22
МЕДИМПЕКС ИНТЕРНЭЙШНЛ ХХК ОНОШЛОГООНЫ УЯН ДУРАНД ТҮГЭЭМЭЛ ТОХИОЛДОХ ГЭМТЛҮҮД, ТЭДГЭЭРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД 2016 он

Prevent instrument malfunctions by batnyam

Embed Size (px)

Citation preview

Page 1: Prevent instrument malfunctions by batnyam

МЕДИМПЕКС ИНТЕРНЭЙШНЛ ХХК

ОНОШЛОГООНЫ УЯН ДУРАНД ТҮГЭЭМЭЛ

ТОХИОЛДОХ ГЭМТЛҮҮД, ТЭДГЭЭРЭЭС

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД

2016 он

Page 2: Prevent instrument malfunctions by batnyam

2

Оршил

Энэхүү гарын авлагад оношлогооны уян дуранд тохиолдож болох эвдрэл гэмтлүүдийн талаар олон

талт жишээг дурьдсан. Мөн тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлж, ашиглалтын хугацааг уртасгах

талаарх дэлгэрэнгүй материалыг эмч, сувилагч, инженер техникийн ажилчдын өдөр тутамд

мөрдөж байхад зориулагдан хийгдлээ.

Оношлогооны уян дуранд түгээмэл тохиолдох гэмтлүүд

Оношлогооны уян дуранд түгээмэл тохиолдож болох нийтлэг эвдрэл гэмтлүүд дээр дүн

шинжилгээ хийсэн байдлыг доорх хүснэгтэнд харуулав.

2005 оны 6-12р сарын хооронд АНУ-д тохиолдсон нийт эвдрэл гэмтлүүдийн судалгаанаас иш татав

Бусад

21,4%

A-rubber өнгө

хувирах

13,3%

Коннекторын хэсэг

гэмтэх, ус нэвчих

13,3% A-rubber цоорох

12,2%

C-body хэсэг дээрх

гүйдлийн алдагдал

9,7%

Камер, гэрлийн линз

хагарах, цуурах

8,1%

CCD камер луу

ус орох

6,5%

Дурангийн үзүүр

хэсгийн бүрхүүл

хагарах

6,2%

Гар удирдлагын

хэсэгт ус нэвчих

4,7%

LG mount хэсэгт ус

нэвчих

5%

Page 3: Prevent instrument malfunctions by batnyam

3

Гарчиг

Оршил……………………………………………………………………………….…...................... 2

Оношлогооны уян дуранд түгээмэл тохиолдох гэмтлүүд ............................................................. 2

Оношлогооны уян дуранд үүсч болох хүнд хэмжээний гэмтлүүд................................................. 4

Нийтлэг гардаг гэмтлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх ........................................................... 5

I. A-rubber буюу нугаралтын хэсэгт цооролт үүсэх……..…..… 5

II. Уян хоолойн хэсэгт гэмтэл үүсэх……….……………………. 7

III. Биопси сувгийн хэсэгт цооролт үүсэх……...........…………… 9

IV. Ус, агаар шүршигч цоргын хэсэг бөглөрөх................................ 11

V. Товчлуурын хэсэгт цооролт үүсэх………………..…………... 12

VI. Цахилгааны холбогч хэсэгт усны нэвчилт үүсэх..…………... 14

VII. Үзүүрийн камер, линзны хэсэгт гэмтэл үүсэх ………………... 16

Усны нэвчилт үүсэхээс өмнөх урьдчилан сэргийлэх үзлэг ……………………………………... 18

Дурандалт хийхийн өмнөх үзлэг үйлчилгээ................................................…………….................. 20

Page 4: Prevent instrument malfunctions by batnyam

4

Оношлогооны уян дуранд үүсч болох хүнд хэмжээний гэмтлүүд

Доорх зурагт оношлогооны уян дуранд үүсч болох хүнд хэмжээний гэмтлийн төрлүүдийг

харуулав. Эдгээрт үүсэх гэмтлүүдээс урьдчилан сэргийлж, цаашид хүнд хэмжээний гэмтэл

үүсгэхгүй байх боломжийг бүрдүүлэх боломжтой. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох

талаар гэмтэл тус бүрээр нь заагдсан хуудсуудад дэлгэрэнгйү оруулж өгсөн болно.

