20
Төсөл НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРПГҮЛЭГЧДИЙН то гтоол Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: 1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах асуудлыг хэлэлцүүлэхийг дэмжсүгэй. ДАРГА Д.БАТТУЛГА

9 өуыйбө ө өцу өцуө

Embed Size (px)

Citation preview

Page 1: 9 өуыйбө ө өцу өцуө

Төсөл

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРПГҮЛЭГЧДИЙН тогтоол

Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах асуудлыг хэлэлцүүлэхийг дэмжсүгэй.

ДАРГА Д.БАТТУЛГА

Page 2: 9 өуыйбө ө өцу өцуө

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

М О Н ГО Л УЛС Н И Й С Л Э Л И Й Н ЗАСАГ ДАРГА

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дуүрзг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7,

Утас: 32-71-99, Факс: (976-11) 32-43-31. Нир:/Ллл/м.и1аапЬаа1аг.тп .

танай -ны № -т

Нийслэлийн дагуул хот байгуулах асуудлыг өргөн барих тухай

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-д нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот /алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-той байж болохоор заасан.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд дагуул хот, алслагдсан дүүргүүдийг боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлж, инженерийн болон нийгмийн нэн шаардлагатай дэд бүтэц барьж байгуулахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэн, татвар, санхүүгийн бодлогоор дэмжихээр тусгасан.

Нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Налайх, Багануур дүүрэгт иргэдийн санал асуулгыг зохион байгуулсан.

Налайх дүүрэгт Налайх хотыг байгуулж, Налайх хотын Үндсэн дүрмийг дэмжих эсэх талаар 2015 оны 01 дүгээр сарын 21-нд явуулсан санал асуулгад тус дүүргийн нийт иргэдийн 62.35 хувь нь оролцож, 96.9 хувь нь хот байгуулахыг дэмжсэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид гарын үсгээ зурж, баталгаажуулан ирүүлсэн байна.

Багануур дүүрэгт Багануур хотыг байгуулах, хотын Үндсэн дүрэм батлах тухай 2015 оны 01 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд явагдсан санал асуулгад дүүргийн сонгуулийн насны иргэдийн 77.9 хувь оролцсоноос 95.8 хувь дэмжсэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, баталгаажуулж, тогтоол гаргасан байна.

Иймд нийслэлийн дагуул Багануур хот, Налайх хотыг байгуулах асуудлыг дэмжиж, уг асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу өргөн барьж байна.

Page 3: 9 өуыйбө ө өцу өцуө

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН тогтоолын төсөл БОЛОВСРУУЛАХАД САНАЛ АВАХ ХУУДАС

2015 оны 02 дугаар сарын 16 Дугаар207

Захирамжийн төслийн нэр: Нийслэлийн дагуул х о т байгуулах тухай

Боловсруулсан байгууллага, ажилтны албан тушаал: Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл

№ Санал өгөх газар, хэлтэс

Нутгий^ захиргааны удирдлагын хэлтэс

Сонирхлынзөрчилтэй

эсэх

Санал Гарынүсэг

Он, сар, өдөр

Стратегийн бодлогын төлөвлөлтийн хэлтэс

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах, захирамж гаргах саналыг дэмжиж зөвшөөрсөн.

№ Санал өгөх Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн

гишүүд

Сонирхлынзөрчилтэй/^сэх

Санал Гарын үсэг

1 Засаг дарга Э.Бат-ҮУл (

2 Засаг даргын орлогч С.Очирбат

3 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун

4

7/

Тайлбар:Сонирхлын зөрчилтэй эсэх гэсэн хэсэгт “Тийм” гэсэн тэмдэглэгээ хийсэн албан тушаалтан захирамжийн төсөлд санал өгөх үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан загварын дагуу “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг бөглөж дээд шатны албан тушаалтандаа хүргүүлж шийдвэрлүүлнэ.

Page 4: 9 өуыйбө ө өцу өцуө

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

Төсөл

Нийслэлийн дагуул хот байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4, 4 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх өрөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоол, Багануур, Налайх дүүргийн иргэдийн санал асуулгын дүнг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул-Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул - Налайх хотыг Налайх дүүрэгт тус тус байгуулсугай.

2. Багануур хотын эдэлбэр газрыг нэгдүгээр хавсралтаар, Налайх хотын эдэлбэр газрыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Нийслэлийн дагуул Багануур, Налайх хот байгуулагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгасугай.

- Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад нийслэлийн дагуул- Багануур, Налайх хот байгуулагдсаныг мэдэгдэх;

- Багануур, Налайх хотын аж ахуй, өмч, хөрөнгийн санг тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах талаар санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийг дагуу шийдвэрлүүлэх;

- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон Багануур, Налайх хотын удирдлагын үйл ажиллагааг уялдуулах, давхардлыг бий болгохгүй байх зарчмыг баримтлан Багануур, Налайх дүүргийн удирдлагын орон тоо, бүтцийг батлан мөрдүүлэх;

- Иргэдийн санал асуулгын дүнд батлагдсан хотын Үндсэн дүрмийн дагуу хотын удирдлагын сонгуулийг зохион байгуулах;

- Багануур, Налайх хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх.

