12
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ Батжавын БАЯРЦЭЦЭГ 1 , Разуханы НУРБЕК 2 Боловсролын хүрээлэнгийн МБДБСС-ийн эрхлэгч 1 Боловсролын хүрээлэнгийн МБДБСС-ийн ЭША 2 E-mail: [email protected] 1 , [email protected] 2 Хураангуй Монгол Улсын хүн амын 70 гаруй хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2005 онд хийсэн шаталсан судалгаагаар хүүхэд, өсвөр үеийнхний 80.2 хувь нь бие бялдрын хөгжлийн хувьд "С" буюу түүнээс доош үнэлгээтэй, өөрөөр хэлбэл, тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд хүрэхгүй , 15-34 насны хүн амын бие бялдрын хөгжлийн үзүүлэлт 35-64 насныхны үзүүлэлтийн дундаж түвшингээс доогуур гарчээ 1 . ...2009 онд хийсэн судалгаагаар хүүхэд, өсвөр үеийнхний 69.8 хувь нь бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн хувьд тухайн насныхаа бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн дундаж түвшинд хүрэхгүй , хүн амын 39.8 хувь нь илүүдэл жинтэй, хүн амын дөнгөж гуравны нэг нь өдөр тутам дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг 2 байна. Мөн их, дээд сургуулийн мэргэжлийн бус ангид ордог биеийн тамир хичээлийн агуулга, арга зүйд 2013-2014 онд хийсэн судалгааны үр дүн биеийн тамирын хичээлийг эрүүл мэнд, эрүүл аж төрөх арга ухаан талаас нь агуулга, арга зүйг шинэчлэн боловсруулж, биеийн тамирыг амьдралын хэрэглээ болгох шаардлагатай байгааг харуулж байна. Түлхүүр үг: Биеийн тамир, спорт, хичээлийн агуулга, арга зүй Үндэслэл Дэлхийн улс орны хотжилт, техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор суурин иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөн улс орнууд биеийн тамир, спортыг дэмжих замаар хүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Улсын хөгжлийг даган хүн амын амьдралын хэв маяг болон хөдөлмөр эрхлэлт, соѐл, иргэншилд гарч байгаа өөрчлөлт нь хүний идэвхтэй хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчлөл, эндэгдэл нэмэгдэх суурь нөхцөл болж байна. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 сарын 18 өдрийн 37 дугаар тогтоолын дагуу батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр” - т “Эрүүл чийрэг монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн” зэрэг хөтөлбөрүүдийг хэгэжүүлж эхэлсэн. Монголын онцлог бүхий, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй монгол хүнээ сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт байх болно. Монгол соѐл, өв уламжлал, их спорт, биеийн тамирыг хөгжүүлж Монгол эх орноо дэлхийд данстай байлгана. Энэхүү зорилтын хүрээнд: Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн, цагийг нэмэгдүүлэх, секцийн цагийн хөлсийг олгох, идэвхтэн дасгалжуулагчтай байхыг дэмжих 1 Биеийн тамирыг хөгжүүлэх цогц хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 32 -р тогтоол 2 Их, дээд сургууль, коллежуудын багш нарын нээлттэй хэлэлцүүлэг 2010 оны 05 сарын 05-ны өдөр

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

Embed Size (px)

Citation preview

Page 1: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Батжавын БАЯРЦЭЦЭГ 1, Разуханы НУРБЕК 2

Боловсролын хүрээлэнгийн МБДБСС-ийн эрхлэгч1

Боловсролын хүрээлэнгийн МБДБСС-ийн ЭША2

E-mail: [email protected], [email protected]

2

Хураангуй

Монгол Улсын хүн амын 70 гаруй хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд

эзэлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2005 онд хийсэн шаталсан

судалгаагаар хүүхэд, өсвөр үеийнхний 80.2 хувь нь бие бялдрын хөгжлийн хувьд "С" буюу

түүнээс доош үнэлгээтэй, өөрөөр хэлбэл, тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд

хүрэхгүй, 15-34 насны хүн амын бие бялдрын хөгжлийн үзүүлэлт 35-64 насныхны

үзүүлэлтийн дундаж түвшингээс доогуур гарчээ1.

...2009 онд хийсэн судалгаагаар хүүхэд, өсвөр үеийнхний 69.8 хувь нь бие бялдрын

хөгжил, чийрэгжилтийн хувьд тухайн насныхаа бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн

дундаж түвшинд хүрэхгүй, хүн амын 39.8 хувь нь илүүдэл жинтэй, хүн амын дөнгөж

гуравны нэг нь өдөр тутам дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг2 байна.

Мөн их, дээд сургуулийн мэргэжлийн бус ангид ордог биеийн тамир хичээлийн агуулга, арга зүйд 2013-2014 онд хийсэн судалгааны үр дүн биеийн тамирын хичээлийг эрүүл

мэнд, эрүүл аж төрөх арга ухаан талаас нь агуулга, арга зүйг шинэчлэн боловсруулж, биеийн тамирыг амьдралын хэрэглээ болгох шаардлагатай байгааг харуулж байна.

Түлхүүр үг: Биеийн тамир, спорт, хичээлийн агуулга, арга зүй

Үндэслэл Дэлхийн улс орны хотжилт, техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор

суурин иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөн улс

орнууд биеийн тамир, спортыг дэмжих замаар хүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Улсын хөгжлийг даган хүн амын амьдралын хэв маяг

болон хөдөлмөр эрхлэлт, соѐл, иргэншилд гарч байгаа өөрчлөлт нь хүний идэвхтэй хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчлөл, эндэгдэл нэмэгдэх суурь нөхцөл болж байна.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 сарын 18 өдрийн 37 дугаар тогтоолын дагуу батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл

ажиллагааны хөтөлбөр”-т “Эрүүл чийрэг монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн” зэрэг хөтөлбөрүүдийг хэгэжүүлж эхэлсэн.

