34
Өмчийн эрх зүй Лекц № Багш Д.Сэлгэмаа

патент лекц №1

Embed Size (px)

DESCRIPTION

патент лекц №1

Citation preview

Page 1: патент лекц №1

Өмчийн эрх зүй

Лекц № Багш Д.Сэлгэмаа

Page 2: патент лекц №1

Өмчийн эрх гэдэг нь Өмчлөгч өмчлөлийн зүйлээ хуулиар тогтоосон тодорхой хэмжээ, хязгаарын хүрээнд өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах захиран зарцуулах талаар хуулиар тогтоосон боломж , арчлан хамгаалах, хадгалах, эрсдлийг хариуцах, аливаа халдлагаас хамгаалах тогтолцоог бий болгосон эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц юм.

Page 3: патент лекц №1

Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлсийн эрхийг олж авах бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж өмчтэй болох үндсэн асуудлыг дараах хуулиудаар тусгаж өгсөн.

1.Монгол улсын Үндсэн хууль

2.Иргэний хууль

3.Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль

4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

5.Бусад хуулиуд

Page 4: патент лекц №1

Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно. Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.Газар болон түүнээс салгасан ч зориулалтын дагуу ашиглаж болох эд юмс нь хөдлөх хөрөнгөд хамаарагдана.

Page 5: патент лекц №1

Өмчийн төрөл хэлбэр

Өмчийн хэлбэр

Нийтийн өмч

Хувийн өмч

Page 6: патент лекц №1

Нийтийн өмч

Төрийн өмч

Орон нутгийн өмч

Шашны өмч

Олон нийтийн өмч

Хувийн өмч

Иргэний өмч

Дундын өмч

Page 7: патент лекц №1
Page 8: патент лекц №1

Өмчлөх эрхийн агуулга нь

Иргэний хуулийн заалтаас урган

гарч байгаа бөгөөд энэ нь өмчлөгч

өмчөө эзэмших, ашиглах, захиран

зарцуулах, аливаа халдлагаас

хамгаалах эрхтэй байдаг юм.

Page 9: патент лекц №1

Эзэмших бүрэн эрх гэдэг нь

хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль

ёсоор мэдэлдээ байлгаж, арчлан хамгаалж байхыг

хэлнэ.

Page 10: патент лекц №1

Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.

Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна.

Нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч байна.

Нэг эд хөрөнгийн тодорхой хэсгүүдийг хэд хэдэн этгээд эзэмшиж байвал тэдгээр нь тус бүрдээ өөрт оногдох хэсгийн эзэмшигч байна.

Page 11: патент лекц №1

Ашиглах бүрэн эрх гэдэг нь эд юмсыг болон эрхийг хуулийн дагуу ашиглаж, түүнээс ашиг хонжоо олох, эсхүл ашиглан хэрэглэхийг хэлнэ.

Page 12: патент лекц №1

Захиран зарцуулах гэдэг нь эд юмсыг бусдад худалдах, өвлүүлэх, устгах зэргийг хэлдэг

Page 13: патент лекц №1

Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахын тулд түүнийг зохих ёсоор хадгалах, хамгаалдаг байх, аливаа эрсдлийг хариуцдаг байх ёстой.

Өмчлөлийн зүйл өмчлөгчийн эзэмшилд байгаа уг өмчид эрсдэл үүсвэл түүнийг өмчлөгч өөрөө хариуцана.

Page 14: патент лекц №1

Өмчийн эрх дараах аргаар үүсдэг.

Шинээр эд юмс бий болгосноор Эд юмсыг болон эрхийн үр шимийг авснаар Эд хөрөнгийг дахин боловсруулж шинэ эд

хөрөнгө бий болгосноор Оюуны үнэт зүйлийг бүтээснээр Эзэмшилд байх хөөн хэлэлцэх хугацаа

дууссанаар эд хөрөнгийг өмчилж авсанаар

Page 15: патент лекц №1

Үнэт цаасыг хууль ёсоор эзэмшсэнээр

Гээгдэл эд хөрөнгийг олж авсанаар

Эзэнгүй эд юмсыг олж авсанаар

Алдуул малыг олж авсанаар

Дарагдмал үнэт зүйлсийг олсноор

Хөрөнгө хураах буюу төрийн мэдэлд

дайчлан авсанаар

Page 16: патент лекц №1

Өөрөөр хэлбэл дээрх өмчлөх эрхүүдийг анхдагч арга үүсмэл арга гэж ангилж болдог

Өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур шинэ өмчлөгчид өмчлөх эрх үүсэхийг анхдагч арга гэнэ. Анхдагч аргаар өмчлөх эрх үүсэх хэд хэдэн тохиолдлыг авч үзье

Page 17: патент лекц №1

Эзэнгүй буюу эзэн нь мэдэгдэхгүй буй эд хөрөнгийг зохих нутгийн захиргааны байгууллага бүртгэж хамгаалалтад авна.

Бүртгэж нийтэд мэдээлснээс хойш 6 сарын дотор эзэн нь тогтоогдоогүй буюу авахаас татгалзсан бол төрийн өмчлөлд шилжүүлнэ.

