40
Хавдарын практикт маркер: • Хорт хаврыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх • Онош тодруулах • Эмийн эмчилгээний үр дүнг хянах • Мэс заслын эмчилгээний төгс байдлыг үнэлж, дүгнэх • Өвчний даамжрал дахилтыг эмнэлзүйн шинж тэмдэг эхлэхээс өмнө илрүүлэх • Өвчний намжмал байдлыг хянах зорилгоор хэрэглэдэг.

Хавдарын практикт маркер markers in use cancer situition

  • Upload
    -

  • View
    919

  • Download
    4

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

Хавдарын практикт маркер:

• Хорт хаврыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх• Онош тодруулах• Эмийн эмчилгээний үр дүнг хянах• Мэс заслын эмчилгээний төгс байдлыг үнэлж,

дүгнэх• Өвчний даамжрал дахилтыг эмнэлзүйн шинж

тэмдэг эхлэхээс өмнө илрүүлэх• Өвчний намжмал байдлыг хянах зорилгоор

хэрэглэдэг.

Page 2: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

Хавдарын маркер гэж юу вэ?

• Хорт хавдарын улмаас бие мах бодид өвөрмөц бодисууд (уургууд )тэр нь биологийн шингэнд илэрч улмаар түүний хэмжээ нь ихэсдэг. Үүнийг хавдарын маркерүүд гэнэ.

Page 3: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

• Энэ макерүүд хавдарын тархалтын зэрэг, хэмжээ, хийгдсэн эмчилгээний үр дүнг илэрхийлдэг. Хавдрын маркерүүд нь ихэнхдээ хавдарын эсээс буюу хавдарын эргэн тойрон дох эрүүл эсээс нийлэгжиж үүссэн нийлмэл уураг юм. ( гликопротейн болон липопротейн ).

Page 4: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

• Хавдарын маркерийг химийн бүтэц ба биологийн үйл ажиллагаагаар нь 6 ангилдаг.

Page 5: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

1. Онкофетальны ба онкоплацентарны эсрэгтөрөгчүүд ( ЭТ ) ( РЭА, а-фетопротейн, β-ХГЧ, трофобластин β1-глобулин )

2. Хавдартай холбогдсон гликопротейн ( CA125, CA19-9, CA15-3, CA72-4, CA242, SCC)

3. Цитокератин ( UBC, SCC, TPA, TPS)4. Ферментүүд ( ПСА, нейрон өвөрмөц Енолаз, TUM2-

PK, TRAP5)5. Цитокинүүд ( ИЛ-6, ИЛ-10)6. Хурц фазын уургууд ( ферритин, С-реактивны уураг)

Page 6: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

Үр хөврөлийн өмөнгийн эсрэг төрөгч ( ҮӨЭ, РЭА, CEA )

• Энэ нь хавдарын феталны маркерт хамрагддаг. Урагт ходоод ба гэдэсний салст бүрхэвчийн эсэнд нийлэгждэг. Төрсний дараа эдгээр эсрэг биетүүд эрс багасдаг. Насанд хүрэгчдийн цусанд ҮӨЭ-н хэмжээ 3-5нг/мл-с ихгүй байдаг. Тамхичдад ҮӨЭ хэмжээ 10нг/мл хүрч болно.

• ҮӨЭ- бүдүүн шулуун гэдэсний өмөнгийн маркер. Өвчний үе шатаас хмаарч маркерийн хэмжээ 20-80 болж ихэсдэг.

Page 7: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

• ҮӨЭ (РЕА) маркерийн ялгаварт түвшин ходоод, хөх, эмэгтэй бэлэг эрхтний өмөнгийн 22-50%д ихэсдэг. Хоол боловсруулах эрхтэнүүдийн өмөнгийн үед РЭА нь зарим хавдрын биш тухайлбал элэгний хатуурал, эмфизем, уушиг тэлэх өвчин, муковисцидоз, Кроны өвчин, автоиммун процесийн зэрэг эмгэгүүдийн үед ихэснэ.

