27
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР 1 Нийслэлийн Боловсролын газрын 2013 оны удирдлагын үйл ажиллагааны үр дүнг тооцсон шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэл 2013.10.08 Улаанбаатар хот Нийслэлийн Засаг даргын 2013 оны 920 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтын дагуу үйл ажиллагааны үр дүнг тооцох шалгуур үзүүлэлт тус бүрээр дэлгэрэнгүй тайланг нэгтгэн хүргүүлсэн тул холбогдох мэдээллийг тайлан, хавсралтуудаас тодруулна уу. Гарчиг Гүйцэтгэл Үнэлгээ ний хувь Үнэлгээ ний дээд оноо 1 2 3 4 5 1. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үзүүлэлт 1.1 УИХ, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, НЗД- ын шийдвэрийн хэрэгжилт Монгол улсын Ерөнхийлөгчийн Монгол уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс хичээлийн тухай” 2010 оны 103 дугаар зарлиг, Засгийн газрын Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 2013 оны 37 дугаар, “Хөтөлбөр батлах тухай” 2013 оны 295 дугаар тогтоолыг заалт тус бүрээр тооцлоо. 2013 оны 3-р улирлын байдлаар дээрх тогтоол шийдвэрийн хэрэгжилт 93,3 хувийн биелэлттэй байна. Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг улирал бүрээр графикаар харуулвал: 85.9

Tailan

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

1  

Нийслэлийн Боловсролын газрын 2013 оны удирдлагын үйл ажиллагааны үр дүнг

тооцсон шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэл 2013.10.08 Улаанбаатар хот

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 920 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтын дагуу үйл ажиллагааны үр дүнг тооцох шалгуур үзүүлэлт тус бүрээр дэлгэрэнгүй тайланг нэгтгэн хүргүүлсэн тул холбогдох мэдээллийг тайлан, хавсралтуудаас тодруулна уу.

Гарчиг

Гүйцэтгэл

Үнэлгээний хувь

Үнэлгээний дээд оноо

1 2 3 4 5 1. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үзүүлэлт

1.1 УИХ, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, НЗД-ын шийдвэрийн хэрэгжилт

Монгол улсын Ерөнхийлөгчийн “Монгол уламжлалт

сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс хичээлийн тухай” 2010 оны 103 дугаар зарлиг, Засгийн газрын “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 2013 оны 37 дугаар, “Хөтөлбөр батлах тухай” 2013 оны 295 дугаар тогтоолыг заалт тус бүрээр тооцлоо. 2013 оны 3-р улирлын байдлаар дээрх тогтоол шийдвэрийн хэрэгжилт 93,3 хувийн биелэлттэй байна.

Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг улирал бүрээр графикаар

харуулвал:

85.9

 

 

2013 Төлөөлөгчдизохион байгудүгээр, “Нийдугаар тогто

Нийслхолбоотой Нхэрэгжилт 8холбоотой “хэрэгжилттэхувийн гүйцэ

Нийслулирал бүрэ

2468

10

0,

20,

40,

60,

80,

100,

оны эхний 9 ийн хурлын “Зуулалтын зарийслэлийн 2013 оолын заалт 70лэлийн БолоНийслэлийн Зас89,1 хувийн хэ“Б” ангиллын й бөгөөд нийэтгэлтэй ажилллэлийн Засагээр графикаар х

0,00%20,00%40,00%60,00%80,00%00,00%

I ули

66

00%

00%

00%

00%

00%

00%

I улира

85,5

сарын байдлаЗамын хөдөлгөм арга хэмжээоны төсөв ба

хувийн хэрэгжовсролын газсаг даргын “А” эрэгжилттэй, х21 захирамжийтдээ 33 захилаж байна г даргын захаруулвал:

рал II улирал

6,3%

86,6

ал II улирал

5%

88,6%

Н

аар Нийслэлиөөний ачааллыэ авах тухай” 20атлах тухай” 20жилттэй байна. зрын үйл ажангиллын 11 з

хүний нөөцийнийн хэрэгжилт ирамжийн хэр

ахирамжийн х

л III улирал

% 93,3%

л III улирал

% 94.5

НИЙСЛЭЛИЙН

йн Иргэдийн ыг бууруулах 012 оны 4/14 012 оны 6/27 жиллагаатай захирамжийн асуудалтай 100 хувийн

рэгжилт 94.5

хэрэгжилтийг

%

БОЛОВСРОЛЫЫН ГАЗАР

2

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

3  

НЗД-ын 920 дугаар захирамжийн 6 дугаар хавсралтын тооцох аргачлалын дагуу 93,3+70 + 94.5=257.8/3=85.9 Тайлангийн дэлгэрэнгүйг хавсралт 1-ээс үзнэ үү.

1.2 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн Боловсролын газартай холбогдолтой 8 заалтын хэрэгжилтийг тооцов. Төлөвлөгөөний хэрэгжилт 2013 оны эхний 9 сарын байдлаар 97,5 хувь буюу 4 жилийн гүйцэтгэлээр 24,4 хувьтай хэрэгжлээ

97.5

1.3 Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийн тухайн жилийн зорилтын хэрэгжилт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Нийслэлийн Боловсролын газартай холбогдолтой 7 заалтын биелэлт 2013 оны эхний 9 сарын байдлаар 90,8 хувь буюу 4 жилийн гүйцэтгэлээр 22,7 хувьтай хэрэгжлээ.

Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2013 оны зорилтын Нийслэлийн Боловсролын газартай холбогдолтой 15 арга хэмжээний биелэлт 3 дугаар улирлын байдлаар 83,4 хувьтай хэрэгжлээ.

90.8+83.4=174.2/2=87.1 хувь

87.1

1.4 Улсын төсөв, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилт

Нийслэлийн Боловсролын салбарт Улс, Нийслэл, Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж болон Дэлхийн банкны “Үр дүнд хурдан хүрэх түншлэл” хөтөлбөрийн нийт 58,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 22 сургууль, 38 цэцэрлэг, 4 спорт заал, 1 дотуур байрны барилгын ажлууд явагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/920 захирамжийн зургаадугаар хавсралт “Хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын арга, аргачлал/-ын дагуу үнэлгээг тооцохдоо 65 объёктын ажлын явцыг авч үзвэл дундаж үнэлгээ 76.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэлгэрэнгүйг тайлангийн 7-10 дугаар хуудаснаас үзнэ үү.

76.5

1.5 Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, нийслэлийн удирдлагаас цаг үеийн ажил төрлийн асуудлаар өгсөн үүрэг

Нийслэлийн боловсролын газрын төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг 2013 оны 3 дпугаар улирлын байдлаар нэгтгэвэл: Үр дүнгийн гэрээнд туссан нийт 24 зорилтын заалтын хэрэгжилтийн явц 80 хувийн биелэлттэй байна.

2013 оны эхний 9 сарын байдлаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Боловсролын

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

4  

даалгаврын хэрэгжилт газарт нийтдээ 12 үүрэг даалгавар өгөгдөж хугацаандаа бүрэн хэрэгжсэн байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Боловсролын газрын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 14 хоног тутам зохион байгуулж газар, дүүргийн Боловсролын хэлтсүүдэд үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах, тогтоосон хугацаанд мэдээ тайланг ирүүлж байх талаар “Удирдах ажилтын шуурхай зөвлөгөөний дэг батлах тухай” /www.edub.edu.mn-цахим хуудаснаас үзнэ үү/ газрын даргын 2013 оны А/81 дугаар тушаалыг батлан хэрэгжүүлж байна. 80+100=180/2=90 хувь Хавсралт 2 Нийслэлийн боловсролын газрын төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан

90

Нэгдүгээр бүлгийн хүрсэн үр дүн, дундаж үнэлгээ: ЕБС-ийн багш нарын үйл ажиллагааг ажлын чанар, үр дүнгийн индексээр урамшуулдаг

тогтолцоо бүрдүүлж Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/399 дугаар захирамжаар “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам” батлагдсан. Энэхүү журмын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 50 багшийг шалгаруулж, 100 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан нь багш нарын ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд тодорхой ахиц гарсан ажил байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил байлаа. Тус хөтөлбөрт 80 бага сургуулийг энэ 4 жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар тусгасан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн хурлын 2013 оны 9/35 дугаар тогтоолоор газрын байршлын асуудлыг шийдвэрлүүлсэн. Ингэснээр тус ажлыг хэрэгжүүлж эхлэх нөхцөлийг бүрдүүллээ.

