8
 Ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын харьцуулалт Г. Ухнаа (  ШУТИС  ,  Геологи  ,  Газрын Тосны Сургууль  ,  Хайгуулын Салбар  ) Монгол орны ирээдүйн хөгжлийн нэгэн тулгуур хүчин зүйл нь газрын хэвлий дэх эрдсийн арвин баялгийг нээн илрүүлж, эрдэс баялгийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх явдал гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Сүүлийн жилүүдэд болж байгаа Монгол орны эрдэс баялгийн салбарын эрчимтэй хөгжил нь ашигт малтмалын хайгуул, олборлолтын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг улам ихээр татаж, хайгуул, олборлолтын объект болох ашигт малтмалын ордын нэр төрөл, тоо байнга өссөөр байгаа энэ үед ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллыг боловсруулан баталгаажуулах  асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Монгол улс 1998 оноос өмнө ОХУ-ын УНК-оос баталсан ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд утгаар нь мөрдөн хэрэглэж байсан юм. Дан ганц төсвийн хөрөнгөөр хайгуул, олборлолтын ажлыг эрхлэж байсан тухайн үед энэ зааврыг баримтлах нь боломжгүй зүйл биш байлаа. Улс орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжснээр эрдэс баялгийн үйлдвэрлэлийн салбарт төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын хөрөнгө оруулалт давамгайлах хандлагатай болж, үүнтэй уялдан Ашигт малтмалын тухай хуульболовсруулагдсан тул шинэ нөхцөл байдлыг харгалзан Монгол улсын ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын түр заавар”-ыг боловсруулан 1998 оноос эдүүгээ хүртэл баримтлаж байна. Улс орны төдийгүй дэлхийн хэмжээний масштабтай томоохон ордуудыг хайж илрүүлэх, түүнийг олборлох, бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд борлуулах урьдчилсан нөхцөл нь Олон улсын шаардлагыг хангасан нөөц, баялгийн ангиллын зааврын дагуу нөөцийг тоолон бодож Монгол Улсын эрдэс баялгийн санд бүртгүүлэх явдал юм. Гэтэл өнөөгийн бидний баримтлаж байгаа Түр зааварнь энэ шаарлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаагаас гадна 10 – аад жил туршин мөрдөж байгаа энэхүү зааврыг засаж сайжруулан баталгаажуулах шаардлага бас байна. Иймээс товчоор хэлбэл сайн зааварболовсруулахад олны анхаарлыг хандуулах, санал бодлыг нь сонсох зорилгоор ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын зарим заавар, стандартуудын гол агуулгыг энд харьцуулан авч үзлээ. Дэлхий нийтийн практикт өнөөдөр нөөц, баялгийн тооцоо ба үнэлгээ хийх 4 үндсэн бүлэг системийг баримтлаж байна.  Олон улсын (НҮБ-ийн) нөөцийн ангилал.  ОХУ-ын УНК-ийн боловсруулсан нөөцийн ангилал.

uhnaa

Embed Size (px)

Citation preview

Page 1: uhnaa

7/26/2019 uhnaa

http://slidepdf.com/reader/full/uhnaa 1/8

 

Ашигт малтмалын нөөц, баялгийн 

ангиллын харьцуулалт 

Г. Ухнаа 

(  ШУТИС  ,  Геологи ,  Газрын Тосны Сургууль ,  Хайгуулын Салбар )

Монгол  орны  ирээдүйн  хөгжлийн  нэгэн  тулгуур  хүчин  зүйл  нь  газрын  хэвлий  дэх 

эрдсийн  арвин  баялгийг  нээн  илрүүлж, эрдэс  баялгийн  үйлдвэрлэлийг  эрчимтэй 

хөгжүүлэх  явдал  гэдэгтэй  олон  хүн  санал  нийлэх  байх. Сүүлийн  жилүүдэд  болж  байгаа 

Монгол  орны  эрдэс  баялгийн  салбарын  эрчимтэй  хөгжил  нь  ашигт  малтмалын  хайгуул,

олборлолтын салбарт  гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг улам ихээр  татаж, хайгуул,

олборлолтын объект болох ашигт малтмалын ордын нэр төрөл, тоо байнга өссөөр байгаа 

энэ үед ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллыг боловсруулан баталгаажуулах асуудал 

чухлаар тавигдаж байгаа юм.

