18
УС АГААРЫН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТ ЛЕКЦ-8 Экологи, байгаль хамгаалал хичээл

"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

Embed Size (px)

Citation preview

Page 1: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

УС АГААРЫН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТ

ЛЕКЦ-8

Экологи, байгаль хамгаалал хичээл

Page 2: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

Монгол улс 1992 онд баталсан Үндсэн хуулиараа Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг.

Page 3: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

САНГИЙН ДАЛАЙ НУУР ОРЧМЫН УС НАМГАРХАГ ГАЗАР

YouTube - 2070.mpg

Page 4: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

Монгол орны усны нийт нөөц 608,29км2, үүнд 34,6км3 гол мөрөн, 500 км3 нуур, 62,9км3 мөнх цас, мөсөн гол, 10,79км3 газар доорхи усны нөөц тус тус багтана. Говь цөл, тал хээр, ой тайга, өндөр уулын бүс хосолсон эх газрын уур амьсгалтай, далай тэнгисээс алслагдсан манай оронд цэвэр усны нөөц харьцангуй бага юм.

Page 5: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

ГАДАРГЫН УСНЫ НӨӨЦ, ЭХ ҮҮСВЭР Монгол орны гол мөрний усны нөөц 34,6 км3, нууруудын

усны нөөц 500 км3, мөстөл 62,9 км3, буюу гадаргын усны нийт нөөц 599 орчим км3 байна. нийт 5121 гол, 9340 горхи, 3732 нуур, 262 мөсөн голтой. Монгол орны гадаргын усны нөөцийн 70% нь Алтай, хангай, хэнтийн нуруу, хөвсгөлийн уулс, их хмянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэг буюу монгол орны нутаг дэвсгэрийн 30% тай тэнцэх хэмжээний дэвсгэрт бүрэлддэг. Хур тунадас хангайн, хэнимйн нуруу, хөвсгөлийн уулсад ахиу унах ба түүний 60 гаруй % нь сав газрын чийгшүүлэн эргэж ууршиж үлдсэн % нь гадаргийн уурсац. Алиайн нурууэд хур тунадас харьцангуй бага унах боловч түүний дийлэнх % нь гадаргийн урсац болно. Харин говь хээрийн бүсэд хур тунадас бүхэлдээ ууршилтаар алдагддаг.

Page 6: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

Монгол орны гадаргын усны нөөц үндсэндээ монгол алтай, хөвсгөл, хангай, хан хэнтийн нуруунаас эх авсан гол мөрөн уснаас бүрдэнэ. Говь алтай, алтайн өвөр говийн сайр, шандын усны нөөц өчүүхэн бага %-ийг эзлэх боловч газрын доорхи усны нөөцөд багагүй нөлөө үзүүлдэг. Усны ай сав ба гол мөрний сав газрууд :Монгол орны нутаг дэвсгэр нь дэлхийн усны хагалбар болох хойд мөсөн далайн, номхон далайн, төв азийн гадагш урсацгүй ай савуудад хуваагдана.

Page 7: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

ГАЗРЫН ДООРХИ УСНЫ НӨӨЦ, ТЭЖЭЭМЖ:

Монгол орны нутаг дэвсгэрт тархсан чулуулагийг ус агуулах чадвараар нь үндсэндээ 4 бүлэгт ангилж үздэг.

Их талбайд тархсан, өндөр ундрагатай газар доорхи ус бүхий нүх сүвэрхэг хурдас

Тодорхой бүс нутагт тархсан, өндөр ундрагатай, мөн их талбайд тархсан бага, дундаж ундрагатай ус агуулсан нүх сүвэрхэг хурдас

Ус агуулсан крастийн хөндийжилт, ан цавлаг чулуулаг

Тодорхой бүс нутагт тархсан, ус бага агуулсан нүх сүвэрхэг хурдас, ан цавлаг чулуулаг, ус агуулаагүй хурдас, чулуулаг зэрэг орно.

Page 8: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

Монгол орны газар доорхи усны нийт нөөц ойролцоогоор 10.79 км3 бөгөөд үүнээс гидрогеологийн нарийвчилсан хайгуул, судалгаа хийж газар доорхи усны 140 орчим ордын ашиглалтын нөөцийг тогтоосон. Газар доорхи усны тэжээмж нь горим цаг уурын нөхцлөөс хамаарч харилцан адилгүй байдаг.

Page 9: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

ГАДАРГЫН БОЛОН ГАЗАР ДООРХИ УСНЫ ЧАНАР:Монгол улсын гадаргын усны химийн найрлага, бохирдлын

төлөв байдлыг тогтмол хянах ажлыг байгаль орчны шинжилгээний төв лаборатори 1977 оноос гүйцэтгэж байна. одоо гадаргын усны чанарыг хянах томоохон гол мөрөн, нуурт 100 гаруй харуулын цэг ажиллаж байна.

