12
гэдэг нь Цагаан лянхуа сударт айлдсан Хамаг юмсын жинхэнэ мөн чанарыг гэрээгэх явдал болойхэмээн айлдана. Шагжамүни будда нүглээ наминчлах таван үйлийг зааж өгч, Субхудид хандан эцсийн үгээ хэлэв. Намайг нөгчсөний дараа энэхүү нүглээ наминчлах үйлд суралцаж, хэрэгжүүлэх хүн байх аваас, тэр хүн өөрийгөө эргэн харж, алдаагаа ухамсарлах гэсэн юутай ч харьцуулашгүй дээд зэргийн ач буяныг олж эдлэх болой. Түүнчлэн бурхадын хамгаалалд багтаж, бурханы гэгээрлд түргэн хүрэх болой”. Ийнхүү айлдаж дуустал олон тэнгэрийн үр сад хамаг юмсын жинхэнэ дүр төрхийг олж харж чаддаг цэвэр ариун сэтгэлтэй болж, Майдар бодисадва тэргүүтэй их бодисадва нар, Субхуди тэргүүтэй Нирваан бологсод хийгээд Брадэбуда нар сэтгэлийнхээ гүнээс баярлан биширч, энэ сургаалыг заавал хэрэгжүүлнэ хэмээн тангаргалж, Шагжамүни буддад гүн талархал илэрхийлэн мөргөв. Нэгэн өдөр Шагжамүни будда ийнхүү айлдав. Би бээр айлдах ёстой сургаалаа айлдаж дууслаа. Одоо ингээд гурван сарын дараа энэ ертөнцийг орхих болой”. Үүнийг сонссон Субхуди, Их гэрэл сахигч, Майдар бодисадва нар ийнхүү өчив. Бурхан багш таныг өөд болсны дараа хэрхэн боди сэтгэлийг төрүүлж, хамаг амьтан бүхнийг аз жаргалтай болгох Их хөлгөний сургаалыг хэрэгжүүлж, Буддатай нэгэн бие болж чадна гэсэн сэтгэлээ үргэлж алдалгүй авч явж чадах вэ?. Яавал бурханы оюун ухаантай болъё гэсэн сэтгэлээ алдалгүй, үргэлж тэмүүлж чадах вэ?. Яавал үйлийн үр болоод таван хүсэл шуналд автсан энэ ертөнцөд амьдрангаа зургаан мэдрэхүйгээ ариусгаж, гэм нүглээ наминчилж чадах вэ?. Таван хүсэл шуналд автсан биетэй ч гэлээ, яавал төрөлхийн өөрийн нүдээрээ юмс үзэгдлийн жинхэнэ дүр төрхийг олж харж, үйлийн үрийн төөрөгдөлд автахгүй байж чадах вэ?”. Үүний хариуд Шагжамүни будда Иж бүрний билигт бодисадвагийн аж буян, чадварыг үргэлж санаж явах аваас, тэр чадвар нь өөрийн сэтгэлтэй нийцэж, бурханы зам мөрд эргэлт буцалтгүй орж, эцэст нь Иж бүрний билигт бодисадватай адилхан үйлийг хийж чаддаг болох болой. Хэрэв тэр хэмжээний түвшинд хүрч чадаагүй байх аваас, бурханы үйлд сайтар шамдаагүй болохоо гэмшиж, нүглээ наминчлах хэрэгтэйхэмээн сургав. Түүнчлэн Иж бүрний билигт бодисадватай адилхан үйлийг хийж чаддаг болсон ч гэсэн, үргэлж гэм нүглээ наминчилж байх хэрэгтэй. Ингэх аваас Буддатай хамт гэдгээ ухамсарлаж, тэр итгэл үнэмшилээ алдахгүй болой. Дээр нь зургаан мэдрэхүй ариусч, бурханы оюун ухаан болох хамаг юмсын жинхэнэ мөн чанарыг олж харах чадварыг олж эдэлмүй. Нүглээ наминчлах Иж бүрний билигт бодисадвагийн даяны бүтээлээс SHAN ZAI Оройн Дээд Цагаан Лянхуа Судар Шанзай 2013.11 1 11 Vol. 98

Vol. 98 - rk-world.org · “Бурхан багш таныг өөд болсны дараа хэрхэн боди сэтгэлийг төрүүлж, хамаг амьтан бүхнийг

  • Upload
    others

  • View
    17

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

гэдэг нь Цагаан лянхуа сударт айлдсан Хамаг юмсын жинхэнэ мөн чанарыг гэрээгэх явдал болой” хэмээн айлдана. Шагжамүни будда нүглээ наминчлах таван

үйлийг зааж өгч, Субхудид хандан эцсийн үгээ хэлэв.

“Намайг нөгчсөний дараа энэхүү нүглээ наминчлах үйлд суралцаж, хэрэгжүүлэх хүн байх аваас, тэр хүн өөрийгөө эргэн харж, алдаагаа ухамсарлах гэсэн юутай ч харьцуулашгүй дээд зэргийн ач буяныг олж эдлэх болой. Түүнчлэн бурхадын хамгаалалд багтаж, бурханы гэгээрлд түргэн хүрэх болой”. Ийнхүү айлдаж дуустал олон тэнгэрийн үр сад

хамаг юмсын жинхэнэ дүр төрхийг олж харж чаддаг цэвэр ариун сэтгэлтэй болж, Майдар бодисадва тэргүүтэй их бодисадва нар, Субхуди тэргүүтэй Нирваан бологсод хийгээд Брадэбуда нар сэтгэлийнхээ гүнээс баярлан биширч, энэ сургаалыг заавал хэрэгжүүлнэ хэмээн тангаргалж, Шагжамүни буддад гүн талархал илэрхийлэн мөргөв.