Зам тээврийн осолоос урьдчилан сэргийлэх, авто замын ачаалал бууруулах ажлын хүрээнд 5 дүүргийн Ерөнхий боловсролын 30 сургуулийн 2847 сурагчдыг нэгдсэн журмаар 102 автобусаар тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 2079 бүлгийн нийт 72159 буюу 1-5 дугаар ангийн бүх хүүхдийн цүнхийг гэрэл ойлгогчтой болголоо. 2013 онд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургууль, 8 Гэгээрэл Хөгжлийн төв, 176 цэцэрлэгийн төсөвт анх удаа холбооны суваг ашиглсаны хөлс буюу интернэтийн төлбөрт нийт 249,6 сая төгрөг батлуулсан. Ингэснээр нийслэлийн төрийн өмчийн сургууль,

87.4

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

5  

цэцэрлэгүүд хөдөлгөөнт болон суурин интернэтэд бүрэн холбогдож үйл ажиллагааг нээлттэй болгох ажиллагааг эхлүүлэх боломж бүрдүүллээ. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай, НБГ-ын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг тогтмолжуулан үүрэг даалгаврын биелэлтийг тооцох газрын даргын А/81 тоот тушаал гарч шуурхайн дэг батлан хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнтэй байна. Нэгдүгээр бүлгийн дундаж үнэлгээг тооцвол: 85.9+97.5+87.1+76.5+90.0=437/5=87.4

2. Дүрмээр хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилт 2.1 Сургуулийн өмнөх бага,

суурь боловсролд хамрагдалт, нэгдүгээр ангид 6 настай хүүхдийн элсэлт хувь, сургууль завсардалтын бууралтын тоо, харьцуулалт

Ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, ачааллыг тэнцүүлэх зорилгоор НБГ-ын даргын 2013 оны А/39 тоот тушаалаар хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон. Бага боловсролд 96536 хүүхэд /хамрагдвал зохих 6-10 насны хүүхдийн тоо-95976/ хамрагдаж байгаа бөгөөд бага боловсролд хамрагдалтын бохир жин 100,1 хувьтай байна. Суурь боловсролд 157887 хүүхэд /хамрагдвал зохих 6-14 насны хүүхдийн тоо-169286/ хамрагдаж байгаа бөгөөд суурь боловсролд хамрагдалтын бохир жин 93,3 хувьтай байна.

2013-2014 оны хичээлийн жилд 22838 хүүхэд 1-р ангид элссэн нь өнгөрсөн оноос 3470 /өнгөрсөн оны 1-р ангийн хүүхдийн тоо 19368/ хүүхдээр өссөн байна. Үүнээс 6 настай 21650 хүүхэд /хамрагдвал зохих 6 настай хүүхдийн тоо 22061/ байна. 6 настай хүүхдийн элсэлтийн хувь 98,1 хувь болж өнгөрсөн хичээлийн жилээс 2,9 хувиар өслөө.

2013-2014 оны хичээлийн жилд СӨБ-д 75402 хүүхэд /хамрагдвал зохих 2-5 насны хүүхэд 99604/ суралцаж байгаа нь хамрагдалтын бохир жин 75,7 хувь /цэцэрлэгт хамрагдалт 74,6%/ болон өссөн. Энэ нь өмнөх хичээлийн жилээс хамрагдалт 6,2 хувиар нэмэгдэж 2013-2014 оны хичээлийн жилийн СӨБ-д дэвшүүлсэн зорилтыг ханган ажиллаж байна.

2.2 Боловсролын стандартын хэрэгжилтийн байдал

Нийслэлийн хэмжээнд сүүлийн 5 жилийн нэгдсэн судалгаанд 785151 сурагч хамрагдаж нийслэлийн дундаж үзүүлэлт сурлагын амжилт- 86,06 % чанар 47,25 %-тай байгаа бөгөөд уг үзүүлэлт өмнөх 5 жилийн нэгдсэн судалгааны дүн /86.06%, 47.25% /- ээс төдийлөн зөрөхгүй байгаа нь стандарт хэрэгжилтийг тогтоох ажлын арга хэлбэр, зохион байгуулалт тогтвортой тохиромжтой зөв

 

 

байгааг хару Бүх хичээлэшалгалт авсбодитой болБСШУ-ны сатушаалаар суралцагчийдагуу өөрийхэрэгжилтий

Үр дүн: Бхэлбэрээр тобүрдүүлж 3

Холимо

93

уулж байна. ээр шалгасан, сан, хамрах хүлох нөхцөл болайдын 2010 оныбатлагдсан

йн мэдлэг, чадн, хөндлөнгийнйг шалгасан бай

Боловсролын огтоодог байсн

3 хэлбэрээр үнэ

ог үнэлгээ Өө

3

55,2

Амжилт

нэг хичээлийнрээг өргөжүүлссон. ы 8 дугаар сар

ерөнхий двар, төлөвшлин болон холимйдлыг хүснэгтэ

Стандарт хэ

стандарт хэрныг өөрчилж бэлгээ хийж дүү

өрийн үнэлгээ

99

67,2

Чанар 

Н

н жилд 2-оос дсэн зэрэг нь су

ын 6-ны өдрийболовсролын ийг үнэлэх, дүгмог үнэлгээгээрээр харуулья.

эрэгжилтийн х

рэгжилтийг зөбодитой тогтооүрэг бүрээр, хи

Хөндлөнгийнүнэлгээ

83,2

3

НИЙСЛЭЛИЙН

доошгүй удаа удалгаа үнэн

йн 361 дүгээр сургуулийн

гнэх журмын р стандартын

харьцуулалт.

вхөн нэг л х тогтолцоо ичээл бүрээр

н 

38,3

БОЛОВСРОЛЫ

91.7

ЫН ГАЗАР

6

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

7  

нийслэлийн дундаж үзүүлэлттэй болж чадсан.

Үнэлгээнүүдийн харьцуулсан хүснэгт

Дээрх хүсэгтээс харахад өөрийн үнэлгээг сургууль зохион байгуулж авсан дүн нь өөрийн үнэлгээг сургууль болон боловсролын газар хамтран зохион байгуулж авсан дүнгээс харьцангуй өндөр буюу амжилт нь 6%, чанар нь 12%-ийн зөрүүтэй байна.Мөн өөрийн үнэлгээ хөндлөнгийн үнэлгээ хоёрын амжилт 15,8% чанар 29 -%ийн зөрүүтэй байна.Цаашид энэ үнэлгээнйи зөрүүнүүдийг ойролцоо болгоход сургуулиудыг өөрийн үнэлгээ хийх арга зүйд суралцах сургалтуудыг шат дараатайгаар зохион байгуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

№ Үнэлгээ- ний төрөл

Үнэлгэний арга

Зохион байгуулалт

Амжилт (хувиар)

Чанар (хувиар)

1 Дэвших шалгалт

Холимог үнэлгээ

Сургууль, боловсро- лын газар

93 55,2

2 Төгсөх шалгалт

Өөрийн үнэлгээ

Сургууль 99 67,2

3 НБГ-ын шалгалт

Хөндлөн- гийн

үнэлгээ

Боловсролын газар

83,2 38,3

2.3 Багш нарын мэргэжил дээшлүүлэх системийн бүрдэлт

Багшийн мэргэжил дээшлүүлэх ажлыг

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

8  

багшийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийсэн ажил үр дүн

• Багшийн ур чадварын сургалт, • Зөвлөгөө мэдээллийн ажил, • Манлайллын сургалт, • Судалгаа шинжилгээний ажил гэсэн 4 чиглэлээр тогтолцоо

бүрдүүлж тус бүрд нь 3-6 төрлийн агуулгаар зохион байгуулж тогтмолжсон.

