12

Дотоодын аялал 2015 онлайн каталог

Embed Size (px)

Citation preview

Page 1: Дотоодын аялал 2015 онлайн каталог
Page 2: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Их хотын хөл хөдөлгөөн, дуу чимээ, асар их мэдээлэл дундах

хүмүүсийн оюуны ядаргаа, биеийн хөдөлгөөний дутагдалаас

үүсэн бий болох бухимдлыг ЗӨВХӨН ТА өөрөө багасган улмаар

алга болгож чадах ба тэрхүү боломжийг бид танд санал болгоѐ.

Хацар илбэх зөөлөн салхи, дээрээс төөнөх элчит нарны энерги,

чулуу шаагиулан урсах голын чимээ, ойн дундах цэцэгсийн

үнэр, шувуудын жиргээ болон эх орны түүхэн газар нутаг, үйл

явдлын бодит хөшөө дурсгал, үлгэр домог, нүүдэлчин

амьдралын сүүлчийн залгамжлагч нарын эдийн болоод оюуны

соѐл, угсаатан ястны онцлог зэргийг манай аяллаас танин

мэдэж чадна.

ТА ЭХ ОРНООРОО ТАВТАЙ АЯЛНА УУ

Бидний тухай

Дотоодын аялал жуулчлалын MONREVE /Монголын зүүд/ компани

нь Монгол орныхоо түүх соёлын дурсгалт газрууд хийгээд

байгалийн үзэсгэлэнтэй нутгуудыг сонгон өөрсдийн аяллын

чиглэл хөтөлбөрийг боловсруулан 2015 онд хийгдэх өдрийн болон

богино, урт хугацааны аяллуудаа санал болгож байна.

Тусгай сонирхлын аяллуудыг хослуулан жуулчин өөрөө

хөндлөнгөөс үзэхээс гадна биеэр оролцдогоороо онцгойрох ба

ЖУУЛЧИН БОЛГОН ДААТГАЛД ХАМРАГДСАН байдгаараа онцлог.

Манай тогтмол зохиодог аяллууд:

Явган

Уулын

Усан

Морин

Загасчлах

Гэрэл зургийн

Манай аяллын гол онцлог бол аялалд оролцогчид багийн зохион

байгуулалтанд /хамт олноосоо суралцах/ орж аяллын турш

өөрийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг ухамсарласнаар дасан

зохицох, шийдвэр гаргах, арга эв олох чадваруудаа сайжруулдаг.

Энэ жуулчны улирлаас эхлэн хотын хүүхэд залууст малчин ахуй

амьдралтай танилцан уламжлалт амьдралын хэв маягийг

таниулан ойлгуулах зорилгоор МОНГОЛЫН НЭГ ӨДӨР хэмээх

аяллыг санал болгож байна.

Аялагч танаа

Page 3: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Хэнтий нутгаар Түрэгийн үеийн VIII-XIX зуун, Чингис хааны

үетэй холбоотой XIII зуун, Монгол нутагт Бурханы шашин

дэлгэрч ирсэн үе буюу XVIII зуун, Дэлхийн II дайны үе

буюу XX зууны ТҮҮХЭН 4 ЦАГ МӨЧЛӨГӨӨР аялуулах болно.

Тус цаг хугацаа бүрд үлдэн хоцорсон түүхэн газар ус, нутаг,

түүх соѐлын дурсгалуудыг үзэж сонирхон гэрэл зураг

буулгах бүрэн боломжыг бүрдүүлэх болно.

Аяллын хугацаа: 2 шөнө/3 өдөр

Хүний тоо: Хамгийн багадаа 6-7 хүн

Хэнтий нутгаар

Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр: Улаанбаатар хотоос хөдөлж Багануур хотоор дайран Хэрлэн

голын эрэгт түр амраад цааш явсаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал

сумын нутагт орших Хар Зүрхний Хөх нуурт ирнэ. Орой майханд байрлан

хоноглоно.

Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, аяллын, ургамал, шувуу,

амьтан, шөнийн одод

2 дахь өдөр: Өглөө эртлэн босож нуурыг Хар Зүрх уулан дээрээс алтан

агшинд буулгаж авна. Цааш явж Түрэгийн үеийн дурсгал болох бунханы

хөшөөн дурсгалтай танилцана. Нутгийнхан "Чингисийн тулга" хэмээн

нэрлэдэг. Түүний дараа Хангал нуурыг үзэж сонирхоод Балдан Бэрээвэн

хийдэд очино. Тэр хавийн үзмэрүүдтэй танилцаж майханд хоноглоно.

Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, аяллын, ургамал, шувуу,

амьтан, шөнийн одод, түүхийн дурсгал, архитектор гэх мэт

3 дахь өдөр: Өглөөн нартай уралдан босож хийдийн ойр орчмын гэрэл

зураг буулгасны дараа хөдөлж Цэнхэрмандал сумын төвд очино. Энд та

бүхэн "505-ийнхан" гэх тодотголтой Дэлхийн II дайны түүхэн ул мөр болон

үлдсэн шоронгийн үлдэгдэлтэй танилцана. Сумын төвийн барилга болоод

бусад газруудтай танилцаж аваад Улаанбаатарын зүг хөдөлнө.

Тухайн өдрийн гэрэл зургийн субьект: Байгалийн, аяллын, түүхийн

дурсгал, архитектор, хүмүүсийн хөрөг

Page 4: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Гүнжийн сүм

Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр: Улаанбаатар - Тэрэлж чиглэлд унаагаар явж Тэрэлж тосгоноор

дайрч явсаар байгалийн үзэсгэлэнт цогцол нэг дор бүрдсэн Дунд Баян

голын эрэгт очиж хоноглоно. Үдэш түүдэг галын дэргэд тухайн бүс нутгийн

сонирхолтой газрууд болон түүхэн үйл явдал, домог зэргийг ярилцан сая

сая оддын доор алсад голын шоржигнон урсах дууг сонсон майхандаа унтаж

амарна.

2 дахь өдөр: Өглөөн хоолны дараа эртлэн босож тайгын шинжийг илтгэсэн

өндөр ян сарьдагуудын наад хормойд орших Гүнжийн сүм руу явган аялал

эхэлнэ. Олон өнгийн цэцэгс алагласан хөндийгөөр алхсаар Гүнжийн сүмдээ

ирж сүмийн тухай сонирхолтой түүх, баримтыг яриулсны дараа сүмийн

эргэн тойронтой танилцан зургаан даруулж хөнгөн цайлсны дараа эргэн

алхаж машин дээрээ ирнэ. Улаанбаатар хот руу явснаар аялал өндөрлөнө.

Улаанбаатар хотоос зүүн тийш 120 орчим километрт Хан Хэнтийн

дархан цаазат газарт орших тус сүм руу Горхи Тэрэлжийн бүс

нутгаар дайран, Тэрэлжийн голыг гатлан Баянгийн хөндйигөөр

явсаар хүрдэг.

1699 онд Манж Чин улсын хааны гүнж Монголын язгуур угсаат гэр

бүлийн нэг Дондовдоржийн хатнаар өргөмжлөгдөн Халхын нутагт

хүрч ирсэн билээ. Тэр гүнж 1740 оны үед нас барсан бөгөөд

гэрээслэлдээ “Миний бие Монгол хүнтэй ханилан сууж хамаг насыг

барсан тул аль хэдийнээ Монгол хүн болсон билээ”

Үргэлжлэлийг очоод сонс

Аяллын хугацаа: 1 шөнө/2 өдөр

Хүний тоо: Хамгийн багадаа 3 хүн

Page 5: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Боржигоны бор талд дүнсийн орших боржин чулуун цохио

уул бол Чингис хаан Хэрэйд аймгийн Ван хан Тоорилтой эцэг

хүү бололцон нэгэн намар намаржсан Зоргол хайрхан уул

билээ. Тус уул нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт

Улаанбаатар хотоос 150 орчим км-ын зайд оршдог. Домог

түүхийн арвин баялагтай тус уулсын эргэн тойрондох уулс,

хөндийгөөр аргаль, янгир, буга, зээр болон ѐл шувуу зэрэг

ховор амьтан шувууд нилээдгүй. Түүнчлэн Зоргол хайрхан

уулын эргэн тойронд хэд хэдэн агуй бий.