Монгол  улс  1998 оноос  өмнө  ОХУ-ын  УНК-оос  баталсан  ашигт  малтмалын  нөөцийн 

ангиллыг  шууд  утгаар  нь  мөрдөн  хэрэглэж  байсан  юм. Дан  ганц  төсвийн  хөрөнгөөр 

хайгуул, олборлолтын  ажлыг  эрхлэж  байсан  тухайн  үед  энэ  зааврыг  баримтлах  нь 

боломжгүй зүйл биш байлаа. Улс орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжснээр 

эрдэс  баялгийн  үйлдвэрлэлийн  салбарт  төсвийн  хөрөнгө  оруулалтаас  гадна  гадаад,

дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын хөрөнгө оруулалт давамгайлах хандлагатай 

болж, үүнтэй уялдан “Ашигт малтмалын тухай хууль” боловсруулагдсан тул шинэ нөхцөл 

байдлыг  харгалзан  “Монгол  улсын  ашигт  малтмалын  нөөц, баялгийн  ангиллын  түр 

заавар”-ыг  боловсруулан 1998 оноос эдүүгээ хүртэл баримтлаж байна.

Улс  орны  төдийгүй  дэлхийн  хэмжээний  масштабтай  томоохон  ордуудыг  хайж 

илрүүлэх, түүнийг олборлох, бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээлд борлуулах урьдчилсан 

нөхцөл  нь  Олон  улсын  шаардлагыг  хангасан  нөөц, баялгийн  ангиллын  зааврын  дагуу 

нөөцийг  тоолон  бодож  Монгол  Улсын  эрдэс  баялгийн  санд  бүртгүүлэх  явдал  юм. Гэтэл 

өнөөгийн  бидний  баримтлаж  байгаа  “Түр  заавар” нь  энэ  шаарлагыг  тэр  бүр  хангаж 

чадахгүй  байгаагаас  гадна  10 – аад  жил  туршин  мөрдөж  байгаа  энэхүү  зааврыг  засаж 

сайжруулан  баталгаажуулах  шаардлага  бас  байна. Иймээс  товчоор  хэлбэл  “сайн  заавар”

боловсруулахад  олны  анхаарлыг  хандуулах, санал  бодлыг  нь  сонсох  зорилгоор  ашигт 

малтмалын  нөөц, баялгийн  ангиллын  зарим  заавар, стандартуудын  гол  агуулгыг  энд 

харьцуулан авч үзлээ.

Дэлхий  нийтийн  практикт  өнөөдөр  нөөц, баялгийн  тооцоо  ба  үнэлгээ  хийх  4 үндсэн 

бүлэг системийг баримтлаж байна.

•  Олон улсын (НҮБ-ийн) нөөцийн ангилал.

•  ОХУ-ын УНК-ийн боловсруулсан нөөцийн ангилал.

Page 2: uhnaa

7/26/2019 uhnaa

http://slidepdf.com/reader/full/uhnaa 2/8

•  Энэтхэгийн 4Р ангиллын системи (энэ нь америкийн маркшейдрийн системи 

дээр  суурилан  далд  аргаар  олборлолт  хийхэд  илүү  чиглэгдсэн  бөгөөд  судалгааны 

янз бүрийн түвшинд янз бүрийн хэмжээтэй нөөцийг харгалзуулан тооцдог байна)

•  Деневерийн  холбооны  1997 онд  боловсруулсан  олон  улсын  ангиллын 

системи (Үүнд Австралийн JORC, Европын орнуудын өргөн хэрэглэдэг “Reportingcode” системи, Канадын CIM, АНУ-ын SME, Өмнөд Африкийн SAMREC системи 

багтана) зэрэг нөөц, баялгийн ангиллын заавар, стандарт, системүүд багтдаг байна.

1.  НҮБ-ийн  ангилалд  ашигт  малтмалын  нөөц, баялгийг  тэгш  өнцөгт  координатын 

системийн 3 тэнхлэгийн дагуу авсан геологийн үнэлгээний үе шат, олборлох техник-эдийн 

засгийн  үнэлгээний  үе  шат, эдийн  засгийн  үр  ашгийн  түвшин  гэсэн  гурван  үзүүлэлтээр 

үнэлж ангилан, нэрлэж коджуулсан байна:

Дараах 1- р хүснэгтэд энэхүү ангиллыг хийсэн зарчим, ашигт малтмалын нөөц, баялгийг 

ангилсан аргачлалыг матрицийн хэлбэрээр  харууллаа.

