27

гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

  • Upload
    -

  • View
    2.175

  • Download
    15

Embed Size (px)

Citation preview

Page 1: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
Page 2: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ

ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Гадаадын иргэдийн асуудлыг эрхлэх талаар анх 1924 онд Засгийн

газрын шийдвэрээр Улаанбаатар хотын захиргаанд гадаадын иргэдийн

бүртгэлийн хэлтсийг, 1934 он “ПИО”-ны /паспортын/ хэлтсийг, 1940 он

НАХЯ-ны Улсын цагдан сэргийлэх газрын паспортын хэлтсийг, 1994 онд

Засгийн газрын 107 дугаар тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын

асуудал эрхлэх зөвлөлийг Хууль зүйн сайдын дэргэд байгуулж байсан

бөгөөд 2000 онд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд

оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2001 оны 71 дүгээр

тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албыг Хууль зүй,

дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд байгуулснаар Монгол Улсад

байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй иргэдийн бүртгэл, хяналтыг

төвлөрүүлэн хариуцах бие даасан статустай байгууллага бий болох үндэс

суурь нь тавигдсан билээ.

Page 3: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Уг алба нь “Төрийн захиргааны удирдлагын тогтолцоо, бүтцийн

ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын их хурлын 2008

оны 43, “Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах

тухай” Засгийн газрын мөн оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын

хэрэгжүүлэгч агентлаг – Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх

газар болон өргөжиж Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын

хүрээнд ажиллаж байна.

2010 онд шинэчлэн баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын

тухай хуулийн дагуу Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-

ны өдрийн Б/16 тоот тушаалаар тус Газрын зохион байгуулалтын бүтэц,

орон тоог шинэчлэн баталснаар 7 хэлтэс, 3 тасаг, Буянт-Ухаа боомт

болон хилийн 10 аймагт 11 Албатай, Дархан-Уул, Орхон, Төв,

Өвөрхангай, Хэнтий, Баянхонгор, Дундговь аймагт тус бүр нэг

төлөөлөлтэй нийт 217 албан хаагчтайгаар ажиллаж байна.

Page 4: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Байгууллагын алсын хараа:

Эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь олон

улсын жишигт нийцсэн, нээлттэй, хариуцлагын тогтолцоотой төрийн

захиргааны байгууллага болохыг эрхэмлэнэ.

Байгууллагын эрхэмлэх үндсэн зарчим:

Хууль ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх

Шударга ёс, тэгш байдлыг хангах

Хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх

Дэвшилтэт арга барилыг эрэлхийлэх

Page 5: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Байгууллагын чиг үүрэг:

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь Гадаадын иргэний эрх

зүйн байдлын тухай болон бусад хууль тогтоомжид заасны дагуу дараах

бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гадаадын иргэн, харьяат, цагаачлалын асуудлаар төрийн бодлого

боловсруулахад санал өгөх, хүн амын тоо, нягтрал, хөгжлийн түвшин зэрэг

хүчин зүйлтэй уялдуулан тус улсад цагаачлах иргэдийн тоо, бүтэц

хөдөлгөөний талаар санал боловсруулах.

Гадаадын иргэний эрх зүйн байдал, харьяат цагаачлалын асуудлаар

төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудын үйл

ажиллагааг уялдуулан зохицуулах.

Гадаадын иргэний эрх зүйн байдал, харьяат цагаачлалын асуудлаар

Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон

консулын газрыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаар дамжуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

Page 6: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Гадаадын иргэнд хувийн урилга, энгийн зэргийн виз, визийн зөвшөөрөл

олгох, түүний хугацааг сунгах, хүчингүй болгох.

Түр буюу удаан хугацаагаар оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй

хүнийг бүртгэх, зөвшөөрөл, оршин суух үнэмлэх олгох, хугацааг сунгах,

хяналт тавих .

Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг

сэргээн тогтоох хүсэлтийг хүлээн авч холбогдох дээд байгууллагад

уламжлан шийдвэрлүүлэх .

Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх .

Гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагын Төлөөөлөгчийн

газрыг нээн ажиллуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих, хугацааг сунгах,

татан буулгах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж Монгол Улсын Үндэсний

аюулгүй байдлын зөвлөл болон Хууль зүйн сайдыг энэ талаарх үнэн зөв,

бодит мэдээллээр хангах .

Page 7: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
Page 8: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

1993-1999

1993 - Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан

1994 - Засгийн газрын 107 дугаар тогтоолоор Хууль зүйн сайдын

дэргэд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх зөвлөл

байгуулагдсан

1999 - Гадаадын иргэдийг бүртгэх чиг үүрэг цагдаагийн

байгууллагаас иргэний байгууллагад шилжсэн

Page 9: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

2000-2002

2000 - Гадаадын иргэдийн бүртгэл, түүнд хяналт тавих чиг үүргийн

талаар хуулинд нэмэлт өөрчлөлт орсон

2001 - Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдын эрхлэх ажлын

хүрээнд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба нэртэй бие

даасан байгууллага болсон

2001 - 30 хүртэл хоногоор зорчигч гадаадын иргэдийг бүртгэлд

хамруулахгүй болгон, олон улсын нээлттэй боомтод виз олгож эхэлсэн

2002 - Гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгох, албадан гаргах

талаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан

Page 10: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Ховд аймаг, Булган боомт.

Хөвсгөл аймаг: Мөрөн , Ханх боомт.

Дорноговьаймаг: Замын-Үүд , Ханги боомт.

Сэлэнгэ аймаг: Алтанбулаг боомт.

Дорнод аймаг: Чойбаалсан, Сүмбэр, Баянхошуу,

Ульхан, Эрээнцав, Хавирга боомт.

Сүхбаатар аймаг: Бичигтийн боомт.

Өмнөговь аймаг: Даланзадгад, Гашуун-сухайт

боомт.

Говь-алтай аймаг: Бургастайн боомт.

Баян-өлгий аймаг: Өлгий, Цагаан-нуур боомт.

Завхан аймаг: Завхан.

Увс аймаг: Боршоо боомт.

Улаанбаатар хот: Буянт-Ухаа дахь боомт.

Баян-хохгор, Хэнтий, Өвөр-хангай, Төв, Дархан-Уул аймаг төлөөлөл

Page 11: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ажилтнууд нь газрын

үйл ажиллагааны стратегийн нэг, тавдугаар зорилтын хүрээнд болон

“Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний гадаад харилцааг

хөгжүүлэх хөтөлбөр”-ийн дагуу гадаад харилцаа, хамтын ажиллагааг

хөгжүүлэх асуудлыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, Хөгжлийн

албан ёсны тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөрийг боловсруулж,

зөвшөөрүүлэх, хэрэгжүүлэх, гадаад орнуудын цагаачлалын албад хооронд

байгуулсан баримт бичиг (Харилцан ойлголцлын санамж бичиг, протокол

г.м)-ийн хэрэгжилтийг хангаж зохицуулахад мэргэжлийн зөвлөлгөө,

дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН

АЖИЛТНУУДЫН ЧИГ ҮҮРЭГ

Page 12: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

д/д Хэрэгжүүлэх арга хэмжээ Хугацаа Хүлээгдэж буй үр дүн

1 Газрын даргын айлчлалыг зохион

байгуулахЖилдээ

Хоёр хүртэлх орны цагаачлалын албадад

газрын даргын айлчлалыг зохион байгуулна.

2 Гадны орны цагаачлалын албадын

удирдлагын айлчлалыг зохион байгуулахЖилдээ

Элчин сайдын яамд болон цагаачлалын

албадын гадаад харилцааны ажилтнуудтай

хамтарч зохион байгуулсан байна /2 хүртэлх

орны/

3 ОУШХБайгууллагын төслийн хүрээнд

гадаад, дотоод сургалтад хамруулах

Жилдээ Төслийн менежер Кийрэн Бесттэй хамтран

ажиллаж 3 хүртэлх хүнийг хамруулсан

байна.