Дуран /Fiberscope/

Удирдлагын хэсэг

Удирдлага

Pin Hole, p.12

Дурангийн удирдлага

Leak Test, p.13

Цахилгааны холбогч

Water Leak, p.14

Уян хоолой

Pin Hole, p.5

Агаар, усны цорго

Nozzle-Clogged, p.11

Камер, гэрлийн линз

Damaged and Residue, p.16

Хамгаалагч резиний хэсэг

Insertion Tube – Damage, p.3

Уян бүрээс Уян хоолой

Pin holes, p.5 Damage, p.5

Page 5: Prevent instrument malfunctions by batnyam

5

Нийтлэг гарах гэмтлийн шалтгаанууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх

1. A-rubber буюу нугаралтын хэсэгт цооролт үүсэх

Жижиг цооролт Бүрээс тасрах

Нугаралтын хэсгийн бүрээс маш нимгэн уян хатан чанартай зөөлөн материалаар хийгддэг.

Нугаралтын хэсгийн уян бүрээс ариутгах явцад дотоод бүрэлдхүүн хэсэгүүд рүү шингэн нэвтэрч

ордог. Ариутгал хийхийн өмнө зааварт заасны дагуу дуранг усны нэвчилт үүсэхээс (water leakage)

урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэрэгтэй /усны нэвчилт үүсэхээс урьдчилан сэргийлэх үзлэг

хуудас 18с харна уу/

Гэмтлийн шалтгаан ба урьдчилан сэргийлэх

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх

Ж

иж

иг ц

оо

рол

т

Дурангийн гэмтэлд өртөмтгий хэсгүүдийн нэг нь

холбогч бөгөөд дээр нь хурц үзүүртэй зүйлд

даруулж уян бүрээсийг гэмтээдэг.

Дуранг дээр дээрээс давхарлан болон хурц

үзүүртэй зүйлд даруулж тавьж болохгүй.

Дурангийн төгсгөл хэсгийг доош унжуулан барьж

зөөснөөр хатуу гадаргуутай зүйлийг цохиж

гэмтээдэг.

Удирдах хэсэг болон холбогчийг дурангийн

төгсгөл хэсгээс тусад нь барьж явна.

Page 6: Prevent instrument malfunctions by batnyam

6

Уушигны уян дуранг хэрэглэх явцад гарч болох эвдрэл гэмтэл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх

Жи

жи

г ц

оо

рол

т

Мөгөөрсөн хоолойн гуурсанд буруу диаметртэй

дуранг хийх гэж хүчилснээс гэмтдэг.

Дурандалт хийхийн өмнө дуранг

мөгөөрсөн хоолойд чөлөөтэй орж байгааг

шалгах.

Мөгөөрсөн хоолойн гуурс руу дуранг хийхийн

өмнө бүрээс мурийж, нугаларсан эсхийг шалгах,

шалгаагүй оруулснаас үүдэж цооролт үүснэ.

Дурандалт хийхийн өмнө уян бүрээс

мурийсан эсэхийг шалгах. Хэрэв

мурийсан хэсгийг ашиглахаар бол шулуун

оруулна. Гэвч ингэж ашигласан

тохиолдолд уян бүрээс цоорно.

Боломжтой бол уг дуранг ашиглахгүй

байх хэрэгтэй.

