22
Мал амьтны эмгэгших үндсэн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам Б.Сандагдорж ХААИС, Мал эмнэлгийн сургууль

Animal disease etiology

Embed Size (px)

Citation preview

Page 1: Animal disease etiology

Мал амьтны эмгэгших үндсэн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга

зам

Б.СандагдоржХААИС, Мал эмнэлгийн сургууль

Page 2: Animal disease etiology

Өвчний тухай ойлголтАмьтны биемахбодь гадаад орчин хоёрын хоорондын зохицол хямарсан үед үүсэн хөгжиж, амьтны бие махбодийн үйл ажиллагаа нь эмгэгт байдалд нэрвэгдэн, ашиг шимийн хэрэгцээт чанараа алдах явдлаар тодорхойлогддог бие махбодийн хэвийн биш байдлыг ӨВЧИН гэнэ.

Өвчний шалтгаан

Гадаад (Физик, хими, биологийн болон механик)Дотоод (мэдрэлийн, бодис солилцооны, удамшлын)

Page 3: Animal disease etiology

Монгол орны байгаль, цаг уурын нөхцөл бэлчээрийн малын биед үзүүлэх нөлөө

Эерэг Сөрөг Зун намар Өвөл хавар

Өөриймших ОндоошихБэлчээрийн мал

• Амьдын жин +• Дархлаа +• Тэжээл усан хангамж +• Ашиг шим +• Өвчлөл хорогдол -

•Амьдын жин -• Дархлаа -• Тэжээл усан хангамж -• Ашиг шим -• Өвчлөл хорогдол +

Page 4: Animal disease etiology

Өвчний ангилал

ХалдвартБактери, вирус, мөөгөнцөр г.м

ПаразиттахГадна , дотно шимэгч

ХалдваргүйДотрын, мэс заслын, эх барихын, бодис солилцооны

Page 5: Animal disease etiology

Халдварт өвчин өөрийн гэсэн өвөрмөц үүсгэгчтэй

Халдварт өвчтэй мал, амьтан өөрөө халдварын үүсгэгчийг эрүүлд тараан дэлгэрүүлэх эх булаг болдог

Халдварт өвчин өөрийн зүй тогтлын дагуу үүсч хөгжих шаталсан явц, урсгал үеүдтэй

Халдварт өвчин заавал нууц үетэй

Халдварт халдваргүй өвчний ялгаа

Page 6: Animal disease etiology

Дахин сэргэж буй өвчнүүд

• Шүлхий ( 1974, 2000, 2001, 2004, 2010, 2013, 2014, 2015)• Хонины цэцэг ( 1977, 2006, 2015)• Ямааны цэцэг ( 1967, 2008 )• Томуу ( 1974, 1984, 1994, 2007, 2011. 2013)• Гахайн сонгомол мялзан ( 1982, 2007, 2014, 2015 )• Галзуу• Боом• Хонь, ямааны сохор догол

Page 7: Animal disease etiology

Шинээр оношлогдож буй өвчнүүд

• Хонь, ямааны уушигны аденоматоз• Хэл хөхрөх• Баруун Нилийн халуурал• Гахайн үржил-амьсгалын замын хам шинж• Хачигт борреллёз ( Лаймын өвчин )•Хачигт энцефалит•Шувууны томуу• Ньюкаслийн өвчин• Үхрийн уушигны синсициал вирусийн халдвар• Адууны үений халдварт үрэвсэл гэх мэт

Page 8: Animal disease etiology
Page 9: Animal disease etiology

Халдварт өвчний гаралт аймаг, нийслэлээр,

2014 оны эхний хагас жил

Халдварт өвчний гаралт аймаг, нийслэлээр, 2014 оны эхний

хагас жил

Page 10: Animal disease etiology

2015 оны эхний хагас жилийн байдлаар Булган аймагт галзуу, цусан халдварт, ДХХ, дуут хавдар, колибактериоз, шөвөг яр дуут хавдар зэрэг халдварт зэрэг өвчнүүд гарсан байна.

