10
Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт 1 МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ҮНДСЭН АРГУУД БА МЭДЭЭЛЛИЙН АНХАН ШАТНЫ БОЛОВСРУУЛАЛТ 1. Статистик мэдээлэл цуглуулах үндсэн арга зам Нийгэм эдийн засгийн судалгаа шинжилгээ нь юуны өмнө судлах зүйлийнхээ шинж төлөв, хөгжил хөдөлгөөн, мөн чанар, онцлогийг тал бүрээс нь тусгасан бодит мэдээлэлд тулгуурладаг. Түүний нэг гол бүрэлдэхүүн нь статистик мэдээлэл юм. Ийм ч учраас статистикийн гол үүрэг бол нийгэмд болж буй үйл явдлыг үнэн бодит тоогоор, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар илэрхийлэх явдал байдаг. Статистикийн мэдээллийг цуглуулж, боловсруулах ажил нь дараах 5 үе шатыг дамжина. Үүнд: 1. Юмс үзэгдлийн байр байдал, хөгжил хөдөлгөөнийг илэрхийлэх үзүүлэлтийн систем, аргачлал боловсруулна 2. Судалгаа, шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйн бэлтгэл хангах, зорилгоо тодорхойлох 3. Мэдээ цуглуулах буюу ажиглалт явуулах 4. Нэгтгэлт, бүлэглэлт хийх 5. Боловсруулалт судалгаа хийх. Эхний шатанд удирдлага, төлөвлөлт, бэлтгэл хяналт шалгалтад зайлшгүй шаардлагатай статистикийн мэдээллийг бүрдүүлэх, зорилтыг хангахуйц үзүүлэлтийн системийг бий болгож тооцох аргачлал боловсруулна. Дараагийн шатанд ажиглалт явуулах, мэдээг боловсруулах тодорхой программ, шаардлагатай аргачлал, заавар маягт боловсруулах, мэдээг хүлээн авах арга, технологийг сонгох, зохион байгуулалтын төлөвлөгөө зохиох зэрэг ажил хийнэ. Ажиглалт явуулсны дараа цуглуулсан мэдээллээ онцлог шинж ижил төстэй байдлаар нь ангилан нэгтгэж эхэлнэ. Үүнийг бүлэглэлт товчоололтын үе шат гэнэ. Сүүлчийн шатанд нэгтгэн бүлэглэж, товчоолсон тоо материал, төрөл бүрийн үзүүлэлтүүдийг үндэслэн тухайн юмс үзэгдлийн аль нэг тодорхой хэсэгт буюу бүхэлд нь динамик болон хүчин зүйлсийн шинжилгээ хийнэ. Иймээс энэ үе шат нь статистик шинжилгээ судалгааны хамгийн гол үед тооцогддог. Боловсруулалтын үе шатанд компьютер ашиглан статистик болон, математик загварын сан хэрэглэснээр судалгааны ажил өргөн агуулгатай болж төрөл бүрийн тооцоо хийх илүү бололцоотой болно. Статистик сан гэдэг нь баримт сэлтийг шилж сонгох, юмс үзэгдлийн хоорондын хамаарлыг нь илүү бүрэн тодруулах, тэдгээрийн статистик магадлалын түвшинг тогтооход хэрэглэгддэг орчин үеийн аргачлалуудын нийлбэр цогц юм. Үүнд: Регрессийн шинжилгээ, Корреляцийн шинжилгээ, Хүчин зүйлсийн шинжилгээ зэрэг статистик шинжилгээ дүгнэлтийн олон төрлийн аргачлалууд орно. Орчин үеийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хөгжил, зах зээлийн олон талт харилцаа холбоо улам гүнзгийрч байгаа нь мэдээллийг шуурхай олж авах, үйл ажиллагаандаа хэрэглэх, оновчтой арга аргачлалаар боловсруулж удирдлагын шийдвэр гаргахад үндсэн тулгуур болгон ашиглах явдал чухлаар тавигдаж байна.

Lekts 2. statistik ajilglalt echnee

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lekts 2.  statistik ajilglalt echnee

Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт

1

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ҮНДСЭН АРГУУД БА МЭДЭЭЛЛИЙН АНХАН

ШАТНЫ БОЛОВСРУУЛАЛТ

1. Статистик мэдээлэл цуглуулах үндсэн арга зам

Нийгэм эдийн засгийн судалгаа шинжилгээ нь юуны өмнө судлах зүйлийнхээ шинж

төлөв, хөгжил хөдөлгөөн, мөн чанар, онцлогийг тал бүрээс нь тусгасан бодит мэдээлэлд

тулгуурладаг. Түүний нэг гол бүрэлдэхүүн нь статистик мэдээлэл юм. Ийм ч учраас статистикийн

гол үүрэг бол нийгэмд болж буй үйл явдлыг үнэн бодит тоогоор, олон улсын хэмжээнд хүлээн

зөвшөөрөгдсөн аргачлалаар илэрхийлэх явдал байдаг.

Статистикийн мэдээллийг цуглуулж, боловсруулах ажил нь дараах 5 үе шатыг дамжина.