4КОЙКА-ийн төслийг эхлүүлэх Эхний хагаст

БНСУ-ын цагаачлалын алба, КОЙКА-тай

хамтран ажиллаж 2013 онд хэрэгжүүлэх

арга хэмжээг жилийн эхний хагаст эхлүүлсэн

байна.

Гадаад харилцаа хамтын ажиллагааны төлөвлөгөө

Page 13: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Нэг. Гадаад орнуудын цагаачлалын албадтай холбоо

тогтоох, хамтран ажиллах талаар

1.Тайлант хугацаанд дараахь айлчлал, олон улсын хурал зөвлөлгөөнд

оролцох болон гадаад томилолтуудыг зохион байгуулав. Үүнд:

Газрын дарга Польш, Финлянд болон Шведийн цагаачлалын албадад.

2.Газрын Тэргүүн дэд дарга Хонконг, Макао-д Хууль зүйн сайдын

айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Хонконг, Макаогийн цагаачлалын

албадад

3.Газрын дарга Кипр Улсад болсон АСЕМ-ийн орнуудын цагаачлалын

албадын удирдлагын ээлжит XI хуралд

4.БНСУ-ын цагаачлалын албаны дарга И Чан Сэ тэргүүтэй төлөөлөгчид

2012 оны 8 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд ГИХАЭГ-т хийсэн айлчлал

зэрэг болно.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2012 оны жилийн ажлын тайлан

Page 14: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

д/д Хэрэгжүүлэх арга хэмжээ Хугацаа Тайлбар

1Газрын даргын айлчлалыг зохион

байгуулах Жилдээ

3 хүртэлх орны цагаачлалын

албадад

2

Гадны орны цагаачлалын албадын

удирдлагын айлчлалыг зохион

байгуулахЖилдээ

ЭСЯамд болон цагаачлалын

албадын гадаад харилцааны

хүмүүстэй хамтарч зохион

байгуулна

3 ОУШХБайгууллагын төслийн хүрээнд

гадаад, дотоод сургалтанд хамруулах

Жилдээ Төслийн менежер Кийрэнтэй

хамтран ажиллана

4

КОЙКА-н төслийг эхлүүлэх талаар

БНСУ-ын цагаачлалын алба, КОЙКА-н

ТГазартай ажиллахЖилдээ Яриа хэлэлцээг үргэлжүүлнэ

Гадаад харилцааны чиглэлээр хийгдэх ажлууд

Page 15: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ ГАЗРЫН

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ

Зорилго

Энэхүү стандартын зорилго нь Гадаадын иргэн, харьяатын асуудал

эрхлэх газрын ажилтан, албан хаагчдаас Монгол Улсын хууль тогтоомж,

төрийн албаны зарим, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэх, албан

үүргээ мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэж, хууль

тогтоомжийн хүрээнд иргэн, байгууллагад хүнд суртал, чирэгдэлгүй

түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, байгууллагын өмнө тавигдсан зорилго,

зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахад оршино.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Гадаадын иргэн, харьяатын асуудал эхрлэх газар /цаашид Газар гэх

/нь Гадаадын иргэний эх зүй байдлын тухай, Харьяатын тухай хууль

болон бусад хобогдох эрхийн актыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

хяналт тавих, төрийн захиргааны байгууллагуудын гадаадын иргэн,

харьяалалгүй хүн, харьяат, цагаачлалын асуудалтай холбогдсон үйл

ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн чиг үүрэгтэй, энэ чиг үүргээ

ажил үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлдэг үйлчилгээний байгууллага

юм.

Page 16: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

1.2 Энэ стандартыг Газрын нийт албан хаагчид дагаж мөрдөнө.

1.3 Энэ стандарт нь төрийн албыг зөв явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн

зэрэгцээ албан хаагчдыг холбогдох хууль тогтоомж болон тухайн албан

тушаалын чиг үүрэг, хэм хэмжээг чанд биелүүлэхэд чиглэгдэнэ.