• РЭА-д хамгийн мэдрэг нь булчирхайгаас цусны замаар тархсан үсэрхийлсэн өмөн юм. Ялангуяа булчирхайн өмөнгөөс ясанд, элэгэнд, уушгинд өгсөн үсэрхийллийг илрүүлхэд энэ маркер нь хамгийн их мэдрэг өндөр хэмжээтэй байдаг. Хоол боловсруулах эрхтний өмөнгийн үр дүнг үнэлж дүгнэж эмнэлзүйн шинж тэмдэг өгөхөөс нь өмнө дахилт ба үсэрхийллийг илрүүлдэг хавдрын маркер юм.

Page 8: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

α-фетопротейн • альбуминтай төстэй байдаг онкофетальны

эсрэг төрөгч, а-фетопротейн ( АФП) шар уургын уутанд, жирэмслэлтийн 13 дах долоо хоногоос ургын элэгэнд нийлэгжиж байдаг. Үр хөврөлийн үед АФП нь тээвэрлэн дамжуулах үндсэн илэрдэг ба 12-13 долоо хоногийн хооронд хамгийн их хэмжээнд хүрдэг. Дараа нь АФП хэмжээ аажим нэг нас хүрэхэд хэвийн хэмжээнд ордог. ( <15нг/мл).

Page 9: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

• Энэ маркер нь хавдрын биш өвчин ба тризиноз зэрэг өвчний үед хэмжээ нь ихэсдэг. Өвчтөний 90%д энэ маркерийн хэмжээ ихэссэн байдаг.

• Янз бүрийн байрлалын өмөнгийн элэгэнд үсэрхийлэлтэй өвчтөний 10-15%-д АФП-ны хэмжээ ихэсдэг. Үр хөврөлийн гаралтай төмсөгний ба өндгөвчний хорт хавдартай өвчтөний цусанд АФП хэмжээ их байдаг. АФП-ны хэмжээг элэгний анхдагч өмөн ба үр хөврөлийн хавдрыг оношлох иж бүрдэл аргад оролцуулан тооцон үнэлэлт өгөх ба эдгээр өвчнүүдийн эмчилгээгний үр дүнг хянахад хэрэглэдэг.

Page 10: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

CA19-9 ( Lewisa ) карбогидратын антиген

• цусны бүлгийн эсрэг биеийг тодорхойлгч гаптентэй ижил, цусны сийвэнд өндөр молекулт муцины найрлагад байдаг. Үр хөврөлд CA19-9 хоол боловсруулах эрхтний хучуур эдэд синтезлэгддэг учраас онкофеталны бүлэгт хамруулдаг. Насанд хүрсэн хүнд энэ эсрэг төрөгч нь дотор эрхтнүүдийн булчирхайлаг хучуур эдэд ул мөр төдий илэрдэг. CA19-9-н байх дээд хэмжээ нь 37ЕД/мл , маркер нь зөвхөн цөсөөр гадагш ялгардаг тул цөс зогсонгишсон үед сийвэнд түүний хэмжээ ихсэх нь өвөрмөц шалтгаан биш юм.

Page 11: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

• CA19-9 нь бага зэргийн өвөрмөц чанартай байдаг. Энэ маркер нь янз бүрийн шалтгаантай үрэвсэл өвчин, хоргүй хавдрын үед тухайлбал , элэгний хатуурал, элэгний архаг үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, цөсний чулуу, нойр булчирхайн үрэвсэл, умайн булчингийн хоргүй хавдар гэх мэт өвчнүүдэд илэрдэг.

Page 12: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

CA72-4: • Онкофеталны маркерийн бүлгийн төлөөлөгч бөгөөд өндөр

молекултай муцин төст глико уураг юм. CA72-4 бол ургын хоол боловсруулах замын хучуур эдийн эсэд илэрдэг. Насанд хүрсэн хүнд үлдэгдэл төдий илэрч байдаг. Энэ уургын байх ёстой хэмжээ нь 5.3ЕД/мл. CA72-4 маркер нь үрэвсэл буюу хоргүй хавдрын үед бараг ихэсдэггүй харин хорт хавдрын үед ихэсдэг учираас (90%дээш ) нилээд өвөрмөц чанартай гэж үздэг. Гэхдээ CA72-4 нь элэгний хатуурал цирроз нойр булчирхайн хурц үрэвсэл, уушиг ба мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл, ходоодны шарх зэрэг үл ялиг ихсэж болно. CA72-4 бол ходооодны өмөнгийн үед нилээд ихэсдэг учираас илүү мэдрэг гэж үздэг. Өндгөвчний салслаг хорт хавдрын үед 70-80% мэдрэг байдаг.

