3
Ядуу малчин өрхүүдэд уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн төсөлд хамрагдсан 10 сумын Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвөөс зохион байгуулсан сургалтын тайлан 2010-09-28 Сургалтын сэдэв: Төмс, хүнсний ногооны арчилгаа,хураалт Сургалтын зорилго,зорилт- Төсөлд хамрагдсан малчдын бүлгийн гишүүд болон төмс, хүнсний ногоо тариалж буй иргэдэд хүнсний ногоогоо хэрхэн яаж арчилах, хураах мэдлэг олгож дадлагаар баталгаажуулан хүнсний ногоогоо арчилж өндөр ургац авч өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилготой. Сургалтын хугацаа,байр Сургалтыг доорхи хугацаанд зохион явуулав. А.Говийн бүс: Баянгол суманд 8-р сарын 8, 9 Төгрөг суманд 8-р сарын 10,11 Гучин-Ус суманд 8-р сарын 12,13 Б. Хээрийн бүс : Баян-Өндөр суманд 8-р сарын 7,8 Есөн-Зүйл суманд 8-р сарын 9,10 Бүрд суманд 8-р сарын 10,11 Нарийнтээл суманд 8-р сарын 12,13 В. Хангай бүсэд: Бат-Өлзий суманд 8-р сарын 8,9 Хужирт суманд 8-р сарын 10,11 Хархорин суманд 8-р сарын 12,13 Сургалтын арга зүй : Илтгэл, ярилцлага,дадлага

Vegetable

Embed Size (px)

DESCRIPTION

Vegetable

Citation preview

Page 1: Vegetable

Ядуу малчин өрхүүдэд уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах төслийн хүрээндӨвөрхангай аймгийн төсөлд хамрагдсан 10 сумын Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх

төвөөс зохион байгуулсан сургалтын тайлан

2010-09-28

Сургалтын сэдэв: Төмс, хүнсний ногооны арчилгаа,хураалт

Сургалтын зорилго,зорилт- Төсөлд хамрагдсан малчдын бүлгийн гишүүд болон төмс, хүнсний ногоо тариалж буй иргэдэд хүнсний ногоогоо хэрхэн яаж арчилах, хураах мэдлэг олгож дадлагаар баталгаажуулан хүнсний ногоогоо арчилж өндөр ургац авч өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилготой.

Сургалтын хугацаа,байр Сургалтыг доорхи хугацаанд зохион явуулав.

А.Говийн бүс: Баянгол суманд 8-р сарын 8, 9Төгрөг суманд 8-р сарын 10,11Гучин-Ус суманд 8-р сарын 12,13

Б. Хээрийн бүс :

Баян-Өндөр суманд 8-р сарын 7,8Есөн-Зүйл суманд 8-р сарын 9,10Бүрд суманд 8-р сарын 10,11Нарийнтээл суманд 8-р сарын 12,13

В. Хангай бүсэд: Бат-Өлзий суманд 8-р сарын 8,9Хужирт суманд 8-р сарын 10,11Хархорин суманд 8-р сарын 12,13

Сургалтын арга зүй : Илтгэл, ярилцлага,дадлага

Сургалтын ирц, явц,суралцагсадын оролцоо : Сургалтанд говийн бүсээс 76, хээрийн бүсээс 88, хангай бүсээс 69 нийт 233 хүн хамрагдсанаас эмэгтэй 113, төслийн малчид 150 байна. Сургалтыг 3 бүс болгож 2 өдрөөр тусгай хөтөлбөрийн дагуу явуулав.

Сургалтанд ногоо тарьсан болон сонирхсон малчид,ногоочид , иргэд оролцов. Сургалтыг аймгийн ХААНТөвийн менежер З.Баярсайхан, Баянгол,Нарийнтээл сумын ХААНТөвийн менежер Д.Сарантуяа,Д.Батцэнгэл нар явуулж,сумын ХААНТөвийн менежерүүд хамтран зохион байгуулав.

Page 2: Vegetable

Сургалтын хугацаанд сургалттай холбоотой асуудлаар мэдлэгийн түвшинг тогтоож харилцан ярилцан мэдээлэл өгч байв.

Суралцагсадаас мэдлэгийн түвшинг тогтоох ттестийг бөглүүлэхэд эхний удаа дундажаар 40 хувьтай мэдлэгийн түвшинтэй байсан. Сургалт явуулсаны эцэст 100 хувийн үнэлгээ авч мэдлэгийн түвшин 60 хувиар нэмэгдэв.

Оролцогсодын 40 хувь нь ногоо тарьсан байсан тул ногоогоо арчилах, хураах талаар өөрсдийн мэдэхгүй зүйлээ асууж идэвхтэй оролцсон.

Үр дүн: - Төмс,хүнсний ногооны арчилгааг ямар хугацаанд яаж хийх, хэдийд хурааж

,яаж хадгалах ,хэзээ хортон шавьжтай тэмцэж хор цацах зэрэг асуудлуудыг мэдэж авсан.

- Ногоо тарьсан малчид, ногоочид Алтан намар үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулан орлогоо нэмэгдүүлсэн.

- Нарийнтээл сумын Улиаст малчны бүлэг 500 кг төмс тарьж 5,0 тн-ыг хураан авсан бөгөөд аймгийн Алтан намар үзэсгэлэн худалдааны хамгийн их бүтээгдэхүүн борлуулсан номинацаар шалгарсан.

- Ногоо тарьсан малчид,ногоочид дараа жил талбайгаа нэмэх, илүү олон төрлийн ногоо тарих хүсэл эрмэлзэлтэй болсон.

Үр нөлөө : Сургалтанд оролцогсод өөрийн мэдлэг дээшлүүлж ногоо арчилах, хамгаалах, хураах арга технологи эзэмшсэнээр өөрийн хэрэгцээндээ зориулж ногоо тарьж орлого олж байсан бол дараа жилээс талбайгаа томсгон өндөр ургац авч орлогоо нэмэгдүүлэх ,үзэсгэлэн худалдаанд оролцож малчдын бүлгээ иргэдэд таниулах зэрэг сэтгэгдэлтэй болсон .

Сургалтын төсөв: Тус сургалтыг зохион явуулахад 6,578,700 төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн. Үүнд зөвлөхийн хөлс, ор хоног,унааны зардал, малчдын замын зардал, ургамлын бодис, бичиг хэргийн зардал, цай,хоолны зардалд зарцуулахаар төлөвлөсөн.

Сургалтын зарцуулалт: Хүнсний ногооны арчилгаа, хураах технологийн сургалтыг 10 удаа зохион явуулж нийт 6, 017, 000 төгрөгийг зарцуулав.

Хавсралтууд: Сургалтын хөтөлбөр, оролцогсодын жагсаалт Сургалтын санхүүгийн тайлан ,төсөв

Тайлан бичсэн: ХААНТөвийн менежер З.Баярсайхан