Нэгэн өдөр Шагжамүни будда ийнхүү айлдав. “Би бээр айлдах ёстой сургаалаа айлдаж

дууслаа. Одоо ингээд гурван сарын дараа энэ ертөнцийг орхих болой”. Үүнийг сонссон Субхуди, Их гэрэл сахигч,

Майдар бодисадва нар ийнхүү өчив. “Бурхан багш таныг өөд болсны дараа хэрхэн

боди сэтгэлийг төрүүлж, хамаг амьтан бүхнийг аз жаргалтай болгох Их хөлгөний сургаалыг хэрэгжүүлж, Буддатай нэгэн бие болж чадна гэсэн сэтгэлээ үргэлж алдалгүй авч явж чадах вэ?. Яавал бурханы оюун ухаантай болъё гэсэн сэтгэлээ алдалгүй, үргэлж тэмүүлж чадах вэ?. Яавал үйлийн үр болоод таван хүсэл шуналд автсан энэ ертөнцөд амьдрангаа зургаан мэдрэхүйгээ ариусгаж, гэм нүглээ наминчилж чадах вэ?. Таван хүсэл шуналд автсан биетэй ч гэлээ, яавал төрөлхийн өөрийн нүдээрээ юмс үзэгдлийн жинхэнэ дүр төрхийг олж харж, үйлийн үрийн төөрөгдөлд автахгүй байж чадах вэ?”. Үүний хариуд Шагжамүни будда “Иж бүрний

билигт бодисадвагийн аж буян, чадварыг үргэлж санаж явах аваас, тэр чадвар нь өөрийн сэтгэлтэй нийцэж, бурханы зам мөрд эргэлт буцалтгүй орж, эцэст нь Иж бүрний билигт бодисадватай адилхан үйлийг хийж чаддаг болох болой. Хэрэв тэр хэмжээний түвшинд хүрч чадаагүй байх аваас, бурханы үйлд сайтар шамдаагүй болохоо гэмшиж, нүглээ наминчлах хэрэгтэй” хэмээн сургав. Түүнчлэн “Иж бүрний билигт бодисадватай

адилхан үйлийг хийж чаддаг болсон ч гэсэн, үргэлж гэм нүглээ наминчилж байх хэрэгтэй. Ингэх аваас Буддатай хамт гэдгээ ухамсарлаж, тэр итгэл үнэмшилээ алдахгүй болой. Дээр нь зургаан мэдрэхүй ариусч, бурханы оюун ухаан болох хамаг юмсын жинхэнэ мөн чанарыг олж харах чадварыг олж эдэлмүй. Нүглээ наминчлах

Иж бүрний билигт бодисадвагийн даяны бүтээлээс

SHAN ZAI

Оройн Дээд Цагаан Лянхуа Судар

Шанзай 2013.11 1

11 Vol. 98

Цагаан лянхуа судрын “Аръяавал бодисадвагийн бүхийгээс үүдэн” хэмээх бүлэгт: “Үнэхээр харж байх нүдтэн, амарлиулах нүдтэн, арга билгийн нүдтэн, ухааран нэвтрэх нүдтэн, энэрэнгүй нүдтэн, асрахуй нүдтэн хэзээ ч хүлээгдэнэ, ямагт хүсэгдэнэ” гэсэн үг байдаг. “Таван нүдтэн” гэж нэрлэгддэг Цагаан лянхуа судрын энэхүү алдарт сургаал нь хорвоо ертөнц болон хүнийг ийм нүдээр хардаг Аръяавал бодисадваг магтан дуулж, бид гэсэн үүнийг үлгэр дуурайлаа болгох хэрэгтэй гэдгийг сургаж байгаа билээ.

“Язгуурын үнэнээр хорвоо ертөнцийг харах (үнэхээр харж байх нүдтэн) аваас шунал хүсэлд автаагүй ариун мэлмийгээр юмс үзэгдлийг харж (амарлиулах нүдтэн) чаддаг болно. Улмаар бүх юмс үзэгдэл Буддатай нэгэн бие болохыг харж (ухааран нэвтрэх нүдтэн) чаддаг болно. Ингэснээр бусдын зовлонг өөрийн зовлон мэт хүлээн авч, зовлонгоос нь аврахгүй байхын аргагүй болохын (нигүүлсэхүй нүдтэн) зэрэгцээ нэг ч гэсэн олон хүнийг аз жаргалтай болгохсон гэсэн сэтгэл (асрахуй нүдтэн) төрнө. Ингэж харж чаддаг болохыг зорьж, Аръяавал бодисадваг хүндлэн тахиж, үлгэрлэн дуурайх хэрэгтэй”. Ингээд бодоод үзэхээр энэ нь бидэнд хэзээ ч

хүрэшгүй, хол зүйл мэт санагдах байх. Гэвч бид өөрийн мэдэлгүй энэхүү “Таван нүдтэн” үйлийг өдөр тутамдаа хийж байдаг билээ. Жишээлбэл, бид хүнээс ямар нэгэн зүйлийг

гуйхад тэр хүн нь шууд л хүлээн авбал бид тэр хүнийг түшигтэй сайн хүн гэж боддог. Гуйлтыг хүлээж авсан хүний хувьд хувиа бодох, шунах сэтгэл байлаа ч, нэгэн зэрэг хоёр хариу өгч чадахгүй. Тийм ч учраас нэгэнт л хүн таниас тусламж гуйж байхад дургүйцсэн царай гаргалгүй, чин сэтгэлээр инээмсгэлэн хүлээн авах хэрэгтэй. Өдөр тутмын иймэрхүү харьцаан дунд л “Таван нүдтэн” хэмээх сургаал оршдог гэж би боддог. Үүнийг мэдээжийн зүйл

мэт хийж чаддаг хүн аяндаа олон хүний итгэлийг олж, бусдын түшиг тулгуур болдог юм.