Ашигт малтмалын нөөц, баялгийн олон улсын ангилал 

 Хүснэгт-1

Олон улсын ангилал  Нарийвчилс

ан хайгуул 

Урьдчилс

ан хайгуул 

Эрэл  Тойм 

судалгаа 

Улсын 

ангилал 

Нарийвчил сан 

үнэлгээ (ТЭЗҮ,Уурхай

н илтгэл)

(111)2 (211)

Урьдчилсан 

үнэлгээ (ТЭЗИ,

ТЭЗТ)

1  (121)

2  (221)

(122)

(222)

Анхдагч 

үнэлгээ*)

1 – 2  (331) 1 – 2  

(332)

1 – 2 

(333)

(334)Тайлбар:

Эдийн  засгийн ач  холбогдлоор нь:

1 – Эдийн  засгийн ач  холбогдолтой 

2 – Эдийн  засгийн боломжит ач  холбогдолтой 1 – 2 – Эдийн  засгийн ач  холбогдолтой байж болох 

? – Эдийн  засгийн ач  хобогдол нь тодорхойгүй 

*) –  Анхдагч үнэлгээг геологийн өгөгдлүүд дээр тулгуурлан  хийнэ 

(123), (332) –  зэрэг кодуудын тайлбарыг 1- р  зургаас үзнэ үү .

Page 3: uhnaa

7/26/2019 uhnaa

http://slidepdf.com/reader/full/uhnaa 3/8

 

 Зураг – 1.  Нөөц , баялгийн бүлгүүдийн коджуулалт 

 Хүснэгт – 2

Эдийн  засгийн тэнхлэг 

Техник-эдийн засгийн тэнхлэг Геологийн тэнхлэг

Код

Эдийн  засгийн  ач холбогдолтой 

Нарийвчилсан  үнэлгээ  (ТЭЗҮ,Уурхайн илтгэл)

Нарийвчилсан хайгуул

111

Эдийн  засгийн  ач 

холбогдолтой 

Урьдчилсан үнэлгээ 

(ТЭЗИ ба ТЭЗТ)

Нарийвчилсан 

хайгуул

121

Эдийн  засгийн  ач холбогдолтой 

Урьдчилсан үнэлгээ (ТЭЗИ ба ТЭЗТ)

Урьдчилсан хайгуул

122

Эдийн  засгийн боломжит  ач холбогдолтой 

Нарийвчилсан  үнэлгээ  (ТЭЗҮ,Уурхайн илтгэл)

Нарийвчилсан хайгуул 

211

Эдийн  засгийн боломжит  ач холбогдолтой 

Урьдчилсан үнэлгээ (ТЭЗИ ба ТЭЗТ)

Нарийвчилсан хайгуул 

221

Эдийн  засгийн боломжит  ач холбогдолтой 

Урьдчилсан үнэлгээ (ТЭЗИ ба ТЭЗТ)

Урьдчилсан хайгуул 

222

Эдийн  засгийн  ач 

холбогдолтой байж болох 

Геологийн  өгөгдөлд  тулгуур

ласан анхдагч үнэлгээ 

Нарийвчилсан 

хайгуул 

331

Эдийн  засгийн  ач холбогдолтой байж болох 

Геологийн  өгөгдөлд  тулгуурласан анхдагч үнэлгээ 

Урьдчилсан хайгуул 

332

Эдийн  засгийн  ач холбогдолтой байж болох 

Геологийн  өгөгдөлд  тулгуурласан анхдагч үнэлгээ 

Эрэл 333

Эдийн  засгийн  ач  Геологийн  өгөгдөлд  тулгуур Тойм судалгаа  334

Page 4: uhnaa

7/26/2019 uhnaa

http://slidepdf.com/reader/full/uhnaa 4/8

холбогдол  нь тодорхойгүй 

ласан анхдагч үнэлгээ

Геологийн  үнэлгээний  үе  шатуудыг  дээрхи  зурагт  хэвтээ  тэнхлэгийн  дагуу  авсан 

бөгөөд энэ нь нөөц, баялгийн геологийн үнэмшилт байдлыг илэрхийлнэ.