Үүнд:

1. Юмс үзэгдлийн байр байдал, хөгжил хөдөлгөөнийг илэрхийлэх үзүүлэлтийн систем,

аргачлал боловсруулна

2. Судалгаа, шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйн бэлтгэл хангах,

зорилгоо тодорхойлох

3. Мэдээ цуглуулах буюу ажиглалт явуулах

4. Нэгтгэлт, бүлэглэлт хийх

5. Боловсруулалт судалгаа хийх.

Эхний шатанд удирдлага, төлөвлөлт, бэлтгэл хяналт шалгалтад зайлшгүй шаардлагатай

статистикийн мэдээллийг бүрдүүлэх, зорилтыг хангахуйц үзүүлэлтийн системийг бий болгож

тооцох аргачлал боловсруулна.

Дараагийн шатанд ажиглалт явуулах, мэдээг боловсруулах тодорхой программ,

шаардлагатай аргачлал, заавар маягт боловсруулах, мэдээг хүлээн авах арга, технологийг

сонгох, зохион байгуулалтын төлөвлөгөө зохиох зэрэг ажил хийнэ.

Ажиглалт явуулсны дараа цуглуулсан мэдээллээ онцлог шинж ижил төстэй байдлаар нь

ангилан нэгтгэж эхэлнэ. Үүнийг бүлэглэлт товчоололтын үе шат гэнэ.

Сүүлчийн шатанд нэгтгэн бүлэглэж, товчоолсон тоо материал, төрөл бүрийн

үзүүлэлтүүдийг үндэслэн тухайн юмс үзэгдлийн аль нэг тодорхой хэсэгт буюу бүхэлд нь динамик

болон хүчин зүйлсийн шинжилгээ хийнэ. Иймээс энэ үе шат нь статистик шинжилгээ

судалгааны хамгийн гол үед тооцогддог.

Боловсруулалтын үе шатанд компьютер ашиглан статистик болон, математик загварын

сан хэрэглэснээр судалгааны ажил өргөн агуулгатай болж төрөл бүрийн тооцоо хийх илүү

бололцоотой болно.

Статистик сан гэдэг нь баримт сэлтийг шилж сонгох, юмс үзэгдлийн хоорондын хамаарлыг нь

илүү бүрэн тодруулах, тэдгээрийн статистик магадлалын түвшинг тогтооход хэрэглэгддэг

орчин үеийн аргачлалуудын нийлбэр цогц юм. Үүнд: Регрессийн шинжилгээ, Корреляцийн

шинжилгээ, Хүчин зүйлсийн шинжилгээ зэрэг статистик шинжилгээ дүгнэлтийн олон төрлийн

аргачлалууд орно.

Орчин үеийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хөгжил, зах зээлийн олон талт харилцаа холбоо

улам гүнзгийрч байгаа нь мэдээллийг шуурхай олж авах, үйл ажиллагаандаа хэрэглэх, оновчтой арга

аргачлалаар боловсруулж удирдлагын шийдвэр гаргахад үндсэн тулгуур болгон ашиглах явдал

чухлаар тавигдаж байна.

Page 2: Lekts 2.  statistik ajilglalt echnee

Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт

2

Аливаа бизнесийн талбарт ажиллаж буй менежерууд өөрийн үйл ажиллагаанд чухал

Шаардлагатай мэдээллийг хэд хэдэн арга замаар цуглуулан авч болно. Үүнд:

а. Дотоод тайлан мэдээлэл

Пүүс борлуулалт, ашиг, гүйлгээний зардал, материалын нөөц, бэлэн мөнгө зэрэг

үзүүлэлтүүдийг илэрхийлдэг дотоод тайлангийн систем байдаг. Компьютер мэдээллийн сүлжээг

хэрэглэснээр дотоод тайлангийн шуурхай систем бий болгож үүгээрээ удирдлага, салбар нэгжүүдийг

өдөр бүр хэдхэн секундын дотор шаардлагатай мэдээллээр хангаж чаддаг байна. Энэхүү тайланд

бодит гүйцэтгэл, төлөвлөгөө болон урьд оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлтүүд тусгагддаг.

б. Асуулгын аргаар мэдээллийг ихэвчлэн гаднаас цуглуулна.

Энэ үед асуудлаа яг оновчтой зөв тодорхойлж чадвал үр дүнд хүрнэ. Асуулгын аргаар мэдээлэл

цуглуулах нь өөрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх, цаашид шаардлагатай арга хэмжээ авах нөхцлийг

бүрдүүлнэ.

в. Ажиглалт хийх.

Статистик үүднээс энэ нь мэдээллийг тусгай зохион байгуулалт, программ, урьдчилан

төлөвлөсөн арга замаар цуглуулдгаараа өмнөх 2 аргаас ялгаатай. Ажиглалтын тусламжтайгаар

мэдээлэл цуглуулах үед нийгэм эдийн засгийн аль нэг томоохон үзэгдлийг бүрэн судлах, үйлдвэр

пүүсийн хэмжээнд зах зээл, хэрэглэгчдийн талаар илүү тодорхой мэдээлэлтэй болох зорилтыг

шийдвэрлэнэ.

2. Статистик ажиглалт

Шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан төлөвлөсөн тодорхой программын үндсэн дээр

зохион байгуулалттайгаар тоо баримт цуглуулах ажлыг статистикийн ажиглалт гэнэ.

Аливаа судалгааны ажил анхдагч мэдээлийг цуглуулахаас эхэлнэ. Ийм учраас ажиглалт

бол судалгааны эхний шат юм.

