239

Mockingjay (1)

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mockingjay (1)
Page 2: Mockingjay (1)

Үнс нурам

Page 3: Mockingjay (1)

I

Би арьсан гутал дээр тогтсон үнсэн тортог руу харлаа. Энд миний дүү Примтэйгээ унтдаг орбайсан. Харин эсрэг талд нь гал зуухны ширээ байсан газар хэмхэрсэн яндан зуухны харласантоосгоны хэлтэрхий байшингийн үлдэгдэлтэй холилдон хөглөрнө. Би энэхүү саарал үнсэнтэнгист яаж зүг баримжаагаа олох вэ?

Арван хоёрдугаар бүсээс бараг юу ч үлдсэнгүй. Сарын өмнө Капитолын онгоц Атирааныхөөрхий уурхайчдын байшин, гудамжны дэлгүүр, шүүхийн байшинг бөмбөгдөн сүйрүүлжээ.Үндсэн чандруу болоогүй ганц зүйл гэвэл Ялагчын тосгон байв. Би яагаад гэдгийг ньойлгосонгүй. Магадгүй Капитолын хэн нэг сурвалжлагч, нүүрсний уурхайд үнэлэлт өгөххороо юмуу оргодлуудыг хөөн барих журам сахиулагчид ирэхдээ төвхнөх гэсэн байж болох.

Гэвч надаас өөр хэн ч эргэж ирсэнгүй. Энэ бол ердийн богино аялал төдий байлаа. Арвангуравдугаар бүсийн эрх мэдэлтэнгүүд миний эргэж ирэхийн эсрэг байсан. Энэхүү утгагүйучиргүй аз мэдсэн явдалд арваад үл үзэгдэх онгоц тэнгэрт намайг хамгаалах даалгавартайэргэлдэж буй. Гэсэн ч би нүдээрээ харах ёстой байлаа. Тийм нөхцөлтэйгээр би тэднийхамтран ажиллах төлөвлөгөөнд оролцох шаардлага тавьсан юм.

Эцсийн эцэст Капитолыг түлхэн унагах бослогыг зохион байгуулсан тоглоомын ерөнхийзохион байгуулагч байсан Плутарх Хевенсби гараа савчаад,

- Түүнийг явуул. Бүтэн сар алдаж байснаас ганц өдөр нь дээр. Магадгүй арван хоёрдугаар бүсрүү явах аялал түүнийг бидэнтэй нэг талд тэмцэхийг ухуулж болох юм гэсэн билээ.

Нэг талд тэмцэх. Жонна Мэйсоны төмөр утсаар цохьсон зүүн шанаа чимчигэнэн өвдөхөд бигараараа дарлаа. Дурсамж үерлэн орж ирэхэд үнэн худал эсэхийн ялгааг олохыг хичээв.

Юу намайг төрөлх хотынхоо сүйрсэн балгасанд ирэхэд хүргэв ээ?

Тархи хөдөлсөн учир ухаанаа төвлөрүүлэхэд хэцүү байж бодол санаа замбараагаа алдажгүйцжээ. Түүний дээр тэдний надад өгч байсан өвчин намжаах эм янз бүрийн хачин зүйлсхарахад хүргэж байв. Эсвэл тэгж бодсон ч байж магадгүй.

Өнгөрсөн шөнө миний эмнэлгийн өрөөний шалан дээр байсан хивс могой болон хуйларсандхий юм харсан эсэхдээ итгэлгүй байна.

Би эмчийн зөвлөсөн аргыг ашиглан хамгийн энгийн бодит гэдгийг нь мэдэх зүйлийн талаарбодоход жагсаалт толгойд эргэлдэж эхлэв...

Намайг Китнисс Эвердин гэдэг. Арван долоон настай. Арван хоёрдугаар бүсэд амьдардаг.Үхлийн тоглоомд оролцож байгаад оргосон учир Капитол намайг үзэн ядаж байгаа. Питхоригдол болсон. Яг л үхсэн юм шиг. Үхсэн ч байж болох. Магадгүй үхсэн нь түүний хувьддээр ч байж магадгүй...

Page 4: Mockingjay (1)

- Китнисс би доошоо буух уу? гэсэн миний сайн найз Гейлийн хоолой босогчдын зүүхийгшаардсан чихэвчээр цуурайтлаа. Тэр онгоцонд суугаад гэнэтийн дайралтанд бэлэн намайгажиглаж байв. Би доошоо тонгойн суух ёстойгоо ойлгосон ч сүйрлийн хязгаарыг харахаарөндийв. Гэвч тэд надад эм өгөхөө болиогүй учир чадсангүй.

Би түүний санал болгосноос ондоо цэхлэн зогсов.

- Үгүй дээ. Би сайн байна.

Үүнийгээ батлахын тулд хуучин гэрээсээ гаран хотын төв рүү явлаа. Гейл надтай цуг арванхоёрдугаар бүс рүү буухыг хүссэн ч татгалзсан явдалд хүчлээгүй юм. Тэр намайг өнөөдөрхэнтэй ч түүний дээр өөртэй нь хүртэл харьцахыг хүсэхгүй байгааг ойлгож байв. Заримдаазугаалгыг ганцаараа хийх шаардлага гардаг.

Зуны бүгчим аагим халуун өдөр байв. Дусал бороо ч байхгүй дайралтанд өртсөн эд зүйлсийновоо хөглөрч үнс хаа сайгүй хөлийн дор бужигнана. Үлээлгэн хийсгэх сэвшээ салхи чбайсангүй. Би эхлээд ойн цоорхойд газардсан учир хаашаа явах ёстойгоо санаж байсан чсанаандгүй урдаа байсан асганд тулчихлаа. Гэвч энэ асга биш хүний гавал байлаа.

Гавал өнхөрсөөр дээшээ харан тогтоход би шүд рүү нь гөлрөн тэднийг хэн байсан болонхичнээн уурхайчин энэ замыг туулсан тухай бодлоо.

Би дасал болсон замаараа явах гэсэн ч таагүй сонголт болж зугтахыг завдсан хүмүүсийнцогцосны үлдэгдэл дүүрэн байв. Зарим нь юу ч үгүй шатсан бол өөр нэгний цогцос утаауугиулан ялаа шавуулан хэвтэх бөгөөд ялзарсан үхдэл хүүрийн үнэр хамар цоргиулна.

"Би чамайг алсан. Чамайг. Чамайг алсан" гэж би үнс рүү харан бодлогоширлоо.

Учир нь би үүнийг хийсэн билээ. Үүнд миний бүсийг хүрээлж байсан хүчний талбайн цавруу харваж галт шуурга дагуулсан сум буруутай. Үр дүнд нь бүхий л Панем даяар үймээнсамуун боссон.

Би ерөнхийлөгч Сноугын Ялагчын аялалын өмнө хэлсэн үгийг саналаа.

- Галт Киттнисс Эвердин хэрвээ чи үсэргэсэн очоо хайхралгүй орхих юм бол Панемыг үнсэнтоврог болгох тамын гал болон дүрэлзэх болно.

Тэр намайг айлгах гэсэндээ хэтрүүлэн хэлсэнгүй. Магадгүй үнэхээр миний тусламжыгхүссэн байж болох юм. Гэвч бослогын хөдөлгөөн хэдийн хяналтаас гарсан байлаа.

"Шатаж байна. Шатсаар ч байх болно" гэж би хөшүүн бодлогоширов. Алсад нүүрснийуурхайгаас өтгөн утаа баагиулан савсах хэдий ч хэн ч үүнд санаа тавьсангүй. Бүсийн хүнамын ерөн хувь үрэгджээ. Үлдсэн найман зуугаад тооны оргодол арван гуравдугаар бүс рүүзугтсан бөгөөд миний бодсончлон тэд хэзээ ч төрсөн гэртээ эргэж ирэхгүй.

Page 5: Mockingjay (1)

Би ингэж бодох ёсгүй ч байж мэднэ. Гэвч өвчтэй, шархтай, өлсгөлөн гар хоосон хүмүүсболох биднийг хүлээн авсан явдалд талархаж байв. Тэгээд ч арван гуравдугаар бүс сүйрэлдөртсөн арван хоёрдугаар бүсэд тусалсан баримтыг үгүйсгэж чадахгүй билээ. Би Капитолыгтүлхэн унагаах хуйвалдаанд оролцоогүй ч энэ нь намайг орчин тойрондоо учруулсан гэмбуруугаас чөлөөлөхгүй юм.

Арван хоёрдугаар бүсийн оршин суугчид эсэргүүцлийн ямар ч хөдөлгөөн зохионбайгуулаагүй. Тэдний хэн нь ч ийм зүйлийн талаар ам ангайгаагүй. Тэдний ганц гай нь бибайсан юм. Зарим амьд үлдэгсэд эцэс төгсгөлгүй өлсгөлөн, дарлал зовлон, уурхайд хүлээжбуй аюул осол, журам сахиулагчдын тэргүүн Ромулус Тредийн ташуураас зугтах завшаантохиолдсоныг томхон аз гэж бодож магадгүй. Саяхныг хүртэл байгаа гэдгийг нь мэддэггүйбайсан арван гуравдугаар бүсийг шинэ гэрээр харах нь гайхалтай байлаа.

Амьд үлдэгсдийг аврах даалгавар Гейлийн мөрөн дээр буужээ. Дөрөв дэх номхотгол төгсөжбиднийг бүсээс гаргасны дараа арван хоёрдугаар бүсийн цахилгаан тасарч зурагтын дэлгэцхарлан Атирааны хүмүүс бие биенийхээ зүрхний цохилтыг сонсож болохоор нам гүмболжээ.

Хэн ч болсон бүсэд болсон явдлыг эсэргүүцэх юмуу дэмжин хөөрсөнгүй. Тэгтэл арван таванхормын дараа тэнгэр онгоцоор дүүрч галт бөмбөг бороо шиг асгарч эхлэхэд Гейл хуучинбайшингууд шиг нүүрсний тоосоор чигжигдээгүй хэдхэн газрын нэг болох ойн цоорхойнтухай санасан байна.

Тэр ээж, Прим тэргүүтэй хэсэг хүмүүсийг дагуулан тогонд цохиулах аюулгүй болсон хашаагбаг зохион байгуулж эвдлээд ой руу зугтжээ. Тэднийг цорын ганц санасан газар болох минийэцгийн намайг хүүхэд байхад зааж өгсөн нуур луу дагуулсан байна. Тэндээс алсад дөлдүрэлзэн өөрсдийн гэсэн юм бүхнийг устгахыг харжээ.

Үүрээр бүсийг тойрон эргэлдэж байсан бөмбөгдөгч онгоцууд буцсан ч гал дүрэлзэн ассаартархай бутархай амьд үлдсэн хүмүүс нэг газраа цуглав. Ээж, Прим хоёр эмнэлгийн хэсэгзохион байгуулж шархдагсдыг ойгоос түүсэн ургамлын тусамжтай эмчилжээ. Гейлд хоёр нумсум, нэг ангийн хутга, загасны тор байсан нь найман зуун өлсгөлөн айсан хүнийг тэжээхшаардлага тулгарлаа.

Хэн хөл дээрээ босч чадах хүмүүсийн тусламжтай тэд гурван өдрийг өнгөрүүлэв. Дараа ньгэнэтхэн агаараас онгоц гарч ирэн арван гуравдугаар бүс рүү нүүлгэх ажлыг зохион байгуулжцэвэрхэн тохьтой тасалгаанд байрлуулан, хувцаслаж өдөрт гурван удаа хооллох болсонбайна.

Гэвч арван гуравдугаар бүсэд таагүй нь өрөө тасалгаа нь газар дор байдаг, хувцас нь нэгэнжигд, хоол хүнс нь амтгүй байсан ч арван хоёрдугаар бүсийн зугтагсад тоосонгүй. Тэдхамгийн гол аюулгүй байдалд байж санаа тавиулж байсан тул амьдралд баясгалантайгаарзолгожээ.

Арван гуравдугаар бүсийн оршин суугчдын сайхан сэтгэлийг үнэлэхийн аргагүй байлаа.

Page 6: Mockingjay (1)

Далтан гэдэг аравдугаар бүсийн хоёр жилийн өмнө оргож ирсэн эрэгтэй надад үүнийжинхэнэ учрыг тайлбарлав.

- Тэд чамд хэрэгтэй. Надад ч хэрэгтэй. Тэд бид бүхэнд хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө тэднийдунд халдварт өвчин дэгдсэний улмаас ихэнхи хүмүүс нь үхэж үрэгдэн үлдсэн хүмүүс ньүргүй болсон. Бид бол шинэхэн амьд нөөцүүд. Тэдний бидэн рүү яаж харж байгааг хараач.

Тэр аравдугаар бүсэд сүүний фермд генетикийн аргаар шинэ үйлдэр угсаа үүсгэх үр хөврөлшилжүүлэн суулгах хэсэгт ажилладаг байжээ. Эргэн тойрон хүүхдүүд харагдахгүй байсанучир түүний хэлсэн үг үнэний хувьтай санагдав. Гэхдээ яах гэж? Бид бол ажилд бэлтгэгдэж,хүүхдүүд нь сурч боловсрол олсон хүмүүс болохоос биш тийм зүйлд зориулагдаагүй.

Энд арван дөрөв хүрсэн хүн бүрийг цэргийн түвшинд хувааж "Цэрэг" гэж хүндэтгэлтэйгээрхандах ёстой. Зугтаж ирсэн оргодол болгон автоматаар арван гуравдугаар бүсийн мэдлийниргэн болно.

Тэгсэн ч би тэднийг үзэн ядаж байлаа. Үнэндээ өөрөөсөө гадна бараг бүгдийг үзэн ядажбайсан юм.

Хөлийн аясаар дагтарших зузаан үнсэн хивсэнцэр дор бул чулуун хавтан мэдрэгдэнэ.Дэлгүүрийн мухлаг лангуу байсан газар хогон давхарга үүсчээ.

Шүүхийн байшин овоолсон хар чулуу болсон байв. Би Питийн гэр бүлийн талхчины газрынойролцоо дөхөж очив. Түүнээс хайлж бөөгнөрсөн зуухнаас ондоо бараг юу ч үлдсэнгүй.Питийн эцэг эх болон хоёр ах нь арван гуравдугаар бүсэд байгаагүй. Арван хоёрдугаарбүсийг нөмрөн авсан галаас арваад хүмүүс л зугтан гарсан. Питэд гэртээ эргэж ирэх найдварбайхгүй. Надаас гадна...

Би талхны газраас эргэхдээ биеэ барих чадваргүй болоод наранд халсан төмөр дээр сууж урьднь талбай ямар байсан болон Тредийг ирсний дараа яаж өөрчлөгдсөнийг санав. Ташуурддагбагана, дүүжлүүрийн үлдэгдэл харлана. Муу л юм. Маш муу юм. Энэхүү дүр зураг намайгунтаа сэрүүнд ч тамлах болно. Питийг Капитолынхон мэдэхгүй зүйлийнх нь талаар хэлүүлэнавахын тулд усанд живүүлэн тарчилгаж, шатаан, урж тасдан зэрэмдэг болтол нүдэж байгаа.Би нүдээ тас аниад хэдэн зуун милийн цаана буй түүний ухаанд ганцаараа биш гэдэг бодолилгээхийг хүслээ. Гэвч тэр байгаа. Би түүнд тусалж чадахгүй.

Би гүйлээ. Талбайгаас холдон цорын ганц устгагдаагүй газар руу зүглэхдээ найз Мажынхааамьдардаг байсан гэрийн үлдэгдлийн хажуугаар өнгөрөв. Түүнээс болон гэр бүлээс нь ямар чсураг сонсогдоогүй. Аавынх нь эзэлж буй тушаалаас хамааран галаас холдуулан Капитол руунүүлгэн шилжүүлсэн юм болов уу? Эргэн тойрон битүү үнс бужигнахад цамцныхаа захаарамаа хаалаа. Амьсгалах л юм бол хахаж цацах нь ойлгомжтой.

Өвс ногоо хорчийтол түлэгдсэн ч үнсэн саарал цасанд хучигдсан Ялагчын тосгоны арванхоёр гайхамшигтай байшин бүрэн бүтэн байлаа. Би сүүлийн жил амьдарч байсан гэр лүүгээгүйн орж хаалгыг тасхийтэл хаахад өнгөрсөндөө эргэн ирэх мэт болов. Байшин хүний гар

Page 7: Mockingjay (1)

хүрээгүй цэвэрхэн айдас хүрэм нам байлаа. Би яах гэж арван хоёрдугаар бүсэд эргэж ирсэнюм бол? Энэ аялал миний зугтаж чадахгүй асуултанд хариулахад юугаар туслах вэ?

- Би одоо юу хийх вэ? гэж хана руу харан шивнэлээ. Учир нь өөрөө ч үүнийгээ мэдэхгүйбайв.

Хүмүүс надтай ээлж дараалан ярьсаар байлаа. Плутарх Хевенсби болон баруун гарын туслахФальвия Карди, бүсийн тэргүүлэгчид, цэргийнхэн гэх мэт. Зөвхөн арван гуравдугаар бүсийнерөнхийлөгч Алма Коин гэдэг эмэгтэй биш. Тэр ойролцоогоор тавиад насны бөгөөд бууралүс нь мөрөн дээр нь асгарчээ.

Би түүний өө сэвгүй нэгэн жигд үзүүртээ мушгиран гогцоорсон үсийг харах дуртай байв.Нүд нь саарал хэдий ч Атирааны хүмүүс шиг биш агаад өнгө нь гадагш шимэгдсэн юм шигцонхигор хайлж буй цастай төстэй ажээ.

Тэдний надаас ганц хүсч байсан зүйл гэвэл хуваарилсан дүрийг нь авах явдал байлаа.Хувьсгалын бэлэг тэмдэг. Шооч ятга шаазгай. Миний өнгөрсөн удаад Капитолыг тоглоомдэсэргүүцэж байсан нь ажил хэргийг дуусгахад хангалтгүй ажээ. Би нүүр царай, дуухоолойгоороо хувьсгалын биелэл болсон удирдагч болох ёстой. Капитолын эсрэг дайндороход бэлэн байгаа бүсүүдийн ялалтын замыг гэрэлтүүлэн найдвар өгөх хүн.

Мэдээж үүнийг ганцаар хийхгүй. Тэнд надад тусалж хувцаслан, хэлэх үгийг төлөвлөж гарчирэлтийг минь зохион байгуулах бүхэл бүтэн баг байсан бөгөөд энэ бүхэн аймшигтай танилсанагдсан ч өөрийн дүрдээ тоглох ёстой байв. Би заримдаа тэднийг сонсох юмуу өөрөөрКоины өө сэвгүй толигор үсийг харан хиймэл эсэхийг нь гайхширна. Эцсийн дүндээ толгойянгинан өвдөж эхлэх юмуу хоол идмээр санагдах эсвэл тэсгэлгүй хашгирахгүйн тулд өрөөгорхин гарч байв. Би энэ тухай хэнд ч тайлбарлаж төвөг удсангүй зүгээр л босоод гарч одно.

Нэгэн үдэш миний ард хаалга хаагдахад Коины,

- Бид эхлээд хүүг аврах хэрэгтэй байж гэх нь сонсогдов.

Тэр Питийн тухай ярьж байлаа. Би үүнийг зөвшөөрөхгүй. Тэр маш сайн туслагч байх байлаа.Гэвч оронд нь бүсээс хэнийг гаргасан билээ? Хамтран ажиллах хүсэлгүй намайг болонгуравдугаар бүсийн хижээл насны зохион бүтээгч Битиг. Түүнийг би ховорхон харах бөгөөдослын дараа хэвтрийн дэглэмд оржээ.

Тэд түүнийг бүсийн дээд зэрэглэлийн нууц хэсэг дэх эмнэлэгт байлгах бөгөөд хоол идэх үеэрхааяа үзэгдэнэ. Тэр их ухаалаг болохоор туслахыг хүсч байгаа нь лавтай ч дайныг өдөөгчбайж чадахгүй. Түүнчлэн бүсэд Питийг аварсан загасны бүсийн секс бэлэг тэмдэг болохФинник Одэйр байна. Тэд түүнийг бослогын удирдагч болгохыг хүссэн авч эхний таванхором сэхээ оруулах хэрэг гарна. Эрүүл ухаантай байхад нь ч тархинд нь ойлгуулахын тулдбүгдийг гурван удаа давтан хэлэх хэрэг гарч байлаа.

Эмч нар түүнийг бүсэд цахилгаан цэнэгэнд цохиулж цочирдолд орсон байна гэсэн ч би

Page 8: Mockingjay (1)

асуудал юунд байгааг мэдэж байв. Финник төрөлх бүсийнхээ цорын ганц хайрладаг хүнболох Энни нэртэй охинд Капитол юу хийсэн бол гэхээс арван гуравдугаар бүсэд юунд чтөвлөрч чадахгүй байв. Иймээс би гомдлоо үл харгалзан Финникийг хуйвалдан намайг эндавчирсан явдалд уучилсан юм.

Би шатны уруу ямар нэг чимээ гаргахаас эмээн болгоомжтой буугаад өнгөрсөн явдлыгсанагдуулах хэдэн зүйл болох эцэг эхийнхээ хуримын үеэр авхуулсан зураг болон Примийнцэнхэр туузтай авахуулсан зураг, гэр бүлийнхээ эмийн ургамлын номыг авлаа. Номнынээлттэй хуудсан дээр шаргал цэцэг байсанд Питийн зурсан зургийг харахгүйн тулд түргэнхаалаа.

Одоо би юу хийх вэ?

Биелүүлэх ёстой ямар нэг төлөвлөгөө бий билүү? Ээж, дүү болон Гейлийн гэр бүл аюулгүйбайгаа. Арван хоёрдугаар бүсийн үлдсэн хүмүүсийн хувьд арван гуравдугаар бүсэдхамгаалалтанд орсон. Бослого гаргах найдлагыг бүсдээ үлдээх хэрэгтэй. Мэдээж биКапитолийг үзэн ядаж байсан ч ятга шаазгай болсноороо түүний эсрэг тэмцэж буй хэнбүхэнд аз авчирна гэх итгэл байсангүй. Би бүсүүдэд туслах болгонд одооных шиг алхамбүрийг минь зовлон шаналал амиа алдах явдал дагалдвал яах болж байна? Арван нэгдүгээрбүсийн хөгшнийг зөвхөн исгэрсэнийх нь төлөө буудсан.

Арван хоёр бүсэд Гейлийн хамт ташуурдан шийтгүүлсэн. Миний дизайнер Цинна өнгөрсөнтоглоомын үеэр цусанд хутгалдан ухаангүй шалан дээр чиргүүлэн одсон. Плутархын олжсонссоноор бол түүнийг байцаасны дараа амийг нь хөнөөжээ. Гайхамшигтай нууцлаг хайрбулаам Цинна миний төлөө үхсэн. Энэ талаар бодоход надад хэтэрхий хүнд байсан учирсанахгүй байхыг хичээв.

Би юу хийж чадах вэ?

Ятга шаазгай болвол... бүхнээ алдсан хүмүүст сайн зүйл авчирч чадах уу? Хэн энэ асуултандзөв хариулах юм бэ? Мэдээж арван гуравдугаар бүсийн баг биш. Одоо манай болон Гейлийнгэр бүл аюулгүй байдалд орсон болохоор зугатаж болно. Гэвч Питийн талаарх ажилдуусаагүй байгаа. Хэрвээ би түүнийг гарцаагүй үхсэнийг мэдсэн бол ойд алга болоод хэзээ чбуцаж ирэхгүй байлаа. Гэвч мэдээгүй учир энд торж байв.

Намайг өсгий дээрээ эргэхэд хүржигнэх чимээ гараад гал зуухны хаалган дээр чихээхулмайлгасан энэ ертөнцийн хамгийн үзэшгүй муухай муур зогсож байв.

- Холтсон цэцэг.

Мянга хүн үрэгдсэн байхад тэр амьд үлдээд тэр ч байтугай цатгалан харагдаж байх юм даа.Гэхдээ яаж тэр вэ? Тэр байшингийн цонхоор гарч бидний үргэлж онгорхой орхидог байсанзоорь луу орсон юм болов уу. Талбайн оготно идсэн байх. Би өөр зүйлийн талаар бодохыгхүссэнгүй явган суугаад гараа доош дэлгэж,

Page 9: Mockingjay (1)

- Нааш ир, муужгай минь гэлээ.

Дургүй байна. Хаягдсандаа уурлаж байлаа. Би түүнийг тэжээдэггүй ч үргэлж хоолхүнснээсээ илүүчилдэг байсан. Бидэнд хоёуланд шинэ байшин таалагддаггүй учир хуучинбайшиндаа ердийнхөөрөө уулзах болгонд бага зэрэг бие биенээ ойлгодог болсон юм. Энэбүхэн төгсгөл болжээ. Муур таагүй шар нүдээ анивчив.

- Примийг хармаар байна уу? гэж би асуулаа.

Примийн нэр түүний анхаарлыг татлаа. Түүний өөрийнхөө нэрээс гадна цорын ганц мэдэхүг. Тэр аяархан мяулаад над руу дөхөв. Би түүнийг барьж аваад сахлаг үсийг нь илбэнгээангийн цүнхэндээ бүдүүлгээр чихэв. Өөрөөр түүнийг онгоцон дээр гаргах ямар ч аргабайхгүй бөгөөд тэр дүүгийн минь ертөнц байлаа. Түүний хувьд бас Хатагтай нэртэй ямааүнэтэй ч харамсалтай нь байсангүй.

Чихэвчинд Гейлийн буцахыг сануулсан хоолой сонсогдов. Ангийн цүнх өөр нэг авах ёстойзүйлийг сануулахад цүнхээ сандлын түшлэгэнд өлгөж орхиод унтлагын өрөө лүүгээ явлаа.Хувцасны шүүгээнд эцгийн минь ангийн хүрэм өлгөөтэй байв. Би Номхотголд явахаасааөмнө түүнийг хуучин гэрээсээ авчирч үрэгдсэн тохиолдолд ээж, дүүгээ тайтгаруулахааравчирсан юм.

Бурханы авралаар үнс болоогүй үлджээ.

Зөөлөн арьс тайвшируулах нөлөө үзүүлж би хормын зуур таатай дурсамжид умбав. Дараа ньяагаад ч юм алганд хүйтэн хөлс дааж хачирхалтай мэдрэмж шилэн хүзүү ирвэгнүүлэв. Биогцом эргэж харвал юу ч байсангүй. Цэвэр цэмцгэр бүгд урьдын байрандаа байх аж.Түүнчлэн ямар нэг чимээ гарсангүй. Тэгвэл энэ юу байв?

Хамар загатналаа. Энэ бол хиймэл нялуун үнэр байв. Шүүгээн дээрх хатсан цэцэгтэй ваартолботон үзэгдэнэ. Би түүн рүү болгоомжлон дөхлөө. Дотор нь шинэхэн цагаан сарнай байв.Хурц өргөс торгомсог дэлбээтэй үзэсгэлэнтэй аж.

Тэгэхэд л би хэн үүнийг илгээснийг нь мэдлээ.

Ерөнхийлөгч Сноу.

Би өмхий үнэрт гутан амаа даран ухарлаа. Тэр энд хэр удаан байсан бол? Өдөр үү? Нэг цагуу? Босогчид намайг орж ирэхээс өмнө Ялагчын тосгоны аюулгүй байдлыг шалгаж тэсэрчдэлбэрэх зүйл, занга зэрэг ер бусын зүйл байгаа эсэхийг үзсэн. Гэвч сарнай тэднийанхаарлыг татаагүй бололтой. Зөвхөн миний анхаарлыг татав.

Би доошоо бууж ангийн цүнхээ авахдаа шалан дээр унагаад хоосон биш гэдгийг нь саналаа.Ойн цоорхойд очсон хойно онгоц цөхрөн дуудахад муур галзуурсан мэт тонгочив.Номхотгохын тулд тохойгоороо нударсан ч улам хилэгнүүлснээс ондоо зүйл болсонгүй.Онгоц гарч ирээд шат уруудахад түүн дээр гарч зогссонд хөдөлгөөнгүй болон өргөгдөв.

Page 10: Mockingjay (1)

Гейл намайг шатнаас буухад туслаад,

- Чи зүгээр үү? гэв.

- Тиймээ гээд би нүүрнийхээ хөлсийг ханцуйгаараа арчив.

"Тэр надад сарнай орхисон байна!" гэж би хашгирахыг хүссэн ч Плутархын хяналтан дор ийммэдээлэл хуваалцах эсэхдээ итгэлгүй байлаа. Юуны түрүүнд би галзуу юм шиг болж харагдахнь лавтай. Эсвэл эмийн нөлөөнд автаж зугтахыг хүссэндээ хэтэрхий хурц тод төсөөлөөдбайгаа юм болов уу. Ялагчын аялалын өмнө түүнийг надад сүрдүүлж байхад дэргэд хүнбайгаагүй болохоор хэн ч ердийн цэцэг биш, тэр тусмаа ерөнхийлөгч Сноугын илгээсэнцэцэг гэдгийг ойлгохгүй.

Шүүгээн дээрх цасан цагаан өнгийн сарнай бол надад илгээсэн хувийн зурвас байсан бөгөөддуусгаагүй ажлаа сануулж "Би чамайг олж чадна. Би чамд хүрч чадна. Магадгүй одоо ччамайг харж байж магадгүй" гэсэн шивнэлт байлаа.

Page 11: Mockingjay (1)

II

Капитолын онгоцнууд бидэн рүү тэнгэрт хурдтай довтолж чадах болов уу? Арван хоёрдугаарбүсийн аялалаа дуусгах үедээ би дайралтын шинж тэмдэг түгшин хүлээсэн авч араас хэн чнэхсэнгүй. Хэдэн хормын дараа Плутархад нисгэгч агаарын зам цэвэр тухай илтгэхийгсонсоод ялимгүй тайвширлаа.

Гейл гийнах чимээ гарах цүнх рүү толгой дохиод,

- Одоо л чамайг яах гэж буцсаныг мэдлээ гэв.

- Түүнийг амьд эрүүл харна гэдэгтээ итгээгүй шүү гээд би цүнхийг суудал доор хийтэлдургүйцэн хүржигнэсэн тул,

- Амаа тат гээд цонхны эсрэг талын зөөлөвчтэй суудал дээр тавилаа.

Гейл надтай зэрэгцэн суув.

- Тэнд их муу байсан уу?

- Үүнээс ч дор байх юм биш.

Би түүний нүдэнд гашуудсан тусгалаа олж харлаа. Бидний гар арван хоёрдугаар бүсийгерөнхийлөгч Сноу устгаагүй байсан үеийнх шиг барилцав. Ингээд нам гүмийн дунд арвангуравдугаар бүс хүртэл нислэг хийхэд дөчин таван хором болов. Энгийн долоо хоног тутмынявган аялал. Өнгөрсөн жил өвлийн ойд наймдугаар бүсийн оргодол Бонни, Твилл хоёртойтааралдахад зорилго нь тийм ч алс холын санагдаагүй. Намайг тэднээс арван гуравдугаарбүсийн тухай асуусны дараа хэн ч юу ярьж буйг минь ойлгоогүй билээ. Тэднийг модон дундүхсэн байх гэж бодсон юм.

Агаараас арван гуравдугаар бүс арван хоёрдугаарын адил амьдралын баяр баясгалантайхарагдана. Капитолын зурагтаар үзүүлдэг шиг үнс нурам хэлтэрхийгээр дүүрэн биш ч газардээр амьдралын шинж үгүй байлаа.

Одоогоос далан таван жилийн өмнө Харанхуй өдрүүдэд арван гуравдугаар бүсийг бүсүүдийнхоорондох дайнд устгагдсан гэж Капитол баталж байсанчлан бүх барилга байгууламж ньгазрын хөрснөөс арчигджээ. Тэгэхэд газар дор тэр үеийн дайны үеийн удирдагчид нуугданүлдэж дүрвэн амьд үлдсэн хүмүүсийн хамтаар он жилийг өнгөрүүлэх явцдаа хөгжинцэцэглэсэн байна. Арван гуравдугаар бүсийн хүмүүсийн хувьд хамгийн гол нь Капитолынцөмийн зэвсэг үйлдвэрлэлийн гол төв байжээ.

Харанхуй өдрүүдэд арван гуравдугаар бүсийн босогчид захиргааны хэсгийг хяналтандаа аванцөмийн буужинг Капитол руу чиглүүлсэн ч үхсэн хүний дүрд тоглон мэхлэх хэлэлцээрхийсэн учир тайван орхижээ. Капитолын ахин нэг цөмийн зэвсгийн байгууламж нь баруунзүгт байсан ч хариу арга хэмжээ авахаар арван гуравдугаар бүс рүү довтолж чадахгүй байв.

Page 12: Mockingjay (1)

Энэ нь арван гуравдугаарын хэлэлцээрийг зөвшөөрсөн хэрэг болжээ. Тэд бүсийн нүдэндүзэгдэх бүхнийг бут ниргэн гадагшаа харилцаа холбоогүй болгосон байна. МагадгүйКапитолын удирдагчид бүсийнхэн гаднаас тусламж ирэхгүй бол мөхнө ч гэж бодсон байжболох юм.

Ийм явдал хэдэнтээ болох дөхсөн авч мултарч дөнгөөд хоол хүнсний нөөцөд хатуу хяналттогтоон журамтай сахилга баттай байсны хүчинд Капитолийн цаашдын дайралтыг тэсэждөнгөхөөр болж. Одоо хот үнэндээ газрын дор байв. Гадагшаа нарны гэрэлд зугаалахаарзөвхөн хатуу тогтоосон хуваарийн дагуу гарч болно.

Хуваарийг алгасч болохгүй. Өглөө бүр баруун гараа ханан дахь төхөөрөмж рүү шургуулжбугуйны дотор талд бүдэг ягаан өнгөөр бичигдсэн хуваарийг хүлээж авна. 7.00 – Өглөөнийцай. 7.30 – Гал зууханд жижүүрлэх, 8.30 – Сургалтын төв, арван долдугаар өрөө гэх мэтчилэн22.00 цагийн Угаалга хүртэл бэх арилахгүй. Тэгэхэд бүгд хуваарийн дагуу тэвчээртэйбиелүүлнэ. 22.30 минутад гэрэл унтрах дохио өгөхөд орондоо орох ёстой.

Би эхлээд өвчтэй эмнэлэгт байсан болохоор тамгалагдах явдлаас зайлсхийсэн ч 307 дугаарөрөөнд ээж, дүү хоёрынхоо хамт амьдрахаар ирэхдээ хуваариа хүлээн авлаа.

Гэвч гаран дээрх хуваариас хоолонд орохоос бусдыг үл тоомсорлож байв. Зүгээр л өрөөндөөбуцаж ирэх юмуу эсвэл арван гуравдугаар бүсээр тэнүүчилэн хаа нэгтээ агааржуулагч,угаалгын газрын усны хоолойн ард болон сургалтын төвийн хэнд ч хэрэггүй хичээлийнхэрэглэлтэй шүүгээнд нуугдаж унтана. Тэд эд зүйлээ хямгатай хэрэглэх тул хамаагүй үрэх ньгэмт хэрэгт тооцогдоно. Аз болоход арван хоёрдугаар бүсийн хүмүүс хэзээ ч үрэмтгийбайсангүй. Би нэг удаа Фальвия Карди цаасан дээр хоёрхон үг бичээд базаж хаяснаа хүналсан аятай царай нь зэвхийрч мөнгөлөг цэцэг шигтгэсэн булцгар хацар нь час улайхыгхарсан юм. Цатгалан байдлын хөрөг зураг.

Түүнчлэн миний арван гуравдугаар бүсэд харах дуртай зүйлсийн нэг гэвэл Капитолоосангижирсан босогчид хуваарийн дагуу шинэ амьдралаа мөрдөх явдал байлаа. Би хэр удаанхугацаанд нарийвчилсан төлөвлөгөөг үл ойшоохоо мэдсэнгүй. Тэдний намайг тайван орхижбайсан шалтгаан гэвэл эмнэлэгийн хуванцар бугуйвчан дээр тогтворгүй ангилалд багтсанбичигтэй учраас замбараагүй явдлыг минь тэвчихэд хүргэж байв. Гэвч мөнхөд үргэлжлэхгүйнь тодорхой. Иймээс тэдний тэвчээрийн гол утга учир нь ятга шаазгай байлаа.

Гейл бид хоёр 307 өрөөнөөс холгүй шатны талбай дээр бууж ирэв.

Бид цахилгаан шатаар уруудаж болох байсан ч бүсийг санагдуулдагт нь дургүй байсан юм.Түүнчлэн газар дор байх амаргүй байлаа. Гэвч нууцлаг сарнайн дараа удаан хугацааны дарааанх удаагаа аюулгүй болохоо мэдрэв.

Би гэр бүлийнхэн минь асуулт тавихаар хүлээж буй 307 дугаартай өрөө рүү тээнэгэлзэндөхөөд,

- Арван хоёрдугаар бүсийн тухай тэдэнд юу хэлэх вэ? гэж Гейлээс асуулаа.

Page 13: Mockingjay (1)

- Тэднийг нарийвчилж асууна гэдэгт эргэлзэж байна. Тэд яаж шатахыг нь харсан. Хамгийнгол нь тэд чиний үүнд яаж хандаж байгаад санаа зовж байгаа юм гээд Гейл хацарт миньхүрснээ, - Яг л над шиг гэлээ.

Би түүний гарыг нүүрэндээ наагаад,

- Хичээе гэв.

Тэгээд гүнзгий амьсгал аваад хаалга дэлгэв. Ээж, дүү хоёр маань оройн хоолноос хагасцагийн өмнөх 18.00 цагийн чөлөөт цагаа өнгөрүүлж байв. Би тэдний сэтгэл зовсон байртайсэтгэл хөдлөлийг минь шинжин харахыг хараад үг хэлж амжихаас нь урьтаж ангийн цүнхээухан 18.00 – Муураа бишрэх цаг бий болгоход Прим шалан дээр суугаад уйлж зэвүүн муухаймуур надад зориулсан хүржигнэлтээ болив.

Прим над руу сэтгэл хангалуун харснаа хүзүүнд нь цэнхэр тууз зүүж өгөхөд, ээж хуримынхаагэрэл зургийг цээжиндээ нааж эмийн ургамлын номын хамтаар засгаас өгсөн шүүгээнд хийжтавив. Би эцгийнхээ ангийн хүрмийг сандлын түшлэг дээр өлгөхөд тэрхэн агшинд гэртээбайгаа юм шиг санагдав. Арван хоёр дугаар бүс рүү явснаараа цагийг хоосон үрээгүйбололтой.

Бид 18.30-аас хоолны танхим руу буухад Гейлийн бугуйны багаж дуугарлаа. Энэ нь томхонцагны хэмжээтэй агаад тооны оронд үг гарах аж. Үүнийг онцгой ямбаны тэмдэг болгонхамгийн чухал хүнд өгдөг бөгөөд Гейл үүнийг арван хоёр дугаар бүсийн иргэдийг аварсангавъяаныхаа төлөө хүртжээ.

- Тэд биднийг удирдлагын өрөөнд дуудаж байна.

Би Гейлийг хэдэн алхамын ард дагалдахдаа ахин хайр найргүй ятга шаазгайн дайралтандөртөхийн тулд хүчээ цуглуулав. Намайг удирдлагын өрөөний хаалган дээр саатахад өндөрхөгжилтэй хамгийн сүүлийн үеийн дайны багаж төхөөрөмж бүхийн ярьдаг хананууд, янзбүрийн бүсүүдийн байршилыг үзүүлсэн электрон газрын зураг болон удирдлагын товчлуурбүхий аварга том дөрвөлжин ширээ үзэгдэв. Бүгд алсын буланд дэлгэцийн өмнө цуглаадКапитолын нэвтрүүлгийг үзэж байсан учир хэн ч намайг ажигласангүй. Би Плутархаасбултаж чадах нь гэж бодсон ч зурагтын дэлгэцэнд гарах дүрс анхаарал татсанд хичнээнсонирхолтой санагдсан ч дургүйхэн дүр эсгэн урагшилав.

Үргэлжид байдаг шиг дайны дүрс бүхий суртал нэвтрүүлэг гараад арван хоёрдугаар бүсийнбөмбөгдөлтийг давтан үзүүлэв. Түүнчлэн ерөнхийлөгч Сноугын заналхийлсэн мэдэгдэл.Үхлийн тоглоомын мөнхийн эзэн болсон Цезарь Фликерман нүүрээ будан гялалзсанхүрэмтэйгээ ярилцлага авахад бэлтгэж байв. Гэвч дуран эргэхэд би зочин нь Пит байхыгхараад хөшлөө.

Ийм тохиолдолд хэнд ч ёолох дуу алдах зэрэгцсэн усанд живсэн хүнийх шиг хүчилтөрөгчхүрэлцэхгүй дуу гарах байсан биз. Би урдаа байсан хүмүүсийг түлхэн холдуулаад алгаа

Page 14: Mockingjay (1)

дэлгэцэнд наав. Би түүний нүднээс өвдөж зовсон юмуу тамлалын дүр зураг харахыгхичээлээ. Гэвч юу ч байсангүй.

Пит эрүүл чийрэг хүчтэй харагдаж бүх биеийг нь зүлгэсэн юм шиг арьс нь өөгүй гялтагнана.Түүний байдал чухал төрхтэй байсан бөгөөд хар дарсан зүүдэнд үзэгддэг зовж зүдэрсэнцусанд будагдсан хүү гэж итгэхэд бэрх байв.

Цезарь Питийн эсрэг талд аятайхан суудал эзлээд удтал цэгнэн харснаа,

- За тэгэхээр... Пит... эргэж ирсэн юм биз дээ гэв.

Пит үл мэдэг инээмсэглэв.

- Цезарь таныг өмнө надаас авсан ярилцлагынхаа тухай бодож байгаа гэж мөрийцсөн чбэлхэн байна.

- Би тэгж бодсоноо хүлээн зөвшөөрөх байна. Дөрөв дэх номхотголын өмнөх шөнө... хэн нэгэнчамайг ахин харна гэж бодсон болов уу?

- Энэ мэдээж миний төлөвлөгөөний нэг хэсэг байгаагүй гэж Пит баргар хэлэв.

Цезарь түүн рүү бөхийлөө.

- Би чиний төлөвлөгөөг бүгдэд илт гэж бодож байна. Бүсэд Китнисс Эвердин болон хүүхдээамьд гаргахын төлөө өөрийн биеэ зориулах.

- Тийм байсан. Тодорхой бөгөөд энгийн гээд Пит хуруугаараа сандлын түшлэгний гадаргатэмтэрснээ, - Гэхдээ бусад хүмүүс өөр төлөвлөгөөтэй байсан гэв.

"Тиймээ бусад хүмүүст өөр төлөвлөгөө байсан" гэж би бодлоо. Ингэхэд Пит босогчидбиднийг хэрхэн шатрын хүү ашигласан тухай тааварлаж байгаа болов уу? Миний аврагдалтэхнээсээ зохион байгуулагдсан гэдгийг мэдэх болов уу? Манай зөвлөгч Хеймитч Эбернитихоёр талд ажиллан биднээс яаж урвасныг сонирхож байгаа болов уу?

Нам гүм болоход Питийн хоёр хөмсөгний хооронд үрчлээ үүслээ. Тэр өөрөө санал болгосонболов уу эсвэл түүнийг ингэхэд хүргэсэн юм болов уу. Гэхдээ Капитол түүнийг алаагүйшийтгээ ч үгүй байна. Энэ одоо миний хамгийн зэрлэг найдвар болоод байгаа билээ. Битүүнийг эрүүл энх байдлаар нь бүхэлд нь ухаандаа шингээхэд сүүлчийн хэдэн долоохоногийн турш өвчин намжаах зорилгоор өгч байсан хар тамхи шиг үйлчлэв.

- Чи яагаад бидэнд бүсийн сүүлчийн шөнө юу болсоныг ярьж өгч болохгүй гэж? Бидэндхэдэн зүйл тодруулахад тусал л даа гэж Цезарь санал болгов.

Пит толгой дохисон ч шууд ярьсангүй.

Page 15: Mockingjay (1)

- Сүүлчийн шөнө... таны хэлснээр сүүлчийн шөнө... за яахав та эхлээд бүсэд ямар болохыгтөсөөлөөд үздээ. Энэ нь яг л тавган дор хөмрөгдөн занганд орсон юм шиг бүгчим агаартай.Эргэн тойрон битүү ширэнгэ... амьд юм шиг ногооноор долгиолоод л. Аварга том цагныцохилт чиний амьдралыг авч одно. Цаг бүр шинэ аймшиг заналхийлж сүүлийн хоёр өдөрзарим нь чамайг хамгаалж байсныг оролцуулаад арван зургаан хүн үхсэн гээд төсөөлөөд үздээ. Үлдсэн найм нь өглөө гэхэд үхэх ёстой. Ганц л хүн аврагдана. Ялагч. Харин чинийтөлөвлөгөө ёсоор бол өөрөө биш.

Миний бие гэнэтийн дурсамжиндаа умбахад дэлгэцэн дээр байсан гар гулслаа. Питэдтоглоомын дүр зургийг дүрслэхэд будаг хэрэггүй. Тэр үүнийг үгээрээ маш сайн хийж байв.

- Чамайг бүсэд байхад үлдсэн ертөнц тэртээд алсрана. Чиний хайрладаг болон санаа тавьдагбайсан хүмүүс бодит юм шиг санагдахаа болино. Ягаавтар тэнгэр улайраад ширэнгэдараатан, оролцогчид холхиж чиний цусыг хүсэж байгаа цорын ганц бодит байдал оршинтогтноно. Муу нь гэвэл чи хэн нэгнийг алах ёстойгоо мэдрэх бөгөөд бүсэд зөвхөн ганцханхүсэл эзэмддэг билээ. Тэгээд ч энэ их үнэтэй.

- Энэ чиний амиар олдоно гэж Цезарь хэлэв.

- Үгүй дээ. Энэ чиний амьдралаас илүү үнэтэй. Гэм зэмгүй хүмүүсийг алах уу? Чи үүнийгөөртөө байгаа бүхнээр төлөх болно.

- Өөртөө байгаа бүхнээр гэж Цезарь аяархан давтлаа.

Өрөөнд нам гүм ноёрхоход би бүх Панем даяар түгэн тархахыг мэдрэв. Учир нь бүсэд ямарбайдаг тухай урьд нь хэн ч ярьж байгаагүй юм. Пит яриагаа үргэлжлүүлэв.

- Иймээс чи хүслийнхээ төлөө тэмцэнэ. Сүүлчийн шөнө би Китниссийг аврахыг хүсч байсан.Бослого гарах гэж байна гэдгийг нь ч мэдээгүй. Бүх зүйл хэтэрхий ярвигтай хүнд байсан. Битүүний өглөө санал болгосноор хамт зугтаагүйдээ маш их харамссан ч тэр агшинд гарц үгүйболсон байв.

- Та нар Битиигийн давстай нууранд цахилгаан гүйлгэх төлөвлөгөөнд хэтэрхий автсандаа тэрбиз дээ.

- Холбоотонгуудтай тоглоход хэтэрхий хүнд байсан. Би тэдэнд хэзээ ч биднийг салгахыгзөвшөөрөхгүй байсан! гэж Пит дүрсхийгээд, - Тийм учраас л би түүнийгээ алдсан гэв.

- Чи аянгат модны дэргэд үлдээд Китнисс, Жонна Мэйсоны хамт төмөр утсыг ус руу хийхээрявсан биз дээ гэж Цезарь тайвшируулав.

- Би үүнийг хүсээгүй! гээд Пит хилэгнэн улайлаа. - Гэвч Бититэй маргалдаж холбоо салгажзүрхлээгүй. Төмөр утас тасрахад бүх зүйл замбараагаа алдсан. Би зөвхөн хэсэг бусгаар ньсанаж байна. Түүнийгээ хайж олохыг оролдсон. Брут Чапыг хэрхэн алахыг харсан. Брутыгөөрийн гараар алсан. Би түүнийг намайг дуудаж байхыг сонссон. Тэгтэл модонд аянга

Page 16: Mockingjay (1)

буугаад бүсийг тойрон хүрээлсэн хүчний талбай дэлбэрсэн.

- Китнисс түүнийг дэлбэлсэн, Пит. Чи хальсыг үзсэн биз дээ гэж Цезарь зэмлэнгүй хэлэхэд,

- Тэр юу хийж байгаагаа мэдээгүй. Бидний хэн ч Битигийн төлөвлөгөөг мэдээгүй. Та нартүүний төмөр утсаар юу хийх гэж байсныг ойлгохыг хичээж байхыг харсан биз дээ гэж Питхэдэрлэв.

- За яахав. Зүгээр л тэр энэ бүх хугацаанд босогчдын төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм шигсэжигтэй санагдаад гэхэд Пит босон Цезарын царай руу өлийсөнд өөрийн эрхгүй сандлынтүшлэгээ тохойлдов.

- Тийм гэж үү? Тэр үнэхээр төлөвлөгөөний нэг хэсэг байсан юм бол Жонна бараг алахшахсан биз дээ? Цахилгаанд цохиулаад хөдөлж чадахаа болио биз дээ? Дэлбэрэлтийн эхүүсвэр дээр гэж Пит хашгираад,

- Цезарь тэр мэдээгүй! Бидний хэн ч бие биенийгээ амьд үлдээхийг хичээхээс өөр зүйлбодоогүй! гэв.

Цезарь биеэ хамгаалсан янзтай эвлэрэнгүй Питийн цээж рүү түлхээд,

- За за, Пит би чамд итгэе гэв.

- Сайн байна.

Пит Цезарын гарыг зөрүүлэн түлхээд нямбайлан самнасан цайвар үсээ сөргөөж сандалдээрээ лагхийн суугаад сэтгэлээр унасан байртай болов.

Цезарь хормын турш Питийг шинжсэнээ,

- Танай зөвлөх Хемитч Эбернети үүнд ямар хамаатай юм бэ? гэв.

Питийн царай хатуурлаа.

- Би Хеймитч юу мэдэж байсныг мэдэхгүй.

- Тэр хуйвалдааны нэг хэсэг байсан биз дээ?

- Тэр хэзээ ч ийм зүйл хэлж байгаагүй гэхэд Цезарь дайралтаа үргэлжлүүлэн,

- Тэгвэл сэтгэл зүрх чинь юу гэж хэлж байна даа? гэлээ.

- Намайг түүнд итгэх ёсгүй байсан гэж хэлж байна. Тэгээд л тэр.

Би онгоцонд Хеймитч рүү дайрч нүүрэн дээр нь гүн урсан шарх үлдээсэн цагаасаа хойш

Page 17: Mockingjay (1)

хараагүй билээ. Түүнд энд хэцүү байгаа болохыг би мэдэж байв. Арван гуравдугаар бүсэдархи дарсны зүйл худалдаалахыг хатуу хориглодог бөгөөд эмнэлэгийн спиртийг хүртэлцоожтой шүүгээнд хадгална.

Хеймитч эцэстээ нэг юм нууцаа далдлахын тулд гэрийн нөхцөлд нэрсэн согтууруулах ундаауух хэрэггүй болж хүчээр эрүүлжин санаа амарлаа. Тэд түүнийг архинаас гаргахын тулдтусгаарласаны улмаас олон нийтийн дунд үзэгдэхээ больжээ. Намайг хүн чанар минь зовоожбайсан ч Хеймитчийг хуурсаныг мэдсэн цагаас эхлэн өрөвдөх бүх сэтгэлээ гээсэн билээ.Иймээс Капитолын нэвтрүүлгийг үзэж Питийн хэрхэн түүнийг хаяж байгааг хараасай гэжхүслээ.

Цезарь Питийн мөрөн дээр алгадаад,

- Хэрвээ чи хүсч байвал бид ярилцлагаа зогсоосон ч болох юм гэхэд,

- Өөр юуны тухай ярилцах юм? гэж Пит хөндий хэлэв.

- Би чиний дайны тухай юу бодож байгааг асуухыг хүссэн ч чи хэтэрхий сэтгэлээр унасанбол...

- Үгүй дээ би үүнд хариулахад хэтэрхий сэтгэлээр унаагүй гээд Пит гүнзгий амьсгаа авснаадуран руу цэхлэн хараад,

- Би зурагт үзэж байгаа бүх хүн Капитолын тал бай, босогчдын тал ч бай хамаагүй ердөөхормын агшинд дайн хүмүүсийн хувьд юунд хүргэх талаар бодоосой гэж хүсч байна. Бид биебиенийхээ эсрэг тэмцсээр устан үгүй болох нь. Одоо хүмүүсийн тоо урьдынхаас хамаагүйбага болжээ. Бидний байдал хүнд хэцүү байна. Бид үнэндээ юу хүсээд байгаа юм бэ?Өөрсдийгөө үндсээр нь устгахыг уу? Юунд найдсан хэрэг вэ? Үр ач нартаа утаа уугьсан газардэлхий залгамжлуулахын тулд уу? гэв.

- Би үнэнээсээ... тийм зүйл болно гэдэгт итгэлгүй байна... гэж Цезарь хэлэв.

- Бид бие биетэйгээ тэмцэж болохгүй. Цааш амьдрахад хэтэрхий бага хүн үлджээ. Хэрвээбүгд зэвсгээ хураахгүй бол... удахгүй бүх зүйл төгсгөл болно.

- Тэгэхээр... чи галаа зогсоох тухай ярьж байгаа юм уу?

- Тиймээ. Би галаа зогсоохыг уриалж байна гэж Пит ядрангуй хэлээд,

- Одоо яагаад өөр үндэсгүй зүйл яриагүй байгаа дээр минь намайг байсан газар руу буцаажболохгүй гэж? гэв.

Цезарь дуран луу эргэлээ.

- Сайн байна дуусгах цаг болж. Цааш нь ердийн хөтөлбөртөө эргэж орцгооё.

Page 18: Mockingjay (1)

Хөгжим эгшиглэснээ хөтлөгч эмэгтэй гарч ирээд Капитолд шинэхэн жимс, нарны батерей,саван дутагдаж байгаа тухай жагсаалт уншлаа. Би түүнийг шимтэн харах зуур бүгдярилцлагын хариу үйлдлийг минь хүлээж байгааг мэдэж байв. Бүх зүйл яах хийхийн зуургүйтүргэн өнгөрсөн ч Пит эсэн мэнд эрүүл Капитолын талд гал зогсоох тухай ярьж байгаагхарах нь баяртай байлаа. Энэ нь хоёр талыг хоёуланг нь буруушааж буй мэт сонсогдсон чнөгөө талаас босогчдын олсон өчүүхэн ялалт гал зогсоосны дүнд урьдын байдалдаа орохюмуу эсвэл бүр муугаар эргэх талтай.

Ард Питийг зэмлэн урвагч, худалч, дайсны хөл гар гэх мэт буруутгасан үг сонсогдов. Бибосогчдын дургүйцлийг дэмжихгүй байсан болохоор эндээс гарсан нь дээр гэж бодлоо.

Гэвч намайг хаалганд хүрмэгц Коины хоолой сонсогдов.

- Би таныг явахыг зөвшөөрөөгүй шүү, цэрэг Эвердин.

Коины хүмүүсийн нэг миний гараас шүүрч авлаа. Энэ нь түрэмгий хөдөлгөөн биш байсан чби бүсэд байсны дараа үл таних хүрэлт бүрийг эсэргүүцдэг болжээ. Би гараа огцом татажаваад танхимаар гүйлээ. Ардаа ноцолдох чимээ гарсан ч зогссонгүй. Түргэхэн бодолдоонуугдаж болох бяцхан газар эрээд нөөц зүйл хураасан шүүгээнд орж шохойны хайрцаган дээратиралдан суулаа.

- Чи амьд байна гэж би шивнээд алгаараа хацраа дарж үзэн нүүр дүүрэн инээмсэглэсэн чярвайх адил болов. Пит амьд бас урвагч болсон. Гэвч одоо надад үүнд санаа зовж байх цагалга. Тэр юу ч хэлсэн бай хамаагүй гагцхүү ярих чадвартай байгаа юм байна.

Хэсэг хугацааны дараа шүүгээний хаалга нээгдэж хэн нэгэн орж ирэв. Гейл дэргэд суухадхамраас нь цус гарсан байлаа.

- Юу болоо вэ?

- Боггсын замд хөндөлдсөн юм гээд тэр мөрөө хавчив.

- Тэдний нэг үү? гээд би ханцуйгаараа хамрыг нь аятайхан арчиж өгөхийг хичээсэн чилчихлээ.

- Чи мэднэ дээ. Коины баруун гар байгаа юм. Чамайг зогсоохоор оролддог хүн гээд тэрминий гарыг түлхэж,

- Хэрэггүй! Чи бүр дордуулаад байна гэв.

Цус гоожих нь намдаад дуслахад би анхны тусламж үзүүлэх оролдлогоо болиод,

- Чи Боггстой зодолдоо юу? гэж асуулаа.

Page 19: Mockingjay (1)

- Үгүй дээ зүгээр л чиний араас дагахыг оролдоход нь үүдэн дээр тээгэлдсэн юм. Тэртохойгоороо хамар луу нударчихсан.

- Тэд чамайг үүний төлөө шийтгэнэ дээ.

- Хэдийн шийтгэчихсэн гээд бугуйгаа үзүүлэхэд би үл ойлгон харлаа.

- Коин миний тусгай эрхийг хурааж авсан.

Би ноцтой царайлахыг хичээн уруулаа хазсан ч инээдтэй санагдлаа.

- Надад харамсалтай байна, цэрэг Гейл Хоторн.

- Хэрэггүй дээ, цэрэг Китнисс Эвердин гээд Гейл инээвхийлэв.

Бид инээлдэж эхлэв.

- Энэ ч жинхэнэ тушаал бууралт байх даа.

Арван гуравдугаар бүсэд болсон хэдхэн сайн зүйлсийн нэг нь Гейл эргэн иржээ. Капитолындарамтан дор Питтэй хурим хийх гэж явахаас өмнө бид нөхөрлөлөө эргэн сэргээсэн юм. Тэрахиж намайг үнсэх юмуу хайрын тухай ярих оролдлого хийсэнгүй. Намайг хүнд өвчтэйбайсан болохоор хугацаа өгөх гэсэндээ ч тэрүү эсвэл Питийг Капитолын гарт байгааболохоор хэрцгий хэрэг гэж бодсон байж ч магад. Ямар ч шалтгаантай байсан би ахин нууцааярьж байх хүнтэй боллоо.

- Эдгээр хүмүүс хэн юм бэ?

- Тэд бидэн шиг л хүмүүс. Бидэнд овоолттой нүүрсний оронд цөмийн зэвсэг байна гээдбодоод үздээ.

- Надад арван хоёрдугаар бүс Харанхуй цагийнх шиг бослогод нэгдэхээс татгалзаагүй ньтаалагдаж байна.

- Бид чадах байсан. Бууж өгөх юмуу цөмийн дайн эхлэх байсан. Гэхдээ тэдний үүнээс амьдүлдсэн нь гайхамшигтай хэрэг шүү.

Миний гутал төрөлх бүсийнхээ үнсэнд дарагдсан хэвээр байсан болохоор ч тэр үү анхудаагаа арван гуравдугаар бүсийн хүмүүсийн өмнө өртэй юм шиг санагдав. Амьд үлдсэн бүххүмүүст. Тэдний анхны жилүүд аймшигтай байж бөмбөгдөлтөнд үнсэн товрог болсон хотындорх хонгилд шахцалдан нуугдаж байсан. Хүмүүс амь үрэгдэн хиарч байхад хэн ч туслахаарирээгүй. Өнгөрсөн далан таван жилийн хугацаанд тэд хэний ч туслалцаагүй өөрсдөө биедааж сураад хэрэгцээтэй бүхнийг үйлдвэрлэн, хүн амаа арми болгон хувиргаж шинэбайгууламж хөгжин цэцэглүүлжээ. Тэд хүчирхэг хэдий ч халдварт өвчний улмаас төрөлтбагасан шинэ генийн үүсвэр эрэлхийлэхэд хүргэжээ. Тэд энд байна. Тэгээд Капитолыг

Page 20: Mockingjay (1)

авахыг хүсч байна.

- Тэд ч үзэгдэтлээ их удлаа шүү.

- Энэ тийм амар байгаагүй. Тэд Капитолын эсрэг бослого дээр суурилан газар дороосбүсүүдийг зохион байгуулах гэж байгаа юм. Тэдэнд энэ хөдөлгөөнийг удирдах хүн хэрэгтэй.Тэдэнд чи хэрэгтэй.

- Тэдэнд Пит бас хэрэгтэйг мартсан бололтой гэхэд Гейлийн царай барайлаа.

- Пит өнөөдөр том гарз авчирлаа. Ихэнхи босогчид түүний юу хэлэх гэснийг шууд ойлгосон.Гэвч бүсүүдийн тэмцэл улам үргэлжилсээр. Гал зогсоох бодол ерөнхийлөгч Сноугын санаагэдэг нь тодорхой. Питийн амнаас гарсан нь бүр ухаалаг болжээ.

Би Гейлийн хариу хэлэхээс айсан ч,

- Чи түүнийг яагаад ингэж хэлсэн гэж бодож байна? гэлээ.

- Түүнийг тамласан байх. Эсвэл ятгасан ч юмуу. Тэр үүгээрээ чамайг хамгаалж байна гэжбодсон ч байж магадгүй. Түүнд гал зогсоох санаа өгснөөрөө ерөнхийлөгч Сноу будилжсамуурсан жирэмсэн охин юу болсныг ойлголгүй босогчдод олзлогджээ гэж ойлгуулах гэжбайгаа юм. Гэхдээ чи зөв тогловол боломж байгаа гээд Гейл будилж гүйцсэнийг минь харсанбололтой үгээ зөөн,

- Китнисс... тэр чиний амьдралыг хамгаалахыг оролдож байна гэлээ.

Миний амьдралыг хамгаалах гэнээ? Тэгэхэд л би ойлголоо. Тоглоом үргэлжилсээр. Бидбүсийг орхисон ч Пит бид хоёр алагдаагүй сүүлчийн хүсэл болох бие биенээ амьд үлдээхбодлоо хадгалсан хэвээр. Түүний санаагаар бол миний тухай худал хэлэх замаар дайн дуусталаюулгүй хорионд байлгахыг хүсчээ.

Хоёр талд хоёуланд нь намайг алах шалтгаан үгүй байлаа. Харин Питийг? Хэрвээ босогчидялвал түүнийг хөнөөнө. Капитол ялвал юу болохыг хэн мэдэх юм бэ? Магадгүй намайг зөвтоглон.. тоглоом яаж үргэлжлэхийг харах юм бол.. амьд үлдээхийг зөвшөөрөх байх...

Рутын бүсэд биед жад зоогдон, Гейл ташуурын шонгоос ухаангүй дүүжлэгдэн, цогцосгулдайж хоосорсон гэр минь зурсхийн үзэгдэв. Яах гэж? Юуны төлөө? Тэгтэл зарим зүйлийгсанахаас цус буцлах шиг болов. Миний зэрвэс харсан наймдугаар бүсийн бослого,номхотголын өмнөх өдөр ялагчид гар барилцан зогссон болон санаатайгаар сум хүчнийталбайг оносон явдал.

Би үсэрч босохдоо хайрцагтай харандаа хөмрүүлсэнд шалаар нэг асгарлаа.

- Юу болсон бэ? гэж Гейл асуув.

Page 21: Mockingjay (1)

- Гал зогсоох хэрэг байхгүй гээд би тонгойн харандааг хайрцагт буцаан хийх зуур, - Буцах замүгүй болсон гэлээ.

- Мэднэ гээд Гейл атга дүүрэн харандаа түүгээд шалан дээр цохиж тэгшлэв.

- Ямар ч шалтгаантай тэгж хэлсэн бай Питийн буруу гээд би тэнэг харандаанууд хайрцагтааорж өгсөнгүйд заримыг нь хугачив.

- Би мэднэ. Алив нааш нь өг. Чи тэднийг юу ч үгүй болгох нь байна.

Тэр надаас хайрцагтайг аваад түргэн шаламгай хөдөлгөөнөөр дүүргэв.

- Пит арван хоёрдугаар бүсэд тэдний юу хийснийг мэдээгүй. Хэрвээ тэнд юу болсныг харахюм бол... гэж би эхлэв.

- Китнисс би үүнтэй маргахгүй. Хэрвээ товчлуур дараад Капитолийн хүн бүрийг алж чадахбайсан бол би ямар ч эргэлзээгүй хийх байсан гээд тэр сүүлчийн харандааг хайрцагт хийнтагыг нь таглаад,

- Асуудал гэвэл чи юу хийх вэ гэдэгт байна? гэв.

Асуулт над руу эргэхэд миний дотор ганцхан хариулт байлаа.

Тэгвэл би юу хийх ёстой вэ?

Би гүнзгий амьсгал аваад гараа Циннагын хийж өгсөн хар далавчтай даашинзтай байх үеийнхшиг дээш өргөв.

- Би ятга шаазгай болно.

Page 22: Mockingjay (1)

III

Примийг хамгаалах ажилдаа эргэж орон тэвэрт нь хэвтэх Холтсон цэцгийн нүдэнд хаалганыдоогуур тусах аюулгүй дохионы гэрэл сулхан анивчина. Прим ээжид наалдан хэвтээд хоёулнамайг ургацын өглөө тоглоомд анх сонгогдсон үеийнх шиг унтаж байлаа. Би хар дарсанзүүд зүүдлээд тайван унтаж чаддаггүй учир тусдаа хэвтдэг байв.

Унтахыг завдан хэдэн цаг хөрвөөсний эцэст ахин нэг нойргүй шөнийг өнгөрүүлэхээ мэдэв.Муурын анхааралтай харцан дор хүйтэн шалан дээгүүр гэтэн хувцасны шүүгээ рүү явлаа.

Дунд талын шүүгээнд сангаас олгосон хувцас байв. Бүгд хормойг нь өмдөн дотуураа чихсэнижилхэн саарал өмд цамц өмсөнө. Хувцасны доогуур миний бүсээс авчирсан зүйлс болохятга шаазгайтай зүүлт, Питийн сахиус болгон зүүж байсан ээж, Прим болон Гейлийнхөрөгтэй алтан гуу, мөнгөлөг шүхрээр ирсэн модны хоолой, хүчний талбай дэлбэлэхээсхэдхэн цагийн өмнө Питийн бэлэглэсэн сувд байлаа.

Арван гуравдугаар бүс миний арьсны тостой савыг, нум сумны хамтаар хурааж авсан юм.Тосыг эмнэлгийн хэрэгцээнд ашиглах бөгөөд нумны хувьд зөвхөн хамгаалагчид зэвсэгэзэмших эрхтэй байдаг билээ.

Би шүхэр лүү хуруугаа шургуулан сувдыг тэмтрэн аваад орон дээр хөлөө ачин суужсолонгорсон гөлгөр гадаргууг нь ахин дахин уруулдаа хүргэхэд бэлэглэгчийн хүйтэн үнсэлттайвшируулах шиг болов.

- Китнисс. Юу болсон бэ? гэж Прим шивнэв. Тэр сэрээд харанхуйгаас над руу харж байлаа.

- Юу ч биш. Зүгээр л муухай зүүд байж. Унт даа гэж би юм бүхнээс тэднийг хамгаалж сурсанзангаараа хэлэв.

Прим ээжийг сэрээхгүйг хичээн болгоомжтой босоод муураа тэвэрсээр дэргэд суув.

Тэр миний сувд атгасан гарт хүрээд,

- Чи бүр даарчихаж гэв.

Тэр орны хөлд байсан нөөц хөнжлийг аваад мууртайгаа хамт гурвуулангаа дулаахан хучив.

- Чи надад хэлж болно гэдгийг мэднэ дээ. Би нууц хадгалж чадна. Ээжид ч хэлэхгүй.

Тэр энэ хугацаанд их өөрчлөгджээ. Цамцны хормой нь банзалынхаа араас цухуйсан, савсуулганд хүрэхгүй тусламж гуйн, талхчины цонхон дээрх бүрмэл бялууг харахаар очдогбайсан жижигхэн охин том болжээ.

Цаг хугацаа уй гашуудал түүнийг түргэн өсгөж ээжээс ихийг сонсож шарх эмчлэх олон аргамэддэг залуухан эмэгтэй болсон байлаа.

Page 23: Mockingjay (1)

- Маргааш өглөө би ятга шаазгай болохыг зөвшөөрөхөөр шийдсэн.

- Яагаад чи хүссэн болохоор тэр үү эсвэл ёстой гэж бодож байна уу?

Би инээмсэглэхчээ аядав.

- Хоёуланг нь гэж бодож байна. Үгүй ээ, би хүсч байна. Хэрвээ энэ нь босогчдод Сноугялахад туслах юм бол хийх болно гээд би гартаа атгасан сувдыг улам чанга атгалаа. - Зүгээрл... Питийн төлөө. Биднийг ялвал босогчид түүнийг урвагч гэж цаазаар аваачихаас айжбайна.

Прим энэ тухай эрэгцүүлээд,

- Китнисс би чамайг хичнээн чухал гэдгээ ойлгоогүй гэж бодож байна. Чухал хүмүүс үргэлжхүссэнээ авдаг юм. Хэрвээ чи босогчдод Питийг шийтгүүлэхийг хүсэхгүй байгаа бол үүнийгчадна гэв.

Би өөрийгөө чухал гэж бодож байна. Тэд намайг аврахын тулд олон таагүй явдалдорооцолдсон. Арван хоёрдугаар бүсэд хүртэл аваачсан.

- Чи намайг... тэднээс Питэд хүрэхгүй байхыг шаардаж чадна гэж хэлэх гээ юу? Тэд үүнийгзөвшөөрнө гэж үү?

- Би чамайг тэднээс бараг бүх зүйлийг шаардсан ч зөвшөөрнө гэж бодож байна гээд Примдухаа үрчийлгэв. – Зөвхөн тэдний амласан үгээ яаж биелүүлэхийг нь мэдэх хэрэгтэй.

Би Хеймитч Пит бид хоёрыг хүссэн зүйлээ хийлгэхийн тулд худал хэлсэнийг саналаа.Босогчдыг хэлсэн үгээ зөрчихийг хэн байг гэх юм бэ? Хаалттай хаалганы цаана амлаадцаасан дээр батлан бичсэн байлаа ч гэсэн дайн дууссаны дараа хялбархан няцааж болно.Тэдний хууль ёс ноёрхож байгаа нөхцөлд няцаалт хүчинтэй.. Удирдлагын ямар ч хүн үүндгэрч болж чадахгүй юм. Үнэндээ тэд л Питийг хөнөөх талаар ярьж байгаа билээ. Надад илүүолон гэрчүүд хэрэгтэй. Би хүссэн бүхнээ авч чадна.

- Үүнийг олон нийтийн өмнө хийх хэрэгтэй. Коиноор арван гуравдугаар бүсийн хүмүүсийнөмнө зарлуулъя гэхэд муур зөвшөөрсөний тэмдэг болгон сүүлээ шарвав.

- Сайн байна. Тэд баталгаа өгөхгүй ч амлалтаасаа няцахад хүнд байх болно гээд Приминээмсэглэв.

Би гаргасан шийдвэртээ санаа амрахаа мэдрээд,

- Жаахан нугас минь би чамайг сэрээнэ шүү гэхэд Прим намайг үнсээд,

- Тэгээсэй гэж хүсч байна. Одоо унтаж амар за юу? Би ч гэсэн унтахыг хичээе гэв.

Page 24: Mockingjay (1)

Би өглөө "7.00 – Өглөөний цай. 7.30 – Удирдлагын өрөөнд" гэсэн хуваарийг хараад ажилдаабэлтгэлээ. Хуваарийн дагуу хоолны танхимд ороод хувийн дугаараа мэдрэгчид шалгуулав.Намайг тавиур барин төмөр тавцан руу очих үед өглөөний цайны гол хүнс болох халуунбудаа, аяга сүү, жаахан жимс, нухсан манжин байлаа. Өнөөдөр найр болж байгаа бололтойарван гуравдугаар бүсийн газар дорх фермийн бүх зүйл цугларчээ. Би ширээний цаанаЭвердинийхэн, Хоторнов болон бусад дүрвэгсдэд зориулсан хэсэгт суугаад хоолоо тавингааийм зүйл идэхгүй байгаасай гэж хүслээ. Тэдний хүнс шинжлэх ухааны чанартай. Чихангалттай тооны калори авах юм бол дараагийн хоол хүртэл илүү ч үгүй дутуу ч үгүй тэснэ.Хоолны хэмжээг нас, жин, биеийн байдал, эрүүл мэнд, ажиллах хүчинд зохицууланхуваарилах бөгөөд арван хоёрдугаар бүсийн хүмүүсийг хэвийн жинд оруулахын тулд арвангуравдугаар бүсийн хүмүүсээс арай илүүг өгч байлаа. Би яс арьс болсон цэргүүд түргэнсульддаг байх гэж таамаглав. Энэ ч үйлчилж сарын дараа гэхэд бид ялангуяа хүүхдүүд эрүүлчийрэг харагдаж байв.

Гейл тавиураа дэргэд тавин суухад би илүү идэхийг хүссэндээ түүний ядмаг манжин руухарахгүй байхыг хичээсэн ч тэрбээр түргэхэн шиг хоолоо ойртуулаад намайг амны цааснугалан анхаарлаа хандуулах зуур халбагатай манжингаа таваг руу хийлээ.

- Чи үүнийгээ болих ёстой гэж би хэлсэн ч хэдийн манжинг халбагадан авсан учир итгэлгүйсонсогдов. – Үнэхээр шүү. Энэ чинь хууль бус.

Бидэнд хоол хүнсийг хатуу журмын дагуу тооцож өгдөг байлаа. Жишээ нь чи дараа идэхээрхоол үлдээсэн ч танхимаас авч гарах боломжгүй. Анхны өдөр хоол нөөцлөх оролдлого гарсанюм. Гейл бид хоёр шиг олон жилийн турш гэр бүлээ тэжээх хариуцлага үүрч байсан хүмүүстамаргүй байлаа. Бид өлсгөлөн гэж юу байдгыг мэдэх тул үүнийг ойлгохгүй байсан юм. Заримтохиолдолд арван гуравдугаар бүс Капитолоос илүү хяналттай аж.

- Тэд намайг яана гэж? Эрхийг минь хураагаад авсан биз дээ.

Би тавгаа цэвэрлэнгээ урамшин,

- Хөөе би магадгүй ийм нөхцөлтэйгээр ятга шаазгай болж болох юм шүү гэв.

- Тэгвэл чамайг манжингаар тэжээж байх уу?

- Үгүй, бид агнаж болох юм гэхэд энэ нь түүний анхаарлыг татав.

- Бид авчирсан бүхнээ гал зууханд өгнө. Тэгээд ч бид... гээд би үгээ дуусгаж чадаагүй ч тэройлголоо. Бид газар дээр гарч ойд очно. Бид ахин өөрсдийнхөөрөө байж чадна.

- Тэг л дээ. Одоо л хийх цаг. Чамайг саранд хүргэж өгөхийг гуйсан ч тэд үүнийг хийх аргаолно.

Гейл хэдийн намайг Питийн амийг аврахын тулд сар луу явуулахыг шаардсаныг мэдээгүй

Page 25: Mockingjay (1)

байв. Би үүнийг хэлэх эсэхдээ тээнэглзсэн ч хоолны цаг дууссаны тэмдэг болох дохиожингэнэлээ. Коинтой нүүр тулан уулзах тухай бодол намайг бухимдуулж эхлэв.

- Чамд хуваарийн дагуу юу байна? гэхэд Гейл гараа шалгалаа.

- Цөмийн түүхийн хичээл. Ингэхэд чиний байхгүй байгаа чинь ажиглагдам байгаа шүү.

- Би удирдлагын өрөө луу явлаа. Хамт явах уу?

- Болох л юм. Гэхдээ тэд намайг өчигдөрийн явдлын дараа гаргаж хаях байх даа гээдтавиураа авч босох үед, - Чи муураа шаардсан зүйлийн жагсаалтандаа оруулаарай. Ашиггүйамьтаныг энд байлгаж болно гэж бодохгүй л байна шүү гэв.

- Өө, тэд түүнд ажил олж л таарна. Сарвуун дээр нь өглөө бүр шивээс тамгалах байх.

Гэвч би бодолдоо Примийг болон түүнийг багтаан тооцлоо. Биднийг удирдлагын өрөөндочих үед Коин, Плутарх тэргүүтэй хүмүүс цугласан байлаа. Гейлийг хараад зарим нь хөмсгөөөргөсөн ч хөөж туусангүй. Би бодлоо цэгцэлж чадахгүй байсан тул цаас, харандаа гуйлаа.Анх удаагаа ажил хэрэг сонирхож байгаа байдал минь тэдний гайхлыг төрүүлсэнд зарим ньхарц солилцов. Магадгүй ээлжит сургаал айлдахаар төлөвлөсөн байж болох. Гэвч үүнийхээоронд Коин надад хувийн цаас харандаагаа өгөхөд бүгд ширээнд суун жагсаалт бичихийгминь харж чимээгүй хүлээлээ. "Муур. Ан. Питэд хүрэхгүй байх. Олон нийтийн өмнөмэдэгдэх".

Ингээд л болоо. Магадгүй наймаалцах цорын ганц боломж байж болох юм. "Бод. Чи юу хүсчбайгаа билээ?" гээд би ардаа зогсож байгаа Гейлийг мэдрээд жагсаалтандаа нэмэрлэв.Тэгээд ч түүнгүй хийж чадна гэж бодохгүй байна.

Бодол санаа үймэрч эхлэхэд толгой өвдөж эхлэв. Би нүдээ аниад нам гүмд бодлоо.

Намайг Китнисс Эвердин гэдэг. Арван долоон настай. Арван хоёрдугаар бүсэд амьдардаг.Үхлийн тоглоомд оролцож байгаад оргосон учир Капитол намайг үзэн ядаж байгаа. Питхоригдол болсон. Гэхдээ амьд. Урвасан хэдий ч амьд байгаа. Би түүнийг амьд байлгахёстой...

Жагсаалт хэтэрхий бага санагдахад одоогийн байдалд илүү чухал болох том зүйлсийн талаарбодохыг хичээсэн ч бүтсэнгүй. Би илүү их зүйл гуйж болох уу? Гэр бүлийнхээ төлөө? Бүсийнүлдсэн хүмүүсийнхээ төлөө? Миний арьс үхэгсдийн үнсэнд загатнаж, гутлын дор гавал зүрхзүсэм чахарч, цус сарнайн үнэр хамар цоргиж байсан.

Харандаа цаасан дээгүүр өөрийн мэдэлгүй гүйв. Би нүдээ нээгээд "БИ СНОУГ АЛНА.Түүнийг барих онцгой эрхийг хүсч байна" гэж сараачин бичсэнээ уншлаа.

Плутарх сэмхэн ханиалган дохио өгөөд,

Page 26: Mockingjay (1)

- За болсон уу? гэхэд би цагаа харсанд хорин хором суусан байв. Финник анхааралтөвлөрүүлж чаддаггүй цорын ганц хүн биш бололтой.

- Тиймээ гээд хоолой сөөнгөтөхөд засч ханиалгаад, - Тиймээ болчихлоо. Би танай ятгашаазгай болъё гэлээ.

Би тэдний сэтгэл амран, баяр хүргэж бие биенийхээ нуруун дээр алгадахыг хүлээв. ГэвчКоин үргэлжид байдаг шигээ хайхрамжгүй зогсоод тоомсоргүй ширтэнэ.

- Гэхдээ надад хэдэн нөхцөл байна гээд би жагсаалтаа тэнийлгээд,

- Манай гэрийнхэнд муурыг минь үлдээ гэв.

Миний ялимгүй хүсэлт маргаан дэгдээв. Капитолын босогчдод миний гэрийн амьтнаабайлгах нь асуудал биш ч арван гуравдугаар бүсийнхэнд ямар хүндрэл гарахыг тааварлахынаргагүй байлаа.

Эцэст нь таатай шийдвэр гарч газар дээр найман инчийн хэмжээтэй цонх гаргах бөгөөдХолтсон цэцэг өөрийнхөө хэргээр орж гарах боломжтой болов. Тэр өөрийгөө тэжээх ёстойбөгөөд хөл хорионы цаг зөрчвөл цоожлогдох болно. Түүнчлэн аюулгүй байдалдзаналхийлсэн ямар нэг асуудал гаргавал даруйхан буудуулна.

Энэ ч муугүй сонсогдож байна шүү. Буудахаас бусад нь бидний орхисноос хойш түүнийамьдарч байснаас ялгаагүй юм. Түүнчлэн тэр хэтэрхий туранхай харагдаж байвал гэдэсдотроор тэжээнэ гэсэн хүсэлтийг минь ч гэсэн зөвшөөрлөө.

- Би Гейлтэй цуг модонд агнахыг хүсч байна гэхэд бүгд нам гүм болов.

- Бид хол явахгүй. Нум сумаа ашиглана. Авчирсан махаа гал зууханд тушаана гэж Гейлнэмэрлэхэд би тэднийг татгалзахаас өмнө яаравчлан,

- Энэ бол зүгээр л... би энд хориотой суугаад амьсгаа авч чадахгүй нь... агнах юм бол... илүүдээрдэх болно гэв.

Плутарх үүнд аюул осол, шарх олох эрсдэлийн тухай тайлбар тавьж эхлэхэд Коин тасланзогсоолоо.

- Үгүй. Тэдэнд зөвшөөр. Суралцах хугацаанаас нь хасаад өдөрт хоёр цаг олго. Бүсийндөрөвний нэг милээс илүүгүй хэсэгт холбооны багаж болон шагайны дохиолол зүүх ёстой.Дараагийнх нь юу вэ?

Би жагсаалтаа харлаа.

- Гейл. Би түүнтэй үүнийг хийхийг хүсч байна.

Page 27: Mockingjay (1)

- Яаж тэр вэ? Дурангын өмнө үү? Үргэлж үү? Чи түүнийг шинэ хайртаа болгох гээ юу? гэжКоин асуув.

Тэр үүнийг хорон ёжтой биш жирийн өнгөөр хэлсэн ч би цочирдон амаа ангайлаа.

- Юу гэнээ?

- Би та нарыг хайрын романаа үргэлжлүүлсэн нь дээр гэж бодож байна. Питийг ийм түргэнхаявал үзэгчид түүнийг өрөвдөхөө болино. Ялангуяа тэд чамайг жирэмсэн хүүхэдтэй гэжбодож байгаа үед шүү гэж Плутарх хэлэв.

- Зөвшөөрч байна. Тэгвэл Гейл дэлгэцэнд зөвхөн босогчдыг төлөөлөх ёстой. Болж байна уу?гэж Коин хэлэхэд би чимээгүй ширтсэнд тэвчээргүйхэн өөрөө хариулж,

- Гейлийн хувьд. Хангалттай юу? гэв.

- Бид цаашид түүнийг үеэл ахаар чинь байлгах болно гэж Фалвия хэлэхэд,

- Бид үеэлүүд биш гэж Гейл бид хоёр зэрэг дуу алдав.

- Зүйтэй. Гэхдээ бид үүнийг чинь дурангын өмнө хадгалсан нь дээр. Дурангаас гадуурөөрсдийнхөөрөө болцгоо. Өөр зүйл байна уу? гэж Плутарх хэлэв.

Би ярианы эргэлтэнд эмээхгүй байж чадсангүй. Питээс салав уу үгүй юу Гейлд хайртайболох нь тоглоом адил байлаа. Миний хацар улайлаа. Би хэнийг хайртаа болж төлөөлүүлэхээойлгож байсан ч одоогийн нөхцөлд дорможлогдсон юм шиг санагдсанд уурандаа хамгийнтом шаардлага тавив.

- Дайн дуусч бид ялвал Пит өршөөгдөх ёстой.

Нам гүм болоход Гейлийн бие чангарлаа. Би түүнд урьд нь хэлэх ёстой байсан ч хариуүйлдэлд нь итгэлгүй байсан юм.

- Ямар ч шийтгэл оногдохгүй гэж би үргэлжлүүлээд толгойд шинэ санаа төрсөнд,

- Энэ нь бас бусад баригдсан оролцогчид болох Жонна, Энобариа хоёрт хамаатай гэлээ.

Үнэндээ би үүнийг хоёрдугаар бүсийн оролцогч Энобариад санаа тавих гэсэндээ хэлсэнгүй.Түүнд дургүй ч орхих нь шударга бус санагдсан юм.

- Үгүй гэж Коин хатуу хэлэв.

- Тиймээ гэж би хашгираад, - Тэднийг бүсэд хаясан өөрсдийнх нь буруу биш. Капитол тэдэндюу хийснийг хэн мэдэх юм бэ? гэв.

Page 28: Mockingjay (1)

- Тэд дайны бусад гэмт хэрэгтнүүдийн хамтаар буруутгагдаж шүүгдэх болно.

- Тэдэнд хүрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөр! гээд би суудлаасаа өндийн хоолойгоо чангаруулав.

- Та үүнийг өөрийн биеэр арван гуравдугаар бүс болон арван хоёрдугаар бүсийн үлдсэнхүмүүсийн өмнө амлах ёстой. Даруйхан өнөөдөр шүү. Ирээдүй үедээ бичгээр батламж үлдээ.Та болон танай засгийн газар тэдний аюулгүй байдалд хариуцлага хүлээх юмуу эсвэл өөрятга шаазгай эрж ол.

Миний үг агаарт удтал тогтов.

- Энэ л байхгүй юу! Яг энд нөөц төлөвлөгөөний дагуу харвасан үеийнх шигээ гэж ФалвияПлутархад шивнэхэд,

- Тиймээ бид үүнийг л хүссэн гэж Плутарх нам дуугаар хэлэв.

Би тэдэн рүү харахыг хүссэн ч Коиныг хараанаасаа алдаж болохгүй байлаа. Тэр минийтулган шаардалтын хариу юунд хүрэхийг цэгнэж буй бололтой.

- Ерөнхийлөгч та юу хэлмээр байна? Ийм нөхцөлд албан ёсны өршөөл үзүүлж болох юм.Тэгээд ч хүү... насанд хүрээгүй шүү дээ гэж Плутарх хэлэв.

- За яахав. Гэхдээ чи үүргээ сайн биелүүлнэ шүү гэж Коин эцэстээ зөвшөөрлөө.

- Таныг мэдэгдэл хийсний дараа биелүүлнэ.

- Өнөөдрийн эрэгцүүлэлийн цагаар үндэсний аюулгүйн байдлын цуглаан зарла гэж тэртушаав. - Би мэдэгдэл хийх болно. Китнисс ингэхэд жагсаалтанд чинь өөр зүйл үлдсэн үү?

Би баруун гартаа базсан цаасаа ширээн дээр тэнийлгээд үрчийсэн үсгийг уншив.

- Ганцхан зүйл үлдлээ. Би Сноуг ална.

Бидний уулзсанаас хойш анх удаагаа ерөнхийлөгчийн уруулд инээмсэглэл тодорлоо.

- Цаг нь ирэхээр би чамаар үүнийг хийлгэнэ ээ.

Магадгүй түүний зөв байж болох. Би цор ганцаараа Сноуг дуусгахыг хүсч байгаа хүн биш.Иймээс түүний ажил дууссанд тооцоод,

- Боллоо гэлээ.

Коин гартаа зүүсэн цаг руугаа хяламхийв. Түүнд ч гэсэн мөрдөх ёстой хуваарь байсан юм.

- Плутарх, би түүнийг чиний гарт орхилоо шүү гээд өрөөнөөс багаа дагуулан гарахад

Page 29: Mockingjay (1)

Плутарх, Фалвия, Гейл бид нар үлдэв.

- Маш сайн байна. Маш сайн гээд Плутарх ширээ тохойлдон сууж нүдээ арчингаа, - Чиминий бүхнээс илүү юу санаж байгааг мэдэх үү? Кофе. Будаа, манжингаас ондоо зүйлидэхгүй байна гэдэг ухаанд багтамгүй юм гэлээ.

- Бид эндхийн бүх зүйл чанд хатуу өндөр түвшнийх биш гэж мэдээгүй гээд ФалвияПлутархын мөрөнд иллэг хийв.

- Эсвэл багахан зүйл хийх боломжтой ч юмуу. Арван хоёрдугаар бүсэд хар зах байсан байхаа?

- Тиймээ, зээл. Бид наймаа хийдэг байсан юм гэж Гейл хэлэв.

- Харж байна уу! Та хоёр худалдагдахгүй цэвэр харагдаж байна! гээд Плутарх санаа алдлаа. -За яахав дайн мөнх үргэлжлэхгүй. Чамайг багт орсонд баяртай байна гээд гараа сунгахадФалвия хэдийн бэлтгэсэн арьсан хавтастай зургийн цомог авч өгөв.

- Чи ерөнхийдөө бидний хүссэн зүйлийг мэдэж байгаа, Китнисс. Чиний оролцоо бидэндхэрэгтэй шүү. Чамайг үүнд туслана гэж найдаж байна.

Плутарх над руу цомгийг сунгалаа. Би агшин зуур сэжиглэнгүй харсан ч сониучирхалдийлэхэд хавтсыг нээгээд шулуун хүчтэй хар хувцастай өөрийгөө харлаа. Зөвхөн ганц хүн ланхны харцаар энгийн мэт байсан ч хоёр дахиа харахад урлагын бүтээл болох ийм хувцаснызагварыг гаргаж чадна. Дайралтын дуулга, махир цээжний хуяг, гар хөдлөхөд зориулсанцагаан нугалаастай урт ханцуй. Энэ зураг дээр би ахин ятга шаазгай болжээ.

- Цинна гэж би дуу алдав.

- Тиймээ. Тэр чамайг бослого толгойлохыг зөвшөөрөх хүртэл цомгийг үзүүлэхгүй байхыгнадад даалгасан. Надад итгэ би өмнө нь чамд үзүүлэх гэж их хүссэн юм шүү. Цааш нь эргүүлдээ. Харцгаая.

Би хуудсыг удаанаар эргүүлэхдээ хувцасны загварыг ширхэг бүрчлэн харлаа. Нямбайланоёсон давхарга бүхий өвч биеийн хуяг, гутал болон бүсэнд байрлуулсан нууц зэвсэг, зүрхэнтушаа нэмэлт хамгаалалт байлаа. Сүүлчийн хуудсанд ятга шаазгайны зүүний зурган дорЦинна "би өмнөхийн адил чамд мөрий тавьсан хэвээр" гэж бичжээ.

- Тэр хэзээ... гээд миний хоолой зангирав.

- Бодоод үзье дээ. Дөрөв дэх номхотголыг зарласнаас хойш тоглоомоос хоёр долоо хоногийнөмнө юмуу даа? Зөвхөн эсгүүр гаргасан төдийгүй дүрэмт хувцасыг чинь хүртэл хийсэн. Битидоод талд нь онцгой зэвсэг хийхийг хүссэн ч би гутаахыг хүсээгүй юм.

- Чи бослогын түүхэн дэх хамгийн сайхан хувцастай хүн болох нь гээд Гейл инээмсэглэхэд

Page 30: Mockingjay (1)

би гэнэтхэн түүний надаас нууж байсныг ойлголоо. Тэр Цинна шиг намайг өөрөө шийдвэргаргахыг хүсч байж.

- Бидний төлөвлөгөө бол нэвтрүүлгээр цохилт өгөх болно. Ирээдүйд чиний талаар сурталнэвтрүүлгийн маягийн юм хийж Панемын хүн амд дэлгэцээр цацах юм гэж Плутарх хэлэв.

- Яаж тэр вэ? Капитол зурагтын нэвтрүүлгийг хянадаг биз дээ гэж Гейл хэллээ.

- Бидэнд Бити бий шүү дээ. Арван жилийн өмнө тэр газар доогуур зурагтын хөтөлбөрдамжуулах багаж зохион бүтээж байсан юм. Тэр үүнийг хийх бодит боломж бий гэж үзэжбайгаа. Тэгэхээр Китнисс чамайг студи хүлээж байна гээд Плутарх туслагч руугаа эргэж, -Фалвия? гэж дуудав.

- Плутарх бид хоёр үүнийг яаж гүйцэтгэх талаар ярилцсан. Би чамайг бослогын удирдагчынхувьд гадаад болон... дотоод байдал дээд зэрэг байх ёстой гэж бодож байгаа. Бүгдийгцочирдуулах ятга шаазгай болох аргаар ажил хэргээ эхлэнэ.

- Та нарт дүрэмт хувцас байгаа биз дээ гэж Гейл хэллээ.

- Тийм л дээ гэхдээ тэр аймшигтай баргар. Тэр бослогын дүрэлзсэн гал байх ёстой биз дээ?гээд Фалвия түргэхэн над руу дөхөж нүүрний хэмжээ аваад, - Энэ болохгүй нь гэхэд бигэдийсэн авч тэр хэдийн өөр зүйл хийж байлаа.

- За алив ээ бидэнд чамд барих ахин нэг жижигхэн гэнэтийн бэлэг байна. Явцгаая гээдФалвия биднийг араасаа дагахыг зангаад Плутархтай хонгилд гарав.

- Шударга бус байсан ч хийгээрэй гэж Гейл миний чихэнд шивнэхэд,

- Капитолд тавтай морил гэж би хариулав.

Фалвиягийн үг надад ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Би гартаа цомгийг чанга атгаад зөвшийдвэр гаргасан гэж найдахыг хичээв. Цинна үүнийг л хүссэн.

Биднийг цахилгаан шатанд орох үед Плутарх тэмдэглэлээ харж,

- Харцгаая. Гурав-ес-тэг-наймдугаар тасалгаа гэлээ.

Тэр гучин есийн товчлуурыг дарсан ч юу болсонгүй.

- Түлхүүрээ хэрэглэ гэж Фалвия хэлэв.

Плутарх цамцан дотроо зүүсэн гинжтэй түлхүүр аваад өмнө ажиглаагүй нүхэнд шургуулахадхаалга гулган хаагдав.

Цахилгаан шат арав, хорь, гучдугаар давхар гээд уруудаж эхлэхэд би арван гуравдугаар бүс

Page 31: Mockingjay (1)

ийм газрын гүнд байдаг гэдгийг мэдсэнгүй.

Цахилгаан шат улаан хаалга эгнэсэн өргөн цагаан хонгилд нээгдэхэд саарал өнгийн бусаддавхаруудтай харьцуулахын аргагүй гоёмсог аж. Хаалган дээр 3901, 3902, 3903 гэсэндугаарууд байлаа.

Биднийг гадагш гарахад би эргээд төмөр тор гулсан хаагдахыг харлаа. Намайг эргэхэдхонгилын төгсгөлийн өрөөний нэгнээс хамгаалагч гарч ирэв. Түүний ар дахь хаалгачимээгүй хаагдаж бидний зүг дөхлөө.

Плутрах түүнтэй гар барин мэндлэхээр явахад бид араас нь дагав. Эндхийн ямар нэг зүйлтаагүй санагдана. Хүч нэмэгдүүлсэн цахилгаан шат юмуу газрын гүнд орох айдас эсвэлариутгагч бодисын хурц үнэрээс болсон байж магад. Гейл рүү ганц харахад адил зүйлмэдэрсэн гэдэг нь ойлгомжтой байлаа.

- Өглөөний мэнд бид эрж байгаа юм л даа... гэж Плутарх эхлэхэд,

- Та нар давхар андуурч гэж хамгаалагч ширүүн хэлэв.

- Үнэн үү? гээд Плутарх тэмдэглэлээ хоёр удаа шалгалаа.

- Надад энд 3-9-0-8 гэж бичсэн байна. Та зүгээр дуудаж..

- Би таныг энэ давхарыг орхих хэрэгтэй болох нь гэж айж байна. Захиргааны өрөө рүү очихёстой байх гэж хамгаалагч хэлэв.

Энэ нь зүйтэй байв. 3908 дугаар тасалгаа ердөө хэдхэн алхамын зайд харагдана. Бүххаалганууд бариулгүй дутуу хийгдсэн мэт агаад хамгаалагчыг гарч ирэхэд нугасан дээрээчөлөөтэй саван нээгдэж байсан.

- Ахиад хаачих хэрэг вэ? гэж Фалвия асуув.

- Та нар долоон давхарт захиргааны өрөөг хайх хэрэгтэй гээд хамгаалагч гараа сунганбиднийг цахилгаан шат руу буцааж оруулав.

Ард талын 3908 дугаар өрөөнөөс гийнах адил чимээ гарав. Яг л гар далайн айлгасан нохойзодуулахаас зугтаж байгаа юм шиг. Гэвч хэтэрхий танил хүний хоолой байлаа. Би Гейл рүүхараад харцаараа ойлголцон Циннагын цомгийг хамгаалагчын хөлд чанга унагалаа. Түүнийгавахаар тонгойход Гейл зориуд бөхийн толгойгоороо мөргөлдөв.