Босоо  тэнхлэгийн  дагуу  нөөц, баялгийг  олборлох  техник-эдийн  засгийн  үнэлгээний 

хуваарь  болгож  нөөц, баялгийн  эдийн  засгийн  үр  ашигтай  байдлын  үнэлгээний  үе 

шатуудыг  авсан. Ашигт  малтмалыг  олборлох  техник-эдийн  засгийн  үнэлгээ  нь  нөөц,

баялгийн гуравдахь үнэлгээ болох тул түүнийг 1б зураг дээр гурван хэмжээст матрицаар 

дүрслэн харууллаа.

НҮБ энэхүү ангиллаа Уул уурхай-металлургийн хүрээлэнгүүдийн холбоо (СМГИ) -оос 

дэвшүүлж  байгаа  ангилалтай  нилээд  ойролцоо  болсон  гэж  үзсэн  байна. Нөөц, баялгийн 

ангиллын  нэр  томъёоны  талаар  НҮБ-ийн  болон  СМГИ-ээс  дэвшүүлэж  байгаа 

тодорхойлолтуудыг тоон кодын тусламжтайгаар харьцуулан 3 –  р хүснэгтэд харууллаа.

 Хүснэгт-3

Код  СМГИ-ийн ангилсан бүлгүүд  НҮБ-ийн ангилсан бүлгүүд 

111 Батлагдсан нөөц  Эдийн засгийн найдвартай нөөц 

121 ба 122 Магадлалтай нөөц  Эдийн засгийн боломжит нөөц 

211 Хэмжиж тогтоосон нөөц  Нарийвчлан үнэлсэн эрдсийн баялаг 

221 ба 222 Тооцоолж тогтоосон нөөц  Урьдчилан үнэлсэн эрдсийн баялаг 

331 Хэмжиж тогтоосон баялаг  Хэмжиж тогтоосон баялаг 

332 Тооцоолж тогтоосон баялаг  Тооцоолж тогтоосон баялаг 

333 Таамагласан баялаг  Таамагласан баялаг 

334 - Тоймолсон баялаг 

2. ОХУ  нөөц, баялгийн  аниллын  заавраа  1997 онд  шинэчлэн  гаргасан  бөгөөд  энэ  нь 

нөөц, баялгийн  зэрэглэлүүдэд  тавигдах  шаардлагын  хувьд  өмнөх  заавраас  төдийлэн 

ялгагдахгүй  байна. Харин  Ю. Гаврилов  ОХУ-ын  нөөц, баялгийн  ангиллын 

тодорхойлолтуудыг дараах байдлаар өгчээ.

А – зэрэглэлийн нөөц – нарийвчлан хайгуул хийгдсэн нөөц. Хүдрийн биет болон орд 

нь  бүрэн  хүрээлэгдсэн, хүдрийн  чанар, тоо  хэмжээ, олборлох  нөхцөл  нь  найдвартай 

тогтоогдсон байна. Орд нь суваг, гүний малталтууд болон цооногуудаар огтлогдсон байна.

Энэ зэрэглэлийн нөөцийг бодсон хайгуулын үр дүн нь олборлолтын төслийн  найдвартай 

байдлыг баталгаажуулж байдаг.

В  – зэрэглэлийн  нөөц  – нилээд  нарийвчлалтай  хайгуул  хийгдсэн  нөөц. Орд  болон 

хүдрийн  биетийн  үндсэн  хэсгийн  хил  хүрээг  бүрэн  тогтоосон, ашигт  малтмалын  тоо 

хэмжээ, хүдрийн чанар, ордыг олборлох нөхцөл нь нарийвчлан тодорхойлогдоно. Орд нь 

суваг, цооног  болон  гүний  малталтуудаар  огтлогдсон  байна. В  зэрэглэлээр  нөөц  бодсон 

хайгуулын  ажлын  үр  дүн  нь  олборлолтын  төслийг  нилээд  хэмжээгээр  баталгаажуулж 

чадна.

Page 5: uhnaa

7/26/2019 uhnaa

http://slidepdf.com/reader/full/uhnaa 5/8

С1 – зэрэглэлийн нөөц – сийрэг тороор хайгуул хийж тогтоосон нөөц. Энэ зэрэглэлд 

мөн А ба В зэрэглэлийн нөөцтэй хил залгаа байрлах ордын хэсгийн нөөцийг хамаруулна.