Энэ нөхцөлд уг зүйлийн өмнөх өмчлөгч болох жинхэнэ эзэн нь өмчлөх эрхээ төрд шилжүүлэх хүсэлгүй байсан. Гэвч хуулийн энэ зохицуулалтын дагуу эзэн илрээгүй учир төрийн өмч болж байна. Харин авахаас татгалзсан бол хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

Эзэнгүй эд хөрөнгө

Page 18: патент лекц №1

Гээгдэл эд хөрөнгө Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн

өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэйэрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.

Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч буюу эрх бүхий этгээд, эсхүл орон нутгийн захиргааны зохих байгууллагаас шагнал авах, тухайн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, эзнийг нь олохтой холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Шагналын хэмжээг талууд тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцож чадаагүй бол шагналын хэмжээ нь гээгдэл эд хөрөнгийн үнийн дүнгийн арван хувьтай тэнцүү байна.

Page 19: патент лекц №1

Алдуул мал Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн

захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.

Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.

Алдуул мал олсон этгээд өөрийн эзэмшилд байлгаж адуулж, малласныхаа зардал, шагналаа шаардах эрхтэй.

Page 20: патент лекц №1

Дарагдмал үнэ зүйлс Өмчлөгчийг буюу эрх бүхий этгээдийг тогтоох боломжгүй

болтол удаан хугацаагаар газарт булагдсан, эсхүл дарагдаж орхигдсон үнэт зүйл /дарагдмал үнэт зүйл/ олдсон бол түүнийг олсон болон тухайн зүйл олдсон газар буюу эд хөрөнгийн өмчлөгч нар хоорондоо өөрөөр тохиролцоогүй бол тэнцүү хэмжээгээр хувааж өмчлөх эрхтэй.

Дарагдмал үнэт зүйл олдсон газар буюу эд хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, дарагдмал үнэт зүйлийг олох зорилгоор эрэл хайгуул хийж түүнийг олсон бол тухайн үнэт зүйл нь уг үнэт зүйл олдсон газрын буюу эд хөрөнгийн өмчлөгчид бүрэн хэмжээгээр шилжинэ.

Дарагдмал үнэт зүйлс дотор түүх, соёлын дурсгалт зүйл байвал тэдгээрийг төрийн өмчлөлд шилжүүлнэ. Энэ тохиолдолд дарагдмал үнэт зүйл олдсон газрын буюу эд хөрөнгийн өмчлөгч болон эд юмсыг олсон этгээдэд түүний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн шагналыг тэнцүү хувааж олгоно.

Page 21: патент лекц №1

Дараах тохиолдолд өмчлөх эрх дуусгавар болно. Үүнд:

Өмчлөлийн зүйл болох эд хөрөнгө, эрхээ хууль буюу гэрээгээр бусдад шилжүүлэх

Өмчлөх эрхээсээ татгалзах Хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхээ алдах Өмчлөгч болох иргэн нас барах, нас барсан гэж

зарлагдах Өмчлөгч болох хуулийн этгээд татан буугдах

Page 22: патент лекц №1

Өмчлөх эрхийг хамгаалахӨмчлөгчийн эрхийг хамгаалах асуудал нь өмчлөгчийн бүрэн эрх зөрчигдсөнтэй холбоотой байдаг. Өмчлөх эрхийг хамгаалах 2 арга байна.

a)Өмчлөгчийн эзэмших эрхийг хамгаалах

b)Өмчлөгчийн ашиглах. захиран зарцуулах эрхийг хамгаалах

Page 23: патент лекц №1

Өмчлөгчийн эзэмших эрхийг хамгаалах

Өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан нэхэмжлэх эрхтэй.

Хууль буюу гэрээнд заасан үндэслэлгүйгээр эд хөрөнгө эзэмшихийг

хууль бус эзэмшил гэнэ. Хууль бус эзэмшигч нь шударга ба шударга бус 2 янз

байна.

Page 24: патент лекц №1

Эд хөрөнгийг хууль бус эзэмшигч нь эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан, эд хөрөнгийг түүнд өгсөн этгээд уг эд хөрөнгийг бусдад өгөх эрхгүй болохыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг шударга эзэмшигч гэнэ.

Хууль буюу гэрээнд заасан үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авснаа мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан хууль бус эзэмшигчийг шударга бус эзэмшигч гэнэ.

Page 25: патент лекц №1

Шударга бус эзэмшигчээс хууль бусаар эзэмшиж байгаа эд хөрөнгийг хэдийд ч шаардан нэхэмжилж болно. Харин мөнгө, үнэт цаасыг шуударга эзэмшигчээс шаардан нэхэмжилж болохгүй.

Өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан нэхэмжлэхдээ шударга бус эзэмшигчээс уг эд хөрөнгийг эзэмших хугацаандаа авсан буюу заавал авах ёстой байсан бүх оролго, үр шим, үр төлийг шаардах эрхтэй.