Цуглуулж байгаа анхны тоо баримт дутуу дулимаг буруу байвал цаашдын судалгаа хангалттай

зөв байх үндэсгүй болно. Иймд үнэн зөв тоо материал цуглуулах, түүнийг нарийн шалгах нь

статистик ажиглалтын гол зорилго юм.

Тухайн статистикийн шинжилгээний зорилго агуулгаас шалтгаалж анхдагч, тоо материалыг

цуглуулж авах үндсэн арга зам,: түүний бүтэц өөр өөр байна. Жишээ нь: Хүн амын нас, хүйс,

боловсрол, ажил эрхлэлтийн байдлыг мэдье гэвэл хүн амыг нэг бүрчлэн бүртгэж тооллого

явуулна. Тухайн нутаг дэвсгэрт ямар нэрийн, ямар сортын бараа их эрэлттэй байгааг мэдэхийн

тулд худалдааны цэгүүдэд хүн амын эрэлт, түүний хангагдсан байдалд шууд бүртгэл явуулах

замаар гүйцэтгэнэ. Социологийц төрөл бүрийн судалгааг мөн ийм чиглэл зарчмуудыг

баримтлан явуулна.

Тооллого, бүртгэлийг ямар ч байдлаар явуулж анхдагч материал цуглуулсан статистик

ажиглалтын үр дунд цуглуулсан мэдээлэл нь түүнийг зохих ѐсоор боловсруулсны дараа үнэн

зөв, нийтлэг дугнэлт гаргаж чадахаар байх ѐстой.

Түүнчлэн аль болох богино хугацаанд нилээд бүрэн дүүрэн мэдээлэл олж авах явдал

статистик ажиглалтын мөн нэг зорилго юм.

Статистик ажиглалтын программ зохион байгуулалтын төлөвлөгөө

Статистик ажиглалт нь өөрийн программ, зохион байгуулалтын төлөвлөгөөтэй байх ѐстой.

Ажиглалтын үр дүн нь түүний бэлтгэлийг хэр зэрэг хангаснаас шалтгаална.

Page 3: Lekts 2.  statistik ajilglalt echnee

Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт

3

Бэлтгэл ажлын хүрээнд:

Анхдагч тоо материалыг ямар аргаар, ямар хэрэгсэл ашиглан, ямар хугацаанд цуглуулах,

түүнийг хэрхэн шалгах, цуглуулсан материалаа боловсруулах арга технологио тогтоосон байх

шаардлагатай.

Статистик шинжилгээний зорилтын дагуу ажиглалт явуулах нийт нийдэм (объект) ажиглалтын

болон нийдмийн нэгж, программын асуудал зэргийг тодорхойлно.

Судалгаа явуулсны эцэст хариу авбал зохих асуултын жагсаалтыг ажиглалтын программ гэнэ.

Ажиглалтын программыг боловсруулахад дараах зарчмуудыг баримтлана. Үүнд:

- Программд зайлшгуй шаардлагатай үндсэн хамгийн гол асуудлыг тусгах

- Программын асуулт бие биетэйгээ утга агуулгын хувьд нягт уялдаатай

- Программын асуулт өмнө явуулсан судалгааны асуулттай харьцуулагдахуйц байх

- Асуултууд мащ энгийн товч, ойлгомжтой, тодорхой байх.

Программыг карт, бланк, маягт дээр хэвлэж тараадаг. Программын асуудал бүрийг судалгаанд

хамрагдаж байгаа хүмүүс адил ойлгосон байх ѐстой. Зарим үед программын асуултыг нийтэд зөв

ойлгуулахын тулд тайлбар, тодотгол хийдэг. Жишээ нь: Хүн амын тооллогын үед "боловсрол" гэсэн

асуултын дэргэд дээд, тусгай дунд, бүрэн дунд гэх мэтээр тодотгол тайлбар хийсэн байдаг.

Ажиглалтын программыг жагсаалтын, картын гэж хоѐр хуваадаг. Ажиглалтын нэгж

бүрт тусгай карт зориулсан байвал картын, хэд хэдэн нэгжийг нэг хуудсанд бичсэн байвал

жагсаалтын программ гэнэ.

Ажиглалтын программыг зохиохдоо тавьсан асуултанд аль болох цөөн үгээр хариулахаар

хийвэл зохимжтой. Өөрөөр хэлбэл "тийм", "үгүй" гэх буюу тайлбар тодотголын (хариултын) доогуур

шууд зурах, эсвэл тоо бичихээр бодож хийх нь ашигтай. Энэ нь ажиглалтыг түргэн шуурхай явуулахад

ач холбогдолтой юм.

Картын болон жагсаалтын программ нь өөрийн давуу бөгөөд дутагдалтай талтай. Картын программд

ажиглалтын нэг нэгжийг бүртгэдэг тул олон асуудал багтаадаг. Гараар бүлэглэлт товчоололт хийхэд

хялбар (салгаж ангилалт хийж болдог). Дутагдалтай тал нь цаас их зарцуулдаг, бүртгэл явуулахад

хаяглалтыг дахин бичих болдог учир хөдөлмөр, цаг илүү зарцуулна.

Ажиглалтын объект

Статистикийн судалгаанд хамрагдах ижил төрлийн юмс үзэгдлийг ажиглалтын объект гэнэ.