Ордын  болон  хүдрийн  биетийн  хил  хүрээг  интерполяцын  аргаар  найдвартай  тогтоож,

хүдрийн  тоо  хэмжээг  дундаж  үзүүлэлтүүдээр  нилээд  найдвартай  тогтоосон  байна.

Хүдрийн  чанар  болон  олборлолтын  нөхцлийг  туршилт, шинжилгээнүүдийн  дүнд 

тодорхойлсон  байхаас  гадна  харьцуулалтын  аргаар  тогтоосон  байж  болно. Орд  нь  суваг,

цооног  болон  гүний  малталтуудаар  огтлогдсон  байна. С1 зэрэглэлийг  хайгуулын  торын 

нягтралыг  нэмэгдүүлэхэд  эдийн  засгийн  ач  холбогдолгүй  байхаар  нийлмэл  геологийн 

тогтоцтой, жигд  биш  тархалттай  ашигт  бүрдвэр  бүхий  ордын  нөөцийг  тоолон  бодоход 

хэрэглэнэ.

С2 – зэрэглэлийн  нөөц  – урьдчилан  үнэлсэн  нөөц  юм. Энэ  зэрэглэлээр  нөөц  бодох 

хүдрийн  биетийн  хил  хүрээг  гол  төлөв  тогтоогдсон  геологийн  структурийн  хүрээнд 

экстраполяцын  аргаар  болон  А, В, С1 зэрэглэлийн  нөөцийн  захын  хэсгүүдэд  ялгаж 

тогтооно. Хүдрийн тоо хэмжээ болон чанарыг хязгаарлагдмал тооны сорьцлолтын дүнгээр 

болон  туршилт  судалгаануудын  үр  дүнгээр  үнэлнэ. Энэ  зэрэглэлийн  нөөцийг  үнэлэхэд хэрэглэсэн  цөөн  тооны  малталт, цооног  нь  тэр  бүр  хүдрийн  биетийг  бүрэн  огтлож 

чадаагүй  байж  болно. С2 зэрэглэлийн  нөөц  нь  гүйцээх  хайгуулын  ажлыг  зайлшгүй 

шаардах  бөгөөд  хайгуул-олборлолтын  үйлдвэрийн  төсөл  боловсруулахад  зориулагдсан 

байна.

Р1 – зэрэглэлийн баялаг – магадлалтай, урьдчилан үнэлсэн баялаг. Хүдэржсэн бүсийн 

хил хүрээг хүдэржилт бүхий геологийн структурын хүрээнд экстраполяцын аргаар болон 

хайгуул  хийгдсэн  нөөцүүдийг  захаас  экстраполяцлан  тогтооно. Хүдрийн  чанар  ба  тоо 

хэмжээг  хязгаарлагдмал  тооны  өгөгдлөөр  тогтооно. Цөөн  тооны  малталт, цооногоор 

хүдрийн  биетийг  бүрэн  огтлож  чадаагүй  байж  болно. Р1 зэрэглэлээр  үнэлсэн  баялаг  нь нөөц өсгөх үндсэн эх булаг болдог.

Р2 – зэрэглэлийн баялаг – таамагласан баялаг. Хэтийн төлөвтэй байж болох хүдрийн 

илрэл  ба  хүдэржсэн  бүс  нь  эрлийн  шалгуур, шинж  тэмдэг  бүхий  геологийн  структурын 

хүрээнд  тоймлогдоно. Р2 зэрэглэлээр  баялгийн  үнэлгээг  гол  төлөв  геофизик, геохимийн 

өгөгдлийн тайлал дээр тулгуурлаж, цөөн тохиолдолд хүдрийн гаршийн зарим нэг ховилон 

сорьцлолтын дүнг үндэслэн хийнэ.

Р3 – зэрэглэлийн баялаг  – байж  болох  баялаг. Дүүргийн  металлогенийн  шинжилгээ,

структур геологийн судалгаа, геофизикийн болон геохимийн  региональ өгөгдлийн тайлал 

зэрэг онолын судалгаанд суурилан прогнозлож, байж болох баялгийн үнэлгээг өгдөг.