ДАРГА Д.БАТТУЛГА

Page 5: 9 өуыйбө ө өцу өцуө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны ... дугаар сарын .... -ны өдрийн ... дугаар

тогтоолын нэгдугээр хавсралт

Багануур хотын эдэлбэрийн газар

1. Төвийн суурьшлийн бус 5000 га2. Иргэнд өмчлүүлэх газар 1852 га3. Оюутны хотхоны эдэлбэр газар 5614 га4. Уурхайн эдэлбэр газар 3028 га5. Үйлдвэр төхнологийн парк 1400 га6. Хотын ерөнхий төлөвлөгөөний нөөц газар 7816 га

Нийт эдэлбэр газрын хэмжээ 24710 га

Page 6: 9 өуыйбө ө өцу өцуө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны ... дугаар сарын .... -ны өдрийн ... дугаар

тогтоолын хоёрдугаар хавсралт

Налайх хотын эдэлбэрийн газар

1603 га 367 га 166 га 150 га 160 га 18087 га

Нийт эдэлбэр газрын хэмжээ 20533 га

1. Төвийн суурьшлын бүс2. “Городок ’’ суурьшлын бүс3. Иргэнд өмчлүүлэх газар4. Барилгын материалын үйлдвэр технологийн парк5. Барилгын материалын худалдааны төв6. Ерөнхий төлөвлөгөөний нөөц газар

Page 7: 9 өуыйбө ө өцу өцуө

ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн дагуул х о т байгуулах ундэслэл. шаардлага

Манай улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж Иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтыг бодитой хэрэгжүүлэх механизм бол хот байгуулах явдал гэдгийг дэлхий нийтийн жишиг батлан харуулж байна.

Улсын Их Хурлаас 1993 онд баталсан Хот, тосгоны эрх зүйн байдпын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдпага бүхий төвлөрсөн суурин газар юм.

Нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хоттой байж болохоор Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан. Харин дагуул хотыг хэрхэн яаж байгуулах процессын талаар энэхүү хуулинд тодорхой заагаагүй байна. Гэхдээ Нийслэлийн эрх зүйн байдтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4-ийн зохицуулалтаас үзвэл “Нийслэл нь ... дагуул хоттой байж болно” гэсэн байгаа нь дагуул хоттой байх эсэх асуудлыг Нийслэлд буюу түүний удирдлагын эрхэд олгосон байна гэж ойлгож болно.

Ийнхүү 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлыг хуулиар хотын эрх зүйн үндсийг зохицуулж, 1994 онд нийслэл дагуул хоттой байж болох талаар хуульд тусгагдсан боловч өнөөг хүртэл нийслэлийн дагуул хотыг байгуулаагүй байна. Гэхдээ УИХ-аас 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандпагын баримт бичигг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд дагуул хот, алслагдсан дүүргүүдийг боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлж, инженерийн болон нийгмийн нэн шаардпагатай дэд бүтэц барьж байгуулахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэн, татвар, санхүүгийн бодлОгоор дэмжихээр тусгасан.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд зааснаар Налайхыг 65 орчим мянган оршин суугчтай, технологи нутагшуулах парк, тээвэр ложистик, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ төвлөрсөн, хот болгож хөгжүүлэхээр тусгасан бол Багануурыг 60 орчим мянган оршин суугчтай, уул уурхай, эрчим хүч, хими технологир, барилгын материапын үйлдвэрлэл түлхүү хөгжсөн стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрийн хот байхаар төлөвлөсөн байна.

Гэвч Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдпын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид дагуул хот байгуулах асуудлыг тухайлан зохицуулаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэх боломжгой юм.

Нийслэлийн дагуул х о т байгуулах чиглэлээо хийсэн ажил

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 9-р сарын 17-ны өдрийн хурлаар “Хотын дүрэм боловсруулах” төслийн явцтай танилцаад нийслэл хотын дагуул хотыг сонгож, хотын багц дүрмийг баталж, хэрэгжүүлэхээр болсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/840 дугаар захирамж гарсан.

Уг захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн саналыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/974 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул хот, тосгоныг хөгжүүлэх

Page 8: 9 өуыйбө ө өцу өцуө

бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг эхлүүлсэн. Уг захирамжийн дагуу Налайх, Багануур хотын үндсэн хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хороог олон талын төлөөлөлтэй байгуулж, ажлын төлөвлөгөөг баталсан.

“Хотын багц дүрэм боловсруулах төсөл”-ийн Ажлын хэсэг Налайх, Багануур хотын Үндсэн дүрмийн төслийг боловсруулж, өрх бүрт хүргэн, 2014 оны 11-р сарын 18, 19-ний өдөр Налайх, Багануур дүүргийн иргэдээр дүүрэгт хот байгуулах асуудал, хотын дүрмийн төслийг хэлэлцүүлэх ажлыг эхлүүлсэн.

Налайх дүүрэгт хийсэн хэлэлцүүлэг:• Иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор дүрмийн төслийг 7150 өрхөд

тараасан• Дүүргийн 7 хороо тус бүрт хэлэлцүүлэг хийж, нийт 558 иргэнтэй уулзан саналыг

авсан.• 42 байгууллагын нийт 1246 ажилтан, дүүргийн цахим хуудсанд 218 иргэн санал

ирүүлснийг редакцийн комисс нэгтгэн боловсруулсан.