За

др

ал

т

ETO ариутгалын үед видео дуранг усны

хамгаалалттын тагтай хамт ариутгах

ETO ариутгалд оруулахын өмнө

холбогчын хэсэгт усны хамгаалалтын таг

байгаа эсэхийг шалгах

ETO ариутгалын үед Fiber дурангийн

холбогчийг ETO таггүй ариутгах

Fiber дурангийн холбогчийн хэсэгт ETO

таг сайн бэхлэгдсэн эсэхийг шалгах

Page 7: Prevent instrument malfunctions by batnyam

7

2. Уян хоолойн хэсэгт гэмтэл үүсэх

Шахагдсан Дарагдсан Нугаларч, тахийсан

Хэрэв дээрх зурагт үзүүлсэн гэмтэл дуранд илэрвэл ашиглахгүй байх хэрэгтэй. Учир нь дурангийн

дотоод бүрэлдэхүүн хэсэгт ноцтой гэмтэл учирсан байна. Хэрэв ашигласан тохиолдолд ажлын

сувгууд цоорч зургийн чанарт маш их хэмжээгээр нөлөөлнө.

Уян хоолойн хэсэгт үүсэх гэмтэл түүнээс урьдчилан сэргийлэх

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх

Ша

хагд

сан

Уян хоолойн хадгалалт, зөөвөрлөлт,

цэвэрлэгээг хийхдээ дуранг бага радиустайгаар

шахаж ороох

Тойргийн диаметр нь 12см-с их байх

ѐстой.

Хамгаалалтын резинийг үзлэгийн үеэр мэс

заслын ширээн дээр тулгаж дарах

Мэс заслын ширээн дээр дуранг тулгаж

дарахгүй байх

Page 8: Prevent instrument malfunctions by batnyam

8

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх Д

ар

агд

сан

Дуранг ариутгах үед уян хоолойг угаалгын

машинд дутуу оруулж тагийг чанга дарж

хавчуулж хааснаас

Уян хоолойг байрлуулаад тагийг нь

хаахын өмнө бүрэн гүйцэт багтаж орсон

эсэхийг шалгах.

Ну

гал

ар

ч т

ах

ий

сан

Өвчтөний амны хөндий оруулахдаа амны

хамгаалалт ашиглаагүйгээс

Дурандалт эхлэхийн өмнө өвчтөнд амны

хаалт өгч, өвчтөн дуранг хазаж

гэмтээхээс сэргийлнэ.

Page 9: Prevent instrument malfunctions by batnyam

9

3. Биопси сувгийн хэсэгт цооролт үүсэх

Цоорсон Зүсэгдсэн

Дотоод сувгийн хэсэг цоорч, зүсэгдсэнээр дуранг ариутгах үед дотоод бүтэц, хэсгүүдэд шингэн

нэвчиж орно. Дотоод гэмтлийг ердийн нүдээр хараад илрүүлж болохгүй. Дуранг ариутгахын өмнө

усны нэвчилт үүсэхээс урьдчилан сэргийлэх үзлэг хийх ѐстой. Усны нэвчилт үүсэхээс урьдчилан

сэргийлэх үзлэгийг хийснээр биопси сувгийн цооролт, багаж орох коннекторын хэсэг зэргийг

шалгаж болдог. Хэрэв биопси суваг болон багаж орох коннеторын төгсгөл хэсгээс бөмбөлөг гарч

байвал биопси суваг цоорсон байна гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд дуранг ашиглаж болохгүй.

Хариуцсан инженер техникийн ажилтанд даруй мэдэгдэх шаардлагатай.

Дотоод сувгийн гэмтэл түүнээс урьдчилан сэргийлэх

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх

Цоор

ох

Тарилгын зүү - Зүүгээр цоолох. Багаж

хэрэгслийн суваг руу зүү оруулах

Биопси суваг руу багаж гүйцэт ороогүй

байх үед зүүг гаргаж ирэн сувгийн хэсэг

рүү хөндлөн хатгахгүй байх.

Дотоод сувгаар зүүг ил гаргаж ирэн шууд

биопси суваг руу дамжуулан оруулах.

Дотоод сувгаар зүүг шууд дамжуулан

оруулахгүй байх. Энэ нь биопси сувгийн

гэмтлийг үүсгэдэг маш том

шалтгаануудын нэг юм.

