Хөгжлийн Алтан Сан Холбоо
350 5 8 120/104 3000
Даян дэлхийн мөнгөний долоо хоног хөдөлгөөнд Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ нэгдэж, хүүхэд залуусийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн боловсролын хөтөлбөр
хэрэгжиж буй нийслэлийн 120, 20, Оюуны ундраа цогцолбор сургууль, хувийн хэвшлийн Глобал болон Этүгэн дунд сургуулийн бага болон ахлах ангийн 4-12 дугаар ангийн нийт 350 гаруй хүүхдүүд банктай танилцах аялалд хамрагдлаа. ХасБанкны 5 салбар, төв алба, Тэнгэр даатгал, Хаслизинг компаниудтай
хамтран банк санхүүгийн байгууллагийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцуулах
үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Х.А.С Холбооноос хэрэгжүүлдэг Нийгмийн болон санхүүгийн боловсролын хөтөлбөр 8-дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа юм. Хөтөлбөр хэрэгжүүлэгч сургууль болох ЕБС-ийн 120, 104-р сургууль Афлатоны төрсөн өдрийг энэ жил 3 дугаар сарын 16 болон 21-ны өдөр сурагчид маань юу сурснаа тайлагнаж, бүтээлч хүүхдүүд маань хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж эцэг, эхчүүд , найз нөхдөдөө танилцууллаа.