Багануур дүүрэгт хийсэн хэлэлцүүлэг:Хотын үндсэн дүрмийн төсөл, Зөвлөмжийн хамт 6340 өрхөд түгээх ажлыг зохион байгуулав.

- Дүүрэгг үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд болон 5 хорооны иргэдийн дунд 10 удаа зохион байгуулж, 1155 хүнийг хамруулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байсан.

- Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс нийт саналыг Редакцын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 17 багц саналд хувааж, тусгах эсэхийг шийдвэрлэсэн.

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах, хотын Үндсэн дүрэмд санал авах ажлыг2014 оны 11, 12 дугаар сард хэлэлцүүлэг, цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, утсаар авах ажлыг зохион байгуулж, Багануур, Налайх хотын Үндсэн дүрмийн иргэдийн санал тусгасан эцсийн найруулгын төслийг дүүрэг тус бүрт байгуулагдсан редакцийн зөвлөл боловсруулсан. Эцсийн найруулгын төслийг хэвлэн дүүргийн өрх бүрт хүргэн, танилцуулах ажлыг 2015 оны 01 дүгээр сард зохион байгуулсан.

Налайх, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Дүүрэгт хот байгуулах, хотын үндсэн дүрэм батлах асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах журам”-ыг тус тусдаа баталж, санал асуулга Зохион байгуулах комиссыг байгуулж, санал асуулгын товыг зарласан.

Иргэдийн санал асуулгын тов гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Багануур, Налайх дүүрэгт иргэдийн санал асуулга зохион байгуулах тухай”А/42 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн дагуу дүүргүүдэд ажилласан редакцийн зөвлөлийн эцэслэн найруулсан хотын Үндсэн дүрэм, санал асуулгын хуудсыг хэвлүүлж, дүүргүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

Дүүргийн удирдлагын шийдвэрлэсний дагуу Налайх дүүрэгт 2015 оны 01 дүгээр сарын 21-нд, Багануур дүүрэгт 2015 оны 01 дүгээр сарын 21-22-нд иргэдийн санал асуулгыг явуулсан.

Санал асуулгын дүн Налайх дүүрэгт Баганууур дүүрэгтТоо Хувь Тоо Хувь

Хороонд бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэн

19535 16260

Санал асуулгад оролцсон иргэн 12180 62.35% 12659 77.9Хүчинтэйсаналынхуудас

Дэмжсэн 11708 96.9% 12094 95.6%Дэмжээгүй 374 3.1% 532 4.2%

Хүчингүй саналын хуудас 98 0.8% 32 0.2

Page 9: 9 өуыйбө ө өцу өцуө

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн “Тогтоол өргөн барих тухай” 15, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1-12 дугаар албан бичгээр тус бүр Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад хандсан байна.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар “Нийслэлийн дагуул хот байгуулах тухай” асуудлыг хэлэлцээд нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжпийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодпогыг хэрэгжүүлж, Нийслэлийн дагуул-Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул-Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулахыг дэмжсэн.

Х о т байгуулахын ач холбогдол

Хот, тосгон байгуулах, хоттой байх нь хүн төрөлхтний хөгжлийн зүй тогтол бөгөөд хот нь нийтлэг ашиг сонирхлоороо нэгдэж буй хүмүүсийн нэгдэл юм. Ийм учраас дэлхийн улсуудад хот байгуулах санап санаачлага нь тухайн нутаг дэвсгэр дэх иргэдээс гарч, төрөөс хүлээн зөвшөөрөх замаар байгуулагддаг байна.

Энэ нь иргэний ардчилсан нийгмийн гол шинжүүдийн бодит илрэл юм. Үүнд:Эрх мэдэл хуваарилагдсан, тэ н ц вэ рж сэ н , и ргэ ди й н оролцоо. хяналт баталгаажсан байх,

- Оршин суугчид өөрсдийн хийж чадах, хийх ёстой амьдрал ахуйнхаа асуудлыг хараат бусаар бие даан ө ө рс д и йн хө ө ашиг сонирхолд нийцүүлэн зохииуулах бололцоо нөхцөлөөр хангагдсан, тэр эрх нь хуулиар хамгаалагдсан байх.

Хот, тосгон нь Монгол улсад Ое-(ас1о буюу бодит зүйл болон оршиж байгаа боловч Ое-]иге буюу хууль эрх зүйн дагуу хүлээн зөвшөөрөгдөөгүй байсаар байна.

Мөн түүнчлэн иргэд нутаг дэвсгэртээ хот байгуулах санал, санаачлага гаргах, хотынхоо амьдрал, үйл ажиллагааг зохицуулах Үндсэн дүрмээ батлах зэргээр нийтлэг ашиг сонирхлоо илэрхийлж байгаа нь нэг тапаасаа хүн төрөлхтний хөгжлийн зүй тогтлын дагуу бий болж байгаа нийгмийн харилцаа, нөгөө талаас хот байгуулах зайлшгүй хэрэгцээ шаардпагыг тодорхойлон харуулж байна.