Зураг.1. Багшийн мэргэжил дээшлүүлэх ажлын тогтолцоо

Тогтолцоо 1. Багшийн ур чадварын сургалт

2. Зөвлөгөө мэдээллийн ажил

3.Манлайллын сургалт

4.Судалгаа шинжилгээний ажил

1.1.Боловсрол судлалын сургалт

2.1.Багшийн хүсэлтээр зөвлөгөө өгөх

3.1.Захирлын сургалт 4.1. Бага хурал

1.2.Агуулгын сургалт

2.2.Зохион байгуулалттай зөвлөгөө мэдээлэл

3.2. Ахлах, дунд ангийн менежерийн сургалт

4.2.Хичээлийн судалгаа

1.3.Арга зүйн сургалт

2.3.Сургалтын орчны зөвлөгөө

3.3.Бага ангийн ерийн сургалт

4.3.Туршилт, хэлэлцүүлэг

1.4.Үнэлгээний сургалт

2.4.Үзүүлэх ажил

3.4.Нийгмийн ажилтны сургалт

1.5.Хичээлийн технологийн сургалт

2.5.Хичээлийн судалгаа

90.0

 

 

Энэхүү тогточадвараа дэсуурилсан мсеминар зохЯлангуяа зөажлын байрнсудалгааны хувь нь ямаргарсан байнаМэргэжил дэ

1. Багш2013 оны 1-9 хамрагдсан

Үүнээс 2-оос дмэргэжлээр 9мэргэжил дээ

1.6.анхны жилийн багшийн үндсэн сург

Т

Төрөлж

Үнд

төсөл хх

Бусад

олцоог бий болээшлүүлэх ажлыодульчилсан ахион байгуулдавлөгөө мэдээлны зорилтоо хэдүн харуулж сур нэг асуудлаара. ээшлүүлэх тогт

шийн ур чадвары сард давхардс

дээш жил ажилл7 удаа зохион баэшлүүлэх сургалт

алт

Түүнд хамрагдсан 

жсөнд хамрагдсан 

дсэнд хамрагдсан 

хөтөлбөрийн сургахамруулсан багш

д сургалтад хамрагбагшийн тоо

лгосноор багш нын чиглэл тодоагуулга боловсрг болж чадлаалийн ажлын агэрэгжүүлэхэд иудалгаанд хамр зөвлөгөө тусл

толцоо тус бүрэ

ын сургалт сан тоогоор 168

лаж байгаа багшайгуулж 10995 бтын 65,26 хувий

952

635

509

багш

багш

багш

алтад  

гдсан 

Н

нарын мэргэжиорхой болж эрруулан багш на. гуулга чиглэл нилүү тус дэм борагдсан багш нлалцаа авсан г

ээр товч авч ү

847 багш сургал

ш нарын сургалтыбагш хамрагдсанг эзэлж байна.

3634

НИЙСЛЭЛИЙН

ил ур элтэд арт сургалт

нь багш нар олж байдгийг нарын 68 гэсэн үр дүн

звэл:

лтад

ыг 13 н нь нийт

10995

БОЛОВСРОЛЫЫН ГАЗАР

9

 

 

• Анхны жи• 6 дахь жи11 дэх жилдээхамрагдсан

1. ЗөвлөНийт 7945 багдэмжиж ажил

Үр дүн: Хүхэдсургалтын орчбайгаа нь хэрбайгуулалт, ачиглэж бусад байгааг дээрх

Сургалтын

хүү

хүүхэд бү

үнэ

Багшийн 

Хөтөлб

Сургалты

Судалгаа 

сурах би

Хүүхдийн о

Суралцагчий

лийн багш нарылдээ багшилж бэ багшилж байга

өгөө мэдээллийгшид зөвлөн тусласныг агуулгаа

д бүрийг хөгжүүлчин бүрдүүлэх арэгцээнд үндэслэагуулга нь багш ншаардлагатай ах график дахь 12

н хөтөлбөр төлөвл

үхэд бүрийг хөгжүү

үрийг хөгжүүлэх хи

элгээний арга арга

ажлын менежме

Эрх зүйн ас

бөр боловсруулах,

н орчин бүрдүүлэ

шинжилгээний аж

ичиг гарын авлага

ношлох, судлах ас

йг хөгжүүлэх, хүмү

ын сургалтад 718айгаа багш нарыаа багш нарын с

йн ажил слах үйлчилгээ үар нь авч үзвэл д

лэх сургалтын теасуудлаар зөвлөэснийг харуулж бнарын сургах аргасуудлыг ч өргөн2 агуулга харуул

10,

7,25

1

5,44

5,30

9,3

10

1

5,61

4,12

4,90

5,06

5,46

лөгөөний …

үлэх арга …

ичээлийн …

ачлалаар

нт, бичиг …

суудлаар

, хичээлд …

эх талаар 

жил хийх …

 ашиглах …

суудлаар

үүжүүлэх  …

Бусад

20

Н

8 багш, ын сургалтад 320ургалтад 239 ба

үзүүлж багшийн хдараах харьцаат

ехнологи, арга зүгөө авах ажил тбайна. Энэ ажлыга барилыг хөгжн хүрээнд хамарлж байна.

,09

5

13,18

31

,76

13,52

10,26

8,16

11,4

5,91

9,13

6,98

11,41

12

2,13

6,43

8,16

11,8

013 /I

НИЙСЛЭЛИЙН

0, агш тус тус

хөгжлийг тай байна

үй болон тогтвортой ын зохион жүүлэхэд рч чадаж

41

,08

2012

БОЛОВСРОЛЫЫН ГАЗАР

10

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

11  

3.Манлайллын сургалт Сургууль цэцэрлэгийн удирдах ажилтны сургалтыг сар бүр зохион байгуулж давхардсан тоогоор /631+3168+591+1028/ 5418 удирдах ажилтан мэргэжил дээшлүүлэхэд хамрагдсан байна.

Мөн “Хэрэглээний боловсрол”, “Байгууллагын стратегийн төлөвлөлт” сэдвүүдээр УА, БМДИ-тэй хамтран 3 өдрийн сургалт зохион байгуулж сургуулийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, хүүхэд бүрийг хоцрогдолгүй сургах технологийн талаар бүх удирдлагыг нэгдсэн мэдээллээр хангаж ажиллаж чадлаа. 4.Судалгаа шинжилгээний ажил • Бага хурлыг 7 чиглэлээр хийж 41 илтгэл хэлэлцэн боловсролын

чанарын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам гарцыг хайн 591 багш оролцлоо.

• 2-4-р сард сургууль бүр судалгаат хичээлийн аян зохион байгуулж математик, хими биологи, бага анги, монгол хэл, түүх нийгэм, физикийн хичээлээр 11 удаа хичээлийн судалгааг нийслэлийн түвшинд хийлээ.

