80
Бүс нутгийн TA-6293: Азийн хотуудыг удирдан зохицуулах Монгол Улсын хот, суурин газрын хот байгуулалтын Үндэсний үнэлгээ Нэмэлт бүрэлдэхүүн: Улаанбаатар хотын ДЦС 5-ын орчмын суурин газрын хот байгуулалтын үнэлгээ Төгсгөлийн тайлан, 2016 оны 2 дугаар сарын 28 Эмиэл Вэгэлин, Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Д.Мягмар, Хотын дэд бүтцийн мэргэжилтэн

TA-6293: Азийн хотуудыг удирдан зохицуулах Улаанбаатар ...3.2 ДЦС 5-ыг барих ажлын явц 15 ... холбогдоогүй байшин,

  • Upload
    others

  • View
    20

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Бүс нутгийн TA-6293: Азийн хотуудыг удирдан зохицуулах –

Монгол Улсын хот, суурин газрын хот байгуулалтын Үндэсний

үнэлгээ

Нэмэлт бүрэлдэхүүн: Улаанбаатар хотын ДЦС 5-ын орчмын

суурин газрын хот байгуулалтын үнэлгээ

Төгсгөлийн тайлан, 2016 оны 2 дугаар сарын 28

Эмиэл Вэгэлин, Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн

Д.Мягмар, Хотын дэд бүтцийн мэргэжилтэн

1

Гарчиг

Нэр томъёоны тайлбар: ......................................................................................................... 3

Хураангуй ............................................................................................................................... 5

1 Танилцуулга 8

2 Судалгааны суурь мэдээлэл ........................................................................................ 13

3 Судалгаанд хамрагдах нутаг дэвсгэр .......................................................................... 15

3.1 ДЦС 5-ын байршил ................................................................................................. 15

3.2 ДЦС 5-ыг барих ажлын явц 15

3.3 Тохиролцож санал болгосон дулаан түгээх сүлжээний маршрут ....................... 16

3.4 Судалгааны талбайн хил хязгаар ......................................................................... 17

3.5 Судалгааны талбайн хэв шинж, төлөвлөгөөт өсөлт ............................................ 18

4 Судалгааны талбайн хөгжил ........................................................................................ 22

4.1 Судалгааны талбайд хөгжлийн алсын хараа болон стратегийг тодорхойлох ... 22

4.2 Судалгааны талбайд хэрэгжиж буй хөгжлийн гол чиглэлүүдтэй уялдуулах ..... 22

4.3 Дэд бүтцийн нэмэлт хэрэгцээ, шаардлагууд ........................................................ 31

4.4 Байгууллага, хууль эрх зүй, зохицуулалтын шийдвэрлэгдээгүй асуудлууд ...... 32

4.5 Хэрэгжиж буй хөгжлийн схемүүдэд санал болгож буй өөрчлөлтүүд .................. 35

4.6 Бусад газруудын туршлагыг үндэслэн санал болгож байгаа хөгжлийн бодлогын

нэмэлт чиглэлүүд .............................................................................................................. 37

4.7 Судалгааны талбайд санал болгож буй хөгжлийн стратегийн хураангуй ......... 39

5 Зөвлөмж болгож буй дэд бүтцийн хөрөнгө оруулалтын саналууд ............................ 40

5.1 Хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төслүүдийг дахин төлөвлөх ........................ 40

5.1.1 Гэр хорооллыг дахин төлөвлөх төслүүд ........................................................ 40

5.1.2 Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслүүд ....................... 42

5.1.3 Да Хүрээ авто машины захын дахин төлөвлөлт ......................................... 444

5.1.4 Улиастайн хөнгөн үйлдвэрийн талбайн дахин төлөвлөлт ......................... 444

5.2. Хөрөнгө оруулалтын шинэ төслүүд .................................................................... 466

5.2.1 Нийтийн зориулалттай орон сууцны угсармал барилгуудыг дулаалан

шинэчлэх ...................................................................................................................... 466

5.2.2 Төлөвлөж байгаа Зүүн-Баруун чиглэлийн автобусны шуурхай транзит

шугамыг өргөтгөх ......................................................................................................... 477

5.2.3 Зүүн хойд талын тойруу зам ......................................................................... 488

5.2.4. Зүүн талын Экологийн парк (Цагаан давааны хатуу хог хаягдлын цэгийг

өргөтгөн сайжруулах) .................................................................................................. 488

5.2.5 Бохир усыг татан зайлуулах Туул коллекторыг барьж дуусгах ............... 5050

2

5.2.6 Нэгдсэн бичил төвүүд ................................................................................. 5050

5.2.7 Улиастай голын ай савыг хамгаалан хөгжүүлэх ......................................... 511

5.3. Байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, чадавхийг сайжруулах ба

техникийн туслалцаа ...................................................................................................... 511

6 Зөвлөмжийн хураангуй ба судалгааны ажлыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө ......... 544

Хавсралт 1 Судалгааны ажлын даалгавар ................................................................. 577

Хавсралт 2 Ашигласан баримт бичгүүд ба уулзсан хүмүүсийн нэрс ..................... 622

Хавсралт 3 Алсын хараа болон стратеги тодорхойлох семинарын тэмдэглэл.......65

Хавсралт 4 Хөрөнгө оруулалтын саналуудыг хэлэлцэх семинарын тэмдэглэл (2016

оны 1 дүгээр сарын 29) ................................................................................................... 688

Хавсралт 5 Санал болгож буй хөрөнгө оруулалтын төслүүдийн хураангуй ....... 7171

3

Нэр томъёоны тайлбар:

ADB - Азийн хөгжлийн банк

ALAGaC- Газрын харилцаа, геодези зураг зүйн газар

BOOT - Барих-Өмчлөх-Ашиглах ба Шилжүүлэх

BRT - Автобусны шуурхай транзит

CDIA - Азийн хотуудын хөгжлийн санаачлага (АХХС)

CDM - Цэвэр хөгжлийн механизм (ЦХМ)

CHC - Нийслэлийн Орон сууцны компани

CHP - Дулааны цахилгаан станц

CIIPP - Хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ба хөтөлбөр

CMT - Удирдлагын үндсэн баг

DDP - Дүүргийг хөгжүүлэх төлөвлөгөө

EIA - Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ

3E - Эдийн засаг, өмч ба байгаль орчныг хамгаалах арга

GADA - Гэр хорооллын хөгжлийн газар (ГХХГ)

GAHP - Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл (ГХОСТ)

Ger areas- Төлөвлөлтгүй суурьшлын бүс

GIZ - Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)

HoB - Халаалтын бойлер

JCM - Япон-Монголын хамтарсан кредитийн механизм (ХКМ)

JICA - Японы Олон улсын хөгжлийн байгууллага (ЖАЙКА)

Khoroo - Хороо

MCUD - Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ)

MoE - Эрчим хүчний яам (ЭХЯ)

MUB - Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)

MUB Master Plan - Монгол Улсын Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий

төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага (Улаанбаатар хотын Мастер

төлөвлөгөө)

NOSK - Нийслэлийн Орон сууцны корпораци

4

NUA - Хот байгуулалтын үндэсний үнэлгээ

PFS - Урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэл

PMU - Төслийн удирдлагын нэгж

SME - Жижиг ба дунд үйлдвэр

Sukh - Сууц өмчлөгчдийн холбоо

ToR - Ажлын даалгавар

UB - Улаанбаатар

UBDHC - Улаанбаатар Дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани (УБДС ТӨХК)

USUG - Ус сувгийн удирдах газар (УСУГ)

5

Хураангуй Энэхүү Улаанбаатар хотыг тэлэх газрын хот байгуулалтын үнэлгээний судалгаа нь

АХБ/АХХС-ын дэмжлэгтэй боловсруулсан Монгол Улсын хот, суурин газрын хот

байгуулалтын Үндэсний үнэлгээний бие даасан бүрэлдэхүүн хэсэг юм. НЗДТГ-аас

дулаан ба цахилгаан хосолсон 5 дахь (ДЦС 5) станцад шаардлагатай дэд бүтцийн

урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад АХХС байгууллагаас

дэмжлэг үзүүлэхийг хүссэний дагуу энэ судалгаа боловсруулагдсан. Энэхүү хүсэлтэнд

хотыг тогтвортой тэлэх ДЦС 5-ын орчмын газарт (судалгааны талбай) үнэлгээ хийх

асуудал багтсан.

Улаанбаатар хотод 1950 оноос хойш хотжилт эрчимтэй явагдаж, хотжилтын хурд 2000

оны эхэн үеэс эрс нэмэгдэж байна. Хотын хүн амын дундаж өсөлт 2000-2009 оны хооронд

4%-тай байсан бол 2010 оноос хойш 5.2% болж нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар

(2015 оны) хагас сая хүн амьдрахаар төлөвлөгдөж байсан Улаанбаатар хотод

ойролцоогоор 1.3 сая оршин суугчид амьдарч байна. Шилжих хөдөлгөөний улмаас 2005

оноос хойш жил бүр 30,000 орчим хүн шинээр ирж суурьшиж байна.

Тус хот нь өөр хоорондоо ялгаатай 2 хэсгүүдтэй:нийтийн зориулалттай орон сууцны

барилгуудтай хотын төлөвлөлт бүхий хэсэг ба гурван шатлалт төлөвлөгдөөгүй гэр

хорооллын хэсэг: хотын төвийн-дунд хэсгийн-хотын захын гэр хорооллууд. Хотын

төлөвлөлт бүхий хэсэг нь төвлөрсөн дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдож нийтийн аж

ахуйн үйлчилгээг хүртэж байхад гэр хорооллууд нь төвлөрсөн дулаан, ус хангамж,

ариутгах татуургын шугам сүлжээнд, зарим тохиолдолд цахилгаан хангамжид

холбогдоогүй, засмал замгүй буюу нийтийн аж ахуйн хамгийн наад захын үйлчилгээ

хүртэхгүй байна. Хотын нийт хүн амын 60% нь гэр хороололд амьдарч байна.

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 2 дугаар сард “Монгол Улсын Улаанбаатар хотыг

2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”

(Улаанбаатар хотын Мастер төлөвлөгөө)-г баталсан. Улаанбаатар хотын Мастер

төлөвлөгөөнд Улаанбаатар хот нь олон төвүүд буюу хоёр гол төв болон 6 дэд төвүүдтэй

болж өргөжин хэд хэдэн дагуул хотуудтай болно гэж урьдчилан тооцоолсон. Одоогийн ДЦС 2, 3, 4 (хотын баруун хэсэгт оршдог) нь Улаанбаатар хотын дулаан,

цахилгааны өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээг хангах боломжгүй байгаа тул хотын

зүүн хэсэгт тав дахь дулааны цахилгаан станц (ДЦС 5) барихаар төлөвлөсөн. ДЦС 5 нь

Улаанбаатар хотын зүүн талд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 45.4 га

газарт, Ургах Наран хорооллын эсрэг талд оршино. Түүний талбайд Улаанбаатар хотоос

БНХАУ руу чиглэх төмөр замын хажууд байрлаж байгаа Налайх руу явж байгаа авто

замаар хүрч очих боломжтой.

Судалгааны талбайг ДЦС 5-ын дулаан үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн нөлөөлөлд

автсан орон зай гэж тодорхойлсон. ДЦС 5-ын үйлдвэрлэсэн цахилгааныг Улаанбаатар

хотод өмнө нь баригдсан төвлөрсөн шугам сүлжээнд холбон тэжээл өгснөөр тус газар

нутагт орон зайн нөлөөлөлгүй байна. Тиймээс судалгааны талбайн зураглалд зөвлөхүүд

ДЦС 5-ын судалгааны талбайн хил хязгаарыг тогтоохын тулд тус станцын нэмэлт

дулааны түгээх систем (мөн усны нэмэлт хангамжийг тооцсон)-ийн нөлөөллийг гол

үзүүлэлт болгон тооцож үзсэн.

6

ДЦС 5-ын дулаан дамжуулах сүлжээний маршрутыг 2015 оны 9 дүгээр сард тохирсон.

Үүний дагуу Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөлтийн хоёр

хэсэг (одоогийн ДЦС 3 ба 4-өөс дулаанаар хангагдахаар төлөвлөгдсөн хотын дулааны

шугам сүлжээний Зүүн-Баруун хэсэгт хуваагдсан газарт буюу зүүн талд байгаа 12 ба 13

хороолол)-ээс бусад ихэнх төлөвлөлтийн нэгжүүд ДЦС 5-аас дулаанаар хангагдахаар

байна гэдгийг тогтоосон.

Эдгээр төлөвлөлтийн хоёр хэсгийг бүрэн барилгажсан гэж тооцсон тул цаашид нэмж

өргөтгөхөөр төлөвлөгөөгүй. Хэд хэдэн төлөвлөлтийн хэсэг (хамгийн магадлалтай нь 16

ба 18-р хэсгүүд) нь ДЦС 5 болон 2015 оны 9 дүгээр сараас ажиллаж эхэлсэн Амгалангийн

Дулааны станцаас хосолсон байдлаар дулаанаар хангагдахаар төлөвлөгдсөн. Ийм

төлөвлөлтийн хэсгүүдийг судалгааны талбайд хамааруулан тооцсон.

Баянзүрх дүүрэгт төлөвлөгдсөн орон сууцны хорооллууд болон гурван гэр хорооллууд

(Дарь-Эх, Шархад, Хужирбулан) Улиастайн ойролцоо орших үйлдвэрлэлийн 4-р хэсэг нь

ДЦС 5 болон Амгалангийн Дулааны станцаас хосолсон хэлбэрээр дулаанаар

хангагдана.

Баянзүрх дүүрэг бол үндсэндээ газрын холимог ашиглалттай дүүрэг: Тус дүүргийн нийт

хүн амын 37% нь дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байна.

Орон сууцны хорооллууд нь дүүргийнхээ төв хэсэгт байрлаж байгаа ч сүүлийн 2-3 жилд

гэр хороолол руугаа тэлж байна. Ихэнх их, дээд сургууль, захиргааны барилгууд, зочид

буудлууд болон бусад үйлчилгээний төвүүд хотын төвийн хороодод байрладаг. Баянзүрх

дүүргийн нийт хүн амын 63% нь гэр хороололд дэд бүтцийн шугам сүлжээнд

холбогдоогүй байшин, гэрт амьдарч байна. Гэр хорооллууд нь Баянзүрх дүүргийн хойд,

зүүн хойд, зүүн өмнөд хэсэгт байрладаг. Тус дүүрэгт томоохон худалдаа, үйлчилгээний

болон үйлдвэрлэлийн газар ашиглалтууд байна. Мөн дүүрэгт хотын томоохон захууд

болох Да Хүрээ, Нарантуул ба Дүнжингарав болон бусад ундаа, усны үйлдвэрүүд

байрладаг.

Ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотыг олон төвтэй буюу “Их тойруу”, хуучин

хотын төв, Улаанбаатар хотын шинэ төв "Шинэ-Яармаг", болон Шинэ хот, Сонсголон,

Гурвалжин, Баянхошуу, Сэлбэ болон Амгалан гэсэн 6 дэд төвүүдтэй хот болгох саналыг

дэвшүүлсэн. Зүүн талын Баянзүрх дүүрэг нь нийтдээ газар зүйн 8 төлөвлөлтийн

бүсүүдээс бүрдэж, шинэ хотын дэд төв, өндөр технологийн үйлдвэр, мэдээлэл

технологийн үйлдвэр, орон сууцны барилгууд ба нийгмийн болон эко-байгаль орчинд

ээлтэй үйлдвэр бүхий жижиг хорооллуудтайгаар холимог бүс болон хөгжинө.

ДЦС 5-аас дулаанаар хангагдах газрууд нь ихэнхдээ гэр хорооллууд, бизнесийн болон

нийгмийн үйлчилгээ бүхий орон сууцны хорооллууд байна. Одоогийн төвлөрсөн дулааны

шугам сүлжээнээс эдгээр газруудыг дулаанаар хангадаггүй бөгөөд тэдгээр нь ихэнхдээ

Халаалтын бойлер (станц)-оос дулаанаар хангагддаг.

Гэр хорооллын өрхүүд хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон нүүрс болон мод

түлж гэрээ халаадаг бөгөөд тэд ерөнхийдөө уулын хяр дагуу, ихэнхдээ салхины дээд

талд байрладаг.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний болон Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөний

хэтийн зорилтууд, Үндэсний хот байгуулалтын үнэлгээг төлөвлөж буй ДЦС 5-ын дулаан

7

дамжуулах шугам сүлжээнүүдтэй уялдуулан энэхүү судалгааны стратегийн ерөнхий

чиглэлийг боловсруулсан ба уг судалгаанд үндэслэн судалгаанд хамрагдах талбайн

хувьд төвлөрсөн дулаан хангамжийн хязгаарлагдмал эх үүсвэрийг илүү сайн ашиглахын

тулд дараах өргөн хүрээний гурван чиглэлд хариулт өгөх ёстой:

1) Компакт хотын өсөлт, өөрөөр хэлбэл нийтийн аж ахуйн үйлчилгээг үр ашигтай,

тэнцвэртэй хүргэхийн тулд хотын хүн амын нягтралыг сайжруулах;

2) Дэд төвүүд бүхий олон төвтэй хөгжил (Улаанбаатар хотын Ерөнхий

төлөвлөгөөний дагуу);

3) Дулаан хангамжийн түгээлтийг бусад нийтийн аж ахуйн үйлчилгээ, ялангуяа

тээвэртэй интеграцчилах. Эдгээр стратегийн чиглэлүүд ба асуудлууд хөгжлийн

чиглэлийн хүрээг тодорхойлж байгаа ба судалгаагаар дэвшүүлж байгаа

саналуудыг доор тайлбарлав.

ДЦС 5-аас судалгааны талбай хүртэл шинээр төлөвлөж байгаа дулааны шугам сүлжээ

нь судалгааны талбайн ихээхэн хэсгийг дулаанаар хангах боловч нийт хэрэгцээг

хангахад хүрэлцэхгүй юм. Иймээс судалгааны талбайд одоо хэрэгжиж байгаа хөгжлийн

төслүүд болон дулаан хангамжийн саналуудыг хооронд нь уялдуулах асуудал маш чухал

бөгөөд ингэснээр дулаан хангамжийн үр ашиг, тэгш хүртээмжийг сайжруулах харилцан

ашигтай, үр дүнтэй арга замыг тодорхойлж болно. Судалгааны талбайн хөгжлийн

стратегийн ялгарах онцлог нь одоогийн болон төлөвлөж байгаа дэд бүтцийг гэр

хорооллын дахин төлөвлөлтийн схемүүдэд сайн ашиглаж, судалгааны талбай дахь

дулаан хангамжийн асуудлуудыг нэгтгэн нягтруулсанд оршиж байна.

Одоо хэрэгжиж байгаа дараах хөгжлийн үйл ажиллагаанууд хамааралтай байна:

a) Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх

дүүргийн 12 төлөвлөлтийн нэгжид хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар

тусгагдсан.

b) Гэр хорооллыг дахин төлөвлөн хөгжүүлэх төслүүд: Гэр хорооллыг дахин төлөвлөн

хөгжүүлэх төслүүүдийн үйл ажиллагаа 2012 онд эхэлсэн бөгөөд судалгааны талбайн

4 газарт үргэлжилж байна. Гэр хорооллын оршин суугчид газраараа хувь нийлүүлж,

хотын Засаг захиргаа дэд бүтцийг барьж ашиглалтад оруулж, барилгын гүйцэтгэгч

компаниуд орон сууцанд оруулах замаар энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Гэр

хорооллын үндсэн оршин суугчдыг орон сууцанд оруулсны дараа барилгын гүйцэтгэгч

байгууллага нь үлдсэн орон сууцыг зах зээл дээр худалдан борлуулж байна. Энэхүү

хөтөлбөр нь оршин суугчдын нягтралыг 4-5 дахин нэмэгдүүлэх зорилготой.

c) Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл (ГХОСТ) оршин суугчдыг идэвхижүүлэх,

тэднийг хамтран амьдрах орчингоо сайжруулах, тэдгээрийн хүсэл, сонирхол, эргэх

холбоон дээр үндэслэн газрыг шинэчлэн зохион байгуулах төслүүдийг хэрэгжүүлэх

зорилгоор 2013 онд байгуулагдсан. Судалгааны үе шатанд Улаанбаатар хотод 8

төлөвлөлтийн нэгжид газар шинэчлэн зохион байгуулах зорилготой түр зөвлөл

иргэдийн санаачлагаар (Баянзүрх дүүрэгт 2) байгуулагдаж байсан. Хөгжлийн

урьдчилсан судалгаа дуусч байгаа ба нарийвчилсан зураг төслийг иргэдийн

оролцоонд түшиглэн боловсруулна. Газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын

хүрээнд өрхүүд өөрсдийн газраа хадгалан авч үлдэн тусдаа сууц, таун хаус болон

нам давхрын үйлчилгээтэй нийтийн зориулалттай орон сууц барихыг эрмэлзэж байна.

Хүн амын нягтралыг га-д 70-80 хүн байсныг 320 хүн болгохоор төлөвлөсөн.

8

d) Баянзүрх дүүргийг хөгжүүлэх төлөвлөгөө: Дүүргийг хөгжүүлэх төлөвлөгөөнд эхний

ээлжинд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг тодорхойлон, дараа нь тэдгээрийг

шийдвэрлэхийн тулд ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгжүүлэх төслүүдийг санал

болгосон. Энэхүү төлөвлөгөө нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх утөслүүдийг

тодорхойлсон.

e) Нийтийн зориулалттай хуучин орон сууцыг дулаалан эрчим хүчийг хэмнэх:

Улаанбаатар хотын нийт орон сууцны сангийн 20% нь социализмын үед баригдсан

нийтийн зориулалттай орон сууц (1,000 гаруй нийтийн зориулалттай орон сууцны

барилгад 47,000 айлын сууц байгаагийн 8,150 нь судалгааны талбай байна)-наас

бүрдэж байгаа бөгөөд ихэнхдээ урьдчилан хүчитгэсэн угсармал хавтангийн технологи

ашиглан баригдсан. Эдгээр барилгууд нь хийц бүтээцийн хувьд шаардлага хангаж

байгаа хэдий ч дулаалга муу хийгдсэн юм. НЗДТГ-аас Германы Олон улсын хамтын

ажиллагааны байгууллагатай хамтран 2007 онд хэрэгжүүлсэн загвар төслийн хүрээнд

барилгыг энгийн аргаар дулаалснаар техникийн хувьд тодорхой хэмжээний дулаан

алдагдлыг бууруулах боломжтой болохыг нотолсон.

Хотын тэнцвэртэй хөгжил нь орон сууцны хувилбарууд нь хүн бүрийн төлбөрийн чадварт

нийцсэн хүртээмжтэй байх, хөдөлмөр эрхлэх болон орон сууцны хороолол хүрэх

тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх уялдааг хангах стратегийн чухал асуудлууд болно.

Амгалан/Улиастайн дэд төвүүдийн хөгжлийг дэмжин, Да Хүрээ авто машины талбайг

дахин төлөвлөн хөгжүүлэх нь шинэ аргыг туршихад тохирсон боломж юм. Үүний зэрэгцээ

энэхүү хөгжлийн стратеги нь Туул, Сэлбэ, Улиастай голуудын байгалийн нөөц газруудыг

хамгаална.

Үүнийг дэмжих одоо хэрэгжиж байгаа дахин төлөвлөлтийн төслүүдийг дахин авч үзэх

болон шинээр баригдах ДЦС 5-аас түгээх дулааныг илүү үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах

тусгайлсан саналуудын зэрэгцээ нэмэлт дэмжлэг үзүүлэх (дэд бүтцийн) хөрөнгө

оруулалтын төслүүд болон байгууллагын тогтолцоог сайжруулах саналуудыг

судалгааны баг боловсруулсан. Судалгааны дүгнэлт хэсэгт эдгээрийг хураангуйлан

тусгасан бөгөөд эхний үйл ажиллагааны хэрэгжүүлэх төлөвлөгөөний хамт доорх

хүснэгтэд үзүүлэв.

Зөвлөмж болгож буй төслийн өөрчлөлтүүд

Хөтөлбөр Үйл ажиллагаа Хэрэгжүүлэгч

Хугацаа Үр дүн

Гэр хорооллыг дахин хөгжүүлэх төслүүд

Зорилтынхоо хүрээнд хэрэгцээнд тулгуурласан мөн эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хувилбарыг оролцуулсан холимог байхаар төслийн үзүүлэлтүүдийг дахин нягтлах

ГХХГ/НОСК/ 2016 оны 1-2-р улирал

Барилгын гүйцэтгэгч- төслийн зааварчилгаа

Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах

Олон нийтийн төслийн загварыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэх, төлөвлөлт нь олон нийтийн саналыг тусгасан эсэхийг бататгах

ГХОСТ/НОСК /НЕТГ/ЖАЙКА/ГОУХАН/төлөвлөлтийн зөвлөхүүд

2016 оны 1-2-р улирал

Шинэчилсэн хөгжлийн төлөвлөгөө

Да Хүрээ шинэчлэлт

Газар ашиглалтын маргааныг шийдвэрлэх ингэснээр уг талбайг үе шатаар тогтвортой өсөлтийг хангаж хөгжүүлэх

НЕТГ/газрын түрээслэгч/төлөвлөлтийн зөвлөхүүд

2016 оны 1-2-р улирал

Зөвшилцсөн газар ашиглалтын төлөвлөгөө

Улиастай хөнгөн үйлдвэрийн дэд бүтэц

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дараагийн шатны хөрөнгө оруулалтад хамруулах, усны нөөцийн бүсийг

НЗДТГ/ГХХГ 2017 он гэхэд

ТЭЗҮ

9

хамгаалах; хот байгуулалтын тогтвортой хөгжлийн хүрээнд ТЭЗҮ боловсруулах

Санал болгож буй хөрөнгө оруулалтын төслийн бэлтгэл ажил

Төсөл Төсөвт өртөг

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэгч Хугацаа Үр дүн

1. Нийтийн зориулалттай угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл

76 тэрбум төгрөг

Гадаадын туслалцаа авахын тулд судалгааны талбайд орсон угсармал сууцыг джлаалах ТЭЗҮ-ийн нарийвчилсан саналыг боловсруулах

ЗАА/НОСК/ГОУХАН/Төсөл, хамтын ажиллагааны газар/БХБЯ/СЯ

2016 оны 1-3-р улирал

Гадаадын туслалцаа үзүүлэх байгууллагуудтай хэлэлцэх төслийн санал (ОХУ, АХБ, ХБНГУ-ын Хөгжлийн банк)

2. Автобусны шуурхай транзит замыг өргөтгөх

32 тэрбум төгрөг

Автобусны шуурхай транзит замын өргөтгөлийг одоо УБ болон АХБ-наас хийж буй судалгаанд хамруулах

Нийслэлийн Тээврийн газар / Автобусны шуурхай транзит замын зөвлөхүүд/, НЕТГ, Төсөл, хамтын ажиллагааны газар /АХБ/БХБЯ/СЯ

2016 оны 1-3-р улирал

Тусгай замын автобусны замын шинэчилсэн төлөвлөгөө АХБ –ны Хотын тээврийн үйлчилгээг хөгжүүлэх төсөл Хэсэг 2

3. Зүүн хойд талын тойруу зам

14 тэрбум төгрөг

Хотын тээврийн үйлчилгээг хөгжүүлэх төслийн төлөвлөгөөнд тойруу замыг тусгах

Нийслэлийн Тээврийн газар / Автобусны шуурхай транзит замын зөвлөхүүд/, НЕТГ, Төсөл, хамтын ажиллагааны газар /АХБ/БХБЯ/СЯ

2016 оны 1-3-р улирал

Тусгай замын автобусны замын шинэчилсэн төлөвлөгөө АХБ –ны Хотын тээврийн үйлчилгээг хөгжүүлэх төсөл

4. Зүүн Эко парк 1 тэрбум төгрөг (Урьдчилсан судалгаа)

Монголын Дахин боловсруулах ассоциацийн боловсруулсан ТЭЗҮ-ийг илүү нарийвчлан хийх

Монголын Дахин боловсруулах ассоциаци/ЗАА/ Төсөл, хамтын ажиллагааны газар /ЕСББ/БХБЯ/СЯ

2016 оны 1-3-р улирал

Урьдчилсан судалгаа

5. Туул коллектор 12 тэрбум төгрөг

Туул 3 ба 4-ийн дагуу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж төслийн дуусгах боломжоор хангах

ХОГ/УСУГ 2016 Төслийг 2017 ба 2018 онд хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна.

6. Нэгдсэн бичил төвүүд

34 тэрбум төгрөг

Бичил төвүүдийн ажлын зураг боловсруулах

НЕТГ-ын Дэд бүтцийн хэлтэс/БЗД

2016 Төслийг 2017 ба 2018 онд хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна.

7. Улиастай голын ай сав орчмын хөгжил

2 тэрбум төгрөг

Эргийн хамгаалалт болон амралт чөлөөт цагийн бүсийн Урьдчилсан судалгаа

НЕТГ/Төлөвлөлтийн зөвлөхүүд

2016 Урьдчилсан судалгаа дуусч, ажлын зургийн тендер шалгаруулсан байна.

10

Санал болгож буй байгууллагын чадавхийг сайжруулах арга хэмжээнүүд

Арга хэмжээ

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэгч

Хугацаа

Үр дүн

СӨХ-ийн чадавхийг дээшлүүлэх

1) СӨХ-ийн үйл ажиллагааг зохицуулах Хууль, дүрэм, журмыг шинэчлэх

2) СӨХ-ийн менежментийн сургалт явуулах

СӨХДЗ/БХБЯ 2016 оны 1-3-р улирал

Хууль, эрх зүйн орчин, СӨХ-ийн менежмент сайжирсан байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийг дагалдан гарах дүрэм, журмыг боловсруулах

Дахин төлөвлөлтийн хуульд тодорхойлсон дахин төлөвлөлтийн таван төрлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журамыг нарийвчлах

ЖАЙКА/БХБЯ 2016 Дүрэм, журам батлагдсан байна.

Эрчим хүчний хэрэглээнд суурилсан төлбөрийн тогтолцоо бий болох

Эрчим хүчний хэмнэлтийн хуулийн дагуу хэрэглээнд суурилсан төлбөрийн тогтолцоо хэрэгжүүлэх

ЭХЯ/ГОУХАН 2016 Дүрэм, журам батлагдсан байна.

НЗДТГ-ын Орон сууцны байгууллагуудыг нэгтгэх

ГХХГ, ГХОСТ, НОСК зэрэг байгууллагуудын бүтцийг нэгтгэх хувилбарыг авч үзэх

ЗАА, НОСК, ГХХГ, ГХОСТ, БХБЯ

2016 оны 1-3-р улирал

Орон сууцны байгууллагуудыг нэгтгэх төлөвлөгөө

11

1 Танилцуулга

Энэхүү Улаанбаатар (УБ) хотын суурин газрыг өргөтгөн тэлэх газрын үнэлгээний

судалгаа нь Хавсралт 1-д байгаа Ажлын даалгаварт тусгагдсаны дагуу АХБ-ны / АХХС

(CDIA) дэмжлэгтэйгээр хийгдсэн Монгол Улсын хот, суурин газрын үнэлгээний бие

даасан бүрэлдэхүүн хэсэг нь болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

(НЗДТГ)-наас 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр АХХС (CDIA)-д 5-р дулааны

цахилгаан станц (ДЦС 5)-д шаардлагатай дэд бүтцийн урьдчилсан техник-эдийн засгийн

үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсанаар энэ ажил

эхэлсэн. Энэхүү хүсэлтийг АХХС (CDIA)-ийн удирдлагын үндсэн баг хүлээн авч, 2015 оны

3 дугаар сарын 26-ны өдөр АХБ-ны ТТ-6293 REG нөөцийг ашиглах замаар дэмжлэг

үзүүлэхээр зөвшөөрч баталсан бөгөөд энэ нь ДЦС 5-ын орчимд хотыг тогтвортой

өргөтгөн тэлэх газруудын үнэлгээ хийх асуудлыг хамарч байна. Техникийн туслалцаа

(ТТ)-ны энэхүү ажлын гэрээг Улаанбаатар хотын Засаг дарга болон АХБ-ны / АХХС

(CDIA) хөтөлбөрийн менежер нар 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, ГОУХАН-ийн

CDIA Хөтөлбөрийн зохицуулагч 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр тус тус гарын үсэг

зурж баталсан юм.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар (Барилга, хот байгуулалтын яамаар

дамжуулан) 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарын хугацаанд хийх Хот

байгуулалтын үндэсний үнэлгээнд дэмжлэг үзүүлэхийг АХБ болон АХХС (CDIA)-аас

хүссэн. Үйл ажиллагааны уялдаа холбоо болон хамтын ажиллагааны ахиц дэвшлийг

харгалзан үзэж, АХБ болон АХХС (CDIA) нар 2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотын

өнөөгийн суурин газрыг өргөтгөн тэлэх газрын үнэлгээний даалгавраас ДЦС 5-ын дэд

бүтцийн дэмжлэг үзүүлэх ажлыг салгаж, Хот байгуулалтын үндэсний үнэлгээний бие

даасан бүрэлдэхүүн хэсэг болгохоор харилцан тохиролцсон байна.