Хот байгуулж, хөгжүүлснээр дараах ач холбогдолтой. Үүнд:

1. Нийтлэг ашиг сонирхол бүхий хүмүүсийн нэгдэл болох хотынх нь хувьд:- Хуулийн этгээдийн хувиар эрх зүйн харилцаанд бие даан оролцоно.- Санхүү хөрөнгийн нөөцөө зөв зүйтэй зарцуулах бололцоотой болж, хотын

хөгжилд дэвшил гарна.- УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хамаарал багасч,

асуудлаа өөрсдөө шуурхай шийдвэрлэдэг болно.- Хотоо удирдах, хөгжүүлэхэд оршин суугчдын идэвх оролцоо, санал санаачлага

нэмэгдэнэ.- Нам, улс төрийн нөлөөллөөс ангид байж, хотын үйл ажиллагааг зохицуулсан

дүрмээ батлан хэрэгжүүлдэг болно.

2. Оршин суугчдын хамтын нийгэмлэгийн буюу хотын бүрэн эрхт гишүүн болох оршин суугчын хувьд:

Амьд явах, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэнэ.Өмч хөрөнгийнх нь үнэ цэнэ нэмэгдэнэ.Тулгамдаж буй асуудлуудаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах эрхтэй болно.

Page 10: 9 өуыйбө ө өцу өцуө

- Хотын удирдлага, хотод оршин суугч бүр нэг л дүрэм журмын хүрээнд харилцах нөхцөл бүрдэнэ.

3. Засаг захиргаа. нутаг д э в с гэ р и й н нэгжийн хувьд:Дүүрэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж учир төр, засгийн шийдвэрийг иргэдэд

хүргэх үүргийг гүйцэтгэдэг. Харин уг нэгжийн доторх хот нь хот судлалын онол, зүй тогтол, загварын дагуу хөгжиж, оршин суугчдад эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, ажлын байраар хангах, үүний тулд газар, дэд бүтэц, үйлчилгээ гэх мэт хотынхоо аж ахуйг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Ингэснээр:- Тухайн засаг захиргааны нэгж дэх хүмүүсийн хамтлаг, "коммунуудын" тэгш биш

байдлыг тэнцвэржүүлнэ. Жишээ нь.нийслэл доторх Багахангай 3700, Сонгино хайрхан 280000 хүн амтай бол, Орхон аймгийн Баян өндөр сум Монгол улсын хамгийн олон буюу 88000 шахам хүн амтай байхад бол мөн аймгийн нөгөө нэг Жаргалант сум нь 3000 гаруйхан хүнтэй. Эдгээрийн хүн амын тооны зөрүү 30-аас 75 дахин их байгаа боловч тэд статусын хувьд ижил дүүрэг эсвэл сумууд юм.

- Хот тосгон нь хуульд заасан аж ахуй/үйлдвэр, үйлчилгээний газар, орон сууц, зам, тээвэр, холбоо, дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй/- гаа өөрсдөө авч явах тул засаг захиргааны нэгжийн удирдлага, зохицуулалтын ажлын ачаалал буурна.нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага жинхэнэ утгаараа бий болж хөгжпийнхөө зарим асуудпыг бие даан шийдвэрлэж, засаг захиргааны нэгжээс татаас авах, эдийн засгийн хараат байдал, шаардлага буурна.Хотын болон нэгжийн удирдлагын ажлын уялдаа холбоо сайжирч, үйл ажиллагаа, эрх үүргийн давхцал арилна.

4. Төр, засгийн газрын хувьд:- Монгол улсын иргэдийн нутагшил, суурьшлыг зохицуулах бодит нөхцөл бүрдэж

улмаар төвлөрлийг сааруулж бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад чухал нөлөө үзүүлнэ.

- Хотын хөгжил нь улсын хөгжлийг тодорхойлогч нэг хүчин зүйл болно.Иргэн төвтэй нийгэм байгуулах зорилтод эргэлт гарч Засаг захиргааны нэгжийн менежментийг сайжруулна.

- Хот, цаашлаад улс орны хөгжилд оруулах иргэд, оршин суугчдын оролцоо, санаачлага, идэвх нэмэгдэж нутгийн өөрөө удирдах ёс бодитойгоор хэрэгжиж эхэлнэ. Бүхнийг төрөөс шийдүүлэх, төрөөс нэхэх бэлэнчлэх сэтгэлгээ, хандлага багасч, аажмаар арилах болно.

Дагуул хотын ойлголт

Төв хоттой хиллэх буюу ойролцоо байрших, тусдаа эдэлбэр газартай, төв хоттойгоо засаг захиргаа, эдийн зас̂ аг, соёл, хүн ам зүйн болон нийтийн тээврийн нэгдмэл тогтолцоотой хотыг “дагуул хот” гэдэг. Дагуул хот нь дор дурьдсан онцлогтой байж болно:

1) Дагуул хот нь агломерацийн хүрээнд хөгжих.2) Дагуул хот бүр нь нэгээс хоёр тэргүүлэх үүрэгтэй байх.3) Дагуул хот нь хотын оршин суугчид, аж ахуйн нэгжийн байршил, суурьшлыг

зохицуулах.