• Хүүхэд бүрийг хөгжүүлэх ажлын арга технологийг ЭӨЦ, 93, 44,12-р сургуулиуд дээр туршиж бага ангийн сургалтын технологи, арга зүйг боловсронгуй болгох асуудлыг боловсруулав.

Үр дүн: Багш нарыг судалгаа шинжилгээний арга барилд сургах, сургалтын үйл ажилалагаан дахь бүтээлч арга туршлагыг нээн илрүүлэхэд гарц болж өнөөдрийн байдлаар НБГ-т 20 орчим шилдэг илтгэл, 10 бүтээлч туршлагын сан бүрдээд байна.

2.4 Дүүргийн боловсролын хэлтэс, өмчийн бүх хэвшлийн сургууль, цэцэрлэгт үзүүлсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа, үр дүн

1. Сургууль, цэцэрлэгт зөвлөн туслах чиглэлээр Жил бүр багш нарын 50-аас илүү хувийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан мэргэжлийн ур чадварын өсөлтийг хангах, өөрийгөө хөгжүүлэх сонирхол хэрэгцээг дэмжсэн арга хэлбэрүүдийг бий болгох зорилгоор ажлын агуулга, арга хэлбэрийг оновчтой болгосноор багшийн мэргэжил дээшлүүлэх ажлын оролцоо 77,0 хувьд хүрээд байгаа нь 10 багш тутмын 7 нь ямар нэг байдлаар сургалт семинарт хамрагдан хөгжих боломжоо нээж байгааг харуулж байна. Багшийг хөгжүүлэх ажлын хувьд:

• Төрөлжсөн кредитгүй сургалтыг 183 удаа зохион байгуулж

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

12  

давхардсан тоогоор 20910 багш, • Кредиттэй 57 удаагийн сургалтад нийт багш нарын 2879

буюу 11,68 % нь, • Анхны жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн

сургалтыг 13 удаа зохион байгуулж 1175 багш буюу 4,76 % нь тус тус хамрагдсан байна.

Багш өөрийн хүсэлтээр зөвлөгөө авах нь өмнөх жилээс 10,26 хувиар, сургалтын орчин бүрдүүлэх ажлын чиглэлээр зөвлөгөө авах ажил 12,08 хувиар, хичээлийн судалгааны хамтарсан ажил 21,7 хувиар тус тус өссөн нь НБГ-ын үйл ажиллагааны өөрчлөлт болох “шалгахаас зөвлөхөд” илүү анхаарч ажиллаж байгаа нь үр дүнгийн эхлэл гэж үзэж байна. Цаашид ч бид багшийн хөгжлөөр хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангах зарчмаа “зөвлөн туслах, хамтран ажиллах” концепциэр улам өргөжүүлэн чанаржуулах болно. 2.Дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийн мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр Удирдлага менежментийн чиглэлээр дараах сургалтуудыг зохион байгуулсан байна. Үүнд: “Боловсролын үйл ажиллагааны үр дүнг тооцох арга зүй”, “Статистикийн мэдээлэлд шинжилгээ хийх арга зүй”, ”Бүлэг дүүргэлтэд шинжилгээ хийх нь”, “Spss-13 программыг ашиглах нь”, “Архив, албан хэрэг хөтлөлт”, “Сурлагын амжилтыг үнэлж дүгнэх асуудал”, “Сургалтын үйл ажиллагааны үр дүнд хийх шинжилгээ” зэрэг сэдвээр нийт 8 удаагийн сургалт-семинарт дүүргийн боловсролын хэлтсийн 50 мэргэжилтэн, Боловсролын газрын 25 мэргэжилтэн хамрагджээ. “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалт”-д дүүргийн боловсролын хэлтсийн дарга мэргэжилтэн, сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, бага ангийн болон цэцэрлэгийн багш нар болох 2555 хүн хамрагдсан байна. 3. Журам,тушаалыг хэрэгжүүлэх талаар БСШУ-ны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 440 дүгээр тушаалаар баталсан “Улс, аймаг, нийслэлийн Оны тэргүүний багш шалгаруулах болзол”, “Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий

90.0

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

13  

боловсролын сургууль шалгаруулах журам”, “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш шалгаруулах болзол” –ын дагуу а/ Оны мэргэжлийн аварга шалгаруулахаар 10 мэргэжлийн 55 багш шалгаруулалтад орж, 10 багшийг шалгарууллаа. б/ "Нийслэлийн оны тэргүүний сургууль, цэцэрлэг, багш шалгаруулах болзол"-ын дагуу шалгаруулалтыг явуулж "2012 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ"-ээр дараахь цэцэрлэг сургуулиудыг шалгаруулж шагнаж урамшуулсан.

№ Ангилал

Шалгарсан сургууль, цэцэрлэгийн нэр Дүүрэг

1Оны тэргүүний төрийн өмчийн цэцэрлэг 110-р цэцэрлэг СХД

2Оны тэргүүний төрийн өмчийн сургууль 18-р сургууль ХУД

3Оны тэргүүний төрийн өмчийн сургууль 5-р сургууль ЧД

4Оны тэргүүний төрийн бус өмчийн сургууль

"ОЮУНЛАГ " СУРГУУЛЬ БЗД

БСШУ-ны сайдын 2008 оны 73 дугаар тушаалаар батлагдсан “Багшид мэргэжилийн зэрэг олгох хасах журам”-ын хүрээнд 770 багшид “Заах аргач”, 414 багшид “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгон багшийн мэргэжил, ур чадварын өсөлтийг тодорхойлж байна. БСШУ-ны сайдын 2008 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Багшлах эрх олгох хасах журам”-ын хэрэгжилтэнд анхаарч ажилласны дүнд 85 орчим хувь нь багшлах эрхтэй боловсон хүчнээр хангагдсан байна. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ном”, “Авьяас”, “Багш” гэсэн 3 цогц хөтөлбөрийн хэрэгжилт нь боловсролын шинэчлэлийн цар хүрээ нэр хүндийг улам бүр өргөж байна.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

14  

Нийслэлийн 113 сургуульд: • Хэл, өгүүлэхүйн мэдрэмжид суурилсан 8 • Хараа, орон зайн мэдрэмжид суурилсан 9 • Хөдөлгөөн, тэнцвэрийн мэдрэмжид суурилсан 21 • Хэмнэл, сонсголын мэдрэмжид суурилсан 18 • Логик, харилцааны мэдрэмжид суурилсан 10 төрлийн

нийт 65 чиглэлийн 1551 дугуйлан секцэд 44250 хүүхдийг хамрууллаа.