Инээмсэглэл ба чин сэтгэл

Эцэг эхийн харамгүй сэтгэл

Шанзай 2013.11 2

Лидер буюу удирдагч хүнд байх ёстой мөн чанар гэвэл итгэлтэй тууштай байх, аливаа зүйлийг гэгээлэг, эерэгээр хүлээн авдаг байх чадварыг нэрлэж болно. Нөгөөтэйгүүр, энэ нь түшигтэй хүний мөн чанар билээ. Үүсгэн байгуулагч уулзалттай байх үедээ уулзалтаас таван минутын өмнө тохиролцсон газартаа заавал очсон байдаг байсан. Юманд ялгалгүй хандаж, өчүүхэн зүйлд ч гэсэн үнэнчээр ханддаг байсан Үүсгэн байгуулагчийн дүр төрх нь хүмүүсийн итгэл, хүндлэлийг хүлээх гол

Түшигтэй хүн болох нь Ерөнхийлөгчийн

сургаал

Рисшо Косей кай, Ерөнхийлөгч Нивано Ничико

“Косэй” 2013 оны 11 сарын дугаараас

чанар байсан гэж хэлж болно. Олон Улсын Шашны Энх Тайвны Хурлыг зохион байгуулах гээд зав чөлөөгүй ажиллаж байх үедээ ч, өдөр тутамдаа ямар нэгэн асуудалтай тулгарсан үедээ ч ямагт өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байж, эерэгээр хүлээн авдаг байсан удирдах чадвараараа хүмүүсийн итгэлийг хүлээсэн юм. Яахаа мэдэхгүй гацаанд орсон үедээ “Үүсгэн байгуулагчийн инээмсэглэлийг хараад аврагдсан” гэх яриа олонтаа сонсогддог. Анхилуун сайхан үнэртэй цэцгэнд хүн бүр татагддагтай адил инээмсэглэл бол тэнгэрийн цэцгийг ч дэлбээлүүлнэ гэж хэлж болно. Дашрамд хэлэхэд, “инээх” гэдэг үг нь

“цэцэглэх” гэдэг үгнээс гаралтай гэдэг. Дээр би “Инээмсэглэл ба чин сэтгэл” гэсэн нь хүний хувьд өөрийн гэсэн цэцгийг дэлбээлүүлж, тэр инээмсэглэлээрээ хүнд түшиг тулгуур болж явах нь чухал гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Түшигтэй байх гэдэгт урайлгахан хүмүүсийн

хэлнийг хийх гэсэн утга ч байдаг. “Ээж гэж бодохоор хайран санагдах ч,

хуурахад амар” гэсэн зүйр цэцэн үг байдаг. Эх хүн хүүхэддээ хуурагдаж байгаагаа мэдсэн ч,

Шанзай 2013.11 3

өөрийгөө золиослохоос татгалздаггүй. Эцэг эх гэдэг үрээсээ юу ч хармалдаггүй. Гурван хүүхэдтэй байвал хайраа гурав хувааж өгөх биш, хүүхэд бүрт өөрт байгаа бүхий л хайр халамжаа өгдөг нь эхийн сэтгэл билээ. Хөхүүл хүүхэд ээждээ бүрэн итгэж, энгэрт нь наалддаг нь эхийн ийм хайр халамжийг мэдэрдэг учраас биз ээ. Түшигтэй хүн байх. Үүний түлхүүр бол

бусдыг эцэг эхийн сэтгэлээр энэрэн хайрлахад оршдог ба энэ нь Аръяавал бодисадвагийн нигүүлсэхүйн сэтгэл билээ.

Мартамхай хатагтай Хоёр дахь охин маань нэгдүгээр ангид орсон жил эгч нь гуравдугаар ангид

элсэж, дүү нь цэцэрлэгт орж, би бие давхар 9 сард төрөх гэж байлаа. Нийгэмлэгийн ёслолын үйл ажиллагаа, Үүсгэн байгуулагчийн судар номыг эмхэтгэх ажил гээд би өдөр бүр маш завгүй байсан тул охиныхоо сургуулийн асуудлыг том охиндоо даатгаж байсан. Хичээлийн хуваарийг нь хүртэл шалгаж өгч амжидаггүй байв. Жилийн дараа охин маань хоёрдугаар ангид элссэн ч нөхцөл байдал хэвээр

байв. Харин ч сахилгагүй эрэгтэй дүүтэй болоод охины минь хувьд байдал улам хүндэрсэн байх. Гэсэн ч охин маань үе үе над дээр ирж тэр өдөр болсон хөгжилтэй сонин үйл явдлуудаа ярьж өгдөг байлаа. Охиныхоо яриаг тайван сонсох цаг ч, сэтгэл ч байхгүй байсан тул би голцуу нуруугаа буруу харуулан “Аа, тийм үү” гэх мэтээр бөөрөнхийлөн орхидог байлаа. Охин ярьж байгаад гэнэт яваад өгчихсөн байдаг байсан тул сандран охиныхоо хойноос очиж тэврэн “ээждээ ярьж өгсөнд баярлалаа” гэж хэлдэг байв . Нэгдүгээр ангид байхад нь анх багштай нь уулзахад “хүнийг төлөө гэсэн

эелдэг сайн хүүхэд, даанч юмаа мартаж ирэх нь их дээ ...” гэж хэлсэн юм. Тэр үед нь санаж байгаад сургуульдаа авч явах юмыг бүртгэж шалгах боловч, яваандаа ажилдаа дарагдаад больчихдог байв. Хоёрдугаар ангид ороход багш нь “юмаа мартаж ирвэл уг хүн л хамгийн их

