхүүгийн гэмт хэрэгтэй

тэмцэх тасгийн прокуроруудын лхагва гарагт мэдэгдсэнээр урьд чилсан мөрдлөгөөр татвар төлөгчдийн мөнгийг зориу­лалтын бусаар ашигласан байж болзошгүй юм байна.

Татвар төлөгчдийн мөнгө төрийн сангаас парламентын ги­шүү дэд туслахуудын цалингийн зориулалтаар хуваарилагддаг. Ноён Фийон 1998­2002 онд Үндэсний Ассемблейд хууль тогтоогчоор ажиллаж байжээ. Үүний дараа түүний оронд