- Өө, намайг уучлаарай гэж тэр инээн хэлээд хамгаалагчыг түшин эргүүлэхэд би сатаарахыгнь ашиглан ухасхийж 3908 дугаар өрөөний хаалгыг нээн тэднийг олов.

Хагас нүцгэн хананаас дөнгөлөгдсөн миний бэлтгэл багийнхан.

Page 32: Mockingjay (1)

IV

Угаагаагүй биеэс нь өмхий үнэртэж шээсний шинхэг ханхлаад халдвар дарах зорилгоорариутгагч бодис цацжээ. Гурван дүрсээс хурц тод загварын төрх болох Вениагийн нүүрнийалтан шивээс, Флавиусын алтан шаргал хонгорцоглосон үс, Октавиагын мөнх ногоон арьс ньтанигдам төдий байлаа. Тэдний арьс хий нь гарсан бөмбөлөг мэт унжжээ. Флавиус, Октавиахоёрт муу зүйл хийж байгаагүй хэр нь намайг хараад дайралт хүлээж байгаа юм шиг хананднаалдан шахлаа. Тэдний энэ байдал надад таагүй бодол төрүүлэв. Хамгаалагч намайггарахыг тушаасан ч Гейл түүнийг саатуулав. Би үргэлж хүчирхэг байдаг Вениа руу очиндэргэд нь суугаад мөс шиг хүйтэн гарыг нь авахад бахь шиг чанга атгалаа.

- Вениа юу болоо вэ? Та нар энд юу хийж байгаа юм?

- Тэд биднийг Капитолоос авчирсан юм гэж тэр сөөнгөтөв.

Миний араас Плутарх орж ирээд,

- Энд юу болоод байна? гэв.

- Хэн та нарыг авчраа вэ?

- Чамайг зугтдаг шөнө хүмүүс авчирсан.

- Бид чамайг өөрийнхөө багтай байвал илүү тухтай байна гэж бодсон юм. Цинна үүнийгхүссэн гэж Плутарх хэлэв.

- Цинна үүнийг хүссэн хэрэг үү? гэж би зандрав.

Учир нь би Циннагийн тэдэнтэй эелдэг тэвчээртэй харилцан хэзээ ч хор учруулахгүйг мэдэхбайлаа.

- Тэд нар яагаад эдэнтэй гэмт хэрэгтэн шиг харьцаж байгаа юм?

- Сайн мэдэхгүй байна.

Түүний дууны өнгөнд итгэл төрүүлэх зүйл байсаны зэрэгцээ Фалвиягийн цонхийсон царайүүний баталгаа болов. Плутарх үүдэн дээр Гейлийн хамт байсан хамгаалагч руу эргэв.

- Би тэднийг зөвхөн тусад нь саатуулаарай гэсэн. Тэднийг яагаад шийтгээ вэ?

- Хоол хүнс хулгайлсных нь төлөө. Талх хулгайлсан учир номхруулах гэсэн юм гэжхамгаалагч хэлэв.

Вениагийн хөмсөг үл ойлгосон байртай өргөгдөв.

Page 33: Mockingjay (1)

- Хэн ч бидэнд юу ч хэлээгүй. Бид их өлсөж байсан. Тэр ердөө ганцхан зүсэм авсан шүү дээ.

Октавиа уранхай хувцсан дороо мэгших чимээ гаргалаа. Би түүний анх удаа тоглоомдоролцох үед өлсгөлөнг тэвчихгүйг минь мэдээд ширээн доогуур нууцаар хоол сунган өгчбайсныг санав. Би түүн рүү мөлхөөд,

- Октавиа? гээд биед нь хүрэхэд хирдхийн атийлаа.

- Октавиа? Бүх зүйл сайхан болно. Би чамайг эндээс гаргана ойлгомжтой юу?

- Энэ арай дэндэнэ гэж Плутарх хэлэхэд,

- Тэднийг ердөө зүсэм талх авсаны төлөө биз дээ? гэж Гейл дуу алдав.

- Тэд хууль давтан зөрчсөн үйлдэл гаргасан. Тэдэнд анхааруулсан байсан. Гэсэн ч талх авсанбайна гээд хамгаалагч биднийг тэнэг байдлыг гайхширсан байртай, - Чи талх авч болохгүйгэв.

Би Октавиагын нүүрийг харж чадаагүй ч ялимгүй өндийхөд нь бугуйны дөнгөн дор цусантолботой шарх улайрахыг хараад,

- Би тэднийг ээж рүүгээ аваачина. Гинжийг нь тайл гэж хамгаалагчид хэлэв.

Хамгаалагч толгой сэгсэрлээ.

- Үүнийг зөвшөөрөхгүй.

- Тэднийг сулла! Одоохон! гэж би хашгирлаа.

Энэ нь түүний тайван байдлыг эвдлээ. Ердийн иргэд түүнтэй ийм янзаар харьцдаггүй юм.

- Би ийм тушаал аваагүй. Тэгээд ч таньд ингэх мэдэл...

- Миний мэдлээр хий. Бид энэ гурвыг авах гэж ирсэн. Тэд тусгай даалгавар биелүүлэхэдхэрэгтэй. Хариуцлагыг нь би өөрийн биеэр хүлээх болно гэж Плутарх хэлэв.

Хамгаалагч утасдахаар холдоод хэлхээ түлхүүртэй эргэн ирлээ. Хоригдлууд давчуу зайдууудаан хоригдсон болохоор гавнаас нь чөлөөлөхөд арай ядан хөлөө зөөхөд Гейл, Плутарх, бидгурав туслав. Флавиусын хөлөнд шалан дээрх дугуй төмөр тор шигдсэн байсанд өрөөндхоолой ямар хэрэгтэйг бодохоос дотор зарсхийлээ. Энэ торыг өрөөнд хүн тамлахын тулдхийсэн байж таарна.

Би тэднийг эмнэлэгт цорын ганц санаа тавьж чадах хүн болох ээж рүүгээ аваачлаа.

Вениа, Флавиус, Октавиа нарыг хармагц ээжийн царайд айдас тодорлоо. Тэгэхэд би түүний

Page 34: Mockingjay (1)

шархны аймшигтайд биш арван хоёрдугаар бүсэд өдөр бүр харж дассан зүйл арвангуравдугаар бүсэд үргэлжилсэнд эмээснийг ойлгов.

Ээж хүмүүсийг бүхий л амьдралын турш эмчилж байсныг үл харгалзан эмнэлэгт эмч бишсувилагч хийж байсан юм. Гэсэн хэдий ч үзлэгийн өрөөнд тэдний шархыг үзэхэд хэн чдургүйцсэнгүй. Би эмнэлгийн гадаах хонгилын сандал дээр суун ээжийн оношилгооны дүнгхүлээлээ.

Гейл дэргэд суугаад гараа мөрөн дээр тавингаа,

- Тэр тэднийг эмчлэх болно гэв.

Би толгой дохиод арван хоёрдугаар бүсэд гардаг байсан хэрцгий шийтгэлийн тухай санасанболов уу гэж бодлоо. Плутарх, Фалвия хоёр эсрэг талд суугаад бэлтгэл багийнхандтохиолдсон зүйлийн тухай ямар нэг тайлбар хийсэнгүй. Хэрвээ тэд тамлалын тухай мэдээгүйбол ерөнхийлөгч Коины цаашдын үйл хөдлөлийн талаар мэднэ гэж үү? Би тэдэнд туслахааршийдэв.

- Бид бүгд нэг зүйлийг ажигласан байх.

- Юу? Үгүй дээ. Чи юуны тухай яриад байна? гэж Фалвия хэллээ.

- Миний бэлтгэл багийнхнийг анхааруулга өгөхөөр шийтгэсэн байна. Зөвхөн надад төдийгүйта хоёрт ч гэсэн. Энд хэн эрх мэдэл барьж байгаа болон үгийн дагахгүй бол юу болохыгсануулж байгаа юм. Хэрвээ та хоёрт эрх мэдэл бий гэж төрөөлдөж байвал түүнийгээ мартсанчинь дээр. Капитолоос гаралтай хүмүүсийг энд хамгаалахгүй. Магадгүй тээг ч болж байжмэднэ.

- Бослогын гарамгай зохион байгуулагч Плутархыг эдгээр гурван будмал амьтантайхарьцуулах хэрэггүй шүү гэж Фалвия хүйтнээр хэлэв.

Би мөрөө хавчив.

- Хэрвээ чи ингэж ярьж байгаа бол Фалвия. Ерөнхийлөгч Коины хатуу сэтгэл юунд хүргэнэгэж бодож байна? Миний бэлтгэл багийнхан барьцаалагдсан байна. Тэдэнд хэзээ нэг өдөрКапитолд очино гэх найдлага байхгүй. Гейл бид хоёр ойд амьдарч чадна. Харин чи? Та хоёрхаашаа зугтах юм? гэхэд,

- Магадгүй бид итгэл үнэмшил олохын тулд багахан чармайлт гаргаж болох юм гэж Плутарххайхрамжгүй хэлэв.

- Мэдээж та чухал байлгүй яахав. Үхлийн тоглоомын оролцогчид ч гэсэн үхээгүй байхдаачухал. Бидний байдал ижилхэн биз дээ, Плутарх?

Энэ нь маргааныг дуусгав. Бид ээжийг ирэх хүртэл нам гүм суулаа.

Page 35: Mockingjay (1)

- Тэдний бие хэвийн. Ноцтой гэмтэл шарх алга гэж ээж мэдэгдэхэд,

- Сайн байна. Гайхалтай гэж Плутарх дуу алдаад, - Тэд ажилдаа хэр түргэн орж чадах бол?гэлээ.

- Маргаашнаас байх. Саяхан үзэж туулсан зүйлийн улмаас сэтгэлийн хөдөлгөөн ньтогтворгүй байгаа шүү. Ялангуяа тэдэн шиг Капитолын дараах амьдралд муухан бэлтгэгдсэнхүмүүст.

- Тэгвэл бид бэлтгэгдсэн болж байна уу? гэж Плутарх хэлэв.

Миний бэлтгэл багийнханы чадваргүйгээс тэр үү эсвэл уцаарласанд минь тэр үү Плутархнамайг ятга шаазгай болох өдрийг хойшлуулав. Гейл бид хоёр хоолонд орохоор явж буурцагсонгинотой жигнэсэн мах, зузаан зүсэм талх, аяга ус авлаа. Вениагийн түүхийн дараа талхминий хоолойд тороход Гейлд өглөө. Бид тавгаа цэвэрлэж дуусах хүртэл ярилцсангүй бөгөөдГейл гар дээрх хуваариа шалгав.

- Өнөөдөр надад бэлтгэл төлөвлөгдсөн байна гэхэд би ханцуйгаа шуун гараа хараад,

- Надад ч гэсэн гэв.

Бидний өнөөдрийн бэлтгэл ан байсан тул би модон дунд явж сэтгэл зовсон асуудлаасааангижирахыг тэсгэлгүй хүслээ. Ногоон ой, нарны гэрэл надад бодлоо цэгцлэхэд туслах ньгарцаагүй. Төв хонгилд гараад бид сургуулийн хүүхдүүд шиг гүйлдэхэд амьсгал давчдантолгой эргэсэнд бүрэн эдгэрээгүйгээ санав. Хамгаалагч бидэнд хуучин зэвсэг болон хутга,ангийн олзод зориулан хүүдий олгов.

Би шагайнд илрүүлэгч бэхлэхийг тэвчингээ зөөврийн холбоог ашиглах зааврыг хайнгадуухансонсов. Үүнээс цорын ганц тогтоож авсан зүйл гэвэл тогтоосон цагт арван гуравдугаар бүсэдирэхгүй бол ан цуцлагдах явдал байлаа. Энэ нь миний биелүүлэх ёстой цорын ганц дүрэмбайв.

Биднийг модны ойролцоох хашаагаар хүрээлэгдсэн том бэлтгэлийн талбайд гарахадхамгаалагч сайтар тосолсон хаалгыг чимээгүйхэн нээв.

Бид модон дунд ороод хашаа үзэгдэхгүй болох агшинд жижигхэн ойн цоорхойд нүүрээнаранд ээн зогсоход би гараа дэлгээд удаанаар эргэлдэв.

Бороо ороогүй болохоор эндхийн өвс ургамал арван хоёрдугаар бүсийнх шиг хатаж хорчийнхөлийн дор шажигнана. Бид гутлаа тайлав. Миний гутал угаас таардаггүйн дээр арвангуравдугаар бүсийн юу ч хоосон гарзаддаггүй хуулиар урьд хэн нэгэн өмсөж байсан юм.

Бид хуучны үе шигээ ангуучилав. Чимээгүйхэн хоорондоо ярилцалгүй нэг биеийн хоёр хэсэгмэт хөдлөн нэг нэгнийхээ хөдөлгөөнийг урьдчилан тааж арыг нь хамгаалж байв.

Page 36: Mockingjay (1)

Энэ бүхэн хичнээн удсан юм бол? Найман сар уу? Эсвэл ес юм уу? Тэгэхэд бид эрх чөлөөтэйбайсан уу? Үнэндээ шагайнд илрүүлэгч зүүсэн учир бүх зүйл урьдынх шигээ биш байсан ч бижаргалтай байв.

Эндхийн амьтад төдийлөн сэжигч бус ажээ. Тэд бидний үл таних үнэрийг шиншлэх зуурааамиа алдаж байв.

Хагас цагийн дараа гэхэд бид арваад туулай, хэрэм, цацагт хяруул агнаад үлдсэн хугацаанднь цөөрөм рүү очихоор шийдэхэд газар дороос гарч ирсэн болоод ч тэр үү ус нь хүйтэнамтлаг байв. Гейл олзоо өвчихийг санал болгосонд би эсэргүүцсэнгүй. Хэдэн гаатай навчзулгаан зажлаад нүдээ анин хад налж хүрээлэн буй ертөнцийн чимээг чагнах зуураа үддундын наранд арьсаа ээж байтал Гейлийн хоолой тайван байдлыг эвдэж,

- Китнисс чи яагаад бэлтгэл багийнхандаа ийм их халамж тавьж байгаа юм бэ? гэв.

Би түүний тоглосон эсэхийг мэдэхийн тулд нүдээ нээхэд хөмсөг зангидан өвчиж буй туулайруугаа харж байв.

- Яагаад тэдэнд санаа тавих ёсгүй гэж?

- Хм. Ийм л дээ. Тэд өнгөрсөн жил чамайг алан хядлагад бэлтгэж байсан биз дээ?

- Энэ санаснаас төвөгтэй. Би тэднийг мэднэ. Тэд ууртай хэрцгий биш. Ухаантай ч биш.Тэднийг гэмтээх нь хүүхдийг гэмтээхтэй адил. Тэд хараагүй... би тэднийг мэдэхгүй гэх гэсэнюм л даа хэмээн ээрэн хэрэгтэй үг эрэв.

- Китнисс тэд юу мэдэхгүй гэж? Оролцогчид... үнэндээ чиний гурван этгээд амьтан шиг бишхүүхдүүдүүдийг хүчээр үхтэл нь тэмцэлдүүлдэг тухай юу? Чи бүсэд хүмүүсийг хөгжөөхийнтулд явсан биз дээ? Эсвэл Капитолын том нууц юмуу?

- Үгүй. Тэд бидний яаж амьдардагыг мэдэхгүй. Тэднийг хүүхэд байхаас нь ингэж хүмүүж...

- Чи тэднийг хамгаалж байгаа юм уу? гээд Гейл туулайн арьсыг ганц хөдөлгөөнөөр мулттатав.

Энэ нь гомдолтой хэдий ч үнэндээ би тэднийг хамгаалж байгаа нь инээдтэй хэрэг байлаа. Билогик хариулт эрж эхлэв.

- Би зүсэм талх авсны төлөө шийтгэгддэг хэн бүхнийг хамгаалах болно. Магадгүй энэ чинийцацагт хяруулд тохиолдсон явдлыг сануулсан байж болно шүү дээ!

Гэсэн ч түүний зөв. Миний түвшний хүн бэлтгэл багийнхандаа санаа тавих нь хачирхалтайхэрэг байлаа. Би тэдний үзэн ядаж дүүжлэн алахыг нь харахыг хүсэх ёстой. Гэвч тэд ухаангүйтэнэгийн дээр Циннад хамаатай. Харин тэр манай талынх.

Page 37: Mockingjay (1)

- Би маргах гээгүй байна. Гэхдээ Коин чамд анхааруулахын тулд бэлтгэл багийнхнийгэндхийн дүрэм зөрчсөний төлөө шийтгэсэн гэж бодохгүй байна гээд Гейл туулайгаа хүүдийдхийгээд босов. - Хэрвээ буцаж ирэхийг хүсч байвал явах цаг боллоо.

Би түүний сунгасан гарыг тоолгүй хөл дээрээ гуйвлан босов.

- Сайн байна.

Бидний хэн ч буцах замдаа ярилцсангүй бөгөөд хаалгаар орохдоо би өөр зүйлийн тухайбодож байлаа. Дөрөв дэх номхотголын үеэр Октавиа, Флавиус нар намайг буцаж ирэхгүйгэхээс нулимсаа тэвчиж чадахгүй байсан учир гадагшаа гарсан. Харин Вениа биеэ барьжсалах ёс гүйцэтгэсэн билээ.

- Би тэдний чамайг өөрчилсөн дурсамжыг санахыг хичээж байна.

- Хичээ л дээ.

Бид гал зууханд ороод Тослог Сэйд махаа өгөв. Түүнд арван гуравдугаар бүс таалагдажбайгаа бөгөөд тогооч болоход уран сэтгэмж нь хүрэлцэхгүй гэж бодож байв. Гэвч эмэгтэйзэрлэг нохойн махыг амтлан гишүүнтэй жигнэсэн мах хийх чадвартай учир эндээс уяатаймэт салахгүй ажээ.

Анд эцэж ядарсан би унтахаар өрөө лүүгээ очоод хоосон байхыг нь харснаа муурнаас болждээшээ нүүснээ санав. Намайг "Е" хэсгийн дээд талын давхарт очиход хоёр фут өргөн,найман инч урт хана голлуулсан цонхыг нь эс тооцвол 307 дугаар өрөөтэй адилхан байлаа.Цонхны гадуур хүнд хар төмөр таваг бэхэлсэн нь онгорхой байсан бөгөөд муур харагдсангүй.Би орондоо орж хэвтэхэд үд дундын нарны туяа нүүрэн дээр тоглов. Дараагийн агшиндмэдэрсэн зүйл гэвэл дүү минь намайг 18.00-Эргэцүүлэлээр сэрээлээ.

Прим тэднийг оройн хоолон дээр цугларалт зарласан бөгөөд чухал ажилтайгаас бусад хүноролцох ёстой болсныг хэлэв.

Бид хүмүүсийг даган мянган хүн өлхөн багтах том өрөөнд орлоо. Энд гоц халдварт өвчиндэгдэхээс өмнө цугладаг байсан аж.

Прим чимээгүйхэн хаа сайгүй байсан хүмүүсийн бие болон хүүхдийн бие дээрхэрэмдэглэсэн сорвийг заагаад,

- Тэд их зовжээ гэв.

Гэвч өнөө өглөөнөөс эхлэн би арван гуравдугаар бүсийнхнийг өрөвдөх сэтгэлээ гээсэн учир,

- Арван хоёрдугаар бүсийнхээс илүү биш гэв.

Page 38: Mockingjay (1)

Ээж эмнэлгийн хувцас өмссөн явах чадвартай өвчтөнгүүдийг тэргүүлэн ирэв. Финниктэдний дунд мэлэрсэн байртай зогсож байсан ч сүр жавхлантай харагдаж байлаа. Гартаанарийхан олсны тасархай бариад дүүжлүүрийн гогцоо зангидаж буй бололтой. Хуруунууд ньтүргэн хөдлөн олсны ээдрээг гаргаснаа эргэн тойрноо харлаа. Би түүн рүү гүйж хүрээд,

- Сайн уу, Финник гэв.

Тэр намайг нудрахаас нааш ажигласангүй.

- Финник! Юу байна даа?

- Китнисс гээд тэр миний гарыг атгаад танил царайгаа харж тайвширсан янзтай болов.

- Бид яагаад энд уулздаг билээ?

- Би Коинд ятга шаазгай болно гэж хэлсэн юм. Гэхдээ түүнээс босогчид ялсан тохиолдолдКапитолийнхонд баригдсан оролцогчдод гар хүрэхгүй амлалт авах болно. Олон нийтийнөмнө зарлавал хамаагүй олон гэрчтэй.

- Өө, сайн байна. Би Эннид санаа зовж байлаа. Тэр урвагч болсноо мэдэхгүй юу ч хэлжмагадгүй.

Энни гэнээ. Хөөх би түүнийг бараг мартчихаж.

- Санаа зовох хэрэггүй дээ би үүнд санаа тавина.

Би Финникийн гараас хөтлөөд толгойгоо дээш өргөж өрөөний нүүрэн талын тавцан рууявлаа. Коин намайг хармагц тунхаглал дээгүүрээ гайхан хөмсгөө өргөв.

- Би Энни Крестаг гар хүрэхгүй жагсаалтандаа нэммээр байна гэхэд ерөнхийлөгч хөмсгөөзангидав.

- Энэ чинь хэн билээ?

- Тэр... Финник Одэйрийн... гээд би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. - Тэр Финникийн найз охин.Дөрөвдүгээр бүсийн өөр нэг ялагч. Бүсийг дэлбэлсний дараа Капитолд баривчлагдсан.

- Аан ухаан солиотой охин уу. Тэгвэл заавал тэгэх шаардлагагүй. Бид бие султай хүмүүсийгшийтгэдэггүй.

Би өглөө харсан зүйлийнхээ талаар бодлоо. Октавиаг хананд дөнгөлсөн байсан. Коины биесултай хүмүүсийн талаарх бодол минийхээс ондоо бололтой. Гэсэн ч би зөвхөн,

- Үгүй гэнээ? Тэгвэл Энниг нэмэх асуудалгүй биш үү гэв.

Page 39: Mockingjay (1)

- За яахав гээд ерөнхийлөгч Эннигийн нэрийг нэмж бичлээ. - Чи намайг мэдэгдэл хийж байхүед энд зогсож байхыг хүсч байна уу?

Би толгойгоо сэгсэрлээ.

- Би ч гэсэн тэгж бодсон юмаа. Хүмүүсийн дунд түргэн орсон чинь дээр байх. Би мэдэгдлэээхэллээ гэхэд би Финник рүү эргэв.

Арван гуравдугаар бүсэд гарзаддаггүй зүйлсийн нэг нь үг юм. Коин хүмүүсийн анхаарлыгтатах үг хэлээд намайг бусад ялагчид болох Пит, Жонна, Энобариа, Энни нарт босогчид гэмхор учруулахгүйн үндсэн дээр ятга шаазгай болохоор зөвшөөрснийг мэдэгдэв. Хүмүүсийндунд шуугиан дэгдэхэд би үзэл бодлын зөрчилдөөн сонслоо. Хэн ч миний ятга шаазгайболоход эргэлзээгүй ч дайснаа өршөөн хэлтрүүлэх нь тэднийг уурлуулж байв. Би тэднийдайсагнасан харцан дор хайхрамжгүй зогслоо.

Ерөнхийлөгч хэдэн хором шуугих боломж өгөөд яриагаа үргэлжлүүлэв. Түүний үг нададшинэ мэдээ боллоо.

- Гэвч цэрэг Эвердин ийнхүү урьд өмнө байгаагүй хүсэлтийнхээ хариуд бидний үйл хэрэгтөөрийгөө зориулахаа амлах ёстой. Даалгавараас зайлсхийх ямар нэг үйл хөдлөл хийвэл гэрээцуцлагдан эдгээр дөрвөн ялагчын хувь заяа яг л түүний өөрийнх шиг арван гуравдугаарбүсийн хуульд захирагдана.

Өөрөөр хэлбэл намайг хязгаарыг давсан тохиолдолд бид бүгд үхэх болжээ.

Page 40: Mockingjay (1)

V

Тэмцэлдэх ёстой ахин нэг хүч. Ахин нэг хүчирхэг тоглогч намайг тоглоомын нэг хэсэгболгохоор шийдсэн ч төлөвлөгөө ёсоор нь явсангүй. Эхлээд тоглоомын зохион байгуулагчиднамайг жимс гаргасан үр дагаврын улмаас тоглоомын од болгосон. Тэгтэл ерөнхийлөгч Сноуалхам бүрд минь дүрэлзэн ассан бослогын дөлийг дарахад ашиглах гэсэн. Дараа нь босогчидбүсээс мэхлэн төмөр сарвууны тусламжтай гаргаад ятга шаазгай болгох гэсэн ч би тэднийятга шаазгай болохыг хүсээгүй. Одоо үнэт цөмийн зэвсэг болон сайтар хөгжсөнмашинуудынхаа тусламжтай бүсээ жолооддог Коин ятга шаазгай барихаас илүү хүндхэнбөөцийлөх гэж хичээж байна. Тэрбээр намайг итгэл олохын төлөө тэмцэхгүйг түргэхэнойлгожээ. Тэр л ганцаараа намайг аюул занал гэдгийг мэдсэн байна.

Би хуруугаараа угаалгын онгоцны зузаан хөөсийг ярлаа. Намайг шинэ төрхтэй болгох бэлтгэлажлын эхний шат явагдаж байв. Бэлтгэл багийнхан эхлээд миний хүчилд гэмтсэн үс, нарандборлосон арьс, аймшигтай сорвийг засч янзлах шаардлага гарав.

- Түүний үндсэн гоо үзэсгэлэнг нь босго. Бид тийшээ чиглэн ажиллах болно гэж Фальвияөнөө өглөө тушаажээ.

Үндсэн гоо үзэсгэлэнг босгох гэдэг нь хүнийг өө сэвгүй унаган төрхөнд нь оруулах явдалбайлаа. Энэ нь миний хумсыг зүлгэхийн оронд сайхан хэвд оруулан засч янзлан, үсийг миньхэлбэр маягт оруулалгүй гялалзсан зөөлөн болгож, арьсыг будалгүй толигор цэвэрхэнболгож, бүх биеийн үсийг зулгаан арилгав. Би Капитолд оролцогч болон ирсэн анхны өдөрЦинна бас ийм тушаал өгснийг санав. Гэвч одооныхоос ялгаатай нь оролцогч байсан билээ.Босогчид намайг унаган төрхөөр харагдуулахыг эрхэмлэж буй бололтой.

Би биеийн хөөсөө цэвэр усаар булхаад алчуур барин зогсож буй Октавиа руу эргэв. Тэрминий Капитолд харсан гял цал хувцас, хүнд нүүр будалт, үнэт эдлэл, чамин чимэглэл бүхийэмэгтэй биш болжээ. Би түүнийг нэг удаа тод ягаан өнгийн товч, анивчсан гал бүхий хулганыхувцастай ирснийг санав. Тэр надад хэлэхдээ гэртээ хэдэн хулгана тэжээхээр авсан гэсэн юм.Энэ нь бид хулганыг хоол хүнсэнд хэрэглэж болохгүй хортон гэж үздэг болохоортаалагдаагүй ч түүнд жижигхэн зөөлөн үс час хийсэн дуутай болохоор таалагдсан байжболох. Намайг арван гуравдугаар бүсийн Октавиатай танилцахыг хичээж байх зуур тэрбээрбиеийг минь хаттал арчив. Түүний үсний жинхэнэ өнгө бараан шаргал агаад нүүр царай ньэнгийн сэтгэл татам үзэгдэнэ. Миний бодсоноос ч залуу хорьтой гэмээр ажээ. Гурвандюймийн урттай хумснаасаа болиод хэт богино санагдах хуруу нь тасралтгүй чичирч байв Битүүнд бүх зүйл хэвийн намайг харж байхад Коин хор учруулахгүй гэж хэлэхийг хүссэн чногоон арьсан дээрх янз бүрийн өнгийн хөхөрсөн толбууд хичнээн хүчгүй болохыг миньхэлж өгч байв.

Флавиус бас хөх ягаан уруулын будаг, тод өнгийн хувцаснаасаа салжээ. Энэ дундаас Вениахамгийн бага өөрчлөгдсөн нь байв. Тэр тэнгисийн өнгөт цэнхэр үсээ толийтол самнасандундаас нь буурал үс өрвийнө. Түүнчлэн хурц тод зан араншингийнх нь илэрхийлэл болсоналтан шивээс үргэлжид байдаг шигээ сэтгэгдэл төрүүлэм харагдаж байлаа. Тэр Октавиагынгарт байсан алчуурыг аваад,

Page 41: Mockingjay (1)

- Китнисс биднийг гомдоохгүй. Тэр биднийг тэнд байна гэдгийг мэдээгүй. Одоо бүх зүйлдээрдэнэ гэж аяархан бөгөөд хатуу хэлэхэд Октавиа толгой дохьсон ч миний нүд рүү харжзүрхэлсэнгүй.

Миний үндсэн гоо үзэсгэлэнг сэргээх нь жирийн бус ажил учир төрөл бүрийн багажхэрэгслийн зэрэгцээ Плутархын Капитолоос авчирсан зүйлс шаардагдав. Миний бэлтгэлбагийнхан сайн хэдий ч гаран дээрх Жоннагын илрүүлэгч авахаар төнхсөн сорвины толбыгдалдалж дөнгөсөнгүй. Нэг ч эмнэлгийн багийнхан үүнийг арилгаж чадахгүй байх. Одоонадад алимны хэмжээтэй сорви үлдэв. Ердийнхөөрөө сорви ханцуйнд далдлагдах хэдий чЦиннагийн хийсэн ятга шаазгайтай хүрэмний ханцуй тохойн үений дээгүүр байлаа. Энэ ньФалвия, Плутарх хоёрын сэтгэл зовсон асуудал болоход Фалвия сорвийг харах болгондоодотор нь эвгүйрхэж байв. Тэрбээр тоглоомын зохион байгуулагчаар ажиллаж байсан хүнгэхэд дэндүү мэдрэмтгий бөгөөд таагүй зүйлийг зөвхөн дэлгэцээр үзэж сурсан ажээ.

- Бүгд миний энд сорви байдгийг мэднэ гэж би дүнсийн хэллээ.

- Би хоёр янзын зүйл харж байгаагаа л мэдэж байна. Плутарх бид хоёр өдрийн хоолны үеэрнэг юм бодож олохоос гэж Фалвия хэлэв.

- Тэгвэл сайн байна гээд Плутарх гараа савчаад,

- Магадгүй гаран дээрх боолт ч юмуу гэв.

Би хоолны танхим руу явахаар уурсан хувцаслав. Бэлтгэл багийнхан хаалган дээр бөөгнөрөнзогсож байв.

- Тэд та нарын хоолыг энд авчирч өгдөг юмуу?

- Үгүй. Бид хоолны танхим руу явах гэж байна хэмээн Вениа хэлэв.

Би санаа алдаад тэднийг хоолны өрөөнд хэрхэн орж байгааг төсөөлөв.

- Явцгаая би та нарт хаана очихыг чинь үзүүлье.

Нууцхан харц аяархан шивнэлтийг би ердийнхөөрөө тоодоггүй байсан ч этгээд төрхтэйбэлтгэл багийнханыг хараад үймсэнтэй харьцуулахын адилгүй байлаа. Хүмүүс амаа ангайж,хуруугаараа заан дуу алдана.

- Тэднийг битгий тоо гэж би багийнхандаа хэллээ.

Тэд газар ширтэн хөлөө зөөсөөр араас дагаж тавагтай саарал загас, жигнэсэн ногоотой махаягатай ус авлаа.

Бид манай ширээнд Атирааны хүмүүстэй хамт суув. Тэд ичсэндээ болоод ч тэрүү арван

Page 42: Mockingjay (1)

гуравдугаар бүсийн хүмүүсээс илүү бага үйлдэл үзүүллээ. Арван хоёрдугаар бүсэд манайхөрш байсан Ливи бэлтгэл багийнхантай болгоомжтой мэндлэхэд, тэдний хоригдож байсныгмэдэх Гейлийн ээж Хейзел хоол халбагадан нэмээд,

- Санаа зовох хэрэггүй дээ. Харагдаж байгаагаасаа илүү амттай гэж хэлэв.

Гэвч Гейлийн таван настай дүү бага Посси бүгдээс илүү туслав. Тэр Октавиагын сандлындэргэдүүр өнгөрөх зуураа арьсанд нь хүрч үзэв.

- Чи ногоон юм байна. Өвдөө юу?

- Энэ бол сүүлийн үеийн загвар, Посси. Уруулын будаг шиг гэж би хэлэв.

- Үүнийг сайхан гэж тооцдог юм гэж Октавиа хашгирахад нүдэнд нь нулимс мэлтэрлээ.

Посси энэ тухай бодож үзсэнээ,

- Би чамайг ямар ч өнгийн арьстай байсан сайхан харагдана гэж бодож байна гэхэд Октавиаүл мэдэг инээмсэглээд,

- Баярлалаа гэв.

- Хэрвээ чи Поссид сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байвал хурц ягаан өнгөөр будаарай. Энэтүүний дуртай өнгө нь байгаа юм гээд Гейл тавиураа дэргэд тавин суулаа.

Посси инээд алдаад ээж рүүгээ буцан эргэхэд Гейл Флавиусын таваг руу толгой дохиод,

- Би чиний оронд байсан бол хөрөхийг нь хүлээхгүйсэн. Өтгөрөхөөрөө амтгүй болчихдог юмгэв.

Бүгд хоолондоо орлоо. Жигнэсэн мах муугүй байсан ч хоолойгоор давуулахын тулд гурвантаазалгих хэрэг гарав. Гейл хоолны үед ердийнхөөрөө ярих дургүй ч шинэ төрхийн тухай яриадэлгэхийг чармайж байгаагаас үзэхэд өнгөрсөн шөнийн маргаанаас болсон бололтой. Тэрбидний маргааны үеэр намайг Коинд ялагчдын аюулгүй байдлыг өөрийнхтэйгээ холбохоосөөр сонголт үлдээгээгүй гэсэн юм.

- Китнисс тэр энэ бүсийг жолооддог. Тэр чиний хүсэлтийг биелүүлж байгаа юм шиг хийжчадахгүй.

- Чи түүнийг ийм зүйлийг тэвчихгүй тул шударга байсан гэх гээ юу.

- Би түүнийг таагүй байдалд оруулсан гэж бодож байна. Түүгээр Пит болон бусадоролцогчдод халдахгүй баталгаа гаргуулах нь ямар хор хохирол учруулахыг бид мэдэхгүй шүүдээ.

Page 43: Mockingjay (1)

- Чинийхээр бол би бусад оролцогчдыг хувь заяанд нь даатгаад орхих болж байна уу? Гэхдэээнэ чухал биш л дээ. Ямар ч байсан үүнийг хийх л болно! гээд би өрөөний хаалгаа Гейлийннүүрний өмнө саван гарсан билээ.

Би түүнтэй өглөөний цайнд хамт суугаагүй бөгөөд Плутарх бэлтгэл рүү явуулахад нь нэг ч үгхэлээгүй юм. Би түүнийг санаа зовсондоо хэлснийг мэдэж байсан ч Коины биш миний талдбайх нь хэрэгтэй байлаа. Тэр үнэхээр үүнийг ойлгохгүй байна гэж үү?

Хоолны дараа Гейл бид хоёр хуваарийн дагуу Тусгай хамгаалалтын танхим руу Бититэйуулзахаар уруудав. Биднийг цахилгаан шатанд орох үеэр Гейл,

- Чи надад уурласан хэвээр байна уу? гэв.

- Чамд харамсах зүйл байхгүй биз дээ.

- Би хэлсэн үгийнхээ талд зогсоно. Чи надаар худал хэлүүлэхийг хүсээд байгаа юм уу?

- Үгүй би чамаар зөв шийдвэр гаргасан гэж бодуулахыг хүсч байна гэхэд тэр инээд алдсандби тоосонгүй.

Тусгай хамгаалалтын давхар газрын гүнд байсан бөгөөд бид бэлтгэл багийнхантайгаатааралдав. Энэ нь дүүрэн компьютер, судалгаа шинжилгээний төхөөрөмж бүхий өрөөбайлаа. Бид Битиг сураглаад асар том тавган дугуй цонхтой танхим руу явлаа.

Дотор нь миний арван гуравдугаар бүсэд харсан хамгийн сайхан зүйл болох амьд мод,ургамал цэцэг, бяцхан соно бялзуухай бүхий нугын хуулбар байлаа. Бити дугуйтай сандалдээр нугын голд хөдөлгөөнгүй суугаад цэцэглэсэн том зүржийн модны амтат балыг сорохцайвар ногоон өнгөтэй соно бялзуухайг харж байв. Тэр шувууг цааш нисэхийг дагууланхарснаа харц нь бидэн дээр тогтож нөхөрсгөөр даллан дотогш орохыг урив.

Агаар нь сэрүү татсан агаад чийгтэй бүгчим биш ажээ. Эргэн тойронд бяцхан далавч дэвэхчимээ гарах нь ойд байдаг шавьжны дууг санагдуулна. Би ямар азтай тохиолдлоор ийм газарирсэндээ гайхширлаа.

Бити өвчиндөө шаазан шиг цонхийсон ч шилний цаадах нүд нь догдлон гялалзана.

- Тэд гайхамшигтай байгаа биз? Арван гуравдугаар бүсийн босогчид тэдний аэродинамикийголон жил судалж байгаа юм. Урагш хойш цагт жаран милийн хурдтай нисэх чадвартай.Китнисс би чамд үүн шиг далавч хийгээд өгөх үү!

- Түүнийг чинь залж чадна гэдэгт эргэлзэж байна, Бити гэж би инээд алдав.

- Нэг секунтэд энд байснаа дараагийн агшинд өөр газар. Чи урьд нь соно бялзуухайг сумаарагнаж байсан уу?

Page 44: Mockingjay (1)

- Хэзээ ч оролдож үзэж байсангүй. Тэднийг оноход бэрх гэхэд мөрийцсөн ч болох юм гэхэд,

- Тэднийг зангаар барьж болно байх гэж Гейл бодлогоширонгуй хэлэв. - Маш сайнсүлжээстэй тор хийгээд амыг нь хоосон орхиж дотор нь өгөөш болгож балтай цэцэг хийнэ.Тэднийг хооллож эхлэмэгц ам нь хаагдах бөгөөд гарсан чимээнд дэрвэн ийш тийш нисэх чторноос гарч чадахгүй.

- Энэ болж байсан уу? гэж Бити асуув.

- Мэдэхгүй. Зүгээр л санаа байгаа юм. Тэд урхинд орохгүй ч байж болох юм гэж Гейл хэллээ.

- Магадгүй л юм. Гэхдээ чи тэдний аюул ослоос зугтах төрөлхийн зөн совингоор тоглоххэрэгтэй. Золиос шигээ сэтгэвэл... сул талыг нь олж чадна.

Миний санаанд нэг зүйл орж ирэхэд энэ тухай бодохыг ч хүссэнгүй. Би номхотголд бэлтгэжбайхдаа Битгийн хүүхэд байхдаа хоёр төмөр утсанд цахилгаан гүйлгэн араас нь агнаж байсанбүлэг хүүхдийг алахыг харсан билээ. Татвалзсан бие зовж шаналсан царай. Бити тэр үедагшин зуур үхлийн тоглоомд ялж бусдыгаа яаж үхэхийг харсан билээ. Энэ түүний буруу биш.Зөвхөн өөрийгөө хамгаалах гэсэн юм. Бид бүгд өөрийгөө хамгаалах гэсэн...

Би гэнэтхэн хэн нэгэн занга тавьж эхлэхээс өмнө соно бялзуухайтай өрөөг орхихыг хүслээ.

- Бити Плутарх чамд надад зориулсан зүйл байгаа гэж хэлсэн.

- Зүйтэй байгаа. Чиний шинэ нум сум гээд сандлын түшлэгэн дээрх товчлуурыг даржөрөөнөөс гарч явлаа. Бид араас нь тусгай хамгаалалтын танхим руу дагах зуур сандлынхаатухай тайлбарлав.

- Би ойр зуур явж чадах ч түргэн ядардаг юм. Дугуйн дээр явах нь хамаагүй хурдан амар.Ингэхэд Финник хэр байна даа?

- Тэр.. Түүнд төвлөрөхөд хэцүү байгаа гээд би сэтгэл хямралд орсныг нь дурсахыг хүссэнгүй.

- Төвлөрөхөд хэцүү гэнэ ээ? хэмээн Бити баргар инээмсэглэв.

- Чи Финникийн сүүлийн хэдэн жил яаж гайхамшигтай амьдарч байсныг мэдэх үү. Намайгтүүнд зориулсан шинэ сэрээн дээр ажиллаж байгаа гэж хэлээрэй. Жаахан сатааруулаххэрэгтэй байгаа юм гэхэд энэ л түүнд хэрэгтэй мэт санагдсан тул би дамжуулахаар амлав.

Тусгай зэвсгийн танхимыг дөрвөн цэрэг харгалзаж байв. Бидний гар дээр бичигдсэнхуваарийг шалгасны дараа хурууны хээ, нүдний торлог бүрхэвч болон ДНК шалгах төмөрмэдрэгчдийн дундуур орлоо.

Бити дугуйтай сандалтайгаа өөр шалгагчаар оров.

Page 45: Mockingjay (1)

Надад арван гуравдугаар бүсийн хэн нэгэн засгийн газрынхаа өөд тэрслэхгүй учир энэхүүхамгаалалт нь хачирхалтай санагдав. Сүүлийн үед бөөнөөр орж ирж байгаа цагаачдаасурьдчилан сэргийлэх арга хэмжээ биш биз дээ?

Зэвсгийн агуулахын үүдэн дээр бид ДНК өөрчлөгдөхөөс сэргийлсэн хоёр дахь шалгалттайтулгарч хорин ярд доошоо уруудаад зэвсгийн танхим руу орлоо.

Би зэр зэвсгийг хармагц амьсгаа дээрдэв. Эгнээ эгнээгээр үргэлжлэх галт зэвсэг, гранатшидэгч, тэсрэх бодис, хуягт тээврийн хэрэгслийн цуглуулга байлаа.

- Мэдээж агаарын дивизийн хэсэг тусдаа бий гэж Бити хэлэв.

- Тэгэлгүй яахав гээд харваас ойлгомжтой санагдав.

Би өндөр хөгжилтэй зэвсгийн дунд жирийн нум сум хаана хайхыг мэдээгүй ч хана дагуухүхлийн аюултай сумнууд руу очлоо. Урьд нь Капитолын зэвсгээр бэлтгэл хийж байсан ч нэгнь ч цэргийн зориулттай байгаагүй билээ.

Миний анхаарал нэмэлт тоноглолтой нум дээр төвлөрөхөд түүгээр харвах нь байтугай өргөждаахын аргагүй мэт санагдав.

- Гейл чи эндээс хэдийг туршиж үзмээр байна уу гэж Бити хэлэхэд,

- Үнэхээр үү? гэж Гейл асуулаа.

- Ямар ч тохиолдолд чи тэмцэлд зэвсэг хэрэглэнэ шүү дээ. Китнисс та хоёр нэг баг болоххүсэлт тавьсан болохоор энэ нь маш үр дүнтэй. Чамайг тохирох зэвсгээ олно гэж бодожбайна.

- Тэгэлгүй яахав гээд Гейл хормын өмнө миний анхаарлыг татаж байсан нумыг авчжинлэснээ чиглүүлж үзэхэд,

- Үүгээр буга харвавал шударга биш юм гэж би хэлэв.

- Буганд зориулагдсан юм шиг санагдахгүй байна. Тийм биш гэж үү?

- Би удахгүй ирнэ гээд Бити хананд нууц дугаар оруулаад жижигхэн хаалгаар гарч алга болов.

- Чамд хүмүүсийн эсрэг хэрэглэхэд хялбар байна гэж үү?

- Би ингэж хэлээгүй гээд Гейл нумаа буулгаж,

- Гэхдээ надад ийм зэвсэг байсан бол арван хоёрдугаар бүсэд болсон явдлыг зогсоож...чамайг бүсээс хол байлгахын тулд ашиглах байсан юм гэв.

Page 46: Mockingjay (1)

- Би ч гэсэн гээд би түүнд хүнийг алсаны дараа ямар мэдрэмж төрдөг талаар юу хэлэхээмэдсэнгүй. Энэ нь хэзээ ч санаанаас гардаггүй зүйл билээ.

Бити эв хавгүйхэн хөл мөрөө дамналдуулан тавьсан урт дөрвөлжин хар чемодантай оржирээд миний зүг чиглэв.

- Үүнийг чамд.

Би чемоданыг шалан дээр тавиад нэг талын түгжээг нь нээв. Таг нь торхийн онгойход доторнь бараан хүрэн өнгийн хилэн дээр гайхамшигтай сайхан хар нум байлаа.

- Хөөх гэж би бахдан шивнэв.

Би түүнийг болгоомжтойгоор агаарт өргөж үзэхэд гоёмсог нарийн хийц тэнцвэр сайтайбөгөөд их бие нь нисэх гэж буй шувууны далавч шиг нумарсан ажээ. Үүнд нэг л өөр зүйлбайлаа. Би хий юм төсөөлөөгүй гэдэгт итгэхийн тулд шалгаж үзэв. Үгүй миний гар дахь нумбайсан бөгөөд хацартаа наахад аяархан хүржигнэв.

- Үүгээр юу хийж болох вэ?

- Сайн уу гэж хэл. Тэр чиний хоолойг сонсоно гээд Бити инээмсэглэв.

- Тэр миний хоолойг танина гэнээ?

- Зөвхөн чиний хоолойг. Тэдний хүсэлтийн дагуу би хувцсанд чинь зохицуулан өө сэвгүйэнгийн нум хийсэн юм. Гэсэн ч хэрэг болох талаас нь болохоос биш загвар хөөх хэрэггүй гэжүзээд гадна өнгөндөө энгийн ч дотор талдаа миний төсөөллийг хадгалсан нум хийсэн. Гэвчтайлбараас дасгал нь илүү биз. Үүнийг туршиж үзмээр байна уу?

Бид тэглээ. Эгнэсэн бай хэдийн бэлэн болов. Битигийн сум нумнаас дутуугүй гайхамшигтайажээ. Ийм нум сумаар зуугаас илүү ярдын зайд ч алдалгүй онож болох. Тус бүрийнхээбариул дээр өвөрмөц чамин хээтэй сахлын хутга шиг хурц, галт, дэлбэрдэг гээд төрөл бүрийнзэвсэг болон хувирч болохоор байв. Хоолой сонсох нь ямар хэрэг болох тухай өчүүхэн чтөсөөлөл байсангүй. Идэвхгүй болгохын тулд “Тавтай нойрсоорой” гэж хэлэхэд ахин дуугаарсэрээх хүртэл унтаа байдалд орлоо.

Би Бити, Гейл хоёрыг ардаа орхин сэтгэл өндөр бэлтгэл багийнхан руугаа буцаж ирэв.

Тэгээд хувцас өмсгөж будан сүүлийн тулааны үеэр олсон гарын сорвин дээр цустай боолтзүүхийг хүртэл тэвчээртэй суув.

Вениа зүрхэн тушаа ятга шаазгайтай зүүлт зүүж өглөө.

Саадагтаа Битигийн сумыг агссангүй ердийн сумаар дүүргэлээ.

Page 47: Mockingjay (1)

Дараа нь бид зураг авалтын талбайд гарахад нүүр будалт хийн, гэрэл утаа тохируулж бүтэнцаг зогсох шиг санагдав.

Эцэстээ бэлтгэл багийнхан үл үзэгдэх хүмүүс суусан нууцлаг шилний цаана ороод танихгүйхүмүүс улам цөөрсөөр Фалвия, Плутрх хоёр ихэнхи цагаа миний төрх байдлыг элэгсэгхарагдуулахад зарцуулав.

Зураг авалтын талбай нам гүм болоход таван хором бодлогоширон зогсож буй зурагавахуулав. Тэгтэл Плутарх,

- Хангалттай гэж бодож байна гэхэд толгой дохиод дэлгэц рүү очлоо.

Тэд сүүлчийн таван хормыг гүйлгэн үзүүлэхэд дэлгэцэн дээр эмэгтэй гарч ирэх нь үзэгдэв.Тэр минийхээс нуруулаг өндөр сүрлэг ажээ. Нүүр царай нь толботсон ч сэтгэл булаам, хархөмсөг нь өнцөг үүсгэн нумарчээ. Хувцаснаас нь саяхан дүрэлзэж байсан гал унтраасан адилутаа уугина. Би энэ эмэгтэйн хэн болохыг мэдэхгүй байв.

Зураг авалтын талбайд хэдэн цагийн өмнө ирсэн Финник ард ирээд хэзээний тоглоом хийдэгзангаараа,

- Тэд чамайг алж, үнсэж, чинийх болохыг хүсч байна гэв.

Бүгд хийсэн ажилдаа ихэд догдолсон байлаа. Оройн хоолны цаг өнгөрсөн ч тэдүргэлжлүүлэхийг шаардав. Маргааш бид босогчдыг тэмцэлд уриалж буй ярилцлага өгөхөдбэлтгэх болно. Өнөөдөр тэд жишээ болгож Коины хэлсэн богино хэмжээний уриаг үзүүлэв."Панемийн хүмүүсээ бид өлсгөлөнг эцэс болгох шударга ёсны нэрийн өмнөөс тэмцлийндуудлага зарлаж байна". Энэ нь надад хөшүүн инээдтэй санагдлаа. Би үүнийг бодит амьдралдээр Капитолын инээдтэй аялгагүй хэлж байна гэж төсөөлж чадсангүй. Гейл ЭффиТринкетийн хоолойг элэглэн "Магадгүй та нарт ч боломж олдож болох юм гэж байсан". ГэвчФалвиягийн зураглан хэлснээр саяхан тулаан дуусаж амь үрэгдсэн нөхдийнхөө цоцгос дундзогсож байна гэж төсөөлөөд амьд үлдэгдсдийг цуглуулахын тулд дуран руу эргэн уриагхашгирах хэрэгтэй ажээ!

Намайг байраа эзэлмэгц машинаас утаа уугиж эхлэв. Хэн нэгэн чимээгүй байхыганхааруулаад дуран эргэлдэн зураг авч эхлэхэд "Анхаар! Мотор!" гэх нь сонсогдов. Би нумаатолгой дээрээ өргөөд " Панемийн хүмүүсээ бид өлсгөлөнг эцэс болгох шударга ёсны нэрийнөмнөөс тэмцлийн дуудлага зарлаж байна " гэж хашгирав.

Эргэн тойронд үхлийн нам гүм болов.

Эцэст нь чагхийгээд Хеймитчийн зэвүүн инээд студи даяар хадав. Тэр инээдээ барьж ядан"Үүний төлөө найз нөхөд минь хувьсгалд үрэгдсэн" гэлээ.

Page 48: Mockingjay (1)

VI

Хеймитчийн хоолойг өчигдөр сонсоод цочирдсон нь албан бус байсан ч гэсэн минийамьдралыг ахин хянах оролдлого хийсэнд нь уур хүрэв. Би өнөөдөр түүнийг студийн бүхээгтбайхыг харах юм бол дор нь студийг орхих болно. Гэвч үүнийг эс тооцвол түүний минийхийсэн ажлын талаарх үг зөв байлаа.

Энэ нь өглөөний турш миний тухай хэлэлцэхэд хүргэсэн юм. Би үр дүнд хүрч чадсангүй. Бизурагтын студид сүржин хувцаслан нүүр будалттай зогсоод хуурамч утаан үүл дундбүсүүдийг ялах талаар уриалж чадахгүй. Дурангын өмнө яаж тэсч үлдсэн минь гайхалтай.Мэдээж Питийг байхад тийм байсан л даа. Гэвч би ганцаараа ятга шаазгай болж чадахгүй.

Бид удирдлагын өрөөний аварга том ширээ тойрон цугларлаа. Коин хүмүүстэйгээ болонПлутарх, Фалвия, миний бэлтгэл багийнхан, Хеймитч, Гейл тэргүүтэй арван хоёрдугаарбүсийн хэсэг хүмүүс тэр дундаа Ливи, Тослог Сэй нар хүртэл байлаа. Сүүлчийн хоромдФинник Битиг түрсээр аравдугаар бүсийн үнээний фермийн мэргэжилтэн Далтоны хамтирэв. Коин миний амжилтгүй явдлын гэрч болгон янз бүрийн хачирхалтай хүмүүсцуглуулжээ.

Гэсэн хэдий ч Хеймитчийн тэднийг уриалгахан хүлээж авснаас үзэхэд түүний хувийн урилгабайсан бололтой. Энэ нь би түүний нүүрийг маажсанаас хойш анх удаагаа нэг өрөөндхамтдаа байсан хэрэг боллоо. Би түүн рүү эгц харахаас зайлсхийж ширээний гадаргууд тусахтусгалыг нь хяламхийх юмуу хананд бүрэлзэх дүрсийг нь харж байв. Тэр жингээ алдажтураад арьс нь шаргалдуу өнгөтэй болжээ. Би түүнийг үхчих вий гэж санаа зовсон ч энэ ньнадад хамаагүй гэдгийг өөртөө сануулав.

Хеймитч эхлээд бидний саяхан авсан хальсыг үзүүлэхэд Плутарх, Фалвия хоёр хоорондооаяархан ярилцав. Миний хоолой бие хоорондоо авцалдаагүйн дээр үл үзэгдэх хүчээрудирдуулж буй утсан хүүхэлдэй адил санагдав.

- Сайн байна гэж Хеймитч үзүүлбэр дуусахад хэлээд,

- Хэн нэгэн үүнийг дайнд ялахад туслана гэж батлахыг хүсч байна уу? гэхэд хэн чхариулсангүй.

- Тэгэхээр цаг хэмнэе. Бүгд хормын турш чимээгүй байж Китнисс Эвердиний сэтгэлхөдөлгөсөн агшинг бодохыг хүсч байна. Түүний үс засалт, асан дүрэлзэж буй хувцас,гайхалтай харвалтын тухай биш шүү. Питийн түүнийг таалагдуулахаар хийж байсан зүйлбиш. Би ганцхан агшин та нарыг жинхэнэ сэтгэгдэл төрүүлсэн зүйлийн тухай бодохыг хүсчбайна.

Удтал нам гүм болоход би хэзээ ч төгсөхгүй нь гэж бодсон ч эцэст нь Ливи,

- Тэр ургац дээр Примйн төлөө сайн дураараа гарсан. Түүнийг үхэл рүүгээ явж байгаагаамэдэж байсан гэдэгт итгэлтэй байна гэв.

Page 49: Mockingjay (1)

- Сайн байна. Сайхан жишээ гээд Хеймитч ягаан харандаа авч тэмдэглэлийн дэвтэр дээрээ"Дүүгийнхээ төлөө сайн дураараа гарсан" гэж бичсэнээ ширээг тойруулан харж,

- Өөр нэмэх зүйл байна уу? гэлээ.

Би дараагийн хүн нь Коины тушаалыг биелүүлдэг булчинлаг робот болох Богс байсандөөрийн эрхгүй гайхширлаа.

- Тэр жижигхэн охин үхэхэд дуу дуулсан гэхэд оройн хоолны үеэр Богс нийтийн ширээнджижигхэн хүүгийн хамт байсан нь санаанд оров. Магадгүй тэр робот биш бололтой.

- Яг үнэн. Хэн ийм зүйл хараад нулимс урсгахгүй байх билээ дээ? гээд Хеймитч тэмдэглэлхийв.

- Би түүнийг Питэд эм авчирахаар явахын урд нойрсуулах ханд өгөөд салах ёс хийн үнсэхэдуйлсан гэж Октавиа хэлснээ айсан байртай амаа дарав.

Гэсэн ч Хеймитч урамшуулан толгой дохиод,

- Өө, тийм л дээ. Питийн амийг аврахын тулд нойрсуулсан. Маш уярмаар юм гэв.

Миний толгой дахь дурсамжууд жирэлзэн өөрчлөгдөж эхлэв. Рутыг холбоотноор авсан нь,ярилцлага өгдөг үдэш Чапын сунгасан гар, Мэгзийг аврах оролдого, Питийн хайр,Капитолын харгис хэрцгий явдлын эсэргүүцэл ингээд ахин дахин жимс гаргах тоолонд өөрөөр хүмүүст янз бүрийн зүйл болж байсан. Хеймитч тэмдэглэлийн дэвтрээ өргөөд,

- Тэгэхээр энэ бүхэнд нийтлэг зүйл юу байна гэдэгт асуудал байна? гэхэд,

- Энэ бол Китнисс. Хэн ч түүнд юу хийхийг нь зааж зөвлөөгүй гэж Гейл аяархан хэлэв.

- Тэгэлгүй яахав гэж Бити дуу алдаад миний гарыг алгадаж,

- Тэгэхээр бид чамайг тайван орхиё за юу? гэхэд хүмүүс нирхийн инээлдэж би үл мэдэгинээвхийллээ.

- Энэ бүхэн маш сайн хэдий ч бидэнд юугаар ч туслахгүй гэж Фалвия уурсангүй хэлээд,

- Харамсалтай нь түүний сайхан сэтгэлийн гайхамшигтай боломж арван гуравдугаар бүсэдхязгаарлагдмал. Хэрвээ та нар түүнийг тэмцлийн дунд орхихыг санал болгож байгаа бол...гэв.

- Наадхыг чинь л би санал болгож байна. Тэмцлийн талбай дээр дурангын урд гэж Хеймитчхэлэхэд Гейл,

Page 50: Mockingjay (1)

- Гэхдээ хүмүүс түүнийг жирэмсэн гэж бодож байгаа шүү дээ! гэв.

- Бид түүнийг бүсийн цахилгаан цэнэгт цохиулан хүүхдээ алдсан гэдэг цуу яриа тараана.Маш гунигтай золгүй явдал гэж Плутарх эсэргүүцэв.

Санаа маргаан төрүүлсэн ч Хеймитч бодит амьдрал дээр намайг үүргээ сайн биелүүлнэгэсэн зарчмаа хатуу баримтлав.

- Бид түүнд явах замыг нь чиглүүлж өгөөд амжилттай болно гэж найдах үлдлээ. Бүх зүйлөөрөөс нь хамаарах болохоор хүмүүс ч хүлээж авах болно.

- Бид түүний аюулгүй байдлыг нь сахиж чадахгүй болохоор болгоомжтой байхгүй болбүгдийн бай болно гэж Богс хэлэхэд,

- Би явахыг хүсч байна. Босогчдод эндээс тусалж чадахгүй гэж би эсэргүүцлээ.

- Хэрвээ чамайг алвал яах вэ? гэж Коин асуув.

- Та хальсанд үлдээх материалд итгэлтэй байж болно. Түүнийг ашиглаж болно шүү дээ.

- Сайн байна. Тэгвэл эхний алхамаа төлөвлөцгөөе. Үйл явдалд зориулан аюул осол багатайгазар сонгож авсан нь дээр гээд ширээ тойрон явж дайны байдлыг үзүүлсэн бүсүүдийнгэрэлтсэн газрын зураг руу очив.

- Түүнийг үдээс хойш наймдугаар бүсэд аваачъя. Тэнд өнөө өглөө хүнд бөмбөгдөлт болсон.Бие хамгаалагчдын хамт явуулж газар дээр нь зураг авах болно. Хеймитч агаараас түүнийгхянана шүү. Бүтэх эсэхийг харцгаая л даа. Өөр хэн нэгэнд нэмэлт санаа байна уу?

- Нүүрийг нь угаа гэж Далтон хэлэхэд бүгд түүн рүү эргэж харлаа.

- Тэр охин хэвээр байхад та нар түүнийг гучин таван настай юм шиг болгосон байна.Капитолын гар оролцсон юм шиг сэтгэгдэл төрж байна.

Коин яриагаа завсарлахад Хеймитч түүнээс надтай нүүр тулан ярилцах зөвшөөрөл асуулаа.Бусад хүмүүс гарч одоход Гейл дэргэд харзнан үлдсэн ч,

- Чи юундаа санаа зовсон юм. Би түүний бие хамгаалагчын нэг шүү дээ гэхэд,

- Сайн байна гээд гарч одлоо. Тэгтэл зөвхөн багаж хэрэгсэл хүнгэнэн агааржуулагчхүржигнэх чимээ үлдэв.

Хеймитч эсрэг талд суугаад,

- Бид ахин хамт ажиллах болсон. Чи явж болно. Зөвхөн үүнийг л хэлэх гэсэн юм гэв.

Page 51: Mockingjay (1)

Би онгоцонд байсан хэрцгий төрх өөрчлөгдсөнд гайхан мэлэрсэн ч гашуун бодол төрсөнд,

- Питийг аварч чадаагүй гэдэгт чинь итгэж чадахгүй нь гэлээ.

- Би мэднэ.

Холилдсон мэдрэмж төрөв. Түүнийг уучлал гуйгаагүй нь ч биш. Учир нь бид баг байжПитийг аврах гэрээ хийсэн. Согтуу бодит бус байдалд хийсэн хэлэлцээр ажил хэрэгтэйгээадил болжээ. Гэсэн ч би сэтгэл зүрхнийхээ гүнд хоёул азгүйтсэн гэдгээ мэдэж байв.

- Одоо чи саяныхыг хэл.

- Би чамайг тэр шөнө Питийг хараанаасаа алдсанд итгэж чадахгүй нь.

Би толгой дохив. Энэ нь тийм байлаа.

- Би бүгдийг ахин дахин эрэгцүүлсэн. Би холбоо цуцлагдаагүй байхад түүнийг дэргэдээбарьж байхын тулд чадах бүхнээ хийсэн. Гэвч миний толгойд юу ч ороогүй.

- Чамд сонголт байгаагүй. Хэрвээ би Плутархыг түүнийг аврахын тулд үлд гэж хэлсэн болбагаараа доош буухад хүрэх байлаа гэхэд би Хеймитчтэй харц тулгарсанд саарал нүдний гүнднойргүй хоносны ул мөр илхэн үзэгдэв.

- Китнисс тэр үхээгүй.

- Бид одоо хүртэл тоглоомд байна гэж би аль болох итгэлтэй дуугарахыг хичээсэн ч хоолойзангирав.

- Одоо хүртэл. Би одоо хүртэл чиний зөвлөгч хэвээр байна гээд Хеймитч харандаагаазангаснаа,

- Чамайг газарт байхад намайг агаарт байхыг санаарай. Тэндээс дээр шийдвэр гаргахболохоор хэлсэн бүхнийг хийгээрэй гэлээ.

- Харцгаая.

Би заслын өрөөнд эргэж ирээд нүүр будалтаа угаан арилгав. Толинд жигд бус арьс, ядарсаннүдтэй намайг санагдуулам хүн зогсоно. Гарын боолтоо авч хаясанд аймшигт сорви ил гарав.Энэ ч гэсэн намайг санагдуулах болно.

Намайг тулааны хэсэг рүү буухад Бити Циннагын зохион бүтээсэн хуягыг өмсөхөд туслав.Сүлжмэл хийцтэй ган дуулгыг даавуу шиг уян хатан материалаар хийсэн бөгөөд өдөржингөөөмсөхийг хүсэхгүй бол юүдэн шиг хойш нь сөхөж болох ажээ. Хамгаалалтын хантааз чухалэрхтэнүүдийг хамгаалах бөгөөд Бити заханд нь бяцхан чихэвч суулгаж бүсэнд хийндайралтын баг зүүгээд,

Page 52: Mockingjay (1)

- Хэн нэгэн үл мэдэх шалтгаанаар унахыг харвал даруйхан зүүгээрэй гэв.

Эцэст нь ар нуруунд гурван цилиндр бүхий саадаг бэхлээд,

- Баруун талд галт, зүүн талд дэлбэрдэг, голд нь ердийн сум байгаа гэдгийг санаарай. Чамдшаардагдахгүй байж болох ч аюулгүйн тулд санаж байсан нь дээр гэв.

Богс намайг агаарын нисэх хүчин рүү буулгахаар ирэв. Тэгтэл цахилгаан шат ирэхтэйзэрэгцэн Финник сандрангуй гарч ирээд,

- Китнисс тэд намайг явуулахгүй байна! Би тэдэнд хэвийн гэж хэлсэн ч онгоцонд суулгахгүйбайна! гэв.

Би Финникийн нүцгэн хөлөн дээрээ шаахай углан эмнэлгийн халат өмсөж, үс нь ширэлдэн,гартаа хагас зангидсан олс эргэлдүүлэн нүдэнд нь зэрлэг оч гялсхийсэн төрхийг хараадтатгалзах нь ашиггүй болохыг ухаарлаа. Түүнийг авч явах ч сайхан санаа байсангүй. Иймээсдухаа алгадаад,

- Хөөх, мартчихаж. Энэ тэнэг ухаан уу. Бити чамд тулааны онцгой зэвсэг хийсэн. Тэр чинийшинэ сэрээн дээр ажиллаж байгаа гэв.

Сэрээний тухай сонсогдмогц Финник сэрдхийн,

- Үнэн үү? Тэр юу хийсэн юм? гэв.

- Мэдэхгүй миний нум сумтай төстэй байх. Чамд таалагдах болно. Гэхдээ түүгээрсургуулилах ёстой байх.

- Зүйтэй, тэгэлгүй яахав. Одоо сургуулилсан ч болох юм.

- Финник? Чи эхлээд өмд өмсчихвөл зүгээр биш үү? гэж би асуув.

Тэр гадна төрхөө дөнгөж анзаарсан янзтай хөл рүүгээ ширтэв. Тэгснээ эмнэлэгийн халатыгхуу татаад дотуур өмдтэйгээ үлдэв.

- Яагаад? Чамд энэ чамайг сатааруулаад байна уу?

Намайг тэсгэлгүй инээд алдахад Богс эвгүйцсэн төрхтэй болов. Гэсэн ч би Финникийгномхотголын үеэр уулзсан залуугийн адил болсонд баяртай байлаа.

- Одэйр би чинь ердөө хүн шүү дээ гээд би цахилгаан шатны хаалга хаагдмагц,

- Уучлаарай гэж Богст хэлэв.

Page 53: Mockingjay (1)

- Уучлал гуйх хэрэггүй дээ. Би чамайг... аятайхан аргаллаа гэж бодож байна. Миний түүнийгбаривчлуулахаас хамаагүй дээр боллоо.

- Тиймээ гээд би түүн рүү сэмхэн хяламхийв. Тэр ойролцоогоор дөчин таван насны орчимбөгөөд богинохон саарал үс, цэнхэр нүдтэй ажээ. Итгэмээргүй юм. Тэр надтай өнөөдөр хоёрч удаа дайсан гэхээсээ илүү найз шиг ярилаа. Магадгүй түүнд боломж өгөх ёстой байх. Тэрбол ердөө Коины тушаалыг биелүүлдэг цэрэг шүү дээ...

Чанга чагхийх чимээ гаран цахилгаан шат үл мэдэг дайвалзсанаа зүүн тийш хөдлөв.

- Энэ шат хажуу тийшээ явж чаддаг юм уу?

- Тиймээ арван гуравдугаар бүсэд цахилгаан шатны бүхэл бүтэн сүлжээ бий. Энэ болтавдугаар агаарын буудлын дээгүүр явдаг цахилгаан шатны нэг. Биднийг онгоцны буудал рууаваачих юм.

Газар дорх онгоцны буудал, тусгай хамгаалалт, хоол хүнс үйлдвэрлэлт, цахилгаан энерги,агаар усны цэвэршүүлэлт.

- Арван гуравдугаар бүс бодсоноос хамаагүй том юм.

- Биднийг энэ бүхнийг хийсэн гэж бодох хэрэггүй. Бид үндсэндээ өвлөн авсан болохоорхадгалах үүрэгтэй.

Чагхийх чимээ гарав. Бид доошоо хоёр давхар хиртэй буугаад онгоцны буудлын хаалганээгдэв.

- Хөөх гээд би эгнээ эгнээгээр үргэлжлэх янз бүрийн онгоцыг бахдан харлаа.

- Та нар үүнийг ч бас залгамжилж аваа юу?

- Заримыг нь зохион бүтээсэн. Зарим нь Капитолын агаарын хүчний нэг хэсэг. Мэдээжшинэчлэгдсэн дээ.

Би ахин арван гуравдугаар бүсийг үзэн ядахаа мэдэрлээ.

- Тэгээд та нарт энэ бүхэн байхад бусад бүсүүдийг Капитолын эсрэг хамгаалалтгүй үлдээжбайгаа юм уу?

- Энэ тийм амар зүйл биш. Бид саяхныг хүртэл гэрээгээ зөрчин эсрэг дайралтанд ороходбэлэн байгаагүй. Арай ядан амьдарч байлаа. Капитолын хүмүүсийг шийтгэсний дараа онгоцяаж жолоодохыг мэдэх хэдхэн хүн үлдсэн. Тиймээ бид цөмийн пуужингаар довтолж болохбайсан ч үргэлж "Хэрвээ бид Капитолын эсрэг үүнийг ашиглавал амьд хүн үлдэх болов уу?"гэдэг асуулт тулгардаг байлаа.

Page 54: Mockingjay (1)

- Наадах чинь Питийн хэлсэнтэй төстэй сонсогдож байна. Тэгэхэд та нар түүнийг урвагч гэжнэрлэж байсан.

- Яагаад гэвэл тэр галаа зогсоохыг уриалсан шүү дээ. Чи нэг ч тал цөмийн зэвсэг хэрэглэжэхлээгүйг ажигласан байх. Бид хуучны маягтай ажиллаж байгаа юм. Ийшээ, цэрэг Эвердингээд багахан онгоцны зүг заав.

Би шатаар дээшээ өгсөөд зураг авалтын багийнхан болон тоног төхөөрөмжийг харлаа. Бүгдарван гуравдугаар бүсийн цэргийн бараан саарал өнгийн хувцас өмссөний дотор Хеймитчэвгүйцсэн байртай захаа янзалж байв.

Фальвия Карди чихэлдэн орж ирсэнээ цэвэрхэн царайг минь хараад унтууцан дуу алдав.

- Хамаг ажил хийсгэчихэж. Китнисс би чамайг буруутгахгүй л дээ. Гэхдээ хэдхэн хүн дурандтохирсон царайтай байдаг юм. Жишээлбэл энэ залуу царайлаг биш байна гэж үү? хэмээнПлутархтай ярьж байсан Гейлийг ёворсонд бидний зүг эргэв.

Гейл дүрэмт хувцастайгаа гайхалтай сайхан харагдаж байлаа. Асуулт биднийг ичээсэнднамайг тохирох хариулт бодож байх зуур Богс ярианд оролцож,

- Бидэнд сэтгэгдэл төрүүлнэ гэж бодох хэрэггүй. Бид дөнгөж сая Финник Одэйрийг дотуурөмдтэй нь харсан гэсэнд түүнд талархах сэтгэл төрөв.

Тэгтэл хөөрөхийн өмнөх анхааруулах дохио өгөхөд Гейлтэй зэрэгцэн Хеймитч, Плутарххоёрын урдаас харан суугаад бүсээ бэхлэв. Төөрдөг байшин шиг хонгил дундуур өргүүронгоцыг удаанаар дээш гаргав. Бид гадна талд ой модоор хүрээлэгдсэн талбайд гарснаабуудлаас хөөрөн үүлэн дунд оров.

Одоо бужигнасан хөл хөгжөөн дууссан болохоор би наймдугаар бүс рүү явах аялалаарааюутай тулгарах талаар өчүүхэн ч мэдэхгүй байгаагаа ойлгов. Үнэндээ дайны байдлын тухайболон ялах ялагдах тохиолдолд юу болох талаар ямар ч ойлголтгүй байсанд Путарх нададэнгийн үгээр тайлбарлахыг хичээв.

Юуны түрүүнд бүсүүд Капитолын эсрэг дайны байдалд босож байхад хоёрдугаар бүс Үхлийнтоглоомд оролцдогоо үл харгалзан дайсантай найрсаг харилцаатай байсаар иржээ.Капитолоос тэднийг хоол хүнс, амьдралын илүү дээр нөхцөлөөр хангаж байв. Харанхуйөдрүүдэд арван гуравдугаар бүс устгагдсаны дараа хоёрдугаар бүс Капитолын шинэхамгаалалтын төв болж тэдний бал чулуу олборлож байсны адил чулууны ажил эрхлэхболсон байна. Хоёрдугаар бүсэд зөвхөн зэвсэг үйлдвэрлэх төдийгүй журам сахиулагчдыгсургах болжээ.

- Та журам сахиулагчидын... зарим нь хоёрдугаар бүсэд төрсөн гэх гээ юу? Би тэднийгКапитолоос ирсэн гэж бодсон юмсан гэхэд Плутарх толгой дохиод,

- Тэдний зарим нь Капитолоос ирсэн. Гэхдээ хүн ам нь хэзээ ч ийм хэмжээний дарамтыг

Page 55: Mockingjay (1)

тэсвэрлэж чадахгүй. Капитолын цуглуулсан хүмүүс бүсүүдэд уйтгартай амьдрал өнгөрөөдөг.Хорин жилийн хугацаатай журам сахиулагчын алба хааж гэрлэж үр хүүхэдтэй болохыгзөвшөөрөхгүй. Зарим нь үүнийг гавъяа гэж үзэж байхад зарим нь эсрэгээр шийтгэл гэж үзэжбайна. Жишээлбэл чи журам сахиулагч байсан болвол өрөөс хэлтрүүлэх болно. Олон хүмүүсКапитолд өртэй ч бүгд цэргийн албанд зүтгэдэггүй. Иймээс хоёрдугаар бүс дайсны нэмэлтхүч болсон. Энэ нь тэдгээр хүмүүсийн ядуу тарчиг байдлаас зугтах зам юм. Тэд дайнынөхцөлд төрсөн. Чи тэдний үр хүүхэд хэрхэн сайн дурын оролцогч болохоор тэсэн ядажбайсныг харсан биз дээ.

Като, Лиш, Брут, Энобариа. Бид тэдний цусанд шунасан хэрцгий хүслийг харсан.

- Гэхдээ бусад бүсүүд манай талд байгаа биз дээ?

- Тиймээ. Бидний зорилго бол бүсүүдийг нэг нэгээр нь хяналтанд авах замаар хоёрдугаарбүсийн Капитолоос хоол хүнс авах замыг таслах явдал юм. Хүч нь суларсан үед бид Капитолруу дайран орно. Гэхдээ энэ бол өөр төрлийн асуудал. Цаг нь ирэхээр шийдэж болно байх.

- Хэрвээ бид ялвал хэн засгийн газрыг удирдах юм? гэж Гейл асуув.

- Бүгд. Бид олон нийтээс санал хураан Капитолын бүс бүрээс төлөөлөгч сонгон парламентынзасаглал байгуулах болно. Сэжигтэй харах хэрэггүй дээ урьд нь ийм засгийн газар ажиллажбайсан юм гэхэд,

- Номонд л байх гэж Хеймитч бувтнав.

- Түүхийн номонд. Өвөг эцэг минь хийж чадсан байхад бид чадаж л таарна гэж Плутарххэллээ.

Ний нуугүй хэлэхэд бидний өвөг эцэгт бардах зүйл байсангүй. Тэдний үлдээсэн улс гүрэндайны хөлд сүйрсэн билээ. Тэднээс хойш амьдрах хүмүүст санаа тавьсангүй бололтой.Гэхдээ олон нийтийн засаглал одоогийн засгийн газрын нөхцөлийг сайжруулах юм шигсонсогдож байв.

- Хэрвээ бид ялагдвал яах вэ? гэж би асуув.

- Бид ялагдвал уу? гээд Плутарх бодогоширон цонхны цаадах үүл рүү харсанаа уруулд ньёжтой инээмсэглэл тодров.

- Тэгвэл дараа жилийн Үхлийн тоглоом намайг санагдуулахын тулд мартагдахааргүй болногэж бодож байна гээд хантаазныхаа халааснаас хуруу шил авч хэдэн ягаан үрэл сэгсэрснээбидэн рүү сунгав.

- Үүнийг чамайг хүндэтгэн шөнийн түгжээ гэж нэрлэдэг юм. Босогчид бидний хэн чолзлогдохыг зөвшөөрөхгүй. Гэхдээ өвдөлтийн хувьд байхгүй гэдгийг нь амлах байна.

Page 56: Mockingjay (1)

Би үрлийг авсан ч хааш хийхээ мэдсэнгүйд Плутарх зүүн талын ханцуйд байсан жижигхэнхалаас руу заалаа. Гар хүлээтэй байсан ч бөхийгөөд хүрч болохоор ажээ.

Цинна бүгдийг урьдаас тооцсон бололтой.

Page 57: Mockingjay (1)

VII

Онгоц огцом эргэлт хийн уруудаад наймдугаар бүсээс холгүй зам дээр газардав. Хаалгасархийн онгойход шатны гишгүүр урагш дэлгэгдэн бид цардмал зам дээр гарлаа. Сүүлчийнхүн буухтай зэрэгцэн шат буцан хураагдаж онгоц хөөрөн алга болоход би бие хамгаалагчидболох Гейл, Боггс, хоёр цэргийн хамт үлдэв. Зураг авалтын баг хүнд дурангаа урдаа барьсанКапитолын хоёр бадриун зураглаач болон Крессида гэдэг халзан толгой дээрээ ногоон усанүзмийн шивээстэй эмэгтэй хөтлөгч, түүний туслах Мессала гэдэг туранхай ээмэг цуврууланзүүсэн залуугаас бүрджээ. Ойроос би түүний хэлээ цоолон мөнгөлөг бөмбөлөг зүүснийгхарлаа.

Богс биднийг шавдуулан эгнэсэн агуулах руу аваачихад хоёр дахь онгоц газардан эмнэлгийнбагаж хэрэгсэл бүхий хайрцаг, зургаан цагаан хувцастай эмчээс бүрдсэн баг буулгав. БидБогсын араас уйтгартай саарал агуулахуудын дундуур уруудан явлаа. Төмөр хананд нь дээвэрлүү гардаг шат бэхэлсэн үзэгдэнэ. Биднийг гудамжинд гарах үед өөр ертөнцөд ирсэн мэтболов.

Дүүрэн өглөөний бөмбөгдөлтөнд шархадсан хүмүүс цугларчээ. Гараар хийсэн дамнуурга,түрдэг тэргэн дээр цус алдсан ухаангүй хүмүүсийг хэвтүүлэн хаалган дээрээ "Э" үсэг тавьсанагуулахын хаалга руу зөөнө. Энэ нь манай хуучин гал зууханд ээж үхэж буй хүмүүсийг аравтавь зуугаар нь эмчилдэгтэй адил байв. Би эвдэрсэн байшин барилгын оронд гэмтэж бэртсэнхүмүүстэй тулгарлаа.

- Энд зураг авах гэж байгаа юм уу? Бүтэхгүй дээ. Би энд биеэ барьж чадахгүй нь гээд Богсруу эргэв.

Тэр миний нүдэнд тодорсон цочирдолыг олж харсан бололтой зогсож гараа мөрөн дээртавилад,

- Чи чадна. Тэдэнд өөрийгөө харуул. Энэ нь тэдэнд ямар ч эмчийн хийснээс дээр зүйл болногэв.

Шархдагсадыг хөтлөн оруулж байсан эмэгтэй биднийг хараад наашаа ирлээ. Түүний хүрэннүд зүдэрсэндээ хөөн хавдаж, биенээс нь хөлс төмрийн үнэр ханхийхийн зэрэгцээ альхэдийн гурван өдрийн өмнө солих болсон боолт хүзүүндээ зүүжээ. Нуруундаа агссан автоматбууны оосрыг мөрөндөө сэлгэн зүүгээд эрхий хуруугаараа эмч нарыг агуулах руу орохыгтушаан зангасанд үг дуугүй биелүүллээ.

- Энэ бол наймдугаар бүсийн удирдагч Пэйлор. Удирдагчаа, цэрэг Китнисс Эвердин гэжБогс хэлэв.

Тэр удирдагч гэхэд гучин наснаас хэтрээгүй залуухан ажээ. Гэвч итгэлтэй захирангуйхоолойны өнгө нь зүгээр нэг сонгогдоогүй гэдгийг санагдуулна. Түүний дэргэд би гял цалшинэ хувцастайгаа өндөгнөөс гараад ертөнцтэй танилцах гэж буй ангаахай аятай сэтгэдэлтөрөв.

Page 58: Mockingjay (1)

- Тиймээ, би түүний хэн болохыг мэднэ. Тэгэхээр чи амьд байх нь. Бид итгэлгүй байсан юмгэж Пэйлор зэмлэнгүй хэллээ.

- Би өөрөө ч гэсэн итгэлгүй байна.

- Тархи нь хүнд доргисныг эмчилсэн гээд Богс толгойгоо тогшисноо дуугаа намсгаж, - Алдаагарчээ. Гэхдээ тэр танай шархтангуудыг харахаар ирэхийг шаардсан юм гэв.

- Тийм үү бидэнд хангалттай олон бий гэж Пэйлор хэлэхэд,

- Та үүнийг сайхан санаа гэж бодож байна уу? гээд Гейл эмнэлэг рүү хөмсөг зангиданхарснаа, - Шархдагсдыг энд цуглуулсан юмуу? гэлээ.

Би тэгж бодсонгүй. Ийм газар халдварт өвчин гарвал түймэр шиг тархах нь тодорхой.

- Би тэднийг үхэг гэж орхисноос арай дээр гэж бодсон юм.

- Би үүний тухай яриагүй байна гэж Гейл хэлэхэд,

- Надад өөр сонголт байна гээд Пэйлор хаалганы зүг даллаж,

- Орооч, ятга шаазгай минь. Найз нөхдийнхөө хамт ор гэлээ.

Би хойшоо багийнхан руугаа харснаа эмнэлэг рүү даган орлоо. Барилгын дагуу үйлдвэрийнхүнд хөшиг өлгөж хонгил үүсгэжээ. Амь үрэгдсэн хүмүүс хажуу хажуугаа дэрлэн хэвтээднүүрийг нь бүтээсэн цагаан даавууг хөшиг шүргэнэ.

- Баруун зүгт хэдэн барилга нурж маш олон хүмүүс амь үрэгдсэн ч зайлуулж чадаагүйболохоор энд авчирч чадсангүй гээд Пэйлор хөшгийг томоор нээлээ. Би хуруугаараа Гейлийнбугуйнаас зуураад,

- Намайг битгий орхиорой шивнэхэд,

- Дэргэдээс чинь холдохгүй гэж аяархан хэллээ.

Би хөшиг руу алхан ортол ухаан санаа хөрвөх шиг болов. Хиртэй даавууны өмхий самхайүнэр, идээ бээр, бөөлжис хамар нэвт цоргисонд чимхэх шахав. Тэд өндөр төмөр адрынхэрсэн шилэн цонхыг нээсэн ч дор суунаглах мананг нэвтлэн агаар орохгүй байв. Нарийханзавсраар тусах гэрэлд нүд дасаад шархадагсад эгнээ эгнээгээр ор, гудас, шал гээд хаа сайгүйсул газар хэвтсэнийг харав. Хар ялаа дүнгэнэн, шархадсан хүмүүс шаналан ёолж хайртайхүмүүсээ дуудах чимээ нэгэн хэмээр холилдон үргэлжилнэ.

Манай бүсэд жинхэнэ эмнэлэг байгаагүй. Бидний гэртээ үхдэг нь одоо урд байгаа зүйлтэйхарьцуулахад хамаагүй дээр санагдсан ч эдгээр хүмүүсийн ихэнхи нь бөмбөгдөлтөнд гэрээ

Page 59: Mockingjay (1)

алдсаныг саналаа.

Алганд хөлс дааварлан нуруу даган урсаж эхлэхэд би бүгчимдэж үхэхгүйн тулд амаарааамьсгалахыг хичээв. Нүдний өмнө талбайд хар дүрс сүүмэлзэн ухаан алдаж унахад холгүйболов. Гэвч дараа нь Пэйлорыг миний үйлдлийг ойроос ширтэн хүлээж байхыг хараадГейлийг дагуулан агуулахын гүн рүү хүчлэн ороод хоёр эгнээ орны дундуур явав.

- Китнисс? Китнисс? гэх хоолой чимээ шуугиан дундаас сонсогдоод манан дундаас гарсунгагдсанд дэмжин барив. Гар шархадсан хөлтэй залуухан эмэгтэйнх байлаа. Зузаанбоолтыг нь цус нэвчин ялаа шавжээ. Түүний царай өвдөлтөндөө шаналж байсан ч,

- Энэ үнэхээр чи мөн үү? гэлээ.

- Тиймээ би мөн.

Эмэгтэйн царайд баяр хөөр тодрон миний хоолойг сонсоод баясан гийхэд агшин зуур бүхшаналал нь алга боллоо.

- Чи амьд байна! Бид мэдсэнгүй. Хүмүүс чамайг амьд гэж байсан ч бид мэдээгүй!

- Би хүчтэй цохиулсан. Гэхдээ дээрдсэн л дээ. Чамайг ч гэсэн тэгнэ гэдэгт итгэлтэй байна.

- Би дүүдээ хэлэх ёстой! гээд эмэгтэй суухыг оролдон өндийгөөд хэдэн орны цаана байсанхүнийг дуудлаа.

- Эдди! Эдди! Тэр энд байна! Китнисс Эвердин!

Ойролцоогоор арван хоёр орчим насны хүү бидэн рүү эргэв. Нүүрний хагасыг нь боолттаглан ам нь уулга алдах адил нээгдэхэд би түүн рүү очоод нойтон хүрэн үсийг нь духнаас ньхолдуулав. Мэндлэн бувтнах дуу гараад ярьж чадахгүй ч эрүүл нүдээрээ нүүрний хэсэгбүрийг минь тогтоож авах гэсэн юм шиг цоо ширтэв.

Эмнэлгийн бүгчим агаарт миний нэр цуурайтлаа.

- Китнисс! Китнисс Эвердин!

Чимээ өвдөлт гашуудах дууг дарж зөгнөн хүлээсэн аястай болов. Тэгтэл бүх талаас намайгдуудсан хоолой сонсогдлоо. Би сунгасан гар дундуур гар барин явж "Сайн уу", "Бие чиньямар байна?", "Танилцахад таатай байна" гэж хэлж байлаа. Үүнээс чухал зоригжуулсан үголдсонгүй. Гэсэн ч энэ хамаагүй байлаа. Богсын зөв. Намайг амьд байгааг харах нь эдгээрхүмүүсийн хувьд зоригжил юм.

Хүмүүсийн гар биеийг минь тэмтэрч, шархтай эрэгтэй нүүрийг минь барьж үзэхэд Далтоннүүр угаахыг зөвлөсөн явдалд өөрийн эрхгүй баярлав. Би эдгээр хүмүүст Капитолын зурсанбагтай үзэгдэх нь ямар тэнэг хэрэг байж вэ. Насанд хүрээгүй, эцэж зүдэрсэн, өө сэвтэй. Тэд

Page 60: Mockingjay (1)

үүгээр минь таньж би тэдэнд хамаарагдах болно.

Цезарын эргэлзээтэй ярилцлагыг үл харгалзан олон хүмүүс Питийн тухай асуухад албаданярилцлага өгсөн гэж итгүүллээ. Би ирээдүйнхээ тухай нааштай зүйл хэлсэн ч хүмүүс намайгхүүхдээ алдсанд туйлаас гашуудаж байлаа. Би уйлж буй нэг эмэгтэйд энэ бүхэн ердөөтоглоомонд оролцсон заль мэх гэж хэлэхийг хүссэн ч Питийг худалч гэх нь юугаар чтуслахгүйг ойлгов.

Би намайг хамгаалахыг оролдож буй хүмүүсийг бүрэн хэмжээгээр ойлгож эхлэв. Капитолынэсрэг миний тэмцэл үргэлжилсээр одоо зөвхөн ганц биений үүрэг биш болжээ. Миний талдбүсүүдийн мянган мянган хүмүүс зогсож байлаа. Би тэдний ятга шаазгай болох үүргийгхүлээн авсан.

Намайг ширээн дээр зогсоод салах ёс гүйцэтгэн даллах үед сөөнгө хоолойгоор нэрийг миньдуудаж шинэ мэдрэмж дотор оргилов. Хүч. Надад өмнө нь байгаа гэдгээ мэдээгүй шинэтөрлийн хүч мэдрэгдэв. Сноу үүнийг анх жимс гаргах үед ойлгосон. Плутарх үүнийг намайгбүсээс аврахдаа мэдэж байжээ. Коин саяхан мэдсэн. Тиймээс ч хүмүүст намайг эрх мэдлээснь гарахгүй гэж сануулсан.

Биднийг гадаа гарсан хойно би агуулахын хана түшин зогсоод цэвэр агаар амьсгалан Богсынөгсөн аягатай усыг авахад,

- Чи маш сайн байлаа гэж өгүүлэв.

Тэгэхээр би ухаан алдаж унан, хашгиран гарч гүйсэнгүй. Сэтгэл хөдлөлөө эзэмдэж чаджээ.

- Бид хэдэн сайхан материал авлаа гэж Крессида хэлэхэд би түүний багаж хэрэгслийнхээ дорхар хөлс нь цувсан зураглаачдыг харлаа. Би тэдний зураг авч байсныг мартжээ.

- Би тийм их зүйл хийгээгүй шүү дээ гэхэд,

- Чи өнгөрсөн үедээ их зүйл хийсэн гэдэгтээ итгэ гэж Богс хэлэв.

Би өнгөрсөн үедээ юу хийлээ? Намайг өнгөрсөн замынхаа тухай бодлогоширох зуур өвдөгсуларсанд доошоо суулаа.

- Энэ ч холилдож хутгалдсан зүйл байна даа.

- Чи удаан зураг авахуулахад тааруу юм байна. Гэхдээ цаг нь ирвэл хийх л байх гэж Богсхэлэхэд Гейл дэргэд явган суугаад толгойгоо сэгсэрч, - Би эдгээр хүмүүсийг өөртөөхүргэсэнд чинь итгэж ч чадахгүй нь. Чамайг хаалгаар гараад гүйх юм байх гэж бодлоо гэхэд,

- Амаа тат гээд би инээд алдав.

- Ээж чинь үүнийг үзээд их бахархах байх даа.

Page 61: Mockingjay (1)

- Ээж намайг ажиглах ч үгүй. Тэр эндхийн байдлыг хараад айдаст автана гээд би Богс рууэргэж,

- Бүс болгонд ийм байгаа юу? гэв.

- Тиймээ. Ихэнхи нь дайралтанд өртсөн. Бид тэдэнд чадахаараа туслахыг хичээж байгаа чхангалттай хүрэлцэхгүй байна гээд тэр хэсэг зуур сатааран чихэвчээ сонсоход биХеймитчийн хоолой байх гэж бодлоо.

- Бид даруйхан нислэгийн талбай руу явах хэрэгтэй. Асуудал үүсчээ гээд Богс намайг өргөнбосгоход,

- Ямар асуудал? гэж Гейл асуув.

- Бөмбөгдөгч онгоцууд ирж байна. Явцгаая!

Тэр миний шилэн хүзүүнд хүрээд Циннагын дуулгыг толгойд углав. Би болж буй явдалдитгэлгүйхэн агуулахын урдуур нислэгийн талбай руу гүйлээ. Надад ямар ч аюул заналмэдэгдсэнгүй. Тэнгэр хоосон үүлгүй цэнхэртэнэ. Гудамжинд шархдагсдыг эмнэлэг рүү зөөжбуйгаас өөр хүнгүй байв. Дайсан үзэгдэж, түгшүүрийн дохио дуугарсангүй. Гэвч дохиоорилж эхэлснээс хэдэн секунтын дараа Капитолын бөмбөгдөгч онгоцууд "V" хэлбэрийнцуваагаар нам дор нисэн бөмбөг унагаж эхлэв. Би хөлөө агуулахын нүүрэн талын ханандзумлан унатал баруун өвдөгний дээхэн талд халуу шатан өвдөв. Ямар нэг зүйл нуруу рууцохьсон ч хантааз нэвтэлсэнгүй. Босохыг оролдоход Богс доош нь дараад биеэрээ халхаллаа.Газар бөмбөгдөлтөнд доргиж бөмбөг ар араасаа дэлбэрсээр байлаа.

Хананд шахуулаад борооны дусал мэт бөмбөг унахыг харах нь аймшигтай байлаа. Эцгийнминь царайд нас барах үедээ юу тодорсон бол? Яг л торхонд буудуулж буй загас адилсанагдав. Бид загас, гудамж торх болжээ.

- Китнисс! гэх Хеймитчийн дуу чихэнд хадав.

- Юу? Яасан бэ? Би энд байна!

- Намайг сонс. Бид бөмбөгдөж байгаа үед газардаж болохгүй болохоор чи ажиглагдахгүйбайх нь чухал шүү.

- Тэгэхээр тэд намайг энд байгаа гэдгийг мэдээгүй юм уу? гэж би урьдын адил оролцоогминь шийтгэж байна гэж бодсон учир асуулаа.

- Үгүй гэж бодож байна. Энэ бол урьдчилан төлөвлөгдсөн дайралт байсан.

Одоо Плутархын хүчтэй тайван хатуу хоолой сонсогдов. Тоглоомын ерөнхий зохонбайгуулагч дарамтанд орсон янзтай байв.

Page 62: Mockingjay (1)

- Та нараас гурван агуулахын доохно цайвар цэнхэр өнгийн агуулах байгаа. Хойд талынбуланд хоргодох нүх бий. Чи тийшээ орж чадах уу? гэхэд,

- Бид боломжтой бүхнийг хийнэ гэж Богс хэллээ.

Плутархын хоолой бүгдийн чихэнд сонсогдож байсан болохоор бие хамгаалагч багийнхандэрхийн бослоо. Би зөнгөөрөө Гейлийг эрэн харахад гэмтэлгүй бүтэн байв.

- Та нарт бөмбөгдөлтийн шинэ давалгаа эхэлтэл дөчин таван секунт байна гэж Плутарханхааруулав.

Би баруун хөл дээрээ гишгээд эмзэглэн ёолсон ч цааш хөдөллөө. Шархаа үзэж байх цагбайсангүй. Аз болоход Циннагын хийсэн гутал цардмал зам дээгүүр пүрштэй юм шигхөнгөхөн явах аж. Богс тэргүүлэн бусад нь миний хэмнэлтэй зохицсон алхаагаар ар нуруунталд хамгаалан явж байлаа. Би өөрийгөө хүчлэн гүйхийг албадаад хоёр дахь саарал агуулахыгөнгөрч бохир хүрэн барилгын дэргэдүүр өнгөрөв. Урд гандсан цэнхэр өнгийн агуулаххарагдав. Биднийг хаалганы өмнөх зам дээр гүйн гарах үед бөмбөгдөлтийн давалгаа ахинэхлэв. Би зөнгөөрөө зам дээр хэвтээд цэнхэр хана руу өнхөрхөд Гейл над руу ухасхийжбөмбөгдөлтөөс хамгааллаа. Энэ удаад бөмбөгдөлт илүү удаан үргэлжлээд цааш явахад бихажуу тийш эргэн байрлалаа өөрчлөөд Гейлийн нүд рүү харлаа. Ертөнц агшин зуур алга болжтүүний хөөж улайсан царай, чамархайны судас гүрэлзэн, амаа үл мэдэг ангайх нь үзэгдэв.

- Чи зүгээр үү? гэж тэр бөмбөгдөлтөн дунд хашгирав.

- Тиймээ. Тэднийг намайг харсан гэж бодохгүй байна. Тэд биднийг дагаагүй байх.

- Үгүй тэд өөр ямар нэг зүйл онилж.

- Мэднэ гэхдээ тэнд бараг юу ч байхгүй гэж би хэлснээ бид нэгэн зэрэг сэхээ ороход,

- Эмнэлэг. Тэд эмнэлэгийг бөмбөгдөж байна! гэж Гейл агшин зуур үсрэн босож бусаддаахашгирав.

- Чиний асуудал биш. Хоргодох газар луу ор гэж Плутарх хатуу хэлэв.

- Гэхдээ тэнд өвчтэй хүмүүс байгаа шүү дээ! гэж намайг хэлэхэд Хеймитчийн анхааруулсанхоолой сонсогдож,

- Китнисс. Чи энэ тухай бодохын ч хэрэггүй! гэлээ.