Ажиглалтанд хамрагдах юмс үзэгдлийг ойролцоо утгатай ижил төстэй юмс үзэгдлээс ялган зааглаж

хил хязгаарыг нь тогтоох явдал байдаг.

Ажиглалтын объектыг зөв тогтоохын тулд юуны өмнө ялган зааглах шинж тэмдгийг

оновчтой сонгож тогтоох явдал онцгой үүрэгтэй. Статистикт объектыг ялган зааглах шинж

тэмдгийг ценз гэнэ. Жишээлбэл: Хүн амын тооллогын үед тухайн хотод байнга оршин суугчдыг

тоолох уу эсвэл тооллогын үед биеэр байгаа хүн бүрийг бүртгэж тоолох уу гэсэн асуудал тавигддаг.

Өрхийн төсвийн судалгаа хийх ажиглалтын үед гэр бүл гэсэн ойлголтыг олж тогтоох чухал. Эдгээр нь

ялган зааглах шинж тэмдгүүдийг тогтооно гэсэн хэрэг.

Нийдмийн(объект) нэгж буюу ажиглалтын нэгж

Статистик судалгаанд хамрагдаж байгаа юмс үзэгдлийн нийлбэр болох ажиглалтын объектын

бүрэлдэхүүний үндсэн элемент тоо мэдээ өгөх нэгжийг ажиглалтын нэгж гэнэ.

Нийдмийн нэгж гэдэг нь үндсэн шинж тэмдгийг өөртөө шууд агуулсан статистик Ажиглалтын

объектын анхдагч элемент юм. Ийм үед нийдмийн нэгж ажиглалтын нэгж хоѐр төстэй байх

боловч тохиолдол бүхэнд адил байдаггүй. Жишээ нь: Аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн

Page 4: Lekts 2.  statistik ajilglalt echnee

Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт

4

тооллогын үед нийдмийн нэгж нь суурь машин, тоног төхөөрөмж болно. Учир нь тоног төхөөрөмжийн

техникийн үндсэн үзүүлэлт, хөдөлмөрийн бүтээмж гэсэн үзүүлэлтүүдийг суурь машин нэг бүрээр

гаргана. Харин ажиглалтын нэгж нь аж үйлдвэрийн газрууд (пүүсүүд) болно. Үйлдвэрүүдээс тоног

төхөөрөмжийн талаар судалгаа авч бүртгэл хөтөлнө.

Өөрөөр хэлбэл объектийн нэгж нь шууд тоолох нэгж, ажиглалтын нэгж нь бүртгэх нэгж болдог.

Статистик ажиглалтын төрлүүд

Статистик ажиглалтыг объектийн нэгжийг хамарсан байдал, явагдах хугацаагаар нь хэд хэдэн

төрөлд ангилна.

Статистик ажиглалтын ангилалт

Ангилах шинж тэмдэг Ажиглалтын төрөл Хэлбэрүүд

Объектийн нэгжийг

хамрах байдлаар нь

1. Нэлэнхүй 2. Хэсэгчилсэн

а. түүвэр ажиглалт б. гол хэсгийг хамарсан в. анкетын г. монограф

Явагдах хугацаагар

нь

1. Тасралтгүй буюу байнгын

2. Давтагдах 3. Нэг удаагийн

-

Судалгааны объектын бүх нэгжийг орхигдуулалгүй судалбал нэлэнхүй ажиглалт гэнэ. Жишээ

нь: хүн амын тоололго үүнд хамаарна.

Судалгааны объектын бүх элементийг хамрахгүй тийм ажиглалтыг хэсэгчилсэн гэнэ. Үүнийг

дотор нь түүвэр, гол хэсгийг хамарсан, анкетын, монограф гэж ялгана. Түүвэр ажиглалтын арга

нилээд өргөн хэрэглэгддэг.

а. Түүвэр ажиглалтын үед судалгааны объектын зарим хэсгийг нарийвчлан судалж,

түүнийхээ үндсэнд объектийн шинж чанарыг ойролцоолон тодорхойлно. Хүн амын

мөнгөн орлого, өрхийн төсвийн судалгааг ихэвчлэн түүвэр ажиглалтаар хийнэ.

б. Судалгаанд хамрагдсан объектын дотор зонхилох хувь эзэлдэг үндсэн нэгжүүдийг

тусгайлан судалбал энэ нь гол хэсгийг хамарсан ажиглалт болно. Тухайлбал, хотын хүнсний

захын үнэ, ханш, тэдгээр нь оршин суугчдын худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байгааг

судлахын тулд бүх хот, хот маягийн сууринг авахгүйгээр, хүн ам нягт суурьшсан хэдхэн

томоохон хотыг төлөөлүүлж авч судалснаар хүнсний захын үнэ, ханшийг нилээд ойролцоо үнэн

зев тодорхойлж чадна.

в. Ямар нэг үзэгдлийг судлахын тулд түүнтэй уялдаатай асуултууд гаргаж, хүмүүсээс

сайн дурын үндсэн дээр хариулт авахыг анкетын ажиглалт гэнэ.

