13
ҮР ТАРИАНЫ ХОРЛОГЧ ШАВЬЖ Агрономи 3 Б.Сүхбат

Ur Tarianii Horlogch shavij

Embed Size (px)

DESCRIPTION

entomologi presentation

Citation preview

Page 1: Ur Tarianii Horlogch shavij

ҮР ТАРИАНЫ ХОРЛОГЧ ШАВЬЖ

Агрономи 3 Б.Сүхбат

Page 2: Ur Tarianii Horlogch shavij

Таримал үрт ургамлын ургацанд гэмтэл учруулдаг хорлогч шавьжийн ихэнх нь бэлчээр, атар газраас шилжиж тархдаг. Үр тарианы ургацанд шавьжийн ангиас гадна төрөл бүрийн мэрэгчид, хачиг, дугариг хорхой, нүцгэн салст, зэрэг хорлогч организм цөөнгүй байдаг.

Шавьжийн ангиас олон зүйлийн хорлогч шавьж үр тарианы зонхилох тарималд гэмтэл учруулдагийг таримлын төрлөөр ангилж үзвэл: буудайг 128, арвайг 73, хөх тариаг 70, хошуу будааг 42, бог будааг 24, эрдэнэ шишийг 128, цагаан будааг 41 зүйлийн хорлогч шавьж идэж гэмтээдэг.

Хорлогч шавьжийн үр тариаг идэж гэмтээх төлөв, амьдралын хэв шинжээр нь элдэв идэшт, төрөлжсөн идэштэй гэж хувааж үздэг. Дээрх хорлогч шавьжийн зүйлийн тоо нь байгалийн бүсийн онцлог, хөрс, ургамшилт, байгаль, цаг уур, байршилтаас ихээхэн хамаардаг.

Элдэв идэшт зонхилох хорлогч шавьжид царцаа, голио, бүгэг, хар цох, няслуур цох зэрэг хамаарагддаг бол төрөлжсөн идэштээс зургаан цэгт болон судалт нөмрөг, бясаа, навчит цох, ишний бүүрэг, буудайн ишний хярга, буудайн бөөс зэрэг хорлогч шавьж түгээмэл тархсан байдаг. Эдгээрийн дотроос гэхэд буудайн энгийн бүгэг эрвээхэй ойт хээрийн бүсийн Орхоны САА /хуучнаар/-д 1970 онд 60-70 мянган га-гийн буудайн ургацыг алдагдуулж байсан бол цөлөрхөг хээрийн бүс Хархираагийн ТАА /хуучнаар/-д 1981-1982 онд буудай болон тэжээл, олон наст үет ургамал, соргүй согооврын үрийн ургацыг 20-25%-иар гэмтээж байлаа.

Page 3: Ur Tarianii Horlogch shavij

Үр тарианы ургацанд шавьж шууд нөлөөлдөг бол шууд бус нөлөө ч их байдаг. Үүнд:

Үр тарианы тэсвэртэй шинж тэмдэг нь гадаад орчны нөлөөгөөр /хүйтэн, ган гачиг/ доройтож мөөгөнцөр, бактерийн өвчнөөр өвчилсөн.

Мөөгөнцөрөөр өвчилсөн үр тариа шавьжинд амархан нэрвэгдсэн.

Үрийн болц, механик гэмтэл, тариалах хугацаа, үрийн норм хэмжээ өөрчлөгдсөн.

Ургацын буурах нь хураах технологи, үр тарианы налалтаас хамаарч

Талбайн хогтолт буюу хог ургамалын төрөл зүйл, тархалтын төвшингөөс хамаарах зэрэг олон хүчин зүйлтэй ургац хамаарч байдаг.