Би чихэвчээ хуу татахад төмөр утсан дээрээ торгоогдов. Анхаарал сатааруулах зүйлгүйболоход өөр чимээ сонсогдлоо. Явган замын дэргэдэх бохир хүрэн агуулахын дээвэр дээрээспулемётын тачигнах дуу сонсогдон хариу гал нээж байв. Хэн нэгэн зогсоож амжихаас өмнөби үсрэн босоод шатаар авирч эхлэв. Энэ миний сайн хийдэг зүйлийн нэг байлаа.

Page 63: Mockingjay (1)

- Битгий зогсоорой! гэх Гейлийн хоолой ард сонсогдов.

Тэгтэл түүний гутал хэн нэгний царай дээр гишгэх чимээ гарлаа. Хэрвээ энэ Богс бол Гейлүүнийгээ хүндхэн төлөх хэрэг гарч дээ. Би дээшээ гараад Гейлийг араас гарч ирмэгцгудамжны хажуугаар эгнэсэн пулемётын үүр лүү гүйлээ. Тус бүрд нь хоёр босогч харагдав.Бид хоёр цэрэгтэй үүрэнд хүрээд хаалтны цаагуур бөхийв.

- Богс чиний энд байгааг мэдэж байгаа юу? гэж буучын нэг болох Пэйлор шоолонгуй асуулаа.Би шууд худал хэлэхээс зайлсхийн,

- Тэр бидний хаана байгаа гэдгийг мэдэж байгаа гэхэд Пэйлор инээд алдан,

- Тийм гэдэгт мөрийцсөн ч болох юм. Та нар үүгээр сургуулилсан уу? гээд буугаа алгадав.

- Тиймээ. Арван гуравдугаар бүсэд сургуулилсан. Гэхдээ би өөрийнхөө зэвсгийг эрхэмлэхбайна гэж Гейл хэлэв.

- Тиймээ бид нумаа авсан гээд би зэвсгээ өргөхдөө хичнээн гоёмсог болохыг нь харлаа. - Энэхарагдаж байгаагаасаа илүү аюултай шүү.

- Тийм л байх. Сайн байна. Одоо хамгийн багадаа бөмбөгдөлтийн гурван давалгаа өнгөрнө.Онгоц бөмбөг хаяхаар хамгаалалтын давхаргаа сөхдөг юм. Энэ бидний боломж. Газарсуугаарай! гэхэд би харвах байрлал эзлэн нэг өвдгөө босгон суулаа.

- Галт сумаар эхэлсэн нь дээр гэж Гейл зөвлөв.

Би толгой дохиод баруун талын саадагнаас сум гаргав. Хэрвээ бид байгаа алдвал бол сум хаанэгтээ гудамжинд унаад гал дэлбэрэлтийн хүчтэй нийлэн нөхөж баршгүй хохирол учруулжболох байв.

Гэнэтхэн бидний дээгүүр зуун ярдын зайд онгоц үзэгдэв. Долоон "V" хэлбэрийн цуваагаарнисч буй жижигхэн бөмбөгдөгч онгоц байлаа.

- Галуун цуваа! гэж намайг орилоход Гейл юу хэлснийг минь ойлголоо.

Нүүдлийн шувуу ирэх улирлын үеэр бид шувуу агнахдаа нэг бай зэрэг онохгүйн тулд хуваанавдаг систем хэрэглэсэн юм. Би "V" хэлбэрийн алсад байгааг нь сонгож авахад, Гейлойролцоог хараалж ээлж дараалан харвана. Цааш яах тухай хэлэлцэх цаг байсангүй. Бионгоцонд сум хүрэх хугацааг цэгнээд далавчных нь доод тал руу оноход гал дүрсхийн асав.Гейл онгоцыг алдаж гал хоосон агуулахын дээвэр дээр дүрсхийн дэлбэрсэнд аяарханхараалаа.

Миний оносон онгоц хазайсан хэр нь бөмбөгөө хаяв. Гэвч унасангүй буудалтанд гэмтсэн чхамгаалалтын давхарга нь сэргээгдэв.

Page 64: Mockingjay (1)

- Сайн харвалаа гэж Гейл хэлэхэд,

- Би нэгээс өөрийг онилж амжсангүй. Тэд дэндүү хурдтай нисэх юм гэж би бувтнаад эсрэгталын онгоцыг хараалав.

- Байрлалаа эзэл! гэж Пэйлор хашгирав. Онгоцны дараагийн давалгаа хэдий гарч иржээ.

- Галт сум бүтэхгүй нь гэж Гейл хэлэхэд би толгой дохиод хоёул дэлбэрдэг сумаар нумаацэнэглэв. Агуулахын дагуух зам хоосон харагдаж байлаа.

Онгоц ойртож ирэхэд би шийдвэрээ өөрчлөн,

- Бослоо шүү! гэж хашгираад дээшээ өндийв.

Энэ байрлалаас би илүү сайн харааллаа. Урьд нь онгоцны сүүл рүү онилж байсан болгэдсэнд нь дэлбэрэв. Гейл хоёр дахь онгоцны сүүлэнд оноход доош эргэлдэн унаадгудамжинд цувраа дэлбэрт үүсэв.

Гурав дахь "V" хэлбэр гарч ирэхэд энэ удаад Гейл онгоцны нүүрэн талыг онов. Би өөр нэгонгоцны далавчинд оноход эргэлдэн ардаа байсан өөр онгоцыг мөргөөд хамтдаа эмнэлэгийнэсрэг талын агуулахын дээвэр дээр унаж дэлбэрэв. Дөрөв дэх онгоцыг пулемётын галунагалаа.

- Ингээд л боллоо гэж Пэйлор дуу алдахад онгоц сүйрсэн газраас хүнд хар утаан үүлсуунаглав.

- Тэд эмнэлэгийг оносон болов уу?

- Тэгсэн байх.

Тэр агшинд би агуулахын төгсгөлийн шат руу яаран гүйхэд Мессалла зураглаачдын нэгтэйагаарт тоос бужигнуулан гарч ирсэнд мэл гайхлаа. Би тэднийг дор хоргодож байгаа гэжбодож байсан юм.

Би шатаар доош буугаад хөл газар хүрмэгц бие хамгаалагчдаа хайн хартал Крессида өөр нэгзураглаачын хамт хүлээж байв. Би эсэргүүцэхийг нь хүлээсэн авч Крессида намайг эмнэлэгрүү дага гэж зангаад,

- Би үүнд зовохгүй байна, Плутарх! Надад тавхан хором өгчих! гэж хашгирав.

Би цааш явж болох эсэхийг асуусан ч үгүй гудамжинд гүйн гарснаа,

- Үгүй ээ гэж эмнэлэгийг хараад шивнэв.

Page 65: Mockingjay (1)

Эсвэл эмнэлэг байсан газрыг ч юмуу. Намайг сүйрсэн онгоцны сэгийн хажуугаар өнгөрөхөдгамшгийн дүр зураг урд харагдав. Хүмүүс хашгиран ийш тийш гүйлдэх ч яаж ч чадахгүйажээ. Бөмбөг эмнэлэгийн дээвэр дээр унаад барилгад гал авалцан дотор байсан хүмүүсзанганд оржээ. Аврах багийнхан дотогш орох замыг цэвэрлэхийг хичээнэ. Гэвч би тэнд юухүлээж байгааг мэдэж байв. Хэрвээ гал тэдэнд хүрээгүй бол утаа хөнөөх болно.

Гейл сэжиглэлийг минь батлан гараа мөрөн дээр тавиад,

- Китнисс, явъя. Хеймитч биднийг авахаар буулаа гэж байна гэв.

Гэсэн ч би хөдөлсөнгүй.

- Тэд яагаад үүнийг хийж байгаа юм бол? Яагаад аль хэдийн үхэж буй хүмүүсийг бөмбөгдөжбайгаа юм бол?

- Бусдыг нь айлгах гэж тэр. Шархдагсдыг тусламж авахаас сэргийлж байгаа юм. Чинийуулзсан хүмүүс Сноугын золиос болсон. Хэрвээ Капитол ялвал шархадсан боолуудаар яахюм?

Би ойд байсан жилүүдэд Гейлийн Капитолын эсрэг зэвүүцлийг сонсож байснаа санав. Үүнданхаарал хандуулж байгаагүй билээ. Түүнийг яагаад үйл хөдлөлийг нь задлан шинжилжбайгаад гайхдаг байлаа. Дайсныхаа тухай бодох ямар хэрэгтэй гэж. Үүний учир өнөөдөртодорхой болов.

Гейл эмнэлэгийн тухай асуухдаа өвчтөнгүүдийн тухай бодсонгүй. Учир нь тэр хэзээ чбидний нүүрэн дээр болсон хэрцгий явдлыг дутуу үнэлээгүй байна.

Би удаанаар эргэж хажуудаа зураглаач дагуулсан Крессида хоёр алхамын зайд зогсож байхыгхарлаа.

- Китнисс. Ерөнхийлөгч Сноу дөнгөж сая бөмбөгдөлтийг дэлгэцээр үзүүлжээ. Тэр үүнийгээбосогчдод илгээсэн зурвас гэж мэдэгдэл хийсэн байна. Чи юу хэлмээр байна даа? Босогчдодямар нэг зүйл хэлэхийг хүсч байна уу?

- Тиймээ гэж би шивнэхэд улаан гэрэл гялсхийгээд дурангын нэг нүд рүү чиглэн зураг авчэхлэв.

- Тиймээ гэж би илүү итгэлтэй хэлэхэд бүгд надаас холдож зай гаргаж өглөө. Би улаангэрэлд төвлөрөөд, - Би босогчдод амьд гэдгээ мэдэгдэхийг хүсч байна. Би дөнгөж саяКапитолын гэм зэмгүй эрэгтэй, эмэгтэй, хүүхэд дүүрэн байсан эмнэлэгийг бөмбөгдсөннаймдугаар бүсэд зогсож байна. Амьд хүн үлдээгүй гээд дотор уур хилэн дүрэлзэн асав.

- Би хүмүүст ганцхан агшины турш хэрвээ гал зогсоовол Капитол бидэнд шударга ханданагэж бодож байгаа бол төөрөгдөл гэдгийг хэлэхийг хүсч байна. Яагаад гэвэл та нар тэднийхийсэн зүйлийг харсан гээд би эргэн тойрондоо байсан аймшигт зүйлсийг заалаа.

Page 66: Mockingjay (1)

- Энэ бол тэдний хийсэн зүйл! Бид хариу цохилт өгөх ёстой!

Дотор уур хилэн буцалсаар би дуран руу ойртлоо.

- Ерөнхийлөгч Сону бидэнд мэдэгдэл илгээсэн гэнээ? Надад ч гэсэн түүнд илгээх зүйлбайна. Чи биднийг тамлаж бөмбөгдөж бүсүүдийг шатааж байна. Гэхдээ үүнийг харж байнауу? гэхэд дуран хуруу даган хөдлөөд агуулахын дээвэр дээр шатаж буй онгоцыг харуулахаддалавчин дээрх Капитолын ялгах тэмдэг тодхон харагдав.

- Гал дүрэлзсэн! Хэрвээ бид шатвал чи ч гэсэн хамт шатах болно! гэж би хашгирахдаа түүнийүг бүрийг минь алдалгүй сонсож байгааг мэдэж байв.

Миний сүүлчийн үг агаарт тогтон цаг хугацаа зогсох адил болон агаарт биенээс дулаан үүлсуунаглав.

- Тасаллаа! гэх Крессидагын хоолой намайг бодит байдал эргүүлэн авчрав. Тэр дэмжингүйтолгой дохиод,

- Хальсыг хураалаа гэв.

Page 67: Mockingjay (1)

VIII

Богс хүрч ирээд зугтах гэж байгаа аятай гараас чанга зуурлаа. Би эмнэлэг рүү харахадбарилгын үлдсэн хэсэг нурж тоос бужигнав. Энэ бүх зуугаад шархтай хүмүүс, төрөл төрөгсөдарван гуравдугаар бүсийн эмч нар үгүй болжээ. Би Богс руу эргэхэд хамар нь хугарсанбололтой царай нь Гейлийн гутлын мөрөнд хавдсан харагдана. Тэрбээр уурсангуй хэдий чтайван "Нислэгийн зурвас руу буцацгаая" гэв. Би хүлцэнгүй урагш алхтал өвчтэй хөлянгинахад давхийлээ. Цусанд адреналин гүйхээ больж зүүн талын шанааны дотроос хэннэгэн алхаар балбаж байгаа юм шиг хатгуулан өвдөнө. Богс түргэхэн минийг царайгшинжсэнээ сэвхийтэл өргөөд нислэгийн судал руу буцан гүйлээ. Замын хагаст би сумнэвтэрдэггүй хантааз руу нь бөөлжив. Тэр амьсгаадаж байсан учир үүнд санаа алдсан эсэх ньмэдэгдсэнгүй.

Зурвас дээр биднийг тээвэрлэн ирснээс ондоо жижигхэн онгоц хүлээж байв. Багийн хоёрдахь хэсэг онгоцонд ороход нислээ. Энэ удаад цонхны дэргэд суухад тухтай байсангүй биднэгэн төрлийн онгоцны ачаа мэт санагдав. Богс арван гуравдугаар бүс рүү буцах хүртэлхүмүүст эмнэлэгийн анхны тусламж үзүүлэхэд би хантаазаа тайлах гэсэн ч бөөлжсөний дээрдотор хүйтэн байлаа. Би шалан дээр Гейлийн өвдөгийг дэрлэн хэвтээд хамгийн сүүлдсанасан зүйл гэвэл Богс хоёр унтлагын хөнжил авчран дээрээс бүтээсэн явдал байв.

Намайг сэхээ орох үед эмнэлэгийн хуучин орон дээрээ дулаахан хучаатай хэвтэж байв. Ээжбиеийн байдал шалган дэргэд сууна.

- Бие чинь ямар байна даа?

- Жаахан буларсан ч гэсэн дажгүй.

- Хэн ч чамайг хаашаа явж байгааг чинь хэлээгүй гэхэд дотор гэмших сэтгэл төрөв. Хэрвээгэр бүл чинь чамайг Үхлийн тоглоомд хоёр удаа үдэж байсан бол хараагүй юм шиг өнгөрөөхнь эелдэг бус хэрэг юм.

- Намайг уучлаарай. Тэд дайралт болно гэж мэдээгүй. Би өвчтөнгүүдтэй уулзах ёстой байсанюм.

- Китнисс хэн ч надад тодорхой тайлбарлаагүй.

- Сайн байна. би тэднээс... таньд хэлж байхыг гуйя.

Орны хажуугын ширээн дээр хөлнөөс сугалж авсан хэлтэрхий байлаа. Эмч нар тархиныдоргилт бүрэн эдгэрээгүй байхад дэлбэрэлтэнд нэмж хөдөлсөн эсэхэд санаа зовж байв. Гэвчхараа бүрэлзэхгүй бодол санаа тодхон байв. Би үдээс хойш шөнөжингөө унтаад өлсөж үхэхшахсан амьтан сэрэхэд өглөөний хоол чамламаар жаахан ердөө сүүнд дүрсэн хоёр зүсэм талхажээ. Намайг доош нь удирдлагын өрөөнд дуудав. Орноосоо босохоор өндийсөн ч тэд намайгэмнэлэгийн орноос дугуйтай сандлаар хүргэхээр төлөвлөжээ. Толгой хөл хөндүүрлэнхөхөрснийг эс тооцвол миний бие сайн байсан ч хоол идсэнээс хойш хоёр хормын дараа

Page 68: Mockingjay (1)

бөөлжив. Дугуйтай сандал дажгүй санаа бололтой.

Тэднийг намайг доош авч явах үед дотор гэнэтхэн амаргүй болж эхлэв. Гейл бид хоёрөчигдөр тушаал биелүүлээгүйн баталгаа нь Богсын шарх байлаа. Үүний уршгаар Коинялагчдад хүрэхгүй байх амлалтаа цуцалчихгүй байгаа даа? Питийг өчүүхэн ч гэсэн хамгаалжчадах болов уу?

Намайг удирдлагын өрөөнд очих үед зөвхөн Крессида, Мессалла болон хоёр шавьж ирсэнбайв.

Мессала баясан гийж,

- Манай жижигхэн од ирлээ! гэхэд бусад нь баярлан инээмсэглэсэн ч би хариу инээмсэглэжчадсангүй. Тэдэнд миний наймдугаар бүсэд бөмбөгдөлтийн үеэр Плутархын үгийг үлойшоон дээвэр дээр гарсаны ачаар хүссэн материалаа бэлтгэсэн явдал сэтгэгдэл төрүүлжээ.Тэд хийсэн ажилдаа Цинна шиг сэтгэл хангалуун байсанд бүсэд байсан бол бид холбоотонболох байсан юм шиг хачирхалтай мэдрэмж төрөв.

Крессида, Мессалла болон зураглаачдыг би шавьж гэж нэрлэхээ болилоо. Би тэдний нэрийгмэдэхгүй ч хувцас нь хуягласан амьтаныг санагдуулдаг байсан юм. Хоёуланг нь харьцуулаххэрэг байсангүй. Дурангүй байсан ч шаргал үс, улаан сахал, цэнхэр нүд гээд бие биетэйгээтуйлын адилхан байв. Нэг нь хумсаа хазлан өөрийгөө Кастор гэж танилцуулсан бол нөгөө ньтүүний ах Поллукс ажээ. Би Поллуксыг мэндлэх болов уу гэж бодсон ч ердөө толгой дохив.Би эхэндээ түүнийг ичимхий нийтэч бус хүн юмуу гэж бодсон ч уруулын байдал болонзалгихдаа илүү чармайлт гаргаж байгаагаас нь үзэхэд Касторын хэлэхээс урд юу болсоныгмэдлээ. Поллукс хэлгүй байв. Тэд түүний хэлийг огтолсны улмаас хэзээ ч ярьж чадахгүйболжээ.

Өрөө алгуур дүүрэхэд зарим нэг хүмүүсээс бусад нь баяртай байв. Хеймитч үргэлж байдагшигээ барайж, Фальвия Кардия гашуун царайлжээ. Богсын хамар хугарсаны тухайд зөв байждээд уруулаас хөмсөг хүртэл хуванцар баг угласны улмаас царайны хувирлыг уншихадбэрхтэй болжээ. Коин, Гейл хоёр нөхөрсгөөр ярилцана.

Гейл миний дугуйтай сандлын дэргэд суухад,

- Шинэ найзтай болоо юу? гэсэнд ерөнхийлөгч рүү харц тусгаж, - Бидний нэг нь ойлгоходдөхөм байх ёстой биз дээ гээд чамархайд зөөлөн хүрснээ,

- Бие чинь ямар байна даа? гэлээ.

Тэд өглөөний хоолонд сармистай жигнэсэн мах ногоотой идсэн бололтой хүн болгоноосхүчтэй ханхалахад миний гэдсэнд гал авалцах шиг болов.

- Чулуу шиг л байна. Харин чи?

Page 69: Mockingjay (1)

- Сайн. Тэд хоёр ч хэлтэрхий гаргасан. Онцын юмгүй дээ гэхэд Коин цугларалтанд дуудав.

- Бидний зурагтын дайралт албан ёсоор эхэлсэн. Та нарыг өчигдөр хоёр зуун сувгаар эхнийарван долоон удаа давтаж Бити эфирт цацсаныг давтан үзүүлж байгаа.

Давтаж байгаа гэнэ ээ? Тэд хальсыг ашиглаад зогсохгүй хэдийн давтан үзүүлээд эхэлж.Өөрийгөө зурагтаар харна гэхээс алганд хөлс дааварлав. Би аймшигтай харагдах болов уу?Хэрвээ студид байсан шигээ хэрцгий ухаангүй байх юм бол надаас өөр зүйл хүлээнэ гэж үү?Ширээн дээр тусгай дэлгэц гарч ирэхэд гэрэл бүдгэрэн өрөөнд нам гүм болов.

Эхэндээ дэлгэц харлан төвд нь жижигхэн оч цацарснаа улам өргөсөн харанхуйг залгихаддэлгэцийн хүрээгээр амьд гал дүрэлзэж миний ятга шаазгайтай зүүлт гарч ирснээ алтлагулаан өнгөөр туяарав. Гүн цуурайтсан хоолойгоор зүүдэнд ярьж эхлэх адил Үхлийнтоглоомын албан ёсны зарлагч Клавдия Темплсмитийн хоолой,

- Галт охин Китнисс Эвердин шатаж байна гэлээ.

Гэнэтхэн би ятга шаазгай болоод наймдугаар бүсийн бодит галын өмнө зогсож байв.

- Би босогчдод амьд гэдгээ мэдэгдэхийг хүсч байна. Би дөнгөж сая Капитолын гэм зэмгүйэрэгтэй, эмэгтэй, хүүхэд дүүрэн байсан эмнэлэгийг бөмбөгдсөн наймдугаар бүсэд зогсожбайна. Амьд хүн үлдээгүй гээд дуран эмнэлэгийн нурангыг цөхөрсөн хүмүүсийн хамтхаруулж,

- Би хүмүүст ганцхан агшины турш хэрвээ гал зогсоовол Капитол бидэнд шударга ханданагэж бодож байгаа бол төөрөгдөл гэдгийг хэлэхийг хүсч байна. Яагаад гэвэл та нар тэднийхийсэн зүйлийг харсан гээд эргэн тойрондоо байгаа зүйлийг зангалаа.

- Энэ бол тэдний хийсэн зүйл! Бид хариу цохилт өгөх ёстой! гээд тулааны гайхамшигтайэвлүүлэг болох бөмбөг унан дэлбэрэхэд газар наалдан унаж байгаа болон шархыг ойроостомоор үзүүлээд дээвэр лүү гарч пулемётын үүрнээс Гейлийн хамт тэргүүлэн тэнгэрт нисэхонгоцонд цохилт өгөхөд хальс таслагдсанаа буцаж дурангын өмнө зогсоод,

- Ерөнхийлөгч Сону бидэнд мэдэгдэл илгээсэн гэнээ? Надад ч гэсэн түүнд илгээх зүйлбайна. Чи биднийг тамлаж бөмбөгдөж бүсүүдийг шатааж байна. Гэхдээ үүнийг харж байнауу? гээд агуулахын дээвэр дээр шатаж буй онгоцыг үзүүлэхэд Капитолын ялгах тэмдэгдалавчин дээр нь гялсхийснээ миний ерөнхийлөгч рүү хашгирч байгаа дүрс болон хувирч,

- Гал дүрэлзсэн! Хэрвээ бид шатвал чи ч гэсэн хамт шатах болно! гээд дэлгэцийг дөл ахинзалгиж нэмэлт хар үсгээр,

- ХЭРВЭЭ БИД ШАТВАЛ, ЧИ ХАМТДАА ШАТАХ БОЛНО гэсэн бичиг гарснаа дүрэлзэндэлгэц харлав.

Агшин зуур нам гүм болсноо дахиулахыг шаардаж алга ташлаа. Коин давтах товчыг дарахад

Page 70: Mockingjay (1)

би Атирааны гэрээсээ зурагтаар үзэж байна гэж төсөөлөхийг оролдов. Капитолын эсрэгтунхаглал. Миний амьдран байх хугацаанд хэзээ ч ийм зүйл зурагтаар гарч байсангүй.

Дэлгэц хоёр дахь удаагаа харлахад би өөр зүйл мэдэхийг хүсэн,

- Үүнийг бүх Панемын дэлгэцээр үзүүлсэн үү? Капитолынхон харсан юм болов уу? гэжасуулаа.

- Капитолынхон үзээгүй. Бид тэдний системд нэвтэрч чадаагүй ч Бити үүн дээр ажиллажбайгаа. Гэхдээ бусад бүсүүдээр үзүүлсэн гэж Плутарх хэлэв.

- Клавдия Темплсмит манай талд байгаа юм уу? гэхэд Плутарх инээд алдав.

- Түүний хоолойг нь бид ашигласан юм. Тийм ч онцгой эвлүүлэг хийгээгүй. Чиний эхнийтоглоом дээр хэлсэн үгийг нь ашигласан гээд ширээ алгадаж,

- Бид дараагийн алга ташилтаа Крессида түүний гайхамшигтай багийнхан болон дэлгэцэндгарах авъяастай хүмүүст хүргэе! гэв.

Би алга ташсан ч дэлгэцэнд гарах авъяастай өөртөө ташиж байгаагаа ойлгоод зэвүүцсэнд хэнч ажигласангүй. Фалвиягийн нүүрэнд хүчилсэн өнгө тодроход Крессидагын удирдлаган дорХеймитчийн санаа амжилттай биелэгдсэнд таагүй байгаа мэт санагдав. Коины өөртөө баярхүргэх тэвчээр дууссан бололтой.

- Тиймээ зүй ёсны гавъяа байна. Үр дүн нь найдсанаас ч илүү болжээ. Гэхдээ би та нарынтомоохон эрсдэлтэй үйлдлийн тухай асуумаар байна. Дайралт санаандгүй болсон. Гэвчтухайн нөхцөл байдалд Китниссийг бодит тулаанд оролцсон тухайд хэлэлцэх хэрэгтэй гэжбодлоо гэв.

Намайг бодит тулаанд орсон талаар хэлэлцэх гэнэ ээ? Тэгэхээр намайг тушаал үлтоомсорлон чихэвчээ хуу татан хаяад бие хамгаалагчаасаа зугтсаныг мэдээгүй хэрэг байх ньуу? Тэд түүнээс нуусан юм болов уу?

- Энэ бол амаргүй шийдвэр байсан гээд Плутарх хөмсгөө зангидсанаа,

- Хэрвээ бид түүнийг тохиролцооны дагуу хоргодох газар тулаан дуустал байлгасан болашиглах зүйл юу ч үгүй үлдэх байлаа гэв.

- Тэгэхээр чи үүнийг зөвшөөрч байгаа хэрэг байх нь ээ? гэж ерөнхийлөгч асуухад Гейлширээн доогуур өшиглөсөнд надад хандан хэлсэн болохыг нь ойлгов.

- Аан! Тийм л дээ. Би үүнийг бүрэн зөвшөөрч байна. Ямар нэг өөрчлөлт гарсан нь сайн хэрэгболлоо.

- Сайн байна тэгвэл түүний гаралтын тухай арай ухаалгаар бодоцгооё. Ялангуяа одоо

Page 71: Mockingjay (1)

Капитол түүний юу чадахыг мэдэж байгаа үед гэхэд хүмүүс ширээ тойрон шуугилдацгаав.

Тушаалыг нь үл тоомсорлосон Плутарх, хугарсан хамартай Богс, галын дундуур чирсэнзураглаачид гээд хэн ч Гейл бид хоёрын тухай хэлсэнгүй. Тэгтэл Хеймитч намайг үхлийнинээмсэглэлээр шагнаад хорон өнгөөр,

- Тийм шүү бид жижигхэн ятга шаазгайгаа эцэст нь дуулдаг болсон үед алдахыг хүсэхгүйбайна гэв.

Тэрбээр тэнэг чихэвчинд өсөрхөж байгаа нь тодорхой учир би нэг өрөөнд ганцаар үлдэхийгхүссэнгүй.

- Тэгэхээр та юу хийхээр төлөвлөж байна? гэж ерөнхийлөгч асуухад Плутарх тэмдэглэлийндэвтэр барьсан Крессида руу толгой дохисонд,

- Бидэнд Китнисс наймдугаар бүсийн эмнэлэгт байгаа тухай хэдэн гайхамшигтай агшин бий.Энэ бидний дараагийн "Учир нь та нар тэдний юу хийж байгааг мэднэ" гэсэн сэдэв байхёстой. Бид Китнисс өчвтөнгүүдтэй ялангуяа хүүхдүүдтэй харьцаж байгаа болонбөмбөгдөлтөнд өртсөн эмнэлгийн нуранги дээр байгаа хэсэгт анхаарал төвлөрүүлнэ.Мессала үүнийг хамтад нь эвлүүлнэ. Үүнийг ч бас ятга шаазгайн нэг хэсэг гэж бодож байна.Эхний ээлжинд Китниссийн шилдэг зураглалуудыг дайны байдалтай байгаа бүсүүдэдүзүүлсэн нь дээр байх. Бид үүнийг товчоор "дүрэлзсэн гал" гэж нэрлэж байгаа. Бас Фалвиягайхамшигтай санаа бодож олсон гэхэд Фалвия ам дүүрэн гашуун үзэм зажилсан мэтярвайснаа биеэ барьж,

- Би үүнийг гайхамшигтай эсэхийг мэдэхгүй ч амь үрэгдсэн оролцогчдоор "Бид санаж бaйна"гэсэн цуврал дүр бүтээвэл яасан юм гэж бодлоо. Арван нэгдүгээр бүсийн жижигхэн Рутболон дөрөвдүгээр бүсийн хөгшин эмэгтэй Мэгз гэх мэт. Санааны гол нь гэвэл бүс бүрийнхэсгээс оруулах юм гэхэд,

- Оролцогч бүрийг гэж Плутарх хэллээ.

- Фалвия энэ үнэхээр гайхамшигтай. Хүмүүст хэний төлөө тэмцэж байгааг нь сануулахгайхалтай арга байна гэж би чин сэтгэлээсээ хэлсэнд,

- Үүнийг бүтнэ байх гэж бодож байна. Тэдний сонирхлыг татвал Финникийг дундуур ньоруулсан ч болох юм гэв.

- Үнэнийг хэлэхэд хичнээн "Бид санаж байна" хийх хэрэгтэйг мэдэхгүй байгаа ч та нарүүнийгээ өнөөдөр эхэлж болох уу? гэж Коин хэлэв.

- Тэгэлгүй яахав гэж Фалвия гаргасан санаа нь дэмжигдсэнд тайвширан дуу алдлаа.

Крессида бүтээлийн хэлтэст бүгдийг зангаагаар шийдэх аж. Фалвия үнэхээр сайхан санаагаргасан тул ятга шаазгай зураглалын үргэлжлэл болох нь тодорхой байлаа. Плутарх

Page 72: Mockingjay (1)

зурагтын нэвтрүүлэг үргэлжлэхийг хүсч байгаа. Би Плутархын тоглоомын гол зохионбайгуулагч болохоос биш багийн гишүүн биш болохыг санав. Тоглоомын хэсэг биш. Ииймээстүүний үнэ цэнэ ганц зүйлд биш нийтийг хамарсан үзүүлбэр амжилттай явуулахад оршино.Хэрвээ бид дайнд ялвал Плутарх гавъяа хүртэн шагнуулах болно.

Ерөнхийлөгч бүгдийг ажлаа эхлэхийг даалгахад Гейл намайг эмнэлэг рүү түрэн хүргэж өгөв.Бид арай жаахан холдсон хойно инээлдэв. Гейл хэн ч биднийг хянаж чадаагүйдээ муухарагдахыг хүссэнгүй гэж хэлэхэд би сайхан сэтгэлээр тэд биднийг амь өрсөхийг хүссэн учирнь ахин хэдэн сайн материал бэлдэж авах зорилготойд байгаа юм гэв. Хоёр хувилбар зөвбайлаа. Гейл зэвсгийн давхар руу Бититэй уулзахаар явахад би зүүрмэглэв.

Хэдхэн хором нүдээ аньсан мэт санагдсан ч нээхдээ орноос хоёр алхамын зайд сууж байгааХеймитчийг хараад давхийн цочлоо. Түүний байдлыг үзэхэд хэдэн цаг хүлээсэн бололтой.Би гэрч дуудан хашгирах гэснээ эрт орой хэдий ч нүүр тулгарах нь тодорхой байсан тулболилоо.

Хеймитч урагш бөхийгөөд хамрын урд цагаан утас санжигнуулахад төвлөрч харахад бэрхбайсан ч юу гэдэг нь тодорхой байлаа. Хеймитч түүнийгээ даавуун дээр унагаад,

- Энэ чиний чихэвч. Би чамд үүнийг ахин нэг удаа зүүх боломж өгч байна. Хэрвээ ахинчихнээсээ авч хаях бол үүнийг хэрэглэнэ шүү гээд төмөр толгойн хэрэгсэл өргөхөд агшинзуур "толгойн дөнгө" гэсэн нэр зурсхийв.

- Энэ бол дуу өөр нэг төрлийн дуу дамжуулагч хэрэгсэл бөгөөд түлхүүрээр онгойлгох хүртэлтархинд эрүүний чинь доогуур оруулан бэхлэгдэнэ. Түлхүүр нь зөвхөн надад бий. Хэрвээямар нэг аргаар чи түүнээс салж дөнгөвөл гээд орон дээр мөнгөлөг чип чулуудаж, - Биүүнийг мэс заслийн аргаар чихэнд чинь суулгуулж хорин дөрвөн цагийн турш ярих болношүү гэв.

Хемитч миний толгойд цаг үргэлж байх нь. Бодохоос ч аймшигтай юм.

- Би чихэвчийг нь зүүе гэж намайг бувтнахад,

- Өршөөгөөрэй? гэж тэр асуув.

- Би чихэвчийг зүүе гэж эмнэлэгийн тал өвчтөнг сэртэл чанга хэллээ.

- Итгэлтэй байна уу? Би гурван хувилбарт дуртай шүү.

- Итгэлтэй байна гээд би чихэвчийг аваад толгойн дөнгийг нүүр лүү нь буцаж чулуудсандхялбархан барьж авлаа. Магадгүй шиднэ ч гэж бодсон биз.

- Өөр хэлэх зүйл байна уу? гэхэд Хеймитч явахаар өндийнгөө,

- Аан тийм л дээ би чамайг хүлээх зуураа... үдийн хоолыг чинь идчихсэн гэв.

Page 73: Mockingjay (1)

Би орны хажуугийн жигнэсэн мах байсан хоосон таваг руу харлаа.

- Би чамд үзүүлээд өгнө гэж дэрэндээ бувтнахад,

- Тэгээрэй, хонгор минь гээд намайг үзүүлж өгч чадахгүйд итгэлтэйгээр гарав.

Би унтахыг хүссэн ч чадсангүй. Бөмбөгдөлт, сүйрэн шатаж байгаа онгоц, амь үрэгдсэншархдагсдын царай гээд өчигдөрийн явдал цутган орж ирэв. Түүнчлэн сүүлчийн агшиндонгоцны далавч дэлбэрэн хамраараа газар хатгуулан унаж, агуулахын дээвэр цөмрөн үхэжбайгаа зэрэг үхлээ янз бүрээр дүрслэн бодлоо.

Финник оройн хоол тавиур дээр авчран орны дэргэд тавихад бид зурагтаар хамтдаа шинэбичлэг үзэв. Тэр миний хуучин давхарт амьдарч байгаа ч сэтгэлийн хямрал нь ахин эхэлсэнучир үндсэндээ эмнэлэгт байх болжээ.

Хальсыг "Учир нь та тэдний хэн болон юу хийж байгааг мэднэ" гэж Мессала засварлажээ.

Мөн студид болсон явдлын талаар ярилцаж буй Гейл, Богс, Крессида нарын бичлэг гарав. Бинаймдугаар бүсэд юу болсныг мэдэж байгаа учир харах хэцүү байлаа. Дээвэр дээр бөмбөгунахад нүүрээ дэрэнд наагаад төгсгөлд нь өндийтөл миний хохирогчдын амь үрэгдсэн тухайхэлж байгаа богино хавчуурга гарч байлаа.

Финник үүнийг үзээд хөөрөн баярласангүй. Ердөө л,

- Хүмүүс юу болсныг мэдэх ёстой. Одоо тэд мэдэж байна гэв.

- Алив Финник түүнийг давтахаас нь өмнө унтраагаадхаач гэж би шаардсан ч Финникийгудирдлага руу гар сунгах үед, - Хүлээгээрэй гэж хашгирав.

Капитол ямар нэг танил зүйлийн тухай гаргаж байв. Тиймээ энэ бол Цезарь Фликерманбөгөөд зочин нь миний тааварласан хүн байлаа.

Питийн гадна төрх өөрчлөгдсөн нь намайг цочирдолд оруулав. Хэдхэн өдрийн өмнө харсанэрүүл чийрэг залуу ойролцоогоор арван таван фут (6.5 кг) жин хаяж тэвдсэн бухимдангуйболжээ. Тэд түүнийг урьдын адил сайхан харагдуулахаар хичээж байсан ч нүдэн дорхихөнхөр нь будалтанд далдлагдахгүй хөдөлгөөн бүрд нь шаналал илрэнэ.

Дотор палхийхэд юу болсныг ойлгохыг хичээв. Би түүнийг саяхан харсан! Дөрөв үгүй ээтаван өдрийн өмнө. Тэр яагаад ийм хурдан дордсон юм бол? Тэд түүгээр ийм богинохугацаанд юу хийлгээ вэ? Энэ нь намайг нэрвэхэд бодлоо дайчлан Цезарын анхны ярилцлагадээр ямар нэг зүйл дурьдсан эсэхийг санахыг хичээсэн чадсангүй.

- Өө, Пит минь дээ... гэж би шивнэв.

Page 74: Mockingjay (1)

Цезарь, Пит хоёр хэдэн хөндий үг солилцоод намайг бүсүүдийг тэргүүлж буй цуу ярианытухай асуулаа.

- Тэд түүнийг ашиглах нь илэрхий шүү дээ. Бослогын хөшүүрэг. Би түүнийг дайнд юу болжбайгааг үнэнээсээ мэдэж байгаа гэдэгт эргэлзэж байна. Үүнд мөрийцсөн ч болох юм гэжПит хэлэв.

- Чамд түүнд хэлэх ямар нэг үг байна уу?

- Байгаа гээд Пит дуран руу руу цэхлэн ширтлээ.

- Китнисс, тэнэг зүйл хийх хэрэггүй. Өөрийгөө бод. Тэд чамайг хүн төрлөхтнийг устгахзэвсэг болгон хувиргаж байна. Хэрвээ чамд ямар нэгэн мэдэл байгаа бол үүнийг зогсооходашигла. Бүх зүйл оройтохоос өмнө дайныг зогсооход ашигла. Өөрөөсөө хамт ажилладагхүмүүстээ үнэхээр итгэдэг эсэхийг асуу? Чи юу болж байгааг мэдэж байна уу? Хэрвээмэдэхгүй бол... хайж ол гэв.Дэлгэц харлан Панемийн сүлд гараад шоу дуусав.

Финник удирдлагын товчлуур даран унтраав. Хормын дараа Питийн хэлсэн үгийн нөлөөндсанаа зовсон хүмүүс энд ирнэ. Би тэднийг үгүйсгэх хэрэгтэй. Гэвч үнэндээ би босогчидболон Плутарх, Коинд ч итгэхгүй байв. Би тэднийг надад үнэнийг хэлж байгаад итгэхгүйбайв. Үүнийгээ нууж чадна гэдэгт ч итгэлгүй байна. Хөлийн чимээ гарахад Финник гарнаасзуурлаа.

- Бид үүнийг хараагүй шүү.

- Юу?

- Бид Питийг хараагүй. Зөвхөн наймдугаар бүсийг үзээд сэтгэл чинь хямрахад зурагтааунтраасан. Ойлгосон уу? гэхэд би толгой дохилоо.

- Хоолоо дуусга.

Би Плутарх, Фалвия хоёрыг орж ирэхэд ам дүүрэн талх, байцаа чихээд сууж байв. ФинникГейлийг дурангын өмнө сайхан харагдаж байсныг хэлээд бичлэг амжилттай болсонд баярхүргэв. Энэ нь тэднийг тайвшируулж итгүүлэв.

Хэн ч Питийг дурссангүй.

Page 75: Mockingjay (1)

IX

Би хэдэн хар дарсан зүүд зүүдэлсний дараа унтахгүй байхыг хичээн хэн нэгэн шалгах гэжбайгаа юм шиг амьсгаа даран хэвтлээ. Өнөө өглөө намайг эмнэлэгээс гаргаад тайванбайлгахыг зөвлөсөн бөгөөд Крессида ятга шаазгайн хэдэн шинэ бичлэг хийхийг гуйв. Үдийнхоолны үеэр хүмүүсийн Питийн тухай ярихыг хүлээсэн ч хэн ч энэ тухай дурссангүй.Финник бид хоёроос гадна өөр хүн үзсэн байх ёстой доо.

Би бэлтгэл хийх гэсэн ч Гейл хуваарийн дагуу Битигийн зэвсгээр сургуулилах болсон тулФинниктэй ойд явах зөвшөөрөл авлаа. Бид хэсэг зуур тэнүүчилээд илрүүлэгчээ бутны доршидэв. Ингээд хангалттай аюулгүй зайд хүрч Питийн мэдэгдлийн тухай ярилцахаар суулаа.

- Би энэ тухай ер сонссонгүй. Хэн ч чамд хэлсэнгүй гэж үү? хэмээн Финник асуухад битолгой сэгсэрлээ. Тэр завсарласнаа, - Гейл хүртэл үү? гэхэд Гейлийг Питийн хэлсэн үгнийтухай мэдээгүй байгаасай гэж найдсан ч дотор мэдсэн аятай таагүй мэдрэмж төрөв.

- Магадгүй тэр чамдаа тусдаа уулзахыг хүлээж байгаа байх.

- Магадгүй л юм.

Бид удтал чимээгүй суухад буга ангийн зайд орж ирлээ. Би харваж алахад Финник олзоохашаа руу авч явлаа.

Оройн хоолон дээр бугын татсан мах өгөв. Гейл хоолоо идэж дуусаны дараа намайг "Е" хэсэгрүү хүргэж өглөө. Би түүнээс юу болсныг асуусан ч Питийн тухай дурссангүй. Ээж дүү хоёрунтахад би шүүгээнээс чимээгүйхэн сувд аваад гартаа атган ахин нэг нойргүй шөнийгөнгөрөөх зуураа Питийн үг толгойд цуурайтав.

- Өөрөөсөө хамт ажилладаг хүмүүстээ үнэхээр итгэдэг эсэхийг асуу? Чи юу болж байгаагмэдэж байна уу? Хэрвээ мэдэхгүй бол... хайж ол.

Юуг? Хэнээс мэдэх юм? Пит Капитолын хэлснээс гадуур зүйл мэдэж байгаа юм болов уу?Эсвэл ердөө Капитолын чимээ шуугиан дэгдээх гэсэн бичлэг байв уу. Гэхдээ ПлутархКапитолын заль мэх гэж бодож байвал яагаад надад хэлээгүй юм бол? Яагаад Финник бидхоёрын хэнд ч хэлсэнгүй вэ?

Энэ бүх маргаантай худал хуурмаг зүйлийн эх сурвалж нь миний сэтгэлийн зовнил болсонПит байлаа. Тэд түүнийг яасан юм бол? Одоо юу хийлгэж байгаа бол? Сноу Питэд минийбослогын тухай юу ч мэдэхгүй тухай хэлээгүй нь тодорхой. Одоо түүний сэжиглэл намайгятга шаазгай болсны дараа улам батажсан. Эсвэл босогчдын арга бариг тамлагдах үеэрээтааварласан байж болох юм. Худал хэлсэн нь илэрвэл хатуу шийтгүүлнэ. Миний сэтгэлзовнилыг тэр мэдэрч байна. Эхний ярилцлаган дээрээ намайг Капитол босогчдын алинаас ньхамгаалахыг хичээж байсан ч амжилтгүй болсонд айдаст автжээ.

Би өглөө хана руу бугуйгаа шургуулан өдрийн хуваариа туйлдан харлаа. Өглөөний хоолны

Page 76: Mockingjay (1)

дараа нэвтрүүлгийн танхим руу очих ёстой байв. Хоолны танхимд халуун будаа, сүү, махтайзутан байсан бөгөөд Гейлийн бугуйнд төмөр бугуйвч байх нь үзэгдэв.

- Чи үүнийгээ хэзээ буцааж аваа вэ, цэрэг Хавторн?

- Өчигдөр. Тэд үүнийг чамтай бүсэд байх үед холбооны нөөц систем болно гэж бодсон юм.

Надад ийм зүйл хэн ч санал болгоогүй билээ. Хэрвээ гуйсан бол нэгийг өгөх байсан боловуу?

- Тэгвэл бидний нэг ойлголцоход дөхөм болсон гэж бодож болох уу?

- Энэ чинь юу гэж байгаа юм?

- Юу ч биш. Зүгээр л чиний үгийг давтаж байна. Бас нэг нь дөхөм болохыг зөвшөөрч байна.Зүгээр л чамтай урьдын адил дөхөм байна гэж найдсан юм гээд би Гейлийн хилэгнэсэнхарцтай тулгарав.

Би түүнийг Питийн бичлэгийг үзээгүй гэдэгт итгээгүй учир энэ тухай хэлээгүй нь урвасанюм шиг сэтгэгдэл төрөв. Бид бие биенээ сайн мэдэх хэдий ч тэр миний яагаад ингээд байгаагмэдсэнгүй.

- Китнисс... гээд түүний хоолойд хэдийн буруутай өнгө сонсогдож эхэлжээ.

Би тавиураа аваад танхимыг хөндлөн алхаж лангуун дээр тасхийтэл тавилаа. Хаалга руу гарахагшинд Гейл араас гүйцэж,

- Чи яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ? гээд гараас шүүрч авсанд,

- Би яагаад юу ч хэлэхгүй байна гэж үү? хэмээн гараа угз татан аваад, - Харин чи яагаад юу чхэлээгүй юм бэ, Гейл? Би өнгөрсөн шөнө чамаас юу болсныг асуусан биз дээ! гэв.

- Уучлаарай. Би юу хийж байгаагаа мэдсэнгүй. Би чамд хэлэх гэсэн ч бүгд Питийн бичлэгийгүзээд сэтгэл чинь хямрана гэсэн.

- Тэдний зөв. Би тэгсэн. Гэхдээ чи Коины төлөө надад худал хэлсэнд чинь бүр их сэтгэлээрунасан гэхэд түүний бугуйвч дохио өглөө.

- Аан тэр байна. Гүйсэн чинь дээр дээ. Чамд хэлэх үг байгаа л байлгүй.

Гейлийн царайд шаналсан өнгө тодорсноо хүйтэн уур хилэнгээр солигдов. Тэр өсгий дээрэээргээд явлаа. Магадгүй би хэтэрхий уурласандаа түүнд тайлбарлах хугацаа өгөөгүй байх.Бүгд намайг хамгаалахыг хүссэндээ худал хэлж байж болох юм. Гэвч би үүнд зовсонгүйхүмүүс миний сайн сайхны төлөө худал хэлж байгаа явдалд дотор муухайрч байлаа. Үнэндээөөрсдийнхөө сайн сайхны төлөө. Китниссийг галзуу зүйл хийлгэхгүйн тулд бослогын тухай

Page 77: Mockingjay (1)

худал хэл. Түүнийг бүс рүү ямар ч ойлголтгүй явуулж гөхдөж гарга. Түүнд Питийнярилцлагын тухай хэлэх хэрэггүй яагаад гэвэл энэ нь түүний хувьд хэтэрхий хүнд байх болно.

Сэтгэл хүндээр шаналахад зураг авахуулахад хэтэрхий их ядарсан байсан ч хэдийн очсонбайсан тул орлоо. Өнөөдөр бид арван хоёрдугаар бүсэд эргэн очих болжээ. Крессинда Гейлбид хоёроос сүйрсэн хотын тухай ярилцлага авах юм байна.

- Хэрвээ та хоёр хамтдаа үүнийг хийвэл гээд Крессида царай руу ойртон харсанд,

- Хийсэн гээд тооцчих гэлээ.

Би үг цөөтэй хиймэл хүн шиг хөшүүн зогсоход бэлтгэл багийнхан хувцаслаж, үс самнан,нойргүй хоносныг илтгэх нүдний хөхөрсөн толбыг арилган будав.

Богс намайг онгоцын буудал руу хүргэхэд товчхон мэндэлснээс ондоо зүйл ярилцсангүйбөгөөд наймдугаар бүсэд болсон дуулгаваргүй явдлын тухай сөхсөнгүйд баярлах сэтгэлтөрөв.

Би арван гуравдугаар бүсийг орхих сүүлчийн агшинд ээждээ хэлэх ёстойгоо санасан ч тийм чаюултай санагдсангүй. Бид онгоцоор арван хоёрдугаар бүс рүү богино нислэг хийх үедПлутарх, Гейл, Крессида нар газрын зураг судалж буй ширээний дэргэд суулаа. Плутархнадад эхний хоёр зураг авалтын дараах үр дүнг сэтгэл ханамжтай үзүүлэв. Босогчдын хэдхэдэн бүсүүд нэгдэн нягтарсны үндсэн дээр тогтож байв. Үнэндээ тэд Панемийн хоолхүнсний нөөцөд шийдвэрлэх нөлөө үзүүлэх гурав, арван нэгдүгээр бүсийг эзэлсэн ньамжилттай хэрэг болжээ.

- Найдлага төрөм. Үнэхээр найдлагатай шүү. Фалвия өнөөдөр "Бид санаж байна" бичлэгийнэхний хэсгийг бэлэн болгоход оролцогчид нь амь үрэгдсэн салангид бүсүүдийг чиглүүлэхболомжтой болно. Финник үнэхээр гаймшигтай байсан шүү гэж Плутарх хэлэхэд Крессида,

- Үүнийг харахаас сэтгэл өвдөм байсан. Тэр тэдний ихэнхийг танина шүү дээ гэв.

- Гэхдээ маш үр нөлөөтэй. Шууд зүрхэнд хүрч байгаа юм. Чи бүгдийг сайн хийсэн. Коинүүнээс илүү баярлахгүй биз.

Тэгэхээр Гейл тэдэнд миний Питийг хараагүй дүр эсгэн уур хилэнгээрээ далдалж байгаагхэлээгүй байх нь. Үүнээс болж тэр надтай ярихгүй байгаа.

Бид нугад газардах ойртоход би Хеймитч байхгүйг анзаарч Плутархаас асуухад толгойсэгсрээд,

- Тэр үүнтэй нүүр тулгарч чадахгүй гэв.

- Хеймитч юу даа? Юутай нүүр тулж чадахгүй гэж.

Page 78: Mockingjay (1)

- Би үнэндээ түүнийг “лонх байхгүйтэй нүүр тулгарч чадахгүй” гэж хэлсэн гэж бодож байна.

Би зөвлөгчийнхөө согтууруулах ундаа уухгүй байж чаддаггүй сул талын тухай санааширсан чтаван хормын дараа арван хоёрдугаар бүсэд газардах үедээ өөрөө лонх хөнтөрөхөөс буцахгүйболов. Би арван хоёрдугаар бүс байхгүй болсонтой эвлэрч энэ тухай сонсож, агаараас харан,үнсэн дунд нь тэнүүчилж байсан. Гэвч яагаад ийм их гашуудал шаналал авчрана вэ? Биүнэхээр үүнийг толгойноосоо авч хаяж чадахгүй гэж үү?

Крессида багийнхантайгаа хамт намайг хуучин гэрт лүү минь чиглүүлэхэд юу хийлгэхээрхүсч байгааг нь асуусанд,

- Чиний хүсч байгаа бүхнийг гэв.

Гэвч гал зуухандаа орох үед надад юу ч хийх хүсэл байсангүй тул олон дурсамж хадгалсандээврийн нурсан хэсэг рүү бодлогоширон зогсоход Крессида хэсэг хугацааны дараа,

- Сайн байна, Киттнисс. Цаашаа явцгаая гэв.

Гейл хуучин гэрээсээ тийм амар салсангүй. Крессида түүнийг өмнөх амьдралынхаа үлдэгдэлболсон үнс нурам, хайлсан шилээгүүр дунд чимээгүй зогсч байгаа хэдэн хором зураг аваадажил, гэр бүл, Атирааны амьдралын тухай асуулаа.

Түүнчлэн бөмбөгдөгч онгоц ирсэн шөнийн дурсамжыг сэргээлгэн гэрээс авахуулаад модондундуур нуур луу гүйсэн тухай яриулав. Би зураг авалтын багийнхны араас биехамгаалагчдын хамт сажлахдаа тэдний байгаа нь дуртай ойг минь гутааж байгаа мэтсэтгэгдэл төрөв. Энэ хувийн ариун газар байсан ч Капитолын нөлөөнд гутаагджээ. Бидхашааны ойролцоох нүүрс болсон хожуулууд руу гарахдаа өмхөрсөн цогцогст бүдчив.

Биднийг нууранд хүрэх үед Гейл ярих чадвараа алдав. Бүгдийн хөлс бороо шиг дусланялангуяа Кастор, Поллукс хоёр нэвт хөлөрсөн учир Крессида түр завсарлалаа.

Би нуурын ус гараараа хутгаад ганцаараа нүцгэн шумбахыг мөрөөдөн ойр орчмоортэнүүчилэв. Намайг нуурын дэргэдэх жижигхэн байшингийн үүд рүү очих үед Гейл тахиргалын шилээгүүр тулан зогсож байв.

Тэгтэл агшин зуур ганцаардах мэт болж ирээдүй алслан холдоход эзгүй газар тэнүүчилсээрэнэ жижигхэн оромжиндд ирэхэд түлээ овоолттой, зуух, шилээгүүр ямар харагдахыгтөсөөлөв. Гейл эргэн харц тулгарахад бидний сүүлчийн уулзалтын талаар бодож байгаа ньилт байлаа. Бид энд зугтах эсэх талаар маргалдсан билээ. Хэрвээ бид арван хоёрдугаарбүсийг орхиод зугтсан бол яах байсан бол? Тэгэхэд Капитолын Панемийг эзэгнэхдарангуйлал хэвээр байсан.

Бид модны сүүдэрт бяслагтай хачиртай талх идэв. Би зориуд ярихгүйн тулд хүмүүсийн захадПоллуксын дэргэд суув. Хэн ч надад үг хэлсэнгүй. Нам гүм болохтой зэрэгцэн шувууд ойдоонисэн ирэв. Би Поллуксыг тохойгоороо нудраад модны оройд сууж байгаа жижигхэн хар

Page 79: Mockingjay (1)

шувууг заалаа. Тэр мөчир дамжин далавчаа дэлгэн дэвхрэх нь цагаан толботон үзэгдэнэ.Поллукс миний зүү рүү заагаад асуунгүй харцаа өргөхөд толгой дохин ятга шаазгай гэдгийгбаталлаа.

Би хуруугаа уруулдаа аваачин "Хүлээж бай, би чамд үзүүлье" гээд тасхийтэл исгэрэхэд ятгашаазгай толгойгоо өргөн дуурайн исгэрэв. Тэгтэл миний гайхлыг төрүүлэн Поллуксисгэрэхэд шувуу даруйхан түүнд хариу өглөө. Ятга шаазгай хэдэн уянгын ая дамжуулахадПоллуксын царай бахадсан өнгө тодорч надад тэр олон жилийн туршид анх удаагаа ярьсаншиг санагдав.

Ятга шаазгай цэцгэн дээр зөгий эргэлдэх адил цугларсаар бидний толгой дээрх мөчир дээрзургаа орчим шувуу суулаа. Поллукс миний гаран дээр тогшоод мөчрөөр газар үг бичлээ."ДУУЛААЧ?"

Би ердийн үед Поллукст үгүй гэж хэлэх байсан ч тухайн нөхцөлд өөр байлаа. Дууны үгисгэрэлтээс ялгаатай болохыг түүнд сонсгохыг хүсэв. Ингээд юу хийхээ бодож амжихаасурьд Рутын арван нэгдүгээр бүсийн ажлын өдөр дууссаныг мэдэгддэг дохиог дуулав.Хөгжмийн цаана түүний амь үрэгдсэн явдал нуугдаж байсан юм. Гэвч шувууд юугаа мэдэхвэ. Тэд үгийг өлгөн авч урагш хойш үсчин нэгэн хөгөөр эгшиглүүлэв. Яг л тоглоомын үеэрмутантууд модон дундаас гарч ирэн Эвэр лүү хөөхийн өмнө болон Като цусан дунд удаанаархутгалдаж байсан үе шиг.

- Тэднийг жинхэнэ дуулахыг сонсмоор байна уу?

Энэ дурсамжыг юугаар ч зогсоохын аргагүй билээ. Би босож шувуудын сууж байгаа модны ихбиенээс бариад арван жилийн өмнө чанга дуулж байгаад хориглогдсон учир үг бүрийг ньсанаж байгаа "Дүүжлүүрийн мод" дууг эцэг шигээ аяархан уянгалаг хоолойгоор эхлүүлэв.

Хөөе чиДүүжлүүр рүү очТэд гурван хүн алсан эрэгтэйг дүүжилсэн гэж ярьж байнаИйм зүйл болсон хачин чДасал болоогүй зүйл бишээШөнө дунд чамтай дүүжлүүрийн модонд уулзъя

Ятга шаазгай миний дуулснаас өөр болгон дуулав.

Хөөе чиДүүжлүүр рүү очТалийгаач хайртай хүмүүсээ зугт гэж хашгирч байнаИйм зүйл болсон хачин чДасал болоогүй зүйл бишээШөнө дунд чамтай дүүжлүүрийн модонд уулзъя

Би шувуудын анхаарлыг бүрэн татлаа. Нэг бадгыг уянгын ая болгон хувиргаж ялимгүй

Page 80: Mockingjay (1)

өөрчлөн дөрвөн удаа давтах аж.

Хөөе чиДүүжлүүр рүү очНамайг зугт гэж хэлэхэд хоёул чөлөөтэй болноИйм зүйл болсон хачин чДасал болоогүй зүйл бишээШөнө дунд чамтай дүүжлүүрийн модонд уулзъя

Модод чимээгүй болон салхинд навчис сэрчигнэнэ. Ятга шаазгайнууд дуугарсангүй. Питийнзөв. Тэд намайг дуулахад чимээгүй болжээ. Яг л эцгийн минь дуулахад тэгдэг шигээ.

Хөөе чи дүүжлүүр рүү очОлсон зүүлт зүүгээд надтай зэрэгцэн зогсоочИйм зүйл болсон хачин чДасал болоогүй зүйл бишээШөнө дунд чамтай дүүжлүүрийн модонд уулзъя

Шувууд миний дуу үргэлжлэлийг хүлээж байлаа. Гэвч ингээд сүүлчийн бадаг дуусав. Намгүм дунд би болсон явдлыг саналаа. Би модон дундаас эцэгтэйгээ ирж дөнгөж хөлд оржбайсан Примийн дэргэд суугаад "Дүүжлүүрийн мод"-ыг дуулсан юм. Бид дуунд гардаг шигхуучин олсоор зүүлт хийхдээ юуны тухай гарч байгааг нь ойлгоогүй юм. Ая нь энгийн хоёрудаа давтахад л үгийг нь цээжилчихнэ. Гэнэтхэн ээж олсон зүүлтийг суга татан аваад аав руухашгирсан. Би ээжийг урьд нь хашгирч байхыг хараагүй учир уйлж эхлэхэд Прим даган уйлжгадагш гарч нуугдаж билээ. Би нугад олсон далан хальсан бутны дор нууц газартаа очсон чэцэг минь даруйхан олов. Тэр намайг тайвшируулаад бүх зүйл сайхан зөвхөн энэ дуугдуулахгүй байх хэрэгтэй гэж хэлсэн юм. Ээж намайг мартахыг хүсчээ. Гэвч үг тархиндхоногшин үлдсэн байв.

Бид түүнийг дуулахаа болж хэн ч энэ тухай дурссангүй. Гэвч эцгийн үхлийн дараа би дуугсанасаар байсан тул насанд хүрсэн хойно үгийн утгыг ойлгож эхэллээ. Эхэндээ залуу найзохинтойгоо шөнө дунд уулзахаар тохиролцож буй мэт авч алуурчин дүүжилсэн дүүжлүүрийнмодны дэргэд уулзах нь хачирхалтай хэрэг байлаа. Алуурчингийн хайрт юмуу эсвэл тэдзүгээр л хороогдсоны дараа ирэхэд цогцос нь зугт гэж хашгирч буй мэт. Үүнд ярьдаг цогцосгардаг нь хачирхалтай хэдий ч гурав дахь бадгаас сэтгэл үймэрч эхлэнэ. Дууг дуулагч ньүхсэн алуурчин болох нь ойлгогдоно. Тэр дүүжлүүрийн модонд өлгөөтэй хэвээр. Тэрхайртыгаа уулзахаар ирэхийг асууж байна. Түүний аюулгүй байдлын төлөө зугт гэж хэлж буймэт санагдавч хамт зугтах гэж буй нь ойлгомжгүй. Төгсгөлийн бадагт гардаг үхэлд түүнийгээхүлээж буй нь илт. Хайрт нь хүзүүндээ олсон зүүлт углаад дэргэд нь модонд дүүжлэгдэнэ.

Би өмнө нь алуурчдыг хэрцгий гэж төсөөлдөг байв. Одоо хоёр ч удаа тоглоомд оролцсоныдараа юуг нь мэдэхгүй байж шүүх хэрэггүй гэж шийдлээ. Магадгүй түүний хайрт хэдийналах ял шийтгүүлээд хүлээж байгаа гэдгээ хэлэхээр салах ёс гүйцэтгэх гэсэн юм билүү.Эсвэл түүнийг орхих газар нь үхлээс ч дор байсан байх. Би Питийг Капитолоос аврахын тулдтариураар алахыг хүсээгүй гэж үү? Энэ үнэхээр миний цорын ганц хувилбар байв уу? Үгүй

Page 81: Mockingjay (1)

байж болох ч би тэр агшинд өөр зүйл бодож олж чадахааргүй байв.

Би ээжийг долоон жилийн өмнө хэтэрхий сүржигнэсэн гэж бодож байсан юм. Ялангуяаолсон зүүлт хийсэнд. Гэвч энэ зөвхөн дуунд гардаг зүйл байгаагүй бөгөөд арван хоёрдугаарбүсийн олон хүмүүс ийм аргаар шийтгүүлсэн билээ. Тэр намайг хөгжмийн хичээл дээрангийн өмнө дуулахыг хүсээгүй. Поллуксын хажууд дуулсан нь таалагдахгүй байх лавтай.Хүлээгээрэй Поллуксын хацрыг даган нулимс урслаа. Миний дуу амьдралынх нь аймшигтмөчийг санагдуулжээ. Гайхалтай. Би санаа алдаад мод наллаа. Тэгтэл ятга шаазгайнууд"Дүүжлүүрийг мод"-ыг тоглож эхлэв. Тэдний хоолойноос үзэсгэлэнтэй сонсогдож байлаа.Би зураг авч байгааг ухаараад тайван зогсоход Крессида "Тасаллаа!" гэж хэллээ.

Плутарх хүрч ирээд хөхөрч,

- Чи хаана ийм зүйл бодож олоо вэ? Биднийг ийм зүйл хийсэн гэж хэн ч итгэхгүй дээ! гээднамайг тэвэрч зулай дээр шовхийтол үнсээд, - Чи ч шижир алт юмаа! гэв.

- Би үүнийг дурангын урд гарах гэж хийгээгүй.

- Тэгвэл аз таарч. Алив бүгд хот руу буцацгаая!

Бид ой дундуур буцаж явсаар үхэр чулуунд хүрэхэд Гейл бид хоёр хос анч нохой салхиар үнэравах гэж байгаа аятай толгойгоо эргүүлсэнд Крессида үүнийг ажиглаад тэнд юу байгаагасуув. Бид ангийн хуучин болздог газар байсан болохыг хэлэхэд тэр харахыг хүссэн ч юу чбиш гэж хэлэв.

Бидний чулуун тавцан дээрээс хөндий нэвт үзэгддэг. Магадгүй энэ жил ердийнхөөс баганогоорсон ч бөөрөлзгөний бутанд хүнд жимс багсайтал ургасан байж болох. Энд ангийн тоотоомшгүй өдрүүд эхэлж занга тавин, загас барьж, жимс түүн, хамтдаа модонд хэсүүчилэнолдсон зүйлээр ангийн цүнхээ дүүргэдэг байв. Энэ бол хоол хүнс олж эрүүл байх аргабайсан. Бид нэг нэгнийхээ түлхүүр байлаа.

Арван хоёрдугаар бүс байхгүй болсон учир ямар ч журам сахиулагчдаас зугтан өлсгөлөн амтэжээх хэрэггүй болжээ. Капитол бүхнийг салган авахад би Гейлийг алдахын даваан дээрбайсан. Биднийг энэ бүх жилүүдэд холбож байсан зүйл тасрахын ирмэг дээр дунд минь хартолбо үүссэн байлаа.

Өнөөдөр арван хоёрдугаар бүсийн аймшигт зүйлтэй тулгарсан хэр нь бид бие биетэйгээярихааргүй ууртай байна гэж үү?

Гейл надад худал хэлсэн. Тэр миний сайн сайханд сэтгэл зовсон байж болох ч байжболомжгүй байлаа. Хэдийгээр үнэн сэтгэлээсээ өршөөл гуйсан мэт санагдсан ч гэлээ. Битүүний царай луу эргэж ямар туссаныг нь харж болох юм. Бидний хооронд юу болох нь энэвэ? Бид яагаад үргэлж маргалддаг юм бол? Энэ бүхэн төвөгтэй хэдий ч асуудлын гол нь бигэдгийг мэдэж байлаа. Би үнэхээр түүнийг хөөхийг хүслээ гэж үү?

Page 82: Mockingjay (1)

Би хуруугаараа бөөрөлзгөнө тасдаж аваад эрхий долоовор хурууны завсар эргэлдүүлэнгээтүүний зүг шидээд,

- Магадгүй амжилт.. гэхэд барьж аваад зажилж залгингаа хэсэг азнасны эцэст,

- ...бидний талд ирж болох юм гэв.

Крессида биднийг хадан дээр суулгаад ангийн тухай яриа өрнүүлэв. Биднийг юу ой руухөтөлсөн, хаана уулзсан, дуртай агшин гээд л. Бид тайвширч инээмсэглэнгээ зөгий, зэрлэгнохой, өмхий хүрэнтэй тохиолдон бүтэлгүйтсэн явдлынхаа тухай ярилаа. Яриа наймдугаарбүсэд бөмбөгдөлтийн үеэр зэвсэг хэрэглэх нь ямар мэдрэмж төрүүлсэн талаар эргэхэд биярихаа больсон ч Гейл ердөө,

- Хэтэрхий удлаа гэж хэлэв.

Үдэш ойртоход бид хотын талбай руу явав. Би Крессидаг талхчины газрын нуранги руу лууаваачиж зураг авахыг гуйв.

- Пит энэ чиний гэр. Гэр бүлээс чинь бөмгбөгдөлтийн дараа юу ч сонсогдоогүй. Арванхоёрдугаар бүс байхгүй болсон. Тэгэхэд чи гал зогсоох тухай ярьж байдаг? гээд би эзгүйрчхоосорсон газар луу ширтэн,

- Энд чамайг сонсох хэн ч үлдсэнгүй гэв.

Бид урьд нь дүүжлүүр байсан хайлсан төмрийн дэргэд зогсоход Крессида биднийг иймаргаар шийтгүүлж байсан эсэхийг асуув. Гейл хариуд нь цамцаа тайлж дуран руу эргэв. Биташуурын ул мөрийг хартал сурны исгэрэх чимээ ахин сонсгогдож түүний бугуйнаасааухаангүй өлгөөтэй байгаа нь харагдах шиг болов.

- Хангалттай гэж би мэдэгдээд,

- Би та нарыг ялагчын тосгонд хүлээж байя. Ээжийн.... захисан зүйлийг авах гэсэн юм гэлээ.

Би Ялагчын тосгон руу яваад гал зууханд шүүгээний өмнө шалан дээр сууж хайрцганд шаварваар, шилэн сав нямбайлан өрөөд хагалахгүйн тулд дундуур нь хатсан цэцэг боосон боолтооржийрэглэв.

Тэгтэл гэнэтхэн шүүгээн дээр байсан сарнай байсныг саналаа. Энэ бодит байсан уу? Одоохэвээр байгаа болов уу? Би шалгах хүслээ арай ядан барилаа. Хэрвээ тэнд байгаа бол намайгахин айлгахаас өөрцгүй. Юмаа яаран баглав.

Шүүгээ хоосорход боссонд гал зууханд Гейл зогсож байв. Тэр чимээгүйхэн ойртож иржээ.Тэр ширээ түшин зогсоод модон гадаргуу дээгүүр нь хуруугаа гүйлгэв. Би хайрцгаа дундааөргөж тавилаа.

Page 83: Mockingjay (1)

- Санаж байна уу? Чи энд намайг үнссэн биз дээ.

Үнэхээр түүнийг ташуурдуулсаныхаа дараа ахиухан тунгаар хэрэглэсэн өвчин намдаагч эмүүнийг ухаанаас нь арчсангүй гэж үү.

- Би чамайг санаж байна гэж мэдсэнгүй.

- Мартахын тулд үхэх ёстой байх. Магадгүй би "Дүүжлүүрийн мод" дуунд гардаг хүн шигхариу хүлээх ёстой байж.

Би хэзээ ч Гейлийн нулимс унагахыг харж байсангүй. Түүнийг нулимсаа арчмагц би бөхийнуруулыг нь үнсэв. Дулаахан, үнс, шаналал. Энэ зөөлөн үнсэлт гайхалтай амттай байлаа. Тэрнамайг түлхээд гашуунаар инээмсэглэв.

- Би чамайг үнсэхийг чинь мэдэж байсан юм.

- Яаж. Би өөрөө ч мэдээгүй шүү дээ.

- Яагаад гэвэл надад хэцүү байна. Энэ бол чиний анхаарлыг татах цорын ганц арга гээдхайрцагыг авч,

- Китнисс санаа зовох хэрэггүй дээ. Энэ бүхэн өнгөрсөн гээд намайг хариу хэлэхээс өмнөгарлаа.

Би түүний үгийн учрыг олоход хэт ядарсан болохоор арван гуравдугаар бүс рүү богино аялалхийх замд суудал дээр атиралдан суугаад Плутархын дуртай ярианы сэдэв болох хүнтөрлөхтнийг устгах зэвсгийн тухай сонсохгүйг хичээв. Бид зохион байгуулагчын өндөрхурдны онгоц, цэргийн хиймэл дагуул, нисэгчгүй онгоц, биологийн зэвсгүүд гэх мэтзүйлсийн тухай мөрөөддөг ч нисэх онгоц, газрын пуужин зэрэг хуучин зэвсгээр тоглохболсондоо харуусахыг сонсов.

Би ятга шаазгайн хувцсаа тайлаад хоол идэлгүй орондоо орж унтахад Прим өглөө сэрээлээ.

Өглөөний цайны дараа хуваарийг үл тоомсорлон шүүгээнд орж зүүрмэглээд өдрийн хоолныүеэр хайрцагтай шохой, харандааны дундаас мөлхөн гарч ирлээ.

Намайг итгэмээргүй том савтай вандуйн шөл идээд Е хэсэгт эргэн ирэхэд Богс урдаассаатуулав.

- Одоо хуваариас гадуур удирдлагын өрөөнд уулзалттай.

- Ойлголоо.

- Чи ер нь өнөөдрийн турш юу хийв? гэж тэр уцаарлангуй асуув.

Page 84: Mockingjay (1)

- Хэн мэдэх юм? Би сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй биз дээ гээд би гартаа байсанэмнэлэгийн бугуйвчлыг үзүүлэх гэсэн ч байхгүй болсон байв.

- Харж байна уу? Бугуйвчыг минь хэзээ тайлан авсныг хүртэл санаж чадахгүй байна. Намайгудирдлагын өрөө лүү аваачиж яах гээ вэ? Ямар нэг зүйл алгасаа юу?

- Крессида чамд арван хоёрдугаар бүсэд авсан зургаа үзүүлэх гэсэн байх.

- Тэгвэл би хуваарийн дагуу ажиллана..

Тэр над руу ширтсэн ч цааш тайлбар хийсэнгүй. Хүмүүс удирдлагын өрөөнд цуглан Плутарх,Финник хоёрын дунд надад суудал хадгалсан байв. Ширээн дээрх дэлгэцэн дээр Капитолынээлжит нэвтрүүлэг гарч байв.

- Юу болоо вэ? Бид арван хоёрдугаар бүсийн бичлэг үзэхгүй юм уу?

- Үгүй дээ гээд Плутарх,

- Би боломжтой гэж бодож байгаа ч Бити дүрсийг шургуулж чадахыг мэдэхгүй юм гэв.

- Бити үндэсний сувдгийг эвдэх арга олсон гэсэн. Тэгэхээр манай бичлэг Капитолд бас гарна.Тэр өнөө орой шууд нэвтрүүлэг гарахад хамгаалалтыг нь эвдэх гэж байгаа. Сноу мэдэгдэлхийх юмуу тиймэрхүү зүйл болох байх. Одоо эхэллээ гэж Финник хэлэв.

Капитолын сүлд гараад сүлд дуулал явав. Дараа нь би ерөнхийлөгч Сноугын могойн харц ардтүмэнтэйгээ мэндчилэхийг харав. Тэр индрийн цаана байсан ч захандаа цагаан сарнайхатгасан нь тодхон харагдаж байлаа. Дуран Панемын газрын зургийн урд буй Пит рүү эргэв.Тэр өргөгдсөн сандалд суугаад төмөр гишгүүр дээр гутлаа тавьжээ. Хиймэл хөлөө жигд бусхэмнэлээр тогшино. Хөлс зузаан энгэсэн давхарыг нэвтлэн уруулын дээд хэсэг дух нь илгарав. Гэвч түүний харц уурсан төвлөрч чадахгүй байгаа явдал намайг юунаас илүүтэйайлгав.

- Түүнд муу байна гэж би шивнэхэд Финник дэмжихээр гараас шүүрч авав.

Пит сэтгэл гонсгор гал зогсоох чухал тухай ярилаа. Тэр хурц гэрлээр тэмдэглэсэн чухалбүсүүдийн дэд бүтэц цохилтонд өртсөн тухай яриад сүйрлийн дүр зургийг үзүүлэв.Долдугаар бүсийн далан эвдэрчээ. Онхолдсон галт тэрэгний цистернээс хаягдал шингэнурсана. Үр тарианы агуулах түймэрт автжээ. Энэ бүхэн жинхэнэ бослогын дүр төрх байлаа.

Түн! Би гэнэтхэн зурагтын дэлгэцэн дээр талхчины газрын нурангын өмнө зогсож байв.Плутарх үсрэн босоод,

- Тэр үүнийг хийлээ! Бити чадлаа! гэж хашгирав.

Өрөөнд шуугиан дэгдэхэд Пит эргэн зурагтын дэлгэцэн дээр байсан над руу ширтэв. Тэр

Page 85: Mockingjay (1)

бөмбөгдөлт өртсөн цэвэр усны байгууламжын тухай яриагаа үргэлжлүүлэхийг хичээсэн авчРутын тухай ярьж буй Финникийн дүрс болон өөрчлөгдөв. Капитолын өргөн зурвасынтөхөөрөмжүүд дайралтанд өртөхөд мэргэжилтнүүд нь учрыг олохыг хичээв. Тэд үүндбэлтгэлгүй байсан учир Бити тав арван секунтын нэвтрүүлгүүдээ гаргав.

Плутарх хөөрөн догдлоход бүгд Битид баяр хүргэн Финник дэргэд чимээгүйхэн зогсож байв.Би өрөөн дундуур Хеймитчтэй харц тулгараад айдсаа харлаа. Энэхүү баяр хөөр Питийгбиднээс цааш холдуулжээ.

Капитолын сүлд тэмдэг гарч ирээд хориод секунт дохио өгсний дараа Сноу, Пит хоёр эргэнгарч ирэв. Хүмүүс үймж сандарчээ. Бид тэдний уурсан маргалдахыг сонслоо.

Сноу урагш алхаад босогчид ял тулгасан мэдээлэл гаргах гэж байсан нь тодорхой ч шударгаүнэн хаанчлах болно гэж мэдэгдэв. Тэр Питээс Китнисс Эвердиний тухай юу бодож байгаагасуухад миний нэрийг сонсоод царай нь хүчлэн мурийлаа.

- Китнисс... чи энэ бүхнийг төсгөл гэж бодож байна уу? Юу үлдэх юм бэ? Хэн ч аюулгүйүлдэхгүй. Капитол ч тэр, бүсүүд ч тэр. Харин чи... арван гуравдугаар бүсэд гээд агаар огцомсороод нүд нь ухаангүй гялалзуулан,

- Өглөө үхнэ! гэхэд дурангын цаана Сноу "Болно!" гэж тушаалаа.

Бити энэ бүх үймээн самууны дундуур миний эмнэлэгийн өмнө зогсож байгаа дүрсийггурван секунт үзүүлэв. Зураглалын дараа бид шууд хөтөлбөрийг үргэлжлүүлэн үзэхэд Питярихыг хичээсэн ч дуран доошлоод цагаан хавтантай шал гаргалаа. Гутлын цохилт. Цохилтынараас Питийн өвдсөндөө хашгирах дуу гарч цус хавтан дээгүүр урсав.

Page 86: Mockingjay (1)

Дайралт

Page 87: Mockingjay (1)

X

Биений дотроос хашгиралт гарсан ч хоолой дээр тээглэн амьсгал давхцаад хөшчихлөө.Хэрвээ хүзүүний булчингаа суллан хашгирч чаддагсан бол хэн нэгэн хүн ажиглах болов уу?Өрөөнд үймээн дэгдэж Питийн хэлсэн үгийн учрыг олохоор шуугилдав.

- Чи… арван гуравдугаар бүсэд… өглөө үхнэ!

Тэгтэл бусдын анхаарлыг татан Хеймитчийн хоолой,

- Чимээгүй! гэхэд бүгд түүний зүг харлаа.

- Үүнд тийм ч тааж ядаад байх зүйл алга! Хүү ердөө биднийг дайралтанд өртөнө гэж хэлсэн.Энд арван гуравдугаар бүсэд.

- Тэр хаанаас энэ мэдээллийг авсан юм бол?

- Бид яагаад түүнд итгэх ёстой гэж?

- Чи хаанаас мэдэж байгаа юм?

- Түүнийг нууц задруулсаны төлөө цусанд нь хутгасан биз дээ. Та нарт өөр ямар баримтхэрэгтэй юм бэ? Китнисс, надад туслаач! гэж Хеймитч цөхрөн архирлаа.

Би хөшсөн байдлаасаа гарч,

- Хеймитчийн зөв. Питийг хаанаас ийм мэдээлэл авсныг мэдэхгүй ч үнэн байж таарна. Тэрүүнд итгэж байна. Тэгээд ч тэд... гээд Сноугын түүнд хийсэн зүйлийг чанга хэлж чадсангүй.

- Та түүнийг мэдэхгүй ч бид мэднэ. Та нар хүмүүсээ бэлэн байдалд байлгах хэрэгтэй гэжХеймитч Коинд хэлэв.

Ерөнхийлөгч түгшсэн харагдаагүй ч үйл явдалд бодлогоширсон янзтай хуруугаарааудирдлагын самбарыг тогшсоноо тайвнаар Хеймитчтэй ярилцаж эхлэв.

- Мэдээж бид ийм үйл явдалд бэлтгэх болно. Бид арваад жилийн өмнөөс Капитолын арвангуравдугаар бүсийн эсрэг дайралт ямар үр нөлөөтэйг таамаглаж байсан. Цөмийн пуужин,цацрагт туяа хэрэглэх нь агаар мандал хүрээлэн буй орчинд хэлж баршгүй хөнөөл учруулна.Ердийн бөмбөгдөлт байлаа ч манай цэргийн байрлалд хүнд цохилт өгөх бөгөөд тэд ахинбиднийг эзлэхээр санаархаж буй билээ. Мэдээж тэд эсрэг цохилт өдөж байгаа. Үүнээс үзэхэдманай бослогын холбоотнууд ч эрсдэлд орж болох юм.

- Та ингэж бодож байна уу?

- Тиймээ би тэгж бодож байна. Ямар ч тохиолдолд бид аюулгүй байдлын тавдугаар түвшний

Page 88: Mockingjay (1)

бэлтгэл арга хэмжээ авах болно. Өндөр түвшиний тусгаарлалт зарлалаа гээд тэр товчлууртүргэн даран заавар өгөв.

Түүнийг толгойгоо өргөх агшинд арван гуравдугаар бүс хоёр түвшин доошлов. Биэмнэлэгийн өвчтөнгүүдийг шилжүүлэн гаргах тухай бодлогоширсноо төмөр хоолойгоорхүмүүсийг шаргал бүсэд цугларах заавар өгөхийг сонсов.

Секунтын дараа хоёрдугаар давхарга тусгаарлагдах иргэдийн дунд халдварт өвчин байгааэсэхийг шалгаад амьдардаг давхартаа эргэн ирлээ.

Би угаалгын өрөөнд хоолойны цаана аваарын дохиог үл хайхран аалз хэрхэн шүлсээ татахыгхаран зогслоо. Арван гуравдугаар бүсэд хадаж буй аваарын дохионы дагуу бэлтгэх зүйл юу чбайсангүй. Богс намайг Финникийн хамт хонгилын өргөн шат руу авч явлаа. Хүмүүсийнурсгал доошоо горхи мэт цувна. Хэн ч орилж хашгирах юмуу түлхэлцсэнгүй. Хүүхдүүдхүртэл томоотой явцгаана. Бид чимээгүй уруудсаар ганц үг хэлэхэд чанга цуурайтахаарбайлаа.

Ээж Прим хоёр үзэгдсэнгүй бөгөөд ийм нөхцөл байдалд олж харахын аргагүй байв. Тэдэмнэлэг дээр ажиллаж байгаа. Уурхайн гүнд ороход чих шуугин нүд бүрэлзэв. Цорын ганцсайн тал гэвэл газрын гүн рүү уруудах тусам чих дөжрөм аваарын дохио бүдгэрлээ. Тэдбиднийг газрын гадаргуугаас аль болох холдуулж байгаа бололтой. Хүмүүс хэсэг хэсгээрээхуваагдан тэмдэгтэй хаалгаар ороход Богс намайг дагуулсан хэвээр эцэст нь шат аварга томагуйн захад хүрэв. Би урагш явах гэсэн ч Богс зогсоогоод гаран дээрх хуваариа мэдрэгчидшалгуул гэлээ. Мэдээж хэн нэгэн замаасаа төөрсөн эсэхийг шалгахын тулд компьютертмэдээлэл оруулж таарна.

Энэ газар чулуун хана, хүч нэмэгдүүлсэн ган тулгуур гээд байгалийнхаас илүү хүний гараарбүтээгдсэн мэт ажээ. Чулуун хана дагуу унтлагын ор байрлуулж гал зуух, угаалгын өрөө,эмнэлэгийн хэсэг байлаа. Энд газрыг удаан амьдарч болохоор тохижуулсан аж.

Агуйн эргэн тойрон дахь хэсэг болгонд цагаан толгойн үсгээр тэмдэг тавьжээ. Тэгтэл БогсФинник бид хоёрт бүсэд амьдарч байсан хэсэгтэй адилхан "E" хэсэгт орох болсныгмэдэгдэхэд Плутарх ирээд,

- Аан та нар энд байгаа юмуу гэв.

Саяны болсон үйл явдлыг үл харгалзан Плутархын урам зориг мохсонгүй. Тэрбээр Битигийннэвтрүүлгийн дайралт амжилттай болсон явдалд сэтгэл өндөр хэвээр байв.

- Китнисс Питэд чамд хэцүү байгаа ч гэсэн ч Питийн төлөө сэтгэлээр унах юм бол бусадхүмүүс харж байгаа шүү.

- Юу гэнээ? гээд би түүнийг Питийн аймшигтай нөхцөлд орсон явдалд сэтгэлээр унахгүйбайгаа гэдэгт итгэж чадсангүй.

Page 89: Mockingjay (1)

- Хоргодох байранд байгаа бусад хүмүүс чамайг үүнд яаж хандахыг харж байгаа. Хэрвээ читайван зоригтай байвал бусад нь ч мөн адил тийм байх болно. Өөрөөр сандралд орвол ойнтүймэр шиг тарна гэсэн үг хэмээн Плутарх тайлбарлахад би түүн рүү ширтлээ.

- Гал баригдсан гэж хэлж болно хэмээн тэр үргэлжлүүлэхэд би удаанаар сэхээ орон,

- Би дурангын өмнө байгаа юм шиг авч дүр эсгэх ёстой юм уу? гэв.

- Тиймээ! Сайн байна. Зарим хүмүүс үргэлж үзэгчдийн өмнө зоригтой байдаг юм. Питийнсаяхан үзүүлсэн эр зоригийг аваад үз л дээ гэхэд би түүнийг золтой алгадчихсангүй.

- Би Коиныг тусгаарлахаас өмнө буцах ёстой. Чи сайн ажилласан шүү! гээд тэр хараанаасалга болов.

Би ханан дээрх том "Е" үсгийн зүг явлаа. Манай өрөө хааш хаашаа арван хоёр футынхэмжээтэй чулуун шалан дээр зааг зурсан байлаа. Хананы хоёр талд ор байж гурав дахь ньгазар унтах болжээ. Тунгалаг хуванцар дээр "Хоргодох байрны журам" гэсэн цаас наажээ. Бицаасан дээрх жижигхэн хар үсгүүдийг харахад нүдний өмнө цусан дусал шиг бүрэлзсэнээалгуурхан үг ялгагдаж эхлэв.

Эхний хэсгийг "Ирэлт" гэж гарчиглажээ.

1. Байрныхаа хүмүүсийг бүрэн эсэхийг тоолон шалгаж үз.

Ээж, Прим хоёр өвчтөнгүүдийг нүүлгэн шилжүүлж буй тул би ганцаараа хоргодох байрандтүрүүлж ирсэн байлаа.

2. Ерөнхий хангамжын хэсэг рүү очиж өрөөнийхөө хүн бүрийн тоогоор хүүдий ав.

Би агуйг шалган хартал Ерөнхий хангамжын хэсэг лангуугаар хүрээлүүлсэн томоохон өрөөбайлаа. Хүмүүс тэнд хүлээнэ. Би очиж өрөөнийхөө дугаарын дагуу гурван уут авах хүсэлттавив. Эрэгтэй цаасыг шалгамагц тавиур дээрээс тусгайлан савласан хүүдийнүүд авч лангуундээр тавив. Нэгийг нь нуруундаа үүрч үлдсэн хоёрыг гартаа барьж эргэн явахдаатүлхэлцсэнд,

- Уучлаарай гэж хүмүүсийн дундуур гарахдаа хэлэв.

Энэ цаг хугацааны асуудал уу? Эсвэл эдгээр хүмүүс миний байдлыг ажиглаж байгаа гэсэнПлутархын зөв юм болов уу?

Эргэж ирсэн хойно нэг ууттайг нь нээвэл нарийхан гудас, орны цагаан даавуу, хоёр сааралхувцас, шүдний сойз, сам, гар чийдэн гарав. Бусад уутыг шалгавал ялгаагүй байсан бөгөөдганцхан өөр зүйл нь ээж Прим хоёрын эмнэлэгийн цагаан хувцас байлаа.

Би ор дэрээ засан, хувцсаа үүргэвчинд буцаан хийгээд өөр хийх зүйлгүй болсон тул эцсийн

Page 90: Mockingjay (1)

дүрэм болох,

3. Цаашдын зааврыг хүлээ гэсний дагуу шалан дээр хөлөө зөрүүлэн суугаад хүлээлээ.

Хүмүүсийн урсгал тасралтгүй өрөөг дүүргэн нөөцөө авч байв. Төдий л удалгүй агуйхүмүүсээр дүүрэв. Сонирхолтой нь ээж, Прим хоёр эмнэлэгт өвчтөн хүлээн авахаар шөнөхүртэл үлдсэн юм болов уу. Үгүй тэгж бодохгүй байна. Тэр эндхийн жагсаалтанд байсан.Миний санаа зовж эхэлтэл ээж ирлээ. Би түүний ар луу хайн харсан ч үл таних хүмүүс байв.

- Прим хаана байна?

- Тэр энд байхгүй юм уу? Эмнэлгээс шууд энд ирэх ёстой байсан даа. Надаас арван минутынөмнө гарсан. Хаана байгаа юм бол? Хаачсан байж болох вэ?

Би хормын зуур нүдээ аниад ангаа мөшгөн бодлоо. Би түүний дохио дуугарахад өвчтөнгүүдэдтуслахаар ухасхийн хоргодох байр луу яв гэхэд нь шатан дээр тээнэгэлзэн зогсохыг харлаа.Гэхдээ яагаад?

Би нүдээ нээлээ.

- Муур! Тэр муураа авчирахаар явж!

- Үгүй ээ гэж ээж дуу алдав.

Бид хоёул миний зөв болохыг мэдэж байсан тул хүмүүсийн урсгалыг нэвтлэн хоргодохбайрнаас гарахыг хичээв. Урд зузаан төмөр хаалга хаахад бэлтгэгдэн удаанаар төмөр дугуйдотогш эргэж эхэллээ. Хаалга хаагдсан хойно цэргүүдийг нээлгэхээр яагаад ч ятгахболомжгүй. Үүнд тэдний мэдэл хүрэхгүй. Би замбараагүй хүмүүсийг түлхэн зайчилангаахүлээгээрэй гэж хашгирав. Хаалга хаагдахад ердөө хэдхэн дюймийн зай үлдсэнд гараа завсарлуу шургуулаад,

- Онгойлго! Намайг гарга! гэж орилоход айсан цэргийн царай харагдсанаа дугуйг буцаанэргүүлэв. Гадагш гарахад багтахааргүй ч гараа няцлуулахааргүй болсонд мөрөө шургуулж,

- Прим! гэж шатны өөд хашгирав. Ээж хамгаалагчдыг гуйх зуур би нэвтэрч гарахыг оролдон, -Прим! гэж хашгирсанд шатны дээр сулхан хөлийн чимээ гараад,

- Бид очиж байна! гэх дүүгийн маань хоолой сонсогдов.

- Хаалгаа барьж байгаарай! гэж Гейл дуугарлаа.

- Тэд ирж байна! гэж би цэрэгт хэлэхэд тэд хаалгыг метрийн хиртэй нээсэн ч би тэднийгхаахаас эмээгээд байрнаасаа хөдөлж чадсангүй.

Прим Холтсон цэцгийг тэврээд хацар нь ягааран гүйж ирэхэд араас нь гартаа цүнх барьсан

Page 91: Mockingjay (1)

Гейл даган орлоо. Нүсэр хаалга лүгхийн хаагдав.

- Чи юугаа бодож байсан юм? гэж би Примийг ууртай сэгсрээд муурыг дундаа шахантэвэрлээ. Примийн тайлбар хэдийн бэлэн байлаа.

- Китнисс би түүнийг орхиж чадсангүй. Хоёр дахь удаагаа шүү дээ. Чи түүний өрөөн дундуурорилон гүйж байсныг харсан ч болоосой. Тэр биднийг хамгаалахаар эргэж ирсэн.

- За за гээд би тайвширахын тулд хэдэнтээ гүнзгий амьсгаа аваад арагш ухран муурын шилэнхүзүүнээс өргөж,

- Би чамайг боломж олдсон дээр нь живүүлэх ёстой байж гэлээ.

Тэр чихээ хулмайлган сарвуугаа өргөн хүржигнэхэд дүү минь даруйхан хамгааллаа.

- Өө, Китнисс минь түүнийг шоглох хэрэггүй. Тэр их сэтгэлээр унасан байгаа гээд гар дээрээавлаа.

Надад түүнийг бага зэрэг шархдуулах даажинтай хүсэл төрсөн ч Прим жинхэнээсээ сэтгэлзовж байсан тул оронд нь бодолдоо бээлийтэй гараар муурын арьсыг хуулж байна төсөөлжолон жил хийсэн зүйлийнх нь өшөөг авлаа.

- За за уучлаарай гээд бид ханан дээрх том "Е" үсгийн зүг хөдлөв. Примийг яаран явмагц биГейлтэй нүүр тулгарав. Тэр арван хоёрдугаар бүсийн гал зуухнаас авсан хайрцагтай шилбарьж миний ангийн цүнхийг мөрөндөө эгэлдэрэглэжээ.

- Хэрвээ Питийн зөв бол бидэнд ямар ч боломж байхгүй тэр хэлэв.

Пит. Цонхон дээрх бороон дусал мэт цус. Яг л гутын шавар шиг.

- Хийсэн бүхэнд чинь... баярлалаа. Чи манай өрөөнд дээр юугаа хийж байсан юм? гээд биюмаа авлаа.

- Ердийн давхар шалгалт. Хэрвээ би хэрэг болвол дөчин долдугаар хэсэгт байгаа шүү.

Хаалга хаагдах үеэр болсон явдлын улмаас намайг шинэ гэр лүүгээ алхахад таван зуугаад хүнширтэв. Би олны дундуур үймэн гүйсэндээ тайван харагдахыг хичээлээ. Хэн нэгэн хууртагдахболов уу. За хэнд хамаатай юм? Бүгд намайг галзуу гэж бодож байгаа.

Нэг эрэгтэй шалан дээр дайрагдаж унасан бололтой эгдүүцэнгүй тохойгоо би түүн рүүисгэрэх шахлаа.

Прим муураа аваад доод талын орон дээр төвхнөж хөнжлөө нүүрээ цухуйлган нөмөрчээ. Энэнь түүний тэнгэр нижигнэхэд айдагтай адил байв. Ээж хайрцгаа буланд нямайлан тавилаа.Би хана түшин сууж Гейлийн авчирсан ангийн цүнхийг ухав. Эмийн ургамлын ном, ангийн

Page 92: Mockingjay (1)

хүрэм, эцэг эхийн хуримын зураг болон шүүгээнд байсан өөр бусад хувийн эд зүйлс болохминий ятга шаазгайтай зүүлт Циннагын хувцсан дээр хатгаастай, алтан зүүлт, мөнгөлөгшүхэртэй хоолой болон, Питийн сувд байлаа. Би сувдыг шүхрэнд ороогоод уутны ёроол руухийв. Энэ Питийн амьдралтай холбоотой зүйл болохоор хэн ч үүнийг надаас авч чадахгүй.

Аваарын дохионы сулхан чимээ огцом зогсов. Коины хоолой чанга яригчаар нүргэлэнбиднийг дээд давхараас үлгэр жишээ нүүн шилжсэнд талархав. Тэрбээр арван хоёрдугаарбүсийн ялагч Пит Меларк зурагтаар арван гуравдугаар бүс рүү энэ шөнө дайралт хийгдэхболомжтой тухай мэдэгдсэнийг тодотгон хэллээ.

Тэгтэл цохилтын эхний бөмбөг уналаа. Эхлээд хүчтэй цохилт мэдэгдсэнээ биений хэсэгбүрийг дамжин ясны чөмөг, шүдний ёзоор хүртэл дэлбэрэлт гүн гүнзгий мэдрэхэд "Бид бүгдүхлээ" гэсэн бодол зурсхийв. Би дээшээ хараад адар цууран нүсэр том чулуу асгарахыгхүлээсэн авч хоргодох байр үл мэдэг чичирснээс ондоо зүйл болсонгүй. Гэрэл унтарч тасхаранхуй болов. Хүмүүс чимээгүй түгшин амьсгаадаж, хүүхэд гонгинон, нэг хүний галзуумэт инээх нь сонсогдов. Тэгтэл цахилгаан үүсгүүр хүнгэнэн бүдэг гэрэл анивчсанаа хэвийнаслаа. Энэ нь манай арван хоёрдугаар бүсийн гэрт өвлийн шөнө асдаг гэрэлтэй ойролцооажээ.

Би бүрэнхийд Примд ойртоод хөлнөөс нь татан ойртон суулаа. Тэр тайван хоолойгоормуурандаа дуу дуулж байв.

- Бүх зүйл хэвийн хүүхдүүд минь. бидний бүх зүйл сайхан болно гээд ээж биднийг тэврэхэдби хэсэг зуур хүүхэд насандаа эргэн очих мэт болж толгойгоо мөрөнд нь наагаад,

- Энэ наймдугаар бүсийн бөмбөгдөлтэй адилгүй байна гэв.

- Хоргодох байранд зориулан хийсэн пуужин байх гэж Прим муураа айлгахгүйн тулд аяарханхоолойгоор хэлээд,

- Бид тэдний тухай заалгасан. Тэд дэлбэрэхээсээ өмнө газрын гүн рүү нүхлэн ордог юм.Арван гуравдугаар бүсийн гадаргууг бөмбөгдөөд ямар ч нэмэр байхгүй л дээ гэв.

- Цөмийнх үү? гэж би асуугаад дотор хүйт даахаа мэдэрлээ.

- Заавал тийм албагүй. Зарим нь хамаагүй хүчтэй дэлбэрдэг. Ямар ч байж болох юм.

