23
ЖИРЭМСЛЭЛТ БА ЭСЭН МЭНД АМАРЖИХУЙ БЗД-ИЙН ЭМН СА№1 М. ЯНЖИНХАНД

жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Embed Size (px)

Citation preview

Page 1: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

ЖИРЭМСЛЭЛТ БА ЭСЭН МЭНД АМАРЖИХУЙ

БЗД-ИЙН ЭМН СА№1М. ЯНЖИНХАНД

Page 2: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Жирэмслэлт• Эмэгтэйчүүд жирэмсэн болсноо хэрхэн мэдэж авах,

үүнтэй холбоотой ямар дэглэм баримталж, хэрхэн хоол ундаа зохицуулах, амин дэм хувцаслалтын талаар өргөн мэдлэгтэй болсноороо эсэн мэнд амаржих, эрүүл саруул хүүхэд төрүүлэх боломж бүрдэнэ

• Жирэмсний хяналтад эрт орсноор эх, хүүхэд, гэр бүл, улс оронд ямар ач холбогдолтой болох талаар

• Эх барихын яаралтай тусламж ба эсэн мэнд амаржихуйд ямар тус болдог талаар

• Төрсний дараах тусламж ба гэр бүл төлөвлөлтөө хэрхэн зохиоцуулах талаар өргөн мэдээлэлтэй болно

Page 3: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Жирэмслэлт• Жирэмслэлт хэвийн үйл явц мөн үү? Нас бие гүйцсэн эмэгтэй хүн жирэмслэх, төрөх нь хэвийн үйл

явц бөгөөд эхийн хэвлийд өсөн торниж буй хүүхдийн өсөлт, хөгжилтөд эхийн зөв зохистой хооллолт, хувцаслалт, ажил амралтын дэглэм хамгаас чухал ач холбогдолтой байдаг.

• Жирэмсэн эхийн хооллолт өвөрмөц байх ёстой юу? Жирэмсэн эх, түүний гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүс бүгд л

эх нь эсэн мэнд амаржаасай, эрүүл сайхан хүүхэд төрөөсэй гэж тэсч ядан хүлээж байдаг шүү дээ. Иймд жирэмсэн эхийн зөв зохистой хооллолт нь ургийн хэвийн өсөлтийг хангах, эх, ургийг төрөлтийн хүндрэлээс сэргийлэхэд үнэхээр ач холбогдолтой болох нь аль хэдийнээ тогтоогдсон байна.

Page 4: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Жирэмслэлт• Эхийн хэвлий дэхь хүүхдийн өсөлт, эхийн хооллолтоос хамаарах уу? Хамаарна, тийм ч учраас шинээр мэндэлж буй хүүхэд нь эхийнхээ жирэмсэн байх

үеийн шимт бодисын цогц болж гардаг тул жирэмсэн эмэгтэйчүүд зөв зохистой хооллолтын талаар мэдлэгтэй байхаас гадна амьдрал дээр аль болох хэрэгжүүлэхийг хичээж байх нь зүйтэй.

• Жирэмсэн эхийн зөв хооллолт гэж яг юу вэ? Хэвийн хэмжээнээсээ 2 дахин их идэх нь зөв үү?

Зарим хүмүүсийн ойлгосноор бол жирэмсэн хүн дахин нэг хүнийг хооллож тэжээж байдаг тул хэвийн иддэг хэмжээнээсээ 2 дахин илүү идэх нь зөв гэж боддог, энэ нь их идэх гэсэн ойлголт ерөөсөө биш бөгөөд чанартай, олон төрлийн хоол хүнсийг бага багаар ойр ойрхон идэхийг хэлж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд жирэмсэн эхийн хоолыг төлөвлөх хэрэгцээ гардаг. Үүнд эмэгтэйн нас, биеийн өндөр, биеийн жин, жирэмсэн үеийн биеийн жингийн нэмэгдэлт, хөдөлгөөний идэвх, хэрвээ хавсарсан эмгэгтэй тохиолдолд өвчлөлийн байдлыг харгалзан хоногт хэрэглэх уураг, илчлэг, нүүрс ус, амин дэм, шимт бодисыг тооцон өвөрмөц хоолны цэсийг зохиодог ба ерөнхийдөө жирэмсэн эхийг хоногт 6 удаа хооллохыг зөвлөдөг.