Page 10: Prevent instrument malfunctions by batnyam

10

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх З

үсэ

лт

Эвдэрсэн багажыг биопсийн сувгаар хийж

ашиглах

Багажны үзүүр хэсэг гүйцэт хаагдахгүй үед

Багажны үзүүр хэсэг муруйж, хазайсан үед

Багажыг нээж, зүүтэй оруулах үед

Биопси суваг руу багажыг оруулахдаа

жишээ байдлаар оруулсан зурган дээрх

алхмуудыг шалгаж, хэвийн байдалтай

байгааг тогтмол шалгаж байх. Хэвийн

бус ажиллагаатай багажыг ашиглахгүй

байх.

Багажыг биопси суваг руу оруулахдаа хэт их

хүчээр оруулах

Багажыг биопси суваг руу оруулахдаа

дурангийн үзүүр хэсгийн нугаралтын

өнцгийг багасгаж, аль болох хурц өнцөг

үүсгэлгүйгээр зөөлнөөс шургуулж

оруулах.

Хэт хүчтэйгээр, хурц өнцөг үүсгэсэн

дуранд багажыг хүчээр оруулснаас үүдэж

биопси хана цоорох, зүсэгдэх, илэгдэх,

дотоод метал ороомгийн хэсгийг гэмтээх

зэрэг аюулуудыг дагуулдаг.

Page 11: Prevent instrument malfunctions by batnyam

11

4. Ус, агаар шүршигч цоргын хэсэг бөглөрөх

Бөглөрсөн цорго Томруулж харвал

Ус агаар шүршигч цоргын хэсэгт бөглөрөлт үүсвэл дурангийн агаар/усны суваг бөглөрч, цоргоор

ус агаар шүршиж гарахаа больдог. Эсвэл бүрэн гүйцэт камерийн хэсгийг бүрхэж угаалгүй, таллаж

угаах мөн агаараар үлээж хатаах явцад даралт багатай шүрхих зэргээр илэрдэг. Үзлэг эхлэхийн

өмнө агаар усаар хангах үйл ажиллагаа хэвийн байгааг сувилагч шалгаж байх. Хэрэв хэвийн бус

байвал ашиглахаас зайлсхийж хариуцсан хэсгийн инженер техникийн ажилтанд хандаж байх.

Ус, агаар шүршигч цоргын хэсэгт бөглөрөлт үүсэх

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх

Бө

гл

өр

өх

Агаар усны сувгийн цэвэрлэгч адаптер

ашиглахгүйгээр агаар усны сувгийг цэвэрлэх

Агаар усны сувгийн цэвэрлэгч адаптер

ашиглаж агаар усны сувгийг цэвэрлэж

байх

Дурангийн төгсгөл хэсгийг газар унагааж хатуу

зүйлд цохигдсоноос үүдэж хошуу гажих,

хавчигдах, хэлбэрээ алдах

Товчлуурын хэсэг болон холбогчийг

дурангийн төгсгөл хэсгээс тусад нь

барьж явна.

Page 12: Prevent instrument malfunctions by batnyam

12

5. Товчлуурын хэсэгт цооролт үүсэх

Товчлуурын хэсэгт цооролт үүсэх Томруулж харвал

Товчлуурын бүрхүүл резин нь нимгэн зөөлөн материалаар хийгдсэн байдаг. Товчлуурын бүрхүүл

резиний хэсэгт нүх үүссэн тохиолдолд дурангийн удирдлагын хэсэг рүү шингэн нэвчин орж

электрон болон механик эд ангиудыг гэмтээх аюултай байдаг. Багаж хэмжээний цоорлыг нүдээр

илрүүлэх боломжгүй тул ариутгал хийгдэхийн өмнө дуранг заавал усны нэвчилт үүсэхээс

урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж хэвийн байдлыг шалгаж байх ѐстой. (18р хуудаснаас хэрхэн

шалгахыг харна уу)

Товчлуурын хэсэгт цооролт үүсэх түүнээс урьдчилан сэргийлэх

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх

Цо

ор

ол

т

Дуранг зөөвөрлөх, цэвэрлэх үедээ хатуу

гадаргууд тулгаж тавих, ирмэгтэй зүйлд цохих

Гар удирдлагын хэсэг болон дурангийн

холбогчийн хэсгийг дурангын камер

гэрлийн төгсгөл хэсгээс тусад нь барьж

явна.