Сүүлийн үед хөрсийг хавар хамгаалах нь хөрсөнд үүрлэсэн шавьжийн голомтыг бүрэн устгах боломжгүй байдаг. Иймээс үр тарианы хорлогч шавьжтай ургамал хамгаалах дэс дараалсан аргаар тэмцэх хэрэгтэй. Ялангуяа тарианы бутлалт, түрүүлэлтийн шатанд иш, навчны углуурга, түрүүний дотор амьдардаг хорлогч шавьжийн тархалт, олшролт ургалтын шатуудад уялдаж гардаг учраас ургамал хамгаалах пиретройд инектицидийг хэрэглэх нь илүү зохимжтой болно.

Page 4: Ur Tarianii Horlogch shavij

Судалт нөмрөг -(Psammotettix striatus L.,) Homoptera-Cicadodea

Тариалангийн төв бүсэд судалт нөмрөг, зургаан цэгт

нөмрөг, бараан нөмрөг өргөн дэлгэр тархсан байна.

Хойт мөч нь үсрэхэд зохилдсон, биеэр жижигхэн,

3 үе сахалтай шавьж юм. Биеийн ерөнхий хэв маяг жигд,

далавч нь биеийн хэвлийн төгсгөл хүртэл цув нөмөрсөн

байдлаар харагддаг. Иймээс нөмрөг хэмээх нэршлийг

өгчээ.

Үр тариан судалт бүүргийн биеийн урт нь 4-5 мм жижигхэн биетэй, шавьж юм. Шаравтар юмуу шар хүрэн өнгийн биетэй. Толгойн хэсэг богинохон, нүдний хоорондох зай харьцангуй өргөн, өнгөлөг хүрэвтэрдүү духтай, өмнөт далавч нь хар хүрээ бүхий үүрүүдтэй ба тод судлуудтай. Өнгөлөг шардуу хөлтэй. Зуувандуу дугуйдуу 1,2- 1,5 мм цагаан өнгийн өндгийг төрүүлдөг. Авгалдай ньхөгжлийн 5 шатыг дамжиж бие гүйцсэн нөмрөг болно.

Page 5: Ur Tarianii Horlogch shavij

Эхний шатны авгалдай хөдөлгөөн багатай ба гуравдугаар шатны авгалдайд далавчны эх үүсвэр, хөлний хөгжилт сайжирч үсрэх хөдөлгөөнтэй болсон байдаг. Монгол орны байгалийн бүх бүсэд өргөн дэлгэр тархалттай. Ялангуяа ойт хээр, хээрийн бүсэд тариалсан тэжээлийн олон наст үет ургамал согоовор, ерхөг, өвөлжих хөх зэрэг ургамлын навчны углуурга дотор өндөгний шатандаа өвөлждөг. Жилд 2 удмаар үржинэ.

Тавдугаар сарын дунд үеэс өвөлжсөн ургамлын навч, иш хагдарсан хэсгээрээ унахад түүн доторхи өндөг ил гарч сарын сүүлчээр анхны авгалдай гарч эхэлдэг. Зургаадугаар сарын эхээр 3-аас дээших шатны авгалдай буудайн талбайд тархаж эхэлдэг.

Авгалдайн шат 25-30 хоног үргэлжилнэ. Зургаадугаар сарын 2- р 10 хоногт бие гүйцсэн нөмрөгийн тоо олширно. Улмаар навчны углуургын дотор өндөглөж эхэлнэ.

Долоо, наймдугаар сард шинэ удмын авгалдайн тоо олширсон байдаг. Энэ үед шавьжийн шүүрүүлийн 100 даллалтаар нөмрөгийг тооцоолоход 162 бодгаль \ 1972 он\ хамрагдаж байлаа.

 

Page 6: Ur Tarianii Horlogch shavij

Зургаан цэгт нөмрөг- /Macrosteles sexnxnotatus Fall.,/ Homoptera-Cicadodae

Зургаан цэгт нөмрөгийн 4 зүйл байдаг бөгөөд эдгээрээс энэхүү нөмрөг нь 4 мм нарийхан урт, өнгөлөг шаргалдуу биетэй, өмнөд далавч нь тунгалагдуу судал бүхий цагаан шаргал өнгөтэй юм.