Page 11: Animal disease etiology

Дотрын халдварт хордлого өвчин

Шалтгаан: Clostridium perfringens бүлгийн С, Д хэвшлийн бактери үүсгэх бөгөөд эдгээрийн ялгаруулсан хор нь хонь, ямааны нарийн гэдэсний ханаар шимэгдэн бүх биед нь тархан өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм.

Шинж тэмдэг. Өвчний нууц үе хэдхэн

цаг байна. Хэт цочмог явц нь хурга, тарга хүч сайтай хонинд тохиолдох бөгөөд гэнэт идэхээ болих, хөдөлгөөний зохицол алдагдан гуйвж дайвах, ам хамраас хөөстэй шингэн гоожих, цустай чацга алдах, шилэн хүзүү нь татаж шүдээ хавирах, шүлс гоожих, амьсгаадах, таталдан унаж тасралтгүй тийчлэх зэрэг шинж тэмдэг илэрч гэнэт юм уу 2–3 цаг болоод үхнэ.

Page 12: Animal disease etiology

Цусан халдвартЦусан халдвар нь таван хошуу мал, олон

төрлийн мал амьтан өвчилдөг үжилт хурц халдварт өвчин юм.

Шалтгаан: P.multocida бактериШинж тэмдэг: . Өвчилсөн малын хөдөлгөөн

багасаж ус тэжээлээс гарч чичирч зогсоно. Зүрхний цохилт амьсгалын тоо түргэсэж, зүрхний хэм алдагдана. Ил үзэгдэх салст бүрхүүлүүд улайж чих унжих ба нүд үрэвсэж нулимс гоожно. Өвчний ил шинж тэмдэг илэрснээс хойш 3–4 цагийн дотор үхнэ.

Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Цусан халдвар өвчин гарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

Page 13: Animal disease etiology

Галзуу өвчин Бүх төрлийн бүлээн цуст амьтдын төв мэдрэлийн системийг гэмтээгч

вирусээр үүсгэгддэг, үхлээр төгсдөг, цочмог явцтай, хүнд халдварладаг зооантропоноз өвчин юм.

Галзуурсан амьтны хазсан шарх нь толгойноос хэр зэрэг хол байгаа, аль хэр гүнзгий хазсан зэргээс шалтгаалан нууц үе нь хэдэн долоо хоногоос жил хүртэлх хугацаанд үргэлжлэх боловч дунджаар 2–8 долоо хоногийн дотор эмнэлзүйн шинж тэмдэг илэрнэ. Өөрөөр хэлбэл төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна. Өвчний явцыг номойрол, сэрлийн ба саажилтын гэж 3 хувааж үзнэ. Эхний үе шатанд мал амьтан дуу чимээ, гэрлийн нөлөөнд хэт мэдрэмтгий болох, залгиурын саажилтын улмаас тэжээлийн дуршил буурч хүүхэн хараа өргөсөх, зовхинд цус хурах, биеийн халуун нэмэгдэнэ. Энэ үе  12 цагаас 3 хүртэл хоног үргэлжилнэ. Сэрлийн шатанд мэдрэлийн эрхтний үйл ажиллагаа алдагдан залгиур, завжны булчингийн тал саажилт үүсснээр шүлс их хэмжээгээр гадагшлах, мал, амьтны зан төрх өөрчлөгдөн догшин болох, бусад мал, хүн рүү дайрах, хүүхэн хараа нарийсан биеийн халуун улам нэмэгдэнэ. Цусны эргэлт болон амьсгалын төвийн үйл ажиллагаа алдагдана.

Саажилтын үе шатанд өвчтэй сүргээсээ хоцрох, шүлс ялгаралт, хэрхнэгийн хөдөлгөөн зогсох, амьсгалахад бэрхшээлтэй болж, залгиурын саажилтаас шалтгаалан тэжээлээ залгиж чадахгүй болж биеийн булчин чичрэх, хөдөлгөөний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдэг үзүүлэн 3–6 хоногийн дотор үхнэ.