Анкетын судалгааг орчин үед олон нийтийн санаа бодлыг судлах зорилгоор социологийн

судалгаанд өргөн ашиглах болсон. Үйлдвэр пүүсүүд бараа үйлчилгээнийхээ чанар, хэв загварыг

сайжруулахын үүднээс анкетын асуулгыг нилээд хэрэглэдэг. Анкетын судалгааны үед асуултыг

эргэлзээ төрүүлэхгүйгээр, оновчтой, хамгийн ойлгомжтой энгийн байдлаар гаргаж тавих нь чухал,

түүнээс гадна хүмүүст хандах хандлага, тавих асуудлын дэс дарааллыг нарийн бодсон байвал сайн.

Page 5: Lekts 2.  statistik ajilglalt echnee

Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт

5

г. Судалж байгаа үзэгдлийн аль нэг тодорхой нэгжийг гүнзгий судлахыг монограф

ажиглалт гэнэ.

Тэргүүн туршлага ба ажлын доголдол дутагдлын шалтгааныг илрүүлэн гаргах зорилгоор

монограф ажиглалтыг явуулна.

Судалж байгаа үзэгдлийг үүсэн гарах тухай бүрд нь бүртгэж байвал тасралтгүй буюу байнгын

ажиглалт болно. Жишээ нь: Иргэний гэр бүлийн байдал, төрөлтийг тасралтгүй бүртгэх

ажиллагаа хамаарна.

Тодорхой тогтмол хугацаа өнгөрсний дараа давтагдаж явагддаг ажиглалтыг давтагдах

ажиглалт буюу тасралттай тогтмол ажиглалт гэнэ. Тухайлбал 10 жилд нэг удаа явагддаг хүн амын

тооллого болон жил бүрийн 12 дугаар сард явагддаг мал тооллого зэрэг нь үүнд хамрагдана.

Байнга тогтмол биш харин хэрэгцээ шаардлага гарсан үед явуулдаг ажиглалтыг нэг удаагийн

гэнэ.

Нэг удаагийн болон давтагдах ажиглалтын үед судлагдаж байгаа зүйлийн бодит байдал, хэмжээг

тодорхой цаг үед таслан авч үзэх шаардлага тавигддаг. Энэ нь энгийн тайлбараар хэлэхэд "зураг

авалттай" төстэй. Яг тэр хугацааны үед байдал ямар байв гэдгийг үзүүлнэ. Иймд "зураг авалт"

хийгдэж байгаа тэр тогтоосон хугацааг ажиглалтын зааглах хугацаа гэдэг. Тухайлбал, хүн амын

тооллогын үед 1-р сарын 5-аас өмнө төрсөн хүүхдийг бүртгэнэ гэж тогтоох жишээтэй.

Ажиглалт, бүртгэл явуулах аргууд

Ажиглалт явуулан тоо материал цуглуулахдаа шууд биечлэн бүртгэх, баримтын арга, асууж лавлах

арга хэрэглэнэ.

- Ажиглалтын нэгж бүрийг биечлэн үзэж, таннлцахыг шууд биечлэн бүртгэх арга гэнэ.

Жишээ нь: мал ба эд хогшлын тооллого хийхэд тоологч хүн үзэж биечлэн тоолно.

- Too мэдээг цуглуулан бүртгэхийн тулд албан ѐсны баримт бичгийг үндэс болгохыг

баримтын арга гэнэ.

Жишээ нь: Үйлдвэрийн газрууд жилийн тайлан тэнцэл гаргахын тулд нягтлан бодох бүртгэлийн

данс баримтыг ашиглана.

Баримтын аргыг ашиглах явцад нэг төрлийн үйлдвэр аж ахуйн газрууд нэгдсэн анхан шатны

бүртгэлийн маягт журнал хөтлөх явдал тун чухал ач холбогдолтой. Энэ нь баримт боловсруулж,

нэгдсэн үзүүлэлт гаргаж авах шинжилгээний ажлыг механикжуулахад дөхөмтэй.

- Too мэдээг цуглуулахын тулд асууж бүртгэхийг асууж лавлах арга гэнэ.

Асууж лавлах аргад амаар асуух, асуудал өөрөөр нь нөхүүлэх, мэдээлэх аргууд багтана.

Тоо мэдээг цуглуулахын тулд тусгай бүртгэгч явж холбогдох эздээс асууж бүртгэвэл амаар асуух

арга болно. Жишээ нь: хун амын тооллогын үед тоологч айл өрхөөр биечлэн явж асууж бүртгэдэг.

Ажиглалтын программыг (бланк, карт, маягт өгч) судлуулж буй газрын төлөөлөгчөөр. эсвэл эзнээр

өөрөөр нь бичүүлбэл асуудал нөхүүлэх арга болно. Бичсэн программыг хэсэг хугацааны дараа тоо

бүртгэлийн тусгай төлөөлөгч очиж авах ба бүрэн дүүрэн, зөв бөглөсөн эсэхийг шалгана.

Судлагдагч объект нь өөрийнхөө тухай болон судалгаа явуулж байгаа газрын сонирхсон

асуултанд хариулж сайн дураар тухайн газарт нь ируулж байвал мэдээллийн арга гэнэ.

Мэдээллийн аргын тодорхой жишээ бол анкетын ажиглалт юм.

Шууд биечлэн бүртгэх аргыг хэрэглэх үед зардал их гарах боловч (тоологч олныг авах

шаардлагатай) хамгийн сайн зөв чанартай материал цуглуулах боломжтой.