Дуранд цэвэрлэгээ хийж байхдаа

угаалтуур, ширээнд савж цохих

хориотой. Тээвэрлэж, зөөх явцдаа

анхааралтай байх.

Page 13: Prevent instrument malfunctions by batnyam

13

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх

Товчлуурын хэсэг дээр дурангийн холболтын

хэсэг болон багаж хэрэгслийг овооруулж,

дээрээс нь тавих, метал хэсгүүдтэй хүрэлцүүлэх

Дуранг цэвэрлэх, ариутгах явцад нэг

нэгэн дээр давхарлаж байршуулахыг

хатуу хориглох, ямар нэгэн багаж

хэрэгсэлтэй хамтад нь нэг газар

давхарлуулж байхруулахгүй байх

Page 14: Prevent instrument malfunctions by batnyam

14

6. Цахилгааны холбогч хэсэгт усны нэвчилт үүсэх

Видео дуран – Ихэвчлэн усны хамгаалалтын тагийг гүйцэт таглаагүй, тагний жийрэг резин

муудсан, метал холбогч эд ангиудтай хэт хүчтэй гараар харьцсан, буруу ариутгалын үйл явц,

зарим гадны механик хүчин зүйлс зэрэг тохиолдлуудад цахилгаан холбогчийн хэсэгт шингэн

нэвчиж орж электроникийн элементүүдийг гэмтээн, хүнд хэмжээний гэмтлийг дуранд үүсгэдэг.

Fiber дуран – Дурангийн хувьд ETO таггүй цэвэрлэгээ, ариутгал хийсэн тохиолдолд шингэн

цахилгааны холбогч хэсэг рүү нэвчиж ордог.

Хэрэв энэ төрлийн гэмтэл гарсан тохиолдолд дуранг асаалгүй, цаашид ашиглалгүй шууд хариуцах

инженерийн техникийн ажилтанд мэдэгдэх шаардлагатай. Шингэн нэвчиж орсон үед цахилгаанд

холбож ажиллуулав электроникийн элементүүд дээр богино холболт үүсгэж шатаах, товчлуур

болон камер дүрсний хэсгийг бүрэн гэмтээх боломжийг бүрдүүлдэг. Их хэмжээний ус нэвтрэн

орвол том хэмжээний гэмтэлд тооцож, үйлдвэр лүү явуулж засуулах шаардлагатай.

Видео дурангийн гэмтэл түүнээс урьдчилан сэргийлэх

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх

Ши

нгэн

ор

ох

Ариутгалдл орохын өмнө усны хамгаалалтын

тагийг хийхгүй байх

Дуран холбогчид гинжээр холбогдсон

усны хамгаалалттай таг ашиглах.

Усны хамгаалалттай таг гэмтэх Тагийг хэрэглэхийн өмнө шалгаад хэвийн

бус байвал хэрэглэхгүй байх. Усны

хамгаалалтийн тагийг өөр зүйлд

ашиглахгүй байх. Тэмдэглэгээ хийх.

Page 15: Prevent instrument malfunctions by batnyam

15

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх Ш

ин

гэн

ор

ох

Дотроо шингэнтэй бүрэн хатаагүй

хамгаалалтын таг эсвэл устай усны нэвчилт

үүсэхээс урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг

төхөөрөмж ашигласан.

Усны нэвчилтийг бүрэн гүйцэт шалгалгүйгээр

шингэн угаалга хийсэн, угаалгын машин дотор

угаах тохиолдолд.

Угаалгын машин эсвэл шингэн угаалга

хийхийн өмнө бүх эд ангиуд хуурай, ямар

нэгэн шингэнгүй эсэхийг шалгах. Түүний

дараа давхар усны нэвчилтээс урьдчилан

сэргийлэгч аппаратаар давхар шалгах.

Дурангийн хамгаалалтын тагийг угаалгын

машин дотор эсвэл шингэн бүхий сав дотор

байрлаж байхад суллах, онгойлгох үед

Дурангийн хамгаалалтын тагийг усан

дотор байхад хийх, суллаж онгойлгохгүй

байх.