Page 13: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

PSA – түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч /ТӨЭ/

Түрүү булчирхай өмөнгийн үндсэн маркер Түрүү булчирхайн эсээс ялгардаг гликоген уураг ТӨЭ нь: -уургын эсрэг ферменттэй холбогдсон - чөлөөт гэсэн хоёр хэлбэрээр цусны сийвэнд байна. • маркерийн ихэнх хэсэг нь химотрипсины эсрэг α1-тэй

холбогдсон, харин багахан хэсэг нь том глобулин α2-той холбоотой байдаг.

• Хавдар судлалын практикт маркерийн хоёр хэлбэрийг агуулсан ерөнхий ТӨЭ болон чөлөөт ба ерөнхий аль алиныг нь хэрэглэдэг.

• ТӨЭ-ийн харьцааг тодорхойлох нь оношлогооны ач холбогдолтой юм.

Page 14: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

CA242:• Энэ бол ХБЭ хавдар тэр дундаа нойр

булчирхайн өмөнгийн үед илэрдэг макерийн нэг юм. CA242 бол өндөр молекултай муцины глико уургын хавдрын эсрэг төрөгч болно. CA242-н хэвийн дээд хэмжээ нь 21.7ЕД/мл. CA242 нь нойр булчирхайн өмөнгийн үед илүү мэдрэг. ( 80% ) CA242 нь хоол боловсруулах эрхтний хоргүй хавдар болон үрэвсэл өвчний үед зөвхөн 5.8%д бага зэрэг ихэсдэг. Энэхүү маркерийг нойр булчирхайн өмөнтэй өвчтөнг хянах болон ялгах оношлогоонд хэрэглэдэг.

Page 15: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

CA125• онкофеталны уургийн бүлэгт багтдаг. Энэ нь уургын гялтан

бүрхүүлийн хучуур эдэд илэрдэг. Насанд хүрсэн хүнд хэвлий, цээжний хөндий, зүрхний үнхэлцгийн гялтанд ул мөр төдий байдаг. CA125 их үндэс нь бол эрүүл эмэгтэйн умайнд байдаг бөгөөд ббиеийн юм ирэх үед хэмжээ нь өөрчлөгдөж байдаг. Байх ёстой дээд хэмжээ нь 35ЕД/мл. Өндгөвчний хоргүй хавдар, эндометриозтой өвчтөний 15-20%-д CA125 хэмжээ нь 150ЕД/мл болтлоо ихэсдэг. CA125 нь булчирхайлаг өмөнгийн үед хавтгай хучуур эдийн өмөнгөөс илүү ихэссэн байдаг.

• Дээр дурьдсан өмөнтэй өвчтөнүүдэд үндсэн маркер болж чадахгүй зөвхөн эмчилгээний үр дүнг хянах дахилтыг эрт илрүүлэхэд ашигладаг.

Page 16: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

• CA125 бол өндгөвчний хорт хавдарын үндсэн маркер юм. CA125-н хэмжээ нь өндгөвчний өмөнгийн 1 үе шатанд 40%, 4 үе шатанд 100% хүртэл ихэсдэг. Ер нь CA125-н хэмжээ эсийн өндөр ялгөрөлтөй өмөнгөөс бага ялгаралтай өмөнтэй өвчтөнд огцом өндөр болдог. Зари тохиолдолд 20000ЕД/мл дээш болдог. Энэ тохиолдолд маркерийн үндсэн гарал нь хэвлийн гялтангийн мезотели юм. Орчин үед CA125-г өндгөвчний өмөнгийн эмчилгээний үр дүнг үнэлэх, дахилтыг илрүүлэхэд заавал тодорхолох ёстой шинжилгээний нэг гэж үздэг. Энэхүү маркер нь уламжлалт аргаар дахилтыг илрүүлэхээс 3-8 сарын өмнөөс байх хэмжээ нь ихсэж эхэлдэг.

