48
У.Шекспир “Гамлет” эмгэнэлт жүжиг

Gamlet ppt

Embed Size (px)

Citation preview

Page 1: Gamlet ppt

У.Шекспир

“Гамлет”

эмгэнэлт жүжиг

Page 2: Gamlet ppt

Хувь хүний

хэрэгцээ

Дэлхийн сонгодог

зохиолч болон

зохиолтой танилцах

Page 3: Gamlet ppt

ЗорилгоСайн сайхан,үнэн

шударга ёс ,муу

муухай бусармаг

бүхний аль нь ялан

дийлэх ёстой вэ?

гэдгийг эргэцүүлэн ухаарах

Page 4: Gamlet ppt

Зорилт

Зохиолын үйл явдал,

утга санаа, дүрүүдээр

дамжуулан асуултандаа

хариулт авах

Page 5: Gamlet ppt
Page 6: Gamlet ppt

Товч намтар Уильям Шекспир нь 1564 онд

Стрэтфорд хотноо Жон

Шекспирын хүү болон төржээ.

Эцэг нь чинээлэг худалдаачин

бөгөөд хотынхондоо нэр хүндтэй

хүн, янз бүрийн сонгуульт үүрэг

хүлээж, хотын даргын ажлыг хийж байсан гэдэг.

Page 7: Gamlet ppt

Шекспир хүү Стрэтфордын

гимназид хэл зүй, уран хэллэг,

логик, латин ба грек хэлд

суралцаж байхдаа эртний уран

зохиолын хэсгээс орчуулан

цээжилж, Грек, Ромын

домгуудтай танилцаж байсан.

Тэрбээр арван найман насандаа

хорин зургаан настай тариачны

охин Энн Хэдэуэйтэй гэрлэж,

1587 онд Лондон хотод очиж, өөрийн хувь

Page 8: Gamlet ppt

заяаг театртай нэг мөр холбожээ.

Тэд гурван хүүхэдтэй болсон

боловч ууган нь эндсэн байна.

Анхандаа театрт хар бор ажил

хийж, улмаар жүжгийн

зохиолчийн авьяасаа шалгаж

эхэлжээ.

. Зохиол бичихийнхээ хажуугаар

тэр жүжигт тоглосон хэвээрээ л

байлаа. Гэсэн хэдий ч тэр аль ч

театрт харъяалагддаггүй одоогийн бидний

Page 9: Gamlet ppt

ярьдагчлан "чөлөөт уран

бүтээлч" байжээ. Харин 1594 онд

алдарт жүжигчин Бербежийн

удирдсан жүжигчдийн бүлгэмтэй

нийлээд "King's men" буюу

Хааны албатууд гэдэг уран

бүтээлийн хамтлагт

гишүүнчлэлтэй болсон байв. Тэр

хамтлагийг Анхдугаар Жеймс

хаан ивээж байсан аж.

Хамтлагийн ажил үйлс маш урагштай байснаар

Page 10: Gamlet ppt

барахгүй 1599 онд Бөмбөрцөг

театрыг байгуулж, жүжигчин,

найруулагч, жүжгийн зохиолчийн

үүргийг гүйцэтгэж байв. 1612 онд

Лондон хотыг бүрмөсөн орхиж,

төрөлх Стрэтфорддоо

суурьшаад 1616 оны 4 сарын 23-

д таалал төгсжээ. Ийнхүү

Шекспир тавин хоёр наслахдаа

37 жүжиг, 154 сонет, 2 найраглал бичсэн байна.