Хэдий хэмжээний нэвчиж орсноос

шалтгаалж ямар хэмжээний эвдрэл гэмтэл

дуранд үүсэх нь хамаардаг учир

болгоомжтой байх.

Fiber дурангийн гэмтэл түүнээс урьдчилан сэргийлэх

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх

Ши

нгэн

ор

ох

Дуранг шингэнд цэвэрлэж, ариутгахдаа ETO

cap-тай хамт оруулсан тохиолдолд

Дуранг шингэнд цэвэрлэж, ариутгах үедээ

ETO тагийг холбогчоос салгаж байх,

холбоостойгоор нь шингэнд

байрлуулахаас зайлсхийх

Page 16: Prevent instrument malfunctions by batnyam

16

7. Үзүүрийн камер, линзны хэсэгт гэмтэл үүсэх

Хагарсан Зурагдсан Толботсон

Уян дуран нь жижиг, тунгалаг, нимгэн гадаргуу бүхий линзтэй байдаг. Гэмтэлтэй линз нь зургийн

чанарт маш их хэмжээгээр нөлөөлдөг. Дурангийн линзний гадаргуу хэсгийг цаг ямагт шалгаж

байх ѐстой ба линзний хэсэг хагарч, зурагдаж, толботсон байгаа эсэхийг шалган, түүнээс хамгаалж

байх шаардлага гарч байдаг.

Үзүүрийн камер, линзны хэсэгт түүнээс урьдчилан сэргийлэх

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх

Ли

нзн

ий

гэм

тэл

Дурангийн үзүүр хэсгийг хатуу гадаргууд

цохих

Дурангийн үзүүрийн хэсгийг газар унагаах

Гар удирдлагын хэсэг болон холбогчийн

хэсгийг дурангийн төгсгөл үзүүр хэсгээс

тусад нь барьж явж байх.

Page 17: Prevent instrument malfunctions by batnyam

17

Гэмтлийн шалтгаан Урьдчилан сэргийлэх Ү

рэл

тээ

с ү

үд

элтэй

бү

рзи

йл

т

Дурангийн үзүүр хэсэг дэх камер, гэрлийн

линзны хэсгийг хатуу сойзоор цэвэрлэх

Дурангийн үзүүр хэсэг дэх камер, гэрлийн

линзны хэсгийг зөөлөн цэвэр арчуураар

эсвэл спиртэн арчидас бүхий зориулалтын

салфеткаар арчиж цэвэрлэж байх

Үл

дэг

дэл

Дурангийн үзүүр хэсэг дэх камер, гэрлийн

линзны хэсгийг хатуу нунтаг бодисоор

цэвэрлэх

Үзүүр хэсгийг цэвэрлэхдээ химийн

агууламж сулавтар шингэн, зөөлөн

уусмалаар дэвтээж цэвэрлэнэ. Линзийг

цэвэр, зөөлөн материал бүхий арчуураар

арчина. Угаалгын машинд эсвэл шингэнд

ариутгал хийсний дараа дахин зөөлөн

даавуугаар арчина.

Дурангийн линзийг бүрэн хатааж, арчиж

цэвэрлэлгүйгээр нойтноор нь чийгтэй линзтэй

хадгалах

Угаалгын машинд эсвэл шингэнд

ариутгал хийсний дараа зөөлөн

даавуугаар арчиж хадгалж байх.

Дурангийн агаар/усны сувгийг нойтон,

чийгтэй хадгалах

Агаар/усны сувагт үлдсэн шингэн нь линзинд

толбо тогтооно.

Угаалгын машинд эсвэл шингэд ариутгал

хийсний дараа агаар/усны сувгийг

агаараар үлээлгэж үлдэгдэл шингэнийг

бүрэн гадагшлуулна. Мөн спиртээр

үлдэгдэл усыг хөөн гаргана.