Монголын онцлог бүхий, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай

боловсролыг эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй монгол хүнээ сургаж бэлтгэх нь

боловсролын салбарын гол зорилт байх болно. Монгол соѐл, өв уламжлал, их спорт, биеийн тамирыг хөгжүүлж Монгол эх орноо дэлхийд данстай байлгана. Энэхүү зорилтын хүрээнд:

Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн

хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн, цагийг нэмэгдүүлэх, секцийн цагийн

хөлсийг олгох, идэвхтэн дасгалжуулагчтай байхыг дэмжих

1 Биеийн тамирыг хөгжүүлэх цогц хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 32 -р тогтоол

2 Их, дээд сургууль, коллежуудын багш нарын нээлттэй хэлэлцүүлэг 2010 оны 05 сарын 05-ны өдөр

Page 2: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

Их, дээд сургуулийн биеийн тамирын хичээлийн агуулга, арга зүйд

харьцуулсан судалгаа хийж, шинэчилнэ3-гэсэн зорилт дэвшүүлсэн.

Зорилтын хүрээнд тус судалгааг БШУЯ-ны захиалсан их, дээд сургуулиудын

биеийн тамирын хичээлийн чанар, үр өгөөжийг өөр хооронд нь харьцуулан судлахыг зорилоо. Энэ судалгааны гол ач холбогдол нь өнөөгийн их, дээд сургуулиудад орж байгаа биеийн тамирын хичээлийн агуулга, арга зүй, үнэлгээ,

орчин өнөөгийн төрийн бодлого, нийгмийн хөгжилтэй хир нийцэж байгаа, цаашид яаж сайжруулах талаар бодлого боловсруулагчдад санал хүргэх явдал юм.

Судалгааны зорилго: Их, дээд сургуулийн мэргэжлийн бус ангид ордог Биеийн тамир хичээлийн агуулга, арга зүйд дүн шинжилгээ хийх

Судалгааны зорилт: 1. Ìîíãîë óëñûí õîëáîãäîõ õóóëü, ýðõ ç¿éí áàðèìòûí áè÷èãò ä¿í øèíæèëãýý

õèéõ 2. Ìàãàäëàí èòãýìæëýãäñýí äîòîîäûí èõ, äýýä ñóðãóóëèéí ñóðãàëòûí

òºëºâëºãºº, õºòºëáºð, îþóòíû ñóðëàãûí äýâòýð çýðýã ñóðãàëòûí áàðèìò áè÷èãò ä¿í øèíæèëãýý õèéõ

3. Ñóðãàëòûí ìàòåðèàëëàã áààç, òîíîã òºõººðºìæèéí ñóäàëãàà õèéõ 4. Ãàäààäûí èõ, äýýä ñóðãóóëèéí áèåèéí òàìèðûí õè÷ýýëèéí àãóóëãà, àðãàç¿éí

ñóäàëãàà õèéõ

Судалгааны хамрàõ хүрээ: Äîòîîäûí áîëîí ãàäààäûí èõ, äýýä ñóðãóóëü Судалгааны объект: Сургалтын агуулга, арга зүй Судлах зүйл: Кредит, үнэлгээ, баталгаажуулалт

Судалгааны арга: Бичиг баримтын, ярилцлагын, асуулганы аргаар мэдээлэл цуглуулж, мэдээллийг тоон ба чанарын аргууд дээр тулгуурлан SPSS, STATA,

EXCEL програмууд ашиглан боловсруулна.

1. Монгол улсын холбогдох хууль, эрх зүйн баримт бичигт хийсэн дүн шинжилгээ

Манай орны хүн амын 30.4 хувь нь оюуны болон хөнгөн хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдний 76.2 хувь нь биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэггүй, 31.8 хувь

нь илүүдэл жинтэй байна гэсэн судалгаа байдаг. Монгол Улсын их хурлын тогтоол4, “Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх

үндэсний хөтөлбөр5” зэрэг олон шийдвэрүүдэд тусгагдсан байна. Тухайлбал, “Хүн

амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилго нь иргэдэд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэн биеийн

тамир, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, эрүүл саруул амьдралын хэв маяг, аж төрөх зан үйлийг хувь хүн, өрх гэрийн амьжиргаа, байгууллагын үйл ажиллагааны нийтлэг соѐл болгон хэвшүүлэх, Монгол хүний дундаж наслалтыг

нэмэгдүүлэх нөхцлийг хангахад нөлөөлөх, мэргэжлийн тамирчид эх орныхоо нэрийг олон улсын дэвжээнд өндөрт өргөх нөхцөл боломжийг хангахад төр, олон нийтийн

оролцоо, дэмжлэгийг улам өргөжүүлэхэд оршиж байгаа юм. БСШУ-ны сайдын 2006 оны 12-р сарын 29-ний өдрийн 481 тоот “Стандартын

загварт өөрчлөлт оруулах тухай” тушаалаар биеийн тамирын хичээлийн агуулгыг

тусгахдаа биеийн тамираар хичээллэх эрүүл ахуйн үндэс, өөрөө өөрийгөө

эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх,

3 Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр

http://zasag.mn/uploads/gov_plan2012-2016-1.pdf 4 УИХ-ын 2000 оны 1-р сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоол

5 МУ-ын Засгийн газрын 2002 оны 7-р сарын 4-ний өдрийн 139 тоот тогтоол

3 (2009) Биеийн тамир спортын хөгжил. Онол, арга зүй, мэдээллийн сэтгүүл. 01(5). х.24-25

Page 3: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

оюутны ядаргаа биеийн алжаал тайлах. Тайлбар: Сургалтын байгууллага

спортын тодорхой төрөл буюу биеийн тамирын иж бүрэн дасгалуудыг сонгох

нөхцөл бүрдүүлэн хичээллүүлж болно гэж заажээ. Биеийн тамирын хичээлийг хүүхэд, залуучуудад бие бялдрын боловсрол

эзэмшүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах, эр

зоригтой, авъяас чадварыг хөгжүүлэх, нийгэм-соѐлын хүмүүжлийг төлөвшүүлэх үйл ажиллагаа талаас нь явуулдаг байна.