Page 11: Gamlet ppt

Уран бүтээл • “4-р Генрих хаан” эмгэнэлт

жүжиг

• “3-р Ричард хаан” эмгэнэлт жүжиг

• “Хаан Жон”эмгэнэлт жүжиг

• “Эндүүрлийн инээдмийн жүжиг”

Page 12: Gamlet ppt

• “ Зөрүүд бүсгүйг номхотгосон нь”

• “ Хар дурлалын хайран хүч”

• “ Зуны шөнийн зүүд”

• “Хоосон юмнаас хотлоор шуугисан

нь”

• “ Арван хоёр дахь шөнө”

Page 13: Gamlet ppt

• “Виндзорын шооч хүүхнүүд”

• “Ромео Жульета”

• “Гамлет”

• “Отелло”

• “ Лир ван”

• “Макбет”

• “Антоний Клеопатра хоёр”

Page 14: Gamlet ppt

“Гамлет”• 1600-аад оны сүүлээр

бичигдсэн "Гамлет" зохиолд

Данийн Вант улсын түүхийг

өгүүлсэн байдаг билээ.

У.Шекспир амьдарч буй

нийгмээ шүүмжлэх гэж “Гамлет”-ыг бичсэн.

Page 15: Gamlet ppt

Түүний бодож гаргаж ирсэн

дүр залуу Гамлет эх орноосоо

хол байж байгаад эргэж

ирэхэд төрөлх Англи орон нь

хүн тогтохын аргагүй бузар

булай, бурангуй явдлаардүүрэн, шударга ёс

Page 16: Gamlet ppt

алдагдаж, эрх чөлөө

үгүйлэгдсэн улс болсон

байсанд бухимдан шүүмжилж

байгаагаар үйл явдлыг

өрнүүлсэн. У.Шекспир хэлье

гэсэн болгоноо Гамлетаар

дамжуулж чадсан билээ.

Page 17: Gamlet ppt

Гол санаа

Хаан ширээ, эрх мэдэл, эд

хөрөнгийн төлөөх увайгүй тэмцэл

нь үеийн үед хүн төрөлхтнийг

эмгэнэлт байдалд оруулсаар

ирсэн байдаг. "Гамлет" жүжиг ч

бас үүний нэгэн адил.

У.Шекспирийн "Гамлет" зохиолын

гол

Page 18: Gamlet ppt

зангилаа нь Данийн Ван

өөрийн төрсөн дүүдээ

хорлогдон хаан ширээ, хань

ижил, газар нутгаа алдахад

хүрч байгааг маш тодорхой

өгүүлдэг юм. Таван бүлэг, 20

үзэгдэлт "Гамлет" жүжгийн үйл явдал Эльсинор

Page 19: Gamlet ppt

шилтгээнд өрнөх билээ.

"Гамлет" жүжиг бол хүн үхдэл

мэт амьд явах, нэр

төртэйгөөр үхэх хоёрын ялгаа

заагийг маш сайн гаргаж

өгсөн гэдгээрээ дэлхийд

алдаршсан жүжиг билээ. Мөн

хүн төрөлхтний хайр дурлал, түүний

Page 20: Gamlet ppt

нөлөөгөөр хүн ямар бузар

булай юм хийж болдог, бас

ямар агуу зүйлийг бүтээж

чаддаг вэ гэдгийг харуулсан жүжиг юм.

Page 21: Gamlet ppt

Зохиолын дүрГол дүр - Гамлет

Данийн ван - Клавдий

Хатан – Гертруда

Ордны сайд - Полоний

Полонийн охин - Офелия

Полонийн хүү - Лэарт

Фортинбраз - Норвегийн хунтайж

Ордны шадар – Корнелий,

Розенкранц

Озрик Офицер - Марцелл , Бернардо

Page 22: Gamlet ppt

Эхлэл• Эхлэл Даний Ван насан

эцэслээд хоёрхон сар

өнгөрч байхад түүний хаан

ширээг төрсөн дүү Клавдий

нь өөрийн болгожээ. Энэ

үед өөд болсон Вангийн

сүнс Эльсинор шилтгээнээр

хэрэн тэнэх бөлгөө. Харуулд

гарч байсан

Page 23: Gamlet ppt

• ордны цэргүүд болох

Франсиско, Марцелл нар

хуучин Ван хаан нь хуяг

дуулгаа өмсчихсөн ууртай

догшин царайтай явж байхыг

хараад ихэд айж сандарна. Энэ

тухайгаа тэд Данийн хунтайж

Гамлетын найз Горациод хэлж

буй үзэгдлээр жүжиг эхэлдэг

билээ.