Энэхүү үнэлгээний ажлыг 2015 оны 8 дугаар сарын 31-нээс эхэлсэн бөгөөд 20161 оны 1

дүгээр сарыг дуустал 5 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Энэ ажлыг хийж гүйцэтгэхийн

тулд хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Эмиэл Вэгэлин гурван удаа ирж ажилласан

бөгөөд төслийн эхлэлийн шатанд 2015 оны 9 дүгээр сарын 14-27-ны өдрүүдэд, дунд

хугацаанд 2015 оны 11 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд,

төгсгөлийн шатанд 2016 оны 1 дүгээр сарын 17-30-ны өдрүүдэд ажилласан ба хотын дэд

бүтцийн үндэсний мэргэжилтэн хатагтай Довчингийн Мягмар дэмжлэг үзүүлсэн. Тэрээр

Хот байгуулалтын үндэсний үнэлгээ хийх багийн бүрэлдэхүүнд орж, өөрийн хариуцсан

ажлын даалгавартай уялдуулан энэхүү судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж

гүйцэтгэхэд тасралтгүй хүчин чармайлт гарган хамтран ажилласан.

Үнэлгээний ажлыг эхлүүлэх зөвлөхүүд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ),

Засгийн газар (Барилга, хот байгуулалтын яам), АХХС (CDIA)-ийн төлөөлөгчид, АХБ-ны

ажилтнууд, Хот байгуулалтын үндэсний үнэлгээ хийх АХБ/АХХС (CDIA)-ын зөвлөх багийн

гишүүд, АХХС (CDIA)/АХБ-ны ДЦС 5-ын дэд бүтцийн зөвлөх баг, АХБ/АХХС (CDIA)

төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зөвлөх баг, НЗДТГ/АХБ-ны Улаанбаатар хотын

нийтийн аж ахуй, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-Хот

төлөвлөлтийг сайжруулах, бичил төвүүдийг хөгжүүлэх ба олон нийтийн оролцоог

нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зөвлөх баг болон Японы нийгмийн

хөгжлийн сан/Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөө

1 Энэ хугацааг 2016 оны 3 дугаар сарын эцэс хүртэл сунгасан.

12

боловсруулж байгаа багтай хийсэн уулзалтууд ихээхэн үр дүнтэй ажил болсон. Уулзсан

хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Хавсралт 2-д хавсаргав.

Судалгааны баг ДЦС 5-ын талбайн байршил, түүний дулаанаар хангагдах газрууд болон

гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулж байгаа газрууд, дэд

бүтцийн гол шугам сүлжээний харилцан үйлчлэлийн зааг/хил хязгаар, хэрэгжиж буй

төслүүдтэй танилцах зорилгоор нилээд хэдэн удаа Баянзүрх дүүрэгт ажилласан. Алсын

хараа ба стратеги тодорхойлох семинарыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

(Хавсралт 3-д семинарын товч тэмдэглэлийг хавсаргав), дэд бүтцийн хөрөнгө

оруулалтын төслүүдийг хэлэлцэх семинарыг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

(Хавсралт 4-д семинарын товч тэмдэглэлийг хавсаргав) тус төсөлд оролцогч талуудтай

хамтран зохион байгуулсан.

Энэхүү төслийн төгсгөлийн тайлан (төсөл)-д судалгааны ажлын үр дүн, түүнийг

хэрэгжүүлэх ажлын зөвлөмжүүд, дэд бүтцийн ба эрчим хүчний хэмнэлтийг дэмжих

хөрөнгө оруулалтын төслүүдийн саналууд болон байгууллагын бүтцийг сайжруулах

зөвлөмжүүдийг тусгасан.

13

2 Судалгааны суурь мэдээлэл

Улаанбаатар хотод 1950 оноос хойш хотжилт эрчимтэй явагдаж, хотжилтын хурд 2000

оны эхэн үеэс эрс нэмэгдэж байна. Хотын хүн амын дундаж өсөлт 2000-2009 оны хооронд

4%-тай байсан бол 2010 оноос хойш 5.2% болж нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар

(2015) хагас сая хүн амьдрахаар төлөвлөгдөж байсан Улаанбаатар хотод ойролцоогоор

1.3 сая оршин суугчид амьдарч байна. Шилжих хөдөлгөөний улмаас 2005 оноос хойш

жил бүр 30,000 орчим хүн шинээр ирж суурьшиж байна (Улаанбаатар хотын

Статистикийн газар, 2014).

Тус хот нь өөр хоорондоо ялгаатай 2 хэсгүүдтэй: нийтийн зориулалттай орон сууцны

барилгуудтай хотын төлөвлөлт бүхий хэсэг ба гурван шатлалт төлөвлөгдөөгүй гэр

хорооллын хэсэг: хотын төвийн-дунд хэсгийн-хотын захын гэр хорооллууд. Хотын

төлөвлөлт бүхий хэсэг нь төвлөрсөн дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдож нийтийн аж

ахуйн үйлчилгээг хүртэж байхад гэр хорооллууд нь төвлөрсөн дулаан, ус хангамж,

ариутгах татуургын шугам сүлжээнд, зарим тохиолдолд цахилгаан хангамжид

холбогдоогүй, засмал замгүй буюу нийтийн аж ахуйн хамгийн наад захын үйлчилгээ

хүртэхгүй байна. Эдгээр хоёр хэсгийн эдийн засгийн үйл ажиллагаа, нийгэм-эдийн

засгийн хамрах хүрээ нь ихээхэн ялгаатай бөгөөд хотын нийт хүн амын 60% нь гэр

хороололд амьдарч байгаагаас энэхүү ялгаатай байдал үүсч, хотын хэмжээнд муу нөлөө

үзүүлж байна.

Гэр хорооллууд ихээхэн газар нутгийг хамардаг ба суурьшлын энэ бүсийн (ихэнхдээ

хотын захад) нягтрал багатай хэсэгт ядуу, дундаж орлоготой өрхүүд хашаатай, засмал

замгүй газарт амьдарч, нийтийн аж ахуйн хангалтгүй үйлчилгээг хүртэж, нийгэм эдийн

засгийн барилга байгууламжгүй байна. Гэвч ихэнх өрхүүд нь газар өмчлөлийн

гэрчилгээтэй. Одоогийн байдлаар гэр хороололд 800,000 өрхүүд байна. Гэр хорооллын

хүн ам 2000-2010 онд ойролцоогоор 400,000-аар нэмэгдсэн ба дараагийн 10 жилд

шилжилт хөдөлгөөн болон хүн амын ердийн өсөлтөөс шалтгаалан дахин 400,000-аар

нэмэгдэнэ гэж тооцоолж байна2.

Гэр хорооллын өрхүүд нийгмийн болон байгаль орчны хүндхэн асуудлуудтай тулгарч

байна. Өрхүүд-оршин суугчид баталгаатай ус хангамжийн шугам сүлжээнд

холбогдоогүйгээс одоо ч өвлийн хүйтэнд ус түгээх газраас усны саваар ус авч, түрдэг

тэрэг ашиглан усаа зөөж байна; ариутгах татуургын шугам сүлжээ байхгүй тул өрхүүд

нүхэн жорлонг ашигладаг; хог хаягдлыг зайлуулах систем муу бөгөөд хотын гэрэлтүүлэг

дутагдалтай байдаг зэргээс шалтгаалан эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлийг

бүрдүүлж, хөрсний болон газрын гүний усны бохирдлыг маш ихээр үүсгэж байна.

Агаарын бохирдлын хувьд аюултай нөхцөлийг, ялангуяа өвлийн улиралд гэрт оршин

суугчид ердийн галлагаатай зуухыг халаалтын зориулалтаар ашиглан чанар муутай

нүүрс, мод түлэхийн хамт засмал замгүй шороон замтайгаас эрүүл ахуйн шаардлага

хангахгүй хүнд нөхцөлийг бүрдүүлж байна.

Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл тул бие даасан засаг захиргааны бүтэцтэй.

Нийслэл хот 4700 хавтгай дөрвөлжин талбай бүхий газар нутагтай бөгөөд 9 дүүрэгт

2 Энэхүү өсөлт нь Монгол Улсын Газрын тухай хууль 2002 оноос хэрэгжиж эхэлснээр хурдацтай нэмэгдсэн бөгөөд хуулиар 700 m2 хүртэл талбайтай хашааны газрыг үнэ төлбөргүйгээр өрхийн хэрэгцээнд зориулан олгосонтой холбоотой.

14

хуваагдсан байдгийн 6 (Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан ба

Сүхбаатар) нь төвийн дүүргүүд ба 3 (Багахангай, Багануур ба Налайх) нь алслагдсан

дүүргүүд юм. Алслагдсан дүүргүүд нь хотын төвөөс 50-иас дээш км-ийн зайд байрладаг.

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 2 дугаар сард “Монгол Улсын Улаанбаатар хотыг

2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”

(Улаанбаатар хотын Мастер төлөвлөгөө)-г баталсан. Улаанбаатар хотын Мастер

төлөвлөгөөнд Улаанбаатар хотын хүн ам 2030 гэхэд Монгол Улсын хүн амын 50.3%-иас

хэтрэхгүй байх ёстой гэж тусгагдсан. Мөн мастер төлөвлөгөөнд Улаанбаатар хот нь олон

төвүүд буюу хоёр гол төв болон 6 дэд төвүүдтэй болж өргөжин хэд хэдэн дагуул

хотуудтай болно гэж урьдчилан тооцоолсон.

15

3 Судалгаанд хамрагдах нутаг дэвсгэр

3.1 ДЦС 5-ын байршил

Одоогийн ДЦС 2, 3, 4 (хотын баруун хэсэгт орших) нь Улаанбаатар хотын дулаан,

цахилгааны өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээг хангах боломжгүй байгаа тул хотын

зүүн хэсэгт тав дахь дулааны цахилгаан станц (ДЦС 5) барихаар төлөвлөсөн. ДЦС 5-ын

талбай нь Улаанбаатар хотын зүүн талд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт,

Ургах Наран хорооллын эсрэг талд орших бөгөөд Налайх руу явж байгаа авто замаар

хүрч очих боломжтой ба Улаанбаатар хотоос БНХАУ руу чиглэх төмөр замын хажууд

байрлаж байгаа болно (Дэлгэрэнгүйг доорх Газрын зураг 1-ээс үзнэ үү).

Газрын зураг 1. ДЦС 5-ын байршил (төв хэсэгт будгаар будсан)

3.2 ДЦС 5-ыг барих ажлын явц

ДЦС 5-ыг Монгол Улсын Засгийн газар болон олон улсын консерциумын хооронд

байгуулсан гэрээний дагуу концессын зүйлийн Барих-Өмчлөх-Ашиглах ба Шилжүүлэх

(БӨАШ) хэлбэрээр барина. Түүнийг ашиглалтад оруулахын тулд 2016 – 2020 хүртэл 5

жилийн хугацаа шаардлагатай. ДЦС 5 нь 450 МВатт-ын цахилгаан эрчим хүч, 504

Гкал/цаг дулаан үйлдвэрлэх буюу 586 МВаттын хүчин чадалтай.

Засгийн газраас 45.4 га газраар хувь нийлүүлэн (2 газар өмчлөгч иргэдээс худалдан

авсан), усны эх үүсвэрээс үйлдвэр хүртэлх ус хангамжийн гол шугам сүлжээ (дээр

үзүүлсэн газрын зургийн төв хэсгийн дээр байгаа дундын усан сан), гол авто замын дагуу

байрлаж байгаа ариутгах татуургын шугам сүлжээнд үйлдвэрээс гарч байгаа ахуйн бохир

усыг зайлуулах шугам сүлжээ болон дулаан дамжуулах шугам сүлжээг барина. Засгийн

газар ДЦС 5-ын үйлдвэрлэх дулаан, цахилгааныг бүхэлд нь концессын гэрээг

хэрэгжүүлэх хугацаа (25 жил)-нд урьдчилан тохирсон үнээр худалдан авна.

Азийн хотуудын хөгжлийн санаачлага(АХХС) байгууллагаас 2015 оны 12 дугаар сард

ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа ус хангамж, ариутгах татуургын болон дулаан

16

хангамжийн шугам сүлжээний урьдчилсан техник эдийн засгийн судалгаанй төсөл

(ТЭЗҮ)-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Урьдчилсан техник эдийн засгийн

судалгааны хүрээнд дулаан дамжуулах нилээд хэдэн маршрутуудыг авч үзэж, урьдчилан

тохирсон маршрутын хувьд дулаан хангамжийн шугам сүлжээ, дулаан дамжуулах

станцууд ба насосны станцын төлөвлөлт, ус хангамжийн болон төвлөрсөн шугам

сүлжээнд холбогдох ариутгах татуургын шугам сүлжээний урьдчилсан төлөвлөлтийг

боловсруулан үнэлгээ өгсөн. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн урьдчилсан үнэлгээг

боловсруулан, нийгмийн болон нүүлгэн шилжүүлэлтийн асуудлууд (урьдчилан тохирсон

бөгөөд доорх 3.3 хэсэгт дурдсан нүүлгэн шилжүүлэх асуудал бараг хөндөгдөөгүй

маршрутад үндэслэн)-ад үнэлгээ өгсөн. Санхүүгийн болон эдийн засгийн

шинжилгээнүүдийг хийсэн. Эдгээр дэд бүтцийн хөрөнгө оруулалтын цаашдын бэлтгэл

ажлуудын нарийвчилсан төлөвлөгөөг АХБ-ны техник туслалцааны төслийн хүрээнд

боловсруулж байгаа бөгөөд 2016 оны 2 дугаар сарын эцэс гэхэд дуусах төлөвлөгөөтэй

байна.

Шинээр барих дулаан дамжуулах шугам сүлжээнд 68 сая ам.доллар шаардлагатай. АХБ

дулаан, цахилгаан дамжуулах шугам сүлжээг барихад зориулан хөнгөлөлттэй зээл

(зээлийн нөхцөлийг АХБ, ЭХЯ ба СЯ тохирч байна) олгохоор төлөвлөж байна.

Хэрэгжүүлэгч байгууллагууд нь Эрчим хүчний яам (ЭХЯ), Улаанбаатар Дулааны сүлжээ

Төрийн өмчит хувьцаат компани (УБДС ТӨХК) ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

(НЗДТГ) байна.

3.3 Тохиролцож санал болгосон дулаан түгээх сүлжээний маршрут Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын захиалгаар хийгдэж буй Баянзүрх дүүргийн

нутаг дэвсгэрт дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдэд үндэслэн бусад эх үүсвэрээс

хангах боломж, тухайн газрын онцгой нөхцөл байдал, шугам сүлжээг барихад

хүндрэлтэй эсэх, одоо байгаа барилга байгууламжийг иргэдийн хамт нүүлгэн

шилжүүлэх шаардлагатай эсэхийг тооцон, дулаан түгээх, дамжуулах сүлжээний

маршрутыг 2015 оны 9 дүгээр сард тохирсон. Уг маршрутыг АХХС/ АХБ-ны ДЦС -5-ын

дэд бүтцийг хөгжүүлэх зөвлөх баг судалж санал болгосны дагуу тогтоосон болно.

Гарсан үр дүнг дор үзүүлсэн газрын зураг 2-т харуулсан.

Газрын зураг 2. ДЦС 5-ын дулаан дамжуулах шугамын тохирсон трасс (улаан ба ногоон өнгөөр үзүүлсэн)

17

3.4 Судалгааны талбайн хил хязгаар

Эхлэлийн тайланд судалгааны талбайг ДЦС 5-ын дулааны үйлдвэрлэл, дамжуулах ба

түгээх сүлжээнд өртөх газар гэж тодорхойлсон. ДЦС 5-ын үйлдвэрлэж байгаа

цахилгааныг Улаанбаатар хотын одоо байгаа цахилгааны төв шугамд холбох бөгөөд

тухайн орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй болно. Иймээс зөвлөхүүд судалгааны

талбайн хил хязгаарыг тогтоохдоо шинээр барих дулаан дамжуулах шугам сүлжээ (мөн

шинээр барих ус хангамжийн шугам сүлжээ)-ний нөлөөллийг гол нөлөө үзүүлэх хүчин

зүйлүүд гэж тооцож үзсэн.

Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд боловсруулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл

хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон 2030 он хүртэлх чиг хандлагад тусгагдсан дулааны

хангамжийн хэрэгцээний тооцоог судалгааны талбайг үнэлэх тооцооны эхлэл болгон авч

үзсэн (доорх хүснэгт 1-д үзүүлсэн). Энэ тооцоог дээр дурдсан ДЦС 5-ын дулаан

дамжуулах сүлжээний маршрутын тооцоотой тулгаж үзсэн бөгөөд Баянзүрх дүүргийн

хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөлтийн хоёр хэсэг (одоогийн ДЦС 3 ба 4-өөс

дулаанаар хангагдахаар төлөвлөгдсөн хотын дулааны шугам сүлжээний Зүүн-Баруун

хэсэгт хуваагдсан газарт буюу зүүн талд байгаа 12 ба 13 хороолол)-ээс бусад ихэнх

төлөвлөлтийн нэгжүүд ДЦС 5-аас дулаанаар хангагдахаар байна гэдгийг тогтоосон

(газрын зураг 3 ба 4-ийг үзнэ үү).

Газрын зураг 3 ТЭЦ-5 дулаан дамжуулах үндсэн шугаманд холбохоор санал болгож буй бүс нутаг

Эдгээр төлөвлөлтийн хоёр хэсгийг бүрэн барилгажсан гэж тооцсон тул цаашид нэмж

өргөтгөхөөр төлөвлөгөөгүй. Хотоос зайтай байрлах, Налайх дүүрэгтэй ойролцоо,

Хонхорын Радио нэвтрүүлэх төв станц орчмын суурин газрыг ДЦС 5-аас дулаанаар

хангахгүй тул энэхүү төлөвлөлтөөс хассан. Хэд хэдэн төлөвлөлтийн хэсэг (хамгийн

18

магадлалтай нь 16 ба 18-р хэсгүүд) нь ДЦС 5 болон 300 Гкал/цаг-ийн дулаан үйлдвэрлэх

хүчин чадалтайгаар төлөвлөгдөж 2015 оны 9 дүгээр сараас ажиллаж эхэлсэн

Амгалангийн Дулааны станцаас хосолсон байдлаар дулаанаар хангагдахаар

төлөвлөгдсөн. Ийм төлөвлөлтийн хэсгүүдийг судалгааны талбайд хамааруулан тооцсон

(2020 оноос өмнө хосолсон байдлаар дулаанаар хангаж эхлэхгүй учир Амгалангийн

Дулааны станцаас ДЦС 5-ын дулааны тооцоог одоо салган тооцох нь хүндрэлтэй байна).

Дулаан дамжуулах, түгээх шугам сүлжээний маршрутыг эцэслэн тохирсон бөгөөд энэхүү

төслийн эхний үе шатнаас хойш бага зэргийн өөрчлөлтүүд орж байгаа ч судалгааны

талбайн тодорхойлолтонд нөлөөлөхгүй нь тодорхой учир тохирсон гэж үзэж байна. Зураг 4: Судалгааны талбай

Улмаар санал болгож буй Туул голын дээд хэсгийн усны хагалбар газраас татах ус

хангамж, усны эх үүсвэрээс ДЦС 5 руу холбогдох ус дамжуулах шугам, мөн төв зам

дагуух Налайхын ариутгах татуургын төв шугамтай холбогдох үйлдвэрийн бохир усны

шугамууд судалгааны талбайн хил хязгаарт3 нөлөөлөхгүй болохыг баталж болно.

3.5 Судалгааны талбайн хэв шинж, төлөвлөгөөт өсөлт

Баянзүрх дүүрэг

3Гэсэн хэдий ч ТЭЦ 5 станц ашиглалтад орж,бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд үйлдвэрийн хэрэгцээнд

усыг ашиглаж байгаа томоохон хэрэглэгчдийн нэг нь байх болно.Богино хугацаанд ус хангамж асуудалгүй боловч урт хугацаанд хотын зүүн талын усны хэрэглээ нэмэгдэх тохиолдолд нэмэлт усны эх үүсвэр бий болгоход, ялангуяа зөвхөн гадаргын усыг ундны усны зориулалтаар авч ашиглахаар заасан Байгаль орчны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй.

19

Баянзүрх бол Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг бөгөөд 1,244.1 хавтгай дөрвөлжин

км талбайг хамарч, хотын зүүн болон зүүн өмнөд хэсэгт Хан-Уул, Сүхбаатар дүүрэгтэй

хил залгаа оршдог. Хүн амын тоогоор нь авч үзэхэд тус дүүрэг Улаанбаатар хотын

хамгийн том нь (улсын хэмжээнд ч мөн адил) буюу 2010 онд 266,000 хүнтэй байснаа 2014

онд 309,000 болж нэмэгдэн, хүн амын жилийн дундаж өсөлт 3.8%-тай байсан. Баянзүрх

дүүргийн 28 хороонд бүртгэлтэй 85,970 өрх байна. Хороо бүрийн хүн амын тоо харилцан

адилгүй байгааг доорх диаграмд үзүүлэв.

Зураг 1: Баянзүрх дүүргийн хороодын хүн амын тархалт

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөний явцын тайлан, 2015

Зураг 3: Баянзүрх дүүргийн оршин суугчид, хороо тус бүрээр

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөө, 2015

Баянзүрх дүүргийн 23,200 өрх (нийт хүн амын 37%) дэд бүтцийн шугам сүлжээнд

холбогдсон орон сууцанд амьдарч байна. Орон сууцны хорооллууд нь дүүргийнхээ төв

хэсэгт байрлаж байгаа ч сүүлийн 2-3 жилд гэр хороолол руугаа тэлж байна. Ихэнх их,

дээд сургууль, захиргааны барилгууд, зочид буудлууд болон бусад үйлчилгээний төвүүд

20

хотын төвийн хороодод байрладаг. Баянзүрх дүүргийн нийт хүн амын 63% нь гэр

хороололд дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдоогүй байшин, гэрт амьдарч байна. Гэр

хорооллууд нь Баянзүрх дүүргийн хойд, зүүн хойд, зүүн өмнөд хэсэгт байрладаг.

Дүүрэгт 4700 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор 151

төрийн, 420 төрийн бус байгууллага, 18 хязгаарлагдмал компани, 3,345 хязгаарлагдмал

хариуцлагатай компани байна. Мөн 49 төрийн өмчит, 13 орон нутгийн өмчит үйлдвэрийн

газрууд байгаа нь нийслэлийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө бүхий үйлдвэрлэлтэй

болохыг харуулж байна. Мөн дүүрэгт хотын томоохон захууд болох Да Хүрээ, Нарантуул

ба Дүнжингарав болон бусад ус, ундааны хэд хэдэн үйлдвэрүүд байрладаг.

Дээрх 2-р хэсэгт дурдсанчлан Ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотыг олон

төвтэй буюу Их тойруу, хуучин хотын төв, Улаанбаатар хотын шинэ төв "Шинэ-Яармаг",

болох Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Баянхошуу, Сэлбэ болон Амгалан гэсэн 6 дэд

төвүүдтэй хот болгох саналыг дэвшүүлсэн. Зүүн талын Баянзүрх дүүрэг нь нийтдээ газар

зүйн 8 төлөвлөлтийн бүсүүдээс бүрдэж, шинэ хотын дэд төв, өндөр технологийн үйлдвэр,

мэдээлэл технологийн үйлдвэр, орон сууцны барилгууд ба нийгмийн болон эко-байгаль

орчинд ээлтэй үйлдвэр бүхий жижиг хорооллуудтайгаар холимог бүс болон хөгжинө.

Судалгааны талбай

Баянзүрх дүүрэгт төлөвлөгдсөн орон сууцны хорооллууд болон гурван гэр хорооллууд

(Дарь-Эх, Шархад, Хужирбулан) Улиастайн ойролцоо орших үйлдвэрлэлийн 4-р хэсэг нь

ДЦС 5 болон Амгалангийн Дулааны станцаас хосолсон хэлбэрээр дулаанаар

хангагдана. Хүснэгт 1-д хамрах талбайн хэмжээ га, төлөвлөгдсөн хүн ам, өрхийн тоо

болон дулааны хэрэглээг Нийслэлийн ЕТГ-ын Дэд бүтцийн хэлтсээс тооцсоны дагуу

тусгасан.

Эх үүсвэр: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хот, 2015 оны 9 дүгээр сар

4ДЦС-5 ба Амгалан Дулааны станцын хосолсон схемээр төлөвлөлтийн 16 ба 18-р хэсгийг, Амгалан Дулааны станцаас түр

зуур төлөвлөлтийн 14 ба 15-р хэсгийг, төлөвлөлтийн 10, 40 ба 41-р хэсгийг хэсэгчлэн дулаанаар хангана.

Хүснэгт 1 Дүүргийн4 хөгжлийн төлөвлөгөөний дагуу судалгааны талбайн хүн амын өсөлт ба ДЦС 5 болон Амгалан Дулааны станцаас хангагдах газрууд

№ Төлөв-

лөлтийн нэгжийн

нэр

Дулааны станцууд

Газ-рын хэм-

жээ га

2010 Дулааны хэрэглээГKaл/цаг

2020 Дулааны хэрэглээГKaл/цаг

2030 Дулааны хэрэглээГKaл/цаг

Өрхийн тоо

Хүн амын тоо

Өрхийн тоо

Хүн амын тоо

Өрхийн тоо

Хүн амын тоо

10 X нэгж ДЦС-5(70%)

150 4,618 16,575 6 4,550 16,835 43 4,760 17,612 45

14 XIV нэгж Амгалан 214 5,031 19,256 10 11,200 41,440 106 11,200 41,440 106

15 XV нэгж Амгалан 135 6,031 22,532 57 5,800 21,460 55 5,800 21,460 55

16 XVI нэгж ДЦС-5 Амгалан

123 3,546 14,008 19 3,700 13,690 35 5,100 18,870 48

17 XVII нэгж ДЦС -5 220 6,227 24,079 3 6,700 24,790 63 9,000 33,300 85

18 XVIII нэгж ДЦС -5 Амгалан

149 2,499 9,668 5 6,600 12,210 31 3,450 12,765 33

31 XXXI нэгж

ДЦС -5 720 320 992 2 3,300 12,210 31 8,200 30,340 77

Орон сууцны хороолол

1,711

28,272

107,110

102

41,850

142,635

363

47,510

175,787

448

40 Дарь-Эх ДЦС -5(40%)

149 1,929 7,743 - 2,640 9,768 27 2,720 10,064 28

41 Шархад ДЦС -5(40%)

173 2,792 10,963 - 3,920 14,504 41 3,880 14,356 40

42 Улиастай ДЦС -5 441 3,998 14,587 - 2,300 8,510 24 2,300 8,510 24

Гэр хороолол

763

8,719

33,293

-

8,860

32,782

92

8,900

32,930

92

46 Үйлдвэр-лэл-4

ДЦС -5 647 3,687 13,773 1 4,100 15,170 39 6,200 22,940 58

Үйлдвэрлэл 647

3,687

13,773

1

4,100

15,170

39

6,200

22,940

58

Нийт

3,121

40,678

154,176

103

54,810

190,587

493

62,610

231,657

598

21

ДЦС 5-аас дулаанаар хангагдах газруудын ихэнх нь гэр хорооллууд ба барилга

байгууламж, нийтийн аж ахуйн үйлчилгээ бүхий бизнесийн болон орон сууцны

хорооллууд юм (дээрх хүснэгт 1-д үзүүлэв). Эдгээр газрууд одоогийн байдлаар

төвлөрсөн дулааны хангамжид холбогдоогүй бөгөөд Баянзүрх дүүрэгт байрлах бие

даасан 45 уурын зуухнаас дулаанаар хангагддаг. Гэр хорооллын өрхүүд хотын агаарын

бохирдлын гол эх үүсвэр болсон нүүрс болон мод түлж гэрээ халаадаг бөгөөд тэд

ерөнхийдөө уулын хяр дагуу, ихэнхдээ салхины дээд талд байрладаг.

Нийслэлийн ЕТГ-аас урьдчилан тооцоолсноор судалгааны талбайн дулааны хэрэгцээ

2030 он гэхэд 598 Гкал/цаг, ДЦС 5-ыг барих болон дулаан дамжуулах шугам сүлжээний

дэд бүтэц нь хотын дулааны шугам сүлжээний хамрах хүрээг их хэмжээгээр өргөтгөх

чухал хөрөнгө оруулалт юм. Гэсэн хэдий ч, хүснэгт 1-д ДЦС 5 болон Амгалангийн

Дулааны станцын хосолсон дулааны хангамж (598 Гкал/ц) нь судалгаанд хамрагдаж

байгаа газруудын 2030 он хүртэлх дулааны хэрэгцээг хангахаар тооцсон. Нэг орон

сууцны хороолол болон хоёр гэр хороололд дутагдаж байгаа 55 Гкал/цаг-ийн дулаан

хангамжийг хэсэгчлэн хангах асуудал яригдаж байгаа. Тиймээс эдгээр газруудад бие

даасан Халаалтын зуухнаас болон нүүрс/мод түлж халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа

гэр хорооллын одоогийн дулаан хангамж нь давамгайлж үргэлжлэх төлөвтэй байна.

(оршин суугчдын нягтрал бага ба огцом өргөгдсөн төлөвлөлтийн зарим газруудыг

төвлөрсөн дулаан хангамжид холбох боломж хязгаарлагдмал байна).

2010 онд 154,000 хүн амтай байсан Баянзүрх дүүргийн 58% нь судалгааны талбайд

амьдарч байсан. Хүн амын тоо 2010-2020 онд 2.2%-иар өсч 191,000-д хүрэх ба 2020-

2030 онд хүртэл 2%-иар өсч 2030 онд 232,000-д хүрэхээр тооцогдсон. Төлөвлөлтийн

энэхүү өсөлт нь Баянзүрх дүүргийн хүн амын 2010-2014 оны 3.8%-ийн өсөлттэй

харьцуулахад бага үзүүлэлт юм. Төлөвлөгдсөнөөс илүү хурдацтай хүн амын өсөлттэй

бол ДЦС 5 болон Амгалангийн Дулааны станцын тогтмол дулааны хангалтад хамрагдсан

хүн амын эзлэх хувь, мэдээж хэрэг, бага байх болно.

Дээрх хүснэгтэд харуулснаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөсний

дагуу орон сууцны хорооллын хүн амын нягтрал 2010 онтой харьцуулахад 2020 онд

1.22%, 2030 онд 1.72%-иар өснө. Нөгөө талаас гэр хорооллын хүн амын нягтрал 2010

онтой харьцуулахад 2020 онд 0.2%, 2030 онд 0.01%-иар буурна. Үйлдвэрийн хэсэгт

эдгээр харьцаануудын өсөлт 1.1%, 1.7% тус тус байна.

22

4 Судалгааны талбайн хөгжил

4.1 Судалгааны талбайд хөгжлийн алсын хараа болон стратегийг

тодорхойлох

Судалгааны талбайд хотын хөгжлийн алсын хараа болон стратегийг тодорхойлох

семинарыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр оролцогч талуудыг оролцуулан зохион

байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө5, Баянзүрх дүүргийн Хөгжлийн

төлөвлөгөө6, Хот байгуулалтын Үндэсний үнэлгээ7-нд тусгагдсан хэтийн зорилтууд ДЦС 5-

ын дулаан дамжуулах, түгээх шугам сүлжээний хувьд хоорондоо уялдаж байна.

(Хавсралт 3-д товч танилцуулгыг хавсаргав).

Судалгааны талбайн хөгжлийн стратегийн чиглэлийн хувьд дээр дурдсан өргөн хүрээний

стратегийн олон чиглэлүүдээс илүүтэйгээр судалгааны талбайн хөгжлийг

хязгаарлагдмал дулаан хангамжийн төв эх үүсвэрээс хамгийн үр ашигтайгаар хангах

дараах стратегийн гурван чиглэлүүдэд анхаарал хандуулах ёстой:

1) төвлөрсөн/компакт хотын өсөлт, тухайлбал үр дүнтэй, тэнцвэртэйгээр хотын

үйлчилгээг хүргэхийн тулд нягтаршуулах;

2) Дэд төвүүд бүхий олон-төвт хөгжил (Улаанбаатар хотын Мастер төлөвлөгөөний

зарчмуудтай бүхэлд нь уялдуулсан);

3) Хотын бусад үйлчилгээнүүд, ялангуяа тээврийн сүлжээтэй дулаан хангамжийн

түгээлтийг уялдуулах.