хохирох ёстой юмсан, гэтэл яагаад ингээд байдаг юм бол доо ... Яг л мартамтгай хатан гэсэн үг” гэж хэлдэг байна. Мартамхай хатагтай! Энэ үгийг дуулаад би сандран, санаа зовж охинтойгоо сайн ярилцан өдөр бүр авч явах ёстой юмыг тэмдэглэсэн хүснэгт хийв. Гэвч уг хүснэгтийг хянах үүргийг эцсийн эцэст охиндоо даалгаж орхисон тул юмаа мартах нь багассан эсэхийг нь сайн мэдэхгүй л байлаа. Гуравдугаар ангид ороход нь шинэ багштай нь уулзахдаа би “манай охин

мартамтгай учраас уучлаарай” гэтэл багш нь гайхан харж: “нэг л удаа юмаа мартаж ирсэн байх, тэрнээс гайгүй шүү дээ” гэв. Бас “Ноднин хүртэл

Рисшо Косей Кай, Удаах ерөнхийлөгч Нивано Коошёо

Шанзай 2013.11 4

Инээмсэглэл бол тэнгэрийн цэцэг

мартамтгайн хатан байсан гэдгийг нь дуулсан боловч одоо бол тийм зүйл байхгүй” гэж нэмж хэлэв. Ийнхүү би гайхаш тасран гэртээ харисан юм. Гэртээ хариад шууд охиныхоо

ширээг үзтэл ширээн дээр нь өдөр бүр авч явах ёстой юмныхаа нэрсийг өдөр хоногоор ялган бичсэн байв. Хүүхдийн гараар бичсэн авч явах юмсын нэрс нь маш дэлгэрэнгүй байв. Ар талыг нь хартал өнгөрсөн сарын нэрс байсан тул өдөр бүр тэмдэглэж хянаж байсан нь илт байлаа. Ширээ нь хүртэл өмнөхөө бодвол эмх цэгцтэй болсон байв. Би юу ч хийж өгч чадаагүй байхад охин маань нэг мэдэхэд ийм сүрхий өсөж том болсныг хараад нүдэнд нулимс цийлэгнэв. Гэтэл охин маань ирэв. “Өнөөдөр ээж нь багштай нь уулзаад маш их

баярласан. Багш нь чамайг ёстой сайн охин гэж магтаж байна. Хичээл номоо ч мартдаггүй хариуцлагатай сүрхий хүүхэд гэж хэлж байсан шүү. Миний охин өөрөө юмаа хийж сурч, өөрөө бодож, хичээж байгаа нь үнэхээр бахармаар юм аа” гэхэд охин маань жаахан ичсэн байдалтай боловч баяртай гэгчээр инээмсэглэв. Одоо охин маань дунд сургуулийн сурагч болоод өдөр бүр дугуйландаа

шамдан явж, долоо хоногийн эцэст ирэх шинэ долоо хоногийнхоо хичээлийн хуваарийг зохиож, авч явах ёстой юмны нэрс, даалгавраа тэмдэглэж, түүнийгээ сайн ч биелүүлдэг болсон. Нөгөөх мартамхай хатагтайн сүүдэр нь ч алга болсон шүү .

“Якүшин” 2012 оны 8 сарын дугаар

Шанзай 2013.11 5

Нивано Коошёо

Рисшо Косей Кайгийн ерөнхийлөгч Нивано Ничикогийн том охин бөгөөд Токио хотод мэндэлсэн. Хуулч мэргэжлээр их сургуулиа төгссөний дараагаар тус нийгэмлэгийн удирдах албаны мэргэжилтэн бэлтгэх “Гакүрин” сургуулийн үндсэн ангид элсэн суралцаж төгссөн. Өдгөө Цагаан Лянхуа Сударыг судлангаа нийгэмлэгийн гишүүд болон сүсэгтэн олонд ном айлдаж, гадна дотны шашны байгууллагатай хамтран ажиллах тал дээр анхааран ажиллаж байна. Түүнчлэн тус нийгэмлэгийн удаах ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа. Тэрээр нөхөр Мүнэхиро болон нэг хүү, гурван охины хамт амьдардаг.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе . Ирээдүйн ерөнхийлөгч Коошёо хүрэлцэн

ирсэн энэхүү өлзийтэй сайхан өдөр та бүхний өмнө илтгэл тавих болсондоо туйлын их баяртай байна. Би 2002 онд гишүүнээр элсэж, сургаалтай

учраад 10 жил болж байна. Нийгэмлэгт элссэн шалтгаан маань зүрхний өвчнөөр удаан зовсон хадам ээжийнхээ 49 хоногийн номыг уншуулах гэж анх ирсэнтэй холбоотой юм. Долоо хоног бүр ном уншлаганд ирэхэд бусдын зовлонг өөрийн мэт хүлээн авч сайхан сэтгэлээр харьцах сангагийн ачаар би ч аажим аажмаар сургаалыг сурах болсон. Дараагаар нь манайх гэртээ өвөг

дээдсийнхээ тахилыг залуулсан боловч өглөө орой судар унших нь тээртэй санагдаж тахил залуулсандаа харамсах болов. Тэр үед би хадам аав болон бага анги болон цэцэрлэгт явдаг хүүхдүүдээ асран харах гээд завгүй байсан тул Косэй кайгаас утсаар ярьж, үйл ажиллагаанд урих нь тээртэй санагдаж байлаа. Гэсэн ч өвөг дээдсийнхээ тахилыг харах болгондоо “ингэж байж болохгүй” гэж гэмшдэг байв. Бага ч гэсэн юм хийхсэн гэж бодоод жижүүр, хозад оролцож, амин өдрийн лекц яриаг сонсдог байв. “Юуны өмнө бусдын төлөө”, “Энэрэнгүй сэтгэл”, “Эцэг эхээ хүндлэн хайрлах, өвөг дээдсээ шүтэн дээдлэх”-ийн чухлыг суралцсан хэдий ч эдгээр зүйлсийг гэртээ хэрэгжүүлэх нь толгойн өвчин болж байв. Би хадам аавдаа эелдэг дулаан хандаж