Page 18: Prevent instrument malfunctions by batnyam

18

Усны нэвчилт үүсэхээс өмнөх урьдчилан сэргийлэх үзлэг

Дуранд тест хийж гэмтэлийг илрүүлэх нь маш чухал. Усны нэвчилт үүсэхээс урьдчилан сэргийлэх

үзлэг хийснээр шингэний үлдэгдэл дуран дотор орж ноцтой гэмтэл учруулахаас сэргийлнэ. Урсгал

шалгагч нь хямд өртөгтэй бөгөөд үүнийг хэрэглэсэнээр өндөр өртөгтэй засвараас сэргийлж болно.

Усны нэвчилтийг шалгах үйл ажиллагаа

1. Усны хамгаалалтын тагаар холбогч

хэсгийг таглана. Видео дурангийн

холбогч хэсэг нь усанд мэдрэг учир

хамгаалалтын тагаар заавал таглана.

Харин Fiber дурангд усны хамгаалалтын

таг шаардлагагүй.

2. Савыг цэвэр усаар дүүргэнэ. Дуранг

бүхэлд нь живүүлэхэд хангалттай

хэмжээний том сав байх хэрэгтэй.

3. Усны нэвчилт шалгагчийг зориулалтын

шалгагч төхөөрөмжинд эсвэл гэрэл

үүсгэгчинд залгана.

4. Нэвчилт шалгагч төхөөрөмжийг эсвэл

гэрлийн үүсгүүрийг асаана.

5. Хэрэв гэрэл үүсгэгчийг ашиглаж байгаа

тохиолдолд агаарын урсгалыг дээд

түвшинд хүртэл нь тохируулна.

6. Урсны нэвчилт үүсэлтйг шалгагчийн

холбогч доторх нарийн үзүүрийг зөөлөн

дарж агаарын урсгал байгаа эсэхийг

нягтлан шалгана.

7. Усны нэвчилтийг шалгагчийн холбогч

болон дурантай холбогдох холбогчын

хэсэгт усны үлдэгдэл байгаа эсэхийг

нягтлана.

Fiber дуранд усны нэвчилтийн шалгагт

хийж байгаа үед дурангийн холбогч

хуурай байгаа эсэхийг шалгах. Учир нь

ус байвал дуранд хүнд хэмжээний гэмтэл

учируулах эрсдэлтэй юм.

Page 19: Prevent instrument malfunctions by batnyam

19

8. Усны нэвчилтийг шалгагчийн холбогчыг

усны хамгаалалтын тагны холбогч

хэсэгтэй холбоно.

Fiber дурангийн агааржуулалтын холбогч

нь дурангийн холбогч хэсэг дээрээ

байрлаж байдаг.

9. Дурангийн A-rubber буюу нугаралтын

хэсгийг гараараа дарж шалгаж үзнэ..

10. Дурангийн уян бүрээс агаарт тэлж,

хийлэгдсэн эсэхийг шалгана. Уян бүрээс

нь дурангийн агааржуулалтын

холбогчоор дамжин тэлдэг.

11. Дуранг усанд хийнэ.

12. Дурангийн A-rubber хэсгийн нугаралтын

хэсгийг гар удирдлагаар өнцгийг хэд

хэдэн янзаар өөрчилж, 30 секундын

туршид ажиглана. Ингэсэнээр жижиг

цоорхой байгаа эсэхийг шалгаж болно.

13. Дурангийн дотор, гадна гадаргуун

хэсгээс агаартай бөмбөлөгүүд гарах

эсэхийг ажиглана.

14. Дуранг усны нэвчилт шалгагчтай

холбоотой чигээр нь уснаас гаргана.

15. Усны нэвчилт шалгагч төхөөрөмжийг

эсвэл гэрлийн үүсгүүрийг унтраана.

16. Усны нэвчилт шалгагч төхөөрөмж эсвэл

гэрлийн үүсгүүрээс нэвчилт шалгагчийн

коннекторыг салгана.

17. Дуран хийн даралтаас бүрэн суларч,

даралтгүй болсон эсэхийг шалгана. Уян

бүрээсний хэсгээс даралттай хий гарч

ердийн хэмжээндээ очино. Шалгах.

18. Урсгал шалгагчийн таглаанаас

агааржуулалтын хоолойн усны

хамгаалалттай таг видео дуран / дуран

холбогч ширхэглэгт дуран-ийг салгана.

