лекц 5,6

Preview:

Citation preview

Лекц № 5,6

Нягтлан бодох бүртгэлийн баланс, түүний бүтэц , агуулга, балансын

зүйл.

Баланс нь аж ахуйн нэгжбайгууллагын санхүүгийн байдлыг ,хөрөнгө, өр төлбөр , эзэмшигчдийнөмч гэсэн үзүүлэлтүүдээр, цагхугацааны нэгэн үеэр тасалбарболгон харуулж байгаа толилуулгабөгөөд санхүүгийн тайлангийнүндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн.

Баланс нь бүтцийн хувьд толгойн хэсэг болон зүүн, баруун гэсэн талуудтай.

Балансын толгойн хэсэгт дараах мэдээллийгтусгана. Үүнд:

-Тайлагнагч аж ахуйн нэгжийн нэр -Санхүүгийн тайлан нь бие даасан ААН, эсвэл бүлэг

ААН-ийн алинд нь хамрагдах талаарх лавалгаа -Санхүүгийн тайлангын холбогдох бүрэлдхүүн

хэсэгт нийцэн хамрах хугацаа, эсвэл балансынөдөр /балансыг хэдэн оны, хэддүгээр сарынхэднээр тасалбар болгосноор гаргасан/

-Тайлагнасан валют / баланс дахь дүн ньтөгрөгөөр, эсвэл гадаадын аль улсын валютаарилэрхийлэгдсэн/

-Санхүүгийн тайлангын толилуулгад ашигласандүнгийн нарийвчлалын түвшин /мянгачилсан, эсвэлтөгрөг, мөнгөөр гэх мэт/ зэрэг болно.

Балансын зүүн талыг хөрөнгө буюуактив, баруун талыг эх үүсвэр /өртөлбөр, эзний өмч/ буюу пассив гэжнэрлэнэ. Баланс нь дараах үндсэнтэгштгэлийг хангаж байх ѐстой.

Дүрсэлбэл: Хөрөнгө=Өртөлбөр+Эзэмшигчдийн өмч

Балансын зүйлүүдийг хөрөнгө, өртөлбөр, эзэмшигчдийн өмч гэжангилдаг.

Баланс дараах үндсэн төрлүүдтэй. Үүнд: Эхлэлтийн баланс

ААН байгууллагыг шинээр үүсгэн байгуулах, эсвэлбүтэц зохион байгуулалтыг шинэчлэн өөрчлөхнөхцөл дэх тухайн нэгжийн хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмчийн хэмжээг тодорхойлонхаруулж байгаа балансыг эхлэлтийн баланс гэнэ.

Дуусгалтын баланс

ААН байгууллага үйл ажиллагаагаа зогсоох, эсвэлтатан буугдах, дампуурах, бүтэц зохион байгуулалтнь өөрчлөгдсөн нөхцөл дэх тухайн нэгжийнхөрөнгө, эх үүсвэрийн хэмжээг харуулсан балансыгдуусгалтын баланс гэдэг.

Үндсэн үйл ажиллагааны баланс

Бизнесийн хэвийн үйл ажиллагааны нөхцөлдтухайн нэгжийн санхүүгийн байдлыг хугацаанытодорхой үеэр тасалбар болгон илэрхийлсэнбалансыг үндсэн үйл ажиллагааны баланс гэнэ.

Балансыг дансны, тайлангийн гэсэн хэлбэрээрбэлтгэн гаргадаг.

Хөрөнгийг зүүн гар талд, өр төлбөр баэзэмшигчдийн өмчийг баруун гар талдзэрэгцүүлэн харуулсан байвал дансныхэлбэртэй баланс,хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмчийг нэг баганаардараалуулан харуулсан балансыг тайлангийнхэлбэртэй баланс гэнэ.

Бизнесийн үйл ажиллагааны явцад, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардагдах түүхий эдматериал тоног төхөөрөмж худалдан авах, тэдгээрийн төлбөрийг бэлэн ба бэлэн бусаартөлөх материал түүхий эдээ үйлдвэрлэлүйлчилгээний хэрэгцээнд зарцуулах, ажилчдынхаа цалин хөлс тооцоолох, цалинтавьж олгох зэрэг олон төрлийн ажил гүйлгээгарах ба дээрх ажил гүйлгээний нөлөөгөөр нэгталаас хөрөнгө, нөгөө талаас өр төлбөрэзэмшигчдийн өмчийн дүн нэмэгдэх, эсвэлхорогдох, өөрчлөлт гардаг. Үүнийг балансадгарах өөрчлөлт гэж нэрлэх ба эдгээрөөрчөлтийг эдийн засгийн агуулгаар нь дараахбайдлаар нь ангилж авч үздэг. Үүнд:

Нэг төрлийн хөрөнгө нэмэгдэж, өөр нэгтөрлийн хөрөнгө хорогдох өөрчлөлт. Үүнийгхөрөнгийн дотоодод гарах өөрчөлт гэнэ.

Балансын хөрөнгийн эх үүсвэр буюу өр төлбөрба эзэмшигчдийн өмчийн талд нэг зүйл ньнэмэгдэж, нөгөө зүйл нь хорогдох өөрчлөлтгардаг. Үүнийг хөрөнгийн эх үүсвэрт гарахөөрчлөлт гэнэ.

Зарим ажил гүйлгээгээр балансын хөрөнгө, түүний эх үүсвэрийн дүн нэмэгдэх өөрчлөлтгардаг

Ажил гүйлгээний нөлөөгөөр хөрөнгө ба эхүүсвэр хорогдох өөрчлөлт гардаг.

Балансыг уншсанаар: Тухайн ААН байгууллага хэдий хэмжээний хөрөнгөтэй

хөрөнгийн нийт дүнд эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгийнэзлэх хувийн жин

Өмнөх үетэй харьцуулхад нийт хөрөнгө тайлант хугацаандхэдий хэмжээгээр нэмэгдэж хорогдсон

Хөрөнгийн ерөнхий ангилал дотор ямар хөрөнгө нь илүү хувийнжин эзэлж байгааг

Биет үндсэн хөрөнгийн дүн, хуримтлагдсан элэгдлийн хэмжээндүндэслэн хөрөнгийн ашиглалтыг тодорхойлсон байдал

Төлбөрийн чадвар, санхүүгийн тогтворжилт, хөрөнгийн эргэц баашиглалт зэргийг тооцоолж , дүгнэлт өгөх

Авлага, өглөгийн өсөлт, бууралт, бусад авлага өглөгийгтодруулах

Эзэмшигчдийн өмчийн байдал, түүнийг хэрхэн нэмэгдүүлэн Өмнөх ба тайлант үеийн хуримтлагдсан ашгийн хэмжээ, түүнийөсөлт бууралт

Ногдол ашгийн хэмжээ, түүний төлөлт, үлдэгдэл Цэвэр ашгийн дүн зэрэг шаардлагатай мэдээллийг олж авах

боломжтой болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.