Page 6: Lekts 2.  statistik ajilglalt echnee

Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт

6

Мэдээллийн арга нь зардлын хувьд хямд боловч үнэн зөв мэдээлэл авах түүнийг бүрэн гүйцэд хүлээн

авах талаар дутагдалтай. Статистик ажиглалтын төрлүүдээс орчин үед эдийн засаг, улс төр,

нийгмийн амьдралд хамгийн өргөн хэрэглэгддэг нь түүвэр судалгаа юм.

Макро эдийн засгийн тувшинд ч тухайн салбарын бүх нэгжийн тоог авч тэднээс түүвэрлэн мэдээ

судалгаа авахыг олон улсын аргачлалд хангалттай гэж үздэг бөгөөд, бизнесийн байгууллагын хувьд

ч өөрийн үйл ажиллагааг илтгэн харуулсан мэдээллээс түүвэрлэн сонголт хийж судалгаа дүгнэлт

гаргах нь удирдлагын шуурхай шийдвэр гаргах, цаг хугацаа хөрөнгө хүч хэмнэх чухал нөхцлийг

бүрдүүлж өгнө.

Мэдээлэлд анхан шатны боловсруулалт хийх үйл ажиллагаа буюу бүлэглэлт

товчоололтын арга

Ажиглалтын үр дүнд цуглуулсан эмх замбараагүй байгаа тоо мэдээллийг тодорхой дэс

дараалалд оруулан системчлэн боловсруулах нь судлагдаж буй юмс үзэгдлийн еренхий байр

байдал, дүр төрхийг тодруулан өгдөгөөрөө маш чухал ач холбогдолтой юм.

Үүнийг бүлэглэлт товчоололт хийх, тархалтын цуваа байгуулах болон хүснэгт,

графикийн аргаар хэрэгжүүлнэ. Ажиглалтын материалыг эмхтгэж цэгцлэх арга техник, үйл

ажиллагааг бүлэглэлт товчоололт гэнэ.

Юмс үзэгдлийн тухай цуглуулсан тоо баримтыг заавал бүлэглэх шаардлага байна уу? гэсэн асуулт

гардаг. Хэрэв ажиглалтын тоо цөөн байвал заавал бүлэглэлт хийх шаардлагагүй. Жишээ нь: Хэдхэн

үйлдвэртэй аймаг, цөөн цехтэй үйлдвэрийн хувьд тэднийг бүлэглээд байх шаардлагагүй. Харин

улсын хэмжээнд авч үзэх эсвэл зах зээлийг судлах тохиолдолд заавал бүлэглэх нь чухал.

Бүлэглэлт товчоололт хэрэглэх үндсэн шаардлага:

а. Ажиглалтын тоо их баих (N>10) б. Судлагдах зүйл маш олон тооны шинж тэмдэгтэй

байдаг. Иймд шинж тэмдгүүд нь юмс үзэгдлийг бүлэглэх хоѐрдахь шаардлага болно.

Бүлэглэлтийн үндсэн зорилго нь: Цуглуулсан тоо материалаа нэгтгээд бүх объектийн хувьд

бодит байдлыг тусгасан тодорхойлолт өгөх, юмс үзэгдлийн хөгжлийн зүй тогтлыг тодорхой

үзүүлэлтийн тусламжтайгаар илрүүлэхэд оршино.

Ингэснээр нэгж зүйлүүдийн шинж чанараас нийт объектийн төрх байдлыг тодруулна.

Ажиглалтын тоо их байх тусам бүлэглэлт нилээд хөдөлмөр шаардсан, хэцүү түвэгтэй байна.

Зөв хийсэн бүлэглэлт нь тоо материалын утга холбогдлыг ил тод болгож өгдөгөөрөө танин

мэдэхүйн их ач холбогдолтой төдийгүй статистик шинжилгээний цаашдын үйл ажиллагаанд чухал

нөлөөтэй юм.

Ажиглалт хэдийгээр сайн хийгдэж бүх нэгжийн талаар үнэн зөв мэдээ баримт цуглуулсан

боловч хэрэв муу боловсруулалт хийх юм бол үнэн зөв дүгнэлт өгөх боломжгүй юм.

Бүлэглэлт хийснээр:

а. Нийгэм эдийн засгийн үзэгдэл юмсын байдал төлөвийг тодруулах

б. Судалж буй зүйлийн бүтцийг тодорхойлох

в. Шинж тэмдгүүдийн хоорондын харилцан хамаарлыг тодорхойлох боломжтой.

Page 7: Lekts 2.  statistik ajilglalt echnee

Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт

7

Бүлэглэлтийн хэлбэрүүд.

1. Нэг төрлийн бүлэглэлт

Юмс үзэгдлийг ижил төрлийн шинж чанараар нь бүлэглэлт хийнэ. Жишээ нь: Хүн амыг

нийгмийн анги бүлгээр нь бүлэглэнэ.

2. Бүтцийн бүлэглэлт

Объектийн дотоод бүрэлдэхүүнийг судалж буй нь бүтцийн бүлэглэлт юм. Жишээ нь: Улсын

төсөвийг зүйл анги бүрийн эзлэх хувь, орлого зарлагаар нь харуулбал бүтцийнх болно.