чадахгүй байсан юм. Яагаад гэвэл хадам аав маань нас барахаасаа хоёр жилийн өмнө зөнөж, хамаг юмаа мартаж, гэр доторхыг бусниулан нурааж, хувцас хөнжил дэвсгэрийг даавуунд боож, өхөөрдөн хайрладаг байсан ач нараа ч, намайг ч үзэхээ больсон. Мөн намайг нас

барсан эхнэр нь гэж андууран, хүүгээ ч танихаа больсон. Би ч яваандаа хадам аавыгаа үл тоомсорлон харьцдаг болов. Хадам аав маань гэрээсээ гарч яваад гудамжинд төөрөх нь олон болов. Үүнийг хараад нөхөр маань нулимс дуслуулан аавыгаа сувилалын эмнэлэгт оруулсан юм. Эмнэлэгт хадам аавыг эргэхээр очиход аав маань намайг бусад хүмүүст “миний эхнэр” гэж бахархан танилцуулдаг байлаа. Үүнийг хараад миний сэтгэл өвдөж байсан ч, эвгүй санагдаж, эргэлтийн тоо ч яваандаа багасав. Сэтгэлийнхээ зовлонг хоза дээр ярьдаг байв.

Насан туршийнхаа ханиа алдаад хадам аав хичнээн их ганцаардаж гунигладаг байсан бол гэж бодохоор сэтгэл шимширнэ. “Би яагаад хадам аавынхаа сэтгэлийг ойлгож чадаагүй юм бол”. Бусдын оронд өөрийгөө тавьж, сэтгэлийг нь ойлгох хэрэгтэй хэмээн суралцсан мөртлөө аавынхаа сэтгэлийг ойлгож чадаагүйдээ

Энэ илтгэл нь удаах ерөнхийлөгч Коошёо 2012 оны 7 сарын 3-нд Солонгос салбарын ёслолын үйл ажиллагаанд оролцох үед тавигдсан болно

Ким Ми Жун

Шанзай 2013.11 6

Би хүсэж төрсөн Солонгос салбар

Ким Ми Жун

Нэг удаа би хоза дээр зөвлөгөө аваад ингэж бодсон юм: “Амиа хайрлалгүй гэр бүлийнхээ төлөө зүтгэж ажиллаж буй нөхөртөө би ингэхэд эелдэг дулаан сэтгэлээр ханддаг билүү?”. Ингэж бодоод нөхрийгөө хайрлан өрөвдөх сэтгэл төрж, нөхрийнхөө сэтгэлийг ойлгохыг хичээхгүй, архи дарс уулаа гэж л байнга загинаж байсан хүйтэн хатуу эхнэр байснаа ойлгов. Тэр үед би өдий болтол бараг санаж дурсдаггүй байсан аавыгаа дурссан юм. Аав маань үг яриа багатай гэрсэг хүн байсан боловч архи уухаараа өөр хүн болж хувирдаг байв. Ээж ба ах дүү тавуулаа бид аавыг согтож харьж ирэхэд нь дахиад л хэрүүл маргаан үүсэх вий гэж айдаг байлаа. Архи нь гарахаар аав “дахиж яасан ч уухгүй” гэж амладаг боловч архинаас гарч чаддаггүй байв. Эцэст нь ээж аав хоёр салснаар аав

архинаасаа гарч, дахиж согтуу ирэхээ больсон. Яваандаа бидний сэтгэл ч ааваас холдож, түүнд сэтгэлээ нээхээ больсон. Ээж аав хоёр салсан нь аавын буруу гэж бодож, би аавыгаа сайнаар боддоггүй байв. Архи уудаг хүнтэй яасан ч гэрлэхгүй гэж би боддог байсан боловч нөхөр маань архи уугаад, тэс өөр хүн болдогийг хараад яах ч аргагүй аавыгаа санадаг байв. Хавдарт ракаар өвчилснөө хүүхдүүддээ ч хэлж чадалгүй ганцаараа зовж байсныг нь бодохоор сэтгэл өвдөнө. 7 жилийн өмнө аав маань хоолойны хавдарт ракаар нас барахынхаа өмнө “Миний буруу, надаас болж хүүхдүүд маань зовсон доо” гэж хэлж, гэмшиж байсан билээ. Ээжээс ч уучлал гуйж, амар тайван нүд анисан даа. Надад алтан амь бэлэглэж өгсөнд нь талархаж баярлах ёстой байтал би тэр үед талархах гэдэг юу байдгийг ч мэддэггүй байв. Одоо бол би эцэгтээ талархаж чаддаг болсон ба ганцаараа амьдардаг эхдээ ч

өөрийгөө зэмлэсэн. Мөн би өөрийгөө л зовж байгаа гэж бодон, нөхөртөө эрх тэгш биш байна гэж гомдоллодог байсан юм. Дараа нь би хадам аавыгаа эргэхдээ гарыг нь