Аяллын хугацаа: 1 өдөр

Хүний тоо: Хамгийн багадаа 12 хүн

Зоргол хайрхан

Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр: Улаанбаатар хотоос хөдөлж Шувуун фабрикаар дайран

улмаар явсаар Аягын даваагаар давж Шархайн хөндийгөөр давхисаар

Зоргол хайрханд ирнэ. Тус хөндийг Шархайн тал хэмээн нэрийдэх нь ч

бий. Замд зээр сүрэглэн давхихыг харна. Хайрханы баруун урд хормойд

отоглоно. Задгай түүдгийн дэргэд хээрийн хоол цайгаа идэж уугаад унтаж

амарна.

2 дахь өдөр: Өглөөн хоолны дараа хайрхан өөд явган аялал эхэлнэ. Тал

өдөр болох тус алхалтын явцад та бүхэн сонирхолтой хэлбэр тогтоцтой

боржин чулуун цохионуудыг харах ба хонин арц үнэртсэн адал явдалтай

замаар дээш өгсөнө. Хайрханы оргилоос бүх зүйл алган дээр байгаа мэт

сайхан харагдана. Буух явцдаа шилийн сайн эрсийн нуугдаж байсан

домогтой агуйгаар орж сонирхоно. Хайрханы баруун хойд талаас бууж

ирээд хайрханы баруун залгаа уулсад хадан энгэрт орших агуй болоод ѐл

шувууны үүр зэргийг ойроос үзэж харна. Улаанбаатарын зүг хөдөлж үдэш

Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.

Манай хөтөчийн аяллын туршид дахь сонирхолтой, танин мэдэхүйн мэдээ,

мэдээллүүдийг сонсож явна.

Page 6: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Монгол орны хамгийн том болор олборлож байсан хүний үйл

ажиллагаагаар бий болсон уурхай-агуйг сонирхож үзэх,

явган аялалд урьж байна. Тус аяллаар та бүхэн 2-3 агуй руу

шагайж орох ба Мэлхий хад хүртэл алхах болно.

Тус аяллын хүрээнд Монгол орны агуйнууд, тэдгээрийн

үүсэл гарал болоод онцлогуудын талаар сонирхолтой

мэдээлэл өгнө

Аяллын хугацаа: 1 өдөр

Хүний тоо: Хамгийн багадаа 10 хүн

Аяллын төлбөр: 25000₮ /Зохион байгуулалтын зардал,

тээврийн зардал, ТХГН-ийн хураамж, цэвэр ус/

Болорын агуй

Мэлхий хад

Аялалд оролцогчид анхаарах зүйлс

- Аялалд явахад тохиромжтой хувцас тааруулж өмсөнө.

- Гэрэл зургийн аппараттай хүмүүс хөлтэй нь явбал сайн.

- Өдөр идэх зүйлсээ өөрсдөө бэлдэж авч явна. Замд дэлгүүрт

зогсох тул тэндээс ч бэлдэх боломжтой.

- Хог хаях, тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхийг

хориглоно.

- Аялагч бүр гар чийдэнтэй явах. Төрөл бүрийн өнгийнх

байвал сайн.

Page 7: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Асралт хайрхан

Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр: Улаанбаатар хотоос өглөө эрт хөдөлж Төв аймгийн

Батсүмбэрээр /Мандал сум/ дайрч Сөгнөгөр голоо өгсөн явна. Цагаан нуга

зуслангаас цааш явсаар Сөгнөгөр, Хүрхрээ голын бэлчирт хүрч эндээс явган

аялал эхэлнэ. Нилээн явсаар Хүрхрээ голын эрэгт хоноглоно.

2 дахь өдөр: Өглөөн хоолны дараа Хүрхрээ голоо өгсөн алхаж Асралт

хайрханы наана хоноглоно.

3 дахь өдөр: Өглөөн хоолны дараа Асралт хайрхан руу дайралтаа хийнэ.

