2
Даалгавар Өгөгдсөн програмыг засаж тайлбар бичнэ үү Програмд оролтын илэрхийлэл нь “5+9*9-1” гэж өгөгдсөн бол програм ажиллаад “125” гэсэн үр дүн үзүүлэх ёстой. Дараах шаардлагуудыг анхаарна уу Програмын оролт командын мөрийн аргументаар өгөгдөнө. Илэрхийлэл нь String төрөлтэй буюу нэг хувьсагчид хадгалагдана. Өөрөөр хэлбэл програм түүнийг задалж тоо болон үйлдлүүдийг ялгаж таних хэрэгтэй. Зөвхөн нэг оронтой тоонууд ашиглана. 0-с 9 хүртэлх тоонууд ашиглагдана. Илэрхийлэлд арифметикийн үндсэн 4 үйлдэл байж болно. +, -, *, / нэмэх, хасах, үржих, хуваах Илэрхийлэлд хэдэн ч үйлдэл байж болно. Програмыг зохиохдоо дараах үйлдлүүдийг заавал ашиглана. if/else, switch – үйлдлүүдийг шалгахад давталтуудаас (for, while, do/while) – тоо ба операторуудыг нэг нэгээр нь ялгахад Дараах шаардлагуудтай Хаалт ашиглахгүй ба үйлдлийн зэрэглэл байхгүй. Өөрөөр хэлбэл хамгийн эхэнд байгаа үйлдлээс эхэлж хийн гарсан үр дүнтэй дараагийн үйлдлийг хийнэ. Жишээ нь: “5+9*9-1” илэрхийллийн хувьд эхлээд 5+9 =14, дараа нь 14*9=126, дараа нь 126-1=125 ба програмын эцсийн үр дүн нь 125 байна. Програмд командын мөрөөс утга дамжуулах Програмыг ажиллуулах командтай хамт оролтын өгөгдлүүдийг оруулж болдог

Лаборатори заавар

Embed Size (px)

Citation preview

Page 1: Лаборатори заавар

Даалгавар

Өгөгдсөн програмыг засаж тайлбар бичнэ үү

Програмд оролтын илэрхийлэл нь “5+9*9-1” гэж өгөгдсөн бол програм ажиллаад “125” гэсэн үр дүн үзүүлэх ёстой.

Дараах шаардлагуудыг анхаарна уу

Програмын оролт командын мөрийн аргументаар өгөгдөнө.

Илэрхийлэл нь String төрөлтэй буюу нэг хувьсагчид хадгалагдана. Өөрөөр хэлбэл програм түүнийг задалж тоо болон үйлдлүүдийг ялгаж таних хэрэгтэй.

Зөвхөн нэг оронтой тоонууд ашиглана. 0-с 9 хүртэлх тоонууд ашиглагдана.

Илэрхийлэлд арифметикийн үндсэн 4 үйлдэл байж болно. +, -, *, / нэмэх, хасах, үржих, хуваах

Илэрхийлэлд хэдэн ч үйлдэл байж болно.

Програмыг зохиохдоо дараах үйлдлүүдийг заавал ашиглана.

if/else, switch – үйлдлүүдийг шалгахад

давталтуудаас (for, while, do/while) – тоо ба операторуудыг нэг нэгээр нь ялгахад

Дараах шаардлагуудтай

Хаалт ашиглахгүй ба үйлдлийн зэрэглэл байхгүй. Өөрөөр хэлбэл хамгийн эхэнд байгаа үйлдлээс эхэлж хийн гарсан үр дүнтэй дараагийн үйлдлийг хийнэ. Жишээ нь: “5+9*9-1” илэрхийллийн хувьд эхлээд 5+9 =14, дараа нь 14*9=126, дараа нь 126-1=125 ба програмын эцсийн үр дүн нь 125 байна.

Програмд командын мөрөөс утга дамжуулах

Програмыг ажиллуулах командтай хамт оролтын өгөгдлүүдийг оруулж болдог

Командын мөрд классын нэрийн араас өгөгдлүүдийг хоосон зай, таб тэмдэгтээр тусгаарлан бичиж оруулдаг. Жишээ нь:

java HelloWorld 5+9*9-1 asc

Дээрх жишээнд HelloWorld програмыг ажиллуулахдаа “5+9*9-1” болон “asc” гэсэн 2 утгыг дамжуулж байна.

Эдгээр утгуудыг програмд хэрхэн хүлээж авах вэ?

Page 2: Лаборатори заавар

Бид public static void main(String[] args) гишүүн функцийн String[] args хувьсагчийг ашиглан командын мөрөөс оролтын утгыг хүлээж авдаг. args хувьсагч нь String[] буюу String төрлийн массив бөгөөд элементүүд нь командын мөрөнд классын нэрийн араас бичсэн утгууд байдаг.

Дээрх жишээний хувьд args[0] нь 5+9*9-1 утгатай ба args[1] нь asc утгатай байна.

Програмд командын мөрөөс утга дамжуулах