Page 24: Gamlet ppt

• Аав нь учир битүүлгээр нас

нөгчөөд удаагүй байхад авга ах

Клавдий ээжтэй нь дэр нэгтгэж

байгаа гутамшигтай үйл явдалд

эгдүүцэн уурсаж явсан Гамлет

эцгийнх нь сүнс Эльсинор

шилтгээнд хэрэн тэнэж явааг

сонсоод тэсгэлгүй тэр сүнстэй уулзахаар шийднэ.

Page 25: Gamlet ppt

• Шөнө дундын үед өнөөх нас

барсан Вангийн сүнс урьдын

адил гарч ирэхэд Гамлет

түүнтэй уулзаж шударга журамт

эцгийнхээ царай төрхийг дахин

харж байгаадаа их баярлана.

Хамгийн гол нь эцгийнх нь үхэл

санаатай аллага байсныг мэдэх

билээ.

Page 26: Gamlet ppt

Зангилаа• Аавынх нь хаан ширээ, эрх

мэдэл, хатных нь гоо

үзэсгэлэнд шунан дурласан

Клавдий авгаасаа аавынхаа

өшөөг хэрхэн авах тухай

Гамлет төлөвлөгөө

боловсруулна. Клавдий Ван,

Гертруда хатан нарын хуримын

цайллаганы үеэр өөдгүй авга

ахынхаа хийсэн гэм нүглийг жүжиг болгон тавих

Page 27: Gamlet ppt

• төдийхнөөр өс хонзонгийн

цангаагаа Гамлет тайлж ядна.

Гэвч өөрөөс нь өөр хүн

ахынхаа чихэнд хор дусаасан

аймшигт бузар булай хэргийг

нь мэдэхгүй гэж бодож байсан

Клавдий ван үнэхээр сэтгэл

зүйн дарамтад орж, хууль

бусаар олж авсан эрх мэдэл,

хааны титмээ алдах вий гэсэн

түгшүүрт автах билээ.

Page 28: Gamlet ppt

Өрнөл

• Энэ үед Гертруда хатан өөд

болсныг орлож буй хаан

авгынхаа сэтгэлийг

эвгүйцүүллээ гэсэн

шалтгаанаар Гамлетыг

өрөөндөө дууджээ. Гамлет

харин ээжийнхээ нэгийг үзээд

нөгөөг орхиж буй өөдгүй занд

нь уурсан хилэгнэж байх үед ордны сайд Полоний

Page 29: Gamlet ppt

• тэдний яриаг нууцаар чагнаж

байгаад чимээ гаргачихна. Уур

цухал, өс хонзонгий нь цаг

болоогүй гэсэн оюун ухаан нь л

тогтоон барьж байсан Гамлет

хана туурганы арга хойгуур

гэтэн хүний яриа чагнаж яваа

өөдгүй амьтан Клавдий

вантнаас өөр хэн байх билээ гэж бодон хайрт бүсгүй

Page 30: Gamlet ppt

• Офелиягийнхаа аавыг

хөнөөчихнө. Энэ бүхний золиос

нь гэнэн цайлган, цэвэр

ариунаараа явсан Офелия охин

болно.

Page 31: Gamlet ppt

Төгсгөл • Аавыгаа, хайртай ганц охин

дүүгээ алдсан Лэарт хорон

санаат Клавдийн гар хөл болж,

Гамлетын эсрэг турхиран босох

билээ. Эцсийн эцэст үнэн

мөнийг нь олох гэж явсан

Гамлет өөрийнхөө гараар бузар

булайгаар дүүрсэн Клавдийг

хөнөөж, өөрөө ч амь үрэгдэх билээ.

