3
“RESEARCH-INNOVATION 2016” Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Монголын Эм зүйн Шинжлэх Ухааны Академи (МЭЗШУА), Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭЗШУИС) ОХУ-ын Буриадын Их Сургуультай хамтран “Research -Innovation–2016” олон улсын оюутны ээлжит эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 5 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулна. Хурлын зорилго: Эм зүй, анагаах ухаан, уламжлалт анагаахын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй оюутан, судлаач, багш, магистрант, докторантын эрдмийн ажлыг идэвхжүүлэх, дэмжих, харилцан мэдээлэл солилцох, тэдний шинэ санаа, бүтээлийг дэлгэрүүлэх, шинжлэх ухаанч хандлагыг төлөвшүүлэхэд хурлын зорилго оршино. Тус эрдэм шинжилгээний хурал нь дараах чиглэлээр явагдана. Үүнд: Эм зүй Анагаах ухаан Уламжлалт анагаах ухаан Хамрах хүрээ: Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль Эм судлалын хүрээлэн Монос группийн салбар компаниуд АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургууль ОХУ, Буриадын Их Сургуулийн Эм зүйн факультет “Этүгэн” их сургууль “Ач” анагаах ухааны их сургууль Оточ манрамба их сургууль Монголын үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль Бусад их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд Хугацаа: 2016 оны 5 сарын 11 өдрийн 10.00 цагт ЭЗШУИС-ийн хичээлийн I байранд болно. Илтгэлийн материалыг 2016 оны 05 сарын 3-ны Мягмар гаригийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. Зохион байгуулагч: МЭЗШУА, ЭЗШУИС-ийн Эрдмийн сургууль Шагнал: I байр – өргөмжлөл, мөнгөн шагнал /1/

 · Web viewШалгарсан илтгэлүүдийг МЭЗБН “Эм холбооны 20 жилийн ой ”-г тохиолдуулан 2016 оны 10 сард зохион

  • Upload
    others

  • View
    12

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1:  · Web viewШалгарсан илтгэлүүдийг МЭЗБН “Эм холбооны 20 жилийн ой ”-г тохиолдуулан 2016 оны 10 сард зохион

“RESEARCH-INNOVATION 2016”Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Монголын Эм зүйн Шинжлэх Ухааны Академи (МЭЗШУА), Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭЗШУИС) ОХУ-ын Буриадын Их Сургуультай хамтран “Research -Innovation–2016” олон улсын оюутны ээлжит эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 5 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулна.

Хурлын зорилго: Эм зүй, анагаах ухаан, уламжлалт анагаахын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй оюутан, судлаач, багш, магистрант, докторантын эрдмийн ажлыг идэвхжүүлэх, дэмжих, харилцан мэдээлэл солилцох, тэдний шинэ санаа, бүтээлийг дэлгэрүүлэх, шинжлэх ухаанч хандлагыг төлөвшүүлэхэд хурлын зорилго оршино.

Тус эрдэм шинжилгээний хурал нь дараах чиглэлээр явагдана. Үүнд:

Эм зүй Анагаах ухаан Уламжлалт анагаах ухаан

Хамрах хүрээ:

Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль Эм судлалын хүрээлэн Монос группийн салбар компаниуд АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургууль ОХУ, Буриадын Их Сургуулийн Эм зүйн факультет “Этүгэн” их сургууль “Ач” анагаах ухааны их сургууль Оточ манрамба их сургууль Монголын үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль Бусад их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд

Хугацаа: 2016 оны 5 сарын 11 өдрийн 10.00 цагт ЭЗШУИС-ийн хичээлийн I байранд болно.Илтгэлийн материалыг 2016 оны 05 сарын 3-ны Мягмар гаригийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.