2.5 Албан бус боловсролын сургалтын чанарыг сайжруулах хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүн

Албан бус боловсролын сургалтын чанарыг сайжруулахНийслэлийн хэмжээнд 2012-2013 оны хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрийн сургалтад нийт 1201 суралцагч суралцсан бөгөөд 673 нь бага, 385 нь суурь, 143 нь бүрэн дунд боловсролын түвшинд суралцсан. Үүнээс суурь боловсролыг 183 суралцагч, бүрэн дунд боловсролыг 76 суралцагч эзэмшиж боловсрол нөхөн олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа. БГД-н Гэгээрэл хөгжил төв нь нь Солонгос, Япон улсад байгаа Монгол хүүхдүүдэд зориулсан дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах ажлыг санаачлан амжилттай зохион байгуулж байна. Нийслэлийн АББ-ын Гэгээрэл төвүүд бичиг үсэг үл мэдэгч, бага мэдэгч 500 гаруй иргэдэд дүйцсэн хөтөлбөрөөр анхан шатны боловсрол олгох сургалтыг дүүрэг бүрд жилд дунджаар 480 цаг, амьдрах ухааны 1600 цагийн сургалтыг тус тус зохион байгуулсан. “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд албан бус сургалтанд сурч байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, аж төрөх болон амжиргааны ухааны сургалтанд 820 хүүхдийг хамруулсан. Хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх чиглэлээр

80.0

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

15  

БШУ-ны Сайдын 2013 оны 04 сарын 10-ны өдрийн А/110 тушаалын хавсралтаар батлагдсан “Хүүхэд бүрд ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй түшиц цэцэрлэг”-тэй болох ажлыг хийж эхлүүлээд байна. Энэ хүрээнд Налайх дүүргийн 6 цэцэрлэгт НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн санхүүжилтээр сургалтын орчинг бүрдүүлэхэд 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Түүнчлэн цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтан, эцэг эхчүүдэд зориулсан

сургалтыг үе шаттай зохион байгуулснаас гадна байгууллагыг менежментийн аргаар удирдах аргазүйд сургах зорилгоор “Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн өөрийн үнэлгээ” 17,5 х.х гарын авлагыг боловсруулан гаргасан. Тус гарын авлага нь сургалтын орчныг хүртээмжтэй, эрүүл байлгаж тооноос чанарыг эрхэмлэж хүүхэд бүртэй хүрч ажиллахын төлөө чиг хандлагыг хэрэгжүүлэхэд чухал хэрэглэгдэхүүн болоод байна.

Хоёрдугаар бүлгийн хүрсэн үр дүн, дундаж үнэлгээ: Ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, ачааллыг тэнцүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг 2013 онд шинэчлэн тогтоосон. Ингэснээр 2013-2014 оны хичээлийн жилд: -бага боловсролд хамрагдалтын бохир жин 100,1 хувь, -суурь боловсролд хамрагдалтын бохир жин 93,3 хувь, -6 настай хүүхдийн элсэлтийн хувь 98,1 хувь, - СӨБ-д хамрагдалтын бохир жин 75,7 хувь болон өссөн. 2013-2014 оны хичээлийн жилийн хамран сургалтын чиглэлээр дэвшүүлсэн зорилтыг бүрэн ханган ажиллаж байна. Боловсролын стандартыг хэрэгжүүлэхдээ суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг өөрийн үнэлгээ /99 хувийн амжилт/, холимог үнэлгээ/93 хувийн амжилт/ болон хөндлөнгийн үнэлгээ/ 83.2 хувийн амжилт/-г хослуулан хэрэглэж байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх ажлыг багшийн ур чадварын сургалт, зөвлөгөө мэдээллийн ажил, манлайллын сургалт, судалгаа шинжилгээний ажил гэсэн 4 чиглэлээр тогтолцоо бүрдүүлж тус

90.5

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

16  

бүрд нь 3-6 төрлийн агуулгаар зохион байгуулж тогтмолжсон бөгөөд 2013 оны 1-9 сард давхардсан тоогоор 16847 багш, 5418 удирдах ажилтан сургалтад хамрагдсан бөгөөд багш нарын 20 гаруй шилдэг илтгэл, 10 бүтээлч ажлаас бүрдсэн туршлагын санг вэб сайтад байршуулаад байна. Зөвлөн туслах ажлын хуваарь гарган төрийн өмчийн 68 сургууль, 50 цэцэрлэг, төрийн бус өмчийн 64 сургууль, 156 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан зөвлөмж зөвлөгөөг өгсөн. Нийслэлийн ЕБС-иудын багш нарын дунд “Сайн хичээлийн хөтөлбөр” шалгаруулах уралдааныг зарлаж шалгарсан хөтөлбөрүүдийг Боловсролын газрын www.edub.edu.mn сайтад байршуулан түгээн сурталчлах ажлыг зохион байгууллаа. Насанд хүрэгсдийн бичиг үсэгт тайлагдалтын түвшин 2013-ны хагас жилд 99.0 хувьд хүрсэн. Суурь боловсролыг 183, бүрэн дунд боловсролыг 76 суралцагч эзэмшин төгсөж, бичиг үсэг үл мэдэгч буюу бага мэдэгч 500 гаруй иргэдэд дүйцсэн хөтөлбөрөөр анхан шатны боловсрол олгосон. Хоёрдугаар бүлгийн дундаж үнэлгээг тооцвол: 100+91.7+90.0+90.0+80.0=451.7/5=90.5

3. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээ 3.1

Байгууллагын дотоод удирдлагын программ нэвтрүүлсэн байдал

Байгууллагын мэдээллийн ил тод байдал, боловсролын үйлчилгээг шуурхай байлгах зорилгоор дотоод орчиндоо E-office системийг 2013 оны 5-р сарын 1-нээс эхлэн ашиглаж байна. Системд байгууллагын албан хаагч нарын товч анкет, шаардлагатай хууль, эрх зүйн эмхэтгэлүүд, албан бичгийн төсөл, гадуур ажлын тэмдэглэл гэх мэт мэдээллүүдийг багтааж өгснөөр байгууллагын дотоод орчинд цаг хугацаа, цаас хэмнэлт, шуурхай байдал нэмэгдэн ажиллаж байна. E-office систем ашиглаж эхэлсэнээс хойш 114 албан бичиг хянагдаж гарсан байна. Системийн мэдээллийн санд НЗД-ын захирамж 11, НБГ-ын даргын 142 тушаалыг оруулж, системээр дамжуулан дүүргийн боловсролын хэлтсүүдэд Нийслэлийн болон Боловсролын газрын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цаг тухайд нь хийж биелэлт, үр дүнг тооцон ажиллаж байгаа нь ач холбогдолтой байна.

91.5

3.2

Үйл ажиллагааны ил тод байдал

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх үүднээс газрын даргын 2013 оны 03 сарын 18 өдрийн А/18 тоот тушаалаар “Нээлттэй сургууль, цэцэрлэг” аяныг зохион байгуулах комисс томилогдон ажиллаж байна. Тус аяны хүрээнд Боловсролын газраас гадна сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг нээлттэй болгох, төсвийн ил тод байдлыг хангах үүднээс нээлттэй мэдээллийн самбар ажиллуулах үлгэрчилсэн загвар боловсруулан газрын даргаар батлуулан

93

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

17  

ажиллаж байна. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн төрийн өмчийн 20 сургууль, 29 цэцэрлэг мэдээллийн нээлттэй самбар ажиллуулж эхлээд байна. 2013 он гарсаар боловсролын газраас гаргасан тушаал, шийдвэрийг www.edub.edu.mn  сайтад байршуулан үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллаж байна. НБГ-ын санхүүгийн ил тод байдлыг ханган төсвийн гүйцэтгэлийн тайлан болон 2013 оны салбарын урсгал зардлын зөвлөмжийг боловсруулан сайтаар дамжуулан иргэд, олон нийтэд мэдээлэл өгч байна. Сар тутмын “БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ” сэтгүүлээр дамжуулан бүх сургууль, цэцэрлэгүүдэд дээд газраас гаргасан тушаал, шийдвэр, мэргэжилтнүүдийн боловсруулсан арга зүйн зөвлөмж, сургууль, багш нарын туршлагыг түгээн ажиллаж байна

3.3

Хүний нөөцийн бодлогын ил тод байдал

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагад дэмжлэг үзүүлэх, боловсон хүчний хангалтын ил тод байдлыг бүрдүүлэх, мэргэжлийн чадварлаг багш, ажилтнаар ханган бэхжүүлэх зорилгоор газрын даргын 2013 оны А/74 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, багшийг сонгон шалгаруулах журам”-ыг /www.edub.edu.mn-аас үзнэ үү/ батласан. Сонгон шалгаруулалтын журмын дагуу 2013-2014 оны хичээлийн жилийн эхэнд ажлын байрны 364 сул орон тоог нөхөх ажлыг байгууллагын цахим хуудсанд /www.edub.edu.mn/ байршуулан иргэд, олон нийтэд сонголт хийх боломжийг олгосноор 2055 багш бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцсон. Мөн цахим хуудсыг ашиглан сонгон шалгаруулалтын дүн, шалгалтанд тэнцсэн 632 багш, ажлын байраар хангагдсан 147 багшийн мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй мэдээлсэн

Хүний нөөцийн бодлогыг иргэд олон нийтэд нээлттэй мэдээлдэг болсны үр дүнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажлын байрны сул орон тоог нийтэд ил тод зарлан, сонгон шалгаруулалтанд хүссэн хүн оролцох боломж бүрдсэн, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг томоохон амжилт гарсан байна.