Page 5: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Жирэмслэлт• Жирэмсэн үед олон найрлагатай бичил тэжээл, төмөр, фолийн хүчил хэрэглэх

нь • Эхийн цус багадалт, ураг нярайн гаж хөгжил тухайлбал: Ураг уураг тархигүй төрөх,

маш жижиг тархитай төрөх, нугасны ивэрхий үүсэхээс сэргийлдэг тул жирэмсэн болон төрсний дараах саруудад үргэлжлүүлэн ууна. Шимэгдэлийг нь сайжруулах зорилгоор төмрийн бэлдмэлийг ууснаас хойш 20 минутын дараа хоолоо идэх нь тохиромжтой.

• Жирэмсэн үед тохиолддог түгээмэл шинж тэмдгүүдийг дурьдвал: • Хөх хөндүүрлэх• Дотор муухайрах, бөөлжих • Ядарч сульдах• Үнэрлэх мэдрэмж нэмэгдэх • Аманд төмөр амтагдана• Сэтгэл хөдлөл ихэсч болно• Шээс ойр ойрхон хүрэх• Үтрээний ялгадас ихсэх• Үтрээнээс цусархаг ялгадас бага зэрэг гарах эдгээр шинжийн аль нэг нь жирэмсэлсэн

үед илрэх буюу ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Page 6: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Жирэмслэлт• Жирэмсэн эсэхээ сорилоор тогтоож болно. • Жирэмсний даавар үр тогтсоноос хойш 9-12

хоногийн дараа шээсэнд ялгардаг. Та жирэмсэн эсэхээ шалгахын тулд жирэмсний сорил авч, өглөөний өлөн шээсэнд дүрж 5 минут болгоод хариуг нь үзэхэд 2 зураас байвал жирэмсэн болсон байна.

• Тестийг 7 хоногийн давтамжтай 2-3 удаа үзэх хэрэгтэй. Сарын тэмдэг ирэх ёстой өдрөөс 7 хоног хэтэрэхэд илүү найдвартай. Тест 95%-ийн магадлалтай байдаг

Page 7: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Жирэмслэлт• Жирэмсний явцад илэрч болох аюултай шинж тэмдэг: Үүнийг жирэмсэн эмэгтэй болон гэр бүлийнхэн хэн хүн бүр мэддэг байх ёстой шүү.

• Толгой өвдөх• Дотор муухайрах, бөөлжих• Амьсгаадах• Биеийн жин нэмэгдэхгүй байх эсвэл 7 хоногт 400 граммаас дээш нэмэгдэх• Хэвлийн доод хэсгээр базалж өвдөх• Артерийн даралт нэмэгдэх, эсвэл буурах• Хавагнах• Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх• Арьс салст гэнэт цайх• Хүүхэд хөдлөхгүй болох• Үтрээнээс цус, эсвэл ус гарах зэргийн АЛЬ НЭГ НЬ илэрвэл ЯАРАЛТАЙ

эмчид ханд.

Page 8: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Жирэмсний хяналт • Та аль болохоор эрт, жирэмсний эхний 3 сарын дотор

өөрийн өрхийн эмнэлгийн хяналтанд орох хэрэгтэй. Хяналтанд байх хугацаанд эмч тогтмол үзлэг хийж зөвлөгөө өгнө.

•  • Жирэмслэлт хэвийн явагдаж байвал 6 удаа• Өртөмтгий жирэмсэн эмэгтэйг 8 болон түүнээс дээш удаа • Эмгэг өөрчлөлт илэрвэл хугацаа харгалзахгүйгээр• Төрсний дараах үед 21 хоног тутамд 1 удаа тус тус • үзэж зөвлөгөө өгнө.

Page 9: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Жирэмсний эхний 3 сартай дахь хяналт

• Жирэмсний анхны шинж тэмдэг• Жирэмснийг эрт илрүүлэх• Жирэмсний хяналтын ач тус• Шинжилгээнүүдийн зорилго• Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө• Жирэмсний өртөмхий зэргийг үнэлэх• Жирэмсний аюултай шинж тэмдэг• Хоол, эрүүл ахуйн дэглэм, ажил хөдөлмөрийн нөхцөл• Олон найрлагатай бичил тэжээл, төмөр фолийн хүчил• Хорт зуршлын хэрэглээ• Зулбалтаас сэргийлэх• Бэлгийн харьцааны талаар зөвлөгөө өгнө

Page 10: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Жирэмсний дундах 3 сартай дахь хяналт