Бүүдгэр гэрэлтэй байсан учир хоргодох байрны төгсгөлийн төмөр хаалгыг харах боломжгүйбайлаа. Хаалга цөмийн дайралтанд тэсэх болов уу? Цацраг туяаны эсрэг зуун хувийнхамгаалттай байсан ч азгүйтэхэд энэ газрыг хэзээ ч энэ газрыг орхиж чадахгүй биш байгаадаа? Энэ бодол зурсхийхэд миний амьдрал чулуун бунханд төгсөх нь аймшигтай санагдсандхаалга руу галзуу мэт гүйн очиж гаргахыг шаардан хашгирахыг хүслээ. Гэвч ингэх нь утгагүйбөгөөд гаргахгүй нь мэдээж.

- Бид газрын гүнд байгаа болохоор аюулгүй гэдэгт итгэлтэй байна гэж ээж дорой дуугаар

Page 93: Mockingjay (1)

хэлэхэд би уурхайд амь үрэгдсэн эцгийн минь тухай бодож байгаа болов уу хэмээнгайхширлаа. - Бурханы авралаар Питэд биднийг анхааруулах боломж байж.

Боломж гэнээ. Ерөнхийдөө түүнд түгшүүр зарлахад хэрэгтэй мэдлэг, боломж, зориг гээд бүхзүйл бүрджээ. Би үүнийг зогсоож чадахгүй байсан. Пит үүнийг хэлэхийн өмнө өөртэйгээтэмцэх санагдсан. Яагаад? Түүнд үгээ зохицуулан хэлэх агуу их авъяас бий. Эсвэл түүнийгтамалсаны үр дүн юм болов уу? Өөр зүйл байж болох уу? Галзуурах ч юмуу?

Коины баргар хоолой хоргодох байрыг дүүргэхэд гэрэл анивчив.

- Пит Мелларкын мэдээлэл батлагдсан нь эргэлзээгүй учир бид түүнд томоохон өртэйболсны зэрэгцээ талархаж байна. Эхний пуужин цөмийн биш хэдий ч маш хүчирхэг байсан.Өөр олон пуужин харвах нь мэдээж. Дайралтын үеэр дуудагдсанаас бусад хүн байрандааүлдэнэ үү.

Цэрэг ирээд ээжид эмнэлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхэд ердөө гучханярдын зайд байтал дурамжхан боссонд,

- Бид зүгээр дээ. Та үүнийг ямар нэг зүйл дуусгаж дөнгөнө гэж бодож байна уу? гээд бимуурыг заахад инээлдлээ. Ээжийг явсан хойно,

- Чи яагаад түүнтэй явсангүй вэ, Прим? гэв.

- Би тэнэг гэдгийг нь мэдэж байгаа ч... гэхдээ дайралтын үеэр ор нурахаас айгаад байна.

Хэрвээ ор нурвал хоргодох байр бидний оршуулга болно. Би энэ тухай бодохгүйг хичээжорон дороо хамгаалалт болгож юмаа чихээд гудсаа гарган дүүгийнхаа хамтаар урдаа халхланбарив. Бидэнд хэсэг хэсгээрээ угаалгын өрөө лүү явж шүдээ угаахыг зөвшөөрсөн ч халуун усөдрийн турш хориотой байв. Би Примийн хамт гудсан дээрээ атиралдан агуйд чийгтэйхүйтэн байсан болохоор хоёр хөнжил давхарлан нөмөрлөө. Холтсон цэцэг Примийн анхааралдор золгүй атиралдан хэвтээд миний нүүр лүү амьсгална.

Таагүй нөхцөлд байгаагаа үл харгалзан би дүүтэйгээ хамт байгаад баяртай байлаа. Минийэхний тоглоомын үеэр өдрийн бодол шөнийн зүүд болсон зүйл бол түүнд бага ч гэсэнанхаарал тавих явдал байсан юм. Эцэст нь Гейл ямар нэг зүйл хийж байхын тулд манайхэсгийг шалгахаар ирээд явсан хойно би одоо хүртэл дүүгийнхээ энд ирээд хэр цочирдсоныгасуугаагүйгээ ойлгоод,

- Прим чамд арван гуравдугаар бүс таалагдаж байна уу? гэж асуухад,

- Яг энэ агшинд уу? гээд бид хоёул инээлдлээ.

- Би заримдаа гэрээ санадаг. Гэхдээ дараа нь санаад байх зүйл юу ч үлдээгүй гэдгийг санадагюм. Би энд аюулгүй байна. Бас чиний төлөө санаа зовохгүй байна. Ямар ч байсан урьдынхшигээ биш гээд тэр ичингүйрэн инээмсэглэж, - Тэд намайг эмчээр сургах байх гэж бодож

Page 94: Mockingjay (1)

байна гэлээ.

Би энэ тухай анх удаа сонслоо.

- Мэдээж тэгж таарна. Тэнэг хүмүүс биш шүү дээ.

- Тэд намайг эмнэлэгт тусалж байхыг харсан. Би сувилагчын курст яваад эхэлсэн. Гэхдээанхан шатны зүйл л дээ. Би гэрт олон зүйл сурсан ч улам их зүйл мэдэх хэрэгтэй байна.

- Үнэхээр гайхалтай.

Прим эмч болно. Тэр арван хоёрдугаар бүсэд ийм зүйл мөрөөдөж чадахгүй байсан. Ямар нэгжижигхэн шүдэнзтэй адилхан зүйл асаж дотроос минь гийгүүлэх шиг болов. Энэ болбосогчдын ирээдүйд авчирах зүйлсийн нэг хэсэг.

- Харин чи ямаршуу байна даа, Китнисс? Хэр байна? гээд муураа зөөлөн маажлан,

- Сайн байна гэж бүү хэлээрэй дээ гэв.

Энэ үнэн байв. Бүх зүйл хэвийн байсангүй. Би түүнд Питийн дэлгэцэнд хэр тааруу харагдажбайсан тухай хэлэх гэснээ энэ агшинд алагдаж байж болохыг нь саналаа. Примийн анхааралнад руу хандсан учир муур найдангуй сүүлээ хөдөлгөв. Тэр над руу ойртоод үсээ чихнийхээард хийв. Би үг хэлж чадалгүй зүрх хатгуулан өдөхөд чимээгүй боллоо. Магадгүй дайралтынтөвд байсан бол ийм зүйлийн тухай бодох сөхөөгүй байсан биз.

- Китнисс ерөнхийлөгч Сноу Питийг алсан гэж бодохгүй байна.

Мэдээж тэр намайг тайвшируулахын тулд ийм зүйл хэлж таарна. Гэвч дараагийн үг ньнамайг гайхшируулав.

- Хэрвээ тэр үүнийг хийвэл өөрт нь юу ч үлдэхгүй. Түүнд чамайг өвтгөх зүйл байхгүй болно.

Би гэнэтхэн Капитолын уур хилэнг олонтоо амсаж буй өөр охиныг саналаа. Сүүлчийнтоглоомд долдугаар бүсээс оролцсон Жонна Мэйсон. Би түүнийг хайртай хүмүүсийнх ньхоолойг дуурайн тамладаг үглээ ятга шаазгайтай ширэн рүү оруулахгүй оролдоход түлхээд"Тэд намайг өвтгөж чадахгүй. Би чамтай адилгүй. Надад хайрлах хүн үлдээгүй" гэж хэлснийгсанав.

Тэгэхэд л би Примийн зөв байж ялангуяа одоо ятга шаазгай сүйрэл авчирч байгаа үед СноуПитийн амийг гарзанд гаргаж чадахгүйг ойлгов. Тэр Циннаг хэдийн алсан. Гэрийг миньустгасан. Миний гэр бүл, Гейл болон Хеймитч хүртэл түүний гараас гарч Пит түүнд үлдсэнганц зүйл болжээ.

- Чи тэднийг түүнийг яана гэж бодож байна? гэхэд Прим мянган жил хөгширсөн мэтхоолойгоор,

Page 95: Mockingjay (1)

Чамайг нугалахад ашиглах байх гэв.

Page 96: Mockingjay (1)

XI

НАМАЙГ ЮУ НУГАЛАХ ВЭ?

Энэ асуулт намайг аюулгүй шоронгоо орхих зөвшөөрөл хүлээж байсан сүүлийн гурванхоногийн турш зовоолоо. Юу намайг мянган хэсэг болгон тасчин хаяж ахин босч чадахааргүйболгох вэ? Би энэ тухай хэнд ч хэлээгүй хэдий ч өдрийн цагаар эргэцүүлэн шөнө хар дарсанзүүдэндээ үргэлжлүүлж байлаа. Ахин дөрвөн пуужингийн дайралт хоргодох байранд тусахадбүгд их аюултай байсан ч ямар нэг зүйл болсонгүй. Бөмбөг унаснаас хойш олон цагийн дараадайралт дууссан гэж бодох тоолон цохилтын шинэ давалгаа чичигнэнэ.

Тэдний төлөвлөгөө арван гуравдугаар бүсийг сүйрүүлэхээс илүү биднийг тусгаарлахадчиглэсэн юм шиг сэтгэгдэл төрөв. Бүсэд хохирол учруулах уу? Тийм. Хүмүүсийг шинэ газарамьдрал хайтал нь цохилт өг. Гэхдээ устгах уу? Үгүй. Энэ тухайд Коины зөв байлаа.Ирээдүйд эзэмшихийг хүсч буй газраа устгаж болохгүй. Гэвч би тэдний энэ агшинд намайгПанемийн зурагтнуудаас хол байлгаж нэвтрүүлгийн дайралтыг зогсоохыг хүсч буйгойлголоо.

Бидэнд болж буй үйл явдлын талаар мэдээлэл өгсөнгүй. Манай дэлгэц ажиллахгүй зөвхөнКоины бөмбөгдөлтийн талаарх богинохон мэдээлэл сонсогдох бөгөөд дайн үргэлжилсээрхаранхуйн дунд юу ч мэдэхгүй өнгөрөөж байв.

Хоргодох байрны бүх зүйл тушаалын дагуу явагдана. Бид хатуу чанд хуваарийн дагууоногдсон хоолоо идэж, угаалга хийн, унтаж байв. Багахан хугацааг уйтгараа намдаахын тулднийтийн байдалтай өнгөрүүлж байлаа.

Манай өрөөнд муур биширсэн хүүхэд, насанд хүрсэн гээд янз бүрийн хүн цугларав. Тэр үдэшбүр тоглодог "Галзуу муур" гэсэн тоглолтоороо алдаршлаа. Би үүнийг хэдэн жилийн өмнөсанамсаргүй өвөл бүрий болсон үед нээсэн билээ.

Үүнд жирийн гар чийдэнгийн гэрэл шалан дээр тусгахад муур барихыг хичээн хөөнө. Биүүнийг тэнэг зүйл болохоор баярлах зүйл байхгүй гэж боддог ч эндхийн хүмүүс түүнийгухаантай гайхамшигтай гэж боддог байлаа. Би бүтэн зайны цуглуулгаа үрэн байж тоглоомдашиглаж байв. Арван гуравдугаар бүсийн хүмүүс үзүүлбэрээр үнэхээр дутагдаж байсанбололтой.

Гурав дахь шөнө тоглоомын үеэр би дотор зовоож байсан асуултынхаа хариуг оллоо. Галзуумуур зүйрлэвээс миний одоогийн байдал байв. Би муур Пит хүрэхийг хүссэн гэрэл болжээ.Холтсон цэцэг гэрлийг барих гэж оролдох болгонд түрэмгийлэлд өртөж байна (Яг л Питийгамьд байхад бүсийг орхисон шиг). Гэрэл унтрахад муур түр зуур үймрэх хэдий ч цаашаахөдөлгөөнөө сэргээж байна (Ийм явдал Питийг үхэх хүртэл үргэлжилнэ). Ганц зүйл гэвэлгэрлийг хананд хүрэхийн аргагүй өндөрт тусгахад муур тайвширч чадалгүй цухалдан гэрлийгунтраах хүртэл ашиггүй хий хоосон оролдсоор байх болно (Үүнийг Сноу одоо надад хийхийгхичээж байгаа бөгөөд ямар тоглоом тоглож байгааг нь мэдэхгүй байв).

Page 97: Mockingjay (1)

Магадгүй үүнийг ойлгох нь Сноуд хэрэгтэй байж болох юм. Питийг түүний мэдэлд бослогынтухай мэдээлэл авахаар тамалж байна гэхээс сэтгэл хүчтэй өвдсөн. Гэтэл намайг жагсаалаасгаргахын тулд зовоож байна гэхээс дотор тэвчихийн аргагүй болж байв. Энэ бүхнийгмэдмэгц би үнэхээр нугарлаа.

Галзуу муурын дараа бид орондоо орлоо. Гэрэл унтарч асахдаа хурцаар гэрэлтэх бөгөөд бусадүед бид нэг нэгнээ бүдэг гэрэлд нүдээ онийлгон харцгаана. Шөнө тэд гэрлийг унтраах чаюулгүй байдлын тулд хэсэг бүрд гэрэл үлдээнэ.

Прим хана тэснэ гэж шийдээд мууртайгаа доод талын орон дээр төвхнөлөө. Ээж дээд талынхдээр нь байв. Би орон дээр хэвтэх гэсэн ч нойрондоо их хөрвөөдөг болохоор шалан дээр гудаставьж өгсөн юм.

Одоо би нойрондоо хөрвөөлгүй хэвтэж булчин шөрмөс хөдлөхийн аргагүй чангарчээ.Зүрхний өвдөлт буцаж ирэхэд жижигхэн ан цав гарч байна гэж төсөөлөв. Цав хөл гар дамжингүйгээд нүүр дайрсан ангархай үүсгэв. Хоргодох байр ахин нэг хүчтэй донслоход л би хурцүзүүртэй жижигхэн хэлтэрхий болон бутрана.

Би хэвтэж чадахаа болиод хөнжлөөсөө болгоомжтой сугаран агуй дундуур Финникийг хайнявлаа. Тэр аюулгүйн гэрлийн дор суугаад чөлөө завгүй олс зангидаж байв. Би түүнд Сноугыннугалах төлөвлөгөөг нээснээ шивнэн ярихад Финникийн хувьд шинэ зүйл байсангүй. Энэ ньтүүнийг бас нугалжээ.

- Тэд Эннид бас ийм зүйл хийсэн үү? гэж би асуулаа.

- Тиймээ түүнийг бослогын талаар мэдэж байсан учир баривчлаагүй. Тэд намайг өөрийнх ньтөлөө хэзээ ч энэ тухай хэлж эрсдэлд орохгүйг мэдэж байгаа.

- Өө, Финник надад их харамсалтай байна.

- Үгүй чамд анхааруулаагүй болохоор надад харамсалтай байна.

Гэнэтхэн дурсамж зурсхийв. Би аврагдсаныхаа дараа орон дээрээ хүлээтэй хэвтээд ухаангүйуур хилэн гашуудалд автсан байсан. Финник намайг Питийн тухайд тайвшируулах гэжоролдон "Тэд удахгүй түүний юу ч мэдэхгүйг ойлгоод алалгүй чиний эсрэг ашиглах байх"гэж хэлсэн билээ.

- Чи надад онгоцонд байхдаа анхааруулсан шүү дээ. Питийг миний эсрэг ашиглаж магадгүйгэж.

- Би чамд юугаар ч туслахын аргагүй хожимдсон байхад биш дөрөв дэхь Номхотголын өмнөанхааруулах ёстой байлаа. Гэхдээ тэр үед би Сноугын үйл хөдлөлийн талаар талаар амаахамхих ёстой байсан гээд Финник зангилсан олсныхоо үзүүрийг тайлж шулуун болгов.

- Би үүнийг чамтай уулзах хүртэл ойлгоогүй. Эхний тоглоомын үеийн хайрын түүхээ

Page 98: Mockingjay (1)

үргэлжлүүлэн жүжиглэж байна гэж бодсон. Гэтэл Пит хүчний талбайд цохиулан үхэхшахахад би... гээд Финник тээнэгэлзлээ.

Би бодолдоо бүс рүү буцлаа. Намайг цурхиран уйлахад Финник Питийн амийг аварсан.Финникийн царайд шоолонгуй харц тодрон гаргасан авирыг минь жирэмсэнд тохоодөнгөрсөн билээ.

- Тэгэхэд юу ойлгосон гэж?

- Би чамайг дутуу үнэлснээ ойлгосон. Чи түүнд үнэхээр хайртай юм байна. Яаж хэлэхээмэдэхгүй байгаа ч би үүнийг ойлгосон. Магадгүй чи өөрөө ч анзаараагүй байж болох ч хэннэг хүн анхааралтай харвал чиний түүнд яаж санаа тавьж байгаагаас мэдэж болно.

Хэн нэг гэнээ? Ерөнхийлөгч Сноу Ялагчын аялалын өмнө ирээд намайг Питийн хайрынталаарх эргэлзээг арилган "Намайг итгүүл" гэсэн. Би эцэстээ үүнийг тод ягаан өнгийнтэнгэрийн дор Питийг амьдрал үхлийн зааг дээр байхад хийжээ. Ингэснээрээ түүндөөрийгөө нугалах зэвсгийг өгсөн байна.

Бид удтал чимээгүй сууж түүний зангилаа зангидахыг ширтэх зуураа,

- Чи энэ бүхнийг яаж тэвчиж чадаж байна? гэхэд Финник над руу итгэлгүйхэн ширтлээ.

- Би үүнийг тэвчиж чадахгүй, Китнисс! Яагаад ч чадахгүй. Би шөнө болгон хар дарсан зүүдзүүдэлж сэрсэн хойноо ч тайвширч чаддаггүй гээд миний царайны хувирлыг харснаа зогсож,

- Энэ тухай дурсаагүй нь дээр ч чамайг нугалсаны дараа эргэн ирэх хүртэл арав дахин иххугацаа орно гэв.

Тэр мэдэж байна. Би гүнзгий амьсгал аван тайвширахыг хичээв.

- Өөрийгөө сатааруулах юм хийсэн нь дээр. Маргааш өглөө би чамд олс олж өгөх хүртэлхүртэл минийхийг авч бай.

Би шөнийн үлдсэн хэсгийг муурын хараан дор гудсан дээрээ зангилаа зангидан өнгөрүүлэв.Өглөө хуруу цэврүүтсэн ч ямартай ч тэслээ.

Хорин дөрвөн цагийн дараа Коин эцэст нь биднийг хоргодох байрнаас гарч болно гэжзарлав. Манай хуучин байр бөмбөгдөлтөнд сүйрсэн болохоор бүгд зааврын дагуу шинэбайрандаа очих аж. Бид өрөөгөө цэвэрлэж үүдний зүг дугаарлан зогсоход замын хагаст Богсирээд намайг дарааллаас гаргав. Тэр Гейл, Финник хоёрыг араасаа дагахыг зангахад хүмүүсбидэнд цааш болон зай тавьж өглөө. Зарим нэгэнд нь миний "Галзуу муур" тоглоомтаалагдсан бололтой инээмсэглэв.

Хаалгаар гараад шатаар өгсөн янз бүрийн чиглэлтэй цахилгаан шатны нэгээр Тусгайхамгаалалтын хэсэг руу уруудлаа.

Page 99: Mockingjay (1)

Богс биднийг удирдлагын өрөөтэй төстэй өрөөнд дагуулан оруулахад зүдрэнгүй царайтайКоин, Плутарх, Хеймитч, Крессита нар сууж байв. Тэд сэргэхээр кофе ууж байсан бөгөөдПлутарх аягаа одоохон мултрах гэж байгаа аятай хоёр гараараа чанга атгажээ.

- Та дөрөв дээшээ гарахад бэлтгэх хэрэгтэй. Та нарт бөмбөгдөлтөнд өртсөн газрыг үзүүлэнхамгийн гол нь ятга шаазгай амьд гэдгийг харуулахад хоёр цаг байна. Асуулт байна уу? гэжерөнхийлөгч хэлэхэд,

- Бид кофе ууж болох уу? гэж Финник асуулаа.

Уур савссан аяга гардуулав. Би тунгалаг хар шингэн рүү харахдаа урьд нь кофенд дурлажбайгаагүй ч хөл дээрээ тогтоход туслах байх гэж бодлоо. Финник миний аяганд сүү хийгээдчихрийн гүц руу гар сунгаж,

- Ёотон хийх үү? гэж хуучны дур булаам хоолойгоороо асуув.

Биднийг анх танилцах үед тэр надад ёотон санал болгож билээ. Эргэн тойрон морьд тэргээрхүрээлэгдэж тод өнгийн хувцас өмсөн будсан хүмүүсийн дунд бид холбоотон болоогүйбайсан юм. Өмнө нь би ойлгоогүй ч энэ тухай санаад инээмсэглэв.

- Амт нь хамаагүй дээрдэнэ гэж Финник жинхэнэ хоолойгоороо хэлээд аяганд гурван ёотонхийв.

Би ятга шаазгайн хувцсаа өмсөхөөр эргэтэл Гейл Финник бид хоёрын зүг золгүй ширтэжбайхыг ажиглав. Юу болсон юм бол? Тэр үнэхээр бидний дунд ямар нэг зүйл боллоо гэжбодлоо гэж үү? Эсвэл намайг өнгөрсөн шөнө Хоторныхны хэсгийн дэргэдүүр Финник рүүочихыг харсан юм болов уу. Ямартай ч түүнд буруу ойлголт төржээ. Би Финниктэй хамтбайхдаа өөрийнхөөрөө байдаг. Сайн байна. Олс зангидсан хуруу халуу шатан өвдөхөд бинүдээ арай ядан нээж ямар нэг гайхамшигтай зүйл хийхийг хүлээж буй зураг авалтын багийнзүг харлаа. Сноу Питийг олзолсон. Гейл юу хүссэнээ бодож л байг.

Намайг Тусгай хамгаалалтын хэсэг дэх шинэ зураг авалтын өрөөнд ороход бэлтгэл багийнханятга шаазгайн хувцас өмсүүлж, кофе хөрөхийн зуургүй үс янзлан, хөнгөхөн нүүр будалт хийв.Арван хормын дараа зураг авалтын баг дараагийн үүргийг эзлэн гадагш зураг авахаар хөдлөв.Би кофегоо явах зуураа оочилоход цөцгий, ёотон анхилам үнэрийг нь улам нэмэгдүүлжээ. Биаяганы ёроолоо шавхан хоослоход судсаар шингэн тарж гүйх нь мэдрэгдэв.

Сүүлчийн шатан дээр гарсан хойно Богс хөшүүргийг даран хаалга онгойлгоход цэвэр агаарсэнгэнэлээ. Би гүнзгий амьсгаа аваад энэ бүх хугацаанд хоргодох байрыг хичнээн үзэн ядажбайснаа мэдрэв. Биднийг ойн дундуур явах үед толгой дээр унжсан навчийг тасалж үзсэндгандаж эхэлжээ. "Өнөөдөр хэдэн юм бэ?" гэж намайг хэнд ч хандсан юмгүй асуухад Богсдараагийн долоо хоногт есөн сар эхлэнэ гэж хэлэв.

Есөн сар. Энэ Сноу Питийг бариад тав юмуу зургаан долоо хоног болсон гэсэн үг. Би алган

Page 100: Mockingjay (1)

дээрх навчийг хараад чичирч буйгаа анзаарлаа. Би өөрийгөө зогсоож чадахгүй нь.Төвлөрөхийг хичээнгээ амьсгаа удааширч эхлэхэд кофеноос боллоо гэж бодсон ч хурданалхсаар байлаа

Ойгоор хэмхэрсэн зүйл тааралдаж эхлэв. Бид эхний гучин ярдын өргөнтэй маш гүнзгийбөмбөгдөлтийн хонхорхойд хүрч очиход Богс дээд талын давхаргад байсан ямар ч хүнүрэгдэх байсныг хэлэв. Бид нүхийг тойрон явахад,

- Үүнийг сэргээж болох уу? гэж Гейл асуулаа.

- Ойрын үед лав биш. Тийм ч олон зүйл байгаагүй. Хэдэн цахилгаан үүсгүүр болон шувуунынөөц аж ахуй байсан юм. Бид үүнгүй байж дөнгөнө гэж Богс хэлэв.

Модод сийрэгжин бид хашаан дотор орлоо. Нүхний эргэн тойронд овоорсон тоосго чулууныхэлтэрхий хөглөрнө. Бөмбөгдөхөөс өмнө хэдэн харуулын байр, бэлтгэлийн талбай гээд арвангуравдугаар бүсийн маш бага хэсэг газрын гадаргуу дээр байжээ. Ойролцоо манай дээвэрбайсан газар муурын цонхны нүх цухуйна. Үүнээс илүү дайралт байсан бол тэсэхгүй байж.

- Хүү бидэнд анхааруулсанаараа ямар давуу тал олгосныг харж байгаа биз дээ? гэж Хеймитчхэлэхэд,

- Ойролцоогоор арван минутын өмнө манай систем пуужинг илрүүлэх байсан гэж Богсэсэргүүцэв.

- Гэхдээ энэ тусалсан биз дээ? гэж би түүнийг үгүйсгэхийг тэвчиж чадалгүй асуулаа.

- Тэгэлгүй яахав. Хүмүүсээ бүрэн шилжүүлж амжсан. Жаахан л удсан бол та нар дайралтандөртөх байлаа. Арван минут амьдралыг чинь аварсан.

"Прим бас Гейл" гэж би бодлоо. Тэд хоргодох байранд эхний пуужин унахаас хоёр хормынөмнө ирсэн. Пит тэднийг аварсан байж болох юм. Тэдний нэрсийг би хэзээ ч дуусахгүйөрийнхөө жагсаалтаанд нэмэрлэв.

Крессида Капитолыг бага зэрэг шоглохын үүднээс тэдний олон жил бүсийг үзүүлэхдээхуурамч фоноор ашиглаж байсан хуучин сүйрсэн Шүүхийн байшингийн өмнө зураг авахсанаа гаргав. Саяхны дайралтын дараа шүүхийн байшингийн дэргэд арван ярдын гүнзгий нүхүүсчээ.

Бид хаалга руу дөхөж очиход Гейл гараа зангасанд бүгд зогслоо... Би эхэндээ юу болсныгойлгоогүй ч газар шинэхэн улаан, ягаан сарнайгаар хучигдсаныг харлаа.

- Тэдэнд бүү хүр! Надад зориулсан байна! гэж би орилов.

Дотор муухайрам нялуун үнэр ханхийхэд зүрх хүчтэй дэлсэв. Ийм зүйл болно гэжтөсөөлсөнгүй. Сарнай шүүгээн дээр байсан. Миний өмнө Сноугын хоёр дахь илгээмж хэвтэж

Page 101: Mockingjay (1)

байна. Урт иштэй улаан, ягаан үзэсгэлэнт цэцэгсээр Пит бид хоёрыг ялсаны дараа ярилцлагаөгөх газрыг чимэглэсэн байсан. Цэцгүүд хосоороо хайрыг бэлгэдэж байлаа.

Би үүнийг бусаддаа чадлаараа тайлбарлав. Генетикийн аргаар гаргаж авсан цэцэгс ямар чгэмгүй мэт харагдана. Хорин дөрвөн ширхэг үл мэдэг гундсан сарнай. Бүгдийг ньбөмбөгдөлтийн дараа хаясан байх. Тусгай хувцастай хүмүүс тэднийг цуглуулан авч явахадямар ч онцгой зүйл олохгүй нь тодорхой байлаа. Сноу надтай яаж тоглохоо мэдэж байна.Энэ нь Циннаг зодохыг намайг тусгаарласан шилний цаанаас харуулсантай адил болжээ.Сэтгэл зүйд нөлөөлөхөөр бодсон байна.

Би үүнийг сөрөн тэмцэхийг хичээсэн ч Крессида Кастор, Полликс хоёрыг байранд ньзогсооход сэтгэлээр унаж эхэллээ. Би ядарч сульдан саяны харсан сарнайнаас болоод Питээсөөр зүйл бодох сөхөөгүй байв. Кофе уусан нь том алдаа болжээ. Надад сэргээгч бодисхэрэггүй. Амьсгаа давхцан бие чичирч, хоргодох байранд өнгөрүүлсэн өдрүүдийн дарааөдрийн гэрэлд нүд хатгуулан өвдөнө. Тэгтэл гадаа хүйтэн салхитай байхад нүүр даган хөлсурслаа.

- За та нар надаар ахин юу хийлгэхийг хүсээ вэ?

- Амьд болон тэмцсэн хэвээрээ гэдгийг мэдэгдэхийн тулд ердөө хэдхэн мөр уншихад болногэж Крессида хэлэв.

- Сайн байна гээд би байрлалаа эзлэн зогсоод улаан гэрэл рүү харснаа, - Намайг уучлаарайби юу ч хийж чадахгүй нь гэхэд Крессида дөхөн ирснээ,

- Бие чинь зүгээр үү? гэв.

Би толгой дохилоо. Тэр халааснаасаа жижигхэн алчуур гаргаж ирээд нүүр арчив.

- Хуучных шигээ асуулт хариулт байвал ямар вэ?

- Аанхан. Энэ туслах байх гээд би чичирч байгаагаа нуухын тулд гараа чанга атгаад Финникрүү харахад эрхий хуруугаа гозойлгосон ч над шиг л чичирч байлаа. Крессида байрандаабуцаж зогслоо.

- За, Китнисс. Чи Капитолын арван гуравдугаар бүсийг бөмбөгдсөний дараа амьд үлдсэн.Наймдугаар бүсэд амссан зүйлтэй харьцуулахад энэ ямар байна?

- Бид энэ удаад газрын гүнд байсан учир аюул байгаагүй. Арван гуравдугаар бүс яг л над шигэрүүл амьд... гээд миний хоолой сулхан хэржигнэлээ.

- Ахин хэлэхийг оролдоод үз. Арван гуравдугаар бүс яг л над шиг эрүүл амьд гэж Крессидахэлэв. Би өрцнийхөө гүн рүү хүчлэн амьсгал аваад,

- Арван гуравдугаар бүс амьд...

Page 102: Mockingjay (1)

Үгүй энэ буруу. Би сарнайн үнэрийг мэдэрсэн хэвээр байна гэдэгт тангарагласан ч болох юм.

- Китнисс ердөө ганц мөр хэлээд чи өнөөдөр чөлөөтэй болно. Амалж байна. Арвангуравдугаар бүс яг л над шиг эрүүл амьд гэж Крессида давтлаа.

Би гараа суллан унжуулаад ташаандаа авах гэсэн ч чадсангүй. Аманд шүлс хуралдан бөөлжихгэж байгаа юм шиг болоход хүчлэн залгиад тэнэг өгүүлбэрийг нь хэлэх гэсэн ч.. энэ агшиндуйлж эхлэв.

Ятга шаазгай байх боломжгүй. Ганцхан өгүүлбэр дуусгах ч боломжгүй. Учир нь би одооПитийн яагаад шууд хэлж чадаагүйг мэдэж байна. Энэ бол түүнийг тамласаны үр дүн.Үхээгүй ч өршөөнгүй хандана гэж бодох хэрэггүй. Сноу түүнд үхлээс дор амьдралыг амалжбайна.

- Тасаллаа гэж Крессида аяархан эхлэв.

- Тэр яагаа вэ? гээд Плутарх амьсгаа авлаа.

- Тэр Сноугын Питийг хэрхэн ашигласныг мэдсэн гэж Финник хэлэв.

Тэгтэл хүмүүсийн царайд өрөвдсөн шинж тодрон намайг хүрээлэв. Энэ юу болохыг бимэднэ. Яагаад гэвэл надад хэзээ ч үүнийг ахин мэдэх боломж байхгүй. Намайг нугалсан учирцэргийнхэн ятга шаазгайгаа алдаж давуу талгүй болжээ. Хэд хэдэн гар намайг тэвэрсэн ч бицорын ганц хүн болох Хеймитчийг тайвшируулаасай гэж хүсч байлаа. Учир нь тэр бас Питэдхайртай. Би түүн рүү нэрийг нь дуудах мэт гараа сунгасанд нуруун дээр тайвширууланалгадав.

- Зүгээр дээ. Бүх зүйл сайхан болно, хонгор минь гээд тэр намайг хэмхэрхий гантиг баганадээр суулгаад тэврэхэд цурхиран уйллаа.

- Би үүнийг хийж чадахгүй нь.

- Мэдэж байна.

- Энэ бүх түүний Питэд хийсэн зүйл... намайг ятга шаазгай болсноос болсон! гэж бихашгирав.

- Би мэднэ гээд Хеймитч намайг чанга тэвэрлээ.

- Чи харсан уу? Түүний хичнээн хачирхалтай байсныг? Тэд түүнийг яасан бол? гээд бинулимс асгаруулан мэгших зуураа сүүлчийн үгээ хэлэхээр амьсгал авч,

- Энэ миний буруу! гэтэл гаранд зүү зоогдон ертөнц хараанаас алга болов.

Page 103: Mockingjay (1)

Тэдний буудсан тариур маш хүчтэй байсан учир би бүтэн өдрийн дараа ухаан оров. Нойрсохтаатай байсангүй харанхуй ертөнцөд ганцаараа тэнүүчилэн явсан мэт мэдрэмж төрөв.Хеймитч орны хажуугийн сандал дээр суугаад арьс нь унжиж, нүдэнд нь цус хуржээ. БиПитийг санаад ахин чичирч эхэллээ.

Хеймитч миний мөрнөөс атгаад,

- Бүх зүйл сайхан болно. Бид Питийг чөлөөлөхөөр оролдох гэж байгаа гэв.

- Юу гэнээ? гээд би сайн ойлгосонгүй.

- Плутарх аврах баг илгээсэн. Түүний талд хэдэн хүмүүс байгаа. Тэр Питийг амьд эргүүлэнавах боломж бий гэж бодож байгаа юм.

- Тэгвэл үүнийг яагаад өмнө нь хийгээгүй юм бэ?

- Яагаад гэвэл маш үнэтэй байсан. Гэвч бүгд одоо үүнийг хүлээн зөвшөөрсөн. Бидний бүсэдхийсэн сонголттой ижил. Чамайг үргэлжлүүлэн тэмцүүлэхийн тулд боломжтой бүх зүйлийгхийнэ. Бид одоо ятга шаазгайгаа алдаж болохгүй. Харин чи Сноу Питийг барьж байгаа үедюу ч хийж чадахгүй гээд Хеймитч надад аяга сунган,

- Жаахан юм уучих гэв.

Би удаанаар өндийн ус балгаж,

- Үнэтэй гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? гэхэд Хеймитч мөрөө хавчаад,

- Хүмүүс амь үрэгдэж болно. Гэхдээ тэдний өдөр бүр амь үрэгдэж байгааг бүү мартаарай.Бас зөвхөн Пит төдийгүй Финникийн Энниг авчирна гэв.

- Финник хаана байна?

- Нэвтрүүлгийн дараа нойрсуулах эм уугаад унтаж байгаа. Тэр бидэнд үнэнийг хэлсэнийдараа чамайг унтуулсан гэхэд би сулхан инээмсэглэв. - Тиймээ энэ сайн буудалт байсан. Тахоёр хоёул нугалагдсан учраас Богс Питийг чөлөөлөх даалгавар өгсөн юм.

- Хэрвээ тэднийг Богс тэргүүлвэл сайн зүйл болно доо.

- Өө, тэр үүндээ шилдэг нь. Үүнд хүмүүс сайн дураараа авч байсан ч миний гар өргөхийганзаараагүй дүр үзүүлсэн шүү. Харж байна уу? Түүнд ямар сайхан бодол төрснийг.

Ямар нэг зүйл биш байлаа. Хеймитч намайг сэргээхийг аль байдгаараа хичээж байгаа ньтүүнтэй төсгүй байв.

- Өөр хэн сайн дураараа гарсан юм? гэхэд,

Page 104: Mockingjay (1)

- Тэд долуулаа байсан байх гэж булзан хариулав.

Дотор палхийн эвгүй мэдрэмж төрөхөд,

- Хеймитч өөр хэн байгаа юм бэ? гэж би шаардав.

Хеймитч эцэстээ нэг юм сайхан сэтгэл гаргаж,

- Китнисс чи өөр хэн гэдгийг нь мэднэ биз дээ. Хэн түрүүнд гарахыг нь мэдэж байгаа биз дээгэлээ.

Мэдээж би мэднэ.

Гейл.

Page 105: Mockingjay (1)

XII

Өнөөдөр би тэднийг хоёуланг нь алдаж болно.

Би ертөнцийг Пит, Гейлийн хоолой байхгүй болж гар нь хөшиж, нүд нь цавчихаа больсоноортөсөөлөв. Би тэдний биений өмнө зогсоод өрөөг орхин одохын өмнө сүүлийн удаа харлаа.Хаалга нээхэд ертөнц тэр чигээрээ хоосрон ирээдүйд намайг хүлээж буй цайвар саарлаасондоо юу ч байсангүй.

- Хүсч байвал би тэдэнд энэ бүхнийг дуусах хүртэл чамд тайвшируулах эм өг гэж хэлэх үү?хэмээн Хеймитч асуулаа. Тэр тоглосонгүй. Энэ хүн бүхий л амьдралын өдрүүдээ Капитолынгэмт хэргийг мэдрэхгүйн төлөө лонх ёроолдон өнгөрүүлсэн. Арван зургаан настай хүү хоёрдахь Номхотголд ялахад хайртай хүмүүс гэр бүл, найз нөхөд, найз охин гээд эргэж ирэхийнтөлөө тэмцсэн хүмүүс байсан байх. Гэвч тэд одоо хаа байна? Сноу түүнд юу хийсэн юм бол?

- Үгүй. Би Капитол руу явж даалгаварын нэг хэсэг болохыг хүсч байна.

- Тэд аль хэдийн явчихсан.

- Яваад хэр удаж байна? Би тэднийг гүйцэж чадах уу? Би чадах... Би ямар нэг зүйл хийжчадах ч юм билүү? гэхэд Хеймитч толгой сэгсрээд,

- Ийм зүйл хэзээ ч болохгүй. Чи бидний хувьд хэтэрхий үнэтэй. Чамайг аврах ажиллагааныүеэр өөр бүс рүү илгээж Капитолын анхаарлыг сатааруулах талаар ярилцсан ч бүгд чадахгүйгэж шийдсэн гэв.

- Хеймитч, гуйж байна! Би ямар нэг зүйл хийх ёстой. Би энд зүгээр суугаад тэднийг амьүрэгдсэнийг сонсох гээд хүлээж чадахгүй. Би заавал ямар нэг зүйл хийх ёстой! гэж би гуйлаа.

- Сайн байна би Плутархтай ярилцъя. Харин чи эндээ үлд.

Гэсэн ч би чадсангүй. Өрөөний гадна Хеймитчийн хөлийн чимээ намдаагүй байхад өвчтөнтусгаарласан хөшигний завсар шургаж Финникийг доош харан дэрнээсээ зууран унтажбайхад нь очлоо. Түүнийг тайвшируулагч эмийн харанхуй ертөнцөөс харгис ертөнцөд сэрээхнь аймхай хулчгар хэрцгий хэрэг байж магадгүй ч би ганцаараа тэмцэж чадахгүй байлаа.

Намайг байдлыг тайлбарлах үеэр нууцлаг түгшсэн байдал нь алга болов.

- Китнисс чи энэ бүхэн шийдэгдсэнийг харахгүй байна уу. Нэг юмуу ондоо тал руу. Өдрийнэцэст тэд хоёуланг нь бидэнд үхсэн амьд хамаагүй авчрах болно. Одоо бол... найдахаас өөрзүйлгүй!

Манай нөхцөл байдалд энэхүү нарлаг мэдээ тамлал дуусч болох юм гэсэн тайвшируулахбодол төрүүлэв.

Page 106: Mockingjay (1)

Хөшиг огцом нээгдэн Хеймитч хүрч ирэв. Тэр бидэнд хоёуланд нь ажил олжээ. Тэдэнд арвангуравдугаар бүсийг бөмбөгдсөний дараах бичлэг хэрэгтэй хэвээр байв.

- Хэрвээ бид ойрын хэдэн цагт зураг авч амжуулах юм бол Бити агаараар дамжуулж аврахажиллагааны үеэр Капитолын анхаарал сатааруулахад хэрэглэж болох юм.

- Зүйтэй сатааруулна. Өгөөш маягийн гэж Финник хэлэв.

- Бидэнд ерөнхийлөгч Сноуг харсан зүйлээсээ хөндийрч чадахгүй болтол хадах зүйлхэрэгтэй. Ингэж чадах уу? гэж Хеймитч асуув.

Аврах даалгаварт тус болох ажил намайг бүрэн эзэмдэв. Би өглөөний цайгаа уунгаанэвтрүүлэгт бэлтгэн хэлэх зүйлээ бодлоо. Ерөнхийлөгч Сноуд цус үсэрсэн шал болон сарнайнадад яаж үйлчилсэн нь сонирхолтой байгаа. Хэрвээ тэр намайг нугалахыг хүсч байгаа болбүтэн гэдгээ харуулах ёстой. Гэхдээ түүнийг дуран руу ууртай хашгичсанаараа итгүүлж чаднагэж бодохгүй байна. Юуны түрүүнд аврах багт хугацаа олгох ёстой. Богинохон хугацааны уурхилэн. Энэ түүх цаг авах болно.

Би бүтэх үгүйг нь мэдээгүй ч зураг авалтын багийнхантай дээш гарахад КрессидагаасПитийн тухай асуухыг гуйлаа. Би унасан гантиг багана дээр суугаад улаан гэрэл асажКрессидагын асуулт тавихыг хүлээв.

- Чи Питтэй хэзээ анх уулзсан бэ? гэж тэр асуухад би Хеймитчийн анхны ярилцлагын үеэрхүсч байсан зүйлийг хийлээ. Би нээлттэй болов.

- Би Питтэй арван нэгэн настай үедээ бараг үхлийн даваан дээр уулзсан гээд аймшигтайусархаг бороотой өдөр хүүхдийн хувцас зарахыг оролдоход Питийн ээж намайг талхчиныдэлгүүрийн үүднээс хөөж бидний амьдралыг аварсан талх өгсний төлөө Питийг зодсоныгярилаа.

- Бид хоорондоо хэзээ ч ярилцаж байгаагүй. Би түүнтэй тоглоом руу явах үед гал тэргэндтүрүүлж ярьсан юм.

- Гэхдээ тэр хэдийн чамд дурласан байсан гэж Крессида хэлэхэд,

- Тийм гэж бодож байна гээд би үл мэдэг инээмсэглэв.

- Тусдаа байх нь чамд ямар байна?

- Муу. Би энэ агшинд Сноу түүнийг алж байж болохыг мэднэ. Ялангуяа тэр арван гуравдугаарбүсийг бөмбөгдөж болзошгүй гэж анхааруулсаны дараа шүү дээ. Түүнгүй амьдрахадхэтэрхий аймшигтай. Гэхдээ тэд түүнийг аллаа гээд надад алдах зүйл юу ч байхгүй. БиКапитолыг устгахын төлөө бүхнийг хийнэ. Би эцэст нь чөлөөтэй болно гээд би тэнгэр өөднисэх харцагыг ширтэн,

Page 107: Mockingjay (1)

- Ерөнхийлөгч Сноу нэг удаа надад Капитол маш эмзэг гэж ярьсан юм. Би тэгэхэд түүний юуяриад байгааг ойлгоогүй. Хэтэрхий айсан учраас ойлгоход хэцүү байлаа. Одоо бол тийм биш.Капитол хоол хүнс, цахилгаан эрчим хүч тэр ч байтугай журам сахиулагчид гээд бүсүүдээсбүрэн хамааралтай учир эмзэг. Хэрвээ бид эрх чөлөөгөө тунхаглавал Капитол мөхнө.Ерөнхийлөгч Сноу таньд талархсанаа албан ёсоор илэрхийлэх байна гэв.

Энэ нь гайхалтай биш хэдий ч хангалттай сонирхолтой болов. Бүгдэд талхны тухай түүхтаалагдана. Гэхдээ миний Ерөнхийлөгч Сноуд хийсэн мэдэгдэл Плутархын тархийгажилуулав бололтой. Тэр яаравчлан Финник, Хеймитч хоёр руу очоод товчхон яриа өрнүүлжХеймитч унтууцсан төрхтэй болохыг харлаа. Плутарх ялсан бололтой Финник цайгаадтолгой дохив. Тэгээд босож миний дэргэд байр эзлэхэд Хеймитч,

- Чи үүнийг заавал хийх албагүй гэлээ.

- Үгүй ээ хийх ёстой. Энэ түүнд туслана гээд Финник гартаа олсоо базаж,

- Би бэлэн гэв.

Би юу болохыг мэдсэнгүй. Эннигийн тухай хайрын түүх үү? Эсвэл дөрөвдүгээр бүсийншударга бус явдлын тухай юу? Гэсэн ч Финник Одэйр огтоос өөр зүйл сонгон авлаа.

- Ерөнхийлөгч Сноу намайг... худалдахад ашигласан... тодорхой хэлбэл миний биеийг гэжФинник хөндий хоолойгоор хэлэв.

- Би цорын ганц хүн байгаагүй. Хэрвээ ялагч сэтгэл татам бол ерөнхийлөгч шагнал гардуулахюмуу ихээхэн хэмжээний мөнгөөр хүмүүст зардаг юм. Хэрвээ чи татгалзвал ойр дотныхүнийг чинь ална. Иймээс чи үүнийг хийх ёстой.

Тэгээд энэ бүхнийг тайлбарлав. Финникт Капитолд үзүүлэнгийн хос байжээ. Тэд хэзээ ч биебиендээ жинхэнээсээ хайртай байсангүй. Ийм хүмүүсийг манай хуучин журам сахиулагчдынтэргүүн Крей цөхөрсөн охидыг худалдан авдаг шиг ашиглаад хаядаг байв.

Би яриаг нь таслан Финникийн талаар бодож байсан буруу зүйлдээ өршөөл гуйх гэсэн чФинникийн дүр минийхээс илүү нөлөөтэй байсан учир ажлаа дуусгах ёстой байлаа.

- Би эрэлттэй ганц хүн байгаагүй. Магадгүй хамгаалалтгүй хүмүүст дуртай учир өөрөөхамгаалалтгүй байж болох. Тэд өөрийгөө илүү дээр гэдгийг мэдрэхийн тулд ивээн тэтгэгчминь болж бэлэг сэлт, мөнгө, үнэт эдлэл гардуулдаг байсан ч би илүү үнэ хүрэх арга олсон.

"Нууц" гэж би бодов. Энэ бол Финник надад хайртынхаа төлөө төлсөн гэж хэлсэн зүйл.Бүхий л зүйл түүний сонголтоор явагджээ.

- ...Нууц гэж тэр миний бодлыг хэллээ. Ингээд чи ерөнхийлөгч Сноугын аянд таарууланүлдэхийг хүснэ. Учир нь нууцын ихэнхи чамд хамааралтай. Гэхдээ тэдний заримаас эхлэе.

Page 108: Mockingjay (1)

Финник бүгдийг нарийвчлан ярьж эхлэхэд түүний үг үнэн гэдэгт эргэлзэх явдалгүй байлаа.Хачирхалтай сексийн сонирхол, урвасан зүрх, ёроолгүй шунал, цуст эрх мэдлийн түүхүүдбайлаа. Шөнө дөлөөр нойтон дэрэн дээр шивнэлддэг согтуу нууцууд. Финникийг худалданавч зардаг байж. Бүсийн боол. Үзэсгэлэнтэй гэм зэмгүй. Тэр хэнд хэлнэ гэж? Тэгээд ч хэнтүүнд итгэх билээ? Зарим нууц нь дэлгэхийн аргагүй хэтэрхий гайхалтай байлаа. БиФинникийн нэрийг нь хэлсэн хүмүүсийг танихгүй ч Капитолын иргэдийн дунд алдартайбайж бэлтгэл багийнхан энэ тухай шивнэлдэхийг сонсож байсан билээ. Хэрвээ Капитолдодоо цочирдож буруутгасан давалгаа үүссэн бол хүмүүс над шиг ерөнхийлөгчийн тухайсонсохыг хүлээж байгаа.

- За ингээд манай сайн ерөнхийлөгч Кориолан Сноу. Тэр маш залуугаараа эрх мэдэлд хүрчтүүнийгээ хадгалах ухаантай байсан. Та нар түүнээс яаж ингэж чадсаныг нь асуугаарай?Ганц л үгийг мэдэхэд болно. Хор гээд Финник миний огт мэдэхгүй зүйл болох Сноугын улстөрийн өгсөлт ерөнхийлөгч болон дэвшсэн зам болон өрсөлдөгчдийнх нь нууцлаг үхэлтүүнчлэн үүнээс ч дор зүйл болох улс төрийн хамтрагчдаа заналхийлж байсан тухай ярилаа.Хүмүүс цайллага дээр шууд үхэх юмуу тайлбарлахын аргагүй аргаар сарын дотор үхэж байж.Үүнд муудсан дун, үл мэдэгдэх вирус болон судасны хатуурлыг буруутгаж байжээ. Сноусэжиглэлээс гарахын тулд аягатай хор хүртэл ууж байж. Гэвч хорны эсрэг ерөндөг үргэлжажилладаггүй байна. Иймээс тэд түүнийг өмхий үнэрээ дарахаар сарнай зүүдэг гэж ярьдаг.Тэд түүнийг хэзээ ч эдгээж чадахгүй аман дахь шархны цусны үнэрийг нуухын тулд гэжхэлцдэг. Тэд хэлэхдээ, тэд хэлэхдээ, тэд хэлэхдээ... Сноуд байгаа жагсаалтын дараагийнх ньхэн болохыг хэн ч мэдэхгүй.

Хор. Могойн төгс зэвсэг.

Миний Капитолын тухай бодол ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаасан бол Финникийн яриацочирдолд оруулав. Энэ нь Капитолоос гаралтай босогчид болох манай баг болон Фалвиядилүү нөлөөлж, Плутарх хүртэл ийм амттай зүсэм хаагуур нь өнгөрсөнд алмайрчээ.

Финник яриагаа дуусгаад дуран зогсоохын тулд,

- Тасаллаа гэв.

Багийнхан яаран дотогш орж ирээд бичлэгээ бэлдэн Плутарх Финникийг өөр олон түүхбайгаа эсэхийг тодруулахаар холдуулав. Би Хеймитчтэй үлдээд Финникийн хувь заяа нададнэг өдөр тохиолдох байсан эсэхэд гайхширлаа. Яагаад үгүй гэж? Сноу галт охинд сайн үнэтөлөх байсан.

- Ийм зүйл чамд тохиолдсон уу? гэж би Хеймитчээс асуулаа.

- Үгүй. Миний ээж, бага дүү, найз охин гээд бүгд намайг ялагчын титэм зүүснээс хоёр долоохоногийн дараа амь үрэгдсэн. Учир нь би хүчний талбайг ашигласан юм. Сноуд миний эсрэгашиглах хүн үлдээгүй.

- Тэр чамайг алаагүй нь гайхалтай.

Page 109: Mockingjay (1)

- Үгүй дээ, энэ бол жишээ. Финник, Жонна, Кашмир мэтийн залуу хүмүүсийг барьж байхынтулд. Ялагчид таагүй асуудал тулгардаг юм. Тэгээд ч тэр миний санхүүгийн хараат бусыгмэдэж байсан.

- Пит бид хоёрыг гарч ирэх хүртэл гэж би аяархан хэлэв.

Бидний ажил дууссан болохоор Финник бид хоёрт хүлээхээс өөр зүйл үлдсэнгүй. Бид тусгайхамгаалалтын хэсэгт зовж шаналсан мөчүүдийг өнгөрүүлэн олс зангидан суухад үдийнхоолыг тавган дээр авчирлаа. Аврах багийнханд учирч болох аюулын тухай бодохгүйг хичээнярилцсангүй. 15.00 цагаас бид компьютерийн дэлгэц дүүрэн арын өрөөнд чимээгүйхэнбуцахад Бити хүмүүстэйгээ агаарын сувгийг эзлэхийг оролдож байв.

Түүний ердийн тэсч ядсан төрх миний хэзээ ч харж байгаагүй шийдэмгий байдлаарсолигджээ. Намайг амьд бууж өгөөгүй байгаа гэдгийг үзүүлэхийн тулд ярилцлагын ихэнхийгхасаагүй байв.

Финникийн Капитолын тухай яриа өдрийн шуугиан боллоо. Битид үүнийг нэвтрүүлэх чадварбайгаа болов уу? Эсвэл Капитолын хамтран зүтгэгчид нь хэтэрхий гайхширсандаа дэлгэцэндгаргахаас татгалзах юм болов уу? Дараагийн жаран хоромд Капитолын үдээс хойшийнердийн нэвтрүүлгийн оронд Финникийн хар яриа цацагдах болно. Босогчдын техникийнбагийнхан сүүлчийн дайралтаа хийн Сноугын сувгийг бүхэлд нь хяналтанд авлаа.

- Алив яваарай! гэж Бити Капитолын нэвтрүүлэгт нэвтрэхэд гараа хаялан хэлээд нойтоннүүрээ алчуураар арчиж, - Хэрвээ тэд одоо л амжуулахгүй бол бүгд үхнэ гэснээ сандалдээрээ эргэж Финник бид хоёрыг яахыг харж,

- Энэ маш сайн төлөвлөгөө байсан. Плутарх та нарт үзүүлсэн үү? гэв.

Мэдээж үгүй. Бити биднийг өөр өрөөнд аваачиж босогчид хэрхэн дотогш нэвтэрч ялагчдыггазар доорхи шоронгоос чөлөөлөхийг оролдох төлөвлөгөөг үзүүлэв. Дайралт нам цохилттойадил агааржуулах системээр хий нэвтрүүлэн, цахилгаан тасалж, хоригдлуудаас хэдэн милийнхол зай дахь дэлгэцийн нэвтрүүлэгт саатаж буй засгийн газрын байшинд бөмбөг дэлбэлэхаж. Бити төлөвлөгөөг нь дайсан учрыг нь олж чадахгүй болсонд сэтгэл хангалуун байлаа.

- Чиний бүсэд хийсэн цахилгаан занга шиг үү? гэж би асуув.

- Яг тийм. Хичнээн сайн ажиллахыг нь харсан биз дээ?

"Тийм ч сайн биш" гэж би дотроо бодлоо.

Финник бид хоёр аврах багийн тухай анхны мэдээ ирэх удирдлагын өрөөнд саатахыгоролдсон ч дайны чухал төлөвлөгөө хэлэлцэх гэж байна гэж хөөлөө. Гэсэн ч бид Тусгайхамгаалалтын хэсгийг орхилгүй соно бялзуухайтай өрөөнд мэдээ хүлээхээр шидэв.

Page 110: Mockingjay (1)

Үг дуугүй олс зангидаад, олс зангидаад л байлаа. Тик-так. Энэ бол цаг. Гейлийн тухай бүүбод. Питийн тухай бүү бод олсоо зангид. Бид оройн хоолонд явсангүй. Хуруунаас цусшүүрлээ. Эцэст нь Финник бууж өгөөд үглээ ятга шаазгай дайралтын үеийнх шиг тонгойгоодсуучихлаа. Би жижигхэн дүүжлүүр сүлжсээр байв. Дүүжлүүрийн модны дуу толгойдэгшиглэв. Гейл болон Пит. Пит болон Гейл.

- Финник чи Эннид шууд дурласан уу?

- Үгүй гээд удтал чимээгүй байснаа,

- Тэр намайг эзэмдсэн гэв.

Би сэтгэл рүүгээ өнгийсөн ч энэ агшинд цорын ганц хүн болох Сноу бодлыг минь эзэмдсэнбайлаа. Шөнө дунд болох үед Хеймитч хаалга огцом нээлээ.

- Тэд буцаад ирж. Бид эмнэлэг рүү явах хэрэгтэй байна.

Миний амнаас асуулт гарах гэсэн ч тэр таслан,

- Би ердөө үүнийг л мэдэж байна гэлээ.

Би гүйх гэсэн ч Финник хачирхалтай ганхан хөдлөх чадваргүй болсон тул гараас ньжижигхэн хүүхэд шиг хөтөллөө. Бид Тусгай хамгаалалтын хэсэг дундуур гарч цахилгааншатанд ороод эмнэлэгт хүрлээ. Энд бөөн хөл үймээн болж эмч нар шархдагсдыг зааварчиланөрөөнд нь оруулна.

Бидний хажуугаар тэргэн дээр эцэнхий халзан толгойтой ухаангүй эмэгтэйг түрэн өнгөрөв.Бие нь битүү хөхөрч шархны тав тогтжээ. Жонна Мэйсон босогчдын нууцыг мэдэх хүн. Тэрүүнийхээ хариуг төлжээ.

Би хаалгаар ороод Гейл бүсэлхийгээ хүртэл тайчин нүүрийг нь даган хөлс урсаж эмч мөрөндороос нь урт хос чимхүүрээр юм авч байхыг харлаа. Шархадсан хэдий ч амьд байна. Битүүний нэрийг дуудан гүйсэн ч сувилагч түлхээд орохыг зөвшөөрсөнгүй.

- Финник! гэж хэн нэгэн баяртайгаар хашгирав.

Үзэсгэлэнтэй ширэлдсэн үс, тэнгисийн ногоон нүдтэй залуухан эмэгтэй даавуугаар биеэороон бидэн рүү гүйж байв.

- Финник!

Гэнэтхэн ертөнцөд энэ хоёроос өөр хүнгүй болж бие бие рүүгээ тэмүүлэв. Тэд ухасхийнтэврэлдээд тэнцвэр алдан хана мөргөж унаад зууралдсан хэвээр салалгүй үнсэлдлээ.

Намайг атаархал эзэмдэв. Финник, Энни хоёр. Тэдний хэн ч хайрандаа эргэлзсэнгүй

Page 111: Mockingjay (1)

итгэлтэй байлаа.

Богс тааруухан харагдсан ч шархдаагүй бөгөөд Хеймитч бид хоёр луу ирэв.

- Бид тэндээс Энобариагаас бусдыг гаргасан. Гэхдээ тэр хоёрдугаар бүсийнх болохоор авчрахэсэхдээ эргэлзлээ. Пит хонгилын төгсгөлд байсан. Хийн нөлөөнд муужирсан байгаа. Читүүнийг сэргэхээр нь дэргэд нь байх хэрэгтэй.

Пит. Амьд эрүүл эсвэл тийм ч биш байж болох ч амьд энд байна. Сноугаас хол аюулгүй энднадтай байна. Хормын дараа би түүнд хүрч инээмсэглэхийг нь харан инээдийг нь сонсоно.

Хеймитч инээмсэглээд,

- Алив яваарай гэв.

Миний толгой үл мэдэг эргэлээ. Би юу гэж хэлэх вэ? Ер нь миний юу гэж хэлэх хэндхамаатай юм? Пит намайг юу ч хийсэн хамаагүй хөөрөх болно. Ямар ч тохиолдолд намайгүнсэх байх. Сонирхолтой нь бүсэд сүүлчийн удаа эрэг дээр үнсэлдсэн шиг байх болов уу. Биодоо хүртэл энэ тухай бодож зүрхэлдэггүй байв.

Пит унтаагүй сэрүүн орны ирмэг дээр суугаад нүдэнд нь гар чийдэн тусгаж судасныцохилтыг шалгах гурван эмчийг гайхан ширтэж байв. Би түүнийг царайг минь түрүүлжхараагүйд урам хугарсан ч одоо харлаа. Түүний царайд үл итгэл тодорхойлохын аргагүй өөрзүйл тодров. Хүсэл үү? Цөхрөл үү? Хоёулаа гарцаагүй тэр эмч нарыг түлхээд орон дээрээсбосон над руу ирлээ. Би түүнийг тэврэхээр гараа дэлгэн гүйж очив. Гар нь надад хүрэхэднүүрийг минь илэх гэж бодоод нэрийг нь дуудах агшинд хуруугаараа хоолой багалзуурдлаа.

Page 112: Mockingjay (1)

XIII

Хүйтэн зах хүзүү холгоход би дагжтал чичирлээ. Эргэн тойрон тоног төхөөрөмж хүнгэнэндуугарна. Намайг амьсгалж байна гэх хоолой сонсогдоход амьсгалж чадна гэж өөртөөитгүүлэв. Тэгээд ч аюул осол үгүй болсон тул агаар шунаглан амьсгаллаа.

Эмчилгээний багийнхан нугас, амьсгалын зам, артерийн судсанд гэмтэл учирсан эсэхэдсэтгэл зовж байсан ч хөхрөлт, сөөлт, төвөнхийн өвдөлт, ханиалгыг би үл тоомсорлов. Минийбие сайн байна. Ятга шаазгай хоолойгоо алдахгүй. Би эмчээс ухаан минь зүгээр эсэхийг асуухгэсэн ч ярьж чадсангүй. Тэр ч байтугай намайг эргэхээр ирсэн Богст талархал илэрхийлжчадсангүй. Тэр үүнээс ч дор гэмтлийг цэргүүдийнхээ дунд харж байсан билээ.

Чухамдаа Богс л Питийг ганцхан цохилтоор холдуулжээ. Хэрвээ Хеймитч надад туслахаарирсэн бол бэлтгэлгүй байв. Саяны болсон явдал Капитолын гарт зовж байсан Питийг аварсанбаяр хөөрөндөө нүд нь сохорсон Хеймитч бид хоёрыг гэнэдүүлэв. Хэрвээ би Питтэй ганцааруулзсан бол намайг алах байлаа. Түүний ухаан солиорчээ.

Үгүй ухаан солиотой биш. Булаан эзлэгдсэн гэж би өөртөө сануулав. Энэ үгийг би Плутарх,Хеймитч хоёрын дэргэдүүр өнгөрөхдөө сонссон билээ. Булаан эзлэгдсэн. Би үүнийг юуболохыг нь ойлгосонгүй.

Дайралтаас хормын дараа ирээд дэргэд сахиж байсан Прим дээрээс нэмж хөнжлөөр хучаад,

- Китнисс тэд захыг чинь удахгүй тайлах байх. Тэгэхээр даарахаа болино гэв.

Ээж хүнд мэс засалд оролцож байсан учир Питийн дайралтын тухай сонсоогүй байв. Примнударгаа чанга атгасан гарыг минь авч иллэг хийн тэнийлгэхэд цус хуруу дамжин гүйжэхлэв. Тэр хоёр дахь гарыг автал эмч орж ирээд захыг тайлж өвчин намдаах эм өгөв. Бизааврын дагуу хүзүүгээ хөндөхгүйг хичээн хэвтлээ.

Плутарх, Хеймитч, Бити нар гадна эмчийн үгийг сонсохоор хүлээж байв. Тэднийг Гейлд юугэж хэлснийг мэдэхгүй ч энд ирсэнгүй. Плутарх эмчийг гарахад Примийг гаргах гэсэн ч,

- Үгүй. Хэрвээ та намайг хүчээр гаргавал мэс заслын өрөө лүү очоод ээжид юу болсныгхэлнэ шүү. Таньд анхааруулахад тэр тоглоомын зохион байгуулагч Китниссийн амьдралыгхариуцах эрхтэй гэж бодохгүй байх шүү. Ялангуяа таны түүнд ийм өрөвдөлтэй анхааралтавьсаны дараа гэв.

Плутарх доромжлогдсон шинжтэй болоход Хеймитч хөхөрч,

- Плутарх түүний үлдээ гэхэд Прим үлдлээ.

- Тэгэхээр Китнисс Питийн үйлдэл бүгдийг цочирдуулсаныг бид мэднэ. Сүүлчийн хоёрярилцлагын үеэр түүний өөрчлөлт анзаарагдам байсан. Тэр мэдээж хэрцгий тамлал амссанболохоор сэтгэл мэдрэлд нь нөлөөлсөн нь тодорхой. Гэвч одоо бид өөр зүйл гэж үзэж байна.

Page 113: Mockingjay (1)

Капитол түүнд маш ховор төрлийн булаан эзлэх арга хэрэглэсэн байна. Бити?

- Өршөөгөөрэй, Китнисс би бүх онцлогыг нь ярьж чадахгүй. Капитол үүнийг маш нууцтамлалын арга болгон хэрэглэдэг учир үр дүн нь урьдчилан хэлэхийн аргагүй байдаг. Энэ ньбидний мэдэж байгаагаар айдсын төрөл зүйл юм. Булаан эзлэх гэдэг нь эртний английн үгбөгөөд "булаах" юмуу "эзэмдэх" гэсэн ч болно. Үүнд алуурчин зөгийний хорыг ашигладагюм. Биднээс ялгаатай нь чи эхний тоглоомын үеэр хатгуулж байсан учир хорны үйлчилгээгсайн мэднэ биз дээ.

Айдас, хий үзэгдэл, аймшигтай зүйлс хайртай бүхнийг чинь залгина. Учир нь хор тархиндахь айдсыг байгаа болгодог юм.

- Чамайг ямар аймшигтай болохыг нь санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үр дүнд нь бодолсанаа төөрөлдөн будилж худал үнэн эсэхийг нь ялгах боломжгүй болно. Хатгуулаад амьдүлдсэн хүмүүсийн ихэнхи нь иймэрхүү зүйл ярьж байсан.

Тиймээ. Ийм зүйл Питтэй тулгарчээ. Би ухаан орсны дараа ч миний амьдрал аврагдсан, Катобайхгүй болсон зүүдлэгдсэн эсэхэд итгэлгүй байсан.

- Дурсамж өөрчлөгдсөн үед эргэн санах нь маш их хүндрэлтэй гээд Бити духаа тогшсоноо,

- Бодит байдал гажиж тэр чигээрээ хадгалагдана. Одоо би чамд алуурчин зөгийний хорхалдаагаад өмнө харсан зүйлээ санахыг гуйж байна гэж бодъё. Үүнийг эргэн өдөөхөд гурванөдөр хангалтгүй. Ой ухаан айдас эргэлзээгээр дүүргэсэн байгаа. Ийм зүйлийг тархи удаанхадгалдаг юм гэв.

Миний дотор муухайрч эхлэв. Тэгтэл Прим толгойд эргэлдэж байсан асуултыг минь асуулаа.

- Тэд Питэд юу хийсэн юм бэ? Китниссийн тухай дурсамжыг өөрчлөн аймшигтай болгосонхэрэг үү? гэхэд Бити толгой дохиод,

- Түүнийг хараад амь насанд нь заналхийлэхээр аймшигтай болгосон байна. Ийм учраастүүнийг алахыг оролдсон байх. Энэ бидний сүүлчийн онол гэлээ.

Би нүүрээ дарлаа. Энэ худал. Ийм зүйл болоогүй. Хэн нэгэн Питийг надад хайртайг ньмартуулж... чадахгүй.

- Гэхдээ та түүнийг эрүүлэн сэхээнэ биз дээ? гэж Прим асуулаа.

- Хм. Зөвхөн багахан хэсгийг нь. Өмнө нь бидэнд хангалттай мэдээлэл байгаагүй болохоорэзэмдэлтийг сэргээх оролдого хийж байсангүй.

- Гэхдээ та оролдож үзнэ биз дээ? Та түүнийг тусгаарласан өрөөнд түгжээд зовж шаналсанчигээр нь орхихгүй биз дээ? гэж Прим шалав.

Page 114: Mockingjay (1)

- Мэдээж бид оролдож үзнэ, Прим. Гэхдээ хэр амжилттай болохыг нь мэдэхгүй байна.Аймшигтай дурсамжаас салгахад амаргүй гэж Бити хэлэхэд Плутарх,

- Тэгээд ч бид түүний Китниссийн тухай ямар дурсамжыг өөрчилснийг мэдэхгүй. Бидцэргийн мэргэжилтэнгүүдтэй хамтдаа оюун санааны эмчилгээний баг байгуулж эмчилгээхийх болно. Би хувьдаа түүнийг бүрэн эдгэрнэ гэж үзэж байна гэхэд,

- Үнэхээр үү? гэж Прим даажигнан асуув. - Харин та энэ тухай юу бодож байна, Хеймитч?

Би гараа үл мэдэг хөдөлгөн түүний нүүрийг шагайлаа. Тэр зүдэрсэн царайтайтээнэгэлзэнгүй,

- Би Питийг дээрдэнэ гэж бодож байгаа ч урьдынх шигээ болно гэдэгт итгэлгүй байна гэхэдби гараа хаагаад бүхнээс тусгаарлагдлаа.

- Ямар ч гэсэн тэр амьд гэж Плутарх тэвчээргүйхэн хэлээд, - Өнөө шөнө Сноу Питийндизайнерыг бэлтгэл багийнхантай нь цаазаар аваачих ажиллагааг шууд нэвтрүүлгээрүзүүлнэ. Эффи Тринкетэд юу тохиолдсоныг мэдэх юм алга. Харин Пит бидэнтэй энд байна.Тэр хорин дөрвөн цагийн өмнөхөөс хамаагүй сайжирсан байна шүү дээ гэв.

Плутархын намайг сэргээх оролдлого дөрөв магадгүй таван хүний аллагын талаарх мэдээгдуулгаснаараа эсрэг нөлөө үзүүлэв. Портиа болон Питийн бэлтгэл багийнхан. Бас Эффи. Бихүчлэн уйлахгүйг хичээхэд хоолой лугшин өвдөж амьсгаа давхцаж эхэлсэн тул тэдэндтайвшируулагч эм өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй.

Би сэрэхдээ цорын ганц унтах арга бол тайвшируулагч гарандаа тариулах явдал болсонэсэхэд гайхширлаа. Дараагийн хэд хоног хэнтэй ч ярихыг хүсээгүй учир ярьж чадахгүйдээбаярлах сэтгэл төрөв. Эсвэл хийх ч юмуу. Үнэндээ би маш сайн өвчтөн байсан болохоорэмчийн зааврыг хүлцэнгүй биелүүлж байв. Бас уйлахыг хүссэнгүй. Зөвхөн ганц бодол болохСноугын царайг сэтгэлдээ дүрслээд "Би чамайг ална" шивнэж байлаа.

Ээж, Прим хоёр дэргэд ээлжлэн жижүүрлэж хөнгөхөн хоол идүүлэхээр ятгах бөгөөд хүмүүсүе үе Питийн биеийн байдлыг мэдэгдэхээр ирж байв. Алуурчин зөгийний хор цусанд өндөртүвшинд байгаа учир гаргахад бэрх болжээ. Түүнтэй зөвхөн арван гуравдугаар бүсийн үлтаних хүмүүс ажиллаж байгаа бөгөөд гэрийнх нь тухай юмуу Капитолын аюултай дурсамжыгсэргээх хүмүүсийг уулзуулахгүй байлаа. Мэргэжилтэнгүүдийн баг түүнийг сэргээн босгохтөлөвлөгөөн дээр ажиллаж байв.

Гейлийн мөр шархдан хэвтрийн дэглэм сахиж байгаа учир над дээр ирсэнгүй. Гэвч гуравдахь шөнө намайг эмээ уугаад чийдэн унтраасны дараа өрөөнд чимээгүй орж ирээд үг дуугүйхуруугаа хүзүүний хөх толбонд хүргэн нүдэн дээр аяархан үнссэнээ алга болов.

Маргааш өглөө намайг эмнэлэгээс гаргасан ч гар дээр хуваарь байхгүй учир Примийгэмнэлэгийн жижүүрээс буун бидний шинэ байр болох 2212 дугаар өрөөнд хүргэх хүртэлдэмий хэсүүчлэв. Өрөө урьдын адил цонхгүй байв.

Page 115: Mockingjay (1)

Холтсон цэцэгт өдөр бүр хоол өгөх зөвшөөрөл олгож угаагуурын дор элстэй сав тавьж өгчээ.Прим миний орыг засах зуур муур дэрэн дээр харайлган анхаарлыг нь татахыг хичээсэндтэвэрч аваад,

- Китнисс Питэд тохиолдсон зүйл чиний хувьд хичнээн аймшигтай болохыг мэдэж байна.Гэхдээ Сноу түүнтэй долоо хоног ажилласан байхад биднийг хэдхэн өдөр болсныг санаарай.Чамд өмнөх шигээ хайртай хуучин Пит түүний дотроос эргэж ирэхийг хүсч байгаа. Битгийсэтгэлээр унаарай гэв.

Би бага дүүгээ хараад манай гэр бүлийн шилдэг чанаруудыг өвлөн авсан тухай бодлоо.Ээжийн эдгээх увидастай гар, эцгийн ухаан, миний дайчин чанарыг өвлөжээ. Мэдээж үүнийдээр өөрийнх нь мөн чанар бий. Төөрөлдсөн зүйл дундаас амьдралыг байгаагаар нь харахчадвар. Хэрвээ түүний зөв байвал яана? Пит надад эргээд ирэх ч юм билүү?

- Би эмнэлэг рүү буцах ёстой гээд Прим муураа миний дэргэд тавьж,

- Та хоёр хамтдаа байгаарай, за юу? гэлээ.

Муур орон дээрээс үсрэн бууж түүнийг үүд хүртэл дагасанаа хаалга хаагдахад чангагонгинов. Бид хоёул бие биенээ үздэггүй билээ. Гучин секунт өнгөрөхөд би газар дорхихоргодох байранд байж тэвчилгүй муурыг орхин гарлаа. Хэдэн ч удаа будилж байж Тусгайхамгаалалтын хэсгийг олж очив. Урдаас зөрсөн хүн бүр хөхрөлтийг ширтэж байсан тулхүзүүний захаа босгон өндөрсгөв.

Гейл эмнэлгээс өглөө гараад Бититэй өрөөнүүдийн нэгд байв. Тэд улайран толгойгообөхийлгөж зургийн хэмжээс гаргаж байв. Янз бүрийн зурагнууд шал ширээн дээр хөглөрчээ.Хананд байрлуулсан самбар болон компьютерийн дэлгэц дээр зураасан зургууд байв. Битэдний нэгийг Гейлийн урхи болохыг нь танилаа.

- Энэ юу гээч вэ? гэж би сөөнгөтөн тэдний анхаарлыг зургаас сатааруулахад,

- Аан Китнисс чи биднийг олоо юу гэж Бити баяртай хэлэв.

- Юу юм? Энэ нууц уу? гээд би Гейл, Бити хоёр хамтдаа удаан ажиллаж байгаа болохыгмэдэх ч нум сум болон зэвсэг туршиж байгаа гэж бодсон юм.

- Яг ч тийм биш. Гэхдээ би Гейлийн чамтай байх цагаас хулгайлсандаа бага зэрэг буруутай.

Би арван гуравдугаар байх ихэнх цагтаа бухимдаж, сэтгэл зовон, уурсаж эсвэл эмнэлэгтхэвтэж байсан учир Гейлийг үгүйлэгдсэн гэж хэлж чадсангүй. Тэгээд ч хоорондоо эвтэйбайгаагүй билээ. Харин Бити надад өртэй гэж бодож байдаг.

- Чамайг түүнтэй байх цагаа сайн ашигласан гэж бодож байна.

Page 116: Mockingjay (1)

- Наашаа ирээд хар л даа гээд Бити компьютерийн дэлгэц рүү зангав.

Энэ тэдний хийж байгаа зүйл байв. Гейлийн занганы үндсэн санааг тэд хүмүүсийн эсрэгзэвсэг болгон хувиргажээ. Ихэнхи нь бөмбөг байсан бөгөөд механик гэхээс илүү хүнийсэтгэл зүй ашигласан аж. Занганы дотор талд амьд үлдэхэд чухал хэрэгтэй зүйлс болох хоолхүнс, ус гэх мэт зүйл тавина. Золиосны хүн айж зугтах тусмаа бөөнөөрөө сүйрэлд орохаюултай. Аюул эцэг эхийн үр хүүхдээ хамгаалах хүслийг байгаа болгожээ. Хохирогчийнаюулгүй гэж бодсон газар үхэл отож байх болно. Зарим талаар Гейл, Бити хоёр хүмүүсийнөрөвдөх сэтгэлийг ашигласан бөгөөд бөмбөг дэлбэрэх үед хүмүүст шархдагсад руугааухасхийх боломж өгөөд дараагийн агшинд илүү хүчтэй бөмбөг дэлбэрч бүгдийг нь ална.

- Надад энэ арай л дэндсэн санагдаж байна. Тэгээд бүгд ажиллах уу? гэхэд хоёул над руухарлаа.

Бити итгэлгүйхэн байсан бол, Гейл дайсагнасан янзтай байв.

- Би үүнийг ном журмын дагуу биш хүмүүсийн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл гэж бодожбайна.

- Үүнд чинь итгэлтэй байна. Бити бид хоёр ерөнхийлөгч Сноугын Питэд хэрэглэсэн дүрмийгашигласан юм гэж Гейл хэлэв.

Хэрцгий хэдий ч голыг нь олоод хэлчихжээ. Би уурсан гарч яваад Тусгай хамгаалалтынхэсэгт Хеймитчтэй тааралдав.

- Алив явъя. Чи бидэнд эмнэлэг дээр хэрэгтэй байна.

- Яах гэж?

- Тэд Пит дээр нэг зүйл туршиж үзэх гэж байгаа. Арван хоёрдугаар бүсийн гэмгүй хүмүүсийннэгийг оруулна. Питийн чамтай холбоогүй хүүхэд насны дурсамж хэрэгтэй байна. Тэдхүмүүсийг сонгож байгаа.

Би хотын хүмүүсийн ихэнхи нь гал түймэрт амь үрэгдсэн болохоор Питийн хүүхэд ахуйүеийн дурсамжыг хуваалцах хүн олох амаргүй болохыг мэдэж байлаа.

Биднийг Питийг сэргээн босгох багийнханы ажлын өрөө болсон эмнэлэгийн өрөөнд хүрэхэднэг охин суугаад Плутархтай ярьж байв. Дейли Картрайт. Үргэлж над руу ертөнцийнхамгийн сайн найз нь мэт инээмсэглэдэг байсан охин. Ер нь тэр бүх хүнтэй инээмсэглэнхарьцдаг байлаа.

- Китнисс! гэж тэр хашгирав.

- Сайн уу, Дейли.

Page 117: Mockingjay (1)

Би түүнийг бага дүүтэйгээ амьд үлдсэн гэж сонссон билээ. Эцэг эх нь хотод гутлын дэлгүүражилуулдаг байсан бөгөөд аз таараагүй юм. Тэр арван гуравдугаар бүсийн саарал хувцастайилүү оворжуу харагдаж байсан бөгөөд урт шаргал үсээ буржийлгахын оронд сүлжжээ. Дейлиминий санаж байгаагаас арай туранхай байсанд эндхийн хоолны дэглэм болон эцэг эхээалдсан гашуудал нөлөөлсөн нь эргэлзээгүй.

- Чи хэр байна даа?

- Бүх зүйл гэнэтхэн өөрчлөгдсөн гээд түүний нүдэнд нулимс цийлэгнэж,

- Гэхдээ арван гуравдугаар бүс их найрсаг юм тийм үү? гэв.

Дейли үнэхээр тэгж бодож байлаа. Түүнд бүхий л хүмүүс таалагддаг байв.

- Тэд биднийг гэртээ байгаа юм шиг байлгахаар хичээж байна гээд би хэтрүүлэггүй хэллээгэж бодов.

- Чи тэдний Питтэй уулзуулахаар сонгосон хүмүүсийн нэг үү?

- Тийм гэж бодож байна. Хөөрхий Пит. Хөөрхий чи. Би хэзээ ч Капитолыг ойлгохгүй юм.

- Ойлгохгүй байсан нь дээр дээ.

- Дейли Питийг маш эртнээс мэднэ гэж Плутарх мэдэгдэхэд,

- Өө, тэгэлгүй яахав! гээд Дейлигийн царай туяарснаа, - Бид жаахан байхаасаа хамт тогложөгссөн. Би түүнийг хүмүүст миний ах гэж ярьдаг байлаа гэв.

- Чамд үүнтэй холбоотой дурсамж байна уу? гэж Хеймитч надаас асуулаа.

- Бид нэг ангид байсан. Гэхдээ хоорондоо бараг харьцаж байгаагүй.

- Китнисс үргэлж гайхамшигтай байсан болохоор би түүнийг анзаарахыг гэж мөрөөдөж чбайгаагүй. Тэр ан агнаж зээл дээр заран ер нь бүгдийг чадна. Бүгд түүнийг биширдэг байлаагэж Дейли хэлэхэд Хеймитч бид хоёр түүний царай луу тоглосон эсэхийг нь шалган харлаа.

Дейлигийн үгээр бол би найз нөхөдгүй байсны учир нь хүмүүсийг ер бусын байдлаарааайлгадаг байж. Гэхдээ энэ худал байлаа. Надад найз нөхөд байгаагүйн учир нь нөхөрсөг бусбайсан юм.

- Дейли үргэлж хүмүүсийн талаар сайнаар бодож байдаг. Питэд түүнтэй холбоотой муудурсамж байгаа гэж бодохгүй байна гээд би нэг зүйл санаанд ороход,

- Хүлээгээрэй. Би Капитолд байхад хэлгүй охиныг таниад худал хэлсэн юм. Тэгэхэд Питнамайг халхалахын тулд Дейлитэй төстэй гэж хэлсэн гэв.

Page 118: Mockingjay (1)

- Санаж байна. Гэхдээ мэдэхгүй юм. Энэ чинь худал байсан. Дейли тэнд байгаагүй. Биүүнийг хүүхэд насны дурсамжыг дуудаж чадна гэж бодохгүй байна гэж Хеймитч гүвтнэхэд,

- Ялангуяа Дейли шиг аятайхан хөрштэй хүний хувьд шүү дээ. Алив оролдоод үзэцгээе гэжПлутарх хэлэв.

Плутарх, Хемитч бид гурав Питийн хажуугийн ажиглалтын өрөөнд ороход түүнийг сэргээнбосгохоор ажиллаж буй арваад хүн гартаа үзэг цаасаар зэвсэглэн хүлээж байв. Шилнийдотор талд дууны төхөөрөмж суурилуулж Питийг нууцаар ажиглах боломжтой болжээ. Тэророн дээр гар нь хүлээтэй хэвтэж байсан бөгөөд чөлөөлөгдөх гэж хичээхгүй байв. Царайныхувирал нь намайг боож алахыг оролддог үеийнхээсээ сэргэг ч өөртэйгээ төсгүй харагдана.

Хаалга аяархан нээгдэхэд Питийн нүд түгшин томорсноо будилсан янзтай болов. Дейлишийдвэргүйхэн өрөөнд орж ирээд ойртон инээмсэглэж,

- Пит үү? Би Дейли байна. Гэрийн чинь гэлээ.

- Дейли гэнээ? гээд Пит бодлоо цэгцлэхийг оролдсоноо,

- Дейли чи юу? гэв.

- Тиймээ гээд Дейли илт санаа амарсан янзтай болов.

- Бие чинь ямар байна?

- Аймшигтай. Бид хаана байна? Юу болоод байна вэ?

- Би түүнд Китнисс болон Капитолын тухай сануулж болохгүй гэж тодорхой хэлсэн юмсан.Түүнийг гэрийнхээ тухай хэр зүйл санахыг харцгаая гэж Плутарх хэллээ.

- Тэгэхээр... Бид арван гуравдугаар бүсэд байна. Одоо бид энд амьдарч байгаа гэж Дейлихэлэв.

- Надад энэ тухай хүмүүс хэлсэн. Гэхдээ утгагүй юм. Бид яагаад гэртээ байхгүй байгаа юм?

Дейли уруулаа хазлан,

- Тэнд... золгүй явдал болсон. Би бас гэргүй болсон. Зөвхөн бидний явган зам дээр шохойгоорзураг зурдаг байсаныг санаж байна. Чинийх гайхамшигтай байдаг байсан. Чи амьтдыг яажзурдагыг санаж байна уу? гэв.

- Тиймээ. Гахай, муур болон бусад амьтад. Чи золгүй явдал гэж хэлсэн үү?Дейлигийн духан дээр хөлс гялтагнан асуултаас зайлсхийхийг оролдонгоо,

Page 119: Mockingjay (1)

- Энэ аймшигтай. Хэн ч... үлдэж чадаагүй гээд түгдэрлээ.

- Тэсээрэй, охин минь гэж Хеймитч дуу алдав.

- Гэхдээ Пит чамд энд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс нь бидэнд үнэхээр сайханханддаг юм. Энд үргэлж хоол унд, цэвэр хувцас бий бас сургууль нь том сонирхолтой.

- Яагаад манай гэр бүлийнхэн над руу ирэхгүй байгаа юм бол?

- Тэд чадахгүй гээд Дейли ахин ээрлээ.

- Арван хоёрдугаар бүсийн олон хүмүүс гарч чадаагүй. Ийм учраас бид энд шинэ амьдралзохиох хэрэгтэй байгаа юм. Тэд чамайг сайн талхчингаар авна гэдэгт итгэлтэй байна. Эцэгчинь биднээр гурил зууруулдаг байсныг санаж байна уу?

- Тэнд бас гал байсан гэж Пит гэнэтхэн хэлэв.

- Тийм.

- Арван хоёрдугаар бүс шатсан биз дээ. Түүнээс болоод гэж Пит хилэгнэн хэлснээ, -Китниссээс болоод! гээд хүлээснээсээ мултрахаар эсэргүүцлээ.

- Үгүй дээ, Пит. Энэ түүний буруу биш.

- Тэр чамд ингэж хэлээ юу?

- Түүнийг тэндээс гарга гэж Плутарх тушаалаа. Хаалга даруйхан нээгдэхэд Дейли удаанаарарагш ухрангаа,

- Тэр үүнийг хийгээгүй. Би... гэхэд,

- Яагаад гэвэл тэр худалч! Тэр худалч! Чи түүний хэлсэн ямар ч үгэнд итгэж болохгүй! ТэрКапитолын бүтээсэн бидний эсрэг ашиглаж байгаа мутант! гэж Пит хашгирав.

- Үгүй дээ, Пит. Тэр биш... гэж Дейли ахин эхэллээ.

- Түүнд бүү итгэ Дейли гэж Пит хашгираад,

- Би түүнд итгэж байхад намайг алахыг оролдсон. Тэр миний найз нөхөд болон гэр бүлийгминь алсан. Түүний ойртож болохгүй! Тэр бол мутант! гэв.

Хаалгаар гар цухуйн Дейлийг угз татан гаргахад тасхийн хаагдлаа. Гэсэн ч Пит,

- Мутант! Тэр бол өмхий мутант! гэж орилсоор байлаа.

Page 120: Mockingjay (1)

Намайг үзэн ядаж алахыг хүсэх нь бага хэрэг хамгийн гол нь тэр намайг хүн биш гэдэгтитгэлтэй байв.

Миний эргэн тойрон сэргээн босгох багийнханы үзэг галзуурсан мэт чахран үг бүрийг ньтэмдэглэв. Хеймитч, Плутарх хоёр миний гарнаас зууран өрөөнөөс гаргалаа. Тэд намайгчимээгүй хонгилд гаргаад хана түшүүлэн зогсооход Пит шилний цаана үргэлжлүүлэнхашгирсаар байв.

Примийн буруу байж. Пит хэзээ ч засал авахааргүй болжээ.

- Би энд ахин үлдэж чадахгүй. Хэрвээ намайг ахиад ятга шаазгай болохыг хүсч байгаа болтавьж явуул гэхэд,

- Хаачих гээ вэ? гэж Хеймитч асуув.

- Капитол руу. Энэ надад ажил байгаа гэж бодож байгаа цорын ганц газар.

- Чи үүнийг хийж болохгүй. Бүсүүд аюулгүй болоогүй хэвээр байна. Гэхдээ хоёрдугаарбүсээс тэмцэл бараг дууссан талаар сайн мэдээ ирсэн. Хатуу самар байгаа юм гэж Плутарххэлэв..

Түүний зөв. Эхлээд бүсүүд. Дараа нь Капитол. Тэр үед би Сноуг агнах болно.

- Сайн байна. Тэгвэл намайг хоёрдугаар бүс рүү аваач.

Page 121: Mockingjay (1)

XIV

Хоёрдугаар бүс уулсын дунд орших хэдэн цувраа тосгоноос бүрдсэн санаснаас хамаагүй томажээ. Тус бүрдээ чулууны уурхайд орох юмуу олонхи нь гэртээ журам сахиулагч болохоорбэлтгэгддэг аж. Босогчдын талд арван гуравдугаар бүсийн агаарын нисэх хүчин байсан часуудлын учир нь Капитолын цэргийн гол хүч болох бүсийн төв нэвтэршгүй уулын гүндбайрлаж байв.

Уулыг Самар гэж нэрлэдэг бөгөөд Плутархын хэлснээр хатуу самар эндхийн босогчдынудирдагчдыг мохоон зүдрээжээ. Самар Харанхуй өдрүүдэд Капитол арван гуравдугаарбүсийг алдсаны дараа газар дорхи шинэ хамгаалалтын бэхлэлт бий болгох онц шаардлагындагуу бий болжээ. Тэдэнд Капитолын цэргийн нөөц хүчин болох цөмийн пуужин, онгоцзэрэг хамгийн дайсны чухал хэсэг хяналтанд байлаа. Мэдээж тэд зууны турш бүтээн бийболгосон арван гуравдугаар бүсийг хуулбарлана гэж найдаагүй ч хоёрдугаар бүсийн хуучинуурхайн ойролцоо тийм боломж олж харжээ. Агаараас Самар хэдэн цувраа гарц бүхийердийн уул шиг үзэгдэнэ. Гэвч дотроо бол чулуу огтлон гаргасан аварга том агуйд доошоогулгамтгай нарийхан замаар уруудан алсад байгаа барилгуудад хүрнэ. Эндхийн галт тэрэгнийсистем нь хүртэл уурхайчдыг хоёрдугаар бүсийн төв дэх Самар руу шууд хүргэхээр хялбарзохион байгуулагджээ. Эндээс галт тэрэг явсаар Ялагчын аялалын үеэр Пит бид хоёрынШүүхийн байшингийн өргөн гантиг шатан дээр Като, Лишийн гашуудсан гэр бүлийнхэн рүүхарахгүйг хичээн зогсож байсан талбайд очих болно.

Энэ нь хөрсний гулгалт, үер, цасан нурангид өртөж болзошгүй зохимжгүй газар байсан чдавуу тал нь хүршгүй байдалд оршино. Тэд уулыг гүнзгий нүхлэн уурхай болон том чулуунбагана бүхий дэд бүтцийг үүсгэжээ. Капитол уулын эргэн тойрон дахь цэргийн баазыгхүчирхэгжүүлэн зузаатгаж дүүрэн компьютер бүхий уулзалтын өрөө болон цэргийн хуаран,зэвсгийн агуулах байгуулж уужим хонгилд нисэх онгоц гадагш хөөрөх зориулалт бүхийонгоцын буудал, пуужин харвах төхөөрөмж суурилуулжээ. Гэвч энэ бүхний үр дүнд уулынгаднах төрх бараг өөрчлөгдсөнгүй. Арсгар барсгар хад бүхий ой мод зэрлэг амьтад нь хэвээроршин байгалийн цайз дайснаас нь бат хамгаална.

Бусад бүсийн жишгээр Капитол эндхийн оршин суугчдыг эрхлүүлж хүрэлцээтэй хоолхүнсээр хангахын зэрэгцээ хүүхэд байхаас нь анхаарал халамж тавина. Зарим нь чулууныуурхайд ажилчин болоход өөр бусад нь Самарт сурч боловсрон ажиллахын зэрэгцээ журамсахиулагчдын эгнээг өргөтгөнө. Тэднийг хүүхэд байхаас нь тулааны урлагт сургах учирҮхлийн тоглоомд оролцохыг баяжиж алдартай болох зам гэж үзнэ. Мэдээж хоёрдугаарбүсийн оршин суугчид бусдыг бодоход Капитолын суртал нэвтрүүлэгт илүү автамтгайбөгөөд бүхнийг үл харгалзан эцсийн өдрөө хүртэл боол хэвээр үлджээ. Үүний дээр иргэдээжурам сахиулагч болгон алдах юмуу өөрөөр Самарт ажиллан чулууны ажил эрхлэнэ.

Намайг хоёр долоо хоногийн өмнө ирснээс хойш байдал өөрчлөгдсөнгүй. Тосгоны гаднахоршин суугчид босогчдын гарт орсон ч Самар нэвтэршгүй хэвээр байв. Үүдний гарцаа нэмэнхүчирхэгжүүлж ууланд гол зүрх нь аюулгүй оршино. Одоо бусад бүсүүд Капитолыгэсэргүүцэн хяналтнаас нь гарсан байхад хоёрдугаар бүс халаасанд нь хэвээр байлаа.

Page 122: Mockingjay (1)

Би өдөр бүр туслахыг хүссэн зүйлээ хийж шархдагсдыг эргэн, зураг авалтын багийхантайбогино дүрс авахуулж байв. Намайг тулаанд оролцохыг зөвшөөрөөгүй ч арван гуравдугаарбүсээс илүү олон болдог дайны явцын тухай уулзалтанд оролцуулдаг байв. Гэхдээ арвангуравдугаар бүсийг бодоход энд хамаагүй дээр ажээ. Дүрэм журам багын дээр гар дээрбичигдсэн хуваарь байхгүй чөлөөт цаг ихтэй. Түүнчлэн би газар дээрх босогчдын тосгондюмуу ойролцоох агуйд амьдарч аюулгүй байдлын үүднээс үргэлж байрлалаа сэлгэнөөрчилнө. Өдрийн цагаар агнахыг зөвшөөрөх хэдий ч хамгаалалт дагуулах учир хэтэрхий холявахгүй. Уулын цэвэр тунгалаг хүйтэн агаарт миний бие сэргэн бодол санаа цэвэршлээ. Гэвчухаанд Питийн хийсэн үйлдэл тодхон байв.

Сноу түүнийг надаас хулгайлж танигдахын аргагүй болтол өөрчлөөд бэлэг болгон буцаажөгсөн. Богс хоёрдугаар бүсэд араас ирэхдээ Питийг аврах төлөвлөгөө хэтэрхий хялбар байсангэлээ. Тэр арван гуравдугаар Питийг надад авчирахад ямар ч хүч гаргаагүй гэдэгт итгэлтэйбайв. Түүнд миний нэртэй туузыг зүүн алахаар програмчилжээ.

Одоо л би Питийн өөрчлөгдсөн байдлыг бүрэн цэгнэж байлаа. Түүний сайхан сэтгэл, халамжанхаарлыг итгэмээргүй аргаар үгүй болгож миний хувьд үхсэнтэй адил болгожээ. Гэсэн чПримээс гадна ээж, Гейл гээд ертөнц дээр хичнээн их хүмүүс намайг хайрлана вэ?

Заримдаа би халаасанд байгаа сувдны тухай бодохдоо талх өгсөн, галт тэргэнд хар дарсанзүүд хөөж байсан, бүсэд үнсэлдэж байсан хүчирхэг гартай хүүгийн тухай санахыг хичээнэ.Юуг алдсаныг өөртөө сануулах гэж. Гэхдээ учир нь юунд байна? Тэр явсан. Эргэж ирэхгүйявсан. Бидний хоорондох бүх зүйл байхгүй болж ердөө миний Сноуг алах амлалт үлджээ. Биүүнийг өдөрт арван удаа өөртөө давтаж байлаа.

Арван гуравдугаар бүсэд Питийг эмчлэх ажил үргэлжилсээр байв. Намайг асуусан асуугаагүйПлутарх энэ тухай баяртайгаар утсаар мэдэгдэн,

- "Сайхан мэдээ, Китнисс! Бид түүнийг чамайг мутант биш гэж бараг итгүүлсэн гэж бодожбайна шүү!" гэх юмуу эсвэл "Өнөөдөр түүнд бялуу хийж идэхийг зөвшөөрсөн!" гэж байлаа.

Гэвч Хеймитч араас нь утасдахдаа Питийн дээрдээгүйг хүлээж байв. Цорын ганц эргэлзээтэйнайдлагын оч дүүд минь байлаа.

- Примд түүнийг буцааж авчрах санаа төрсөн. Чиний тухай гажууд дурсамжаас ньчөлөөлөхийн тулд хар тамхи шиг их хэмжээний тайвшируулах эм өгч байгаа. Бид зөвхөн ганцдурсамжыг сэргээх гэж оролдож байгаа юм. Та хоёр агуйд байх үед чиний түүнд Примийнямааны тухай ярьсан түүх гэж Хеймитч тайлбарлав.

- Ямар нэгэн сайжирал байна уу?

- Их хэмжээний айдасыг дагаад их хэмжээний будлиан үүсч байна. Гэхдээ би үүнд итгэлтэйбиш байна. Тэр хэдэн цагийн турш ярих чадвараа алдаж мэдээ алдалтанд орсон. Үүнээсээгарах үед ямааны тухай асуусан шүү.

Page 123: Mockingjay (1)

- Зүйтэй.

- Наана чинь хэр байна дээ?

- Ямар ч урагшилсан зүйл алга.

- Бид ууланд Битиг өөр хүмүүстэй хамт туслуулахаар илгээнэ. Чи тархийг мэднэ биз дээ.