Газрын даргын 2013 оны А/71 дүгээр тушаалаар нийслэлийн

90.5

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

18  

төрийн өмчийн ерөнхий боловсролын 116 сургуулийн 248 сургалтын менежер, 122 нийгмийн ажилтан, 147 цэцэрлэгийн арга зүйч нарын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулах зорилгоор боловсролын бичиг баримт, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг холбогдох бичиг баримттай танилцан, нягтлан шалгасан. Шалгалтаар сургалтын менежерийн 2 буюу 0,8 хувь, нийгмийн ажилтан 56 буюу 46 хувь, арга зүйч 2 буюу 1,4 хувь нь мэргэжлийн бус байв. Ийнхүү шалгалтын дүнгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай сургалтыг явуулах, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйч нарын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг гаран шийдвэрлэхээр болсон. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжаар эрх шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой гарсан түр орлон гүйцэтгэгчээр томилсон 24, арга хэмжээ авагдсан 3, хавсран гүйцэтгэгчээр томилсон 3 шийдвэрийг байгууллагын цахим хуудас /www.edub.edu.mn-аас үзнэ үү/-аар иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж байна. Мэдээллийн үйл ажиллагааны ил тод байдал

3.4 Байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг цахим хуудсаар мэдээлсэн байдал

Нийслэлийн Боловсролын газар байгууллагын цахим хуудсыг шинэчлэн 2013 оны 5-р сарын 1-нээс эхлэн ажиллуулсан. Цахим хуудсаар дамжуулан байгууллагын түүх, бүтэц, хүний нөөцийн мэдээлэл, иргэд олон нийтэд үзүүлдэг үйлчилгээ, хууль эрх зүй гэх мэт мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байна. Шинэчилсэн цахим хуудас нь фото мэдээ, видео мэдээ, НБГ болон дээд шатны байгууллагаас гарсан тушаал шийдвэрүүд, онлайн туслах, баннер зэрэг үйлчилгээ нэмэгдэж одоогийн байдлаар 520976 хандалттай болоод байна. Байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг олон нийтэд шуурхай хүргэх, иргэдийн санал, хүсэлтийг авах зорилгоор вэб сайтаас гадна facebook хуудас нээн 1345 LIKE-тай болсон. Мэргэжилтэн бүр 32 блог хуудсаараа дамжуулан багшийг

95

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

19  

хөгжүүлэх, мэдээ, мэдээлэл солилцох ажлыг хийж 300 гаруй зөвлөмж, мэдээлэл, аргачлал нийтлэн нийт 120 мянга гаруй хандалтыг блогууд авсан байна. Нийт багш нартаа зориулж цахим хичээл, илтгэл, хөтөлбөр, аргазүй гэх мэт сайн туршлагын сан үүсгэн ажиллаж байна.

3.5 Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн мэдээллийн баазыг “Төрийн байгууллагын мэдээллийн сан”-д байршуулсан байдал

Иргэдэд үзүүлдэг боловсролын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Нийслэлийн цахим хуудсанд байршуулж холбогдох мэдээллээр ханган ажиллаж байна. Цаг үеийн мэдээллүүдийг байнга шинэчлэхээс гадна иргэд, хэрэглэгчдийн хэрэгцээнд тохирсон дараах мэдээллүүдийг хүргэж байна.

Үүнд: • Нийслэлийн ЕБС, цэцэрлэгүүдийн утасны жагсаалт

UB1234.mn • Багшлах эрх олгох, хасах журам • Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам • Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам • Анги дүйцүүлэн суралцуулахыг шийдвэрлэх журам • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын

гэрчилгээ дахин олгоход бүрдүүлэх материал • Албан бус боловсролын үйлчилгээнд хэрхэн хамруулах

зэрэг мэдээллээр олон нийтэд үйлчилж байна

90

Төсөв, санхүүгийн ил тод байдал

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

20  

3.6

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/713 дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих төрийн өмчийн 25 цэцэрлэгийн багш хөгжлийн төв, сэрүүн өрөөг засварлах, тоног төхөөрөмж, ширээ сандал, зөөлөн эдлэл, тоглоом нийлүүлж шинээр өдрийн бүлэг ажиллуулах нийт 991,0 сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрх шилжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор НБГ-ын даргын 2013 оны 07 дугаар сарын 26-ний өдөр “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/69, А/70 дугаар тушаалууд гарсан.

Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 25 цэцэрлэгийн багш хөгжлийн төв, сэрүүн өрөөг засварлахад 620,8 сая төгрөг, тоног төхөөрөмж, ширээ сандал, зөөлөн эдлэл, тоглоом нийлүүлэхэд 307,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн. Энэ ажлын үр дүнд нийслэлд цэцэрлэгийн өдрийн бүлэг 32-оор нэмэгдэж 700 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд нэмж хамруулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4 дэх заалтад заасны дагуу худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газраас мэргэжилтэн оруулсан. Байгууллагын цахим хуудас дээр худалдан авах үйл ажиллагааны талаарх мэдээллийг тогтмол, нээлттэй, ил тод байршуулсан

100

Гуравдугаар бүлгийн хүрсэн үр дүн, дундаж үнэлгээ: Байгууллагын мэдээллийн ил тод байдал, боловсролын үйлчилгээг шуурхай байлгах зорилгоор дотоод орчиндоо E-office системийг ашигласнаар байгууллагын дотоод орчинд цаг хугацаа, цаас хэмнэлт, шуурхай ажиллагаа, ил тод байдалд дэвшил гарсан. Жишээ нь: E-office систем ашиглаж эхэлсэнээс хойш 114 албан бичиг цахим байдлаар хянагдан гарч НБГ-аас гаргасан бүх тушаал /http://www.edub.edu.mn/modules/zahiramj/Default.aspx/ шийдвэрүүд цахим хуудасанд тавигдсан болно. НБГ-ын санхүүгийн ил тод байдлыг ханган төсвийн гүйцэтгэлийн тайлан болон 2013 оны салбарын урсгал зардлын зөвлөмжийг боловсруулан цахим хуудсаар /http://www.edub.edu.mn/modules/cms/read/category.aspx?id=94&view=list/ дамжуулан иргэд, олон нийтэд мэдээлэл өгч байна. Боловсролын мэдээлэл сар тутмын сэтгүүлийн 8 дугаарыг 2013 он гарсаар хэвлүүлэн түгээгээд байна.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