Page 14: Animal disease etiology

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Вакцинжуулалт Ариутгал, халдваргүйжүүлэлт Хорио цээрийн дэглэмМэдээлэл

Page 15: Animal disease etiology

       Халдварт өвчин гарсан үед мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

 • Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын

эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх ;

• Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх ;

• Мал сүрэгт тарга хүч сайн авахуулах, тарга хүчийг тогтоох, хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих ;

•  Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах ;

•  Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх ;

• Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;

• Өвчтэй, өвчний сэжигтэй мал, амьтан болон үхсэн малын хүүр сэгтэй харьцахдаа хамгаалах хувцас хэрэгслийг байнга өмсөж байх, хүн эмнэлгийн байгууллагад хандаж үзлэг, шинжилгээнд хамрагдах

Page 16: Animal disease etiology

3.1.5. “малын өвчинтэй тэмцэх” гэж өвчин үүсгэх  шалтгааныг илрүүлэн оношлох, өвчний халдварын хязгаарыг тогтоох, түүнийг таслан зогсоох, шинжлэн хянах, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй малыг ялган тусгаарлах, эмчлэх, нядлах болон устгах, халдварын голомтод цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, шавьж, мэрэгчдийн устгал хийх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, голомтот болон сэжигтэй бүсэд байгаа малыг урьдчилан сэргийлж зохиомлоор дархлаа үүсгэх, паразитын эсрэг угаалга, туулгалт, боловсруулалт хийх зэрэг арга хэмжээг;

3.1.6. “урьдчилан сэргийлэх” гэж мал өвчний халдвар авах, биед эмгэг явц, хувиралт үүсч, өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө зохиомлоор дархлаа үүсгэх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, өвчин үүсгэх шалтгаан нөхцөлийг зайлуулах, гадаад орчинд үүссэн байж болзошгүй халдварын бохирдлыг ариутган халдваргүйжүүлэх зэрэг үйл ажиллагааг;

3.1.7. “хорио цээр тогтоох” гэж богино хугацаанд тархан дэлгэрч үлэмж хохирол учруулдаг өвчин гарсан үед халдварын тархалтыг голомтод нь хязгаарлан зогсоох, устгахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг;

3.1.8. “гоц халдварт өвчин” гэж улсын хил хязгаараас үл хамааран богино хугацаанд тархаж хүн, малын эрүүл мэндэд хохирол учруулж үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх халдварт өвчнийг;

Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах хууль

Page 17: Animal disease etiology

Халдваргүй өвчний ангилал

Зүрх судасныАмьсгалынТэжээл боловсруулахШээс, бэлгийн замынБодис солилцооныГэмтэл, бэртэлХордлогууд

Page 18: Animal disease etiology

Гэдэсний үрэвсэл- энтероколитШалтгаан: Чанар муутай,

нэг төрлийн тэжээлээр тэжээх, хордлого, аминдэм дутагдах, тэжээлийн бус зүйл идэх

Шинж тэмдэг: биеийн байдал сулрах, тэжээл идэх дуршилгүй болох, биеийн халуун 1-1,5 хэмээр нэмэгдэх, чацга алдах г.м

Урьдчилан сэргийлэх:Арчилгаа, маллагаа тэжээллэгийн нөхцлийг сайжруулах

Page 19: Animal disease etiology

Паразиттах өвчнүүдМалын арьс үсэнд шимэгчлэгч (хачиг, хөх ширх, хамуу, шалз) болон ходоод гэдсэнд шимэгчлэгч шимэгч бөөрөнхий хорхойнууд, уушгины хорхой, нүдэнд шимэгчлэгч хорхой, хамрын болон арьсны гуур, малын эргүү, бэтэг гэх мэт

Page 20: Animal disease etiology

Бэтэг өвчний биологи

Page 21: Animal disease etiology

Эмийн бодисын хуримтлал

(Ивермектин)

Үхэр, хонь:Үхэр, хонины мах болон гэдэс дотрыг эмчилгээ хийснээс хойш 42 хоногийн дотор хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Хээлтэй гунжин үнээ болон хээлтэй үнээ, хонинд төллөхөөс 60 хоногийн дотор хэрэглэж болохгүй.Гахай: Гахайн махыг эмчилгээ хийснээс хойш 28 хоногийн дотор хүнсэнд хэрэглэхийг хориглоно.

Page 22: Animal disease etiology

Анхаарал тавьсанд баярлалаа