Transcript
Page 1: Rubiks cube-3x3-solution-guide-general-lg

3X3 РУБИК ШОО ЭВЛҮҮЛЭХ

Page 2: Rubiks cube-3x3-solution-guide-general-lg

3x3 рубик шоо эвлүүлэх | Lkhagvajav Ganbaatar

http://generallg.blogspot.com/ https://twitter.com/lkhagvajav

I. РУБИК ШООНЫ ХЭСГҮҮД

ТӨВ – Тал бүрийн голд байгаа хэсгийг хэлнэ.

Төв нүд нь 6 ширхэг байна.

Төвүүд нь шилждэггүй бөгөөд, талуудын өнгийг тодорхойлж

байдаг.

(Жн:Улаан төв нэг байх бөгөөд, улаан төвтэй тал улаан өнгөтэй

байна.)

Ирмэг – Мөр бүрийн голд байгаа 2 өнгө бүхий хэсгийг хэлнэ.

Ирмэг 12 ширхэг байна.

Булан – 3 өнгө бүхий булангийн хэсгүүдийг хэлнэ.

Булан нь 8 ширхэг байна.

Мөн бүх ТӨВ-үүд нь хоёр хоёроороо ямагт эсрэг талдаа байрлалтай байдаг ба

Цагаан төв – Шар төв

Ногоон төв –Хөх төв

Улаан төв - Улбар шар төв эсрэг байна.

__________________________________________________________________________________

Page 3: Rubiks cube-3x3-solution-guide-general-lg

3x3 рубик шоо эвлүүлэх | Lkhagvajav Ganbaatar

http://generallg.blogspot.com/ https://twitter.com/lkhagvajav

II. РУБИК ШООНЫ ТАЛУУД РУБИК ШООНЫ 9 ХЭСЭГ НЭГЭН ЗЭРЭГ БҮХЭЛДЭЭ ЭРГЭХ БОЛОМЖТОЙ БАЙДАГ

R – баруун тал (Right)

U - дээд тал (Up)

F - урд тал (Front)

L – зүүн тал (Left)

D – доод тал (Down)

B – хойд тал (Back)

III. РУБИК ШООНЫ ЭРГЭЛТҮҮД Шоог хамгийн хялбар эвлүүлэхийн тулд томьёо ашиглаж эвлүүлэхэд амархан байдаг.

Томьёолохдоо үсгэн (R, U, F, L, D, B) тэмдэглэгээнүүдээ ашиглана. 1 эргүүлэлт нь ¼ буюу 90°

эргүүлнэ.

Шооны дээд талыг

U гэж тэмдэглэнэ.

Шооны доод

талыг D гэж

тэмдэглэнэ

Шооны зүүн талыг

L гэж тэмдэглэнэ.

Шооны баруун талыг

R гэж тэмдэглэнэ.

Шооны нүүрэн талыг F

гэж тэмдэглэнэ.

Шооны хойд талыг B

гэж тэмдэглэнэ

U - дээд талыг нар

зөв эргүүлнэ.

D – доод талыг нар

буруу эргүүлнэ

R - баруун талыг

нар зөв эргүүлнэ.

L – зүүн талыг

нар зөв эргүүлнэ

B - хойт талыг нар

буруу эргүүлнэ.

F – урд талыг нар

зөв эргүүлнэ

Ri, Ui, Fi, Li, Di,

Bi

Бол эсрэгээр нь

эргүүлнэ.

Page 4: Rubiks cube-3x3-solution-guide-general-lg

3x3 рубик шоо эвлүүлэх | Lkhagvajav Ganbaatar

http://generallg.blogspot.com/ https://twitter.com/lkhagvajav

IV. РУБИК ШООНЫ ЭВЛҮҮЛЭХ

Рубик шоог 7 үе шаттайгаар эвлүүлэх аргыг

танилцуулъя.

I үе:

Эхний үеийн зорилт бол 6 өнгөнөөсөө дурын нэг

өнгийн сонгож аваад “+” үүсгэнэ. Зурагт харуулсан

шиг ИРМЭГҮҮД хөрш талын ТӨВ тэйгээ өнгө

хоршиж байх ёстой.

Энэ үед танд ИРМЭГ хэсэг зураг дээрх

шиг хөрш 2 ТӨВ – ийн өнгөтэй харилцан

солигдсон байвал дараах томьёогоор

байрлалыг сольж зөв байрлалд оруулна.

Тус томьёог хэрэглэхдээ солих гэж байгаа ИРМЭГТЭЙ талаа баруун тал болгож барина.

R

F

БАЯР ХҮРГЭЕ! Хэрвээ та сонгосон өнгөөрөө эхний үеийн ЗОРИЛГО - оо амжилттай

гүйцэтгэж, ИРМЭГ – үүд нь хөрш талын ТӨВ-тэйгээ өнгө хоршсон “+” дүрс үүсгэсэн бол

дараагийн үерүүгээ шилжиж болно.

ТАНЫ ЗОРИЛГО

Page 5: Rubiks cube-3x3-solution-guide-general-lg

3x3 рубик шоо эвлүүлэх | Lkhagvajav Ganbaatar

http://generallg.blogspot.com/ https://twitter.com/lkhagvajav

IIүе:

Нэмэх болгосон талаа битүүлэх ёстой. Гэхдээ мэдээж хөрш

өнгөнүүд нь хоршсон байх ёстой.

Ө.х “+” болгосон талынхаа 4 буланг эвлүүлнэ.

Булан 3 өнгөтэй. Булан дээр аль шоог эвлүүлэх вэ гэдгээ,

өнгөнөөсөө хараад л мэдчихнэ.