Page 32: Gamlet ppt

• Гэхдээ жинхэнэ сурвалжит

хүний ёсоор гэрээс үлдээнэ.

Түүний гэрээслэлийн дагуу

Данийн Вант улсын шинэ

хаанаар Фортинбрас буюу

Норвегийн хунтайжийг

өргөмжилнө. Фортинбрас ч

Данийн үнэнч ханхүүг дайчин

эрийн ёсоор ёслол төгөлдөр

оршуулж буйгаар жүжиг төгсдөг

юм.

Page 33: Gamlet ppt

Сэтгэгдэл Энэ бүх үйл явдлын хажуугаар

Офелия Гамлет хоёрын хайр

дурлал жүжгээс уйдах зав

олгохгүй ээ . Тэдний хайр

эмгэнэлтэй ч үнэхээр сайхан. Яг

л “Titanic” кино шиг. Тэрхүү

кинонд 2 бие рүү гээ тэмүүлэх

чин сэтгэл, хайрыг илэрхийлдэг.

Офелия Гамлет хоёрын хайр яг энэ кино шиг .

Page 34: Gamlet ppt

• Зохиолд:

“Гэгээн цагаан өдөрт бүү итгэ

Гэнэн хар шөнийн одонд бүү

итгэ

Хаана ч үнэн байдагт бүү итгэ

Хайр сэтгэлд минь л итгэ” -хэсэг нь хамгийн тод үлдсэн.

Page 35: Gamlet ppt

Уншигчдийн дүгнэлт

Зохиолоос бид үнэн хэзээд

орших агаад үнэн зүйлийг

далдалж нууж болдог ч үүрд

нууж чадахгүй гэдгийг харж

болно. Мөн оюун ухаан гэдэг

хүнд хамгийн их хэрэгтэй

зүйлсийн нэг ба хүний тэр тусмаа

хувь хүний хамгийн итгэлт анд

бол хувь хүн өөрөө юм.

Page 36: Gamlet ppt

Зохиолч У.Шекспир нь тухайн

үеийн нийгмийг шүүмжлэн уг

зохиолийг бичсэн билээ.

Зохиолд бүх цаг үед байх

ШУНАЛ-ыг тусган түүнийг

шүүмжилсэн байдаг нь “Гамлет”

хэмээх жүжгийг он цагийн

шалгаварт тэнцэж шилдэг зохиол

болсон үндэс болов уу.

Page 37: Gamlet ppt

Энэ зохиолыг уншаад хүмүүний

сэтгэл ямар хатуу, цэвдэг гэдгийг

мэдэрлээ. Эрх мэдэл хөрөнгө

мөнгөнд шунан өөрийн мах

цусны тасархай төрсөн ахыгаа

хөнөөн түүгээр ч барахгvй

бэлэвсэрч үлдсэн бэр эгчтэйгээ

дэр нийлүүлнэ гэдэг хүний ёсонд

байх зүйл гэж үү? Хүн гэдэг ямар

ч үед элгэн садангаа гэдэг шүү дээ.

Page 38: Gamlet ppt

Хэдий энэ бодит амьдрал биш

зохиол ч гэлээ жинхэнэ амьдрал

дээр үүнээс ч илүү аймшигт зүйл

байж мэднэ хэмээхээс эмээж

байна. Гамлетыг эхлээд аав нь

орхин одсон тvvгээр ч барахгvй

сэтгэлт бvcгүй Офелия мөн эх нь

тvvнийг орхин хорвоогоос

хальсан. Эмгэнэлтэй бас

гашуудам. Эцсийн дүнд Гамлет

авга ахаасаа өшөөгөө авч чадсан ч

Page 39: Gamlet ppt

өөрөө ч мөн ертөнцийн мөнх

бусыг үзүүлснээр зохиолыг

эмгэнэлтэйгээр төгсгөжээ.