Page 11: 9 өуыйбө ө өцу өцуө

НИЙСЛЭЛИЙН ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ

1.0РШИЛ

Бодит байдал

Нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Налайх, Багануур дүүргүүдэд хот байгууах, хотын Үндсэн дүрмийг дэмжих эсэх талаар иргэдийн дунд санал асуулга явуулахад иргэд дэмжсэнийг тус тусын дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид баталгаажуулан ирүүлсэн байна. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас нийслэлийн дагуул Багамуур хот, Налайх хотыг байгуулах асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр өргөн барьж байна. Мөн үүгээр хотын эдэлбэр газрыг батлах, хотын аж ахуй, өмч хөрөнгийн асуудлыг тодорхойлж, өмчийг хуваарилах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна.

Дүгнэлтийн хүрээнд тавигдах асуултууд:

1. Нийслэлийн дагуул хот байгуулах эсэх асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэж болох эсэх?

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дагуул хотын эдэлбэр газрыг хэн хэрхэн тогтоож болох эсэх?

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дагуул хотын аж ахуй, өмч, хөрөнгййн санг тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах талаар шийдвэрлэх боломжтой эсэх?

4. Дагуул хот нь харъяалагдах засаг захиргааны нэгжээс /дүүрэг, эсвэл нийслэлээс/ тусдаа бие даасан төсөв, хөрөнгөтэй байж болох эсэх?

Дүгнэлтэнд хэрэглэгдсэн эрх зүйн баримт бичиг:- Монгол Улсын Үндсэн хууль (ҮХ)- Монгол Улсын Заскг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын

тухай хууль (МУЗЗНДНТУтХ)- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль (НЭЗБтХ)- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (ХТЭЗБтХ)- Хот байгуулалтын тухай хууль (ХБтХ)

2. ХУУЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ

1. Нийслэлийн дагуул хот байгуулах эсэх асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурл аар шийдвэрлэж болох эсэх?

НЭЗБтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4,-т “Нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот /алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-той байж болно.” гэсэн байна. Харин дагуул хотыг хэрхэн яаж байгуулах процөссын талаар энэхүү хуулинд тодорхой заагаагүй байна. Гэхдээ НЭЗБтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4-ийн зохицуулалтаас үзвэл

Page 12: 9 өуыйбө ө өцу өцуө

“Нийслэл нь ... дагуул хоттой байж болно1” гэсэн байгаа нь дагуул хоттой байх эсэх асуудлыг Нийслэлд буюу түүний удирдлагын эрхэд олгосон байна гэж ойлгож болохоор байна.

Хот байгуулалтын процессыг зохицуулсан тусгай хууль нь 2008 онд батлагдсан ХБтХ юм. Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-Т Улсын Их Хурал хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 5.1.2.хотыг шинээр байгуулах болон татан буулгах, нүүлгэн щилжүүлэх тухай шийдвэр гаргах; гэжээ.

Иймээс дагуул хотыг байгуулах нь “хотыг шинээр байгуулах” гэсэн ойлголтонд хамаарах уу?, өөрөөр хэлбэл энэ нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал уу? гэсэн асуулт үүсэж байна.

ХБтХ-ийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Монгол улсын хот байгуулалтын бодлогын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон харьцангуй бие даан хөгжих бүс нутгийн хөгжлийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот, тосгоныг хот төлөвлөлтийн дагуу барьж байгуулахад төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.”; 3 дугаар зүйлийн 3.1.1-д “.“хот байгуулалт" гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжгай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг” хэлнэ гэснээс үзвэл “хотыг шинээр байгуулах” гэдэг нь агуулгын хувьд цоо шинэ хотыг бий болгох “бүтээн байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа” гэж ойлгогдож байна.

Нөгөө талаар ХБтХ-нд “хот”-ыг байгуулах тухай заасан байна. Харин НЭЗБтХ- ийн 3 дугаар зүйлд “хот”, “дагуул хот”, “хаяа хот” гэсэн ойлголтуудыг зохицуулснаас үзвэл эдгээр нь ялгаатай гэж ойлгогдож байна. Иймд ХБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “хотыг шинээр байгуулах” гэснийг “дагуул хот”-д хамааралгүй заалт гэж тайлбарлаж болохоор байна.

Мөн ХБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5 -т “нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах” гэсэн байна. Үүний дагуу УИХ-аас 2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд дагуул хот, алслагдсан дүүргүүдийг боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлэх.. тухай 23 дугаар Тогтоолыг баталсан байх бөгөөд энэ нь уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “хот байгуулалтын үндсэн баримт бичиг” болж байна. Өөрөөр хэлбэл дагуул хот байгуулах асуудал нь нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд уг төлөвлөгөөг УИХ-аар баталсан болохыг харуулж байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын (тухайлбал нийслэлийн ИТХ-ын) эрх хэмжээний асуудлыг МУЗЗНДНТУтХ болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байх бөгөөд үүнд “дагуул хот байгуулах” эсэх асуудлыг тодорхой заагаагүй байна. Иймд ҮХ-ийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасанчлан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг

’“байж болно” гэснийг эрх олгосон заалт гэж тайлбарладаг.