Усны чанар байдлыг үндсэн 6 зэрэгт ангилан тогтоодог. Үүнд:

I зэрэг: маш цэвэр II зэрэг: цэвэр III зэрэг: бага бохирдолттой IY зэрэг: бохирдолттой Y зэрэг: бохир YI зэрэг: маш бохир гэж ангилна.

Page 10: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

УСНЫ НӨӨЦИЙГ БОХИРДУУЛАХ ҮНДСЭН ГОЛ НӨХЦӨЛ НЬ:

Ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэхгүй хаях

Цэвэрлэх байгууламжийн эвдрэл гэмтэл, технологийн горим зөрчигдсөнөөс бохир усгыг шаардлагат түвшинд хүртэл цэвэрлэж чадахгүй байх

Ус хангамжийн эх булгийн хамгаалалтын бүсийн дүрэм зөрчих

Хуурай хог хаягдлыг заасан цэгт хаяхгүй, химийн хорт бодис, бордоог технологийн дагуу хэрэглэхгүй байх

Page 11: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

УСНЫ НӨӨЦ, ЧАНАРЫГ ХАМГААЛАХ, УСНЫ САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН

ОРЧНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Монгол улсад усны нөөцийн тархалт харилцан

адилгүй, нийт усны нөөцийн 80%-ийг гадаргын ус, үлдсэн 20%-ийг газрын доорхи ус эзэлдгээс шалтгаалан энэ ангилалын дагуу нөөц ашигласны төлбөрийг өндөр тогтоож, газрын доорхи усны нөөцийг хамгаалах арга хэмжээ авсан байна.

Усны тухай хуульд бүхий л төрлөөр ус ашиглаж буй субьектуудыг ус хэрэглэгч , ус ашиглагч гэж ангилсан.

Page 12: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

Ус ашиглагч гэж: ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчинг ашигладаг субьектыг хэлнэ.Ус хэрэглэгч гэж: ашиг олох зорилгогүйгээр унд ахуйн хэрэглээ болон мал аж ахуй газар тариаланд ус усан орчинг ашигладаг субьектыг хэлнэ. Ус ашигласаны төлбөрийн дээд, доод хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх нөхцлийг хуулиар тогтооно.

Page 13: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

Ашиг олох зорилгоор төлбөрийн тухай хуульд заасан зориулалтаар ус рашаан түүний орчинг ашиглаж байгаа этгээд нь ус, рашаан ашигласан төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Ус ашигласан төлбөрийг засгийн газар, рашаан ашигласан төлбөрийг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоохоор заасан. Мөн засгийн газраас ус ашигласан төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлж болно.

Page 14: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ:

Хүн амын унд ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах

Түймэр унтраах болон байгалийн бусад гамшигтай тэмцэх

Усыг үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашигласан

Page 15: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

ТӨЛБӨРИЙГ ЗОХИХ ХУВЬ ХЭМЖЭЭГ ХӨНГӨЛӨХ: Усны эрдэсжилт, хаиуулгыг цэнгэгжүүлж

зөөлрүүлэн ашигласан Ан, амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх,

нутагшуулах болон ургамал тарьж ургуулах замаар байгалийн баялгийг нөхөн сэргээх

Ус ашиглагч нь экологийн тэнцлийг хангахад шаардагдах хэмжээний нөөцийг байгальд заавал үлдээх үүрэг хуулиар хүлээнэ.

Усны эх ундрагад онцгой хамгаалалтын бүс тогтооно.

Page 16: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

Энэ бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, тэсэлгаа хийх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, умийн болон хүнс, техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно. Усан сан бүхий газрын эргээс 200 м-ээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, 100 м-ээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.

Page 17: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

АГААР МАНДАЛ БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН, АЧ ХОЛБОГДОЛ

Дэлхий орчмын агаар мандал барагцаалгаар 40 сая жилийн өмнө үүсч бүрэлдсэн гэж үздэг бөгөөд энэ нь олон төрлийн хийн хольцоос тогтдог.

Түүний: 78,8%-ийг азот, 20,95%-ийг хүчилтөрөгч, 0,93%-ийг аргон, 0,03%-ийг нүүрсхүчлийн хий үлдэх 0,01%-ийг бусад хий эзэлдэг.

Page 18: "Экологи байгаль хамгаалал" Хичээл-8

Àíõààðàë õàíäóóëñàíä áàÿðëàëàà