21  

2013-2014 оны хичээлийн жилд сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, багшийн ажлын байрыг нийтэд ил тод мэдээлж, сонгон шалгаруулалтаар сургалтын байгууллагыг чадварлаг боловсон хүчнээр ханган бэхжүүлэхээр ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын журмын дагуу 2013-2014 оны хичээлийн жилийн эхэнд ажлын байрны 364 сул орон тоог нөхөх ажлыг байгууллагын цахим хуудсанд /  http://www.edub.edu.mn/modules/cms/read/article.aspx?id=1435/ байршуулан иргэд, олон нийтэд сонголт хийх боломжийг олгосноор 2055 багш бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцсон. Мөн цахим хуудсыг ашиглан сонгон шалгаруулалтын дүн, шалгалтанд тэнцсэн 632 багш, ажлын байраар хангагдсан 147 багшийн мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Шинэчилсэн цахим хуудас нь фото мэдээ, видео мэдээ, НБГ болон дээд шатны байгууллагаас гарсан тушаал шийдвэрүүд, онлайн туслах, баннер зэрэг үйлчилгээ нэмэгдэж одоогийн байдлаар 520976 хандалттай, facebook хуудас 1345 LIKE-тай, мэргэжилтэнүүд 32 блог ажиллуулж байна. Иргэд, багш нарт үзүүлдэг боловсролын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Нийслэлийн цахим хуудсанд байршуулж /http://www.ulaanbaatar.mn/content/list/5103.html/ холбогдох мэдээллээр ханган ажиллаж байна. Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд НБГ-ын даргын 2013 оны 07 дугаар сарын 26-ний өдөр “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/69, А/70 дугаар тушаалууд гаргаж сайтад /http://www.edub.edu.mn/modules/zahiramj/Default.aspx/ байршуулсан. 91.5+93+90.5+95+90+100=560.5/6=93.3

93.3

4. Шинэ санаачилга, үр дүн

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

22  

4.1 Тухайн байгууллагын үйл ажиллагааны зардал хямдруулах, төсөв хэмнэх бодлогын чанартай арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнг тооцсон байх

Газрын шуудан холбооны зардал жилийн жилд хүрэлцдэггүй байсныг энэ жил байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа 70113032, 70113038 70113039, 70103080 дугаар бүхий телефон утасны ярианы үйлчилгээнд урьдчилсан төлбөрт үйлчилгээ хийлгэж, хэлтсүүдийн дунд Мобикомын сүлжээн дотроо үнэгүй ярьдаг утсан холбоог ашиглсаны үр дүнд албан хаагчдын ярианы шуудан холбооны зардлыг 1,161.7 мянган төгрөг буюу 27,9 хувиар хэмнэсэн.

Нийслэлийн Боловсролын газар нь Багшийн хөгжлийн ордны 5 давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа ба өрөөний цонхны шил зориулалтын бус өөрөөсөө халдагаас өрөө тасалгаа халуун бүгчим, ажиллах орчин нөхцөл хүнд байгаа асуудлыг БШУ-ны яаманд тавьснаар агааржуулагч 4 ширхэг, нийт 7,705.2 мянган төгрөгийг төвлөрсөн арга хэмжээний зардлыг бууруулж, эд хогшил авах зардалд шилжүүлсэнээр албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангаж ажилласан.

Газрын даргын 2013 оны А/49 дүгээр тушаалаар "Ажлын цаг ашиглалтын журам" /www.edub.edu.mn-цахим хуудсаас үзнэ үү/ батлуулан, албан хаагч ажилчдын цаг бүртгэлийн програмаар бүртгэн ажиллаж байна. Журмын дагуу 2013 оны байдлаар 9 дүгээр сарын байдлаар 11 өдрийн цалин ажилчдаас суутгагдаж цалингийн зардлыг 900,0 мянган төгрөгөөр хэмнэсэн.

Бодит зардлуудыг зөв төлөвлөснөөс 3-р улирлын байдлаар байгууллагын хувьд 40,9 сая төгрөг буюу 7,5 хувийн хэмнэлттэй ажиллаж байна.

100

10

Дөрөвдүгээр бүлгийн хүрсэн үр дүн, дундаж үнэлгээ: Төсвийн ил тод байдлын хэрэгжүүлэх, хэмнэх замаар хүрсэн үр дүнтэй ажлууд:

• Албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа телефон утасны хэрэглээ хэмнэгдсэн • “Ажлын цаг ашиглалтын журам” батлагдсан • мэргэжилтнүүд өөрсдөө гадуур ажлын тэмдэглэгээг үр дүнгийн хамт E-office дээр

байрлуулж байна. • Ажлын цаг ашиглалтын програм ажиллаж эхэлсэн тул ил тод нээлттэй болсон • Төсвийн ил тод байдал бүрэн хэрэгжиж ажлын байрны орчин сайжирсан

100

10

5. Хэрэглэгчийн үнэлгээ

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

23  

5.1 Байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг өөрийн “Web” хуудсаар авч дүгнэсэн байдал

Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэрэглэгчдээс вэб сайтаар дамжуулан тогтмол санал асуулга авч байна. Байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгчид үнэлэхдээ: 2013 оны 10-р сарын 7-ны байдлаар авч үзэхэд Маш сайн-45%, Сайн-33%, Дунд-4%, Сайжруулах шаардлагатай-16 хувьтайгаар үйл ажиллагааг үнэлсэн байна.

85.8

5.2 Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр зохион байгуулсан ажил, үр дүн

2012-2013 оны хичээлийн жилийн тайлангийн хуралд оролцсон 700 багшаас НБГазар болон Боловсролын хэлтсүүдийн үйл ажиллагааг дүгнүүлэн, ирэх хичээлийн жилийн зорилтод оруулах ажил, үйлчилгээний талаар судалгааг авлаа. Багш нараас авсан энэхүү сэтгэл ханамжийн судалгаа, саналыг 2013-2014 оны хичээлийн жилийн НБГазрын зорилтод тусган ажиллаж байна.2013-2014 оны хичээллийн жилийн зорилтын хүрээнд 5 бүлгийн 22 зорилтыг хэрэгжүүлэхээр 100 бүтээлч үйл ажиллагааг төлөвлөж 2013 оны 9дүгээр сарын 17-нд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр батлуулсан. http://www.edub.edu.mn/modules/cms/read/article.aspx?id=1469 Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор НБГ-ын даргын 2013 оны А/88, А/90 тоот тушаалаар үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөө, зөвлөн туслах үйлчилгээг газар дээр нь үзүүлэх ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Багшийн мэрэгжил дээшлүүлэх эрэлт хэрэгцээний судалгаа авч үзэхэд багшийн ур чадварыг хөгжүүлэх 8 чиглэлийн ажлаас (i) туршлага судлах, (ii) сар бүрийн сургалт, семинар, (iii) судалгаат хичээлийг багшийн ур чадварыг хөгжүүлэхэд хамгийн чухал гэж үзэн эхний гуравт эрэмбэлжээ.

95

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

24  

Харин багшийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр Боловсролын газраас зохион байгуулж буй ажлуудын хэрэгцээт байдлыг судлахад

• 60.5 хувь нь эдгээр ажлыг “хэрэгцээтэй”, • 28.5 хувь нь “бага зэрэг”,

11.0 хувь нь “хэрэгцээгүй” гэж үзжээ. Эдгээрээс туршлага судлах нь хэрэгцээтэй гэж 72.1%, мэргэжилтний зөвлөгөө чухал гэж 69.4%, сургалт, семинар чухал гэж 68.2% нь тус тус үзсэн байна. Энэ нь багшид мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг, ажлын сайн арга туршлага чухал хэрэгцээтэй байгааг харуулж байгаа бөгөөд НБГ ч энэ хичээлийн жилд дээрх асуудлуудад түлхүү анхаарч ажиллалаа.