Page 17: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

• Өндгөвчний өмөнгийн улмаас мэс засал хийгдсэн өвчтөнд CA125-н байх ёстой хэмжээ 5ЕД/мл болтлоо багасдаг. Мөн өндгөвчний өмөнг эрт илрүүлэх зорилгоор CA125 маркерийг шинжилж тогтоодог болсон. Өмөгнийн шинж тэмдэг илрэхээс 1.5-2.5 жилийн өмнөөс CA125 маркерийн хэмжээ ихсэж эхэлдгийг судлан тогтоосон. 55 дээш насны эмэгтэйчүүдэд хагас жил тутам CA125 маркерийг тодорхойлох шаардлагатай байдаг. Ингэж тогтмол шинжилгээгээр өндгөвчний өмөнг 1 ба 2 шатанд илрүүлэх боломжтой байдаг.

Page 18: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

CYFRA 21-1• эсийн кератин 19ы нэг хэсэг. Энэ маркерийн хэвийн дээд хэмжээ

бол 2.3 нг/мл. Энэ болон бусад эсийн кератин бол хучуур эдийн буюу эдийн гаралтай хорт хавдарын маркер юм. CYFRA 21-1 маркер бол уушигны өмөнгийн ялгах оношлогооонд ялангуяа жижиг эс ба жижиг эсийн биш өмөнг хооронд нь ялгахад илүү мэдээлэлтэй, мэдрэг юм. CYFRA 21-1-н умайн хүзүүний өмөнгийн үе дэх оношлогооны мэдрэмж нь 42-52% байдаг. Хавтгай эсийн өмөн / уушиг, умайн хүзүүний /-тэй өвчтөнд CYFRA 21-1-н хэмжээ нь эмчилгээний үр дүнг тусгадаг бөгөөд эмчиилгээ дууссаны дараа энэ хавдарын маркерийн түвшин өндөр байгаа бол хавдар үлдсэний илрэл бөгөөд харин түвшин нь улам ихсээд байгаа бол хавдар цаашаа даамжирч байгааг харуулж байгаа юм. Энэ маркер ХБЭ-ний болон хөх, түрүү булчирхай зэрэг хорт хавдарын үед ихсэх боловч мэдрэмж болон оношлогооны ая холбогдол бага байдаг.

Page 19: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

Трофобласт β1 глобулин• Энэ уураг нь хэвийн үед ихсэнд, жирэмсний

эхний сараас эхлэн цусны сийвэнд бий болдог. Жирэмсэн биш эмэгтэйн цусны сийвэнд трофобласт β1 глобулин нь β-ХГЧ-тэй адил 5мкг/мл-с ихгүй байдаг. трофобласт β1 глобулин хорио эпителом ба хориокарцином өвчтэй хүмүүст ихэсдэг бөгөөд мөн уушгины, өндгөвчний, хөхний, ХБЭ өмөнтэй өвчтөнд ихэсдэг. Энэ маркерийг трофобласт хавдарын эмчилгээний үр дүнг хянах, дахилтыг эртилрүүлэх зорилгоор ашигладаг.

Page 20: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

β-ХГЧ • эхэс ба хорионоос болон трофобластын

ургалттай эсээс ялгаран гардаг глико уургын даавар юм. β-ХГЧ маркерийн цусны сийвэнд байх ёстой хэмжээ эрэгтэй ба жирэмсэн биш эмэгтэйд 5ЕД/мл β-ХГЧ-н хэмжээ ихсэх нь ихэрлэсэн жирэмслэлт буюу трофобласт цулцан хураа, хориокарциномаас үүссэн эсийн эмгэг ургалттай байгаагийн шинж гэж үздэг. Өөрөөр хэлбэл β-ХГЧ нь өндгөвчний ба төмсөгний үр хөврөлийн хавдартай өвчтөнг хянахад хэрэглэдэг.

Page 21: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

Ингибин• хэвийн үедээ өндгөвчний ялгарч

уутанцрыг идэвхижүүлэгч дааврын яялгаралыг сонгомолоор дарангуйлагч ба глико уургын даавар юм. Эмэгтэйчүүдийн хавдарын практикт хяналт хийх зорилгоор маркер болгон хэрэглэдэг.