3. Австралийн  JORC стандартыг  Монгол  Улсын  УУҮА  албан  ёсоор  Монгол  хэлнээ 

хөрвүүлсэн боловч  зарчмын  шинжтэй алдаанууд  байсан  тул  үүнийг  мөн  Ю. Гавриловын 

тайлбартай  хийсэн  тодорхойлолт  болон  өөрийн  Орос  хэлнээс  хийсэн  орчуулгад 

тулгуурлан авч үзлээ. Үүнд:

Page 6: uhnaa

7/26/2019 uhnaa

http://slidepdf.com/reader/full/uhnaa 6/8

Батлагдсан  (баттай) нөөц – Хайгуул  бүрэн  хийгдэж, олборлоход  бэлэн болсон  нөөц.

Энэ  нь  олборлоход  эдийн  засгийн  хувьд  ашигтай  гэдэг  нь  батлагдсан, тогтоогдсон 

баялгийн нэг хэсэг мөн. Үүнийг өөрөөр ашиглалтын нөөц гэж нэрлэж болно. Учир нь энэ 

нөөцийн тооцоонд ашиглалтын үеийн хүдрийн хаягдал, бохирдол тооцогдсон байдаг. Мөн 

энэ  нөөцийн  үндсэн  дээр  банкны  (хөрөнгө  оруулалтын) ТЭЗҮ, үйлдвэрлэлийн  үйл 

ажиллгааны график болосвруулагдаж, төслийн эдийн засгийн бодит үнэлгээ хийгддэг.

Магадлалтай  (бодитой) нөөц – хайгуул  хийгдсэн, олборлоход  бэлтгэгдсэн  нөөц. Энэ 

нь олборлоход эдийн засгийн хувьд ашигтай гэдэг нь батлагдсан, тэмдэглэгдсэн баялгийн,

(зарим  тохиолдолд  тогтоогдсон  баялгийн )  нэг  хэсэг  мөн. Үүнийг  өөрөөр  ашиглалтын 

нөөц  гэж  нэрлэж  болно. Учир  нь  энэ  нөөцийн  тооцоонд  ашиглалтын  үеийн  хүдрийн 

хаягдал, бохирдол  тооцогдсон  байдаг. Мөн  энэ  нөөцийн  үндсэн  дээр  банкны  (хөрөнгө 

оруулалтын) ТЭЗҮ, үйлдвэрлэлийн  үйл  ажиллгааны  график  болосвруулагдаж, төслийн 

эдийн засгийн бодит үнэлгээ хийгддэг.

Тогтоогдсон баялаг  – нь тэмдэглэгдсэн баялгийн  нэг  хэсэг  бөгөөд  хайгуулын  ажлыг 

нилээн найдвартай хийж, хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрлал, хүрийн найрлага ба 

шинж чанар нь үнэмшилтэй судлагдсан байна. Орд болон хүдрийн биет нь загварчлагдан 

бүрэн  хүрээлэгдсэн  байна. Тодорхойлогдсон  баялаг  нь  суваг, шурф, гүний  малталтууд 

болон өрөмдлөгийн сорьцлолт дээр тулгуурлан тогтоогдоно.

Тэмдэглэгдсэн  баялаг  – урьдчилсан  хайгуул  хийж  илрүүлэгдсэн  баялгийн  нэг  хэсэг 

мөн. Хүдрийн  биетийн  хэлбэр, хэмжээ, байрлал, хүдрийн  найрлага, шинж  чанар  ба  тоо 

хэмжээ  нь  боломжийн  найдвартай  түвшинд  үнэлэгдсэн  байна. Ийм  үнэлгээг  хийхдээ 

сийрэг  тороор  байрласан  хүдрийн  гарш, суваг, шурф, гүний  малталт, өрөмдлөгийн 

цооногийн сорьцлолтын үр дүнд тулгуурлана. Ордын болон хүдрийн биетийн хил, хүрээг 

геологийн бүтэц дээр тулгуурлан нилээд найдвартайгаар товлосон байна.

Илрүүлэгдсэн  баялаг   – тоймлон  тогтоосон  баялгийн  нэг  хэсэг  бөгөөд  эрэл 

үнэлгээний  болон  эрлийн  ажлаар  илрүүлэгдэж, баялгийн  тоо  хэмжээ, хүдрийн  чанар,

найрлага  нь  үнэмшил  муутай  үнэлэгдсэн  байна. Илрүүлэгдсэн  баялгийг  геологийн 

ажиглалт, тэмдэглэл, хүдрийн  биетийн  гарш, илэрц, мөн  цөөн  тооны  системгүй 

байрлалтай  суваг, шурф, гүний  малталт, өрөмдлөгийн, цооногийн  сорьцлолт  дээр 

тулгуурлан үнэлнэ. Хүдэржсэн бүсийн хил хүрээг найдвартай товлосон байна.

