7д бэлчээрийн ургамал

Preview:

Citation preview

Хадлан бэлчээрийн

ургамал

Зорилго Бэлчээрийн ургамлыг

хамгаалж зөв зохистой ашиглах

талаар мэдлэг чадвар эзэмшүүлэх

ЗорилтХадлан бэлчээрийн

ургамлыг таньж нэрлэж сурах чадвар эзэмшүүлэх

Бэлчээрийн МАА эрхэлдэг манай орны хувьд таван хошуу мал тарга, тэвээрэг авч, малын сүү сааль, ашиг шим арвижих, мал сүрэг өсөж, байгалийн гаралтай эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангахад хадлан бэлчээрийн ургамал гол үүрэгтэй.

Бэлчээрийн ургамлын даацыг хэтрүүлж буруу ашигласнаас бэлчээр тавтагдалд орж, ургамлын зүйлийн тоо эрс цөөрч ургац буурах, хөрсний үржил шим багасч цөлжилт явагдах зэрэг шууд нөлөө үзүүлдэг.

Хөх яргуй Үндэслэг иштэй, хавар эрт

навчлахын хамт цэцэглэгч, олон наст, 10-15 см өндөр ургадаг өвслөг ургамал.

Хөх ягаан өнгөтэй, том хонхон хэлбэрийн цэцэгтэй бөгөөд тэр нь дэлгэрэх үедээ доош тонгойж байгаад сүүлдээ дээшээ эгц босно.

Монгол орны хангай хэнтий хөвсгөл, Монгол Алтайн уулархаг хэсгээр хайрга чулуу бүхий налуу,ойн зах зэрэг газраар элбэг ургаж, хавар эрт 5-р сарын дунд үеэр цэцэглэн ургана. Хээр талын бүсэд бараг ургадаггүй.

Таана Ирмэгтээ нарийхан иштэй,

түүний үзүүрт шүхэр баг цэцэг байна.

Цагаан ягаан цэцэгтэй Таана манай орны заримдаг

цөлийн бүсийн шавранцар хөрсөнд маш элбэг тохиолдоно.

Тааны ургалт хөгжилт агаарын тунадастай шууд холбоотой, бороо хуртай үед ургадаггүй харин гандаж байсан таана бороо орохын хамт маш түргэн сэргэдэг.таана малын тэжээлийн ач холбогдлоор маш сайн ургамал, ямар ч мал иднэ.

Цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг.

ХиагМөлхөгч үндэслэг иштэй,

олон наст ургамал. Ногоон-цэгээн-ногоон өнгийн гөлгөр хавтгай навчтай.

Хиагийг үхэр идэх маш их дуртай

Гол төлөв голын хаялагад ургах боловч хуурай хөндийн адаг, сийрэг ой, уулын хажуу, атаржиж буй газар ургана.

Шувуун хөл

.

Шувуун хөл ойт хээр хээрийн хялгана , хазаар өвс,элдэв ургамалтай холилдсон хуурай газраар элбэг ургадаг. Үндэслэг ишээс хэд хэдээр гарсан төдий л том бус сонгинолог иштэй олон наст ургамал.

Нарийн урт иштэй,ховил бүхий нарийн бортгон навчтай харилцан адилгүй хөлтэй баг цэцгүүдээс бүрдсэн шүхэр баг цэцэгтэй.

Шувуун хөл бол малын тэжээлийн сайн чанартай бөгөөд хонь сайн иддэг, харин адуу тэмээ, үхэр базаахгүй иднэ.

Намар бог мал иднэ. Өвөл хагдран ойчих тул үндсэн дээрээ үлдэхгүй.

Агь Агь монгол оронд гол төлөв

ойт хээр болон хээр талын бүсэд маш элбэг ургадаг.

10-40 см өндөр ургадаг саравгар ишт,олон нас заримдаг сөөгөн ургамал.

Шаравтар өнгөтэй жижиг бөмбөлөг хэлбэрт сагс баг цэцэгтэй.

Түүний иш ,навч гадуураа саарал юмуу бор ногоон өнгөтэй торгомсог үсээр хучигдсан байна.

Агь хавар эрт цухуйдаг бэлчээрийн ач холбогдолтой ургамал.

Монгол өвсМонгол өвс манай орны

заримдаг цөлийн хайр, чулуутай улаан хүрэн хөрс бүхий дов толгод, тэдгээрийн хоорондох хөндийд элбэг тохиолдоно.

Жижиг дэгнүүл үүсгэгч намхан, олон наст өвслөг ургамал.

Монгол өвс тэжээлийн маш сайн ургамал эцэж онд орсон малыг хурдан тэнхрүүлдэг.

Таана

Таана

Шувуун хөл

Шувуун хөл

Агь

Хиаг

Бататгал1.Хөх яргуй хэдэн см өндөртэй вэ?2.Таана ямар бүсэд багтдаг вэ?3.Хиаг ямар өнгөтэй ургамал вэ?4.Шувуун хөлийг ямар мал илүү их иддэг вэ? 5.Агь ямар хэлбэр өнгөтэй вэ? 6.Монгол өвс хаана ургадаг ?

Гэрийн даалгавар Бэлчээр тэжээлийн

ургамлын зурагын цуглуулга хийж ирэх

интернетээс хайх

Recommended