• Хяналтаа үргэлжлүүлэх• Жирэмсний эмгэгийг илрүүлнэ• Ургийн өсөлтийг хянах • Биеийн жингийн нэмэгдэл /7 хоногт 300-500 гр нэмэгдэнэ/• Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө• Жирэмсний аюултай шинж тэмдгийг дахин хэлэх• Зулбалтаас сэргийлэх: • Шинж тэмдгүүдийг хэлж өгөх• Хэвлий хатуурах• Цус гарах • Хэвлийн доогуур өвдөх• Ууц нуруу өвдөх• Ураг өсөлтгүй болохоос сэргийлж • Хүүхдийн хөдөлгөөн өдөрт 10 удаа хөдөлж буйг тоолох• Хүнд юм өргөхгүй байх • Машин тэргээр хол явахгүй байх • Тэтгэмжийн талаар хэлэх

Page 11: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Жирэмсний сүүлийн 3 дахь сартай хяналт

• Жирэмсний хожуу хордлогын шинж тэмдэг• Аюултай шинж тэмдэг хэлж өгөх• Дутуу төрөлтийн шинж тэмдэг• Төрөлтөд бэлтгэж хувийн бэлтгэл хангах • Хөхний толгойг гаргах• Төрөх газраа товлох• Төрөх үйл ажиллагаа эхлэх үеийн шинж тэмдгүүдийн / үтрээнээс ус гарах/ цус

гарах талаар мэдээлэл өгөх• Төрсний дараах үед биед гарах өөрчлөлтөөс хэлж өгөх• Ар гэрийнхэнээс төрөх үед орох талаар мэдээлэл өгч бэлтгүүлэх• Сэтгэл гутралаас сэргийлэх• Унаа тэргээ ойр бэлэн байлгах• Түргэн дуудах бэлтгэлтэй байх• Отор нүүдлээр хол явахгүй байх• Гэрт нь ганцааранг нь орхихгүй байх• Төрөхөөс нь өмнө эхийн амрах байранд эрт ирүүлэх• Эмнэлэгт ирэхдээ хөл хөдөлгөөн ихтэй баталгаатай замаар явж ирэх

Page 12: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Эсэн мэнд амаржихуй

• Эсэн мэнд амаржихуйд мөн доорх 3 ойлголтыг ч хамруулж болно. Үүнд:

• Эмэгтэй өөртөө тавих халамж• Хамт олны зүгээс тавих халамж• Гэр бүлийн зүгээс тавих халамж нь

хэдий чинээ сайн байна жирэмсний хугацаанд тохиолдож болох хүндрэлүүдээс цаг алдалгүй арга хэмжээ авч эсэн мэнд амаржуулна гэсэн үг юмаа

Page 13: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Төрөлт яаж явагддаг вэ?• Төрөлт 3 үе шаттай явагддана. • Төрөлтийн 1-р үе шат: Умай жигд, хүчтэй базлалт эхэлснээс

хойш хүүхэд доошилж умайн хүзүү бүрэн нээгдэх хүртэлх үе юм. Ус гарсан мөчөөс төрөлт эхэлнэ. 1-р үе анхны төрөгчид ойролцоогоор 10-14 цаг, давтан төрөгчид 7-10 цаг үргэлжилнэ.

• Төрөлтийн 2-р үе шат: Умайн хүзүү бүрэн нээгдсэнээс хойш хүүхэд төрөх хүртэл үргэлжилнэ. 2-р үе анхны төрөгчид 1-2 цаг, давтан төрөгчид 30 минутаас 1 цаг үргэлжилнэ.

• Төрөлтийн 3-р үе шат: Хүүхэд төрснөөс хойш эхэс ховхорч гадагшилах хүртэл үргэлжилнэ. Хүүхэд төрснөөс хойш 5-30 минутын дотор эхэс салж гарна үүний дараа та төрөх өрөөнд эмч нарын хяналтад 2 цаг байж байгаад төрсний дараах тасагт шилжинэ.