Семинарын үед хөндөгдсөн стратегийн бусад асуудлууд:

2020 он хүртэл түр хугацаанд дулаанаар хангах шийдэл, ДЦС 5 тухайн оноос өмнө

ашиглалтад орохгүй;

ДЦС 5-ын хүчин чадал хотын зүүн хэсгийг хангахад хүрэлцэхгүй байх асуудал;

Гэр хорооллуудад онцгой анхаарал хандуулахын хамт тэдгээрийг тэнцвэртэй

дахин төлөвлөх баталгааг хангахын тулд зардлаа нөхөх болон орон сууц худалдан

авах чадвартай холбоотой асуудлуудыг анхаарах шаардлагатай.

Хөгжлийн чиглэлүүдийн хүрээнд тодорхойлогдсон стратегийн эдгээр чиглэлүүд болон

асуудлуудыг судалгааны төгсгөлийн үе шат (төслийн боловсруулалтын үе шат)-нд илүү

судалсан (Доорх 5 дугаар бүлэгт тусгасан).

4.2 Судалгааны талбайд хэрэгжиж буй хөгжлийн гол чиглэлүүдтэй

уялдуулах ДЦС 5-аас судалгааны талбайд шинээр тавигдах дулааны шугам сүлжээ нь тухайн

газрын хүн амын ихэнх хувийг дулаанаар хангах боловч 3 дахь хэсэгт тэмдэглэснээр нийт

хэрэгцээг хангахгүй.Одоо хийгдэж байгаа томоохон хөгжлийн төслүүд болон судалгааны

талбайд хийгдэх дулаан хангамжийн асуудлуудыг хооронд нь уялдуулах боломжийг

5Монгол Улсын Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага,

УИХ-ын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар тогтоол, Техникийн тайлан 2014, хуудас 9 ба 15 6Баянзүрх дүүргийн Хөгжлийн төлөвлөгөө, Боть 2.1 Төгсгөлийн нарийвчилсөн төслийн төлөвлөгөө, 2015 оны 6 дугаар сар, хуудас 23-25 7Хотын Үндэсний үнэлгээ, Дунд хугацааны семинарын тэмдэглэл, 2015 оны 10 дугаар сарын 23

23

бүрдүүлснээр харилцан ашигтай шийдлүүдийг тодорхойлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх

болон дулаан түгээлтийн тэнцвэртэй байдлыг хангах нь чухал юм. НЗДТГ болон

Баянзүрх дүүргээс санаачилсан гол ажлуудыг дор дурдав.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний боловсруулалт

Энэхүү хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд Баянзүрх

дүүргийн нутаг дэвсгэр буюу судалгааны талбайд 12 төлөвлөлтийн нэгж талбайд

хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний

хүрээнд зураг төслийн 6 компани гүйцэтгэж байна. Эдгээр гүйцэтгэгч нар 2016 оны эхний

улиралд багтаан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусгахаар судалгааны

ажил хийгдэж байна.

Хүснэгт 2. Зүүн хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

№ Төлөвлөлтийн хэсгийн нэр Гэрээ байгуулсан зураг төслийн компанийн нэр

1. Дарь-Эх Форум арт ХХК

2. 10,14,15,16,17,18, 31-рхороонууд Нарт дизайн, Арт констракшн ХХК

3. Шархад Нью Урбанизм ХХК

4. Хужирбулан Арт сити ХХК

5. Үйлдвэр-4, Улиастай Түмэд ХХК

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаварт:

- Төлөвлөлтийн нэгжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 2020 болон 2030 он

хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тооцоот хүн амын тоог тусгаж өгөх;

- Төвлөрсөн шугам сүлжээнээс усаар хангахаар төлөвлөх;

- Төвлөрсөн халаалтын шугам сүлжээнээс дулаанаар хангахаар, мөн алслагдсан гэр

хорооллын бүсэд бие даасан дулааны эх үүсвэр төлөвлөнө;

- Төв шугам сүлжээнд бохирыг татан зайлуулж, мөн алслагдсан гэр хороололд бие

даасан шийдлийг ашиглахаар төлөвлөх;

Зөвлөх баг дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг ажлын даалгаврын дагуу хийж

гүйцэтгэж байгаа гэрээт зураг төслийн компаниудтай болон Ерөнхий төлөвлөгөөний

газартай уулзалт хийсэн. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх явцад замын сүлжээ,

инженерийн шугам сүлжээ болон хороодын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуй

хамгаалалтын бүсийг бий болгохын тулд зарим өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

болох асуудлууд гарч байна. Нам давхрын сууцтай гэр хорооллын инженерийн шугам

сүлжээг аль болохоор оновчтой төлөвлөн нягтрал, үр дүнг сайжруулах хэрэгтэй байна.

Гэвч Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай шинэ хуульд заасны дагуу газраа өмчилж

авсан иргэн, өрхүүдийг зохион байгуулалттай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг үе

шаттайгаар төлөвлөх нь чухал юм (дараах 4.5 дахь хэсгийг үзнэ үү).

Гэр хорооллыг дахин төлөвлөх төслүүд:

Гэр хорооллыг дахин төлөвлөн хөгжүүлэх төслүүдийн үйл ажиллагаа 2012 онд эхэлсэн

бөгөөд дээр дурдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт хийгдэж буй 4 газар (10, 14, 16

болон 18-р нэгж хороололд)-т үргэлжилж байна. Эдгээр газруудад дахин төлөвлөлтийн

төслийг хэрэгжүүлэгчид НЗДТГ-ын Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан

хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг мөрдөн ажиллаж байна. Зохистой хот

төлөвлөлт, авто замын сүлжээг сайжруулах (талбай руу орох болон гарах гарцыг

чөлөөлөх), дулааны болон ус хангамжийн шугам сүлжээнд холбох болон нийтийн

зориулалттай орон сууцаар хангах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн

24

төслүүдийг хэрэгжүүлж байна. Нэмж хэлэхэд, тэд гэр хороолол болон алслагдсан

газруудад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн болон нийтийн ахуйн үйлчилгээг

сайжруулах зорилготой.

НЗДТГ-ын Ерөнхий төлөвлөгөөний дагуу Шархад, Хужирбулан, Дарь-Эх болон бусад гэр

сууцтай газруудыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Судалгааны

ажлын үед Ерөнхий төлөвлөгөө (доорх хүснэгт 3 ба газрын зураг 6-г үзнэ үү)-ний 10, 14,

16 болон 18-р төлөвлөлтийн нэгж хэсгүүдэд дахин төлөвлөлтийн төслүүд аль хэдийнээ

хэрэгжиж (2012 оноос) эхэлсэн байсан. Гэр хорооллын иргэд газраа худалдан,

нийслэлээс тухайн газрын дэд бүтцийг барихад хөрөнгө оруулж, орон сууцжуулах үйл

ажиллагааг хувийн хэвшлийн байгууллага хэрэгжүүлэх зарчмаар дахин төлөвлөлтийн

ажил хэрэгжиж байна. Гэр хорооллын газрыг чөлөөлснөөр хувийн хэвшлийн төсөл

хэрэгжүүлэгч байгууллага орон сууцуудыг барьж, зах зээл дээр худалдан борлуулж

байна. Энэ хөтөлбөр нь нэгж га талбайд 70-80 хүн ноогдож байсныг 4-5 дахин

нэмэгдүүлж 320 орчим хүн нэг га-д ноогдоход чиглэсэн байна. Хүснэгт 3. Судалгааны талбайд байгаа төлөвлөлтийн хэсэг болон дахин төлөвлөлт хийгдэх газрын хүн амын тоо

Төлөвлөлтийн

нэгж хороолол Хүн амын тоо Харьцуулалт

Дахин төлөвлөлт

(хэрэгжиж дууссаны

дараа)

Одоо

байгаа

(2015)

Гэр хорооллын

дахин төлөвлөлтийн

хүрээнд (хэрэгжиж

дууссаны дараа)

Төлөвлөсөн

2020

Төлөвлөсөн

2030

10-р хороо 17,872 6,073 24,100 24,500 2020 оны түвшинд хүрсэн 14-р хороо 21,767 47,426 41,400 40,300 2020 оны түвшингийн хүн

амын тооноос давна 15-р хороо 31,107 Дахин төлөвлөлтөнд

хамрагдаагүй талбай 21,500 20,900 2020 оны түвшингийн хүн

амын тооноос давсан

16-р хороо 31,699 32,500 27,200 36,700 2020 оны түвшингийнхүн

амын тооноос давна

17-р хороо 14,136 3,175 (газрыг

шинэчлэн зохион

байгуулах)

25,000 32,400 2020 оны түвшингийн хүн

амын түвшингээс доогуур

хэвийн

18-р хороо 15,811 11,296 24,400 24,800 2020 оны түвшингийн хүн

амын тооноос давна

31-р хороо 10,000 - 12,100 29,600 2020 оны түвшингийн хүн

амын түвшингээс доогуур

хэвийн Шархад 22,962 - 36,100 34,900 2020 оны түвшингийн хүн

амын түвшингээс доогуур

хэвийн Хужирбулан 8,300 - 8,400 8,400 2020 оны түвшинд хүрсэн Үйлдвэр-4,

Улиастай 15,800 - 15,200 22,300 2020 оны түвшинд хүрсэн

Эх сурвалж: "Нарт дизайн" ХХК-ийн нарийвчилсан судалгаа, 2015 оны 11-р сар

Судалгааны талбайд хэрэгжиж байгаа дээрх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд

470 га газрыг хамарч байна. Хүснэгт 3-т үзүүлснээр судалгааны талбайн зарим хэсгүүдэд

хүн амын тоо 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөгөөр тооцоолсноос давж,

ихээхэн нэмэгдэхээр байна.

25

Текст 1: Одоо хэрэгжиж буй Гэр хорооллыг дахин хөгжүүлэх төсөл: Баганат орон сууцны комплекс

Судалгааны талбайд байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хамгийн сайн явж байгаа төсөл (16-р

хороонд)-ийн хүрээнд барилгын гүйцэтгэгч (Баганат Өргөө ХХК) 16 давхар хоёр нийтийн зориулалттай орон

сууцны барилгыг барьж 2015 оны сүүл – 2016 оны эхээр ашиглалтад оруулж, тухайн гэр хороололд амьдарч

байсан 280 өрхийг орон сууцжуулж original гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлсэн. Гэр

хорооллын өрхүүдтэй 2013 онд тохиролцоо хийж байхад тэдгээрийн 88% нь дахин төлөвлөлтийн схемд

хамрагдахыг зөвшөөрсөн бөгөөд өөрсдийн өмчлөлийн газрынхаа эрхийг орон сууц өмчлөх эрхээр солихоор

тохиролцсон юм. Газар чөлөөлөх, дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх хоёр жилийн хугацаанд гэр

хорооллын тэдгээр өрхүүд тухайн газрын орчимд барилгын гүйцэтгэгч түрээсийн төлбөрийг нь төлж байсан

орон сууцыг түрээслэн амьдарч байсан.

Газраа чөлөөлсөн өрхүүд тухайн өмчлөлийн газрынхаа эрхийг орон сууц өмчлөх эрхээр сольж, үнэлэгдсэн

газрын үнийг орон сууцны үнэд дүйцүүлэн тооцсон. Тухайн барих барих газрын ойр орчмын зарим газруудын

үнэ орон сууцны үнэтэй дүйцэж байсан боловч бусад нь үнийг тэнцвэржүүлэхийн тулд (70% зээл, 15%

Засгийн газрын татаас ба 15 % өөрсдийн бэлэн мөнгөөр хувь нэмэр оруулах) нэмж төлбөр төлж байхад

зарим нь нэгээс илүү орон сууцыг өмчлөх эрхтэй болсон. Тухайн гэр хороололд амьдарч байсан өрхүүд

эдгээр хоёр нийтийн зориулалттай орон сууцны барилгад нүүж орсон.

НЗДТГ-аас өгсөн чиглэлийн дагуу цаашид хэрэгжих орон сууцны барилгуудыг зорилтот бүлэг (сувилагч, багш

нар зэрэг дундаас доош бөгөөд тогтмол орлоготой өрхүүд)-ийн жагсаалтыг үндэслэн худалдан борлуулна.

Хүн амын нягтрал нэг га газарт 50-515 хүн болтол буюу арваас илүү дахин нэмэгдэнэ (нэг га-д 70-80 хүн

байсантай харьцуулахад нэг га-д 320 хүн, өөрөөр хэлбэл ГХХГ/ГХОСТ-ийн хувьд 4-5 дахин).

26

Дахин төлөвлөлт хийгдэж байгаа газруудад хүн амын тоо болон инженерийн шугам

сүлжээнд холбогдох бие даасан холболт нэмэгдэх, дэд бүтцийн шугам сүлжээ,

хангамжийг сайжруулах зэрэг нь ус хангамж болон халаалтын хэрэгцээг нэмэгдүүлж,

татан зайлуулах шаардлагатай бохир усны хэмжээ ихэсгэнэ. Энэ байдал нь

шаардлагатай нэмэлт инженерийн дэд бүтцээр хангахад ихээхэн бэрхшээл учруулна.

Ерөнхий төлөвлөлтөөр нягтралыг, ялангуяа төлөвлөлтийн 14, 15, 16 ба 18 дахь

хэсгүүдэд нэмэгдүүлсэн боловч хойд талын гэр хорооллын нягтралын өсөлт нь

төлөвлөснөөс арай бага байна.

Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслүүд:

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл (ГХОСТ) оршин суугчдыг идэвхижүүлэх, тэднийг

хамтран амьдрах орчингоо сайжруулах, тэдгээрийн хүсэл, сонирхол, эргэх холбоон дээр

үндэслэн газрыг шинэчлэн зохион байгуулах төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2013 онд

байгуулагдсан. Судалгааны үе шатанд Улаанбаатар хотод 8 төлөвлөлтийн нэгжид газар

шинэчлэн зохион байгуулах зорилготой түр зөвлөл иргэдийн санаачлагаар

байгуулагдаж, олон иргэдийг хамруулж байна. Хөгжлийн урьдчилсан судалгаа дуусч

байгаа ба нарийвчилсан зураг төслийг иргэдийн оролцоо, хувь нэмэрт түшиглэн

боловсруулна. Газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд өрхүүд өөрсдийн

газраа хадгалан авч үлдэн тусдаа сууц, таун хаус болон нам давхрын үйлчилгээтэй

нийтийн зориулалттай орон сууц барихыг эрмэлзэж байна. ГХХГ-ын гэр хорооллыг дахин

төлөвлөх схемтэй харьцуулах юм бол ГХОСТ нь зөвхөн хэрэгжүүлэгч байгууллагад

найдахын оронд газар шинэчлэн зохион байгуулах ажлыг удирдах үүрэг гүйцэтгэж байна.

Текст 1: Одоо хэрэгжиж буй Гэр хорооллыг дахин хөгжүүлэх төсөл: Баганат орон сууцны

комплекс / үргэлжлэл/

Талбайн дэд бүтэц нь талбай доторхи авто зам, явган хүний зам, ус хангамж, ариутгах татуурга болон

эрчим хүч, дулаан дажуулах төвтэй холбогдох дулаан хангамжийн шугам сүлжээг багтааж байна.

Дулаан хангамжийг саяхан баригдсан Амгалангийн Дулааны станцаас хангахаар төлөвлөсөн ба

нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын хувьд тухайн төслийн талбайд баригдсан өөрийн гэсэн

эх дулааны үүсвэртэй. Судалгааны талбайд байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хамгийн сайн

явж байгаа төсөл (16-р хороонд)-ийн хүрээнд барилгын гүйцэтгэгч (Баганат Өргөө ХХК) 16 давхар хоёр

нийтийн зориулалттай орон сууцны барилгыг барьж 2015 оны сүүл – 2016 оны эхээр ашиглалтад

оруулж, тухайн гэр хороололд амьдарч байсан 280 өрхийг орон сууцжуулж original гэр хорооллын дахин

төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлсэн. Гэр хорооллын өрхүүдтэй 2013 онд тохиролцоо хийж байхад

тэдгээрийн 88% нь дахин төлөвлөлтийн схемд хамрагдахыг зөвшөөрсөн бөгөөд өөрсдийн өмчлөлийн

газрынхаа эрхийг орон сууц өмчлөх эрхээр солихоор тохиролцсон юм. Газар чөлөөлөх, дахин

төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх хоёр жилийн хугацаанд гэр хорооллын тэдгээр өрхүүд тухайн газрын

орчимд барилгын гүйцэтгэгч түрээсийн төлбөрийг нь төлж байсан орон сууцыг түрээслэн амьдарч

байсан

27

Газрын зураг 6. Судалгааны талбайд хамрагдах, гэр хороолол дахин төлөвлөх төслийн бүс газруудын байршил

Эх сурвалж: Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөн дээр "Нарт дизайн" ХХК-ийн хийсэн судалгааны мэдээлэл, 2015 он

Эдгээрээс Баянзүрх дүүрэгт байгуулагдсан анхны хоёр газар шинэчлэн зохион байгуулах

төслүүд бол судалгааны талбайд гадна талд байрлах 27 дугаар хорооны 293 өрхтэй

“Дарь-Эх хотхон”, 19 дүгээр хорооны 175 өрхтэй “Цайз хотхон” (байршлыг дээр үзүүлсэн

газрын зураг 6-аас үзнэ үү). Төлөвлөлтийн шатанд байгаа 8 талбайн талаарх товч

мэдээллийг дээрх хүснэгт 4-д үзүүлсэн. Талбай нь байршлаас хамаарч өөр өөр байдаг

Table 4 UB Ger Area Land Readjustment Projects

Site name District Area (ha) current HH current Pop nr of singe houses nr of row houses nr of medium rise apartments nr of high rise apartments total housing units total pop housed* % infra % green space Density increase

1) Tsaiz Area Bayanzurkh

(revised proposal) 19th Khoroo 12 184/175 houses 717 30 99 840 - 969 3,585 23 21 5.0

2) Khutul Area Bayangol

23rd Khoroo 10.8 213/152 houses 809 88 96 390 - 574 2,124 19 20 2.6

3) Last Bus Station Chingeltei

Chingeltei 17th Khoroo 9.2 96/95 houses 314 15 96 540 - 651 2,409 25 13 7.7

4) Narlag Byant Ukhaa Khan -Uul

(revised proposal) 9th Khoroo 26 340/269 houses 1,360 16 78 903 809 1,806 6,682 22 27 4.9

5)Khutul Area Songino Khairkhan

11th Khoroo 9.8 150 590 38 86 560 - 684 2,531 n.a. n.a. 4.3

6) Khangaizakh Songino Khairkhan

23rd Khoroo 24 409/313 houses 1,514 40 158 1,080 - 1,278 4,729 33 9 3.1

7) 17 School Area Sukhbaatar

13th Khoroo 9.5 198/158 houses 532 42 51 1,160 - 1,253 4,636 34 9 8.7

8) Dari Ekh Bayanzurkh

27th Khoroo 16 249 1,161 32 180 1,104 - 1,316 4,869 35 6 4.2

* assumption: 3.7 persons/hh

Source: Ger Area Housing Project/JICA

28

бөгөөд одоо байгаа хүн амын нягтрал болон суурьшлын бус газрын харьцааг

төлөвлөлтийн шатанд авч үздэг. Сонирхолтой нь хүснэгтэд байгаа мэдээллээс харахад

газар шинэчлэн зохион байгуулах төслүүд ерөнхийдөө хүн амын нягтралыг 4-5 дахин

нэмэгдүүлэх боломжтой байна.

Баянзүрх дүүргийн хөгжлүүлэх төлөвлөгөө:

Дэлхийн банкны Цэвэр агаар төсөл Японы Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр

дүүргийн боловсон хүчний чадавхийг сайжруулснаар Дүүргийн хөгжлийн төлөвлөгөө

(ДХТ)-г 2015 онд боловсруулсан. Ийнхүү Улаанбаатар хотын хувьд анхны дүүрэг нь

өөрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан юм. Дүүргийн хөгжлийн төлөвлөгөөнд

эхний ээлжинд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг тодорхойлон, дараа нь тэдгээрийг

шийдвэрлэхийн тулд ач холбогдлоор нь эрэмбэлсэн. Тулгамдсан асуудлуудыг

шийдвэрлэх төслүүдийг санал болгож байна. Энэхүү төлөвлөгөөгөөр 2030 он хүртэл

хэрэгжүүлэх багц төслүүдийг тодорхойлсон. Эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалтын

хуваарийг Дүүргийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан. Дүүргийн хөгжлийн

төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хөрөнгө оруулалтын 3 дахь жилээс буюу 2016 оноос

эхлэн эхний багц төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Санал болгож байгаа хөрөнгө

оруулалтын багцууд (доорх газрын зураг 7-д үзүүлснээр) дараах асуудлуудыг багтааж

байна:

Газрын зураг7 Баянзүрх дүүргийг хөгжүүлэх төлөвлөгөөний хөрөнгө оруулалтын багцууд

Эх үүсвэр: Баянзүрх дүүргийг хөгжүүлэх төлөвлөгөөний тайлан, 2015 оны 6-р сар

Багц-1:Дэд бүтцийн хангамж ба тээврийн сүлжээг сайжруулах: Дэд бүтцийн шугам

сүлжээнд холбогдох болон тээврийн асуудлууд нь тус дүүргийн иргэдэд тулгарч байгаа

хамгийн хүнд асуудлууд юм. Тиймээс эдгээр асуудлуудыг хамгийн түрүүнд шийдвэрлэх

29

хэрэгтэй. Баянзүрх дүүрэг дэх Энхтайвны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвар бол гол

түгжрэлийн цэг юм. Учир нь Зүүн 4 зам нь Баянзүрх дүүргийг хотын төвтэй холбодог учир

тээврийн хэрэгслийн тоо, хэмжээ тэрхүү огтлолцох цэгт их байдаг. Мөн зүүн зүгийн босоо

тэнхлэгийн зам буюу Намъяанжугийн гудамжинд тээврийн хэрэгслийн тоо, хэмжээ

өдрийн туршид ачаалал их байдаг. “Нарантуул” олон улсын худалдааны төв ба

“Өгөөмөр” авто сэлбэгийн худалдааны төвүүдийн зам Энх тайвны өргөн чөлөө болон

Нарны замтай холбогдох хэсэгт тээврийн маш их хөдөлгөөнтэй.

Багц-2: 19 ба 27-р хороодод бичил төвүүдийг байгуулах нь: Бичил төвүүдийг эдгээр гэр

хорооллуудад загвар болгон байгуулна. Тус дүүрэг дэх бусад хороонуудтай харьцуулбал

сонгож авсан хороонууд нь дэд бүтцийн сүлжээ муу бөгөөд сул хөгжсөн.

Багц-3: Газар чөлөөлөх, нэмэлт ажлуудад шаардлагатай хөрөнгө оруулалт, дүүргийн

нүүр царайг сайжруулах болон дахин төлөвлөлтийн газруудад шаардлагатай нийгмийн

дэд бүтцийн барилга байгууламжууд. Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжуудыг

хүн амын өсөлтийг тооцон зарим газруудыг хадгалан авч үлдэж, заримыг чөлөөлснөөр

барих ба стратегийн төлөвлөлтөөр дэд бүтцийн томоохон хэмжээний ажлууд хийгдэнэ.

Багц-4: Аялал жуулчлалын болон амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх газруудыг

хөгжүүлснээр амьдрах орчныг сайжруулах:

Туул, Улиастай болон Сэлбэ голуудын эргэн тойронд тусгай хамгаалалтын бүсүүдийг

байгуулж, дараах схемүүдийг хэрэгжүүлнэ: Улиастай болон Туул голуудын зарим

газруудыг амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх газар болгон хөгжүүлж, Сэлбэ голын ай сав

газрыг хамгаалж сайжруулна.

Нэмж хэлэхэд, 2030 он хүртэл хэрэгжүүлэх бүх төслүүдийг тодорхойлж, ач холбогдлоор

нь эрэмбэлсэн. ДЦС 5-аас дулаанаар хангагдах хотын зүүн хэсэгт хэрэгжүүлэх дээр

дурдсан төслүүд хэрэгжилтийн өөр өөр шатанд байна.

Эрчим хүчийг хэмнэх үүднээс орон сууцны хуучин угсармал барилгуудыг дулаалах

Улаанбаатар хотын нийт орон сууцны сангийн 20% нь социализмын үед баригдсан

нийтийн зориулалттай орон сууц (1,000 гаруй нийтийн зориулалттай орон сууцны

барилгад 47,000 айлын сууц байгаагийн 8,150 нь судалгааны талбай байна)-наас бүрдэж

байгаа бөгөөд ихэнхдээ урьдчилан хүчитгэсэн угсармал хавтангийн технологи ашиглан

баригдсан. Эдгээр барилгууд нь хийц бүтээцийн хувьд шаардлага хангаж байгаа хэдий ч

дулаалга муу хийгдсэн юм. НЗДТГ-аас Германы Олон улсын хамтын ажиллагааны

байгууллагатай хамтран 2007 онд хэрэгжүүлсэн загвар төслийн хүрээнд барилгыг энгийн

аргаар дулаалснаар техникийн хувьд тодорхой хэмжээний дулаан алдагдлыг бууруулах

боломжтой болохыг нотолсон.

30

НЗДТГ-ГОУХАН Баянбүрдэд 2007оны 8-р сард шинэчлэлийн загвар төсөл хэрэгжүүлэхийн өмнө ба дараа

АХХС-аас дэмжлэг үзүүлэн 2008/20098 онд энэ төслийг хотын бусад барилгуудад

хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгааг боловсруулсан. Энэхүү төслийн техникийн

үзүүлэлтүүд нь боломжийн хэмжээний буюу 50-60%-ийн дулааны эрчим хүчийг

хэмнэхийн хамт ихээхэн хэмжээний нүүрсхүчлийн хий СО2-н ялгаралтыг бууруулах

боломжтой болохыг нотолсон. АХХС-аас ойролцоогоор 40,000 айлын орон сууцыг нэг

сууцанд ногдох 6,000-12,000 ам.долларын зардал (нэгж талбайд дундажаар 160

ам.доллар)-аар 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэхийг санал болгосон. Энэхүү төслөөр

тухайн барилгын ханыг гадна талаас нь дулаалж, цонх, гадна талын хаалгануудыг

шинээр сольж, халаалтын шугам хоолой, радиаторуудыг засаж сайжруулах, дулааны

хяналтын хавхлага, дулаан хэмжих төхөөрөмжүүдийг бүхэлд нь багц болгон дулаалах

болон бусад засаж сайжруулах шаардлагатай барилгын ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Энэ чиглэлээр дараа нь олон төрлийн тайлангуудыг боловсруулсан байдгийн дотор

АХБ/АХХС-ийн дэмжлэгтэйгээр Цэвэр хөгжлийн механизмын кредит авах зорилгоор

2010 онд боловсруулсан суурь судалгаа, KfW-д зориулан 20119 онд боловсруулсан

ТЭЗҮ-ийн судалгаанууд багтаж байна. Баянзүрх дүүргийн 16-р хорооны 1465 айлын 22

барилгыг дулаалах ажлын бэлтгэл судалгааг 201310 онд ГОУХАН боловсруулсан. Энэхүү

хөтөлбөрийг саяхан НЗДТГ11 болон Германы олон улсын хамтын ажиллагааны

байгууллага (GIZ)-ын дэмжлэгтэйгээр боловсруулсан Ерөнхий төлөвлөгөөний газрын

судалгаа болон Хасбанкны санхүүгийн загварын судалгаагаар шинэчилсэн. Энэхүү

судалгаагаар хөтөлбөрийг 10 үе шаттайгаар хэрэгжүүлэхийг санал болгосон. Дулаалах

шаардлагагүй зүйлүүдийг хассанаар нэгж талбайд ногдох зардлын хэмжээг 65

ам.доллар болгон бууруулсан байна. Гарах зардлын 50%-ийг үе шат бүрт арван жилийн

турш ногдох төлбөрөөс бүрдүүлж, иргэдийн эргэн төлөх хүсэл, сонирхлын судалгаанд

үндэслэн (НЗДТГ Монгол-Японы хамтарсан кредитийн механизм (ХКМ) буюу уур

амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээний сангаас зардлыг тэнцвэржүүлэн төлж)

хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд боломжтой гэж үзсэн.

8 АХХС/НЗДТГУлаанбаатар хотын угсармал барилгыг дулаалах ТЭЗҮ-ийн судалгаа, Төгсгөлийн тайлан, 2009 оны 5-р

сар 9АХБ-ны Мониторингийн суурь судалгааны тайлан, ЦХМ CDM Улаанбаатар хотын угсармал барилгыг дулаалах суурь судалгаа, 2010 оны 12 дугаар сар; KfW-ийн ТЭЗҮ, Үе шат 1 Тайлан. Улаанбаатар хотын угсармал барилгыг дулаалах судалгаа. 2011 оны 6 дугаар сар 10ГОУХАН, Монгол Улсын Улаанбаатар хотын олон нийтийн болон нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын дулаан-техникийн шинэчлэлийн зураг төслийн баримт бичиг, 2013 оны 11 дүгээр сар 11НЕТГ. Улаанбаатар хотын угсармал барилгыг дулаалах төсөл. 2014; Xacбанк, Төгсгөлийн тайлан: Улаанбаатар хотын барилгуудыг дулаалах, техникийн шинэчлэл хийх төслийг хэрэгжүүлэх санхүүгийн механизмыг боловсруулах,ГОУХАН-ийн Азийн хотуудын нөөцийн удирдлагыг уялдуулахад зориулан: Urban Nexus, 2014 оны 10 дугаар сар

31

Бодлогын хувьд орон сууцны барилгуудыг дулаалах асуудал нь шинээр байгуулагдсан

Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК)-д хамааралтай. Мэдээж ДЦС 5-аас

дулаанаар хангагдах нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын хувьд энэхүү

дулаалах арга хэмжээг хэрэгжүүлбэл тодорхой хэмжээний үр ашгийг судалгааны

талбайд өгч дулаан хангамжийг илүү үр ашигтай, тэнцвэртэйгээр түгээх боломжийг

бүрдүүлнэ.

4.3 Дэд бүтцийн нэмэлт хэрэгцээ, шаардлагууд

Тусгай дэд бүтцүүд

Хүснэгт 3-т үзүүлснээр төлөвлөлтийн хэд хэдэн хэсгүүдэд Гэр хорооллыг дахин төлөвлөх

төслүүд хэрэгжсэнтэй холбоотойгоор хүн амын тоо эрчимтэй өсөх тооцоо гарч дэд

бүтцийн хэрэгцээнд нөлөөлөх талаар судалгааны талбайн хөгжлийн Алсын хараа болон

стратеги тодорхойлох семинарын үед яригдсан (Хавсралт 3-аас нарийвчилсэн

мэдээллийг үзнэ үү).

Дарь-Эхийн хойд хэсэгт шинэ тойрог төв зам барьж хойд ба зүүн зүгийг холбон,

автобусны шуурхай транзит (BRT)тээврийн маршрутыг хөгжүүлж Амгалангийн дэд төв

хүртэл өргөтгөснөөр хотын зүүн хэсэгт нэмэгдэх хүн амын тээврийн ачааллыг хангах

шаардлага байна.

Одоогийн бохир усны коллектор нь харьцангуй шинэ бөгөөд боломжийн хүчин чадалтай.

Гэхдээ ариутгах татуургын шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай бөгөөд нарийвчлан

судлах шаардлагатай.

Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу Улиастайн үерийн уснаас хамгаалах

далан байгуулах төслүүдийг хэрэгжүүлж, голын сав дагуу амралт, чөлөөт цагийг

өнгөрүүлэх төв байгуулах хэрэгцээ байна.

Хотын зүүн хэсгийн хатуу хог хаягдлыг үр дүнтэй ба байгаль орчинд ээлтэй байхаар

цуглуулж, зайлуулахын тулд хотын зүүн хойд хэсэгт орших Цагаан даваагийн хогийн

цэгийг хог хаягдлыг ялган ангилж дахин боловсруулдаг, хогийг булж тэгшилдэг цэг

болгон сайжруулах, хог цуглуулах машин нэмж худалдан авч үйл ажиллагаанд оруулж,

хог цуглуулах авто машины зарим маршрутыг өөрчлөх шаардлагатай байна.

Инженерийн дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдсон нийтийн зориулалттай орон

сууцны тоо нэмэгдэж, хотын зүүн хэсгийн цаад талын газар нутаг болох Налайх,

Хонхорын ус хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, мөн ДЦС 5 ашиглалтанд орохтой

холбоотойгоор усны хэрэгцээ ихээхэн нэмэгдэхээр байна. Тиймээс Туул гол (газрын

гадаргуу)-оос усны нэмэлт эх үүсвэр бий болгох төслийг боловсруулан хэрэгжүүлэх

хэрэгцээ гарч байна.