Толгойн дээрээ хар өнгийн 3 цэгтэй зэрэг шинжээрээ ялгаатай болсон байдаг.

Тархалт нь судалт нөмрөг болон бараан нөмрөг- \ Calligypona stella Fall.,\ зэргийн тархсан газруудад нэгэн адил өргөн дэлгэр тархсан байдаг.

Дээрхи нөмрөгийн эмэгчин 50-200 өндгийгүртариа, олон наст үетургамлын навчны углуургын эпидермсийн доор нүх хэлбэртэй үүр бэлтгэж тэр хэсэгтээ өндгөө хэсэг хэсгээр гаргадаг гэж Н.В. Курдюмов \ 1913\ тэмдэглэжээ.

Е.Й. Приданцева \1964\ энэхүү нөмрөг нь цаг уураас хамаарч нутаг болгонд жилд харилцан адилгүй удмаар үрждэг.

Москва мужид 2, Кранодарийн хязгаарт 3-4 удмаар жилд үржиж хөгжиж байгааг илрүүлсэн байдаг.

Тарианы гэмтлийн хэмжээ нөмрөгийн тархалтын нягтралтай шууд холбоотой билээ. Тариалангийн төв бүсэд зусах буудайн үрийн гэмтлийн хэмжээ дундажаар 6,1% байсан боловч хамгийн бага нь 1969 онд 4%, хамгийн их нь 1968 онд 14,2% байв.

Page 7: Ur Tarianii Horlogch shavij

Үүнд: Арвай, зөөлөн буудайг 5-14%, хатуу буудай, хушуу будааг 3,2- 4,5 % гэмтээж байсныг тэмдэглээд нөмрөгийн дотроос бараан нөмрөг хамгийн цөөн буюу шүүрүүлийн зуу даллалтанд 3-7 бодгаль хамрагдаж байсан талаар /Д. Цэдэв/ туурвисан байдаг. Эдгээр нөмрөгүүд буудай, хушуу будаанд вирусын өвчнийг тархаадаг завсрын эзэн болдог учраас ихээхэн хор уршигтай шавьж юм. Ялангуяа буудайн цоохордох өвчнийг тараадаг байна.

Тэмцэх арга : Буудай, арвай, хушуу будааг цаг хугацаанд агротехникийн шаардлагын дагуу чанартай тариалбал ургамал жигд ургаж нөмрөгийн хор уршгийг бага болгоно.

Талбайд тарианы хаягдал сүрлийг үлдээх нь нөмрөгийг өвөлжилт, тархалтанд тохиромжтой нөхцлийг бүрдүүлдэг. Иймээс талбайд тарианы хаягдал, лай, сүрлийг талбайгаас зайлуулж байхын зэрэгцээ талбайд нэг олон наст үет хог ургамлыг ургуулахгүй устган цэвэрлэж байх. Нөмрөг олширсон үед үр тарианы талбайд нунтаг децис, метафосыг 1 -20 кг\ га байхаар талбайд зурваслан цацдаг.Пиретройд инсектицидийг 0,3-0,4 л\га байхаар найруулж шүрших хэрэгтэй.

Page 8: Ur Tarianii Horlogch shavij

Үет ургамлын бөөс- /Aphidinea-Aphididae/

Нэг, олон наст үет ургамлын ургацанд уршигтай 20 гаруй зүйлийн бөөс тархажээ. Эдгээр зүйлийг биологийн онцлогоор нь нүүдэлдэг, нүүдэлдэггүй \ нэг гэрт\ гэж хоёр хувааж үздэг юм. Нүүдэлдэг бөөсөнд монос, үетний бөөс, хайлаасны улаан урын бөөс, хайлаас үетний бөөсийг нэрлэж болно. Харин үет ургамлын энгийн бөөс, үет ургамлын том бөөс, арвайн бөөс нь нүүдэлдэггүй бөөсөнд багтана. Монгол оронд бэлчээрийн болон таримал ургамлын бөөсний зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, уршгийн талаар хийгдсэн судалгааны ажил хомсхон хийгджээ гэж үзэхээр байна.