Зохион байгуулагч: МЭЗШУА, ЭЗШУИС-ийн Эрдмийн сургууль

Шагнал: I байр – өргөмжлөл, мөнгөн шагнал /1/II байр - өргөмжлөл, мөнгөн шагнал /1/Шилдэг постер илтгэл /1/

Шалгарсан илтгэлүүдийг МЭЗБН “Эм холбооны 20 жилийн ой”-г тохиолдуулан 2016 оны 10 сард зохион байгуулах Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд оруулж хэлэлцүүлнэ.

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага, хүлээн авах, сонгон шалгаруулах журмыг хавсралтаар тусгав.

Page 2:  · Web viewШалгарсан илтгэлүүдийг МЭЗБН “Эм холбооны 20 жилийн ой ”-г тохиолдуулан 2016 оны 10 сард зохион

Хавсралт 1

Илтгэлийн хураангуй бичих заавар:

Хураангуй нь А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр англи хэлээр зүүн талаас 3 см, баруун талаас 2 см, дээр, доороосоо 2 см зайтай Arial фонтоор, 12 хэмжээстэй үсгээр, мөр хооронд 1.5 см зайтай бичнэ.

Гарчиг (зохиогчийн нэрийн дээр 2 мөрийн зайтайгаар голлон байрлана. Гарчигийн үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 14, Bold горимд тодруулан бичнэ)

Зохиогчийн нэр, байгууллага (Зохиогчийн нэрийг шинэ мөрнөөс эхлэн голлуулан, 10 хэмжээтэй налуу үсгээр бичнэ. Судлаачдын нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэнэ. Түүний доор шинэ мөрнөөс энэ дугаараа тавьж, араас нь зохиогч болгоны зөвхөн байгууллагын нэрийг бичнэ. Илтгэгчийн нэрийн доогуур зурж, e-mail хаягийг бичсэн байна).

Удиртгал (судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилго) Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй (судалгааны загвар, хамрах хүрээ, хугацаа,

хэрэглэгдэхүүн, арга зүй, статистик боловсруулалт гм.) Үр дүн (үр дүнгийн хэсэгт зураг болон хүснэгт оруулахгүй) Дүгнэлт (үр дүнд тулгуурласан товч тодорхой байх) Ашигласан хэвлэл (үсгийн 12 хэмжээтэйгээр, цагаан толгойн дарааллаар дугаарлан бичнэ.

Гадаадын ном хэвлэлээс ишлэл авсан тохиолдолд монгол ном хэвлэлийн жагсаалтын дараа бичнэ.)

Ишлэлийн ард уг ишлэлийг авсан хэвлэлийн эх сурвалжийн ном зүйд бичигдсэн дугаарыг дөрвөлжин хаалтанд бичнэ. Жишээ нь: ишлэл [4].

Хураангуйд нэр томъёог товчилж бичихгүй. Харин ургамал, амьтан, шимэгч, нянгийн зүйлийн нэрийг бичихдээ эхний удаад бүтэн нэрээр, дараа нь товчлон бичиж болно. Латин нэрийг налуу үсгээр бичнэ.

Хураангуйд хэрэглэсэн хэмжигдэхүүнийг олон улсын СИ системээр тэмдэглэнэ. Хураангуйг англи хэлээр нь хүлээн авна.

Илтгэлийг хүлээн авах, сонгон шалгаруулах журам

I. Илтгэлийн материалыг 2016 оны 05 сарын 3-ны Мягмар гаригийн 17.00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд Хавсралтанд заасан шаардлагын дагуу бичсэн материалыг электрон хэлбэрээр доорх хаягаар болон ЭЗШУИС-ийн I байрны 405 тоот өрөөнд биеэр авчирч өгнө үү.

II. Ирүүлсэн бүтээлүүдийг эмхэтгэн товхимол хэвлэх бөгөөд А4 хэмжээний нэг нүүрийг 5000 төгрөгөөр тооцож, төлбөрийг ЭЗШУИС-ийн ХХБ дахь 468 011 389 тоот дансанд тушааж баримтыг хамт авчирна уу.

Эрдэм шинжилгээний бүтээлийг [email protected] хаягаар хүлээн авна. Холбоо барих утас: +976-99060896

Зохион байгуулах комисс