Page 14: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Төрсний дараах үед эмэгтэй биед гарах өөрчлөлтүүд:

• Төрсний дараах үе амаржсанаас хойш 6-8 долоо хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд эмэгтэйн биед жирэмслэлт төрөлттэй холбоотой гарсан өөрчлөлтүүд эргэж хэвийн байдалд орно. Төрснөөс 3-6 сарын дараа жирэмсний хугацаанд нэмэгдсэн жин хасагдаж, умайн дотор хананд үүссэн шарх нь төлжтөл үтрээгээр дамжин гарах цусархаг ялгадасыг шавхрага гэнэ. Шавхрага үнэргүй байх бөгөөд эхлээд улаан хүрэн өнгөтэй байснаа 2 долоо хоногийн дараа боровтор болж 4-5 долоо хоногийн дараа ягаан туяатай, сүүлдээ өнгөгүй болж дуусна. Гадна бэлэг эрхтний ариун цэврийг сайн сахиж ариун цэврийн хэрэглэлийг ойр ойрхон солих, бэлэг эрхтэнээ бүлээн усаар угаах хэрэгтэй. Хүүхдээ сайн хөхүүлж байвал нь цус гарах нь илүү хурдан зогсдог. Төрсний дараа эмэгтэйн биед ямар дараах өөрчлөлтүүд явагдана. Үүнд:

Page 15: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Төрсний дараах үед эмэгтэй биед гарах өөрчлөлтүүд:

• Хөх• Төрсний дараа хөх нь эхний 1-2 өдөр жирэмсэн үед байсан

хэвээрээ байх бөгөөд 1-2 хоногийн дараа хөхөнд сүү орж томорч чинэрч эхэлнэ. Хөхнөөс сүү гоожиж хувцас бохирдохоос сэргийлж хөхний сүү шингээгч жийргэвч хэрэглэх хэрэгтэй.

• Биеийн жин• Жирэмсний турш 12-16 кг жин нэмэгддэг төрсний дараа 10 орчим

хувийг нь алддаг. Үүний дараа хоолны дэглэм, дасгалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Хамгийн гол нь жирэмсний турш нэмсэн жин нь бага бол дараа их жин хасах шаардлагагүй байдаг.

• Үс унах• Төрсний дараа үс унах нь хэвийн, санаа зовох хэрэггүй хэдэн

сарын дараа ургаж хэвийн байдалдаа орно. Энэ нь төрсний дараах дааврын өөрчлөлтэй холбоотой байдаг.

Page 16: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Төрсний дараах үед эмэгтэй биед гарах өөрчлөлтүүд:

• Оёдол• Төрсөн эмэгтэй хярзандаа оёдолтой бол аль нэг өгцөг дээрээ сууж мөсөн жин

тавихад өвдөлт намддаг.Оёдолоо цэвэрлэх гэж янз бүрийн эмийн уусмал хэрэглэх шаардлага байхгүй бүлээн усаар оёдолтой хэсгээ шүршиж хуурай болтол хатааж цэвэрлэх хэрэгтэй. Хувийн ариун цэвэр сайн сахиад 7 хоноод оёдолоо авна. Шээхэд оёдол хорсож байвал хагас суугаа байрлалд шилэн савны амсрыг шээсний сүвэнд тулгаад шээж болох юм.

• Өтгөн хаталт• Өтгөн хаталт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багассанаас үүсдэг учраас аль

болох хөдөлгөөнтэй байж , их ус уу, эслэг ихээр агуулсан хоол хүнс хэрэглэ. Өтгөнөө гаргах гэж дүлэхэд оёдол задарч болзошгүй тул ариун цэврийн хэрэглэлээр оёдолоо дарж дүлэх нь өөрт эвтэйхэн байдаг.

• Шамбарам • Хошногоны салт эргэх, хошногоны амсрын судас өргөсөх зэргээс суух, босох,

явах зэрэгт зовиуртай байдаг. Ийм үед ус сайн ууж, жимс ногоо, эслэг ихтэй бүтээгдэхүүн идэж хэрэглэ. Мөн аль нэг өгцөг дээрээ суух нь эвтэйхэн байж болно.

Page 17: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Төрсний дараах дэглэм

• Төрсний дараах амьдралд хэрхэн бэлтгэх вэ?• Хүүхэд төрсөн цагаас л таны амьдрал өөрчлөгдөж амьдралын талаар

бодох бодол ба цагаа яаж зохицуулахыг шийдэх хэрэг гарна.Таны толгойд шинэ төрсөн хүүхдийг хайрлаж хамгаалан түүгээр бахархах бодол голлох үүргийг гүйцэтгэнэ.