ДЦС 5-аас нийлүүлж буй дулааныг үр ашигтай зарцуулж, бодит хэрэглээг үндэслэн

дулааны төлбөрийг төлөх боломжийг бүрдүүлэхийн тулд орон сууцны халаалтын

системд тоолуур ба төлбөр тооцооны шинэ технологийг нэвтрүүлэх шаардлагатай.

Газрын гадаргуугийн ус болон булаг, шандны ус хальж урсан хөлдсөнөөс Шархад

орчмын 9 дүгээр хорооны зүүн урд талын болон 10 дугаар хорооны баруун хойд хэсгийн

32

гэр хорооллын 100 орчим өрхүүд болон 3 байгууллагууд өртөж байна. Энэ нь гэр

хорооллын оршин суугчдад ихээхэн хүндрэл учруулж байна. Иймд уг газрын байгалийн

дүр төрхийг хуучин хэвээр нь хадгалах эсвэл цаашид хөгжүүлэх шаардлагатай эсэхийг

сайтар судлан шийдвэр гаргах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөгөө

НЗДТГ-аас Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг дэмжих үүднээс түүнтэй уялдуулан

2016-2020 оны Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан

бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн хэрэгжүүлэх зөвшөөрөл авахаар

хүлээгдэж байна. Дээрх саналуудыг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй тулган шалгасан

бөгөөд зарим саналууд нь уг төлөвлөгөөнд тусгагдаж, санхүүжилт авсан байна. Иймээс

зөвлөх баг эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалтын шаардлагыг цаашид тодруулах

шаардлагагүй болсон ч зөвлөхүүд зарим загваруудыг шинэчлэх саналыг боловсруулан

доорх 4.5, 5.1 дэх хэсэгт тайлбарласан. Үлдэж байгаа бүх төслүүд (санхүүжигдээгүй)-ийн

талаар доорх 5.2 хэсэгт тайлбарлав.

4.4 Байгууллага, хууль эрх зүй, зохицуулалтын шийдвэрлэгдээгүй

асуудлууд

Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргууд

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө бол дээрх 4.2 дахь хэсэгт тайлбарласантай

ижил төстэй газар нутгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг багтаасан маш өргөн

хүрээний төлөвлөлтийн баримт бичиг юм. Энэхүү иж бүрэн төлөвлөлтүүдийг хууль, эрх

зүйн орчинг бүрдүүлээгүй, дахин төлөвлөлтийн дүрэм, журамгүйгээр хэрэгжүүлэхэд

хүндрэлтэй байна. Бүсчлэлийн код(зэрэглэл)-ын төслийг боловсруулсан бөгөөд дараах

асуудлуудыг хууль, эрх зүйн үүднээс хянан үзэж, холбогдох дүрэм, журмыг боловсруулах

шаардлагатай байна.

Шинээр батлагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хот, суурин

газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа дараах төрөлтэй байна:

a) хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн

барилгажуулах;

b) ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих;

c) гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах;

d) гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах; болон

e) нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах.

Хамгийн чухал нь хуулийн энэхүү зохицуулалтанд нийгмийн сонирхол ба эрхийг

хүндэтгэн үзэх, олон нийтийн болон бүлгүүдийн оролцоог бататгах асуудлыг тэргүүлэх

ач холбогдолтой зарчмууд гэж авч үзсэн. Энэхүү хуульд тухайн газрын оршин суугчид,

газар өмчлөгчдөд төслийн нөхцөл, шаардлагыг танилцуулж, тэдгээрийн 80-аас доошгүй

хувийн зөвшөөрлийг аваагүй тохиолдолд төслийг үргэлжлүүлэхгүй гэж заасан. Уг хуулийг

хэрэгжүүлэх дүрэм, журмуудыг ЖАЙКА байгууллагын туслалцаатайгаар боловсруулж

байгаа бөгөөд а) хувь нийлүүлсэн газрын үнийг зөв тогтоох;б) эрхээ шилжүүлж байгаа

өмчлөгчийн нөхөх олговрын хэмжээг зөв тооцох; в) үйл ажиллагааны явцад олон нийтийн

оролцоог хангах (хэрэв иргэдийн 75%-иас дээш нь хуульд заасны дагуу өөрсдөө энэ

ажлыг зохион байгуулахыг хүсвэл иргэдийн төлөөллийн байгууллагыг байгуулах), болон

33

г) үр дүнгийн хувьд илүү тэнцвэртэй байх газруудад дахин төлөвлөлтийн төслийг

хэрэгжүүлэх нь чухал байна.

Санал болгож байгаа Улиастайн хөнгөн үйлдвэрийн бүсийг дулаанаар хангах

Хотын зүүн хэсгийн хөгжлийн “Алсын хараа ба стратеги”-ийг тодорхойлох семинарын

оролцогчид ДЦС 5-аас төвийн дулаанаар хангагдахаар төлөвлөгдсөн үйлдвэрүүдийн

цахилгааны болон халаалтын зардал буурснаар тухайн үйлдвэрээс гарах

бүтээгдэхүүний үнэ буурна гэдгийг тэмдэглэсэн. Нөгөө талаас энэхүү үйлдвэрийн орчмыг

хөгжүүлснээр дүүргийн хүн амын өсөлттэй хамааралтайгаар дулаан хэрэглэгчдийн тоо

нэмэгдэнэ гэж үзэж байна. Эдгээр үйлдвэрүүдийн бие даасан халаалтын зуухнууд нь үр

ашиг багатай бөгөөд зардал ихтэй байдаг.

Дэвшилтэт технологи тухайлбал, төвлөрсөн шугам сүлжээнээс дулаан ба цахилгаанаар

хангахын хамт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, мөн саарал усыг дахин ашиглах

шаардлага гарч байна. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хөнгөн ба өндөр

технологийн үйлдвэрүүд дулааны болон цахилгааны автомат тохируулагчийг өөрсдийн

ашиглаж байгаа дулаан ба цахилгааны хэрэглээг оновчтой болгохын тулд ашиглах нь

зүйтэй.

СӨХ ба олон нийтийг хөгжүүлэх холбоод

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөгчид (хуулийн дагуу) СӨХ-ийг

байгуулдаг. Эдгээр холбоод нь тухайн айлын сууцны гаднах нийтийн (гадна хана, дээвэр,

5 давхраас дээш барилгын хувьд цахилгаан шат г.м.) эзэмшлийн талбайн засвар,

арчлалтыг хариуцдаг. СӨХ нь үйлчилгээ үзүүлснийхээ төлөө тухайн орон сууцны оршин

суугчаас тодорхой хэмжээний төлбөрийг хураан авдаг ба Сууц өмчлөгчдийн дээд

зөвлөлд бүртгэл, тооцоотой ажилладаг. СӨХ нь нэг эсвэл хэд хэдэн нийтийн

зориулалттай орон сууцыг хариуцдаг.

Хэдийгээр социализмын үеэс эхлэн СӨХ-д байгуулагдаж, тэдгээрийн үүрэг, хариуцлага

олон иргэдтэй холбоотой байдаг боловч одоогийн хууль эрх зүйн зохицуулалтаар СӨХ-

ийн үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх боломж нь гишүүдийн өмнө тодорхой бус байдаг.

Иймээс СӨХ-үүд дутуу санхүүжилт авч, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломжоор

хязгаарлагдмал байдаг. Шинээр баригдаж ашиглалтад орсон нийтийн зориулалттай

орон сууцны барилгын хувьд гүйцэтгэгч нь тухайн барилгад 3 жилийн баталгаа гаргадаг

ба энэ хугацаанд сууц өмчлөгчдийн СӨХ байгуулагдаж, нийтийн эзэмшлийн талбайн

засвар, үйлчилгээг хариуцан ажиллах ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлт ба газар

шинэчлэн зохион байгуулах схемийн хувьд энэ үүргийг Хот, суурин газрыг дахин

хөгжүүлэх тухай хуульд зааснаар иргэдийн төлөөллийн байгууллагад хариуцуулж болох

юм. Гэхдээ иргэдийн төлөөллийн байгууллага сайн дурын үндсэн дээр байгуулагддаг тул

дээрх асуудлуудыг тодорхой болгож тэднийг бэхжүүлэх нь зүйтэй.

Дулааныг түгээх асуудлууд (үнэлгээний асуудлыг хамруулан)

Улаанбаатар Дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани (УБДС ТӨХК) нь

дулааныг барилгын гүйцэтгэгч байгууллагын өмчлөлд байдаг дулаан дамжуулах төвд

дамжуулдаг. Барилгын гүйцэтгэгч байгууллага дээр дурдсан үйл ажиллагаа, түүний

засвар үйлчилгээг өөрийн хариуцсан хугацаанд дуусгасны дараа орон сууцны компани

дулаан дамжуулах, үйлчилгээний төлбөрийг цуглуулах үүргийг хүлээн авдаг. Энэ ажлыг

социализмын үеэс хуучин орон сууцны барилгуудыг хариуцан ажиллаж байсан

34

нийслэлийн Орон сууцны компани (Улаанбаатарт 44 Орон сууцны компани байна)

гүйцэтгэж байна. Хэрэв тухайн барилгын ойролцоох орон сууцны компани энэ үйлчилгээг

үзүүлэхээс татгалзвал хувийн орон сууцны (ийм 23 компани байна) компаниуд гүйцэтгэж

болох юм. Энэ тохиолдолд тухайн орон сууцны компани орон сууц эзэмшигч бүртэй

эсвэл тухайн барилгын сууц өмчлөгчдийн холбоотой дулаан хангамжийн гэрээг

байгуулдаг. Тухайн барилгыг ашиглалтад орсноос хойш гурван жилийн дараа ихэнхдээ

барилгын гүйцэтгэгч байгууллагын өмчлөлд байсан дулаан хангамж (шугам сүлжээ, дэд

станц)-ийн холбогдох хөрөнгийг НЗДТГ-т шилжүүлэх ёстой. Гэсэн хэдий ч орон сууцны

компаниуд эдгээр үндсэн хөрөнгийг бүртгэн авч, түүний элэгдэл хорогдлын шимтгэлийг

тооцно. Одоо мөрдөгдөж байгаа дүрэм, журмаар Орон сууцны компаниуд дулаан

дамжуулах төвүүдийн үйл ажиллагааг хариуцсаныхаа төлөө УБДС ТӨХК-иас шимтгэл

авдаг ба энэ төлбөрт орон сууцны өмчлөгчдөд түгээх дулааны тариф багтдаг.

Саяханаас УБДС ТӨХК Орон сууцны компаниудад болон бусад (шууд) хэрэглэгчдэд

ижил тариф ноогдуулж байна. УБДС ТӨХК компаниас ашигласан Гкал дулаанд тариф

ноогдуулж байхад эцсийн хэрэглэгчид (сууц өмчлөгчид) нэгж талбайд ноогдох төлбөрийг

Орон сууцны компанид төлдөг. Энэ нь Орон сууцны компанид нэмэгдэл ашиг олох

боломжийг бүрдүүлдэг ба өөрийн үйл ажиллагааныхаа зардлыг санхүүжүүлдэг. Гэсэн

хэдий ч дулаан түгээх одоогийн үйл ажиллагаа нь тогтворжоогүй байна. Нийслэлийн

Орон сууцны компаниуд ихээхэн зардал гарган алдагдалтай ажиллаж байна. Бие даасан

том жижиг олон хувийн орон сууцны компаниудыг нэгтгэн нэг түгээх компани болгон

шинэчлэн зохион байгуулах нь тус салбарын санхүүгийн болон үйл ажиллагааны

хэрэгжилтийг сайжруулна гэж үзэж байна.

Дулааны хэрэглээний менежмент

Хэрэглээний менежмент нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч,

хэрэглээг багасгах улмаар дулааны зардлыг бууруулах зорилготой. Хэрэв хэрэглэгчид

хэрэглээнийхээ хирээр дулааны төлбөрөө төлөх тохиолдолд тэд хэрэглээгээ

багасгасныхаа төлөө урамшуулалд хамрагдаж болох юм. Иймээс тэд өөрсдөө ийм арга

хэмжээнд хөрөнгө оруулалт хийх, эсхүл гуравдагч этгээдийн хамт холбогдох гэрээг

байгуулж болно.

Гэсэн хэдий ч өнөөдөр барилгын эрчим хүчний ухаалаг хэрэглээ, орон сууцны дулааны

хэрэглээг хэмжих хэрэглээнд суурилсан төлбөрийн системийг нэвтрүүлэх нь зайлшгүй

шаардлагатай болоод байна. Монгол Улсын Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль

саяхан шинэчлэгдэн батлагдсан, энэ хуулийн зохицуулалтын дагуу барилга

байгууламжид шинэчлэлт хийж, барилгыг барьснаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх

боломжтой юм.

Урамшуулал олгохын тулд хэрэглээг хэмжих, төлбөр авах ажлыг хоёр үе шаттайгаар

зохион байгуулж болох юм:

a) Хэрэглээнд суурилсан хэмжилтийн багаж, төлбөр тооцооны төхөөрөмжийг албан

журмаар суурилуулах, үүнийг хэрэгжүүлэхэд харьцангуй хялбар, болон

b) Термостатик хаалтууд, халаалтын үнэ тооцох, хэмжих багаж суурилуулах ажлыг

дэмжих, тухайн орон сууцанд хэрэглээнд суурилсан тооцооны системийг ашиглах

боломжтой боловч үүнийг хэрэгжүүлэхэд арай түвэгтэй байж болох юм. Хуучин орон

сууц (социализмын үеийн)-ны барилгын нэг шугамтай системийг хоёр шугамтай

системээр сольсноор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Хэрэглэгчид эдгээр

төхөөрөмжийн үнийг хэсэгчлэн болон бүрэн төлөхийн тулд хөнгөлөлттэй зээл,

35

буцалтгүй тусламж авч болох юм. Нийтийн зориулалттай орон сууцны барилгын бүх

өмчлөгчдийн зөвшөөрөл авахын тулд иймэрхүү санхүүгийн урамшуулал хэрэгтэй.

Барилгын бодит дулааны хэрэглээнд суурилсан менежментийн арга хэмжээ нь: (i)

барилга руу ирэх дулааны шугам сүлжээ (шугам хоолой ба дэд станц)-нд (ii) барилга

дотор гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Барилга хүртэлх дулааны шугам сүлжээг УБДС ТӨХК

(тус компани системийн алдагдлыг бууруулснаар ашиг олно) сайжруулах хэрэгтэй байна.

Хэрэв барилгын дотор талд аливаа нэгэн сайжруулалт (шугам хоолойг дулаалах, нэг

шугамтай барилгыг хос шугамтай болгох) хийх хэрэгтэй бол түүнийг барилгын багцад

оруулах шаардлагатай. Дээрх 4.2 дугаар хэсэгт дурдсаны дагуу социализмын үеийн

хуучин угсармал барилгуудыг гадна талаас нь дулаалахын хамт доторх халаалтын

шугам сүлжээг сайжруулахыг зөвлөж байна. Энэ аргыг саяхан төрөл бүрийн санхүүгийн

дэмжлэгтэйгээр дулаан үйлдвэрлэлийн үр ашгийг12 дээшлүүлэхийн тулд олон нийтийн

үйлчилгээний есөн барилгыг дулаалахад ашигласан бөгөөд энэхүү туршлагыг нийтийн

зориулалттай орон сууцны барилгыг дулаалахад давтан хэрэглэж болох юм.

Гэсэн хэдий ч эрчим хүчийг хэмнэж, үр ашгийг сайжруулсны төлөө олгох урамшууллын

тохирох системийг бий болгохын тулд хэрэглээнд суурилсан төлбөр тооцоог орон сууц

өмчлөгчидтэй хийх нь чухал болоод байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэх хууль, эрх зүйн

зохицуулалтыг батлах хэрэгтэй.

Орон сууцны салбарын менежмент

Улаанбаатар хотод орон сууцны төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын

болон нийслэлийн байгууллагууд байгаа хэдий ч үүрэг, хариуцлага нь үргэлж тодорхой

байдаггүй. НЗДТГ-т боловсон хүчин дутагдалтай боловч гурван бие даасан агентлагууд

(НОСК, ГХХГ, ГХОСТ)-ыг ажиллуулах логик байхгүй байна. Эдгээр агентлагуудын орон

сууцны зарим нэг үүрэг нь хотын хувьд (орон сууцны барилгын гүйцэтгэгчид, СӨХ-д)

давхцаж, үйл ажиллагааг нь буруу зохицуулснаас хэрэгжилт муу байна. Байгууллагуудын

хариуцах үүргийг дотооддоо судлан үзэж, энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Алсын хараа болон стратегийг тодорхойлох семинарт оролцогчдод ДЦС 5-ын дулаан

түгээх сүлжээний талаар чухал мэдээллийг өгсөн ба талархал хүлээсэн. Иймэрхүү

мэдээллийг санамсаргүй байдлаар олж авч болохгүй хэдий ч хүчин чадлын хувьд

хүрэлцэхгүй байх магадлалтай тул НЗДТГ-ын агентлагуудын хооронд мэдээллийг

хуваалцах явдлыг сайжруулж, тэдний бүтцийг илүү сайжруулах хэрэгтэй байна.

4.5 Хэрэгжиж буй хөгжлийн схемүүдэд санал болгож буй

өөрчлөлтүүд

Гэр хорооллын дахин төлөвлөлт ба газрыг шинэчлэн зохион байгуулах

Гэр хорооллын хөгжлийн газар (ГХХГ)-ын төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөлтийн схем

бүрэн хэрэгжиж дуусахад өндөр давхрын (ихэнхдээ 9-16 давхар) орон сууцны барилгууд

баригдаж, орон сууц болон хүн амын тоо 5 дахин нэмэгдэхээр байна. Гэхдээ энэ нь доор

дурдсан хүчин зүйлийн улмаас хэрэгжих боломжгүй байх магадлалтай:

12

АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ОУХАБ)-ын санхүүжилтээр Улаанбаатар хотын 3 сургуулийн

барилгыг дулаалсан. Эдгээрийн 2 нь Баянзүрх дүүргийн Шархаданд байрладаг ба барилгуудыг дулаалах ажлыг ГОУХАН-

ийн техникийн туслалцаатайгаар хийж гүйцэтгэсэн. Баруун бүсийн Ховд, Завхан аймгуудын сургуулиуд, эмнэлэг ба

хүүхдийн цэцэрлэг зэрэг үлдсэн 6 барилгуудыг Шведийн ОУХАБ-ын санхүүжилтээр дулаалсан.

36

a) худалдан авах чадварын хязгаар (зорилтот бүлэг нь орон сууцны үнийн дүнгийн

70%-д ипотекийн зээл авсан ч орон сууцны төлбөрийг төлөх бололцоогүй байх

магадлалтай ), ба

b) орон сууцны зах зээлийн тулгамдсан асуудал (хотын орон сууцны зах зээлийн эрэлт

нь ханасан байдалтай байна).

Үүний улмаас орон сууцны худалдан борлуулалт удаашран/багасч, эзэнгүй орон

сууцнуудын тоо нэмэгдэн, дахин төлөвлөлтийн төслүүдийн хэрэгжилт удааширч,

цаашлаад бүрэн зогсох магадлалтай байгаа нь төсөлд оролцогчдын аль ч талын ашиг

сонирхолд нийцэхгүй юм.

Одоо хэрэгжиж байгаа дахин төлөвлөлтийн схемд хэсэгчлэн дахин загварчлах асуудлыг

тусгах, орон сууцны олон төрөл, стандартуудыг бий болгон нэвтрүүлж, нийгмийн ба

бизнесийн барилга байгууламжийг хамруулан илүү холимог төлөвлөлтийг хөгжүүлэхэд

чиглүүлэх зэрэг асуудлуудыг анхаарч үзэх хэрэгтэй болж байна.Иргэдийн төлөөллийн

байгууллага нь зохион байгуулалтайгаар орон сууцны төрөл, загвар (төлбөрт)-ыг

тодорхойлоход оролцож, тэдний саналыг орон сууц барих гүйцэтгэгч байгууллагууд нь

зорилтот бүлгийн зах зээлийн эрэлт гэж авч үзэх хэрэгтэй.Үүнээс гадна орон сууцыг

дахин барих, газрыг үнэлж иргэдтэй тохиролцохдоо хувийн хэвшлийн байгууллагын

оронд бие даасан завсрын байгууллагаар хийлгэх нь илүү тэнцвэртэй, харилцан ашигтай

байх боломжийг бүрдүүлэхэд тус нэмэртэй гэж үзэж байна.

Иймээс гэр хорооллыг дахин төлөвлөх төслүүд ба гэр хорооллын газрыг шинэчлэн

зохион байгуулах схемүүд хоорондоо адил төстэй юм. Үүнтэй холбогдуулан доорх 5.1

хэсэгт өөрчлөлт оруулах тусгайлсан загварын саналуудыг тусгалаа.

ГХХГ, ГХОСТ-ийн хүчин чадал хязгаарлагдмал байгаа тул НЗДТГ-аас эдгээр

байгууллагуудыг нэгтгэн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах асуудлыг

шийдвэрлэх нь зүйтэй.

Дэд бүтцийн хөгжлийг уялдуулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төрлүүд

ба хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Дулаан хангамжийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийн хөгжил нь салбарын шинжтэй үйл

ажиллагаа болсон; орон сууцны барилгын гүйцэтгэгчид ихэвчлэн орон сууцны зах

зээлийг бараг судлалгүйгээр төлөвлөдөг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг

боловсруулах ажил газар ашиглалтын төлөвлөгөөний зураг боловсруулалтын ажил

болон хувирч, газар ашиглалтын зах зээлийн зөвхөн хязгаарлагдмал хэрэгцээг тооцож

үздэг. Өөрөөр хэлбэл тухайн газрын өгөгдлүүдтэй уялдуулах аргаар бус хосолсон үр дүнг

гаргаж ажиллах шаардлагатай байгааг харуулж байна.

Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа дэд бүтцийн болон орон

сууцны хөгжлийн асуудлуудтай уялдуулахын хамт олон нийтийн оролцоонд түшиглэн

орон зайнд төлөвлөсөн байна. Энэхүү аргыг цаашид газруудын хэсэгчилсэн төлөвлөгөөг

боловсруулахад ашиглаж, орон сууцны хэрэгцээнд үндэслэн худалдаа, үйлчилгээний

болон хөнгөн үйлдвэрийн газруудын зай талбайг зөв тохируулан төлөвлөж, инженерийн

болон нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх бэлтгэлийг хангах хэрэгтэй. Одоо боловсруулж

байгаа хэсэгчилсэн төлөвлөгөөний бүх схемүүдэд энэ асуудлыг тусган төлөвлөлтийг

сайжруулах боломж байгаа гэж үзэж байна. Да хүрээ захын авто машины захыг дахин

37

хөгжүүлж байгаа нь энэ асуудлыг зах зээлийн зарчимд нийцүүлэн, тухайн газрын эргэн

тойрны дэд бүтцийг (ДЦС 5-аас татах шинэ дулааны шугамыг оролцуулан) зөв ашиглан

хэрэгжүүлэх сайхан боломжийг өгч байна. Энэ талаар доорх 5.1 дэх хэсэгт нарийвчлан

тусгасан.

Эрчим хүчийг хэмнэхийн тулд хуучин орон сууцны барилгуудыг дулаалах ГОУХАН-ийн дэмжлэгтэйгээр Чингэлтэй дүүргийн нийтийн зориулалттай орон сууцны нэг

хуучин барилгыг дулаалах загвар төслийг 2007 оны 8 дугаар сард хэрэгжүүлснээр энэ

арга нь дулааны эрчим хүчийг ихээхэн хэмнэж, техникийн хувьд боломжтой болохыг

нотолсон. Түүнээс хойш энэ туршлагыг өргөжүүлэн нэвтрүүлэх хэд хэдэн санал гарсан

ба саяхан Хасбанкны судалгаагаар энэ аргыг хэрэглээнд суурилсан тоолуур, төлбөр

тооцооны системийг сууц бүрт тавиагүй нөхцөл (учир нь хамгийн багадаа барилга бүрийн

дулааны шугамын оролтон дээр тоолуур тавигдана)-д ч дулааныг маш ихээр хэмнэх

бөгөөд хотын нийт орон сууцны фондын 20%-д хамааралтай гэсэн байна.

Үүний зэрэгцээгээр энэхүү судалгаагаар орон сууцны барилгуудыг цаашид шинэчлэн

сайжруулах арга хэмжээ авахгүй байвал улам л хүнд байдалд орохыг анхааруулж, тэр

тохиолдолд барилгуудыг буулган шинээр барих шаардлагатай бөгөөд илүү зардал

гаргах болно гэсэн байна. Бодит байдал дээр хуучин барилгуудын тоо улам нэмэгдэж

байгаа ба НЗДТГ-ын ЕТГ-ын шинэчлэн барих төлөвлөгөө (ойролцоогоор 70, цөөхөн хэд

нь л судалгааны талбайд байна)-нд тусгагдсан байна. Нийтийн зориулалттай орон

сууцны барилгыг дулаалах ажлыг нэр төдийхнөөр хийж ирсэн ба зайлшгүй шаардлагын

улмаас ерөнхийдөө орон сууцыг өмчлөгчид орон сууцны барилгынхаа үндсэн хийцийг

дулаалснаар эрчим хүчээ хэмнэж, тодорхой хэмжээний үр ашгийг хүртсэн байна. Энэхүү

шинэчлэн засварлах хөтөлбөрийг одоо НЗДТГ-аас эрчимтэй дэмжиж байгаа тул

хэрэгжүүлэх нь чухал юм. Судалгааны талбайн хувьд энэ асуудал тусгай ач

холбогдолтой ба бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлбэл 2020 онд ДЦС 5 ашиглалтад орох

үед судалгааны талбайд оршин сууж байгаа өрхүүдийн 10-15% нь нэмэлт дулааны эх

үүсвэрийг хүртэх боломжтой болох юм.

ТЭЦ 5-ын дулааны шугам ашиглалтад орох хугацаа ба хөгжлийн төлөвлөгөө

Өмнө дурдсанчлан одоогийн төлөвлөлтөөр ДЦС 5-ын дулааны шугам сүлжээнүүд 2020

онд ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл тэр хүртэлх хугацаанд Дулааны станцаас үр ашиг

багатай дотоодын зохицуулалтууд үргэлжилж, түр зуурын өргөтгөлийн ажлууд хийгдэнэ.

Энэ цаг хугацаанд бусад дэд бүтцийн төлөвлөлт (ялангуяа зам ба нийтийн тээвэр),

ерөнхийдөө 3-5 жилийн хугацаанд үргэлжилдэг төлөвлөлтийн схемүүдэд ДЦС 5-ын

сүлжээнээс дулаанаар хангагдах боломжийг судалж байх нь зүйтэй. Үүнийг ялангуяа

Баянзүрх дүүргийн замын сүлжээг сайжруулах, өргөтгөх болон Баруун-Зүүн зүгт үйлчлэх

автобусны шуурхай транзит тээвэр (BRT)-ийн төлөвлөгөө боловсруулахад ашиглана.

4.6 Бусад газруудын туршлагыг үндэслэн санал болгож байгаа хөгжлийн

бодлогын нэмэлт чиглэлүүд

Судалгааны талбайн ирээдүйн хөгжилд дараах хөгжлийн нэмэлт чиглэлүүдийг анхаарч

авч үзэж болох юм:

Шинэ гэр хороолол

Хотын зүүн хэсгийн хөгжлийн стратегийн ерөнхий чиг хандлагын нэг нь хязгаарлагдмал

дэд бүтэц ба нийтийн аж ахуй үйлчилгээг илүү сайн ашиглахын тулд нэгтгэн нягтруулах

38

явдал байх бөгөөд 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн дагуу иргэд үнэ

төлбөргүйгээр газар өмчлөх болсонтой холбоотойгоор шилжилт хөдөлгөөн ихэсч,

судалгааны талбайн захад шинэ гэр хорооллууд үргэлжлэн нэмэгдэж байгаатай

холбоотой. Эдгээр шинэ гэр хорооллуудыг шинэ ДЦС 5-аас ойрын ирээдүйд дулаанаар

хангаж чадахгүй. Үүний зэрэгцээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд болон

газар шинэчлэн зохион байгуулах схемүүд нь тухайн талбайд ихээхэн хэмжээний оршин

суугчдыг орон байртай болгох боломжтой юм. Улмаар иймэрхүү дахин хөгжүүлэх

схемүүдийн захиалагч нь хотын захын оршин суугч гэж авч үзсэн тохиолдолд тэдний

газрын эзэмшлийг орон сууцжуулах төлбөр (хагас) болгон хураан авч болох юм.

Хотын захын газар ийнхүү чөлөөлөгдсөнөөр, шинэ суурьшлын бүс дахин үүсэхээс НЗДТГ

хамгаалах ёстой. Урт хугацаанд авч үзвэл суурьшлын газрыг үнэ төлбөргүйгээр,

хязгааргүй хугацаанд эзэмших эрх цаашид ирээдүйгүй юм. Саяханаас энэхүү эрхийг

хязгаарлан зөвхөн хүн амын суурьшлын бүсэд болон хотын хөгжлийн төлөвлөгөөний

дагуу газар олгох алхмууд хийгдэж эхэлсэн. Ирээдүйд хийгдэх дэд бүтэц болон нийтийн

аж ахуй үйлчилгээний шимтгэлийг оршин суугчдаас эртхэн авч эхэлбэл, оршин суугчдад

олгож байгаа одоогийн санхүүгийн урамшууллыг хамгийн багадаа хагас тэнцвэржүүлэх

боломжтой. Ийм аргачлал нь улс төрийн хувьд танигдаагүй боловч (ялангуяа сонгуулийн

үеэр) цаашид зарим хязгаарлалтын арга хэмжээг авах нь зайлшгүй болно.

Дэд бүтцийг сайжруулах болон хөгжүүлэх асуудлыг орон зайн бүтцийн хэрэгсэл болгон

ашиглаж болно. Энэ нь судалгааны талбайн захад үүссэн шинэ суурьшлын бүсэд

хамааралтай бөгөөд дэд бүтцийг хүргэхийн өмнө дэд бүтцэд холбогдох боломжоо

судлан, эрхээ баталгаажуулахад чухал ач холбогдолтой.

Олон нийтийн оролцоо

Дэлхий даяар хотыг хөгжүүлэхэд болон Улаанбаатар хотын хаа нэгэн газар, ялангуяа

судалгаанд хамрагдсан газар (ялангуяа, Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөө болон

газар шинэчлэн зохион байгуулах схем)-ын оршин суугчдын оролцоотойгоор газар

шинэчлэн зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэх (зөвхөн гэр хорооллын газар нутагт бус)-

дээ тэдний төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны сонголтуудаар хангаж, үр өгөөжтэй,

тэнцвэртэй дулаан хангамжийг хүртээхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй. Үүний тулд

шинээр батлагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх

зааварчилгаа болон гарын авлагууд хэрэгтэй байгаа бөгөөд олон нийтийг

чадавхижуулан тэдгээрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлж, Засгийн газрын агентлагууд

олон нийтийн байгууллагуудтай түншлэлийн зарчмаар хамтран ажиллах шаардлагатай.

Бусдын сургамжаас суралцах

Гадаад улс, орнуудад төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны загварууд болон газар

шинэчлэн зохион байгуулах төслүүдийг өргөнөөр хэрэгжүүлсэн боловч эдгээр нь Монгол

Улсад харьцангуй шинэ юм. АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа Гэр хорооллыг

дахин төлөвлөх болон дэд төв байгуулах төслийн хүрээнд Сэлбэ болон Баянхошуу

дүүрэгт гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаа эхэлсэн байна.

Үүний зэрэгцээ Сэлбийн дэд төвд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийг

хэрэгжүүлэх асуудал тусдаа бэлтгэгдэж байна. Судалгааны талбайг хөгжүүлэхэд эдгээр

төслүүдийн зарчмаас суралцаж, эерэг ба сөрөг үр дүнг нь харж болох юм. Жишээ нь:

39

1) Шинэ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөлтийн өмнөх туршлагууд, дэд

төвүүдийг хөгжүүлэх асуудлуудыг тусган, тэдгээрийг төлбөрийн чадварт нийцсэн орон

сууцны төслийн ажлуудтай уялдуулах;

2) Судалгааны талбай дахь Гэр хорооллыг дахин хөгжүүлэх төслүүд нь Ерөнхий

төлөвлөгөө болон Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөний шаардлагуудыг

хангасан байх ёстой;

3) Иймэрхүү газрын төлөвлөлтийг хийхдээ дээр дурдсан Төлбөрийн чадварт нийцсэн

орон сууцны төслийн хамрах хүрээ давхцах юм бол аль болох эртнээс авч үнэлэх нь

тустай байх болно;

4) Улаанбаатар хотын бусад хэсгийн гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулсан

шинэ санаануудыг Дарь-Эх, Шархад, Хужирбулангийн төлөвлөлтөд ашиглаж болох

юм.