Тархи сонгосон бол Гейлийн нэрийг жагсаалтанд байхыг харвал би лав гайхахааргүй байлаа.Бити түүнийг техникийн мэргэжилтэний хувьд биш уулыг эзлэх ямар нэгэн заль зохиохболов уу гэсэн бодлоор авчирсан байх. Үнэндээ Гейл хоёрдугаар бүсэд надтай хамт ирэхгэсэн ч Битигийн ажлаас хөндийрөх байсан тул би илүү шаардлагатай газраа үлд гэсэнбилээ. Түүнээс энд байх нь Питийн араас гашуудахад хүндрэл учруулна гэж хэлээгүй.

Гейл үдээс хойш намайг тосгоны захад галууны өд зумлаж байхад олов. Ойролцоогоор арваадшувуу хөлд овоорно. Намайг энд ирэх үед шувуу их хэмжээний сүргээрээ нүүдэллэж байсантул агнахад хялбар байлаа. Гейл үг дуугүй дэргэд суугаад өд цэвэрлэж эхлэв.

Биднийг бараг л тал шувуугаа цэвэрлэсэн хойно,

- Бидэнд үүнийг идэх боломж байна уу? гэв.

- Тиймээ. Ихэнхи нь буудлын гал зуух руу явдаг ч би шөнө үлдэх газраа хоёрыг үлдээж болно.

- Тийм ч хангалттай хүндэтгэл биш байна уу?

- Чи л тэгж бодож байгаа юм. Гэхдээ ятга шаазгай чиний амьдралд аюул учруулж байгаа үедашиггүй.

Бид хэсэг зуур чимээгүй боллоо. Дараа нь Гейл,

- Би өчигдөр Питийг шилний цаанаас харсан гэв.

- Чи юугаа бодсон юм?

- Хувиа хичээснээс өөр зүйлгүй.

- Чи түүнд атаархаж болохгүй гээд би багц өд сугалан хаялаа.

- Үгүй. Харин ч эсрэгээрээ гээд Гейл миний үсэн дээр тогтсон өдийг гөвж унагаад,

- Би бодохдоо... Хэзээ ч үүнтэй өрсөлдөж чадахгүй юм байна гэж бодлоо. Надад ямар хэцүүбайгаа нь хамаагүй гээд эрхий долоовор хурууныхаа завсар өд эргэлдүүлэнгээ, - Түүнийгдээрдэхгүй бол надад ямар ч бломж байхгүй. Чи түүнийг хэзээ ч орхихгүй. Үргэлж надтайбайхдаа гэм уруу мэдрэх болно гэв.

Page 124: Mockingjay (1)

- Тиймээ би үргэлж түүнийг үнсэхдээ чиний өмнө буруутайгаа мэдэх болно гэхэд Гейл надруу харлаа.

- Хэрвээ миний бодож байгаа үнэн бол бараг л бусад хүмүүс шиг амьдарч чадах байх.

- Энэ үнэн. Яг л чиний Питийн тухай хэлсэн шиг.

Гейл унтууцан тургилав. Гэсэн хэдий ч бид шувуугаа гал зууханд аваачиж өгөөд эргэж ирэнтүүдэг ноцооход би түүнд тэврүүлэв. Түүний уруул хүзүүний бүдэг хөхөрсөн толбыг шүргээдуруулд ойртлоо. Би Питийн тухай юу мэдэрч байгаагаа үл харгалзан сэтгэлийн гүндээтүүнийг хэзээ ч эргэж ирэхгүйг ойлгож байв. Эсвэл би түүн рүү хэзээ ч эргэж очихгүй. Бихоёрдугаар бүсийг унах хүртэл үлдээд Капитол руу явж Сноуг алаад үхнэ. Тэр намайг үзэнядсаар үхэх болно. Бүрэнхийд би нүдээ аниад энэ бүхнийг ганцаар тэвчиж чадахгүйцөхөрсөн учир Гейлийг үнслээ.

Гейлийн хүрэлт, амт, биений дулаан намайг амьд гэдгийг сануулсан таатай мэдрэмжтөрүүлэв. Би бүхий л бодол мэдрэмжээсээ чөлөөлөгдөн мартаж чадаж байгаадаа баярлалаа.Гейлийг үл мэдэг хөндийрмөгц даган урагшилсанд гараараа эрүүн дороос тулав.

- Китнисс.

Би агшин зуур нүдээ нээсэнд ертөнц бүрэлзэв. Энэ бол манай ой, бидний уул, зөрөг биш. Гарөөрийн мэдэлгүй зүүн шанааны сорвинд хүрлээ.

- Одоо намайг үнс.

Би гайхширан нүдээ цавчилгүй зогстол тэр бөхийн уруулаа түргэхэн хүргээд миний царайгшинжин харлаа.

- Чиний толгойд юу болж байна?

- Мэдэхгүй гэж би хариу шивнэв.

- Тэгвэл энэ согтуу үнсэлттэй адил юм шив дээ. Үүнийг тооцохгүй гээд тэр сулханинээвхийлэв.

- Чи яаж мэдсэн юм? Чи хэн нэгнийг согтуу байхад нь үнсэж байсан юм уу? гэж би ичсэнээнуухыг оролдон хэлээд Гейл арван хоёрдугаар бүсэд баруун зүүнгүй охидтой үнсэлдэжбайсан гэдэгт итгэлтэй байлаа. Би өмнө хэзээ ч энэ тухай бодож байсангүй. Тэр толгойсэгсрээд,

- Үгүй. Үүнийг төсөөлөхөд хэцүү биш гэв.

- Тэгвэл чи өөр охидтой үнсэлдэж байгаагүй юм уу?

Page 125: Mockingjay (1)

- Би тэгж хэлэх гээгүй. Би чамайг арван хоёртой байхад тааралдсан болохыг мэднэ. Гэхдэээнэ бол өөр төрлийн өвдөлт байсан. Надад чамтай агнахаас гадна өөрийн амьдрал байсангээд түүдэгт гишүү нэмэрлэв. Гэнэтхэн миний сонирхол хөдлөхөд,

- Чи хэнтэй хаана үнсэлдсэн юм? гэж асуулаа.

- Бүгдийг нь санахад хэтэрхий олон байна. Сургууль, Атираа гээд үргэлжлүүлэх үү?

Би нүдээ эргэлдүүлэв.

- Тэгвэл хэзээ намайг онцгой гэж бодсон юм? Тэд намайг Капитолд аваачих үеэр үү?

- Үгүй. Үүнээс зургаан сарын өмнө. Шинэ жилийн дараа. Бид зээл дээр дээр Тослог Сэйншөл идэж байсан. Дариус чамайг туулай өгвөл ганц үнсэнэ гэж даажигнасан юм. Тэгэхэд бичамд талтайгаа... ойлгосон.

Би энэ өдрийг саналаа. Тасхийм хүйтэн харанхуй өдрийн дөрвөн цаг болж байлаа. Бид агнажбайгаад нойтон цас хаялахад хотод эргэн ирсэн юм. Хар зах цаг агаараас үл хамааранхүмүүсээр дүүрэн байв. Тослог Сейн шөл бидний долоо хоногийн өмнө агнасан зэрлэгнохойн махаар хийсэн амт нь тааруу байсан ч халуун би өлсөж үхэхийн даваан дээр байсантул аваад лангууны урд суусан юм. Гэтэл Дариус ирээд хацрыг минь гэзэгний үзүүрээргижигдэхэд гарыг нь цохиж холдуулав.

Тэр яагаад ганц үнсэлт нь нэг юмуу хоёр туулай хүрэхийг тайлбарлаж тэгвэл бүгд шаргалүстэй залуу зоригтой болохыг нь мэднэ гэсэн билээ. Тослог Сэй бид хоёр түүний уруулаахүргэсний төлөө туулай шаардаж байгааг шоолон инээхэд,

- Харж байна уу? Тэр ногоон ороолттой эмэгтэйг.. Итгэхгүй бол явж түүнээс асуу гэсэн юм.

Энэ мянган милийн алсад сая жилийн өмнө болсон мэт санагдав.

- Дариус тоглож байсан шүү дээ.

- Магадгүй л юм. Хэдийгээр чи юу болсныг нь тайлбарлаагүй ч гэлээ. Питийг ав. Намайг ав.Эсвэл Финникийг. Би түүний чамайг ширтэж байгааг хараад санаа зовж байсан ч одоозамдаа шуударсан бололтой.

- Чи Финникийг надад хайртай гэж бодож байсан бол мэддэггүй юм байна гэхэд Гейл мөрөөхавчив.

- Би түүний цөхрөлд орсоныг мэднэ. Энэ нь хүмүүсийг олон галзуу зүйл хийхэд хүргэдэг юм.

Маргааш нь өглөө эрт тархи цуглаж Самарт тохиолдсон асуудлыг шийдэх талаар ярив.Намайг хувь нэмэргүй ч гэлээ уулзалтанд ирэхийг урьсан юм. Би зөвөлгөөний ширээнээс

Page 126: Mockingjay (1)

зайлсхийн цонхны өргөн тавцан дээр суугаад уул руу харж байв. Хоёрдугаар бүсийн удирдагчдунд насны Лайм гэдэг эмэгтэй бэхлэлтийн дотоод бүтцийг тайлбарлан эзлэх аргабүтэлгүйтсэн тухай ярив. Би түүнийг ирсэнээсээ хойш хальт харж байсан ч өмнө уулзажбайсан аятай мэдрэмж төрөв. Тэр мартагдахааргүй зургаан фут өндөр булчинлаг биетэйбайлаа. Гэсэн ч би түүнийг тулааны талбар дээр Самрын төв гарцыг эзлэх тулааныг тэргүүлжбайхыг харахдаа өөр оролцогчтой төстэй болохыг нь саналаа. Лайм өмнө Үхлийн тоглоомдхоёрдугаар бүсээс оролцон ялж байсан. Эффи түүний хальсыг биднийг дөрөв дэх номхотголдбэлдэх үеэр үзүүлж байсан билээ. Миний Хеймитч, Финник хоёрын тухай шинэ мэдлэгКапитол түүнийг ялсны дараа юу хийлгэсэн бол гэдэг асуулт тавигдахад хүргэв.

Лайм танилцуулгаа дуусгахад тархи асуулт тавьж эхлэв. Цаг явсаар үдийн хоолны цагөнгөрсөн ч тэд Самрыг эзлэх төлөвлөгөө гаргахыг оролдсоор байв. Бити компьютерийнсистемийг эвдлэх юмуу дотор тагнуул шургуулах талаар ярьж байсан ч хэнд ч бодит саналбайсангүй. Өдөр сунасаар гарцыг эзлэх яриа үр дүнгүй болов. Би Лаймын олон янзынтөлөвлөгөө болон бүтэлгүйтэж олон цэргээ алдсандаа сэтгэлээр унажээ. Эцэст нь тэрдэлбэрээд,

- Дараагийн гарыг эзлэх гялалзсан арга санал болгосон хүн өөрөө ажиллагааг тэргүүлнэ шүү!гэлээ.

Гейл ширээний ард суухааргүй донсолсон тул хэдэн цагийн турш өрөөн дундуур холхин үе үеминий дэргэд сууж байв. Тэр эхэндээ Лаймын үгийг зөвшөөрч гарцыг авах боломжгүй гэжбайснаа сүүлийн нэг цагт хөмсөг зангидан цонхоор Самрыг ширтлээ. Тэгснээ Лаймынүүсгэсэн нам гүмийг эвдэн,

- Үнэхээр Самрыг авах нь чухал уу? Эсвэл хор учруулахад хангалттай юу? гэв.

- Энэ бол бидний зөв чиглэл рүүгээ давших алхам. Чамд ямар нэгэн санаа байна уу? гэж Битихэлэв.

- Үүнийг зэрлэг нохдын үүр гэж бод. Дотогш орох гэж тэмцэх хэрэг байхгүй. Хоёр сонголтбайна. Нэг бол нохдыг дотор занганд оруулах эсвэл гадагш хөөж гаргах гэхэд,

- Бид гарцыг дэлбэлэхээр оролдсон ч хот гүндээ оршдог болохоор хохирол учруулж чадаагүйгэж Лайм хэлэв.

- Би энэ тухай биш уулыг ашиглах талаар ярьж байна гэхэд Бити босож цонхон дээр суужбайсан Гейлийн дэргэд очиход,

- Хажуу талаараа доошоо уруудсаныг харж байна уу? гэв.

- Цасан хунгарын зам. Энэ амаргүй. Бид дэлбэлснээрээ томоохон аюул учруулжхөдөлгөөнийг нь хянаж чадахгүй гээд Бити бувтнав.

- Хэрвээ бид Самрыг эзлэх гэж байгаа бол хянах шаардлага байхгүй. Зөвхөн хаахад болно.

Page 127: Mockingjay (1)

- Тэгвэл чи цасан хунгараар гарцыг хаах аргыг санал болгож байгаа юм уу? гэж Лаймасуулаа.

- Яг тийм. Дотор байгаа дайснаа занганд оруулж хоол хүнс авах замыг нь хаана. Тэд онгоцоохөөргөж чадахгүй.

Бүгд төлөвлөгөөний талаар хэлэлцэхэд Богс Самрын байгууламжыг гүйлгэн хараад хөмсөгзангидан,

- Чи дотор байгаа бүх хүнийг алах аюултай. Агааржуулах системийг нь хар. Арвангуравдугаар бүсийнхтэй адилгүй уулын зүгээс агаар шахаж байна. Хавхлаг хаагдвал бүгдбагтарч үхэх занганд орно гэв.

- Тэд галт тэрэгний хонгилоор талбай руу гүйн гарч болно гэж Бити хэлэхэд,

- Хэрвээ бид түүнийг дэлбэлвэл чадахгүй Гейл ширүүн дуугарлаа.

Түүний санаа тодхон байлаа. Гейл Самрын амьдралыг хадгалан олзоо цаашид ашиглахаарүлдээх талаар сонирхсонгүй.

Энэ бол түүний үхлийн занганы нэг байв.

Page 128: Mockingjay (1)

XV

Гейлийн санал бүгдийг бодолд оруулахад өрөөнд нам гүм болов. Хүмүүсийн царайд баярхөөр, түгшүүр, харуусал, сэтгэл ханамж гээд янз бүрийн хувирал илрэнэ.

- Ажилчдын ихэнхи нь хоёрдугаар бүсийн иргэд биз дээ гэж Бити төвийг сахин хэлэхэд,

- Тэгээд юу гэж? Бид тэдэнд ахин хэзээ ч итгэж болохгүй хэмээн Гейл унтууцав.

- Тэдэнд бууж өгөх боломж бага Лайм дуугарлаа.

- Тэгвэл энэ тансаг байдал чинь тэднийг арван хоёрдугаар бүсэд шатаадаг бөмбөг хаяхад саадболоогүй биз дээ хэрвээ таньд Капитолтой ямар нэг хэлэлцээр байгаа бол гэж Гейл хэлэхэдЛаймын царай түүнийг одоохон буудах нь уу гэмээр болсноо цааш эргэв. Гэсэн ч түүнийгсургасан явдал хүчтэй нөлөөлсөн бололтой,

- Бид хүүхдүүдийг шатаж үхэхийг харж зогсохдоо юу ч хийж чадаагүй! гэж уурсан хашгирлаа

Дотор дүр зураг орж ирэхэд би нүдээ анилаа. Тэр хүссэн үр дүндээ хүрчээ. Би ууланд байгаабүх хүний үхлийг хүсч байна гэж хэлэхийг хүслээ. Гэсэн ч... би ердөө арван хоёрдугаарбүсийн охин шүү дээ. Ерөнхийлөгч Сноу биш. Би үүнд тусалж чадахгүй. Би түүний саналболгосон шиг хэн нэгний үхэхийг хүсч чадахгүй.

- Гейл гээд би түүний гараас барьж бодолтой ярихыг хичээн,

- Самар бол хуучин уурхай. Чи үүнийг их хэмжээний нүүрстэй уурхайд аваар гарахтай ижилгэдгийг ойлгож байна уу гээд арван хоёрдугаар бүсийн хэнд ч төлөвлөгөөний тухай нухацтайбодохоор үг хэлсэн гэдэгтээ итгэлтэй байлаа.

- Гэхдээ бидний эцгийг алсан шиг тийм хурдан биш гэж тэр эсэргүүцэв. - Манай дайснуудгазар дээрээ дэлбэрч үхэхийн оронд хэдэн цаг бодох боломжтой болсон нь асуудал болоодбайна уу?

Дээр үед биднийг хүүхэд байхдаа арван хоёрдугаар бүсэд агнаж байх үед Гейл иймэрхүүзүйл ярьдаг байсан. Гэхдээ энэ бол ердөө үг байлаа. Бодит байдалд хэн ч үхэгсдийг буцаанирүүлэх боломжгүй.

- Чи Самарт байгаа хоёрдугаар бүсийн хүмүүсийг мэдэхгүй. Тэднийг албадсан юм билүү.Магадгүй хүсэл зоригийнх нь эсрэг байлгаж байгаа ч юм билүү. Зарим нь манай тагнуул шүүдээ. Чи тэднийг бас алах гэж байна уу?

- Би бусдынх нь төлөө хэдхэн хүнийг золигт гаргах гэж байна. Тэгээд ч би тэнд тагнуулбайсан бол “Цасан хунгараа нураа!” гэх байсан юм.

Би түүний үнэн хэлснийг мэдэж байв. Гейл бусдын төлөө өөрийн амьдралаа зориулах

Page 129: Mockingjay (1)

байсанд хэн ч эргэлзэхгүй. Магадгүй бид ч гэсэн тагнуул байсан бол тэгэх байсан байх.Миний хувьд ийм алхам хийх байлаа. Гэхдээ хайртай хүмүүсийг чинь занганд оруулсан шигхүйтэн зүрхтэй шийдвэр гаргаж болно гэж үү.

- Чи тэднийг занганд оруулах юмуу гадагш гаргах хоёр арга байгаа гэж хэлсэн хэмээн Богссануулаад, - Бид уулнаас цасан хунгар нураах хэдий ч галт тэрэгний хонгилыг нээлттэйүлдээнэ. Хүмүүс түүгээр талбайд зугтан гарахад урдаас нь хүлээж байх болно гэв.

- Бүрэн зэвсэгтэй байна гэж найдаж байна. Тэднийг ч гэсэн зэвсэглэсэн гэдэгт итгэлтэйбайна гэж Гейл хэллээ.

- Бүрэн зэвсэглэсэн бас тэднийг барьж хорино гэж Богс зөвшөөрөв.

- Алив энэ төлөвлөгөөг арван гуравдугаар бүс рүү илгээж ерөнхийлөгч Коинд эрэгцүүлэхболомж өгье гэж Бити хэлэхэд,

- Тэр хонгилыг хаахыг шаардана гэж Гейл итгүүлэв.

- Тэгэх л байх. Гэхдээ чи Питийн зөв байсныг мэдэж байгаа. Энэ өөрсдийгөө устгах аюултай.Золгүй явдал үүсч болзошгүй... Би энэ тухай зөвшилцөх хэрэгтэй гэж бодож байна гэж Битихэлэв.

Зөвөлгөөнд хэдхэн хүн орж Гейл бид хоёр чөлөөлөгдөв. Би түүний уурыг намдаахын тулд андавч явах гэсэн ч хэрэгссэнгүй. Магадгүй намайг эсрэг болсонд уурласан байх.

Зөвшөөрсөн шийдвэр гарсан гэж дуудахад би үдэш нь зураг авах боломж гарч магадгүйхэмээн ятга шаазгайн хувцсаа өмсөж нумаа мөрөндөө зүүгээд чихэвчээр арван гуравдугаарбүсэд байгаа Хеймитчтэй холбогдов. Биднийг шүүхийн байшингийн дээвэр дээр хүлээж байхүед бай урд илхэн байлаа.

Эхлээд Самрын удирдлага өнгөрсөн удаад балтай сав тойрон дүнгэнэх зөгий адил төвөгучруулсан манай нисдэг тэргийг үл тоомсорлов. Гэсэн ч дараа нь бөмбөгдөгч онгоц ууландээгүүр эргэлдэн нисэхэд анхаарал нь татагдан Капитолын агаараас эсэргүүцэх хүчингаллаж эхэлсэн ч оройтсон байлаа.

Гейлийн төлөвлөгөө санасны дагуу явагдав. Бити цасан нурангын хөдөлгөөнийг хянахболомжгүй гэсэн нь зөв байж. Уулын хажуу тал дэлбэрэлтэнд өртөж сулран тогтворгүйболсноо доошоо ханаран урсахад Самрын бүхий л хэсэг бидний нүдэн дээр сүйрч хүний хөлхүрээгүй газар адил болов. Бид үг дуугүй уулын уруу чулуун аадар асгарч бүтэн тоннынжинтэй чулуун дор гарц булшлагдахыг харж зогслоо. Эвдэрч хэмхэрсэн зүйлсийн тоосон үүлбосож тэнгэр харанхуйлан Самар булш болон хувирлаа.

Би уулан дотор ямар гээчийн там болж байгааг төсөөлөв. Аваарын дохио хангинаж,харанхуйд гэрэл гялалзан агаарт битүү пургилна. Цочирдож үймэрсэн хашгиралт гарчзанганд орсон хүмүүс ухаангүй гарах зам эрэн пуужин хөөргөх тавцан руу гүйлдэхэд

Page 130: Mockingjay (1)

агааржуулах систем бөглөрөн гарц чулуунд таглагджээ. Төмөр утас дүрэлзэн шатаж төөрдөгбайшингийн хэмхэрхийг гийгүүлэв. Хүмүүс хэврэгхэн няцлагдах гэж байгаа шоргоолж шигхашгирч түлхэлцэн гүйлдлээ.

- Китнисс? гэх Хеймитчийн хоолой чихэвчинд хадав. Би хариулах гэсэн ч хоёр гараараа амаачанга дарсан учир чадсангүй.

- Китнисс!

Миний эцэг үхдэг өдөр сургуулийн үдийн хоолны үеэр аваарын дохио хангинасан. Уурхайдосол гарч Капитолын хяналтнаас гарчээ. Би Примийн анги руу гүйгээд одоо хүртэл цонхигоржижигхэн долоон настай охин ширээн дээр гараа зөрүүлэн сууж байсныг санадаг юм. Битүүн рүү очингоо хамт авч явна гэж амлав. Тэр хөл дээрээ үсрэн босоод хувцасныханцуйнаас барьж хамтдаа хүмүүсийн урсгал дундуур уурхайн гол гарц руу гүйсэн билээ. Бидээжийгээ олон хүмүүсийн түлхэлтэнд чангарсан олсноос зуурсан байхад олов.

Цахилгаан шат чахран төмөр утаснаас гал маналзуулан зогсоход утаанд харласан уурхайчидөдрийн гэрэлд гарч ирэв. Хэсэг хүн гарч ирэх бүрийг төрөл төрөгсдийнх нь санаа амарсанхашгиралт дагалдаж нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг эх, ах дүүсээ угтан авч байлаа. Бид хүйтэндзогссоор шөнө болоход цас хаялж эхлэв. Цахилгаан шат удаашрах тусам улам цөөхөн хүнгаргаж байв. Би газар өвдөглөн суугаад гараараа үнсэн дээр даран аавыгаа аврагдаасай гэжхүслээ. Газар дор занганд орсон хайртай хүмүүсээ аврагдахыг хүлээх нь ямар болохыг хэн чмэдэхгүй. Шархдагсад, амь үрэгдсэн хүмүүсийн цогцос гаргасаар. Шөнийн турш хүлээхэдмөрийг чинь үл таних хүмүүс хөнжлөөр хучна. Халуун цайтай аяга сарвайсан ч уухгүй.Эцэстээ үүр гэгээрэхэд уурхайн даргын гашуудсан царайд ганц л зүйл илхэн байлаа.

Одоо бид юу хийх вэ?

- Китнисс! Чи тэнд байна уу? гэх Хеймитчийн дуу хадав.

Би гараа буулгаад,

- Тиймээ гэлээ.

- Дотогшоо ор. Капитолынхон үлдсэн агаарын хүчнээрээ хариу арга хэмжээ авч болзошгүй.

- Тиймээ гэж би давтлаа.

Дээвэр дээр пулемётын ард зогсож байсан цэргээс бусад нь бүгд дотогш орлоо. Би шатуруудан буух зуураа хуруугаараа өө сэвгүй толигор гантиг ханыг шүргэв. Хүйтэн хэдий чүзэсгэлэнтэй. Капитолд хүртэл энэхүү хуучны гайхамшигтай барилгатай зэрэгцэх зүйл үгүйбизээ. Толигор гадаргуу нь юу ч өгөхгүй ч биеийн дулааныг шингээн авна. Чулуу хүмүүсийгүргэлж эзэмддэг.

Би аварга том танхим дахь нүсэр багануудын нэгний дэргэд суулаа. Хаалгаар талбай руу

Page 131: Mockingjay (1)

хөтөлсөн өргөн уудам гантиг шат харагдана. Пит бид хоёрыг тоглоомд ялсанд баяр хүргэсэнтэр өдөр ямар аймшигтай байсан болохыг санав. Тэрхүү үзэн ядмаар Ялагчын аялалын үеэрбүсүүдийг тайвшируулах миний ородлого Като, Лиш нарын дурсамжинд бүтэлгүйтэн Катомутантуудад аймшигтай удаанаар зовж үхсэн билээ.

Богс дэргэд явган суухад цайвар арьс нь сүүдэрт сүүмэлзэв.

- Бид галт тэрэгний хонгилийг дэлбэлээгүй болохоор тэдний зарим нь гарч чадах байх.

- Тэднийг гарч ирэхээр нь буудах уу?

- Зөвхөн шаардлагатай тохиолдолд.

- Бид гал тэргээ явуулан шархдагсдыг нүүлгэн шилжүүлэхэд тусалж болно шүү дээ.

- Үгүй. Бид хонгилыг тэдний мэдэлд үлдээхээр шийдсэн. Ийм аргаар тэд хүмүүсээ аврах аргаолж чадах байх. Үүнээс гадна бидэнд үлдсэн цэргүүдээ талбай дээр байрлуулах хугацааолдож байгаа юм.

Хэдэн цагийн өмнөөс талбай дээрх завсрын бүс болох тэргүүн шугамд босогчид журамсахиулагчидын хооронд тулаан өрнөж байв. Коин Гейлийн төлөвлөгөөг дэмжсэн учирбосогчид урагшаа дайралт хийн Капитолын хүчийг хэдэн алхам ухраагаад галт тэрэгнийбуудлыг хяналтандаа авчээ. Гэвч энэ шаардагдсангүй. Бүгд үхсэн бололтой талбай дээр хэн чаврагдахаар гарч ирсэнгүй. Би пулемёт ахин галлаж эхлэхийг сонсоод журам сахиулагчиднөхдөө аврахын тулд замыг нь чөлөөлөхийг хичээж байна гэж бодов. Манай цэргүүд үүнийгугтан авлаа.

- Чи бүр даарчихаж. Би явж хөнжил олъё гээд Богс намайг эсэргүүцэж амжихаас өмнө түргэнявлаа. Хүйтэн гантиг биеийн дулааныг шингээсээр байсан ч би хөнжил нөмрөхийгхүссэнгүй.

- Китнисс гэх Хеймитчийн хоолой чихэнд сонсогдов.

- Байна.

- Өнөөдөр Питэд сонирхолтой өөрчлөлт гарсан байна. Чамайг энэ тухай мэдэхийг хүсэх байхгэж бодлоо.

Сонирхолтой бол сайн зүйл биш. Дээр ч зүйл биш. Гэвч сонсохоос өөр сонголт үлдсэнгүй.

- Бид түүнд чиний дуулсан "Дүүжлүүрийн мод" гэсэн дуутай бичлэгийг үзүүлсэн юм.Үүнийг зурагтаар цацаж байгаагүй болохоор Капитолд ашиглах боломж байгаагүй. Харинтэр дууг таньж байна гэж хэлсэн.

Агшин зуур миний зүрх палхийлээ. Гэвч энэ ердөө алуурчин зөгийн хоронд самуурсан хэрэг

Page 132: Mockingjay (1)

болохыг ойлгож байв.

- Хеймитч, тэр чадахгүй. Тэр намайг энэ дууг дуулж байхыг сонсоогүй.

- Чи бишээ аавынхыг чинь. Тэр түүнийг талхны газар юм зарахаар ирэхдээ дуулахыг сонссонбайна. Тэгэхдээ юмуу зургаа юмуу долоон настай байсан ч шувууд дуулахад нь жиргэхээбольсоныг санаж байна.

Зургаа юмуу долоотой. Энэ бол ээжийн тэр дууг хориглохын өмнөх үе. Магадгүй минийсуралцаж байсан үе байх.

- Би бас тэнд байсан уу?

- Тэгж бодохгүй байна. Чамайг дурсаагүй. Гэхдээ энэ бол сэтгэл зүйн галзууралтайхолбоогүй анхны холбоо, Китнисс. Үүнд нэг л зүйл байна.

Миний эцэг өнөөдөр уурхайд үрэгдэж, Питийн булингартсан ухаанд дуулж хаа сайгүй байгаамэт санагдана. Нүдний үзүүрт Богс зэрвэс үзэгдсэнээ хөнжлөөр хучлаа. Би түүнийг санахтутам сэтгэл хүчтэй өвдөв.

Гадаа буудалцаан улам ширүүсэв. Гейл босогчдын зүг яаран тулалдаанд оролцохоор явлаа.Тэд намайг тулаанд гаргахгүй учир би гарах гэсэнгүй. Ямар ч зориг зүрх байхгүй болж цусандахь дулаан үгүй боллоо. Би хуучин Питийг энд байгаасай гэж хүсэв. Тэр л уулнаас гарах гэжбайгаа хүмүүсийг буудах нь буруу гэдгийг тайлбарлаж чадах байлаа. Эсвэл миний өөрийнявдал хэтэрхий мэдрэмтгий болгоо юу? Бид чинь дайнд байгаа биз дээ? Энэ биднийдайсныгаа алах нэг арга биш гэж үү?

Шөнө түргэн болоход том хурц гэрэлтүүлэгчид талбайг асан гийгүүлэв. Гэрэл болгон галттэрэгний буудлын бүхэлд нь гийгүүлэх чадалтай учир би байрнаасаа хөдлөлгүй урт нарийханбарилгын нүүрэн талын шил нэвтлэн талбайг харж байв. Үүнд галт тэрэгний ирэлтийгхарахгүй өнгөрөх нь байтугай ганц хүн ч мултарч дөнгөхөөргүй байв. Гэвч цаг явсаар хэн чгарч ирсэнгүй. Хором тусам Самрын дайралтнаас амьд хүн үлдсэн гэж төсөөлөхөд бэрх болжбайлаа.

Шөнө дунд болоход Крессида ирээд хувцсан дээр микрофон бэхлэхэд,

- Яах гэж байгаа юм? гэж би асуулаа. Тэгтэл Хеймитчийн хоолой,

- Би чамайг дургүй байгааг мэдэж байгаа ч бидэнд чиний ярих хэрэгтэй байна гэв.

- Ярих гэнэ ээ? гээд миний дотор муухайрав.

- Би чамд үг бүрийг нь мөрөөр хэлж өгнө. Чи зөвхөн миний хэлснийг давтахад болно. Ууландахь хүмүүс амьдралын шинж тэмдэггүйг болсныг харж байна уу. Бид ялсан ч тэмцэлүргэлжилсээр байна. Иймээс бид чамайг шүүхийн байшингийн үүдэн дээр гаргаж Самрын

Page 133: Mockingjay (1)

ялагдсан хүмүүст Капитолын хоёрдугаар бүс дэх ноёрхол нурсан гэдгийг ойлгуулах хэрэгтэйбайна. Чи л үлдсэн хүчийг нь бууж өгүүлэх чадалтай гэхэд би харанхуй талбай руу хараад,

- Би ямар ч хүч харахгүй байна гэлээ.

- Ийм учраас микрофон хэрэгтэй байгаа юм. Чиний хоолойг аваарын системийн тусламжтайнэвтрүүлэн бүгдэд харагдахаар дэлгэцэнд царайг чинь үзүүлнэ.

Би Ялагчын аялалын үеэр талбай дээр хэдэн дэлгэц байсныг мэдэж байлаа. Хэрвээ энэбүтвэл сайн хэрэг хэдий ч би өмнө нь анхны зураг авалтын үеэр бэлтгэсэн үг уншихадбүтэлгүйтсэн билээ.

- Чи олон хүний амийг аварч чадна гэж Хеймитч эцэст нь нэмэрлэв.

- Сайн байна. Би оролдоод үзье.

Шатны оройд бүрэн хувцастай хурц гэрлийн дор зогсоод харагдахгүй үзэгчдэд үг хэлэх гэжбуй нь сарны шоу хийж байгаа юм шиг хачирхалтай мэдрэмж төрүүлэв.

- Алив түргэн дуусгана шүү. Чи хэтэрхий ил байна гэж Хеймитч анхаарууллаа.

Зураг авалтын багийнхан талбай дээр байрлалаа эзлээд бэлэн болсон гэж дохив. БиХеймитчийг эхэл гэж хэлэхэд микрофоноо асаагаад эхний мөрийг анхааралтай сонсов.Тэгтэл талбайн том дэлгэцийн нэг дээр дүрс гарч эхлэхтэй зэрэгцэн яриагаа эхэллээ.

- Хоёрдугаар бүсийн хүмүүсээ Китнисс Эвердин танай урд талын шүүхийн байшингийнүүдэн дээрээс ярьж байна.

Хоёр галт тэрэг буудал дээр нэг нэгнийхээ араас чахран зогсоход хаалга нь нээгдэн утаанүүлэн дундаас Самраас ирсэн хүмүүс ойчив. Тэд талбай дээр юу хүлээж байгаагаасболгоомжилон зайлсхийхийг хичээсэн ч олонхи нь шалан дээр шүршүүлэн уналаа. ТэдГейлийн хэлсэнчлэн зэвсэглэсэн байсан хэдий ч шархадсан байлаа. Орилж ёолох дуу шөнийнагаарт хадав.

Тэгтэл хэн нэгэн шатны гэрлийг унтрааж намайг хамгаалан сүүдэрт үлдээв. Буудлын дотордөл дүрсхийн галт тэрэгний нэг шатаж цонхоор нь өтгөн хар утаа баагихад сонголтгүйболсон хүмүүс талбай дээр түлхэлцэн гарч ирээд хахаж цацлан ханиалгаж зэвсгээ өргөлөө.Би талбайг хүрээлсэн байшингийн дээвэр лүү харахад тус бүр дээр нь босогчид пулемётсуурилуулсан нь сарны гэрэлд их бие нь гялтагнав.

Нэг залуу буудлаас цус болсон алчуураар хацраа дарж нөгөө гартаа буу чирсээр гарч ирээднүүрээрээ харуулдан унахад нуруун дээрх түлэгдсэн цамцны дор улаан мах харагдав. Тэрдэлбэрэлтэнд өртжээ.

Би шатны гишгүүр уруудан түүнийг угтан гүйгээд,

Page 134: Mockingjay (1)

- Зогс! Галаа зогсоо! гэж босогчдод хашгирахад микрофон талбайгаар нэг цуурайтав.

- Зогс! гээд би залуу хүнд ойртон босоход нь туслах гэсэн ч тэр урдаас өндийгөөд өвдөглөнбуугаа толгойд тулгалаа.

Би зөнгөөрөө хэдэн алхам ухраад муу санаа агуулаагүй гэдгээ үзүүлэхийн тулд нумаа толгойдээрээ өргөв. Тэр буугаа хоёр гараараа барихад унахдаа чулуунд цохьсон бололтой хацар ньгүн хэгзэрчээ. Түүнээс түлэгдсэн мах, үсний хярвас, шатахуун үнэртэв. Нүдэнд нь айдастөвдөлт хуржээ.

- Хөдлөхгүй зогс гэж Хеймичт чихэнд шивнэв. Би түүний тушаалыг дагахдаа хоёрдугаар бүсмагадгүй Панем даяар энэ агшиныг дэлгэцээр харж байгаа болохыг ойлгож байлаа. Ятгашаазгай алдах зүйлгүй хүнийг эзэмдэж байна. Тэрбээр арай ядан ойлгогдох хоолойгоор,

- Надад чамайг буудахгүй байх ганц шалтгаан өг гэв.

Ертөнц чигээрээ алга болж зөвхөн ганц шалтгаан асууж буй Самраас ирсэн золгүй хүний нүдүлдлээ. Мэдээж би мянган шалтгаан бодож олж чадахаар байсан ч уруул дээр ганц үг гарчирэв.

- Би чадахгүй.

Логик ёсоор бол тэр гохоо дарах ёстой ч будилан миний үгийг ойлгохыг хичээв. Би уужимсэтгэлээр талбай дээр гарч ирсэн нь цөхрөлөөр солигдсонд цэвэр үнэнийг хэлсэндээичингүйрлээ.

- Би чадахгүй. Энэ асуудал биш биз дээ? Бид танай уурхайг дэлбэлсэн. Та нар манай бүсийгшатаасан. Бидэнд бие биенээ алах шалтгаан байна. Тиймээс үүнийг хий. Капитолын сайнсайхны төлөө хий. Би тэдний боолыг алахгүй гээд би нумаа газар хаян гутлаараа ёвроходчулуун дээгүүр гулгаад өвдөгнийх нь урд зогсов.

- Би боол биш гэж залуу бувтнав.

- Харин би мөн. Ийм учраас би Катог алсан... тэр Бутлагчыг алсан... Бутлагч Лишийг алсан...харин тэр намайг алах гэсэн. Энэ тойрогт хэн ялах юм бэ? Бид лав биш. Бүсүүд биш. ҮргэлжКапитол байсан. Гэвч би тэдний тоглоомын хэсэг байсаар ядарч байна.

Пит эхний тоглоомын өмнө шөнө дээвэр дээр байсан. Тэр бүгдийг бүсэд хөл тавихын өмнөойлгожээ. Би түүнийг одоо зурагт үзэж тэр шөнө болсон явдлыг санан магадгүй намайг үхэхүед уучлаасай гэж хүслээ

- Цаашаа үргэлжлүүл. Уул яаж нурахыг харсан гэж хэл хэмээн Хеймитч шаардав.

- Би энэ шөнө уул нурахыг харахдаа... тэд үүнийг ахин хийж гэж бодлоо. Надаар чамайг

Page 135: Mockingjay (1)

болон бүсийн бусад хүмүүсийг алуулах. Гэвч би үүнийг яагаад хийх ёстой гэж? Арванхоёрдугаар бүс хоёрдугаар бүс хоёр Капитол турхираагүй байхад хэзээ ч нэг нэгнийхээ эсрэгтэмцэж байсангүй гэхэд залуу үл ойлгосон байртай ширтэв. Би түүний өмнө өвдөглөнсуугаад аяархан шаардангуй хоолойгоор,

- Та нар яагаад дээвэр дээрх босогчидтой байлдана вэ? Лайм танай ялагч биз дээ? Тэднийдунд хөрш магадгүй гэр бүл чинь байх ч юм билүү? гэв.

- Мэдэхгүй гэж залуу хэлсэн ч зэвсгээ буулгасангүй.

Харин би босоод удаанаар пулемётын зүг эргэн,

- Чи хаанаас ирсэн бэ? Би уурхайн хотоос ирсэн. Уурхайчид нуранги дотроос мөлхөж гарчирсэн нэгнийгээ бусдыгаа амь үрэгдэхэд хүргэсэн гэж буруутгадаг юм гэхэд,

- Хэн дайсан бэ? гэж Хемитч шивнэлээ.

- Эдгээр хүмүүс та нарын дайсан биш! гээд би талбай дээр шархадсан хүмүүсийг зангаж галттэрэгний буудал руу эргээд,

- Босогчид та нарын дайсан биш! Бидэнд ганц л дайсан бий. Энэ бол Капитол! Энэ болтэдний эрх мэдлийг төгсгөл болгох боломж болохоор бүсийн хүн бүр оролцох ёстой! гэв.

Дуран намайг бүхлээр нь авахад би шархтай хүн рүү гараа сунгаад,

- Гуйж байна! Бидэнтэй нэгдээч! гэхэд үг агаарт цуурайтав.

Би дэлгэц рүү эргээд эвлэрсэн шинж харахаар найдан харсан ч оронд нь өөрийгөө зурагтаарбуудуулахыг харлаа.

Page 136: Mockingjay (1)

XVI

Үргэлж.

Мансууруулагч бодисын манан дунд Пит үг шивнэхэд би түүнийг хайлаа. Энэхүү тунгалагягаан ертөнцөд нуугдаж болох хурц өнцөгтэй газар байсангүй. Би хөвсгөр үүлийг түлхээдшанцай, гоньдны сулхан үнэрийг даган явлаа. Түүний гар хацар дээр мэдрэгдэхэд хүрэхгэсэн ч хурууны завсар манан шиг сарнив.

Би эцэст нь арван гуравдугаар бүсийн эмнэлгийн өрөөнд ухаан орлоо. Нойрсуулагч ханднынөлөөгөөр тийм зүйл харсан бололтой. Миний хөлийн өсгий арван хоёрдугаар бүсийн тогтойхашаан дээгүүр мөчир дамжин авираад дотогш унахад гэмтсэн. Тэгэхэд Пит намайг орондхүргэж өгөхөд унтахгүйн тулд дэргэд үлдэхийг гуйсан билээ. Тэр ямар нэгэн ойлгогдохгүйзүйл шивнэж байсан. Түүнээс тархины хэсэгт зөвхөн ганц үг хадгалагдан үлдээд зүүдэнднамайг даажигнахаар ирж.

Үргэлж.

Хар тамхи сэтгэл хөдлөлийг хурцатган гашуудал гунихарлын зэрэгцээ хий хоосон мэдрэгдэв.Урьд нь цэцэг дэлгэрч байсан газрыг ёроолгүй хоосон эзэлжээ. Судсан дахь тайвшируулагчхангалтгүй учир биений зүүн хэсэгт өвдөлт мэдрэгдэв. Энд сум оносон. Би хавирган дээрхзузаан боолтоо тэмтэрч үзээд юу болсныг гайхлаа.

Үүнийг миний өмнө талбай дээр өвдөглөн суусан залуу биш Самраас хэн нэгэн гал нээсэн.Тэр бууны гох дараагүй. Цаана байсан хүмүүсийн нэг байсан. Цохилтын дараа бүх зүйлмананд хучигдан лантуугаар дэлсүүлсэн аятай мэдрэмж төрөв. Би өндийн суухыг оролдсон чёолсноос хэтэрсэнгүй.

Зэргэлдээх орны өвчтөн тусгаарласан цагаан хөшиг дэрхийн нээгдэж Жонна Мэйсон над рууширтлээ. Би эхэндээ түүнийг над руу бүсэд дайрсан учир болгоомжилохоо мэдэрсэн ч амийгминь аврахын төлөө хийснийг өөртөө сануулав. Энэ бол босогчдын тохиролцооны хэсэгбайсан. Гэсэн ч тэр намайг үзэн ядахаа болиогүй бололтой. Магадгүй Капитолын хийсэнзүйлийн төлөө надтай ингэж харьцаж юм болов уу?

- Би амьд байна.

- Тоглох хэрэггүй дээ, тэнэг минь гээд Жонна орон дээр лагхийн суухад цээжний буудуулсанхэсэгт янгинан өвдлөө. Бид халуун дотноор тэврэлдэн уулзах хүмүүс биш болохоор тэрминий эвгүйцсэн байдалд инээмсэглэв.

- Өвдөж байна уу? гээд тэр ажлаа мэддэг хүний байдлаар миний гарт байсан эмний таглаагаваад өөрийнх рүүгээ дусаав.

- Тэд миний эмийг хэдэн өдрийн өмнөөс бууруулж эхэлсэн. Зургадугаар бүсийн хартамхичдын нэг болж хувирчих вий гэж айж байна. Би чамд эрэг дээр тусалсан байх аа.

Page 137: Mockingjay (1)

Үүнийг эсэргүүцэхгүй гэж бодож байна.

Эсэргүүцэх гэнэ ээ? Би яаж түүнийг номхотголын дараа Сноу үхтэл тамласныг эсэргүүцэхболж байна? Надад ийм эрх байхгүйг тэр мэдэж байв.

Жонна судсанд нь өвчин намдаагч ороход санаа алдсанаа,

- Магадгүй зургадугаар бүсийн чиний биен дээр цэцэг зурдаг хар тамхичид ийм зүйл хийдэгбайсан байх. Муугүй л амьдрал юм. Биднийг бодоход хамаагүй жаргалтай гэв.

Би арван гуравдугаар бүсэд долоо хоног хиртэй байгаагүй ч түүний биеийн жин хэвэндээорж, халзан толгой дээр нь шинэ үс цухуйн сорви нь далдлагджээ. Хэрвээ тэр надаас морфинавахгүй бол өвчиндөө шаналах байлаа.

- Ерөнхий эмч нь өдөр бүр ирж намайг үздэг юм. Яг л бүхий л амьдралдаа лаборторийн хархсудалж байгаа хүн шиг намайг эмчилдэг. Тэнэг амьтан. Өдөрт хорин удаа ямар ч аюулгүйбайгаа гэдгийг сануулдаг гэхэд би инээд алдлаа.

- Харин ятга шаазгай минь хэр байна даа? Бүрэн аюулгүй болохоо мэдэрч байна уу?

- Өө тэгэлгүй яахав. Намайг буудах хүртэл.

- Больж үз сум чамайг оноогүй. Цинна бүгдийг урьдаас бодсон гэхэд би ятга шаазгайнхувцасныхаа хамгаалалтын үений тухай бодсоноо өвдөлтөөс үүдэн,

- Хавирга хугарсан уу? гэв.

- Хавирга ч хугараагүй. Гэхдээ сайтар хөхөрсөн байх. Дэлүүнд чинь нөлөөлж задарсан. Тэдүүнийг эмчилж чадахгүй байгаа гээд Жонна хайхрамжгүй гараа савчсанаа,

- Чи санаа зовох хэрэггүй дээ. Хэрвээ шаардлагатай бол чамд шинэ дэлүү олох л болно, тиймүү? Чамайг амьд байлгах хүн бүрийн ажил биз дээ гэв.

- Ийм учаас чи намайг үзэн яддаг юм уу?

- Зарим талаараа бол тийм. Үүнээс гадна атаархдаг. Би чиний өнгөрсөн бүхий л хайрынжүжиг, гавъяа хамгаалалтгүй байдлыг чинь тэвчихийн аргагүй гэж боддог. Өө гуйж байнаүүнийг битгий гүнзгий хүлээж аваарай даа.

- Чи ч гэсэн ятга шаазгай болж болно. Хэн ч чамайг хүчлээгүй.

- Үнэн л дээ. Гэхдээ би хэнд ч таалагддаггүй.

- Тэд чамд итгэдэг. Намайг тэндээс гаргасан. Тэд чиний төлөө санаа зовж байсан.

Page 138: Mockingjay (1)

- Энд бол магадгүй юм. Харин Капитолд бол айж байсан гэтэл Гейл хаалгаар орж ирсэндЖонна миний эмийг нямбайлан буцааж зүүгээд, - Чиний үеэл чинь надаас айдаггүй гээдбосож хаалга руу явахдаа Гейлийг ташаагаараа нударч,

- Чи царайлаг юм тийм үү? гээд инээд алдсаар хонгилд гарлаа.

Би Гейлийг гарнаас барихад хөмсөг өргөн харсанд,

- Аймшигтай гэж бувтнав. Би инээд алдсан ч өвдсөндөө ярвайлаа.

- Тайвшир гээд тэр өвчин намдах хүртэл нүүрийг минь илэв. - Чи асуудлыг угтан гүйдгээболих хэрэгтэй.

- Би мэднэ. Гэхдээ өөр нэг хүн уул дэлбэлсэн гэхэд тэр холдохын оронд нүүрэнд туланойртов.

- Чи намайг сэтгэл зүрхгүй гэж бодож байна уу.

- Би тийм биш гэдгийг чинь мэднэ. Гэхдээ чамайг хэвийн гэж хэлэхгүй гэхэд тэр одоо лухраад тэсч ядсан байртай,

- Китнисс манай дайсан уурхай дэлбэрч үхэх юмуу Битигийн суманд оногдож үхэх ямарялгаа байна. Үр дүн нь ижил гэв.

- Мэдэхгүй. Бидний наймдугаар бүсэд дайралтанд өртөх өөр үе байсан шүү дээ. Эмнэлэгдовтолгоонд өртсөн байсан.

- Тиймээ гэхдээ тэр чинь хоёрдугаар бүсээс ирсэн онгоц байсан. Тэднийг зайлуулснаар бидцаашдын дайралтнаас сэргийлж байгаа юм.

- Энэ тухайд авч үзэх юм бол... чи маргааныг хэнийг хэзээ ч алж мэдэхээр хувиргасан. Чибүсүүдийг хяналтандаа авахыг хүүхдүүдийг Үхлийн тоглоомд илгээснээр зөвтгөсөн.

- Би энэ тухай бодоогүй.

- Харин би бодсон. Магадгүй бүс рүү аялал хийсэн болохоор тэр байх.

- Сайн байна. Бид хоорондоо таардаггүйг мэдэж байна. Үргэлж тийм байсан. Магадгүй энэ чдээр байх. Одоо бидний хооронд хоёрдугаар бүс орлоо.

- Үнэхээр үү? гээд миний дотор ялалтын оч зурсхийсэн ч талбай дээр байсан хүмүүсийнтухай бодоод,

- Намайг буудуулсаны дараа тулалдаан болсон уу? гэв.

Page 139: Mockingjay (1)

- Жаахан л. Самрын ажилчид Капитолын цэргүүдийн эсрэг боссон. Босогчид үүнийг суугаадхарж байлаа. Үнэн хэрэгтээ бүх орон даяар харж байсан.

- Тиймээ тэдний хувьд тэгсэн нь дээр.

Чухал эрхтэнээ алдсан хүн хэдэн долоо хоног оронд хадагдахдаа эмч нар хөл дээр босгохынтулд шуудхан хөдөлж эхлэхийг хүсэх байх гэж бодож магадгүй юм. Эхэндээ тайвшируулах эмөвдөлтийг намдаагаагүй ч дараа нь мэдэгдэхүйц суларлаа. Хөхөрсөн хавирга хөндүүрлэнөвдөхөд Жонна эмийг минь авч байгаад үзэн ядаж эхэлсэн ч өгсөөр байлаа.

Миний үхлийн тухай цуу яриа газар сайгүй тарсан учир тэд эмнэлэгийн ор луу зураг авахаарбаг илгээв. Би сэтгэгдэл төрөм сорви хөхрөлтөө үзүүлж бүсүүдэд тулаанаа амжилттайүргэлжлүүлж буйд баяр хүргээд Капитолд удахгүй очино гэж анхааруулж байв.

Намайг эдгээхийн тулд өдөр бүр газар дээгүүр богино хугацаанд зугаалахыг зөвшөөрсөн юм.Нэг удаа Плутарх ирээд одоогийн нөхцөлийн талаар шинэ мэдээ дуулгав. Хоёрдугаар бүсбидэнтэй нэгдсэнээр босогчдод амсхийн дайны байдлыг цэгцлэх боломж олджээ.Хамгаалалтын шугамыг бэхжүүлж, шархдагсдаа эмчилэн, анги нэгтгэлээ шинээр зохионбайгуулсан байна. Капитол Харанхуй цагийн үеийн арван гуравдугаар бүс шиг гаднытусламжаас бүрэн таслагдан дайснаас нь цөмийн дайралт ирэх аюул нүүрлэж байлаа. Гэвчарван гуравдугаар бүсээс ялгаатай нь Капитолд өөрөө биеэ даан босох чадал үгүй байв.

- Хотод түр зуур бэрхшээл учирсан. Мэдээж тэд хэсэг зуур тэсэх хүнсний барааны нөөцтэй чКапитолын иргэдэд арван гуравдугаарынх шиг найдлага байхгүй. Арван гуравдугаар бүс хүндбэрхэд дасал болсон бол Капитолын хувьд бол Панемын Цирсенс гэсэн үг.

- Энэ юу гэж байгаа юм? гээд би Панемаас бусдыг нь ойлгосонгүй.

- Энэ бол мянган жилийн өмнөх латин хэлнээс гаралтай Ром хотыг нэрлэсэн үг. Зохиогч ньхүмүүс гэдэс дүүрэн хөгжилдөхийн тулд улс төрчдөд хариуцлага хүлээлгэн эрх мэдэл өгдөггэсэн утгатай юм.

Би хоол хүнс нь илүүдэж, хөгжилдэхийн тулд Үхлийн тоглоомыг үзвэрээ болгосонКапитолын тухай бодлоо.

- Тэгвэл Капитолын талх будааг нийлүүлэхийн тулд бүсүүд хэрэгтэй юм байна.

- Тийм. Үүний үр дүнд Капитол жижигхэн эзэнт гүрнээ жолоодож чадна. Одоо хүмүүс ньхүрэлцээгүй байдалд дасаагүй байгаа. Харин бидэнд хоол унд байгаа болохоор олоннийтээрээ хөгжилдөж буй арга хэмжээний бичлэг хийх гэж байгаа. Эцсийн эцэст бүгдхуримд дуртай шүү дээ.

Би түүний юу санал болгож байгааг бодохоос дотор эвгүйрхэн хөшлөө. Пит бид хоёрыггэрлүүлэх гэж байна. Би шилний нөгөө тал руу очиж зүрхлэлгүй Питийн байдлын талаархмэдээг Хеймитчээс авч байв. Тэр өөр төрлийн арга ашиглахыг оролдож байгаа тухай дурссан.

Page 140: Mockingjay (1)

Тэд түүнийг хэзээ ч эдгээж чадахгүй байх. Тэгсэн хэрнээ намайг Питтэй гэрлэж байгаабичлэг авахыг хүсч байгаа юм байх даа?

Плутарх намайг түргэн тайвшируулж,

- Үгүй дээ Китнисс. Энэ чиний хурим биш. Финник Энни хоёр гэрлэх гэж байгаа. Чи тэднийтөлөө баяртай байгаа дүр эсгэхэд болно гэв.

- Плутарх, энэ миний дүр эсгэх шаардлагагүй хэдхэн зүйлийн нэг.

Дараагийн хэдэн өдрийн турш арга хэмжээний төлөвлөгөө гарган хөл хөдөлгөөн ихтэйбайлаа. Капитолоос ялгаатай нь арван гуравдугаар бүс үүнд санаа амар хандах аж. Коин"хурим" гэж хэлэхдээ хоёр хүн цаасан дээр гарын үсгээ зурж шинэ гэрт орох тухай бодсонбол Плутарх гоёлын хувцастай зуугаад хүнийг гурван өдрийн турш цэнгүүлэхээр бодсон байв.Тэдний жижиг зүйл болгон дээр маргаж байгааг харахад хөгжилтэй байлаа. Плутархадуригдсан зочин, хөгжмийн ая бүрийн тэмцэх хэрэг гарч Коин оройн хоол, үзүүлбэр, архидарсыг хориглох үед,

- Ямар ч хөгжилдөх зүйлгүй бичлэг гэж ямар байсан юм! гэж хашгирав.

Тоглоомын зохион байгуулагчид төсвийг зарцуулахад бэрх байлаа. Тэгээд ч баяр урьд нь иймзүйл тэмдэглэж байгаагүй арван гуравдугаар бүсэд үймээн дэгдээлээ. Тэр дөрөвдүгээрбүсийн хүүхдүүдийг хуримын дуу дуулах хэрэгтэй гээд хүүхэд бүрийг оролцуулав. Түүнчлэнчимэглэл хийхэд туслах сайн дурын хүмүүс хүрэлцээтэй байж хоолны танхимд энэ тухайтухай хүн бүр догдлон ярьж байв.

Магадгүй бид сайн сайхан зүйлээр дутаж оролцохыг хүсч байсан болохоор энэ нь зүгээр нэгбаяраас ч илүү зүйл боллоо. Плутарх сүйт бүсгүйд тохирох даашинз хаанаас олох тухайярихад би Эннитэй арван хоёрдугаар бүсийн гэр лүүгээ буцан шатны дорх том шүүгээндорхисон Циннагын үдэшлэгийн хэдэн даашинзыг авчирахыг санал болгов. Тэр намайгКапитолд очиход зориулан хуримын даашинзнууд оёсны заримыг Ялагчын аялалын үеэрөмссөн билээ.

Би Финникийн Эннид хайртайг мэддэг ч бүгд галзуу гэж боддог учир бага зэрэгболгоомжилов. Харин тэр онгоцонд явахад галзуугаасаа илүү тогтворгүй мэт санагдав.Ярианы тохиромжгүй хэсэгт инээд алдах юмуу анхаарал нь сарнин орхих аж. Түүний дээрногоон нүд нь хоосон зай дахь ямар нэг цэг рүү гөлөрсөн мэт санагдана. Заримдаа ямар чшалтгаангүй чанга чимээ сонсогдсон аятай чихээ хоёр гараараа дарж байв. Тэр үнэхээрхачирхалтай хэдий ч Финник хайрладаг нь надад хангалттай байлаа.

Би даашинз сонгох ажлаас чөлөөлөгдөхийн тулд бэлтгэл багийнхантайгаа хамт явахзөвшөөрөл авсан юм. Намайг шүүгээ онгойлгоход Циннагын хийсэн даашинзыг хараад бүгдчимээгүй болов. Октавиа газар өвдөглөн унаад банзлынхаа хормойнд нүүрээ наан цурхирч,

- Ийм гоёмсог зүйл харснаас хойш хичнээн хугацаа өнгөрөө вэ гэж гингэнэв.

Page 141: Mockingjay (1)

Коины зүгээс хурим хэтэрхий чамин болж байна гэж үзсэн бол Плутарх хэтэрхий уйтгартайболж байна гэж бодсон учир гайхалтай зүйл зохион байгуулав. Арван гуравдугаар бүсэдуригдсан гурван зуун азтай зочин өдөр тутмын хувцсаа намрын навчны зургаар чимэглэн,хүүхдийн найрал дууг арван хоёрдугаар бүсийн ганц бие хийлч удирдав.

Капитолын жишгээр бол энэ хэт даруухан байсан ч үзэсгэлэнтэй хостой харьцуулах зүйл юуч байсангүй. Энни миний тавдугаар бүсэд өмсөж байсан ногоон торгон даашинзыг өмссөнбол Финник Питийн хүрэмний нэгийг өмссөн нь гайхамшигтай харагдаж байлаа. Хэн энэхүүхоёр хүний гэрэлтсэн царайг хараад ийм өдөр боломжгүй гэж хэлэх юм бэ. Аравдугаарбүсийн үнээний фермийн мэргэжилтэн Далтон урьд нь бүсдээ хийдэг байсанчлан ёслолыгхөтлөн явуулав. Үүн дээр дөрөвдүгээр бүсийн заншил нэмэгдлээ. Тэд ёслолын үеэр уртөвсөөр сүлжсэн тор нөмөрч, нэг нэгнийхээ уруулд давстай ус хүргээд тэнгисийн аялалынүеэр гэрлэж байгаа юм шиг эртний хуримын дуу дуулав.

Үнэндээ надад ямар ч дүр эсгэх шаардлага гарсангүй тэдний төлөө чин сэтгэлээсээ баяртайбайлаа.

Хосууд холбоогоо бататган үнсэлдсэний дараа алимны дарстай хундага өргөж, хийлийн аяэгшиглэхэд арван хоёрдугаар бүсийн хүн бүр толгой өргөв. Бид Панемийн хамгийнжижигхэн ядуу бүс байж болох ч бүжиглэж чаддаг байсан юм. Тэгтэл Плутарх хуруугаазөрүүлэн зураг авалтын багийг урилаа. Тослог Сэй Гейлийн гараас бариад танхимын голдхөтлөн эсрэг талдаа зогсооход хүмүүс түүнтэй нэгдэн хоёр эгнээ зогсоод бүжиглэж эхлэв.

Би хөгжмийн хэмнэлийн дагуу алга ташин холдох гэтэл ясархаг гар тохойноос зууран Жоннанад руу ууртай ширтэв.

- Чи Сноуд бүжиглэж байгаагаа харуулах боломжыг алдах гэж байна уу?

Түүний зөв байлаа. Ятга шаазгай хөгжмийн эгшигт жаргалтай бүжиглэхээс илүү ялалтыгтунхаглах өөр ямар зүйл байх вэ? Би Примийг олны дунд эрлээ. Өвлийн үдэш бид олон удаасургуулилсан болохоор маш сайн зохицдог хамтрагчид байв. Би түүний хавирганд сэтгэлзовохыг сатааруулаад байраа эзлэн бүжиглэхэд өвдсөн ч Сноу намайг дүүтэйгээ бүжиглэхийгхарж байгаа гэхээс бусад мэдрэмж тоос болон замхарлаа.

Бүжиг биднийг хувиргаж арван гуравдугаар бүсийн зочдод хөдөлгөөнийг нь зааж үзүүлэнсүйт бүсгүй, хархүү хоёрыг нэгдэхийг шаардав. Гар гараасаа барин том дугуй үүсгэжэргэлдэн хөлийн бүжиг хийлээ. Баяр хөөр удтал үргэлжлэн Плутарх мэдэгдэл хийхээр гарчирээгүй бол шөнөжингөө үргэлжилэх байв. Би түүнийг үг хэлэхийг сонсоогүй ч гэнэтийнбэлэг барих гэж байгаа бололтой.

Тэгтэл дөрвөн хүн зэргэлдээх өрөөнөөс хуримын том бялуу өргөн оруулж ирэв. Зочдынихэнхи ханаран хойшилж энэхүү ховор цэнхэр нүд гялбам бүтээл болох цэнхэр ногоонөнгийн давалгаанд сэлж буй загас, завь, дун, тэнгисийн цэцгээр чимэглэсэн бялуунд замтавьж өгөв. Гэсэн ч би харсан зүйлээ ухаарахыг хичээн урагш алхлаа. Энэ нь Эннигийн

Page 142: Mockingjay (1)

даашинзыг Цинна хийсэн үнэн гэдэг шиг бялуун дээрх цэцгийг гарцаагүй Пит хийжээ.

Энэ өчүүхэн зүйл маш олон зүйлийг өгүүлж байв. Хеймитч надаас олон зүйл нууж байна.Миний сүүлд харсан чөлөөлөгдөхийг оролдон хашгирч байсан хүү үүнийг хийж чадахгүй.Хэзээ ч биеэ барин төвлөрч Финник Энни хоёрт ийм гайхалтай зүйл хийж өгч чадахгүй.Миний ингэхийг хүлээж байсан юм шиг Хеймитч дэргэд ирээд,

- Алив явж ярилцъя гэж хэллээ.

Би хонгилд гарч дурангаас холхон шиг зогсоод,

- Түүнд юу тохиолдоо вэ? гэхэд Хеймитч толгой сэгсрээд,

- Мэдэхгүй. Бидний хэн ч мэдэхгүй. Тэр заримдаа ухаан ордог хэдий ч шалтгаангүй ахингалзуурч эхэлдэг. Эмчилгээний зорилгоор бялуу хийлгэсэн юм. Тэр түүн дээр бүтэн өдөрхөдөлмөрлөсөн. Түүнийг харж байхад... бараг л урьдынх шигээ болсон юм шиг санагдсангэлээ.

- Тэгэхээр түүнийг гаргасан хэрэг үү?

- Үгүй дээ. Тэр цоожтой өрөөнд хамгаалттай хэвээр байгаа. Гэхдээ би түүнтэй ярьсан.

- Нүүр нүүрээ харж уу? Тэр ухаан солиороогүй биз дээ?

- Үгүй. Ойлгомжтой хэдэн шалтгааны улмаас надад их уурласан. Босогчидтой хуйвалдсанболон өөр олон зүйлийн талаар хэлээгүй болохоор гээд Хеймитч хормын зуур ямар нэг зүйлшийдэхийг хичээснээ,

- Тэр чамтай уулзахыг хүсч байна гэж хэлсэн гэв.

Би чимэглэсэн онгоцон дээр зогсоод эргэн тойрон цэнхэр ногоон давалгаа давалгаалжхөлгийн их бие хөл дор ганхах шиг болоход тайвширахын тулд алгаараа хана наллаа. Энэминий төлөвлөгөөний нэг хэсэг биш. Би хоёрдугаар бүсэд Питийг орхисон. Би Капитол рууявж Сноуг алах ёстой. Буудуулсан бол ердөө түр зуурын саатал. Би хэзээ ч түүнийг надтайуулзахыг хүснэ гэж найдсангүй. Гэсэн ч одоо татгалзах шалтгаан үгүй байлаа.

Шөнө дунд би эмнэлэгт түүний өрөөний гадна хаалган дээр очиж зогсов. Бид Плутархыгхуримын зураг авалтаа дуусгахыг хүлээхэд сэтгэл хангалуун ирлээ.

- Капитол энэ бүх жилүүдэд арван хоёрдугаар бүсийг үл тоомсорлосоны хариуд сайхан зүйлболлоо. Үзэгчид үүнийг идэх шиг болно доо. Яг л Пит чамд хайртайгаа зарласан болончиний жимс гаргасан үеийнх шиг. Сайхан зураг авалт боллоо.

Би Питтэй ганцаарчилан уулзахыг хүссэн ч шилний нөгөө талд хэдийн эмч нар цуглараадгартаа үзэг, тэмдэглэлийн дэвтрээ бэлхэн барьжээ. Хеймитч чихэвчинд орж болно гэж

Page 143: Mockingjay (1)

хэлэхэд би үүдийг удаан онгойлголоо.

Цэнхэр нүд агшин зуур над дээр тогтов. Түүний хоёр гарт тус бүр гурван гуурс зоож хяналтааалдахад хүрвэл тайвшируулах эм шахахаар боджээ. Тэр чөлөөлөгдөх гэж оролдсонгүй зөвхөннамайг мутант биш эсэхийг магадлахын тулд болгоомжтой ширтэж байв. Би орноос зайтайхавиргаа даран зогслоо.

- Сайн уу.

- Сайн уу.

Энэ түүний урьдын хоолойтой адил байсан ч ямар нэг өөр нэг зүйл байлаа. Сэжиглэл,зэмлэл.

- Хеймитч чамайг надтай ярихыг хүсч байна гэж хэлсэн.

- Эхлээд чамайг хараадахъя гээд тэр намайг нүднийхээ өмнө шүлсээ гоожуулсан чоно болонхувирахыг хүлээж буй бололтой.

Түүнийг удтал ширтэхэд би Хеймитчээс тусламж хүсэн шил рүү хяламхийсэн ч чихэвч намгүм байлаа.

- Чи том биш юм тийм үү? Бас тийм ч хөөрхөн ч биш юм?

Би түүнийг там туулан эргэж ирсэнийг мэдэж байгаа ч ажиглалт нь хурцаар нөлөөлөв.

- Харин чи хамаагүй дээр харагдаж байна.

Пит инээд алдахад Хеймитчийн зөвөлгөө гүнгэнэв.

- Тийм ч аятайхан санагдахгүй л байна. Намайг олон зүйл туулсан гэж хэлсэн.

- Тийм шүү. Бид олон зүйл туулсан. Чи ганцаараа сайн нь байсан. Би биш гээд бүгд бурууболон надад яагаад ч юм өөрийгөө хамгаалах сэтгэл төрөв.

Түүнийг тамалсан! Түүнийг булаан эзэлсэн! Харин намайг яалаа? Би гэнэтхэн түүн рүүхашгирч эхлэх гэж байгаагаа ойлгоод тэндээс гарахаар шийдэв.

- Намайг сайнгүй байгааг харж байна уу. Магадгүй маргааш ирье гээд хаалга руу очиходараас түүний хоолой зогсоолоо.

- Китнисс. Би талхны тухай санаж байна.

Талх. Бидний тоглоомоос өмнөх цорын ганц холбоос.

Page 144: Mockingjay (1)

- Тэд чамд миний энэ тухай ярьж байгаа бичлэг үзүүлээ юу?

- Үгүй. Чиний энэ тухай ярьсан бичлэг байдаг юм уу? Капитол яагаад түүнийг миний эсрэгашиглаагүй юм бол?

- Би үүнийг чамайг аврагдсан өдөр ярьсан гээд өвдөлт цээжийг бахь шиг хавчин авлаа.Бүжиглэсэн нь алдаа байсан бололтой.

- Тэгэхээр чи юу санаж байгаа юм?

- Бороон дор зогсож байсан чамайг. Хогийн саван дээр ус дуслаад л. Түлэгдсэн талх, ээжнамайг цохьсон. Талхыг гахайд өгөхөөр гараад оронд нь чамд өгсөн.

- Яг тийм. Ийм зүйл болсон. Маргааш нь би сургуулийн дараа чамд талархал илэрхийлэхийгхүссэн ч яаж гэдгийг нь мэдээгүй.

- Бид гудамжны төгсгөлд зогсож байсан. Би харц руу чинь харахыг оролдсон ч чи нүдээбуруулсан. Тэгтэл... яагаад ч юм чи багваахай түүх гэж байгаа юм шиг санагдсан гэхэд битолгой дохилоо. Тэр санаж байна. Би энэ тухай хэзээ ч чанга ярьж байгаагүй билээ.

- Би чамд их хайртай байсан байх.

- Тиймээ хайртай байсан гээд миний хоолой сааралтахад ханиалгаж буй дүр эсгэв.

- Харин чи надад хайртай байсан уу?

Би шал руу ширтээд,

- Бүгд намайг чамд хайртай байсан гэсэн. Бүгд ийм учраас Сноу чамайг тамласан гэж бодожбайгаа. Намайг нугалахын тулд гэв.

- Энэ хариулт биш. Тэд надад хэдэн бичлэг үзүүлэхэд юу бодохоо мэдээгүй. Эхний талбайдээр чи намайг алуурчин зөгийн тусламжтай алахыг оролдож байсан.

- Би та нарыг бүгдийг нь алах гэж байсан. Та нар намайг модон дээр хөөж гаргасан.

- Дараа нь маш олон үнсэлт. Чиний зүгээс үнэн сэтгэлээсээ юм шиг санагдаагүй шүү. Чамднадтай үнсэлдэх таалагдсан уу?

- Заримдаа. Чи хүмүүс биднийг одоо харж байгааг гэдгийг мэдэх үү?

- Мэднэ. Гейлийн тухайд юу болсон бэ?

Миний уур хүрлээ. Надад ер нь түүний эрүүл мэндийн байдал ямар хамаатай юм. Шилнийцаана байгаа хүмүүсийн асуудал биз дээ.

Page 145: Mockingjay (1)

- Тэр ч гэсэн муугүй үнсэлддэг.

- Бидэнтэй үнсэлдэх сайхан байсан уу? Чи өөр хүнтэй үнсэлдсэн үү?

- Үгүй. Та нартай үнсэлдэхэд сайн байгаагүй. Тэгээд ч би чамаас зөвшөөрөл асуух гээгүйгэхэд Пит инээд алдсанаа хүйтнээр,

- Энэ чиний ажлын нэг хэсэг биз дээ, тийм үү? гэлээ.

Хеймитч намайг гарахад эсэргүүцсэнгүй. Би зөгийн үүр шиг олон тасалгаатай хонгилоорцааш яваад угаалгын өрөөний дулаахан хоолойн ард нуугдав. Хэсэг хугацаа өнгөрсний дарааяагаад ингэж сэтгэлээр унаснаа ойлгов. Би хэтэрхий басамжлагдсан зүйл хийжээ. Энэ бүхсарын туршид Пит намайг гайхамшигтай гэж боддог байсан. Эцэст нь тэр миний үнэндээ хэнболохыг олж харсан байна. Хэрцгий, итгэлгүй, зальжин, өршөөлгүй.

Би түүнийг үүнийх нь төлөө үзэн ядлаа.

Page 146: Mockingjay (1)

XVII

Хеймитч надтай эмнэлэгт ярилцахад гэнэтийн цохилтонд өртөх шиг болов. Би шатаарудирдлагын өрөө лүү уруудан милийн зайг хормын дотор туулаад дайны байдлын тухай яриахийж буй өрөөнд хүрлээ.

- Намайг Капитол руу явуулахгүй гэдэг чинь юу гэж байгаа юм? Би явах ёстой! Би ятгашаазгай шүү дээ! гэхэд Коин намайг дэлгэцэн дээгүүр ширтэв.

- Чиний ятга шаазгайн онцгой үүрэг бол бүсүүдийг Капитолын эсрэг тулаанд нэгтгэх явдал.Санаа зовох хэрэггүй дээ хэрвээ бүх зүйл сайхан болвол бууж өгсөнийх нь дараа чи тийшээниснэ.

Бууж өгсөний дараа гэнэ ээ?

- Тэгэхэд хэдийн хожимдсон байх болно! Би хамаг тулааныг алдана. Би таньд хэрэгтэй.Хамаагүй сайн харвадаг! гэж би хашгирлаа.

Би үүгээр бардах гээгүй ч эцсийн эцэст үнэнд ойрхон зүйл байлаа.

- Гейл хүртэл явж байна.

- Гейл бусад үүргийнхээ хамтаар өдөр болгон бэлтгэл хийсэн. Бид түүнийг тэмцэж чаднагэдэгт итгэлтэй байна. Харин чи өөрийгөө хичнээн бэлтгэл хийсэн гэж бодож байна?

Нэг ч биш. Хэдхэн л.

- За яахав, би заримдаа ангуучилдаг. Бас... Бититэй тусгай хамгаалалтын хэсэгт сургуульхийсэн.

- Китнисс энэ чинь адил биш. Бид бүгдээрээ чиний ухаантай зоригтой сайн харвадагыгмэднэ. Гэхдээ бидэнд тулааны цэргүүд хэрэгтэй. Чи тушаал биелүүлэх гэж юу байдгийгмэдэхгүйн дээр биеийн байдлын хувьд бэлэн биш гэж Богс хэлэхэд,

- Намайг наймдугаар бүсэд байхад энэ таныг зовоогоогүй биз дээ. Эсвэл хоёрдугаар бүсэд чюмуу гэж би сөргөлөө.

- Чамайг ямар ч нөхцөлд тулаанд оролцохыг зөвшөөрөхгүй гээд Плутарх намайг хэтэрхийолон зүйл ярилаа гэсэн байртай анхааруулан ширтэв.

Үгүй наймдугаар бүсэд тулалдсан явдал болон, хоёрдугаар бүсэд оролцсон явдал сайн дураарурьдчилан төлөвлөгөөгүй болоход болсон.

- Тэгээд хоёр тохиолдолд хоёуланд нь шархадсан гэж Богс сануулав.

Page 147: Mockingjay (1)

Би гэнэтхэн түүний нүдэнд өөрийгөө харлаа. Жижигхэн арван долоо настай бүрэн эдгээгүйхавиргатай олигтой амьсгал ч авч чадахгүй охин. Дэг журамгүй, сахилга батгүй, эдгэрээгүйявахад шаардлагатай цэрэг биш.

- Гэсэн ч би явах ёстой гэж зөрүүдлэхэд,

- Яагаад? гэж Коин асуув.

Би үүнийгээ сайн илэрхийлж чадаагүй ч Сноугаас өшөөгөө авах ёстой байв. Эсвэл арвангуравдугаар бүсэд Питийн одоогийн байдалтай үлдэх юмуу Гейл тэмцэлд явна гэхээс дотортэвчихийн аргагүй болж байв.

- Арван хоёрдугаар бүсээс болоод. Тэд манай бүсийг устгасан гэхэд ерөнхийлөгч хормынзуур бодлогошироод,

- За яахав чамд гурван долоо хоног байна. Тийм ч урт биш ч сургуулилтаа эхэлж болно.Бэлтгэлийнхээ үүргийг биелүүлэх эсэхийг чинь харж байх болно шүү гэлээ.

Энэ байж. Энэ миний найдаж чадах хамгийн том зүйл. Өдөр болгон хуваариа тоодоггүйминий буруу. Би хайхрамжгүй зангийнхаа хариуг төлж байна.

Би эмнэлэгт галзуурахын даваан дээр байгаа Жонна руу буцаж очоод Коины хэлсэн үгийгдамжуулав.

- Чи ч гэсэн бэлтгэл хийж болно байх.

- Сайн байна. Би бэлтгэл хийнэ. Тэгээд өмхий Капитол руу очоод намайг тамалж байсанхүмүүсийг ална.

- Бэлтгэл дээр энэ тухайгаа ярихгүй байсан нь дээр биз. Эндээс явж болно гэдгээ мэдэх лтаатай байна.

Жонна инээд алдахад бидний хоорондын харьцаа өөрчлөгдсөн багахан шинж тэмдэгмэдэгдэв. Биднийг найз гэж хэлж болохгүй ч холбоотон гэвэл илүү зохистой болжээ. Энэ чсайн хэрэг. Надад холбоотон хэрэгтэй.

Маргааш өглөө нь биднийг долоо гучаас бэлтгэлд гарах дуудлага ирэхэд бодит байдал нүүрлүү алгадлаа. Биднийг эхлэн суралцагчдын арван дөрөв, арван таван настай хүүхдийн ангируу аваачихад илүү сайн бэлтгэлтэй байхыг нь хараад доромжлогдсон мэт сэтгэгдэл төрөв.Гейл болон Капитол руу явахаар сонгогдсон бусад хүмүүс хурдавчилсан сургалтын дагуу өөргазар хичээллэж байв.

Сунгалтын дасгал хийхэд өвдөж эхлээд хоёр цаг хүчний дасгал хийсний дараа бүр өвдөжтаван милийн гүйлт алах адил болов. Араас гүйцсэн Жоннагын доромжлохыг тоолгүй хүчлэнмилээ дуусгалаа.

Page 148: Mockingjay (1)

- Миний хавирга хөндүүрлээд байна гэж би цэрэг Йорк гэж ханддаг дасгалжуулагч болохдунд насны эмэгтэйд тайлбарлав.

- Гэхдээ цэрэг Эвердин таньд хэлэхэд үүнд эдгэх хүртлээ хамгийн багадаа сарын хугацаашаардагдана гэхэд би толгой сэгсэрлээ.

- Надад сарын хугацаа байхгүй.

Тэр намайг дээрээс доош анхааралтай харав.

- Эмч ямар нэг эмчилгээ хийсэнгүй юу?

- Эмчилгээ гэнэ ээ? Тэд үүнийг өөрөө эдгэрнэ гэсэн.

- Тэд үргэлж тэгж хэлдэг юм. Гэхдээ би арай хурдасгах явц зөвлөж чадна. Таньданхааруулахад энэ хөгжилтэй биш шүү.

- Гуйж байна. Би Капитол руу заавал явах ёстой.

Цэрэг Йорк хариулсангүй. Тэр тэмдэглэлийн дэвтэрт ямар нэг зүйл сараачаад намайгэмнэлэг рүү буцан илгээв. Би нэг ч бэлтгэлийг алгасахыг хүсээгүй болохоор тээнэгэлзэж,

- Би хоолны дараа бэлтгэлд буцаж ирнэ гэж амлахад тэр уруулаа жимийв.

Хорин дөрвөн зүү цээжний хэнхэрцэгт зоогдсоны дараа эмнэлэгийн орон дээр хэвтээд өвчиннамдаагч эм гуйхгүйн тулд шүд зуун тэслээ. Эм шаардлагатай үед хэрэглэхээр орны дэргэдбайсан ч сүүлийн үед хэрэглэлгүй Жоннад өгч байсан юм. Өнөөдөр тэд цусны шинжилгээавч өвчин намдаах эм байхгүйг мэдээд хар тамхины хольцтой хоёр эм өгөхөд хавирга халуушатан өвдөв. Тэд хэдэн өдөр хүнд байхыг тайлбарлахад цааш үргэлжлүүл гэж хэлэв.

Өрөөнд аймшигтай шөнө болов. Унтах аргагүй байлаа. Цээжний яс халуу шатан төөнөх үнэрханхлах шиг санагдан, Жонна өвчиндөө яраглана. Би түүнээс морфинтой эмийг тасалсандаауучлал гуйхад гараа савчаад ийм явдал болох байсан гэж хэллээ. Гэвч шөнийн гурван цагтдолдугаар бүсийн бүх төрлийн хараалаар намайг будав. Үүрээр тэр намайг бэлтгэлдаваачихаар чангаалаа.

- Би үүнийг чадахгүй нь.

- Чи үүнийг хийж чадна. Бид хоёул чадна. Бид ялагчид санаж байна уу? Тэдний бэлтгэсэнямар ч зүйлд амьд үлдэж чадна гэж Жонна зандарсан ч арьс ногоороод намрын навч шигчичирч байлаа. Би босож хувцаслав.

Бид ялагчид болохоор энэ өглөөг тэсэх л болно. Гадаа дээрээс юм дуслахад Жоннагын царайүнсэн саарал болж амьсгаа нь тасалдав.

Page 149: Mockingjay (1)

- Энэ чинь зүгээр л ус. Биднийг алчихгүй шүү дээ.

Тэр эрүүгээ чангалаад шавар үсчүүлэн явлаа. Бид бороонд шалба норон гүйлтийн талбай руучиглэв. Ойролцоогоор миль хэртээ гүйсний дараа цамцаа тайлж хүйтэн усаар жин тавилаа.Би талбай дээр чанасан манжинтай нойтон загас идэхэд, Жонна хоолныхоо хагасыг идлээ.Үдээс хойш бид буу угсрав. Намайг үүн дээр ажиллаж байх үед Жонна буугаа хоёр гараанийлүүлээд ч тогтвортой барьж чадахгүй байсан тул Йорк ирээд түүнд туслав. Бороо орсоорөдрийн төгсгөлд би буудалтанд ангиасаа хамгийн сайн оноо авлаа.

Биднийг эмнэлгийн хаалгаар орох үед Жонна,

- Больж үзье. Бид эмнэлэгт амьдардаг. Бүгд биднийг өвчтөн гэж боддог хэмээн мэдэгдэв.

Энэ миний хувьд асуудал байсангүй. Би гэр бүлийнхээ хэсэгт очиж болох ч Жоннад очихгазар байсангүй. Тэр эмнэлэгээс гарахыг хичээсэн ч ганцаар амьдрахыг зөвшөөрөөгүй учирөдөр бүр их эмчээс гуйхад хүрч байв.

- Тэр ганцаараа биш. Би түүнтэй хамт орно гэж би хэллээ.

Хэсэг зуур санал зөрөлдсөний эцэст Хеймитч бидний талд орсноор биднийг харж байхаарзөвшөөрсөн Прим, ээж хоёрын эсрэг талын өрөөнд амьдрахаар болов.

Намайг халуун усанд орсоны дараа Жонна нойтон хувцсаа янзалж өрөөгөө шинжиж үзэв. Тэрминий эзэмшлийн шүүгээг онгойлгосноо түргэхэн хаагаад,

- Уучлаарай гэв.

Би Жоннагын шүүгээнд засгаас олгосон хувцаснаас ондоо зүйл байхгүй байх гэж бодлоо.Ертөнцөд нэг ч өөрийн гэсэн зүйлгүй.

- Зүгээр дээ. Хэрвээ чи хүсвэл харж болно шүү.

Жонна зүүлтний гууг онгойлгон Гейл, Прим ээжийн зургийг ажиглав. Тэгснээ мөнгөн шүхэрнээж хоолой гаргаад чигчий хуруундаа эргэлдүүлэнгээ,

- Үүнийг хармагц л шууд цангаж байна шүү гэснээ Питийн бэлэглэсэн сувдыг гаргалаа.

- Энэ нөгөө мөн үү?

- Тийм. Алив энэ тухай ярихаа больцгооё гээд би Питийн тухай ярихыг хүссэнгүй.Бэлтгэлийн ганц сайн тал нь энэ тухай бодох боломж өгдөггүй байлаа.

- Хеймитч түүнийг дээрдсэн гэж хэлсэн.

Page 150: Mockingjay (1)

- Болох л юм. Гэхдээ тэр өөрчлөгдсөн.

- Яг л чам шиг болон над шиг. Финник, Хеймитч болон Бити шиг. Энни Крестагийн тухайярих ч хэрэг алга. Бүсэд бидний сайн сайхан зүйлийг булаасан гэж бодохгүй байна уу? Эсвэлчи өөрийгөө дүүгийнхээ оронд сайн дураар гарсан охин гэж мэдэрсэн хэвээр байна уу?

- Үгүй.

- Ерөнхий эмчийн хэлсэнээс ганц л зүйл зөв байсан гэж бодож байна. Буцах зам байхгүй. Бидүүнтэй эвлэрэх хэрэгтэй байх гээд миний бэлгийг шүүгээнд нямбайлан буцааж хийснээ эсрэгталын орон дээр суун гэрэл унтраалаа.

- Чи намайг шөнө алчих вий гэж айхгүй байна уу?

- Би ч гэсэн чадна.

Бид инээлдсэн ч маргааш нь босч чадахааргүй зүдэрсэн байв. Гэвч бид үүнийг хийлээ. Өглөөбүр үүнийг хийв. Тэгсээр долоо хоногийн эцэст миний хавирга шинэ юм шиг эдгэн, Жоннагадны тусламжгүй буугаа угсарч чаддаг боллоо.

Цэрэг Йорк биднийг өдий хүртэл тэссэнд урамшуулан толгой дохиод,

- Сайн ажиллаа, цэргүүдээ гэв. Гэсэн ч Жонна гарах үедээ,

- Тоглоомд ялах нь хамаагүй амархан гэж бувтнав.

Түүний царай сэтгэл хангалуун байлаа. Бид хоолны өрөөнд сэтгэл өндөр ороход Гейл надтайцуг хооллох гээд хүлээж байлаа. Гайхмаар том жигнэсэн үхрийн мах аваад ч сэтгэл санаагундсангүй.

- Өнөө өглөө анхны ачаа ирсэн. Аравдугаар бүсийн жинхэнэ үхрийн мах. Ямар ч зэрлэгнохойных биш гэж Тослог Сей хэлэхэд,

- Таны ингэтлээ доошоо орсныг санахгүй байна гэж Гейл цаашлуулав.

Бид Дейли, Энни, Финник нартай нэг бүлэг болон нэгдэв. Гэрлэснээс хойш Финникийнямар нэг зүйл нь өөрчлөгджээ. Тэр өмнө нь намайг номхотголын үеэр уулзах үед Капитолынсэтгэл зүрх булаагч байж, бүсэд нууцлаг холбоотон болон, залуу хүнийг амьдралд эргүүлэнавчрахад тусалж байсан бол одоо амьдралын илч гэгээ цацарсан хүн болон өөрчлөгджээ.Түүний даруухан хошигнодог хөгжилтэй зан анх удаагаа ил болов. Түүнчлэн зугаалж байхдаач, хоол идэж байхдаа ч Энниг хэзээ ч гараасаа салгахгүй байлаа. Ухаан санаа нь өөрертөнцөд аз жаргалдаа умбан өөр зүйл анзаарахгүй байх шиг санагдана. Гэхдээ хэдхэн үгээрФинникийг буцаан дуудаж болно.

Дейли Питийн хуримын шөнийн дараа миний тухай хэлсэн зүйлийг ярихдаа хов жив

Page 151: Mockingjay (1)

хөөцөлдөх гэсэнгүй. Хеймитч Питийг надад уурсахад түүнийг сайн хамгаалсан гэж хэлсэн.Үргэлж миний талд байж Капитолын тамлалаар суулгаж өгсөн үзлийг үгүйсгэж байлаа.Түүнчлэн Пит түүнийг сайн мэдэх учир бусдыг бодоход ихээхэн нөлөөтэй байв. Ямар чтохиолдолд миний талаар нэмж чимэглэсэн байлаа ч үүнийг нь үнэлэх байв. Үнэндээ биөөрөө ч жаахан нэмчихдэг.

Би өлсөж байсан ч үхрийн мах, төмс, манжин, сонгино, өтгөн сүмстэй хоол их амттай байсанучир албаар удаан идэв. Хоолны танхимд эргэн тойрон сайхан хоолонд сэтгэл сэргэсэн уурамьсгал мэдэгдэнэ. Энэ нь хүмүүсийг эелдэг, хөгжилтэй өөдрөг болгож амьдрал сайхангэдгийг сануулах бөгөөд ямар ч эмнээс дээр үйлчилгээтэй. Иймээс би ярианд сүүлдэжоролцохыг хичээн талхаа өтгөн сүмсэнд дүрж хазлангаа Финникийн тэнгисийн ястмэлхийгээр малгай хийсэн инээдтэй түүхийг сонсов. Тэгээд инээд алдтал түүнийг манайширээний цаана Жоннагын дэргэд зогсоод над руу ширтэж байгааг хараад сүмстэй талххоолойнд тээглэн хахчихлаа.

- Пит! Чамайг энд харах ямар таатай юм бэ гэж Дейли дуу алдав.

Хоёр том биетэй хамгаалагч ард нь зогсоно. Пит хурууны үзүүртээ тавиураа эв хавгүйхэнбарьж бугуйнд нь богинохон гинж зүүжээ.

- Ямар гээчийн ер бусын бугуйвч вэ? гэж Жонна асуулаа.

- Надад бүрэн итгээгүй л байна. Энд хүртэл тэдний зөвшөөрөлгүй сууж чадахгүй гээдхамгаалагчидын зүг толгой дохив.

- Тэр энд сууж болно. Бид хуучин найзууд гээд Жонна дэргэдэх сандлаа алгадахадхамгаалагчид толгой дохисонд Пит суув.

- Пит бид хоёр Капитолд зэргэлдээ өрөөнд хоригдож байлаа. Бие биенийхээ хашгиралттайсайн танил болсон шүү.

Жоннагын нөгөө талд суусан Энни чихээ таглан бодит ертөнцөөс ангижирлаа. ФинникЖонна руу уурсан харснаа Энниг тэврэв.

- Яасан юм? Ерөнхий эмч намайг бодол санаагаа хянах чадваргүй гэсэн биз дээ.Эмчилгээний маань нэг хэсэг.

Манай жижигхэн бүлгийн хөл хөгжөөн үгүй болов. Финник Энниг гараа буулгах хүртэлчихэнд нь үг шивнэв. Тэгтэл удтал чимээгүй байсны эцэст хүмүүс хоолоо идэж эхэллээ.

- Энни Пит хуримын бялууг чинь чимэглэсэн гэж мэдэх үү? Тэр гэртээ гэр бүлийнхээ талхныгазарт чимэглэл хийдэг байсан юм гэж Дейли баяртайгаар хэлэв.

Энни Жонна руу болгоомжлон харлаа.

Page 152: Mockingjay (1)

- Баярлалаа Пит. Маш сайхан болсон байсан гэхэд,

- Зүгээр дээ, Энни гээд Питийн хоолойд миний үүрд алга болсон гэж бодож байсан хуучныэелдэг өнгө цухалзав. Хэдийгээр надад хаяглагдаагүй ч гэсэн.

- За бид явсан нь дээр байх гээд Финник босож хоёр биенийхээ тавиурыг нэг гартаадавхарлан бариад нөгөө гараараа Эннигийн гараас чанга атгалаа.

- Пит чамайг харахад таатай байлаа.

- Финник түүнд эелдэг байгаарай. Тэгэхгүй бол би чамаас авахыг оролдож магадгүй шүү.

Хэрвээ Питийн хоолой хүйтэн байгаагүй бол үүнийг тоглоом гэж бодож болохоор байв. Бүгдүүнд ямар нэг буруу зүйл байгааг ойлгов. Финникийн илэрхий үл итгэл болон, Питийннамайг огт байхгүй юм шиг Энниг хаяж магадгүй гэсэн далд санаа.

- Өө, Пит минь дээ. Намайг зүрхийг чинь ажилуулсанд харамсахад бүү хүргээрэй гэжФинник элэгсгээр хэлээд Энниг авч явахдаа над руу сэтгэл зовсон байртай ширтэв. Тэднийгявсан хойно Дейли,

- Пит тэр чиний амийг аварсан. Нэг бус удаа гэж зэмлэнгүй хэлэв.

- Өөрийнхөө төлөө. Босогчдын төлөө. Миний төлөө биш. Би түүнд ямар ч өргүй гээд Питтовчхон толгой дохилоо.

- Үгүй ч байж болох юм. Мэгз үхэхэд чи амьд байсан хэвээр байна. Энэ бол өөр зүйл гэж бихэлэв.

- Тийм шүү өөр олон зүйл байна, Китнисс. Би зарим дурсамжаа ойлгохгүй байгаа ч Капитолнадад шургуулсан гэж бодохгүй байна. Жишээлбэл галт тэргэн дэх маш олон шөнө гэх мэт.

Ахиад л далд санаа. Галт тэргэнд үнэхээр олон зүйл болсон юм. Тэгэхэд би эрүүл ухаанааалдахгүйн тулд түүний гарт тэврүүлсэн. Өөр ямар ч зүйл болоогүй. Энэ бүхэн худал байсан.

Пит Гейл бид хоёрын зүг халбагаараа дохиод,

- Тэгэхээр та хоёр одоо албан ёсоор хос болсон уу эсвэл бүгд хуучны ододын хайрын түүхтэйзууралдсан хэвээр үү? гэхэд,

- Зууралдсан хэвээр гэж Жонна хэлэв.

Питийн гар татвалзсанаа нударга зангидан хачирхалтай үйлдэл гаргав. Үүнийг минийхүзүүнээс холхон байхын тулд хийлээ гэж үү? Дэргэд Гейлийн булчин чангарахыгмэдрэгдэхэд маргахаас нь айсан ч тэрбээр,

Page 153: Mockingjay (1)

- Би үүнийг өөрийн нүдээр харж байна гэдэгт итгэхгүй байна гэлээ.

- Юу юм? гэж Пит асуув.

- Чамайг.

- Чи арай тодорхой байх хэрэгтэй. Би яасан гэж? гэхэд,

- Тэд чамайг зэвүүн мутантын хувилбараар сольсон гэж Жонна хэллээ.Гейл сүүгээ ууж дуусгаад,

- Чи дууссан уу? гэж надаас асуув.

Намайг босоход бид тавиураа аваад явлаа. Хаалган дээр хижээл насны хүн гартаа сүмстэйталх барьсаныг минь хараад зогсооход царайд ямар нэг төрх илэрсэн үү эсвэл нуух гэжоролдоогүйд тэр үү зөөлөн хандаж аманд хийлгэсэн хойно явуулав. Гейл манай өрөөнд дөхөхүед,

- Би ийм зүйл болно гэж мэдсэнгүй гэж хэллээ.

- Би чамд түүнийг намайг үзэн ядаж байгаа гэж хэлсэн биз дээ.

- Түүний чамайг үзэн ядаж байгаа нь нэг л танил юм шиг. Надад ийм мэдрэмж төрж байсанюм байна. Чамтай зурагтаар үнсэлдэхийг нь харсан үедээ. Одоо л би шударга бус байсныг ньмэдэж байна. Тэр үүнийг хараагүй.

Бид манай хаалганд хүрлээ.

- Магадгүй тэр намайг сая л үнэн хэрэгтээ миний хэн болохыг харсан байх. Явж жааханунтъя гэхэд алга болж амжихаас минь урд Гейл гараас шүүрч аваад,

- Чи ингэж бодож байгаа юм уу? гэхэд би мөрөө хавчлаа.

- Китнисс намайг хуучны найз шигээ итгэж үз. Тэр чамайг үнэн хэрэгтээ ямар болохыгхараагүй гээд хацар дээр үнсэж явлаа.

Би орон дээр суугаад цэргийн тактикийн номноос уншсан зүйлээ санахыг хичээсэн чПитттэй галт тэргэнд явсан дурсамж сатааруулав. Ойролцоогоор хорин минутын дарааЖонна орж ирээд орны хөлд суув.

- Чи хамгийн сайхан хэсгийг нь алгасчихлаа. Дейли Питийг чамтай яаж харилцсаны төлөөуурласан. Яг л сэрээгээр хатгуулсан хулгана шиг часхийтэл хашгирсан шүү. Бүх хоолнытанхимийн анхаарлыг татсан.

- Тэгээд Пит яаж байна?

Page 154: Mockingjay (1)

- Тэр өөртэйгээ хоёр хүн шиг маргалдаж эхлэхэд хамгаалагчид гаргасан. Ганц сайн тал ньгэвэл хэн ч би түүний хоолыг дуусгасныг анзаараагүй гээд Жонна түнтийсэн гэдсээ илэв.

Би түүний хумсан дор хуралдсан хирийг ширтлээ. Долдугаар бүсийн хүмүүс ер нь усандордоггүй юм болов уу.

Бид дараагийн хоёр цагийн турш бие биенийхээ цэргийн мэдлэгийг шалгаад би ээж, Примхоёр луу явлаа. Дараа нь өрөөндөө эргэж ирээд усанд ороод харанхуй руу ширтэн,

- Жонна чи үнэхээр түүний хашгирч байгааг сонссон уу? гэж асуулаа.