атгаж, нүглээ наминчлан уучлал гуйсан юм. Миний сэтгэлийг ойлгосон бололтой хадам аав маань “эелдэг сайхан бэр маань ирлээ” гэж хэлээд намайг удаан дуудаагүй “бэр” гэдэг нэрээр дуудаж, баяртай гэгчээр харсан юм. “Аав маань хичнээн их шаналж зовсон бол” гэж бодсон сэтгэл маань аавд хүрч, аавын хэлсэн үгийг сонсоод надад гэмших сэтгэл төрж, сэтгэл давчдав. Өвчтэй болсон аавыгаа харж буй нөхрийнхөө сэтгэлийг бодоод үзэхээр, “ааваас болж хэцүү байна” гэж үргэлж үглэж байдаг байсан надад гуниглаж шанласнаа харуулалгүй, тэвчиж байсан нөхрийнхөө өмнө өөрөөсөө ичиж, нөхөртөө талархах сэтгэл төрсөн юм. Барилгын компанид ажилладаг нөхөр маань

ажлын шугамаар архи дарс уух нь их, дээр нь ажил хэрэг бүтэмжгүй үедээ архи ууж, согтохоороо тэс өөр хүн болох үе ч байдаг. Нэг удаа тэр согтоод сэргийлэх дээр очиж агсан тавьж “эцэг эх маань нас бараад би маш их ганцаардаж байна” гэж ярьсныг нь цагдаа надад хэлсэн юм. Нөхөр маань яагаад цагдаад тийм юм ярьсан юм бол, зүгээр согтсондоо агсарсан юм болов уу, цаашид дахиж тэгж агсан тавьбал би яах вэ? гээд сандарч бухимдсан. Ноднин нөхрийн ажил дээр хоёр барилгын

хооронд тавьсан гүүр нурж осолдсон. Дараа нь сонсохнээ нэг л агшин зөрсөн бол нөхөр маань гүүрэн доор нам дарагдаж үхэж магадгүй байсан юм билээ. Гэсэн ч ослоос болж ажилд дарагдаж зовж байгаа нөхрөө харсан ч би түүнийг төдийлөн тоохгүй л байлаа.

Шанзай 2013.11 7

“Гэр бүлийнхээ төлөө хичээж байгаад баярлалаа” гэж хэлж чаддаг эелдэг дулаахан

эхнэр болохын төлөө хичээх болно.

“Гэр бүлийнхээ төлөө хичээж байгаад баярлалаа” гэж хэлж чаддаг эелдэг дулаахан

эхнэр болохын төлөө хичээх болно.

8

сайхан хандахыг хичээдэг болсон. Нөхрийнхөө архи ууж, агсан тавихыг

хараад би ааваасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж, нүглээ наминчилж чадсан юм. Мөн нөхрийгөө ойлгохыг хичээдэг эхнэр болсон. Одоо нөхөр маань хөдөө барилга хариуцаж, ажилдаа шамдан зүтгэж байгаа. Долоо хоногт нэг удаа гэртээ харьж ирдэг нөхөртөө би “гэр бүлийнхээ төлөө зүтгэж байдагт чинь үнэхээр их баярлалаа” гэж хэлэхийг хичээдэг болсон. Би үргэлж “яагаад би дандаа ингэж зовох

ёстой юм бэ?” гэж боддог байсан бол Косэй кайгийн сургаалын ачаар одоо энэ бүхэн нь бурхан багш намайг өсгөж хөгжүүлэхийн тулд надад өгдөг нигүүлсэхүй гэж хүлээн авдаг болсон. Солонгосын РКК дээр Коошёо гуайн

бичсэн “Үүсгэн байгуулагчаас суралцах нь” номыг солонгос хэл дээр орчуулан хэвлүүлэхийн тулд 2010 оноос долоо хоногт нэг удаа нийгэмлэгийн тэргүүн болон дүүрэг бүрийн бичиг хэвлэлийг хариуцсан гишүүд цугларч орчуулгыг хянаж, хуралдаж зөвлөлддөг байсан. Өвөөгийнхөө дүр төрхийг харж өссөн

Үүсгэн байгуулагчийн зээ охин Коошёо өвөөгийнхөө талаарх дурсамж болон Үүсгэн байгуулагчийн сургаалыг ойлгомжтой сайхан тайлбарлан бичсэн энэ номыг уншаад би

сургаалыг илүү их ойр дотноор хүлээн авдаг болсон юм. Нэг хоёр удаа номыг давтан уншихад

агуулга нь улам сэтгэлд хоногшиж, Үүсгэн байгуулагч, Коошёо хатагтай хоёр яг л хажууд байгаа мэт санагддаг байсан. Гэтэл өнөөдөр ийнхүү Коошёо гуайн дэргэд зогсож байгаадаа итгэмээргүй, сайхан санагдаж байна.

“Бид бүгд Буддагийн үр хүүхэд мөн. Урьд өмнө нь арван мянган тэр буман буддад мөргөж сүсэглэсний ач буянаар хүн болж төрж нандин амийг хүртсэн. Олон хүмүүсийг аврахын тулд өөрсдөө хүсэж төрсөн”, “Үйлийн үрээр төрсөн үү, хүсэж төрсөн үү гэдгээ хүн өөрөө л шийднэ” гэсэн Үүсгэн байгуулагчийн үгнээс түүний РКК-г байгуулсан нарийн утга учрыг ойлгосон юм. Би ноднин жилийн 9 сарын 25-нд Их

Ариун Ордон дээр Бурхан залж авсан. Токиод байрлах нийгэмлэгийн төв дээр анх удаа ирж мөргөж, 3 хоногийн даяанаар яваад хэл нэвтрэлцэхгүй ч Косэй кайгийн гайхамшигт сургаал дэлхийн хаана ч нэг л байдаг гэдгийг сэтгэлийн гүнээсээ мэдэрсэн. Би саяхнаас гэрийнхээ гүнгэрвааны дэргэд

суугаад Бурхан багшийн дүрийг харангаа хүн хүсэж төрдөг гэсэн сургаалыг сэтгэлийнхээ гүнээс хүлээн авдаг болсон. Цаашид нэг ч гэсэн олон хүн өөрийнхөө бурханлаг мөн чанараа мэдэрч, хүсэж төрсөн гэдгээ мэдэж аваасай гэсэн хүслээр мичибики болон тэдоригийн үйлд шамдах болно. Надад итгэж, намайг үргэлж түшиж явдаг

салбарынхаа тэргүүн болон сангагийн анд нөхөддөө баярлаж талархаж байдгаа илэрхийлье. Бурхан багш, Үүсгэн байгуулагч танд

баярлалаа Ерөнхийлөгч танд баярлалаа Санга та бүхэндээ баярлалаа.