4.7 Судалгааны талбайд санал болгож буй хөгжлийн стратегийн

хураангуй

Дээрх хэсэгт дурдсаны дагуу судалгааны талбайн хөгжлийн стратегийн гол өгөгдлүүд нь

судалгааны талбайн нийт хэсгүүд дэх асуудлуудыг нэгтгэж, нягтруулснаар одоо байгаа

болон хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн схемүүдэд шинэчлэл

хийх замаар төлөвлөгдөж байгаа дэд бүтцийн ашиглалтыг сайжруулах явдал юм.

Тэнцвэртэй хот байгуулалт нь бүх хүмүүст орон сууцны төлбөрийн сонголтыг бий болгох,

хөдөлмөр эрхлэлт, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн утгаараа стратегийн

чухал ач холбогдолтой асуудал байх болно.

Амгалан/Улиастай дахь дэд төвийн хөгжлийг дэмжиж, Да хүрээ авто машины захыг дахин

хөгжүүлснээр шинэ арга барилыг турших сайхан боломжийг олгоно. Үүний хамт хөгжлийн

стратегийг хэрэгжүүлснээр Туул, Сэлбэ, Улиастай голуудын дагуух байгалийн нөөц

газруудыг үргэлжлүүлэн хамгаална.

Одоо хэрэгжиж байгаа дахин төлөвлөлтийн төслүүдийн үйл ажиллагааг дэмжих, шинээр

баригдах ДЦС 5-ын дулааныг илүү үр ашигтай, хүртээмжтэй ашиглахын тулд тэдгээр

төслүүдэд өөрчлөлт оруулах саналуудыг доор 5.1 дэх хэсэгт тусгаж, тэдгээрийн үр дүнг

хүртэхэд туслах нэмэлт хөрөнгө оруулалт (дэд бүтэц)-ын талаар доор 5.2 хэсэгт

тайлбарлав.

40

5 Зөвлөмж болгож буй дэд бүтцийн хөрөнгө оруулалтын

саналууд

5.1 Хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төслүүдийг дахин авч үзэх

Дээрх 4.3 хэсэгт одоо хэрэгжиж байгаа хэд хэдэн хөгжлийн төслүүдийг тайлбарласан

бөгөөд зарим нэгэн өөрчлөлтүүд, тухайлбал, дулаан хангамжийн ашиглалт (хэсэг 4.5-д

дурдсан)-ыг сайжруулснаар хэрэгжилтийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Энэ нь хөрөнгө

оруулалтын схемтэй бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд

дэмжлэг үзүүлэх 2016-2020 оны Хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдаж,

санхүүжилт нь шийдэгдсэн. Энэ схемийн хамгийн чухал хоёр нь Гэр хорооллыг дахин

төлөвлөх ба Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслүүд юм. Эдгээр

схемүүдэд оруулах зураг төслийн болон барих ажлын өөрчлөлтүүдийг доор 5.1.1 болон

5.1.2 хэсэгт тайлбарласан.

Нэмж хэлэхэд, зарим хэсгүүд нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж, ижил

зорилгоор хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломж байгаа (ДЦС 5-ын дулаан

хангамжийг илүү үр ашигтай зарцуулах) боловч төлөвлөлтийн саналуудыг бодит хөрөнгө

оруулалтын санал болгох идэвх чармайлтыг одоогоор гаргаагүй байна. Хэсэг 5.1.3 (ба

5.1.4 – Улиастайн үйлдвэрийн хэсэг)-т эдгээр боломжуудыг цаашид хэрэгжүүлэх талаар

тэмдэглэсэн.

5.1.1 Гэр хорооллыг дахин төлөвлөх төслүүд

Товч танилцуулга

Одоогийн байдлаар судалгааны талбайд дөрвөн схем (Улаанбаатар хотын хувьд 24

байршил) мөн шугам сүлжээний 5-6 схем (хотын хэмжээнд 50 схемийг ашиглалтад

хүлээж аваад байна) хэрэгжиж байна. Хөтөлбөрийн схемийн дагуу хотын хэмжээнд 75

байршилд төлөвлөсөн бөгөөд тэр нь 1500 га газрыг хамарч байна. Хүн амын суурьшлын

нягтралыг төсөл хэрэгжүүлэхээс өмнө байсан орон сууцны нягтралаас 5 дахин

нэмэгдүүлэх зорилготой.

Батлагдсан төсөл хэрэгжүүлэгчийн талбайд бүрэн хэрэгжсэн дахин төлөвлөлтүүд нь нэг

маягийн дахин төлөвлөлт болох өндөр давхар (ерөнхийдөө 9-16 давхар)-ын нийтийн

зориулалттай орон сууцны барилгууд (40 ба 60 м2 талбайтай орон сууцнууд)-аас бүрдсэн

байна. Дахин төлөвлөлтийн үндсэн томъёоллоор гэр хорооллын оршин суугчид

газраараа хувь нийлүүлж, хотын Засаг захиргаа дэд бүтцийг барьж ашиглалтад

оруулснаар үйл ажиллагааг бүхэлд нь хувийн хэвшлийн байгууллага хотын Засаг

захиргаатай байгуулсан концессын гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайн

газарт орон сууцны барилга баригдсаны дараа өмчлөлийн газраа орон сууцаар сольсон

оршин суугчдыг орон сууцжуулсны дараа үлдсэн орон сууцыг зах зээл дээр чөлөөтэй

худалдан борлуулж байна.

Хэд хэдэн схем (Баянзүрх дүүргийн хоёр: 16-р хорооны Баганат болон 14-р хорооны Нарт

хотхон)-үүд нь гэр хорооллын оршин суугчдын газрыг нь орон сууцаар солих замаар олон

давхар сууцанд (нүүлгэн шилжүүлснээс хойш 2 орчим жилийн хугацаанд төсөл

хэрэгжүүлэгчийн зардлаар) оруулж, аливаа нэгэн хөрөнгө оруулалтын зардлыг

41

хөнгөлөлттэй зээл олгох замаар тэнцвэржүүлэн санхүүжүүлэх схем (орон сууцны үнийн

дүнгийн 70%-д жилийн 5%-ийн хүүтэй зээл, 15%-ийн урьдчилгаа төлбөр, 15%-ийн

татаас)-ийг хэрэгжүүлэх түвшинд хүрээд байна.

Асуудлыг тодорхойлох

Өнөөгийн зах зээлийн нөхцөлд эдгээр газрууд (зах зээлийн шаардлага)-д үлдсэн хэсгийг

цаашид яаж хөгжүүлэх вэ? гэдэг нь асуудал болж байна. Шинээр баригдах нийтийн

зориулалттай орон сууцнуудыг хотын Засаг захиргаанаас тогтоосон дундаж болон бага

орлоготой, зорилтот бүлгийн өрхүүдэд зориулан барьж худалдан борлуулснаар

тэнцвэртэй байдлыг хангах юм.

Гэр хорооллын хөгжлийн газар (ГХХГ)-аас мэдэгдэж байгаагаар өнөөдрийн нөхцөл

байдалд анхны зураг төслийн дагуу энэ үйл ажиллагааг дараах шалтгааны улмаас

хэрэгжүүлэх боломжгүй байж болох юм. Үүнд:

a) худалдан авах чадварын хязгаар (зорилтот бүлэг нь орон сууцны үнийн дүнгийн

70%-д ипотекийн зээл авсан ч орон сууцны төлбөрийг төлөх бололцоогүй байх

магадлалтай), ба

b) орон сууцны зах зээлийн тулгамдсан асуудал (тус хотын нийтийн зориулалттай орон

сууцны зах зээл үндсэндээ ханасан байна).

Үүний улмаас орон сууцны худалдан борлуулалт удаашран /багасч, эзэнгүй орон

сууцнуудын тоо нэмэгдэн, дахин төлөвлөлтийн төслүүдийн хэрэгжилт удааширч,

цаашлаад бүрэн зогсох магадлалтай байгаа нь төсөлд оролцогчдын аль ч талын ашиг

сонирхолд нийцэхгүй юм. Баянзүрх дүүргийн схемийн хувьд ДЦС-аас хүлээгдэж буй

дулаан хангамж дутуу ашиглагдах болно гэсэн үг юм.

Зураг төсөл боловсруулах/барих (үйл ажиллагаа)-ийн боломжид санал болгож буй

өөрчлөлтүүд

Дээр дурдсанчлан ГХХГ-ын ивээл дор одоогийн хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлтийн

схемүүдийн гол зорилго нь орон сууц болон хүн амын нягтралыг тав дахин нэмэгдүүлэхэд

оршиж байна. Орон сууцны барилгын олон төрөл, стандартуудыг бий болгох нэвтрүүлж

(Гэр хорооллын орон сууцжуулах төслийн хүрээнд газрыг шинэчлэн зохион байгуулах

газруудын талаарх доорх мэдээлэлтэй харьцуул), одоогийн орон сууцны зах зээл ба

эдийн засгийн нөхцөл байдалд нийцэхүйц нийгмийн ба бизнесийн барилга

байгууламжуудыг хамтад нь барих илүү холимог хөгжлийн төлөвлөлтөд чиглүүлснээр

энэхүү зорилгод хүрч болно.

Илүү тодорхой авч үзэх юм бол эгнээ орон сууц болон нам давхар (5 хүртэл давхар)-ын

нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг өндөр давхрын нийтийн зориулалттай

орон сууцны барилгуудын хамт холимог байдлаар 20%, 40% ба 40%-ийн харьцаатайгаар

барьж, нийлүүлэлтийг төрөлжүүлэхийг санал болгож байна. Эдгээр ангилалуудад орон

сууцны талбайн хэмжээний хувьд өргөн сонголтууд байх ёстой бөгөөд ядуу өрхүүд ч

тэдгээр орон сууцнаас худалдан авч төлбөрөө төлж чадахуйц байх нь зүйтэй. 140-170 м2

талбайтай эгнээ орон сууц (таунхаус)-нууд үндсэндээ хоёр давхар байж, зарим нь хоёр

айлын тусдаа орон сууц болон хуваагдсан байж болно. Нийтийн зориулалттай 30 м2-80

м2 талбайтай орон сууц (нэгж талбайн үнэ дундажаар 450 ам.доллар, нэг айлын орон

42

сууц нь 13,500-36,500 ам.доллар)-ны хувьд өөр өөр худалдан авагчийн хүсэл сонирхолд

нийцэхүйц 1, 2, 3 ба 4 өрөөтэйгээр төлөвлөхийг санал болгож байна.

Оршин суугчдын төлөөллийн байгууллага нь илүү зохион байгуулалттайгаар орон

сууцны үнийг тохиролцох, тэдний саналыг ГХХГ, төсөл хэрэгжүүлэгчид зорилтот бүлгийн

хэрэгцээний чухал үзүүлэлт гэж анхааран авч үзэх нь зүйтэй. Нэмж хэлэхэд, газрын

үнэлгээ болон орон сууцаар солих тохиролцоог төсөл хэрэгжүүлэгч бус, бие даасан

дундын байгууллагаар хийлгэх нь илүү тэнцвэртэй, харилцан ашигтай байх боломжийг

бүрдүүлэхэд тус нэмэртэй гэж үзэж байна. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай

шинэ хуулиар олон нийтийн оролцоог хамгийн ихээр хангах нь зүйтэй гэж үзэн, энэ

боломжийг бүрдүүлж ажиллахыг заасан бөгөөд энэ асуудлыг дахин төлөвлөлтийн шинэ

талбайд концессын гэрээгээр ажиллах барилгын байгууллагуудын ажлын удирдамжид

тусгах нь зүйтэй.

Өөр нэгэн хувилбар бол Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд өмнө нь газраа

чөлөөлөн орон сууцанд орох зорилтот бүлэг нь оршин суухад тохиромжгүй газар (жишээ

нь: үерт автагдах/хөрсний гулгалт болох магадлалтай уулын эгц налуу газар) дахь өөр

Гэр хорооллын оршин суугчид байж болох бөгөөд эдгээр оршин суугчид нь өөрсдийн

газар өмчлөх эрхээ хотын Засаг захиргаанд хүлээлгэн өгч оронд нь дахин төлөвлөлтөөр

баригдсан орон сууцанд орох, улмаар хотын Засаг захиргаа нь төсөл хэрэгжүүлэгчид

хүлээлгэн өгсөн газрын үнийг болон орон сууцжуулахад гарсан хөрөнгө оруулалтын

үлдэгдэл зардлыг төлснөөр тухайн өрх дээрх санхүүжилтийн үр шимийг хүртэх юм.

Хотын Засаг захиргаа болон төр, засгаас өрхүүдийн суурьшсан газруудыг хамгаалах,

дахин нүүлгэн шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

5.1.2 Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслүүд

Товч танилцуулга

Гэр хорооллын газрын шинэчлэн зохион байгуулах төслүүд нь Гэр хорооллыг орон

сууцжуулах төсөл (ГХОСТ)-ийн ивээл дор анх боловсруулагдан оршин суугчдын хүсэл

эрмэлзэл, төлөөллийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу тухайн газар нутгийг

хөгжүүлэхэд чиглэгдсэн ба үүний адилаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн схем нь

газрыг үнэлэн орон сууцаар солих үзэл баримтлалыг багтаасан байна.

ГХОСТ олон нийтийг чадавхижуулан олон нийтэд түшиглэн гэр хороолыг дахин

хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг. Энэ бол цаг хугацаа их шаарддаг үйл ажиллагаа

бөгөөд 2 жилээс дээш хугацаагаар үргэлжилж байгаа ба үүний үр дүнд хотын хэмжээнд

8 байршил (хураангуй тоймыг доор үзүүлэв)-д олон нийтээр зөвшөөрөгдсөн хөгжлийн

төлөвлөгөөнүүдийг саяхан бодит байдлаар эцэслэн боловсруулж дууссан байгаагаас нэг

нь судалгааны талбайд, түүний ойролцоо байрлах нэг газар нь Баянзүрх дүүрэгт байна.

Хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах болон хэрэгжүүлэх зорилгоор ихэнх газруудад олон

нийтийн байгууллага эсвэл компани байгуулагдсан. Хөрөнгө оруулалт болон орлого

хуваах тооцоог хийж байна. Дунд хугацааны төлөвлөгөөнд өөр 19 байршил

тусгагдсанаас дөрөв нь Баянзүрх дүүрэгт байна. Баянзүрх дүүрэгт байгаа зургаан

байршлаас дор хаяж дөрөв нь ДЦС 5-аас дулаанаар хангагдаж үр ашиг хүртэнэ.

Төлөвлөгөөнд тусгагдсан асуудлууд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн газрыг

шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанаас олон нийтийн хүсэл эрмэлзэл давж гарч

43

байгааг нотлон, тэдгээрийн газрыг дахин төлөвлөх ажилтай уялдуулан хөгжүүлэхийг

санал болгож байна. ГХОСТ төлөвлөлтийн үйл явцад ЖАЙКА-гаас дэмжлэг авч байна.

Асуудлыг тодорхойлох

Олон нийтэд тулгуурласан газрын дахин төлөвлөлт нь хотын Ерөнхий төлөвлөгөөг

хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгагдсан боловч хотын төлөвлөлтийн нарийвчилсан,

тогтмол үйл ажиллагаанаас салангид байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас саяхан байгуулагдсан Нийслэлийн Орон

сууцны корпораци (НОСК)-ийн ажил үүргүүдийн нэг нь болох хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөөг боловсруулах ажлыг эдгээр газруудад стандарт төлөвлөлтөд заасны дагуу

боловсруулахыг үүрэг болгосон байна. Үүнтэй холбогдуулан НОСК-иас 8 байршилд

ГХОСТ-ийн дэмжлэг болон олон нийтийн оролцоотойгоор хийгдсэн өмнөх ажлуудтай

давхцуулалгүйгээр стандартын тендерийн баримт бичгийг ашиглан зураг төсөл

боловсруулах зөвлөх сонгон шалгаруулах тендер зарласан. Мөн түүнчлэн энэ ажлын

хүрээнд Японы ЖАЙКА байгууллагаас гурван газар, ХБНГУ-ын ГОУХАН-ээс нэг газрыг

хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөгдөж байна.

Иймээс шийдвэрлэх асуудал бол эдгээр хүчин чармайлтуудыг хооронд нь уялдуулан

зохицуулснаар олон нийтийн зөвшөөрсөн орон сууц, дэд бүтцийн төслүүдийг аль болох

хадгалан үлдээхийн хамт дахин төлөвлөлтийн саналуудын чанарыг сайжруулах, мөн

тэдгээрийг төлөвлөлтийн гол үйл явцад татан оролцуулах явдал юм.

Зураг төсөл/хөгжлийн боломжид санал болгож буй өөрчлөлтүүд

Нэн даруй шийдвэрлэх арга хэмжээ болох дээрх тендерийн үйл ажиллагаа нь аль

хэдийнээ хэрэгжээд эхэлсэн, олон нийтийн зүгээс гэрээ байгуулсан (эерэг) эрэлтэд

нийцсэн төлөвлөлтийн ажлуудтай уялдах хэрэгтэй бөгөөд тендерт шалгарсан компани

нь үүрэг даалгавраа тухайн газарт байгуулагдсан олон нийтийн байгууллагуудтай нягт

хамтран зөвлөлдөн хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

Үүний зэрэгцээ, зураг төслийн байгууллагын зөвлөгөөг сайтар ашиглахын тулд ГХОСТ-

аас эдгээр байгууллагуудад дэмжлэг үзүүлж, өмнө нь бэлтгэсэн хөрөнгө оруулалтын

тооцоо, санхүүгийн загварчлал болон төслийг хэрэгжүүлэх зохицуулалтыг сайжруулах нь

зүйтэй.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд НОСК, ГХОСТ, ЖАЙКА болон ГОУХАН-тэй уялдаа,

холбоотой ажиллаж, гадаадын техникийн туслалцааны нөөцийг дээд зэргээр ашиглах

боломжийг тодорхойлох хэрэгтэй.

Урт хугацаанд Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг

төлөвлөлтийн болон зураг төслийн үе шатуудад тогтмол тусган чиглүүлэх хэрэгтэй.

Шинээр батлагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хууль нийслэлийн Ерөнхий

төлөвлөгөөний газраас боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон

зөвлөхүүдийн ажлын даалгаврыг (одоо мөрдөж ажиллах) дахин төлөвлөлтийн газруудын

олон нийтийн оролцоотой уялдуулах сайхан боломжийг бүрдүүлж өгсөн.

44

5.1.3 Да Хүрээ авто машины захын дахин төлөвлөлт

Товч танилцуулга

Да Хүрээ хуучин машины захыг Баянзүрх дүүргээс Улаанбаатар хотын баруун захын

хэсэгт нүүлгэн шилжүүлсэн. Машины захын одоогийн байршил нь 6 га газар бөгөөд

хувийн байгууллагад түрээсээр ажиллуулж байсан бөгөөд түрээсийн нь хугацаа аль

хэдийнээ дууссан байгаа боловч сунгагдах эсэх нь тодорхойгүй байна. Түрээслэгч нь анх

уг газарт орон сууц төлөвлөж байсан боловч Ерөнхий төлөвлөгөөний газартай

зөвшилцсөний үндсэн дээр арилжааны/хөнгөн үйлдвэрлэлийн зориулалтаар машин

үйлдвэрлэгч нар машин борлуулах зах, үзүүлэнгийн танхим болон засвар, үйлчилгээний

барилга байгууламж барин ашиглахаар шийдвэрлэсэн байна. Хотын Засаг захиргаанаас

уг газрын нэг хэсгийг олон нийтийн барилга байгууламж (сургуулиуд)-ийн зориулалтаар

ашиглах шаардлага тавьсан боловч, түрээслэгч энэ зорилгоор газрыг ашиглахаас

татгалзсан учраас газрыг дахин төлөвлөх санал цаашид үргэлжлэх боломжгүй болсон

байна.

Асуудлыг тодорхойлох

ЕТГ-тай гэрээтэй зөвлөх компани одоогоор ЕТ-ний төлөвлөлтийн нэгж 17-гийн (Да Хүрээ

захын газрыг багтаасан) ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд асуудлыг

шийдвэрлэж чадаагүйн улмаас төлөвлөгөөгөө хангалттай түвшинд эцэслэж чадахгүй

байна. Да Хүрээ машины захын газрыг цаашид зах зээлийн зарчимд нийцүүлэн

хөгжүүлэх маш сайхан боломж байгаа боловч инженерийн гол шугам сүлжээ (ДЦС 5-аас

татах дулаан хангамжийн шинэ шугам сүлжээг оролцуулан)-г хамгийн боломжтойгоор

ашиглахаар шийдээгүй байгаа нь харамсалтай юм.

Санал болгож буй хөгжлийн чиглэл

Газар нутгийг тодорхойгүй байдалд орхих нь аль хэдийн хийгдсэн болон хийгдэх шугам

сүлжээнд хөрөнгө оруулах ач холбогдол, ДЦС-д холбогдох боломжийг бууруулж байна.

Газрын байршлыг авч үзвэл, хамгийн ашигтай газар ашиглах арга бол холимог орон

сууцны/арилжааны/хөнгөн үйлдвэрийн газар бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд олон нийтийн

барилга байгууламжууд ч гэсэн багтаж байгаа юм.

5.1.4 Улиастайн хөнгөн үйлдвэрийн талбайн дахин төлөвлөлт

Товч танилцуулга

Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар Үйлдвэр-4 төлөвлөлтийн хэсэг 9, 10, 23 дугаар

хорооны 647 га газар нутгийг хамардаг. Энэ төлөвлөлтийн хэсэгт 2015 онд 16,000 орчим

хүн амтай байсан. Хэд хэдэн үйлдвэрийн газрууд, агуулахууд энэ хэсгийн баруун өмнөд

хэсэгт байрладаг. Улиастай голын хоёр талаар гэр хорооллууд байдаг. Хотын төвийн

төвлөрсөн дулаан, ус хангамж ба ариутгах татуургын шугам сүлжээний төгсгөл нь МCS

Tiger ба Coca Cola-гийн үйлдвэртэй холбогдсон. Зүүн хойд зүгт орших нийгмийн

үйлчилгээний барилгууд нь бие даасан халаалтын зуух, ус хангамж, ариутгах татуургын

системтэй. Гэр хорооллын өрхүүд мод болон нүүрс түлж гэрээ халааж, ус түгээх цэгээс

45

усаа авч хашаандаа нүхэн жорлон ашиглаж байна. НЕТГ-ын боловсруулсан хэсэгчилсэн

ерөнхий төлөвлөгөөний (зөвлөх “Түмэд” ХХК, дээрх хүснэгт 2, хуудас 18-г үзнэ үү)-д

тусгагдсанаар Улиастай голын зүүн эргийн дагуу одоо байгаа гэр хороолол нь

үйлдвэрийн болон орон сууцны холимог 304 га газрын ашиглалттай байна.

Усны эх үүсвэрийн хамгаалтын дотоод муж /хөх өнгөөр будсан/

Асуудлыг тодорхойлох

Энэ хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж байгаа ба 2016 оны 3

дугаар сард бэлэн болно. Төлөвлөлтийн нэг хэсэг газар (304 га) хотын усны эх үүсвэрийн

хамгаалалтын бүсэд байна. Усны эх үүсвэрийн хамгаалалтын хууль эрх зүйн

шаардлагаар энэ газарт усны эх үүсвэрийг бохирдуулах бензин түгээх цэг, химийн

үйлдвэрийн агуулах, ферм байгуулах, нүхэн жорлон барихыг хориглодог.

Санал болгож буй хөгжлийн чиглэл

Одоо боловсруулж байгаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг ойрын хугацаанд

хэрэгжүүлж усны гол эх үүсвэрийг хамгаалах нь чухал юм. Гэр хорооллын хөгжлийн

хөтөлбөр (дээрх хэсэг 5.1.1)-ийг Үйлдвэр-4 хэсэг дотор байрлаж байгаа Амгалангийн дэд

төв хүртэл өргөтгөх боложтой. Энэ нь гэр хорооллын хэсгийг хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөөнд тусгаснаар Амгалан дэд төвийг хөгжүүлэх төслийн дулаан хангамж,

ариутгах татуургын шугам сүлжээнд холбох асуудлыг багтааж болох юм. Нэмж хэлэхэд,

Улиастай голын ай сав газрыг хөгжүүлэх (төсөл 7, доорх хэсэг 5.2.7) төсөл бол тус газрын

усны нөөцийг хамгаалах өндөр ач холбогдолтой.

46

5.2. Хөрөнгө оруулалтын шинэ төслүүд

Судалгааны ажлын санхүүжилт хязгаарлагдмал байгаа тул дэд бүтцийг дэмжих хөрөнгө

оруулалтын төслийн нарийвчилсан тодорхойлолтуудын түвшин хоорондоо ихээхэн

ялгаатай болсон. Хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгагдсан боловч санхүүжилт хараахан

шийдэгдээгүй төслүүдийн хувьд одоогийн эх үүсвэрүүдээс олж авсан мэдээллүүдийг

ашиглан, нягтлан шалгасан. Судалгааны багаас тодорхойлсон шинэ төслүүдийн хувьд

зөвхөн цар хүрээг тодорхойлж, өртөгийн тооцоог хийсэн, гэвч эдгээр төслүүдийн

нарийвчилсан судалгааг хийснээр дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд

тусгах, ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй. Санал болгож буй төслүүдийг Хавсралт

5-д байгаа илүү дэлгэрэнгүй төслийн мэдээллийг үндэслэн доорх газрын зураг (газрын

зураг 8)-т үзүүлж, текст хэлбэрээр доор нь бичиж тайлбарласан.

Газрын зураг 8

5.2.1 Нийтийн зориулалттай орон сууцны угсармал барилгуудыг дулаалан

шинэчлэх

Товч танилцуулга

Орон сууцны угсармал барилгуудад дулаан-техникийн шинэтгэл хийх (төсөл 1) судалгааны талбай дахь 8,150 айлын орон сууцны 240 барилга байна. Үүнд:

Барилгын гадна хана, зоорийн давхар, дээвэр болон нийтийн эзэмшлийн бусад хэсгийн дулаалга солих

Шаардлагатай тохиолдолд гадна хаалга, цонх солих

Дулааны радиатор, дулааны шугам хоолойг шинэчлэх ажилд нэг хоолойтой системээс хоёр хоолой бүхий системд шилжүүлэх ажлыг хамруулах

Барилгын дулаан хүлээж авах хэсэгт болон айл бүрт дулааны хяналтын хавхлаг, дулааны хэрэглээний тоолуур суурилуулах

Шаардлагатай тохиолдолд барилгын ажлын бусад арга хэмжээ авах.

47

Төсөвт өртөг нь 76 тэрбум төгрөг. Орон сууцны хуучин барилгуудад шаардлагатай

нэмэлт засал хийх хөтөлбөр нь нийслэлийн 2016-2020 оны дунд хугацааны хөрөнгө

оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан боловч санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр

шийдэгдээгүй байна. Эрчим хүчний хэрэглээг 30-60 хувь бууруулан зардал хэмнэх үр

ашигтай ба нүүрсхүчлийн хийг багасгаж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулж,

барилгын эдэлгээний хугацааг уртасгана.

Зөвлөмж

Санал болгож буй төслүүдийн хувьд барилга дулаалах, дулааны хэрэглээг хэмжих

тоолуур суурилуулах нь зардлын хувьд хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт болж, ДЦС

5-аас хангах дулааныг илүү үр дүнтэй ашиглах хувилбар байх тул нэн тэргүүнд

хэрэгжүүлэх асуудал гэж НЗДТГ-аас авч үзэх нь зүйтэй. Дулаалах арга хэмжээг барилга

нэг бүрээр дулаалах “барилга барилгаар” гэсэн арга хэрэглэх хэрэгтэй. Дундын

ашиглалтын хэсгийг дулаалах нь чухал байгаа тул энэ ажлыг орон сууц өмчлөгчдөд

хариуцуулан орхиж болохгүй ба НЗДТГ-аас удирдан зохион байгуулах нь зүйтэй. Энэ

төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хүндрэлтэй учраас (дээрх хэсэг 4.4-г үзнэ үү)

гадаадын санхүүгийн болон техникийн туслалцаа авахыг зөвлөж байна. Төслийн

нарийвчилсан урьдчилсан судалгааг боловсруулсан ба түүнийг шинэчлэх

шаардлагатай13. Гадаадын тусламжийн агентлагуудад тавих саналыг төслийн товч

мэдээлэл (Хавсралт 5, төсөл 1)-д үндэслэн боловсруулж хавсаргав.

5.2.2 Төлөвлөж байгаа Зүүн-Баруун чиглэлийн автобусны шуурхай транзит

замыг уртасгах

Товч танилцуулга

Энхтайвны өргөн чөлөөнд БЗД-ийн Офицеруудын ордоноос, Амгалан дэд төв хүрэх

чиглэлийн автобусны шуурхай транзит зам. Төв замыг 4 орчим км үргэлжлүүлэн

төлөвлөж буй Зүүн-Баруун чиглэлийн автобусны шуурхай транзит замыг автобусны 2-3

зогсоолын хамт байгуулна. Баруун-Зүүн чиглэлийн автобусны шуурхай транзит замын

төсөл нийслэлийн 2016-2020 оны дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд

тусгагдаж санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн боловч энэхүү төслийн санал нь өмнө

тохирсон хөтөлбөрийн өргөтгөсөн хувилбар тул санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр

шийдэгдээгүй байна.

Төсөвт өртөг 32 тэрбум төгрөг. Оршин суугчдын зорчилт, хөдөлгөөн сайжирч, тээврийн зардал хэмнэгдэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг бууруулах үндсэн үр ашигтай.

Зөвлөмж

Төлөвлөж буй хөрөнгө оруулалтын саналыг НЗДТГ, АХБ-ны анхааралд байгаа Зүүн-

Баруун чиглэлийн автобусны шуурхай транзит замын урьдчилсан судалгаа, зураг

төсөвтэй хялбархан уялдуулах боломжтой. Хавсралт дахь төслийн товч танилцуулгыг

үндэслэн үүнийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. (Хавсралт 5, төсөл 2).

13 ГОУХАН-ийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Улаанбаатар хотын олон нийтийн болон орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлийн төслийн баримт бичигт энэ асуудал тусгагдсан. /Монгол Улс, 2013 оны 11 дүгээр сар. Энэхүү төслийн баримт бичигт 16-р хорооны 1,465 айлын нийтийн зориулалттай орон сууцны 22 барилгын дулаан техникийн шинэчлэлтийн асуудлыг тусгасан.

48

5.2.3 Зүүн хойд талын тойруу зам

Товч танилцуулга

Тойрог замыг хойд чиглэл (хурдны зам Н4/Н5)-ээс 8 орчим километрээр сунган өргөтгөх,

Шархад-Улиастайн гол, өмнө зүгт Налайхын замтай огтлолцоно. Энэхүү замд

шаардагдах хөрөнгө нийслэлийн 2016-2020 оны дунд хугацааны хөрөнгө оруулалтын

төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ нь шинэ төсөл тул санхүүжилтийн эх үүсвэрт тусгагдаж

магадгүй.

Зүүн хойд талын тойруу зам

Төсөвт өртөг 14 тэрбум төгрөг. Оршин суугчдын зорчилт, хөдөлгөөн сайжирч, тээврийн зардал хэмнэгдэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг бууруулах үндсэн үр ашигтай.

Зөвлөмж

Төлөвлөж буй хөрөнгө оруулалтын саналыг АХБ-ны дэмжлэгтэйгээр боловсруулж байгаа

Хотын тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-Хэсэг 2-той хялбархан

уялдуулах боломжтой. Хавсралт дахь төслийн товч танилцуулгыг үндэслэн үүнийг

хэрэгжүүлэхийг зөвлөж байна. (Хавсралт 5, төсөл 3).

5.2.4. Зүүн талын Экологийн парк (Цагаан давааны хатуу хог хаягдлын цэгийг

өргөтгөн сайжруулах)

Товч танилцуулга

Цагаан даваа дахь хогийн цэг нь 92.6 га талбайг хамарч, Улаанбаатар хотын нийт хатуу хог хаягдлын (судалгааны бүсэд хамрагдах хатуу хог хаягдал ороод) 36%-ийг төвлөрүүлдэг. Энд замын нөхцөл тааруу, хог цуглуулалт муу. Хог хаягдлыг ялгадаггүй, хогийг зохион байгуулалтгүй хаядаг. Хогийн цэгийн дүүргэлт муу, байгаль орчинд ээлтэй

49

байдлаар зохион байгуулагдаагүй. Энэ байдлыг өөрчлөхгүй бол ДЦС-5 ашиглалтад орсноор БЗД-ийн хүн ам өсөхтэй холбогдон нөхцөл байдал улам доройтно.

