17
Хөхүүлэхийн Ач Холбогдол

Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

ХөхүүлэхийнАч Холбогдол

Page 2: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Ач холбогдол

• Амархан боловсорч шингэнэ. • Хөхний сүү хүүхдэд илүү тохиромжтой уураг,

өөх тос, амин дэмийг шаардлагатай хэмжээнд агуулдаг.

• Хөхний сүүнд нян, вирусын халдвараас хамгаалах болон нярай хүүхдийн гэдэсний дасан зохицолт, хөгжилд туслах дархлаа, биологийн идэвхт бодис бий. Эдгээр зүйлс нь үйлдвэрийн хүүхдийн тэжээлд агуулагддаггүй.

Page 3: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

• Хоёр нас хүртэл нь хөхүүлэх• 6 сартайгаас нь эхлэн хөхний сүүн

дээр нь нэмэлт хоол өгч эхэлнэ.• Хөхний сүү, ангир уураг нь нярай

хүүхдийн хоол боловсруулах болон бодисын солилцооны онцлогт илүү сайн тохирсон байдаг учраас гадаад орчинд дасан зохицоход нь тусална.

Page 4: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Ангир уураг нь бага хэмжээтэй ялгарах ч нярайг хангалттай цатгана. Нярайг төрсний дараа нь 40-50 минут тутамд хөхүүлэх хэрэгтэй. Хоногт 10-12 удаа хөхүүлнэ.

Page 5: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Төрсний дараах нэгээс хоёр долоо хоногт хөхний сүүний гарц нэмэгдэхээс гадна найрлага нь өөрчлөгдөнө.

Page 6: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

• Хүүхдийн аманд хөхний толгой болон нөсөө бүрэн орж, гүйцэд үмхэгдсэн, хацар хонхойхгүй байна.

• Хүүхэд тайван, нэг хэвийн, удаан хөхнө

• Хөхөх үед хэл нь хөхөө тойрон бүрээд харагдаж байх ёстой

• Хүүхдийн хөхөө хөхөж байгаа чимээ гарахгүй, харин сүүгээ залгиж буй чимээ гарна

Page 7: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Хөхөөрөө хооллох уу эсвэл угжих уу?

Хүүхдийн тэжээлд хүүхдэд шаардлагатай бодисууд байдаг ч зөвхөн хөхний сүүнд л тэдгээр бодисууд зохистой хэмжээгээр, хүүхдийн хоол боловсруулалтад сайн нөлөө үзүүлэх хэмжээгээр агуулагдсан байдаг. Хүүхдийн тэжээлтэй харьцуулахад хөхний сүү харшил огт үүсгэдэггүй. Түүнээс гадна угжны шил хүүхдэд эхийнх нь хайр энхрийлэл, халамжийг хэзээ ч өгч чадахгүй.

Page 8: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Яагаад хөхний сүүг сонгох хэрэгтэй гэж?

Хөхний сүү маш тэжээллэг агаад 37 орчим хэмийн халуун байдаг. Түүнээс гадна, хөхний сүүнд агуулагддаг уураг, өөх тос, нүүрс ус нь бусад хүнснийхээс илүү сайн шимэгдэж боловсорно.

Хөхөөр хооллосноор нярайн “цэвэр” байсан гэдэс ходоодонд ашигтай нянгууд бий болно. Мөн хөхний сүүнд дархлааны фактор, даавар болон фермент агуулагддаг учраас хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Page 9: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх вэ?Хөхөө хөхүүлэхдээ тохиромжтой байрлалд биеэ барилгүй, тайван суу. Хүүхэд хөхүүлэхэд түшлэгтэй намхан сандал юмуу хөлний тавиуртай өндөр сандалд суух илүү тохиромжтой байдаг.

Хүүхдээ зөв байрлуулж хөхүүлэх нь чухал: хүүхэд амандаа хөхний толгой, түүнийг тойрсон нөсөөт хэсгийг оруулсан байх ёстой. Хүүхдийн эрүү хөхөнд хүрсэн, амаа том ангайсан, доод уруул нь гадагшаа эргэсэн, хөхний нөсөөт хэсэг доод талаасаа бол харагдахгүй, дээд талаасаа харагдаж байвал зөв хөхөлт болно.

