17
Б.Түвшинсанаа

1992 оны үндсэн хууль

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1992 оны үндсэн хууль

Б.Түвшинсанаа

Page 2: 1992 оны үндсэн хууль

Агуулга

1. 1992 онд үндсэн хууль хэзээ, хаана, ямар

үндсэн шалтгаанаар батлагдсан бэ?

2. Тухайн үеийн монгол улсын төрийн

засаглалын хэлбэр, нийгмийн байгууламж

3. Төрийн эрх барих дээд байгууллага

4. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжүүд

5. Тухайн үеийн төрийн сүлд, туг, далбаа,

тамга

Page 3: 1992 оны үндсэн хууль

• Монгол Улсын Үндсэн Хууль нь 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ.

• Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх зэрэг эрхүүдийг олгоно. Мөн засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгууль явагдах зэргийн талаар товч агуулдаг.

Page 4: 1992 оны үндсэн хууль

Бүгд найрамдах Монгол ард улс 1924 онд анхны үндсэн хуулиа баталснаас хойш манай улс түүхэндээ дахин 3 удаа үндсэн хуулиа шинэчлэн найруулсан билээ. Үүнд:1940, 1960, 1992 онуудад дахин шинэчлэн баталсан байдаг.

Page 5: 1992 оны үндсэн хууль

1992 оны үндсэн хууль

Хэзээ: 1992 оны 1-р сарын 13-нд 11 цаг З5

минут

Хаана: Улаанбаатар хот

Шалтгаан: 1990 оны ардчилсан өөрчлөлт

шинэчлэлтийн нэг чухал асуудал шинэ

үндсэн хууль батлах явдал байсан

Хэмжээ: 6 бүлэг, 70 зүйлтэй

Монгол улсын 1992 оны үндсэн хуулийг

хэзээ, хаана, ямар шалтгаанаар батлав?

Page 6: 1992 оны үндсэн хууль

• НЭГДҮГЭЭР БҮЛЭГМОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ

• ХОЁРДУГААР БҮЛЭГХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

• ГУРАВДУГААР БҮЛЭГМОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

• ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГМОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ

• ТАВДУГААР БҮЛЭГМОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

• ЗУРГАДУГААР БҮЛЭГМОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ

6 бүлэг нь дотроо:

Page 7: 1992 оны үндсэн хууль

1992 оны үндсэн хууль

Төрийн засаглалын хэлбэр: Парламентийн

засаглалтай Бүгд Найрамдах улс

Төрийн байгууламж: Нэгдмэл

Төрийн засаглалын хэлбэр,

нийгмийн байгууламж

Page 8: 1992 оны үндсэн хууль

1992 оны үндсэн хуулинд

Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих

дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх

мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.

Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан

гишүүнтэй байна.

Төрийн эрх барих дээд байгууллага

Page 9: 1992 оны үндсэн хууль

1992 оны үндсэн хуулинд

Монгол Улсын нутаг дэвсгэр засагзахиргааны хувьд аймаг, нийслэлд.

-Aймаг нь суманд, сум нь багт,

-Hийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороондхуваагдана.

Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжүүд

Page 10: 1992 оны үндсэн хууль

1992 оны үндсэн хуулинд

Монгол улсын төрийн билэг тэмдэг

Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна.Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтмнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

Page 11: 1992 оны үндсэн хууль

Монголын нэгдсэн

тулгар төрийн

уламжлалт Их цагаан

туг нь Монгол Улсын

төрийн хүндэтгэлийн

бэлгэдэл мөн.

Page 12: 1992 оны үндсэн хууль

Монголын Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан

хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны

нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн

хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл

улаан өнгөтэй байна.Далбааны ишин талын улаан

дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо

байрлуулна.Далбааны өргөн, урт нь 1:2-ын

харьцаатай байна.

Page 13: 1992 оны үндсэн хууль

Төрийн тамга

дөрвөлжин хэлбэртэй,

голдоо төрийн сүлдтэй,

сүлдний хоёр талаар

Монгол Улс гэсэн

бичээстэй, арслангийн

дүрс бүхий бариултай

байна.Төрийн тамгыг

Монгол Улсын

Ерөнхийлөгч барина.

Page 14: 1992 оны үндсэн хууль
Page 15: 1992 оны үндсэн хууль

Үг Ц.Дамдинсүрэн, Ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

Дархан манай тусгаар улс

Даяар даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжин, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж

Хатан зориг бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур, хэл, соёлоо

Үрийн үрд өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд

Эрх чөлөө жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай

Монгол улсын төрийн дуулал

Page 16: 1992 оны үндсэн хууль
Page 17: 1992 оны үндсэн хууль

Анхаарал тавьсанд баярлалаа