Тоймлон  тогтоосон  баялгийн  үнэлгээ  нь  геологийн  зураглал,  региональ  геологийн 

судалгаа, агаарын зургийн тайлал, агаараас тандсан мэдээлэл болон эрлийн бусад туслах 

аргуудаар хийгдэнэ. Тоймлон тогтоосон баялгийн үнэлгээг хийхэд шинжээч түүнийг газар 

дээр нь заавал үзэж танилцсан байх шаардлагатай. Тоймлон тогтоосон баялаг нь эрдсийн 

түүхий  эдийн  баазын  хэтийн  төлвийг  нэмэгдүүлэх  боломж  олгодог. Тоймлон  тогтоосон 

баялгийн  үнэлгээний  найвартай  байдал  нь  илрүүлэгдсэн  баялгийн  үнэлгээнээс  доогуур 

түвшинд байна.

Page 7: uhnaa

7/26/2019 uhnaa

http://slidepdf.com/reader/full/uhnaa 7/8

4. Монгол  орны  “Ашигт  малтмалын  нөөц, баялгийн  ангиллын  түр  зааварт  Ашигт 

малтмалын  ордын  нөөц, баялгийг  дараах  байдлаар  ангилдаг. Үүнд: Ашигт  малтмалын 

ордын нөөцийг:

Баттай  (Хэмжиж  тогтоосон) нөөц  – А, Бодитой  (Найдвартай  магадлалтай) – В  нөөц,

Боломжтой (Байж болох) – С нөөц.Ашигт малтмалын баялгийг: Урьдчилан үнэлсэн баялаг – Р1, Таамагласан баялаг –

Р2  гэж ангилна.

Энэхүү  зааварт  нөөц, баялгийн  ангиллын  тодорхойлолт  байхгүй  бөгөөд  харин 

тэдгээрийн зэрэглэлүүдэд тавигдах шаардлагууд байдаг. Эдгээр шаардлагууд нь үндсэндээ 

ОХУ-ын  нөөц, баялгийн  дүйцэн  харгалзах  зэрэглэлд  тавигдах  шаардлагуудтай  нилээд 

ойролцоо болно.

Дараах  хүснэгтэд  ОХУ, Монголын  нөөц, баялгийн  ангилал, Австралийн  JORC

стандартыг  нөөц, баялгийн  зэрэглэлд  тавигдах  шаардлагын  ойролцоо  байдлаар 

харьцуулан дүйцүүлж харууллаа 

 Хүснэгт – 4

ОХУ  – ын  НК  –

ийн ангилал 

Гадаад орнуудын (JORC) ангилал  Монголын  нөөц,

баялгийн ангилал 

А ба В зэрэглэлийн 

нөөц 

Батлагдсан нөөц/ Тогтоогдсон баялаг  Баттай – А нөөц 

С1 зэрэглэлийн 

нөөц 

Батлагдсан  болон  магадлалтай  нөөц/

Тэмдэглэгдсэн баялаг 

Бодитой – В нөөц 

С2 зэрэглэлийн 

нөөц 

Магадлалтай  нөөц/Тэмдэглэгдсэн 

болон илрүүлэгдсэн баялаг 

Боломжтой – С нөөц 

Р1 ба  Р2зэрэглэлийн баялаг 

Илрүүлэгдсэн баялаг  Урьдчилан  үнэлсэн баялаг – Р 1

Р2 ба  Р3

зэрэглэлийн баялаг 

Таамагласан баялаг  Таамагласан баялаг –

Р2

Дээрхи  4 ангиллыг  шинжвэл  үүнээс  Олон  улсын  ангилалд  хамгийн  олон  шалгуур  үе 

шаттайгаар  тавигдсан, коджуулалтын  системээр  дамжуулан  өөр  хоорондоо  ялгаа  бүхий 

нөөц, баялгийн олон зэрэглэлд ангилж болохоор байна. Гэвч түүнийг хэрэглэхэд энэ олон 

ангилал бусад улсын ангиллуудтай хэрхэн дүйцэхийг тогтооход бэрхшээлтэй юм. Иймээс 

энэхүү ангилал төдийлэн түгээмэл хэрэглээг олохгүй байна.