Өдөр хайрхан дээр гараад буцаж бууна. Хоноглосон газраасаа нилээн

уруудаж Хүрхрээ голын эрэгт хоноглоно.

4 дэх өдөр: Өглөө эрт алхсаар машин дээрээ ирнэ. Улаанбаатар хот руу

хөдөлснөөр аялал өндөрлөнө.

Хан Хэнтийн нурууны ноѐн оргил Асралт хайрхан /ДТД-

2800м/ уул руу авиралт хийх уулын, явган аяллыг зохион

байгуулж байна. Аяллыг энэ чиглэлд олон жил зохион

байгуулж байсан туршлагатай хөтөч зохион байгуулан

аялна.

Аяллын хугацаа: 3 шөнө/4 өдөр

Хүний тоо: Хамгийн багадаа 7 хүн

Page 8: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Хан Хэнтийн нуруудын гүн тайгад орших үзэсгэлэнт

Хагийн хар нуурын чиглэлд явган аяллыг зохион байгуулна.

Тус нуур нь моренны мөстлөгийн гулгалтын үйл

ажиллагааны үр дүнд бий болсон хунхад тогтсон нуур билээ.

Туул голын усжилтын эх ч болдог. Эргэн тойрон уулсаар

хүрээлэгдсэн битүү ойн дунд орших уг нуур нь Улаанбаатар

хотод хамгийн ойр орших дотоод гадаадын аялагчдын очих

дуртай чиглэл болоод байгаа билээ.

Аяллын хугацаа: 5 шөнө/6 өдөр

Хүний тоо: Хамгийн багадаа 7 хүн

Хагийн хар нуур

Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр: Улаанбаатар - Тэрэлж чиглэлд унаагаар явж Туул

голын эрэгт бууна. Эндээс явган аялал эхэлнэ. Эхний өдөр Туул голын

эрэгт хоноглоно.

2 дахь өдөр: Өглөөн хоолны дараа Туул голоо өгсөн явсаар улмаар Хаг,

Туул голын бэлчирээр дайрч цааш Хагийн голоо өгсөн явсаар Хагийн хар

нуурандаа ирж хоноглоно.

3 дахь өдөр: Амралт, спорт загасчлал. Нуурыг тойрох аялал. /зөвхөн

хүнсэнд хэрэглэх хэмжээгээр/

4 дэх өдөр: Занабазар гуайн барьж байгуулж байсан Сарьдгийн хийдтэй

танилцах аялал.

5 дахь өдөр: Өглөөний хоолны дараа нуураас хөдөлж Алтан Өлгий уулын

Хавиргын давааг даван хоноглоно.

6 дахь өдөр: Энэ өдөр алхсаар машин дээрээ ирж Улаанбаатар хотод

ирснээр аялал өндөрлөнө.

Page 9: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Монгол орны баруун хязгаар Алтайн өндөр уулсаар явган,

уулын авто аялал хосолсон аялалд урьж байна. Мөнх цаст

уулсын оргил, мөсөн гол, хүрхрээ, нуурууд зэрэг Алтайн

уулсын ар болон өвөр талын гайхамшигтай ялгарах

байгалийн дүр зураг болон казак, тува хүмүүсийн ахуй

амьдралтай танилцана.

Аяллын хугацаа: 12 өдөр. /Өлгий хотоос аялал эхэлнэ,

дуусна. 6 сарын дундаас 8 сарын дунд хүртэл боломжтой/

Хүний тоо: Хамгийн багадаа 6 хүн

Алтайн уулсаар

Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр: Өлгий хотоос аялал эхэлнэ. Өлгий хотын төвтэй танилцан захаар орж, хилийн ангиар орж хилийн бүсэд аялах

зөвшөөрлөөн биечлэн аваад аялал Алтай Таван Богдын БЦГ руу чиглэнэ. Энэ өдөр замдаан хөнгөн цайлаад орой гэхэд тус БЦГ-ын нэвтрэх постон /Цагаан голын дэргэд/ дээр ирж отоглоно. Аяллын дундаас эхлэн мөнх цаст уулсын бараа харагдана.