Page 13: 9 өуыйбө ө өцу өцуө

шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэсний дагуу уг асуудлыг шийдвэрлэх боломжгой гэж үзэж байна.

Иймд ҮХ-ийн 62 дугаар зүйлийн 62.2, НЭЗБтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.4 болон ХБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасны дагуу УИХ-аас баталсан 2013 оны 23 дугаар тогтоол (Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө)-ын дагуу Нийслэлийн дагуул хотыг байгуулах асуудал Нийслэлд буюу түүний удирдлагын эрх хэмжээнд хамаарахаар байна.

2. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын эдэлбэр газрыг хэн хэрхэн тогтоож болох эсэх?

Дагуул хотын эдэлбэр газрын талаар НЭЗБтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх бөгөөд түүний дотор хотын эдэлбэр газар байна.; 2. Хот байгуулах зориулалтаар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан гортиг бүхий газрыг нийслэл хотын эдэлбэр газар гэнэ.; 3. Нийслэлийн эдэлбэр газарт нийслэлийн хилийн цэсийн дотор оршин буй дагуул хотын эдэлбэр газар хамаарна; 4. Нийслэлийн дагуул хотын нутаг дэвсгэр нь нийслэлийн хилийн цэст багтана.” гэжээ.

ХБтХ болон бусад хуулинд хотын болон дагуул хотын эдэлбэр газрын талаар /эдэлбэр газрыг олгох, хэмжээг тогтоох гм/ тодорхой зохицуулалт алга байна.

Иймд НЭЗБтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 болон 4.3 дахь заалтын агуулгаас үзвэл нийслэл хотын эдэлбэр газрыг нийслэлийн ИТХ-аас батлах бөгөөд үүний дотор дагуул хотын эдэлбэр газар хамаарч байгаа тул дагуул хотын эдэлбэр газрын хэмжээг нийслэлийн ИТХ батлах эрхтэй байна.

3. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын аж ахуй, өмч, хөрөнгийн санг тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх?

НЭЗБтХ-ийн 4 дүгээр бүлэгт нийслэл хот нь бие даасан төсөв, татвар, өөрийн мэдлийн өмч, аж ахуй, сантай байхаар заасан байх бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар Нийслэлийн ИТХ нь ЗЗНДНТУтХ, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах эрхтэй ба ЗЗНДНТУтХ-ийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн а хэсэгт зааснаар нийслэлийн ИТХ нь орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэгч нь юм. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар “орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй” байна.

Иймд нийслэлийн ИТХ-аас ЗЗНДНТУтХ-ийн 18.1.3, 19.1.2-т заасны дагуу дагуул хотын аж ахуйн, өмч хөрөнгийн санг тодорхойлж, түүнд орон нутгийн өмчийг шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.

4. Дагуул хот нь харъяалагдах засаг захиргааны нэгжээс /дүүрэг, эсвэл нийслэлээс/ тусдаа бие даасан төсөв, хөрөнгөтэй байж болох эсэх?

НЭЗБтХ-ийн 4 дүгээр зүйлд “нийслэл хот”, “дагуул хот”, “хаяа хот” гэсэн ойлголтыг ялгаатай нэршилсэн боловч тэдгээрийн хоорондын ялгаа буюу үндсэн шинжийг тодорхой заагаагүй байна. Мөн нийслэл хот нь өөрийн гэсэн өмч хөрөнгө,

Page 14: 9 өуыйбө ө өцу өцуө

төсөв, сантай байхаар зрасан боловч(НЭЗБтХ-ийн 4 дүгээр бүлгийн 15-19 дүгээр зүйл)дагуул хотын тухайд тодорхой зохицуулалт байхгүй байна. Гэхдээ хориглосон зохицуулалт ч бас байхгүй байна.

ХТЭЗБтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан “Хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдана.” гэжээ. Тэгвэл нийслэлийн дагуул хот нь засаг захиргааны хувьд нийслэлд хамаарах уу?, эсвэл нийслэлийн доторх дүүрэгт хамаарах уу?, түүнчлэн (дагуул) хот оршин байгаа засаг захиргааны нэгждээ харъяалагдах нь түүний өмч хөрөнгө буюу өмчлөх эрх нь харъяалах засаг захиргааны нэгжид мөн хамаарна гэсэн үг үү? гэсэн асуудал үүсэж байна.

ХТЭЗБтХ-ийн 5.1-д заасан “оршин байгаа” гэснийг газар зүйн хувьд ойлговол Багануур, Налайх хотууд нь харъяалагдах дүүрэгтээ хамаарахаар байна, харин “дагуул хотын эдэлбэр газар нь нийслэлийн эдэлбэрт хамаарна” гэдэг утгаар нь үзвэл нийслэлд хамаарц болохоор байна. Гэхдээ нийслэл нь засаг захиргааны хувьд дүүрэг, хороонд хуваагдах бөгөөд ХТЭЗБтХ-ийн 5.1 дэх зүйлийн агуулга нь “хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа....” гэсэн тул нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарилалтынхаа дагуу Багануур, Налайх хотууд нь тус тусын дүүрэгтээ хамаарна гэж тайлбарлаж болохоор байна.

