Гадаргын ус,гол мөрд
Гол мөрөн, нуур намаг,газар доорхи ус, мөстлөг,мөсөн гол, олон жилийнцэвдэг, хиймэл усан сан,цөөрөм зэрэг нь уснынөөцийг бүрдүүлдэг.
Манай оронд байнгын урсгалтай гол горхи 3800 орчим байдаг ба нийт урт нь 67 000 кмнь хүрнэ. Гэвч гол мөрдийн тархалт нутаг дэвсгэрт харилцан адилгүй юм. Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулсаар гол горхи элбэг байдаг бол Дорнодын тал говь нутагт ховор.
Гадаргын усны төрлүүд
Манай орны гол мөрд дэлхийнусны гурван ай савд хамаарагдана.Энэ нь Хойд мөсөн далайн, Номхон далайн далайн, Төв Азийн гадагш урсгалгүй ай сав юм. Энэ гурван ай савын хагалбар зааг болдог газар нь Хэнтэйн нурууны баруун урд төгсгөлд Богдхан уулнаас зүүн урагш орших Цогтчандмань уул болно.
Монгол орны гол мөрдийн ай сав