2 дахь өдөр: Алтай Таван Богдын уулчдын үндсэн отог руу алхана. 3000-3500м хүртэлх өндөршил аван алхах тус замд уулын

ширүүн урсгалт гол горхи болоод тэдгээрт үүсэн бий болох хүрхрээг харж нүд баясгана. Ийнхүү явсаар үндсэн отог буюу Потанины мөсөн голын далангийн дэргэд буудаллана.

3 дахь өдөр: Өглөөн хоолны дараа ДТД 4050м өргөгдсөн Малчин оргилд гарах аялал эхэлнэ. Тус авиралтаас буух замдаа Монгол,

ОХУ-ын хилийн №01 багана үзэж сонирхох ба Хүйтэн оргил, Потанин, Александрын мөсөн голуудыг болоод ОХУ-ын нутгийг харна. Оройхон Потанины мөсөн /150м орчим гүн мөс/гол дээр гарч түүн дээгүүр ойрын алхалт хийнэ.

4 дэх өдөр: Өдөр эргэн Цагаан голын пост руу алхана. Цагаан гол дээрээ ирж амарна. Ойр орчмын нуур үзэж сонирхоно.

5 дахь өдөр: Эл өдөр тэмээнд ачаалаад өөрсдөө алхан Алтайн нурууг давах гол аялалдаа гарна. Түүх соѐлын хосгүй дурсгал

бүхий Шивээт хайрхан уулын дэргэдүүр өнгөрч сувдан ногоон нуурын дэргэдүүр алхсаар Хар Салаагийн хөндийд орж ирэх ба нутгийн Тува айлуудын зуслангаар дайран 3700 гаран м-ийн өндөрт орших Алтайн нурууг явган болон морь тэмээтэй л давах боломжтой Тахилтын давааны бэлд мөнх цасны дэргэд хоноглоно.

6 дахь өдөр: Өглөө эртлэн босож даваа руу дайралт хийн даваан дээрээ гарна. Цааш тонгойн Алтайн өмнөд руу буухад цаг

агаарын өөрчлөлт огцом мэдэгдэн байгалийн өнгө үзэмж эрс өөр болохыг бодит орчинд нь мэдэрнэ. Ийнхүү даваагаан давж уруудсаар Цагаан усны голын хөндийд орж ирэх ба хэсэг уруудаад хоноглоно.

7 дахь өдөр: Цагаан усны голоон уруудсаар Арал толгой хүрнэ. Замдаа бундан хэлбэртэй Зүрхэн нуурыг үзэж сонирхохын сацуу

Түрэгийн үеийн түүхэн дурсгалууд болох буган болон хүн чулуун хөшөөнүүд, булш, бунхнуудыг харна. Монгол орны хамгийн баруун захын хилийн заставаар дайран өнгөрч машин дээрээ ирнэ. Эндээс холгүй хоноглоно.

8 дахь өдөр: Эл өдөр Их Түргэний ам руу очин их уст Их, Бага Түргэний хүрхрээнүүдийг үзэж сонирхох ба байгалийн нэн

үзэсгэлэнтэй газрыг харна. Мөн түүнчлэн казак түмний ахуй амьдрал, ѐс жаягтай танилцахаар казак айлаар зочилно. Зэрлэг ан амьтад, ан хийж буй хүмүүсийг дүрсэлсэн хадны хэсэг бүлэг зурагтай танилцана. Орой Хотон нуурын хөвөөнд хоноглоно.

9 дэх өдөр: Эл өдөр Хотон, Хурган нууртай танилцах ба замдаа бүргэд гаршуулж буй казак айлуудтай танилцана. Мөнх цаст

уулсын оргилууд нуурын мандалд тольтон буухыг шувуудын жиргээг сонсонгоо харж суухад гайхалтай. Түүний дараа Даян нуурын эрэгт очиж хоноглоно.

10 дахь өдөр: Даян нуураас хөдөлж Алтайн мөнх цаст Цэнгэл хайрхан уулын баруун хойно орших Хар нуурын дэргэдүүр гарч

Алтайн нуруугаа давж Сагсай сумын дэргэд Сагсай голын эрэгт хоноглоно.