Харин “засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдана” гэдгийг эдийн засгийн хувьд мөн засаг захиргааны нэгжээсээ хамааралтай буюу хотууд нь “тусдаа бие даасан эдийн засгийн үндэстэй байж болохгүй” гэж ойлгож болохооргүй байна. Учир нь НЭЗБтХ, ХТЭЗБтХ-ийн холбогдох зохицуулалт нь хот нь өөрийн гэсэн эдийн засгийн үндэс буюу өмч хөрөнгөтэй, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй байхаар ойлгогдож байна.

Иймд Багануур, Налайх хотууд нь бие даасан эдийн засгийн үндэстэй “нийслэл хотын- хот” буюу дагуул хотын хувьд нийслэлийн ИТХ-аас зөвшөөрсөн буюу шийдвэрлэсэн тохиолдолд дагуул хот нь бие даасан төсөв хөрөнгөтэй байх боломжтой гэж үзэж байна.

З.ДҮГНЭЛТ:

1. Нийслэлийн дагуул хот байгуулах эсэх асуудлыг нийслэлийн ИТХ-аар шийдвэрлэж боломжтой.

2. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын эдэлбэр газрыг тогтоох боломжтой.3. Нийслэлийн ИТХ-аас дагуул хотын аж ахуй, өмч, хөрөнгийн санг

тодорхойлж, орон нутгийн өмчийг хуваарилах асуудлыг шийдвэрлэх боломжгой.

4. Дагуул хот нь харъяалагдах засаг захиргааны нэгжээс /дүүрэг, эсвэл нийслэлээс/тусдаа бие даасан төсөв, хөрөнгөтэй байх боломжтой.

Page 15: 9 өуыйбө ө өцу өцуө

\1

НАЛАЙХ Д ҮҮРГИЙНИРГЭДИЙН төлөөлөгчдийн

ХУРАЛ; 12790 Улаанбаатар хот, Налайх дүүрэг,

Найрамдлын гудамж ! Утас: 7023-2601, Факс: (976) 7023-2545

ЬИр://уумт.па1а1кЬ-№.иЬ.доу.тп№ А /г_____

танай_____________ -ны №______________-т

Г ! 1НЙЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД

Налайх дүүргийн Налайх хотыг шинээр үүсгэн байгуулах, Налайх хотын үндсэн дүрмийг дэмжих эсэх талаар 12015 оны 01 дүгээр сарын 21 -нд явуулсан Санал асуулгад тус дүүргийн нийт иргэдийн 62 хувь нь оролцож, 96,9 хувь нь хот байгуулахыг дэмжсэнийг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийй Хурлын Төлөөлөгчид гарын үсгээ зурж баталгаажуулсан юм. Үүнийг та бүхэнд хүргүүлж байнй.

Page 16: 9 өуыйбө ө өцу өцуө

НАЛАЙХ ДҮҮРГИЙН НАЛАЙХ хотыг байгуУлж, хоты н ҮНДСЭН ДҮРМИЙГ БАТЛАХЫГ ДЭМЖИЖ БУЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРС

Д/д Төлөөлөгчдийн нэрс Төлөөлагчдийн гарын үсэг1. А.Ганболд

2. Д.Бадамсайхан ^ З у ' -----------------; ^ / < ^ С ссыуОс.) ( .

3. Б.Эрдэнэбат4. Ч.Зоригт5. Ш.Хаан6. М.Өсөхбаяр7. М.Дашхүү л /\ ^8. Ч.Одонхүү * --------Ө. К.Сейтхан10. Б.Мурат11. Р.Жанарбек12.13.

ЛА

.Жаргалтулга —=

.Тулга14. П1.Нарантуяа15. Б.Батболд / ' '16. С.Тунгалаг17.18.

тБ

.Чулуунгэрэл

.Лхагва-Очир19. Б|.Нэргүй ...........■'

20. Т Энхжаргал / Т. .21. X..Болдбаатар22. С:.Нэргүй (~Ч ! --------5*

23. С>.Ганболд24. Д.Цогоо25. Ц.Хатанбаатар Х«Сл----- ^

Page 17: 9 өуыйбө ө өцу өцуө

'НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Э.БАТ-ҮҮЛ ТАНАА

Таны энэ өдрийн амгаланг айлтгая.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Багануур хотыг шинээр байгуулах, хотын үндсэн дүрэм батлах санал асуулгын ажлыг дүүргийн нутгийн захиргааны болон төр, захиргааны байгууллагын зүгээс үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 сарын 20-ны өдрийн А/974 тоот захирамжаар байгуулагдсан Багануур хотын үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хороо нь 2014 оны 11,12 дугаар сар, 2015 оны 1 дүгээр саруудад орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд болон 5 хорооны иргэдийн дунд Багануур хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг 10 удаа зохион байгуулж, 1155 хүн оролцсоны үндсэн дээр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хотын үндсэн дүрмийн төслийн танилцуулга болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан Санал асуулга явуулах журмыг сурталчиллаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар байгуулагдсан Редакцын зөвлөл 3 удаа хуралдаж, хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан 17 багц саналыг хэлэлцэж, Багануур хотын Үн|дсэн дүрмийн төсөлд тусган эцсийн найруулгыг бэлтгэн шинээр хэвлэлтэнд оруулж, иргэдэд түгээх, танилцуулах ажлыг тус тус зохион байгууллаа.