Хоёр. Үйлчилгээний зарчим

2.1 Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх

2.2 Байгууллагын болон төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн

дээдлэх

2.3 Ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй,

үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх

2.4 Соёлтой, шуурхай үйлчилгээг эрхэмлэх

2.5 Дэвшилтэт арга барилыг эрэлхийлэх

Page 17: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Гурав. Үйлчилгээнд тавигдах шаардлага

3.1 Үйлчлүүлэгчийг угтах

Үйлчлүүлэгчтэй мэндэлж угтах

Эелдэг, оновчтой, зөв үг хэллэг хэрэглэн үйлчлүүлэгчийн өөдөөс нь харж,

хүндэтгэлтэй хандан сонсогдохоор ярих

Үйл хөдлөл, зан үйлээрээ найрсаг байх

3.2 Үйлчлүүлэгчийн зорилтыг тодорхойлох

Үйлчлүүлэгчийн үг яриаг анхааралтай, таслалгүй, хүлээцтэй сонсох

Үйлчлүүлэгчийн зорилтыг ойлгож, түүнийг ханган ажиллах талаар

санаачилга гарган ажиллах

Page 18: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

3.3 Үйлчлүүлэгчид үйлчлэх

Үйлчлүүлэгчтэй харилцахдаа албаны соёлтой асуулт,

хэллэгийг хэрэглэх

Шаардлагатай тохиолдолд байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг

тайлбарлах

Асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд бүрэн шийдвэрлэж өгөх

Хугацаа шаардагдах асуудлаар хандсан тохиолдолд тодорхой хугаацааг

зааж өгөх

Үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээ, мэдээлэл, гарын авлага, бусад

материалаар хангах

Зөрчил гаргасан үйлчлүүлэгчид тухайн нөхцөл байдлыг эелдэг боловсон

байдлаар тодорхой тайлбарлан, хэрхэн шийдвэрлэх талаар хууль зүйн

үндэслэлтэй зөвлөгөө өгөх

Албан хаагчийн бууруугаас алдаа, үл ойлголцол гарсан тохиолдолд

“Уучлаарай, энэ миний бидний, манай ажилтны буруугаас боллоо” гэж

алдаагаа шударгаар хүлээн зөвшөөрч, нэн даруй засах арга хэмжээ авна.

3.4 Тухайн үйлчүүлэгчид талархал илэрхийлэн үйлчилгээг дуусга

Page 19: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Дөрөв. Албан хаагчдын хувцаслалт, гадаад төрөх

4.1 Албан хаагч нь ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх

хугацаанд дүрэмт хувцас цэвэр нямбай өмсөж, үнэмлэх, тэмдгийг

иж бүрдлээр хэрэглэнэ.

4.2 Албан хаагчийн гутал, ботинк нь хар болон хар бараан өнгөтэй

байх бөгөөд тогтмол тосолсон /өнгөлсөн/ байна.4.3 Эмэгтэй албан

хаагчид нь хар буюу биеийн өнгөтэй трико, ноосон өмд /өмд

зориулалтынх байна/ өмсөж болно.

4.4 Албан хаагч албаны хувцсыг энгийн хувцастай хольж өмсөх,

өнгө загварыг өөрчлөх, энгийн хувцастайгаар албан үүрэг

гүйцэтгэхийг хориглоно.

4.5 Албан хаагчийн гаднах төрх нь цэвэр нямбай, соёлтой, ажил

хэрэгч, даруу төлөв байж, үйлчлүүлэгчдэд таатай сэтгэл

төрүүлэхүйц байна.

Page 20: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

4.6 Хэт том, тод өнгийн буюу олон бөгж, бугуйвч, үсний боолт, хавчаар

зэрэг гоёл чимэглэлийн хэт содон зүйлсийг албан үүрэг гүйцэтгэх үедээ

хэрэглэхийг хориглоно.