3. Хувьсах шинж тэмдгүүдийн хамаарлыг судлах шинжилгээний бүлэглэлт

Энэ нь хоѐр юм уу хэд хэдэн шинж тэмдгийн хоорондын хамаарлыг илрүүлэх зорилгоор хийсэн

бүлэглэлт юм. Жишээ нь: га-гаас авсан ургац, хийсэн бордооны тухай мэдээллийг бүлэглэх нь

шинжилгээний бүлэглэл болно.

Бүлэглэлтийн аргыг хэрэглэх үед хамгийн нарийн түвэгтэй асуудал бол бүлэглэлт хийх шинж

тэмдгийн сонголт байдаг. Учир нь нийгэм эдийн засгийн олон талт үзэгдэл юмсыг бүрэн илтгэн

харуулж чадах тийм статистик шинж тэмдгүүдийг олох хэрэгтэй юм.

Бүлэглэлтийн шинж тэмдгийг сонгохдоо дараах зарчмуудыг баримтална.

1. Бүлэглэлт хийхдээ судалгааны зорилгод хариулт өгөх гол үндсэн шинж тэмдгийг сонгон

авах.

2. Тухайн үзэгдэл процесс явагдаж байгаа бодит нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлог зэргийг

харгалзан үзэх.

3. Судалж буй юмс үзэгдэлд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байвал хосолсон бүлэглэлт

хийх

Бүлэглэлтийг зөвхөн нэг шинж тэмдгээр хийж байвал энгийн бүлэглэлт гэнэ. Статистикийн тоо

мэдээллийг хоѐр буюу туунээс дээш шинж тэмдгээр бүлэглэвэл хосолсон бүлэглэлт гэнэ.

Бүлэглэлт хийх үндсэн дүрмүүд

1. Юмс үзэгдлийг тоон шинж тэмдгээр бүлэглэхийн тулд эхлээд бүлгийн хамгийн зохимжтой

тоог зөв тогтоох хэрэгтэй. Энэ нь ажиглалтын тоо, судалгааны зорилго, судлагдаж буй

үзэгдлийн шинж чанараас хамаарна. Ижил интервалтай бүлэглэлт хийхэд үүнийг зөвхөн

ажиглалтын тооны тусламжтайгаар тогтоох аргьгг АНУ-ын эрдэмтэн Стержесс тогтоожээ.

Томъѐо нь n=l+3.322 LgN болно. n – бүлгийн тоо N- ажиглалтын нэгжийн тоо

Стержессийн томъѐогоор бүлгийн тоог тодорхойлох нь

N- ажиглалтын

тоо

n – бүлгийн

тоо

N- ажиглалтын тоо n – бүлгийн

тоо

12-22 5 724-1447 11

23-45 6 1448-2895 12

46-90 7 2896-5791 13

91-180 8 5792-11582 14

181-361 9 11582-23163 15

362-723 10

Page 8: Lekts 2.  statistik ajilglalt echnee

Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт

8

Бүлгийн тоог тогтоохдоо шинж тэмдгийн өөрчлөлтийн (хэлбэрийн) байдал, судалж буй объектийн

нэгжийн тоо хэмжээ зэрэг зүйлсийг аль алиныг нь харгалзана. Нэг төрлийн бүлэглэлт хийх үед зөвхөн

юмс үзэгдлийг хэлбэр байдлаар нь ангилах тул энэ тохиолдолд бүлгийн тооны тухай асуудал төдийлөн

гардаггүй байна.

2. Бүлгийн интервалын хэмжээг тогтоох. Интервалын уртыг тогтоохдоо ажиглалтын тоо,

шинж тэмдгийн онцлог зэргийг харгалзан ижил ба ижил биш гэсэн хоѐр янзаар тогтооно.

Тухайлбал: Ижил интервалын уртыг l=(Xmax - Xmin)/(n-1)

гэсэн томъѐогоор тодорхойлно. Мөн (Xmax-Xmin)-ийг хувьсах шинж тэмдгийн хамгийн их ба

бага утгуудын ялгавар буюу хэлбэлзлийн далайц гэнэ.

Ижил интервалын үед эхний бүлгийн интервалын хоѐр хязгаарыг дараах томъѐогоор

тодорхойлно. Үүнд: l l,2 = Xmin ± l/2.

Судалж буй үзэгдлийн тоон утгын их, бага хязгаар объектийн ихэнх хэсгээс нилээд алслагдсан

байж болно. Энэ тохиолдолд нээлттэй интервал хэрэглэнэ. Жишээ нь: Нэг дүүргийн худалдааны 40

компанийг борлуулалтын хэмжээгээр нь судлах үед ихэнх хэсэг нь 600 сая төгрөгнөөс хэтрээгүй

борлуулалт хийдэг бөгөөд зөвхөн ганц компани 980 сая төгрөгийн борлуулалт хийдэг бол 500 сая

төгрөгнөөс дээш гэж нээлтттэй интервал үүсгэж болно.

Интервалын урт ижил биш байх хэрэгцээ гарч болох юм. Энэ тохиолдолд геометр болон

хэв шинжит зарчмын аль нэгийг баримтална.

Интервалын уртыг тогтоох зарчмуудын ялгааг авч үзье.