- Заримдаа. Яг л бүсэд байсан үглээ ятга шаазгай шиг. Гэхдээ жинхэнээсээ байсан. Цагийнтурш тасраагүй. Тик-так.

- Тик-так гэж би шивнэлээ.

Сарнай, чонон мутантууд, оролцогчид, усан гахайн чимэглэл, найзууд, ятга шаазгай,дизайнерууд болон би.Бүгд миний зүүдэнд хашгирлаа.

Page 155: Mockingjay (1)

XVIII

Би өшөө авахаар бэлтгэлд хоёр дахин хүчтэй орлоо. Идэж, уун, амьсгалж, дасгал хийн,зэвсгээр сургуулилж, байлдааны арга барилын хичээлд сууж байв. Бидний зарим нь өөрангид шилжсэнээр жинхэнэ тулаанд орно гэсэн найдлага төрлөө. Цэргүүд үүнийг Хаалт гэждуудах бөгөөд гаран дээрээ Хиймэл гудамжны тулаан буюу товчоор Х.Г.Т үсэг шивсэнхарагдана. Үүнд арван гуравдугаар бүсийн гүнд Капитолын хотын байшингуудын загварыгхиймлээр босгожээ. Зааварлагчид биднийг найман хүнтэй бүлэг болгон хувааж даалгаварбиелүүлэн, давшин байрлал эзэлж, бай устган, жинхэнэ тулааны дундуур байшин эрнэ.Сургуулилтан дээр ганц буруу алхахад мина дэлбэрч, байшингийн дээвэр дээр мэргэн буучотон, буу баарч гацан, уйлж байгаа хүүхэд занганд оруулж, бүлгийн удирдагч чинь (програмдээр бичигдсэн хоолой) миномётонд өртөж үхэхэд цаашид тушаалгүй яах тухайгаашийдвэрлэнэ. Гэхдээ энэ бүхэн хуурамч бөгөөд алахгүй ажээ. Жишээ нь мина дээр гишгэвэлдэлбэрэлт сонсогдох бөгөөд газар унан үхсэн дүр үзүүлэх хэрэгтэй. Гэсэн ч бусад нь бодитнөхцөлд явагдаж журам сахиулагчдын дүрэмт хувцас өмссөн дайсны цэргүүд давшин, утаабаагиулсан бөмбөг самуурахад хүргэнэ. Тэд хий хүртэл хэрэглэж байлаа. Жонна бид хоёрбагаа өмсч амжсан ч багийн үлдсэн гишүүд өртөн арван минут унав. Хий аюулгүй болсонхойно би хэдэнтээ цээж дүүрэн амьсгал автал толгой үлдсэн өдрийн турш янгинаж өвдөв.

Крессида болон түүний багийнхан Жонна бид хоёрын галын шугамд байх үеийн зураг авлаа.Гейл, Финник хоёр ч бас зураг авахуулж байсан бөгөөд энэ нь Капитолыг эзлэх бэлтгэлболгон босогчдод үзүүлэх шинэ цуврал бичлэгийн нэг хэсэг байв. Үйл явдал бүхэлдээ сайнболов.

Тэгтэл Пит өглөөний дасгал дээр үзэгдэж эхлэв. Гавыг нь тайлсан ч хоёр хамгаалагчтайхэвээр байлаа. Өдрийн хоолны дараа би түүнийг талбай дээр эхлэн суралцагчын бүлэгтэйхичээллэж байхыг харав. Тэдний юу бодсоныг мэдэхгүй юм. Хэрвээ Дейлигийн ердийнмаргаан түүнийг өөртэйгээ маргахад хүргэж байгаа юм бол буу угсарч сурч чадахгүй баймаарюм.

Гэвч Плутархтай тааралдах үед энэ бүхэн ердөө зураг авч байгаа юм гэж итгүүлэв. Тэр Эннигэрлэж, Жонна бай буудаж байгаа бичлэг хийсэн болохоор бүхий л Панем даяар Пит юухийж байгааг сонирхож байлаа. Тэдэнд Питийг Сонугын төлөө биш босогчидтой хамттэмцэж байгааг харуулах хэрэгтэй байв. Магадгүй Пит бид хоёрын үнсэлдээгүй хамтдаа азжаргалтай харагдаж байгаа зураг авч болох...

Би түүнээс холдлоо. Ийм зүйл болохгүй.

Түүнчлэн амсхийх ховорхон мөчдөө дайралтын бэлтгэлийг түгшин хардаг байв. Зэвсэгтехникээ бэлтгэн нөөцлөх, анги бүлгээрээ жагсах гээд л. Тушаал авсан хүмүүс дайнд явжбайгаагын тэмдэг болгон үсээ богинохон засуулна. Түүнчлэн Капитолыг бүтээгдэхүүнээрхангаж буй галт тэрэгний буудлыг аюулгүй болгох дайралтын тухай нууцаар олонтоо ярьжбайлаа.

Анхны цэргүүд хөдлөхөөс ердөө хэдхэн өдрийн дараа Йорк гэнэтхэн Жонна бид хоёрыг

Page 156: Mockingjay (1)

шалгалтанд орохыг санал болгов. Энэ нь дөрвөн хэсэгтэй ажээ. Биеийн хүчийг үнэлэх саадтуулан, бичгээр тулааны тактикийн шалгалт өгч, зэвсэг эзэмших чадвараа харуулан, Хаалтандахь хиймэл тулаанд оролцоно. Би эхний гурвыг бухимдахын зуургүй дуусгаад Хаалт үлдэв.Үүнд ямар нэг төхөөрөмжийн алдаа гараад тэд засварлаж байв. Манай бүлгийнхэн мэдээлэлсолилцлоо. Бүх зүйл бодит юм шиг нөхцөлд ганцаар орох бөгөөд ямар зүйлтэй тулгарахыгтааварлахын аргагүй. Нэг хүү байг тухайн хүний сул тал дээр үндэслэн хийсэн гэж шивнэв.

Тухайн хүний сул тал гэнээ? Энэ бол миний нээхийг хүсдэггүй хаалга. Би чимээгүйхэнсуугаад юу байж болохыг цэгнэв. Биеийн хүчний тэмцэл, багахан хэмжээний бэлтгэл эсвэлминий ятга шаазгайн байр суурь давуу тал болохгүйгээр үйл явдлыг зохион байгуулж болох.

Жонна жагсаалтанд надаас гурван хүний урд байсан тул дэмжин толгой дохилоо. Бижагсаалтын эхэнд бичигдэхийг хүсч байсан ч хэтэрхий олон сул талынхаа тухай бодохгүйбайж чадсангүй тул нэр дуудах үед яахаа төлөвлөж амжсангүй. Аз болоход Хаалтанд бэлтгэлхийж байсан болохоор отолтын нөхцөл болохыг нь ойлгов. Эргэн тойрон журам сахиулагчиддаруйхан хүрч ирэхтэй зэрэгцэн бутарсан багийнхантайгаа уулзахаар болзоо тавьсан газарлуу явах хэрэгтэй боллоо. Би журам сахиулагчдад ажиглагдахгүйн тулд гудамжааряаралгүйхэн явлаа. Хоёр нь зүүн талын дээвэр дээр, нөгөө нь өмнө талын хаалган дээр байв.Сорилт санаснаас хэцүү байсангүй байнд хүрэхэд хэтэрхий амархан байна гэсэн бодолзовоолоо. Би байнаас хоёр байшингийн цаана хүрэхэд үйл явдал хурцадлаа. Арваад журамсахиулагчид гудамжны буланд хүлээж байв. Тэгтэл нэг зүйл ажиглагдав. Бортогтой шатахууншалбааганд өнхрөнө. Энэ миний сорилт байх нь. Бортогыг дэлбэлэх замаар даалгавараабиелүүлнэ. Намайг үүнийг хийхээр шийдмэгц энэ агшин хүртэл ашиггүй байсан бүлгийнзахирагч тайвнаар газар хэвтэхийг тушаав.

Зөн совин минь хоолойг үл тоомсорлон байндаа хүрч журам сахиулагчдыг тэнгэрт хийсгэгэж хашгирч байв. Тэгтэл гэнэтхэн цэргийнхэн миний хамгийн том сул талыг мэдэж байгаагойлголоо. Миний эхний тоглоомд шаргал үүргэвчтэй зугтсан, наймдугаар бүсэд тулалдсан,хоёдугаар бүсэд талбай руу гүйн гарсан гээд л. Би тушаал биелүүлдэггүй.

Би газар түргэн наалдан хэвтээд эрүүн дороос нухсан хайргыг зайлуулав. Хэн нэгэншатахуунтай савыг дэлбэлж журам сахиулагчид үхлээ. Би уулзахаар болзсон газраа хүрчХаалтны нөгөө талаар гарах үед цэргүүд баяр хүргэн гар дээр 451 дүгээр бүлгийн тамга даржудирдлагадаа илтгэхээр явуулав. Амжилтандаа толгой эргэм хөөрсөн амьтан танхим дундуургүйн булан тойроод цахилгаан шат хэтэрхий удаан санагдсан учир шат уруудан пижигнүүлэв.Өрөө рүү ухасхийн ортол хачирхалтай явдал мэл гайхшируулав. Би үсээ тайруулдаг багторсонгүй. Ширээний эргэн тойронд шинэ цэргүүд биш мэргэн буучид зогсоно.

Богс намайг хараад толгой сэгсрэн инээмсэглэж,

- Алив харъя гэхэд итгэлгүйхэн гараа сунган тэмдгээ үзүүлэв.

- Чи надтай хамт явна. Энэ бол тусгай мэргэн буудагчид. Явж багтайгаа нэгд гээд ханындагуу эгнэж зогссон хүмүүсийн зүг дохив.

Page 157: Mockingjay (1)

Гейл, Финник болон өөр танихгүй таван хүн байлаа. Манай багийнхан. Зүгээр ч нэг бишнөхөдтэйгээ Богсын удирдлаган дор ажиллах нь. Би арай ядан тайвшираад дэвхэрч гүйхгүйнтулд шийдэмгий алхаж очлоо.

Бидний нэг баг болсон нь чухал учир ятга шаазгай дангаараа юу ч хийх хэрэггүй болжээ.Плутарх ширээний голд байрлуулсан өргөн хавтангын дэргэд зогсоно. Тэр Капитолд учирчболох зүйлсийн тухай тайлбарлав. Би үзүүлэнг аймшигтай гэж бодсон учир товчлуур дараххүртэл хавтан руу харж чадсангүй. Капитолын барилгуудыг дүрсэлсэн холограмын бүтэцагаарт үзэгдэв.

- Жишээ нь энэ бол талбайн эргэн тойронд байдаг журам сахиулагчдын хуарангын нэг. Тиймч чухал шийдвэрлэх бус гэлээ ч, хардаа гээд Плутарх компьютерийн гаран дээр тоо оруулахадгэрэл гялсхийн янз бүрийн өнгө анивчив.

- Гэрэл болгон үүртэй зангыг илтгэнэ. Эдгээр нь бөмбөг дэлбэлэхээс авахуулаад сүрэгмутант гаргах хүртэл янз бүрийн үүрэгтэй. Нэг л алдаа гаргахад чамайг занганд оруулжалахаар хийгдсэн. Зарим нь Харанхуй өдрүүдэд зохиогдсон бол бусад нь хожим бүтээгдсэн.Үнэндээ би тэдний заримыг нь зохиосон юм. Энэ програм манай хүмүүс Капитолыг орхихүеийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэлийг агуулж байгаа. Тэд бидэнд ийм зүйл байгаагмэдэхгүй. Гэхдээ сүүлийн хэдэн сар үүнтэй төстэй шинэ занганууд зохион бүтээгдсэн байх.Ийм л зүйлтэй та нар тулгарах болно.

Би өөрийн мэдэлгүй голограмтай ширээ рүү дөхөн анивчиж буй ногоон гэрэлд хүрлээ.

Хэн нэгэн дэргэд ирээд бие нь чангарав. Мэдээж, Финник. Учир нь зөвхөн ялагч минийхарсан зүйлийг даруйхан харж чадах билээ. Тоглоомын зохион байгуулагчдын хяналтан дахьзангаар дүүрэн бүс. Финник хуруугаа хаалганы нүх дүрсэлсэн улаан гэрэл дээгүүрболгоомжтой гүйлгэснээ,

- Ноёд хатагтай нараа далан зургаа дахь Үхлийн тоглоом эхэллээ! гэж аяархан хэлэхэд бүхөрөөн дундуур цуурайтах шиг санагдав.

Би инээснээ түргэн болив. Юуны түрүүнд энэ нь намайг Капитолоос аль болох хол байлгахшийдвэр гаргуулж болох юм. Яагаад гэвэл сорвио зузаан хуяган дор далдалсан уурсажхилэгнэсэн ялагч багийн сүүлчийн хүн болохыг хүсэж байна.

- Таны яагаад Плутарх бид хоёрыг бэлтгэл хийлгэхээр төвөг удсаныг ойлгохгүй байна,Плутарх гэхэд,

- Тийм шүү бид чамд байгаа хамгийн сайн бэлтгэгдсэн цэрэг гэж Финник шүүрэн авлаа.

- Намайг энэ талаар бодсон гэж найдсаны ч хэрэггүй гээд тэр тэвчээргүйхэн гар зангаж,

- Жагсаалдаа буцаж ор цэрэг Одэйр болон Эвердин. Би үзүүлэнгээ дуусгаадахая гэв.

Page 158: Mockingjay (1)

Бид байрандаа буцаж зогсохдоо асуусан харцыг үл тоомсорлов. Би Плутархыг яриагааүргэлжлүүлэхэд анхаарал төвлөрүүлэн толгой дохиж заасан зүйлийг нь харахын тулдбайрлалаа өөрчилөхдөө ой руу гүйж хашгирахгүйн тулд тэсвэр гаргаж байв. Эсвэл хараахуйлах ч юмуу. Өөрөөр бүгдийг нь ч байж болох.

Энэ бол Финник бид хоёрын туулах ёстой шалгалт. Плутарх яриагаа дуусгахад уулзалт таржнамайг онцлон хэлэлцэхэд дотор эвгүй болов. Гэсэн ч ердөө ятга шаазгай бүсийн охинтойтөстэй харагдах ёстой тул дайны богино засалтаар засуулж болохгүй тухай байлаа. Нададүсний урт ямар байх нь ялгаагүй байсан тул хайхрамжгүй мөрөө хавчаад гарлаа.

Финник бид хоёр хонгилд урд урдаасаа уулзав.

- Эннид юу гэж хэлэх вэ? гэж тэр шивнэлээ.

- Юу ч хэлэх хэрэггүй. Би ч гэсэн ээж, дүү хоёртоо тэгнэ.

Битүү тоноглогдсон бүс рүү буцна гэдгийг мэдэж байсан тул хоёуланд маань хэцүү байв.Хайртай хүмүүсээ үүнд оролцуулах хэрэггүй.

- Хэрвээ тэр холограммын харвал зургийг харвал... гэж Финник эхлэв.

- Харахгүй. Энэ чинь тусгай мэдээлэл. Нууц байх ёстой. Тэгээд ч жинхэнэ тоглоом биш.Ямар ч тооны хүмүүс амьд үлдэж болно. Бидний яагаад... ингэтлээ хүнд хүлээж авсаныучрыг чи мэднэ. Явахыг хүссэн хэвээр биз дээ?

- Тэгэлгүй яахав. Сноуг устгахыг чамаас дутуугүй хүсч байна.

- Тэгээд ч урьдынхтай адилгүй гэж би өөртөө итгүүлэхийг хичээн хатуу хэлээд, - Энэ удаадСноу бас тоглогч болно гэв.

Биднийг яриагаа цааш үргэлжлүүлэхээс урд Хеймитч ирлээ. Тэр бүсийн тухай саяныуулзалтанд байсангүй.

- Жонна эмнэлэгт хүргэгджээ.

Би Жоннаг шалгалтаа сайн өгсөн ч сүх муу шидэж, буунд тааруухан болохоор мэргэнбуучдын хэсэгт орсонгүй гэж бодсон тул гайхан,

- Тэр шархдаа юу? Юу болсон бэ? гэж асуулаа.

- Энэ түүнийг Хаалтанд байх үеэр болжээ. Тэд цэргийнхээ чадвар болон сул талыг мэдэхийгхүсч байгаа болохоор гудамжинд ус урсгажээ.

- Энэ хамаагүй. Жонна сэлж чадна гээд би түүнийг Номхотголын үеэр сэлж байсныг харснаасаналаа. Мэдээж Финник шиг биш ч гэлээ. Ер нь бидний хэн ч түүн шиг сэлж чадахгүй.

Page 159: Mockingjay (1)

- Тэгээд?

- Тэд түүнийг Капитолд усанд норгоод тогонд цохиулж тамладаг байж. Хаалт түүндхэтэрхий хурц дурсамж төрүүлсэн тул цочирдолд орж хаана байгаагаа мэдэхээ болиходтайвшируулагч эмийн тусламжтай буцааж авчирсан байна.

Финник бид хоёр үг хэлэх чадваргүй болов. Би Жонна яагаад хэзээ ч усанд ордоггүй тухайбодлоо. Тэр өдөр бороон дунд гарахдаа хүчил мэт яаж хүлээж авч байсан билээ. Би одоо лтүүний шаналалыг ойлгож байлаа.

- Та хоёр түүн рүү очиж уулзах хэрэгтэй. Хамгийн ойр дотны хүмүүс нь шүү дээ.

Энэ байдлыг улам дордуулав. Жонна Финник хоёрын дунд юу болсоныг мэдэхгүй ч битүүнийг муухан мэднэ. Гэр бүл, найз нөхөдгүй. Шүүгээндээ хийсэн өдөр тутмын хувцаснаасондоо долдугаар бүсийг санан дурсах юу ч байхгүй. Юу ч байхгүй шүү.

- Би явж Плутархад хэлсэн нь дээр байх. Тэр баярлахгүй л байх даа. Капитолд аль болох олонялагчийн дүрс авч зурагтаар гаргахыг хүсч байгаа юм гэж Хеймитч үргэлжлүүлэв.

- Бити та хоёр бас явах уу? гэж би асуулаа.

- Илүү залуу сэтгэл татам ялагчийн гэж Хеймитч залруулаад,

- Үгүй дээ. Бид энд үлдэнэ гэлээ.

Финник Жоннатай уулзахаар доош явахад би Богсыг хүлээн түр саатав. Тэр одоо манайзахирагч болохоор зөвшөөрөл асуух ганц хүн байв. Би түүнд юу хийх гэж байгаагаа хэлэхэдхамгаалалтыг нэвтрэн ойд орох зөвшөөрөл бичиж өгөв. Ингээд өрөөндөө гүйж орон шүхрийгашиглах тухай бодсон ч хэтэрхий олон муу дурсамж агуулсан байсан тул арван хоёрдугаарбүсээс авчирсан үлдсэн ганц цагаан даавуун боолтыг аваад хонгилд гүйн гарлаа.

Би ойд ороод атга дүүрэн нарсны анхилам шилмүүс зулгааж авлаа. Түүнийгээ даавуунд боожхоёр талаас нь сайтар зангидан алимны хэмжээтэй болгов.

Эмнэлэгийн хаалгаар ороод Жоннаг ганц харахад ууртай хэрцгий байгаа нь ойлгогдов.Тэрбээр хувцсаа тайлсан үедээ залуухан охин шиг харагдах бөгөөд тайвшируулах эмнийнөлөөнд автахгүйн тулд нүдээ том нээжээ. Унтахаасаа айж байгаа бололтой. Би дөхөж очоодбоодолтой шилмүүсээ сунгахад,

- Энэ чинь юу юм? гэж сөөнгөтөв. Духан дээр нь нойтон үсний үзүүр өрвийнө.

- Би чамайг шүүгээндээ хийхэд зориулж үүнийг хийсэн юм гээд гарт нь бариулж, - Үнэрлэжүз дээ гэв.

Page 160: Mockingjay (1)

Тэр боодлыг хамартаа аваачин үнэрлэснээ,

- Яг л гэртээ байгаа юм шиг үнэртэж байна гээд нүдэнд нь нулимс цийлэгнэлээ.

- Би тэгнэ гэж найдаж байлаа. Чи долдугаар бүсээс ирсэн биз дээ. Бидний хэрхэнтанилцсаныг санаж байна уу? Чи модны хувцастай байсан гэхэд тэр гэнэтхэн бугуйнаасчанга зуурлаа.

- Китнисс чи түүнийг алах ёстой.

- Санаа зовох хэрэггүй дээ гээд би гараа сугалж авахыг хичээтэл,

- Тангарагла. Чамд байгаа үнэтэй зүйлээр гэж шивнэв.

- Өөрийнхөө амьдралаар тангараглаж байна гэхэд гар тавьсангүй.

- Гэр бүлийнхээ амьдралаар гэж шаардав.

- Гэр бүлийнхээ амьдралаар гэж би давтаад гараа суллан бугуйгаа үрж, - Тэнэг минь чинамайг яаж явна гэж бодоо вэ? гэв.

- Зүгээр л үүнийг сонсох хэрэгтэй байсан юм гэж тэр инээмсэглээд нарсны шилмүүсийгнүдээ анин хамартаа нааж үнэрлэв.

Дараагийн өдрүүд хэтэрхий түргэн өнгөрлөө. Өглөөний богинохон дасгалын манай багөдөржингөө бай буудна. Би ихэнхидээ буугаар сургуулилж байсан ч өдрийн үлдсэн хэсэгттусгай зэвсэг болох ятга шаазгайн нумаараа хичээллэх бөгөөд Гейл өөрийнхөө хүнд тоноглолбүхий нумыг ашиглаж байлаа. Битигийн Финникт хийж өгсөн сэрээ олон янзынчадвартайгаас хамгийн гайхамшигтай нь бугуйн дээрх төмөр товчлуурыг дарахад харваад яахийхийн зуургүй эргэн ирэх аж.

Бид заримдаа хамгаалалтынх нь сул талыг мэдэхээр журам сахиулагчдын хувцастай хиймэлхүн буудна. Хуяган дээр оноход жингэнэх дуу гарч биеийг нь оновол хуурамч цус цацагдана.Манай хиймэл хүнүүд улаанаар будагджээ.

Энэ нь бэлтгэл өндөр түвшинд явагдаж байгааг харуулав. Манай бүлэгт Финник, Гейлхоёроос гадна арван гуравдугаар бүсийн таван цэрэг байлаа. Жексон гэдэг Богсын орлогчдунд насны эмэгтэй харахад лазандуу төрхтэй харалган эмэгтэй. Түүнчлэн Лиг гэдэг нэртэйихэр хоёр эгч дүүс байсныг бид Лиг-1, Лиг-2 гэж дууддаг байлаа. Тэд дүрэмт хувцастайгааялгахын аргагүй адилхан ч би Лиг-1 нүдэндээ шар хачирхалтай толбо бүхийг анзаарлаа.Түүнчлэн Митчел, Хом гэдэг хоёр хижээл насны эрэгтэй олон зүйл дуугарахгүй ч тавинярдын зайнаас гутлан дээрх тоосыг онох чадвартай аж. Бусад багууд ялгаагүй сайн харагдсантул би Плутархыг өглөө ирэх хүртэл биелүүлэх даалгавараа ойлгосонгүй.

- Дөрөв, тав, нэгдүгээр баг тусгай даалгавар биелүүлэхээр сонгогдсон гэж түүнийг яриагаа

Page 161: Mockingjay (1)

эхлүүлэхэд Сноуг алах тухай байгаасай гэж найдан уруулаа хазлав.

- Бидэнд олон тооны мэргэн бууч байгаа ч зураг авахуулах чадвартай хүн бага. Иймээс танаймыг сонгон авч "Ододын баг" гэж нэрлэсэн. Та нар дэлгэцэн дээрх дайралтын нүүр царайбайх болно.

Цочирдож урам хугарсан уур хилэн бүгдийн дунд түрхрэхэд,

- Та биднийг жинхэнэ тулаанд оролцохгүй гээд байна уу гэж Гейл уцаарлав.

- Та нар тулаанд оролцох хэдий ч үргэлж тэргүүн шугам дээр байгаад байхгүй.

- Бидний хэн ч үүнийг хүсэхгүй. Бид тулалдах болно гэж Финник хүнгэнүүлэхэд хүмүүсзөвшөөрөн дуу алдсан ч би чимээгүй байлаа.

- Та нар дайныг үйл ажиллагаанд ашигтай зүйл хийх болно. Иймээс ч зурагтаар үзүүлэх ньүр дүнтэй гэж шийдсэн. Китнисс ятга шаазгайн хувцастайгаа хичнээн нөлөө үзүүлэхийгбодоод үз дээ. Бүх л бослогыг эргүүлнэ шүү дээ. Тэгээд ч түүний ганцаархнаа гомдоллохгүйбайгааг харж байна уу? Яагаад гэвэл тэр дэлгэцийн хүчийг ойлгож байгаа юм.

Үнэн хэрэгтээ би Ододын багт үлдэхийг хүсээгүй ч гомдоллоогүйн учир нь ямар нэгтөлөвлөгөө биелүүлэхийн тулд Капитолд хүрэх чухлыг ойлгож байгаад байлаа. Гэсэн чдуугүй хэвээр үлдвэл сэжиглэлд өртөх байсан тул,

- Гэхдээ энэ бүхэн чинь дүр эсгэсэн хэрэг биш биз дээ? Хоосон авъяас үрсэн гэж асуулаа.

- Санаа зовох хэрэггүй дээ. Чамд тэднийг гайхуулах зүйл олон байгаа. Гэхдээ битгийдэлбэрчихээрэй. Надад чамд орлогч хайхааргүй их ажил байгаа шүү. Харин одоо Капитол рууявж сайхан шоу үзүүлцгээе.

Бид өглөө нисэх тул гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхээр очлоо. Би тэдэнд Капитолынхамгаалалт бүсийн тусгал юм шиг адилхан гэж хэлээгүй ч дайнд нь явах гэж байгаа ньхангалттай аймшигтай байлаа. Ээж намайг удаанаар чанга тэврэхэд хацар дээгүүр нь нулимсбөмбөрсөн ч Тоглоомонд сонгогдсон үеийнх шиг тэсч өнгөрүүлэв.

- Санаа зовох хэрэггүй. Би бүрэн аюулгүй байдалд байх болно. Жинхэнэ цэрэг ч биш.Плутархын зурагтаар үзүүлэх хүүхэлдэйнүүдийн нэг гэж би итгүүлэв.

Прим намайг эмнэлгийн хаалгаар гаргаад,

- Чи хэр байна даа? гэлээ.

- Сноу чамд хүрэх боломжгүй гэдгийг мэдэж байгаа болохоор хамаагүй дээр байна гэхэд,

- Дараагийн удаа бид түүнийг үгүй болсон хойно уулзана гэдэгт итгэлтэй байна гэж Прим

Page 162: Mockingjay (1)

хатуу хэлээд хүзүүгээр тэвэрч,

- Болгоомжтой байгаарай гэв.

Би Питтэй сүүлчийн удаа салах ёс гүйцэтгэх тухай бодсон ч сайн зүйл болохгүй байх гэжшийдлээ. Гэсэн ч сувдаа дүрэмт хувцасныхаа халаасанд хийв. Талхтай хүүгийн бэлэг тэмдэг.

Нисэх онгоц биднийг галын шугам руу тээвэрлэлт хийж буй арван хоёрдугаар бүсэд хүргэв.Тээвэрлэлтэнд ямар ч сайхан зүйл байгаагүй бөгөөд ачааны машин дүүрэн бараан сааралөнгийн хувцастай цэргүүд ачаагаа налан зүүрмэглэнэ. Хоёр өдөр явсаны эцэст биднийгКапитол руу хүрэх уулын хонгилын нэгд буулгаад зургаан цагийн турш явган марш хийхдээаюулгүй хонгилын тэмдэглэгээ болох цайвар ногоон өнгийн шугамыг алдчихгүй байхыгхичээлээ.

Биднийг босогчдын байрласан газар болох Пит бид хоёрын өнгөрсөн удаа ирж байсан галттэрэгний буудалд хүрэхэд дүүрэн цэргүүд байв. Дөрвөн зуун тавин нэгдүгээр баг майхнаазоон байрлав. Эндхийн газрыг долоо хоногийн өмнө эзэлсэн бөгөөд босогчид журамсахиулагчдыг хөөх үед зуугаад хүний амь эрсэджээ. Капитолын үндсэн хүч хотын гүн рүүухарсан байна. Бидний өмнө минажуулсэн эзгүй гудамжууд орохыг урих мэт харагдана. Тусбүрдээ зангатай болох талаар хөдлөхийн өмнө танилцуулсан.

Митчелл нүцгэн газар байрлах нь онгоцны бөмбөгдөлтөнд өртөх аюултай эсэх тухай асуухадБогс асуудалгүй гэж хэллээ. Капитолын ихэнхи нисэх хүчин хоёрдугаар бүс рүү дайрах үеэрустжээ. Тэдэнд нөөц онгоц байсан ч үүнийгээ үзүүлсэнгүй. Магадгүй Сноу сүүлчийн мөчидзугтан амь аврагдахын тулд ерөнхийлөгчийн хоргодох байранд заримыг нь байлгаж байгаабиз. Манай нисдэг тэрэгнүүд Капитолын агаараас эсэргүүцэх пуужинд эхний хэсэг ньустгагджээ. Энэхүү дайн гудамжинд явагдах учир өнгөн гадаргын цохилтонд хүмүүсийн амьбага хохирох байх гэж найдах үлдлээ. Босогчид Капитолыг эзлэхийг хүсч байгаа шигКапитолд арван гуравдугаар бүс хэрэгтэй байлаа.

Гурван өдрийн дараа 451 дүгээр бүлгийн дайчид гунигт автав. Крессида болон түүний зурагавалтын багийнхан бидэнд онц хийх ажил өгсөнгүй бөгөөд буруу мэдээлэл авчээ гэж хэлэв.Хэрвээ босогчид Плутархын зангыг устгаад эхэлвэл хоёр хором өнгөрхийн зуургүй Капитолбидэнд голограмын зураг байгааг мэдэх болно. Иймээс тэдэнд сэжиглэл төрүүлэхгүйн тулдих хугацаа орох байсан ч хамаагүй эвдлэхээр болжээ. Үе үе жинхэнэ мэргэн буучийншаардлага гарахад найман хүн гар өргөх хэдий ч Гейл, Финник бид гурвыг хэзээ чсонгосонгүй.

- Зөвхөн зураг зураг авалтанд бэлтгэх болсон нь чиний буруу гэж би Гейлд хэлэв.

Би тэднийг бид гурвын ялангуяа миний юу хийж байгааг мэднэ гэж бодсонгүй. Ятгашаазгайн хувцас байсан ч дүрэмт хувцсаа өмслөө. Заримдаа буу ашиглах хэдий ч үе үехүсэлтээр нь нум сум харвана. Энэ нь тэд ятга шаазгайгаа цэргийн дүрд бүрэн алдахыгхүсэхгүй байгаагаас болжээ. Одоог хүртэл бүгд надад хамаагүй байгаа нь хөгжилтэй байсантул арван гуравдугаар бүс рүү буцаах маргаан болоход сэтгэлээр унасангүй.

Page 163: Mockingjay (1)

Би гадна өнгөндөө одоогийн байдалд дургүйцлээ илэрхийлсэн төрх гаргах хэдий чөөрийнхөө ажилтай завгүй байлаа. Бидэнд тус бүр Капитолын цаасан газрын зураг байснаасүзэхэд хотын байдал бараг л тэг дөрвөлжин ажээ. Газрын зураг үсэг тоо бүхий шугамаархуваагдсан жижигхэн дөрвөлжингүүдээр сараалжилжээ. Би үүнд гудамжны огтлолцолбүрийг нь тогтоон авч байлаа. Удирдлага Плутархын холограм дээр ажилаж дуусаад минийудирдлагын өрөөнд харсантай ижил Холо гэдэг жижигхэн авсаархан төхөөрөмж зохионбүтээжээ. Үүгээр бүсийн ямар ч хэсгийг томруулан харж хаана ямар занга байгааг мэдэхболомжтой аж. Хологын зураг бие даан ажиллах бөгөөд дохио хүлээж авах хэдий ч илгээжболохгүй нь гомдолтой байв. Гэсэн ч цаасан хувилбараас хамаагүй дээр ажээ.

Холог захирагч нэрээ хэлэн идэвхжүүлэхэд бусад багийнхны хоолойнд хариулж Богс алагдахюмуу шархадсан нөхцөлд өөр хүн авч явах болно. Түүнчлэн багийн ямар ч гишүүн "шөнийнтүгжээ" гэж гурван удаа давтахад Холо ойролцоо таван ярдын радиуст байгаа зүйлстэйдэлбэрэнэ. Энэ нь баригдахаас сэргийлсэн зүйл бөгөөд бидний хэн ч эргэлзээгүй хийх байв.

Иймээс надад Богсын идэвхжүүлсэн Холог мэдэгдэхгүйгээр хулгайлах хэрэг гарав. Үүнийгтүүний шүд хулгайлахаас ч хөнгөн зүйл гэж бодож байна.

Дөрөв дэх өдрийн өглөө цэрэг Лиг-2 тэмдэглэгээгүй занганд өртөхөд агаарт сум цацагдантархинд нь зоогдов. Тэр эмч ирэхээс өмнө үхсэн тул Плутарх орлох хүнийг нь түргэнирүүлэхээр амлав.

Дараагийн үдэш манай багийн шинэ гишүүн гавгүй хамгаалалтгүй хүрэлцэн ирлээ. Тэрбээргалт тэрэгний буудал дээгүүр мөрөндөө зүүсэн зэвсгийнхээ оосрыг санжигнуулан зугаалав.Энэ нь цочирдол эсэргүүцэлтэй тулгарсан ч Питийн гар дээр 451 дүгээр багийн шинэхэнтэмдэглэгээ дараастай байв. Богс түүний зэвсгийг хураахад,

- Энэ чухал биш. Ерөнхийлөгч өөрийн биеэр надад томилолт өгсөн. Тэр халуухан зураг аваххэрэгтэй гэж үзэж байгаа юм гэж Пит үлдээд хэлэв.

Магадгүй тэгсэн байж болох юм. Гэсэн ч Коин Питийг ийшээ ирүүлснээр өөр зүйл бодожнамайг амьд байхаас илүү үхсэн нь дээр гэж шийджээ.

Page 164: Mockingjay (1)

Алуурчин

Page 165: Mockingjay (1)

XIX

Би хэзээ ч Богсын жинхэнээсээ уурлахыг харж байсангүй. Өмнө түүний тушаалыгбиелүүлэлгүй хувцас руу нь бөөлжин, Гейл хамрыг нь хуглахад хүртэл тэр. Гэсэн черөнхийлөгчтэй утсаар ярьсаны дараа уур хилэнд автлаа. Эхлээд тэр өөрийнхөө орлогч цэрэгЖексонд заавар өгөөд хоёр хүнийг Питийг өдөр шөнөгүй харгалзуулахаар явуулав. Дараа ньнамайг майхнаас холдуулан зугаалъя гэлээ.

- Тэр намайг ямар ч аргаар хамаагүй алахыг оролдоно. Ялангуяа энд шүү. Түүнд олон муудурсамж суулгасан газар гэхэд,

- Би түүнийг тогтооно гэж Богс хэлэв.

- Коин яагаад одоо миний үхлийг хүсч байгаа юм бол?

- Тэр үүнийгээ үгүйсгэсэн.

- Гэхдээ бид үнэн гэдгийг нь мэднэ. Таньд ч гэсэн өөрийн онол байгаа биз дээ.

Богс хариулахын урд намайг удтал ажигласнаа,

- Миний мэдэх зүйл гэвэл чи ерөнхийлөгчид таалагддаггүй. Хэзээ ч таалагдаж байгаагүй.Тэр Питийг бүсээс аврахыг хүссэн ч хэн ч дэмжээгүй. Чи түүнийг бусад ялагчдад хүрэхгүйбайхыг тулгаснаараа байдлыг улам дордуулсан. Чамайг үүргээ хэр биелүүлэхийг мөрдсөнхэвээр байгаа гэж хэллээ.

- Тэгвэл учир юунд байна? гэж би шаардав.

- Удахгүй дайн дуусна. Шинэ удирдагч сонгогдоно гэхэд би нүдээ эргэлдүүлээд,

- Богс хэн ч намайг удирдагч болж чадна гэж бодоогүй гэв.

- Тиймээ. Тэд бодоогүй гэж зөвшөөрөөд,

- Гэхдээ чи хэн нэгнийг дэмжиж байгаа биз дээ. Ерөнхийлөгч Коин юмуу? Эсвэл өөр хүнийгүү? гэлээ.

- Мэдэхгүй. Хэзээ ч энэ тухай бодож байсангүй.

- Тэгвэл чиний Коин гэж шууд хэлэхгүй байгаа чинь аюул занал. Чи бол бослогын нүүрцарай. Чамд ямар хүнээс ч илүү нөлөө бий. Гадна өнгөндөө түүнийг тэссэн дүр үзүүл.

- Тэр намайг чимээгүй болгохын тулд алах гэж байна гэж хэлэхдээ би үнэн болохыг ньмэдрэв.

Page 166: Mockingjay (1)

- Түүнд одоо чиний уриа хэрэггүй. Чиний гол зорилго болох бүсүүдийг нэгтгэх явдал гэжамжилттай болсон. Эдгээр бичлэгийг чамтай чамгүй хийж чадна. Тэгэхээр чиний сүүлчийнхийж чадах зүйл бол бослогод гал нэмэх явдал гэхэд,

- Үхэл гэж би аяархан хэллээ.

- Тиймээ. Биднийг тэмцэлд хурцлахын тулд. Гэхдээ миний удирдлагад байхад ийм зүйлболохгүй, цэрэг Эвердин. Би чамайг урт удаан амьдруулахаар төлөвлөж байна.

- Яагаад? Та надад юу ч хийж өгөх өргүй гээд энэ нь түүнд зөвхөн асуудал авчрахаас өөрзүйлгүй байлаа.

- Яагаад гэвэл чи үүнийг хүртэх эрхтэй. Одоо баг руугаа буц.

Би Богст миний өмнөөс хүзүүгээ мушгиулах болсонд талархал илэрхийлэх ёстойгоо мэдэжбайсан ч сэтгэлээр ихэд уналаа. Түүнийг одоо эзгүйд нь Холог хулгайлдаг юм билүү? Түүндөртэй болон хүндрэл учруулж байснаас урвасан нь дээр. Гэхдээ хэдийн түүнд амь аварсанөртэй болсон.

Би яахаа мэдэхгүй санааширан майхан руу дөхөж ирээд,

- Би хэзээ жижүүрлэх вэ? гэж Жексоноос асуув. Тэр над руу эргэлзэнгүй хяламхийснээ царайдээр төвлөрлөө.

- Би чамайг сэлгээнд гаргахгүй.

- Яагаад үгүй гэж?

- Чамайг Питийг хүрээд ирвэл буудахгүй гэдэгт итгэлгүй байна гэхэд би багийхандаасонсогдохоор чангаар,

- Би Питийг буудахгүй. Тэр байхгүй болсон. Жоннагын зөв. Энэ чинь зөвхөн Капитолынбүтээсэн өөр нэг мутантыг буудахаас өөрцгүй гэж хэллээ.

Түүний буцаж ирсэнд доромжлогдсоноо тэвчиж байсан явдалд хүмүүсийн дэргэд таагүйзүйл хэлснээр дотор сайхан мэдрэмж төрөв.

- Ийм тайлбар чамд ашигтай гэж зөвлөхөөргүй л байна.

- Түүнийг ээлжинд гарга гэж Богс араас хэлэхэд Жексон толгой сэгсрэнгээ,

- Шөнийн дөрвөн цагт надтай хамт гараарай гэв.

Хоолны дохио дуугарахад Гейл бид хоёр лангуу хүрэх дараалалд зогсов.

Page 167: Mockingjay (1)

- Чи намайг түүнийг алаасай гэж хүсч байна уу? хэмээн тэр асуулаа.

- Тэгвэл биднийг буцаах л болно доо гээд би хичнээн ууртай байсан ч хэрцгий явдалдэмээлээ. - Би түүнтэй учраа олж чадна.

- Чи нисэхгүй тухайгаа ярьж байна уу? Чамд цаасан газрын зураг дээрээ ажиллаж эсвэл Холоолоод авсан юм биш биз?

Гейл миний бэлтгэлийг анзааралгүй өнгөрсөнгүй тул бусад нь ажиглаагүй байгаасай гэжнайдав. Гэхдээ тэдний хэн ч намайг түүн шиг сайн мэдэхгүй билээ.

- Чи намайг ардаа орхихоор төлөвлөөгүй биз дээ?

Энэ агшиныг хүртэл тэгж төлөвлөсөн байлаа. Гэхдээ ангийн хамтрагч маань арыг минь харжбайвал муугүй л юм.

- Нөхөр цэрэг таньд багтаа үлдэхийг зөвлөх байна. Гэхдээ чиний явахад саад болж чадахгүйтийм үү? гэхэд Гейл инээд алдаад,

- Тийм шүү. Хэрвээ авч явахыг хүсэхгүй байвал армийн үлдсэн хэсэгт түгшүүр зарлана гэв.

Дөрвөн зуун тавин нэгдүгээр баг зураг авалтынхантай хамт хоолны ширээнд дугуйран суулаа.Би эхлээд Питийн байгаад тухгүй байна гэж бодсон ч хоолны төгсгөлд хэдэн нөхөрсөг бусхарц над руу чиглэснийг олж харав. Энэ нь Питийн ирсэн нь бүх багт төдийгүй ялангуяанадад аюултай болсонд сэтгэл зовж байгаа гэдэгт итгэлтэй байв. Гэвч үүнийг Хеймитчутасдах үед ойлголоо.

- Чи юу хийх гэж байна? Түүнийг дайруулахаар өдөх гэж байна уу?

- Мэдээж үгүй. Зүгээр л түүнийг намайг тайван орхиосой гэж хүсч байна.

- Капитолын түүнд хийсэн зүйлийн дараа тэр чадахгүй. Сонсооч Коин Питийг тийш ньчамайг алж магадгүй гэж илгээсэн ч тэр үүнийг мэдэхгүй. Тэр өөртөө юу тохиолдсоныгойлгохгүй байгаа. Чи түүнийг буруутгаж болохгүй…

- Би буруутгаагүй!

- Буруутгаж байна! Чи түүнийг хянаж чадахгүй зүйлсийнх нь төлөө ахин дахин шийтгэжбайна. Би чамайг бүрэн зэвсэгтэй дэргэд нь эргэлдээд бай гэж хэлээгүй байна. Гэсэн ч үйлявдлыг сануулах хэрэгтэй гэж бодлоо. Хэрвээ Капитол чамайг барьцаалж тамлаад Питийгустгуулахаар оролдсон бол тэр чамтай яаж харьцах байсан бол?

Би чимээгүй болов. Үгүй тэгэхгүй байсан. Тэр надтай өөрөөр харьцаж ямар ч үнээр хамаагүйэргүүлж авчрахыг хичээх байсан. Дуугүй өнгөрч хаялгүй дайсагнасан харьцаа бүрт мэндлэнхарьцах байсан.

Page 168: Mockingjay (1)

- Чи бид хоёр түүнийг аврах гэрээ хийсэн. Санаж байна уу? гэхэд би хариулаагүй учир тэрээрхолбоогоо салгахын урд,

- Санахыг хичээгээрэй гэлээ.

Намрын өдөр түргэн хүйтрэв. Манай багийхан унтлагын хөнжил дээрээ явган сууцгаана.Зарим нь гадаа агаарт буудлын төвийн халаагуурт ойрхон унтаж бусад нь майхандаа оржээ.Лиг-1 эгчийгээ алдсан явдалд гашуудан цурхиран уйлах нь хөшиг нэвт сонсогдоно. Бимайхандаа ороод Хеймитчийн үгийн талаар бодлогоширлоо. Сноуг алах хэнээ туссан миньичгүүртэй болохыг ойлгож байсан нь үүнээс хүнд асуудлыг тоохгүй байхад туслав. Питийгхөсөр хаягдсан баргар ертөнцөөс аврахыг оролдож үзэхээс. Гэхдээ түүнийг яаж олох ньбайтугай юу ярихаа ч мэдсэнгүй. Би үүний талаар ямар нэг зүйл төлөвлөж чадсангүй тулоронд нь Сноуг байгаа газраас нь олоод толгойд нь сум зоох нь хүүхдийн тоглоом мэтсанагдав.

Би шөнө дунд Жексоны хамт жижүүрлэхээр майхнаас гарч сандлаа халаагуурт ойртуулансуулаа. Богс Питийг унтаж байхад нь ч нүд бүү салгаарай гэсэн болохоор бүгд тасралтгүйхарж байлаа. Тэр унтаагүй байв. Үүнийхээ оронд цүнхээ цээжиндээ тэврэн суугаад олснытасархай зангидах гэж эв хавгүй оролдоно.

Финник хоргодох байранд өнгөрүүлсэн шөнө надад олс өгсөн болохоор үүнийг сайн мэднэ.Түүний гарыг харж байхад Финник, Хеймитч хоёрын намайг түүнийг орхисон гэсэн үгцуурайтах шиг болов. Одоо л эмчилгээгээ эхлэхэд тохиромжтой цаг. Би ямар нэг зүйл хэлэхёстой. Гэсэн ч бодож олж чадсангүй тул дуугарсангүй. Цэргүүдийн жигдхэн амьсгалах чимээшөнийн агаарт сонсогдоно.

Ойролцоогоор цагийн дараа Пит,

- Сүүлчийн хоёр жил чи намайг алах эсэхээ шийдэх гэж их зүдэрсэн байх. Болих уу байх уу.Болих уу байх уу гэж хэллээ.

Энэ нь дэндүү шударга бус зүйл байсан тул хариуд нь ширүүн үг дуугарах гэснээ Хеймитчтэйхийсэн яриагаа санаад туршиж үзэх алхам хийв.

- Би хэзээ ч чамайг алахыг хүсээгүй. Тэгэхэд би чамайг мэргэжлийнхэнтэй хамт намайг алахгэж байна гэж бодсон. Үүнээс хойш би чамайг үргэлж... холбоотон шигээ боддог болсон.

Энэ нь хариуцлага хүлээгээгүй заналхийлээгүй аюулгүй үг байлаа.

- Холбоотон гэж Пит удаанаар хэлээд, - Найз, хайрт, ялагч, дайсан, сүйт бүсгүй, бай, мутант,хөрш, ангууч, оролцогч, холбоотон. Би үүнийг чамайг ойлгохыг оролдож байгаажагсаалтандаа нэмлээ гээд гартаа байсан олсоо савчиж,

- Асуудлын учир нь би юу жинхэнэ юу зохиогдсон болохыг мэдэхгүй байна гэж хэлэв.

Page 169: Mockingjay (1)

Жигдхэн амьсгалах чимээ тасалдсаныг үзэхэд хүмүүс сэрсэн үү эсвэл ерөөс унтаагүй байвуу. Би сүүлчийнх нь байх гэж бодов. Тэгтэл харанхуйгаас Финникийн хоолой гарав.

- Пит чамаас асуух зүйл байна. Эннигийн хийсэн зүйлийн тухай.

- Юу асуух гэж? Би хэнд итгэх юм?

- Эхлээд бидэнд. Бид чиний баг шүү дээ гэж Жексон хэлэхэд,

- Та нар миний хамгаалалт гэж зангалаа.

- Энэ ч гэсэн. Гэхдээ чи арван гуравдугаар бүсэд олон хүний амь аварсан. Бид үүнийг чиньмартаагүй.

Нам гүм болоход би бодит байдал ялгахгүй байх нь ямар болохыг төсөөлөхийг хичээв. Примээж хоёр надад хайртай эсэхийг мэдэхгүй. Сноу миний дайсан уу үгүй юу? Халаагуурынцаана сууж байгаа хүн намайг аврах уу эсвэл золигт гаргах уу. Өчүүхэн чармайлт гаргахад лминий амьдрал хар дарсан зүүд болж хувирна. Би гэнэтхэн Питэд түүний хэн болох тухайболон өөрийнхөө тухай яагаад бид энд ирснийг ярихыг хүслээ. Гэсэн ч юунаас эхлэхээмэдсэнгүй. Хэрэггүй амьтан. Юу ч чадахгүй.

Хэдэн хормын дараа Пит ахин над руу эргээд,

- Чиний дуртай өнгө ногоон уу? гэв.

- Тиймээ гээд би өөр зүйл нэмэрлэн,

- Чинийх шаргал биз дээ? гэлээ.

- Шаргал гэнээ? хэмээн тэр итгэлгүйхэн дуугарлаа.

- Тод өнгийн шаргал биш. Зөөлөн ч биш. Яг л жаргаж буй нар шиг өнгөтэй. Чи надад нэг удаатэгж хэлж байсан.

- Өө гээд тэр жаргаж байгаа нар луу ширтэж байгаа аятай тэнгэрийн хаяа руу харснаа толгойдохилоо. - Баярлалаа.

Тэгэхэд би цааш нь,

- Чи зураач, талхчин. Нээлттэй цонхны дэргэд унтах дуртай. Бас хэзээ ч цайндаа чихэрхийдэггүй. Үргэлж үдээсээ хоёр зангиддаг гээд ямар нэг тэнэг зүйл хэлсэн аятай майханруугаа ухасхийлээ.

Өглөө нь Гейл, Финник бид гурав зурав авалтын багийхантай барилгын шил буудав. Биднийг

Page 170: Mockingjay (1)

буудал руугаа буцаж ирэх үед Пит арван гуравдугаар бүсийн зэвсэглэсэн цэргүүдээрхүрээлүүлэн суугаад нөхөрсгөөр ярьж байв. Жексон Питэд туслахын тулд "Бодит болонбодит бус" гэдэг тоглоом бодож олжээ. Тэр ямар нэг санаж байгаа зүйлээ хэлэхэд бид үнэнболон төсөөлөл эсэхийг нь хэлээд араас нь тайлбарлаж байлаа.

- Арван хоёрдугаар бүсийн ихэнхи хүмүүс галд үрэгдсэн.

- Үнэн. Үлдсэн хоёр зуугаад хүмүүс арван гуравдугаар бүсэд амьдарч байгаа.

- Би түймэрт буруутай.

- Худал. Ерөнхийлөгч Сноу арван хоёрдугаар бүсийг арван гуравдугаарын адил устгах замаарбосогчдод мэдээлэл илгээсэн юм.

Энэ нь сайхан санаа байсан бөгөөд би ганцаараа түүний хэлсэн зүйлийн ихэнхийг батлахюмуу үгүйсгэж чадах хүн биш байлаа. Жексон биднийг харуулд гаргахдаа Финник, Гейл бидгурвыг арван гуравдугаар бүсийн цэргүүдтэй хос болгон хуваав. Ийм аргаар Питийн дэргэдүргэлж түүний тухай мэддэг хүн байлаа. Тийм ч сайн яриа болж өгсөнгүй. Пит удаанхугацааны турш хүмүүс гэртээ савангаар угаадаг гэх мэт жижиг сажиг зүйлсийг асууж байв.Гейл түүнд арван хоёрдугаар бүсийн олон зүйлийн тухай ярьж өгөхөд, Финник Питийнтоглоомд оролцох үед зөвлөх болон оролцогч байсан болохоор энэ тухай сайн мэдэж байлаа.Гэвч Питийн төөрөгдөлийн төв нь би байсан бөгөөд зүгээр нэг тайлбарлаад өнгөрчих бишсэтгэл өвтгөм зүйл учир өнгөц хэсгийг нь ярина. Миний долдугаар бүсэд өмссөн даашинз,бяслагтай талханд дуртай явдал, бидний хүүхэд ахуй үеийн тооны багшийн нэр гээд л.Түүний ой санамжыг сэргээх нь надад шаналгаатай байв. Магадгүй энэ бүхэн Сноу түүндхийсэн зүйлийн дараа бүтэхгүй ч байж болох ч туслахыг оролдох нь зүйтэй байсан юм.

Маргааш өдөр нь бидэнд багаараа ярвигтай зураг авахуулна гэж мэдэгдэв. Питийн хэлснээсганц зүйл зөв байсан нь Коин, Плутарх ододын багын авахуулсан бичлэгийн чанартдурамжхан байлаа. Уйтгартай ямар ч урам зориг байхгүй. Гэвч үүний илэрхий тайлбар ньтэд хэзээ ч биднийг зэвсгээрээ тоглохоос өөр зүйл хийлгэсэнгүйд байв. Иймээс өнөөдөралбан ёсны барилга дээр зураг авхуулна. Үүнд идэвхжүүлсэн хоёр занга хүртэл байх аж.Бусад занга руу дайрвал байцаагдах юмуу хувь заяагаа шийдвэрлүүлэх аюултай. Гэсэн чэнэхүү барилга стратегийн ач холбогдолгүй газар оршиж байв.

Зураг авалтын баг аюул заналыг нэмэгдүүлэхийн тулд утаат бөмбөг хаян галлах чимээнэмэрлэв. Бүгд тэр дундаа зургийн багийхан хүртэл хамгаалалтын хүнд хувцастай тулааныгүн рүү чиглэв. Бидэнд өөрсдийн зэвсгээ авч явах тусгай зөвшөөрөл олгосон. Богс Питэдзэвсгийг нь буцааж өгөхдөө чангаар асуудал үүсгэхгүй байхыг анхааруулахад хариуд ньмөрөө хавчив.

- Би сайн буудаж чаддаггүй шүү дээ гэснээ Поллукс руу сэтгэл зовсон байртай ширтэжбодлогоширонгуй,

- Та хэлгүй юм уу? Би таныг яасныг мэднэ. Надтай шоронд Дариус, Ливина гэдэг хоёр хэлгүй

Page 171: Mockingjay (1)

хүн байсан. Хамгаалагчид тэднийг ихэвчилэн улаан хүрэн үстнүүд гэж дууддаг байлаа. ТэдСургалтын төвд бидэнд үйлчилдэг байсан болохоор баривчлагдсан. Би тэднийг үхтэл ньтамлахыг харсан. Эмэгтэйн хувьд азтай. Тогоор цохиулах үедээ зүрх нь шууд зогссон. Харинэрэгтэйнх хувьд хэдэн өдөр болсон. Зодож нүдэж ярьж чадахгүйг нь мэдсээр байж асуулттавихад аймшигтай амьтан шиг гонгинож байлаа. Үнэндээ тэдэнд мэдээлэл хэрэггүйбайсныг мэдэх үү? Тэд надад үүнийг үзүүлэхийг хүссэн юм гээд Пит бидний мэгдсэн царайлуу харан хариулт хүлээлээ. Гэсэн ч хэн ч үг дуугарсангүйд, - Үнэн үү худал уу? гээд ахинхариулт байхгүйд урам хугарч,

- Үнэн үү худал уу? гэж шаардав.

- Үнэн. Миний мэдэж байгаагаар... үнэн гэж Богс хэлэхэд Пит лагхийн суугаад,

- Би бас тэгж бодсон. Үүнд ямар ч гайхалтай зүйл байхгүй гээд нэг зүйл бувтнасаархүмүүсээс холдлоо.

Би Гейл рүү очоод духаа цээжнийх нь хуяганд наан тэврүүлэв. Бид эцэстээ Капитолын арванхоёрдугаар бүсээс баригдсан охины нэр болон, Гейлийг өмөөрөхийг оролдсон журамсахиулагч найзынхаа хувь заяаг мэдлээ. Энэ нь аз жаргалтай мөчөө дурсах цаг биш байв. Тэднадаас болоод амиа алджээ. Би тэднийг бүсэд алагдсан мянгаад хүмүүсийн жагсаалтандаанэмэрлэв. Гейлийн хувьд өөрөөр нөлөөлжээ. Түүний царайны хувирал уулыг нураах бишхотыг устгахаар байлаа. Энэ нь үхлийн амлалт байсан юм.

Бид Питийн аймшигтай дурсамжыг тээсээр гудамжаар хагарсан шил харжигнуулан байндаахүрлээ. Энэ нь жижигхэн бодит сайтар боловсруулагдсан занга байв. Бид Хологоороогудамжыг шалгаж буй Богсын эргэн тойрон зогсов. Галт шугамын үүр гурав дахь замааруруудаад саравчины доор байв. Занганы үүр дараагийн булангын цаана байлаа. Хэн нэгэнгадны биет илрүүлэх механизмыг идэвхжүүлэх ёстой. Питээс бусад хүн сайн дураараа гарааөргөхөд тэр юу болоод байгааг ойлголгүй үлдэв. Намайг мэдээж сонгосонгүй Мессалла рууилгээн зураг авалтанд зориулан хөнгөхөн нүүр будалт хийлгэв.

Богсын удирдлага дор баг байрлалаа эзлэн зогсоод Крессида зураглаачтай нь хүлээлээ. Хоёрзураглаач зүүн талд гарахад Кастор урд нь Полукс хойно нь бие биенийхээ дурандөртөхөөргүй зогслоо. Мессалла уур амьсгалыг өөрчлөхийн тулд утаа тавив. Үүнтэй зэрэгцэнзураг авахуулах үеэр би хэн гол удирдагч эсвэл зааварлагч болохыг асуух гэтэл Крессида"Явлаа!" гэж хашгирав.

Бид удаанаар Хаалтанд сургуулилт хийж байсантай ижил утаатай гудамжаар явлаа. Хүн тусбүр цонх буудан хагалахад Гейлд жинхэнэ бай оногджээ. Түүнийг үүрийг ономогц бүгдхаалганы цаан цайвар шаргал ягаан өнгийн чулуун засмал зам дээр нам хэвтэхтэй зэрэгцэнтолгой дээгүүр суман мөндөр шаагин өнгөрөв. Хэсэг хугацааны дараа Богс урагшилахыгтушаалаа.

Крессида биднийг босохоос өмнө хэдэн зураг авав. Бид тушаал ёсоор хоорондоо мэдээлэлсолилцоод газар хонхорхойд орж хэвтэн ярвайв. Бид үүний хичнээн чухал болохыг ойлгож

Page 172: Mockingjay (1)

байсан ч тэсгэлгүй инээдтэй санагдав. Ялангуяа над шиг муу жүжигчин хүн багт байхад.Удаан зураг авсангүй. Бид Митчелла санаа ойлгуулахаар цөхрөн хашгирах тусам улам инээдхүрэн шүдээ зуухад Богс сануулга өгөхөөр,

- Дөрөв-тав-нэг бүгд нэг дороо цуглар гэж хатуу хэлэв.

Гэсэн ч түүний дараагийн үүрийг шалгахдаа инээдээ барьж ядаж буй нь харагдаж байлаа.Богс Холог утаа уугьсан агаарт сайн харагдахаар өргөв. Гэтэл түүнийг зүүн хөлөө шаргалчулуутай зам дээрээс өргөхтэй зэрэгцэн хөл дор нь бөмбөг дэлбэрэв.

Page 173: Mockingjay (1)

XX

Агшин зуур хуурамч цонх хагаран ард нь байсан аймшиг нээгдэх мэт болов. Инээд хөөрхашгиралтаар солигдон, цайвар чулуу цусанд будагдаж зураг авалтын тусгай эффектийноронд жинхэнэ утаа суунаглав.

Хоёр дахь дэлбэрэлт агаар зүсэн чихний хэнгэрэг дөжрүүлэхэд хаанаас үүссэн болохыг ньойлгосонгүй.

Би Богст түрүүлж хүрэн биеийн байдлыг нь шалгахаар ухасхийхэд дор нь улаан цус тунарчээ.Хомс намайг холдуулан түлхээд анхны тусламжын хайрцаг онгойлгов. Богс миний бугуйнаасзуурахад царай нь өвдөж шаналсандаа үнсэн саарал болжээ. Гэсэн ч тэр дараагийн тушаалболох "Холог ав" гэж шивнэлээ.

Холо. Би эргэн тойрон цусан дунд тэмтчээд биений бүлээхэн тасархайтай тулгаранчичирлээ. Түүнийг шатны тэндээс Богсын өрөөсөн гуталтай олоод захирагчдаа буцаажөгөхдөө нүцгэн гараараа цэвэрлэлээ.

Хомс цус алдалтыг зогсоохын тулд Богсын зүүн ташааг боосон ч тэр даруй нэвтрэхэд өвдгөндээгүүр нь боолт хийхийг оролдов. Багийн үлдсэн гишүүд эргэн тойрон хамгаалалтын тойрогүүсгэв. Финник дэлбэрэлтэнд хана руу шидэгдсэн Мессалаг сэхээхийг оролдож, Жексонэмнэлэгийн тусламж ирүүлэхээр холбоо барихыг хичээсэн байдал хэтэрхий хожимджээ. Бихүүхэд байхаасаа ээжийнхээ ажлыг харж өссөн болохоор ийм хэмжээний цус алдсан хүнтэсэхгүй гэдгийг мэдэж байв.

Би Рут болон зургадугаар бүсийн хар тамхичин амиа алдах үед тайвшируулсан дүрээдавтахаар Богсын дэргэд өвдөглөн суув. Гэсэн ч Богс хоёр гартаа Холог зуураад эрхийхуруугаараа дэлгэцийн таних товчлуурыг дарж нэрээ хэлэхэд үсэг тоо гүйснээ ногоон гэрэлгялсхийн царайг нь гэрэлтүүлэв.

- Би багаа захирах боломжгүй боллоо. Дөрөв тав нэгдүгээр бүлгийн өндөр түвшнийнууцлалыг цэрэг Китнисс Эвердинд шилжүүлнэ үү гээд Холог над руу эргүүлж,

- Нэрээ хэл гэв.

- Китнисс Эвердин гэхэд ногоон оч цацарлаа. Тэгснээ гэнэтхэн царай гэрэлтүүлэн зураггүйхэд анивчиж зүрхлэлгүй хөдөлгөөнгүй болов. Намайг шалгаж байгаа юм болов уу? Бичижавч байна уу? Гялбуулж байгаа хэрэг үү? Гэрэл алга болмогц би толгойгоо сэгсрээд,

- Та юу хийж байна? гэхэд,

- Ухрахад бэлтгэ! гэж Жексон хашгирав.

Финник ямар нэг зүйл хариу хашгираад бидний ирсэн зүг заахад гудамжаар асар том хартосон давалгаа булаг шиг оргилон байшин барилгуудыг хучиж нэвтэршгүй хар хана үүсгэлээ.

Page 174: Mockingjay (1)

Энэ нь шингэн, хий, механик болон мутант биш хэдий ч үхлийн аюултай гэдэг нь илэрхий.Бидний буцах зам хаагджээ.

Чих дөжрөм бууны чимээ нүргэлж Гейл, Лиг-1 хоёр гудамжны төгсгөлийн чулуун замыгдэлбэлэв. Би тэдний юу хийж байгааг ойлгоогүй ч арван ярдын зайд өөр нэг бөмбөг дэлбэрчзам дээр нүх үүсгэхэд тэсрэх бөмбөг илрүүлэх оролдлого хийж байгаа болохыг нь ойлгов.Хомс бид хоёр Богсыг тэгнэн Гейлийн араас явахад тэсгэлгүй өвдсөндөө шаналан хашгирав.Би зогсож арай дээр арга хайх гэсэн ч харанхуй байшин өөд өгсөж биднийг давалгаа адилхаман авлаа.

Би хашгирч хойш ухрахдаа Богсыг алдаад чулуун дээр өнхөрч унахад Пит барьцаалагдсанүеийнх шигээ ухаангүй харцаар ширтэн тархи бяц цохихоор гартаа барьсан буугаа далайлаа.Би хажуу тийш өнхөртөл буу тасхийн нүдний үзүүрт бие сүүтэгнээд Митчелл Питийг газардарж унав. Гэсэн ч Пит биерхүү хүчирхэгийн дээр зөгийн хоронд хордсон болохоорМитчеллийн гэдэс рүү тийрэн байшин руу чулуудав.

Тэгтэл чанга тасхийх чимээ гарч занганы оньс ажиллан байшингийн хананд дөрвөн утасзоогдоод Митчеллийн биеийг торлов. Эхлээд бид юу болохыг ойлгоогүй ч торны завсар цусшүүрэхтэй зэрэгцэн өргөст тор болохыг ойлгов. Тэд үүгээр арван хоёрдугаар бүсийн хашааныоройг чимэглэсэн байдаг болохоор энэ тухай сайн мэдэх билээ. Би түүнд битгий хөдөл гэжхашгиртал өтгөн хар шингэний үнэрт дотор бачуурлаа. Давалгаа өндрөөс бууж эхэлжээ.

Гейл, Лиг-1 хоёр ойролцоох байшингийн хаалганы түгжээ буудаж онгойлгоод Митчеллийгторлосон утас руу гал нээлээ. Бусад нь Питтэй ноцолдоно. Би Богс руу буцаж ухасхийгээдХомсын хамт байшингийн дотор чирж оруулан цайвар ягаан өнгийн хамба хилэн бүхийзочны өрөөг өнгөрч гэр бүлийн зурагтай хонгилоор уруудаад гантиг шалтай гал зууханд оржуналаа. Кастор, Поллукс хоёр эсэргүүцэн тийчлэх Питийг авчрахад Жексон гав гарганзүүсэнд улам догширсон тул хүчээр шүүгээнд хийж түгжив.

Зочны өрөөний үүд тасхийхэд хүмүүс хашгиралдав. Хар давалгаа байшингийн дэргэдүүртүрхрэн өнгөрөхөд зочны өрөө чичигнэж гал зуухны цонх чахран хяхтнав. Агаар бүхэлдээхортой хар тосны үнэр нэвчжээ. Финник Мессалаг авчрахад Лиг-1, Крессида хоёр араас ньханиалган орж ирэв.

- Гейл! гэж би хашгирлаа. Тэр орж ирсэнээ гал зуухны хаалга өшиглөн хаагаад хахаж цацлан,

- Хорт утаа байна! гэхэд Кастор, Поллукс хоёр ширээний алчуур, хормогчны тусламжтай анцав бөглөн Гейл шаргал угаалтуур руу огиулав.

- Митчел яасан бэ? гэж Хом асуухад Лиг-1 толгой сэгсрэв.

Богс Хологоо хүчлэн миний гарт атгуулаад уруулаа хөдөлгөсөн ч ойлгогдсонгүй тул тонгойнчихээ аманд нь хүргэхэд,

- Тэдэнд битгий итгэ. Буцаж болохгүй. Питийг ал. Хийхээр зорьсон зүйлээ хийгээрэй гэж

Page 175: Mockingjay (1)

хэржигнэн шивнэв.

Би түүний царайг харахын тулд арагш болоод,

- Юу гэнээ? Богсс? Богс? гэж дуудсан ч нүд нь нээлттэй хэвээр үхсэн байлаа. Гарт түүнийцусанд будагдсан Холо наалдаж хоцорчээ.

Пит шүүгээний хаалгыг хэмхэртэл чанга өшиглөхөд бүгд давхийн цочлоо. Гэсэн ч түүнийхүчээ алдаж буй нь сонсогдож байлаа. Өшиглөх дуу багасан жигд бус цохилт болжхувирсанаа дараа нь сонсогдохоо болив. Тэр бас үхсэн юм болов уу?

- Тэр үхчихсэн үү? гээд Финник Богс руу харахад би толгой дохив.

- Бид эндээс гарах хэрэгтэй. Даруйхан. Бид дөнгөж сая гудамжин дахь занганаас салсан. Тэдбиднийг дурангын тусламжтай хянаж байж болох юм.

- Тийм шүү. Гудамжаар дүүрэн ажиглалтын дуран байгаа. Биднийг зураг авч байхыг хараадхар давалгаа явуулсан байх.

- Манай радио дамжуулагчид тэр даруй унтарсан. Эклектрон соронзон цацруулдагтөхөөрөмж байж болзошгүй. Гэсэн ч би та нарыг буудал руу хүргэж чадна. Надад Холог өггээд Жексон Холо руу гар сунгасан ч би цээжиндээ тэвэрлээ.

- Үгүй. Богс надад өгсөн юм.

- Битгий инээдтэй юм яриад бай гэж тэр зандарлаа. Мэдээж захирагчын хоёрдугаар орлогчучир ингэж бодох нь мэдээж шүү дээ.

- Энэ үнэн. Тэр үхэхийнхээ өмнө аюулгүй байдлын түвшинг түүнд шилжүүлсэн. Би үүнийгхарсан гэж Хомс хэлэхэд,

- Тэр яагаад үүнийг хийсэн юм бол? гэж Жексон шаардав.

Үнэхээр яагаад юм болоо? Миний толгойд сүүлчийн таван хоромд болсон аймшигтай зүйлсболох Богс зэрэмдэглэгдэн үхсэн, Питийн үхлийн аюултай уур хилэн, Митчелл торлогдонхар давалгаанд залгигдсан зэрэг зүйлс эргэлдэв. Би Богс руу эргэн амьд эсэхийг нь цөхрөнхарлаа. Гэнэтхэн түүний магадгүй ганцаараа миний талд бүрэн байсан хүн болохыг ухаарлаа.Түүний сүүлчийн тушаал...

Тэдэнд битгий итгэ. Буцаж болохгүй. Питийг ал. Хийхээр зорьсон зүйлээ хийгээрэй.

Тэр юуны тухай хэлсэн юм бол? Тэдэнд битгий итгэ гэдэг нь хэн юм? Босогчдод уу? Коиндуу? Эсвэл намайг одоо ширтэж байгаа хүмүүс юм уу? Би буцаж явахгүй ч Питийн толгойдзүгээр нэг сум зоож чадахгүй гэдгийг мэдэж байгаа. Эсвэл чадах юм уу? Чадах ёстой юу?Богс үнэхээр намайг Сноуг өөрийн биеэр устгахын тулд ирсэн гэж тааварласан гэж үү?

Page 176: Mockingjay (1)

Би энэ тухай эрэгцүүлж чадаагүй ч сүүлчийн хоёр тушаалыг биелүүлэн хэнд ч итгэлгүйКапитолын гүн рүү явахаар шийдэв. Гэхдээ үүнийгээ яаж цагаатгах вэ? Холог яаж авч үлдэхболж байна?

- Яагаад гэвэл би ерөнхийлөгч Коины онцгой даалгавартай. Богс энэ тухай мэдэж байсанцорын ганц хүн гэж бодож байна гэхэд Жексон итгэсэнгүй,

- Тэгээд юу хийх ёстой юм? гэв.

Тэдэнд яагаад үнэнийг хэлж болохгүй гэж? Энэ миний ирсэнийг үнэмшилтэй болгох биш үү.Гэхдээ жинхэнэ даалгавар шиг харагдах ёстойгоос бус өс хонзон зангидсан хэрэг байжболохгүй.

- Дайнд олон хүн амь алдахаас өмнө ерөнхийлөгч Сноуг алах гэж.

- Би чамд итгэхгүй байна. Тэгээд ч одоо дарга чинь болсон учир аюулгүйн түвшнийг нададшилжүүлэхийг тушааж байна гэж Жексон хэлэв.

- Үгүй. Тэгвэл ерөнхийлөгч Коины тушаалыг гуйвуулах болно гэж эсэргүүцтэл зэвсгийнхагас нь Жексон руу хагас нь над руу чиглэв. Тэгтэл хэн нэгэн үхэхээс урьтаж Крессида ярьжэхлэв.

- Энэ үнэн. Ийм учраас л бид энд ирсэн. Плутарх үүний зургийг авахыг хүссэн. Тэр биднийгятга шаазгай Сноуг алж дайныг дуусгах үеийн бичлэг хийж чадна гэж бодож байгаа юм гэхэдЖексон дуугүй болсноо буугаа шүүгээ рүү зангаж,

- Тэгвэл тэр яагаад энд байгаа юм? гэлээ.

Тэр эмзэг газрыг минь олжээ. Би Коин яагаад тогтворгүй намайг алахаар хөтөлбөр суусанхүүг ирүүлсэн тухай ухаалаг тайлбар бодож олж чадсангүй. Энэ миний үгийн хүчийгсулруулахад Крессида ахин тусаллаа.

- Яагаад гэвэл тоглоомын дараа Цезарь Фликерман түүнээс ерөнхийлөгч Сноугын ордондхоёр удаа ярилцлага авсан. Плутарх Питийг газарчилахад тус болж магадгүй гэж үзэж байгаа.

Би Крессидагаас яагаад миний төлөө худал хэлж ганцаарчилсан даалгаварыгүргэлжлүүлэхийн төлөө тэмцэж байгааг асуух гэсэн ч хугацаа байсангүй.

- Бид явах ёстой! Би Китниссийг дагана. Хэрвээ та нар хүсэхгүй бол буудал руугаа буц. Аливхөдөлцгөөе! гэж Гейл шавдууллаа.

Хомс шүүгээг нээж ухаан алдсан Питийг мөрөн дээгүүрээ тэгнээд,

- Бэлэн боллоо гэхэд,

Page 177: Mockingjay (1)

- Богсыг яах вэ? гэж Лиг-1 хэлэв.

- Бид түүнийг авч явж чадахгүй. Тэр ойлгоно гээд Финник Богсын мөрөнд байсан зэвсгийгавч давхар үүрлээ. - Тэргүүлээд яв, цэрэг Эвердин.

Гэвч би хааш явахаа мэдсэнгүй тул Холо руу харлаа. Тэр идэвхтэй хэвээр байсан ч яажашиглахыг нь мэдэхгүйн дээр товчлуур дарж тодруулж байх хугацаа байсангүй.

- Би үүнийг яаж ашигладагыг мэдэхгүй. Богс таныг надад туслана гэсэн. Тэр таньд найдажболно гэсэн гэж Жексонд хандан хэлэхэд хөмсөг зангидан Холог аваад товчлуурыг товшиходхөндлөн огтолцолын цэгүүд гарч ирэв.

- Хэрвээ бид гал зуухны хаалгаар гарах юм бол жижигхэн хашаа байгаа. Тэндээс булан эргэжявахад гудамжны уулзвар руу гарна.

Би баримжаа авахаар зураг руу харахад хаа сайгүй занга гялалзаж байв. Гэхдээ энэ бол ердөөПлутархын мэддэг занга. Холо бидний минанд өртсөн барилга болон хар давалгаа, өргөстторны тухай мэдэгдээгүй. Үүнээс гадна журам сахиулагчид манай байрлалыг мэдсэнболохоор тулгарч болзошгүй. Би уруулаа хазлахад бүгдийн харц над руу чиглэлээ.

- Багаа зүүцгээ. Орж ирсэн газраараа гарах болно гэхэд агшин зуур эсэргүүцэлтэй тулгарсантул дуугаа өндөрсгөн,

- Хэрвээ давалгаа хүчтэй бол бидний зам дахь зангуудыг идэвхгүй болгосон байх гэв.

Хүмүүс энэ тухай эрэгцүүлэн зогсов. Поллукс ах руугаа түргэн дохиход,

- Бас дурангын гадаргууг бүрхэн зогсоосон ч байх талтай хэмээн Кастор орчуулав.

Гейл лангуун дээр хөлөө тавьж гуталдаа үсэрсэн хар шингэнийг шинжингээ гал зуухныхутгаар хусаж авав.

- Энэ идэмхий биш юм байна. Боомилох юмуу хордуулах үйлчилгээтэй байх.

Багаа зүүцгээхэд Финник Питийн ухаангүй царайд баг өмсгөв. Крессида, Лиг-1 хоёрдөжрөлт нь гараагүй Мессалаг дэмнэн явав.

Би урд хүн толгойлон явахыг хүлээснээ миний ажил болохыг саналаа. Гал зуухны хаалгатүлхэн нээхэд ямар нэг эсэргүүцэл тулгарсангүй. Зочны өрөөний дөрөвний гурав хэсгийгөтгөн хар шингэнд хучигдаж доошоо хонгил руу урсчээ. Би болгоомжтой гутлын хоншоороохүргэж үзэхэд зунгааралдсан царцаамал адил цэлцэгнэнэ. Хөлөө өргөж үзэхэд эргэжхэвэндээ оров. Би шингэн дундуур гурав алхаад эргэж харвал хөлийн мөр үлдсэнгүй. Энэөнөөдөр болсон анхны сайн зүйл боллоо. Тос намайг зочны өрөө дундуур явахад ялимгүйөтгөрөв. Би үүдний хаалга хялбархан нээгээд урдаас тос оргилохыг нь хүлээсэн ч байрандаа

Page 178: Mockingjay (1)

хэвээр байв.

Ягаан шаргал өнгийн барилгууд гялтгар хар өнгөөр будагдан бул чулуу, байшин, дээвэрхүртэл тосонд хучигджээ. Нулимс шиг томоохон дуслууд гудамжны дээрээс бөнжийлдөнө.Урд буу гартаа барьсан хүний дүрс тодров. Митчелл. Би хашаанд бусдыгаа хүлээх зуураатүүнийг ширтлээ.

- Хэрвээ хэн нэгэнд буцах шалтгаан байгаа бол одоо л цаг нь боллоо. Асуудалгүй болгомдолгүй шүү.

Хэн ч гэдрэг буцсангүй тул би Капитолыг чиглэн явж эхлэв. Царцаамал дөрөв, зургаан орчимфут өтгөрч хөл сорогдон шалчигнаснаа урьдын адил мөр үлдэхгүй байв.

Давалгаа аварга томын дээр хүч нь агуу байсан учир хэд хэдэн хавтан нураасан байлаа. Биболгоомжтой урагшилахад зөн совин минь бусад зангууд идэвхтэй гэдгийг хэлж байв. Нэгбайшинд алуурчин зөгийн алтлаг бие дүүрэн нялагджээ. Тэд нисэхээр гарсан ч утаандхордож үхсэн бололтой. Жаахан цаана талд бүхэл байшин тосон дунд нурж хэвтэнэ. Би аюулбайгаа эсэхийг шалгахаар бусдыгаа хүлээж бай гэсний дохио болгон гараа өргөөд гудамжныуулзвар руу хянуур гарахад давалгаа ямар ч босогчдын багаас илүү үүрүүдийг идэвхгүйболгожээ.

Тав дах байшингаас эхлэн давалгааны хэмжээ буурч эхлэв. Тос ердөө инчийн хэмжээтэйболж цайвар цэнхэр дээвэр цухуйж харагдана. Харанхуй болж эхлэхэд төлөвлөгөө зохиоххэрэгтэй болов.

Би замын гуравны хоёрт байсан байшинг сонгон авлаа. Хомс цоожыг эвдлэхэд би бүгдийгдотогш орохыг тушаагаад гудамжинд ахин хором хэртэй зогсож явсан ул мөр хэрхэн алгаболохыг хараад үүдээ хаалаа.

Буунд угсарсан гар чийдэнгийн гэрэл толин ханатай уужим зочны өрөөг гэрэлтүүлэхэдбидний царай хөдлөх тоолон толинд тусч байлаа. Гейл цонхонд гэмтэл байгаа эсэхийгшалгаж үзээд багаа тайлав.

- Бүх зүйл хэвийн. Тийм ч их үнэртэхгүй байгаа болохоор амьсгалж болно.

Байшин бидний эхний орсон байшингын адил санагдав. Тос байшингийн нүүрэн талын гэгээорох хэсгийг битүү бүрхсэн ч гал зууханд яльгүй гэрэлтэй байлаа. Үүдний өрөөний цаанаугаалгын өрөө бүхий хоёр унтлагын өрөө байна. Зочны өрөөний эргүүлгэн шат хоёр давхарынихэнхи хэсгийг эзэлсэн нээлттэй зай руу хөтлөнө. Шатны дээр цонхгүй ч гэрэлтэй байгаагаасүзэхэд байшинг яарч сандран орхисон бололтой. Ханын нэг хэсгийг тэр чигт нь эзэлсэн томзурагт хоосон анивчина. Хамба хилэн сандал, буйдан өрөөнд хажуулдан унажээ. Бидцуглараад амьсгаа дарахыг хичээв.

Жексон буугаа бараан хөх өнгийн буйдан дээр гавтай ухаангүй хэвтэж байгаа Пит рүүчиглэжээ. Би тэднийг яах вэ? Захирах уу? Ний нуугүй хэлэхэд Гейл, Финник хоёроос бусдыг

Page 179: Mockingjay (1)

нь байх? Ийм учраас Сноуг тэдэнгүй хайхаар шийдсэн. Би Холо тайлж уншдаг байсан чКапитолын дундуур арван хүнийг даалгавар биелүүлэхээр хөтлөөд явж чадахгүй. Тэднийгбуцаах боломж гарах болов уу? Энэ хэтэрхий аюултай бол яана? Хүн бүр миний даалгаварынтөлөө үрэгдвэл яана? Магадгүй Богс үхлийн ирмэг дээр төөрөлдөн будилсаныг сонсоххэрэггүй ч байсан байж болох юм. Магадгүй Жексон удирдлагыг гартаа авч бид буудалласангазраа очих ёстой байж болох юм. Гэхдээ надад Коины өмнө хариулах шаардлага гарна.Ийнхүү байдлыг эрэгцүүлж байтал алсад цувраа дэлбэрэлт үүсч өрөө цохилтонд чичигнэв.

- Эндээс хол байна. Дөрөв юмуу таван байшингийн цаана гэж Жексон хэлэхэд,

- Бидний Богсыг орхисон газар гэж Лиг-1 хэллээ.

Тэгтэл хэн ч хүрээгүй байтал зурагт цэлсхийн асаж жингэнэсэн дохио гарахад хүмүүс үсрэнбослоо.

- Бүгд хэвийн! Онцгой байдлын мэдээ. Капитолын зурагтууд автоматаар идэвхиждэг юм гэжКрессида тайтгаруулав.

Тэгтэл дэлгэцэн дээр дэлбэрэлтийн дараа Богсыг чирж буй бидний дүрс гарав.Нэвтрүүлэгчийн хоолой үзэгчиддээ биднийг нэгдэхийг оролдон нөмрөн орж буй хар тосныөмнө барьц алдаж буй тухай ярилаа. Бид дурангын нүүрийг давалгаа хаман авах хүртэлүймээн самууныг харлаа. Хамгийн сүүлд харсан зүйл гэвэл Гейл гудамжинд ганцаар үлдээдМитчеллийг орооцолдсон утаснаас салгахыг оролдон гал нээж буй явдал байв. СурвалжлагчГейл, Финник, Богс, Пит, Крессида болон миний нэрийг дурьдлаа.

- Агаараас зураг аваагүй байна. Богс тэднийг агаарын нисэх хүчнээ алдсан гэсэн зөв байжгэж Кастор хэлэв.

Би үүнийг анзаараагүй ч зөвхөн зураглаач олж харах зүйл байсныг таамаглав. Сурвалжлагчбидний орогнож байсан байшингийн арын хашаанаас яриагаа үргэлжлүүлэв. Журамсахиулагчид бидний нуугдаж байсан байшингийн эсрэг талын дээвэр дээр гарчээ. Тэдбайшин руу галлахад цувраа дэлбэрэлт үүсч хэмхэрч нурсан барилгаас тоос шороо босов.

Одоо шууд нэвтрүүлгийн дамжуулалт тасалдлаа. Сурвалжлагч дээвэр дээр журамсахиулагчдын хажууд зогсож байв. Түүний цаад талын барилга дүрэлзэн шатаж галунтраагчид усны хоолойгоор шүршин унтраахыг хичээнэ. Бид амь үрэгджээ.

- Эцэст нь жаахан ч гэсэн аз таарлаа гэж Хомс хэллээ.

Түүний зөв. Капитол бидний араас хөөж байснаас дээр биз. Би арван гуравдугаар бүсэдүүнийг хэрхэн нэвтрүүлсэн талаар төсөөлөв. Ээж, Прим, Хейзел хүүхдүүдтэйгээ болон Энни,Хеймитч гээд арван гуравдугаар бүсийн бүхий л хүмүүс дөнгөж сая бидний үхлийг харлаа.

- Миний аав. Тэр дөнгөж саяхан эгчийг минь алдсан харин одоо... гэж Лиг-1 хэлэв.

Page 180: Mockingjay (1)

Бид тэдний дүрсээ ахин дахин давтахыг харав. Тэд ялалтаа тэмдэглэн ялангуяа миний үхсэнявдалд хөөрч байв. Бослогыг өдөөгч ятга шаазгайн бичлэг тасалдаж хэдэн сурвалжлагчидминий зүй ёсоор хүртэх ёстой байсан үхлийн талаар хөөрөлдөв. Тэд Сноу үүний дараа албанёсны мэдэгдэл хийнэ гэж хэлэхэд дэлгэц унтарч нам гүм болов.

Босогчид нэвтрүүлгийн үеэр таслах оролдого хийсэнгүй нь миний талаарх дүгнэлтийг үнэнгэж бодож буй бололтой.

- Тэгэхээр бид албан ёсоор үхсэн тул дараагийн алхам минь яах болж байна? гэж Гейласуухад,

- Илэрхий биш байна гэж үү? хэмээн хэн ч ухаан орсоныг нь мэдээгүй Пит хариулав.

Би түүний хэр удаан ширтсэнийг мэдээгүй ч царайнаас нь үзвэл гудамжинд болсон явдлыгхангалттай харсан бололтой. Тэр ухаан солиорон миний толгой руу дэлсэхийг оролдон,Митчеллийг занга руу чулуудсан. Тэр шаналангуй өндийн суугаад Гейлд хандан,

- Бидний дараагийн алхам бол намайг алах гэлээ.

Page 181: Mockingjay (1)

XXI

Цаг ч өнгөрөөгүй байхад Пит хоёр удаа өөрийгөө алахыг гуйхад,

- Битгий инээдтэй зүйл яриад бай гэж Жексон хэллээ.

- Би дөнгөж сая багийн гишүүнээ алсан! гэж Пит хашгирлаа.

- Чи түүнийг өөрөөсөө холдуулан түлхсэн. Түүнийг торонд орооцолдоно гэж бодоогүйхэмээн Финник тайвшируулахыг хичээв.

- Хэнд хамаатай юм? Тэр үхсэн биз дээ? гээд Питийн нүүрийг даган нулимс урсав. - Бимэдээгүй. Би хэзээ ч өөрийгөө тийм байхыг харж байгаагүй. Китниссийн зөв. Би бол мангас.Мутант. Намайг Сноу өөрийнхөө нэг зэвсэг болгож хувиргасан!

- Пит энэ чиний буруу биш гэж Финник хэллээ.

- Та нар намайг хамт авч явж болохгүй. Би хэн нэгнийг чинь алах ердөө цаг хугацааныасуудал болоод байна гээд Пит хүмүүсийн зөрчилдсөн царайг харж,

- Эсвэл хаа нэгтээ орхисон ч болно. Надад боломж олгооч. Гэхдээ энэ Капитолын гарторсоноос ялгаагүй. Чи намайг Сноу руу буцаах дуртай байгаа биз дээ? гэв.

Питийг ахин Сноугын гарт өгөх. Тамлагдаж зовон өмнөх төрхөөс нь нэг ч зүйл үлдээгүй.Яагаад ч юм толгойд "Дүүжлүүрийн мод" дууны сүүлчийн бадаг орж ирэв.

Хөөе чи дүүжлүүр рүү очОлсон зүүлт зүүгээд надтай зэрэгцэн зогсоочИйм зүйл болсон хачин чДасал болоогүй зүйл бишээШөнө дунд чамтай дүүжлүүрийн модонд уулзъя

- Ийм зүйл болохоос нь өмнө би чамайг ална. Амалж байна гэж Гейл хэллээ. Пит хэрнайдвартай болохыг нь тээнэгэлзэн эрэгцүүлснээ толгой сэгсэрлээ.

- Тэгээд бүтэхгүй. Үүнийг хийхэд чи дэргэд байхгүй бол яана? Надад та нарын хүн болгондбайгаа хортой эм хэрэгтэй.

Шөнийн түгжээ. Нэг эм буудал дээр орхисон ятга шаазгайн хувцасны тусгай халаасанд бий.Өөр нэг нь дүрэмт хувцасны энгэрийн халаасанд байлаа Сонирхолтой нь тэд яагаад Питэдөгөөгүй юм бол. Коин түүнийг намайг алахаас урд өөртөө хэрэглэнэ гэж бодсон юм болов уу.Питийн өөрийгөө хороож биднийг алах явдлаас чөлөөлөх гэсэн юмуу эсвэл Капитолд ахинолзлогдох гэж байгаа нь тодорхойгүй байлаа. Түүний хааш нь хазайлгаж байгааг ойлгоогүй чэрт орой нэгэн цагт тохиолдох л болно. Бидний байдлыг хөнгөвчилөх нь гарцаагүй. Түүнийгбуудах хэрэг гарахгүй.

Page 182: Mockingjay (1)

Би занганаас болоод ч тэр үү эсвэл Богсын үхлийг хараад эмээсэндээ ч тэр үү эргэнтойрондоо бүсийг мэдрэв. Би хэзээ ч үүнийг орхихгүй. Би ахиад л өөрийгөө үл огооронПитийн амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Сноу намайг түүнийг алахыг харвал хичнээнсэтгэл хичнээн сэтгэл ханамжтай байх бол. Питийн үхэл миний амьдралын төгсөл болно.

- Энэ чамд зориулагдаагүй. Бидэнд даалгавар бий. Харин чи үүнд хэрэгтэй гээд би багийнүлдсэн гишүүдээ харлаа. - Жаахан идэх юм хайх уу?

Бидэнд эмийн сан, дурангаас гадна дүрэмт хувцас зэвсэгнээс ондоо юу ч байсангүй. Биднийтал нь Питийг манахаар үлдэж бусад нь хоолны эрэлд гарлаа. Мессала үүнтэй төстэйбайшинд амьдарч байсан болохоор хүмүүс ихэнхидээ хаана хоолоо нуудагыг мэдэж байв.Жишээлбэл унтлагын өрөөний толины хавтангын арын нууц хөндийд юмуу агааржуулахситемийн торонд гэх мэт. Иймээс гал зуухны шүүгээ хоосон байсан ч бидэнд гучин лаазконсерев, хэдэн хайрцаг жигнэмэг олдов.

Энэ нь арван гуравдугаар бүсэд өссөн цэргүүдийн дургүйцлийг хүргэлээ.

- Энэ хууль бус биз дээ? гэж Лиг-1 унтууцахад,

- Эсрэгээрээ Капитол үүнийг хийлгэхгүй байж чадаагүй болохоор тэнэг. Тэр ч байтугайдөрөв дэх Номхотголоос өмнө хүмүүс хоол хүнсний ховор зүйлийг нөөцөлж эхэлсэн гэжМессала хэллээ.

- Тэр үед бусад нь түүнгүй болоод байсан гэж Лиг-1 дуугарав.

- Аз болж бид оройн хоолгүй өнгөрөхгүй нь. Бүгд чадахаараа аваарай гэж Гейл хэллээ.

Нэг хэсэг нь үүнийг хийхээс татгалзсан ч үүнээс дээр арга байсангүй. Би бүгдийг нас биендхүрсэн биеийн жин, ажиллах хүчинд тааруулан тэнцүү хуваах чадвартай байсангүй.Боодолтойг ухан сагамхай загасны шөл хайхад Пит гаргаж өгч туслав.

- Энэ байна.

Би түүнээс авахдаа ямар хоол болохыг нь мэдээгүй ч шошгон дээр "хурганы жигнэсэн мах"гэж бичжээ.

Би уруулаа жимийгээд өөрийн эрхгүй жимийн чулуун дээр бороо дуслан эв хавгүйхэнсээтэгнэхийг оролдож байхад хүйтэн агаарт миний дуртай Капитолын хоолны анхилам үнэрханхалж байсныг саналаа. Түүнд ч гэсэн энэ тухай дурсамжын нэг хэсэг үлдсэн бололтой.Бид агуйн гадна сагстай хоол ирэх хүртэл өлсгөлөн хэдий ч хичнээн жаргалтай байсан юмбэ.

- Баярлалаа гээд би лаазны тагыг нээж,

Page 183: Mockingjay (1)

- Бүр хатсан чавгатай юм байна гээд төмрийг нь махийлган амслаа. Одоо энэ газар яг бүсэдбайсан шиг амтагдаж байлаа.

Бид хайрцагтай цөцгийтэй жигнэмэг тойруулах үед зурагт ахин дүнгэнэснээ Панемийн сүлдгарч сүлд дуулал эгшиглэв. Дараа нь амь үрэгдсэн хүмүүсийн зургийг бүсийн оролцогч наршиг үзүүллээ. Эхлээд зураг авалтын багийн дөрвөн хүнийг үзүүлснээ Богс, Гейл, Финник,Пит болон намайг гаргалаа. Богсоос бусад арван гуравдугаар бүсийн цэргүүдийг үзэгчидтанихгүй учир үл тоомсорлжээ. Тэгтэл ардаа туг намируулсан ширээний ард суунхүрэмнийхээ энгэрт шинэхэн цагаан сарнай хатган гялалзуулсан хүн гарч ирэв. Тэрээрсаяхан олон зүйл амжуулсан бололтой уруул нь ердийнхөөс илүү хөөжээ.

Сноу журам сахиулагчдыг үүргээ сайн гүйцэтгэн орон даяар ятга шаазгайн заналхийллээссалгасанд баяр хүргэв. Түүнчлэн миний үхэл болсноор дагах хүнгүй болсон босогчидсэтгэлээр унан дайны явцад эргэлт гарах тухай зөгнөн ярив. Би үнэндээ хэн байсан юм бэ?Нум сумаар харвах өчүүхэн авъяас бүхий өрөвдөлтэй охин шүү дээ. Агуу сэтгэгч, бослогынудирдагч ч биш ердөө л тоглоомын үеэр нүүр амаа хөдөлгөн маягласны ачаар олныанхаарлыг татан хүмүүсийг дагуулсан охин. Гэхдээ чухал маш чухал зүйл гэвэл босогчдындунд жинхэнэ удирдагч байхгүй.

Тэгтэл арван гуравдугаар бүсийн хаа нэгтээ Бити суваг тасдан ерөнхийлөгч Сноугын орондерөнхийлөгч Коин бидэн рүү ширтэж байлаа. Тэр Панем даяар өөрийгөө бослогын ерөнхийудирдагчаар тунхаглан миний тухай магтаалаар булав. Атираанд өсөж торнин Үхлийнтоглоомд орж орон даяарх боолчуудын армийг эрх чөлөөний тэмцэгчид болгон хувиргасанохин.

- Китнисс Эвердин амьд үхсэн байлаа ч бослогын нүүр царайгаар үлдэх болно. Хэрвээ тагаргасан шийдвэртээ эргэлзэж байгаа бол ятга шаазгайн тухай бодож Панемийндарангуйллаас чөлөөлөх хүчийг олно.

- Би түүний хувьд хичнээн чухал болохоо мэдээгүй юм байна гэхэд Гейл инээд алдан бусаднь асуусан байртай харлаа.

Дараа нь миний хэтэрхий засч янзлан үзэсгэлэнтэй хэрцгий төрхтэй болгосон зураг гарахадард нь гал дүрэлзэж байлаа. Ямар ч үг, ямар ч уриа лоозон байхгүй. Тэдэнд одоо минийцарай л хэрэгтэй байна.

Бити Сноуг ахин буцаахад надад ерөнхийлөгчийн халдашгүй гэж үзэж байсан сувагдайралтанд өртсөний улмаас хэн нэгэн өнөө шөнө үхэх байх гэсэн сэтгэгдэл төрөв.

- Маргааш өглөө бид Китнисс Эвердиний биеийг үнсэн дундаас гаргахад ятга шаазгай хэнбайсныг бүгд харах боломжтой болно. Үхсэн охин хэнд ч тэр байтугай өөртөө ч тусалжчадахгүй.

Сүлд дуулал яваад чимээгүй болов.

Page 184: Mockingjay (1)

- Чи түүнийг олохгүй гэж Финник хоосон дэлгэц рүү хандан бүгдийн бодож буй зүйлийгхэллээ. Тэд үнсийг ухаж арван нэгэн бие байхгүй байгааг илрүүлэн биднийг зугтсаныг мэдэххүртэл хугацаа бага байв.

- Гэсэн хэдий ч бид давуу тал байна гэж би хэлээд гэнэтхэн ядарснаа мэдэрч зэргэлдээхөрөөний хилэн ногоон буйдан дээр хэвтээд унтахыг хүсэв. Туулайн арьсан хөнжил нөмрөнгалууны өдөн дэвсгэр дээр хэвтэнэ. Гэвч үүнийхээ оронд Хологоо гаргаад Жексоноор үндсэнкомандуудыг заалган цаашид өөрөө ашиглаж чадах боллоо.