Цагаан давааны хогийн төвлөрсөн цэгийн өнөөгийн харагдах байдал

Хотын захиргаанаас хувийн хэвшлийн салбартай хамтран хог хаягдлыг дахин

боловсруулах 8 үйлдвэр, үйлдвэрийн байгууламж (тухайн барилгын дулаан хангамжийг

оролцуулан) барьж, (4 км) зам тавьж, (11.6) км хашаа барьж, тус хогийн цэгийг (хатуу хог

хаягдлын 2 цэгийн нэгийг) Эко парк болгохоор төлөвлөж байна. Цугларсан хог хаягдлыг

ангилан ялгаснаар нийт хаягдлын 50%-ийг дахин ашиглах нь ашигтай (тиймээс хувийн

хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад таатай нөхцөл) байх юм. Хэдийгээр дахин

боловсруулах үйлдвэр байгуулах хэдий ч хогийн цэгт төвлөрүүлэх хог хаягдлын хэмжээг

бууруулах шаардлагатай.

Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний ассоциацийн ТЭЗ-ийн урьдчилсан судалгааг 2015 оны 11 сард боловсруулсан. Эхний санхүүжилтийг хотын ЗДТГ-ын 2016 оны төсөвт суулгахаар төлөвлөсөн боловч төсвийн хэлэлцүүлгийн явцад хасагдсан байна. Тус төсөл нь Нийслэлийг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан боловч санхүүжилт хийгдээгүй, 2016 оны төсөвт суулгах санал дахин оруулсан хэдий ч төсөвлөгдөөгүй байна.

Нарийвчилсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэснээр төсөвт өртөгийг тооцох хэрэгтэй

(500,000 ам.доллар)

Оршин суугчдын амьдрах хүрээлэн буй орчны байдал сайжирч, хог хаягдлын хэмжээ 50% бууран, хаягдал ашиглах ажлын байр нэмэгдэж, БЗД-ийн хатуу хог хаягдал цуглуулалтын чанар дээшилнэ. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт буурна.

Зөвлөмж

50

Урьдчилсан техник, эдийн засгийн судалгааны үндсэн дээр цуглуулсан мэдээллийг

шинжлэн ялгах системийг хамруулсан, байгаль орчинд хүлээн зөвшөөрөгдөх, эрүүл

ахуйн шаардлага хангах хог хаягдлын цэг болгон өөрчлөх саналуудыг дэвшүүлэх өргөн

хүрээний судалгааны ажлыг боловсруулахыг санал болгож байна. Энэ нь мөн газар дээр

дахин боловсруулах төвийн үйл ажиллагааны эдийн засгийг сайжруулах болно. Байгаль

орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ)-г судалгааны нэг хэсэг байхаар төлөвлөж

байна. Судалгаа нь төслийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн зохион

байгуулалтыг нарийвчлан тодорхойлж, томъёолно. Энэ судалгааг боловсруулахад

шаардагдах хөрөнгийг энэхүү тайланд хавсаргасан төслийн товч мэдээллийг үндэслэн

нийслэлийн төсөв эсвэл гадны дэмжлэг (ЕСБХБ)-ээр санхүүжүүлэхийг зөвлөж байна

(Хавсралт 5, төсөл 4).

5.2.5 Бохир усыг татан зайлуулах Туул коллекторыг барьж дуусгах

Товч танилцуулга

“Туул” коллекторын төслийг НЗДТГ-аас 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний хоёр шат нь хэрэгжсэн. Туул-3 нийт 6.9 км коллектор тавихаас 2,3 км хийгдсэн. 5 газарт хаягдал усны коллектор холболт хийгдээгүй байгаа. Туул-4 нэмж тавигдах зам, коллектор тавихаар олгогдсон газрын зөвшөөрлийн дагуу шинэчилсэн зураг төсөл, зардлын тооцоо хийгдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн 13, 14 хорооллын бохир усны ачааллыг зайлуулах, Улиастай, Хужирбулангийн гэр хорооллын хаягдал усны асуудлыг шийдэхийн тулд “Туул” коллекторын бүх үе шатыг гүйцэтгэх шаардлагатай. Нэмэлт хөрөнгийн хэмжээ 12 тэрбум төгрөг. Хаягдал усны системийн ашиглалт сайжирч, хотын зүүн хэсгийн хэрэглэгчдийг хаягдал усны системд холбох боломж нэмэгдэнэ.

Зөвлөмж

Үлдэгдэл хөрөнгийг энэ тайланд хавсаргасан төслийн товч мэдээллийг үндэслэн АХБ-ны

дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ ба

Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-ын нөөцөөс

санхүүжүүлэхийг зөвлөж байна. (Хавсралт 5, төсөл 5).

5.2.6 Нэгдсэн бичил төвүүд

Товч танилцуулга

БЗД-ийн 19, 27 дугаар хороодод нэгдсэн бичил төв байгуулах. Эдгээр төвүүд нь дараах

барилга байгууламжуудаас бүрдэнэ:

Нийгмийн байгууламжууд (сургууль, олон нийтийн арга хэмжээний төв, бизнес инкубатор, эрүүл мэнд, худалдааны төв)

Дэд бүтцийн сүлжээ, байгууламжууд,

Нийтийн эзэмшлийн тохилог орчин.

Тус төслийг Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан боловч Нийслэлийг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй. Шаардлагатай хөрөнгийн хэмжээ 34 тэрбум төгрөг. Амьдрах нөхцөл, эдийн засаг, нийгмийн хөгжил сайжирна. Зөвлөмж

Тус төслийг энэ тайланд хавсаргасан төслийн товч мэдээллийг үндэслэн Нийслэлийг

2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны

51

төлөвлөгөөнд тусгахыг зөвлөж болгож байна (Хавсралт 5, төсөл 6). Санхүүжилтийг АХБ-

ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ

ба Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр дамжуулан олж болох юм.

5.2.7 Улиастай голын ай савыг хамгаалан хөгжүүлэх

Товч танилцуулга

Амралт, зугаалгын бүсийн төсөл нь дараах хүрээг хамарна. Үүнд:

Улиастайн голын хамгаалалтын бүсийг тогтоох,

Голын усны болон үерийн хамгаалалтыг сэргээх,

Ая тухтай орчин бүрдүүлж, цөөрөм байгуулах, Эргийн дагуу унадаг дугуйны зам тавих.

Тус төслийг Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан боловч Нийслэлийг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй. Шаардлагатай хөрөнгийн хэмжээ 2 тэрбум төгрөг. Амьдралын болон байгаль орчны нөхцөл сайжирна.

Зөвлөмж

Тус төслийг энэ тайланд хавсаргасан төслийн товч мэдээллийг үндэслэн Нийслэлийг

2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны

төлөвлөгөөнд тусгахыг зөвлөмж болгож байна (Хавсралт 5, төсөл 7). НЗДТГ эсвэл улсын

төсвөөс санхүүжүүлж болох юм.

5.3. Байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, чадавхийг

сайжруулах ба техникийн туслалцаа

Энэхүү тайлангийн 5.1 дэх хэсэгт санал болгосон төслийн зураг төслийн өөрчлөлтүүдийг

хэрэгжүүлэх, хэсэг 5.2-т дурдсан хөрөнгө оруулалтын төслүүдийн шинэ зураг төсөл

боловсруулах-хэрэгжүүлэх бэлтгэл үйл ажиллагаанууд нь үндсэндээ НЗДТГ-ын зүгээс

ихээхэн хүчин чармайлт шаардаж чадавхи нь НЗДТГ-ын өөр өөр агентлагуудад болон

хувийн хэвшлийн байгууллагуудад байгаа ба үйл ажиллагааны бэрхшээл үүсгэхгүй

байна.

НЕТГ дахь хотын ерөнхий төлөвлөгөөний түвшинд салбар дундын болон хотын орон

зайн төлөвлөлтүүдийг хэрэгжүүлэх асуудал харьцангуй сайн тусгагдсан (ерөнхий

төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ЖАЙКА болон АХБ-ны техникийн туслалцааны Улаанбаатар

хотын хот байгуулалтыг сайжруулах төслөөс дэмжлэг авах). НЗДТГ-ын Стратегийн

бодлого, төлөвлөлтийн газар нь салбар дундын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө,

Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах эрхтэй тул НЗДТГ-ын Хөрөнгө

оруулалтын 2016-2020 оны нэгдсэн төлөвлөгөө (ЖАЙКА-ийн дэмжлэгтэйгээр)-г

боловсруулах ажлыг удирдан ажиллаж байна. НЗДТГ-ын Төсөл, хамтын ажиллагааны

газар нь техникийн болон санхүүгийн гадаадын тусламжийн саналуудыг хотын хэмжээнд

зохицуулж байхад мөн газрын Эдийн засгийн хөгжлийн агентлаг нь хотын эдийн засгийн

хөгжлийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй.

52

The most significant capacity problem of MUB is that of limited operational information-sharing,

communication and coordination across the different agencies of MUB involved in investment

projects, and with other sub-national authorities, notably the district governments.

Capacity

Орон сууцны салбарт саяхан хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны

стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохицуулалтын үүрэг (шинэ суурьшил, гэр

хороолллын дахин төлөвлөлт, газрыг шинэчлэн зохион байгуулах, түрээсийн орон сууц,

ба орон сууцны хуучин барилгуудыг шинэчлэх асуудлыг багтаасан)-тэй Нийслэлийн орон

сууцны корпораци (НОСК)-ийг байгуулсан нь гол асуудлыг шийдэх сайн алхам болсон ч

НОСК нь хязгаарлагдмал ба туршлага багатай боловсон хүчин бүхий шинэ байгууллага

юм.

Дээр санал болгож байгаа хөгжлийн хөтөлбөрийн 5.1.1 (Гэр хорооллыг дахин хөгжүүлэх

төслүүд) хэсэг дэх гол элемент, 5.1.2 (Гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах

төслүүд), 5.2.1 (Орон сууцны барилгуудын дулаан-техникийн шинэчлэл) болон

агентлагууд (ГХХГ, ГХОСТ, НОСК)-ын хүний нөөцийн хомсдол, мөн гадаадын техникийн

туслалцаа, ялангуяа НЗДТГ-т хот байгуулалтын чиглэлээр дээрх товчлон тусгасан

туслалцаа үзүүлж байгаа өөр өөрийн гэсэн онцлог түүхтэй АХБ, ГОУХАН, ЖАЙКА

байгууллагын техникийн туслалцааг илүү үр дүнтэй ашиглахын тулд НОСК, ГХХГ,

ГХОСТ-ийн хүний нөөцийг нэр дээвэр дор нэгтгэхийг санал болгож байна.

Судалгааны баг Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан хоёр төслүүд (6

ба 7-р төсөл)-ийг НЗДТГ-ын 2016-2020 оны Хөрөнгө оруулалтын нэгдсэн үйл

ажиллагааны төлөвлөгөөнд тусгахыг зөвлөж байна. Үнэн хэрэг дээр эдгээр төслүүдийг

Текст 2: Улаанбаатар хотод хот байгуулалтын чадавхийг бэхжүүлэх техник

туслалцаа

Газар ашиглалт, байгаль орчныг хамгаалах, тээвэр, эдийн засгийн хөгжил, байгууллагын

бүтэц, зохион байгуулалт болон хууль эрх зүйн орныг багтаасан хотын нэгдсэн төлөвлөгөө,

хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны

агентлаг (ЖАЙКА)-ийн тусламжтайгаар “Улаанбаатар хотыг 2007-2009 онд хөгжүүлэх ерөнхий

төлөвлөгөө” (УБЕТС)-г боловсруулсан.

Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн ЖАЙКА байгууллагаас хот байгуулалт, хотыг дахин

хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг сайжруулах дараагийн шатны техникийн туслалцаа (TТ)-г

“Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг дээшлүүлэх төсөл” (MUGCUP)

нэртэйгээр 2011-2013 онд хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн гол үр дүн бол Хот, суурин газрыг

дахин хөгжүүлэх тухай хууль юм. Мөн “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг

дээшлүүлэх төсөл” (MUGCUP) нь НЗДТГ-ын ЗДТГ болон бусад оролцогч байгууллагуудын хот

байгуулалт, дахин төлөвлөлтийн чадавхийг сайжруулах зорилготой байсан. Өнөөдрийн

байдлаар ЖАЙКА байгууллага ГХХГ-аар дамжуулан гэр хорооллын газрыг шинэчлэн зохион

байгуулах төслүүд болон салбар хоорондын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туслалцаа үзүүлж

байна.

Донор улс орнууд, төрийн бус байгууллагууд (ТББ) бие даасан дэд бүтэц, орон сууцны

хөтөлбөр болон төслүүдийг хэрэгжүүлэхэд НЗДТГ-тай хамтран ажиллаж байна. Азийн

хөгжлийн банк (АХБ) нь чадавхийг сайжруулах хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй “Улаанбаатар хотын

нийтийн аж ахуй, гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд

дэмжлэг үзүүлж байна. Цаашилбал АХБ нь одоо хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын

төлөвлөлтийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа (ТТ) үзүүлж байна.

ГОУХАН, Монгол Улсын хоёр талын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар

хотын хөгжлийг олон жил дэмжлэг үзүүлж байна. Одоогийн байдлаар Азийн хотуудын нэгдмэл

нөөцийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд туслалцаа үзүүлж байна. Үүнд: Урбан Нексус, орон

сууц болон олон нийтийн барилгуудыг шинэчлэн сайжруулах, Гэр хорооллын газрыг шинэчлэн

зохион байгуулах болон бохир усыг зайлуулах төслүүд орно.

53

тусгаагүй байсан нь НЗДТГ болон тус дүүрэг хоорондын уялдаа холбоо муу байснаас

болсон байгааг дурдах нь зүйтэй.

Зүүн Эко парк (Цагаан давааны хатуу хог хаягдлын цэгийг сайжруулан өргөтгөх төсөл 4)-

ыг байгуулахад гадаадын туслалцаа авах асуудлыг НЗДТГ ба Монголын Үндэсний хог

хаягдлыг дахин боловсруулах ассоциациас ЕСБХБ-д тавих нь зүйтэй бөгөөд энэ нь уг

төсөлд НЗДТГ ба дахин боловсруулах ассоциацитай ТХХТ-ийг хэрэгжүүлэх дүр төрхийг

тодорхой болгоно.

Судалгааны баг тээвэр, ариутгах татуургын салбарын одоогийн зохион байгуулалт,

бүтцийн зохицуулалтыг судлан үзсэн ба бусад хөрөнгө оруулалтын шинэчлэх болон

санал болгож буй шинэ төслүүд (2, 3, ба 5 дахь төслүүд)-ийг хэрэгжүүлэхэд НЗДТГ-т

хангалттай хэмжээний бүтэц байна.

54

6 Зөвлөмжийн хураангуй ба судалгааны ажлыг хэрэгжүүлэх

ажлын төлөвлөгөө

Судалгааны гол санал, зөвлөмжийг хураангуйлан эхний шатанд хэрэгжүүлэх үйл

ажиллагааны төлөвлөгөөний чиглэлийн хамт доор тайлбарлав. Дээрх 5.1, 5.2. 5.3 ба 4.4

дүгээр хэсгүүдэд тусгагдсаны дагуу хэрэгжих хамгийн боломжтой, ДЦС 5-ын дулаан

хангамжийг үр ашигтайгаар ашиглах саналуудыг дараах байдлаар ангилан доорх

хүснэгтэд харуулав.

1) одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн загварт өөрчлөлт оруулах санал,

2) шинэ хөрөнгө оруулалтын төслүүд,

3) байгууллагуудыг бэхжүүлэх санал.

Зарим нэг саналуудыг судалгааны талбайд тусгайлан хэрэгжүүлэхийн хажуугаар хотын

хэмжээнд эрчим хүчийг илүү хэмнэн хөгжүүлэх боломжийг олгоно.

Судалгааны багаас санал болгож буй цаашид хэрэгжүүлэх чиглэлийг өргөн хүрээнд

тайлбарласнаар эдгээр арга хэмжээнүүдийг авах нь ойлгомжтой болно. Саналууд нь

гойд сайн эсвэл иж бүрэн болсон байна гэсэн үг биш юм. Ихэнх тохиодолд илүү

нарийвчилсан судалгааг цаашид хийх шаардлагатай бөгөөд үүнд нилээн цаг хугацаа

зарцуулагдана. Санал болгож буй өөрчлөлтүүдийг 2020 онд ДЦС 5 ашиглалтад ороход

хэрэгжүүлсэн байх зорилго байна.

Зөвлөмж болгож буй төслийн өөрчлөлтүүд (дээрх хэсэг 5.1.)

Хөтөлбөр Үйл ажиллагаа Хэрэгжүүлэгч Хугацаа Үр дүн

Гэр хорооллыг дахин хөгжүүлэх төслүүд

Зорилтынхоо хүрээнд хэрэгцээнд тулгуурласан мөн эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хувилбарыг оролцуулсан холимог байхаар төслийн үзүүлэлтүүдийг дахин нягтлах

ГХХГ/НОСК/ 2016 оны 1-2-р улирал

Барилгын гүйцэтгэгч- төслийн зааварчилгаа

Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах

Олон нийтийн төслийн загварыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэх, төлөвлөлт нь олон нийтийн саналыг тусгасан эсэхийг бататгах

ГХОСТ/НОСК /НЕТГ/ЖАЙКА/ГОУХАН/төлөвлөлтийн зөвлөхүүд

2016 оны 1-2-р улирал

Шинэчилсэн хөгжлийн төлөвлөгөө

Да Хүрээ шинэчлэлт

Газар ашиглалтын маргааныг шийдвэрлэх ингэснээр уг талбайг үе шатаар тогтвортой өсөлтийг хангаж хөгжүүлэх

НЕТГ/газрын түрээслэгч/төлөвлөлтийн зөвлөхүүд

2016 оны 1-2-р улирал

Зөвшилцсөн газар ашиглалтын төлөвлөгөө

Улиастай хөнгөн үйлдвэрийн дэд бүтэц

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дараагийн шатны хөрөнгө оруулалтад хамруулах, усны нөөцийн бүсийг хамгаалах; хот байгуулалтын тогтвортой хөгжлийн хүрээнд ТЭЗҮ боловсруулах

НЗДТГ/ГХХГ 2017 он гэхэд

ТЭЗҮ

55

Санал болгож буй хөрөнгө оруулалтын төслийн бэлтгэл ажил (дээрх хэсэг 5.2.)

Төсөл Төсөвт өртөг

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэгч Хугацаа Үр дүн

8. Нийтийн зориулалттай угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл

76 тэрбум төгрөг

Гадаадын туслалцаа авахын тулд судалгааны талбайд орсон угсармал сууцыг дулаалах ТЭЗҮ-ийн нарийвчилсан саналыг боловсруулах

ЗАА/НОСК/ГОУХАН/ Төсөл, хамтын ажиллагааны газар /БХБЯ/СЯ

2016 оны 1-3-р улирал

Гадаадын туслалцаа үзүүлэх байгууллагуудтай хэлэлцэх төслийн санал (ОХУ, АХБ, ХБНГУ-ын Хөгжлийн банк)

9. Автобусны шуурхай транзит замыг өргөтгөх

32 тэрбум төгрөг

Автобусны шуурхай транзит замын өргөтгөлийг одоо УБ болон АХБ-наас хийж буй судалгаанд хамруулах

Нийслэлийн Тээврийн газар / Автобусны шуурхай транзит замын зөвлөхүүд/, НЕТГ, Төсөл, хамтын ажиллагааны газар /АХБ/БХБЯ/СЯ

2016 оны 1-3-р улирал

Тусгай замын автобусны замын шинэчилсэн төлөвлөгөө АХБ –ны Хотын тээврийн үйлчилгээг хөгжүүлэх төсөл Хэсэг 2

10. Зүүн хойд талын тойруу зам

14 тэрбум төгрөг

Хотын тээврийн үйлчилгээг хөгжүүлэх төслийн төлөвлөгөөнд тойруу замыг тусгах

Нийслэлийн Тээврийн газар / Автобусны шуурхай транзит замын зөвлөхүүд/, НЕТГ, Төсөл, хамтын ажиллагааны газар /АХБ/БХБЯ/СЯ

2016 оны 1-3-р улирал

Тусгай замын автобусны замын шинэчилсэн төлөвлөгөө АХБ –ны Хотын тээврийн үйлчилгээг хөгжүүлэх төсөл

11. Зүүн Эко парк 1 тэрбум төгрөг (Урьдчилсан судалгаа)

Монголын Дахин боловсруулах ассоциацийн боловсруулсан ТЭЗҮ-ийг илүү нарийвчлан хийх

Монголын Дахин боловсруулах ассоциаци/ЗАА/ Төсөл, хамтын ажиллагааны газар /ЕСББ/БХБЯ/СЯ

2016 оны 1-3-р улирал

Урьдчилсан судалгаа

12. Туул коллектор 12 тэрбум төгрөг

Туул 3 ба 4-ийн дагуу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж төслийн дуусгах боломжоор хангах

ХОГ/УСУГ 2016 Төслийг 2017 ба 2018 онд хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна.

13. Нэгдсэн бичил төвүүд

34 тэрбум төгрөг

Бичил төвүүдийн ажлын зураг боловсруулах

НЕТГ-ын Дэд бүтцийн хэлтэс/БЗД

2016 Төслийг 2017 ба 2018 онд хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна.

14. Улиастай голын ай сав орчмын хөгжил

2 тэрбум төгрөг

Эргийн хамгаалалт болон амралт чөлөөт цагийн бүсийн Урьдчилсан судалгаа

НЕТГ/Төлөвлөлтийн зөвлөхүүд

2016 Урьдчилсан судалгаа дуусч, ажлын зургийн тендер шалгаруулсан байна.

56

Санал болгож буй байгууллагын чадавхийг сайжруулах арга хэмжээнүүд (дээрх

хэсэг 4.4. ба 5.3.)

Арга хэмжээ

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэгч

Хугацаа

Үр дүн

СӨХ-ийн чадавхийг дээшлүүлэх

3) СӨХ-ийн үйл ажиллагааг зохицуулах Хууль, дүрэм, журмыг шинэчлэх

4) СӨХ-ийн менежментийн сургалт явуулах

СӨХДЗ/БХБЯ 2016 оны 1-3-р улирал

Хууль, эрх зүйн орчин, СӨХ-ийн менежмент сайжирсан байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийг дагалдан гарах дүрэм, журмыг боловсруулах

Дахин төлөвлөлтийн хуульд тодорхойлсон дахин төлөвлөлтийн таван төрлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журамыг нарийвчлах

ЖАЙКА/БХБЯ 2016 Дүрэм, журам батлагдсан байна.

Эрчим хүчний хэрэглээнд суурилсан төлбөрийн тогтолцоо бий болох

Эрчим хүчний хэмнэлтийн хуулийн дагуу хэрэглээнд суурилсан төлбөрийн тогтолцоо хэрэгжүүлэх

ЭХЯ/ГОУХАН 2016 Дүрэм, журам батлагдсан байна.

НЗДТГ-ын Орон сууцны байгууллагуудыг нэгтгэх

ГХХГ, ГХОСТ, НОСК зэрэг байгууллагуудын бүтцийг нэгтгэх хувилбарыг авч үзэх

ЗАА, НОСК, ГХХГ, ГХОСТ, БХБЯ

2016 оны 1-3-р улирал

Орон сууцны байгууллагуудыг нэгтгэх төлөвлөгөө

57

Хавсралтууд

Хавсралт 1

Судалгааны ажлын даалгавар

Ажлын зорилго, зорилтууд

Хот байгуулалтын Үндэсний үнэлгээнд дараах зорилтууд хамрагдана. Үүнд: (i) Монголын хот байгуулалтын салбарын цогц ойлголтыг гүнзгийрүүлэх, (ii) Монголын Засгийн газар болон АХБ-наас Хот байгуулалтын салбарт хийж буй аналитик шинжилгээний арга барил, программчлалын чадавхийг сайжруулах, болон (iii) хот байгуулалтын салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлбэл зохих төслүүдийг тодорхойлох. Монголын хот байгуулалтын салбарт авч хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүнг үндэслэн Хот байгуулалтын Үндэсний үнэлгээний баг нь АХБ-ны зүгээс анхаарч болох стратегийн бодлого, хөрөнгө оруулалтын туслалцаа авах санал боловсруулна. Ухаалаг хотын хөгжлийг дэмжих, шийдвэр гаргахад хот байгуулалтын үнэлгээнд шаардагддаг нийгэм-эдийн засаг, байгаль орчин, хүн ам зүйн болон үйл ажиллагааны мэдээлэл агуулсан зураглалын систем чухал үүрэгтэй. Монголын Хот байгуулалтын Үндэсний үнэлгээ нь нэгдсэн вэб интерактив зураглал, мэдээллийн талбар байх юм. Эдгээр мэдээлэл нь АХБ-наас үйл ажиллагаа явуулдаг Ази, Номхон далайн бүсийн бусад орнуудын Хот байгуулалтын үндэсний үнэлгээнд хуулбарлан хэрэгжүүлэх боломжтой, нэгдмэл чанар агуулна. Энэ ажлыг гүйцэтгэхэд АХБ болон АХХС нь стратегийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгийн дагуу зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэх замаар хамтран ажиллана.

Энэ үйл ажиллагааны зэрэгцээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Үүнд: (i) Монголын хот байгуулалтын хөгжлийг тодорхойлох цогц үнэлгээ болох, Хот суурин газрын хөгжлийн дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөний дагуу БХБЯ-наас хэрэгжүүлэх Хүн амын нутагшил суурьшлийн(2015–2017) төсөл; болон (ii) НЗДТГ-аас бэлтгэж буй Улаанбаатар хотын стратеги, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө.

Тус зорилтот арга хэмжээ нь дараах гурван бүрэлдэхүүн хэсэгтэй: (i) Хот байгуулалтын

Монголын Үндэсний үнэлгээ, (ii) стратегийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө,

ба (iii) нэгдсэн, интерактив вэб зураглал ба мэдээллийн системийн талбар болох бөгөөд

дараах дөрвөн үе шаттай хэрэгжинэ. Үүнд:

Үе шат 1: Хот, суурин газрын хөгжлийн үнэлгээ, алсын хараа, хандлага. Эхний үе шатанд: (i) хүн ам зүй, эдийн засгийн өсөлт, хотын өсөлтийн чиг хандлагын өнөөгийн байдал, ирээдүйд гарах өөрчлөлтийг судалж, дүн шинжилгээ хийх; (ii) хотын дэд бүтцийн хэрэгцээ, хот байгуулалтын салбарын үнэлгээг хийхэд хөрөнгө, гүйцэтгэл, нөхөн олговор, алдагдал, хот байгуулалтын ирээдүйн өөрчлөлтийн улмаас үүсэх нөөцийн зөрүү зэрэг үзүүлэлтийг тооцох; (iii) Засгийн газраас дэвшүүлсэн, хот суурин газрын хөгжлийн төлөвлөгөө, стратегийг суурин газар тус бүрээр нягтлан үзэж, үнэлгээ хийх; (iv) хот байгуулалтын салбар, байгууллагын, хууль эрхзүйн, тогтолцооны нөхцөлийг бодит байдалд хэрхэн нийцэж буйг үнэлэх; (v) хот байгуулалтын үйл явцад гарах бүтцийн болон эдийн засгийн өөрчлөлтүүд нь эдийн засгийн, тэгш эрхийн байдлыг хангах эсэх, байгаль орчинд ээлтэй (3E) эсэхэд дүн шинжилгээ хийх; болон (vi) хот байгуулалтын ирээдүйн хөгжил, үйл ажиллагаа, шаталсан арга хэмжээний талаар Засгийн газар, гол гол оролцогч талуудтай хамтран урт хугацааны алсын хараатай тохиролцоо хийх.

58

Алсын харааг тодорхойлоход одоогийн нөхцөл байдал, нөөц, чадавхи, хөгжлийн зорилготой уялдуулан зорилтот шалгуур үзүүлэлт, зорилгод нийцүүлэх нь зүйтэй. Хот, суурин газрын хөгжлийн алсын хараа, зорилтыг биелүүлэх хот, суурин газрын хөгжлийн хувилбарууд боловсруулна. Алсын хараа, зорилго, хөгжлийн хувилбарууд боловсруулахад олон нийтийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн оролцоотойгоор эдийн засгийн, тэгш эрхийн нөхцөл, байгаль орчинд ээлтэй байдлыг хангахад анхаарна. Хот байгуулалтын үндэсний үнэлгээг боловсруулахдаа одоо байгаа гарын авлагыг дагаж мөрдөх болон одоо боловсруулагдаж буй (энэ жил хэвлэгдэх) үнэлгээний аргачлалтай ижил төстэй нөхцөлийг хангана.

Үе шат 2: Хот, суурин газрын хөгжлийн стратеги, төлөвлөгөө. Хот, суурин газрын хөгжлийн стратеги боловсруулахад алсын хараа, зорилго, хэрэгжүүлэх давуу нөхцөлтэй хувилбарыг тусгана. Стратегийн бодлого, үйл ажиллагаа, үүрэг харицлагаар хот, суурин газрын хөгжлийн гол асуудлууд, учирч болох бэрхшээл, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно. Хугацаа заасан үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын боломж, байгууллага бэхжүүлэх, чадавхи сайжруулах бүрэлдэхүүн хэсгүүдийг хамруулна. Төлөвлөгөө нь АХБ ба тухайн орны хоорондын түншлэлийн стратегийн чиглэлийн дагуу, Засгийн газрын төлөвлөгөөтэй уялдах бөгөөд программчлалын боломж, түүнийг сайжруулах талаарх мэдээллийг тусгана. Дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг тухай бүр боловсруулна. Энэ үе шатанд мөн салбар, оролцогч талуудын хуримтлагдах ашиг болон хамтын хүчин зүтгэлийг тооцож, АХБ-ны зээлийн болон зээлийн бус стратеги, өнөөгийн болон ирээдүйн хөтөлбөрийн чиг баримжааны загварчлалыг бий болгоно.

Үе шат 3: Дэд бүтцийн тэргүүлэх чиглэл, санхүүгийн төлөвлөгөө. Хот, суурин газарт хөрөнгө оруулалт тооцоход тухайн үйл ажиллагааны үр нөлөө, техник- эдийн засгийн болон санхүүгийн боломжийг үндэслэн тэргүүлэх чиглэлийг тодорхойлно. Тэргүүлэх чиглэл нь стратегийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, дэд бүтцийн хувилбаруудыг тодорхойлж, зардлын баримжаа тооцоог тогтоож, нөөцийн зөрүүг тодорхойлж, санхүүгийн боломжуудыг харах боломж олгоно. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлсноор салбар хоорондын харилцан уялдааг олж, хөгжлийн тодорхой зорилгод хүрэх, эдийн засаг, тэгш байдал, байгаль орчны шаардлагад нийцэх нэгдсэн, орон нутгийн цогц шийдэлд хүрэх боломжтой. Ингэснээр тэргүүлэх чиглэлд чанартай төслүүд хэрэгжүүлэхэд АХБ, Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад нөлөөлөх юм. Тэргүүлэх чиглэлийн түвшин, Засгийн газрын эрэлт, төслийн санал зэргийн үндэслэн техник-эдийн засгийн урьдчилсан судалгааны ажил хийгдэнэ.

Үе шат 4: Вэб-д суурилсан зураглал, мэдээллийн систем.Стратегийн бодлого, нөөцийн

хуваарилалтыг мэдээлэх, хот, суурин газрын тогтвортой байдлын интерактив үнэлгээг

үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд тогтоох боломж бүхий, вэб-д суурилсан

мэдээллийн зураглал, программ боловсруулна. Нэг зураглалд мэдээллийн хэд хэдэн

давхарга агуулах бөгөөд хэрэглэгчдэд туслах зорилгоор нарийвчилсан мэдээллүүд

харагдах боломжоор хангана. Мөн олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор тус

зураглалыг өөр вэб сайтууд, программуудад байршуулна. Тус зураглалыг БХБЯ-ны Хүн

амын суурьшилтын төсөл, хот, суурин газруудын засаг захиргаадын хот байгуулалтын

төлөвлөлтийн хөтөлбөр, АХБ-ны зээлийн болон зээлийн бус үйл ажиллагааг таниулах,

сурталчлах, дэмжихэд ашиглах боломжтой. Мэдээллийг маш энгийн, ашиглахад хялбар

аргаар боловсруулах бөгөөд монголын тал шаардлагатай үед мэдээллийн агуулгыг

өөрчлөх, шинэчлэх, үйл ажиллагаа дуусан тухай мэдээлэл оруулах, АХБ-ны бусад түнш

орнуудын Хот байгуулалтын Үндэсний үнэлгээний төслүүдтэй мэдээллийн системийг

нэгтгэх боломжтой байх юм.