Дүүргийн иргэдийн Тө^өөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан 01 тоот тогтоолоор Багануур дүүрэгт Багануур хотыг байгуулах, хотын үндсэн дүр-эм батлах асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах журмыг баталж, уг журмын дагуу Зохион байгуулах комисс,

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

Х УР А Л12090 Улаанбаатар хот, Багануур дүурэг,

Утас/Факс: (976) 7021-0122

-ны №

Тогтоол өргөн барих тухай

й: /2015 ИТХ/ А4 а!Ьап 1оо1.с1ос

Page 18: 9 өуыйбө ө өцу өцуө

хороодын Ажлын хэсэг ний[г 62 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд Зохион байгуулах комиссын зүгээо хороодын Ажлын хэсгийг санал асуулгыг явуулах, дүнг нэгтгэх, мэдээлэх зэрэг асуудлуудад өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллалаа.

Энэхүү ажилд Удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн талаар туслан дэмжиж ажилласан Нийслэ|1ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын газар, Хууль эрх зүйн зөвөлгөө хэвлэл мэдээллийн талаар гүн туслалцаа үзүүлж байсан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэс, Ач холдинг ХХК-ний хамт олонд нийт Багануурчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Багануур хотыг шинэ^р байгуулах, хотын үндсэн дүрэм батлах санал асуулгыг2015 оны 1 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад бичигдсэн дүүргийн сонгуулийн насны иргэдийн 77,9 хувь буюу 12659 иргэнсанал асуулгад оролцсоноос 95,8 рсувь нь Багануур хотыг шинээр байгуулах, хотын үндсэн дүрэм батлахыг дэмжсэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XII хуралдаанаар хэлэлцүүлж, уг хуралдаанаас гарсан тогтоолыг өргөн барьж байна.

Багануур дүүрэгт хот байгуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлж өгнө үү.

1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 01 дүгээр тогтоол2. Багануур Хотын үндсэн дүрэм3. Багануур хотыг шинээр байгуулах, хотын үндсэн дүрэм батлах санал

асуулгыг зохион байгуулах журам, Ажлын хэсгийн бүрэлдэхүүн баталсан Дүүргийн иргэдийй Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 тоот тогтоол

4. Санал асуулга зохион байгуулсан тухай ажлын тайлан

Таныг хүндэтгэсэн:

ДАРГА Р.ӨНӨРЖАРГАЛ

Page 19: 9 өуыйбө ө өцу өцуө

I БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о г т ө ө л

_ оны 0 / сарын ^ өдөр Дугаар 01 Улааноаатар хот

Санал асуулга зохион байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дах заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.6 дах заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Багануур хотыг шинээр байгуулж, “Багануур хотын үндсэн дүрэм”-ийг батлах асуудлаар иргэдээс|авах санал асуулгыг 2015 оны 1 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

2. Санал асуулга явуулах журмыг нэгдүгээр хавсралтаар, саналын хуудасны загварыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3. Санал асуулгыг Зохион байгуулах комисс, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар тур тус байгуулсугай.

4. Холбогдох хууль тогтоомж, батлагдсан журмын дагуу санал асуулгыг зохион байгуулж, дүнг иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулахыг дүүргийн Засаг дарга /Б.Бямбадорж/-д үүрэг болгосугай.

ДАРГА Р. ӨНӨРЖАРГАП

0:/2015-ИТХ/Тогтоол ,с1ос

Page 20: 9 өуыйбө ө өцу өцуө

БАГАНУУР ДҮҮРГИИН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

\ М ДУГААР ХУРАЛДААНЫтогтоол

, оны о / сарын М е дөр Дугаар

Г Санал асуулгын дүн баталгаажуулах тухай

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын ‘е” дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандпагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоол, санал асуулга зохион байгуулсан Комиссын дарга Р.Өнөржаргалын илтгэлийг тус тус үндэслэн [ГОГТООХ нь:

1. Багануур хотыг шимээр байгуулж, Багануур хотын Үндсэн дүрмийг батлах асуудлаар 2015 оны 1 дүгээр сарын 21,22-ны өдөр явуулсан иргэдийн санал асуулга батлагдсан журмын дагуу явагдаж, нэрийн жагсаалтанд бичигдсэн нийт иргэдийн 77,9 хувь буюу 12659 иргэн оролцсон тул санал асуулгыг хүчинтэйд тооцсугай.

2. Санал асуулгын дүнг үндэслэн Багануур хотыг байгуулахыг дэмжсүгэй.

3. Санал асуулгад оролцсон иргэдийн 95,8 хувийн саналаар Багануур хотын Үндсэн дүрмийг батламжилсугай.

4. Багануур хотыг шинээр байгуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргад өргөн барихыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга Б.Бямбадорж нарт даалгасугай.

ДАРГА