Холо эргэн тойрны байршилыг үзүүлэхэд зүрх палхийлээ. Бид шийдвэрлэх байнд ойртсонбололтой хаа сайгүй занга гялалзана. Битүү анивчсан гэрэл дундуур илрүүлэгдэхгүй явжчадах болов уу? Мэдээж чадахгүй. Хэрвээ бид чадахгүй юм бол занганд орсон шувуу шигболжээ. Би эдгээр хүмүүст захирангуй байдал үзүүлэхгүй гэж шийдлээ. Ялангуяа миний нүдногоон буйдан руу тусаад байгаа үед. Ингээд,

- Ямар нэг санаа байна уу? гэж асуулаа.

- Бид яагаад байдлыг цэгнэж болохгүй гэж. Гудамжинд гарах боломжгүй хэмээн Финникхэлэхэд,

- Дээвэр дээр ч бас тохиромжгүй гэж Лиг-1 дуугарлаа.

- Бидэнд ирсэн замаараа буцах боломж бий. Гэхдээ энэ ажиллагааг сүйрүүлнэ хэмээн Хомсбодолхийлэв.

Би даалгаварыг санаанаасаа зохиосон учир гэмшил нөмрөн авахад,

- Би хэзээ ч та нарыг урагш явахыг албадаагүй. Та нар надтай явж таарсан нь золгүйтохиолдол болж гэлээ.

- Наадах чинь л асуудал болоод байна. Бид одоо чамтай хамт байна гэж Жексон хэллээ. -Тэгэхээр бид үлдэж болохгүй. Явж болохгүй. Хажуулдан явах ч боломжгүй тул ганц лхувилбар үлдлээ гэхэд,

- Газар доогуур гэж Гейл хэллээ.

Газар доогуур. Үүнийг хичнээн үзэн ядна вэ. Яг л уурхай болон арван гуравдугаар бүсийнхонгил шиг. Би газар доогуур явахыг үхтлээ айдаг ч газар дээр явж үхэх тэнэг хүн биш.Эцсийн эцэст тэд намайг газар дор булшилна шүү дээ.

Холо газар дорхи байршилыг үзүүлэхэд гудамжинд байсны адил зангатай ажээ. Хонгил төвгудамжнаас ялгаатай нь орооцолдон мушгирсан хонгилуудаас бүрджээ. Занга санаснаас олонбайлаа.

Хоёр хаалганы доогуур гарсан босоо шугам зэрэгцээ байшингийн хонгилд хүрчээ. Бид давчуу

Page 185: Mockingjay (1)

хонгилоор чихэж явсаар байшингийн хоолойд хүрвэл нууц нүхээр дээш гарах боломжтой.

- Сайн байна. Алив хэзээ ч энд байгаагүй юм шиг болгоё.

Бид энд байсныхаа шинж тэмдэгийг арилгав. Хоосон лаазнуудыг хогийн саванд хийж,халаасаа консервээр дүүргээд, цусны толбо болсон буйдан дэрийг хөмрөн, шалан дээрхтосноос мөрөө арилгав. Үүдний хаалгыг түгжээг засах боломжгүй тул хоёр дахь цоожоор ньоньслоод хараанд өртөхөөргүй болгов.

Эцэст нь зөвхөн Питийн тэмцэл үлдлээ. Тэр буйдан дээр лагхийн суугаад хөдлөхөөстатгалзав.

- Би явахгүй. Би та нарыг байрлалыг илчлэх юмуу хэн нэгнийг чинь гэмтээж болно гэхэд,

- Сноугын хүмүүс чамайг олно гэж Финник ятгалаа.

- Тэгвэл надад эмээ үлдээ. Цаг нь болохоор хэрэглэнэ.

- Үүнд сонголт байхгүй. Явцгаая гэж Жексон шаардав.

- Тэгэхгүй бол яана гэж? Намайг буудах уу?

- Бид чамайг цохиж унагаад чирж гаргана. Гэхдээ аль алин биднийг удаашруулах аюултайгэж Хомс хэлэв.

- Хүнлэг байхаа больж үз! Надад яаж үхсэн ч хамаагүй! гээд Пит над руу эргэн гуйсанхоолойгоор,

- Китнисс гуйж байна. Чи намайг үүнд оролцохыг хүсэхгүй байгааг харахгүй байна гэж үү?гэв.

Асуудлын гол нь би үүнийг харж байлаа. Би яагаад түүнийг зүгээр тавьж болохгүй гэж?Эмийг нь өгөөд зөнгөөр нь орхичихъё. Эсвэл би Питэд юмуу Сноугын ялалтанд санаа зовоодбайгаа юм уу. Би түүнийг хувийн тоглоомынхоо нэг хэсэг болгон хувиргасан биз дээ? Үүнээсжигшмээр зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна. Питийг энд алвал хүнлэг сэтгэл гаргана гэдэгнь үнэн. Сайн муугийн алин ч бай би хүнлэг сэтгэл гаргахгүй.

- Алив бид цаг алдаад байна. Чи сайн дураараа явах уу эсвэл бид чамайг цохиж унагах уу?гэхэд Пит хэсэг зуур нүүрээ даран сууснаа явахаар босож ирлээ.

- Түүний гарыг суллах уу? гэж Лиг-1 асуутал,

- Үгүй ээ! гэж Пит орилоод гаваа биедээ шахав.

- Үгүй. Харин түлхүүрийг нь надад өгчих гэхэд Жексон надад эсэргүүцэлгүй дамжуулсанд

Page 186: Mockingjay (1)

халаасандаа сувдны хамт хийв.

Хомс хонгил руу орох жижиг төмөр гарцыг нээхэд өөр нэг асуудал гарч ирэв. Давчуухонгилоор хамгаалалтын хантаазтай яагаад ч багтахгүй байлаа. Кастор, Поллукс хоёрхантаазаа тайлж ямар ч тохиолдолд гээд дурантайгаа үлдэв.. Мессала овор ихтэй хантаазаануух тохиромжтой газар олж чадаагүй тул бид шүүгээнд нуув. Үүнд хялбархан илрүүлэх улмөр үлдээсэндээ сэтгэл гонсойсон ч өөр бид юу хийж чадна гэж?

Ганц биеэр ороход ч хажуудаа зүүсэн ачаатайгаа чихцэлдэхээр бачуу байлаа. Бид замдаагаран эхний байшинг өнгөрөөд хоёр дахид нь нэвтрэв. Энэ нь угаалгын өрөөтэйгээ хамтердөө ганц унтлагын өрөө бүхий байшин ажээ. Өрөөний арын хаалга хонгилын хоолой руугарч байв.

Мессала хөмсөг зангидан эргэн тойрныг шинжин хараад агшины дараа гял цал ертөнцдөөэргэн ирж,

- Яагаад хэн ч энд байхыг хүсдэггүйн учир үүнд байх нь. Ажилчдад хоёр дахь угаалгын өрөөалга. Гэхдээ зээлээр авбал хямдхан гээд Финникийн хөгжилтэй царайг харснаа,

- Тоох хэрэггүй дээ гэлээ.

Хоолойны таг амархан онгойлоо. Хаймран зөөлөвч бүхий өргөн шатаар хотын дор хялбарханхүргэв. Бид шатны ёроолд бүдэг гэрэлд нүд дасахыг хүлээн зогсоход химийн бодис, хөгц,бохирын шугам холилдсон үнэр хамар цоргив.

Цонхийн цайж хөлөрсөн Поллукс Касторын бгуйнаас барьж аваагүй бол унах байв.

- Миний ах энд хэлгүй болох үедээ ажиллаж байсан юм гэж Кастор хэлэв.

Тэгэлгүй яахав. Өөр хэн энэхүү чийгтэй эхүүн агаар бүхий тэсрэх бөмбөгтэй хонгилуудадажиллах билээ?

- Таван жилийн өмнө бид түүнийг золиос төлөн газрын гадарга руу гаргаагүй бол нарныгэрлийг хэзээ ч харахгүй байлаа.

Өөр илүү дээр нөхцөлд өдрийн гэрэлд ийм үг хэлэхийг сонссон хэн ч айдаст автах биз. Бидүүний оронд удтал юу гэж хэлэхээ бодохыг хичээв. Эцэст нь Пит Поллукс руу эргээд,

- Сайн байна тэгэхээр та бидэнд байгаа хамгийн үнэтэй зүйл байх нь гэхэд Кастор инээдалдан Поллукс инээмсэглэв.

Биднийг эхний хонгилын замын хагаст хүрэх агшинд гайхамшигтай өөрчлөлт гарчээ. Питбиеэ урьдынх шигээ авч яван ёжтой, урам зориг дүүрэн бага зэрэг хөгжилтэй байлаа.

Пит зөв хэлжээ. Поллукс арван Холотой тэнцэх үнэ цэнэтэй аж. Энэхүү өргөн хонгил бүхий

Page 187: Mockingjay (1)

сүлжсэн замаар төв гудамжинд шууд гарч болох аж. Эндхийг Дамжлага гэж нэрлэх бөгөөджижигхэн ачааны машинууд хотын эргэн тойронд бараа таваар хүргэнэ. Өдрийн турш олонзанга идэвхгүй болох хэдий ч шөнө тэсрэх бөмбөгтэй талбай идэвхжинэ. Зуугаад нэмэлт гарцхонгил, галт тэрэгний зам, бохир усны хоолой нийлэн олон түвшин бүхий төөрдөг байшинүүсгэжээ. Поллукс шинээр ирсэн хүмүүс хаана аваар гаргадаг, хаана хийн баг зүүх ёстойюмуу хаана минжний хэмжээтэй харх амьдардаг гээд бүгдийг нарийчвлан мэдэж байв. Тэрбиднийг усны хоолойгоос ус цацагдахыг анхааруулж нойтон замаар хөтөлсөөр тэргэнцэрийнзам бүхий хэдэн чимээгүй хонгилын хажуугаар өнгөрлөө. Хамгийн чухал нь түүнийдурангын тухай мэдлэг байв. Дор Дамжлага мэтийн бүдэг гэрэлтэй газар тийм ч олонбайхгүй ч тааралдах газраас нь зайлсхийж байв.

Бид Поллуксын удирдлага дор газар дээгүүр хийсэн аялалаас гайхамшигтай цаг өнгөрүүлэв.Ойролцоогоор зургаан цагийн үед эцэж ядрахын туйлд хүрлээ. Одоо шөнийн гурван цаг болжбидний бие алга болсоныг илрүүлэхээс урд хоёр цагийн зай байгаа бөгөөд тэднийг нурсанбайшин дундуур эрж байх завсар бид уурхай дундуур холдохыг хичээж дараа нь ан эхлэхболно.

Намайг амрахыг санал болгоход хэн ч эсэргүүцсэнгүй. Поллукс биднийг дүүрэн дүнгэнэсэнтөхөөрөмж бүхий жижигхэн дулаахан өрөөнд оруулав. Тэр хуруугаа гозойлгон дөрвөн цагийндараа явах ёстойг хэллээ. Жексон жижүүрлэх хуваарь гаргаж би эхний ээлжинд байгаагүйтул Гейл, Лиг-1 хоёрын дунд хэвтээд унтлаа.

Хэвтээд хэдхэн хором өнгөртөл Жексон намайг дугтарч жижүүрлэх цаг болсоныг хэлэх шигсанагдав. Одоо зургаан цаг болж нэг цагийн дараа замаа цааш үргэлжлүүлэх болжээ. Жексоннамайг лаазтай хүнс ид гээд Поллукс шөнөжингөө харуулд гарахыг шаардсан гэлээ.-Тэр энд унтаж чадахгүй байгаа юм.

Би зүг бүр тийш болгоомжтой хаарж лаазалсан буурцагтай жигнэсэн төмс идээд эсрэг талынхананд хаалганы дэргэд суулаа. Поллукс сэрүүн байв. Тэр шөнөжингөө таван жил хоригдсонгазрын тухай дурсан санасан биз. Би Холог авч байршлаа илрүүлээд хонгилыг шалгалаа.Хүлээж байсанчлан Капитолын төв рүү ойртох тусам улам олон занга байв. Хэсэг хугацаанытурш Поллукс бид хоёр Холоны эргэн тойронд хаана ямар занга байгааг ширтлээ. Минийтолгой эргэж эхлэхэд түүнийг түшсэнээ хана налав. Би унтаж байгаа цэргүүд, баг, найзнөхдөө харан бидний хэд нь нарт ертөнцийг харах талаар бодлогоширов.

Миний харц баруун хөлд унтаж байсан Пит дээр тусах үед унтаагүй сэрүүн байхыг нь харлаа.Би түүний бодлыг тайлж уншиж чадахгүй нь харамсалтай. Иймээс өөр арга хэрэглэхээршийдэж,

- Чи юм идсэн үү? гэж асуулаа. Тэр толгой сэгсрэв.

Би тахианы дэгдээхэй, будаатай шөл бүхий лаазалсан хоол онгойлгон түүнд өгөхөд өндийнсуугаад савтай нь хазайлган хайхрамжгүй зажлав. Лаазны ёроолд багажны гэрэл ойн тусахадөчигдөрийн явдал санаанд орж ирлээ.

Page 188: Mockingjay (1)

- Пит чамайг Дариус, Лавина хоёртой тохиолдсон явдлын тухай асуухад Богс үнэн гэжхэлснийг чи бас тэгж бодсон гэсэн. Үүнд ямар ч гэгээтэй зүйл байгаагүй. Чи яагаад тэгжбодсон юм бэ?

- Өө. Би үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Эхэндээ бүгд замбараагүй холилдсонбайсан. Одооноос л зарим зүйл ялгагдаж байгаа болохоор дүр зураг буцан ирж байгаа гэжбодож байна. Яг л миний зөгийний хоронд өөрчлөгдсөн дурсамж тэднийг боомилж байсанмэт төдийлөн хурц бус дурсамжууд. Чи биднийг зөгийнд хатгуулах үед юу болсоныг санажбайна уу?

- Модод эргэлдээд. Аварга том янз бүрийн өнгийн эрвээхэй байсан. Бас шаргал хөөснүүдгээд би бодлогоширсоноо,

- Гялалзсан шаргал хөөснүүд гэв.

- Зүйтэй. Гэхдээ Дариус болон Лавина хоёрын тухайд тийм байгаагүй. Би үүнийг тэднийгнадад хороор дамжуулсан гэж бодохгүй байна.

- Тэгвэл энэ сайн биш гэж үү?? Хэрвээ чи хоёр зүйлийг ялгаж чадаж байгаа болохоор үнэнхудал эсэхийг нь мэднэ.

- Тийм. Хэрвээ надад далавч ургавал бас нисч чадна. Гэхдээ хүмүүст далавч ургадаггүй. Энэбодит болон бодит бус уу?

- Бодит. Хүмүүст амьд үлдэхэд далавч хэрэггүй.

- Ятга шаазгайд хэрэгтэй гээд тэр шөлөө дуусгаж лаазыг буцаан өглөө.

Сүүмэлзсэн гэрэлд түүний нүдний дорхи цагариг хөхөрсөн юм шиг харагдана.

- Бас ч гэж хугацаа байна. Чи унтаж амар.

Тэр эсэргүүцэлгүй доош хэвтээд усны хоолойн багажны зүү чичигнэхийг ширтлээ. Бишархадсан амьтанд хүрэх гэж байгаа аятай маш удаанаар гар сунган духан дээрх үсийг ньхолдуулав. Тэр намайг хүрэхэд хөшсөн ч зайлсхийсэнгүйд үргэлжлүүлэн үсийг нь зөөлөнилбэв. Энэ нь миний сүүлчийн тоглоомоос хойш түүнд сайн дураараа анх удаа хүрсэн хэрэгболлоо.

- Чи одоо хүртэл намайг хамгаалахыг оролдсон хэвээр. Бодит уу бодит бус уу гэж Питшивнэв.

- Бодит гээд үүнд тайлбар шаардагдлагатай санагдсан тул, - Учир нь чи бид үүнийг хийжбайна. Бие биеэ хамгаална гэхэд тэр хормын дараа нойрслоо.

Page 189: Mockingjay (1)

Долоон цаг болохоос өмнө Поллукс бид хоёр бусдыгаа сэрээж босгоход ердийн эвшээлтсанаа алдалтаас гадна өөр зүйл миний чих дэлслээ. Бараг л шивнэлт шиг. Магадгүй усныхоолойноос гарсан уур юмуу алсад галт тэрэгний дохио исгэрэх чимээ байж болох.

Би хүмүүсийг чимээгүй болоод чих тавилаа. Тиймээ зөвхөн шивнэлт байсангүй. Дундаас ньүг ялгагдав. Ердөө ганц үг хонгилд цуурайтлаа. Ганц үг. Ганцхан нэр ахин дахин давтагдав.

- Китнисс.

Page 190: Mockingjay (1)

XXII

Амралтын үе дууслаа. Магадгүй Сноу тэднийг шөнөжингөө ухуулсан юм болов уу галыгунтраажээ. Тэд Богсын цогцсыг олоод хэсэг зуурын дараа бусад бие олдоогүй тул сэжиглэжэхэлжээ. Ямартай ч мэхлэгдсэнээ ойлгосон байна. Ерөнхийлөгч Сноу тэнэг харагдуулсанявдлыг тэвчиж чадахгүй. Тэд биднийг хоёр дахь байшин хүртэл дагаж газар дор орсныгтааварлажээ. Түүнчлэн дор байгааг мэдсэн учир намайг олохоор сүрэг мутант илгээсэн байжтаарлаа.

- Китнисс.

Би ойролцоо чимээ гарахыг сонсоод бай руугаа харвахад бэлэн нумаа хөвчлөн татлаа.

- Китнисс.

Питийн уруул үл мэдэг хөдлөн эргэлзээгүй миний нэрийг дуудлаа. Би түүнийг дээрдэналгуур эргэн ирж байна гэж бодсон ч энэ нь Снугын хор хэр гүн нэвчсэний баталгаа болов.

- Китнисс.

Пит тэдний шивнэлтэнд хариулан анд оролцохоор хөтөлбөр суугджээ. Тэр үймэрч эхлэв.Бидэнд сонголт байхгүй болсон тул толгой руу нь чиглүүллээ. Тэр юу ч мэдрээгүй ч гэнэтхэнөндийн сууж нүдээ том нээгээд амьсгаадан,

- Китнисс! гээд миний зүг толгойгоо эргүүлэхдээ нум сумыг анзаарсангүй.

- Китнисс! Эндээс явцгаая!

Би тээнэгэлзлээ. Түүний хоолой түгшсэн ч хэвийн бус өнгө байсангүй.

- Яагаад? Энэ чимээ юу юм?

- Мэдэхгүй. Зөвхөн чамайг алах ёстой гэдгийг мэдэж байна. Гүй! Зугт! Түргэлээрэй!

Би хормын төдий харвах эсэхдээ тээнэгэлзсэнээ хөвчөө суллан эргэн тойрондоо байсантүгшсэн царайнуудыг ширтэж,

- Миний араас ирж байна. Бид хуваагдсан нь дээр байх гэхэд,

- Бид чиний хамгаалалт гэж Жексон хэлэв.

- Бас баг чинь гэж Крессида нэмэрлэв.

- Би чамайг орхихгүй гэж Гейл дуугарлаа.

Page 191: Mockingjay (1)

Би дуран, дэвтрээс ондоо зэвсэггүй багийхан руугаа харлаа. Финникт хоёр буу, сэрээ байсанынэгийг Касторт өг гэж хэлэв. Питийн бууны хоосон дайзыг цэнэглэн Поллукст өглөө. Гейлбид хоёрт нум сум байсан тул зэвсгээ Мессала, Крессида хоёрт шилжүүлэв. Үүнд яажбуудахыг зааж байх цаг байсангүй тул гохоо дарахыг үзүүлээд ойрын зайд хангалттай гэжүзэв. Ямар ч хамгаалалтгүй байснаас дээр. Одоо зөвхөн сүрэг мутантуудын хамт минийнэрийг шивнэх Пит зэвсэггүй үлдэв.

Бид өрөөгөө үнэрийн хамт орхилоо. Түүнийг арилгах ямар ч арга байсангүй. Шивнэж буйамьтад биднийг дагаж байгаа цагт ул мөр үлдээж болохгүй байв. Мутантууд маш сайн үнэрчхамартай болохоор усны хоолой дундуур явсан минь ашигтай туслаа.

Шуугиантай өрөөнөөс гараад шивнэлт чангарахад мутантуудыг байршилыг багцаалахболомжтой болов. Тэд бидний ард байсан ч хол байлаа. Сноу тэднийг Богсын цогцос олдсонхэсгийн дэргэд газар доогуур тавьсан биз. Онолоор бол бидэнд давуу тал байсан ч тэдхамаагүй хурдан билээ.

Миний толгойд эхний тоглоомын үеэр харсан чонотой төстэй амьтад болон Номхотголынүеэр харсан сармагчин, зурагтаар үзсэн мангастай төстэй амьтад орж ирэхэд энэхүү мутантямар болохыг төсөөлөв. Ямар ч байсан Сноу намайг үхтэл айлгахаар бодсон бололтой.

Поллукс бид хоёр цааш хөдлөх төлөвлөгөө зохиож байх үеэр толгойд шивнэлт сонсогдоно.Хэрвээ бид түргэн явбал мутантуудыг ирэхээс өмнө Сноугын харшид хүрэх боломжтой. Гэвчяарах нь хайхрамжгүй байдлыг үүсгэж санаандгүй гишгэн чимээтэй ус цацлах юмуу,буугаараа усны хоолой цохиж дүнгэнүүлэн миний өөрийн тушаал хүртэл хэт чангасонсогдож байлаа.

Бид усны хоолой, хаягдсан тэргэнцэр бүхий гурван хэсгийг өнгөртөл хоолойны угаас гарсанбөглүү хашгиралт хонгилын хананд цуурайтлаа.

- Хэлгүйчүүд. Тэд Дариусыг тамлахад яг ийм чимээ гардаг байсан гэж Пит хэлэхэд,

- Мутантууд тэднийг олсон байх гэж Крессида таамаглав.

- Тэгэхээр тэд зөвхөн Китниссийн араас хөөж байгаа биш байх нь гэж Лиг-1 хэлэхэд,

- Тэд замдаа тааралдсан бүгдийг ална. Түүнд хүрэх хүртлээ зогсохгүй гэж Гейл хэллээ.

Түүнийг Битигийн дэргэд суралцсаныг харгалзан үзвэл зөв байлаа. Гэвч би энд ахин байна.Хүмүүс надаас болж үхэх болно. Найз нөхөд, холбоотон болон огтоос үл таних хүмүүс ятгашаазгайн төлөө амиа өгнө.

- Намайг ганцааранг минь явуулчих. Тэднийг холдуулъя. Жексон би чамд Хологоо өгье. Чибусад хүмүүстэй даалгаварыг дуусгаж чадна гэхэд,

- Хэн ч үүнийг чинь зөвшөөрөхгүй! хэмээн Жексон унтууцав.

Page 192: Mockingjay (1)

- Бид цаг алдаад байна! гэж Финник хэлэв.

- Сонсооч гэж Пит шивнэлээ.

Хашгиралт зогсож миний нэр ойр ойрхон давтагдахад яг ард байгаа юм шиг сонсогдов.

- Китнисс.

Би Поллуксын мөр лүү нудраад гүйлээ. Асуудлын гол нь бид хамгийн доод талын түвшин рүүуруудахаар төлөвлөсөн ч боломжгүй болжээ. Биднийг шатаар уруудан гүйх үеэр Полукс бидхоёр Холог шалгаж байтал амьсгаа давхцаж эхэлсэнд,

- Багаа зүү! гэж Жексон тушаалаа.

Үүнд багны хэрэг байсангүй. Бүгд ижил агаараар амьсгалж байв. Агаарт үнэртэж байсанжигнэсэн махны үнэр сарнин зэвүүн муухай үнэр шатны хонгилийн уснаас ханхлана.Сарнайнууд. Би чичирч Дамжуулалтын хэсгийг чиглэн гүйв.

Энд дээр байдаг шиг толигор өнгө өнгийн хавтантай гудамж байсан бөгөөд байшингуудыноронд цагаан тоосгон ханаар хүрээлэгджээ. Замаар хүн Капитолын амын бөөгнөрөлгүйтээврийн хэрэгсэл хөнгөхөн жолоодож болохоор аж. Одоо биднээс өөр хүнгүй байв. Бидэлбэрдэг сумаар нумаа цэнэглээд хүний мах иддэг харх бүхий эхний зангыг устгав. Тэгээддараагийн огтлолцол руу гүйх гэсэн ч буруу алхам хийсэн бололтой хөл дорхи газар махнымашинд орсон мэт хөрвөлөө. Би хашгиран бусдыгаа дагахыг анхааруулаад булангаас махнымашиныг харван дэлбэлэх гэсэн ч өөр нэг мэдэгдээгүй занга хүлээж байв.

Энэ нь чимээ шуугиангүй болсон тул Финник намайг зулгааж зогсоогоогүй анзаарахгүйөнгөрөх байв.

- Китнисс?

Би харвахад бэлэн огцом эргэхэд Гейлийн хоёр сум хэдийн шалнаас адар хүртэл цацрахгэрлийг нэвтлэн ашиггүй нисэв. Цацрагын голд Мессала толгойгоо гэдийлгээд хөшөө шигзогсоно. Хашгирч байгаа нь мэдэгдээгүй ч амаа том ангайжээ. Бид түүний бие лааны тос шигхайлахыг мэгдэн ширтлээ.

- Түүнд юугаар ч тусалж чадахгүй! Юугаар ч! гэж Пит хашгираад бусдыгаа урагш түлхэв.

Би түүний биеэ яаж барьж чадсаныг мэдээгүй ч ямартай ч сэхээ орлоо. Түүний гар мөрөндээр дарахад Мессалагын аймшигт төрхөөс эргэн дараагийн огтлолцол хүртэл чадлаараахурдан гүйгээд гулган зогсов.

Ханын шаваас дээр бууны сум бороо шиг асгарав. Би зангыг хайн ширтсэнээ бүлэг журамсахиулагчид бидний зүг ирж буйг харлаа. Махны машин зам хаасан тул буцах арга байсангүй.

Page 193: Mockingjay (1)

Тэд биднээс бараг хоёр дахин их байсан ч Ододын багийн зургаан үндсэн гишүүнбүрэлдэхүүнээрээ байсан тул зэрэг гал нээлээ.

"Торхтой загас" гэж би цагаан мундиртай хувцсан дээрх улаан толбыг хараад бодов. Тэддөрөвний гурав хүртэлх хүнээ алдсан хойно хонгилын хажуу руу ухарч эхлэхэд би аймшигтаймуухай үнэрээс зугтахын тулд...

Гэхдээ энэ журам сахиулагчидаас байсангүй.

Тэд цонхигор цагаан дөрвөн гар хөлтэй, насанд хүрсэн хүний хэмжээтэй бөгөөд нүцгэн бие,тахир нуруу, урт сүүлтэй бүхий толгой нь урагш ёрдойжээ. Тэд амьд үхсэн журамсахиулагчидыг нөмрөн авч хүзүүг нь хуга мушгин, амыг нь цуулж хамгаалалтын дуулгатайтолгойг нь тасчин хаялаа. Харваас Капитолын хүмүүс энд арван гуравдугаарын адил ашиггүйбололтой. Журам сахиулагчдыг толгойгүй болгох хүртэл ердөө хэдхэн секунт өнгөрөөдмутантууд хэвлийгээрээ мөлхөн бидний зүг ухасхийлээ.

"Ийшээ!" гэж би хашгираад занганд өртөхгүйн тулд хананд наалдан баруун тийш огцомэргэв. Бүгд араас ирэхэд огтлолцол дээрээс махны машиныг харван идэвхжүүлэхэд томтөмөр араа хонгилыг хөрвүүлэн тоос бужигнуулав. Энэ нь мутантуудыг бидний араас хөөхболомжгүй болгосон ч урьд нь мутант чоно, сармагчин зэрэг амьтантай тулгарахадитгэмээргүй хол харайж байсан билээ.

Чихэнд шивнэлт сонсогдон сарнайн өмхий үнэрт хана эргэлдэж эхлэхэд би Поллуксынгараас бариад,

- Даалгаварын тухай март. Дээшээ түргэхэн гарах ямар арга байна? гэж асуулаа.

Холог шалгах хугацаа байсангүй. Бид Полуксын араас даган Дамжуулалтын хэсэг рүү арванярд ойртоод хаалгаар орлоо. Хавтан цементээр солигдож давчуу өмхий хоолой сүлжилдсэнусны сувгийн үндсэн сүлжээнд ирэв. Доор химийн бодистой хаягдал уугиж дээд тал нь галавалцан хортой уур бургилна. Ганц л харахад тийшээ унах юм бол эргэж ирэхгүй ньойлгомжтой байлаа. Бид гулгамтай хоолой дээгүүр түргэн явж нарийхан гүүрийг туулав.Цаад талын хөндий дээр гараад Поллукс шат алгадан дээшээ гарахыг үзүүлэв. Бидний гарахзам.

Би бусдыгаа гүйлгэн хартал зарим нь байсангүй.

- Хүлээгээрэй! Жексон, Лиг-1 хоёр хаа байна? гэхэд,

- Тэд махны машины дэргэд мутантуудыг саатуулахаар үлдсэн гэж Хомс хэлэв.

- Юу? гээд би хэнийг ч мангаст үлдээхийг хүсээгүй учир гүүр лүү буцаж ухасхийсэн ч урдаастүлхлээ.

- Тэдний амийг бүү гарзад, Китнисс. Хэтэрхий хожимдсон. Хараач! гээд Хомс мутантууд

Page 194: Mockingjay (1)

мөлхөн гарч ирж буй хоолой руу заав.

- Хойшоо! гэж Гейл хашгираад дэлбэрдэг сумаар гүүрний цаад тулгуурыг дэлбэлэхэд доошоонурж уналаа.

Би мутантуудыг анх удаагаа сайн харлаа. Хүн гүрвэлийн холимог. Цагаан өнгөтэй хэвлээрявагчийн арьс нь цусанд будагдан хурц хумс бүхий гар хөлтэй аж. Тэд миний нэрийгшивнэнгээ бие нь уур хорсолдоо хөвчирч сүүлээрээ бие биеэ шавхуурдан уралцав. Намайгустгахын тулд улайран хилэгнэжээ. Миний үнэр тэдэнд танилийн адил надад тэднийх танилбайв. Мутантууд хортойг нь тоолгүй доош усны суваг руу ухасхийхэд манай бүлэг гал нээлээ.

Би сумаа сонголгүй авч дэлбэрдэг, галт, ердийн сумнуудыг мутантуудын биед зоов. Тэдүхлийн аюултай. Өөр ямар ч амьтан биедээ хорин сум зоолгоод хөдөлж чадахгүй байсан биз.Бид тэднийг алсан ч хэтэрхий олон байсан тул цаанаас төгсгөлгүй оргилон гарч ирээд бохирус руу орж байлаа.

Гэхдээ тэдний тоонд миний гар чичирсэнгүй.

Мутантад ямар ч сайн зүйл байхгүй. Бүгд чамд хөнөөл учруулж зарим нь сармагчин шигамийг чинь авч одно. Өөр нэг нь алуурчин зөгий шиг ой ухааныг чинь хордуулна. Хамгийнаймшигтай нь тэд хохирогчийнхоо сэтгэл зүйд нөлөөлөн айдас төрүүлэхээр бүтээгдсэнбайдаг. Чонон мутантуудад үхсэн оролцогчдын нүд байсан. Үглээ ятга шаазгай Примийнтамлагдсан хоолойгоор хашгирч байсан. Тэгтэл энэ бүгдийн дундуур Сноугын сарнайн үнэрцустай холилдон ханхлахад миний зүрх галзуурсан мэт цохилон, арьс хүйт дааж уушгиндагаар орохгүй болов. Энэ нь яг л Сноу миний нүүр лүү амьсгалан үхэх цаг чинь боллоогэдгийг хэлж байгаа мэт байлаа.

Бусад маань над руу хашгирсан ч хариу дуугарсангүй. Хүчтэй гар намайг өргөн мутантынхөлнөөс зуурах гэж байсан сарвуунаас холдуулаад шат руу түлхэн авирахыг тушаасандхөшсөн бие үг дуугүй захирагдав. Би явах зуураа алгуур сэхээ орлоо. Дээр нэг хүн байсандПоллукс байлаа. Доор Пит, Крессида хоёр үзэгдэнэ. Бид тавцанд хүрээд гулгамтай нойтонхөгцөнд идэгдсэн хоёр дахь шатаар өгсөв. Дараагийн тавцан дээр ухаан санаа бодит байдалдэргэн ирж шатан дээрх хүмүүсийг гүйлгэн харлаа. Пит, Крессида тэгээд л болоо.

Би юу хийчих вэ? Үнэхээр бусдыгаа орхилоо гэж үү? Би шатаар доош буух гэтэл нэг хүнийгөшиглөсөнд,

- Авир! гэж Гейл урдаас зандрав.

Тэр намайг буулгахгүй зуурахад дор харанхуйд нэг хүн харагдав.

- Үгүй гэхэд Гейл миний нүүрийг чичирсэн гараараа эргүүлэв. Дүрэмт хувцас нь салмайжхүзүүний хажуу тал нь шархаджээ. Дор хүний хашгиралт гарахад,

- Хэн нэгэн амьд байна гэж би гуйв.

Page 195: Mockingjay (1)

- Үгүй, Китнисс. Тэд гарч ирэхгүй. Тэнд зөвхөн мутантууд байгаа.

Дор Крессидагын бууны гэрэл гялсхийж байхад үүнийг зөвшөөрөх аргагүй байлаа. Түүнээсцаахан талд Финник өөрийг нь тасчин хаяхыг оролдож буй гурван мутанттай тэмцэж байв.Нэг нь ганц ухасхийгээд толгойг нь тас татахад миний дотор Финниктэй тааралдсан үеийндурсамж зурсхийв. Завины шураг, мөнгөлөг шүхэр, Мэгзийн инээд, ягаан тэнгэр, Битигийнсэрээ, Эннигийн хуримын даашинз, чулуун дээгүүр өгссөн давалгаа. Дараа нь бүх зүйлдууслаа.

Би бүсэндээ хавчуулсан Холог авч "шөнийн түгжээ" гэж гурав давтаад хаяхад биддэлбэрэлтэнд өртсөн тавцангын чулуу тоосгоны хэлтэрхий болон мутант хүний холилдсонбиений тасархайд булагдаж хоолойноос ус шүршив. Поллукс хоолойны тагыг хаагаад түгжив.Поллукс, Гейл, Крессида, Пит болон би үлджээ. Одоо би амьд амьтны зөнгөөр үлдсэнхүмүүсээ амьд байлгах ганц бодол төрлөө.

- Бид энд үлдэж болохгүй.

Нэгнээс нь боолт гарсанд Гейлийн хүзүүг боогоод хөл дээр нь босгов. Өөр нэг дүрс хана руушахан суусан хэвээр үлдэв.

- Пит гэж дуудахад хариу дуугарсангүй.

Тэр үнэхээр ухаангүй боллоо гэж үү? Би өмнө нь суугаад нүүрээ тагласан гавтай гарыг ньхолдуулав.

- Пит? Түүний нүдний хүүхэн хараа усан сан шиг харанхуйлан томорч цэнхэр өнгө нь алгаболжээ. Бугуйны булчин нь төмөр шиг хатуурсан байлаа.

- Намайг орхи. Би цаашаа явж чадахгүй.

- Үгүй. Чи чадна! гэхэд Пит толгой сэгсэрлээ.

- Би хяналтаа алдсан. Би тэдэн шиг галзуурч байна.

Мутантууд шиг. Хоолойны дотроос махчин амьтан урж тасдах адил өвдөв. Эцэст нь эндирсэн хойноо би түүнийг алах ёстой болжээ. Тэгээд Сноу ялна. Аймшигтай үзэн ядалтнамайг эзэмдлээ. Өнөөдөр Сноу хэтэрхий олон зүйл хожжээ.

Энэхүү агшинд би ганц зүйл хийж чадах тухайгаа бодов. Бөхийгөөд Питийн уруул дээр үнсэв.Намайг үнсэж дуусаагүй байхад түүний бие чичирлээ.

- Түүнд чамайг надаас авах боломж бүү өг гэхэд Пит хүндээр амьсгаадан толгойд болж буйхар дарсан зүүдтэйгээ тэмцэж,

Page 196: Mockingjay (1)

- Үгүй. Би үүнийг хүсэхгүй байна гэхэд би түүний гарыг өвдтөл атгалаа.

- Надтай үлдээч.

Түүний хараа ахин хяналтгүй болон томорсноо дараа нь бараг л хэвийн байдалдаа орж,

- Үргэлж гэж бувтнав.

Би Питийг өндийхөд туслаад Поллукст хандан,

- Эндээс гудамж хэр хол байна? гэхэд дээшээ дохилоо.

Би шатны сүүлчийн гишгүүр дээр гишгэж нэг айлын өрөөнд орох тагыг нээлээ. Намайгдээшээ босох үед хаалгаар нэг эмэгтэй орж ирэв. Тэрбээр этгээд шувуу хатгамласан тод оюуөнгийн торгон халат өмсчээ. Ягаан өнгийн үсээ үүл шиг хөвсийлгөн алтадсан эрвээхэйгээрчимэглэж, гартаа уруулын будаг наалдсан тал зайдас барьсан байлаа. Түүний царайныхувирлаас үзвэл намайг таньсан бололтой амаа нээн тусламж дуудахад би эргэлзээгүй зүрхрүү нь харвалаа.

Page 197: Mockingjay (1)

XXIII

Хэн гэдэг нь мэдэгдээгүй үлдсэн эмэгтэй байшинд бид ороод ганцаар байсныг нь тодруулав.Түүний хашгиралт хөршүүдэд нь сонсогдсон ч ердийн айдас гэж бодсон уу хэн ч ирсэнгүй.

Энэ байшин ажилчдынх хэдий ч баян тансаг ажээ.

- Биднийг амьд үлдсэнийг илрүүлэх хүртэл хэр хугацаа өнгөрнө гэж бодож байна? хэмээн биасуухад,

- Тэд удахгүй энд ирнэ. Тэд бидний чиглэсэн гудамжыг мэдсэн. Дэлбэрэлт хэдэн хоромсаатуулж болох ч удахгүй эрж эхэлнэ гэж Гейл хэлэв.

Би гудамж руу харсан цонх руу очиж хөшигний завсар нүүрээ цухуйлгалгүй шагайж журамсахиулагчидын оронд өдөр тутмынхаа ажил хэргээр хөөцөлдсөн хүмүүсийн урсгалыг харлаа.Бид газар дорхи аялалаараа нүүлгэн шилжүүлсэн бүсийг ардаа хол орхиж Капитолын хүн амбүхий хэсэгт иржээ. Энэ хүмүүс бидний зугтах ганц аврал байлаа. Надад Холо байхгүй чКрессида байгаа болохоор цонхны дэргэд ирээд сайн мэдээ дуулгаж биднийг байрлаж байгаагазар ерөнхийлөгчийн өргөөнөөс хэдхэн байшингийн зайтай болохыг хэлэв.

Нөхөд рүүгээ ганц харахад Сноу руу нууцаар дайрах цаг биш нь ойлгомжтой байв. Гейлийнхүзүүний шархнаас цус алдаж, Пит хилэн буйдан дээр суугаад солиоролттойгоо тэмцэнхашгирахгүйн тулд дэрнээс хазжээ. Поллукс чимэглэлтэй ханан зуухны өмнө суугаад уйлна.Крессида миний дэргэд шийдэмгий зогсох ч цонхийн цайж уруул нь цусгүй болсон байв.Надад үзэн ядалт шинэ хүч өгөхөд,

- Алив түүний хувцасны шүүгээг шалгацгаая гэв.

Ганц унтлагын өрөөнд гэхэд пальто, хос гутал, солонгон хиймэл үс гээд эмэгтэй хүний хэтолон хувцас болон байшин будаж болохоор их нүүрний хэрэгсэл байлаа. Унтлагын өрөөнийэсрэг талд эрэгтэй хүний хэрэглэл байв. Харваас нөхрийнх нь бололтой. Магадгүй хайрт ньөглөө гэрээсээ гарснаараа аз таарсан бололтой.

Би бусдыгаа хувцсаа солихоор дуудав. Питийн цустай бугуй нүдэнд өртөхөд халааснаасаагавны түлхүүр гаргаж ирсэн ч урдаас ширүүн түлхлээ.

- Үгүй. Бүү хүр. Тэд намайг хяналтаа алдахгүй байхад тусалж байгаа юм.

- Чамд гар чинь хэрэг болно гэж Гейл хэлэв.

- Би ухаанаа алдаж эхэлмэгц бугуй өвдөж төвлөрөхөд тусалдаг гэсэнд би түүнийг орхилоо.

Азаар гудамжинд хүйтэн байсан тул зэр зэвсэг дүрэмт хувцсаа цуван дотор далдлав.Түүнчлэн гутлаа үдээсээр нь оосорлон хүзүүндээ зүүж нуун өөр тэнэг шаахай сольж өмсөв.Гэвч жинхэнэ сорилт нүүрэнд боллоо. Крессида, Поллукс хоёрт танил хүмүүстэйгээ

Page 198: Mockingjay (1)

тааралдах аюул тулгарч байсаны дээр, Гейл олон нийтэд мэдээгээр танил болж, Пит бидхоёрыг Панемын ямар ч оршин суугч мэдэх билээ.

Бид яаран нэг нэгэндээ тусалж зузаан энгэсэг түрхэн, хиймэл үс углаж, хар шил зүүлээ.Крессида ороолтоор Пит бид хоёрын нүүрийг хамар хүртэл халхлав.

Би цаг яваад байгааг мэдсэн хэр нь хэдэн хором зогсож халаасаа хоол хүнс болон анхнытусламжын хэрэгслээр дүүргэлээ.

- Хамтдаа байгаарай гэж үүдний хаалгаар гарахдаа хэлэв.

Биднийг гудамжинд гарахад цас орж эхлэв. Эргэн тойрон айж түгшсэн хүмүүс хуйлранбосогчид, өлсгөлөнгийн талаар болон миний тухай Капитолын өргөлттэй аялгаар ярина. Бидгудамж гатлан хэдэн байшин өнгөрлөө. Булан тойрмогц гучаад журам сахиулагч дэргэдүүрөнгөрөв. Бид тэдний замаас оршин суугчын адил холдон хүлээснээ хүмүүс явж эхлэхэдороход цааш хөдлөв.

- Крессида чи биднийг хаа нэг тийш аваачиж чадна биз дээ? гэж би шивнэв.

- Би хичээж л байна.

Дараагийн байшин өнгөрмөгц аваарын дохио хангиналаа. Байшингийн цонхон дээр биднийгэрэл зургийг өлгөжээ. Тэд манай бүлгээс хэн үхсэнийг тодорхой мэдээгүй болохоор Кастор,Финник хоёрын зураг бас байв.

- Крессида?

- Нэг газар байна. Тийм ч зохимжтой биш юм. Гэхдээ оролдоод үзье.

Бид түүний араас хэдэн байшин өнгөртөл дагаад хувь хүний амьдардаг бололтой эдлэн рууэргэв. Энэ нь засч янзалсан цэцэрлэг дундуур өнгөрдөг товч зам байсан бөгөөд хаалгаар гарчхоёр өргөн чөлөөг холбосон жижиг арын гудамжинд нэвтэрлээ. Энд даржин хоёр дэлгүүрбайсны нэг нь хуучин бараа, нөгөө нь хуурамч үнэт эдлэл худалдаж байв. Дэлгүүрийн хажуудбайсан цөөн тооны хүмүүс бидэнд анхаарал хандуулсангүй. Крессида хүйтэн улиралд үслэгдотуур хувцас хичнээн хэрэгтэй тухай ярьж эхэлснээ,

- Хүлээгээрэй та нар үнийг нь харсангүй! Тэднийг хоёр дахин хямдхан гэдэгт нададитгээрэй! гэв.

Бид үслэг дотуур хувцас өмссөн хиймэл хүн бүхий бохир лангууны урд зогслоо. Дэлгүүрхаалттай мэт санагдсан ч Крессида хаалга түлхэхэд чахран онгойлоо. Дотор бүдэг гэрэлтэйнарийхан тавиур дээр бараа таваар өрсөн бөгөөд нэхширсэн арьсны үнэр хамар цоргив. Барааудаашралд орсон бололтой зөвхөн бид орж ирсэн улс болжээ. Крессида арын хэсэгт суужбайсан эвхрэлдсэн дүрс рүү чиглэв. Би түүний араас дагахдаа хуруугаараа зөөлөн дотуурхувцас шүргэлэн өнгөрлөө.

Page 199: Mockingjay (1)

Лангууны ард миний амьдралдаа харсан хамгийн хачирхалтай хүн сууж байв. Тэр пластикмэс засал амжилтгүй болсоны дээд зэргийн жишээ бөгөөд Капитолд хүртэл энэхүү царайгсэтгэл татам болгож чадна гэж итгэхийн аргагүй ажээ. Алтлаг хар судалтай шивээс бүхийарьс нь дээшээ татагдаж, хамар нь тэгшрэн байгаа үгүй нь мэдэгдэхээ больжээ. Би урьд ньКапитолын хүмүүсийг муурын сахалтай байхыг харж байсан ч ийм урт байсангүй. Хөгийнмуурны багнийхаа цаанаас бидэн рүү итгэлгүйхэн онийн ширтэж байлаа.

Крессида усан үзмийн өнгөтэй хиймэл үсээ тайлж,

- Тигрис бидэнд тусламж хэрэгтэй байна гэж хэллээ.

Тигрис. Надад энэ нэр нэг л танил санагдав. Түүний дээр үед залуудаа тоглоомд дизайнераароролцож байсныг санаж байна. Ямар бүсийнхийг нь санахгүй байгаа ч арван хоёр лав биш.Дараа нь ганцаар тогтохгүй хагалгаанд орж хязгаарын хүрээг давжээ.

Энэхүү дизайнер хэрэгцээнээс гарсан тул дотуур хувцасны дэлгүүрт олны нийтийн нүднээсдалдхан шиг дотуур хувцас худалдан үхлээ хүлээж байлаа.

Би түүний царай луу нь харахдаа эцэг эх нь Тигрис гэж нэрлэдэг байсан ч дизайнерийнамьдралыг сонгон авснаараа нэрээ биенийхээ судалтай адилхан өөрчилсөн байх гэж бодов.

- Плутарх чамд итгэж болно гэж хэлсэн хэмээн Крессида нэмэрлэв.

Сайн байна Плутархын хүмүүсийн нэг байх нь. Хэрвээ тэр биднийг Капитолд аваачихыгхүсэхгүй бол Плутархад юмуу нэмэлтээр Коинд зүтгэж бидний байршилыг хэлэх байх. ҮгүйТигрисийн дэлгүүр яг одоо бидний байх зохистой газар биш. Тэр лангуун дээр байсанзурагтын араас шагайн биднийг шинжин харахад би түүнд туслахын тулд ороолтоо авчхиймэл үсээ тайлан урагш зурагтын гэрэлд гарлаа.

Тигрис Холтсон цэцэг ч надтай уулзахдаа гарахааргүй намуухан хүржигнэв. Тэрбээр сандалдээрээсээ шурган үслэг эмжээртэй шагайвчны араар алга болов. Тэгтэл гулсах чимээ гараадгар нь бидний зүг даллав. Крессида над руу "Чи итгэлтэй байна уу? Бидэнд ямар сонголтбайна?" гэж асуусан байртай харав. Гудамжинд эргэж гарах нь үхлээс өөрцгүй байсан тул биарьсан дундуур Тириссийн араас хайн шургалахад ханын ёроол дахь хавтанг авч байлаа.Цаана нь огцом шат байлаа. Тэр намайг орохыг дохилоо.

Болж буй үйл явдалдаа бүхэлдээ занганд орж буй мэт санагдсан тул би цочирдолд орснооТигриссийн шаргал нүд рүү ширтэв. Тэр яагаад үүнийг хийж байгаа юм бол? Бусдын төлөөөөрийгөө зориулсан Цинна шиг биш шүү дээ. Эмэгтэй Капитолын хуумгай байдлын биелэлбайлаа. Тэр Үхлийн тоглоомын нэг од байгаад больсон. Тэгээд яагаад үүнийг хийж байгааюм бол? Гашуудсандаа юу? Үзэн ядалт уу? Өсөрхсөндөө тэр үү үү? Намайг энэ бодолтайвшируулав. Өс хонзон удтал шатах болно. Ялангуяа толинд харах болгонд шүү.

- Сноу таныг тоглоомд оролцохыг хориглосон юм уу? гэж би асуухад хариуд нь урдаас

Page 200: Mockingjay (1)

ширтэв. Хаа нэгтээ барын сүүл дургүйцэн огцом шавхуурдах чимээ гарлаа.

- Яагаад гэвэл та намайг түүнийг алахыг мэдэж байгаа гэхэд уруул дээр нь инээмсэглэлтодров. Би өөрийгөө бүрэн галзуураагүй гэдэгт итгүүлсээр зай руу мөлхөн орлоо.

Доош уруудсан шатны хагаст өдрийн гэрэл өлгөсөн гинж тулгарав. Энэ нь хаалга цонхгүйнамхан хэдий ч өргөн жижигхэн зоорь ажээ. Байшингаас хичнээн хурц нүдээр нэгжээд чхарагдахгүй бөгөөд хүйтэн чийгтэй өрөөнд он удаан жил нарны гэрэл үзээгүй арьс овоолжээ.Хэрвээ Тигрис биднийг барьж өгдөггүй юм бол хэн нэгэн биднийг эндээс олно гэдэгтэргэлзээтэй байлаа. Би цементэн шалан дээр суухад хамтрагчид маань шатаар уруудажхавтан буцаж байрандаа орлоо. Дотруур хувцасны тавиур чахрах чимээ гаран Тигрис буцажбайрандаа суув. Бид түүний дэлгүүрийн гүнд залгигджээ.

Гейл унахын даваан дээр байсан учир бид арьсан дэвсгэр засаж зэвсгийг нь тайлааднуруугаар нь хэвтүүлэв. Зоорины төгсгөлд шалан дээр бэхэлсэн усны цорго байв. Би цоргыгнээхэд удтал зэвтэй ус паржигнасны эцэст цэвэр ус гоожлоо. Бид Гейлийн хүзүүний шархыгугааж боолтоор боосон ч шархыг нь оёхгүй бол хангалтгүй байлаа. Эмийн санд зүүариутгасан утас байсан ч хэнд ч анагаах чадвар байсангүй. Миний санаанд Тигрис оржирлээ. Тэр дизайнер болохоор зүүтэй яаж ажиллахыг мэднэ. Гэхдээ дэлгүүр лүүухасхийсэнгүй бөгөөд тэр бидний төлөө хэдийн хангалттай зүйл хийсэн билээ. Би энэ ажилдилүү тэнцэх тул шүд зуун шархыг оёход тийм ч аятайхан болсонгүй. Би оёдолдоо эм түрхээдГейлд өвчин намдаах эм уулган,

- Чи одоо амарсан чинь дээр. Энд аюулгүй гэхэд дорхноо унтлаа.

Крессида, Поллукс хоёр хүн болгонд дэвсгэр засах зуур би Питийн бугуйг үзэв.Болгоомжтойгоор цусыг нь цэвэрлэж ариутгах бодис түрхээд гавны доогуур боолт хийлээ.

- Чи шархаа цэвэрхэн байлгахгүй бол халдвар орж мэднэ.

- Китнисс, миний ээж эмч байгаагүй ч гэлээ би цусанд хор орсныг мэднэ гэж Пит хэлэв.

- Чи надад эхний тоглоом дээр бас адил зүйл хэлсэн. Бодит уу бодит бус уу?

- Бодит. Харин чи намайг аврахын тулд эм олохоор амьдралаараа дэнчин тавьсан биз дээ?

- Тиймээ. Чи ч гэсэн намайг амьд байлгахын тулд үүнийг хийх л байсан гээд би мөрөөхавчлаа.

- Би юу? гээд тайлбар түүнийг бодогошироход хүргэхэд зарим хурц дурсамжууд орж ирсэнбололтой бие нь чангаран шинээр боосон бугуй нь гаванд чангарлаа. Энэ нь түүний бүхэнергийг шавхлаа.

- Китнисс, би их ядарчээ.

Page 201: Mockingjay (1)

- Унт даа.

Тэр гаваа тайлахыг зөвшөөрөөгүй тул шатны гишгүүрээс дөнгөлүүлж эв хавгүйхэн гараатолгой дээрээ өргөн хэвтлээ.

Крессида, Поллукс хоёр ор засаж дуусаад хоол хүнс, эмнэлэгийн хэрэгслээ янзлан надаасхаруул гаргах эсэхийг асуулаа. Би Гейлийн зэвхий царай, Питийн тайван төрх рүү харлаа.Поллукс өдрийн турш унтаагүй байхад Крессида бид хоёр хэдхэн цаг зүүрмэглэсэн. Хэрвээжурам сахиулагчдын бүлэг хаалгаар орж ирвэл бид занганд орсон хулгана шиг баригдахболно. Бид баран эмэгтэйн бүрэн эрхшээлд байсан учир түүний Сноугын үхлийг хүсэжбайгаа гэдэгт найдах үлдлээ.

- Хамгаалалт гаргах хэрэггүй гэж бодож байна. Жаахан унтаж амарцгаая гэхэд тэд хүчгүйхэнтолгой дохиод ор луугаа шургалав. Дотор дүрэлзэж байсан гал намдаж түүний хамтаархүчгүй болжээ. Би хөгцөрсөн зөөлөн арьсанд бууж өгөөд зүүрмэглэв.

Ганцхан зүүд зүүдлэхэд би удаан бөгөөд зовж зүдрэн арван хорёдугаар бүсэд хүрч очихыгтэмцэн зүтгэлэв. Гэртээ очоод амьд үлдсэн хүмүүсийг хайх болно. Тод ягаан өнгийн хиймэлүс зүүсэн Эффи Тринкет намайг дагалдана. Би түүнийг ардаа үлдээхийг хичээсэн чтайлбарлахын аргагүй аргаар дэргэд гарч ирээд намайг дагалдах үүрэгтэй гээд хуваариабаримтлахыг шаардаж байв. Галт тэрэгний осол болсон учир хуваарь өөрчлөгдөн Эффиөндөр өсгийгөө хугалав. Бид долдугаар бүсийн саарал буудал дээр хэзээ ч ирэхгүй галт тэрэгхүлээнэ. Би сэрээд хар дарсан зүүд зүүдэлдэг үеийнх шигээ цусан дахь айдсыг мэдрэв.

Крессида сэрүүн байсан тул үд дунд өнгөрсөнийг хэлэв. Би лаазалсан үхрийн мах идээд усуулаа. Дараа нь зоорины хана налан толгойд сүүлчийн өдөр болсон үхлийн дурсамжууд оржирэхэд хуруу даран тоолов. Нэг хоёр Митчелл, Богс хоёрыг хотод алдсан. Гуравт Мессалагзанганд хайлуулсан. Дөрөв, тавд Лиг-1, Жексон хоёрыг махны машины золиос болгонүлдээсэн. Зургаа, долоо, найм Кастор, Хомс, Финник нар сарнайн үнэр ханхалуулсангүрвэлэн мутантуудад толгойгүй болсон. Хорин дөрвөн цагт найман үхэл. Би болсон явдлыгмэдэж байсан хэр нь бодит бус санагдсаар байв. Кастор арьсан унтаж, Финник хормын дараашат уруудан ирээд, Богс зугтах төлөвлөгөө ярих гэж байгаа юм шиг санагдана.

Тэдний үхэлд итгэхийн тулд би тэднийг алсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. За яахав Митчел,Богс хоёрыг биш байж болох. Тэд ажиллагааны дагуу үхсэн. Гэхдээ бусад нь минийсанаанаасаа зохиосон даалгаварыг биелүүлэхийн тулд амиа алдсан. Одоо л миний Сноуг алахтөлөвлөгөө тэнэг санагдаж эхлэв. Дэндүү тэнэг байсан учир би зооринд чичирэн үрэгдсэнхүмүүсээ тоолж, эмэгтэйн гэрээс хулгайлсан мөнгөлөг тэнэг өндөр түрийтэй гутал өмсөөдсууж байна. Өө бас нэг зүйл мартах шахаж. Түүнийг би бас алсан. Би одоо зэвсэггүйиргэдийг алах болно.

Одоо л бүгдийг хэлэх цаг.

Бусдыгаа сэрэх үед би үнэнээ хүлээлээ. Даалгаварын тухай хэрхэн худал хэлсэн болонбүгдийг өс хонзон авах явдлын золиос болгосон тухайгаа. Намайг яриагаа дуусгаснаас хойш

Page 202: Mockingjay (1)

удтал чимээгүй байснаа Гейл,

- Китнисс бүгд чамайг Коин Сноуг алахаар илгээсэн гэж худал хэлснийг мэднэ гэхэд,

- Чи магадгүй юм. Гэхдээ арван гуравдугаар бүсийн цэргүүд биш гэж эсэргүүцэв.

- Чи үнэхээр Жексон чамайг Коиноос тушаал авсан гэдэгт итгэлээ гэж үү? хэмээн Крессидаасуулаа. - Мэдээж үгүй. Гэхдээ тэр Богс чамайг үүнийг хийлгэхээр хүссэн гэдэгт итгэжбайсан.

- Би хэзээ ч Богст ийм зүйл хийх гэж байгаагаа ярьж байгаагүй.

- Чи удирдлагын өрөөнд байсан бүх хүмүүст хэлсэн! Энэ чиний ятга шаазгай болохнөхцөлийн нэг биз дээ. Би Сноуг ална гэж Гейл хэлэв.

Коин Сноуг дайн дууссаны дараа алах эрх олгосон нь Капитол дундуур зоргоороо явахтайямар ч холбоогүй мэт санагдав.

- Гэхдээ энэ тийм биш. Энэ дэндүү аюултай байсан.

- Би даалгавар амжилттай биелнэ гэж бодож байна. Бид дайсны буудалд нэвтэрч Капитолынхамгаалалтыг нэвтэрч болохыг үзүүллээ. Бид өөрсдийнхөө тухай болон Капитолын байдлынтухай зураг авч болно. Бас бүхий л хотод үймээн самуун үүсгэж биднийг хайхад хүргэжбайна гэж Гейл хэлэхэд,

- Надад итгэ Плутарх үүнд хөөрнө дөө гэж Крессида хэлэв.

- Яагаад гэвэл Плутархад үхсэн хүмүүс хамаагүй. Зөвхөн тоглоомын амжилт чухал гэж бибувтнав.

Крессида, Гейл хоёр намайг ахин ятгах гэж оролдоход Полулкс дэмжин толгой дохив. ЗөвхөнПит өөрийн бодлоо хэлсэнгүй.

- Пит чи юуны тухай бодож байна даа? гэж би эцэст нь асуулаа.

- Би чамайг... ямар нөлөөтэйгээ ойлгоогүй гэж бодож байна гээд тэр гаваа татан суув. -Бидний хэн ч дүүрчихсэн тэнэг биш. Тэд юу хийж байгаагаа мэдэж байсан. Тэд чамайг Сноугалж чадна гэж итгэсэн учир цуг явсан.

Яагаад бусад нь чадаагүй байхад түүний хоолой надад ингэж нөлөөлсөнийг мэдсэнгүй.Хэрвээ тэр зөв гэж бодож байвал би бусдын өмнөх өрөө ганцхан аргаар цайруулж чадна. Бидүрэмт хувцасны халааснаас газрын зураг гаргаж ирээд шалан дээр шийдэмгий тавилаа.

- Крессида бид хаана байна?

Page 203: Mockingjay (1)

Тигрисийн дэлгүүр Сноугын өргөө байрладаг хотын дугуй талбайгаас таван байшингийнзайтай ажээ. Бид энэхүү занга нь идэвхгүй болсон чөлөөг хялбар туулж ерөнхийлөгчийнордонд аюулгүй хүрч болно. Түүнчлэн аюулгүй байдлын тулд Тигриссийн үслэг хувцасаарзүсээ хувиргаж болох. Гэхдээ тэгээд яана гэж? Өргөө дээд зэргийн хамгаалалтан доражиглалтын дурангаар тоноглогдож ганц чагхийлгэхэд дүүрэн занга идэвхжих биз.

- Бид түүнийг тэндээс гаргах хэрэгтэй. Тэгвэл бидний нэг түүнийг дуусгаж чадна гэж Гейлхэлэхэд,

- Тэр олон нийтийн гарч ирж байгаа ч юм билүү? гэж Пит асуув.

- Тэгж бодохгүй байна. Түүний сүүлийн үеийн бүх ярилцлага өргөөнөөс нь явагдсан.Босогчид ирэхийн өмнө ч гэсэн тэр. Би түүнийг Финник бүх гэмт гэмт хэргийг нь дэлгэснийдараа сэрэмжтэй болсон гэж бодож байна Крессида хэллээ.

Яг тийм. Одоо зөвхөн Тигрис төдийгүй Капитолынхон Сноуг үзэн ядаж байгаа болохоорболохоор найз нөхөд гэр бүлийнхнээрээ өөрийгөө хүрээлүүлжээ. Түүнийг занганд оруулахынтулд ямар нэг ер бусын юм хийх ёстой. Яг л...

- Түүнийг надаас айж байгаа гэж мөрийцсөн ч болох юм. Хэрвээ намайг баригдвал олоннийтийн өмнө гарч ирнэ. Тэр намайг үүдэн дээрээсээ цаазаар авахыг хүснэ. Тэгвэл Гейлтүүнийг хүмүүсийн дундаас буудаж болох юм.

- Үгүй гээд Пит толгой сэгсрэв. – Хэтэрхий олон төгсгөлтэй төлөвлөгөө байна. Сноу чамайголзолж мэдээлэл авахын тулд тамалж болно. Эсвэл олон нийтийн өмнө бус цаазаар аваачижболно. Өргөөндөө алаад хүмүүст биеийг чинь үзүүлэх ч юмуу.

- Гейл чи юу гэж бодож байна даа?

- Надад дэндүү үсчсэн шийдвэр шиг санагдаж байна. Магадгүй бүгд нурж ч болох юм. Аливцаашаа бодоцгооё.

Нам гүм дунд толгой дээр Тигрисийн аяархан алхаа сонсогдов. Хаах цаг болсон бололтой.Тэр түргэхэн цоожлоод хөшгөө татлаа. Тэгснээ хоёр хормын дараа шатны таглаа нээгдэн,

- Гараад ир. Би та нарт идэх юм авчирлаа гэж хахир хоолойгоор хэлэв.

Энэ нь түүний биднийг ирсэнээс хойш анх удаа дуугарсан үг боллоо. Олон жилийн дасгалсургуулийн явцад болсон уу түүний яриа муурын хүржигнээнийг санагдуулам төстэй болжээ.Биднийг шатаар гарахад Крессида,

- Чи Плутархтай холбоо тогтоож чадав уу? гэж асуулаа.

- Чадсангүй гээд Тигрис мөрөө хавчингаа,

Page 204: Mockingjay (1)

- Гэхдээ тэр чамайг аюулгүй газар байгаа гэдгийг гэж мэдэж байгаа болохоор санаа зовоххэрэггүй гэлээ.

Санаа зовох гэнээ? Би арван гуравдугаар бүсийн шууд тушаалыг дагахгүй болсондоохязгааргүй санаа амрахаа мэдрэв. Эсвэл сүүлийн хоёр өдөр хийсэн зүйлдээ ч байж болох юм.

Дэлгүүрийн лангуун дээр байсан хатсан талх, зүсэм хөгцтэй бяслаг, тал лонх гич нададКапитолын хүн бүр эдгээр өдрүүдэд гэдэс цатгалан амьдраагүй болохыг сануулав. БиТигрист өөрсдийнхөө нөөцийн тухай хэлсэн ч гараа савчин татгалзаад,

- Би түүхий махнаас ондоо бараг юу ч иддэггүй гэв.

Энэ түүний араншингийн нэг хэсэг санагдсан тул асуулт тавьсангүй. Би бяслагны хөгцийгхусч арилгаад хоолыг үлдсэн хүмүүст хуваав.

Бид идэх зуураа Капитолын сүүлийн үеийн мэдээ үзэв. Засгийн газарт амьд үлдсэн босогчидбид таваар цөөрчээ. Бидний тухай мэдээлэл өгсөн хүнд их хэмжээний шан амалж байлаа.Түүнчлэн маш аюултай болохыг цохон тэмдэглэж мутантууд толгойг нь таслаагүй гал нээхявцад алагдсан журам сахиулагчид болон миний сум зүрхэнд нь зоогдсон эмэгтэйг үзүүлэв.Хэн нэгэн түүнийг дурангын өмнө гарахад нүүр будалт хийжээ. Босогчид Капитолыннэвтрүүлгийг тасалсангүй.

- Босогчид өнөөдөр мэдэгдэл хийх үү? гэж би Тигрисээс асуухад толгой сэгсэрсэн тул,

- Коинд намайг амьд байгаа хэвээр гэдгийг мэдэх юм бол юу хийхийг минь мэднэ гэдэгтэргэлзэж байна гэхэд Тигрис сөөнгөтөн хөхрөв.

- Хэн ч чамайг юу хийхийг чинь мэдэхгүй охин минь.

Дараа нь тэр надад үнийг нь хэзээ ч төлж чадахгүй шагайвч бэлэглэв. Энэ нь сайн санааныбэлэг тул хүлээн авлаа. Тэгээд ч зооринд хүйтэн байв.

Бид хоолны дараа доош буун төлөвлөгөө зохиохоор толгойгоо ажиллуулав. Ямар ч сайхансанаа гараагүй тул намайг өгөөш болгохоос таван хүн ерөнхийлөгчийн ордонд сэмнэвтэрэхийг оролдох нь дээр гэж үзэв.

Би маргаанаас зайлсхийхийн тулд хоёр дахийг нь зөвшөөрлөө. Тэгээд ч бууж өгөхөө хүрвэлнадад ямар ч дэмжлэг зөвшөөрөл хэрэггүй.

Бид боолтоо солин Питийн гавыг зүүгээд унтахаар хэвтэв. Хоёр цагийн дараа нуруугаарааэргэтэл Пит, Гейл хоёрын аяархан ярилцах сонсогдсонд тэсгэлгүй чагналаа.

- Ус өгсөнд баярлалаа гэж Пит хэлэхэд,

- Би шөнө арван удаа сэрдэг болохоор асуудалгүй дээ гэж Гейл дуугарав.

Page 205: Mockingjay (1)

- Китнисс энд байна гэдэгт итгэлтэй байна уу?

- Тэгнэ гэж бодож байна.

Дараа нь удтал чимээгүй болсоны эцэст Пит ярьж эхлэв.

- Тигрисийн хэлсэн хөгжилтэй байсан шүү. Хэн ч түүний юу хийх гэж байгааг мэдэхгүй гэж.

- Бид ч гэсэн мэдэхгүй гээд хоёул инээлдэв.

Тэдний урьд нь хэзээ ч дайсагнаж байгаагүй мэт найз нөхөд шиг ярилцахыг сонсох ньхачирхалтай байлаа.

- Тэр чамд хайртайг мэдэх үү. Чамайг ташуурдуулсаны дараа надад тэгж хэлсэн гэж Питхэлэв.

- Үүнд битгий итгэ. Чамайг Номхотголын үеэр үнссэн шигээ... тэр хэзээ ч намайг тэгж үнсэжбайгаагүй.

- Энэ чинь тоглоомын нэг хэсэг гэж Пит хэлсэн ч хоолойд нь эргэлзэнгүй өнгө тодров.

- Үгүй чи түүнийг эзэмдсэн. Түүний төлөө бүхнийг хийсэн. Магадгүй энэ чамайг түүндхайртай гэдгийг итгүүлсэн байх гээд удтал чимээгүй болсноо, - Би эхний тоглоомд сайндураар чиний байрыг эзлэх ёстой байж. Түүнийг хамгаалах байсан гэлээ.

- Чи чадахгүй. Тэр чамайг хэзээ ч уучлахгүй. Чи гэр бүлд нь санаа тавих ёстой. Тэд түүнийхувьд амьдралаас нь илүү үнэтэй.

- Энэ тийм ч удаан үргэлжлэх асуудал биш. Тэгээд ч бид гурав дайны төгсгөл хүртэл амьдүлдвэл хэнийг сонгох нь Китниссийн асуудал гээд Гейл эвшээж,

- За унтсан нь дээр байх гэж хэлэв.

- Тийм шүү гээд Пит гаваа хангинуулан байраа засан хэвтээд,.

- Тэр ямар шийдвэр гаргах нь сонирхолтой байна гэв.

- Өө би үүнийг мэдэж байна гэхэд нь би Гейлийн сүүлчийн үгийг чих тавин сонслоо.

- Китнисс түүнгүй амьд үлдэж чадахгүй гэж бодож байгаа хүнээ сонгоно.

Page 206: Mockingjay (1)

XXIV

Миний дотор хүйт оргилоо. Би үнэхээр хүйтэн тооцоотой гэж үү? Гейл "Китнисс сэтгэлзүрхийг нь эзэлсэн хүнийг сонгоно" гэх юмуу "түүнгүй амьдарч чадахгүй хүнээ сонгоно" гэжхэлсэнгүй. Эдгээр үг миний хүсэл тэмүүлэлийг тодорхойлжээ. Миний сайн найз намайгтүүнгүй бол "амьд үлдэж чадахгүй" хүнээ сонгоно гэж бодож байдаг. Энэ бол хайр сэтгэлюмуу хамтын ажиллагаа биш. Би зүгээр л хамтрагчынхаа өгсөн мэдрэмжгүй үнэлгээнийдагуу талхчин, анчин хоёроос хэр удаан наслах маань хамаарах болж байна. Үүний хамгийнаймшигтай нь гэвэл Гейлийн үгийг Пит няцаагаагүй явдал байлаа. Ялангуяа миний сэтгэлхөдлөл бүрийг Капитол болон босогчид ашиглаж байгаа цагт. Энэ агшинд сонголт энгийнбайсан юм. Би хоёулангүй нь маш сайн амьд үлдэж чадна.

Өглөө надад сэтгэл шаналсан сэтгэлээ тэнхрүүлэх хүч байсангүй. Үүр хаяарахад бидөглөөний зууш болгон элэгний нухаш, инжиртэй жигнэмэг идээд Тигрисийн зурагтаарБитгийн нэвтрүүлсэн дайны явцад гарсан ахицын тухай мэдээ үзэв. Хар давалгаа үүсэх ньойлгомжтой газар зарим овсгоотой удирдлагад хүмүүсийн хаясан машиныг гудамжааравтомат удирдлагатай явуулах санаа төржээ. Машин дийлэнх зангыг хөндсөнгүй. Өглөөнийдөрвөн цагт босогчид А, В, С гэж гурав хуваагдсан замаар Капитолын зүрх рүү орж эхлэнбайшингуудыг хохирол багатай алхам алхамаар эзэлж байв.

- Энэ удаан үргэлжлэхгүй. Тэднийг ийм удаан тэсч байгаад гайхаж байна. Капитол эхлээдзангануудыг идэвхгүй болгож байгаад байгаа тодорхой зайд бай орж ирэхтэй зэрэгидэвхжүүлэх гэж байгаа юм гэж Гейл хэлэв.

Түүний зөгнөлөөс ердөө хормын хугацаа өнгөрсний дараа бид биелэлийг нь дэлгэцэн дээрхарлаа. Цэргийнхний илгээсэн машин дөрвөн занга бүхий байшинг чиглэлээ. Эхлээд бүгдхэвийн санагдав. Гурвыг нь аюулгүй өнгөрөөд гудамжны төгсгөлд хүрсэн хойно босогчдынхорин хүнээс бүтсэн бүлэг араас нь дагатал цэцгийн дэлгүүрийн нүүрэн талын сарнайдсуулгасан занганы дэлбэрэлтэнд өртөв.

- Плутарх үүнийг хянаагүй хүнийг ална даа гэж Пит хэлэв.

Бити Капитолын дүрсийг буцаан гаргахад баргар царайтай хөтлөгч иргэдийг байрнаас нүүншилжүүлэх тухай мэдээлэл хийв. Түүнийг яриагаа цааш үргэлжлүүлэх зуур би газрын зурагдээр дайсны байрлалын хүчийг тодорхойллоо.

Тэгтэл гудамжинд хөлийн чимээ гарахад хөшигний завсар очиж шагайгаад өглөөний гэрэлдхачирхалтай үзэгдэл харав. Орон байрнаасаа дүрвэсэн хүмүүс Капитолын төв рүү цувжбайлаа. Ихэнхи нь айж сандарсандаа унтлагын цамц, углааштайгаа байсан бол арайбэлтгэлтэй нэг нь хэдэн хувцас давхарлаж өмсчээ. Тэд нохой, үнэт эдлэлтэй хайрцаг, савтайцэцгээ авч явлаа. Сэвсгэр халаттай нэг эрэгтэй гадилаас өөр зүйл юу ч авч явсангүй. Юу чойлгоогүй нойрмог хүүхдүүд эцэг эхийнхээ араас чирэгдэн эргэн тойрон болж байгаа явдалдуйлахаасаа илүү гайхширсан байлаа. Хүмүүсийн урсгал цонхны урд талыг бүрхэв. Хоёр томхүрэн нүд. Хайртай хүүхэлдэйгээ барьсан гар. Хүйтэнд даарч хөхөрсөн нүцгэн хөл гудамжныарзгар чулуун зам дээгүүр явна. Би тэднийг хараад арван хоёрдугаар бүсийн бөмбөгдөлтөнд

Page 207: Mockingjay (1)

өртсөн хүүхдүүд санагдсан тул цонхноос холдов.

Бидний толгойд амласан шагналд шунаагүй цорын ганц хүн болох Тигрис тагнуулаар явахыгсанал болгов. Тэр биднийг зоорь луу оруулсаны дараа Капитол руу ямар нэг ашигтаймэдээлэл олж авахаар явлаа.

Дор зооринд би тасралтгүй урагш хойш холхин бусдыгаа бухимдуулав. Дүрвэгсэд бидэнддалдлагдахад хэрэг болох болов уу? Эсвэл гудамжинд өөр нэг хос нүд зугтсан таванбосогчдыг хайж байгаа цагт энд байсан нь хожих болов уу? Бид хүнсний багахан нөөцөөшавхан хүлээж... Юуг тэр вэ? Босогчид Капитолыг авах уу? Үүнд долоо хоногоос доргүйхугацаа орох хэдий ч тэгсэн тохиолдолд юу хийхдээ итгэлгүй байна. Тэднийг угтахаар гүйнгарахгүй нь лавтай. Коин намайг арван гуравдугаар бүс рүү "шөнийн түгжээ" гэж гурав хэлжамжих зуургүй илгээнэ биз. Би тэр эмэгтэйд бууж өгөх гэж хамаг хүмүүсээ алдан энэ замыгтуулаагүй. Би Сноуг ална гэсэн үгнээс гадна сүүлчийн хоёр өдөр хичнээн аймшигтай явдалболсныг тайлбарлаж чадахгүй билээ. Үүнээс болж ялагчдад хүрэхгүй байх хэлэлцээрхүчингүй болно. Өөрийгөө мартлаа гэхэд бусад хүмүүст хэрэгтэй байлаа. Жишээлбэл, Питэд.Юу хийж байгаагаа ч мэдэлгүй Митчеллийг занга руу түлхсэн. Коин үүнийг төлөө яажшүүхийг төсөөлж байна.

Өдрийн төгсгөлд бид Тигрисийн удтал ирэхгүй байгаад санаа зовж түүнийг баривчлагдсанюмуу биднийг сайн дураараа юмуу барьж өгөхөөр явсан эсвэл дүрвэгсдийн давалгаа дундгэмтэж бэртсэн байх гэж ярьж байтал зургаан цагийн үед эргэж ирэх нь сонсогдов. Шалныдээд хэсэгт чахрах чимээ гарснаа хавтан нээгдэхэд шарсан махны гайхамшигтай үнэр хамарцоргив. Тигрис бидэнд шарсан гахайн мах, төмстэй авчирчээ. Энэ нь бидний олон өдрийнтуршид идсэн анхны халуун хоол байсан тул таваглах зуур би шүлсээ гоожуулахгүй байжарайхийн тэслээ.

Би идэх зуураа Тигрисийн ярианд анхаарал хандуулан хоол хаанаас олсон болон хамгийн голнь энэ агшинд үслэг дотуур хувцас үнэтэй бараа болсоныг ойлголоо. Ялангуяа орон гэрээнүцгэн орхисон хүмүүсийн хувьд тийм байв. Тэдний олонхи нь гудамжинд холхин хоноглохгазар олохыг хичээнэ. Хотын дотоод хэсэгт амьдардаг оршин суугчид дүрвэгсдэд хаалгаанээж өгсөнгүй. Харин ч эсрэгээрээ цоож цуургаа түгжин хөшгөө татаж гэртээ байхгүй мэтдүр эсгэх аж. Одоо хотын тойрог тэр чигээрээ дүрвэгсдээр дүүрсэн болохоор журамсахиулагчид хаалганаас хаалга руу очин хүмүүсийг оруулахын тулд эвдэж байлаа.

Бид зурагтаар журам сахиулагчдын тэргүүн нэг хүнд хичнээн квадрат метр ногдох талааронцгой журам батлахыг харлаа. Тэр Капитолын иргэдэд шөнө температур огцом унахыганхааруулж ерөнхийлөгч энэ хямралын үеэр зочдоо сэтгэлээсээ хүлээж авахыг хүсч байгаатухай хэлэв. Дараа нь тэд Капитолын иргэн дүрвэгсдийг гэртээ талархан угтаж буй илэрхийзохиомол бичлэг үзүүллээ. Тэрбээр цааш нь ерөнхийлөгч өөрийн биеэр дүрвэгсдийг маргаашөглөө хүлээн авахад зориулан өргөөг нь бэлтгэхийг тушаасныг хэлээд дэлгүүрийн эзэдбараагаа зээлээр олгон шаардлагатай тохиолдолд зайгаа хуваалцахад бэлэн байх хэрэгтэй гэжсануулав.

- Тигрис энэ чи байж болох биш үү гэж Пит хэлэхэд би түүний зөв болохыг нь ойлгов.

Page 208: Mockingjay (1)

Энэхүү давчуу дэлгүүр дүрвэгсдээр дүүрвэл бид зооринд занганд орж илрүүлэгдэх аюулдорно. Бидэнд хэдэн өдөр үлдсэн бол? Нэг үү? Эсвэл хоёр уу?

Журам сахиулагчдын тэргүүн хүн амд үргэлжлүүлэн заавар мэдэгдэв. Энэ үдэш золгүйтохиолдлоор хүмүүс Питтэй төстэй андууран залууг балбан алсан хэрэг гарчээ. Тэд үрэгдсэнзалуугийн зургийг гаргав. Цайвар буржгар үстэй яг л Питийн адил байлаа.

- Хүмүүс галзуурч гүйцжээ гэж Крессида бувтнав.

Бид босогчдын өнөөдөр хэдэн байшин эзэлсэн тухай товч мэдээ үзэх зуур би газрын зурагдээрээс байшингийн уулзваруудыг судаллаа.

- Эндээс дөрвөн байшингийн цаана С хэсэг байна гээд журам сахиулагчид байшингуудыгхяналтандаа байлгаж байгаа тухай түгшсэн бодол төрлөө. - Би сав суулгаа угаачихъя.

- Би чамд туслая гээд Гейл таваг цуглуулав.

Питийн харц биднийг дагуулан харах нь мэдрэгдэв. Би Тигрисийн дэлгүүрийн арын хэсэгтбайдаг давчуу гал зуухны угаагуурыг хөөстэй халуун усаар дүүргээд,

- Чи үүнийг үнэн гэж бодож байна уу? Сноу дүрвэгсдийг өргөөндөө оруулах болов уу? гэжасуулаа.

- Би түүнийг үнэн хэрэгтээ шоронд хийнэ гэж бодож байна.

- Би маргааш өглөө тийшээ явлаа.

- Би чамтай хамт явна. Гэхдээ үлдсэн хүмүүсээ яах вэ?

- Поллукс Крессида хоёр газар сайн мэдэх болохоор бидэнд тусалж болох юм гээд би тэднийтухайд санаа зовоогүй ч,

- Гэхдээ Пит дэндүү... гэхэд,

- Урьдчилан хэлэхийн аргагүй гэж Гейл төгсгөв. - Чи түүнийг үлдээж болно гэж бодожбайна уу?

- Бид түүнийг аюултай тухай маргаан дэгдээж болох юм. Хэрвээ түүнийг ятгаж чадвал эндүлдэх байх.

Пит бидний саналыг ухаалгаар хүлээж авлаа. Тэр багийн үлдсэн дөрвөн хүнийг эрсдэлдоруулж байгаа тухайгаа зөвшөөрөхөд бэлэн байсан тул би түүнийг дайны үеэр Тигрисийнзооринд суух нь бүтэмжтэй боллоо гэж бодсон ч өөрөө бие даан явна гэж мэдэгдэв.

Page 209: Mockingjay (1)

- Чи юу хийх гэж байгаа юм? гэж Крессида асуулаа.

- Сайн мэдэхгүй байна. Үймээн самуун зохион байгуулахад хэрэгтэй байж болох юм. Надтайтөстэй хүнийг хараад юу болсоныг харсан биз дээ.

- Гэхдээ чи... хяналт алдвал яах болж байна? гэж би асуулаа.

- Чи намайг... мутант болвол яах вэ гэж хэлэхийг хүсээ юу? Сайн байна тийм зүйл болоходхүрвэл энд буцаад ирэх болно гэж тэр итгүүлэв.

- Хэрвээ Сноу чамайг ахин бариад авбал яах вэ? Чамд буу байхгүй биз дээ гэж Гейл хэлэв.

- Тэгвэл надад өөрийгөө хөнөөх хэрэг гарна. Та нарын бүгдийн чинь адил.

Тэд удтал харц солилцоод Гейл энгэрийн халаасаа ухаж эмээ Питийн алган дээр тавилаа.Пит түүнийг алган дээрээсээ хөдөлгөлгүй,

- Харин чи яах болж байна? гэв.

- Санаа зовох хэрэггүй дээ. Бити надад яаж дэлбэрдэг сумыг гартаа тэслэхийг заасан. Энэбүтэхгүйд хүрвэл надад хутга байгаа. Тэгээд ч Китнисстэй байхад тэр намайг амьдаарбаригдуулахгүй гээд Гейл инээмсэглэв.

Гейлийг журам сахиулагчид чирж байгаа тухай бодол орж ирэхэд толгойд уянгын аяэгшиглэв.

- Пит үүнийг ав. Хэн ч чамд тэнд туслахгүй гэж би хүчилсэн хоолойгоор хэлээд бөхийнхуруун дээр нь эм тавилаа.

Бид шөнийг бие биенийгээ хар дарсан зүүдэндээ татвалзан сэрээж өнгөрүүлэхэд бодолдмаргаашийн төлөвлөгөө дүнгэнэнэ. Би өглөөний таван цагт сэрүүлэг дуугарч өдөр эхэлснийгзарлахад санаа амрав. Бид үлдсэн хоол болох жигнэсэн мах, лаазалсан тоор, жигнэмэг идэжТигрис бүх зүйлийнх нь төлөө өчүүхэн талархсан зүйл болох лаазалсан яргай загас үлдээв.Энэ нь түүнийг уяраасан бололтой царай хачирхалтайгаар үрчийлээ. Тэрбээр дараагийн нэгцагийн турш биднийг өнгөлөн далдалж өнгөрүүлэв. Дүрэмт хувцас далдлан энгийн хувцасөмсүүлээд пальто, цув нөмөргөж, цэргийн гутал дээр сэгсгэр углааш углаж, хиймэл үсийгалдуурахаас сэргийлэн зүүгээр тогтоов. Түүнчлэн бидний яаруу сандруу нүүрээ будсан эрээнмяраан будагны үлдэгдлийг арилгаж шинээр будалт хийн, гадуур хувцсыг зэвсэгтэй гэжмэдэгдэхээргүй сул унжуулав. Бас ажилгүй хүмүүсийн дагуул болсон гар цүнх өглөө. Эцэстнь бид яг л босогчдоос зугтаж буй дүрвэгсэдийн адил болов.

- Хэзээ ч гялалзсан дизайнерийн хүчийг үнэлж байсангүй гэж Пит хэлэхэд Тигрисийнсудалтай арьс үл мэдэг улайлаа.

Зурагтаар ямар ч шинэ мэдээ гараагүй ч гудамж өнгөрсөн өглөөний адил дүрвэгсдээр

Page 210: Mockingjay (1)

дүүрчээ. Бидний төлөвлөгөө олны дундуур гурав хуваагдан явах явдал байлаа. ЭхлээдКрессида, Поллукс хоёр биднийг газарчлан аюулгүй зайд холдоход араас нь Гейл бид хоёрөргөөний зүг явах дүрвэгсдийн дунд холилдон орно. Харин Пит шаардлага гарвал үймээншуугиан дэгдээх үүрэгтэй дагалдана.

Тигрис хаалга нээх аятай боломжыг хүлээн хөшигний завсар шагайснаа Крессда, Поллуксхоёр луу толгой дохилоо.

- Биеэ бодож яваарай гэж Крессида гарахдаа хэлэв.

Бид түүний араас дагалаа. Би түлхүүр гаргаж Питийн гавыг тайлаад халаасандаа хийхэдбугуйгаа үрлээ. Дотор үймрэн дөрөв дэх Номхотголын үеэр Бити Жонна бид хоёрт төмөрутас өгч байсан үеийнх шиг болов.

- Сонсооч. Ямар нэг тэнэг зүйл бүү хийгээрэй.

- Тэгэхгүй. Зөвхөн шаардлагатай үед хөдлөнө гэж Пит хэллээ.

Би түүний хүзүүгээр тэврэхэд тээнэгэлзсэнээ хариу тэврэв. Түүний тэврэлт урьдынх шингээчанга биш байсан ч дулаахан хүчтэй байлаа. Мянга мянган дурсамж оргилон ирэв. Энэтэврэлт үргэлж ертөнцийг орхихын урд болж байх юм. Тэгэхэд ухаарагдахгүй хэдий ч ойухаанд үүрд хадгалагдан үлдэнэ.

- Тэгвэл сайн байна гээд би түүнийг тавихад,

- Явах цаг боллоо гэж Тигрис хэлэв.

Би түүний хацар дээр үнсээд яаравчлан улаан юүдэн нөмөрч ороолтоо хамартаа тулгандээшлүүлээд Гейлийн араас хүйтэн агаарт гарлаа.

Шовх үзүүртэй хүйтэн цасан ширхэг будран арьсны ил хэсгийг хайрав. Нар манан дундаасбүдэгхэн мандана. Дэргэд байгаа хүн харагдах төдий гэгээтэй байлаа. Энэ нь сайн хэдий чКрессида, Поллукс хоёрыг олж харж чадсангүй. Гейл бид хоёр толгойгоо бөхийлгөндүрвэгсдийн дунд холилдон ороход өчигдөрийн цонхны завсар шагайхдаа анзаараагүйөнгөрсөн зүйл болох хашгиралт, ёололт, хүндээр амьсгаадах чимээ сонсогдов. Холгүйхэнбуун дуу гарлаа.

- Авга ахаа бид хаачих вэ? гэж жижигхэн чичирсэн хүү бага оврын сейф чирэн явж байгаахүнээс асуулаа.

- Ерөнхийлөгчийн өргөө рүү. Тэр бидэнд оршин суух шинэ газар гаргаж өгнө гэсэн хэмээнэрэгтэй уухилан хэлэв.

Бид эргээд замаар өргөн гудамжын нэгээр ороход, "Баруун тийшээ!" гэсэн хоолой сонсогдооджурам сахиулагчид хүмүүсийн дэргэдүүр өнгөрлөө. Дүрвэгсдээр дүүрсэн дэлгүүрийн шилэн

Page 211: Mockingjay (1)

лангууны цаанаас айсан царай цухуйна. Одооны байдлаас Тигрис шинэ зочидтойгоо үдийнхоол идэх ч байж магадгүй тул бидний явсан нь сайн хэрэг болжээ.

Одоо улам гэгээ орсон болохоор цас орж байгаа нь харагдахаа болив. Урд Крессида, Поллуксхоёр хүмүүсийн хамт удаанаар гучин ярдын зайд явж үзэгдэнэ. Би Питийг харахаар найданөнгийсөн ч шаргал пальтотой над руу сониучирхан ширтэх бяцхан охинтой харц тулгарлаа.Би Гейлийг нудраад алхаагаа удаашруулж бөөн хүмүүсийг урдаа гаргаад,

- Бид хуваагдах хэрэгтэй. Энэ охин... гэж шивнэтэл буун дуу нүргэлэн урд талд байсан хэдэнхүн газар шурган унав.

Орилоон хашгираан дэгдэхтэй зэрэгцэн ард байсан өөр хүмүүс буудалтанд хяргуулж уналаа.Гейл бид хоёр арван ярдын зайд байсан гутлын дэлгүүр лүү ухасхийж лангууны арднуугдахад Гейл өдтэй гутлын цаагуур далд орж,

- Хэн байсан бэ? Чи харсан уу? гэв.

Би хос цайвар ягаан, ногоон өнгөтэй гутлын дундуур шагайхад гудамжаар дүүрэн биегулдайн унажээ. Намайг ширтэж байсан жижигхэн охин хөдөлгөөнгүй хэвтэх эмэгтэйндэргэд өвдөглөн унаад хашгирч босгохыг хичээнэ. Тэгтэл ахин сум исгэрэхэд шаргал пальтонь улаанаар будагдаж арагшаа саван уналаа. Түүний жижигхэн дүрсийг газар унахыг хараадби үг хэлэх чадваргүй болов. Гейл намайг тохойгоороо нударлаа.

- Китнисс?

- Тэд дээвэр дээрээс буудаж байна гээд би цастай гудамжинд гарч ирсэн цагаан дүрэмтхувцастай хүмүүсийг харж,

- Тэд журам сахиулагчдыг онилох гэсэн ч тийм ч сайн бууддаггүй бололтой. Босогчид байхгэлээ.

Онол ёсоор холбоотонгууд цөмөрсөн ч гэлээ дотор баярлах сэтгэл төрсөнгүй. Би шаргалпальто руу харав.

- Хэрвээ бид буудаад эхэлвэл шууд таних болно. Бүхий л ертөнц биднийг мэднэ гэж Гейлхэлэв.

Энэ үнэн байлаа. Бид гайхамшигтай сайхан нум сумаар зэвсэглэсэн болохоор өөрсдийн эндбайгаа гэдгийг мэдэгдэхийн тулд сум тавьж болох.

- Үгүй. Бид Сноуд хүрэх ёстой.

- Тэгвэл бүх байшин эзлээгүй дээр яарсан нь дээр байх.

Бид хана шилэн лангуунд наалдан гудамжны дагуу явахад би ороолтоо шанаа руугаа

Page 212: Mockingjay (1)

өндөрсгөн дээшлүүлэв. Сноугын зурагтай лангууны ард шархадсан журам сахиулагч ханатүшин зогсож байв. Тэр тусламж гуйлаа. Гейл түүнийг өвдөглүүлээд толгойд нь тулганбууны гохоо дарав. Дараагийн уулзвар дээр хоёр дахь журам сахиулагчдыг буудсанаар бидхоёул зэвсэгтэй болов.

- Бид одоо хэн болох вэ? гэж намайг асуухад Гейл,

- Капитолын цөхөрсөн иргэд. Журам сахиулагчид биднийг тэдний талд байгаа гэж боднохарин босогчдын хувьд сонирхолтой бай болно гэж найдаж байна хэмээн хэлэв.

Би хоёр дахийг нь ашигтай гэж үзээд зааг дундуур гүйж дараагийн байшинд хүрэхэд хэн байхнь хамаагүй болов. Учир хэн ч царайд анхаарал хандуулахгүй байлаа. Босогчид эндцөмөрчээ. Тэд гудамжаар гүйлдэн хаалга тээврийн хэрэгслийн ард нуугдаж, буугаараа галнээнгээ сөөнгө хоолойгоор тушаал хашгиралдан урдаас ирж буй журам ахиулагчдын ангийгугтахад бэлдэв. Хоёр талын хөндлөн огтлолцсон галд зэвсэггүй дүрвэгсэд өртөн эмхзамбараагаа алдаж олон хүн шархдав. Тэгтэл бидний урд байсан халуун ууртай зангаидэвхжин замдаа тааралдсан бүхнийг шалз зумлан цасан дээр уурын мөр татуулав. Хэн ньжурам сахиулагч, босогчид, иргэд гэдэг нь хамаа байсангүй. Хөдөлж байгаа бүхэн бай болов.Хүмүүс буудалтаа ахин сэргээхэд миний зүрх цохилон цусанд адреналин буцалж Гейлээсбусад бүх хүн дайсан боллоо. Миний ангийн хамтрагч ар тал халхалж чадах цорын ганц хүнбайлаа. Бидэнд урагшаа явж замдаа тааралдсан бүхнийг алахаас өөр сонголт үлдсэнгүй.Эргэн тойрон хашгиралт хадаж хүмүүс цус алдан хаа сайгүй үхсэн хүн хэвтэнэ. Биддараагийн буланд хүрэхэд урд талын байшингаас хурц ягаан дөл цацрав. Хойшоо ухарчшатны доор хоргодон нүдээ анихад ямар нэг зүйл зурсхийн өнгөрлөө. Ямар төрлийн дайралтюм бол? Чимээ юу? Долгион уу? Рентгэн туяа юу? Хүмүүс зэвсгээ алдаж нүүрээ гараараадарахад хамар, ам, нүд чих гээд онгорхой бүх сүвнээс нь цус олгойдов. Ахиад хормынхугацаа өнгөрөхөд дөл сарнин бүгд үхсэн байлаа. Би шүд зуун цусанд хальтчисаар үхсэнхүмүүсийн дундуур гүйлээ. Салхи цас бужигнуулан нүүр нүдгүй хийсгэхэд ойртон ирж буйхөлийн чимээ сонсогдов.

- Доошоо! гэж би Гейлд шивнээд хоёул газар уналаа.

Би нүүрээ хөрч амжаагүй цусанд дүрсэн ч үхсэн дүр үзүүлэн хөдөлгөөнгүй хэвтэж гутлынчимээг өнгөрүүлэв. Зарим нь хүмүүсийг гишгэхээс зайлсхийж байхад зарим нь гар, нуруу,толгой өшиглөн өнгөрөв. Гутлын чимээ намдахад би нүдээ нээн Гейл рүү дохилоо.

Дараагийн байшинд бид айсан дүрвэгсэд хоёр цэргийн хамт байхыг олов. Тэгтэл өндөгхагарах юмуу таваг цуурахтай адил чимээ мянга дахин чанга тасхийн нүргэлэхэд бид зогсоодзанга хайн харлаа. Юу ч байсангүй. Тэгтэл гутлын хоншоор хойшоо налж эхлэх нь мэдрэгдэв.

- Гүйгээрэй! гэж Гейлд хашгирлаа.

Юу болохыг нь тайлбарлах цаг байсангүй ч хэдэн секунтын дараа занга бүгдэд ил боллоо.Байшингийн төв хэсэг доошоо ангайн цуурчээ. Гудамжны хоёр талын хавтан доошооудаанаар үхсэн хүмүүсийг дороо хийн урслаа.

Page 213: Mockingjay (1)

Би дараагийн огтлолцол дээрх хаалга руу хүрэхийг оролдсон ч замд байсан барилга нурсандташуулдан гүйлээ. Нуралт үргэлжилсээр бид алхам тутамд улам өгсүүр болох мөсөн толгоддээгүүр гүйх адил арай ядан гулгамтгай хавтан дээгүүр хөл зөөн гишгэлээ. Дараагийнбайшин хүрэхэд ердөө хэдхэн алхам үлдээд байтал хоёр хөл өөрийн эрхгүй хойш чангаагдав.Сүүлчийн хормыг ашиглан үсэрч нэг гараараа ирмэгээс зуурахад хөл агаарт дүүжлэгдэнтулах зүйлгүй боллоо. Дор тавин фунтын зайд зуны халуунд ялзарсан хүүрийн адил өмхийүнэр хамар цоргиж хар дүрсүүд сүүдэрт мөлхөлдөн амьд үлдсэн хүмүүсийг зүйл дуусгана.

Миний хоолойноос хашгиралт гарсан ч хэн ч туслахаар ирсэнгүй. Би ирмэгээс зуурангаазургаан футын буланд занга байхыг харлаа. Дор сонсогдох аймшигтай чимээг сонсохгүйгхичээн баруун хөлөө болгоомжтойгоор дээш давуулан тэгнээд гудамж руу гарч амьсгааданчичирсээр гэрлийн шонгоос зуурав.