4.7 Нүдний шил /контакт линз/ өнгөгүй тунгалаг байна. Хар өнгийн

шил зүүж үл болно.

4.8 Эрэгтэй албан хаагч нь үсээ сайтар самнасан, богино засалттай

байх бөгөөд үсийг бүрэн хусах, байгалийн бус өнгөөр будах, урт, хууз

сахал тавихыг, эмэгтэй албан хаагч нь тод өнгөөр будах, урт үсийг

задгай тавихыг тус тус хориглоно.

4.9 Үйлчлүүлэгчтэй харилцан итгэлцсэн орчинг бүрдүүлэх, албан

хаагч үйлчлүүлэгчийн хооронд ижил түвшний харилцааг бий

болгоход онцгой анхаарна.

4.10 Үйлчлүүлэгчийн зүгээс ирэх тааламжгүй харьцаанд автахгүй

эелдэг, тайван байж сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлтийг

илэрхийлэхгүй аль болох хүлээцтэй хандана.

Page 21: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Тав. Утсан харилцаа болон цахим шуудангаар харилцах

5.1 Харилцуурыг “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

сонсож байна” гэж хэлж авах бөгөөд ямар асуудлаар хэн хандаж

байгааг лавлан, үйлчлүүлэгчтэй ойлгомжтой, тодорхой, товч үгээр

харилцана.

5.2 Утсаар гадагш холбогдон мэдээлэл авах буюу хариу өгөхдөө ажил

албан тушаал, нэрээ хэлж, яагаад ярих болсноо заавал тайлбарлана.

5.3 Ажлын цагаар албан хаагч нь албаны утсаар үйлчлүүлэгчид

зөвлөгөө мэдээлэл өгнө. Албан хаагч үйлчилгээ үзүүлэж байх үедээ

гар утсаар ярихыг хориглох бөгөөд зайлшгүй шаардлага гарвал

үйлчлүүлэгчээс уучлалт хүсэж богино хугацаанд ярина. Ажлын

цагаар гар утасны хонхыг чимээгүй тохиргоонд байлгана.

5.4 Үйлчлүүлэгчийн хүссэн мэдээллийг тухай бүр өгөх ба мэдээллийг

шууд өгөх боломжгүй тохиолдолд хэзээ, хэрхэн мэдээлэх тухайгаа

үйлчлүүлэгчид тайлбарлан өгнө.

Page 22: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

5.5 Үйлчилгээг өөр албан хаагчид шилжүүлэх тохиолдолд “Та одоо манай

................../албан тушаал/.............../нэр /-тэй ...............дугаарын утсаар

холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу ” гэж хэлнэ.

5.6 Тухайн үйлчлүүлэгчийн сонирхсон асуултанд бүрэн хариулж

“Баярлалаа, баяртай” гэж хэлээд яриаг дуусгана.

5.7 Цахим шуудангаар ирсэн хүсэлтэд ажлын 1 өдөрт багтаан тодорхой

цэгцтэй хариу илгээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг авах эх сурвалжийг

“……хууль, цахим хуудаснаас авна уу, гэх мэт” тодорхой зааж өгнө. “Та

Монгол Улсад тавтай морилно уу, сайхан аялаарай” гэж дуусган өөрийн

нэр албан тушаалыг бичнэ.

5.8 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын үйл ажиллагааны

талаарх мэдээллийг байгууллагын цахим хуудас, хэвлэл мэдээллийн

хэрэгслээр дамжуулан сурталчилна.

5.9 Газар нь үйл ажиллагааны онцлог, хэрэгцээтэй мэдээллийг олон

нийттэй харилцан /хэвлэлийн төлөөлөгч/ асуудал хариуцсан ахлах

мэргэжилтнээр дамжуулан иргэд,олон нийтэд тухай бүр тогтмол хүргэнэ.