Гамлет Данийн хунтайж Энэ

зохиолыг уншаад эмгэнэлтэй

санагдлаа. Шударга бус, эрх

мэдэл, эд хөрөнгөд өөрийн

сэтгэл зүрхээ алдсан хүмүүсээс болж гэмүй хүмүүс хохирч байна.

Page 40: Gamlet ppt

Одоо үед ч энэ шударга бус

зүйлүүд байсаар л байна.

“Гамлет” гэдэг энэ дүр нь тэр

нийгмийн хог, мунхаг хүмүүсийн

эсрэг сайхан сэтгэлт баатар юм.

Харамсалтай нь жүжгийн

төгсгөлд Гамлет үхдэг боловч

аав нь хорлогдсон, тэр тусмаа

одоогийн байгаа хаанд

хорлогдсон гэдэг үнэнийг баталж устгаж чаддаг.

Page 41: Gamlet ppt

Энэ нь ямагт үнэн ялах болно

гэсэн санаатай бол уу гэж би

бодсон. Эцэст нь хэлэхэд

“Үнэнээр явахад үхэр тэргээр

туулай гүйцнэ” гэдэг үнэн.

Хорвоо дээр муу зүйл, хүн олон

боловч бас сайн хүмүүс ч нэлээд олон бий гэдэгт итгээрэй.

Page 42: Gamlet ppt

Зохиолын хэсгээс

"...Цууны дусал сүү ээдүүлж

гашилгадаг шиг

Цус нөжийг дор нь ээдүүлэн

бүлэгнүүлдэг юм.

Минийхийг ч тэгсэн.

Идээтэй муухай товч

Энэ биеийг минь холтос шиг бүрхсэн.

Page 43: Gamlet ppt

Унтахын хооронд бачит дүү минь намайг

Титэм, амь, хань гурваас минь

салгасан

Нүгэлт амьдралынхаа ид

цэцэглэлтийн үед

Наманчилж амжилгүй бусдад би

хорлогдсон

Тэгж хамаг нүглээ хүзүүнээсээ

дүүжлээд

Page 44: Gamlet ppt

Эрлэгийн шүүх рүү яаруу, давчуу

хөөгдсөн. Ээ халаг, халаг, халаг

хэрэв чи Байгалиас гажиг дутуу

заяагаагүй хүү бол Данийн

Вантны ор дэрийг битгий Цус

холилдох хурьцлын дэвсгэр

болго. Гэхдээ ямраар ч өшөөгөө

авлаа гэсэн Сэтгэлээ битгий

бузарла..."

Page 45: Gamlet ppt

Зохиолын хэв маягТүүний уран бүтээлээс цусны

өшөө хонзон авах феодалын

уламжлалт ёсны золиос болсон

үнэнч хайр дурлалт хосуудын

хувь заяаг яруугаар үзүүлсэн

"Ромео Жулетта хоёр"

Page 46: Gamlet ppt

хүнлэг сайхан үзэлтэй хүн, хорон

санаа, зусардан бялдуучлахын

ертөнцтэй тулгарсан эмгэнэлийг

илэрхийлсэн "Гамлет", хувь хүн

болон түүнийг хүрээлэн байгаа

нийгэм хоёрын тэмцлийг харуулсан "Отелло",

Page 47: Gamlet ppt

цэвэр ариун хүнлэг ёс, цэвдэг

хүйтэн сэтгэлтэй хэрхэн

зөрчилдсөнийг илэрхийлсэн

"Лир ван", дарангуйлагч төр

засгийг эсэргүүцэх үзэл гүнзгий

илэрсэн "Макбет" хэмээх таван

эмгэнэлт жүжиг нь илүүтэйгээр

зохиолчийн нэр хүндийг хүн

төрөлхтөнд дархалжээ.

Page 48: Gamlet ppt

•Анхаарал

хандуулсанд

баярлалаа.