• Цагийн зохицуулалт• Таны хүүхдийн хоолны хуваарь өдөрт унтах тоо нь тогтворгүй байдаг

учраас цагийг зохицуулахад хэцүү байдаг. Хэрвээ та нэгэнт ээж болсон л бол илүү уян хатан болж урьд мэддэггүй байсан зүйлээ мэдэх болно.Өөртөө онц шаардлагагүй цагийг хүүхдэдээ зориулах хэрэгтэй.

• Дасгалын цаг• Хүүхэд төрсний дараа ээжүүд биеийн галбир эргэж хэвийн байдалдаа

хэзээ эргэж орох талаар бодож эхэлдэг.Та жирэмсэн үедээ дасгал хийж байсан бол хурдан тэнхэрч хэвийн байдалдаа амархан орно. Хэвийн төрсөн бол төрсний дараа дасгалаа шууд үргэлжлүүлж болно

Page 18: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Төрсний дараах дэглэм

• Таны цаг • Хүүхэд төрсний дараах хэдэн сар үлгэрийн юм шиг байна. Түүнд тайван амьдрал

өгөхийн тулд чиний амьдрал хайртай хүүхдийнхээ ойр хавьд өрнөнө.Жирэмсний дараах үед мартсан зүйлүүдээс болж өөрийгөө битгий зэмлэ.

• Зөв хооллох• Хөхүүл эхэд илүү сайн чанартай тэжээллэг хоол хэрэгтэй. Хүүхэд өөрийн биед

хэрэгтэй зүйлээ хөхний сүүгээр дамжуулан хүлээж авдаг.Зөвхөн сүү боловсроход эхийн бие өдөрт 1000 калори зарцуулдаг учраас ердийнхөөс 500 калори илүү хэрэгтэй болно. Мөн шингэн сайн уу.Төрсний дараа гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасаж өтгөн хөтөх магадлалтай тул байцаа, ногоо сайн хэрэглэ.

• Төрсний дараах үзлэг• Төрөлтийн байдлаас хамаарч төрснөөс хойш 2-6 долоо хоногийн дараа үзлэг

хийдэг. Хэрэв танд оёдол тавьсан бол хэрхэн эдгэрсэн, үтрээ, умайн хүзүүний байдалд үнэлгээ өгдөг.Энэ уулзалтаараа та жирэмслэхээс хамгаалах аргуудаас тохирохоо сонгож болно.

Page 19: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Төрсний дараах дэглэм

• Бидний бэлгийн амьдрал хэдийд сэргэх бэ?• Та хоёр хоёулаа бэлэн болсон цагт бэлгийн амьдралаа сэргээх нь

тохиромжтой.Төрсний дараа эмчийн үзлэгт орох хүртэл бэлгийн амьдралаа сэргээх нь өвдөлт өгөх мэт санагдаж эмзэглэж болох юм.Энэ бол таны л шийдэх асуудал. Гэхдээ шавхрага гүйцэд дуусаагүй байхад бэлгийн харьцааг эхэлж болохгүйг анхаар.Бэлгийн амьдралаа аажуухан сэргээж ядрахгүй байхыг хичээх нь зүйтэй.Таны үтрээ ердийнхөөс арай хуурай байж болох тул чийглэх түрхлэг хэрэглэж болно.

• Хүүхэд хөхөөрөө хооллож байгаа үед жирэмслэхээс хамгаалах шаардлага бий юу?

• Хүүхдээ хөхүүлдэг,таны сарын тэмдэг ирээгүй байсан ч жирэмслэхээс хамгаалах арга хэмжээг авах хэрэгтэй.Төрсний дараа эмчээс зөвлөгөө аваарай. Хэрвээ та жирэмслэхээс хамгаалах эм уух гэж байгаа бол хүүхдээ хөхүүлдэг талаар эмчдээ сайн хэлээрэй.

Page 20: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Төрсний дараах дэглэм

• Хүүхдээ хөхөөр хооллохын ач холбогдол • Хүүхдийн эрүүл энх өсөх гол нөхцөл, нэн чухал хэрэгцээ нь хоол учраас

төрсөн үеэс нь эхлэн хөхөөр зөв хооллох ёстой. Эхийн сүү нь таны хүүхдийн заяаны хоол, өөр юугаар ч орлуулж үл чадах гайхалтай рашаан юм. Эхийн сүүнд хамгийн чухал шимт бодис болох уураг, тослог, нүүрс усыг хүүхдийн биед хамгийн зохистой харьцаа, хамгийн шингэцтэй хэлбэрээр агуулагддаг тул юугаар ч сольшгүй тэжээл болдог.