Page 22: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

CA15-3 • хөхний өмөнгийн согомол маркер юм. Энэ маркер нь онкофеталны

эсрэг төрөгчийн бүлэгт багтдаг. Эрүүл жирэмсэн биш эмэгтэйчүүдэд дээд хэмжээ нь 28ЕД/мл . жирэмсний сүүлийн хагаст CA15-3 хэмжээ 50ЕД/мл хүртэл ихсэж болно. Энэ бол хэвийн ихсэлт гэж үздэг. CA15-3 маркер нь хөхний тархсан өмөнтэй өвчтөний 85%д нь, 1 ба 2 үе шатны 20%-д тус тус ихэсдэг. Маркерийн хэмжээ нь хавдрын эсийн ялгаралтын зэрэгтэй шууд хамааралтай. CA15-3 маркер нь дахисан хавдарт маш мэдрэг байдаг / 70%-с дээш/. Өөрөөр хэлбэл хавдарын дахилтын шинж илрэхээс 2.7 сарын өмнөөс энэхүү маркерын хэмжээ өндөрсдөг. Ер нь CA15-3 маркерийг хөхний өмөнтэй өвчтөнг хянахад ашигладаг.

• CA15-3 маркер хөхний эмгэгшил, хоргүй хавдар, элэгний архаг үрэвсэл, цирроз, саркойдоз, сүрьеэ, уушгины архаг үрэвсэл, түгээмэл улаан яр ба Вич халдварын үед мөн ихэсдэг. CA15-3 маркер өндгөвчний / 46% /, уушгины / 26%/, элэгний /30% /-д тохиолддог.

Page 23: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

PSA – түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч /ТӨЭ/

45 хүртэлх насны эрүүл эрэгтэйчүүдэд байх дээд түвшин 4нг/мл.

Маркерийн хэмжээ нас ахих тусам /70аас дээш насанд 6,5 нг/мл/ ихэсдэг нь түрүү булчирхай хөхний хавдрын ургалт явагдаж байгаатай холбоотой гэж үздэг.

Page 24: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

PSA – түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч /ТӨЭ/

• Мэдрэг чанар нь өвчний үе шатаас хамаарч 65-95% • Хавдрын маркер нь саарал бүсийн түвшинд байхад

өмөнг оношлох лабораторын өвөрмөц чанарыг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт хэмжээсүүд болон наснаас хамаардаггүй чөлөөт ба ерөнхий ТӨЭ-ийн харьцааг тодорхойлно.

• Энэ арга нь өмөнгийн үед чөлөөт ТӨА-ийн хэмжээ багасч химотрипсины α1 тэй холбогдсон ТӨА ихсэж эцсийн дүнд чөлөөт ТӨА ба ерөнхий ТӨА-ийн харьцаа багасдагт үндэслэгддэг.

• Чөлөөт ТӨА-ийн хэмийн хэмжээ 25%аас бага байх ёсгүй.

Page 25: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

PSA – түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч /ТӨЭ/

• Маркерийн саарал бүс түвшинтэй өмөнгийн оношлогооны үр дүнг харьцуулахын тулд ерөнхий ТӨА-ын нягтралын үзүүлэлтийг хэрэглэдэг энэ нь ерөнхий ТӨА-ын түвшинг чанд авиагаар тодорхойлсон булчирхайн эзлэхүүнтэй харьцуулж тооцон дүгнэдэг.

• Булчирхайд хавдар байхгүй маркерийн хэмжээ 4-10 нг/мл байхад ТӨА-ын нягтрал нь 1см3 булчирхайд 0,15нг/мл-аас ихгүй байх ёстой.

• ТӨА-ын хэмжээ түрүү булчирхайн үрэвсэл хоргүй хавдрын үед ихэсдэг.

Page 26: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

PSA – түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч /ТӨЭ/

• Хэвийн байх үүний хурд жилдээ 0,75 нг/мл-ээс хэтрэхгүй байх ёстой .

• ТӨА-ыг түрүү булчирхайн өмөнг оношлохын зэрэгцээ булчирхайн хортой хоргүй хавдартай өвчтөнийг хянахад өргөн ашигладаг.