ЭМЯ-наас 2011 оныг “Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамир”-ын жил болгож хөдөлгөөний хомсдлыг бууруулах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрүүл мэндийн салбараас эхлүүлэх арга хэмжээ авсан байна.

Хөдөлгөөнийг дараах үндсэн 4 хэлбэрт ангилдаг байна. Үүнд: 1. Идэвхтэй амьдралын хэв маяг

2. Эрүүл мэндэд чиглэсэн хөдөлгөөн 3. Бие бялдраа хөгжүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөн 4. Биеийн тамир, спорт

Биеийн тамир гэдэг нь хүн өөрийн эрүүл мэндийг бэхжүүлэх, бие бялдраа хөгжүүлэх, нийгмийн шаардлагад нийцүүлэн эрүүл аж төрөх, биеэ зөв авч явахад

чиглэгдсэн нийгмийн соѐлын нэг хэсэг буюу идэвхтэй үйл ажиллагаа юм. Биеийн тамирын дасгал нь хүн бүр хичээллэх боломжтой биеийн эд эрхтэнд зохих нөлөөлөл үзүүлдэг дасгал болох үндсэн гимнастик, хөдөлгөөнт тоглоом, аялал гэх мэт

хэрэглүүрийг сонгон авч хичээллүүлдэг3. Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 1дүгээр сарын 7-ны өдрийн

Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай 5 дугаар

тогтоолын 4-д БСШУ-ны сайдад дараах арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна. Үүнд:

Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон

хөгжүүлэх...

Хичээлийн бус цагаар... дасгал хөдөлгөөн хийх талбай байгуулах зэрэг

боловсролын байгууллагын санал санаачлагыг бүх талаар дэмжиж ажиллах Уг тогтоолын 5-д БСШУ-ны сайд, ЭМ-ийн сайд нарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Үүнд:

Бүх шатны сургуулийн биеийн тамирын тэнхим, заах аргын нэгдлийн багш нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах...журам боловсруулж мөрдүүлэх

... биеийн тамирын хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор

спортын заал, танхим, хэрэглэл, материалын стандартыг шинэчлэн боловсруулж,

биеийн тамирын заал, танхим, гадна талбайн ашиглалтыг сайжруулах, биеийн тамирын багш нарыг холбогдох сурах бичиг, гарын авлагаар хангах

ЭМШУИС-ийн оюутнуудын бие бялдрын хөгжилд үнэлгээ өгөх, хөдөлгөөний

хомсдлын байдлыг судлах зорилгоор явуулсан судалгаагаар оюутнуудын дунд хөдөлгөөний хомсдол эрт үүсэж болзошгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Оюутны дотуур байрны багш нар зөвлөлдлөө 2013.03.22

Оюутнууд хичээлдээ явахаас бусад цагийг унтаж, идэж өнгөрүүлж байгаагаас хөдөлгөөний

дутагдалд ороод байгааг анхаарч оюутны байранд бялдаржуулах танхим байгуулж өгөх.

Оюутны байрны гаднах талбай … оюутнуудын амрах, биеийн тамираар хичээллэх,

салхилах талбай болгоõ хэрэгтэй байна. Ýõ ñóðâàëæ: gogo.mn

Page 4: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

Биеийн тамирын хичээлийн тухай

Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, эрх зүйн

харилцааны зохицуулалт

Монголын дээд боловсролын хөтөлбөр дэх биеийн тамирын хичээлийн тухай

Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, эрх зүйн

харилцааны зохицуулалт

Монгол улсад орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсч хөгжөөд

92 жил болж байна. Түүхийн богино хугацаанд үндэсний ба дэлхийн биеийн тамир, спортын төрөл, хэлбэрүүдийг хослуулан уялдаа бүхий хөгжүүлсний дүнд өнөөдөр

Монгол улс биеийн тамир, спортын бие даасан салбар болон бие бялдрын хүмүүжил, боловсролын системтэй болж их спортыг амжилттай хөгжүүлж байна.

Биеийн тамирын, спортын асуудлыг бие даасан тусгай хуулиар зохицуулах

явдал дэлхий дахины нийтлэг чиг хандлага болсныг үндэслэн Монгол улс 2003 онд УИХ-аас биеийн тамир, спортын тухай хуулийг батлан гаргаж мөрдүүлсэн. Эл

хуулиар төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогыг хуульчлан бэхжүүлж, биеийн тамир, спортын төрийн удирдлагын тогтолцоо, биеийн тамирын тогтолцооны субьект, спортын эрх зүйн зохицуулалт, санхүүжилт, тамирчны

нийгмийн хамгаалал зэргийн эрх зүйн үндсийг тогтоосон байна. Энэ хууль нь манай улсын түүхэнд биеийн тамир, спортын бие даасан анхны хууль болж, спортын эрх

зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа билээ (2009, 2012 онуудад нэмэлт өөрчлөлт орсон).

“Биеийн тамир, спортын тухай” хууль батлагдсанаар биеийн тамир, спортын

салбар дахь тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бодит боломж, арга замууд нээгдсэн хэдий ч мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн норматив баримт

бичгүүд нь өнөөгийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцэж, иргэн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, спортыг эрчимтэй хөгжүүлэх нөхцөл боломжийг тэр бүр бүрэн бүрдүүлэхгүй байгаа байдал ажиглагдаж байна.

Монгол Улсын Засгийн газар 2005 онд 189 дүгээр тогтоол гаргаж, ...Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын Улсын

хорооны дэргэд ҮШБ-ийг байгуулан ажиллуулсан нь үндэсний шигшээ багийн тамирчдын сүүлийн жилүүдэд гаргаж байгаа амжилт юм.

Монгол Улсын Засгийн газрын 168 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд

Монголын Хүүхдийн спортын III наадмыг 2007 оны 1-6-р сар хүртэл 4 үе шаттай орон даяар амжилттай зохион байгуулжээ.

Монголын дээд боловсролын хөтөлбөр дэх биеийн тамирын хичээлийн тухай

“Боловсролын тухай” багц хуулийн 4.1-д “Иргэнийг оюун ухаан, ѐс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ѐсыг дээдэлдэг бие даан

сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлнэ ..” хэмээн тодорхойлсон байдаг.

Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайд, Батлах хамгаалахын сайдын хамтарсан 2002 оны 10-р сарын 2-ны өдрийн хамтарсан тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 7-р

сарын 4-ний өдрийн “Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” 139 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг

баталсан. Уг төлөвлөгөөнд бүх шатны боловсролын байгууллагын биеийн

тамирын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж,

мөрдүүлэх мөн түүнчлэн анагаах ухааны болон биеийн тамирын дээд сургууль,

коллежуудын сургалтын хөтөлбөрт биеийн тамир чийрэгжилтийн арга зүйн

хичээлийг оруулахаар тусгажээ.

Page 5: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

БСШУ-ны сайдын 2006 оны 12-р сарын 29-ний өдрийн 481 тоот “Стандартын загварт өөрчлөлт оруулах тухай” тушаалаар дээд боловсролын агуулгыг баталсан

байдаг. Биеийн тамирын хичээл нь ерөнхий суурь хичээлийн агуулгад заавал судлах

хичээлийн багцад багтдаг бөгөөд нийт 3 багц цагийг хамрана. БСШУ-ны сайдын

2006 оны 12-р сарын 29-ний өдрийн 481 тоот “Стандартын загварт өөрчлөлт оруулах тухай” тушаалаар биеийн тамирын хичээлийн агуулгыг тусгахдаа биеийн тамираар

хичээллэх эрүүл ахуйн үндэс, өөрөө өөрийгөө эрүүлжүүлэн чийрэгжүүлэх,

хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, оюутны ядаргаа биеийн алжаал

тайлах. Тайлбар: Сургалтын байгууллага спортын тодорхой төрөл буюу

биеийн тамирын иж бүрэн дасгалуудыг сонгох нөхцөл бүрдүүлэн хичээллүүлж

болно гэж заажээ.

Биеийн тамирын хичээл нь хүүхэд, залуучуудад бие бялдрын боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах, эр зоригтой, авьяас чадварыг хөгжүүлэх, нийгэм-соѐлын хүмүүжлийг төлөвшүүлэх үйл

ажиллагаа явуулдаг сургалтын хүмүүжлийн ажил байдаг. Биеийн тамирын заалны асуудал

Сургуулийн сурагчдын тоо хэт олон, биеийн тамирын зааланд 2-3 анги давхардан хичээллэх, хичээлд хэрэглэх тоног төхөөрөмж, хэрэгсэл дутагдалтай байгаа зэрэг нь биеийн тамирын хичээл нь үндсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулж байгаа юм.

Биеийн тамирын заалыг хичээлийн бус цагаар гадны байгууллагуудад түрээслүүлэх замаар мөнгө олдог хэрэгсэл болгон ашиглаж байгаа байдал ажиглагдаж байна.

Зарим улсын болон хувийн их, дээд сургуулиудын хувьд биеийн тамирын заал байдаггүйн улмаас биеийн тамирын хичээлийг бусад хичээлээр юмуу эсвэл

явган аялалд явах, бүжгийн спорт хичээллэх гэх мэт олон хэлбэрээр нөхөн оруулдаг хэлбэрт шилжээд байна. 2. Их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөө, хөтөлбөр зэрэг баримт бичигт

хийсэн шинжилгээ

Төрийн өмчийн 5, төрийн бус өмчийн 14 их, дээд сургуулийг судалгаанд

хамруулж, биеийн тамирын хичээлийн агуулга, арга зүй, хөтөлбөрийн харьцуулсан судалгааг хийлээ. Үүнд: ШУТИС, МУБИС, МУИС, ХААИС, ЭМШУИС, ХИС, МҮИС, Шихихутуг хууль зүйн дээд сургууль, Сутай дээд сургууль, Мандах бүртгэл

дээд сургууль, Идэр дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, ОУЭЗБДС, Этүгэн дээд сургууль, Энх-Орчлон коллеж, Техник технологийн коллеж, Монгол дээд

сургууль, Хангай дээд сургууль, Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль, Эм Ай Ю дээд сургуулийг санамсаргүй түүврийн арга ашиглан сонгон авлаа.

Судалгааны эхний хэсэгт биеийн тамирын хичээл нь хичээлийн хуваарийн

дагуу орж буй эсэх, хичээл сургалтын төлөвлөгөөний дагуу хаана ямар хэлбэрээр ордог талаар дүн шинжилгээ хийхийг зорьлоо. 20 сургуулийн 202 мэргэжлийн ангид

биеийн тамирын хичээлийг заавал ордог хичээлийн тоонд оруулан судалдаг боловч ОУЭЗБДС нь хичээлийн хуваарьт биеийн тамирын хичээлийг тусгаагүй хангалтгүй үзүүлэлттэй, бусад сургууль нь ямар нэгэн хэлбэрээр хичээлийн хуваарьт тусгасан

байна. Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12-р сарын 29-ний 481

дугаар тушаалаар төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуулиудад биеийн тамирын хичээлийг 3 кредит цагаар тооцож судлах тухай заалт байдаг бөгөөд энэ нь сонгож авсан сургуулиудын хувьд ямар болохыг судаллаа.