Shan Zai welcomes your religious experience. Why don't you share your religious experience through Shan Zai with members all over the world? Please send your script or inquiry to our email address: [email protected]. Thank you.

Шанзай 2013.11

Номын нэр өгөх өрөөнд хойтын буяны номны дараа сэтгэгдлээ хэлж байгаа нь

Шанзай 2013.11

Colmun Үүсгэн Байгуулагчийн үг 7 222-223 х.

Та бол цорын ганц оршихуй Шагжамүни Будда төрөөд долоо алхаад ингэж хэлсэн

гэдэг: “Их тэнгэрийн дээр ч доор ч би бол цорын ганц эрдэнэ”. Энэ нь “Би бол энэ хорвоод юугаар ч сольшгүй нандин амь” гэсэн утгатай бөгөөд Буддагийн үр хүүхэд болох хүмүүс бид ч мөн адил өөрийн гэсэн давтагдашгүй нандин амьтай билээ. Гаднах үзэмжээрээ хүмүүс бид адилхан харагддаг. Гэвч

жишээлбэл түлэгдсэн хүний биенд өөр хүний арьсыг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн ч, биед нь өөр хүний арьсны бүтэц таарахгүй, ургаж төлжих нь амаргүй байдаг гэж сонссон. Үүнтэй харьцуулбал, барын нэгэн төрөл болох чита

гэдэг махчин амьтан генээрээ хоорондоо бараг адилхан байдаг ба өөр читагийн эрхтэнг суулгасан ч эсрэг нөлөө байдаггүй бололтой. Тийм болоод ч чита нь үржих чадвар, өвчний микрофыг эсэргүүцэх хүч нь сул байдаг ба энэ нь чита устан үгүй болоход хүргэж байгаа юм байна.

“Арай л толгой сайтай, царайлаг төрсөн бол” гэж өөрийгөө голж, харамсдаг хүн цөөнгүй байх. Гэвч бид хоорондоо алилхан байсан бол хүн төрөлхтөн устах аюулд хүрсэн ч байж магадгүй. Бүгд өөр өөрийн зан араншин, онцлогтой байдаг нь үнэхээр гайхалтай сайхан зүйл. Байгалиас заяасан өөрийн онцлог, зан төрхөө бүрэн илэрхийлж, тус тусынхаа үүргээ биелүүлэнгээ бие биендээ тусалж дэмжиж байх нь чухал билээ. .

Энэ жилийн Оэшики-Нэг хөлгөний баяр хүйтэн ширүүн бороотой өдөр болж өнгөрлөө. Нийгэмлэгийн удирдах төвийн баг ба бусад салбарууд, Японд амьдардаг гадаад гишүүдийн салбар болох IBC (Олон улсын буддист нийгэмлэг) багынхан бүгд нэвт норон баярын жагсаалд оролцов. Маш хэцүү нөхцөл байдалтай байсан хэдий ч оролцогч багууд эрч хүчтэй, өөдрөг байсан нь гайхамшигтай. Бороон дунд үсэрч дэвхцэн баярлах нь нэг талаар тэнэг зүйл мэт

боловч, хүн бүрийн дотор нуугдаж байдаг төрөлхийн эрч хүч энэ үед ил тодрон гарсан гэлтэй. Цагаан лянхуа сударт хүн бүрт Будда болох далд хүч байдаг гэсэн

байдаг. “Бороо орж байхад шүхэр байхгүй бол болохгүй” гэж бодох нь “ажил ихтэй завгүй байна”, “миний хүч чадал хүрэхгүй” гэж өөрөө өөрийгөө хязгаарлаж, өөрийгөө хөгжүүлэхээс татгалзахтай адилхан зүйл. “Миний хувьд яасан ч чадахгүй” гэж бодсон үедээ л “Алив, одоо л хийгээд үзье” гэж зориг гарган нэг алхам урагшлах нь зүйтэй. Ингэж Буддад өөрийгөө даатгах үед л хүн өөрийнхөө жинхэнэ хүч чадварыг нээдэг юм.

РКК, Олон Улсын Хэлтсийн дарга Мизүтани Шёокоо

Үүсгэн байгуулагч Нивано Никкёогийн сургаал

Жинхэнэ хүч чадвараа нээх

8

Tokyo, Headquarters New York San Francisco Oklahoma

Colorado

San Jose

Sacramento

Seattle

Vancouver, Canada

Hawaii Kona

San Diego

Las Vegas

Arizona

Sao Paulo, Brazil Mogi das Cruzes

Sao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, Korea Pusan Masan

Taipei

Singapore

Sydney, Australia

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, Bangladesh Dhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Los Angeles Lumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

Mayani Patiya

Domdama Cox’s Bazar

RKI of North America (Irvine)

Klamath Falls

Jilung

Tainan Pingtung

Satbaria Laksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San Mateo Sukhbaatar