Энэ шоон дээр жишээ авъя. Энэ шоон

сонгож авсан шар талын нэг хөрш тал нь

цэнхэр, нэг тал нь улаан байна.

Тэгвэл доод хэсгээ (D) чөлөөтэй эргүүлж,

улаан- цэнхэр, мэдээж шар өнгөтэй буланг тааруулна.

Хоёрдугаар үед үндсэн ийм томьёо

хэрэглэнэ.

Энэ үед 3 тохиолдол таардаг.

1. Энэ тохиолдолд Di | Ri | D | R томьёогоор эвлүүлнэ.

2. Энэ тохиолдолд Ri | Di | R томьёогоор эвлүүлнэ.

3. Энэ тохиолдолд сонгож авсан үндсэн өнгө маань доошоо харсан

байгаа тул эхлээд Ri | D | D | R | D гэж дээрх 2 тохиолдлын нэг

болгож сонгосон өнгөө дээш гаргаж ирээд Ri | Di | R томьёогоор

эвлүүлнэ.

F

БАЯР ХҮРГЭЕ! Та зорилгоо амжилттай биелүүлсэн бол дараагийн үерүүгээ шилжнэ үү.

Page 6: Rubiks cube-3x3-solution-guide-general-lg

3x3 рубик шоо эвлүүлэх | Lkhagvajav Ganbaatar

http://generallg.blogspot.com/ https://twitter.com/lkhagvajav

III үе:

Энэ үед I, II үеүдэд эвлүүлсэн дээд (U) талаа доош эргүүлж

хөрш талуудын зурган дээрх байдлаар эвлүүлнэ.

Энэ үед 2 хон тохиолдол байгаа бөгөөд зөвхөн дээд талын

ирмэгийг баруун зүүн тийш унагаах байдлаар эвлүүлнэ.

I, II үед эвлүүлснийгээ эргүүлж, шоогоо доошоо харуулна. Дээд талаа баруун зүүн (Ui | U )

тийш эргүүлж, зурган дээрх шиг хөрш талуудын өнгө хоршсон доошоо харсан “T” хэлбэртэй

болгосны дараа дараах 2 тохиолдлын томьёо хэрэглэнэ.

1. Энэ тохиолдолд дээд ирмэгийг баруун тийш унагаана.

2. Энэ тохиолдолд дээд ирмэгийг зүүн тийг унагаана.

БАЯР ХҮРГЭЕ! Та зорилгоо амжилттай биелүүлсэн бол дараагийн үерүүгээ шилжнэ үү.

Page 7: Rubiks cube-3x3-solution-guide-general-lg

3x3 рубик шоо эвлүүлэх | Lkhagvajav Ganbaatar

http://generallg.blogspot.com/ https://twitter.com/lkhagvajav

IV үе:

Энэ үед оролдоогүй үлдсэн талаа дээд “+” болгоно.

F R U R' U' F' томьёогоор эргүүлэхэд 1, 2 эсвэл 3 удаа

хийхэд л болно.

Дээрх томьёоны дарааллаар эргүүлэхэд шууд ” +” болоогүй бол дээрх зурган дээрхийн аль

нэг хэлбэрт орсон байна. Энэ тохиолдолд дээрх хэлбэрээр бариад томьёоны дагуу эргүүлнэ.

БАЯР ХҮРГЭЕ! Та зорилгоо амжилттай биелүүлсэн бол дараагийн үерүүгээ шилжнэ үү.

Page 8: Rubiks cube-3x3-solution-guide-general-lg

3x3 рубик шоо эвлүүлэх | Lkhagvajav Ganbaatar

http://generallg.blogspot.com/ https://twitter.com/lkhagvajav

V үе:

Энэ үед дээрх томьёоны дагуу эргүүлж, эвлүүлнэ.

Анхаарах зүйл: Доорх зурганд үзүүлсэн шиг буюу нэг булан нь

бүтсэн тохиолдолд бүтсэн талаа өөрлүүгээ харуулж бариад томьёогоо нэг давтахад л энэ үеийн

зорилго биелнэ.

БАЯР ХҮРГЭЕ! Та зорилгоо амжилттай биелүүлсэн бол дараагийн үерүүгээ шилжнэ үү.

Page 9: Rubiks cube-3x3-solution-guide-general-lg

3x3 рубик шоо эвлүүлэх | Lkhagvajav Ganbaatar

http://generallg.blogspot.com/ https://twitter.com/lkhagvajav

VI үе:

Дээрх томьёоны дагуу эргүүлнэ. 1 юмуу 2 удаа л давтана.

Хэрвээ 1 удаа эргүүлэхэд бүх талын зорилго биелэхгүй байж болох ч, аль нэг тал нь заавал

биелсэн байна. Тэр биелсэн талаа хойд тал (B) болгож бариад дахин нэг удаа давтана.

VII үе: Сүүлийн үе.

Дээрх томьёоны дагуу эргүүлнэ. 1 юмуу 2, 3 удаа л давтана тэгээд л гүйцээ.

БАЯР ХҮРГЭЕ! Одоо хурдан эвлүүлж сурах л үлдлээ. 4, 5 ,6 ,7 дугаар үеийн томьёогоо цээжилсэн байхад

болно доо.

Ашигласан эх сурвалж:

Rubik's Cube 3x3 Solution Guide - Seven Towns Ltd ном

http://speedcubing.com.ua/howto/3x3sch.php

БАЯР ХҮРГЭЕ! Та зорилгоо амжилттай биелүүлсэн бол дараагийн үерүүгээ шилжнэ үү.