Page 10: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

• Хөхний толгой ямагт хүүхдийн амны төвшинд байх ёстой • Хөхний толгойгоор амыг өдөөх нь эрэх рефлексийг татан дууддаг • Хүүхэд эвшээж байгаа юм шиг амаа том ангайлгавал энэхүү өдөөлтөнд зөв хариу өгч буйн шинж • Хүүхдийн аманд хөхний толгой төдийгүй нөсөө аль болох бүтнээр орсон байхаар өгөх хэрэгтэй • Эрхий хуруунаас гадна бүх хуруунууд хөхний доод талд байрлах ёстой • !! АНХААР !! Эх хуруугараа хөхийг татаж болохгүй

Page 11: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

• Нярай хүүхэд эхний сардаа хоногт 600-700

мл сүү иднэ. • 6 сар хүрэхэд сүүний хэмжээ хоногт 900 мл

болж нэмэгдэнэ.• Гэхдээ ээж та л хүүхдээ хөхүүлж байгаа

учраас түүний хоолны дуршлыг сайн мэднэ. Хүүхэд тайван, сайн унтаж байвал хөхөндөө цадаж, хангалттай сүү хөхөж байна гэсэн үг.

Page 12: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Сүү саах, xэзээ саахад тохиромжтой:

• эхийг хүүхдээс удаан хугацаагаар тусгаарлавал • хөхөнд сүү хурагдвал • сүү ихээр хуримтлагдвал • хөхний толгой нөсөөтэй хэлбэр алдвал Хөхийг гараар эсвэл механик болон цахилгаан саалтуураар сааж болно

Бэлтгэл: • Сүү хийх ариутгасан сав • Гараа сайтар угаана • Хөхөн дээр чийгтэй дулаан бигнүүр тавих эсвэл шүршүүрт халаах • Хөхний угаас хөхний толгой руу чиглүүлэн сүү гарах рефлексийг сэргээх иллэгийг хөхөө тойруулан хийх • тонгойн, хөхийг зөөлөн сэгсэрч иллэгийг дуусгах

Page 13: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Явц1. Эрхий хурууны өндгийг нөсөөний дээр хэсэгт,

долоовор хурууны өндгийг нөсөөний доор С үсэг шиг харагдахаар хуруунуудыг байрлуулна. Хуруунууд болон хөхний толгой нэг шугамд байна.

2. Алгаараа цээжний хана руу, үлдсэн хуруунуудаар хөхийг зөөлөн шахах 3. Сүү гартал хөхний толгойг хэмнэлээр зөөлөн хавчих 4. Энэхүү гурван үеийн хөдөлгөөнийг давтах ба нөсөөн дээр байгаа хурууны байрлалыг өөрчлөх 5. Хөхний толгойг урагш нь зулгаан татаж болохгүй ба холгохгүйн тулд хуруунуудыг арьснаас салгаж болохгүй. 6. Том эсвэл хэт сүүтэй хөхөнд нөгөө гарын алгаар тулгуур хийх. 7. Саах хугацаа 20-30 минут орчим үргэлжлэх ба 2 хөхийг хэд хэдэн удаа ээлжлэн саана

Page 14: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Хөх хөхүүлэх

Page 15: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

Хөх хөхүүлэх

Page 16: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

• Эхний өдрүүдэд нярай хүүхдийг 20-30 минут хөхүүлж, эхийн cүү нэмэгдэхийн хамт 7-8 хоногоос 15-20 минут хөхүүлнэ. хүүхдийг хөхүүлэхийн өмнө, хөхүүлсний дараа жигнэнэ.

• Анхны үед нярай xүүхдийн хөхсөн cүүг тодорхойлох ёстой.

• Хэрэв cүү дутаж байвал эмч заавал нөхөх тэжээл өгнө. Нярай хүүхэд эхний гурван хоногт нэг удаа 30-35 г cүү хөхөх ёстой.

• Тухайлбал хоногтоо 150-200 г cүү авна. Амьдралын 3-4 хоногоос хөхөх cүү эрс нэмэгдэж 8-9 хоног дээрээ 450-550 г cүү хөхнө.

Page 17: Хүүхдээ хөхүүлэхийн ач холбогдол

• Нэгээс дээш насны хүүхдийн хоол гүйцэд найрлагатай, амт чанар сайтай, өнгө үзэмж бухий биед зохимжтой байх нь хүүхдийн бие бялдар, сэтгэхүйн зөв өсөлт, хөгжилтийн хоногийн хэрэгцээг хангаад зогсохгүй гадаад орчны харш нөлөөллийг эсэргүуцэх чадвартай болгоно.

• Гүйцэд найрлагатай хоол гэдэг нь хүүхдийн биед шаардагдаж байдаг уураг, тослог, Hүүpc ус, төрөл бүрийн эрдсийн нэгдэл, витаминуудыг бүрэн агуулсан амьтны, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг зөв хослон бэлтгэсэн хоолыг хэлдэг.