Page 23: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Зургаа. Үйлчилгээний үед хориглох зүйл

6.1 Албан хаагч ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага болон

үйлчлүүлэгч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж

болзошгүй аливаа байдал гарах

6.2 Үйлчлүүлэгчтэй харьцахдаа өөр хүмүүстэй зэрэг ярих, анхаарлаа өөр зүйлд

хандуулан, өөр тийш харж ярих, үндэслэлгүйгээр хүлээлгэх, тэдний тавьсан

асуултанд үндэслэлгүйгээр хариулахаас татгалзах зэргээр бүдүүлэг зан авир

гаргах

6.3 Үйлчлүүлэгчийг ялгаварлаж хандан, алагчлан гадуурхах, үл тоомсорлосон

сэтгэгдэл төрүүлэхүйц үйлдэл хийх, хүнд суртал гарган үндэслэлгүй

чирэгдүүлэх, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн

талаар маргах, уурлах, үгүйсгэх, өөрийг нь шалтгаангүйгээр буруутгах, танил

тал харж, хувийн ашиг сонирхлын үүднээс хандах, бусдын нөлөөнд автах,

аливаа иргэн болон байгууллагын эрх ашгийг илүүд үзэх

6.4 Үйлчлүүлэгчтэй маргалдах, хэл амаар доромжлох, дэл сул ач холбогдолгүй

үг яриа, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, залхсан, эсвэл уцаарласан

өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргах

Page 24: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

6.5 Үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлтийг үл тоомсорлон ач холбогдлын

бууруулах бие даан шийдвэрлэх боломжтой асуудлыг хариу өгөхгүй орхих,

гуравдагч этгээдийг буруутан болгох, бусдад шилжүүлэх зэрэг зохисгүй байдал

гаргах

6.6 Ажил үүргийн дагуу олж авсан үйлчлүүлэгчийн хувийн болон албаны

нууцтай холбоотой мэдээллийн талаар бусдад ярих, тараах дэлгэрүүлэх,

урвуулан ашиглах

6.7 Үйлчлүүлэгчээс шан харамж, бэлэг сэлт, бусад санхүүгийн туслалцаа шууд

болон шууд бусаар хүлээн авах

6.8 Ажилд төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах, худал мэдээлэл

өгөх буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж, цаг

алдуулах

6.9 Ажил үйлчилгээ үзүүлж буй үед ном, сонин унших, хөгжим сонсох, тоглоом

тоглох, мессенжерт орж чатлах

6.10 Бага насны хүүхдээ ажил дээрээ авч ирэх, ажлын цагаар албан конторт

амрах

6.11 Үйлчлүүлэгчийн хажууд албан хаагчид хоорондоо зүй бус харилцаж,

маргалдах

Page 25: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Долоо. Хүлээлгэх хариуцлага

7.1 Энэхүү стандартыг зөрчин албан хаагчид зөрчлийг илрүүлсэн хэлтэс,

тасгийн дарга, ахлах мэргэжилтэн нар тухай бүрт нь сануулах ба нэг төрлийн

зөрчлийн 2 удаа сануулснаас хойш 1 сарын хугацаанд дахин зөрчил гаргавал

Удирдлагын зөвлөлийн хуралд санал оруулж хэлэлцүүлнэ.

7.2 Удирдлагын зөвлөл нь зөрчлийг хянан хэлэлцэж, Газрын даргын

тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.

Найм. Бусад

8.1 Энэxүү стандартын хэрэгжилтэд Хэлтсийн дарга, Албаны дарга нар өдөр

тутам тусгай бүртгэл хөтөлж xяналт тавина.

8.2 Стандартын биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж Удирдлагын

зөвлөлийн, хурлаар хэлэлцүүлж, дүнг хамт олонд мэдээлнэ.

8.3 Энэxүү стандарт нь албан xаагчийн ажлыг дүгнэж албан тушаал дэвшүүлэх,

шагнал урамшуулал олгох хөшүүрэг, шалгуур үзүүлэлт болно.

Page 26: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар
Page 27: гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар