15
Ажиглалт , туршилтын арга

СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Embed Size (px)

DESCRIPTION

ажиглалт туршилтын арга

Citation preview

Page 1: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Ажиглалт , туршилтын арга

Page 2: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Ажиглалт • Ажиглалт бол танин мэдэхүйн чухал

арга юм. СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга нь байгалийн биет юмсыг байгаагаар нь таниулахад чиглэсэн зохион байгуулалттай ажиглалт юм.

Page 3: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Ажиглалтын явцад хүүхэд:

• Хүүхдийн мэдрэхүйн анализаторууд бүгд идэвхтэй ажиллахуйц байхыг чухалчилна. Биет юмсыг олон талаас нь харуулах, дууг сонсох, гараар барих, илэх, зөв нэрлэх, зэргээр хүртэн мэдэрч тодорхой ойлголт төсөөлөлтэй болно.

Page 4: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Ажиглалтын үр дүнд

• Хүүхэд ажигласан зүйлийн талаар тодорхой мэдлэгтэй болж сэтгэхүй, хэл яриа нь хөгжиж, байгалийн сайхныг хүртэн мэдэрч түүнийг үнэн зөвөөр ойлгож сонирхдог. Ажиглалт нь хүүхдэд зөв ойлголт хөгжүүлэхэд тусладаг учир багш энэ үйл ажиллагааг байнга анхаарч удирдан чиглүүлж туслаж дэмжиж байх нь ажиглалтыг илүү үр дүнтэй болгодог.

Page 5: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Хичээл дээр ажиглуулах

• Хичээл дээр биет юмсыг байгаа төрөхөөр нь шууд харьцуулж, ургамал амьтдын биеийн хэсгүүдийг зөв нэрлүүлж сургана. Мөн амьтдын биеийн гадаад онцлог, хөдөлгөөн, хооллолтыг, хэд хэдэн хичээлээр ажиглуулна. Амьтдын хөдөлгөөн, хооллох, байдал нь тэдгээрийн биеийн бүтэцтэй холбоотой гэсэн дүгнэлт гаргаж болно.

Page 6: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Харьцуулах ажиглалт

• Харьцуулах ажиглалтыг гол арга нь асуулт тавьж харилцан ярилцах юм. Асуултыг агуулгын түвшинд урьдчилан боловсруулж хүүхдийн анхаарлыг харьцуулалт руу чиглүүлж өгөх хэрэгтэй.

Page 7: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Экскурсын явцад ажиглуулах • Экскурсын явцад амьтан ургамлын онцлог

шинж, амьтдын зан авир, улирлын өөрчлөлтийн дагуу байгальд гарч байгаа хувирал өөрчлөлт, тэдгээрийн хоорондох энгийн холбоо хамаарлыг багшийн удирдлагаар ажиглана. Эдгээр үйл ажиллагаа нь хүүхдэд ертөнцийг удирдлагаар ажиглана. Эдгээр үйл ажигллагаа нь хүүхдэд ертөнцийг үнэн зөвөөр танин мэдэх, тэдний сониуч зан чанарыг хөгжүүлж байгалийн тухай мэдлэгийн хүрээг гүнзгийрүүлэхэд тусладаг.

Page 8: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Экскурсийн явцад хийх ажиглалтын үед хүүхэдтэй ганцаарчлах, хэсэгчлэн ажиллахад анхаарах нь зүйтэй. Экскурсийн ажиглалт дээр багшийн тайлбар яриа цөөн хэсэг дээр товч хийгдэж ихэнх хэсгийг хүүхдэд олон талын хүртлэгээр танилцуулах юм.

Page 9: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Зугаалгын явцад ажиглуулах

• Өдөр тутмын зугаалга дээр цаг уурын байдал, тэнгэрийн өнгө, үүлний хөдөлгөөн хэлбэр, нарны байрлал, солонго нарны ойлт, чийгийн байдлаас үүсэх өнгөт үзэгдлүүд болон амьтан ургамлын амьдралд гарч байгаа улиралын өөрчлөлтийг ажиглуулна.

Page 10: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

• Зугаалгын явцад байгалийн ганц нэг үзэгдэл биетийг богино хугацаанд олон давтаж ажиглуулна. Мөн тухайн дэд сэдвийн агуулгаар хүмүүсийн хөдөлмөр, амьтан, ургамал, амьгүй байгаль, аливаа улирлын эхлэх, үргэлжлэх хугацааг ажиглах тодорхой мэдлэг төсөөлөл олж авдаг.

Page 11: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Туршлагын талбайд ажиглуулах

• Тушлагын талбайд усалгаа сийр эгжүүлэлт, хийхэд хүүхдийү оролцуулж ажилласнаар хөрсний хатуу зөөлөн, хуурай, нойтон зэрэг шинжүүдийг таньж мэддэг. Хөрсийг сийрүүлж, усалгаа хийсний дараа ургамал мэдэгдэхүйц ургаж эхэлдэг ба энэ үеийн ургалтыг арчилгааныөмнөх үетэй харьцуулж ярилцах, зурж тэмдэглэх нь бие даан дүгнэлт гаргахад ач тустай байдаг.

Page 12: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Ажиглалтыг бататгах арга

• Байгальд хийсэн ажиглалтыг бататган гүнзгийрүүлэхийн тулд биет үзэгдлийг дүрслэн ярих,тоглох, зурах, барих, зэргээр ажиллана. Хүүхэд ажигласан зүйлээ зурж дүрсэлснээр биет юмсын хэлбэр, хэмжээ, амьтдын хөдөлгөөнийг тогтооно, амьтад жимс ногоог шавраар барьж дүрслэхэд тэдгээрийн дүр төрх удаан хадгалагдана.

Page 13: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Энгийн хялбар туршилт

• Энэ нь ажиглалтын нэг хэлбэр бөгөөд тусгайлсан нөхцөлд зохион байгуулдаг үйл ажиллагаа юм. Хүүхдийн оролцоотой явагдах хялбар туршилтыг хичээл зугаалгын үед эсвэл байгалийн туршлагын талбайд явуулна. Энгийн хялбар туршилтаар амьд бие ба амьгүй байгалийн тогтоц, холбоо хамаарал, учир шалтгааныг нээн харуулдаг юм.

Page 14: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Туршилт үйл ажиллагаа нь :

• Хүүхдийн ажигч сониуч зан чанарыг хөгжүүлэх

• Байгалийн биет юмс үзэгдэлтэй зөв харьцах

• Тэдний сурч мэдэх идэвхийг өрнүүлэх

зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд танин мэдэхүйн хөгжилд тус нэмэр болдог байна.

Page 15: СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга

Анхаарал тавьсанд баярлалаа