Бүлгийн интервалын уртыг тогтоох зарчим

Интервалын урт

Арифметик Ижил 10 10 10 10 10

Геометр Ижил

дахин

өсөх 10 20 40 80 160

буурах 160 80 40 20 10

Хэв Ижил

биш

өсөх 10 30 120 600 1000

буурах 900 600 120 30 10

Page 9: Lekts 2.  statistik ajilglalt echnee

Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт

9

СТАТИСТИКИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ 1. Агуулгын стандарт Статистикийн ухааны судлах зүйл болон үндсэн ойлголтууд авч үзэн, тэдгээрийн тусламжтайгаар тархалтын цуваа байгуулах, абсолют ба харьцангуй хэмжигдэхүүн, дундаж хэмжигдэхүүн, хэлбэлзлийн үзүүлэлтүүд тооцоолох, дисперсийн шинжилгээ, хамаарлын шинжилгээ, динамикийн шинжилгээ хийх чадвар эзэмшихэд чиглэнэ. 2. Арга зүйн стнадарт - Энэ хичээлээр: Лекц 24 цаг

Семинар 16 цаг 3. Үнэлгээний стандарт

Оюутны мэдлэг чадварыг улирлын явцад болон эцэст үнэлж дүгнэнэ. Оюутны бие

даалтын ажил, семинарын даалгавар, явцын шалгалт дүгнэх талаар улирлын эхэнд

урьдчилан танилцуулна. Үүнд:

1. Ирц 10 2. Идэвхи 10 3. Явцын шалгалт 30 4. Бие даалт 20 5. Улирлын шалгалт 30 1. Ирц Хичээлийн ирц нь тухайн оюутны сурах идэвх, сахилга бат, хариуцлагын нэг илэрхийлэл гэж үзнэ. Хэрэв хүндэтгэх шалтгаанаар хичээлд ирээгүй бол хичээлийг нөхөж, ирцийн 50 хувийг нөхөн авч болно. 2. Идэвх Семинарын цагийн хичээл дээр сэдвийн дагуу өгөгдсөн бодлогуудыг бодож шалгуулах, семестрийн эцэст үзүүлснээр идэвхийн оноо тооцно.

3. Явцын шалгалт Улирлын явцад 2 удаа явцын шалгалт өгнө. Явцын шалгалтыг 7-8 долоо хоног, 15-16 долоо хоногуудад анги тус бүрээр гаргасан хуваарийн дагуу хичээлийн дараа авна. Явцын шалгалтад үзсэн сэдвийн дагуу бодлого бодуулна. 4. Бие даалт Оюутны бие даалтаар ном сурах бичиг уншуулах, бие даалтын зөвлөмжийн дагуу өгөгдсөн бодлогуудыг бодож хамгаална. 5. Улирлын шалгалт Улирлын эцэст хичээлийн хөтөлбөрийн дагуу онол, бодлого хосолсон тестээр шалгалт авч дүгнэнэ.

Мандах Бүртгэл Дээд Сургууль Статистикийн үндэс хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

¹ Лекцийн сэдэв Цаг Тайлбар

1 Статистикийн судлах зүйл, үндсэн арга зам 2

2 Статистик ажиглалт, бүлэглэлт товчоололтын арга 2

3 Тархалтын цуваа, түүний график дүрслэл ба тархалтын нягтрал

2

4 Статистик хэмжигдэхүүнүүд 2

5 Тархалтын цувааны төвийн хэмжигдэхүүнүүд ба хэлбэлзлийн үзүүлэлтүүд

2

6 Түүвэр судалгаа 2

7 Дисперсийн шинжилгээ 2

8 Хамаарал түүний ангилал, судлах аргууд, корреляцийн шинжилгээ ба хамаарлыг илэрхийлэх

2

Page 10: Lekts 2.  statistik ajilglalt echnee

Лекц2. Статистик ажиглалт , бүлэглэлт

10

9 Хамаарлын хүчийг хэмжих энгийн аргууд, олон хүчин зүйлийн регресс

2

10 Динамик эгнээ, төрлүүд, үндсэн үзүүлэлтүүд, динамик хандлагын шинжилгээ

2

11 Цикл ба улирлын чанартай хэлбэлзлийн шинжилгээ 2

12 Индексийн арга 2

Нийт цаг 24

Мандах Бүртгэл Дээд Сургууль Статистикийн үндэс хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

¹ Семинарын хичээлийн сэдэв Цаг Тайлбар

1 Тархалтын цуваа, түүний график дүрслэл 2

2 Статистик хэмжигдэхүүнүүд: абсолют, харьцангуй, дундаж

2

3 Тархалтын цувааны төвийн хэмжигдэхүүнүүд 2

4 Тархалтын цувааны хэлбэлзлийн үзүүлэлтүүд 2

5 Түүвэр тархалтын үндсэн үзүүлэлтүүд 2

6 Корреляцийн шинжилгээ, олон хүчин зүйлийн регреес

2

7 Динамик эгнээ 2

8 Индексийг байгуулах тооцоолох, ашиглах 2

Нийт цаг 16

Үндсэн сурах бичиг, гарын авлага 1. Д.Наранчимэг “Бизнесийн статистик”

2. Жамъянхорлоо “Статистикийн онол”

3. Л.Эрдэнэсувд “Бизнесийн статистик”

4. Дуламсүрэн “Статистикийн ерөнхий ойлголт”

5. Ц.Цэрэндорж “Статистикийн онол”

6. Т.Элдэв-Очир. “Бизнесийн статистикс”,

7. Статистикийн эмхгэлүүд

8. www.nso.mn