• Төрсний дараах 24 цаг дотор ялгарч буй 24-30 мл хэмжээний шаргал өнгийн маш өтгөн сүүг ангир уураг гэнэ. Ангир уураг төрсний дараах 3 хоногт ялгарах бөгөөд ангир уургаа төрсний дараа аль болох эрт 30 минутын дотор амласан цагт хүүхэд амьдрахуйн ид шидийг хүртэнэ. Ангир уураг нь урьдчилан сэргийлэх анхны тарилга, элдэв халдвараас хамгаалах ид шидтэй амьд шингэн юм. Эхийн энэ гал уурганд хүний нинжин сэтгэл, ариун хайр, хүнлэг чанар цөм бий гэж монголчууд ярьдаг ч тал бий.

Page 21: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Төрсний дараах дэглэм

• Таны хүүхдэд 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүү хэрэгтэй. Хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх вэ?

• Хүүхдээ хөхүүлэхдээ аль болох өөртөө тав тухтай байрлалыг сонго. Та сандал дээр эгц суугаад хүүхдээ хэвлийдээ хөндлөн барьж цээжээ рүүгээ шахаж хөхөндөө зөөлхөн хүргэхээр хүүхдээ гартаа барь эсвэл зэрэгцээ орон дээр тавь. Хөхний нөсөөтэй хэсгийг хамруулан хөхний товчийг уруулаараа бүрэн үмхсэн байх ёстой. Хүүхдийг хүссэн цагт нь, аль болох олон удаа, өдөр шөнөгүй, хоногт 8-12 удаа, өөрөө цадаж хөхөхөө больтол нь хөхүүлнэ. Хөхүүлэхийн өмнө хүүхдийн хамрыг цэвэрлэж амьсгалахад чөлөөтэй болгоно, эх гар болон хөхний толгойг буцалсан усаар сайтар цэвэрлэнэ. Хүүхдээ хөхүүлж дуусаад хөхний толгой орчмыг цэвэр зөөлөн алчуураар дарж дуурай болго. Хүүхдийг 6 сараас 2 нас хүртэл хөхөөр хооллохыг хичээгээрэй.

• Хөхний толгой хагарах• Жирэмсэн байх үедээ хөхний толгойн дасгал хийгээгүйгээс эсвэл хүүхэд хөхөх

үедээ хөхний толгойг буруу үмхсэнээс толгой хагарч хөхөхөд эмзэглэлтэй болно.

Page 22: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Төрсний дараах дэглэм

• Юу хийх бэ? • Хөхний толгойг агаарт ил хатааж хуурай байлгах, хөхний сүүнээс хагарсан

хэсэгт түрхэх эсвэл зориулалтын тос түрхэх нь зэргээр арга хэмжээ авахаас гадна хөхний толгой хамгаалагч хэрэглэх хэрэгтэй. Хүүхдээ хөхүүлэхдээ хөхний толгойн нөсөөт хэсгийг бүрэн үмхэж байгаа эсэхийг байнга шалгаж бай. Хагарсан хөхнийхээ сүүг сааж хүүхдээ хооллоод хөхөө амраах хэрэгтэй.

• Сүүний суваг битүүрэх/горьдох /• Хөхний аль нэг хэсэгт хөндүүрлэж, хатуурч улайдаг. Үүнийг манайхан

горьдсоноос ийм боллоо гэж ойлгодог. Энэ нь сэтгэл санааны гэнэтийн цочрол, айж сандрах эсвэл сүүгээ дутуу хөхүүлэх, үлдэгдэл сүүг саахгүй зэргээс нөлөөлж болно.

• Юу хийх бэ?• Эхийг аль болох тайван байлга, унтуулж амраа, ямар нэгэн зүйлд сэтгэлийг

зовоохгүй байлгаж, өвдөлттэй байгаа хэсэгтээ бүлээн жин тавь, эмзэг хөхөө илүү сайн хөхүүл, хөхийг гүйцэд зориулалтын саалтуураар саах хэрэгтэй.

• Хэрэв халуурч, хөх нь их халуун, хавагнасан, өвдөлттэй бол эмчид ханд. Гэсэн хэдий ч хөхөө хөхүүлэхээ зогсоож болохгүй.

•  

Page 23: жирэмслэлт ба эсэн мэнд амаржихуй 2014

Анхаарал хандуулсан баярлалаа