Page 26: патент лекц №1

Оюуны өмчийн эрх гэж юу вэ? Оюуны өмч гэдэг нь аливаа бусад өмчийн

эрхтэй адил патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх эзэмшигч, өөрийн бүтээл, хөрөнгө оруулалтаас ашиг олох боломжийг олгох үйлдлийг хэлнэ.

Аливаа шинжлэх ухаан, утга зохиол уран сайхны бүтээл туурвисны хувьд гарах сэтгэл санааны болон эд хөрөнгийн сонирхолыг хамгаалсанаар ашиг олох эрхтэй байдаг.

Page 27: патент лекц №1

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 27-р зүйлд оюуны өмчийн талаар тодорхойлж өгсөн байдаг.

Оюуны өмчийн ач холбогдолын талаар анх 1883 онд олон улсын гэрээнд тунхаглан зааж өгчээ.

Page 28: патент лекц №1

Оюуны өмчийг хуульчилан хамгаалах зайлшгүй хэд хэдэн шалтгаан байна.

1) Хүн төрлөхтөний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшил нь хүмүүсийн соёлын болон технологийн салбар дахь шинийг бүтээх чадвараас шалтгаалдаг.

2) Шинэ бүтээл туурвилыг хуулиар хамгаалах нь нэмэлт эх үүсвэрүүдийг ашиглаж цаашдын шинэ санаануудыг хөхиүлэн дэмжиж байгаа явдал юм.

3) Оюуны өмчийг дэмжих, хамгаалах нь эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, шинээр ажлын байр үйлдвэрлэл бий бий болгон улмаар амжиргааны түвшинг дээшлүүлдэг.

Page 29: патент лекц №1

Оюуны өмчийн эрх нь жирийн хүн хэрхэн хүртэх вэ?

1) Дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүнд баясал, цэнгэл авчирч байдаг олон тэрбум доллараар бүтдэг кино бичлэг, хэвлэл , программ хангамжийн үйлдвэрүүд зохиогчийн эрхийн хамгаалалтгүйгээр оршин тогтнохгүй.

2) Хуурамчаар хуулбарлах, дуурайлгахтай тэмцэх олон улсын барааны тэмдгийн найдвартай хамгаалалтгүй бол хэрэглэгчид аливаа бараа үйлчилгээг итгэлтэйгээр худалдан авах аргагүйд хүрнэ.

3) Патентийн тогтолцоогоор олгогддог шагнал урамшууллыг үгүй болговол эрдэм шинжилгээний ажилтнууд шинийг санаачилагчид дэлхий дахины хэрэглэгчидэд зориулагдсан илүү өгөөжтэй чанартай бүтээгдэхүүн боловсруулах арга, эрмэлзэлгүй байх болно.

Page 30: патент лекц №1

Оюуны өмчид шинэ бүтээл, утга зохиолын болон уран сайхны бүтээл , худалдаанд хэрэглэгддэг тэмдэг, нэр, дүрс зэрэг оюуны бүтээлүүд хамрагддаг. Оюуны өмчийг дараах байдлаар ангилна. Аж үйлдвэрийн өмч: шинэ бүтээлийн патент, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалт Зохиогчийн эрх: роман, тууж, шүлэг, яруу найраг, жүжгийн зохиол , кино, дуу гэх мэт уран зохиол, уран сайхны бүтээлүүд мөн түүнчлэн архитектурын бүтээлүүд тус тус хамаарагдана.

Page 31: патент лекц №1

Өөрөөр хэлбэл оюуны өмчид дараах зүйлсүүд хамрагдана.

утга зохиол, урлаг, шинжлэх ухааны бүтээл, тоглогчдын тоглолт, дуу авианы бичлэг болон радио

телевизийн нэвтрүүлэг, хүний бүтээн туурвисан бүх шинэ бүтээл, шинжлэх ухааны нээлт, бүтээгдэхүүний загвар, бараа болон үйлчилгээний тэмдэг, хуулийн этгээдийн нэр

болон илэрхийлэл, шударга бус өрсөлдөөний эсрэг хамгаалалт болон аж

үйлдвэр, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбарт гарч буй оюуны бүтээлээс үүдэн гарах бусад бүх эрхийг хамруулж зохицуулсан.

Page 32: патент лекц №1

1967 оны 7 сарын 14 нд Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг байгуулах тухай конвенцийг батлаж. Уг байгууллага байгуулагдснаар оюуны өмчийг хамгаалах механизм бүрдсэн.

Page 33: патент лекц №1

Оюуны өмчийн эрх зүй нь дараах салбар эрх зүйгээс бүрдэнэ.

Зохиогчийн

эрх зүй

Патентийн эрх зүй

Page 34: патент лекц №1

Зохиогчийн эрхийг дараах байдлаар ангилна

Эд хөрөнгийн эрх

Бүтээлийг хувилан олшруулах

Нийтэд дэлгэн үзүүлэх түүнээсээ ашиг олох Бусдад ашиглуулах

Амины эрхЗохиогч

байх Нэр

хэрэглэх Нэрээ

дурьдуулахБүтээлээ нийтлэх

Нийтэлсэн бүтээлээ эргүүлэн

татах

Бүтээл халдашгүй

дархан байх эрх