Page 6: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

ГРАФИК 1. БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН КРЕДИТ

Дээрх графикаас харахад 16 (80.0) сургууль 3 кредит цагаар, 1 (5.0) сургууль 1 кредит цагаар, 2 (10.0) сургууль 2 кредит цагаар, 1 (5.0) сургууль 4 кредит цагаар

ордог гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Их дээд сургуулиудын 80.0 нь БСШУ-ны сайдын 481-р тушаалыг мөрдөж байна. Сургуулиуд лекц, семинар, дадлага, бие даалтын гэсэн 4 хэлбэрээр биеийн тамирын хичээлийг дараах байдлаар ордог байна. ГРАФИК 2. БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛ (ЛЕКЦИЙН ХЭЛБЭРЭЭР)

Биеийн тамирын хичээлийн лекцийн хэлбэрээр орж байгааг үзүүлвэл: 20 сургуулийн 4 нь хичээлээ лекцийн хэлбэрээр ордоггүй ба 5 сургууль 16 цагаар, 3

сургууль 32 цагаар бусад нь 2, 6, 48, 64 цагаар ордог байна. Үүнээс харахад судалгаанд хамрагдсан 12 их, дээд сургуулийн биеийн тамирын хичээл нь их төлөв лекцийн хэлбэрээр явагдаж байна. ГРАФИК 3. БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛ (СЕМИНАРЫН ХЭЛБЭРЭЭР)

Семинарын хэлбэрээр орж байгааг үзүүлвэл: 20 сургуулийн 5 нь хичээлээ семинарын хэлбэрээр ордоггүй ба 5 сургууль 32 цагаар бусад нь 48, 64, 90

цагаар ордог байна. Өмчийн хэлбэрийн хувьд төрийн өмчийн их, дээд сургуульд биеийн тамирын хичээлийг семинарын хэлбэрээр явуулах байдал бага байна. ГРАФИК 4. БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛ (ДАДЛАГЫН ХЭЛБЭРЭЭР)

Дадлагын хэлбэрээр орж байгааг үзүүлвэл: 20 сургуулийн 15 нь хичээлээ дадлагын хэлбэрээр ордоггүй ба 4 сургууль 32 цагаар, 1 сургууль 48 цагаар ордог

байна.Үүнээс харахад манай их дээд сургуулиудын 75.0 хувь нь биеийн тамирын хичээлийг дадлага хэлбэрээр ордоггүй болох нь харагдаж байна.

0 0

5

0 1 2

11

1

0

5

10

15

1кр 2кр 3кр 4кр

төрийн өмчийн төрийн бус өмчийн

0

1 1 1

2

0 0

1

4

1

0

4

1 1

2

0

4

2

1

5

3

1

2

1

0

2

4

6

ордоггүй 2 цаг 6 цаг 16 цаг 32 цаг 46 цаг 48 цаг 64 цаг

төрийн төрийн бус бүгд

2 2

0 0 0 0 0 0

3 3 2

1 1 2

1 2

5 5

2 1 1

2 1

2

0

2

4

6

төрийн төрийн бус бүгд

төрийн

төрийн бус

бүгд

0

20

ордоггүй 32 цаг 48 цаг

1 3 1

14

1 0

15

4 1

төрийн төрийн бус бүгд

Page 7: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

ГРАФИК 5. БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛ (БИЕ ДААЛТЫН ХЭЛБЭРЭЭР)

Бие даалтын хэлбэрээр орж байгааг үзүүлбэл: судалгаанд хамрагдсан 20 сургуулийн 4 нь 32 цагаар, 10 нь 64 цагаар тус тус орж байна. ГРАФИК 6. БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛ (4 ХЭЛБЭРЭЭР)

Биеийн тамирын хичээлийн цагийн орох хэлбэрүүдийг нэгтгэхэд: семинар, бие даалтын хэлбэр харьцангуй өндөр хувьтай байна.

Их, дээд сургуульд биеийн тамирын хичээл орох дээрх 4 хэлбэрийг хувиар

тооцож харахад, ГРАФИК 7. БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛ (4 ХЭЛБЭРЭЭР, ХУВИАР)

Дээрх графикаас харахад төрийн өмчийн их дээд сургуулиуд 33.5 хувь нь

хичээлийг лекцийн хэлбэрээр, 7.15 хувийг бие даалтын хэлбэрээр явуулж байхад төрийн бус өмчийн сургуулийн хувьд лекцээр 15.5 хувь, бие даалтаар 42 хувь нь ордог нь төрийн бус өмчийн сургуулийн биеийн тамирын хичээлийн сургалтын

орчин дутмаг, заал танхимын хүрэлцээ хангамж тааруу байгаатай холбоотой байна. ГРАФИК 8. БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛ (УЛИРЛААР)

Судалгаанд хамрагдсан их, дээд сургуулийн биеийн тамирын хичээлийг ордог

улирлаар нь авч үзвэл, 2 сургууль нь бүх улиралд, 12 сургууль нь эхний 2 улиралд оруулж байна.

3 1 2 3 3

8 6 4

10

0

10

20

ордоггүй 32 цаг 64 цаг

төрийн төрийн бус бүгд

150 122 144

32 30 24.4 28.8 6.4

248

646

32

672

16.5 43 2.1 44.8

0

200

400

600

800

лекц семинар дадлага бие даалт

төрийн дундаж төрийн бус дундаж

33.5 27.3 32.2

7.15 15.5

40.3

1.9

42

0

20

40

60

лекц семинар дадлага бие даалт

төр төрийн бус

1

3

12

1

1

2

0 2 4 6 8 10 12 14

ордоггүй

1-р улиралд ордог

1,2-р улиралд ордог

1,2,3-р улиралд ордог

1,2,3,4-р улиралд ордог

бүх улиралд ордог

Page 8: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

ГРАФИК 9. БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Судалгаанд хамрагдсан их, дээд сургуулийн биеийн тамирын хичээлийн үнэлгээг авч үзвэл, 90.0 хувь нь үсгэн үнэлгээгээр үнэлж байна.

Биеийн тамирын хөтөлбөр Хөтөлбөрийн хувьд 19 сургууль хөтөлбөртэй, 1 сургууль буюу ОУЭЗБДС хөтөлбөргүй байна. ГРАФИК 10. БИЕИЙН ТАМИРЫН ХӨТӨЛБӨР

Судалгаанд хамрагдсан их, дээд сургуулиудын хөтөлбөрийг авч үзвэл хөтөлбөрийн

ерөнхий бүтэц, хөтөлбөрийн үндэслэл үзэл баримтлал, зорилго зорилт, хөтөлбөрийн агуулга, сургалтын орчин хэрэглэгдэхүүн, жишиг даалгавар, ашигласан ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа нь ажиглагдана. Хүснэгт 1-ээр хөтөлбөрийн

ерөнхий бүтцийг хөтөлбөрийн стандарттай харьцуулан үзүүлсэн болно. ХҮСНЭГТ 1. ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГ УУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

№ Хөтөлбөрийн стандарт Судлагаанд ашиглагдсан хөтөлбөр

1 Хөтөлбөрийн нэр Хөтөлбөрийн нэр

2 Хөтөлбөр хийсэн багшийн нэр Хичээлийн индекс

3 Кредит Кредит

4 Хөтөлбөрийн үндэслэл Судлах улирал

5 Хөтөлбөрийн зорилго, зорилтууд Цагийн байгууламж, хаваарилалт

6 Хөтөлбөрийн ерөнхий бүтэц Боловсролын зэрэг

7 Хөтөлбөрийн аргазүй Хичээл хоорондын холбоо

8 Хөтөлбөрийн агуулга: ...бүлэг,

...сэдэв бүрээр:

Мэдлэг ... Чадвар ...

Хөтөлбөр боловсруулсан багш

9 Төлөвшил /хандлага/ ... Үнэлгээ өгсөн шинжээч

10 Үнэлгээ Хичээлийн тодорхойлолт

11 Сэдэвчилсэн төлөвлөгөө Хүлээгдэж буй үр дүн, эзэмших

мэдлэг, чадвар

12 Ашигласан материал Хөтөлбөрийн агуулга

13 Хөтөлбөрийн арга зүй

14 Хөтөлбөрийн үнэлгээ

15 Хөтөлбөрийн үндэслэл, үзэл

баримтлал

16 Зорилго, зорилт

17 Хөтөлбөрийн агуулга

18 Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн

19 Үнэлгээний жишиг даалгавар

20 Ашигласан ном зүй

18

1

1

0 5 10 15 20

үсгэн үнэлгээ

тооцох үнэлгээ

үнэлгээгүй

хөтөлбөртэй 95%

хөтөлбөргүй 5%

Page 9: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

Хүснэгтээс харахад судалгаанд хамрагдсан сургуулиудын хөтөлбөрийн бүтэц нь хөтөлбөрийн стандарт бүтэцтэй агуулгын хувьд бараг ижилхэн байна. Энэ нь манай

их, дээд сургуулиудын багш нар хөтөлбөр зохиоход тавигдах шаардлага, үзүүлэлтүүдийг мэдэж байгааг харуулж байна. 3. Биеийн тамирын сургалтын орчин материаллаг бааз, тоног төхөөрөмжийн

судалгаа ГРАФИК 11. БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛ ТАЛБАЙН АШИГЛАЛТ

Судалгаанд хамрагдсан их, дээд сургуулийн биеийн тамирын хичээлийн заал,

талбайн ашиглалтыг авч үзвэл, 90.0 хувь нь зааланд, 60.0 хувь нь фитнест орж байна. ГРАФИК 12. ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН МАТЕРИАЛЛАГ БААЗ

Судалгаанд хамрагдсан их, дээд сургуулийн 10.0 хувь биеийн тамирын заал, танхим,

фитнес заал, талбайтай байгаа бол 45.0 хувь нь заал, танхим, фитнес заалтай байна. ГРАФИК 13. ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН МАТЕРИАЛЛАГ БААЗЫН СТАНДАРТ

Судалгаанд хамрагдсан их, дээд сургуулийн 50.0 хувь стандартад нийцсэн биеийн

тамирын заалтай байсан бол 35.0 хувь нь биеийн хичээл явуулах заал танихмгүй байна. ГРАФИ14. ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МАТЕРИАЛЛАГ БААЗЫН СТАНДАРТ (ӨМЧИЙН ХЭЛБЭРЭЭР)

Судалгаанд хамрагдсан төрийн бус өмчийн их, дээд сургуулийн 46.6 хувь нь түрээсийн зааланд сургалтаа явуулж байна.

18 18

12

3

0

10

20

зааланд ордог танхимд ордог фитнест ордог талбайд ордог

2

9 6

1 1 1

0

5

10

заал танхим фитнес талбай

заал танхим фетнис

заал танхим танхим талбай

заал фитнес огт ашигладаггүй

10

3 7

0

10

20

стандарт стандарт бус заалгүй

4

1 0

6

2

7

0

2

4

6

8

стандарт стандарт бус түрээсийн заал

төрийн төрийн бус

Page 10: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

ГРАФИК 15. ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН МАТЕРИАЛЛАГ БААЗ

Судалгаанд хамрагдсан их, дээд сургуулийн 80.0 хувь нь биеийн тамирын хичээл явуулах гадаад талбай байхгүй байна. ГРАФИК 16. БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛ ЯВУУЛАХ ЗААЛ БА БАГШИЙН ТОО

Судалгаанд хамрагдсан их, дээд сургуулийн 15.0 хувь нь биеийн тамирын 4 заалтай байгаа ба багш нарын тоо харилцан адилгүй байна. Дүгнэлт

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын мэргэжлийн бус ангид ордог биеийн тамир хичээлийн лекц, семинар, дадлагын цаг нь ойролцоо харин төрийн бус

өмчийн их, дээд сургуулиуд семинар, бие даалтын хэлбэрээр явуулж байгаа нь сургалтын орчин, заал, танхим хүрэлцээгүйтэй холбоотой байна.

Судалгаанд хамрагдсан их, дээд сургуулиудын 35.0 хувь нь биеийн тамирын заалгүй, түрээсээр ордог, 85.0 хувь нь биеийн тамирын гадаа талбайгүй, 40.0 хувь нь

бялдаржуулах танхимгүй байна. Оюутны тоо хэт олон, биеийн тамирын зааланд 2-3 анги давхардан хичээллэх, хичээлд хэрэглэх тоног төхөөрөмж, хэрэгсэл дутагдалтай

зэрэг нь биеийн тамирын хичээл нь үндсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулж байна. Их, дээд сургуулийн өдрийн ангийн 93280 суралцагчдад (2012-2013 оны

хичээлийн жилийн байдлаар) 27 биеийн тамирын заал, 59 багш оногдож байна. Өөрөөр хэлбэл, нэг зааланд 3455 суралцагч, нэг багшид 1636 суралцагч ногдож

байгаа нь ачаалал хэт өндөр байгааг харуулж байна. Судалгаанаас үзэхэд ихэнх сургуулиудын 60.0 хувь нь энэ хичээлийг 1-р

курсын 1,2-р улиралд, зарим сургууль нь зөвхөн 1-р ангийн 1-р улиралд судалдаг нь

оюутан залуучуудын бие бялдрын хөгжлийн өнөөгийн өсөн нэмэгдэж байгаа

шаардлагыг хангах боломжгүй байна гэж үзэхэд хүргэж байна.

Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн бүтцийг авч үзвэл тогтсон нэг хэв

загвар, стандартгүй байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна.

Санал

Судалгааны дүгнэлтэд үндэслэн дараах саналыг хүргэж байна.

Их, дээд сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөр, агуулгыг амьдралын

хэрэглээ хэвшил, эрүүл амьдралын салшгүй хэсэг байхаар боловсронгуй болгох

шаардлагатай байна. Энэ талаар их, дээд сургуулийн багш, дасгалжуулагчид, бодлого боловсруулагчид, ажил олгогчид, судлаачид хамтран олон чиглэлээр

уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй байна.

0

5

10

15

20

чийрэгжүүлэх танхим

олимп танхим лекцийн танхим

гадаа талбай

11

6

20

4

9

14

0

16

байгаа байхгүй

4 4 1

4 2 1

3 0 0 1 1 1 0 1 0 1 0 0 0 0

11

6

2

9 9

2 3 1 1 1 1 1 1 2 1

4 1 1 1 1

0

20

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20

заалны тоо багшийн тоо

Page 11: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

Залуучууд оюутнуудад зориулсан спортын нэгдсэн цогцолборыг барьж

байгуулах, оюутан залуучууд тусгай хуваарьтайгаар сурч байгаа бүхий л

хугацаандаа үйлчлүүлдэг, түүнд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралы үндэс

болсон дасгал, бялдаржуулахын төрөл бүрийн нэгдсэн үйл ажиллагааг оюутны

хэрэгцээ сонирхлын үндсэн дээр зохион байгуулж байх нь зүйтэй санагдлаа.

Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн боловсруулалтаас харахад

хөтөлбөрийн шаардлага, нийтлэг загварыг хангаж байгаа сургууль цөөн байгаа

учраас цаашид их, дээд сургуулийн биеийн тамирын хөтөлбөрийн нэгдсэн

загвартай болох, багш нарт хөтөлбөр боловсруулах арга зүйгээр сургалт зохион

байгуулах шаардлагатай юм.

Их, дээд сургуулиудын мэргэжлийн чиглэлээс хамааруулан ажил мэргэжлийн

биеийн тамирыг өргөн дэлгэр оруулж өгөхийг өнөөгийн нийгэм шаардах

боллоо. Биеийн тамир, эрүүл амьдралын эх үүсвэр болох хөдөлгөөнийг оюутан

ахуйдаа хэвшүүлж, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг дадал

зуршилтай болсноор хөдөлгөөний дутагдалтай холбоотой олон төрлийн өвчнөөс

сэргийлэх боломжтой юм.

Гадны сургуулиудын туршлагаас үзэхэд биеийн тамирын хичээлийн агуулгыг

өргөжүүлэн зарим хэсгийг сонгох агуулгатай болгож оюутан нэг бүрийг тэгш

хамруулах боломж бүрдүүлсэн байна. Учир нь тухайн багшийн хийсэн

хөтөлбөрийн зарим хэсгийг оюутнууд судлах сонирхол бага байхыг үгүйсгэхгүй.

Тухайлбал, хөтөлбөрийн спорт тоглоомын хэсгийн бараг 80.0 хувийг гар болон

сагсан бөмбөг эзлэж байна. Үүнийг оюутнуудын зарим хэсэг нь сонирхохгүй

байх талтай. Мөн нийт оюутнуудын сонирхол, хэрэгцээг хангах материаллаг

болон хүний нөөц сургуулиудад дутагдаж байгаа нь сонгох агуулгыг

хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг харуулж байна.

Их, дээд сургуулиуд өөрсдийн онцлог, оюутан, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд

үндэслэн биеийн тамир, спортын чиглэлээр клубууд байгуулж ажиллах нөхцөл,

нөөц боломжийн судалгааг зайлшгүй хийх шаардлагатай байна.

Биеийн тамир спортоор оюутан зөвхөн кредит цуглуулдаг байдлаар хичээллэх

бус их, дээд сургууль, оюутны хотхоны орчны стандарт боловсруулж, оюутны

биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг төрүүлэхүйцээр төлөвлөж

хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй байна.

Ном зүй

Íýã.Хууль тогтоомж 1. МУ-ын ЗГ-ын 189 тоот тогтоол. УБ.: 2005.

2. ÌÓ-ûí ÇÃ-ûí 5-ð òîãòîîë УБ.: 2009. 3. ÌÓ-ûí ÁÑØÓÑàéäûí 148-ð òóøààë УБ.: 2011.

Õî¸ð. Сэтгүүл

1. Ýð¿¿ë ìýíä áèåèéí òàìèð, ñïîðò øèíæëýõ óõààí УБ.: 2012.

2. Áèåèéí òàìð ñïîðòûí õºãæèë ñýòã¿¿ë. ¹01 УБ.: 2009.

3. Áèåèéí òàìð ñïîðòûí õºãæèë ñýòã¿¿ë. ¹02 УБ.: 2008.

4. Áèåèéí òàìèðûí áàãø íàðò çîðèóëñàí ãàðûí àâëàãà УБ.: 2003.

5. Áèåèéí òàìèð, ñïîðòûí àæèëòíû õóóëü, ýðõ ç¿éí ãàðûí àâëàãà УБ.: 2003. Ãóðàâ. Íýã ñýäýâò á¿òýýë

1. Öýðýíäîðæ Ãà., Ìîíãîë õ¿¿õäèéí áèå áÿëäðûí õºãæëèéí îíîë àðãà ç¿éí çàðèì

¿íäýñëýë¿¿ä УБ.: 1975.

Page 12: ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН

2. Öýðýíäîðæ Ãà., Áèåèéí òàìèðûí õè÷ýýëèéí øèíý àðãà ç¿é íü ñóðàã÷äûí

õºäºë㺺íèé õºãæèëä õýðõýí íºëººëæ áàéãàà ¿ð ä¿íã ñóäàëñàí íü УБ.: 1996.

3. Ïàãâà Á., Ìîíãîëûã çàëóó÷óóäûí àìüäðàëä áèåèéí òàìèð ñïîðòûí ýçëýõ áàéð

ñóóðü УБ.: 1992.

4. Áàÿíìºíõ Õ., Ìîíãîë ¿íäýñíèé áºõèéí áàðèëäààíû ºâ óëàìæëàë àðãà ìýõèéí

ñóðãàí õ¿ì¿¿æ¿¿ëýõ çàðèì àñóóäàë УБ.: 1994.

5. Æàðãàëñàéõàí Á., Áàãø áîëîõ îþóòíóóäûã áèåèéí òàìèð ñïîðòîä

äóðñîíèðõîëòîé áîëãîí òºëºâø¿¿ëýí õºãæ¿¿ëýõ íü УБ.: 1999.

6. Ãàíáàò Ä., Ñïîðòûí ñóðãàëò äàñãàëæóóëàëòûí òºëºâëºëòèéí îíîë àðãà ç¿éí

òîãòîëöîî òåõíîëîãèéã áîëîâñðîíãóé áîëãîõ çàðèì àñóóäàë УБ.: 2001.

7. Óðòíàñàí Ë. Àõëàõ àíãèéí ñóðàã÷äûí áèå áÿëäðûí õºãæèëò áà õºäºë㺺íèé

áýëòãýëæèëòèéí ò¿âøèíã ñóäàëñàí íü УБ.: 2003.

8. Ñîëîíãî Ö., Ñóðàã÷äûã áèåèéí òàìèðààð òîãòìîë õè÷ýýëë¿¿ëýõ ñýäýë

òºëºâø¿¿ëýõ àñóóäàë УБ.: 2006.

9. Òóÿà Ë., Ìîíãîëûí èõ äýýä ñóðãóóëèóäàä àýðîáèêèéí õè÷ýýë çààõ îíîë àðãà ç¿é УБ.: 2006.

10. Îþóíáàò Í., Íèéãìèéí òîãòîëöîîíû ººð÷ëºëòèéí ¿å äýõ áèåèéí òàìèð

ñïîðòûí áàéãóóëëàãóóäûí óäèðäëàãà çîõèîí áàéãóóëàëòûã õàðüöóóëñàí

ñóäàëãàà УБ.: 2007. 11. Наранбаатар Ч., Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжлийн

эрчимжүүлэлт ба тулгамдсан асуудлуудын тухай. Илтгэл...1.22 УБ.: 2008.

Зохиогчийн тухай

Батжавын Баярцэцэг нь Казаны Их Сургуулийг социологич, социологийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах,

эрдэм шинжилгээний дэд, ахлах ажилтнаар ажиллаж байна. Разуханы Нурбек нь 2010 онд МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөрийн

дээд сургуулийг Нийгмийн халамж, хангамж мэргэжлээр, 2014 онд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийг Нийгмийн удирдлагын магистр тус тус

төгссөн. Боловсролын хүрээлэнгийн Мэргэжлийн болон дээд боловсролын судалгааны секторт эрдэм шинжилгээний ажилтан.