5.3

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1200 утсаар 124, www.ub1200.mn цахим хуудсаар 12, Иргэдийг хүлээн авах төвөөр 32, өөрийн байгууллагаар 57, Засгийн газрын 11-11 төвөөр 1026 таван эх сурвалжаар нийт 1251 өргөдөл хүсэлт, санал, гомдол, талархал, шүүмжлэл иргэдээс ирүүлсэн байна. нийг холбогдох мэргэжилтнүүд болон дүүргүүдийн Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгийн удирдлагатай хамтран шийдвэрлэж, хариуг өгч ажилласан байна. Энэ хичээлийн жилийн нээлтэнд зориулсан нийслэлийн багш нарын бага хурлаас “Ёс зүйн зөрчилгүй хамт олон болохын төлөө хамтран

90

70,470,2

74,075,177,980,882,5

86,3

ХэлэлцүүлэгБага хурал /илтгэл/

ОлимпиадНээлттэй хэлэлцүүлэг

Үзүүлэх ажилСудалгаат хичээл

Сар бүрийн сургалт, семинарТуршлага судлах

Зураг . Багшийн ур чадварыг хөгжүүлэх ажлуудаас хамгийн чухал байсныг эрэмбэлэн үү? (%)

 

 

5.4

ХХариутай албан бичгийн

ажиллацгааязүйн зөвлөлбайна. Нийhttp://www.edдаргын 2013Багш болон өргөдөл, гохолбогдох збайгуулах зНийслэлийн ажиллах ажмэдээллээс http://www.e Өргөдөл, харуулбал:

Нийслбайгуулж Ахэрэгжилтийхолбогдуулазахирал, цэзохион байгузахирлуудынажилтнуудыажилтнууды

са

я” гэсэн урилгал, дүүрэгт ёс зйслэлийн ёс dub.edu.mn/Mo3 оны А/76 дугаудирдах ажилмдлын дагуу зөрчил дутагдлзэрэг олон талболовсролын

жлын хэсэг байүзнэ үү.

edub.edu.mn/Moгомдлын ш

лэлийн АрхивАрхив, албан йг хангуулах ан Нийслэлийнэцэрлэгүүдийн уулсан. Сургалн 58 хувь, н 81 хувь, н 68 хувь нь а

1,667,4

анал-20 хүсэлт

шийд

а гаргаж улмаазүйн салбар зө

зүйн зөвлөdules/Zahiramj/аар тушаалаар лтны үйл ажилажлын хэсэг

лын арилгах, лт арга хэмжэн газарт ирүүлйгуулж ажилла

odules/Zahiramjшийдвэрлэлтий

вын газартай хэрэг хөтлөлзорилтот ж

Боловсролынэрхлэгч, ажил

лтад СХД, БГДсургуулийн

цэцэрлэгийн архив, албан хэ

422,9 6,7

т-843, гомдол-2талархал 18

двэрлэлт 100 х

Н

ар нийслэлийн өвлөл байгуулөлийн ажилл/View.aspx?id=1батлан ажилл

ллагаатай холбг гарч нээлттэхамт олны хуээ авч ажилллсэн нэг өргөасан тухай жи

j/View.aspx?id=н байдлыг

хамтран ажилтийн хууль, жил болгон

газрын харьяалтнуудад үзүү, СБД, ХУД-ийархив, бич

эрхлэгч нарыэрэг хөтлөлтий

7 1,4

286, шүүмжлэл

хувьтай

НИЙСЛЭЛИЙН

багшийн ёс лан ажиллаж лах журмыг 115 газрын аж байна. боотой ирсэн эй ажиллаж урал зохион ладаг болно. длийн дагуу шээг дараах

=101 хүснэгтээр

иллах гэрээ тогтоомжийн зарласантай а сургуулийн үлэх сургалт н сургуулийн чиг хэргийн ын 50 хувь, йн сургалтад

л-84,

БОЛОВСРОЛЫ

100

ЫН ГАЗАР

25

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

26  

шийдвэрлэлтийн байдал хамрагдлаа. Хүрсэн үр дүн:

• “Баримт бичгийн стандартын аян”-ыг зохион байгуулж Дүүргийн Боловсролын хэлтэс, харьяа газруудаас ирсэн баримт бичигт гарч байгаа нийтлэг зөрчил дутагдлыг илрүүлж, цаашид анхаарч ажиллахыг зөвлөгөө өгсөн.

• Дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, Нийслэлийн Боловсролын газрын 33 мэргэжилтнүүдэд баримт бичгийн стандартыг мөрдүүлэх, мэдлэг чадвар, ойлголт хандлагыг төлөвшүүлсэн.

• Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх тухай А/452 дугаар захирамжийн дагуу нийт 2019 хуудас цахимжуулсан.

• Төрийн архивт 2013 онд нөхөн бүрдүүлэлт хийх нийт 15 сургуулийн захирал, 21 цэцэрлэгийн эрхлэгч, ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

• Архивын өрөөг тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглосон

Ирсэн бичиг

Нийт ирсэн

бичгийн

тоо

Үүнээс

Хугацаанд

аа

шийдвэрлэ

гдсэн

Хугацаа

хэтрэн

шийдвэрлэ

сэн

Хугацаа

хэтэрсэн

, огт

шийдвэрлэ

эгүй

Нийт ирсэн

хариутай

бичгийн

шийдвэрлэ

лтийнхувь

Хариута

й Хариугү

й

1603 1422 181 1412 28 - 100%   Тавдугаар бүлгийн хүрсэн үр дүн, дундаж үнэлгээ:

НБГ-ын үйл ажиллагааг хэрэглэгчид сайтад хандан / http://www.edub.edu.mn/Default.aspx / 2013 оны 10-р сарын 7-ны байдлаар авч үзэхэд Маш сайн ажиллагаатай-45%, Сайн-33%, Дунд-4%, Сайжруулах шаардлагатай-16% гэж дүгнэсэн байна. Багшийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр Боловсролын газраас зохион байгуулж буй ажлуудын хэрэгцээт байдлыг судлахад

• 60.5 хувь нь эдгээр ажлыг “хэрэгцээтэй”,

90.2

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР  

27  

• 28.5 хувь нь “бага зэрэг”, • 11.0 хувь нь “хэрэгцээгүй” гэж үзжээ.

Эдгээрээс туршлага судлах нь хэрэгцээтэй гэж 72.1%, мэргэжилтний зөвлөгөө чухал гэж 69.4%, сургалт, семинар чухал гэж 68.2% нь тус тус үзсэн байна. Энэ нь багшид мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг, ажлын сайн арга туршлага чухал хэрэгцээтэй байгааг харуулж байгаа бөгөөд НБГ ч энэ хичээлийн жилд дээрх асуудлуудад түлхүү анхааран ажиллаж байна. Цахим хуудсаар болон 1200, 11-11 утсаар нийт 1251 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирсэн байна. Нийт өргөдлийг 100 хувь барагдуулан ажилласан. 2013 он гарсаар нийт 1603 бичиг НБГ-т ирснээс хариутай 1422 буюу 88,7 хувь, хариугүй 181 буюу 11,3 хувь нь эзэлж байна. Хариутай бичгийн 1422-т буюу 100 хувьд нь хариу өгч, шийдвэрлэлтийг ханган ажиллаж байна. 85.8+85+90+100=360.8/4=90.2

  Ерөнхий үнэлгээ 91.24

НЭГТГЭСЭН: ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.МЯГМАР

ҮНЭЛГЭЭГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛСАН:

СУРГАЛТ АРГА ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.ЖАРГАЛАНТУУЛ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГА Х.ЧИНТОГТОХ

ХЯНАСАН:

ГАЗРЫН ДАРГА Ц.ОТГОНБАГАНА