• Түрүү булчирхайн хорт хавдрыг мэс заслаар төгс эмчилсний дараа маркерийн үлдэгдэл хэмжээ 0,1-0,2 нг/мл-ээс их байх ёсгүй .

• эмчлэгдсэн өвчтөнийг хянаж байхад ТӨА хэмжээ ихсэх нь өвчин дахиж байгааг илэрхийлэх эхний шинж тэмдэг юм .

Page 27: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

PSA – түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч /ТӨЭ/

• түрүү булчирхайн өмөнг эмчилсэн туяаны эмчилгээний үр дүнгийн гол шалгуур бол ТӨА-ын хэмжээ юм .

• туяагаар эмчлээд 1 сарын дараа ТӨА-ын хэмжээ өмнөх хэмжээнээс 50%-иар багассан байдаг.

• Дааврын эмчилгээний үр дүнг хянаж эмэнд анхдагч ба олдмол тэсвэрт чанарыг илрүүлж тактикийг өөрчлөх зорилгоор өвчтөнд гурван сар тутамд ТӨА-ыг тодорхойлж байх шаардлагатай.

• Түрүү булчирхайн хортой ба хоргүй хавдрын эмчилгээний үр дүнг маркерээр хянадаг.

Page 28: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

UBC /urinary bladder cancer давсагны хорт хавдар

• 9 ба 18 цитокератины уураг• Давсагны анхдагч өмөнгийн үед мэдрэмтгий

чанар 87%, өвөрмөц чанар 95% хүрдэг. • Зарим тохиолдолд ДХХ давсагны үрэвслийн

үед бага зэрэг ихэсдэг. • ДХХ маркер нь давсагны өмөнгийн нэвчсэн үед

өнгөц байхаас илүү ихэсдэг. • Хэрэглэх: эмчилгээний үр дүн, өвчний тавилан,

өвчний дахилтыг эрт илрүүлэх зэргийг хянахад ашиглана.

Page 29: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

BTA-Bladder Tumor Antigen

• Хүний Н комлемент хүчин зүйлтэй холбогдсон уураг.

• Давсагны хорт хавдарын үед ВТА маркер шээсэнд ихэсдэг.

• ВТА-г давсагны шилжвэр эсийн өмөнгийн маркер болгон хэрэглэнэ.

Page 30: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

ВТА-шээсэнд тодорхойлох

тооны /trak/ оношлогооны маркер 61,4%, өвөрмөц чанар 98%

чанарын /staf/ 2 аргаВТА маркер цусны сийвэнд – 14ЕД/млДавсагны өмөнгийн эсийн ялгарал багасч, хавдар томрохын хирээр ВТА маркерийн хэмжээ ихэсдэг.

Page 31: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

NMP22 – nucliar matrix protein 22

• Матрикс бөөмийн уураг • Шээсэнд хэмждэг• Хэвийн хэмжээ 10 ЕД/мл• Мэдрэг чанар 70%• Өвөрмөц чанар 80-87% • Өмөнгийн үе шат, эсийн ялгарал бага байх

тусам түүний хэмжээ их байна. • Давсагны үрэвслийн үед хуурамчаар

ихэсдэг.

Page 32: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

Tu M2-PK хавдрын пируват киназагийн М2 хэв шинж

• Гликолиз ферментийн нэг • О2 дутагдалтай нөхцөлд хавдарын эсэд

ферментийн өвөрмөц хэлбэр болох димер М2 хэлбэр /Tu M2 PK/ үйл ажиллагаа явагдаж байдаг.

• Бөөр• Нойр булчирхай• Уушги• Хөхний хорт хавдарын үед маркерийн хэмжээ

ихсэж, мэдрэмж 80%, өвөрмөц чанар 90%-д хүрнэ. • Өмөнгийн тархалт даамжрахын хирээр ихэснэ.

Page 33: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

ТРА – tissue polypeptide antigen

• Хучуур эдийн маркер, цитокератин • Хучуур эд, эс хорт хавдар болон

хувирахад маркерийн ялгаралт ихэснэ. • Хөхний, уушгины, умайн хүзүү, давсаг,

бүдүүн гэдэсний өмөнтэй өвчтөний цусанд TPA-ийн хэмжээ ихэснэ.