- Гейл? Гейл? гэж би ёроолгүй хавцал руу хашгирав.

- Энд байна! гэхэд зүүн тийш эргэн харлаа.

Цууралт байшингийн ёроолд байсан бүхнийг хаман авсан ч арваад хүмүүс хаалганы бариул,цохиур, шуудангын хайрцаг гээд хүрч болох бүх зүйлээс зүүгджээ. Надаас гурван хаалганыдор Гейл хаалганы чимэглэлийн сараалжнаас дүүжигнэнэ. Хаалга онгойвол тэр хялбархандотогш орж болох байлаа. Гэвч хичнээн өшиглөсөн ч нэмэр болсонгүй.

- Хойшоо! гээд би буугаа өргөхөд тэр цааш эргэлээ.

Би хаалганы цоожыг буудан нээхэд үүд саван онгойж Гейл үсрэн шалан дээр газардав.Намайг түүнийг аварсандаа баярлаж ч амжаагүй байхад цагаан бээлийтэй гар доош ньдарлаа.

Гейл над руу харан амаа хөдөлгөсөн ч юу хэлсэн нь ойлгогдсонгүй. Би түүнийг орхиж басхүрч чадахгүй байсан тул яахаа мэдэхээ болив. Түүний уруул ахин хөдлөхөд ойлгохгүйбайгаагаа мэдэгдэхийн тулд толгой сэгсрэв. Тэд дурын агшинд хэнийг барьсанаа ойлгожболох байлаа. Журам сахиулагчид түүнийг дотогш чирэн явлаа.

- Гүй! гэж түүний хашгирах нь сонсогдов.

Би эргээд занганаас холдон гүйлээ. Одоо ганцаар болжээ. Гейл олзлогдож, Крессида,Поллукс хоёр арав дахин үхэх хугацаа өнгөрлөө. Харин Пит? Бид Тигрисийн гэрээс гарснаасхойш түүний бараа үзэгдсэнгүй. Би түүний буцсан байж магадгүй гэсэн бодлоор сэтгэлээтэжээв. Биеэ барьж чадахаа болиод зоорь луу явсан биз. Тэгээд ч Капитолд түүний тарьсантариагүй хангалттай их үймээн дэгдээд байна. Шөнийн түгжээний ч шаардлага гарахгүй!Харин Гейлд юу ч байхгүй. Энэ бүх түүний сум тэслэх яриа хэзээ ч бүтэхгүй байсан билээ.Журам сахиулагчдын нэн тэргүүнд хийх зүйл бол түүний зэвсгийг хурааж авах.

Би хаалга налан суугаад нүднээсээ нулимс асгаруулав. Намайг бууд. Энэ түүний шивнэсэн үг

Page 214: Mockingjay (1)

байжээ. Би түүнийг буудах ёстой байсан! Энэ миний ажил байсан. Энэ нь бидний хоорондынамлалт байв. Одоо үүнийг хийгээгүй болохоор Капитол түүнийг алж тамлах юмуу ойухааныг нь гажуудуулна гэхээс биеийн дотор урагдах шиг болов. Надад ганц найдвар байлаа.Хэрвээ Капитол унаж зэвсгээ хураалгавал Гейлийг гэмтээхээс өмнө суллан авч болно. ГэхдээСноуг амьд байхад тийм явдал болно гэж бодохгүй байна.

Дэргэдүүр хоёр журам сахиулагчид өнгөрөхдөө хаалганы ёроолд уйлж буй Капитолынохиныг хальт харлаа. Би арай ядан уйлахаа болиод хөлдөхөөс нь өмнө арчиж өндийлөө. Заяахав би дүрвэгч болсон хэвээр. Эсвэл журам сахиулагчид Гейлийг барихдаа намайг зугтахыганзаарсан болов уу? Би цуваа тайлж улаан өнгөтэй дотрыг нь эргүүлэн өмсөөд юүдэнгээрээнүүрээ далдлан зэвсгээ цээжиндээ наалаа. Энд явж байгаа хүмүүс цөөхөн байв. Би хоёрөвгөний ард сүүл барин явахад хэн ч анхаарал хандуулсангүй. Намайг хөгшин хүмүүстэйявна гэж бодоогүй нь лавтай. Бид дараагийн эргэлтэнд хүрэхэд тэд огцом зогссон учирмөргөх шахлаа. Энэ бол хотын дугуй талбай байлаа. Өргөн уудам зайд сүрлэг байшингуудерөнхийлөгчийн өргөөг хүрээлжээ.

Талбай уйлж унжин овоолттой цасан дээр суусан хүмүүсээр дүүрэн байлаа. Би тийшээ хүрчочлоо. Өргөөний зүг явж эхлэхэд газар хаа сайгүй үнэт эдлэл хөглөрч цасан дээр хөлдсөн биесарвайна. Замын хагаст дөрвөн фут өндөртэй бөгөөд өргөөний нүүрэн хэсгийг тэгшөнцөгтөөр хүрээлсэн бетонон саад босгожээ. Саадны дотор дүүрэн хүн байлаа. Өргөөндорогнохоор сонгогдсон хүмүүс юм болов уу? Гэсэн ч би ойртож очоод өөр зүйл ажиглав.Саадны дотор хөлд орж байгаагаас авахуулаад өсвөр насны хүртэл дан хүүхдүүд байв. Тэдайж эмээн хүйтэнд даарч бөөгнөрөн зогсоно. Тэднийг өргөө рүү оруулсангүй. Бүх талаас ньжурам сахиулагч хашин зогсож байлаа. Би үүнийг тэднийг хамгаалах гэсэндээ хийгээгүйболохыг ойлгов. Хэрвээ Капитол тэднийг аюулгүй байлгахыг хүссэн бол хаа нэгтээ хоргодохбайр луу оруулах байсан. Энэ бол Сноугын хамгаалалт байлаа. Хүүхдүүд түүний амьд бамбайболжээ.

Тэгтэл үймээн дэгдэн зүүн талын хүмүүс ханарч намайг хаман авлаа. "Босогчид!" гэжхашгирах дуу сонсогдов. Би ухасхийн тугны шонгоос зуурч олсоор нь дээшээ биеэ татангаргалаа. Тиймээ босогчдын босогчдын анги талбай руу цөмрөн дүрвэгсэд өргөн чөлөө рүүухарлаа. Би талбайн эргэн тойронд тэсрэх занга хайн харсан ч байсангүй. Үүний орондКапитолын сүлдтэй онгоц саадан доторх хүүхдүүдийн дээгүүр хөөрөн гарч ирээд олон тоонымөнгөлөг шүхрээр бороо орлоо.

Хүүхдүүд үймэлдэн шүхэр авахаар ухасхийцгээв. Хоол хүнс, эм тан, бэлэг. Тэд тэсгэлгүйшүүрэн авч бээрсэн хуруугаараа уяаг нь тайлахыг оролдов. Тэгтэл онгоц алга болсноос тавансекунтын дараа хорин шүхэр зэрэг дэлбэрэв.

Хүмүүс орь дуу тавилаа. Улаан цас жижигхэн биесээр хучигджээ. Хүүхдүүдийн ихэнхи ньтэр дороо үхэж зарим нь газар тарчлан хашгирах бөгөөд үлдсэн нь чимээгүйхэн найганзогсоод гартаа байгаа мөнгөн шүхэр дотроос ямар нэг үнэт зүйл гарч ирэх аятай ширтэнэ.Журам сахиулагчид үүнийг мэдээгүй бололтой хаалтаас ухарч хүүхдүүдэд зам чөлөөлөв.Тэгтэл ахин цагаан дүрэмт хувцастай өөр нэг хэсэг урсан гарч ирлээ. Тэд журам сахиулагчидбиш эмнэлэгийнхэн байв. Босогчдын эмч нар. Би энэхүү дүрэмт хувцсыг сайн танина. Тэд

Page 215: Mockingjay (1)

хүүхдүүдийн дундуур эмнэлэгийн хэрэгсэлтэйгээ хошууран оров.

Би эхлээд түүний нуруун дээрх цайвар үсийг зэрвэс харлаа. Дараа нь хүрмээрээ уйлж буйхүүг хучихад цамцных нь хормой арагш сөрдийснийг олж хараад Эффи Тринкет түүнийнэрийг ургац дээр дуудсан үеийнх шиг дотор палхийв. Би секунтын дараа тугны ёроол руугулган буугаад хүмүүсийн дундуур түлхэлцэн зүтгэлээ. Чимээ шуугиан дундуур нэрийг ньдуудахыг хичээв. Бараг л сааданд хүрч очсон хойно Прим намайг сонссон бололтой олжхараад уруулаас нь миний нэр гарлаа.

Энэ агшинд үлдсэн шүхрүүд бууж эхлэв.

Page 216: Mockingjay (1)

XXV

Үнэн үү худал уу? Би галан дунд байлаа. Шүхрээр ирсэн галт бөмбөлөг саадан дээгүүр цасанширхэг бударсан агаарт дэлбэрч цугларсан олны дунд газардав. Нэг нь надад хүрэхээс урьдэргэж амжтал галын дөл нуруу долоон өгсөж галт амьтан болж хувирлаа. Бөмбөлөг нар шигунтардаггүй бодисоос бүтжээ.

Гал биенд авалцан дүрэлцэхэд тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэгдэн шатаж байгаа биенээсондоо юу ч мэдэрсэнгүй. Дотор харанхуйлан ухаан балартахад би Циннагын галт шувууболоод ямар нэг зүйлээс зугтан нислээ. Биенээс галт өд ургаж далавч дөл балбан ниснэ. Биэцэс төгсгөлгүй шатаж байна.

Эцэст нь далавч цуцаж эхлэхэд өндрөө алдан Финникийн нүдтэй адил ногоон өнгийнтэнгист уналаа. Би усан дээр уугин нуруугаараа хөвөхөд өвдөлт намжин тэд сэлж ирлээ.Үхэгсэд.

Миний хайртай бүхэн тэнгэрт шувуу шиг нисэж дээгүүр хөөрөн хамт нэгдэхийг дуудна. Битэднийг дагахыг хүсч байсан ч тэнгисийн усанд норж хүндэрсэн далавч хөөрөхийн аргагүйболжээ. Давстай ус биеийг зүү шиг шивэн хатгуулан өвдөхөд усыг үзэн ядлаа. Ахин дахиншивэхэд усны гадаргуу доогуур оров.

Тэгтэл жижигхэн цагаан шувуу ус руу шумбан орж сарвуугаараа цээжнээс зууранживүүлэхгүй байхыг хичээв.

- Үгүй, Китнисс! Үгүй! Чи явж болохгүй!

Шувуу намайг тавихгүй бол үхэх байсан тул би ялагдахгүйг хичээн,

- Прим явж үз! гэхэд тэр эцэст нь үүнийг хийлээ.

Би усны гүнд живэн бүхнээс алслан холдов. Уушгинд ус оруулахгүйн тулд хүчлэн амьсгалахчимээнээс ондоо зүйл сонсогдсонгүй. Би амьсгаа даран зогсохыг хичээсэн ч санаснаар болжөгсөнгүйд,

- Намайг үхүүлээч. Бусдынхаа араас дагах боломж олгооч гэж саатуулж буй зүйлээс гуйлаа.Хариу гарсангүй.

Би өдөр, жил магадгүй зууны туршид занганд оржээ. Үхсэн хэдий ч явж болохгүй. Амьдхэдий ч үхэгсдээс дээргүй ганцаардмал. Эцэст нь над дээр зочин ирэхэд таатайгаар хүлээжавлаа. Хар тамхи судсаар урсан өвдөлт алгуур намдаж бие хөнгөрөн хөөстэй гадаргуу дээрахин гарлаа.

Хөөс. Би үнэхээр хөөсөн дунд сэлж байлаа. Хурууны үзүүр нүцгэн бие дээгүүр гүйх ньмэдрэгдэв. Тэгтэл өвдөлт ихсэн бодит байдалтай төстэй болж ирлээ. Хоолой зүлгүүрдсэн юмшиг аргаж эхний бүсэд байсан үеийнх шиг эмийн үнэр ханхлав. Ээжийн хоолой гарлаа.

Page 217: Mockingjay (1)

Эдгээр зүйлс намайг айлгахад гүн рүү буцахыг хичээсэн ч буцах зам байсангүй. Би алгуурхэвдээ орж эхлэв. Битүү түлэгдсэн далавчгүй охин. Дүрэлзсэн галгүй бас дүүгүй.

Капитолын эмнэлэгийн нүд гялбам цагаан гэрэлд эмч нар надад шидээ үзүүлэн түлэгдсэнхэсэгт шинэ арьсан нөхөж өөрийн юм шиг болгожээ. Арьс биед таарсан эсэхийг татажчангааж үзэв. Би ахин дахин хичнээн аз таарсан тухай сонслоо. Нүд нүүрний ихэнхи хэсэгаврагдан уушги хөнгөхөн амьсгалж бие яг л шинэ юм шиг болж.

Миний эмзэг арьс гадны нөлөөг тэсвэрлэх чадвартай болоход илүү их эргэгчид ирэв. Хартамхи амьд үхсэн хүмүүсийн хаалгыг нээжээ. Инээмсэглэлгүй шаргалдуу арьстай Хеймитчболон Цинна хуримын шинэ даашинз оёж, Дейли найрсаг хүмүүсийн тухай чалчина. Аавнадад "Дүүжлүүрийн мод" дууны сүүлчийн дөрвөн бадгийг дуулж өгөөд ээжийг ээлжсолигдох хооронд сандал дээр унтаж байгаа тухай хэлэв.

Би нэг л өдөр сэхээ орж мөрөөдлийн ертөнцдөө амьдарч болохгүйг ухаарав. Хоол ундааөөрөө идэж, булчингаа хөдөлгөж бие даан угаалгын өрөөнд орлоо. Коиныг хальт ирэхэддавхийн цочсон ч,

- Санаа зовох хэрэггүй дээ. Би чамайг түүнээс аварсан гэв.

Эмч нар намайг яагаад одоо хүртэл ярихгүй байгааг ойлгохгүй байсан тул маш олоншинжилгээ хийсний дүнд дууны хөвч гэмтээгүй болохыг тогтоосон ч эцэстээ ерөнхий эмчАурелиус намайг бие махбодь биш ой ухааны түвшинд хэлгүй болсон гэж дүгнэлээ. Сэтгэлхөдлөл цочирдсоны улмаас хэлгүй болжээ. Тэрбээр зуугаад эмчилгээний арга туршижүзсэний эцэст тэдэнд намайг тайван орхи гэж хэлэв. Би юм асуугаагүй хэдий ч хүмүүстогтмол шинэ мэдээ дуулгаж байлаа. Дайны тухайд гэвэл Капитол шүхэр унасан өдөройчжээ. Ерөнхийлөгч Коин одоо Панемыг жолоодож байгаа бөгөөд цэргийн хүчээ үлдсэнжижигхэн эсэргүүцлүүдийг дарахаар хөдөлгөжээ. Ерөнхийлөгч Сноу шоронд хоригдонцаазаар аваачих шүүх хурлыг хүлээн суугаа аж. Манай багийн гишүүдээс Крессида, Поллуксхоёрыг дайнд сүйрсэн бүсүүдийг тохинуулахаар илгээж, Гейл зугтах гэж оролдоод хоёр сумзоолгуулсан учир одоо хоёрдугаар бүсэд байгаа юм байна. Пит түлэгдсэн ч амьд үлдэн дугуйталбайд хүрчээ. Манай гэр бүлээс ээж уй гашуудалд автан ажилдаа явсаар.

Харин би уй гашуудалд автсан ч хийх ажилгүй учир зөвхөн Коинд өгсөн амлалт тогтоожбайлаа. Би Сноуг ална. Ингээд бүх зүйл төгсгөл болно.

Миний эмнэлэгээс гарах цаг болоход ерөнхийлөгчийн өргөөнд ээж бид хоёрт хуваарилсангазар хүргэв. Ээж ажил дээрээ хооллож унтан тэнд бараг хоноглодоггүй байсан тул намайгхооллож, эмээ ууж байгаа эсэхийг шалгах үүрэг Хеймитчэд ногдов. Гэвч би арвангуравдугаар бүсийн хуучин дадлаа сэргээсэн тул энэ нь амар байсангүй. Урьдын адилөргөөний хориотой хэсэг болох унтлагын, албан өрөө, бүжгийн танхим, угаалгын өрөөгөөрхэсүүчилж үстэй дээлтэй шүүгээ, номын сангийн өрөө, аль эрт хаягдсан тавилгатай угаалгынөрөө гэх мэт хаа нэгтээ бүүдгэр гэрэлтэй чимээгүй нуугдах газар олно. Эдгээр газар би атийнсуугаад үүрд алга болохыг хичээдэг байв. Нам гүм дунд бугуйвчаа тасралтгүй эргүүлэнзамбараагүй бодлоо цэгцлэхийг хичээнэ.

Page 218: Mockingjay (1)

Намайг Китнисс Эвердин гэдэг. Арван долоон настай. Арван хоёрдугаар бүсэд амьдардаг.Ахван хоёрдугаар бүс байхгүй болсон. Би ятга шаазгай. Капитолыг сүйрүүлсэн. ЕрөнхийлөгчСноу намайг үзэн ядаж байгаа. Тэр дүүг минь алсан. Одоо би түүнийг ална. Дараа нь Үхлийнтоглоом дуусна...

Ингэх үедээ хар тамхи ахин шаардагдах юмуу эсвэл Хеймитч намайг олох үед өрөөндөөэргэн очиж байв. Хоол идэж, эмээ уугаад, угаалга хийнэ. Толинд миний түлэгдсэн биеийнгадаргуу тусахад цайвар арьсан дээрх шинээр нөхөн төлжсөн хэсэг нялх хүүхдийнх адилягаарч улайсан нь хачирхалтай нөхөөстэй бүтээлэг нөмөрсөн мэт харагдана. Үсний ихэнхихэсэг шатаж үлдсэн хэсэг нь хуйлхлагдан янз бүрийн урттай болжээ. Китнисс Эвердин галтохин. Миний сэтгэл тэсэхийн аргагүй шаналж байсан учир яаж харагдаж байгаагаатоосонгүй. Энэхүү өвдөлт эхлэхийн өмнө юу боллоо. Би жижигхэн дүүгээ амьд бамбар болждүрэлзэхийг харсан билээ.

Нүдээ аньсан ч тусалсангүй. Харанхуйд гал улам хурцаар дүрэлзэнэ.

Эмч Аурелиус заримдаа ирэх бөгөөд намайг бүрэн аюулгүй байдалд байгаа болон эсвэл нэг лөдөр ахин аз жаргалтай болж, Панемд байдал хамаагүй дээрдсэн зэрэг тэнэг зүйл ярьдаггүйднь би дуртай байлаа. Тэр ердөө ярилцахыг хүсч байгаа зүйлийн минь талаар асуужхариулахгүй үед сандал дээрээ зүүрмэглэнэ. Үнэн хэрэгтээ би түүнийг зүүрмэглэхээр ирдэггэж боддог байв. Бид хоёул зохицож байлаа.

Цаг хугацаа урсан өнгөрөх хэдий ч би тодорхой өдрийг мэдсэнгүй. Ерөнхийлөгч Сноуг шүүжбуруутган цаазаар авах болжээ. Хеймитч намайг хамгаалалттай хонгилд явж болно гэжхэллээ. Миний ятга шаазгайн хувцасыг өрөөнд авчирсан ч нумны саадаг сумгүй байв.Эвдэрсэн юмуу эсвэл зэвсэггүй байлгах гэсэн хэрэг байх. Иймээс би үүнд яаж бэлтгэхёстойгоо ухаарахгүй байв.

Нэг удаагийн үдээс хойш би цонхны арын зөөлөн суудлаас босож баруун тийш явахын орондзүүн тийш эргэлээ. Би өргөөний урьд нь явж байгаагүй хэсэгт хүрч ирчээ. Миний байдаггазраас ялгаатай нь хэн ч юу ч асуусангүй. Энэ нь надад таалагдсан учир урьд нь ийшээирээгүйдээ харамслаа. Эндхийн сахлаг зузаан, хивс хүнд хөргүүд чимээ анирыг уусгажзөөлхөн бүүдгэр гэрэл тусна. Тэгтэл сарнайн үнэр ханхлахад мутантуудаас зугтахын тулдхөшигний ард орж чичирэн хүлээв. Ямар ч мутант ирсэнгүй. Тэгвэл юуны үнэр байх вэ?Жинхэнэ сарнай юу? Ойролцоох цэцэрлэгээс үнэртсэн юм болов уу?

Би удаанаар танхим дундуур явахад анхилам үнэр улам ихсэв. Муу усны хоолойд дэлбэрсэнжинхэнэ мутантууд шиг дотор муухайрам биш анхилуун цэвэр ажээ. Би булан эргээд гайхсанхоёр хамгаалагч зогсож байхыг харлаа. Эдгээр нь журам сахиулагчид гэж байхаа больсонболохоор арван гуравдугаар бүсийн саарал дүрэмт хувцастай цэргүүд байв. Элэгдсэнхувцастай шархны боолттой эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан бөгөөд жинхэнэ босогчидбайлаа. Тэд сарнай руу орох хаалгыг харгалзана. Намайг орохыг завдахад тэд зэвсгээ урдуурзөрүүлэв.

Page 219: Mockingjay (1)

- Хатагтай, та орж болохгүй гэж эрэгтэй хэлэхэд,

- Цэрэг гэж эмэгтэй нь залруулав. - Цэрэг Эвердин та орж болохгүй. Энэ болерөнхийлөгчийн тушаал.

Энэ хаалганы цаана надад хэрэгтэй зүйл байсан учир би тэдний зэвсгээ буулгахыг тэвчээртэйзогсож хүлээв. Ердийн нэг сарнай. Сноуг харвахаас урд энгэрт нь хатгах ганцхан цэцэг.Миний байгаа явдал хамгаалагчдыг түгшээн Хеймитчийг дуудах талаар ярилцтал ардэмэгтэй хүний хоолой сонсогдон,

- Түүнийг оруул гэв.

Би хоолойг таних хэдий ч хэнийх болохыг нь санаж чадсангүй. Атираанд биш, арвангуравдугаар бүсэд биш, Капитолд бүр ч биш. Тэгтэл эргэх үедээ наймдугаар бүсийн удирдагчПэйлортой нүүр тулгарав. Тэр эмнэлэгт байсан үеийнхээсээ илүү зүдэрсэн харагдаж байлаа.

- Миний мэдлийн дагуу. Тэр энэ хаалганы цаана байгаа ямар ч зүйл рүү очих эрхтэй гэжПэйлор нэмэрлэв.

Тэд Коины биш түүний цэргүүд байсан учир зэвсгээ буулган намайг оруулав. Би богинохонхонгилын төгсгөл хүртэл яваад шилэн хаалгыг түлхэн ороход сарнайн үнэр хамар цоргинхүчтэй ханхалж чийглэг зөөлөн агаар пүнхийв. Энд цайвар ягаан, шаргал, цайвар цэнхэр гээдгайхамшигтай сайхан сарнай тарьсан нь эгнээ эгнээгээр дэлбээлэн ургажээ. Би нямбайлантайрсан бутны дундуур явахдаа үзэсгэлэнтэйгээс гадна үхлийн аюултай байж болох учирхүрсэнгүй. Цааш яваад дөнгөж дэлбээлсэн цагаан дэлбээ харан зүүн гарын ханцуйгаабуулгаж ишийг нь тайрахаар цэцэрлэгийн хайч автал,

- Тэр үзэсгэлэнтэй юм тийм үү гэх хоолой сонсогдсонд цочсондоо хайчны үзүүрээр цэцгийнугыг хайчилчихлаа.

- Цэцэгс үзэсгэлэнтэй хэдий ч цагаан өнгө шиг төгс төгөлдөр байж чадахгүй.

Би хоолойн эзнийг хараагүй ч улаан сарнайн бутны араас сонсогдож байсан болохоортасалсан цоморлигоо ханцуйгаараа болгоомжтой жийрэглэн бариад удаанаар булан тойронхана налан суусан хүн рүү очлоо. Тэрбээр ердийнхөөрөө сайн оёдолтой хувцас өмсөжбугуйгаа гавлуулан, хөлдөө байршил илрүүлэгч багаж зүүсэн байлаа. Хурц гэрэлд арьс ньцонхигор арьс нь ногоон туяа татуулна. Гартаа шинэхэн цусны толботой цагаан нусныалчуур барьжээ. Ийм нөхцөлд байхдаа хүртэл могойн нүд нь хүйтнээр гялалзаж байлаа.

- Би чамайг өргөө рүү ирэх замаа олно гэж найдсан юм.

Түүний өргөө рүү. Би өнгөрсөн жил түүний манай гэрт цустай сарнайн үнэрээр сүрдүүлэншивнэж байсан үеийнх шиг өргөөнд нь халдан орсон. Хүлэмж түүний дуртай өрөөний нэгбололтой цэцгээ маш сайн арчилжээ. Одоо энэ түүний хоригдох өрөөний нэг хэсэг болсон.Ийм учраас намайг хамгаалагчид зогсоосон байх нь. Ийм учраас Пэйлор орохыг зөвшөөрсөн

Page 220: Mockingjay (1)

байх нь.

Би түүнийг ая тухтай нөхцөлгүй Капитолын шоронгын гүнд хоригдож байгаа гэж бодожбайсан. Гэсэн ч Коин түүнийг энд үлдээжээ. Ирээдүйд ийм нөхцөлд орж болзошгүйгээойлгоод жигшүүртэй хэдий ч тусгай үйлчилгээ үзүүлсэн байх нь. Эцсийн эцэст түүний эрхмэдэл унахыг хэн байг гэх юм бэ?

- Бидэнд ярилцах ёстой маш олон зүйл байгаа ч чамд хугацаа бага гэж бодож байна. Иймээсхамгийн голоос нь эхлэе гээд тэр хахаж цацан ханиалгаснаа амнаасаа цустай алчуураахолдуулав.

- Чиний дүүд тохиолдсон явдалд би маш их харамсаж байгаагаа хэлэх ёстой.

Миний эмийн нөлөөнд суларсан өвдөлт хурцаар хатгуулан өвдөж түүний хэрцгий явдалдхэмжээ хязгаар байхгүйг санууллаа. Тэр булшны ирмэг дээр зогсож байхдаа хүртэл намайгустгахыг хүсч байна.

- Ямар ч шаардлагагүй илүүц зүйл байсан юм. Тоглоом хэдийн энэ агшинд дууссан байлаа.Үнэн хэрэгтээ би тэднийг шүхэр илгээхэд албан ёсоор бууж өгсөн байсан гээд Сноу минийхариу үйлдлээс айсан мэт цавчилгүй ширтэв. Утгагүй юм. Яагаад тэд шүхрийг илгээсэн гэж?

- Чи намайг тушаал өгсөн гэж бодож байна уу? Онгоцыг зугтахад ашиглаж болох байтал уу.За яахав энэ биш гэхэд өөр ямар зорилготой гэж? Бид хоёул намайг хүүхдүүдийг алах хүнбиш гэдгийг мэдэж байгаа. Би онцгой шалтгаангүй бол хүний амь хөнөөдөггүй. Тэгээд чКапитолын хүүхдүүдээр дүүрэн хашааг устгах ямар хэрэгтэй гэж. Ямар ч хэрэггүй.

Түүнийг ахин ханиалгаж эхлэхэд би хэлсэн үгийнх нь талаар бодлогоширов. Тэр худал хэлжбайна. Мэдээж худал. Гэхдээ энэ худал үгэн дунд нэг л зүйл байна даа.

- Гэхдээ энэ нь Коины зүгээс чадварлаг алхам байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Намайг биеэхамгаалах чадваргүй хүүхдүүдийг бөмбөгдсөнөөр ард түмнийхээ хэврэгхэн итгэлийгалдахаар бодож. Бодит байдалд үүнийг эсэргүүцэх хүч байгаагүй. Чи үүнийг шууднэвтрүүлгээр үзүүлснийг мэдэж байна уу? Плутархын гар үүнд оролцсон байж таарна. Басшүхэрт ч тэр. Ийм зүйл хийх санаа зөвхөн тоглоомын ерөнхий зохион байгуулагчын толгойдорно гээд Сноу уруулын үзүүрээ мушийлган,

- Би түүнийг дүүг чинь буудахгүй гэдэгт итгэлтэй байсан ч ийм зүйл болчихлоо гэв.

Би арван гуравдугаар бүсийн тусгай зэвсгийн хэсэгт байхдаа Гейлийн зохион бүтээсэнзангыг харсан тухайгаа бодлоо. Хүний энэрэнгүй сэтгэлийг ашиглах. Эхний бөмбөг золиосыгалж хоёр дахь нь туслахаар ухасхийсэн хүнийг ална. Тэгэхэд Гейл "Бити бид хоёрерөнхийлөгч Сноугын Питэд хэрэглэсэн аргыг ашигласан" гэж хэлсэн.

- Миний алдаа бол Коины төлөвлөгөөг хэтэрхий оройтож ойлгосон явдал байгаа юм.Капитол болон бүсүүдийг хооронд нь хагаралдуулан нэг нэгээр нь устгаж арван гуравдугаар

Page 221: Mockingjay (1)

бүс эрх мэдлийг хохирол багатай аажмаар эзлэх. Тэр анхнаасаа миний байрыг эзлэхийг хүсчбайсан нь гарцаагүй. Би үүнд гайхахгүй байна. Эцсийн эцэст арван гуравдугаар бүс Харанхуйөдрүүдэд бослогыг уриалан эхэлсэн ч бүх зүйл эсрэгээр эргэсэн хойно бүсүүдийг хувь заяанднь даатган орхисон. Гэсэн ч би Кионыг дагаагүй. Би чамайг дагасан ятга шаазгай минь.Харин чи намайг дагасан. Тэгээд хоёул тэнэг хэвээр үлдсэн гэж айж байна.

Би үүнд итгэхийг хүссэнгүй. Гэсэн ч зарим нь тэвчихийн аргагүй байсан тул дүүгийнхээүхлээс хойш анх удаа,

- Би чамд итгэхгүй байна гэж дуугарахад Сноу урам хугарсан байртай толгой сэгсрээд,

- Өө, хонгор хатагтай Эвердин минь. Бид бие биендээ худал хэлэхгүй байхаар тохиролцсонгэж бодсон юмсан гэлээ.

Page 222: Mockingjay (1)

XXVI

Намайг хонгилоос гарч очиход түрүүчийн газраа зогсож байсан Пэйлор,

- Чи эрсэн зүйлээ олов уу? гэж асуув.

Би хариулахын оронд цагаан цэцгээ өргөн дэргэдүүр нь өнгөрч өрөөндөө очоод угаалгынөрөөний цоргоноос шилэн аяганд ус дүүргэж сарнайгаа хийн хүйтэн шалан өвдөглөн суужсүүмэлзсэн гэрэлд цэцгээ ширтлээ. Тэгээд хуруугаараа бугуйвчныхаа дотор талыг тахийлганбазаж өвдөлт Питийн адил бодит байдлыг мэдрэхэд туслана гэж найдлаа. Би тэсэх ёстой. Биболсон явдлын талаарх үнэнийг мэдэх ёстой.

Үүнд нэг нь нөгөөтэйгээ холбоотой хоёр өөр боломжтой хувилбар байна. Эхлээд би Капитолонгоц илгээн шүхэр буулгаж босогчид туслахаас өмнө хүүхдүүдийн амийг золиосондгаргасан гэж итгэж байсан. Үүнийг дэмжих шалтгаан бий. Капитолын сүлд тэмдэгтэй онгоцагаараас дайснаа бөмбөгдөж байсан удаан хугацааны түүхээ бүсүүдийн эсрэг тэмцэлдхүүхдүүдэд ашигласан. Тэгтэл бас Сноугын үг байна. Босогчдын илгээсэн Капитолын онгоцдайныг төгсгөхийн тулд хүүхдүүдийг бөмбөгдсөн. Хэрвээ тийм бол Капитол яагаад дайсанруугаа гал нээсэнгүй вэ? Тэд гэнэтийн явдалд цочирдов уу? Эсвэл хамгаалалт үлдсэнгүйхэрэг үү? Арван гуравдугаар бүсийн хувьд хүүхдүүд үнэ цэнэтэй. Эсвэл үгүй ч байж магад.Би ашигтай байдлаа алдсаны дараа тэдэнд хэрэггүй болсон. Ямар учраас тэд өөрсдийнтуслахаар ухасхийсэн эмч нараа хоёр дахь дэлбэрэлтэнд өртүүлсэн хэрэг вэ? Ийм зүйл байхёсгүй. Тэд чадахгүй. Сноу худал хэлж байна. Үргэлжид байдаг шигээ мэхэлж байна. Намайгбосогчдын эсрэг сөргүүлэн тавьж тэднийг устгуулахаар найдсан биз. Тиймээ, тэгсэн байжтаарна.

Тэгвэл намайг юу зовоогоод байгаа хэрэг вэ? Эдгээр хоёр дэлбэрэлттэй төстэй зэвсэгКапитолд байхгүй болохоор босогчдын хийсэн ажил болох юм. Гейл, Бити хоёрын бүтээл.Үүний баталгаа гэвэл Сноу амьд үлдэх боломжтой байсан хэр нь зугтах оролдлогохийсэнгүй. Тэрбээр хаа нэгтээ хоол хүнсний нөөцөөр дүүрэн хоргодох байранд могойнамьдралаа өнгөрүүлж болох байтал тэгээгүй нь итгэхэд бэрх байлаа. Эцэст нь түүний Коиндөгсөн үнэлгээ. Яг л түүний хэлсэнчлэн болсон явдлыг няцаахын аргагүй билээ. Капитолбүсүүдийг өөр хооронд нь тэмцэлдүүлж эрх мэдлийг алгуур эзэмдсэн. Гэхдээ энэ түүнийтөлөвлөгөө байсан гэсэн ч шүхэр хаясан гэсэн үг биш. Ялалт хэдийн түүний гарт байлаа. Бүхзүйл түүний гарт.

Надаас бусад.

Би Богстой ярилцахад "Тэгвэл чиний Коин гэж шууд хэлэхгүй байгаа чинь аюул занал. Чибол бослогын нүүр царай. Чамд ямар хүнээс ч илүү нөлөө бий. Гадна өнгөндөө түүнийгтэссэн дүр үзүүл" гэж хэлсэн тухай саналаа.

Бас цэргийн дуудлага авах насанд хүрээгүй арван дөрөв хүрэх гэж байсан Прим ямар аргааргалын шугамд хүрсэн болохыг гайхширав. Энэ бүхэн яаж болсон хэрэг байх вэ? Миний дүүтэнд байхыг хүссэн гэдэг нь эргэлзээгүй. Тэр насандаа ахадсан олон зүйлийг хийх авъяастай.

Page 223: Mockingjay (1)

Тэгэхээр хэн нэг маш эрх мэдэлтэй хүн түүнийг дэмжиж арван гурван настай охиныгтулааны бүс рүү илгээсэн байх нь.

Хэрвээ Коин үүнийг хийсэн бол Примийг алдах нь намайг бүрэн нугална гэж тооцсон юмболов уу? Эсвэл түүний талд хатуу зогсон гэж үзсэн хэрэг үү? Надад үүнийг гэрчлэх хүнбайхгүй ч хотын дугуй талбайд энэ агшинг мөнхлөх олон дуран байсан.

Үгүй би одоо ухаан солиорч хардах өвчин тусч байх шиг байна. Хэтэрхий олон хүндаалгаварын тухай мэднэ. Гэхдээ энэ хэн байж таарах вэ? Коин, Плутархаас гадна өөр ямархүн үнэнийг хэлнэ гэж?

Надад тусламж их хэрэгтэй байсан тул Цинна, Богс, Финник, Прим гээд зөвхөн үхсэнхүмүүст итгэхээр шийдэв. Хэрвээ тэнд Пит байсан бол огтхон ч эргэлзэлгүй хэн түүнээсурвасныг мэдэх л байсан. Иймээс зөвхөн Гейл үлдлээ. Тэр алс хол байгаа ч хэрвээ дэргэдбайсан бол түүнд итгэх байсан уу? Би яаж түүний бөмбөг Примийг алсан гэжцухуйлгахгүйгээр ярих болж байна? Тэгээд ч энэ санаа бүтэхгүй болохоор Сноу худал хэлсэнбайж таарна.

Эцсийн дүндээ би ердөө ганцхан хүн болсон явдлын талаар мэдэх болон миний талд байгаагэж дүгнэлээ. Энэ тухай ярилцах нь эрсдэлтэй ч Хеймитч бүсэд миний амийг аврахаар азтуршиж байсан болохоор Коинд барьж өгнө гэж бодохгүй байна. Асуудлын гол нь бид нүднүдээ харж шийдвэрлэхийг эрхэмлэдэг байлаа.

Би шалнаас өндийгөөд хаалгаар гарч танхим дундуур түүний өрөөг зүглэв. Тогшиход хариудуугарсангүй тул дотогш оров. Түй. Гайхамшигтай тэр яаж энэ газрыг ийм түргэнбохирдуулж чадав аа. Шалан дээр тавагтай хоол, хагарсан дарсны шил, согтуудаа эвдэжбусниулсан тавилга сэлтийн хэмхэрхий хөглөрнө. Тэрбээр ширэлдсэн бохир үстэй орон дээрхэвтэж байв.

- Хеймитч гэж би дуудаад хөл дээр нь босгохоор дугтарсан ч нэмэр болсонгүй. Гэсэн ч бихувинтай ус нүүр лүү нь цацахын урд хэдэн оролдого хийлээ.

Тэр хахаж цацлан босож ирээд баруун зүүнгүй хутгаа савчив. Харваас Сноугын ноёрхолнурсан ч айдас нь төгсгөл болоогүй бололтой.

- Өө чи юу гэж тэр согтуу нь гараагүй дуугаар эхлэв.

- Хеймитч.

- Хөөх сонсооч. Манай ятга шаазгай хэл орчихож. Плутарх жаргалтай байна гэж найдъяхэмээн тэр инээд алдан хэлээд лонхтойгоосоо балгав. - Ингэхэд би яагаад ингэтлээ норчихоовэ?

Би итгэлгүйхэн хувингаа ардаа байсан овоолттой бохир хувцасны ард нуугаад,

Page 224: Mockingjay (1)

- Надад чиний тусламж хэрэгтэй байна гэхэд Хеймитч урдаас архины үнэр ханхлууланхэхэрснээ,

- Яасан бэ хонгор минь? Залуустай шинэ асуудал тулгараа юу? гэв.

Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч Хеймитч намайг ховорхон өвтгөж чаддаг хүн байлаа. Энэ ньминий царайд туссан бололтой тэрбээр согтуу байсан ч үгээ буцаахыг хичээн,

- За за, инээдтэй биш байна гэхэд би хэдийн хаалга руу зүглэлээ.

- Ямар ч инээдтэй бишээ! Буцаад ир! гээд араас дагахаар оролдсон бололтой шалан дээртүсхийн унах чимээ гарав.

Би өргөөний дундуур тахирлан гүйгээд торгон эдлэлээр дүүрэн шүүгэнд орж өлгөөстэйхувцаснууд дээрээсээ овоолон нуугдав. Хийрхэлээ намдаахын тулд халааснаасаатайвшируулах эм олж залгисан ч нэмэр болсонгүй. Хеймитч намайг алсад дуудах сонсогдсонч олж чадахааргүй байлаа. Ялангуяа ийм шинэ газар орсон үед шүү. Би торгоор биеэбигнэнгээ хувирахаа хүлээж буй хүр хорхойн авгалдай аятай сэтгэгдэл төрөв. Шөнөөр аялалдгаран гарахын аргагүй гулгамтай занганд ороод ямар нэг үзэсгэлэнтэй зүйл болжчадахгүйдээ дотор багтарч дотроос урган гарч байгаа өө сэвгүй далавчтай нууцыг хаахынтулд атиралдан тийчэллээ. Хичнээн чармайлт гаргасан гэлээ ч бөмбөгний дэлбэрэлтэндөртсөн жигшүүртэй амьтан хэвээр үлдэв.

Сноутай тулгарсан маань хуучин хар дарсан зүүдний хаалгыг нээж ахин алуурчин зөгийндхатгуулсан адил болов. Аймшигтай зүйлсийн давалгаа ар араасаа ирж эхнийхээс ньзайлсхиймэгц дараагийнх нь залган авч байлаа. Эцэст нь хамгаалагчид намайг шүүгээнийёроолд торгоор хучигдан суугаад толгойд орсон зүйлсээ хашгичиж байхад оллоо. Би тэднийгэсэргүүцсэн ч туслахаар ирсэн гэж ухуулан хувцасны шүүгээнээс гаргаж өрөөнд хүргэв.Замдаа цонхны дэргэдүүр өнгөрөхөд Капитолын дээгүүр саарал цастай үүрийн гэгээ тусажбайлаа.

Архинд шартсан Хеймитч намайг атга дүүрэн эм, тавиуртай хоолны хамт хүлээж байсан чбидний хэнд хоол идэх дур хүрсэнгүй. Тэр надтай ахин ярилцах сулхан оролдого хийгээдбүтсэнгүйд хэн нэгний дүүргэсэн угаалгын онгоц рүү илгээв. Гурав алхаж байж ёроолд ньхүрэхээр гүнзгий онгоц байлаа. Би хөөстэй бүлээн усанд хүзүүгээ хүртэл суугаад удахгүй эмнөлөөгөө үзүүлнэ гэж найдангаа халуун ус ууршсан агаарт анхилам үнэр түгээх сарнай дээрхарц тусав. Тэгээд босож алчуур нөмрөхөөр автал угаалгын өрөөний хаалга эмээнгүй тогшихчимээ гарснаа нээгдэж гурван танил царай цухуйв. Тэд инээмсэглэхийг оролдсон ч Вениаминий түлэгдсэн биеийг хараад цочирдсон төрхөө нууж чадсангүй.

- Гэнэтийн бэлэг! гэж Октавиа хашгираад цурхирч эхлэв.

Бид тэдний яагаад ирсэн явдалд гайхширсанаа цаазын өдөр болсон байх гэж таамаглав. Тэднамайг дурангын өмнө гарахад бэлтгэхээр ирж. Гоо үзэсгэлэнг үнэмлэхгүй тэгээс сэргээнэ.Гэхдээ энэ боломжгүй даалгавар байсан тул Октавиа уйлсанд гайхах юмгүй байлаа.

Page 225: Mockingjay (1)

Тэд миний арьсанд өвтгөхөөс айгаад хүрч чадахгүй байсан учир өөрөө биеэ хаттал арчив.Түүнчлэн өвдөхөө больсон гэж хэлсэн ч Флавиа хувцас өмсгөхдөө давхийсээр байлаа.Унтлагын өрөөнд намайг ахин нэг бэлэг сандал дээр суугаад хүлээж байв. Толигор алтлагхиймэл үс зүүж, нэрийн хуудас болсон өндөр өсгийтэй гутал өшиглөөд гартаа тэмдэглэлийндэвтэр барьжээ. Гайхалтай түүний санаа зовох юмгүй харцны өнгө өөрчлөгдөөгүй ажээ.

- Эффи гэж би дуу алдахад,

- Сайн уу, Китнисс гээд босож бидний сүүлд дөрөв дэх номхотголын өмнөх шөнө уулзсанаасхойш юу ч болоогүй юм шиг хацар дээр үнсэв.

- За биднийг өнөөдөр ахин нэг чухал, маш чухал өдөр хүлээж байна. Иймээс яагаад чамайгбэлтгэж эхлэхээс өмнө би явж ажил хэрэг бэлэн эсэхийг шалгаадахъя.

- Тэгэлгүй яахав.

- Тэр Плутарх, Хеймитч хоёр дэмжиж амьд үлдээсэн гэж хэлсэн. Чамайг зугтсаны дараабосогчдод тусалсан хэргээр баригдаж шоронд оржээ хэмээн Вениа шивнэлээ.

Жинхэнэ хэтрүүлэг байна даа. Эффи Тринкет босогч. Гэсэн ч би Коин түүнийг хороохыгхүсээгүй учир үүнийг дотроо хадгалаад,

- Плутарх та гурвыг хулгайлсан нь сайн хэрэг болжээ гэхэд,

- Бид амьд үлдсэн цорны ганц бэлтгэл багийнхан. Дөрөв дэх номхотголын бүх дизайнеруудамь үрэгдсэн гэж Вениа хэлэв.

Тэр тэднийг алсан гэж хэлсэнгүй. Намайг энэ талаар бодлогоширох зуур тэрболгоомжтойгоор сорвитой гарыг минь аваад шинжин харлаа.- Хумсыг чинь яасан нь дээр гэж бодож байна? Улаанаар будах уу эсвэл хараар уу?

Флавиус миний үсний үзэмжийг сэргээн засаж янзлан зарим урт хэсгээр нь арын халцарсанхэсгийг нуулаа. Миний царай галаас аврагдсан тул ердийнхөөс асуудал байсангүй. НамайгЦиннагын ятга шаазгайн хувцас өмссөн хойно зөвхөн хүзүү, бугуй, гар дээрх сорви хэвээрүлдэв. Октавиа ятга шаазгайн зүүг зүрхэн тушаа зүүгээд бид толинд харахын тулд ухарлаа. Битэднийг гадна төрхийг хичнээн хэвийн болгосоныг хараад итгэж чадаагүй ч дотроо болхоосорч гүйцжээ.

Тэгтэл хаалга тогших чимээ гарч Гейл орж ирээд,

- Чамтай түр уулзаж болох уу? гэж асуув.

Би толинд бэлтгэл багийнхнаа харлаа. Тэд хаачихаа мэдэхгүй тээнэгэлзсэнээ хоорондоотүлхэлцсээр угаалгын өрөөнд орж хаалга хаав. Гейл ард зогсоод толинд бид нэг нэгнийхээ

Page 226: Mockingjay (1)

тусгалыг шинжин харахад би таван жилийн өмнө ойд охинтой уулзаж салж хагацахааргүйболсон хүүг хайн харлаа. Хэрвээ Үхлийн тоглоом ургацын үеэр охиныг сонгоогүй бол тэрзалууд дурлан гэрлэх байсан биз. Ирээдүйд дүү нараа өсөхөд түүний хамт ой руу зугтанарван хоёрдугаар бүсийг үүрд орхих байлаа. Тэд зэрлэг байгалийн дунд жаргалтай байхбайсан болов уу эсвэл Капитолын тусламжгүй байгаадаа харанхуй гунигт автах байсан боловуу?

- Би чамд үүнийг авчирлаа гээд Гейл саадаг сунгасанд би авахдаа дотор нь ердийн ганцхансум байхыг харлаа.

- Энэ бэлэг тэмдэгийн чанартай зүйл болох биз. Чи дайны сүүлчийн сумыг тавих гэж байна.

- Хэрвээ би алдвал яах вэ? Коин сумыг эргүүлж өгөх болов уу? Эсвэл өөрөө Сноугын толгойдсум зоох болов уу?

- Чи алдахгүй гээд Гейл саадгыг мөрөнд зүүлээ.

Бид урд урдаасаа харан зогсож байсан хэр нь харц тулгарсангүй.

- Чи намайг эргэхээр эмнэлэгт ирээгүй гэхэд Гейл хариу дуугарсангүй тул,

- Энэ чиний бөмбөг байсан уу? гэв.

- Би мэдээгүй. Бити бид хоёрын хэн ч мэдээгүй. Гэхдээ одоо энэ ямар хамаатай гэж? Чиүргэлж энэ тухай бодох юм чинь гээд тэр намайг үгүйсгэхийг хүлээв.

Би үгүйсгэхийг хүссэн ч энэ үнэн байлаа. Би одоо хүртэл галын дөл хэрхэн дүрсхийн шатажбайсныг санаж байна. Би хэзээ ч энэ агшинг Гейлээс гадуур бодож чадахгүй. Минийчимээгүй байгаа нь хариу боллоо.

- Би үүнийг л хийхээр ирсэн юм. Гэр бүлдээ санаа тавьж байгаарай. Сайн харваарай за юу?гээд Гейл хацарт хүрснээ гарч одлоо.

Би түүнийг араас нь дуудаж миний буруу үүнтэй эвлэрэх арга олох л болно гэж хэлэхийгхүссэн ч энэ бөмбөгийг ямар нөхцөлд зохион бүтээсэнийг саналаа. Анхаарлаа өршөөлгүйхэрэгт хандуулан, шүхрийг хэн хаясан үнэнийг илрүүлэн босогчид биш гэдгийг баталжтүүнийг уучлах хэрэгтэй. Гэсэн ч чадсангүй тул сэтгэл өвдсөн хэвээр үлдэв.

Эффи намайг нэг уулзалтанд дагуулан одохоор ирэв. Би нумаа авах зуураа сүүлчийн агшиндшилэн аягатай усанд гялалзаж буй сарнайн тухай санаад угаалгын өрөөний үүд онгойлгоходбэлтгэл багийнхан угаалгын онгоцны ирмэг бөгтийн сууж байсан тул зөвхөн миний ертөнцнураагүй гэдгийг саналаа.

- Явцгаая. Биднийг үзэгчид хүлээгээд байна.

Page 227: Mockingjay (1)

Би Плутарх Сноуг харвах үеэр хаана зогсох тухай заавар өгөхөөр дуудаж гэж бодсон ч үүнийоронд зургаан хүн ширээ тойрон суусан өрөөнд хүргэгдэв. Пит, Жонна, Бити, Хеймитч,Энни, Энобариа нар. Тэд бүгд арван гуравдугаар бүсийн босогчдын саарал дүрэмт хувцасөмсчээ. Зарим нь сайнгүй харагдана.

- Энэ чинь одоо юу вэ? гэхэд,

- Бид итгэлгүй байгаа ч үлдсэн ялагчдын цугларалт бололтой гэж Хемитч хэлэв.

- Ердөө бид үлдсэн хэрэг үү?

- Алдрын үнэ цэнэ гэж энэ дээ. Бид хоёр талын бай болсон. Нэг талаас Капитол босогчидтойхолбоотой гэж сэжиглэсэн ялагчдыг устгаж, нөгөө талаас нь босогчид Капитолтой холбоотойгэж бодсоноо хороосон гэж Бити хэлэхэд Жонна Энобариа руу муухай харснаа,

- Тэр энд юугаа хийж байгаа юм? гэв.

- Тэр бидний ятга шаазгайтай хийсэн хэлэлцээний дагуу хамгаалалтанд орсон. КитниссЭвердин босогчдыг ялагчдад хүрэхгүй байх амлалт өгсний дагуу дэмжихээр зөвшөөрсөн. Тэргэрээнд заагдсан нөхцөлөө биелүүлсэн болохоор бид ч бас тэгэх болно гэж араас орж ирсэнКоин хэлэхэд Энобариа Жонна руу баяртай инээмсэглэсэнд,

- Ингэтлээ сэтгэл хангалуун байх хэрэггүй дээ. Бид тэртээ тэргүй чамайг алах болно гэлээ.

- Китнисс суугаач гээд Коин хаалга хаахад би Энни, Бити хоёрын дунд суугаад ширээн дээрСноугын сарнайг тавилаа. Коин ердийнхөөрөө ажил хэрэгтээ шууд оров.

- Би та нарыг маргаантай асуудлыг шийдүүлэхээр дуудсан юм. Өнөөдөр бид Сноуг цаазална.Өмнөх долоо хоногт түүний хамтаар Панемийг дарлаж байсан зуугаад хань хамсаатныгбаривчилсан нь одоо үхлээ хүлээж байгаа. Гэсэн ч бүсүүдийн хэлмэгдэж зовсонтойхарьцуулахад эдний шийтгэл юу ч биш. Үнэн хэрэгтээ маш олон хүн Капитолын иргэдийгбүрэн устахыг хүсч байгаа. Бид үүнийг зөвшөөрөхгүй ч хөгжилдэх аргыг нь дэмжиж болохюм.

Би аягатай усанд Питийн түлэгдсэн гарны дүрсийг харлаа. Бид хоёул галд өртсөн. Минийнүд түүний духыг даган өгсөхөд хөмсөг нь хуйхлагдан бараг байхгүй болжээ. Надтайсургуульд хальт тулгарч байсан үеийнх шиг цэнхэр нүд.

- Тэгэхээр өөрөөр шийдвэрлэж болох юм. Миний хамтран ажиллагсад ялагчид шийдвэргаргахыг зөвшөөрсөн. Дөрвөн хүний санал дийлэнх болсон нөхцөлд төлөвлөгөөг батална.Түдгэлзсэн хариу өгч болохгүй. Тэгэхээр Капитолын хүн амийг устгахын оронд Үхлийнтоглоомыг бэлэг тэмдэг болгон эрх мэдэл барьж байсан хүмүүсийн хүүхдүүдээр зохиохсанал байна гэхэд бүгд түүн рүү эргэн харлаа.

- Юу гэнээ? хэмээн Жонна дуу алдав.

Page 228: Mockingjay (1)

- Бид Капитолын хүүхдүүдийг ашиглан ахин нэг Үхлийн тоглоом зохионо гэж Коин хэллээ.

- Та тоглож байна уу? гэж Пит асуув.

- Үгүй. Тэгээд ч үнэхээр тоглоом зохиогдсон нөхцөлд та нарын өгсөн санал аюулгүйбайдлын чинь төлөө нууцлагдах болно.

- Энэ Плутархын санаа юу? гэж Хеймитч асуув.

- Минийх. Тэд бидний амьдралыг хохироож байснаас дутуугүй өшөө авч тэнцвэржүүлэххэрэгтэй биз дээ. Чи саналаа өгч болно.

- Үгүй! гээд Пит уурандаа дэлбэрч,

- Мэдээж үгүй гэж санал өгнө! Бид яагаад ч ахин нэг тоглоом зохиож болохгүй! гэв.

- Яагаад үгүй гэж? Харин ч шударга юм биш үү. Сноуд ач охин бий. Би зөвшөөрсөн санал өгчбайна гэж Жонна сөргөв.

- Би ч гэсэн. Тэдэнд өөрсдийнх нь эмчилгээний аргыг мэдрүүлэх хэрэгтэй гэж Энобариахайхрамжгүй хэллээ.

- Энэ чинь бидний боссон шалтгаан биз дээ! Санаж байна уу? гээд Пит бусдыгаа харлаа. -Энни?

- Би Питийн адил эсрэг санал өгч байна. Финник энд байсан бол бас тэгэх л байсан.

- Гэхдээ түүний энд байхгүй байгаа учир нь Сноугын мутантууд алсан гэж Жонна сануулав.

- Үгүй. Энэ чинь буруу явдал. Бид бие биеэ дайсан гэж үзэхээ болих хэрэгтэй. Энэ агшиндбидний амьд үлдэх л чухал. Би үгүй гэж санал өгч байна хэмээн Бити хэлэхэд,

- Китнисс, Хеймитч хоёр үлдлээ гэж Коин хэлэв.

Тэгэхэд ийм зүйл болсон хэрэг үү? Далан жилийн өмнө? Бүлэг хийх ажилгүй хүмүүс суугаадөш хонзоно өвөрлөсөн сэтгэлээр тоглоом зохион байгуулахын төлөө саналаа өгсөн байх нь.Ямар гээчийн зөрчилдөөн бэ? Хэн нэгэн нигүүлсэнгүй сэтгэлээр бүсүүдийн хүүхдүүдийгүхэл рүү илгээжээ. Сноугын сарнайн үнэр хамар нэвтлэн цоргиж хоолой руу ороходцөхөрсөндөө дотор бачуурав. Энэ бүх миний хайртай хүмүүс үрэгдсэн байхад бид шинэтоглоом зохиож хүний амь хороох тухай ярьж байна. Үхлийн тоглоомд хүний амьзолиослохоос ондоо юу ч байхгүй. Юу ч өөрчлөгдсөнгүй. Одоо хүртэл өөрчлөгдсөнгүй.

Би болгоомжтойгоор боломжтой бүх зүйлийг эрэгцүүлэн бодох зуур сарнай нүдэнд тусахад,

Page 229: Mockingjay (1)

- Би Примийн төлөө... за гэж өглөө гэв.

- Хеймитч бүгд чамайг хараад байна гэж Коин сануулав.

Уурссан Пит Хеймитчийг харцаар бөмбөгдөхөд тэр над руу ширтлээ. Шийдвэрлэх агшинболов. Бид хоорондоо хичнээн төстэйн адил тэр намайг маш сайн ойлгодог байлаа.

- Би ятга шаазгайг дэмжиж байна.

- Сайн байна. Санал хурааж дууслаа. Одоо цаазаар авалтыг үзэхийн тулд явж суудлаа эзэлсэннь дээр байх гээд Коинд дэргэдүүр өнгөрөхөд би сарнайтай аягаа өргөж,

- Та үүнийг Сноу зүрхэн тушаагаа зүүснийг харсан уу? гэж асуув.

- Тэгэлгүй яахав. Түүнийг тоглоомын тухай мэднэ гэдэгт итгэлтэй байна хэмээнинээмсэглэв.

- Баярлалаа.

Хүмүүс өрөөнөөс гарч намайг хүрээлэв. Би сүүлчийн нунтаг энгэсэг тавиулаад Плутархынзаавар ёсоор өргөөний өмнө талын хаалгаар гарав. Хотын дугуй талбай болон гудамжны хоёрталаар хүмүүс цугларчээ. Үлдсэн хүмүүс болох хамгаалагчид, албаныхан, бослогынудирдагчид болон ялагчид байраа эзлэв. Би Коин тагтан дээр гарч ирэхэд хүмүүс угтаншуугихыг сонсов. Тэгтэл Эффи мөр лүү түлхээд өвлийн хүйтэн нарны гэрэлд гарав. Намайгбайраа эзлэн хажуулдан зогсоход хүмүүс түрхэн шуугьсанаа Сноу хаалгаар гарч ирэхэдгалзуурах адил боллоо. Шаардлагагүй хэдий ч түүний гарыг ард нь сэрэмжлэн хүлжээ. Тэрхаашаа ч зугтах газаргүй. Энэ нь Бэлтгэлийн төвийн өмнө тайз биш ерөнхийлөгчийнөргөөний өмнөх давчуу тавцан байлаа. Хачирхалтай нь хэн ч миний бэлтгэлд санаазовсонгүй. Тэр надаас арван ярдын зайд зогслоо.

Би гартаа барьсан нум хүржигнэхийг мэдрээд саадган дахь сумаа сугалан хөвчилж царайг ньширтэв. Сноу ханиалгахад цусан дуслууд эргүүг нь даган урсав. Хөөсөн уруулынх нь завсарнарийхан хэл цухалзана. Би түүний нүднээс ямар нэг айж, гэмшиж, уурссан тэмдэг эрсэн чтэнд ердөө сүүлчийн яриа дууссан үеийн хөгжилтэй байдал олж харав. Яг л түүний "Өө,хонгор хатагтай Эвердин минь. Бид бие биендээ худал хэлэхгүй гэж тохиролцсон гэж бодсонюмсан" гэсэн үеийнх шиг.

Түүний зөв. Бид бие биендээ худал хэлэхгүй байхаар тохиролцсон.

Би нумны хөвчөө суллан тавихад сум урагш нисэж ерөнхийлөгч Коин тагтан дээрээсхажуулдан газар үхэдхийн унав.

Page 230: Mockingjay (1)

XXVII

Мэгдсэн явдлын дараа надад ганцхан чимээ сонсогдов. Сноугын инээд. Тэрбээр аймшигтайхэржигнэн хөхөрсөнөө цустай хөөсөөр тургиж ахин ханиалгаж эхэллээ. Би түүний надаасзайлсхийхийн тулд урагш бөхийхийг хартал хамгаалагчид урдуур халхлав.

Саарал дүрэмт хувцаснууд над руу цутгахад Панемийн шинэ ерөнхийлөгчийг алсаналуурчины ойрын ирээдүй юу болох тухай бодлоо. Байцаалт тамлал, олон нийтийн өмнөхцаазаар авалт. Эцсийн салах ёсны гүйцэтгэлийг ойр дотны хэдхэн хүнтэй гүйцэтгүүлнэ.Ертөнцөд ганцаар үлдэж байгаа ээжтэй минь уулзуулах биз.

Би "тавтай нойрсоорой" гэж нумандаа шивнэн хөдөлгөөнгүй болгоод зүүн гарын ханцуйдбайсан эмээ зулгаан авахын тулд гараа өргөсөн ч оронд нь хэн нэгний биеийг хазсанд гайхантолгой эргүүлээд Питийн нүдтэй харц тулгарав. Түүний эм дарсан гар дээр шүдний оромгаран цус урсчээ.

- Намайг тавь! гэж би хашгираад тийчлэн мултрахыг оролдов.

- Чадахгүй.

Тэд намайг түүнээс чирэн холдуулахад ханцуйны халаас огло татагдан урагдаж Циннагынсүүлчийн бэлэг бараан хүрэн өнгийн эм газар унаж хамгаалагчдын гуталд гишгэгдлээ. Бизэрлэг араатан адил догшрон өшиглөж, хазан, маажилж тоо тоомшгүй гараас салахын тулдболомжтой бүхнийг хийв. Хамгаалагчид намайг газраас хөндийрүүлсэн ч үргэлжлүүлэнтэмцсээр байлаа. Гейлийн нэрийг чанга дуудан хашгирлаа. Түүнийг олны дундаас олжчадаагүй ч юу хүсч байгаа болохыг минь мэднэ. Бүгдийг төгсгөл болгох ганцхан харвалт.Гэсэн ч нум, бууны сумны алин ч ирсэнгүй. Тэр намайг харахгүй байгаа юм болов уу? Үгүйдээ. Бидний дээрх аварга том дэлгэцэн дээр дугуй талбайн эргэн тойрон дахь үйл явдлыгэхнээс нь төгсгөл хүртэл харах боломжтой байлаа. Тэр харж мэдэж байсан ч биелүүлжчадсангүй. Миний адил баригджээ. Ангийн найзын хувьд харамсалтай хэрэг байна.

Одоо би ганцаар үлджээ.

Тэд намайг өргөөний дотор чирж оруулаад гавлан, нүдийг минь боов. Би чирэх гулдрахынзавсар урт хонгилоор уруудан, цахилгаан шатаар дээш доош яваад хивстэй шалан дээргазардахад гав тайлаад хаалга хааж орхив. Нүдний боолтоо автал Бэлтгэлийн төвийн хуучинөрөөндөө байж байлаа. Өмнө энд эхний тоглоом болон дөрөв дэх Номхотгол эхлэхийн өмнөхсүүлчийн үнэт өдрүүдээ өнгөрөөж байсан билээ. Орон дээр нүцгэн гудас тавиастай,шүүгээний дотор хоосон байв.

Би арай ядан өндийж ятга шаазгайн хувцсаа тайллаа. Бие битүү хөхөрч хоёр хуруу хугараад,хамгаалагчидтай хийсэн тэмцэлд арьс илүүтэй зовжээ. Шинэхэн ягаан арьс минь цаас шигурагдаж лаборторийн нөхөөснөөс цус гоожиж байлаа. Би дэндүү цаашилсан болохоор эмчирэхгүй тул гудсан дээр үхлээ хүлээн цусаа гоожуулан хэвтлээ.

Page 231: Mockingjay (1)

Гэвч аз таарсангүй. Үдэш цус нөжрөн бие минь хөндий хөшсөн хэдий ч амьд үлдэв. Бидоголсоор шүршүүрийн усыг хамгийн зөөлөн дээр нь тохируулан тавиад саван, шампуньхэрэглэлгүй бүлээхэн урсгалд тохойгоо өвдгөн дээрээ тавин толгойгоо барин суулаа.

Миний нэр Китнисс Эвердин. Би яагаад үхсэнгүй вэ? Би хэдийн үхсэн байх ёстой. Хэрвээ биүхсэн бол бүгдэд дээр байсан юм.

Намайг шалны дэвсгэр дээр алхан гарах үед халуун агаар зүдэрсэн арьсыг минь жигнэв. Тэндөмсчихөөр цэвэр хувцас алчуур хүртэл байсангүй. Өрөөндөө эргэн ортол ятга шаазгайнхувцас алга болж оронд нь цаасан хувцас хэвтэж байв. Нууцлаг гал зуухнаас хоол ирүүлж,амттанд нь савтай эм орхижээ. Би хоолноос идэж, эм уугаад арьсандаа тос түрхэв. Одоо амиаяаж хорлох талаар бодох хэрэгтэй.

Би цустай гудсан дээр буцаж хэвтээд даараагүй ч эмзэг биен дээр цаасан хувцастай хичнээннүцгэн болохоо мэдэв. Цонхны шил фут шахам зузаан болохоор амиа хорлон үсрэхболомжгүй. Түүнчлэн би маш сайн дүүжлүүрийн гогцоо зангидаж чадах хэдий ч хаанаасдүүжлэгдэх билээ. Эмээ үхлийн тунгаар ууж болох ч хяналтанд байгаа гэдэгт итгэлтэй байна.Намайг одоо шууд нэвтрүүлгээр харуулж тайлбарлагчид Коиныг алсан шалтгааныг олохоордүн шинжилгээ хийж байгаа эсэхийг хэн мэдэх юм бэ. Хяналттэй нөхцөлд амиа хорлох аргабүтэхгүй. Миний амьдрал ахин Капитолын эрх мэдэлд оржээ.

Миний хийж чадах зүйл энэ бүхнээс татгалзах байсан тул юм идэж уун, эм хэрэглэхгүйбайхаар шийдэв. Би үүнийг хийж чадна. Ердийн нэг үхэл. Гэвч хар тамхийг их хэмжээгээрхэрэглэж дасал болсон учир энэ нь цохилт болж бие дагжтал чичирэн, хатгуулан өвдөжтэсгэлгүй даарахад гаргасан шийдвэр өндөгний хальс шиг няц дарагдахад газар өвдөглөнунаад хивс самардаж үнэт эмээ хайлаа. Иймээс төлөвлөгөөгөө хар тамхинаас болжудаашруулав. Надад шаргал арьс, том нүднээс өөр зүйл үлдсэнгүй. Тэгтэл хоёр өдрийн дарааурьдчилан төлөвлөгөөгүй зүйл болж би дуулж эхлэв.

Цонхны дэргэд, усанд орох, нойрондоо ч гэсэн дуулж байлаа. Цаг тутам уянгын, хайрынгашуудлын гээд янз бүрийн дуу дууллаа. Эцэг минь нас барахаасаа өмнө бүх дуугаа заажөгсөн ч миний амьдралд хөгжим бараг байсангүй. Гайхалтай нь би тэднийг ая үгтэй ньсайтар санаж байлаа. Миний хоолой бүдүүлэг хахир байснаа яваандаа тунгалаг цээлхэнболов. Ятга шаазгайн чимээгүй байхдаа алдсан хоолойн өнгө эргэн иржээ. Өдөр хоногөнгөрсөөр долоо хоног боллоо. Цонхны цаана цасан ширхэг хаялана. Энэ бүх хугацаанд бизөвхөн өөрийнхөө хоолойг сонсож байв.

Тэд үүнийг хийх юм болов уу? Юундаа саатаад байгаа юм бол? Ердөө ганцхан охины үхлийгзохион байгуулах тийм хэцүү байлаа гэж үү? Би амиа хорлох арга үргэлжлүүлэн эрсээрбайлаа. Бие минь хэзээ ч байгаагүйгээр турж эцэн өлсгөлөнгийн эсрэг тэмцсэн хэвээрбайсан ч заримдаа амьд амьтаны зөнгөөр цөцгийтэй талх, шарсан маханд татагдан хорхойхүрнэ. Гэсэн ч би тэвчсээр байлаа. Заримдаа бие муудахад нөгөө ертөнц рүү явах цаг боллоогэж бодсон ч тэд хар тамхины тунг багасаж байгаа болохыг ойлгов. Намайг удаанааргаргахыг хичээж байна. Гэхдээ яагаад? Тэгэлгүй яахав сул дорой ятга шаазгайг олны өмнөдаажигнахад хялбар байх биз. Тэгтэл аймшигтай бодол төрлөө. Тэд намайг алах гээгүй бол

Page 232: Mockingjay (1)

яана? Хэрвээ өөр төлөвлөгөөтэй байвал яах болж байна? Намайг шинээр нөхөн сэргээжсургаад ашиглах гэж байгаа юм болов уу?

Би үүнийг хийхгүй. Хэрвээ энэ өрөөнд өөрийгөө алж чаддаггүй юм бол гадагш гарах анхныболомжоор дуусгана. Тэд намайг тэнхрүүлж, толигор биетэй болгон хувцаслаад ахинүзэсгэлэнтэй болгож чадна. Түүнчлэн мөрөөдлийн зэвсэг зохион бүтээж гарт минь атгуулжболох хэзээ ч тархийг минь зорилгодоо ашиглахаар угааж чадахгүй. Би эдгээр мангас нэртэйхүмүүсийн нэг болохдоо жигшүүр төрлөө. Хэвийн бус хүн л шийдвэр гаргахын төлөөхүүхдүүдийн амийг золиосонд гаргах биз. Чи үүнийг хүссэн зүгтээ эргүүлж болно. СноуҮхлийн тоглоомыг хяналтаа тогтоохын тулд бодож олсон. Коин шүхрийг дайны явцыгтүргэсэхийн тулд бодож олсон. Эцсийн эцэст хэнд ашигтай юм бэ? Хэнд ч биш. Үнэндээертөнцийн нэг ч амьд амьтанд ашиг авчрахгүй.

Хоёр өдрийн дараа би гудсан дээрээ юм идэж уулгүй, эмэндээ ч гар хүрэлгүй хэвтэж байталөрөөний хаалга нээгдэж хэн нэгэн орны дэргэдэх харааны тусгалд орж ирэв. Хеймитч.

- Чиний шүүх хурал дууссан. Алив гэр лүүгээ харьцгаая.

Гэр лүүгээ гэнээ? Тэр юуны тухай яриад байна? Надад гэр байхгүй. Эсвэл зүгээр төсөөллийнгазар байж болох ч би хөдлөхөд хэтэрхий сульдаж доройтсон байлаа. Үл таних хүмүүс ирэннамайг хүчээр хооллож, угаан хувцаслав. Нэг нь намайг яг л үнгэгдсэн хүүхэлдэй шиг өргөнбайшингийн дээвэр дээр гаргаад онгоцонд оруулж суулгав. Хеймитч, Плутарх хоёр урдаасхаран суухад хэдэн хормын дараа бид нислээ. Би хэзээ ч Плутархыг ийм сайхан ааштайбайхыг харж байсангүй. Тэр баяр хөөрөндөө гэрэлтэн,

- Чамд мэдээж мянган асуулт байгаа байх даа! гэв.

Намайг хариу дуугарсангүйд яриагаа цааш нь үргэлжлүүлэв.

Миний Коиныг харвасны дараа үймээн самуун дэгджээ. Чимээ шуугиан намдсаны дарааСноугын бие байрандаа хүлээстэй байгааг илрүүлсэн байна. Тэр хахаж цацлан инээжбайгаад олны хөлд даруулжээ. Гэхдээ хэн ч үүнд санаа зовсонгүй. Шуудхан сонгууль явууланПэйлорыг ерөнхийлөгч болгожээ. Плутарх олон нийттэй харилцах нарийн бичгийн даргаартомилогдож зурагтаар гарсан анхны томоохон явдал болох миний шүүх хуралд гялалзсангэрчээр оролцжээ. Хамгаалсан гэдэг нь ойлгомжтой. Түүнчлэн цагаатгагдан суллагдахявдлын ихэнхи хэсгийг эмч Аурелиус намайг сэтгэлийн шархаа даалгүй солиорсон гэждүгнэснээр шийдэгдсэн байна. Намайг түүний хараан дор байлгах нөхцөлөөр сулласан чхэзээ ч арван хоёрдугаар бүс шиг орхигдсон газар амьдрахгүй нь тодорхой учир утсаарзөвөлгөө өгөх болов. Үнэндээ хэн ч дайн дуусахад надаар юу хийлгэхээ мэдэхгүй байсан чөөр нэг дайн дэгдэх юм бол Плутарх тэднийг надад дүр олж чадна гэдэгт итгэлтэй байв.Ингээд Плутарх инээд алдсанаа хэн ч тоглоомыг нь үнэлсэнгүйд санаа зовсонгүй бололтой.

- Плутарх чи шинэ дайнд бэлдэж байгаа юм уу? гэж би асуув.

- Үгүй дээ одоо биш. Одоо бид саяхны айдсыг хэзээ ч давтагдахгүй байхыг нийтээр

Page 233: Mockingjay (1)

зөвшөөрсөн амтат үед байна. Гэвч олон нийтийн бодол богино настай. Бид чиньхөөрхийлөлтэй ой санамжтай өөрсдийгөө устгах агуу авъяас бүхий тогтворгүй тэнэг амьтадшүү дээ. Тийм зүйл болохыг хэн мэдэх юм бэ? Тийм биз дээ, Китнисс.

- Юу гэнээ?

- Цаг хугацаа улиран өнгөрсөөр. Магадгүй бид хүн төрлөхтний хувьсалын гэрч байж болохшүү дээ. Энэ тухай бодож үзээрэй.

Дараа нь тэр хоёр долоо хоногийн турш ажиллуулсан дуулах шинэ хөтөлбөр таалагдсанэсэхийг асуугаад багийнхандаа намайг гэрт хүргэж өгөх тушаал өгөв.

Бид төдөлгүй Плутархыг буулгахын тулд гуравдугаар бүсэд түр газардав. Тэр Бититэйзурагтын сувгийн системийг шинэчилэх талаар уулзаад надад хандан "Гадны хүн шиг байххэрэггүй шүү" гэлээ.

Биднийг ахин тэнгэрт нисэхэд би Хеймитч рүү харлаа.

- Чи яагаад арван хоёрдугаар бүс рүү буцаж байгаа юм?

- Тэд Капитолд намайг байлгах таарсан газар олсонгүй бололтой гэхэд цааш асуугаагүйхэдий ч миний сэжиглэл өсөн нэмэгдэв.

Хеймитч хэнийг ч алаагүй. Тэр хүссэн зүгтээ явж болно. Хэрвээ тэр арван хоёрдугаар бүсрүү буцаж байгаа бол тушаасан болоод тэр.

- Чи намайг харгалзах гэж байгаа юм уу? Яг л зөвлөх шиг үү? гэхэд мөрөө хавчсанд тиймболохыг нь ойлгов.

- Ээж эргэж очих уу?

- Үгүй гээд хүрэмнийхээ халааснаас дугтуй аваад надад сунгасанд нямбайлан бичсэн хаягийгнь уншлаа. - Тэр дөрөвдүгээр бүсэд эмнэлэг байгуулах ажилд туслах гэж байгаа. Чамайгочсон даруй яриарай гэсэн. Чи түүний яагаад эргэж ирэхгүйг мэдэж байгаа биз дээ.

Тиймээ би мэднэ. Яагаад гэвэл эцэг, Прим хоёр маань үнс болсон байхад энэ газар түүндхэтэрхий олон гашуудалтай дурсамж авчирах болно. Харин надад үгүй бололтой.

- Чи өөр хэн тэнд байгааг мэдмээр байна уу?

- Үгүй. Би гэнэтийн бэлэг байгаасай гэж хүсч байна.

Хеймитч сайн зөвлөгчийн ёсоор надад хачиртай талх идүүлж үлдсэн замын турш унтажамрахыг зөвлөв. Дараа нь онгоцны тасалгаа бүрийг шалган архины төрлийн ундаагаарцүнхээрээ дүүргэн авлаа. Бид шөнө болсон хойно ялагчийн тосгоны ногоон зүлгэн дээр

Page 234: Mockingjay (1)

газардлаа. Хеймичт манайхыг оролцуулаад тал байшингийн цонх гэрэлтэй байсан чПитийнхэд байсангүй. Хэн нэгэн гал зууханд гал түлэн дулаацуулжээ. Би ээжийн захиагатгаад ганхдаг сандал дээр суулаа.

- За маргааш уулзая гээд түүнийг цүнхэн дэх архины лонхоо харшуулан гарсан хойно"эргэлзэж байнa" гэж араас нь шивнэв.

Надад сандлаас босох хэрэг байсангүй. Гэрийн бусад хэсэг хүйтэн байсан бөгөөд хоосонхаранхуйд сүүмэлзэнэ. Би хуучин алчуураар биеэ ороогоод гал ширтэн суулаа. Унтаадсэрэхэд өглөө болсон бололтой Тослог Сэй зуух түчигнүүлэн өндөгтэй талх шарж байлаа.Бид хоорондоо бараг ярилцсангүй. Тэр жижигхэн ач охиноо дагуулан ирсэн нь ээжийннэхмэлийн сагснаас тод цэнхэр өнгөтэй бөөрөнхий утас авлаа. Тослог Сэй түүнийг байранднь тавь гэсэн ч би авч болно гэж хэллээ. Энэ гэрт ахиж хэн ч юм нэхэхгүй. Өглөөний цайныдараа Тослог Сэй сав суулга угаагаад явж оройн хоолны үеэр намайг хооллохоор ахин эргэнирэв. Би түүнийг сайн хөршийн үүднээс хийж байгаа юмуу эсвэл засгийн газраас цалин төлжбайгаа эсэхийг мэдээгүй ч өдөрт хоёр удаа ирж байлаа. Тэр хоол бэлтгэж би иднэ. Бицаашдын алхамынхаа тухай бодохыг хичээв. Одоо амьдралаас хагацахад саад болох зүйлбайхгүй. Гэсэн ч би ямар нэг зүйл хүлээгээд байлаа.

Заримдаа утас ахин дахин жингэнэх хэдий ч харилцуурыг авсангүй. Хеймитч ахижүзэгдсэнгүй. Магадгүй тэр явахаар бодсон байж болох ч согтуу байгаа гэж сэжиглэж байна.Тослог Сэй болон ач охиноос нь ондоо өөр хүн ирсэнгүй. Хэдэн сарын дараа минийганцаардсан аглаг байдал түүнд тээртэй санагдсан бололтой.

- Гадаа хавар болж байна. Чи гарах хэрэгтэй. Явж агна гэж хэлсэн ч би хөдөлсөнгүй.

Тэр ч байтугай хоёрхон алхамын зайтай жижиг угаалгын өрөөнд орохоос ондоо гал зуухнаасгаралгүй Капитолд өмсөж байсан хувцастайгаа хэвээр байв. Миний хийдэг зүйл гэвэл галындэргэд суугаад ханан зуухан дээр тавьсан задлаагүй дугтуйг ширтэнэ.

- Надад нум сум байхгүй.

- Тэгвэл хонгилд шалгаад үз дээ.

Түүнийг явсаны дараа би хонгил руу гарч үзэхээр шийдсэн ч хэдэн цаг өнгөрсөний дараа лхөдөлж хий үзэгдэл сэрээхээс айсан мэт оймстойгоо сэмээрхэн явлаа. Миний ерөнхийлөгчСноутай цай ууж байсан өрөөнд эцгийн арьсан хүрэм, эмийн ургамлын ном, эцэг эхийн миньхуримын зураг, Хеймитчийн явуулсан хоолой, Питийн цагтай бүсэд өгсөн зүүлт бүхийхайрцаг байхыг олов. Түүнчлэн Гейлийн бөмбөгдөлтөөс шөнө аврагдсан үеийн хоёрсаадагтай нум ширээн дээр байлаа. Би ангийн хүрмийг өмссөн ч бусад зүйлд хүрэлгүй орхижзочны өрөөний буйдан дээр хажуулахаар хэвтэв. Тэгтэл аймшигтай хар дарсан зүүд зүүдэлжоршуулгын газрын нүхний ёроолд хэвтээд нэрийг нь мэдэх үхсэн хүмүүс дээрээс үнс хүрздэжбайна гэж зүүдлэв. Энэхүү чимээгүй удаан үргэлжилсэн зүүдэнд жагсаалт дүүрэн хүмүүсоролцож би улам гүнд булшлагдах тусам амьсгалахад бэрх болж байлаа. Би тэднийгзогсоохоор хүн дуудах гэсэн ч ам хамраар дүүрэн үнс чихээд дуугарч чадсангүй. Тэд араас нь

Page 235: Mockingjay (1)

хүрзэдсээр байлаа...

Би өглөөний цайвар туяа хөшигний завсар тусахад сэрсэн ч хүрздэх чимээ гарсаар. Би хардарсан зүүдэнд автсан хэвээр үхдэл рүү хашгирахын тулд хонгилоор гүйн үүдний хаалгааргартал түүнийг харлаа. Царай нь минчийн байшингийн цонхон дор хүрздэн ухаж, тэргэнцэрдээр таван бут тавьжээ.

- Чи эргээд иржээ.

- Доктор Аурелиус намайг Капитолыг орхихыг өчигдөр хүртэл зөвшөөрсөнгүй. Үүнээс гадначиний төлөө үүрд дүр эсгэн худал хэлж чадахгүй. Утсаа ав гэж хэлүүлсэн шүү хэмээн Питхэлэв.

Тэр дажгүй харагдаж байлаа. Турж миний адил сорвитой болсон ч харцан дахь тамлагдсанбүүдгэр төрхөө алджээ. Тэр намайг дотогш ороход үл мэдэг хөмсөг зангидсанд нүднийурдуур унжсан үсээ холдуулах гэтэл ширэлдсэн байлаа. Иймээс өөрийгөө хамгаалахын тулд,

- Чи юу хийж байгаа юм бэ? гэж асуув.

- Би өглөө ой руу явж эд нарыг ухаж ирсэн. Байшингийн хажууд суулгаж болно гэж бодожбайна.

Би шаварт хутгалдсан үндэстэй бут руу ширттэл санаанд нэр нь орж ирэхэд Питийн хэрцгийявдлыг дуудан хашгиран загналаа. Зүгээр ч нэг цэцэг биш миний дүүгийн нэрээр нэрлэгдсэнцэцэг байв. Тэгээд Питэд зөвшөөрсөний тэмдэг болгон толгой дохиод яаран гэртээ оржхаалгаа цоожлов. Гэсэн ч доторхи уур хилэн гадагшилсангүйд сульдаж чичирсээр гишгүүрөөд гүйлээ. Сүүлчийн гишгүүр дээр хөл тавьмагц шалан дээр ойчоод өндийж өрөөнд орлоо.Үнэр сулхан хэдий ч ханхалсаар аж. Энд байна. Хатсан цэцэгтэй саван дундах цагаан сарнай.Хатаж хэврэгшээд Сноугын хүлэмжинд байсан гоо сайхнаа алджээ. Би савтайг авч гал зуухруу буугаад зуухны цог руу тонгойлгоход цэцгэнд гал авалцан цэнхэр дөл дүрсхийснээсарнайг залгив. Гал ахин сарнайг түллээ.

Би газар чулуудан саваа хагалаад шатаар өгсөж Сноугын өмхий үнэрийг арилгахаар унтлагынөрөөний цонхоо онгойлгосон ч хувцас биед зууралдан шингэжээ. Хувцсаа тайлтал хөзрийнхэмжээтэй арьс хувцсанд наалдан ховхорлоо. Би толинд харахаас зайлсхийн усанд орж үс,биеэ, амаа сойздон угаагаад тод ягаан арьсаа чимчигнүүлэн гарч өмсөх цэвэр юм хайлаа.Дараа нь хагас цагийн турш үстэйгээ ноцолдов. Тослог Сэй үүдний хаалга онгойлгон оржирээд өглөөний хоол бэлтгэх зуур шатаах хувцсаа цуглуулж тавилаа. Түүний хэлснээр хумсаахутгаар авав. Би өндөгөө идэж дуусаад,

- Гейл хаана байгаа юм? гэж асуув.

- Хоёр бүсэд. Тэнд аятайхан ажил олсон гэсэн. Би түүнийг зурагтаар гарахыг харсан юмбайна.

Page 236: Mockingjay (1)

Дотор уур хилэн, үзэн ядалт буцлан, гуниг төрөхөд тайвширах арга хайн,

- Би өнөөдөр анд явлаа гэв.

- Сайн байна шинэхэн олзноос буцахгүй шүү.

Би нум сумаар зэвсэглэн гараад арван хоёрдугаар бүсээс гарахаар нугын зүг явлаа. Талбайнойролцоо хэсэг амны хаалт, бээлий өмссөн хүмүүс морин тэргэн дээр цасан дор өвлийн туршхэвтсэн зүйлсийг онгичин юм цуглуулж байхыг харав. Тэрэг хотын даргын байшингийн урдзогсчээ. Би Гейлийн хуучин найз Томыг нүүрний хөлсөө арчихаар зогсоход нь танив. Тэрарван гуравдугаар бүсэд байсан бөгөөд эргэн иржээ. Түүний мэндчилгээ намайг зүрхоруулахад,

- Та нар тэндээс хэн нэгийг олов уу? гэж асуув.

- Бүх гэр бүлээр нь. Хоёр хүн тэдэн дээр ажиллаж байгаа.

Тайван сайхан сэтгэлтэй зоригтой Маж. Надад нэр олгосон зүү бэлэглэсэн охин. Би шүлсээзалгиад түүнийг хар дарсан зүүдэнд минь нэгдэн ам руу үнс хүрздэх эсэхийг гэж гайхлаа.

- Би түүнийг хотын дарга болохоор гэж бодсон юмсан...

- Би түүнийг арван хоёрдугаар бүсийн хотын дарга болсон нь аз таарсан гэж бодохгүй байнагэж Том хэлэхэд толгой дохиод замаа үргэлжүүлэхдээ морин тэрэг рүү харахгүй байхыгхичээв.

Атираанд ч тэр хотод ч тэр адилхан байлаа. Олон хүн амь үрэгджээ. Би хуучин гэрийнхээнурсан балгасны дэргэд зогсоход замаар дүүрэн ачаатай тэрэгнүүд байв. Нуга алга болжүлдсэн хэсэг нь өөрчлөгджээ. Тэд гүнзгий нүх ухан ясаар дүүргэсэн нь манай хүмүүсийн томбулш болж. Би хашааны нүхээр шурган ой руу гарч ердийн газартаа очлоо. Үүний хэрэгбайсангүй. Хашаа тоггүй болсон болохоор махчин амьтдаас аврагдахын тулд урт мөчир дээравирах хэрэг гарна. Хуучин дадлаа мартах хэцүү байлаа. Би нуур луу явахаар бодсон чсульдаж доройтсон тул Гейлтэй уулзсан газар арай ядан хүрч Крессида бидний зургийг авчбайсан үеийн үхэр чулуун дээр суулаа. Чулуу түүний эзгүйд хэт өргөн байв. Түүнийг урьдынхшигээ чимээгүй гарч ирнэ гэж найдан хэдэнтээ нүдээ аньж арав хүртэл тоолоод нээв. Тэгээдөөртөө Гейл хоёрдугаар бүсэд сайн ажил олсон болохоор өөр уруул дээр үнсэж байгаа байхгэж сануулав.

Хуучин Китнисийн хувьд сайхан өдөр байлаа. Хавар эрт айлчилж модод урт удаан өвлийндараа сэрж байв. Гэвч оргилсон хүч маань анхны цэцэгтэй хамт үгүй болов. Би хашаа руубуцахдаа ядарсандаа толгой эргэн явж чадахгүй болоход Том үхсэн хүмүүс зөөдөг тэргээрээхүргэж өгөв. Тэр намайг зочны өрөөний буйдан дээр суухад туслахад үдийн нарны гэрэлдхумхийн тоос бужигнахыг харлаа.

Толгойд ойлгомжгүй хүржигнэлт дуулдаж жинхэнэ гэдгийг нь мэдэх хүртэл хэсэг хугацаа

Page 237: Mockingjay (1)

өнгөрөв. Тэр яаж ийшээ ирсэн юм бол? Би түүний хоншоор болон газраас үл мэдэг өргөнзогсож байгаа арын сарвуу дээр зэрлэг амьтанд самардуулсаны ул мөр байхыг харлаа. Арвангуравдугаар бүсээс ирэх бүх замын турш явган гүйсэн хэрэг байх нь. Магадгүй тэд түүнийгхөөсөн эсвэл өөрөө Примгүй байж тэвчихгүй болоод харахаар ирсэн байж таарна.

- Энэ чинь ашиггүй аялал болж. Тэр энд байхгүй гэж би мууранд хэлэхэд ахин хүржигнэлээ.

- Тэр энд байхгүй. Чи хүссэнээрээ хүржигнэж болно. Чи Примийг олохгүй гэхэд түүнийнэрийг сонсоод хулмайсан чихээ өргөж найдангуй мяулав.

- Эндээс зайл! Эндээс зайл! Түүнээс энд юу ч үлдээгүй! гээд би дэр чулуудсан ч бултсан тулуурандаа чичирлээ.

- Тэр эргэж ирэхгүй! Тэр хэзээ ч ийшээ эргэж ирэхгүй! гээд өөр дэр авч шидэх гэтэл гэнэтхэннулимс хацар даган урсав.

- Тэр үхсэн гээд цээжин дэх өвдөлтийг намдаахын тулд явган суугаад дэрээ базан уйллаа.

- Тэр үхсэн, тэнэг муур минь. Тэр үхсэн.

Миний дотроос уйлах дуулах холилдсон цөхрөнгөө барсан чимээ гарав. Холтсон цэцэггонгинож эхэллээ. Намайг юу ч хийсэн байсан тэр явсангүй. Тойроод хүрэлгүй эргэлдэхэдэхэр татан уйлсаар би ухаан алдаж уналаа. Тэр ойлгох ёстой. Өмнө нь санаанд багтамгүйявдлаас амьд үлдэж байсан болохоор мэдэх ёстой. Иймээс цагийн дараа ор луугаа унтахаарявахад сарны гэрэлд сууж байснаа дэргэд атиралдан хэвтээд шаргал нүдээрээ шөнөхамгаалахаар сэрэмжлүүлэв.

Өглөө шархыг нь цэвэрлэхэд хатуужилтай байсан ч сарвуунд орсон өргөсийг авахад муурынзулзага шиг орилов. Бид ахиад л уйлж энэ удаад бие биенээ тайвширууллаа. Энэ явдлаас хүчорсон би Хеймитчийн өгсөн ээжийн захиаг нээж дугаарын дагуу яриад түүнтэй хамт уйллаа.Пит бүлээхэн талх авчирахад Тослог Сэй ирэв. Түүнийг өглөөний цай бэлтгэхэд би бүх утсанмахаа мууранд өглөө.

Удаанаар өдөр хоног өнгөрөх тусам би амьдралд эргэн орж эхлэв. Эмч Аурелиусынзөвлөгөөний дагуу хөдөлгөөнтэй байхыг хичээн түүнд номны тухай санаагаа хэлэхэдКапитолын дараагийн галт тэргээр том хайрцаг дүүрэн цаас явууллаа.

Би энэ санааг гэр бүлийнхээ ургамлын номноос авсан юм. Энэ газар бүгдийг ой ухаандаадаатгалгүй бичиж тэмдэглэж байх хэрэгтэй. Хуудас бүр хүний зургаар эхлэх учир бид олжчадаагүй ч Пит зургийг нь зурлаа. Үүний дараа би үйл явдлыг нямбайлан мартахааргүйбичиж байв. Примийн хацрыг долоож буй ямаа, эцгийн минь инээд, Питийн аавынжигнэмэг, Финникийн нүдний өнгө, Цинна торгон тууз хийж, Богс Хологоо тохируулж, Рутөлмий дээрээ нисэх гэж байгаа шувуу шиг гараа дэлгэн зогсчээ. Ингээд цааш үргэлжлэв. Бидхуудсуудыг давстай усаар лацдан тэдний үрэгдсэн явдлыг хоосон үрэгдэлгүй сайханамьдарна гэж амлав. Эцэст нь Хеймитч бидэнтэй нэгдэж оролцогчоос хүчээр зөвлөх болсон

Page 238: Mockingjay (1)

хорин гурван жилийн үйл явдлалаа нэмэрлэв. Хуудас бүрийн завсар орой ургасан яргуйхадгалав. Түүнчлэн Финник, Энни хоёрын шинэ төрсөн хүүгийн зургийг харахад хачинбаярлах сэтгэл төрлөө.

Бид хуучин ажилдаа эргэн орлоо. Пит талх жигнэж, би агнан, Хеймитч ууж байтал дараагийнгалт тэргээр галуунууд ирлээ. Аз болоход галуунууд өөртөө санаа тавьж чадах аж.

Энд зөвхөн бид байсангүй. Хоёр зуугаад хүн юу ч болсон орон гэртээ эргэн иржээ. Тэдуурхай хаагдсан болохоор газрын үнс нурмыг цэвэрлэн хүнсний ногоо тарив. Капитолынэвдэлсэн машинуудыг орон нутгийн шинэ үйлдвэрт засаж эм хийж эхлэв. Хэнд ч ээлжбайсангүй. Нуга ахин ногоорлоо.

Пит бид хоёр ахин хамтдаа байх болов. Дурсамж гялсхийх чимээгүй мөчүүдэд тэрхуруугаараа сандлын түшлэгнээс зуурна. Би шөнө мутантууд болон амь үрэгдсэнхүүхдүүдийн тухай хар дарсан зүүдэлж хашгирахад түүний гар үргэлж тайвшируулахаардэргэд байна. Эцэстээ уруул нь. Шөнө ахин надад эрэг дээр төрсөн хүсэл дүрэлзэхэд ямар чтохиолдолд ийм явдал болох байсныг ойлгов. Гэсэн ч Гейлийн уур хилэн үзэн ядалтын галыгтэсэх хэрэгтэй байлаа. Миний өөрийн гал хангалттай. Надад Сүйрлээс эргэн төрсөнийтэмдэг болох тод шаргал өнгийн багваахай хэрэгтэй. Бид амьдралаа үргэлжлүүлэхээр амлалтөгсөн тул хичнээн их зүйл алдсан нь хамаагүй байв. Бүх зүйл ахин сайн болно. Зөвхөн Пит лүүнийг надад өгч чадна. Тэгтэл үүний араас түүний,

- Чи надад хайртай. Үнэн үү? Худал уу? гэх шивнэлт гарахад,

- Үнэн гэлээ.

Page 239: Mockingjay (1)

ТӨГСГӨЛ

Тэд ойн цоорхойд тоглож байв. Хар үстэй цэнхэр нүдтэй охин бүжиглэж, цайвар буржгар үссаарал нүдтэй хүү булцгар хөлөөрөө тэнтэр тунтар алхана. Би үүнийг тав, арав, арван таванжилийн дараа зөвшөөрөх байсан ч Пит ингэж хүссэн билээ. Би хүүхдээ дотор анх хөдлөхийгмэдрээд эрт үеийн айдас төрснөө баяр хөөрт автан гараараа дарав. Түүнд хамаагүй дээр байхболно.

Асуудал дөнгөж эхэлж байлаа. Бүс бүрэн устгагдаж, Үхлийн тоглоом үгүй болжээ. Гэхдээсургуульд заах учир охин маань бидний түүнд оролцсоныг мэднэ. Харин хүүгийн хувьд хэдэнжилийн дараа мэдэх болно. Би яаж тэдэнд энэ ертөнцийн тухай айдасгүй ярьж чадах юм бэ?Миний хүүхдүүд энэ дууны үгийг тогтоох ёстой.

Уд модны дорхи ойн цоорхойдНогоон навчин ортой зөөлөн ногоон дэртэйТолгойгоо доош нь тавиад нойрмог нүдээ аниарайНар мандахад ахин нээгдэх болно

Энд аюулгүй дулааханХонин нүдэн цэцэг чамайг хамгаалах болноЭнд л чиний амтат мөрөөдөл биелжЭнэ газар би чамд хайртай

Миний хүүхдүүд оршуулгын газар тоглож байна гэдгээ мэдэхгүй. Пит бүх зүйл хэвийн гэжхэлсэн. Бид хамтдаа төдийгүй бас ном байна. Тэдэнд ийм аргаар ойлгуулж зоригтой болгоно.Гэвч нэг л өдөр хар дарсан зүүдээ тайлбарлах хэрэг гарах байх. Яагаад тэд ирсэн, яагаадхэзээ ч явахгүй байгаа тухай гээд л.

Түүнчлэн амьд үлдсэн тухайгаа ярьж зарим өглөө тэднийг алдахаас айсандаа баярлажчаддаггүйгээ ярина. Одоо толгойд хэн нэгний хийсэн сайн сайхан зүйлсийн тухай жагсаалтбүрджээ. Энэ нь яг л тоглоом шиг давтагдах болно. Хорин жил өнгөрсөний дараа арайзалхуутай болсон ч тэр.

Гэхдээ тоглоом үүнээс хамаагүй дор байлаа.

ТӨГСӨВ.