ОХУ болон манай орны ангилалд ашигт малтмалын нөөц хэмээх ойлголтод судалгааны 

үнэмшлийн түвшинд түлхүү анхаарал тавьдаг байхад бусад орнууд түүний эдийн засгийн 

ач холбогдолд гол анхаарал тавьж байна. Тухайлбал Австралийн JORC, Канадын 43-101

стандартуудад  нөөц  гэж  газрын  хэвлий  дэх  ашигт  малтмалын  баялгаас  өнөөдөр 

олборлоход  эдийн  засгийн  хувьд  ашигтай  байх  тэр  л  хэсгийг  авч  үздэг  байна. Гэтэл 

Page 8: uhnaa

7/26/2019 uhnaa

http://slidepdf.com/reader/full/uhnaa 8/8

үүнийг  Олон  улсын  болон  Монголын  ангилалд  эдийн  засгийн  хувьд  ашигтай, боломжит 

ашигтай (хязгаарлагдмал, тодорхой нөхцөлд ашигтай), эдийн засгийн хувьд ашиггүй нөөц,

ОХУ-ын ангилалд балансын нөөц, балансын бус нөөц гэх зэргээр ангилдаг.

Ер  нь  ОХУ  болон  манай  орны  ангилалд  нөөцийн  зэрэг  бүхэнд  тавигдах  шаардлагууд 

нилээд  тодорхой  тусгагдсан  байдаг. Мөн  энэхүү  хоёр  ангилалд  ордыг  хэмжээ  болон бүтцийн  нийлмэл  байдлаар  нь  бүлэглэж, бүлэг бүрт  бодогдох  нөөцийн  зэрэг, тэдгээрийн 

харьцааг хүртэл тусгадаг.

Бид  энд аль нэгэн ангиллыг сайшаан  дагах  ёстой  гэх  биш  харин бидний боловсруулж 

хэрэглэх ангилал, түүнд тавигдах шаардлагууд ямар байх нь хамгийн зөв бэ гэдэгт олны 

анхаарлыг хандуулах үүднээс эдгээрийг харьцуулан авч үзлээ.

Дээр  өгүүлснээс үзвэл аливаа улс орны  болон Олон улсын  ангилалд адил  төсөөтэй ба 

ялгаатай талууд олон байна.

Иймээс оновчтой хувилбарыг тогтооход хариу хүлээсэн олон асуудлууд цөөнгүй байна.

Тухайлбал нөөц ба баялгийн ялгаа, эдгээрийг чухам яаж нэрлэх, нөөцийг бодох, баялгийг 

үнэлэх гэж томъёолох нь хир оновчтой болох, нөөцийн зэрэглэлд торын нягтралыг хэрхэн 

тусгах, ордыг бүлэглэж тэдгээрт харгалзах нөөцийн зэрэглэлүүдийг зааж өгөх нь зөв эсэх,

нөөц  бодох  үзүүлэлтүүдийн  бүрдүүлэлт  ямар  түвшинд  хийгдсэн  байх, хэн  түүнийг 

бүрдүүлэх болон шалгаж баталгаажуулах, нөөцийг хэн бодох, нөөцийн тооцоо, баялгийн 

үнэлгээ  бүхий  тайланг  хэн  бичих, түүнийг  хэн  хэрхэн  шалгаж  баталгаажуулах, Улсын 

эрдэс  баялгийн  санд  чухам  юуг  бүртгэж  авах, нөөц  бодолт-ордын  ТЭЗҮ-г  зэрэг  хийх,

эсвэл  дараалуулан  хийхийн  аль  нь  оновчтой  болох  гэх  зэрэг  шийдвэрлэвэл  зохих  олон 

асуудлууд байна.

Үүнд мэргэн уншигчид та бүхний үнэтэй санал маш чухал ач холбогдолтой тул бидэнд саналаа ирүүлнэ гэдэгт гүнээс найдаж байна.

Ашигласан хэвлэл:

1.  Ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын түр заавар. УБ. 1998

2.  Гаврилов  Ю. Классификация  запасов: сходства  и   различия. “Вестник 

золотопромышленника”

3.  Классификация  запасов  месторождений  и  прогнозных   ресурсов  твердых 

полезных ископаемых. Москва. 1997

4. 

Международная   рамочная  классификация  ООН  запасов/ ресурсов 

месторождений. М. 2007