• Хэвийн хэмжээ: 85-120ЕД/мл• Үрэвслийн үед ихэснэ.

Page 34: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

TRS – tissue polypeptide specific antigen

• Цитокератин 18 эпитоп• Хэвийн хэмжээ: 80-120ЕД/мл• Зарим үрэвсэлт өвчин, ЧШ 1-р хэв

шинжийн үед ихэсдэг • Ходоод, бүдүүн, шулуун гэдэс, хөхний,

түрүү булчирхай, умайн хүзүү, давсагны шилжвэр эсийн өмөнтэй өвчнүүдийг нянахад хэрэглэнэ.

Page 35: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

HCE – нейрон специфическая енелоза

• Үр хөврөлийн мэдрэлийн ба уушгины эдэд ялгардаг.• Насанд хүрэгсдэд мэдрэл, дотоод шүүрлийн бүтцийн эд

эсэд ялгардаг. • Цусны сийвэнд: 12,5 нг/мл• Уушгины хатгалгаа, тархины гэмтэл, бөөрний дутагдал,

үжлийн шок, мэдрэлийн гаралтай уушгины ба элэгний хавдрын үед 20-25нг/мл хүртэл ихэснэ.

• Бамбайн өмөн, феохромоцитом карцинойд, уушгины жижиг эсийн өмөн, төмсөгний семином, түрүү булчирхайн өмөнгийн үед 25нг/мл-ээс ихэснэ.

• Дээрх байрлалын өмөнг хянах, уушгины хавдрыг ялган оношлогоонд ашиглана.

Page 36: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

Тиреоглобулин • Бамбай булчирхайн иод агуулсан өвөрмөц глико

уураг. • Бамбайн фолликулын А эсэд нийлэгжинэ. • Хэвийн үедээ цусанд бага хэмжээтэй байдаг• Бамбайн хордлого, хордлогот аденом, тиреодитийн

үед ихэснэ. • Бамбай булчирхайн хөхлөг, тархилаг ялангуяа их

ялгаралтай эсийн өмөнтэй өвчтөний цусанд ихэсдэг. • Хэрэглэх: бамбайн булчирхайг авсаны өвчний

дахилт, далд үсэрхийлэлийг илрүүлэх

Page 37: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

Кальционин

• Бамбайн уутанцарын эсээс / С-эс/ нийлэгжинэ.

• Бамбайн тархилаг өмөнгийн маркер• Удамшдаг учраас ойр төрлийн хүмүүст

тодорхойлох шинжилгээ хийж хянах шаардлагатай.

Page 38: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

Ясны TRAR Bone TRAP

• Хүчиллэг фосфатазын тэсвэрт 5b изо орчин• TRAP 5b – яс шимэгдэх явцад ясны эсээс үүсч

нийлэгждэг фермент • Bone TRAP-ийн хэмжээ ясны шимэгдэлт хүчтэй

явагдсанаас үүсч буй өвчний үед ихэсдэг. • Ясны сийрэгжилт• Педжетийн өвчин• Гиперпаратиреоз• Бөөрний өвчин г.м

Page 39: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

Ясны TRAR Bone TRAP• Хөхний, түрүү булчирхайн өмөн, миелоном өвчний

ясны үсэрхийлэл илрүүлж болно.• Ясны TRAP маркерийн хэмжээ цөмийн

оношлогоогоор ясанд үсэрхийлэлийг илрүүлэхээс 2-6 сарын өмнөөс аажим ихсэж эхэлдэг.

• Ясны TRAR маркерийн хэмжээ хөхний өмөн ба олон миеломтой өвчтөнийг бифосфатоор эмчлэх, ясны үсэрхийллийг туяа эмчилгээг хөнгөвчлөх журмаар хийсний дараа буурдаг.

• Онцлог: хэмжээ нь бөөр, элэгний үйл ажиллагаанаас хамаардаггүй.

Page 40: Хавдарын практикт маркер markers in use cancer situition

S-100

• Меланомийг оношлоход ашиглана. • Цусанд байх хэмжээ өвчний үе шаттай

шууд хамааралтай./ их- амьдрах хугацаа бага/

• Хэрэглэх: меланомийн дахилтыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах