8
Анги удирдсан багшид тохиолдох бэрхшээл засах арга зам Илтгэлийн хураангуй. Багш гэж хэн хэн бэ? Их мэдлэгтэй бус харин суралцагчиддаа нөлөөлж чаддаг байх явдал юм. Багшийн зан араншин, хандлага нь үг ярианаас ч илүү нөлөөтэй байдаг. Багш хүн нь хүүхдүүдийн дунд нэр хүндээ батжуулж, нэр хүндээрээ бишрүүлдэг байх ёстой. Тэгвэл одоо үед анги удирдсан багшид тохиолдож буй бэрхшээлүүдээс дурьдвал: Даан авсан ангийнх нь суралцагчид гэрийн даалгавраа хийхгүй байх Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлдэггүй Сурлагаар хоцрогдох Хичээл таслах /цагаар/ гэх мэт бэрхшээлүүд нь VII – XI –р ангиудад байнга давтагддаг болжээ. Энэ нь анги удирдсан залуу багш нарт тохиолдох бэрхшээл болж байна. Илтгэлийн оршил. Итгэлийн үндсэн хэсэг Хүнээр хүн хийнэ гэдэг нь багш эцэг эхчүүдийн хамтын хөдөлмөр байдаг. Тэгэхээр багш хүн судлаач байх ёстой.

ауб илтгэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: ауб илтгэл

Анги удирдсан багшид тохиолдох бэрхшээл засах арга зам

Илтгэлийн хураангуй.

Багш гэж хэн хэн бэ? Их мэдлэгтэй бус харин суралцагчиддаа нөлөөлж

чаддаг байх явдал юм. Багшийн зан араншин, хандлага нь үг ярианаас ч илүү

нөлөөтэй байдаг.

Багш хүн нь хүүхдүүдийн дунд нэр хүндээ батжуулж, нэр хүндээрээ

бишрүүлдэг байх ёстой.

Тэгвэл одоо үед анги удирдсан багшид тохиолдож буй бэрхшээлүүдээс

дурьдвал:

Даан авсан ангийнх нь суралцагчид гэрийн даалгавраа хийхгүй

байх

Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлдэггүй

Сурлагаар хоцрогдох

Хичээл таслах /цагаар/ гэх мэт бэрхшээлүүд нь VII – XI –р

ангиудад байнга давтагддаг болжээ. Энэ нь анги удирдсан залуу

багш нарт тохиолдох бэрхшээл болж байна.

Илтгэлийн оршил. Итгэлийн үндсэн хэсэг

Хүнээр хүн хийнэ гэдэг нь багш эцэг эхчүүдийн хамтын хөдөлмөр байдаг.

Тэгэхээр багш хүн судлаач байх ёстой.

Боловсролын нэн тэргүүний зорилго нь сургууль болон ар гэртээ оюун санаа,

зан төлөв, нийгэм соёл, бие бялдрын хөгжлийн хувьд бие хүн болон төлөвших

явдал юм.

Page 2: ауб илтгэл

Хүүхэд гэж хэн бэ? хүүхдийг танин мэдэх чиглэлийн судалгаа нь хүүхдийн

сэтгэл судлал, анагаах ухаан, нийгэм, эрх зүй гэсэн олон чиглэлээр явагдаж

байна. Хүүхдийн мөн чанар нь юуны түрүүнд нас гэсэн ойлголттой салшгүй

холбоотой байдаг. “ Хүүхдийн эрхийн тухай тунхаглалд” насанд хүрэх хязгаарыг

үндсэн хуулийн тогтоомжинд 18 наснаас доогуур тодорхойгүй нөхцөлд 18-аас

доош насны хүнийг “ хүүхэд” гэнэ гэж заасан байдаг.

Бие хүний бүтцийг нялх нас /0-1 нас/, балчир нас / 1-3 нас/, тоглоомын нас /

4-6 нас/, сургуулийн нас / 6-12 нас/, залуу нас / 12-20 нас/, ид насны эхэн үе / 20-

25нас/, ид насны үе / 26 – 64 нас/, өтлөл нас / 65- дээш/ ангиллалаар тодорхойлон

авч үзнэ.

1. 0-1 насны хөгжил нь нялх хүүхдийг хэрхэн асарч байгаагаас шалтгаална.

2. 1-3 насанд өөрийнхөө бие махбодын боломж бололцоог тулгуурлан хөлд

орж, өөрийгөө залах арга замыг нээн таньж эхэлдэг.

3. 4-6 насанд хүүхдүүд өөрөөсөө бусад зүйлийг идэвхтэй сонирхон судалж

эхэлдэг. Ертөнцийн юмс үзэгдлийн шинж байдлыг таньж, орчинтойгоо

хэрхэн харилцан үйлчилдэг болохыг мэдэж авна.

4. 6-12 насны хүүхдүүд маш олон төрлийн чадвар, дадал эзэмшдэг. Үүнд:

сургууль, гэр бүл, үе тэнгийнхэн нь маш чухал нөлөөтэй юм.

5. 12-20 насанд өсвөр нас, орь залуу насны эхэн үеийн үүргийг гүйцэтгэдэг.

Өөрийгөө зөв таньж гол гол үүргүүдээ хооронд нь уялдуулан нэгтгэж чадах

чадвартай болно.

6. 20-25 нас нь залуу насны төгсгөл, ид насны эхэн үе юм. Бусадтай ойр

дотно харилцаа тогтооход нийгмийн болон биеийн хөгжлийн хувьд бие

даасан байдалтай болно. Энэ нь хүмүүсийн хоорондын харилцаанд гүнзгий

орох үе юм.

7. 26- 64 нас нь үр хүүхэд, залгамж хойч үеийнхээ сайн сайхны төлөө хүч

чадлаа зарцуулан ид үр ашигтай ажилладаг үе юм. Амьдралын замыг

сонгож, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаг үе юм.

8. 65- дээш нас нь амьдралынхаа сүүлчийн шатанд хүн туулж өнгөрүүлсэн

амьдралаа эргэн харж үнэлж дүгнэдэг.

Page 3: ауб илтгэл

Бие хүний хэрэгцээг таван үе шатаар авч үзнэ.

I. Физиологийн үндсэн хэрэгцээ / хоол, ус, хүчилтөрөгч, нойр,

тодорхой температур, бэлгийн хэрэгцээ г.м/

II. Аюулгүй байдалтай холбоотой хэрэгцээнүүд / өөртөө итгэлтэй

байх, дүрэм, горим биелүүлэх г.м/

III. Таатай байдал болон хайр дурлалтай холбоотой хэрэгцээнүүд / гэр

бүл, үерхэл нөхөрлөл, бусадтай харилцахад тааламжтай байх,

хамт олон, бүлэг дунд байхдаа таатай харилцаа бий болгох г.м/

IV. Бусдаар хүндэтгүүлэх болон өөрийгөө хүндэтгэхтэй холбоотой

хэрэгцээнүүд / хүндэтгэх, эрх мэдэл, итгэлцэл, амжилт ололт, эрх

чөлөөт байдал

V. Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх хэрэгцээ / өөрийгөө нээх,

өөрийгөө идэвхжүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх г.м/

Ийнхүү багш сурагчдаа судлах ёстой. Үүний үр дүнд тэдний насны онцлог болоод

хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагааг зохион байгуулан явуулбал таны ажилд

ахиц гарна.

Хүнтэй харьцаж хандлагийн өнгө аяс, тэр багшийн гол үзүүлэлт болдог. Багшийн

нас, туршлага, соёл, эрүүл саруул байдал нь анги удирдахад илүү нөлөөлнө.

Анги Удирдсан Багш нь

Сайхан сэтгэлтэй байж хүүхдийг яг байгаагаар нь хайрлаж

сурах

Хүүхдийг ойлгож чаддаг байх

Бүтээлч өөдрөг үзэлтэй байх

Сурагчдын гэр бүлтэй харьцаагаа үргэлж сэргээж байх

Зөвлөж буй бүхнээ эхлээд өөрөө хийх хэрэгтэй.

Гэрийн даалгаврыг хэрхэн хийлгэдэг болох вэ? багахан зүйлээс л сурагчдаа

урамшуулах нь хөдөлгөх гол хүч болох болно. Янз бүрийн шалтгаанаар сурлагаар

хоцорч буй сурагчид хурдан гүйцээлгэх гэж албадах нь тэдэнд үзэн ядалтыг

Page 4: ауб илтгэл

төрүүлдэг. Сурагчдынхаа мэдлэгийн хүрээнд таарсан боломжийн даалгаврыг өгч,

шалган дүгнэж урам хайрлах нь нэн чухал. Та дүнг бүү харамла. Өөрийн байгаа

төвшнөөс 1-2% ахиц гаргаж л байвал тэр хүүхэд мэрийж оролдож л байна гэсэн үг.

Түүнээс биш гэнэт 30 – 50%-иар ахина гэж байхгүй. Энэ ахицыг та өөрийн мэргэн

оюунаар харж дэмжлэг үзүүлээд л өгвөл амжилт ойрхон байна гэж хэлж болно.

Багш хүн даалгавраа сайн хий гэж хэлдэг шигээ өөрөө ч хичээлдээ сайн

бэлтгэлтэй байх ёстой юм.

Сурагчиддаа олон ном унш гэж зөвлөдөг багш тэднээс хоёр дахин их ном

уншдаг байх ёстой.

Та өөрөө өгсөн үүрэг даалгавраа хугацаанд хэрэгжилтийг нь шалгаж сурагчдаа

урамшуулдаг байх хэрэгтэй. Дараа, маргааш гэсэн ойлголтыг бүр мөсөн халах

ёстой.

Хичээлээс хоцорлоо, хичээл тасаллаа гэж шаардлага тавьдаг шигээ та өөрөө ч

гэсэн нэг минут хоцорч болохгүй! Нэг өдрийн ч хичээлийг тасалж болохгүй. Яагаад

гэвэл хэлсэн үгнээс илүү хийж буй үйлдэл тэдэнд илүү ихээр нөлөөлдөг.

Янз бүрийн шалтгаанаар сурлагаар хоцорч буй сурагчид хурдан гүйцээлгэх гэж

албадах нь тэдэнд үзэн ядалтыг төрүүлдэг.

Анги удирдсан багш сурагчдынхаа дунд хичээлээс гадуурх ажлыг сайтар зохион

байгуулах анги төлөвших, бие биенээ ойлгох , дотносохын эхлэл болдог.

Сургуулиас зохиогдох төрөл бүрийн арга хэмжээнээс гадна анги удирдсан багш

өөрийн ангийн сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн үр дүнтэй ажлуудыг ихээр

зохион байгуулах хэрэгтэй.

Мөн өөрийн заадаг мэргэжлийн хичээлээс бусад хичээлээр хүүхдүүдэд арга

зүйн зөвлөгөөг өгч чаддаг зөвлөн туслагч байж чаддаг байх нь чухал.

Page 5: ауб илтгэл

Дүгнэлт

“Хүүхэд хүссэнээр чинь биш, хүмүүжүүлснээр чинь хүн болдог” гэсэн үг

байдаг. Иймд анги удирдсан багш нарын үүрэг нэн чухал юм. Багш хүн нэг

ёсны алт мөнгө, үнэт эрдэнийн уран дархан юм. Харин сурагч нь засаагүй

алмас – эрдэнэ. Хүүхдүүд эхлээд гэр бүлийн дараа нь багш хүний гараар орж

хэв маягаа олдог тул багш бид түүний ирээдүйн залуурч шүү дээ. Хүний

гаргаж буй сөрөг асуудлуудын гол шалтгаан нь дутуу боловсролтой

холбоотой. Их мэдлэгтэй хүмүүжилгүй хүн төлөвшүүлснээс магадгүй нимгэн

мэдлэгтэй, хүн шиг хүнийг төрүүлэх нь эх оронд хэрэгтэй.

Иймд анги удирдсан багш нар эхлээд сайн хүмүүжүүл, дараа нь сайн

сургах арга барил сонгох хэрэгтэй.

Мөн эцэг эхчүүдийн дунд сургалтыг сайтар зохион байгуулах , мэргэжлийн

хүмүүсийн зөвлөгөө, сургалт семинарт хамруулах үйл ажиллагааг тогтмол

явуулж хэвшвэл үр дүн нь гарна. Харин тогтмол бус үйл ажиллагаанаас

ямар ч үр дүн гарахгүй гэдгийг анхаарч ажиллаарай.

“Багш бол сурагчийн толь” билээ.

Page 6: ауб илтгэл

Ном зүй

1. Исмаил Боз “Анги удирдах урлаг”

2. А.Карачам “Чадварлаг багшийн дүр төрх” 2000 он

3. Фатих Калкынч “ Боловсрол гэр бүлээс эхэлдэг”

4. “Бага ангийн багш” сэтгүүл УБ 2011 он