59

Зөвлөхийн зүгээс арилжааны аж ахуйн нэгж GIS-ийн програм хангамжийн шийдэл, эх

бэлдмэлийн нээлттэй програм хангамж, мөн MapBox, CartoDB, OpenStreetMap, ArcGIS

Online зэрэг шинэ програмуудыг санал болгох боломжтой.

Нэмэлт бүрэлдэхүүн хэсэг – Улаанбаатар хотын ойролцоо баригдах ДЦС-5

дулааны цахилгаан станцтай холбоотой Хот, суурин газрын хөгжлийн үнэлгээ

Үндэсний инженер/Хотын дэд бүтцийн мэргэжилтний дэмжлэгтэйгээр, Хот байгуулалтын

Олон улсын ахлах зөвлөх нь дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: a) ДЦС-5 (Дулааны

цахилгаан станц #5) станцын эзлэх нийт талбайн хэмжээг тогтоох;b) эзлэх талбайн

хэмжээг (хот байгуулалтын эрэлт, хотын өсөлтийг үндэслэн) тогтоосны дараа нийтийн

эзэмшлийн талбай болон замын хэмжээг тодорхойлж, хот байгуулалтын ажилд

шаардагдах газрыг тооцоолж, дэд бүтэц хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашигтай

голдрил бий болгоно. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дараах байдлаар төлөвлөнө.

Үүнд: a) үйлчилгээний стандарт хангасан, боломжийн зардалтай, зардал нөхөх,

шинэчлэх болон өргөтгөх боломжтой нөхцөлтэй технологийн сонголттой; b) хаана, хэдий

хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг тодорхой заасан, үе шаттай хөрөнгө оруулалт.

Орон зайг холбох, зам тээврийн асуудал чухал. Хотын орон зайг тээврийн хэрэгслээр

холбодог бөгөөд зам тээврийн сүлжээний хөгжил нь хотын урт хугацааны хөгжлийг

тодорхойлдог. Тиймээс зам тээвэрт (хотын төв болон шинээр бий болох газар хооронд,

мөн өргөжин тэлэх газрыг хоттой холбоход) шаардагдах хөрөнгө оруулалтыг

тодорхойлох шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар ашиглаагүй хоосон байгаа орон

зайг холбох асуудлыг ч төлөвлөх нь зүйтэй. Хүний амьдран суух газар, ажил эрхлэх

газрын хоорондын зайг багасгах, аль болох тээврийн хэрэгслээс хамаарах хамаарлыг

багасгах замаар холимог ашиглалтын газрын бодлогыг шийдвэрлэх хэрэгтэй. Хөрөнгө

оруулалт болон хөрөнгийн гүйцэтгэлийг оновчтой болгох үүднээс Зөвлөх нь хот

байгуулалтын төлөвлөлтөнд дэд бүтцийг нэгтгэх замаар шинээр өргөтгөл хийгдэх

газруудын эрчим хүч хангамж, ус хангамж, ариутгах татуургын дэд бүтцийн эрэлт

шаардлагыг тодорхойлно.

Зөвлөх нь дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд: (i) хүн ам зүйн өнөөгийн байдал болон

ирээдүйн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, Улаанбаатар хотын хот байгуулатын чиг

хандлагыг судалж, дүн шинжилгээ хийх; (ii) хот, суурин газрын дэд бүтцийн эрэлт

шаардлага, шинээр өргөжин тэлэх газрын хот байгуулалтын салбарын үнэлгээ, хот

байгуулалтын ирээдүйн өөрчлөлтийн үр дүнд учирч болох алдагдал/дутагдлыг тооцох;

(iii) Засгийн газраас боловсруулсан Хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөө, стратегийг

хотын түвшинд нягтлан үзэж, үнэлэх; (iv) хот байгуулалтын салбарын байгууллага, хууль

эрхзүй, зохицуулалтын асуудалд тулгамдаж буй асуудлыг авч үзэх. Шинээр өргөжин

тэлж буй газрын Хот байгуулалтын хөгжлийн стратегийг алсын хараатай, бодит,

давуу талтай хувилбар тусгаж боловсруулна. Үе шаттай хийгдэх дэд бүтцийн хөрөнгө

оруулалтын стратеги, төлөвлөгөөнд дээр дурьдсан салбар, байгууллагыг бэхжүүлэх,

чадавхи сайжруулах бүрэлдэхүүн хэсгүүд тусгагдах болно.

Ажлын хамрах хүрээ

Хот байгуулалтын хөгжлийн ахлах мэргэжилтэн нь: “Улаанбаатар хотын ойролцоо

баригдах ДЦС 5-ын Хот байгуулалтын хөгжлийн үнэлгээ” судалгааны ажлын нэмэлт

бүрэлдэхүүн хэсгийн үр дүнг бүхэлд нь хариуцна. Хот байгуулалтын хөгжлийн ахлах

60

мэргэжилтэн нь Хот байгуулалтын дэд бүтцийн эрэлт шаардлагыг тогтоож, хот

байгуулалтын салбарын үнэлгээг хот байгуулалтын ирээдүйн өөрчлөлттэй уялдуулан

хийж, шинээр өргөжин тэлэгдэхээр төлөвлөгдсөн газруудын хот байгуулалтын болон дэд

бүтцийн хөгжлийн стратегийг боловсруулна. Мөн үндэсний инженер/Хотын дэд бүтцийн

мэргэжилтний дэмжлэгтэйгээр, Хот байгуулалтын Үндэсний үнэлгээг боловсруулж буй,

салбарын мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцож, зохицуулах ажил гүйцэтгэнэ. Ахлах

мэргэжилтэн нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

Ажлын дэлгэрэнгүй даалгавар

Хот байгуулалтын хөгжлийн ахлах мэргэжилтэн (Олон улсын, 60 хоног,

завсарлагатай). Мэргэжилтэн дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

АХХС-ын менежерүүдтэй нягт хамтран ажиллаж, тус үйл ажиллагааны Нэмэлт

бүрэлдэхүүн хэсэгт заасан дараах ажлыг гүйцэтгэж, зохицуулна. Үүнд:

(i) Засгийн газрын болон Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөө,

стратегийг Улаанбаатар хотын түвшинд нягтлан үзэж, үнэлгээ хийх;

(ii) Хүн ам зүйн өнөөгийн болон ирээдүйн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, хот

байгуулалтын чиг хандлагыг судалж, дүн шинжилгээ хийх;

(iii) НЗДТГ болон оролцогч талуудтай хамтран шинээр өргөжин тэлэх газруудын Хот

байгуулалтын ирээдүйн хөгжил, үйл ажиллагаа, хамтын хүчин чармайлтын урт

хугацааны алсын хараат бодлого боловсруулах;

(iv) Хот байгуулалтын хөгжлийн алсын хараа, зорилгод хүрэх хот байгуулалтын

хөгжлийн хувилбарууд боловсруулах;

(v) ДЦС 5-ыг барих газрын хот байгуулалтын алсын хараа, зорилго, давуу талтай

хувилбар хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, Хот байгуулалтын хөгжлийн стратеги

боловсруулж, эзлэх талбайн хэмжээг тогтоож, хот байгуулалтын ажилд шаардагдах

газрыг тооцоолж, дэд бүтэц хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашигтай голдрил бий

болгох;

(vi) Шинээр өргөжин тэлэх газрын өрсөлдөх чадвар, байгаль орчны тогтвортой байдал,

нийгмийн хөгжлийн байдлыг тодорхойлох хүчин зүйлсийн үзүүлэлтүүдийг

боловсруулж, тус газарт хөрөнгө оруулалт хийх шаардлагын үндэслэл, тэргүүлэх

чиглэлийг тодорхойлох;

(vii) Шинээр өргөжин тэлэх газрын хот байгуулалтын ажилд учрах хүндрэлтэй асуудал,

бэрхшээл, тэргүүлэх чиглэлийг шийдвэрлэх стратеги бодлого, арга хэмжээ, хүлээх

үүргийг тодорхойлох;

(viii) Хөрөнгө оруулалтын боломж, байгууллага бэхжүүлэх, чадавхи сайжруулах

бүрэлдэхүүн хэсгүүдийг багтаасан, хугацаа заасан, хотын түвшинд шийдэгдэх

төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үе шаттай төлөвлөгөө

боловсруулах;

(ix) Үр өгөөжтэй, техник-эдийн засгийн болон санхүүгийн боломжид тулгуурласан,

тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг тогтоох;

(x) Дэд бүтцийн хувилбарууд тодорхойлж, зардал ойролцоогоор тогтоох, нөөцийн зөрүү

тодорхойлох, санхүүгийн хувилбарууд дэвшүүлэх боломж бүхий, стратегийн дэд

бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах;

(xi) Судалгааны ажлын дүнгийн тойм, алсын хараа тодорхойлох, хот байгуулалтын

салбарт хийх хөрөнгө оруулалтын программчлал зэрэг асуудлыг хөндсөн зөвлөлдөх

семинар, уулзалтыг оролцогч талуудын дунд зохион байгуулах.

61

Мэргэжилтэнд тавигдах боловсрол, ажлын туршлагын шаардлага

Мэргэжилтэн нь Хот байгуулалтын төлөвлөлт, Хот байгуулалтын эдийн засаг, Бүс

нутгийн төлөвлөлт, эсвэл энэ чиглэлийн мэргэжлээр Магистраас дээш зэрэгтэй байх ба

АХБ, хандивлагч байгууллагуудын хэрэгжүүлсэн дэд бүтцийн төслүүд, ТТ-ны төслүүд,

эсвэл хотын хэмжээнд хэрэгжсэн Хот байгуулалтын хөгжлийн, эсвэл дэд бүтцийн

төлөвлөлт, Хот байгуулалт ба байгаль орчны нэгдсэн төлөвлөлт, Үндэсний хэмжээний

Хот байгуулалтын дүн шинжилгээ ба стратегийн бодлого, байгууллага бэхжүүлэх,

мэдлэгийн менежмент, чадавхи сайжруулах чиглэлээр 15-аас дээш жил ажилласан

туршлагатай байна. Ажлын ийм туршлагын дийлэнхийг АХБ-ны гишүүн, хөгжиж буй

орнуудад ажилласан бол маш чухал үзүүлэлт. Урьд нь Монголд ажилласан туршлагатай,

монголын хот байгуулалтын чиглэлээр мэдлэг хуримтлуулсан бол энэ нь давуу тал байх

болно. Энэ ажилд нэрээ дэвшүүлэгч нь бичгийн болон ярианы англи хэлийг төгс

эзэмшсэн байх шаардлагатай.

Хэрэгжүүлэх арга хэмжээ\Хэрэгжүүлэх үйл явц

Судалгааны ажлыг 2015 оны 8 дугаар сарын сүүлчээс 2016 оны 1 дүгээр сарын сүүлч

хүртэлх хугацаанд завсарлагатайгаар гүйцэтгэнэ. Төслийн ажлын байр НЗДТГ-т байрлах

бөгөөд Зөвлөхүүд НЗДТГ-ын ажилтнууд, БХБЯ-ны мэргэжилтнүүдтэй нягт хамтран

ажиллах шаардлагатай.

Үр дүн/Тайлан

Зөвлөхүүд дараах тайлангуудыг АХХС, АХБ, НЗДТГ (англи хэл дээр), Засгийн газарт

(монгол хэл дээр) хүргүүлнэ:

(i) Эхлэлийн тайлан.Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 1 сарын дотор тус

тайланг гаргаж хүргүүлнэ.Тус тайланд ажлын дэлгэрэнгүй хөтөлбөр тусгагдахаас

гадна ажил гүйцэтгэхэд учирч буй томоохон бэрхшээтэй нөхцөл байдал, ажиллах

хүчний хүндрэлтэй асуудлууд, Засгийн газрын зүгээс туслалцаа шаардагдах

асуудлыг тусгана.

(ii) Дунд шатны тайлан. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 3 сарын дотор тус

тайланг гаргаж хүргүүлнэ.Тайланд үйл ажиллагааны анхан шатны дүгнэлт, ажлын

шинэчилсэн хөтөлбөр, дэвшүүлэх санал, асуудал тусгагдана.

(iii) Төгсгөлийн тайлангийн төсөл.Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 5-6 сарын

дотор тус тайланг гаргаж хүргүүлнэ. Оролцогч талуудыг оролцуулсан уулзалт

зохион байгуулж, төгсгөлийн тайлангийн төсөл таницуулснаас хойш 6 долоо

хоногийн дотор тайлангийн талаар санал авна.

(iv) Төгсгөлийн тайлан. Төгсгөлийн тайлангийн төсөл нь АХБ, Засгийн газраар

хэлэлцэгдэж, санал авснаас хойш 7 сарын дотор тус төгсгөлийн тайланг гаргаж

хүргүүлнэ. Төгсгөлийн тайланг АХХС, АХБ, Засгийн газар хэлэлцэж дүгнэнэ.

Төгсгөлийн тайлангийн хураангуйг 10 хуудаст багтаана.

62

Хавсралт 2

Ашигласан баримт бичгүүд ба уулзсан хүмүүсийн нэрс Ашигласан баримт бичгүүд:

Азийн Сан, Улаанбаатар хотын албан бус эдийн засаг: Гэр хорооллыг хөгжүүлэх

бодлогын саналууд, William Turner ба Mark Koenig, 2015 оны 10 дугаар сар

АХБМониторингийн суурь судалгааны тайлан, ЦХМУлаанбаатар хотын угсармал

барилгыг дулаалах техникийн суурь судалгаа, 2010оны 12 дугаар сар;

АХБ/АХХСУлаанбаатар хотыг дахин төлөвлөх, төлбөрийн чадварт нийцсэн орон

сууцны төсөл, Дунд хугацааны тайлан, 2015оны 10 дугаар сар

АХБ/АХХСХот байгуулалтын Үндэсний үнэлгээ, Дунд хугацааны семинарын

тэмдэглэл, 2015 оны 10 дугаар сарын 23

АХХС/ЭХЯ, Улаанбаатар хотын ДЦС -5-ын дулаан, ус дамжуулах гол шугамын ТЭЗҮ,

Төгсгөлийн тайлан (төсөл), 2015 оны 11 дүгээр сар

АХХС/НЗДТГУлаанбаатар хотын угсармал барилгыг дулаалах ТЭЗҮ-ийн судалгаа,

Төгсгөлийн тайлан, 2009 оны 5 дугаар сар

GITEC TTR,Германы Хөгжлийн банк (KfW)-ны ТЭЗҮ, Үе шат 1 Тайлан. Улаанбаатар

хотын угсармал барилгыг дулаалах судалгаа. 2011 оны 6 дугаар сар

ГОУХАН, Монгол Улсын Улаанбаатар хотын олон нийт, орон сууцны барилгуудын

дулаан- техникийн шинэчлэлийн төслийн баримт бичиг, 2013 оны 11 дүгээр сар

ГОУХАН, Монгол Улсын Улаанбаатар хотын улсын өмчлөлийн сургууль,

цэцэрлэгүүдийн барилгын дулаан- техникийн шинэчлэлийн урьдчилсан судалгааны

үндсэн тайлан, 2014

МУ-ын Засгийн газар, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль (албан бус

орчуулга), 2015

НЗДТГ/АХБУлаанбаатар хотын хот төлөвлөлтийг сайжруулах төсөл, Дунд

хугацааны тайлан, 2015 оны 11 дүгээр сар

НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжлийн газар, Улаанбаатар хотын Эдийн засгийн

хөгжлийн стратеги, 2015оны 4 дүгээр сар

НЗДТГ-ын Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын угсармал барилгыг

дулаалах төсөл, 2014

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө,2030 оны чиг

хандлага, УИХ-ын 2013 оны2 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар тогтоол,

Техникийн тайлан 2014, хуудас 9 ба 15

Дэлхийн банкны Цэвэр агаар төсөл/Төлбөрийн чадварт нийцсэн Орон сууцны

Институт, Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны

стратеги боловсруулах техникийн туслалцаа: Улаанбаатар хотын иргэдийн

төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги, 2014оны 4 дүгээр сар

Дэлхийн банкны Цэвэр агаар төсөл, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төлөвлөгөө, Боть

2.1 ХЕТ-ний эцсийн тайлан, 2015оны 6 дугаар сар, хуудас 23-25

Дэлхийн банкны Цэвэр агаар төсөл, Улаанбаатар хотын дулаан түгээх сүлжээг

сайжруулах ТЭЗҮ-ийн судалгаа, Төгсгөлийн тайлан, 2015оны 1 дүгээр сар

Xacбанк, Төгсгөлийн тайлан: Улаанбаатар хотын барилгуудыг дулаалах, техникийн

шинэчлэл хийх төслийг хэрэгжүүлэх санхүүгийн механизмыг боловсруулах, ГОУХАН-

ийн Азийн хотуудын нөөцийн удирдлагыг уялдуулахад зориулан: Urban Nexus, 2014

оны 10 дугаар сар

63

Уулзсан хүмүүсийн нэрс

Нийслэлийн ЗДТГ(НЗДТГ)

С. Очирбат,Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт ба хөрөнгө оруулалт хариуцсан

орлогч

Д. Отгонбаатар, Төсөл, хамтын ажиллагааны газрын дарга

Б. Лхамсүрэн, Төсөл, хамтын ажиллагааны газар

Э.Анар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга

Б. Цэрэнбалжид, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Дэд бүтцийн хэлтсийн

дарга

Лхамсүрэн, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Төлөвлөлт, судалгааны хэлтэс

Д. Даваажав, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Төлөвлөлт, судалгааны

хэлтэс

М. Нямбаяр, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Дахин төлөвлөлтийн хэлтсийн

дарга

M. Батбаяр, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга

Б. Энхбаяр, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар

Д. Шүрэнцэцэг,Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар

Б. Сарнай, Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал (НОСК)

С. Ганхуяг, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга

А. Буяндэлгэр, Гэр хорооллын орон сууцжуулах төсөл, хэлтсийн дарга

Т. Наранцэцэг, Гэр хорооллын орон сууцжуулах төсөл

Г. Нарангэрэл, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн Дэд дарга

Энхбаатар, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн тээврийн мэргэжилтэн

Энхжаргал, Ус сувгийн удирдах газар, Техникийн хэлтэс

Чимгээ, Ус сувгийн удирдах газар, Техникийн хэлтэс

З. Занданпүрэв, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга

Барилга хот байгуулалтын яам

Б. Баянтуул, Стратегийн бодлого, төлөвлөлийн газар

Д. Бэлэгсайхан, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар

Д. Болормаа, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар

Азийн хотуудын санаачлага (CDIA) Удирдлагын үндсэн баг

Adolfo Guerrero, МУ-ыг хариуцсан зохицуулагч ба ТХХТ-ийн асуудал хариуцсан ахлах

мэргэжилтэн

Азийн хөгжлийн банк (АХБ)

Arnaud Heckmann, Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн, Монгол Улс дахь суурин

төлөөлөгчийн газар

64

НҮБ - Хабитат байгууллага

Ш. Энхцэцэг, Хабитат хөтөлбөрийн зохицуулагч

BinodShrestha, Багийн ахлагч,НЗДТГ/ АХБ-ны Гэр хорооллын иргэдийн оролцоонд

түшиглэн дахин төлөвлөх ба Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн төсөл

Roy Brockman, НЗДТГ/ АХБ-ны Гэр хорооллыг дахин төлөвлөн сайжруулах ба дэд

төвүүдийг хөгжүүлэх төсөл

Roy Brockman, НЗДТГ/ АХБ-ны Гэр хорооллыг дахин төлөвлөн сайжруулах ба дэд

төвүүдийг хөгжүүлэх төсөл

АХХС/ АХБ-ны ДЦС -5-ын дэд бүтцийг хөгжүүлэх зөвлөх баг

Л. Эрдэнэдалай, Гүйцэтгэх багийн ахлагч ба эрчим хүчний ахлах мэргэжилтэн

З. Янжиндулам, Ус ба байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн

Т. Энхчимэг, Дүүргийн дулаан хангамжийн ахлах мэргэжилтэн

Хот байгуулалтын Үндэсний үнэлгээний судалгааны зөвлөх баг

Г. Бат-Эрдэнэ, Багийн дэд ахлагч

Э. Цолмон, Хот байгуулалт GIS мэргэжилтэн

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх баг

З.Tуяа, Багийн дэд ахлагч ба Хот төлөвлөгч

АХБ/ АХХС Улаанбаатар хотын дахин төлөвлөлт ба төлбөрийн чадварт нийцсэн

орон сууцны төсөл

Б. Сарнай, Багийн дэд ахлагч ба Хот төлөвлөлтийн мэргэжилтэн

С. Цэрэндаш, ГОУХАБ-ын " Urban Nexus" хөтөлбөрийн төслийн менежер

Хувийн зураг төслийн ба барилгын компаниуд

О. Батсайхан, "Баганат Өргөө" ХХК-ийн Ерөнхий захирал

Хишигсүрэн, "Арт Сити" зураг төслийн компанийн захирал

Д. Жагар, "Нарт дизайн" зураг төслийн компанийн захирал

Д. Батбаяр, "Форум Арт" зураг төслийн компанийн захирал

Б. Энхтайван, “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын инженер

Л. Нямсүрэн, Түмэд Группийн Ерөнхий захирал

Шархүү, архитектор БЗД-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

65

Хавсралт 3

Алсын хараа болон Стратегийг тодорхойлох семинар

2015 оны 11 дүгээр сарын 25

Семинарын явцын тэмдэглэл

Хэлэлцсэн гол асуудлууд (дунд шатны тайланд тусгах болон дараагийн шатны үйл

ажиллагаанд тусгах).

Нийт 41 төлөөлөгч уригдснаас семинарт 26 төлөөлөгч оролцов. Завсарлагааны дараа ердөө 15 орчим оролцогчид үлдсэн бөгөөд төлөвлөлт, хөрөнгө оруулалтын стратегийн талаар хэлэлцэх асуудлын a) ба б) бүлгүүдийг нэгтгэн хэлэлцэв.

Хэсэг 1: Алсын хараа/стратеги:

Дараах чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг явагдав. Үүнд:

1) Хотын өсөлтийг нягтруулах, өөрөөр хэлбэл хотын үйлчилгээг үр ашигтай, тэгш

хүргэхийн тулд хотыг нягтруулах

2) Үйлчилгээний дэд төвүүд бүхий поли-төвийн хөгжлийг баримтлах

3) Дулаан хангамжийг хотын бусад үйлчилгээ, ялангуяа тээврийн үйлчилгээтэй

нэгдмэл байдлаар шийдэх

Бусад асуудлууд хөндөгдсөн. Үүнд:

ДЦС -5-ын дулаан хангамжийн үйлчилгээ 2020 оноос нааш эхлэхгүй тул тэр

болтол дулаанаар хангах асуудлыг түр хугацаанд шийдэх шаардлага байна.

ДЦС 5-аас татах дулаан хангамжийн хүчин чадал нь хотын зүүн хэсгийг хангахад

хүрэлцэхгүй.

Гэр хорооллын дулаан хангамж нь онцгой асуудал бөгөөд гэр хорооллын

тэнцвэртэй дахин төлөвлөлт шаардлагатай.

Зардал нөхөн төлөх боломж, төлбөрийн чадавхи зэрэг асуудлыг бодолцох

шаардлагатай.

Бохир усны үндсэн шугам хоолой насжилт өндөр, хэт хуучирсан тул сайжруулах

шаардлагатай.

Уст давхаргын нөхөн төлжилтийн нөхцөл бүрдүүлэх.

Хэсэг 2: Сэдэвчилсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгүүд дараах гурван асуудлаар

ярилцаж дүгнэлтээ танилцуулав. Үүнд:

1. ДЦС 5-аас татах нэмэлт дулаан хангамжийг ямар схемээр хийх вэ?

2. Дулаан хангамжийн ашиглалтыг оновчтой болгох, стратегийн чиг баримтлалыг

хангахын тулд ямар зураг төслийг дахин боловсруулах шаардлагатай байна вэ?

3. Стратегийн чиг баримтлалыг хангахын тулд ямар нэмэлт дэд бүтцийн хөрөнгө

оруулалт болон бусад арга хэмжээ (жишээ нь, чадавхи бэхжүүлэх) авах шаардлагатай

байна вэ?

66

a) ба b) бүлэг: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, хөгжлийн

төлөвлөгөөнд тусгагдсан нутаг дэвсгэрийн дэлгэрэнгүй төлөвлөлт

ДЦС 5 ашиглалтад орсноор дулаан хангамжийн сүлжээнд холбогдох боломж нэмэгдэж,

дүүргийн нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг хамрах бөгөөд хүн амын 30%-ийг дулаанаар

хангах юм. Дулаан хангамжийг илүү үр ашигтайгаар ашиглах (хэрэглэгчид мэдэж байх

шаардлагатай), дулаан дамжуулалтын шугамын алдагдлыг бууруулах шаардлагатай.

Дулаан дамжуулах, түгээх шугам хоолой барихад оршин суугчдыг (түр хугацаагаар)

нүүлгэн шилжүүлэх шаардлага гаргахгүй байхаар төлөвлөх хэрэгтэй.

Хотыг аль болох нэгтгэх, нягтруулах туйлын шаардлага байгаа. Мастер төлөвлөгөөг

дахин хянан үзэж, шинэчлэн боловсруулах шаардлага гарч болох юм. Бусад дэд бүтцийн

төлөвлөгөөнүүдтэй уялдуулах, тэдгээр төлөвлөгөөг дахин боловсруулах, үе шатлалыг

өөрчлөх зэрэг илүү сайн зохицуулалт шаардлагатай. Олон нийтийн оролцоо, тэдний

санал, бодол их чухал. Байгаа нөөц бололцоог (дулааны тарифын бүтцийн өөрчлөлт

хамаарна) ашиглахад анхаарвал зохино.

с) бүлэг: Улиастайн хөнгөн аж үйлдвэрт шаардагдах аж үйлдвэрийн хөрөнгө бий

болгох

Энд дараах харилцан нөлөөлөл үйлчлэх юм. Үүнд: ДЦС 5-аас дулаан татсанаар аж

үйлдвэрийн бүсийн дулааны зардал буурч улмаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний зардал

буурах нөхцөл бүрдэнэ. Аж үйлдвэрийн бүс хөгжихийн хэрээр дулаан хангамжийн

хэрэглэгчдийн тоо өснө. Үүний үр дүнд дүүргийн хүн ам эрчимтэй өснө.

Дулаан, эрчим хүчийг төвийн системээс авахын зэрэгцээ сэргээгдэх эрчим ашиглах,

хаягдал усыг дахин ашиглах зэргээр дэвшилтэт технологи ашиглах зайлшгүй

шаардлагатай. Мастер төлөвлөгөөнд тусгасанчилан, гэрлийн болон өндөр технологийн

үйлдвэрүүдэд дулаан, эрчим хүчний ашиглалтыг оновчтой болгохын тулд дулаан, эрчим

хүчний зарцуулалтын автомат тохируулгатай тоног төхөөрөмж ашиглах хэрэгтэй.

Үйлчилгээний төвүүдэд ажлын байр бий болгох нь маш чухал. Дэд бүтцээр хангах

асуудлыг зохицуулах шаардлагатай. Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн системийг

сайжруулах нь чухал асуудлуудын нэг юм. Нийгмийн дэд бүтцээр (эрүүл мэнд,

боловсрол) хангах асуудлыг хамрахаас гадна боломжтой бол аж үйлдвэрийн хаягдлыг

дахин ашиглах үйлдвэрүүд төлөвлөх хэрэгтэй.

d) бүлэг: Улаанбаатар хотын зүүн хэсгийн авто замын төлөвлөгөө

ДЦС 5-аас нэмэлт дулаан хангамж түгээхэд нягтралыг онцлох тул энэ нөхцөлийг даган

авто замын сүлжээний ачаалал нэмэгдэнэ. Санал болгож буй төлөвлөгөөнд авто замын

маш зөв холболттой (дотуур тойрог замыг гадуур тойрог замтай холбосон шулуун

замууд, мөн баруун-зүүн, хойд-өмнө зүгийг холбосон нэмэлт замууд баригдах, байгаа

зарим замыг өргөтгөхөөр зурагт үзүүлсэн) сүлжээ тусгагдсан бөгөөд энэ нь төв замын

ачааллыг бууруулах төлөвлөгөө юм. Нийтийн тээврийн хэрэгсэл (санал болгож буй

шугамын авто бус болон метроны замын шугамуудыг зурагт үзүүлсэн) нь чухал хэсэг юм.

e) бүлэг: Хуурай хог хаягдлын талбай болон үерийн хамгаалалтын арга хэмжээ

ДЦС 5-аас нэмэлт дулаан хангамж авахтай холбогдон гэр хорооллын дахин

төлөвлөлтийн төслүүд хэрэгжүүлэхэд хатуу хог хаягдлын хэмжээ нэмэгдэх магадлалтай.

67

Дулаан хангамж авснаар үнс агуулсан хаягдлын хэмжээ багасч, агаарын бохирдол

буурна. Бие засах энгийн байгууламжийн тоо цөөрөх учраас хөрсний бохирдол мөн

буурна. Эдгээрийн үр дүнд эрүүл мэндэд эерэг нөлөө бүхий орчин бүрдэх юм. Харин

хатуу хог хаягдлыг ангилж ялган зайлуулахад бүх нийтийн боловсрол, ухамсрыг

дээшлүүлэх, хатуу хог хаягдлыг дахин ашиглах арга хэмжээ авах хэрэгтэй.

Илүү нэгдмэл төлөвлөлт шаардлагатай байна. Суурин газар, замын байгууламж

нэмэгдэхийн хэрээр борооны ус зайлуулах сайжруулсан систем шаардагдана. Үерийн

хамгаалалтын далан барихад голын эрэг дагуу амралтын бүс хамт байгуулж болно.

Үерийн хамгаалалтын нэгдсэн систем боловсруулах шаардлагатай. ДЦС 5-ын орчимд

хот байгуулалт цаашид өргөжин тэлэхийг бодолцож, тухайн орчинд ус хангамж, ариутгах

татуурга, харилцаа холбоо, эрчим хүч хангамжийн нөөц дэд бүтэц байгуулах хэрэгтэй.

Урьд нь хөндөгдөөгүй боловч семинарын үед яригдсан бусад асуудал

Бохир ус цэвэрлэх байгууламжийн (судалгааны бүсэд байрладаггүй хэдий ч) хүчин

чадлыг нэмэгдүүлэх, мөн БЗД-т одоо байгаа бохир ус дамжуулах хоёр шугамын

ачааллыг бууруулахын тулд гурав дахь шугам барих шаардлагатай байна.

68

Хавсралт 4

Хөрөнгө оруулалтын төслийн саналуудыг хэлэлцэх семинарын

тэмдэглэл (2016 оны 1 дүгээр сарын 29)

Хэлэлцсэн гол асуудлууд

Хуралд оролцохоор уригдсан 41 хүнээс 26 нь оролцов. Хуралд оролцогсод (зөвхөн санал, бодлоо хуваалцсан):

С.Очирбат - Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

Д.Отгонбаатар - Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга

Д.Бямбасайхан - Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч

С.Цэрэндаш - Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Нексус төслийн Үндэсний зохицуулагч

Г.Цэрмаа - Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн

Мягмар - Хотын дэд бүтцийн мэргэжилтэн

Сарнай - Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал

Рой Брокмен - IPA зөвлөх компани, төслийн багийн ахлагч

Адолфо Гуэррири - Азийн хотуудын хөгжлийн газрын, Хятад тал хариуцсан дарга

Эмиэл Вэгелин - Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Уулзалтыг нээж Засаг даргын орлогч С.Очирбат, АХХС байгууллагын өмнөөс Адолф Гуэррири нар үг хэлэв. Төслийн зөвлөх баг ( Эмиэл Вэгелин, Д.Мягмар): Улаанбаатар хотод хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх санал болон 2015 оны 11-р сард оролцогч талуудын оролцоотой тодорхойлсон ДЦС 5-аас дулаанаар хангагдах хэсгийн хөгжлийн алсын хараа болон стратегийн чиглэлүүдийг хөрөнгө оруулалтын төслийн санал болгон бэлтгэснийг танилцуулав. Төслийн дизайныг өөрчлөх саналуудыг хүлээн авсан байсан. Дараахь 7 төслийн саналыг танилцуулав. Төсөл 1:Угсармал орон сууцны хуучин барилгуудад шаардлагатай нэмэлт дулаалга хийх. БЗД-ийн харьяа 240 барилгын 8150 айлын угсармал орон сууцны гадна хана, зоорийн давхар, дээвэр болон нийтийн эзэмшилийн бусад хэсгийн дулаан техникийн шинэчлэл. Шаардлагатай тохиолдолд гадна хаалга, цонх солих. Ингэснээр оршин суугчидын амьдрах нөхцөл сайжирч, дулаан зарцуулалт 30%-иар буурч, зардал буурна, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал буурна. Барилгын эдэлгээний хугацаа уртасна. Хөрөнгийн зардал 98 тэрбум төгрөг. Төсөл 2:“УБ хотын баруунаас зүүн зүгт чиглэх BRT-ийн маршрутыг уртасгах” Энхтайвны өргөн чөлөөнөөс БЗД-ийн Офицеруудын ордон хүртэл төлөвлөсөн замыг Амгалан хүртэл 4 км орчим өргөтгөх, 2-3 автобусны зогсоол байгуулах.