Тэмдэглэл: 16-18р алхмыг заавал дарааллын дагуу

хийж хийг суллах ёстой. Суллаагүй тохиолдолд

дуранд даралттай хий хадгалагдсар байна.

Page 20: Prevent instrument malfunctions by batnyam

20

Дурандалт хийхийн өмнөх үзлэг үйлчилгээ

Өвчтөнд дурандалт хийхийн өмнө хамгийн түрүүнд гадна талаас нь эхний шатны үзлэгийг хийж,

төхөөрөмжийг хэвийн, аюулгүй байдалтай байгааг шалгаж байх нь маш чухал байдаг. Үүний дараа

гэрэл үүсгэгч болон видео процессорт холбож дурангийн ажиллагаа бүрэн бүтэн байгааг шалгана.

Хэрэв дуранг шалгалгүй доголдолтой байдлыг нь анзааралгүй өвтөнд дурандалт хийхэд ашиглах

юм бол дан ганц дурандаж буй хүнд асуудал үүсээд зогсолгүй, өвчтөний аюулгүй байдалд

нөлөөлөх учир эхний шатны үзлэгийг эмч, сувилагч, техникийн ажилтныг заавал шалгаж байхыг

зөвлөдөг.

1. Доорх зурагт эхний шатны үзлэгээр аль хэсгүүдэд шалгалт хийж болохыг зааварчиллаа.

Электрон холбогч

Зурагдсан, суларсан эсэх

Уян холбоос, бүрээс

Суларсан эсэх

Хамгаалагч резиний хэсэг

Нугаларсан, овойсон, мушгирсан эсэх

Гар удирдлагын хэсэг

Зурагдсан, өнгөө алдсан,

суларсан эсэх

Дурангийн үзүүр, нугаларалт, уян хоолойн хэсэг

Хонхойсон, овойсон, долгионтсон, зурагдсан, нүх үүссэн,

гулзайсан, өнгөө алдсан, муруйсан, ѐрдойсон, хазуулсан эсэх

Шүршигч цорго

Хангалттай хэмжээний бус агаар усны

урсгал, хонхойсон, хэлбэрээ алдсан эсэх

Үзүүр хэсгийн линз

Зурагдсан, хагарсан, цуурсан, толбодсон эсэх

Page 21: Prevent instrument malfunctions by batnyam

2. Уян хоолойн хэсгийг шалгах

Уян хоолойн хэсгийг нэг гараараа

барина.

Нөгөө гараараа нугаларалтын хэсгийг

гараараа гулсуулж шалгаж үзнэ.

Ямар нэгэн овойсон, хотойсон зүйл

эсвэл метал хоолой хэлбэрээ алдсан

эсэхийг гараараа мэдэрч шалгана.

Уян хоолойн хэсэг нь хатуурсан эсвэл

нугалархгүй байгаа эсэхийг нягтлана.

3. Уян хоолойн дүгрэг хэлбэрийг шалгах

Уян хоолойн хэсгийг 2 гараараа атгаж

барина.

Уян хоолойг нугалж хагас дугуй

хэлбэртэй болгож нугална.

Хагас дугуй хэлбэртэйгээр баруун

зүүн тийш нь татаж гулсуулж үзнэ.

Нугаралтын үед уян хоолойн хэсэг

чөлөөтэй хөдөлж байгааг нягтлана.

Уян хоолойн хөдөлгөөн уян хатан

чөлөөтэй хөдөлж байгаа, ямар нэгэн

зууралдсан зүйл анзаарагдсан эсэхийг

нягтлах.

Боловсруулсан:

Инженер техникийн албаны дарга, ТУ магистр ................................................. / М.Батням /

Page 22: Prevent instrument malfunctions by batnyam

22

МЕДИМПЕКС ИНТЕРНЭЙШНЛ ХХК

Баянзүрх дүүрэг, 1р хороо, Барилга мегастор, 3р давхар, 302 тоот

Медимпекс засвар үйлчилгээний төв

Утас: 77111155