11 дэх өдөр: Сагсай сумын төвөөр дайрч Казак түмний мөргөлийн сүм Мешiтi-р зочилно. Өлгий хотыг өндөрлөг дээрээс харах ба

аймгийн төвийн музейтэй танилцан дэлгүүр, захаар орно. Оройн үдэлтийн арга хэмжээнд оролцоод зочид буудалд хоноглоно.

12 дахь өдөр: Аяллын багийнхан Улаанбаатар хотын зүг хөдөлснөөр аялал өндөрлөнө.

Page 10: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Эгийн голоор

усан аялал

Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр: Улаанбаатар хотоос өглөө хөдөлж Эрдэнэт хотод өдрийн хоол

идээд цааш явсаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Эгийн голын

эрэгт отогт байрлана.

2 дахь өдөр: Өглөөн хоолны дараа үндсэн аялал болох усан аялал эхэлнэ.

Эгийн голоор урсангаа загасчилж байгалийн сайханд гэрэл зураг авсаар Эгийн

голын эрэгт майханд хоноглоно.

3 дахь өдөр: Усан аялал үргэлжилсээр Эг, Тарвагатайн бэлчирээр дайран

цааш явсаар усан аялал өндөрлөнө. Эргэн отогтоо ирж хоноглоно.

4 дэх өдөр: Отогоос эргэн хөдөлж замдаа сөнөсөн галт уулын үлдэгдэл бүтэн

амсартай тогоо бүхий Уран бүрхээр уулыг үзэж сонирхоно. Улаанбаатар хотод

ирснээр аялал өндөрлөнө.

Улсын маань хойморт орших Хөвсгөл далайгаас эх авсан Эгийн

голоор усан аяллыг загасчлах аялалтай хослуулан тогтмол

зохион байгуулж байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын

нутагт Эгийн голын эрэгт орших жуулчны баазыг түшиглэн

зохион байгуулагдана.

Аяллын хугацаа: 3 шөнө/4 өдөр

Хүний тоо: Хамгийн багадаа 4 хүн, хамгийн ихдээ 10 хүн

Page 11: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Чингис хааны төрсөн нутаг Онон голын хөвөөнд байрлах

жуулчны баазыг /Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг/

түшиглэн загасчлах аялал зохион байгуулж байна. Онон гол

түүний цутгал голуудаар дугуй амтан, голын хавч, дагуурын

сувдан хясаа гэх мэт ховор өвөрмөц зүйл амьтад байдаг.

Агнуурын ач холбогдолтой олон зүйл загас байдгаас Амар

мөрний хилэм загас нь дархан цаазтай.

Аяллын хугацаа: 2 шөнө/3 өдөр

Хүний тоо: Хамгийн багадаа 4 хүн

Онон голд

загасчлах аялал

Аяллын хөтөлбөр

1 дэх өдөр: Улаанбаатар хотоос хөдөлж Багануур хотоор дайран Хэрлэн

голын эрэгт түр амраад цааш явсаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын

нутгаар дайрч өдрийн хоолоо идээд цааш хөдөлнө. Орой Онон голын хөвөөнд

баазад ирж хоноглоно.

2 дахь өдөр: Өглөө эртлэн босож голын эргээр загасчилна. Өдөржин

загасчилсны дараа оройн хоол баазад иднэ. Орой түүдэг галын дэргэд

загасчилалын талаар сонирхолтой амьд яриа өрнүүлнэ.

3 дахь өдөр: Өглөөн цайгаа уусны дараа Улаанбаатар хот руу хөдөлнө.

Хотод ирснээр аялал өндөрлөнө.

Page 12: Дотоодын аялал 2015 онлайн каталог

Утас: 89550044, 99103010

И-Мэйл: [email protected]

Цахим хаяг: http://spanglefish.com/monreve

FB хаяг: http://www.facebook.com/monrevetour

Хаяг: Чингэлтэй дүүрэг 3-р хороо Ананд оффис 101 тоот /

Энхтайван найрамдлын ордоны зүүн талд Ананд барилга/