Page 9: Ur Tarianii Horlogch shavij

Тарианы том /Sitobion avenae F.,/

Үр тариа, үет ургамлын ургалтын шатуудад ургамлын навчны шүүсээр хооллодог хорлогч шавьжийн нэг юм.

Таримал болон бэлчээрийн ургамал, үр тариа, арвай, ботууль, үнэгэн сүүл зэрэг ургамлын навчны дээд хэсгийн навчны углуурга орчмоор тархдаг бөгөөд өндөгний шатандаа үет ургамлын талбайд өвөлжиж улмаар өндөгнөөс гарсан авгалдай, бие гүйцсэн бодгалиуд тухайн талбай болон ойролцоох тариан талбайд тархаж тарималд гэмтэл учруулдаг.

Дан үет ургамал дээр тархаж тухайн ургамлаараа хооллож, нүүдэлдэггүй хорлогч болно.

Тарианы том бөөс нь цайвар ногоотор эсвэл шаравтар бор өнгийн 2,5-3,2 мм урт биетэй, духан дээрээс нь төвийж гарсан уртавтар суумал сахалтай, шүүсний цорго өндөг гаргагчаас 1,5 дахин урт, ургамлын навчин дээр урт хөлнийхөө тусламжаар хөдөлгөөнгүй байрлаж амьдардаг. Бусад төрлийн бөөсийг бодвол колони үүсгэж тархдаггүй болно

Page 10: Ur Tarianii Horlogch shavij
Page 11: Ur Tarianii Horlogch shavij

Толбот лема- /Lema cyanella L.,/ Coleoptera-Criocernae

Навчич цохны өмнөт чээж, дээд далавчны өмнөт хэсэгт нь дотогшоогоо нүх хэлбэртэйгээр шахагдсан, хар ногоовтор өнгөтэй, дээд далавч шаравтар ,хар ногоондуу 5 цэгтэй, зулайн хэсэг, дунд чөмөг, шилбэ нь улаан шаргал ,өмнөт чээж нь өнгөлөгдүү томоохон цэгүүдтэй ба 4.2-5.8 мм урт биетэй. Гонзгойдуу хэлбэрийн 1 мм урт, улбар өндгийг төрүүлдэг. Авгалдайн нуруун тал гадагш төвийсөн хэлбэрийн 5-6.5 мм урт биетэй ба толгой нь хүрэн хар, биеийн өнгө улбар шардуу болсон байдаг.Биеийнхээ гадна талаар харавтар салслагаар бүрхэгдсэн байдаг.Толбот лемагийн авгалдай, цох зусах буудай бусад нэг, олоннаст үет ургамлын навчны паренхимийг тууш байрлалаар цоолж идэгддэг. Идэгдсэн ургамлын навчны гадаргуу дээрх толбонууд хоорондоо нийлж томрох эсвэл сэрзийж нүхлэгдсэн ба цонхлогдсон байдаг.Ургамал хатаж гандахын үед навчны гадаргуу дээрхи толбууд цагаан шаргал өнгөтэй болдог. Иймээс тосон толбо гэж нэрлэгддэг.

Лемагийн төрлөөс Монгол оронд Lema (5.51:г) Cyanella Linnacus 758 зүйл Монгол орны хойд хэсэг Архангай ДөвшрүүлэхДөв хэсэг Сэлэнгийн Шаамар Улаанбаатар орчим тархжээ.Мөн Европ, Казахстан, Сибир, Буриад, Чит, хойт Хятад, Солонгос, Японд тархалттай юм.

 

Page 12: Ur Tarianii Horlogch shavij

Толбот лема

Page 13: Ur Tarianii Horlogch shavij

Анхаарал тавьсанд баярлалаа