69

Төсөл 3: Хотын зүүн хойд хэсэгт тавигдах тойруу зам Хойноос /Н4/Н5/ зүүн урагш Улиастайн гол руу чиглэн голын дагуу Налайхын авто замтай огтлолцохоор тавигдана. Тойрог замыг 10 км-ээр сунгах. Хөрөнгийн зардал 14 тэрбум төгрөг. Төсөл 4: Зүүн Экопаркийн ТЭЗ-ийн өргөтгөсөн судалгааны ажил /Цагаан даваа дахь хатуу хог хаягдлын цэг дээр хог ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэр барих/ Цагаан давааны хогийн цэгийн хогийг 50%-ийн боловсруулалт хийгдэх боломжтой. Шинэ техник технологийн тусламжтайгаар хогийг дахин боловсруулах боломжтой. Хогийн цэг рүү нэвтрэх орц, гарцын асуудлыг шийдэх. Төсөл 5: Бохир усны “Туул” коллекторыг хийж дуусгах Туул коллекторын 3 болон 4 дэх шатны ажил болох 10 км гаруй бохир усны шугам үлдсэнийг гүйцээж татах шаардлагатай байна. Хотын зүүн хэсэгт өсөн нэмэгдэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ачаалалд зориулж зайлшгүй шаардлага бөгөөд хүндрэлтэй асуудал нь шугам тавихтай холбоотой нүүлгэн шилжүүлэлт. Төсөл 6: БЗД-ийн 19, 27-р хороодод нэгдсэн бичиг төв байгуулах Нийгмийн байгууламжууд /Сургууль, олон нийтийн арга хэмжээний төв, бизнес инкубатор, эрүүл мэнд, худалдааны төв/, дэд бүтцийн сүлжээ, байгууламжууд, нийтийн эзэмшилийн тохилог орчин. БЗД-ийн Хөгжлийн төлөвлөгөөний эхний 3 жилд хийгдэх төсөл байгаа. Дэд бүтцийн үйлчилгээг өргөтгөх боломж нэмэгдэнэ. Хөрөнгийн зардал нь 19-р хороонд 19,160 тэрбум төгрөг, 27-р хороонд байгуулах бичиг төвд 14,9 тэрбум төгрөг. Төсөл 7: Улиастай голыг нийтийн амралт, зугаалгын орчин болгон хамгаалах, хөгжүүлэх. Улиастай голын эрэг дагуу 10, 23-р хорооны нутаг дэвсгэр хамрагдана. Улиастай голын хамгаалалтын бүсийг тогтоох, голын усны болон үерийн хамгаалалтыг сэргээх, ая тухтай орчин бүрдүүлж, цөөрөм байгуулах, эргийн дагуу унадаг дугуйны зам тавих. Хөрөнгийн зардал 2,060 тэрбум төгрөг. Санал: Даланжаргалан: Ерөнхий төлөвлөгөөний 47 төлөвлөлтийн нэгжид хуваагдсан ба эдгээрийн ихэнхид нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Эдгээртэй төлөвлөлт хийж байгаа компаниудтай уулзаж уялдуулах нь зүйтэй. Бохир усны шугам болон замын трассыг нягтлах. Шинээр олгож буй 52 байршлуудаас Баянзүрх дүүрэгт байгаа болон Улиастайн ам руу газар дахин олгосон байгааг анхаарах, ДЦС -5 төслийн санхүүжилт хаанаас ирж байгааг тайландаа тусгаж өгвөл сайн байна. Орон сууцны асуудлыг барилга, барилгаар салгаж шийдвэрлэх. Отгонбаатар: Усармал орон сууц дулаалах төслийг дэмжиж байна. BRT дээр одоо шинээр судалгаа хийгдэж байна оны сүүлээр тодорхой болно. Бусад хэсгийн хөгжлийн тэлэлт, 52 шинэ байршлыг анхаарах, мөн гэр хорооллын хөгжлийн хөтөлбөр tranch-3 тай холбогдоно. С.Цэрэндаш: /Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Нексус төслийн Үндэсний зохицуулагч/ Төрийн өмчид байгаа хуучин сургууль, цэцэрлэгийн байруудыг дулаалах ажлыг JIZ төслөөр хийсэн амжилттай болсон. Цаашид бие даасан эх үүсвэрээс хангагдаж буй нийгмийн зориулалтын барилгуудыг дулаан техникийн шинэчлэлд мөн хамруулах хэрэгтэй. Г.Цэрмаа: /Ерөнхий төлөвлөгөөний, дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/ Орон сууцны хийсэн судалгааны зардал, ерөнхий дундаж үнэ нь өмнөх жилийн дундаж

70

үнэтэй зөрүүтэй гарсан байна. Тоо баримтыг үүнээс илүү нарийвчилж өгмөөр байна. Зөвлөхүүд нь нарийн судалгаа хийсэн юм уу? Манайд байсан судалгааг ашиглаад байгаа юм уу? Сарнай: /Нийслэлийн Орон сууцны корпораци/ Зөвлөхүүдийн хийх ажил нь тухайлсан төслийн судалгаа хийх бус хотын зүүн хэсгийн хөгжилд эн тэргүүнд шаардлагатай шинэ болон хуучин төслийг гаргаж тодруулах гэж ойлгож байгаа. Шинэ 7 төсөл нь аль аль талдаа орхигдсон төсөл. Хотын Мастер төлөвлөгөө болон энэ жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа. Г.Цэрмаа: /Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/ “Туул коллектор” 2009, 2010 онд хэрэгжиж эхэлсэн байсан ч газар чөлөөлөлтөөс болж хэрэгжүүлж дуусгаагүй. Нарийвчилсан үр дүнтэй судалгаа хиймээр байна. Д.Бямбасайхан: /Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч/ Дахин боловсруулах газар, зураг төслийн хүрээлэнтэй сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ талын төсөл бол 2014 оноос хэрэгжээд эхэлсэн байгаа. Танилцуулгад хийгдсэн зарим тоо баримт бага байна. Д.Отгонбаатар: Үйл ажиллагааны тайланд тусгуулах саналаа хурдан ирүүлэх. Ажлуудаа хооронд нь уялдуулах. Tranche 2 – Орон сууцны төслийн хүрээнд хог хаягдлыг хамруулаад үзэх. Roy: Гэр хорооллын хөгжлийн хөтөлбөрийн tranche-3 хотын зүүн хэсэгт хэрэгжих магадлалтай. Олон нийтийн оролцоо маш чухал. Угсармал орон сууцыг дулаалах маш чухал асуудал бөгөөд үүнийг төлбөрийн чадавхид нийцсэн орон сууцны төсөлтэй уялдуулах, дулаалгыг нийтийн эзэмшлийн хэсгийг дулаалахад СӨХ-ийн бүтэц болон оршин суугчдын нэгдсэн шийдвэр чухал болно. Хог хаягдлыг ялган ангилах, дахин боловсруулах төслийг дэмжиж байна. Гансүх: Дулаалгын төсөл нь ЕТ-ний хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний 4 – бүлэгт орсон байгаа. Шийдвэрлэсэн асуудал: Уулзалтын үеэр гарсан саналуудыг төслийн эцсийн тайланг бэлтгэхэд анхаарч үзэх цаашид зарим асуудлыг тодорхой болгох, төслийн эцсийн тайлан 2-р сарын сүүлээр бэлэн болохтой холбоотойгоор санал хүсэлтээ зохион байгуулалттай зөвлөх багт ирүүлэх.

71

Хавсралт 5

Санал болгож буй хөрөнгө оруулалтын төслүүдийн саналын

хураангуй

Төсөл 1 Орон сууцны хуучин барилгуудад шаардлагатай нэмэлт засал хийх

Байршил ДЦС-5-аас халаалт, эрчим хүч авах, БЗД-ийн харьяа газар (төлөвлөлтийн нэгж 10, 15,16)

Хамрах хүрээ, тодорхойлолт

Орон сууцны угсармал барилгуудад дулаан-техникийн шинэтгэл хийх (8,150 айлын орон сууц хамрах 240 орчим барилга). Үүнд:

Барилгын гадна хана, зоорийн давхар, дээвэр болон нийтийн эзэмшлийн бусад хэсгийн дулаалга солих

Шаардлагатай тохиолдолд гадна хаалга, цонх солих

Дулааны радиатор, дулааны шугам хоолойг шинэчлэх ажилд нэг хоолойтой системээс хоёр хоолой бүхий системд шилжүүлэх ажлыг хамруулах

Барилгын дулаан хүлээж авах хэсэгт болон айл бүрт дулааны хяналтын хавхлаг, дулааны хэрэглээний тоолуур суурилуулах

Шаардлагатай тохиолдолд барилгын ажлын бусад арга хэмжээ авах Орон сууцны хуучин барилгуудад шаардлагатай нэмэлт засал хийх хөтөлбөр нь нийслэлийн 2016-2020 оны дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан боловч санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй байна.

Хэрэгжүүлэх хугацаа

ТЭЗҮ-ийн судалгаа (санал асуулга орно) ба Зураг төсөл 2016 оны 1-3 дугаар улирал; Зээлийн гэрээ 2016 оны 4 дүгээр улирал; Тендерийн үйл ажиллагаа 2016 оны 4 дүгээр улирлаас 2017 оны 1 дүгээр улиралд 2-3 удаа; Барилга, угсралт 2017 оны 2 дугаар улирлаас 2018 оны 4 дүгээр улирал; Туршин тохируулж ашиглалтад хүлээлгэн өгөх 2017 оны 3 дугаар улирлаас 2019 оны 1 дүгээр улирал

Үр ашиг ба ашиг хүртэгсэд (Санхүү, эдийн засаг, нийгмийн ба бусад)

Орон сууцанд оршин суугчдын амьдрах нөхцөл сайжирна.

Дулаан зарцуулалт 30-60 хувиар буурна.

Дулаан зарцуулалт буурснаар зардал хэмнэнэ.

Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт буурна.

Барилгын эдэлгээний хугацаа эдийн засгийн хувьд уртасна.

Хөрөнгийн зардал

76 тэрбум төгрөг (Хасбанкны 2014 оны судалгааны ханшаар нэг орон сууцанд дундажаар 9.3 сая төгрөг) буюу 49 сая ам.доллар

Ашиглалтын зардал

Жилд 760 сая төг (хөрөнгийн зардлын 1%)

Зардал нөхөх боломж

Оршин суугчдын төлөх төлбөрийг 50% бууруулах (10-20 жилийн хугацаанд үе шаттайгаар)

Дулаан зарцуулалт буурснаас үүсэх хэмнэлтийг бусад төлбөрт хямдрал хэлбэрээр тусгах (30-60 хувь)

Санхүүгийн эх үүсвэрийн боломж

Хоёр талт (ОХУ болон Япон Улс Жайка/ХКОМ) хөгжлийг дэмжих сангууд

АХБ Цэвэр хөгжлийн сан ба Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн зээл

Улсын төсөв

Улаанбаатар хотын ЗДТГ-ын төсөв

Хас банкны Эко зээл

Оршин суугчдын төлөх төлбөрт урамшууллын бодлого барих

Мансардын хэсгийн борлуулалт

72

Хэрэгжилт, худалдан авалтын арга хэмжээ

Хэрэгжүүлэгч агентлаг УБ хотын ЗДТГ

УБ хотын ЗДТГ-тай гэрээтэй ажиллаж, хамтран хөгжүүлэх байгууллагууд

Зардал нөхөх болон ашиглалт, засвар үйлчилгээг Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ) эсвэл Орон сууцны компаниар дамжуулан гүйцэтгэх

Төслийн гол эрсдэл

Төсөл хэрэгжүүлэх санхүүжилт дутагдах

Засгийн газрын анхаарал дутагдах

Оролцогч талуудын чадавхи хүрэлцэхгүй байх (тухайлбал СӨХ) болон шийдвэр гаргах үйл явцад орон сууц өмчлөгчдийн оролцоо дутагдах

Баримт бичгийн эх үүсвэр

Хас банк Төгсгөлийн тайлан: Улаанбаатар хотын Дулаан-техникийн шинэтгэлийн төслийг хэрэгжүүлэх санхүүгийн механизм боловсруулах. ГОУХАН-ийн хэрэгжүүлсэн Азийн хотуудын Нөөцийн нэгдсэн менежментийн төсөл: The Urban Nexus, 2014 оны 10 дугаар сар;

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Угсармал барилгын Дулаан техникийн шинэтгэлийн төсөл, 2014;

GITEC TTR ТЭЗ-ийн судалгааны төсөл. Эхний шатны тайлан. Улаанбаатар хотын Угсармал барилгын Дулаан-техникийн шинэтгэл. 2011 оны 6 дугаар сар

АХХС /НЗДТГ Улаанбаатар хотын Угсармал барилгын Дулаан-техникийн шинэтгэлийн ТЭЗ-ийн урьдчилсан судалгааны төсөл. Төгсгөлийн тайлан, 2009 оны 5 дугаар сар

73

Төсөл 2

Улаанбаатар хотын Баруун-Зүүн чиглэлийн автобусны шуурхай транзит замыг уртасгах

Байршил Энхтайвны өргөн чөлөөнөөс БЗД-ийн Офицеруудын ордон, Амгалан чиглэлийн автобусны шуурхай транзит зам

Хамрах хүрээ, тодорхойлолт

Төв замыг 4 орчим км үргэлжлүүлэн төлөвлөж буй Зүүн-Баруун чиглэлийн автобусны шуурхай транзит замыг автобусны 2-3 зогсоолын хамт байгуулах. Баруун-Зүүн чиглэлийн автобусны шуурхай транзит замын төсөл нийслэлийн 2016-2020 оны дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаж санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн боловч энэхүү төслийн санал нь өмнө тохирсон хөтөлбөрийн өргөтгөсөн хувилбар тул санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй байна.

Хэрэгжүүлэх хугацаа

ТЭЗ-ийн тооцоо, зураг төсөл боловсруулах: 2016 оны 1-3 дугаар улирал; Зээлийн гэрээ: 2016 оны 4 дүгээр улирал; Тендерийн үйл ажиллагаа: 2016 оны 4 дүгээр улирлаас – 2017 оны 1 дүгээр улиралд үе шаттайгаар; Барьж ашиглалтад оруулах: 2017 оны 2 дугаар улирлаас 2018 оны 4 дүгээр улиралд үе шаттайгаар.

Үр ашиг ба ашиг хүртэгсэд (Санхүү, эдийн засаг, нийгмийн ба бусад)

Оршин суугчдын зорчилт, хөдөлгөөн сайжирна.

Тээврийн зардал хэмнэгдэнэ.

Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт буурна.

Хөрөнгийн зардал

32 тэрбум төгрөг (АХБ-ны тооцоогоор нэг километр зам 8 тэрбум төгрөг) буюу 16 сая ам.доллар.

Ашиглалтын зардал

Жилд 320 сая төгрөг (хөрөнгийн зардлын 1%)

Зардал нөхөх боломж

Автобусны билет борлуулалт

Автобусны зогсоолын ойролцоох үндсэн хөрөнгийн татвар

Санхүүгийн эх үүсвэрийн боломж

АХБ Хотын тээврийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр-Хэсэг 2

Улсын төсөв

УБ хотын төсөв

Хэрэгжилт, худалдан авалтын арга хэмжээ

Хэрэгжүүлэгч агентлаг – УБ хотын ЗДТГ

НЗДТГ-тай гэрээтэй ажиллаж, хамтран хөгжүүлэх байгууллагууд

УБ автобусны компани, НЗДТГ (үндсэн хөрөнгийн татвар) зардал нөхөх үйл ажиллагаа явуулна.

Төслийн гол эрсдэл

Төсөл хэрэгжүүлэх санхүүжилт дутагдах

Засгийн газрын анхаарал дутагдах

Оролцогч талуудын чадавхи хүрэлцэхгүй байх

Баримт бичгийн эх үүсвэр

АХБ, Хотын тээврийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр, 2012 оны 8 дугаар сар

АХБ, Хотын тээврийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр-Хэсэг 1, 2015 оны 5 дугаар сар

74

Төсөл 3 Хотын зүүн хойд хэсэгт тавигдах тойруу зам

Байршил Хойноос (H4/H5), Зүүн урагш Улиастайн гол руу чиглэн, голын дагуу, Налайхын авто замтай огтлолцохоор тавигдана.

Хамрах хүрээ, тодорхойлолт

Тойрог замын системийг 8 орчим километрээр сунгах. Энэхүү замд шаардагдах хөрөнгө нийслэлийн 2016-2020 оны дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ нь шинэ төсөл тул санхүүжилтийн эх үүсвэрт тусгагдаж магадгүй.

Хэрэгжүүлэх хугацаа

ТЭЗ-ийн судалгаа, зураг төсөл: 2016 оны 1-3 дугаар улирал; Зээлийн гэрээ: 2016 оны 4 дүгээр улирал; Тендерийн үйл ажиллагаа: 2016 оны 4 дүгээр улирал – 2017 оны 1 дүгээр улирал; Барьж ашиглалтад оруулах: 2017 оны 2 дугаар улирлаас 2018 оны 4 дүгээр улиралд үе шаттайгаар;

Үр ашиг ба ашиг хүртэгсэд (Санхүү, эдийн засаг, нийгмийн ба бусад)

Оршин суугчдын зорчилт, хөдөлгөөн сайжирна.

Тээврийн зардал хэмнэгдэнэ.

Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт буурна.

Хөрөнгийн зардал

14 тэрбум төгрөг

Ашиглалтын зардал

140 сая төгрөг ( хөрөнгө оруулалтын зардлын 1 хувь)

Зардал нөхөх боломж

Шинээр тавигдах замын дагуух үндсэн хөрөнгийн татвар

Санхүүгийн эх үүсвэрийн боломж

АХБ Хотын тээврийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр –Хэсэг 2

Улсын төсөв

УБ хотын төсөв

Хэрэгжилт, худалдан авалтын арга хэмжээ

Хэрэгжүүлэгч агентлаг – НЗДТГ

НЗДТГ-тай гэрээтэй ажиллаж, хамтран хөгжүүлэх байгууллагууд

НЗДТГ (үндсэн хөрөнгийн татвар)

Төслийн гол эрсдэл

Төсөл хэрэгжүүлэх санхүүжилт дутагдах

Засгийн газрын анхаарал дутагдах

Оролцогч талуудын чадавхи хүрэлцэхгүй байх

Баримт бичгийн эх үүсвэр

АХБ, Хотын тээврийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр, 2012 оны 8 дугаар сар

АХБ, Хотын тээврийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр – Хэсэг 1, 2015 оны 5 дугаар сар

75

Төсөл 4 Зүүн Экопаркийн ТЭЗ-ийн өргөтгөсөн судалгааны ажил (Цагаан давааны хатуу хог хаягдлын цэгийг шинэчлэх, өргөтгөх)

Байршил БЗД-ийн зүүн хойд хэсэгт орших Цагаан давааны хогийн цэг

Хамрах хүрээ, тодорхойлолт

Цагаан даваа дахь хогийн цэг нь 92.6 га талбайг хамарч, Улаанбаатар хотын нийт хатуу хог хаягдлын (судалгааны бүсэд хамрагдах хатуу хог хаягдал ороод) 36%-ийг төвлөрүүлдэг. Энд замын нөхцөл тааруу, хог цуглуулалт муу. Хог хаягдлыг ялгадаггүй, хогийг зохион байгуулалтгүй хаядаг. Хогийн цэгийн дүүргэлт муу, байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулагдаагүй. Энэ байдлыг өөрчлөхгүй бол ДЦС-5 ашиглалтад орсноор БЗД-ийн хүн ам өсөхтэй холбогдон нөхцөл байдал улам доройтно. Хотын захиргаанаас хувийн хэвшлийн салбартай хамтран хог хаягдлыг дахин болвсруулах 8 үйлдвэр байгуулж, 4 км зам тавьж, 11.6 км хашаа барьж, тус хогийн цэгийг (хатуу хог хаягдлын 2 цэгийн нэгийг) Эко парк болгохоор төлөвлөж байна. Цугларсан хог хаягдлыг ангилан ялгаснаар нийт хаягдлын 50%-ийг дахин ашиглах нь ашигтай учраас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад таатай нөхцөл байх юм. Хэдийгээр дахин боловсруулах үйлдвэр байгуулах хэдий ч хогийн цэгт төвлөрүүлэх хог хаягдлын хэмжээг бууруулах шаардлагатай. Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний ассоциацийн ТЭЗ-ийн урьдчилсан судалгааг 2015 оны 11 сард боловсруулсан. Эхний санхүүжилтийг хотын ЗДТГ-ын 2016 оны төсөвт суулгахаар төлөвлөсөн боловч төсвийн хэлэлцүүлгийн явцад хасагдсан байна. Тус төсөл нь нийслэлийг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан боловч санхүүжилт хийгдээгүй, unless the 2016 оны төсөвт суулгах санал дахин оруулсан хэдий ч төсөвлөгдөөгүй байна. ТЭЗ-ийн урьдчилсан судалгааны ажлын дүнг үндэслэн хийгдэх, санал болгож буй ТЭЗ-ийн өргөтгөсөн судалгааны ажлын хүрээнд хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах системийн хамрах ба хогийн цэгийг байгаль орчинд ээлтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлтэй болгох, дахин боловсруулах төвийг хэрхэн эдийн засгийн ашигтай байлгах шийдлүүдийн санал боловсруулах юм. БОНҮ нь судалгааны ажлын салшгүй хэсэг байх болно. Судалгааны ажлаар тус төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийг тогтоож, дэлгэрэнгүй тодорхойлно.

Хэрэгжүүлэх хугацаа

ТЭЗ-ийн судалгаа, зураг төсөл: 2016 оны 1-3 дугаар улирал; Төсөл, Зээлийн гэрээ: 2016 оны 4 дүгээр улирал; Тендерийн үйл ажиллагаа: 2016 оны 4 үгээр улирлаас 2017 оны 1 дүгээр улирал; Барьж ашиглалтад оруулах:2017 оны 2 дугаар улирлаас 2018 оны 4 дүгээр улирал;

Үр ашиг ба ашиг хүртэгсэд (Санхүү, эдийн засаг, нийгмийн ба бусад)

Оршин суугчдын амьдрах хүрээлэн буй орчны байдал сайжирна.

Хог хаягдлын хэмжээ 50% буурна.

Хаягдал ашиглах ажлын байр нэмэгдэнэ.

БЗД-ийн хатуу хог хаягдал цуглуулалтын чанар дээшилнэ.

Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт буурна.

Хөрөнгийн зардал

Өргөтгөсөн судалгааны ажлын зардал 500,000 ам.доллар-тооцоог тодотгон хийнэ (Эко паркийн ажил хамрагдвал үүнээс илүү зардал шаардагдана)

Ашиглалтын зардал

Тооцоог хийнэ.

Зардал нөхөх боломж

Хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаа нь өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ.

Хог хаягдал цуглуулах үйл ажиллагаанд оршин суугчид нь төслийн ашиг хүртэгчийн хувьд оролцох боломжтой.

Санхүүгийн эх үүсвэрийн боломж

Хувийн хэвшил

Eвропын Сэргээн босголтын банк ЕBRD

Улаанбаатар хотын төсөв

Хэрэгжилт, худалдан

ТХХТ-ийг тодотгох шаардлагатай.

76

авалтын арга хэмжээ

Төслийн гол эрсдэл

Төслийн санхүүжилт дутагдах

Төр, ХХ-ийн сонирхол, зохион байгуулалт дутагдах

Хамтран оролцогчийн чадавхи дутагдах

Баримт бичгийн эх үүсвэр

ICG Интерконсалтинг групп, Эко паркийн ТЭЗ-ийн урьдчилсан судалгаа, 2015 оны 11 сар

77

Төсөл 5 Бохир усны “Туул” коллекторыг барьж дуусгах

Байршил Туул 3-р үе шат: Дүнжингараваас Гурвалжингийн гүүр хүртэлх 4.5 км; диаметр: ф1000-1200мм Туул 4-р үе шат: Гурвалжингийн гүүрнээс төв цэвэрлэх байгууламж (ТЦБ) хүртэл 7.5 км, диаметр: 1500 мм

Хамрах хүрээ, тодорхойлолт

“Туул” коллекторын төсөл нь дараах 4 үе шаттай хэрэгжинэ. Үүнд:

Туул -1: Хаягдал усны 30.2 км коллектор БЗД-ийн нутаг дэвсгэрт хийгдэж дууссан.

Туул -2: Хаягдал усны 7.1 км коллектор БЗД-ийн нутаг дэвсгэрт хийгдэж дууссан.

Туул -3: Нийт 6.9 км коллектор тавихаас 2,3 км хийгдсэн. 5 газарт хаягдал усны коллектор холболт хийгдээгүй байгаа.

Туул-4: Нэмж тавигдах зам, коллектор тавихаар олгогдсон газрын зөвшөөрлийн дагуу шинэчилсэн зураг төсөл, зардлын тооцоо хийгдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн 13, 14 дүгээр заалтуудыг хэрэгжүүлэх, Улиастай, Хужирбулангийн гэр хорооллын хаягдал усны асуудлыг шийдэхийн тулд “Туул” коллекторын бүх үе шатыг гүйцэтгэх шаардлагатай.

Хэрэгжүүлэх хугацаа

Туул -3 барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгах: 2017 оны 2 дугаар улирлаас 2017 оны 4 дүгээр улирал, Туул - 4 барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгах: 2018 оны 2 дугаар улирлаас 2018 оны 4 дүгээр улирал.

Үр ашиг ба ашиг хүртэгсэд (Санхүү, эдийн засаг, нийгмийн ба бусад)

Хаягдал усны системийн ашиглалт сайжирна.

Хотын зүүн хэсгийн хэрэглэгчдийг хаягдал усны системд холбох боломж нэмэгдэнэ.

Хөрөнгийн зардал

12 тэрбум төг, шугамын угсралтын талбайд орсон 75 аж ахуйн нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөх зардал нэмэгдэнэ.

Ашиглалтын зардал

Жилд 1.2 сая төгрөг (хөрөнгийн зардлын 1%)

Зардал нөхөх боломж

Хаягдал усны тарифаар зохицуулан зардлыг хэсэгчлэн нөхөх боломжтой.

Санхүүгийн эх үүсвэрийн боломж

АХБ, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр

Улсын төсөв

УБ хотын төсөв

Хэрэгжилт, худалдан авалтын арга хэмжээ

Хэрэгжүүлэгч агентлаг – УБ хот

Төслийн гол эрсдэл

Нүүлгэн шилжүүлэлтийн нэмэлт зардал

Газар эзэмшигчидтэй зөвшилцөлд хүрэх

Баримт бичгийн эх үүсвэр

УСУГ-ын техникийн ажилтнуудтай хийсэн уулзалт ярилцлага

НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын газрын мэдээлэл

Шинэчилсэн зураг төсөл, зардлын тооцоо, 2015

78

Төсөл 6

БЗД-ийн 19, 27 дугаар хороодод нэгдсэн бичил төв байгуулах

Байршил БЗД-ийн 19, 27 дугаар хороо

Хамрах хүрээ, тодорхойлолт

Нэгдсэн бичил төвийн төсөл нь дараах барилга байгууламжуудаас бүрдэнэ. Үүнд:

Нийгмийн байгууламжууд (сургууль, олон нийтийн арга хэмжээний төв, бизнес инкубатор, эрүүл мэнд, худалдааны төв)

Дэд бүтцийн сүлжээ, байгууламжууд,

Нийтийн эзэмшлийн тохилог орчин

Хэрэгжүүлэх хугацаа

19 болон 27 дугаар хороодод байгуулах нэгдсэн бичил төвүүдийн зураг төсөл, зардлын тооцоо гаргах: 2017 оны 1– 3 дугаар улирал; Худалдан авалт, төсөл хэрэгжилт: 2017 оны 4 дүгээр улирлаас 2020 оны 4 дүгээр улирал хүртэл үе шаттайгаар.

Үр ашиг ба ашиг хүртэгсэд (Санхүү, эдийн засаг, нийгмийн ба бусад)

Амьдрах нөхцөл, хүрээлэн буй орчны нөхцөл сайжирна.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийг сайжруулна.

Бохир усны дэд бүтцэд илүү олон хэрэглэгчийг холбох боломж нэмэгдэнэ.

Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, бичил төвүүд байгуулна.

Энэ орчны оршин суугчдад хүргэх дэд бүтцийн үйлчилгээг өргөтгөх боломж нэмэгдэнэ.

Хөрөнгийн зардал

19 дүгээр хороонд байгуулах бичил төвд 19.160 тэрбум төг, 27 хороонд байгуулах бичил төвд 14.9 тэрбум төг тус тус шаардагдана.

Ашиглалтын зардал

3.3 тэрбум төгрөг (хөрөнгийн зардлын 10%)

Зардал нөхөх боломж

Хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх замаар зардал нөхнө.

Санхүүгийн эх үүсвэрийн боломж

АХБ, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр

Улсын төсөв

УБ хтын төсөв

Хандивлагчид

Хэрэгжилт, худалдан авалтын арга хэмжээ

Хэрэгжүүлэгч агентлаг – УБ хот

Төслийн гол эрсдэл

Төсөл нь шууд орлогын эх үүсвэр байх боломжгүй боловч орлогын төлөө байна.

Баримт бичгийн эх үүсвэр

ДБ-ны Цэвэр агаар төслийн хүрээнд боловсруулсан, БЗД-ийн хөгжлийн төлөвлөгөө, 2015

79

Төсөл 7

Улиастай голыг нийтийн амралт, зугаалгын орчин болгон хамгаалах, хөгжүүлэх

Байршил БЗД, Улиастай голын эрэг дэх 10, 23 дугаар хороод

Хамрах хүрээ, тодорхойлолт

Амралт, зугаалгын бүсийн төсөл нь дараахь хүрээг хамарна. Үүнд:

Улиастайн голын хамгаалалтын бүсийг тогтоох,

Голын усны болон үерийн хамгаалалтыг сэргээх,

Ая тухтай орчин бүрдүүлж, цөөрөм байгуулах,

Эргийн дагуу унадаг дугуйны зам тавих,

Хэрэгжүүлэх хугацаа

ТЭЗ судалгаа: 2017 оны 1-3 дугаар улирал; Зураг төсөл, зардлын тооцоо: 2017 оны 4 дүгээр улирлаас 2018 оны 2 дугаар улирал; Худалдан авалт, төсөл хэрэгжилт: 2018 оны 3 дугаар улирлаас 2019 оны 4 дүгээр улиралд, үе шаттайгаар.

Үр ашиг ба ашиг хүртэгсэд (Санхүү, эдийн засаг, нийгмийн ба бусад)

Амьдрах орчин, байгаль орчны нөхцөл сайжирна.

Амралт, зугаалгын байгууламж, үйл ажиллагааны үр дүнд эдийн засаг, нийгмийн хөгжил сайжирна.

Бохир усны дэд бүтцэд илүү олон хэрэглэгчийг холбох боломж нэмэгдэнэ.

Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, бичил төвүүд байгуулна.

Хөрөнгийн зардал

2.060 тэрбум төгрөг

Ашиглалтын зардал

0.21 тэрбум төгрөг (10%)

Зардал нөхөх боломж

Амралт, зугаалгын орчин болон тэдгээрийн үйл ажиллагаагаар зардал нөхнө.

Санхүүгийн эх үүсвэрийн боломж

Улсын төсөв

УБ хотын төсөв

Хандивлагчид

Хэрэгжилт, худалдан авалтын арга хэмжээ

Хэрэгжүүлэгч агентлаг – УБ хот

Төслийн гол эрсдэл

Зохицуулалт, менежментийн дутагдлаас үүдэн газрын байдал доройтох магадлалтай.

Хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай.

Баримт бичгийн эх үүсвэр

ДБ-ны Цэвэр агаар төслийн хүрээнд боловсруулсан, БЗД-ийн хөгжлийн төлөвлөгөө, 2015