Dallas

San Antonio

Tampa Bay

Chicago Denver

Dayton

West Delhi

Chendirpuni

Phnom Penh

Singapore

Roma, Italy

Kolkata North

Шанзай 2013.11 9

Рисшо Косей Кай, Ромд салбараа нээлээ

2013 оны 10 сарын 12-нд манай нийгэмлэгийн Итали дахь анхны салбар болох Рисшо Косей Кай, Ром салбарын нээлтийн ёслол Удаах ерөнхийлөгч Коошёогийн удирдлага дор болж өнгөрлөө. РКК ба Итали улсын харилцаа Үүсгэн байгуулагч

Нивано Никкёо 1965 онд Ватиканы 2-р чуулга уулзалтанд уригдан оролцох үеэс эхэлсэн юм. Түүнээс хойш Дэлхийн шашны энх тайвны байгууллага гэх мэт олон арга хэмжээгээр дамжуулан тус улсын шашны байгууллагуудтай удаан хугацаанд эв найрамдалт харилцааг бэхжүүлж ирсэн билээ. Түүнээс хойш Европ дахь гишүүдийн хүсэн хүлээж

байсан салбарын нээлт болж, гишүүд баяр хөөрөө хуваалцсан өнгөрөөв. Ёслолд холбогдох шашны байгууллагын төлөөлөгч 26

хүн, 27 гишүүн гээд нийт 70 хүн оролцов. Ёслол бурханд идээ будаа өргөх ёслол, судар уншлага, илтгэл, баярын мэндчилгээ гэсэн хөтөлбөртэй явагдав. Ватиканы шашны хамтын ажиллагааны зөвлөлийн дэд

нарийн бичиг Кодитүвак баярын мэндчилгээндээ “Нэгэн бүхэл ертөнцийг цогцлоон байгуулахын төлөө хамтлаа алхацгаая” гэсэн Тооран тэргүүний мэндчилгээг дамжуулав. Удаах ерөнхийлөгч Коошёо Итали хэл дээр мэндчилгээ

дэвшүүлж, РКК ба Ватиканы удаан хугацааны харилцаа холбоо, Цагаан лянхуа судрын үзэл санаа, Үүсгэн

байгуулагчийн хүсэл зэргийг танилцуулж, Ром салбарын ач холбогдлыг таниулав. Түүнчлэн “РКК Ром салбарын нээлт нь өчүүхэн жижигхэн зүйл байж магадгүй. Гэвч дэлхийн энх тайвны төлөө та бүхэнтэй үргэлж хамтдаа тэмүүлэх энх тайванд хүрэх замын эхлэл нь болж, олон хүмүүст тус нэмэр болоосой хэмээн хүсэж байна” хэмээн өгүүлэв. Ёслолын дараа Европын гишүүд Коошёо хатагтайтай

ярилцаж, хооза хийсэн юм. Тус салбар цаашид дэлхийн энх тайванд хүрэх гүүр

болно гэдэгт итгэж байна.

Ёслолын үйл ажиллагаан дээр Удаах ерөнхийлөгч Коошёо үг хэлж байгаа нь

Рисшо Косей Кай Рисшо Косей кай нь 1938 онд Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон Хамтран үндэслэгч Наганүма Мёоко нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ын сургаалыг гол номлолоо болгосон эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл бурхан багшийн сургаалыг гэр, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлэх замаар дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикогийн удирдлага дор сургаал түгээх үйлсэд зүтгэж, шашны бусад байгууллага болон дэлхийн олон орны хүмүүстэй гар барин, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна.

SHAN-ZAI Vol. 98(November 2013) Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс, Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: 03-5341-1124 FAX: 03-5341-1224 E-mail: [email protected] Ахлах редактор: Мизүтани Шооко, Редактор: Накамүра Эцүко, Орчуулсан: Ш.Жаргалмаа, Ж.Гэрэлтуяа Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Ёшида Кэй-ичиро, Мацүока Шихо, Мизүмо Кацүтоши, Күдо Юкино, Это Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Макино Эми, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро

※Энэхүү сэтгүүл нь Япон, Англи, Хятад, Португал, Тай, Монгол зэрэг 14 улсын хэл дээр тогтмол хэвлэгдэн гарч байна. ※Санал хүсэлт, сэтгэгдэл байвал дээрх хаягаар холбоо барина уу. ※ Хувийн зорилгоор ашиглах тохиолдолд Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэстэй холбоо барина уу.

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)4255 Campus Drive, University Center A-245 Irvine, CA 92612, U.S.A.Tel: 1-949-336-4430 Fax: 1-949-336-4432e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Church of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Dharma Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai of San Francisco 1031 Valencia Way, Pacifica, CA 94044, U.S.A. Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center 28621 Pacific Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: [email protected] http:// www.buddhistLearningCenter.com

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel & Fax: 1-847-394-0809 e-mail: [email protected] http://home.earthlink.net/~rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls724 Main St., Suite 214, Klamath Falls, OR 97601, U.S.A.Tel: 1-541-810-8127 Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton446 “B” Patterson Road, Dayton, OH 45419, U.S.Ahttp://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304 e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, Brasil

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of China Tel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2013

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 39A Apartment, room number 13, Olympic street, Khanuul district, Ulaanbaatar, Mongolia Tel & Fax: 976-11-318667 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, BangladeshTel & Fax: 880-31-2850238

Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of Mayani Mayani Barua Paya, Mirsarai, Chittagong,Bangladesh

Rissho Kosei-kai of Patiya Patiya, Post office road, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s Bazar Phertali Barua Para, Cox’s Bazar, Bangladesh

Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Galle

Rissho Kosei-kai of Kandy

Branches under the South Asia DivisionDelhi Dharma CenterB-117 (Basement Floors), Kalkaji, New Delhi-110019, India Tel & Fax: 91-11-2623-5060e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of West DelhiA-139 Ganesh Nagar, Tilak NagarNew Delhi-110018, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai1F, ZHUQIZHAN Art Museum, No. 580 OuYang Road,Shanghai 200081 China